#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.31.14 10:09 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Dec.11.12 7:57 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.03.10 3:21 pm
Posts: 3368
Image

Энэ том форумд Чеховын сэдэв яагаад байдаггүй юм бэ? гэж гайхаад нээлээ


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Dec.11.12 11:21 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.03.10 3:21 pm
Posts: 3368
Түшмэлийн үхэл
Нэгэн сайхан үдэш аж ахуйн төдийлэн хээнцэр биш түшмэл Иван Дмитрыч Червяков зөөлөн сандлуудын хоёрдугаар эгнээнд сууж “Корневилийн хонх” бүжигт дуурийг үзэж байхдаа дээд зэргийн жаргал эдэлж суулаа. Гэтэл гэнэт… Өгүүллэгт энэ “ гэтэл гэнэт” их олон гардаг юм. Амьдрал тийм гэнэтийн явдлаар дүүрэн байдаг болохоор зохиогчийн зөв юм. Гэтэл гэнэт, түүний царай үрчийж нүд цагаанаар эргэлдэн амьсгал нь зогсчихжээ… Тэрээр дурангаас нүдээ салган бөхийгээд… найтааж орхилоо… Найтаахыг хаана ч, хэзээ ч зэмлэдэггүй юм. Хөдөөний эрчүүд, цагдаагийн дарга, заримдаа нууц зөвлөгч ч найтаадаг шүү дээ. Хүн бүр найтаадаг. Червяков их ч сандарсангүй, нусны алчуураар арчаад, ёс мэдэх хүний хувьд ингэж найтаалгахдаа хэннэгэн хүний тавыг алдагдуулаагүй байгаадаа гэж эргэн тойрноо харлаа. Түүнийг зам харилцааны яаманд албан хааж буй чөлөөнд байгаа генерал Бризжалов болохыг Червяков таньжээ. “ Би шүлсээ үсэргэчихэж дээ. Миний дарга ч биш, хамаагүй хүн, тэгэхдээ л эвгүй юм даа. Уучлал гуйх хэрэгтэй” гэж Червяков боджээ. Червяков ханиалган, бүх биеэрээ урагш тонгойн генералын чихэнд, - Эрхэм минь, уучлаарай. Би тан руу шүлс үсэргэчихлээ… Санамсаргүй л… гэж шивнэлээ. -Зүгээр, зүгээр… -Бурханы ивээлээр уучлаарай. Би чинь… Би тэгэх гэж бодоогүй юм. -Та сууж үзээч. Намайг юм үзүүлээч. Червяков сандран тэвдэж мулгуу байдлаар инээмсэглэснээ тайз руу харж эхлэв. Тэрээ харж байгаа хир нь урьдынжаргал алга болжээ. Тэгээд түүний сэтгэлийн зовиур шаналгаж эхэллээ. Завсарлагаагаар тэр түшмэл Бризжалов руу ойртон очиж дэргэдүүр нь жаахан явснаа ноомой зангаа дарж, -Эрхэм минь, би тан руу шүлс үсэргэсэн… Уучилж үзээч…Би… Би тэгж… гэж бувтнавал, -Болиоч…Би бүр мартчихсан байхад та түүнийг яриад байх юм гэж генерал хэлээд доод уруулаа тэсвэр алдсан шинжтэй хөдөлгөв. Червяков генерал руу сэжиглэн харснаа, “Мартсан гэх, гэтэл нүдэнд нь ёжтой байдал илэрч байдаг. Ярих ч дургуй байна. Би ер нь, тэгэх гээгүй юм… Энэ чинь байгалийн ёс юм гэдгийг учирлах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол намайг нулимах гэсэн гэж бодно. Одоо тэгж бодохгүй ч, хожим тэгж бодно” гэж боджээ. -Червяков гэртээ ирээд ёс алдсан тухайгаа яривал авгай нь болсон явдалд дэндүү хөнгөмсөг хандах шиг болжээ. Авгай нь эхлээд айснаа “хамаагүй” хүн гэдгийг мэдээд тайвширчээ. -Ямар ч атугай чи очиж уучлал эр. Чамайг олны дунд биеэ авч явж чаддаггүй хүн гэж бодно гэж авгай ньхэлжээ. -За тэр биш үү. Би уучлал гуйхад тэр их хачин байсан юм… Нэг ч аятай үг хэлээгүй. Тэгээд ч юм ярих зав байгаагүй. Маргааш нь Червяков ёслолын шинэ хувцасаа өмсөн үсээ засуулаад Бризжаловт учирлахаар явжээ… Генералын хүлээн авах өрөөнд ороод хүн олонтой байгааг Червяков үзлээ… Хүмүүс хүлээж авах завсарөргөдөл хүлээж авахаар генералыг гарч ирэхэд Червяков түүнийг бас харлаа. Хэд хэдэн хүнээс генерал юм асуугаад Червяков руу харахад түшмэл:: -Эрхэм та, хэрэв санаж байгаа бол өчигдөр “Аркадия” театрт би найтаачихсан… тэгээд санаандгүй шүлсээ үсэргэчихсэн… Ууч… гэж илтгэж эхлэхэд, -Тийм дэмий юм… Бурхан ивээг гэж генерал хэлээд –Танд юу хэрэгтэй вэ? гэж дараачийн хүнээс асуужээ. “Ярих дургүй байгаа болохоор уурласан байх нь… Үгүй, үүнийг ингээд орхиж болохгүй…Би түүнд учирлая” гэж Червяков боджээ. Генерал сүүлчийн хүнтэй уулзаж дуусаад дотоод өрөөлүүгээ чиглэхэд Червяков түүний хойноос даган, -Эрхэм минь, хэрэв би эрхэм таныг цочоосон аваас зөвхөн гэмших зүйл мөн гэж хэлэх байна…Санаандгүй юм болсныг болгоогооч гэж бувтнахад генералын царай ярвайж гараа савчаад, -Та зүгээр дооглож байх шив гэж хэлээд хаалганы цаагуур далд оржээ. “Юунд инээж дооглох билээ. Түүнд чинь инээж шоолох юу ч байгаагүй. Генерал учрыг нь ухаарахгүй нь. Ингэхлээр би энэ бардам гайхлаас дахиад уучлал эрэхгүй. Чөтгөр аваг. Харин түүнд захидал бичье. Явахаа больё” гэж Червяков бодлоо. Червяков харьж явахдаа ингэж боджээ. Тэрээр генералд захидал бичсэнгүй. Бодож бодож юу гэж бичихээ мэдсэнгүй. Тэгээд маргааш нь өөрөө очиж учирлах болжээ. -Би өчигдөр ирж таны тайван байдлыг алдагдуулжээ, эрхэм минь гэж генералыг өөдөөс нь асуух байдлаар харахад Червяков хэлээд – Таны болгоосон шиг би шоолж дооглох гээгүй юм. Найтаалгахдаа шүлс үсэргэсэнд уучлал гуйх гэсэн болохоос инээж шоолох гэж бодоогүй юм. Би инээж дооглож зүрхлэх үү дээ? Хэрэв би инээж даажигнах юм бол албаны хүнийг хүндэтгэх ёс алга болох билээ гэж бувтналаа. Чичирч хөхөлбөр болсон генерал, -Тонил! гэж хашгирав. -Юу? гэж айсандаа бахардсан Червяков шивнэн хэллээ. -Тонил! гэж генерал хөлөө дэвсэн байж давтан хашгирав Червяковын гэдсэн дотор ямар нэгэн юм тасрах шиг боллоо. Тэрээр юу ч үл үзэн, юуг ч үл харан хаалга руу чиглэн гарч... Тэрээр өөрөө мэдэлгүй гэртээ ирээд ёслолын хувцасаа тайлсан ч үгүй, буйдан сандал дээр хэвтээд ... үхжээ.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.14.12 12:55 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.03.10 3:21 pm
Posts: 3368
Бүдүүн нарийн хоёр
Николаевын төмөр замын буудал дээр хоёр найз уулзсаны нэг нь бүдүүн, нөгөө нь нарийхан ажээ. Бүдүүн нь дөнгөж сая буудлын газар хооллосон учир уруул нь тос болж боловсорч гүйцсэн интоор адил гялалзана. Түүнээс херес, флердоранжийн үнэр ханхална. Нарийхан нь дөнгөж сая галт тэрэгнээс буугаад чемодан ваадантай бас хатуу цаасан хайрцагтай юм үүрчээ. Түүнээс
гахайн утсан мах, кофе цайны шаар үнэртэнэ. Түүний ард урт эрүүтэй, туранхай авгай харагдах нь түүний эхнэр, бас гимназийн өндөр сурагч нүдээ онийлгож харагдах нь түүний хүү ажээ. - Порфирий! Чи чинь? Хонгор минь, Хичнээн ч жил уулзаагүй билээ! Гэж бүдүүн нь нарийхнаа харж дуу алдав. -Та минь! Миша Багын найз минь хаанаас гараад ирэв ээ гэж нарийхан нь гайхав. Найзууд гурвантаа үнсэлдэж нулимс дүүрсэн нүдээр бие биеэ харцгаав. Хоёулаа бахдан гайхсан байв. Үнсэлдсэний дараа нарийн нь, -Хайрт найз минь санаадгүй еэ Мөн сониноо, Үгүй наашаа сайн хараач, урьдын адил гялалзаж явах шив, өнөөх л дэгжин ганган хэвээрээ, бурхан минь, за тэгээд баяжаа биз, гэрлэсэн биз дээ? Би ч харж байгаа биз, гэрлэсэн… За, энэ миний эхнэр Луйза, Ванценбах нутгийн хүн… лютерийн шүтлэгтэй… Энэ бол миний хүү Нафанаил, гуравдугаар ангийн сурагч Нафаня, энэ миний багын найз, гимназид хамт суралцаж байсан юм гэж хэлэв. Нафанаил бага зэрэг бодоод малгайгаа авав. -Гимназид хамт суралцаж байсан юм., гээд нарийхан нь үгээ үргэлжлүүлэн чамайг юу гэж хочилдог байлаа, санана уу? Сангийн ном янжуурын галаар түлсний учир Герострат гэж, намайг ховчдуу болохоор Эфиальт гэж хочилдогсон. Хо-хо… хүүхэд байжээ.. , бүү ай, Нафаня, түүнд жаал ойрт… энэ миний эхнэр Ванценбах нутгийн хүн… Лютерийн шүтлэгтэй. Нафанаил бага зэрэг бодоод эцгийнхээ ард нуугдав. -Ямаршуу амьдарч байна, найз минь. Алба хааж байна уу, хаагаад дууссан уу гэж бүдүүн нь асууж найзыгаа баяр хөөр болон харав. -Алба хааж байна, эрхэм минь. Хоёр жил коллегийн ассесорын алба хааж Станиславын одон авсан. Цалин бага л даа… за тэрч яахав, эхнэр маань хөгжмийн хичээл заадаг, би хувиараа тамхины хайрцаг модоор хийдэг. Сайхан хайрцаг, ширхэгийг нь рублиэр зардаг юм. Хэрэв хэн нэгэн хүн арав юмуу илүүг авбал, мэдэж байгаа биз дээ, хямдхан өгнө. џаж ийгээд болж л байна. Яаманд алба хааж байсан. Одоо мөн газрынхаа харъяа энд ажиллахаар болсон юм. Энд ажиллана даа. За чи ямаршуу байна, дөрөв, тавдугаар зэргийн тушаалын албанд биз? -Үгүй эрхэм минь, арай дээгүүр тавь. Би одоо нууц зөвлөгчийн алба хааж байна…. Хоёр одонтой гэж бүдүүн нь хэлэв. Нарийхний царай гэнэт цайж, хөдөлгөөнгүй болсон боловч удсан ч үгүй инээмсэглэлээр дүүрэв Түүний царай, нүднээс оч бадрах мэт байв. Өөрөө ч бөгтийж, дүнсийв… Түүний чемодан, боодолтой юм, хайрцаг нь ч атугай атирчих шиг болов… Эхнэрийн нь урт эрүү улам сунах шиг. Нафанаиал номхон зогсож бүх товчоо товчлов. -Би эрхэм дээдэс минь… Тун аятайхан байна, Багын найз гэж хэлж болох хүн гэнэт ийм өндөр тушаалтай болох гэж, хи-хи-хи -За боль, юунд ийм янзаар ярина вэ? Чи бид хоёр багын найзууд аталингэж хэргэм зэрэг хүндэтгэх нь юу вэ? Гэж бүдүүн нь ярвайв. -Авөрч өршөө… яалаа гэж… эрхэм дээдэс таны агуу сэтгэлийн их анхаарал бол…амь оруулах ундаа мэт… энэ бол, эрхэм дээдэс минь, миний хүү Нафанаил… эхнэр Луиза, Лютерийн шүтлэгтэй гэж хэлж болно. Бүдүүн нь хариу хэлэх гэтэл нарийхний нүүрэнд амтархал, бишрэл, хүндэтгэл илэрхий байхад нууц зөвлөгчийн бөөлжис цутгах шиг болов. Тэгээд нарийхнаас нүүр буруулж, салах ёс гүйцэтгэхээр гар сарвайжээ. Нарийхан нь гурван хуруугий нь атгаж бүх биеэрээ мэхийж хятад хүн шиг хийхийлэв. Эхнэр нь инээмсэглэв. Нафанаил хөлөө тов хийлгэсэнд малгай нь уналаа. Гурвуулаа гайхсан байв.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.16.12 1:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 10:36 am
Posts: 6055
Augustus wrote:
Гурвуулаа гайхсан байв.

Сайхан ишлэл. Чеховын нөгөө Өгүүллэгүүд номд байдаг билүү. Замд нэг хүү жин тээж байгаа хүмүүсийн дунд яваад байдаг. Тэр нь их таалагддаг шд. Номыг нь олж авъя гэж бодсоор мартчихаж.

_________________
:f01:


Top
 Profile  
 
PostPosted: Dec.18.12 12:16 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 1:41 pm
Posts: 1697
Location: Худалд бас Үнэнд!
тийм шүү. нээрээ бдаггүй юм байна, сонин сонин зохиолч, зохиолын сэдэв байдаг мөртлөө.
Түүний жүжгийн зохиолууд үнэхээр гайхалтай..

Чеховын жүжиг тайзнаа тавигдахдаа
-амжилтанд хүрч үзэгдэл болдог
-амжилтгүй болж "үйлээ үздэг" гэдэг.
Чеховын хийсэн шинэчлэл нь ихэнхдээ классицизмийн арга зарчмын үндсэн шинж болох "орон зайн хууль"-ийг баримталж бичсэн байдаг. Гэхдээ "Иванов" оос бусад жүжигт. Жишээ нь
Интоорын цэцэрлэг- Реневскаягийн эдлэн газар
Цахлай- Сорины эдлэн газар
Ваня ах- Серебряковын эдлэн газар
Эгч дүү гурав- Прозоровынхны гэр
Бэр гуйсан нь- Андроновын зочдын өрөө

Түүний зохиолд эерэг ба сөрөг дүр гэж байдаггүй. Баатруудад нь сайн юмуу муу хүн гэсэн үнэлэлт өгөх боломжгүй байдаг. Хүн болон эд юмс үзэгдэл дотооддоо эерэг сөрөг шинжтэй, сайн муу хоёр туйлын хооронд, арга билгийн нэгдэл дунд оршдог учир тийм байх.

_________________
Цаг зуурынх.


Top
 Profile  
 
PostPosted: Dec.18.12 2:28 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.17.10 1:38 pm
Posts: 1900
Location: Бид Монголдоо хайртай бүлгэм ...Only Lawyers group...
богино өгүүллэгийн мастер

_________________
БҮДҮҮНҮҮД
Chicago Bulls &LAC


Top
 Profile  
 
PostPosted: Dec.23.12 7:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Nov.26.04 2:23 am
Posts: 2110
Tyshmeliin uheleer B.Batbold - Burhan urshuug kinogoo sedevlej hiisen bna le.

_________________
Adora...


Top
 Profile  
 
PostPosted: Dec.27.12 11:36 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.03.10 3:21 pm
Posts: 3368
Хамелеон
Цагдаагийн хянагч түшмэл Очумелов шинэ шинела өмсөөд гартаа боодолтой юм барьж хотын зээлийн чөлөөгөөр явж байна. Түүний хойноос шар царайтай цагдаа хурааж авсан морин хадаар дүүргэсэн сагс барьж дагалдана. Орчинд чимээ аниргүй… зээлд нэгч хүн үл үзэгдэн нээлттэй байгаа мухлаг, ундааны газруудын үүд өлсгөлөн араатны ам шиг аймшигтай ангайлдан байна. Үүний хажуугаар гуйранч нар ч эс үзэгдэнэ. Очумелов гэнэт сонсвол бузар золиг, тэгж хаздаг буюу бариарай, бариарай. Одоо хүнийг зуух гэдэг хориотой биш үү? Гэж бархирах чимээ гарав. Тэгтэл нохой гасална. Очумелов эргэж харвал худалдаачин Пичугиний түлээний пингээс доголон нохой гэдрэг харан харан зугтаж явах ба түүний хойноос дотоод ханжаарын товчийг задгай тавьсан, цардмал даавуу цамцтай хүн хөөж явна. Тэр хүн нохойг гүйцэж бөхийн түүний хойт хоёр хөлөөс шүүрэн баримагц газар уналаа. Нохой дахин гасалж “Битгий тавь” гэх чимээ сонсогдоно. Мухлагуудаас нойрмог байдалтай хүмүүс гарцгааж, газраас гэнэт ургах мэт олон хүн түлээний пингийн дэргэд төдхөн цугларав.
- Эрхэм түшмэлээ энэ бузар явдлыг харав уу?. Гэж цагдаа хэлбэл Очумелов зүүн тийш хагас эргэж цугларсан хүмүүсийн зүг алхав. Очиж үзвэл пингийн үүдний дэргэд ханжаараа задгай тавьсан мөнөөхөн хүн баруун гараа дээр өргөж цустай хуруугаа олонд үзүүлнэ. Түүний хагас согтуу нүүрт арьсыг нь хуулна гэж занах байдал илэрч дээр өргөсөн хуруу нь ялалтын далбаа шигүзэгдэнэ. Очумелов түүнийг ажиглавал алтны дархан Хрюкин мөн. Олны дунд будлиан гаргасан, ууц дээгүүр шар толботой, шөвгөр хоншоортой цагаан гөлөг нохой урд хөлөө алцайлган газар тулгуурдаад цогнойн сууж бүх бие нь дагжин чичирч байв. Түүний нулимс нүдэнд айж гашуудсан шинж илэрнэ. Очумелов олны дунд зүсэж ороод, -Ямар юм болов? Чиний хурууг яасан бэ? Хэн юу гэж бархирав? … гэж асуувал, -Эрхэм түшмэлээ, би хэнд ч халдсангүй. Энгийн явж байтал гэж Хрюкин алгандаа ханиан эхэлж үргэлжлүүлэн хэлсэн нь Митрий Митричтэй түлээний тухай ярьж явтал гэнэт энэ муу гайхал учиргүй дайраад хуруу хазав… Та намайг өршөөж үз. Би ажил хийдэг хүн, жижиг ажилоролдоно. Би энэ хуруугаа долоо хоног хөдөлгөхгүй болох тул тэр алдагдлыг надад төлж өгвөл зохино. Эрхэм түшмэл хянана уу? Нохой бүр зуумхай бол ертөнцөд амьдрах аргагүй. Ийм улингаас зовлон хүлээх хууль байна уу? Гэв. Очумелов хам гэж ширүүн ханиаж хөмсгөө хөдөлгөн ширүүнээр хэлэх нь: -За мэдлээ. Хэний нохой вэ? Би үүнийг зүгээр орхихгүй. Нохойгоо сул тэнүүлбэл юу болохыг би та нарт үзүүлье. Би үүнийг ингээд зүгээр орхихгүй, тогтоол дүрмийг хайхрахгүй ийм эрхмүүдийг анхааралдаа авах цаг болсон шүү. Нэг сайн торгоод авбал нохой, зайгуул малаа дэмий тэнүүлбэл юу болохын учрыг ийм жигшилтэй этгээд сая мэдэх болно. Чамайг даа… -Елдырин!! Гэж цагдаагдуудаж хэний нохой болохыг мэдэж тогтоол бич! Тэгээд энэ нохойг үгүй хийх хэрэгтэй. Битгий хойшлуул. Энэ галзуу нохой ч байж магадгүй… Хэний нохой вэ? Гэж асуувал олны дундаас нэг хүн хэллээ. -Энэ генерал Жигаловын нохой бололтой.Цагдаагийн хянагч хэлэх нь: -Генерал Жигаловын нохой юу?гэв. Елдырин чи миний пальтогтайлж ав. Ямар халуун юм бэ? Мөлхөө бороо орох бололтой. Гагцхан би нэг зүйлийн учрыг олохгүй байна гэж Очумелов Хрюкинийг харж хэлэх нь: Энэ нохой яагаад чамайг зууж чадсан юм бэ?Энэ чиний хуруунд хүрч хазсан гэж үү? Нохой ийм жаахан , чи ийм том эр, чи гараа лав хадаасанд ураад, дараа нь худал хэлье гэж санаанд чинь орсон биз. Чи бол… та нарыг мэдэхгүй биш, шуламнуудын занг мэдэж байна гэтэл: -Эрхэм түшмэл ээ, хүн инээлгэхийн тул энэ чинь тамхины гал нохойн хамарт хүргэтэл тэр гөлөг тэнэг биш тул хазсан бизээ. Эрхэм түшмэлээ, энэ алиахүн шүү. -Хялар гайхал чи битгий худал хэл! Харсангүй байтал худал юунд хэлнэ? Эрхэм түшмэл минь, та ухаантай хүн тул хэн худал хэлж байгаа, хэн тэнгэрийн өмнө шударгаар үнэн үг хэлж байгааг мэднэ. Хэрэв би худал хэлсэн бол эвлэрүүлэгч шүүх учрыг олог. Хууль дүрэм байна. Одоо бүгдээрээ адил эрхтэй. Минийах цагдаагийн газар ажилтай. Хэрэв мэдье гэвэл: -Битгий номчирхоод бай! -Үгүй энэ чинь генералын нохой биш. Генералынд ийм муу нохой байхгүй. Тэднийд голцуу цоройдог ноход байдаг сан гэж цагдаа их бодомгой байдлаар хэллээ. -Чи лав мэдэж байна уу? -Лав эрхэм түшмэл ээ? -Би өөрөө мэдэж байна. Генералынд цөм сайн үүлдрийн үнэтэй ноход байдаг, гэтэл энэ бол өөдгүй амьтан, үс үгүй, зүс ч муутай жигшмээр амьтан, ийм нохойн оронцгийг ямар хүн авч байдаг юм бэ? Та нарын ухаан чинь алив? Ийм нохой Петербург, Москва зэргийн их хотод тохиолдвол яах бол? Хуулийн бичиг үзэх ч үгүй тэр дор нь амьсгалгүй болгоно. Хрюкин чи хазуулсан хүн энэ хэргийг битгий орхи! Сургамж үзүүлэх хэрэгтэй, цаг нь болсон. Цагдаа санаснаа ил гаргаж хэлэх нь: -Генералын нохой ч байж болох юм даа, хоншоор дээр нь бичээгүй юмыг хэн мэдэх вэ? Саяхан гадаа нь ийм нохой үзэгдсэн. Бас олны дундаас нэг дуу сонсогдох нь: -Магадгенералын нохой мөн. -Елдырин чи, пальтогий минь өмсгө. Салхи сэнгэнээд байх шин, даарч байна. Чи үүнийг генералынд аваачаад асуу. Намайг олоод илгээв, нохойгоо гадагш битгий гаргаж байгаарай гэсэн гэж хэл. Энэ үнэтэй цаатай ч нохой байж болно. Хэрэв энэ гахайнууд, тамхины галаар тус бүрий нь хайрвал сүйд хийхэд холгүй. Нохой бол эелдэг амьтан, аа чи алиа гайхал гараа буулга!Хуруугаа дэмий гозойлгон харуулах хэрэггүй! Чи өөрөө буруутай. -Генералын тогооч явж байна. Үүнээс асууя. Ай Прохор, нааш ир . Энэ нохойг үз. Танайх уу? -Юун дэмий үг вэ? Манайд ийм нохой ер байгаагүй гэхэд Очумелов: -Олон үг асуух хэрэг огт үгүй, энэ золбин нохой мөн. Удтал ярих хэрэг ч үгүй. Хэрэв золбин нохой гэсэн бол золбин нохой байгаа. Алах хэрэгтэй. Ондоо явдалгүй гэж хэллээ. Тогооч Прохор үргэлжлүүлэн хэлэх нь : -Энэ манай нохой биш, манай генералын дүүгийн нохой, тэр саяхан ирсэн юм. Манай генерал ийм тайган нохойд дургүй, харин дүү нь дуртай юм. -Ээ дүү нь ирсэн юм гэж үү? Владимир Иваныч уу? Гэж Очуумеловасуугаад царай нь тааламж мишээлээр дүүрч Ээш тэнгэр минь , би мэдсэнгүй. Айлчилж ирсэн үү? -Айлчилж ирсэн. -Ээш тэнгэр минь, ахыгаа санаад ирж л дээ. Би мэдсэнгүй! Тэгээд энэ тэдний нохой юу?За сайн хэрэг аваач даа, зүгээр нохой байна. Сэргэлэн, үүний хурууг тавхийтэл хазсан байна. Хээ, хээ, хээ юунд чичрээд байна? Ррр ррр… Уур нь хүрч байна гайхал чамайг… Прохор тэр нохойг дуудаж дагуулаад түлээний пингээс зайлав. Цугларсан хүмүүс Хрюкинийг элэглэн инээлдэнэ. -Байз, сайхан мэдээрэй гэж түүнийг Очумелов занаад шинелиэ өмсөж зээлийн чөлөөгөөр цааш явлаа.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.29.13 3:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.03.10 3:21 pm
Posts: 3368
1860 оны энэ өдөр Антон Павлович Чехов хорвоод мэндлэжээ

ЧОНО
Муж даяар ер бишийн хүч тэнхээтэйгээр алдаршсан чийрэг бадриун биетэй, газрын эзэн Нилово, мөрдөн байцаагч Куприянов хоёр нэг орой ангаас буцаж яваад өвгөн Максимын тээрэм рүү эргэжээ. Ниловын эдлэн газар хүртэл зөвхөн хоёр ээр газар үлдсэн хэр нь анчид цааш явмааргүй их ядарсан учир тээрэм дээр утхлан амрахаар шийджээ. Максим цай, ёотонтой, бас анчид ч гэсэн зэгсэн их архи, шарз, идэх юмтай байсан болохоор энэ шийдвэр зөв байжээ. Зууш идсэний дараа анчид цай ууж юм ярилцжээ. - Өвөө, сонин хачин юм юутай байна вэ? Гэж Нилов Максимаас асуувал өвгөн инээмсэглэн : - Сонин хачин юмуу? Харин танаас зэвсэг гуймаар л байан даагэж хэлжээ. - Юу гэнээ? Уг нь буу зэвсгийн хэрэггүй л юмсан. Үүнийг би зүгээр л хэлж байгаа юм … Тэртээ тэргүй юм үзэхгүй болохоор буудаж чадахгүй л даа. Харин галзуу чоно хаанаас ч юм гараад иржээ. Өчигдөр орой тосгоны хавьд нэг унага, хоёр нохойг ноцчихжээ. Өнөө өглөө гэгээ ормогц гадаагарсан чинь өнөө гайхал бургасны дор оцойж суугаад урд сарвуугаараа хоншоороо дэлдэж байна шүү… Би түүн рүү нулимс орхисон чинь над руу тун зэвүүн харсан… Түүн рүү чулуу шидвэл өнөөх чинь харин шүдээ хавиран нүдээ гялалзуулсаар улиасны төгөл рүү орсон. Би үхтлээ айсан шүү. Мөрдөн байцаагч: - Чөтгөр ав. Галзуу чоно явж байгаа газраар бид тэнэж явдаг мөн таар ч дээ гэж бувтнав . - Яадаг юм бэ? Бид буу зэвсэгтэй шүү дээ. - Та чоныг үрлэн сумаар буудахгүй шүү дээ. - Яалаа гэж буудах билээ? Бууны бөгсөөр нам цохиж болно. Чоныг бууны бөгсөөр цохиж алах шиг хялбар юм байхгүй гэж Нилов нотлон өөр рүү нь дайрсан галзуу нохойг таягаар ганц цохиод алсныгаа ярилаа. Мөрдөн байцаагч түүний өргөн мөрийг атаархангуй харж: - Танд тэгж хэлэх амархаан. Та чинь арван хүнийхтэй тэнцэхээр тэнхээтэй хүн. Тэнд тагя ч хэрэгүй . Хуруугаараа л нохойг цааш нь харуулчихна. Бидэн шиг өөдгүй амьтдыг мод аваад, нохой хаана нь цохихыг бодож будлих хооронд нохой хэд хэд урж орхих биз. Мөн тоогүй хэрэг. Галзуурахаас аймшигтай, хэцүү өвчин гэж байхгүй. Би анх уда агалзуу хүн харчихаад дөрөв, таван хоногийн турш солиотой юм шиг болж ертөнц дээрх бүх ноход, тэдгээрийг тэжээдэг хүмүүсийг үзэн ядаж явсан юм. Нэгдүгээрт, тэр чиньнэгэнт шууд тусдаг өвчин… Эрүүл чийрэг хүн бодох юмгүй тайван явж байтал нь гэнэт түүнийг галзуу нохой урчихвал аврагдахын аргагүй эргэлтгүй үхлээ гэсэн аймшигт бодолд тэр хүн нэрвэгдэнэ… Тэгээд нохойд уруулсан хүн галзуурахыг хүлээн зовлон шаналгаанд автагдаж суухыг төсөөлөөд үз л дээ… Энэ шаналгааны эцэст галзуурах болно… Галзуу өвчнийг анагаахынаргагүй гэдэг л хамгийн аймашигтай хэрэг. Хэрэв өвдөж эхэлбэл өнгөрөх нь тэр. Миний мэдэж байгаагаар анагаах ухаанд эмчлэн боломж огт байхгүй байна гэж хэлэхэд Максим: - Манай тосгонд эмчилдэг юм, ноёнтон гуай, Мирон юуг бол юуг эмчилдэг юм гэж өгүүлэв - Дэмий…Мироны тухай дэмий юм ярьцгаадаг юм. Ноднин зун тосгондСтепкаг нохойд уруулчихад өнөө Мирон чинь яаж ч чадаагүй, есөн жорын юм уулгасан ч гэсэн сүүлдээ галзуурсан шүү дээ. Өвөө минь яах ч арга байхгүй. Хэрэв намайг галзуу нохой урах юм бол духандаа л шууд сум зооно гэж Нилов шүүрс алдан хэллээ. Галзуу өвчний тухай амшигт яриа хүн бүхнийг сэрдхийлгэн анчид аажмаар яриа хөөрөөгөө зогсоож цайгаа чимээгүй ууцгаалаа. Хүн бүхэн, ямар ч учир холбогдолгүй дэмий юмнаас болж амьдрал аз жаргал шалтгаалдгийг аргагүй боджээ. Бүгд уйтгарлан гансарлаа Цайны дараа Нилов суниагаад бослоо… Гадаа гармаар санагджээ. Тэрээр өвс тэжээлийн байрны дэргэдүүр жаахан явснаа явган хаалгыг онгойлгон гадагш гарвал хашаанд үдшийн бүрий шөнийн харанхуйгаар нэгэнт солигдоод голын зүгээс намуун зөөлөн салхи сэвэлзэж байлаа. Сарны гэрэл гийсэн далан дээр өчүүхэн ч сүүдэр байсангүй, түүнийг яг дунд хагархай лонхны хүзүү од адил гялалзана. Тээрэмний хоёр хүрд хагас нь өтгөн бургасны сүүдэрт ороод ууртай, уйтгартай харагдана. Нилов цээж дүүрэн амьсгал аваад гол руу харлааа… Ус эрэгцөм зүүрмэглээд, загас чусыг үл цалгиуан хөдөлгөөнтэй юм огт байсангүй… Гэтэл гэв гэнэт голын цаад эрэг дээр бургасны бутнаас арай өнөдр, сүүдэр шиг хар юм бөмбөрч явах шиг Ниловт харагджээ. Тэрээр нүдээ анивчиж үзлээ. Сүүдэр алга болсон хэр нь мөнөөхөн юм дахин ил гарч далан руу тахиралдан мурилзан бөмбөрөхөд “Чоно байна!” гэж Нилов бодов. Гэвч тээрэм рүү эргээд гүйх тухай бодохоос өмнө бөөрөнхий хар юм далан дээгүүр Нилов руу чигээрээ биш, тахиралдан мурилзсаар ойртон иржээ. Ниловын толгойн үсний угийн хуйх хүйт оргихыг тэр мэдэж “хэрэв би зутатвал тэр над руу дайрна. Бурхан минь, ядахдаа мод ч байдаггүй. За яахав, зогсч байгаад л… түүнийг багалзуурдчихъя” гэж бодов. Тэгээд Нилов чонын хөдөлгөөн, хэлбэр дүрсийг анхааран ажиж байхад чоно далангийн ирмэг дээгүүр давхисаар өөртэй нь зэрэгцэн иржээ. Нилов түүнээс хараа үл салган “Энэ чинь хажуугаар өнгөрөх нь” гэж бодлоо. Гэвч энэ үеэр чоно өөрий нь харалгүй хяхтнасан уйтгарт дуу гаргаснаа хоншоороо өөр рүү нь эргүүлээд зогсов. Чоно дайрах уу, тоохгүй өнгөрөх үү? Гэж бодож байгаа мэт ажээ. “Нударгаараа толгой руу нь буулгаад ухаан алдуулчихъя…” эгж Нилов бодлоо. Чоно хүн хоёрын аль нь эхэлж довтлохыг ухаарч чадахааргүйгээгр Нилов тгэж будилсан байлаа. Баруун гартаа бүх хүчээ нэгтгэж чонын шилнээс барьж авах болсон тйим аймшигт хэцүү үе тулгарлаа гэдгийг Нилов зөвхөн ухаарч байлаа. Гэтэл хэн ч итгэхийн аргагүй, Нилов ч зүүдэндээ үзэж байгаа юм шиг ер бишийн санаандгүй юм болох нь тэр. Шилээрээ бариулсан чоно гаслан дуугараад Ниловын гарт атгуулсан хүйтэн, нойтон арьсны атриас хуруунуудынзавсраар гулгаж гарахуйц тийм хүчээр чоно урагш зүтгэжээ. Чоно шилээ тавиулах гэж зүтгэн хйод хоёр хөл дээрээ босоход Нилов зүүн гараар чонын хоёр хөл дээрээ босоход Нилов зүүн гараараа чонын баруун урд хөлийг шүүрэн авч суганд нь хүртэл хавчин
дараа ньө чонын шилнээс барьж чоныг дээш өргөлөө. Энэ бүхэн хоромхон зуурболж өнгөрлөө. Чононд гараа хазуулахгүй, бас толгойг нь нааш харуулахгүйн тул Нилов хоёр гарын бүх хүчээр морины даравч шиг чонын омрууны хавьд хүзүүгий нь шахжээ. Чоно урд хөлөө Ниловын мөрөн дээр гаргасан нь түших юмтай болж жигтэйхэн их хүчээр сэгсчиж гарлаа. Чоно Ниловын толгой хүртэл гары нь хазаж чадахгүй, түүнийг багалзуурдан өвтгөж байгаа Ниловын гар чонын хоншоороо Ниловын нүүр өөд харуулахад саад болж байлаа… Нилов толгойгоо аль болохоор гэдийлгэхийг хичнээн “Бузар юм! Үүний шүлс миний уруулд хүрсэн болохоор үүнээс аз болж мултарлаа гэсэн ч нэгэнт дууссан хэрэг” гэж бодоод: - Максим аа нааш ирээч! Нааш ирээч! Гэж хашгирав. Чоно Нилов хоёрын толгой зэрэгцэж ирсэн болохоор бие бие рүүгээ хялайн харж байлаа… Чоно шүдэндээ хавиран хяхтнасан авиа гаргаж шүлсээ үсэргэнэ… Чоно хойд хөлдөө тулгуур олж ядан Ниловын өвдгийг самардах ажээ… Түүний нүд сарны гэрэлд гялалзавч уурласны тэмдэг огт үгүй, зөвхөн нулимс гоожих нь хүнийхтэй адил санагдана. - Максимаа, нааш ирээч! Гэж Нилов дахин хашгирав. Гэвч тээрэм дээр түүний дууг хэн ч сонссонгүй. Чанга хашгирвал тамир тэнхээ нь суларна гэж Нилов зөнгөөрөө мэдэж байса учир чанга хашгирсангүй. “Гэдрэг ухарч явсаар хаалга хүрээд хашгиръя” гэж Нилов шийдлээ. Тэгээд ухарч эхэлсэн боловч хоёр тохой ч газар хороогоогүй байтлаа баруун гар нь чичрэн суларч байгааг тэрээр мэдэрлээ. Дараа нь Нилов сэтгэл санааг нь шимшрүүлсэн өөрийн хашгирч байгааг сонсч бас баруун мөр урссөн чийглэг бүлээн юмыг мэдэрлээ. Эцэст нь Максимын дууг сонсч, гүйж ирсэн мөрдөн байцаагчийн царайд айсан шинж илэрч байгааг Нилов ухаарчээ… Ниловын хуруунууд аргагүй сулрах үед тэр дайснаа тавихад чоно нэгэнт үхсэнийг түүнд үзүүлжээ. Сэтгэл санаа их цочирдсоноос манарч гүйцсэн Нилов өвдөг, баруун гутал нь цус болсныг мэдрэн ухаан алдахын даваан дээр тээрэм рүү буцав. Халуун тогоо, лонхнуудын дүрс хэлбэр, гал түүнийг ухаан оруулж саяхан давс туулсан аймашиг, бас түүний хувьд дөнгөж эхэлж байгаа аюулыг Ниловч санагдууллаа. Нойтон толгойтой, нүд нь ихээр эргэлдэж цонхийж цайсан Нилов шуудай дээр суугаад ядарч цуцсандаа гараа унжуулав. Мөрдөн байцаагч Максим хоёр түүний хцвсыг тайлан шархыг янзалж эхлэв. Нилов сүрхий шархадсан байлаа. Чоно түүний мөрний арьсыг урж булчинг хүртэл шархдуулжээ. Цусыг арилгаж байсан мөрдөн байцаагч: - Түүнийг яагаад гол руу шидсэнгүй вэ? Гэж уцаарлангуй асууна. - Санаанд орсонгүй, бурхан минь, Мөрдөн байцаагч тайвшруулан итгэл төрүүлэх гэж оролдсон боловч түрүүхэнд галзуу өвчний тухай ярьж байсан зүйлд Нилов хэтэрхий автагдсан байсан болохоор ямар ч тайвшруулах үг хэрэгцээгүй болж дуугүй байсан маань дээр юм байна гэж боджээ. Ниловын шархыг боосон болоод эдлэн газар руу Максимыг морь авчруулахаар явуулсан боловч Нилов морин тэрэг ирэхийг хүлээсэнгүй гэр рүүгээ явган явжээ. Өглөөний зургаан цагийн хирд өвчнөөс болж нойргүй хоносондоо цонхийж цайсан, арзайж сэгсийсэн үсгтэй Нилов тээрэм дээр ирж Максимд: - Өвөө минь, намайг Миронд хүргэж өгөөч! Түргэлж үзээрэй! Явъя! Тэргэнд суугаарай! Гэж хэлэхэд шөнөжин унтаагүй, цонхигор царайтай Максим сэтгэл зовон байж хэд хэдэн удаа эргэж хараад: - Ноёнтон минь, Мирон руу очихын хэрэггүй… Өршөөж үз, би эмнэж чадна гэж шивнэжээ. - Сайн байан, ганцхан түргэлж үзээрэй! Гэж Нилов хэлээд тэсч ядан газар дэвсэлжээ. Өвгөн түүний нүүрийг дорно зүг харулаад ямар нэгэн юм шивнэнэ шарилжны амттай, эвгүй бүлээхэн шингэн юм аягаар уулгажээ. - Степка үхсэн… Хүмүүст ямар нэг арга байдаг бодъё… Тэгвэл Степка яагаад үхсэн юм бэ? Ямар ч байсан чи намайг Миронд хүргэж өг гэж Нилов бувтнав. - Нилов, Миронд итгээгүй болохоор тэднийхээс эмнэлэг рүү Овчинниковт очжээ. Гэж Нилов хэлээд тэсч ядан газар дэвсэлжээ. Өвгөн түүний нүүрийг дорно зүг харулаад ямар нэгэн юм шивнэнэ шарилжны амттай, эвгүй бүлээхэн шингэн юм аягаар уулгажээ. - Степка үхсэн… Хүмүүст ямар нэг арга байдаг бодъё… Тэгвэл Степка яагаад үхсэн юм бэ? Ямар ч байсан чи намайг Миронд хүргэж өг гэж Нилов бувтнав. Нилов , Миронд итгээгүй болохоор тэднийхээс эмнэлэг рүү Овчинниковт очжээ. Нилов тэндээс өвчин намдаагч үрлэн эм авч хэвтрээр эмчлүүлэх зөвлөлгөөн сонсоод гар хичээн өвдөвч үл хайхран морио хот руу эргүүлэн хотын эмч нарт очихоор явжээ. Гурав , дөрвөн өдрийн дара үдэш, орой болсон хойно Нилов, Овчинников руу очиж буйдан сандал дээр тэрий унаад амьсгаадан байж турж цонхийж цайсан нүүрний хөлсийг гараараа арчин: - Эмч минь! Григорий Иваныч минь! Намайг яавал яатугай! Би ингэжбайж яагаад ч чадахгүй нь. Нэг бол намайг эмчлээд аль, эсвэл хор уулгаад өг! Ганцхан л ийм байдалтай орхиж болохгүй. Би галзуурах нь! Гэж хэлбэл: - Та хэвтрээр эмчлүүлэх хэрэгтэй гэж Овчинников өгүүлэв. - Тэр хэвтэх чинь гайгүй хэрэг. Би яах вэ? Гэж танаас орос хэлээр асууж байна шүү. Та эмч хүн болохоор надад туслах ёстой. Би тарчилж байна. Одоо л галзуурах нь гэж дандаа бодогдох юм. Би унтаж ч чадахгүй, юм идэж ч чадахгүй байна. Бүх юм өнгөрөөд байна. Миний халаасанд гар буу, энэ байна. Тэгээд духандаа сум зоох гэж мөч тутамд үүнийг гаргаж ирэхэд хүрч байна. Григорий Иваныч минь, бурхны ивээлээр намайг эдгэрүүлж өгөөч! Би яах юм бэ? Би профессорт очих уу? - Ямар ялгаа байх билээ? Очмоор байгаа бол оч л доо. - Эмчилж эдгэрүүлсэн хүнд тавин мянган рубль өгнө гэж хэрэв уралдаан зарлавал яах бол? Та юу гэж бодож байна? Тэгтэл зарлалыг хэвлүүлэх гэсээр байтал хэд дахин ч галзуурч амжих биз. Бүх хөрөнгөө өгөхөд би бэлэн байна. Намайг эдгэрүүлж өгөөч, би танд тавин мянган рубль өгье. Бурхны ивээлээр та намайг эдгэрүүлж өгөөч! Эгдүү хүрмээр энэ хайрхамжгүй байдлы чинь би ойлгохгүй байна. Би ялаанд хүртэл атаархаж байна… Би золгүй амьтан юм. Миний гэр бүл ч зол заягаү йюм! Ниловын мөр чичрэн салганаж уйлж гарлаа. Овчинников түүнийг тайвшруулж: - Миний хэлэхийг сонсогтун. Таны энэ сандарч тэвдсэн байдлыг зарим талаар би ойлгохгүй байна. Юунд та уйлна билээ? Аюулыг ингэж юунд өсгөнө билээ? Танд өвдөхөөсөө өвдөхгүй байх боломж илүү байгааг та ойлгооч. Нэгдүгээрт, чононд хазуулсан зуун хүнээс гуч нь өвддөгюм. Тэгээд нэг чухал юм нь чоно таны хувцасны гаднаас хазсан болохоор хор хувцсанд шингэсэн байна. Хор шарханд орлоо чгэсэн цус их алдахад тань тэр хор цустай хамт урсаад гарчихна. Галзуу өвчний хувьд би санаа их зовохгүй байна, харин шарх л санаа баахан зовоож байна. Учир нь таны болгоомжгүй байдлын харгайгаар ёлом юм уу, түүнтэй төстэй юм болж үгдрэх нь амархан гэж хэлэв. - Та тэгж бодож байна уу? эсвэл та намайг тайвшруулж байна уу? Бүр эсвэл үнэнээ хэлж байна уу? - Яг үнэнээ хэлж байна. Та үүнийг аваад уншиж үз л дэ гэж Овчинников тавиур дээрээс ном авч аймшигтай хэсгийгалгасаад галзуу өвчний тухай бүлгийг уншиж эхлэв. Тэрээр уншиж дуусаад: - Тэгэхлээр дэмий санаагаа зовоож байна. Тэр чинь галзуу чоно байсан уу, эрүүл чоно байсан уу? гэдэг нь та бидэнд тодорхойгүй байгааг энэ бүхэн дээр нэмж хэлүүштэй байна гэж хэлэхэд Нилов инээмсэглэн: - Тэр ч тиймээ… Одоо мэдээжийн ойлгомжтой байна. Тэгэхлээр энэ бүхэн чинь шал дэмий юм шив дээ? Гэжээ. - Тэгэлгүй яахав, дэмий юм. - За, их баярлалаа. Та чинь их ухаантай хүн байна. Минйи санаа амарлаа… Би бүр баяртай байна. Үнэн шүү… гэж Нилов баясгалантайгаар гараа хооронд нь үрж инээмсэглэн өгүүллээ. Нилов Овчинниковыг тэврэн авч гурав дахин үнсэв. Дараа нь сайн санаат, эрүүл чийрэг эрчүүлд байдаг хүүхэд ахуйн золбоо хийморь түүнд бий болжээ. Тэгээд ширээн дээрээс морины тахыг авч нугалах гэсэн боловч баярлаж хөөрсөн, бас мөрний өвчнөөс болж яаж ч чадсангүй, зөвхөн зүүн гараараа эмчийг бүсэлхнийн доогуур тэвэрч өргөөд өрөөнөөс нь хоолны өрөө хүртэл авч явжээ. Овчинниковынхаас Нилов баярбаясгалантай гарч явахад түүний өргөн хар салхал дээр нь гялтганаж байсан нулимсны дусал зээнтэйгээ хамт баярлаж байгаа аятай болжээ. Нилов шатаар бууж явахдаа хүнгэнэсэн дуугаар хөхөрч шатны хайсны нэг шон булгарч унахуйц их хүээр шатны бариулыг ганхуулахад Овчинниковын хөл дорхи бүх шат дайвалзжээ. Овчинников түүний өргөн нурууг энхрийлэн хараад “Мөн баатар эрээ! Мөн сүрхийяа! Гэж боджээ. Нилов тэргэндээ суугаад далан дээр чонотой хэрхэн үзэлцсэн тухай эхнээс нь аваад нэгд нэгэнгүй дахин ярьж: Яггүй тоглоом болсон юмаа. Нас өтөлсөн үед дурсах юмтай л хүндээ. Тришкаминь, яваад байгаарай! гэж баясгалантай инээжээ.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.18.13 2:00 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Jan.23.06 12:54 am
Posts: 2083
Location: Нэг нь нийтийнхээ Нийт нь нэгийнхээ т&#1257;л&#1257;&#1257;
THE BOOR

_________________
[marq=up]West Wishes[/marq]


Top
 Profile  
 
PostPosted: Feb.18.13 2:07 am 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Feb.18.13 1:40 am
Posts: 23
~Сормуус~ wrote:
тийм шүү. нээрээ бдаггүй юм байна, сонин сонин зохиолч, зохиолын сэдэв байдаг мөртлөө.
Түүний жүжгийн зохиолууд үнэхээр гайхалтай..

Чеховын жүжиг тайзнаа тавигдахдаа
-амжилтанд хүрч үзэгдэл болдог
-амжилтгүй болж "үйлээ үздэг" гэдэг.
Чеховын хийсэн шинэчлэл нь ихэнхдээ классицизмийн арга зарчмын үндсэн шинж болох "орон зайн хууль"-ийг баримталж бичсэн байдаг. Гэхдээ "Иванов" оос бусад жүжигт. Жишээ нь
Интоорын цэцэрлэг- Реневскаягийн эдлэн газар
Цахлай- Сорины эдлэн газар
Ваня ах- Серебряковын эдлэн газар
Эгч дүү гурав- Прозоровынхны гэр
Бэр гуйсан нь- Андроновын зочдын өрөө

Түүний зохиолд эерэг ба сөрөг дүр гэж байдаггүй. Баатруудад нь сайн юмуу муу хүн гэсэн үнэлэлт өгөх боломжгүй байдаг. Хүн болон эд юмс үзэгдэл дотооддоо эерэг сөрөг шинжтэй, сайн муу хоёр туйлын хооронд, арга билгийн нэгдэл дунд оршдог учир тийм байх.

ymr neg vzel barimtald barigdahguig hicheesen ym bishvv bi l tgj oilogdinshd tgd hvmvvs tailbarlahdaa iim tiim klzm ntr geed estoi sonin


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 11 posts ] 
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: Google [Bot], Yahoo [Bot], Шүүртэй шулмас and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.