#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Apr.24.14 11:40 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 755 posts ]  Go to page Previous  1 ... 20, 21, 22, 23, 24, 25, 26 ... 30  Next
Author Message
PostPosted: Aug.08.10 10:01 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1824
Location: Байх ёстой газартай байгаа бх
Би өөрийгөө юунд зөвтгөөд байгаам болдоо.
Би хэлсэншд хэлний тань мэдлэг дутсан гэж.
2005 оноос цэвэр цагаан хоолтон болоод өнгөрсөн жилээс сүү хэрэглэхээ больсон.
viewtopic.php?f=35&t=165926&start=182

_________________
I Want You To Be Happy.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 5:31 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.26.10 5:11 am
Posts: 82
Muren wrote:
Би өөрийгөө юунд зөвтгөөд байгаам болдоо.
Би хэлсэншд хэлний тань мэдлэг дутсан гэж.
2005 оноос цэвэр цагаан хоолтон болоод өнгөрсөн жилээс сүү хэрэглэхээ больсон.
viewtopic.php?f=35&t=165926&start=182

Chaawaas daa odoo bur medleg ene ter geed shal hondlongiin yum yariad yawj baigaag n...
Chi chin ongorson jil dalai lam mah idehee bolison, medeegeer harsan geed baigaagui bil uu? Odoo bolson chin 2005 ond yasan gene uu?
Herwee mah iddeg byasalgagch shat ahidaggui yum bol, Dalai lam 2005 ond eswel ongorson jil gegeersen yum baina l daa :hoho: . Yag mah idehee boliod :razz: ... Jaahan undesleltei yum bichij baigaach! Ug n minii bodloor dalai lam gegeereed ih l udaj baigaam.
Tegeed bas huntei heruul hiigeed baigaam aa. Zugeer l buruugaa huleen zowshoorch sur za! :-D
Alialagch shig hoorhon amitan be?

_________________
take a nice song!


Last edited by edil on Aug.09.10 5:56 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 5:42 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 2:10 pm
Posts: 12924
Location: above
nice shot for Moron :hehe:


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 5:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.09.03 11:40 pm
Posts: 7750
byasalgal hiideg humuus neg negniihee deer garah gesen, iim heruulch bdimu

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 5:55 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.26.10 5:11 am
Posts: 82
Guitar wrote:
byasalgal hiideg humuus neg negniihee deer garah gesen, iim heruulch bdimu

Bayarlalaa! Chi ih zow yarij baih shig baina. Gehdee byasalgal hiideg hun heruulch bish baih yostoi gesen yum ch baihgui l baih. Tegeed ch yamar burhan bagsh bish dee. Bas l neg munhag humuun l yum chin.

_________________
take a nice song!


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.10 9:19 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1824
Location: Байх ёстой газартай байгаа бх
чи нээрээл тэгж сонссон юм бол нэтээс хайвал баримт байгаа байлгүй чи чини хэлтэй биздээ хары :l2:

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Aug.11.10 4:10 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.26.10 5:11 am
Posts: 82
Muren wrote:
чи нээрээл тэгж сонссон юм бол нэтээс хайвал баримт байгаа байлгүй чи чини хэлтэй биздээ хары :l2:

Muren zugeer l nadad handaj yu ch bitgii bich ok! Buh margaanii ehleliig chi l tawisan. omnoh huudsuudaar harahad belhnee gerchleed ogno. Hamgiin turuund chi namaig hudlaa hellee enee teree geed ehlesen. Yag unen heregtee hudlaa helsen hun n bi bish chi baisan. Harin chi ooriin zow gedgee batlah gej guriigeed baih yum. Yag l nuurs tsagaan ongotei baidag, bi harsan gej baigaa yum shig...
Odoo harin boloh yum bish uu ho?

_________________
take a nice song!


Top
 Profile  
 
PostPosted: Sep.05.10 7:20 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.26.09 9:23 pm
Posts: 1162
Location: Тэнд би удахгүй очно
Бясалгалаар хүн зан төлөвөө өөрчилж болох уу?
Жишээ нь өөртөө итгэлгүй хулчгар хүн өөртөө итгэлтэй зоригтой болох ч юм уу,


Top
 Profile  
 
PostPosted: Sep.15.10 5:45 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
medeej bolno .. turshiltaar shinjleh uhaan hurtl bataltsan gss.. tged bas oir haviha 100 orchm hund sainaar nuluulj baidag gjigua

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
PostPosted: Sep.20.10 5:35 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1824
Location: Байх ёстой газартай байгаа бх
Дээд бясалгал ба хүмүүний хөгжлийн шинэ боломж

Бясалгалын эрдэм бол гайхамшигтай их юм. Сэтгэлийн хvч маш их болохоор диваажины орныг бvтээж, эрлэг тамын орныг эвдэж чадна.Аливаа бvхэн цєм энэхvv сэтгэлд л байгаа юм” гэж
тєгс гэгээрсэн их багш Чин Хай нэгэнтээ хэлсэн билээ. Тэрбээр 1987 онд Тайбэйн Шиньдяньд ном тайлахдаа “Гималайн нуруунд их олон бясалгагч сууж байна. Тэд нэг хоёрхон жилээр бясалгахгvй хэдэн арван жил, зуун жил, мянган жилээр бясалгадаг. Тэдний заримынх нь нас асанги галавтай чацуу. Тэд бидний оршиж байгаа дэлхийн бємбєрцєг буй болохоос эхлээд одоо болтол амьдарч байгаа юм. Тэд хэдийгээр хэдэн мянга, сая жилийн настай боловч хорин хэд буюу гучин настай юм шиг залуу харагдана. Тэд маш нууц номын ёс болох Аръяабалын номын цогцыг хамгаалж байна” гэж айлдсан юм.

Хvний болон тvvний хєгжлийн дээд мєн чанарыг таньж мэдсэний vндсэн дээр гvн гvнзгий сэтгэлгээний хєгжлийн vр дvнд дээд буюу Аръяабалын бясалгал их эрт бий болж, эдvгээ хvртэл хамгаалагдан уламжлагджээ. Бясалгалын мєн чанар гэвэл оюун санааг ариусгах явдал юм. Оюун санаа гэдэг нь миний ойлгож томъёолж байгаагаар энерги юм. Энергийг цэвэрлэнэ, эрчим хvчний тєвшинг дээшлvvл¬нэ, хєгжvvлнэ гэсэн хоёр санаа vvдэн гарч байна. Тэгэхээр хvний хєгжил гэдэг бол энергийн хєгжил юм. Yvнтэй дvйцvvлэн бодвоос бясалгана гэдэг бол єєрийгєє хєгжvvлнэ гэсэн vг юм.
Олон бясалгалын мєн чанар нь эцсийн vр дvнд ямар тєвшинд хvрч очих вэ гэдгээрээ ялгагдана. Янз бvрийн аргаар бясалгаж болно. Аль ч бясалгал сэтгэлийг ариусгах, оюуныг хєгжvvлэх зэргээр тодорхой шатанд хvнийг єєд татах нь зайлшгvй. Гагцхvv аль шатанд хvртэл хєгжvvлж болох вэ гэдэг нь бясалгалын аргаас, ямар дэсэд хvрч гэгээрэх вэ гэдэг нь багшийн дэсээс хамаарна.

А.Эйнштейний онолоор бол бид хєгжлийн єндєр тєвшинд хvрснээр энэхvv махан бодь болох материйг гэрэлд, гэрлийг буцаагаад материд хувиргах бололцоотой болдог. Чухамдаа энергийн энэхvv хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvнийг гэгээрсэн хvн, энэхvv vйл явцыг гэгээрэл гэнэ. Одоо цагт бид гурван хэмжээст сэтгэлгээний дотор гурван хэмжээст ертєнцєд амьдарч, сэтгэж байдаг. Одоо, єнгєрсєн, ирээдvй гэсэн гурван цаг дээр бид сэтгэн бодож аж тєрдєг гэсэн vг. Бидний амьдрал ч энэ гурван цагтай шууд хамааралтай. Хvн єєрєє эдгээр гурван цагийн бvтээгдэхvvн юм. Энергийн хуулийг бие дээрээ хэрэгжvvлсэн хvн гэдэг маань юу болох вэ гэвэл энэ гурван хэмжээст сэтгэлгээнээс цааш нэвтрэн гарч чадсан гэсэн vг юм. Сансрын олон хэмжээс рvv нэвтрээд гарахаар ертєнцийн буюу физик вакуумд орж байгаа юм. Энэ вакуумд єнгєрсєн, одоо, ирээдvй гурван цаг нэг дор оршиж байдаг. Ямар ч физикийн, термодинамикийн хууль тэнд vйлчилдэггvй. Бvх юм, бvх цаг хугацаа нэг дор учраас бvгдийг харж, сонсож, мэдэрч, танилцаж болно. Ийм аугаа юм руу орж байгаа хэрэг юм.

Ийм хэмжээнд єєрийгєє хєгжvvлсэн хvн л тэр аугаад хvрч чадна. Тэрхvv физик вакуумыг эдvгээ торсион орныг зєєгч гэж vзэж байгаа ба ингэснээр ертєнцийн биет нь цахилгаан соронзон хvч, таталцлын буюу гравитацийн хvч, атом ба тvvний бичил хэсгvvдийн хооронд vйлчлэх сул ба хvчтэй харилцан vйлчлэлийн хvч гэсэн дєрвєн хvчний нєлєєнд оршино гэх vзэлд нэмэлт орж, эд бvгд нэг эх vvсвэртэй, тэр нь физик вакуумд vйлчлэх тав дахь хvч буюу торсион орон гэж vзэж байна. Мєн хий, шингэн, хатуу, плазм гэсэн бодисын дєрвєн тєлєв дээр вакуум /торсион/ гэсэн тав дахь тєлєв бас оршиж, эдгээр нь бие биедээ хувирах боломжтой юм. Онцгой буюу торсион орны матери нь ухамсар /сvнс/ болохыг онолын физик нэгэнтээ зєвшєє¬рєєд байна. Физик вакуумд асар их энерги агуулагддаг ба 1 см2 эзлэхvvн дэх нягтрал нь атомын цємийн нягт /1014 г/-тай харьцуулахад тєсєєлшгvй их буюу 1095 грамм эрчим агуулагддагийг тогтоожээ.

Тэнд хvрэхийг дорно дахины гvн ухаанд “хоосон чанарыг онох” гэж нэрлэдэг. Энэ тєсєєлшгvй орчныг Чин Хай багш тодорхойлохдоо, хэрэв давхарлан ємсєж байгаа билэгт цогцын хувцсаа бvгдийг нь тайлж хаявал сvнс маань нvцгэрнэ. Тэр vед сvнс маань нэг хэсэг гэрэл болон хувираад нvд, чих, хамар, хэл, бие, сэтгэл гэж vгvй болно. Энэ нь тус єндєр зэрэгт хvрснийг харуулж байгаа юм. Ийм сvнс хааяагvй оршино. Диваажинд байна, эрлэг тамд байна, замбуулингийн оронд ч, Буддагийн оронд ч байна. Тэр vед “хотол зохилдогч” бол хувирна. Аръяабал болж хувирна” гэж Тайваньд 1988 онд тайлсан номондоо айлдсан байдаг. Энэхvv тєвшинд зєвхєн бясалгалын аргаар сvнсний хєгжлєєр хvрч болохоос бус мэдлэгээр бол ойртох ч боломжгvй юм. Ийнхvv дээд бясалгалын эцсийн дvн нь хvн єєрийгєє нээж олох явдал юм байна. Оюун санааны хувьд явагдаж байгаа бvхэн нь энергийн тєвшинд болж байгаа зvйл. Бясалгана гэдэг нь оюун санааны хєгжлийн vйл явц юм бол цаад утгаараа энергийн, угтаа сvнс буюу цєм энергийн тєвшинд болж байгаа процесс юм. Улмаар энэ бvхэн нэгэн зэрэг физик бие буюу эсийн тєвшинд болж байна гэсэн vг. Эсийн удирдлага, хєтєлбєр болж байна гэсэн хэрэг.

Бидний бие 70 триллион эсээс бvтдэг. Тэр 70 триллион амьд биетийг удирдах хєтєлбєрийг бид бясалгалаар єєрчлєн хєгжvvлж болдог гэсэн vг юм. Ийм учраас бясалгал гэдэг бол сvнсээ тєдийгvй физик биеийг хєгжvvлэх хэлэхийн аргагvй асар их ач холбогдолтой дадал юм. Хvмvvн бээр зуун зуунаар хэрэгжvvлж ирсэн гайхамшиг юм. Єдгєє хvн тєрєлхтєн дэлхий нийтээрээ бясалгах гэж хичээх болсон нь ч vvнтэй холбоотой. Бясалгал нь тухайн хувь хvн єєртєє, єєрийнхєє тєлєє оюуны их хєрєнгє оруулалт хийж байна гэсэн vг юм. Энерги бол юуны тvрvvнд мэдээллийн vр дагавар, vйлдлийн vр дvн гэж ойлгож болно. Энэ мэдээлэл буюу vйлдэл нь бие, хэл, сэтгэлийн шалтгаантай.

Биеэрээ хэн нэгэнд ямар нэгэн хохирол учруулсан, хэн нэгнийг хорлосон бол тэр гэмт этгээд ял сонсож, шоронд сууж байна. Харин хэл амаараа, тухайлбал, хэвлэл мэдээллээр, мєн сэтгэлээрээ хэн нэгнийг хохироосон нь бол наранд тайван явж байна. Тэгэхээр эрvvгийн хуулиар бvхнийг зохицуулахын аргагvй байх нь. Харин энергийн хууль энэ яваа хийгээд дараа насанд бvхнийг зохицуулах ба vvнийг мэдчихвэл хvн єєрєє єєрийгєє хялбархан удирдчихна. Энерги хямрахын хэрээр улс оронд ч, хувь хvнд ч зовлон гамшиг нvvрлэнэ. Материаллаг зvйл тархинд овоолоостой, материаллаг зvйлээр сэтгэл нь чихээстэй хvн хаанахын хэн ч ялгалгvй энергийн хямралтан юм. Энэ нь гай тvйтгэрийн vvдийг нээдэг тvлхvvр юм. Энерги хямарч, бохиртож доройтохыг бузартах гэнэ. Yvнийг бас ад хорлол ч гэдэг. Алтны ордоос хувь аль гээд гудманд бархирч байгаачлан нэг иймэрхvv материаллаг сэтгэхvй, хvслэн бvхэн нь шунал гээч ойлголтын нэг хэсэг бєгєєд тэр чигээрээ сєргvv энергийн бєєгнєрєл учраас тухайн улс орны тєдийгvй дэлхийн энергийг хямраах, хорлох аюултай.

Нэг юмыг хоёр єєрєєр хvлээж авахыг одоогийнхоор vзэл бодол гэдэг. Энэ нь эергvv, сєргvv энерги гэсэн vг. Эдгээр энерги харшилдсанаас /vзэл бодол уралдуулах гэдэг/ заримдаа улс орныг хохироодог. Хэн хvнгvй vзэл бодлоо энэ ярилцлагаар оношлоод vзээрэй. Хариу нь зєв гарч байгаа гэдэгт итгээрэй. “Сайн санааны vзvvрт тос” гэх буюу “санаа муу бол заяа муу”. Дорно дахины энергийн хууль ийм юм.

Хvмvvний амьдрал хоёр хэсгээс бvтдэг юм байна л даа. Эхнийх нь энэ насны /махан бодийн/, удаахь нь дараа насны буюу сvнсний амьдрал. Энэ насандаа энэ хоёр амьдралаар зэрэг амьдарч болдгийг гэгээрсэн мянга мянган хvн амьдралаар нотолсон зvйл тул vvнтэй маргах нь илvvц юм. Энэ тєвшинд хvрэхийг гэгээрэл гэдэг. Энэ бие маань хаанаас vvсэлтэйг мэдвэл нэлээд юм тодорхой болох нь. Энэ асуултад термодинамикийн I хуулийн нэг ба гуравдугаар заалт хариу хэлнэ. Энэ нь энергийн биет болох хvмvvн /шууд утгаараа энерги/ оргvй хоосноос бий болохгvй гэсэн нэгдvгээр заалт. Тэгвэл юунаас vvсэлтэй вэ гэхээр “энерги нь устаж vгvй болохгvй /хоёрдугаар заалт, тэгэхээр хvн устаж vгvй болохгvй нь/ , гагцхvv нэг хэлбэрээс нєгєє хэлбэрт шилжинэ /гуравдугаар заалт/ гэснээс vзвэл хvн ямар нэг энергиэс vvсэх тухай заалт юм /энэ нь энергит бусад аливаа биет нэг адил хамаарна/. Энд яригдаж буй энерги хийгээд энергийн цєм буюу хамгийн гол амин хэсгийг сvнс гэдэг.

Тэгэхээр хvмvvний vvсэл сvнс гээч энергитэй холбоотой байх нь. Дээрх хуульд заасанчлан хvмvvн /энерги учраас/ устаж vгvй болохгvй болохоор хvмvvний хоёр дахь амьдрал байх ба энэ нь сvнсний амьдрал юм байна. Энэ нас дуусахад яах вэ, юу болох вэ гэхээр “хэлбэрээ єєрчилнє” гэсэн хуулийн заалт болж байна. Энд энерги хэрхэн шилжих хэлбэрийн тухай яригдаж эхэлж байна. Энэ шилжилтийн хэлбэрийг хvмvvн бээр энэ насандаа хийсэн сайн буюу муу vйлээрээ нэгэнт шийдчихсэн байдаг. Сайн vйл нь эергvv энергийн утгад, муу vйл нь сєргvv энергийн утгад тус тус харгалзана. Нас дуусахад сая vйлчилж эхэлнэ. Энэ хуулийн цаашдын vйлчлэл нь таны энэ насанд ямар vйл /энерги/ хураав гэдгээр тодорхойлогдоно. Сайн сэтгэлээр сайн vйл хурааж арвижуулсан бол санаа амар байх нь. Єндєр дээд тєвшний энергийн давтамжинд аяндаа очиж нийлэх нь. Yvнийг диваажингийн дээд хэлбэрээр ойлгодог. Диваажин маань бидний дээр оршин байгаа, хvмvvний хvрч дээшилж болох таван их ертєнцийг хэлнэ. Эхнийх нь асури ертєнц бєгєєд энэ нь 120 гаруй дэд ертєнцєєс бvтдэг байна.

Энгийнээр 120 гаруй энергийн долгионы тєвшин гэж багцаалж болох юм. Эдгээр долгионы хэлбэлзлийг давж гартал єєрийгєє /сvнсээ/ хєгжvvлбэл хоёрдугаар ертєнцєд хvрнэ. Энэ нь басхvv олон дэд ертєнц /долгион/-єєс бvтдэг юм байна. Энэчлэн цааших олон дэсийн ертєнцийг Бурханы орон гэнэ. Харин энэ насандаа “санаа муут яван хатна” гэгч хуулиар явчихвал энэ нас дуусахад бага, бохир энергийн єчvvхэн долгионы хэлбэлзэлд татагдаж энvvхэнд унах нь ээ. Yvнийг там гэх бєгєєд 22 муухан долгионы тєвшинтэй гэдэг. Анхаарууштай нэг маш чухал зvйл гэвэл “энерги устаж vгvй болохгvй” тухай дээрх хуулийн хоёрдугаар заалт юм. Энэ нас дууссаны дараа гуравдугаар заалтын дагуу сонгогдон байрлах газартаа хоёрдугаар заалт ёсоор олон зуу, мянган жил /нэгэнт устаж vгvй болохгvй хойно/ сvнсний амьдралаар амьдарна гэсэн vг. Тийм болохоор мєнхийн диваажин буюу тамын тухай ойлголт бий болж, тvрvv vеийнхэн маань юуг эрхэмлэж, юунаас айж эмээж, ухамсартай амьдарч явсны учир тайлагдаж байгаа нь энэ.

Жирийн нєхцєлд хvний тархины долгионы давтамж бетта хэлбэртэй буюу секундэд 17-22 давтамжтай байдаг нь энэхvv материаллаг ертєнцийн vйл тархинд хуулбарлагдсаных юм. Энэ нь хэрцгий, тvрэмгий, амьтан адгуусны шинжтэй, эрчим хvч нь сансрын энергийн доод тєвшинд байж оюун ухааны дээд тєвшинтэй холбогдох ямар ч боломжгvй гэсэн vг юм. Дурын нэг агшинд хvний тархинд зуун мянгаас нэг сая химийн урвал явагдаж байдаг нь материаллаг ертєнцийн материаллаг vйл ажиллагааны зовлонг єгvvлж байгаа хэрэг юм. Хvний сансар огторгуйн дээд оюун ухаантай холбоо тогтоох боломж нь бясалгалын явцад тархины хэмнэл альфа тєвшинд нэг секундэд долоон удаагийн давтамжтай, далайц нь нэгэн жигд болсноор боломж нээгдэж, тета тєвшинд давтамж нь дєрєв болтлоо багасан, далайц нь огцом бус синусоид хэлбэрийг дvрслэх vед холбоо тогтоож, дельта тєвшинд хэлбэлзлийн давтамж болон далайц нь багасч тархины бичлэгийн график нь шулууныг дvрслэх vед бvрэн холбогдоно.

Энэ байдал цаашид гvнзгийрэн лавшрахыг самади агуулах буюу єєрийгєє огоорох гэнэ. Самадид орохын нэг жишээ бол єнєєгийн шинжлэх ухааны vзсэн “эвэртэй туулай” болох ОХУ-ын Буриадын хамба лам Итгэл бандидын нас барснаас 75 жилийн дараа нийтэд ил гарга¬сан тvvний шарил юм. Унтаж байгаа хvн шиг тvvнд vхлийн шинж тэмдэг огт байгаагvй байна. Yvнийг єєрийгєє огоорч самадид орших гэж нэрлэдэг ба бясалгалын маш том vр дvн юм. Бурхны ухамсарт автан оршиж байгаа дvр гэсэн vг. Ухамсраараа єєрийгєє захирахын vлгэр жишээ нь энэ юм байна. Ийм байдалд хvн мянга мянган жилээр ч хэвийн орших боломжийг эртний мэргэд, бясалгалт гэгээнтнvvд олж олон зууны турш хэрэгжvvлсний нэг жишээ нь энэ юм. Тэгэхээр дэлхийгээрээ хошуурч, учрыг нь хараахан тайлж чадахгvй мухардаад байгаа тэр Итгэл хамба гээч нь бясалгалын єндєр дэсэд хvрсэн, сvнсний хєгжлийн єндєр тєвшинд хvрсэн хvн болох нь ээ.

Мэдрэлийн vйл ажиллагааны єнєєгийн судалгаанаас vvний эсрэг байдал бий болж. Тухайлбал, тархины цахилгаан бичлэгийн vед альфа хэм байхгvй болох, эсвэл жижиг бvлгvvд байдлаар гарахдаа давтамж нь эрс цєєрєх, тета, дельта долгионууд тархины хэсгvvдээр тархмал илрэх, єндєр амплитуд /далайц/-тай бетта долгион бvлэг бvлгээр илрэх нь тархины хvнд євчин байгааг гэрчилнэ гэсэн нь энергийн хямралыг vзvvлж буй хэрэг бєгєєд энд сэтгэцийн хvнд архаг хэлбэр /галзуу/-г дvрсэлсэн байж болох талтай. Учир нь, альфа хэм алга болж, тета, дельта долгион тархмал илрэх энэ vед тухайн євчтєн материаллаг амьдралаас тасарч єєрийн “би”-гээ орхин дээд мэдээллийн сантай холбогдсон байх ёстой. Энэ vеийн “дэмийрэл” нь vнэн хэрэгтээ хамгийн vнэн зєв мэдээлэл байх учиртай. Харамсалтай нь, євчтєн бээр ухамсраа цааш удирдах боломж¬гvй тул бvх юм vvгээр дуусч байна. Одоо эм¬чилгээнд нь эм, тариа гэхээсээ зєв мэдээлэл гаднаас оруулж удирдаж гэмээнэ сайжралыг олох магадлал ихсэх юм.

Дараагийн vзэгдэл бол хvний хоёр тал тархины баруун нь зvvнээсээ дутуу хєгжсєн явдал юм. АНУ-ын ихэнх мужийн хvн амын дунд явуулсан судалгаагаар хvмvvс цагийнхаа 70 хувийг зvvн тархи ажиллуулах зvйл, ердєє 30 хувийг нь баруун тархи ажиллуулах зvйлд зарцуулдаг ажээ. Энэ нь математик, хэл, логик, дvн шинжилгээ зэргээр хэт хєєцєлдсєнийх гэж эрдэмтэд vзсэн бєгєєд баруун тал тархины vйл ажиллагаанд холбогдох дvрслэл, єнгє, хєг айзмын мэдрэмж бага хєгжсєн байна. Профессор Ористейн баруун тєл бємбєлгийг зvvний тєвшинд аваачих туршилтаараа нэг тархи нєгєєтэйгєє нийлэн ажиллахад vйлдлийн vр дvн нь тооцоолж байсан шиг хоёр дахин бус харин 5-10 дахин нэмэгддэгийг тогтоосон байдаг. Энэ vзvvлэлтийг бясалгалаар бий болгож болно гэсэн vг. Тархины судалгааны єєр нэг мэдээгээр хvмvvн /бас дельфин, халим/-д хожуу vvссэн хоёр тал бємбєлгийн дээд буюу ухамсарлагч, оюунлиг шинэ тархи /анагаахын хэлээр тєв доод тархины хэсэгт хувирсан атираат хавхаг/ нь оюуны vvргийг гvйцэтгэдэг бєгєєд доод тархи буюу ухамсрын нєлєєнд ажилладаг зєнч, сэтгэл хєдлєлийн хуучин тархи нь єдєр тутмын vйл ажиллагааг удирдаж, биеийн хэм, цусны даралт, химийн тэнцвэр, хоол боловсруулалт, сэтгэл хєдлєлийг хянаж байдаг. Хувьслын явцад доод тархи нь доод тєрєлт амьтны хувьд ноёрхогч байдалтай болсон гэж vздэг. Харин бясалгалаар дээд буюу ухамсрын тархи нь доод тархиа хєтлєх боломж бvрдэх юм.

Энэтхэгийн йогч Свами Рама 1970 онд Канзасын Фонд Менинижерт болсон оюун ухаанаар биеийг удирдах эрдэмтдийн туршилтад оролцож тархины долгион, амьсгалын хэм, арьсны хариу vйлдэл, зvрхний ажиллагаа, биеийн дулааныг хянаж, цусны эргэлтээс зvрхээ салгаж, биеийн баруун зvvн хэсгийн дулааныг сольж єєрчилж vзvvлсэн юм. Тайван бєгєєд гипноз /хагас унтаа/-ын тєлєв нь дээд, доод тархины хооронд чєлєєтэй хурдан холбогдох боломж бий болгодог байна. Энэ vр дvнд бясалгалаар хvрэх боломжтой юм. Профессор Розенцвейгийнхаар хэрвээ тархийг єдєєж /мэдээж зєв єдєєх хэрэгтэй/ байвал наснаас vл хамааран тархины торны тэмтрvvлд сэртэн бий болж, тархины холбоосыг нэмэгдvvлдэг байна. Бясалгалын vед тархины цусан хангамж 35 хувиар нэмэгддэг хийгээд Нью-Йоркийн телефон харилцааны компанийн ажилчид єдєрт хоёр удаа 15-20 минут бясалгаснаар бvтээмж нь ихэссэнийг тогтоосон байдаг.

Атлантидийн болон тvvнээс ємнєх vеийн хvмvvст байсан гуравдагч нvд буюу билгийн мэлмий дотогшилж ширгэхдээ толгойн орой /зулай/-гоос доош босоо чиглэлд гуравдагч мэлмийгээс арагш хэвтээ чиглэлд огтлолцох цэгт боргоцой булчирхай болж тогтсон гэж зарим эрдэмтэд vздэг.
Энэ булчирхай нь гэрэлд мэдрэмтгий эсvvдтэй болохыг судлаачид тогтоосон бєгєєд эдгээр мэдрэг эсvvд нь нvдний торлогийн адил харах чадвартай учраас чухамхvv энэ чадавхийг нь бясалгаж хєгжvvлс¬нээр хvмvvний гэрэл мэдрэх чадавхийг хєгжvvлэх бас нэг боломж бий болж болох юм. Уг булчирхай нь даавар боловсруулалтыг хянаж, удирдаж явуулахаас гадна симпатик мэдрэлийн тогтолцоонд хэт ачаалал vvсэхээс сэргийлж, цусны даралт унах, зvрхний хэм удаашрахаас хамгаалдаг байна. Бясалгал хийгсдийн цусанд энэхvv булчирхайн ялгаруулдаг даавар болох мелатонин ихэсдэгийг бас тогтоосон. Сэтгэцийн євчтєнд энэ даавар жирийн хvнийхээс багасдаг. Мелатонины ялгаралт ихсэхэд хvн тайвширдаг. Голландын эрдэмтэд энэ даавраас залуужуулах vйлдэлтэй эм хvртэл гаргаад байгаа. Энэ vvднээс бясалгал нь эрvvлжvvлэх нєлєєтэй юм. Гэхдээ бясалгалын гол асуудал бол эрvvлжих мэтийн физик биеийн хvрээний багавтар vр дvнд хvрэх явдал огт бус, харин сvнсний энергийг хєгжvvлэх явдал юм. Сvнсний хєгжлийг хангах нь бясалгалын хамгийн гол зорилго, гол vр дvн мєн. Сvнсийг материаллаг хvлээснээс нь чєлєєлж сэтгэлгээний хvрээнд хєгжvvлэх нь сvнсний хэрэгцээ юм. Yvнийг бясалгалаар хийдэг юм байна.

Ертєнцийн хvнийх магадгvй 90 гаруй хувь нь шугаман сэтгэлгээ юм. Шугаман гэдэг нь оролт, гаралт нь мэдэгдэж байна гэсэн vг. Бясалгаад та эрvvлжинэ гэх жишээтэй. Гэтэл бясалгал маань єєрєє ийм нэг шугаман хамааралд харъяалалгvй, орон зайн сэтгэлгээний асар том vйл явц юм. Харин хvн болохоор шугаман сэтгэлгээтэй хэрнээ шугаман хамаарлын хамгийн гол хуулийг мартсан байна. Єєрєєр хэлбэл, бие махбодийн болон сvнсний энергийн байдал нь хvмvvний бие, хэл, сэтгэлийн vйлтэй шууд пропорциональ хамааралтайг умартжээ. Энэ нь хvнийг хvн-робот болгосон байна. Тиймдээ ч XIII, XXI зууныхан хоёр єєр хvмvvс юм. Ємнєхєд нь шугаман бус сэтгэлгээ амьдралын бvх хэлбэрт тууштай нэвтэрсэн байж л дээ. Гэтэл єнєєгийн хvний тархи, компьютер хоёр хоёулаа компьютер юм байна. Тvрvv vеийнх нь арай дээр байж. Компьютерийн хєгжлийн дvнд багтаамжийг нь 1 мм зайг 1000-аас одоо 1 сая болтол шахах боломжтой боллоо. Харин бид єєрийн компьютер /тархи/-ийг ингэж ашиглавал сvнсний хєгжлийн єндєр тєвшинд хvрнэ. Компьютерт атомыг атомоор нєхєж багтаамжийг ихэсгэж байгаа бол хvмvvнд ийм хэрэгцээ байхгvй, байгаагаа зєв ашиглачихвал болчих нь тэр. Компьютерийн мэдээллийг нэг чиглэлд нэвтрvvлэх асуудлыг шийдсэн нь харин хvнээс давуу юм. Хvмvvн энэ сул талаа єєрчилж анхаарлаа шулуутгаж, “би”-гээс бага ч болов салж хагацаж чадвал сул талаа харин ч давуу тал болгож болох нь.

Бясалгалаас ийм тийм vр дvн гарна гэж шууд хэлж хорхойсуулах аргагvй юм. Ихэнх зvйлийн хариуг бид тєсєєлж мэддэг шугаман сэтгэлгээний vйлдэлтэн юм. Энэ нь єнєєгийн шинжлэх ухааны гол арга, их хоцорсон зvйл. Энэ нь єнєєгийн бvх хєгжлийн, тvvний дотор хvмvvний хєгжлийн чєдєр тушаа юм байна. Дээд бясалгал гэдэг нь билгийн мэлмийг нээх ажиллагаа юм. Бусад аргаар гэгээрч болох ч гэгээрлийн дэс доогуур vлдэнэ.
Єнєєгийн шинжлэх ухаан бvхэлдээ махан бодид тєвлєрсєн учир мухардсан хэрэг. Энэ нь генийн vvсэлтэй физик бие, мах, цусны систем тєдий юм. Тvр настай, тордлого авах боломжгvй систем юм. Тийм болохоор ген /удамшил/-ийн кодыг бvрэн нээгээд ч, хvнийг хувилаад ч vр дvнгvй хэвээр байх болно. Ийм шалтгаанаар єнєєдєр хvн тєрєлхтєн оносон философигvй, нийгмийн зєв онол хуульгvй, хvнтэй холбоотой бvхэн байгалийн хуулиас гадуур явагдаж, энэ хєгийн тоглоомондоо улайрч, материаллаг зvйл уруу vхэлдэн тэмvvлцгээж, бvр алалдаж байгаа хэрэг. Ингэж материаллаг ертєнцийн буюу зах зээлийн хуулийг хvний нийгмийн хууль мэтээр айхавтар ташаарсан хэрэг. Yvгээр хvмvvний vнэн тєрх, мєн чанар дуусч байгаа юм. Ингэж хvн-роботыг хоёр зууны ємнєєс бvтээжээ. Тэр цагаас хvн сэхэл авах тэнхэлгvй, єндрєєс шидсэн чулуу шиг доройтож байна. Yvнийг дорны сургаальд “цєвvvн цаг” гэж нэрлэж.

Энэ байдлаас гарах гол арга зам нь бясалгал гэгээрэл, ухаарал юм. Монголд гэхэд л оюун санааны дээд бясалгалаар 14000 гаруй хvн бясалгаж байгаагийн 70 хувь нь залуучууд юм. Энэ тоо сvvлийн хоёр жилд бий болсон хэрэг. Yvний цаана ёс суртахууны цэвэр ариуныг дээдэлсэн гайхамшигтай чанар цогцлон бvрэл¬дэж байгаа юм. Наанадаж л ийм багаасаа архи, тамхи, мах зэрэг бузар идээнээс хол амьдарч, амьтны амь таслах, худал хэлэх, хулгай хийх, садар самуун явах, хорт бодис хэрэглэх зэрэг таван нvглийг бие, хэл, сэтгэлээр насан турш тэвчихээр зориглож, эх орны ирээдvйн эзэд маань хээл хахууль бvv хэл зохисгvй орлогын хандивыг бясалгалын тєвдєє ойртуулахааргvй ёс суртахууны эрхэм нандин замыг сонгож байна. Эх орноо, хувь заяагаа ийм хvмvvст эргэлзээгvй даатгаж болох цаг ойрхон байгаа нь Монгол орны их хувь заяа юм. Энэ бол ямар ч тєр засгийн бодлого, хууль журмаар зохицуулах аргагvй хэрнээ дээд ухамсрын нєлєєгєєр нийтийг хамран дэлгэрч байгаа сайн vйлс залуусыг нийтлэг хамарч байгаагийнхаа хэрээр ирээдvйд чиглэсэн vнэлж баршгvй хєрєнгє оруулалт билээ.

Оролт=бясалгал>гаралт?
Сэтгэхvйн энэ бодлогыг бодож сурах хэрэгтэй шиг байна. Гэхдээ эцсийн гаргалгыг нь тєсєєлж бас болох нээ. Энэ нь мэдээллийн буюу дээд ухамсрын тєвшинд харилцаа гайхалтай чєлєєтэй явагддаг, уураг тархины єчvvхэн боломжоос хэтийдсэн тэр шийдэлд махран хvрч, мєнхийн гэгээрэл, мєнхийн нас, мєнхийн жаргалыг олох явдал юм.

Бясалгалын дээд vр дvнгийн нэг нь хувь заяаны ариусгал болно. Сайн, муу аль ч vйл нь vр дvн дагуулдаг. Энэ нь хvмvvн бээр сансрын хvлээсэнд уягдан тєрєх, євдєх, vхэхийн хvрдэнд эргэлдэх шалтаг болдог байна. Хvмvvсийн vйлдлийн vр дvн нь цахилгаан-соронзон мэдээллийн хэлбэрээр бичигдэж vлдэхдээ тухайн хvний хувь заяаны дэнсийг хувирган єєрчлєх программ болж байдаг байна. Энэ программ нь махбодийн энергийн утгыг хийгээд эсийн программыг єєрчилж байна гэсэн vг. Энэ нь хvмvvний хєгжил хийгээд доройтлын шалтгаан болно.

Тэгэхээр цахилгаан-соронзон мэдээллийн буюу хувь заяаны бичлэгийг цэвэрлэх, шатаах, устгах цорын ганц арга нь биологийн систем болох хvний хувьд дээд буюу Аръяабалын бясалгал юм байна. Хувь заяа буюу тєєрєг тавилан нь vйлдлийн vр дvнгийн цахилгаан-соронзон бичлэг гэж ойлгож болох нь. Энэ бичлэгийг бид энэ насандаа vргэлжлvvлэн бичиж, улмаар энергийн шинж тєлєвийг єєрчилж /харамсалтай нь юу хийж буйгаа мэдэхгvйгээр/ энэ нь эргээд бидний биеийг бvрдvvлэгч олон живаа амьд эсийн удирдлага, цаашлаад vеийн vед тєрєл олохын шалтгаан болж байдаг хэрэг. Энэ хууль буюу дvрмийг мэдэхгvйгээр амьд¬рал гээч тоглоомд оролцсоноороо хvн ихэнхдээ физик биеийг дортгоод зогсохгvй хувь заяагаа доройтуулдаг байна. Хvний тархины хальсыг цувиж сунгавал 9.5 сая километр болохыг эрдэмтэд тогтоосон байна. Энэ соронзон хальсан дээр хvмvvний тєрєл тєрєлдєє, vе vедээ бичиж vлдээсэн буюу бичиж байгаа бичлэг нь цахилгаан-соронзон буюу энергийн тєлєєлєл болох учраас энерги устаж vгvй болохгvй тухай термодинамикийн нэгдvгээр хуулийн хоёрдугаар заалт ёсоор арчигдаж арилахгvй мєнх юм.

Удамшлыг эдvгээ зєвхєн физик биед л хамааруулж ойлгодог ба харамсалтай нь хvний тухай илvv дээд ойлголт шинжлэх ухаанд хараахан бий болоогvй юм. Зvй нь гени буюу удамшлын єнєєгийн ойлголт нь физик биед хамаарна. Энэ нь хvн гэсэн утгыг бvрэн илэрхийлэхгvй ба хvний тухайд физик бие нь хувцастай адилтгахуйц зvйл гэсэн vг. Шинжлэх ухааны ойлгож буйгаар хvний vvслийн 30 хувь нь генийн гаралтай юм. Профессор Х.Сvхбаатарын тооцсон гэр бvлийн математик загвараар бол хvмvvний эцэг эхээс євлєн авах зvйл хамгийн ихдээ 41 хувь байна. Ийм єчvvхэн зvйлийг хvн хэмээн ойлгосон одоогийн шинжлэх ухааны ойлголтын хvрээ нь бидний єчvvхэн хэсгийг эзэлж байгаа физик биеийн судалгаа тєдий юм. Бидний ємсгєл хувцсыг хэчнээн солиод ч тухайн хvний мєн чанарыг єєрчилж чадахгvйтэй адил физик биеийг яаж ч судлаад хvний мєн чанарыг танин мэдэж чадахгvй юм.

Хvний мєн чанар нь генийн бус харин энергийн мэдээллээр нєхцєлддєг болж таарч байна. Иймээс айлын 10 хvvхэд 10 янзын ааш араншин, авъяас чадавхи, бие бялдар, оюуны хєгжилтэй. Тэдгээрийг угтаа сvнсний нь мєн чанар тодорхойлж байгаа хэрэг. Сvнс нь биологийн системд болохоор термодинамикийн нэгдvгээр хуулийн ойлголттой тохирно. Энэ хуулиар энергийг устаж vгvй болохгvй гэж заасан байдаг. Наанадаж 5000 жилийн ємнє хvний нийгэмд ахин айлдсан Энэтхэгийн шашны Бхагавад-Гита хэмээх сурвалж бичигт сvнсийг vл устаж сєнєх, хэмжихийн аргагvй, мєнх гэж заасан нь дээрх онолтой дvйж байна. Хvний мєн чанарыг энэхvv цєм энерги тодорхойлдог байна. Тэгэхээр хvний хєгжил гэдэг нь энергийн хєгжил, тvvний дотор сvнслиг энергийн хєгжил юм. Энэхvv хєгжлийг бясалгалаар олж авах боломжтой бєгєєд бясалгалын хамгийн гол vр дvн юм. Энэ хєгжлийг гэгээрэл гэдэг юм байна л даа.

Миний ухаж байгаагаар гэгээрэл нь олон шаттай, ухаандаа бичиг vсэггvй нэгэн яван явсаар эрдэмтэн болохтой ижилдvv юм байна. Гэгээрлийн эцсийн тєвшин нь мэдээж бясалгагчаас гадна багшийн дэсээс хамаарна. Багшийг тєгс гэгээрсэн, гэгээрсэн гэж ангилж бичдэг нь ерєнхий дэсийг зааж байна. Тєгс гэгээрэл нь Бурхан багшийн хvрсэн гэгээрэл юм. Одоогоор хvн тєрєлхтний дунд энэ гэгээрэлд хvрсэн ганц хvн бол Тєгс гэгээрсэн их багш Чин Хай юм. Зvй нь Чин Хай багшийг энэ дэсээс дээш давж гэгээрсэн, оройн дээд их бурхан гэж ойлговол нь хvн тєрєлхтєнд ихээхэн азтай vе эхэлж байна гэсэн vг юм.

Бичиг vсэгт тайлагдсаныхаа хэрээр уншиж vзэж мэдлэг хуримтлуулахыг эрдэм гэдэг. Энэ нь гэгээрэл хараахан биш юм. Гэгээрэл нь хvн єєрийгєє дотроос нь хєгжvvлж мєн чанараа таньж нээж олохыг хэлнэ. Их, бага аль ч тєвшний гэгээрлийн дvнд хvн єєрийгєє шинээр нээж, єєрєє эергvv энерги буюу энэрэл хайрын нэгэн vvсгvvр болж байгаагийнхаа хэрээр орчлон ертєнцvvдийн энэ урсгалд холбогдсоноор бясалгал нь эх болсон зургаан зvйл хамаг амьтан, дээд гурван ертєнцийн тусын тулд vйл vйлдэж байгаа хэрэг бєгєєд аливаа бvхэнд энх амгалан, эв найрын ерєєл єргєж хамгийн дээд нигvvлсэнгvй сэтгэл vvсгэн бясалгадаг учраас олон хvний эергvv энергийн их хvч нь хvн тєрєлхтний сайн сайханд vйлчилж байдаг юм. Энэ бол дээд бясалгалын эрхэм зорилго, бас гол vр дvн юм.
ТШУ-ны доктор, профессор Г.ЛХАГВAА

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Sep.20.10 5:59 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 2:10 pm
Posts: 12924
Location: above
мүрэн чи энд бүлтэрч суухаар
очиж тэр ногоон хоол гд бгаа
нусийнха учрийг олоочэ :haha:


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Sep.25.10 2:05 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 12:59 am
Posts: 12
Location: Earth
Munkhsoyol wrote:
Byasalgal hiij syrmaar bwal kurst yaw. tend mergejliin nagsh zaaj ugnu. Une tulburgui zaadag gazar bdag.

Hi bi bysalgald yvah gesiin ene helsen gazar chin hna baidiin bol helj ugch tus bolooch.

_________________
чамайг эзэмдэх үлмэдэх♥♥♥


Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 10:05 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
neeree unegui bysalgal zaadag humuusiin medeelel heregtei bn shu.. ymartai ch han uuld baidag chin hain bysalgal unegui bdiin blee..

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
PostPosted: Oct.15.10 5:12 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Хүчирхэг Монгол байх нэгэн боломж!

Та дуустал нь анхааралтай уншина уу!

Maharishi Transcendental Meditation (TM) буюу орчуулбал Махаришийн Чанадаас Халих Бясалгал (ЧХБ) хийснээр хүний стресс ядаргаа тайлагдаж, далд нөөц чадавхи нээгдэж, оюун ухаан болон эрүүл мэнд сайжирч, наснаасаа залуу харагдаж, гоо үзэсгэлэн улам нэмэгддэг. Хийхэд амархан, 20хон минут, ямарч хорио цээргүй, чөлөөтэй. Шинжлэх ухаанаар баталгаажсан арга техник тул та итгэсэн итгээгүй хийж эхэлсэн анхны цаг мөчөөсөө өөрчлөлтийг мэдэрч, таны энерги өсөн нэмэгдэж хийморьлог болдог.

Цорын ганц шаардлага нь анхан шатны ЧХБ-ыг 2 сарын турш өдөр бүр 20хон минут хийж стресс ядаргаагаа гаргасан байх ёстой. ЧХБ-ын дараагийн түвшин болох Сидхи Нисдэг Иоги гэдэг нь хүн гүн бясалгал хийж дэлхийн татах хүчнээс чөлөөлөгдөж байна гэж бодоход, тэр хүн бүхий л биеэрээ газраас хөндийрч агаарт хөөрөхийг хэлдэг. Энэ нь хүний хүсэл асар богино хугацаанд биелэх энгийн арга юм.

ЧХБ-ын Сидхи Нисдэг Иогийн техник сурсан хүн нь асар их энерги хуримтлуулснаар сүлд хийморь нь (PRANA) улам дээшээ бадарна. Ийм их сүлд хийморьтой хүний ажил үйлс санасан бодсон хүсэл бүр нь байгалийн дэмжлэгийг авч, маш амарханаар хар аяндаа ногоон гэрлээр бүтдэг. Мөн өөрийнхөө амьдралыг хүссэнээрээ сайхан болгоод зогсохгүй орчин тойрондоо сайн сайхнаар маш хүчтэйгээр нөлөөлдөг. Бид бүхэн энэ чадварыг сурч эзэмшсэнээр Хүчирхэг Монгол, Монгол Улсаа Хүчирхэг болгох боломж бидэнд тохиогоод байна.

ЧХБ-ын алдартнуудаас энэ дашрамд сонирхуулахад: Махариши багшийн шавь Шри Шри Рави Шанкар, Дийпак Чопра, Битлз хамтлаг, Холливүүдын кино найруулагч Дэвид Линч болон Клинт Ийствүүд, цөмийн физигч Жон Хейгелен, физиологич Тони Нейдэр, Холливүүдын кино найруулагч Стивэн Спилберг, Ролинг Стоунс хамтлаг, Стинг, Бийч бооёс, жүжигчин Миа Фарроу гэх мэт. :wd: :wd:

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
PostPosted: Oct.15.10 5:15 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
uuriin biyeree nisch surahiig bysalgaliin davuu sain taluudiig biyeree medrehiig husch bval 88945401 99661778 dugaaraar holboo bariarai..

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
PostPosted: Oct.15.10 10:10 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.02.03 12:34 pm
Posts: 2719
byasalgal togtmol hiih er n ih zugeer yum bna. hen negen durgui hurgemeer zevuun uildel esvel ug chuluudahad uursaj buhimdahiin orond munhagiig n gaihaj ineed alddag bolson bna :haha:


Top
 Profile  
 
PostPosted: Oct.15.10 11:05 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jan.21.06 7:33 pm
Posts: 1637
Location: Veganism:The Noble Way of Living
Harley wrote:
byasalgal togtmol hiih er n ih zugeer yum bna. hen negen durgui hurgemeer zevuun uildel esvel ug chuluudahad uursaj buhimdahiin orond munhagiig n gaihaj ineed alddag bolson bna :haha:


Hehe so funny, so easy :wd:

_________________
www.suprememastertv.com


Top
 Profile  
 
PostPosted: Oct.16.10 9:52 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.02.03 12:34 pm
Posts: 2719
neg zuiliig bichihee martah shahlaa. Byasalgal bolon amisgaliin dasgal hiih n eruul mended bas ih ach tustai yum bna. Bi eniig suuld biyeree mederlee. Negen burheg ogloo sertel nuur, tolgoi, nud shudgui hunduurleed ter odorjingoo haluursnii margaash n ovdoltiin shaltgaan n GAMRIT gedeg gamshigt ovchin bsniig medlee. Tegeed bi doctoriin gazraar yavalguigeer nogoodroos n shuud Kriya (amisgaliin dasgal) hiij ehelsen. 20 orchim odor hiisen tegeed edgersen. ene hugatsaandaa mah, mahan buteegdehuun eroos heregleegui. Tegehleer ta buhnii ergen toirond ene ovchnoor shanalj zovj bui hun bval zaaval ter doctoriin gazar ochij mongo togrogoo hiisgen baij deerees n ooriigoo emchluulj bn gej tamluulah hereggui gej zovlooroi. Tegeed ch ene tiim amar buren edgerdeggui ovchin gej bgaa. Kriya hiij surya gevel Amidrah Urlag byasalgaliin tovd handaarai.
Ene Sudarshan Kriya gedeg bol ih ach holbogdoltoi dasgal yum bga yum. Ene dasgaliig hiisneer tanii biyiin uhmel bolson ed esuud bugd sergej hodolgoond orj eheldeg. Ingeed bodohoor ihenh ovchin zoviuriig ene dasgaliin tuslamjtaagaar edgeej bolno gesen ug. herev sain hiivel DOH-iig ch edgeej bolno gej (duulsan) yum bna.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.18.10 10:34 am 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн

Joined: Mar.23.08 10:35 pm
Posts: 253
за мэдэхгүй, хичээл дээр толгой дүнкүүрээл нүд анилдаад бясалгаал байх шиг байдышд


Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Oct.22.10 11:29 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
enethegt suprem bagsh, guru gedeg ih deer uees gazar avaad udaj baigaa. enneesee enedhegchuud salah gej ingej zovoj baigaan baina:



Top
 Profile  
 
PostPosted: Oct.27.10 4:44 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Feb.26.10 5:11 am
Posts: 82
Harley wrote:
neg zuiliig bichihee martah shahlaa. Byasalgal bolon amisgaliin dasgal hiih n eruul mended bas ih ach tustai yum bna. Bi eniig suuld biyeree mederlee. Negen burheg ogloo sertel nuur, tolgoi, nud shudgui hunduurleed ter odorjingoo haluursnii margaash n ovdoltiin shaltgaan n GAMRIT gedeg gamshigt ovchin bsniig medlee. Tegeed bi doctoriin gazraar yavalguigeer nogoodroos n shuud Kriya (amisgaliin dasgal) hiij ehelsen. 20 orchim odor hiisen tegeed edgersen. ene hugatsaandaa mah, mahan buteegdehuun eroos heregleegui. Tegehleer ta buhnii ergen toirond ene ovchnoor shanalj zovj bui hun bval zaaval ter doctoriin gazar ochij mongo togrogoo hiisgen baij deerees n ooriigoo emchluulj bn gej tamluulah hereggui gej zovlooroi. Tegeed ch ene tiim amar buren edgerdeggui ovchin gej bgaa. Kriya hiij surya gevel Amidrah Urlag byasalgaliin tovd handaarai.
Ene Sudarshan Kriya gedeg bol ih ach holbogdoltoi dasgal yum bga yum. Ene dasgaliig hiisneer tanii biyiin uhmel bolson ed esuud bugd sergej hodolgoond orj eheldeg. Ingeed bodohoor ihenh ovchin zoviuriig ene dasgaliin tuslamjtaagaar edgeej bolno gesen ug. herev sain hiivel DOH-iig ch edgeej bolno gej (duulsan) yum bna.

Tiim shuu! Turshiltaar DOH-toi hun hiigeed tsusan dah tsagaan esiin hemjee 5 dahin nemegdsen geh yum ble.

_________________
take a nice song!


Top
 Profile  
 
PostPosted: Nov.04.10 11:47 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Nov.04.10 11:30 am
Posts: 1
ta nar herhen ouynii huchiig segeeh bysalgal hiidegiig medhuu


Top
 Profile  
 
PostPosted: Nov.04.10 3:39 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
buh bysalgal oyunii huchiig sergeenshde..

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
PostPosted: Nov.04.10 4:53 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Dec.02.03 12:34 pm
Posts: 2719
k1ra Чанадаас Халих 20 минутын бясалгалаа энд интернэтээр зааж болох уу? эсвэл багшийн ивээл доор сурах шаардлагатай юу?


Top
 Profile  
 
PostPosted: Nov.06.10 5:40 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
Harley wrote:
k1ra Чанадаас Халих 20 минутын бясалгалаа энд интернэтээр зааж болох уу? эсвэл багшийн ивээл доор сурах шаардлагатай юу?

hehe zaaval bagshaar zaalgadag bysalgalshdee .. bagsh ni chamd tolgoi dotroo bodoh mantra buyu tariniig n ugdug bhgu yu keke

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
PostPosted: Nov.06.10 5:41 pm 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:23 pm
Posts: 873
Location: Тээр тэн дэх тоо томошгүй тоологдож барамгүй оддын дундаас..
daraa 7 honogiin hagasain udur fm 100.9 oor bysalgal zaana bysalgal surah gd chadahgui bgaa humuus ene nevtruulgiig sonsooroi oroi 8 aas yvdiin

_________________
Did u smile 2day?


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 755 posts ]  Go to page Previous  1 ... 20, 21, 22, 23, 24, 25, 26 ... 30  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  


Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.