#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.01.14 6:00 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 55 posts ]  Go to page Previous  1, 2, 3  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Oct.11.07 8:05 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Jan.23.07 10:45 pm
Posts: 1253
,


Last edited by gaiety gaide on Nov.18.12 5:12 am, edited 1 time in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 8:11 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Jan.23.07 10:45 pm
Posts: 1253
,


Last edited by gaiety gaide on Nov.18.12 5:12 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 8:16 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Jan.23.07 10:45 pm
Posts: 1253
,


Last edited by gaiety gaide on Nov.18.12 5:11 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.20.07 9:53 am 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн

Joined: Dec.14.06 7:10 pm
Posts: 318
Location: gertee.(nomiin sand)
ter talaar neeree bicheeree....
bi neeh sain medehgui l dee...
gehdee odoo medchinee...hehe

_________________
Amijilt.uragshaa...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.24.07 4:38 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн

Joined: Dec.14.06 7:10 pm
Posts: 318
Location: gertee.(nomiin sand)
hey end bvr hvn orohgui baigaamuu?

_________________
Amijilt.uragshaa...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.15.08 2:34 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.29.08 5:22 pm
Posts: 1042
Location: HOMETOWN
[font=Comic Sans MS]Ene minii gants durtai sedev b.a shd
Ra:(Narnii burhan Egyptiin hamgiin tom burhan gegddeg)
Image



Anubis:(Ene bol Egyptian uheliin burhan yum bgaan bas muu yoriin gej humuus ih yaridag)

Image[/font]


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.15.08 2:44 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.29.08 5:22 pm
Posts: 1042
Location: HOMETOWN
Ene bol Egyptian ariun tsevriin burhan gegddeg gehdee yag neriig ni sain medehgui l bgaan martchij gehuudee
Image

Za bi neg uzsen chini Amon geh burhan ni Narnii burhan Ra bsan yum b.a daraa ter asuusan zuiliig chini olj bgaad bichij ugnuu huu
Image


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.15.08 2:58 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.29.08 5:22 pm
Posts: 1042
Location: HOMETOWN
[font=Comic Sans MS]Egyptian pyramidiin huvid gevel 5000 jiliin umnu hamgiin anhnii buyu Giza-n Pyramidiig Khufu hemeeh haan barij bjee.Gehdee tereer ene pyramidiig duusgaj chadaagui nas nuhujisun yum b.a.Ene Pyramidiig barihiin tuld 20 jiliig zartsuulsan ba 2000000 chuluun havtangaar(1havtan tus burdee 2.5 ton)barisan. Ene chuluun havtang 500 mile holoos avchirj bsan ajee.Egyptiin Cairo buyu niislel hotod bairladag yum b.a.Odoohondoo neg iimerhuu medeelel oldloo[/font]
Image


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.15.08 9:20 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.08.06 8:44 am
Posts: 1201
Location: шуугиан дунд, нам гvмхэн
Хуфу пирамидын талаар миний орчуулж байсан зүйл.
[web]http://baabarpedia.mn/index.php?title=%D0%A5%D0%B5%D0%BE%D0%BF%D1%81%D1%8B%D0%BD_%D0%B1%D1%83%D1%8E%D1%83_%D0%A5%D1%83%D1%84%D1%83%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD_%D0%BF%D0%B8%D1%80%D0%B0%D0%BC%D0%B8%D0%B4[/web]

_________________
уншиж байгаа.... www.barca.mn


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.15.08 9:26 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
User avatar

Joined: Aug.15.06 2:10 pm
Posts: 2443
Location: 2 yortontsiin zaag deer.
egyptiin tuuh bol ter chigeeree gaihamshig. egyptiin tuuhend olon udaa daisand ezlegdej butsaan sergej, olon haadiin tsadig namtar gaihamshigt tuuh orshdog.
minii sonsoj bsnaar egypted niit 40 garui dynasty bsan gej sonsson. teed neg dynasty garj irehdee uur burhan gargaj irdeg. ene ch utgaaraa egypt mash olon burhantai.

_________________
bless my life


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.16.08 10:03 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.29.08 5:22 pm
Posts: 1042
Location: HOMETOWN
[font=Comic Sans MS]Pooh yamar goe medeelel ve nice nice goe medeelel b.a shd thanks[/font]

_________________
Gertee Ohinoo Harool...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.08.08 11:05 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Jul.20.03 1:29 pm
Posts: 114
Ter Orosiin emch Muldeshiv -iin bichsen nomon deer ene tuhai ih sonin medeelel bichsen bn lee shde
Pyramidiin yyslees ehleed uchir holbogdol yah gej barisan ene ter geed

_________________
Love : )


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.23.08 11:39 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Mar.29.08 5:22 pm
Posts: 1042
Location: HOMETOWN
[font=Comic Sans MS]Ymar nom yum bol neriig ni todorhoi heleed uguuch olj unshih yumsan [/font]

_________________
Gertee Ohinoo Harool...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.23.08 1:32 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Oct.15.07 4:16 pm
Posts: 486
Location: 15160
Mr Ice&Fire wrote:
khulgee wrote:
killaboy wrote:
Paris hot gej haruudyn hot bolson bnlee!


barag unen, yur ni haruud arabuud hujaanuudiin l hot bolson.


8O Aimar yum


Tiimee mash aimar.

_________________
Save water for Ur kids


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.18.08 5:47 pm 
Offline
Мандах Нарны Туяа Гишvvн
Мандах Нарны Туяа Гишvvн
User avatar

Joined: Jun.30.06 4:09 pm
Posts: 252
Location: Хамар дээр чинь
Америкт байхдаа нэг франц нөхөртэй танилцсан юм. Тэр надад танилцсаны бэлэг гэж нэг ном өгсийн. Тэр нь Донелли ч бил үү хэн билээ тийм автортай ном байсан. Атлантисын тухай. Оросоор бол Атлантида гэдэг дээ. Ажлынхаа заваар тэр номыг гарчиглаж байсан санагдана. Тэгсэн чинь Мисир (Эртний Египет) бол Атлантисын колони байсан гэж бичсэн байсан. Бас нөгөө Майяь Ацтек юу юу билээ индианчуудын соёл иргэншилийг ч бас Атлантисээс үүсэлтэй гэсэн шиг санагдана. Тухайн үедээ их л сонирхож билээ. Дараа нь интернетээр нэг хайж байгаад Атлантисын компьютер загвар гэж нэг орос нөхрийн хийсэн юмыг үзэж байсан. Түүнээс хойш Эртний Египет гэхээр л айхтар нууцлаг, мистери юм санаанд ордгийншдээ. Аан тийн тэр Мисирийн дээд бурхдууд байна ш тээ, тэднийг чинь атлантисын хүмүүс байсан гэсэн байсан шүү. Зав гарахаараа энэ талаар жаал интернет ухаж үзнээ. Аймаар дур хөдөлчихлөө. :wd:

_________________
Элбэгдоржийг хараал идэг!


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.25.08 1:42 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.10.07 4:59 pm
Posts: 3997
Location: Rock'n Roll~xD
ziak bi 1r kursde Glencoe 'WORLD HISTORY' gdg avarga tom nomnoos Egyptian Civilization 'The Gift of the Nile' gsn sedviig ni orchuulj bsiim......sonirhuulii ...:mrgreen:

Египетийн Иргэншил “Нил мөрний бэлэг”
------------------------------------------------------------------------------------------------
Газар зүйн нөлөө
Нил бол Африкийн зүрхэн хэсгээс эхэлж, хойд талаараа 4000 миль (6,436 км) урсаж өнгөрдөг ер бусын мөрөн юм. Энэ бол дэлхийн хамгийн урт мөрөн. Нил Газар Дундын Тэнгис рүү цутгахаасаа өмнө 2 үндсэн салбараар хуваагддаг. Энэхүү хуваагдалтын хэлбэр нь гурван өнцөгт нутаг дэвсгэртэй буюу гурвалжин хэлбэртэй. Гурвалжин Нилийг Доод Египет, газар нутгийн өмнө зүгээр урсгал сөрөх хэсгийг Дээд Египет хэмээн нэрлэдэг. Египетийн чухал, том хотууд нь гурвалжины өнцөг буюу Нил мөрний хуваагдаж буй зааг дээрх газарт хөгжин цэцэглэжээ. Эртний Египетчүүдийн хувьд энэхүү мөрний хамгийн чухал онцлог шинж нь жилийн турш үерлэх буюу “Нил мөрний гайхамшиг” юм. Зун Африкийн төв хэсгийн хүчтэй борооны дараах голын сарнай нь ес болон аравдугаар сард Египетийн хамгийн өндөрлөг газарт ургадаг бөгөөд мөн үүний улмаас шавар шалбааг нь голын аль ч өргөн том хэсгийн талыг баялаг хөрс шороотой газар болгодог. Египетчүүд энэхүү хар бараан өнгийн үржил шимтэй газрыг “Хар газар” гэж нэрлэдэг байна. Үүнээс цааш нь говь талыг чимдэг нарийхан судлуудтай үржил шимтэй бэлчээрийн талбай болох “Улаан газар” байдаг. Үржил шимтэй Нил хөндий хоолойд ургасан Египетийн тариаланчдын хүнсний илүүдэл нь Египет орныг хөгжин цэцэглүүлж байгаа билээ. Египетийн түүхэнд энэхүү гол нь үйлдвэржилтийг нэгтгэхийн төлөө зүтгэн ажиллаж байжээ.

Эрт дээр цагт Нил мөрөн бол эх газрын дундуур нэвт аялах хамгийн хурдан зам байсан бөгөөд аль алийг нь хялбархан тээвэрлэлт болон харилцаа холбоотой болгож байв. Хойд зүгийн салхи дарвуулт завийг өмнөд зүг рүү түлхэж Нилийн урсгал тэднийг хойд зүг рүү авч оддог. Mesopotamia-аас ялгаатай нь тогтмол халдлагын сэдэвтэй бөгөөд Египет нь байгалийн саад тотгороос ивээн өршөөгдөж байсан ба энэ нь халдлагаас хамгаалах хамгаалалт болж байсан төдийгүй аюулгүй байдлыг мэдрэх мэдрэхүйтэй нь холбоотой байжээ. Баруун зүүн говь нутагт энэхүү саад тотгорууд агуулагдаж байдаг бөгөөд Улаан тэнгис зүүн зүгт харьцангуй илүүтэйгээр Нилийн өмнөд хэсэг дэх хүрхрээ хамгаалалт хийдэг мөн хойд талд Газар дундын тэнгис оршдог байна. Нил мөрний үерлэлтийн тогтмол байдал болоод Египетчүүдийн харьцангуй тусгаарлалт нь аюулгүй байдлын мэдрэмжийг болон хувиршгүй байдлыг бий болгож байдаг. Эртний Египетчүүдийн хувьд жил бүрийн Нил мөрний үерлэлт нь “бэлчээр талбай сэргэж, хүмүүсийн царай гэрэлтэн” байдаг ажээ. Mesopotamia-гийн хүмүүсээс ялгагдах нь: Египетчүүдийн амьдрал нь аливаа зүйлийн тогтвортой байдал дахь итгэлцэлийн гол мөн чанартай холбоотой. Эртний Египетийн иргэншил бол мэдэгдэхүйцээр, ойролцоогоор 1000-аад жилийн тасралтгүй чанарын гайхалтай түвшинд хүрч чаджээ.

Шашны гол ач холбогдол
Шашин, хэтэрхий их аюулгүй байдлын мэдрэмжийг олгож Египетчүүдийг цаг хугацаагүй болгосон билээ. Тэр ч байтугай тэд бүр шашины талаархи ганц ч үггүй байжээ. Тэдний дунд лам хуврагийн үзэл санаа нь бүхэл бүтэн дэлхийн салшгүй нэгэн хэсэг байв. Египетчүүд политистик байжээ. Тэд гайхалтай хэдэн тооны, бурхадтай тэнгэрлэг биеэр болон байгалийн хүчээр холбогдсон байдаг. Хоёр бүлэг хэсэгтэй, нарны бурхан болон газрын бурхан. Эдгээр нь гайхамшигтай ач холбогдолтой болгож өгдөг. Нарны нөлөөгөөр Египетийн Нил мөрний эргийн хөвөөн дагуух үржил шим сайтай болсон газрын гол ач холбогдлыг нь харуулах тийм гайхамшигтай гэж үү? Нар, амьдралын гол эх сурвалж бол яах аргагүй хүндэтгэлийн хэсгийн хамгийн чухал зүйл. Нарны бурхан нь өөр өөр хэлбэртэй бөгөөд нэртэй байдаг ба түүний нарийн үүрэг хариуцлагат найдлага горьдлого тавьдаг. Тэрээр хүний дүрст Atum-ийг хүндэтгэдэг мөн түүнчлэн хүн биетэй боловч шонхор толгойтой Re-г ч мөн адил. Египетийн удирдагч нь Re-гийн хүү гэсэн цолыг авсан, учир нь тэрээр Re-гийн газар дээрх дүрсийг олж төржээ гэж үздэг. Голын болон газрын бурхад нь Osiris ба Isis-ийг агуулж байдаг. Египетийн алдарт домогт Египет-д иргэншилийг авчирсан Osiris, түүнийг алж, биеийг нь 14 хэсэг болгон хэрчиж Нил мөрөн рүү хэсэг бүрийг нь шидсэн, түүний хөнөөлт дүү Seth хоёрын хоорон дох тэмцлийг өгүүлдэг ажээ. Хэсэг бүр нь Osiris-ийн эхнэр болох Isis-т олджээ. Бусад бурхдын тусламжаар Isis Osiris-ийг амьдралд буцаан авчирчээ. Osiris хамгийн чухал дүр болох Египетчүүдийн сэргэн мандалтын бэлэг тэмдэг болсон байна. Osiris-ийг таньсан хүмүүс түүнийг шинэ амьдарлаасаа илүү их ахиц дэвшил авчирахыг хүссэн бөгөөд Osiris үүнийг нь хийж чаджээ. Үхдэлийг бунханд байршуулсан байсан бөгөөд \Пирамидийн бунхан, хаадын саванд\ Osiris хэмээн нэр өгчээ, мөн дараа нь таньж ялгах ид шидийн үйл явц явагдаж Osiris буцаж бий боллоо. Osiris-ийн нэгэн адилаар тэд бүгд дараа нь эргэн төрсөн юм.
Нил мөрнийг үерлэх үеэр, мөн шинэ газрын баяр наадмын үеэр Isis-ийн Osiris-ийн хэсэг бүрийг нь авчирч Египетийн шинэ амьдралыг буй болгосон хэмээн бэлэгдэж тэмдэглэдэг ажээ.
Египетийн түүхийн өрнөл
Орчин үеийн түүхчид Египетийн түүх нь үндсэн 3-н том эринд: бидний мэдэхээр “Эртний Хаант Улс, Дундад Хаант Улс, Шинэ Хаант Улс” гэж хуваагддаг гэдэгт санал зөрөлдөн хагаралддаг. Эдгээр урт удаан улирлын тогтвортой байдал болох эрин-үүд нь хүчирхэг удирдлага, халдлагын эрх чөлөө, барилга байгууламж болон пирамид барих мөн нэлээд их сэхээтэн язгууртнууд болон соёлын үйл ажиллагаатай байсан зэрэг нь мэдрэгдэхүйц байдаг ажээ. Эрин хоорондын тогтвортой байдал нь дундаж эриний улс төрийн эмх замбараагүй байдал үүсэх, халдлага зэрэг гарах хүртэл үргэлжилдэг. Египетийн түүх ойролцоогоор МЭӨ 3100 жилийн тэртээгээс Menes хаан Дээд \өмнөд\ Египет болон Доод \хойд\ Египетийн тосгодыг ганц дан Хаант Улс болгон нэгтгэж Египетийн анхны хааны удмыг бий болгосон тэр үеэс эхэлсэн юм. Хааны удам гэдэг нь хаадыг нас барсан үед гэр бүлээс нь тодруулдаг удирдагч ажээ. Үүнээс үүдэн Египетийн удирдагчийг “Дээд болон Доод Египет-ийн Хаан” хэмээн нэрлэдэг байжээ. Хааны титэм нь давхар титэм байдаг байж, энэ нь бүхий л Египетийн эв нэгдлийг харуулдаг байна. Нил мөрөн зөвхөн Дээд болон Доод Египетийг “биеэр” нь нэгтгэж байсан бол хааны бодлого нь хоёр газрыг улс төрийн үзлээр нэгтгэж байжээ.

Эртний Хаант Улс
Эртний Хаант Улс хөгжил цэцэглэлт болон сүр жавхлант байдлаараа хамгийн сүүлд ойролцоогоор МЭӨ 2700-аас МЭӨ 2200 оны үед оршин тогтнож байжээ. Сумерийн хот газрын хаадтай нэгэн адилаар Эртний Хаант Улсын эзэн хаан, хатан хаан нь хүчирхэг удирдагчид байсан төдийгүй газар нутгийг нэгтгэж байжээ. Египетийн эзэн хаан, хатан хааны дотор янз бүрийн нэрс байсан ба “фараон” гэх нэр нь яваандаа хамгийн нийтлэг нэр болжээ. Эртний Египетийн хаад бол тэнгэр бурхны сайн санааны үйл ажиллагаатай бөгөөд энэ нь нийтлэг, сансрын хэсгийн хэлбэртэй: “Дээд болон Доод Египетийн хаан гэж юу вэ? Тэр бол ганцхан амьтай бурхан, эрчүүдээс ганц эцэг эхтэй нь, тэр бол цор ганц, түүнтэй ижил зиндааны хүн гэж нэг ч үгүй” тэдний фараоныг дагаж мөрдөх нь тэд нар дэлхийг нэгдсэн удирдлагатай дэс дараатай болгон тогтвортой байдалтай болгох талаар туслалцаа үзүүлнэ гэдэгт итгэдэгт оршдог ажээ. Энэ нь хаадын удмын сүр хүч нуран унахад иргэд оршин суугчид тамир тэнхээг нь муутгасан хэмээн бурхадыг л зөвхөн буруушаана гэсэн үг юм. Египетийн фараонууд ертөнцийн эзний сүр хүчийг эзэгнэсэн ба тэд бүрэн гүйцээж хүмүүсээ захиран жолоодох хязгааргүй хүчтэй байжээ. Гэлээ ч гэсэн тэд шийдвэр гаргахдаа туслалцаа авдаг. Хамгийн түрүүнд фараоны гэр бүлийн гишүүд улс орноо удирдан жолоодоход нь туслалцаа дэмжлэг үзүүлнэ. Эртний Хаант Улсын үед засгийн газрын төрийн албан хаагчдын захиргааны байгууллага нь албан тушаалтнууд болон тогтсон дүрэм журмын дэвшилттэй байдаг байна. Онцгойлон хамгийн чухал нь эрхлэгчийн албан газар “газар нутгийн зохион байгуулагч”. Фараонд шууд хариуцлага тооцдог, эрхлэгч нь засгийн газрын төрийн албан хаагчдыг хянаж байдаг. Энэ цаг үед фараоноор албан захирагчид хүртэл томилогдсоор Египет 42 муж улс болон хагаран салжээ. Аль ч амбан захирагч фараон болон эрхлэгчийн хэмжээний үүрэг хариуцлага үүрдэг байв.

Пирамидууд
Египетийн иргэншлийн хамгийн агуу ололт амжилтын нэг бол Эртний хаант улсын үеийн пирамидын барилга юм. Пирамидуудыг үхэлд “тууштай” цогцолбор барилгуудын хэсэг болгож барьсан бөгөөд үүний үр дүнд хот тэр чигээрээ “үхэцгээжээ”. Нутаг дэвсгэр нь цөөн хэдэн бүтэц зохион байгуулалтыг багтаасан байна. Том пирамид нь фараоны бунхан, арай жижиг пирамидууд нь түүний гэр бүлд, мөн цөөн хэдэн mastabas-д \хааны удмын бус хүмүүс-т\ болон тэгш өнцөгт хэлбэрийн бүтэцтэй дээвэр бүхий сууцыг фараоны албан хаагчдын бунханд зориулж ашигладаг байжээ. Бунханууд нь тэдний оршин суугчидад өндөр хэмжээнд сайн бэлтгэгдсэн байдаг байв. Тэд нөөц, сандалнуудыг оруулсан ба завьнууд, авдар шүүгээнүүд, зэвсэгүүд, тоглоомууд, аяга тавганууд, мөн олон төрлийн хоол хүнс гэх мэт нөөцөлсөн өрөөнүүдийг багтааж өгсөн байна. Египетчүүд хүн бол 2 төрлийн биенд төрдөг гэдэгт итгэдэг. Нэг нь физиологийн бие бөгөөд нөгөө нь тэдний ka хэмээн нэрлэдэг оюун санааны бие юм. Хэрвээ физиологийн биеийг нь зөв зохистой хадгалж, бунханг нь амьдралын тогтмол хэрэглээний төрөл бүрийн эд зүйлээр тавилгажуулвал ka эргэн ирдэг гэнэ. Физиологийн бие нь үхсэн хэдий боловч дараа нь ka дэлхий дээрх тохь тухтай байдлыг эрэн, тойрон хүрээлж амьдралыг үргэлжлүүлж чаддаг. Үхлийн дараах физиологийн биеийг хадгалахдаа Египетчүүд занданшуулалтыг ашигладаг. Энэ нь ялзралтаас урьдчилан сэргийлж үхсэн биеийг маш удаанаар хатаах үйл явц юм. Энэхүү үйл явц нь санваартнуудын цехийн газрыг ашигладаг бөгөөд үндсэндээ үүнийг худалдаад авчих бэл хөрөнгөтэй, баян чинээлэг гэр бүлд зориулагдсан байдаг байна. Ажилчид юун түрүүнд элэг, уушиг, ходоод, болон нарийн гэдсийг авч тусгай 4 вааранд тэднийг хийгээд бунхан дотор муми-гийн хажууд тавьдаг байна. Санваартангууд харин тархийг нь хамраар нь нэвт сорж авдаг. Тэд дараа нь цогцосыг биеийн усанд шингээсэн байгалийн давсаар бүрдэг. Сүүлд нь тэд биеийг амтлагчаар дүүргэн, давирхайнд шингээсэн зотон даавуугаар давхарлан ороодог байна. Ойролцоогоор 70 өдрийг зарцуулсан үйл явцын төгсгөлд муми-д яг л амьд юм шиг нүүрний багийг толгой, мөрний хэсэгт нь тавьж өгдөг байжээ. Муми-г хайрцаганд нь хийн лацдаад бунхан дотор байршуулдаг байна.

Пирамид бол фараонуудын занданшуулсан биед зориулсан бунхан юм. Бүхий л пирамидуудаас хамгийн том, сүр жавхлантай нь Khufu хаанд зориулж барьсан пирамид байлаа. Ойролцоогоор МЭӨ 2540 онд Giza-д баригдсан. Khufu хааны алдарт пирамид нь 13 акр \5.3 га\ газрыг бүрхсэн ,хэмжүүрээр бол аль ч хэсгийн суурь тал нь 756 фийт \230 м\ мөн дээшээ 481 фийт \147 м\ өндөр ажээ. Алдарт пирамидын барилга бол барилга байгууламжийн асар агуу төсөл байсан юм. Грекийн түүхч Herodotus “уламжлалт түүх”-дээ алдарт пирамидыг 100000 Египетчүүд 20 жилийн турш барьжээ хэмээн тэмдэглэсэн байна. Herodotus энэхүү үйл явдлыг 2000 жилийн дараа нь бичжээ. Гэсэн хэдий ч өнөө хэр нь алдарт пирамидын барилгыг тойрсон таамаглалууд маш их байдаг. Ялангуяа учир битүүлэг оньсого нь барилгачдын нарийн байдлын гайхамшигтай төвшинд хэрхэн олж хүрсэнд байгаа юм. Алдарт пирамидын гадна талд чулуун хавтан байлаа, жишээлэхэд пирамидын аль ч талд хамгийн ойрхон хэсэгт унасан байлаа гэхэд энэ үед үс чинь тэдгээр холбоос хоорондын дунд түлхэж чадахгүй. Giza-д агуу пирамидын хамгаалагч нь хад чулуугаар сийлж хийсэн аварга том хөшөө гэдгээр нь мэдэх агуу Сфинкс билээ. Энэхүү хөшөө нь 240 фийт \73 м\ урт, мөн 66 фийт \20 м\ өндөр аж. Энэ нь арслангийн биетэй, хүний толгойтой хөшөө юм. Олонхи хүмүүс хөшөөний толгойг хөшөөг барихийг тушаасан Khufu хааны хүү Khafre-тэй төстэй хэмээн итгэдэг. Түүхчид агуу Сфинксийн зорилгийн тал дээр санал нийлдэггүй. Гэсэн хэдий ч олон Египетчүүд түүхт Сфинксийг ариун гэгээн

газар нутгийн чухал хамгаалагч мөн гэдэгт итгэдэг. Агуу пирамид нь эдүгээг хүртэл Эртний хаант улсын Египетийн фараонуудын сүр хүчийн үзэгдэж харагдахуйц бэлэг тэмдэг билээ. Аль ч пирамид нь сүүлд нь хэмжээгээрээ ч юумуу эсвэл сүр хүчээрээ өрсөлдөж байгаагүй. Пирамид бол цор ганц фараоны бунхан биш, гэхдээ хаадын хүчний маш чухал бэлэг тэмдэг нь юм. Энэ нь хамаагүй их зүйлийг илтгэж чадсан ба хүмүүст сүр хүчийг нь эргэн сануулж байхын төлөө их зүтгэсэн бөгөөд магадгүй дэлхий дээр амьдарч байсан агуу бурхан буюу агуу удирдагчийн хөрөнгө чинээг бас илтгэж чадсан байдаг ажээ.

Дундад Хаант Улс
Эртний Хаант Улс аажимдаа уналтанд орж, сүүлийн 150 жилийн туршид эмх замбараагүй байдалтай байжээ. Эцэст нь шинэ хааны удам бүхий л Египетийн удирдлагыг атгаж, ойролцоогоор МЭӨ 2050-аас МЭӨ 1652 оны хооронд тогтвортой байдалтай эрин-д байсан Дундад Хаант Улсыг эхлүүлжээ. Сүүлд нь Египетчүүд Дундад Хаант Улсыг алтан үе-д оршиж байсан хэмээн дүрслэн үлдээж байв, алтан үе гэдэг нь тогтвортой байсан үе аж. Энэхүү шинээр олдсон хүч чадлын гол баталгаа нь Египет өсөлт өргөжилтийн эринд орсон явдал юм. Египетийн өмнөд хэсэгт оршин байсан Nubia байлдан дагуулалт хийжээ. Цайз цамхагийг өмнөдийн шинэ хил хязгаарыг хамгаалахын тулд барьж байв. Засгийн газар Палистин болон Сир лүү арми цэрэг явуулсан боловч тэд тэндээ үлдэж хоцроогүй билээ. Гэхдээ фараон Kush, Syria, Mesopotamia, болон Критийн арал руу худалдаачдыг илгээсэн байна. Дундад Хаант Улсын онцлог шинж нь фараоноос айх хүмүүсийн шинэ айдас байв. Эртний Хаант Улсын үед фараон бол бурхан-хаан байсан бөгөөд өөрийн хүмүүсээсээ салан холдсон байсан. Одоо тэрээр өөрийн хүмүүсийн хоньчиноор дүрслэгдэж, олон нийтийн ажил хийх болон олон нийтийн элбэг хангалуун байдлыг бий болгох гэж төсөөлж ажилладаг. Дундад Хаант Улсын фараон хэдэн тооны тусархаг төслийг гардан авч хэрэгжүүлжээ. Гурвалжин Нилийн шинэ фермерийн газрын 1000 гаран акр газрын намгийг хатааж ширгээсэн байна. Нил мөрнийг Улаан тэнгистэй худалдаа тээврээр туслалцаа үзүүлэх тал дээр холбох суваг шуудуу зэргийг ч ухаж хийсэн ажээ.


Шинэ Хаант Улс
Египетчүүдийн мэддэгээр Hyksos хэмээх баруун Азиас ирсэн бүлэг хүмүүс Египет рүү хийсэн халдлагатай хамт ойролцоогоор МЭӨ 1652 оны үед Дундад Хаант Улсын төгсгөл иржээ. Hyksos-ууд дайны хоёр дугуйтай морин тэргийг ашиглан илжгэн тэрэг хөллөсөн Египетийн цэргүүдийг даран дийлжээ. Бараг 100 гаран жил Hyksos-ууд Египетийг захиран жолоодож байв. Тэрээр Египетчүүдийг гайхалтай тохиролцоо хийх талаар зааж сурган байлдан дагуулж байлаа. Hyksos-оос Египетчүүд өөрсдийн тариалангийн багаж хэрэгсэл болон зэвсгээ хүрлээр хийх талаар сурч авчээ. Египетчүүд маш олон төрлийн цэргийн ур чадварыг Hyksos-оос эзэмшсэн төдийгүй, ялангуяа дайны хоёр дугуйт морин тэргийг ашиглаж сурсан байна. Аажимдаа, фараоны шинэ удам шинэ зэвсгээ ашиглан Hyksos-уудийг хөөн зайлуулж Египетийг эргэн нийлүүлжээ. Шинэ Хаант Улс сүүлд ойролцоогоор МЭӨ 1567-оос МЭӨ 1085 оны үед оршин тогтнож байжээ. Энэхүү нэгдэл нь Египетийн цэргийн шинэ урсгалын дагуу маш эрчимтэй эхэлж байсан байна. Шинэ Хаант Улсын эриний үед Египет эзэнт гүрэн улсыг байгуулж баруун өмнөд Азийн хамгийн хүчирхэг газар нутаг болжээ. Асар том баялаг эд хөрөнгө нь Шинэ Хаант Улсын фараоныг хүчирхэг болоход түлхэц өгч байв. Египетийн удирагчид шинэ барилга багйууламж, сүм хийд бариулж өөрсдийн эд хөрөнгөө үзүүлцгээдэг байна. Hatsheput- фараон болсон анхны эмэгтэй, Thebes-ийн ойролцоох агуу Deir el Bahri сүмийг бариулсан хүн. Hatsheput нь өөрийн ач дүү болох Thutmose III-ийн халааг нь авсан аж. Тэрээр Сир болон Палестинд Euphrates голд хүрэх хүртэлх нутагт 17 цэргийн кампанит ажил удирддаг байв. Түүний сүр хүч нь Сир болон Палестинийг эзэгнэж байсан бөгөөд Libya-ийн баруун тал руу нүүлгэжээ.

Сүр жавхлант шинэ барилга байгууламжууд, сүм хийд нь эзэнт гүрний агуу сүр хүчээр баригдсан нь илт харагдаж байгаа билээ. Гэхдээ Шинэ Хаант Улс нь аюул заналхийлэлгүй байгаагүй юм. Amenhotep IV фараон Aton-ийн хүндэтгэл бишрэлийг таниулж байлаа, энэ нь нарны бурхан бөгөөд цорын ганц хосгүй бурхан билээ. Amenhotep өөрийн нэрээ Akhenaton болгон өөрчилж бусад бурхадын сүмүүдийг хаасан байна. Нийгэмд, олон бурхад үргэлж л үүнд хүлээцтэй тэсвэртэй ханддаг байжээ. Akhenaton-ний үйл ажиллагаа бүр нь Египетийн хуучин бурхадыг үй олноор нь нураан сүйтгэх хөнөөлт үйл ажиллагаа байсан юм. Akhenaton-ийн өөрчлөлтүүд нь удалгүй түүний үхэл болоод хуучин бурхадыг сэргээн янзалсан түүний хүү фараон Tutankhamen-ийн дараа задран унасан юм. Amenhotep-ийн лам хуврагуудтай холбоотой энэхүү үймээн самуун нь Египетийн эзэнт гүрэнд гарз хохирол авчирсан томоохон хувьсгал болсон юм. МЭӨ 1279-өөс МЭӨ 1213 оны хооронд хаанчилж байсан Ramses II-ийн доор Египетчүүд дайралтандаа буцан очжээ. Тэд Палестинээс удирдлагаа эргүүлэн олж авсан боловч өөрсдийн эзэнт гүрний хил хязгаарыг дахин үүсгэн байгуулах боломжгүй болсон байв. МЭӨ 13-р зууны үед Египетчүүдийн нэрлэдгээр “Тэнгисийн хүмүүс”-ийн шинэ халдлага нь Египетчүүдийг хуучин хил хязгаартаа хүртэл нь давшилж Египетийн эзэнт гүрэн төгсгөл болсон юм. Шинэ Хаант Улс МЭӨ 1085 оны үед нуран унажээ. Дараагийн 1000-н жилд Египет-д Агуу Александр хааны байлдан дагуулалтын дараа Libya-чууд, Nubia-чууд, Персүүд, болон эцэст нь Македончууд давамгайлж байв. МЭӨ эхний онд Клеопатра VII фараон Египетийн тусгаар тогтнолыг дахин тогтоохыг их хичээсэн. Гэсэн хэдий ч түүний Ром-ийн оролцоо түүнийг ялагдалд болон амиа хоролтонд нь нөлөөлж Египет Ромын хүчирхэг эрх мэдэлт эзэнт гүрний муж улс болжээ.

Эртний Египет дахь нийгэм
1000-н жилийн эрин дууссаны дараа Египетийн нийгэм хялбар бүтэц зохион байгуулалтын тогтвортой байдлыг хадгалж байв. Бурхан-хааныг орой дээрээ залсан пирамидтай адил зохион байгуулалттай байжээ. Фараоны амьдралын нарийн төвөгтэй зан үйлд нэгддэг дээд ангийн язгууртан сурвалжит хүмүүс болон санваартнуудаар фараон өөрийгөө тойрон хүрээлүүлж байдаг. Энэхүү дүрмийн ангийн гишүүд нь засгийн газарт ордог ба тэдэнд маш их хэмжээний эд баялаг өгөх хувийн эзэмшлийн газар нутагтай болж дөнгөдөг байна. Дээд ангийн доор худалдаачид, гар урлаачид, бичээчид болон татвар хураагчид ордог. Дундаж анги, гэр нь ихэвчлэн хотод байна, энэ нь тохь тухтай боловч чамин тансаг биш. Худалдаачид Нил мөрнөөс доошоо идэвхитэй худалдаа хийн, хот тосгод болон захуудад зөөдөг байна. Зарим худалдаачид олон улсын худалдаа эрхэлдэг байжээ. Тэд нар олж авсан мод болон бусад бүтээгдэхүүнээ Крит болон Сир-ээр дамжуулж фараон руу илгээдэг байна. Египетийн гар урлаачид гайхамшигтай олон төрлийн шилдэг барилгууд, үзэсгэлэнт бараа бүтээгдэхүүн, чулуун аяга тавагнууд, будсан хайрцагнууд, модон тавилга, алт, мөнгө, зэсэн багаж хэрэгсэл мөн агуулахууд, цааснууд, papyrus хийдэг олс бас зотон даавуун хувцас хийдэг байжээ.
Цаашлаад Египет-д олон тооны хүмүүсийг газар тариалангийн ажилчид эзэлдэг байжээ. Онолын хувьд фараон бүх эдлэн газрыг өмчилж авснаас гадна хэсэг тус бүрд нь тэтгэмж үзүүлдэг байв. Газар нутгийн том хэсгийг олон тооны сүм хийдүүдийг хянаж, харж ханддаг санваартнууд болон сэхээтэнүүд язгууртанууд авсан байна. Доод ангийн ихэнх хэсгийг эдгээр эдлэн газруудад тариалан эрхэлдэг тариаланчид ордог. Тэд фараон, санваартанууд болон язгууртануудад үр тариа хэлбэрийн татвар төлж, жижиг хот тосгонд амьдарч цэргийн албанд орж, төсөл боловсруулах ажиллах хүчийг зузаатгадаг байжээ.

_________________
Just do it :headbang:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.29.08 4:56 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.06.04 9:38 pm
Posts: 7948
Location: People should not be afraid of thier governments. Governments should be afraid of their people.
эртний египетийн хөгжилтэй бсан гол нууц нь сөнөсөн гэгдэх Атлантид аралтай шууд холбоотой гэж хаанаас билээ уншиж бснаа санаж бна.... эртний Египетчүүд Атлантчуудтай ойр бсан тулдаа тэднээс байнгын тусламж туслалцаа авч бусад газруудыг бодвол хамаагүй хөгжил иргэншил сайтай бсан.... мөн атлантчууд тэдэнд пирамидуудыг болон сфинксыг барьж өгсөн.... тэр пирамид болон сфинксынхээ учрыг египетчүүд ч сайн мэддэггүй бж... харин атланчууд өөрсдийнхөө мөхлийг мэдэж бсан болохоор хүн төрөлхтөнд зориулж өөрсдийнхөө билэг тэмдэгийг үлдээсэн нь пирамид, сфинкс бж..... нэг иймэрхүү л юм уншиж бсан шиг санагдана...
харин манай нэг багш (солонгос багш) пирамидыг египетчүүд барьсан.... жилд 2 удаа борооны улирал болдог тэр үер газар тариалан эрхлэх ямар ч боломжгүй учир египетчүүд жилийнхээ талыг тэр борооны улиралыг дуусахыг нь хүлээж алддаг болохоор нь нэг хаан (фараон) нь дэмий суугаа тариачдыг пирамид бариулж, тэрнийх нь хөлсөнд шан харамж өгдөг бсан... пирамид барьж бгаа хүмүүст үнэгүй "эмнэлгийн" тусламж болон элдэв янзаар тусламж харамгүй үзүүлдэг бсан болохоор тариачид пирамидуудыг дуртайяа барьж бснаар хурдан барьж дуусгасан... нэг иймэрхүү юм ярьж бж билээ... гэхдээ энэнд нь итгэнэ ч гэж юу бхав.... пирамидынх нь нэг чулууг ч одоогийн ямар ч крань өргөж дийлэхээргүй хүнд юмыг тэр хэдэн гар хоосон хөл нүцгэн тариачид өргөөд тэгээд архитур барилгын ямар ч алдаагүй сайн бүүр өнцгийг нь хүртэл сайн гаргаж барина ч гэж юу бхав....
тиймээс эртний египетчүүдийн хөгжил атлантидтай холбоотой.....

_________________
Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.29.08 5:11 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн

Joined: Jan.23.07 10:45 pm
Posts: 1253
,


Last edited by gaiety gaide on Nov.18.12 3:15 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.03.08 7:54 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
User avatar

Joined: Jul.31.08 8:35 pm
Posts: 280
Location: ...Here...
Ertnii Egypt yagaad ch ym sonirxol tataad bdag ym
Egyptiin xamgiin orgil ue ni 2 Ramzes xaanii ue.
Bas ter deer Atlantidagiin tuxai yrij bn,
Yag tiim gj batlagdaagui ch gesen ortoi bxaa. Egyptuud yaj ter ued odoo bidnii chadaagui, neegeegui olon nuutsiig medej ashiglaj chaddag baiw, pyramidiig yaj bosgow?
Yagaad tiim undur xugjiltei undesten genet muxuw geel nuutslag ym zunduu bdag.

_________________
Romance is only 4 weak minded


Top
 Profile  
 
PostPosted: Feb.20.09 6:43 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Apr.13.08 10:27 pm
Posts: 153
Location: between Hell and Heaven
Ertnii Egypt-n tuuh uneheer gaihaltai
Tutankhamuni tuhai meddeg zuil bval bicheed ogooch mon
Ramses-iin tuhai

_________________
Reach the Sun


Top
 Profile  
 
PostPosted: Feb.20.09 6:44 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Apr.13.08 10:27 pm
Posts: 153
Location: between Hell and Heaven
Ertnii Egypt-n tuuh uneheer gaihaltai
Tutankhamuni tuhai meddeg zuil bval bicheed ogooch mon
Ramses-iin tuhai

_________________
Reach the Sun


Top
 Profile  
 
PostPosted: Jul.17.09 12:56 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 3:03 pm
Posts: 10633
Location: universe
odoo ch gsn pyramiduudad sudlagdaagui zuil ih bgaa gedeg yum bilee

_________________
i am no1


Top
 Profile  
 
PostPosted: Jan.01.10 5:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 8:05 pm
Posts: 7141
Зиак энд манайхан сайхан сайхан юмнууд их бичсэн байнаа ...бүгдэд нь сэтгэл гаргаж бусаддаа мэддэг чаддагаараа тусалсанд нь талархаж байнаа ...

өөрийнхөөө олж уншсан юмнаас орчууллаа...
Египтийн түүх гэдэг бол тэр чигтээ Нил мөрний түүх л гэсэн үг.Нил мөрнийг өмнөд ,хойд гэж 2 хуваана.МЭӨ 3000 жил хүртэл доод, дээд гэсэн 2 янзын удирдлаган доор оршин тогтнодог байжээ.МЭӨ 3000 оны үед дээд Египтийн хаан Menes (Narmer) доод Египтийг эзлэн авснаар анхны Египт гүрнийг байгуулжээ. түүнийг бас хилэнцийн хаан гэж нэрэлдэг байж.(тэр кинон дээр гардаг хилэнцийн хаантай холбоогүй гэж бодож байна)... яагаад гэхээр Кайр хотын музейн тайлбарлаж хамааралгүй гэж хэлсэн гэсэн. Египтийг олон үеээр нь хуваадаг юм байна лээ...харин энэ Menes (Narmer) хааны үеийг эхлэл нь гэж үздэг юм байна лээ.. бидний мэдэх Фараон гэж байдаг тэр үеээс эхэлжээ.МЭӨ 2650 Пирамитын үед эртний хаадын түүх эхлэх бөгөөд МЭӨ 2150 хүртэл үргэлжилдэг аж. МЭӨ 1750 - 1540 хүртэл бас нэг өөр үе .. энэ үеээсээ МӨЭ 1070 бол жаахан тааруу үе байсан байна... МЭӨ 1070 - 750 онд Mesopotamya гүрний мэдэлд байжээ.МӨЭ 332 онд Makedonya гийн 3-р Александр хааны мэдэлд оржээ.тэрээр тэнд ганцхан жил суусан бөгөөд түүний цэргийн багагүй хэсэг нь тэнд МЭӨ 30 аад онд Ромын эзэнт гүрнийг Августос автал тэнд байрлаж байжээ...Ром болоод Везантын нөлөөнд М.Э 642 он хүртэл байжээ ... түүнээс хойш ерөнхийдөө Илсамуудын мэдэлрүү шилжсэн бөгөөд 1517 онд Султан Мэхмэт ( Османчууд *одоогийн Турк* ) эзлэн авчээ ... тэгэж явсаар Франц болоод Англичуудын мэдэлд байсаар 20-р зуунтай золгож дэлхийн 2-р дайны үед нэг юм тусгаар тогтнож дээ хөөрхий ...

энэнээс харахнээ МЭӨ 3000-2000 онд дэлхийн гайхамшиг байсан том гүрэн ийм олон мянган жил бусдын түрэмгийлэл дунд амьдарч байсан гэхээр л 200 хан жил эрх чөлөөгүй байсан Монголчууд бид нар үнэхээр азтай яааа ...

уншиж байгаал өөрөө жаахан найруулаад биччлээ..нэмэж хасах юм байвал бичээрэй :wink:


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Jan.01.10 5:43 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.05.05 8:05 pm
Posts: 7141
S.M.K - DaikO wrote:
Ertnii Egyptchuud odoogiin Egyptchuudees uur humuus bsan gedgiig notolson sh dee.Buur genetik batalgaan notolgootoi geed neg yum yriad bsan uuniig delgeruulj medeh hun bna uu???


Аргагүй тэр бол яаах аргагүй бодоод үзхэд үнэнтэй илүү ойр
тийм олон мяанган жил янз бүрийн улс гүрнүүдийн колони байсан юм чинь шал өөр бололгүй яахав дээ ... яалангуяа тэр 16-зууны үед Османы эршээлд байхдаа бүүр ч их хольж солигдсон.. тэгээд бас янз бүрийн шашин шүтэж байсан ... гэх мэт жишээ татаад байвал зөндөө л зүйлс байна доо ...


Top
 Profile  
 
PostPosted: Jan.12.10 11:57 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Aug.21.09 4:41 pm
Posts: 126
bi ym unshij bsangyi zvgeer zalhuudaa l te bz gehdee sonirhol tataad vaina yagaad muhsun ym boloo ter aguu soyol irgenshil yaj daind ylagdaj busdiin door orsiimu esvel ter olon booluud ni boslogo gargasiinmu


Top
 Profile  
 
PostPosted: Feb.21.11 1:06 am 
Offline
• NBA Analyst
User avatar

Joined: Jul.18.07 2:33 am
Posts: 13222
энэ сэдвийг дээш нь татлаа


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 55 posts ]  Go to page Previous  1, 2, 3  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.