#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.12.18 8:02 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 
Author Message
PostPosted: Oct.10.18 11:02 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 74
Нэг ийм гоё ном оллоо. Удахгүй оруулна аа.
Attachment:
43590370_1125615154281118_8172733610739105792_n.jpg
43590370_1125615154281118_8172733610739105792_n.jpg [ 92.91 KiB | Viewed 592 times ]


Attachments:
43574670_1125615214281112_6437801272534892544_n.jpg
43574670_1125615214281112_6437801272534892544_n.jpg [ 86.66 KiB | Viewed 592 times ]
43599497_1125615180947782_2788326492646408192_n.jpg
43599497_1125615180947782_2788326492646408192_n.jpg [ 86.58 KiB | Viewed 592 times ]
Top
   
PostPosted: Oct.11.18 10:05 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.31.04 3:59 pm
Posts: 1386
Location: тодорхой
Тэгээрэй хүлээж байя

_________________
Туйлын үнэн улам бүр...


Top
   
PostPosted: Oct.11.18 7:18 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Жа хүлээе ээ :hi:.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.17.18 9:03 pm 
Offline
Тод Гишvvн
Тод Гишvvн
User avatar

Joined: Oct.06.15 8:03 pm
Posts: 74
НЭГДҮГЭЭР БҮЛЭГ
«ДАЛАЙН ЧӨТГӨР»

Аргентин орны зуны нэгдүгээр сарын бөгчим нэгэн шөнө болж од мичид харанхуй тэнгэрийг бүрхжээ. «медуз» хэмээх далбаат бяцхан онгоц зангаа усанд, буулгаж далай дор хөдөлгөөнгүй дүнхнийн зогсоно. Шөнийн нам гүмийг залгилах долгион тоног татлагыг чахрах дууны аль нь ч үл эвдэн их далай гүн нойронд дарагдсан адил чимээгүй мэлтийн байх ажээ.

Онгоцны тавцан дээр сувд шүүрэгч нүцгэн хүмүүс гулдайн хэвтжээ. Халуун нар, ажлын хүндэд туйлдаж ядарсан тэд бие тавгүй эргэн хөлбөрч, санаа алдан, зарим үе орилонгоо чарлан зовиуртайгаар үүргэлцгээнэ. .

Тэдний гар хөл үе үе давхийн татвалзах нь өөрсдийн аюулт аварга загасыг үзэж зүүдэлсэн нь магад бизээ.

Үлээх сэрүүцүүлэх өчүүхэн ч салхигүй аагим халуун аагим халуун өдөр ажлынхаа дараа завиа ч тавцан дээр гаргах чадалгүй болтлоо сульдан ядарчээ.

орхисон залуур жижиг далбаа нь зөөлөн салхины сэвэлзэхэд мэдэгдэхийн төдий чичигнэнэ. Онгоцны хоншоор талаас хойд хормойг хүртэл тавцангийн бүх зайд овоолоостой сувдын дун шохойжсон шүрний хэлтэрхийд сувд шүүрэгчид далайн ёроолд орохдоо оосорлож ордог урт оосор, түүсэн дунгаа хийдэг зорго даавуу торх зэрэг элдэв юмс хөглөрчээ.

Онгоцны хопт шургаагийн хажууд төмөр шанага уясан цэвэр устай том ган тавьжээ. Түүний эргэн тойронд асгасан усны бараан толбууд харлана.

Сувд шүүрэгчлд байсхийгээд л цувран босч нойрмоглон ганхсаар өнөөх ган руу нүдээ нээлгүй гар хөлөөрөө тэмтчин очоод шанага ус санд мэнд залигламагц зүгээр нэг хар ус биш, хатуу спирт уучихсан юм шиг дайралдсан газраа гулдайн унацгааж байв. Хүн, усан дотор маш хүчтэй даралтанд ордог болохоо өглөөгүүр ажлын өмнө хоол идвэл хортой, иймээс усанд юм харагдахгүй болон болтол өдержин елөн хоосон ажиллаж зөвхөн унтхынхаа урдхан нэг юм идэх бөгөөд бас тэгээд дан үхркйн давсалсан махнаас өөр юм заяадаггүй учир сувд шүүрэгчдийн ам тэсэхүйеэ бэрх цангадаг билээ.

Энэ шөнийн манаанд индиан Бальтазар хэмээгч гарсан байв. Тзр хүн «Медуз» онгоцны капитан Педро Зуритын баруун гарын шадар туслагч юм.

Бальтазар залуу ахуйдаа усан дор ер буюу бүр зуун секунд умбаж, жирийн усчнаас нэг дахин илүү удаан байж чаддаг цуутай сувд шүүрэгч байжээ
Яагаад? гэвэл тэр үед биднийг бүр балчир багаас маань эхэлж тун ч хатуу чанд сургадаг. Манай эцэг наамайг Хозе гэдэг хүнд, сургахаар өхөд би дөнгөж арваадхан настай байсан юм даг. Тэр хүн нийт арван байлаа.

Биднийг сургахдаа усны цээлд шидэж хаячихаад «За, шумбаад олж ир улам гүнзгийд чулуудаад нарийхан олс юм уу дахиад шумба!» гэдэг байлаа.

Тэгэзд дараа нь усан дор аль болох удаан байхад дасгаж эхэлсэн. Хуучны хашир шумбагч Хозе ус ны ёроолд шумбан орж занганаас сагс юм уу тор уяад’ ирнэ. Бид дараагаар нь шумбаж түүнийг нь усан дор тайлдаг байв. Тайлж аваагүй цагт дээшээ цухайхын аврал байхгүй. Хэрэв л гар хоосон гарч ирвэл үү, ташуур олс хоёрын аль нэгний амтыг хүртэх нь тэр.

Биднийг хайр гамгүй зоддогсон, тэр зодуур нүдүүрий нь' цөөхөн хүн даадагсан даа, хөөрхий. Харин би бүх муждаа тэргүүн сайн шумбагч болоод нилээд олбортой байсан юм гэж сувд шүүрэгч залуу хүмүүст Бальтазар ярьдаг байв.

Бальтазар насаа ахиж ирэхээр сувд шүүрэх амикд осолтой энэ ажлаа орхисон байна. Түүний зүүн хөл аврага загасны шүдэнд хэмх хазуулж, хажуу хавиргаа занганы гинжинд яйчуулжээ. Одоо Буэиос-Айрес хотод багаахан мухлаг гаргаж, сувд, шүр, дун. далайн бусад ховор юмс худалдаж амьдрах болсон боловч хуурай газар уйтгарлан бухимдахын эрхэнд сав л хийвэл сувд түүхэд явдаг ажээ. Ла-Платын булан эрэг, тэндхийн сувдын дун элбэг дэлбэг оршдог газрыг Бальтаза-раас илүү мэдэх хүн нэгэп ч үгүй учир үйлдвэрийн эзэд түүнийг ихэд олзуурхдагийн дээр эзэн хүн, энгийн нэг сувд шүүрэгч ажлын ч ая зүйг эвлэг чадмаг олдгоос шумбагчид ч түүнийг дотночлон, хүндэлдэг ажээ. Дадлагагүй залуу шумбагчдад амьсгаагаа яаж барих аврага загасны дайралтаас хэрхэн бултах зэрэг сувд шүүрэх ажлын нууц бүхнийг зааж сургаад ч зогсдоггүй итгэгдсэн, дотно хүндээ бол үнэт сайн сувдыг эздээс яаж нууж аргацаахыг хүртэл хэлж өгдөг байлаа.
Бас үйлдвэрийн эзэд, хөлөг онгоцны эзэд ямар сувд болохыг нэг хараад л мадаггүй таньдаг, эзэддээ зориулж эрхэм сайны нь шаламгай шилж чаддаг зэргийг нь мэдэж Бальтазарыг ихэд таашаан шохоорхдог бүлгөө.

Иймээс ч үйлдзэрийн эзэн түүнийг туслагч зөвлөгчөө болгож дуртай нь аргагүй авдаг ажээ.

Бальтазар торхон дээр сандайлан бүдуүн янжуураа аажуухан сорж суув. Шургаагт дүүжилсэн дэнлүүний гэрэл түүний нүүр дээр тусч гэрэлтүүлэн индиан ястны шинж болох урт гонзгойвтор нүүртэй боловч өргөн биш шанаатай, цэх шулуун хамар том сайхан нүдтэи ажээ. Бальтазарын зовхи үе үе хүндрэн бууж алгуурхан сөхөгдөн үүргэлж байв Гэвч түүний нүд анилдавч чих нь сонор хэвээрээ байдаг Бие нь бөх унтаж байлаа ч гэсэн чих нь цаг ямагт сонор сэргэг байж ямарваа нэгэн аюул түгшүүрийг урьдчилан мэдэгддэг байв. Бальтазар одоо ч гэсэн үнтаж байгаа хумүүсиин гүнзгий амьсгаа, гүвэр гүвэр хийхийг сонссоор ажгуу. Эргийн зүгээс ялзарсан нялцгай биетний өмхий үнэр ханхлах бөгөөд амьд дунгийн хавтсыг салгахад амаргүй байдаг учир сувды нь авахад төвөггүй болгож тэднийг тэгж ялзартал тавьдаг ажээ Дасч сураагүи хүнд ийм унэр тун ой гутам боловч харин Бальтазар түүгээр таатай гэгч нь тайван амьсгална Шүр сувд эрэн хэсэн тэнүүчлэгч түүнд ийм үнэр нь харин ч тэнүүн амьдралын баяр хөөр, далай тэнгист сэтгэл түгших аюул зэргийг нэгэн зэрэг санагдуулна.

Сувдыг нь түүж авсны дараа, хамгийн том сайн дунгуудыг «Медуз» дээр авчирна. Педро Зурит ашигч нарийн хүн болохоор тэднийг дээлийн товч, цамцны ханцуйны тээг хийх фабрикт арилждаг байв

Бальтазар бүр унтчих шиг бололтой удалгүй сүларсан хурууны нь завсраас тамхи нь унаж толгой нь цээжрүүгээ гулдайлаа. Гэтэл түүний мэдрэхүйд далайн алс тэртээгээс тэртээгээс ямар нэг юм дуугарах шиг болов. Өнөөх дуу дахин бүр ойрхон гарахад Бальтазар нүдээ нээж харлаа. Хэн нэг хүн дун үлээж дараахан нь «Аа!» гэсэн залуу хүний цээлхзн хоолой хангинах мэт хашгараад дараа нь түрүүчийнхээсээ арай чанпахан «Аа-аа!» гэж уянгалуүлав.

Дунгийн энэ чимээ галт онгоцны дохионы огцом царгиа хангиналтаас огт өөр, тэгээд ч зугаатай сэргэлэн дуу нь усанд живж байгаа хүний аврал эрсэн бачим!. хашгарахтай тун ч төсөөгүй джээ. Энэ нь урьд огт сонсогдож байгаагүй үл мэдэгдэх шинэ хачин дуу байлаа.Бальтазар бослоо. Түүний нойр одоо бүрмөсөн хулжиж сэргэжээ. Зэргэлдээ онгоцны хашлага өөд очиж далайн мандлыг гайгүй сайн шагайн ширтсэн боловч эл хуль, чив чимээгүй хэвээрээ байв. Бальтазар тавцан дээр хэвтэж байгаа нэг индиан хүнийг өшиглөж сэрээгээд өндийхөд нь:
— нэг юм хашгараад байна. Лав өнөөх байхаа гэж аяархан шивэгнэв.

— Би ердөө дуулахгүй байна гэж гурон ястны тэр хүн мөн л аяархан шивэгнээд, чимээ анир чагнаж явган сөхөрч суутал дунгийн дуу дахин нам гүмийг эвдэн дүнгэнэж

Аа-аа! гэж хашгарах нь тодхон сонсдов.

.Мань гурон тэр дууг сонсмогн ташуураар нанчуулах адил навтас хийж
— Өнөөх чинь яах аргагүй мөн гээд айснаасаа шүд нь хавчиганан чичирч эхлэв.

- Энэ дуугаар бусад хүмүүс ч сэрцгээлээ. Тэд шаравтар гэрлийн сулхан туяанд амь хаацайлах газар эрэх адил дэнлүүний гэрлийн дугариг тусгал руу санд мэнд мөлхөн очиж бие биедээ наалдан чнмээ анир чагнан сууцгаав. Дунгийн дуу хүний хашгарах алсад дахин нэг сонсдоод чив чимээгүй болчихлоо.

— Лав өнөөх чинь...

— Далайн чөтгөр л...

— Бид энд яасан ч үдаан байж болохгүй

Энэ чинь аврага загаснаас ч аюултай шүү

— Эзнийг одоохон дуудаж ирүүлээч! гэх зэргээр загасчид шивэгнэлдэж байв.
Төдөлгүй нүцгэн хөлийн чимээ сонсдож эзэн Педро Зүрит үслэг өвчүүгээ маажиж, эвшээсээр тавцан Дээр гарч ирлээ. Тэр цамцгүй, дан ганц зоргог даавуу өмдтэй бөгөөд өргөн суран тэлээндээ гэртэй гар буу зүүсэн байв Зурит хумүүс рүү ойртож очлоо. Дэнлүүний гэррэл түүний нойрмог, наранд түлэгдэж хүрэн болсон хүрэлгэр царай, дух руугаа мушгиран унжсан өтгөн сэгсгэр үс, хар хөмсөг, үзүүр нь дээшээ атирсан сахал. бууралтаж яваа багахан ооч тэргүүтнийг нь тодхон гэрэлтүүлнэ.

— За юу болчихоо вэ? гэсэн түүний эв хавгүй тайван дуу, алгуур намбатай хөдөлгөөн нь үймэрч мэгдсэн индиануудьг бага зэрэг тайвшруулжээ.

, Индианууд ам булаалдан шуугилдав;
Тэхэд нь Бальтазар тэднийг дуугүй бай гэж гараа өргөж зангаад бид тун сая өнөөхийн далайн чөтгөрийн хашгарахыг сонслоо гэв.
—Зүгээр л санаанд чинь сонсдох шиг болсю биз дээ! гэж Педро Зурит хэлээд толгойгоо унжуулав.

— Үгүй тэгсэн юм биш. Бид бүр «Аа—аа!» гэж хаш-гараад дун үлээхий нь хүртэл бүгд дуулсан юм чинь! Бальтазар түрүүчийнхээ адил гараа өргөж гэдний шуугианыг намжаагаад

—Би бүр өөрөө дууллаа л даа. Ганпхан өнөөх (чөтгөр) л тэгж дун үлээдэг байх. Түүнээс өөр ямар амьтан далай дээр дун үлээж хашгарч бархирч байх вэ дээ Ер нь эндээс бушуухан шиг холдох хэрэгтэй байна гэв.

—Шал дэмий юм бүү сана гэж Педро бас л хайш хэрэг хариулав. Эрэг дээрээс ялзарч гүйцээгүй дунгаа хурааж ачаад ямар нэг тийшээ хөдлөхийг тэр хүсэхгүй байлаа.
Гэвч индианүудыг аргалж тайвшруулж огт дийлсэнгүй. Тэд уурлан бачимдаж, гараа занган хашгаралдаж, хэрэв Педро Зурит эндээс хөдлөхгуй юм бол маргаашийн дотор эрэг дээр гарч Буэнос-Айрес руу явган ч хамаагүй явцгаана гэж сүрдүүлэв.

—Та нарыг (далайн чөтгөртэй) чинь хамт чөтгөр аваг. За яахав маргааш үүрээр зангаа татаж хөдлөмз гэж капитан Зурит хэлээд хараал тавьсаар өрөө рүүгээ орчихов.

Одоо унтах дур түүнд огт хүрсэнгүй, дэнгээ асааж тамхи татан явцуухан тасалгааныхаа нэг булангаас нөгөөг хүртэл хөлхөж явахдаа, ойрын хэд хоногоос энэ хавийн усанд бий болж, загасчид болон эрэг орчмын хүн олныг айлган сандаргаж байгаа учир нь эс олдох тэр амьтны тухай бодлогоширч байв.

Энэ гайхлыг хэн ч хэзээ ч хараагуй боловч өөрийнхөө бийг хэд хэдэн ч удаа яах аргагүй нотолсон байна. Далайн ийм бурхан орчлон ертөнц дээр үнэнч шудрага гэгээн гэрэлт ёсыг сэргээн мандуулахын тул далайн гүн ёроолоос мянган жилд ганц залран ирдэг юм гэж өндөр настай индианууд ярилцана.

Энэ бол далайн чөтгөр яах аргагүй мөн бөгеөд гагц хүү католиг шашныхаа сүм хийдийн ариун алдрыг мартаж огоорсон нүгэл хилэнц бүхий хүмүүст үзэгдэнэ гэж
католиг шашны лам санваартнууд сүсэгтэн испаничуудад номлож байв.

Хүн хүний ам дамжсан энэ цуу яриа удаж төдөлгүй Буэнос-Айрес хотод хүрчээ. Ингээд далайн чөтгөр гэдэг үг хэд хэдэн долоо хоногийн турш жижиг шалиг сонинуудын мэдээ сэлт цуглуулагчид, шог найруулал бичигчдийн сонгомол дчотай сэдэв нь болж бяйв. Хэоэв .ямапваа нэг тодорхойгүй шалтгаанаар далбаат эавь, загасчдын завь хөмрөн живэх, тор өөш урагдах эсвэл барьсан загас алга болох энэ бүхний бурууг ганцхан далайн чөтгөрт тохдог болжээ. Гэвч тэр чөтгөр хааяа загасчдын завинд том том загас хаяж өгсөн гэх буюу нэг удаа усанд живсэн хүний амийг аварсан гэж зарим хүмүүс ярилцана.

Юу гэвэл усанд унаад живэх гэж байтал нь нэг том ар нуруунаас нь өргөн авч сэлсээр. эрэгт хургээд хөл нь газарт хурмэгц цаадах нь далайн долгионд шурган алга болсон гэж усанд унаж золоор аврагдсан нэг хүн нотолж байв.

Үүнээс хамгийн гайхалтай нь өнөөх чөтгөрийг өөрий нь хэн ч узсэнгүй, тэр далдын амьтан чухам ямар шүү дүрс хэлбэртэйг хэн ч барин тавин хэлж чадахгүй байв. Мөн «Чөтгөрийг» үзсэн гэж гайхуулагчид ч гарч түүнийг ямаан сахалтай, арслангийн савартай, загасан сүүлтэй, эвэртэй толгойтой гэх том уу эсвэл хүн шиг хөлтэй аврага том, эвэрт мэлхий болгон ярьдаг байв.

Буэнос-Айрест суугаа засгийн газрын түшмэл эдгээр цуу яриа, сонины мэдээнүүдийг санаанаасаа зохиосон оргүй худал зүйл гэж бодоод анхандаа төдий л ойшоосонгүй.

Гэтэл ийм шуугиан даан ялангуяа загасчдын дунд улам өргөн дэлгэрч байн байсаар тэдний ихэнх нь далайд гарч зүрхлэдэггүй болжээ. Загас агнуур саарахтай зэрэг хотын ард иргэд ч төдөлгүй хоол хүнсээр ховордож ирэв. Энэ үед орон нутгийн захиргаа уул гайхалт явдлыг нарийн нягт мөрдөн шинжиж, нэгэн тийш болгохоор шийдвэрлэж эргийн хамгаалалтын цагдан сэргийлэхийн уураар хөдлөгч хэд хэдэн хөлөг, моторт завиудыг нийлүүлэн эрэг орчмоор ийш тийш нь тарааж нутгийн хүн ардын дунд элдэв үймээн самуун дэгдээж байгаа үл мэдэгдэх хортон эггээдийг даруй түргэн баривчлан авсугай» гэсэн тушаал даалгавар өгсөн ажгуу.

Цагдан сэргийлэхийнхэн Ла-Платын булан, түүний эргийн дагуу хоёр долоо хоногийн турш эрэн хайж хорт худал цуу дэгдээж хүн амьтныг айлгаж цочоосон гэж хэдэн индианыг баривчилсан боловч пөгөө чөтгөрийн бараа турууг ч харж чадсангүй.

Цагдан сэргийлэхийн дарга, албан ёсны мэдээлэл сонинд нийтлүүлсний дотор, ямарваа нэг чөтгөр бйахгүй. Энэ нь чухамдаа үл бүтэх хүмүүсийн зохиомол дэмий яриа бөгөөд цуу тараасан тэрхүү этгээдүүдийг баривчлан авч удахгүй зохих цээрлэлийг үзүүлэх болно гэд-гийг дурдаад завхуул үг ярианд итгэлгүй агнуурынхаа ажилд орохыг загасчдад уриалжээ.

Энэ нь хүмүүсийн сэтгэлийг түр зуур тайвшруулав. Гэлээ ч гэсэн өнөөх чөтгөрийн тоглоом дохуу тасарсангүй билээ.

Нэг шөнө эргээс нилээд зайдуухан далай дээр байсан загасчид тэдний онгоцонд ямар нэг гайхалтай аргаар орж ирсэн ишигний майлах дуугаар цочин сэрж сандарцгаажээ. Өөр нэг газар загасчингуудын татсан тор тас огтлогдсон байв.

Чөтгөрийн дахин гарч ирсэнд бүр ихээр баярласан сониуч зантай сонин хэвлэлийнхэн одоо эрдэмтэд л юу гэх бол хэмээн чих тавин чагнах болов.

Тэдгээр эрдэмтэн мэргэд нь дэмий л удаан хүлээлгэсэнгүй.

Амьд хүн л зөвхөн үйлдэж хийж чадах аливаа хэргийг өдуүлэн бүхий, шинжлэх ухаанд судалж мэдэгдээгүй тийм гайхал амьтан далай тэнгист байхгүй хэмээн тэд хэлжээ. «Харин бага судлагдсан далайн алс гүнд ийм амьтан үзэгдсэн бол бас ч өөр талтай» гэж эрдэмтэд бичсэн байв. Гэвч хэдийгээр тийм амьтан байдаг ч гэлээ гэсэн ямар нэг ажлыг ийнхүү ухаалгаар үйлдэнэ гэдгийг тэд хэлж чадахгүй байлаа. Эцсийн эцэст эрдэмтэд цагдан сэргийлэхийн даргатай ам нийлж энэ бүхэн нь ямар нэг шогч хүний балай тоглоом гэж тогтжээ.

Гэвч эрдэмтэд бүгдээрээ ч ингэж бодсонгүй.

Хагас зарим нь далайн охин, далайн чөтгөр, далайн хувраг, далайн ширээт лам гэх зэргийн тухай ном судар зохиосон Германы, алдарт байгаль судлагч Кондрад Геснер-ээс иш татаж байлаа.
«Одоо цагийн шинэ шинжлэх ухаан хуучин үеийн эрдэм сургаалыг үл хэрэгсэн байвч эртний болоод дчттд зууны үеийн эрдэмтэн ухаантнуудын туйрван бясалгасан нилээд олон зүйлийн үнэн зөв болох нь одоо магад,

Гурхны бүтээл ширгэшгүй арвин бөгөөд даруу төлөв, сонор соргог байх нь эрдэмтэн бидэнд өөр бусад хэнээс ч илүүгээр таалагдан зохилдсон байна» гэж өвөгжөөр зарим эрдэмтэд бичсэн байв.

Харин тэхдээ эдгээр даруу төлөв, сонор сэргэг хэмээгдэх хүмүүсийг эрдэмтэд гэж нэрлэхэд нэн бэрхтэй билээ. Юу гэвэл тэд шинжлэх ухаанд итгэхээсээ элдэв гайхалт үзэгдлийг илүү итгэн биширдэг, тиймээс ч уншсан лекц нь хоосон номнол төдий болдог билээ.

Эцсийн эцэст энэ бүх маргааныг тууштай таслахын тулд эрдэм шинжилгээний хайгуул томилон явууллаа.

Хайгуулын гишуүдэд чөтгөртэй тохиолдох аз дайраагүй ч гэсэн тэд ул мэдэгдэх этгээдийн үйлдсэн хэргийн тухайд олон шинэ юм одж авчээ. (Хуучин эрдэмтэд «этгээд» гэдэг үгийг «амьтад» гэдэг үгээр солих гэж зүтгэж байв).

Уул хайгуулын гишүүдээс сонинд нийтлүүлсэн илт гэлдээ дурдсан нь:

1. Далайн эргийн элсэн дээр хэд хэдэн газар хүний хөлийн урт хавчгар мөр байхыг бид үзсэн. Тэр мөр далайн зүгээс ирээд буцаад ус руу орчихсон байв. Тийм мөрийг зөвхөн завиар эрэг рүү ирсэн хүн үлдээж болох юм.

2. Бидний үзсэн тор, зөвхөн хурц иртэй багажаар огтолсон байж болмоор тас хэрчигдсэн байсан. Тэр тор далайн ёроол дахь хурц ирмэгтэй хад хясаа, эсвэл живсэн онгоцны хэмхэрхийд тээглэж тасарсан байж ч болох билээ.

Кондрад Геснер—-16 дугаар зууны үеийн Германы суут эрдэм-тэн. Байгалийн ухаан судлагчдад удаан хугацаанаа хүчтэй нөлөө үзүүлж байсан «Амьтны тухай ном» гэдэг зохиол бичжээ.





Top
   
PostPosted: Oct.19.18 7:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Баярлалаа. Энэ зохиолыг огт уншиж яваагүй шүү.

_________________
:f01:


Top
   
PostPosted: Oct.22.18 11:32 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн

Joined: Feb.02.04 8:45 pm
Posts: 765
уншиж байгаагүй зохиол байна

_________________
http://www.redrc.net/


Top
   
PostPosted: Oct.23.18 9:55 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18908
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Unshij baigaa shuu

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 7 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited