#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.17.18 3:10 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4
Author Message
PostPosted: Nov.08.12 2:14 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 26.

Энэ түүний амьдралд олдсон хамгийн гайхалтай шилдэг дүр байлаа. Тоби Голливудын дурын хэн нэгэн бүсгүйг нохойн гуяар даллан урхидаж ч чадах атлаа, яагаад түүнийг туйлаас эрхэмлэн хүсээд байгааг нь Жилл ухварлаж чадсангүй. Жилл бүх л өдрийн турш Тобигийн гэрт өнгөреөсөн үдшийг, нөлөө бүхий хүмүүс түүний төлөө бүхнийг хийхэд бэлэн бөхөлзөн зулгуйдаж байсныг нь эргэн саналаа. Тэгэхээр Жилл Тобиг өөрийнхөө төлөө нэгийг хийлгэх арга хайн тун болгоомжтой хөдлөх хэрэгтэй болжээ.
Тоби бүсгүйчүүдийг олзлон ангуучлаад салхи cap, үүлэн борооны ажил хийн, хүссэн цэнгэлээ эдэлмэгц агшин зуур тайтгарах тэднийг үл хэрэгсэн хөсөрт хаядгийг бүгд мэдэх тул Жилл цаг үргэлж түүнийг хэрхэн эрхэндээ оруулахаа бодон тархиа гашилгана. Тэр өдөр бүр утасдсаар арай л долоо хонохоос наахнуур Жилл түүнтэй оройн зоог барихыг зөвшөөрчээ. Үүнд Тобигийн сэтгэл хөөрөн хөл алдан баярлаж явахыг нь зураг авалтын бригадынхан болон жүжигчид хүртэл анзаарчээ.
-Хэрвээ би ийм гайхамшиг байдаг гэж итгэсэн бол гэж Лоренсод чин үнэнээсээ өгүүлээд,
-Тэр бол дурлал хэмээнхэлэхсэн. Жиллийг бодох бүрд өмдний цахилгаан нь зад татчих шахах юм! гээд инээмсэглэв.
Эхний болзоот шөнөө Тоби Жиллийг авахаар очоод,
-"Чейзен" -д ширээ захисан! гэлээ.
Бүсгүй энэ чамин тансаг нь хэтзрсэн ресторанд ороод сэтгэл нь баярлан хөөрнө гэдэгт Тоби бүрнээ итгэжээ.
-Нээрээ юу? гэж Жилл итгэлгүйхэн бувтнавал,
-Эсвэл өөр тийшээ явмаар байна уу? гэж мэл гайхсан Тоби нүдээ анивчин асуулаа.
Бямба гаригийн үдэш байсан ч гэлээ Тоби аль ч ресторанд очсон түүнд ширээ олдоно гэдэгт эргэлзсэнгүй.
-Зүгээр хэлчих, чиний төлөө бүхнийг хийхэд бэлэн байна.
Жилл хэсэг эргэлзсэнээ,
-Та шоолох байхдаа гэвэл,
-Яасан ч үгүй! хэмээв.
-"Томми"-д очьё.
Тобиг зарц нарын нэг Макаар иллэг хийлгэн бассейнд хэвтэхийг Клифтон Лоренс харан сууж байлаа.
-Итгэхгүй дээ гэж Тоби хачирхаад,
-Зөвхөн гамбургераарүйлчилдэг муухай оромж руу орох гэж бид хорин минут дугаарлаж зогссон гээч! Хаана байдгийг нь мэдэх үү? Лос-Анжелесын захад. Зарц ажилчдаас өөр хэн ч тийшээ орохгүй. Бүсгүй их хямгач юм шиг? Би франц шампансктай оройн зоогонд хэдэн зууг ч төлж чадна даа, гэтэл надаас ердөө л хоёр доллар дөчин цент зарлагадсан шүү. Би түүнийг шөнийн клубт урьсан, гэтэл бид хаанаа явсныг мэдэх үү? Сант-Моникагийн эргээр зугаалсан. Гутал дүүрэн элс чихээд! Ямар ч тэнэг шөнийн цагаар наран шарлагын газраар хэсүүчлзхгүй дээ, тэгэхнээ явдаг л юм байна гээд халаглан толгой сэгсрээд,
-Жилл Касл. Итгэмээргүй байгаа биз, аан? гэв.
-Яг үнээн гэж Клифтон хүйтнээр зөвшөөрөв.
-Манайд орж аяга тагш юм балгая гэтэл яагаад ч зөвшөөрөөгүй, гэтэл түүнд таалагдана гэж би бодож байдаг, тийм биз?
-Тэгэлгүй яах вэ!
-Бас босгоороо ч алхуулаагүй гээч. Хацар дээр үнсчихзэд гэртээ орчихсон. Над шиг эрдэнэсийг яаж байгаа нь тэр вэ, хэлээд өгөөч!
-Түүнтэй дахин уулзах уу?
-Чи юу гэв ээ, галзуурав уу. Мэдээж, уулзана гэдэгт итгэж болно!
Энэ цагаас эхлэн Тоби Жилл хоёр орой болгон уулзах болжээ. Бүсгуйг завгуй, өглөө эрт босно гэхзд нь Тоби арга тасран бүхэл өдрийн турш хэдзн арван удаа утасдана.
Тоби, Жиллийг хамгийн тансаг ресторан, алдартай, хаалттай клубүүдээр урихад, харин бүсгүй хариуд нь даруухан зуушны газар, кафед аваачин Санта-Моникагийн хуучин банзан онгоцны зогсоолоор, үргэлж мөнгөний гачаал амсаж явдаг шинэхэн жүжигчид л орогнодог болов уу гэмээр Лос-Анжелес-ийн мухар гудамж, булан тохойгоор зугаална. Гэвч Тоби Жиллтэй л хамт явж байвал хаашаа ч явсан хамаагүй болжээ. Бүсгүй Тобигоос салж өгөхгүй зовоодог ганцаардлыг нь хөөн зайлуулж чадах цорын ганц хүн нь болжээ.
Мань эр Жиллтэй энгэр зөрүүлэн тачаал тайлмагц энэ бүх ид шид нь алга болчих вий гэхээс эмээх болсон ч гэлээ Тоби түүнээс өөр ямар ч бүсгүйг сонирхсонгүй.
Жилл салахын өмнө Тобиг үнсэхэд түүнийг тас тэврэн авч, -Бурхан минь, Жилл ээ, чамгүйгээр би галзуурах нь байна ! гэв.
Бүсгүй гэдрэн ухран зайлсхийгээд,
-Хзрэв танд зөвхөн энэ л хэрэгтэй байгаа бол хотоос хорин доллараар худалдаж авч болно! гэж хүйтэн өнгөөр эгдүүцэн хэлээд гэр рүүгээ гүйн орж хамрыг нь хавчих шахам үүдээ тас хийтэл хаахад ингээд алдчихаж байгаа юм биш байгаа гэхээс үнхэлцэг нь хагартлаа айсан Тоби тэнхээ нь тасран хана наллаа.
Бүсгүй шөнийн турш гэгэлзэн нойргүй хоножээ. Гэвч Тоби өглөө нь бриллантан бугуйвч илгээхэд Жиллийн санаа амран, чамин гоё бэлгийг нь үзээд сайтар бодон тунгааснаа,
"Танд их баярлалаа. Би өөрийнхөө үзэсгэлэнтэй сайхныг . . . танд талархая! " гзсэн зурвасын хамт буцаан илгээжээ.
-Чангахан. үнэтэй бугуйвч байсансан! гэж Тоби Клифтонд бардамнан өгүүлээд,
-Харин мань бүсгүй түүнийг буцаагаадилгээчихэж! гэснээ толгой сэгсрэн,
-Ийм гайхамшигийг чи юу гэж бодож байна? хэмээн гайхан асуув.
Клифтон өөрийн бодлоо чин үнэнээр нь хэлэхсэн гэхээс хорхой нь гозгонох авч ердөө л,
-Үнэхээр ер бусын бүсгүй юм, хонгор минь гэж бувтнэлаа.
-Жир бус хүүхэн! гээд Тоби инээд алдаж,
Жиллийг өвөртлөх гэсэн бүтэлгүй оролдлогоос хойш энэ сэдвийг дахин хөндөхөөс зайлсхийх болсон Тоби өөрийн дэвсгэр болгодог бүсгүйчүүлтэй харьцуулааад, Жиллээр бахархан сэтгэлийнхээ гүнд бахдах ажээ. Тобигийн буруутай, таалагдаагүй үйлдлийг Жилл улаан нүүрэн дээр нь шууд хэлнэ.
Тоби түүний гарын үсгийг нь улиг болтол гуйсан бишрэгчийг голд нь ортол гомдооход Жилл,
-Хүмүүсийг шоглон элдэвлэх чамд зугаатай байдаг байх, гэхдээ чи энэ хүнийг дэмий гомдоолоо хэмээн зэмлэхэд Тоби мань хүнийг гүйцэн очоод уучлал эржээ.
Жилл Тобиг бор дарсанд дэндүү шунаж байгааг нь хэлэхэд тэрээр уухаа зогсоож, хувцасны хэв маягийг нь шүүмжлэхэд оёдолчноо хүртэл сольжээ. Ээжээсээ өөр хэнийг ч үл тэвчигч мань эр бүсгүйн хэлсэн бүхнийг хүлээн зөвшөөрөх болов.
Жилл түүнээс мөнгө, үнэт эдлэл авахаас татгалзахад Тоби бүсгүй эд хөрөнгөнд нь биш, түүний эр зоригийг нь бахархаж буйг ойлгов. Тоби Жиллийг оройн зоогонд авч явахаар очин бүсгүйг хувцаслах зуур ширээн дээр нь хзвтэх төлөгдөөгүй тооцооны хуудсуудыг анзаарч сэмхэн халааслаад маргааш нь Клифтонд тэдгээрийг төлөх тушаал буулгав. Тоби, Жиллийн төлөө ямар нэг чухал зүйл хийхийг туйлаас хүснэ.
Ингээд Тоби Жиллийн сэтгэл зүрхийг хэрхэн эзэмдэхээ сая л нэг ухаарав.
-Сэм ээ! Би чамд нэг их тус үзүүлье гэхэд нь энд тэндгүй сонсогддог "бэлэг барин гүйх оддоос болгоомжил" гэсэн явган яриаг санан Сэм бага зэрэг гонсойв.
-Чи Келлерийн киноны гол дүрийн бүсгүйг олох гэж тархиа гашилгаж байгаа, тийм үү? Тэгвэл чамайг аз дайрч гэж бод!
-Би түүнийг мэдэх үү? гэж Уинтер асуув.
-Манай гэрт уулзсан даа. Жилл Касл.
Сэм гоолиг биетэй, хар үстэй царайлаг бүсгүйг эргэн саналаа. Гол дүрийн бүсгүйн дүрд арай хөгшдөх ч гэлээ Тоби Темпл хүсэж байгаа бол Сэм түүнд захирагдахаас яахав.
-Өнөөдөр ирж уулзаг гэж мань эр зөвшөөрлөө.
Жиллийн ирэхэд Уинтерс халамжлан угтаж өөрөө биечлэн хөөцөлдөж, Келлер өөрөө зураг авалтыг гардан, студийн шилдэг оператороор пробны зургийг авуулав.
Маргааш нь Уинтерс авсан материалыг үзвэл хэдийгээр давгүй жүжиглэсэн ч гэлээ залуу бүсгуйн дүрд тоглоход Жилл дэндүү хөгшдөж байгаа төдийгүй гачлантай нь түүнд үзэгчдийн сэтгэл зүрхийг эзэмдэн татах ид шид, шинэ од болон гийх гойд авьяас үл мэдрэгдэв. Уинтерс Тоби руу залган,
-Би өчигдрийн кинопробыг үзлээ. Жилл зураг дээр байгаасаа илүү сайхан гардаг, үг хэллэг тод ч гэлээ лав л гол дүрд тоглож боломгүй юм байна. Гэхдээ хоёрдугаар зэрэгийн дүрд тоглон чамгүй мөнгө олж болно л доо, гэвч од болж яасан ч чадахгүй гэжээ.
Хариу ирэхийг тэсэн ядан хүлээж байсан Жилл босгон дээр Тобиг угтан авахдаа нэг л таагүй байгааг анзаарчээ.
-Кино пробны тухай юм сонсов уу? гэсээр санаа алдахад Тоби хулган толгой дохиж,
-Би Сэм Уинтерстэй ярьсан гээд Сэмийн ярьсныг зөелрүүлэхийг аль байдгаараа хичнээн өгүүлэв.
Жилл хөдлөх ч үгүй ганц ч үг дуугаралгүй зогсоно. Тэр дүр түүнд л зориулагдсан гэдэгт Жилл бүрэн итгэлтэй байжээ!
Хөөрхөн охин шалгаруулсан уралдаан, их дэлгүүрийн үзмэрт байсан алтан аяганы тухай бодол тархинд нь харван орж ирлээ. Хүсэл харуусалдаа автан элэг эмтрэм гашуун цөхрөл Жиллийг нөмрөн авлаа.
-Хүү минь, битгий гунь! Уинтерс юу хэлэхээ сайн мэднэ! хэмээн Тоби амандаа бувтнав.
Гэвч энэ нь тун ч өрөвдөлтэй тайтгарал. . . Жилл хэзээ ч, хэзээ ч алдарт жүжигчин болохгүй. Өчнөөн олон жил зовж зүдэрсэн нь талаар өнгөрчээ! Өшөө өвөрлөгч Бурхан юуны ч телөө юм бэ Жиллийг цээрлүүлнэ гэсэн эхийнх нь зөв байж гэж үү?
Бүсгүй энэ хотод шинэ амьдрал хүсэн мөрөөдөж итгэл
өвөрлөн ирсэн атал Голливуд түүнийг бузар явдал руу түлхэн доромжилсон.
Тоби түүнийг чанга тэвэрч авахад нь Жилл тэсвэрлэхийн эцэсгүй уй гасланд автан өөрийн эрхгүй мэлмэртэл уйлж байгаагаа сая нэг ухаарчээ.
-Чшшш. . . бүх юм сайхан болно хэмээн Тоби шивнэх гэнэтийн энхрийлэл түүнийг бүр ч ихээр уяруулав.
Хөдлөх ч тэнхэлгүй бүсгүй түүнд тэврүүлсэн чигтээ эцэг нь нас барсан, алтан аяганы, гэгээнтний, шанаан тус газар нь лугших өвчин шаналал, агуу алдарт хүрэх цаг мөчийг хүлээх зуур амссан эцэс төгсгөлгүй, гунигт өдрүүдийн тухай ярьсаар, ярьсаар байлаа. Гэвч ямар нэг далдын зөн совин нь түүний өвөр дамжсан олон эрчүүдийнх нь тухай ганц ч үг дурсуулсангүй. Тобид хүйтэн цэвдэг хандаж байсан бүсгүй энэ удаад хатуурхаж чадсангүй. Яг энэ мөчид арчаагүй өрөвдөлтэй бүсгүй Тобигийн сэтгэлийн чанад дахь энхрийлэл, сайхан сэтгэлийн утсыг нь хөндөн хэн ч чадаагүйгээр түүний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн ажгуу.
Тэр алчуур гарган нулимсыг нь арчаад,
-Хүү минь, өөрийнхөө азгүйг гайхаж байгаа бол намайг сонс. Манай хөгшид махны худалдагч байсан, тэгээд...
Тэд үүрийн 3 цаг хүртэл ийнхүү ярилцаж, Тоби анх удаа энэлэн шаналсан бүсгүй хүний зүрх сэтгэл рүү өнгийн харж түүнийг ойлгон, тэд гэнэт нэгэн биеийн тал болцгоох нь тэр.
Тэгвэл элэгсэг сэтгэлийн тайтгарал нь гэнэт араатны тачаангуй хүсэл болон хувирч, бие биеэ шуналтай гэгч нь озон үнсэж, хуял тачаал нь сэргэсэн Тоби бүсгүйг чанга тэврэн авлаа. Тобиг тэсгэлгүй хүсэх Жилл хувцсыг нь тайчиж эхлэхэд эсэргүүцсэнгүй харин ч мань эрд туслана.
Харанхуй дунд бүсгүй нүцгэн биеэрээ наалдан тэвэрч, хоёул ухаангүй хүсэлд автан шалан дээр хэвтэцгээжээ. Тоби гандайтал боссон том эрхтэнээ шургуултал Жиллийн гол руу модоор шаах мэт өвдөн ёолон гиншихэд Тоби илдээ сугалах гэтэл бүсгүй түүнийг хамаг хүчээрээ тас зууран тэвэрч
биедээ улам наалаа. Тэрээр зөөлөн, халуу дуүргэх бяцхан ангал руу шуналтай гэгч нь шургалан орж дүүргэн бүсгүйг энхрийлэн таалахад сэтгэлийн шарх нь хэрхэн анин эдгэж буйг бүсгүй мэдэрлээ.
Тэр энхрий ялдам, хайрлан дурласан, хагсаж цангасан атлаа үүлэн борооны явдалдаа догшин, эрчимтэй байх агаад чадал тэнхээ нь улам улам оргилон чангарч тэчьядан омогшино.
Өгүүлж баршгүй жаргал, цэнгэл өрөвдөх сэтгэлгүй тачаал. Жилл,
-Тоби, надад дурлаач! Надад дурла... хэмээн бархирлаа.
Халуу дуугсэн эр хүний дор хэвтэхэд түүний бие нэгэн биеийн тал болон тэд ердөө л хоёул мөнхөд хамтдаа хоёулаа байх болно.
Бүх л шөнийн туршид тэд загас наадуулан цэнгэж, инээж хөхрөлдөж, ярилцан хонолоо.
Тоби Жиллд дурлажээ хэмээн бодож байсан бол өдгөө түүнд галзуурах шахам ухаангүй дурлаж Жиллийг дайсагнасан заналт ертөнцөөс хамгаалан аятай энгэртээ тэврэн жинхэнэ хайр дурлалыг амтыг мэдрэн, амсан жарган хэвтэцгээв. Тэр Жиллийг харвас үс гэзэг нь сэгсийн, хацар нь улаа бутрах авч өгүүлж барамгүй үзэсгэлэнтэй харагдана. Мань эр түүнд дурласан шиг хэзээ ч, хэнд ч дурлаж явсангуй ажээ.
-Би чамайг надтай гэрлэхийг хүсч байна хэмээн үүнээс өөр зам үгүй гэдгийг сая л ухаарсандаа түүнд шивнэн хэлжээ.
-Өө Тоби, тэгнэ, тэгнэ гээд Жилл түүнд улам наалдан янаглан хариулав.
Бүсгүй түүнийг хайрлан дурлаж, эхнэр нь болохыг туйлаас хүсчээ.
Олон жилийн дараа Жилл яагаад энэ бүхэн эхэлснийг эргэн саналаа. Тэр Тобигийн агуу хүчийг ашиглан өөрийг нь гутаан доромжилж, бие сэтгэлийг нь шархлуулсан тэдгээр хүмүүст хариу шанг нь өгөхийг эрмэлзсэн байжээ. Жилл өс хонзонгоо авахыг ихэд хүсчээ.
Ингээд тэрээр санасандаа хүрч, мөрөөдсөн бүхнээ хүртэх болов.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:15 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 27.

Клифтон Лоренс нэг л гай зовлон учрах гэж буйг зөгнөн дотроо залбирч, Тобигийн зочны өрөөнд баарын дэргэд зогсон үйлчлүүлэгч эрийнхээ ярихыг нь итгэж ядан сонсож зогсоно. Үнэхээр аймшигтай мэдээ дуулгажээ.
-Клиф ээ, би Жиллтэй гэрлэхийг хүссэн, бүсгүй зөвшөөрсөн. Өөрийгөө арван зургаатай болсон юм шиг санагдаад байх юм гэлээ,
Клифтон гайхаш тасарч буйгаа арай ядан нуухыг хичээлээ. Энэ янхан эм Тоби Темплийн толгойг эргүүлэхийг хэрхэвч зөвшеөрч болохгүй, харин болгоомжтой хөдлөхгүй бол бүр ч болохгүй гэдгийг тэр тун сайн мэднэ. Сүй тавьсан тухай мэдээ хэвлэлийн хуудаснаа гармагц хотынхон тэр чигээрээ жаргалтай гэгч нь сайрхацгаах болжээ.
Үгүй дээ, энэ хурим болох ёсгүй! Лоренс золтой л Тоби Жиллээс хорин нас ах гэдгийг нь сануулах хорхой нь гозгонож, үг алдах шахсанаа амаа барин,
-Миний бодлоор яарах хэрэггүй юм шиг бодогдоно. Хүнийг таньж мэдтэл их хугацаа шаардах ёстой. Чи сайн тунгааж бодох хэрэгтэй хэмээн болгоомжтойгоор өгүүлэв.
Гэвч хэлснийг нь Тоби чихнийхээ хажуугаар өнгөрөөн,
-Чи миний хуримын зууч болно! Хуримын ёслолыг хаана хийвэл зүгээр вэ, энд үү, эсвэл Лас Вегаст уу? гэж асуулаа.
Клифтон түүнд үг хэлж хар толгойдоо лай хурааснаас Жиллтэй ярилцаад үзэх нэгэн санаа төржээ.
Агент эр тэр өдөртөө бүсгүйд утасдан офисдоо ирэхийг хүссэнд тэрээр товлосон цагаас бүхэл бүтэн нэг цаг хоцорч ирснээ Тобитой уулзахаар яарч байгаагаа хэлэхэд нь,
-Би таныг удаахгүй гээд Лоренс түүнийг сонжин ширтэв.
Үзэх нүдний нь өмнө хэдэн сарын өмнө танилцсан нөгөөх Жилл биш, харин урьд өмнө байгаагүй өөртөө итгэлтэй, зориг самбаатай, цоо шинэ Жилл зогсож байв.
-Жилл ээ, би мэдэн будилаад байж чадахгүй. Чи Тобид гай болно. Би чамайг Голливудаас үтэр түргэн явахыг хүсч байна гээд хайрцагнаас том дугтуй гаргаж ирээд бүсгуйд сарвайн,
-Энд таван мянга байгаа. Чи дуртай хот руугаа явж, төвхнөтөл бүрэн хүрэлцэнэ гэжээ.
Жилл хэдэн хором түүнийг гайхан ширтсэнээ гэдрэгээ буйдан налснаа гэнэт тачигнатал хөхөрч гарлаа.
-Би тоглоогүй шүү хэмээн Лоренс түүнд эгдүүцэн анхааруулснаа, -Голливудын хамаг эрчүүлтэй унтаж явсныг чинь Тоби мэдвэл чамтай гэрлэнэ гэж бодож байна уу? гэж асуув.
Жилл нүдээ онийлгон Лоренсийг шинжээд чухамдаа мань эр болон түүнтэй ижил өрөөсөн дугуйнууд болох нөлөө бүхий эрхмүүд л түүнд аз сорих боломж өгөлгүй, өгсөн дүрийнхээ шанд төрсөн биеэрээ, сэтгэл зүрхээрээ. . .төлөөс хийхийг хүсч байсан нь түүний амссан бүхний гэм буруутан та бүгд гэж хэлэхийг ихэд хүслээ. Гэвч ингээд ямар ч нэмэргүйг Жилл сайн мэднэ. Тэд хэзээ ч гэмээ ухаарахгүй нь лав. Энэ жигтэй амьтан одоо бас түүнийг мэхлэх гэнэ шүү. Тэр Тобид алтан хушуу хүргэж даанч нэг зүрхлэхгүй, Тоби Лоренсод итгэхэсээсээ бүсгүйд итгэнэ гэвэл арай үнэнд ойр сонсогдох байх даа. Жилл босон оффисоос нь гарч явлаа. Цагийн дараа Тоби Клифтонд утасдан, -Анд минь чиний Жиллд юу гэж хэлснийг мэдэхгүй хэмээн ихэд сэтгэл нь хөдөлсөн аятай хэлснээ,
-Гэвч би чамд өртэй боллоо. Бүсгүй хүлээх хүсэлгүй байгаагаа хэлсэн. Бид даруй гэрлэхээр Лас-Вегас руу нислээ гэв.
Яг энэ мөчид хувийн "Лир" онгоц Лос-Анжелесийн олон улсын буудлаас гучин таван милийн тэртээд нисч явжээ.
Дэвид Кеньон диспетчерийн албатай холбогдон өөрийн байршлыг мэдэгдэв. Тэрээр Жиллтэй уулзах болсондоо сэтгэл хөөрч, хөл газар хүрэхгүй бөөн баяр болон яваа нь энэ.
Автын осолд орсон Сиссигийн шарх сорви овоо эдгэрэн бие
нь тэнхэрсэн ч гэлээ нүүр нь сэг болтлоо шилэнд зүсэгдсэн ажээ. Дэвид түүнийг гоо заслын хагалгаа хийлгэхээр Бразилийн шилдэг мэс засалч руу явуулсан байна. Эхнэр нь тэнд зургаан долоо хоног эмчлүүлэн, эмчийг ам хамхилгүй магтаж байв.
Хорин дөрвөн цагийн өмнө Сисси нөхөртөө утасдаж, дурласнаа, Бразилд үлдэх болсноо мэдэгдэж гэр бүлээ цуцлахыг хүсч байгаагаа хэлжээ.
Ийм амжилтанд хүрнэ чинээ санаагүй Дэвид итгэж чадсангүй.
-Энэ... энэ гайхалтай гэж бувтнаад, -Эмч та хоёр жаргалтай байна гэдэгт итгэж байна гэлээ. -Өө, энэ эмч биш ээ гэснээ Сисси,
-Багахан шиг онцгой тариалангийн эзэн. Тэр чамтай адилхан шүү, Дэвид ээ. Ганц ялгаатай нь тэр надад хайртай гэжээ.
Радио холбоо гэнэт Дэвидийг бодлоос нь салгах гзсэн мэт тас няс хийн амь орж, диспетчер буух зурвасын дугаарыг зааж, газардахыг зөвшөөрлөө.
Дэвид өндрөө бууруулан доошлох тутам Жиллийг хайж олон, дурласан хэвээр байгаа гэдэгээ хэлэн эхнэр нь болохыг гуйна гэж бодохсос зүрх нь догдлон галзуутай цохилоо.
Дэвид зорчигчдын гудмаар гарч явахдаа сонингийн мухлагийн дэргэдүүр өнгөрч явснаа,
ТОБИ ТЕМПЛ ЖҮЖИГЧИН БҮСГҮЙТЭЙ ГЭРЛЭНЭ гэсэн томоос том тод гарчигийг санамсаргүй олж хараад энэхүү нийтлэлийг хоёр дахин уншсанаа гэдрэг буцан нисэх буудлын бааранд орон гурван өдөр тасралтгүй ууж согтуурчихаад эргэн Техас рүү гэртээ харихаар хөлгийн жолоо залжээ.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:16 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 28

-Ийм тансаг сайхан хуримын аялалын тухай зөвхөн романаас уншиж болно. Тоби, Жилл хоёр хувийн
онгоцоороо Мексикийн өтгөн шугуй, наран шарлагын газрын дунд аглагт орших мартагдах шахсан үлгэрийн мэт үзэсгэлэнтэй сайхан амралтын газар өнгөрөөжээ. Шинэхэн хосууд эргэн тойронд нь үзэсгэлэнт цэцэгсээ дэлгэсэн кактусаар хүрээлэгдсэн, шөнөд нь шувуудын уянгат жиргээн сонсогдох тусгай сэрүүн лавранд байрлжээ. Арав хоногийн турш тэд дарвуулт хөлгөөр аялан шөнийн клубээр хэсэн шилдэг тогоочийн гарын хоолоор дайлуулан, урсгал устай усан санд сэлэн зогсоо зайгүй цэнгэв. Жилл байдаг бүх эмэгтэй хувцасны дэлгүүрийг хэсүүчилж амжжээ.
Тэд Мексикээс хөдлөн Биарридийн "Отель дю Пале"-д буудаллан Наполеон III—ын ордон үзэн, казино тоглож, загас жараахай барин, шөнийн туршид энэ биесийн жаргал эдлэн үүл борооны ажлыг ханатал хийцгээж байлаа.
Эцэст нь Швейцарь орж, голио онгоцоор уулын оргилд хүрч уулын цанаар гулган, нохой чаргаар зугаалан үдэшлэг цэнгээн хэсэн бүжиж явлаа.
Тоби ийм жаргалтай байж үзээгүйсэн, тэр амьдралд нь аз жаргал баяр баясгалан бэлэглэх тэр л бүсгүйгээ олж авсан мань эр ганцаардахын гашуун зовлон эдлэхээ болилоо!
Тоби бал cap нь өнө мөнхөд үргэлжлэхийг хүсч, Жилл өөрийгөө харь нутагт айлчилж яваа хатан хаан мэт санана. Жилл Касл Голливудад эргэж очих хүсэлдээ автан байж ядан тэчьядаж эхлэв.
Хатагтай Тоби Темпл хэн нэгнээс хариугаа авахыг хүсчээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:17 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
ХОЁРДУГААР ДЭВТЭР

БҮЛЭГ 29.


Унал сүйрэл гэгч нь еөрийн өнгө аяс, үнэртэй. Энэ өмхий самхай хорт уур нь азгүйчүүдийг бүрхэн салахгүй наалдаж, нохой хүний айдсыг үнэрлэн мэддэг шиг хүн өөрөө зайлшгүй ирэх аюулыг мэдэрдэг ажээ.
Энэ нь ялангуяа Голливудад хууль мэт үйлчлэх нь олон тохиолдоно
Шоу бизнес болгонд Клифтон Лоренсын төгсгөл болсон нь цухалзаж эхэлсэн ч, агент үүнийгээ бусдаас түрүүн мэдэрчээ.
Жилл, Тоби хоёрын хуримын аялалаас зргэж ирснээс долоо хоног өнгөрсний дараа Клифтон тэдний тухай сураг сонссонгүй. Тэрээр үнэтэй бэлэг илгээж, гурван удаа утасдсан ч шинэхэн амрагууд хариу өгөх талаар санаа тавилгүй өнгөрчээ. Жилл Тобиг түүний эсрэг ямар нэг аргаар турхирах болж, Клифтон ямар ч үнээр хамаагүй эвлэрэх ёстойгоо ойлголоо. Тоби тэр хоёр дэндүү удаан хамт байсан тул хэн нэгэн тэдний дунд яс хаяхыг тэрээр хэрхэвч зөвшөөрөхгүй. Тобиг студид байгаа гэдийг мэдсэн Клифтон өглөө эртлэн ирвэл Жилл үүдээ нээж өглөө. Клифтон үнэлж баршгүй үзэсгэлэнтэй харагдах бүсгүйд магтаалын үг хэлэх боломжоо алдсангүй. Жилл эелдэгээр мэндлэн цэцэрлэг рүү дагуулан аваачиж кофегоор дайлан хуримын аялалынхаа сонин хачинг хөөрлөөд,
-Чамайг Тоби утасдаж амжаагүйг өршөөнө хэмээн найдаж байна. Cap шахам эзгүй, ажил хэрэг ундарч овоорсныг анзаарсангүй гэж Жилл хулчигнан инээхэд нь өстөн дайснаа гэж бүсгүйн эндүүрснээ ойлгосон Клифтон,
-Сонсооч хөө, алив бүгдийг эхнээс нь эхлэе, найз нөхөд болцгооё гэв.
-Баярлалаа, Клиф. Би ч гэсэн үүнийг хүсч байна. Лоренсийн сэтгэл ер бусын хөнгөрөөд санаа нь амарлаа. -Би та нарт зориулан оройн зоог барина. Бямба гаригт "Бистро"-д тусгай тасалгаа захина. Хамгийн ойрын зуун хүн урина. За ямар вэ, хөө?
Жилл товлосон өдрийг тэсзн ядан хүлээж байснаа зоог болохоос гурван цагийн өмнө Лоренсод утасдан,
-Клиф, надад тун харамсалтай байна. Миний бие өвдөөд би зоогонд очих тэнхэл алга. Тоби намайг гэртээ үлдэж амар гэнэ гэжээ.
Клифтон тэвчээр заан,
-Тэгэлгүй яахав, Жилл би ойлгож байна, тун харамсалтай юм болж, гэхдээ Тоби ирнэ биз дээ? гэв. Харилцуурт санаа алдах сонсогдож,
-Үгүй л болов уу, хонгор минь. Тэр надгүйгээр хаашаа ч явахгүй. Та нарыг сайхан цэнгэнэ гэдэгт итгэж байна гэснээ харилцуураа тавьчихлаа.
Тэр гурван мянган долларын тооцоог хэдийнэ хийчихсэн төдийгүй үнэндээ ч Лоренс дэндүү ихийг төлсөн тул зоогийг хойшлуулахад нэгэнт оройтжээ. Цорын ганц анд, хүндэт зочин нь ирэхийг ч санаархаагүйн учрыг уригдан ирсэн найруулагч, студийн захирал, кино одод гээд Голливудын хэн боловч тун сайн ойлгож байлаа. Өөр санаа даанч нэг толгойд нь орж ирэхгүй болохоор Клифтон арьсаа хамгаалан Тобигийн бие базаахгүй байна гэж зочиддоо хэлжээ. Харин маргаашийн "Херальд экземинер" сонинд хатаггай, ноён Тоби Темпл нар "Дожерс" стадионд морилон ирсэн тухай гэрэл зурагтай нийтлэл гарсан байжээ.
Түүний хувь заяа нь ихээхэн тэмцлийн үр дүнгээс хамаарах болсныг Клифтон бүрнээ ойлголоо. Хэрэв зээ Тоби түүнийг гаргуунд нь гаргаж хаявал тэр мөхөл рүүгээ мөлхөх болно. Ганц ч үйлчлүүлэгчгүй үлдсэн азгүй агент эртэй Голливудын хэн нь ч ажил хэргээ холбохгүй, Лоренсыг албанд авах нэг ч агентлаг олдохгүй нь мэдээж. Бүгдийг эхнээс нь эхлэх үү? Үгүй дээ, дэндүү оройтож. Цаг хугацаа, нас сүүдэр. . . Жиллийг нигүүлсэнгүй сэтгэлтэй болгох арга хайх хэрэгтэй. Тэрээр бүсгүйд утасдан очиж ярилцаж болох эсэхийг асуувал,
-Тэгэлгүй яахав. Би өчигдөрхөн бид сүүлийн үед ховорхон уулзаж болж гэдгийг Тобид хэлсэн юмсан гэв.
-Арван таван минутын дараа очлоо гэчихээд бааранд орон хоёр хувь виски залгилав. Ажил дээр хэвийнхээсээ их хүртэнэ гэдэг сайн хэлэгдэхгүй болохыг агент эр сайн мэднэ. Гэвч, чөтгөр аваг, хэнийг хуурч байгаа юм бэ? Юуных нь ажил байх вэ? Тобид өдөр бүр ашигтай санал ирэвч агуу хүнтэй уулзан ажил хэргээ ярилцаж чадахгүй явна. Урьд өмнө бол тэд хэдэн цагаар суун ярилцдаг байж... Клифтон аялал, үдэшлэг, охид бүсгүйчүүл гээд ... урьдын сайхан цагаа эргэн нэгдурслаа. Тэд төрсөн ах дүүс шиг дотно байжээ, гэтзл одоо...
Клифтон дахин нэг хувийг уусны дараа гар нь салганахаа больсныг анзаарав.
Жилл саравчит тагт дээр кофе уун сууж байснаа Лоренсыг харан найрсагаар инээмсэглэв.
"Чи наймаачин эр, түүнийг ятгаж дөнгөх үү? хэмээн агент эр өөрөөсөө асуув.
-Чамтай уулзсандаа баяртай байна, Клиф. Суугаач.
-Баярлалаа...Жилл.
Клиф ширээний эсрэг талд нь байх төмөр хөлтэй сандалд суун Жиллийг ажив. Тэр зуны цагаан палааж өмсөн, наранд борлосон мөр рүүгээ хар үсээ унжуулжээ. Жилл улам залуу, гэм хоргүй, арчаагүй дорой үзэгдэх ажээ.
Бүсгүй сайхан сэтгэл өвөрлөсөн бүлтгэр нүдээрээ агшин зуур Лоренсыг хараад,
-Өглөөний хоол идэх үү, Клиф? гэж асуув.
-Үгүй баярлалаа, би хооллочихсон.
-Тоби гэртээ байхгүй байгаа.
-Мэднэ. Би чамтай ярих гэсэн юм.
-Юу болоов вэ? Миний туслалцаа хэрэг болоо юу?
-Намайг өршөөж үзээч гэж шалдаа буусан Лоренс амандаа бувтналаа.
Хэзээ ч хэний ч өмнө, юу ч гуйн аргадаж байгаагүй мань эр өдгөө энэ танхил бүсгүйн өмнө бялдуучлан сөхрөх хэрэгтэй болжээ.
-Би...бид тэгэхэд ам мурийсаан. Мэдээж бүгд миний буруу. Тоби удаан хугацаанд миний найз минь, үйлчлүүлэгч минь байсан болохоор би түүнийг хамгаалахыг хүссэн юмаа. Чи намайг ойлгож байна уу?
Жилл Лоренсоос харц салгалгүй толгой дохин,
-Тэгэлгуй яахав, Клиф гэв.
Агент эр хүндээр санаа алдан,
-Тоби чамд хэлсэн үгүйг би мэдэхгүй байна, гэхдээ би түүнийг алдар хүндэд хүргэсэн юм. Хэзээ нэг цагт тэрээр алдарт хүрэхийг би мэдсэн юм. Тэр үед надад олон ч нөлөө бүхий үйлчлүүлэгчид байсан, би тэр бүгдээс татгалзан зөвхөн Тобид туслахыг хүсч билээ.
-Чи түүний төлөө ихийг хийсэн гэж Тоби ярьсан гээд Жилл толгой дохив.
-Нээрэн үү? гэж сэтгэл нь хөдлөн огло харайн босов.
Тэрээр агшин зуур өөрийгөө түргэдэн тэвчээргүй загнасандаа харамсах сэтгэл төрлөе.
-Тэр Сэм Голдвины нэрийг барин утасдаж, чи хууртагдсанаа мэдсэн ч гэлээ хүрч ирсэн гэнэ лээ. Чиний зүгээс тун эелдэг загнасан гэсэн хэмээгээд Жилл инээмсэглэв.
Клифтон урагш тонгойн,
-Би урьдын адил Тобигийн найз хэвээр үлдмээр байна, итгээч. Чи миний талд зогсох нь надад тун чухал байна. Чамаас гуйя, бүү хатуурх. Болсон явдлыг бүгдийг мартаж, хэлсэн бүхнийг минь өршөөгөөч. Би Тобиг хамгаалж байна гэж бодсон нь эндүүрч. Тобид хэрэгтэй бүсгүй нь чухамдаа чи юм гэлээ.
-Би хичээнээ. Түүнд сайн эхнэр нь байхыг хичээнэ.
-Хэрэв Тоби надаас татгалзвал. . . би балрах нь. Хэргийн учир бизнестээ байгаа юм биш. Тэр бид хоёр. . . Тэр надад яг хүү шиг минь байдаг. Би түүнд хайртай өөрийгөө үл хайхран. . . Жилл, болгоож үзээч! Бурхныг бодож. . . хэмээн аргадан гуйснаа хахаж цацан таг дуугүй болов.
Жилл удаан гэгч нь дуугүй суун түүнийг гүн хүрэн нүдээрээ харан сууснаа гар сунган,
-Би хатуурхахгүй. Бүх юм дууссан. Маргааш оройн хоолонд ирээрэй. Тэгэх үү? гэлээ.
Клифтон гүн амьсгаа аваад баясгалантай гэгч инээгээд,
-Баярлалаа ... гэснээ нүдэнд нь ус гүйлгэнэн ирснээ,
-Би . . . би үүнийг хэзээ ч мартахгүй. Хэзээ ч ... итгээрэй . . . гэв.
Маргааш өглөө нь Клифтон офистоо ирмэгц ширээн дээр нь Тоби Темплийн нэрийн өмнөөс ажил хэргийг нь явуулах үүрэгт ажлаас чөлөөлөгдөн, цаашид түүний хэрэг үгүй болсныг мэдэгдсэн баталгаат захиа байхыг олж үзжээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:18 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 30.

Тоби урьдын адил алдар хүндийн оройд нь суусан хэвээр байлаа. Түүний тоглосон телешоу, кинонууд нь агуу амжилтанд хүрч, Лас-Вегаст тоглох үед Казиногийн орлого хоёр дахин нэмэгдэж байв. Тобиг кинонд, сайн санааны хандивын концертонд, шоунд, цомгийн бичлэгт гэхчилэн ийш тийш нь урин булаалдан гуйж гувшсаар ...

Хотын нөлөө бүхий хүмүүс агуу хүний ая данд нийцүүлэх гэж арга бүгдийг сүвэгчлэн эрвийх дэрвийхээрээ гүйлдэх авч, Тобиг үгэндээ оруулахыг тулд урьдаар Жиллийн нигүүлсэнгүй сэтгэлийг хендөх хэрэгтэй гэдгийг тун удалгүй ойлгоцгоов.
Бүсгүй хаашаа явах, хаашаа явахгүйг нь бие даан мэдэж, нөхөртэйгөө холбоотой асуудал бүхнийг гартаа ягштал атгах болжээ. Жилл Тобигийн эргэн тойронд нь зөвхөн хамгийн баян, хамгийн хүчирхэг, хамгийн алдар цуутнууд л нэвтэрч чадах хориг саад босгосон байна. Техас мужийн Одесс хотоос ирсэн бяцхан польш охин мужийн амбан захирагчтай, дэлхийд алдартай жүжигчидтэй, Нэгдсэн улсын ерөнхийлөгчтэй уулзан зугаацах болжээ. Энэ хот түүнийг басамжлан доромжилж байсан тэр нэгэн цаг нэгэнт өнгөрч, Тоби Темпл байсан цагт хэзээ ч эргэн давтагдахгүй. Жиллийн өш хонзонгийн хар дансанд орсон хэн хүний хохь болон түүнийг гай түй дайрах болжээ.
Жилл Тобид бие хайрлалгүй эзэмдүүллэн цадаж ханасны дараагаар тэд бие биесээ тэврэн орондоо хзвтэж байснаа, бүсгүй түүнд улам наалдан наалинхайтаад,
-Хонгор минь, агент хайж явахдаа нэгэн эмэгтэйтэй учирснаа... ярьсан даа. Тэр хэн билээ...еө тийм! Роуз Даннинг. Тэр надад дүр өгөхийг амлачихаад, зохиолоос уншихыг хүсэн миний дэргэд суусан юм л даа...
Тоби агшин зуур эхнэрээ уйтан нүдээр гярхай гэгч нь ширтлээ.
-Тэгээд юу болсон бэ?
-Мэдээж би гэнэн цагаахан охин байсан юм гэж Жилл инээгээд,
-Текст уншиж эхэлмэгц тэр миний гуян дээр гараа тавьсан. Би жигтэйхэн айсан! Араас минь хөөж байгаа мэт учиргүй зугтсан гэж шивнэжээ.
Аравхан хоногийн дараа Роуз Даннингийн агентлагийг Хотын лицензийн комиссоос бүрмөсөн татан буулгасан байна. Тоби Жилл хоёр Палм-Спрингс дэх гэртээ өнжин Тоби массажны ширээн дээр саглагар зузаан даавуун дээр хэвтэн
Жилл түүний булчинг нь базлан иллэг хийнэ. Тоби гэдрэг эргэн нуруугаараа харан хэвтэхэд Жилл хөлөнд нь шингэн тос түрхэн иллэгэ хийж байтал.
-Клифийн тухайд чи миний нүдийг нээж өгсөн шүү хэмээн Тоби яриагаа эхлээд,
-Тэр үнэхээр бусдын хүчээр амьдрагч байж, намайг сорон мөлжиж, мөнгийг минь шавхаж байжээ. Мань эр хот даяар хамтрагч хайн гүйж, хэн ч түүнтэй ажиллахыг хүсэхгүй байгаа гэж сонслоо! Тэрээр одоо уямангаар өвдсөнөөс ч долоон дор байгаа даа!
Жилл хормын төдий хөдөлгөөнгүй болсноо,
-Клиф надад тун харамсалтай байна гэлээ.
-Энэ чамд падгүй хэрэг, хонгор минь! Ухаан суух цаг болсон шүү!
Жилл эелдгээр инээн,
-Яаж ч чадахгүйгээс хойш би яах билээ дээ гэв.
Бүсгүй хөлийг нь зөөлөн, тачаангуйгаар илсээр улам улам дээшлүүлэхэд Тобигийн тэсэхийн аргагүй хуял тачаал нь хөдлөн,
-Өө Бурхан минь! хэмээн гийнав.
Жиллийн тостой гар гулган явсаар салтаан завсраар нь, төмсийг нь илэхэд асар том эд нь тэр даруй цулцайн хатуурч годойн бослоо.
-Алив, бяцхан муужгай минь, хурдал гэж Тоби шивнэв.
Оройхон хавьд Тоби эхнэртээ худалдан авч өгсөн "Жилл" дарвуулт онгоцоор зугаалахаар явлаа. Маргааш өдөр нь энэ улирлын эхний шоуны бичлэг хийхээр товлосон байсан тул Голливудад буцаж ирэх ёстой байв.
-Би ер нь олигтой амраагүй удаж! гэснээ Тоби,
-Цаашид ажиллахыг хүсэхгүй байх чинь! гэжээ.
-За яалаа гэж дээ, энэ гайхалтай шоу шүү дээ гэж Жилл татгалзснаа,
-Шоунд оролцох надад их таалагдсан шүү! Бүх юм сайхан байлаа гэснээ хэсэг дуугүй болоод,
-Бараг бүх юм гэж тээнэгэлзэн нэмж хэлэв.
-Чи яав аа! Хэн чамайг гомдоов? гэж Тоби өлийн түүнийг гайхан харлаа.
-Хэн ч биш, хонгор минь. Энэ тухай дэмий ярьчихав уу? Эцэст нь нөхөр нь Жиллийг үг алдуулж дөнгөн, маргааш өдөр нь Эдди Берриген ажлаасаа халагджээ.
Хатан зөгийд үр тогтоохоор эргэлдэж таашаал амссан эр зөгийнүүд одоо бүгд устгагдаж эхэлжээ.
Ингээд Тобид Жилл ямар авьяас билэггүй хэмээн хэлсэн Сэм Уинтерсийн ээлж болов. Бүсгүй түүний эсрэг ил биш, далд явуулга хийн Уинтерсийг магтаж эхлэсэн авч бусдын зохиол илүү сайн. . . найруулагчид нь Тобиг жинхэнээр ойлгодог. . . Сэм Уинтерс хэзээ ч агуу авьяастныг үнэлдэггүй гэж бусад студийн захирлуудыг арай илүүтэй магтаж байв.
Клифтон Лоренс алга болсон. Тоби ярих ч хүнгүй, Жиллээс өөр хэнд ч.... итгэхээ байж...иймээс Тоби өөр студид ажиллах болсон байна.
Хүний зовлонд эс цадагчид хохь нь дээ! Тобигийн тойрон хүрээлэгчдийн ихэнх нь Жиллийн эрх ямба удаан үргэлжлэхгүй, тэр түр зуур зугаацагч, нэр зээлдэгч, улиг болсон дэлт бүргэд гэж үздэгээс түүнийг тэвчин өнгөрөөж, эс тоомсорлодог байв. Энэ нь л тэдний том алдаа байлаа. Бүсгүй нөхөрт нь ямар нэг, аргаар нөлөөлж өөрийнх нь эсрэг турхирч чадах хүмүүсийг Тобитой хамт байхыг огт хүссэнгүй. Чухамдаа тэр л битүүхэн явуулга хийн Тобигийн өмгөөлөгчийг нь, рекламын фирмийг нь солиулан, өөрийн сонгосон хүмүүсийг хөлсөлж эхлэв. Гарын зарц Макуудыг нь, аялдан дагалдан үйлчлэгчдийг нь хуйгаар нь огцруулж шинэ зарц авчээ. Одоо энэ нь түүний гэр, тэр бүрэн эрхт эзэгтэй.
Тобигийнд зохиогддог үдэшлэгт хотын шоу-бизесийн зүтгэлтнүүдээс тун ховорхон уригдах болжээ. Тэнд Америкийн нөлөөтэй хүмүүс жүжигчид, томоохон корпорацийн тэргуүн, уригдсан зочдыг хэн болох, хэрхэн цэнгэн зугаацсаныг нь улс орон даяар тарааж чадах хэвлэлийн төлөөлөгчид ирцгээнэ.
Тоби гэртээ хоёулхнаа үлдвэл илүү жаргалтай байх агаад, эхнэр нь зугаа цэнгэлд дэндүү дурлах болов. Нэг орой гурван
ч үдэшлэгт нэгэн зэрэг уригдаж, бүсгүй явахаар түүнийг эрүүдэхэд Тоби эхнэрийнхээ хөнгөмсөгийг хошигнон гомдоллоход,
-Хайрт минь би үүнийг чиний төлөө л хийж байна шүү гэж Жилл түүнийг тайвшруулав.
Тоби "Метро-Голдвин Мейер"-т зураг авалт хийлгэн өглөөнөөс орой хүртэл ажиллаж завгүй байв. Оройхон гэртээ ирээд цамц, смокингийг нь нямбайлан бэлдсэнийг үзмэгц,
-Хүүхэлдэй минь, ийш тийш явна гэж л битгий хэлээрэй дээ. Бүхэл жилийн турш ганц орой ч гэртээ өнжсөнгүй, чөтгөр ав гэж! гэлээ.
-Өнөөдөр Дэвисийн хуримын ой. Биднийг очихгүй бол тэд аймшигтай гомдоно!
Ядарч туйлдсан Тоби орон дээр лагхийтэл суугаад,
-Би халуун усанд орчихоод ханатал унтмаар байна! гэсэн боловч тэр үдэшлзгт явжээ.
Тоби хаа явсан газартаа үргэлж бүгдийн анхаарлын төвд байж, тэднийг өөртөө татаж, цугларагсад нь агуу их ухаантай хүнтэй цагийг өнгөрөөсөндөө баярлан алга ташин талархана. Тоби эл өдрийнхөө дараа унтаж чадахгүй зовж тарчлан үзэгдчийн алга ташилт нижигнэсэн ялалтаа бодон эргэж хөрвөөнө. Гэхдээ л тэр жаргалтай хүн! Жиллийн ачаар шүү! Ээж нь байсан бол зхнэрийг нь хэрхэн хүндэтгэх бол.
Гурван сард тэд Каннын кинофестивалын урилга хүлээн авчээ.
-Яасан ч үгүй! хэмээн Тоби Жиллийг урилга үзүүлэхэд хариулаад,
-Хайрт минь, би ядарч байна. Ажил гэж толгойтой үснээс их. Халуун ус, телевиз, дулаан ор дэр энэ л миний Канн гэлээ.
Гэвч түүний рекламны агент Жери Гутман сүүлийн кино нь шилдэг шагнал авах боломжтой агаад агуу хүн оролцвол илүү тус болох талтай гэж Жиллийг ятгажээ.
Сүүлийн үед Тоби үе үе ядарч сульдан нойр муутай байгаадаа гомдоллон, шөнөдөө нойрны эм уун, өглөө нь тархи толгой нь хүндхэн босч ирдэг болжээ.
Жилл нөхрийгөө урьдын адил ажиллуулах эрч хүчийг нь сэлбэхээр бензедрин уулгав.
Нойрны эм сольж уусан нь түүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ.
-Би урилгыг хүлээж авсан гэж Жилл нөхөртөө хэлээд,
-Гэвч мэдээж, татгалзаж чадах хойно. Хонгор минь хэцүү юм ер алга гэв.
-Алив Палм-Спрингс явж cap, санаж бодох юмгүй жаргалын нарсыг мандуулья.
-Юу уу? Жилл тээнэгэлзэн асуув.
Тоби гэнэт царцанги царай гарган,
-Би наранд гэж хэлэх гээд хэл минь хальтирчихла?
-Яагаад гэвэл чи үргэлж хошигнодог шүү хэмээн Жилл инээгээд түүний гарыг зөөлөн атгаж,
-Гэлээ ч энэ чинь сайхан санаа байна! Бид хоёулхнаа байхад би их дуртай! гэлээ.
-Би ер нь яачихаад байгаагаа мэдэхгүй байна гээд Тоби санаа алдаад,
-Ямар ч эрч хүчгүй болчихож! Өтөлж байгаа юм байх даа гэжээ.
-Чи хэзээ ч өтлөхгүй! Оронд орохдоо хэрхэн аяглахыг чинь харамз!
-Өө тийм үү? гээд Тоби маасалзаж,
-Миний "азарган тахиа" намайг авсанд орсон хойно ч гэсэн донгодож байна шүү! гээд тэр шилэн хүзүүгээ үрчэн,
-Жаахан дуг хийгээд авья. Үнэнийг хэлэхэд, миний бие тун тааруу байна. Бид өнөөдөр хаашаа ч явахгүй юу? гэв.
-Битгий санаа зов, онцын ажил байхгүй. Би зарц нарыг явуульчихья, өөрөө оройн хоолоо хийнэ. Хоёулаа гэртээ үлдэцгээе.
-Энэ ч дажгүй сайхан санаа байна!
Тоби эхнэрийнхээ араас харан, өөрөөс нь өөр жаргалтай хүн энэ ертөнцөд алга гэдгийг бахдан бодов.
Оройхон Жилл нөхрийгеө оронд нь хэвтүүлэн бүх биеийг нь илэн иллэг хийн ядаргаагий нь тайллаа.
-Сайхан боллоо гэж тэрээр бувтнаад,
-Ёстой гайхалтай!
Чамгүйгээр энэ олон жилийг яаж өнгөрөөснеө би мэдэхгүй юм!
-Гайхмаар юм, тийм үү? гэснээ Жилл нөхөртөө эрхлэн наалдаж,
-Тоби, Каннын фестивалын талаар ярьж өгөөч. Ямар болдог вэ? Би хэзээ ч очиж үзээгүй гэлээ.
-Ердөө л ертөнцийн энд тэндээс ирсэн луйварчид бие биедээ өөрсдийн кинонцороо худалдахыг хичээцгээдэг юм гээд эхнэрээ бодолхийлэн харснаа Тоби,
-Чи үнэхээр энэ тэнэг фестивальд очихыг хүсээ юу? гэлээ.
Жилл яаран толгой сэгсэрч,
-Үгүй. Бид чинь Палм-Спрингс рүү явах гэж байгаа биш үү?
-Чөтгөр ав гэж, бид тийшээгээ дуртай цагтаа явж болно!
-Гэхдээ, Тоби энэ ч тийм чухал биш дээ?
-Би чамд ухаангүй дурласныг чи мэдэж байна уу? гээд Тоби инээмсэглэж,
-Чамаас өөр бүсгүй бол энэ фестивал руу явах гэж намайг чирч гулдрана даа! Гэтэл чи явах гэж тэсэн ядаж байгаа мөртлөө юу ч дуугарахгүй, харин Палм-Спрингс рүү надтай cap явахаар зөвшөөрч байдаг. Чи урилганд татгалзсан хариу өгөө юу?
-Одоохондоо, үгүй. Гэвч... Тэгэх хэрэггүй болсон. Бид Энэтхэг орно гэхэд Тобигийн нүд аяганаасаа бүлтрэх нь үү гэлтэй томорч бүлтийгээд,
-Энэтхэг ий? Би Канн явах л юм бодож байлаа!
Тэдний онгоц Орлигийн нисэх буудалд газардахад Тоби эцэг нь асрамжийн газартаа насан өөд болсон тухай цахилгаан хүлээн авчээ. Гэвч Тоби оршуулах ёслолд амжиж очсонгүй.
Хзрин тэр эцэг эхийнхээ нэрээр нэрлэсэн эмнэлгийн газар байгуулахаар шийджээ.
Францын Каннд бүх дэлхийн өнцөг булан бүрээс шинээр хийгдсэн кинонууд эзэдтэйгээ хүрэлцэн ирж, энэ хот ээлж дараалан Голливуд, Лондон, Париж, Рим болон хувирч, гудамж талбайнууд нь мэргэжилтэн, сонирхогч, ахмад зүтгэлтэн шинэ болон алдарт жүжигчид, азтангууд, азгүйчүүдээр болон сурвалжлагч, сэтгүүлчдээр дүүрч арвагнан оволзоно. Тэд бүгд Каннын тэргүүн шагналыг хүртэж дэлхий дахинд алдраа дуурсгахсан гэж чармайцгаана. Канн хотын зочид буудлуудын захиалга дуусч, өрөөгүй үлдэгсэдийг Антиб, Болье, Сен -Тропез, Ментон руу илгээх аж.
Тобигийн хувьд "Карлтон" зочид буудалд люкс өрөө авахад тийм ч төвөг учирсангүй. Энд тэндгүй шүтэн бишрэгчид Жилл тэр хоёрыг угтан авч, фото-сурвалжлагчдын аппарат зогсоо зайгүй шад шадхийи ихэмсэг хосын зургийг аван дэлхийн бүхий л сонинд хэвлэн нийтэлж байлаа.
Тобигийн тоглосон кино шагнал хүртсэнгүй фестиваль дуусахаас хоёр хоногийн өмнө шүүгчид эстрадын урлагт байгуулсан гавьяаг нь үнэлэн Тобиг шагнах болсноо мэдэгджээ. Шагналыг ёслолын хүлээн авалтан дээр гардуулах ёстой байв. "Карлтон" зочид буудлын хүлээн авалтын танхим дүүрэн зочидтой, Жилл нөхрийн хамт хүндэтгзлийн суудалд сууж байлаа. Тобиг юу ч идэхгүй байгааг анзаарсан Жилл,
-Хонгор минь, чи яагаа вэ? гэж шивнэв.
Тоби толгой сэгсрэн,
-Наранд цохиулсан бололтой. Бүх юмс нүдний өмнүүр хөвөөд байна гэв.
-Маргааш чамайг сайхан амраах талаар санаа тавинаа.
Жилл маргааш "Пари Матч", Лондонгийн "Таймс"-ийн сурвалжлагчид ярилцлага өгөх, алдартай продюссор, найруулагчидтай кафенд суухаар тохирсоноо хойшлуулахаар болов.
Зоогийн төгсгөлд Канн хотын дарга босон,
-Ноёд хатагтай нараа, хүрэлцэн ирсэн зочид гийчид ээ! Надад дэлхий дахинаа алдараа дуурсгасан, агуу жүжигчинд шагнал гардуулах асар хүндтэй үүрэг ноогдлоо. Түүний ур чадвар, бидний талархалын бэлэг тэмдэг болсон тусгай шагналыг баяртайгаар гардуулья гээд туузан дээр хатгасан алтан медалийг дээш өргөн,
-Ноён Тоби Темпл! хэмээн зарлав.
Бүгд нэгэн зэрэг суудлаасаа босон алга ташилж нижигнэж эхлэхэд Тоби хөдөлгөөнгүй суусан хэвээр байлаа.
-Босооч хэмээн Жилл хажуугаас нь шуд зуун исгэчүүлэв.
Тоби үл ялиг ганхаад алгуурхан бослоо. Түүний царай нь үхдлийн мэт цонхийн цайжээ. Тэр минут хэртээ зогсон инээмсэглээд микрофон чиглэн явах замынхаа талд хүрээд гэнэт сөхрөн шалан дээр ухаан алдан уналаа.
Тобийг ачааны онгоцоор Париж руу америкийн цэргийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт аваачлаа. Жилл гучин зургаан цагийн туршид идэж уухаас, илүү үглэн харамссан шүтэн бишрэгчдийн зогсоо зайгүй утасдахаас залхаж, түүний амь насны төлөө тэмцэн байгаа Францын шилдэг эмч нарыг хүлээсээр суулаа.
Бүсгүй хана ширтэн ганцаар юу ч сонсохгүй, юуг ч анзаарахгүй зөвхөн Тоби эдгэх, эдгэх ёстой гэсэн ганц бодолд автан суусаар. Эр нөхөр нь түүний нар юм. Тэр нар хэзээ ч жаргаж болохгүй.
Өглөөний таван цагт ерөнхий эмч Дюкло, Жиллийн суугаа өрөөнд орж ирлээ.
-Хатагтай Темпл. Нөхөр тань хүчтэй цус харвалт өгсөн байна.Тэр цаашид ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй л болох болов уу хэмээн айж байна гэх нь тэр.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:21 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд

Бүлэг 31.

Жиллийг нөхөр дээр нь оруулахад түүний өөрчлөгдсөнийг харсан бүсгүй ихэд гайхав. Ердеө л хоёрхон хоногийн дотор өтөлж ядарсан, хатингар өвгөн болон хувирч амьдралын эрч хүч нь түүнийг орхин оджээ.
Гэр хөл гараа хөдөлгөж ч чадахгүй, үгний оронд үл ойлгогдом тасалдсан дуу гарч мөөрөх ажээ.
Эмч нар хагас сарын дараа өвчтөнг Америк руу авч явахыг зөвшөөрөв. Тоби, Жилл хоёрыг Калифорнид эргэж ирэхэд нисэх онгоцны буудалд сурвалжлагчид, тэднийг дэмжигчид болох улаан финүүдээр пиг дүүрэн байлаа. Алдарт жүжигчний өвчин ер бусын шуугиан дэгдээсэн ажээ. Найз нөхөд, шүтэн бишрэгчид Тобигийн биеийг асуун зогсоо зайгүй утасдацгаана. Телевизийнхэн бичлэг хийх гэж гэрт нь сэм орохыг хүртэл оролдож үзжээ. Ерөнхийлөгч, сенатор харамсал илэрхийлэн цахилгаан утас илгээж, өдөр бүрийн шуудангаар Тобиг шүтэн бишрэгчид, өрөвдөн хайрлаж, түүний төлөө залбирагсдын тэвэр дүүрэн захидал, ил захидал ирж байсан ч, их урилга заллага бараа сураггүй болжээ. Жиллийн яаж байгааг нь, хаа нэгтээ очиж дотно хүрээнд зоог барихыг, зугаалахыг кино үзэхийг хүсч байгаа эсэх талаар Голливудынхнаас нэг нь ч асууж лавласангүй.
Тобигийн хувийн эмч Эли Каплан шилдэг мэдрэлийн мэс засалч хоёр эмчийг дуудсанд тэд нар нь Парижийн эмч нарын оношийг давхар баталжээ.
-Хамгийн гол нь Тобигийн ухаан санаа евчиндөө хэзээч нэрвэгдэж самуурахгүй. Тэр хэлсэн бүгдийг сонсож, ойлгох хэдий ч хариу өгүүлэх хөдлөх үйл ажиллагаа нь гэмтсэн байна. Биеийн байдал нь үүнээс дээрдэхгүй. -Тэгээд ... үргэлж ийм байх уу? Доктор Каплан эргэлзсэнээ,
-Үгүй ч байж магад, яг үнэндээ бидний бодож байгаагаар Тобигийн мэдрэлийн систем нь эмчилгээ авахааргүй болтлоо гэмтсэн байна гэлээ.
-Тэгэхээр тодорхой юм үгүй шив.
-Үгүй. ..
Гэвч Жилл хэрхэхээ сайн мэдэж байлаа. Тзр физик эмчилгээний, сувилагч, хэл зүйн мэргэжилтэн нарыг хөлслөн авч, Тобиг усан бассейнд оруулан булчин шөрмөсийг нь, мэдээгүй болсон гар хөлөнд нь иллэг хийлгэн, ярьж сургахаар өдөр бүр хичзэллэх болов.
Хоёр cap өнгөрсөн хэдий ч ямар нэг өөрчлөлт гараагүйг Жилл анзааран Эл Каплан эмчийг дуудав.
-Та түүнд туслах ёстой. Ямар нэг юм бодож олоочээ. Та Тобиг, ийм байдалтай орхиж болохгүй шүү дээ хэмээв. Эл Каплан арга нь барагдсан аятай толгой сэгсэрэв.
-Жилл минь , өршөөгөөрэй. Би танд тайлбарлахыг хичээсэн.
Эмчийг язснаас хойш Жилл ганцаараа номын сандаа удтал бодолд автан тархи толгой нь хүчтэй өвдөхийг эс тоон суужээ. Одоо өөрийгөө бодох цаг бишээ.
Бүсгүйг дээш гарахад Тоби хий гөлрөн хэвтэж байснаа түүнийг орж ирэхэд цэнхэр нүд нь баяр баясгалангаар гэрэлтэж гярхай хурц нүдээр Жиллийг дагуулан ширтэв. Уруул нь өмөлзөн хөдпөх авч үл ойлгогдом мөөрөх дуу гарна. Жилл Каплан эмчийн: "Хамгийн гол нь Тобигийн ухаан санаа. . . нэрвэгдэж самуурахгүй" гэж хэлснийг санав.
Жилл орны ирмэгт суугаад,
-Тоби, чи намайг сонсооч. Чи орноосоо босох ёстой. Чи ярьж, явж чадах болно гэв.
Тобигийн хацрыг даган нулимс урслаа.
-Чи үүнийг хийх ёстой. Миний төлөө хийх болно гэж Жилл шивнэв.
Маргааш нь тэр хөлсөлсөн сувилагч, физик эмчилгээ, хэл заслын мэргэжилтнүүдийг бүгдийг нь халлаа. Энэ тухай сонссон Эл Каплан эмч Жиллтэй уулзахаар яаравчлан иржээ.
-Физик эмчилгээний хувьд та зөв шийджээ, харин сувилагчийг! Тобиг хорин дөрвөн цагийн турш асрах...
-Би түүнтэй хамт байх болно.
Эмч толгой сэгсрэн,
-Та ойлгохгүй л байна даа. Ганцаар хүч хүрэх...
-Хэрэг болбол утасдана.
Хэцүүхэн өдрүүд үргэлжлэн, Жилл эмчийн зааврын дагуу бүхнийг хийхэд тун хүнд байлаа. Тахир татуугийн тэргэнцэрт суулгахаар Тобиг өргетөл нөхөр нь жин гэх юмгүй, жиггэйхэн хөнгөн санагдахад Жилл ихэд цочирджээ. Усан сангийн дэргэд тусгайлан зассан цахилгаан шатаар доош бассейнд буулган физик эмчилгээний сувилагчийн заавраар иллэг хийж эхлэв. Сувилагч өндгөнд хүрч ядан байгаа мэт дэндүү зөөлөн болгоомжтой хийж байсан бол Жилл хатуу чангаар базан илнэ. Тоби заасан дасгал сургуулилтыг сурахыг хичээх авч ядарч туйлдан тэвчээр нь барагдахад Жилл, -Бага байна, Тоби. Дахиад нэг, миний төлөө.
Ийнхүү хөөрхий эрийн нүдэнд нь нулимс цийлэгнэтэл нь хөдөлгөөнийг дахин дахин хийлгэсээр байв.
Жилл өдөр нь Тобитой ярих сургуулилт хийн,
-... Ооо-ооо-о-о...
-А-а-а...
-Үгүй ээ! О-о-о. Уруулаа дугуйл Тоби. Хэлэх гээд хичээ. О-о-о-о.
-А-а-а-а...
-Үгүй ээ, чөтгөр аваасай чамайг! Чи ярьж сурах ёстой! Алив дахиад. О-о-о-о...
Энэ мэтчилэн бүгдийг эхнээс нь дахин дахин хийж байлаа.
Жилл орой бүр нөхрийгөө хооллон дэргэд нь хэвтэн хатингаршсан гарыг нь хөдөлгөж. бие, хөх, гуя, хэвлий, бэлэг эрхтэнээ илүүлэн,
-Хараач Тоби! Мэдэрч байна уу? Энэ бүхэн чинийх шүү, хонгор минь, зөвхөн чинийх. Би чамайг хүсч байна. Чи эрүүл саруул болон бид дахин бие биеэ хайрлана. Тоби, чи намайг эзэмд, дахин дахин эзэмд хэмээн шивнэдэг байлаа.
Тоби хурц цэнхэр нүд үл салган түүнийг зогсоо зайгүй ширтэн, ээрч мууран үл ойлгогдох авиа гарган уухилна.
-Удахгүй, Тоби, удахгүй.
Жилл ядарч зүдрэхээ умартжээ.
Хөндлөнгийн хүн байлгахгүй гэсэндээ зарц нараа явуулан хоол ундаа өөрөө хийн, хүнсээ утсаар захиалан гэрээсээ ч гарахаа болив. Илүү үгэнд дурлагсад зогсоо зайгүй утасдах нь багасаж, чимээ тасран, сурвалжлапнид Тобийн биеийг сонирхохоо больцгоож эхэллээ. Дэлхий даяар агуу жүжигчинг үхлүүт байгаа гэж мэдэх болжээ. Тоби хэзээ мөдгүй хоногоо хүлээж байсан ч Жилл үүнийг хэрхэвч зөвшөөрөхгүй байв.
Тоби нас нөгчих аваас Жилл хамтдаа булшлагдана гэсэн үг.
Ядарч туйлдатлаа зүтгэх Жилл өглөө 6 цагт эртлэн босж, өдрийн ажлаа Тобиг угааж цэвэрлэхээс зхлэдэг байна. Бүсгүй хулдаас тавьсан ч гэлээ нөхөр нь шээс алдан ор дэвсгэрийн
даавуу, хувцас хунарыг нь байнга солино. Унтлагын өрөө нь тэсвэрлэхийн аргагүй үнэр танартай болжээ. Жилл түмпэнд бүлээн ус хийн нүүр гар биеийг нь арчин шзэс шинхэгийг нь угааж цзвэрлээд тальк түрхэж, сахлыг нь хусан, үс гэзгийг нь самнана.
-За тэр ! Чи сайхан харагдаж байна, Тоби. Шүтэн бишрэгчид чинь яг одоо харсан бол доо! За яахав, удахгуй харна. Бас концертын билетийг авах гэж зодолдоно доо. Ерөнхийлөгч ирнэ, бүгд Тоби Темплийг харахыг хүсэх цаг ирнэ гайгүй!
Угаалга дууссаны дараа Жилл өглөөний хоолонд хүүхдийн будаа, агшаасан будаа эсвэл өндөг бэлтгэн залгиж чадахгүй болсон нөхрөө яг л нялх хүүхэд шиг хооллож, зогсоо зайгүй тэр удахгүй эдгэнэ гэж амлан үргэлж ганцаараа ярьж байлаа.
-Чи Тоби Темпл гэж нэг л хэвээр давтан,
-Чамайг эргэж тэнхрэхийг бүгд хүсч байна, бүгд чамайг хайрлаж байгаа. Үзэгчид чамайг хүсч байна, Тоби. Чи тэдний төлөө эдгэх хэрэгтэй гэнэ.
Өдөр хоног үргэлжилсээр, үл хөдлөх нөхрөө угааж, хооллон, ярьж сургахаар оролдсож түүнийг зогсоо зайгүй магтан, бүгд түүнийг хүлээж байгаа гэж дахин давтан ярьж, оройд нь сонин сэтгүүлээс хайчилж авсан гэрэл зургийг нь үзүүлэх болов.
-Энд бид хатан хаантай байна. Энэ үдэшийг санаж байна уу? Тэд чамтай тун сүрхий мэндэлж байсан! Бүх юм эргэж ирнэ. Чи илүү их алдар хүндтэй болно.
Орой болсон хойно бүсгүй нөхрөө дулаан гэгч нь өлгийдөн хучаад дэргэд нь тавьсан буйдан дээр тэрий хадан унаад өгнө. Шөнө дунд тэсэхийн аргагүй үнэр танар ханхлан сэрээхэд нь тэрээр буйдангаас мөлхөх шахуу өндийн босон Тобиг хуурайлан даавуу шуувууг сольсоор байтал өглөөтэй золгон хоол ундыг бэлтгэх цаг болж дахин шинэ өдөр эхлэнэ. Маргааш, нөгөөдөр. . .Эцэс төгсгөлгүй өдрүүд ээлжилсээр. Жилл өдөр бүр Тобиг арай хүч шаардсан хөдөлгөөн хийлгэхийг оролдож мань эрийг "залхуурахад" уур нь хүрч алганы амт өгмөөр ч санагдана.
-Бид бүгдийг чадна. Чи эдгэнэ, хараарай хэмээн ууртайгаар исгэчүүлнэ.
Жилл тэнхээ тасартлаа ядарч, зарим шөнө унтаж чадахгүй нүдний нь өмнүүр хуучин киноны кадрууд хий үзэгдэл мэт сүүдэгнэж, эхлэнэ. Каннын кинофестивал дээр найруулагчид түүнийг, Тобиг тойрон хүрээлээд... Палм-Спрингсийн байшинд нь ерөнхийлөгч ирчихсэн, түүний үзэсгэлэн гоог. . . Шинэ кино нээлтэнд шүтэн бишрэгчид тойрчихоод... Алтан үе. . . Тобиг босон хотын дарга руу очих, уначихлаа... уначихлаа... Удтал хөрвөөсний дараа Жилл арай гэж дугхийнэ. Заримдаа шанаан тус газар тэсэхийн эцэсгүй лугшин өвдөж нойрноос нь сэрээнэ. Жилл заримдаа нар мандаж, босох хүртлээ өвдөхийг тэсвэрлэн таг дуугүй хэвтсээр. . .
Хатингаршсан бие сэтгэлийг асран тойлж, Тоби тэр хоёр эрт галавт мартагдсан сансрын хөлөгт хоёулхнаа амьдарч байгаа мэт болжээ. Жиллийн ертөнц нь гэр орны хүрээнд, энэ өрөөнд, энэ хүнээс хэтрэхээ больж, үүр цүүрээс үдэш болтол өөрийгөө хайрлахгүй зүтгэхдээ. Тоби нь зовж шаналан, тамд очиж, Жиллийг ганцаар орхихыг огт хүссэнгүй.
Тасралтгүй үргэлжлэх долоо хоногууд cap болон сунаж, өөр рүү нь дөхөн ирэх Жиллийг хараад Тоби түүнийг залхаахаар ирж буйг нь ойлгон уйлдаг болжээ.
Тоби арчаагүй сул дорой ямар ч хэрэггүй махан мануухай болсон хэдий ч Жилл нөхрийгөө харан туүнд,
-Чи явж чадна хэмээн итгэл төрүүлнэ.
Тэрээр Тобиг өргөж хөл дээр нь зогсоогоод хөлийг нь нэг нэгээр ээлжлэн гишгүүлэн хөдөлгөх нь модоор хийсэн оньсон хүүхэлдэйг элзглэн жүжиглэж байгаа мэт аймшигтай харагдана.
Толгой таллан өвдөх нь улам ихсэн огцом хөдлөхөд чих нь шуугин, тархи толгой нь дүйнгэтэн нүдэнд нь оч гэрэлтэн өвчин нь тэсвэрлэхийн аргагүй болно. Жилл Тобиг илааршмагц заавал эмчээс зөвлөгөө авна гэж өөртөө андгайлжээ. Одоо үзүүлэх цаг нь ч биш, хүсэл ч алга. Хамгийн гол нь Тоби эдгэх хэрэгтэй.
Жилл хувцасны гол болтлоо турж эцэн, царай гэж цорой болон, шанааны яс нь ёрдойж, нүд нь гарихлан ширгэж, гайхалтай сайхан үс нь өнгө алдан бүрзийн бөөгнөрөн унжжээ. Энэ бүхэн түүнд огтын хамаа алга.
Хаалган доогуур нь Каплан эмчийн ярилцахыг хүссэн цахилгаан байсан ч гэлээ Тобиг угаах, бассейнд иллэг хийх, хэл яриаг нь зүгшрүүлэх, угааж, цэвэрлэх, хооллох, цагаан хэрэглэл солих гээд төлөвлөснөө гүйцэтгэх гээд завдсангүй.. .
Тэрээр дөрвөн хелтэй түшлэг худалдан авч, Тобигийн гарыг бэхлээд, өөрөө ядарч унатлаа, хаана юу хийж байгаагаа мэдэхгүй болтлоо гэр дотуураа холхиулан удтал явав.
Ингээд Жилл цөхрөн бүх юм талаар өнгөрч, яагаад ч нэмэр алга гэдгийг сая л ойлголоо.
Бүсгүй Тобиг шөнө дунд өрөөнд нь оруулаад өөрийнхөө унтлагын өрөө рүү хазганан орж орон дээр үхэтхийн унаж мансуурсан мэт нам унтаад гэнэт нойр ханан сэрж нүдээ нээвэл нар хэдийнэ дээр хөөрсөн байлаа. Үд дунд болчихсок Тоби хоол ундгүй, угааж цэвэрлээгүй, орондоо ганцаардан айж хэвтээ байх даа. Жилл босохыг хичээн өндийх гэтэл хөдөлж чадсангүй. Хэмжээлшгүй их ядарсан бие нь өөрт нь захирагдахаа нэгэнт больчихжээ. Долоо хоног, cap тэнхээ барсан хөдөлмөр, юм бүхэн...
Нөхөртөө зориулах тамир тэнхээ үлдсэнгүй, гомдож урам хугарсандаа уйлмаар ч санагдав. Ингээд бүх юм өнгөрчээ.
Жилл нэг л сонин авиа гарахыг сонсон нүдээ нэзвэл үүдэнд нь дөрвөн хөлт түшлэгээ салганасан гараараа тас атгаад,
-Жи-и-и-и . . .Жи-и-и хэмээн Тоби сунжруулан дуугарч ганцаараа зогсож байх нь тэр.
Тэр "Жилл!" гэж хэлэхийг чармайж байлаа. Бүсгүй больё гэхнээ чадахгүй цорхиртол уйллаа. Энэ өдрөөс эхлэн Тобигийн бие үлгэрийн юм шиг хурдан эрүүлжин илааршиж эхлэв. Тоби Жиллийн төлөө урьдын адил эрүүл саруул болохыг хүсч байлаа. Тэр урьд нь эхнэрээ хайрладаг байсан бол одоо Жилл түүний сахиусан тэнгэр нь болж бүсгүйд мөргөн залбирмой.
Тоби түүнд хамгаас хэрэгтэй зэвсэг нь байсан тул Жилл эцсийн эцэст өөрийн хувь заяаны төлөө тэмцсэн нь энэ бизээ. Одоо тэдний бие сэтгэл, оюун ухаан нь нэгэн цул бие болжээ. Тобигийн амьдрал түүний гарт байж, Жилли түүнийг аврах бүхий л арга чаргаа хийсэн. Бүсгүй нөхрийнхөө алдсан жинг нь нөхөхийн тулд хоолны дэглэмийг өөрчлөв. Эхэн үедээ дөрвөн хөлт түшлэгээрээ, дараа нь таягтай нар салхинд удаан зугаалан явж хүч сэлбэсээр байлаа. Тоби ганцаар бие даан явж чадсан тэр өдөр тэд хоёр лаа асаан баярын зоог барьжээ.
Ингээд Жилл Тобиг бусдад үзүүлэх цаг нь болсон хэмээн үзээд Каплан эмч рүү залгавал сувилагч бүсгүй түүнийг эмчтэйгээ даруй холболоо.
-Жилл! Би их санаа зовлоо! Хэд хэдэн удаа утасдаад хэн ч утсаа авахгүй юм. Цахилгаан утас явуулсан, хариу ирсэнгүй, тэгээд таныг Тобиг аваад хаа нэг тийшээ явжээ хэмээн бодлоо. Тэр... тэр яаж байна?
-Өөрөө хүрч ирээд хар даа, Эл ээ. Эмч ирээд гайхсанаа нууж чадсангүй, -Байж боломгүй юм. Ёстой . .. ид шид! гэж шагшрав. -Жинхэнэ ид шид ч энэ дээ.
"Энэ амьдралд хүн өөрөө гайхамшигийг бүтээнэ. Бурхан тэртээ тэргүй үргэлж завгүй байдаг хойно доо" хэмээн Жилл бодов.
-Хүмүүс над руу Тоби эдгэж байна уу гэж байнга утасддаг. Та нар хүн хүлээж авахгүй байгаа юм уу? Сэм долоо хоногт хоёр удаа, Клифтон Лоренс...
Жилл Лоренсын тухай таг мартажээ. Гэвч Уинтерс! Энэ ч муугүй! Жилл Тоби урьдын адил супер-од, тэд Алтан хос гэдгийг түмэнд мэдүүлэх арга сүвэгчлэх хэрэгтэй болжээ.
Маргааш өглөө нь тэрээр Сэмд утасдан Тобиг эргэж ирж чадах эсэхийг нь асуулаа. Цагийн дараа гэхэд Сэм үүдэнд нь ирчихсэн Жилл түүнийг довжоон дээр тосч авахад, Сэм хүүхнийг хараад гайхсанаа нууж чадсангүй. Тэр цонхийн ядарч, турж эцээд, нүүр нь үрчлээнд баригдаж, хамаг яс нь хэрзгэнэн ёрдойж даруй арван насаар өтөлсөн байлаа.
-Сэм ээ! Ирсэнд тань баярлалаа. Тоби чамайг хараад баярлах болно гэлээ.
Сэм орондоо хэвтэх жүжигчний сүгтэй учрах юм бодтол гайхалтай сонин гэнэтийн . . . Тоби усан сангийн дэргэд ширдэг дээр хэвтэж байснаа Сэмийг хараад өндийлөө. Гар барин мэндлэхэд эр хүний хүдэр чийрэг чадал мэдрэгдэв. Тоби нар салхинд борогшин борлож эрүүлжин өвдехөөсөө өмнө байснаасаа илүү харагдаж байв.
-Сэм, чамтай уулзсандаа баяртай байна.
Тобигийн ярих нь бага зэрэг удаан, хүндрэлтэй байсан ч гэлээ тод хурц сонсогдоно. Өвчний ул мөр үл мэдрэгдэн өнөөх л гялалзсан хөх нүдэт, хүүхдийн царай нь хэвээр болжээ.
Сэм Тобиг тэвэрч аван,
-Бурхан минь! Чи бид бүгдийг их айлгалаа! гэлээ.
Тоби инээмсэглэн,
-Бид хоёулхнаа байна, битгий есорхоод бай! Бурхан минь, энэ ч дэндэнэ ээ? Намайг зүгээр л Тоби гээрэй гэв.
Сэм түүнийг анхааралтай харснаа толгой сэгсчин,
-Үнэнийг хэлэхэд юу ч ойлгохгүй юм. Илүү залуучихаж гээч! Голливуд чамайг хэдийнэ оршуулчихсан! гэлээ.
-Намайг үхсэн хойно л тэгж үзээрэй.
-Ёстой гайхамшиг! Өнөөгийн анагаах ухаан ч мөнхийн ус хүртээдэг болоо юу?
-Юуных нь анагаах ухаан! гээд Тоби хайрлан тахиснаа нуулгүй Жиллийг ширтээд,
-Хэн үүнийг бүтээснийг мэдэх үү? Жилл шүү дээ. Ганцхан тэр л чадсан. Энэ гараараа! Бүгдийг хөсөрт орхин намайг хөл дээр минь босголоо гэв.
Сэм цочирдон гайхсан харцаар Жиллийг ширтэв. Мань эр түүнийг өөрийгөө ийнхүү золиослож чадна гэж огт бодсонгүй. Тэгэхээр энэ бүсгүйг дэмий нэг буруушааж байжээ.
-За тэгээд юу хийе гэж байна даа? гэж асуугаад,
-Мэдээж амрах уу? гэв.
-Тоби тайзан дээрээ эргэж очих санаатай байгаа хэмээн Жилл хажуунаас нь оролцоод,
-Тэр дэндүү хөдөлмөрч мөн авьяаслаг тул зүгээр суумааргүй байгаа юм гэв.
-Жиллийн зөв гэж Тоби зөвшөөрөв.
-Сэм чамд ямар нэг санал хэлж болох юм биш үү? хэмээн Жилл томоохон акул барихаар дэгээ шидлээ.
Тэд хоёулаа Уинтерсээс нүд салгалгүй ширтэхэд нь Сэм Тобид дэмий горьдлого төрүүлэн, тээнэгэлзүүлэхийг огт хүссэнгүй. Кино эхлэхийн өмнө жүжигчид, гол дүрийн жүжигчид бүгд даатгуулсан байх ёстой. Нэг ч даатгалын компани Тоби Темплтэй гэрээ байгуулахыг хүсэхгүй.
-Одоохондоо хэлэх юм алга хэмээн Сэм хариулаад,
-Боломжийн санал гарвал даруй мэдэгдэнэ гэлээ.
-Бидэнтэй ажиллахаас айж байна уу? гэж Сэмийн бодлыг уншив уу гэлтэй Жилл еозгүй асуув.
-За хаанаас даа!
Сэмийн худал хэлж байгааг тэр хоёр хоёулаа мэджээ. Голливудын хэн ч Тобид ажил өгч зүрхлэхгүй нь мэдээж. Тоби, Жилл хоер телевизээр залуу хошин шог жүжигчидийн тоглолтыг үзэж суулаа
-Ээ, нохойн баас! гэж Тоби тургиснаа,
-Чөтгөр ав, түүний оронд би байсан ч болоосой. Хотоор гүйж, тохиролцох агент олох хэрэгтэй юм болов уу? гэлээ.
-Үгүй гэж Жилл ширүүхэн дуугараад,
-Өөрийгөө наймаалцахыг хэнд ч бүү зөвшөөр! Ялихгүй юмаар хөөцөлдөх хэрэггүй. Чи бол Тоби Темпл! Тэд өөрсдөө чам дээр ирэг! гэжээ.
-Хэн нэгэн нь хаалга түлхэн орж ирэхийг харахгүй л байна, хүүхэлдэй минь гэж Тоби хүйтнээр жуумалзав.
-Ирэх болно! Чиний төлөө тулалдах болно хэмээн Жилл итгэлгээр хэлснээ,
-Тэд чамайг хараагүй л байгаа! Чи урьдынхаасаа илүү сайхан харагдаж байгаа. Надад чадал бий гэдгийг тэдэнд үзүүлэх хэрэгтэй.
-Порно сэтгүүлийн нүүрэнд гаргахаар шалдан зураг авахуулж болох юм биш үү?
Эл үгс Жиллийн чихний гадуур өнгөрлөө.
-Надад нэг санаа байна. Ганцаарчилсан шоу хий.
-Юу?!
-Ганцаарчилсан шоу гэх Жиллийн дуунд сэтгэл хөөрсөн аяс сонсогдов.
-Би чамд Хантингстоны театрт тоглох эрх авч өгье. Голливудынхан бүгд хушуурна. Тэд хаалга цөмлөн орж ирцгээнэ, чи хараарай!
Тэр шоунд нь нөлөө бүхий эрх дархтангууд, найруулагч, продюссор, кино од, шүүмжлэгчид гээд Голливудын ихэнх нь иржээ. Бүтэн сарын өмнө Байн стритэд билетыг нь заржээ. Тоби Жилл хобрын суусан лимузин үүдэнд нь хүрч ирэхэд сэтгэл нь хөөрсөн шүтэн бишрэгчид нь машиныг нь тойрон бүчив. Тоби өөрсдийнхөө дунд иржээ! Үхэгдсдийн ертөнцөөс эргэн ирсэнд нь түүнийг ихэд хүндлэх ажгуу.
Жилл шоуны хөтөлбэрийг бие даан зохиож, 0'Хэнлон, Рейнжер нар хотынхны амьдаар нь оршуулсан хүний тухай гайхалтай текст бичиж, Жилл ганц хүнд зориулан хэзээ ч тусгай зохиол бүтээж байгаагүй яруу найрагч, хөгжмийн зохиолчийг олоод,
-Тоби таныг энэ дэлхийн цорын ганц. . . хэмээн магтав.
Шоуг тавихаар Лондоноос алдарт найруулагч Дик Лэндри нисч иржээ.
Жилл Тобид туслуулахаар авьяаслаг хүмүүсийг цуглуулан урьсан ч гэлээ шоуны үр дүн нь үзэгчдийн хамт ганцаар үлдэх Тобигоос өөрөөс нь ихээхэн шалтгаалах ёстой билээ.
Гэрэл алгуурхан асаж хөшиг нээгдэхэд театр тэр чигээрээ ид шидийг гуйн сүмд мөргөл үйлдэн залбирах мэт нам гүм ноёрхов.
Тоби Темпл эрч хүчтэй алхлан наранд борлосон хүүхдийн царайндаа нүүр дүүрэн инээмсэглэл тодруулсаар гарч ирэхэд чив чимээгүй байснаа хүмүүс гэнэт суудлаасаа босон хүндэтгэж таван минутын турш нижигнэсэн алга ташилт. бархираан их салхи мэт долгиолоход театрын хана чичирүүлэх шиг боллоо.
Тоби үзэгчдийг чимээгүй болохыг хүлээн тайзан дээр зогсож байгаад тэднийг нам жим болоход,
-Та нар үүнийгээ мэндчилгээ хэмээн хэлэх үү? гэж ёжтой асуув.
Дахиад баясан бахадсан хүмүүс бархирч эхлэв. Тэр үүх түүх ярин хошигнож, бүжиглэж яг урьдын адил гайхалтай байлаа. Үзэгчид Тобиг тайзнаас буулгахыг хүссэнгүй. Тэр амьд домог болон мөнхөрсөн супер од хэвээрээ байлаа. Маргаашийн "Вэрайети" сонинд,
"Тэд Тоби Темплийг оршуулахаар очоод түүнтэй учран золгож, агуу жүжигчинг магтан бахдахаар үлдэцгээжээ. Тэр тэдний хундлэлийг хүлээх гавьяатай. Шоу бизнесийн хүрээнд Тоби Темплтэй эн зэрэгцэх хүн үгүй! Энэ үдэш театр үзэхийн амтыг мэдэрсэн алга ташилт нижигнэсэн хэзээ ч үл мартагдах шоу байлаа!" гэж бичжээ.
"Голливудын сурвалжлага" гэдэг сонинд: "Үзэгчид Тоби Темплийн эргэн ирснийг үзэхээр очсон гэтэл Тоби Темпл хаашаа ч яваагүй гэдгээ батлан харууллаа" гэсэн байв. Бусад сонингуудад Тобигийн авьяасыг бахдан дуулжээ. Энэ өдрөөс эхлэн гэрийн утас нь зогсоо чөлөөгүй хангинаж. өдөр бүр хэдэн театр. . . клуб. . . казинод тоглохыг хүссэн олон арван захиа цахилгаан ирэх болов.
Агентын тухай хэлсэн Жиллийн үг биелэлээ олж, өөрсдөө Тобигийн үүдийг тогших нь тэр ээ.
Тэрээр Чикаго, Вашингтон, Нью-Йоркод тоглолт хийн итгэж боломгүй амжилтанд хүрчээ. Үзэгдчид урьдынхаас илүүтэйгээр сонирхож, кино театрын эзэд сэтгэл нь уяран хуучин киног нь дэлгэцнээ дахин амь оруулан гаргаж, телестудийнхэн "Тоби Темплийн долоо хоног" хэмээх нэвтрүүлэгийг хөтөлбөртөө оруулан түүний шоуны бичлэгийг үзүүлэх болов.
"Тоби Темпл" гэсэн хүүхэлдэй, тоглоом, үгийн сүлжээ, онигооны цуглуулга, тэр ч бүү хэл, түүний зураг бүхий марк хүртэл худалдаанд гарав. Кофе, тамхи, шүдний ооны хайрцаг дээр түүний нэр харагдах болжээ. Телестудиуд агуу хошин шогчийн тоглолтыг долоо хоногт нэг удаа үзүүлэх эрхийн төлөө зодол-зодолдоцгоох болов. Тобигийн алдарын наран оройд нь мандаж, түүний цацрагийн гэрэл гэгээ Жилл дээр тусан гэрэлтүүлнэ.
Дахиад л хүлээн авалт, үдэшлэг, сенатор, хаалттай тоглолт. Тэд одоо бүгдэд хэрэгтэй болж ерөнхийлөгч цагаан ордонд зоогт урив. Хаа сайгүй Алтан хос Тоби, Жилл хоёрыг баяртайгаар угтана. Эдэнд тохиолдсон гайхамшигийг сурвалжлагчид зууны хайр дурлалын роман хэмээн тунхаглажээ. "Таймс" сэтгүүл гэр бүлийн зургийг нүүрэндээ гарган, нэгэн сурвалжлагч Жиллийн амь биеэ хайрлалгүй халамжилсан хайрыг нь магтан дуулжээ.
Тоби таван сая доллараар телестудитэй гэрээ байгуулав. Гурван сарын дараа есөн сард долоо хоног тутмын шоу эхлэх болжээ.
-Палм-Спрингс явья, чи амрах хэрэгтэй гэж Жилл санал гаргахад Тоби толгой сэгсрэн,
-Чи цоожтой хаалганы цаана дэндүү удаан суулаа гээдэхнэрээ тэврэн авч,
-Сонсдоо хөө, би гоё сайхан ярьж чадахгүй байна, тайзан дээр доог элэглэл хийж зогсохдоо, юу мэдрэгддэгийг хэлж чадахгүй нь ээ, гэвч. . . надад итгээрэй, . . .чи үүнийг мэдэзсэй . . . гэж хүсэх. . . Чамтай учрахаасаа өмнө би амьдарч яваагүй юм байна гэснээ нүдэнд нь нулимс цийлэгнээд ирэхэд Жиллийг анзаарч амжаагүй байхад нь цааш эргэн харлаа.
Тоби Лондон, Парижид, хамгийн гол нь Москвад тоглолтоо хийн Америк даяар алдараа цуурайтуулсан шигээ Европыг байлдан дагуулахаар шийджээ.
Тоби "Жилл" дарвуулт хөлөг дээр шинэ шоу товлон байгаа О, Хэнлон, Рейнжер тэргүүтэй зохиолчидын баг, Сэм Уинтерс гээд олон зочдыг урьжээ. Тэд танхимд суун хөзөр тоглон, ууж наргин, ярилцацгаана. Жилл гэнэт Тобигийн алга байхыг анзааран тавцан руу гарвал Тоби бариулаас барин тэнгис ширтэн зогсож байв. Жилл түүнд ойртон очлоо.
-Бие чинь яаж байна?
-Зүгээр ээ, ус харж зогссож байна.
-Бүх юм сайхан байна, тийм үү?
-Тийм ээ! Би үхэхийг хүсэхгүй байна! Живж үхэхээс дандаа айдагсан гээд агдасхийн татганав.
Жилл гараас нь барьж,
-Чамайг юу зовоогоод байна гэсэнд,
-Зүгээр л би үхэхийг хүсэхгүй байна. Тэнд дээр тэнгэрт их аймшигтай болов уу? Энд би их хүн, бүхний танил Тоби Темпл. Авсанд орохоор яах бол? Би тамын тухай юу гэж боддогийг мэдэх үү? Үзэгчид үгүй, хов хоосон орчин гэжээ.
"Файорс" клуб хүндэт зочин Тоби Темплийг ирсэнийг нь тохиолдуулан зоог барьлаа. Ширээний ард Жилл, Тоби, хошин жүжгийн нилээд хэдэн жүжигчид, Сэм Уинтерс, Тобитой гэрээ хийж буй телестудийн захирлууд байр эзлэн суужээ.
Ёслолын сайд шөнийн телешоуг нээн үг хэллээ
-Тобитой энд дахин уулзаж байгаадаа хэрхэн баярласнаа илэрхийлж чадахгүй нь гэж эхлээд,
-Тэрээр "Форестлонд" хооллохоор явсан бол яах билээ? гэсэнд,
Хүмүүс инээлдэв.
-Тэнд ой гутмаар хоолтой гэдэгт итгэ! Та "Форестлон"-д орж байсан уу? Тэнд өчигдрийн хоносон хоолоо өгдөг гэсэн гэхэд,
Бас л тачигнатал инээх сонсогдов.
-Тоби бид чамаар бахархдаг, энэ бидний чин үнэн vг шүү. Таны биеийн нэгэн хэсгийг шинжлэх ухааны зорилгоор өргөл барихыг гуйсан гэж сонслоо. Энэ хэсгийг тань бумбанд хийгээд Гарвардийн эмнэлгийн коллежид тавих гэтэл тохирох бумба олдохгүй бүгд багадаад зовоож байна гэсэн гэвэл бас л бүгд уухайлан хашгиралдацгаав.
Тоби өөрийн хурц уран үгээрээ хариу цохилт өгөхөөр өндийлөө. "Файорс" клубт болсон цэнгүүнээс илүү сайхан баяр наадам байгаа гэдгийг бүгд хүлээн зөвшөөрч билээ.
Үзэгчдийн дунд гал зуухны хувьцаа заалны тэртээ мухарт шалихгүй нэгэн хүмүүсийн дунд Клифтон Лоренс сууж байв. Тоби Лоренсыг халснаас хойш агент эр имнүүлсэн мал шиг бүхний нүдэнд илхэн азгүй нэгэн болжээ. Тэр томоохон агентлагт орох гэсэн боловч үйлчлүүлэгч үгүй Лоренс хэрхэх билээ! Клифтон жижгэвтэр агентлагийн үүдээр эргэлдэвч насанд дарагдсан өтөл хүн хэнд хэрэгтэй байх вэ, бүгд л нас залуу цус шингэн хүнийг авах хүсэлтэй ажээ. Эрсний эцэст Клифтон нэгэн шинэ, жижигхэн агентлагт орж чаджээ. Одоо түүний долоо хоногийн цалин пүнлүү нь урьд нэгэн цагт Клифтоны тансаг ресторанд нэг орой зарж байсан мөнгөтэй тэнцэх болжээ.
Мань эр ажилд орсон эхний өдрөө эргэн санав. Агентлагийн эзэд нь гуч ч хүрээгүй жийнсэн өмд өмсөж, хөлдөө холхигносон пүүз өмссөн сахалтай хөвгүүд түүнийг эрхэм өвөө минь гэж нэрлэж дуудна. Тэд өөр хоорондоо Клифтонд үл ойлгогдох хэлээр ярина, тэрний үйлчлүүлэгчид нь рок-одод байжээ.
Энэ харчуулын дэргэд Клифтон дэндүү өтөлснөө мэдрэн, энэ хотод хязгааргүй ямба эдлэж байснаа санахаас цорхиртол уйлмаар санагдана.
Урьдын хөгжилтэй, цовоо цолгиун хүн гонсойн гундсан харагдана. Темпл түүний амьдралын утга учир байжээ. Тэрээр Тобитой өнгөрөөсөн цаг мөчөөс өөр юу ч бодож чадахаа болжээ. Бас Жиллийн тухай! Тэрээр өнгөрсөн бүх явдалд зөвхөн Жиллийг буруутгана. Энэ муу садар янхан гичий, Тобиг бүхний эсрэг турхируулсан. Клифтон түүнийг үнэн голоосоо үзэн ядна
Танхимын буланд суугаад хүмүүс Жилл Темплд алга ташин байхыг харж суусан Клифтоны хажууд суусан нэгэн эр,
-Хүний сүг Тоби жинхэнэ азтай эр юмаа. Энэ хүүхнийг нэг амтлаад үзэхсэн! Орон дотроо үзэж тарж, үсэрч наалддаг хүүхэн байна билээ? гэхэд,
-Хөөх, тийм үү! Чи хаанаас мэдээ вэ? гэж хэн нэг нь эрээ цээргүй асуухад,
-"Пуссикет тиэтр"-т порнокинон дээр харсан. Нэгэн залуугийн шим шүүсийг ч ёстой нэг ховх сорж байна билээ!
Клифтоны хоолой ам нь гэнэт хатан хэлээ арай чамай эвлүүлэн хөдөлгөж,
-Аа.. . та итгэлтэй байна уу? . . . Энэ Жилл Касл мөн байсан уу? гэж асуув.
-Тэгэлгүй яахав, бүрэн итгэлтэй байна. Гэхдээ өөр нэрээр байсан. Жозефина. . . санадаггүй ээ. Нэг л мангар польш нэр байсан юм гэснээ тэрээр Клифтоныг ширтсэнээ,
-Хөөе! Та чинь арай Клифтон Лоренс биш биз? гэж асуужээ.
Сант-Моникагийн цэцэрлэгт гудамжнаас зургаан хорооллын тэртээ порнокино гаргадаг дөрвөн кинотеатр, үйлчлүүлэгч нь тусгай өрөөнд орон порно кино үзэж болохоос гадна арваад массажны салонд хагас шалдан бүсгүйчүүл мэдээж массажнаас бусад үйлчилгээ хийдэг нэгэн үйлчилгээний төвийн бага шиг зайд нь "Пуссикет тиэтр" байрладаг аж.
Харанхуй зааланд бүсгүй хүн хөтөлсөн хоёрыг эс тооцвол эрчүүд голдуу хориод үзэгчид байлаа.
Кино эхлэхэд Клифтон бүгдийг умартан дэлгэц дээрх үйл явдлыг шимтэн үзвэл залуу багш эр, царайлаг, гоолиг биетэй ор хөнжлийн ажилд юу ч чаддаггүй оюутнуудын тухай гарах аж.
Гэвч энэ кинонд Жилл гарсангүй. Тэр энд байх л ёстой! Клифтон хийсэн бүхнийх нь төлөө түүнээс хариугаа авах цорын ганц алтан боломж нь энэ! Тэр Тобиг кино үзүүлэхээр урина. Зүрхэнд нь хүндхэн цохилт болно доо, гэвч тэр амьдрана аа! Ингээд хэнтэй гэрлэснээ мэдмэгц өөдгүй янханг гэрээсээ шууд хөөх болно.
Гэнэт бүсгүй дэлгэц дээр гарч ирэх нь тэр. Тэрээр залуу туранхай үзэсгэлэнтэй, Жилл яг мөн байлаа. Клифтон дэлгэцнээс нүд салгалгүй ширтэнэ. Кино дуусахад "Жозефина
Цински" гэсэн нэр дэлгэц дээр тодхон үзэгдэв. Клифтон огло харайн босч кино механикчийн бүхээг рүү харайн орвол бяцхан тасалгааны буланд нэгэн эр морин уралдааны сэтгүүл уншиж сууснаа,
-Хөөе, анд минь, ийшээ орж болохгүй гэв.
-Би энэ киноны хуулбарыг авмаар байна гэвэл,
-Худалдахгүй гээд нөгөө эр толгойгоо сэгсчин уншиж буй ном руугаа толгой шаав.
-Сонсооч хөө. Хоёр зуун ногоон өгье. Хэн ч мэдэхгүй.
Нөгөө эр хөдөлсөн ч үгүй.
-Хоёр зуу.
Кино механикч хуудсаар эргүүлсээр,
-Гурваар!
-Бэлнээр үү?
-Бэлнээр.
Маргааш өглөө нь Клифтон Тоби Темплийнд ирлээ. Тэрээр сугандаа хайрцагтай кино сугавчилжээ. Үгүй, тэсрэх бодис сугавчилж! Жилл Каслыг газрын хөрснөөс арчихад хангалттай баримт.
Орд харшийн үүдийг Клифтоны урьд өмнө үзээгүй англи эр нээж өгөв.
-Ноён Темплд Клифтон Лоренс ирчихээд түүнтэй уулзая гэж байна гээд хэлээч.
-Өршөөгөөрэй, эрхэм ээ, ноён Темпл эзгүй байгаа.
-Би хүлээнэ гэж Клифтон хатуу чанд мэдэгдэв.
-Энэ боломжгүй л болов уу гээд хаалгач толгой сэгсрэн,
-Ноён, хатагтай Темпл өнөө өглөө Европ орохоор мордсон гэлээ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:23 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 32.

Европоор аяласан тоглолт нь ялгуусан ялалт, баяр бахдалаар дүүрэн байлаа. Лондонгийн шөнийн тоглолтод агуу жүжигчин, эхнэр хоёрыг харахыг хүссэн хүмүүс талбайд пиг дүүрэн цугларчээ. Аржил-стритийн эргэн тойронд нь цагдаагийн хамгаалалт гарч хатан хааны гэр бүлийнхэн морилон ирэв. Тобиг хошигноход үзэгчид инээн хөгжиж, тэрээр хэн нэгнийг гомдоохыг хүссэнгүй.
Парижийн амжилт илүү нижгэр болж алга ташилт чих дөжрөм нижигнэнэ. Жилл, Тоби хоёр ерөнхийлөгчийн ордонд байрлан, ерөнхийлөгчийн лимузинг хөлөглөн хотоор аялав. Өдөр бүрийн сонины эхний нүүрэнд тэдний гэрэл зураг гарч театрт ирэхэд нь цагдаагийн нэмэлт хүч хамгаалж байлаа.
Тоглолтын дараа театрын дарга Тоби, Жилл хоёрыг лимузинд хүргэж өгөхөд тэсэн ядсан шүтэн бишрэгчид нь цагдаагийн хамгаалалтыг сэтлэн дайрч,
-Тоби! Тоби! Энэ Тоби байна! хэмээн бархиран авьяаслаг жүжигчин түүний гайхамшигтай эхнэрийн толгой дээгүүр үззг, дэвтэр сарвайн дайрцгаалаа.
Цагдаагийнхан хүмүүсийг зогсоож хүчирсэнгүй, тэд дурсгал болгон авахаар Тобигийн хувцасыг урж тасдан тэдэн рүү халджээ.
Аялалынхаа эцэст тэд Москвад айлчлах үлдэв. Зургаан сарын Москва хот дэлхийн хамгийн сайхан хотуудын нэг ажээ. Гоолиг урт цагаан хус, тансаг цэцэгсээр чимэглэсэн өргөн цэцэрлэгт гудамжаар зуны наранд баясан жаргах жуулчид, уугуул иргэд дүүрэн холхилдоно.
Жуулчдын улирал ид явагдаж Оросын жуулчдын "Интурист" агентлагынхан алдар цуутай зочдоо олон улсын нисэх онгоцны Шерметьево буудалаас угтан авч "зил" маркийн лимузингээр зөвхөн нэрт хүмүүст буудаллдаг "Метрополь" зочид буудалд аваачина.
Намын томоохон түшмэл генерал Юрий Романов зочидтойгоо танилцахаар буудалд биечлэн иржээ.
-Бидэнд америк кино үзэх завшаан тун ховор олдох юм, ноён Темпл, гэвч таны киног Орос орон даяар тун сайн мэднэ Үнэндээ алдар суут урлагт хил хязгаар гэж байхгүй л дээ.
Тоби эстрадын театрт гурван концерт тоглохоор төлөвлөсөн бөгөөд нээлтийн тоглолтонд Тоби, Жилл хоёрыг алга ташилтаар угтжээ. Хэл ус нэвтрэлцэхгүй тул Тоби үггүй жүжиглээд, тоглолтын төгсгөлийн үгийг арай ядан оросоор хэлбэл энэ нь үзэгчдийг ихэд хөгжөөн театрыг ёстой нэг доргиох шиг болжээ.
Генерал Романов Тоби, Жилл хоёрыг хоёр өдрийн турш Горькийн цэцэрлэгт хүрээлэн, Москвагийн цирк, Пушкиний музей, Лениний бунхан, "Хүүхдийн их дэлгүүр"-ээр оруулан "Арагви" ресторанд улаан түрс, пирожки, шорлогоор зоог барьжээ.
Сүүлийн концерт тоглох өдөр Жилл дэлгүүр хэсэхийг хүсвэл Тоби татгалзан,
-Хүүхэлдэй минь , ганцаараа яв. Би жаахан амрая гэв.
Жилл нөхрийгөө харан,
-Чи зүгээр үү? гэвэл,
-За зүгээр дээ, чи яав. Жаахан ядарчээ. Яваад бүх Москваг худалдаж аваад ир гэв.
Тоби нэг л барагтайхан харагдсанд Жилл тээнэгэлзжээ. Аялан тоглолтоо дуусмагч сайтар амрах ёстой юм шүү.
-За яахав. Дуг хийгээд ав гээд бүсгүй ганцаар явахыг зөвшөөрчээ.
Жилл гарах хаалга чиглэн хүлээлгийн танхимаар гарч явтал ардхан талд нь,
-Жозефина! гэж түүнийг дуудах сонсогдов.
Эргэн харж завдахаасаа өмнө энэ хэн болохыг бүсгүй мэдэж хорвоо ертөнц ид шидийн өнгөөр гялалзах шиг боллоо.
Инээмсэглэн зогсох Дэвид Кеньон түүнтэй уулзан,
-Чамтай уулзсандаа их баяртай байна гэж тэр шивнэхэд Жиллийн зүрх хариугүй зогсох нь уу гэлтэй догдлов.
-Надтай хундага юм уух уу? гэж Дэвид асуув.
Жилл таг дуугүй толгой дохилоо.
Том зочид буудлын бааранд хүн ихтэй байсан ч тэд тайван нам жим газар ширээ олон тухаллаа.
-Москвад юу хийж байгаа юм бэ? гэж Жиллийг асуувал,
-Засгийн газрын хүсэлтээр. Нефть худалдах гэрээнд гарын үсэг зурах ажилтай явна гэв.
Ядарсан үйлчлэгч дөхөж ирэн захиалга авав.
-Сисси сайн уу?
Дэвид мөрөө хавчин,
-Бид хэдэн жилийн өмнө салсан гэснээ ярианы сэдвээ өөрчлөн,
-Би чиний тухай бүгдийг сонсож мэдсэн. Хар багаасаа Тоби Темплийн шүтэн бишрэгч явлаа.
Яагаад ч юм Тоби гэнэт өтөлж ядарсан хөгшин мэт Жиллд санагдаад явчихлаа.
-Түүнийг эрүүл саруул болсонд тун баяртай байна. Түүний өвдсөнийг сонсоод чамд их санаа зовлоо хэмээх Дэвидийн харцанд уйтгар үзэгдэв.
-Тоби Лондонд, Голливудад гайхалтай байсан шүү хэмээн үргэлжлүүлбэл,
-Чи .. . үзээ юу? гэж Жилл гайхан асуув.
-Тийм ээ, Би тэнд ажилтай явсан юм.
-Яагаад ирж уулзсангүй вэ?
Дэвид түгдчин,
-Улиг болохыг хүсээгүй юм. Чи уулзахыг хүсэхгүй байвал би чинь яах билээ гэлээ.
Үйлчлэгч тэдний захиалга хундагатай дарс авчирч еглөө.
-Чиний төлеө, Тобигийн төлөө гэх Дэвидийн үгэнд цөхөрч гутарсан өнгө тодров.
-Чи үргэлж "Метрополь-д буудаг уу? гэж Жилл асуув.
-Үгүй. Үнэнийг хэлэхэд би их хэцүү... гэснээ Дэвид урхи тавьсныг нь дэндүү хожимдон ухаарснаа мушийн инээж,
-Би чамайг энд бууна гэж мэдсэн юм. Тав хоногийн өмнө явчих байсан л даа. Би чамтай уулзана гэж найдаж хүлээсэн юм.
-Яах гэж тэр вэ, Дэвид?
Тэр хэсэг чимээгүй суулаа.
-Мэдээж, дэндүү хожимдсон ч гэлээ би бүгдийг тайлбарлая, чи бүх үнэнийг мэдэх ёстой.
Ингээд тэр хэрхэн хууртагдаж гэр бүлийн урхинд орон Сисситэй гзрлэснээ, Жиллтэй нуурын дэргэд уулзана гэсэн тэр шөнө эхнэр нь амиа хорлохыг оролдсон тухай...
Зогсоо чөлөөгүй урсах үгийг сонссоод, Дэвидийн үнэн сэтгэлд эргэлзэх зүйл байсангүй. -Би үргэлж чамд хайртай...
Бүсгүй Дэвидийг сонсон чимээгүй суун амтат дарс мэт аз жаргал зүрхийг нь бүлээцүүлэн, салж сэрэмгүй сайхан зүүд биелж байгаа мэт, түүний бүхэл амьдралынхаа турш хүссэн хүсэл биелэх шиг боллоо. Жилл өмнөөс нь харан суугаа эрийг харан тэсгэлгүй хүсэлд автан, илэн таалсан гарыг, хүдэр чийрэг биеийг эргэн дурслаа. Гэвч Тоби түүний бие сэтгэлийн нэгэн хэсэг болж, харин Дэвид...
-Хатагтай Темпл! Бид таныг газар сайгүй эрлээ, гэх хэн нэгний дуу гарахад эргэн харвал генерал Романов зогсож байлаа. Жилл Дэвид руу хараад, -Өглөө утасдаарай гэв.
Сүүлийн тоглолт урд урьдынхаас илүү болж үзэгчид тайз руу цэцэг шидэн, исгэрэлдэж, хөлөөрөө шал дэвслэн байсан нь Европоор аяласан тоглолтыг нь илүүтэй чимжээ. Тоглолтын дараа тусгай цайллага болох ёстой байтал Тоби Жиллд,
-Би хөл дээрээ тогтож чадахгүй нээ, бурхан минь! Чи ганцаараа явчих? Би зочид буудалдаа очоод түр амсхийе гэсэнд Жилл ганцаар цайллаганд явж цаг үргэлж Дэвидтэй уулзан ярилцаж байснаа дурсан суулаа.
"Би Сисситэй хүчээр гэрлэсэн юм шүү. Сисси бид хоёр аль эрт салцгаасан. Би үргэлж чамд хайртай..."
Цайллаганаас шөнийн хоёр цагт Жилл буцаж ирээд, өрөөндөө ортол баруун гар нь утас руу чиглүүлсэн маягтай, шалан дээр ухаангүй хэвтэх Тобиг олжээ.
"Түргэн тусламж"-ийн тэрэг Тобиг дипломат корпусын эмнэлэгт аваачив. Шилдэг мэргэжилтнүүд зөвлөлгөөн хийхээр дуудагдаж ерөнхий эмч Жиллийг тусгай өрөөнд оруулаад
гарч явлаа.
"Урьд нь яг ийм юм болсон". Урьдын тэр зовлон зүдгүүрт аймшиг нь гэнэт бодогдон хүйтэн цуст могой биеийг ороох шиг боллоо. Жилл хэдэн цагийн турш хар дарсан зүүдэнд автан өнгөрүүлжээ. Гэнэт үүд нээгдэн оёдол муутай костюмтай, ус түгээгч шиг харагдах нэгэн бүдүүн тагжгар эр орж ирлээ.
-Би доктор Дуров гэдэг хүн байна. Таны нөхрийн эмчлэгч эмч гэж өөрийгөө танилцуулав.
-Тэр яаж байгааг би мэдмээр байна.
-Та суугаач, хатагтай Темпл.
Жилл хэдийдээ харайн боссоноо мэдсэнгүй.
-Надад хэлээч!
-Таны нөхөр цус харваж, өөрөөр хэлбэл церебральновенозын тромбоз болжээ.
-Тэр чинь амь насанд нь аюултай юу?
-Тийм гэж айж байна. Хэрзв тэрээр амьд гарвал, хэзээ ч явж, ярьж чадахгүй болно байх. Тархи нь гэмтэж, танай нөхөр саад дайруулчихжээ.
Дэвид Москвагаас явахын өмнө Жилл рүү утасдан,
-Чамд юу гзж хэлэхээ мэдэхгүй ч гэсэн чамд би байгаа шүү, хэрэг болбол дуудаарай гэдгийг хэлмээр байна. Би бүгдийг хийнэ гэлээ.
Нүхээ алдсан оготно шиг хэрхэхээ мэдэхээ байсан Жиллийн ухаан самуурч байхад энэ тухай бодох ч сегөө алга.
"Түргэн тусламж"-аар нисэх буудал руу хүрч, онгоцонд эмнэлгийн дамнуургатай, эмч нар. . . зовлонгийн гинжин хэлхээ үргэлжлэх ажээ.
Тобиг харсан Жилл энэ удаагийн дайрлага түрүүчийнхээс огт өөр болохыг ойлголоо.
Түүний зүрх нь цохилон, дотор эрхтэнүүд нь ажиллаж байгаагаас биш биед нь тариур, гуурсыг антен шиг зоон, амьтай голтой байлгахын тулд үргэлж дусал залгуулсан, нүүр царай нь маасагнан инээж байгаа цамын аймшигтай багтай адил болж, мурийсан талын уруул нь цоровдлогдон буйл нь цухуйн ердөө л амьдын төдий хүүр болон хувирчээ. Эмчлэгч орос эмч эдгэрэх найдлага үгүй болсныг түүнд хэлсэн.
Гэртээ ирсэн даруйдаа Жилл Каплан эмч рүү утасдвал мэргэжилтнүүд зөвлөлдөхөөр цугларч, бүгд эдгэрэх найдлага үгүй гэдгийг нэгэн дуугаар зөвшөөрчээ. Энэ нь нилээд хэдэн хоногийн өмнө тэднийг Москвад байхад болжээ.
Тобиг хорин дөрвөн цагийн туршид асарч сувилан, иллэг массаж хийх нь зөвхөн хүнлэг чанарын үүднээс хийж байгаа нь энэ.
Өдөр ирэх тутам Тоби улам дордон арьс нь шаргалтан, үс нь туг тугаараа хагдран унаж, хөдлөх мэдрэлгүй болсон гар нь үрчийж хатингаршина. Ийнхүү үхэж байгааг харж тэсвэрлэхэд тун бэрх байлаа. Хатингар царайд нь хоёр цэнхэр нүд нь л урьдын адил амьд гялалзана. Мянган бурхан тойруулаад ч босч ирэхээс өнгөрсөн хар амины төлөө тэд хамаг хүчээ тарамдахыг энэ хоёр нүд нь хараад: Тэд юу хүсээв? Дахин аврах гээ юу? Яриулж сургах нь уу? Явуулах гэж оролдох нь уу? Хүн болгох нь уу? хэмээн уйтгартайгаар залбиран гуйх мэт дагуулан харна.
Бүсгүй түүнийг харан дуу шуу ч үгүй бодол болон сууна.
"Тал бие минь зовж шаналан хэвтэж байна...
Тэд мөнхөд холбоотой.
Жилли Тобиг, өөрийгөө аврахын төлөө бүхнийг өгсөн, гэвч энэ удаад сэхэл авахгүй нь бололтой.
Найз нөхөд нь харамсан гашуудаж тайтгаруулж, . . . утас зогсоо зайгүй хангинана.
Жилл зевхөн ганцхан дуудлага хүлээж байтал Дэвид утасдав.
-Би чамайг хүлээж байна. Би чадах бүхнээ хийхэд бэлэн гэдгийг чамайг мэдэхийг хүсч. . .
Жилл өндөр, царайлаг сайхан түүнийг төсөөлөн бодоод зэргэлдээ өрөөнд хэвтээ эрэмдэг болсон нөхрийнхөө тухай бодлоо.
-Баярлалаа, Дэвид. Би мэдэж байна, одоохондоо юу ч нэмэр алга, юу ч хэрэггүй.
-Хьюстонд сайн эмч нар бий. Бүр дэлхийн шилдэгүүд. Би тэднийг аваачиж чадна шүү.
Жиллийн хоолой нь зангираад ирэхийг мэдэрлээ. Тэрээр Дэвидийг хүрч ирээд өвчин тахалд баригдсан уйтгар газраас аваад яваач гэж гуймаар санагдавч, чадсангүй. Бүсгүй Тобигоос салахын эцэсгүй гагнагдаж, хэзээ ч нөхрөө орхиж чадахгүй гэдгийгээ мэдлээ.
Амьд байсан цагт нь.
Каплан эмч үзлэгээ дуусгатал номын санд хүлээж сууж байсан Жилл эмчийг хараад бүсгүй ухасхийн босоход нь, Эли Каплан болхидуухан хошигнох аядаж,
-За тэгэхээр, Жилл ээ, би танд сайн, муу хоёр мэдээ дуулгая гэж бөвөгнөв.
-Алив муугаас нь эхлээдэх.
-Тобигийн мэдрэлийн систем хэвийн байдалдаа эргэж орохгүй нь бололтой. Харамсалтай нь энэ удаад дээрдэхгүй нь дэг ээ. Тэрбээр хэзээ ч явж, ярьж чадахгүй.
Жилл түүнийг удтал ширтсэнээ,
-Харин сайн мэдээ нь? хэмээвэл,
Каплан эмч инээмсэглээд,
-Тобигийн зүрх гайхалтай эрүүл юм. Асарч тордоод байвал тэрбээр дахиад хорин жил өлхен амьдарна шүү гэжээ.
Жилл чихэндээ ч итгэж чадахгүй эмчийг гайхан ширтсээр байлаа. Хорин жил гэнээ! Нөгөө сайхан мэдээ нь энэ үү?!
Тэрээр энэ аймшигт амьтантай өчнөөн олон жилийн туршид зовж талчлан өнгөрөөхөөс өөр гарц байхгүй болсныг төсөөлөн бодов. Амьд байгаа цагт нь Тобигоос сална гэдэг байж боломгүй зүйл. Бүх юм, Дэвид Кеньеон ч өнгөрлөө хэмээн бодов.
Дэвид өдөр бүр утасдан түүний харамгүй их хайр, үнэнч шударга занг нь Жилл гайхан шагшиж, ямар нэг мэдрэмж тэднийг холбоод байгааг хоёулаа мэдэж байлаа.
"Тобиг үхэхээр..." гэсэн далд санаа тархинд нь эргэлдэнэ.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:24 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 33.

Жижүүрийн гурван сувилагч ээлжлэн Тобиг асран, яг робот аятай бүгдийг ягштал нямбай гүйцэтгэнэ. Жилл энэ удаад Тобиг асарч сувилах гэж зүдэрсэнгүйдээ тэдэнд их талархаж, түүний өрөөнд орохоос аль болох шалтаг хайн зугтаж байв. Ой гутам зэвүүтэй маасалзан инээх цамын баг бүсгүйд жигшүүр төрүүлэх болжээ. Жилл биеэ албадан хичээсээр нөхөр дээрээ ороход царай нь тэр даруй хувьсхийхийг сувилагч нар анзаарчээ. Жиллийг өрөөнд нь орж очиход түүний гүн цэнхэр нүд нь сэргэн гялалзана. Жилл Тобигийн бодлыг тов тодорхой уншиж чаддаг болжээ.
Хэрэв тэр үг хэлж чадаж байгаасан бол,
-Намайг бүү үхүүлээч. Надад туслаач! Туслаач гэж байгаа нь илт.
Жилл эрэмдэг нөхрөө харан зогсож, "Би чамд юугаар ч туслаж чадахгүй. Чи өөрөө ингэж амьдарч байгаадаа харамсахгүй. Би үхэхийг чинь хүсээд байна" гэж бодлоо.
Сонины хуудаснаа эдгэршгүй өвчинд нэрвэгдэн зовлон эдлэгч, хэн нэгний гэрг бүлийн хеөрхийлэлтэй зовлонгоос ангижирсан тухай үүх түүх олонтоо гардагсан. Тэр ч бүү хэл заримдаа ийм өвчтөндөө үхэхэд нь тусласнаа үнэнээр хүлээн зөвшөөрсөн эмч нарийн тухай ч сонсогдож байсан. Үүнийг эвтанази буюу нигүүлсэнгуй аллага гэж нэрлэдэг аж. Хараал идсэн хоёр цэхэр нүднээс өөр амьд гэхийн шинжгүй болсон Тоби өөрийг нь үргэлж цөхрөлтгүй гуйн ширтэхийг хараад аллага бол үргэлж аллага байх болно гэдгийг Жилл ойлгож байв.
Тэр гэрээсээ хушуугаа ч цухуйлгахаа болин ихэнх цагаа унтлагынхаа өрөөнд цоожтой өнгөрөөх болов. Толгойн өвчин нь дахин сэдэрч, тэрээр хэрхэн анагаах учраа олж ядна.
* * *
Сонин сэтгүүлүүдэд саад дайруулсан хөөрхий жүжигчин нэгэн удаа Тобиг амьдралд эргүүлэн авчирсан түүний үнэнч эхнэрийн тухай зүрх өвдөм нийтлэл хэвлэгдэн гарчээ. Бүх хэвлэлүүд Жилл өөрийнхөө гавьяаг дахин давтаж чадах болов уу хэмээн таамаглацгаана. Гэвч тийм ид шид үгүй, Тобиг дахин хуучин хэвэндээ орохгүй гэдгийг зөвхөн Жилл л мэдэж байв.
Каплан эмч өвчтөн нь хорин жил амьдарна гэдэгт итгэлтэй байгаа. Дэвид яах болж байна? Энэ хар гяндангаас зугатах арга хайх хэрэгтэй.
Энэ бүхэн нэгэн уйтгартай ням гаригт болсон юм. Өглөөнөөс эхлэн бүхэл өдөржин бороо шаагин орж, байшингийн дээвэр, цонхыг нэгэн хэмээр бөмбөрдөх нь Жиллийг галзууруулах шахна. Чихэнд чийртэй пижигнэхийг үл анзаарахыг хичээн Жилл өрөөндөө ном уншиж суутал шөнийн жижүүр орж ирлээ. Цардсан халаад өмссөн Ингрид Жонсон хүйтэн, тоомжиргүй дуугаар,
-Дээд өрөөний халаалт ажиллахгүй байна! гээд,
-Би гал тогоо орж ноён Темплд идэх юм бэлтгэе. Та түүний дэргэд хэдэн минут сууж байхгүй юу? гэлээ.
Жилл түүний хоолойд үл ойшоосон өнгө илт цухалзахыг мэдэрчээ. Эхнэр нь эрэмдэг нөхөр дээрээ орохгүй байгаа нь тэр бүсгүйд ер бусын хачирхалтай санагдаж байгаа бололтой.
-Тэгье ээ гээд Жилл номоо орхин Тобигийн өрөө рүү явлаа.
Хамарт нь танил шинхэгний үнэр ханхийж агшин зуур нөхрөө аврахаар чармайж байсан аймшигтай урт сарууд гэнэт санаанд нь орж ирэв.
Тоби өндөр дэрэн дээр хагас хэвтээ байдалтай хэвтэж байв. Жиллийг хармагц гэнэт нүд нь амь орон гялалзаж, "Чи хаана байв аа? Яагаад ийм удаан ирсэнгүй вэ? Чи надад хэрэгтэй байна. Туслаач? хэмээн ярьж гарлаа.
Энэ нүд яг л дуугарах хоолойтой юм шиг! Жилл жигшүүртэй зэрэмдэг, үхлийн инээд шүглэсэн багийг хараад огиудас нь хүрчээ.
"Чамайг хараал идэг! Чи хэзээ ч, хэзээ ч босохгүй. Чи үхнэ! Би чамайг мажийгаасай гэж хүсч байна!". хэмээн хашгирчээ.
Жиллийг хараад Тобигийн нүдний илэрхиилэл еөрчлөгдөн итгэж ядан цочирдсоноо, аажмаар үзэн ядалт, өс хонзон болон хувирчээ.
Бүсгүй сандран арөөнөөс гарч явлаа.
Маргааш өглаө нь бороо намджээ. Зоориноос Тобигийн тэргэнцрийн оруулж ирэв. Өдрийн сувилагч Фрэнсис Гордон түүнийг наранд суулгахаар цэцэрлэг рүү авч явах нь бололтой. Жилл тэргэнцрийн хяхтнах дуу гарч цахилгаан шат руу явж байхыг нь сонсоод хэдэн минут хүлээснээ доош буун номын сангийн дэргэдүүр явтал гэнэт утас дуугарах сонсогдов. Энэ Дэвид байлаа.
-Чи өнөөдөр ямар байна? гэж тэрээр маш эелдэг асуув.
Жилл анх удаа түүний дууг сонсоод туйлын их баярлажээ.
-Би сайн байна, Дэвид минь!
-Би дэргэд чинь байхсан гэж хүсэх юм, хайрт минь.
-Би ч гэсэн. Би чамд хайртай! Чамайг хүсч байна! Чамайг надыг тэврээсэй гэж хүсч байна. Өө Дэвид...
Зөн совинт зургаадах мэдрэхүй нь Жиллийг эргэн харуулахад хүргэв.
Тоби тэргэнцэртэйгээ сувилагчийн хаашаа ч юм явахдаа орхисон тэр газарт, гудманд яг хаалганы дэргэд байж байлаа. Цэнхэр нүд нь Жиллийг жигшин зэвүүцэн харцаар цоргин харна. Түүний хацар дундуур нь тас буулгаад авсантай адил халуу оргив. Хоёр цэхэр нүд нь ярьж, хашгирч, түүнийг хүйс тэмтэрнэ гэж заналхийлж байв. Жилл сандран харилцуураа тавиад өрөөнөөс гарч хар хурдаараа дээш гүйн гарах зуур Тобигийн үзэн ядалт түүний араас мөшгөн хөөхийг мэдэpсээр. Тэрээр бүх л өдрийн турш унтлагын өрөөнөөс гарч чадахгуй хоол унд ч идэхгүй аймшигт мөчийг бодон бодсоор буйдан сандалд шигдэн таг дуугүй сууна.
Тоби сонсчихлоо, мэдчихлээ. Бүсгүй түүний нүүрийг дахин харж чадахгүй боллоо.
Зургадугаар сарын дунд үе, хэдийнэ шөнө болсон ч гадаа халуун агаар дүүгэнэ. Жилл сэрүүцэхээр цонхоо цэлийтэл нээлээ. Тобигийн өрөөнд Гэллахер сувилагч жижүүрлэж байв. Сувилагч өлмий дээрээ сэм гэтэн орны дэргэд очин өвчтөнөө харав. Хөөрхийлөлтэй амьтьн ганц үг дуугарч чадахгүй байгаа нь ямар харамсалтай вэ! Бүсгүй Тобиг сайн гэгч нь ороон хучаад,
-Унтахыг бод! Би жаахан азнаж байгаад эргэж ирнээ гэж баясгалантайгаар өгүүлсэнд, Мань эр ямар ч хариу өгсөнгүй, тэр ч бүү хэл нүдээ ч нээсэнгүй.
"Эсвэл би түүнийг ойлгохгүй байсан ч дээр юм уу" гэж сувилагч бодоод өвчтөнөө дахин нэг харснаа телевиз үзэхээр зочдын бяцхан өрөө рүү оров. Гэллахер сувилагч од гаригийн тухай нэвтрүүлэгт үнэнхүү хорхойтдог ажээ. Бүсгүй өвчтөндөө саад болохгүйн тулд дууг нь намсгав.
Тоби Темплийн ухаан санаа тэртээ тэргүй алсын алсад байгаа тул сонсоно гэдэг юу л бол доо.
Байшин тэр чигээрээ гүн нойронд автан нам гүм болж, Сансетын цэцэрлэгт гудамжны хөдөлгөөн нь бүдэг бадаг сонсогдоно. Сувилагч сувгаар кино үзэж суув. Хэдхэн футын зайнд хананы цаана хэвтэж байгаа агуу жүжигчин Тоби Темпл кино үзэхгүй байгаа нь ямар харамсалтай юм бэ.
Өглөөний дөрвөн цагийн үед сувилагч аймшигийн киноны ид дунд нь үүрэглэж эхлэв.
Тобигийн өрөөнд үхээрийн нам гүм ноёрхжзэ.
Жиллийн өрөөнд шөнийн ширээн дээрх цаг чанга чанга цохилоно. Жилл чармай шалдан, дэрээ тэврэн нам унтахад нь гудамжны дуу чимээ огт үл сонсогдоно.
Жилл яраглан эргэж хөрвөөв. Тэрээр Дэвидтэй Аляск руу хуримын аялалаар явж байснаа асар уудам хөлдүү талд гэнэт цасан шуурганд өртжээ. Хүйтэн жавар хацар нүүрийг нь нүдэж амьсгалахад бэрх боллоо. Бүсгуй Дэвид рүү эргэн харвал тэр алга болж, Жилл ганцаараа цасан цөлд орхигдон, хаашаа явахаа мэдэхгүй болчихов.
Хэн нэгний хүндээр амьсгаадах аймшигтай хяхтнах хүржигнэх
сонсогдон сэрээлээ. Жилл нүдээ нээвэл өнөөх дуу түүний өөрийнх нь цээжнээс гарч байв. Хоолой нь зангирч, ой гутам хөнжлөөр хучив уу гэлтэй хүйтэн агаар түүнийг нөмрөн авч, нүцгэн биеийг нь, хөхийг нь илэн, уруул дээр нь үнсэн хүйтэн өмхий амьсгалаар утна. Зүрх нь галзуутай цохилон, уушиг нь хүйтэнд царцах шиг болов.
Жилл өндийн суухыг оролдсон боловч үл үзэгдэх хүнд зүйл хөдөлж болохооргүй дарах ажээ. Энэ нь аймшигт зүүд гэдгийг мэдсэн боловч өнөөх хүржигнээн дахин сонсогдож, жаахан ч гэлээ амьсгалахыг оролдов. Тэр үхэж байна. Энэ аймшиг түүний үхлийн шалтгаан юм гэж үү? Мөсөн тэмтрүүл биеэр нь хэсүүчлэн явсаар цавины завсраар нь зүтгэлэн бяцхан ангал руу шурган орж, түүнийг чинэрүүлэн дүүргэхэд энэ Тоби мөн болохыг ойлголоо. Тоби гэж үү дээ! Тоби хаанаас яагаад гарч ирсэн нь үл ойлгогдоно.
Жиллийг нөмөрсөн мөсөн аймшиг нь үхэлтэй тэмцэх тэнхэл нэмэн үүд рүү хэрхэн харайн очсоноо санасангүй, гагцхүү эргэн тойронд нь хүйт даан бүсгүйгэзс зууралдан байгааг мэдэрчээ. Хаалганы бариулыг базан авч эргүүлэхэд үүд дэлгэгдэж бүсгүй гудамд гүйн гараад цээж дүүрэн амьсгаа авлаа.
Гудамд дулаахан, нам тайван байх ажээ. Жилл бие нь салганан дайвалзаж, шүд нь тачигнан чичирсзэр хэсэг зогссоод бие нь тавиран тайвширч өрөө рүүгээ харвал тэнд ер бусын юм үзэгдсэнгүй. Тэгэхээр энэ нь зүүд байсан байх нь. Жилл хэсэг тээнэгэлзсэнээ өрөөндөө эргэж орвол өрөө нь бас л дулаахан, айх юм байсангүй. Тэгэлгүй яахав дээ! Тоби ийшээ хүрч ирж чадахгүй. Сувилагч Гэллахэр нойрноосоо сэрэнгүүтээ өвчтөнөө эргэхээр яаравчлан ухасхийлээ. Тоби хучиж орхисон тэр янзаар тааз руу, юy ч үгүй хоосон, юу ч үл ойлгогдох юмыг ширтэн хэвтэж байв.
Энэ аймшиг нь дахин давтагдаж Жиллийг ихэд цочирдуулав. Тэргэнцрийн дугуй хяхтнуулсаар сувилагч түүнийг авч яваад гарсан хойно Тобигийн өрөө рүү ойртон очиход хүртэл ялгаа үгүй тэр газар сайгүй нуугдан түүнийг хүлээж байгаа нь мэдрэгдэнэ.
Түүний толгойн өвчин нь зовоон дийлдэхээ байж, шанаанд нь нэгэн хэмээр лугшин амар заяа үзүүлэхээ болилоо. Жилл өвчин нь нэг цаг, нэг минут, нэгэн хором ч гэхнээ намдахыг залбиран гуйна.
Тэр түр ч атугай дуг хийх хэрэгтэй!
Жилл Тобигоос аль болох хол байхыг хичээн гал зуухны дэргэдэх үйлчлэгчийн өрөөнд оров. Бяцхан тасалгаа дулаахан, нам гүм, их тохьтой санагдан Жилл орон дээр хэвтэнгүүт нам унтаад өгчээ.
Өнөөх мөс шиг хүйтэн агаар уушгийг нь дүүргэн, цагаан өмсгөл мэт түүнийг өлгийдөн авч жихүүдэс оргин цочин сэрлээ. Жилл орноосоо үсрэн босч, дээшээ гүйв.
Өдөр нь айдас хүйдэстэй өнгерөхөд, шөнө нь бүр ч дордон зүйрлэхийн эцэсгүй аймшигтай зовиур болон хувирна.
Хар дарсан зүүд мэт нэг л янзын юм үргэлж давтагдах болжээ. Жилл унтлагын өрөөндөө орон Тоби гарцаагүй ирнэ гэдгийг мэдрэн зүүд нойртойгоо тэмцэн орондоо цагираглан хэвтлээ. Гэвч ядарсан тархи нь захирагдсангүй, зүүрмэглэж эхлэв.
Дахиад хүйт оргин түүнийг сэрээж Жилл дагжтал чичирч хөнжлөөреө биеэ ороовол өнөөх хараал идсэн хүйтэн амьсгаа гэтэн айсуй нь мэдэрэгдэв.
Шөнийн гурван цаг болж байхад Жилл ном барьсан чигтээ буйдан дээр унтаад өгчээ. Бүсгүй зүүдлэн аажмаар хөвж эхлэх шиг болон нүдээ нээвэл өрөө пад харанхуй байлаа. Энд нэг л учир байна даа! Бүсгүй хоромхон зуур, ном уншиж суухад гэрэл асаатай унтсанаа саналаа. Гэвч айгаад байх юу байхав, Гэллахер сувилагч орж ирээд гэрэл унтраагаа биз.
Гэнэт гудмаас нэг л хачин чимээ гарахыг Жилл сонслоо. Чахрах-чахрах-чахрах... Тэргэнцэрийн дуу! Тобигийн тэргэнцэр унтлагын өрөө рүү дөхөж явна. Жиллийн ар нуруугаар хүйт даагаад ирлээ. Үгүй-үгүй, энэ ердөө л модны мөчир дээвэр балбаж байна, эсвэл байшин сууж байгаа нь тэр! Гэтэл дотор хүн нь энэ худлаа гэдгийг хэлээд байлаа.
Бүсгүй энэ дуу хоолойг дэндүү олон удаа сонссон.
Чахрах-хяхтнах... яг л түүнийг авахаар ирж буй үхлийн хөгжим гэлтэй. Энэ бол Тоби байх ёсгүй тэр чинь зэрэмдэг болсон хүн шүү дээ! Бүсгүй ухаан солиорчээ. Хяхтнах чимээ улам ойртон хаалганд дөхөж ирлээ. Хэсэг хүлээзнэн чимээгүй болов. Ямар нэг юм уналаа... тар няр хийн тачигналаа... дараа нь нам гүм . ..
Шөнийн үлдсэн хугасыг Жилл буйдан сандал дээр хөдөлж чадахгүй айн дагжсаар өнгөрөөв.
Өглөө бүсгүй гудам дахь ширээн дээр байсан цэцгийн шилэн сав унаж, хагарсан байхыг олж харжээ.
Каплан эмчийг дуудах хэрэгтэй юм.
-Оюун ухаан нь биеэ удирдаж чаддаг талаар юу гэж бодож байна? хэмээн Жилл түүнээс асуув.
Эмч түүнийг эргэлзсэн янзтай хараад,
-Чухам ямар утгаар тэр вэ? гэлээ.
-Хэрэв Тоби орноосоо босохыг тун их хүсвэл. . .
-Ганцаараа юу? Хүний тусламжгүйгээр үү? Биеийн байдал нь ийм байхад уу? гэж эмч итгэлгэлгүйхэн асуугаад,
-Яагаад ч боломжгүй. Эрэмдэг хүн шүү дээ гэлээ.
Гэвч үүнд нь Жилл итгэсэнгүй.
-Хэрэв. . . хэрэв хамаг хүчээ шавхан босохыг оролдвол хэрвээ ямар нэг юм хийнэ гэж төлөвлөх юм бол ....
Каплан эмч толгой сэгсрэн,
-Мэдээж, тархи биеэ захирна л даа, гэвч булчингийн систем
сааталд орсон бол энэ командыг хийж чадахгүй, энэ нь
яагаад ч үйлчлэхгүй гэлээ.
-Та тархины хүчээр обьект хөдөлж чадна гэдэгт итгэхгүй байна гэжүү? хэмээн Жилл өөрийнхөөрөө зүтгэв.
-Сэтгэл судлалын талаас нь уу? Мэдээж энэ талаар олон
туршилт хийгдэж байгаа ч гэсэн баттай нотолгоог хэн ч одоохондоо гаргаж чадаагүй л байгаа.
Гэхдээ үүдний дэргэд шалан дээр хагарсан савны хэлтэрхийнүүд байгаа.
Жилл мөс мэт хүйтэн агаар, тэргэнцэрийн хяхтнаа гээд бүгдийг нь эмчид яримаар санагдавч гэнэт түүнийг галзуурч гэж бодох вий гэхээс айлаа. Гэвч энэ нь үнэхээр ч юм билүү? Тэр үнэхээр өвдөж, ухаан нь самуураад байна уу?
Каплан эмчийг явсны хойно Жилл толинд өөрийгөө хараад мэл гайхав. Цонхийж цайсан царай, ёрдойсон шанаа, хоёр бүлтгэр нүд л харагдана. Эпэ янзаараа байвал тэр Тобигийн урд орох болох нь.
Жилл өнгө алдан сэгсийсэн туг үсээ, үетэн хугарсан хумсаа харлаа. Дэвид минь намайг ийм байдалтай байхыг харвал юу болох вэ? Үгүй дээ, өөрийгөө арчилж, өөд татах хэрэгтэй.
Жилл өнөөдрөөс эхлэн долоо хоногтоо нэг удаа гоо сайханд орж, өдөрт гурван удаа, орой нь найман цагт унтаж байхаар өөртөө тангараг тавьж, ам өчиг өглөө.
Маргааш өглөө нь Жилл гоо сайхны салон орохоор явжээ. Ядарсан бүсгүй үсээ хатаалгахаар суусан даруйдаа зүүрмэглэж өнөөх аймшиг нь дахин эхлэх нь тэр ээ. Бүсгүй орондоо. .. унтаж байна. Хяхтнах дуу сонсогдож, тэр аажим босон түүнд дөхөн ирээд хэрцгийгээр инээн, ясан савраараа хоолойг нь базлаа.
Жилл чангаар бархиран сэрж тэндхийн үйлчлүүлэгчдийг айлгаж орхиод, мөнгөө ч төлөлгуй гудамжинд гүйн гарлаа.
Эл болсон аймшигт явдлаас хойш Жилл гадуур гарахаас, гэртээ байхаасаа хүртэл үнхэлцгээ хагартал айх болов.
Жилл нэг давхар руу яах гэж бууснаа, гал тогоо руу юу авахаар орсноо ор тас мартдаг болжээ. Ой ухаан нь түүгээр даажигнаж эхлэв. Нэгэн удаа Гордон сувилагч түүнтэй юм ярихад Жилл энэ эмэгтэй энд юу хийж байгаа билээ хэмээн гайхан ширтэснээ гэнэт хэн болохыг нь санажээ. Найруулагч зургийн талбайд Жиллийг хүлээн зогсоно.
Бүсгүй өөрийн үгээ давтан,
-Дээрдэхгүй болов уу гэж айх юм эмч ээ гээд үгээ амандаа бувтнаснаа найруулагчтай хэрхэн тоглохоо зөвлөх гэтэл...
Нэг хачин эмэгтэй гараас нь барин,
-Хатагтай Темпл! Хатаггай Темпл! Таны бие муу байна уу? гэлээ.
Жилл өнгөрсөн үеэс одоо үед эргэн ирсэн мэт санагдаж, нэг л өөр ертөнцөд байгаа мэт санагдлаа. Тархи толгойгоо үзүүлэн, Тоби хий үзэгдэл аятай үнэхээр энд тэндгүй яван түүнийг айлган алахыг оролдож байгаа эсэхийг нягтлах хэрэгтэй байлаа.
Тийм ээ түүнийг шалгах хэрэгтэй!
Жилл урт гудмаар Тобигийн унтлагын өрөө рүү явлаа. Хэсэг зуур зоригоо чангалан зогссоноо үүд нээн оров. Тоби урьдын адил орондоо хэвтэж, сувилагч түүнийг нойтон хөвөнгөөр арчиж суув. Бүсгүй Жиллийг харснаа,
-Өө, хатагтай Темпл үү, та юу? Манай өвчтөн ямар сайн байгааг хараач! гэлээ.
Жилл хөдөлгөөнгүй биеийг сонжин харлаа.
Тобигийн хөл гар нь үрчийж хатингаршиж, араг яснаас санжигнах нь хуурай мөчир мэт сэрдийж, хоёр гуян завсар нь хэрэгцээгүй болсон том эрхтэн нь үхсэн могой мэт гулдайн унжжээ. Арьсны шаранга нь арай гайгүй харагдавч нүүрэнд нь нөгөө зэвүү хүргэсэн инээд хэвээрээ байлаа. Бие нь үхэж, харин энэ нүд! Нүд нь амьд, ууртайгаар гялалзан үзэн ядан ярихад Жилл түүний үг бүхнийг ойлгож байв. Эмч Тобигийн ухаан гэмтээгүй гэсэн. Хөдөлж чадахгүй, эрэмдэг хүн бодож, мэдэрч үзэн ядаж, өшөө авалт сэдэж, Жиллийг хөнөөх арга
хайж чадна. Ер нь сүүлдээ Тоби түүнийг хөнөөхийг, бүсгүй нөхрийнхөө үхлийг хүсэх болжээ.
Бүсгүйн үзэн ядалт түүнд хүнд цохилт болж, жигшил дүүрэн харцнаас нь: "Чи харж байгаарай, би чамайг алах..." гэсэн үгийг олж сонслоо.
Жилл хобр цэнхэр нүдийг дахин нэг хараад хагарсан цэцгийн савыг эргэн санаж, түүний амссан аймшиг нь зүүд биш байсныг ойлгожээ.
Үхлийн тулаанд тэдний хэн нэг нь ялах болно.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:26 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 34.
Каплан эмч Тобиг үзэж дуусаад Жиллтэй уулзахаар очлоо.
-Усан санд иллэг хийх хэрэггүй гэж бодож байна. Цагаа дэмий үрэхийн нэмэр. Би Тобигийн булчин шөрмөс нь бага ч болов чангарна гэж бодсон юм, гэвч нэмэр алга. Би физик эмчилгээний эмчтэй уулзанаа.
-Хэрэггүй! гэж Жилл дуу алдан бархирлаа.
Каплан эмч гайхан толгой өндийлгөн хараад,
-Жилл ээ, та Тобигийн төлөө их юм хийснийг би мэднэ. Гэвч энэ удаад ямар ч найдвар байхгүй. Би...
-Бид бууж өгөхгүй! Бууж өгөхгүй... гэх Жиллийн дуунд цөхөрсөн өнгө илрэв.
Каплан эмч эргэлзэн мөрөө хавчаад,
-За яахав, энэ таны хувьд тийм чухал.. .
-Тун чухал.
Жилл үнэнээ хэлжээ. Түүний амьдралын тухай асуудал яригдаж байгаа болохоор үүнээс илүү чухал гэж юу байх вэ? Жилл юу хийх ёстойгоо ойлгожээ.
Маргааш нь Дэвид утасдан Мадрид руу ажлаар явах болсноо дуулгажээ.
-Хоёр гурав хоногтоо чамтай ярьж чадахгүй л болов уу?
-Би чамайг санана. Тун их санана гэж Жилл шивнэв.
-Би ч гэсэн. Чи өвдөө юу? Дуу чинь нэг л хачин байх чинь. Ядраа юу?
Жилл өөрийн эрхгүй анилдах нүдээ нээх, тэсвэрлэхийн аргагүй толгойн өвчнөө мартах гэж бие ихэд хүчлэн байлаа. Хамгийн сүүлд хэзээ унтаж, хэдийд хооллосноо санасангүй, зогсох тэнхэлгүй болтлоо сульдаж чангахан ярьж чадахгүй байв.
-Би зүгээр ээ, Дэвид. Би чамд хайртай. Ямар нэг юм болбол, миний хайрын тухай санаж яваарай.
Жилл ойртон ирж яваа машины дууг сонсов. Физик эмчилгээний эмч ирж яваа бололтой. Жилл яаран салах ёс гүйцэтгэчихээд доош гүйвэл шанаан тус газар нь лугшин өвдөж хөл нь нугарчих шахлаа. Бүсгүй эмчийг хонх дарах тэр агшинд үүд нээлээ.
-Өглөөний мэнд, хатагтай Темпл хэмээн эмч эр мэндлээд дотогш орохоор зүтгэхэд нь Жилл замд нь хөндөлдөв.
Эмч түүнийг гайхан ширтэхэд,
-Каплан эмч хойшид усан дотор иллэг хийх хэрэггүй гэсэн хэмээн Жилл хэлэв.
Залуу эрийн царай барайлаа. Тэгэхээр наашаа дэмий ирсэн байх нь! Урьдчилаад сануулчихаж болохгүй байсан юм байх даа?! Тэрээр ийм үед эрээлэх юмгүй дургүйцлээ илэрхийлдэг ч гэсэн хатагтай Темпл ер бусын азгүй эмэгтэй тул,
-Зүгээр ээ, хатагтай Темпл, би ойлгож байна гээд толгой мэхэсхийн машин руугаа эргэн явлаа.
Жилл моторын дуу холдон явахыг хүлээж байгаад дээш гарлаа. Гэнэт толгой нь эргэн шатны хашлагаас зууран авч намдтал нь хэсэг зогслоо. Түүнд буцах нүүдэл байхгүй, хэрэв эргэж буцвал тэрээр өөрөө үхэх болно.
Жилл Тобигийн өрөөний үүдэнд очин бариулыг эргүүлэн хаалга нээн орвол Гэллахер сувилагч хатгамал хатган сууж байснаа хөмсгөө өргөн Жиллийг гайхан харлаа.
-Хөөе, хөө! Биднийг эргэхээр ирээ юу! Ямар аятайхан хэрэг вэ! Ноён Темпл их баярлана даа. Тийм үү, ноён Темпл ээ?
Дэр тойруулан түшүүлж оронд нь шомбойтол суулгасан Тоби Жиллийг гөлийн ширтэх нь,
"Би чамайг ална, заавал ална!" гэж сануулж байх шиг.
Жилл сувилагч руу явж очин,
-Би нөхөртөө дэндүү бага цаг зарж байна гэж бодлоо гэв.
-Би ч гэсэн тэгж бодож байна гэж сувилагч жонгиноод,
-Гэвч таны өвдсөнийг хараад, өөртөө. . .гэлээ.
-Одоо миний бие сайжирсан хэмээн үгийг нь таслаж,
-Би ноён Темплтэй ганцаар үлдэхийг хүсч байна гэлээ.
Сувилагч хатгамалаа хумин аваад бослоо.
-Тэгэлгүй яах вэ гээд тэрээр толгой дохиод,
-Энэ түүнд тун хэрэгтэй гэдэгт би итгэлтэй байна. Тийм үү, ноён Темпл ээ! Хатагтай Темпл би гал тогоо орж аяга цай ууя.
-Хэрэггүй. Би таныг өнөөдөр эртхэн явуулах гэсэн юм. Гордон сувилагчийг хүлээхийн хэрэггүй гээд Жилл сэтгэлийг нь засан инээмсэглээд,
-Санаа бүү зов, би түүнтэй хамт байна гэв.
-Гэвч... мэдээж... дэлгүүр хоршоогоор ороход муугүй...
-Зүйтэй, тун сайн байна. Цагаа сайхан өнгөрөөхийг хүсье.
Жилл гадаа хаалга дуугаран, машины дуу гартал хөдөлгөөнгүй зогслоо. Бүх юм нам гүм болмогц бүсгүй Тоби руу эргэн харав. Амьдын төдий нөхөр нь Жиллийг нүд цавчилгүй гярхай гэгч нь ширтэнэ. Тэрээр дөхөж очин хөнжлийг нь хуу татахад хагас амьтай, хавирга нь хэрзийсэн араг яс байхыг харлаа.
Тобиг суулгахаар буланд байх тэргэнцэрийг ор руу дөхүүлэн тавиад, нөхөр рүүгээ гар сунган сарвайснаа хүрч зүрхэлсэнгүй. Түүнээс хэсэгхэн зайтай мушийн инээх хатингар хүний баг мангуу хүний инээд тодруулан, хурц нүднээс нь өш хонзон хорсолтойгоор цацрана. Жилл бөхийн хамаг хүчээ шавхан байж Тобиг өргөв. Тэр дэрс мэт хөнгөн байсан ч гэлээ турж эцсэн Жиллийн хувьд хэрээс нь хэтэрсэн хүнд ачаа байжээ. Жилл Тобид хүрмэгц мөсөн агаар түүнийг бүрхэн авахыг мэдэрлээ.
Шанаа нь хүчтэй лугшин, нүдний нь өмнүүр өнгө өнгийн толбо бүжиглэн хөвөөд толгой нь эргэлээ. Бүсгуй ухаан алдаж байгаагаа мэдэрсэн ч гэлээ ингэж болохгүй, Жилл хамаг хүчээ шавхан байж тэргэнцэрт суулгаад бүсийг нь бүслээд цагаа харвал ердөө л хорин минут үлджээ.
Жилл тоормосыг нь мултлаад Тобиг гудмаар түрсээр цахилгаан шат руу явав. Бүсгүй Тобигийн нүдэнд харагдахгүйг хичээн ард талд нь зогссон ч гэлээ түүний хилэнт харцыг мэдэрсээр. Гэнэт хүйтэн өмхий агаар уушгийг нь дүүргээд, хоолой руу нь огшин амьсгаа давчдаад ирэхэд нь тэр өвдөг сөхрөн унаад амаараа агаар ховдоглон амьсгалаж, бачуу цахилгаан шатанд дотор нь муухайран огиудасаа арай ядан барилаа. Өрөвдөх сэтгэлгүй аймшигтай тэмтрүүл шиг юм тэмтрэхэд, цахилгаан шатны хаалга нээгдэв.
Бүсгүй гадагш гаран сөхөрч суугаад цэвэр агаар амьсгалан жаал хэвтвэл бие нь гайгүй боллоо. Дараа нь цахилгаан шат руу эргэн очвол Тоби таг дуугүй, түүнээс нүд салгалгүй ширтэн хөдөлгөөнгүй суух ажээ.
Жилл тэргэнцэрийг цахилгаан шатнаас гарган усан санг чиглэн явлаа. Үүлгүй цэв цэлмэг, дулаахан, цэцэгсийн үнэр ханхалсан сайхан өдөр байв.
Жилл тэргэнцэрийг усан сангийн хамгийн гүнзгий талд нь аваачин тоормосыг нь гишгээд нөхрийнхөө урд талд гарч зогслоо. Гүн хөх нүдэнд нь сэжиглэсэн, гайхан тээнэгэлэсэн харц холилдон гялалзана. Жилл бэхэлгээ бүсийг эцэст нь тултал чангаллаа. Дахиад дотор нь муухайран хоолой нь бачуураад ирлээ. Цаг нь болсон. Энэ бүхэн эцэс төгсгөл болох цаг нь болсон. Юу болохыг ойлгон өшөө хорсол нь тэчьяадсан сандралаар солигдоод ирэхийг Жилл түүний нүднээс нь харан ойлголоо.
Тэрээр тоормосыг мултлан тэргэнцэрийг ус руу түлхлээ.
Тоби эрэмдэг уруулаа хөдөлгөн хашгирахыг оролдсон боловч дуу гарсангүй. Айдаст автсан Жилл тэр даруй түүнийг харж зүрхэлсэнгүй. Тоби хамаг хүчээрээ тогтоон барьчихав уу гэлтэй тэргэнцэр хэсэг зуур чичирхийлэн усны мандал дээр тогтов. Нөхөр нь амьдралынхаа төлөө эцсийн хүчээ шавхан босохыг хэрхэн оролдож байгааг харав. Тэр гэнэт суларчихаад гарч ирэн ясан савраараа түүний багалзуурыг базах... Жиллийн чихэнд,
-Би хүсэхгүй, үхэхийг хүсэхгүй байна! гэж түүний бархирах дуу сонсогдов. Тэрээр энэ нь түүний хоосон санаанаас гарав уу эсвэл Тоби амь орчихов уу гэдгийг ойлгосонгүй, гэвч тэр ямартаа ч гэсэн сүүлийн хүчээ шавхан өөрийн мэдэлгүй тэргэнцэрээ налан гэдэсхийж байгаа харагдав. Тэргэнцэр агшин зуур их ус цалгиулсаар усны гүн рүү далд орлоо. Усны бяцхан эргүүлэг тэргэнцэрийг хаман авч явахад, Жилл сүүлийн удаа Тобигийн цэнхэр нүд нь туүнийг тамд унагахаа амлан зэвүүцсээр далд орохыг харлаа.
Бүсгүй дагжтал чичрэн, тэнхээ ортлоо хэсэг хөдөлгөөнгүй зогссоноо хөлөө зөөн гишгэхтэйгээ болмогц усан санд орон хувцсаа норгоод цагдаагийн хэлтэс рүү утасдахаар гэр рүүгээ явлаа.


_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 2:29 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Jun.29.10 2:48 am
Posts: 512
Location: Яг энд
Бүлэг 35.

Бүх сонингууд Тоби Темплийн үхлийн тухай шуугилдацгааж эхлэв. Тэр ардын баатар болон тодорч, харин Жилл эр зоригоо дөвийлгөн магтуулжээ. Магтаалын нийтлэл бүхэн дээр Жилл, Тоби хоёрын инээмсэглэсэн зураг. . . Тэдний хайр дурлалын түүхийг дахин сэргээн амь оруулж, агуу хошин жүжигчиний эмгэнэлт төгсгөл бүгдийн зүрхийг нь шимшрүүлэн, нулимс дуслуулна. Засгийн газрын гишүүн, гэрийн ажилтай эмэгтэй, улс төрч, саятан нарийн бичгийн дарга гээд улс орны өнцөг булан бүрээс харууслын захидал, цахилгаан ирсээр байв.
Дэлхий даяар хүн ардад баяр баясгалан бэлэглэгч агуу авьяастан Тобиг алдан хүнд хохирол амссан ч түүнийг үүрд дурсах болно. Ийм авьяастай жүжигчин дахин хэзээ ч төрөхгүй.
Тоби Темплийн үхлийн шалтгааныг мөрдөн байцаах шүүх хурал Гранд-авеню дахь Лос-Анжелесийн эрүүгийн хэргийн шүүхийн жижигхэн бачуу тасалгаанд пиг дүүрэн хүнтэй хийжээ. Жиллийг ирэхэд гэрэл зурагчид, гэрэл зургийн сурвалжлагчид, үймсэн олон отон хүлээж байв. Тэрээр даруухан хар костюм өмсөн, нүүрээ бага зэрэг гоодсон нь урьд өмнөхөөсөө илүү үззсгэлэнтэй харагдана. Тоби Темпоийн үхсэнзэс
хойш хэд хоногийн дараа Жилл нойр нь хулжих зүдэргээ, аймшигаас ангижран гүн бат нойрсож ид шидийн гэлтэй хуучин хэвэндээ оржээ. Толгойн өвчин нь ул мөргүй алгаa болж, хоол унданд орсон байна. Түүний цусыг шимэн сорогч чөтгөр устан үгүй болжээ.
Жилл өдөр болгон Дэвидтэи ярин, мань эрийг очьё гэхэд нь түүнийг хүлээхийг ятгаж чадлаа. Тэдний өмнө бүхэл бүтэн амьдрал үргэлжлэх их хугацаа бий.
Хуралд зургаан гэрч дуудагджээ. Ээлжийн сувилагч нар шүүгчид өвчтөний биеийн байдал, тэр ямар эмчилгээ хийлгэж байсан тухай тодорхой ярьцгаав.
Хатагтай Гэллахер гэрчийн байранд хүрэлцэн ирэв.
-Тэр өдөр таны ээлж байсан уу? гэж яллагч асуув.
-Арав цаг хүртэл.
-Тэгвэл та хэдийд явсан бэ?
Бага зэрэг тээнэгэлзэв.
-Ес хагаст.
-Та үргэлж дараагийн сувилагчийг ирэхээс өмнө явдаг байсан уу, хатагтай Гэллахер?
-Үгүй ээ, эрхэм ээ. Анх удаа эрт явсан юм.
-Яагаад энэ өдөр өвчтөнг ганцаар орхисноо тайлбарлаач?
-Хатагтай Темпл өөрөө хүссэн юм. Тэр нөхөртэйгээ ганцаар үлдэхийг хүссэн юм.
-Баярлалаа. Та явж болно.
Хатагтай Гэллахер гэрчийн суудлаас буулаа.
"Мэдээж, энэ золгүй тохиолдол гэж тэрээр батлаад, Жилл Темпл шиг сайхан бүсгүй ийм зовлон амсах ч гэж дээ!" хэмээн өрөвдөн бодлоо.
Сувилагч хатагтай Темплийн өрөө рүү харвал буйдан сандалд унтаж байхыг хараад хөөрхий эмэгтэйг сэрээхгүйг хичээн чимээгүйхэн явсаар гэрлийг нь унтраан хаалгыг нь хаан гарахдаа гудамжинд байсан үнэтэй цэцгийн савыг нь хагалчихжээ. Мэдээж тэрээр хатагтай Темплд үнэнээ хэлэхийг хүсч байсан ч, төлөхийг шаардвал яах билээ хэмээн айж, хатагтай Темпл савны тухай дуугарахгуй байхаар нь сувилагч чимээгүй өнгөрөхөөр шийджээ.
Физик эмчилгээний эмчийн мэдүүлэгт,
-Та ноён Темплийг өдөр бүр үздэг байсан уу?
-Тийм ээ, эрхэм ээ.
-Түүнд усан санд иллэх хийдэг байсан уу?
-Тийм ээ, эрхэм ээ. Бүлээн усаар, тэгээд. . .
-Тэр өдөр... эмчилгээ хийгдсэн үү?
-Үгүй, эрхэм ээ.
-Яагаад?
-Тэр намайг буцаачихсан юм.
-Та хатагтай Темплийг хэлээд байна уу?
-Яг үнэн.
-Хатапгай Темпл шалтгаанаа танд хэлсэн үү?
-Каплан эмч бүх эмчилгээг зогсоосон гэсэн.
-Та тэгээд ноён Темплийг харалгүй буцаж явсан уу?
-Тийм ээ, эрхэм ээ.
Каплан эмч дуудагдаж гарч ирэв.
-Хатагтай Темпл, золгүй явдлын тухай ярихаар тан руу утасдсан уу? Та талийгаачид үзлэг хийсэн үү?
-Цагдаагийнхан түүнийг усан сангаас татгаж гаргасан. Цогцос тэргэнцэрт хүлээтэй хэвээр байсан. Цагдаагийнхан шинжилгээ, харин би талийгаачийн биед үзлэг хийгээд аврах оролдлого хийхэд оройтсоныг хүлээн зөвшөөрсөн. Уушиг нь усаар дүүрчихсэн амьдын ямар ч шинж тэмдэг байхгүй байсан
-Та дараа нь яасан бэ, Каплан эмч ээ?
-Хатагтай Темплийг үзсэн. Тэрээр хийрхэн бие нь тун их муу байсан. Миний сэтгэл их зовсон.
-Каплан эмч ээ, та хатагтай Темплд физик эмчилгээ үр дүнгүй гэж хэлсэн үү?
-Тэгсэн. Би энэ нь цаг дэмий үрсэн ажил болохыг хэлсэн.
-Хатагтай Темпл хэрхэн хүлээж авсан бэ?
Каплан эмч Жилл рүү хяламхийн хараад,
-Тун таагүй хүлээж авсан. Тэрээр эмчилгээг үргэлжлүүлнэ хэмээн зүтгэсэн гээд хэсэг эргэлзсэнээ,
-Би хэдийгээр тангараг өргөсөн ч гэлээ, өмгөөлөгч нар үнэнийг мэдэхийг хүсч байгаа тул би үүргийнхээ дагуу тайлбар хийх ёстой гэж нэмж өгүүлэв.
Танхимд нам гүм болж, Жилл эмчийг анхааралтай ширтэв. Тэрээр өмгөөлөгчид хандан,
-Би өөрийнхөө үг бүрийн төлөө хариуцлага хүлээхэд бэлэн байна. Хатагтай Темпл хамгийн сайн, эрэлхэг бүсгүй. Түүний нөхөр эхний удаа харвалт өгөхөд бүгд эдгэрэх найдваргүй гэдгийг хүлээн зөвшөөрч байсан. Тэгээд яасан бэ? Бүсгүй ганцаар ямар ч туслалцаагүйгээр дэлхийн нэг ч эмч хийгээгүйг хийж түүнийг эдгээн эргэн амьдруулсан гээд Жиллийг дахин харлаа.
Бүсгүй босон гэрчийн суудалд очиж, тангараг өргөв.
-Энэ таны хувьд хүндхэн шалгуур болж байна гэдгийг би ойлгож байна гэж шүүгч хэлээд,
-Асуудлыг аль болох хурдан дуусгая гэлээ.
-Баярлалаа гэж Жилл намуухан дуугаар хариулав.
-Та яагаад Каплан эмчийн үгнээс зөрөн физик эмчилгээг үргэлжлүүлэх болов?
Тэрээр шүүгчийг элэг эмтрэм өрөвдөлтэйгээр хараад,
-Тобиг хөл дээр нь босгох бүхий л аргыг хэрэглэх гэсэн билээ. Тоби амьдрах дуртай, би түүнийг аврахыг оролдсон юм. Би. . . гэснээ хэсэг чимээгүй болсноо,
-Би түүнд туслах ёстой байсан. Өөрөө шүү.
-Таны нөхрийг нас барсан өдер физик эмчилгээний эмч ирснийг та буцааж явуулсан уу?
-Тийм ээ.
-Гэхдээ та урьд нь эмчилгээг үргэлжлүүлэхийг хүсч байснаа мэдэгдсэн биз. Яагаад ийнхүү зөрүүдлэх болсноо тайлбарлах уу?
-Бүх юм тун амархан. Тобиг зөвхөн бидний хайр халамж эдгээнэ гэдгийг би мэдэрсэн. Би тэр үед түүнийг . . . гэж тэрээр үргэлжлүүлэх тэнхэлгүй болон чимээгүй болсноо,
-Би Тобид хайртайгаа түүнд туслахыг хүсч байгаагаа ойлгуулах ёстой байлаа гэлээ.
Тэнд байгаа хүмүүс үг бүрийг нь чих тавин сонсож танхим гүн чимээгүйд умбажээ. Жилл үг бүрээ цэгнэн удаан гэгч нь ярьж эхлэв.
-Би Тобигийн өрөөнд орсонд тэр намайг хараад тун баяртай байсан! Тэгээд би өөрөө усан санд авч оруулахыг хүссэн. Усанд иллэг хийхээр усны хувцсаа өмссөн, тэгээд түүнийг орноос нь босгон тэргэнцэрт суулгахдаа гэнэт бие эвгүйрхээд ирэхийг мэдэрсэн. Би түүнд туслаж чадахааргүй сульдсанаа ойлгох ёстой байжээ. Гэвч энэ миний нөхөр шүү гэж бодоод больж чадаагүй. Би Тобиг тэргэнцэрт суулгаад түүнтэй ярин, усан сан руу очсон. Түүнийг түрээд захаар нь явж...
Дахин чимээгүй болов.
-Би Тобигийн бүсийг нь тайлахаар завдтал гэнэт толгой эргэн, би унасан, тэгээд. . .тэгээд гэтэл тоормос санаандгүй мултарсан байсан. Тэргэнцэр өнхрөн усан санд живсэн. Би түүнийг тогтоохоор зүтгэсэн, гэвч. . . барьж авч чадаагүй, тэгээд Тоби.. . гээд Жиллийн дуу тасалдан,
-Би ус руу үсрэн орж түүнийг суллахаар оролдсон боловч бүс нь дэндүү чанга байсан. Би тэргэнцэрийг гаргахаар таттал, тэргэнцэр... тэргэнцэр .. . дэндхүү хүнд. . .
Жилл шаналснаа нуух гэж хормын төдийд нүдээ аниад,
-Би Тобигоо аврах гэж оролдоод түүнийгээ алчихлаа гэж шивнэх шахуу үгээ дуусгав.
Барагцаагаар гурван минутын дараа өмгөөлөгч:
Тоби Темпл золгүй байдлаар нас нөгчсөн гэсэн тогтоол уншиж танилцуулжээ.
Танхимд Клифтон Лоренс сууж байсан юм. Тэрбээр Жилл Тобиг алсан гэдэгт бүрэн итгэж байлаа. Гэвч нотолгоо байхгүй нь тун гачлантай. Жилл ялаас мултарч чадлаа,
Ингээд хэрэг хаагдах нь тэр ээ.
***
Тобиг телевизийн шинэ шоуны зураг авалт эхлэх найман сарын нэгэн нарлаг өдөр оршуулжээ. Талийгаачтай салах ёс гүйцэтгэхээр ирсэн алдартнуудыг харахаар зуу зуун хүн хуран цугларсан байна.
Зураглаачид салах ёс гүйцэтгэх ажиллагааг, түүнд оролцогч кино од, продюссор, найруулагчдыг дэлгэц дүүрэн авч байв. АНУ-ын ерөнхийлөгч, мужийн захирагч, студийн захирал, томоохон корпорацийн ерөнхийлөгчид, ахмад дайчдын нийгэмлэгийн тэргүүн гэх мэтийн томоохон тушаалтнуудаас гадна шалихгүй жүжигчид, оролцон тоглогчид, хувцас зохион бүтээгчид үсчин гээд Америкийн өнцөг булан бүрээс Тоби Темплтэй хамтран ажиллаж байсан хүн бүхэн хайртай хүнтэйгээ салах ёс гүйцэтгэхээр иржээ.
Энд туранхай нэг хүү өрөөнд нь орж ирээд өөрт нь зохиол бичиж өгөхийг гуйн зогсож байсныг эргэн дурсах зохиоч 0'Хэнлон, Рейнжер нар, костюмаа толийтол индүүдсэн хөөрхий агент эр Клифтон Тобигийн анх түүн рүү утасдаж байсныг нь дурсан зогсоно.
Сүүлчийн үүргээ биелүүлэхээр Эл Карузо хүртэл иржээ. Тэр бууралтаж, бөгтийн хэзээ ч хөгжилтэй байж харагддаггүй хүрэн нүдэнд нь дүүрэн нулимс мэлтэлзэнэ. Тэрээр Тоби сайн хүн, эелдэг нөхөр байсан юм гэж бодох ажээ.
Сэм Уинтерс авсны дэргэд Тоби хэдэн сая хүнд инээд баясал бэлэглэсэн бол хэмээн өөрөөсөө асуун зогсоно. Хэн нэгэн Сэмийн ханцуйнаас чангаахад нь тэрээр эргэн харвал царайлаг, хар үстэй, арван найм орчим насны нэгэн бүсгүйтэй золтой л улаан нүүрээрээ мергөлдчихсөнгүй.
-Та намайг мэдзхгүй, ноён Уинтерс гэснээ инээмсэглээд,
-Таныг Уильям Форсын шинэ кинонд жүжигчин хайж байгаа хэмээн би сонссон юм л даа. Би Огайогоос ирсэн, тэгээд. .
Дэвид Кеньоныг ирэхгүй байхыг Жилл хориглосон авч тэр түүнтэй хамт байх естой гэж ятгахад бүсгүй тэртэй тэргүй бүх юм дууссан тул ялгаа юу байхав гээд зөвшөөрчээ.
Нэгэн бүхэл бүтэн амьдралыг харуулсан жүжиг төгсөн хөшиг хаагдаж, үзэгчид ч тарцгаав. Жилл хунд хүчир сорилтыг даван туулж туйлдаа хүртэл ядарсан ч уй гашуу сэтгэл зүрхнээс нь арчигдан арилж, хамгаас аз жаргалтай байлаа.
Жилл Касл осолд амь үрэгдэн, Жозефина Цински гардь шувуу мэт өндөр аван дүүлэн нисэх болно. Тэрээр аз жаргал, амар амгалан дүүрэн бялхсан өөрийн ертөнцөд хөл тавин алхлаа. Энэ аз жаргалаа дэлхийн бүх хүн зонтой хуваалцахыг хүсчээ.
Оршуулах ажиллагаа дуусах дөхжээ. Хэн нэг нь Жиллийг хөтлөн машинд нь хүргэж өглөө. Дэвид машины дэргэд Жиллийг эрхэмлэн хайрлан харж зогсоно. Бүсгүйг инээмсэглэхэд Дэвид түүнийг хөтлөн нэгийг шивнэхэд, гэрэл зургийн сурвалжлагч зургийг нь авч амжжээ.
Жилл, Дэвид хоёр олны жишигээс гажаад яахав хэмээгээд таван cap хүлээсний эцэст гэрлэхээр шийдсэн байна. Дэвид удаан хугацаагаар хилийн чанадад ажилласан ч гэлээ өдөр бүр Жилтэй ярина.
Тобиг оршуулснаас хойш дөрвөн сарын дараа Дэвид,
-Надад нэг чухал санаа байна! Хойшид хүлээхийг хүсэхгүй! Ирэх долоо хоногт Европод хуралд явна. Алив хоёул Франц руу "Бретань" хөлгөөр аялая. Онгоцны ахмад бидний гэрлэх ёслолыг гүйцэтгэх болно. Бал сараа Францад өнгөрүүлээд, дараа нь хаа дуртай газар руугаа хэдий хугацаагаар ч хамаагүй явцгаая. За ямар вэ?
-Өө тэгэлгүй яах вэ, Дэвид!
Жилл сүүлийн удаа байр сууцаа тойрч энд болсон бүхнийг эргэн саналаа. Анх уригдан ирсэн оройн хоол, гайхалтай цэнгүүн, Тобигийн өвчин. . . түүнийг эдгээхээр оролдсон оролдлого. Харин дараа нь . . . дэндүү гунигтай явдал.
Жилл эндээс бүрмөсөн явж байгаадаа их баярлаж байлаа.
***
Жиллийг Парк-авеню дахь "Риженси" зочид буудалд аваачихаар хүлээж байсан лимузин нь ухасхийн давхилаа. Буудлын захирал нь өөрөө түүнийг пентхаусийн асар том люкс өрөөнд нь өөрөө оруулж өгөөд,
-Зочид буудлын ажилтнууд үргэлж таны мэдэлд байх болно, хатагтай Темпл. Ноён Кеньон таны хүссэн бүгдийг биелүүлэхийг тушаасан! гэж тэрээр мэдэгдэв.
Арван минутын дараа Дэвид утасдаж,
-Бүх юм ёсоороо юу? гэлээ.
-Энд таван унтлагын өрөө байна, Дэвид ээ. Ийм олон өрөөгөөр би юу хийх билээ? гээд инээв.
-Дэргэд чинь байгаагүй нь тун харамсалтай юм, би байсан бол үзүүлээд.. .
-Ганц ч болов амлалтыг чинь сонсох шив хэмээн бүсгүй хошигнон хэлээд,
-Би хэзээ чамтай уулзах болж байна? гэв.
-"Бретань" маргааш очино. Хөлөг дээр уулзацгаая. Би шинэ гэрлэгсэдийн өрөө захиалсан. Хонгор минь жаргалтай байна уу?
-Би хэзээ ч ийм жаргалтай байсангүй.
Энэ их аз жаргал нь мартагдсан зүүд мэт тэртээ алсад манантан бүүдгэрэх доромжлол, гай зовлонгийн өр төлөөс болон амтлагдах ажгуу.
-Машин өглөө очиж авна. Жолооч нь хөлөг онгоцны билет өгөх болно.
-Би бэлэн байж байна гэж Жилл хэллээ.
Бүх юм оршуулган дээр Жилл, Дэвид хоёрыг xaмт байхад нь авсан тэр гайтай гэрэл зурагнаас ч болсон байж магадгүй. Эсвэл зочид буудлын ажилтанууд, эс бөгөөс "Бретань" хөлгийн
ажилтнуудын хэн нэг нь гэнэ алдан Жиллийн хаана байгааг нь хэлснээс ч болсон байж магад. Гэлээ гэхдээ Америк даяар алдартай эмэгтэйн гэрлэлт нь нууц хэвээр байж чадсангүй. Хуримын тухай мэдээлэл "Ассошшейтэд пресс" агентлагийн сэтгүүлд хэвлэгдэн үүний дараа америк, европын сонингийн эхний нүүрэнд, тэр ч бүү хэл "Голливуд репортер", "Дейли вэрайети" сонинд хүртэл гарчээ.
Лимузин яг 10 цагт зочид буудлын үүдэнд ирэхэд, гурван ачигч Жиллийн тээшийг ачив.
Ахмадын ахлах туслагч нь Жиллийг онгоцны зогсоол дээр угтан авлаа.
-Та "Бретань" хөлгөөр аялаж байгаа нь бидний хувьд ихээхэн аз завшаан тохиолоо, хатагтай. Бүх юм бэлэн. Би танд замчилья.
Тэрээр Жиллийг дагуулан зугаалах тавцангаар явсаар энд тэндгүй цэцэг тавьсан тусгай тагт бүхий том саруулхан өрөөнд оруулаад,
-Ахмад танд гүнээ хүндэтгэн мэндчилж байгаагаа дамжуулахыг хүссэн билээ. Та түүнтэй оройн зоогон дээр уулзах байх. Хуримын ажиллагааг тэсэн ядан хүлээж байна хэмээн дамжуулахыг хүссэн.
-Баярлалаа гэж Жилл толгой дохиод,
-Ноён Кеньон хөлөг дээр ирсэн эсэхийг мэдэв үү? гэсэнд,
-Тэрбээр дөнгөж сая утасдсан шүү. Нисэх онгоцны буудлаас ирж яваа байх. Ачаа тээшийг нь хэдийнэ авчирсан. Ямар нэг юм хэрэг болбол надад дуулгана биз ээ гэв.
-Баярлалаа, одоохондоо юу ч хэрэггүй гэж хариулсан нь хүссэн бүхнээ хүртсэн түүний хувьд туйлын үнэн үг байлаа. Түүн шиг аз жаргалтай хүн энэ хорвоо дээр даан ч алга аа.
Өрөөний хаалга тогшсоор үйлчлэгч баглаа цэцэг барин орж ирлээ. Нэгдсэн улсын Ерөнхийлөгч илгээжээ. Эргэн дурсахуй...
Тэр усан онгоцны хашлаганы дэргэд тавцан дээр зогсоод цовоо сэргэлэн, хөгжилтэй, хүсэн хүлээсэн амралтаа эдлэхээр яарсан, эсвэл амраг хайрттайгаа учрахаар гэгэлзэн яваа зорчигч бүрийг нүдээрээ нэгжин шатнаас нүд үл салгах ажээ.
Тэнгист гарахаас хориод минутын өмнө 11. 40-д усан онгоцны зогсоол дээр лимузин хүрч ирлээ. Дэвид Кеньон машинаас үсрэн буугаад цагаа хяламхийн харснаа жолоочдоо,
-Отто, та машин сайн барих юмаа гэв.
-Баярлалаа, эрхэм ээ. Танд болон хатагтай Темплд хуримын аялалаа сайхан өнгөрүүлэхийг хүсэж болохсон болов уу?
-Баярлалаа, Отто.
Дэвид Кеньон тасалбар шалгагчийн зогсож буй хаалга руу яаравчлав. Жиллийг угтан авсан ахмадын туслах түүнд,
-Хатагтай Темпл таны өрөөнд байгаа, эрхэм Кеньон гэв.
-Баярлалаа гээд Дэвид шинэхэн гэрлэсэн хосын өрөөнд энхрий ялдам инээмсэглэн түүнийг хүлээн байгаа Жиллийг төсөөлөн бодоод. . . зүрх нь сүрхий цохилон булгилав. Тэрээр өрөө рүүгээ явахыг завдтал хэн нэгний,
-Ноён Кеньон оо... хэмээн дуудах сонсогдов.
Дэвидыг эргэн харвал хашлаганы дэргэдээс маасайн инээх нэгэн эр өөрийг нь чиглэн айсуй.
Дэвид энэ эрхэмийг урьд хожид огт зүс үзээгүй ч гэлээ үл таних эрийн хэт наалинхайтан эелдэглэхэд нь иймэрхүү улс үргэлжид нэгийг гуйж байдгийг саятнуудын нийтлэг зөнгөөрөө андахаа байжээ. Тэрээр хүйтэн царайлан нөгөө эрийг ширтэв.
Үл таних эрийт гар сунгахад Дэвид гарыг нь гайхан атгаад,
-Бид танил билүү? хэмээн асуусанд,
-Би Жиллийн хуучин танил нь гэж тэр хүн тайлбарлаад,
-Намайг Лоренс. Клифтон Лоренс гэдэг гэхэд нь Дэвидийн санаа амрав.
-Тун баяртай байна, ноён Лоренс хэмээн Дэвид эелдэгээр толгой дохив. Тэр явахыг яарсангүй.
-Жилл намайг таныг тосон уулзахыг хүссэн юм гэж Клифтон хэлээд,
-Түүнд танд үзүүлэх өчүүхэн сюприз байгаа гэлээ.
-Чухам ямар юм бол оо? гэж Дэвид гайхав.
-Би танд үзүүлье, явцгаая.
Дэвид бага зэрэг эргэлзлээ.
-За яахав. Нэг их цаг авахгүй болов уу?
-Яалаа гэж дээ, эрхэм Кеньон гэж Клифтон жуумалзав.
Тэд зорчигчдын дэргэдүүр өнгөрөн доод тавцан руу буун өндөр хаалганы дэргэд ирцгээв.
Клифтон хаалгыг нээгээд Дэвидийг орохыг урин дохив. Дэвид хоосон, том кино заалыг хараад гайхаж хоцров.
-Энд үү?
-Энд гээд Клифтон мушилзаад, бүхээг рүү эргэн харж кино механикчид толгой дохив.
Механикч эр Лоренстой удтал наймаалцсаны эцэст хоёр зуун доллароор, түүнд туслахаар зөвшөөрөхдөө, чангаар,
-Энэ тухай хэзээ нэгэн цагт мэдэх юм бол би ажлаа алдана хэмээн архирсан ажээ.
-Бүү санаа зов, энэ ердөө л даагаа нэхэж байгаа юм. Та ердөө л биднийг оруулаад хаалгаа хаан, аппаратаа залгана. Бид арван минутын дараа явцгаана.
Эцэст нь киномеханикч зөвшөөрсөн аж.
Дэвид Клифтоныг эргэлзэн ширтээд,
-Кино юм уу? гэвэл,
-Суугтун, эрхэм Кеньон гэлээ.
Дэвид урт хөлөө ачин суухад, Клифтон зэрэгцэн суугаад түүнийг сэм ажиглав.
Кино эхэллээ. Дэвид ой гутам, ёс бус жигшүүрт зүйл гарах дэлгэцнээс нүд салгаж чадахгүй, итгэж. ядна. Жилл, Жилл ганцхан шөнийг хамт өнгөрөөсөн шигээ чармай шалдан орон дээр хэвтэнэ. Яасан тод тодорхой, дүр зураг гээч вэ! Дэлгэц дээрх эр бүсгүйн нүүрэн дээр сандайлан суух нь холгүй ам руу нь хөвчрөн хатуурч боссон эрхтэнээ гудчин хийх аймшигт зургийг хараад хамаг бие нь хөших нь тэр. Бүсгүй түүнийг нь амь тавин аймшигтайгаар хөхөхөд бас нэгэн эмэгтэй гарч ирэн Жиллийн салтааг тэлэн хэлээрээ. . .
Дэвидийн дотор нь муухайран огиудас хүрчээ.
Бараан царайт мексик эр гэнэт оролцон бүсгуйг цааш түлхчихээд Жилл дээр мордоод авлаа. Дэвидийн нүдний өмнүүр улаан манан татаад ирэв.

Тэр. . . 15 настай болчихсон. . . Тэр Бетийн өрөө рүү харайн орлоо. . . Эгч нь мексик цэцэрлэгчийн өвөр дээр шалдан суучихсан дэмийрчихэв үү гэлтэй,
-Өө Тэнгэр минь, би чамд ямар их хайртай гээч, Хуан!
Дахиад, дахиад хүчтэй! Битгий зогсоорой! Хүчтэй! . . . хэмээн гийнан үглэнэ.
Түүний эгч нь, хайртай эгч нь шүү дээ!
Хүү өөрийгөө хянах чадалгүй болтлоо галзуутай уурлан цаас зүсдэг хутга шүүрэн авч Бетийг түлхэн зайлуулчихаад цэцэрлэгч мексик эрийн цээжинд нэг, дахин нэг, гурав дахь удаагаа, хана цусанд будагдтал дүржээ.
Бет аймшигтайгаар,
-Бурхан минь, үгүй ээ, үгүй! Дэвид ээ, болиоч! Би түүнд хайртай! Бид гэрлэнэ хэмээн бархирах сонсогдов.
Цусан далай болжээ.
Эх нь өрөөнд орж ирэн Дэвидийг хөөж гаргав. Ээж нь Кеньоны гэр бүлийн эртний найз тойргийн прокурортой ярилцаж байхыг сонсчээ. Тэд ямар нэг юмны тухай гудамд их л удаан ярилцаж байснаа, мексик эрийн шарилыг шорон руу авч явжээ. Маргааш өглөө нь түүнийг камертаа амиа хорлосон хэмээн зарлав. Харин Бет эгч нь гурав хоногийн дараа галзуугийн эмнэлэгт хүргэгдсэн аж.
Дэвид уур нь тэсэхийн аргагүй оволзон ухаан солиорч, зэрэгцэн суугаа эрийг гэнэт заамдан аваад суудлаас нь гуд татан босголоо. Зангидсан гарын хүчтэй том нударга Лоренсын гурвынх нь дунд буун хамрыг нь хавтгайлан цааш чихэж орхив. Юу хийж байгаагаа мэдэхээ больсон Дэвид,
-Бетийг, Жиллийг, өөрийг нь доромжилсных нь төлөө хэмээн хашгичив.
Клифтон Лоренс хамгаалахыг завдавч цохилт нь мөндөр мэт дараа дараагаар буух ажээ. Хамар дундуур нь нударга дахин буухад яс үс нь яйран шажигнахад, улайрсан бух шиг уурласан Дэвид эс анзааран дахин нударга далайн цохитол уруулыг нь хэгзлэн цус усан оргилуур адил годгодлоо. Айдаст автан хөдөлж ч чадахаа больсон Лоренс ердөө л дараагийн нударга буухыг нь хүлцэнгүйгээр хүлээж атийн хэвтэнэ. Бүх юм дуусан нам гүм болоход танхимд агент эрийн уухилан амьсгалах, дэлгэц дээр тачаадан гийнах дуу л сонсогдоно.
Клифтон алчуур гаргаад цусаа тогтоохыг оролдож нүүрээ дарсаар танхимаас гарч, Жиллийн өрөө рүү явлаа. Тэрээр гал зуух руу орон үймэн бужигналдах тогооч, үйлчлэгчдийн хажуугаар зөрөн явсаар хөргөгчийн дэргэд очиж, ам цаасанд атга мөс боож аваад хэгзэрсэн уруул, хавтгайлагдсан хамартаа жин тавив. Нүдэчд нь залуу хосын дүрс бүхий хуримын асар том бялуу туслаа. Клифтон гярхай гэгч харснаа бүсгүйн дүрс рүү гараа явуулан, толгойг нь бяцлав.
Жиллтэй ярилцах цаг нь болжээ.
Хөлөг зогсоолоос хөдлөхөд, Жилл хөл дор нь үл мэдэг чичирхийлэн мэдэгдэхэд мэгдэн толгойгоо өргөөд Дэвидийн яагаад удаж байгааг үл ойлгон, хувцас хунараа өлгөж эхлэв. Хаалга тогших сонсогдоход,
-Дэвид! хэмээн Жилл уулга алдан баярлаад үүд рүү харайн очиж нээгээд хайртыгаа тэврэн авахаар гар сунгалаа.
Гэтэл гудамд цус нөжиндөө хутгалдсан үзээрийн царайтай Клифтон Лоренс зогсож байжээ.
Жилл айн мэгдэн, түүнийг гайхан хараад,
-Чи энд юу хийж байгаа юм бэ? Чи. . . чи яагаав? гэсэнд,
-Мэндийг чинь мэдэх гэж ирсэн юм гэлээ.
Жилл эргэлзэн хөмсөг зангидан харлаа.
-Дэвидийн даалгаврыг биелүүлэх гэсэн юм.
-Дэвидийн гэнээ?
Клифтон өрөөнд түрэмгийлэн дайрч ороход Жилл юунаас ч юм сандчин айж чичирч гарлаа.
-Нэг кино байдгийг санаж байна уу? гэж Лоренс асуугаад,
-Цагаан бүрхтэй сайхан залуучууд, гэвч хорлонтой хар санаатай улс байдаг даа. Муу санаа биеэ отно гэдгийг чи мэдэх үү. Би ийм киноны дунд өссөн хүн дээ, Жилл. Цагаан бүрхтэй залуус үргэлж ялан дийлдэг сэн дээ гэлээ.
-Чиний юу яриад байгааг ойлгохгүй байна
-Хуучны кино биелэлээ олж байгааг ганц удаа ч болов харахад сайхан байна шүү гээд хавдан цус нөж болсон
уруулаараа инээхчээ аядаад,
-Дэвид явчихсан. Үүрд явчихсан гэлээ.
Жилл итгжж ядан толгой сэгсрэв. Яг энэ мөчид хөл дор нь мэдрэгдэж байсан чичиргээ намдав. Хөлөг зогсчээ. Клифтон тавцан руу гарснаа,
-Алийв, нааш ир гэхэд нь, Жилл хэсэг эргэлзсэнээ айдаст автсаар түүний араас очлоо. Дэнид тээр дор зүтгүүр онгоцонд сууж байв. Тзр явчихлаа. Жилл хашлаганаас зууран,
-Яагаад тэр вэ? Юу болоо вэ? гэж гайхан бувтнав.
Клифтон Лоренс түүн рүү эргэн,
-Би түүнд чиний тоглосон киног үзүүлсэн юм гээд хорлонтойгоор маасагнан инээв.
Жилл юу болсныг агшин зуур ойлгоод,
-Ээ Тэнгэр минь, үгүй ээ! Үүнийг л үгүй ээ шүү! Чи намайг алчихлаа гэж хашгирлаа.
-Тэгэхээр бид өр ширгүй болох шив.
-Зайл! Эндээс зайл! гэж Жилл бахирав.
Бүсгүй түүн рүү дайран урт хумсаа хацарт нь шигдэн цусан судалд мөр үлдээлээ. Клифтон Жиллийн нүүрэн дундуур нь хүчтэй нударгаа буулгав. Бүсгүй өвдөг сөхрөн унаад толгойгоо базлан, амьсгал нь давчдан атиралдан уналаа.
Лоренс Жиллийг харж удаан зогслоо. Тэрээр өөрийгөө хэн болохыг Жиллд ойлгуулах гэсэн нь энэ ээ.
-Баяртай, Жозефина Цински гэж хэлчихээд доод тавцан руу бууж, нүүрээ алчуураар даран явлаа. Санаагаа гүйцээсэн тэр алгуурхан явах зуур зорчигчдыг нэгд нэгэнгүй шинжин ер бусын дүр төрх, ааш аягийг эрэлхийлнэ. Шинэ авьяастныг хаанаас олж болохыг хэзээ ч мэдэхгүй. Тэрээр одоо санаа
амар ажил руугаа явах болно. Гэнэт аз нь шовойж хоёр дахь Тоби Темплийг ч олох юм билүү, хэн мэдлээ!
Лоренсыг явсны дараа Клод Дессар үүд тогшив. Өрөөнөөс нэг л хачин авиа гарахыг сонссон тэрээр хариу хүлээсэнгүй, чангаар,
- Хатагтай Темпл! Аж ахуйн эрхлэг Клод Дессар байна. Би танд тус болж чадах болов уу? гэлээ.
Таг чимээгүй. Зургаа дахь мэдрэхүй нь энэ эмэгтэйд нэг л аймшигтай юм учирсныг ойлголоо. Түүнийг айлгаа юу, эсвэл алж орхио юу. . . гэсэн аймшигт бодол толгойд нь эргэлдэж, үс нь өрвийлөө.
Дессар бариулыг эргүүлбэл хаалга түгжээгүй байв. Үүдийг алгуур нээвэл Жилл Темпл тасалгааны нөгөө буланд онгоцны гэгээвчээр цааш харан зогсож байлаа. Дессар нэг юм хэлэх гэснээ нэг л хачин хөшиж орхин матийсэн нурууг нь харан хэсэг зогссоноо чимээгүйхэн буцаад явах уу эсвэл өвдөж зовоо юу гэдгийг нь асуух уу хэмээн эргэлзэж байтал гэнэт үхлийн шарх аван тарчлах араатан аятай сэтгэл шимшрүүлж, яс янгинам дуугаар чарлалаа.
Дессар сандран үүдийг нь сэм хаагаад хэсэг чагнавал үг сүггуй цурхиран уйлахад сэтгэл нь зовон кино заал руу эргэлэв.
Энэ үдэш ахмадын ширээнд хоёр суудал эзгүйрчээ. Ахмад хооллож байснаа хажуугийн ширээнд сууж байсан Дессар руу дохивол тэр уучлал эрснээ яаравчлан босоод хүрч ирлээ.
-Өө Дессар! гэж чин сэтгэлээсээ мэндлээд дуугаа намсган тэс өөр өнгөөр,
-Хатагтай Темпл, ноён Кеньон хоёр юу болоов? гэж сэмхэн асуув.
Дессар ийш тийш болгоомжтой харснаа,
-Ноён Кеньон хөлгийг орхин лоцманы хамт эрэг рүү явсан. Хатагтай Темпл өрөөндөе байгааг та юу гэж бодож байна гэлээ.
Ахмад амандаа хараал урсгав. Угийн ёсорхог ахмад тэсвэр алдан журмаа зөрчин,
-Новш гэж! Хуримын бэлтгэл үнсэн товрог болох шив.
-Мэдэж байнаа, ахмад аа! Дессар мөрөө хавчин, тэнгэр ширтээд,
-Америкчууд аа гэж! хэмээв.
Жилл харанхуй өрөөнд буйдан сандалд хөлөө нугалан эрүүндээ тулгаж атийгаад, гөлийн суужээ. Тэр Дэвид Кеньоныг, Тоби Темплийг, тэр ч бүү хэл өөрийгөө ч бодон энэлэн шаналсангүй. Гагцхүү Жозефина Цински нэртэй бяцхан охины төлөө ихийг бодож мөрөөдсөн боловч энэ бүхэн нь одоо салхинд хийсэн үгүй боллоо.
Жилл хөдөлгөөнгүй суусаар, хэдхэн цагийн өмнө бүх дэлхий түүний хөл дор сөхөрч байсан бол одоо. . .бүх юм хоосорч эл хуль болжээ. Шанаанд нь лугшин өвдөх нь мэдрэгдсээр. Жилл өвдгөө элгэндээ наагаад улам эвхрэн бүгдээс тусгаарлагдахыг хүслээ. Тэр ядарчээ, дэндүү их ядарч. . . Юу ч хүсэхгүй, юу ч бодохгүй, зөвхөн энэ чигтээ суухыг л хүсэж байв. Тэгвэл зовлон нь бага ч болов холдох байх.
Жилл эцсийн хүчээ шавхан ор руугаа мөлхөх шахуу явсаар орондоо орон нүдээ анив.
Тэгтэл нөгөөх мөсөн агаар түүн рүү дөхөн ирж, тойрон эргэлдэж, энхрийлэх түүний дуу гарч, өөрийг нь дуудав. "За одоохон, одоохон" гэж Жилл бодлоо. Ингээд өндийн босоод тархинд нь хангинан зогсоо зайгүй дуудах дуудлаганд үг дуугүй захирагдан өрөөнөөсөө гарлаа. Шөнийн хоёр цагт хөлгийн тавцан хов хоосон байх ажээ. Жилл тэнгис рүү харвал сарны гэрэлд тэнгисийн давалгаа хөлгийн бортыг намуухан цохилно.
Толгойн өвчин нь улам нэмэгдэж, төмөр бахиар хавчих мэт хүчтэй өвдөнө. Нөгөө дуу Жиллийг санаа зовох хэрэггүй, бүх юм сайн сайхан болно хэмээн итгүүлэхийг оролдоно. Гэнэт "Доошоо хар!" гэж дуу тушаав.
Жилл дуулгавартайгаар харвал харлан харагдах далайн усанд нэг хүний дүрс тодоров. Тоби түүн рүү инээмсэглэн, цэнхэр нүд нь сүүмийсэн харагдана.
Мөсөн агаар дахин үлээж Жиллийг хашлага тийш зөөлөн түлхэв. Усанд харагдах өнөөх дүрс баярлан дохилзож, цовчин Жиллийг ёроолгүй гүн хар ус руу урина.
Салхи бүр ч хүйтэрч хамаг биеийг нь нэвтлэн үлээж дагжтал чичрүүллээ.
"Бүү ай. Ус хачин сайхан бүлээхэн байна. Чи энд надтай үүрд хамт байгаач. Явья, Жилл ээ" гэх дуу хоолой дахин сонсогдов.
Жилл хормын төдийд нүдээ аниад нээвэл, нөгөө инээмсэглэсэн царай урьдын адил хэвээр харагдав. Тоби хөлгийг орхихгүй нь бололтой, түүний үзэшгүй муухай гар хөл нь усан дотор санжигнана.
"Алив, нааш ир" гэх дуу дахин гарлаа.
Жилл хашлага дээгүүр тэгнэн, Тобид амар тайван орхихыг хэлэх гэтэл салхи түүнийг өргөн хашлага давуулчих нь тэр. Бүсгүй шөнийн хилэн хар агаарт балетчин шиг хөвлөө.
Тобигийн нүүр улам ойртож, эрэмдэг гараа сунган Жиллийг хатингар биедээ наан тэвэрэн авлаа.
Тэд үүрд мөнхөд нийлэн...
Ингээд салхи, тэнгис хоёр энэ хорвоод гэмгүй царайлан үлдэж, харин энэ түүхийг бүтээсэн одод тэнгэрт гялалзан байлаа.
ТӨГСӨВ.

_________________
Би унших дуртай


Top
   
PostPosted: Nov.08.12 11:06 pm 
Offline
Гавшгай Гишvvн
Гавшгай Гишvvн
User avatar

Joined: Sep.23.11 11:44 pm
Posts: 135
lappuzi chamd bayrlaad heleh ug oldoggui de ....haramsaltai l duusah um :bawling: :bawling: ...........MASH IH BAYARLASAN SHUU :cheerleader: :cheerleader: :cheerleader: :cheerleader:

_________________
ГЕНЕРАЛ БАРОН УНГЕРН


Top
   
PostPosted: Nov.12.12 4:28 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Sep.23.08 2:17 am
Posts: 55
:wd: баярлалаа Lapuzzi

_________________
dream life


Top
   
PostPosted: Nov.27.12 6:12 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Wow энд нэг ном ороод дуусчихсан байна ш дээ. Урьдчилаад баярлаж байгаагаа илэрхийлчихье.

Уншлаа :angel: Хүлээхгүйгээр унших сайхан шүү.

_________________
:3q:


Top
   
PostPosted: Dec.05.12 10:48 am 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: May.21.08 2:26 am
Posts: 1118
Уншаад дуусчихлаа. Баярлалаа :angel:

Гэхдээ энэ Шелдоны бусад зохиолуудыг бодвол эмгэнэлтэй юм тээ?

_________________
:3q:


Top
   
PostPosted: Dec.25.12 5:36 pm 
Offline
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн

Joined: Aug.06.12 11:23 pm
Posts: 44
OK


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 93 posts ]  Go to page Previous 1 2 3 4

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited