#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.26.14 3:37 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 17 posts ] 
Author Message
PostPosted: May.27.10 6:17 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4586
...

_________________
...


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 12:33 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Эрүүгийн процессийн буюу ЭБШ ажиллагаа гэдэг ойлголт нь эрүүгийн эрх зүйг хэрэглэх үйл явцын үндсэн хэлбэр гэсэн утгыг илэрхийлдэг.

Эрүүгийн процессийн эрх зүй нь салбар эрх зүйн нэг бүрэлдхүүн хэсэг мөн.
Өөрөөр хэлбэл хууль зүйн шинжлэх ухааны тогтолцоон өөрийн гэсэн судлах зүйл судалгааны арга бүхий бие даасан мэдлэгийн систем болдог.

Эрүүгийн процессийн эрх зүй судлах шаардлага нь хууль зүйн сургалтын үндсэн хэрэгцээг хангахад чиглэсэн дор дурдсан үндэслэлүүдээр нөхцөлдсөн байдаг.

1. Эрүүгийн эрх зүйг хэрэглэх зайлшгүй шаардлага нь эрүүгийн процессоор дамжин илрэх бөгөөд энэ нь уг судлагдахууний тодорхойлогч нөхцөл нь болно.
2. Эрүүгийн материаллаг эрх зүйг амьдралд хэрэгжүүлэх үндсэн нөхцөл нь ЭБША болох бөгөөд түүний мөн чанар үе шат онцлогыг танин мэдсэнээр хууль зүйн практикийг эзэмших үндэс бүрдэнэ.
3. Эрүүгийн процессийн эрх зүйг танин мэдсэний үндсэн дээр хууль зүйн нарын мэргэжлийн онцлог түүний илрэх хэлбэрийг ойлгож мэдэх боломж бүрдэнэ.
4. Эрүүгийн процессийн буюу түүнтэй холбогдох эрх зүйн энэхүү салбар нь Монголын хууль цаазын түүхэн уламжлалын бүрэлдхүүн хэсэг болдгоороо онцлогтой .

Эрүүгийн процессийн эрх зүй зохицуулах зүйл гэдэг нь : эрүүгийн процессийн эрх зүйн хэм хэмжээ болон холбогдох хууль тогтоомжуудаар тодорхойлогдож зохицуулагдсан нийгмийн харилцаа мөн.
Өөрөөр хэлбэл: энэ нь ЭБШХ-иар шууд зохицуулагдаж байгаа бүхий л харилцаанууд мөн. Энэхүү харилцааг хамрах хүрээгээр нь 3 ангилна.

1. Ерөнхий буюу нийтлэг харилцаа.
Энэ нь ЭБША –г бүхэлд нь илэрхийлж буй харилцаа юм.
2. Тодорхой төрлийн харилцаа юм. Энэ нь тухайн харилцааны тодорхой төрөл хүрээг тусгах бөгөөд ЭБША-ний үйл явцын тодорхой хэлбэрүүдээр дамжин илэрнэ.

Тухайлбал.
А) Эрүү үүсгэхтэй холбогдсон эрх зүйн харилцаа
Б) Хэрэг бүртгэлтэнд холбогдох
В) прокурорын үйл ажиллагаатай холбоотой харилцаа
Г) Шүүхийн шатанд холбогдох харилцаа
Д) шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой харилцаа

3. Тусгай журмаар зохицуулагдах ( хязгаарлагдмал харилцаа )
-шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой харилцаа
-сэтгэцийн өвчтэй хүнд холбоотой ял оногдуулахтай холбоотой харилцаа

Эрүүгийн процессийн эрх зүйн зохицуулалтын арга гэдэг нь :


Тухайн салбарын хэм хэмжээ –г хамгийн оновчтой үр дүнтэйгээр тохируулж зохицуулхад нөлөөлж буй хэрэгсэл, зарчим, чиглэлүүд мөн.

Зохицуулалтын хоёр үндсэн арга:

1. Императив захирамжлах, буюу хориглох замаар хязгаарлалт тогтох арга, өөрөөр хэлбэл шүүх эрх мэдлийн буюу төрийн хүсэл зориго давамгайлхад чиглэсэн арга)
Яагаад: төрийн албадлагыг хэрэгжүүлдэг
2. Диспозтив арга зохицуулалтын арга.
Энэ бол зөвшөөрөх, тогтоох буюу зарим хүрээнд эрх тэгш зохицуулалттай байх арга юм.
Сүүлийн үед Скандиновын орнуудад хосолсон хэлбэрийн аргууд нэвтэрч байна.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 12:38 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Эрүүгийн процессийн эрх зүйн эх сурвалж

Эрүүгийн процессийн эрх зүйн эх сурвалж гэдэг нь: тухайн салбар эрх зүйн харилцааг үүсгэн тодорхойлж зохицуулж буй хууль тогтоомж, хуульчилсан акт болон тэдгээртэй холбогдсон норматив журмууд мөн.

Энэхүү эх сурвалжыг хоёр үндсэн ангилна.

А) Шууд холбогдох эх сурвалжууд
1. Үндсэн /Үндсэн хууль , ОУ-ийн гэрээ хэлэлцээрүүд /
2 Үндсэн бус эх сурвалжууд /ЭБШАХ, ЭБШАХ-д орсон нэмэлт өөрчлөлтүүд


Б) Шууд бус холбогдох эх сурвалжууд:
Зарим органик хууль ууд ( шүүх –ийн тухай хууль, прокурорийн байгууллагын тухай, цагдаагийн байгуулагын тухай хууль г.м )

В) бусад эх сурвалжууд:
УДШ-ийн тогтоолууд,
ҮХЦ-ийн тогтоол
ЗГ-ийн тогтоолууд
УЕП-ийн журам зааврууд 30 гаруй бий

Эрүүгийн процессийн эрх зүйн харилцаа

Эрүүгийн процессийн эрх зүйн харилцаа гэдэг нь:
ЭБША –нд орлцогчдын эрх үүрэг хариуцлагаар дамжин ЭБШХ тогтоомжоор зохицуулагдан илэрч буй төрийн албадлагаар хангагдаж хамгаалагдсан эрх зүйн тодорхой төрлийн харилцаа мөн.

1. Төрийн буюу шүүх ийн хүсэл зориг давсан шинжтэй харилцаа өөрөөр хэлбэл импратив арга зонхилно.
2. Эрх зүйн тодорхой роцедур бүхий үе шатыг дамжин илэрч гарч байдаг харилцаа
Процедур: тодорхой хугацаа тодорхой нөхцөл бүхий горим, журам
3. Харьцангуй олон субъектыг өөртөө багтаасан харилцаа , ( субъектийн маш олон төрөлтэй харилцаа )
4. Хүний эрхтэй холбогдсон хоёрдмол шинжтэй.
Энэ нь нэг талаас эрүүгийн албадлага хэргэлж буй утгаараа хүний эрхэнд халдаж түүнийг хязгаарлахад чиглэгддэг бол нөгөө талаас хохирогчийн эрхийг хам гаалахад чиглэгдсэн байдгаараа хүний эрхийн баталгаа хангахад үйлчинэ.
5. Хууль зүйн хувьд маш нарийвчлан томъёологдож журамлагдсан харилцаа ( маш хатуу харилцаа) Х загварын харилцаа ч гэж хэлдэг.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 12:50 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
МУ-ийн ЭБШХ тогтоомж түүний түүхэн хөгжил

МУ-ийн ЭБШХ –ийн түүхэн хөгжил үечлэл, үе шат

МУ нь төр хууль цаазын түүхэн баялага уламжлалтай цөөн орны нэг бөгөөд эрүүгийн болон ЭБШХ цаазын олон жилийн туршлагатай энэхүү байдал нь үе үеийн хууль тэдгээрт тусгагдсан журмууд боловсронгуй болж хөгжих чухал хүчин зүйл болж ирсэн. Монголын болон гадаадын эрдэмтдийн ихэнх нь эрүүгийн процессийн эрх зүйн хөгжлийг эрүүгийн хууль ийн түүхтэй салшгүй холбон авч үздэг.

Гурван үндсэн хандлага байдаг.

1. Соёл иргэншлийн буюу орон зайн хүчин зүйлийн хандлага (социалист бус хандлага)
2. Материалист буюу түүхэн диалектик хандлага (леберал)
3. МУ-д саяхан болтол ( 1990 оны дунд үе хүртэл 1994- хүртэл) түүхэ материалист хандлага зонхилж байсан.

Сүүлийн үед соёл иргэншлийн буюу орон зайн хандлагын үүднээс хандах болсныг иш үндэс болгоход: Му-д үүсч хөгжсөн ЭБША эрх зүйн түүхийг дор дурдсан шалгуур ангиллаар авч үзэх боломжтой.

Хоёр түүхэн нөхцөлийгхаргалзах шаардлагатай

1. МУ-д бичмэл хууль цаазыг авч үзнэ (үүссэн үе)
2. МУ-д шүүн таслах журам процесс үүсч бүрэлдсэн үе

Дээрх хоёр үечлэлээс хамаарч доорх үечлэлд хуваадаг:

1-р үе ЭБША эрх зүй үүсч бүрэлдсэн үе ( анхны хэм хэмжээ, зарчмууд бүрэлдсэн, хаант төрийн хөгжлийн үе) XIII-XVII зууны дунд үеийг авч үздэг.

а) ИХ Засаг хууль гол онцлог:
Энэ хуульд байгаа заалтуудын 60% нь эрүүгийн болон эрүүгийн процессийн шинжтэй заалтууд байдаг.

-цэргийн болон дайны үеийн процессийн журмууд маш нарын тусгагдсан
-Нотолгооны процессийн шинжтэй журмууд

• гурван хүн харсан гэрчил байвал (цааз) дайнаас урвасан зугтаасан
•цааз гэдэг дотор алах торгох шийтгэх, гэсэн ойлголт бүгд багтаж байсан

-эрүүгийн шинжтэй цааз зонхилсон

б) 1206 он . Юань улсын нэвтэрхий хууль

1. Онцлого нь: маш том хууль
2. 10 том бүлэг
3.хятад хүн монгол хүн хоёрын санкцыг ялгаж тогтоосон
4.тодорхой хугацаагаар
5. талеоны зарчим байсан ( гарыг гараар гэх мэт ) хэргийг шийдэхдээ тусгай байранд,
6.тусгай гэрч байлцуулж шийтгэх

в) Бага хаадын үеийн зарим хууль ууд 1480 он
Алтан хааны цааз
10 нас хүрээгүй хүн гэж заасан
Цааз эрх хэмжээний хууль
Монгол ойрадын хууль манжийн эрхшээлд байсан үе хамаарна.
-манжийн хууль үйлчилж байсан
а) монол нутагт үйлчилдэг
б) хятадын өөрийн хууль ба гуравдахь хууль үйлчилж байсан үүнд: монгол ойрадын хууль , Халх журам энэ хуульд
-шүүх эд хэргийг шийдэхийн өмнө урьдчилан байцаана.
-маргааныг хаглах, цэцлэн шийтгэх

Монгол цаазын бичигт:
Хэрэг шийтгэх тодорхой тогтоосон заалтууд байсан. Ямарч байсан 7 хоногийн хугацаатай байсан

ХX зууны эхэн үеээс манжийн дэглэм нуран унаснаар монголын тусгаар тогтнол сэргэж түүнийг дагалдан монголын төр засгийн байыгулагууд тавигдах эхлэл тавигдсан.
Үүнд: 1926 онд шүүх яам
1915-18 онд Зарлигаар тогтоосон хууль цаазын бичиг: үүнд:
1. Хэргэ шийдэийн өмнө заавал мэдүүлэг авах
2. Хэрийг шүүхээс өмнө тусгай түшмэдүүд эрүү шүүлтийг дуусгах
3. Хэргийг тухайн харьяалалын эздийн мэдүүлснээр шийдвэрлэнэ. ( нутаг дэвсгэрийн харьяалалаар шийддэг, процессийн гурван онцлог)

г) 1926 оны шүүх цаазын бичиг. БНМАУ-ийн эрүүгийн процессийн эрх зүй үндэс суурь. Энэ нь эрүүгийн хуульийн анхны хувилбар бөгөөд 1935 оны процессийн хууль гарах нөхцөл болж өгсөн ( 14 бүлэг 81 зүйлтэй )
дор дурдсан онцлогуудтай

1. ЭБША-ний үе шатыг анх удаа тогтоосон
а) мөрдөн шалгах
б) Хянан харгалзах
в) Шүүн таслах

Мөрдөн байцаалт явуулах субъектийг прокурор АЦСБ, шүүх, дотоодыг хамгаалах цэргийн тусгай ангийн дарга нар

2. Мөрдөн байцаалтын ажиллагааг 14 хоногт явуулах, 2 сараар сунгаж болдог
3. Хянан харгалзагч нар 14 хоногт шийдвэрлэнэ.

Дараагийн онцлог
Нэгжлэг хийх баривчлах зэрэг хянан харгалзагчийн саналыг үндэслэн шүүхээс зөвшөөрөл авдаг.

1949 оны ЭБШХ (социалист байгуулалтын үеийн ) - ( 5 анги, 26 бүлэг, 440 зүйл хууль байдаг)
Онцлог зүйлүүд:
Эрүүгийн процессийн нотлох баримтын төрлүүд
1. Гэрчийн мэдүүлэг
2. Шинжээчийн дүгнэлт
3. Прокурорийн тогтоол дүгнэлт
-Мөрдөн байцаалтын ажиллагааны хэлбэрүүдийг дэлгэрүүлж өгсөн
-давж заалдах шатыг анх гаргаж ирсэн
Хянан шалгах хугацаа
-Мөрдөн байцаалт 1 сар
-прокурорийн шатанд 14 хоног
-шүүхийн шатанд 21 хоног

1963 оны ЭБШХ (7 хэсэг 35 бүлэг 400 зүйлтэй )


Энэ хууль бол оросын ЭБШХ –ийг үлгэр болгож хийсэн


-гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх болон яллагдагч шүүгдэгчийг хүмүүжүүлхэд гол нь чиглэгдсэн компанчилсан хууль байдаг.
Энэхүү хуулиар ЭБШ эрх зүй нь шинэ үеийн зарчим дагавар бий болсон гэж үздэг.
-Мөрдөн Байцаалтын хугацаа 2 сар
-шүүх 1 сар
-цагдан хорих хугацаа 2 сар

Эерэг тал: БША-ны орчин цаг
-нотолгооны төрлүүд
-МБ-ийн шатанд тавих хяналт

Сөрөг талууд:
1. Прокурорийн хяналтын хүрээ эрх хэмжээг хэт өргөжүүлэн тогтоосон (шүүхийн шийдвэрт хяналт тавьдаг байсан, шүүх прокуророос зөвшөөрөл авч шийддэг)
2. Шүүх эрх мэдлийг хязгаарласан
3. Ялыг гүйцэтгэх ажиллагааны журмыг харьцангуй чанга тогтоосон

1994 оны ( шинэчлэн найруулсан ЭБШХ )

-прокурорийн хэт эрх мэдлийг хязгаарласан хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллгаанд хяналт тавихыг прокурорт хориглосон жишгийн зарчимд ойртсон хууль болсон.
-эрүүгийн процессийн шинэ зарчмуудыг шинээр оруулсан
-чөлөөтэй мэтгэлцэх зарчим
-шүүх, хуулийн өмнө эрх тэгш байх
-гэм буруугүй хүнийг гэмт хэрэгтэн гэж үзэхгүй
-шүүхээр нотлогдоогүй тохиолдлд хэнийг ч гэмт хэрэгтэн гэж үзэхгүй
-МБ-ийн хугацааг сунгах нөхцлийг тодорхой шалгууртай болгосон

Сөрөг тал:
-мэтгэлцээний зарчмыг зорилгын хувьд хамгаалсан боловч бүрэн утгаар нь хэрэгжүүлээгүй.

Үүнээс гадна урьд уламжлагдан ирсэн зарим зохицуулалтыг хэвээр хадгалсан байдаг. Тухайлбал: прокурорийн эрх хэмжээг хязгаарлсан боловч түүний хяналтын чиг үүргийг шүүхээс өмнөх шатанд хэвээр байсныг өөрчлөөгүй үлдээсэн. Түүнчлэн цагдаагийн байгуулагийн хэрэг бүртгэх үйл ажиллгааг хэвээр хадгалсан. Өмгөөлөгчийн оролцоог шүүхийн шатанд уламжлалт байдлаар сэргээн тогтоосон г.м.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 1:03 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зарчим


ЭБША эрх зүйн зорилго чиг үүрэг

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зорилго гэдэг нь: Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг хангахад үндсэн чиглэмж болж буй тэрхүү эх үндэс баримтлал мөн. Өөрөөр хэлбэл: тухайн харилцааны зохицуулалтын хамрах хүрээ, хугацаа орон зайн болон үйлчлэх нөхцлийг зааж өгдөг. Энэхүү зорилгыг хангахын тулд ЭБШХ-ийг гаргах шаардлага бий болох бөгөөд ингэснээр тухайн хуулийн зорилт эрх зүйн зорилогтой нийцэж байх шаардлагтай.

Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны чиг үүрэг нь

1. Гэмт хэргийг түргэн шуурхай бүрэн дүүрэн илрүүлэх
2. Гэмт этгээдийг олж тогтоох
3. Гэмт хэрэгтэн бүрт, ялыг шударгаар оногдуулах
4. Гэм буруугүй этгээдэд гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй байх

Дээр дурдсан чиг үүргийг хангах баталгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулиар дамжин илэрнэ.
Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүйн зорилго чиг үүргийг тогтоосноор түүний зарчмийг тодорхойлох шаардлага аяндаа бий болдог.

Эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй нь төрийн албадлага хэрэглэхтэй холбогдсон эрх зүйн процессийн харилцааг зохицуулдаг тул энэ нь өөрийн гэсэн зарчмуудтай. Бусад салбар эрх зүйгээс ялгагддаг зарчмуудтай байдаг.

1. Нийтлэг зарчим
2. Тусгай зарчим

1. Хууль ёсны зарчим
Энэхүү зарчим: ЭБША –ны үйл явц үйлдэл бүхэн хуулийн дагуу байх тухайн харилцаанд оролцогчид зөвхөн хуульд захирагдах хуулиас гадуур ямар ч үйлдэл хийхийг хориглодог.
Хууль гэдэг нь : 3 үндсэн элемент агуулдаг ( орчин үе ингэж тодорхойлсон байгаа)
а) ҮХ, болон бусад салбар хуулиуд, хуульчилсан актууд)
б) хууль тайлбарласан тайлбарууд
в) ОУ-ийн гэрээ конвенц, тайлбарууд

2. хууль шүүхийн өмнө эрх тэгш байх
Энэхүү зарчим нь нэг талаас эрүүгийн процессийн эрх зүйн харилцаанд оролцогч хэн боловч хуулиар олгосон эрх үүргийг адил тэнцүү эдлэх боломжтой байх, төрийн аливаа албан тушаалтанд (ХБ,МБ, шүүх, прокурор) ялгаварлан гадуурхахгүй алагчлан үзэхгүй байх.

3 . шуурхай тасралтгүй байх зарчим
Энэ нь аливаа хэргийн процессийн үе шат үйл явц бүхэн тодорхой хугацаа процедуртай байх. Тухайн хэргийг шийдвэрлэхэд цаг алдахгүй байх шаардлагаар илэрнэ.

4 . процессийн ажиллагаа харьцангуй ил нээлттэй байх зарчим


5 . Чөлөөтэй мэтгэлцэх зарчим. ( эрх зүйн мэтгэлцээний зарчим)
Энэ нь тухайн процессийн гол харилцааг бүрдүүлж буй яллах ба өмгөөлөх талын хооронд дахь нотолгооны үйл ажиллагааг хангах явдал юм.

6 . шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэх зарчим

7 . шүүгчийн хараат бус байдлыг хангах зарчим
Энэхүү зарчим нь: шүүн таслах ажиллагааны эцсийн хувь заяаг зөвхөн шүүгч шийдэх түүнийг нь шүүхээс баталгаажуулах (шийдвэрлэх) шүүхийн бүрэн эрхийн асуудалд төрийн ямар ч байгууллага хөндлөнгөөс оролцохгүй байх
-шүүгч бүрэн эрхээ хэрэгжүүлж байх үед шаардлагтай эрх зүйн болон бусад баталгааг хангах хэрэгтэй
-шүүхээс гаргах шийдвэр нь : эргээд хүчингүй болдог энэ нь давж заалдах шатны журам тодорхой бус ( захиргааны функц хэргэлдгээс болдог)

8 . нотолгоонд тулгуурлах зарчим
Энэ нь тухайн хэргийг шийдвэрлэхэд бүх талаас нь бүрэн дүүрэн бодитойгоор хангах, нотлох баримтын эх сурвалжид тулгуурлах баримтаар илэрнэ.

9 . ЭБША –нд өмгөөлөгчийг оролцуулах зарчим
10 . гэм буруугүйд тооцох зарчим

Энэхүү зарчим нь ҮХ-ийн 16-р зүйлд заасны дагуу гэм буруутай нь шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалтыг хэрэгжүүлхэд чиглэгдсэн байна.


зарим зарчмыг нь дараа нөхөөд товчхон тайлбарлачихъя.. тэгээд цаашаа нуршилгүйгээр хэдэн юм хиймз.. :mrgreen:

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 7:13 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
1. Эрүүгийн процесс нь эрүүгийн хэргийг хянан шийдэхэд чиглэгдсэн байцаан шийтгэх ажиллагаа тул энэ нь өөрийн гэсэн онцлог хэв шинжийг тусгахаас гадна, улс үндэстний бэлгэшил, зан заншлын байдлаас хамаарч өөр өөр тогтолцоо хэв маягыг бий болгосон байдаг.
Эдүүгээ дэлхийн улсуудын эрүүгийн процессийг бүхэлд нь авч үзвэл дор
дурдсан 4 онцлог хэв маяг байдаг. Үүнд:

1. Англи, Америкийн хэв маяг ( харьцангуй нээлттэй процесс буюу (Y ) загварын хэв маяг
2. Их газрын хэв маяг ( харьцангуй хаалттай буюу ( X) загварын хэв маяг
3. Соц системийн хэв маяг
4. Хосолсон буюу холимог системийн хэв маяг ( II загвар )
5. Зан заншлын буюу шашны системын хэв маяг.

Англи, Америк хэв маягын онцлог

Энэхүү системд Англи, америк, Австрали, энэтхэгэ, латин америкийн зарим орнууд урь нь колони байсан орнууд байдаг. Энэ хүү системд эрүүгийн процесс дор дурдсан онцлог байдаг. Үүнд:
1. ЭБША –г хэрэгжүүлэх үйл ажиллагаа харьцангуй нээлттэй явагддаг. ( олон түмэнд нээлттэй ил тод)
2. Мэтгэлцээний чөлөөт хэлбэр өргөн тархсан. Ялангуяа шүүхээс өмнөх шатанд өмгөөлөгчийн оролцоо өргөн хүрээнд зохицуулагдсан байдаг.
3. Шүүхийн процесс ажиллагаа ихэнхдээ хялбаршуулсан чиглэлээр явагддаг. ( харьцангуй )
4. ЭБША –г зохицуулж буй эх сурвалж нь призедентийн нормоор зохицуулж байдаг. ( presedent) түүнчлэн шүүхийн жишгийн актуудаас гадна эрүүгийн хуульчилсан актуудаас бүрддэг.

Эх газрын систем түүний онцлого мөн чанар

Энд баруун европын ихэнх улс хамрагдана.
Онцлого шинжүүд:
1. Харьцангуй хаалт хязгаар лалт бүхий үйл ажиллагааны журмыг тогтоосон байдаг.
-БША-ны ихэнх үйл явц нь тод бус
-нотлогдоогүй гэмт хэргийг мэдээлэхгүй
2. Мэтгэлцээний тэнцвэртэй бус байдлыг хуульчилсан шинжтэй. Өөрөөр хэлбэл эрүүгийн процессийг хэрэгжүүлэгч субъектэд яллах талын хүсэл зоригыг давуу тусгасан МБ, прокурор давуу эрхтэй.
3. БША –г маш нарийвчлан хуульчилж үе шат бүрийг нэг бүрчлэн журамлан тогтоосон байдаг. Итали, Герман, 2 маш нарийн хуулчилсан.
4. процессийн эрх зүйн эх сурвалж нь зөвхөн хуульчилсан акт буюу кодексоор зохицуулсан байдаг. (codex )
Доороо хоёр дэд хэсэгтэй
1. Нэгдмэл codex
2. Нэгдмэл бус codex бүхий эрүүгийн процесс гэж 2 хуваадаг.

Соц системийн процессийн онцлог


-Пост социалист орнуудад хэрэгжиж буй уламжлал.
Дор дурдсан онцлогтой байдаг.
1. Процессийн журам нь зарим талаар хуульийн бус аргаар зохицуулсан байдаг. ( намын бодлого, улс төрийн хэм хэмжээгээр зохицуулагдсан байдаг. )
2. Эрх мэдэл хувиарлагдаагүйгээс шүүхийн эрх мэдэл хэт хараат байдалд орсон.
3. Прокурорийн эрх мэдэл маш дээгүүр ( шүүх ээс дээгүүр )
4. Эрүүгийн процессийн шатанд хүний эрхийг хангах баталгаа бүрэлдээгүй
5. Мэтгэлцээний зарчим бүрэлдээгүй
Хосолсон буюу холимог ( скандиновын орнууд, голдуу пост социалист байсан орнууд )
Холимогоос --------------------------- хосолсон руу ордог.
Онцлог:
1. ЭБША –ны зарим хүрээ хаалттай хязгаарлагдмал шинжтэй ( ХБ ) МБ-аас нээлттэй болж ирдэг
2. Хосолсон шинжтэй.
a. Хөнгөн хэрэгт нээлттэй
b. Хүнд хэрэг хаалттай
3. Шүүх процессийн журмыг тайлбарлсан тогтоолуудыг эрүүгийн эх сурвалж гэж үнэлэгддэг гэдээ призидентийн төвшинд үнэлдэггүй.

Шашны системийн орнуудын онцлог мөн чанар
Сонгодог орнууд Саудын араб, пакистан, г.м 32 орон байдаг.
-шариотын эрх зүй үйлчилдэг.
Эрх зүйн эх сурвалжид шашны зарим судар эх бичгүүд тэргүүлэх байр суурьтай, хууль зүйн хүчин чадалтай үйлчилдэг.
а)карон
б) сунна
в) иджна
г) кияс
-эмэгтэй хүн БША-нд бие дааж гомдол гаргах эрхгүй байдаг.
-эхнэр нь нөхрөөсөө гэр бүл салвал эрүүгийн хэрэг үүсгэдэг.
Орчин үед даяарчлах үйл явц гүнзгийрч системүүдийн хооронд интеграцчлах үйл явц гүнзгийрч байгаатай холбоотой дээр дурдсан системийн хооронд харилцан холбогдох явдал мэдэгдэхүйц илрэх болсон.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 7:13 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үе шат онцлог


ЭБША , эрүүгийн процесс гэсэн хоёр ойлголт бол нэг ойлголт юм. ЭБША –аа нь хууль –д заасан журмын дагуу явагдах тасралтгүй үйл явц мөн.
Өөрөөр хэлбэл: гэмт хэрэг гарсан тухай мэдээллийг авснаас эхлээд түүнийг илрүүлэх, мөрдөн шалгах, хэрэг шийдвэрлэхэд чиглэгдсэн процесс ажиллагаа юм. Энэхүү ажиллагаа нь хууль зүйн процедурийн дагуу дор дурдсан үе шатыг дамжин хэрэгжинэ.

1. Хэрэг бүртгэлтийн шат: ( эрүүгийн процессийн анхны шат) энэ нь 2 дэд хэсгээс бүрдэнэ. Үүнд:
a. Гэмт хэргийнмэдээллийг шалгах үе шат (эрүү үүсгэхээс өмнө)
b. Гэмт хэргийн мэдээлэлд хэрэг бүртгэлт хийх үе шат ( 18-20 идэвхтэй хэрглэгддэг гэмт хэрэг байдаг)
-гэмт хэргийн тухай мэдээллийг ( бичгэн) авмагч 7 хоногийн дотор хэрэг бүртгэлт хэрэг үүсгэх эсэхйиг шийднэ.
-хүндэвтэр хүнд гэмт хэрэгт 3 жилийн хөн хэлэлцэх хугацаа байдаг
-гэмт хэргийн мэдээлэл хэрэг бүртгэлтийн ажиллагаа нь 14 хоногт явагдана.
Хэрэг бүртгэлт гэдэг нь: гэмт хэргийн тухай тухайн мэдээлэл үндэслэлтэй эсэх энэ нь нотлогдож байгааг шалгахад чиглэгдсэн анхны процесс ажиллагаа мөн.

2. Үе шат: мөрдөн байцаалтын үе шат: энэхүү үе шат нь ХБ-ээр дамжин ирсэн хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн бодитойгоор шалган тогтоохын тулд мөрдөн мөшгих үйл ажиллагааг явуулах үе шат ( 2 сарын хугацаа байдаг)
1. МБ-танд шилжүүлэх тогтоол
2. Яллагдагчаар тогтоох тухай тогтоол
3. Эрүүгийн хэрэг үүсгэхэд МБ эхлэх тохиолдол байдаг.
Энэхүү үе шатанд: тухайн хэрэгт гэмт хэргийн бүрэлдхүүн байгаа эсэхийг шалган тогтооход чиглэнэ. ( 100-ны 80%-ийг энэ шатанд хийдэг)

3. Прокурорийн хяналт буюу яллах дүгнэлттэд бэлтгэх үе шат

Хэрэг бүртгэлтийн үндсэн хугацаа 21 хоног
Сунгах 15 хоног
Зарим хэрэгт 4

Энэ шатанд дор дурдсан хоёр онцлого үйл явцийг хамааруулна.
1. ХБ, МБ-ийн шатанд хяналт тавих маягаар
2. МБ-ийн ажиллагааг дуусмагч прокурор шүүхэд шилжүүлэх хангалттай нөхцөл бүрдсэн гэж үзвэл яллах дүгнэлт гарсан шүүхэд хэрийг шилжүүлэх
Хөнгөн хэрэгт ХБ, үйл ажиллагаа явуулахгүйгээр шууд МБ-ийн шатанд явуулдаг.
Прокурор нь шууд мэргэжлийн хяналт тавьдаг

Шүүхээр хэргийг хянан шийдвэрлэх шат

Энэ нь үндсэндээ дотроо 3 шаттай
1. Эрүүгийн хэргийг хүлээн авах асуудлийг шийдвэрлэхдээ ( 17-14 хоног )
2. Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэн шийдвэрлэх шат ( 1-2 хоног)
3. Шүүхийн шийдвэрийг гүйцэтэх ажлийг хагах шат.

Бүхэлд нь авч үзвэл: ЭБША –ны үе шатууд нь хоорондоо салшгүй бөгөөд шууд холбоотой . гэмт хэрэгтэй тэмцэх тухайн хэргийн хувь заяаг шийдвэрлэх нэг зорилгыг хангахад чиглэгдсэн байдаг онцлогтой.

ЭБША –нйи процессийн үе шатууд нь хууль –д заасан журмын дагуу нарийвчлан зохицуулагдсан байх бөгөөд хуулиар заагаагүй зарим харилцаа нь хуульчилсан актууд буюу төрийн эрх бүхий байгууллагын дүрэм журмаар зохицуулагдсан байдаг.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.10 7:17 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны субъект


1. ЭБША –ны хэрэгжүүлэгч субъект ( төрийн эрх бүхий байгууллага албан тушаалтнаас)
2. ЭБША –нд орлцогч субъект ( тбрийн бус) албан бус идэвхгүй

ЭБША ажиллагааг хэрэгжүүүлэгч
1. Хэрэг бүртгэгч
2. Мөрдөн байцаагч
3. Прокурор
4. Шүүгч
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч

-ОУ-ын практикт. Өмгөөлөгч субъект болдог, МУ-д өмгөөлөгч субъект болдоггүй
-Хэрэг бүртгэгч саяхан болтол 12 субъект байсан, одоогийн байдлаар 3 субъект хэрэг бүртгэх ажиллагааг явуулж байна.

1. Цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэгч ( хэрэг бүртгэх эрх бүхий тусгайлан томилогдсон этгээд)
2. тагнуулын байгууллагын ХБ
ТЕГ-ын эрх бүхий ХБ
ХЦ-ийн ТБ-ийн эрх бүхий ХБ
Хэрэг бүртгэгч гэж: гэмт хэргийн тухай мэдээллийг эрүүгийн журмаар шалгаж түүнчлэн хойшлуулшгүй үйл ажиллагаа явуулах, шалгах эрх бүхий субъект юм.

Мөрдөн байцаагч
1. Цагдаагийн байгууллагийн
2. УЕП-ийн МБГ-ийн
3. Тагнуулын Байгууллагын МБ-гч
4. Авилгатай тэмцэх газрын МБ-гч

Прокурор: Хэрэг бүртгэлт, МБ, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хуралд төрий нэрийн өмнөөс яллах үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд мөн.
Прокурор хууль зөрчвөл
Ёс зүйн зөрчил, хороо
Прокурорийн мөрдөн байцаах газар
Авилгатай тэмцэх газар

Онцлог:
1. ХБ, МБ, явуулах эрх бүхий ( шууд татаж)
2. Шүүх хуралдаанд яллах талыг барж төрийн нэийн өмнөөс оролцох


Шүүгч: эрүүгийн хэргийг хянан шийдэх болон гэм буруутай этгээдэд ял шийтгэх .......... эрх бүхий албан тушаалтан.
-Төрийн эрх бүхий албан тушаалтан
-шүүхийг төрийн байгууллага гэж ойлгохгүй

Шүүгчийн гүйцэтгэх үүрэг

1. ХБ,-т МБ-ийн шатанд эрүүгийн албадлага хэрэглэх хорж цагдах ажиллагаанд хяналт тавьж ( зөвшөөрөл өгч) оролцоно.
2. Эрүүгийн хэргийг хянан шийдэх:
a. Шүүх хурлыг хуралдуулах
b. Шүүх хурлаар хэргийг таслан шийдвэрлэх
3. Гэм буруутай этгээдэд ял шийтгэлийг оногдуулах асуудлыг шийдвэрлэх
a. Оноох уу
b. Тэнсэх үү
c. Ямар хэлбэрээр оноох г.м.
4. Гэмт хэрэгт холбоогүй нь тогтоогдсон нөхцөлд хэрэгсэхгүй болгон асуудлыг шийдвэрлэх
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэгч, шүүхийн таслан шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болсон тохиолдолд түүнийг шууд гүйцэтгэх эрх бүхий албан тушаалтнууд

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Mar.24.12 12:17 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.30.11 7:52 pm
Posts: 2270
Location: Өөрийн эх оронд эрх дураараа амьдарна.
Ингэхэд ЭБШЭЗ гэхийг англиар юу гэдэг юм бол?

_________________
steamcommunity.com/id/zochin


Top
 Profile  
 
PostPosted: Jul.30.12 3:37 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.30.11 7:52 pm
Posts: 2270
Location: Өөрийн эх оронд эрх дураараа амьдарна.
dlndolgion wrote:
Ингэхэд ЭБШЭЗ гэхийг англиар юу гэдэг юм бол?

Аль дээрийн асуулт явж байх чинь, Criminal procedure.

_________________
steamcommunity.com/id/zochin


Top
 Profile  
 
PostPosted: Oct.26.12 4:19 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 10:42 pm
Posts: 2100
ЭБША - г гадаад орны ЭПЭЗ - тэй харьцуулсан ном зохиол байдаг болвуу? байдаг бол олдоц нь хэр бол?

_________________
VENI VEDI VECI


Top
 Profile  
 
PostPosted: Dec.04.12 1:57 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 4:02 pm
Posts: 4814
Location: зогсолтгүй..
zunduu bdagshd..

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
 Profile  
 
PostPosted: Jan.03.13 12:31 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Jul.30.11 7:52 pm
Posts: 2270
Location: Өөрийн эх оронд эрх дураараа амьдарна.
Ашиглах хүмүүст нь хэрэгтэй байхаа.


Attachments:
Eruugiin protsess-1927.doc [102 KiB]
Downloaded 97 times
Eruugiin portsess -1935.doc [125.5 KiB]
Downloaded 66 times
Eruugiin protsess-1949.doc [419 KiB]
Downloaded 69 times
Eruugiin protsess-1963.doc [389 KiB]
Downloaded 80 times
Eruugiin protsess-1994 onii shinechilsen nairuulga.doc [271.5 KiB]
Downloaded 95 times

_________________
steamcommunity.com/id/zochin
Top
 Profile  
 
PostPosted: Jan.03.13 12:55 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 10:42 pm
Posts: 2100
Баярлөлаа. Яг хайж байсан эд байна. Ebook хэр олон байгаа вэ? Байгаа номнуудаа оруулаач хө :grin:

Sent from my HTC VLE_U using AsuultSambar mobile app

_________________
VENI VEDI VECI


Top
 Profile  
 
PostPosted: May.16.13 5:11 pm 
Offline
¤ Network Developer
User avatar

Joined: Nov.03.05 3:24 pm
Posts: 1876
Location: Choniin suregtei hamt...
Cyber ayulgui baidliin chigleleer eruugiin hereg uusgej yallasan hereg manaid bna uu?
Er n cyber ayulgui baidliin tuhaind eruugiin huuliin yamar zaaltuud baidag bol? Yal ene ter geed.


Top
 Profile  
 
PostPosted: May.16.13 5:45 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.01.06 4:02 pm
Posts: 4814
Location: зогсолтгүй..
deermiin hergeer l hed heden hun shiitgej bsan bh.. zalillan ch bj medne.. aan yag odoo uvchtunii tuuh zassan neg hereg yavj bgaa.. cyber ayulgui bdald haldsan gedgeeree yavj bh shig bn lee ter hereg.. manai huuliud chen tegeed davhardaad bdiimuu huuli sahiulagchid n davharduulj oilgood bdiimuu yadii sain medehgui bn

_________________
Die roten
Europa wir kommen!


Top
 Profile  
 
PostPosted: May.17.13 9:05 am 
Offline
¤ Network Developer
User avatar

Joined: Nov.03.05 3:24 pm
Posts: 1876
Location: Choniin suregtei hamt...
Za minii olj medseneer medeelliin ayulgui baidliin chigleleer eruugiin huulid iim l zaalt baih shig bna.

226 дугаар зүйл. Компьютерийн мэдээлэл, программыг өөрчлөх, эвдэх, сүйтгэх
226.1Компьютер, компьютерийн программ, түүний төхөөрөмжийг санаатайгаар өөрчилсөн, эвдсэн, гэмтээсэн, ашиглах боломжгүй болгосон мэдээллийн сүлжээг сүйтгэсний улмаас үлэмж хэмжээний хохирол учирсан бол хөдөлмерийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний тегрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

226.2.Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн, эсхүл их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

227 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийг хууль бусаар олж авах
227.1.Компьютер, мэдээллийн сүлжээнд хадгалагдаж байгаа болон дамжуулж байгаа мэдээллийг зөвшөөрөлгүйгээр хуулбарласан, бусад аргаар олж авсан буюу авахыг завдсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан cap хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

227.2.Энэ хэргийг шунахайн сэдэлтээр, түүнчлэн урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн, эсхүл уг хэргийн улмаас их буюу онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэг зуугаас хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёроос дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

228 дугаар зүйл. Компьютерийн мэдээллийн сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай хэрэгсэл бэлтгэх, борлуулах
228.1 Компьютер, мэдээллийн хамгаалалттай сүлжээнд хууль бусаар нэвтрэх тусгай программ болон техник хэрэгслийг бэлтгэсэн буюу борлуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс зуун тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

229-р зүйл. Нянтай программ зохион бүтээх, ашиглах
229.1 Компьютерийн программ зохион бүтээх, программд өөрчлөлт оруулах, нянтай программыг тусгайлан зохион бүтээх, түүнийг мэдсээр байж ашигласан, тараасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, нэг зуугаас хоёр зуун цаг албадан ажил хийлгэх эсхүл нэгээс гурван сар хүртлэх хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

229.2 Энэ хэргийн улмаас онц их хэмжээний хохирол учирсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах эсхүл таван жил хүртлэх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

gesen zaaltuud bna. Er n dood tal n 5 jil bololtoi.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 17 posts ] 
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.