#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Sep.19.18 12:12 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next
Author Message
PostPosted: Apr.09.16 1:43 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Нэгэн сувилагч бүсгүй Мэллорид,
- Чухам та түүнд хагалгаа хийсэн нь аштай юу, Мэллори эмч ээ гээд наалинхай инээмсэглэл бэлэглэв.
Кен түүнийг залуухан, царайлаг, урин дуудахыг тэсэн ядан хүлээж байгаа нь илт хэмээн сонжин харлаа. "Би чамтай хожим нэг учирна аа, хүүхээ" гэж бодоод бага эмчид хандан,
- Өвчтөнд оёдол тавиад хагалгааны дараах өрөөнд оруул. Би маргааш өглөө зургаан цагт түүнийг үзэмз гэв.
Мэллори Кэтэд утасдах гэтэл хэдийнэ шөнө дунд болжээ. Залуу түүнд баглаа сарнай илгээв.
Мэллори зургаан цагт ажилдаа ирээд, өвчтөнийг үзэхээр хагалгааны дараах өрөөнд орлоо.
- Өвчтөн сэрүүн байгаа гэж сувилагч түүнд дуулгав.
Кен өвчтөнд дөхөж очоод,
- Би Мэллори эмч байна. Бие тань яаж байна? гэв.
- Надад юу тохиолдож болох байсан бол гэж бодогдох юм. Бие минь сайн байна гэж өвчтөн дорой дуугаар өгүүлэв. -Таныг миний амийг аварсан гэж ярьцгааж байна. Ямар аймшигтай байв аа! Би машинаараа оройн хоолонд явж байтал гэнэт өвдөлт өгч, тэр ч бүү хэл ухаан алдасан байх аа. Золоор бид эмнэлгээс ердөө л ганц хорооллын зайд явж байсан тул надыг нааш нь авчирч дээ.
- Эмнэлэгт ойр явж байсан тань таныг аз дайрчээ. Та цус их алджээ.
- Дахиад арван минут л болсон бол намайг үхэх байсан гэж надад хэлсэн. Танд талархалаа илэрхийлэхийг хүсч байна, эмч ээ.
Мэллори мөрөө хавчисхийгээд,
- Би ердөө л үүргээ биелүүлсэн гэлээ.
Өвчтөн түүнийг анхааралтай харан,
- Намайг Алекс Харрисон гэдэг хэмээхэд нь энэ нэр түүнд юу ч бодогдуулсангүй.
- Тантай танилцсандаа баяртай байна, ноён Харрисон гээд судсыг тэмтрээд,
- Одоо өвдөх юм байна уу? гэлээ.
- Бага зэрэг өвдөж байна, тэд надад овоохон өвчин намдаах тариа хийсэн бололтой.
- Наркотикийн үйлчилгээ одоохон гарна хэмээн Мэллори өгүүлээд,
- Өвчин ч намдана. Бие тань илааршина гэв.
- Би эмнэлэгт хэр удаан хэвтэх вэ?
- Таныг хэд хонуулаад гаргана аа.
Дүн бүртгэлийн сувилагч бүсгүй эмнэлгийн маягт барьсаар тасагт орж ирлээ.
- Ноён Харрисон та маягт бөглөх хэрэгтэй байна. Танд эрүүл мэндийн даатгал бий юу?
- Та намайг эмчилээний төлбөр төлөх чадвартай эсэхийг мэдэх гээ юу?
- Би ингэж асуух гээгүй ээ, эрхэм ээ.
- Та "Сан-Франциско Фриделити банк" руу чек бичиж болно. Би энэ банкны эзэн гэжээ.

Үдээс хойш Мэллори Алекс Харрисоныг эргэж очтол өрөөнд нүдэнд дулаахан бүсгүй байж таарлаа. Гуч орчим насны гоолиг биетэй, цайвар үст бүсгүй багцаагаар Мэллорийн бүхэл сарын пүнлүүгээр авах Адольфо фирмийн даашинз өмсчээ.


Top
   
PostPosted: Apr.09.16 2:10 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
- За өнөө манай баатар эр маань энэ дээ! хэмээн Алекс Харрисон дуу алдаад,
- Мэллори эмч гэсэн байх аа? гэж лавлав.
- Тийм ээ. Намайг Кен Мэллори гэдэг.
- Мэллори эмч ээ, энэ миний охин Лорена.
Бүсгүй тордлого сайтай цэмцгэр гараа сунган,
- Дөнгөж сая аав надад таныг амийг нь аварсан гэж ярьж байсан гэлээ.
Мэллори инээмсэглээд,
- Юуны тулд эмч нар байдаг билээ дээ гэв.
Лорена түүнийг сайшаасан харцаар цоо ширтэнэ.
- Бүх эмч нар биш л дээ.
Мэллорид тойргийн эмнэлэг эдний хэвтэж байх газар биш гэдэг нь илт боллоо. Тэрээр Алекс Харрисонд хандан,
- Таны бие гайгүй, гэвч үүнд бүрэн итгэлтэй байхын тулд та өөрийн эмчийг дуудаж болох юм гэв.
Алекс Харрисон толгой сэгсрээд,
- Ингэх хэрэггүй. Тэр миний амийг авраагүй. Та миний амийг аварсан. Танд энэ эмнэлэгт ажиллах таалагддаг уу?
Тун санамсаргүй асуулт тавьжээ.
- Энд сонирхолтой байгаа биз. Юу гэж?
Харрисон орондоо өндийн суугаад,
- Би ихэд эргэлзэж байгааг минь ойлгож байгаа биз. Ийм нүдэнд дулаахан тан шиг чадварлаг залууд гялалзсан ирээдүй байна. Гэтэл ийм газар танд ямар ирээдүй байх вэ дээ гэв.
- Гэхдээ би...
- Хувь заяа намайг танай эмнэлэгт авчирсан ч байж болох юм хэмээн Харрисон өгүүлэв.
Лорена тэдний ярианд оролцож,
- Аав танд талархалаа илэрхийлэх аргаа олж ядаад байна гэж би бодох юм гэлээ.
- Лорены зөв. Би эмнэлгээс гармагц тантай чухалчлан ярина. Манайд очиж оройн зоог баривал танд талархах болно.
Мэллори Лоренаг харан байж намуухан дуугаар,
- Би ч гэсэн баяртай байх болно гэлээ.
Энэ нь түүний бүх л амьдралыг өөрчилжээ.

Кэттэй учир ургуулах Мэллорий явдал гайхал төрүүлмээр нэг л урагш муутай байлаа.
- Кэт ээ, нэгдэхийн орой уулзах уу?
- Тэгье л дээ.
- Сайн байна. Би чамайг авахаар...
- Хүлээгээрэй! Би сая саналаа. Нэгдэхийн орой миний үеэл дүү маань Нью-Йоркоос ирнэ.
- За яахав, тэгвэл хоёр дахид болох уу?
- Хоёр дахид би жижүүртэй.
- Тэгвэл гурав дахид яах вэ?
- Би Пейж, Хони хоёрт гуравдахийн оройг хамт өнгөрөөнө гэж аль хэдийнэ амлачихсан.
Мэллори бүр цөхөрч орхив. Цаг хугацаа түүнийг давчдуулна.
- Тэгвэл дөрөв дэхэд яах вэ?
- Тэгье. Дөрөв дэхэд.
- Чамайг авахаар очих уу?
- Үгүй. Хоёулаа "Чез Панисс"-д уулзаж болохгүй гэж үү?
- Тэгье ээ. Наймд болох уу?
- Тохирлоо.!!


Top
   
PostPosted: Apr.09.16 2:31 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Мэллори ес хүртэл ресторанд хүлээгээд Кэт рүү залгалаа. Хэн ч байсангүй. Тэрээр дахин хагас цаг хүлээгээд "Тэр эндүүрч төөрсөн ч юм болов уу? Бүсгүй болзоонд ирэхгүй байна гэж үгүй дээ".
Маргааш өглөө нь мань эр Кэттэй эмнэлэг дээр тааралдав. Тэрээр түүнрүү ухасхийн гүйж очоод,
- Өө, Кен, намайг өршөөгөөрэй! Ёстой итгэмээргүй тэнэг хэрэг боллоо. Болзоонд явахын өмнө бага зэрэг зүүрмэглээд автал туг унтчихаад шөнө дунд сэрлээ. Хөөрхий минь. Чи намайг удаан хүлээсэн үү? гэжээ.
- Үгүй, үгүй. Зүгээр дээ. "Мулгуу хар хүүхэн" гэж хараасаар Кен улам дөхөж, -Бидний эхлэх гэж байсан ажлыг хийхсэн гэж би ихэд хүсч байна, хүүхээ. Би чамайг бодохтой зэрэг ухаан мэдрэлгүй болчих юм гэлээ.
- Би ч гэсэн хэмээн Кэт хариулав.
- Амралтын өдөр бид...
- Ээ хонгор минь, би амралтын өдөр тун завгүй.
Иймэрхүү янзтай үргэлжлэн цаг хугацаа явсаар.
Кэт Пейжтэй ярилцаж суух мөчид пейжер нь жунгинан дуугарлаа.
- Уучлаарай гээд бүсгүй харилцуур аван,
- Хантер эмч байна гээд хэдэн агшин чагнаснаа,
- Баярлалаа, одоо очьё гээд утсаа тавиад,
- Яаралтай тусламжийн тасаг руу явах хэрэг гарлаа гэв.
Пейж санаа алдаад,
- Арай өөр газар дуудаж болоогүй юм байх даа? гэв.
Кэт гудмаар явсаар цахилгаан шатанд суун яаралтай тусламжийн тасагт ирлээ. Тасагт байрлах хориод орнууд бүгд өвчтөнөөр дүүрэн чөлөөгүй байв. Кэт өдөр, шөнийн эргэлтэд автын осолд, буу, зодоонд өртөгсөдөөр дүүрсэн яасан ч их зовлон амссан тасаг вэ дээ гэж бодлоо. Кэтийн хувьд энэ тасаг ад там шүглэсэн мэт санагдана.
Асрагч түүнд дөхөж ирээд,
- Хантер эмч ээ...
- Юу болоо вэ? гээд тэд тасгийн тэртээ буланд байх ор луу очив.
- Тэр ухаангүй байгаа. Түүнийг зэрлэгээр занчсан бололтой. Нүүр ам, тархи толгой нь танигдахын эцэсгүй гэмтэж, хамар нь хугарсан, дал нь булгарсан, баруун гар нь дор хаяж хоёр газраа хугарч, бас...
- Та нар яагаад надыг дуудаав?
- Сувилагч нар түүний тархи нь гэмтсэн байж магад гэсэн юм.
Тэд хохирогч хэвтээ ор луу очлоо. Түүний нүүр нь цусанд будагдан хавджээ. Сайхь эр матрын арьсан гутал угласан байхыг нь анзаарсан Кэтийн зүрх түгшүүртэйгээр дэлдчин цохилоход тэрээр бөхийн өвчтөнийг анхааралтай ширтэв. Энэ эр Лу Динетто байлаа.
Кэт шаламгайлан гавлын ясыг нь тэмтрээд нүдийг нь нээн харлаа. Тархи нь гэмтсэн нь илт байх ажээ.
Бүсгүй утас руу харайн очиж дугаарт залгаад,


Top
   
PostPosted: Apr.09.16 2:32 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Өө чөтгөр алгад.... Яг энд нэг хуудас нь тасраад байхгүй болцон байхын даа... Someone-oo хүлээхээс


Top
   
PostPosted: Apr.09.16 5:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Ээ ккк. Хамтдаа хүлээцгээе дээ. Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.09.16 9:57 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Apr.09.16 9:52 pm
Posts: 1
Яг л солонгос драм шиг эгзэгтэй үед тасарлаа да. Someone битгий удаан зовоогоорой. Дашрамд оруулсөн номнуудыг чинь уншихдаа талархдаг шүү


Top
   
PostPosted: Apr.10.16 11:43 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
- Хантер эмч ярьж байна. Нэг өвчтөнийг компьютерт харуулах хэрэгтэй байна. Нэр нь Динетто, Лу Динетто. Доош нь тэргэнцэр явуул. Stat гээд Кэт харилцуураа тавиад асрагчид хандан, - Энд үлд. Тэргэнцэр ирэхээр гурван давхарт аваад оч. Би тэнд хүлээж байя гэлээ.
Хагас цагийн дараа Кэт компьютерын хариуг үзэн суухад нь,
- Тэрээр тархины дотуур цус алдаж, хүчтэй халуурч, шокын байдалд орсон байв. Нэг хоногийн турш биеийн байдал нь тогтонгшихийг хүлээвэл зүгээр байна. Тэр үед нь хагалгаа хийх эсэхийг нь би шийднэ гэж дүрс оношилгооны эмч өгүүллээ.
Бүсгүй Динеттод учирсан явдал Майкад нөлөөлөх болов уу гэсэн нэгэн бодолд автах ажээ.
Пейж Жиммийг эргэн ороход тэрээр илт сайжирсан байлаа.
Кэт, Мэллори хоёр тэнгисийн булан дахь бяцхан тохилог ресторанд хооллон сууж байв. Кенийн эсрэг харан түүнийг ширтэн сууснаа бүсгүй нэг л тавгүйрхээд ирэв. "Би энэ бүхнийг эхлэх хэрэг байж уу дээ. Би түүний хэн болохыг нь мэднэ, түүнтэй байх надад ямар сайхан байна. Хараал ид! Гэвч өөрсдийн тоглоомоос би татгалзаж чадахгүй".
Тэд кофе ууцгаан суутал Кэт урагш бөхийгөөд,
- Кен ээ, танайд очих уу? хэмээв.
- Тэгье ээ! гэх Мэллори,
"Ай даа" хэмээн алга хавсран баярлав.
Кэт гэнэт хөмсөг зангидаад атиралдан сандлаа налан уналаа.
- Ёо, ёо!
- Юу болоо вэ? гэж Мэллори асуухад нь,
- Мэдэхгүй. Намайг түр хүлээгээрэй, тэгэх үү? хэмээв.
- Тэгье л дээ гээд тэрээр бие засах өрөө рүү яваа Кэтийг харцаараа үдэн хоцорлоо.
Бүсгүй эргэж ирээд,
- Хонгор минь, бие нэг л эвгүйцээд байх юм. Надад тун харамсалтай байна, чи намайг гэрт минь хүргэж өгсөн нь дээр байх аа гэжээ.
Түүнийг ширтэх Мэллори өөрийн харамсан буйгаа нуухыг хичээжээ. Хараал идсэн хувь заяа нь түүнийг бас дахин даажигнах нь тэр!
- Тэгье л дээ гэж тэсрэхэд бэлэн болсон Кен цухалдан огцом хэлэв.
Тэрээр дор хаяж таван өдөр алдах нь тэр.
Кэтийг гэртээ орж ирснээс хойхно таван минутын дараа хонх нь хангинан дуугарчээ. Кэт Мэллориг орж ирэх шалтаг хайж олоод эргэж ирсэн байх шив гэхээс баясан дотроо инээд алдан жуумалзав. Эл явдал өөрт нь таатай байгааг бодмогц бүсгүй өөрийгөө үзэн ядах болжээ. Тэрээр үүд онгойлгон том гэгч нь дэлгээд,
- Кен ээ... гэв.
Үүдэнд нь Усны үхэр, Сүг сүүдэр хоёр зогсож байв. Кэтийг гэнэт айдас хүйдэс нөмрөн авчээ. Тэд бүсгүйг хажуу тийш түлхэн зайлуулаад гэрт нь явж орцгоов.
- Та ноён Динеттод мэс засал хийх үү? хэмээн Усны үхэр хүнгэнүүлэв.
Кэтийн хоолой ам хуурайшин хатаад ирлээ.
- Тэгнээ.
- Түүнд ямар нэг юм болоосой гэж бид бодохгүй байна шүү.
- Би ч гэсэн үүнийг хүсэхгүй байна гэж Кэт хариулаад, - Харин одоо намайг уучлаарай, би ядарч...
- Түүний амь насанд аюултай юу? гэж Сүг сүүдэр сониучирхан асуувал Кэт мэгдрэн,
- Мэдрэлийн мэс засалд үргэлж эрсдэл . ..
- Та эрсдэл гаргахгүй байсан нь өлзийтэй шүү.
- Надад итгэж үз, би. ..
- Голио азаа үзэхийн хэрэггүй гэснээ Сүг, Усны үхрийг хараад, - Явцгаая гэв.
Кэт тэднийг харан зогссоор хоцров. Сүг үүдэнд очоод эргэн,
- Майкад бидний мэндийг дамжуулаарай гэх нь тэр.
Кэт хөшиж орхилоо.
- Энэ чинь... заналхийлэл үү?
- Бид хүмүүсийг заналхийлдэггүй ээ, эмч ээ. Бид танд зүгээр л хэлж байна. Ноён Динетто үхэх юм бол та болон таны гэр бүл сөнөхөд хүрнэ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.16 11:44 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 21.

Кен Меллорийг хувцас солих өрөөнд хэдэн эмч хүлээж байжээ.
Түүнийг орж ирмэгц Гранд, - Ялгуусан баатар эрийнхээ мэндийг эрье! Бид янаг амрагийн түүхийг чинь сонсохыг бид хүлээж байна гээд тэрээр жуумалзаад, - Анд минь, бид бас энэ тухай бүсгүйн амнаас сонсоно шүү гэлээ.
- Техникийн саатлаас болж бага зэрэг хойшлогдлоо гэж Мэллори инээгээд,
- Та нар мөнгөө бэлдэж байж болно шүү гэв.
Кэт, Пейж хоёр мэсийн хувцсаа өмсөж байлаа.
- Чи эмч хүнд хагалгаа хийж байсан уу? гэж Кэт асуув.
- Үгүй.
- Азтай л юм. Тэд чинь дэндүү ихийг мэддэг энэ хорвоогийн хамгийн адгийн өвчтөнүүд байдаг.
- Чи хэнд хагалгаа хийх нь вэ?
- Мервин-Не-Тронь-Меня-Франклинд.
- Амжилт хүсье.
- Тэр надад яагаад ч саад болохгүй.
Мервин Франклин эмч жар шүргэж яваа туранхай халзан, цухалдуу ууртай эр байлаа.
Кэтийг түүний тасагт ороход тэрээр нэвт шувт ширтээд,
- Та аль хэдийн энд ирэх ёстой байсан. Чөтгөр авбал таарах өнөө цахилгаан бичлэгийнхээ хариуг авсан уу? гэлээ.
- Авсаан. Бүгд хэвийн байна лээ гэж Кэт хариулав.
- Хэн тэгж байна? Би хараал идсэн энэ лабораторид огт итгэдэггүй. Тэд чинь юу ч мэддэггүй, юу ч хийдэггүй улс. Цус сэлбэхдээ андуурч эндүүрэлгүй хянаж үзээрэй дээ.
- За шалганаа гэж Кэт тайвнаар өгүүлэв.
- Хэн хагалах гэж байна?
- Юргенсон эмч бид хоёр. Франклин эмчээ, санаа зовох юмгүй гэдгийг хэлмээр байна.
- Хэний тархийг хагалах гэж байгаа билээ, та нарынхыг уу, эсвэл минийхийг үү? Хагалгаа гэдэг чинь эрсдэл гэсэн үг. Яагаад гэвэл хараал идсэн мэс засалчдын ихэнх нь буруу мэргэжил эзэмшсэн байдаг юм. Тэд мах эвдэгчээр ажиллавал таарах улс.
- Юргенсон эмч сайн мэс засалч шүү.
- Сайн гэдгийг нь мэднэ, үгүйсэн бол би биедээ хуруу ч хүргүүлэхгүйсэн. Мэдээ алдуулагч эмч нь хэн бэ?
- Миллер эмч байх аа.
- Өө нөгөө луйварчин! Үгүй ээ! Өөр эмч авчир.
- Франклин эмч ээ. ..
- Өөр эмч ол. Халибартон завтай эсэхийг мэдээдэх.
- Тэгье ээ.
- Надад бас мэс заслын сувилагчдын нэрсийг авчир. Хэн хэн байна гэдгийг би мэдмээр байна.
Кэт түүний нүдийг эгцлэн ширтээд,
- Ер нь та өөрөө өөртөө хагалгаа хийж болох юм биш үү? гэв.
- Юу- уу? гээд мань эр түүнийг хэсэг ширтэн байснаа тэнэг янзаар инээгээд, - Хай, үгүй дээ гэлээ.
- Тэгвэл та яагаад бидний ажлыг хийлгэхгүй байгаа юм.
- Та надад таалагдахгүй байна гэдгээ мэдэж байна уу?
- Та ч гэсэн мөн адил. Сувилагч танд тайвшруулах эм өгсөн үү?
- Өгсөн.
- Сайн байна. Бид хэдхэн минутын дараа орж ирнэ. Таны тусын тулд би ямар нэг юм хийх үу?
- Тэгнэ ээ. Энэ тэнэг сувилагчиддаа миний вений судас хаана байдгийг заагаад өгөөрэй.
Хагалгаа 4-р мэс заслын өрөөнд амжилттай явагдаж дуусжээ. Гэвч Мервин Франклин эмчийг тасгаас нь хагалгааны өрөөнд оруулж ирэхэд мань эр тушаал заавар өгөхөө зогссонгүй,
- Хамгийн бага дозоор мэдээ алдуулна гэдгийг санаж ав. Тархи мэдрэхгүй учраас өндөр тунгаар наркоз өгөх шаардлагагүй.
- Би үүнийг чинь мэднэ гэж Кэт тайван хэллээ.
- Бас температур 40-өөс доош хэмтэй байна. Дөч хамгийн дээд цэг...
- Тэгье ээ.
- Хагалгааны үеэр хурдан айзамтай хөгжим тавиарай. Тэгээд бүгд өлмий дээрээ явцгаа.
- За тэгье ээ.
- Шилдэг сайн мэсийн сувилагч оруулахыг бодоорой.
- За за.
Франклин эмчийн гавлыг өрөмдөн нүхэлсний хойно Кэт,
- Цусны бүлэн байна. Харваас аюултай юм алга гэж хэлээд ажлаа үргэлжлүүлжээ.
Гурван цаг үргэлжлээд гавлын нүхийг битүүлэн хааж байхад нь ерөнхий мэс засалч Жорж Инглад хагалгааны өрөөнд орж ирэн Кэтэд ойртон очоод,
- Кэт ээ, та бараг дуусч байх шив? гэв.
- Оёх л үлдлээ.
- Юргенсон эмч дуусгачхаг. Та бидэнд яаралтай хэрэг болоод байна.
Кэт толгой дохин,
- Очлоо гэчхээд Юргенсонд хандан,
- Чи дуусгачих уу? гэж асуув.
- Тэгье.
Кэт Жорж Ингладын хамт хагалгааны өрөөнөөс гарлаа.
- Юу болоо вэ?
- Хуваарь ёсоор энэ хагалгаа хожуу төлөвлөгдсөн байсан, гэтэл таны өвчтөн цус алдаж эхэлсэн. Түүнийг хагалгааны гуравдугаар өрөөнд аваачсан. Тэр тэсэхгүй нь бололтой. Даруйхан хагалгаа хийх хэрэгтэй байна.
- Хэн бэ?
- Ноён Динетто.
Кэт айж балмагдсан харцаар түүнийг хараад,
- Динетто юу?
Хэрэв эрхэм Динетто үхвэл та болон таны гэр бүл сөнөх болно.
Кэт хагалгааны 3-р өрөө рүү хүрэх гудмаар яаравчлан алхлаа. Замд нь түүнийг Сүг, Усны үхэр хоёр тосож уулзав.
- Юу болоов? гэж Усны үхэр хариу шаардан асуув.
Кэтийн хоолой ам нь хуурайшиж арай ядан,
- Ноён Динетто цус алдаж эхэлжээ. Даруй хагалгаа хийх хэрэгтэй байна гэв.
Сүг сүүдэр түүний гарыг нь шүүрэн авч,
- Тэгэхээр хагалгаа хийх нь ээ! Миний хэлсэн үгийг санаарай. Тэр үхэх ёсгүй шүү гэжээ.
Кэт гараас нь мултарч, хагалгааны өрөө рүү хар гүйхээрээ хурдлав.
Хэдийгээр төлөвлөгдөөгүй хагалгаа байсан ч гэсэн Ванс эмч Кэттэй цуг оржээ. Тэрээр шилдэг мэс засалч хүн. Кэт хуруу болгоноо хагас минут, дараа нь алгаа, эцэст нь хумсаа угааж гарлаа.
Ванс эмч ч түүнтэй зэрэгцэн угаалгаа эхлэв.
- Сэтгэл санаа ямар байна?
- Тун сайн байна гэж Кэт худал залав.
Хагас ухаантай Лу Динеттог тэргэнцэрт түрсээр хагалгааны өрөөнд авчран хагалгааны ширээн дээр хэвтүүлэв. Түүний үсийг нь хусан толгойг угааж цэвэрлээд, хагалгааны өрөөний гэрэлд хурц улбар шар өнгөөр туяарах үжил эсэргүүцэх бодис нэлэнхийд нь түрхжээ. Динеттогийн царай нь цэрд мэт цагаан харагдана.
Мэсийн бригад Ванс эмч, мэдээ алдуулагч эмч, хагалгааны хоёр сувилагч, бас нэгэн сувилагчаас бүрджээ. Кэт хэрэгтэй бүхэн нь гарын дор байгаа гэдгийг шалган хяналаа. Тэрээр хүчилтөрөгч, нүүрсхүчлийн давхар исэл, температур, зүрхний булчинг сэргээгч, болон бичлэгийн аппарат, цусны даралтын автомат хэмжигч, түгшүүрийн дохио зэргийг нүд гүйлгэн шалгав. Бүх юм ном ёсоороо.
Мэдээ алдуулагч эмч Динеттогийн баруун гарт нь даралт хэмжигч аппарат бүхий бугуйвч зүүлгээд, хүчилтөрөгчийн резинэн баг өмсүүллээ.
- Бүх юм хэвийн. Амьсгал. Гурван удаа гүнзгий амьсгаа ав.
Динетто гурав дахь амьсгаа авахын өмнөхөн хэдийн унтжээ. Хагалгаа эхлэх нь тэр ээ.
- Гэмтэл нь тархины төв хэсэг гэж Кэт тодорхойлон хэлээд, - Гол судасны хавхлага сэтэрч, цусан бүлэн үүссэнээс болж гэмтэл үүсчээ. Тэрээр тархины баруун хагаст бөмбөлгийн судаснуудыг хаасан байна.
Эмнэлгийн цахилгаан өрөмний тусламжтайгаар тархины бүрхэвчийг гаргахын тулд арван центийн зоосон мөнгөний дайтай нүхэллээ. Дараа нь Кэт бүрхэгчийг нээн тархины гадаргын огтлоодост хүрлээ.
- Чимхүүр!
Сувилагч чимхүүр өглөө.
- Хараал идмэр гэж, их цус байх шив гэж Ванс хэлэв.
Кэт төөнүүр аван цус алдаж буй газрыг хайрч эхлэв.
- Үүнийг ажиглаж байх хэрэгтэй.
Ванс эмч тархины бүрхэвч дээрх цусыг зөөлөн марлаар шингээж эхэллээ. Тархины бүрхэвчин дэх цус алдаж байсан вений судас алгуур нөжрөн бүлэгнэж эхлэв.
- Болоод явчихлаа. Мань эр амь гарнаа хэмээн Ванс эмч өгүүлэв.
Кэтийн сэтгэл хөнгөрөөд ирлээ. Яг энэ мөчид Лу Динеттогийн бие чангаран, татганаж чичирч эхлэв.
- Даралт унаж байна! гэж мэдээ алдуулагч эмч хашгирав.
- Цус сэлбэ! гэж Кэт хариу хашгиран тушаав.
Бүгд дэлгэц рүү харвал зүрх нь огцом хоёр удаа хурдан цохилсноо эмх цэгцгүй хэлбэлзэн богиноссоор дэлгэц дээрх зүрхний бичлэгийн муруй шулуун шугам мэт эгцрээд ирлээ.
- Цахилгаан цочроогч! гэж Кэт хашгираад биед нь электрод бэхлэн аппаратыг асаав.
Динеттогийн цээж нь агшин зуур дээш оволзоод эргэн уналаа.
- Адреналин тарь! Бушуул.
- Зүрхний цохилт зогслоо хэмээн мэдээ алдуулагч эмч хашгирлаа.
Кэт цахилгаан цочроогчийг хүчдэлийг ахиулан дахин нэг оролдоод үзэв.
Динеттогийн бие дахин таталдав.
- Зүрхний цохилт байхгүй гэж мэдээ алдуулагч эмч дахиад хашгирлаа.
- Хэм алга.
Аргаа барсан Кэт дахин нэг оролдоход Динеттогийн бие дээш өндийгөөд эргээд уналаа. Ямар ч нэмэр алга.
- Тэр үхчихлээ гэж Ванс эмч дуугарав.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.16 11:46 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 22.

"Улаан" гэх томьёолол нь эмнэлгийн сул чөлөөтэй ажилтан бүрд өвчтөнийг аврахаар даруй оч гэсэн дохио билээ. Лу Динеттогийн зүрх хагалгааны үед зогсоход сэхээн амьдруулахын бригад тэдэнд туслахаар яаравчлан ирцгээв.
Цагаан хоолойгоор, - "Улаан" дохио, гуравдугаар хагалгааны ... "Улаан" дохио, гуравдугаар хагалгааны ... гэж зарлахыг Кэт сонсжээ. "Улаан" гэдэг үг нь "үхдэл" гэсэн үг гэсэн бодол түүний тархинд харван орж ирэв.
Кэт улам тэвдэж дахин цахилгаан цочроогч хэрэглэв. Тэр одоо зөвхөн Динеттогийн төдийгүй дүү Майкийн болон өөрийнхөө амийг аврахаар чармайж буй нь энэ.
Динеттогийн бие хагалгааны ширээн дээр овгосхийгээд амьдын тэмдэггүй хэвтэнэ.
- Дахиад нэг оролдоод үзээч! гэж Ванс шавдуулав.
Бид хүмүүсийн заналхийлдэггүй ээ, эмч ээ. Бид танд зүгээр л хэлж байна. Ноён Динетто үхэх юм бол та болон таны гэр бүл сөнөхөд хүрнэ.
Кэт электродыг Динеттогийн цээжинд наагаад дахин асаав. Түүний бие хэдхэн ямхын төдий өндийгөөд уналаа.
- Дахиад!
"Үхүүлж болохгүй. Тэгвэл би түүнтэй цуг булшлагдах болно" хэмээн Кэт цөхрөнгүй бодов.
Хагалгааны өрөө гэнэт батганын хошуу багтах зайгүй эмч сувилагчдаар дүүрчээ.
- Та нар юу хүлээгээ вэ? гэж хэн нэг нь хашгирлаа.
Кэт гүнзгий амьсгаа аваад цахилгаан цочроогчийг дахин залгахад, эхний агшинд юу ч мэдэгдсэнгүй, дэлгэц дээр сулхан чичгэнэсэн дохио гарч ирэв. Дохиолол салганан чичирхийллээ, алга боллоо, дахиад чичирхийлснээ, нэгэн хэвийн тогтсон хэмээр цохилт агшин тутам эрчимжиж ирлээ.
Кэт дэлгэц рүү хараад нүдэндээ итгэсэнгүй, хагалгааны өрөөнд баярласан дуу гарч шуугилдацгаав.
- Тэр амьд гарлаа! гэж хэн нэгний хашгирах сонстов.
- Ээ Бурхан минь гэж, тэр ч ёстой нэг үхдэгийн даваан дээр очлоо доо!
"Үхэлд ямар их ойртсоныг тэд яаж төсөөлөх билээ" хэмээн Кэт бодов.
Хоёр цагийн дараа Динеттог хагалгааны өрөөнөөс сэхээн амьдруулах тасагт шилжүүлжээ. Кэт тэргэнцрийг даган явж байхад нь Сүг сүүдэр, Усны үхэр хоёр түүнийг гудманд хүлээж байв.
- Хагалгаа амжилттай болсон. Тэр дажгүй гэж Кэт тэдэнд хэлэв.
Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэгчээр Кен Меллорийн бардам зан түүний тархин дээр нь булуу хураан аюул тулгарах нь тэр. Бооцооны сүүлийн өдөр болж, түүнийг юу юугүй сүйрлийн аюул нөмөрлөө. Мань эр Кэттэй учирсан анхны болзооноос эхлээд түүнийг өвөртөө оруулах нь алга урвуулахын төдийд биелнэ хэмээн итгэлтэй байсан аж. "Гэтэл ямар саад байв аа? Бүсгүй өөрөө хүсээд байгаасан даа!" Сайрхуу шалиг эр аюулын ирмэгт дэнжгэнэн зогсох нь тэр.
Кен өөрийн төлөвлөгөө нь хэрэгжихэд саад болсон золгүй явдлуудыг эргэн нэг дурслаа. Кэттэй унтлагын өрөө рүү явж байтал нь Пейж, Хони хоёр мэлсхийтэл орж ирсэн, хөөтэй ажил нь болзоонд нь саад болон Кэтийг яаралтай дуудаж мань эр унтлагынхаа өрөөнд чармай шалдан хоцорсон, үеэл дүү нь ирж гайтсан, дараа нь болзоо тавьсан атал бүсгүй дугхийгээд өгсөн, ингээд үхрийн сүүлэн дээр хутга гэгчээр эцэст нь түүний сарын юм нь хүрээд ирчихдэг нь бас нэгэн гайяа. Гэнэт түүнд "Байз, байз! Энэ бүхэн чинь арай санамсаргүй тохиолдол байгаагүй юм биш биз" гэсэн бодол тархинд нь зурсхийн орж ирэв. Тэгэхээр Кэт энэ бүхнийг санаатайгаар доог хийн зохион байгуулсан байх нь ээ. Магадгүй бооцооны тухай хов жив Кэтийн чихэнд хүрэн бүсгүй арван мянган долларын өрөнд унагахаар түүнийг маанагтуулан тоглосон байх нь ээ. Гэтэл түүнд гаргаад барьчих мөнгө нь хаа байх вэ. Өөдгүй гичий. Тэрээр түүнд эм хүний уран мэхээ үзүүлсэн байх нь. "Би ямар чөтгөрөө хийж мөрий тавив даа! Эл мөнгийг гаргах аргагүй гэдгээ мань шалиг эр яс махандаа тултал ойлгожээ.
Мэллори хувцас солих өрөөнд ороход түүнийг хэдийн хүлээж байцгаажээ.
- За өнөөдөр ч тооцооны өдөр байхаа! гэж Гранд сануулав.
Мэллори инээмсэглэх дүр үзүүлэв.
- Шөнө дунд хүртэл зай ч байна, лай ч байгаа юм биш үү? Залуусаа надад итгэ, бүсгүй яг таг бэлэн болчхоод байгаа.
- Бид чамд итгэж байна, гэхдээ бүсгүйн амнаас л бүгдийг сонсоно шүү. Өглөө гэхэд бэлэн тоолохоор бэлдэж байгаарай.
Мэллори инээмсэглэн,
- Залуус минь өөрсдийнхөө л мөнгийг бэлдсэн чинь дээр дээ гэв.
Тэр гарах арга сүвэгчлэх хэрэгтэй.
Гэнэт мань эр арга мэхээ ч оллоо.
Кен Меллори Кэтийг амралтын өрөөнд хайж очив. Залуу түүний өөдөөс харан суугаад,
- Чамайг өвчтөнийхөө амийг аварсан гэж дууллаа гэхэд нь,
- Өөрийнхөө ч амийг гэв.
- Юу- уу?
- Юу ч гээгүй.
- Харин чи намайг аврахыг хүсэх үү?
Кэт түүний гайхан ширтэв.
- Оройн хоол хамт идэх үү?
- Би ядарч байна, Кен ээ гэх бүсгүй түүнтэй хамтран тоглосон наадгайдаа ч залхаж ядарчээ "Одоо боллоо, хангалттай. Тоглоомоо зогсоох болсон. Би өөрөө урхинд оржээ". Бүсгүй Кенийг тэс өөр хүн байгаасай гэж хүснэ. Хэрэв тэр түүнтэй шударга шулуун хандсан бол. "Би түүнд үнэхээр дурлачихсан юм биш үү".
Гэвч Кен Кэтийг мөрөөр нь орхино гэдэг гонжийн жоо ажээ.
- Бид эрт хооллож дуусна гээд тэрээр бууж өгсөнгүй, - Чи тэртээ тэргүй хаа нэгтэй хооллоно биз дээ гэхэд нь,
Кэт дурамжхан гэгч нь толгой дохилоо. Энэ нь тэдний сүүлчийн уулзалт гэдгийг бүсгүй сайн ойлгож байв. Кэт өнөөх бооцооны тухай мэддэгээ түүнд хэлнэ. Тэгээд тоглоомдоо цэг тавих болно.
- Тэгье.
Хони дөрвөн цагт ажлаа дуусгалаа. Тэрээр цагаа харснаа дэлгүүр хоршоогоор орон бага сага юм худалдан авчих хугацаа байна гэж боджээ. Бүсгүй "Кандельер" дэлгүүрээс лаа, "Сан-Франциско энд кофе компани"-аас амтат сайхан кофе, "Крис Келли" дэлгүүрээс унтлагын хувцас авчээ.
Боодолтой хүнд бараагаа тэвэрсээр Хони гэртээ ирлээ. Бүсгүй "Амттайхан шиг хоол хийе" хэмээн шийдэв. Хони Кэтийг Мэллоритой болзоотой, Пейжийг жижүүртэй гэдгийг мэднэ.
Гэрийнхээ хаалгаар чихэлдсээр орж ирээд хаалгаа хав хийтэл хаагаад гэрлээ асаалаа. Яг энэ мөчид угаалгын өрөөнөөс том биетэй хар арьст эр гарч ирлээ. Залуу эр шархтай байв. Шархнаас нь цус дусан цагаан хивсэн дээр дусална. Нигер эр Хони тийш буу чиглүүлээд,
- Дуугарах л юм бол тархинд чинь сум зооно шүү! гэв.
Айж сандарсан Хони дуу алдан хашгирлаа.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.16 12:13 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 23.

Мэллори "Фронт- стрит" дэх "Шройдер" рестораны ширээний ард Кэтийн урдаас харан сууж байлаа.
"Бараг арван мянга. Би одоо өнгөрөх нь хэмээн тэр бодно. Тэрээр энэ арван мянгыг төлж чадахгүй бол юу болох вэ? Эмнэлэг даяар хов жив даруй тарж мөрийгөө өгдөггүй чалчаа амьтан гэсэн муу нэр, луу данстай болох нь дамжиггүй".
Кэт ам хамхилгүй нэгэн өвчтөнийхөө тухай ярьж байхад, Мэллори түүний нүд рүү харж суух хэдий ч бүсгүйн нэг ч үгийг сонссонгүй. Түүний санаа бодол тэртээ алсад аялж явав.
Тэд хэдийн хооллож дуусаад, үйлчлэгч тэдэнд кофе авчирч өглөө. Кэт цагаа хараад,
- Кен ээ, би маргааш жижүүртэй. Явах цаг болжээ гэлээ.
Мэллори толгойгоо бөхийлгөн ширээ гөлийн сууснаа,
- Кэт ээ гээд түүний нүд рүү эгцлэн ширтсэнээ,
- Би чамд нэгийг хэлэх ёстой гэлээ.
- Юу хэлэх гээ вэ?
- Би буруугаа хүлээх ёстой хэмээгээд Кен уртаар санаа алдсанаа, - Үнэнээ хэлнэ гэхэд тийм амар биш байна гэв.
Кэт түүнийг нүд бүлтийн гайхан харлаа.
- Юу болоо вэ?
- Энэ тухай чамд хэлнэ гэхээс хэл халтираад болшгүй нь гэснээ үгээ эвлүүлэхийг хичээн ядаж, - Би... би хэдэн эмч нартай... чамайг өвөртөө оруулж дөнгөнө гэж мангуу бооцоо... гэсээр түгдчив.
Кэт түүнийг ширтсэн хэвээр.
- Чи.. .
- Юу ч битгий яриач, чамаас гуйя. Би өөрийн мулгуу алхамдаа гэмшиж байна. Тоглоод даажин мэт эхэлсэн маань одоо хамаг бодлоос минь чи салахаа байлаа. Чиний тухай бодол надаас салахаа больсон гээд Кен сэтгэл нь хөөрөн гүн санаа алдаад, - Би чамтай гэрлэмээр байна гэлээ.
Кэт бүр үймэрч орхив. Хамаг юм орвонгоороо эргэн эх захаа алдлаа.
- Би... би юу... мэдэхгүй.
- Чи бол миний гэрлэхийг хүссэн цорын ганц бүсгүй. Чамайг гуйя, "за" гэж хэлээч. Чи надтай гэрлэх үү, Кэт ээ?
Тэгэхээр түүний эелдэг ялдам үгс нь үнэн байжээ. Бүсгүйн зүрх баярласандаа хөөрөн булгилав. Ийнхүү мөрөөдөл хүслийн мэдрэмж нь гэнэт биелжээ. Бүсгүй түүнээс чин үнэн сэтгэлийг үгийг хүсэж байсан биш үү. Кен мөрий тавьсандаа харамсан байгаа нь илт. Тэр бусад эрчүүдтэй огт адилгүй. Тэр гэнэн цагаан, элэгсэг дотно санагдах ажээ.
Кенийг ширтэх бүсгүйн нүд нь цогтойгоор гялалзаж байлаа.
- Тэгэлгүй яах вэ, Кен ээ. Гэрлэнэ.
Мэллорийн инээмсэглэл рестораны заал дүүрэн гэрэл цацруулан гийгүүлэв.
- Кэт ээ . .. гээд мань эр урагш тонгойн бүсгүйг үнсээд,
- Болчимгүй бооцоо тавьсан надад их ичгүүртэй байна гээд өөрийгөө шоолон инээж толгой сэгсрэв. - Арван мянган доллар. Энэ мөнгийг хоёулаа бал сардаа зориулчхаж болох юм байна. Тэднийг чөтгөр аваг гэж. Хамгийн гол нь л би чамайгаа оллоо.
Кэт "Арван мянган доллар" хэмээн бодолхийлэв.
- Би ч гэж ёстой нэг дүүрчихсэн мангуу амьтан юм.
- Бооцооны хугацаа хэдийд дуусах юм бэ?
- Өнөөдөр шөнө дундад, гэвч энэ бүхэн одоо ямар ч утгагүй болсон. Хамгийн гол нь бид гэрлэх гэж байгаа. Бид...
- Кен ээ?
- Юу гээв, хайрт минь?
- Хоёул танайд очих уу. Чамд энэ бооцоог хожиход лай ч байна, зай ч байна шүү дээ гэх Кэтийн нүд төрхгүйтэн гялалзав.
Үүл борооны үйлэнд Кэт үнэхээр агуу ажээ. "Бурхан минь гэж! Үүнийг амтлах л гэж өчнөөн хүлээлээ гэж үү" хэмээн Мэллори бодно. Өчнөөн олон жилийн туршид Кэтийн сэтгэлд хадгалагдан байсан шаналгаат мэдрэмж нь нэгэн агшинд ул мөргүй арилан ангижирчээ. Бүсгүй Кен Мэллорийн мэдэх л бүх хүүхнүүдээс хамгийн тачаангуй бүсгүй нь байлаа. Хоёр цагийн дараа гэхэд мань эр хамаг хүчээ барчихсан,
- Чи гайхалтай юмаа! гээд бүсгүйг тэврэн шивнэв.
Кэт тохой дээрээ өндийгөөд түүний нүдийг эгцлэн ширтэж,
- Чи ч гэсэн хайрт чинь. Би ямар жаргалтай байна вэ хэмээв.
Мэллори жуумалзан,
- Би ч гэсэн гэснээ "Арван мянган доллар, хачирт нь сэтгэлийн таашаал" хэмээн дотроо боджээ.
- Кен ээ, үргэлж ийм байна гэж надад амлаач.
- Амлаж байна гэж Мэллори сэтгэл хөдлөм өгүүлэн түүнийг итгүүлжээ.
Кэт цагаа харснаа,
- Би хувцаслахаас даа гэлээ.
- Чи эндээ хонож болохгүй гэж үү?
- Үгүй дээ. Өглөө Пейжтэй хамт эмнэлэг явах ёстой гээд түүнийг энхрийлэн үнсээд, - Санаа бүү зов. Бидний өмнө бүхэл бүтэн амьдрал маань байна гэв.
Мэллори түүний хувцаслахыг ажиглаж,
- Өглөө болж мөрийгөө авна гэхээс тэсэж чадахгүй нь ээ. Тэр мөнгөөр бид хачин тансаг бал сар тэмдэглэхэд хангалттай гээд тэрээр хөмсөг зангидаад, - Гэтэл тэд надад итгэхгүй байвал яах болж байна? Миний үг тэдэнд хангалтгүй шүү дээ гэх нь.
Кэт хэсэг зуур бодолд автсанаа,
- Бүү зов оо. Би тэдэнд өөрөө хэлнээ гэвэл Мэллори инээд алдаад,
- Алив чи наашаа ирээч хэмээжээ.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.16 12:14 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Nov.05.14 6:58 pm
Posts: 442
Бүлэг 24.

Хонид буу тулгасан хар арьст эр,
- Би чамайг амаа хамхи гэсэн байх аа! хэмээн бархирав.
- Би... уучлаарай. Танд... юу ... юу хэрэгтэй вэ? гэж Хони чичирсэн хоолойгоор асуув.
Тэрээр цусаа тогтоохыг оролдон хавиргаа дарлаа.
- Надад эгч минь хэрэгтэй байна.
Хони түүнийг гайхан харлаа. Мань эр яг ч үгүй юмтай эр бололтой.
- Танай эгч ий?
- Кэт гэх залуугийн дуу нь бүр суларч эхлэв.
- Өө Бурхан минь! Чи чинь Майк байх шив!
- Тийм ээ.
Майк сульдан буугаа алдаад шалан дээр гулдайн уналаа. Хони түүн тийш харайж очвол бууны шарх бололтой хажуу хавирганд нь харлах хар нүхнээс цус савирна.
- Тайван хэвт гээд бусгүй угаалгын өрөө рүү гүйн ороод том алчуур, перекисийн хамт авчраад, - За өвдөнө шүү гэж Майкад анхааруулав.
Залуу хөдлөх ч тэнхээгүй болтлоо тамир нь тасарчээ.
Хони шарх руу нь перекись цацаад алчуураар хавиргыг нь дарахад, Майк орь дуу тавин хашгирахгүй гэсэндээ нударга зангидан шүд зуув.
- Би "түргэн тусламж" дуудаж, таныг эмнэлэгт аваачъя гэвэл Майк гараас нь шүүрэн авч хориглоод,
- Үгүй! Ямар ч эмнэлэг, цагдаа ч хэрэггүй гэх түүний дуу улам бүр сулран,
- Кэт эгч хаа байна? гэв.
- Мэдэхгүй гэсэн Хони Кэтийг Мэллоритой болзоонд явсныг мэдэх авч, чухам хаа очсоныг нь мэдэхгүй тул,
- Би найз бүсгүйдээ утастъя гэв.
- Пейжид үү? гэж Майк асуув.
- Тийм ээ гэж Хони толгой дохилоо.
"Кэт түүнд бидний тухай ярьжээ".
Эмнэлгээс Пейжийг олох гэж арваад минут боллоо.
- Чи гэртээ хүрээд ирээч.
- Хони, би жижүүртэй байна. Ид ажилтай...
- Кэтийн дүү иржээ.
- Өө, ямар гоё вэ, түүнд миний...
- Тэр хүнд шархадсан байна.
- Юу- уу?
- Тэр шархаджээ.
- Би асрагч явуулъя, тэгээд...
- Тэр эмнэлэгт очихгүй, цагдаад ч мэдэгдэхгүй гэнэ. Би яахаа мэдэхээ байлаа.
- Бие нь ямар байна вэ?
- Маш муу.
Пейж хэсэг зуур дуугүй болсноо,
- Би орондоо хэн нэгнийг ажиллаач гэж гуйя. Хагас цагийн дараа очно гэлээ.
Хони харилцуураа тавиад Майкад хандан,
- Пейж одоохон ирнэ гэв.
Хоёр цагийн дараа зүрх нь баяр хөөрөөр булхсан Кэт гэртээ ирлээ. Кентэй энгэр зөрүүлэхийн өмнө бүсгүйд урьдын жигшүүртэй явдал нь бодогдон айдас хүйдэст автан байтал Кен жинхэнэ хайр сэтгэлийн эрхэм дээд жаргал болгон хувиргаж чаджээ. Тэрээр Кэтийг төсөөлөө ч үгүй баяр бахдалд умбуулав.
Кэт эмч нарыг залилан мөрий хожсоноо бодон инээд алдсаар үүдээ нээх тэр агшинд хөшиж орхилоо.
Пейж, Хони хоёр Майкийн дэргэд сөхөрч суусан үзэгдэв. Харин дүү нь дэр дэрлэн, хажуу хавирган дээр нь нүүр гарын алчуур дараастай хамаг хувцас нь цусанд нэвчжээ.
Кэтийг орж ирэхэд Пейж, Хони хоёр толгой өндийн харлаа.
- Майк! Бурхан минь! гэчхээд тэрээр Майк руу харайж очоод өвдөг сөхрөн суугаад, - Юу болоо вэ? гэв.
- Сайн уу, эгч ээ гэж тэрээр арай ядан шивнэв.
- Шархдаж, цус алдаж байна гэж Пейж хариулав.
- Эмнэлэг рүү аваачих хэрэгтэй гэж Кэтийг өгүүлэхэд Майк толгой сэгсрэн,
- Үгүй. Чи чинь эмч шүү дээ. Намайг оёчих гэв.
Кэт Пейжийг харлаа.
- Би бараг цусыг нь тогтоочихлоо, гэвч дотор нь сум байгаа. Энд бидэнд багаж алга...
- Тэр цус алдсаар байна шүү дээ гээд Кэт Майкийн духыг илснээ,
- Майк, намайг сонс. Хэрэв би чамд туслахгүй бол чи үхнэ гэсэнд,
- Чи...мэдэгдэх... ёстой ч, би цагдаагийнхантай ... орооцолдохыг. .. хүсэхгүй гэв.
- Майк минь, чи юунд хутгалдаж орхио вэ? гэж Кэт намуухан дуугаар асуув.
- Юунд ч биш... би ажил хэргийн... уулзалттай байтал . .. хэл амаа ... ололгүй... мань эр над уурлаад... намайг буудсан юм.
Кэт иймэрхүү түүх намтрыг олон жил сонссон. Худлаа. Шал худлаа. Бүсгүй худлаа гэдгийг мэдсэн тэр үеэс хойш үнэн мөнийг өөрөөсөө ч нуух болжээ.
Майк түүний гарыг атган,
- Эгч ээ, та надад туслах уу? гэлээ.
- Тусалнаа, Майк минь би чамд тусална.
Кэт бөхийн хацар дээр нь үнслээ. Дараа нь тэрээр босон утас руу очин харилцуур аваад яаралтай тусламжийн тасаг руу залгалаа.
- Хантер эмч байна гэх түүний хоолой чичгэнэн, - Нааш нь яаралтай машин ... гэв.
Эмнэлэг дээр ирсэн хойно Кэт Пейжийг сум авах мэс засал Майкад хийхийг хүслээ.
- Тэр цус их алдсан гээд Пейж туслах мэс засалчдаа хандан, - Дахин нэг цус хий гэв.
Үүр цайх үеэр хагалгаа амжилттай болж дууслаа.
Айдгаа авдартаа хийсэн хойно Пейж Кэттэй уулзан,
- Түүнийг хэрхэн бүртгэмээр байна. Би золгүй явдал гээд биччихэж болно шүү дээ, эсвэл ... гэхэд нь,
- Үгүй гэх Кэтийн дуунд зовж шаналсан өнгө тодорч,
- Би үүнийг аль хэдийн хийх ёстой байсан юм. Сумны шарх гээд бүртгэчих гэжээ.
Хагалгааны өрөөний үүдэнд Мэллори Кэтийг хүлээн зогсоно.
- Кэт ээ! Би дүүгийн чинь тухай...
Кэт үл ялиг толгой дохив.
- Надад харамсалтай байна. Тэр зүгээр үү?
Бүсгүй Мэллори тийш харц өргөн хараад,
- Зүгээр ээ. Анх удаа түүний амьдралд бүх юм зүгээр болж байна гэв.
Мэллори Кэтийн гарыг атгангаа,
- Ид шидийн мэт урьд шөнийн явдалд дахин талархмаар байна. Чи ёстой гайхалтай байсан шүү. Өө сая л саналаа. Надтай мөрий тавьсан өнөө эмч нар амралтын өрөөнд хүлээж байгаа, гэвч ийм явдал болсон хойно чи тэдэнтэй уулзахыг хүсэхгүй биз гэлээ.
- Яагаад үгүй гэж?
Кэт түүнийг хөтлөн хоёул амралтын өрөө рүү очив. Өрөөнд байсан эмч нар тэднийг тэр даруй анзаарлаа.
- Сайн уу, Кэт ээ гэж Гранд мэндлээд, - Бид таны амнаас нэгийг сонсохыг хүсч байна. Мэллори эмч тантай урьд шөнийг хамт өнгөрүүлсэн, тун ч тааламжтай байсан гэнэ хэмээв.
- Тийм ээ, тун тааламжтай байсан. Ёстой үлгэрийн мэт! гэж Кэт өгүүлээд Мэллорийн хацар дээр үнсчихээд,
- Хожим уулзъя, хонгор минь гэв.
Эмч нар амаа хамхихаа мартаж орхин гайхаж түүний араас харан хоцорчээ.
Хувцас солих өрөөнд Кэт, Пейж, Хони хоёртой хуучлан сууна.
- Үймээн бужигнаанаас болоод та нарт шинэ сониноо дуулгахаа бүр мартаж.
- Ямар сонин бэ? гэж Пейж сониучирхвал,
- Кен намайг эхнэрээ болохыг гуйсан гэлээ.
Пейж, Хонигийн царайд үл итгэсэн байдал тодорчээ.
- Чи тоглож байна уу! хэмээн Пейж гайхан хэлэв.
- Үгүй. Өчигдөр орой тэр надад гэрлэх санал тавьсан. Би ч түүнийг нь хүлээж авсан.
- Чи түүнтэй гэрлэх ёсгүй! гэж Хони чарлаад, - Тэр өөрийгөө юу гэж бодож явааг нь чи мэдэж байгаа шүү дээ. Миний бодоход мөрийний төлөө л явж байгаа биш үү! гэв.
- Тэр мөрийгөө авсан гэж Кэт инээмсэглэв.
Пейж түүнийг гайхан ширтээд,
- Би юу ч ойлгохоо байлаа хэмээв.
- Бид түүний талаар эндүү боджээ. Үнэндээ андуурч. Кен надад өөрөө тэр мөрийний тухай хэлсэн. Энэ санаа нь түүнийг үргэлж шаналгасан гэнэ. Юу болсон гэж бодож байна! Би түүнийг хашраагаад өгнө гэж, гэтэл тэр надтай мөрий хожих гэж уулзсаар байгаад бид бие биедээ хайртай болж төгслөө. Өөх, би ямар их аз жаргалтай байгаагаа та нарт үгээр хэлж ч чадахгүй нь. ..
Пейж, Хони хоёр харц солилцов.
- Тэгээд та нар хэзээ гэрлэх юм бэ? гэж Хони асуув.
- Бид энэ тухай хараахан ярилцаагүй, гэхдээ тун удахгүй гэдэгт итгэж байна. Харин та хоёр хуриман дээр минь сүйт бүсгүйн найз бүсгүйчүүл болцгооно.
- Бидэнд найдаж болно. Бүгдийг ёсоор нь хийх болно гэж Пейж батлан хэлсэн ч түүнд эргэлзэх сэтгэл төрлөө. Тэрээр эвшээлгээд, - Хэцүүхэн шөнө байлаа. Би харьж унтъя гэв.
- Би Майкийн дэргэд үлдэнэ гэж Кэт хэлээд,
- Түүнийг сэрмэгц нь цагдаагийнхан түүнтэй уулзах биз гэснээ Пейж, Хони хоёрыг гарыг барин,
- Сайн найз та нартаа баярлалаа гэв.
Гэртээ харих зам зуур Пейж урьд шөнийн явдлыг бодсоор явлаа. Тэрээр Кэт дүүгээ амь тавин хайрладгийг нь мэднэ. Түүний тухай цагдаад мэдүүлнэ гэвэл Кэтээс ихээхэн эр зориг шаардана даа. "Би үүнийг аль хэдийн хийх ёстой байсан юм".
Пейжийг гэртээ дөнгөж орж очмогц утас хангинан дуугарав. Бүсгүй яаран харилцуурыг авбал Жейсон байжээ.
- Мэнд үү, хөө? Ямар их санан үгүйлж байгаагаа хэльюү гэж утастсан юм. Танаар сонин юу байна?
Пейж түүнд урь шөнийн болсон явдлыг хэлэн хэн нэгэнтэй хуваалцмаар санагдавч энэ зөвхөн Кэтэд хамаатай, түүний хувийн асуудал билээ.
- Гойд юмгүй. Бүх юм хэвийн.
- Сайн байна. Өнөөдөр орой хамт хооллох уу?
Энэ нь оройн хоолноос хэтэрсэн хүсэлт болохыг бүсгүй гадарлав. "Би түүнтэй уулзсаар байгаад сэтгэл алдран татагдахчих бий" хэмээн бодсон боловч түүний өмнө амьдралаа шийдэх тун чухал алхам тулгарсныг ойлголоо.
Бүсгүй гүн гэгч санаа алдав.
- Жейсоон... гэтэл хаалганы хонх дуугарлаа. - Жейсон түр хүлээгээрэй.
Пейж харилцуураа тавиад үүдээ нээлээ.
Түүний өмнө Альфред Тернер зогсож байх нь тэр.

_________________
Avatar by Someone


Top
   
PostPosted: Apr.10.16 12:57 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 23

Мэллори "Фронт-стрит" дэх "Шройдер" рестораны ширээний ард Кэтийн урдаас харан сууж байлаа.
"Бараг арван мянга. Би одоо өнгөрөх нь хэмээн тэр бодно. Тэрээр энэ арван мянгыг төлж чадахгүй бол юу болох вэ? Эмнэлэг даяар хов жив даруй тарж, мөрийгөө өгдөггүй чалчаа амьтан гэсэн муу нэр, луу данстай болох нь дамжиггүй".
Кэт ам хамхилгүй нэгэн өвчтөнийхөө тухай ярьж байхад, Мэллори түүний нүд рүү харж суух хэдий ч бүсгүйн нэг ч үгийг сонссонгүй. Түүний санаа бодол тэртээ алсад аялж явав.
Тэд хэдийнэ хооллож дуусаад, үйлчлэгч тэдэнд кофе авчирч өглөө. Кэт цагаа хараад,
- Кен ээ, би маргааш жижүүртэй, явах цаг болжээ гэлээ.
Мэллори толгойгоо бөхийлгөн ширээ гөлийн сууснаа,
- Кэт ээ гээд түүний нүд рүү эгцлэн ширтсэнээ,
- Би чамд нэгийг хэлэх ёстой гэлээ.
- Юу хэлэх гээ вэ?
- Би буруугаа хүлээх ёстой хэмээгээд Кен уртаар санаа алдсанаа, -Үнэнээ хэлнэ гэхэд тийм амар биш байна гэв.
Кэт түүнийг нүд бүлтийн гайхан харлаа.
- Юу болоо вэ?
- Энэ тухай чамд хэлнэ гэхээс хэл хальтраад болшгүй нь гэснээ үгээ эвлүүлэхийг хичээж ядан, -Би... би хэдэн эмч нартай... чамайг өвөртөө оруулж дөнгөнө гэж мангуу бооцоо... гэсээр түгдчив.
Кэт түүнийг ширтсэн хэвээр.
- Чи...
- Юу ч битгий яриач, чамаас гуйя. Би өөрийн мулгуу алхамдаа гэмшиж байна. Тоглоод даажин мэт эхэлсэн маань одоо хамаг бодлоос минь чи салахаа байлаа. Чиний тухай бодол надаас салахаа больсон гээд Кен сэтгэл нь хөөрөн гүн санаа алдаад, -Би чамтай гэрлэмээр байна гэлээ.
Кэт бүр үймэрч орхив. Хамаг юм орвонгоороо эргэн эх захаа алдлаа.
- Би... би юу... мэдэхгүй.
- Чи бол миний гэрлэхийг хүссэн цорын ганц бүсгүй. Чамайг гуйя, "за" гэж хэлээч. Чи надтай гэрлэх үү, Кэт ээ?
Тэгэхээр түүний эелдэг ялдам үгс нь үнэн байжээ. Бүсгүйн зүрх баярласандаа хөөрөн булгилав. Ийнхүү мөрөөдөл хүслийн мэдрэмж нь гэнэт биелжээ. Бүсгүй түүнээс чин үнэн сэтгэлийн үгийг хүсч байсан биш үү. Кен мөрий тавьсандаа харамсан байгаа нь илт. Тэр бусад эрчүүдтэй огт адилгүй. Тэр гэнэн цагаан, элэгсэг дотно санагдах ажээ.
Кенийг ширтэх бүсгүйн нүд нь цогтойгоор гялалзаж байлаа.
- Тэгэлгүй яах вэ, Кен ээ. Гэрлэнэ.
Мэллорийн инээмсэглэл рестораны заал дүүрэн гэрэл цацруулан гийгүүлэв.
- Кэт ээ... гээд мань эр урагш тонгойн бүсгүйг үнсээд,
- Болчимгүй бооцоо тавьсан надад их ичгүүртэй байна гээд өөрийгөө шоолон инээж толгой сэгсрэв. - Арван мянган доллар. Энэ мөнгийг хоёулаа бал сардаа зориулчихаж болох юм байна. Тэднийг чөтгөр аваг гэж. Хамгийн гол нь л би чамайгаа оллоо.
Кэт "арван мянган доллар" хэмээн бодолхийлэв.
- Би ч гэж ёстой дүүрчихсэн мангуу амьтан юм.
- Бооцооны хугацаа хэдийд дуусах юм бэ?
- Өнөөдөр шөнө дундад, гэвч энэ бүхэн одоо ямар ч утгагүй болсон. Хамгийн гол нь бид гэрлэх гэж байгаа. Бид...
- Кен ээ?
- Юу гээв, хайрт минь?
- Хоёул танайд очих уу. Чамд энэ бооцоог хожиход лай ч байна, зай ч байна шүү дээ гэх Кэтийн нүд төрхгүйтэн гялалзана.

Үүл борооны үйлэнд Кэт үнэхээр агуу ажээ. "Бурхан минь гэж! Үүнийг амтлах л гэж өчнөөн хүлээлээ гэж үү" хэмээн Мэллори бодно. Өчнөөн олон жилийн туршид Кэтийн сэтгэлд хадгалагдан байсан шаналгаат мэдрэмж нь нэгэн агшинд ул мөргүй арилан ангижирчээ. Бүсгүй Кен Мэллорийн мэдэх л бүх хүүхнүүдээс хамгийн тачаангуй бүсгүй нь байлаа. Хоёр цагийн дараа гэхэд мань эр хамаг хүчээ барчихсан,
- Чи гайхалтай юм аа! гээд бүсгүйг тэврэн шивнэв.
Кэт тохой дээрээ өндийгөөд түүний нүдийг эгцлэн ширтэж,
- Чи ч гэсэн хайрт минь. Би ямар жаргалтай байна аа хэмээв.
Мэллори жуумалзан,
- Би ч гэсэн гэснээ "Арван мянган доллар, хачирт нь сэтгэлийн таашаал" хэмээн дотроо боджээ.
- Кен ээ, үргэлж ийм байна гэж надад амлаач.
- Амлаж байна гэж Мэллори сэтгэл хөдлөм өгүүлэн түүнийг итгүүлжээ.
Кэт цагаа харснаа,
- Би хувцаслахаас даа гэлээ.
- Чи эндээ хонож болохгүй гэж үү?
- Үгүй дээ. Өглөө Пейжтэй хамт эмнэлэг явах ёстой гээд түүнийг энхрийлэн үнсээд, -Санаа бүү зов. Бидний өмнө бүхэл бүтэн амьдрал маань байна гэв.
Мэллори түүний хувцаслахыг ажиглаж,
- Өглөө болж мөрийгөө авна гэхээс тэсч чадахгүй нь ээ. Тэр мөнгөөр бид хачин тансаг бал сар тэмдэглэхэд хангалттай гээд тэрээр хөмсөг зангидаад, - Гэтэл тэд надад итгэхгүй байвал яах болж байна? Миний үг тэдэнд хангалтгүй шүү дээ гэх нь тэр.
Кэт хэсэг зуур бодолд автсанаа,
- Бүү зов оо. Би тэдэнд өөрөө хэлнэ гэвэл Мэллори инээд алдаад,
- Алив чи наашаа ирээч хэмээжээ.

