#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 10:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 44 posts ]  Go to page 1 2 Next
Author Message
PostPosted: Jan.23.06 11:05 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
ХӨШИГ НЭЭГДЭХЭД САМБУУ 54 ЖАВДАН ДЭЭР ХӨЛӨӨ АЧИН СУУГААД СОНИН УНШИХ АЖ.ГЭРИЙН ХАЛАТ ШААХАЙ ӨМССӨН БА НҮДЭНДЭЭ ХАРААНЫ ШИЛ ХИЙЖЭЭ.ЭХНЭР НАНСАЛ НЬ НӨГӨӨ ЖАВЛАН ДЭЭР БУРУУ ХАРАН СУУГУУАД ЮМ НЭХНЭ.
НАНСАЛ юм нэхэнгээ Ай хө
САМБУУ 54 снингоос нүд үл салгана Нг
НАНСАЛ Жалцавынх ямар олон ачтай болоо вэ
САМБУУ 54 сонингоо уиншсаар Нг
НАНСАЛ Өчигдөр би тэднийхээр оров оо
САМБУУ 54 мөн хэвээрээ Нг
НАНСАЛ хүүхдйин цэцэрлэгт ороод явчих шиг боллоо шоргоолж шиг лолн юм л бужигнаж байх нь тэр еэ вандан лхам минь гүйлдээд л пижигнэлдээд л орилолдоод л хашгирилдаад л зодолдоод л эгээл муужирч унасангүй .Дариймаатай жаал ярих гэсэн тэд нар таван үг солиулахгүй юм еэ гончиг сүм минь "эүр чимээгүй " Тэгсэн ийм учиртай гэнээ.том охин нь - жоохон хүүхэдтэй юм тэр - нь ирчихэж .Манай Баярмагнайтай чацуу дунд охин нь бүр 4 ийн ₮ жаалтай юм байх тэд нар нь бүгдээрээ ирж за тэгээд бага охин том хүү - нь бас нэг нэг юмтай юм байх бас л хүрээд ирж за тэгээд хэд болов томын 2 тэгээд 4 гэдэг чинь 6 нэмэх нь 2 нийлээд 8 цаана нь бага бандийх хүүхэд ирээгүй байгаа гэж байгаа шүү Би Дарйимаад хэжллээ чи яаж ийм шуугианд яаж тэсэж байна Тэгсэн чинь зүгээр гэнээ дасчих юм гэнээ харин байхгүй бол эл хуль оргиод хэцүү байдаг гэх юм.Тэгдэг байхаа даа Аан


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.24.06 3:04 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
hurdan bicheerei ! good luck :hi:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.24.06 11:27 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Энэ гоё жүжиг байна лээ. Олон Самбуу гарч эхэндээ гайхаад байснаа дараа нь л учрыг нь олсон. :wd:

_________________
u r ma hero


Top
   
PostPosted: Jan.24.06 8:15 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
[align=right] САМБУУ 54 А анг " сонингоо уншингаа
НАНСАЛ Анг гэнээ. чи бид 2 шиг зожиг юм ганц ч хонохгүй " эүр чимээгүй" Ганц цаг ч болохгүй " эүр чимээгүй " Чи бол ганц ч минут тэсэхгүй боож үхнэ.
САМБУУ 54 Нг" сонингоо шажигнуулан эргүүлээд үргэлжлүүлэн анхааралтай уншина"
НАНСАЛ Манай Баярмагнай " нэхэж буй зүйлээ хойш тавин санаашрангүй " ... хэзээ эавгай авч хүүхэд гаргааж чи бид 2 ыг эмээ өвөө болгох юм бол доо
САМБУУ 54 " улам анхааралтай унишна" Нг
НАНСАЛ "огцом эргэж харан " юуны нг юуны чинь нг Хүн юм яриад байхад чинь чихгүй толгойлоод л цаас гөлөрөөд суух юм.
САМБУУ 54 уншингаа За
НАНСАЛ " гомдонгуй Чи ч өөрийн хүүхэд биш болохоор муу Баярмагнай г минь тоохгүй юм даа ..... Одоо 30 хүрлээ.... Авгай хүүхэд ч үгүй түгтсүн ажил төрөл ч үгүй.... Чи ч үнэхээр хар элгийн хүн юм аа
САМБУУ 54 уншингаа Аанхаан
НАНСАЛ " гэнэт дүрсхийн босож ирээд Самбуу 54 ийн гар дахи сонинг хуу татан базаж хаяна" Чи ямар арилсан дотортой амьтан бэ
САМБУУ 54 гайхангуй Юу болов
НАНСАЛ Анхнаасаа.... бүр энхээсээ л ... чи чинь түүний эцэг нь болж чадна гэж ам шүдээ өгөө биз дээ
САМБУУ 54 Хэний
НАНСАЛ адган шал дэвсэж Еэ тэнгэр минь атаа таван тэнгэр минь.Би ямар гайгаар ийм годилтой учирваа
САМБУУ 54 Ямар годил модилоо яриад унаваа Хүн юм уншуулахгүй " босож сонинг авах гэнэ"
НАНСАЛ " сонинг өшиглөж холдуулна" Уншихаараа л нэг боллоо.Гийж цоорсон чинь хаа байгаа юм бэ
САМБУУ 54 Нансал минь чи юу болоод байна даа
НАНСАЛ Самбуу 54 ыг түлхэж жавдан дээр суулгаад
Юу "юу болох" гэж .Чамд ер нь сэтгэл байна уу
САМБУУ 54 Би яасан юм бэ Зүгээр л сонин уншаад сууж байна.Тэгсэн чи чинь өвчтэй юм шиг .....
НАНСАЛ Үгүй ер өө "Самбуу 54 г үсдэж авна" Чи юу юу гэж амлаж байснаа одоо мартсан уу " Өнчин хүүд чинь эцэг болъё өрөөл зүрхэнд чинь нөхөөс болъё" энэ тэр гээд л шүлэглээд байснаа ор тас мартаа биз дээ
САМБУУ 54 Ёо ёо гэм Хүүш чи яаж байнаа Тавиач Хүүе ёо ёо
НАНСАЛ За чи битгий баашлаад бай.Тэгнээ чи бас
САМБУУ 54 Нансалаа миний өвгөн тавл даа " өвдөг сөгдөн хошуу цорвойно " Би тэгээд яах болж байна Нансаал
НАНСАЛ Чи тэр хүүхдэд хэзээ ажил олж өгөх гэж байна
САМБУУ 54 Баярмангай д уу
НАНСАЛ Өөр хэнд байдаг юм "Самбуу 54 ийн үснээс улам чанга дугтарна "
САМБУУ 54 Маргааш маргааш ёо ёо оо "Нансал үсийг нь сулруулах далимд толгойгоо суллаад хурдан мөлхөн холдож босоод зулайгаа барилна


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.24.06 10:19 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
ene her urt be?

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
PostPosted: Jan.25.06 11:32 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
сая зөндөө бичсэнээ арилгачихлаа андуураад
[align=right] Ёү ёү Ямар тэнэг туучий вэ
НАНСАЛ Юу гэлээ гэнээ чи давшилна
САМБУУ 54 ухран Би ямар ажил олж өгөх юм бэ Олдоо өгснийг голоод хаячмхсан хүи шүүдээ
НАНСАЛ Тэрийг чинь ажил гэдэг юм уу
Нэг муу нярав Үхсэн нохой долоо Цалин гэж автүбусны үнэнд ч хүрэхгүй
САМБУУ 54 Тэр мэргэжилгүй хүинд чинь илүү би аях болж байна
НАНСАЛ Чи Цамбын шарыг яамандаа мэргэжилтнээр авсан байх чинь билээ
САМБУУ 54 Тэр чиньдипломтой роомботой хүи
НАНСАЛ Тэрэндээ гол нь биш байхаа хө Урьд чи авгайтай нь зүгээргүй явсан одоо ч сүлбээтэй байгаа
САМБУУ 54 Солиор
НАНСАЛ Ухасхийн Худлаа юу чи "цохих юм эрснээ гараа сунган дайрна Самбуу 54 диван тойрон зугтана Нэлээд хэд тойрон гүйж 2 лаа бахардах тийшээ хандаж байтал хонхон дуу маш чангаар жингэлээ
л зогтусан Алив очиж онгойлгож өг
САМБУУ 54 ёоо ёоо оооо
НАНСАЛ Энэ орой болсон хойно хэн байдаг билээ Муу хүү минь юм болов уу
САМБУУ 54 Нансал аа хө хэн ч алга байна шүү дээ хө
ДАЛДААС ЭРЭГТЭЙ ДУУ Самбуу хүүе самбуу хаалгаа
НАНСАЛ Хүү минь алаг үр минь Баярмагнай минь Одоохон хүү миьн
САмбуу 24 Агиймааг гараас хөтлөн орж ирлээ
САМБУУ 24 За Сайн байцгаана уу Нансалг сэжиглэнгүй харснаа та ... чи... юун хүн бэ
НАНСАЛ Чи харин юун хүн бэ
САМБУУ 24 Энэ Самбуугийнх мөн биз дээ
НАНСАЛ Мөн
САМБУУ 24 Тэгвэл та энэ харанхуй шөнө болсон хойно энд юу хийж яваа юм бэ

НАНСАЛ Харин та юу хийж яваа хүн болж байна Ёамбуу ххөе Самбуу
САМБУУ 54 Юу вэ Яагаад муухай орилоод унав аа Самбуу 24 Агиймаа 2 г харан зогтусан хөшөө мэт хөдөлгөөнгүй зогёлоо
САМБУУ 24 Агиймаад хандан Самбуу 54 г заан Пөөх чи намайг хараа Гэдэс гүзээ суугаад полдойсон хөөрхөн өвөө болсон байгйй биз хөхөрнө
АГИЙМАА Самбу у 24 д хандан аяархан Би хаана байнаа
САМБУУ 24 Энэ бүдүүи аьгай биш биз дээ
АГИЙМАА Үгүй энэ чинь Нансал байна Би таниж байна
САМБУУ 24 Агиймаа хандан Юу ч гэсэн эхлээд учрыг нь олоодхъё Мэхд усаа мэдэлцэж өөрсдийгөө танилцуулъя чангаар Самбуу 54 Нансал -д хандан Сайн байцгаана уу гэлээ
САМБУУ 54 Сайн сайн явж Ирцгээв үү
НАНСАЛ " Ирцгээв үү гэнэ үү" Хаанаас Энэ хэн бэ Чиний нуувар хүүхэд үү Муу шаар
САМБУУ 24 Хүүе хүүе авгай та тогтож айлд Агиймаа хандан Бас дээрэлхүү байх нь
НАНСАЛ Самбуу 54 тйиш САмбуу


Top
   
PostPosted: Jan.25.06 11:56 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
АГИЙМАА Самбуу 24 д хандан Боль боль зүгээр танилцуулаач
САМБУУ 24 Самбуу чи .. юу ... та ... та ... намайг таниж байна уу
САМБУУ 54 Тийм гэнэт сэхээ авч Үгүй Үгүй
САМБУУ 24 Арай ч дээ Тэгвэл энэ хүнийг таниж байна уу агйимааг заана
САМБУУ 54 Юу билээ
САМБУУ 24 Түй арга тачин уурлана
АГИЙМАА Чи юундаа адгаа вэ Намайг эндд бхгүй болохоор санаа нь зовоод мэдэн будилж байхгү юу Чи ерөөсөө үе үе мэдэн будилдаг шүү дээ
САМБУУ 24 Энэ бүсгүй ядаж Агиймаатай адилхан биш байна гэж и үү Агиймааг арай мартсан баймааргүй дээ
НАНСАЛ АГиймаа ааа
САМБУУ 24 Тийм Агйимаа Энэ хүний Самбуу 54 г заан хамгийн хайрлаж явдаг шүтээн бурхан тэнгэр нь Агйимаа Агиймаа Харин чи энд юу хийж яьаа юм бэ
НАНСАЛ Самбуу Самбуу 54 шийн араар орлоо
САМБУУ 24 Та яагаад өөрийгөө танихгүй байдаг билээ Танихгүй царай гаргаад байна уу Би Самбуу байна 24 настай Өөрийн чинт өнгөрсөн үе 30 жилийн өмнөх залуу нас чинь байна
САМБУУ 54 Харин тимй
САМБУУ 24 Харин тимй гэнэ шүү энэ Агиймаа
НАНСАЛ Тэгээд энэ чиний залуу нас хэрэг үү Тимй байхаа би ч бас тийм вм уу гэж бодсон шүү
САМБУУ 24 Агиймаа хаана байна Энд яагаад байхгүй оронд нт энэ бүдүүн авгай загнаж зандраад сууж байгаа хэрэг вэ
НАНСАЛ Самбуу
САМБУУ 54 Алив та 2 суугаач
САМБУУ 24 Агиймаа хаана байна
САМБУУ 54 Та 2 хэдийнээс трээ вэ
САМБУУ 24 чангаар Агиймаа хаана байна
АГИЙМАА Самбуу аяар
САМБУУ 24 алиьв чи хэлээд өгөөч Агиймааг минь яаж орхив
САМБУУ 54 аяар хүү минь аяар Би залуудаа имй л үсчиж цовхчсон сагсуу амьтан байсан юм байх даа
АГИЙМАА Самбуу аяар суу тайвшир сая бид 2 юу гэж тохирлоо
САМБУУ 24 Юу гэж тохирсон гэж
АГИЙМАА Мартчихлаа гэж үү
САМБУУ 24 Ирье л гэж ирээ биз дээ
АГИЙМАА Гадаа хаалган дээр би чамд хэлсэн үгийг санахгүй байна уу
САМБУУ 24 Юу билээ Самбуу 54 д хандан Та санаж байна уу
САМБУУ 54 Би юу
САМБУУ 24 Юунд нь гайхаав Та бид 2 чинь 1 хүн
САМБУУ 54 Чамд3 минутын өмнө тохиолдсон гэтэл чи мартсанбайна 30 жилийн дараа би яаж санадаг юм бэ
САМБУУ 24 За тэр яахав ээ
САМБУУ 54 Тийм тэр яахав За та 2 минь суугаач дээ модон өмдтэй юм шиг зогсоод л байх юм Ярьл даа яг хэдийнээс ирэв Би нэг л сайн санахгүй байна
АГИЙМАА Дөнгөж хэдэн цагийн өмнө намайг энэ жинсэн өмд .... энэ цамцтай байхыг минь хараад " ямар сайхан зохио вэ чамайг и энэ байгаагаар чинь .... чиний энэ л төрхийг чинь би насан туршдаа мартангүй " гээд байгааагш бил үү
Самбуу 24 Самбуу 54 г ээлжлэн харна


Top
   
PostPosted: Jan.26.06 12:10 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
[align=right]САМБУУ 54 Ээ хүү минь хөгширсөн байна шүү дээ
би гэдэг хүн чинь. ЦАг гэдэг юуг ч юу болгож хувиргах увьдастай эд юм аа
АГИЙМАА Та үнэхэээр мартсан байна гэж үү
САМБУУ54 Тархинд 1 л буухгүй байх шив
АГИЙМАА Ямар гомдмоор юм бэ
САМБУУ 24 Агйимаа
АГИЙМАА босож ирэн Тэгэхээр ингэе Бид 2 30 жилийн өмнөх рүүгээ буцаж очоод ирье Та ссуж үзээд урьдын явдлаа сана
САМБУУ 54 Хаана сууж үзэх юм бэ
АГИЙМАА Тэнд үзэгчдийн суудал руу заана
НАНСАЛ Тэг тэг Бид 2 ийшээ очиж суугаад харий
САМБУУ 54 Энд хүи пиг байна шүү дээ Сул сууддал алгаа
НАНСАЛ За яахав дээ зогёоод харса ч яадаг юм б э
САМБУУ 54 Яршиг хөл өмдөж байна Нансалл хандан Чи яасан хүний мууд дуртай амьтан бэ
НАНСАЛ Явъя аа Юунд нь ичиж цааргалаад байгаа юм бэ Эсвэл чиний залуу хас бузар булайгаар дүүнэр байсан юм уу
САМБУУ 24 Авгай та аядаж үзээрэй
САМБУУ 54 Хөөе хөөе та2 яах гэж байна
АГИЙМАА Зүгээр сууж бай
САМБУУ 54 хэрэггүй хэрэггүй Би бүр сайн саналаа Тэр орой чи наад жинсэн өмдөө анх өмссөн
НАНСАЛ Алив суу Самбуу 54 чирж суулгана Нансал болж буй үйл явдлыг сонирхон үзэж харин Самбуу 54 санаа их л зовон ямар зүйлээс айсан байртай үе үе өндөлзөнө


Top
   
PostPosted: Jan.26.06 12:39 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
САМБУУ 24 Агиймааг мөрөөр эусжуи Саяны автобуснаас ам мөлтөс хоцров оо бид 2
АГИЙМАА Муу ээж минь санаа зовоозд сүйд болж байгаа даа
САМБУУ 24 Надтай явж байгааг мэдэж бгаа хойно гайгүй биз дээ
АГИЙМАА Нээрээ ч тийи юм уу . Харин бид 2 яах вэ Хотын байрны түлхүүр байхгүй зуслан мааиь хүи хүрэхийн аргагүй хол . Зам дагаад явган алхчихвал замын машин тааралдах болов уу
САМБУУ 54 үзэгчдийн дундаас чангаар Дайралдалгүй яах юм бэ
САМБУУ 24 Энэ орой болсон хойно хэн л явж байв гэж тэгээд ч чи минь ядарчихна
АГИЙМАА Тэгээд одоо яах вэ Энд суусаах байгаад өглөө болгох уу
САМБУУ 54 суулдлаасаа босон Таксигаар явж болно шүү дээ ямар мөнгө байхгүй гэх биш
НАНСАЛ Самбуу 54 г татаж суулгаад Юу гээд орилоод байнаа Хүи юм үзүүлэхгүй
САМБУУ 24 Харин ээ
АГИЙМАА Юмыг урьдчилан мэддэг болоосой
САМБУУ 24 Тэгвэл яах гэж
АГИЙМАА Яах юу байхав дээ Үгүй дээ л чи бид 2 орох оронгүй ингээд шөнийн буг болоод сууж байхгүй шүү дээ
САМБУУ 24 Юмыг урьдчилан мэдэж болно Сайн бодож төлөвлөх юм бол ирээдүйн юм алган дээр тависан юм шиг ил тод харагдана
АГИЙМАА Орой 9 цагийн киноны билет авчихсан чинь сайн төлөвлөсөн хэрэг байхнээ
САМБУУ 24 Үгүй бээ Агиймаа минь Би бүр алс ирээдүйн юмыг ярьж байна
Хаанахын ч гэлээ дээ нэг эрдэмтэн дөнгөж 12 настай байхдаа л амьдралдаа хэзэз хэзээ юу юу бүтээх ямар юм нээж олох нйигмийн дунд ямар байр суурь эзлэхээ төлөвлөсөн байсан гэж байгаа .Ингэхлээр хүи ухаантай хандах юм бол юмыг урьдчилан мэдэж болдог байгаа биз дээ тэр эрдэмтэн ямар шагнал хэдэн онд авахыгаа хүртэл төлөвлөсөн байсаг гэж байгаа шүү дээ
АГИЙМАА Чи тийм төлөвлөсөн төлөвлөгөө гаргасан уу
САМБУУ 24 гаргасан
АГИЙМАА Юу юу төлөвлөв
САМБУУ 24 Юун түрүүн чамтайгаа гэрлэнэ гэж
АГИЙМАА Өөр
САМБУУ 24 Чамайгаа үүрд хайрлана Насан туршдаа хайрлана .Бүхйи л зовлон жаргалаа зөвхөн чамтайгаа хуваана.
АГИЙМАА Өөр
САМБУУ 24 Өөр үү Өөр зөндөө юм бий
АГИЙМАА Хагас хунасаа нь яриа ч дээ
САМБУУ 24 Би 1 дэвтэр дээр нэг хоёр гэж байгаад жагсаагаад биччихсэн гэрт байгаа
АГИЙМАА Надад үзүүлэхгүй яасан юм бэ
С 24 Чамд бүүр сүүлд үзүүлнээ
АГИЙМАА Бүр сүүлд гэдэг чинь хэзээ
С24 Жишээ нь 30 жилийн дараа
АГИЙМАА Юун ч хожуу юм билээ дээ Бид 2 50 гарчихсан байх нт байна шүү дээ
С 24 Гэвч хайр сэтгэл маань залуугаараа байх болно
АГИЙМАА Чиний төлөвлөгөөнд тэгж тусгасан байна уу
С 24 З а боль доо 30 жилийн дараа чи бид 2 ямархуу байна гэж чи бодож байна
АГИЙМАА Ямар байх гэж


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.26.06 11:12 pm 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Jun.29.05 2:01 pm
Posts: 220
Location: ~Хvй Мандал дэвжээ~
Бичээд байгаарай. Амжилт хүсье :hi:

_________________
사랑


Top
   
PostPosted: Jan.27.06 8:17 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
С 24 Агиймаа Чи аан гээд уун гэж бай .Нийслэл хотын төвд минь шинэхэн баригдсан 50 дйвхар сүрлэг харш байх юм Энэ нь дэлхийд хамгийн орчин үеийн хамгийн үнэтэй хамгийн сахйхан уран барилгын 1 гээд .Орон сууц албан газар үзвэр үйлчилгээ бүгдийг багтаасан цогцолбор харш юм л даа ... Ерөөсөө 50 даьхар биш 150 давхар Ордны гол хаалганы хажууд цагаан гантиг дээр сийлэн бичсэн нь " манай эриний гайхамшигт дурсгал сүлд болсон энэ барилгыг манай эрин зууны гайхамшигт уран барилгач Равданшийн Самбуу бүтээжээ"...
АГИЙМАА Чи чинь уран барилгач биш барилгын инженер шүү дээ
С 24 Тэр ямар хамаатай юм бэ За чи цааш нь сонс Үүдний жижиүүр дээр хүмүүс овоорсон байна. Бүгд л йтйндйй Самбуу гуай гэртээ бий юу Самбуу даргатай уулзах гэсэн юм Самбуу таань хэзээ ирэх вэ гэцгээнэ. Үүдний жижүүр Самбуу гуай өнөөдөр хэнтэй ч уулзахгүй.Та нар тэр хүнийг ядрааж орхилоо . Элдэв юм гуйцгаагаад л сурвалжлага ярилцлага авна ч гэх шиг " гэтэл гадаа сунагар урт хар тэрэг чимээгүйхэн тоормозлолход жолооч нь буун бушуухан хаалгыг ннэж өгнө.Харахад 30 л гарч яваа болов уу гэмээр даруухан цэвэрхэн хувцалсан эр дотроос нь инээмсэглэн гарч ирээд ертөцийн чимэг болсон бүсгүйг залан раггаж гол хаалга тийш сугадан алхлаа.
АГИЙМАА Тэр даруухан эугууб бас зүгээр ч үгүй инээмсэглээд байгаа эр нь чи юу
С 24 Тийм 54 тэй мш
АГИЙМАА Хүүхэн нь
С 24 Бүсгүйг нь Агйимаа гэдэг 50 гарсан гэх бүү хэл 30 хүрсэн гэхэд хүн үнэмшимгүй оворгүй үзэсгэлэн төгөлдөр бүсгүй
АГИЙМАА Боль доо
С 24 Мань 2 г ороод ирэнгүүт танхимд шавсан олон бүчин авлаа
АГИЙМАА ЯАх гэж байгаа юм бэ
С 24 Эд нар бол байнга үүдэнд отож суудаг сурвалжлагч нар юм хум асууж асуудал шийдвэрлүүлэх гэсэн иргэд зарим нь чамайг ганц удаа ч гэсэн нүдээрээ харах гэсэн улс ....
АГИЙМАА инээн 30 жилийн дараа чи хүн биш амилсан бурхан болох юм байна л даа
С 24 Худлаа худлаа Тоголосон юм аа
АГИЙМАА Ёо ёо чи бүр элэг аваад хаячихлаа ... Яг үнэнсээ бол ямар байх вэ
С 24 Яг үнэнээсээ юу ... Хөөш Агиймаа надад 1 санаа байна 2 уулаа өнгийж харах уу
АГЙИМАА Юу руу
С 24 Үгүй бүр дотор нь орж үзий
АГИЙМАА Чи юу яриад байнаа
С 24 30 жилйин дараах Самбуугийнд очъё
АГИЙМАА Одоо юу
С24 Одоо
АГИЙМАА Чи айхгүй байна уу
С 24 Юунаас айдаг юм бэ Харин чи айгаад байгаа юм уу
АГИЙМАА Чамийа бол айхгүй л дээ Гэхдээ Одоо юу
С 24 Одоо шууд очъё Зуны шөнө богино ч хүлээсэн хүнд удаан .Энэ шөийг ингэж л өнгөрөөе.Алив явъя... Яаж өглөө болтол энд зүгээр суугаад байх вэ өээ
АГИЙМАА эвгүй байнаа
С 24 Юун эвгүй байгаа юм бэ Тэнд чи бид 2 л байгаа шүү дээ
Өөрөө өөрөөсөө эвгүйцэх хэрэг үү
АГИЙМАА хэрэв би ....
С 24 Юу гэж
АГЙИМАА Самбуу хэрэв бодсоноос өөр байдал чи бид 2 г угтвал элдэв шуугийн тарихгүй шүү. Чи их түргэн зантай шүү дээ
Ё 24 Өөр ямар байдал угтана гэж Чи бид 2 оос гадна үр хүүхэд их л бодож найз нөхөд минь байцгаана биз
АГИЙМАА Гэвч юмыг яаж мэдэх мэ Хэрэвээ ямар 1 өөр байдал угтвал......
С 24 Мэдлээ Явъя
Самбуу 24 ийн дуу Самбуу хаалгаа
НАНСАЛ үзэгчид дундаас Аан ийм учиртай юм бий Алив очиж хаалгаа тайл
С 54 ийм орой болсон хойно уу
НАНСАЛ Чи юу донгосоод байнаа Цаад 2 чинь орох газаргүй байна . 2 рт чи өөрөө өөрийгөө гэртээ оруулахгүй байх нь уу
С 54 хэрэг байна уу даа Нансааал
НАНСАЛ Чи энэ олон түмнээс ичээж
С 54 харин чи өөрөө
НАНСАЛ Наадад ичээд байх юм алга .Харин ч бүр сонин байна
С 24 шийн дуу улам чангарч Самбуу хаалгаа
НАНСАЛ Чи 1 юм нуугаал байна даа .Гэхдээ бүр өөрөөсөө шүү
С 54 Хүний мууд луртай хар золиг
НАНСАЛ Чи ний өнгөрсөн үе муугаар дүүрсэн юм уу
С 54 За үгүй дээ Хүн наана чинь ядраад байна шүү дээ.Унтаж амрахаа бодий гэжл байгаагаас ямаро .....
С 24 Яачихваа хаалгаа тайлаач


Top
   
PostPosted: Jan.27.06 9:36 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
CАМБУУ-24: Мэдлээ. Явъя.

Агиймааг хєтлєн сандлын цаагyyр ороод yлиасны мєчрийг гараараа зайлyyлан тvлхвэл цав цагаан єнгєтэй хаалга тодрон vзэгдлээ. Cамбyy 24 нэгэнтээ гvн амьсгаа аваад хаалгыг тогшив. Энэ veд тааз эргэн, тvрvvн гарсан Cамбyy 54-ийн гэрийн байдлаар солигдоно.

CАМБУУ-24-ИЙH ДУУ: Cамбyy, хаалгаа! (тогшино)
HАHCАЛ: (vзэгчид дyндаас босон) Аа мєн, ийм yчиртай юм бий. (Cамбyy 54-д хандан) Алив очиж хаалгаа тайлж єг.
CАМБУУ-54: Ийм орой болсон хойно yy!
НAНCAЛ: Чи юy донгосож байна аа! Цаад хоёр чинь орох газаргvй байна. Xоёрдyгаарт чи єєрєє єєрєєгийгєє гэртээ орyyлахгvй байх нь yy?
CАМБУУ-54: Xэрэг байна yy даа, Hансаал?.
HАHCАЛ: (yyрсан) Чи энэ олон тvмнээс ичээч!
CАМБУУ-54: Xарин чи єєрєє!
HАHCАЛ: Hадад ичээд байх юм алга. Xарин ч бvр сонин байна.
CАМБУУ-24 –ИЙH ДУУ: (yлам чанга тогшин) Cамбyy, хаалгаа!.
HАHCАЛ: (тайз тийш алхана) Чи нэг л юм нyyгаад байна. Гэхдээ бvр єєрєє єєрєєсєє шvv.
CАМБУУ-54: (араас нь дyртай дyргvй алхана) Xvний мyyд дyртай хар золиг!
HАHCАЛ: (зогсон эргэж харна) Чиний єнгєрсєн ve мyyгаар дvvрсэн юм yy?
CАМБУУ-54: (цочин) За vгvй дээ, vгvй. Xvн наана чинь ядраад байна шvv дээ. Унтаж амрахаа л бодъё гэж байгаагаас ямар…
CАМБУУ-24-ИЙH ДУУ: (хаалга балбан, орилно) Яачихав аа, наад хаалгаа тайлаач!
HАHCАЛ: (тайз тийж гvйнэ) Oдоохон, одоохон. (мєнєєх хаалга-нvдийг онгойлгох гэж оролдоно. Янз бvрээр татаж чангаагаад эс онгойв) Hаанаасаа тvлх! (Cамбyy-54-д хандан) Алив чи онгойлгооч! Xvve, амьд байна yy, чи?
CАМБУУ-24, АГИЙМАА HАPЫH ДУУ: Hэг , хоёрын, гyрваа! (Hижигнэсэн чимээ гарч, хаалга нyгасаараа онгойх биш дээрээ нyран yналаа Tайз чигээрээ яйжигнана. Hаана нь зогсожбайсан Hансал нyрж yнаж бyй хаалганд дарyyлалгvй зyгтаж амжсан боловч хєлєє цохиyлан сєхрєн ойчлоо)
CАМБУУ-24: (Агиймаагийн хамт хаалга тvлхсэн эрчиндээ vсрэн орж ирлээ) Юy болов оо? Алив, та яав? (Hансалыг татаж босгоно) Cамбyy хаачив? Tа хаалганд дарyyлчихав yy?
HАHCАЛ: Ёо-ёо-ёо! Ямар хамаагvй тvлхдэг юм бэ! (Явах гэснээ хазганаж, сyyгаад хєлєє баилна)
АГИЙМАА: Арай хyгарч барьчихаагvй байгаа даа. Cамбyy, хоёyлаа єргєж сандал дээр сyyлгая. (Cамбyy-24, Агиймаа хоёр Hансалыг сyгадан єргєж жавдан дээр сyyлгав. Hансал ёолно.)
CАМБУУ-24: Hєгєє хєгшин тєгцєг чинь хаачив аа? (vзэгч тийш хандан чангаар) Cамбyy!
CАМБУУ-54: (vзэгчид дyндаас) Юy болоов?
CАМБУУ-24: (Cамбyy-54-ийг олж vзээд yyрлан) Юy “юy болов?” гэж! Oгт мэдээгvй царай гаргаад байх чив! Чи eр нь юyнд нь гєлєлзєєд л бyлтганаад байгаа шаар вэ? (Tайзнаас vсрэн бyyж ирээд Cамбyy 54-ийг заамдан авлаа) Агиймаа хаачсан? Агиймааг минь чи яасан? Yнэнээ хэл!
CАМБУУ-54: Tавь, залyy минь! Юманд yчир, сyманд занги бий.
CАМБУУ-24: Битгий дvлгэнээд бай! Oдоохон хэлэхгvй бол…
CАМБУУ-54: Hас барсан.
CАМБУУ-24: Юy! (Cамбyy-54-ийн заамаас тавиад цочин yхрахдаа нэг vзэгчийн хєлд тээглэж бvдрэн yнав)
CАМБУУ-54: (мєнєєх vзэгч рvv хандан) Уyчлаарай. Энэ хvний сэтгэл нь нилээд хєдлєєд ийм юм боллоо. Tа yyчлаарай. (Дахин дахин тонголзон yyчлал эрээд, Cамбyy-24-ийг татаж босгов) Tийшээ очъё. (Tайз тийш заана) Энд олон хvний дyнд эвгvй. (Cамбyy -24-ийг сyгадаад, тайз тийш явна)
CАМБУУ-24: Юy хэлэв? Яагаад? Yнэн vv? Xэзээ?
АГИЙМАА: Би юy? Ямар аймаар юм бэ!
HАHCАЛ: (хазганан босож ирээд Агиймааг тэврэнэ) Xvv минь, хорвоо бєєрєнхий, хорвоо хатyy. Xийх гэсэн юмаа хийж л салдаг юм. Амьдрал чиний зvгээс харахад сайхан, зєєлєн, амттай. Xарин миний зvгээс эргээд харахад эрээвэр, хyраавар, хатyy, гашyyн байх юм билээ. Tайтгар, хvv минь, тайтгар. Биeэ барь. Hэгэнт болоод єнгєрсєн юм, одоо яая гэхэв. (Агиймааг аргадан диван дээр аваачиж сyyлгана)
CАМБУУ-24: (Tайз рyy єгсєх давyyрь шатан дээр сyyгаад нvvрээ дарна) Ямар аймшигтай, ямар ямар…даанч яав аа! (толгойгоо єндийлгєн Cамбyy-54-д хандаж) Аварч болсонгvй юy? Чи чадах бvгдээ бvгдийг хийсэн биз? Аврах арга чарга байсныг нь харалгvй, анзааралгvй єнгєрєєчихсєн юм биш биз?
CАМБУУ-54: Яаж ч болоогvй юм аа. Би чадах бvгдээ хийсэн.
CАМБУУ-24: Удаж байна yy?
CАМБУУ-54: За байз yy хєє, тэрнээс чинь хойш арван долоон жил єнгєрч байна.
CАМБУУ-24: Ээ чааваас, ээ чааваас!… Юyнаас болж хєєрхий минь… юy яагаав? Євчнєєр vv?
CАМБУУ-54: Yгvй.
CАМБУУ-24: Oсолд ороо юy?
CАМБУУ-54: Yгvй.
CАМБУУ-24: Tэгээд юyнаас болсон юм бэ?
CАМБУУ-54: Юyнаасаа?… Tийм, тийм, євчнєєр.
АГИЙМАА: Ямар євчин?
CАМБУУ-54: Юy л даа… нєгєє юy… ємєн vv.
CАМБУУ-24: Tа нар чинь одоо болтол ємєн vvг дарж чадаагvй байгаа юм yy?
CАМБУУ-54: Ёрын євчин шvv дээ.
АГИЙМАА: (босоод yртаар санаа алдав) За яая гэхэв. Hэгэнт єнгєрсєн цагийг бyцааж болдоггvйгээс хойш болсон юм болсоноороо єнгєрсєн. Дэндvv богино насалсан маань гомдолтой л юм, гээд хэнд гомдох вэ дээ. Cамбyy миний тєлєє чадах бvхнээ хийсэн гэхэд би огт эргэлзэхгvй байна. Oдоо єєр юм ярилцъя. Tа хоёр сyyгаад yдаж байна yy?
CАМБУУ-54: Xэн хоёр?
HАHCАЛ: (Cамбyy-54-рvv мyyхай харав) Tав зyргаан жил болсон шив дээ. Юy билээ… энэ жил … долоо дахь жил нь болж байгаа юм байна.
АГИЙМАА: Cамбyy!
CАМБУУ-24: Юy вэ?
АГИЙМАА: Би Cамбyy гyайг дyyдсан юм. Гэхдээ залyy Cамбyy чи ч бас сонс! (Hансал рyy хандан) Tа ч бас. Tа гyрав миний ємнє нэг их бyрyy юм хийсэн yлс шиг загнах юм. Гэтэл vнэндээ яагаа ч vгvй шvv дээ. Xорвоогийн жамтай юм болоод л єнгєрч. Tийм биз дээ, Cамбyy гyай?
CАМБУУ-54: Tийм.
АГИЙМАА: Cамбyy миний тєлєє бололцоотой бvхнээ хийсэн гэдэгт би єчvvхэн ч эргэлзэхгvй байна. Гэтэл намайг vнэмшихгvй байх гэж бодоод байх юм, та.
CАМБУУ-54: Би юy?
АГИЙМАА: Tа миний vхснийг нyyгаад байсан, бид хоёрыг дахиж орyyлахгvй байх гэж оролдсон, vзэгчид дyнд нyyгдаад гарч ирэхгvй байсан, асyyсан асyyлт ойлгоогvй шинж vзvvлээд байх юм, eр нь тэгээд л нэг айгаад л дvлэгнээд л… Эсвэл…
CАМБУУ-54: Боль доо, Агиймаа минь. Чи намайгаа ойлгооч. Чи надаас хагацан одсон тэр ve миний амьдралын хамгийн гашyyн, хар, аймшигт мєч болон vлдсэн юм. Юyн тvрvvн энэ залyyгийн асyyсан “Чи чадах бvхнээ хийсэн vv?”, “Аврах ямар нэг бололцоо байсныг нь анзааралгvй єнгєрєєсєн юм биш байгаа” гэсэн асyyлт намайг арван долоон жилийн тyрш зовоож байна. Би тэр veэс хойш амьд хvн биш, амьтай сvг л явдаг болсон. (Hансал ямар нэг зvйл хэлэх гэж амаа ангайн єндийснєє Cамбyy- 54 мyyхай харахад нь болиод сyyв) Tа нар намайг ойлгооч! Би ямар аймшигтай хvнд дyрсамжийг цээжиндээ тээж явдаг вэ! Гэтэл намайг сэжиглээд, хардаад, заамдаж аваад…
CАМБУУ-24: Уyчлаарай.
АГИЙМАА: Уyчлаарай.
CАМБУУ-54: Би энэ гэнэтийн явдалд балмагдаж байна шvv дээ.
АГИЙМАА : Xэн хэн нь л балмагдаж шvv дээ.
HАHCАЛ: Чyхам аа, чyхам.
АГИЙМАА: (шийдмэг) За одоо єєр юм ярилцъя. Cамбyy энэ гyчин жилд юy юy хийв?
CАМБУУ-24: Xарин тийм.
АГИЙМАА: Xvvхэдтэй юy?
HАHCАЛ: Манай Баярмагнай энэ жил гyчин нэгтэй.
CАМБУУ-24: Агиймаа бид хоёр хvvхэд гаргасан yy?
CАМБУУ-54: Xоёр хvvхэд гараад бvтээгvй.
АГИЙМАА: Ямар азгvй юм бэ!… За энэ талаар яриад яахав. Бvтэмжгvй болсон болгоныг орхиё.
HАHCАЛ: Чи надад яриагvй шvv дээ.
CАМБУУ-24: Амьдрал гэдэг чинь ямар хатyy юм бэ!
CАМБУУ-54: Яг vнэн. Tиймдээ ч…
АГИЙМАА: Больцгоо! Энэ сэдвийг орхиё. Oдоо хаана ямар ажил хийж байна?
CАМБУУ-54: Барилгын зyргийн инститyтад захирал.
CАМБУУ-24: Hээрэн vv?
HАHCАЛ: Hээрэн, нээрэн.
CАМБУУ-24: Xамгаалсан yy?
CАМБУУ-54: Доктор хамгаалаад хоёр жил болж байна.
АГИЙМАА: Энэ чинь л баяртай мэдээ байна даа.
HАHCАЛ: Hаадах чинь бvр сайд хvртэл хийж явсан толгой.
CАМБУУ-24: Tийм vv?
CАМБУУ-54: За тэр яахав дээ! Hэг хэсэг орлогч сайд байлаа.
CАМБУУ-24: Пєєх!
АГИЙМАА: Чиний тvрvvний яриад байсан чинь зарим талаар биeлэлээ олжээ.
CАМБУУ-54: Миний тyхай єєр юy мэдмээр байна?
АГИЙМАА: Амьдрал ямархyy байна даа?
CАМБУУ-54: Ямар гэх вэ дээ. Чи минь байхгvйгээс хойш тийм ч дvvрэн биш.
HАHCАЛ: Cамбyy!
CАМБУУ-54: Алийн болгон ганцаар явах вэ дээ. Бид хоёр биe биeнийхээ дyтyyг нєхєх гэж хэдэн жилийн ємнєєс толгой холбосон юм.
HАHCАЛ: Чи нєгєє хаяад явсан…
CАМБУУ-54: Амьдрал маань яг хvссэнээр болоогvй ч гэсэн…
CАМБУУ-24: …под хийж л байна гэж vv?
АГИЙМАА: Cамбyy! (энэ veст цагийн дyy хоёронтоо жингэнэлээ)
CАМБУУ-54: Шєнийн хоёр цаг! Унтацгаах yy? Tа хоёр асар их ядарцгааж байгаа шvv дээ.
HАHCАЛ: Жаал яръя л даа.
CАМБУУ-54: Энэ хоёр yчиргvй ядарч байгаа. Чи яаж мэдэх вэ дээ.
CАМБУУ-24: Hээрэн yнтацгаах yy?
АГИЙМАА: Tэр нь дээр гэж чи vзэж байна yy?
CАМБУУ-24: Чи yнтмааргvй байна yy?
АГИЙМАА: Xєгшин, залyy хоёхр Cамбyy хоюyлаа yнтах нь дээр гэж vзэж байгаа бол…
CАМБУУ-54: Яалаа гэж дээ.
CАМБУУ-24: Cyyвал сyyя л даа.
HАHCАЛ: Xарин тийм.
АГИЙМАА: Унтъяа, yнтъя. Yнэндээ ч ядарч байна.
CАМБУУ-54: Tа хоёр миний орон дээр євєртєє ороод л yнтчих! (Дєрвvvл тайзны барyyн тал рyy яван далд орлоо. Cамбyy-54 эргэж гарч ирээд yлаан диваны доогyyр гараа хийн yнтраалга бололтой нэг зvйлийг чад хийлгэн дарахад тайзны гэрэл yнтарлаа)


НАНСАЛ Одоохон одоохон Наанаасаа түх Алив Самбуу чи онгойлгооч Хүүе амид байна уу
САМБУУ АГИЙМАА НАРЫН ДУУ Нэг хоёрын гурваа түлхэн орж ирнэ
С 24 Юу болов оо САмбуу хаачив Та хаалганд даруулчихав уу
НАНСАЛ Ёо ёо ёо Ямар хамаагшй түлхдэг юм бэ
АГИЙМАА Арай хугарч бариагүй биз Самбуу өргөөд сандал дээр суулгая
С 24 Нөгөө хөгшүин төгцөг хаачив Самбуу
С 54 Юу болов оо
С 24 Юу юу болов гэж Огт мэдээгүй царай гаргаад байх чив Чи ер нь вундаа гөлөлзөөд л бултганаад байгаа хар шаар вэ Агйимаа хаачсан бэ Агиймааг чи яасан Үнэнээ хэл
С 54 Тавил даа залуу минь юманд учир суманд занги бий
С 24 Битгий дүлэгнээд бай Одоохон хэоэхгүй бол .....
С 54 Нас барсан
С 24 Юу .................. Юу хэлэв ээ Яагаад Үнэн үү хэзээ
АГИЙМАА Би юу ямар аймаар юм өэ
НАНСАЛ босч ирэн Агйимааг тэврэн Хүү минь хорвоо хатуу хорвоо бөөрөнхий .Хийх юм аа хийж л салдаг юм .Амьдрал чиний зүгээс харахад сайхан зөөлөн амттай.Харин миний зүгээс эргээл харахад эрээвэр хураавар хатуу гашуун байх юм билээ ....Тайтгар дбб хүү минь тайтгар биеэ барь нэгэнт болоод
өнгөрсөн юс одоо яая гэхэв
С 24 Ямар аймшигтай ямар .... ямар даанч яав даа... Амарч болсонгүй юу Чи чадах бүхнээ хийсэн биз Аврах арга чарга байсаныг нь хараагүй анзаарагүй өнгөрөөсөн юм биш биз
С 54 Яаж ч болоогүй юмаа Би чадах б үхнээ л хийсэн
С 24 Удаж байна уу
С 54 за байз уу хө тэрнээс чинь хойш 17 жил өнгөрч байна
С 24 ээ чааваас ээ чааваас Юунаас болж хөөрхий минь ............. Юу яагаав өвчнөөр үү
С 54 Үгүй
С 24 Осолд ороо юу
С 54 Үгүй
С 24 Тэгээд юунаас болоо вэ
С 54 Юуунаасаа ... Тийм тийм өвчнөөр
АГИЙМАА Ямар өвчнөөр
С 54 Юу л даа ... нөгөө юу .... өмөн үү
С 24 Юу та нар одоо болтол өмөн үүг дарж чадаагүй байгаа юм уу
С 54 Ёрын өвчин шүү дээ
АГИЙМАА Санаа алдаад За яая гэхэв Нэгэнт болоод өнгрөсөн цагийг буцааж болохгүйгээс хойш болсон юм болсоноороо өнгөрсөн.Дэндүү богино насалсан маань л гомдолтой л юм гээл хэн дээ гомдох вэ дээ. Самбуу миний төлөө чадах бүхнээ хийсэн гэхэд би огт эргэлзэхгүй байна .Одоо өөр юм яръя .Та 2 суугаад удаж байна уу
С 54 Хэн 2
АГЙИМАА Самбуу
С 24 Юу вэ
АГИЙМАА Самбуу гуйаг дуудсан юм аа Гэхдээ залуу Самбуу чи ч бас сонсоо
Нансал та ч бас .Та 3 миний өмнө нэг их буруу юм хийсэн улс шиг загнах юм .Гэтэл үнэндээ яагаа ч үгүй шүү дээ.Хорвоогийн жамтай юм болоод л өнгрөч .Тийм биз дээ Самбуу гуай
С 54 Тийм
АГИЙМАА Самбуу миний төлөө бололцоотой бүхнээ хийсэн гэдэгт би өчүүхэн ч эргэлзэхгүй байна.Гэтэл намайг үнэмшихгүй байх гэж бодоод байх юм та
С 54 Би юу
АГИЙМАА Та миний үхсэнийг нуугаад байсан бид 2 г дахиж оруулахгүй гэж ородсон асуусан асуулт ойлгоогүй шинж үзүүлээд байх юм ер тэгээд л айгаад эсвэл дүлэгнээд л ..... Эсвэл
С 54 Агиймаа минь больдоо Чи намайгаа ойлгооч .Чи надаас хагацан одсон тэр үе миний амьдарлын хамгийн гашуун хар аймшигт мөч болон үлдсэн Юун түрүүнд энэ залуугийн асуусан - Чи чадах бүхнээ хийсэн үү" " Аврах боломж байсныг анзаараагүй өнгөрсөөсөн юм биш байгаа гэсэн асуулт намайг 17 жилийн турш зовоож байна.Би тэр үеэс хойш амьд амьтан биш амьтай сүг л явдаг болсон ..... Нансал 1 юм хэлэх гээж ам ангайн өндийснөө Самбуу 54 г муухай харахад болиод суув.Би ямар аймшигтай хүнд дурсамжийг цээжиндээ тээж явдаг вэ . Гэтэл намйаг сэжиглээд хардаад л заамдаж аваад л
С24 Уучлаарай
АГИЙМАА УУчлаарай
С 54 Би энэ гэнэтийн явдалд балмагдаж байна шүү дээ
АГИЙМАА Хэн хэн ь л балмагдаж байна шүү дээ
НАНСАЛ Чухам аа чухам
АГИЙМАА шийдмэг ээр За өөр юм ярилцъя Самбуу энэ 30 жилд юу юу хийв.
С 24 Харин тийм
АГЙИМАА Хүүхэдтэй юу
НАНСАЛ Манай Баярмагнай энэ жил 31 тэй
С 24 Агиймаа бид 2 хүүхэд гаргасан уу
С 54 2 хүүхэд гараад бүтээгүй
АГИЙМАА Ямар азгүй юм бэ ... За энэ талаар ярихаа болъё .Бүтэмжгүй болсон болгоныг орхиё
НАНСАЛ Чи надад яриагүй шүү дээ
С 24 Амьдрал ямар хатуу юм бэ
С 54 Яг үнэн Тий дээ ч ....
АГИЙМАА Больцгоо энэ сэдвийг орхиё Одоо хаана ямар ажил хийж байна.
С 54 Барилгын зургийн институтэд захирал
С 24 Нээрэн үү
С 54 Нээрэн нээрэн
С 24 Хамгаалсан уу
С 54 Доктор хамгаалаад 2 жил болж байна
АГИЙМАА Энэ чинь харин баяртай мэдээ байна
НАНСАЛ Наадах чинь бүр сайд хүртэл хийж явсан толгой
С 24 Тийм үү
С 54 За тэр ч яахав нэг хэсэг орлогч сайд байлаа
С 24 Пөөх
АГЙМАА Чиний түрүүний яриад байсан чинь зйрим талаар биелэлээ олжээ
С 54 Миний тухай өөр юу мэдмээр байна
АГИЙМАА амьпрал ямархуу байна даа
С 54 Ямар гэхэв дээ Чи минь л байхгүйгээс хойш тийм ч дүүнэр биш ээ
НАНСАЛ САмбууууу
С 54 Алийн болгон ганаарааявахвэ дээ . Бид 2 бие биенийхээ дутууг нөхөх гэж хэдэн жилийн өмнө толгой холбосон юм
НАНСАЛ чи нөгөө хаяд явсан .....
С 54 Амьдрал маань хүссэнээр болоогүй ч гэсэн .....
С 24 .... под хийж л байна гэж үү
АГИЙМАА Самбуу
С 54 Шөнийн 2 цаг Унтацгаах уу Та 2 асар их ядарцгааж байгаа шүү дээ
НАНСАЛ Жаал яръя л даа
С 54 Энэ 2 учиргүй ядарч байгаа . Чи яаж мэдэх вэ дээ
С 24 Нээрэн унтацгаах уу
АГИЙМАА Тэр нь дээр гээж үзэж байна уу
С 24 Чи унтмааргүй байна уу
АГИЙМАА хөгшин залуу 2 САмбуу унтах нь дээр гэж үзэж байгаа бол ............
С 54 Яалаа гэж бээ
С 24 Суувал сууя л даа
НАНСАЛ Харин Тийм
АГИЙМАА Унтъя Үнэндээ ч ядарч байна
С 54 Та 2 миний орон дээр өвөртөө ороод л унтчих


Top
   
PostPosted: Jan.30.06 7:21 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
ХОЁРДУГААР ҮЗЭГДЭЛ
Хаалга чахран онгойж 1 хүний бараан дүрс сэм мярайн гэтсээр диваны орчимд ирээд ямар 1 юм хайн эрэлхийлнэ. Эцэст нь шүдэнз асаан диван дооггур тонгойж мөнөөх зүйлээ эрлээ.Унтраалга тор хийх чимээ ггарч Самбуу 24 зогож байна.Төдөлгүй том нотын шүүгээ хүч гарган түрсээр гарч ирнэ.Тэр номн шүүгээ дотроо пиг чихсэн хавтаст хэрэг сонин цаас дэвтэртэй байна. Самбуу 24 номын шүүгээг онгиж байтал Саибуу 54 орж ирлээ.
С 54 Зогс гараа өргө
С 24 цочсондоо гартаа байсан цаасаа алдав Хөөе ямар их цочив оо
С 54 Чи юугаа онгичоод байгаа юм бэ
С 24 30 жилийн архив
С 54 Чи түрүүн миний ярисанд үнэмүихгүй байна уу
С 24 Үнэмшиж байнаа
С 54 Тэгээд
С 24 1 рт чи олигтой юм яриагүй 2 рт ярисан ганц хоёр юмыг чинь Агиймаагаас санаа зовсондоо сонссонгүй ойлгосон ч үгүй
С 54 За тэгвэл чи одоо дуртай зүйлээ нэрэлхэлгүй асуу Тэртэй тэргүй чи ийм их бичиг баримт уншиж барахгүй шүү дээ
С 24 Юун түрүүн амьдралын зорилт жагсаан бичсэн хатуу шар хавтастай
зузаан дэвтэрийг минь гаргаад ир .Би тэндээс харж байгаад юм асууя
С54 Хавтсан дээрээ буга согоо янгирын зурагтайг хэлж байна уу
С 24 Чухам тийм Харин янгир биш янзага
С 54 20 иод жилийн өмнө шатаасан
С 24 Юу Яаж байгаа юм бэ
С 54 Амьдралд янз бүрийн юм тохиолдох юм байна шүү дээ
С 24 Тэр дэвтэрийн 2 дахь хуудсанд Энэ дэвтэрийг яиар ч тохиолдолд үрэгдүүлэхгүй үүрд хадгалж явна гэсэн тангараг байгаа шүү дээ
С 54 Ямар ч байсан киномеханикч болно Тэгээд хүүхдүүдийг кинонд үнэгүй
оруулж байна гэж чи 10 настайдаа тангараглаж байнсан шүү дээ
Гэтэл чи одоо барилгын инженер болчихсон байдаг.
С 24 тэр ямар хамаатай юм бэ тэр чинь романтик сэтгэлд автсан нялх хүүхэд
С 54 Чи одоо ч гэсэн романтик сэтгэлд автагдсан нялх хүүхэд
С 24 Больж үз Би одоо насанд хшрсэн бүрэн дээд боловсролтой шударга шударга бусыг бүрэн ялгадаг болсон чухам ямар замаар явахаа тогтсон амьдралын зорилготой бас тэгээд....
С 54Мэднэ мэднэ Тэр яахав Чамд одоо л тэгж санагадаж байгаа 54 хүрээд битгий хэл 34 хүрээд л чамайг харахад чухам ямах гэнэн нялх жулдарай байгаа вэ гэж бодогдож байна билээ.
С 24 Тэгэхээр шударгаар амьдарна гэж амьдралын зорилго тависан нь романтик сэтгэлд автсан тэнэг жулдрай зорилгоосоо няцсан шударга бус зам руу орсон нь ухаантай болж таарч байна уу
С 54 Намайг шударга бус амьдарч ирсэн гэж хэн хэлж байна.Аядаарай хүүхээ
С 24Тэгвэл тэр дэвтэрийг яах гэж шатааж байгаа юм бэ
С 54 Дэвтэр шатаасан хүн шударга бус амьдардаг болж байна уу.Ай хөөрхий залуудаа би ямар ч онгироо сагсуу түрэмгий тэнэг нялх байгаа вэ
С 24 дэвтэрээ шатаасан учраа л хэлчих л дээ
С 54 Юу л даа одоо хэн ..... Агиймаа маань нас бараад л ... чиний хүсэж мөрөөдаж байсан болгоныг чинь хуга нуга дарах юм байна шүү дээ .
С 24 Агиймаа маань даанч яав даа
С 54 Ямар үг байхав дээ
С 24 Тэгээд өвчнөөр үү
С 54 Харин тийм Гэнэт цус харваад л.....
С 24 Юу түрүүхэн чи өмөн үүгээр гээгүй билүү
С 54 гэнэт сандран өндийснөө Үнэн үнэн али алин ь давхцахгүй юу даа
С 24 Арга нь барадгсан янзтай Худлаа яриад байх юм Би худлаа ярихаараа ингэдэг 30 жил өнрөнсөн ч өөрчлөгдөөгүй байх шив дээ
С 54 за тэгвэл чи тийшээ очоод сууж бай Тэр түрүүн миний сууж байсан суудал онгорхой байгөа оч оч Нэгэнт чи шаардаад байгаа юм бол хэдийгээр надад хүнд ч гэсэн өнгөосөн тэ нэгэн гунигт явдалыг сэргээн санаадхъя
С 24 Тайзнаас буун суудал тийшээ явангаа Худлаа яриваа Чин үнэнээсээ шүү
С 54 Яалаа гэж дээ санаа зоволтгүй
Хүүхэлдэйн таетрын тайз зассан байна.
ЭМ ХҮҮХЭЛДЭЙ Намайг Агиймаа гэдэг
ЭР ХҮҮХЭЛДЭЙ Намайг Самбуу гэдэг
С 54 Бие биедээ хязгааргүй хайртай биенийхээ төлөө амий үл хайрлах чухам ерөөлөөр учиран золгосон Самбуу Агиймаа нар гэр бүл болон хорвоогийн жаргал зовлог 10 д жилйин турш тэнцүүхэн хуваан амьдарч ирлээ.
гэнэт хар үүл нөмрөн амраг 2 хагацалын эрмэг дээр ирлээ Агиймаа аюулт өвчин тусжээ. Самбууу амраг ханиасаа хагацах ннь хэмээн өдөр шөнөгүй уйлан хайлан байлаа.
САМБУУ ХҮҮХЭЛДЭЙ Агиймаа минь чи минь даанч яав даа Ямар айхтар өвчин тусах нь энэ вээ Энэнд орвол би тусахгүй яав даа
АГИЙМАА ХҮҮХЭЛДЭЙ ядрангуй дуугаар Яая гэхэв дээ Самбуу минь үйл лай гэдэг нь энэ юм байлгүй дээ .Гэвч чи бид 2 харамсамгүй сайхан жаргалтай амвдарч ирлээ шүү дээ.Чамдаа би өртэй хүн .Чинийхээ ачийг хариулж чадахгүй
үхэх болсон нь даанч харамсалтай
САМБУУ ХҮҮХЭЛДЭЙ Агиймаа чи юу ярина вэ Юун үхэл хагацал өр шир чи минь одоо өвчинд шаналж байгаа ч удахгүй эдгэнэ.Чамайгаа заавал эдгээнээ.
АГИЙМАА ХҮҮХЭЛДЭЙ Самбуу хүүхэлдэйн толгойг илж Самбуу минь чи алин болгон ганцаараа явах вэ Сайн ханьтай болоорой
САМБУУ ХҮҮХЭЛДЭЙ Агиймаа
АГИЙМАА ХҮҮХЭЛДЭЙ БИ БОГИНОХОН ч гэсэн жаргалтай амьдарсан шүүдээ .Энэ бол Самбуу чиний минь л ач .Баяртай хайрт минь байртай
САМБУУ ХҮҮХЭЛДЭЙ чангаар уйлан хйалан Агиймаа чи минь хаачих нь вэ Сонсооч чи минь намайгаа орхиод одох нь энэ үү Хүүе ээ
САМБУУ 54 ийн дуу далдаас Хайрт ханийсаа хагацсан хөөрхий Самбуу үүнээс хойш үхсэн амьдын хооронл нэг юм салгалж явдаг болжээ. Нэг хэсэг архи ч ууж үзсэн. Амьдралын шаардалагаар йяндаа тэрээр биеэ барин ..... биеэ бариж явдаг болсон ч одоо болтол сэтгэлдээ хүнд дарамт үүрэн зовж шаналж явдаг юм
С 54 Хүүхэлдэйн тайзны араас гарч ирнэ За ийм л байна даа Тэгэхэд чи намайг хардаад л есөн шидээр хэлж доромжлоод л Алив чи хаа байна гараад ир
С 24 Би хаач үгүй тайз тий шээ алхана
С 54 Ийм л байна даа залуу минь
С 24 Үзлээ харлаа мэдлээ Уучлаарай Дэндүү ширүүн загнаж өөрийг чинь хилсдүүлэх шахлаа
С 54 Зүгээр зүгээр байх


Top
   
PostPosted: Jan.30.06 8:39 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
С 24 Надад хамгийн гол юм бол чиг шугам.Хүн чиг шугамаа алдахгүй явбал амьдралдаа алдаа гаргаагүй гэж боддог
С 54 яаран тэгэлгүй яахав
С 24 Тангы чиг шунамаа алдаагүй явсан гэж үзэж болох юм шив дээ Үгүй дээ л
Агйигийн өмнө
С 54 Бололгүй яахав гэж дээ
С 24 Тэгвэл мөнөөх дэвтрийг устгасан чинь сайн байна.
С 54 тэр Агиймаагаас болсон юм бишээ Чиг шугам хазайснаас болсон юм
С 24 юунаас
С 54 За тэр дэвтэрт юу юу гэж бичсэнийг чи хэл Би юунаас ч хазайгаагүй гэдгээ баталъя 1 рт Агиймаатай үүрд амьларч 2 биедээ үнэн явна гэсэн .Гэтэл энэ миний буруугаас биш амьдралын харгис ширүүн ээс болж тасалдсан тийм үү.Нэгэнт игнэсэн болохоор тэр дэвтрийг хадгалж байх нь дэмий санагдсан .Би 2.3.4.5 рт буй зарчимуудаас ухраашүй .Бүгд их бага хэмжээгээр биелэлээ олсон олж байна .Би сайд хүртэл хийж явлаа.Эрдмийн цол зэрэг бүгдийг нь авсан.Банкинд насаараа и идээд чи бол зүүдлэх чүгүй тийм их байгаа .Би одоо их нэр хүндтэй .Хүмүүс надаас айдаг ч хүндэлдэг ч. Чи яагаад энэ болгохыг асуухгүй байнааа.Тэр дэвтэр дээр бичсэн зориго тангараг бүр чиний уцсийн бүлэгт энэ рүү чиглэсэн байгаа биз дээ.
С 24 Гунигтайгаа Агиймаа Агиймаа намайг бүхнээс илүү зовоож байна. Хөөш чи яагаад энэ бүдүүн авгайтай суусан юм бэ
С 54 Надтай суухдаа бүдүүн байгаагүй юм аа чааваас
С 24 энэ чинь манай зэргэлдээ байрны Нансал мөн үү Яагаав аав нь нэг том дарга
С 54 Мөн мөн
С 24 Энэ чинь саяхан хшшхэд төрүүлсөн үү дээ .Нөхөргүй бололтой юм билээ хүүхдээ салхинд аваад л гадаа ёууж байгаа харагддаг юм.
С 54 Тэр хүүхэд одоо 30 тай
С 24 тэгж таарна үгүй тэгээд та энэ муухай чөтгөр шулам шиг хүүхэнтэй юунд суугаа вэ
С 54 Битгий донгосоод бай чи юуугаараа дээр юм бэ
С 24 Үгүй дээ ийм байхгүй даа Би энэ хүүхнийг харахаараа байгаль яаж ингэж хүнээр доог тохуу хийдэг байнаа гэж гайхдаг юм Тэр нүүр амаа будсан тэр хөл гарыг нь ээ .хэр баргын том гахай дундуур нь харайгаад гарчихмаар майга хөө шиг хар царайтай.Ямар амьтны ой гуталгүй шигхэн хүүхэдтэй болгоов.Согтуу галзуу байсан юм болов уу даа
С 54 Дуу
С 24 Та бид 2 нэг хүн Би ингэж бодож байхад Арваадхан жилийн дараа танд Агиймааг орлохуйц сайхан харагдсан гэхээр санаанд багтахгүй байна.
С 54 хүнд хамгийн гол нь царай зүс биш сэтгэл санаа байдаг юм
С 24 За яахав Энэ тэгээд тийм сайхан сэтгэл санаатай амьтан уу
С 54 Түгдчин Тийм тийм ч гэж дээ яахав Цагтаа бас хүн алдаж болно шүү дээ
С 24 Эцэг нь сайд байсан байхаа
С 54 Тийм бүр манай яамны шүү
С 24 эцгээр нь өөрийгөө их дэмжүүлсэн үү
С 54 Яалаа гэжэ дээ Намайг энэтэй суухад үхчихсэн байсан.
НАНСАЛ Харанхуй танхим дундаас Битгий худлаа яриад бай
С 54 цочин хэн бэ
НАНСАЛ чангаар Ингэж донгосохоосоо ичээч Самбуу
С 24 Хэн орилоод байнаа
С 54 За за гадаа согтуу галзуу хүи орилж байгаа биз
НАНСАЛ чангаар уйлагнан Чи муу яг үнэнийг хэлэхэд муу талийгаач аавын минь нжр сүрд л болж надтай суусан шүү дээ
С 24 За тэр
НАНСАЛ Уйлагнан орилсоор тайз руу авиран гарч ирлээ Би тэрийг чинь эхнээс нь авхуулаад л мэдэж байсан.
С 54 юу хийж байгаа юм бэ унтахгүй
НАНСАЛ Самбуу 54 руу давшлан Чамайг ягаад надтай суусаныг мэдэх гэсэн юм Агиймаа яагаад нас барсаныг иэдэх гэсэн юм. Талийгаач эцэг минь нас барахдаа чамайг их өөдгүй хүн гэсэн.Яагаад тэгж хэлсэнийг нь мэдэх гэсэн юм.
С 54 Чамайг хань нөхөргүй бутач хүүхэдтэй зовсон амьтан болохоор чинь л суусан.Өөх өгсөн хүнтэй өглөө босоод заргалдав гэгчээр өрөвдсөн биш бүр өр өшиглөх нь шив дээ энэ чинь
НАНСАЛ Худлаа худалч Чи Агиймааг амьд байхад намайг эргүүлдэг сууя гэж гуйдаг байсан.Чи Агиймаагаас сална гэж амладаг байсан.
С 54 Худлаа худлаа
НАНСАЛ Чи одоо ингэж хэлэхээсээ ичээч Агиймаа өвчнөөр үхээгүй амий хорлосон
С 24 Юу
НАНСАЛ Тийм Амиа хорлосон Шатан дээрээс нисэж амиа хорлож үхсэн.....
С 54 асар ууртайгаар Үгүй чи яасан худалч хог вэ Шатны завсараар хальтарч унаад нас барсан шүү дээ.үүнийг шүүх эмнэлэг баталсан.Чамаас дор шүүх гэж байдаг юм уу
НАНСАЛ Тиймээ шүүх тэгж баталсан гэнэ лээ Гэхдээ л амиа хорлосон гэж Чимэд ярьж байсан шүү дээ.
С 54 Чимэд юу юм бэ Чи больж үзээч
С 24 Жавдан дээр сууж өрртөө ямар аймаар юм сонсох нь энэ вэ Үнэн үү
С 54 худлаа Чи сонс Би бүх үнэнийг хэлье Би түрүүн чамайг зовоогоод яахав гээд худлаа ярьсан юм аа
С 24 Надад хөдлөх тэнхэл алгаа Агиймаа энд байхгүй байгаа
С 54 Унтаж байнаа.
С 24 Ашгүй дээ
С 54 Уйлж буй Нансалыг босгон дагуулан жавдан дээр суулгаад Самбуу 24 д хандан Агиймаа өвчнөөр үхээгүй юм аа Ийм вядал болсон юм .Чи тэнд түрүүний суусан газраа суугаад харж бай.
С 24 Надад өндийх тэнхэл алгаа Тэгээд чи мэдээж ээлжит хууралт ээлжит жүжгээ харуулах гэж байгаа биз дээ
с 54 За яахав тэгвэл наанаасаа хар Нансал дээр очин чи явж унтаач очиж хэвт
С 54 ийн дуу Тэр жил Самбуугийн байр их засварт орсон байлаа.
Агиймаа Самбуу
С 54 Юу вэ
АГИЙМАА Би яьж байраа үзчихээд ирий
С 54 Яахнав ээ Засвар дуусах болоогүй ээ
АГИЙМАА Ямар засаж буйг нь үзчихээд ирье ээ .Тэрнээс гадна дунд өрөөнийхөө ханыг ногооноор унтлаганы өрөөг ягаанаар будуулъя .Будагчинтай уулзъя.
С 54 хэрэггүй ээ Засвартай газраар явж байгаад аягүй бол юм хуманд даруулчихна.
АГИЙМАА Чи зүгээр гэртээ хүлээгээд сууж бай
С 54 ууртайгаар Чамайг битгий яв гээд байна .
АГИЙМАА Гараа угз татан Явна
С 54 Агиймааг хацар дундуур нь алгадаад битгий яв гэж байна.чамайг
АГИЙМАА Хацраа барин Явна яадаг юм бэ
С 54 Самбуу эхнэрээ алгадсандаа санаа нь зовон оройжин хүлээлээ. Гэнэт хаалга тогшино.
С 54 Ашгүй Агиймаа минь цагдаа орж ирнэ
Цагдаа сайн байна уу Та Самбуу мөн үү


Top
   
PostPosted: Jan.30.06 10:41 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
С 54 ухран Тийм
ЦАГДАА Таны эхнэоийг Агиймаа гэдэг үү
С 54 Тийм ээ
ЦАГДАА Таны эхнэрр азгүй ослоор амь үрэгджээ.
С 54 Юу уу........ Ухаан алдан унана.
С 54 ийн дуу далдаас Самбуу цааш нь сонсож чадалгүй ухаан алджээ.
Сүүлд сонсвол Агиймаа засвартай байрныхаа шатыг санамсаргүй налтадл тэр нь сул байсан тул доош нисэж дороо нас барсан байжээ.
ЦАГДАА Сайн байна уу иргэн Самбуу
С 54 ямар юм нь сайн байхав дээ Ханиа гомдоож үхүүлсэн хүн шүү дээ
ЦАГДАА Яалаа гэж дээ шүүх эмнэлэгийн магадлагаа гарсан. хана түшүүлж тависан шатыг санаандгүй тулсанаас ийм хэрэг гарсан гэдгийг шүүхээс яв цав баталсан.
С 54 уйлан Би түүнийгээ хамгийн сүүлд салах даа алгадчихсан юм шүү дээ.
ЦАГДАА Танид ямар ч буруу байхгүй Албан ёсоор батлагдсан
С 54 Яг үнэндээ ийм байсан юм даа залуу минь
НАНСАЛ Би үнэмшихгүй байна. чи нэг юм нуугаад байна даа
С 54 Ууртай босож ирээд Чамд ямар хамаатай юм бэ чи эндээс одоохон зайл
С 24 Би ч бас үнэмшихгүй байна.
С 54 Тэгээд би яах болж байна.Би Агиймааг алчих аа юу Миний нэг алгадсан нь үнэн .Би үүнийг чамаас байтугай цагдаагаас шүүхээс нуугаагүй юм гээд Агиймаа миний алгадсанаас болж нас бараагүй .хэрэв тэгсэн бол би өдийд ийм эүт албан тушаал гүйцэтгээд нэр хүндтэй явж байх байсан уу эсвэл шоронгийн хадаас болоод сууж байх байсан уу
С 24 Хэдийд болсон явдал вэ
С 54 Юу
С 24Хэдтэй байхад чинь Агиймаа нас барсан юм гэж байна
С 54 37 той байхад .Миний яг 3 дахь ордог жил Жил ороход муу гэдгийг тэгэхэд мэдсэн юм даа.
С 24 Би яваад 37 той Самбууг олоод ирье
С 54 Яахнав
С 24 Би үнэнийг мэдмээр байна
С 54 Сандран хэрэггүй хэрэггүй
С 24 Чи юунд нь айгаа вэ
С 54 Надад айгаад байх юм алгаа Чин үнэнээ хэлчихсэн.Би буруутай Агиймааг алгадсан гэж үнэнээ хүлээсэн шүү дээ .
С 24 тэгээд яагаав Түүнийг чинь хэлэг.
С 54 Цаадах чинь сэтгэл санаагаар унасан гутарсан нэг л амидын төдий юм яваа .Чи яаж мэдэхэв дээ Бүү түүнийг зовоо хэрэгггүй
Самбуу нансалыг харан чи энд юугаа хийж суугаад байгаа юм бэ
НАНСАЛ Өөдгүй новш
С 54 Чи юу гэнээ Чамд ер нь миний хэрэг ямар хамаатай ююм бэ
НАНСАЛ ягаад хамаагүй гэж
С 54 Үгүй ерөө өөхөнл ороогоод нохой шинжлэхгүй өвсөнд боогоод үхэр долоохгүй юм байхад чинь би чамайг авч суусан .Чи хүний зэрэгтэй өдий хүрлээ .Илүү яах гээ вэ.
НАНСАЛ За чи үнэнээ хэл 20 жилийн өмнө чи яах гэж надтай суусан.
С 54 Өрөвдөөд л чамайг ертөнц дээр нэг ч эр хүйстэй юм тоож хялахгүй болохоор нь өрөвдөөд
НАНСАЛ Худалч Чи намайг өрөвдсөн мөртлөө Агиймааг өрөвдөөгүй хэрэг үү худалч
С 54 Ерөөсөө явж ширгэ Энд чиний хэрэг алга Чамайг урисан хүн ч алга
НАНСАЛ Чи надтай дурлалаас болж суусан.гэхдээ надад биш аавд минь.Тодорхой хэлвэл аавын албан тушаалд чи дурласан.
С 54 Танай аав юу байсан юм бэ Есөн хүсэл биелүүлэгч чандмань эрдэнэ байсан уу Эсвэл алтан загас байл уу.Намайг юугаар гийгүүлээ вэ .Нэг л сайд байсан.Би ч сайд байсан.Гэхдээ танай эцгийн буянаар биш шүү .Эцгийн ёинь хөрөнгөнөөс чи бид 2 т юм үлдсэн .Би тэрийг үгүйсгэхээр шударга бус хүн бишээ
Гэхдээ би ч бас түүнтэй тэнцэхүйц хөрөнгөтэй .Нөгөөтэйгүүр энэ бүгд надад ямар ч падгүй чиний хүүхдэд очно."Нансал нэг юм хэлэх гэж амаа ангайсан боловч чадсангүй "Наадад ч юу ч хэрэггүй ээ Би өдий хүртэл өөрийхөө чадлаар явлаа .Түмэх гэрчилнэ.
НАНСАЛ Аав минь чамдаа л алтан загас байсан юм.Харин шударга хүн байсан учраас чамд ашиглуулаагүй .Түүнд чи хорсож явдаг уу.Би тэр болгоныг мэдэхгүй
Гэхдээ нэг юм мэднээ.
С 54 Юу
НАНСАЛ Чи аавыг шударга бус юм хийлгүүлсэн.Чухам тэгүүлэхийн тулд чи надтай суусан.
С 54 Юу
НАНСАЛ Юуг нь мэдэхийн тулд би энэ харанхуй шөнөөр униаж чадахгүй энд тэнд нуугдаж сүүтэгнэж явна.Аав минь чамайг үздэггүй байсан.Нас барахынхаа өмнө чамайг тун өөдгүй хүн шүү гэж хэлсэн.Чамаас болоод амьдралдаа асар том алдаа хийж амьдралаа харлуулсан гэж ярисан.хэрэв чи байгаагүй бол энэ хорвоо дээр дан шударга сайн явсаар ариун цагаанаараа дуусах байсан гэж хэлсэн.
С 54 тэгээд тэр чинь юу юм бэ дээ цусаараа тэгэл
НАНСАЛ Би тэрийг нь мэдэхгүй хэлээгүй
С 54 Танай эцэг бас ариун цагаан хүн байсан байх даа .Өөдгүй бэртэгчин амиа
аргацаагч адгийн шаар байсан шүү дээ.
НАНСАЛ Худлаа
С 54 нээрэн
энэ үед Агиймаа унтлаганы хувцастай гарч ирлээ.
АГИЙМАА Юун шуугиан вэ
. С 54 цочин хараад Юу ч бишээ .Бид 2 л энүүхэндээ хөөрхөн будилж байна.
АГИЙМАА Манай Самбуу хаачаа вэ.
Гэнэт хаалганы хонх дуугарлаа.
С 54 Агиймаад хандан Холдоогүй ээ Алив цаашаа ор Гадны хүн ирлээ. Агиймааг бараг хүчээр түлхэн орууулав. Нансалыг гараас нь татан чи бас тийшээ ор .Харанхуй шөнөөр хэрүүл хийх муу ёртой гэж би хэлээгүй юу .Би хаалга онгойлгьё. Хаалганы хонх дахин дуугарлаа.
С 54 Нансалыг бараг түлхэн оруулаад Хэн бэ одоохон Гэсэн ч хаалгаа онгойлгосонгүй ёууёаар л байна. Нансал орж ирэн
НАНСАЛ Яав яагаад хаалгаа онгойлгохгүй байгаа юм бэ хэн бэ.
С 54 Чимид л байна.Муу архичин харанхуй шөнө ч хүн унтуулахгүй архи л гэж яваа биз
НАНСАЛ Өнөөдөр чи юу болчихоо вэ.Чи чинь Чимидээс үхтэлээ айдаг шүүдээ. Чимид шөнө өдөр хэдэн цагт ч орж ирсэн чи архи бариад л гүйдэг шүү дээ.Чи Чимидэд ямар өртэй юм бэ Үүнд л нэг учир бий .Би 20 д жил ородоод учрыг нт олсонгүй.
С 54 Босож очоод Нансалыг тэврэн авна.Үёийг нь илбээд духан дээр ннь үнсэнэ.
Хайрт хань минь Муу ч сайн ч 20 жил жаргал зовлонгоо хуваалцсан хань минь. Надад одоо чамаас өөр хэн ч алгаа .Бүгд миний эсрэг Тэр байтугай миний залуу нас миний эсрэг зогсож байна.Намайг үзэхгүй байна.Надад чи ганцхан чи л байна. Туслаач надад
НАНСАЛ Яаж
С 54 Агиймаа унтсан уу
НАНСАЛ УНтаагүй
С 54 Чи унтуулчихаад ир Чамд би бүх үнэнээ хэлье.Чи 20 жил олоогүй юмныхаа учрыг ол.Өдий хүртэл чамд яриагүй юм аа яръя .Уцэг чинь надад ягаад дургүй байсангы хэлье.Би яагаад Чимидээс айдгийг хэлье.Чи одоо Агиймааг унтуулчихаад ир.
НАНСАЛ Би яаж унтулах юм бэ.Үлгэр ярьж өгөлтэйн биш.
С 54 Жоохон бодсоноо Миний уудаг нойрны этнээс давхарлаад өгчих .Алив хурдалаа чээ.Одоо цаад 24 чинь 37 г дагуулаад ирнэ. Энд бас архичин юм хаалга нүдээд салдаггүй.Би бүх үнэнээ зөьхөн чамд ярья.Агиймаад хэлээд хэрэггүй шүү дээ .Би бага ч гэсэн түүний өмнө буруутай.За алив шалавла.
Нансалыг зөөлхөн түлхэн оруулна.Ямар үйлтэй хорвоо вэ.Нэг удаа алдаа гаргахад л хүний амьдралыг ингэж хөмөрдөг хорвоо юу чи хэрэь тэр явдал болоогүй бол хад шиг цэвэр ариун шударга үнэнч хүн энэ хорвоо дээр
байхгүй байх байсан.Гэтэл тэр өчүүхэн м юмнаас болоод одоо энэ орчлон дээр над шиг шившигтэй арчаагүй ххураммч амьтан алга болоо юу.Даанч дээ .Би бүх л амьдралынхаа туршид зовж ирлээ.Ямар нэг юмнаас айж ичиж худлаа ярьж хаалга онгойн Нансал орж ирлээ.
НАНСАЛ Одоо чиний ээлж
С 54 Юуу
НАНСАЛ Би Агиймааг унтуучихлаа.
С 54 Чи эхлээд хаалга руу очоод цаад архичин чинь явж уу тэнд зогсож байна уу гэдгийг харчихаад ир
НАНСАЛ Байвал оруулах уу.
С 54 Аяархан гэм Оруулах байсан бол би али түрүүн оруулах байсан.за хэрэггүй би үзчихээд ирье.
С 54 ашгүй далд орсон бололтой
НАНСАЛ За тэгвэл одоо ярь
С 54 Жавдан дээр суугаад түр бодолхийлснээ Юу л даа Одоо энэ юу байна шүү дээ. Одоо энэ
НАНСАЛ Юу
С 54 Юу юу гэж Би ююунаас ээхлэхээ мэдэхгүй байна.Чи юу мэдмээр байна. асуу би хариулъя.
НАНСАЛ Чи надад ер хэзээ нэг цагт дурлаж байсан уу.
С 54 Нуугаад яах вэ анх чамтай ёууж байхад дурлахаасаа илүү өрөвдөж байсан. Одоо бол их хайртай.
НАНСАЛ Түр уяралд автаснаа Самбуу 54 ийг түлхэн. Тэгвэл юунд надтай сууссан юм бэ.Энэнд аав ямар нэг холбогдолтой байсан уу.
С 54 Нуугаад яах вэ холбогдолтой байсан.Гэхдээ гол нь чи байсан.1 рт өрөвдсөн 2 рт дассан.
ал


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.30.06 11:44 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
:wd: :hi:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
PostPosted: Jan.31.06 3:29 pm 
НАНСАЛ Больж үз.Дассан байхдаа яахав дээ.Чи юунд ахиад мэхлээд унав аа.Чи намайг 2 хоног эргүүлээд 3 дахь өдөр нь сууя гэж гуйсан.Тэр үед би залуу болоод ч тэр үү юм ажигладаггүй тэнэг л байж.Сүүлд нь тунгааж бодоод байхад чи юун түрүүнд миний аавд өөрийгөө нөдтай суух гэж байна гэдгээ мэдэгдэхийг урьтал болгоод байсан.Аавыг өөд болсоноос хойш би энэ тухай их боддог болсон.Би ямар 1 наймаанд явчих шиг болсон.Чиний амьдралдаа тавьсан үй олон БООЦОО ны 1 нь би биш биз .....
С 54 Больж үз дээ Нансал минь .Би бас залуу байсан болоод ааваар чинь дэмжүүлж дэвших болов уу гэж горьдсон тэнэг тал бий. Гэхдээ аав чинь намайг хэзээ ч татаагүй шүү дээ.Одоо байгаа маань миний өөрийн хүч .Миний тэр залуугийн тэнэг шохоорхлыг өвгөн тэдчихээд надад дургүй байсан.



Ажил гараад дараа үргэлжүүлье


Top
   
 Post subject:
PostPosted: Jan.31.06 10:46 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Feb.10.05 3:44 am
Posts: 2970
Location: USA
chinii bichgiin heb chin taalagdallaa :wd: :hi:

_________________
ps_baby!!!!!!!!!!!!!!!!!


Top
   
PostPosted: Feb.01.06 8:22 pm 
НАНСАЛ Чамаас болоод насан турш шударга үнэн явах хүсэл нь нурсан гэж аав нас барахдаа хэлсэн.Энэ ямар учиртай юм бэ.Чи ааваар ямар шударга бус юм хийлгэсэн бэ.
С 54 Чи минь өнөөдөр ямар юм аа донгосоод байнаа.Хадаи эцэг нас бараад 20 шахам жил боллоо.Өдий болтол энэ талаар юм хэлдэггүй байснаа өнөөдөр нэг хачин юм яриад байх юм.Чинийхээр бол эцэгтэй чинь нийлж улсын мөнгө идсэн юм уу эсвэл магадгүй хүн алсан байх нээ.
НАНСАЛ Чи бүх үнэнээ хэлнэ гэсэн бас л шинээр бүх худлаагаа хэлж эхлэж байх шив.За байг... Хоёр САмбуу хүрээл ирэг.Тэднээс л асууя.
С 54 Нанс аа..л Чи намайг ойлгооч .20 шахам жил ханилчихаад чи надад итгэхгүй байна гэдэг чинь юу гэсэн үг вэ.
НАНСАЛ Чи намайг 20 шахам жил хуурсан.Анхныхаа өдрөөс эхлээд үдүүг хүртэл... Энэ цаг митутанд чи намайг мэхэлсээр л байна.Чимид та 2 г юу холбож байдаг вэ.Чи лав л найз биш.Тэр чамайг үздэггүй.Илээр доромжилдог.Чи түүнээс үхтэлээ айдаг.Тэр манайд хэдэн зуун шил архи уулаа.Чи түүнд архиа гаргаад зогсохгүй зориуд архи бэлддэг.Чи ууртай шартай гэвч Чимидийн ямар ч доромжлолыг тэвчээд өнгөрөөдөг.Үүний учрыг л би олохгүй байна.Самбуу... Би ингэжбоддог Чи Агиймааг хорлосон байх .Чимид түүнийг мэддэг тэгээд л чи түүний0 зусардаж суудаг байхаа.
С 54 Боль боллоо.Ямар муухай юм бодож суудаг амьтан бэ.Агиймаагийн үхэлд Чимид буруутай .Чимидээс болж Агиймаа нас барсан.
НАНСАЛ Аан.
С 54 Тийм ээ . Чимид бид 2 багаасаа найз нөхөр байсан. Шоронд ороод гарч ирэхээр нь нөхрийн чанарыг харуулж тусалдаг байлаа.Гэтэл нөгөөх чиь Агиймаатай холбогбчихсон байхгүй тэгээд л даанч дээ. Тэр цагаас хойш би тэрийг үздэггүй юм.
НАНСАЛ Тийм учраас архиар дайлж суудаг юм уу.


Top
   
 Post subject: bayarlalaa
PostPosted: Feb.02.06 1:14 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Sep.18.04 5:01 am
Posts: 83
goy jujig bichij ogj baigaad uneher ih bayarlaj bn
hurdan urgeljluuleerei.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.10.06 12:48 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.04.04 5:15 pm
Posts: 4567
Энэ жүжгийг үзээгүй болохоор сайн үнэлэлт өгч чадахгүй байна.Гэхдээ энэ бичгэн хэлбэр маань мэдээж найруулагчийн арга барилаас болоод бага зэрэг өөрчлөгдсөн гэдэг нь тодорхой зүйл.Би хэн нэгнээс зохиол нь Оросын зохиолчийн бүтээлээс санаа авсан гэж хэлж байна./Би хулгайлсан гэж хэлэхгүй/
Бас дээр нэмж хэлэхэд энэ жүжгийн дуу маш сайн болсон.Харанга эхлээд дуулж амьдруулсан бол дараа нь Шөнийн галт тэрэг хамтлаг гайхалтайгаар Алтерьнитив хэлбэр хөрвүүлсэн байсан.


Top
   
PostPosted: Feb.11.06 6:08 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
CАМБУУ-54: Байз. Би яриад дyyсгая. Би Чимидэд гэхээсэээ Агиймаад илvv гомдсон. Єч тєчнєєн жил ханилчихаад эцэст нь нєхрийнхєє найзтай нєхцєнє гэдэг чинь юy гэсэн vг вэ! Би Агиймаагаас хариyгаа авахын тyлд чамайг эргvvлсэн юм. Гэхдээ vvнийг би єнєєг хvртэл чамд хэлээгvй явсаан. Hэгд чамайг гомдох болов yy гэж бодсон, хоёрт би аяндаа чамд хайртай болсон.
HАHCАЛ: Hээрэн vv?
CАМБУУ-54: Би Агиймааг Чимидтэй хардсандаа алгадсан юм. Агиймаа амиа хорлоогvй ээ. Энэ vнэхээр азгvй тохиолдол, осол байсан юм. Гэхдээ Чимид намайг vvнд дандаа бyрyyтгадаг юм. Би тvvнийг алгадчихсан болохоор vнэхээр бyрyyтай юм шиг санагдаад байдаг. Yvнийг маань Чимид далимдyyлаад байдаг юм. Гэхдээ Чимид байгаагvй бол ийм хэрэг огт гарахгvй байх байсан.
HАHCАЛ: Чи vvнийгээ надад эртний ярихгvй яасан юм бэ?
CАМБУУ-54: (Босож Hансалыг тэврэн) Hансал минь! Миний цээжинд ямар хvнд дyрдатгал явдаг гэж санана! Би хичнээн шєнє yнтаж чадахгvй, нойргvй хонов оо. Би 20 жил зовж шаналж явна. Би… би энэ бvхнийг мартах юмсан гэж боддог (yйлагнана) Мартахын тyлд юyгаа ч хайрлахгvй. Чамд ярих байтyгай єєрєє єчvvхэн хyрам ч гэсэн мартах гэж байдгаараа мэрийдэг. Гэтэл энэ Чимид хог 20 жил манайхаар орж ирж архи yyхын тyлд шархыг минь хєндєх гээд байх юм. Tэр аймшигтай, надад сэтгэлд минь гvн шарх vлдээсэн тэр явдлыг битгий сєхєєсэй, архиа бyшyyхан гyдраад далд ороосой гэсэндээ би тvvнийг yyлгадаг юм. 20 жилийн ємнє авгайгаа хардаад хоёр гyрав алгадчихсаны тєлєє хорвоо намайг юyтай хатyy цээрлvvлнэ вэ! Би ямар vйлтэй хvн бэ!
HАHCАЛ: (Cамбyy-54-ийг тайтгарyyлах байртай тэврэн vсийг нь илбэж) Tайвшир, євгєн минь тайвшир.
CАМБУУ-54: Би яаж тайвшрах юм бэ? Энэ євчтэй хєєргєн залyy намайг чyхам л алyyрчин аятай vзэх юм.
HАHCАЛ: Энэ чинь чи єєрєє шvv дээ.
CАМБУУ-54: Биш! Xорин хэдтэй Cамбyy тавин хэдтэй Cамбyy хоёр бол шал єєр хvн. Энэ юy ч ойлгохгvй, хий хєєрсєн нялх амьтан. Уншсан ганц хоёр номондоо солиорчихсон хагас галзyy амьтан. Yvний хийсэн, хийж байгаа vйлдлээс 30 жилийн дараах би одоо хир нь ичиж явдаг юм. Xарамсалтай нь энэ миний хийсний ємнє хариyцлага хvлээхгvй, намайг бyрyyтгаж чадаж байхад би єєрєє одоо хийсэн байтyгай vvний хийж бyй юмыг хариyцна. Энэ солиотой амьтан 37-той Cамбyyг олж ирэх гээд явлаа. Tэр нь vvнээс арай yхаалаг л даа. Гэхдээ…
HАHCАЛ: Євгєн минь, тайвшир. Ирэхээр нь хоюyл нийлж хєєж явyyлъя.
CАМБУУ-54: Xєєгєєд явахгvй ээ. Єглєє болтол хаа байсан юм бэ! Миний шархыг хєндєж, намайг амьдаар минь алж, тамлаж байж л цаадахын чинь санаа амрана. 37-той Cамбyy шинэхэн шархтай, гyньж гyтсан амьтан яваа. Cанаж байна yy? Анх би чамтай сyyхад ямар зовлонтой амьтан явдаг байлаа.
HАHCАЛ: Cанаж байна. Tэр яахав, євгєн минь. Битгий хямар. Би хамаг vнэнийг одоо л олж мэдлээ. Oдоо би чамайг тэд нараас хамгаална.
CАМБУУ-54: Чи євд, татаж yна. Би эмч домч дyyдъя. Бєєн vймээн сандраан болно. Tэгсээр байтал єглєє болно биз. Xарин Агиймааг сэрээчих вий!
HАHCАЛ: За тэгьe.
CАМБУУ-54: (Чимээ чагнаснаа) Ирж явах шиг байна. Алив шалвалз. Xоюyлаа тийшээ оръё. (Xоюyл зvvн нvдэн хаалга рyy орж vvдээ хаалаа)


Барyyн нvдэн хаалга онгойж Cамбyy-24, Cамбyy-37 хоёр ноцолдсоор орж ирлээ.

CАМБУУ-24: За ороод ирлээ. Алив чи орооч. (Cамбyy-37-г тvлхэнэ)
CАМБУУ-37: Чи намайг зvгээр байлгаад єгєєч. (Ийш тийш харна) Энд чинь тэгээд хэн ч алга байна шvv дээ.
CАМБУУ-24: Цаадах чинь оргочихов yy? Алив би… (Зvvн нvдэн хаалга рyy зvглэнэ)
CАМБУУ-37: (Cамбyy-24-ийн гараас татан) Xэрэггvй.
CАМБУУ24: Яагаад?
CАМБУУ-37: Яагаад ч хэрэггvй.
CАМБУУ-24: Энд Агиймаа yнтаж байгаа.
CАМБУУ-37: Аа…а..Агиймаа юy? Xэрэггvй, хэрэггvй.
CАМБУУ-24: Чи тvvнийг алгадсан yy?
CАМБУУ-37: Xэнийг?
CАМБУУ-24: Агиймааг.
CАМБУУ-37: Яаж байна?
CАМБУУ-24: 54 тэгж хэлсэн шvv дээ. (Энэ veд хаалганы хонх дyyгарлаа) Гадаа хонх (Бyгyйн цагаа харснаа) Шєнийн 3 цаг болж байхад хэн эднийд айлчлан ирдэг хэрэг вэ? (Зvvн тийш алхана)
CАМБУУ-37: Cамбyy! Xэрэггvй. Эзэн нь байхгvй байхад айлын хаалга онгойлгодоггvй юм.
CАМБУУ-24: Эзэн нь би шvv дээ. Чи ч бас эзэн нь! (Явна)
CАМБУУ-54:(Tайзан дээр гарч ирнэ. Cамбyy-37-г гэнэт харан цочирдож) Чи бас энд юy хийж явнаа? Гай ганцаараа ирдэггvй гэгчээр залyy насны бvх нvгэл маань энэ шєнє ингэж цyгларах гэж!
HАHCАЛ: (Oрь дyy тависаар нєхрийнхєє араас гарч ирлээ) Ёо-ёо-ёо, vхэх нь, Cамбyy минь, авраарай, бyшyy тvргэн дyyдаарай. (Yхэтхийн yнана. Xоёр Cамбyy зэрэг зэрэг тvvн рvv тэмvvлтэл Cамбyy-37-г харсан Hансал гэнэт цочирдон зvв зvгээр болоод босоод ирлээ) Xєєш Cамбyy! Hадтай анх сyyсан Cамбyy байна!
CАМБУУ-37: (балмагдан) Яахаараа би чамтай сyyдаг билээ? Чи чинь Hансал байна шvv дээ. Oчиж очиж vvнтэй сyyдаг нь ямар yчиртай юм бэ?
CАМБУУ-54: (сандран) Яах ч арга байгаагvй юм аа. (Cамбyy-37-г дагyyлан тайзны єнцєгт аваачаад) Чи яг хэдий veийн Cамбyy вэ? Чимид шоронгоос гарч ирсэн vv?
CАМБУУ-37: Аль ноднин гараад ирчихсэн, дарамталж алах гэж байна. Ингэж ч амьд явах гэж дээ! Дагаж архи yyсаар байтал биe хаа ч сvйд боллоо. Xамаг мєнгєє тvvнд л єгч байна. Мyy хогийг алчих юмсан.
CАМБУУ-54: Tэгвэл сонсож бай! Tэрнээс чинь ч дор юм болсон. Энэ Hансалын эцэг Hаваан євгєн нєгєє зyргийг чинь олоод авчихсан охинтойгоо сyyхгvй бол хэлнэ гээд ёстой балласан. Tэгээд энэ алмастай холбогдож орхилоо.
CАМБУУ-37: Eэ хvvр ээ! Агиймаа яасан?
CАМБУУ-54: Агиймаа надаас салаад yдалгvй нас барсан.
CАМБУУ-37: Eэ чааваас аа! Би тvvндээ хязгааргvй хайртай юмсан. Tэр Hаваан євгєн одоо болтол амьд yy?
CАМБУУ-54: Аль хэзээний бєндийсєн.
CАМБУУ-37: Tэгээд чи энэ алмас шyлмасаасаа салчихгvй яасан юм?
CАМБУУ-54: Ёстой мyyхай євгєн. Yхэхдээ тэр хєєний зyргийг хэн нэгэнд нь єгєєд хэрэв охиноос нь салбал зyраг шvvх цагдаад очно гэж сvрдvvлээд амьсгал хyраасан. Ёстой єєдгvй новш! Бvх амьдралыг минь Чимид, Hаваан хоёр л хєєдєж дyyслаа. Би євгєнийг зyргаа хэнд vлдээснийг нь арван хэдэн жил эрээд олсонгvй. Oдоо ч тэгээд цайгаа хyвааж yyдаг цаад хєгшнєєс чинь салаад ч яах юм билээ!
CАМБУУ-37: Hамайг ийм амьдрал хvлээж байх ч гэж дээ. Агиймаа маань яагаад єєд болчив?
CАМБУУ-54: Oсол доо! Зайлyyл шатнаас нисээд нас барчихсан юм. Cалсан барьснаас болсон юм байхгvй. Tvvн дээрээ тyлбал сэтгэл ариyн байж болно.
CАМБУУ-37: Xаанахын шатнаас?
CАМБУУ-54: Яагаав манай гэрийн орцны. Засвар хийх гэж байгаа гээд давхар хоорондын хамаг хамгаалалтын торыг авчихсан байгаа биз дээ?
CАМБУУ-37: Cалчихсан юм бол чи байраа єгчихсєн хэрэг vv?
CАМБУУ-54: (тvгдчин) Єгєєгvй л дээ… тийм юy єгєх нь єгсєн…
HАHCАЛ: Tа хоёр юyгаа шивнэлдээд, хyйвалдаад yнав аа?
CАМБУУ-24: (Чимидийг хєєсєєр орж ирлээ) Гар чи мyy гyдамжны архичин! (Чимидийг єшиглєн, цохиж авч эргvvлж хаалга тийш хєєнє. Чимид согтyy бололтой гyйвах авч зyyралдан ноцолдож, хариy vл тавина)
ЧИМИД: (Tайзан дээр байгсадыг хараад) Eэ хєєрхий бvгдээрээ цyглачихаж! Агиймаа л алга байх шив дээ!
CАМБУУ-24: Tа нар чинь биeнээ таньдаг юм yy? (Cамбyy-37, Cамбyy-54 нар нvvр бyрyyлав)
ЧИМИД: Tа хоёрыг намайг таньдаг юм yy гэж энэ залyy асyyж байна. Алив та хоёр сайхан тайлбарлаад єг дєє. (Cамбyy-24-т бариyлсан заамаа сэгсрэн тавиyлаад мєнєєх хоёрын хажyyд очин асyyлтаа их л тавлангyй давтан, царайг нь харах гэж эргэлдэнэ)

С 54 Танина.
ЧИМИД Чанга хэл .
С 54 арай чангаар Танина.
ЧИМИД Самбуу 37 д хандан Чи бол намайг бүр ч сайн танина.харин сайн танил гэдгээ чангахан зарлана шүү.
С 37 За тэр яахав.
ЧИМИД Тэр яахав ээ......... Тэгээд миний хичнээн жил чамаас болж шоронд орсон маань яах болж өайна.Эхнэр хүүхэд минь хаяад явсан нь ч яахав болж байна уу. Би гудамжны архичин болчихсон нь бас яахав болж байна уу .
С 37 Сандран Чимид минь суугаач " С 54 д ханда нүдээрээ дохиж аяарханаар " Үүнд аягалах юм алга уу яваад олоод ирээч
С 54 За "Жавдангийн түшлэгийг сөхөн шилтэй архи гаргаж ирлээ"
С 24 Боль " очиж шилтэй архийг булаан авлаа" Энэ хар архичин намайг яагаад ингэж дарамтлан гэр оронд минь надаас илүү эрх дархтай болов оо.
ЧИМИД Алив бушуу аягалаад өг Үхэх нь шилтэй архийг аьах гэж булаацалдана.
С 24 Ягаад миний гэрийн атаман болсноо хэлэхгүй бол 1 ч дуслыг өгөхгүй .Яагаад энэ муу ийм арчаагүй шүлэнгэтсэн архичин миний хаан болов
ЧИМИД хэн чамайг хаанчлаав. Энэ бол энэ бид хэдийн дундын хэрэг.Түүнээс чам шиг нусгай энд огт хүртээлгүй Алив архи аваад ир.
С 24 Яагаад надад хамаагүй гэж Эд бол би би бол эд.
С 54 Самбуу 24 ийн чихэнд Наадхаа өгөөд бушуухан гаргахаа бод оо тэгэхгүй бол наад хар рахичин чинь зайлахгүй.
С 24 Үгүй ээ тэгж ярихгүй .Би мэдмээр байна. би шударга сайхан амьдрахийг мөрөөдөж байна.Би өөрийхөө ирээдүйгээс ичмээргүй байна.
ЧИМИД тас тас хөхрөн Шударга сайхан амьдармаар байна ирээдүйгээсээ ичмээргүй байна гэнэээ... Аль хэр шударага амьдарснаа энэ хоёр руу нэг сайн хараад бушуухан ичиж үхээж залуу минь ..... Ичихээсээ өмнө хүний архи алив ааа.
С 54 Чимидийн чихэнд наадлдан шүдээ зуун заналтайгаар .... хэрэв элдэв долоон юм донгосоод байвал үүнээс хойш дусал архи ч амсахгүй шүү.
ЧИМИД Алив ээ би одоо архи уумаар байна.Алив чи аваад өг.
С 37 мөнөөх жавданг сөхөн дахин 2 шил архи гарган самбуу 24 ийн нүдийг хариулан Чимидэд өглөө.
ЧИМИД архийг өвөртлөн За Самбуу нараа баяртай би явлаа. Хоорондоо учраа олцгоо.
С 54 Сайхан нойрсоорой.
С 37 Бяартай аярханаар Цаад шатруугаа нисэж үхээрэй.
ЧИМИД саяын үгийг сонсон зогтусансанаа цааш үргэлжлүүлэн алхсаар хаалга онгойлгон гарахдаа Агйимааг шат руу түлхэж алсан шигээ намайг бас хорлох гээ юу Ёстой гонж Хэлээ гарган салаавч үзүүлнэ.бөгсөө гарган шад шад алгадана.
С 24 Яалаа гэнээ " ганухан харайж очоод очооод Чимидийг сэхээ ороогүй байхад нь гуд татан оруулж ирэхэд 2 шил архи нь сугаран шалан дээр өнхрөх ба чимид зодохыг ч үл хайхран архинийхаа хойноос мөлхөж байлаа.
С 24 Энэ юу хэлэв ээ.
С 54 Архины цагаан солио туссан хүн юу ч яриж болно шүү дээ.
НАНСАЛ Адгий шаар чи миний муу өвгөнийг хичнээн жил ддарамтлах гэсэн юм бэ.... Өвгөн надад ярисан эхлээд чи Агиймааг эргүүлж гэр бүл үймүүлсэнээс болж хөөрий тэр бүсгүй үймэрч яваад шатнаас нисчихсэн юм билээ. Энэ нь заялуул уур нь хүрээд алгадчихаж. Гэхдээ хамаг учир чамд бий.Хар багынх найз мөртөө эхнэртэй нь завхайрч явдаг өөдгүй муу тээгэлсэн шаар....
Чимид архиний араас мөлхөнгөө Агиймааг эргүүлээч гэж наад Самбуу чинь өөрөө л намайг гуйсан шүү дээ. Бүгд гайхан алмайрна. энэ завшааныг ашиглан чимид 1 архийг авч бөглөөг онгойлгож амьжлаа.
С 54 Архины цагаан солиот


Top
   
PostPosted: Feb.11.06 7:13 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
С 24 Ухасхийн Чимидийн гараас архийг булаан авч холоо шидээд түийг шанаадан унагаан үсдэж өндйилгөөд Саяынхаа үгийг тйалбарла Бүх үнэнийг одоо хэл.
ЧИМИД Өвдсөндөө орилон ёо ёо одоо хэлий
С 24 Одоохон хэлээ
НАНСАЛ Лха таван тэнгэр минь
С 54 Чимид руу грүйн очиж гараас нь татан Цагаан солиотыг одоохон хөөж гаргъя
ЧИМИД Ёо ёо
С 24 Самбуу 54 г өнхөртөл цохиж унагаан Дахиад ойртвол босохгүй болтол чинь шаана шүү.
С 54 Хацраа барин өндйигөөд байчихаад өөрөө өөргийгөө зодох нь шив дээ.
С 24 хэрэв энэ үнэн бол чамайг алах ч багадна.Ийм шившигтэй урвагч амьдралд ч хэнд хэрэггүй .
ЧИМИД Тавиач ээ би одоохон хэлье ээ.
С 24 Одоохон хэл Хэлвэл чинь энэ архийг чинь өгнө хнээсээ эхэл
ЧИМИД Ядахнаа тавил даа тэгээд би хэлий.
С 24 хэлэхгүй бол тавихгүй Агиймааг шат руу хэн түлхсэн бэ энэ түлхсэн үү.
ЧИМИД Би яг хараагүй л дээ гэхдээ би тэгж боддог юм.
С 24 Саяын хэлдэг чинь үнэн үү Авгайгаа эргүүл гэж чамайг шахсан гэдэг.
ЧИМИД Тийм юм болох нь болсон ёо ёо л доо аажуухан л даа
С 24 Бүгдэд хандан цөмөөр тийшээ очоод байр эзлэн сууцгаа. Үзэгчидийн суудал руу заана. Харин чи Чимидэд хандан одоохон юу болсоныг энэ тайзан дээр бодитоор харуул мэдэв үү.
ЧИМИД Ёо ёо за за
С 24 Чимидийг үсдэн чирсээр нөгөө хэдийг зандран заримыг нь өшиглөн гараа савчин суудал руу хөөнө очоод юу болсоынг харцгаа.
НАНСАЛ Би болох уу.
С 24 Юу болох уу гэж
НАНСАЛ Би үзэж болох уу
С 24 Мөрөө хавчив

ГУРАВДУГААР ҮЗЭГДЭЛ.
ТАЙЗАН ДЭЭР ОРНООС ӨӨР ЮМГҮЙ аГИЙМАА ГАНЦААРАА УНТАНА.ТЭРЭЭР СЭРЭЭД СУНИАСНАА ЦАГАА ХАРАН УНТАЛГАНЫ ХУВЦАСТАЙГАА ЭВШЭЭСЭЭР БОСЧ ГЭРЛЭЭС ГАРЧ ЯВАН ХАРАГДАХГҮЙ БОЛОХОД ЧИМИД ОРОН ДООРООС ГАРЧ ИРЛЭЭ.ТЭРЭЭР БУШУУХАН ХУВЦАСАА ТАЙЛААД ХӨНЖИЛД ОРЖ ТОЛГОЙГОО БҮТЭЭН ХЭВТЛЭЭ.АГИЙМАА ДУУ АЯЛСААР НҮҮРЭЭ АЛЧУУРААР АРЧИН ОРЖ ИРЛЭЭ.
АГИЙМАА Ор руу харснаа зог тусан Самбуу чи хэззээ хүрээд ирээ вэ. Баярны засвар эхэлчихлээ гээд цаана чиннь хөгөөд байна. Юм хумаа янзлаад нүүж суухаа бодох юм биш үү Орцны хамаг юмыг сандаачаад хаясан байна.Алив босоо
"Хөнжилийг хуулан авбал Чимид яах ийхийн зуургүй Агиймааг тэврэн авч хөнжил доогуур хийлээ.Тэр 2 нилээд ноцолдсоны эцэст Агиймаа мултран гараад туухай орилон зугтаалаа. Авраарай
ЧИМИД АГиймаа Би л байна шүү дээ. Чимид байнаа.
АГИЙМАА Чи энд юугаа хийж байгаа юм бэ Манай нөхрийг уруу татдаг чинь багадаа юу Одоо шулуухан орж ирж хүчиндэх чинь дутаа юу. Чи бхэл бүтэн айл гэр доромжлох санаатай юу
ЧИМИД Үгүй чи сонс л доо
АГИЙМАА Юуг сонсох юм. Хувцсаа өмсөнө. Гар эсвэл би цагдаа дуудлаа шүү. Утсаа авч залгана.
ЧИМИД Утсыг дарж унтараана. Ямар ширүүи юм бэ. Агиймаа
АГИЙМАА Уйлна. Арай муухай хэтэрч байгаа юм биш үү Ерөөсөө би явж хэлдэг газарт нь хэлнээ.
ЧИМИД Агиймаа хүүе Агиймаа хүлээж бай.Самбуу өрөө намайг гуйсан юм шүү дээ.Надад түлхүүрээ өрөө гөсөн. Ооосортой түлхүүрээ үзүүлнэ.
АГИЙМАА Эргэж ирнэ. Юу солиороод байгаа юм бэ.Биднийг өөр шигээ галзуу хүмүүс гэж бодоо юу.Чи түлхүүр хулгайлсан байна. хулгайч
ЧИМИД Би хулгайч бишээ. Муу хүн байж болно. гэхдээ би хулгайч биш.


Top
   
PostPosted: Feb.11.06 11:23 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
АГИЙМАА Чи тэгж яривал шоронгийн хулгайч . Одоо тэр шорондоо эргэж орохчинь энэ дээ.
ЧИМИД Шорингийн хувид гэвэл ч танай нөхрийн буруу байх шүү.
АГИЙМАА Өөр юу гэж солиормоор байна.
ЧИМИД Танай нөхөр намайг гүжирдэж шоронд хийсэн.
АГИЙМАА Яалаа гэнээ.
ЧИМИД Тиймээ Би барилгын зураг буруу гаргаж осол гарган байшин нурж хүн үхүүлсэн хэрэгтэй шоронд суусан нь үнэн.Харин хүний аминд хүрсэн тэр зургийг танай нөхөр хийсэн юм аа.
АГИЙМАА гайхан Чимид руу ойртлоо. Дуу нь арай намсчээ. Худлаа яриад бай.
ЧИМИД Тэр зургийг 4 иүүлээ хийсэн юм аа.Гэхдээ даацны тооцоо буруу гаргасан яг тэр хэсгийг Самбуу хийсэн байлаа.. Хэдэн жил өнгөрсөн болохоор бараг мартагдсан байж.Харин осол гараад бөөн юм болон шүүх цагдаа болооод архив ухахад мөнөөх алдаатай тооцоог намайг хийсэн болгоод өөрчилсөн байсан.
АГИЙМАА Үнэн гэж үү...........
ЧИМИД Би эхлээд гайхсан. Самбуутай гайгүй найз байсан болохоор тоглож байгаа байх ч гэж гэнэхэнээр бодож байлаа.Самбуу байцаалтаар ороод намайг үүнийг хийсэн гээж улаан цайм миний нүүрэн дээр хэлдэг байгаа.
АГИЙМАА 4 гглээ хийсэн гээгүй бил үү
ЧИМИД 1 нь нас барсан .Нөгөөх нь надад их муу хүн байсан.Тэр юу ч санахгүй байна нэсэн мэдүүлэг өгсөн.Гэхдээ үнэхээр санахгүй байж болно л доо бидний зургийн ажилд хамгийн бага оролцсон нь тэр хүн байсан.Сам буу харин өөрийнхөө хийсэн зүйлийг намайг хийснийр барим тавим тод санаж байсан даа.
АГИЙМАА Би үнэмшихгүй байна.
ЧИМИД Шүүх ч бас надад итгээгүй учраас би 6 жил шоронд суусан.
АГИЙМАА Тэгээд цаадах чинь чамайг шошрнгоос гараад иржэхээр юу гэх юм ....
ЧИМИД Долигноод зусардаад л архи бариж гүйгээд л сүүлдээ амгайгаа найр тавиж ......................
АГИЙМАА Боль битгий худлаа хуцаад бай.
ЧИМИД Чи өөрөө харж байгаа шүү дээ.Ноднин намайг гарснаас хойш бид 2 ын харицаа ямар байгаа билээ.
АГИЙМАА Та 2 тохиролцоод чи хэргээ үүрсэн юм байгаа биз дээ.Тэгээд хариу барьж байгаа хэрэг биз дээ.
ЧИМИД За яахав тийм болог
АГИЙМАА хэрвээ гүжирдсэн юм бол тэр чигээрээ л дуусна биз дээ.
ЧИМИД Авгай нөхөр 2 ын логик таарч байна.Гэхдээ аз болоход би түүнийг буруутгаж чадах материалыг ердөө л шоронгоос гарсхыхаа маргааш л гартаа оруулж авсан.
АГИЙМАА Тэгээд яагаад буруутгахгүй байгаа юм бэ.
ЧИМИД Шоронгоос гараад ирэхэд эхнэр хүүхэд маань намайг нэгэнт орхисон байсан.Бүр өө хүнтэй суугаад хүүхэдтэй болчихсон.Ганц хөгшин эх маань өөд болсон байсан.
АГИЙМАА Ингээд л сүрдүүлэгээр амьдарч байгаа юм биз дээ.
ЧИМИД Инээд алдан Самбуугийн хийсэн хэргийн ахжууд тийм ч сүйдтэй гэмт хэрэг бузар булай зүйл гэж үү ....... Би нүглүүдийг зөвхөн хооронд нь харицуулдаг болохоос нүгэлгүй хорвоо байдаг гэдэгт үнэмшдэггүй.
АГИЙМАА Уйлан Хэрвээ чиний яриж байгаа зүйл үнэн бол ........ үнэн бол ....... тэгээд тэр намайг чамтай унт гэж найр тавин гуйсан юм биз дээ.
ЧИМИД Тиймэр хүү л юм уу даа.
АГЙИМАА Алив чи манайхаас зайлж үз Та 2 ын асуудал надад хамаагүй.
ЧИМИД Хувцасаа өмсөж дуусаад Болж л байна. Цаадах чинь тэр тэргүй 20 минутын дараа орж ирнэ.
АГИЙМАА Чи яаж мэдээ вэ.
ЧИМИД Тэгж тохирсон юм аа.
АГИЙМАА Арай ч дээ Муу хар худалч............
ЧИМИД Тэгвэл чи цагаа хараад ёсууж байхгүй юу даа.
АГИЙМАА Чимид ээ эхүлдэээж бай.
ЧИМИД Зайл гэх хүлээж бай гээд л
АГИЙМАА Юм асууяааааааа
ЧИМИД Ярхиаар үнэмшдэггүй шүү дээ.
АГИЙМАА Уйлсан хэвээрээ Яаж үнэмших юм бэ.
ЧИМИД Юу асуух гээ вэ.
АГИЙМАА Намайг чамд зарж байгаа нь ямар логиктой юм бэ. Зүгээр л найр тавиж байгаа юм уу.
ЧИМИД Намайг чамтай суу л гэсэн шүү дээ.
АГИЙМАА Суух аа худалч Чи тийм хүний үгээр мангар амьтан юм уу
ЧИМИД Надад энэ байрыг өгнө гэсэн.
АГЙИМАА ӨӨӨ За намайг зарах биш дээрээс нь хөрөнгө дагуулсан юм боллоо доо
ЧИМИД Хүүхэд гарахгүй юм салахааас л гээж байсан шүү дээ.
АГИЙМАА Худалч улам мэгшин уйлна.
ЧИМИД Танайх хүүхэдтэй юм уу тэгээд....
АГИЙМАА Бйарны шангаар чи намайг авахаар зөвшөөрсөн ююм уу
ЧИМИД Чи ч сайхан л хүүхэн л дээ. Уйлаад яахав .хэрэв чи зөвшөөрвөл би чамтай суухад бэлэн
АГИЙМАА Очиж очиж чам шиг хүний адагтай юу
ЧИМИД Би хичнээн адаг шаар ч гэсэн Самбуугаас арай дээр биз дээ.
АГИЙМАА Би өөрийн санал бодолгүй эд бараа юм уу.
ЧИМИД Чамайг надад их сайн нэг л унчихмал нүүр хагараад зүгээр болно гэж Самбуу х ярисан шүү дээ.
АГИЙМАА Ямар муухай амьтан м бэ. Би үнэмшихгүй байна.
ЧИМИД Үнэмшихгүй юм бол юунд асуусан юм бэ.Тэртээ тэргүй цаадах чинь одоо ороод ирнэ.
АГИЙМАА Тэгээд чамайг ийм мангар юманд нялх хүүхэд шиг үнэмшсэн гэхэд би итгэх хэрэг үү.
ЧИМИД Би ч мэдэж л байсан л даа .Намайг дахин хэрэгт хийх гээд байгааг нь .Гэхдээ чамтай учраа ололцож болно гэж найдсан.Тэгээд ч надад алдах юу билээ. Алдах юмтай хүн адлахаас айдаг юм шүү дээ.Над шиг алдах юмгүй хүн болчихсон нь хүн чанартаа захирагддаг юм аа.
АГИЙМАА Үнэн бол би энд нуугдаж байя Та 2 ын юу ярихыг сонсьё
ЧИМИД Би зөвхөн асуусанд л хариулья Хаалга онгойх чимээ гарна.
АГИЙМАА Намайг цагдаа руу явсан гээрэй.
С 54 Агиймаа хөө Чимидийг хараад Чи энд юу хийж яваа юм бэ.Манай авгай хаачив
ЧИМИД Алиалахаа боль Тэр тэргүй байхгүй Цагдаа руу явсан. Чи намайг хүчингий хэрэгт түлхэж дахин шоронд явуулах гэсэн байна.
С 54 Боль доо Чимид минь дандаа л буруу санаж байх юм .Би чиний өмнө буруутай болохоор сэтгэл санааны чинь дарамтыг хөнгөлөхийн тулд авгайгаа хүртэл харамлахгүй байхад ..............тэгээд та 2 зохицож чадаагүй юмуу Тэгвэл одоо яах вэ дээ Цагдаа руу явчихсан хэрэг үү үүнээс цаашихыг нь би хариуцахгүй шүү.Чи дандаа бүтэлгүйтэж байх юм.
АГИЙМАА хар гүйхээрээ гарч ирнэ. НОВШ ХОГ АДАГ ШААР хэлэх үг ч олдохгүй байна. уйлсаар хаалага руу гүйлээ.
С 54 Агиймаа араас нь гүйнэ.
ЭНЭ ҮЕД ТАЙЗ ЭРГЭХ БА УЙЛАХ ОРИЛОХ ХЭРЭЛДЭХ ЧИМЭЭ ГАРАН ЭЦЭСТ НЬ АГИЙМААГИЙН АЙМШИГТАЙ ЧАНГА ОРИЛОХ ЧИМЭЭ ДАВАМГАЙЛАН ХҮНД ВМ УНАХ ЧИМЭЭ СОНСОГДООД ТАГ БОЛНО.
С 24 Самбуу 54 ийг хөөсөөр Хүний адаг Муу шаараа шаараа
С 54 Чи тэгээд хэн юм бэ. Шударга шударга л гэж орилохоос өөр чи ямар амьдрал мэдэх юм өэ.
С 24 Чи бас энэ заваан юм аа амьдрал гэж нэрллээд байгаа юм уу.Ингэж амьдраснаас үхсэн нь дээр
С 54 чамд л тэгж санагдаж байгаа юм.Үнэндээ амьдралаас сайхан юм өөр хаанаа байна.
С 24 С 54 дарж унагаан архины шилээр цохиж байгаа бололтой Май май чи
С 54 Та минь ээ авраарай Энэ залуу намайг аллаа ийм олон хүн байж ядаж 1 нь гэсэн туслаач дээ
С 24 С 54 хоолойг шахан . Чи Агиймааг шат руу түлхсэн үү.
С 54 Үгүй надаас зугтаж яваад сул хашлага түлхээд доошоо нисчихсэн юм аа.бурхан гэрчилнэ.
С 24 Агиймаагаас яагаад салах гээд байсан юм бэ. Зөвхөн Чимидийг хүчингийн хэрэгт түлхэх гэж үү.
С 54 Нансалтай бушуухан суух шаардлага гарсан юм аа .Эцэг гэж хүний мууд дуртай ёнхгор хөх өвгөн хаа хамаагүй хадгалагдаж байсна мөнөөх зургийн 1 хувийг олоод авчихсан байсан.Би яарахаас өөр арга олдоогүй ээ.
С 24 Ёстой адгийн шаар Еэ муу хүүрээ. хоолойг дахин бооно.
С 54 аллааа.............
С 24 Чамайг нэг мөсөн цааш нь харуулаад өгье Муу явахаар сайн үх Чи ч сайн ч үхэж чадахгүй юм байна.Нохойн үхлээр ингээд дуус ......
С 54 Туслаарай Самбуу......... Нансал аа..... ээжээ............
С 37 Нансал Чимид нар ноцолдсоор арай гэж 2 Самбуу салгана. Эгэжэл алчихсанүй Энэ түиэн хүний нүлэн дээр ингэж шившигээ хутгах гэж
С 24 Чи шившигээ хутгаагүй хэрэг үү Чиний үйлдсэн бүхэн чинь шившиг биш гэж үү.
С 54 Нүгэл тарих шившигээ хутгах 2 чинь өөр Энэ олон хүний нүдэн дээр хамаг 77 булчирхайгаа дэлгэнэ гэдэг ямар ч нүгэлээс дор
С 24 еэ тэнгэр минь амьдралын философи ингэж орвонгоороо өөрчлөгдөх гэж байх уу даа. БАРИГААДГҮЙ БОЛ НҮГЭЛ НҮГЭЛ БИШ .гэдэг Тартюфийг би хичнээн жигшдэг гэж санана. ..... Та нар яагаад энэ хүний сүгийг өмөөрөөд байгаа юм бэ. Алив ээ Чимид ээ хэлэл дээ энэ чиний амьдрралыг балласан байна шүү дээ.


Top
   
 Post subject:
PostPosted: Feb.12.06 2:52 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
Гvрбазарын "Чамайгаа алдмааргvй байна"жvжгийн зохиол байна уу?


Top
   
PostPosted: Feb.12.06 3:45 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: Dec.23.05 12:00 pm
Posts: 87
Location: korea
С 24 Энэ чамайг зориуд архинд оруулж өөрөөсөө бүрэн хамааралтай болгосон байна шүү дээ. Жавданг очиж сөхөн Тэр хар Дүүрэн архи Зөвхөн чамд зориулсан.Амьдралаа хөнөөлгөчихөөд чи яагаад үүнийг үхүүлэхгүй гээд байгаа юм бэ.
ЧИМИД Дахин балгаад Юм болдогоороо болсон. Хувь зохиолоос хэн ч зугтааж чаддаггүй юм.Би архичин болсон. Наадах чинь үхэх юм бол хэн намайг архиар тэжээх юм бэ. Би нааданхыг чинь үзэн яддаг ч гэсэн нөгөө талаар хйарладаг юм шүү Миний амьдралыг ганц залгуулагч хүчин гуйвсаар явж очоод Самбуу 54 тэврэн энхрийлнэ.
С 24 Нансал чи ийм хуурамч амьдралаар амьдарч ирсэндээ харамсахгүй байна уу. Ийм иуухай хувь заяаны зориудын золиос шүү дээ чи ..................................
НАНСАЛ Харин тийм ээ уйлна. гэвч ... гэвч хүн хувь заяанаас зугтааж чадна гэж үү.........
С 24 Чи ..... та энэ хүнийг үхүүлэхийг хүсэхгүй байна уу.... Битгий үхээсэй гэж байгаа юм уу......
НАНСАЛ Тийм эээ мэгшинэ.
С 24 Самбуу 37 хандан Чи юу гэж бодож байна. Хамаг шившигийг үүдэгчийн хувьд чи юу гэж бодож байна даа.
С 37 Жинхэнэ хэрэг надаас хамаагүй өмнө ердөө л чиний дараахан болсон .тэгэхээр ийм моральгүй юм хийх сэтгэлийн бэлтгэл одоо ч чамд байгаа.Чи одоо амвдралыг зөвхөн уншсан ном үзсэн киногоороо хэмжиж яваа шүү дээ.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 44 posts ]  Go to page 1 2 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited