#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.26.14 3:37 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Oct.08.05 3:01 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Jul.26.05 3:57 pm
Posts: 6
Та нартаа би АУЗ Б.Лхавасүрэнгийн "Надад бага нас байгаагүй" шүлгийг толилуулъя

Харихад аавын хэлэхийг хамт бодож
Ханатлаа ухаангүй тоглож яваагүй
Дэгдээхий гэнэн зангаа тэр чигээр нь эдлээгүй
Дэндээ хашир "өвгөн санаат" явсан болохоор
Надад бага нас байгаагүй

Өвчтэй ээжийнхээ цонхигор дэрний дэргэд
Өдөржин шөнөжин өрөвдөхийн уяатай байж
Өдий төдий олон тоглоомноос татгалзаж
Өөрийгөө авч үлдэж чадсан болохоор
Надад бага нас байгаагүй

Хэрсүү хоёр хайрын уулын дунд
Хэлэх хөдлөхөө хүртэл битүү цэгнэж
Зодуулах ах, шоглох дүүгүй орь ганц
Зоргоороо атлаа ижлээр дутаж өссөн болохоор
Надад бага нас байгаагүй


Last edited by Augustus on Jan.05.13 10:37 pm, edited 3 times in total.
Гарчиг засаж крилл рүү хөрвүүлэв


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 1:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.24.04 1:09 am
Posts: 4534
Location: Double A
bi huvidaa B. Lhagvasuren guaig ih hundewlj yvdag. tuunii shulegnud ih taaladdag.

Ijiiteigee baihad bi bayan baisan
B. Lhagvasuren /1998 on/

Hagarsan chuluu ahiad hezee ch evledeggui shig
Unenee heliye!
Nulimsaaraa zuurch heliye!
Hagatsahiin tsagt uhel dagaj uulzdaggui shig
Unenee heliye!
Amisgalaa zangidaj heliye!
Ijiiteigee baihad bi bayan baisan
Orilsoor ijiidee ochin nulimsaa archuulahad
Odod bugdeeree minii nuden dotor l tugdeg baisan ...
Ijii mini ineegeed nad ruu irehed
Enehen delhiin nar nad deer l asgardag baisan ...
Ijiiteigee baihad bi bayan baisan
sudas ni lugshij haluu duugsen
Burhanii QvQr deer tiglodog baisan
Suns zailam haranhuin dund
Suu nQmQrch untdag baisan
Ijiiteigee baihad bi bayan baisan
Uul uuliin oroi uulzdaggui shig
Unenee heliye!
Esee shataaj heliye!
Ursgal us ergej ursdaggui shig
Unenee heliye!
Tsusaa butsalgaj heliye!
Ijiigee amirlasnaas hoish bi guilgachin bolson
Gehdee...
Ene horvoogoos uhlees busdiig tooj guihgui guilgachin bolson
Ijiiteigee baihad bi bayan baisan .

_________________
trying to live my life!


Last edited by veela on Nov.01.05 1:34 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 1:21 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.24.04 1:09 am
Posts: 4534
Location: Double A
Chamaaraa bi zQndQQ goyoson B. Lhagvasuren /1994 on/

Harahgui QngQrch chadahgui
Harchuuliin nuden dunduur tuuchij
Haluun zaluu uzesgelent ohin chamaig
Hani mini bolooch gej guij
Hairiin zovlongoor goyoson.

CHanad holiin mQrQQdlQQr zurhee bayrluulj
Chamaigaa olsondoo nar QvQrtlQn byaluuruulj
Chandaga degdeh shig mels mels sanaa aldan
Chamaigaa bi holoos uhtlee sanaj
Sanahiin jargalaar goyoson.

Balga balga ineedend chin sogtoj
Baltai uruuland chin zQgii shig shigdej
Hasiin saran uulend budegsen shQnQQr
Harts hartsaa shataan gegee tatuulj
Chamaaraa bi zQndQQ goyoson.

Galiin eelend altan urgiig uyaj
Gazriin zayand aralt tooniig QrgQj
Badmiin tsetseg suut ijii chamaar
Bavuugiin gants huu QQriigQQ
Yes bolgoj goyoson.

Uiren uiren emterch
Unenii chuluug derlehdee
Uiliin urgui hanitai horvoog tuulsnaa
Uheld hurtel gaihuulj
Chamaaraa bi goyoson.

_________________
trying to live my life!


Last edited by veela on Nov.01.05 1:42 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.01.05 1:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Jan.24.04 1:09 am
Posts: 4534
Location: Double A
/1990 on/

chiltlee shirteh harchuudiin nudend hordson
Chinii uzesgelend QQriin chin yum neg ch baihgui

TQQrQg zaya chin tenger etsgiinh...
TQrsQn biye chinb gazar ehiinh...
Nulims chin hQh bulgiin us...
Ineed chin hQQruu hadnii tsuurai...
Ervelzeh sormuus chini hiag Qvsniih...
Elbeg sQvh chini harvasan ododiih...
Iluu zangui dQlgQQn chin uuliinh...
Ih tungalag zus chin sarniih...

QngQ suudriin horvoogoos bulaaj avsan uzesgelen chini
QgsQn yum bolohoor butsaaj chamaas avna.
Gaihuulj yvaa uzesgelengees chini
Gants ch yum chiniih bishee amrag mini.

_________________
trying to live my life!


Last edited by veela on Nov.01.05 1:47 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.13.05 6:56 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
0. Надад бага нас байгаагүй
1. Ижийтэйгээ байхад би баян байсан
2. Чамаараа би зөндөө гоёсон
3. Чилтлээ ширтэх харууслын нүдэнд торсон...
4. Боржгины бор тал
5. Би үхэж-хүмүүс намайг мартахын цагт...
6. Хайрын сүнс /дууль/
7. Буруу энгэртэй дээл
8. Реквием
9. Хуримын зар
10. Л.Хасар "Намайг тоогоогүй эх орон"
11. Л.Хасар "Бороо"
12. "Үр" могой /дууль/
13. Дээврийн цоорхойг сар сүвлэсэн шөнөөр...
14. Сүсэгтэйдээ бус хайртаадаа би...
15. Хоргодохын шүлэг
16. Ижийтэйгээ байхад баян байсан /ярилцлага/



Боржгины бор тал

Санаа алдахад
Эхийн сүү тагнайд амтагдаж
Салхины үзүүр залгихад
Агь хоолойд аргасан
Боржигины бор тал минь

Тэргэл саран туулж баралгүй хээр хонодог
Тэнгэрийн хэвтэр буурал тал минь
Таанын цагаан толгойноос өөр
Тайтгаруулах цэцэггүй нүцгэн тал минь
Нандин эрхэмсэг эгэл боргилын туйл
Нар хур царайчилсан газрын саальтай хормой минь
Тэнгэр тийчиж намайг төрөхөд тал минь
Торго шиг зөөлөн байсан чи
Жаргал зовлон хоёрыг амсаж эдэлж
Чулуун дээр чинь баяр гунигийн нулимс унагахад
Эр хүн шиг нуруутай бай гэсэн шиг
Эргүүлж над руу цацан хатуугаас хатуу байсан чи
Сайран дээр чинь өдөлсөн жигүүртэн тэнгэртээ нөгчихөд
Салхи хөлөглөсөн өд нь чам дээр эргэж буудаг
Ботго нь үхсэн ингэний
Борвио хагартал савирсан цусны туяатай сүүг
Чи л залгиж зовлонг нь хугасалж
Чинэсэн хөхийг нь амирлуулсан
Дээдсийн шарил харваж унасан тэнгэрийн солирыг
Дэлхийн төвтэй чи л нийлүүлсэн
Чиний шарх
Зүрхний шархнаас хождож анина тал минь
Тугалын бэлчээрээс эхлэн
Тоглоом дэлгэсэндээ чи
Намайг эрх болгосон
Туулсан зуунуудын гашуун сургамжийг
Хэлж зүрхлээгүйдээ чи
Намайг гэнэн болгосон
Газрын нүдэн булгийн чинь
Хад цоолсон догшин цамнаа
Намайг эрэмгий болгосон
Хөрөөний ир шиг алсын намхан уулсын чинь орой
Хөх галын чинь урт улаан дөл
Намайг бадрангуй болгосон
Сайхан чинийг гандах элэгдэх хоёр
Сартай шөнийн чинь чимээнд зангирах цагаан аялгуу
Намайг уяхан болгосон
Нутаг усны минь хаяа өлзийтэй түмэн
Нуур тойрмын ширхэг чулуу хүртэл
Намайг хүн болгосон
Байдуу мянганы уулсаа дууриан
Толгойд буурад сууж
Багадаа хөхсөн эхийн сүү
Гадагшлахын цагт
Шүлгээ би чам дээрээ
Хүн улуу шиг орхиод
Сүүдрээ дарж унахдаа
Элгий чинь цөмлөн шингэнэ
Боржигины бор тал минь


Б. Лхагвасүрэн

_________________
u r ma hero


Last edited by orny on Feb.20.06 9:17 am, edited 3 times in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.13.05 6:57 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Би үхэж - намайг хүмүүс мартахын цагт
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

Мартсан бvхний сvvлд
Мартаагvй vлдсэн чамд
Хөмөрч унасан манан баярлана
Хөлд чинь торсон чулуу баярлана
Хагацалд сvvмийсэн өвс
Өвдөн байж баярлана
Хажууд сөхөрсөн уулс
Өндийн байж баярлана
Хайртай байж дээ үнэн байж . . . гэж
Хамгийн сvvлчийн удаа яс минь цугларч хашгирна

Б.Лхагвасүрэн

_________________
u r ma hero


Last edited by orny on Jan.05.06 6:28 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.13.05 6:58 pm 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Хайрын сүнс /Дууль/

Тал дээр тавъдаг яс байна
Тамд очдог сүнс байна
Тавилантай насандаа бүтдэггүй юм бол
Тамын чинь үүдэнд заргатай болно
Элсэнд тавъдаг яс байна
Эрлэгт очдог сүнс байна
Энэхэн насандаа бүтдэггүй юм бол
Эрлэгийн чинь үүдэнд заргатай болно..."
/Монгол ардын дуунаас/

ОДОХУЙ

Үйлийн үр огтлолцох
Зөрөг дээр хормой шүргэсэн
Үг хэлэх шиг нүдтэй нь
Харц мөргүүлээд авсан хархүү
Тэр сайхан бүсгүйд дурлаж
Тэсгэл хатуу хайрын "Лай"-д унажээ.
Хосын сайхан жаргалын хаяа дэрлэж
Хохийн хэцүү заяаны
"Зай"-д үйжээ...
Их хайр эрхэмсгийн учир
Ид хавын тэнгэрт мандаж
Царайчилсан хайр хүчгүйн учир
Цагийн хөлд хэлтрэн үлдэж
Зүрхэн дотор нь бүсгүй оршиж
Зүүдэн дотор нь буйлан тонгочиж
Эс бүхний нь дотроос нь шатааж
Эрлэгийн босгон дээр зүлдлэн авчрав
Хожимдсон хайрын дэндүү гаслан
Хохирсон тавилангийн хатуу хяслан
Амьд насных нь гэгээн дурсгал
Ахиад заяахгүй гэнэн үзэсгэлэн.
Аль аль нь зам салгах
Алтан жамын уулзварт ирэв
Амьдаж ядсан хархүү
Азаар бас нэгэнтээ
Араалдаж нүүсэн үүлэн сүүдэрт
Аравдын сарны гэгээн завсар
Алаг нүдий нь ширтэн байж
Арай ядан хэдэн үг сольжээ...
-Чамин хорвоог орхисныхоо дараа
Чамд би хүү болж төрж
Харамласан уруулаар чинь
Гуйлгаж үнсүүлж
Халуун цагаан сүүгээр чинь
Цээжээ дэвтээж өснөө гэжээ
Галзуу хүнтэй ч уулзчихав уу? гэсэн шиг
Гайхсан бүсгүй үгий нь чихээрээ залгиж
-Хачин юм гэж
Гайхаш бөмбөрүүлж ядан
Харих зуураа бодмоглож
Гадаа үүдэндээ гээжээ...
Үнэн хайрын буулганд
Үйлээ эдэлсэн хархүү
Бэлийн замыг элтэл
Биеэ барж тэмтэрсээр
Сэтгэлээсээ эхлэн үхэж
Сэмрэн сэмэрсээр унав
Бүтээгүй хайрын орчлонгийн
Өндөр босгыг гадагш давж
Бүлээн чулуу дэрлэн
Өөд болон талийжээ.

ЭРЛЭГИЙН БАЙЦААЛТ

Эрлэг асууруун:
Өргөөл гэж хэлээгүй байхад
Өөрөө морилж ирсэн чи...
Хархуу хариулруун:
-Үнэн юм шоовдор хорвоод
Үлдье гэхнээ тогтох газаргүй
Үйлийн үргүй сайхан түүнд
Үхсэн хойноо ч би хайртай
Эрлэг асууруун:
-Энэ хайр гэдэг чинь юу юм бэ?
Эрлэг надаас хүчтэй гэж үү
хархүү хариулруун:
-Эрлэг та харахааргүй
Эс бүхэнд минь шингэсэн аз юм
Эргээд миний сүнснээс ч зайлахгүй
Энхрий гашуун ад юм...
Эрлэг асууруун:
Ухаан юм уу?
Уул юм уу?
Ус юм уу?
Цус юм уу?
Хархүү хариулруун:
-Эхэндээ солиорсон ухаан юм
Эр эм хоёр уул юм
Эргэндээ багтаагүй ус юм
Эвлэж бүрэлддэг цу юм
Эрлэг асууруун:
-Тамд тогтохооргүй санагдах уу?
Тасдаад чамайг хаясан ч үлдэх үү?
Хархүү хариулруун:
-Там диваажин хоёрын алинд ч...
Тарж цайсан ясанд минь ч ...
Үйрсэн бие минь буцан цуглаж
Үгүйлэх юм минь ганцхан тэр...
Эрлэг хэлрүүн:
-Өршөөл надад байдаггүй ч
Өрөвдөж байна...
Би чамайг.
Эрлэг намайг өршөөлөө гэж
Энд тэнд ярив
Хэн ч үнэмшихгүй
Тэгвэл чи буц л даа
Тэнгэрийн дор газрын дээр хүн болж төр...

ЭГЭХҮЙ

Тамтаг болсон биенээс нь
Сүүдэр салж
Тасын эрэлхүү сэгсрээнээс
"сүнс" зайлж
Амьддаа хэлсэн үгнийхээ
Арилсан улбааг элдэж
Айл болгоны хатавчаар шурган
Азгүй эрлийн замд хатав
Бүсгүй бүхний хормой доогуур шургавч
Бүрэлдэх заяа улам дайжиж
Амьдаа үзсэнээс илүү зовлонг
Алдуурсан сүнс ахиу эдэлж
Айл хүний бараа дагаж
Албин сүнс оршилгүй тэнэв
Амраг түүнээ олохгүй зовов
Арав хорин жилийн нүүрийг үззв
Сүүдэрт бэргэсэн тоорой гандах намар
Сүнсэнд нэгэнтээ аз тохиож
Амьддаа хайртай явсан бүсгүйтэйгээ
Айлын хаяанд тааралдаж
Зөв энгэр доогуур нь шургатал
Зөн заяаны илд харшиж
Цэвэршсэн умайн амсар дээрээс
Цэцэггүй зөгий шиг үргэн холдов
Холоос түүнийгээ харахнаа
Хосгүй үзэсгэлэн нь гундан буурч
Хоёр шанаанаасаа шууран бууралтаж
Хорвоо нэгэнтээ өгснөө хураачихсан
Үсээ хусуулах нь үлдсэн хөгшин
Үр олохоосоо
Үхэл олох нь ойр болсон байв
Ядсан сүнс
Чадсан хорвоод гомдож
"...Амьдаас илүү санагдах тамд чинь
Амар сайхандаа жаргая...
Эргэж би хүн хэзээ ч болохгүй..." гэж
Эрлэгийн өмнө сөгдөн гуйж
Хосын өлмийг зөөллөн нурах
Хоёрхон атга элс болов оо.


1993 оны зургадугаар сараас
1994 оны нэгдүгээр сар


Бавуугийн Лхагвасүрэн : Гашуун Өвс номноос

_________________
u r ma hero


Top
 Profile  
 
 Post subject: Re: hi all
PostPosted: Dec.14.05 11:25 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Буруу энгэртэй дээл

Хавийн уран эгч нарын оёсон дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлүүлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг эргэж одоо бодохноо
Эх бүхний хайрыг цуглуулж
“Энхрий” үрдээ өмсгөсөн байж...
Хөх бүхний цагаан сүүгээр
Хөрст дэлхийд аргамжсан байж...
Гантай жилийн сүүл мушгиж төрсөн
Гаы нь тойрон мөлхөж өссөн
Ганц хүүгээ гэсэн
Дэндүү их хайраа
Дээлний буруугаар далдалж
Дотоод хормойны нь шидээсийг
Дутуу татаж авчээ
Илүү үзэх, нүдний хор
Эвий дэвсэх, худлаа хөөрхийгөөс харамлаж
Хайнга юм шиг хандаж
Хайраа бас нуужээ
Хүйсийг минь хүртэл төөрүүлж охин гэж
Хүний чихнээс нэрий минь нуужээ.
Үргэчих вий! Чигчий үр минь ! гэж
Үнсэхээ хүртэл цөөлжээ
Зөв энгэртэй дээлэнд дасахгүй
Зөндөөн юмаа буруу өвөртөлж хаясаан! Би
Далай их хайрыг чинь буй чигээр нь мэдэрсэн бол
Даанч танхил хүү чинь өөрийгөө ч гэсэн гээх байж...
Далд хайр
Холын ухаан
Дэлхийд намайг тулсан
Цагаан тэнхлэг


Б.Лхагвасүрэн
1985

Хос уянга түүвэр зохиол 65-р тал

_________________
u r ma hero


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.14.05 11:27 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Реквием

Таны
Цас цагаан гантиг өлмийд чинь
Цэцэг зулья гэж
Цэцэг түүлээ, би
Таны
Сайхан сэтгэлээ олдог байсан номин талаас
Сайн мууг ялгалгүй сэрүүцүүлдэг үүлэн сүүдэр дороос
Эзгүйд минь миний дууг сонсдог
Эрх танхай цэнхэр горхийн хөвөөнөөс
Цэцэг түүлээ.
Цэцэг түүхдээ уйлж түүлээ.
Унасан харууслын нулимс
Оносон цэцэг бүхнийг түүлээ
Тандаа цэцэг дэвсэе гэхэд
Нэгэн зуных байтугай
Нэгэн зууны цэцэг үл хүрэлцэнэ
Сайхан ижий минь
Санчигандаа өнчин хяруугүй эх минь
Таныгаа
Орчлонгийн үнэн, мөнхийн шөнө дундуур
Одлоо гэж уйллаа.
Одод хийсэм үхлийн хар шуурганд
Осголоо гэж хайллаа.
Таныгаа
Мянган үндэсний үзүүр бүхэнд шингэж
Мандах нарны зүг ургана гэж уужирлаа
Энх шаргал үүрээр хиртэшгүй цагаан цолмон байж
Эхлэл бүхний манлайд гялалзанаа гэж тайтгарлаа
Ижий минь та
Хагацлаар чулуужсан аялгуу
Халуунаараа царцсан сүү
Ижий минь би таны
Үргэлжлэл


Б.Лхагвасүрэн
1971.05.24

Хос уянга түүвэр зохиол 21-р тал

Энэ шүлэг их гоё шүлэг. Уншихаар өөрийн эрхгүй уйлмаар ч юм шиг болдог юм. Яаж ингэж бичиж чадаж байнаа

_________________
u r ma hero


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.14.05 11:30 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Хуримын зар

Гүүний сүүл хол дундуураа уруудсан намрын өдөр
Гил хар нүдэн чиний хуримын зарыг
Олны салхинаас сонслоо
Устай хавчигийг чинь тэгнэлцэж явсан
Худгийн асгарт хэллээ
Уулзаж учирч байсан намхан толгоддоо дуулгалаа
Найран дээр нь очлоо
Унага тамгалсан найртай давхацсан хурим
Уул доргиосон нижгэр боллоо
Их хөлтэй найрнаас сэтгэл салган гарвал
Эмээлийн мөнгөн баавар дээр хар чийг унажээ.
Энтээ уулын хярд азын цолмон өеөджээ.
Найрын гэрээс
Хайрлаж явсан хөөрхөн Хорголжин
Хаданд цав суутал тас тас инээнэ
Эрхэлж унасан намрын мананг яран
“Эр бор харцага” сэрчигнэнхэн замхарна
Уг нь би тэднийд агсан тавья гэж бодсон юм
Ухаант ардын дуундаа хүлээтэй байгаад чадсангүй.

Б.Лхагвасүрэн
1976

Хос уянга шүлгийн түүвэр 28-р тал

Би цорын ганц дуртай шүлэг. 10 жилээсээ л дуртай байсан. Одоо ч хэвээрээ.

_________________
u r ma hero


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.24.05 3:40 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.04.05 7:28 pm
Posts: 441
Location: finally there...
Лхагвасvрэнгийн Хасар


Намайг тоогоогvй эх орон

Тохойн чинээ би
Ирлээ гэж чарлахад
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Эх орондоо уйлж хайртай болсон
Энд тэнд гишгэлж
Євдєгєє шалбалахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Нулимсаа дотогш нь залгилж
Эх орондоо инээж хайртай болсон
Эмээлт морин дээрээс унахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Товгор мєнгєн дєрєєг дахин дєрєєлж
Эх орондоо би дvvлж хайртай болсон
Атаа хорсол сvvдрээс минь том болж
Аргаа барж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Энэ юу ч биш
Эхийн сvv байхад гэж чивчирч
Эх орондоо би дуулж хайртай болсон
Халуун амьдралын тохуутай нугачаанд
Хагацаж учирч явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам нь би
Толгой бєхийхийн тулд
Заяагаагvйг ухаарч
Эх орондоо би хайртай болсон
Уруулыг нь салхи л vнссэн охинд
Ухаан элийрэн дурлаж явахад минь
Эх орон минь намайг тоогоогvй
Тоохгvй байх тусам би
Модны мєчир хvртэл
Хайрлахын амьсгаанд ургадгийг анзаарч
Монголдоо би vхэн хатан хайртай болсон
Ижил олон vр нь
Цагийг залгаж тєрдєг юм чинь
Эх орон минь тоохгvй байхад яадгийм
Ийм эх орон бидэнд
Дахиад заяахгvй юм чинь
Хайртай байхгvй яахийм
Энэ бие минь
Олон олны нэг тоо
Эх орон минь
Орчлон их дайдад
Ганц тоо


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.24.05 3:41 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.04.05 7:28 pm
Posts: 441
Location: finally there...
Лхагвасvрэнгийн Хасар

Бороо
/євєєгийнхєє дурсгалд зориулав/

Аянга цахих нь
Тэнгэрийн мєчир
Асгарсан бороо
Vvлний жимс
Асгаран асгарах тэр бороо
Чамайг санасан
Урт амьсгааг минь урна
Чиний vнсдэг уруулыг минь урна
Хєєрхий миний євєєгийн нэрийг
Худам монгол бичгээр
Хацар дээр минь бичнэ
Родены *Мєнхийн хаврын* гантигийг урна
Орчлонгийн хар хирийг угаана
Хэрээний харыг vлдээнэ
Он цагийг надаас угаана
Олон гєлєгтэй жингэрийн хєх шиг шоволзох бороог
Газар залгилна
Бузар булай тунасан газраас
Бурханы сэнтий суудал
Бадмын цэцэг ургана


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.25.05 1:06 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
Би үхэж - намайг хүмүүс мартахад
Сүүдрээрээ гэрэл цуулж
Булшин дээр минь нэг ирээрэй
Сүнс минь чамайг танина

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Dec.26.05 10:13 am 
Offline
Asuult Precious Member

Joined: Nov.24.05 7:11 pm
Posts: 4629
Б.Лхагвасүрэн

“Үр” могой

(Домог дууль)

“Устай чулуу тааралдвал үмхэж битгий тоглож байгаарай” могойны өндөг байгаа юм гэнэ лээ…

Дивангарт нэг хүнээс…..
(Эмээгийн захиас)

Эрт урьдын цагт гээд
Үлгэр эхэлдэгггүй байсан үеийн
Амар сайхандаа жаргав гээд
Үлгэр дуусдаггүй байсан цагийн
Элин домог
Алсын хатавчинд ургаж
Айзам шүлгэнд минь яргав....
Зохиогч

Домгийн цагаан азарга
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэж айсуй...
Дэрвэж буйн шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхүй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

* * *

Овоохойн дотор орилох дуун
Овоохой тойрон орчих олон
Цаашаа наашаа холхих хөлөнд
Цас ёолно
Цалалзах жаврын үзүүрт
Хад улина
Омгийн зайран цамнан бууж
Одтой тэнгэрийг зүхэн дуудна
Олон шигшрэг шаргин дуулж
Онго шүтээнийг жиргэн даллана
Хоёр амь салж ядсан эгшинд
Хорвоогийн хормой чичирч
Билүүнд ирлэсэн хутга шиг нүд
Хоргодохын “амь” царайчилж
Бэргэсэн тэнэмэл “бурхад”
Хатавчны завсраар шагалзана
Гадаа “Цагаан ороолон” маналзаж
Гал руу нулимчин шуурга шарвалзана
Туг галын төөнө бараадан
Тулгар эх төрөх гэж
Гурван шөнийн од дамжин
Гурван өдрийн үүл дамжин
Гуниг зовлонгийн үйл дамжин
Гурван хөтлийн онь дамжин өвдөв.
Төрдөггүй үр заяасанд
Төрлийн сэтгэл үймж
Ась үлдэх эсэхийн
Азын төлөг төөрөв
Хөдлөх тоолонд нь
Хөх толбо гардаг байсийм...
Хөөрхий минь...гэсэн
Хөгшдийн уулга гал тойрно
Хөх нь уурагласан ч
Хэвлий нь тэлээгүй дээ
Хачин юм... гэсэн
Хүмүүсийн гайхах оромж тойрно

* * *

Омгийн зайран цамнан бууж
Оочин хадыг үйртэл бөөлж
Тэнгэрийн заадсыг мурийтал дуудаж
Тэнхлээ баран муужран унав.
Зэгэл үдэш шөнөтэй залгах
Зөнөсөн нохой хий боргох
Зэвүүн совин дээстэй ороолдох цагаар
Зээрийн хонгор арьсан дээр эх төрөв.
Амсхийсэн сэтгэлийн амьсгаа
Айдсын сүүдэрт хахаж
Хүссэн баярын тайлал
Хүрэн эрээнээр эргэв
Хүлээсэн бүхний нүд
Духан дээрээ үсрэн гарч
Хөөрхий зовсон эх
Дөнгөж төрөөд ухаан алдав.
Халуун хэвлээс нь тасарч унасан
Хар эрээн могой арьсан дээр цагираглаж
Сул асгарах халуун цусны тунараанд
Сүвэгч нь сохор тэвнэ шиг толгойгоо дүрнэ
Сүү нэхэх шиг хэлээ гозолзуулан
Сүүтийсэн болгоныг бараалан мурилзана.
Үзээгүй ёрын сүрд дарагдсан
Үр минь ирнэ гэж хүлээж ядсан эцэг ину:
- Тэнгэр үр хайрлана гэсэн чину
Лус надад могой хайрлалаа...
Идэр янгир уулнаас нь хагацаан намнаж
Илчийг нь бодож зэхсэн өлгийгөө яанам...
Эр хүн төрнө гэж битүүхэн дотроо бэлэгшээж
Илд давтаж гурван голын усанд хатааснаа яанам?
Амь зуулгын “улаан” хүнсээ татрааж
Амьд амьтан руу нум эвшээлгэлгүй хүлээснээ яанам
Хүйтэн чулуу дэрлэн биеэ орхихын цагт
Хүү минь тонгойж үлдэнэ гэж итгэсэн минь яахав? Гэж
Ховор гардаг эр нулимсаа
Энгэрээ хөлдтөл урсгаж
Хорвоогийн цаашаа харсан өсгийд
Эвхрэн эвхрэн сөгдөв....
Хорвоод мэндэлсэн “эрээн үрийнхээ”
Хортой хоргүйг мэдэхгүй...
Холдуулж тууя гэхнээнэ
Хоргодоод хөдөлж өгөхгүй...
Эх нь нэгэнтээ ухаан орохдоо
Энэ л миний лай даа... хэмээн
Төрөхдөө эгшсэн сүүмэн биенээсээ
Төгрөг төгрөг нулимс нэрж
Цээж дарах хөхөө хөнгөлж
Цэгээн сүүг нь амсуулъя даа
Ирвэгнэн ирвэгнэн
Хэвлийд хөдлөхөд мину
Чимчигнэн чимчигнэн
Чинэсэн лээ...
Үр мину, үр мину гэж
Дотогшоо амьсгалан
Өдий болтол нь
Тээсэн лээ...
Цогтой галын
Илч бараадаж
Цоройн цаанаасаа
Унагасан лээ... гэж
Тохмон дээр саасан гал уураг
Толгойнх нь тушаа ойртуулбал
Цэв хүйтэн үр нь хэдэнтээ сорж
Зөв мэт толгойгоо өргөн цогнолзов
Омгийн зайран цамнан бууж
Ойртсон бузрыг түлхэн бөөлж
Отгийн булингарыг тунгаан дуудаж
Онго сүлдээ тамлан даллав
Гай дайрав
Лай дөтлөв
Эхийн тунамалд бөрт унаж
Элэнц хуланцын сүнс хилэгнэв
Үйлтэй хоёрыг эргэж ч харалгүй
Үнсэн дээр нь торойтол хаяж
Гарзны амыг лайтнаар таглаж
Галын тэнгэрийг авран тасдаж
Нар бүлэгнэн мандахаас өмнө
Гал дүлэгнэн асахаас урьд
Хүнд нойрын манан дундуур
Хөдөлтүгэй .... хэмээн айлдав...
Айлдлын утгыг анзаарав гэлтэй
Алаг эрээн үр нь эхийнхээ хөлийг орооно
Чимээ шуугиан гарах тоолон
Чивчирч улам чангарна
өрөвдөхийн сэтгэлээ давхар ачаалж
Заншлын дээсээр чивчиртэл татаж
Өвөр хуваасан хань нь хүртэл дүлийрч
Зайранг даган орхиж одов
Зүүдэнд ч багтахгүй хагацлын илд
Зүрхэн дээр мэслэн бууж
Зүхлийн урсгал шиг
Зүг тахьсан мөрөө чирч
Уур савссан
Буудал ханхайлж
Уулсын хөтлөөр
Нүүдэл давав
Утаа уугисан
Ганц оромж
Уулын суганд
Өнчин торойв
Эргэж нэг харах
Энэрэл хургасан нулимстай нүдгүй
Их нүүдэл “гайнаас”
Исгэрэх сум шиг дайжиж
Малын жимээс бусад нь
Дүн цагаан цас
Малгайлан орох дуртай гэдэг нь
Өдөр болгон бургаа
Амьдрал хэмээх “алаг нүдний”
Хөмсөгний гадаа хаягдсан
Амьд явах насны
Хөсөгний сүүлд гээгдсэн тэднийг
Харанхуй тойрно.
Хараал тойрно
Газардахын аранга тойрно
Ганцаардлын айдас тойрно
Унтаа араатан шиг нам гүм
Архирах цагтаа
Залгих юм шиг занал...
Уулсын дундах ажин түжин
Айдсын хорлол
Халиах юм шиг түгшүүр
Нар сар хөөцөлдөж
Гэрэл харанхуй химлэлцэнэ
Үр - могой
Хоногийн хэцийг
Гулгаж, цагираглаж давна
Эх – хүн
Хоногийн хэцүүг
Иөлхөж босож давна
Төө илүүхэн үр гаргасан ч
Төрсөн л болохоор эхийн бие нялх
Өлгий, бүүвэй хоёр хэрэгггүй
Өлзий бус “үр” нь танхи
Цагираглаж хэвтээ “үр” могойгоо эх харж
-Цоройн цаанаас унасан
Цоохор эрээн үр минь
Цогонд орчих вий гэж эмээнэ
Унтаж байгаа юм шиг
Удаан гэгч нь цагираглахад нь
Амандаа бүүвэй гиншиж
Айдсыг нь үргээн ганхана
Ангир уургаа сааж
Аман тушаа ойртуулна
Үйлийн үрийн харанхуй зайд
Үгсэж бас үзнэ.
Үр могой нь харин
Үсчиж хэнэггүй шавхчина
Хаа нэгэнтээ сураг алдрахад нь
Хань бодсон сэтгэл нь эзгүйрч
Ар өврөө самнан үгүйлж
Адсага хөмөө сөхчин эрнэ
Хоног тоолон могой томорч
“Хорхой” тойлон эх доройтов
Эрүү толгой хоёр шиг
Газар тэнгэрийн дунд
Эх үр хэмээгдэх
Хоёр “хэцүү” амьтныг
Хоолойг нь давах “хоол” мартжээ
Холдон холдсон “нүүдэл” мартжээ
Холбинзон асах “гал” мартжээ
Хомроглон эргэх чоно хүртэл мартжээ.
Ээлгүй тавилангийн хатууд
Эх улам туйлдаж
Хүйтний алга дэрлэн
Хэвтэрт орон атирчээ
Хөхний сүү нь ширгэж
Хөлөөсөө эхлэн хөрчээ.
Түлэх модондоо хөл хүрэхгүйд
“Галын бурхан” туйлдана
Балгах усандаа гар хүрэхгүйд
“Насны бурхан” харангадна
Бурхан цөөрсөн газар
Чөтгөр бүжиглэг гэж
Буйлсан цасан шуурга
Чих залхтал хөгжимдөнө
Амьдын сэжүүрээс зүүгдсэн
Ганц хар цэг
Алдууран алдан дэрвэж
Мөхлийн инээд хүргэнэ
- Биеэ барагдтал
Би энийг тэжээлээ...
Харь үр гэлгүй
Халуун сүүгээ цутгалаа
Өглөө... өглөө... гэхэд
Өнгөн нь цагаан болсонгүй...
Амьдрал чиний дунд
Ийм цөл байдаг аа...
Азгүй азгүй гэхэд
Ийм заяа байдаг аа...
Нуугаад уйлахад барагддаггүй
Нулимс байдагсан... алга...
Нутаг нутагтаа багтдаггүй
Хүмүүс байдагсан... алга гэж
Гавлаа цууртал эх гаславч
Ганцын заяа үржсэнгүй
Ижилтэй байхын тэнгэр хаяж
Ижий байхын “заяа” гээжээ.
Алаг эрээн үр нь
Амьсгал хөлдөс хүйтнээс дайжиж
Аманд нь шургаж бүлээцэх гэнэ
Аваад хаячихад хилэгнэнэ
Ширгэсэн хөхөө дэмий тэмтрэхэд
Ширүүн занд нь урь бууна
- Гарсан юм даа надаас гэж
Харсаар байж тураалтай биш гэж
Гараа эсгэж цусаа өглөө...
Сүнсийг нь хүртэл үргээсэн үр нь
Сүү цус хоёрыг ялгахгүй сорно
Өлсөх тусмаа нүд нь хурцдаж
Өөдөөс нь цоргитол ширтэнэ
Хөдлөх тоолонг нь хариулан дагаад
Хөвчөө тийрэх сум шиг гөвөлзөнө
- Миний зовлонг мэдмүү энэ гэлтэй
Мэндийн зөрөө шиг бодол цахилж эх баярлалаа.

* * *

Нар мандаж нялуурсан
Насны совин алдуурсан өглөө
Үлгэр домгийн өлсгөлөн могой
Үмх ч хоолгүй өлсгөлөн могой
Эрлэгийн элчтэй дэр хувааж хоносон
Эхийнхээ хөлд нойрссон “үр”
Эвхсэн биеэ хилэнтэй задалж
Унтаад сэрсэн нойрмог орчлонг бэргэтэл
Улайссан зэс шиг нүдээр сүлбэж
Эцсийн хоолондоо ам хүрч
Эхийгээ хөлөөс нь залгиж эхлэв
Хальж байгаа амь эргэх шиг
Халуу дүүгэн эхийн хөл бүлээцэв
Бүрэг барагхан ухаан орсон эх
- Би үртэй хүн юм аа гэж бодов
Биеэ эвхрээн улангасан залгих могой
Бэлхүүсийг нь хүртэл эхийгээ залгив
Хэсэгхэн эгшин харвасан хойно
Хэвлий нь бүлээн оргиход
- Өсгөөд өгчихсөн байхад
Өтлөхөд хөл хучдаг нь үнэн юм аа
Хувь тавилан хэрчиж заяасан
Хар эрээн үр минь гэж амандаа шившихэд нь
Өөрт нь хоргодсон эцсийн шүүс
Өрөөсөн хөхнөөс нь цийлэн сүү
Төмөр мэт толгой дээр нь дуссанаа
Төдхөнөө тэгээд ээдэв
Төгсөхийн их амирлан залгав
Халуун залуу насны нь дурсгал
Харын хар гэзэг, могойн завжнаас унжиж байв

* * *

Домгийн цагаан азрага
Над руу айсуй...
Дороос нь манарсан тоос ану
Үүл ажуу...
Дээрээ эзэнгүй эмээлийн
Гөлөм нь хийсэн айсуй...
Дэрвэж байгаа шалтаг ану
Салхи ажуу...
Буруу талын дөрөө нь
Хадтай харшин ханхийхуй
Бие жихүүцсэн домог шивнэсэн ину
Энэ ажуу...

17-р жарны шарагчин могой жилийн өвлийн тэргүүн сарын хорин, цагаагчин могой өдөр дуусгавай....

Монголын уран зохиолын дээжис. 5-р боть 95-р тал

_________________
u r ma hero


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.05.06 12:17 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
----------------------------------------------------------
Дээврийн цоорхойг сар сүвлэсэн шөнөөр
Дэндүү тод зүүдэндээ ижийтэйгээ уулзав
Саранхөхөө минь хаана байна гэж асууж байна
Шаналсан хацар дээгүүр нь нулимс гулгаж харагдана

Булгийн минь усанд бийрээ дүрж
Зорголын минь уулыг зурж сууг гэж
Өөдтэй байлгахын эрэлд хатаж
Өнжүүлийн ууландаа хүргээд өгчихсөн гэлээ . . . би
Өө хөөрхий
Өөрөө чи уул байж чадаагүй юм уу гэлээ . . . ижий минь

-------------------------Б.Лхагвасүрэн---------------------------------

_________________
SANAKA


Last edited by S_pad on Jan.05.06 12:22 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.05.06 12:18 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
------------------------------------------------------
Сүсэгтэйдээ бус хайртайгаасаа би
Сүүдрийг чинь хүртэл гишгэхгүйсэн гэж
Эр хүн чиний тэнгэрлэг хийморийг дээдлэн
Элэг зүрхэндээ тэмүүлэн санаж явна


Үүлэн цаанаас нар хүлээж
Үгний чинь цаанаас хайр горьдож удлаа
Мөд намайгаа жаргаахгүй хайрын шорон
Мөргөлийн цагаан халуун сүм минь

Өлмий дор чини хайраа булаад
Үхэж болшгүй орчлонд хөлөө төөрүүллээ
Өрөөлийн уруул руу цорвойж жаргахад чинь
Өлмий дор чинт ивээс болог дээ миний хайр

-----------------------Б.Лхагвасүрэн----------------------------

_________________
SANAKA


Top
 Profile  
 
PostPosted: Jan.05.06 12:23 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
_____________________Хоргодохын шvлэг_________________________-

Ухаантай байхаас
Тэнэг нь илуу эрх чөлөөтэй
Үнэн байхаас
Худлаа нь илүү үнэтэй
Байгаа бүх юмс
Байраа сольчихсон мэтэд...


Бадаг зүүд шиг
Бүдэг заяа тэмтрэхэд
Урт бодол агшиж
Уйдах юм шиг санагдавч
Өглөөг чөрхлөн авчрах үүрийн туяг санаж
Өөдлөх уруудахын хорвоод би
Өөрийн эрхгуй хоргодно
Ариун тунгалагаас
Бузар булай нь илүү тод өнгөтэй
Амьд явахаас
Үхсэн нь илүү амар амгалан
Буй байгаа юмс
Бууриа сэлгэчихсэн мэтэд...
Мунхаг гашуун бодол
Муруй замаар шогшиход
Уужим санаа огшиж
Уйдах ч юм шиг бодогдовч
Уйлж хоносон тэнгэр өглөө цэлмэдгийг санаж
Уур инээдийн хорвоод
Улам би хоргодно

Өөдтэй гэдэг бүхэн
Өрөөлийн сүүдэрт хиртэж
Өс атаа мөсгүй сэтгэл
Үхэгсдийн элгэн дээр бүжиглэж
Толгой бөгс хоёрын
Тогтолцоо солигдсон мэтэд...
Цухал сэтгэлийн будан
Цусанд булингар унагахад
Ухаан санаа мунхарч
Уйдах ч юм шиг элийрэвч
Сарны наагуур нүүсэн уулс халхалж биш арчиж өнгөрдгийг санаж
Сайнтай муутай хорвоод би үхэн хатан хоргодно

______________________________________________ Б .Лхагвасүрэн

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.06.06 4:11 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
orny яг миний бодож байснаар хийсэн байнаа

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.13.06 2:02 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
---- Алчуур зангидсан хуур ----

Өвөө өөд болоод сар гаруй боллоо. Гэрийн хоймор байдаг хуурны ногоон халзан морин толгойг эгчийн алчуураар боогоод бас л сар гаруй боллоо. Говьчуул хуурын нүдэнд гуниг унагахгүй гэж ингэж гашууддаг заншилтай. Долоон долоо дөчин ес хоног бооно.

Нэг өглөө зүүн хамар дээгүүр улаан тугтай машин гарч ирлээ. Манай гадаа тоосоор тургин зогсуут хэдэн хүн бууж ирлээ... Цай цуү болсноо дараа нь том сийрсэн малгайтай, нүдний тас хар шилтэй ах надад,
-За хүү дэгдчих, Урлагийн бригад ирлээ гээд айл саахалтынхнаа хөөгөөд ир гэлээ...
Орж ирснээсээ хойш туж л нүүр нүдээ будсан гоё эгч нөгөө сийрсэн малгайтай ахад хандаж,
-Найруулагчаа Би ямар дуугаа дуулах юм бэ ?
гэж зузаан уруулаа бөмбөлзүүлэн дуугарав. Нөгөө өндөр ах,
-Өө ашгүй хууртай айл байна...
гэснээ ухасхийн хоймор байсан хуурыг шүүрэн авах зуураа
— Бас алчуур боочихсон нандин эд байхнээ... гээд алчуурыг нь хуу татахад, хуурын ногоон халзан морин толгойн том аягатай нүд дүүрэн нулимс нь эгшиж амжаагүй харагдав.

1986.09.20

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.13.06 2:14 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
Би чинь говийн хүн энэ нээрээ үнэн сайхан зохиол шүү яг л энгийн нэг үйл явдал шиг хэрнээ цаанаа л нэг юм хэлээд байгаа юм даа

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.16.06 9:56 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.30.03 1:54 am
Posts: 4013
Location: pc-niihee ard l toroigood suujiina
.opij

_________________
G


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.17.06 12:19 am 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Jan.26.06 3:49 pm
Posts: 642
Location: eh orontoigoo bi denduu adilhan
бүгдэд нь баярллаа........дахиад сайхан шүлэгнүүдээс тавиарай....

_________________
amidral urgelj saihnaaraa


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.19.06 2:27 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
--------------------------Ижийтэйгээ байхдаа би баян байсан-------------------------

Image

Монгол Улсын тєрийн шагналт, соёлын гавьяат зvтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасvрэн.
Тvvний уянга яруу найргийн мєрvvдэд ижийгээ гэсэн хvvгийн сэтгэл тэр чигээрээ шингэчихсэн байх шиг санагддаг. Тvvнтэй ижийнх нь тухай хєєрєлдєв.
...Эх бvхний цээжнээс эхэлдэг
Элбэг урсгалтай-сvvн мєрєн
Ижий мєрєн
Vрээ л дагаж урссан
Vйлийн vртэй-цагаан мєрєн
Ижий мєрєн...
-Миний ижий хуучнаар Тvшээт хан аймаг, Дачин бэйсийн хошуу, Чандмань отгийнх. Одоогийнхоор Тєв аймгийн Єнжvvл сумын хvн. Булгийн ухаа, Дааган дэлээр нутагтай Доной гэж хvний хамгийн том охин. 1943 онд манай эцгийг цэргээс халагдаж ирсний дараа гэрлэсэн гэдэг. Би эхээс ганцаараа хvн. Надаас ємнє хоёр охин тєрєєд эндчихсэн гэдэг. Надаас хойш ч хvvхэд гараагvй. Манай нутаг усныхан мэднэ л дээ. Бавуугийн ганц хvv гээд.
Ижийнхээ ажил тєрєл хийгээд гялалзаж явахыг мэдээ орсон цагаасаа хойш мэдэхгvй. Ижий минь бие муутай, vргэлж л хэвтэж байдаг сан. Нэг хоёр єдєр босоод л хэвтээд єгнє. 1951 онд аав Намын хянан шалгах хороонд байхад ижий Идэвхтэний больниц гэдэгт хэвтэж, савны их хvнд хагалгаа хийлгэсэн юм. Тvvнээс хойш даралт нь ихэснэ, бие нь євдєєд л. Миний ижий хорвоод зовох гэж ирсэн юм шиг л байдаг сан. Тэгээд 44 насандаа єєд болсон доо.
...Євчтэй ижийнхээ цонхигор дэрний
дэргэд
Єдєржин шєнєжин єрєвдєхийн
уяатай байж
Єдий тєдий олон тоглоомноос
татгалзаж
Єєрийгєє би авч vлдэж чадсан
болохоор
Надад бага нас байгаагvй...
-Миний бага нас ижийдээ эрхлээд л єнгєрсєн. Ижий минь та тэгж явсан уу гэж ухаан орсон хойноо ч асуугаагvй юм. Намайг хорьтойдоо гаргасан. 25 хvрэх гэж байхад миний жилийг угтаад л єнгєрсєн. Тийм ухаан ортлоо хамт байсан мєртлєє ижийгээ шалгааж байгаагvй л байсан байгаа юм. Хамгийн ойрын, хамгийн сайн мэдэх ёстой хvн нь атлаа би ижийгээ євчинд шаналж байсныг нь л мэдэхээс дотор сэтгэлийг нь, юу боддог, юу мєрєєддєг байсныг нь мэдэхгvй л єнгєрч. Гурван ч хvvхдийг минь хvн тєслvvлж єгсєн.
Бие муутай мєртлєє хvvхдvvдийг минь хардаг л байсан даа, миний муу ижий. Тэгэхээр ижийдээ юм нэмж биш, ижийгээсээ хороож л амьдардаг байсан юм байна. Гайхуулж, баярлуулж ч чадсан юмгvй. Гэхдээ хvv чинь архи уужээ, хvv чинь жудаггvй явна гэж зовоогоогvй. Тэр ч бvv хэл хvv чинь муу сурч байна гэж эцэг эхийн хуралд нэг дуудуулаагvй.
...Эмээгийн vvрдэг арагны vдээр
Тас vсэрсэн єдєр
Би тєрсєн
Хєєрхий минь євдєхдєє базсийм
гэнэ лээ
Ижий минь биеэ хуурайштал
Цусаа асгасан єдєр
Би тєрсєн
Хєх уулсаа гомдоохооргvй хvн
явахийм гэнэ лээ...
-Ижий минь намайг зураач болно гэж бодож єнгєрсєн байх. Яагаад гэвэл миний анхны сонирхсон ажил зураг. Би олон номын зураг зурсан. Тэгээд улаан булан, намын кабинет тохижуулах гээд зураг л миний ажил байв. 1962 онд анхныхаа шvлгийг хэвлvvлчихээд 1982 онд ном гаргатлаа зураг л зурж хэдэн хvvхдээ тэжээсэн. “Утга зохиол” сонинд зураач байлаа.
Миний vеийнхний бараг бvх номын чимэглэл миний гараар орсон доо. Тэгэхээр ижий намайг том шvлэгч болно гэж бодоогvй байх. Тэр vед би “Шvхэр цэцэг” гэдэг найраглал бичсэн минь “Улаан од” сонинд хэсэглэж нийтлэгдсэн. Тvvнийг vзсэн байх. Тэглээ ч яруу найрагч хvvгээ хорвоод vлдээлээ гэж бодоогvй л байх даа.
...Ижийтэйгээ vзсэн тэр жилийн
наадам
Цэцэг, нар хоёртоо бахардсан наадам
Ижийтэйгээ vзсэн тэр жилийн
наадам
Чихэр, инээд хоёртоо бялуурсан
наадам
Нар голлон халуун байсан ч
Элбэг дээл шиг
Ижийнхээ сvvдэрт хярахад сэрvvхэн...
-Би ижийдээ зориулж дуу, шvлэг л бичдэг болохоос их том найраглал, дууль, жvжиг бичээгvй. Гэхдээ жилд ямар ч байсан нэг дуу хийнэ гэж зvтгэдэг зантай. Хамгийн анх ижийдээ зориулж “Ижийтэйгээ vзсэн наадам” шvлгээ бичсэн. Миний санаанаас гардаггvй нэг наадам байдаг юм. Намайг хоёрдугаар ангид байхад ижийгийн бие муудаад аав Засгийн газарт ажиллаж байснаа хєдєє гарлаа.
Лvн суманд сум, нэгдлийн даргаар очсон. Тэр зун сумын наадамд ижийтэйгээ хамт явсан. Би бодвол Мягмарнаран, Идэрбат эд нартай л тоглоод алга болчихсон байх. Орой харьсан хойно ижий “Єнєєдєр сумын наадам дээр хvvгээ алдчих шахлаа. Тєєрєєд” гэж билээ. Сумын наадам хvн тєєрєхєєр нvсэр болохгvй шvv дээ. Намайг хажуугаасаа салгахгvй. Би ч хvvхдvvдийн тоглоомноос олон удаа хоцорсон доо. Хvvхдvvд гадаа шуугилдаад тоглож байхад би ижийгээ хараад хажууд нь сууж байдаг сан. Гаргах дургvй байх шиг болохоор нь би аяыг нь хараад сууж л байна. Бие нь гайгvй босч байвал намайг дагуулаад гадуур дэлгvvр, хоршоогоор явна. Аав бол олдохгvй. Ажил ихтэй.
...Би гэдэг
Эхийнхээ хэвлийд арван сар
Уруугаа урган ургаж
Эх газарт хvрvvтээ
Дээшээ урган ургасан
Цаг тооны vргэлжлэл
Цагаан сvvний ургамал...
-Ижийгээсээ “Та ямар хvн байв” гэж асуудаг ч vгvй, ижий ч ярьдаггvй байж. Хааяа нутгийн улсаа л ярихаас хэтрэхгvй. Бид хоёр юу ярьдаг ч байсан юм бvv мэд. Намайг ингэж болохгvй, ийм хvн болоорой гэж байсныг нь санадаггvй юм. Ганц хvvхэд их даруулгатай хоёр том уулын дунд хавчуулагдсан жижигхэн толгод шиг л єсдєг. Тvvнээсээ ч болдог уу ганц хvvхэд их эрт хэрсvvжиж, аминчхан, бас харамч болдог шиг байгаа юм.
Намайг жаахан байхад ижийгийн нэг сохор ах бидэнтэй хамт байсан юм. Тэр ах минь 33-хан насандаа єєд болсон. Тvvнийг єєд болоход аав эзгvй. Манайх аймгийн тєв дээр. Аав сум руу яваад шvлхийн хорионд орчихсон. Гэртээ ирж чаддаггvй. Vхсэн хvнээ гаргаж чадахгvй хамт гурав хоносон юмдаг. Ижий “Шєнє унтахдаа хvvгээ ханан талдаа аваад биеэрээ халхлаад шєнєжин мэгзэм уншаад хонодог сон” гэж ярьж байсан.
...Хавийн уран эгч нарын оёсон
дээлний
Ханцуй суганы ухлаадас нийлvvлж
Эрээн дээл буруу энгэртэй шагласан
Эхийнхээ сэтгэлийг одоо эргэж
бодохноо
Эх бvхний хайрыг цуглуулж
“Энхрий” vрдээ ємсгєсєн байж...
-Хvvгээ найман нас хvртэл нь буруу энгэртэй дээл, урт гэзгээр гоёсон хvн дээ, миний ижий. Хvvхэд тогтдоггvй айл тэгж домнодог шvv дээ. Єнжvvлийнхэн мэднэ дээ. Явуу зvvчихсэн хєгийн л амьтан явж. Сургуульд орохдоо л зєв энгэртэй дээл ємсч, гэзгээ авахуулсан. Ижий гээд бодохоор олон ангитай кино шиг хєврєх олон дурсамж надад бий. Ижий юм их оёно. Уран ч хvн байж. Бие нь гайгvй бол єндийгєєд суучихсан юм оёж байх. Хавийнхан ч дээл хувцас их хийлгэнэ.
Юуны тулд биеэ муутган барин тэгтэл их юм оёдог байсан юм бол. Тэр vед аав ажил тєрєлтэй, манайх лав идэж уух, ємсєх зvvхээр дутаагvй гэж одоо би боддог юм. Гэвч яагаад гэдэг тайллыг олж чадаагvй. Ижий их сайхан єндєр нуруутай, том биетэй хvн байсан. Би єнєєдєр тавь хол гарахдаа хєлєє хушалж, хоёр удаа хэвтсэнээс єєр нэг их айхтар євдєж байсангvй. Надад бурхнаас хуваарилсан євчин гэж байсан бол тэрийг ижий минь урьдчилаад хvvгийнхээ ємнєєс эдэлчихсэн байх.
...Болгоомжгvй багын зан хатгаж
Бороо дусаж байгаа юм уу гэж
асуусан
Тийм ээ, миний хvv гэж ижий минь
Тэнэглэхийг минь нуусан
Бодлын “vvлтэй” ижий минь
“Бороошиж” байсан нь тэр юм билээ
Нуусаар байтал нь асгарсан нулимс
Нvvр оносон нь тэр юм билээ...
-Ижий их уяхан. Дандаа нууж уйлна. Далд нулимстай хvн байж. Хvн ер нь ухааныг эцэг, эхээсээ авдаг бол би ижийгээсээ л авсан. Хэрвээ надад ухаан гэж байдаг бол тэр ижийгийнх. Бусдаараа би ижийгээ дууриагаагvй юм билээ. Гадаад тєрх, царай зvс, ярих нь хvртэл яг аав гэдэг юм, манай нутгийнхан. Намайг долдугаар ангид байхад нэг зун ээж пєг пєг гээд тэрvvхэндээ инээгээд байх юм. Яасан гэсэн чинь “Агваандорж овоон дээр гараад гутлаа тайлжороолтоо сэврээх гэсэн чинь vнэрт нь морь нь vргээд явгалчихаж. Тэгээд явган ирж явна” гэнэ.
Тэр хvн манай тэндээ л шивэртэйгээрээ алдартай хvн байсан юм. Тэгээд ижий надад “Миний хvv ч шивэргvй л дээ. Гэхдээ хєлєє сайн угааж байгаарай. Эр хvн чинь эмэгтэй хvний євєрт хєлєєрєє эхэлж ордог юм шvv дээ” гэж билээ. Ижийгээс минь vлдсэн нэг шилэн ээмэг одоо надад бий. Ганц нэг сам шvvр ч бий. Яагаад ч юм миний ижий насаараа алт зvvгээгvй. Єєрєє сонирхдоггvй байсан юм уу, бvv мэд. Сайхан дээлнvvд байсан. Єнгєрєхєд нь дvv нарт нь єгчихсєн. Хоёр эмэгтэй дvv нь ижийтэй хэчнээн адилхан гээч.
...Амьдрах заяаны зєнд хатан
Алхаа сvvдэр хоёроо нийлvvлэн
Бvрэг зангийнхаа “хил” дээрээс
Бvтэн жил чамайг хvргэж ирсэн
Нэг л єдєр би чамайг
Гэрийнхээ vvдэнд хvргэж ирсэн
Ижийдээ нэрийг чинь хэлж
Ичиг хагарч амарсан...
-Миний хань хар нялхаараа манайд ирсэн. Надад сайн хань болно гэдгийг есдvгээр ангийн жаахан охин байхад нь л ижий минь таньсан.
Би ємнє нь ганц нэг удаа дагуулж ирээд танилцуулчихсан. Тэгээд ч манай єєдєєс харсан хашааны хvvхэд болохоор ерєнхийдєє мэднэ. Гэрт хvн ихтэй байвал ижий пингийн хажууд хоёр сандал тавиад єгчихнє. Бид хоёр тэнд нь яриад сууж байна. Нэг удаа бригад явчихаад ирсэн чинь ижий армур гэж даавуугаар Баасанд минь дээл хийж єгєєд, хєнжилтэй юутай хээтэй нь гэртээ аваад ирсэн байж билээ. Айхтар ухаан шvv.
Vерхэж тоглож байна, нэг нэгэндээ сэтгэлтэй юм гэдгийг мэдчихсэн хэрэг шvv дээ. Тэгээд ч би тэр vед жаахан онгироодуу, тэнэх дуртай, зодолддог, нэг л тийм буруу тийш эргэчих гээд байсан шиг байгаа юм. Ганц хvvгээ дийлдэхгvй танхай амьтан болчих вий гэж айгаад хурдхан уяад авъя гэж бодоо биз. Ижий Баасанг минь “Хормой намгар юм, олон хvvхэдтэй болно. Миний хvvд сайн хань байж чадах охин” гээд их тооно. Намайг эзгvйд ижий Баасан хоёр євєртєє л унтдаг байсан гэдэг.
...Судас нь лугшиж халуу дvvгсэн
Бурхны євєр дээр тоглодог байсан...
Сvнс зайлам харанхуйн дунд
Сvv нємєрч унтдаг байсан...
Ижийтэйгээ байхад би баян байсан...
Ижийгээ амирласнаас хойш би
гуйлгачин болсон
Гэхдээ...
Энэ хорвоогийн vхлээс бусдыг тоож
гуйхгvй гуйлгачин болсон
Ижийтэйгээ байхад би баян байсан...

(єнєєдрийн монгол 2005-12-21 163)

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.19.06 7:10 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.04.05 7:28 pm
Posts: 441
Location: finally there...
Thanks shuu S_pad!


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.20.06 1:10 pm 
Offline
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Joined: Mar.25.04 10:56 am
Posts: 328
Зүгээр аугаа оюун сэтгэлт хүмүүнийг хайрлаж явах хэрэгтэй гэж боддог юм Сайхан шүлэг бичдэг шүү. Уншихад нээрээ самсай шархирна гэж яридаг үнэн.

_________________
SANAKA


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.24.06 11:59 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Dec.01.04 12:20 pm
Posts: 3170
Location: Something missing
S_pad wrote:
Зүгээр аугаа оюун сэтгэлт хүмүүнийг хайрлаж явах хэрэгтэй гэж боддог юм Сайхан шүлэг бичдэг шүү. Уншихад нээрээ самсай шархирна гэж яридаг үнэн.

BI uilj suuna. Nairagch maani yadruuhan amidardag gesen chadaltai bol tuslah yumsandaa. Dambad amidardag gee bizdee

_________________
Амьдрал сайхаан сайхан


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 45 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.