#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Apr.23.14 6:54 pm

All times are UTC + 8 hours

Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:

Post new topic Reply to topic  [ 34 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Jul.31.09 8:55 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Oct.08.04 11:49 am
Posts: 2954
Location: Vancouver
Ардчилал гэдгийг хамгийн хялбарханаар тодорхойлсон байдаг. Энэ нь та 2 гараа мөртэйгөө тэгш хэмтэйгээр тэнийлгэн алхахад бусдын эрүүнд хүрэхгүй байхыг ардчилал гэнэ. Хуулийг дагаж мөрдөх гэж нөгөө талаар зөрчих гэж баталдаг гэж нэгэн эрхэм надад 3 жилийн өмнө хэлж билээ. Одоо бодоход хуулийг буруу зорилгоор буюу өөрсөддөө зориулан батлаж байгаа нь харагдаж байна.

Өршөөх, Өршөөгдөх нь сайхан хэрэг боловч хэзээ хэнийг хэрхэн яаж өршөөх вэ? гэдэг тал дээр ажиллахгүй байх шиг. Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдох олон аавын үрс өршөөгдөхгүй авч, хийсэн хэргийнхээ төлөө ялаа эдэлж буй нөхдүүд өршөөл эдлэснийхээ маргаашнаас хэрэг хийн танхайрч байгаа мэдээлэл байна.

Хийгээгүй хэргийнхээ төлөө хоригдож буй нэгэн залуугын захидлыг олсноо нийтэлж байна.

ӨРШӨӨЛИЙН ХУУЛИЙН ТУХАЙД

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Өршөөл үзүүлэх тухай хууль” 2009 оны 7 дугаар сарын 11-ны өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд уг хуулийн зорилго нь амьдралдаа санаатай буюу санамсаргүйгээр гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг эрүүгийн хариуцлагаас, ял эдэлж байгаа хүмүүсийг ял эдлэхээс чөлөөлөхөд оршиж байгаа. Уг хууль нь дээр дурьдсан хүмүүсийн хувьд хуульд заасан нөхцөл үндэслэлээр адил тэгш байдлаар хэрэгжих ёстой. Өөрөөр хэлбэл тухайн хуулиар өршөөлд хамрагдах этгээдүүдийн нэг нь хамрагдаж нөгөө нь тодорхойгүй шалтгаанаар хамрагдахгүй байгаа нь тухайн хуулийн зорилго зорилтыг үндсээр нь үгүй болгож байна. Нэгэнт тухайн хууль батлагдсан бол уг хуулийн үйлчлэлд хамрагдах бүх хүмүүсийн хувьд нэгэн адил эрх тэгш үйлчлэх ёстой. Гэтэл бодит амьдрал дээр байдал эсрэгээр нь байна.
“Өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.3, 4.1.4, 4.1.6 –р заалтуудад заагдсан нөхцөлийг хангаж байгаа ч уг хуулийн 8.1.7-д заагдсан “хаалттай зүйл анги” гэсэн шалтгаанаар өршөөлд үл хамрагдсан нь уг хуулийн зарим утга санаанууд нь өөр хоорондоо зөрчилдөж байна. Түүнчлэн уг хуулийн заалтаар өршөөлд үл хамрагдсан хүмүүсийн дотор гэмт хэрэг үйлдэхдээ 18 нас хүрээгүй байсан боловч хэрэгжих үед 18 нас хүрсэн бөгөөд уг хуулийн 8-р зүйлд заасан аль нэг үндэслэлээр өршөөлд хамрагдаагүй хүүхдүүд дотор хамт нэг хэрэг хийн ижил ял авсан боловч уг хуулийг хэрэгжих үед нэг нь 18 нас хүрээгүй байгаагаараа өршөөгдөөд нэг нь уг хуулийг хэрэгжих үед 18 нас хүрсэнээр өршөөгдөөгүй үлдсэн тохиолдол байна. Энэ нь нэг хэрэгтээ ижил ял эдэлж байгаа хоёр хүүхдэд уг хууль харилцан адилгүй үйлчилж байна.
Мөн 60-с дээш насны хүмүүс, хөдөлмөрийн чадвараа 70-с дээш хувиар алдсан хүмүүс мөн “хаалттай зүйл анги” гэсэн шалтгаанаар уг хуульд хамрагдаагүй бөгөөд тэдгээр хүмүүсийн дунд 69-өөс дээш насны хүн, 2 хөлгүй суумгай хүн ч байна. Тэдгээр хүмүүс нь үнэн хэрэгтээ эрүүл мэнд, бие бялдарийн хувьд ял эдлэх чадваргүй хүмүүс байна. Эдгээр хүмүүсийг төр ямар нэгэн шалтаг шалтгаангүйгээр өршөөн суллаж болохгүй байсан юм байхдаа.
Бас эхнэр нь нас барсан 3-4 хагас өнчин хүүхдүүдтэй хүн мөн л 8-р зүйлд заасан ямар нэгэн шалтгаанаар уг өршөөлд хамрагдсангүй үлдлээ. Ийнхүү албан ёсны асран халамжлагч нь хорих ангид ял эдэлж байгаа нь тэдгээр хүүхдүүдийн ирээдүйг улам бүрхэг болгож байна. Үүнийг төр засаг юу гэж үзсэн байдаг юм бол.
Иймэрхүү байдлаар уг хуулийн зүйл заалтууд нь өөр хоорондоо зөрчилдөөнтэй байгаагаас гадна, уг хууль хэрэгжих явцдаа дараах байдлааар зөрчигдсөн байна. Үүнд:
Өмнө нь хорих ял эдэлж байгаад суллагдсанаас нь хойш өмнөх өршөөлийн хууль гарч, түүний эрүүгийн хуулийн 78-р зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгосон гэсэн шалтгаанаар өршөөлд хамруулаагүй хүмүүсийн дотор өмнөх өршөөлөөр хөөн хэлэлцэх хугацаа хэрэгсэхгүй болгоогүй байгаа ч ял эдэлж байгаа, хэрэг хийхээс өмнө хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан хүмүүс байна. Мөн уг өршөөлийн хууль болон түүний дээд шүүхийн тайлбарт тусгаснаар, өмнө нь хорихоос өөр хөнгөн ял эдэлж байсан хүмүүсийг уг хуульд хамруулан тооцох тухай заалт нь өмнө нь тэнсэн харгалзах, баривчлах ял шийтгүүлж байсан хүмүүсийг эрүүгийн хуулийн 78-р зүйлд заасан “хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байсан” гэсэн шалтгаанаар хамруулахгүй байгаагаар зөрчилдөж байна. Мөн уг хуулийн 8.1.7-д заасан “өмнөх өршөөлийн хуулиудад хамрагдсанаас хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн бол өршөөлд хамрагдахгүй” тухай заалтыг амьдралд хэрэгжүүлэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдэж өмнөх өршөөлийн хуулиар эдлэх ялнаасаа хасуулсан, одоо ял эдэлж байгаа хүмүүсийг “өмнөх өршөөлд хамрагдсан гэсэн” үндэслэлээр энэ удаагийн өршөөлд хамруулаагүй нь өршөөлийн хуульд заасан “өмнөх өршөөлийн хуулиудад хамрагдсанаас хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн” гэсэн заалтыг “өмнөх өршөөлийн хуулиудад ямар нэг хэлбэрээр хамрагдсан бол өршөөлд хамруулахгүй” хэмээн гуйвуулан хэрэглэж уг хуулийг өөрийг нь зөрчсөн байна. Гэтэл энэ шалтгаанаар өршөөлд хамрагдаагүй хүмүүс хорих ангиудад цөөн биш байна.
Уг нь хуулийн 8.1.7 дах заалтаар өмнөх өршөөлийн хуульд хамрагдсан хэрнээ дараа нь гэмт хэрэг үйлдсэн бол энэ хуульд хамрагдахгүй болохыг тодорхой зааж өгсөн байгаа. Харин өмнөх өршөөлийн хуульд хамрагдаж, дараа нь аливаа гэмт хэрэг үйлдээгүй бол ял эдэлж байгаа хүн нь уг хуульд хамрагдах ёстой болохыг мөн адил тодорхой заасан.
2009 оны 7 – р сарын 25-ны өдөр хорих ангид тэрлэв.
Хийгээгүй хэргийнхээ төлөө хэлмэгдэн хорих газар ял эдэлж буй Ялтнаас

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject: Yu
PostPosted: Jul.31.09 8:58 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
ene ersheeliin huulind ex erenhiilegch enhbayar-iig bas bagtaah yosotoi. 7.1-nd hiisen gem nugliig ni ersheehguu bol nasaaraa gemt heregten baisht. /jich: gehdee zevhen 7.1-nii heregiig/

Top
 Profile  
 
PostPosted: Aug.01.09 8:45 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 3:03 pm
Posts: 10559
Location: universe
baahan luivarchid sullagdaj bgaa suragtai

Hadgalamj bankhnii 14 terbum tugrug zavshsan Chimedtseren 10 say turgugiin torguuli tulj 2 jiliin yal edleed urshuugduj bna aa mongoliin niigem saihan bna aa gej

_________________
i am no1

Top
 Profile  
 
PostPosted: Aug.01.09 10:51 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Jul.04.09 7:15 pm
Posts: 101
space wrote:
baahan luivarchid sullagdaj bgaa suragtai

Hadgalamj bankhnii 14 terbum tugrug zavshsan Chimedtseren 10 say turgugiin torguuli tulj 2 jiliin yal edleed urshuugduj bna aa mongoliin niigem saihan bna aa gej

Энд бас дахиад худлаа ****** байх шив.
Хуулийн мэдлэггүй сэтгүүлчид нь буруу ойлгосноо бичиж тараагаад, тэрийг нь бусад нь хэд дахин давтахаар худал юм үнэн юм шиг болчих юм даа.

Чимэдцэрэн шорондоо байж л байгаа. Ялаас нь хөнгөлсөн болохоос өршөөгдөж суллагдсан зүйл байхгүй.
Шоронд байгаа эсэхэд нь эргэлзээд байвал хажууд нь очоод сууж цагийг нь бүртгэхгүй юу.

Top
 Profile  
 
PostPosted: Sep.07.09 1:45 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
Энэ өршөөлийн хуулийг хараал идээсэй... Ямар новшийн ***** суллагдаж байна гэж бодно... Ингэж хоморголж биш хийсэн хэргүүдийг нь тухай бүрчлэн хянаж үзэж байж өршөөлд хамруулдаг бол...

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Sep.07.09 2:18 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
Энэ өршөөлөөр гарсан зарим нөхдүүдийг хохирогчдийн ар гэрийнхэн нь төрийн өмнөөс өөрсдөө шийтгэлийг нь өгөх байхаа...

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Sep.07.09 2:45 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.29.09 8:36 am
Posts: 1178
Location: Би Бүхнээс баян...Учир нь Би Чамаар гоёдог
Өчигдөр гэхэд нэгэнтэй нь таарлаа суллагдсан гаруудын. Засарсан юм юу ч алга алуулангаа алдлаа

Top
 Profile  
 
PostPosted: Oct.04.09 10:45 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jun.26.09 12:25 am
Posts: 66
Ene urshuuluur yamar ch olon ymnuud garaad irev, Ter hemjeegeer ni ch gemt hereg ch yasan ih usuj bn.
ai medku ene baidlaaraa ch...

Top
 Profile  
 
PostPosted: Oct.05.09 1:35 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
Насанд хүрээгүй гэдгээр өршөөнө гэдэг маш буруу зүйл... Ямар байсан Германд 14-18 насны хооронд насны хүүхдүүдийг насанд хүрсэн үгүй эсэхийг нь шүүх шийддэг гэж нэг хурал дээр ярьж байсан. 17 настайдаа маш аймшигтай хэрэг, урьдчилан бэлтгэж үйлдсэн нөхөр өршөөгдөж магадгүй байгаа. Тэр бол арай дэндэнээ...

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Oct.14.09 2:50 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Sep.27.09 3:24 am
Posts: 90
aimshigtai, urdchilan beltgej hiisen onts hund gemt hereg uildsen etgeediig urshuuhgui shuu de ene huuliar. manaihan l zavharuulaad bgaa bolhoos. yamar yamar gemt hereg hiisen, davtamj n yuiin geh met todorhoi zuils bsan l da. gehdee ene udaagiin urshuuliin huuli mnii amidrald bas l gai bolson l doo. gelee geed yahav. olon hund buyan bolj. olon huniig uhaaruulsan l bgaasai.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.16.09 12:50 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ

2009 оны 07 сарын 09 өдөр Төрийн ордон, Улаанбаатар хот

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтанг ял эдлэхээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл.өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж
2.1.Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль , Эрүүгийн хууль , Эрүүгийн байцаан шийтгэх хууль3, энэ хуулиас бүрдэнэ.
3 дугаар зүйл.Хууль үйлчлэх цаг, хугацаа
3.1.Энэ хууль 2009 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс /6 дугаар сарын 23-ны 24.00 цагаас/ өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хамаарна.

ХОЁРДУГААР БҮЛЭГ

ӨРШӨӨЛ ҮЗҮҮЛЭХ ХЭЛБЭР, ХҮРЭЭ, ХЭМЖЭЭ

4 дүгээр зүйл.Ялаас өршөөн хэлтрүүлэх
4.1.Гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн дор дурдсан ялтны шүүхээс оногдуулсан ялын хугацааг харгалзахгүйгээр эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ:
4.1.1.арван найман насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэгт ял эдэлж байгаа;
4.1.2.арван найман насанд хүрээгүй хүүхэдтэй эмэгтэйчүүд болон жирэмсэн эмэгтэйчүүд;
4.1.3.ял эдэлж байхдаа бие махбодидоо санаатайгаар гэмтэл учруулснаас бусад шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 70 ба түүнээс дээш хувиар алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс;
4.1.4.жараас дээш насны эрэгтэйчүүд, тавин таваас дээш насны эмэгтэйчүүд;
4.1.5.арван найман насанд хүрээгүй хүүхэд;
4.1.6.өөрийн шууд асрамжид байгаа арван найм хүртэл насны хагас өнчин хүүхэдтэй эрэгтэйчүүд.
4.2.Энэ хуулийн 4.1.5-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй.
4.3.Болгоомжгүй гэмт хэрэг үйлдэж анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.
4.4.Хорихоос өөр төрлийн хөнгөн ял шийтгүүлсэн, түүнчлэн хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, анх удаа хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ.
5 дугаар зүйл.Ялаас өршөөн хасах
5.1.Дор дурдсан ялтны эдлээгүй үлдсэн ялыг дараахь байдлаар өршөөн хасна:
5.1.1.хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас гурван жилийг;
5.1.2.онц хүнд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн ялтны эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг.
6 дугаар зүйл.Зарим хугацааг хэрэгсэхгүй болгох
6.1.Дор дурдсан хугацааг хэрэгсэхгүй болгоно:
6.1.1.энэ хууль хүчин төгөлдөр болохоос өмнө ял эдэлж дууссан этгээдийн Эрүүгийн хуулийн 78.2 дахь хэсэгт заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацааг;
6.1.2.хорих ялыг нь тэнссэн этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
6.1.3.хорих газраас тэнсэн суллагдсан этгээдийн хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацааг;
6.1.4.насанд хүрээгүй хүүхэд болон жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх буюу ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх ажиллагааг хойшлуулсан хугацаанаас үлдсэн хугацааг.
7 дугаар зүйл.Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох
7.1. Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээдийн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах болон шүүхээр хянан хэлэлцэх шатанд байгаа эрүүгийн хэргийг тус тус хэрэгсэхгүй болгоно.
8 дугаар зүйл. өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал
8.1. Дор дурдсан этгээдийг энэ хуульд заасан өршөөлд хамааруулахгүй:
8.1.1.цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;
8.1.2.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;
8.1.3.гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн;
8.1.4.урьд санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн;
8.1.5.өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өршөөгдсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн;
8.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;
8.1.7.Төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 79-85 дугаар зүйл/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг булаах /Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4 дэх хэсэг/, Зандалчлах /Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.3 дахь хэсэг/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг/, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг/, Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.2, 2681.3 дахь хэсэг/, Хээл хахууль өгөх /Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэг/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг / -т тус тус заасан гэмт хэрэг үйлдсэн.
ГУРАВДУГААР БүЛЭГ
ХУУЛЬ ХҮЧИН ТӨГӨЛДӨР БОЛОХ
9 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
9.1.Энэ хуулийг 2009 оны 7 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
9.2.Хорих анги болон баривчлах байранд ял эдэлж байгаа ялтанд энэ хуулиар өршөөл үзүүлэх ажлыг 2009 оны 7 дугаар сарын 30-ны дотор багтаан гүйцэтгэнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Oct.16.09 12:54 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
4.2.Энэ хуулийн 4.1.5-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй.

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Oct.16.09 9:41 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Sep.27.09 3:24 am
Posts: 90
er n todorhoi gemt herguuded nasand hureegui geed heregsehgui bolgodog shuu de.
hun aminii hereg, huchin geh met hund, onts hund gemt heregt l 14 nasnaas eruugiin heregt tatna. harin urshuuliin huulind hun ami huchin geh met herguud hamaaragdahgui l de Chinguunee

Top
 Profile  
 
PostPosted: Oct.16.09 5:30 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Apr.19.03 3:03 pm
Posts: 10559
Location: universe
Энэ сарын 13-ны 13 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо Бэлхийн 29 гудамжны нутаг дэвсгэрт оршин суугч гэр бүл Г, О нарын амь насыг онц хэрцгийгээр хохироосон ноцтой хэрэг гарсан.

Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн төлөөлөгчид, Сүхбаатар дүүргийн цагдаагийнхан онц ноцтой гэмт хэргийг хоёр өдрийн дотор өдөр шөнөгүй ажилласаар илрүүллээ.

Энэ гэмт хэргийг үйлдэгч Дорнод аймгийн харьяат бөгөөд хоёр сарын өмнөөс Улаанбаатар хотод оршин сууж байгаа 18 настай Д.Цэрэндорж гэдэг залуу болохыг хэргийн газрын үзлэгээс олдсон нотлох баримтаар тогтоогоод байна. Гэмт хэрэгтэн талийгаач О-той хамаатан бөгөөд өмнө нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан нэгэн аж. Тэрбээр хамгийн сүүлд долдугаар сарын 1-ний өдрийн үймээнд оролцсон хэмээн Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйл ангиар ял эдэлж байгаад Өршөөлийн хуулиар сулллагдсан гэнэ. Гэмт хэрэг үйлдэх өдөр Д.Цэрэндорж архи согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байсан аж. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаанаа тэрбээр “Таагүй харьцдаг, мөнгө гуйхаар өгдөггүй байсан” гэж мэдүүлжээ. Онц хэрцгий аргаар хүний амь насыг санаатай хөнөөсөн түүнд эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар шалгаж эхэллээ. Санаатай хүний амь хөнөөсөн тохиолдолд 25 жил эс бөгөөс цаазаар авах ялтай байдаг юм.

_________________
i am no1

Top
 Profile  
 
PostPosted: Oct.17.09 5:21 pm 

Энд ташаа мэдээлэл нэлээд байна. Хэргийг 48 цагийн дотор илрүүлсэн. Хэргийг тухайн өдөрт нь ч илрүүлэх боломж байсан.

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Oct.17.09 5:22 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
uyangaz wrote:
er n todorhoi gemt herguuded nasand hureegui geed heregsehgui bolgodog shuu de.
hun aminii hereg, huchin geh met hund, onts hund gemt heregt l 14 nasnaas eruugiin heregt tatna. harin urshuuliin huulind hun ami huchin geh met herguud hamaaragdahgui l de Chinguunee

Харин миний дээр улаанаар тодруулчихсан байгаа зүйлийг хар л даа... Өршөөлд багтахаар байгаа биздээ? Эсвэл та өөр юм яриад байгаа юм уу?

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Oct.18.09 9:08 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Sep.27.09 3:24 am
Posts: 90
Colonel wrote:

ee chi yasan hetsuu ym oilgodgui hun be /hajuud bval tolgoiruu n hed tonshood avahsan/

urshuuliin huulind td gemt herguud hamragdnaaaaaa. getel eruugiin huulind nasand hureegui uuruur helbel 14 nasand hursneer eruud tatah gemt herguud bdag. getel ter nasand hureegui buyu 14 nas hursen etgeeduudiig eruugiin heregt tatah gemt herguud chin urshuuliin huulind bhgui shuu dee.
jisheelbel hun alah: subject n 14 nasand hursen bol tatagdana
getel urshuuliin huulind hun alah gemt hereg hamaarahgui.

tanhai hulgai zodoon bol urshuul gej yarihgui, nasand hureegui gedgeer heregsehgui bolno. heregsehgui boloh asuudal urshuuh 2 tes uuur asuudal boloi.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.18.09 11:03 pm 

Би энд өршөөл үзүүлэх хуулийн тухай асуудал ярьж байна. Өөрөө миний яриад байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм уу эсвэл....

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Oct.18.09 11:06 pm 
orshoolor gutgegdsen humuus-n hel amnaas salah gjl gargaad bgan boluu
mgl-n shorond gutgegdj orsn humus nileen bdg gj sonssn

Top
  
 Post subject: Yu
PostPosted: Oct.19.09 4:04 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.12.02 9:54 pm
Posts: 3717
Location: Insulin shock therapy
PiskoPaT wrote:
orshoolor gutgegdsen humuus-n hel amnaas salah gjl gargaad bgan boluu
mgl-n shorond gutgegdj orsn humus nileen bdg gj sonssn

ersheeleer zevhen hels hereg hiisen hun garahguisht. herev ar ger ni tejeegchee aldsan bol geh zereg nehtseluud bas hamaarna.

Top
 Profile  
 
PostPosted: Oct.22.09 6:23 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Sep.27.09 3:24 am
Posts: 90
Colonel wrote:
Би энд өршөөл үзүүлэх хуулийн тухай асуудал ярьж байна. Өөрөө миний яриад байгаа зүйлийг ойлгохгүй байгаа юм уу эсвэл....

esvelseed bh ym alga bn shuu enchee.

urshuuliin huulind hamragdah gemt hereg hiisen bol urshuugdunu guu bol no. nasand hureegui gede undeslel bol todorhoi herguuded hamaarna. niited n buh nasand hureeguichuuld bish. chi neg talaas n bi neg talaas n yariad bgamuu esvel... hehe

Top
 Profile  
 
PostPosted: Oct.23.09 4:34 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Sep.06.03 4:30 am
Posts: 4024
2009 оны 07 сарын 09-ний өдөр батлагдан гарч 2009 оны 07 сарын 11-ний өдрөөс эхлэн даган мөрдсөн Өршөөл үзүүлэх тухай хуулинд 2009 оны 06 сарын 24-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн ялтнуудыг хамруулсан байгаа. Тэдгээрийг тус хуулийн 4 дүгээр зүйлд тодорхой зааж өгсөн. Хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5 дахь хэсэгт "арван найман насанд хүрээгүй хүүхэд" гэж зааж өгсөн байгаа. Үүнээс үзэхэд 18 насанд хүрээгүй байхдаа 2009 оны 06 сарын 24-ний өдрөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн бол өршөөгдөх юм байна. Харин тус хуулийн 8 дугаар зүйлд "өршөөлд хамааруулахгүй нөхцөл байдал" гэсэн зүйл байна. 8-р зүйлийн 8.1.7 дахь хэсэгт доорх гэмт хэргүүдийг үйлдсэн этгээдэд энэ хуульд заасан өршөөлд хамааруулахгүй гэсэн байгаа. Тэдгээрийг жагсаавал:

8.1.7.Төрийн эсрэг онц хүнд гэмт хэрэг /Эрүүгийн хуулийн 79-85 дугаар зүйл/, Хүнийг санаатай алах /Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.3 дахь хэсэг/, Хүн худалдаалах /Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.3 дахь хэсэг/, Хүчиндэх /Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг хулгайлах /Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг булаах /Эрүүгийн хуулийн 146 дугаар зүйлийн 146.4 дэх хэсэг/, Бусдын эд хөрөнгийг дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах /Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3, 148.4 дэх хэсэг/, Зандалчлах /Эрүүгийн хуулийн 177 дугаар зүйл/, Терроризм /Эрүүгийн хуулийн 1781 дүгээр зүйл/, Терроризмыг санхүүжүүлэх /Эрүүгийн хуулийн 1782 дугаар зүйл/, Терроризмыг сурталчлах /Эрүүгийн хуулийн 1783 дугаар зүйл/, Зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл байгуулах, түүнд оролцох /Эрүүгийн хуулийн 182 дугаар зүйлийн 182.3 дахь хэсэг/, Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах /Эрүүгийн хуулийн 192 дугаар зүйлийн 192.3 дахь хэсэг/, Эрүү шүүлт тулгах /Эрүүгийн хуулийн 251 дүгээр зүйлийн 251.3 дахь хэсэг/, Прокурорын хяналт, шүүх, цагдан хорих, хорих ангиас оргох /Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэг/, Хээл хахууль авах /Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйл/, Мөнгө угаах /Эрүүгийн хуулийн 2681 дүгээр зүйлийн 2681.2, 2681.3 дахь хэсэг/, Хээл хахууль өгөх /Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.2 дахь хэсэг/, Хээл хахууль зуучлах /Эрүүгийн хуулийн 270 дугаар зүйлийн 270.2 дахь хэсэг / -т тус тус заасан гэмт хэрэг

Ингээд эндээс харахад жишээ нь ЭХТА-ийн 91 дүгээр зүйлд заасан хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн хүүхэд өршөөлд хамаарагдахгүй юм байна гэж төөрөгдөөд байх шиг байна.

Гэтэл хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт "Энэ хуулийн 4.1.5-д заасан этгээдэд энэ хуулийн 8.1.7 дахь заалт хамаарахгүй." гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл 4.1.5-д заасан этгээд чинь "арван найман насанд хүрээгүй хүүхэд" харин 8.1.7 дахь заалтанд нөгөө гэмт хэргүүдийг жагсаасан байгаа шүү дээ.

Миний анх хийсэн бичлэгт 17 насандаа бүлэглэн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн хүн өршөөлд багтаж магадгүй гэж бичсэн байгаа. Тэр этгээдүүд нь өмнө нь өршөөлийн хуулиар суллагдаж байгаагүй, гэмт хэрэгт холбогдож байгаагүй хүмүүс юм.

Тэгэхээр таны хэлсэн "urshuuliin huulind hamragdah gemt hereg hiisen bol urshuugdunu guu bol no. nasand hureegui gede undeslel bol todorhoi herguuded hamaarna. " гэдэд нь буруу байнаа.
Гэмт хэргээсээ хамаарах биш харин доор дурьдсан нөхцлүүдийн аль нэг нь байхгүй тохиолдолд өршөөгдөнө гэсэн үг. Үүнд:

8.1.1.цаазаар авах ял шийтгүүлсэн этгээдийн ял нь уучлагдан хорих ялаар солигдсон;
8.1.2.онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон;
8.1.3.гурав ба түүнээс дээш удаа гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн;
8.1.4.урьд санаатай гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байсан этгээд Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүйд тооцох хугацаа болоогүй байхад гэмт хэрэг санаатай үйлдэж, дахин хорих ял шийтгүүлсэн;
8.1.5.өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар өршөөгдсөнөөс хойшхи хугацаанд гэмт хэрэг санаатай үйлдсэн;
8.1.6.Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар уучлагдан хорих ялаас чөлөөлөгдсөний дараа гэмт хэрэг санаатай үйлдсэн;

Тиймээс насанд хүрээгүй хүний хувьд таны хэлсэнчлэн үйлдсэн гэмт хэргээсээ хамаарах бус дээрх нөхцлүүдээс л хамаарах юм.

_________________
www.suuder.com

Top
 Profile  
 
PostPosted: Nov.02.09 5:35 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 7:34 am
Posts: 5654
Location: Anfield
Уянгаз юу яриад байнаа? хуульч биш юм уу? би юу яриад байгааг нь ойлгохгүй байна, өөрөө ойлгож байна уу? :hehe: :wahaha:

Колонел маш ойлгомжтой л тайлбарласан байна штээ.

_________________
David Moyes is a football genius

Top
 Profile  
 
PostPosted: Nov.02.09 5:38 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 7:34 am
Posts: 5654
Location: Anfield
uyangaz wrote:
Colonel wrote:
uyangaz wrote:
er n todorhoi gemt herguuded nasand hureegui geed heregsehgui bolgodog shuu de.
hun aminii hereg, huchin geh met hund, onts hund gemt heregt l 14 nasnaas eruugiin heregt tatna. harin urshuuliin huulind hun ami huchin geh met herguud hamaaragdahgui l de Chinguunee

Харин миний дээр улаанаар тодруулчихсан байгаа зүйлийг хар л даа... Өршөөлд багтахаар байгаа биздээ? Эсвэл та өөр юм яриад байгаа юм уу?

ee chi yasan hetsuu ym oilgodgui hun be /hajuud bval tolgoiruu n hed tonshood avahsan/

urshuuliin huulind td gemt herguud hamragdnaaaaaa. getel eruugiin huulind nasand hureegui uuruur helbel 14 nasand hursneer eruud tatah gemt herguud bdag. getel ter nasand hureegui buyu 14 nas hursen etgeeduudiig eruugiin heregt tatah gemt herguud chin urshuuliin huulind bhgui shuu dee.
jisheelbel hun alah: subject n 14 nasand hursen bol tatagdana
getel urshuuliin huulind hun alah gemt hereg hamaarahgui.

tanhai hulgai zodoon bol urshuul gej yarihgui, nasand hureegui gedgeer heregsehgui bolno. heregsehgui boloh asuudal urshuuh 2 tes uuur asuudal boloi.

:hehe: :hoho:

_________________
David Moyes is a football genius

Top
 Profile  
 
PostPosted: Nov.06.09 10:55 am 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн

Joined: Sep.27.09 3:24 am
Posts: 90
Colneeel chi urshuuliin tuhai huuliig tailbarlasan Ulsiin deed shuuhiin togtooliig neg unshchaarai. sanaatai hun alsan nasand hureegui huuhed hamragdana genuu ugui genuu ok? tegeed medlegtei bolchood tsets bulaaldval dorvitoi baih boloi.

Tugsuu chi iluu iluu iluu ok? whahahaha :wahaha:

Top
 Profile  
 
PostPosted: Nov.06.09 12:04 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: May.06.05 7:34 am
Posts: 5654
Location: Anfield
Чи хуульч бол хууль, хууль тайлбарласан тогтоол 2-ийн аль эх сурвалжийн хувь дээгүүр үнэлэгддэгийг ялгах байлгүйдээ.

Чиний ярьсан юманд инээгээд байх юм юу ч алга.

_________________
David Moyes is a football genius

Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 34 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 

All times are UTC + 8 hours

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests

You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.