Бүлэг 24

Хонид буу тулгасан хар арьст эр,
- Би чамайг амаа хамхи гэсэн байх аа! хэмээн бархирав.
- Би... уучлаарай. Танд... юу... юу хэрэгтэй вэ? гэж Хони чичирсэн хоолойгоор асуув.
Тэрээр цусаа тогтоохыг оролдоон хавиргаа дарлаа.
- Надад эгч минь хэрэгтэй байна.
Хони түүнийг гайхан харлаа. Мань эр яг ч үгүй юмтай эр бололтой.
- Танай эгч ий?
- Кэт гэх залуугийн дуу нь бүр суларч эхлэв.
- Өө бурхан минь! Чи чинь Майк байх шив!
- Тийм ээ.
Майк сульдан буугаа алдаад шалан дээр гулдайн уналаа. Хони түүн тийш харайж очвол бууны шарх бололтой хажээ хавирганд нь харлах хар нүхнээс цус савирна.
- Тайван хэвт гээд бүсгүй угаалгын өрөө рүү гүйн ороод том алчуур, перекисийн хамт авчраад, -За өвдөнө шүү гэж Майкад анхааруулав.
Залуу хөдлөх ч тэнхээгүй болтлоо тамир нь тасарчээ.
Хони шарх руу нь перекись цацаад алчуураар хавиргыг нь дарахад, Майк орь дуу тавин хашгирахгүй гэсэндээ нударга зангидан шүд зуув.
- Би "түргэн тусламж" дуудаж, таныг эмнэлэгт аваачъя гэвэл Майк гараас нь шүүрэн авч хориглоод,
- Үгүй! Ямар ч эмнэлэг, цагдаа ч хэрэггүй гэх түүний дуу улам бүр сулран,
- Кэт эгч хаа байна? гэв.
- Мэдэхгүй гэсэн Хони Кэтийг Мэллоритой болзоонд явсныг мэдэх авч, чухам хаа очсоныг нь мэдэхгүй тул,
- Би найз бүсгүйдээ утасдъя гэв.
- Пейжид үү? гэж Майк асуув.
- Тийм ээ гэж Хони толгой дохилоо.
"Кэт түүнд бидний тухай ярьжээ".
Эмнэлгээс Пейжийг олох гэж арваад минут боллоо.
- Чи гэртээ хүрээд ирээч.
- Хони, би жижүүртэй байна. Ид ажилтай...
- Кэтийн дүү иржээ.
- Өө, ямар гоё вэ, түүнд миний...
- Тэр хүнд шархадсан байна.
- Юу-уу?
- Тэр шархаджээ.
- Би асрагч явуулъя. Тэгээд...
- Тэр эмнэлэгт очихгүй, цагдаад ч мэдэгдэхгүй гэнэ. Би яахаа мэдэхээ байлаа.
- Бие нь ямар байна вэ?
- Маш муу.
Пейж хэсэг зуур дуугүй болсноо,
- Би орондоо хэн нэгнийг ажиллаач гэж гуйя. Хагас цагийн дараа очно гэлээ.
Хони харилцуураа тавиад Майкад хандан,
- Пейж одоохон ирнэ гэв.

Хоёр цагийн дараа зүрх нь баяр хөөрөөр булхсан Кэт гэртээ ирлээ. Кентэй энгэр зөрүүлэхийн өмнө бүсгүйд урьдын жигшүүртэй явдал нь бодогдон айдас хүйдэст автан байтал Кен жинхэнэ хайр сэтгэлийн эрхэм дээд жаргал болгон хувиргаж чаджээ. Тэрээр Кэтийг төсөөлөө ч үгүй баяр бахдалд умбуулав.
Кэт эмч нарыг залилан мөрий хожсоноо бодон инээд алдсаар үүдээ нээх тэр агшинд хөшиж орхилоо.
Пейж, Хони хоёр Майкийн дэргэд сөхөрч суусан үзэгдэв. Харин дүү нь дэр дэрлэн, хажуу хавирган дээр нь нүүр гарын алчуур дараастай хамаг хувцас нь цусанд нэвчжээ.
Кэтийг орж ирэхэд Пейж, Хони хоёр толгой өндийн харлаа.
- Майк! Бурхан минь! гэчихээд тэрээр Майк руу харайн очоод өвдөг сөхрөн суугаад, -Юу болоо вэ? гэв.
- Сайн уу, эгч ээ гэж тэрээр арай ядан шивнэв.
- Шархдаж, цус алдаж байна гэж Пейж хариулав.
- Эмнэлэг рүү аваачих хэрэгтэй гэж Кэтийг өгүүлэхэд Майк толгой сэгсрэн,
- Үгүй. Чи чинь эмч шүү дээ. Намайг оёчих гэв.
Кэт Пейжийг харлаа.
- Би бараг цусыг нь тогтоочихлоо, гэвч дотор нь сум байгаа. Энд бидэнд багаж алга...
- Тэр цус алдсаар байна шүү дээ гээд Кэт Майкийн духыг илснээ,
- Майк, намайг сонс. Хэрэв би чамд туслахгүй бол чи үхнэ гэсэнд,
- Чи... мэдэгдэх... ёстой ч , би цагдаагийнхантай... орооцолдохыг... хүсэхгүй гэв.
- Майк минь, чи юунд хутгалдаж орхио вэ? гэж Кэт намуухан дуугаар асуув.
- Юунд ч биш... би ажил хэргийн... уулзалттай байтал... хэл амаа... ололгүй... мань эр надад уурлаад... намайг буудсан юм.
Кэт иймэрхүү түүх намтрыг олон жил сонссон. Худлаа. Шал худлаа. Бүсгүй худлаа гэдгийг мэдсэн тэр үеэс хойш үнэн мөнийг өөрөөсөө ч нуух болжээ.
Майк түүний гарыг атган,
- Эгч ээ, та надад туслах уу? гэлээ.
- Туслана аа. Майк минь. Би чамд тусална.
Кэт бөхийн хацар дээр нь үнслээ. Дараа нь тэрээр босон утас руу очин харилцуур аваад яаралтай тусламжийн тасаг руу залгалаа.
- Хантер эмч байна гэх түүний хоолой чичигнэн, -Нааш нь яаралтай машин гэв.
Эмнэлэг дээр ирсэн хойно Кэт Пейжийг сум авах мэс засал Майкад хийхийг хүслээ.
- Тэр цус их алдсан гээд Пейж туслах мэс засалчдаа хандан, - Дахин нэг цус хий гэв.
Үүр цайх үеэр хагалгаа амжилттай болж дууслаа.
Айдгаа авдартаа хийсэн хойно Пейж Кэттэй уулзан,
- Түүнийг хэрхэн бүртгэмээр байна. Би золгүй явдал гээд биччихэж болно шүү дээ, эсвэл... гэхэд нь,
- Үгүй гэх Кэтийн дуунд зовж шаналсан өнгө тодорч,
- Би үүнийг аль хэдийнэ хийх ёстой байсан юм. Сумны шарх гээд бүртгэчих гэжээ.


Top
   
PostPosted: Apr.10.16 1:15 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
зөөө бүх юм яагаад санаснаас шал өөрөөр эргээд явчихавaa, гачин юм ч их болжийно доо, Пэйж яг сайн хүнтэй таартал гайтай Алфрэд газрын гаваас бишээ африкаас гараад ирэх юм, хуурамч амьтанг хөөгөөд явуулаасай, Кэт бас нэг дээд зэргийн хуурамч итгээд ... энэ хүүхнүүдийн итгэмтгий гэж яаваа, баярлалаа та 2т блоод саамоован 2 шүү


Top
   
PostPosted: Apr.10.16 2:40 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 25

Пейж зогтусан хөшиж орхив. Альфред инээмсэглэн зогсоно.
- Орж болох уу?
Пейж аягүйрхэн,
- Мэ... мэдээж. Ууч... уучлаарай.
Зочдын өрөө рүү явж орох Альфредийн араас ажиглаж байсан Пейжид нэгэн үе жаргалтай, нэгэн үе зэвүүцэх мэдрэмж төржээ. "Би чинь яаж орхих нь энэ вэ? Магадгүй надтай салах ёс гүйцэтгэхээр ирсэн байж болно доо".
Альфред түүн рүү эргэн харж,
- Би Каренаас салчихлаа гэв.
Энэ үг аянга буух мэт сонсогдов.
- Пейж ээ, би том алдаа хийжээ. Би чамайг орхих ёсгүй байж. Хэзээ ч шүү.
- Альфред аа гэснээ Пейж гэнэт санан, -Уучлаарай гээд утас руу яаран очиж харилцуур аваад, -Жейсоон? гэв.
- За сонсож байна, Пейж ээ. Тэгэхээр бид өнөө орой...
- Би... би тантай уулзаж чадахгүй нь.
- Өө, хэрэв өнөөдөр чадахгүй бол маргааш болох уу?
- Би... мэдэхгүй.
Жейсон түүний түгшүүртэй дууг сонсоод,
- Юу болоо вэ? гэхэд нь,
- Зүгээр ээ, юу ч болоогүй. Би тан руу маргааш утасдаж, бүгдийг тайлбарлана гэлээ.
- За тэгье гэх Жейсоны дуунд эргэлзсэн байдал тодорчээ.
Пейж харилцуураа тавилаа.
- Пейж ээ, би чамайг их саналаа. Чи санасан уу? гээд Альфред түүнд дөхөж ирэв.
"Үгүй ээ. Би зүгээр л танихгүй хүнийг Альфред гэж дуудан гүйж явсан".
- Тийм ээ гэж тэрээр үнэнээ хэллээ.

- Сайхан даа. Чи минийх. Би чинийх. Үргэлжид тийм байсан.
"Тийм гэж үү? Тийм байсан болоод чи Карентай гэрлээ гэж үү? Дураа хөдлөхөөр Каренаас салж миний амьдралд орж ирж болно гэж бодоо юу?".
Альфред түүнд бүр дөхөөд,
- Тийм үү хөө?
Пейж түүнийг хальт хараад намуухан дуугаар,
- Мэдэхгүй гэв. Энэ бүхэн түүний хувьд дэндүү гэнэтийн явдал болсон ажгуу.
Альфред гарыг нь барин,
- Худлаа, мэдэж байгаа шүү дээ гэхэд нь,
- Карет та хоёр яагаа вэ? гэлээ.
Тэрээр мөрөө хавчисхийн,
- Энэ алдаа байжээ. Би чамайг, бид хамтдаа ямар сайхан байснаа мартаж чадсангүй. Бид үргэлж хамтдаа сайхан байсан даа гэлээ.
Пейж түүнийг сэрэмжлэн харна.
- Альфред аа...
- Би чамтай үлдэхээр энд байна. "Энд" гэдэг маань би Сан-Франциског хэлээгүй шүү. Хоёул Нью-Йорк явцгаая.
- Нью-Йорк ий?
- Тийм ээ. Би чамд бүгдийг тайлбарлая. Аяга кофе хүсвэл юу гэмээр байна?
- Бололгүй яахав. Одоохон чаная. Хэдхэн минут болно.
- Альфред түүний араас гал зуухны өрөөнд орж, харин Пейж кофе чанах зуураа бодлоо цэгцлэхийг хичээнэ.
Бүсгүй Альфред эргэж ирээсэй гэж тэсгэлгүй хүсч байсан, гэтэл тэр энд...
- Сүүлийн хэдэн жил би ихийг ойлголоо, Пейж ээ. Би нас бие гүйцжээ.
- Өө, тийм үү?
- Тийм ээ. Энэ он жилүүдийн турш би ДЭХБ-д ажилласныг чи мэднэ дээ.
- Мэднэ ээ.
- Тэр улс орнууд бидний хүүхэд байсан үеэс огт өөрчлөгдсөнгүй. Үнэндээ тэдний зарим нэг нь бүр ч дордсон. Өвчин, тахал, гуйланчлал эцэстээ...
- Гэхдээ чи тэнд ажиллаж хүмүүст тусалсан.
- Тийм ээ, харин би гэнэт сэхээрлээ.
- Сэхээрлээ гэнэ ээ?
- Би өөрийн амьдралыг дэмий үрж байгаагаа ойлголоо. Би тэнд тэсэхийн аргагүй нөхцөлд амьдарч, өдөр шөнөгүй ажиллан, бүдүүлэг харанхуй зэрлэгүүдэд тусалж явахад, энд хотод чинь харин уул овоо мэт мөнгө олж болох газар байна.
Пейж түүнийг сонсоод чихэндээ ч итгэсэнгүй.
- Би Нью-Йоркийн Парк-авеню дэх хувийн эмнэлэгт ажилладаг нэг эмчтэй танилцсан. Тэр жилд хэдий хэрийн цалин авдаг гээч! Таван зуун мянга гаруй доллар! Чи сонсож байна уу? Жилдээ таван зуун мянган доллар!
Пейж Альфредийг анхааралтай харлаа.
- Тэгээд би өөртөө "Би бүх л амьдралынхаа туршид ийм мөнгө олох билүү?" гэж асуусан. Тэр надад туслах эмчийн ажилд орох санал тавьсан гэж Альфред бахархалтай гэгч нь өгүүлээд, -Би ч энэ саналыг хүлээж авна. Чамтай цуг Нью-Йорк явах гэсний учир энэ дээ.
Пейж итгэж чадахгүй цочирдож таг чиг боллоо.
- Би өөрсөндөө зориулан пентхаус худалдан авч, чи гоё сайхан даашинз өмсөнө, би чамд амласан бүхнээ худалдан авч өгнө гээд Альфред инээмсэглээд, -Чи гайхаж байна уу? гэжээ.
Пейжийн ам хуурайшин хатаж,
- Би... би... юу хэлэхээ мэдэхгүй байна, Альфред аа гэхэд,
Тэрээр инээд алдаад,
- Тэгэлгүй яахав, мэдэхгүй л дээ. Жилийн хагас сая гэж сонссон хэн ч хэлэх үгээ олохгүй нь лав гэлээ.
- Би мөнгөний тухай бодоогүй байна гэж Пейж сунжруулан хэлэв.
- Нээрэн үү, аан?
Бүсгүй түүнийг яг л анх удаа харж байгаа аятай нухацтай гэгч нь ширтэв.
- Альфред аа, чи хүмүүст туслах гэж ДЭХБ-д ажиллаж байна гэдгээ мэдрээгүй хэрэг үү?
Альфред мөрөө хавчин,
- Тэр хүмүүст юу ч тус болохгүй. Чөтгөр аваг, ер нь тэгээд тэд нар хэнд хэрэгтэй юм бэ? Карен намайг Бангладешт үлдэхийг ятгасан гээд бод доо. Би эрт татгалзсан. Тэгээд тэр үлдсэн гээд Альфред Пейжийн гарыг атган авч,
- Ингээд би энд ирлээ... Тайвширч үз, энэ бүхэн чамайг цочирдуулчих шиг боллоо тийм үү? гэлээ.
Пейж эцгийгээ дурсан санав. Тэрээр парк-авенюд хувийн эмнэлэгт ажиллаж чадах байсан ч гэлээ, даанч нэг мөнгийг эс тоож байжээ. Ердөө л хүмүүст туслахыг л эрхэмлэж явсансан.
- Би Каренаас салсан учир бид одоо ч гэрлэж болно гээд Альфред Пейжийн гарын илэн таалаад, -Нью-йоркод амьдрах санаа чамд таалагдаж байна уу? гэхэд нь,
Пейж гүн амьсгаа аваад,
- Альфред аа... хэмээвэл тэрээр хариу хүлээн инээмсэглэж,
- Юу гээв? гэв.
- Чи явж үз.
- Юу?
- Би чамайг яваасай гэж хүсч байна.
Залуу аягүйрхэн,
- Би хаашаа явах вэ? гэв.
- Би чамайг хаашаа явахыг чинь хэлэхгүй. Ингэх нь чамайг доромжилсон хэрэг болно.

Альфредийг явсны хойно Пейж удтал бодол болон суув. Тэрээр сүг сүүтэгнэлтэй нөхцсөн байж. Харанхуй бүдүүлэг хүмүүст тусалж гүйгээд, яаж хөрөнгөжих вэ дээ... жилдээ таван зуун мянган доллар!
"Би ийм хүнийг хайрлаж байжээ" хэмээн Пейж бодлоо. Санаагаар бол бүсгүй гутарч гунихрах байсан атал харин ч түүний сэтгэлд баяр баясгалан амтагдах нь тэр. Тэрээр гэнэт өөрийгөө туйлын эрх чөлөөтэй болсноо мэдэрч юу хүсч байгаагаа ойлгожээ.
Бүсгүй утас авч Жейсоны дугаарт залгалаа.
- Байна уу?
- Жейсоон, би Пейж байна. Та Ноягийн хөндий дэх байрныхаа тухай надад ярьж байснаа санаж байна уу?
- Санаж байна.
- Би түүнийг чинь үзэхсэн. Та өнөө орой завтай юу?
- Пейж ээ, юу болоод байгаагаа надад хэлэхгүй юм уу? Би ч бүр гайхаж орхилоо гэж Жейсон асуув.
- Харин би л гайхаж орхилоо. Олон жилийн өмнөөс таньж мэддэг хүндээ хайртай гэж бодож байтал энэ маань тэс өөр хүн байжээ. Би одоо л юу хүсч байгаагаа мэдэх боллоо.
- Юу хүсээ вэ?
- Таны байшинг үзэхийг хүсч байна.

