#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.26.18 12:26 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 10 posts ] 
Author Message
 Post subject: ...холик...
PostPosted: Dec.02.05 3:53 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Баасан гарагийн нэгэн өдөр Анар ажил дээрээ компьютертэйгээ ноцолдож байтал утсанд нь мессеж ирлээ. Харвал “agaa oroi yaah ve” гэсэн товчхон мессеж байлаа. “bi ajlaa taraad ochii ta hed tsuglaraad bj bai” гэсэн хариу илгээгээд ажилдаа анхаарлаа хандуулав. Тэгсэн ч саяны ирсэн мессежээс болоод анхаарал нь сарниж компьютер луугаа ширтэнгээ цаг руу хяламхийв. Ажил тарахад уг нь цөөхөн л цаг үлдсэн байлаа. Тэрээр нэгэн компанид system administrator хийдэг бөгөөд цалин нь дажгүй, өөрийгөө болгоод явчихна. Мөн арван жилээсээ л үерхсэн хэдэн сайхан найзуудтай. Уулзахаараа бие биенээ хараад хөөрдөг юм уу дуу нь чангарч ёстой л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ дээ. Party дуусаад гэртээ яаж харина гэсэн зовлон байхгүй Билгүүнийд очоод л гэртээ ирсэн юм шиг л аашилна. Тэр нь ч сурчихсан тоохгүй. Өнөөдөр ч гэсэн баасан гарагийг яаж зүгээр өнгөрөөхөв гэсэн шиг мессеж бичиж байгаа нь энэ.
Анар хийж байсан юмаа түр орхиод yahoo messenger-ийнхээ avatart байгаа Оюунаагийн зургийг харав. Анарын өөдөөс инээвхийлсэн давхраатай алаг нүдтэй, үсээ задгай тавьж авахуулсан Оюунаагийн зураг ширтэнэ. Оюунаа эрдэм сурахаар алс холыг зориод жил гаруй хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Анар Оюунааг мартсан нь үгүй. Анх их сургуульд ороод л Оюунаа түүний нүдэнд туссан билээ. Өөртөө ялигүй томдсон юм шиг харагдах эрээн ноосон цамцаа өмсөхөөрөө их гоё харагдана. Оюунаатай зөрөх бүрийд үнэртэх тэр тансаг үнэр нь Анарыг улам бүр татжээ. Тэр үеэ бодохоор Анарт инээдтэй санагддаг байв. Түүний хувьд Оюунаа хүршгүй өндөр даваа мэт санагдаж өөрөө тэр уулын өчүүхэн бэлд нь зогсож байгаа балчир хүү мэт өөрийгөө төсөөлдөг байлаа. Өөрийгөө өчүүхэнд үзэх үзэл нь Оюунаа тэр хоёрын харьцаанд том саад болно. Түүнийгээ хожим л ухаарсан юм.
Ширээн дээр байсан гар утас нь дуугараад авахын зуурдгүй тасарчив. Нэг нь л дохиж байгаа нь тэр. Анар ч би залгая гэдэг мобигийн рекламыг биетээр үзүүлж хоёр хүн рүү залгаж яриаг нь дамжуулж байсан удаа ч бий.

Orny-гийн бодол: Найзуудынхаа төлөө юуг л бол юуг хийж чадах тэр чанар нь найз нартаа үнэлэгдэж явдаг юм. /Зөвхөн утас биш шүү/

Билгүүн рүү буцааж залгавал
- Хаана уулзахийн
- Харин ээ, хэн хэн байна
- Бид хэд бүгд цуглачихлаа. Юу яаяа, танай ажил дээр очъё. Чи үүдэн дээрээ гараад ир
- За тэгье, тэгье. Унаатай явж байгаа биз дээ
- Тийн, одоо очлоо шүү. Битгий хүлээлгээд байгаарай гээд утас тасрав.
Баасан гараг бүрийн орой найзуудаараа цугларч уулздаг бичигдээгүй хууль тэр хэдийн дунд бий болжээ. Тэр хэд уулзахаараа хэдэн пиво авчихаад элдэв юм ярин сууцгаадаг байв. Эхэндээ pub энэ тэр гээд л явдаг байснаа сүүлдээ Билгүүнийд юмаа бариад орчихдог болсон юм. Тэр нь ч амар. Пивоноосоо ч нэг их уухгүй атал яриандаа халцгаагаад үүр цайтал суудаг байлаа. Ярианы сэдэв дуусна гэж байхгүй. Гэхдээ Анарын анхны хайр эдгээр сэдвийн гол хувийг нь эзэлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Найзууд нь Анарын дурлалыг өөр өөрийнхөө нүдээр харж зарим нь дэмжинэ, зарим нь хэрэггүй боль, охин мундсан биш гэнэ.

Orny-гийн бодол: Зарим нь ч бүр Оюунааг харсан юм шиг л байдаг байсан байхаа.

Гэхдээ л Анар Оюунааг мартъя гэж хичнээн хичээсэн ч мартаж чаддаггүй байв. Өдөр болгон сургууль дээрээ уулзаж эелдэг дуугийг нь сонсож хөөрхөн нүдийг нь харах бүртээ дотроо байж яддаг байлаа. Оюунаагийн хамгийн сайн найз бол Чимгээ. тэр охин нь Анарын найз Эрдэнээтэй үерхдэг байлаа. Анарыг Оюунаад хайртай гэдгийг Эрдэнээ мэдчихээд Чимгээдээ хэлчихжээ. Хосууд нэгнээсээ юугаа л нуув гэж. Анар өөрийнхөө байдлыг Оюунаад мэдэгдэхгүйг хичээдэг байлаа. 2-р курс төгсөх хавраа ангиараа амралтанд явсан юм. Тэр үед Чимгээ винондоо нилээн халчихаад Анарт “Би чиний Оюунаад сайныг тэрэнд хэлсээн, гэхдээ Оюунаа чамд “NO” гэж байна лээ” гэж хэлж билээ. Тэрхэн үед Анар гутрахаасаа илүү өөрөөсөө ичиж байсан.
Маргааш нь Анар гэртээ ирээд хийх юмаа олж ядан хөгжмөө асаатал FM-ээр Celine Dion-ий Because you loved me гэдэг Оюунаагийн хамгийн дуртай дуу явж байлаа. Сонсоод сууж байтал зүрх нь урагдах шиг болж өөдөө нэг юм огшин өөрийн эрхгүй уйлж билээ. Хайр гэгч тийм хүчтэй гэдгийг тэгэхэд л мэдсэн хэрэг.
Чимгээгийн хэлсэн тэр үгнээс хойш Анар өөрийгөө Оюунаад тохирохгүй хэмээн бодож Оюунааг мартахыг хичээсээр 3-р курсээ төгссөн юм. Мартъя гэсэн бодолд нь ч найзууд нь дэм өгдөг байлаа. Анарын найзууд Оюунаа чамд сайн биш байхад араас нь гүйгээд, одоо март март гэж дахин дахин үглэнэ, 7 хоног бүрийн уулзалтын ганц сэдэв нь тэр болдог байлаа.

Orny-гийн бодол: 7 хоног бүр ганцхан удаа уулзахдаа Оюунааг л ярьдаг байсан гэхээр Анар түүнд ямар их хайртай байсан нь мэдрэгддэг юм. Бүхэл оройжин ганцхан хүний тухай ярина гэдэг... Хайр бол агуу зүйл шүү.

Анар цагаа харвал ажил тараад 15 минут өнгөрсөн байв. Найзууд нь ирчихсэн хүлээж байгаа тул гадуур хувцсаа өмсөөд гарлаа . Гадаа гарвал сэрүүхэн байлаа. Гэхдээ 10-р сар гарсан гэхэд дулаахан байгаа шүү. Найзууд нь хараахан ирээгүй байгаа тул ирэхээс нь өмнө амжиж тамхилъя гэж саналаа. Гэхдээ амжсангүй Билгүүний машин сигналдсаар хажууд нь ирж зогсов. Архайсан хэдэн залуус цонхоо онгойлгож
- За, ахаар юу байна
- Яасан ч гоё пальто авчихсийн
- Юу хийгээд л дүнхүүрээд байна даа гэхчлэн шуугилдсаар мэнд мэдэв.
- Юмгүй ээ, ах нараар юу байна гэсээр арын суудал руу суув
- Анар аа, хөөе. Энэ Билгүүн чамтай одоо бооцоотой үзсэн ч алдахгүй гэнээ
- Юуугааар? Биллиардаар уу, барахгүй байх аа
- Харах уу, хөөе.
- Юугаар барихын
- Юугаар ч яахав
- Тэгвэл шууд Focus руу
- Хаашаа гэнээ, Focus уу

Orny-гийн бодол: Архайсан том залуучууд мөртлөө тоглоом гэхээр нугасгүй шүү. Corridors тоглож байгаа үеэр нь утсаар ярина гэж саналтгүй. Бүгд адилхан утсаа чихэндээ наачихаад дэлгэц рүүгээ гөлөрчихсөн байдаг юм. Утсаа хурдан тавихгүй бол нэгжний гарз. Дараа нь юу гэж яриснаа ч санадаггүй юм.

Тэр хэд Focus-т хэдэн цаг тоглоод сурсанаараа дэлгүүрээр ороод Билгүүний гэрийг зорилоо. Билгүүнийд ирэхээрээ бүгд гэртээ байгаа юм шиг л тааваараа байна. Зарим нь бүр нөмрөх хөнжилөө хүртэл авчираад тавьчихсан байгаа билээ. Тэднийд ганц булаацалддаг юм бол дэр байсан юм. /Билгүүнийд дэр ховор бөлгөө. Хэхэхэ Orny/ Тэр хэд эхлээд бие биенээсээ давах гэж байдгаараа хашгиралдан сая хэн сайн тоглосноо ярих гээд сүүлдээ хэрүүл болохоо шахав. Бүгд л өөрсдийгөө хамгийн лаг нь байсан гэж бодоцгоож байгаа бололтой.
Сүүлийн хэдэн долоо хоног уулзаагүй / ажил ихтэй байсан/ Тайвнаа
- Мартсан нөгөө Оюунаа сурагтай юу?
- Бид хоёр мэйл бичиж л байгаа
- Яасан, гайгүй болчихсон юм уу?
- Ер нь гайгүй л байгаа ш дээ гээд Анар жаргалтай инээд алдав
Нөхөд нь түүнийг харснаа
- Ооё, ашгүй дээ.
- Нэгнийх нь ч гэсэн анхны хайр бүтэж байвал
- Мэйл ээр тэгээд юу гэжийн?
- Ямар байгаа гэнэ? гэхчлэн элдэв асуултаар булав.
Ашгүй нэг нь
- Хөөе, өлсөж үхлээ, идэх юм байна уу гэснээр бүгд Оюунааг мартаж хоол хийх юм боллоо
- Би мах хөшиглөе, чи гурил зуур
- Ээ, яаж гурил зуурахын, будаа байхгүймуу
- Би л лав төмс арилгахгүй шүү, хэлсэн шүү
- Би ерөнхий тогооч нь шүү
- Үгүй ээ би ерөнхий тогооч нь болъё, чи чинь туслагч байхгүй юу гэлцсээр гал зуухаа нураачих шахан пичигнэж байж давс нь багадсан нялцгай будаатай хуурга хийж идлээ.

Энэ үед Анарын утсанд мессеж ирлээ. Харвал Оюунаагаас ажээ. Англи руу яваад хэл чимээгүй нилээд удсаны дараа /хагас жил орчим/ саяхнаас л мэйлээр харьцаж мессеж бичилцэж байгаа ажээ.

Orny-гийн бодол: Минийхээр бол Анар Оюунааг мартана гээд шийдчихсэн байсан тэр үедээ мартчихсан бол дээр байсан юм. Одоо хэзээ ирэхийг нь ч мэдэхгүй хойноос нь шаналан суухыг харахаар уур хүрээд байдаг юм

Анар өөрийгөө зориггүй шантрамтгай байсан тэр үетэйгээ харьцуулан бодохоор ямар ч өөрчлөлт гараагүй мэт санадаг ажээ. Оюунааг мартахаар шийдсэн тэр үе нэг бодлын санаа сэтгэл нь тайван болж үнэхээр мартаж байна гэж боддог байлаа. Гэвч хонгилын үзүүрт гэрэл гэгчээр Оюунаа түүний зүрхний буланд шигдчихээд байсан юм. 4-р курсын намар нь Эрдэнээ, Чимгээ хоёр “Оюунаа чамайг хайртай гээд байсан хаана байна гэж байна лээ. Чи ахиад нэг үзээд алдах юм биш үү” гэснээр оч төдий байсан горьдлого дээр нь итгэлийн гал бадраагаад орхижээ. Түүнд нь их л урам орсон Анар Оюунаа руу эелдэгхэн нь аргагүй мессеж дор нь бичжээ. Түүнээс хойш шөнө дөл болтол мессеж бичилцдэг байлаа. Найзууд нь түүнийг нь мессежний хайр хэмээн хошигнон сэтгэл санаагаар их дэмжиж, зарим нь өөрийгөө Оюунаад орлуулан ингээд л тэгж байгаа байх, тэгээд л тэгж байгаа байх гэж элдэв янзын таамгууд дэвшүүлцгээнэ.
Тэр шинэ жилээр Анар Оюунаагийн хувьд шинэ жилийн анхны мэнд хүргэх хүн болох гэж дэндүү их хичээсэнсэн. Шинэ он гарах тэр үдэш 11:30 гэж гэрээсээ гараад таксидаад 12:00 оос өмнө Оюунаагийнд очиж амжина гэж санасан ч санасан юм санаагаар болдоггүй хорвоо гэж нэг ч сул такси олдохгүй 25-р эмийн сангаас 11-р хороолол хүртэл гүйсэн юм. Яг талбайгаар гүйж гарах тэр мөчид цаг 12,00-ийг зааж байсныг Анар хэзээ ч мартахгүй. Оюунаа түүнтэй харьцах нь гайгүй болсон ч /Анарт итгэл төрүүлсөн ч/ харьцаагаа нэг l л түвшинд барихыг хичээдэг байсан байх. Түүнийг нь Анар ойлгохгүй жоохон жоохон даврах /дотносох гээд/ гэхээр Оюунаа зайгаа бариад эхэлнэ. Үүнээс болоод тэр хоёрын харьцаа хонхны баяр хүртэл эрс муудсан юм.

Orny-гийн бодол: Оюунаа Анарт хайргүй боловч түүнд үнэхээр хайртай залуу байгааг алдаж болохгүй гэж бодсон юм болов уу? Бид бүгд Оюунаа Анарыг юу гэж боддогийг мэддэггүй байсан юм.

...Хонхны баяраар Оюунаа үнэхээр гоё харагдаж байлаа. Тэр Анар луу дөхөж ирээд
- Анар аа, миний гутлыг янзлаад өгөөч гэхэд нь Анар хязгааргүй их баярласан юм. Оюунаа урьд нь хэзээ ч түүнээс тусламж авч байгаагүй билээ.
Хонхны баярын зугаалгын хаврын нэгэн дулаан орой Оюунаатай зэрэгцэн гадаа сууж байхдаа Анар хязгааргүй их жаргалд умбан энэ шөнө үүрд үргэлжлээсэй гэж хичнээн их хүсч байсныг бурхан л гэрчлэх бизээ.
Найзууд нь тойрч суугаад эцэс төгсгөлгүй яриагаа үргэлжлүүлсээр. Анар гэнэт тамхилмаар болж цонхны зүг зүтгэлээ.
- Хаачих гээд байгаа юм бэ?
- Татах гэж байгаа л биз
- Өөрөө хордох мөрөөрөө хордохгүй биднийг дээрээс нь....
- Алив тэр эмч болох гээд байгаа залуу Анарыг нэг ухааруулаач
- Анар аа... /Анар тамхиныхаа утааг үлээнгээ Сайхнаа руу эргэн харав/
- Ухаааараааач.... Сайхнаа өвдгөн дээрээ суун гараа элгэндээ тэврэн үнэн сэтгэлээсээ гуйж байгаа дүр үзүүлэхийг хичээн түүний зүг гараа сунгав
- Хэхэхэ, битгий олон юм яриад бай
Сайхнаагийн дүр дорхноо хувиран
- Тээр, та нар харж байна уу
- Би бол найзынхаа төлөө л хэлсэн.
- Өөр чамд над шиг хэлэх хүн олдохгүй дээ
- Харж л байгаарай
- Муу тэнэг чинь
- Алив буу /шанаандаа буу тулгаж байгаа дүр үзүүлэв/
Бөөн инээд болон нэг нь хөлөөрөө шилтэй пивоо өшиглөж асгалаа.
- Өө хивсэн дээр гэж Билгүүн дуугартал
- Тэр хивс яах вэ? Хайран пиво гэж Сайхнаа хэлээд асгарч байгаа пивийг амжиж уух гэж байгаа дүр эсгэв.

Ингэж шуугилдсаар байгаад унтах болохоороо ор дэрээ наашаа цаашаа би чи дээ хүрч цаг гаруй болоод гэрлээ унтраалаа. Гэрэл унтарсан ч чи ч яасан бүдүүн юм би ч яасан туранхай юм, би тэр чинь биш энэ чинь биш энэ тэр гэсээр байж үүр цайж байхад нэг юм унтацгаав. Анарт найзуудтайгаа уулзан ингэж хөгжилдөх нь сайхан санагдана. Оюунааг байхгүй байхад найзууд нь л байж сэтгэлийг нь засдаг билээ.

Orny-гийн бодол: Энэ хэд үнэхээр сайн найзууд шүү. Нэг нь л байхгүй бол бусад нь түүнийгээ үгүйлээ л. Би эд нарт атаархдаг юм.

Анар Билгүүнийд хичнээн ч удаа ирж хоносныг тоолохын аргагүй. 4-р курст Оюунаатай хонхны баяр хүртэл дуугарахгүй байсан тэр үед найзуудыгаа арай ч дээ гэж уулга алдтал нь архи ууж, аав ээжтэйгээ хэрэлдэж гэрээсээ явж Билгүүнийд амьдарч билээ. Тэр бол Анарын хувьд бүрхэг өдрүүд байсан юм. Аав нь түүний төлөө санаа нь хичнээн зовж байсныг дараа л ухаарсан. Анарыг согтуу гэртээ ирэхэд нь аав нь эхэндээ уурлаж байснаа дараа нь учирлах янзтай аргадангуй болж
- Чи тэр охиноо биднээс дээр үзэж байгаа юм уу?
- Тийм ээ, би түүнд дэндүү хайртай
- Миний хүү, одоо чи бага байна, гэр орон толгойлоод үр хүүхэдтэй болоод ирэхээрээ ойлгоноо.
- Одоо ингэж явж болохгүй.
- Үгүй ээ, та ойлгохгүй надаа ямар хэцүү байгааг /үүнийг бодохоор Анар ичих шиг болдог юм. Гуйвж дайвсан согтуу хүүтэйгээ ухаан зарж ярьж байсан аавыгаа өрөвддөг юм./
- Аавыгаа хэнд хамгийн их хайртайг чи мэдэх үү?
- Хэн гэж?
- Анараа аав нь хамгийн ихээр ууган хүү чамд хайртай
Энэ үгийг хэлэхдээ аавын нь нүдэнд нулимс тунасан байхыг хараад Анар гэнэт аав ээжийгээ хичнээн зовоож байгаагаа ойлгосон. Билгүүнийхээс гэртээ ирэхэд нь ээж нь түүнийг зуурч аваад амьд л байгаа болоо гэж уйлахад нь ахиж би хэзээ ч та хоёрыгоо зовоохгүй гэж дотроо тангарагласан юм.
Түүний хувьд бүрхэг өдөр гэж байхад цэлмэг нартай өдрүүд гэж байдаг юм билээ. Хонхны баяраас хойш Оюунаатай цөөхөн уулзсан ч тэр зун бол Анарын хувьд хамгийн аз жаргалтай мөчүүд байлаа. Оюунаа Англи руу сурахаар явах нь ойлгомжтой болж явах өдөр нь ойртох тусам Анар хийх юмаа олж ядан уймарч байв. Ангийн нь нийлдэг хүүхдүүд гаргаж өгөх Party хийнэ гэцгээж явахын нь өмнө амралтанд явсан юм. Анар түүндээ зориулж бэлэг авсан байлаа. Бэлэг авснаа урд орой нь мессежээр хэлчихсэн байсан юм. Бас үнсэнэ шүү гэж хэлж амжсан байсан. Маргааш нь аягүй бол сандраад айгаад үнсэж чадахгүй байх гэж бодсондоо тэр. Тэр орой гадаа Оюунаа Анарын мөрийг налан Анар Оюунаагийн гарыг атган сууж байхад хязгааргүй их аз жаргалтай яг л дурлалт хосууд шиг л байсансан. Тэгсэн чинь яагаад ч юм тэр шөнө нээх том бүтэн сар гарчихсан байсан юм. Одоог хүртэл Анар энэ дуунд дуртай ажилдаа ирэх болгондоо эсвэл ажлаас тарчихаад заавал сонсож Оюунааг боддог юм.
Оюунааг явахын нь урьд орой Анарын мартагдашгүй өдрүүдийн нэг байлаа. Тэр хоёр хамтдаа хошин шог үзэж, хөтлөлцөн хотын гудамжаар алхан талбай дээр очиж зургаа анх хамт авахуулсан юм. Тэгэхэд Оюунаа түүнд гахайн ширэн түрийвч бэлэглэсэн юм. Тэгээд “Би чамайг мартахгүй ээ, чи бүү санаа зов” гэж билээ. Тэр түрийвчиндээ Анар их хайртай бөгөөд найзууд дээрээ ирээд баахан гайхуулж билээ. Найзууд нь ч Анарыг явуулж жинхэнэ шир мөн юм уу, биш л байна даа энэ тэр гэж баахан шуугилдсан билээ. Анар Оюунааг хүргэж өгөөд Билгүүнийд хоносон юм. Шөнө нойр нь хүрэхгүй хэвтэж байхад нь Билгүүн
- Маргааш өглөө гаргаж өгөх юм уу гэж асуухад
- Би очихгүй ээ, Оюунааг явахыг харж чадахгүй гэж билээ.
Тэгж хэлсэн ч өглөө сэтгэл нь үймэрч яахаа мэдэхгүй байж байгаад гэнэт
- Билгүүн ээ, явъя гэлээ
Билгүүн үг дуугүй гарч машинаа асаагаад онгоцны буудал руу давхисан юм. Хэдийгээр онгоц нисэхээс өмнө амжиж очсон ч уулзаж чадаагүй явуулчихлаа. Гэхдээ л Оюунааг явах өдөр их л хар өдөр байх байх даа гэж бодож байсан нь харин итгэл төгс шинэ амьдралын нь анхны өдөр болсон юм.

Orny-гийн бодол: Тэр өглөө Анар Билгүүнтэй цуг над дээр ирж хоол идсэн юм. Онгоцны буудал ороод ирлээ гэчихсэн бүүр унжийчихсан явж байж билээ. Тэгэхэд би ч гэсэн Анарт Оюунааг март даа, хоёр жилийн дараа ирээ ч үү, үгүй ч үү гэж хэлж байсан. Гэтэл Анар өдий хүртэл мартаагүй, найзуудаасаа Оюунааг өмөөрч мэтгэлцэж байдаг юм. Энэ нь түүнд төрсөн шинэ итгэл байсныг одоо л мэдэж байна. Гэхдээ Оюунаа Анарыг юу гэж бодож явдгийг бид одоог хүртэл мэдэхгүй явж байгаа хэвээрээ л байна. Энэ бяцхан өгүүллэгийг Анарын хувийн захианд тулгуурлан бичсэн билээ. Мэдээж нэрс нь зохиомол шүү. :angel:

Найз чамдаа чин сэтгэлээсээ аз жаргал хүсье. Чамайг хайрын бурхан ивээх болтугай
2005.11.30

_________________
u r ma hero


Last edited by orny on Apr.16.07 9:22 pm, edited 3 times in total.

Top
   
 
PostPosted: Dec.12.05 8:51 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Богинохон зун


Утасны нь сэрүүлэг дуугарав. Баатар нэг нүдээ нээн утсаа харвал 8,00 болж байлаа. “Ахиад 10 хан минут унтаадхий” гэж бодон эргээд нүдээ аньсан боловч унтаа сэрүүн хоёрын хооронд тарчилсаар эцэст нь нүд аниатаагаараа бослоо. Гэрийн шаахайгаа хөлөөрөө тэмтчин олоод нүүр гараа угаахаар явлаа. 15 минутын дараа бүрэн нойрноосоо сэргэчихсэн хувцасаа өмсөхөөр буцаж өрөөндөө ирэхдээ “Сэрүүлэг дуугарангуут босчихгүй, одоо бас л 10 минут хоцорчихлоо” гэж харамсан бодов. Өглөө бүр сэрэхдээ ингэж боддог боловч дараагийн өглөө мөн л хэвтсээр байгаад ажлаасаа хоцордог байлаа.
Баатар ажлынхаа газрын үүдийг татах үед цаг 9,15-ийг зааж байлаа. Өрөөндөө орж суун хэлтсийн даргаа орж ирэн үглэхийг хүлээн “Өдрийн сонин” гарчиглан цай эргүүлдэв. Удсан ч үгүй хэлтсийн дарга болох Зоригт орж ирээд
- Залуу минь өглөө эртхэн сэрээд ирчихэж болохгүй байна уу гэлээ
- Харин тийм ээ, болохгүй юм, юу байна хөгшөөн
- Юмгүй ээ, энэ хэдэн залуусыг яаж хүн болгоно оо. 9,00 –д гозойж байна гэж байхгүй шүү
- Хэхэхэ, тэр ч бардаг даваа биш ээ, Урнаа сайн уу.
- Овоо шд. Яаж Урнааг санаж асууваа. Айн. Цаадах чинь хүүхдээ хараад л гэртээ байгаа. Чи очиж үр хүүхдээ нэг эргээч
Баатар нүүр нь улайн хажуу хүмүүсээс санаа зовон
- Зоригоо арай дэндэнээ. Тэгж хэлэхдээ яахав дээ
- Өө чи чинь тусдаа гарчихсан гээд санаа сэтгэл хувирчихсан байдаг байна шд. Манайд байж байхдаа ийм байгаагүй дээ. Хэхэхэхэ. За тэр ч яахав. Манайхаар нэг очооч хө.
- Нээрэн ойрд очоогүй юм байна шүү. Орой очноо.
- Тэг, хоёулаа хамт тараад харья
- Ок
- Ок гэсээр Зоригт гарч явлаа.
Өрөөний нь хүмүүс энэ хоёрын иймэрхүү аль хэдийн дассан төдийгүй тоохоо ч байсан билээ. Баатар үдийн цайны цаг хүртэл зогсолтүй ажиллаад цайндаа орлоо. Тэрээр улсдаа томоохонд тооцогдох нэгэн барилгын компанид инженер хийдэг бөгөөд одоо нэг томоохон төсөл орж ирчихээд ойрд баахан завгүй байгаа билээ. Цай хоолоо идэн хэсэг амсхийсний дараа буцаад л нөгөө цаас шугамтайгаа ноцолдож эхлэв. Ажлын цаг тарсны дараа өрөөндөө ганцаараа үлдээд сууж байтал Зоригт
- Явъя. Хэнхэг юм уу хаашаа юм. Эхнэр хүүхэд дээрээ нэг очъё гэж байгаа дээрээ эртхэн очиж бараагаа харуулахад яана гэсээр орж ирлээ. Тэрээр өөрөө ч ажил ихтэй орой тарж байгаа билээ.
- Энийг нэг амжаад дуусгачихий гэсэн чинь амждаггүй ээ. Маргааш л дуусгахаас.
- Урнаа хоол хийчихлээ гэж байсан. Одоо очиж идэх гэсээр байтал хөрчихлөө. Гаръя
- За одоо гарлаа
Гадаа сэрүүхэн байлаа. Тэр хоёр зэрэгцэн такси барихаар буудал руу алхав. Таксинд суугаад хороолол гэж хэлэн хөдөллөө. FM ээр Funk Beat хамтлагийн Why явж байлаа. Баатар түүнийг амандаа аялан цонхоор ширтэн хотын амгалан шөнийг ажин явна. Зоригт түүнийг хараад
- Хэнийгээ бодоод л гиюрээд байна даа. Айн. Тэр шинээр ирсэн нарийн бичгийн дарга хүүхнийг үү?
- Юу гээд л үглээд байдаг юм. Дуугүй явж болохгүй юу?
- Хахаха, Тэр ч гэсэн чамайг хараад зүгээргүй ээ. Тээ?
- Яаж байна
- Яахав дээ. Ондоо байдаг гэдгийг ах нь мэднээ.
Лифтээр 6 давхарт гарч Зоригтынд ороход дулаан пүн хийж сайхан хоолны үнэр ханхлав. 3 настай жаахан охин
- Аав аа, аав аа гэсээр гүйж ирлээ
Зоригт
- Аа миний охин гэсээр гар дээрээ өргөн авч
- Өнөөдөр юу хийсэн, үймүүлсэн үү?
- Үгү шд, Та та нада гоё юм авчирсан уу?
- Юу авчрах билээ? Томоотой байсан сайн хүүхдэд л гого юм өгдийншд
- Тэгүүл би шайн маамуу байшан
- Шайн маамуу байхаар яаадаг билээ
- Ингээд чихил өгдөг
Тэр хоёрын хоорондоо эрхлэлдэн зогсож байтал гал тогооноос Урнаа гарч ирэн
- Зулаа миний охин, наашаа. Аав нь хувцасаа солиод гараа угааг
Зулаа жижиг өрөө рүүгээ гүйлээ. Энэ хооронд Баатар аль хэдийн гадуур хувцасаа тайлан угаалгын өрөөнд гараа угаагаад дуусч байлаа. Тэрээр
- Ай, хоол ч сайхан үнэртэж байна шүү. Урнаа миний найз сайн уу
- Сайн сайн, ойрд харагдахгүй яаагаав. Зоригоо угаалгын өрөөнөөс ярианд оролцож
- Наадах чинь орой болгон Урнаа дээр очъё гэж хүн дарамтлаад. Би яалаа гэж орой болгон дагуулж ирж хоол хороолгож байхав. Өнөөдөр яалт чгүй авчирлаа шд. Үр хүүхдээ санаад байна. Бараагийг нь нэр харчий л даа энэ тэр гээд. Хахаха
Баатар царайгаа улайлган дуугүй сууна. Түүний харцанд “энэ Зоригоо бас алнаа” гэсэн бодол илхэн. Урнаа
- Дуугай байж чадахгүй элдвийн юм яриад л. Цаанаас таваг аваад өгөөч
Зоригт таваг авч өгөнгөө Баатар луу хандан
- Охин чинь том болсон байгаа биздээ. Хаяж явсаны чинь дараа нэг хэсэг хэцүүдсэн шүү гэхэд Баатар
- За энэ ч арай дэндэнээ гэж дуу алдлаа
- За за, муу охиноо арай хэтрүүлчлээ. Тээ гэсээр охиноо өвөр дээрээ авлаа.

Үргэлжлэл бий....

_________________
u r ma hero


Last edited by orny on Dec.27.05 8:51 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Dec.14.05 8:13 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Tэр 4 ширээгээ тойрч суугаад хооллоцгоолоо. Урнаа
- Баатар аа, ажил чинь гайгүй юу? Царай чинь цонхийсон харагдаж байх чинь
- Өө, наадах чинь дурлачихаад тэрнийхээ хойноос нойр хоолоо мартаад ...
Баатар ичингүйрэн улайрч
- Хээг гэж дуугарлаа
- Тийм биздээ. Тэр Жаргалыг Эрдэнэт явсанаас нь хойш хоол нойрноос гарчихаад. Хэхэхэ
- Жаргал гэж хэн билээ хэмээн Урнаа асуув
- Манай нарийн бичгийн даргаар шинээр орсон хүүхэн. Сайхан хүүхэн л дээ. Даанч дуу муутай, аашгүй ч юм шиг
- Гайгүй ээ гэсэн үг Баатарын амнаас унав.
- За тэр харав уу, Ийм л болчихсон байгаа амьтны үрдээ. Цаадах чинь хэзээ ирэх юм бэ?
- Маргаашнаас ирэх байхаа
- За залуусын явдал надад юуны хамаа. Энд Зулаатайгаа л байж байвал болоо, Тээ? Миний охион
Зулаа ямар яриа өрнөж байгааг ч мэдсэн юм байхгүй ширээн дээрээ хоолоо асгалан арчиж ч байх шиг, амандаа хийж ч байх шиг харагдана. Зоригтынхоос гарахад цаг аль хэдийн 10 өнгөрчихсөн байлаа. Анх 4 жилийн өмнө л хотод ирэхэд ийм л байсан. Одоо ч өөрчлөгдсөн юм бага санагдана.
Оюутан болж ирчихээд холын хамаатан гэх Зоригтын хажуу өрөөнд байх болсон билээ. Тэгэхэд Зулаа гэдэг хүний сураг ч байхгүй байсан ба Зоригт хээгүй байрын шулуун шударга, хөгжилтэй залуу “Гэртээ байгаа юм шиг л байгаарай” хэмээн угтсан билээ. Зоригт хэдийгээр өөрөөс нь 3 насаар ах ч ахархаад байхгүй Урнаатай тэр гурав найзууд шиг л хөгжилдөн муудахдаа муудан, сайдахдаа сайдан явтал 4 жил өнгөрчихсөн хорвоод Зулаа гэх хүн мэндэлчихсэн, Баатар сургуулиа төгсч Зоригтын удирдлага дор ажилд орчихсон байх нь тэр.
Хааяа аав ээж нь хөдөөнөөс орж ирэн хэд гурван төгрөг өгч, эрүүл саруул байхыг захисаар буцна. Баатар бусдын адил ажил төрөлтэй, аав ээжийнхээ чихийг халууцуулахгүйхэн шиг яваадаа битүүхэн баярлаж явдаг билээ. Айлын том болох түүн дээр аав ээж нь ирээд буцахдаа ачийн зулай үнэрлэх тухай битүүхэн үг хаяж оройтох нь гэж дахин дахин сануулан нүүрийг нь улалзуулан буцна. Аав ээжийгээ явсаны дараа Баатар дотроо шоолсхийж “эхнэр гэдэг зам дээр л хэвтэж байх юм шиг амар юм ярина шүү” хэмээн бодож хоцордог төдийгүй тэр эхнэрийг нь хаанаас олноо гэж гайхширдаг байлаа.
Гэтэл дөрвөн сарын өмнө ажилд орсон Жаргал гэгч дуугүй, юм асуусан том нүдтэй турьхан бүсгүй түүний сэтгэлд дурлалын бяцхан очыг хаяжээ. Баатар Жаргалын хажуугаар явдаг болох нь ихэсч захирлаас асуух шалгаах зүйл ч нэмэгджээ. Түүний энэ ая занг Жаргал анзаарсан үгүйг Баатар мэдэхгүй. Гэсэн ч Жаргалын хажуугаар өнгөрөн түүний урьхан хоёр нүдийг нь харж, боломж олдвол хэд гурван үг солиод авбал тэр өдөртөө л эрч хүчтэй байдаг байлаа. Баатар түүнийг дотроо нууцхан хайрлаад л яваад байлаа. Түүний энэ байдлыг мэдсэн хүн гэвэл Зоригт. Тэрээр хүн явуулдаг зангаараа түүнийг Жаргалтай холбож нэг ярин Урнаатай нэг холбон элдэв янзаар шоглоно. Түүнд нь Баатар нууцхан баярлачихаад дараа нь энэ яриа Жаргалд хүрчихсэн байх вий хэмээн айж Жаргал руу нууцаар харц шиднэ. Даанч Жаргалын юу ч үл илэрхийлэх нүүрэн дээрээс ямар нэгэн шинэ зүйл олж үзэхгүй л байлаа.
Нэг өдөр Жаргалын хажуугаар түргэн түргэн алхан гарах гэж байгаа хүн болоод гартаа халуун кофетэй аяга барьж яваад Жаргал руу хулгайгаар харвал яг өөдөөс нь ширтэж байх нь тэр. Хулгайгаар харсандаа бантан шурдхийн өнгөрөх гэсэн биш захирлын өрөө рүү гүйж ирж байсан Зоригттой мөргөлдөн пиджак руу нь кофегоо асгачихлаа. Юу болоод өнгөрснийг ч сайн ухсангүй Зоригт руу гөлрөн харвал цаадах нь ч гэсэн ойлгож амжаагүй бололтой өөдөөс нь гөлийн харж байлаа.

Тэгтэл писхийтэл инээх чимээ гарсанд харвал Жаргал тэр хоёрыг хараад эг маггүй хөхөрч байв. Жаргалын инээхийг хараад Баатар муухан мушийх аядвал Зоригтын нүүр улаан хүрэн болж Баатар луу бууж гарлаа. Замаа харж явдаггүй муу л гэнэ, Хайран пиджак л гэнэ, Захирал дээр орохоо яана л гэнэ, Урнаа үглэнэ дээ л гэнэ, баахан юм урсгаж урсгачихаад Баатар луу харж
- Хүний хувцас завааруулчихаад юундаа мишээгээд зогсоод байгаан, наад пиджакаа тайлаад өг гэж уцаарлав.
Баатар минчийж улайсан нүүрээ улалзуулан инээсээр пиджакаа тайлж Зоригтод өгөөд өөрөө кофетэй пиджакийг нь өмсөн Жаргалын хажуугаар удаан гэгч нь таахалзан өрөө рүүгээ алхлаа. Гэтэл араас нь Жаргал дуудаж
- Яаж ажил тартал муухай хувцастай суухав дээ. Надад тайлаад өгчих, би хажуугийн хими цэвэрлэгээнд өгчихье. Чи цамцтайгаа сууж бай, удахгүй байх аа гэлээ.
Баатар дуртай нь аргагүй пиджакаа тайлж өгөөд дан цамцтайгаа эргэтэл Жаргал ялимгүй сандарч тэвдсэн байдалтай
- Юу.... нөгөө.. мөнгийг нь ... өгөхгүй бол.... би яаж... гээд дуу нь алга боллоо.
Баатар ч Жаргалыг эвгүй байдалдаа оруулсандаа тэвдэж хармаа хотоо уудлаад уудлаад мөнгө олсонгүй. Юу билээ гээд санасан чинь Зоригтод өгсөн пиджакны карманд мөнгөө хийснээ саналаа. Баатарын нүүр час улайж
- Надад ч бас яг одоо мөнгө байдаггүй. Мөнгөтэй болохоороо химид өгье дөө гэвэл Жаргал инээмсэглэн
- За яахав, би өгчихье. Харин дараа нь мөнгөө хүүтэй нь өгөөрэй гэлээ
- Тэгэлгүй яахав, хүүнд нь юу ч авч болно гэж хэлчихээд нэг их үйлс бүтээсэн хүн шиг магнай тэнэгэр гарч одлоо

_________________
u r ma hero


Last edited by orny on Dec.15.05 1:29 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: Dec.17.05 7:35 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Ажил тарахаас өмнө Жаргал Баатарын өмнө ууттай пиджак бариад зогсч байлаа. Баатар баярлаж талархснаа илэрхийлээд мөнгийг нь өгөх гэсэнд Жаргал
- Мөнгийг нь ч яах вэ дээ. Харин дараа хоолонд даагаарай гээд товолзтол алхан өрөөнөөс гарлаа.
Баатар дотроо итгэж ядан хоолонд даагаарай гэн э үү, энэ чинь юу гэсэн үг вэ гэж дотроо гайхсаар хоцорлоо.
Зоригт тэр хоёрыг харж байснаа
- За миний дүүгийн аз жаргал ингээд л ирчихдэг юм байна даа хэмээн пиджакаа үнэгүй цэвэрлүүлсэндээ сэтгэл хангалуун өгүүлсээр өрөөнөөс гарлаа.
Тэр өдөр Баатарын хувьд аз жаргалаар бялхсан өдөр болж өнгөрчээ. Шөнө нь дараах зүүдийг зүүдлэв.
“... Жаргал
- Баатар аа, хоолондоо даагаач ээ.
- Үгүй шүү, надад тийм их мөнгө байхгүй. Дараа нь болъё
- Ээ, яг одоо л би өлсөөд байна лдаа. Тиймгүйсэн бол чамайг хоолонд даагаач гэж гуйх ч үгүй
- Ээ, чи өөрөө яасан сонин юм. Хүн мөнгөгүй байхад хоол авахуулах гээд байх юм. Яршиг тэгээд байвал чинь би бүр хоолонд оруулж байхгүй шүү
Тэгснээ Жаргал
- За за, би даачихий. Хоёлуаа хоол идий
- Өө, яасан сайн юм.Тэгье
Нэг мэдсэн чинь их сонин газар хоол идээд сууж байнаа.
Баатар
- Чи юу идэж байгаан?
- Гоймон, Чи юу идэх үү?
- Чамаар би үнэтэй хоол авахуулнаа. Хамгийн үнэтэй хоол
- Тэг тэг. Эгчээ шарсан төмс
- Би төмс идэхгүй ээ.
- Хамгийн үнэтэй нь шарсан төмс байаа биздээ
Цэсийг нь хартал нээрээ хамгийн үнэтэй нь шарсан төмс 5,000 ам.доллар гэж байлаа.
- Гоймон чинь хэд юм?
- Хэд гэж байлаа, 8,000 гэж байлуу?
Ээ бурхан минь хаана ямар газар ороод ирчвээ? За за яахав. Жаргал даана гэсэн юм чинь. Идээд байдаг хэргээ. Ингээд тэр 2 баахан хоол аваад идээд л байлаа. Идээд л байлаа. Уугаад л байлаа, уугаад л байлаа. Эцэст нь тооцоо хийхээр болсон чинь Жаргал 00 ороод ирье гээд босоод явчихав. Баатар түүнийг хүлээгээд сууж байгаад цагаа хартал 00 орсноос хойш 3 цаг өнгөрчихсөн байлаа. Зөөгч нь тооцоогоо хийе гээд байдаг. Жаргал байдаггүй. Жаргалыг хайхаар гарлаа. Жаргал ор сураггүй болжээ. Нэг мэдэхнээ Баатар маш хурднаар гүйж явав. Яагаад гүйж байгаагаа бодох гээд зогстол араас нь хоолны газрын зөөгч аймар мангас болоод хувирчихсан мөнгөө, мөнгөө гэж хашгаран гүйж явлаа. Аан би энэ мангасаас зугтааж байгаа юм байна гээд гүйлээ. Гүйгээд л байлаа.... ” гэж зүүдлээд сэрчихэв.
Цагаа харвал үүрийн 6,30 болж байна. Ямар баларсан зүүд вэ? Гэж бодоод эргээд унтахыг оролдов. Тэгсэн ч унтаж болсонгүй. Жаргалын дөлгөөхөн харцтай дүрлэгэр хоёр нүд нь Баатарын өмнөөс том томоор харан унтуулахгүй байлаа. 7,40 гэж байхад улайсан нүдтэй юм босч ирээд угаалгын өрөө рүү зүглэлээ. Ажилдаа 8,40 гэж ирэн сууж байтал өрөөнийх нь залуучууд орж ирцгээн
- Пөөх, нар өнөөдөр чинь баруунаас мандав уу?
- Яасан эрт ирсэн байх юм?
- Юу болоов? Айн гэцгээн исгэрч, шогширч, дуу алдацгаав. Зоригт орж ирснээ
- Аан, дурлалаа гэж.... хэмээн далд утгатай үг шидчихээд гараад явчихав
- Манай хүн чинь дурлачихаад нойр нь хүрэхгүй хайрыгаа харахаар босоод ирчихсэн юм байна лдаа. Хоолноосоо л гарав. Тэгвэл нэг л өдөр чад хийнэ шүү дээ
Баатар хоол гэж сонсоод урьд шөнө зүүдэлсэн зүүдээ саналаа. Тэгээд түрийвчээ тэмтрэн хоол даах гэж байж мөнгөтэй байгаа билүү. Зүүд шигээ байдалд орчихвол яана. Зүүд чинь зөгнөдөг юм гэнэ лээ гэсэн балай бодолд автан хэсэг суув. Тэгтэл өрөөнийх нь эхнээсээ дуугаа хурааж ажилдаа орцгоож байгаа бололтой хааяа л цаас харандаа чихрах чимээ сонстохоос өөр ямар ч чимээгүй нам гүм боллоо. Баатар ч ажилдаа улайрч хоолны цаг хүртэл сандлаасаа босолгүй суулаа. Цайны цаг гээд өрөөнийх нь хүмүүс гарцгааж байхыг хараад нэг л хоол идмээргүй санагдаад хоолонд орохгүй байхаа шийдэв. Угаасаа ажил ч их байгаа юм чинь зургаа зураад дуусгахыг бодъё. Хэдэн ч өдөр болов доо гэж дотроо бодоод зураг руугаа анхаарлаа хандуулав. Нэг л мэдэхэд оройны 6 цаг болж хүмүүс гэртээ харьцгааж байлаа. Баатар суудлаасаа өндийн гараас гаргачихлаа гэж өөрөөрөө бахархан чилсэн биений чилээг гарган суниавал өрөөнд нь Жаргал ороод ирлээ. Баатар гараа буулган инээвхийлж
- Сайн уу гэв
- Сайн сайн, өнөөдөр харагдаагүй болохоор чинь зүгээр байгаа гэж бодоод л ...
- Аан
Тэр хоёр өөр юм ярьсангүй бие биенээ ширтэн дуугүй хэсэг зогсов. Баатар орой хоолонд хамт орох уу? гэж асуух гэснээ яагаад ч юм зүрх нь хүчтэй цохилон үг нь эвлэхгүй, амаар нь тэр үгс маш хүндрэлтэй гарах гээд байсанд нэг ангалзаад дуугай боллоо. Жаргал
- За би ч харья даа. Харанхуй болчихлоо гэж хэлээд нүдээрээ инээчихээд гараад явчихлаа.
Баатар өөрийгөө мангарын тоонд оруулан хараан хоолонд орох уу гэж асуухаа байг, харанхуй болчихлоо гэхэд нь дөхүүлээд өгье гэж хэлдэггүй гээд зангидсан гараа хазах нь холгүй доороо дэвхцэж байтал Жаргал хаалгаар нь шагайж
- Чи явах дөхөж байгаа бол хамт гарах уу гэлээ.

Үргэлжлэл бий ...

_________________
u r ma hero


Top
   
 
 Post subject:
PostPosted: Dec.27.05 8:49 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Баатар саяхан л атгасан гараа хазаж үсэрч харайж байснаа ор тас мартаж
- Би бас гарах гэж байсан юм гээд өлгүүрт байсан хувцас руугаа очиж хувцасаа өмслөө.
Жаргал түүнийг харж байгаа гэж бодохоос нүүр нь улайж гар нь чичрээд пальтоныхоо товчны нүхийг олохгүй хэсэг мунгинаад нэг хүчтэйхэн таттал товч нь тасрах мөртлөө Жаргалын хөлийн тийшээ өнхрөөд явчих нь тэр. Нэгэнт тасраад уначихсан товч гээд хойноос нь гүйсэнгүй бусдыг нь товчилж гүйцээд хамраа шуухниулан Жаргал руу нэгэнтээ өндийн харвал тэрээр гартаа товчийг нь атгачихсан гайхсан янзтай инээвхийлэн харж байлаа.
- Наад товч чинь дээрээс хойш унах гээд байсан юм гэж яриа эхлэх ёстой гэж бодсондоо эв хавгүй хэлчихээд тэнэг юм хэлж байх юм гэж хойноос нь харамсав.
Жаргал – Аан гээд дуугүй боллоо. Хоёулаа чимээгүй алхаад л байлаа. Гадаа сэрүүхэн байсан ч Баатарын дотор нэг л жаргалтай зөрж өнгөрсөн хүн бүхэнтэй инээд алдан мэндэлж юуны ч тухай хамаагүй яримаар санагдана. Тэрээр дотроо “За хэзээ Жаргалыг хоолонд урьдаг юм билээ” гэж бодсон шигээ явж байтал Жаргал
- За би ч сууя даа, сайхан амраарай гэлээ.
Баатар Жаргалыг өөрөөс нь салаад өөр тийшээ явах ёстой гэж мэдээгүй байсан хүн шиг сандарч
- Аан, эндээс үү гэж ээрч мууран хэлээд дотроо би яагаад байнаа, тэнэгтэж өгөх юмаа гэж сандарсандаа уурлан бодлоо.
Тэгээд Жаргалыг суулгаад гэрийн зүг явж байхдаа гэнэт гэдэс нь даараад байгааг мэдэрлээ. Юу билээ гээд харвал пальтоных нь товчгүй хэсэг ангайж харлан хүйтэн салхи харин ч нэг орж байх шиг байнаа. Түрүүн би хайрынхаа халуунд л мэдрээгүй юм байж дээ хайр хүчтэй гэдэг нь аргагүй үнэн юм байна гэсэн онгироо бодол нэгийг бодчихоод гэр лүүгээ яаран явлаа.
Шөнө дундаас хойш хүйтэн салхиар илбүүлсэн гэдэс нь хоржигнон дуугарч 00 гүйхээс өөр аргагүй байдалд хүргэв.
Өглөөний 8,45 гэхэд зовхи нь унжиж царай нь цонхийсон амьтан ажлынхаа өрөөнд сууж байлаа. Тэр одоо хоол гэдэг үгийг бодохоос ч дургүй хүрч байгаа хэдий ч Жаргалтай хамт байх хүсэл нь орой заавал хамт хоол иднээ гэсэн амлалтыг бий болгож тийм хувцасаа өмсөж очоод тэгж хэлвэл тэгнэ, ингэвэл ингэнэ гэж мөрөөдөн зарим үед нь мушилзан суув. Тэгээд бодсон бодолдоо итгэн Жаргалд очиж хэлэхээр өрөөнөөсөө гарлаа. Жаргал дээр очвол дэргэд нь нэг хүн ямар нэг чухал ажлын талаар ярьж буй бололтой цаас занган ярилцаж буй харагдав. Тэр хүнийг явахыг хүлээн Баатар ямар хоол иддэг юм билээ, хятад дэмий биздээ, явж байтал аятайхан газар таараад орчихдог юм уу. Бас тэгээд товлосон газаргүй алхах дуртай ч байх болов уу даа гэж бодон зогстол нөгөө хүн явж Жаргал
- Яасан Баатар аа? хэмээн асуулаа
Бодлоосоо салж амжаагүй байсан Баатар
- Ханамаса ч зүгээр л байдаг юм гэж бодлоо яричихав
- Аан гэж Жаргал гайхахад Баатар юу хэлчихснээ сая ухаарч царай нь улайсан ч ийм боломжийг алдаж болохгүй гэж хатуу шийдэж
- Юу... Дээр би чамаар пиджакаа цэвэрлүүлсэн шдээ. Тэгээд нэг хоолонд даана гээд амалчихсан байсан. Тэрнийгээ л .. Орой өрөө цайруулдаг юмуу гээ л ... хэмээн бодож байснаасаа хамаагүй дажгүй ярьчихсандаа баясан зогстол
- Тийм үү... Би даанч өнөө орой завгүй шдээ. Саяны хүний өгсөн юмыг хийж дуусгах ёстой байдаг гэж Жаргалт өөрт нь бас үгүй гээд хэлчих хэцүү байгаа бололтой учирласан янзтай хэлэв.
- Өө... Тийм бол яахав... Дараа нь л болъё. Тээ? Хэмээн харууслын өнгө дүүрэн янзтай хэлээд өрөө рүүгээ буцлаа.
Жаргалтай уулзахас өмнө хичнээн их урам зориг дүүрэн байлаа. Тэр бүхэн хийсэн арилжээ. Жаргалтай уулзаж түүнтэй дотно болох нь түрүүхэнд их ойр байсан нь одоо эсрэгээрээ эргэж Жаргал түүний хувьд хүршгүй алсад байгаа мэт бодогдов. Надад дургүй болохоороо ингэж хэлж байна гэж бодон пиджакийг зүгээр л ажлын газрын хүний хувьд цэвэрлэж өгсөн гэдэгт өөрийгөө итгүүлэхийг оролдлоо. Гэхдээ л хэн ч гэсэн зүгээр хүний пиджакийг аваад химид өгч цэвэрлүүлэхгүй шүү дээ гэсэн өөр нэг бодол түүнийг хатгаад байлаа. Тиймээс ч Баатар нэг их сэтгэлээр унасангүй ажилдаа анхаарлаа хандууллаа. Баатарын нэг сайн тал нь нэг зүйлд анхаарлаа хандуулвал чин сэтгэлээсээ хийдэг явдал байгаа юм. Ажилдаа анхаарсан Баатар маань ажил тартал сэтгэлийн чиг жолоогоо алдсангүй сайн хийж дуусгалаа. Амжилттай хийсэн бүтээлдээ тэрүүхэндээ баясан Жаргал, хоол бүгдийг мартсан байх тэр мөчид тэдний өрөөнд Жаргал орж ирлээ. Жаргалыг хараад Баатар харин ч нэг эр хүн шиг байж инээвхийлсэн чигээрээ эрдүү хоолойгоор
- Ажил гайгүй юу хэмээн асуув
- Би сая хийгээд дуусчлаа. Тэгээд гэснээ хацар нь ялимгүй улайж жаахан өлсөөд өдрийн хэлж байсныг чинь саналаа лдаа гэв
Баатар ч гэсэн Жаргалыг ингээд ирнэ гэж мэдэж байсан юм шиг тайван байж
- Тэгье лдээ. Одоо шууд гаръя. Хаашаа орох вэ? Гэвээс
- Би сонгож болох юм уу гэж Жаргал хүүхэд шиг дуу алдав.
- Бололгүй яахын. Чиний эрх шдээ
- Тэгвэл Тэнгис кино театрт очиж пицца идье. Тэхүү? Хэмээн гуйлаа.
Жаргалын тэрхүү хүүхэд шиг байхыг харсан Баатар дотроо түүнийг өхөөрдөж яаж ярьж байгаа, инээж байгаа, нүдний нь харц бүгдийг нүдээ салгаж чадахгүй инээвхийлсэн чигээрээ харсаар л байлаа. Түүнийг тэгээд зогсоод байхаар нь Жаргал
- Чи яав аа? Зүгээр үү гэж гар луу нь цохив.
- Зүгээр ээ. Чи яг хүүхэд шиг юмаа гэж Баатар палхийтэл хэлчихээд би яагаад ийм зоригтой болчихов оо гэж өөрийгөө гайхлаа.
- Хэхэхэхэ. За явья. Пиццагаа идье
- За гарлаа гарлаа.
- Нээрээ чи товчоо хадсан уу
- Үгүй, чамаас товчоо аваагүй байна лээ шд.
- Өө тийм үү. Би хаана хийчихсэн юм болоо гэж Жаргал хармаа хотоо явуут дундаа уудаллаа.
Жаргалын хийх хөдөлгөөн бүрийг Баатар ажилглаж түүнтэй цуг гудамжаар ингэж явах нь яг л нэг гэрийн хоёр юм шиг, тэгээд ажлаа тараад гэрийн зүг өдрийн сонингоо ярилцан явж байгаа юм шиг санагдан инээвхийлсэн чигээрээ алхав. Жаргал
- Өдөр чамд амжихгүй гэж хэлчихээд дараа нь бодсон чинь хүн хоол өгье гээд байхад чадахгүй гэх нь мангар юм гэж бодоод ажлаа гялс амжууллаа шдээ гээд инээд алдав.
- Аан. Би ч чамайг амжихгүй гэхээр чинь дараа нэг оруулнаа гэж бодож байсан юм. Тэр яахав дээ гэж Баатар хариуллаа.
Тэр хоёр таксигаар Тэнгист хүрч ирвэл Тэнгист Сэргээш-3 гарч байлаа.
- Жаргал аа. Сэргээш – 3 гарч байна гэнэ. Үзэх үү? Гэвэл
- Х түцийнх тээ. Үзсэн ч яахав гэв
Сэргээш – 3 ийн билетийг авчихаад эхэлтэл бас 45 минутын зай байсанд пиццагаа авч идэхээр доошоо буулаа. Нэг хоосон ширээн дээр очиж суун Баатар пиццагаа захиалахаар тек руу явж Жаргал ширээндээ сууж үлдэв. Баатар өөрөөрөө их л бахархан нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр би ч урьд нь болзоо энэ тэр гэж явж байгаагүй мөртлөө дажгүй эр хүн шиг байна шүү. Хаа очиж сандарч барихгүй хэмээн өөрийгөө магтан Жаргал тийш харвал Жаргал дээр нэг хар савхитай өндөр бор залуу ирчихсэн юм ярьж байна. Ярьж буй байдлыг харвал Жаргал тийм ч дуртай биш агаад ямар ч гэсэн таньдаг хүн нь илэрхий аж. Нөгөө залуу нэг зүйлийг их л шимтэн ярих агаад Баатар захиалгаа өгч дуусаад суудалдаа очин суухад түүн лүү нэг харчихаад
- Намуунаад аав нь мэнд хүргэж байна гэж хэлээрэй. Би нэг тэгж байгаад очноо гээд өөрийг нь хүлээж байсан хэсэг залуус дээр очин цаашлан явлаа.
Баатарын чих аав нь гэсэн үгийг их л соргог тусган авсан бөгөөд яагаад аав нь гэж байгаа юм бол? Хэний аав юм бол? Жаргалд ямар хамаатай юм бол? хэмээн элдвийн бодол эргэцүүлэн бодсоор баахан дуугүй сууснаа анзаарсангүй. Жаргал түүнийг харж сууснаа
- Чи зүгээр үү? Пиццагаа захиалсан уу? гэж асуув
- Захиалчихсан. Холимог болно биздээ. Кола захьчихсан болно биздээ.
- Аанха
Үүгээр яриа дуусч пицца ирэхэд тэр хоёр дуу шуугүй хоёр биенээ харан идэцгээв. Баатар гайхаж байлаа. Хичнээн их баярлаад байсан хоол идэх нь ийм уйтгартай байх байсан юм байхдаа. Надаас л болж байгаа байх гэж бодоод хөгжилтэй байхаар шийдэн Жаргал руу харвал тэр гомдож буй бололтой дуугаа хураачихсан нөгөө хүсээд байсан пиццагаа ганц хоёр сэрээдэн сууж байлаа.
Үргэлжлэл бий...

_________________
u r ma hero


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jan.09.06 9:41 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Баатарын сэтгэл догдлон хүлээж байсан хооллолт маань амжилт муутай эхэлж танхим дүүрэн инээлдсэн олон дунд ч хөгжиж чадсангүй. Сэргээш – 3 аа үзээд гарахад хаврын бүлээн салхи нүүр илбэн таалж дотор уужруулав. Жаргал Баатарын нүүр өөд харан Тэнгисийн үүдний шатан дээр зогсон
-Баярлалаа, пиццагаар дайлсанд гээд инээмсэгэлэхэд салхинаас болсон уу яасан сэтгэл нь цэлмэсэн Баатар Жаргалын инээмсэглэсэнд баярлаж
-Зүгээрээ, Харин ч жаахан тухгүй идүүлчих шиг болсон шүү гэв. Хариуд нь Жаргал нүдээрээ нэг л гуйсан, аргадсан, хайр гуйсан янзаар харснаа
-Пицца амттай байлаа. Баярлалаа. Сэргээш-3 ч сэргээхгүй юм байнаа. Яахаараа ийм сонин юм хийдэг байнаа. Гэхдээ би Шинэ Үе-ийн хошин шогийг түрүүлээд үзчихсэн байсан болохоор санаанд хүрээгүй байх лдаа.
-Шинэ Үе-ийнх нээрээ хөөрхөн юм байна лээ. Тээ? Найзаа... гээ л хэхэхэ
-Самдан багшаас асуунаа гэж мэгээд... Бас лайтай гэсэн үг нь нээрээ л 80 аад онд хэрэглэгддэг байсан юм байх даа.
-Тийм л байлгүй. Тэгээд оруулсан биз
-Нөгөө бас Бооёо дошин дээрээ бай лдаа гэдэг нь яг жинхэнээсээ атаман шиг тээ?...
Жаргалын сэтгэлд байсан гомдол илт арилж үнэн сэтгэлээсээ инээн ярьж байгааг мэдэрсэн Баатар түүнийг нүдээ гялалзуулан нэгийг санах мэт түр бодолхийлж ярихыг нь хараад Зоригоогийн охин Зулаатай адилхан ч юм шиг санагдаж хайр хүрч явав.
Жаргалын гэрийн гадаа хүрч ирээд Баатар
-За ордоо, маргааш ажилдаа босч ирэхгүй байваа гэвэл
-Харин чи өөрөө хоцорч ирдэг шдээ гэснээ
-Захаа босгож яваач хаврын хавсарга салхи юу гэдэг билээ... мэдэх үү?
-Мэдэхгүй шдээ. Юу гэдгийн?
-Би ч бас сайн мэдэхгүй байнаа. Ямар ч байсан сайн л биш байх.
-Тийм байхаа. Дээр орой би пальто товчгүй яваад гэдэс даарсан уу яасан өвдсөн шд
Жаргал үүнийг сонсоод их л адтай инээд алдаж
-За одоо харь харь. Даарчихлаа
-За сайхан амраарай
-Баяртай
Гэртээ ирсэн хойноо Баатар Жаргалтай ярьж байсан залуугийн тухай дахин санаж тэр одоо хэн юа болоо? гэсэн гайхширалд автан Жаргал арай ч хүүхэдгүй байлгүй дээ гэж бодоод унтахаар хэвтлээ.
Түүнээс хойш Жаргал Баатар хоёр орой болгон шахуу хамт ажлаасаа гарч гадуур хөтлөлцөн дэмий юм ярилцан хаврын дулаан, салхитай, шороотой, бороотой оройг цугтаа өнгөрөөсөн билээ.
Өдөр ирэх тусам хоорондоо улам дасалцаж Баатар ч нүүр хагаран анхны байдлаа бодвол өөртөө итгэлтэй, бардам болж байхад өдөр ирэх тусам Жаргалын нүд нь нэг л санаашрангуй болсоор. Баатартай байх үедээ хоёулаа аз жаргалтай санах бодох юмгүй байцгаавч хааяа хааяа гэнэгүй санаа алдчихаад түүнийгээ нуух гэж хичээдгийг Баатар мэдрээд байлаа.
Уулздаг болсноосоо хойш сар хагасын дараа зуны бүлээн салхи үлээж модод гөлөглөх үеэр Жаргал Баатарынд байх болсон билээ. Тэр хоёрт бие биенээсээ нуух зүйл өчүүхэн ч байсангүй. Бүх л зүйлээ хамж шимж бие биендээ ярьсан хоёр өглөө хамтдаа ажилдаа явж, орой ажлаасаа хамт ирцгээн хоолоо цуг хийн ажлынхаа хүмүүсийг тэр тэгсэн ингэсэн гэхчлэн ярьцгааж орондоо орцгооно.
Баатарын аав ээж хоёр нэгэнтээ хөдөөнөөс ирж Жаргалыг их л сэтгэлдээ таашаан буцацгаасан юм. Жаргалын ээж Эрдэнэт хотод дүүтэй нь амьдардаг бөгөөд хот орж ирэх шаардлага нэг их байдаггүй аж.
Жаргал ч ээждээ Баатарыг таалагдана гэж дотроо итгэлтэй байсан учир санаа нэг их зовсонгүй. Гэвч Баатар Жаргалыг ажиглаад байхад нэг л зүйлийг түүнээс нуун түүндээ дотроо шаналан явдаг шиг санагдана. Тэр нь юу юм бол? гэхээс Баатарын сэтгэл дотроосоо нэг зүйлээг гижигдэн сонирхол төрөх боловч Тэнгист таарсан залууг санаж тэр битгий байгаасай гэж дотроо бодон яриаг эхлэхээс зүрхшээнэ.
Гэвч даравч дардайна булавч бултайна гэгчээр энэ хэргийн учир нэг орой орон дээрээ цаг суун хоолоо идэж байхад задрав.
Зурагтаар өнчин хүүхдийн асрах газрын тухай гарч байлаа. 2-4 насны хөөрхөн хөөрхөн хүүхдүүд камер луу бүлтийн харж гар хуруугаа оролдон дуу дуулж шүлэг уншин энэ тэрүүгээр гүйлдэнэ. Жаргал түүнийг харж байснаа нүд нь нулимсаар дүүрч хацар дээгүүр нь бөмбөрлөө. Баатар түүнийг харж сандран
-Яасан хайраа? Юу болсон бэ? гэвэл хариуд нь
-Охиноо санаж байна гэж аяархан хэлээд нулимс нь сад тавих нь уу гэмээр асгарч мэгшүүлэн уйлав.
Жаргалыг тэвэрч байсан Баатарын гар суларч сэтгэлд нь гал ус харших мэт боллоо. Түүний биш байгаасай гэж бодож явсан зүйл нь Жаргалын сая хэлснээр биелж тэр яах учраа мэдэхээ больжээ. Жаргалыг хүүхэдтэй гэж бодохоор, би дагавар хүүхэдтэй гэж төсөөлөхөөр нэг л боломгүй санагдана. Дөнгөж сая л ганц бие явсан тэрээр одоо эхнэртэй бүр 3 настай охинтой болчихсон байна гэхээс нэг л айдас хүрч амьдралыг хараамаар болж ирлээ.
Тэр орой тэр хоёр анх удаа хоорондоо юм ярьсангүй хоёр тийшээ харж хэвтлээ.
Хоёулаа нойр нь хүрэхгүй эргэж хөрвөөмөөр байгаагаа мэдэж байсан ч хөдөлж ч чадахгүй байсаар байгаад үүр цайлгав.
Ажил дээрээ эвшээлгэн сууж байсан Баатарыг Жаргал цайны цагаар дуудан гарч хоол идэхээр нэг багахан хоолны газар орлоо.
-Би маргааш Эрдэнэт явлаа.
Баатар дороо хавчигнан
-Тийм үү ? гэж асуухдаа хоолой нь нэг л биш дуугарч байгааг анзаарч
-Ажлаа яахын гэв
-Чөлөө авчихсан. Ээж дээрээ очиж охинтойгоо байж байгаад ирье. Болвол авчрах санаатай байгаа гээд Жаргал Баатарын нүд рүү ширтлээ.
Тэр харцанд Баатарыг яах бол гэж сонжсон, ойлгооч гэж гуйсан, охиноо авчрах л болно гэж шийдсэн шийдвэр бүгд илт байлаа.
Баатар Жаргалын тэр харцыг хараад дургүй нь хүрч би хүний хүүхэд тэжээгээд явах л юм байхдаа, энэ яасан айж ичдэггүй хүүхэн бэ? гэж бодсоноо
-Хэзээ ирэхийн? Гэж асуув.
-Сайн мэдэхгүй байнаа. Байдлаасаа л болно...
Үүгээр тэр хоёрын яриа тасарч хоолоо дуу шуугүй идэцгээв.
Тэгээд л маргааш нь Жаргал Эрдэнэтийг зорин галт тэргэнд суун яваад өгөх нь тэр.
Яваад хоёр долоо хоногийн дараа л Баатар нойр хоолноос гарлаа. Жаргалтай хамт байсан, түүнтэй хамт өнгөрүүлсэн мөч бүр юугаар ч сольшгүй үнэтэй гэдгийг ухаарч үнэр нь шингэж үлдсэн дэрийг нь тэвэрч хэвтдэг болсон билээ.
Ямар сайндаа Зоригт түүнийг шоолж инээж байхав.
Аав ээж хоёр нь тэр хооронд бэртэй боллоо гэж бөөн баяр хөөр болсон хоёр мах шөл, цагаан идээ, Жаргалыг сонирхох боловуу гээд баахан жимс түүгээд хүрээд ирлээ.
Баатар учир явдлыг хэлсэнд аав нь Баатарыг тархи түрүүгүй загнаж одоохон Эрдэнэт явж Жаргалыг авчир хэмээсэн бөгөөд ээж нь
-Эвий минь, хүний л нялх нойтон үр байгаа хэмээн хоолойгоо бөнжигнүүлэн нулимсаа арчжээ.
Баатар үүнийг хараад инээд нь хүрсэн ч эвий дээ, нээрээ ч нас нь нилээн явчихлаа шүү гэж тэр хоёрыгоо өрөвдлөө.
Жаргалыг санан хөнжилдөө хэвтэж байхад зүс царайг нь хараагүй ч тэр 3 настай бяцхан охин нүдэнд нь харагдан шулганан ярих дуу чихэнд нь сонсогдох шиг болж зүрхэнд нь ойр санагдах болсон нь хачин.
Сүүлдээ Зулаатай найз болгож авнаа. Жаргал бид хоёрыг ажилтай өдрүүдэд Урнаа хараад гэртээ байж байг гэж хүртэл бодчихоод дараа нь би ингэж бодлоо гэж үү гэж гайхна. Тэгээд дотроо инээд алдан их жаргалтай байх болсон билээ.
Энэ нь Жаргал түүн рүү ярин дараагийн 7 хоногоос очихоор болсон гэж хэлсэнтэй ч холбоотой.

Үргэлжлэл бий...

_________________
u r ma hero


Top
   
 
 Post subject:
PostPosted: Jan.15.06 6:41 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Баатар Зоригтынд хоол идчихээд гэртээ хариад унтах гэсээр байтал оройн 11 болчихлоо. Орондоо орсон хойноо дэрээ тэврээд унтахыг оролдсон ч элдэв зүйл бодсоор нойр нь хулжчихжээ. Бас Урнаагийн гарын хоолыг зөндөө санасан байснаа сая мэдэв. Удахгүй Жаргалын гарын хоолонд дасна даа гэж бодоод дотроо инээлээ. Бас Зулаа түүний сэтгэлд нэг л ойрхон үр хүүхэдтэй байхсан гэсэн сэтгэгдэл төрүүлээд ч хаячих шиг. Жаргал удахгүй ирнэ дээ. Охиноо аль цэцэрлэгт өгөх вэ? Ойрхоноор нь энэ арын цэцэрлэгт өгдөг юмуу? За би одоо юу бодож байна вэ? Дээр л хүний хүүхэд гээд үхчих гээд байсан. Одоо болохоор охин мохин болчихсон явж байдаг. Ядаж бараагийг нь ч хараагүй байж. Над шиг эргүүтсэн хүн байдаггүй байхаа. Хүнд хайртай болно гэдэг чинь зовлон гэдэг үнэн юмаа. Гэхдээ л хагас жилийн өмнө ганц бие байсан би 7 хоногийн дараа эхнэртэй, хүүхэдтэй болох нь байна шдээ гэж бодохоос гэнэт айх сэтгэл төрөв. Тэр хүүхдийг би өөрийнхөө хүүхэд шиг хайрлаж чадахгүй ад үзээд байвал яанаа. Тэр хүүхдийг ч зовоогоод, Жаргалыг ч зовоогоод явах юм биш биздээ. Үгүй байхаа. За за мэдэхгүй. Баатар тэр тухай бодохыг ч хүсэхгүй байв. Амьдрал ямар байхыг тааж мэдэх биш. Гэхдээ Баатарын дотор өөртөө итгэх өчүүхэн итгэл байгаад байлаа. Жаргал түүнийгээ надаас нууж явахгүй, хэлчихэд болчих л байсан. Эмэгтэй хүн болохоор хэлэхэд хэцүү эмзэглээд л яваад байсан байх лдаа. Би тэр охины эцэг нь болж чаднаа гэж бодон хэвтлээ.
Тэсч ядсан 7 хоног 7 жил шиг л удаан өнгөрч Жаргал ирэх өдөр боллоо.
Орой 7 цагт очино гэж утсаар дуулсныхаа дараа сэтгэл догдлон байж оройг хүлээлээ. Зоригт Урнаа хоёр хамт явж тосъё гэнэ. Баатар ч ханьтай амар байхдаа гэж бодон зөвшөөрчээ.
Төмөр замын буудал дээр хүн бага, зуны оройн бүлээхэн салхи салхилж байлаа. Галт тэрэгнээс Жаргал дэрвийсэн хормойтой эрээн палаж өмссөн, цагаан алчуураар толгойг нь боосон охиноо тэвэрсээр бууж ирлээ. Жаргал охиноо газар тавьж
-За, миний охин, аавдаа оч. Аав нь хаана байна гэж чичирхийлсэн хоолойгоор хэлэв. Баатар Зоригт Урнаа хоёртой зэрэгцэн зогсож байснаа нэг л мэдэхэд урагшилж гараа тосон суужээ. Охин ч гараа алдлан “Ааваа” хэмээн часхийлгэн гүйж ирээд хүзүүдээд авав. Зоригт ачаа бараагийг нь авах гэж Жаргалд тусалж байгаа харагдана. Охиноос нялх энхрий үнэр үнэртэн түүнийг хайрлах хайрыг Баатарын сэтгэлд төрүүлж тэрээр охиныг алдахгүй гэсэн шиг тэвэрсээр зогсоно. Тэр хэд хоол идэхээр болж ачаа бараагаа Баатарынд очиж тавьчихаад солонгос хоол идэх үү гэлцсээр жижиг Чингисийг зорьлоо. Тэр зуур Жаргал Баатар хоёрт аминчлан хэдэн үг сольчих зав гарсангүй.
Гэртээ ирсэн хойноо л ус цасанд орж охиноо унтуулна гэж яг л нэг гэрийн гурав шиг бужигнасаар шөнө болгов. Охин Баатарын тэврээс буух дургүй бяцхан гараараа хамар хацраас нь чимхлэн, сахал хуузаар нь оролдож
-Би таныг эндээ санаад л байсан гэж хацраа заана
-Манай найзууд энд байгаа юу гэж асууна.
Жаргал охиноо усанд оруулчихаад Баатартай гурвуул газраар том ор засаад хэвтэцгээлээ. Өдрийн явдалдаа ядарсан охин ч хурдан унтжээ.
Хэсэг чимээгүй байснаа Жаргал ам нээж:
-Найз охины маань охин. Төрөхийн хүндрэлээс болоод нас барчихсан. Дээр Тэнгист таарсан залуу эцэг нь байгаа юм. Охиноо ав гэхэд хаячихаад явсан хүн дээ. Бид асрамжийн газар өгсөн ч би ээжтэй нь хар багаасаа найз байсны хувьд тэсээгүй. Үрчилж авахаар шийдсэн. Манайх тийм баян биш ч гэсэн ээж минь зөвшөөрсөн. Харин нөхөр сүүдэртэй болоход чинь гэж их үглэдэг байлаа. Хөөрхий минь ээж шигээ хөөрхөн ухаантай гэж.
Баатар дотроо Жаргалыг хичнээн их бахархаж байгаагаа мэдэрч байлаа. Үнэхээр ухаантай хүүхэн шүү. Тэгээд Жаргалаас
-Намайг юу гэж бодож байна. Би сайн эцэг байж чадах болов уу? гэж асуув.
-Чи сайн залуу. Би эхэндээ айж л байлаа. Чамд сайн болсноо мэдсэн ч, хамт амьдарч байхдаа ч охиныхоо тухай хэлэх эсэх талаар эргэлзэж байсан. Гэхдээ чамайг намайг ойлгохоор ухаантай гэдэгт чинь итгэж байсан. Тэр залуутай уулзсаны дараа чамайг уурлаж байгааг чинь хараад би охиноо зовоох юм биш байгаа гэж бодож байлаа. Гэхдээ чи тийм хүн бишээ. Хэрвээ чи тийм зан гаргавал би чамд хичнээн хайртай ч охиноо аваад л явах байсан. Түүнд эх эцгийн хайрыг угаасаа дутаагаад хайрлачихсан болохоор би түүнийг дахиж зовоохыг хүсэхгүй байсан
-Би өөрөө сайн мэдэхгүй л байна. Гэнэт ингээд эхнэртэй, хүүхэдтэй болчино гэж бодож явсангүй. Анхандаа ч хүний хүүхэд гээд надад сонин л санагдаж байлаа. Одоо тийм бишээ. Би хичээнээ
Баатар дотроо үнэхээр хичээнэ гэж бодсон билээ. Жаргал тэр хоёр шөнөжингөө охиноо аль цэцэрлэгт өгөх вэ, ямар бичиг баримт хэрэгтэй болох, хэн нь хаашаа явах, эсвэл Баатарын эхийг дуудаж гэртээ харуулдаг ч юмуу гэх зэрэг баахан юм ярьж байгаад унтацгаалаа.
Маргааш өглөө нь Жаргал ажилдаа явсангүй. Охиныхоо асуудлыг нэгмөсөн цэгцэлчихээд ажилдаа ороход болохгүй юм байхгүй гэж Баатартай ярилцсан байв. Баатарын хувьд түүнд их том хариуцлага ногдож байгааг ухаарахын дээдээр ухаарч байлаа.
Ажил дээр нь өрөөнийхнөөс нь авахуулаад Зоригт хүртэл эцэг хэмээн дуудаж нөхөрсгөөр шоглож хариуд нь Баатар гомдоохгүй хариу өгсөөр үдийн цайны цаг болов. Цайны цагаар Жаргалтай хамт охиноо дагуулан цэцэрлэгийн эрхлэгчтэй уулзахаар тохирсон учир ажлаасаа хэрэндээ л яаран гарлаа. Үдийн халуун наран шатаж дан цамцтайгаа л гарч ирдэг байж гэж бодсоор такси барихаар зам гарав.
Бодолдоо автаад замын гэрлэн дохиог хараагүй гарснаа сигналаа дуугарган, тоормосоо хүчтэй гишгиснээс чахран дуугарч ирсэн жип машинд мөргүүлэн толгойгоороо газар саван унахдаа мэдэж амжив. Түүний нүдэнд машины жолоочийн айсан нүд, рулиэ чанга зуурсан гар хоёроос өөр юм харагдсангүй. Түүнд ямар нэгэн зовиур байсангүй зүгээр л нүдээ анин чимээгүй хэвтэхийг хүсэв. Чихэнд нь цагдаагийн шүгэл, тойрон зогссон хүмүүсийн ярилцах чимээ бүдэгхэн сонсогдоод чимээгүй боллоо. Баатар энэ чимээгүй байдлыг эртнээс хүсэж явсан мэт хүлээн авч нүдээ нээхийг хүссэнгүй, нээе гэсэн ч чадал байсангүй.
Баатарын амьдрал аз жаргалаар дүүрэн байсан ч амьдрал нь аз жаргалаа эдэлсэн энэ зун шиг нь богинохон байжээ.
Алтан нар пүн хийтэл халуунаар төөнөж цэлмэг тэнгэртээ шувууд жаргалтай жиргэсээр асан энэ өдөр агуу хайрыг тээсэн хоёр хүн түүнийг хүлээсээр л, цонхоороо ширтсээр л үлдэж дээ.

Төгсөв. 2006 оны 01 сарын 15 –ны өдөр

_________________
u r ma hero


Last edited by orny on Feb.03.06 3:12 pm, edited 1 time in total.

Top
   
 
 Post subject:
PostPosted: May.23.06 8:31 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
[align=center]Миний найзын хайр-2 буюу миний найзуудын хайр[/align]

Утасны сэрүүлэг.... “Ёоох лайтай” утсаа унтраагаад эргээд унтлаа. Тэгтэл Билгүүн ажилдаа явахаар босч буй бололтой нааш цааш баахан явснаа
-Босоцгоо, босоцгоо. 10 өнгөрч байна гэж унтаж байгаа хэдийгээ дуудав.
Анар, Сайхнаа хоёр хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрч нойрмог дуугаар
-Ахиад жаахан л унтчихий л даа
-Үгүй ээ, бос бос
-Харьж л тавтай унтахаас.....
Анар гялс босч хувцаслаад угаалгын өрөө орж хүйтэн усаар нүүрээ угаан толгойгоо сэргээв. Өнөөдөр Бямба гараг. Өчигдөр орой тэр хэд бичигдээгүй хууль болох Баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэж хэдэн шил пиво шимж яриа дэлгэн суусан билээ.

Orny-гийн бодол: Одоо ингэж уулзах нь урьдынх шиг галтай цогтой, ширүүн цоглог байхаа больсон шиг санагдана. Хуучин нь жаахан хүүхэд байгаад одоо бүгд ажил хийгээд буурь суугаад байгаа юм болов уу?

Анар Билгүүнтэй цуг тэднийхээс гарахад Сайхнаа хөнжлөө хучин унтсаар үлдлээ. Энэ жил Анагаахыг төгсөж байгаа тэрээр сүүлийн үед төгсөх гэж байна, хичээлээ давтаж байна хэмээн ангийхантайгаа шувтан уулзан уулзалт болгонд ямар нэг хэмжээгээр болох шоуг алгасахгүй байсаар дажгүй сайхан уучихдаг болсон ч уусныхаа маргааш нь толгой нь задрах гэж байгаа мэт өвдөн өдөржин орноос босохгүй хэвтэж хүн болдог болоод байгаа ажгуу. Одоо ч хүн төрхөндөө орох гээд зараа залгичихсан мэт ярвайн унтаж байгаа. Найзууд нь чи хэтэрхий их шоудаж байна гэж зэмлэж байгаа хэдий ч 6 жил сураад төгсөх гэж байгаа юм, аргагүй аргагүй гэж дотроо хайрлан уучилна. Анагаахын наян охид дунд зургаан жил хичээллэж дуусаж байгаа ч нэг ч удаа ямар нэг охинтой нэр холбогдож үерхэж үзсэнгүй.
Хоёр жилийн өмнө мөнөөх л Билгүүнийд пиво өмнөө тавьчихаад ярилцаж суухад Сайхнаа
-За Анараа, чи энэ жил төгсөх гэж байна. За байз хоёр сарын дараа их сургуулиа төгслөө. Насны ханиа Их Сургуулиасаа л олдог юм гэнэ шдээ.
Тайвнаа
-Тэгвэл Анарт сонголт байхгүй юм байна шд. Хоёр сарын хугацаанд эхнэр олж чадах уу?
Анар
-Чадахгүй, яаж олдын.... /Цонхны дэргэд тамхиныхаа утааг салхивчаар үлээнэ/
Сайхнаа бүгдийг нь тойруулан харж
-Тэгэхэд ... айн? Намайг боддоо. /хахаха/ Би ахиад хоёр жил сурна. Анарыг бодвол надад шанс илүү их байгаа биздээ
-Хоёр жил гэдэг чинь найман улирал. Найман улирал гэдэг чинь 32 сар.
-Хахаха, тэгэхэд Анагаах хэдэн охинтойв?
-Надад шанс байна, айн?
Одоо тэгсэн нөгөө шанс ихтэй залуу Анараас ялгагдах юмгүй явсаар байгаад төгсөж байгаа нь энэ. Ангийхан нь арван хэдэн хүүхэдтэй, тэр хэдтэй бүгдтэй нь Сайхнаагийн найзууд танилцаж наануу цаануутай байх болсон билээ. Ангийнхны нь сүүлийн оруулга болох Сайхнаа түүний нийлдэг найз хоёрын хийсэн оруулгаар найзууд нь бүгд очиж хөгжөөнтэй, шуугиантай нэг өдрийг өнгөрүүлсэн юм.

Orny-гийн бодол: Би хамт цуг тэд нартай цуг явсан ч дахиад ямар нэг арга хэмжээ болвол очихгүй гэж шийдсэн. Надад онц таалагдаагүй.

Анар гадаа гарч тамхиа асаангаа Билгүүнээс
-Одоо хаачихав?
-Харин, би ч ажил руугаа явъя даа
-Тэгвэл би харьж унтлаа. Тэгээд гарууд нийлээд уулзахаар намайг дуудчих
-Тэгье тэгье, энэ Сайхнаа босохоороо гүйгээд очих биз гэж хэлээд Билгүүн түүнээс салж явлаа. Анарыг бодвол Билгүүн эрт тусдаа гарч эхнэр аваад бас тэрүүхэндээ хөдөлчих санаатай юм юм үзэж яваа билээ. Анар тамхилж дуусаад такси барихаар зам гарлаа. Нойр нь хүрч гэртээ бушуухан харьж хөнжилдөө шургахыг хүсэв. Таксинд суугаад гэрийн зүг явж байхдаа өчигдөр орой Сайхнаагийн хэлсэн үгийг бодлоо.
-Чи яаж байгаа юм бэ? Манай ангийн охиныг.....
Сайхнаа жаахан халчихаад ширээ цохин, дээр нь байсан шилтэй пиво ундааг унагачих шахан ингэж асуусан. Анарт өөрт нь ч энэ асуудал тулчихаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй хэд хоног хэцүү л байсан. Анх харахад л Туул түүнд таалагдаж ганц хоёр үг солих, цаашлаад цуг кино үзэх гэхчлэн түмэн зүйлсийг мөрөөдөн Туулыг бодохгүй байгаагүй өдөр түүнд байгаагүй.
Гэтэл одоо.... мессеж бичихэд нь хариу бичихээс залхуу нь хүрч, кино үзье гэж хэлээд хамт явах гэхээр явах хүсэл төрөхгүй болчихсон. Үүнийгээ юу гэж тайлбарлахаа өөрөө ч үл мэднэ. Ямар ч байсан Туултай цаашаа бүтэхгүй гэдгээ мэдсэн. Туулын зан араншин, хэлж ярьж байгааг нь анх мэдэхгүй байснаа одоо мэдээд ирэхээрээ анх төсөөлөн бодож байсан шиг нь сэтгэлд нь хүрэхгүй байгаа бололтой. Өөрийгөө тэр охиныг зовоогоод гэж буруутгаж Туулд ойлгуулахыг хичээсэн. Сайхнаа зургаан жил нэг ангид явсан охиноо түүнээс өмөөрөн ингэж асуух нь ч зөв.
Анар Туул өөрт нь таалагдаад байгаагаа найзууддаа хэлэхэд Сайхнаа дор нь өлгөж аваад төд удалгүй Туул ч гэсэн Анарт талтай байгааг түүнд хэлж баярлуулсан билээ. Анагаах л болсон хойно ангийн гол цөмийг бүрдүүлэгч аманцар охид нь Анар Туул хоёрын үл ойлголцолд Сайхнааг буруутган баахан үг хаясан нь дээрх үгийг хэлэхэд бас нөлөөлсөн. Гэхдээ л Туулд юу бодож байгаагаа, цаашдаа яах санаатай байгаагаа хэлж чадаад учраа ололцсондоо Анар баярлав.
Нэг хэсэг Оюунааг мартах гэж их хичээж байхдаа найз охинтой болох юмсан гэж их боддог байж билээ. Тэгээд сая найз охинтой болох боломж гарч ирсэн ч Анар болж чадахгүй юм байна гэдгээ мэдэв. Одоо тэрээр ганцаараа байхын жаргалыг дэндүү их мэдэрч байна. Урд нь хосуудыг хараад их атаархдаг байснаа сая цөөхөн хэд хоног найзтай байхаас бараг л залхаж билээ.

Orny-гийн бодол: Анар ямагт учирсан хүн бүхнээ Оюунаатай харьцуулаад байх юм бол түүний сэтгэлд хүрэхгүй сэтгэл дундуур болчих вий дээ. Мэдээж хэн ч гэсэн түүний анх хайрласан хайртай эн чацуу байхгүй. Энэ бодол Анарт өөрт нь ч гэсэн бяцхан айдас болсон бодол байх.

Унтаж унтаж Сайхнаа бослоо. Үд болсон байх агаад ам нь хатаж хүйтэн юм аяга аягаар нь залгилах хүсэл төрнө. Удахгүй сургуулиа төгсөж амьдралын их замаар алхах гэж байгаа ч гаднаас нь түүнийг харахад тиймэрхүү зүйлдээ санаа зовохгүй тоглоом хөөгөөд л гүйж явна. Ямар сайндаа Сайхнааг ангидаа нийлдэг найзтай нь
-ПС-нд донтогч хоёр эмч гэж байхавдээ. Нэг тоглохдоо ухаанаа бараг алдах шахан 4-5 цаг тасралтгүй тоглоно. Хожигдоод ирэхээрээ жинхэнээсээ үхэх сэхэхээ үзэж байгаа мэт үнэн голоосоо уурлан хамт тоглож байгаа хүнээ загнана.
Түүнийг дотроо нэг охиныг нууцхан хайрлаж явдгийг найзууд нь мэднэ. Анхны юм бүхэн бүтэхгүй байх юм даа гэж шүүрс алдан боддог ч түүний Анараас ялгагдах юм нь түүндээ гутарч гунихгүй, пан пан инээд алдан гүйж явдаг зантай билээ. Хэцүү үе байсан ч түүнийгээ найзууддаа хэлээгүй, тэгээд ч багаасаа хэрсүү, амьдрал үзэж өссөн болохоор дотроо бодоод тайвшраад өнгөрсөн. Одоо бол тэр охинтойгоо их сургуулийн нэг ангийн оюутан, сайн найз болоод үлджээ. Сайхнааг өөрт нь сайн гэдгийг мэдэх тэр охин элдэв бодолгүй ухаалаг, хичээлдээ сайн, дажгүй охин. Гэхдээ найз хөвгүүнтэй. Сайхнаатай сайн найз болоод үлдсэн нь аль алиных нь гаргаж чадах ухаалаг шийдвэр болсон.
Өөрөө ийм хайрыг үзсэн болохоороо Анарыг их сайн ойлгоно. Тиймээс ч Туул таалагдаж байна гэхэд нь Туулыг Анартай уулзуулах талаар хатгаж ангийхан дотор нь яриа хөөрөө гарч бүтсэн билээ. Тэгтэл Анар сэтгэл дундуур байдаг. Туулыг бодоод Анарт уур хүрч, ангийхан нь түүнийг буруутгаж үг хаясан ч эцсийн эцэст Анар түүний найз билээ. Түүнд хичнээн хэцүү байгааг тэр мэднэ. Оюунаад ямар хайртай, хэдэн жил яаж шаналсныг нь тэр мэднэ. Одоо мартах гэж ямар их хичээж байгааг ч мэднэ. Тиймээс буруутгаж үл чадна.
Аяга хүйтэн ус залгилаад түүний нүд онгойгоод ирлээ. Хувцаслаж байхдаа “Ууган руу утасдаж Билгүүн дээр очиж хэдэн цаг тоглоё” гэж бодлоо. Түүний утасдсан даруйд л Ууганаа нисэх мэт хүрч ирэн Билгүүний ПС рүү явав. Ядаж байхад найз нь ПС ажиллуулах юмаа, тэр нь тэгээд бас тийм ч муу биш сайндаа орно.

Orny-гийн бодол: Орой 19,00 цагаас хойш бол хэдэн архайсан юм талцаж хоёр талд суугаад хашхичиж өгнө дөө. Гэнэт гэнэт цочтол орилно. Яг л жинхэнээсээ амь амьдралаа шийдэх гэж байгаа мэт сэтгэлээсээ тоглоно.

Билгүүн дээр очтол битүү хүүхэд шавуулчихсан өөрөө дунд нь хэд эргэлдчихсэн зогсож байв.
-Сул гарч байна уу? гэсээр цаад буланд байх диван дээр очиж суулаа. Ууганаа түүнийг дагалдан хажууд нь очиж суув.
-Сул 40 минутын дараа л гарах нь дээ. Нөгөө хэд рүүгээ ярих уу? Дуудаарай гээд байсын шд
-Тэгье, маньд нь нэгж байхгүй, чи залгачих
-Тэхээс дээ, нэгж мэгжээ ав лдааа....
-Яадын бэ, чи нэг залгачих л даа
-Дандаа би залгады шд
-Худлаа яриад байгаарай, чи хэзээ залгадаг байсын...
-Юу яриад байгаа, би л дандаа залгадаг биздээ
-Дрфффффф /толгойгоо сэгсрэв/
-Болсон байна, болчихож... хахаха
Баахан инээлдээд бусдангаа дуудлаа. Тэр хэд нь дуудсан бол гүйгээд л ирнэ. Анар л аав ээжийн өврөөс гараагүй гэж бусдангаараа шоолуулан хааяа ирдэггүй юм. Яалтчгүй аав ээж уурлаад байхад гэж дараа нь наад хэддээ учирлана. Сайхнаа сууж байсан диванаа илэн хөргөгчин дээр тавьсан зурагт руу харж
-Лайтай айн... Кабель тавьчихсан юмуу?
-Тий шд, Сансар
-Одоо диван дээрээ хэвтээ л хөргөгчнөөсөө ундаа гаргаж уугаа л кабелээ үзээ л хэвтэх нь байна шд
-Харин тий... Энд ийм байхад юун гэр, бараг гэрт очиж хонох гэж хөлдөж үхэх гэж байгаа юм чинь ....
-Хэхэхэ
Долоо хоногийн өмнө Билгүүний ПС –ийг хааж байгаад бүгд гадуур явж сэнс, хөргөгч, зурагт авчирч тавьсан билээ. Тэгээд энэ буланд байгаа диваныг гэрээс нь чирч авчирч тавьсан. Өмнө нь Билгүүний хадмынхаас чирээд л гэрт нь авчирч байсан. Энэ найзуудад нь чирэгдэж газар газарт хүргэгдэж байх бололтой. Билгүүн эхнэртэйгээ тусдаа гараагүй байхдаа хадмындаа очиж энэ муу диван дээр хичнээн ч өдрийг хэвтэж өнгөрүүлсэн юм. Гэхдээ шөнө нь ширээн доогуур шалан дээр унтдаг байсан. Эхнэр нь дүүтэйгээ байдаг байсан жижиг өрөө нь том том ор тавиад зайгүй байсан болохоор ширээн доогуур орохоос өөр арга байдаггүй байлаа.

Orny-гийн бодол: Өөрөө дуртай болохоороо л ширээн доогуур нь унтан унтан тэр жижиг өрөөнд шөнийг өнгөрөөдөг байсан юм... хэхэхэ

Тэр хэдийг онигоо ярин инээлдэж сууж байтал найзууд нь эхнээсээ ирцгээлээ. Тайвнаа орж ирэн
-Юу байцгаана гэж сул ширээ нүдээрээ хайн зогсов.
-Юу байхав дээ. Юу байна? Ажил дажгүй юу?
-Ажил яах вэ? Явж л байна
-Захиалгаар хоол хүргээ л байна уу?
-Цөөхөн хэдэн газарт л ....
-Анарын ажлынханд хүргэж байгаа юу?
-Цөөхөн хэдэн хүнд л...
-Аан, бусад нь хайчсан юм
-Гайтай эдний ажлынхан нь хоолондоо цадахгүй юм, бусад нь цадаад байхад
-Хүүхэд сайн, том болж байна уу?
-Аймар том болчихсон шд, эхнэрээс 12 цаг хүртэл явах зөвшөөрөлтэй явжийна
-Хахаха
-Зүгээр зүгээр, одоо гадаа дулаахан болчихсон юм чинь оройтож очоод оруулахгүй бол гадаа нь хоночихгүй юу
-Хахаха....
Түрүү жилийн зун Тайвнаа сүй тавьж эхнэр болоод дараа жилийн хоёр сард мэндлэх үр хоёрынхоо өмнө ямар их үүрэг хариуцлага хүлээх болсноо мэдэрсэн. Түүндээ ч их зүтгэсэн. Бас найзууд дундаа хамгийн анхны эцэг болж байгаа билээ. Тэр хоёрыг харсан найзууд нь
- Ааяа, энэ жаргачихсан хоёрыг хараа
- Эцэг юу бодож байна
- Эцэг юу болж байна
- Ингээд эцэг боллоо шдээ гэхчилэн баахан шуугилдсан юм.
Өвөл хоёр сард Тайвнаагийн эхнэр төрчихлөө, Тайвнаа тэр хоёр хүүтэй болсон гэнэ ... гэж бөөн хөөрцөг болсон найзууд нь 2-р төрөх дээр эргэх гэж очсон билээ. Зурагчингийн хэрэг одоо л гарах нь гэлцэн Тулгааг шавдуулж ажлын нь том хар аппаратыг нь авч машиндаа сууцгаагаад идэх юм юу авах вэ гэж баахан Номингоор тэнэв. Дөнгөж төрсөн хүнд юу сайн байдгийг мэдэхгүй болохоор сүү тараг, цайны боов, гоё том баглаа цэцэг авсан. Бас буудуулах шампанскаа ч мартаагүй. Гэхдээ нэг удаагийн аягаа мартчихсан. Хоёр сард өвөл арай л дуусаагүй болохоор жиндүү хүйтэн. Төрөх дээр очоод Сайхнаа бүр дотор нь орно хэмээн машин дотор дадлагынхаа хувцасыг сольж өмсөв. Ангийн нь найз хажуунаас нь
-Эмч нь загнавал яанаа гэж дуугарахад бусад
-Зүгээр зүгээр
-Дадлага хийж байна гэхгүй юу
-Мэс заслын чинь хувцас байхгүй юм уу?
-Тэгвэл шууд орно шд гэлцэв. Сайхнаа өөрөө
-Зүгээр ингээд орчихъё, гайгүй байхаа гээд эргэлтийн хаалга руу таавчигтай гүйлээ.
Эргэлтийн гэгдэх тэр жижигхэн үүдний өрөөнд Тайвнаа тэр хэдийг хүлээгээд зогсч байлаа. Эцэг болсондоо одоо хир нь итгэж чадахгүй зогсож байгаа тэрээр найзуудаа хараад баярлан инээд алдаж эхнэрээ төрөхөд нь хажууд нь байж яаж пакталснаа ярина. Сайхнаа баглаа цэцгээ тортой идэж уух юмтай бариад ороод явчихлаа. Төд удалгүй гарч ирэхэд нь Тулгаа
-Аппарат байгаа юм чинь орж зургийг нь авчихаач
-Нээрээ тэгээч
-Май гаргаад өгье гэлцэн дор нь цүнхнээс нь гаргаж өгвөл Сайхнаа инээн
-Ээ больё, сая эмчид нь аймар загнуулаад гарч ирж байхад
-Тэгээд цаадах чинь сайн байна уу? Хүү нь яаж байна?
-Сайн гэнээ, жаахан зовиуртай байгаа бололтой байна
Тайвнаа Сайхнаагийн хүзүүнд аппарат зүүн
-Ороод зургийг нь авчихаа, эмч загнавал эцэг нь ав гэсэн гэж хэл гэв.
-хахаха
-Эцэг нь гадаа зогсож байгааан
-Аав нь зураг авах зөвшөөрөл өгсөн гэчихэээ....
-Хэхэхэ .... Тэр хэдийг орхиод Сайхнаа аппарат зүүн тэр хэд рүү эргэж харан инээсээр буцаад оров. Тайвнаа
-Тэр хүүхэд нь аймар уйланхай юм байна лээ шд
-Хэхэхэ, тэр хүүхэд нь гэнээ
-Миний хүү гээч
-За чи тэгээд тэвэрч байхдаа миний дүү гэв дээ
Тэр хэдийг дугуйрч зогсоод тэр жижигхэн өрөөг буулгачих шахан бужигнаж зогсож байтал ДиДи ирлээ. Тэр Тайвнаад баяр хүргээд Анартай ямар нэг цамцны өнгө будгийг ярьж курткээ тайчиж эхлэв. Анар ч бас гадуур хувцасаа тайлан доторх цамцаа солих гэж байтал Сайхнаа аппаратаа тэврэн
-Авчихлаа гэсээр гарч ирэв
-Харъя
-Үзье
-Алив би л дээ гэцгээн бүгд аппаратан дээр шавснаа нэг нь
-За одоо цонхон доор нь очъё, харанхуй болчихлоо гэж санал гаргалаа. Бүгд түүнийг нь дэмжин хувцасаа тайлах гэж байсан хоёр буцаж өмсөн эргэлтийн өрөөнөөс гарлаа. Сайхнаа даарсандаа чичирч
-Хаалгаа хаалгаа, хөлдлөө
-Анараа Анараа гэж дуудан дэвхцэн зогсоно. Нэг хэсэг нь алхаж нэг хэсэг нь машинтайгаа яван цонхон дор нь очлоо. Цонх нь цантаад Тайвнаагийн эхнэр муухан харагдаж байлаа. Цонхон дор нь очоод түүнтэй утсаар ээлжлэн ярьж гараа даллацгаан шампанскаа задлав.
-Эцэг болсон хүнээр гэж Тайвнаагаар задлуулсанд тэр сэгсрээд бүгдийг нь цацаад хаячихлаа.

Orny-гийн бодол: Яг л машины уралдаанд түрүүлсэн хүмүүс цацдаг шиг. Тэр орой их хүйтэн байсан ч цонхоор эхнэрийг нь харан бид хэд утсаар ярин удаан зогссон. Гэрт нь гарсны дараа жинхэнээсээ эргэж очно гэж хэлээд Тайвнааг эцэг болсныг тэмдэглэхээр цаашаа явцгаасан билээ.

Тайвнаа ойрд тэр хэдтэй уулзаагүй учраас ажлынхаа паян, хоолны захиалгаа дийлэхгүй байгаа талаар яриа дэлгэж байтал Тулгаа, Анар хоёр орж ирэв. Тулгаа гэж хүүү хаааа гэсэн юм орж ирээд
-За агаа нар тоглох гээд байна уу? Хаана суухын? Алаад өгье лдөө гэж ханцуй шамлан дайрлаа.
-Сул алгаа
-Удахгүй гарна гэнээ гэж хариу хэлэхэд нүдээрээ инээд алдан
-Аан, за юу байцгаана? Ажил төрөл гайгүй юу?
-Зүгээрээ, чинийх яаж байна, зурагны чинь ажил дуусаа юу?
-Дуусаагүй ээ, шөнө буцаж очоод ажиллахаас...
Анар нэг нэгнээсээ давах гэж хоолойгоо шавхан ярилцаж буй найзуудыгаа харан үүдэнд тамхи асаалаа. Түүнд найзуудтайгаа байхад их жаргалтай, элдэв санаа бодол орж ирж сэтгэл шаналгахгүй хөгжилтэй байдаг билээ. Билгүүнийг эхнэр авч хуримаа хийхэд нь би хэзээ ингэж хуримаа хийж байх бол? гэж бодсон, Тайвнааг аав болоход нь би хэзээ нэгэн цагт эхнэрээ төрөх гэж байхад нь хажууд нь гарыг нь атгаад зогсч байна даа гэж санасан, Тулгааг найз охинтой боллоо гээд дагуулж ирэхэд нь юун хурдан хайраа олчихвоо гэж гайхан бас бяцхан атаархсан тэр бүхнийгээ эргүүлж бүгдийг нь саналаа.
Түүнийг найз охинтой болох гэдэг ямар хэцүү вэ гэж гайхширч явах үед нь Тулгаа нэг хөөрхөн бор охин дагуулаад ирсэн юм. Өөрөө түүндээ бөөн баяр болчихсон байсан, аргагүй дээ түүний анхны нь хайр байсан юм чинь. Гол нь тэр охин нь өөрөө хайсаар байгаад Тулгааг олоод ирсэнд нь Тулгаа хөл газар хүрэхгүй баярлаж байсан. Тэр хоёр ч хоорондоо хурдан ойлголцон Тулгаа тэднийд бүр нүүгээд оччихсон байж билээ. Яг тэр үеэр цагаан сар болоод Тулгаа найзууддаа
-Би ээжид нь 10,000 төгрөг бариад золгочих уу? гэж асуув
-Юу яриад байгаан
-Аваад суучихсан биш
-Хазгар хүргэн хадамсаг... хахаха
-Зүгээр л золгочихооч гэж бүгд нийлж загнахад Тулгаа толгойгоо илэн
-За за
-Мэдлээ дээ, мөнгөтэй золгохгүй дээ гэсэн билээ.
Тэгсэн ч гэсэн мөнгө барьж золгосныг нь найзууд нь хэлүүлэлтгүй мэдэж байв. Тулгаа угийн тийм зантай. Энэ хэдээсээ түрүүлж ажил хийж амьдрал үзсэн хэрнээ хар санаа, дотуур тамир гэж байхгүй, гэнэн цагаахан зантай.

Orny-гийн бодол: Тулгаа ямар азтай айлын хүргэн болох болоо? гэж би боддог юм. Нэг юманд зориод түүндээ сэтгэлээ өгвөл их халамжтай, хөөрхөн ааштай залуу. Манай ээж хүртэл ийм хүргэнтэй байхсан гэсэн юм чинь...

Гэхдээ л Тулгаагийн баяр баясал удаан үргэлжлээгүй. Тэр охин нь түүнийг ахиад л орхиод л явсан. Яг анх учирчихаад яаж явсан, түүн шигээ. Явахдаа их л муухай байдалтайгаар явсан. Найзуудад нь бүгдэд нь таагүй сэтгэгдэл үлдээчихээд явчихсан. Найзууд нь Тулгаагийн өмнөөс их баярлаж тэр охиныг халуун дотно хүлээж авсан ч тэр нь бүтэлтэй байсангүй. Тулгаагийн анхны хайр нь Анарых шиг, Сайхнаагийх шиг бүтээгүй. Гэхдээ тэр хоёроосоо ялгагдах юм нь үерхэж үзсэн, хайрлаж хайрлуулахын жаргалыг амссан байлаа. Түүнийхээ хойноос хэсэг гутарсан ч найзуудтайгаа байгаад л эргээд хэвэндээ орсон. Нэг сэтгэлээр унавал Тулгаа тэр чигтээ балайраад уугаад явчихна гэж найзууд нь их санаа зовж байсансан. Гэхдээ тийм сүртэй юм болоогүй Тулгаа би өөрөө ойлгосон гэж сэтгэлээ их барьсанд нь найзууд нь баярлаж байлаа.
Анарын эргэн тойронд болж байгаа хайрууд, дурлалууд, шохоорхолууд түүний итгэлийг алдуулж байв. Бүр ойр дотны найзуудад нь учирч байгаа хайрууд бүтэхгүй байгаа нь түүнд хайр гэж ерөөсөө байдаггүй гэдэг бодол төрүүлж өөрөө энэ бодолдоо итгэхийг хүсч байлаа. Шалтгаан нь Оюунаа. Түүнийг бодох нь түүнд жаргалтай байдаг үе байсансан. Түүнд өгсөн хайртай нь адил хайрыг Оюунаагаас авахгүй нь гэдгээ мэдсэнээс хойш жаргалтай байсан үе нь өнгөрсөн. Англи руу ниссэн өдөр амьдралын нь хар бараан өдөр байх юм гэж бодож байсан нь шал эсрэгээрээ түүний зүрхэнд итгэл найдварын оч хаясан өдөр байсан ч энэ гал бадамлан асах нь үгүй байжээ.
Түүнээс хойшоо хайр гэж байхгүй хэмээн бодож ганцаардсан сэтгэлдээ хайртай хүнтэйгээ хос болон гудамжаар хөтлөлцөн алхаж, харанхуйд түүнийхээ гарыг атган кино үзэхийг битүүхэн мөрөөдөж байлаа. Тэгээд найз охинтой болох хүсэлдээ тэмүүлэгдэн Туултай учирсан. Түүний санасан шиг тийм романтик байсангүй. Төсөөлөн бодож байснаас нь өөр, бас Туул түүний бодож байсан шиг охин биш нь танилцаж, хоорондоо сольсон хэдэн үгнээс л шууд мэдэгдсэн. Анар өөрөө зовж шаналах гэгч юу болохыг мэдэх болохоор Туулыг зовоохыг хүсээгүй. Уулзаад хэд хоногийн дараа учир байдлаа хэлж анагаахын охидын хорон гашуун үг, Сайхнаагийн уурлаж бухимдан хэлсэн үгсийг өөр дээрээ асгажээ.
Яг одоо тэрээр ганцаараа байхыг хүсэж байлаа. Найз охинтой болно гэдэг худлаа юм байна. Гал халуун хайр ахиж эргэж ирэхгүй. Түүний мөрөөдөн бодож байсан романтик зүйлс, сэтгэл догдлон хүлээх болзоо зэрэг нь тэрхэн үедээ Оюунаатай цуг өнгөрч одоод одоо тэр бүхэн давтагдлаа ч гэсэн Оюунаатай цуг өнгөрүүлсэн мөчийг нь яавч гүйцэхгүй болохоор түүний сэтгэл анхных шигээ хөдлөхгүй нь гэдгээ сайн ухаарав. Хэдийгээр залуу нас өнгөрч одоогүй ч Анарын хувьд гал халуун анхны хайр нь түүнээс баяр баясгалан, жаргал цэнгэл, гомдол уйтгар, шаналал цөхрөлийг бүгдийг нь аваад явчихсан мэт, түүний сэтгэл юунд ч хөдлөхөө байсан мэт өөрийгөө бодно. Жирийн амьдралын энгийн нэг өдөр дуусав......
Утасны сэрүүлэг... “Ёоох лайтай” Анар дуугийг нь хаачихмаар байсан ч одоо л босохгүй бол эргээд 3 цагийн дараа сэрэхээ мэдэж байгаа болохоор нүд аниатаагаараа гүрийгээд бослоо. Угаалгын өрөөнд 10 орчим минут болсны дараа нойр нь сэргэчихсэн ажилдаа өмсөх хувцасаа бодсоор гарч ирэв.
Түүнийг цагийн зүүтэй уралдсаар өрөөндөө орж ирэхэд өглөөний тунгалаг нар ширээн дээр нь тусаж өрөө нь саруулхан цэлгэр, сэтгэл уужирмаар угтлаа. Хичнээн их ажил угтаж байгааг бодохгүй байхыг хичээсээр ажилдаа умбан оров. Ажилдаа улайрсандаа цаг хэрхэн өнгөрснийг анзаарсангүй. Тэрээр мөнөөх л компанидаа system administrator-аа хийсээр байгаа бөгөөд нэлээн удаан ажилласан, туршлагатай хүний тоонд багтаж амжжээ. Үдээс хойшоо захирал нь өрөөндөө дуудлаа. Орж очвол захирлын өрөө хүнгүй.
-Суучих
-...
-За манайхтай хамтарч ажилладаг байгууллагаас хүмүүс ирж 14 хоногийн семинар зохиох гэж байна. Бидний зүгээс ажилдаа нэлээн удсан, ажлынхаа талаар ч тодорхой хэмжээний мэдлэгтэй болсон гэж үзээд чамайг энэ семинарт суулгахаар боллоо. Албан ёсоор ажлаас чөлөөлнө. Маргааш өглөө 10 цагаас эхлэх юм байна. Хоцорч таслахгүй байхыг хичээгээрэй.
Өглөө сайхан ганц цаг ч гэсэн унтах нь гэж баярласан Анар дуртай нь аргагүй зөвшөөрөөд үлдсэн ажлаа дуусгахаар өрөө руугаа явлаа. Маргааш өглөө нь заасан газар нь очиж өрөөнд нь хүлээж суув. Хэсэг унтах гэсэн ч рефлексээрээ сэрээд олигтой унтаж болсонгүйд хар эрт босоод иржээ. Юуны талаар өнөөдөр хэлэлцэхийг сонирхон урьдчилан өгсөн хөтөлбөртэй нь танилцаж суутал хаалга онгойн хүн орж ирэв. Толгой өндийн харвал их сургуульд зэргэлдээ ангид сурч байсан охин нь байна. Тэр охин нь ч өөрийг нь таньж буй бололтой толгой дохин амандаа мэндлээд зэргэлдээх ширээнд нь ирж суув. Их сургуулийнхаа сонин хачин, ангийхан багш нарынхаа тухай ярилцаж байтал хүмүүс уван цуван ирцгээж семинар эхэллээ.
Инээсэн алаг нүдтэй, урт хар үстэй, дөлгөөн байрын охин юм. Их сургуульд байхын мэддэг байсан ч өнөөдрийх шиг анзаарч байсангүй. Анар ахиж сэтгэлийн хөдлөлд автахаас айж байлаа, тэр түүнд сайн болдог юмаа гэхэд Туултай адилхан сэтгэл нь хүрэхгүй энэ охиныг гомдоогоод орхивол яах юм бэ? Үгүй юмаа гэхэд энэ охин найз бандитай бол яах вэ? Тэр сэтгэл зүрхээ ахиж шаналахаас айжээ, тэр хайрын төлөө хангалттай шаналсан. Ахиад тэр нь давтагдахаас халширч байна.

Orny-гийн бодол:Бурхан түүнийг хайр сэтгэл дээр хангалттай зовоосон болохоор одоо өгч чадаагүй хайр сэтгэлийг нь ч өгөх гэж байгаа юм билүү... Хэдий болтол айж явах вэ... Төөрөг заяагаараа Оюунаатай учирч, тэр нь явсан. Энэ ч гэсэн зурсан зураг биш гэж үү... Бүх зүйл бурханы заасан замаар, зурсан зургаар болдог гэдэгт би итгэдэг. Гэхдээ Анар хэзээд сэтгэл зүрхэндээ анхны ариухан гэнэн хайрын нь эзэн Оюунаагаа хадгалж түүнийг марталгүй санаж явах болно гэдгийг нь би мэднэ.

Гадаа нар дулаахнаар ээж, цэлмэг тэнгэрт бөртийх ч үүлгүй, хайртай хүмүүсийн сэтгэл зүрх тэрхүү тэнгэр шиг цэлмэг уужим, жаргалтай, барих барьцгүй бөөрөнхий дэлхий эргэдгээрээ эргэж, алдаж эндэх хорвоогийн жам урсдгаараа урсана....


[align=center]Гэгээн тунгалаг залуу нас чинь гэрэл сүүдэр хоёрыг танихгүй
Хиргүй тунгалаг сэтгэл зүрх чинь жаргал зовлон хоёрыг ялгахгүй ч
Урин дуудсан наалинхай хоёр нүдний харцнаас
Учрал хайрын далайд умбуулахыг нь сонгоорой

Гэнэн зүрх, догдолсон сэтгэл чинь чамайг хуурахгүй

Цэлмэг тэнгэрт гийсэн алтан нар баяр хүргэнэ
Үүлэн чөлөөнд нуугдсан мөнгөн сар жаргал ерөөнө
Диваажинд хүргэх алтан шатны гишгүүр дээр
Дурлалтайгаа хамт чанга хөтлөлцөж бат зогсоорой

Булбарайхан зөөлөн бяцхан гар худал горьдлого төрүүлэхгүй

Амьдралын балаас амсаад л согтож
Аз жаргалаа олчихлоо гэж бардамнав
Он жилийн буурал тоосонд
Орь залуу насандаа цалгиж явснаа гээв
Халуун залуу насанд чинь
Хайр бий гэдэгт итгэж яв
Хайрласан бүхэн ханьсдаггүйн уулзвар, тохиол
Харууслын манандаа хучигдаад үүрд мартагдаг
Онгон тэнгэрийн доорх уужим хорвоо дэлхийд
Одтой ханьсан хос сүүдэр унагах заяа бий гэдэгт итгээрэй
Алдрай насандаа олсон амраг хонгор бүсгүйнхээ
Алаг нүдний нь талимаанд эрхлэн жаргаж яваарай....[/align]


Найздаа зориулав. 2006.05.22

_________________
u r ma hero


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.16.07 9:07 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
НЭХМЭЛ БЭЭЛИЙ

Зуны тунгалаг өдөр. Ирмүүн 2 дүүдээ ундаа авах, гэртээ бас бус юм авахаар дэлгүүр зүглэв. Гудамжинд нам тайван ойр орчинд хүн хөл бага, моддын өтгөн навчис нарны туяаг нарийхан нарийхан цацраг болгож газар дэлхийтэй тоглуулна. Бодох санах зүйлгүй гар утсаараа тоглон явсан Ирмүүн мотоциклийн дуу хүмүүсийн хашгиралдах дуунаас цочин юу болж байгааг ухаарч амжаагүй байтал хажуугаар нь хар өнгийн мотоциклтэй залуу шурдхийн өнгөрч араас нь 5 6 хүн – Хүүе, чи зогсооч, гэгээн цагаан өдрөөр хүний юм булаагаад... гэлцэн гүйлдээд өнгөрлөө. Ирмүүн тэр явдлыг цочирдож гайхсан том нүдээр хараад “сонин юм даа, өдрөөр хүний юм булаах ч гэждээ” гэж бодсоор дэлгүүрийн том хаалгаар орлоо. Бүгчим халуун гаднаас кондишн тавьсан сэрүүхэн дэлгүүрт орох аятайхан ажээ. Ирмүүн хэрэгтэй зүйлээ түрж яваа сагс руугаа овоолон дэлгүүрээр нэг цуурайтаж байгаа солонгосын нэгэн цоглог дууг амандаа аялан явж байлаа. Хэрэгтэй бүхнээ эвч гүйцээд кассанд очиж бичүүлэхээр явж байтал хажуугаар гэнэт 1 хүн гүйж гарч ирээд түрж явсан сагсыг нь унагаачихав. Тэгнэ гэж санаагүй явсан Ирмүүн амандаа аялж байсан дуугаа таслан нөгөө хүн рүү гөлрөн харав. Тэр бол хар цамцтай тийм ч өндөр биш цэвэрхэн царайтай залуу байлаа. Тэрээр Ирмүүн рүү нэг ширвэн харснаа сагснаас унасан коланаас нэгийг авч касс руу алхав. Уучлал ч гуйхгүй алхан яваа залуугийн араас харахдаа хоолойд нь нэг юм тээглэн уйлах гээд байгаагаа мэдлээ. Чимээгүйхэн сагс руугаа бүх зүйлээ хийгээд кассанд очиж бичүүлэв. Дэлгүүрээс гарахад нар халуунаар шарах нь хэвээрээ ч ертөнц өнгө будгийн хувьд өөр болсон юм шиг санагдана.
Өглөөний бүх баяр баясгалан унтаржээ. Дэлгүүрт харсан тэр залуугийн нүд санаанаас нь салахгүй байлаа. Тэр нүд юуг ч үл илэрхийлэх агаад хүйтэн мөс шиг Ирмүүнийг хайрч байсан. Тийм дажгүй залуу яахаараа чулуу шиг болчихдог байнаа гэж гэж гайхан бодлоо. Ахиж нэг тааралдах юмсан гэж бодсоноо үгүй ээ тааралдаад ч яахав дээ гэж түрүүний бодлоо няцаав.
Ирмүүн энэ жил 10-р ангид орно. Доороо 2 дүүтэй. Багаасаа даруухан томоотой өсч хүмүүжсэн нь аав, ээжийн нь ач гавьяа. Аав ээж хоёр нь үүрийн харанхуйгаас үдшийн бүрий болтол ажил гэж зүтгэсээр иржээ. Тиймдээ ч одоо дутах гачих зүйлгүй элбэг хангалуун амьдарч явна. Шудрагаар хөдөлмөрлөж амьдрахыг эрхэмлэдэг эцэг эх нь 3 хүүхдээ ч тэр замаар явуулах гэж багагүй хөдөлмөр гаргасан аж. Харин 3 хүүхэд нь тэр итгэл зүтгэлийг нь хөсөрдүүлээгүй юм. Үүнд нь аав ээж нь баярлаж явдаг бөгөөд эзгүй хойгуурх бүх ажил хэргээ Ирмүүнд даатгаж явдаг аж.
Ирмүүний олон таван үггүй жинтэй хэдэн үг, ухаалаг нүдний харц нь түүний хичнээн чамбай сүрхий болохыг илэрхийлэх мэт.
Намар болж моддын шарласан навч гудамжаар хөглөрөх болов. Ирмүүн хичээлээ таран гэр лүүгээ харьж явлаа. Гудамжны үзүүр өгсөж явтал булангаас 2 залуу гарч ирэн
- Ийм орой болсон хойно ийм хөөрхөн охин ганцаараа явж байх гэж....
- Хүргэж өгөх үү... гэж урдуур нь хөндөлсөн зогслоо.
- Зүгээр бай л даа. Би өөрөө яваад харичихнаа гэж зоригтой хэлээд зөрөх гээд үзэв.
- Жаахан юм байж бас сэхүүн амьтан байх нь ээ.
- Яз айлын охин бололтой юмаа. Түрийвчиндээ мэдээж мөнгөтэй л биздээ.
Урьд нь ийм зүйлтэй таарч үзээгүй Ирмүүний нүд нь бүлтгэнэж амьсгаа нь өндөрсөн зүрх нь цээжээ дэлдэн цохилно. Айсандаа “түрийвчээ өгчихөөд л явчихий” гэж бодоод бушуухан салахын түүс болов. Гэтэл мотоциклийн дуу гарч 1 хүн хажууд нь ирж зогсов. Харвал тэр нэг өдөр хүмүүсээс зугтаж явсан мотоциклтэй залуу мөн шиг байлаа. Тэрээр
- За юутайв дээ? Гэж мотоциклоосоо буув. Хоолойны өнгө нь захирангуй атлаа зөөлөн сонстох аж.
- Энд нэг хөөрхөн охинтой тааралдаад. Ах нартаа түрийвчээ бэлэглэх гээд бэлдээд байх шиг байна .. гэж нэг нь инээд алдав.
Мотоциклоосоо буугаад хамгаалалтын малгайгаа тайлж нэг гартаа барьсан тэрээр Ирмүүнд дөхөж ирэн гартаа барьсан түрийвчийг нь айсандаа бүлтийсэн хар нүдтэй ээлжлэн харснаа
- Бүр айчихаж гэлээ.
Ирмүүнд тэр залуу нэг л танидаг санагдаад байсны учрыг дор нь олов. Тэр өдөр мотоциклтэй зугтаж явсан дараа нь дэлгүүрт түүнийг мөргөж сагсыг нь унагадаг залуу дүрээрээ байлаа. Одоо бол тэрээр Ирмүүнийг сониучирхсан янзтай хэсэг харж зогссоноо
- Одоо гэртээ харь харь , орой болчихож. Түрийвчээ бэлэглэсэнд баярлалаа гэв
Ирмүүн дуугарч ч чадахгүй гараас нь түрийвчийг нь аван 2 найзтайгаа нийлэн мотоциклтой явж одох түүний араас харсаар зогслоо.
Дандаа зэвүүцэж дургүй нь хүрэхээр учралуудаар таарсан ч түүнийг буруутгаж чадахгүй өөрийг нь цоргих мэт ширтэж байсан харцанд нь татагдана.
Үүнээс хойш Ирмүүн тэр залуутай дахиж таарч магадгүй хэмээн гэртээ харих замдаа ийш тийшээ харан удаан алхдаг болсон ч тэр залуу ер үзэгдсэнгүй. Сүүлдээ энэ тэрүүгээр тэнэж хүмүүсийн юмыг булаадгаараа булаагаад л явж байгаа биз гэж бодох болов. Өдөр хоногууд ээлжилсээр өвөл айсуйг зарлаж анхны цас орлоо.
Малгайлан унаж буй цасыг цонхоор ширтэж - Хурдан завсарлаасай. Салхинд нэг гарчаад орж ирвэл гоёо оо гэж найз охинтой шивнэлдэж суутал ангийн хаалга ялимгүй онгойж
- Багш аа, Ирмүүн эгчтэй уулзах гэсэн юм... гэсэн дуу танхимаас нэг тарав.
Ирмүүн багш руугаа харвал үл мэдэг толгой дохив. Хэн юм болоо? Хичээл дундуур уулзах хүн чинь хэн билээ гэсэн шүү юм бодон хонгилд гарч ирвэл смен ангийн нь жаахан охин зогсож байлаа.
- Эгч ээ, Таныг үүдэнд нэг ах дуудаж байна гэчээд тэр охин гүйн одов.
Гайхсан Ирмүүн хэн юм бол гэсэн сонирхолдоо автан бушуухан үүдрүү гүйж очлоо. ҮҮүд хавьцаа хүн алгаа. Явчихсан юм байхдаа гэж бодоод урамгүйхэн эргэх тэрхэн зуур хаалганы цаагуур шар курткатай залуу шурдхийн өнгөрч - Ирмүүнээ хүлээгээрэй гэж чангаар дуудав.
Эргэж харвал өөрийг нь цоргих мэт цоо ширтэх нүдний харцтай тулгарлаа. Хагас жилийн өмнөх харцтай харьцуулбал хүйтэн мөс шиг байдал үгүй болж харин жавхаалаг цог заль гэрэлтэж байлаа.
Ирмүүн тулгамдсандаа хацар нь улайж дороо зогссоор байв. Залуу шат руу гүйн ирж дэргэд нь зогсоод
- Юу байна? хэмээн хэзээ язааны танилууд шиг асууснаа
- таньж байна уу хэмээн инээд алдав.
Энэ үед жижүүр авгай тэр 2 луу дөхөн ирж
- Гадны хүн оруулдаггүй юмаа, хүү минь. Одоохон гар. Хичээл тарсны дараа уулзана биз гэж хөөлөө. Тэгтэл ч хаалганы цаанаас толгой цухалзан
- Чинбаа, явьяа. Цаг болохоо байлаа гэж хашгирав.
- За би ч явья даа. Дараа уулзана биздээ гэж нүдээрээ инээвхийлээд гарт нь бяцхан цаасан тортой зүйл бариулан хаалга руу гүйж эргэж ч харсангүй гараад явчихав.
Түрүүхэн л ангидаа бушуу завсарлаасай гэж догдлон сууж байсан Ирмүүн маань одоо гэртээ л хурдхан харих юм сан гэсэн хүслэнд автан байв. Цүнхэнд нь байгаа цаасан ууттай бяцхан зүйл юу болохыг гэртээ очиж өрөөгөө түгжиж байгаад гав ганцаархнаа үзмээр санагдана. Тэсэн ядан хүлээсэн мөч ирэхэд Ирмүүн нэгэнт гэртээ орон дээрээ сууж байлаа. Түүний өмнө цэнхэр өнгөтэй дээрээ шар өнгийн бяцхан цэцэг хадсан нэхмэл бээлий цаасанд болгоомжтой хуйлаастай хэвтэж байв. Хажууд нь бяцхан зурвас байсан ба түүнд “Өмсөөрэй, дулаахан шүү” гэж бичжээ.
Өвлийн нэгэн өглөө сургуульдаа явахаар гарахдаа байрны нь урд байдаг тогоомын талбай дээр шинэхэн орсон цасаар өвлийн өвгөн хийсэн байхыг харжээ. Гол нь тэр цасан хүний хажууд бээлий өгсөн залуу зогсож байлаа. Ирмүүний дотор баяр төрж Чинбаа гэдэг тэр залууг эртнээс сайн таних юм шиг санагдан дэргэд нь хүрч очлоо. Өвөл атлаа гадаа намуухан дулаахан, газраас цаснаас ойх цагаан туяа хөх цэнхэр тэнгэр хүртэл хөшиг татан гэрэлтүүлнэ.
Бие биенийхээ нүд рүү харан инээмсэглэн зогсох хоёр залуугаас хайрын дөл бадарч эргэн тойрныхоо цасыг хайлуулах мэт сэтгэгдэл төрнө.
- Сайн уу? хэмээн асуусан асуулт Ирмүүнд алс холоос мэт сонсогдоход гэнэт ухаан орох мэт болж нүдээрээ Тийм гэх шиг дохив.
Чинбаа өөр зүйл асуусангүй. Ирмүүний гарт байгаа цэнхэр өнгийн бээлий түүний бүх асуух байсан асуултанд хангалттай хариулчих шиг санагдан өөр хэлэх үггүй зогсож байлаа.
- Одоо хичээлдээ яв даа. Орой уулзъя гэж Чинбааг хэлэхэд Ирмүүн хичээлд явдагтаа бараг харамсах шахав.
- За гэж бүдэгхэн хэлээд сургуулийн зүг дуртай дургүй алхахад араас нь харж зогсож байсан Чинбаагийн уруул дээр цайлган инээмсэглэл тодроод алга боллоо.
- Одоо явъя. Чинбаа гэж алсаас харж зогссон хоёр найзыгаа хэлэхэд
- За гэчихээд Ирмүүний явсан зүг рүү харан зогссоор л байлаа.
Чинбаагийн сэтгэл ойд гарсан түймэр шиг л шатаж, түймрийн утаа нь сэтгэлийг нь бачимдуулж байгаа аятай нүд нь тийм гэхийн аргагүй харцтай болж ирснээ зөөлөрч ирэв. Карманд нь байгаа Ирмүүний бяцхан түрийвч халуу оргиулж орой уулзана гэсэн бодлоор сэтгэлээ сэргээгээд хоёр найз руугаа эргэв.
Намрын нэг орой харанхуй буланд нэгэн охины түрийвчийг авч явсанаас хойш түүний сэтгэл санаанд их өөрчлөлт гарсан гэж болно.
Түрийвний нүүрэнд хийсэн тэр охины зургийг харах бүрийд цайлган атлаа цоглог инээвхийлсэн нүд нь – Чи хэн бэ? хэмээн асууж байх шиг санагдан өөрийн эрхгүй инээмсэглэдэг болсон аж.
Ирмүүн тэр өдрийн хичээлийг ер ойлгосонгүй. Нэгийг бодон байн байн инээвхийлэн байгаа түүнийг хайр гэгчийг амсах гэж байгаа гэж хэн ч гадарласангүй.
Сургуулиасаа тарахад гадаа тунгалаг наран ээж цас нүдийг гялбуулж байв. Ирмүүн гадаа гарчихаад ийш тийшээ харахад танил хүн харагдсангүй. Гэртээ эрт харьж дүү нартаа хоолыг нь хийж, хичээлийг нь давтуулах ажилтай мань хүн гэрийн зүг алхлаа. Байрныхаа үүдэнд очоод тоглоомын талбайд буй цасан хүнийг харахад байдгаараа л донхойгоод байж байна. Ирмүүн түүнийг дотроо Чиби гэж нэрлэнээ хэмээн шийдсэнээ хүүхэд шиг хэмээн өөрийгөө шоолон инээд алдав.
Орой Ирмүүний сэтгэл догдлоод хоолоо ч тайван идэж чадсангүй. Байн байн цонх руу өндөлзөн сууна. Харанхуй болж гудамжны гэрлүүд асчээ. Нэг харвал цасан хүний хажууд 1 хүн зогсож харагдана. Тэр бол Чинбаа гэдэгт Ирмүүн эргэлзсэнгүй. Хувцасаа шүүрэн авч өмсөөд гүйхээрээ гарлаа. Тэр орой Ирмүүний хувьд хамгийн аз жаргалтай үе байлаа. Гудамжны гэрэлд будран орж байгаа цас түүний нүүрэн дээр зөөлнөөр бууна. Салхи аажуухан үлээж, даарсандаа хацар, хамрын үзүүр нь улайсан Ирмүүн ярьсаар л явлаа. Чинбаа түүний гараас хөтлөн түүний шулганан ярихыг инээмсэглэн сонсоно.
Өдөр хоногууд ээлжлэн өнгөрсөөр тэр хоёр уулзсаар хоёр сар болжээ.
Бие биендээ анхны харцаар татагдсан хос залуус маань бие биенийхээ тухай мэддэг болж нууж хаах зүйлгүй болов.
Шинэ жилээр Чинбаа Ирмүүний уруул дээрээс зөөлөн үнссэн нь тэр хоёрын харьцааг бүр ойр дотно болгожээ. Гудамжаар хөтлөлцөн, цасаар байлдан эгээ л хүүхдүүд шиг аашилцгаана.
Ирмүүн цэнхэр бээлийндээ их хайртай учир хааяа өмсөхгүй гэртээ хадгална. Нэг орой бээлийгүй гарч ирэхэд нь Чинбаа ихэд гайхаж
- Бээлийгээ яасийн?
- Хайрлаад өмссөнгүй ээ, амархан сэмэрчихвэл яах юм
- Тэнэгхэн минь дээ, бээлий сэмрэх яах вэ? Сэтгэл маань л бүтэн байвал боллоо.
- Чи бид хоёрын сэтгэл бүтэн, Тийм ээ? Бээлийгээ би маргаашнаас өмсчихнөө. Одоо кармандаа гараа хийгээд явчихья гэвэл Чинбаа Ирмүүний гарыг дулаахан гартаа атган
- Тэр бээлийг өмсчихөөд миний гараас атгуулж байна гэж бодож байгаарай гэв. Энэ үгийг хэлэхдээ нүдэнд нь нэгэн цэнхэр оч гялсхийснээ алга болов.
Энэ үгийг Ирмүүн төдий л юм бодсонгүй
- 7 хоногийн дараа Валентины өдөр болно. Хоёулаа тэр өдөр юу хийх вэ?
- Харин л дээ. Ямар ч байсан чи надад шоколад өгөх байх, Тээ?
- Би ч гэсэн чамаас бэлэг авнаа.
- Бэлэг үү, ямар бэлэг?
- Хэлэхгүй ээ, хэзээ авах гэж байсан бэлгээ хэлж байсан юм бэ?
- Чи 10-аа төгсөөд юу хийх вэ?
Ярьж байсан зүйлээс нь огт өөр зүйл асуусанд гайхсан Ирмүүн
- Би багаасаа дизайнер болохыг мөрөөддөг байлаа. Энэ чиглэлээр Франц руу явж сурахыг бодож байгаа. Аав ч бас бодож байгаа гэсээн.
- Франц явбал намайг санах уу?
Ийм асуулт тавина гэж санаагүй байсан Ирмүүн хариу хэлэх гэж оролдсоноо яг юу гэж хэлэхээ мэдэхгүй түгдрэв. Энэ талаар тэр ер бодож байгаагүй юм. Франц руу 5 жил сурахаар явбал Чинбаагаа яах юм бэ?
- Би Франц явахгүй ээ. Чинийхээ дэргэд байна. Чамтайгаа хамт Монголынхоо нэг их дээд сургуульд ороод.......
Энэ үг нь Чинбааг хэрхэн баярлуулж байгааг хараад тэр үгээ таслав.
- Баярлалаа, чи намайг хамгийн аз жаргалтай хүн болголоо.
Тэрээр ингэж хэлэхдээ Ирмүүнтэй духаа наасан байсан бөгөөд Ирмүүний хөгжилтэй гялалзах хоёр хар нүдийг ширтэж байлаа.
Тэгснээ юу болов гэмээр өөрчлөгдөж Ирмүүний хоёр хацраас нь шахан инээснээ - Гахай шиг харагдаж байна гэлээ.
Энэ үгэнд нь ичсэн Ирмүүний хацар ягаарч байлаа. Чинбаа түүнийг хараад хайр хүрнэ.
- Одоо даарчлаа, гэртээ ор, тэгээд хичээлээ сайн хийгээрэй. Франц руу явж сурна гэсэн бол хэлсэн үгэндээ хүрдэг байх ёстой шүү. За юу? Тэгээд бээлийгээ дандаа өмсч байгаарай. Мэдүү
- За за, хичээлээ ч хийнэ лдээ. Би Франц явахаар чи яах вэ? Намайг санах уу?
- Би чамайгаа иртэл чинь хүлээнээ.
Ирмүүн энэ үгийг бүх л амьдралынхаа турш энэ үгийг сонсох гэж хүлээж байсан юм шиг хачин их баярлажээ. Тэгээд
- Би яасан ч Франц явахгүй ээ. Чамайгааа орхиод яасан ч явахгүй. Одоо орж аавдаа хэллээ гээд Чинбаагийн уруул дээр ухасхийн үнсээд эргэж ч харалгүй орц руугаа гүйн оров.
Ард нь үлдсэн Чинбаа гунигтай инээмсэглээд цасан хүн рүү харснаа
- Чи бид хоёрын Ирмүүнтэй хамт байх хугацаа ч багасч байна даа. Гэхдээ тэвчээртэй байвал бүх юм бүтнэ шүү. Тэвчээрэй хөгшөөн гэчээд гэрийн зүг алхав.
Маргааш орой Ирмүүнтэй уулзахад тэрээр уйтгартай байлаа.
- Юу болсон бэ?
- Хоёулаа манайд орох уу?
Чинбаа гайхлаа. Ирмүүнд хөтлөгдөн тэднийх рүү орж явахдаа юу болох гэж байгааг төсөөлж чадахгүй байв.
Ирмүүний аав ээж хоёр сайхан зантай хүмүүс болох нь илт. Цай цүй болон хөл болж байснаа
- Хүүхдүүд минь, амьдрал гэдэг санаснаар болдоггүй юм. Юмыг шийдэхдээ нухацтай сайн бодож байж шийдэх хэрэгтэй гээд Чинбаа руу харав.
- Ааваа би өөрөө хаана яаж сурахаа шийдэх эрхтэй биздээ гээд Ирмүүн аав руугаа учирлангуй харав
- Тэр чиний эрхээ, гэхдээ чи багаасаа л ярьж мөрөөдөж ирсэн зүйлээсээ татгалзаж байна гэдгээ ойлгох хэрэгтэй
- Надад одоо Чинбаа байхад л болно. Би хүсч явсан зүйлээ олсон гээд Ирмүүн аав ээж хоёртой ширүүн харьцсандаа зовон нүүр нь улайсан байлаа.
Ирмүүний аав өөр олон юм яриад яахав гэж бодсон бололтой
- За та хоёрын шийдэх асуудал. Аав нь охиныхоо шийдвэрийг хүндэлнээ гээд гал зуух руу явлаа.
Ирмүүний ээж битүүхэн санаа зовсон бололтой халуун цай аягалан сууна.
Чинбаа яах ч учраа олохгүй сууж байснаа
- Би ч явъя даа, оройтчихлоо гээд босов
Ирмүүн Чинбааг гаргаж өгөхөөр хувцсаа өмслөө. Гадаа гартлаа тэр хоёр хоорондоо дуугарсангүй.
Гарсан хойноо Чинбаа Ирмүүн рүү эргэн харж зогсоход нүдний харц нь анх Ирмүүнийг харж байсантай адил хүйтэн болсон байлаа.
- Би чиний хүсэл мөрөөдөлд саад болохыг хүсэхгүй байна. Уучлаарай. Уг нь би чамайг намайг ойлгох сэтгэлтэй гэж бодож явсан юм.
- Яагаад? Би чамтай байхын тулд юугаа ч өгөхөөс буцахгүй шдээ. Чи мэдэхгүй гэж үү?
- Мэднээ. Гэхдээ би ингээсэй гэж хүсээгүй. Хүсэх ч гүй. Миний бодож санаж явдаг зүйл энэ биш.
- Би чиний төлөө өөрийн мөрөөдлөөсөө татгалзаж байна. Чи намайг яа гээд байгаа юм бэ? Чи миний төлөө юу ч хийж чадахгүй гэж үү?
Чинбаа түүн рүү огцомхон харснаа
- Тийм ээ, би чиний төлөө үүнийг хийж чадахгүй юм байна. Намайг уучлаарай
- Чамайг ийм өөдгүй гэж санасангүй гээд гүйн орсон Ирмүүний карманаас цэнхэр өнгийн нэхмэл бээлий унав.
Чинбаа доош бөхийн бээлийг авснаа
- Чинийхээ төлөө шүү дээ гэж шивнэлээ
Үүнээс хойш тэр хоёр уулзсангүй. Чинбаа нэгэн зүйлийг бодож түүндээ сэтгэл шулууджээ. Ирмүүн өөрийн тэнэгийг гайхан Чинбаагаас уучлал гуйхыг хүсэвч тэр усанд хаясан чулуу шиг алга болсон байлаа.
Үргэлжлэл бий .... /тун удахгүй дуусах юм шүү/
Ирмүүн амьдралдаа үүн шиг сэтгэл зовж, шаналж үзсэнгүй. Чинбаа ямар нэг хэл сураггүй алга болжээ. Түүний гэрийг нь хаана байдгийг ч асуугаагүйдээ гайхна. Валентины өдрөөр түүнд өгнө гэж авсан бугуйн цаг нь очих эзэнгүй шүүгээнд нь байсаар. Цонхоор харвал нөгөө л цасан хүн нь донхойн зогсоно. Цасан цагаан өнгө нь ойр орчмын хүүхдүүдийн буянаар халтайжээ. Ирмүүн хичээлдээ анхаарч ном барьж авбал сэтгэлийн шаналангаа түр мартагнадаг байлаа.
Хавар болж Ирмүүн ээжтэйгээ хорооллын дэлгүүрүүдээр хонхны баяраар өмсөх хувцасаа хайсан шиг явж байтал өмнө нь нэгэн танил царай зурсхийн өнгөрөв. Хэн гэдгийг нь анзаараагүй байсан авч зүрх нь хүчтэй цохилон амандаа “мөн байна” гэж шивнэн лавшруулан харав. Жоохон л турсан болохоос яг л хэвээрээ, нүдний харц нь ялимгүй гунигтай болчихсон ч юм шиг. Чинбаа хажуудаа хүнтэй явж байгааг Ирмүүн гэнэт анзаарав. Халууцсан бололтой нимгэн куртканыхаа энгэрийг задгайлсан шоргоолжон хар нүдтэй бяцхан бүсгүй Чинбаагийн баруун гараас нь сугадсан байлаа.
Ирмүүн Чинбаагаас нүд салгаж чадахгүй харсаар Чинбаа Ирмүүнд ойртсоор. Дөхөж ирсэн хойноо Чинбаа Ирмүүн рүү зэрвэсхэн харснаа нөгөө бүсгүйтэй ярьж байсан яриагаа үргэлжлүүлэхээр эргэв. Буцаж эргэхийн завдалгүй ахин Ирмүүн рүү дахин харах нь энэ чинь юу билээ? гэж гайхаж байх шиг Ирмүүнд санагдав. Тэрээр ямар нэгэн үйл хөдлөл хийхэд нулимс нь гарахад бэлэн түүнийгээ ч мэдээд уруулаа хазлан уйлахгүй юм шүү гэж өөрийгөө хүчлэн зогсож байв. Чинбаа хажуу бүсгүйдээ нэг үг хэлэхэд нөгөө бүсгүй толгой дохив. Чинбаа Ирмүүн дээр ирж
- Сайн уу? Юу байна даа гэж намуухан дуугаар асуув. Нүд нь Ирмүүнийг энхрийлсэн байдалтай зөөлнөөр ширтэнэ.
Ирмүүн яаж уулзана даа гэж халширч байсан нь хормын төдий алга болж догшин харгис гэмээр болов.
- Юмгүй ээ, би сайн. Чи ч сайн л яваа юм байна хэмээн нөгөө бүсгүй рүү дохив. Тэр бүсгүй жирэмсэний хувцасны тасагт зогсож харагдана.
- Аан тэр үү гэж түгдэрснээ одоо 6 сартай палаж авахаар явж байгаа юм гээд цайлганаар инээмсэглэв.
- Чамаар юу байна даа, сургуулиа амжилттай л төгсөө биз дээ.
- Гайгүй ээ, одоо 6-р сарын 15-нд Франц руу сургууль руугаа явахаар болсон.
- Өө тийм үү. Болж дээ. Би чамд нэг юм өгөх гээд завдахгүй байсан юм. Дараа нэг аваачиж өгнө өө. Одоо явалгүй болохгүй нь. Дараа уулзъя гээд нүд рүү нь ширтсээр холдон одов. Нөгөө бүсгүй Ирмүүний зүг гайхсан байдалтай харснаа Чинбаагаас ямар нэгэн зүйл шимтэн асуух нь харагдав. Хариуд нь Чинбаа юу гэж хариулсныг мэдэхгүй нөгөө бүсгүй сэтгэл ханамжтай инээмсэглэн Чинбааг сугадсаар холдлоо.
Ирмүүн дотроо Чинбаад гомдож түүнийг үзэн ядаж байлаа. Гэртээ ирээд өрөөндөө орж баахан уйлав. “6 сартай гэнээ, надтай уулздаг байхдаа л найз охинтой байсан юм байна. Ямар өөдгүй амьтан бэ” гэж голдоо ортол гомдов. Нөгөөтэйгүүр сураг чимээгүй алга болсонд нь санаа зовж явдаг байсан нь сайн л явж байвал яахав гэсэн бодлоор солигдож Чинбааг мартанаа гэсэн зоригтой бодлоор өөрийгөө тэжээгээд сэтгэл уужрах шиг болжээ.
Яарсан хүнд хоног өдөр сум шиг өнгөрч нэг мэдэхэд хоёр хоногийн дараа Франц руу нисэх өдөр нь болсон байлаа. Бүгдийг эртнээс бэлдсэн тул одоо дутуу зүйл гэж бараг байхгүй болж аав ээжийнхээ захиасыг сонсох л үлджээ. Хоёр дүү нь эгчийгээ явна гэхээр дурамжхан байхаас гадна ийм ч юм тийм ч юм явуулаарай гэж захина.
Ирмүүн Чинбааг ирнэ гэж хүлээсээр. Түүнд нэг юм өгнө гэснийг нь санасаар ажээ. Явах өдөр болж аав нь чемодон савыг нь машиндаа ачиж ээж нь сүү өргөх юм болон энэ тэрүүгээр сандчин гүйнэ. Хамаатан садан ч цугларч зарим нь онгоцны буудал дээр шууд уулзъя гэсээр буцан гарч яваа харагдана. Ирмүүн хамгаас илүү догдолсон нь. Гэрээсээ ингээд явчихна гэхээр санаанд нэг л багтахгүй явмааргүй ч юм шиг санагдана.
- Одоо машиндаа сууцгаая, онгоцноосоо хожигдлоо гэж аав нь хэлээд гарав.
Хоёр дүү нь уралдан гүйж, ээж нь мартсан санасан зүйл байвал санах гэж эргэн тойрноо нэг бүрчлэн шалгана. Ирмүүн хувцсаа өмсөөд гарлаа. Хаврын нар дулаанаар ээж шувууд жиргэлдэнэ. Тэрээр тоглоомын талбай руу харлаа. Цасан хүн аль хэдийн хайлж оронд нь хэсэг хүмүүс цэцгийн мандал суулгах гэж хүрз шороо болж байв. Ирмүүн машины урд суудал руу алхав.
- Ирмүүн ээ ... гэх чичирхийлсэн хоолойгоор түүнийг дуудах сонсогдов.
“Чинбаа” гэж бодож амжаагүй байтал түүнд нэг их баяр төрлөө. Эргэж харвал Чинбаа орцных нь үүдэнд зогсож байсан бөгөөд гартаа нэг цаасан тортой зүйл барьжээ. Ирмүүн тэрийг нь хараад нэхмэл бээлийгээ санасан бөгөөд энэ бүх хугацаанд яагаад тэрийг үгүйлээгүй юм болоо, одоо хаана байгаа бол гэж санахыг хичээв. Чинбаа түүнрүү ойртон ирээд
- Явлаа юу. Сайн сураад ирээрэй гээд тортой зүйлээ өглөө.
Ирмүүн юу ч дуугарсангүй Чинбаагийн нүд рүү харсаар зогслоо. Ингээд л зогсоод байх юмсан гэж бодов. Чинбаа ч Ирмүүний нүдийг ширтэнэ. Бүгд машинд суусан бололтой аав нь Ирмүүнийг дуудав.
- За би явлаа. Сайн сууж байгаарай гэж аяархан хэлээд машин руугаа алхав.
Араас нь Чинбаа харсаар машиныг далд ортол нь зогссоноо
- Явчихлаа гэж өөртөө шивнэлээ.
Тэр өөртөө ямар нэг хань олох гэсэн мэт цасан хүн байсан зүг харав.
- Бид чадлаа шүү гэж аль хэдийн хайлж алга болсон түүнд хандах мэт хэлээд нэгэнтээ санаа алдав.
Тэгснээ толгойгоо өргөн Хичээнээ гэж өөртөө чангаар өгүүлэн буудлын зүг алхлаа.
Ирмүүн торон доторх зүйлийг үзэхсэн гэж тэсч ядаж байсан боловч энэ боломж онгоцон дотор суудлаа эзлэх хүртэл гарсангүй. Онгоцон дотроос харахад аав ээж дүү нар нь харагдахгүй байсан ч сайн сууцгааж байгаарай, охин нь сайн сураад хүрээд ирнээ гэж хэллээ. Онгоц тэнгэрт хөөрчээ. Ирмүүн ойрын 5 жил эргэж ирэхгүй нутаг орноо цонхноос харна. Бүгдээрээ баяртай гэж хэлэхдээ дотроо Чинбааг бодож байв. Тэгснээ юу өгснийг нь харах гэж тороо уудаллаа.
Торон дотор цэнхэр өнгийн нэхмэл бээлий байв. Хажууд нь дугтуйтай зурвас хийжээ. Дугтуйг задлахад
“Сайн уу Хайрт минь. Одоо чи Францыг зүглэн багын хүсэл мөрөөдлийнхөө зүг жигүүрлэн нисжу байгаа биз ээ. Чи минь энэ бүх хугацаанд надад гомдож уурласан байх. Гэхдээ надад ч бас амаргүй байсан юм шүү. Чамайгаа их санаж үргэлж сургууль гэр хоёрыг чинь харуулдаж чинийхээ барааг алсаас хардаг байлаа. Дэлгүүрт цуг явж байсан бүсгүй бол найзын маань эхнэр байгаа юм. Найз маань ажлаар хөдөө явчихаад намайг хань болооч гэж гуйсан юм. Том гэдэстэй гадуур ганцаараа явах эвгүй юм шиг байдаг гэнээ.  Чамайг миний найз охин юмуу гэж асуугаад хөөрхөн охин байна шүү, битгий гомдоогоорой гэсэн шүү. Би энэ хугацаанд франц хэлний дамжаанд сурч байгаа. Их л удахгүй францаар ус цас болчихоод ажлаар чам дээрээ очино. Тэр үед чи харин франц хэлээ сурсан байгаарай. Энэ миний мэйл хаяг. Чинийхийг мэдэхгүй болохоор яаж захиа бичнээ гэж санаа зовж байсан юм. Над руу захиа бичээрэй.
ХАЙРТАЙ ШҮҮ ” гэсэн байлаа.
Ирмүүний нүд нулимсаар дүүрч сувдан хэлхээ болон хацар дээгүүр нь бөмбөрлөө. Одоо бол тэр бушуухан шиг Францад буун Чинбаа руу мэйл бичихийг хүсч байлаа.
Онгоцон дотор дулаахан бөгөөд гартаа цэнхэр нэхмэл бээлий өмссөн охин аз жаргалтай зүүд зүүдэлж буй бололтой инээмсэглэн унтана. Онгоцны цонхоор нарны туяа улаан шараар алаглан тусна. Доогуур хөвөн цагаан үүлс хөвсийн нүүнэ.

Төгсөв
2005.11.26

_________________
u r ma hero


Top
   
 
 Post subject:
PostPosted: Apr.16.07 9:24 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 8:11 pm
Posts: 4710
Хэрвээ... Байсан бол…

Энэ жилийн цагаан сар урьд жилүүдийг бодвол илүү нүсэр, хөл хөдөлгөөнтэй болж өнгөрөх шиг санагдана. Нөхөртэйгээ хамт хөдөөгүүр хамаатныхаараа золгуут хийж ирсэн Уянга гэртээ орж ирээд л асар их ядарснаа мэдэн орон дээрээ зурагт ширтэн хэвтэнэ. Зурагтаар үзэх ч юм бараг алга. Энэ жил алтан гахай жил гээд л юм болгон дээр хөөрхөн хөөрхөн, эгдүүтэй гахайн торойн дүрс билэгдлүүд гарчээ. Ядаж байхад алтан гахай жил үр хүүхэдтэй болвол сайн гэсэн үнэн худал нь мэдэгдэхгүй яриа тархаж хөдөөгүүр байдаг хадмынхан нь Уянгаас битүүхэн хүүхэд нэхсэн аястай яриа өрнүүлсэн нь түүнд тийм ч таатай байсангүй.
Арга ч үгүй байх л даа. Ёсолж төрлөөд сүртэй хурим хийсний дараа намар хоёронтоо буцаад 2 дахь хавартайгаа золгож байгаа болохоор.
Уянга үерхэл хайрын тухай мэдэхгүй байсаар 10 жилийг үдэж оюутан болсон анхны намраас ангийнхаа нэг хөвгүүнтэй үерхэж эхэлсэн юм. Багаасаа л даруу өссөн тэрээр аав ээжийн үгнээс ер гардаггүй байлаа. Тиймдээ ч арван жилдээ сурлагаар гайгүй гэгдэж их сургуульд орсон байх. Түүнийг бакалавраа төгссөний дараа Германд мастерт сургана гэж эцэг нь их ярьдаг байсан юм. Тиймээс ч өөрийгөө их сургуульд орох ёстой гэж бодсоноороо их сургуульд орж, төгсөөд Герман явах ёстой гэсэн бат бодолтой болсон байсансан.
Гэвч амьдрал гэдэг дардан зам шиг шулуун биш ажээ. Найз залуу нь дуугүй, томоотой сайн залуу. Уянгад үнэн сэтгэлээсээ сайн. Үгнээс нь гарч, зөрж үзээгүй нэгэн. 2-р курст орсны өвөл Уянга хүүхэд олсноо мэдэж эхний хэд хоног яахаа мэдэхгүй баахан явсан. Найз залуутайгаа ярилцаж байгаад би сургуулиа төгсөөд Герман явна гэж зөрсөөр байгаад хүүхдээ авахуулсан.
Хоёр залуу гэрийнхэндээ тэднийхэн та нартай уулзана гэнэ гэж худлаа хэлж байгаад эцэг эхийн уулзалт зохион байгуулж, энэ нь бүтэмжтэй болсонд хэн хэн нь баяртай, бие биедээ хайртай, энхрий дулаан явсаар 5 жилийг ардаа үдсэн.
Хадмууд нь хаа очиж маш сайн хүмүүс таарсан, Уянгад их сайн. Өөрсдөө гурван хүүтэй, охингүй болохоор тэр ч байж магад. Юутай ч сайн хадмуудтай, сайн нөхөртэй гэж хүн бүрт магтуулдаг юм.
Хамтран амьдраад, хуримаа хийгээд 7 жил өнгөрлөө. Уянга Герман яваагүй, аав нь нэгэнт чи хүнтэй суусан юм чинь эндээ ажиллаж амьдар гээд дүүгийг нь Япон явуулсан юм.
Төгсөөд л ажилд ороод 3 жил болжээ. Тусдаа тохилог 2 өрөө орон сууцанд орчихсон, биед амар цалин өндөр ажилтай, бие биендээ халамж хайртай хос залуус. Өнөө үед залуус ингэж л амьдрахыг хүсч байхад авах гэсэн бүхнээ авч, хийе гэсэн бүхнээ хийжээ.
Гэхдээ л энэ бүхнээр амьдрал хангагдах юм биш гэдгийг Уянга мэдэрч эхэлжээ. Үеийн залуус бүгд үр хүүхэдтэй болж эхнээсээ 1 насных нь, 2 насных нь ойд найзуудаа урьж дайлж цайлна. Нөхөртэйгээ хоёул очиж ангир зулзагуудыг нь эрхлүүлж байхдаа одоо л хүүхэдтэй болъё хэмээн хичнээн хүссэн ч амьдрал гэгч хүссэн бүхнийг нь өгдөг өгөөмөр бус ажээ.
Нөхөртэйгээ жилийн өмнөөс эхлээд л хүүхэдтэй болъё гэж хичээсэн авч хүссэн хүүхдээ олж чадсангүй. Нөхөр нь түүнээс үр хүүхэд гэж нэхэж гуйгаад байдаггүй ч нүдэнд нь ийм хүүтэй, охинтой байсан бол ч .. гэсэн бяцхан харуусал тодорч байдгийг хэдийн ажсан. Өнөөдөр хадмындаа очиж золгоод нас ч явлаа, эртхэн үр хүүхэдтэй бол гэсэн далдуур утгатай хэнд хэлж байгаа нь мэдэгдэхгүй үгс бишгүйг сонсож хэнд ч юм гомдож байгаад иржээ.
Хэрвээ тэр үед хүүгээ төрүүлсэн бол өдийд 5 настай ид дүрсгүйтдэг насан дээрээ байгаа хүүтэй, түүнийгээ эрхлүүлж энхрийлж гадуур дагуулж явж орой түүнийгээ тэврээд унтах байжээ хэмээн санаж хэвтэх Уянгын нүднээс дусал нулимс бөмбөрөн уналаа.

2007.02.23

_________________
u r ma hero


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 10 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited