#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 12:43 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 
Author Message
PostPosted: Sep.30.12 1:46 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Sep.29.12 10:02 pm
Posts: 2
Хүмүүс дээр унасан гэмшлийг өөр дээрээ давтахгүйн тулд сургамжийг олж харах нь ухаарал юм.
Ингэж бодохоор амьдрал бол сайн ухаарлын захиалга юм гэж надад бодогддог...
Би үр хүүхэд,хойч үеийнхэндээ буруу зөбийг ялган ухаарах,аливвааг бодож,шинжих ухаанаар хандаж сурахад нь л туслахсан хэмээн өөрийнхөө чин сэтгэлээ дэлгэн ярилцаж суугаа эгэл жирийн нэгэн монгол ээж.
Ийм учраас уншигч та ээжийнхээ захидлыг уншиж,түүнтэй ярилцаж,сургааль үгийг нь сонсож байна гэж бодвоос сэтгэл,зүрх тань илүү ойрхон очих болов уу хэмээн найдна.
Миний цэрж мэдэрч, хичнээн зүтгэж эвлүүлсэн энэ номыг анхааран уншсан хэний боловч *тал* бодлыг бүтэн болоход өчүүхэн ч гэсэн *хөрөнгө* болоосой хэмээн хичээсэн хэрэг.


Зохиогч







НАМАЙГ НАРТАЙ ЦУГ ҮҮРСЭЭР БӨГТИЙСӨН ЭЭЖЭЭ
САНААД СЭТГЭЛ ХАЛИХУЙ

(Өнөөдөр эх үрсийн баярын өдөр)

Ээждээ би үе үехэн л очно.Үнсүүлнэ. Илүү гийгүүлсэн зүйлгүй хажууд нь сууж баахан ярьж байгаад л буцна...
Харин ээж минь улсынхаа нийслэл Улаанбаатар хотдоо хүргэн ахынд маань байж тэднийхээ алган дээр бөмбөрч байдаг хүн. Ахынх маань *олондоо тустай байж, аав ээж элгэн садандаа халамжтай яваарай* хэмээн захисан аав ээжийн сургаалыг бодит биелэл болсон гэр бүл болохоор ээжийнгээ дагаад би ч бөмбөрдөг л хүний нэг нь... Ээж минь эднийдээ л байхдаа дуртай. Яагаад тэгдэгийн нарийн учрыг ээжээс өөр хэн мэдэх билээ.Харин эднийхэн бүгд л яасан, ийсэн? хэмээн өрөөнүүдийн хооронд шогшино... Заримдаа нилээд тунирхалцчихсан л сууцгаана. Арга ч үгүй биздээ. Амьдрал үргэлжилж байгаа хойно. Би ээжийнхээ нарийн ширийн зүйлийг эд нараас л сонсож мэднэ.
...Хаврын дунд сар эхлэв үү үгүй юу хөдөө явах тухай ярьж авдар саваа уудлан юу байгаагаа бүртгэж, тэрэндээ ч энэндээ ч хэмээн хуваарилж,дутуу дулимгийг нь эгчийг маань бүрдүүлж өг хэмээн шавдуулна. Эгч минь ч сэтгэлд нь нийцүүлэн нэгд нэгэнгүй базааж өгнө. Тэгээд л явах чимээ дуулдав уу, үгүй юу бие сэтгэл нь сэргэчихнэ дээ. Ээжийнхээ аялалд хэн нэгэн маань ажил явдлаа тааруулж Мөрөн рүү ниснэ. Өдөртөө цаашлан Тариалан сум руу тосохоор *сойгдсон* унаандаа суун давхиж өгнө дөө.
Гэлээ ч ээж минь ядарч зүдэрлээ гэдэг үгийг амнаасаа эс унаган бууна.Ер шахам насыг зооглож байгаа ч *мань* мэтээсээ л тэнхлүүн буух ээжийгээ харж, сонсох бүрдээ надад бахархах сэтгэл өөрийн эрхгүй төрөхдөө алтан нар,хөх тэнгэр,өршөөлт бурхан,ер нь нигүүлсэнгүй их ачлалтай юу л энэ хорвоод байдаг юм тэр бвхэнд өөрийнхөө халуун дулаан илч, гэрэл, гоо үзэсгэлэн, оюун ухаан, нинжин сэтгэлээ шингээсэн охиноо бидний ээж болгон илгээсэнд баярлан оорийн эрхгүй залбиралыг хэлж амандаа бувтнана.
...Хөдөөд зуны зуны дүнд ах дүү нарынхаа халааг авдаг охин дүү минь байх. Биднийг бодвол энэ охин дүү маань аав ээжтэйгээ цугтаа хамгийн удаан амьдарсан нь билээ. Бүсгүй хуний заяа дагаж хадамд гарсан ч хажуудаа дандаа л ээжийгээ авч явсан болохоор ээж маань эднийдээ байхдаа бас л жаргалтай.Хүргэн дүү маань өглөө эртлэн босож гэрээ халуу дүүгтэл гэрээ галлаад ээждээ аагтай шаргал цайгаа чанаж аягалан өгч, халуун савыг н дүүргэн өмнө нь тавиад ажилдаа гарах дуртай. Ийм өдрийнх нь тоо төрүүлж өсгөсөн ээждээ цай чанаж өгсөн өдрийнх нь тооноос хэдэн зуу дахин илүү бизээ. Харин би гэдэг хун эд нартаа ээжийгээ даатгасан, уулзах бүртээ нуд сэтгэлээ баясгасан дотроо л нэг их ерөөл агуулсан, ээжийнхээ ачийг хариулж эс чадагч нэгэн байх...
Гэлээ ч би ээждээ маш их хайртай!
...Хааяахан өвөр дээр минь толгойгоо тавиад хажуулахад нь ээжийн минь илч өвөр дүүрэн, ээжийнхээ царайд жаргал гэрэлтэхийг би мэдэрнэ. Ээж минь надад ямар ХӨӨРХӨН харагддаг гээч. эрүү өвдөг нь нийлчих шахан тугдийчээд үрчлээт умгар амандаа бал бурам хулхэн бүүр нэг уусган амтархах мэт нүдээ анин амаа хөдөлгөхийн тоолонд мойног 2 хурууны нь сурмагхан хөдөлгөөнөөр алганыхаа хонхорт орох эрхинийхээ тоогоор буян хурааж түүнийгээ биэ сэтгэлдээ шингээх мэт алганыхаа хонхороос зугуухан гадагшлуулан сууна. Байшийгээд л түгдгэр нурууныхаа чилээг хажуулдасахын гэдийж гаргах аядана. Бас аягатай зөөдсөн цайнаасаа ганц хоерхөн балгаад л тавихын хооронд ам нь мөн л хөдөлнө. Дахиад л эрхий хуруу нь урагшилна.Тэгснээ *ум маани бад ми хум. Ээ гончигсум минь* хэмээн бодлоо их л холоос татаж ирж баигаа бололтой уртаар шүүрс алдан залбирна. Атигар жаахан биэндээ ахадсан гэмээр энэ ажлаас нь үе үехэн эгчийн бариж орж ирэх цай хоол, асаргаа сувилгаа, үр хуухэд ач зээ нарынх н яриа хөөрөө, тоглоом наадам. эргэлт л амс хийлгэнэ.
Ийнхүү оосорр даган эрхий хуруунд татагдах 108 эрхи өдөржин ээжтэй мини хамт *гэгэн* замаар аяалж өнжинө...
Ээжийн минь өнөөгийн нэг өдрийн зураг ийнхүү хэдхэн өгүүлбэрт багтах мэт ч өдөр цагийг эс алгасан урьд одоо, ирээдүй хойтыг холбон эргэх замбуулингийн их нуудлийг даган оюун бодолдоо биднийгээ багтаан тээж агуу их гэгээрлийн замаар зүтгэсээр л, бөгтийсөөр л, жижгэрсээр л...
Та минь охинийхоо сэтгэлд өдрөөс өдрт улам ойртоод л, харах бүр улам жаалхан охин шиг минь харагдаад байх болоо юу даа. Тийм дээ. Ээжийнхээ замаар алхаж яваа бүсгүй хун болохоор эхийн хайр гэж юу болох, ямар хязгааргуй болох, энэ их хайрийг хэнд харамгуй зориулдаг, тэр хайрийг хэн яаж хүлээн авч, хир нутагшуулдаг болохыг мэдэж эхэлсээн охин нь. Ингээд би танийгаа охин шигээ энхрийлмээр, илүү ихээр хайралмаар ч тэвэрмээр ч санагдан сэтгэл минь сэмэрдэг билээ...
Цаг цагийн эргэлтэнд тасралтгуй, биднийгээ нартай хамт үүрсээр сүүдэр дайруулаагуй зүтгэсэн их буяныг тани бурхан таашаан зөвшөөрөх нь лавтайдаа. Бидний болоод МОНГОЛЫН БУЯНТАЙ ЭЭЖ минь ээ. Иймийн учир нар хэдэнтээ мандаж, хэдэнтээ жаргахыг тоолон, оюун бодлоо чилээхийн хэрэг юусан билээ.
Эрхий хуруу тань цуцахгүй бол буянаан бодон, гэгээрэлдээ тэмүүлэн жаргалаа эдэлдээ, миний жаахан ээжий минь.
Танийг минь бурхан өршөөг дөө.
2008.06.01


МИНИЙ БУРХАН ЭЭЖ
Яг одоо ач хүү маань ээжийн тухай дуу сурахаар хичээнгүйлэн дуулж сууна. Үүнд нь уярсан би ээж таныхаа тухай бодолд автчихсан сууна. Миний ач алс хол оронд суугаа ээжийгээ бас л санан суугаа н энэ байх даа.
*Тэнгэрийн орон*-д очихоор явсан ээжээ санасан сэтгэлийг минь энэ дуу улам ихээр уярааж, үзэг цаасыг минь эвлүүлж захидал бичихээр сууж байна. Хаа ч байсан миний ээж сэтгэлд минь амьд хэвээрээ оршдог болохоор таньтайгаа сэтгэл зурхнийхээ үгийг хуваалцахаар сууна.
Туулай жил гарч охин нь бас л 1 нас нэмчихлээ дээ. Тань шиг ээж байхсаан гэж хичээх нь өдөр бүр болоод ч тэрүү таныгаа санах нь нас ахих тусам нэмэгдэх юм. Одоо л таныгаа охин нь ойлгож байх шиг байнаа даа. Хожимдсон л ухаарал юмдаа.
Хоер бурханы минь жаргал зовлонг
Хорвоо чамд эдлүүлэх л болнодоо
Дэргэдээ өргөж явья уу гэтэл
Дэлхийн хаана ч үгүй л байх вий дээ гэж нутгийн маань нэг яруу найрагч дүү маань бичсэн юм.
Тийм шүү.
Хүүхэд насандаа таниасаа амттай юм бүхнийг авч идэж, гараас хөтлөлцөн үсэрч дэгдэн, унаж тусахдаа уйлан аргадуулж, мөөмөө бусдаасаа илүү хөхөх гэж, хааяхан л нэг орхиод өдрөөр явахад тань хэд хоногоор явсан мэт хүлээх явсан зүгийг тань ширтдэгсэн.
Залуу халуун насандаа хуухдээ өсгөх, хань ижлээ халамжлах, албан ажлаа хийхдээ бараг л таныгаа мартчих шахан, өөрийнхөө ажлыг хөнгөвчлөх шалтаг зааж хүүхдээ танидаа үлдээх гэж үе үе ээжийгээ санан очдог байсан юм биш байгаа даа... Арай ч үгүй дээ!
Харин одоо бол энэ бухэн биш, таныхаа ачлал хайрийн үнэ цэнийг сэтгэл зүрхнийхээ гүнээс чи унэн сэтгэлээр ойлгон хайрлаж, таныыхаа *энд* хүрэхгүй ч чадахыг хичээх сэтгэлийн үзүүрт хөтлөгдөнбүяныг тань улам улмаар аривжуулан ирэх болоогуй тэр нэгэн цагт тань шигээ сэтгэлийн амар амгаланг үзэхийн тулд *хариуцлага үүрэн* санадаг болсон шиг байнаа.
Эээж минь би таньтайгаа 60 шахам жил байхдаа бодоогуй бодлууд одоо л очиж сав л хийвэл бодогдох болжээ... Яагаад байгаагаа ч хариулж чадахгуй л байна.
*Дутагдаж гачигдахын зовлонг амсалгуйжаргалтай сайхан л байна бурхан минь * гэж дандаа яридаг байсан болохоор үр хуухэд бид нартаа *даан ч дээ би* гэх харамсалыг улдээгээгүй ээж минь юмдаа та. Энэ ч холч ухаантайнх шүү!
...Ээж минь та яасан ч ухаантай, уяхан дулаан, тэнхээлэг, гэгээн, уужим,олны ээж байгаав дээ. Та миний бодлын сайхан бүхнийг дэврээж байна. Ингэж л таны буян миний буян болон аривжих бизээ. Өдий болчихоод таныгаа санаф\хаар хөгшин биэ минь уурганд тань дэвтэн сэргэж, *хожирч* яваа ухаан минь уужран цэлмэх шиг болох юм. Та одоо ч надтай хамт байж хүмүүжүүлж байна. Мөнхдөө хамтдаа байх ээж гэдгийн учир энэ юмаа. Ингэж бодож суугаа минь таны ухааны судалын нэгээхэн хэсэг нь болж чадахыг мэдэхгүй ч таныхаа мөнхөд гэрэлтэх судлыг алдалгуй даган үргэлжлүүлэхсээн гэсэн эрмэлзлэл дүүрэн бий.
Таныхаа сэтгэлийг таних тусам * би ер нь ямар ээж вэ. Ээжийнхээ үүргийг хэр гүйцэтгэж яваа хүн билээ?* гэсэн асуулт байнга толгойд эргэлдэн бодогддог ч баттай хариулж чадахгуй л явна. Хэн хэзээ хариулахыг би хэлж чадахгуй юм шиг. Гэхдээ би өөртөө ганц өгүүлбэрээр ч болов хариулнаа заавал.
Ямар ч үед миний л байдаг, хэзээ ч уравдаггуй, өнгөө хувиргадаггуй, өөрийгөө тэр чигээр н бидэндээ өгчихсөн орчлонд ганчан ээж минь дээ. Таныгаа бодохоор хэг л урам ороод амьдралын төлөө зүтгэх хэцүү биш санагдаад явчихдаг юм.
Хүн бүхэн залуу сайхан насандаа ээждээ магтуулахаар амьдраасай.
Тань шиг ээж байхыг хичээн өөрийгөө уудалж суугаа болхоор охин нь сайн байгаа. Захидалаа дуусгая даа.
Зээ охин маань хичээлээсээ ирж байнаа ээжээ...
2011.03.10 УЛААНБААТАР


Top
   
PostPosted: Sep.30.12 1:52 am 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Sep.29.12 10:02 pm
Posts: 2
МАГТАХАД УЧИР БИЙ ГЭЖ ЭЭЖИЙН МИНь ХЭЛЭХ ДУРТАЙ ҮГНҮҮДИЙН НЭГ


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 2 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited