#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.20.18 1:32 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 31 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
 Post subject: ~PC-чид
PostPosted: Feb.15.11 3:11 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
“PC” тоглоомын нэг шөнө хараалын үг, тамхины утаагаар дүүрэн-

XXI зуун интернэтийн эрин. Энэ ч утгаараа манай хүүхэд, залуус дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа мэдээллийг цаг алдалгүй авч байна. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр багачуудын хүмүүжилд хор хөнөөл учруулах зүйлийг зааж, сургаж байгаа нь бас л интернэт.

Донтогч нарын оюун санаа нь зөвхөн тоглоомын төлөө. Хичээл, сургууль, гэр орон нь тэдэнд огт сонин биш. Гэрээсээ хулгай хийж, хэдэн өдрөөр ч хамаагүй нойр хоолгүй тоглоно. Ганцхан жишээг өгүүлье.

Баянзүрх дүүргийн гуравдугаар хорооны 4А байрны ард байрлах нууцлагдмал нэгэн тоглоомын газарт тоглоомчид өдөр бүр хонодог тухай мэдээлэл бидэнд ирсэн юм. Ногоон өнгөтэй, нэг давхар, гаднаа хаяггүй энэ газрыг бид шөнийн сурвалжлагынхаа бай болгов.

Тоглоомын газрын ажилтан 23:00 цагт үүдээ барих гэж байгаагаа мэдэгдлээ. Тэгсэн хэрнээ хонох хүсэлтэй хүн байгаа эсэхийг лавлав. Ганзориг гэх 21 настай залуу тоглоомондоо улайрч гэрийнхэндээ “Нэг найзындаа хонолоо” гэж худлаа хэлээд тоглоомоо үргэлжлүүлэв.

Дотроо гурван тасалгаатай энэ газар 25 ширхэг компьютертэй. Өдөр нэг цагийг нь 500 төгрөгөөр тоглуулдаг. Харин шөнө хонуулахад 3000 төгрөг. Ашиг шөнөдөө 75 мянган төгрөг. Өдрийн цагаар бол тэрнээс илүүг олно. Хоногоор тоглуулахдаа жаахан хүүхэд хонуулдаггүй, 16-аас дээш насныхан хонож болно.

Өнгөрсөн бямба гаригт энд 16-40 насны 25 хүн хонож тоглолоо. Хонож тоглохыг хүссэн хүн олон учраас эрт очиж захиалга өгөх хэрэгтэй. Цагийг нь тулгаж очвол суудал олдоно гэж үгүй. Хаалга түгжиж хаасныг мэдэгдсэнээр компьютер тоглоомд донтогчдын нэг шөнийн амьдрал эхэллээ.

Тэнд хонож байгаа хүмүүс хоорондоо талцаж баг болон мөрийтэй буудалцаж тоглодог. Тэд тоглоомгүйгээр бараг унтаж чаддаггүй. Дэлгэцэн дотор хүн алахдаа ч гаргуун юм аа. Мэргэжлийн алуурчин гэж хэлэхэд болно. Тоглохоор хонож байгаа хүмүүсийн хувьд сурагч, оюутан, машин угаагч, бизнесмэн, таксины жолооч гээд баян, ядуу, боловсролтой, боловсролгүй нийгмийн янз бүрийн давхаргын хүмүүс байв.

Энд тэндгүй “Хараал ид. Өө новш оо. Энэ муу ямар овоо хулгайч вэ. Алаад өгье” гэх мэт үгс тасрахгүй. Нэг нэгнийгээ “Чи зүгээр л хутганы “мишок”. Чамайг гар буугаар л ална шүү” гэж өөрсдийгөө хөөргөнө. Үндсэндээ бүгд тоглоомондоо оюун ухаанаа алдчихав.

Тоглоомчид яг л нэг байгууллагын хамт олон шиг биенээ сайн таньдаг бөгөөд тоглоомынхоо нууц нэрээр нь дууддаг. Тэднийг жишээ нь “Алуурчин”, “Гэрчийг устга”, “Төмөр хүн”, “Анчин”... гээд хүн бүр өөрийн гэсэн тоглоомын нэртэй.

Тоглоомын газрууд цагдаа нарт молиго үмхүүлэхдээ гаргуун

Тэдний дунд гэрийнхэндээ тоглохоор хонолоо гэдгээ хэлсэн хүмүүс байхад, ажил дээрээ, эсвэл айлд хонолоо гэж худлаа хэлээд хонож байгаа хүн илүү олон.

Баруун талд маань сууж байсан залуугийн утас 30 минут тутамд дуугарна. Тэр болгонд нь тэрээр “Хайр нь ажил ихтэй байна. Охин гайгүй юу. Хэдэн цагийн дараа очно оо” гэж хэлнэ.

Мөн тэнд ахынхаа машиныг унаж яваад өөр нэг машины ардаас мөргөчихсөн Ганбаа хэмээх залуу байв. Тэрээр “Ах үнэн сүртэй. Би машиныг нь унаж яваад нэг машины араас гулгаад орчихсон юм. Ахын машины урд гэрэл хагарсан. Нөгөө машиных нь будаг нь л халцарсан юм. Нээх сүртэй юм болоогүй байхад хүн загнаад байгаа юм даа. Ахиж машиныг нь унахгүй. Гэртээ хэд хоног очихгүй” гэж байгаа нь сонсогдов.

Ер нь тэнд зөв бодолтой хүн байдаггүй юм шиг сэтгэгдэл төрснийг нуух юун. Мөн амьдралын ялгаа ч нэлээд их харагдаж байв. Идэж ууж байгаа зүйлс нь хүртэл огт өөр. Бэлэн гоймон, татаж байгаа тамхи, ууж байгаа ундаа, өмссөн хувцас нь тэдний хэн нь хэн бэ гэдгийг илтгэнэ.

Бас бооцоотой тоглох, бооцоогоо өсгөж байгаа нь хүртэл зэрэглэлтэй. Боцоо 500 төгрөгөөс 5000-ын хооронд байна. Хөлөө ачин амандаа тамхи зууж, бие биеэ буудаж “хөнөөх” нь тэдний ганц жаргал аж. Хүн болгон тамхи татдаг учраас хөх утаа шөнөжин тасрахгүй. “Тамхиа болиоч ээ” гэх хүн алга.

Дотор талынхаа цонхыг хар цаасаар бүрчихсэн учраас гаднаас ямар ч гэрэл тусдаггүй. Тиймээс цагдаа нар хаачихсан байна гэж бодоод хаалгыг нь хэд балбасан болоод явдаг аж. Нэг ёсондоо тоглоомын газрын эзэд цагдаа нарыг хэрхэн хуурахаа сайн мэддэг байна.

Хонож байгаа хүмүүс бэлэн гоймон чанаж иднэ. Бие засах ганцхан өрөөтэй. Тийшээ дугаарлах хүмүүс олон. Шөнийн 03.00 цагийн үед татах тамхи, уух кофегоо дууссан хоёр залуу дэлгүүр гарахаар боллоо. Тэднийг гаргаж өгсөн тоглоомын газрын ажилтан “Орж ирэхдээ хойшоо харсан цонхыг гурав тогшоорой. Тэгээд цагдаа сайн харж байж орж ирээрэй” гэж захив. Төд удалгүй нөгөө хоёр залуу яг хэлсэн ёсоор нь цонхыг тогшин орж ирлээ. Тэд “Өө новш. Онгорхой дэлгүүр алга байна” гэж халагласаар орж ирээд тамхитай нэгнээс нь мөнгө төлж тамхи авлаа. Өглөөний 06.00 цаг гэхэд залуусын дунд тамхитай хүн байхгүй болсон байв. Ингэж ашгүй нэг юм тамхины утаанаас ангижирлаа. Тоглоом цааш үргэлжилсээр…

Тоглож байгаад ядраад ширээгээ дэрлээд унтах нэг нь байхад огт ажирсан шинжгүй тоглосоор өглөө болгосон ч олон хүн тэнд үлдсэн юм. Хүний оюун санаанд хуримтлагдсан зүйлс алсдаа биелдэг гэдэг. Ална, тална гэсэн өшөө хорслын үгтэй зэрэгцүүлэн компьютерийнхээ товчлуурыг тогших тэд амьдрал дээр жинхэнэ буу барьвал яах бол. Тоглоомондоо улайрсан тэд хэдэн хүн буудаад алчихвал бөөн баяр болж байна. Харин өөрөө үхчихвэл бөөн уур уцаар болж гэмгүй ширээ сандал, мауз, компьютерийн дэлгэц, товчлуурыг дэлсэж орхино.

Дэндүү завтай залуус эх оронд маань байна аа. Ингэж явсаар тэд нэг л өдөр “Шархад”- ны донтогсдын тасагт хэвтэх биз. Олон цагаар тоглосноос болоод мэдрэлийн ядаргаанд орох нь наад захын асуудал. Монголын ирээдүй цагийг хаана, хэрхэн өнгөрүүлээд байна вэ. Хуулийг гууль болгодог, тогтсон дүрэм журмыг мөрдөж ажилладаггүй тоглоомын газрын бодит нүүр царай ийм л байна.

_________________
Game over, nerds win.


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.15.11 3:13 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Apr.27.02 10:15 pm
Posts: 1767
Location: "I exist in the world beyond your World"
Улс төр, засгийн газар, баян байгууллага гэж хошуу харж суухаар энэ тогоонд 10,15 жил чанагдаж буй та хэд минь л нэг Audit - н байгууллага болоод хараа хяналт тавьж Писи тоглосон олон жилийнхээ ирээдүйд гэрэл гэгээ оруулмаар байна даа.

_________________
Game over, nerds win.


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.16.11 7:10 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Feb.18.09 6:26 pm
Posts: 11003
Location: Зурхэнд
Тамхи татах тусгай өрөөтэй
Хонуулдаггүй
Агааржуулалт сайн
Цэвэрхэн бвал

_________________
Абсурд


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.17.11 1:01 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.26.07 6:22 pm
Posts: 6303
Location: The quiet one :(
Өнөөдөр үүнийг сонингоос уншсан. Pc дахиж тогломооргүй санагдаж байна лэ.


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.17.11 6:27 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.10.11 6:28 pm
Posts: 513
Location: no more hesitation
Хонуулна гэсэн ойлголт байхгүй болгох хэрэгтэй. Тэхдээ бас е спорт гэдэг утгаар нь хөгжүүлэхгүй бол тас хорьчуул бас тиймэрхүү л дээ. Ямар нэг холбоо байгуулаад тэрнийхээ үйл ажиллагааг дүүргүүдийн цагдаагийн байгууллага, дунд сургуулиудтай холбож хамтарч ажиллах хэрэгтэй байх. Тамхины өрөөтэй байх бас маш чухал ядаж ЛОФ шиг.

_________________
Sent from my Jelly Beaned SII


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.17.11 11:09 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.04.06 9:32 pm
Posts: 3159
Location: ...
PC g neeh daramtlad bh hereg bhku shd hori hohirol uchruulaagyi humuus l oorsdoo l songoltoo hiij bgaa ni ter,harin -16 huuhduud iig oruulad demii bh... jinheneese sQrgQQr nQlQQlQh blgyi.

_________________
Яамаар ч юмбдээ...


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.18.11 6:59 pm 
Уул нь бүгд л мэддийн байншт. . . мэддэгүй болоод л хүмүүс үйлчлүүлээд ажиллуулаад байдаг юм байх даа гэж бодож байлаа. . .


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.26.11 6:12 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.02.10 9:32 pm
Posts: 1429
Location: Утга учиргүйн дунд ганцаардаж алхахад Уйдахын шаналан, хоосон зүрхэнд сүүмэлзэхэд
Хорыг хороор гэж ...
Архидалтыг тодорхой хэмжээгээр бууруулж байгааг нь сайшаах хэрэгтэй .
:mrgreen:

_________________
алхаад л баймаар, алхаад л ...


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.27.11 12:31 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Harin ch hoslood baigaa yum bishuu. Mun poker ch bas yalgaagui

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
 Post subject: Re: PC - чид
PostPosted: Feb.27.11 12:55 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.18.05 12:54 am
Posts: 846
Location: Middle of No Where
Neg musun pc-g shunuur honuulahiig n zuvshuuruud uniin hyamdruulaad orhichih heregtei . 1 heseg n emnelegt ochtoloo toglono . Uldsen n bolino. Arhiig bas 500 tug bolgochih heregtei durtai garuud n uusaar bdaag chadraad duusna . Udlsen n bolino . Eroosoo amarhan.

_________________
SteelSeries


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.01.11 10:00 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Aug.05.08 11:06 pm
Posts: 9158
Location: rainbow
nas zaachuul ug ni zgersen

_________________
two people
one feeling


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.01.11 12:52 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Jun.04.04 2:48 pm
Posts: 13091
Тоглолоо гээд муудах юм юу ч байхгүй шүү дээ. Гол нь эцэг эхийн хараа хяналт л хамгийн чухал.

_________________
Жингийн цуваа явж л байдаг...


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.01.11 1:13 pm 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15365
18 as deesh nastai nas biyend hursen hun shunu pc togolj bolohgu bna gedeg ih ineedtei l de, orond n arhi uugad yvjiih heregteim shg bgan. neg pc geer buh pc g dugneh ch bas haashain. uul n ih surtei durem juram bdag sht, teruugere daramtalj heden tsaas aval saldag. oligtoi huuli duremtei bolgoj changalaad ajillagaag n iluu chuluutei bolgoh heregtei de. negent mgl ulsin irgen computer togolj bolohgu gesen huuli gargaj chadahguiges hoish zuv taliig hugjuuled l yvmar, tehdee oiriin 20 jildee tegehgue. odoo ene sots uyiin uldegdeluud tetgevertee garad duusah uyed l hongiliin uzuurt gerel asah biz

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.01.11 1:20 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Jan.02.10 10:58 pm
Posts: 2133
Location: Эрүүлжүүлэх байр
Тамхи татуулаад суужийдаг Pc одоо байдымуу байвал амар л байна хаха

Өөр хийх зүйл байдаг ч юм шиг хэдэн Pc гээ нүд үзүүрлээд яахавдээ Архи уугаад явж байснаас л дээр биздээ

_________________
Баярлалаа . . .


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.01.11 1:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 11:21 am
Posts: 6491
humuus ergeed arhindaa orood, zodoonoo hiisen deer umuu?

_________________
www.hicheel.com


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.02.11 11:15 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Nov.28.10 3:00 pm
Posts: 30
Ер нь тэгээд одооны ПС ашигаа л хайсан мэдээж байлгүй л яахав гэхдээ л ямар ч орчин энээ тэрээ байхгүй нь гомдмоор ядахнаа л аятайхан суудал агааржуулалт нтрээ хангах хэрэгтэй байхаа тамхи татуулна бас. Тэгээд бас тоглож байгаа хүмүүс маань хэтэрхий тоглоомондоо орно е-спорт гэдэг талаасаа тогловол арай л өөр боловуу гэхдээ одоо ч пснүүд нь пс л байндөө. е-спорт болдог ТОМ ГАЗАР монголд байхгүймдаа тэр нь зохион байгуулалт сайтай байвал болж ч юуны магад ХЭХАХЭХА өдий биздээ тэгээд


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.02.11 11:18 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Nov.28.10 3:00 pm
Posts: 30
Суудал, Орчин, Цэвэр байдал энэ тэрээрээ TG Бараг Монголд №1 байх шүү агаар жоохон дутмаг байх бусд ПС нь арайл............


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.05.11 12:43 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Oct.18.05 12:54 am
Posts: 846
Location: Middle of No Where
valhalla wrote:
Суудал, Орчин, Цэвэр байдал энэ тэрээрээ TG Бараг Монголд №1 байх шүү агаар жоохон дутмаг байх бусд ПС нь арайл............

TG tiim goe gazar bish blee . Comnuud n nileen myy CPU GPU etc. Zugeer 22" monitor tavichihaar #1 bolchdimy?

_________________
SteelSeries


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.05.11 12:48 am 
Offline
Supsta Asuult Sambar
User avatar

Joined: May.21.02 11:17 pm
Posts: 15365
TG lav aytaihan pc bn le, ter com yahav de, 9600gt hangalttai sht

_________________
¯\_(ツ)_/¯


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.06.11 2:27 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Nov.28.10 3:00 pm
Posts: 30
Ком нь угаасаа жоохон эвгүйлдээ гэхдээ би суудал орчин талаас нь тэгж хэлсиймлдаа


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.07.11 9:03 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн

Joined: Nov.04.03 11:43 pm
Posts: 2400
Location: Mongolia
Tsogoo heldegeer PC-ii audit mayagiin baiguullagaa neemeer sanagdchihlaa
gehdee Mongold PC-ees avdag tatvar ihesvel bas l olon hun ajliin bairgui bolno.doo

yahav huuliaraa sain hangaj uguh heregtei pc-nd uilchluulj bgaa irgedee

Agaarjuulalt, tohilog eruul orchin, ayulgui huns geed l
yer n bol internet pc 24 tsag bval zugeeree. tegehgui bolohoor hulgain dald Pc-uuud n olshrood bgaa sanagdah yum.
bugdiig n il 24 tsag gechihvel uursduu daraa n hynahad ch amar.
16-as deesh nasnii hun honoj bnu ugui yu gedgiig shalgahad ch amar.

gehdee yum gedeg neg talruugaa tuilshirch bolohgui l dee. hervee PC-ii gazruud ogt bdagggui bsan bol ter olon zaluuchuud yu hj bgaa bol gej bodohod l oilgomjtoi.
Barand arhi uuj huuhen erguulj zodoon nudeen l hiih bsan


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.10.11 4:53 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Feb.10.11 6:28 pm
Posts: 513
Location: no more hesitation
cRav1ng wrote:
nas zaachuul ug ni zgersen

Кравинг дахиад 2 deathmatch нээгээч андаа. Би орж тоглох гэхээр байнга FULL. Бүхэл бүтэн улсын хэмжээнд ганцхан deathmatch. pls.

_________________
Sent from my Jelly Beaned SII


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.10.11 5:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.17.05 11:14 am
Posts: 7056
Location: . . . . . . . . .
mstraS wrote:
cRav1ng wrote:
nas zaachuul ug ni zgersen

Кравинг дахиад 2 deathmatch нээгээч андаа. Би орж тоглох гэхээр байнга FULL. Бүхэл бүтэн улсын хэмжээнд ганцхан deathmatch. pls.

chi naad avataraa


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.10.11 9:56 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jun.04.06 10:38 pm
Posts: 1018
Location: Монгол
valhalla wrote:
Ком нь угаасаа жоохон эвгүйлдээ гэхдээ би суудал орчин талаас нь тэгж хэлсиймлдаа

oo and. yu bna. Tanij bna uu.

_________________
Өөрийнхөөрөө байгаа нь л энэ


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.12.11 1:44 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jun.26.10 11:02 pm
Posts: 12
PC-nd honochood margaash ugluu n yah gej honowoo gej boddog sht , Yer n honon unjin bj noiroo hasan bj toglono gedeg utgagui l dee.


Top
   
 Post subject: Re: ~PC-чид
PostPosted: Mar.14.11 1:29 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Nov.28.10 3:00 pm
Posts: 30
hey and sn sn tanij bnaa yu bn hu


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 31 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited