#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.13.18 10:23 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
 Post subject:
PostPosted: Feb.24.06 3:13 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 11:56 am
Posts: 328
Тийм уу гайгй байлгй дээ. За гэхдээ өөрөө ч баян цатгалан явъя гэж боддоггй байх. Ийм юм хийдэг бичдэг сэтгэдэг хүмүүн чинь амьдралын үнэ цэнийг өөрөөр ойлгодог байх гэж боддог

Ижийтэйгээ байхад би баян байсан...
Ижийгээ амирласнаас хойш би
гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож
гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

шүлгийнх нь энэ хэсэг л гэхэд тэр хүнийг ямар хүн гэдгийг тод томруун харуулж чадаж байгаа гэж ойлгож байна

_________________
SANAKA


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.01.06 5:44 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.27.06 5:41 pm
Posts: 572
Location: тэнгэр газрын зааг
Этюд


Эрхэм бүсгүй чиний
Надад бичиж байсан
Инээд нулимсаар дүүрэн
Захидлуудыг урлаа

Зэрлэг үнэн хайрандаа хорсож
Зэлүүд тэнгэрт нисэхийм гэж бодлоо . . .
Үгүй байнаа . . .
Үхсэн шувууны өд шиг хийсэн газар уналаа . . .
Үнэн үг тэнд байгаагүй байж . . .

http://www.biirbeh.mn-ээс


Top
   
 Post subject:
PostPosted: Mar.09.06 12:54 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Feb.27.06 5:41 pm
Posts: 572
Location: тэнгэр газрын зааг
энэ миний хүндэлдэг зохиолч


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.06 3:55 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
superstar wrote:
S_pad wrote:
Зүгээр аугаа оюун сэтгэлт хүмүүнийг хайрлаж явах хэрэгтэй гэж боддог юм Сайхан шүлэг бичдэг шүү. Уншихад нээрээ самсай шархирна гэж яридаг үнэн.

BI uilj suuna. Nairagch maani yadruuhan amidardag gesen chadaltai bol tuslah yumsandaa. Dambad amidardag gee bizdee


Дөнгөж өчигдөрхөн Б.Лхагвасүрэн зохиолчтой дэлгүүрт тааралдсан... Урт үс нь бууралтчихсан байсан...


Аав нь хүүгээ согтуу явахыг хараад
Алтан ургийн багана ганхаж байх шиг уйтай.... гээд тэр шүлэг нь байвал энд тавиач please..... Энэ шүлгийг зохиолч маань өөрийн бага хүүдээ зориулж бичсэн гэж би боддогий ш д....хэхэхэ

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject:
PostPosted: May.18.06 3:57 pm 
Offline
¤ Sumo Analyst
User avatar

Joined: Oct.28.04 7:19 pm
Posts: 18084
Location: АСАШЁОРЮГИЙН МОНГОЛД
Аманд багтдаг байсан 2 хөөрхөн хөл нь
Алтан дэлхийг энд тэндгүй онож ядан гишгэчнэ...
Аав нь хүүгээ согтуу явахыг хараад
Азгүй хүн дээ би чинь
Аавыгаа тэр лав 2 болгон харж байгаа....

Энэ шүлгийг бүрэн эхээр нь тавиад өгөөч залуусаа....

_________________
АСАШЁОРЮ ҮҮРД!!!


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.23.06 10:26 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Oct.22.04 2:47 am
Posts: 2019
Location: хамгийн гоё нь би залуу байна!
deesh gargah:


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.26.06 5:18 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.04 12:12 pm
Posts: 198
Location: вирустсэн ...онц аюултай
би бас энэ хүнийг асар их хүндэтгэж явдаг юм. маш уянгалаг өөр юу гэмээр ч үг олдохгүй юм. Ямар ч хатуу үгийг маш уранаар илэрхийлдэг
Хамгийн сүүлд уншсан ярилцлагыг энд тавьчихая.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.26.06 5:41 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.04 12:12 pm
Posts: 198
Location: вирустсэн ...онц аюултай
Хайрын орчлон сонин дугаар №08/2006

Нулимастай дурсамж
Б.Лхагвасүрэн: Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү" гэж билээ.

...Ер нь хорвоогийн хүмүүс эцгийг бага, эхийгээ их ярьсаар дуусдаг юм уу даа. Аавыгаа хаа нэг газар явж байгаад их даарахаараа юм уу гутал хувцас муудаж элэх үед л боддог. Бас өлсөх үедээ. Би нэгэнтээ хүйтэн ахйруу цагаар хөнжлөө ярж унагаагаад даарч сэрснийхээ дараа аавыгаа их санаж билээ. Аав хүн өтгөн дурдатгал үлдээдэггүй. Ээж шиг ойр байдаггүй учраас тэр байх. Би заримдаа аавтайгаа амьд юм шиг ярьдаг юм.Хов хэлж байгаа юм шиг шүлэг ч бий. Байхгүй юманд тэгж хэлснээр нэгэн бодлын гуниг зовлонгоо эмчилж санаагаа тайвшруулж байгаа хэрэг юм уу даа. Аавыгаа алга болсны нь дараа л үүнийг илүү мэдэрсэн. Гадаад төрх нь адилхан хүнтэй тааралдах, таньдаг хүнтэй нь уулзах сайхан шүү. Миний хувьд тийм хүн их үнэтэй болж билээ.

Аав минь надтай адил нялцгар хүн байгаагүй

Аав минь эрээгүй, хүдэр хадар талдаа. Надтай адил нялцгай хүн байгаагүй. Өвчинг бага тоодог хэнхэг хүн байсан юм. Ээжийг оршуулахдаа шарил дээр нь харин их өөр үг хэлсэн. Ихэнх хүн намтар уншдаг болохоор би тиймэрхүү үг хэлэх байх гэж бодсон. Гэтэл аав минь "Гадаа их дулаахан байна. Ах дүү нар чинь бүгд иржээ, хүү бид 2 чинь энд байна" гээд хоолой нь зангираад цааш үг хэлж чадаагүй. Ийм үг сонсоогүй надад их содон байлаа.

Эрчүүд их үнэгүй хүмүүс юм уу даа

Аав надад ухаантай хүн тулдаа эрхлээгүй, хааяа хүсдэг байсан ч байж магадгүй, гэлээ ч эрхэлж чадаагүй. Зөөлөн гутал ч нэхээгүй, ганц хүүгийнхээ аяыг дагаад л явсан. Тэвчээртэй хүн дээ. Харин би тэгэхгүй ээ, энэ хэдэн хүүхэддээ эрхэлж, тунирхаж, айлгаж байж үхье гэж боддог юм. Энэ нь хүүхдүүдээ үлдэхэд нь гомдлыг нь бага байлгах гэсэн юм. Би аавыгаа өөд болсоны дараа нь тэгэх минь яалаа ингэх минь яалаа гэж их бодсон. Нэгэн бодлын өөрийгөө их ялласан. Заримдаа би эр хүн нэг их үнэгүй хүмүүс юм уу даа гэж боддог.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.26.06 6:00 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.04 12:12 pm
Posts: 198
Location: вирустсэн ...онц аюултай
Эцэг минь шударга зангаар хорвоог туучиж өнгөрөөсөн дөө

Дуу шүлгээр хүнийг аргаддаг, үхсэнээс нь хойш ямар явснаар аргаддаг. Ач хүү нь аавынхаа хөргийг зурсан тэр үед надаас илүү ачийг нь хариулчихав уу гэж бодогдсон шүү. Аав минь архи, айраг битгий хэл тараг ч уухгүй. би аавыгаа дал гарчихсан хойно нь хоёр удаа халамцахыг л үзсэн. Нэг нь хамгийн сүүлчийн удаа нутагтаа, нөгөө нь нутгийн хэдэн хөгшчүүлтэйгээ жаахан халсан. Мэдээ орсон цагаасаа хойш миний үзсэн "аавын имнь алдаа" энэ. Амьдралынхаа туршид цэрэг даргын албыг хашиж явахдаа сайшаал шагнал төрөөс хүртэж шударга зантай нэгэн хорвоог туучиж өнгөрөөсөн дөө эцэг минь Аав минь намайг тавдугаар ангид халдварт гепатит өвчнөөр хүнд өвдсөн хожим элэгний хорт хавдраар насан алдахын нь эхлэл тэр байсан юм болов уу гэж би боддог. Архи уудаггүй тамхи татдаггүй хүн энэ өвчнөөр өвдөхгүй юм шиг санаж явсан надад хачин санагдаж байлаа. Элдвийн үнэн худал сурталчилгаа намайг тийм болгосон хэрэг.

Туйлдсан аавыгаа харж би нэг их уйлсан

Аав минь бүтэн гурван сар хэвтэрт орж шаналж зовохдоо "ёо" гэж ганц хэлээгүй дээ. туйлдсан аавыгаа харж би нэг их хуйлсан. Очиж очиж дэрнийх нь дэргэд шүү. Аав минь бороонд норсон өрх шиг зовхио арай ядан өргөж "Эр хүн нулимс ховортой явдаг юм шүү" гэж хэлээд ам нь өмөлзөж даахгйү болсон гарын нь үзүүр хөдлөх аядсан. Намайг тэвэрч үнсэх гэж бас уйлсан байх. Нулимс нь гадагшаа биш дотогшоо урсаж байсан биз ээ. Намайг гарыг нь атгахад зүрх нь алган дотор нь орчихсон юм шиг дэндүү хурдан цохилж байлаа. Аав бид хоёрын хамгийн сүүлд сольсон үг ердөө л энэ. Хариугүй өөд болох гэж байгаа аавынхаа биеийн байдал нүднээс нь хүн амьдралд дурлаж амьдарч, амьдралыг үзэн ядаж буцдаг юм байна гэдгийг харсан. Удаан зовсноос ч ингэдэг байж мэдэх юм. Эри зоригийг гаргалаа ч их жамын хөлд хүн гэдэг даанч өчүүхэн.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.26.06 8:09 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.04 12:12 pm
Posts: 198
Location: вирустсэн ...онц аюултай
Аавынхаа өмнө үхэж л байж "луйвардаж" дуусах агуу их өртэй үлдсэн

Ээж минь 1971 онд өөд болсноос хойш аав бид 2 их өнчирсөн дөө. Нэмж бас өнчрөх хүмүүсийг зөндөө цуглуулсан юм би. Миний хань хүүүхдүүд "Үхлийн түймэрт" өвс мэт ассан даа. Хүний үр хүүхэд гэж үр хүүхэд л байдаг. Хань байж чаддаггүй юм билээ. Аавыгаа би гомдоож зовоож байгаагүй ч аахар шаахархан гийгүүлж явсан минь аавын минь намайг гэсэн хайрын дэргэд юу ч биш. Аавынхаа өмнө үхэж л байж "лувардаж" дуусах агуу их өртэй үлдсэн. Бие нь нэг их доройтоогүй байхдаа нэг өглөө, миний хүүг гуйж уртын дуу тавиад өгөөч гэсэн гэдэг. Сонсоод нулимс нь урсаад байсан гэж хүү минь надад хэлсэн. Орчлонд хүн их хоргодох юм билээ. Тэгж яваарай, ингэж амьдрах ёстой гэж надад ярьдаггүй, сургадаггүй байсан. Нэг удаа харин "Миний хүү ч сайн хүү л дээ. Өглөө босохдоо уцаартай босох юм. Битгий тэгж бай, өдөржингөө ажил чинь бүтэхгүй шүү дээ" гэсэн дуугаа өндөрсгөөгүй, уургүй хэлсэн энэ үг над дээр ямар чанга буусан гэж санана. Эцэг гэдэг ер нь зүтгэж элэгддэг их үүсгэл бололтой юм. Үр нь бага хайрладагтаа биш, халдаж болдоггүй дээ, ноолж болдоггүй дээ, нялуун биш дээ, "Холын уул" байдаг аж.

Хүн халанд биш хайранд хүнболдог юм байна

Аав минь нэг өдөр "Би заяа муутай хүн дээ" гэсэн. Үгүй ер нь юунаас ингэж хэлэв гэж бодоод байсан чинь янз бүрийн хариу гарч байв. Би хариуг нь онож олохгүй болохоороо нэгэнтээ ааваасаа асуулаа. Тэгэхэд аав минь "Ханиа залгичихсан хүн яаж заяатай абйх вэ дээ" гээд их ширүүн харсан. Би нэг их сэтгэдэг хүн болох гэж "Нэг авсанд хоёр хүн багтдаггүй юм чинь дээ аав минь" гээд хэлээд тавьчихсан чинь их уцаартай нь аргагүй "Яруу найраг чинь энд хамаагүй" гэж шууд гараад алхчихсан. Алдас хийсэндээ би үхтлээ гэмшсэн шүү. Энэ мөчид би яруу найраг хэрэггүй газар байдаг юм байна гэж бодогдож, шатаар доош бууж яваа аавын минь таягны дуу нимгэн хаалганы цаанаас сонсогдох нь шатыг биш миний толгойг тоншоод байх шиг санагдсан. Шөнө нь нойр хүрдэггүй. Маргааш нь бага үдийн алдад аав минь амьсгаадсаар орж ирэхэд орох байх газар олдохгүй санагдсан. Аав минь хэнэггүй нь аргагүй "Аав нь тэтгэвэрээ аваад" гээд нусны алчуурандаа боож боочихсон хоёр хайрцаг "ВТ" гаргаж өглөө. Тэнэглэснийхээ төлөө би тамхиар шагнуулав. Аав минь тэр шөнө бас нойргүй хоносон биз ээ. Хүний аав гэдэг иймл амьтан. Миний хэрэглэдэг "хор" аавд минь тэтгэвэрийн хэдэн мөнгөнөөс нь үнэтэй байна. Намайг хайрладаг хайр нь тийм нандин гэж би яс махандаа шингэтэл ухаарсан. Тэгээд би хүн халанд биш, хайранд хүн болдог юм байна гэж хэдэн хүүхдээ аав шигээ л эрхлүүлж өсгөсөн. Миний буруу зөвийн дүн одоо болтол гараагүй л байна.


Top
   
 Post subject:
PostPosted: Jun.26.06 8:24 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.23.04 12:12 pm
Posts: 198
Location: вирустсэн ...онц аюултай
49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ

Аав минь 76 нас зооглосон, 27-тойд нь би гарсан гэхэд 49 жил аавдаа эрхэлж, үнсүүлж, тэнэглэж явж дээ. Өөрөөр хэлбэл 49 жил ангир шаргал наран дор аавтайгаа байжээ. Жил гэдэг хачин. Миний 25-ны жил орж байхад ижий өөд болж, 49-ний жил ороход аав минь өөд болсон доо. Аавыгаа өөд болсноос хойш 3 жилийн дараа онголсон газрыг нь эргэлээ. Газар дээр нь очиход шиврээ бороотой будан буучихсан байсан. Хөл гарынх нь алиных нь юм ганцхан ганцхан шагайн чинээ цайсан үений яс л үлдэж. Би ханьтайгаа хүүхдүүдтэйгээ хар багын найз хуурч УГЖ Идэрбаттайгаа очсон юм. Яг тавьсан газрын нь өлмийд Л.Идэрбат минь хуураа удаан гэгч нь татсан. Хуурын эгшигэнд уул хад өндийгөөд ирэх шиг санагдсан. Аав миь хуурын эгшиг сонсдогч үгүй байгаа даа гэхдээ хуурдуулсан хэрэг. Морин хуурын эгшиг тэр өндөр уулын энгэрт багтахгүй урд их хөндийг дүүрэн байх шиг. Тэгэхэд би нэг цээжээ онгойтол уйлсан даа. Өтлөх тусам нутаг гэдэг санагдана. Тэгэх тоолон аавын минь "Нутагт минь намайг тавиарай" гэж хичээнгүйлэн захисны учрыг цаг мөч тоолон ясандаа хадтал ойлгох бололтой. Би өөрөө амирлахын цагтаа ангилан дээдэлж нутаглуулдаг "Алтан өлгий"-д алдараа дагаж очихгүй, анх унасан нутагтаа сүнсээ дагаж очно. Аавдаа ойрхон очно.


Б. Лхагвасүрэн


Top
   
 Post subject:
PostPosted: Jul.02.06 11:35 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Dec.01.04 1:20 pm
Posts: 3173
Location: Something missing
Нугасны муухай дэгдээхэйд маш их баярлалаа. Байнга тавьж байгаарай

_________________
Амьдрал сайхаан сайхан


Top
   
PostPosted: Dec.02.09 10:08 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Oct.16.09 8:30 pm
Posts: 317
Location: Бодлууд дотроо...
Thanks, minii ch bas hvndeldeg zohiolch, :wd: dahiad oruulaarai

_________________
smile for you


Top
   
PostPosted: Dec.02.09 10:09 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Oct.01.07 1:07 pm
Posts: 2260
Location: Бодоод ч үл хүрэх газар...
:wd:

_________________
Тэвчээртэй бай анд минь


Top
   
PostPosted: Aug.03.10 2:22 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Aug.01.10 2:11 pm
Posts: 1065
Location: тэнгэр дор, газар дээр
гоё шүлгүүд байна баярлалаа

_________________
私は さ 私は
雪 - アキ
:finger:


Top
   
PostPosted: Aug.03.10 8:26 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7135
Ёстой мундаг хүн.

Хасараас нь өөр хүүхэд шүлэг бичдэгийм үү?

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Aug.04.10 1:13 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 838
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
borjgonii bor tald ni durtai

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
PostPosted: Jul.12.12 7:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Сайхан хүн дээ

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.21.12 2:44 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Jan.18.11 10:35 am
Posts: 474
Location: ON THE MOON
Тэгвэл Оскар авчихаар мундаг кино зохиол биччих нь яасийм. Мглоор дүүрэн үс сахаландаа баригдсан, балгуул балгачихдаг, онгод хийморь нь бадарсан ДОРНЫН ИХ НАЙРАГЧИД, ЗОХИОЛЧИД бнаа бна.

_________________
Baron von Munchausen


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 45 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited