#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.24.14 6:18 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 57 posts ]  Go to page Previous  1, 2, 3  Next
Author Message
PostPosted: Apr.02.11 12:58 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #22

Бууж өгөх тактикийг ашигла : доройтолыг хүч болгон ашигла.


Тайлбар :

Хэрэв та бусдаас хүч болон эрх мэдэлээр сул дорой бол хэзээ ч нэр хүндийн төлөө эцсийн цусаа урстал тэдэнтэй бүү тулалд, үүний оронд бууж өгөх нь зөв сонголт. Бууж өгөх, хүлцэнгүй байдалыг хүчирхэг зэвсэг болгон ашигла. Бууж өгөх нь таньд эдгэх, хүч сэлбэх цаг хугацааг өгөх болно. Харин хангалттай эдгэрсэн бол та эрх мэдэлтэнийг хэзээд унагааж болно.

Түүхээс суралцах нь :


Мелос арал нь газар дундын тэнгист орших Спартын колони арал юм. Афинчууд нь далай болон далайн эрэг орчимд ноёрхдог байсан учир Мелос мэтийн аралыг Спартууд эзэмшдэг байсан явдал нь тун сонин.

Пелопонес-н дайны үед Мэлос арлынхан Афинчуудтай нэгдэхийг үл хүсэн, үүний оронд элэг нэгт спартуудыг дэмжих хүсэлтэй байв. Иймд далай болон далайн эргээр бүрэн ноёрхолоо тогтоохоор МЭӨ 416 онд Афинчууд Мелос арлыг дайтахаар цэрэг явуулжээ. Тэд Мелос арлыг түймэрдэхээс өмнө Мелос аралруу төлөөлөгч явуулж "бууж өгөн, Афинтай холбоотон болбол хотыг сүйтгэхгүй. Үнэн шудрага хууль нь хүчний хувиарлалтан дээр тогтоно - хүчтэй нь өөртөө ашигтайгаар хийж, хүчгүй нь тэднийг дагадаг нь байгалийн хууль, тийм учир эсэргүүцэлгүй хүлээж ав" гэжээ.

Мелос арлынхан хариуд нь "энэ нь шудрага хуулийн ойлголтыг зөрчиж байна" хэмээхэд афины төлөөлөгч "хүчтэй тал нь аль нь шудрага бус, аль нь шудрага гэдгийг шийднэ" гэхэд Мелoс арлын төлөөлөгч "энэ мэт эрх зөвхөн бурхадад л байх ёстой, хүнд бол үгүй" гэхэд "Бидний бодол бурханых, бидний мэдлэг өөрсдийнх, хүчтэй нь удирдаж болох бүхнээ удирддаг нь ердийн үзэгдэл" гэж хэлхэд Мелос арлын төлөөлөгч түр чимээгүй болов.Тэр дотроо Спартчуудын дэмжлэгт найдах ажээ. Харин Афинчууд спартчуудыг үүнд хутгалдахгүй гэдгийг нь сайтар мэдэж байлаа : ягаад гэвэл Мелос арлынханд тусласнаар Спартачууд бага юм олж их юм алдах болох юм.

Ингээд сүүлдээ Мелос арлын төлөөлөгч арга баран нэр хүнд, зарчим, журамын талаар яриа хөндөхөд афинын төлөөлөгч "хоосон нэр хүндэд бүү хөтлөгд, нэр хүнд нь хүмүүнд зайлхааргүй аюул тулгарсан үед сүйрэл л авчирна. Та нарыг Хелласийн хамгийн хүчирхэг хот-улс болох Афинчууд буулгахаар ирээд байна, ийм санал тавиж байхад ичиж зовох юу ч байх ёсгүй, харин ч баярлах ёстой бусуу" гэсээр яриагаа өндөрлөжээ.

Мелосчууд хооронодоо ярилцаад Спартуудыг хүлээхээр болж, Афины саналыг татгалзав. Хэдэн өдөрийн дараа Афинчууд Мелос аралруу довтлов. Мелос арлынхан Спартчуудын тусламжгүйгээр ч гэсэн нэр хүндтэй байлдаж байв. Ингээд афинчууд дийлэх нь тодорхой болоод, спартууд ирэхгүй нь тодорхой болоод ирэнгүүт Мелос арлынхан бууж өгөв. Гэвч тэдний хувьд хэт оройтсон байлаа : афинчууд барьцаалсан цэргийн насны бүх эрчүүдийг алан, хүүхэд эмэгтэйчүүдийг боолоор заржээ. Тэд арлыг өөрийн иргэдээр суурьшуулж, өөрийн колони болгожээ.

Дүгнэвэл :

Хэрэв чи сул бол хэнд ч хэрэггүй, тулаанд тулалдаад юу ч хожихгүй. Хэн ч сул хүнд туслахгүй - хэрэв туслахаар ирвэл тэд өөрсдийгөө аюулд унагаана. Сул хүмүүс үргэлж ганцаараа. Тулалдах нь тэдэнд юу ч авчрахгүй, зөвхөн зовлон л авчирна.

Бидэнрүү бусад халдан довтлоход бидний толгойнд хамгийн түрүүнд орж ирдэг бодол бол аль болох хурдан тэднийг эсэргүүцэн хариу барих. Энэ нь хэрвээ өрсөлдөгч чинь таниас сул бол зөв бодол, харин өрсөлдөгч тань таниас хэд дахин хүчтэй бол тэднийг эсэргүүцэх нь тийм ч сайхан санаа биш. Тэгвэл ийм үед хамгийн зөв арга бол бууж өгөх-бидний гол зорилго нь дайсандаа өөрсдийгөө ямарч аюул үгүй болсон мэт харагдуулах юм. Харин бид энэ зорилгодоо бууж өгөх аргын тусламжтайгаар хүрч чадна.

Гаднаа хүлцэнгүй сул, дотроо хөдлөшгүй бат бэх байх нь бууж өгөх аргын гол цөм нь. Тийм учир хэрэв дайсан тань таньд уурлах, тань руу давших шалтгаан олохгүй бол тэд яаж ч чадахгүй. Энэ нь зөвхөн таны талд цаг хугацааг оруулаад зогсохгүй таныг асуудалын удирдагч болгон хувирагана. Хүчтэний эсрэг тулалдах ухаантаны хамгийн хүчтэй зэвсэг нь энэ "бууж өгөх арга" юм. Үүгээр зогсохгүй бууж өгөх аргад биеэ бариж сурах нь бас нэгэн чухал ойлголтуудын нэг : бүрэн төгс бууж өгж байгаа хүн нь бусдын ичгүүр доог болох нь энүүхэнд, тийм учир биеэ бариж сур, сэтгэл хөдлөлөө барь - бусдын доог тохуу болохоосоо ичиж, жийрхэх хэрэггүй, ягаад гэвэл та зөвхөн бууж өгсөн мэт харагдаж байгаа гэдгийг сана.

МэӨ 473 онд эртний хятадын Юе улс Ву улсын эсрэг тулалдажээ. Юе-гийн тал ялагдал хүлээж хаан Гуожиан нь зугтах гэж оролдсон боловч түүний зөвлөх сайд нь түүнд хандан одоо бууж өгөн, шархаа нөхөхөөрөө өшөөгөө авж болох талаар хэлж тайлбарлажээ.
Ингээд тэрээр энэ зөвлөгөөг дагахаар шийдэж, өөрийн бүх эд хөрөнгөө Ву-н хаанд өгөн харин өөрөө Ву-н хааны ордонд хамгийн доод албан тушаалд алба хашихаар болжээ. Гурван жил үнэнч ажилласан нь эзэн хааны сонорт хүрж тэрээр нэг удаа гэртээ харих эрхээр шагнуулсан гэнэ. Гэтэл тэрээр энэ гурван жилийг хааны талаар мэдээ цуглуулан, өшөө авахын төлөө бэлдэж өнгөрүүлсэн байлаа. Ингээд Ву улсад ган гачигийн аюул нүүрлэсэн нэгэн зуныг далимдуулж Гуожиан нь арми босгон тэднийг дайтав гэнэ.

Энэ түүх нь бууж өгөхийн сайн талыг бүрэн эхээр нь харуулсан түүх юм. Бууж өгөх нь бидэнд шархаа нөхөхөд шаардагдах цаг хугацааг олгодог, хэрэв Гуожиан зугтсан бол тэрэнд өшөөгөө авах боломж гарахгүй л байсан байх.

19р зуунд Японд гадны худалдаачид ихээр суурьших болж, энэ нь японы тусгаар тогтнолд тодорхой аюулыг авчирж байлаа. Ингээд японы эрх баригчид энэ их гадаадын иргэдийг яаж зохицуулах талаар , яаж тэднийг улсаасаа гаргах талаар бодоцгоож, эрчимтэй ярилцаж эхэлсэн байна. Гэтэл Хотта Масаёши гэх нэгэн сайд японы засгийн газарын цаашдын, олон жилийн үйл ажилгааг чиглүүлсэн үг хэлжээ. Тэрээр хэлэхдээ : Бидний тал гадныхантай нөхөрсөг харилцаатай байх хэрэгтэй, тэдэнтэй холбоотой байх хэрэгтэй, аль болох онгоц явуулж гадаадад бас түгээх хэрэгтэй, гадныхны сайн юмыг нь хуулбарлаж хийж сурах хэрэгтэй, ингэж гадныхныг хийж чадаад байгаа юмыг өөрсдөө бүтээж сурж бидэнд ашиг авчрах ертөнцийг бүрдүүлэх хэрэгтэй" гэжээ.

Энэ бол бууж өгөх хуулийн бас нэгэн сайхан жишээ : бууж өгөх тактикийг , дайсантайгаа ойртоход ашигалан, дайснаасаа бага багаар суралцахад япончууд ашиглажээ. Хэрэв япончууд барууныхныг зэвсэгт бослогоор гаргасан бол магадгүй одоо япон гэх улс ямар байдалтай байх байсаныг таахад бэрх.

Хорвоо ертөнц дээрх бүх юмны байгалийн чанар нь шингэн гэх юм бол эрх мэдэл гэдэг нь яг л байнгын шилжиж байдаг урсгал ус юм. Эрх мэдэл хэзээ ч тогтвортой байдаггүй. Үүрдийн эрх мэдэл гэж хэзээ ч байхгүй. Хэрэв та доройтсон байгаа бол бууж өгөх тактик нь хамгийн зөв бөгөөд таныг дээш өндийхөд том нөлөө, тусламж үзүүлэх болно. Энэ нь таны талд цаг хугацааг үйлчлүүлэх ба таниас ирэх аюулыг мартахад хүргэнэ. Хэрэв та сөргөлдөж дайрах юмуу, аль эсвэл зүгтах юм бол хэтийн замалд таныг ялагдалаас өөр юу ч хүлээхгүй.

Анхааруулга :

Энэ хуулийн хамгийн гол утга санаа бол : бууж өгөн, өөрийн дотоод сэтгэлийг нууж, хэтийн замналд ялалт байгуулах. Харин бууж өгсөнөөр таныг зөвхөн тамлалт, зовлон хүлээж энэ хуулийг ашиглах хэрэггүй. ЗУГТ эсвэл ДАЙТ.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Apr.03.11 2:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #23

Өөрийн хүчийг баяжуул, хадгал, төвлөрүүл
.


Тайлбар :


Өөрийн хүч чадалыг баяжуул, хадгал, хураа. Та баялаг ихтэй уурхайг бий болгон түүнийгээ ашиглавал олох зүйл их, харин нэг зүйл дээр тогтохгүй эрвэн дэрвэн нисвэл хүч чадал эрдэм мэдлэгийн уурхайг бий болгож чадахгүй ба түүнээс юу ч олохгүй. Хүч чадалыг баяжүүүлагч эх үүсвэрийг хай.

Түүхээс суралцах нь :

МЭӨ 6р зуунд Ву улс нь хөрш орших Дундад улстай дайтахаар болов. Ву нь өсөн дэвжиж буй залуу хаант улс байсан бол дундад улс нь олон жилийн турш бүх хятадын соёл, иргэншилийн төв нь болсон улс байжээ. Дундад улсыг ялвал Ву улсын нэр хүнд өсөх байлаа.

Дайн эхэллээ, тэд бие биенийгээ ээлжлэн ялан, ялагдсаар хугацаа өнгөрөх тусам дайн удаашрах болов. Нэг дайны талбар дээр ялалт байгуулах нь Ву-гийн нөгөө талбарыг эмзэг болгож байв. Гэвч Ву улсын хувьд аюул заналхийлэл ганц Дундад Улсын довтолгоогоор дууссангүй, өөр нэг аюул учруулж мэдэх улс нь Юе байлаа. Хааны сайд, зөвлөх Ву Зу Шиу нь үүнийг олж харан, хаандаа Юе аймаг Ву-н дайнд сульдсан байдалыг ашиглан дайрахаар бэлдэж байгааг дуулгажээ. Үүнийг сонссон хаан инээж - дахиад нэг ялалт авбал Агуу хүчит Дундад улс өөрийнх нь мэдэлд орно хэмээн Юе улсыг үл тоосон байна.

490 онд байдал улам хурцдах үед Ву зу Шиу нь өөрийн хүүхдийг "Чи" хаант улсруу, аюулгүй газар аваачсан байна .Тэрээр хааны шунахай, амиа бодсон чанар нь Ву хаант улсыг мөхөлрүү чирнэ гэдэгийг эрт мэдэрч, арга хэмжээ авч буй нь энэ ажээ. Харин энэ үйлдэлийг хаан өөрт нь итгээгүй, урвалт хэмээн үзэж түүнийг алахыг тушаав.

Ингээд хэдэн жилийн дараа сайдынх нь сануулж байснаар Юе нь дайны хөлд ядарч туйлдсан Ву улсыг эзлэхээр дайран орж ирж, хааны ордонг бүслэхэд хаан ухаалаг сайдынхаа сануулгийг санаж, ичсэндээ өөрийгөө алжээ.

Дүгнэвэл :

Ву улсын түүх бол хэт шунасан улсын ирээдүйг харуулах тод жишээ. Амжилтанд согтсон Ву шиг улс оронг бүрэн сүйрэл л хүлээж байдаг. Оюун ухаан нь хэзээ ч нэг зорилгоос нөгөө зорилго руу тэнэх ёсгүй юм. Ву улсын хувьд харин нэгэн цэгт хүчээ төвлөрүүлсэнгүй, үүний оронд олон дайны талбар (фронт) дээр байлдсан нь алдаа байв. Мөн тэд олсон ахархан амжилтандаа цадаж өөрийн улсын ирээдүйн аюулгүй байдалыг мартан, зөвхөн нүүрлэж буй аюулд хамаг анхаарлаа хандуулсан нь бурууджээ. Төвлөрсөн, дэс дараатай, уялдаа холбоотой зүйл л хүч агуулах болохоос харин таран сарнисан , хуваагдсан юм болгон газарт унахыг Ву улсын жишээ харуулах ажээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөрийн хүчийг нэг цэгт төвлөрүүлэн тогтоож дайсны сул талыг олон түүн рүү довтло. Зорь, зорилгодоо тууштай бай, асуудалын шийдвэрийг хайхдаа сайн бод - харин эцэст нь энэ бүх зүйлийг өөрийн зорилгодоо, хүчдээ арай муу төвлөрсөн, бүрэн хүчээ хурааж чадаагүй хүмүүсийн эсрэг ашигла - ийм сум нь дандаа байгаа ононо, шархдуулна.

Эрдэмтэн Никола Тесла нь өөрийгөө бусдаас хараат бус байлгахыг хүсдэг байсан. Тэрээр өөрт нь их мөнгө амалсан гэрээ болгоныг татгалздаг байлаа. Тэр ямарч эрх мэдэлтэн, баячуудад үйлчлэх дургүй ажээ. Гэвч тэрээр ингэж бодож байснаараа алдсан гэдэгийг одоо түүх гэрчилнэ. Тэхээр эрх мэдэлийн ертөнцөд та өөрөөсөө эрх мэдэлтэн хүнээс тусламж гуйх болох нь зайлшгүй : ухаантнууд нь энэ хуулийг ашиглан, эрх мэдэлтэнд хандсанаар их хүч нөөцөлж, их эрх мэдэл олж авдаг бол тэнэгүүд нь хүнээс хүнрүү дэрвэн нисэж буруутдаг байна. Тийм учир эрх мэдэл баяжуулагчийг, арвижуулагчийг хайж ол.

Онч санаа :


Тоо хэмжээг биш чанарыг эрхэмлэ. Төгс байдал нь тоо хэмжээнд биш харин чанарт л оршдог. Тоо хэмжээг эрхэмлэгч бол жирийн хүн : тэрээр бялуу болгонд хуруугаа дүрж үзнэ, гэвч тэр эцэстээ бялуугүй. Харин чанар бол алдар хүнд, хайр хүндэтгэлийг авчирна.

Анхааруулга :

Зарим тохиолдолд хүчийг нэг зүгт чиглүүлсэн байх нь аюултай бөгөөд, тархсан байдал нь зөв шийдвэр болох цаг бий. Тархах нь ийхэнхдээ дорой талын ашиглах арга. Өөрөөсөө том армитай тулалдах нь хүчээ төвлөрүүлсэн сул армийг тэднээс том армид бэлэн хоол болгон хувиргана.

Өөрийн хүч чадалыг баяжуулахдаа та өөрийгөө зөвхөн нэг эрх мэдэлтэнд уях нь аюултай байж болох : Хэрэв тэр хүн үхвэл, орхивол, аль эсвэл өвдвөл та зовох болдог. Яг энэ зүйл Цезаре Боржиа-д тохиолдсон юм. Тэр ааваасаа хүчийг авсан байлаа. Александр нь түүний аав ба тэрээр түүнд цэрэг өгч байлдуулж байв. Харин аав нь санамсаргүй нас бархад Цезаре нь ч бас үхсэн юм шиг болсон : тэрээр олон жилийн дайн тулаанд өөртөө хэт олон дайсан хураасан аж, харин одоо түүний аав байхгүй, хамгаалагч нь үгүй... Тийм учир заримдаа өөрийгөө олон хүчний эх үүсвэрээр сүлжих нь бас чухал. Олон хүч, олон ивээн тэтгэгчтэй байхад нэг нь унахад тэднийг дагаад та унах магадлал багасана. Гэвч энэ нь бас л аюултай бөгөөд, болж өгвөл та холбоотон, ивээн тэтгэгчгүй мэт төсөөлөн өөрийгөө бэлдэх хэрэгтэй.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.03.11 2:45 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #24

Төгс шадар хүмүний чанарт суралц.


Тайлбар :


Хамгийн шилдэг шадар хүмүн нь хааны ордон дахь эрх мэдэл, улс төрийн нугчаанаас амжилт гаргадаг. Тэрээр энэ бүхэнд тойруу замаар хүрдэг : тэр долигононо, шаардлагатай бол байраа тавиж өгнө, бусдыг өөрийн нөлөөндөө хамгийн уран аргаар оруулна. Тийм учир хааны ордоны амьдралд суралц, шадар хүмүүний ухаанд суралц, тэгж чадвал таны эрх мэдэл хязгааргүй өсөх болно.

Хааны ордоны нийгэм :


Түүхэн дэх хамгийн агуу, хамгийн мундаг хааны шадар хүмүүс бүгд ов заль мэхэнд гаршсан нэгэн байжээ. Тэд хааныг улам хөөргөн дэвэргэж, бусадыг хааны хүчнээс айлгах арга хэрэглэдэг байв. Мөн тэд бол дүрийг хувиргагч ид шидтэнгүүд юм, хааны ордонд болж буй ихэнх зүйл хааны хүслээр бус тэдний хүссэнээр, тэдний харж буй өнцгөөр шийдэгдэх ажээ. Агуу шадар нар нь эелдэг ба соёлтой : тэд өөрсдийн үг яриаг захирагчид, тэд хэзээ ч хэрэгцээнээс илүү үг амнаасаа унагахгүй. Тэд бол зугаа цэнгэлийн соронз, тэдэнд бүгд таатай хандана - хүмүүс тэдний ойр байхыг хүснэ ягаад гэвэл тэд сэтгэлд таашаал өгөгч нар юм. Агуу шадар нар нь хааны хайртай хүмүүсийн нэг болдог ба тэдэнд энэ байдал нь эерэг нөлөөг авчирдаг. Хааны ордонд бол тэрээр хаанаасаа илүү нөлөөтэй.

Өнөө цагийн ихэнх хүмүүс хааны ордоны амьдралыг хоцрогдсон, эртний нийгэм мэтээр бодож, түүхийн нэгэн сонирхолтой үе мэтээр хардаг. Хааны ордон алга болсон байж болно, хүчгүй болсон байж болно гэвч эрх мэдэлийн араас чимээгүй гэлдрэх шадар хүмүүс үргэлж хаана ч байх болно гэдэгийг санах хэрэгтэй. Яг үнэндээ хааны ордон бол бидний амьдарч буй энэ хахир хатуу, атаа жөтөө, хорсолоор дүүрэн нийгмээс огт ялгагдахгүй. Тиймээс бидэнд хааны ордоны шадар нарын амьдралаас суралцах зүйл дэндүү их.

Хааны ордонд үйлчлэх хуулиуд :

-Бардамналаас зайласхий:
Өөрийн хийсэн үйлдэлийн тухай хэт төвийлгөн, бусдын анхааралыг гуйн ярих нь хэзээ ч ухаалаг харагддаггүй. Өөрийн үйл хэргийн талаар их ярих тусам таны агуу үйлдэл ердийн жижиг зүйл мэт харагдах болно. Өөрийн биеийг хэт магтсанаар та өөрийгөө тойруулан атаа жөтөө хорсолыг л бий болгох болно. Маш болгоомжтой бай. Даруу зан нь хамгийн эрхэмлэх зангуудийн нэг гэдэгийг сана.

-Идэвхигүй, ноомой байдалыг бий болго:
Хэзээ ч битгий хэт их хөдөлмөрлөж байгаа мэт харагд. Таны авьяас чадвар нь ердийн үзэгдэл мэт харагдах ёстой - хялбархан зүйл, энгийн байдал нь бусад хүн таныг суут ухаантан болгон хархад хүргэнэ, харин байнгын хөдөлмөр таныг зүгээр л уйгагүй ажилладаг, ажилын машин мэтээр дүгнүүлэх болно. Маш их хөлс хүч зарах зүйлийг ч гэсэн ямар ч чармайлт зүтгэлгүйгээр бүтээсэн юм шиг бодогдуул - ингэж чадвал та хосгүй чадвартан мэт харагдах болно. Хүмүүс нь таны амархан, энгийн байдалаар зорилгодоо хүрж байгааг харан магтах дуртай, харин тэр их амжилт ямар их нөр хүч, зовлонт хөдөлмөрөөр бүтсэн тухай тэд сонсох, бодох дургүй.

-Бялдууч зандаа харамч бай :
Хамгийн сайхан зүйл ч хэт олон болоод ирэхээрээ үнэ цэнээ алддаг. Тийм учир бялдууч зангаа харам хэрэглэ - хэрэгтэй бөгөөд тохирсон үед л хэрэглэ. Ихэнхдээ бялдууч зан нь таны тойрон хүрээлэгчид, цол хэргэм чацүүү хүмүүсийн дунд сэжиг төрүүлэх болдог. Тийм учир тойруу замаар бялдуучилж сурах нь бас чухал - жишээ нь өөрийн амжилтыг доош хийн, хааныг бусдын дунд гялалзахад нь туслах, хааныг хэт бардам, өөрийн хүч чадалд нь хэт хөөргөх гэх мэт.

-Өөрийгөө бусдаас ялгаруул :
Өөрийгөө олон түмэн хааны ордоныхоос ялгаруулахын тулд улаан цайн, ичгүүргүй гаж үйлдэл хэзээ ч битгий хий. Гэвч хаан нь сааралтсан олон түмэн шадараас та өөрөө л ялгарахгүй юм бол таныг хэзээ ч олж харахгүй. Үүнд суралцахад тодорхой урлаг, чадвар шаардаггдаг. Эхний үед бол та яг л үгчилэн ойлгосноороо анхаарал татахын тулд дурын алхамыг хийж болох юм - жишээ нь өөрийн гадаад төрхөд анхаарал тавин бусдаас ялгарах төрх хувцаслалттай болж болох юм.

-Өөрийн харьцаж буй хүмүүсд тохируулан өөрийн ярианы өнгө болон хэлбэрийг сонго :
Бусадтай, тэдний зиндаа хэргэмийг харгалзахгүй, яг нэг хэлбэрээр харьцах нь маш том алдаа болдог. Үүнийг таниас эрх мэдэл доогуур хүн тоохгүй бол, таниас эрх мэдэл дээгүүр хүн үүнд хилэгнэх болно. Тийм учир та ярианыхаа загвар болон хэлбэрийг тухайн хүн, хүнийх нь цол хэргэмд нь тохируулж харьцах нь чухал. Энэ нь нэг ёсны жүжиглэлт юм - жүжиглэх гэдэг нь урлаг боловч Бурханы заяасан бэлэг биш. Тийм учир хэн ч сурж болно гэдэгийг сана.

-Муу мэдээ тээвэрлэгч элч битгий бол :
Хааны муу мэдээ авчирсан элчийг алдаг. Энэ нь хачирхалтай сонсогдож байгаа боловч түүхээр нотлогдох баттай үнэн юм.
Та эсэргүүцэх ёстой, хэрэг гарвал худлаа ярих хэрэгтэй, хамгийн гол нь муу мэдээний гол та биш таны найз байх хэрэгтэй

-Эрх мэдэлтэнд хэт бүү ойрт :
Та хаан болон эрх мэдэлтэнэй хэзээ ч битгий найз нөхөрийн харьцаатай бол, янаг амрагийн харилцаанд битгий ор. Эрх мэдэлтэнд найз хэрэггүй, тэдэнд зөвхөн хэлсэн үгийг нь дуулгавартай биелүүлэгч л хэрэгтэй. Хэзээ ч түүнд эелдэг найз нөхрийн хувиар ойртохыг бүү хичээ. Тийм учир хоорондох зайгаа хэзээд барь.

-Эрх мэдэлтэнг бүү шүүмжил :
Өөрөөс дээгүүр хүнийг шүүмжлэх нь хэт аюултай. Энэ нь хэн бүхэнд тодорхой. Гэвч зарим тохиолдолд шүүмжлэл нь зайлшгүй байх ёстой мэт санагдах үе бий - юу ч хэлэхгүй, янз бүрийн зөвлөгөө хэлэхгүй байх үед эрх мэдэлтэн таныг өөр төрлийн аюулд унагааж мэдэх тохиолдол бий. Тийм учир та өөрийнхөө зөвлөгөө болон шүүмжлэлийг аль болох тойруу замаар соёлтогоор илэрхийлж сурах хэрэгтэй.

-Өөрөөс дээгүүр хүмүүсээс тусламж бага гуй :
Эрх мэдэлтэн бусдын гуйлтыг татгалзахдаа хамгаас ууртай. Энэ нь тэдний хувьд өөрсдийг нь хүчгүй харагдуулдаг ба тэдний дургүйцэл, уур, хилэнг өдөөдөг. Тусыгг аль болох ховор асуу, гуй, мөн хэзээ болихоо мэдэх хэрэгтэй. Хамгийн гол зүйл бол - хэзээ ч битгий өөр хүний нэрийн өмнөөс тусламж гуй - ялангуяа найзынхаа өмнөөс.

-Эрх мэдэлтэний сонирхол болон хүсэлийг нь хэзээ ч бүү шоогло :
Сэргэг оюун ухаан, алиа хошин зан чанар нь сайн шадар хүмүний шинж, (зарим үед бүдүүлэг шулуун зан чанар тохирох тохиолдол бий). Гэвч хэзээ ч тэдний сонирхол болон хүсэлийг нь бүү шогло. Энэ хоёр нь өөрөөс эрх мэдлэтэнтэй хүнтэй харилцахад хамгийн мэдрэмтгий байдаг хоёр газар юм. Мэдрэмтгий, эмзэг газарыг хөндвөл эрх мэдэлтэн яаж ч мэднэ.

-Бусдын ажилыг магт :
Бусдын сайн хийсэн ажилыг магт. Хэрэв та өөртэйгөө эрх мэдэл эн тэнцүү албатан юмуу өөрөөсөө доогуур албатаны сайн хийгдсэн ажилыг ч гэсэн байнга шүүмжлэх юм бол энэ нь эргээд таньд ч бас муугаар нөлөөлдөг. Хүмүүс таны шүүмжилсэн юм болгонд зэвүүцэх ба таны жирийн үг тэдний хорсолыг төрүүлэх болж, та өөртөө дайсан бий болгоно. Харин бусдын амжилтанд хэвийн ааш гаргах нь өөрийгөө анхаарлын төвд тавих бас нэгэн арга юм. Бусдын амжилтанд гайхширал, бахдал төрөх чадвар нь маш ховор чадваруудын нэг боловч, үүнийг ашиглах хүн их.

-Өөртөө ажигч бай :
Толь бол ид шидийн бүтээл юм. Өөртөө хяналттай байхад таньд таны үйлдэлийг өөрт тань харуулах толь хэрэг болно. Таны толиор таны үйлдэлийг үргэлж дүгнэж цэгнэж байдаг эргэн тойрныхоон байж болно. Ийм тольноос тайлбарыг уншихын тулд та таны үйлдэлийг хүмүүс юу гэж хэлж яриж байгааг сайн ажиглахад л хангалттай. Гэвч энэ нь тийм ч сайн, итгэгдсэн арга биш , хамгийн сайн арга бол та өөрөө өөртөө толь болох, өөрийн үйлдэлийг бусдын нүдээр харж сурах, өөрийн үйлдэлийг өөрөө дүгнэх явдал юм. Өөрөө өөртөө толийг бүтээснээр та таныг алхам тутамд хүлээж байдаг хамгийн жижиг, тэнэг алдаануудаас сэргийлж чадна.

-Өөрийн сэтгэлийн хөдөлгөөнийг удирд :
Хүний хамгийн сул тал бол тэдний сэтгэлийн хөдөлгөөн. Тийм учир та яг л жүжигчин шиг дохио өгөхөд уйлж дохио өгөхөд буцаад инээж чаддаг байх хэрэгтэй, уур хилэн дээд цэгтээ хүрсэн байгаа ч та өөрийн уур хилэнг нууж сурах хэргэтэй. Таны нүүр царайны хувиралаас таныг нээлттэй ном мэт уншиж болдог. Тийм учир өөрийн нүүр царайг өөрөө удирд. Сэтгэлийн хөдөлгөөн хэзээд , хэзээ ч давамгайлах ёсгүй.

-Цаг үетэйгээ зохицо :
Таны ухаан санаа, бодол тань таныг өөрийн хүсэл зорилгыг чинь үгүй хийж байсан ч тухайн цаг үетэйгээ нийлсэн байх хэрэгтэй. Хэрэв хэт ирээдүй дээр тулгуурлабал таныг хэн ч ойлгохгүй.

-Сэтгэл ханамжийн эх үүсвэр бол :
Өөрийнхөө ажилыг мэддэг хүн өөрийн нүүр царайг бүрэн удирддаг - тэрээр өөрийн дургуй байдалаа нууж, өөрийн дайсан руу инээж, өөрийн хүсэл тачаалаа нуудаг. Хэн бүхэн ийм бусдад хайрлагдсан, бусдын хүндэлдэг шадар хүмүүний багийг өмсөж чадахгүй ч бид бүгд өөрийн муу зан араншинг хэрэгтэй бол нууж чадна гэдэгийг сана. Амьдрал тэр чигээрээ зовлон зүдүүр, таагүй явдалаар дүүрэн, харин сэтгэл ханамж ,таатай байдал нь тун ховор. Өөрт дургуй болон муухай зүйлээс зугтах нь хүний байгалиас заяасан шинж чанар - энэ үед та сэтгэл ханамжийн эх үүсвэр болох нь таны эрх мэдэл, нөлөөг ихсэгэхийн үүд болно.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.04.11 9:11 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #25

Өөрийгөө жүжигчин мэт төсөөл, байнга шинэчлэгд, үзэгчидээ бүү уйдаа.

Тайлбар :

Нийгэм таньд тулгаж буй дүрийг битгий хүлээж ав. Өөрийгөө дахин туурви - бусад хэзээ ч уйдхааргүй тийм дүр төрхийг бүтээ. Бусад таныг тодорхойлох биш та өөрөө өөрийн дүр төрхийг урлах ёстой. Биеийн болон сэтгэлийн хөдөлгөөндөө уян хатан бай - энэ нь таны хүчийг нэмж, таныг бусдаас тод гялалзахад туслах болно.

Түүхээс суралцах нь :


Юлий Цезарь нь МЭӨ 65 онд аедайл гэх (үр тариаг тараадаг, олон нийтийн зугаа цэнгээнийг хариуцдаг хүн) албан тушаалд очсоноор зөвхөн Ромд байтугай дэлхийн нийтэд тодоос тод ул мөр үлдээхийн эхлэлийг тавьжээ. Түүний ард иргэдийн дунд сонирхуулдаг том том араатан амьтан, гладиаторуудын тулаан, театрын уран сайханчдын жүжиг гэх мэт зүйлүүд нь олны анхаарлыг маш ихээр татдаг байв - харин энэ нь түүний нэр хүндийг өсгөх гол тулгуур болж байв. Түүнийг тун удахгүй Ром даяар мэдэхгүй хүнгүй болох ба түүний энэ их ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн байдал нь түүнийг консул болоход түлхэц үзүүлэх гол шалтгаануудын нэг болжээ.

Тэрээр тун удахгүй өөрийн өрсөлдөгч Помпеиг ялсанаар өөрийгөө Ромын диктатор болгосон байна. Жүжиг тавьдаг хүн байсан ч тэрээр дайн байлдааны асуудалд асар их дур сонирхолтой, идэвхитэй ханддаг нэгэн байжээ : Цезарь нь ямарч цэргээс илүү зоримог, дайчин байж, морийг хэнээс ч илүү чадварлаг унаж, зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаанд дандаа халуун голомтонд нь өөрийн цэргүүдтэйгээ мөр зэрэгцэн байлдаж явдаг байсан аж - түүний энэ мэт үйлдэл нь түүнийг хүндлэх бишрэх хүмүүсийн тоог улам ихэсгэх ба түүнийг газар дээрх бурхан адил харагдуулдаг байв.

Диктатор болсоны дараа Цезарын ард түмний өмнө тавих үзмэр жүжиг улам ихсэжээ : дугуйт тэргийн уралдаан зохион байгуулж, гладиаторуудын байлдааныг олон хүн үзүүлэхийн тулд үхтэл нь тулалдуулдаг болж, нууранд асар том хэмжээний зохиомжит (хиймэл) байлдаан зохиож ард түмнийг хөгжөөдөг болов. Түүний энэ үзвэрүүд хаа сайгүй хийгдэх ба тэрээр өөрийн үзвэрт зориулж агуу том театрыг хүртэл барьсан байна.
Одоо бол тэрнийг бүх Ром даяар андахгүй, түүний үзмэр жүжигийг үзэхээр италийн өнцөг булан бүрээс хүмүүс сүрэг сүрэгээрээ ирнэ, Ромруу ирэх зам нь үргэлж гадны улс орны зочид гийчингээр тасрахгүй болжээ.

Цезарийн хувьд энэ бүх жүжиг, тоглоом, гладиаторууд нь зүгээр л ард түмний анхаарлын чигийг өөрчлөх, өөрийгөө анхаарлын төвд аваачих түүний ээлжит заль мэхийн нэг нь байв - харин ингэх тоолонд ард түмэн Цезарийг бурхантай дүйцүүлэн ярих нь улам ихсэнэ. Тэрээр авьяаслаг илтгэгч байсан ба яаж бага зүйлийг ярин их нөлөөнд хүрэх тухайг сайн мэддэг нэгэн байжээ. Тэрээр үг хэлэхээр олон хүний өмнө гарахдаа бусдын анхаарлыг шууд татах хөх нөмрөгөө өмсөж, үсгүй халзан толгойгоо нуухын тулд цэцгэн хэлхээгээр малгай хийн толгойн дээрээ тавин гардаг байв.

Дүгнэвэл :

Юлий Цезар нь дэлхийн түүхэнд хамгийн анх удаа театр болон олон нийтийн сэтгэл зүй хоёрын хоорондох амин чухал холбоосыг олж харсан хүн юм. Тэрээр үзмэр, жүжигийг өөрийгөө өсөн дэвжихэд ашигалж чадсан юм. Тэрээр өөрөө ч жүжиг болон үзмэрт маш дуртай нэгэн байсан. Тэр өөрийн үг хэллэгийг ч гэсэн яг жүжигт байдаг шиг урьдаас бэлдсэн, сэтгэл хөдлөл үйл хөдөлгөөн бүх юмаа л яг жүжигт байдаг шиг урьдчилан төлөвлөн хийдэг байжээ. Түүний үзэгчид нь олон их болохоор тэрээр маш түргэн хугацаанд нэр алдар нь өссөн.
Цезар нь эрх мэдэлтэн хүний төгс шинжийг агуулсан хүн ажээ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөрийн дүрийг урлахын эхний алхам бол өөрийгөө таниж мэдэх. Та өөрийгөө яг жүжигчин мэт төсөөл - өөрийн сэтгэл хөдлөлөө удирдаж өөрийн дүр төрхийг тодорхойл. Дени Дидро-ийн хэлсэнээр муу жүжигчин бол нүүр хувиралаа удирдаж чаддаггүй жүжигчид - Сэтгэл хөдлөл, баяр баясал, гуниг зовлон гээд бүх юм нь нүүр царайн дээр нь тодорхой илэрдэг хүмүүсийн дунд байх нь хэнд ч тааламжтай биш. Тэдний ийм нүүрний хувиралаа өөрчилж чаддаггүй зан чанар нь тэвчихийн аргагүй. Харин сайн жүжигчид нь өөрийн бүх зүйлийг өөрөө удирддаг. Тэд нигүүлсэнгүй, энэрэнгүй, өрөвч дүр гарган бусдын нулимсыг унагааж чадах боловч тэд хэзээ ч энэ мэдрэмжүүдийг дотроо мэдэрдэггүй. Тэд зөвхөн бусдад ойлгуулахын тулд сэтгэл хөдлөлийг өөрийн гадаад төрхөндөө гаргадаг. Тийм учир өөрийгөө удирд. Жүжигчин хүний уян хатуу чанарт дас, суралц- түүний нүүр хувирал сэтгэл хөдлөлөөс нь хамаарч яаж өөрчөлгдөж байгааг, ямар хувиралыг шаардаж байгааг ажигла.

Өөрийн дүрийг урлахын хоёрдахь алхам бол бусдын зүрх сэтгэлд амархан тогтдог, бусдын анхаарлыг татдаг, тайзан дээр зогсох олон жүжигчидээс таныг ялгаруулахаар дүр төрхийг бүтээх алхам юм. Энэ нь Абрахам Линкольны ашигладаг арга байв. Түүний гадаад байдал, түүний малгай, түүний хувцас, сахал гээд л тэр хамгийн энгийн хүн . Энгийн байдал нь түүнийг ард түмнийг тогтооход хүргэжээ. Линколин нь мөн фото зургийг өөрийн нэр хүнд зар сурталчилгаа түгээхэд ашигалсан анхны ерөнхийлөгч юм.

Сайн жүжиг нь нэгээс их сонирхолтой дүрээс, нэгээс их сонирхолтой үйл явдалаас бүрддэг. Мөн жүжигийн хэмнэл болон хугацаа нь хоорондоо маш нарийн холбоотой байдаг. Жүжигийн хэмнэлийн хамгийн чухал зүйлүүдийн нэг бол тодорхой бус байдал. Хоудини нь өөрийн оргох үйл явдалыг хэдхэн секүнданд хийж чадна, гэвч тэрээр олон минут үргэлжлэхээр хийнэ - ард түмийг ингэж сэтгэлийг нь догдлуулан удирдана.
Таны үзэгчидийг суудлынхаа захад суухад хүргэх, жүжигт бүрэн оруулах гол түлхүүрүүйин нэг нь үйл явдалыг бага багаар илэрхий болгох , түүний дараа тэднийг хэрэгтэй үед нь хурдлуулах явдал юм.

Эцэст нь : Их, олон дүрийг бүтээж сур, цаг хугацанад болон тухайн байдалд тохируулж олон дүрийг бүтээж сур. Өөрийн өмссөн багтаа, жүжиглэх дүрдээ гүн ор, түүндээ дас. Энэ дүрмийг яг л Бисмарк шиг чадварлаг эзэмш. Бисмарк нь либералуудын хажууд либерал, өрөвдөх сэтгэлгүй махчингуудын хажууд тэр бол бас л махчин. Түүнийг хэн ч эрх мэдэлдээ оруулж чадахгүй, хэн ч түүний үнэн байдалыг ойлгож мэдэж чаддаггүй байв - харин хүн ойлгож чадахгүй юмаа үгүйсгэж чадахгүй.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.04.11 9:13 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #26

Өөрийн гарыг цэвэр байлга.


Тайлбар :

Та бусдад эелдэг найрсаг үлгэр жишээ мэт харагдах нь чухал, тийм учир таны гар, таны нэр хүнд хэзээ ч бузар, булай үйл хэрэгтэй холбогдсон байх ёсгүй. Ийм жаахан ч гэсэн өө сэвгүй дүр төрхийг өөртөө бүтээ. Ийм дүрийг бүтээхдээ : бусдыг золиос болгон ашиглах ( золигт гаргах хүн ), мөн бусдын гараар могой бариулах гэсэн 2 үндсэн аргыг ашиглаж болно.

Хэсэг 1 : Бусдыг золиос болгон ашиглах арга : Өөрийн алдааг нуу. Өөр хүнийг золиос болгон ашигалаж гэм бурууг түүн дээр тох.

Бүх хүн алдаа гаргадаг, харин ухаантнууд нь алдаагаа ихэнхдээ нууж чаддаг бол тэнэгүүд нь бусдад дэлгэдэг. Алдаагаа нууж чадсан хүмүүс нь нэр хүндийн оргилд гардаг, тэд өөрсдийнх нь хийсэн алдаанд өөр хүнийг олон гэм бурууг тохон өөрсдөө нэр төр цэвэр үлддэг. Тийм учир өөрийн ойр хавьдаа золиос болгох хүнийг заавал байлган, гэм бурууг түүн дээр тохон, өөрөө нэр цэвэр үлд.

Түүхээс суралцах нь :


МЭ 2р зууны төгсгөл үед хятадын хамгийн нэр хүндтэй, хамгийн эрх мэдэл бүхий хүн болох удирдагч Цао Цао нь өөрийн эрх мэдэлээ ихсэгэхийн тулд стратегийн чухал газар байрласан хотыг дайтахаар болж дайны үйл ажиллагааг эхлүүлсэн байна. Гэвч энэ хотыг эзэлж авахад Цао Цао-д бодож байснаас нь амаргүй байсан ба цаг хугацааны тал дээр ч төлөвлөж байснаас нь нилээн сунжирах болсон байна. Харин ингэж цаг сунжирах нь аян дайнд явж буй Цао Цао-н талд хохиролтой байсан ба, тэдний цэргийн хүнс хариугүй дуусах аюул нүүрлэжээ. Тусламж нийслэлээс нь ирхэд дэндүү уддаг байсан учир Цао Цао нь ахлах цэргийн тогоочдоо нууцаар цэргүүдийн хоолын орцыг багасгах тушаал буулгажээ.

Ингээд бүслэлт хэт удааширч, хоол хүнс нь багасаад ирэхлээр Цао Цао-н цэргүүд бухимдах болж, Цао Цао -д дургуй болж эхлэх ба, тэдний яриж байгаагаар "тэд тэнд ингэж өлсөж зовож байхад, Цао Цао нь өөрийнхөө бүх хүнсийг идэж дуусчихаад одоо цэргүүдийнхээ хоолыг идэж байгаа" аж. Цэргүүд дунд болсон яриа болгоныг Цао Цао-н нууц мэдээллэгч нь түүнд уламжилдаг байсан учир Цао Цао нь цэргүүдийнхээ дунд ямар уур амьсгал бүрдээд байгааг сайн мэдэж байв. Мөн тэрээр хэрэв энэ дургуйцэл удах юм бол тэрээр өөрийн цэргүүдээсээ үймээн бослого гарах болно гэдэгийг ойлгож байв. Гэвч ийм хэцүү байдалд орсон ч Цао Цао нь энэ байдалаас гарах нэгэн арга олжээ.

Маргааш өглөө нь Цао Цао нь ахлах тогоочийг өөр дээрээ дуудан авчируулжээ. Тэрээр тогоочид хандан "Би таны толгойг зээлдмээр байна, харин та заавал зөвшөөрөх ёстой " хэмээн хэлсэн байна. Харин тогооч ингэх болсоны шалтгааныг асуухад Цао Цао түүнд хандан "та буруу зүйл огт хийгээгүй, гэвч таныг алахгүй бол бослого гарах болно, гэр бүл гэж битгий санаагаа зовоо, таныг энэ ертөнцөөс явсаны дараа таны гэр бүлийг хамгаалж байх болно" гэжээ.
Ингээд тэр тогоочийн толгойг аван цэргүүдэд үзүүлэн, өлсгөлөн гийн гол шалтгаан болгон цэргүүддээ тайлбарлажээ. Хэн нь буруутайг мэдсэн цэргүүд нь ч бослого гаргах аа больсон байна.

Дүгнэвэл :

Цао цао нь эрх мэдэлийн оргилд улс орон, нийгэм ийн ороо бусгаа үед хүрсэн аж. Хан гүрнийг нураах хүсэлтэй дайснууд хаа сайгүй байсан ба, хан Гүрэн унах,мөхөх замдаа аль хэдий нь орсон байжээ. Тиймээс л Цао Цао нь хотыг эзэлж авах гэсэн оролдлого нь хүч суларсан улсын хувьд төсөөлсөнөөс нь хүнд, хэцүү байв. Тиймээс түүний ягаад хоол хүнсний тооцоондоо алдаа гаргах болсоныг ойлгож болно.
Ингээд хоол хүнс цөөрч, арми нь бослогийн тухай бодож байгааг олж мэдсэн Цао Цао-д хоёр л сонголт байв : цэргүүдээсээ уучлал гуйх, аль эсвэл өөрийн гэмийг өөр хүн дээр тохон, гэмгүй хүнийг золиосонд гаргах. Эрх мэдэлтэй харагдахын амин чухал зүйл нь дүр төрхийн ариун догшин байдал гэдгийг дэндүү сайн мэддэг байсан Цао Цао нь энэ асуудал дээр ч тэр түгдэрсэнгүй, алийг сонгох нь тодорхой байлаа, тэр золиосыг ашигаласан нь зөвджээ.

Эрх мэдэлийн ертөнц бол урьдаас тааж хэлшгүй гэнэтийн бэлэгээр дүүрэн, тийм учир бид алдаа гаргахаас зугтаж, тойрч гарах боломжгүй. Уулчлал гуйх , өршөөл эрэх гэдэг нь эрх мэдэлийн ертөнцөд байж боломгүй. Уучлал гуйснаараа эрх мэдэлтэн хүн өөрийн нэр дээр бүх төрлийн сэжиг, хардалтыг төрүүлэх болно, таны хүчинд итгэж байсан хүмүүс таны хүчинд эргэлзэх болно гэсэн үг юм. Алдаа нь ямар нэгэн уучлал гуйснаараа арилдаггүй. Тийм учир ихэнхдээ золигт гаргах хүн, золиос болгон бусдыг ашиглах нь хамгийн зөв юм - өөрөөс анхаарал сэжигийг холдуулан гэм бурууг бусад дээр тохох нь зөв юм. Эцэс сүүлд нь хамгийн гол нь таны нэр цэвэр үлдэнэ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Хүн төрөлхтөн бүр эрт дээр үеэс л энэ золигт гаргах ёсыг өөрийн муу нэрнээс чөлөөлөхийн тулд хэрэглэдэг байжээ. Энэ зан үйлийн хамгийн гол утга учир нь өөрийн нүгэл өөрийн бурууг янз бүрийн амьтад дээр тохон тэднийг алж, тэднийг устгасанаар , өөрийн муу зүйлийг устгалаа гэж боддог байсанд оршдог байж. Зарим газарт энэ нь амьтан байх бол Афинчууд болон Азтекүүд тусгайлан бэлтэгсэн амид хүнээр тахил өргөдөг байжээ. Ингэж тэд өөрийн алдаа эндэгдэлээ бусдын биенд шингээж тэр зүйлээ устгаснаар өөрийн муу муухай зүйлийг устгаллаа гэж боддог байжээ.

Цуст тахил өргөх ёслол нь зэрлэг балмад харагдаж болох, гэвч энэ зүйл нь өнөөдөр бидний дунд ч гэсэн арилаагүй оршсоор байна, тэгэхдээ арай хүмүүнлэг хэлбэрээр, бусдын нүдэнд арай соёлжсон хэлбэрээр. Эрх мэдэл гэдэг нь гадаад төрхөн дээр тогтдог учир эрх мэдэлтэнгүүд өөрийгөө хэзээ ч алдаа хийдэггүй юм шиг харуулдаг, тиймээс л эрх мэдэлтнүүдэд золиос ашиглах нь хамгаас ашигтай байдаг. Мао-гийн Соёлын хувьсгал нь бүтэлгүйтэхэд Мао ард түмнээсээ уучлалт гуйсангүй, яг л Цао Цао цэргүүдээсээ гуйгаагүй шиг, тэрээр тэдэнд золиг, золиос өгчээ-өөрийн нарийн бичгийн дарга Чен По Та-г гол буруутан болгосон байна.

Ихэнхдээ "гэнэн" золиос сонгох нь ухаалаг явдал юм. Гэнэн, дорой хүмүүс нь эрх мэдэлтэн хүнтэй заргалдаж ,дайтах тийм зориг, хүч байдаггүй. Гэвч болгоомжтой бай- таны золиос чинь хэзээ ч таниас болж зовж, шаналагч болох ёсгүй юм. Мөн таны сонгосон золиос хэт сул дорой, харин эрх мэдэлтэний шийтгэл хэт том байж болохгүй.
Дэлхийн түүх дотны хүмүүсийг золиосонд ашигладаг тухай зөндөө баримт бий.Жишээ нь хааны хайртай хүмүүс нь ихэнхдээ золиос болох нь их. Ягаад гэвэл ард түмэн хааныг хайртай хүнээ хэргээр гэм тохлоо гэж гэж хэзээ ч бодохгүй , ягаад гэвэл тэд ард түмэн хааныг түүнд ямар их хайртай байсаныг бүгд мэдэх учир, үнэхээр бутуутай учир хайртай хүнээ ялаллаа хэмээн бодно.

Эцэст нь хэлэхэд : Та золиос гаргах аргыг хэрэглсэснээрээ найзаа алдаж болно, шадар туслагчаа алдаж болно, гэвч хэтийн замналд таны нэр хүнд цэвэрхэн байх нь таниас хэзээ нэгэн цагт урвах найз нөхдөөс хамаагүй чухал юм. Үүнээс гадна та хэзээд найзыг орлох хүн олж чадна.

Хэсэг 2 : Хүний гараар могой барь.


Та бүх бузар, булай, муухай ажилд өөрийн гараа дүрэх албагүй. Хүний гарыг ашиглаж болно.

Түүхээс суралцах нь :


1920 онд хятадад Комунистууд болон националистууд дунд иргэний дайн үүсжээ. Энэ дайнд ялсан нь засгийн эрхийг гартаа авах байлаа.
1927 Чан Кай Ши нь хятадад Маогоос нэр хүндтэй байсан ба тэрээр хятадын газар нутаг дээр нэг ч коммунист үлдээгхүй гэсэн ам тангараг тавин хэдхэн жилийн дотор комунистуудыг устгасаар устгасаар өөрийн энэ тангарагтаа бараг хүрсэн байна. Ингээд коммунистуудын хүч дэндүү суларчихсан байх үед буюу 1936 онд Чан Кай Ши нь өөрийн комунисудын эсрэг өгөх сүүлийн, үхлийн довтолгоо хийхээр болжээ, гэвч тэр үед нь Чан Кай Ши -н цэргүүдийн дунд бослого гарж, Чан Кай Ши -г бүслэн, комунистуудын Лидер Мао дээр аваачсан байна.
Мао-ийн гарт орсон Чан Кай Ши нь амьд үлдэх бараг боломжгүй байв, Чан Кай Ши-г хэдхэн жил комунистуудыг яаж дарлан зовоож, устгаж байсаныг Мао нь сайн мэдэх аж. Гэвч нэгэн гайхалтай зүйл болсон нь Мао түүнийг алаагүй явдал юм. Үүгээр ч барахгүй Мао нь түүнтэй тохролцоо хийсэн байна : хятадад халдан орж ирээд буй япончуудыг гаргахад туслахаа амалвал комуснитууд түүнийг алахгүй, эсэн мэнд суллах ба түүнийг комунистуудын ч цэрэг хүчний удирдагч хэмээн үзэх болно гэдэгийг хэлжээ. Чан Кай Ши маш их гайхав. Ардаа комунистуудтай зэрэг тулалдалгүйгээр Чан Кай Ши нь япончуудыг националистуудын армиар дангаар дарж чадна гэж бодож байлаа. Тэрэнд алдах юм байсангүй, харин энэ үйлдэлээр тэр бүхнийг олох юм байна гэж бодоод тэр зөвшөөрчээ.

Ингээд хүч сул, Чан Кай Ши-д өөрт нь хядуулсан комунистууд тоо цөөн учир япончуудыг занганд оруулан дайны талбар дээр авчирдаг байв, цааш нь үндсэн тулааныг Чан Кай Ши -н националистууд явуулдаг байжээ. Энэ мэтээр хэдэн жилийн дараа Япончуудыг хятадаас хөөн гаргаж чадсан байна.
Япончуудтай байнга тулалдаж явсан Чан Кай Ши -н арми одоо бол их сульдсан ба дахин сэргэхэд хугацаа маш их цаг хугацаа хэрэгтэй, харин комунистууд нь япончуудтай нүүр тулгарч байлдсан удаа ховор бөгөөд Чан Кай Ши -н арми байлдаж байх зуур тэдний арми шархаа нөхөж чадсан байв. Ингээд япончуудтай хийсэн дайн тулаан дууссаны дараа националистууд , комуннистууд 2ын дунд дахин ирэгэний дайн эхлэв. Харин энэ удаа хүчээ сэлбэсэн комунистууд, япончуудтай дайтаад сульдсан националистуудыг бүрэн дүүрэн дарж чаджээ.

Дүгнэвэл :


Чан Кай Ши шиг хүнийг барьцаалсан ихэнх удирдагчид эргэлзэлгүй түүн шиг том дайснаа алах байлаа. Гэвч ингэж хийсэн бол тэд Мао шиг гавьяа байгуулж чадахгүй байсан юм. Чан Кай Ши шиг туршилагтай удирдагч байгаагүй байсан бол Япончуудыг гаргах үйл ажилгаа маш удаан бөгөөд бүр их хүний цусаар бүтэх байлаа. Харин Мао үүнийг олж харан Чан Кай Ши-г болон "халдан орсон Япончуудыг", аль алиныг нь өөртөө тустайгаар ашиглаж чаджээ. Тэрээр хүний гараар могой бариулах аргыг төгс ашигласан байна :
Мао нь Чан Кай Ши-тэй мөрийцөж националистуудын хүчтэй армийг япончуудтай тулалдуулах болсон. Тэрээр националистууд нь комунистуудтай зэрэг байлдахгүй бол япончуудыг дангаараа гаргаж чадна гэдгийг мэдэж байв. Тийм учраас Мао нь националистуудтай түр энхийн гэрээ байгуулж өөрийн "хуучны дайсан" националистуудаар "шинэ дайсан болох япончуудыг" бариулсан байна.
Мөн Мао нь Чан Кай Ши-гээр удирдуулсан националистууд дайны хамгийн хүнд ажилыг нь хийнэ гэдгийг мэдэж байв.Учир нь Чан Кай Ши-д өөрт нь хядуулсан коммунистуудын тоо дэндүү цөөхөн аж. Националистууд дайны хамаг бохир ажилыг хийх учир дайны дараа тэд сэхэхэд ч нилээн цаг орно гэдэгийг Мао тооцоолсон байв.Тэр ингэж "япончууд"-ын гараар "нацианолистууд" гэх заналт дайснаа бариулжээ.

Үндсэндээ харвал Мао нь хоёр туулайг нэг ч сум үрэлгүй агначихсан байгаа юм.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Та тогтмол хичээл зүтгэл, хөдөлмөрч гадаад төрх нь эрх мэдэл, хүчийг илэрхийлдэг гэж бодож болох юм. Яг үнэндээ эд нар нь эсрэг нөлөөтэй : битүүдээ таны сул дорой байдалыг харуулдаг. Та ягаад ингэж их махран ажиллана вэ? Ягаад гэвэл та бусдыг ажилд томилж, бусдыг ажилдаа ашиглаж чаддаггүй, хөндлөнгөөс оролцож чаддаггүй болоод тэр. Харин жинхэнэ эрх мэдэлтэн бол хэзээ ч яарсан, зухалдсан харагддаггүй. Бусад тэдний төлөө борви бохис хийлгүй ажиллаж байхад тэд чөлөөт цагаа өнгөрүүлж байдаг. Тэд зөв хүнийг сайн олж чаддаг ба тэднийгээ өөрийн хүч болон цаг хугацааг хэмнэхэд ашигладаг.
Эрх мэдэлтэн хүмүүс муухай, бохир ажилыг өөрийн гараар хийдэггүй. Тэгж бүх ажилыг өөрөө нухахын оронд бохир болохгүй ажилыг нь хүний гараар хийлгэвэл цаг , хүч, нэр төр алинд нь ч ашигтай гэдэгийг эрх мэдэлтэнүүд мэдэг .

3р зууны эртний хятадын шилдэг стратегич Чуко Лианыг нэгэн чухал тулааны өмнө дайсны талд ажилладаг тагнуулч гэсэн мэдээ хаанд иржээ. Ингээд хаан түүнийг өөрийн үнэнч сэтгэлийг батал хэмээн 3 өдөрт 1000 сум хийх, эс бөгөөс үхэх даалгавар өгчээ. Энэ нь боломжгүй мэт байсан боловч ухаант Чука Лиан нь модчин, мужаан цуглуулсангүй, харин өөр нэгэн арга бодож олжээ. Тэрээр дэрс гуурсаар дүүрсэн усан онгоцнуудыг ашиглахаар болжээ. Ингээд үд дунд, манан доошоо голруугаа буудаг байсан үеийг ашиглан энэ бүх усан онгоцтойгоо дайсны голомтруу сэлсэн байна.Чуко Лиан-г хэр зальтай этгээд болохыг нь мэдэх дайсаны тал шууд дайрах нь аюултай, хавх байж мэднэ гэж бодоод, манан дундаас олон завь харагдангуут сумаар бороо оруулжээ. Ингээд тэдний харавсан сум багалсан дэрсэнд зоогдсон байна. Ингээд харваж дуусангуут тэд буцаад сэлсэн ба Чуко Лиан нь хугацаанаасаа өмнө хаандаа 100,000 сум барьж үнэнч гэдэгээ баталжээ.
Чуко Лиан нь хэзээ ч бусдын хийчих ажилыг өөрөө хийсэнгүй, тэр хүний гараар өөрийн ажилыг хийлгэж чаджээ

Санаж яв : тэнэг явдал гэдэг нь тэнэг зүйл хийсэндээ биш , тэрнийгээ нууж чадаагүйд байдаг. Бүх хүмүүс алдаа гаргадаг, гэвч ухаантнууд нь алдаагаа нууж чаддаг бол, тэнэгүүд нь алдаагаа олон нийтэд дэлгэдэг. Нэр хүнд гэдэг нь тэр чигээрээ юуг нуусан гэдэгээс шалтгаалнуу гэхээс юу харагдаж байгаагаас шалтгаалахгүй. Бусдад өөрөөсөө зөвхөн сайн сайхан зүйл гаргадаг мэтээр харагд.

Анхааруулга :


Золиос болон, хүний гараар могой бариулах аргыг болгоомжтой ашиглах нь чухал. Ягаад гэвэл тэд таны бохир үйлдэлд нэгдэхийг нийгмээс хааж өгдөг, хэрэв жоохон л алдаа гарвал таны эсрэг бүх зүйл буруугаар эргэнэ гэсэн үг. Бүх удирдлага таны гараас гарна гэсэн үг.
Хэрэв та золиос болон хүний гараар могой бариулах аргыг маш том үр дагавартай зүйл дээр хэрэглэх гэж байвал дээд зэргийн анхаарал болгоомжтой байх хэргэтэй : хэмжээнээс хэтэрвэл бүх юм буруудна. Ихэнхдээ энэ мэт зүйлийг бага үр дагавартай, таньд хор нөлөө учруулах нь бага зүйл дээр aшиглах хэрэгтэй.
Эцэст нь заримдаа өөрийн биеэр өөрийн алдаа дутагдалыг хүлээх нь ашиг тустай байх үе байдаг. Хэрэв та эрх мэдлэтэн ба байр сууриндаа хангалттай бат суурьтай байвал заримдаа ч гэсэн энэ мэтийн тоглоомыг тоглож байх хэрэгтэй : өөрөөсөө сул хүмүүнээс гомдсон ухаарсан дүр төрх, уучлалыг эрсэн байдал гаргах нь нэр хүндийг өсгөдөг тал бий. Гэвч байнга энэ мэт жүжигийг тоглох нь эсрэг нөлөөтэй. Байнга тоголвол таньд итгэх хүн байхгүй болох юм. Ер нь л хүний гараар могой бариулах аргыг болж өгвөл их хэргэлэ. Энэ нь аюул багатай


Top
 Profile  
 
PostPosted: Apr.05.11 9:42 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #27

Олон нийтийг мэхлэх ухааныг эзэмш.

Тайлбар :

Хүн болгон ямар нэгэн юманд итгэхийг маш ихээр хүсдэг. Тийм учир та тэдний итгэхийг хүсэж байгаа зүйлийг нь өгж чадах хүний дүрийг бүтээж болох юм. Ингэхийн тулд таны үг яриа чинь ойлгомжгүй байг, хамгийн гол нь амалсан байх хэрэгтэй, идэвхи урам зоригийг бүгдийн дээр тавь. Энэ нь сонгуульд өрсөлдөх улс төрчидийн ашигладаг гол арга юм.

Олон нийтийг мэхлэх ухаан :

1.Олон нийтийн анхаарлыг өөр дээрээ тат.

Бусдаар тахин шүтүүлэхийн тулд та бусдын анхаарлыг татах хэрэгтэй. Үүнийг та үйлдэлээрээ илэрхийлэх биш харин үг яриагаараа илэрхийлэх хэрэгтэй. Үйлдэл нь энэ тохиолдолд хэт тодорхой бөгөөд дэндүү нээлттэй учир аюултай, харин хэлэх үгээ бодлоготойгоор сонгосоноор өөрийн хэлэх гэж байгаа санааг бусдад ойлгуулах ба хэзээд өөрийн чин бодолоо бусдаас нууж чадна. Тийм учир үг яриа нь энэ тохиолдолд ашигтай.
Хэлэх үг ямар байдалаар, яаж хэлэгдэх, ямар хэлбэртэй байх гэдэг нь нэн чухал зүйлүүдийн нэг : Хэрэв та олон нийтийг байлдан дагуулахыг хүсэж байвал таны олон нийтэд хэлэх хамгийн эхний үг, олон нийттэй хийх хамгийн анхны харилцан яриа, хамгийн ахны танилцуулга чинь "амлалт болон тодорхой бус бүдэг байдал" гэсэн хоёр зүйлийг байнга агуулж байх ёстойг сана.

Бүдэг бадаг, тодорхой бус байдалыг анзаарагдуулахгүй байхын тулд өөрийн үгийг дүрэлзэх гал мэт болго (тэгэхдээ хамгийн гол нь тодорхой бус утгаа алдах ёсгүй). Мөн гал мэт халуу дүүгсэн үгний хажуугаар нь урам зоригоор бялхсан уур амьсгал оруул. Хамгийн энгийн зүйлийг ч гэсэн хэлж тайлбарлахдаа гоёмсог эхлэл, оньсого мэт төгсгөл, тоо баримт, шинэ үг хэллэгэ гэх зүйлүүдийг хавсруул, энэ нь таныг тухайн чиглэлээр хамгийн лаг, мэрэгшсэн мэт харагдуулах бөгөөд гүн мэдлэгтэн мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Ингээд тодорхой бус байдал ба амалт хоёрыг зөв хослуулж чадвал таныг тойроод таныг шүтэн бишрэх хүрээлэл бий болох юм.

Санах хэрэгтэй, бүх юм хэмжээнээсээ хэтэрч болохгүйг, хэмжээ гэдэг хамгаас чухалыг. Тодорхойгүй байдал хэт гүн байж болохгүй, хэт гүехэн байж болохгүй. Хэт бүдэг, тодорхойгүй яривал та итгэл даахааргүй харагдах бөгөөд таньд хэн ч итгэхгүй. Мөн таны бүдэг, манан адил тодорхойгүй байдал тань энгийн байх тусмаа сайн. Маш олон хүн асуудалтай байдаг, тийм учир тэд асуудалыг хамгийн энгийн замаар шийдэж болох аргыг сонсохыг хүсдэг. Харин энгийн аргыг санал болгох нь таныг агуу эрх мэдэлтэн болгоход нэг шат ахиулах юм.

2.Харахуй, мэдрэхүй хоёрыг оюун ухаанаас дээгүүр тавь.

Хүмүүсийн анхаарлыг та байлдан дагуулж чадсан бол, хүмүүсээр бишрүүлж өөрийгөө хүрээлүүлж чадсан бол таныг бишрэх, хүрээлэх хүмүүс араасаа хоёр аюулыг үргэлж дагуулах болно. Энэ нь уйдах, үл итгэх. Уйдаж эхлэх нь тэднийг өөр хаа нэгтээ, таныг орхин илүү сонирхолтойг хайж явуулахад хүргэнэ, харин үл итгэх нь тэднийг таны бүтээсэн манан мэт тодорхой бус байдалыг нэвт харуулж таны санал болгож байгаа зүйлийг нухацтай бодоход хүргэнэ, тэд тодорхой хугацаанд таниас зайгаа барих болдог. Тэгвэл та амархан уйдагчдийг байнга бишрүүлж,үл итгэгчидийн итгэлийг нь олох хэрэгтэй.
Харин үүнииг хийх хамгийн энгийн арга бол жүжиг,олон нийтийн үзүүлбэр : Өөрийгөө тойроод хээнцэр орчинг бүрдүүл, өөрийн тахин шүтэгчдийг нүд гялбам гадаад төрх сүр жавхлангаар байлдан дагуул. Энэ нь зөвхөн таныг тахин шүтэгчдийг танийг шинэ өнцгөөс харуулаад зогсохгүй, таньд итгэхгүй байсан тэр цоорхойг арилгана, таныг хүлээн зөвшөөрөөгүй үлдсэн байсан тэр хэсэгийг ч давхар эзэмддэг ид шидтэй.

3.Өөрийн дагагчидыг зохион байгуул :

Ингээд таныг тахин шүтэгчид улам олон болов. Харин одоо тэднийг цэгцлэх хэрэгтэй. Ямар ч шашины байгууллага нь түүхээр шалгагдсан хамгийн сайн бөгөөд ашигтай зохион байгуулалттай байсаар ирсэн, одоо ч гэсэн байсаар байна. Тэгвэл та энэ шалгагдсан аргыг ашиглаж болох юм : Ямарч шашинд тухайн шашиныг нь илэрхийлэх ёс заншил байдаг бол та өөрийнхөө тахин шүтэгчдийн дунд зан, маяг, олноор баримтлах зуршилд бий болго, тэднийг шатлан захирах ёсонд оруул, хэргэм зэрэгт хуваа, тэдэнд цол хэргэм өгөн урамшуул. Хамгиин чухал нь дурын шашинд байдаг шиг өргөл,тахил, хандив тэднээс ав - энэ нь таны халаасыг түнтийлгэх гол зүйл.

4.Өөрийн орлогын үүдийг нуу :

Таны тахин шүтэгчдийн тоо ихсэж та тэднийг зөв зохион байгуулалтанд оруулсан. Ингээд та таныг дагагчдын хандив болон өргөлөөр өөрийн халаасыг дүүргэж эхэлнэ. Харин яг энэ үед та хэзээ ч мөнгөнд шунасан мэт харагдаж болохгүй. Хэсэг хугацаанд ч гэсэн өөрийн орлогын эх үүсвэрийг оньсого мэт үлдээ.
Таныг дагагчид хэрэв таныг дагавал тэдэнд хамаг сайн сайхан зүйл гар дээр нь тэнгэрээс бууна гэдэгт итгэхийг хүсдэг. Харин та өөрийгөө гоёмсог чамин үнэт зүйлээр хүрээлүүлснээр тэдний энэ итгэлийг улам бадраадаг.Тийм учир тэдэнд таны баялаг нь тэдний халааснаас гарах мөнгө гэдгийг мэдүүлж болохгүй - үүний оронд энэ нь таны аргын үнэн зөвийн ачаар гэдэгт итгүүл. Ингээд таныг дагагчид тань шиг амжилт гаргахын тулд таны жижиг ч гэсэн бүх хөдөлгөөнийг ажиглан дагаж хийхийг хичээх болно. Ингээд тэдний дууриамал урам зориг нь таны зальт, худалч, луйварчин дүр төрхийг харах нүдийг нь сохлох болно.

5.Бидний нэг биш бол, бидний дайсан.

Таныг дагагчид улам ихсэж цэцэглэх тусам соронз мэт замдаа дайралдах жижиг бүлэг хүмүүсийг өөртөө татах болно. Гэвч хэрэв та анхаартай байхгүй бол хэзээд инерцийн хүч үйлчилж , соронз мэт шинэ хүмүүсийг татаж байсан бол соронз мэт уйтгар гунигийг татах болно гэдэгийг санах хэрэгтэй. Ингээд хүмүүсийг нэгдэлтэй, тайван , тогтмол байлгахын тулд та бүх л шашин, сургаальд байдаг аргыг хэрэглэх хэрэгтэй : бидний нэг биш бол бидний эсрэг гэх санааг ашиглах хэрэгтэй.
Үүнийг үр өгөөжтэй ашиглахын тулд та өөрийнхөө дагагчдыг нэгэн зорилгоор холбогдож байгааг дагагчиддаа ойлгуулах хэрэгтэй. Түүний дараа таны дагагчидыг холбох энэ хэлхээг улам чанга хатуу болгохын тулд нийтийн дайсан бий болгох хэргэтэй : тэднийг холбох тэр зорилго хүслийг нь үгүй хийх хүсэлтэй аймшигт дайсан гарж ирсэн мэтээр тайлбарлаж болох юм. Хэрэв ийм дайнсан байхгүй бол хиймэлээр, хийсвэрээр бүтээ.

Онч санаа :


Луйварчин нь яаж амжилттай бусдыг мэхэлдэг вэ? Тэд бусдын итгэхийг хүсэж байгаа юмыг нь гаргаж ирэн итгүүлдэг. Гэнэн итгэмтгий амьтан харин зайгаа барих чадваргүй учир тэдэнд мэхлэгддэг

Анхааруулга :

Өөрийн тахин шүтэгчдийг үүсгэх, бусдаар өөрийгөө хүрээлүүлэхийн нэг том шалтгаан нь юу вэ гэвэл олон хүнийг ганц хүн хуурахаас илүү амархан байдаг учраас тэр. Ганц хүнийг хууран итгүүлэх нь дэндүү хэцүү ба үр дүн нь бага - бага эрх мэдэл хүч чадал авчирдаг, харин олон хүнийг хууран итгүүлэх нь амархан ба илүү их хүч чадал авчирдаг. Гэвч энэ нь бас аюул дагуулна. Хэрэв ямар нэгэн үед олон нийт нь таныг нэвт харж, таныг мэхлэгч гэдэгийг мэдвэл та уур хилэнд шатах хүмүүсээс гарах гарцгүй л болно гэсэн үг. Луйварчид, мэхлэгчид нь тогтмол энэ аюултай учирч байсан, тийм ч учраас тэд хотоос гаран зугтахад үргэлж бэлэн байдаг байжээ. Олон нийтээр тоглоно гэдэг бол галтай тоглохтой ижил, маш их анхааарал шаардана.Тийм учир үргэлж бүх цүнхээ савласан, хотоос зугтахад бэлэн байдалд бай.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.05.11 9:45 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #28

Зориг зүрхтэй үйлдэлд ор.


Тайлбар :

Хэрэв та хийх гэж буй ажилаа сайн мэдэхгүй бол эхлэх хэрэг байхгүй. Эргэлзээ, сэжиг үргэлж муу нөлөөтэй, аймхай байна гэдэг нь аюултай. Ажил эхлэх гэж байвал зориг зүрхтэй гараа шамлан ор. Бүгд зоригт эрийг гайхан биширдэг, харин хэн ч аймхай хулчгарыг хүндэлдэггүй.

Зориг болон эргэлзээ.

Эргэлзээ, аймхай байдал нь бидний замд саад бартаа гаргадаг бол, зориг зүрх нь тэднийг устгадаг. Хэрэв та үүнийг ойлговол өөрийн төрөлхийн аймхай занг даран эр зоригд суралцаж эхлэхийн чухалыг ойлгох болно. Доорх жишээнүүд бол хамгийн их тохиолдох аймхай болон зоригт чанарууд :

Сайн уйварчид, худалч нар бүгд зоригтонгууд. Бид бүгд сул талтай,бидний ололт амжилт дандаа төгс байна гэж байдаггүй. Гэвч ямарваа нэгэн юмыг эр зоригтой хийх нь өөрийн дутагдалыг хаадаг ид шидтэй. Мэхлэгчид луйварчид хэр айхгүй, ичгүүргүй байх тусам худал хуурмагийг илүү үнэмшилтэй болгодог гэдэгийг мэддэг.Сайн худалч нар хамгаас зоригтой байдаг.

Арслан барс аймхай золиосыг тойрно. Хүний зургаадах мэдрэхүй бол бусдаас айх мэдрэхүй. Хэрэв та эхнийхээ удаа, бусдад өөрийгөө бууж өгөхөд бэлэн хүн шиг харагдуулах юм бол - ямар нэгэн ажил эхлэх хэрэггүй, боль, буц! Бууж өгөмтгий, хүлцэнгүй нэгэн мэт харагдвал та хамгийн номхон, хамгийн ноомой хүмүүсийг ч арслан болгон хувиргана.

Эр зориг нь аймхайг ялна, харин аймхай нь эрх мэдэлииг төрүүлнэ. Зоригт үйлдэл нь таныг байгаагаас чинь илүү эрхмэдэлтэй мэт харагдуулах болно. Хэрэв энэ нь гэнэтийн, яг могойн дайралт мэт чимээгүй бөгөөд огцом бол энэ нь бусдад айдасыг төрүүлэх болно. Ингэж өөрийн зоригт огцом үйлдэлээр та аймхайг айлгаснаар таньд аймхайгийн дээр эрх мэдэлийг олгох болно.

Итгэлгүй байх нь барцадын эхлэл. Хэрэв та ямарваа нэгэн ажил хэрэгт бүрэн итгэлгүй орвол та өөрийнхөө зам дээр өөрийн гараар барцадыг бүтээхтэй ижил. Асуудал гарч эхлэхэд та сандрах болно, өөрт улам илүү алдааг бий болгоно. Анчинаас айн зугтах туулай хөл үймээнд орж, ийш тийш гүйж, анчины урхинд орох нь элбэг гэдэгийг сана.

Эргэлзээ нь нүх, цоорхой, зай завсарыг гаргадаг бол эр зориг нь тэднийг үгүй хийдэг. Эргэлзэж эхэлсэн хүн бодох хэрэгтэй байдаг. Зөв шийдвэрийг хайн бодох цаг хугацаа авах нь зөв ч, та өөрийн өрсөлдөгчидөд мөн адил бодох цаг хугацаа өгж байгаа гэдгийг битгий март. Аймхай байдал нь таньд сандрал бэрхшээлийг авчран таны амжилтын замд зай завсар гаргадаг бол эр зориг нь таны бий болгосон энэ жижиг нүхнүүдийг устгадаг. Хурд, эрч хүчтэй үйлдэл нь бусдыг эргэлзэх, санаа зовох зай боломж үлдээдэггүй. ...тэдэнд эргэцүүлэх бодох цаг өгдөггүй

Түүхээс суралцах нь :


1533 онд Москвагийн удирдагч Гүнтэн 3-р Василий нь үхэхийн өмнө өөрийн 3н настай хүү болох 4-р Иваныг түүний хаан ширээг залгамжлах хүнээр томилжээ. Иван нь хэт балчир байсан тул өөрийн эхнэр Еленаг Иванийг нас бие гүйцэх хүртэл нь түүний эзэмшилийг захиран суух хүнээр түр хугацаанд томилсон байна.
Василий удирдагч ингэж нас нөгчсөнд боярууд ( оросын тэр үеийн сурвлажтан, ноёд, аристократууд ) харин дотроо сэм баярлан суух аж, учир юун гэвэл олон жилийн турш Москвагийн гүнтэнгүүд өөрийн эрх мэдэлийг боярууд дээр барихыг хичээж, бояруудын эрх мэдэлийг нилээн хязгаарлаж байсан учраас тэр.

Харин одоо бол бүх зүйл боярчуудад эерэг болон эргэлээ : нас барсан Василий,түүний залгамжлагч 3н настай Иван, эзэмшил газарыг нь захирахаар үлдсэн бэлэвсэн Елена гайхалтай боломжийг бояруудад олголоо. Боярууд энэ завшааныг алдахгүй ба тэд одоо өөрсдийн эрх мэдэлийг сэргээж улсын удирдлагыг гартаа авахыг оролдох аж.

Бояруудын хамгийн харгис гэр бүлийн нэг Шуйскийнхан Еленаг хорлон алж засгийн эрхийг гартаа аваад, Еленад тусалдаг байсан, түүний хамгийн сайн найз болох Оболевскийг үхтэл нь гянданд хорин, харин балчир Ивантай ойртсон, тусалсан, найзалсан хэн гуйаг ч гэсэн цөлөх, алах тушаалтай болгов.
Ингээд энэхүү хүйтэн ордонд ганцаараа үлдсэн Иван, ордоныг орхиж тэнүүчилж амьдрах болов. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа нэгэн өдөр ордоноос зугтсан түүнийг, Шуйскийхан олоод ордонд авчран, нөмрөг өмсүүлэн, таяг бариулаад, хаан ширээнд суулгах ёс төдий ажилгааг хийсэн байна. Түүнийг буцаан ордонд авчиран ёс төдий хаан болгосон нь бояруудад аристократуудын (сурвалжтангуудын ) эрх мэдэлийг сэргээхэд хэрэгтэй байсан аж. Харин бүх зүйл дууссаны дараа Шуйскийхан засгийн эрхийг буцаан авах ба дахиад түүнийг айлгаж эхлэх ажээ.

Иван нь одоо эсэргүүцэхгүй, Шуйскийхнаас тэр зугтахгүй, харин ордоны нэг өрөөнд ганцаараа суух аж. Тэр чив чимээгүй - хэнтэй ч ярихгүй, ганцаардмал, зожиг. Түүний энэ байдал нь бояруудын хувьд тэдний төлөвлөгөө нь биелсэн мэт санагдаж байлаа : залуу ханхүү тэнэг бөгөөөд аймхай хүн болжээ хэмээн тэд бодно. Ингээд тэд Иваныг тоохоо болих ба, түүнийг ганцааранг нь орхих болов.
10 сарын 29нд , 1543 онд Иван нь 13н настай байхдаа ханхүү Андреи Шуйскийг өөрийн өрөөндөө дуудан авчираж, ирэнгүүт нь ордны хамгаалагчидаар бариулан, дараа нь алсан байна. Үүний дараа Иван нь ханхүү Андреигийн ойр дотно, түүнд үйлчилдэг байсан бүх хүнийг Москвагаас хөөх ажиллагааг өрнүүлсэн байна. Ингэж тэр өшөө хорсолоо авч эхлэх ба харин түүнийг зовоож тамлаж өнчин болгосон боярууд нь үхлийн тойрогт хэзээ ч гархааргүй орсон байжээ. Сүүлд Догшин Иван нэрээр түүхэнд мөнхөрсөн тэрээр энэ огцом үйлдэлийг хийхийн тулд 5н жил чимээгүй хүлээжээ.

Дүгнэвэл :

Хорвоо гэдэг бояруудаар дүүрэн - таныг үзэн яддаг, таны ололт амжилтаас эмээдэг, таны эрх мэдэлд атаархдаг хүмүүсээр дүүрэн. Та өөрийн нэр хүндийг байгуулах хэрэгтэй ба хүндлэлийг олох хэрэгтэй, харин таныг өсөн дэвжиж байгааг үнэрлэж мэдэх үед боярууд таны эсрэг ажиллаж эхэлдэг. Иван нь хүлээсээр байсан, удаан хүлээсэн, харин цаг нь ирэх үед тэрээр ордны хамгаалагчидын харгис хэрцгий Шуйскийхнийг үзэн яддаг байсныг ашиглан, тэднийг өөрийн талд оруулсан. Ингэж Иван нь могойн адил огцом босож, Шуйскийханд янзан бүрийн бодох, эсэргүүцэх цаг өгөлгүй дайрсан байна.

Иван нь огцом дайрахгүй, бояруудад анхааруулан дайрах юм бол бояруудыг ялж чадахгүй гэдэгийг мэдэж байв. Тэрээр өөрөөс том хүнтэй хэлэлцээр хийх юм бол тэдэнд туслана гэсэнүг гэдгийг мэдэж байв. Ягаад гэвэл хүчтэй хүн үргэлж өөртөө ашигтайгаар хэлэлцээр хийдэг.Тийм учир Иваных шиг гэнэтийн огцом давшилт, ямар нэгэн анхааруулаггүй, хэлэлцээргүй үйлдэл нь таны хүчтэй дайсныг үгүй хийх болно. Та эргэлзэгчид болон үзэн ядагчидыг энэ үйлдэлээрээ айлгах ба бусдын дунд нэр хүндээ өсгөнө.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Бидний ихэнхи нь аймхай. Бид түгшүүртэй хурцадмал байдлаас зугтахыг хичээдэг. Бид баатарлаг байдал, зоригт үйл хэргийн тухай зөвхөн мөрөөдөж л чадна, гэвч бараг хэзээ ч энэ мөрөөдлөө биелүүлэх чадваргүй,бидэнд зориг зүрх хүрдэггүй. Ягаад гэвэл биднийг гарж болох үр дагавар айлгадаг учраас тэр.
Үг хэлэндээ бид өөрсдийгөө бусдын төлөө халамжтай нэгэн болгон харагдуулахыг хичээдэг, бусдыг гэмтээж гомдоохоос эмээдэг. Гэвч яс юман дээр бид бусдыг биш өөрийгөө л боддог учраас ингэдэг . Бид өөртөө хэт шингэсэн, өөртөө хэт ууссан учраас өөрийгөө ямар өнцгөөс харагдаж байгаа болоо гэж бодон хэт их анхаарал тавьдаг. Харин шийдэмгий байдал нь төвийн хүчтэй. Шийдэмгий хүн бусдын анхаарлыг татдаг. Тэд өөрсдөө эргэлздэггүй, тийм л учир бид зоригтонгуудыг биширдэг.

Ихэнхи мэхлэгч нар нь зоригтой, шийдэмгий, хаяадаа эрээ цээргүй байснаараа амжилтанд хүрдэг. Касановагийн зоригтой байдал нь дурын хүүхэн дээр очин яриа өдөхдөө биш, дурын хүүхэнд чамин ганган үгээр бороо оруулахдаа биш, харин тухайн эмэгтэйд тэрээр өөрийнх нь төлөө юуг ч хийж чадна гэдэгийг ойлгуулдаг, хэрэг гарах бол амиа ч өгөхөд бэлэн хэмээн ойлгуулдаг байсанаар илэрч байв. (тэрээр заримдаа хайртуудынхаа төлөө үнэхээр ч амьдралаа эрсдэлд оруулж байсан). Энэ нь дурын сайхан үг хэллээгээс хамаагүй илүү хязгааргүй хүч нөлөөтэй байв.
Ямарч мэхлэгч өөрийн хийж буй үйлдэлдээ итгэлгүй болж , өөрийн хийж буй зүйлээсээ айж эхэлвэл тэр бүтэлгүйтнэ. Харин зоригтой,шийдэмгий зан нь бүтэлгүйтлээс аварна.

Цөөхөн хэдэн хүн л байгалаасаа эр зоригтой, шийдэмгий зантай. Эр зоригоороо алдарт гарсан Наполеон хүртэл байгалаасаа ийм зан чанартай төрсөнгүй. Тэрээр өөрийгөө дайн тулааны өмнө зоригжуулдаг байв, харин нийгмийн амьдралд бол тэрээр болхи, эв дүйгүй бөгөөд аймхай нэгэн байжээ. Гэвч Наполеоны зориг зүрх нь хэр их хүч чадал авчирч болохыг, яаж жирийн хүнийг бурхан адил болгодгийг ойлгосон байсан учир өдөр болгон зоригт зан чанарт суралцан өөриймшүүлсэн байна. Догшин Иван ч гэсэн төрөлхийн шийдэмгий, зоригтон болон төрсөнгүй, гэмгүй хоргүй аюулгүй банди өөрийгөө агуу хүчтэн болгон хувиргасан.

Ойлго : Эр зориг нь байгалынх биш бол, аймхай хулчгар зан чанар ч гэсэн мөн адил байгалийнх биш. Энэ нь олж аван сурж эзэмшдэг зуршил. Хэрэв аймхай хулчгар зан чанар таныг эзэмдсэн бол үндсээр нь сугалж хая. Гарч болох үр дагавраас аймхай зан чанар нь илүү аюул авчирна гэдэгийг сана. Та өөрийгөө төрөлхийн аймхай, төрөлхийн зориг зүрхгүй хэмээн бодож гутарч болохгүй, зориг зүрх, шийдэмгий занд хэн ч сурах боломжтой бөгөөд , эрх мэдэлд тэмүүлж буй бол заавал суралцах хэрэгтэй.

Анхааруулга :

Та бүх амьдралынхаа замаар эр зориг, шийдэмгий, ичгүүргүй зан чанараар зэвсэглээд явна гэвэл хэт ядрах ба зарим тохиолдолд энэ нь үхлийн аюултай. Эр зориг, ичгүүргүй зан, шийдэмгий үйдэл гэх энэ зэвсэг нь зөв үеийг мэдрэн ашигладаг тактикийн зэвсэг учир байнга хэрэглэх шаардлага байхгүй. Догшин Иван нь эрээ цээргүй зан,зоригоор эрх мэдэлд хүрчихээд тэр энэ зангаа хаясангүй, үүн дээрээ гацсан, тиймээс ч түүний цаашдын амьдрал догшин, харгислалаар дүүрэн. Тэр эр зориг, шийдэмгий байдал, ичгүүргүй занг хэрэгтэй үед ашиглаад хэрэггүй үед ашиглахаа мартсан байна.

Аймхай, хулчгар зан чанар нь эрх мэдэлиин ертөнцөд ямар ч ашиг авчрахгүй ч аймхай хулчгар хүний багийг өмсвөл ашигтай байж болох. Энэ тохиолдолд аймхай хулчгар зан чанар нь дутагдал биш харин довтолгоо давшилтын гол зэвсэг нь болох юм. Тийм учир аймхай занг довтолгооны зэвсэг болгон ашиглаж болно.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.07.11 8:17 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #29

Бүх зүйлийг дуустал нь төлөвлө.


Тайлбар :

Төгсгөл гэдэг үйл явцаасаа илүү чухал байдаг учир төгсгөл хүрэх бүхэл зүйлийг нарийн төлөвлө: бүх гарж болох саад, бартаа, үр дагаварыг урьдчилан тооцоол. Нарийн төлөвлөгөөний дагуу явбал энэтийн нөхцөл байдал таныг дайвалзуулж, замаас чинь хазайлгаж чадахгүй. Харин нэгэнт төлөвлөсөндөө хүрсэн бол өөрийгөө хүсэл тачаал шуналд битгий хөтлөгд, төлөвлөсөн газараа зогсож сур.

Түүхээс суралцах нь :

1863 онд Пруссийн ерөнхий сайд Отто Вон Бисмарк Европийн тэргүүлэх хүчнүүдийн улс төрийн байдалыг ажиглан сууна : тухайн үед Европод хамгийн хүчирхэг нь Англи, Франц, болон Австри - Прусс нь харин энэ үед Германы Холбоонд нэгдсэн нэгэн азгүй улс байв - энэ холбоонд Австри улс тэргүүлэх байр суурь эзлэх бөгөөд бусад герман улсыг дотроо хагаралтай, хоорондоо эв дүйгүй байлгахыг бүх талаар хичээх аж. Харин Бисмарк нь Пруссийг Австрийн утастай хүүхэлдэй, гинжтэй нохой байхаас илүү хувь заяа хүлээж байгаа гэдэгт дотроо итгэдэг байсан учир энэ байдалыг өөрчлөхөөр шийдэж, Европ тивийн акулуудтай "цусан" шатараар тоглохоор зориг шулуудсан байна : Түүний анхны нүүдэл бол Дани улстай Шлэсвиг-Холстен хэмээх газараа эргүүлэн авахын төлөө дайнд оролцох явдал байв. Нээлттэй дайн зарлах нь Пруссийн тусгаар тогтнолын "нижигнэх" чимээг бүх Европ даяар түгээж, Европыг хараандаа байлгадаг Англи Франц 2ын анхаарлыг татаж, санааг нь зовоож эхэлнэ гэдэгийг мэдэж байсан учир тэр хүчирхэг улс болох Австрийг энэ дайндаа татан оруулсан байна (Бисмарк нь австричуудад энэ дайн австричуудад өөрсөдөд нь ашигтай хэмээн ойлгуулж чадсан учир австричууд нэгджээ).Ингээд хэдэн сарын дараа дайны ялагч тодорхой болоход Бисмарк нь эзлэн авсан шинэ газарыгаа Пруссийн мэдэлд байлгах ёстой хэмээн шаардах болов. Үүнд Австричууд уурлах нь мэдээж, гэвч тэд эцэс сүүлдээ буулт хийсэн байна.

Бисмаркийн дараагийн алхам хамгийн зоригтой, шийдэмгий алхам байв : 1866 онд тэрээр Пруссийн хаан Виллиямийг Германы холбооноос гарахыг ятгаж, дараа нь Австри тай өөртэй нь дайн зарлахыг ятгажээ. Хааны хатан, ханхүү, бусад германы жижиг улсын ханхүү, хаан нар бүгд эсэргүүцэж байв. Гэвч Бисмарк нь аймшиггүй, мохошгүй нэгэн байсан учир хааныг ятгаж дөнгөсөн байна - тэд Австричуудыг 7н 7 хоног үргэлжилсэн аймшигт дайны үр дүнд ялж чадсан байна. Дайнд ялсан хаан болон түүний генералууд энэ амжилтандаа бахдан, дайныг зогсоохыг хүссэнгүй, цаашлаад Виенна хотруу давшилт хийхээр төлөвлөж байв : тэд ялагдсан Австри улсын газар нутгаас чадах чинээгээрээ таслан авахыг хүсжээ. Гэвч Бисмарк нь тэдний энэ их хүсэл тачаалын эсрэг байр суурь илэрхийлж тэднийг зогсоов - урьд нь тэр дайнд бүгдийг уриалж байсан бол тэр одоо бол өөрийгөө энх тайваныг эрхэмлэгч, энх тайвны цагаан тагтаа мэт харуулах аж.
Энэ дайны үр дүнд нь тэрээр Австритай гэрээ байгуулж бусад герман улсыг бүрэн автономи эрхийг нь Австри улсаар зөвшөөрүүлэв. Харин одоо бол Бисмарк нь Пруссийг Германы тэргүүлэх хүч болгоно.

Үүнээс 3н жилийн дараа Бисмарк нь Еврөпын тэргүүлэгч хүчнүүдийн нэг Францтай дайныг өдөөв. Эхлээд тэр Франц ,Белги 2ын холбоог зөвшөөрч байсан бол, эцсийн мөчид хариултаа солих аж. Энэ мэтээр муур хулгана болон тоглох нь Францын хаан 3-р Наполеоныг хилэгнүүлж өөрийн хаан болон Францын хааны дунд яс хаян тэднийг дайснууд болгожээ.
1870 онд дайн эхэлэн, энэ дайнд шинэ бүрэлдсэн Германы холбоо нэгдэн, тэд эсрэг талаа (Францыг) хэдхэн сарын дотор устгачихжээ. Францтай хийсэн дайнд ялсан ч тэрээр мөн адил ямар нэгэн газар нутагаар улсаа томосгий гэж бодсонгүй.
Жилийн дараа Бисмарк нь "Герман гүрнийг" байгуулсан аж. Үүний дараа Бисмарк нь хэзээ ч ахиж дайн хийхгүй гэдэгээ мэдэгдэн, амьдралынхаа үлдсэн жилүүдийг Европод энх найрамдалыг баримталан ажиллахаа амалжээ.
Бүгд түүнийг хүлээн зөвшөөрнө : тэр өөрчлөгджээ. Гэвч дайнбайлдаанд уриалан дуудагч тэрээр ягаад ингэж огцом өөрчлөгдөв? Гэдэг асуултанд хэн ч зөв хариулж чадаггүй юм - энэ бол түүний төлөвлөгөөний хамгийн сүүлийн алхам байлаа.

Дүгнэвэл :

Өөрийн улс төрийн замналаа эхлэхэд Бисмарк нь ганцахан зорилготой байсан : Пруссээр толгойлуулсан тусгаар тогтносон Герман Улсыг байгуулах. Тэрээр Дани тай Шлэсвиг-Холстен гэх газар нутгийн төлөө тулалдсангүй, тэрээр харин Пруссийн үндэсний үзэлийг өндөрт өргөж, ард, улс, орныг нягт нэгтгэхииг хүссэн учраас дайн өдөөжээ. Харин Австритай дайтдагийн учир нь тэр Пруссийн эрх чөлөөг олж авахыг хүссэн учраас тэр. Тийм л учраас тэр Австрийн газар нутагт шунасангүй. Харин Францтай дайн өдөөдөгийн учир нь "Герман Гүрнийг" нэг дайсан руу чиглүүлэн нягт нэгтгэхийг хүсжээ.Түүний төлөвлөгөө биелж дуусахад Бисмарк нь шууд зогссон, тэр хэзээ ч ялалт амжилт нь өөрийнх нь толгойг эргүүлэхийг зөвшөөрсөнгүй, тэрээр жолоо цулбуураа маш сайн чанга бариж байсан ба хаан, ханхүү, ард түмэн гээд хоромын, хэврэг амжилтандаа бардан даврах гэхэд тэр л ганцаараа бүгдийг нь хойноос нь татдаг байв.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Эртний грекүүдийн итгэл үнэмшилээр бол бурхад нь ирээдүйг зөгнөх чадвартай, тэд хамгийн жижиг хэсгүүдийг хүртэл харах чадвартай, юу болж болохыг хэлэх чадвартай байсан гэдэг. Харин хүн нь эсрэгээрээ хувь заяаны золиос, цаг хугацааны эргүүлэгт орсон, өөрийн сэтгэл хөдлөлийн боол нь болсон, тэд хэзээ ч зөгнөх, ямар нэгэн аюулыг урьдчилан хэлж чадахгүй. Харин Одисеи гэх мэт баатар эрс нь өөрийн хамар доорхоосоо холыг харан, бүхнийг тооцолон, ирээдүйг төлөвлөн явсан нь олон хүмүүсийн бодолоор "бурхан" адил төрхийг олсон аж. Яг ийм харьцуулалт нь одоо болтол хуучраагүй ба өнөө цаг үед ч гэсэн утгаа алдаагүй явна - бүх юмыг урьдчилан эргэцүүлэн боддог, өөрийн төлөвлөгөөнд хүрэхийн тулд тэвчээртэй байж чаддаг хүмүүс нь бидний хүвьд бурхан адил хүчтэй юм. Тийм учир бид ч гэсэн бурхан адил хүчийг олж авч чадна.

МЭӨ 415 онд эртний Афинчууд Сицилийг дайтахаар аян замд гарчээ : Сицилийг эзэлж авсанаар баялаг, нэр хүнд болон 16 жил үргэлжилсэн Пелопоннэсийн дайныг алдар цуутай төгсгөх боломж олдлоо хэмээн тэд бодож байв. Тэд гэрээсээ хол байлдах аюулыг ч урьдчилан харсангүй, тэд нутаг дээрээ байлдах Сициличууд хэрхэн хүчтэй байлдах талаар ч тооцоолсонгүй. Афинчуудын нүдэнд зөвхөн алдар хүнд , эд баялаг л харагдаж байв. Үүний үр дүнд нь Сицилийг дайтах энэ аян дайн нь тэр чигээрээ гамшиг болон хувираж, хамгийн эртний соёл иргэншилүүдийн нэг болох афинчуудыг бүрэн сөнөөсөн байна. Афинчууд нь энэ удаа өөрийн толгойгоор биш, зүрхээр бүх юмыг шийдсэн нь тэднийг сүйрэхэд хүргэсэн нь энэ ажээ.

Төгсгөл гэдэг бүхнийг шийднэ. Төгсгөл нь хэн нь ялагч хэн нь ялагдагч хэн нь нэр хүндийн эзэн гэдэгийг тодорхойлно, харин явц биш. Таны дүгнэлт төгс байх ёстой. Тийм учир та өөрийн замдаа тааралдах, тааралдаж болох бүх л аюулд бэлэн байх хэрэгтэй. Аюулыг урьдчилан харах, төлөвлөх хэрэгтэй. Бисмарк нь бүх аюулуудыг гаталж чадсан ягаад гэвэл тэрээр төгсгөл хүртэл нь бүхнийг маш нарийн нямбай төлөвлсөн байсан учираас тэр. Бүхнийг төгс бөгөөд дуустал нь хий, тэгэхгүй бол таны нэр хүндийг хулгайлах "элээ нүүд" таныг тойроод хаа сайгүй ажиглаж байгаа.

Хэрэв та хэсэг алхам урьдчилан хараад, өөрийн үйлдэлийг төгсгөл хүртэл нь төлөвлөж чадвал , та ямар нэгэн сэтгэл хөдлөлд автахгүй, ямар нэгэн шунал тачаалд эзлүүлэхгүй. Таны төгс боловсруулсан төлөвлөгөө таныг түгшүүр, айдас, шунал, тачаалаас чөлөөлнө - харин түгшүүр, айдас, шунал, тачаал нь амжилттай төгсгөхөд садаа болдог гол хүчин зүйлүүдийн нэг. Та төгсгөлийг нь өөртөө төсөөлж чадвал та түлхэлт, хазайлтыг тэвчиж гарах болно.

Анхааруулга :

Ямарч төлөвлөгөө гарч болох гэнэтийн аюул, гэнэтийн хүчин зүйлүүдээс хамаарч уян хатан боловсруулагддаг. Хэрэв та төлөвлөгөөгөө уян хатан бус боловсруулбал та урьдчилан таамаглаагүй, гэнэтийн үйлдэлийг хэрхэн давахыг мэдэхгүй, барьц алдах болно. Хэрэв та хангалттай холын ойлгоцтой бол ирээдүй гэдэг нь тодорхой бус гэдэгийг мэдэж байгаа. Тийм учир өөрийн төлөвлөгөөг уян хатан хий. Бүх байж болох асуудалыг тодорхойлон,зарим үед нөөц төлөвөлөгөө ч боловсруул.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.07.11 8:19 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #30

Ололт, амжилтаа хялбархан олсон мэт харагдуул.


Тайлбар :

Таны ололт амжилт бүхэн ердийн бөгөөд амархан биелэгдсэн байх ёстой. Тийм учир амжилт олоход гаргасан нөр их хөдөлмөр, бэлтгэл гээд бүгдийг нь нууцла. Бусдын нүдэнд тэр их ололт амжилт хялбархан, амархан олдсон мэт жүжиглэ, тэгвэл бусад таныг сод ухаантан мэт харах болно, таныг үүнээс илүү хичээвэл үүнээс илүүг хийж чадах мэтээр харах болно. Ямар их махран ажилласанаа далдал. Хэнд ч өөрийнхөө нууцын түлхүүрийг, ов заль мэхийг бүү ярь - эс бөгөөс тэд таны эсрэг ашиглаж мэднэ.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Хүн төрөлхтөн анх эртний бүдүүлэг хүчнүүдтэй танилцсан : тэнгэрт цахилгаан цахих, гэнэтийн үер, араатан амьтаны хурд болон догшин байдал гэх мэт. Энэ хүчнүүдэд ямар нэгэн бодлого, ямар нэгэн төлөвлөгөө байхгүй - тэд айдасыг гэнэтийн гарч ирэх байдалаараа бий болгодог, тэд амьдрал үхэл хоёрыг шийддэг. Харин байгал дэлхийн энэ ердийн бөгөөд чимээгүй тэгсэн мөртлөө айхтар аюултай хүчийг бид үргэлж дууриаж ирсэн юм. Гэвч бид хамгийн дээд зэргийн шинэ технологийг ашиглалаа ч гэсэн энэ агуу хүчийг гаргаж чадахгүи.Мөн бид байгал дэлхий шиг энэ их хүчийг олж төрсөнгүй, бидний хүч байгал дэлхийн хүчний хажууд өчүүхэн жоохон билээ. Гэвч бид байгал дэлхий шиг тийм их хүчийг бий болгож чадахгүй ч, байгал дэлхийн энэ их хүчээ амархан бүтээж чадаж байгаа мэт дүр үзүүлж чадна. Хэрэв ингэж чадвал бид бусадыг айлгах болно, яг л байгал дэлхий хүн төрөлхтөнийг гэнэтийн аюулаар үргэлж айлгаж, сандаргаж байсан шиг...

Таны олон нитийн дунд хийх бүх үйлдэл чинь жүжиг байх ёстой. Хэрэв та өөрийнхөө хэрхэн махран ажилласан, дотоод ажиллагаагаа дэлгэвэл та бусдын л адил болно гэсэн үг. Бусад таныг ажилын машин болгон харах болно, харин хэн ч таныг суут ухаантан болгон харахгүй. Ягаад гэвэл хүн төрөлхтөнд ойлгогдож, тэдний нүдэнд ил байгаа зүйл айдас төрүүлэх нь ховор.
Яг энэ хуулийг Таллеигранд нь бүрэн ойлгосон байсан ба өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлдэг нэгэн байв. Тэр махран ажиллах дургүй нэгэн байсан ба бусдаар өөрийн ажилыг хийлгэдэг байж - тагнах, мэдээлэл цуглуулах, дүгнэлт шинжилгээ хийлгэх гэх мэт. Ингээд түүний тагнуулчид нь ямар нэгэн юм болох талаар мэдээллэхэд тэрээр олон нийтийн өмнө гаран, ард түмэндэээ ирж буй аюулыг хэлж, өөрийгөө энэ аюулыг мэдэрсэн мэтээр тайлбарлах аж. Харин ард түмэн дунд түүнийг зөнч мэргэн чадвартай, их хүчтэй, цэцэн ухаантан мэтээр шагширан бишрэх аж. Харин ингэх тоолод түүний нэр хүнд өссөөр л. ...

Өөрийн ов заль, дархан мэхийг нуух хэрэгтэйг баталсан бас нэгэн шалтгаан бий : Хэрэв та өөрийн дархан мэхийг бусдад тараавал, бусад таны аргыг мэдчихээд таны эсрэг ашиглаж мэднэ. Харин чимээгүй байснаараа та ямар нэгэн юм алдахгүй,бөгөөд та асуудалд давамгайлах байр суурь эзэлнэ. Бид бүх дэлхийд өөрсдийн хийсэн юмаа харуулахыг хүсдэг, бид бусдаар өөрийн нөр их хүч хөдөлмөр болон өөрийн ухаанаа бишрүүлэхийг хүсдэг, мөн бид хэсэг хугааанд ч гэсэн зарим нэг хайр энэрэлийг хүсдэг байж болох юм. Тэгвэл энэ сонирхол хандлагаа чалчихаас болгоомжил, дэмий ярихаас татгалз - энэ нь таны хүлээж буй зүйлийн эсрэгийг л авчирна.

Санаж яв: чамайг тойроод хэр их оньсого таавар эргэлдэнэ тэр хэмжээгээрээ хүч чадал чинь том болж харагдана. Мөн та ямар нэгэн амжилтанд маш амархан хүрч чадсан мэтээр харагдах юм бол бусад таныг илүү хичээвэл илүү амжилт олж болох талаар бодуулах болно. Оньсого мэт байдал, амжилт амархан олсон байдал нь хайр бишрэл, аюул айдас аль алиныг бусдад төрүүлдэг.

Анхааруулга :

Таны үйлдэлээ нуух нууц байдал нь хэрээс хэтэрч болохгүй юм. Хэт нуух гэж оролдох, нуух гэж хэт чармаих нь бусдын дунд таагүй уур амьсгал төрүүлдэг.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.08.11 9:12 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #31

Сонголтыг удирд - бусдыг өөрийнхөө тарааж өгсөн хөзрөөр тоглуул.


Тайлбар :

Хамгийн шилдэг хууран мэхлэх явдал бол бусдад сонголт өгөх явдал, ингэсэнээр таны хохирогч бүх зүйлийг хяналтандаа байгаа мэт бодно, гэвч яг үнэндээ тэд таны урхинд орсон, тэд бол одоо таны хүссэнээр хөдлөх утсан хүүхэлдэй адил юм. Аль аль нь таны төлөө үйлчилэх сонголтыг бусдад олго. Өрсөлдөгчийг аль аль нь таньд үйлчилэх хоёр чөтгөрийн дунд сонголт олго. Аргагүй байдал, ацан шалаанд оруул.

Түүхээс суралцах нь :

Догшин Иван нэрээрээ түүхэнд мөнхөрсөн 4-р Иван, хаан байх үедээ улс оронд нь шинэчилэл ус агаар мэт хэрэгтэй байгааг хэнээс ч илүү ойлгож байлаа. Харин үүнийг хийе гэвэл тэрэнд ганцаар улс орныг реформ, шинэчлэл рүү чирэх чадал мөн эрх мэдэл хангалттай биш - түүний хүчийг боярууд хэмээх тухайн үеийн орос орны язгууртан анги маш ихээр чөдөрлөж, хязгаарлах ажээ.

1533 онд 23 настай Иван хаан маш хүндээр өвдсөн байна. Үхэл сэхэлийн зааг дээр байсан тэрээр бояруудыг дуудан авчирч хэрэв ингээд үхвэл түүний хүү "шинэ хаан"-д үнэнч байхаа амалхыг хүсчээ. Бояруудын зарим нь түүний энэ гуйлтанд хариу хэлэлгүй түгдрэн зогсох бол зарим нь бүр шууд л түдгэлзэж байв. Ингэж Иван нь бояруудын дээр өөрийгөө хүч мөхөс гэдгээ маш сайн ойлголоо. Удахгүй түүний өвчин эдгэрч, бие тэнхээ нь сайжирсан тэрээр энэ өвдөлтийн ачаар "Боярууд түүнийг хэзээд устгахад бэлэн" гэдэг маш том хичээлийг яс махандаа шингэтэл ойлгож авчээ. Үнэхээр ч боярууд нь түүнээс урвахад бэлэн байсан нь дараагийн хэдэн жилүүдийн байдалаар батлагдав - боярууд нь оросын хамгийн том дайсан болох Польш, Литви нарт сууж, хааныг унагах төлөвлөгөө боловсруулах болов, бүр Иван хааны дотны найз болох Хунтайж Курбски хүртэл түүнээс урваж, Литвийн талд орон түүний хамгийн хүчтэй дайснуудын нэг болсон байна.

Хунтайж Курбский Москваг дайтахаар шийдэж, давшилтанд бэлдэж эхлэхэд Орос орон маш хүнд байдалд оров - өмнө зүгээс өөрөөс нь урвасан сурвалжтангууд дайрж, дорно зүгээс Тартарууд уулгалаж, боярууд нь улс дотор үймээн дэгэдээж, харин Орос орны өргөн уудам газар нутаг нь түүний хамгаалалтыг тун эмзэг, өөрийг нь дархлаагүй болгох ажээ. Аль ч талруу нь эргэсэн нөгөө талаасаа өөр хүчээр цохиулах ийм л ацан шалаанд ороод байв. Иван хаан энэ бүх асуудалтай бүрэн төгс эрх мэдэлтэй байж л тэмцэж чадах байлаа, харин түүнд энэ хүч нь байсангүй.

Яах тухай Иван хаан 1564 оны 12 сарын 3н хүртэл бодлогошрож, эцсийн эцэст ордоноос нууцаар явахаар шийджээ. Хаан болон түүний түшмэд нь ордоныг ямарч шалтгаангүйгээр ингээд орхиод явсан нь ард түмний гайхалыг төрүүлэх ажээ.Ингээд хэдэн сарын турш улс орон "цуст" бояруудын гарт орж, олон талаасаа дээрэм тонуулд өртөж, дэлгүүр хоршоо нь хаагдаж эхэлсэн байна - орос орон дотроосоо сүйрж эхлэв.
1565 оны 1 сарын 3нд Иван хаан Москва руу захиа явуулжээ - захиандаа тэрээр орхиж явсан гол шалтгаанаа дурьдсан байна : "бояруудын урвалтыг тэвчиж чадсангүй, тийм учир энэ бүхнийг эцэслэхийн тулд хаан ширээнээс татгалзах боллоо" гэсэн байв.

Энэ захиаг олон нийтэд уншихад бояруудыг зүхэж уур хилэн нь оволзох болов, ард иргэд сүйрэлийг нүдээр хараад зүгээр сууж чадсангүй дундаасаа төлөөлөгч гаргаад Иван хааны байгаа тосгонд очиж түүнийг хаан ширээнд суухыг гуйсан байна. Иван хаан татгалзсан хариу өгөн тэднийг буцаав. Хэдэн өдөрийн дараа тэд дахиад ирж гуйхад Иван өөрийнхөө шардлагаыг тэдэнд хэлэв: хэрэв надад бүх эрх мэдэлийг олгохгүй бол, улсыг зөвхөн миний хүслээр удирдах эрх олгохгүй бол, бояруудыг хөндлөнгөөс оролцох эрхийг нь халахгүй бол буцаж очих шаардлага үгүй гэв.
Ингээд энэ ороо бусгаа цаг үед иргэний дайн, харгис эзэрхий, дарангуй хаан 2ын алиныг сонгох нь тодорхой байлаа. Тэд хатуу чанга Хааныгаа сонгожээ.
2р сард баяр жавхлан, ёслол төгөлдөр Иван хаан нь Москвад эргэн ирэв. Оросууд энэ үйл явдалаас хойш дарангуйлагчийн доор гомдол гаргахаа больсон байна.

Дүгнэвэл :

Догшин Иван хаан нь ацан шалаанд ороод байв : бояруудыг толгой дээрээ гаргавал сүйрэл авчирна, харин иргэний дайн гэдэг нь ялгаагүй л бас нэгэн төрлийн сүйрэл, бояруудтай өрсөлдөх энэ их эрх мэдэлийн дайны дараа Иван ялагчаар тодорсон байлаа ч улс орон нь бүрэн сүйтсэн байх болно. Тэхээр бас л түүнд ч, улс оронд нь ч ямарч ашиг үгүй - хий цаг, хий цус! Тэр урд нь шулуун, яхир, зоригт чанараар дээш гарсан бол, одоо энэ зангаа гаргавал бүх зүйл түүний эсрэг эргэх болно гэдэгийг мэдэж байлаа - илүү их дайсан өөртөө бий болгох байв. Тиймээс ч тэр энэ бүхнийг шийдэх ганцхан арга бол хуурамчаар түр хугацаанд хааны ордонг орхин явах гэдэгийг ойлгожээ. Ингэснээрээ тэр орос орныг өөригөө дага гэж загнаагүй, өөрийг нь сонс гэж хүчлээгүй, харин тэр орос оронд зүгээр л сонголтыг үлдээсэн байна : нэг эсвэл засаг замраагүй байдал, нэг эсвэл түүний дор нэгдэх хүч. Ийм замаар тэрээр өөрийгөө зөвхөн сарын хугацаанд алга байснаар нийгэм нь хэрхэн дордож байгааг ард түмэндээ харуулахыг зорижээ, хэр хэрэгтэй нөлөөтэй хүн бэ гэдэгийг ойлгуулахыг хичээжээ.

Иваны сонгосон алга болох, түр хугацаанд орхих нь сонголтыг хяналтандаа байлгах классик аргуудын нэг юм. Та хүмүүсд өөрийгөө байхгүйд, таны эзгүйд хэрэг явдал хэрхэн муудах талаар энэ замаар мэдрүүлж болно. Ингэж тэдэнд сонголтыг олгоно : би холдий , харин та хор уршигт нь зов, би ирий тэгээд өөрийн нөхцөл байдалаараа удирдий гэх мэт. Энэ арга нь зайнаас хүний гарыг удирдах, хүний оюун санааг алсаас залах сонгодог арга юм - тэд сонголттой юм шиг санагдаж байгаа, гэвч эцсийн эцэст энэ нь таны тавьсан занга.

Эрх мэдэлд хүргэх зам :

Эрх чөлөө, сонголт, боломж гэх үгнүүдийн ард хүн болгон маш олон юм төсөөлөн боддог ч үнэндээ энэ бүхэн өчүүхэн агуулгатай байдаг. Ямар ч юманд, хаана ч сонголт хийсэн бид А Б гэсэн хоёрхон сонголоос л сонголтоо хийх хэрэгтэй болдог, харин үлдсэн 33 үсэгийг бидэнд сонголтонд өгдөггүй. Энэ нь зальтай,овжин хүмүүсд бусдыг хууран мэхлэх агуу том зайг бий болгодог байна.

Бусдыг өөрийн тарааж өгсөн хөзрөөр тоглуулах хамгийн түгээмэл арга :

Сонголтын зүсийг өөрчил. Энэ нь Хенри Киссингерийн дуртай, байнга ашигладаг аргуудын нэг нь байв. Ричард Никсон ерөнхийлөгчийн нарийн бичиг тэрээр өөрийгөө Ерөнхийлөгчөөс илүү мэдээлэлтэй байх талаар их анхаарал тавьдаг байв, ягаад гэвэл ихэнх тохиолдолд тэрээр өөрийгөө л хамгийн зөв шийдвэр гаргаж чадна гэж боддог байжээ. Ингээд ямар нэгэн ерөнхийлөгчөөр шийдвэрлүүлэх ёстой асуудал гархад тэр дандаа 3 юмуу 4н сонголтыг ерөнхийлөгчид танилцуулдаг байж, харин тайлбарлахдаа тэрээр сонголт дундаас нэгийг нь онцгойлон сайн тайлбарлана-эцсийн шийдвэр ерөнхийлөгчид үлддэг байсан ч энэ нь Киссингерийнхаас өчүүхэн ч зөрдөггүй байв. Харин Никсон нь өөрийгөө Киссингерийн тавьсан замаар шийдвэр гаргаж байна гэж огт боддоггүй байв.

Зөрүүд хүнтэй зөрүүдээр. Энэ арга нь хүүхэд , болон өөр зарим нэг таны санал болгосон зүйлийн эсрэгийг сонгох дуртай хүмүүсд хэрэглэвэл ашигтай юм. Та өөрийн сонгуулахыг хүссэн юмыг муулаад, сонгуулахыг хүсээгүй зүйлээ санал болговол, зөрөх дуртай хүмүүс нь таны санал болгоогүй юмыг дандаа таны сонгох болно. Тийм учир зөрүүд хүнтэй уян хатан харьц, сонголтыг зөрүүлж ойлгуул.

Тоглоомын талбарыг солих. 1860 онд Д. Рокфеллер газрын тосны монолполи болохоор шийдэв. Хэрэв тэр жижиг компаниудыг худалдаж авах санал тавибал тэд Рокфеллерийн юу бодож байгааг мэдэн эргүүлээд эсэргүүцэх байлаа. Харин ингэхийн оронд тэр нууцаар газрын тос тээвэрлэгч төмөр замын жижиг компаниудыг худалдан авсан байна. Харин үүний дараа тэрээр газарын тосны жижиг компаниудыг авахаар хүсэхэд, нөгөө компаниудын төлөөлөгч илт эсэргүүцэнэ, харин энэ үед Рокфеллер түүнд төмөр замаас хэр их хараат байгааг нь сануулах аж : тэдний тосыг тээвэрлэхгүй, аль эсвэл зүгээр л өртөгөө өндөрсөгөхөд , жижиг компаниуд дахин босож ирэхээргүй дампуурах байлаа. Ингэж Рокфеллер нь толгоомын талбарыг солисон бөгөөд, түүнтэй хамтран тоглогчид түүнд өөрийн тосны компаниа зархаас өөр сонголтыг үлдээсэнгүй .
Энэ аргыг ашиглавал таны хохирогч таныг хүчилж байгааг мэдэх боловч хор уршиг, муу нөлөө авчрахгүй.

Аймхай хүнийг айлгах. Сул,аймхай,хүч чадал дорой хүний сонголтыг удирдах нь хамгаас амархан. Тийм учир ийм хүмүүсийн сэтгэл хөдлөл айдас эмоци дээр нь тогло. - айдас төрүүл, тэднийг уулгалан довтол, ингэсэн үед тэд өөрсдөө бидний гарт орох болно.

Аргагүй байдал. Энэ арга нь шүүхэд шүүгчидийн хэрэглэдэг сонгодог арга юм : сэжигтэнийг шүүгч 2 байж болохуйц тайлбар, боломжийн аль нэгнийг сонгохыг зөвлөнө, харин аль альнийх нь төгсгөлд тэдний өөрийнх нь бэлдсэн урхи! Тэд шүүгчийн асуултанд хариулах боловч, бүх юм тэдний эсрэг тэр дороо эргэнэ. Ингэж аргагүй байдалд орсоноор тэд өөрсдийн булшийг өөрсдөө ухна.

Анхааруулга :

Зарим тохиолдолд бид бусдын сонголтыг хязгаарласнаар өөрийн сонголтыг давхар хязгаарлах тал бий. Мөн зарим тохиолдолд өөрийн өрсөлдөгч нарт эрх чөлөө олгох нь сайн талтай : бусдын яаж ажиллаж байгаа байдалыг нь хажуу талаас ажиглан суух нь үүний сайн тал нь юм : тагнуулдах, мэдээ цуглуулах, мөн өөрийн хариу төлөвлөгөөг бэлдэх сайхан хугацааг олгоно.
19р зууны банкны ажилтан Жаймс Родшилд нь энэ аргад тун дуртай нэгэн байв : хэрэв тэр өөрийн өрсөлдөгч нарын хөдөлгөөн бүрт нь хяналт, дүгнэлт тавьсаар ядарсан бол тэр зүгээр л тэдэнд боломж олгон өөрөө тоглоомоос түр хугацаанд гарна, ингэж бага хугацаанд дайсандаа эрх мэдэл , эрх чөлөөг олгосноор тэрээр өөрийн удаан хугацаанд тэднийг дахин сэхэхээргүй унагах төлөвлөгөөг боловсруулдаг байжээ.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.08.11 9:16 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #32

Бусдын мөрөөдөмтгий занг ашигла.

Тайлбар :

Амьдрал гэдэг харгис бөгөөд зовлон шаналалаар дүүрэн. Тийм учир бид амьдарлын энэ бүх зовлон шаналалаас ангид байхыг хичээн, ер бусын зүйлд итгэхийг хүсдэг, итгэхийг ч хичээдэг - нэг үгээр хэлбэл бид амьдралын цорын ганц, гашуун "үнэн"-ээс зугтаж амьдардаг. Харин бусдын энэ итгэхийг хүссэн зүйл, бусдын энэ амар аргаар амьдрах гэсэн мөрөөдөлийг нь мэдэрч, түүнийг нь өөртөө ашигтайгаар ашиглах нь эрх мэдэлд хүрэхийн бас нэгэн чухал зэвсэгүүдийн нэг юм.

Түүхээс суралцах нь :


Дундаж зуун болон, сэргэн мандалтын үед дорно зүгтэй хийх худалдаан дээр ганцаараа ноёлж байсан нь Венецийг хамгийн баян хотуудын нэг болгожээ. Харин энэ байдал нь удаан үргэлжилсэнгүй 16р зуунд энэ хотын байдал орвонгоороо эргэсэн байна : Америк тив нээгдсэн явдал нь Европын Атлантын талын ноёрхолыг Испани Португали, Дани Англи гэх мэт улсуудын эрин үеийг авчирсан байна. Венец нь одоо эдийн засгаараа ч тун хүч сулрах ба эзэнт улс нь ч гэсэн хорогдох, багасах болжээ.

Түнэр харанхуй бүрхсэн мэт хэцүү байдалд орсон энэ цаг үед (1589 онд) бүх Венец даяар Брагадино хэмээх алхимич (нууц бодис ашиглан алтыг хэд дахин их болгодог хүн) хүний тухай цуу үг газар авсан байна. Цуу үг ингэж Венец даяар яригдах болтолоо тархсан шалтгаан нь юу вэ гэвэл хэдэн жилийн өмнө Венецийн нэгэн язгууртан Польшоор дайран өгнгөрч явах замдаа нэгэн мэрэгч, төлөгчийн амнаас "Венец нь хуучны их баялаг, хуучны их нэр хүнддээ алтыг хувиргаж чадах хүчийг ойлгодог хүний тусламжаар хүрж чадна" гэсэн үгнээс болсон аж. Ингээд зовлонт цагийг амсаж буй Венецийн иргэдэд зөнч мэргэний энэ яриа нь биелэгдэж байгаа мэт санагдаж, Венец улсынхан одоо тэр чигээрээ баярлан, амархан алттай болох талаар мөрөөдөн сууцгаах болов.

Энэ цуурхалыг бүрэн шалгаж нягталж үзэхээр Венецийн хамгийн чухал, том язгууртаны гэр бүлүүд бөөнөөрөө Брагадинод амьдран суух Бришиар тосгонруу явах болов. Ингээд тэд түүн дээр очин бусдын амнаас сонссон бүх л зүйлийг өөрсдийнхөөн нүдээр харж гэнэ : хэнд ч хэрэггүй мэт эд бодис яаж хэдэн унц алт болон хувирж байгааг тэд нүдээр харж байж итгэв. Очиж үнэн байдалыг нь нүдээрээ харж баталгаажсаны дараа тэд түүнд уул толгод адил тийм их зоосыг амлаж байж Венецэд очин амьдрахыг гуйсан байна. Тэд зөнчийн мэргэ төлгөн дээр буусан шиг хог новшийг алт болгож чадах энэ хүний ачаар улс орноо хямралаас гаргана гэж бодож байв.

Ингээд тэр жилдээ Венецэд ирсэн Брагадино нь улс орныг авьяас чадвараараа аврахыг огт яарахгүй байлаа. Сонин зүйл нь юу вэ гэвэл тэр ингэж цаг авах тусам түүний нэр хүнд улам ихсэж, түүнийг дагагчид олширсоор байв. Зөвхөн европоос гэлтгүй, азиас хүртэл түүнтэй уулзахаар хүмүүс ирэх болж түүний нэр хүнд хаа сайгүй түгэх ажээ. Гэвч түүний энэ хүлээлгэлт ард иргэдийн зүгээс бухимдалыг бага багаар төрүүлэх болов : улсыг нь хямралаас ид шидийн, ер бусын аргаар аврахаар ирсэн гол баатар нь огтхон ч санаа тавихгүй байгаа нь тэдий зэвүүцэлийг төрүүлэх болов. Эхэн үедээ сенатууд ч гэсэн түүнийг яралуулах хүсэлгүй байсан боловч мөнхөд хүлээхийг тэд хүсээгүй учир тэд Брагадиног шахах маягтай болов.
Ингээд шахалтанд орсон Брагадино нь өөрийн алтыг хувиргах ер бусын ажилаа хийхээр болж, харин эхлэхийнхээ өмнө сенатуудад хандан "урт хугацаанд хийх тусам ашиг нь их, харин бага хугацаанд хийх тусам ашиг бага - тийм учир 7н жилийн хугацаа өгвөл Венецийн бүх алтыг 30 дахин өсгөж чадна" хэмээн хэлэв. Түүний энэхүү саналыг зарим нь зөвшөөрөх ба зарим нь зөвшөөрөхгүй. Харин түүний хүч чадалд үл итгэгчид нь Брагадиног бүр сэжиглэх болж, дахин хүч чадалаа шалгуул хэмээн шаардахад , Брагадино нь "Венецчүүдийн тэвчээргүй байдал надад боломж олгохгүй байна, Венец хотынхон наадад итгэсэнгүй, надаас урвалаа, тийм учир би өөрийн үйлчилгээг үзүүлэхгүй" гэж хэлсээр Венецийг орхин явжээ.
Ингээд тэр дараагийн жилүүдэд ойр хавьд байрлах Падуо-д, 1590 онд баварийн гүнтэнгийн урилгаар Мюнхэенд, очсон байна, тэд бүгд алхимичээр үйлчлүүлэх сонирхолтой байсан боловч Брагадино нь Венецэд яаж байсан яг тэрэн шигээ байх ба, буцаад тэр хотоосоо яг л нэг шалтгаанаа хэлэн явдаг байв,

Дүгнэвэл :


Залуу хүү Киприот Мамугна нь Венец хотод Брагадино гэх нэрээрээ алдаршихаас өмнө амьдрач байжээ. Тэр ард иргэд яаж уйтгар гунигт, зовлонт амьдралруу орж байгааг нүдээр үзэн, яаж дасан зохицож чадахгүй байгааг ажиглаж чадсан нэгэн байв. Харин ард иргэд энэ зовлонт амьдралаас гарахын тулд үргэлж амар дөт зам хайх нь тодорхой байлаа. Тиймээс Мамугна бусад залилан мэхлэгчдийн адилаар ганц хоёр зоосоор мэхэлэхийг хүссэнгүй, харин үүний оронд хүмүүний байгаль, сул талыг нь дөрөөлхөөр шийдсэн байна. Ингээд тэрээр Венецээс гарч, гадаад ертөнцөөр их аяалж, өөрийн "алхимич" мэт төрхөөрөө олон хүмүүсийг мэхэлсэн байна. Үүний дараа тэрээр Италид эргэн ирж Брешиа-д суурьшин Венецийн чихийг нь дэлдийлгэх нэр хүндийг өөрийгөө тойруулаад бий болгож чадав - түүний тансаг гоёмсог ордон, түүний баян тансаг дээл хувцас, гарт жингэнэх алтан эдлэлүүд нь бүгд түүнийг ямар нэгэн батлал шаардагдахгүй жинхэнэ "алхимич" мэтээр харуулж байв.

Зовлонт үед амьдарч байгаа ард иргэд амар замаар, хурдан нөлөө үзүүлэх зүйлийг хүсэж байдагыг тэр мэддэг байжээ. Тиймээс ч тэр "алхимич" гэх алт хувиргадаг хүн мэт багыг (маскыг) зүүсэн байна. Тийм учир ард иргэдийг хуурах нь хамгаас амархан байлаа. Ягаад гэвэл ямарч хүн ямар нэгэн юманд заавал итгэхийг хүсдэг учраас тэр. Сенатууд ч ялгаагүй түүн дээр ирж шалгахдаа түүнд маш их итгэхийг хүсэж байсан учраас түүний ханцуй дотор нь байх нууц шилэн гуурсыг олж хараагүй байна. Ингээд л тэр тэдний хувьд "алхимич" - харин нэгэнт ийм уур амьсгалыг төрүүлж чадсан болохоор, мөрөөдөлд нь умбуулж чадсан болохоор хэн ч түүний хамгийн энгийн мэхлэлтийг анзаарахаа болисон ажээ.

Хий мөрөөдөл, уран зөгнөл нь ийм л хүчтэй, тэд биднийг үндэсээр нь сугалж чадна, ялангуяа зовлон гачигийн цагт. Хэрэв Брагадино нь Венец хотод маш сайн боловсруулсан дүгнэлт хийж ард иргэдэд танилцуулаад, аль эсвэл маш сайн эдийн засгийн шийдвэртэй, зовлонгоос гарах арга олон бусдыг өөрийг нь сонсохыг, дагахыг шаардсан бол бүх зүйл түүний эсрэг эргэх байлаа.Тэр бусдын жигшил зэвүүцэлийг төрүүлэх байв.Ягаад гэвэл хүн гэдэг өөрт амар, зовлонгүй хувилбарыг илүүд үздэг учраас тэр. Бодит байдал хэт аймшигтай, харин түүний шийдэл нь хэт хэрцгий, харин хийсвэр мөрөөдөлд умбуулах нь ийм тохиолдолд хамгийн зөв сонголт юм.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Доорх 2 жишээ бол мөрөөдөл бодит байдал 2ыг харьцуулсан жишээ юм :

Бодит байдал : өөрчлөлт нь удаан байдаг. Энэ нь маш их хүч хөдөлмөр шаарддаг ба, зарим үед хэсэг аз, зарим үед золиос, мөн маш их тэвчээр шаарддаг.
Мөрөөдөл : Гэнэтийн огцом өөрчлөлт нь бусдын амьдралыг тэр чигээр нь өөрчилж чадна, саад тотгорыг тойрч гараад л бүх юм ОК.

Энэ нь бидний дунд өнөөдөр ч гэсэн ихээр оршдог залилагч, хууран мэхлэгчидийн хэлдэг үг, мөн Брагадино-н амжилтын түлхүүр. Агуу том өөрчлөлтийг амла - ядуугаас баян, өвчинөөс хоромын дотор ангижрал гэх мэт боломжгүй зүйлийг амла - ингэж чадвал та дагагчидтай, таньд итгэгчидтэй, бишригчидтэй болно.
16р зууны үеийн Германы хааны ордоны оточ Леонард Турнеиссер нь анагаах эрдэмд суралцаагүй боловч яг л энэ аргаар Бранденбүргийн тойргийн удирдагчийн гэр бүлийн эмч болж чадсан юм. Тэрээр янз бүрийн мэс засал, янз бүрийн хануур хохрой, муухай гашууун амттай эм санал болгохын оронд чихэрлэг амттай эмийг нь бариснаар эдгэнэ гэж бусдыг хуурах ажээ. Харин хээнцэр дээд зиндааныхан түүний энэ аргыг таалах аж.

Бодит байдал : үхэлийг буцааж болохгүй, өнгөрсөнийг өөрчилж болохгүй.
Мөрөөдөл : таагүй байдала хормын дотор өөрчилж болно.

Вермерийн бүтээлүүд нь өөрийн гэсэн өнгө төрх, чанраараа бусдаас ялгагддаг байв. Гэвч тэд хэт цөөхөн, маш ховор. 1930д оны үед Вермерийн бүтээлүүд дахин урлагын ертөнцөд амилж, уран зураг сонирхогчид, мэргэжилтнүүдийн анхаарлын төвд ирэв. Энэ олон жилийн дараа гарж ирсэн энэ бүтээлийг мэргэжилтнүүд нь шалгаж үзээд тэд оригинал болохыг баталжээ. Ийнхүү Вермер эргэн иржээ, өнгөрсөн бүхэн ингэж өөрчлөгдсөн байна.

Бүүр сүүлд энэ бүх нь Дани-н хуурамч бүтээл хийгч Ван Меегерений бүтээл байсаныг олж тогтоожээ. Түүний Вермерийг дуурайх болсон шалтгаан нь юу вэ гэвэл тэр ард иргэдийн мөрөөдөлийг нь мэдэж байсан явдал байв : уран зүрагнууд нь олон нийтэд үнэхээр л эрдэнэ мэт харагдаж байв, ягаад гэвэл уран зураг сонирхогчид үүнд итгэхийг үнэхээр их хүсэж байсан учраас тэр.

Гашуун үнэнийг хэн ч хэлдэггүй. Ягаад гэвэл үнэн гэдэг бол хахир,хатуу бөгөөд тэднийг хүлээж авхад тийм ч таатай биш, харин худал хуурмагт бол ер бусын хүч бий - хүнийг татах, увидастай тийм сайхан хүч бий. Үүний хажуугаар худал зүйлийг хүлээж авах нь бидэнд хамаагүй таатай байдаг . Тийм учир худал хуурмагийг ашигла, бусдыг мөрөөдөлд нь амьдрахад нь тусал, хийсвэр бодол, мөрөөдөл дээр нь дөрөөл. Мөрөөдөлийг амьд болгох чадвартай,үлгэрийг бодит болгох чадвалтай хүн нь хязгаарлашгүй их эрх мэдэлтэн юм.

Санаж яв : Мөрөөдөлд умбуулахад хамгийн гол, анхаарах зүйлүүдийн нэг бол орон зай. Холын юм бүхэн шохоорлыг татдаг, мөн ямарч асуудалгүй, ердийн мэт харагддаг. Тийм учир таны санал болгож байгаа юманд хэн ч хүрч чадахгүй тийм алс, хэн ч харж чадахааргүй тийм бүдэг манан дунд байх хэрэгтэй. Мөн өөрийн санал болгож байгаа мөрөөдлөө хэзээ ч бигий шууд бөгөөд шулуун тайлбарла, түүнийг хагас харагдтал нь утаагаар хуч. Дайсаныг шохоорхуулан, хангалттай ойртох хүртэл нь хүлээ, гэхдээ үүний хажуугаар утаагаа хэзээ ч битгий бүрэн арилга, тэднийг мөрөөдлийн хүслийн галыг үргэлж дүрэлзүүлэн бай.

Анхааруулга :

Та хэрвээ мөрөөдөл нь хийсвэр байх ёстой гэж бодож байвал энэ нь том алдаа. Мөрөөдөл нь мөн адил бодит зүйлийг ч гэсэн агуулах ёстой гэдэгийг сана. Мөн зарим үед янз бүрийн жүжиг тоглолт хэрэг байдаггүй бөгөөд, хүмүүс ердийн зүйлийг хүсэх тохиолдол байдаг. Абрахам Линкольны гайхалтай энгийн төрх, ердийн нэгэн хуульч, жирийн нэг сахалтай эр хүний байдал нь ард түмний хайр энэрэлийг татсан байдаг.


Last edited by TSZPUN on Apr.08.11 9:21 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Apr.08.11 9:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #33

Бусдын эмзэг цэгийг ол.


Тайлбар :

Бүх хүн сул талтай, хамгийн хүчтэй хүн ч адил сул талтай, яг л хана цайзын дунд жижиг нүх цоорхой байдаг шиг. Энэ сул тал нь ихэнхдээ тогтворгүй, аюулгүй байдал,аль эсвэл хянаж захирч чадахааргүй сэтгэлийн хөдөлгөөнөөр илэрдэг. Бусдын сул тал, цоорхойг нь олчихвол өөртөө хэрэгтэйгээр ашиглаж болно.

Бусдын эмзэг цэгийг олох ухаан :


Бид үргэлжийн мөнхийн өөрийгөө тойруулсан гэнэтийн өөрчлөлтөөс хамгаалах, найз болон дайсны гэнэтийн үйлдэлээс хамгаалах бамбайтай амьдардаг. Харин хүний мөн чанараас ойлгох хамгийн гол зүйлүүдийн нэг нь бол ямарч том, хүчтэй бамбай байсан бүх хүн сул талтай : тэдний психологийн бамбай нь зарим үйлдэлд хамгаалж чаддаггүй, харин та түүнийг нь олж чадвал өөртөө өгөөжтэйгөөр ашиглаж болох юм. Зарим хүмүүс дутагдалаа бусдад нээлттэйгээр хүлээдэг бол зарим нь нуудаг - баг (маск) өмсдөг. Тийм учир өөрийн довтолгоог төлөвлөхдөө доорх хэдэн зүйлийг мэдээд авахад илүүдэхгүй :

-Дохио зангааг ажигла. Зигмунд Фрэйдийн хэлсэнээр "Ямарч мөнх бус амьтан нууц хадгалж чадахгүй. Хэрэв түүний ам нь хаалттай бол түүний гар нь үнэнийг илчилнэ, гар нь илчлэхгүй бол нүүрнээс нь бүх юм уншигдана" - энэ нь хүний сул талыг олох хамгийн гол дүрэмийн нэг. Бусдын хэл ам нь хэлэхгүй байлаа ч гэсэн тэдний үйлдэл хөдөлгөөнөөр бүхнийг нэвт мэдэж болно.
Энэ зарчимын гол зарчим нь юуг харахдаа биш, харин яаж харахдаа байдаг. Өдөр бүрийн харилцан яриа, үг хэллэг нь хүнийг уншиж болох ариун их уурхай юм - тийм учир өөрийгөө сайн сонсож сурахад бэлд. Эхэндээ тухайн хүний бүх ярианд нь маш сонирхолтой байгаа мэт сэтгэгдэл төрүүл - энэ нь тэднийг улам их юм яриулахад хүргэдэг. Үүнийг 19р зууны францын улс төрийн зүтгэлтэн Таллеигранд нь маш чадварлаг ашигладаг байв : тэрээр хүмүүстэй нээлттэй байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, өөрийн нууцыг яридаг байв ( мэдээж хуурамч нууцаа). Харин түүний харилцан яригч түүний занганд орж эргүүлээд өөрийнхөө жинхэнэ нууц, зорилгоо ярих болно - ингэж тэр нөгөө хүнээ бүрэн судалж чаддаг байжээ.

Хэрэв та бусдын эмзэг цэгийг нь олж чадсан бол, энэ цэг рүү нь шулуун бус довтолгоо хий. Жишээ нь хэрэв тухайн хүн хайраар дутаж буй бол, бусдад нээлттэй түүнийг баярлуул, долигно,магт. Хэрэв тэд таны сайшаал магтаалд хөөрч байвал та зөв замандаа явж байна гэсэн үг. Ингээд тэдний нарийн ажигла - яаж тэрээр үйлчлигчид тип өгж байгааг нь, юу тэрнийг аз жаргалтай болгож байгааг нь, түүний хувцасанд нуугдах нууцыг нь, тэдний биширч хүндэлж явдаг хүнийг нь гэх мэт..

Санаж яв : бид бүгд сул талаа нуух гэж оролддог учир ямар нэгэн зүйлд хандах жижиг сажиг зүйл л бидний мөн чанарыг тодорхойлдог.

-Өнгөрсөн үеийг ажигла. Ихэнх сул тал нь бага насанд үүсдэг, харин том болоод ирэхлээрээ бид өөрийгөө тойруулаад хамгаалалт, бамбай, цайз барьдаг. Тийм учир тухайн хүний хүүхэд насыг нь, өнгөрсөн үеийн түүхийг нь сайтар мэдэж байх нь таньд маш том эрх мэдэлийн боломжийг гарт тань атгуулна.

-Эсрэг тэсрэг байдал. Бусдад ил харагдах зан чанар нь ихэнхдээ эсрэг талыг нь нууж байдаг. Өөрийн биеийг магтан цээжээ дэлдэх хүмүүс ихэхндээ, үнэн чанартаа өчүүхэн амьтад байдагтаи , аалигүй байдал нь шунаг тачаангуй байдалыг нууж байдагтай, ичимхийнүүд нь бусдын анхаарлаар дутаж байдагтай ижил юм. Хүмүүсийн дүр төрх байдалыг ингэж тагнан судалснаар, та ихэнхдээ хүмүүсийн сул бусдад үзүүлж байгаагаас эсрэг зүгт олох болно.

-Гол судасыг хайж олох. Сул талыг хайж олоход заримдаа ямар нэгэн юмыг хайх биш, харин амьтай биетэй хүнийг хайж болох юм. Өнөөдрийн нийгэмд л гэхэд эрх мэдэлтэн бүрийн ард ямар нэгэн хүн нууцаар удирддаг. Харин та тэр удирддаг хүнийг нь олоод тэдний хайр халамжинд орвол шууд л тэр эрх мэдэлтэний доодох бүх дайсанаа устгаж байгаа гэсэн үг.

-Хоосонг нөх. Сэтгэл зүйн хамгийн том сул зай бол аюулгүй байдал болон аз жаргалгүй байдал. Энэ 2 асуудалаар зовж байгаа хүн нь баг(маск) бараг л өмсөж зүсээ хувиргадаггүй. Хувиргах ч боломжгүй. Тэгвэл тэдний сэтгэлийн энэ сул зайг нөхөх нь таньд тэдний дээр хяналтаа тогтооход маш тустай байх болно. Тийм учир бусдыг юу аюлгүй болгож байгаа, юу аз жаргалгүй болгож байгаа гол үндэс суурийг нь хайж ол.

-Удирдаж боломгүй сэтгэлийн хөдөлгөөн. Зарим хүмүүс өөрийн сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж чаддаггүй, харин та тэдний оронд тэдний сэтгэл хөдөлгөөнөөр нь удирдаж чадвал үргэлж таны хяналтанд асуудал орших болно.

Анхааруулга :


Хэрэв таны өрсөлдөгч сэтгэлзүйн сул тал ихтэй бөгөөд та тэдний энэ сэтгэлзүйн сул талыг нь ашиглахыг хүсэж байгаа бол нэг зүйлийг санах хэрэгтэй: бусдын сэтгэл зүйтэй, психолгиор тоглох нь байнга аюул дагуулна, тухайн хүнээс хүлээгээгүй зан авир ч гарч мэдэх учираас тэр. Тийм учир хэмжээ хязгаарыг хэзээд сайн мэд, хаана хүрээд зогсох вэ гэдгээ сайн мэдэр. Анхаарал болгоомжтой байхгүй бол аймшигтай, хорлонтой сэтгэл хөдөл, арслан араатан мэт чанар нь уяанаасаа алдуурч мэднэ.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.09.11 2:41 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #34

Өөрийн маскандаа уус - өөрийгөө хаан шиг байлга, тэвэл таныг хаан шиг хүлээж авах болно.


Тайлбар :

Бусдын таньтай яаж харьцах нь та өөрийн биеийг хэрхэн авч явж байгаагаас шалтгаалдаг. Хаан гэдэг бол өөрийгөө хаан адил хүндэлж, өөрийгөө эрхэмсэг, халдашгүй байдалтай болгож чаддаг болохоор бусдад ч гэсэн түүнийг энэ байдалаар нь хардаг, хүндэлдэг, түүнээс айдаг. Өөртөө итгэлтэй харагдсанаар та бусдад өөрийгөө хааны титэм зүүх заяатай хүн мэт харагдуулж чадах юм.

Түүхээс суралцах нь :

Христофер Колумбийн эргэн тойронд байх хүн болгон түүнийг Италийн язгууртан гаралтай хүн гэж боддог байжээ, тэр Монтеферратийн Куккаро цайзын хаан Коломбогийн шууд удам мэтээр бусдад ойлгогдсон байлаа. Харин Коломбо нь Ромын агуу жанжин Колониусын шууд удам байв. Кристофер Колумб нь бусдын дунд үнэхээр л ийм нэртэй цуутай удам угсаатай нэгэн байв. Харин даанч энэ бүхэн бүгд хуурамч, хуурамч гэдэгийг нь цөөн хэдэн хүн мэдэх ажээ : яг үнэндээ Колумбус нь Доменико Коломбогийн нэхмэлчин мэргэжилтэй, Колумбусыг жоохон байхад нь дарсны дэлгүүртэй байсан,өөрийн үлдсэн амьдралаа бяслаг зарж өнгөрүүлсэн хүний хүү байжээ.
Колумбусд өөрийнх нь жинхэнэ удам угасаа хувь тавилан нь агуу үйл хэргийг бүтээх заяа олгоогүй мэт санагдаж байсан учраас тэр хааны, дээдсийн цустай гэж өөртөө итгүүлэн бусдыг ч гэсэн итгүүлэхийг хүсэв. Тэр яг л язгууртан хүн шиг аяглаж, аашилж байлаа.

Ингээд өөрийн алдарт аялалынхаа ивээн тэтгэгчийг хайж байсан тэрээр Португалийн хаан 2-р Хоао тай уулзжээ, түүнд өөрийн Ази тив рүү хүрэх дөт зам хайж олох зорилгоо хэлж, хэрэв ивээн тэтгэвэл буцаж ирээд өөрийн бүх нээсэн нээлтээ хааны нэр лүү шилжүүлэхээ амласан бөгөөд үүний хажуугаар бас нэмээд хэдэн болзол тавьжээ : тэрээр ахалж явсаныхаа хувьд нээсэн газар нутгийнхаа "вангийн төлөөлөгч" болох ба, энэ газар нутгаас олох ирээдүйн орлогын 10н хувийг тогтмол авах хүсэлтэй гэдэгээ хэлсэн байна.

Колумб нь нуур цөөрөмд ч усан онгоц удирдаж үзээгүй, хөлөг жолоодох ухаан юу ч үгүй, хэзээ ч олон хүмүүсийг удирдаж захирч байгаагүй боловч иймэрхүү шаардлагыг тавих зориг зүрхтэй нэгэн байв. Тэрээр хаанд ямар нэгэн хэсэгчилсэн төлөвлөгөө харуулаагүй ба баахан л хоосон амлалтуудаар хааны толгойг эргүүлэх гэж оролдсон байлаа. Ингээд өөрийн энэ хүсэлт амлалт болзолоо хаанд хэлж дуусахад Хоао хаан дарууханаар инээж түүний саналыг татгалзсан байна. Татгалзсан хариу сонссон ч Колумбус нь энэ явдалын ачаар нэгэн чухал зүйлийг ойлгож авчээ : хаан хүртэл жирийн нэг далайчины шаардлагыг зүгээр сонссон нь түүнд гайхалтай санагдав,тэр түүнтэй боловсон харьцсан ба, түүнийг шоолж инээсэнүй, мөн илүү дутуу юм асууж лавласангүй тэр зүгээр л Колумбусийн зориг зүрх нь түүний сэтгэлд "тамга" үлдээсэн явдалыг ойлгожээ. Энэ уулзалтаар тэрээр өөрийнх нь таамаг зөв байгааг мэдэж авав : илүү том зүйлийн тухай яриж асуух тусам түүний нэр хүнд нь түүнтэй хамт өсөж байгааг тэр ажигласан байна.

Ингээд хэдэн жилийн дараа Колумбус нь Испанид ирэв. Тэр Испанид өөрийн Португаль дахь нэр нөлөөтэй танилуудаа ашиглан дээдсийн хүрээлнгийн эдийн засагч, хаан, хунтайж гээд бүх л хүмүүстэй уулзан өөрийн дорно зүг хийх аялалыг яриж ивээн тэтгэхээр асууна, мөн өөрийнхөө шаардлагагыг ч мөн тавина : харин түүний уулзсан хүн бүр бүгд түүнийг дэмжих боловч шаардлагагыг нь биелүүлэх тийм их нэр нөлөөгүй гэдэгээ хэлж байв - түүний шаардлагагыг биелүүлэж чадах цорын ганц эрх мэдэлтэй хүн бол Изабелла хатан хаан ажээ. 1487 онд тэрээр хатан хаантай уулзсан ба өөрийнхөө аялалыг ивээн тэтгэх талаар гуйхын оронд тэрээр хатан хааныг бүрэн урхидаж, түүний сайн анд, сайн зөвлөгч мэт нь болж түүний байнгын зочидын нэг болон хувирсан байна.
1492 онд Изабелла хатан хаан нь өөрийн "сайн найз"-ын нэг Кристофер Колумбуст , 3н усан онгоц, хэрэглэх тоног төхөөрөмж, онгоцны багийнхны цалин гэх мэт зүйлээр дэмжиж, аян замд гарахад нь тусламж үзүүлэв. Ингээд Колумбус нь агуу хувь тавиланг бүтээх аялалын замдаа гарсан байна.

Дүгнэвэл :


Колумбус нь далайн тэнгисийн аялалын тухай мэдлэг тун хомс, бараг байхгүй гэж хэлж болохоор, шинэ газар оллоо ч гэсэн хэзээ ч өрөгрөг уртрагийг нь тодорхойлох чадваргүй нэгэн байв.Энэ дутагдал нь түүний хувьд гол асуудал биш байв, хамгийн гол нь тэрээр бусдад таашаагдаж чаддаг нэгэн байв. Колумбус нь бусдыг татах увидастай, өөрөөс нь дээд зиндааны хүнийг татах авьяастай, ид шидийн хүчтэй нэгэн байв, харин энэ бүх зүйл нь түүнийг хэрхэн биеэ авч явж байгаа байдлаас гардаг байв. Хүчтэй, хуучны язгууртнууд нь тэр үед өөрийгөө язгууртан гэж батлах ямарч шаардлага байдагүй байв - ягаад гэвэл тэдний ихэмсэг зан чанар, үг хэллэг, ярианы хэлбэр гээд биеэ хэрхэн авч яваа байдлаас нь хараад л язгууртан хүнийг мэдэж болдог байв. Харин Колумбус нь яг л тэдэн шиг ааш гаргаснаар, өөрийгөө язгууртан мэт бодон, өөрийгөө хүндэлснээр тэр бусдад ч гэсэн итгүүлж чаджээ.

Ойлгож ав: Өөрийнхөө үнэ цэнийг тогтоох нь таны мэдэлд байгаа. Хэрхэн биеэ авч яваа байдал тань таны юу бодож байгааг илэрхийлдэг. Хэрэв та үргэлж жижиг бага зүйлийг мөрөөдөөд, толгой доош гудайлган явбал хүмүүс таныг энэ байгаа байдлаар тань ойлгож, хүлээж авах болно. Тийм учир Колумбус шиг язгууртан биш байсан ч язгууртан адил царайл...Тэгвэл та язгууртан мэт хүндлэгдэх болно.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Титэм нь хаанд хааны шинжийг олгодог. Хаан нь титэм өмссөн хүнээс өөр хэн ч биш, титэмгүй бол хаан биш байдаг. Харин титэм өмссөн хаанд ямар нэгэн зураас, хязгаар гэж үгүй. Тэд дуртай зүйлээ хүсэж, дуртай зүйлээ хийдэг. Тиймээс та ч гэсэн хийсвэрээр титэмийг өмсөн, хаан болж дуртай зүйлээ хийж, дуртай зүйлээ хүсэж, бодож болох юм. Харин бодит болон хийсвэр нь ялгаа бараг л байдаггүй - үүнийг ТИТЭМийн шинж чанар гэнэ.
Түүхэнд жирийн, бусадаас ялгарах юмгүй Византийн Теадор, Колумбус, Бетховен, Дизрел гэх олон хүмүүс титэмийн шинж чанарыг ашиглаж нэр алдартай болсон.
Титэмийн шинж чанарын гол судас нь тун энгийн - өөрийн ердийн бодолыг давуулан бодох, өөрийгөө бусдаас давуугаар бодох, харуулах, худал хуурмаг мэт санагдаж байсан ч хамаагүй хаан шиг жүжиглэх. Ингэж чадвал та яг энэ үйл явдалыг бусдаас хариу болгон мэдрэх болно. Хэрэв та өөрийгөө хүндэлвэл бусад таныг бас хүндэлнэ гэх мэт...

Титэм нь таныг бусдаас тусгаарлаж болох юм, гэвч тусгаарлалтыг бодит болгох эсэх нь таниас шалтгаална. Та хааны байдалтай байна гээд бусдад ихирхэж болохгүй. Бардамнал, ихэрхэх нь хааны буруу нөлөө бөгөөд титэмийн муу тал юм. Аль болох нөхцөл байдалд захирагдах биш, байнга намбатай даруухан байх нь чухал.
Хууран мэхлэгчид язгууртан, эрх мэдэлтэний багийг зүүх нь хэр ашигтай байдагийг мэддэг байжээ. Энэ нь бусдын хамгаалалтыг үгүй хийдэг ба сэжиг, эргэлзээг нь аригадаг.

Санаж яв : Өөрийн үнэ өртөгийг тогтоох нь таны мэдэлд байгаа. Өөрийгөө бусдад хямд харагдуулбал бусдаад жижигийг авах болно, харин ихийг асууж, ихийг бодож явах нь бусдад өөрийгөө хааны зэрэгтэй гэдэг дохиог өгнө.

Анхааруулга :

Ямарч зүйлд хэт гүн орох, хэмжээнээс хэтрэх нь аюул дагуулдаг. Хэрэв та олон нийтээс хэт өндөрт гарах юм бол та амрахан оногдох бай болон хувирна. Мөн энэ аргыг цагаа олж ашиглах нь хамгаас чухал.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.09.11 2:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #35

Цаг хугацааг тань, цаг хугацааг мэдэр.


Тайлбар :

Хэзээ ч битгий өөрийгөө яарч байгаагаар бусдад харагд - яарах нь ажилаа зохицуулж чадахгүй, өөрийгөө удирдах чадваргүй хүн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Хэзээд тэвчээртэй харагд, яг л бүх л зүйл таныг зүгээр сууж байхад чинь тань дээр өөрөө хүрээд ирэх юм шиг. Зөв цаг үеийг олж сур. Цаг нь ирээгүй бол хойшлоод тэвчээртэй хүлээж сур, харин цаг нь ирэхээр харгис хэрцгий догшин аргаар бүгдийг устга.

Түүхээс суралцах нь :

1780д онд Иосиф Фуше нь Францид тосгоноос тосгонд аялж тооны хичээл заадаг багшаар ажиллаад олон жилийг өнгөөрөсөн ажээ. Тэрээр дотроо маш том төлөвлөгөөтэй ба өөрийн боломжийг тэвчээртэйгээр хүлээж сууж байгаа нэгэн байв. Ингээд 1789 онд Францын хувьсгал гарахад тэрээр хувьсгалч болохоор шийдэв. Энэ нь түүний хүлээж байсан боломжит цаг хугацаа нь байсан ба үүнийг алдах ёсгүй байв - Фуше нь энэ боломжийг алдсангүй, харин ч бүр лав бариж авав : хувьсгалчидын удирдагч Роберспиертэй журамын нөхөд болсоны ачаар тэр маш богино хугацаанд бослого удирдагчийн хэмжээнд очин 1792 онд л гэхэд Нантес хотын иргэд Фушег "үндэсний эх хурал"-ийн төлөөлөгчөөр сонгосон байна.
Ингээд Фуше Парисд ирэн их хүралд өөрийн суудалдаа заларчээ. Их хуралд нь хоёр давамгайлах хүч байх ба тэр нь "оппортунистууд" болон "якобинчууд" - тэд бие биенийгээ үздэггүй, хоорондоо дайсагналцдаг. Шинээр суудалд суусан Фушегийн хувьд энэ 2ын аль нэгнийх нь талд орох шаардлага гарав. Фуше нь сайтар бодсоны эцэст хэтийн замналд хоюлаа ялагчаар тодроно гэдэг дүгнэлт дотроо хийсэн байна. Гэвч хүч эрх мэдэл нь хувьсгалыг эхлүүлэгчидийн гар дээр ирэх нь ховор, мөн тэднийг залгамжилж авч явж байгаад ч ирдэггүй, харин хүч чадал эрх мэдэл нь хувьсгалийг төгсгөлд аваачсан,шийдвэрт хүргэсэн хүний гарт л үлддэг гэдгийг мэддэг байсан тэрээр эцэст нь ялж үлдэн эрх мэдэлийг гартаа авах талд нь орохоор шийдсэн байна.

Тэр анхандаа оппортунистуудын талд оров, тухайн үед оппортунистууд олонхи болж байсан ба якобичуудээс давамгай хүчтэй, нэр хүндтэй байв. Ингээд хуучин хаан 16-р Луйис-ийг цаазлах тухай асуудал гарч ирэхэд тэрээр хүмүүс хааны толгойг хүсэж байгааг мэдрэн хааныг цаазлах болжээ. Үүний дараа Парист асуудал хурцадмал болж эхлэхэд тэрээр хөдөө тал газар байрлах албан тушаал аван тэндээ хэсэг хугацаанд чимээгүй сууж, байдалыг алсаас ажиглах болов. Хэдэн сарын дараа түүнийг Лион хотын проконсулаар сонгож тэнд тэрээр маш олон язгууртан гэр бүлийг устгажээ.

1794 онд түүний хуучин найз Робеспиер түүнийг Лионд үйлдсэн аймшигт үйлдэлийнх нь асуудалаар Парис руу дуудсан байна. Тэрээр одоо Фуше-д итгэхээ больсон ба түүнийг замаасаа зайлуулахыг хүссэн байна. Ингэж Роберспиер Фуше -н эсрэг ажиллагааг нээлттэй явуулж, түүнийг баривлчлах арга хэмжээ авах гэж байхад нөгөө талд Фуше нь тойруу замаар дайралтаа бэлтгэж байв - тэрээр Роберспиерын дарангуйлан удирдах засгаас уйдсан хүмүүстэй нэгдэн тэднээс тусламж авч, тэр ард түмнийг Роберспиерийн эсрэг босгох аргыг ашигалах гэж байв. Тиймээс ч тэрэнд өргөн хүрээний тусламж хэрэгтэй байлаа : Тэр одоо оппортунистууд болон якобинчууд аль альнаас нь дэм авах болов - Роберспиерээс ч бүгд айж, цаазын тавцан дээр зогсохийг хэн ч хүсээгүй баисан учир Роберспиерийн эсрэг ажиллагаанд ихэнхи нь нэгджээ.
7сарын 27 нд энэ бүхэн биелэлээ олов : үндэсний хурал Роберспиерийн эсрэг босон, түүнийг баривчилсан байна, харин хэдэн өдөрийн дараа Фуше-гийн толгой биш, Роберспиерийн толгой цаазын тавцан дээр цаазлуулан унах ажээ.

Ингээд Роберспиэрийн үхлийн дараа Фуше нь хуралд буцаж ирэхэд тэр өөрийнхөө хамгийн гайхмаар, хэний ч хүлээгээгүй алхамыг хийв : Роберспиэрийг унагах ажиллагаа,хуйвалдааныг удирдсан тэрээр , оппортунистуудын хамт суух ёстой байтал, тэрээр дахин байраа сольж радикал якобинчуудын талд суув.
Магадгүй энэ нь түүний амьдралд анх удаагаа цөөнхийн, хүчгүй талыг сонгосон нь байж болох юм. Харин яг үнэндээ тэр өөр нэгэн ирж буй аюулыг харсан байлаа : Роберспиерийг буулгахад гол үүрэг гүйцэтгэсэн оппортунистуудын жигүүр эрх мэдэлийг гартаа авах нь тодорхой, Роберспиерийг унагаасан тэд өөрсдийн дайсан болох якобинчуудын эсрэг ажиллагаа явуулна гэдэг нь бүр илэрхий байв. Түүний ялагдагч жигүүрийн талд орсон нь мэдээж маш осолтой тоглоом боловч Фуше нь бүх зүйлийг хамгаас сайн нягталан харсан ажээ : тэрээр нэр цэвэр яконбийнчуудын талд орон, ард түмнийг өдөөн хатгаж гар хөл нь цусанд хангалттай дүрэгдсэн оппортунистуудыг ард түмний тусламжтайгаар буулгаах төлөвлөгөөтэй байсан ба үүнийгээ ч биелүүлжээ.

Гэвч оппортунистуудын унасны дараа шинэ засаг Директүр гарч тэр нь якобинчууд бус харин дахиад л оппортунистууд байв. Одоо харин Фуше нь чимээгүй байдалд шилжих ба боломжит цагийг хүлээнэ, тэр өөрийнх нь тухай бүх таагүй бодол арилах хүртэл чимээгүй хүлээнэ. Ингээд цаг нь болоход тэрээр буцаад олон нийтийн өмнө гарч ирэн Директүр-д ойртон улсын тагнуулч болжээ. Тагнуулчийн албандаа ч тэр удаан ажилсангүй, энэ зиндаанаасаа дээшилж тэрээр 1799 онд цэрэг цагдаа нарын сайд болжээ. Фуше нь одоо зөвхөн хүчтэй болоод зогсохгүй бүхэл бүтэн Франц улсыг өөрийн тагнуулчидаараа 5н хуруу шигээ харах болжээ. Ингээд удалгүй Напелеон төрийн эрхэнд гарч түүнийг ч гэсэн өөрийн шинэ дэглэмийн цагдаа тагнуулын сайдаар улираан үлдээсэн байна.

Дараагийн хэдэн жилд Напелеон нь Фуше-с хамаарах болох нь улам ихсэх болов. Тэрээр бүр түүнд хувьсгалчын цол болох Гүнтэн Отранто хэргэмээр шагнаж, эд хөрөнгөөр бялхуулсан байна. 1808 онд Напелеоны дэглэм уруудаж байгааг Фуше дахиад л бусдаас түрүүнд ажиглав. Напелеоны ямарч шалтгаангүйгээр Испани рүү хоосон дэмий дайрсан нь тэрнийг тэнцвэрээ алдаж байгааг харуулж байлаа. Ингээд Фуше нь Таллеигранд тай хуйвалдан Наполеоныг унагаах гол төлөвлөгөөг зохион байгуулсан байна. 1814 инд Напелеоны хүч унажээ.

Дараагийн шинэ дэглэм бол шинэгчлэгдсэн хаант засаглал байлаа, Хуучин хаан 16-р Луйис-н дүү 18-р Луйис нэрээр шинэ хаантай болов. Гэвч Фуше нь дахиад л цаг болон нийгмийн эргэлтийг зөв дүгнэж чаджээ - тээрээр Луйис 18 нь удаан тогтож чадахгүй гэдгийг мэдэж байлаа, тэр Напелеон шиг авьяас чадвартай нэгэн биш байж, ингээд Фуше дахиад л өөрийн хүлээдэг байдалдаа эргэн оров, бусдаас доогуур байрлаж, огт чимээгүй байж, хэрэг явдалын гол цөмөөс зайдуу байх аргадаа оржээ. Яг л түүний таамагласнаар Напелеон нь 1815 оны 2 сард Елба арлаас оргосон байна - ард иргэдийн сэтгэл зүй шууд Наполеоны зүг эргэв, 18-р Луйис хааны эсрэг эргэв. Аюулд орсон Луйис хаан нь түүнийг нууж чадах цорын ганц хүн болох, урд нь Напелеоны талд ажиллаж байсан, хуучин якобинчуудын нэг, мөн одоо цагийн хамгийн нэр нөлөөтэй болсон улс төрчидийн нэг Фуше -с тусламжийг гуйжээ. Гэвч Фуше нь ялагдагч талтай хэзээ ч нэгдэхгүй ба түүнд Напелеон хэзээ ч эргэж ирэхгүй гэж хэлэн (мэдээж эргэж ирнэ гэдэгийг тэр мэдэж байв) худлаа тайвшруулах аж.

Ингээд өөрөөс нь урвасан , өөрийх нь хүч нь унаж эхэлж байгаа, мөн Фуше шиг хүчтэй хүнийг өөрийн заналт дайсан болох Напелеоны талд ажиллуулахыг хүсээгүй учир Луйис хаан Фуше-г баривчлаад, алахыг тушаажээ. 1815 онд цагдаа нар Фуше -г гудамжинд баривлчлав. Гэвч энэ нь төгсгөл байв уу? Үгүй, Фуше нь цагдаа нарт хуучин улс төрийн гишүүн хүн гудамжинд баривчлагдах нь гутамшиг гээд эсэргүүцэх болов. Цагдаа нар түүнд итгээд Фуше- г гэртээ харихыг зөвшөөрчээ.Ингээд гэрт нь ирсэн хойно баривчлах гэхэд Фуше үхлийг цэвэр цэмцгэр угтах ёстой хэмээн өөрийн нүүр гарыг угаан цэвэрхэн хувцас сольж өмсөн гэрээсээ нь гаргахыг гуйжээ. Хувь заяа нь тодорхой болсон хүний эцсийн гуйлтыг тэд зөвшөөрсөн байна. Ингээд Фуше тэдний байгаа өрөөнөөс гарсан боловч эргэж ирсэнгүй, тэр угаалгын өрөөний цонхоор зугтсан байлаа.

Цагдаа нар Парис хотоор Фуше -г эрэн хайх боловч, Напелеоны их бууны дуу холоос сонсогдох үед, хаан болон хаанд харьялагдах бүх хүн Парисыг орхин Наполеоноос зугтсан байна. Наполеон ийнхүү Елба арлаас оргосныхоо дараа эргэж ирээд Фушегийн хуучин албан тушаалыг нь сэргээв. Ингээд 100 өдрийн турш, Ватерлүүгийн тулаан хүртэл Напелеон биш францыг удирдсан хүн нь яг үнэндээ Фуше байлаа. Харин Напелеон унасны дараа Луйис 18р хаан нь буцаад хаан ширээндээ суусан ба , яг л 9н амьтай муур адил Фуше нь дахид нэг шинэ засагт үйлчлэх болов - түүний нэр нөлөө, эрх мэдэл нь маш их байсан учир шинэ хаан Фушег уучалахад хүргэжээ.

Дүгнэвэл :

Энэ их аюулт цагт Фуше нь өөрийн цагийг удридах ухаанаараа амжилтанд хүрч чадав. Тэр бидэнд хэд хэдэн хичээлийг заажээ:

1.Цагийг зөв мэдрэх нь маш чухал. Фуше нь өөрөө үргэлж 2 алхам урьдахыг харж чаддаг байв. Та үргэлж цаг байдалыг зөв дүгнэн, ирээдүйг бодож, бүх гарж болох эргэлт, урвалтыг тооцолж, боломжийг алдахгүй байх хэрэгтэй.

2.Салхийг даган бүү хөдөл. Ард түмэн, олон нийтийг хамарсан хөдөлгөөн нь маш том үр дагавартай, тийм учир ямар үр дагаварыг авчрахыг сайн олж харж сурах хэрэгтэй. Яг л Фуше нь Роберспиерийг алсаны дараа гэнэт цөөнх якобинчуудын талд орсон шиг. Бусдын давалгаагаар биш, харин таныг өөрөөэрх мэдэлд аваачих татлагаыг хүлээ.

3.Тэвчээртэй бай. Фуше нь маш тэввчээртэй нэгэн байв. Тэвчээргүй бол цаг байдалыг ажих ухаан нь ямарч хэрэггүй ба та өөрийгөө ялагдагч болгоно. Фуше-н эсрэг бүх юм эргэж эхлэхэд, тэр эсэргүүцэлгүй, бусдын уурыг улам хүргэсэнгүй, харин тэр тэнэг дүлий хүн мэт болон хувирна. Цаг хугацаанд тэвчээртэй хандах тусам цаг хугацаа түүний дайсан биш холбоотон болон хувирч байв. Байдалыг ажигла - тэгсэнийхээ дараа өвсөнөөс нам дор газар нуугдахуу, аль эсвэл хад цохион дээр ганцаараа зогсохуу гэдэгээ шийд.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :


Цаг хугацаа гэдэг бол бидний өөрсдийн бүтээсэн хийсвэр ойлголт. Хэрэв бид цаг хугацаа гэдэг хийсвэр ойлголтыг бий болгож чадсан юм бол бид ч гэсэн цаг хугацааг ямар нэгэн хэвэнд цутгаж, түүнийг өөртөө ашигтайгаар, нөлөөтэйгөөр ашиглаж чадна. Хүүхэд насны цаг нь удаан бөгөөд урт өнгөрдөг бол , насанд хүрсэн хүний хувьд цаг хугацаа шиг хурдан зүйл үгүй. Тийм учир цаг хугацаа гэдэг нь ойлголт мэдрэмжээс шатгаалж хүн бүрд янз бүр харагдана. Энэ нь цаг ажих ухаанд суралцахын гол ойлголт юм. Бидний сэтгэл санаа таагүй байх үед цаг хугацаа хурдан явах болно, бид түүнийг удирдаж чадахгүй, харин сэтгэл хөдлөлөө тухайн нөхцөл байдал дээр удирдан байж чадвал цаг хугацаа гэдэг нь маш удаан өнгөрөх болно.

Бидний амьдралд тулгарах 3н хамгийн гол цаг хугацаа :


1.Сунжрах цаг хугацаа. Айдас болон тэвчээргүй байдалаасаа болон өөрийн үйл хэргийг хурдасгах нь таны зам дээр маш олон асуудал, проблемүүдыг бий болгоно. Эцэс сүүлд нь яараагүй хийсэнээс их хугацааг та үрэх болно гэсэн үг. Хүн яарах тусам алдаа гаргах нь их байдаг ба, яаруу хүмүүс нь өөрийн бий болгосон алдааг буцаж зассанаар цаг хугацааг бардаг байна.
Та цаг хугацааг удаашруулах,сунжруулах нь өөрийн амьдралыг уртасгахдаа, хэсэгхэн хугацаанд үргэлжлэх сэтгэлийн хөөрлөө үргэлжлүүэхдээ биш, харин эрх мэдэлийн тоглоомонд ашиглахад хэрэглэх юм. Бидний толгой тархи ихэнхдээ төлөвлөж бодоогүй ажил хэргийн шийдийг олох гэж зовоогүй байх үед бид ямар нэгэн зүйлийн хоёр алхамын цаадхыг олж харах чадвартай.

2.Хүчилсэн цаг хугацаа. Энэ төрлийн хугацааны гол ов заль нь бусдыг яаруулахад, мөн хүлээлгэхэд оршино.Өөрийн өрсөлдөгчийг яаруу болго, бодох эрэгцүүлэх зай завсар өгөхгүй, яаруулахад хүмүүс алдах нь их байдаг.Бусдыг хүлээхэд хүргэ . Хүмүүс ямар нэгэн зүйл хүлээсэн үедээ тогтворгүй болдог, өөрийн анхаарал сэрэмжээ алддаг. Харин энэ үед та өөрийн өрсөлдөгчид нарт ганц цохилт өгөх л хангалттай.

3.Төгсгөх цаг. Давшилт хийх боломжийг тэвчээртэй хүлээн тэдний төлөвлөгөөг устгаж ,тэднийг яаруулан сууж болно. Гэвч энэ бүхэн төгсгөх шатгүй бол ямарч хэрэг үгүй. Хэрэгтэй үед нь ямарч хайр энэрэлгүй дайснаа дарах чадвартай байх хэрэгтэй. Өрсөлдөгчөө хурдан бөгөөд шийдвэртэй дуусгах, төгсгөх хэрэгтэй.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.09.11 2:44 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #36

Үл тоох, анхаарал хандуулахгүй байхын ухаан.


Тайлбар :

Жижиг сажиг асуудал, проблем болгоныг хүлээж авсанаар та тэдний оршин байх нөхцөлийг нь улам бүрдүлүж байна л гэсэн үг. Өөрийн дайсандаа хэт их анхаарал хандуулах тусам та дайснаа улам агуу улам хүчтэй харагдуулна, мөн жижиг сажиг алдаа дутагдалыг засаж залруулах гэж оролдох нь таныг өчүүхэн мэт харагдуулна. Заримдаа зарим юмыг зөнгөөр нь хаях нь хамгийн зөв гарц байдаг. Бага сонирхол үзүүлэх тусам та агуу том харагдана гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь :


1527 онд Английн хаан 8-р Хенри нь өөрийн хатан болох Арагоны Катерина-аас салах арга зам хайж байжээ. Учир юунд вэ гэвэл Катерина хатан түүнд Хенригийн династиг үргэлжлүүлэх нүган үр төрүүлж чадсангүй болохоор тэр - харин ягаад төрүүлж чадахгүй байгааг нь Хенри ч өөрийнхөө аргаар тайлбарлаж байв : тэрээр библид "Ахынхаа авгайг авч суусан үйл явдал нь бузар бөгөөд, тэр хүнийг үрийн заяа тойрон гарна " гэсэн жижиг хэсэг уншиж байжээ.Үнэхээр ч Катерина нь Хенритэй суухаас өмнө түүний ах Артуртай гэрлэсэн байсан ба, тэдний гэрлэлт төд удалгүй 5н сарын дараа Артурын үхлээр төгссөн юм. Ингэж тэр ахынхаа бэлэвсэн эхнэрийг аван суусан байна. Библид тэр жижиг хэсгийг уншсанаас хойш Хенри нь одоо өөрийгөө бурханаар хараагдсан хэмээн бодож, үүнээс гарах ганц гарц бол ахынхаа гэргийгээс салах гэж бодож байв.
Катерина нь Испаний Фердинанд хаан болон Изабелла хатан хааны охин байлаа, тэхээр Катеринатай ураг барилдсан нь холбоотон байгуулах гэсэн, нэг бодолын улс төрийн агуулгатай гэрлэлт байсан аж. Катерина нь Артуртай гэрлэсэн гэрлэлт нь төгс гэрлэлт биш хэмээн хэлж байхад харин Хенри нь энэ бүхнийг цус ойртсон, тийм учир тэдний гэрлэлт хүчингүй бөгөөд хоосон гэдэг талыг баримталж байв. Катерина нь түүний ах Артурт өөрийн биеийг өгөөгүй, онгон ариун хэвээр түүнд ирсэнийгээ мянга мянган удаа хэлэвч, эхнэр нөхөр болоод олон жилийг үдсэн ч удам залгах хүү төрүүлэхгүй байгаа нь тэднийг бурхан шийтгэж байгаа мэтээр Хенри харж байв.

Үүнээс гадна Хенри ягаад Катеринагаас салах гээд байсан өөр нэг шалтгаан нь Анне Болеин гэх эмэгтэйд ухаангүй дурласан байсантай холбоотой. Тэр түүнтэй шууд сууж болох байв, гэвч тэр дахиад л түүнд хүүхэд төрүүлэхгүй байх магадлалтай, ягаад гэвэл Катеринатай суусан гэрлэлтийг цуцлуулаагүй болохоор тэр. Харин цуцлуулахгүй болохоор тэр библид бичсэнээр үрийн заяа үнэрлэх хувьгүй. Ингээд тэр Катеринатай хийсэн гэрлэлтээ цуцлуулахаар Ватиканд хандсан боловч, 5-р Пап Клемет зөвшөөрсөнгүй.

1527 онд Европ тэр даяараа шуугилдав. Хенри хаан нь тухайн үедээ боломжгүйд тооцогдох зүйлийг хийхээр төлөвлөжээ - тэрээр гэрлэлтээ Пап Клементийн зөвшөөрөлгүйгээр цуцлуулахаар шийдсэн байна. Үүний тулд 1531 онд Хенри хаан Катеринаг алс хол байх цайзруу цөлөв. Пап Клемент түүнийг буцаахыг тушаасан боловч Хенри нь зөвшөөрөхгүй ба тэрээр Катерина тай гэр бүл саслсан гэж зарлаад 1533 онд Анне Болеинтай гэрэлсэн байна.
Клемент Пап гэрлэлтийг цуцлаагүй гэж арлах боловч, Хенри-д тэр нь хамаагүй. Тэр одоо дахин Папын нэр хүндий өмнө бөхөлзөхгүй ба түүгээр ч барахгүй Ромын Католик Сүмтэй холбоогоо тасалж, Англи-д Католик шашины Папаас биш Хаанаас хараат сүмийг бий болгожээ. Ингээд шинэ байгуулсан сүм нь Анне Болеинийг хууль ёсны хатан хаан хэмээ зарлажээ.

Пап нь бүх төрөлийн занал сүрдүүлэг ашиглах боловч аль нь ч бүтсэнгүй, Хенри түүнд анхаарлаа огт хандуулахгүй. Клемент маш их ууртай байлаа, ягаад гэвэл Хенри-с өмнө хэн ч түүнийг ингэж үл тоон басамжилж байгаагүй юм. Катерина ч гэсэн Хенригийн энэ үйл явдалд өш санан хариу барихыг хичээх болов. Тэр Хенри -н нэр хүндийг унагаах олон башир арга хэрэглэх гэж оролдов. Гэвч ямар нэгэн үйлдэл хийхэд Хенри яг л сохор, хараагүй хүн шиг үл тоох ба яг л дүлий хүн шиг сонсоогүй царайлж үл уурлана . Ингээд Катерина нь яаж ч чадахгүй байсаар 1536 оны 1 сард үхсэн байна.

Дүгнэвэл :

Та бусад хүнд анхаарал хандуулвал та 2 нь бие биенийхээ үйлдэлээс хамаарч хөдөлдөг хамтрагчид болох юм. Ингээд үйл явцад та санаачлагыг алдах магадлал их болно. Бусад хүнтэй дайтах байсан ч гэсэн өөрийн тэднийг анхаарч ажиглаж байгааг тэдэнд харуулах юм бол та өөрийгөө тэдний нөлөөнд оруулж байна гэсэн үг. Хэрэв Катерина гиин зүгээс ирэх үйлдэлд Хенри хариу барьсан бол хэзээ ч дуусашгүй хэрүүл маргаан л үргэлжилэх байлаа, харин ингэх нь Хенриг сул болгох ба нэр хүндийг нь унагаах байв. Ягаад гэвэл Катерина нь ухаантай хүчтэй эмэгтэй байжээ. Хэрэв тэрээр Пап Клеметтэй түүний санаа бодолыг нь өөрчлөх гэж гуйн, ятган, түүнтэй эсэргүүцэн сөргөлдсөн бол тэр Клементийн нөлөөнд орох байлаа.
Бусдыг тоохгүй байснаара та тэднийг замаасаа зайлуулдаг. Хэрэв тэд таньтай ярих юм байхгүй, хийх юм байхгүй бол бусад таньруу дайрж давших шалтгаан олохгүй ба тэд таны эсрэг юу ч хийж чадахгүй.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Хүсэл тэмүүлэл нь гаж буруу нөлөө үзүүлдэг : ямар нэгэн зүйлийг маш их хүсэх тусам, түүний араас хэт хөөцөлдөн гүйх тусам, тэд биднээс зугтаж зайлдаг. Тийм учир та өөрийн хүсэж буй зүйлээ авий л гэж бодож байвал хэт хүсэж байгаагаа тэдэнд бүү харуул. Та өөрийн хүсэж байгаа зүйлрүүгээ нуруугаараа харах хэрэгтэй, жигшил, зэвүүцэл, үл тоосон байдалыг тэдэнд үзүүлэх хэрэгтэй. Энэ мэт зүйл нь таны байг галзууруулах болно.
Жигшил зэвүүцэл нь хааны онцгой эрх мэдэл, эрх дарх юм. Түүний нүд хаашаа харна, түүний юуг харахыг хүснэ тэр бүхэн нь бодитой, харин түүний нуруугаа харуулж байгаа, тоохгүй байгаа, таалагдахгүй байгаа зүйл нь яг л үхсэн мэт. Энэ нь 14-р Луйис Хааны гол зэвсэг байлаа - хэрэв түүнд ямар нэгэн хүн таалагдахгүй байвал, тэр тухайн хүнийг тэнд огт байхгүй юм шиг аашилдаг байв, түүнийг ердөө тоохгүй.

Жижиг тэнхээ мутай өрсөлдөгчидөд хэт их анхаарал тавих нь таны нэр хүндийг тэдний хэмжээнд буулгахад хүргэдэг. Хэрэв иим, өөрөөсөө тэнхээ муутай дайсныг дайтахад, буулгаж авхад хэцүүдэлтэй тулгарч, их цагийг зарцуулбал та тэр өчүүхэн дайсанаа бусдад сүрлэг аймшиггүй, агуу байсан мэт харагдахад хүргэнэ.
МЭӨ 415 онд Афин болон Сицил 2ын хооронд болсон дайн нь үүний тод жишээ юм. Афин нь хүчирхэг улс байсан ба Сицил нь Афины хувьд өчүүхэн жижиг өрсөлдөгч байв. Харин энэ тулаанд Сицилчууд ялсанаар тэдний нэр алдар зуунаас зуунд дамжигдан үлджээ.
Ерөнхийлөгч Ж.Кеннеди яг ийм алдааг Фидел Кастротод хандах хандлагадаа гаргасан : Пигсийн далайн тохой газарлуу дайраад бүтэлгүйтсэн нь Кастрог үндэсний баатар болгосон түүхтэй.

Зарим тохиолдолд бид алдаагаа засах гэж оролдон, хэт хичээх тусам, улам байдалыг муу болгодог. Өөрийн алдаа проблем дээрээ хэт их анхаарал тавихын оронд зарим тохиолдолд тэднийг үл тоох нь сайн байдаг.
Хэрэв ямар нэгэн зүйлийг та хүсээд, харин өөрөө тэр нь тань дээр хэзээ ч ирэхгүй гэдгийг нь мэдэж байвал энэ тохиолдолд санаа алдан яриж, хүсэж,байгаа байдалаа харуулах нь хамгийн муу алхам. Тэрний оронд та тухайн зүйлдээ хэзээ ч сонирхолтой байгаагүй юм шиг байх нь зөв. Хэрэв та өөрөөсөө доод зиндааны хүнээр, доод албан тушаалтанаар дайруулбал хүмүүсийн анхаарлыг өөрөөсөө холдуулах хамгийн зөв алхам нь доод албан тушаалтан,зиндааны хүн тань руу огт дайраагүй мэт дүр зураг үзүүлэх явдал юм. Битгий тоо, сандарсан байдал гаргах хэрэггүй, зүгээр л тэр давшилт нь таны хувьд юу ч биш гэдгийг байгаа байдлаараа харуулахад болно.

Зарим тохиолдолд бид өөрсдийнхөө худал үг болон алдаа болгон дээрээ уучлал өршөөл хүсэх юм бол бид алдаагаа улам гүнзгийрүүлж байна л гэсэн үг. Тийм учир ихэнхдээ үүний яг эсрэгээр тоглох хэрэгтэй : Сэргэн Мандалын үеийн яруу найрагч Пиетро Аретино нь өөрийн язгууртан гарал үүслээрээ үргэлж бахархаж онгирч явдаг нэгэн байв - харин энэ нь мэдээж худал хуурмаг байсан ба яг үнэндээ тэрээр гуталчиний хүүхэд байлаа. Харин түүний энэ худал хуурмагийг түүний дайсанууд олж бусдад дэлгэхэд Венец хот тэр чигээрээ Арентиногийн эсрэг болон хувирлаа. Гэвч тэр өөрийгөө хамгаалах гэж оролдсонгүй. Өөрийгөө хамгаалах гэж оролдон өршөөл гуйвал тэр өөрийгөө л доош нь хийнэ гэдгийг мэдэж байлаа. Харин ингэхийн оронд тэрээр өөрийгөө гуталчины хүүхэд гэдэгээ бусдад хэлсэн байна, гайхалтай нь энэ үйл явдал нь түүнийг ард түмэнд улам хайрлагдахад хүргэж, түүний нэр алдарыг өндөрт өргөжээ. Дорд амьдралаас ингэж дээш өндийсөн хүнийг хараад Венец хотын ард иргэд түүнээр бахархах ажээ.

Санаж яв : хэзээ ч битгий ямар нэгэн зүйл таны анхаарлыг татаж байгаа мэт харагд. Бусдын давшилтыг өнгөн дээрээ үл тоосон байдал гарга. Тэднийг хуур.

Анхааруулга :


Бусдыг үл тоох, жигшиж зэвүүцэх нь цагаа олоогүй бол алдагдал энэдэл авчирах юм. Ихэнхи жижиг асуудал, проблемүүд тоож орхихгүй зөнгөөр нь тавьбал өөрсдөө уусан алга болдог бол зарим нь улам томорч аюул занал учруулах болдог. Өөрөөс дорд хүнийг үл тоон, нуруугаа харуулахад, таны энэ үйлдэл тэдний дургуйцэлийг төрүүлж том дайсан болтол өсөн дэвжихэд хүргэж болох юм. Тийм учир жижиг проблемүүдыг та үл тоосон байдал харуулаад, араас нь энэ проблем хэрхэн өрнөж байгааг нь хувьдаа, дотроо ажиглаж суух хэрэгтэй.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.10.11 10:46 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #37

Харах чанарыг ашигла. Жүжиг тогло.

Тайлбар :

Бусдын санаанд буух дүр зураг, бэлэгдсэн дохио зангаа гэх мэт зүйл нь хүч чадалын уур амьсгалыг төрүүлдэг.Тийм учир ийм зүйлүүдээр дүүрэн тоглолт жүжиглэлт, дүрийг бүтээ. Та энэ дүр төрх, жүжиглэлт тоглолтоо хэр сайн хийж чадна, тэр хэмжээгээрээ бусадын таны жинхэнэ нүүр царайг харах нүд нь сохордог.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Өөрийн үйл хэрэгийг аман яриагаараа хамгаалах нь хэт их эрсдэлтэй, учир нь үг хэллэг гэдэг бол аюултай зэмсэг, тэд ихэнхи тохиолдолд үнэн мөн чанарыг гаргаж чаддаггүй.Үг хэллэг нь ихэнхдээ бидний бодож байснаас эсрэг үр нөлөө авчрах нь маш их. Мөн үг хэллэг нь биднийг хамгаалтанд аваачдаг. Хэрэв та бусдад өөрийн үйл хэргийг аман хэлбэрээр, бусдад сонсогдох чанарыг ашиглан батлахыг оролдвол, таны хичээж байгаа байдал, бусдыг итгүүлэх гэж оролдох хүсэл тань бусдыг таны хүчинд үл итгэхэд хүргэдэг.
Харин бусдад үг хэлээрээ сонсогдож өөрийн үйл хэрэгийг батлахаас илүү харагдах үзэгдэх хэлбэрээр нь бусдад батлахыг оролдвол хамгаас илүү үр дүнтэй - харуулах гэсэн зорилгоо тод харуулж чадах ба сонсогдох байдалаас харагдах үзэгдэх нь эргэлзээг хамаагүй бага төрүүлдэг.

Харагдах хэлбэрт ашиглаж болох нэг гол зүйл нь бэлэг тэмдэг юм. Бэлэг тэмдэг нь үүнээс дутхааргүй эрх мэдэлийг агуулдаг - яг үнэндээ харах хэлбэр байна уу сонсогдох хэлбэр байна уу нээх ялгаа байхгүй. Хийсвэр ойлголт болох - цэвэр ариун байдал, эх оронч сэтгэглээ, эр зориг, хайр гэх зүйлүүд сэтгэл зүйн маш том хүчийг тээж явдаг. Үүнийг ашиглан хүчээ нэмэгдүүлж болох юм.

Ромын эзэн хаан Агуу Константин нь Нарыг өөрийнх амьдралын хамгийн том бөгөөд үргэлжийн шүтээн болгосон нэгэн байв. Харин нэгэн өдөр тэр Нарлуу харахад нарыг хэрсэн загалмаин тэмдэг олж харжээ. Нарын гялбахыг хаасан энэ загалмай түүнийг шинэ шашин шүтэхэд хүргэжээ.Үүнээс хойш тэрээр , өөрийн эзэнт улсаа хүртэл христийн шашинд оруулах гэж их хичээсэнээс гадна европ тивд христийн шашин дэлгэрэх гол үүдийг нээж өгсөн түүхэн хүн билээ. Дэлхийн бүх шашины зүтгэлтэнүүд, тэргүүнүүд, ухаантнууд байлаа ч гэсэн Агуу Константин хааны нарыг бишрэх энэ их сэтгэлийн хүчииг нь шинэ шашинд яагаад ч урвуулж чадахгүй байв, харин ганц нарыг хаасан загалмайн тэмдэг чаджээ. Тийм учир та ч гэсэн бусдад хоромын дотор үйлчилэх бэлэг тэмдэгийг хайж ол, хамгийн гол нь таны нэр үүнтэй холбогдсон байх ёстой гэдэгийг сана.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.10.11 10:48 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #38

Олноос бүү гаж. Доголонгийн газар доголон, дүлийгийн газар дүлий бай.


Тайлбар :

Хэрэв та өөрийн үеийнхнээсээ урагш гарсанаа мэдрүүлэх гэж, өөрийн бусдаас ялгарах гайхалтай бодол санаагаа гайхуулж, нийтээр хүлээн зөвшөөрсөн зүйлийг үгүйсгээд байвал хүмүүс таныг зөвхөн анхаарал хүсэж байгаа өчүүхэн амьтан мэтээр харна. Тэд таныг өөрсдөөс нь илүү байгаа учир таныг хорлох талаар бодож эхэлнэ.Олон нийтийн бодол санаатай уусан зохицох нь аюул багатай. Өөрийн жинхэнэ дүр төрх, өвөрмөц шинжээ зөвхөн таны энэ авьяас чадварыг зөвөөр ойлгож, харж чадах найз нөхдийн дэргэд л гарга.

Түүхээс суралцах нь :

МЭӨ 459 онд Персийн халдлагыг бүрэн устгахын тулд спартууд, афинчууд хоорондоо нэгдэн Персийн эзэлж аваад байсан Грекийн газар нутгийг суллах зорилготой аян дайнд гаржээ. Хуурай газар тулалдах спартын цэрэг, далайгаас дэмжлэг үзүүлэх афины армийг нийтэд нь Афинд ч, Спартад ч гэсэн маш их нэр хүндтэй, бүгдээр хүлээн зөвшөөрөгдсөн, аймшиггүй дайчин, спартын язгууртан Паусаниус удирдах ажээ.

Тэд маш эрч хүчтэй байлдаж, хурдтайгаар урагшилсаар, Киприйг эзэлж, цаашаагаа Византийг буулгаж авсан байна. Гэвч Паусаниус нь гэрээсээ холдох тусам энгийн зүйлээс гажуудан, хэвийн бус ааш гаргах болов. Тэрээр олон нийтийн өмнө Перс маягийн нөмрөг нөмөрч, өөрийгөө персийн хаан Зерксес шиг Этиоп болон Египет бие хамгаалагчуудаар тойруулах болов. Түүний амьдралын хэв маягт перс маяг нэвт шингэсэн ба хоол идэхдээ хүртэл перс хоол перс маягаар идэх болов. Тэрээр өөрийн хуучин найзуудтайгаа уулзахаа ч больж, персийн Зерксес хаантай холбоо тогтоож, яг л перс хүн шиг биеээн авч явах болсон байна.

Эрх мэдэл болон амжилт нь Паусаниус ийг бүрэн эзэмджээ. Түүний арми болох афинчууд болон спартчууд нь анхандаа түүнийг хоосон маяг гаргаж байна гэж бодож байв : ягаад гэвэл тэр дандаа л сэтгэлийн хөдөлгөөний хэтэрхий илэрхийлдэг нэгэн байжээ. Гэвч цаг явах тусам энэ нь хэрээс хэтэрч байгааг тэд анзаарсан байна. Үүнийг мэдсэн Спартын удирдлагууд Паусаниусийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, буцаж ирэхийг шаардсан байна.

Паусаниус нь ингээд буцаад Грекэд ирсэн ч гэсэн шинэ хэв маягаа хаяагүй байна. Хэдэн сарын дараа тэрээр өөрөө толгой мэдэн цэрэг аваад Византируу очжээ, тэр бусдад энэ үйлдэлээ тайлбарлахдаа Персийн армитай дайтна гэсэн аж. Яг үнэндээ Паусаниус нь ондоо төлөвлөгөөтэй байв. Тэрээр өөрийгөө Зерксес хааны тусламжтайгаар бүх Грекийн удирдагч болгох сонирхолтой байлаа. Харин үүнийг нь мэдсэн спартачууд түүнийг баривчлахаар очтол Паусаниус нь буруугаа хүлээж бууж өгсөн байна. Ингэж тэр хуурамчаар бууж өгсөнөөр урвагч гэх цолноос зугтсан байна - Паусаниус нь зөв тооцоо хийсэн байв : баривчилж алах хүсэлтэй байсан Спартын удирдлагууд дайсантай байгуулсан олон төрлийн холбоо,сүлбээг нь үл харгалзан түүн шиг нэр хүнд, язгууртан угсаатай хүнийг алсангүй, түүнийг амьд үлдээн тавиж явуулжээ.

Энэ явдалаас хойш өөрийгөө халдашгүй мэтээр бодсон Паусаниус нь элч хөлслөөд Зерксес хаанруу захиа явуулсан байна. Энэ захиаг Зерксес хаанруу аваачихийн оронд тэр элч Спартагийн удидрдагчид нарт аваачиж өгсөн байна. Харин тэд нар илүү олон юм мэдэхийг хүссэн учир тэр элчийг Паусаниус тай сүмд уулз гэж хэлэв - өрсдөө нуугдаж Паусаниусын юу ярихыг өөрсдийн чихээр сонсох төлөвлөгөөтэй байв. Ингээд тэдний яриаг нууцаар сонсох үед Паусаниусын хэлсэн үг тэднийг гүн гайхшралд оруулав.- өөрийн газар нутаг эх орны тухай жигшил зэвүүцэлээр дүүрэн ичгүүргүй яриж байгаа нь тэдэнд таалагдсангүй. Спартууд энэ явдалыг зүгээр орхисонгүй, тэд одоо Паусаниусыг хайрлаж амьд үлдээхгүй ба Паусаниус ыг нэн даруй баривчилан, өлсөж үхтэл нь хорьсон байна.

Дүгнэвэл :

Спартын хахир хатуу цус үнэртэх соёлоос залхсаар, Персийн соёл аж ахуйд дасан зохицоход алдар нэр, эд баялаг гээд Паусаниусыг татсан ажээ.
Энэ жишээ нь хүн өөрийн өсөж төрсөн орчиндоо дасан зохицох чаваргүй, дургүй, бусад соёл иргэншилд яаж амархан ууусаж болдогийг харуулсан байна. Үүнээс гадна бусдын соёлд дасаад, өөрийн соёлоо доош нь хийдэг, олны жигшил зэвүүцэлийг хүргэдэг гэдэгийг харуулжээ.
Бидний ихэнх нь Паусаниус тай адил бусдын соёл зан ахуйд татагдах нь их. Тийм учир хэрэв татагдсан ч гэсэн Паусаниус шиг тэднийгаа ил гаргах биш харин дотроо хадгалж , хязгаартай байлгах нь бидэнд аюул багатай юм.

Эрх мэдэлд хүргэх дүрэм :

Бид бүгд өөрийн үнэн дүр төрх, бодож буй бодлоо бусдаас нуудаг. Бодож санаж явах бүх зүйлээ нууж хаалгүй илчлих нь хүний нийгэмд байж боломгуй үзэгдэл - бусдыг таагүй байдалд оруулгахгүйн тулд бид бусдын юу сонсохыг хүсэж байна түүниг нь л хэлдэг. Хар бага наснаасаа л бид энэ ухаанд суралцсаар ирсэн. Тиймээс ч ихэнхи хүмүүс бусдын хүлээн зөвшөөрсөн зүйлийг автоматаар хүлээн авдаг ба тэд нийтийн энэ хэвшмэл ойлголттой зөрөлдөх нь ухаангүй явдал хэмээн боддог.

Ухаантай хүмүүс нь энэ хэвшсэн заншсан ойлголт, зан маягийг өөрийн нүүрэндээ, гаднаа гаргаж болох ба харин дотроо түүндээ итгэхгүй байж болно гэдгийг мэддэг. Ийм хүмүүсийн гол хүч чадал нь юунаас ирдэг вэ гэвэл тэд өөрсдийн бодож байгаа итгэж байгаа зүйлээ дотроо бодож харин түүнийгээ бусдын хэвшмэл хардаг, зан чанар ааш маягтай холиж илэрхийдлэгт байдаг. Харин тэнэг хүн бол эсрэгээр зөрүүд бөгөөд өөрийн шийдийг ,өөрийн бодолыг л хамгийн зөв хэмээн бодож бусдын дургүйг хүргэх нь их.

Эрх мэдэлтэн хүмүүс нь ихэнхдээ зальт үнэгийн дүрд тоглож хэвшмэл, ердийн байдалыг гаднаа харуулдаг. Энэ арга нь үе үеийн улс төрч, үе үеийн хууран мэхлэгчидээр шалгагдсан шилдэг аргуудын нэг. Бүх л улс төрч нар Цезараас эхлээд, Рүзевелт хүртэл бүгд лөөрийн бодол санааг нууж байсан, өөрийн бодол санааг илэрхийбэл хэн ч ойлгохгүйг мэдэж байлаа ,тийм л учир тэд бусдын өмнө өөрөөрөө биш, бусдын харахыг хүссэн хүний дүрийн багийг өмсдөг байсан байна.

Нийгмийн амьдрал олон нийтийн дунд өөрийн хувийн бодол санаагаа дотроо цоожилж өөрийн эргэн тойрны хүмүүсд тохирох хүний баг өмс, доголонгийн газар доголон бол.

Анхааруулга :

Хэрэв та ганхаж найгхааргүй эрх мэдэлтэн болсон бол өөрийн бусдаас хэрхэн өөр бэ гэдэгийг харуулж болно, тэгж байж та өөрийгөө жирийн хүнээс ялгаатай гэдэгээ бусдад харуулах юм.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.10.11 10:52 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #39

Бусдын уур хилэнг ашигла, Загас барихын тулд усыг түгшээ.


Тайлбар :

Уур хилэн болон, сэтгэл хөдлөл нь стратегийн хувьд ямарч ашиггүй. Та үргэлж тайван бөгөөд зорилгодоо үнэнч үлдэх хэрэгтэй. Хэрэв та өөрийнхөө дайсаныг уурлуулаад, харин өөрөө тайван байх юм бол, та удирдлагыг гартаа авна гэсэн үг юм. Өөрийн дайснуудынхаа тэнцвэрийг нь алдуул : тэдний гол судасыг нь олоод тэднээр удирд.

Түүхээс суралцах нь :


1920д онд Хайли Селасси нь Етиопи улсад өөрийн бүрэн ноёрхолыг тогтоох зорилгодоо бараг л хүрээд байлаа, түүнийхээр бол улсад нь өөр шиг нь хүчтэй, чанга удирдагч хэрэгтэй аж. Селасси нь чамгүй олон жилийг Етиопийн олон зэвсэгт бүлэгийхэнтэй дайтсаар өнгөрүүлсэн ба энэ нь Этиопи-г сул болгосон байна. Ингээд өөрийн бүрэн ноёрхолоо тогтоохын тулд одоо түүнд ганц саад бартаа байв : энэ нь засаг баригч Заудиту хатан хаан ба түүний нөхөр Рас Гугса. Селасси нь энэ 2 өөрт нь дургуйг мэддэг, өөрийг замаасаа зайлуулахыг хүсдэг байсаныг мэддэг байв. Тийм ч учир ирэх аюулаас болгоомжилж Селасси нь хойд мужийн удирдагчаар түүний нөхөр Гугсаг томилж, түүнийг хатан хаан амьдрах нийслэлээс холдуулж, тэр 2ыг өөрийнх нь эсрэг хуйвладаан хийхээс холдуулсан байна.

Хэдэн жилийн турш Гугса нь үнэнч түшмэл мэт ажиллажээ. Харин Селасси түүнд итгэхгүй хэвээр байлаа : тэрээр Гугса болон хатан хаан өшөө хонзон санаж яваа гэдэгийг нь мэдэж байв. Цаг явсаар байв, харин Гугса ямарч өшөө авах үйлдэл хийсэнгүй. Харин өшөө авах боломж улам л нэмэгсээр л байлаа. Гэвч ухаант Селасси энэ үед яахаа мэдэх ажээ : Гугса-гийн зүүх үнэнч түшмэлийн маскийг нь өөрөөр нь хуулуулж, өшөө хонзон авах алхамыг, цагаас нь эрт, бүх юм бэлэн болоогүй байгаа дээр эхлүүлэх хэрэгтэй гэдэгийг тэр ойлгож байв.

Азебү Галлас гэх хойд зүгийн тойрог нь засагийн эсрэг бослого гаргаж, ойр хавийн тосгонг дээрэмдэн шатааж, татвар төлөхөөс татгалзаж байв. Селасси нь энэ бусармаг үйлдэлийн өөдөөс бас л юу ч хийсэнгүй, харин тэдний эсэргүүцэлийн хүчийг улам нэмэгдүүлэх боломж олгосоор байв. Эцэст нь 1929 онд тэрээр Рас Гугса-г арми удирдан дуулгаваргүй Азебү Галлас тойрогийг номхотгох тушаал өгжээ. Гугса, зөвшөөрөв - харин дотроо бол тэр уур нь оргилж буцалж байлаа, ягаад гэвэл тэрээр Азебү Галлас тойрогтой огтхон ч өшөө хонзон байхгүй учир дайсан бишийг дайтах нь түүний хувьд байж боломгүй доромжлол ажээ. Гэвч тэрээр Селасси -н тушаалыг зөрсөнгүй, явахаар болов, мөн үүнийхээ хажуугаар нэгэн тэнэг цуурхал тараасан байна. Түүний тараасан цуурхалаар бол Селасси нь Ромын Паптай холбоотон бөгөөд , Етиопийг Ромын Католик шашинаар хучих гэж байгаа гэх ба Етиопийг Италийн колони болгох гэж байгаа юмсанж. Гугса ингээд өөрийн Азебү Галлас тойргийг номхотгох тулаанд армиа бэлэн болгов, ингээд 1930 онд Гугса-р удирдуулсан 35,000 хүнээс бүрдэх асар том арми аян дайнд гарсан байна. Гэвч тэд бослого гаргасан тойрог болох Азебү Аллас руу биш, нийслэл болох Аддис Абаба руу хөдөлсөн ажээ.Рас Гугса нь одоо өшөөгөө авахаар шийдсэн ба Селасси -г унагаж, улс орноо Ромын биш жинхэнэ Христосчуудын гарт авах зорилготой.

Рас Гугса өшөө авахдаа хэт анхаарлаа хандуулсан байсан ба тэрээр Селасси -н өөрт нь тавьсан урхийг олж харахгүй байлаа. Гугсаг Азебү Галлас руу дайтах саналыг Гугсад хэлэхээсээ өмнө Селасси нь Етиопын сүмтэй холбоотон болж дэмжлэг авсан байв, ингээд бас түүнийг бослого гаргахын өмнөхөн тэрээр Гугсагийн гол холбоотонуудыг хахуульдаж дайтах газар ирэхгүй байхыг хүссэн байна. Ингээд бослого эхлэхэд онгоц хаа сайгүй нисэж дээрээс Етиопын Дээд Сүмийн "Селасси бол жинхэнэ христос шашинтан бөгөөд Етипопын удирдагч мөн" гэсэн ухуулга хуудасыг цацах ба мөн Ругса-г иргэний дайнруу ард иргэдийг турхирагч хэмээн зарласан байна. Етиопын Дээд Сүмээс тараасан энэ бичиг нь Гугсагийн тараасан бүх цуурхалыг худал хуурмаг болохыг ард иргэдэд илчилсэн байна. Ингээд тулаан эхлэхэд Гугсагийн холбоотонууд ирээгүй ба, үнэн мөнийг олж мэдсэн түүний цэргүүд тулалдахаас зугтсан байна. Тулаан эхлэхэд Гугсагийн арми маш амархан хагарч, тулаанд хэн дийлэх нь тодорхой болсон байна. Бууж өгөхийг хүсээгүй Рас Гугса нь тулаанд амь үрэгдсэн байна. Харин түүний эхнэр хатан хаан нь түүнийг үхсэний дараахан сэтгэлээр их унаж тун удалгүй нас барсан байна. Ингээд тухайн оны 4н сарын 10нд Етиоп нь Хайли Селласи хэмээх шинэ эзэн хаантай болжээ.

Дүгнэвэл :

Хайли Селасси нь үргэлж 3,4н алхамын цаадхыг харж чаддаг байжээ. Тэрээр Г угсаг өшөөгөө авах нь гарцаагүй гэдэгийг эртнээс мэдэж байсан ба, харин Гугса-г бослого гаргатал нь хүлээвэл, түүнээс өшөө авхад бэлэн болтол нь хүлээвэл маш том аюулыг авчирна гэдэгийг мэдэж байсан тул өөрийнхөө хүслээр түүнийг удирдахыг хүсжээ. Тийм ч учраас тэр эр зоригоо харуул хэмээн "үнэнч түшмэл"-ийн дүрийг үзүүлж байсан Гугсаг бослого дарах ажилд томилсон байна. Бүх зүйлийг урьдчилан бодсон байсан учраас тэр Гугса нь дайсанруугаа дайрахгүйг мэдэж байсан ба өөрлүү нь босоод байсан Азебу Галластай нэгдэн өөрийнх нь эсрэг эргэнэ гэдэгийг урьдчилан харсан ажээ. Ингэж тэр бэлэн болоогүй байхад нь Гугсаг өөрийнхөө урхинд хийж чаджээ. Харин хэрэв Селасси нь Гугса-г зөнгөөр нь орхин, өшөө авхад бэлэн болтол нь хүлээсэн бол байдал хамаагүй өөрөөр эргэж болох байсан ажээ.

Энэ нь л яг энэ хуулийн гол цөм юм : намуухан байхад таны дайсан өөрийн хүссэн үйлдэлдээ бэлтгэхэд цаг хугацаа нь бий. Тийм учир загасаа барихын тулд, усыг хөдлөгө, загасыг сандарга, түүнийг намуун усанд биш сандаргаж усны гадаргуун дээр гарахыг хүлээ. Дайсан бэлтгэгдээгүй байхад өөррүүгээ дайруулахад "сэтгэл хөдлөл" гэх хүн болгонд байх "эмзэг цэг"-ийг ашигла - бахархал, нэрэлхүү зан, хайр сэтгэл, энэрэнгүй байдал, үзэн ядалт гэх мэт зүйл дээр голчилон дөрөөл. Сэтгэл хөдлөлдөө хэт их автана, уур хилэн түүнийг хэр их эзэмдэнэ тэр хэмжээгээр таны дайсан удирдлагагүй болно. Ингээд эцэс сүүлдээ тэр таны үйлдэл, урхийг харах чадваргүй болж таны өмнө сөгдөх болно.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Уур хилэн ихтэй хүмүүс нь эрт орой хэзээ нэгэн цагт бусдын элэг доог болон дуусдаг. Энэ нь тэд бүх юмыг маш гүн хүлээж авдаг, өөрт нь ирэх доромжолол, зэмлэлийг хэт дэврүүлэн хүлээж авдагтай холбоотой. Тэд өчүүхэн зүйлд ч гэсэн маш мэдрэмтгий эмзэг байдаг байдал нь өөрсдийг нь инээдтэй болгодог. Өөр нэгэн инээдтэй зүйл нь юу вэ гэвэл тэд дүрс хийсэн уур хилэн нь хүчийг илэрхийлдэг гэж боддог явдал. Гэвч яг үнэндээ бүх зүйл эсрэгээрээ : уур уцаар нь хүч биш юм, энэ нь тусламжгүй, гарах аргагүй болсоны илэрхийлэл юм. Хүмүүс таны дүрэлзсэн уур, цухалаас хэсэг хугацаанд сүрдэж болох юм, гэвч үр дүндээ тэд таныг хүндлэх хүндлэлээ гээнэ.
Энэ бүхний хариуг та уур хилэнгээ дарахад, бусдаас нуухад оршино гэж бодож байвал том эндүүрэл. Бухимдал уцаараа нуух нь биднээс бидний маш их эрч хүчийг хулгайлдаг ба бидний үйлдэлийг амьдрах хэвшилийг гажуулдаг муу нөлөөтэй. Тийм учир асуудалыг шийдэж байна гээд бухимдал уцаараа бусдаас нуух хэрэггүй.

Хятадын гурван улсын дайны үед нэгэн чухал тулааны өмнө Цао Цао удирдагч нь өөрийн хэсэг жанжидыг дайсантай нь нууцаар хэлэлцээ байгуулж, хуйвалдаан зохион байгуулсаныг нь гэрчилэх бичиг баримтыг олжээ. Харин тэднийг баривчилж яллахын оронд Цао Цао нь хуйвалдсаныг нь гэрчилэх бичиг баримтыг шатаасан байна. Энэ их эгзэгтэй цаг мөчид, чухал тулааны өмнө үнэн шудрагыг шүүн хэлэлцэх нь түүнд муу нөлөө авчирах байлаа : уур хилэнгээр үйлдсэн үйлдэл нь түүний бусад жанжидын дунд үнэнч бус байдал төрүүлэх ба энэ нь дайн тулааны өмнөхөн цэрэгүүдийн сэтгэл санааны байдалыг нь эвдэх байв. Шудрага зөвийг шүүх нь хэзээд хийж болно - тэр өөрийн жанжид тай тооцоог дараа нь бодох болно. Харин чухал тулааны өмнө цэрэг армиа үймүүлэхийг хүссэнгүй. Тэр уур хилэндээ баригдаж түрэгдэж хөдөлсөнгүй, маш зөв шийдвэр гаргажээ.

Уур хилэн нь бидний боломжийг харах нүдийг хаадаг, харин эрх мэдэлтэн боломжийг харах нүдгүйгээр хаашаа ч явж чадахгүй. Хэрэв та өөрийнхөө сэтгэл хөдлөлийг биш, оюун ухаанаараа өөрийгөө удирдуулбал та асар их хүчийг барих болно : хамгийн наад захын жишээ гэхэд та бусдын сэтгэл хөдлөлийн сул талыг өөртөө ашигтайгаар ашиглаж болох юм.
Уур хилэндээ шатсан дайсны өмнө, хамгийн зөв сонголт бол тэдний ямарч үйлдэлд хариу үзүүлэхгүй байх явдал юм.
Уур хилэн оволзох дайсаны өмнө Таллеиграндийн аргыг хэрэглэ : ямарч хүний дүрэлзэх галмэт уур хилэнг , өөрийнх нь үйлдэлд тайван хэвээр үлдэх дайсанаас нь өөр хэн ч хүргэдэггүй гэдэгийг сана.
Хэрэв таны сонирхолд бусдын тэнцвэрийг алдагдуулах бол ямар ч сэтгэлийн хөдлөлгүй,уйдсан, баярласан, уурласан аль нь ч биш зүгэээр л огт сэтгэлийн хөдлөл гаргадаггүй язгууртнуудын маскийг өмс. Энэ нь таны дайсаныг дотроос нь шатаах болно. Ингээд та тэдний дээр ялалтыг амархан олох болно.

Цөөрөм ба загас. Ус намуун ,бөгөөд тунгалаг, загаснууд усандаа хамгаас тайван байна.Усыг булиглуулахад загаснууд зугтах боловч, бүр их доргиовол тэд гадаргуунд дээр гарч ирэн ойр хавьдаа байх юмыг хазах гэж оролдоно,ингэж тэд мэдэхгүй урхийг ч гэсэн хазах ажээ.

Анхааруулга :


Хүмүүсийн оюун санаа, сэтгэлийн хөдлөл дээр тоглохдоо болгоомжтой бай. Дайсаныгаа эртнээс судал : зарим загасыг усны гүнд барих нь ашигтай, аюул багатай байдаг. Дайсныхаа сул талаас гадна сайн талыг нь ч бас адилхан судалж мэд. Тэдний хүч чадалд байх ан цавыг хай - хэрэв тэд дутагдал үгүй, ан цавгүй, "төгс" хүчтэн бол та тэдэнтэй орооцолдох хэрэггүй. Махчин загасыг битгий түгшээ.
Заримдаа цагаа олсон уур хилэн нь сайн нөлөөтэй үйлчилж болдог - гэвч таны уур хилэн маш сайн зохион байгуулалттай бөгөөд , таны удирдлаган доор байх ёстой гэдэгийг сана. Үүнийхээ дараа хэнд энэ уур хилэнгээ хаяглахаа зөв сонго. Таны хэтийн замналд саад учруулах хариу үйлдэлийг бий болгох уур хилэнг хэзээ ч бүү гарга. Өөрийн аянга цахилгаанаа гамтай хэрэглэ - дайснаа айлгахад ашигла. Зөв зорилготой хэрэглэсэн байна уу үгүй юу, хэрэв таны уур хилэн хэт олон болж ,ердийн үзэгдэл мэт болох юм бол уур хилэн сөрөг үр дагаварыг авчирна гэдэгийг сана.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.11.11 9:47 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #40

Бэлэн хоол, хариугүй тусламжнаас болгоомжил.

Тайлбар :

Бидэнд санал болгож байгаа үнэгүй зүйл болгон аюул дагуулна - тэд ихэнхдээ урхи юмуу далд санаа агуулсан байдаг. Бусдаас үнэгүй ирэх юмнаас зугтан, өөрийн төлбөр тооцоогоо хийснээр та тухайн хүнд талархалаа илэрхийлэх,бурууг хүлээх, гомдох гэсэн мэдрэмжүүдээс зугтаж чадна. Бусдын өмнө эрх мэдэл, нэр алдараараа гялалзаад, үүний хажуугаар мөнгөө харамлаад байх нь утгагүй. Өөрийн мөнгөндөө үрэлгэн ба, түүнийгээ байнга эргүүлэгт байлга, харамгүй өгөөмөр сэтгэл нь эрх мэдэлтнүүдэд бусдыг өөрлүү нь татах нэг есны соронз адил үйлчилдэг.

Мөнгө ба Эрх мэдэл :

Эрх мэдэлийн ертөнцөд бүх зүйл өөрийн гэсэн үнэ цэнэтэй ба тухайн зүйл өөрийн үнэ цэнээрээ өөрийнхөө мөн чанарыг тодорхойлж байдаг. Бидэнд ямарч үнэ цэнэгүй олдох зүйл ба хэт хямд олдох зүйлс нь ихэнхдээ буулт хийх, нэр хугалах, гуйх, талархах гээд олон олон аюулыг гаднаа дагуулдаг. Харин хүчирхэг эрх мэдэлтэй хүн бүх зүйлийг зохих ёсных нь дагуу мөнгөө төлж авах нь ямар нэгэн сэтгэлийн дарамт, ирж болох дагавар, таагүй зүйлүүдээс өөрсдийгөө холдуулахыг мэддэг .

Мөнгөтэй харьцахдаа Уян хатан болон нээлттэй байснаар мөнгө нь таньд стратегийн нэгэн чухал зэвсэг болон үйлчилэх юм. Үүний нэг жишээ гэвэл "авахын өмнө өгөх" хувилбар юм. Та бусдад тохирсон нийцсэн бэлэг өгснөөр, бэлэг хүлээн авагчийг өөрийн үүрэг, өөрийн хараандаа оруулж чадна гэсэн үг. Мөн өгөөмөр, өглөгч зан нь бусдыг зөөлрүүлдэг ба бидний өрсөлдөгч, дайсаныг хууртахад маш амархан болгон хувиргадаг ид шидтэй зүйл юм. Үүнээс гадна бодлогоор өөрийн баян чинээлэг байдлыг бусдад тарааж, бусдад гайхуулах нь эргэн тойрныхны чихийг сортойлгож, таны тухай ярихад хүргэх ба таны дайсанууд, таны өрсөлдөгч нар таньд тал засаж, таны өмнө сөгдөхөд хүргэдэг.

Цезарь, хатан хаан Елизабет, Микеланжело, Медичигийхэн гэх мэт дэлхийн түүхийн агуу эрх мэдэлтэн хүмүүс дунд харамч, мөнгөнд нарийн хүн байсангүй. Ягаад гэвэл эрх мэдэлтэн хүн нь мөнгө бол зүгээр л найрсаг болон соёлтой байдалд хамгийн ихээр нөлөөлдөг хамгийн том хүчин зүйл гэдэгийг мэдэх аж. Тэд мөнгө хэмээх нийтийн ойлголтыг өөрсдийн давшилтын том зэвсэг болгон ашигладаг байна. Харин мөнгөтэй харьцдаг мянга мянган хүмүүс нь ихэнхдээ мөнгийг бүтээмжтэй бөгөөд бодлогын чанартай ашиглахаа төдийлөн мэддэггүй. Бодлогын чанартай өгөөмөр зан гаргаж ашиглавал ямар их хүч энерги хэмнэхийг тэд ойлгодоггүй. Ийм хүмүүс нь эрх мэдэлтэн хүмүүсийн яг эсрэг тал ба эрх мэдэлтэний хувьд тэднийг олон дундаас таньж мэдэх нь чухал :

Хомхой хүн. Эднүүснь мөнгөний хүмүүнлэг чанарыг алга хийдэг. Тэд хүйтэн ба тун харгис, тэд зөвхөн яг хэрэгцээгээ л барихыг хүсдэг.Тэд бусдыг өөрсдийнх нь баялагт хүрэх золиос мэт хардаг. Тэд хүмүүсийн бодол санааг огт хүлээж авдаггүй ба няц гишигдэг. Янз бүрийн холбоотон хамсаатанд тэд дургүй. Хэнч ховдог хүмүүстэй хамтран ажиллахыг хүсэхгүй, ингээд олон жилийн турш тэд тусгаарлагдсан ганцаараа байснаар өөрсдийгөө сүйтгэдэг байна.
Хомхой хүмүүс хууран мэхлэгчдэд хамгаас амархан мэхэлдэг : хомхой загаснууд амар аргаар мөнгө олоход бүхнийг зориулдаг, тэд тоо бодон, тооцоо хийхэд хамаг цагийг зарцуулна, үүнээс болж тэд сэтгэл зүйн асуудалдаа сохордог. Ийм хүмүүстэй нэг эсвэл анханаасаа орооцолдох хэрэггүй ба нэг эсвэл тэдний ханахгүй сэтгэл, ховдог зан чанарыг нь өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй.

Хямдыг эрэх хүн. Эрх мэдэлтэнүүд нь бүгдийг дүгнэж ба мөн хэмжиж үздэг- харин тэдний баримтлах гол тооцоолуур, хэмжүүр нь дан ганц мөнгө биш, цаг хугацаатай харьцах, сүр жавхаа, болон ухаан санааны байдал гээд олон. Харин яг энэ зүйлүүд хямдыг эрэх хүнд байдаггүй.Тэд эцэс төгсгөл үгүй хоохонч гэсэн ашиг авчрах арилжаа хийнэ, үүндээ тэд хайран цаг хугацааг ч харамлахгүй, тэд үргэлж хямд зүйлийг хайх ба тэдний гол санаагаа зовоодог юм нь бусад газарт үүнээс хямд олдох болвуу гэдэг санаа. Ийм хүмүүсийн хайж олсон зүйлүүд нь инхэнхдээ хэнд ч хэрэггүй байдаг, тэд цаг өнгөрөх тусам тогтмол засвар хэрэгтэй болдог.
Ийм хүмүүс нь эхэнд харахад зөвхөн өөрөө өөртөө л аюул зовлон тарьдаг мэт санагдаж болох юм. Гэвч хямдыг эрэх хүн гэдэг нь өвчин ба хэн ч хэзээ ч халдварлаж, гүн өвдөж болох юм. Тиймээс болгоомжил. Хэрэв та тэднийг эсэргүүцэхгүй бол тэд таныг хордуулах ба сэтгэл санааг чинь таагүй болгон, хаанаас хямд авч болох вэ гэсэн ганц бодолоор бусдыг солин үлдээнэ. Хямдыг эрэх хүнтэй бүү марга, тэднийг өөрчлөх гэж бүү оролд. Зүгээр л тэднийг оюун ухаандаа дүгнээд авахад болно.

Садист. Эдийн засаг,санхүү,эд хөрөнгийн садистууд нь мөнгөтэй бохир аргаар тоголдог. Тэд мөнгийг өөрсдийн эрх мэдэлийн баталгаа, нэр алдарыг нотлох гол хэрэгсэл мэт ашигладаг. Садистууд нь таниас зээлсэн мөнгөө тань руу аль хэдийнээ явуулчихсан хэмээн худлаа ярих магадлалтай, ичих булчирхайгүй улсууд. Садистууд нь ямар нэгэн зүйлийн төлбөрийг нь төлсөн бол түүний эзэнг яаж ч доромжилж,зовоож болно гэж боддог хүмүүс. Ийм хүмүүстэй үргэлж зайнаас харьцах хэрэгтэй, хэрэв үгүй бол тэд таны хэрэгцээ дуусвал хэзээ ч орхиод явах юмуу залгиж чадах улс. Тэдэнд мөн өөрийг зиндаа доогуур гэдгийг огт харуулж болохгүй, тэгвэл тэд алхам тутамд таныг захираж таниар удирдахыг хүснэ, таньтай боол мэт харьцана.

Үрэлгэн,мөнгийг салхинд хийсгэгчид. Өгөөмөр зан нь эрх мэдэлтэнд маш хэрэгтэй зэвсэгийн нэг : тэд бусдын сэтгэлийг татаж, тэднийг зөөлрүүлж, тэдэнтэй холбоотон болгох гүүрний эхлэл, фундаментийг барьдаг. Гэвч энэ нь бас тодорхой бодлого төлөвлөгөөний дагуу хязгаартай хэрэглэх зүйл. Хамаагүй үрэгчид нь нэг талаар ягаад өгөөмөр байдаг вэ гэвэл тэд бүгдэд хайрлагдах, хүндлэгдэхийг хүсдэг. Гэвч тэдний өгөөмөр зан нь эмх замбраагүй байнга хэрэглэх нь тэдний хүссэн үр дагаврыг авчирдаггүй : тэд хэнд ч хамаагүй, хаа сайгүй мөнгийг салхинд цацдаг ба тэдний мөнгөн тусламж, мөнгөн бэлэгийг хүлээж авсан хүн нь өөрсдийгөө бусдаас ялгарах онцлогтой учраас тусламжийг олсон гэж боддоггүй. Ийм хүн нь сонирхолтой бөгөөд, бусдад таалагдаж болох юм, харин ийм хүмүүстэй харилцаанд орсоноор та тэдний хязгаар гэж мэдэхгүй дэврүү,онгироо хөөрүү байдалд ядрах болно.

Онч санаа :

Их хүн, хэрэв харам ч бол - тэнэг, өндөр албан тушаалтан шунхай бол аюултай. Харамч нь газар нутаг эзэлж чадахгүй, эрх мэдэлийг олж чадахгүй, тэрэнд түүнд туслах найзууд ховор. Олон найзтай болохыг хүсэгчидэд хувийн зүйл гэх ойлголт байх ёсгүй. Бусдын нөхөрлөлийг өгөөмөр сэтгэлээр тат.

Анхааруулга :


Эрх мэдэлтэн хүн нь хэзээд үнэгүй ирэх зүйл нь аюул дагуулна гэдэгийг мэддэг. Цайлган цагаан сэтгэлээр тусламж үзүүлж буй найзууд тань таниас дараа нь энэ тусалсанаасаа 10 дахин их юм асууж гуйх болно гэдэгийг сана. Хямд үнэгүй зүйл болгон дотроо асуудал агуулдаг - эд материалын ч , сэтгэл зүйн ч. Тийм учир ямарч зүйлийг үнэгүй бүү ав, хөлс төлбөрийг нь заавал төл.

Нөгөө талаас та энэ хуулийг бусдыг хууран мэхлэхэд эсрэгээр нь ашиглаж болох юм. Хүмүүсийн хомхой занг өөрт ашигтайгаар ашиглаж болно гэсэн үг юм. Хүн гэдэг маш залхуу ба, aмар аргаар мөнгө олохыг маш их хүснэ, тэд эд баялаг тэнгэр дээрээс өөр дээр нь буухыг мөрөөдөн суудаг. Тийм учир хууран мэхлэгчид нь хүмүүний яг энэ хомхой, шуналтай зан чанарыг ашиглан бусдыг хуурч мэхэлдэг.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.11.11 9:49 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #41

Их хүний ололт амжилтын сүүдэрт дарагдахаас болгоомжил.


Тайлбар :

Анхны зүйл болгон удаах, урган гарах зүйлүүдээс илүү чанартай ба илүү нэр хүндтэй байдаг. Хэрэв та амжилт олсон хүнийг хуулбарлах юм бол, аль эсвэл ээж аав тань нэр алдартай бол та тэдний гаргасан амжилтаас 2 дахин илүү амжилт гаргаж байж бусдыг бишрүүлнэ. Хэзээ ч битгий их хүний сүүдэрт дарагд : өөрийн нэрийг өөрийн аргаар, өөрийн гараар бүтээ,өөрийнхөө ухаанаар гялалз.

Түүхээс суралцах нь :

Агуу Александр хаан нь өөрийн эцэг болох Македоны хаан Филипын засаг удирдах арга, хөөрсөн дэврүүн яриа, үргэлжийн архи дарс хүүхэн гэх амьдралын хэмнэлд нь огт дургүй ба тэднийг цагийн гарз хэмээн боддог нэгэн байжээ. Баян чинээлэг хүмүүсийн хүүхдүүд эцэг эхээсээ эд хөрөнгө өвлөн үлдсэн амьдралаа зугаа цэнгээгээр дүүрэн өнгөрөөхийг боддог бол Александрын ганц хүсэл нь ааваасаа илүү амжилтыг гаргах аж.
Александр нь өөрийгөө ааваасаа илүү гэдэгийг харуулах гэж их хичээдэг байв. Нэгэн удаа Фесаллийн морины наймаачин Филип хаанд Букефалус гэх морийг танилцуулахаар иржээ. Гэвч энэ морь нь тун догшин байсан ба хааны ордоны нэг ч агтач түүнд ойртож чадсангүй. Урьд өмнө нь ийм догшин, ийм зэрлэг адгуус үзээгүй Филип нь ийм мангасыг өөрлүү нь авчирсан морины наймаачинд уурлан зандрах ажээ.Харин энэ үйл явдалыг харан байсан Александр нь ааваасаа илүү зориг зүрхтэйгээ харуулахын тулд, хэнч суух байтугай ойртож ч зүрхлэхгүй байсан энэ догшин морийг өөрийн биеэр туршиж үзэхийг ааваасаа гуйв. Филип түүний аймшиггүй зориг зүрхийг нь жоохон ч гэсэн дарах зорилгоор, энэ догшин араатанаас унаж жоохон ч гэсэн хичээл ойлгож аваасай гэсэн зорилгоор түүнд унаж үзэхийг зөвшөөрчээ. Гэвч үнэн хэрэгтээ Филип биш харин Александр Филип-д хичээлийг заав : тэр түүнийг маш чадварлаг удирдаж гэнэ. Үүнийг харсан хааны ордоныхон бяцхан хүүгийн зоригийг бахдан алага таших аж, харин Филип нь үүнийг хараад дотроо түгшиж эхлэх ба одоо тэрээр Александрийг хүүгээ биш харин эрх мэдэлийнх нь төлөө өөртэй нь өрсөлдөгч мэтээр харах болжээ.
Александр нь томрох тусам аавыгаа эсэргүүцэх эсэргүүцэл нь улам нэмэгдсээр байв.Түүнийг 18 настай байхад нь түүний эцэг Филип хааныг Филипийн түшмэлүүдийнх нь нэг нь алжээ. Хааныг хөнөөсөн тухай мэдээ бүх Грекээр тархаж, эзлэгдсэн байсан хот улсууд ээлж дараалан Македоний засаглалийн эсрэг бослого гаргажээ. Александр нь одоо хаан бослон ба энэ тохиолдолд Филипийн зөвлөх нар Александрыг маш болгоомжтой нухацтай хандахыг шаардаж байв. Яг л Филип шиг тэднийг ов заль мэхийн тусламжтай дарахыг Александрт санал болгож байлаа. Гэвч Александр нь бүх зүйлийг өөрийнхөө хүссэнээр хийх аж : тэрээр хамгийн холын бослого гаргасан тосгоноос авхуулаад их цэрэгтэйгээ очин номхотгож, эзэнт гүрнээ эцэг шиг ов залиар биш харин өөрийнхөө дагаж мөрдөх "цусан" замаар буцаан нэгтгэсэн байна.

Александрын аавыгаа үзэн ядах сэтгэл нь Филиппыг нас барсаны дараа ч гэсэн хэвээр үлдэв. Тэр ааваасаа илүү гарахыг хүсэх аж. Ингээд тэр одоо Грекийг нэгтгэчихсэний дараа овоо хараандаа Персийг авах болов. Персийг эзлэх нь түүний аав Филипийн дуусгаагүй, хүч хүрээгүй ажил ба, Ази тивийг нэгтгэх мөрөөдлхийн нь чухал түлхүүр байлаа. Энэ маягаар тэр аавынхаа чадааагүй зүйлийг хийж өөрийгөө тайвшруулан уур хилэнгээ дарахыг хүссэн ажээ. Хэрэв тэр Персийг эзлэн ялалт байгуулбал аавынхаа амжилтыг давуулан, түүнийг нэр алдараараа хол хаях байлаа.

Ингээд Ази тиврүү Александр нь 35000 цэрэгтэйгээ Персийн хэдэн саяар тоологдох армитай дайтахаар орлоо. Харин гайхамшиг тохиолдосон нь Александр нь Персүүдийг ялсан явдал ажээ. Энэ нь түүний нэрийг үүрд мөнхлөх аугаа ялалт байжээ. Гэвч Александр нь бүх үйл явдалд яг л аавтайгаа харьцаж байгаагаар харьцах ажээ : Түүний Персүүд дээр байгуулсан ялалт нь өнгөрсөнийг илтгэж байв, харин тэрээр одоо цагт гялалзахыг үргэлж хүснэ. Тиймээс ч тэр Энэтхэг рүү аян дайнд явжээ, ингэж тэр өөрийн эзэнт улыг өөрийн мэдэх хэл хязгаар хүртэл тэлэх эхлэлийг тавьсан байна.

Дүгнэвэл :


Агуу Александр хаан нь дэлхийн түүхэн дэх сонирхолтой нэгэн дүр төрх юм - баян чинээлэг алдартай хүний хүү, эцэгийн нэр алдарыг давж гарах гэсэн хүсэл эрмэлзэл нь түүнийг бусдаас ялгаруулах юм. Ийм хүмүүс нь өөртөө итгэх итгэлтэй - тэд өөрсдийнх нь хийж байгаа сонголт нь хамгийн зөв гэдэгт итгэдэг.

Баян чинээлэг эрх мэдэлтэний хүү өөрийн аавын сүүдэрээс гарахын тулд харгис ч гэсэн Алексадрын аргыг хэрэглэх хэргэтэй - өнгөрсөнийг үл ойшоо, өөрийн хаант улсыг өөрөө байгуул - Хэрэв та бүр хоосон байдалаас өөрийн ертөнцийг бий болгож чадахгүй бол залгамж хөрөнгнөөсөө татгалзах нь тэнэг явдал. Зөвхөн сул дорой, өөртөө итгэлгүй хүмүүс л өнгөрсөн амжилтаараа бахархан суудаг гэдэгийг сана. Үргэлж Александр шиг одоо цагт гялалз.!!!

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :


Ихэнх эртэний хаант улсуудад, жишээ нь Бенгал, Суматра гэх улсуудад , хааныг хэдэн жил удирдуулсаны дараа түүнийг буулгадаг ёс заншилтай байжээ. Энэ нь нэг талаараа шинэчлэлийг ойр ойрхон хийдэгтэй холбоотой ба нөгөө талаараа тухайн хааныг хэт хүчтэй болохоос сэргийлдэг байсан байна. Ингэж хааны шинэ суудалд залуу болон шинэ удирдагчидыг суулгаж тэдэнд зориулж хоосон орон зайг бий болгодог байжээ.

Болж өнгөрсөн зүйл залуу эрх мэдэлтэнийг өөрийн шинэ ертөнцийг үүсгэн байгуулахад нь садаа болдог - тэр яг урд нь байсан хүн шиг юмуу аль эсвэл эцэг шигээ бүхнийг хийх ёстой аж. Шинэ гарж буй эрх мэдэлтэнд өөрсдийн удамыг дагах, соёл заншилд эсэргүүцэлгүй мөргөх, мөн өнгөрсөний туршлагад ямар нэгэн эргэлзэлгүй ашиглах шаардлагатай. Тийм учир өнгөрсөний сүүдэр, эцэгийн сүүдэрээс гарсаны дараа л таны өмнө шинэ орон зай нээгдэж та тэндээ өөрийн хүссэн зүйлээ бариж өөрийн дүрмийг тогтоож болох юм. Эрх мэдэлийн гол мөн чанар яг л энэ юм - хоосон юмыг дүүргэж,байхгүй зүйлийг бий болгож, өнгөрсөнийг арилгаж ирээдүйрүү явуулахад л оршдог.
Үүнд хүрэх маш олон арга бий - харин хамгийн энгийн бөгөөд бусдад хор хөнөөлгүй арга бол өнгөрсөнийг одоо үед үзүүлэх утга учирыг багасгах явдал юм - хүний өөрчлөмтгий байдал дээр тоглож шинэ залуу үеийг илээж буй ахмад үеийн эсрэг тавьсанаар үүнд хүрч болно. Залуу үеийг ахмад үеийн эсрэг тавихад тун амархан ягаад гэвэл тэд өөрийн амьдрах орчинг өөрсдөө бүрдүүлэхийг хүсдэг учираас тэр. Харин үүнийг үр дүнтэй болгох нэг арга нь өнгөрсөнөөс "шившиг" болсон дүр төрхийг ил гаргаж, залуу үеийг нийтээр нь үзэн ядуулах явдал юм.

Өнгөрсөн үеиинхний амжилт, баян чинээлэг нэр алдартай эцэг эхийн хойноосоо дагуулдаг гол проблем нь юу вэ гэвэл бусад хүмүүс өнгөрсөний амжилт болон ололтоор хоосонг дүүргэж үүнээс өөр гарц байхгүй юм шиг хардаг явдал. Тиймээс ч бидэнд шинэ ертөнцийг бүтээх зай олгодоггүй. Энэ явдалыг даван гарахын тулд та сул орон зай олох хэрэгтэй, тийм хэн ч гар хүрээгүй орон зайг олох хэрэгтэй ба таны ирэлт нь анханых нь байх ёстой тийм л орон зай, жижиг ч гэсэн завсарыг олж харах хэрэгтэй..

Хэзээ ч битгий өнгөрсөн үеийнхний туршилгын боол нь бай. Хэрэв та өнгөрсөний замналаар,их хүний мөрөөр алхах юм бол та тэднийг хэзээ ч гүйцэхгүй. Тийм учир та бие, сэтгэл аль алинаар нь өнгөрсөн үеээс тэс ондоо гэдгээ харуулах хэрэгтэй. Та өөрийнхөө дүр төрхийг өөрийн ер бусын оюун ухаанаараа бүтээж чадвал өнгөрсөн үеээс хол тасарж, одоо болон ирээдүй үед тод гялалзаж чадна. Харин бусдын замналаар явах юм бол тэдний сүүдэрт дарагдан, чимээгүй хэнд ч анзаарагдахгүй явах болно..

Онч санаа :


Их хүний замналаар явахыг хатуу хориглоно - таньд хоёр дахин их хүч тэдний амжилтыг давж гархад шаардагдана. Их хүний мөрөөр алхаж байгаа хүнийг алиа салбадай гэдэг. Шинэ зам хайж олон, түүнийгээ төгс боловсруулах нь амаргүй, эрх мэдэлд хүрэх шинэ жим олно гэдэг хэцүү. Харин дахин давтагдашгүй байдалд маш олон зам хөтөлдөг, тэдний ихэнхи нь аялахад аюултай байдаг ба хэн ч алхаагүй замаар алхаж эхлэхэд аймшигтай, хүнд хэцүү байж мэднэ, гэвч хүний мөр гараагүй зам л агуу алдар нэрд хүрэх урт бөгөөд тойруу замыг товчилдог.

Анхааруулга :

Их хүний мөрөөр алхахыг өөрийн эрх мэдэлд хүрэх замналдаа бусдыг хууран мэхлэх байдлаар ашиглах нь сайн нөлөөтэй тохиолдол бий - харин эрх мэдэлд гарсаны дараа энэ маскаа үтэр түргэн хуулж авах хэргэтэй. 3-р Напелеон хүртэл түүний нагац ах болох Наполеон Бонапарттай ижил нэр , ижил амьдралын түүхийг ярьсаар Францын хамгийн анхны ерөнхийлөгч, дараа нь францын эзэн хаан болсон түүхтэй. Тэр эрх мэдэлд гарахдаа өөрийн нагац ах Наполеон Бонапартын олон нийтийн сэтгэлд унтраагүй байгаа нэр алдарыг нь ашигласан юм. Харин эрх мэдэлд гарсаны дараа тэрээр энэ Нагац Ахын дүр төрхөө хуулж хаясан ба өнгөрсөнтэйгөө нийлэн эв найрамдалтай суусангүй, шууд л өөрийнх нь засаг хэр өөр байхыг бусдад шийдэмгий үйлдэлээрээ харуулжээ.

Өнгөрсөн үе нь эрдэнэс баялагаар дүүрэн ба ашиглаж болох зүйлийг нь ашиглахгүй өнгөрөөвөл тэнэг явдал болно. Агуу Александр хаан ч гэсэн өөрийн эцэг Филипийн армийн зохион байгуулалгыг шууд л хуулбарлан авсан байдаг. Хэрэв та өөрийн шинэ ертөнцийг бүтээхийг хичээн өнгөрсөн үе ба эрх мэдэлтэн эцэг эхийн үйлдэлээс тэс ондоо үйлдэл, ажиллагаа явуулхаар шийдвэл таны хийх үйлдэл тань утга төгс байх хэрэгтэй. Харин бүдэг бадаг, тодорхойгүй бол бусад таныг бүхнийг зөрүүдлэн хийдэг хүүхэд мэт харах болно гэдэгийг сана .
Залуу үе дээрээ анхаарал тавих нь бас чухал асуудалын нэг. Ягаад гэвэл тэд таны өрсөлдөгчид болж мэднэ. Та тэднийг илээж буй ахмад үеийн эсрэг босгож өөрийн эрх мэдэлийг олж авсан шиг тэд том болоод таны өөдөөс залуу үеийг турхирж, таны эрх мэдэлийг булааж мэдэх юм. Тийм учир залуу үеийн байдалыг сайтар мэдэрч тэднийг үргэлж хараандаа байлга.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.12.11 6:27 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #42

Хоньчин үгүй бол хонь тархай бутархай.

Тайлбар :

Аюул заналийг ганц хүн бий болгоно -буруутан,бардам албан тушаалтан,сайн харьцааг гутаагч гэх мэт. Хэрэв та ийм хүмүүсд өөрсдийн санасан бодсоныг хийх орон зайг нь олговол, бусад хүмүүс тэдний нөлөөнд орж, бууж өгөх болно. Тийм учир тэдний аюулыг хэд дахин үржтэл нь битгий хүлээ, тэдэнтэй хэлэлцээр хийх, тохиролцож ярих гэж битгии оролд - ингэхийн оронд тэдний хүчний эх үүсвэрийг ол, аюул авчрагчийн эх үүсвэрийг нь олчихоод тэднийг их биеэс нь тасал, тараа, бутрага : аюул руу биш харин аюулыг бий болгогч руу бууд.

Түүхээс суралцах нь :

1926 онд Католик шашины лам нар өөрийн шинэ пап ламыг сонгох зорилгооор Ромд цугларчээ. Тэд хэлэлцэн ярилцаад лам Гаетани -г сонгосон байна. Гаетани нь маш ухаантай нэгэн байсан ба бусад лам нар нь түүнийг Ватиканийг агуу хүч болгоно гэдэгт итгэж сонгосон байна.Ингээд шинэ пап лам Гаетани нь 8-р Бонифайс гэх нэрийг авч, зоригтой шийдэмгий шаргуу ажиллаж эхэлсэнээр өөрийнх нь зориг зүрхэнд итгэж сонгонсон хүмүүсийн урмыг хугалсангүй гэнэ : тэрээр түн хурдан хугацаанд үйл ажиллагаа эхлүүлж өрсөлдөгчөө устгаж, катаолик шашинтан орнуудыг нэгтгэсэн байна. Тэр өөрийнх нь зам дээр хөндлөн зогсох ямар ч аюулын өмнө сөхрөхгүй, өөрийн бүх үйлдэл нягт бодон хөдлөх ажээ.
Түүний энэ богино хугацаан дахь том үсрэлтүүд, амжилтууд нь Европын хүчнүүдийг айлгаж эхлэв. Австрийн Алберт хаан л гэхэд Ромд долигнон хэсэг газараасаа бэлэглэсэн тохиолдол нь түүний эрх мэдэлийн сүүдэр бүх Европоор хэрхэн айдас дагуулж байсанг харуулах тод жишээ юм.

Энэ үед түүний гар, нэр нөлөө хүрээгүй нэгэн газар байсан нь Италийн хамгийн баян тойрог болох Таскани байв. Хэрэв Бонифайс нь Тасканигийн хамгийн хүчирхэг хот болох Флоренцийг байлдан дагуулвал , Таскани тойрог түүний гарт нь шууд орох ёстой аж. Гэвч Флоренцийн засаг төр нь тогтвортой, өөртөө итгэлтэй, өөрсдийн хүчиндээ хангалуун ба, тэднийг ялахад, буулгаж авахад тийм амар биш. Ийм учир Пап энэ хүслээ биелүүлхийн тулд нилээн ухаалаг тоглож, уран нүүдэл урлах хэрэг гарах болов. Бонифайс нь ямар нэгэн үйлдэл хийхийн өмнө Флоренцийг алсаас ажиглан юуг яаж хийх талаар бодох ажээ.
Тухайн үеийн Флоренци дотор шинэ үеийн баячууд буюу "Цагаанууд" болон хуучин үеийн баячууд болох баян чинээлэг удам угсаатай "Харууд" нь засаг барих болон эрх мэдэлийн төлөө өрсөлдөх гол хоёр хүч байв. "Цагаанууд" нь "харууд"-аасаа илүү нэр хүндтэй ба илүү байр суурийг Флоренцийн тэр үеийн нийгэмд эзэлдэг, "харууд" бол харин "цагаанууд"-ын эсрэг тууштай эсэргүүцэгч багахан хүч байжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэдний хоорондын өс хонзон улам лавшираж Флоренцийн нийгэм нь хоёр гол хүчинд түрэгдэн 2 хуваагдан байлаа. Тиймээс Бонифайсд тийм ч олон сонголт байсангүй : тэрээр "Харуудад" "Цагаан"-ыг дийлхэд нь туслаж, өөрөө харуудаар удирдах зорилготой байв.

Яруу найрагч, шүлэгч,улс төр сонирхогч Данте Алжиери нь олон нийтэд үг хэлэхдээ гаргууд нэгэн байв. "Цагаанууд"-ыг илт дэмждэг байсан тэрээр Флоренцийн өндөр албан тушаалд нэн залуу насандаа суусан байна. Ингээд өөрийн Флоренц хотоор удирдах зургаан сарын турш тэрээр "Харууд"-ын эсрэг кампанит ажил их явуулж, Пап ламын бүх л үйл ажиллагааг эсэргүүцэн зогсоох бодлого баримталан ажиллаж байлаа.

1301 онд Бонифайс нь Францын хаан Шарьл Де Волой-г өөрийн Тасканиг эзэлж авах ажилд туслуулахаар дууджээ. Ингээд Шарьл нь өөрийн цэрэгтэйгээ Италийн хойд зүгээр аялхад, Флоренц хотыг айдас,түгшүүр нэргэх нь тэр. Харин Данте нь бүх ард түмнээ нэгтгэх гэж оролдох ба Папын дуулгавартай нохой болох Францын хаан болон Папын явуулах бүх хор уршигт үйлдэлийг эсэргүүцэх ажилыг зохион байгуулж байв. Гэвч энэ арга хэмжээнүүд нь хэт оройтсон байлаа. Францын армин Флоренц хотод тулж ирсэн байсан тул Флоренцичүүд нарт хэлэлцээр хийхээс өөр арга байсангүй, тиймээс төлөөлөгч нарыг Ромруу явуулжээ, чухал хэлэлцээр учир Данте ч бас хамт явна. Гэвч Флоренцээс ирсэн элч төлөөлөгч нарыг хүлээж авсан Пап тэдэнтэй захирангуй,зандрангуй харьцаж, өөрийн түрэмгий үйлдэлийг "энх тайваны төлөө" хэмээн тайлбарлах ажээ. Ингээд төд удалгүй элчид төлөөлөгч нарыг бүгдийг нь Бонифайс буцаан явуулах ба нэг л хүнийг яриа хэлэлцээрээ үргэлжлүүлхээр үлдэхийг гуйв - тэр нь Данте ( угаасаа Дантегаас ч дээр хүн бараг байхгүй байсан гэж хэлж болно). Харин одоо Бонифайс нь Дантетэй дээд зэргийн боловсон, хүндэтгэлтэй яриа өрнүүлэн юу ч болоогүй юм шиг ярилцан суужээ.

Ромд ингээд Флоренцийн гол хүчний удирдагч болох Данте нь Паптай яриа өрнүүлэн сууж байхад Флоренци сүйрч байлаа. "Цагаанууд"-ыг нэгтгэх хүн байхгүй байсан учир "Харууд" энэ үйл явдал дээр тоглон маш амархан эрх мэдэлтэн болж чаджээ. "Харууд" улс төрийн хүчинд байсан учир Дантег эргэж ирэхгэд түүнийг Ромоос хөөсөн байна .

Дүгнэвэл :

Бонифайс нь хэрэв Дантег холдуулбал Флоренц нь бутран унана гэдгийг мэдэж байлаа. Ингээд Бонефайсыг ромд ирхэд нь Пап түүнийг Ромд чадах ядхаараа удаан хугацаанд барихыг хүссэн байна.
Бонифайс нь эрх мэдэлтэн, удирдагч хүний гол мөн чанарыг хэн бүхнээс түрүүлж харсан байлаа - нэг хүн, нэг удирдагч нь сүрэг хонийг , сүрэг арслан болгох чадартай гэдэгийг ойлгосон байлаа. Тийм учир тэр аюулыг бий болгогч, аюулыг урин дуудагчийг (Дантег) сүрэгээс нь салгасан байна. Харин түүнгүйгээр Флоренц хот элсэн манхан мэт амархан нуржээ.

Үүнээс ойлгож авах зүйл нь юу вэ гэвэл : Үнэт цаг хугацааг тулгарч буй аюулыг үгүй хийхэд бүү зарцуул, харин үүний оронд аюулыг бий болгогч, эх үүсвэрийг хайж ол, түүнийг үгүй хий. Тэр хонийг арслан болгон хувиргаад байгаа ухаантан, эрх мэдэлтэн,удирдагч нарыг ямарч үнэ цэнээр хамаагүй буулгаж ав, тэгж чадвал арслангууд буцаад хонь болон хувирах болно.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :


Өнгөрсөн үед дэлхийн ямарч улс тодорхой хааны болон түүний ухаалаг жанжингуудад захирагдаж амьдардаг байсан. Тэд л зөвхөн эрх мэдэлтэй байв. Гэвч шинэчлэл, орчин үе нь хүчийг ганц хүн дээр биш улам олон хүнд олгох ардчилалыг бий болгосон. Энд ганц хүн хүчийг барих биш, харин бага багаар олон хүн хүчийг нийлүүлэн барих болсоноороо ялгаатай юм. Гэвч энэ нь зөвхөн өнгөц өөрчлөлт бөгөөд хүч, эрх мэдэлийн тухай ойлголтыг үндсээр нь өөрчилж чадаагүй юм, эрх мэдэлийн тухай ойлголт, эрх мэдэл нь тодорхой бүлэг буюу тодорхой хүн дээр төвлөрдөг гэдэг ойлголтыг үгүйсгэж чадаагүй юм. Орчин цагт ямарч том, жижиг байгууллагын эрх мэдэл, удирдлага нь бүх ажилтанд биш харин тодорхой бүлэг хүмүүст байдаг гэдэг нь үүнийг батлана , том бүлэгт хүч чадал нь тодорхой хэдэн хүмүүсийн мэдэлд оршдог нь үүнийг батлана. Яг л нарыг тойрон эргэлдэх гаригууд шиг, эрх мэдэлтэн болон голомтыг барих хүчтэн цөөн бөгөөд бусад нь түүнд татагддаг нь үнэн байдал юм.

Танийг онох сумруу хэзээ ч битгий бууд, харин таньруу буудах хүн рүү бууд.Сум руу, бий болсон аюулруу дайрах нь хий хоосон цаг үрэхээс өөр ашиг үгүй. Зарим тохиолдолд таны дайснууд хүч нь олон хүнд жигд тархсан мэт дүр үзүүлж, таньд тэдэний гол тулгуур хүчийг олоход хэцүү байж мэднэ. Гэвч аюул гамшигийн цагт жинхэнэ хүчтэн нь шууд илэрдэг ба бусад эрх мэдэлтнүүд түүнээс хамаарах болдог гэдэгийг сана.

Стратегийн тоглоомын гол утга учир нь дайсны хүчийг тусгаарлах явдал, их хүчнээс нь салгах явдал юм. Шатарт бол та хааныг гарах гарцгүй болгох гэж тоглоно. Харин Хятадын "Го"-д бол та дайсаны хүчийг жижиг жижиг хайрцаганд багтаан тусгаарлан, ямарч нөлөөгүй болгохын төлөө тоглоно. Ихэнхдээ дайсаныг алахаасаа илүү тусгаарлах нь сайн байдаг, ягаад гэвэл энэ нь ард түмэнд энэрэнгүй харагддаг учраас тэр. Харин үр дүн нь бол бүгд ижилхэн, алах , тусгаарлах хоёр нь яг адилхан - эрх мэдлэйин тоглоомд "тусгаарлах" гэдэг нь "алах" гэдэг үгтэй утга тэнцэнэ. Тусгаарлагдсан, гол хүчнэээсээ салангид байгаа эрх мэдэлтэн нь эрх мэдэлтэн биш юм.

Онч санаа :

Сүрэг хонь. Өөрийн үнэт цагийг ганц хоёр хонь хуглайлахад бүү зарцуул, өөрийн амь насыг сүрэгийг хамгаалах нохойны өмнө бүү тавь. Үүний оронд хоньчинд анхаарлаа төвлөрүүл. Түүнийг холдуул, тэр холдвол нохой түүнийг даган холдох болно. Ингэсэний дараа эзэнгүй хониос дуртайгаа ав.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.12.11 6:29 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #43

Бусдын сэтгэл болон оюун санаан дээр тогло.


Тайлбар :

Албадлага нь ихэнхдээ бидний эсрэг нөлөөлөх үйлдэлийг бусдаар хийгэдэг.Та бусдыг албадахын оронд таны хүслээр хөдлөхийг хүстэл нь хуурах хэрэгтэй. Харин бусдыг хуурахад гол ашиглах зүйл бол тухайн хүний сэтгэл зүй болон сул тал юм - тэдний эсэргүүцэлийг нь зөөлөл, тэдний сэтгэл санаанд нь нөлөөл. Ямарч хүн хайрлаж хүндэлдэг зүйлтэй. Тэгвэл дайсныхаа сул талыг нь олоод зогсохгүй тэдний хайрлаж явдаг, үзэн яддаг зүйлүүдийг нь бас тодорхойл, тэдэн дээр дөрөөлөн өөрийн мэхээ хий.

Түүхээс суралцах нь :

МЭ 225 онд эртний хятадын Шу улсын Чуко Лиан жанжин нь нэгэн хэцүү байдалтай тулгарчээ. Хойд зүгээс нь Вэй улс дайрах ба, тэднээс хүч хамаагүй илүү байсан ч Вэй улс нь өмнө зүгийн Менгүо жанжинаар удирдуулах хүчирхэг барбаруудтай нэгдсэн явдал нь байдалыг улам аюултай болгож байлаа. Ингээд Чуко Лиан нь энэ асуудалыг шийдвэрлэхийн тулд эхлээд Вэй улсын арын хүч болох холбоотон барбаруудыг өмнө зүгт очин дараад, үүнийхээ дараа Вэй улстай дайтах хэрэг гарав.
Ингээд энэ төлөвлөгөөнийхөө дагуу барбаруудыг дайтахаар Чуко Лиан нь өмнө зүгрүү аян дайнд явж байх үеэр Чуко Лианд хандан түүний армийн нэгэн хүмүүн ийм зөвлөгөө хэлсэн байна "Бусдыг хүчээр дарах нь тун хэцүү бөгөөд, нас богино, итгэл байхгүй, харин бусдыг хүчээр биш сэтгэлээр, оюун ухаанаараа ялбал энэ нь жинхэнэ ялалт юм". Энэ үг - зөвлөгөөг сонсоод, ухаарсан Чуко Лиан нь одоо барабаруудтай хийх тулааныхаа тактикийг эрс өөрчилөх ба, тэднийг хүчээр биш оюун ухаанаараа дарж авах төлөвлөгөө боловсруулах болов.

Чуко Лианы хүлээж байснаар Менгүо жанжинаар удирдуулсан хүчирхэг арми тэднийг хүч их цохилтоор угтан авлаа. Харин Чуко Лиан нь урхи тавьсан байсан бөгөөд , энэ тулаанд ялахыг гол болгосонгүй харин зөвхөн Менгүо жанжинг түүний хэсэг цэрэгтэй нь олзолж авахыг урьтал болгожээ. Ингээд бодсон байсныхаа дагуу Менгүо-г түүний хэсэг цэргүүдтэй олзолсоны дараа Чуко Лиан нь тэднийг алж, хядаж, зовоохын оронд цэргүүдэд сайн хоол ундаар ханган, дарс зооглуулан, зочин адил үйлчилж байгаад хайрт эцэг эх , авгай, хүүхэд дээрээ оч гээд тэднийг зүгээр тавиад явуулчихжээ. Чуко Лианы уудам сэтгэл, энэрэнгүй занг цэргүүд гайхан биширчээ. Бүх цэргийг тавиж явуулсан ч тэрээр жанжин Менгүо-г сул тависангүй, Чуко Лиан Менгуо жанжинд хандан : хэрэв би чамайг сул тавиж явуулбал чи яах вэ? гэхэд Менгүо жанжин "буцаж ирэн өшөөгөө авах нь болно, харин дайтаад хоёрдахь удаагаа олзлогдвол таны эрх мэдэл хүч чадалд ыг хүлээн зөвшөөрч, таны өмнө сөгдөн мөргий" хэмээжээ. Үүнийг сонсоод Чуко Лиан нь Мегүo-г зүгээр тавиад явуулав, түүнийг хоосон явуулсангүй дээр нь бүүр бэлэг болгон эмээл, хүлэг морь өгсөн байна. Түүний энэ үйлдэлийг нь гайхан дургуйцах түшмэлүүд нь түүнээс яагаад ингэх болсон талаар асуухад Чуко Лиан нь : "энэ бол түүнийг эзлэх хамгийн хялбар арга. Би түүний сэтгэлийг нь эзэмдэх болно.Харин үгүй бол улам л дайсагналцах уур амьсгалыг буцалгаж, надад ашиггүй байдал үүснэ" гэж хариулсан байна.

Мегүо хэлсэн ёсоор Чуко Лиан руу дахин дайрав. Харин энэ удаа тулаан эхлэхээс өмнө түүнийг өөрийнх нь цэргүүд баривчилан Чуко Лиан дээр аваачсан байна. Учир юунд вэ гэвэл Чуко Лианы хэрхэн энэрэнгүй сэтгэлтэй, үнэнч шудрага зантай болохыг ухаарсан цэргүүдэд жанжин Менгүо нь Чуко Лиантай дүйцэх хүн биш мэт санагдсан учраас тэр. Ингээд Менгүо нь дахиад л Чуко Лианы гарт оров гэнэ. Гэвч тэрээр "тулаан болоогүй, түүний түшмэлүүдийнх нь хоорондын асуудалаас болж баригдлаа" хэмээн шалтаг тоочиж, түүний хүчийг хүлээн зөвшөөрнө гэсэн амлалтандаа үл хүрэв.

Ингээд цаашид үргэлжлэх хэдэн сарын турш Менгүо нь дахин дахин баривчлагдаж Чуко Лиан дээр ирж (ягаад гэвэл удах тусам Менгүо-гийн цэргүүд түүнд итгэх итгэл алга болж энэрэнгүй шудрага зант Чук Лианд баривчлан тушаах аж), харин Чуко Лиан ирэх тоолонд нь түүнийг тавьж явуулдаг байв. Гэвч Менгүо 2,3,4,5,6 гээд бүх тохилдолдоо дахин олзлогдох юм бол Чуко Лианыг хүлээн зөвшөөрнө гэсэн амлалтаа биелүүлэхгүй, өөрийн олзлогдсон шатлгааныг өөрийн буруугаас болж баригдаагүй хэмээн тайлбарлах аж. Мөн тэрээр хэрэв өөрт нь дахин нэг боломж олгоод суллаж явуулах юм бол Чуко Лиан ыг дахиж хэзээ ч хуурахгүй гэдгээ тангараглав. Ингэж 6 дахь удаагаа тавьж явуулах гэж байгаа Чуко Лиан түүнд хандан "Хэрэв энэ удаа чамайг тавьж яавуулаад дахиад чи миний гарт баригдах юм бол чамайг шууд ална" гэжээ.

Ингээд түүнийг тавьж явуулсан ба Менгүо нь одоо холын холбоотон болох Вуге мужид очин тэдний аймшигийг үл мэдэх домогт баатруудын тусламжийг гуйж, Чуко Лиан рүү хамтарсан их цэргээр дайрчээ. Дайсаны тоо олон байсан хэдий ч гэсэн Чуко Лиан аар удирдуулсан арми тэднийг буулгаж дөнгөсөн байна. Менгүо жанжин ийнхүү 7 дахь удаагаа Чуко Лианд олзлогдсон байна. Тэрээр одоо Чуко Лианы ухаант арга барилыг нь бишрэх ба яг л хэлсэн ёсоороо түүнийг хулээн зөвшөөрч, дахин эсэргүүцэл үзүүлж ярдаглахгүй бууж өгчээ. Харин үүний хариуд нь Чуко Лиан түүнийг хаан ширээнд нь буцан залсан ба өөрийнх нь газар нутгийн эзлэгдсэн хэсгийг ч гэсэн түүний удирдлагад буцаан өгсөн байна. Хааны энрэнгүй сэтгэл ингэж бусдыг татаж, өөртөө ашигтайгаар үйлчилдэг билээ. Энэ явдалаас хойш тэр 2 нь дайсан биш, харин сайн холбоотнууд болон хувирсан юм.

Дүгнэвэл :

Чуко Лиан нь 2 л сонголттой байлаа : өмнө зүгт орших барбаруудыг ганц бөгөөд маш хүчтэй давшилтаар, нэг цохилтоор бүр мөсөн дарах, аль эсвэл удаан бөгөөд тэвчээртэй хүлээж тэднийг цаг хугацааны эрхээр ялах. Өөрийн дайсанаасаа хүч их ихэнхи хүмүүс нь 2 дахь хувилбарыг огт боддоггүй, шууд л эхний хувилбарыг сонгодог, харин жинхэнэ эрх мэдэлтэн хүн бол өөрөөр бодно - тэдний хувьд хамгийн сайн дайн бол цус урсгахгүй ялах дайн.
Таны хувьд эхний хувилбар нь түргэн бөгөөд асуудалыг хурдан шийдэх боломж байгаа мэт харагдаж болно, гэвч цаг хугацаа явах тусам ялагдсан тал өс хонзон дотроо тээн чимээгүй аюулыг авчирдаг. Тэдний ялагдал нь үзэн ядалт болон хувирдаг - харин иим байх нь таныг хутганы эр дээр алхуулахтай ижил, та зөвхөн өөрийн олж авсан эрх мэдэл болон хүч, материаллаг эд баялгийг хадгалах гэж хамаг хүч, энерги байдаг уур уцаараа барж дуусах юм. Хоёр дахь сонголт нь удаан бөгөөд хүндрэлтэй ч гэсэн таны хойшдын амгалан тайван байдалыг бүрэн хангахаас гадна хамгийн хорлонт дайсаныг хамгийн сайн анд болон хувиргадаг ид шидтэй.

Яарч сандралгүй сайтар бод - цаг хугацааг төлөвлө - өрсөлдөгчийнхөө сэтгэл хөдлөл болон, сэтгэл зүйн сул талыг нь олохдоо анхаарлаа хандуул. Хүч хэрэглэх нь тэднийг улам илүү эсэргүүцүүлэх болдог. Ихэнхи хүмүүсийн хувьд зүрх гэдэг нь бүхний түлхүүр юм : тэд яг л хүүхэд адил, тэднийг зорилго нь бус харин сэтгэл хөдлөл нь удирддаг. Тэдний гаргах бусармаг алхам харгис үйлдэлийг нь энрэнгүй их хүний дүр гаргаж өршөө. Тэдний айдас, тэдний хүндэлж явдаг зүйлийг нь ашигла - эрх чөлөө, эхнэр хүүхэд, гэх мэт. Харин нэгэнт тэднийг буулгаж авсан бол та амьдралынхаа турш хамтдаа байх сайн найз болон итгэлт холбоотонтой боллоо гэсэн үг юм.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :


Бусдыг өөрийн шаардлага, өөрийн хүслээр хөдөлгөхийн гол түлхүүр нь тэднийг зөөлрүүлээд, дараа нь тэднийг хамгийн боловсон, хар буруу бодол бодогдуулахгүй, хүмүүнлэг аргаар буулгаж авах явдал юм. Тэдний сэтгэлзүй болон сэтгэхүйн чадварын сул талыг нь ашигла. Хайр сэтгэл, үзэн ядалт гэх нийтлэг сэтгэл зүйн эмзэг сэдэвийг ашигла. Хэрэв та тэдний сэтгэл зүйг байрнаас нь хөдөлгөж чадвал та тэднийг өөрсдөөрөө удирдах удирдлагыг нь багасгах ба тэднийг ятгаж өөрийн хүслээр хөдөлгөгхөд улам төхөм болгох юм.

Мао Зе дун нь олон нийтэд байх нийтлэг сэтгэлийн зан чанарыг ашиглан тэдэнд хандсан уриагаараа тэдний тэр сэтгэлийн нууц нандин утсыг хөдөлгөж чаддаг байсан байна. Тэрээр маш энгийнээр бүх юмыг бүгдэд ойлгуулна, хэний ч ойлгохоор энгийн үг хэллэгээр ярина. Боловсролтой, их юм мэддэг байсан тэрээр өөрийн яриаг янз бүрийн суутны үг хэллэг, алдартаны шүлэгээр чимэглэдэг байв. Тэрээр эцэс төгсгөлгүй өөрийн байр суурийг хамгаалж, бодит байдалд дүрээ олох байдал, нийгэмд дунд бий болох үзэгдэлийг хорвоо ертөнцөөс тасарсан онолын, мэргэжлийн үгээр биш, харин хэний ч ойлгохоор амар үг хэллэг хэрэглэн жишээн дээр тайлбарлаж ойлгуулдаг байсан учраас амжилт олсон байна. Маогийн энэ аргыг боловсролгүй сургууль төгсөөгүй хүнд хэрэглэх арга гэж хэзээ ч бүү бод. Энэ нь бүгдэд үйлчилнэ.

Бусдыг өөртөө татах хамгийн энгийн арга бол таны бодож олсон зүйл бусдад ямар их зүйл авчирч болох талаар амархан бөгөөд ойлгомжтой аргаар тайлбарлах, батлах. Ашиг сонирхол гэдэг нь энэ дэлхии дээр хүнийг хөдөлгөдөг гол хүч гэдэгийг сана.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.12.11 6:31 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #44

Тольны нөлөөг ашиглан бусдыг хилэгнүүл,бусдыг аюулгүй болго.


Тайлбар :

Толь нь бодит зүйлийг өөртөө ойлгон харуулах чадвартай, бусдыг мэхлэн хуурахад ашиглах хамгийн төгс зэвсэгүүдийн нэг : та дайсныхаа үйлдэлийг толинд ойлгон, тэдний юу хийж байгаа тэр болгоныг нь даган хийх үед, тэд таны төлөвлөгөөг тааж мэдэж чадахгүй. Толины нөлөө нь бусдыг уурлуулж тэдний өөрийг удирдах удирдлагыг нь үгүй хийдэг. Цөөхөн хэдэн хүн л толины нөлөөний асар их хүчинд бүдрэхгүй, гатлан гарч чаддаг.

Толины хүч :

Толь нь биднийг саатуулах хүч чадалтай. Толинд тусах тусгалийг ширтсэнээр бид ихэнхдээ бодит байдалыг биш харин харахыг хүссэн зүйлээ хардаг - өөрсдийгөө нэг ёсондоо хуурдаг гэсэн үг юм. Бид хэт ойртон харахаас татгалздаг, учир нь бид үрчлээс, сэвх толбоо харахыг хүсэхгүй ба үнэнтэй нүүр тулахаас эмээдэг.Харин зарим тохиолдолд бид өөрсдийгөө толинд бусад хэрхэн хардаг тэр нүдээр харж болно. Энэ мэдрэмж нь биднийг эгдүүцэн чичрүүлэхэд хүргэдэг - ягаад гэвэл бид толинд (бусдын нүдэнд) зөвхөн өнгөн талаасаа үзэгдэхба, биднийг бүрдүүлэгч гол хүчин зүйлүүд болох бидний бодол, бидний сэтгэл, бидний мөрөөдөл гэх зүйлгүйгээр харагддаг байна. Тим учир толины энэ айхтар хүчийг бусад хүмүүсийн үйлдэл дээр ашиглаж болох юм. Тэднийг бариц алдуулж, ухаан санаа биш уур хилэнг удирдахад хүргэхэд ашиглаж болох юм. Тольны нөлөө нь маш их хүчийг араасаа дагуулах ба энэ нь бараг бүх хүмүүс дээр хэрэглэгдэж болно.
Эрх мэдэлийн ертөнцөд 4н гол Тольны хүч бий :

Саармагжуулах нөлөө. Эртний грекийн домог үлгэрт Медуза шулам нь могой үстэй, урт хэлтэй, аврага шүдтэй, үзлийн царайтай нэгэн байсан ба түүнрүү эгцэлж харсан хэн болгон чулуу болон хувирдаг байв. Харин ганцхан Персеи баатар нь түүнийг өнгөлсөн хүрэл дуулгандаа ойлгон байж түүнрүү эгцэлж харахгүйгээр алсан байна. Энэ тохиолдолд түүний дуулга нь толины үүргийг гүйцэтгэсэн бол өөр талаар нь харвал толь нь түүнийбамбай болсон юм : Медүза шулам нь Персеи баатарийг харсангүй, тэр зөвхөн толинд тусах өөрийн дүрсрүү харан байхад, Персеи баатар түүнийг алжээ.

Энэ нь толины хүчийг саармагжуулах нөлөөний гол мөн чанар нь юм : дайсныхаа хийж байгаа үйлдэл болгоныг нь аль болох чадах чинээгээрээ даган хий, ингээд тэд таныг юунд тэмүүлж байгааг ойлгохгүй бөгөөд таны бий болгосон тольны ачаар тэд таны үйлдэлийг дүгнэж цэгнэж чадахгүй сохрох юм. Биднийг хүүхэд байхад том хүмүүс бидний хэлсэн үг болгоныг дууриан хэлж бидэнтэй тоголдог байсныг бүгд санадаг байх, гэвч энэ наргиа нь удаан үргэлжлэхгүй ба хэт удах юм бол бид уур хүрч тхайн хүнийг цохиж авахад бэлэн болдог. Үүнтэй адил та өөрийн дайсаныг хэт уурыг нь хүргэж, замаас нь хазайлгаж болох юм : өөрийн төлөвлөгөө стратегийг толь хэмээх бат бэх бамбайгаар хамгаалж, хамгаалахынхаа хажуугаар тэдэнд хавх урхи тавих боломжтой болж байна гэсэн үг юм. Толины хүчний саармагжуулах нөлөө нь аль дээр үеэс бүр Сунзугийн оршин байх үеээс л эрх мэдэлтэний хэрэглэдэг байсан аргуудын нэг юм. Гэвч энэ арга нь одоо болтол хуучраагүй ба өнөө цагт толины саармагжуулах техникийг улс төрийн хүчнийхэн ашиглах нь элбэг. Тэд ихэнхидээ тухайн үйлдэлд юу хийхээ яаж хариу барихаа мэдэхгүй бол толины саармагжуулах нөлөөг ашигладаг.

Ёс суртахууны нөлөө. Үг хэлээр өөрийгөө батлах нь маш хэврэг баталгаа болдог ба бусдад буруу ойлголт, өөр дээрээ буруу нөлөөг авчрах нь их. Грацианы хэлсэнээр "Үнэн гэдэг нь сонсогдохоосоо илүү харагдаж байх ёстой" аж. Ёс уртахууны нөлөө нь бусдад өөрийн бодол санааг өөрийн үйлдэлээр батлахад хэрэглэгдэх хамгийн төгс арга юм. Энэ нь маш энгийн ба та дайсаныхаа үйлдэлийг, өөр дээр нь буцаан харуулахад гол агуулга оршино.
Ёс суртахууны нөлөөнд та бусдын таньд хийсэн үйлдэлийг толиндоо тусгана, дагаж хийнэ гэсэн үг юм. Харин хийхдээ зүгээр нэг дагаж хийх биш таньд ямар сэтгэгдэл төрүүлсэн яг тэр сэтгэгдэлийг бусдад төрүүлэхээр хийх ёстой.Та тэднийг өөртэй чинь тийм ч сайхан хандаагүй гэдэгийг мэдрүүлэх нь гол зорилго юм. Харин ингэж ёс суртахууны нөлөөг ашиглахын оронд та тэдний таньд дээр хийсэн буруу бусармаг үйлдлийнх нь хариуд тэдэнд хандан гомдож, тунирхах бол та зөвхөн тэдний байр суурийг л бэхжүүлэх боно гэдэгийг сана. Харин толинд тэдний үйлдэлийг тусган өөрт нь харуулсанаар тэд өөрийн ичгүүртэй алхам хийснээ мэдрэх болдог. Энэ аргыг ихэнхдээ багш болон психологичид ашигладаг.

Хуурамч тусгалын нөлөө. Толь нь аймшигтай хуурамч, ягаад гэвэл тэд нь таньд бодит ертөнцийг харж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг - харин яг байдал дээрээ толь нь бидний өмнө жирийн нэг тусгалыг ойлгон харуулах чадвартай энгийн шилний хэтэрхий байх ба, тэд нь бодит амьдралыг яг байгаагаар нь харуулж хэзээ ч чадахгүй. Толинд бүх юм эсрэгээрээ. Левис Каролын номонд Алис нь шилрүү харсаар шинэ ертөнцөд орход тэрэн дотор бүх юм эсрэгээрээ байдагтай утга ижил.

Хуурамч тусгалын нөлөө нь бусдад ямар нэгэн байр, байршил ,газар нутаг болон ямар нэгэн хүний төгс дууриамалыг бүтээхэд ашигладаг. Энэ нь дуриамал нь нэг ёсондоо хиймэл загвар, манекен байх ба хүмүүс нь үүнийг жинхэнэ мэтээр харж хүлээж авах болно. Ягаад гэвэл энэ нь өнгөн талдаа, гадаргуу даа бодит зүйлтэйгээ яг адилхан байх учраас бусад хуурамч гэдэгийг нь төдийлөн олж мэдэхгүй, харин хүн гэдэг гаднах байдлаар нь ихэнхдээ юмыг дүгнэх нь их, гаднах байдалд хэт итгэх нь их. Энэ тусгалын нөлөө хэмээх арга нь хууран мэхлэгчидийн алтан медальтай аргуудын нэг. Тэгэхдээ зөвхөн хууран мэхлэгч ашиглах ёстой гэж ойлгож болохгүй юм - энэ аргыг хаа сайгүй, хэн ч ашиглаж болно.

Онч, мэргэн санаа :

Байлдааны үйл ажиллагааны гол зорилго нь дайсаныхаа хүсэл зорилгон дээр нь дөрөөлж хуурах явдал юм. Эхэнд тэдний хүссэн зүйлийг өг, үүний дараа тэднийг гүйцэж түрүүл. Ес журмыг сахих ба дайсандаа дасан зохиц. Энэ нь яг л гэм хоргүй охины маскийг өмсөн дайсны хаалгыг онгойлгож, харин цайз хэрэмд нь орсоныхоо дараа гүйцэгдэхгүй туулай адил тэдний удирдалаганд хэзээ ч захирагдахгүй байхтай адил.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.13.11 2:43 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #45

Шинэчлэл өөрчлөлтийг нэг дор олоныг бүү хэрэгжүүл. Өөрчлөлт хийхдээ өнгөрсөнийг ашигла.


Тайлбар :

Олон хүмүүс өөрчлөлт шинэчлэлийн зайлшгүй байдалыг хийсвэр ойлголт мэт боддог. Хэт их шинэчлэл нь осолтой - тэд ихэнхдээ бусдын эсэргүүцэл болон бусдыг бослого гаргахад хүргэнэ. Хэрэв та шинэ буй болсон эрх мэдэлтэн бол өөрийн хүчний суурийг бат бэх тавихын тулд бусдад уламжилж ирсэн арга барилаар юмыг хийнэ гэдэгээ ойлгуул. Хэрэв шинэчлэл нь зайлшгүй байгаа бол үүнийг өнгөрсөн дээр хийгдэх өчүүхэн нэмэлт,сайжруулалт хэмээн хуур.

Түүхээс суралцах нь :


1920 оны үеэр залуу хувьсгалч Мао нь олон бэрхшээлтэй тулгарч байлаа, засагийн эрх барихын төлөөх тулалдаанд коммунистууд ялах нь бараг үлгэр домог мэт байв : тэдний цөөн тоо, тэдний хөрөнгө мөнгөний асуудал,цэрэг дайны туршилггагүй байдал, мөн зэвсэгийн хомсдол гэх зүйлүүд нь коммунист намыг ялах магадлалийг бараг үгүй болгож байв. Гэвч тэдний удирдагч Мао нь биелэгдэшгүй гэх мөрөөдөлөө бодит байдалд биелэлээ олох нэгэн замыг харж байлаа - буу зэвсэгээр Чан Кай шигийн талыг эзлэх бус харин хятадын олон сая хүний сэтгэл зүрхийг нь байлдан дагуулах явдалыг тэрээр ялалтын түлхүүр болгон харж байжээ.

Дэлийн түүхийн хамгийн эртний соёл иргэншилийн нэг болох хятад улс нь өөрийн сүр хүчээ хэзээ ч үл алдах агуу их түүхтэй - гүн бэхэжсэн түүхийнхээ сургамж болон сургаалиудыг, эртний их ёс заншилаа хадгалсаар ирсэн, түүх соёлоо дээдлэн үздэг хятадын ард түмэн энэ үл мэддэгдэх Коммунизм гэх юмаар солих болвуу ? - бараг л боломжгүй зүйл...

Гэвч Маогийн хувьд энэ нь боломжтой ажээ. Асуудалын шийдийг Мао нь бусдыг хуурхад харж байв : тэрээр өөрчлөлт шинэчлэлтийг "өнгөрсөний" цув нөмрөгөөр халхалан хийх төлөвлөгөөтэй байв, бусдын нүдэнд буруу гаж хууль бус үйлдэлгүй хийхийг тэр шийджээ. Маогийн хамгийн дуртай ном нь "Усны хөвөө" гэх дундад зууны хятадын тууж - Энэ зохиолд хятадын дарангуй монархийн өөдөөс эсэргүүцэх дээрэмчин найзуудтай хятад маягийн РобинХоод ын тухай гардаг аж. Энэхүү дуртай зохиолоосоо Мао нь нэгэн содон дүр зургийг олж харсан нь : мунхаг, харгис хятадын хаант засагийг эсэргүүцэх дээрэмчин хулгайч хүмүүсийн бүлэгийг, хэдий тэд дээрэмчин хулгайч боловч тэдний мунхаг хааны өмнөөс зоригтой тэмцэж байгааг нь ард түмэн зөвтгөж тэднийг дээрэмчин гэх байдлаар биш харин баатар мэт харьцаж биагаа нь түүний сонирхолыг татдаг байсан аж. Мөн энэхүү "Усны Хөвөө "зохиол нь хятадын ард иргэдэд асар их тархсан бүтээл байсан байв. Ингээд Мао нь өөрийн хувьсгалч армийг "Усны Хөвөө" зохиолд гарах дээрэмчдийн бүлэгийн сайжруулсан загвар мэт харагдуулах, сэтгэгдэл төрүүлэх болов, өөрийн тэмцэлийг "Усны хөвөө"нд гарах ядарсан ард түмэн аймшигт удирдагчийг эсэргүүцэхтэй зүйрлүүлэн бусдад ойлгуулахыг хичээж байв.Ингээд ард түмэн ч гэсэн үүнд таатай тухтай хандана. Учир нь Мао тэдний сайн мэдэх үлгэрийг одооцагт авчиран, ард түмний сэтгэлд хорогдсон дүрийг өөрийн үйлдэлдээ "нөмрөн" гарч ирсэн учраас тэр.

Нам нь ялалт байгуулсаны дараа ч Мао нь өнгөрсөний,хуучны нэр хүндийг ашиглан өөрийн үйлдэлийг хучих аргаа орхисонгүй. Тэрээр өөрийгөө хятадын ард түмэнд Ленингийн хятад хувилбар мэтээр ойлгуулахыг хүсээгүй, харин Чуко Лиан-ы орчин үеийн хувилбар мэтээр харуулахыг хичээж байжээ - Чуко Лиан нь эртний хятадын түүхэн бүтээл болох "Гурван Улсын Роман" гэх бүтээлд гардаг түүхэн дүр, цэргийн стратегич аж. Тэр нь жанжин байгаад зогсохгүй бас яруу найрагч, философич байв. Харин Мао нь өөрийгөө яг л Чуко Лиан шиг стратеги болон филосфи 2ыг хослуулах чадвартан, шинэ үеийн Чуко Лиан мэт ард түмэндээ харагдахыг хичээж түүндээ ч гэсэн амжилттай хүрсэн байна..

Үүнээс гадна Мао гийн яриа, илтгэл, захиа, бүтээл болгон нь эртний хятадын түүхээс иш таатаастай,санаа аваастай байсан нь түүнийг энэ аргыг хэр их гүн эзэмшсэн байсаныг тодорхой нотлоно байх.Мао нь ингэж түүх заншил, өвөг дээдсээ хүндэлдэг, ШИНЭЧЛЭЛ гэх үгэнд харшилтай ард түмэнийг аргандаа оруулан, өөрийн хийх гэж байсан шинэчлэлийг "хуучины, өнгөрсөний" нөмрөгөөр хучин, ард түмэнээ хуурж, дайсанаа удирдаж чадсан байна .

Дүгнэвэл :

Агуу түүхтэй улс болгон өнгөрсөнөө хүндлэн биширдэг. Хятад нь дэлхийн анхны соёл иргэншилийн нэг бөгөөд , асар их баялгтай түүхтэй. Тиймээс ч тэд өнгөрсөн үе, түүх судараа хэнээс ч илүү дээдэлдэг. Ингээд шинэчлэл хийхэд Мао-д садаа болж байсан хамгийн том зүйл нь бол ард түмний хэт төгс өнгөрсөн цаг байжээ. Тэд ёс жаягаа дээдэлдэг учир түүнийгээ тийм ч амархан орхих хүсэлгүй аж Мао нь өөрийн шинэчлэлийг хятадын түүхээр хучсан явдал нь түүнд эерэгээр сайнаар нөлөөлөх болсон байна. Тэр ингэж сул талыг, давуу тал болгон ашиглаж чаджээ.
Үүнээс ойлгож авах хичээл нь тун энгийн.Өнгөрсөн гэдэг бол хүчний уурхай.Өнгөрсөнд болсон үйлдэл болгон агуу сүрдмээр харагддаг, зуршил болон түүх нь ямарч үйл явдалын жин болон хэмжээг нь нэмдэг. Үүнийг өөрийн давуу тал болгон ашигла. Өөрчлөлт шинэчлэлийг бусдад таалагдах "өнгөрсөн" үеийн нөмрөгийг хучин хий. Эсэргүүцэл бага гарах болно.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :


Хүний сэтгэл зүй нь маш олон бие биенээ тэр даруй үгүйсгэх "хос" бодолыг агуулдаг - тэдний нэг нь энэ "өөрчлөлт", "шинэчлэлт"-ийн тухай ойлголт юм : ихэнхи хүмүүс өөрчлөлт нь хэр чухал болохыг, нийгэм нь өөрчлөлт шинэчлэлтээр дутагдаж байгааг, хувийн болон нийтийн амьдралд шинэ агаар шинэ уур амьсгал, хувьсгал хэрэгтэй гэдэгийг ойлгодог ч үүнтэй дагуулан айдас, түгшүүрийг мэдэрдэг, араас нь гарч болох гай барцад, хэцүүдэлээс болж энэ бодлоо үгүйсгэдэг байна.
Бид өөрчлөлтөөс зугтах аргагүй гэдэгийг мэддэг хэрнээсэтгэлийнхээ гүнд дасан зохицсон өнгөрсөн үеэсээ салахыг хүсдэггүй, тэднийг зуурдаг ба бид гаднах өнгөн өөрчлөлтийг (жишээ нь шинэ стиль, шинэ үс засалт гээд) зөвшөөрдөг боловч, өөрчлөлт нь бидний мөн чанар, болон нийгмийн бүтэц,тулгуурыг өөрчилж байвал бид өөрчлөлт хэмээх ойлголтонд таагүй ханддаг.

Ойлгож ав : Өнгөрсөн бүхэн өнгөрсөн. Тэд булшлагдсан. Тэд амилж босож ирэхгүй. Тийм учир та өнгөрсөнийг дураараа шинэчлэн, өөрийнхөөрөө, өөртөө ашигтайгаар тайлбарлаж болно. Баримт фактыг ухаж сөх. Өнгөрсөн гэдэг нь өөрийн дураар мөр нэмж хасаж болдог бичээс юм.

Өөрчлөлт шинэчлэлийн зүсийг хувиргах өөр нэгэн арга бол олон нийтэд нээлттэйгээр өнгөрсөнг хэрхэн хүндэлж биширч явдагийг зарлах явдал юм. Ёс жаягтай, сүжиг ихтэй, хүн мэт харагд, ингээд таны үйлдэлийн жинхэнэ мөн чанарыг маш цөөхөн хүн л харж чадах болно. Сэргэн мандалтын үед Флоренц нь хэдэн зуун жил үргэлжилсэн бүгд найрамдах засагтай байжээ - үүнийг унагаах гэсэн хэн болгонд маш сэжиг бүхий ханддаг нийтийн дайсан мэт харагддаг байв. Козимо Медичи нь Флоренцийн ард түмэнд өөрийгөө бүгд найрамдах засаглалыг бүрэн дэмжигч мэтээр ойлгуулж чадсан. Харин яг үнэндээ тэрээр хотыг өөрийн Медичигийнхний удирдлаган доор аваачихыг хүсэж явжээ. Ингээд тэрээр эрх мэдэлд гарч, өнгөн дээрээ бүгд найрамдах засаглалыг харуулах боловч үнэн байдал дээрээ бүгд айрамдах засаглалыг тэр аль хэдийнээ унагаасан байлаа.Тэр өнгөрсөн гэх бамбайгаар хамгаалуулж өөрийн хүссэндээ хүрчээ.

Эцээст нь Таны хийх гэж буй шинэчлэлтийг та маш бага шинэчлэл мэт бусдад ойлгуулах нь чухал. Бодит байдалыг багасгаж хэл гэсэн үг юм. Мөн хэрэв шинэчлэл нь цаг хугацаанаасаа түрүүлж буй буюу цагаа олоогүй бол энэ нь маш том эмэгнэл араасаа дагуулна .
Цаг хугацааны замналыг ажигла.Хэрэв та ороо бусгаа үе болон өөрчлөлтөөр цангасан нийгэмд амьдрач ажиллаж байвалбодох юмгүй өнгөрсөний багийг ашигла, яг л Мао шиг. Харин тайван тогтуун
цагт амьдарч буй бол уйдсан олоны шинэчлэлт, өөрчлөлтөөр анхаарлыг нь тат. Гэвч болгоомжтой бай - бэрдийг савнаасаа гаргахдаа бүү яар. Хувьсгалийг эхлүүлсэн хүн нь, эхлүүлсэн хувьсгалийнхаа төгсгөлийг бараг үздэггүй гэдэгийг сана.

Анхааруулга :


Өнгөрсөнөөс сонгож авах дүрийг сайтар тодорхойл судал, амжилт ололт авчирсан ч үүнийхээ хажуугаар дарангуй бөгөөд зовлонг авчрагч (Сталин, Хитлер) байсан бол тэр дүрийг хэзээ ч битгий сонго.
Мөн энэ хуулийг улс төрийн асуудалд ашиглах нь элбэг .Харин урлаг соёл, хувцас загвар, технологи гэх салбарууд дээр энэ хуулийг ашиглах нь ховор. Учир нь энэ салбарууд нь үргэлж шинийг, боловсронгуйг хүсэж, эрж хайж байдаг. Ингээд эцэст нь өнгөрсөнийг ашиглах нь таньд огт ашиглахгүй байснаас хамаагүй их эрх мэдэлийг өгөх болно гэдэгийг сана.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.13.11 2:47 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #46

Хэт "төгс" харагдахаас болгоомжил.


Тайлбар :

Бусдаас илүү харгдана гэдэг аюултай боловч ямар нэгэн дутагдал, сул талгүй , төгс харагдана гэдэг нь бүр аюултай. Атаа жөтөө нь нууц дайсанг бий болгодог. Тиймээс заримдаа дутагдалтай харагдах нь сайн байдаг, хэрэв дутагдалгүй бол өөрөө бий болго - ихэнхдээ өөрт тань ямар нэгэн муу нөлөөгүй дутагдалтай байх нь сайн. Зөвхөн бурхад болон үхэгсэд нь л гэмгүй, төгс мэт харагддаг гэдэгийг сана.

Түүхээс суралцах нь:

Дундад зууны Флоренцид бүгд найрамдах засаглал ноёлох аж. Энэ нь ард харц ард, худалдаачид нарыг язгууртан,сурвалжтангуудын дарлал хавчлагаас хамгаалж байсан ба дарангуйлагч, тиран гарч хүч нэг хүний гарт төвлөрхөөс урьдчилсан сэргийлсэн арга хэмжээ байв. Медичигийн гэр бүл нь яг энэ дэглэм дор олон зуун жил ямар нэгэн тодорхой амжилт бүтээлгүй чимээгүй амьдарсаар ирэв. Тэд нь эгэл жирийн эм тариа худалдаалдаг дундаж төвшиний амьдралтай иргэд байлаа. Харин 14р зуунд энэ гэр бүлийн сэргэн мандалт нь Жиованни Медичийн ачаар хувь тавилан нь тэр чигээрээ өөрчлөгдөх юмсанжээ.

Жиованни энэ гэр бүлд эд баялаг, бусад харц ардаас дээгүүр амьдралыг авчрасан бол түүнийг нас барсаны дараа гэр бүлийн арилжаа нь түүний хүү Козимо гийн удирдлаганд оржээ, ингээд тэрээр энэ салбарт өөрийн авьяас чадварыг бүрэн харуулж чадсан ба бизнес арилжаа нь Козимо гийн удирдлаган доор өрөгжин дэвшиж тун удалгүй Медичигийн гэр бүл нь Европодоо алдартай, хөрөнгөтэй данстай гэр бүлүүдийн нэг болов.

Хотын өөр нэгэн нэр хүнд, нөлөөтэй гэр бүл бол Албизийхэн - бүгд найрамдах дэглэмийг үл тоон Албизисийн гэр бүлийнхэн нь засагийн эрхийг гартаа авахыг олон жилийн турш хөөцөлдөж ирсэн байв. Үүндээ хүрэхийн тулд тэрээр чухал чухал пост, албан тушаалд өөрийн талын хүнийг тавьдаг байжээ.

Медичи-н гэр бүл нь өөрийн нөлөө хүрээг ихсэгсээр тунд удалгүй Медичигийн гэр бүлийг бүгд хүлээн зөвшөөрөх ба 1433 онд шинээр гарч буй хүчирхэг өрсөлдөгч болох Медичигийханыг, Албизигийнхан өөрийн улс төрд байх танил тал, нөлөөгөө ашиглан Козимод "бүгд найрамдах дэглэмийг унагаах гэсэн" гэдэг цол хуурамчаар тохож түүнийг баривчлуулах тал дээр арга хэмжээ авсан байна. Албизигийн гэр бүлийн зарим нэг нь Козимог цаазлах хэргэтэй гэж байхад зарим нэг нь Козимогийн үхэл иргэний дайныг авчирнагэж эмээж байлаа. Ингээд эцсийн эцэст тэд Козимог Флоренцоос цөлсөн байна. Харин Козимо өөрийгөө хамгаалж, тэдний шийдвэрийг эсэргүүцэх гэж оролдоснгүй, харин чимээгүй яваад өгөв.

Дараагийн хэдэн жил Албизигийнханы Флоренцид дарангуйлал тогтоохыг хүсэж байгаа нь бүгдэд илт болов. Харин баян чинээлэг Козимо нь Флоренцид болж байгаа үйл хэрэгт алсаас нөлөө үзүүлж байлаа. Ингээд 1434 оны намар иргэний дайн гарах нь тэр. Үрд дүнд нь Албизигийн гэр бүл унаж,цөллөгдсөн байна. Козимо нь үтэр түргэн Флоренци руу буцаж, өөрийн хэргэм зэргийг сэргээлгэж, улмаар хуучин албан тушаалдаа эргэн очжээ. Мөн тэрээр Албизигийнхэний бүтэлгүйтэлээс нэгэн маш нарийн зүйлийг ойлгож авч чадсан юм : хэрэв тэр Албизигийнхан шиг алдар нэр, эрх мэдэлийн араас хэт хөөцөлдөх юм бол өөрийн дайсанг өөрөө бүтээнэ гэдэгийг ойлгов. Тиймээс Козимо нь нууцаар өөрийн эд хөрөнгө,баялгаа ашиглан хотын гол иргэдийн нөлөөг худалдаж аван өөрийн холбоотон болгосон байна. Энэ иргэдээ тэр маш ухаалаг сонгосон ба улс төрийн эрх мэдэлтэн болоод өөрөөс нь урвахгүй байх үнэнч хүмүүсийг сонгон авчээ. Харин Козимогийн улс төрийн амжилтанд нь хардаж, бүгд найрамдах засаглалыг унагах гэж байна хэмээн гомдол гаргасан хэн болгоныг аль эсвэл уучлалт гуйлгах юмуу, үгүй бол Козимогийн банкинд байх холбоотонууд нь тэднийг хоосруулдаг байв. Ингээд нэг мэдхэд Бүгд найрамдах засаглал нь зөвхөн нэр төдий л оршин байв - яс юман дээрээ Албизгийнхны устгаж чадаагүй бүгд найрамдах засаглалыг Козимо нь Албизигийн алдаан дээр суралцаж маш амархан устгаж чаджээ.

Болж буй бүх зүйлийн ард нууцаар бүх удирдлагыг гартаа барих Козимо нь ард иргэдэд өөр дүрээр харагдаж байлаа. Тэрээр Флоренцийн гудамжаар алхах ба, энгийн эгэл даруу хувцаслаж, өөрийг нь нэгээс илүү зарц дагалдахгүй ба ахмадууд болон магистратуудтай мэхийн ёслож тэднийг хүндэтгэх ажээ. Ард түмний нүдэнд тэр бол хамгийн энгийн Флорензи хүн болон харагдах аж. Тэрээр өглөг буянд зориулан мөнгө хандивлана, морь унахын оронд хотын гудамжаар луустай алхана гэх мэтээр өөр дээрээ хэт их анхаарал татахыг хичээдэггүй байв. Козимогийн баримтлах гол дүрэм нь гаднаа эгэл жирийн хүн, аюул сүрдүүлэг багатай хонь мэт, харин дотороо бол эрх мэдэлтэн ба, араатны хаан арслан,зальт үнэг мэт байх.

1464 онд нас нөгчсөн тэрээр 30д жил Флоренцийг удирджээ. Флоренцийн ард иргэд нь түүнд зориулан сүрлэг том ордон харш мэт бунхан барихыг хүсэж байсан ч Козимо нь үхэхийн өмнө өөрийгөө сүр дуулиан багатай оршуулахыг гуйсан болохоор барисангүй гэнэ. Харин түүнийг өнгөрсөнөөс 60д жилийн дараа Мачиавелли нь Козимог бүх удирдагч нараас хамгийн ухаантай нь гэж мэдэгдсэн байна : Учир нь Мачиавеллигийнхаар бол Козимо нь хачин жигтэй сүрлэг юм болгоныг байнга хийх юм бол бусдаар үзэн ядуулна гэдэгийг мэддэг, бусдын атаа жөтөөг хөдөлгөнө гэдэгийг ухаарсан байсан учраас тэр.

Дүгнэвэл :


Агуу шилдэг харагдахгүй, бусдын хор атаархалыг хөдөлгөхгүй гээд өөрийн хүчээ хадгалан, өмхийрүүлэх нь тэнэг явдал, хамгийн гол нь зөв үед өмсөх маскаа зөв сонгоход асуудалын гол зөм оршино.Козимо нь атаа жөтөө, хорсолын хүч, муу нөлөөг мэддэг байсан учир хэзээ ч бусдаас илүү болж харагдахыг хүсдэггүй байв. Тиймээс тэр эгэл жирийн хүний маскийг өмсөх ажээ. Мөн Козимо нь жинхэнэ авьяслаг хууран мэхлэгч байв - хэн ч түүний хүч чадалын жинхэнэ цар хүрээ, нөлөөг нь олж хардаггүй байв. Түүний эгэл жирийн хүний төрх нь үнэнийг нуудаг байжээ.
Жинхэнэ эрх мэдэлтэн нь бусдаас агуу байх нь бодит байдал дээрээ эсрэг байдаг гэдэгийг мэддэг байжээ. Гаднаа өчүүхэн харагдах хүн дотроо агуу гүн ухаантан, харин гаднаа сүр жавхлант бардам хүн дотроо өчүүхэн сэтгэлтэн байдаг гэдэгийг санаж яв.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Бид өөрөөс илүү авьяас чадвартан өөрөөс илүү хүчтэн гарч ирвэл тэдэнд атаархан,тэд бидний амар амгалан байдалыг алдагдуулдаг. Ягаад гэвэл бидний ихэнхи нь өөрсдийгөө бодит байдалаас давуулан үнэлдэг ба өөрсдөөсөө чанар болон бүх талаараа давуу хүн гарч ирэхэд бид өөрсдийгөө хэр өчүүхэн амьтан, бусад хүмүүстэй адил дундчуудын эгнээний жирийн нэгэн хүн гэдэгээ мэдрэх болдог. Эхэндээ бидний атаархал төрдөг : бидэнд, өөрсдөд минь л агуу хүний чадвар байвал баяр баясгалантай. Гэвч атаа хорсол нь тав тух авчрах нь ховор. Харин бусдад атаархаж байна гэдэг манаь бусдын хүчийг хүлээн зөвшөөрж байна гэсэн үг юм. Ингээд бид атаархалаа далд нуудаг ч гэсэн гаднаа олон янзаар тухайн хүнд атаархаж буйгаа үзүүлдэг - тухайн хүний өөр зүйлийг нь гоочлох юмуу, аль эсвэл түүнийг бохир зам, булхайгаар амжилт олсон гэх мэтээр өөрийгөө тайвшруулдагбайна.

Дотоод, нууцлагдам, аюлтай энэ хүмүүсийн атаа жөтөөг давж гарах, аль эсвэл урьдчилан сэргийлэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт - Таниас өөрөөс тань илүү чадвартан хаа нэгтээ байгаа, харин тийм хүн гарч ирвэл та ч гэсэн мөн атаархах болно гэдэг байдалыг бусдад нээлттэйгээр хүлээн зөвшөөр.Энэ нь нэг бодолын тэдний сэтгэлийн их хорсолыг тайвшруулж зөөлрүүлэх юм. Мөн тэдний энэ их атаархал хорсолыг хор шар, өөрөөс илүү чадвартанг зарим нэг өдөр заавал гүйцэж очино гэх их зоригоор солих хэрэгтэй - энэ тохиолдолд таныг унагаах биш харин хувийн амжилт гарган таныг гүйцэх нь тэдний зорилго нь болон хувирах юм. Гэвч тэд ихэнхдээ бие байдалаа олсон амжилтыг гүйцэж очих нь ховор : ягаад гэвэл ихэнх хүмүүс тууштай бус, эхэлсэн ажлаа дуусгах чадваргүй, тэд сэтгэлийн хөөрлөөр барьж авсан зүйлээ төд удалгүй сонирхол буурах үед хаях нь их байдаг учраас тэр.
Атаа хорсолыг буруу тийш залах юм бол аймшигт хор болон таньд үйлчилж, зөв зүгт залах юм бол агуу амжилтыг авчрах болно гэдэгийг санаж яв.

Хоёрдугаарт : Хэрэв та эрх мэдэлд гарах юм бол таны доод албан тушаалтанууд таньд атаархах болно гэдэгийг ойлго. Тийм учир тэднээс урьдчилан сэргийл. Тэд нүүрэн дээрээ атаархал хорсолоо үзүүлэхгүй байж болно, гэвч гэнэн зан гарган тэдний энэ төрхөнд хууртаж үл болно. Атаа хорсолын проблем, асуудал их хор хохирол авчирдагийн гол учир шалтгаан нь бид хэт хожим, хэт гүн болохоос нь өмнө хайхарч хүлээж авдаггүйтэй холбоотой. Тийм учир өөрөөс доод албан тушаалтнаас үргэлж сэргийл.

Эцэст нь хүн таньд атаархаж байлвал тэд таны эсрэг нууцаар , дотроо, нуугдмал ажиллагаа явуулах болно гэдэгт автоматаар итгэ. Тэд таны замд тань зориудаар саад бартаа бий болгоно. Үүнд бэлэн бай.Ийм төрлийн атаа хорсолоос үүдсэн давшилтыг урьдчилан харж, тэднээс хамгаална гэдэг нь тун хэцүү.Харин энэ бүхний эх үүсвэрийг олох цагт бүх зүйл хэт оройтсон байдаг. Тийм учир атаа жөтөөг үүсэхээс нь өмнө арилга. Үүсэхээс нь өмнө арилгах нь үүссэнийх нь дараа арилгахаас амар байдаг. Тийм учир та атаа хорсолын үр тавигдаж байгаа зүйл болгоныг анзааран ургахаас нь өмнө тасдан хаях хэрэгтэй. Ихэнхдээ таны өөрийн үйлдэл атаа хорсолыг бий болгодог - харин өөрийн атаа хорсолыг ургуулдаг, үйлдэл болон чанартаа мэдрэмтгий, болгоомжтой хандсанаар та атаа рхал хорсол гэх таныг үхэлд хүргэж болох араатан амьтаны хазалтаас шүдийг нь урьдчилан сугалсана гэсэн үг юм.

Валтер Рали нь Елизабет хатны дэргэдэх тэр үеийн хамгийн "алт эрдэнэс" шиг хүмүүсийн нэг байлаа. Тэрээр эрдэмтэн,яруу найрагч,удирдагч,далайн аялагч ба хамгийн гол нь тэрээр бусдын сэтгэлийг булаах, хосгүй дүр төрхтэй нэгэн байжээ. Ийм л учраас тэр хатан хааны хамгийн хайртай түшмэлүүдийнх нь нэг байв.
Рали нь бусад түшмэлүүдийн атаа хорсолыг төрүүлэх ба өөрөө ч энийгаа анзаардаггүй байв. Тэр төгс төгөлдөр,алдаа дутагдалгүй харагдаж, хатаны улам таашаалд нийцэж байгаа нь өөртөө нууц дайсануудыг өөрөө бий болгох гол хүчин зүйл нь болж байлаа. Ингээд дайснууд нь түүний жоохон алдааг ч гэсэн зүгээр орхихгүй түүнийг унагахдаа aшиглах аж. Тэрээр амар тайван амьдралыг мэдрээгүй ба үр дүнд нь үхлээ цаазын тавцан дээр олсон юм

Валтер Рали гийн бусдад бий болгосон атаа хорсол нь хамгийн муу төрлийн атаа хорсол юм : өөрөө тэрээр байгалиасаа "төгс" төрсөн ба өөрийн чадвараа ашиглан "цэцгэн дунд" амьдралаа өнгөрөөхийг хүссэн аж. Оюун ухаан, сайхан төрх,авьяас чадвар гээд хүн болгоны олж авахыг мөрөөддөг зүйл болгон түүнд цогцолсон байв. Гэвч бусдын өмнө төгс харагдсанаар бусдыг өөрийг нь үзэн ядуулах суурийг тавиж байна гэдэгийг тэр ойлгоогүй юм. Тэрээр өөрийн нэр дээ жоохон ч гэсэн хар толбо, алдаа зай завсар гаргах ёстой баив. Энэ нь хор атаархалын үрийг үндэс ургахаас өмнө нь авч хаях байлаа. Гэвч тэрээр урьдчилан сэргийлж чадаагүй нь түүнийг азгүй золгүй нэгэн болгон хувиргажээ.

Өөрт чиглэх атаа хорсолыг замаас нь хазайлгахын тулд Грацианы сургаалийг дагах хэрэгтэй. Тэрээр "хүчирхэг эрх мэдэлтэнүүд нь сул талыг хуурамчаар харуулж, бага өчүүхэнүүд нь болчимгүй явдал санаандгүй хийн бусдын атаархалаас үүсэх гэм хорыг нь арилгаж болно" хэмээн айлдсан аж.
Таньд атаархаж байгаа хүмүүсийг хуурах өгөөш тавь, ингэж тэдний анхаарлыг илүү чухал зүйлээсээ холдуул. Санаж яв : хүмүүнд бодит байдал л чухал. Та янз бүрийн маск өмсөн бусдыг хуурч өөрийн жинхэнэ зорилго болох жинхэнэ эрх мэдлийг олж авч чадна гэдэгийг сана.

Анхааруулга :

Өөриин атаа хорсол санагчидтай болоомжтой харьцах хэрэгтэй - ягаад вэ гэвэл тэдний давшилт нь манан дундаас гарч ирэх араатан адил гэнэтийн аюул учраас тэр. Гэвч хэт болгоомжтой байгааагаа харуулах нь атаа хорсол санагчидыг улам илүү атаархахад хүргэдэг. Тэд таныг өөрөөс нь болгоомжилж байгааг ойлгоод ,энэ сонор сэрэмжтэй байдалыг тань, таны бас нэгэн давуу чанар мэт хүлээн авж, илүү атаархахад хүрдэг. Ийм л учир атаа хорсолын үр ургахаас өмнө устгах хэрэгтэй гээд байгаа юм.

Хэрэв атаа хорсол нь аль хэдийнээ биелэлээ олсон бол заримдаа эсрэгээр хандах нь сайн байдаг : таньд атаархагчидыг маш ихээр басамжилан доромжилох хэрэгтэй. Өөрийн төгс байдал, давуу чанараа нуухын ороонд бусдад улам тод илэрхий болгон харагдуул. Өөрийн ялалт болгоныг өөрт атаархагчидаа атаархал хорсолдоо мушгирахад ашигла. Ингэж чадвал таны хүч, эрх мэдэл, аугаа ялалтууд тань, атаархагчидын хувьд амьдын там болон хувирах юм. Гэвч энэ аргыг ховор хэрэглэх ёстой ба хэрэв та нугарашгүй, бат бэх суурьтай эрх мэдэлтэн л бол ашиглах нь зохистой,учир нь энэ тохиолдолд атаархагчид нь таньд эсэргүүцэл үзүүлж, муу зүйл хийж чадахгүй.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.13.11 2:49 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Jan.05.08 11:15 pm
Posts: 1312
Хууль #47

Ялалтанд бүү хөөр, хэзээ зогсохоо сайтар мэдэр.


Тайлбар :

Амжилт, ялалтын үе нь баяр баясалыг авчирдаг ч осол, аюулыг үргэлж хажуудаа дагуулан ирдэг.Ялалтын оргилд, ихэрхэх, дээрэлхэх болон хэт бардамнах нь сөрөг нөлөө үзүүлдэг ба ийм зан гаргаснаар та ялсанаасаа илүү их дайсаныг өөртөө бий болгоно. Бүх юмыг сайтар төлөвлө, зорилго тавь, хүрэх газраа урьдчилан тооцоол -харин зорьсон газар,төлөвлөсөн зорилгодоо хүрсэн бол ЗОГС.

Түүхээс суралцах нь :

МЭӨ 559 онд Кир хэмээх залуу, лут том армийг бутарсан байсан Перс аймгуудаас цуглуулж, өөрийн өвөө болох Мидийн хаан Астягесийн эсрэг дайтахаар явжээ. Тэрээр Астягесийг тун амархан ялж өөрийгөө Мидийн болон Персийн хаанд өргөмжилсөн байна - ингээд тэр Персийн эзэнт гүрэнийг байгуулах ажилдаа оржээ.Ялалтыг тэд маш амархан олж байлаа. Тэрээр Лидиягийн хаан Кроесүсийг ялж, дараа нь Ионийн аралуудыг эзэлж, мөн бусад жижиг хаант улсуудыг дайтаж, Вавилоныг нурааж , ялалтыг ар араасаа цувруулна гэдэгийг үзүүлж байв. Тэрээр одоо өөрийгөө Агуу Кир гэх бөгөөд тэр нь одоо дэлхийг захираж байв.
Вавилоны баялагыг дээрэмдэж дууссаны дараа Кир нь өөрийн хараагаа өмнө зүгт байх Массагетай хэмээх аймаг руу чиглуулэх аж. Каспийн тэнгисийн өргөн уудам газартай Массагетай хэмээх вант улс нь догшин ширүүн дайчин удмаараа алдартай бөгөөд удирдагч нь Томирис гэх хатан. Кир нь өөрийгөө гоц хүн, үл ялагдах хүн хэмээн бодож шалтгаангүй шахуу энэ аймагруу дайрахаар төлөвлөжээ.Масагетай нь эсэргүүцэл өгөхгүй ба өөрийн хүслээр тэдний хүчинд нэгдэж, өөрийн хүслээр газар нутгийг нь томосгож өгсөн байна.

МЭӨ 529 онд Кир хаан Масагетай вант улсыг орших голын эрэг дээр ирэн өөрийн цэрэг эрсээ вант улсын нөгөө талд байрлуулжээ. Энэ үед хатан Томурис-ээс тэр захиа хүлээж авав, Массагетайн хатан хаан Томурис нь захиандаа "Өөрсдийн хүнийг та өөрөө удирд, би харин өөрийнхөө хүнээр өөрөө мэдээд удирдий, намайг удирдахад саад бүү бол, харин миний зөвлөгөөг хүлээж авахгүй бол Мидийн хаан та эв найрамдалтай амьдарч байсан үеэ мөрөөдөн байх тийм амьдралыг бий болгож чадна" гэжээ. Томирис нь өөрийн армид итгэл төгөлдөр байсан бөгөөд зайлшгүй дайнаас зугтаж башир арга хэрэглэсэнгүй Кирийн цэргүүдийг голын нөгөө захад гартал нь ямарч дайралт хийх тушаал өгөөгүй байна.
Кир нь Томурисын тавьсан саналыг зөвшөөрсөн ба тэрээр шулуун шудрага тулаанаар эзлэхийн оронд арга заль хэрэглэн эзлэхийг бодов.Массагетайчуудыг Зугаа цэнгэлд дуртайг Кир мэддэг байв. Тиймээс тэрээр маш гоёмсог ширээ амттан, хатуу виногоор ширээ засан өөрийн хамгийн муу цэргүүдээр өөрийн бууцыг мануулахаар болж харин их цэрэгтэйгээ өөр нууц газар буусан байна. Ингээд Масагетайчууд довтлоод, тэдний хуурамч бууцыг хамгаалж байсан сул цэргүүдийг бут нэргэж, амархан ялалт олов. Кирийг ялчихлаа хэмээн тэд нар бодож баярлан тэнд байсан зоог виног уусан байна. Ингээд удалгүй тэд бүгд нойрсов. Харин унтсан хойгуур Кир их цэрэгтэйгээ ирж Масагетайн нойрсож буй цэргүүдийг нойрон дунд нь ихэнхийг нь алж заримыг нь олзолон авсан байна. Олзолж авсан хүмүүсийнх нь дунд Томирисийн хүү Спаргапизес байх аж.
Энэ явдалыг сонссон хатан хаан Кирд дахин захиа явуулав : "намайг сонс, би чиний тусын тулд сүүлийн удаа хэлж байна. Миний хүүг тавьж явуул, эс бөгөөс чамд цусан далай гэгчийг үзүүлэх болно.Нарт тэнгэрээр тангараглий"хэмээсэн байна. Харин Кир түүнийг үл тооно, тэр хүүг сулалсангүй, харин өөрийг нь суллахгүй гэдэгийг мэдэж байсан Томорисын хөвгүүн нь өөрийн амийг хороосон байна. Энэ мэдээлэл нь Томирисын чихэнд хүрч тэрээр өшөөгөө авахаар зэхэж,агуу их армиа цуглуулж, Кирийн армитай цуст тулаанд орж, үр дүнд нь ялж, Кир хааныг өөрийг нь алсан байна.Кирийн үхсэний дараа Персийн эзэнт гүрэн нь салхинд хийсэх элсэн манхан адил үгүй болжээ. Түүний ганц буруу алхам нь түүний хийсэн 1000н гавьяаг ингэж халхалжээ.

Дүгнэвэл :

100жилийн өмнө хүчирхэг Ассирийн эзэнт гүрэн бүрэн устгагдсан. Яаж вэ гэвэл Ассирчууд нь хэт шунаснаас болсон аж, тэд хот,улсыг ээлж дараалан эзлэж, сүйтгэж байсан ба олох ололт, авчрах амжилт болгон нь тэдний гол зорилгыг мартуулахад хүргэсэн ажээ. Тэд хэт их бардамнаснаас болж өөртөө ялсанаасаа илүү их дайсанг бий болгосон байна, харин энэ дайснууд нь тэднийг унагасан гол хүч нь юм. Нэг үгээр хэлбэл Ассирчууд нь өөрсдийн бий болгосон дайсандаа устгагдсан юм. Харин Кир нь "Ассирийн Түүхийн амьд хичээл"-ийг ойлгож аваагүй юм. Тэр өөрийн түшмэд, зөвлөгч нараа үл сонсох ба ялалт амжилт нь түүнийг гүн мансууруулсан байна. Өөрийн эзэлсэн өргөн уудам нутгаа тэр улам бэхжүүлж, нягтрашулахын оронд зорилго шалтгаангүй урагшилсаар байв.Тэр нэр хүндэд согтсон байжээ.

Ойлгож ав: Эрх мэдэлийн ертөнцөд таны алхам бүр шалтгаанд тулгуурласан байх ёстой. Xоромын баяр хөөр, болон сэтгэл санаа нь таныг урхидвал та ялагдал хүлээх болно. Амжилт оллоо- ухар, зогс - Ялалтаас илүү баяр баясал авчирдаг зүйл үгүй, ялалтаас илүү согтууруулдаг зүйл үгүй, ялалтаас илүү аюултай зүйл үгүй гэдэгийг санаж яв.

Эрх мэдэлд хүргэх түлхүүр :

Хүч, эрх мэдэл гэдэг нь өөрийн гэсэн хувийн хэмнэл болон замналтай.Ийм эрх мэдэлийн ертөнцөд амжилтыг энэ хүч,эрх мэдэлийн замналыг удирдах хүн л олж чадна- тэд бусдын тэнцвэрийг нь алдуулах замаар өөрийн тэнцвэрийг олдог.
Стратеги төлөвлөгөөний гол мөн чанар нь үйл явцын ирээдүйн замналыг ойлгож харах ба түүнд зохицсон үйлдэл хийх явдал юм. Харин ялалтаар ирэх бахдал нь таны энэ үйл явдалынхөгжил, ирээдүйн явцыг удирдахад 2 янзаар муу нөлөө үзүүлж болно : 1т та ялалтандаа бахдан , цааш үргэлжилүүлэхийг хүсдэг. Нэг ялалт олчихоод нөхцөл байдал өөрчлөгдсөнийг анзаарахгүй ба ялалт хүрсэн арга, замналаа дахин давтахыг хүсдэг, харин давтсан арга болгон нь амжилт олох нь ховор, 2т амжилт ялалт нь таниар удирдаж таны сэтгэл хөдлөлийг таниар удирдуулахад хүргэдэг.

Сурч авах хичээл нь тун энгийн : эрх мэдэлтэн, хүчтэнгүүд нь нөхцөл байдал дээр түлгүүрлаад олон янзын хэмнэл болон замналыг ашигладаг, тэд нөхцөл байдалд дасаж түргэн сэтгэж зөв хөдөлдөг. Өөрийн бүжиглэх хөлийг урагшаа сэтгэлийн хөөрлөөрөө явуулалгүй тэд байрандаа зогсоон нэг алхам ухардаг, тэндээ боддог. Үүнээс гадна сэтгэл хөдлөл гэдэг юмыг байнгын хазаартай байлгадаг. Сэтгэл хөдлөл нь таны олон жилийн хөдөлмөрийг 1 секүндад үгүй хийж чадах аймшигт мангас юм.

Эрх мэдэлийн ертөнцөд аз болон азгүйтэл гэдэг зүйл нь бас нилээдгүй үүрэгтэй. Энэ нь зайлшгүй байдаг ба энэ зүйл л эрх мэдлэйин ертөнцийг илүү сонирхолтой болгодог байна. Гэвч эрх мэдэлийн ертөнцөд аз нь азгүйтэлээс аюултай байдаг."Азгүйтэл" нь бидэнд тэвчээртэй байх, цагаа зохицуулах, холыг харах гэх мэт өөрийн алдаа дутагдалыг хархад тусалдаг бол "аз" нь яг үүний эсрэг зүйлийг ойлгуулдаг - таныг согтууруулж сохроор урагш алхахад хүргэдэг. Та хэсэг хугацаанд азтай байж болно, харин энэ азаа байнгын мэт бодвол хэзээ нэгэн цагт та бүдрэх нь гарцаагүй.

Ойлгож ав : Ялалтын дараа зогсоод мөрөөрөө явах нь хамгийн зөв алхам. Харин зогсохгүй урагш шунан тэмүүлэх юм бол та ялалтынхаа мөн чанарыг улам багасгах ба эцэс сүүлд нь та бүр ялагдсан ч байж болох юм. Тийм учир нэг юмыг сайтар ойлгож ав : Ял тэгээд ЗОГС.

Анхааруулга :

Мачиавеллигийн хэлсэнээр "хүнийг нэг бол бүр мөсөн устга, нэг эсвэл бүр устгах гэж оролдолгүй зүгээр орхи"гэсэн байдаг . Хагас шийтгэл,хэврэг гэмтэл нь таны дайсаныг улам таныг үзэн ядуулах ба,таньд өш хонзон санахад хүргэдэг.Тийм учир хэрэв та дайсанруугаа давшилтаа эхэлсэн бол төгс ялалтыг байгуул! Тэднийг оршин байхгүй болтол нь ял. Энэрэнгүй зан хүмүүнлэг сэтгэл гэх зүйлийг эрх мэдэлийн ертөнц мэдэдгүй.Дайснаа залхаа,шийтэг,дуусга - гэвч энэ нь хэзээ ч шинэ дайсаныг бүтээх ёсгүй.
Зарим хүмүүс ялалтыг олоод хэт болгоомжтой болон хэт хардамтгай бодлог.Тэд өөрийнхөө аюулгүй байдалд хэт анхаарлаа хандуулах ба тэд сэтгэлийн шаналалд орход хүргэдэг. Ингэснээрээ тэд хий хоосон зүйлийг хардаж харин жинхэнэ ирэх аюулыг харах чадваргүй байдалд ордог байна..


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 57 posts ]  Go to page Previous  1, 2, 3  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.