#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.03.14 7:42 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Feb.20.08 3:19 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4585
Эрүүгийн гэмт хэрэг болон түүнд ногдуулсан ялын талаар санал хүсэлтээ энд бичнэ үү.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.20.08 3:19 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4585
Sadis...2 wrote:
DJ OG Хар тамхи татсанаас болоод 10 жил авлаа гэдэг байж болх зүйл үү?...Манай хуулинд ийм заалт байдаг юм болов уу?Гадны хөгжингүй орнуудад ямар ял шийтгэл оноогддог юм бол?

Миний бодлоор арай хатуудцан юм шигээ...Яг ярих юм бол ямар нэгэн хүнийг хохироогоогүй,зөвхөн өөрийгөө л баясгаж кайф авсан хэрэг...Хүний эрх эдэр гээд ярьж болмоор.Тэгтэл энэ шийдвэр арай хатуудцан юм шиг ээ...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.29.08 12:07 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4585
Санхүүгийн зохицуулах хорооны даргыг гэгээн цагаан өдрөөр, ажлын байранд нь, төрийн хамгаалалтын ажилтны дэргэд хутгалж хөнөөсөн Ц.Түмэнгэрэлд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял оноосон билээ. Түүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч нь Ерөнхийлөгчөөс өршөөл үзүүлэхийг хүссэн боловч, өнгөрөгч долоо хоногт Ерөнхийлөгч өршөөл үзүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн. Харин баттай эх сурвалжийн мэдээлснээр түүний ялыг гүйцэтгэсэн бололтой. Өнөөдөр талийгаачийн төрөл садан болон найз нөхөд нь түүнийг даруухнаар үдэх ёслол хийх юм байна. Энэ талаар тэд ихэд нууцалж, ойрын гэсэн цөөн хүмүүсийн хамтаар салах ёслолыг гүйцэтгэх ажээ.
www.news.mn


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.01.08 12:49 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.29.04 2:51 pm
Posts: 629
Location: Mongolia, ub
reca wrote:
Sadis...2 wrote:
DJ OG Хар тамхи татсанаас болоод 10 жил авлаа гэдэг байж болх зүйл үү?...Манай хуулинд ийм заалт байдаг юм болов уу?Гадны хөгжингүй орнуудад ямар ял шийтгэл оноогддог юм бол?

Миний бодлоор арай хатуудцан юм шигээ...Яг ярих юм бол ямар нэгэн хүнийг хохироогоогүй,зөвхөн өөрийгөө л баясгаж кайф авсан хэрэг...Хүний эрх эдэр гээд ярьж болмоор.Тэгтэл энэ шийдвэр арай хатуудцан юм шиг ээ...


Gehdee minii huwid onooson yal shiidwer ni zuw gj bodoj bn... Har tamhinii tsaashdiin hor urshig asar ih manaih shig ulsiig sunuuj ch medeheer
Er ni tgd tedgeer humuus bol bas olon tanil zaluus huuhduud ulger duurialal boldog todorhoi ner tur buhii humuus Herew tednii yaliig hunguruulj eswel orshoowol niigemd hereglej bolno orsahoodog yum bn zarj bolno gesen setgelgee uusne gj bodoj bn

_________________
*****Action******


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.20.08 12:39 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: May.06.08 12:12 pm
Posts: 519
Location: Haa negtee...Ooriinhoo ertontsod!
Nadad lav manai eryygiin huuli yaduust orshoolgyi deedest enerengyi tiim l huuli yum shig sanagddiisht.Yal onoohod shyygchiin itgel ynemshil bagagyi huviig ezeldeg geed boddoo.Ter huuliin sankts n mash ineedtei.Todorhoi nariin zaaltuud gehed hetsyy.5-10 jil,10-20 jil ene ter ch geh shig.Zohion baiguulalttai ingej tegj yildsen bol hodloshgyi teden jil ene ter gehgyi shuud l asar olon jiliin helbelzeltei bdag.Yynii tsoorhoig ashiglan zarim neg hyn niigmiin hor ayulaar nileen aihtar hereg yildchiheed shyygchiig panaaldad yal zavshdag.Getel yadarsan hymyst bhgyi ee bhgyi zygeer pid pad getel n lantuugaara shireegee tsohiod hamgiin hynd helbriig n onogduuldag.Ene n shyygshiin yzemjeer asuudliig shiidej bas ergyyleh bolomj olgood bgaa yum shig sanagddag.Tegeed manai ene huuli togtoogchid gsn 76 mahan tolgoi n eryygiin huuliaraa toglood zyil zaalt n oroo gyigeed yavchhsan yum shig l ineedtei yum yariad manaraad suuh bolson n hoorhiiloltoi.Yaliig yalgamjtai onooj asuudald shudarga handdag bgaasai bilee!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.03.08 4:04 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Хууль гэдэг бол хоёр талтай иртэй тонгорог, хутга мэт юм.
Зөв хэрэглэвэл нийгэмдээ, хувь хүмүүст их хэрэгтэй, ашигтай.
Буруу хэрэглэвэл хүсээгүй үр дагавар ч их авчирна.
Хууль мэдэхгүй байх нь тэрхүү тонгорог хаана байгаа, хаанаа иртэйг мэдэхгүй байхтай ижил мэт.


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 5:53 am, edited 6 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:06 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Монгол улсын эрүүгийн хуулинд заагдсан гэмт хэргүүд, тэдгээрийн ялнуудаас заримыг нь түүвэрлэн, ерөнхийлөн танилцуулбал дараах байдалтай байна.
Шүүхээс ял оноохдоо тухайн гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэж ял хүндрүүлэх буюу ял хөнгөрүүлэх,
ялын зүйлчлэлийг өөрчлөх гэх мэт олон арга хэмжээ авдаг тул энд танилцуулж буй мэдээлэл нь зөвхөн ерөнхий ойлголт өгөх зорилготой юм.
Доорх жагсаалтанд ялны хэмжээг ялын дээд хэмжээ хүртэлх байдлаар танилцуулсан болно.

Анхаар: Энэхүү мэдээлэл нь зөвхөн хувь хүний мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх зорилготой боловсрол, танин мэдэхүйн шинж чанартай тул
тул уншигч таныг дараах жагсаалтан дээр үндэслэн хувийн дүгнэлт хийхгүй байхыг анхааруулж байна.

Гэмт хэрэг – ял шийтгэлүүд

Санаатайгаар хүн алах...........................10- жилээс – цаазаар авах хүртэл ялтай
Болгоомжгүйгээр хүн алах........................ 4 жил хүртэл хугацаагаар хорих
Бусдыг амиа хорлоход хүргэх.................... 2-5 жил хорих
Эх нь нярай хүүхдээ төрмөгц алах...............5 жил хүртэл хорих
Бусдад хүнд гэмтэл учруулах.................... 5-10 жил хорих
Хүнд гэмтэл болгоомжгүй учруулах............. 2 жил хүртэл хорих
Хүндэвтэр гэмтэл................................... 5 жил хүртэл хорих
Хөнгөн гэмтэл учруулах........................... 6 сар хүртэл баривчлах
БЗХӨ халдаах....................................... 2 жил хүртэл хорих
ДОХ халдаах......................................... 5 жил хүртэл хорих
Өвчтөнд тусламж үзүүлээгүй бол................ 3 жил хүртэл хорих
Хүн хулгайлах....................................... 15 жил хүртэл хорих
Хүнийг хууль бусаар хорьвол.................... 10 жил хүртэл хорих
Хүн доромжлох........................................ 3 сар хүртэл баривчлах
Хүн гүтгэвэл........................................... 5 жил хүртэл хорих
Хүн барьцаалах...................................... 15 жил хүртэл хорих
Хүн худалдах, худалдан авах.................... 15 жил хүртэл хорих
16 хүрээгүй хүүхэдтэй секс.......................... 3 жил хүртэл хорих
Хүчин..................................................... цаазаар авах хүртэл
Булш сүйтгэх............................................ 5 жил хүртэл хорих
Орон байрны халдашгүй байдал зөрчих.......... 3 жил хүртэл баривчлах
Зохиогчийн эрх зөрчих................................ 6 сар хүртэл баривчлах
Хулгай.................................................... 15 жил хүртэл хорих
Эд хөрөнгө булаах..................................... 15 жил хүртэл хорих
Дээрэмдэх................................................ 25 жил хүртэл хорих
Залилан .................................................. 10 жил хүртэл хорих
Бусдын хөрөнгө завшиж, үрэгдүүлэх............... 10 жил хүртэл
Бусдын эд хөрөнгө устгах............................ 10 жил хүртэл
Татвараас зайлсхийх.................................... 8 жил хүртэл хорих
Хэрэглэгчийг төөрөгдүүлэх............................. 3 жил хүртэл хорих
Гологдол бүтээгдэхүүн худалдах..................... 8 жил хүртэл хорих
Чанар муутай барилга бариулах...................... 8 жил хүртэл хорих
Эд зүйлс хууль бусаар хил нэвтрүүлэх.............. 8 жил хүртэл хорих
Мөнгөн тэмдэгт хуурамчаар
үйлдэж борлуулах...................................... 15 жил хүртэл хорих
Зандалчлах.............................................. 10 жил хорихоос дээш цаазаар авах хүртэл
Нийтийн эмх замбараагүй байдал үүсгэх............ 5 жил хүртэл
Уулгалан довтлох ..................................... 11-20 жил хүртэл
Танхайрах.................................................. 8 жил хүртэл
Зохион байгуулалттай гэмт бүлэг.................... 15 жил хүртэл хорих
Аюулгүйн ажиллагаа зөрчих............................ 5 жил хүртэл хорих
Тэсрэх бодис онгоцонд авч явах...................... 10 жил хүртэл хорих
Галт зэвсэг хууль бусаар бэлтгэх авч явах ........... 5 жил хүртэл хорих
Галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчих..... 5 жил хүртэл хорих
Мансууруулах бодис хууль бусаар бэлтгэх............ 15 жил хүртэл хорих
Мансууруулах бодис хууль бусаар олж авах........... 10 жил хүртэл хорих
Орчиндоо аюу учруулж болох амьтныг
хамгаалалтгүй байлгах....................................... 5 жил хүртэл хорих
Ойн тухай хууль тогтоомж зөрчих......................... 5 жил хүртэл хорих
Ой хээрийн түймэр санаатай тавьсан бол.................. 10 жил хүртэл хорих
Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй
байдлын болон ашиглалтын журам зөрчих...................10 жил хүртэл хорих
Компьютерын мэдээлэл, программыг эвдэн сүйтгэх.........5 жил хүртэл хугацаагаар хорих
Компьютерын мэдээллийг хууль бусаар олж авах.......... 5 жил хүртэл хугацаагаар хорих
Нянтай програм зохион бүтээх, ашиглах, тараах............5 жил хүртэл хорих
Төрийн албан хаагч, хэв журам сахиулах
олон нийтийн байцаагчййг эсэргүүцэх............................. 8 жил хүртэл хорих

Төрийн албан хаагчийг баривчлах............................... ..3 сар хүртэл баривчлах
Хуурамч баримт бичиг, тамга, маягт үйлдэх, ашиглах.........5 жил хүртэл хорих
Цэрэг татлагаас зайлсхийх (энх цагт)............................ 3 жил хүртэл хорих
Мөрийтэй тоглох ...................................................... 2 жил хүртэл хорих
Хүнийг хууль бусаар хорих........................................... 5 жил хүртэл хорих
Хэрэг бүртгэгч, байцаагч мэдүүлэг өгөхийг албадах...........10 жил хүртэл хорих
Нотлох баримт хуурамчаар бүрдүүлэх.............................. 5 жил хүртэл хорих
Хээл хахууль авах..................................................... 10 жил хүртэл хорих
Хээл хахууль өгөх....................................................... 8 жил хүртэл хорих
Хээл хахууль зуучлах .................................................. 5 жил хүртэл хорих

(Эх сурвалж: http://www.legalinfo.mn )
Хууль эрх зүйн зохицуулалтуудын талаар болон тодорхой асуудлаар илүү дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл
мэргэжлийн хуульч, хууль зүйн төвд хандахыг зөвлөе.


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 6:05 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:07 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Зодоон

Ер нь болж өгвөл зодоон цохионоос холуур байх хэрэгтэй. Маргалдаж, үзэл бодлоороо зөрчилдсөн ч
түүнийг нударгаар шийдэхгүй байх хэрэгтэй. Хэрвээ зодолдох нөхцөл байдал үүсч байгаа бол тэрхүү нөхцөл байдлаас нэгдүгээрт,
аль болох зайлсхийж, зугатах хэрэгтэй.
Хэрвээ зугатах боломжгүй бол эвээр хэл амаар зохицуулах гэж оролдох хэрэгтэй.
Яаж зодолдсон бэ, юунаас болов, хэн гэмтэв, бэртэв, юу ашиглав. Зодуулсан хүнд эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материалын ямар хохирол учирсан бэ? Тэр хохирлыг нөхөн төлсөн үү? Энэ бүх асуулт дараа нь ялын зүйлчлэл, ял онооход харгалзан үздэг бололтой.
Тоосго, архины шил, бейсболын цохиур, машины маниул, хутга гэх мэт өөр зүйлс ашиглан зодолдож, бэртэл гэмтэл учруулсан бол энэ тэдгээр зүйлсийг зэвсэг хэмээн тооцож, холбогдох ял шийтгэл нэмэгдэх магадлалтай.

Монгол улсын эрүүгийн хууль.
71 дүгээр зүйл. Хохирогчтой эвлэрсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх

71.1. Энэ хуулийн тусгай ангийн 145.1/Бусдын эд хөрөнгийг хулгайлах/-д зааснаас бусад хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн гэм буруутай этгээд хохирогчтой сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан бол түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.


98 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах
98.1.Бусдын бие махбодид удаан хугацаагаар эрүүл мэндийг нь сарниулсан буюу хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулсан гэмтэл санаатай учруулсан бол хоёр зуун тавин нэгээс дөрвөн зуун тавин цаг хүртэл хугацаагаар албадан ажил хийлгэх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

96 дугаар зүйл. Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах
96.1.Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан, өөрөөр хэлбэл амь биед нь аюултай гэмтэл учруулсан буюу хараа, сонсголгүй болгосон, эрхтнээс нь хагацуулсан, ажиллагаагүй болгосон, нүүрийг засаршгүй эвдэж дүрсийг алдагдуулсан, хүүхэд дутуу гаргуулсан, сэтгэцийн өвчтэй болгосон, түүнчлэн хөдөлмөрийн чадварыг бүрмөсөн алдагдуулсан бол таваас дээш долоон жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

96.2.Энэ хэргийг:

96.2.1.танхайн сэдэлтээр;
96.2.2.захиалгаар;
96.2.3.онц аюултай гэмт хэрэгтэн;
96.2.4.давтан;
96.2.5.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

96.2.6.онц харгис хэрцгий аргаар;
96.2.7. нийтэд аюултай аргаар;
96.2.8.тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
96.2.9.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;
96.2.10. хоёр буюу түүнээс олон хүнийг;
96.2.11.албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан үйлдсэн бол долоогоос дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 6:07 am, edited 5 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:08 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Согтуугаар машин барих тухайд

Ер нь согтуугаар машин барихгүй байх хэрэгтэй. Энэ тийм хэцүү зүйл гэж үү? :col:
Хэрвээ машин барьж яваад найз нөхөдтэйгээ уулзаад юм уусан бол, эрүүл хүн дуудаж машинаа бариулаад явах хэрэгтэй.
Мэдээж жолооны үнэмлэхтэй. Эсвэл Сайн жолооч энэ тэр гээд олон үйлчилгээ байна шүү дээ, тэндээс эрүүл чадварлаг жолооч дуудан
машинаа бариулж гараашдаа хийж болно.

Согтуугаар машин барьснаас болж, өөрийгөө хянах чадвараа алдан, эрүүлдээ гаргахгүй алдааг гаргана шүү дээ.
Хурд хэтрүүлнэ, нөхцөл байдалд хариу үйлдэл үзүүлэх боломж буурна. Согтуугаар гарч яваад хүн дайрвал, тэгээд тэр хүний амь насыг хохироовол яана?!! Ийм том эрсдэл байхад та заавал олсон дээгүүр алхаж согтуу байхдаа машин барих гэж үү? Согтуугаар машин бүү барь. Хэрвээ та согтуугаар машин барьж яваад цагдаа зогсоон таныг согтуу байгааг илрүүлбэл та дараах шийтгэлийг хүлээх болно.
Гэхдээ та өөрийгөө осол гаргаагүй байгаад, таныг осол гаргахаас, бусдын болон өөрийн өмч, амь насыг хохироогоогүй байхад
цагдаа таныг зогсоосонд баярлах хэрэгтэй.

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ

25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих
1. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан,
эсхүл согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол
тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл ногдуулна.


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 6:10 am, edited 6 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:09 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Та жолоо барьж яваад осол гаргавал яах вэ? :??:

Хэрвээ хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, зураас гаргах төдий зүйл бол, хэрвээ хоёр тал хоорондоо тохиролцон зөвшилцөж
байгаа бол та хоёр газар дээрээ зохицон асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гэхдээ нэгэнт хоорондоо зохицон асуудлыг шийдвэрлээд,
ослын газраас явсан тохиолдолд дараа нь шийдвэрлэсэн байдалдаа сэтгэл дундуур болж, шүүхийн журмаар хэргээ шийдвэрлүүлэх
гэвэл илүү хүндрэлтэй байж магадгүй.

Хэрвээ жолоо барьж яваад их хэмжээгээр үнэлэгдэх эд хөрөнгө, хүний эрүүл мэнд, амь насыг хохироосон осолд холбогдвол яах вэ? :dn:
Боломжтой бол холбогдох газруудад, үүнд цагдаа, эмнэлэг, түргэн, гэр бүлийнхээ хүмүүст мэдэгдэж анхны тусламж үзүүлэхийг чармайх хэрэгтэй.
Та яавч ослын газрыг орхиж зугатаж болохгүй шүү. :no: Мэдээж та сэтгэл зүйн шок, цочролд орох байх. Гэхдээ та осол гаргасан ч гэсэн одоогоор
аль талынх нь хэний, явган зорчигчийн, эсвэл таны талын буруугаас болж осол гарсан нь албан ёсоор бол тодорхой биш. Үүнийг шүүх шийдвэрлэх болно.

(Доорх хэсгийг шинэчилэв. Эх сурвалж: http://www.legalinfo.mn)

Монгол улсын Эрүүгийн хууль

216.1.Зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах буюу хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.

216.2.Жолооч зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

/Дээрх 216 дугаар зүйлийг 2008 оны 2 дугаар сарын 1-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 6:11 am, edited 2 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:10 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Хүн амины хэрэг

Монголчууд эртнээс хүний амь насыг дээдэлж хүн болж төрнө гэдэг бол зүүний үзүүр дээр будаа тогтоохтой ижил хосгүй хувь тавилан юм хэмээн эрхэмлэн дээдэлсээр ирсэн. Ямар ч тохиолдолд хүний амь насыг дээдэлж, хайрлан хамгаалах нь нэн чухал юм. Хэдийгээр санаатай болон санамсаргүй гэмт хэрэг хийж, хүний амь биений эсрэг хохирол учруулсан ч гэсэн хүний амь насыг хохироохгүй байхыг туйлаас хичээж, хохирол эрсдлийг бууруулахыг чармайх хэрэгтэй. Эд хөрөнгө, мөнгө энэ тэрийг төлж болно. Машин тэрэг, өмчийг засаж болно. Харин хүний алтан амь гэдэг бол юутай ч харьцуулашгүй үнэт эрдэнэ шүү дээ.

Монгол улсын эрүүгийн хууль
94.1.Бусдыг болгоомжгүй алсан бол дөрвөн жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

91.2.Хүнийг:
91.2.1.шунахайн сэдэлтээр;
91.2.2.танхайн сэдэлтээр;
91.2.3.өс хонзонгоор;
91.2.4 захиалгаар;
91.2.5.хохирогчийн цус, эд, эрхтэнийг ашиглах зорилгоор;
91.2.6.өөр гэмт хэргийг нуун далдлах буюу хялбарчлах зорилгоор;
91.2.7.уулгалан довтлох буюу дээрэмдэх хэргийг үйлдэхдээ;
91.2.8.хүн хулгайлах буюу бусдыг барьцаанд авах гэмт хэрэг үйлдэхдээ;

91.2.9.онц аюултай гэмт хэрэгтэн;
91.2.10.хүнийг санаатай алах гэмт хэргийг давтан үйлдсэн /энэ хуулийн 93 дугаар зүйл хамаарахгүй/;

91.2.11.бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл;

91.2.12.онц харгис хэрцгий аргаар;
91.2.13.нийтэд аюултай аргаар;
91.2.14.хохирогчийг жирэмсэн болохыг мэдсээр байж;
91.2.15.хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж;
91.2.16. хоёр буюу түүнээс олон хүнийг;
91.2.17.албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулан хүнийг өөрийг нь буюу түүний ойрын төрөл, садангийн хүнийг алсан бол арван таваас дээш хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 6:12 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:11 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Жич:: Хүний эрх, хуулийн зохицуулалт, түүний хэрэгжүүлэлттэй холбоотой иргэн хүн бүрийн мэдүүштэй мэдээлэл байсан тул Sonin.mn вэб сайтан дээр 85.127.86.35 гэсэн IP хаягнаас бичсэн бичлэгээс хүргэж байна.

ЦАГДАА ӨӨРИЙГӨӨ ТАНИЛЦУУЛАХ ЁСТОЙ

Та иргэний хувьд хууль зөрчөөгүй л бол юу ч хийх эрхтэй бөгөөд ямар ч цагдаа тодорхой үндэслэлгүйгээр хэзээ ч эрхийг тань хязгаарлах ёсгүйг иргэн та хамгийн түрүүнд санах хэрэгтэй. Иймээс таныг тайван алхаж явахад чинь цагдаа зогсоож эхлээд эелдэг харьцах үүрэгтэй. Цагдаа танд дөхөж ирээд: - Өөрийгөө танилцуулаад /аль дүүргийн, хорооны цагдаа, ямар цолтой, ямар үүрэг гүйцэтгэж яваа, хэн гэдэг нэртэй, хэд гэдэг дугаартай цагдаа гэдгээ хэлэх ёстой/ - Үнэмлэхээ үзүүлэх ёстой. - Өөрийгөө танилцуулж, үнэмлэхээ үзүүлэх нь танд хэнтэй харьцаж байгаагаа мэдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл “….Амрыг эрье, ахлах ахлагч Дорж” гэж биш, харин “Амрыг эрье, Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн туслах жижүүр 00000000 хувийн дугаартай цагдаагийн ахлах ахлагч Цэндийн Бат” гэж танилцуулаад, үнэмлэхээ үзүүлэх ёстой. Хэрвээ цагдаа өөрийгөө танилцуулахгүй бол дүрмээ зөрчиж байгаа хэрэг. Тиймээс гомдол гаргах эрхтэй. Цагдаагийн дүрэмд боломжтой бүх тохиолдолд өөрийгөө танилцуулах үүрэгтэй гэж заасан байдаг.

ТА ӨДРИЙН ЦАГААР МАШИНДАА СУУЖ ШАЛГУУЛАХ ЁСТОЙ

Таныг машинаа жолоодож явахад тань цагдаа зогсоовол өдрийн цагаар машиндаа сууж, оройн цагаар машинаасаа бууж цагдаатай харьцана. Үүнд: өдрийн цаг нь 06,00-22,00, оройн цаг нь 22,00-06,00 цаг болно. Цагдаа өөрийгөө танилцуулаад үндсэн хоёр зүйлийг хэлж өгөх ёстой. - Яах гэж тухайлан зогсоож байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол тайлбарлахыг шаардах, бүр даргад нь гомдол гаргах эрхтэй. - Цагдаа танд хууль ёсны шаардлага тавих эрхтэй. Гэхдээ амандаа бувтнаад өнгөрвөл, эсвэл тодорхой хэлж өгөхгүй бол лавлаж асуух эрхтэй.

ЦАГДАА ТАНД ҮЗЛЭГ ХИЙХДЭЭ НЭР ТӨРИЙГ ТАНЬ ХӨНДӨХӨӨРГҮЙ ОРЧИНД ҮЗЛЭГ ХИЙХ ҮҮРЭГТЭЙ

Цагдаа танд юуны учир үзлэг хийх гэж байгаагаа тайлбарлах үүрэгтэй. Хэрэв танд тайлбарлахгүй бол та асууж мэдэх эрхтэй. Мөн та хоёроос дээш гэрч, хэрэгтэй бол эмч байлцуулахыг шаардах эрхтэй. Та гэрч дуудах эрхтэй, таныг эрхээ эдлэхэд цагдаа туслах үүрэгтэйг бүү мартаарай. Таны нэр төрийг хөндөхөөргүй орчинд үзлэг хийх үүрэгтэй. Олноос зайдуу газар ч юмуу, холхон үзлэг хийхийг та шаардах эрхтэй. Цагдаа биелүүлэх үүрэгтэй.

ЦАГДАА ХЭРХЭН ХҮЧ ХЭРЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?

Хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд танд хуулийн дагуу гав, бороохой, зэвсэггүй тулалдах мэх, байлдааны самбо каратье болон галт зэвсгийг таны гаргасан зөрчил болон эсэргүүцэлд тохируулан хэрэглэх эрхтэй байдаг. Хэр хэмжээ, стандартыг тохируулахыг хуульчлан заасан. Иргэн та энэ талаар өндөр мэдлэгтэй байвал цагдаагийн алба хаагчийн буруу үйлдэл, хүч хэтрүүлэн хэрэглэж буйг таслан зогсоож, дуугүй өнгөрөлгүй зохих байгууллагад хандан гомдол гаргах эрхтэй. Тусгай хэрэгсэл, мэхийг хуулийн үндэслэлгүй буюу буруу хэрэглэсэн зөрчлийг давтан гаргасан цагдаагийн алба хаагчийг энэ албанд ажиллах найдваргүй хүн гэж үздэг тул эрхийг тань зөрччихөөс нь сэргийлж заавал гомдол гаргах хэрэгтэй.

ЦАГДАА ТАНД ХҮЧ, ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ ЯАЖ ХЭРЭГЛЭХ ВЭ?

Цагдаагийн алба хаагч нь гавыг хэрэглэхдээ хүйтний улиралд хүний биеийн ил хэсэг хайрагдахаас эсхүл үл хөдлөх зүйлтэй холбон гавлахдаа тухайлбал халуун пааранд түлэгдэх зэргээс сэрэмжлэн гавлах ёстой. Цагдаагийн алба хаагч нь гав хүний биед шигдэн орох, чангаран судсыг нь боох зэвсгээс сэрэмжлэн тодорхой хугацаанд ойр ойрхон шалгаж байх ёстой. Цагдаагийн алба хаагчийн шаардлагыг эсэргүүцэгч гараа хүлүүлсэн ч эсэргүүцлээ зогсоохгүй бол дөрвөлжин хүлгийг хэрэглэдэг. Гэвч энэ хүлгийг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэж болохгүй гэж хуульд заасан байдаг. Мөн хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүнд хэрэглэдэггүй. Гавыг стандартын гав мөн эсэхэд та хяналт тавих эрхтэй. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, илт эсэргүүцсэн, хамгаалалтад байгаа объект уруу бүлэглэн довтолсон, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж байгаа үед уг үйлдлийг таслан зогсоох, хамгаалах зорилгоор резинэн болон цахилгаан бороохойг хэрэглэдэг. Резинэн бороохойгоор хүний биений толгой болон хэвлий, зүрхэн тус газар, бөөрний харалдаа, нуруун тус газар цохихыг хориглодог. Цахилгаан бороохойгоор хүний нүүрэн тус газар, биеийн ил хэсэгт хэрэглэхийг хориглодог. Стандартын бороохойгоор бороохойдож байгаа эсэхийг анзаараарай. Цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйгээс учирсан болон эсэргүүцэл үзүүлсэнээс үүссэн хохирлыг та хариуцна. Харин танд хууль бусаар хүч хэрэглэн хохирол учруулбал, мөн эсэргүүцээгүй байхад хориглосон газруудад бороохойдсон бол буруутай цагдаагийн алба хаагч буюу төр таны хохирлыг 100 хувь барагдуулах үүрэгтэй. Цагдаагийн байгууллагын алба хаагч албан үүрэг гүйцэтгэх явцдаа бусдад хүч, тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэсний дараа тухайн этгээдийн эсэргүүцэл зогссон үед эмнэлгийн анхны тусламжийг яаралтай үзүүлэх үүрэгтэй байдаг.


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 6:13 am, edited 4 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:12 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Миранда гэж юу вэ?

АНУ-ын кинон дээр цагдаа нар хүн баривчилчихаад "Та дуугүй байх эрхтэй. Таны хэлсэн болгон шүүхэд таны эсрэг ашиглагдаж болзошгүй. Та өмгөөлөгч авах эрхтэй. Хэрвээ та өмгөөлөгчгүй бол таньд өмгөөлөгч томилж өгч болно. Та энэ эрхүүдээ ойлгосон уу?" гэж хэлдэг.

Тийм ээ. Товчхондоо энэ бол Мирандагын эрх юм.
АНУ-ын Үндсэн хуулийн 5-р нэмэлт өөрчлөлтөөр хувь хүнд хүч хэрэглэн, айлган сүрдүүлэх замаар хэрэгт холбогдуулах мэдүүлэг авч болохгүй гэж заасан байдаг. энэ эрхийг баталгаажуулан 1966 онд АНУ-ын Дээд шүүхээс Миранда-г зайлшгүй хэрэгжүүлэх ёстой зүйл гэж заасан.

You have the right to remain silent. Anything you say can and will be used against you in a court of law. You have the right to have an attorney present during questioning. If you cannot afford an attorney, one will be appointed for you. Do you understand these rights?


Last edited by UBROCKSTAR on Feb.03.09 8:35 pm, edited 11 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
(товчилсон)

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ

З1 дүгээр зүйл. Цагдаагийн цол, дүрэмт хувцас

1. Цагдаагийн алба хаагчийн албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын бүтээлийг харгалзан дор дурдсан цол олгоно:

1/ сурагч;
2/ цагдаагийн түрүүч;
З/ цагдаагийн дэд ахлагч;
4/ цагдаагийн ахлагч;
5/ цагдаагийн ахлагч ахлагч;
6/ цагдаагийн дэслэгч;
7/ цагдаагийн ахлагч дэслэгч;
8/ цагдаагийн ахмад;
9/ цагдаагийн хошууч;
10/ цагдаагийн дэд хурандаа;
11/ цагдаагийн хурандаа.


З7 дугаар зүйл. Цагдаагийн байгууллага, түүний албан хаагчийн үүргээ биелүүлэх баталгаа

1. Цагдаагийн байгууллага, түүний алба хаагч нь төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийг ёсчлон биелүүлснээс үүссэн хохирлыг хариуцахгүй.

2. Цагдаагийн алба хаагч эрх бүхий дарга, захирагчийнхаа өгсөн тушаал, даалгаврыг ёсчлон биелүүлснээс үүссэн үр дагаврыг тушаал, даалгавар өгсөн дарга, захирагч хариуцна.

З. Цагдаагийн алба хаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан төрийн байгууллагаас шалгах бол захирах даргад нь урьдчилан мэдэгдэнэ.
1О. Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн алба хаагчийн алдаанаас бусдад учирсан хохирлыг төр хариуцна.


ТАВДУГААР БҮЛЭГ
Цагдаагийн байгууллага, албан хаагчийн
зэвсэг, тусгай хэрэгсэл

4О дүгээр зүйл. Галт зэвсэг хэрэглэх

1. Гэмт үйлдлийг өөр арга, хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:
1/ цагдаагийн алба хаагч болон бусад хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй байдлаар довтолсон;
2/ цагдаагийн болон дотоодын цэргийн хамгаалалтад байгаа объект руу нууцаар нэвтрэн орсон, эсхүл зэвсэг хэрэглэн буюу бүлэглэн довтолсон;
З/ хүнийг барьцаанд авсан;
4/ ялтан,цагдан хоригдогч оргосон, хүнд, онц хүнд гэмт хэрэгт сэжиглэгдсэн этгээд зугатсан;
5/ галт зэвсэг, нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хүний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болох бусад зүйлээр зэвсэглэсэн этгээд зэвсгээ хураалгах шаардлагыг үл биелүүлэн эсэргүүцсэн;
6/ хуяглан хүргэж яваа этгээдийг суллахаар зэвсэг хэрэглэн, эсхүл бүлэглэн довтолсон;
7/ хорих,цагдан хорих,баривчлах байранд нийтийн эмх замбараагүй байдал гарч, хүний амь нас, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодитой нөхцөл байдал бий болсон.

2. Цагдаагийн алба хаагч бололцоотой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.
З. Галт зэвсэг хэрэглэснээс хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан бол зэвсэг хэрэглэсэн цагдаагийн алба хаагч эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх арга хэмжээ авч захирах даргадаа, дарга нь прокурорт нэн даруй мэдэгдэнэ.

41 дүгээр зүйл. Цагдаагийн тусгай хэрэгсэл, мэх

1. Цагдаагийн байгууллага, алба хаагч гэмт хэрэгтэй тэмцэх, нийгмийн хэв журам хамгаалах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхдээ дараахь тусгай хэрэгсэл, мэх ашиглана:

1/ олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл;
2/ нэг бүрийн тусгай хэрэгсэл;
З/ тээврийн хэрэгсэл албадан зогсоох тусгай хэрэгсэл;
4/ хамгаалах тусгай хэрэгсэл;
5/ самбо, каратэ зэрэг зэвсэггүйгээр тулалдах мэх;
6/ албаны нохой.

42 дугаар зүйл. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл

1. Хоёр ба түүнээс дээш хүнд нэгэн зэрэг хэрэглэх боломжтой хэрэгслийг олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл гэнэ.
2. Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:
1/ олон хүнд нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч;
2/ усан хөөрөг;
З/ утаан хөшиг үүсгэгч

4. Энэ зүйлийн З дахь хэсгийн 1,З-т заасан тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.

4З дугаар зүйл. Нэг бүрийн тусгай хэрэгсэл

1. Нэг хүнд нөлөөлөх хэрэгслийг нэг бүрийн тусгай хэрэгсэл гэнэ.
2. Нэг бүрийн тусгай хэрэгсэлд дараахь хэрэгсэл хамаарна:.

1/ гар, хөл, хурууны гав;
2/ хүлэг, ороох цамц;
З/ резинэн бороохой;
4/ цахилгаан бороохой;
5/ нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу, шүршүүр;
6/ резинэн ба хуванцар сумтай буу.

З. Цагдаагийн алба хаагч дараахь тохиолдолд нэг бүрийн тусгай хэрэгслийг хэрэглэж болно:

1/ цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг зориуд биелүүлээгүй, эсхүл эсэргүүцсэн;
2/ сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтныг хуяглан хүргэх;
З/ цагдаагийн алба хаагчийн амь нас, эрүүл мэндэд аюултайгаар эсэргүүцэж болох сэжигтэн, яллагдагч, ялтанг баривчлах;
4/ энэ хуулийн 4О дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 42 дугаар зүйлийн З дахь хэсэгт заасан тохиолдолд;

4. Дараахь тохиолдолд хүлэг буюу ороох цамц хэрэглэж болно:

1/ сэжигтэн,яллагдагч, шүүгдэгч, ялтан амиа хорлож болзошгүй бол;
2/ сэтгэл мэдрэлийн өвчний улмаас өөрийгөө жолоодох чадвараа алдсан буюу согтуу этгээд догшин хэрцгий авирлаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулахаар бол.

5. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн 2-т заасан тохиолдолд уул этгээдэд хүлэг, ороох цамц хэрэглэж болох эсэх тухай эмнэлгийн магадлагаа урьдчилан гаргуулах буюу, эсхүл эмч байлцуулна.

46 дугаар зүйл. Галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглох

Хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүмүүст дор дурдсанаас бусад тохиолдолд галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэхийг хориглоно:
1/ энэ хуулийн 4О дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасан тохиолдолд;
2/ галт зэвсэг хэрэглэж довтолсон, буюу эсэргүүцсэн;
З/ нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон буюу бүлэглэн довтолсон үед оролцсон хүмүүсийг дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдолд.

НАЙМДУГААР БҮЛЭГ
Бусад зүйл

51 дүгээр зүйл. Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

1. Монгол Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, түүний Тэргүүлэгчид, Засаг дарга, төрийн хяналтын албад тус тусын эрх хэмжээний дотор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.
2. Монгол Улсын [b]Прокурорын байгууллага[/b] нь цагдаагийн байгууллагын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавина.
З. Цагдаагийн төв байгууллага нь цагдаагийн нийт байгууллага, алба хаагчийн үйл ажиллагаанд, цагдаагийн байгууллагын дарга, захирагч нар тухайн байгууллагын алба хаагчдын өдөр тутмын ажилд дотоодын хяналт тавьж, хууль тогтоомж, цагдаагийн алба хаагчийн ёс зүйн шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчих явдалтай тэмцэж, шалтгаан, нөхцөлийг арилгах арга хэмжээ авна.
4. Тодорхой нутаг дэвсгэр хариуцсан нийтлэг үүрэг бүхий цагдаагийн байгууллага, албан хаагч жилд нэгээс доошгүй удаа оршин суугчид буюу тэдгээрийн төлөөлөгчдөд тайлан тавина.

52 дугаар зүйл. Цагдаагийн алба хаагчид хүлээлгэх хариуцлага
Монгол Улсын хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид хууль тогтоомжийн дагуу эрүүгийн, захиргааны болон сахилгын хариуцлага хүлээлгэнэ.

5З дугаар зүйл. Хууль хүчин төгөлдөр болох

Энэ хуулийг 1994 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ
ХУРЛЫН ДАРГА Н. БАГАБАНДИ

Эх сурвалж:: http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=3555


Last edited by UBROCKSTAR on May.06.09 8:05 pm, edited 9 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:14 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

2002 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 275
САЙД Ц.НЯМДОРЖ

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН ТУСГАЙ ХЭРЭГСЭЛ, ГАЛТ ЗЭВСЭГ ХЭРЭГЛЭХ ЖУРАМ


Хоёр. Тусгай хэрэгсэл хэрэглэх нийтлэг үндэслэл
2.1.Шийдвэр гүйцэтгэгч шүүхийн шийдвэрийн дагуу албадан ажиллагаа явуулах үед түүнд саад учруулсан буюу амь бие, эрүүл мэндэд нь хүч хэрэглэн халдсан бол резинэн ба хуванцар сумтай буу, эсхүл нулимс асгаруулагч хэрэглэнэ.
2.2.Урьдчилан хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч, эсхүл хоригдол тавьсан хууль ёсных нь шаардлагыг хүч хэрэглэж эсэргүүцсэн, түүнчлэн хорих ангид мөрдөх тогтоосон дэглэм журмыг зөрчсөн бол хорих байгууллагын ажилтан дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

2.2.1.гар, хөл, хурууны гав;
2.2.2.хүлэг, ороох цамц;
2.2.3.резинэн, цахилгаан бороохой;
2.2.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу /олон •хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл/;
2.2.5.резинэн ба хуванцар сумтай буу.

2.3.Энэ журмын 2.2-т заасан үйлдлийн шинж чанар, цар хүрээг харгалзан тусгай хэрэгслийн төрлийг давхардуулан хэрэглэж болно.
2.4.Тусгай хэрэгсэл хэрэглэсний улмаас хүн гэмтсэн бол түүнд эмнэлгийн тусламж үзүүлж, эмчийн магадлагаа гаргуулан энэ тухай удирдлагадаа нэн даруй бичгээр илтгэнэ.
2.5.Тусгай хэрэгсэл хэрэглэх, шийдвэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагч өөрөө гаргаж үр дагаврыг хариуцна.
2.6.Тусгай хэрэгсэл хэрэглэхэд хориглох нийтлэг зүйл:
2.6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 139.1, 139.2-т заасан эрх бүхий албан тушаалтан эрх хэмжээгээ хэтрүүлэн тусгай хэрэгслийг хэрэглэх;
2.6.2.Харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэх, сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодлыг баривчлах, хуяглан хүргэх, саатуулах зэргээс бусад тохиолдолд үндэслэлгүйгээр цээрлүүлэх, шийтгэх зорилгоор тусгай хэрэгсэл хэрэглэх.

Гурав.Гар, хөл, хурууны гав хэрэглэх
3.1 .Гавыг дараахь байдлаар хэрэглэнэ:
3.1.1 .хоёр гарыг биеийн урд болон ард бугуйгаар нь гавлаж холбох;
3.1.2.хоёр гарын эрхий хурууны нэгдүгээр үеийн хойгуур нь гавлаж холбох;
3.1.3.хоёр ба түүнээс дээш хүний гар буюу хөлийг хооронд нь гавлаж холбох;
3.1.4.гавыг хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахааргүй, судсаар цус гүйхэд саад болохооргүйгээр /биеийн арьс, маханд шигдэхээр чангалж болохгүй/ хэрэглэх;
3.1.5.гав хэрэглэсэн тохиолдолд арван минут тутамд чангарсан эсэхийг шалгаж үзэх;
3.1.6.сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодлыг хуяглан хүргэх, тээвэрлэх үед гар буюу хөлийг авто машины суудал, тэвш бусад хөдлөхгүй, унаж ганхахгүй хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй зүйлтэй түр хугацаагаар гавлаж холбох;
3.1.7.хүйтний улиралд гав хэрэглэхдээ гар, хөлийг хайрагдах, түүнчлэн дулааны шугам сүлжээ зэрэг халуун зүйлтэй холбож гэмтэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
3.2.Бүх төрлийн гавыг хэрэглэхдээ түлхүүрээр нь түгжиж хэрэглэнэ.

Дөрөв.Хүлэг хэрэглэх

4.1 .Гав байхгүй бол хүлэг хэрэглэнэ.
4.2.Хүлгийг хүний гар, биед шигдэхээргүй, сунадаггүй, үрж гэмтэл учруулахгүй материалаар хийнэ.
4.З.Хүлэг хэрэглэхдээ баруун гарынх нь бугуйгаар гогцоолдон, хагас тугавчилж гарыг биеийн ард нь нугалан дээш нь татаж, хүлэгний үзүүрийг зүүн мөрөн дээгүүр давуулан мөрөвчилж, баруун суга доогуур гаргасны дараа зүүн гарыг ар талд нь нугалан шуугаар нь бүтэн тугавчилж, зүүн далны маяа ясны орчимд мөрөвчилсөн хүлэгнээс гогдон эрхийвчилж баруун гарыг давхар давуулан аль нэг хөлийг ар дээш нь сойж хөврөхий зангидна.
4.4.Хүлэгтэй хүнийг байнгын хяналтад байлгана.

Тав. Ороох цамц хэрэглэх
5.1.Тусгай хэрэгслийн бусад төрлийг хэрэглэсэн боловч үйлдэл нь таслан зогсоогдохгүй бол хорих ангийн дарга, эрэн сурвалжлах албаны ажилтан, ерөнхий жижүүрийн шийдвэрээр ороох цамцыг хэрэглэнэ.
5.2.Ороох цамцыг хэрэглэхдээ урд талаас нь хоёр ханцуйг өмсгөж, биеийн урд талд хоёр гарыг цээжийг тэврүүлэх байдлаар зөрүүлж ханцуйгаар нь цээжийг ороож арын бүчүүдийг хөвөрхий уях ба хормой талын уяагаар хоёр хөлний шилбэнээс өвдөг тал руу ороож уяна.
5.З.Ороох цамцыг нэг цагаас илүү хугацаагаар хэрэглэхийг хориглох ба ялтныг эмчийн байнгын хяналтад байлгана.
5.4.Ороох цамцыг 60-аас дээш насны эрэгтэй, 55-аас дээш насны эмэгтэй, насанд хүрээгүй, жирэмсэн, тахир дутуугийн 1, 2-р групптэй болон эмчийн хяналтанд байгаа сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодолд хэрэглэхийг хориглоно.

Зургаа.Резинэн болон цахилгаан бороохой хэрэглэх
6.1 Резинэн бороохойг өгзөгний маханд буюу дал хавсарч хэрэглэнэ.
6.2.Цахилгаан бороохойг нэг байрлалд арван секундээс илүү хугацаагаар хэрэглэхийг хориглоно.
б.З.Цахилгаан бороохойг хүний нүүр болон биеийн ил хэсэгт хүргэж хүчдэл өгөхийг хориглоно.
6.4.Хүний толгой, нүүр, давсаг, бүсэлхий, элэг, бөөрөнд резинэн бороохойгоор цохихыг хориглоно.
Долоо.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх
7.1.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхдээ дараахь арга хэмжээг авсан байна:
7.1.1.тусгай хэрэгслийн төрөл, хэмжээ, хэрэглэх хүрээ, дэс дараа, тактикийг тодорхойлох;
7.1.2.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэхийн өмнө бие бүрэлдэхүүнд үүргийг нь тодорхой тайлбарлаж тусгай хэрэгслийн нөлөөллөөс хамгаалах;
7.1.3.олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэхдээ урьдчилан сануулах /чанга яригчаар зарлах, удирдагч, зохион байгуулагчдад мэдэгдэх, бичиг тараах зэрэг/ боломжтой бүх аргыг хэрэглэх;
7.1.4.боломжтой бүх тохиолдолд олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэлийг прокурорт урьдчилан танилцуулах.

7.2.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсний дараа гэмтсэн, шархадсан хүмүүст эмнэлгийн тусламж үзүүлж, хордсон хүн, амьтан байгаа эсэхийг шалгана.
7.3.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийн үйлчлэх хугацаа дуусах хүртэл тухайн орчинд харуул хамгаалалт тавьж сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодол болон иргэдэд зөвлөлгөө, сануулга өгнө.
7.4.Олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгсэл хэрэглэсэн үндэслэл, үр дүн, учирсан хохирлын тухай акт үйлдэж хорин дөрвөн цагийн дотор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад танилцуулна.
Найм.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу хэрэглэх
8.1.Нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн гар буу, резинэн ба хуванцар сумтай бууг хэрэглэхэд дараахь шаардлага хангана:
8.1.1.нулимс асгаруулах, амьсгал боогдуулах цэнэгтэй буугаар нэг метрээс ойр зайд нүүр лүү чиглүүлэн буудахыг хориглоно;
8.1.2.резинэн болон хуванцар сумтай бууг хорих байгууллагын офицер хэрэглэх бөгөөд хүний толгой руу чиглүүлэн буудахыг хориглоно;
8.1.3.гар бууны сумыг сонгохдоо байлдааны болон өөр стандарт бус сум андуурагдаж хэрэглэгдэхээс сэргийлэх арга хэмжээ авна.
8.2.Нулимс асгаруулах, амьсгал боогдуулах цэнэгтэй гар бууг хэрэглэсэн тохиолдолд түүнийг хэрэглэх болсон үндэслэл, хэрэглэсэн байдал, үр дагаврын тухай акт үйлдэж хорих ангийн дарга, ерөнхий жижүүрт өгнө.
Ес.Галт зэвсэг хэрэглэх
9.1 .Хорих ангид гарсан үймээн, эмх замбараагүй байдал, гэмт хэргийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох, баривчлах бололцоогүй үед хорих ангийн даргын, эсхүл тухайн нөхцөл байдлаас шалтгаалан ерөнхий жижүүр болон шууд удирдах даргын шийдвэрээр галт зэвсэг хэрэглэнэ.
9.2.Чанга, онцгой дэглэмтэй хорих анги болон гяндангийн гадна хамгаалалтанд үүрэг гүйцэтгэж буй цагийн манаачийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн, хариуцсан хориотой бүсэд нууцаар нэвтэрсэн, хамгаалалтын техник хэрэгслийг эвдэн гэмтээхийг оролдсон тохиолдолд галт зэвсгийг шууд хэрэглэнэ.
9.З.Дараахь тохиолдолд галт зэвсгийг урьдчилан сануулж агаарт нэг удаа дээш хий буудсаны дараа /орон байранд амаар урьдчилан анхааруулга өгнө/ хууль бус үйлдэл үргэлжилбэл галт зэвсгийг хэрэглэнэ:
9.3.1.хорих ангийн амьдралын болон үйлдвэрлэлийн хамгаалалтын бүсэд нэвтэрч орох, гарах үед хорих ангийн ажилтны тавьсан шаардлагыг биелүүлээгүй;

9.3.2.хорих ангийн дотор нийтийг хамарсан эмх замбараагүй байдал, үймээн гарснаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд ноцтой хохирол учрах бодит нөхцөл бүрдсэн;
9.З.З.хорих ангийн хориотой бүсийн дотор хорих байгууллагын ажилтанд болон ялтанд хүч хэрэглэн халдсан буюу довтолсон;
9.3.4.сэжигтэн, яллагдагч, ял^ан, оргодлыг хуяглан хүргэх үед, түүнчлэн хорих анги, баривчлах байр, үйлдвэрийн бүс, ажлын талбайгаас оргон зугтаахад тэдгээрийг өөр аргаар баривчлах боломжгүй бол;
9.3.5.сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодол бусдыг барьцаанд авсан.
9.4. Галт зэвсгийг дараахь тохиолдолд урьдчилан сануулахгүйгээр хэрэглэнэ:
9.4.1.сэжигтэн, яллагдагч, ялтан, оргодол халуун, хүйтэн зэвсэг бусад зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэн харуул хамгаалалтын ажилтан, алба хаагч болон иргэдийн амь бие, эрүүл мэндэд халдсан;
9.4.2.сэжигтэн, яллагдагч, ялтан болон онц аюултай гэмт хэрэгтэн, зэвсэглэсэн оргодлыг баривчлах үед галт зэвсэг, хутга мэс бусад зүйлийг зэвсгийн чанартай хэрэглэн эсэргүүцэл үзүүлсэн;
9.4.3.хуяглан хүргэгдэж байгаа сэжигтэн, яллагдагч, ялтныг суллахаар гаднаас зэвсэг хэрэглэн, эсвэл бүлэглэн довтолсон.
9.5.Дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийг хориглоно:
9.5.1. орчин тойронд олон хүмүүс цугларсан бөгөөд галт зэвсэг хэрэглэх нь тэдгээрт аюул учруулах бол;
9.5.2.галын аюултай буюу тэсэрч дэлбэрэх зүйлсийн агуулах, байгууламжийн дэргэд;
9.5.3.насанд хүрээгүй болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа этгээдийн эсрэг;
9.5.4.зорчигч бүхий агаарын болон нийтийн тээврийн хэрэгсэл дотор. 9.6.Галт зэвсэг хэрэглэсэн ажилтан дараахь үүрэгтэй:
9.6.1 .гэмт этгээд шархадсан буюу бусад байдлаар хохирсон тохиолдолд өөрт болон бусдад учирч болох аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсны дараа түүнд аль болох богино хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлэх;
9.6.2.шархадсан буюу бусад байдлаар хохирсон этгээдийн эцэг, эх, төрөл төрөгсдөд аль болох богино хугацаанд энэ тухай мэдэгдэх;

9.6.З.гэмт этгээд нас барсан тохиолдолд прокурор, эрх бүхий албан тушаалтан ирэх хүртэл цогцос болон хэргийн газрыг хамгаалах;
9.6.4.галт зэвсэг хэрэглэсэн тухай прокурорт болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагад 24 цагийн дотор мэдэгдэх ба хэн, хэзээ, хаана, хэнд ямар зэвсэг, ямар үндэслэлээр хэрэглэсэн, үр дагавар, сумны тоо зэргийг бичгээр, боломжгүй тохиолдолд утсаар буюу шифрээр тодорхой илтгэх.
Арав.Тээврийн хэрэгслийг албадан зогсоох хэрэгсэл хэрэглэх
10.1.Тээврийн хэрэгсэл ашиглан зугтсан гэмт этгээдийг албадан зогсоохын тул тээврийн хэрэгслийн дугуй болон гинжний завсарт шигдэж эргэлтийг сааруулах зориулалттай хэрэгсэл болон хурдыг нь сааруулах зорилгоор саад хэрэглэж болно.
Арван нэг.Байлдааны самбо болон бусад төрлийн бие хамгаалах тулааны мэх хэрэглэх
11.1.Байлдааны самбо болон бусад төрлийн бие хамгаалах тулааны мэхийг галт зэвсэг, тусгай хэрэгсэл хэрэглэх үндэслэл бий болсон боловч тэдгээрийг хэрэглэх боломжгүй аюултай нөхцөл байдлын үед хэрэглэж болно.
11.2. Байлдааны самбо болон бусад төрлийн бие хамгаалах тулааны мэхийг дараахь тохиолдолд хэрэглэхийг хориглоно.
11.1.1.жирэмсэн, тахир дутуу эсвэл гэмтэл бэртэлтэй болох нь илэрхий мэдэгдэж байгаа үед;
11.1.2.эхний мэх хийсний дараа мэх хийх үндэслэл арилсан нөхцөлд давтан болон үргэлжлүүлэн хийх.
Арван хоёр.Бусад зүйл
12.1.Шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын алба хаагч нь энэ журмаар зөвшөөрөгдсөн галт зэвсэг, тусгай хэрэгслийг зөвхөн албан үүрэг гүйцэтгэх үедээ биедээ авч явах эрхтэй бөгөөд бусдад дамжуулах, шилжүүлэхийг хатуу хориглоно.
12.2.Галт зэвсэг, тусгай хэрэгслийг буруу хэрэглэсэн, гээгдүүлсэн, үрэгдүүлсэн, бусдад шилжүүлсэн алба хаагчид хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.
-----оОо-----

Source: www.legalinfo.mn


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:14 am, edited 4 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:15 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Улаанбаатар хот
Дугаар 313/316

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ЭРҮҮЛ МЭНДИЙН
ХЭРГИЙН САЙД, САЙД Ц.НЯМДОРЖ П.НЯМДАВАА

ЯЛААС ЧӨЛӨӨЛӨХ ӨВЧНИЙ ЖАГСААЛТ, ХҮНД ӨВЧТЭЙ ЯЛТАНД ЭМНЭЛГИЙН БУСАД БАЙГУУЛЛАГЫН ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
2.2. “Эрүүгийн байцаан шийтгэх хууль”-ийн 333 дугаар зүйл, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль”-ийн 114.3, 134.2.3 дугаар зүйлүүдийг үндэслэн ялтныг өвчний учир ялаас чөлөөлөх, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэхэд энэхүү журмыг баримтална.
Хоёр. Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт
2.1. Ялтан дор дурдсан өвчнөөр өвчилж, эд эрхтний эдгэршгүй өөрчлөлтийн улмаас хүний байнгын асрамжид орох, амьдрах чадваргүй болсон үед ялаас чөлөөлөх өвчнөөр өвдсөн гэж үзнэ:
2.1.1. Амь тэнссэн байдал
2.1.2. Цусны эсийн хорт хавдар
2.1.3. Цус төлжихгүй болсон цус багадалт
2.1.4. Уналт таталтын улмаас хүний шууд асрамж шаардагдах болсон үе
2.1.5. Чихрийн шижин өвчний хүндрэл, бусад эрхтэн тогтолцоонд гүнзгий өөрчлөлт гарах.
2.1.6. Холбогч эдийн тогтолцооны өвчний дотор эрхтнүүдэд гүнзгий өөрчлөлт гарсан хэлбэр
2.1.7. Үе барьцалдсанаас өөртөө үйлчилж чадахгүй болсон үе
2.1.8. Ухаан тэнэгрэлийн хүнд хэлбэр
2.1.9. Уналт өгдөг өвчин /эпилепси, сард таваас доошгүй удаа/
2.1.10. Шизофрени /сэтгэцийн нэгдмэл үйл задрах даамжрах явцтай/
2.1.11. Үечилсэн солиорол /ойр ойрхон дахилт өгч байгаа бол/
2.1.12. Тархи, нугас, мэдрэлийн үрэвслийн мөчдийн саа, саажилтаас өвчтөн хөндлөнгийн асрамжид орох
2.1.13. Эмд тэсвэрлэг сүрьеэгийн улмаас өвчтөн хөндлөнгийн асрамжид орох
2.1.14. Гэмтэл болон өвчин эмгэгийн улмаас тархи, нугас дарагдсанаас саа, саажилт үүсэж өвчтөн хөндлөнгийн асрамжид орох.
2.1.15. Хоёр болон хэд хэдэн мөчийг дунд хэсгээс дээгүүр тайруулах мэс засал хийлгэсэн тохиолдол
2.1.16. Хоёр нүд сохрох
2.1.17. Өмөнгийн 3-4 дүгээр үе
2.1.18. Ясны идээт үрэвслийн улмаас эрүүг мэс заслаар авсан тохиолдол
2.2. гэмтэл болон өвчний улмаас үүссэн амин эрхтний үйл ажиллагааны архаг дутмагшил:
2.2.1. Тархины архаг дутмагшлын хүндрэл /тархины судасны бөглөрөл ба цус харвалтын шалтгаантай/;
2.2.2. цусны эргэлтийн архаг дутмагшлын II-III үе;
2.2.3. Амьсгалын архаг дутмагшлын II-III үе;
2.2.4. Элэгний архаг дутмагшлын II-III үе;
2.2.5. Бөөрний архаг дутмагшлын II-III үе;
2.2.6. гэдэсний архаг дутмагшлын шувтаргын үе /нарий, бүдүүн гэдэсний архаг өвчний улмаас 21 хоногоос дээш мэдээгүй суулгаж тураалын III-IV зэрэгт орсон бол/;
2.2.7. Олон эрхтний архаг дутмагшил
2.3. Сүрьеэ өвчний хүнд хэлбэрүүд нь сүрьеэгийн эмчилгээний эсрэг заалт бүхий өвчнүүдтэй хавсарсан тохиолдол
2.3.1. Элэгний архаг үрэвслийн идэвхжилтэй ээнэгшил алдагдсан үе.
2.3.2. Элэгний хатуурал

Гурав. Өвчний учир ялаас чөлөөлөх
3.1 Өвчний учир ялтныг ялаас чөлөөлөхөд дараах журмыг баримтална:
3.1.1. ялтан энэ журмын “хоёр”-т заасан өвчнөөр өвчилсөн шинж тэмдэг илэрвэл түүнийг Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэгт /цаашид “нэгдсэн эмнэлэг” гэх/ шилжүүлнэ.
3.1.2. нэгдсэн эмнэлэг энэ журмын 3.1.1-д заасны дагуу шилжиж ирсэн ялтанд нарийн мэргэжлийн шинжилгээ хийж энэ журмын “хоёр”-т заасан өвчнөөр өвчилсөн нь тогтоогдвол эмчлэгч эмч нь энэ тухай үнэн зөв баримтыг бүрдүүлж нэгдсэн эмнэлгийн дэргэдэх эмнэлэг-хөдөлмөр магадлалын комисст шилжүүлнэ. Энэ комиссыг Тогтоол гүйцэтгэх газрын даргын тушаалаар 5-аас доошгүй их эмчийн бүрэлдэхүүнтэйгээр байгуулна;
3.1.3. эмнэлэг-хөдөлмөр магадлалын комисс нь энэ журмын 3.1.2-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг дахин хянан нягталж ялтны биеийн байдлыг бүрэн бүрэлдэхүүнээрээ газар дээр нь үзэж дүнг хуралдаанаар хэлэлцэж ялтан энэ журмын “хоёр”-т заасан өвчнөөр өвчилсөн гэдэг дүгнэлтэд санал нэгтэй хүртэл энэ тухай саналаа бичгээр үйлдэж бүх гишүүд гарын үсэг зурж холбогдох баримтын хамтаар прокурорт шилжүүлнэ;
3.1.4. прокурор энэ журмын 3.1.3-т заасны дагуу шилжүүлсэн баримтыг хянан үзэж саналыг үндэслэлтэй гэж үзвэл холбогдох хууль тогтоомжийн дагуу комисс томилж дүгнэлт гаргуулна;
3.1.5. энэ журмын 3.1.4-т заасны дагуу томилогдсон комисс ял эдлүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гаргавал прокурорын саналыг үндэслэн шүүгч ял эдлэхээс чөлөөлөх тухай захирамж гаргана.
3.2. Өвчний учир ялаас чөлөөлөх журам нь бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан ялтанд хамаарахгүй

Дөрөв. Хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын тусламж үзүүлэх
4.1. Хорих ангийн эмч болон төрөлжсөн мэргэжлийн эмчийн дүгнэлт гарч хорих ангийн удирдлага зөвшөөрсөн тохиолдолд хүнд өвчтэй ялтанд клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, бүсийн оношилгоо, эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлэг дараах тусламж үйлчилгээ үзүүлнэ.
4.1.1. 36 дугаар маягтыг үндэслэн тухайн эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх;
4.1.2. анги дээр нь очиж төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх;
4.1.3. яаралтай хойшлуулшгүй тусламж үйлчилгээ;
4.1.4. ялтан нас барсан тохиолдолд задлан шинжилгээ хийх
4.2. Ялтныг хэвтүүлэн эмчлэх дундаж ор хоногийг тухайн эмнэлгийн эмчилгээний чанарын хяналтын комисс өвчний явцаас хамааран тогтоож, хорих байгууллагын захиргаанд мэдэгдэнэ.
4.3. Ялтны хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох асуудлыг нэгдсэн эмнэлэг болон тухайн хорих анги оршин байгаа аймгийн нэгдсэн эмнэлгийн эмнэлэг-хөдөлмөр магадлалын комисс шийдвэрлэнэ.
4.4. Нэгдсэн эмнэлэг, Сүрьеэгийн эмнэлэг, Амгалан, Баянзүрх, Ганц худаг /Тоосго/, Таширын ам, Авдрант, Мааньт, Дарьт, Зүүн хараа дахь хорих ангиудад ялтан нас барвал шүүх эмнэлгийн төв, Багануур, Мөнгөнморьт дахь хорих ангиудад ялтан нас барвал Багануур дүүргийн шүүх эмнэлэг бусад хорих ангиудад ялтан нас барвал тухайн орон нутгийн шүүх эмнэлгийн шинжээч задлан шинжилгээ хийж дүгнэлт гаргана.

Тав. Ялтанд эмнэлгийн бусад байгууллагын тусламж үзүүлэхэд хорих ангийн хүлээх үүрэг
5.1 Хүнд өвчтэй ялтан энэ журмын 4.1-д заасны дагуу клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхэд хорих анги дараах үүрэг хүлээнэ:
5.1.1. ялтан шинээр гэмт хэрэг үйлдэх, оргохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, харуул хамгаалалтыг зохион байгуулах;
5.1.2. ялтан зөрчил гаргавал түүнийг нэн яаралтай эмнэлгээс гарган авч энэ тухай ялтны хувийн хэрэгт тэмдэглэл хийх;
5.1.3. ялтан эмнэлгээс гарахад 36Б дугаар маягтыг дэлгэрэнгүй бичүүлж авах;
5.1.4. ялтны эрүүл мэндийн даатгалын дэвтрийн бүрдлийг хангаж, хураамжийг хариуцах.

Зургаа. Бусад зүйл
6.1. Хүнд, онц хүнд гэмт хэрэгт шийтгүүлсэн болон чанга, түүнээс дээш дэглэмд ял эдэлж байгаа ялтныг клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт шилжүүлж эмчлэхийг хориглоно.
6.2. Хорих байгууллага, клиникийн эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төв, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн байгууллагууд нь энэ талаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхдээ жил бүр хамтран ажиллах гэрээ байгуулж биелэлтийг хангаж ажиллана.
6.3. Ялтан эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох асуудлыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 337 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэнэ.

.----------оОо-----------

Source:: http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=9861


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:19 am, edited 4 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:16 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

1998 оны 04 сарын 09-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 83

ӨМГӨӨЛӨГЧ ЦАГДАН ХОРИХ, БАРИВЧЛАХ, АЛБАДАН СААТУУЛАХ, ХОРИХ АНГИД НЭВТЭРЧ СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧ, ХОРИГДОЛ БОЛОН
БАРИВЧЛАГДСАН ХҮНТЭЙ УУЛЗАЖ ХУУЛЬ ЗҮЙНТУСЛАЛЦАА.ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг үндэслэл
1.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 20, 45, 49, 50 дугаар зүйл, Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай Монгол Улсын хуулийн 78 дугаар зүйлийн 3, Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 2, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5 дахь заалтад заасны дагуу өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүний өмгөөлүүлэх эрхийг хангах, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн хамгаалах, хууль зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх байр болон хорих анги (гяндан тэдгээртэй адил дэглэм бүхий хорихын нэгдсэн эмнэлэг, хугацаагүй хорих тусгай салбар, дамжин өнгөрүүлэх анги зэрэг)-д нэвтэрч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзахад энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Өмгөөлөгч болон цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх, хорих анги, тэдгээртэй адилтгах бусад байгууллагын эрх, үүрэг

2.Өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй тэдгээрийн байгаа газарт нэвтрэн орж уулзахдаа дараахь эрх, үүрэгтэй байна:
2.1.тусгай тасалгаанд гуравдагч этгээд сонсохгүй нөхцөлд ажлын цагт багтаан, цагийн хязгаарлалтгүйгээр ганцаарчлан уулзах;
2.2.өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзсан тухай тэмдэглэл үйлдэж, тэднээр гарын үсэг зуруулах;
2.3.уулзалт дууссан тухайгаа эрх бүхий холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, уулзсан хүнээ хүлээлгэж өгөх;
2.4.цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх байр, хорих ангийн дотоод журмыг хүндэтгэн сахин биелүүлэх;
2.5.өмгөөлөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнээс итгэмжлэн мэдээлсэн зүйлийг задруулахгүй байх;
2.6.ЭНЭ зүйлд заасан эрх, үүргийг хэрэгжүүлэх явцад өмгөөлөгчийн эрхийг хязгаарлах буюу зөрчвөл энэ талаар тухайн байгууллагыг харьяалж буй дээд байгууллага, албан тушаалтанд амаар буюу бичгээр мэдэгдэх.

З.Өмгөөлөгч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй уулзахдаа өөрөө болон тэдний ар гэр, бусад хүмүүсээс мөнгө болон хэргийн бодит байдлыг будлиантуулахад чиглэсэн, түүнчлэн зэвсгийн чанартай ашиглаж болох зүйлсийг өгөх, дамжуулахыг хориглоно.

4.Цагдан хорих, баривчлах, албадан саатуулах, эрүүлжүүлэх байр, хорих анги, тэдгээртэй адилтгах бусад газар нь дараахь эрх, үүрэгтэй байна:
4.1.Өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй тэдгээрийн байгаа газарт нэвтрэн орж уулзахад аймаг, нийслэлийн өмгөөлөгчдийн зөвлөлөөс олгосон томилолтын хуудас, өмгөөлөгчийн хувийн үнэмлэхийг үндэслэн зөвшөөрөл олгох;
Томилолтын хуудасны загварыг Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч батална.
4.2.өмгөөлөгчөөс сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хоригдол болон баривчлагдсан хүнтэй тусгайлан уулзах, чөлөөтэй ярилцах боломж бүрдүүлэх, уулзалтын тусгай өрөө гаргаж өгөх;
4.3.уулзалтын үед дэргэд нь хүн байлгах, ямар нэг байдлаар хяналт тавих, зураг авах, видео болон магнитофоны бичлэг хийх, хөндлөнгөөс сонсох зэрэг үйлдлийг гаргахгүй байх;
4.4.хэрэгтэн этгээд оргон зайлахаас урьдчилан сэргийлж, өмгөөлөгчийн аюулгүй байдлыг хангахад бэлэн байх;
4.5.өмгөөлөгчөөс энэ журмын 4.1-д зааснаас өөр бичиг баримтыг шаардахгүй байх.

5.Хэрэв өмгөөлөгч хууль тогтоомж болон энэ журмаар тогтоосон журмыг зөрчвөл эрх бүхий албан тушаалтан уулзалтыг таслан зогсоож тэр тухайгаа өөрийн харьяа дээд байгууллага, албан тушаалтанд амаар буюу бичгээр нэн даруй мэдэгдэнэ.
Шаардлагатай гэж үзвэл энэ тухай өмгөөлөгчийн харьяалах байгууллагад бичгээр мэдэгдэнэ.
6.Энэ журмын 4-т заасан байгууллага, түүний ажилтнууд өмгөөлөгчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзвэл энэ тухай гомдлоо өмгөөлөгч шүүхэд гаргаж болно.
7.Цаазаар авах ял шийтгэгдсэн этгээдтэй өмгөөлөгч уулзаж хууль зүйн туслалцаа үзүүлэхэд энэ журмыг нэгэн адил баримтална.

-------оОо------


Source:: http://www.legalinfo.mn/insys/list.php?vall=true


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:30 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
2005 оны 3 дугаар сарын 25-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 37/64

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Ц.НЯМДОРЖ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Т.ГАНДИ

Хууль зүй, дотоод хэргийн сайд,
Эрүүл мэндийн сайдын 2005 оны 37/64
дугаар хамтарсан тушаалын хавсралт

ЦАГДАН ХОРИГДСОН ЭТГЭЭДЭД ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ,ТҮҮНИЙГ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГАД ЭМЧЛЭХ, ЦАГДАН ХОРИХ БАЙРАНД ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН ИРЖ ҮЙЛЧЛЭХ ЖУРАМ


Нэг. Нийтлэг зүйл
1.1.Нийслэл дэх цагдан хорих төв, баривчлах байр, аймаг, орон нутгийн цагдан хорих, баривчлах байр /цаашид "цагдан хорих байр"гэх/ -нд хоригдож буй сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч /цаашид "цагдан хоригдсон этгээд" гэх/ -д эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэхэд энэ журмыг мөрдөнө.
1.2.Цагдан хоригдсон этгээдэд энэ журамд заасан эмнэлгийн тусламж, үйлчилгээг Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг, аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг, түүнчлэн бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг үзүүлнэ.
1.3.Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхэд Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Цагдан хорих байрны дотоод журам, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт болон энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх
2.1.Цагдан хоригдсон этгээдэд тухайн цагдан хорих байрны эмч эрүүл мэндийн үзлэг хийж, шарх, сорви, гэмтэлтэй эсэх, биеийн ерөнхий байдал, жин, өндрийг тус тус тодорхойлсон бичилтийг эрүүл мэндийн дэвтэрт хийнэ.
2.2.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлгийн болон аймаг, орон нутаг дахь цагдан хорих байрны түүнчлэн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч цагдан хоригдсон этгээдэд энэ журамд заасны дагуу эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлнэ.
2.3.Аймаг, орон нутгийн цагдан хорих байрны эмч эрүүл ахуйн шаардлага хангасан өрөөтэй байж, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/250 тоот тушаалын хавсралтын 2-т заагдсан "Анхны тусламжийн багц багаж хэрэгсэл"-ээр хангагдсан байна.
2.4.Цагдан хоригдсон этгээд, түүний дотор сахилгын өрөөнд хоригдсон этгээдэд эмч өдөр тутам үзлэг хийж эрүүл мэндэд нь байнгын хяналт тавина.
2.5.Сахилгын өрөөнд хоригдож байгаа этгээдийг эрүүл мэндийн хувьд уг өрөөнд байлгах боломжгүй нь эмчийн үзлэгээр тогтоогдвол тухайн этгээдийг сахилгын өрөөнөөс цагдан хорих өрөөнд шилжүүлэхийг цагдан хорих байрны захиргаа хариуцна.
2.6.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг нь аймаг, орон нутгийн цагдан хорих байранд хоригдож байгаа цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж , үйлчилгээг үзүүлж болно.
2.7.Цагдан хоригдсон этгээд өлсгөлөн зарласны улмаас амь насанд нь аюул учирч болох тохиолдолд Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 1999 оны А/26,10 тоот тушаалыг баримтлан эмнэлгийн албадлагын арга хэмжээ авна.

Гурав. Цагдан хоригдсон этгээдийг эрүүл мэндийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчлэх
3.1.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 1998 оны А/361 тоот тушаалаар батлагдсан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний гуравдагч шатлалын тусламж, 2002 оны 306 тоот тушаалаар батлагдсан “Даатгуулагчид амбулаторийн болон хэвтэн эмчлүүлэхэд үзүүлэх тусламж, үйлчилгээ болон түүнийг үзүүлэх Эрүүл мэндийн байгууллагын жагсаалт”-д заасан эмнэлгийн тусламжийн хоёрдогч шатлал, Эрүүл мэндийн сайд, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1995 оны А/165, 209, 236 тоот тушаалуудыг удирдлага болгон ажиллана.
3.2.Эрүүл мэндийн сайдын 2002 оны 265 тоот тушаалын хавсралтад дурдагдсан өвчин эмгэгтэй, халдварт болон хүнд өвчтэй, биедээ гэмтэлтэй, мэс ажилбар нэн даруй хийгдэх шаардлагатай нь Нийслэл дэх цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмчийн үзлэгээр тус тус тогтоогдвол цагдан хоригдсон этгээдийг цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт тус тус хэвтүүлж болно.
3.3.Эрүүл мэндийн сайдын 2005 оны 25 тоот тушаалын 2 дугаар хавсралтын нэг, хоёр, гурав, дөрөв, тав, зургаа, долоо, ес, арав, арван нэгд дурдагдсан өвчнөөр цагдан хоригдсон этгээд өвчилсөн нь Нийслэл дэх цагдан хорих төвийн, эсхүл аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөний шийдвэрээр тогтоогдсон бол уг этгээдийг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжүүлэх арга хэмжээг энэ журмын 3.4, 3.5-д заасны дагуу зохион байгуулна.
3.4.Энэ журмын 3.3-д заасан өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, цагдан хорих байрны эмч, аймаг орон нутгийн нэгдсэн эмнэлгийн эмч тус тус төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт дуудлагыг өгнө.
3.5.Энэ журмын 3.4-д заасан дуудлагыг үндэслэн цагдан хорих байранд цагдан хоригдож буй, түүнчлэн Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэгт болон аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа этгээдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн мэргэжилтэн ирж үйлчилнэ.
3.6.Эмнэлгийн мэргэжилтэн эмчилгээ, үйлчилгээг цагдан хорих байранд ирж үзүүлсэн тохиолдолд эмчилгээний материал, түүний сав, баглаа боодол зориулалтын дагуу ашиглагдсан эсэхэд тавих хяналтыг цагдан хорих байрны захиргаа зохион байгуулна.
3.7.Энэ журмын 3.3-т заасан өвчтөний талаар тухайн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн эмч нарын зөвлөлгөөнөөр хэлэлцэн үргэлжлүүлэн хэвтүүлж эмчлэх асуудлыг шийдвэрлэн энэ тухай цагдан хорих байрны захиргаанд мэдэгдэнэ.
3.8.Цагдан хоригдсон этгээдийг аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэг болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтүүлж эмчлэх тухай эмч нарын зөвлөлгөөний шийдвэрийг холбогдох хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчид цагдан хорих байрны захиргаа мэдэгдэнэ.
3.9.Аймаг, орон нутгийн нэгдсэн эмнэлэгт болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цагдан хоригдсон этгээдийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ өөрчлөгдөөгүй бол харуул хамгаалалтыг цагдаагийн байгууллага хариуцана.
3.10.Цагдан хоригдсон этгээдийн биеийн байдал хүнд буюу тусгайлан асаргаа сувилгаа шаардлагатай бол ар гэрийнхний нь хүсэлтийг харгалзан мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн зөвшөөрлөөр түр сахиуртай байлгаж болно.
3.11.Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа цагдан хоригдсон этгээд батлан даалтанд гарах, түүнчлэн эрх бүхий албан тушаалтны зөвшөөрлөөр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанд болон шүүх хуралдаанд оролцохоор түр хугацаагаар гарах, ирэх, мөн цагдан хорих нэг байрнаас нөгөөд шилжих тохиолдолд цагдан хорих байрны эмч болон эмнэлгийн эмч түүний эрүүл мэндийн байдлын талаар үзлэг хийж эрүүл мэндийн дэвтэрт нь бичилт хийнэ.
3.12.Цагдан хоригдсон этгээдийг эрүүл мэндийн байгууллагад хэвтүүлж эмчлэх шаардлагагүй гэж үзвэл эмнэлгийн тусламж, үйлчилгээг амбулатороор үзүүлэх бөгөөд эмч өдөр тутам эмнэлгийн үзлэг хийнэ.

Дөрөв. Бусад зүйл
4.1.Цагдан хоригдсон этгээд хуурамчаар өвчилсөн, эрүүл мэнд болон бие эрхтэндээ санаатайгаар өөрөө гэмтэл учруулсан бол эмчилгээний зардлыг хувиасаа нөхөн төлнө.
4.2.Цагдан хоригдсон этгээд бусдад гэмтэл учруулбал тэдгээрийн эмчилгээний зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
4.3.Нийслэл дэх цагдан хорих төвийн нэгдсэн эмнэлэг, цагдан хорих байр нь ажлын уялдаа холбоо бүхий эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах гэрээг хууль тогтоомж, энэ журмын хүрээнд байгуулж болно.

-----оОо------

Source:: http://www.legalinfo.mn/insys/list.php?vall=true


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:31 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:17 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2002 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 270

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:
1."Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Журмыг биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Чойжанцанд даалгасугай.
З.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 325 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
270 дугаар тушаалын хавсралт

САХИЛГЫН БАЙР, ТУСГААРЛАХ ТАСАЛГААНЫ НӨХЦӨЛ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
И.Хууль тогтоомж, хорих ангид тогтоосон дотоод дэглэм, журам зөрчиж, сахилгын арга хэмжээ авагдсан ялтныг тусгаарлан хорих өрөөг сахилгын байр, тэдний зүгээс гарч болзошгүй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор ялтныг 72 цаг хүртэл түр хугацаагаар шилжүүлэх өрөөг тусгаарлах тасалгаа гэнэ.
1.2.Ялтныг сахилгын байранд хорих болон тусгаарлах тасалгаанд шилжүүлэхэд энэ журмыг мөрдөнө.

Хоёр. Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд ялтныг шилжүүлэх

2.1.Ялтан хууль, хорих ангид тогтоосон дэглэм, журам зөрчсөн бол уг зөрчлийг илрүүлсэн албан хаагч түүнд сахилгын шийтгэл оногдуулах тухай тодорхойлолт бичиж, хорих ангийн даргад 24 цагийн дотор танилцуулна.
2.2.Ангийн дарга ялтны зөрчлийн тодорхойлолт, уг зөрчлийг шалган тогтоосон материалтай танилцаж үндэслэлтэй бол сахилгын байранд хорих тухай тушаал гаргана.
2.3.Ялтныг сахилгын байранд хорих тухай тушаалыг ерөнхий жижүүр буюу ахуй дэглэмийн байцаагч зөрчил гаргасан ялтанд танилцуулж, гарын үсэг зуруулах бөгөөд гарын үсэг зурахаас татгалзвал энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.
2.4.Хорих ангийн аюулгүй байдлыг хангах, ялтан гэмт хэрэг үйлдэх, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ангийн жижүүрийн шийдвэрээр түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар тусгаарлах тасалгаанд түр шилжүүлж болно.
2.5.Эмч ялтны эрүүл мэндийн байдалд үзлэг хийж сахилгын байранд хорих болон тусгаарлах тасалгаанд шилжүүлэх боломжтой бол энэ тухай тэмдэглэл үйлдэх бөгөөд харуул хамгаалалтын ажилтан түүнд үзлэг, нэгжлэг хийсний дараа сахилгын байранд хорих, тусгаарлах тасалгаанд шилжүүлэх шийдвэрийг биелүүлнэ.
2.6.Үзлэг, нэгжлэгийн явцад ялтанд хориглосон эд зүйлс илэрвэл хураан авч хорих ангийн дотоод журмын 8.7-д заасан журмаар шийдвэрлэнэ.
2.7.Сахилгын байранд хорих, тусгаарлах тасалгаанд шилжүүлэх тухай тушаал, тогтоолыг зөрчлийн тодорхойлолтын хамт ялтны хувийн хэрэгт хавсаргах бөгөөд хоригдсон хугацааг ял эдлэх хугацаанд оруулан тооцож. энэ тухай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Тоо бүртгэл, судалгааны тасагт мэдэгдэж бүртгүүлнэ.

2.8.Гяндан, онцгой дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа ялтныг сахилгын байр, тусгаарлах тасалгаанд ганцаарчлан хорих бөгөөд бусад дэглэмийн ялтныг нийтээр нь хорино.
2.9.Ялтныг дараах тохиолдолд сахилгын байранд хорихыг хориглоно:
2.9.1.сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал гараагүй;
2.9.2.сахилгын шийтгэл эдлүүлэх боломжгүй тухай эмчийн магадлагаа гарсан.

Гурав.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд тавигдах шаардлага

3.1. Сахилгын байр, тусгаарлах тасалгаа нь хорих ангийн харуул хамгаалалтын хяналтад байх бөгөөд хоригдож буй ялтнуудыг бусад ялтантай харьцах боломжгүйгээр тусгаарлагдсан байна.
3.2.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны хаалгыг хорих ангийн жижүүр нээж, цоожлох бөгөөд түлхүүрийг өөр дээрээ хадгална.
З.З.Сахилгын байр, тусгаарлах тасалгаа нь бетонон тааз, бетонон буюу тоосгон ханатай, бэхлэгдсэн модон шал, эсхүл бэхлэгдсэн модон ортой, давхар төмөр хаалгатай, онгойлгох хязгаарлагчтай, хяналтын шагайвартай, гадна талдаа цоожтой, цонх, гар нүүр угаах, бие засах газар нь төмөр сараалжин хамгаалалттай, агааржуулах салхивчтай, байрны дулаан хэвийн хэмжээтэй, ердийн гэрэлтүүлэгтэй байна.
З.4. Сахилгын байр, тусгаарлах тасалгааны гэрэлтүүлэг нь гадна талдаа байх бөгөөд унтраалгыг жижүүрийн өрөөнд байрлуулна.
З.5.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд шилжсэн ялтанд хяналт тавихад дохиоллын хэрэгсэл, телекамер, албаны нохой ашиглаж болно.

Дөрөв. Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд хориглох зүйл

4.1.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанд дараахь үйлдэл гаргахыг хориглоно:
4.1.1. энэ журмын 5.7-д зааснаас бусад нөхцөлд нэвтрэх;
4.1.2. зохион байгуулалттай үзлэг, нэгжлэг хийхээс бусад тохиолдолд нэвтрэх;
4.1.3. сахилгын байр, тусгаарлах тасалгаануудын хаалгыг нэгэн зэрэг нээх;
4.1.4. ялтныг сахилгын байр, тусгаарлах тасалгаанаас дур мэдэн гаргах;
4.1.5. сахилгын шийтгэл эдэлж байгаа болон тусгаарлагдсан ялтан дуу дуулах, цонХоор ярих, шуугих, байрны дэг зөрчих.

Тав.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журам

5.1.Сахилгын байранд хоригдсон, тусгаарлах тасалгаанд шилжсэн ялтанд гудас, хөнжил, аяга халбагыг хэрэглэх үед нь тавьж олгох бөгөөд бусад үед хураан авна.
5.2. Хоригдсон ялтан тухайн улирлын хувцастай, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлд унтаж, амрах боломжтой байх бөгөөд түүнд ариун цэврийн хэрэгсэл хэрэглүүлнэ.
5.З.Харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор ялтныг өдөрт 3 удаа бие засуулж, нэг удаа нарлуулж, 7 хоногт нэг удаа усанд оруулна.
5.4.Сахилгын байр, тусгаарлах тасалгааг сард хоёроос доошгүй, гар нүүр угаах угаалтуур, бие засах суултуурыг долоо хоногт нэг удаа тус тус ариутгана.
5.5. Эрүүл ахуйн байцаагч сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөлд хяналт тавьж илэрсэн зөрчил, дутагдлыг ангийн удирдлагад танилцуулж арилгуулна.
5.6.Хоригдож байгаа ялтны эрүүл мэндийн байдалд эмч өдөр бүр харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор үзлэг хийнэ.
5.7.Ангийн дарга, дэд дарга, төлөөлөгч нарын зөвшөөрлөөр сахилгын байр болон тусгаарлах тасалгаанд зөвхөн ажлын 09-18 цагт харуул хамгаалалтын ажилтны хяналтын дор прокурор, ахуй дэглэмийн байцаагч, эрүүл ахуйн байцаагч, эмч нар нэвтэрч болно.
5.8.Сахилгын шийтгэл эдэлж байгаа болон тусгаарлах байранд шилжсэн ялтанд өдөрт хоёр удаа тогтоосон хэмжээний илчлэгтэй хоолыг харуул хамгаалалтын хяналтын дор өгнө.
5.9.Сахилгын байранд хоригдож байгаа ялтан онцгой тохиолдолд ангийн даргын зөвшөөрлөөр түр хугацааны уулзалт хийх эрхтэй.
5.10.Ерөнхий жижүүр ахуйн дэглэмийн байцаагч эргэлт уулзалтаар ирсэн зүйлд үзлэг хийж жагсаалтаар хүлээн авч зөвхөн уулзалтын үед хэрэглүүлэх бөгөөд үлдсэн бусад зүйлийг гарах үед нь олгох, эсхүл эргэлтээр ирсэн хүмүүст буцаан олгох бөгөөд энэ тухай тэмдэглэл үйлдэж ялтны хувийн хэрэгт хавсаргана.
5.11 .Халдварт өвчтэй, мансуурах донтой ялтныг тусад нь тусгаарлан хорино.
5.12.Сахилгын шийтгэл эдэлж байгаа болон тусгаарлагдсан ялтан бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаар заналхийлэх, тэднийг барьцаалах, үймээн дэгдээх, амиа хорлохоор завдах үйлдэл гаргасан бол ангийн жижүүрийн бүрэлдэхүүний хүчээр уг үйлдлийг таслан зогсоох арга хэмжээг авах бөгөөд хүч хүрэлцэхгүй ' бол ангийн удирдлагад нэн даруй мэдэгдэж онцгой учралын үед ажиллах төлөвлөгөөний дагуу арга хэмжээ авч таслан зогсооно.

Зургаа. Сахилгын байр, тусгаарлах тасалгаанаас ялтныг суллах

6.1.Сахилгын байр, тусгаарлах тасалгаанаас ялтныг дараахь үндэслэлээр суллана:
6.1.1. сахилгын шийтгэл эдлэх болон тусгаарлах тасалгаанд байх хугацаа дууссан;
6.1.2. ялтныг сахилгын байр, тусгаарлах тасалгаанд үндэслэлгүйгээр хорьсон тухай прокурорын шийдвэр гарсан;
6.1.3. гал түймэр, байгалийн гамшиг тохиолдсон, ялтан өвчилж эмнэлгий хойшлуулшгүй туслалцаа үзүүлэх зайлшгүй шаардлага гарсан.
6.2.Ялтныг сахилгын байранд хорих хугацаа дуусахаас өмнө эмчийн магадлагаагаар гаргасан, эсхүл энэ журмын 6.1.3-д заасан нөхцөл арилсан бол шийтгэлийг нөхөн эдлүүлнэ.
6.З.Сахилгын байранд хоригдсон ялтан шийтгэлээ эдэлснээс хойш 1 жилий-н дотор дахин зөрчил гаргаагүй, оногдсон ажлаа сайн гүйцэтгэсэн гэж үзвэл ахуй дэглэмийн байцаагчийн саналыг үндэслэн ангийн даргын тушаалаар сахилгын шийтгэлгүйд тооцож болно.

------оОо------


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:34 am, edited 2 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:18 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2002 оны 10 дугаар сарын 22-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 244

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 6 дахь заалтыг үндэслэн Улсын ерөнхий прокурортой зөвшилцсөний дагуу ТУШААХ нь:
1."Дамжин өнгөрүүлэх анги, нэгдсэн эмнэлэгт мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журам"-ыг хавсралтаар баталсугай.
2.Энэхүү журмыг 2002 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс даган мөрдөж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /хурандаа Ж.Чойжанцан/-т даалгасугай.
З.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 1997 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 324 дүгээр тушаалаар батлагдсан "Хугацаагүй хорих тусгай салбар, дамжин өнгөрүүлэх ангид мөрдөх журам"-ыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Ц.НЯМДОРЖ
Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны
244 дүгээр тушаалын хавсралт

ДАМЖИН ӨНГӨРҮҮЛЭХ АНГИ, НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ МӨРДӨХ ДЭГЛЭМ, ХАРУУЛ ХАМГААЛАЛТЫН ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Шүүхийн тогтоол гүйцэтгэх газрын Дамжин өнгөрүүлэх анги, Нэгдсэн эмнэлэг ялтныг хүлээн авах, хуяглан хүргэх, эмнэлэгт хэвтүүлж эмчлэх, шилжүүлэх болон тэдгээрийн харуул хамгаалалтыг зохион байгуулахад "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль", "Хорих ангийн дотоод журам", "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам" болон энэхүү журмыг баримтална.
1.2."Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хууль"-ийн 105 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан хорих анги, тэдгээртэй адил дэглэм бүхий байгууллага гэдэгт Дамжин өнгөрүүлэх анги, Нэгдсэн эмнэлэг / цаашид "Нэгдсэн хорих анги" гэх/-ийг хамааруулан ойлгоно.
1.3.Нэгдсэн хорих ангийн дэглэм, харуул хамгаалалт нь чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байна.
1.4.Нэгдсэн хорих ангид мөрдөх дотоод цагийн хуваарь, дэгийг хууль болон энэхүү журамд нийцүүлэн ангийн даргын тушаалаар баталж мөрдөнө.
1.5.Нэгдсэн хорих ангийн дэглэм, харуул хамгаалалтын өдөр тутмын үйл ажиллагааг харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга шууд хариуцан гүйцэтгэнэ.
1.6.Нэгдсэн хорих ангийн аж ахуйн үйлчилгээнд жирийн дэглэмтэй ялтныг ажиллуулж болох бөгөөд энэ тухай саналыг Хорих ангийн дарга Тогтоол гүйцэтгэх газарт танилцуулж эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрлийг бичгээр авна.
1.7.Тогтоол гүйцэтгэх газраас баталсан нэрсийн дагуу ялтныг хорих ангид хүргэхдээ "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-д заасан ялтныг хуяглан хүргэх зааврыг мөрдөнө.

Хоёр. Дамжин өнгөрүүлэх анги
2.1.Дамжин өнгөрүүлэх анги нь ялтныг ял эдлэх ангид нь хүргэхийн өмнө болон шаардлагатай бусад тохиолдолд түр хорих байгууллага мөн.
2.2.Дамжин өнгөрүүлэх анги нь хорих ял эдлэхээр шинээр ирсэн, эмчилгээ нь дууссан ялтан, оргодол, хуулийн бусад байгууллагын дуудлагаар болон Тогтоол гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр нэг хорих ангиас нөгөө хорих ангид шилжихдээ түр дамжин өнгөрөгч ялтнуудыг 14 хоногоос хэтрүүлэхгүйгээр түр хугацаагаар хорих, ялтныг ял эдлэх хорих ангиудад Тогтоол гүйцэтгэх газрын баталсан хуваарийн дагуу хуяглан хүргэх үндсэн үүрэгтэй.
2.3.Дамжин өнгөрүүлэх ангид ялтныг хүлээн авах комиссыг ангийн дэд дарга, ахлах төлөөлөгч, ахуй дэглэмийн байцаагч, тоо бүртгэлийн байцаагч, эмч, ерөнхий жижүүр, шалган нэвтрүүлэх харуул зэрэг албан тушаалтнуудын бүрэлдэхүүнтэйгээр ангийн даргын тушаалаар байгуулна.
2.4.Ялтныг хүлээн авахдаа дараахь бичиг баримтыг нэг бүрчлэн шалгана:
2.4.1.шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол /магадлал/;
2.4.2.ялтны овог, нэр, ял эдлэх дэглэм;
2.4.3.ялтны иргэний бичиг баримт;
2.4.4.эрүүл мэндийн даатгалын дэвтэр;
2.4.5.хэрэв анги хооронд шилжих бол хувийн хэргийн бүрдэл.
2.5. Дараахь тохиолдолд ялтныг хүлээн авахыг хориглоно:
2.5.1.Энэ журмын 2.4-т заасан дээрх бичиг баримтанд ялтны овог, нэр, нас, хүйс, дэглэм, зөрсөн;
2.5.2.шүүхийн шийтгэх тогтоол / магадлал/-д тамга дарагдаагүй, гарын үсэг зураагүй, үг үсэг нь гаргагдахгүй, балархай байх.
2.6.Хүлээн авсан ялтны эрүүл мэндийн байдалд эмч үзлэг хийж энэ тухай тэмдэглэл үйлдэж, хувийн хэрэгт хавсаргах бөгөөд шаардлагатай гэж үзвэл Нэгдсэн эмнэлэгт шилжүүлэн эмчлэх, нарийн мэргэжлийн шинжилгээ хийлгэх асуудлыг ерөнхий эмч ангийн даргад танилцуулж шийдвэрлүүлнэ.
2.7.Хорих ангиас оргосон ялтанг баривчилсан бол энэ тухай тэмдэглэлийг үндэслэн ерөнхий жижүүр, жижүүрийн эмчийн хамт хүлээн авч, уг ялтны биед үзлэг хийж тэмдэглэл үйлдэх ба хүлээлгэн өгсөн ажилтан, ялтнаар гарын үсэг зуруулна.
2.8.Ялтныг ял эдлэх дэглэм, эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдээр нь ангилан тусгаарлан байрлуулах бөгөөд тэдгээрийн ахуй нөхцөл, хоолны илчлэг, хэмжээ болон хүмүүжлийн ажлыг ахуй дэглэмийн байцаагч хариуцан гүйцэтгэнэ.
2.9.Ялтанд хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг түр хугацаагаар олгох ба хорих анги руу шилжихэд нь хураан авч тооцоо хийнэ.
2.10.Дамжин өнгөрүүлэх байр нь хорих болон эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан байхаас гадна гал түймэр, гэнэтийн бусад аюул тохиолдсон үед ялтныг шуурхай гаргах, шилжүүлэн байрлуулах, туслалцаа үзүүлэх боломжтой байна.
2.11 .Оргоод баривчлагдсан болон дуудлагаар ирсэн ялтныг тухайн хорих анги, эсхүл дуудлага өгсөн байгууллагын ажилтан хүлээн авах бол холбогдох бичиг баримтыг шалгасны дараа энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын эрх бүхий албан тушаалтанд танилцуулж хуяглан хүргэлтийн шаардлагыг хангасан гэж үзвэл ангийн дарга, түүний эзгүйд харуул хамгаалалт, гүйцэтгэх ажил эрхэлсэн дэд дарга ялтныг шилжүүлэх зөвшөөрлийг өгнө.

2.12.Дамжин өнгөрүүлэх ангид байгаа ялтныг "Хорих ангийн дотоод журам"-д заасны дагуу төрөл садантай нь түр хугацаагаар уулзуулж болно.

Гурав. Нэгдсэн эмнэлэг

3.1.Нэгдсэн эмнэлэг нь баривчлах болон хорих ял эдэлж байгаа ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх, баривчлах байр, хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй.
3.2.Нэгдсэн эмнэлгийн захиргаа нь нийгмийн даатгалын тооцоог холбогдох байгууллагатай зохих журмын дагуу сар тутамд хийхээс гадна мэдээ, тайланг сар, улирлаар нэгтгэн гаргаж эрх бүхий байгууллагад өгнө.
З.З.Нэгдсэн эмнэлгийн ерөнхий жижүүр, жижүүрийн эмч, шалган нэвтрүүлэх харуул нь баривчлах, хорих ангийн эмчийн тодорхойлолт/маягт № 36/, ялтны эрүүл мэндийн даатгалын дэвтэр /засваргүй, хураамж төлөгдсөн/, хувийн хэргийг үндэслэн „, ялтныг нэгдсэн эмнэлэгт хүлээж авна.
3.4.Ялтныг хүлээн авах тасагт хэвтүүлэн, нарийн мэргэжлийн шинжилгээ хийж түүний үр дүн, эмч нарын дүшэлтийг харгалзан эмчилгээний асуудлыг ерөнхий эмч шийдвэрлэх ба харин өвчтний биеийн байдал, өвчин нь хүндэрсэн, яаралтай мэс засал хийх зэрэг хойшлуулшгүй тохиолдолд эмчилгээний асуудлыг жижүүрийн эмч нэн даруй шийдвэрлэнэ.
З.5.Ялтныг дэглэм, болон эмэгтэйчүүд, насанд хүрээгүйчүүдээр нь ангилан тасаг дотор нь тус тусад нь хэвтүүлж эмчлэх ба тасгуудыг өвчтөн сэлгүүцэхгүй байхаар тусгаарлаж, харуул хамгаалалтын ажилтан байнгын хяналт тавина.
З.6.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлэгт хэвтүүлж эмчлэх шаардлага гарвал энэ тухай Тогтоол гүйцэтгэх газрын даргад урьдчилан танилцуулж бичгээр зөвшөөрөл авах бөгөөд түүнийг нэгдсэн эмнэлэгт хүргэхдээ "Хорих ангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журам"-д заасан хуяглан хүргэх зааврын дагуу харуул хамгаалалтыг хорих ангийн дарга зохион байгуулна.
3.7.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлэгт тусад нь хэвтүүлж эмчлэх бөгөөд ингэхдээ эмч, сувилагч нарын аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч, эмчилгээний үед харуул хамгаалалтын ажилтан заавал байлцана.
3.8.Онцгой дэглэмтэй хорих анги болон гянданд ял эдэлж байгаа ялтныг нэгдсэн эмнэлгээс өөр эмнэлэгт хэвтүүлж эмчлүүлэхийг хориглоно.
З.9.Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх ялтны хувцсыг хурааж, эмнэлгийн нэг загварын хувцсаар хангах ба эмнэлэгээс гарахад нь хувцасыг буцаан олгоно.
3.10. Ялтныг ердийн өөр эмнэлэгт шилжүүлэн эмчлүүлэх шаардлагатай бол энэ тухай Тогтоол гүйцэтгэх газарт мэдэгдэж бичгээр зөвшөөрөл авах ба тухайн эмнэлэгт эмчлүүлэх хугацаанд харуул хамгаалалтыг дамжин өнгөрүүлэх анги хариуцна.
3.11 .Өвчтнийг дараахь тохиолдолд эмнэлгээс гаргана:
3.11.1 .өвчтөн эдгэрсэн бол;
3.11.2.нэгдсэн эмнэлгийн батлагдсан ор хоног дуусч, үргэлжлэх шатны эмчилгээг ангийн эмнэлэгт хийх боломжтой гэж үзэн эмчлэгч эмч энэ тухай ерөнхий эмчид танилцуулж шийдвэрлэсэн бол;
3.11.3.өвчтөн эмчлэгдэх хугацаандаа эмнэлгийн дотоод дэгийг ноцтой зөрчсөн.
3.12.Нэгдсэн эмнэлгээс гарсан өвчтнийг Дамжин өнгөрүүлэх ангид шилжүүлж улмаар хорих ангид нь нэн даруй хүргэж өгнө.
3.13.Нэгдсэн эмнэлэгт эмчлэгдэж байгаа ялтан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 107-111 дүгээр зүйлд заасан түр, удаан хугацааны уулзалт хийж, илгээмж авч болно.
3.14.Ялтны биеийн байдал хүнд, хүнд мэс засал хийлгэснээс зайлшгүй асаргаа, сувилгаа шаардлагатай болбол ар гэрийнхний нь хүсэлтийг харгалзан Тогтоол гүйцэтгэх газрын шийдвэрээр төрөл садны нэг хүнийг сахиураар байлгаж болно.
3.15.Нэгдсэн эмнэлэг нь хорих ангиудад нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй урьдчилан сэргийлэх үзлэгийг жилд хоёроос доошгүй удаа хийж, өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчтэй ялтнуудыг эмчилгээнд хамруулах ажлыг зохион байгуулна.
З.16.Нэгдсэн эмнэлэг нь шаардлагатай тохиолдолд дуудлагаар эмнэлгийн тусламж үзүүлнэ.
3.17.Нэгдсэн эмнэлэг нь Сүрьеэгийн эмнэлгийн эмчилгээ, түүний үр дүнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлагаар хангах бөгөөд Сүрьеэгийн үндэсний төв зэрэг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран нарийн мэргэжлийн зөвлөх эмчийг гэрээний үндсэн дээр ажиллуулж болно.

------оОо--------


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:46 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:19 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
MОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ
1999 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хот
Дугаар а/26, 10

ТУШААХ нь:
Өлсгөлөн зарласан үед эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх зааврыг хавсралтын ёсоор баталсугай.

ЭРҮҮЛ МЭНД, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.СОНИН

ХУУЛЬ ЗҮЙН САЙД Л.ЦОГ
Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайд,
Хууль зүйн сайдын 1999 оны А/26.10 тоот тушаалын хавсралт

ӨЛСГӨЛӨН ЗАРЛАСАН ҮЕД ЭМНЭЛГИЙН
ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ ЗААВАР


НЭГ. НИЙТЛЭГ үНДЭСЛЭЛ
1. Нэг буюу хэсэг бүлэг хүмүүс байгууллага, аж ахуйн нэгж, гэр, байр,
гудамж талбайд түүнчлэн хорих анги, цагдан хорих, баривчлах байранд
өлсгөлөн зарласан үед эмнэлгийн тусламж үзүүлэх, цагдаагийн
байгууллагаас эмнэлгийн байгууллагын ажилтны аюулгүй байдлыг
хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэ зааврын зорилт оршино.
2. Хүний биеийн физиологийн хэрэгцээг нөхөхгүй хүнсний
бүтээгдэхүүн, хоол тэжээлийг удаан хугацаагаар хэрэглэх өвчин эмгэгийн
улмаас хоолны шингэц муудах болон хоол тэжээлийг зориудаар хязгаарлах
үед үүсэх эмгэг байдлыг өлсгөлөн гэнэ. Өлсгөлөнг дотор нь бүрэн өлсгөлөн
/хар өлсгөлөн/, хагас өлсгөлөн гэж хоёр хуваана.
Бүрэн өлсгөлөнгийн үед ус болон хоол тэжээлийг огт хэрэглэдэггүй тул хүнийг 3-6 хоногт үхэлд хүргэх аюултай. хагас өлсгөлөнгийн үед хүн хэрэгцээнийхээ 50 хүртэл хувийг хангахуйц хоол тэжээлийг авдаг учир удаан хугацаагаар өлсөж шаналсаар биеийн жингийн 40 хүртэл хувийг алдсанаар нас барах аюулд хүргэнэ.
3. Өлсгөлөн зарлахад харшлах өвчний жагсаалт:
1 / сүрьеэ болон халдварт өвчин;
2/ элэгний өвчин /элэгний идэвхт архаг үрэвсэл, элэгний
хатуурал, элэгний дутмагшил/;
3/ хорт хавдар;
4/ зүрх судасны өвчин /зүрхний ба архаг дутмагшил, цусны
даралт ихдэх, багадах өвчин, зүрхний гажгууд, хэрх өвчин/
5/ дотоод шүүрлийн булчирхайн өвчин /хордлогот бахлуур,
тулай, чихрийн шижин, бөөрний дээд булчирхайн цочмог,
архаг дутмагшилт өвчнүүд, тураал/; " / цусны өвчин;
7/ мэс заслаар эмчлэгдэх өвчин;
8/ бөөрний өвчин /бөөрний дутмагшил/;
9/ сэтгэцийн өвчин, хямрал.

Эдгээр өвчнөөс гадна хүүхэд, өндөр настан, жирэмсэн, хөхүүл эхчүүдийн бие, махбодийн эмзэг онцлогоос хамаарч тэднийг өлсгөлөнд оролцохыг хориглоно.

Хоёр. Өлсгөлөнгийн үед эмнэлгийн байгууллагын гүйцэтгэх үүрэг

1. Өлсгөлөн зарлагчийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж шаардлагатай үед эмнэлгийн тусламжийг үзүүлнэ.
2. Өлсгөлөн зарласан тохиолдолд тухайн дэвсгэр нутгийн эрүүл мэндийн төвийн даргын тушаалаар өлсгөлөн зарлагчийн эрүүл мэндэд үзлэг хийж хяналт тавих нарийн мэргэжлийн эмч, сувилагч нарын багийг бүрдүүлэн баталсан хуваарийн дагуу үзлэг хийх, дэвсгэр нутгийнхаа захиргаа, цагдаагийн байгууллагатай хамтран ажиллах талаар зохион байгуулалтын арга хэмжээ авна.
3. Өлсгөлөнд оролцохоор шийдсэн хувь хүнд үзлэгийн карт нээж биеийн халуун, жин, өндрийг үзэж тэмдэглээд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт оруулан шаардлагатай лабораторийн шинжилгээг /цусан дахь уургийн хэмжээг заавал тодорхойлно/ хийж өлсгөлөн зарлахад харшлах өВчИН байгаа эсэхийг тогтоон хяналтад авна.
4. Өлсгөлөн зарлагчид өлсгөлөнгөөс үүдэн бие махбодид учрах хор уршиг өлсгөлөнгийн үед баримтлах эрүүл ахуйн дэглэм зэргийг таниулахын зэрэгцээ урьдчилсан бэлтгэлийг хангана /6 цагийн зайтай 2 удаа бургуй тавина/.
5. Өлсгөлөн зарлагчид эрүүл мэндийн үзлэгийг баталсан хуваарийн дагуу өдөр бүр /жингийн алдагдлыг үзэх/ цагт, лабораторийн шинжилгээг /цусан дахь уургийн хэмжээг тодорхойлох/ 7 хоногт 1 удаа хийж картанд тэмдэглэн хянана.
6. Өлсгөлөн зарлагчид өвчин эмгэг илэрч хүндрэх тохиолдолд өлсгөлөнг зохион байгуулагч болон ар гэрийнхэнд нь яаралтай мэдэгдэж
шаардлагатай гэж үзвэл захиргаа болон цагдаагийн байгууллагын хамтын шийдвэрээр уг хүнийг албадан эмчилгээнд оруулна.
7. Өлсгөлөн зарлагчийн эрүүл мэнд доройтон, эмчилгээнд зайлшгүй
орох шаардлагатай болсон тохиолдолд өлсгөлөн зарласан нутаг дэвсгэрт
байрлаж буй эмнэлгийн байгууллагад эмчилнэ.
8. гэнэтийн, амьс насанд аюултай байдлаас бусад тохиолдолд өлсгөлөн зарласан газар дээр нь эмчилгээ хийхийг эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй тул хориглоно.

9. Өлсгөлөн зарлагчид эмчилгээ, шинжилгээ хийсэнтэй холбогдон гарсан зардлыг өвчний түүх, картад тэмдэглэн зохих хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

Гурав. Өлсгөлөнгийн үед цагдаагийн байгууллагын гүйцэтгэх үүрэг

1. Өлсгөлөн зарлах үйл ажиллагаатай холбогдон өлсгөлөн зарлагчид болон орчны хүмүүстэй холбогдон гарч болзошгүй хэв журмын зөрчлийг харъяа сум, дүүргийн засаг даргын захирамжийн дагуу цагдаагийн байгууллага зохицуулна.
2. Өлсгөлөн зарласан хүмүүст энэхүү зааврын дагуу эмнэлгийн үйлчилгээ үзүүлэхэд цагдаагийн байгууллага нь эмч, эмнэлгийн ажилчдын ажиллах аюулгүй байдлыг хангах үүргийг цагдаагийн байгууллага холбогдох хууль тогтоомжид заасан хүрээнд хэрэгжүүлнэ.
3. Эмнэлгийн байгууллагаас гаргасан хүсэлтийг үндэслэн албадан эмчилгээ хийлгүүлж байгаа өлсгөлөн зарлагчийг цагдаагийн байгууллага тодорхой хугацаанд хянан харгалзаж болно.
-----ооо------


Last edited by UBROCKSTAR on Nov.23.08 7:39 am, edited 2 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:20 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
Gants Hudag, 111-iin juram gej oilgoj bolno

MОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2005 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот
Дугаар 14

САЙД Ц.НЯМДОРЖ

ЦАГДАН ХОРИХ БАЙРНЫ ДОТООД ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Нийслэлийн цагдан хорих төв, баривчлах байр, аймгуудын цагдан хорих, баривчлах байр / цаашид "цагдан хорих байр” гэх /-нд энэ журмыг мөрдөнө.
1.3.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуульд заасанчлан баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх ажиллагаанд хууль дээдлэх, хүнлэг ёс, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлана.

Хоёр. Цагдан хоригдох этгээдийг хүлээн авах, цагдан хорих өрөөнд байрлуулах
2.2.Цагдан хорих байранд хоригдох этгээдийг 0800 – 2200 цагийн хооронд хүлээн авна. Хойшлуулшгүй тохиолдолд аймаг, Нийслэлд цагдан хорих байрны дарга болон харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга нарт танилцуулсаны үндсэн дээр 2200 цагаас хойшхи хугацаанд хүлээн авч болно.
2.3.Цагдан хорих байрны хариуцлагатай жижүүр нь энэ журмын 2.1-т заасан үүргийг гүйцэтгэхдээ дор дурдсан журмыг баримтлана:
2.3.1.баривчлах, цагдан хорих шийдвэрт заагдсан этгээд мөн эсэхийг хүргэж ирсэн албан тушаалтныг байлцуулан баримт бичигтэй нь тулган магадлах;
2.3.2.баривчлах, цагдан хорих тогтоолын бүрдэл /зөвшөөрсөн прокурор, батламжилсан шүүгчийн гарын үсэг, байгууллагын тамга, тэмдэг, байгаа эсэх зэрэг /-ийг шалгах;
2.3.3.цагдан хоригдсон этгээд мансууруулах бодис, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг болон түүний биеийн өндөр, жинг тогтоох;
2.3.4.биед нь ил байгаа гэмтэл, шарх сорви, содон шинж тэмдгийг тогтоох;
2.3.5.цагдан хоригдсон этгээдийн биед болон эд зүйлд нь үзлэг хийх;
2.3.6.хувийн хэрэг нээх;
2.3.7.цагдан хоригдсон этгээдэд цагдан хорих байрны дотоод журам, цагийн хуваарь, эрх үүргийг танилцуулж тэмдэглэл үйлдэн, гарын үсэг зуруулах;
2.3.8.цагдан хоригдохоор ирсэн этгээд нэг бүрт эмчийн үзлэг хийлгүүлэх;
2.4.Энэ зүйлийн 2.3.4, 2.3.5-д заасан үзлэгийг цагдан хоригдсон этгээдтэй ижил хүйсний ажилтнаар гүйцэтгүүлнэ.
2.10.Шаардлагатай тохиолдолд шинээр цагдан хоригдсон этгээдийг эхний 5 хоногт тусгайлсан өрөөнд байлгаж, сэтгэл санааг нь тайвшруулах, орчинд нь дасгах арга хэмжээ авна.


Гурав. Цагдан хоригдсон этгээдэд хориглох зүйл
3.1.Цагдан хоригдсон этгээд дараах төрлийн эд зүйлийг биедээ байлгах буюу цагдан хорих өрөөнд авч орохыг хориглоно:
3.1.1.өөрийн эрүүл мэнд болон бие эрхтэндээ хохирол, гэмтэл учруулах буюу бусдын эсрэг зэвсгийн чанартай ашиглаж болох эд зүйл;
3.1.2.энэ журмаар зөвшөөрсөн хэмжээнээс илүү хүнсний бүтээгдэхүүн;
3.1.3.согтууруулах, мансууруулах төрлийн бүх зүйл;
3.1.4.амархан муудаж, амт чанараа алддаг хүнсний бүтээгдэхүүн /лаазалсан болон даршилсан хүнсний ногоо, жимс жимсгэнэ, махан бүтээгдэхүүн буюу өндөг, гурил эсгэгч гэх мэт/;
3.1.5.Монгол улсын болон бусад орны мөнгөн тэмдэгт;
3.1.6.эмчийн зөвшөөрснөөс бусад төрлийн эм, эмийн бүтээгдэхүүн;
3.1.7.гар утас болон бусад холбооны тоног төхөөрөмж, эд анги;
3.1.8. аллага, хүчирхийлэл, садар самууныг сурталчилсан зурагт хуудас, ном, сонин, хэвлэл, диск, хуурцаг.

Дөрөв. Цагдан хоригдсон этгээдэд өгөх цай, хоолны хэмжээ
4.1.Цагдан хоригдсон этгээдэд өдөрт 2 удаа халуун хоол, цай, нэг удаа цай, гурилан бүтээгдэхүүн өгөх бөгөөд нэг хоригдогчид ногдох хоногийн хоолны илчлэг нь 3400 килокалориос багагүй, цай1-1,5 литр, хоол 0,5 литр байна.
4.2.Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 30.1, 31.1 дэх заалтуудыг үндэслэн жирэмсэн эмэгтэй, насанд хүрээгүй этгээдэд өгөх хоолны илчлэгийг батлагдсан нормативын дагуу нэмэгдүүлж болно.
4.3.Цагдан хоригдсон этгээдэд өгч буй хоолны илчлэгийг цагдан хорих байрны захиргаа сард нэг удаа мэргэжлийн хяналтын байгууллагаар шалгуулан хариуг албан ёсоор авч цагдан хорих байрны санхүүд баримтжуулан хадгална.
4.4.Хоолны амт, чанарыг жижүүрийн эмч өдөр тутам шалгаж, хоолны дээж авч тэмдэглэл хөтөлнө.
4.5.Цагдан хорих байрны хамгаалалтын ажилтан хоол, цайг биечлэн олгох ба цагдан хоригдсон этгээд бүр хооллож буй эсэхэд байнгын хяналт тавина.

Зургаа. Цагдан хоригдсон этгээдийг эргэх, түүнтэй уулзах
6.1.Сэжигтэн яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 19.2 дахь заалтын дагуу эрх бүхий албан тушаалтны албан ёсны зөвшөөрлийг үндэслэн 7 хоногт 2 удаа 1000 – 1700 цагийн хооронд эргэлт, уулзалтыг зохион байгуулах бөгөөд цагийн хуваарийг цагдан хорих байрны захиргаа батлана.
6.2.Цагдан хоригдсон этгээдтэй нэг удаагийн уулзалтаар дөрвөөс илүүгүй хүнийг уулзуулах бөгөөд уулзалтыг 30 минутаас илүүгүй хугацаагаар харуул хамгаалалтын ажилтны байнгын хяналтанд явуулах ба уулзалтаар хувцас солиулах, хүнсний бүтээгдэхүүн, бусад зүйл дамжуулахыг хориглоно.
6.3.Цагдан хоригдсон этгээд нь эргэлтээр улирлын байдалд зохицсон 1 ээлжийн хувцас, шүдний оо, сойз, саван, алчуур болон бусад зайлшгүй шаардлагатай ариун цэврийн хэрэглэл, ахуйн цаас, эрүүл ахуйн шаардлага хангасан 4 кг хүртлэх гурилан бүтээгдэхүүн, эмчийн зөвшөөрсөн эмийг авч улмаар цагдан хорих өрөөнд байлгаж болно. Эрүүл ахуйн шаардлага хангасан хоол, цайг энэ журмын 4.1-д заасан хэмжээнд авч болно. Эргэлт уулзалтын өрөөг жижүүрийн байнгын хяналтанд байхаар зохион байгуулна.
6.4.Эрх бүхий албан тушаалтнаас цагдан хоригдсон этгээдэд эргэлт оруулах зөвшөөрөлд бичигдсэн хүний иргэний баримт бичгийг тоо бүртгэлийн ажилтан нягтлан үзэж, цагдан хоригдсон этгээдийн найз нөхөд, төрөл садангийн хүн болох нь хувийн хэрэгт бүртгэгдсэн эсэх тухай лавлагааг цагдан хорих байрны даргад гаргаж өгнө. Хувийн хэрэгт бүртгэгдээгүй бол баримт бичгийг үндэслэн хувийн хэрэгт нь бичилт хийж энэ тухай лавлагаанд дурдаж өгнө.
6.5.Цагдан хорих байрны хариуцлагатай жижүүр эргэлт, уулзалтыг хуульд заасан журмын дагуу зохион байгуулах ба цагдан хорих байрны дарга, хамгаалалтын офицер, хариуцсан төлөөлөгч нар хяналт тавина. Харуул хамгаалалтын ажилтан эргэлтээр авч ирсэн зүйлийг бүртгэлд авч, дугаарласан хуудсанд эргэлтээр ирсэн хүмүүсээр эд зүйлийг нэг бүрчлэн 2 хувь бичүүлж цагдан хоригдсон этгээдэд хүлээлгэн өгч гарын үсэг зуруулан улмаар уг бичгийг эргэлтээр ирсэн хүнд 1 хувийг буцаан олгоно.
6.6.Харуул хамгаалалтын ажилтан нь эргэлтийн эд зүйлийг цагдан хоригдсон этгээдэд хүлээлгэн өгч хуудсанд тэмдэглүүлэн энэ тухай эргэлтээр ирсэн хүмүүст танилцуулсаны дараа тоо бүртгэлийн ажилтанд эргэлт оруулахыг зөвшөөрсөн бичгийн хамт өгч хувийн хэрэгт хавсаргана.
6.7.Уулзалт, эргэлтийн нэгдсэн бүртгэлийг цагдан хорих байрны тоо бүртгэлийн ажилтан хөтөлнө.
6.8.Уулзалтын явцад зөрчил илэрвэл цагдан хоригдсон этгээд болон уулзалтаар ирсэн хүний бие болон эд зүйлд хамгаалалтын ажилтан үзлэг хийж болно.Үзлэг хийхдээ энэ журмын 2.4-д заасан заалтыг баримтлана.
6.9.Энэ журмаар хориглосон хүнсний болон бусад эд зүйл, эсхүл гэмт хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулах буюу гэмт хэрэг үйлдэхэд түлхэц болох мэдээлэл дамжуулахыг оролдсон тохиолдолд уулзалтыг нэн даруй зогсоож баримтжуулна.
6.10.Сахилгын хорих байранд урьдчилан хоригдсон этгээдийн эргэлт, уулзалтыг хасахыг хориглоно.

Долоо.Цагдан хоригдсон этгээд захидал, цахилгаанаар харилцах
7.1.Цагдан хоригдсон этгээдэд ирсэн болон түүний явуулсан захидал, цахилгааныг хамгаалалтын ажилтнаар дамжуулан цагдан хорих байрны захиргаанд хүргүүлнэ.
7.2.Цагдан хорих байрны захиргаа захидал, цахилгааныг хянан үзэж Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх тухай хуулийн 21.2-т заасан нөхцөл байдал илрээгүй бол тэдгээрийг дурдсан нэр, хаяг бүхий этгээдэд өгөх буюу холбооны салбарт хүргүүлж, үйлчилгээний төлбөрийг цагдан хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгөнөөс суутгана.

Найм. Цагдан хоригдсон этгээд ном, сонин, сэтгүүл ашиглах
8.1.Цагдан хоригдсон этгээд нь энэ журмын 3.1.8-д зааснаас бусад ном, сонин, сэтгүүлийг дотоод цагийн хуваарийн дагуу ашиглаж болно.
8.2.Цагдан хоригдсон этгээд өдөр тутмын, нийтийн захиалгын сонин, сэтгүүл, ном захиалсан бол цагдан хорих байрны захиргаа хэвлэлийн захиалгад оруулах, ном, сонин, сэтгүүл худалдан авч өгөх ажлыг зохион байгуулж төлбөрийг цагдан хоригдсон этгээдийн нэрийн дансан дахь мөнгөнөөс суутган тооцно.

Ес. Цагдан хоригдсон этгээд шашны зан үйл үйлдэх
9.1.Цагдан хоригдсон этгээд нь шашны зан үйл үйлдэх тухай хүсэлтээ амаар болон бичгээр гаргаж хамгаалалтын ажилтанаар дамжуулан цагдан хорих байрны захиргаанд хүргүүлэх бөгөөд уг хүсэлт нь цагдан хорих байрны дотоод журам зөрчихөөргүй бол цагдан хорих байрны дарга шашны зан үйл үйлдэх зөвшөөрлийг бичгээр олгоно.
9.2. Шашны зан үйлийг цагдан хорих байранд үйлдэнэ.

Арав. Цагдан хоригдсон этгээдийн эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээ

10.1.Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ "Цагдан хоригдсон этгээдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, түүнийг эмнэлгийн байгууллагад эмчлэх, цагдан хорих байранд эмнэлгийн ажилтан ирж үйлчлэх журам"-ыг мөрдөнө.

10.2.Цагдан хорих байрны захиргаа нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, халдваргүйжүүлэх зорилгоор хортон шавьжийн устгал, ариутгалыг мэргэжлийн байгууллагаар улиралд нэгээс доошгүй удаа хийлгэнэ.
10.3.Хоригдогчид өөрсдөө хариуцаж өдөрт 2-оос доошгүй удаа өрөөгөө цэвэрлэнэ.
10.4.Цагдан хоригдсон этгээдийг 14 хоногт нэг удаа халуун усанд оруулж, дотуур хувцсыг нь солиулна.
10.5.Цагдан хоригдсон этгээдийн өөрийнх нь хүсэлтээр буюу ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага илт хангахгүй байгаа тохиолдолд толгойн үсийг нь авч болно.
10.6.Цагдан хоригдсон этгээдийн гудас, хучлагыг 14 хоногт хоёроос доошгүй удаа салхинд гаргана.
10.7.Цагдан хорих байрны захиргаанаас цагдан хоригдсон этгээдийн хоол хүнс, ундны ус, ахуй хангамжийн үйлчилгээнд тогтмол хяналт тавьж холбогдох хууль тогтоомж , стандартыг биелүүлэх арга хэмжээ авна.
Арван нэг. Цагдан хоригдсон этгээдийг салхилуулах
11.1.Цагдан хорих байрны даргын баталсан хуваарийн дагуу насанд хүрсэн хоригдогчийг 7 хоногт 2 удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулж хамгаалалтын ажилтнууд хяналт тавина.
11.2.Цагдан хоригдсон этгээдийг салхилуулахдаа тусгай талбайд өрөө тус бүрээр нь гаргана.
11.3.Цагдан хоригдсон эмэгтэйчүүдийг 7 хоногт 4 удаа тус бүр 30 минутаас багагүй хугацаагаар салхилуулна.
11.4. Хэт халуун, хэт хүйтэн зэрэг цаг агаарын хүндрэлтэй үед салхилуулах эсэхийг урьдчилан хорих байрны захиргаа шийдвэрлэнэ.
11.5.Салхинд гараагүй цагдан хоригдсон этгээдийн тухай хариуцлагатай жижүүр тэмдэглэл хөтөлнө.


Арван дөрөв. Цагдан хорих байрны захиргаанаас үзүүлэх төлбөрт үйлчилгээний төрлүүд
14.1.Цагдан хорих байрны захиргаанаас дараах төрлийн төлбөрт үйлчилгээг цагдан хоригдсон этгээдэд үзүүлж болно:
14.1.2. хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдаалах;
14.1.3. ариун цэвэр, ахуйн хэрэглээний зүйлс худалдаалах;
14.1.4. ном, сонин, сэтгүүл худалдаалах;
14.1.5. үсчин, гоо сайхан ажиллуулах;
14.1.6. зай хураагуураар ажилладаг зурагт, хөгжим, радио ашиглуулах .
14.2.Цагдан хорих байрны захиргаа нь цагдан хоригдсон этгээдийн нэрийн дансанд тушаасан мөнгөнөөс төлбөртэй үйлчилгээний зардлыг суутгах бөгөөд үлдэгдлийг тухайн этгээд цагдан хорих байрнаас суллагдах, эсхүл өөр цагдан хорих байранд шилжих тохиолдолд түүнд буцаан олгож тэмдэглэл үйлдэнэ.
14.3.Төлбөртэй үйлчилгээний журмыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга батална.

Арван тав. Бусад зүйл
15.1.Цагдан хоригдсон этгээдийг зайлшгүй шаардлагын улмаас цагдан хорих нэг байрнаас нөгөөд шилжүүлэх тохиолдолд хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын холбогдох албан бичиг, прокурорын зөвшөөрлийг үндэслэн шийдвэрлэнэ.
15.2.Цагдан хоригдсон этгээд нь даалтанд гарах, өөр цагдан хорих байранд шилжихдээ цагдан хорих өрөөн дэх эдэлж хэрэглэж байсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээлгэж өгөх үүрэгтэй.
15.3.Шинжээч цагдан хоригдсон этгээдийн зургийг авахаар цагдан хорих байранд нэвтрэх тохиолдолд цагдан хорих байрны даргад мэдэгдсэн байна.
15.4.Цагдан хорих байрны харуул хамгаалалт, аюулгүй байдалд телекамерын болон дохиоллын төхөөрөмж, албаны нохой ашиглаж болно.
15.5.Телекамерын хяналтыг цагдан хорих байранд холбогдох ажилтан хариуцан гүйцэтгэх ба цагдан хоригдсон этгээдүүдийн хөдөлгөөнийг нэг бүрчлэн хянаж энэ тухай тэмдэглэл хөтөлнө.
15.6.Телекамерын хяналтын тэмдэглэлтэй прокурор, цагдан хорих байрны дарга, харуул хамгаалалт эрхэлсэн дэд дарга нар танилцах эрхтэй.
15.7.Цагдан хоригдсон этгээдэд боловсрол, хүмүүжлийн болон мэргэжлийн дадал эзэмшүүлэх сургалт зохион явуулж болно.
15.8.Цагдан хорих байранд хэрэг зөрчил гарвал тухайн нутаг дэвсгэрийн Цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэнэ.
15.9.Цагдан хорих байранд үймээн гарах, гэмт хэрэг үйлдэгдэж болзошгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргатай зөвшилцсөний үндсэн дээр Цагдаагийн ерөнхий газрын даргын шийдвэрээр Дотоодын цэргийн хамгаалалтыг хүч нэмэгдүүлэн томилж болно.
15.10.Аймгууд дахь цагдан хорих байранд үймээн гарсан тохиолдолд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, цагдаагийн газар, хэлтсийн дарга нар гэмт үйл ажиллагааг таслан зогсоох, хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэх ажиллагааг хамтран зохион байгуулна.
------------oOo---------

Source: http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=9940


Last edited by UBROCKSTAR on Feb.03.09 8:28 pm, edited 4 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.03.08 4:22 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Dec.10.06 2:13 pm
Posts: 2063
damn, neg yum sanaand orchloo,

.....bid hed suuj bvaa, tegsen chini 2 gar hurch ireed odood bdiin bn, bid nar ch toohgui zgr zail gecheed l yum yariad l ineeldeel suugaad bsiin, tegsen 2 muu novsh chini harin bur davraad, teheer ni bi negiig ni tsohiod unagatsiin, aimar naasandaa geneduulj bgaad, tegsen tsaanaas 2 nemeed irdiin bn, bid nar 5uula bsan bolno, ter irsen 2 ni unen body 2 *bad word* arai gaigui biyerhuug maani evhej bgaam chini, tgd yu bolhov zodoon urgeljleed, solongos kino hajuud ni yu ch bish :razz: togloom yahav,
#^&% gej, chuluu barij negiig ni lav aiamr naasiin bn, ter ehelj ireed daldaisan 2iig ch ^%$ bolgosondoo, tgd yaj bgaad ch saltsiin neg l medehnee ter hed yavaad ogsiin... tegsen chini ter ehelj irj daldaidag 2iin neg ni nuruunii yamar yamar ovchtei gene ve, uheh gej bgaa, deer ni bid hed zodood teriig ni hondtsiin genee, tegsen ovchtei hun zodsonooroo bid hediin buruu boldgiin bn, muu novsh chini shuuh muuh geed soliorood
er ni odoo bol tanidag hungui bol tgd hetsuudeh yum shig bgaama, mgl odoo yaatsarsiin %$ gej, ternees hoish aij, hereg tovogt orootsoldohoos aidag bolson,

ted nariig ch saihan naasandaa lol gej, bodohoor ineed hureed bdiin, :mrgreen:

_________________
s u k i n the j u i i c e e e


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.04.08 5:13 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн

Joined: Aug.26.06 9:29 pm
Posts: 2183
7. Зарим хэргүүдийн тухайд ярилцвал.

Хүчингийн хэрэг.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ
126.1.Хохирогчид хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх,
эсхүл бусдын биеэ хамгаалж чадахгүй байдлыг далимдуулан хурьцал үйлдсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126.2.Энэ хэргийг:

126.2.1.хохирогчийг тохуурхан даажигнаж, зовоон тарчлааж;
126.2.2.хүндэвтэр буюу хүнд гэмтэл учруулж;
126.2.3.давтан;
126.2.4.насанд хүрээгүй хүнийг;
126.2.5.бүлэглэж буюу урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг үйлдсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

126.3.Энэ хэргийг онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, уг хэргийн улмаас хүний амь нас хохирсон,
бусад хүнд хор уршиг учирсан, эсхүл бага насны, өөрөөр хэлбэл арван дөрвөн насанд хүрээгүй хүүхдийг хүчиндсэн бол арван таваас дээш
хорин таван жил хүртэл хугацаагаар хорих, эсхүл цаазаар авах ял шийтгэнэ.


Last edited by UBROCKSTAR on Dec.08.08 11:50 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.04.08 5:28 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4585
Юуны өмнө гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудлаар зөвлөмж бичсэнд баярлалаа. Цаашид ч гэсэн үргэлжлүүлэн бичнэ гэж найдаж байна. Гагцхүү мэдээлэл үнэн зөв байх ёстой гэдгийг санаарай. Өөрийн тань бичсэн зүйл дотор шүүмжилмээр, буруу бичсэн зүйлс хэтэрхий олон байгаа учир үүнийг бичлээ. Өөрийн тань мууг үзэх гэсэнгүй. ойлгоно биз дээ

Баярлалаа амжилт хүсье

_________________
...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.04.08 5:52 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: Aug.30.07 1:51 pm
Posts: 4585
UBROCKSTAR wrote:

Монгол улсын Эрүүгийн хууль

216 дугаар зүйл. Зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхих
216.1. Жолооч осол гаргасныхаа дараа хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлээгүй, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдээгүй, эсхүл хэргийн
газраас зугтаасан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс далан тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан
сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.


Мэдээлэлээ нягталж тавъя. Энэ зүйл заалтад 2008 оны эхээр нэмэлт өөрчлөлт орсон болно...

_________________
...


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 39 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.