Ноягийн хөндий өөр эрин зууны дүр зураг гэлтэй, дэлхийн томоохон хотын нэгний төв дунд нь олон хурц өнгөөр алагласан баян бүрдийг үзэсгэлэнтэй гэгч нь шигтгэжээ.
Жейсоны байшин нь эзэн хүнийхээ эрхэм чанарын тусгал мэт тохилог, цэвэр цэмцгэр нямбай, нүдэнд дулаахан ажээ. Жейсон байр сууцаа Пейжид үзүүлж эхлэв.
- Энэ зочдын, гал тогооны, зочдын угаалгын, ажлын... гэснээ тэрээр гэнэт Пейжийг харан, -Унтлагын өрөө дээр бий. Үзэхийг хүсч байна уу? гэлээ.
- Тун их хүсч байна гэж Пейж намуухан өгүүлэв.
Тэд дээш өгсөн унтлагын өрөөнд орлоо. Пейжийн зүрх нь хариу мөдгүй хавиргаа цөмчин бүлт үсрэхэд бэлэн байлаа. Гэвч энэ явдал нь түүнд хойшлуулж боломгүй мэт санагджээ. "Би энэ бүхнийг анхнаас нь л ойлгох ёстой байж" хэмээн бүсгүй бодлоо.
Хэн нь эхний алхмыг тавьсныг Пейж мэдсэнгүй, тэд бие биесээ тэврэн авч Жейсоны уруул бүсгүйн уруултай учран золголдож, тэсэн ядсан хос залуус бие биесийн хувцсыг тайчиж эхэллээ. Дараа нь орондоо орчихсон хайрын амтанд ташуур алдацгаажээ.
- Бурхан минь, би чамд хайртай! гэж Жейсоны шивнэхэд,
- Би мэднэ. Чамайг цагаан халаад өмс гэж тушааж байсан тэр үеэс гэж Пейж түүгээр даажигнав.
Янаг амрагийнхаа явдлынхаа эцэс хойно нь бүсгүй,
- Би эндээ хононо оо гэлээ.
Жейсон инээмсэглээд,
- Харин чи өглөө босоод намайг үзэн ядахгүй биз? гэв.
- Үгүй гэж ам тангараг өгье.
Пейж энэ шөнийг Жейсонтой хүүрнэн ярьж... загас наадуулан... ярилцсаар өнгөрөөлөө. Бүсгүй өглөө нь түүнд унд цай бэлтгэж өгөв.
Жейсон түүнийг харснаа, -Ийм их жаргал амсахаар ямар гавъяатайгаа ойлгохгүй байна, гэвч чамдаа их баярлалаа гэжээ.
- Би ч гэсэн жаргалтай байна хэмээн Пейж хариулав.
- Чи миний саналд хариу хэлээгүй гэдгээ мэдэж байна уу, аан?
- Хариугаа үзээс хойш аваарай.
Үдээс хойно зарлага Жейсоны оффист нь нэгэн дугтуй авчирч өглөө. Дотор нь байшингийн загвартай хамт түүний явуулсан карт байлаа.
"Миний
Бидний
Хэрэггүй үгийг дарна уу"
"Миний" гэсэн үгийг нь дарсан байжээ.


Top
   
PostPosted: Apr.10.16 3:35 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 26

Лу Денетто эмнэлгээс гарахаар бэлтгэж байлаа. Кэт түүнтэй салах ёс гүйцэтгэхээр орж ирлээ. Тасагт нь Усны үхэр, Сүг сүүдэр хоёр байж байв.
Кэтийг тасагт орж ирмэгц Динетто бие хамгаалагчиддаа хандан,
- Гарцгаа хэмээн тушаав.
Кэт тэднийг харцаараа үдэн зогсоход Динетто Кэтийг хараад,
- Би танд өртэй боллоо гэлээ.
- Та надад ямар ч өргүй.
- Миний амийг ямар ч үнэгүй юм гэж бодоо юу? Би таныг нөхөрт гарах гэж байгаа гэж дуулсан.
- Тийм ээ.
- Эмчтэй гэсэн байх аа.
- Тийм ээ.
- За за, түүнд тантай эелдэг харьцахгүй бол надтай учрах болно гэдгийг дамжуулаарай.
- Дамжуулна аа.
Тэдний яриа хэсэг зуур тасрав.
- Майкад учирсан явдалд би тух их харамсаж байна.
- Тэр одоо дажгүй гэж Кэт хариулаад, -Бид удаан ярилцсан. Одоо бүх юм сайхан болно гэв.
- Сайн байна гээд Динетто түүнд цүндийсэн дугтуй сарвайн,
- Хуримын багахан бэлэг гэв.
Кэт толгой сэгсрэн,
- Үгүй дээ. Танд баярлалаа.
- Гэхдээ...
- Биеэ гамнаарай.
- Та ч гэсэн. Та мэдэж байна уу? Та бол гайхамшигтай бүсгүй шүү. Миний үгийг санаж яваарай. Хэрэв зээ хэзээ нэг цагт ямар нэг тусламж хэрэгтэй болвол над дээр очоорой ойлгов уу?
- Ойлголоо.
Кэт түүний юу гэж хэлэх гэснийг сайн ойлгожээ. Тэгээд ч яаж ядарч ягтаа тулсан ч түүнд хандахгүй гэдгээ сайн мэдэж байв.

Пейж шөнийн туршид дуудагдан шогшоогоор өнгөрөөдөг жижүүрт гарч байлаа. Бүсгүй жижүүрийн өрөөнд дөнгөж орж ирээд дуг хийх гэтэл утасны хонх шургуу гэгч хангинасаар сэрээлээ.
Тэрээр харилцуур аван чагнаж,
- Бай-на уу? гэсэнд,
- Тэйлор эмч ээ, 422-р тасаг. Stat
Пейж ухаан санаагаа цэгцлэхийг хичээн "422-р тасаг. Баркер эмчийн өвчтөн Ланс Келли. Түүнд дөнгөж саяхан хавхлагийн клапан тавиад байгаа. Ямар нэг юм болж дээ". Пейж вандан орноос босон гудамд гарлаа. Цахилгаан шат хүлээхгүйн тулд тэрээр шатаар харайлгаж эхлэв. "Сувилагч ердөө л сэрэмжилсэн байж магадгүй ч юм уу? Хэрэв үнэхээр ноцтой юм болсон байвал Баркер эмчийг даруй дуудна".
Тэрээр 422-р тасагт ороод босгон дээр нь зогтусав. Өвчтөн хүндээр амьсгаадан ёолно.
Сувилагч Пейжийг хараад санаа алдаж,
- Эмч ээ, би яахаа мэдэхгүй нь. Би... гэхэд нь,
Пейж ор руу нисэх шахам очоод, - Бүх юм зүгээр ээ хэмээн өвчтөнийг тайтгаруулаад судсыг нь тэмтэрлээ. Судас нь галзуутай булгилна. Хавхлагийн клапангийн үйл ажиллагаа тасалдсан бололтой.
- Тайвшруулах тариа!
Сувилагч түүнд тариур өгөхөд Пейж судсанд нь тариа хийгээд сувилагчид хандан,
- Хагалгааны бригадыг даруй цуглуул гэж ахлах сувилагчид хэл. Баркер эмчийг дууд! гэлээ.
Арван таван минутын дараа Келли хэдийнэ хагалгааны ширээн дээр хэвтэж байв. Бригад хагалгааны хоёр сувилагч, хоёр туслах эмчээс бүрджээ. Өрөөний буланд байрлуулсан дэлгэц дээр зүрхний цохилт, зүрхний бичлэг, цусны даралтыг заан үзүүлнэ.
Мэдээ алдуулагч эмчийн орж ирэхийг харсан Пейжид харамсах сэтгэл төрлөө. Эмнэлгийн мэдээ алдуулагч эмч нар ихээхэн туршлагатай сайн, харин Герман Кох тэдний чинээнд даанч нэг хүрдэггүй аж. Пейж түүнд итгэдэггүй учраас түүнтэй ажиллах тохиолдол бүрт аль болохоор зугтдаг байв. Гэвч энэ удаад түүнд өөр сонголт байсангүй.
Пейж түүнийг өвчтөний хоолойд гуурс тааруулж байхыг нь ажиглах зуур ариутгасан салфетка задлан өвчтөний цээжин дээр дэлгэн тавилаа.
- Гүрээний нь венийн судсанд зүүгээ хатга хэмээн Пейж тушаавал Кох толгой дохин,
- Тэгье ээ гэв.
Нэгэн дадлагын эмч,
- Юу болоо вэ? хэмээвэл,
- Өчигдөр Баркер эмч хавхлагийн клапан сольж суулгасан юм. Клапан нь хагарсан бололтой гээд Пейж Кохыг харснаа,
- Тэр унтсан уу? гэвэл Кох толгой дохин,
- Гэртээ хөнжилдөө унтаж байгаа юм шиг амгалан нойрсож байна гэв.
"Чи л орондоо дугжирч байсан бол дээр байж дээ" гэж Пейж эгдүүцэн бодов.
- Та юу хэрэглэв?
- Пропофон.
- Сайн байна.
Келлид хиймэл зүрх, уушигны аппарат залгаад хагалгаа эхлэхэд бэлэн боллоо. Пейж дэлгэц рүү харвал: судасны цохилт 140... цусан дахь хүчилтөрөгч 92%... цусны даралт 80/60-ыг зааж байв.
- Эхэлцгээе.
Дадлагын эмч нарын нэг хөгжим асаан Пейж хагалгааны ширээ рүү очоод хүзүүний доод талаас цээжний угт нь тултал зүсэлт хийлээ. Туслах эмч марлиар цусыг арчиж цэвэрлэнэ.
Пейж эмч өөх, булчингийн давхаргыг болгоомжтой нээгээд тогтож ядан булгилах зүрхэнд нь хүрлээ.
- За тэр, хэлээгүй юу, хэргийн учир үүнд л байна хэмээн хэлээд, -Зүрхний тосгуур нь цөмөрчээ. Эргэн тойронд нь цус хуралдаад зүрхийг нь хавчиж гээд тэрээр дэлгэц рүү харлаа. Өвчтөний даралт эрчимтэй унаж эхэлснийг хараад,
- Цусаа ахиухан өг гэв.
Хагалгааны өрөөний үүд нээгдэн Баркер эмч орж ирээд хажуухан талд нь болж буй үйл явдлыг харан зогслоо.
- Баркер эмч ээ, та үргэлжлүүлэх үү?... гэж Пейжийг асуухад,
- Энэ таны хагалгаа хэмээв.
Пейж Кохын юу хийж буйг нь анзааран нэгэнтээ харлаа.
- Болгоомжтой. Чөтгөр ав гэж та түүнийг наркозоор хордуулах нь, битгий яар!
- Гэхдээ би...
- Зүрхний цохилт! Даралт унаж байна!
- Та надаар юу хийлгэх вэ? гэж Кох сандарч эхлэв.
"Юу хийхээ өөрөө мэдэх ёстой биз" гэж Пейж ууртай бодоод,
- Лидокайн, адерналин хий! Хурдал! гэж хашгирав.
- За.
Пейж Кохыг тариар аван судсанд нь тариа хийхийг ажиглав.
- Даралт унаж байна! гэж эмч нарын нэг нь хашгирлаа.
Пейж цусыг тогтоохыг чармайсаар. Тэрээр Кохыг харан,
- Цус дэндүү хүчтэй орж байна! Би танд хэлээ...
Дэлгэц дээрх зүрхний цохилт гэнэт эмх замбараагүй боллоо.
- Бурхан минь гэж! Нэг л биш дээ!
- Алив цахилгаан цочроогч өгөөдөх! гэж Пейж шаардав.
Хагалгааны сувилагч ариутгасан хоёр электродыг задлан багажинд шалмаг гэгч угсраад Пейжид гардуулав.
Пейж электродыг шууд Келлигийн зүрхэн дээр нь тавилаа. Түүний бие нэгэнтээ овгосхийгээд ширээн дээр уналаа.
Тэрээр амь оруулан амьсгаадахыг нь чагнах гэсэндээ дахин нэг оролдлоо. Болдоггүй. Зүрх нь огтын хөдөлгөөнгүй, хэрэгцээгүй үхмэл эрхтэн болжээ.
Пейж уурласандаа дагжтал чичрэв. Түүний хагалгаа амжилттай явагдсан атал өөдгүй муу Кох өвчтөнийг наркозоор дэндүү хордуулж орхилоо.
Пейж булчин сэргээх багажаа Ланс Келлийн зүрхэн дээр дахин нэг тавин гуравдахиа оролдоход Баркер эмч хүрч ирээд,
- Чи түүнийг алчихлаа хэмээв.


Top
   
PostPosted: Apr.10.16 4:13 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 27

Жейсон төсөл хэлэлцэх зөвлөгөөн хийж байтал нарийн бичгийн дарга нь түүнд,
- Тэйлор эмч ярьж байна. Түүнд таныг эргээд залгая гэж хэлэх үү? гэлээ.
- Үгүй ээ. Би ярья гээд тэрээр харицуураа аван,
- Пейж үү? гэв.
- Жейсоон... би чамтай уулзмаар байна! гээд бүсгүй мэгшин уйлав.
- Юу болоо вэ?
- Чи хүрээд ирж чадах уу?
- Чадна. Одоо очлоо гэснээ босон, -Зөвлөгөөн дууслаа. Маргааш өглөө үргэлжлүүлье гэв.
Хагас цагий дараа Жейсон Пейжийнд очлоо.
Бүсгүй хаалгаа нээмэгцээ хүзүүнд нь зүүгдээд авав. Уйлсандаа нүд нь улайжээ.
- Яасан бэ? гэж Жейсон асуув.
- Ёстой аймшигтай юм! Баркер эмч... намайг өвчтөн алсан гэсэн, гэвч үнэндээ... энэ миний буруу биш! Би цаашид чадахгүй... гээд Пейжийн хоолой чичигнэн уйллаа.
- Пейж ээ хэмээн Жейсон тайван дуугаар яриагаа эхлэн, -Чи чинь түүнийг үргэлж тэсэхийн эцэсгүй авиртай явдаг гэсэн биз дээ. Тэр хүний төрөлхийн зан биш гэлээ.
Бүсгүй толгой сэгсэрч,
- Түүнээс ч дор юм болж байна. Түүнтэй ажиллаж эхэлсэн анхны өдрөөс эхлэн тэрээр намайг эмнэлгээс зайлуулахыг чармайж байсан. Жейсон, хэрэвзээ тэр жирийн нэг эмч байгаад намайг мэдлэггүйгэж буруутгасан бол би тоохгүй байх байсан. Гэтэл тэр чинь гайхалтай эмч хүн. Би түүнийг ихэд хүндэтгэдэг. Тэгэхээр би үнэхээр мэдлэг нимгэнтэй болж таарах нь ээ.
- Дэмий юм бүү ярь гэж Жейсон уурласан аятай хэлснээ,
- Чи сайн эмч. Миний уулзсан хэн бүхэн чамайг үнэлдэг гэв.
- Гэхдээ Лоуренс Баркер тэгдэггүй шүү дээ.
- Баркерийг мартаж орхи.
- Би санаснаар нь хийнэ. Эмнэлгээс халагдана.
Жейсон түүнийг тэвэрч авлаа.
- Пейж ээ, чи ажилдаа ямар их дуртай, ажлаа хаяж чадахгүйг би мэднэ шүү дээ.
- Би ажлаа хаях гээгүй. Зүгээр л цаашид энэ эмнэлэгт ажиллахыг хүсэхгүй байна.
Жейсон алчуур гарган нулимсыг нь арчлаа.
- Өөрийн асуудлаар чамайг сандаргах надад таалагдахгүй байна.
- Үүний тулд эр нөхөр байдаг биз дээ, тийм үү дээ, аан?
Пейж хүчлэн байж инээлээ.
- Үүнийг чинь сонсох надад таатай байна гээд гүн санаа алдаад, -Сэтгэл минь сэргэлээ. Намайг тайвшруулсанд баярлалаа. Би Уоллис эмчид утасдаж халагдах тухайгаа дуулгасан. Одоо эмнэлэг явж түүнтэй уулзана гэлээ.
- Оройн хоолон дээр уулзацгаая.

Пейж эмнэлгийн гудмаар алхах зуур энэ бүхнийг эцсийн удаа харж байна хэмээн бодно. Танил болсон дуу чимээ, ажилдаа улайран яарах хүмүүс. Эмнэлэг түүний нэгэн гэр нь болсон аж. Пейж Жимми, Чангыг, эмч болох замд нь хөтлөн туслан дэмжиж байсан гайхалтай эмч нарыг дурсан саналаа. Үзлэгт орохоор цагаан халаад өмсөөд явж байсан хонгор Жейсоныг эргэн бодлоо. Кэт, Хони хоёртой өглөөний цайгаа уудаг байсан тэдний үдэшлэг зохиосон кафений дэргэдүүр өнгөрлөө. Өрөө тасаг, гудам хонгил болгон тэр аяараа дурсгалтай санагдана. "Энэ бүгдийг би санан үгүйлнэ дээ. Гэсэн хэдий ч энэ аймшигт амьтантай ажиллахыг хүсэхгүй" хэмээн бодлоо.
Тэрээр Уоллис эмчийн өрөөнд орвол түүнийг хүлээж байв.
- Пейж ээ, таны утсаар ярьсан чинь намайг гайхшируулж орхисныг хэлэх ёстой! Энэ таны эцсийн шийдвэр үү?
- Тийм ээ.
Бенжамин Уоллис санаа алдаад,
- За яахав. Гэхдээ Баркер эмч таныг эмнэлгээс халагдахаас өмнө уулзана гэсэн шүү гэлээ.
- Би ч гэсэн түүнтэй ярих юм байна гээд Пейжийн тэсэн ядан барьж байсан уур цухал нь тэсэрч орхилоо.
- Тэр лабораторид байгаа. Юутай ч... амжилт хүсье.
- Баярлалаа гээд Пейж лаборатори луу явлаа. Түүнийг орж очиход Баркер эмч микроскопоор нэгэн зураг харан сууж байв. Тэрээр толгой өндийн Пейжийг хараад,
- Надад таныг эмнэлгээс гарах гэж байгаа гэж хэлсэн гэв.
- Тэр үнээн. Ингээд таны хүсэл тань биелэх чинь энэ дээ.
- Ямар хүсэл билээ?
- Та намайг анх харсан тэр мөчөөсөө эхлэн халагдахыг минь хүсээ биз дээ. Тэгэхлээр та яллаа. Би хойшид тантай тэмцэлдэж чадахгүй. Таны өвчтөнийг аллаа гэж та надад хэлэхэд... гэхдээ, Пейжийн хоолой нь чичигнээд, -Таныг энэрэх сэтгэлгүй гичийн зулбасга, тарчилган зовоогч, би таныг үзэн ядаж байна гэлээ.
- Суу гэж Баркер эмч хариуд нь өгүүлэв.
- Үгүй. Танд өөр хэлэх юм алга.
- Харин надад хэлэх юм байна. Та ямар чөтгөр шүглэсэн юм бодоо вэ?...
Тэрээр гэнэт таг дуугүй болсноо амаараа агаар хүчтэй сорж эхэллээ.
Мань эр гараараа зүрхнийхээ тушаа нэг базсанаа буйдан сандлын түшлэг налан унаад ам нь мурийн татахыг Пейж хараад үхтлээ айжээ.
Пейж агшин зуур түүн тийш харайн очоод,
- Баркер эмч ээ! гэж дуудсанаа харилцуур шүүрэн авч,
- "Улаан" дохио! "Улаан" дохио! хэмээн хашгирчээ.

- Тэрээр гүн саад дайруулжээ гэж мэдэгдээд Петерсон эмч,
- Амьд мэнд гарах, үгүй тухай ярихад эрт байна гэв.
"Энэ миний буруу. Би түүний үхэхийг хүсч байгаагүй гэж үү" хэмээн Пейж бодоод бие нь аягүйрхэв.
Пейж Уоллис эмчийн өрөөнд эргэж ирлээ.
- Ийм явдал болсон нь надад тун харамсалтай байна. Тэр сайн эмч байсан шүү гэлээ.
- Тийм ээ, тун харамсалтай... Тун... гэснээ Уоллис түүнийг хянамгай хараад, -Пейж ээ, хэрэв Баркер эмч манайд ажиллаж чадахгүй болвол та эндээ үлдэх үү? гэж асуув.
Пейж түгдчин байж,
- Тийм ээ, үлдэнэ хэмээв.!!


Top
   
PostPosted: Apr.10.16 4:39 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Бүлэг 28

Түүний картан дээр "Жон Кронин, цагаан арьстай, эрэгтэй, 70 настай. Онош: Зүрхний хавдар" гэжээ.
Түүнд хагалгаа хийх ёстой байлаа. Пейж эл өвчтөнтэй хараахан нүүр тулаагүй явав. Тэрээр эмчлэгч эмч, сувилагчийн хамтаар түүний тасагт орж найрсагаар инээмсэглэн
- Өглөөний мэнд, ноён Кронин гэсэнд,
- Чөтгөр ав гэж, та хэн бэ? гэлээ.
- Тэйлор эмч байна. Би одоо таныг үзнэ, тэгээд...
- Яасан ч үгүй! Надаа бузар савраа надаас холхон байлга! Надад яагаад жинхэнэ эмч ирүүлсэнгүй вэ?
Пейжийн найрсаг инээмсэглэл тэр даруй арчигдаж,
- Би зүрхний мэс засалч. Таныг эдгээхийн тулд бололцоотой бүхнийг хийх болно гэсэнд,
- Та тэгээд миний зүрхийг хагалах нь уу? гэв.
- Тийм ээ, би...
Жон Кронин нөгөө эмчид нь хандан,
- Тэнгэр минь, энэ эмнэлгээс үүнээс дөнгүүр нь олдоогүй юм уу? хэмээн асуухад нь,
- Танд батлан хэлэхэд Тэйлор эмч манай мэргэжсэн эмчийн нэг гэж хариулав.
- Мэргэжсэн гэнэ ээ? Яг миний бөгс шиг үү?
- Та өөрийн мэс засалчийг сонгох юм биш үү? гэж Пейж огцом өнгөөр лавлан асуувал,
- Надад мэс засалч байхгүй л дээ. Би өндөр үнэтэй луйварчдад мөнгө төлөхийг хэрхэвч зөвшөөрөхгүй! Эмч нар бүгд адилхан, нэг тэрэгний дугуйнууд! Мөнгөний хойноос үхэлдэцгээж, хүнийг хөсөр хаян эс тоодог амьтад. Бид та нарын хувьд ердөө л нэг хэсэг махны тасархай, тийм үү? гэлээ.
Пейж арай ядан биеэ барьж,
Таны бие муу байгааг ойлгож байна, гэвч...
- Бие муу байна ий! Ингэлээ гээд та нар зүрхийг минь зүсч үзэхээр ирээ юу? гэж Кронин хашгиран хэлснээ, -Мэс заслын ширээн дээр үхнэ гэдгээ би мэдэж байна. Та нар намайг ална, гэвч энэ аллагынхаа хариуцлагыг амсана гэж найдаж байна гэв.
- За боллоо! гэж Пейж хэлэв.
Мань өвгөн түүнийг харан хорсолтой гэгч нь жуумалзаж,
- Хэрэв би үхвэл таны нэр хүндэд муугаар нөлөөлнө биз, тийм үү, эмч ээ? Яах вэ, би танаар мэс засал хийлгэхийг зөвшөөрч болох л юм гэлээ.
Тэсвэр тэвчээр нь юу юугүй тэсрэх гэж байгааг Пейж мэдэрлээ. Тэрээр сувилагчид хандан,
- Зүрхний бичлэг, шинжилгээ хий гээд тэрээр Жон Кронин тийш ширүүн харц шидчихээд гарч явлаа.
Цагийн дараа Пейж шинжилгээний хариу барьсаар эргэж ирэхэд Жон Кронин түүн рүү харц өргөөд,
- Дахиад л өнөө гичий чинь байх шив гэжээ.

Маргааш өглөөний 6 цагт Пейж Жон Кронинд хагалгаа хийв.
Цээжний хэнгэрцгийг нээнгүүт тэрээр ямар ч найдвар үгүйг ойлголоо. Зөвхөн зүрхэндээ ч биш бүх л эрхтэнд нь хорт хавдар үсэрхийлжээ.
- Бурхан минь гэж! гэж туслах эмч халаглан дуу алдаад,
- Одоо яах вэ? гэв.
- Түүний зовлон шаналгааг нь түргэн дуусаасай л гэж залбирцгаая даа.
Пейжийг хагалгааны өрөөнөөс гарч ирэхэд нь дөч эргэм насны хурц улбар шар үстэй, будмал нь хэтэрсэн нэгэн эмэгтэй, хоёр эрийн хамт түүнийг хүлээн зогсож байв. Түүнээс хямдхан үнэртэй усны муухай үнэр ханхийнэ. Эмэгтэй гоолиг биеэ барьсан палааж өмсчээ. Эрчүүд нь дөчөөд насны хоёул шав шар халимагтай байх ажээ. Тэд Пейжид циркийн алиалагчдын төрхийг санагдуулжээ.
Эмэгтэй Пейжид хандан,
- Та Тейлор эмч үү? гэлээ.
- Тийм байна.
- Би хатагтай Кронин байна. Энэ миний ах нар. Нөхөр маань яаж байна даа?
Пейж түгдэрснээ,
- Хагалгаанд гэнэтийн хүндрэл тохиолдсонгүй, амжилттай боллоо гэж булзааруулан хариулав.
- Ээ бурхны минь аврал гэж! гэж хатагтай Кронин түгшүүртэйгээр дуу алдаад, сүлжээсэн нусны алчуураар нүдээ дараад, - Жонд минь муу юм болвол би ч үхнэ! гэв.
Пейжид эмэгтэйн ийнхүү аяглах нь муухан зохиолын жүжигт тоглож буй жүжигчний тоглолтыг санагдуулав.
- Би хайртай нөхөртэйгөө уулзаж болох уу?
- Одоохондоо болохгүй, хатагтай Кронин. Тэр сэхээн амьдруулахад байгаа. Таныг маргааш ир гэж зөвлөмөөр байна.
- За тэгье гээд эмэгтэй харчуулд хандан,
- Явцгаая, залуус аа гэв.
Пейж "Хөөрхий Жон Кронин" хэмээн түүнийг өрөвдөн, тэдний араас харцаар үдэн хоцорлоо.

Маргааш өглөө нь Пейж өвчтөний биеийн байлдыг илтгэв. Хавдар өвчтөний бүх биеэр нь үсэрхийлэн тархжээ. Цацраг эмчилгээ хийнэ гэхэд дэндүү оройтжээ.
Хавдрын эмч Пейжид, -Түүнд юугаар ч тус болохгүй болсон, зөвхөн зовлон шаналалыг нь хөнгөлөхийг хичээх хэрэгтэй. Түүнийг аймшигтай зовлон хүлээж байгаа гэв.
- Түүнд хэдий хугацаа үлдсэн бэ?
- Долоо хоног, дээд тал нь хоёр долоо хоног.!


Top
   
PostPosted: Apr.10.16 6:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Чадвар муутай эмч нар үүрд бсаар бх л бх даа :bawling: Жон Кронинтой ингээд учирдийн бжээ. Хараал мараалыг бол бас л баруун солгойгүй хэрэглэнэ биз :splat:

Баярлалаа :wd: :wd:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.10.16 7:06 pm 
Offline
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн
Эрчлэх Сумны Исгэрээ Гишvvн

Joined: Oct.18.14 10:39 pm
Posts: 219
Пейж Жон Крониныг эргэхээр сэхээн амьдруулах тасагт орж очвол тэрээр унтаж байлаа. Бүсгүйн хувьд тэрээр догшин муухай авиртай хэрцгий эр биш, амьд гарахыг чармайн байгаа өвчтөн болон хувирчээ. Түүнд хүчилтөрөгчийн баг өмсгөн, судсанд нь дусал зоолттой байв. Пейж орны нь дэргэд суугаад ядарч туйлдсан царайг нь хэсэг харлаа. "Хөөрхий золгүй эр. Бид түүнд даанч тусалж чадахгүй нь" гэж бодов. Одоо түүнийг ямар ч ид шидийн бэлдмэл аврахаа өнгөрсөн. Бүсгүй түүний гарыг нь энхрийлэн илж хэсэг сууснаа гарч явав.

Үдийн хоолны дараа Пейж дахин сэхээн амьдруулах тасаг руу Жон Кронинтой уулзахаар орлоо. Хүчилтөрөгчийн багийг нь хэдийнэ авчээ. Тэрээр нүдээ нээн Пейжийг харснаа,
- Хагалгаа дууссан уу, аан? гэж үлбэгэр дуугаар асуув.
Пейж инээмсэглэв.
- Дууссан. Би таны бие яаж байгааг асуухаар орж ирлээ.
- Яаж байна вэ, гэнээ? Чөтгөр ав гэж, та юу яриад байна аа?
- Танаас гуйя, маргалдаад яах вэ?
Кронин Пейжийг анхааралтай ширтэн хэсэг дуугүй хэвтлээ.
-Эмч нар таныг хагалгаа тун сайн хийсэн гэж хэлсэн.
Пейж дуугарсангүй.
- Би хавдар туссан гэв үү?
- Тийм ээ.
- Би муу байна уу?
Энэ нь эрт орой хэзээ нэг цагт ямар ч мэс засалчид тулгардаг асуулт байлаа.
- Тун муу байна.
Кронин хэдэн минут дуугүй байснаа, дараа нь
- Цацрагийн эсвэл химийн эмчилгээг хийвэл яах вэ?
- Энэ танд ямар ч нэмэргүй, бүр ч дордох болно, надад үнэхээр харамсалтай байна.
- Ойлгож байна аа. Үгүй яах вэ дээ... би сайхан амьдарлаа даа.
- Эргэлзэх юм алга.
- Намайг хараад та итгэхгүй байж болно, гэвч миний амьдралд олон хүүхэн байсан шүү.
- Би итгэж байна.
- Тийм ээ. Эмс хүүхнүүд... амтат бифштекс... сайхан тамхи. Та нөхөртэй юу?
- Үгүй.
- Та хүнтэй суух хэрэгтэй. Бүгд нөхөртэй... эсвэл эхнэртэй байх ёстой. Би хоёр ч эхнэртэй байсан. Эхний удаа гучин жил ханилсан. Тэр минь гайхамшигтай эмэгтэй байлаа. Эхнэр маань зүрхний өвчнөөр нас барсан.
- Хөөрхий...
- Намайг хөөрхийлөх хэрэггүй гээд Кронин шүүрс алдаад,
- Дараа нь намайг энэ янхантай суулгахаар тулгасан юм. Дээр нь түүний өлөн зөлмөн ах нар нь нэрмээс болж байгаа. Өөдөө шидсэн чулуу өөрийн толгой дээр гэж би өөрөө л буруутай. Түүний улбар шар үс нь намайг ухаангүй болтол минь татчихсан юм. Ер нь тэр тун хорхой хүрмээр хүүхэн л дээ.
- Харин би түүнийг... тэгж бодохгүй...
- Түүнийг өмөөрөх хэрэггүй. Би яагаад энэ муухай эмнэлэгт ирснийг мэдэж байна уу? Эхнэр маань намайг нааш нь авчирсан юм. Хувийн эмнэлэгт мөнгө үрэхийг хүсэхгүй байгаа юм. Өөртөө болон ах дүүст нь ахиухан юм хүртээх гэж тэр гээд Пейжийг харснаа, -Надад ер нь хэдий хир хугацаа үлдсэн бэ? гэлээ.
- Үнэнийг сонсмоор байна уу?
- Үгүй... гэхдээ ер нь бол тийм л дээ.
- Ганц хоёр долоо хоног.
- Бурхан минь! Өвдөлт нь бүр дордох уу, аан?
- Бид аль болох өвчин намдаахыг хичээнэ ээ, ноён Кронин.
- Намайг Жон гэж дууд. Амьдрал гэж гутамшигтай явдал, тийм үү?
- Та чинь сайхан амьдарсан гээгүй билүү?
- Тэр ч тийм. Бүх юм өнгөрлөө гэж бодоход дэндүү хачирхалтай байна. Бид үхсэн хойноо хаана очдог гэж та бодож байна.
- Мэдэхгүй.
Кронин муухан шиг мушийн инээгээд,
- Би тэнд очсон хойноо танд хэлнэ гэв.
- Та эмээ уух цаг болжээ. Би таны тусын тулд ямар нэг юм хийж чадах болов уу?
- Тийм ээ. Орой над дээр ирээрэй, хоёул ярилцамз.
Пейж оройн нь завгүй, хэдий ядарсан ч гэсэн,
- Тэгье, би хүрээд ирье гэжээ.

Пейжийг орой Жон Крониний тасагт орж ирэхэд тэр унтаагүй байлаа.
- Бие тань яаж байна?
Тэрээр үрчийж хөмсөг атируулаад,
- Аймшигтай байна. Би өвдөхийг тэсч чаддаггүй юм гэв.
- Ойлгож байна.
- Та Хейзлтэй хэдийнэ танилцаа биз?
- Хейзлтэй гэнэ ээ?
- Миний эхнэр. Янхан гичий. Тэр ах нартайгаа намайг эргэж ирсэн. Тантай уулзсан гэцгээж байна лээ.
- Тэгсээн.
- Тэр нэг л биш байгаа биз, тийм үү? Түүнтэй хүзүү толгой холбож байдаг би мөн ч мунхаг хүнээ дээ. Одоо тэд миний үхэхийг хүлээн тэсч ядаж байгаа.
- Тэгж битгий ярь даа.
- Гэвч энэ бол гашуун үнэн юм. Хейзл надтай чухамдаа мөнгөнөөс болж суусан юм. Үнэнийг хэлэхэд би үүнийг нулимж орхино. Би орондоо түүнтэй сайхан цэнгэдэг байсан, ах дүүс нь үргэлж мөнгөгүй гуйлгачин царайлж, улам улам ихийг шунан нэхдэг байлаа.
Пейж Кронин хоёр хэсэг зуур дуугүй болцгоов.
- Би танд олон газар орноор явсан гэж хэллүү?
- Үгүй.
- Би Швейцари, Дани, Герман орсон. Харин та Европ орж үзсэн үү?
Тэд хэрхэн жуулчдын товчоогоор орсноо Пейж эргэн санав. Венец явъя! Үгүй, Париж орсон нь дээр! Лондон орвол яах вэ?
- Үгүй, очоогүй.
- Та Европ очиж үзэх хэрэгтэй.
- Хэзээ нэг цагт явах байлгүй дээ.
- Таныг энэ эмнэлэгт ажиллаад тийм ч их цалин авдаг гэж бодохгүй байна, тийм үү?
- Надад хүрдэг юм аа.
Кронин толгой дохилоо.
- Та заавал Европ руу явах хэрэгтэй. Надад нэг тус бол. Париж ор... "Крийон" буудалд буу, "Максим"-д хооллоод, томоос том зузаан гэгчийн бифштекс, шил шампаан дарстай захиалаарай. Тэгээд таныг бифштексээ идэж, шампан дарсаа шимэн ууж суухдаа надыг дурсаасай гэж би хүсч байна. Та үүнийг биелүүлэх үү?
- Хэзээ нэгэн цагт заавал биелүүлнэ гэж Пейж намуухан өгүүлэв.
Жон Кронин түүнийг хянамгай гэгч нь харлаа.
- Сайн байна. Харин би одоо амармаар байна. Та маргааш надтай уулзахаар ирэх үү?
- Ирнэ ээ гэж Пейж амлав.
Жон Кронин ч дугхийлээ.

Бүлэг 29

Кен Мэллори өөрийн азын охин тэнгэртээ гүн итгэн биширч явдаг агаад Харрисонтой танилцсанаас хойш охин тэнгэр нь түүнийг хаяад явчихаагүй хамт байгааг нь ойлгожээ. Алекс Харрисон шиг чинээлэг хүн тойргийн "Эмбаркадеро" эмнэлгийн босгыг алхана гэдэг өдрийн од мэт ховор тохиолдол ажээ. Чухамдаа би амийг нь аварч, тэрээр надад талархах гэж хүсч байгаа нь энэ гэж Мэллори баярлан бодно.
Тэрээр нэгэн андаасаа Харрисоны тухай сураглан чих тавибал,
- Айхтар баян эр дээ. Арван саяын бэлтэй. Гурван ч удаа гэрлэсэн үзэсгэлэнтэй нэг охинтой хүн. Сүүлчийн удаа гүнтэнтэй сууж байсан юм.
- Чи ер нь түүнтэй уулзаж байсан уу?
- Үгүй дээ. Тэд над мэтийн амьтантай уулздаг улс биш.
Хагас сайн өдөр Алекс Харрисон эмнэлгээс гарах гэж байхдаа,
- Кен ээ, би долоо хоногийн дараа үдэшлэг зохион байгуулах тэнхээтэй байх болов уу? гэлээ.
Мэллори толгой дохиод,
- Хэрэв хэт ачааллаас түдгэлзэн, биедээ гамтай байвал яагаад үгүй...
Алекс Харрисон инээмсэглэн,
- Сайхан даа. Та миний хүндэт зочин болно гэхэд нь Мэллори гэнэт догдлон чичирч "Хөгшин үнэн голоосоо хэлж байх шив" хэмээн бодлоо.
- Танд баярлалаа.
- Лорена бид хоёр ирэх хагас сайны 7:30-д таныг хүлээж байя гээд Ноб-Хилл дэх гэрийн хаягаа Кенд хэлж өглөө.
- Би заавал очно гэж Кен хариулав. "Заавал шүү"
Энэ орой Мэллори Кэттэй хамт театр орохоор товлосон байлаа. Гэвч үүнийг болиулж дөнгөх нь алга урвуулахын төдий хэрэг байлаа. Мань эр хожлоо хэдийнэ цуглуулж эхэлжээ. Харин өдгөө Кэттэй жарган цэнгэл эдэлсээр долоо хоногтоо хэдэнтээ жижүүрийн хоосон өрөө, эмнэлгийн тасагт, тэднийд эсвэл гэртээ уулзан жарган цэнгэсээр байх болов. "Түүний хуял тачаал удаан уугисан даа. Харин ноцсон хойно ч... ёстой нэг аатай даа! Гэхдээ удахгүй түүнээс хагацна гэдэг л харамсалтай байна" гэж Мэллори бодов.
Харрисоныд оройн зоогонд уригдсан тэр өдөр Мэллори Кэтэд утасдан,
- Муу мэдээ дуулгахаас гэжээ.
- Юу болоо вэ, хонгор минь?
- Нэг эмч өвдчихжээ, тэгээд намайг оронд нь ажиллаач гэнэ. Хоёул болзоогоо хойшлуулах болох нь гэж айж байна шүү.
Кэт түүнд сэтгэл алдран татагдаад байгаагаа мэдэгдэхийг хүссэнгүй тул эс тоосон янзаар,
- Яах вэ дээ, эмч хүний үүрэг хойно, тийм үү дээ? гэв.
- Тийм л дээ. Гэхдээ чиний өмнө аягүй байна.
- Энэ тухай март гэж Кэт түүнийг эелдэглэн тайвшруулаад,
- Би чамд хайртай гэлээ.
- Би ч гэсэн хайртай шүү.
- Кен ээ, өөрсдийнхөө тухай хэзээ ярилцах вэ?
- Чи юун тухай хэлж байна? гэхдээ бүсгүйг юун тухай хэлж байгааг сайн мэдэж байв. Хуримын тухай л шүү дээ. Энэ хүүхнүүд бүгд нэг хэвэнд цутгасан мэт адилхан улс юм. Сайхан царайгаараа хэн нэгэн дүйнгэ амьтанг урхидаж авчихаад бүх л амьдралынхаа туршид түүнийгээ уургалан барьж байх санаатай даг. Энэ түүний тоглодог наадгай бишсэн. Цаг нь болохоор тэрээр урьд нь хэдэн арван удаа хийсэнтэйгээ адил Кэтэд харамсал илэрхийлэн мэхийн ёслох болно доо.
- Бид хуримынхаа өдрийг товлох ёстой гэж чамд бодогдохгүй байна уу, Кен ээ! Би бэлдэх хэрэгтэй байна шүү дээ.
- Өө, нээрээ тэгэлгүй дээ. Заавал товлоно оо.
- Зургаан сард хийхийг чи юу гэж бодож байна?
"Миний юу бодох чамд юуны хамаа байна. Хэрэв би зөв тогловол хурим хийнэ, гэхдээ чамтай биш л дээ".
- Хожим хоёул энэ тухай ярилцана аа, хүүхээ. Харин би одоо явах боллоо.

Харрисоны байшин гэж кинон дээр олонтаа нүд хужирлан үздэг байсан засч янзалсан цэцэрлэг, ойн цоорхой бүхий асар том талбай эзлэн байх хуучны том харш ажээ.
Уужим зочдын өрөөнд гучаад зочид уригдан ирсэн байх агаад бага шиг оркестр хөгжим эгшиглэнэ. Мэллорийг орж ирэхэд Лорена түүнийг яаран угтаж авлаа. Тэрээр биеийг нь барьсан торгон палааж өмсчээ. Бүсгүй Мэллорид гар сунгаад,
- Хүндэт зочин минь, тавтай морил. Таныг ирсэнд би их баярлаж байна хэмээв.
- Би ч гэсэн баяртай байна. Аавын тань бие яаж байна?
- Сайн байгаа, танд баярлалаа. Та энэ байшинд жинхэнэ баатар эр байх болно.
Мэллори ичингүйрэн инээлээ.
- Би ердөө л ажил үүргээ гүйцэтгэсэн.
- Магадгүй. Бурхан л энэ үгийг өдөр болгон хэлдэг байх шүү гээд Лорена Мэллориг сугадан авч зочдод танилцуулж эхлэв.
Харрисоныд Калифорни мужийн захирагч, Францын элчин, Дээд шүүхийн шүүгч, алдартай улс төрчид, жүжигчид, бизнесменүүд гээд нэрт мяндагтнууд цугларчээ. Ийнхүү ихэс дээдсийн дунд орж ирсэн нь Мэллорийн сэтгэлийг хөөргөжээ. Тэрээр "Би энэ хүрээнд, энэ хүмүүсийн дунд л явах ёстой" хэмээн бодлоо.
Оройн зоог гойдын тансаг боллоо. Үдэшлэгийн төгсгөлд зочид хэдийнэ тарж эхлэх тэр үед Харрисон Мэллорид хандан,
- Кен ээ, явах гэж бүү яараарай. Тантай ярих юм байна гэв.
- Тантай ярилцахдаа баяртай байна.
Харрисон, Лорена, Мэллори гурав номын санд орцгоов. Алекс охинтойгоо зэрэгцэн буйдан сандалд суулаа.
- Эмнэлэгт байхдаа би танд гялалзсан ирээдүй таныг хүлээж байна гэж чин үнэнээсээ хэлсэн юм шүү.
- Таны итгэл надад таатай байна, эрхэм ээ.
- Та хувийн эмнэлэг ажиллуулах хэрэгтэй.
Мэллори уйтгартай инээмсэглэж,
- Энэ ч тийм амар ажил биш ээ, эрхэм Харрисон. Хувийн эмнэлэг нээнэ гэхэд цаг хугацаа шаардлагатай, харин би...
- Энэ амархаан. Та чинь ер бусын хүн шүү дээ.
- Таныг ойлгосонгүй.
- Таныг ординатураа төгсмөгц хувийн эмнэлэг байгуулахад тань аав тусалъя гэж байгаа юм гэж Лорена тайлбарлав.
Мэллорид тэр даруй хэлэх үг олдсонгүй. Бүх юм ийм хялбар бүтэх гэж. Тэрээр ер бусын сайхан зүүдэнд умбаж байгаа мэт санагджээ.
- Би... би юу гэж хэлэхээ мэдэхгүй байна.
- Надад баян найз нөхөд олон бий, тэдэнд таны тухай ярьсан. Та өөрийн хэр чинээг дэнслэн шалгах бүрдээ энэ мөчийг санах болно.
- Аав минь, өмгөөлөгчид л дэнсэлдэг шүү дээ.
- Ялгаа юу байхав. Би хэдийд ч санхүүгийн талаар танд туслах болно. Та намайг ойлгов уу?
Мэллори амьсгаа нь давчдаад ирэхийг мэдэрлээ.
- Бүрэн ойлголоо. Гэхдээ би... хэзээ таны өрийг дарж чадахаа мэдэхгүй байна.
- Тэрэхээр та огт ойлгоогүй бололтой. Энэ чинь би танд өрөө төлж байгаа хэрэг. Та надад ямар ч өргүй!
Лорена Мэллориг эелдэг харцаар ширтэв.
- Таныг гуйя, зөвшөөрөөч.
- Татгалзана гэвэл миний зүгээс мунхаг хэрэг болно биз, тийм үү?
- Яг зөв гэж Лорена түүнийг дэмжээд,
- Би таныг тэнэг хүн биш гэдэгт итгэж байсан юм гэжээ.


Top
   
PostPosted: Apr.10.16 10:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Меллори буруу тоглоомоор тоглоогүй бсан бол гялалзсан ирээдүй ингээл хүрээд ирэх бж дээ. Ядаж бхад Кэтэд Лу Динетто бж бдаг :shands03: Меллоригийн ирээдүй барайгаал бна шүү :m5:

Баярлалаа

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.10.16 11:18 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн

Joined: May.10.10 2:23 am
Posts: 734
Мэллoри бол угаасаа л өнгө мөнгө харсан хуурамч амьтан, гайхах юм огт алга, тэрэнд Кэт шиг жирийн хүүхнээр тоглох юу ч биш, харин Алфрeд ёстой шал өөр хүн байж дээ, Пэйж таньж авсан нь яамай, Жэйсoн хамаагүй сайн хүн. Кэт хувийн амьдралын талаар Динеттид хандахгүй байхөө зөвхөн дүүтэй нь холбоотой бол магадгүй юм, маааааш их баярлалаа


Top
   
PostPosted: Apr.11.16 8:37 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Наад Динетто чинь овоо гар бгаз дээ. Шууд Кэтийг судлаад хаа бгаа дүүтэй нь холбогдоод авдаг, бас Меллоритой гэрлэхийг нь мэдэж бгаа болохоор эвгүй л дээ өөрөө шийдээл арга хэмжээ аваад явчихаж чадах нөхөр Кэтээс асуухчгүй.

Зарим талаар Альфредийн зөв л дөө. Би лав шууд буруутгаж чадахгүй. Даанч Карен, Пэйж 2 хэтэрхий сайн хүмүүс болохоор

_________________
:wink:


Top
   
PostPosted: Apr.11.16 9:32 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Явж явж ер нь Кэт амиа хорлосон биш, Меллори алцийн бишүү :??: Меллори гуай Лоренатай гэрлэх санаатай байгаа бололтой, Кэт мэдээж хариу арга хэмжээ авах гэж бодсон байх..

Маааш их баярлалаа blood someone нараа :cheerleader:

_________________
Төв


Top
   
PostPosted: Apr.11.16 9:34 am 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Dec.25.11 10:56 pm
Posts: 761
Ядаж байтал Пейж гэж азгүй хүүхэн, хүмүүс муу хэлж байхад нь хажууд нь байнга гэрчтэй, үнэн санаанаасаа сайхан ярилцаж учраа олж байхад нь хэн ч байхгүй байхимаа :xi:
Гэхдээ бас Баркер эмч Пейж болон биднүүсийн бодож байгаа шиг муу хүн биш ч байж магадгүй яа :xi:

_________________
Төв


Top
   
PostPosted: Apr.11.16 5:55 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Joined: May.28.14 3:02 pm
Posts: 86
Паркер эмч гараараа олон хvн эмчилдэгч амаараа олон хvнийг евтгедег. Байнга хамт байхгуй xvмvvcд нэг сонсоол енгерех ч удаан хамт байдагт нь хэцуу. Янз бурийн буруу ш йдвэр гаргахад хургэдэг. Пэйж шиг эмч ховор л доо. Ажил ааш араншин тэгш сайн болохоор азгуй юм тохиолдох нь их. Сайн хумуус аз муутай юм шиг байгаан. Гое зохиол уншуулж байгаад баярлалаа. Vлгэр дууриал авууштай гое дvр шvv.


Top
   
PostPosted: Apr.11.16 7:43 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Баркер эмч шиг хүн амьдрал дээр тун олон. Монгол тулгатны 100н эрхэм дээр Чимид хуульч хэлж бсан би мэргэжилдээ сайн хүнд их хатуу, харин муу хүнд хатуурхаад яахав дээ угаасаа тэр хүн чинь чадахгүй удахгүй яваад өгөх хүн. Сайн хүнийг сургах гэж бүр илүү сайн болгох гэж тэгдэг шиг бгаан. Баркер эмч өвчтөнд тийм сайн ханддаг гэхээр эмч нарт их хатуу шаардлага тавьдаг учраас л тэгдэг бх даа :argadah:

_________________
:wink:


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 189 posts ]  Go to page Previous 14 5 6 7 8 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 7 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited