#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 11:18 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 101 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Oct.18.10 1:57 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Аймшгийн зохиолуудаараа алдартай зохиолч Стивен Кингийн 1982 онд бичсэн "Авьяаслаг сурагч" (Apt pupil) зохиолыг оруулъя. Манай нэг найз орчуулсан юм. Энэ зохиолоор нь 1998 онд кино хийсэн байдаг.

Image

Орчуулсан Saxal
Стивен Кинг - Авьяаслаг сурагч


Тоддын өмнө нь зөвхөн кинон дээрээс харж байсан тэр зүйл нь анх удаагаар бодитоор биеллээ олж, аймшгийн кинон дээр гардаг жүжиглэл биш харин санаанд оромгүй, ухаан хүршгүй, хэрцгий өдөр тутмын бодит байдал болжээ.

Жаалхүү дугуйныхаа тахир жолоог атган дөрөөгөө жийсээр хотын захын гудамжны голоор хурдлаж байлаа. Сурталчилгааны самбар дээрх шиг жирийн л нэг өсвөр насны америк жаал. 13 настай, хэвийн өндөр хэвийн жинтэй, боловсорч гүйцсэн улаан буудааны өнгөтэй үстэй, цэнхэр нүд, жигд цагаан шүд, шилжилтийн насны батганы сураг нь ч хүрээгүй наранд борлосон царайтай Тодд Боулен хүүг америкийн жирийн нэг жаал гэхгүй бол өөр хэнийг хэлэх билээ.

Хүсвэл жолоогоо ганцхан мушгаад л гэрийн зүг жийж болох байсан ч жаал маань амралт нь, зуны амралт нь эхэлчихсэн хүүхдийн инээдээр инээсээр гэрэл сүүдэр ээлжилсэн сараалжийг нэвтлэн чигээрээ давхисаар байлаа. Ийм жаалууд сонин хүргэх ажил хийсэн ч чадах тул манайн хүү ч ч сонин хүргэж, Санто-Донатод гардаг «Клэрион» сониныг захиалагчдад нь дөхүүлж өгдөг юм. Дээр нь бас ийм жаалууд бага зэргийн урамшуулалтайгаар баярын ил захидал хүргэж гүйдэг болохоор манай хүү ч бас саяхнаас тийм ажил хийх болсон. Дээр нь ЖЭК БА МЭРИ БЕРКҮҮД, ЭСВЭЛ ДОН БА САЛЛИ МЭРЧИНСОНУУД гэх зэргээр захиалагчдынх нь нэрийг хэвлэчихсэн ил захидлууд. Ийм жаалууд ажил хийж байхдаа исгэрэх дуртай байдаг болохоор манай хүү ч байсхийгээд л нэг юм исгэрчихсэн явдаг. Тун ч муугүй исгэрдэг гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Мань хүүгийн аав нь барилгын инженер бөгөөд жилийн дөчин мянган долларын цалинтай. Ээж нь «франц хэл» гэсэн мэргэжлээр коллеж төгсч, ирээдүйн нөхөр нь давтлага өгөх багшийн эрэлд хатаж байхад нь таарч танилцсан түүхтэй. Ээж нь бас цаг заваараа бичгийн машин дээр шивнэ. Тоддын анги алгассан бүх гэрчилгээг тусгай хавтаст хадгалдаг. Ялангуяа хатагтай Апшоугийн «Тодд тун ч авьяаслаг сурагч» гэсэн тэмдэглэгээ бүхий дөрөвдүгээр анги төссөн гэрчилгээг нь байсхийгээд л үзэх дуртай. Үнэхээр ч чадвартай, авьяастай сурагч юм чинь яагаад ойр ойрхон үзэж болохгүй гэж? Онц, сайнаас өөр дүн авдаггүй хүүхэд юм чинь. Хэрэв хүсвэл жаал маань жаахан чармайгаад л дан онц сурч чадах байсан ч найз нар нь «жаахан юмтай» гээд бодчихвол яах юм бэ?

Ингээд жаал маань Клэрмонт-стрит гудамжны 963 тоот байшингийн өмнө зогслоо. Хүний нүдэнд тусахааргүй жижигхэн байшин эдлэн газрын гүнд нуугдажээ. Байшингийн нүүрэн талын урдуур нь сайтар услаж, засч янзалсан бутаар амьд хашаа татжээ.

Тодд хүү дух руугаа унжих үсээ арагш нь илчихээд довжоо руу хөтлөх цементэн замаар дугуйгаа түрэн урагшлав. Яг л таатай уулзалтыг билэгдэж байгаа мэт нүүрэнд нь тодорсон инээмсэглэл огт арилсангүй. Кеднийхээ хошуугаар дугуйнхаа шийрийг буулгаад, эмээл доороосоо эвхээстэй сонин гаргаад ирэв. Сонин нь «Клэрмонт» биш харин «Лос Анжелс таймс» байв. Сонинг сугандаа хавчуулаад шатаар өгслөө. Хаалганы баруун гар талд нь хонх тогтоож, доохон талд нь бороонд норгохгүй гэж хуванцар хавтас хийсэн хоёр жижигхэн самбарыг хичээнгүйлэн хаджээ. Герман хүний нямбай зан ч мөн дөө гэж Тодд бодоод бүр ч маасайтайл инээмсэглэв. Зөвхөн том хүн л ийм зүйлийг анзаарах байсандаа гэж жаал хүү өөрийгөө урамшуулсан нь тэр. Олон ч удаа ингэж өөрийгөө урамшуулж байгаа хүн дээ.

Дээд талын самбар дээр АРТУР ДЕНКЕР гэсэн нэр бичжээ.
Доод талынх нь самбар дээр ХАНДИВ ГУЙХ, БАРАА ЗАРАХ ГЭСНИЙ ХЭРЭГГҮЙ гэсэн бичиг.
Тодд инээмсэглэсээр хонхыг дарлаа.
Хонхны сулхан дуу байшингийн дотор гарч байна. Тодд чихээ хаалганд наан сонсов. Чимээ алга. Гартаа зүүсэн «Таймекс»-ээс харвал /энэ цагийг бусад зүйлсийн хамтаар талархлын ил захидал хүргэснийх нь төлөө өгсөн юм/ 11.12 болж байв. Одоо хүртэл босоогүй байгаа юм байх даа. Тодд өөрөө амралтаараа ч гэсэн долоо хагасаас оройтолгүйгээр босдог хүн. Эртэч хүн хийморьтой байдаг юм.

Жаал маань хагас минут хэртэй хүлээгээд эзний хөлийн чимээ гарахын хүлээж тэвчилгүй ахиад хонхыг дарав. Ингээд түүний цагаар бол далан нэгэн секундын дараа хөлийн сулхан чимээ гарав. Гэрийн шаахай гэж жаал маань дуугаар нь танилаа. Тодд үргэлж л дедуктив арга ашигладаг бөгөөд том болохоороо хувийн мөрдөгч болно гэж мөрөөднө.


Last edited by cssmn on Dec.06.10 11:49 am, edited 4 times in total.

Top
   
PostPosted: Oct.18.10 1:58 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
-За за очиж явна, очиж явна гэх өөрийгөө Артур Денкер гэж нэрлсэн хүний яхир дуу гарах нь тэр. –Одоохон. Хонх битгий дараад байгаач. Одоо очлоо гэж байна шүү!
Тодд хонхон дээрээс гараа авав.
Эхлээд гинж шаржигнаж, дараа түлхүүр түчигнэв. Тэгсээр хаалга нээгдлээ. Чили ч юм уу, кетчуп ч юмуу нэг тийм сүмс дусчихсан энгэртэй, дэрчийгээд босчихсон захтай хуучин халаад нөмөрсөн өвгөн гараад ирэв. Хуруун завсар нь тамхи уугиж харагдана. Өвгөн Альберт Эйнштейн жүжигчин Борис Карлоффтой хоёртэй төстэй юм гэж Тодд бодлоо. Шаравтар туяатай урт буурал үсийг нь харвал нь зааны яс, юу гэж зааны яс байхав, мэдээж никотин гэсэн бодол аяндаа толгойд нь орж ирнэ. Удаан унтаснаас болж үнгэгдсэн үрчлээстэй царай. Өвгөн наад зах нь хоёр өдөр сахлаа хусаагүй байгааг Тодд анзаарч, дотроо ярвайлаа. Аав нь ажлын өдөр ч бай амралтын өдөр ч бай үргэлж сахлаа хусдаг бөгөөд «Сахлаа хуссан царай гэдэг үүлэн чөлөөний нар л гэсэн үг» гэж ярих дуртай.
Хөнхийж, улайсан хоёр нүд хүүг түгшүүртэй, сэжиглэсэн байртай ширтэнэ. Хүү өвгөнтэй харц тулгараад Альберт Эйнштейн, Борис Карлофф хоёртэй төстэй ч гэлээ буудлын ойр хавиар үргэлж эргэлддэг нармийсан хөгшин архичидтай илүүтэй төстэй юм байна гэж бодоод дур нь гутлаа.
-Жаал минь гэж өвгөн ам нээв.-Надад юу ч хэрэггүй. Энд юу гэж бичсэн байгааг харахгүй байна уу. Бичиг үсэг мэддэг биз дээ? Нээрээ америк жаалууд бүгдээрээ мэддэг болохоор асуух юу байхав дээ. Тэгэхээр намайг зүгээр орхисон чинь дээр шүү. Баяртай.
Өвгөн хаалгаа хаах гэв.
-Та сониноо авсангүй ноён Дюссандер гэж Тодд хэлээд «Таймс» сониноо сарвайлаа.
Хаалга гүйцэд хаагдсангүй. Курт Дюссандерийн нүдэнд хормын төдийд түгшүүр, барьц алдалт тодорсноо арилав. Айдас ч бас байсан биз. Бас ч гэж биеэ сайн барьдаг өвгөн юм гээч гэж Тодд бодсон ч гурав дахь удаагаа дур нь гутлаа. Жаал маань Дюссандерийг зүгээр нэг сайн биш харин онц сайн биеэ барих байх гэж бодож байжээ.
«Сульдаа амьтан гэж Тодд ярвайн бодов.- Жинхэнэ сульдаа амьтан».
Аалз шиг ясархаг гар хаалганы завсаар гялсхийснээ сонины нөгөө үзүүрээс нь бариад авав.
-Алив өгөөдөх нааш нь.
-Тэгэлгүй яахав ноён Дюссандер гээд Тодд сонины нөгөө үзүүрийг тавьлаа. Аалз татвас хийснээ савраа буцаагаад татчихлаа.
-Миний овог бол Денкер гэж өвгөн хэлэв. –Юун Дюзандер мандер яриад байгаа юм бэ? Бичиг үсэг мэддэггүй юм биш биз дээ? Хайран хүүхэд. За баяртай.
Хаалга ахиад л хаагдаж эхэллээ. Тодд яах ийхийн зуургүй нарийсч байгаа хаалганы завсраар:
-Берген-Бельзен, 1943 оны 1-3 сар. Аушвиц, 1943 оны 6-р сараас 1944 оны зургадугаар сар, Unterkommandant. Патэн... гээд нэг амьсгаагаар хэлээд тавьчихлаа.
Хаалга хаагдахаа болив. Хаалганы завсраар чихэлдэж ядан шургалах нарны гэрэлд өвгөний үнсэн саарал царайн дээрх унжсан зовхи нь яг л үрчлээс шиг харагдана.
Тодд инэмсэглэлээ.
-Та оросуудыг орж ирэхээс өмнө Патэнаас зугатсан. Дараа нь Буэнос Айрес хүрсэн. Тэнд таныг Германаас авч гарсан алтаараа хар тамхины наймаанд хөрөнгө оруулт хийж баяжсан гэцгээдэг юм билээ. Гэхдээ энэ ч чухал биш л дээ. 1950-1952 онуудад та Мехикод амьдарч байсан. Тэгээд тэндээсээ...
-Чи чинь харин жаахан юмтай жаал үгүй юу? гээд өвгөн үе мөчний өвчинд баригдсан хуруугаараа чамархайныхаа орчим эргэлдүүлж байна. Гэвч ярьж байхад нь уруул нь илэрхий чичирч харагдлаа.
-1952-58 оны хооронд юу болсныг би мэдэхгүй гээд Тодд маасайтал инээмсэглэж байгаад үргэлжлүүллээ. –Энэ талаар ямар ч мэдээлэл байхгүй байгаа болохоор танаас өөр хэн ч мэдэхгүй биз. Гэхдээ ямар ч байсан Кастрог засгийн эрхэнд гарч ирэхийн өмнөхөн таныг Гаванад, том буудлын үйлчлэгч хийж байхыг хүмүүс харсан байдаг. Босогчид нийслэлд орж ирснээс хойш таны сураг тасарсан. 1965 онд та гэнэт Баруун Берлинд гараад ирсэн. Тэндээ золтой л чихдүүлчихээгүй гэхдээ Тодд сүүлийн үгээ тод хэлж, нударга зангидлаа. Дюссандерийн харц нь өөрийн эрхгүй хүүгийн гар дээр тусав.
Савангийн хайрцгаар уралдаан завь, усан онгоцны загвар хийхээр бүтээгдсэн жаал хүүгийн хурдан шаламгай гар дээр, америк жаалын гар дээр тусав. Тодд хүү цагтаа уралдааны завь, усан онгоцны загвар хоёрын аль алийг нь л хийж явсан юм. Ердөө жилийн өмнө мань хүн аавтайгаа хамтарч байгаад «Титаник»-ийн загварыг хийсэн билээ. Дөрвөн сарын турш хийсэн тэр загвар нь одоо хүртэл аавынх нь ажлын өрөөнд тавиастай байгаа.
-Чамайг юун тухай яриад байгааг чинь би ер ойлгохгүй байна гэж Дюссандер хэллээ. Гэвч хиймэл шүдгүй байсан болохоор хэл нь бултагнаад үг нь сайн ойлгогдохгүй байсан нь Тоддод бүр ч таалагдсангүй. Нэг л итгэл төрүүлэхээр сонсогдохгүй байсан гэмээр юм уу даа. «Хоганы сайн эрчүүд» кинон дээр гардаг Клинк хурандаа хүртэл энэ Дюссандер өвгөний дэргэд жинхэнэ нацист шиг харагдана даа. Гэхдээ цагтаа ч энэ этгээд хэнтэй төстэй харагдаж байсан гэж бодно? «Мэнк экшн» сэтгүүл дээр гарсан нийтлэлийн зохиогч нь энэ өвгөнийг «Патэний цус сорогч» гэж нэрлэсэн байсан. – Хүү минь чи эсэн мэнд дээрээ эндээс зайлж үз. Үгүй бол чинь цагдаа дуудлаа шүү.
-Нээрээ наадах чинь зүгээр санаа байна шүү ноён Дюссандер. Герр Дюссандер гэвэл танд илүү таарах байх тийм үү гэж хариулахдаа жаал хүү өдөрт гурван удаа фтороор баяжуулсан оогоор сойздож угаадаг ярайсан цагаан шүдээ харуулан инээмсэглсэн хэвээр л байлаа.-1965 оноос хойш тантай хэн ч таараагүй ээ. Харин хоёр сарын өмнө би таныг хотын автобусанд явж байгааг чинь хараад таньсан юм.
-Чи чинь жинхэнэ солиотой жаал байна даа.
-Тэгэхээр цагдаа дуудмаар байгаа бол гэж Тодд инэмсэглэсээр үргэлжлүүллээ.- ..дууд дууд. Би эндээ зогсоод хүлээж байя. Гэхдээ дуудаж түүртэхгүй байгаа бол эхлээд намайг оруулчихвал яаж байна? Суугаад ярилцаад үзье.
Тодд өөртөө хэдий итгэлтэй байлаа ч гэлээ эргэлзээ нэртэй өт тархинд арваганаад эхэлчихсэн байв. -Андуурсан байвал яана? Энэ чинь сурах бичгийн нэг муу дасгал биш шүү дээ. Энэ бол жинхнээсээ.Ийм болохоор л мань жаал тун удалгүй Дюссандерийг:
-Яахав түр зуур орж болох л юм. Зүгээр л чамайг бодсондоо оруулж байгаа юм шүү мэдэв үү гэж хэлэхэд нь дотроо маш ихээр баярлсан ч гэлээ хожим нь хөнгөхөн баярлсан гэсэн залруулга хийсэн юм.
-Тэгэлгүй дээ ноён Дюссандер гэж Тодд босгоор нь давах зуураа хариулав. Дюссандер ард нь хаалгаа хаахад нь өглөөний нарны туяа тас цавчигдаад сураггүй сарнин алга боллоо.
Байшин дотор чийг, архины үнэр ханх тавина. Жаалын эцэг, эх нь гэртээ зочид урьсны маргааш өглөө нь л иймэрхүү үнэр шингэчихээд ээжийг нь цонхоо нээхээр арилаад өгдөг биш билүү. Гэхдээ эндэх үнэр хавьгүй дор. Байрны бүх зүйлд нэвчээд, идээд шингэчихэж. Архи, түлэгдсэн тос, хөлс, хуучин хувцас, гаа, зүрний дусаалын үнэр. Үүдний өрөөнд нь ядаж байхад ямар ч гэрэлгүйн дээр нөгөө муу Дюссандер яг л шархтай амьтныг амь тавихыг хүлээн сахих тас шиг мөрөө хавчин хүзүүгээ бөгтийлгөчихээд дэргэд нь зогсож байдаг. Гэнэт өвгөний бараантах сүүдрийн араас эсэсийн хар дүрэмт хувцастай офицер гараад ирэх шиг санагдлаа. Гудамжинд, нарны гэрэлд байсан бол хүүгийн уран сэтгэмж ингэж ажиллахгүй дээ. Тэр агшинд айдас нь Тоддын гэдсийг иртэй хутгаар зүсч байгаа мэт зүсээд авав. Тодд хожим нь хөнгөхөн айдас гэсэн залруулга хийсэн л дээ.
-Хэрэв надад ямар нэг зүйл тохиолдох юм бол ...



Дюссандер хариуд нь ярвайн яршиг цаашаа гэж зангачихаад араасаа явахыг санал болгож байгаа мэт шахайгаа чирсээр зочдын өрөөгөө чиглэн урд нь гарч алхаллаа. Нүүр нь минчийтлээ улайхыг Тодд мэдрэв. Инээмсэглэл нь ч сураггүй. Жаал хүү өвгөний араас дагалаа.

Зочдын өрөөнд ороод хүүгийн сэтгэл ахиад л гонсойлоо. Цоо ширтсэн харцтай Гитлерийн хөрөг алга. Шилэн дор нямбайлан өрсөн байлдааны одон ч үгүй, ханан дээр хадсан сэлэм, задгай зуухан дээр тавьсан «Вальтер», эсвэл «Люгер» ч үгүй. Үгүй ядаж задгай зуухны сураг ч байдаггүй. Нээрээ ч тиймэрхүү зүйлийг ил өрж тавих мэдрэл муутай хүн биш болохоор арга ч үгүй л дээ. Гэхдээ л Тодд сэтгэлийнхээ гүнд бодолтойгоо эвлэрэхийг хүссэнгүй. Кино, зурагтын дэлгэцнээс харсан болгон нь худал гэдгийг хүлээн зөвшөөрөх тийм ч амар биш байлаа. Гол зогоох төдийд хүрэлцэх тэтгэврээрээ амьдардаг ганц бие өвгөний зочны өрөөний дунд Тодд зогсож байх нь тэр. Хоёр үзүүрийг нь дохио сайн бариулах гээд гялгар цаасаар ороочихсон тасалгааны антеннтай эрт галавын үеийн зурагт. Шалан дээр нь үс нь халцарчихсан саарал хивсэнцэр. Ханан дээр нь Гитлерийн хөрөгний оронд жаазанд хийсэн иргэний харъяаллын гэрчилгээ, хачин малгайтай эмэгтэйн гэрэл зураг.
-Эхнэр маань юм шүү дээ гэж Дюссандер сэтгэл нь хөдөлсөн байртай тайлбарлав.- Хөөрхий минь уушгаар тавин таван онд өөд болчихсон юм.
Тоддын инээмсэглэл нь эргэн ирэв. Зургийг сайн харах гэж байгаа дүр эсгэн хананд дөхөж очоод ширээний чийдэнгийн бүрхүүлийг гэнэт тэмтэрч үзэв.
-Болиоч чи! гэж Дюссандер тушааж байгаа мэт зандарлаа. Тодд өөрийн мэдэлгүй хойшоо болчихов.
-Лут юм аа гэж Тодд үнэхээр бахдан өгүүлэв. –Дарга байсан гэдэг чинь харагдаж байна шүү. Ингэхэд байна аа, хүний арьсаар чийдэнгийн бүрхүүл хийх санааг Ильза Кох гаргасан гэл үү?
-Юу гэх гээд байгааг чинь ер ойлгохгүй юм гэж Дюссандер хариулав. Зурагтан дээр тавиастай шүүлтүүргүй хайрцаг «Кулз» дээр харц нь тусав.
-Татах уу? өвгөний царай жигтэй мушилзаж байна.
-Үгүй ээ. Уушигны хорт хавдар тусна. Аав маань тамхи татдаг байгаад больсон. Дараа нь бүр тамхины эсрэг нийгэмлэгд хүртэл элссэн юм даа.
Дюссандер:
-За за гээд халааснаасаа шүдэнз гаргаж ирээд зурагтын хуванцар гадаргуй дээр зурж асаалаа. Уушигласнаа:
-Би яг одоо цагдаагийн газар руу утасдаад, аймшигтай гүтгүүлсэндээ гомдол мэдүүлж болж байна. Тийм биз? Хариулаач жаал минь. Утас тэр үүдэнд байна. Аав чинь чамайг ёстой нэг болгож тавих байх даа. Долоо хоног бөгсөн дороо дэр тавьж суух чинь гарцаагүй.
-Эцэг, эх хоёр маань үргэлж зодуурын эсрэг байдаг юм. Зодуур нь асуудлыг шийдэх биш харин улам ужигруулдаг гэдэгт тэд итгэлтэй байдаг юм гэж хэлээд Тоддын нүд нь гэнэт гялалзаад ирлээ.- Харин та тэднийг зоддог байсан уу? Эмэгтэйчүүдийг? Нүцэглэж байгаад л ...
Дюссандер боолгож байгаа мэт хачин авиа гаргаснаа үүднийхээ өрөөг чиглээд явав. Үүнийг харсан Тодд:
-Дэмий л байх даа гэж тайван, хүйтэн аясаар анхааруулаад авав.
Дюссандер эргэж харав. Үгээ зөөн, тод ойлгомжтой ярьж эхэллээ. Хиймэл шүдээ хийсэн бол үг нь бүр ч жинтэй сонсогдох байсан даа.
-Намайг Артур Денкер гэдэг гэж сүүлчийн удаа давтан хэлье. Чамд гэж сонирхуулахад аав маань өөрийнх нь хүндэлдэг зохиолч Конан Дойлыг бодож намайг Артур гэсэн юм шүү. Би хэзээ ч Дюзандер, эсвэл Гиммлер ч юм уу, эсвэл бүр Санта Клаус гэсэн нэртэй байгаагүй. Дайны үед би бэлтгэл дэслэгч байсан болохоос нацист намын гишүүн байгаагүй. Берлинд гурван сар тулалдсаныг эс тооцвол би хэзээ ч дайнд оролцож яваагүй хүн. Ний нуугүй хэлэхэд гучаад оны сүүлээр анх эхнэр аваад байхдаа би Гитлерийн үзэл бодлыг хүндэлж явсан. Энэ хүн эдийн засгийг хямралаас гаргаж, шударга бус бөгөөд илэрхий доромжилсон нөхцөлтэйгээр байгуулагдсан Версалийн гэрээний уршгаар алдагдаад байсан Герман үндэстний бахархалыг тодорхой хэмжээгээр сэргээсэн юм шүү. Тэртээ гучаад онд Гитлерийг би аугаа хүн гэж боддог байсан.Үнэн. Тодорхой утгаар аугаа хүн байсан л юм чинь. Гэвч сүүл рүүгээ энэ хүн бүр солиорч дууссан л даа. Огт байхгүй армийг зурхайчийн үгэнд ороод тулаанд явуулж байгаа хүн чинь солиотой байж л таараа шүү дээ. Хайртай нохой Блонди доо хор өгч алсан гээд л бодчих. Солиотой хүн л ийм юм хийж чадна. Тэд нар ер нь бүгд л солиорсон л доо. «Хорст Вессель» дуулж байгаад хүүхдүүддээ хор өгнө гэдэг чинь юу гэсэн үг вэ. Дөчин таван оны тавдугаар сарын хоёронд манай анги америкчуудад бууж өгсөн юм. Хакермайер гэгч америк цэрэг намайг шоколадаар дайлж байсныг сайн санаж байна. Миний сэтгэл хөдлөөд бүр нулимс унагасан юм даг. Тэгээд намайг Эссен дахь олзлогдсон цэргүүдийн лагерьт суулгасан. Бидэнтэй сайн харьцдаг байсан. Бид хэд Нюренбергийн шүүх хурлыг радиогоор сонсоод л... Тэгээд Герингийг амиа хорлсон тухай сонсоод баярласандаа би америк тамхиар шил архи сольж аваад согттолоо ууж байсан удаатай. Лагераас гарсныхаа дараа «Эссен Мотор» үйлдвэрт ажилд орж, машины дугуй угсардаг болсон. Жаран гурван онд тэтгэвэрт гараад удалгүй Нэгдсэн улс рүү шилжин ирсэн хүн. Энэ улс бол миний мөрөөдлийн улс байсан юм. Жаран долоон онд би америкийн иргэн болсон. Тэр цагаас хойш би жинхэнэ америк хүн болсон доо. Сонгуульд оролцож, саналаа өгдөг. Юун тэр Буэнос Айрес, юун хар тамхины наймаа энэ тэр вэ? Баруун Берлин ч тэр, Куба ч тэр огт байгаагүй. Харин одоо чи зайл. Үгүй бол цагдаа дуудлаа шүү.
Тодд хөдөлсөн ч үгүй. Өвгөн үүднийхээ өрөөнд орж харилцуураа авав. Тодд ширээний чийдэнгийн дэргэд хөшчихөв.
Дюссандер дугаараа цуглуулж эхэллээ. Тодд түүнийг нүд салгалгүй ширтэх бөгөөд зүрх нь амаар нь гарах нь уу гэлтэй хүчтэй цохилно. Дөрөв дэх тоогоо цуглуулснаа Дюссандер эргэж хараад хүүтэй харц тулгарав. Тэгснээ өвгөн гэнэт хий нь гарсан бөмбөг шиг шалчийгаад ирлээ. Харилцуураа буцаан тавив.
-Чи яаж мэдсэн юм бэ?
-Зөндөө, уйгагүй ажиллаж бас бага зэрэг аз таарсан юм гэж Тодд өвгөний өөдөөс инэмсэглэн байж даруухан хариулав.- Би Хэролд Пеглер гэдэг нэг найзтай. Бүгд л түүнийг Үнэг гэж хочилдог л доо. Хэрэгтэй юм хаана байгааг андахгүй. Бейсбол тоглох болохоор бид мань эрийг хоёрдугаар бааз дээр тавьдаг юм. Тэгээд Үнэгний эцэг нь нэг гаражтай. Тэр нь гараж биш эрдэнэсийн сан л гэсэн үг. Дайны тухай өгүүлсэн уул овоо шиг олон сэтгүүл тэнд өрөөстэй байдаг юм. Тэнд нь янз бүрийн хүүхнүүдийг тамлаж байгаа баахан фрицүүд, бишээ герман цэргүүд, элдэв япончуудын зураг зөндөө. Бөөнөр хорих төвүүдийн талаарх нийтлэл гээд л... Би тэр бүхнийг унших нугасгүй дуртай...
-Унших ямар юм аа? Нугасгүй ээ? Дюссандер гайхсан байртай хацраа үрчихсэн жаалыг ширтэж байв. Үрэх тоолонд нь яг л зүлгүүрдэж байгаа юм шиг дуу гарна.
-Тийм. Яахав дээ кайф авдаг л байхгүй юу. Таашаал авдаг.
Тоддыг тавдугаар ангид байхад хичээл заадаг байсан хатагтай Андерсон нь «Ийм зүйл огт санамсаргүй байхад чинь тохиолдож ч магадгүй юм. Та нар шинэ зүйлтэй таарна. Тэгсэн даруйдаа гэнэт «Тийм ээ, энэ бол миний амьдралын хамгийн ГОЛ СОНИРХОЛ мөн байна» гэж хэлнэ. Энэ бол яг л цоожийг түлхүүрдэж онгойлгохтой адил. Эсвэл бүр анхны дурлалтай ч адил байж болно. Ийм болохоор хүүхдүүд минь Мэргэжил сонгох өдөр маш чухал баяр юм шүү. Энэ өдөр та нар амьдралынхаа хамгийн гол сонирхлыг олж авч магадгүй юм» гэж сургааль айлддаг байсан. Хэдийгээр тухайн үедээ Тодд хатагтай Андерсоны хэлсэн үгийг шал дэмий гээд тоогоогүй ч гэлээ хожим нь Үнэгийн гаражинд эргэн санахдаа тийм ч худал биш юм хэлжээ гэж бодох болсон билээ. Хуучны сэтгүүлийн хуудсыг эргүүлэн үзэж суухад нь сэжиг, тогтоон барихын аргагүй сонирхол хоёр нь холилдосноос болж толгой нь өвдөж, нүдэнд нь нулимс цийлэгнэн байсан ч үргэлжлүүлэн уншиж байтал үхдлээр битүү дүүрсэн Дахау нэртэй лагерийн зурагны доорх тайлбараас гэнэт
6 000 000
гэсэн тоо анхаарлыг нь эзэмдэснийг санаж байна.
Энэ бол Лос-Анжелсийн хүн амаас хоёр дахин их тоо байсан болохоор хэвлэлийн алдаа гараад ганц хоёр тэг илүү биччихэж гэж бодож байсан удаатай. Гэтэл өөр нэг сэтгүүлээс 6000000 гэсэн энэ тоо ахиад л гараад ирсэн. Толгой нь өмнөхөөсөө ч илүү өвдсөн дөө тэгэхэд. Ам нь хатаад Үнэг найз нь оройн хоол идэх цаг боллоо гэхийг нь яг алсаас, манан дундаас сонсох шиг болсон юм. Хариуд нь Тодд нь гаражинд нь хэсэг сууж сэтгүүл уншиж болох уу гэж асуухад Үнэг их л гайхсан байртай харснаа «Тэгээч дээ!» гэж хэлж байсан. Түүнээс хойш Тодд толгой өөд таталгүй хуучин сэтгүүл эргүүлэн уншсаар сүүлд нь ээждээ аашлуулж байж арай гайгүй болсон түүхтэй.

Энэ бол яг л цоожийг түлхүүрдэж онгойлгохтой адил...
Германчуудын ямаршуу аймшигтай зүйл хийж байсан талаар сэтгүүлүүд дээр бичсэн байсан. Гэвч хачирхалтай нь айдас, аймшгийн тухай бичсэн мөрүүд нь герман цэргийн хутга, бүс, дуулга зарах реклам, үс ургуулдаг шидэт бэлдмэлийн сурталчилгааны мөрүүдийн дунд уусаад замхарчихаад байсан юм. Хас тэмдэгтэй туг, «Люгер» гар буу, германы «Ирвэс» танк оролцдог «Танкийн дайралт» нэртэй тоглоомны сурталчилгааны дэргэд бичиг хэрэг зөв хөтлөх хичээл, ямар ч утгагүй элдэв зөвлөгөө гараад холион бантан болчихсон. «Баяжихыг хүсч байгаа бол цахилгаан шатанд өмсдөг тусгай шаахай борлуул!» ч гэх шиг. Юу гээчийн аймшигтай зүйл болж байсан талаар сэтгүүл бүр дээр бичсэн ч уншихаар түгшүүр зарлаж харанга дэлдээд байхаар тийм ч сүртэй зүйл биш байсан ч юм шиг санагдаад...
Эсвэл бүр анхны дурлалтай ч адил...
Хатагтай Андерсоны хэлсэн үг ахиад л санаад нь орж ирлээ. Тийм ээ, багш үнэн хэлсэн байна лээ шүү. Мань Тодд амьдралынхаа хамгийн гол сонирхлыг олоод авчихсан.
... Дюссандер Тоддыг удаан гэгч нь ширтэв. Тэгснээ зочныхоо өрөөнд орж савлуур сандал дээр арай ядан суулаа. Тэгснээ ахиад л Тоддын үл мэдэг санагалзсан, мөрөөдсөн байртай царайных нь ард байгаа бодлыг тааж унших гэсэн мэт анхааралтай ширтэж эхэллээ. Тэгэж байтал Тодд гэнэт ухаан орсон мэт:
-Тэгээд нөгөө гэсээр яриагаа үргэлжлүүлэв.- Тэр сэтгүүлүүдээс бүх зүйл эхэлсэн л дээ. Гэхдээ би тэр үед гарч байгаа тоо баримтын тал нь ор үндэсгүй худал зүйл гэж бодсон л доо. Шалгахаар номын санд очсон. Гэтэл номын сангийн тэнэг хүүхэн насанд хүрэгчдэд зориулсан номыг өгөхгүй гээд гүрийчихлээ. Хариуд нь би хичээл хийхэд шаардлагатай болоод гэж учирласан юм. Хичээл хийхэд хэрэгтэй байгаа бол өгөхгүй байж чадахгүй юм чинь. Тэгсэн чинь нөгөө тэнэг чинь аав руу утасдаад хэлчихдэг байгаа.- Тоддын царай ярвайв.-Аавыг мэдэхгүй байж магадгүй гэж болгоомжилж байгаа нь тэр гэнэ ээ!
-Аав чинь мэдэж байсан юм уу?
-Ойлгомжтой шүү дээ. Хүүхдүүд амьдралын сайн муу бүхнийг хэдий эрт мэднэ төдий чинээ сайн гэж аав хэлдэг юм. Тэгвэл ирээдүйдээ илүү бэлтгэлтэй болдог гэсэн. Яагаад гэвэл амьдрал гэдэг бол бар, тэр барыг сүүлдэж барихдаа занг нь сайн мэдэхгүй бол хоол нь болно гэдэг юм.
Дюссандер:
-Хмхмм гэж юу гээд байгаа нь мэдэгдэхгүй авиа гаргалаа.
-Ээж ч гэсэн тэгдэг.
Дюссандер ахиад л :
-Хм-мх гэсэн авиа гаргалаа. Яг л толгой руугаа хүчтэй дэлсүүлж манарчихаад хаана байгаагаа мэдэхээ больсон хүн шиг.
-Тэгээд товчхон хэлэхэд номын санд энэ талаарх ном хангалттай их байдаг юм билээ. Санасныг бодоход харьцангүй их эрэлттэй байдаг гээд л бодчих. Үнэгийн аавын сэтгүүлээс зургаар багатай ч гэлээ заваан мэдээлэл хангалттай их байсан. Өргөс шигтгэсэн сандал, бахиар суга татаж авсан алтан шүд, шүршүүрт орохоор усны оронд цацдаг байсан хорт хий гээд л ... Тодд толгой сэгсэрлээ. –Та нар ер нь бүгд солиотой амьтад байсан нь ойлгомжтой.
-Чи сая юу гэсэн бэ? Заваан мэдээлэл гэсэн үү гэж Дюссандер арайхийн үг хавчуулав.
-Би энэ талаар бүр реферат бичсэн шүү дээ гэж Тодд үргэлжлүүлэн ярив.- Намайг хэд авсан гэж бодож байна? Тав нэмэх. Мэдээж бичих гэж их гүрийсэн л дээ...Тэр номнуудыг бичсэн хүмүүс нөгөө юу... юу ч гэмээр юм бэ дээ аймшигтай болсон явдлын тухай бичсээр шөнө унтаж чадахаа байчихсан... Тэгээд тэр аймаар юм нь ахиад гарчих вий гэсэндээ одоо бид нарын нойрыг хүргэхгүй болгохыг хичээсэн ч гэмээр юм уу даа. Би ч бас тэдэнтэй адил бичээд тийм дүн авсан хэрэг! Тоддын царайнд бахдам инээмсэглэл тодорно.
Дюссандер тамхиа шуналтай нь аргагүй сорох бөгөөд тэр тоолонд нь янжуурынх нь үзүүр чичигнэж хөдөлнө. Утаагаа хамраараа гаргаж байснаа гэнэт өвгөн хүний маягаар бөгшүүлэн ханиалгаж эхлэв.
-Та Ильза Кохыг таньдаг байсан уу? гэж Тодд асуув
-Ильза Кохыг уу? гэж Дюссандер бараг сонсдохгүй шахам лавлан асуулаа. Дараа нь хэсэг дуугүй болов.-Тийм ээ, таньдаг байсан.
-Хөөрхөн эмэгтэй байсан уу? гэж Тодд сонирхов.-Яахав ийм гээд тэрээр агаарт элсэн цаг шиг зүйл зурж үзүүлэв.
-Чи наад эмэгтэйнхээ зургийг үзэж байгаагүй гэж үү? гэж Дюссандер гайхлаа.- Чи чинь иймэрхүү зүйлд нугасгүй гэсэн биш билүү?
-Мнн...- хүүгийн царай гийгээд ирлээ.-Үзэхээр барах уу! Гэхдээ дандаа хуулбар зураг байсан гэдгийг нь та мэдэж байгаа биз дээ? гэх нь Дюссандерийг тэр эмэгтэйн зурагны цуглуулгатай гэж бодсон бололтой. – Царай нь сайн харагдахгүй... хар цагаан...сонирхогчдын дарсан зураг болохоор ямар л өөдтэй байв гэж дээ... Авсан зураг нь түүхэнд орно гэж санаа ч үгүй байсан биз. Нээрээ тийм бүдүүн хүүхэн байсан юм уу?
Дюссандер тамхиа дүүрэн иштэй саванд нухлан унтраагаад:
-Бүдүүн, барзгар царайтай, том бөсгтэй гэж байгаа.
-Тийм үү? Пөөх... хүү гайхаж байгаа нь илт.

* Ильза Кох - Бухенвальдын хорих ангид ажиллаж байсан Нацист эмэгтэй. Алагдсан хоригдлуудын шивээстэй арьсыг цуглуулдаг байсан бөгөөд "Бухенвальдын шулам" нэрээрээ алдаршсан садист хүүхэн гэнэ.
Image

Энэ хооронд Дюссандер хүүг анхааралтай ширтэх зуураа:
-Хачин юм гэж бас байх юм даа гэж бодлогшронгүй хэлэв.-Сэтгүүл дээрээс миний зургийг ганц хараад л таньчихдаг!
-Үгүй шүү ноён Дюссандер! Таны бодож байгаа шиг тийм амар байгаагүй. Би анхандаа таныг мөн эсэхийг сайн мэдэхгүй байсан юм. Гэтэл нэг удаа таныг борооны хар цув өмсчихсөн автобусанд сууж байгааг чинь хараад...
-Аан за за гэж Дюссандер санаа алдав.
-Харин тийм. Үнэгийн гаражинд байсан нэг сэтгүүл дээр таны яг тийм борооны хар цувтай зураг байсан юм. Дараа нь номын санд сууж байгаад таны бас нэг тиймэрхүү эсэсийн цувтай зургийг номноос олж харсан. Тэгээд л би өөртөө «Дюссандер яг мөн байна. Гарцаагүй мөн» гэж хэлсэн юм. Тэгээд таныг сүүлдээд авсан даа...
-Яасан гэнэ ээ?
-Сүүлдээд л авахгүй юу даа! Таныг мөрдөж эхэлсэн гэсэн үг! Танд гэж хэлэхэд би яг л нөгөө номон дээр гардаг Сэм Спэйд, эсвэл зурагтын цувралын Мэнникс шиг мөрдөгч болохыг мөрөөддөг юм байхгүй юу. Тэгээд урьдчилан сэргийлэх бүх арга хэмжээг авсан.... Өөрийнхөө зургийг үзэх үү?
-Юу? Чи миний зургийг авсан юм уу?
-Мэдээж шүү дээ. Надад атганд багтдаг «Кодак» бий. Жаахан эвсэл суучихвал хуруунуудаа бага зэрэг салгаад л авах гэсэн зүйлээ дурандаа оруулаад ирнэ. Дараа нь эрхий хуруугаараа дарахад л гүйцээ гэж хэлэхдээ хүүгийн царайд тодорсон инээмсэглэл нь амжилтаа нэг их үнэлэхгүй байгааг нь харуулав.-Эхэндээ сайн болж өгөхгүй хурууныхаа зургийг баахан дарсан л даа. Гэхдээ би тиймхэн зүйлд шантардаг хүн биш. Хүн ер нь өөрийгөө дайчилбал юунд ч байсан хүрч чаддаг байхгүй юу. Жаахан залхуутай ч гэлээ тийм л байдаг юм.
Ийм юм сонссон Дюссандерийн царай нь цайгаад, бүр шалчийчихлаа.
-Тэгээд хальсаа угаалгах гээд зурагчинд өгчихсөн үү?
Хүү сайн ойлгосонгүй бололтой:
-Юу гэнэ ээ? гэснээ ойлгов бололтой ярвайлаа.-Мөн ярив аа! Би тэнэг хүн шиг харагдаж байна уу? Аав хальс угаадаг өрөөтэй. Тэнд нь би арван наснаасаа эхлэн өөрөө хальсаа угааж байгаа юм шүү.
Дюссандер хариу хэлээгүй ч бие нь тавирч, царай нь буцаад хэвийн боллоо.
Тодд арынхаа халааснаас голоор нь нугалсан дугтуу гаргаж ирээд захыг нь муруй сарай хайчилснаар нь гэртээ угаасан гэж гадарлаж болохуйц хэдэн зураг гаргаад ирэв. Дюссандер тэр зурагнуудыг баргар царайлан анхааралтай үзэж эхлэв. Жеймс Миченерийн шинэ роман гартаа барьчихаад автобусны цонхны дэргэд тэвхийчихсэн суугаа нэг зураг байна. Дэвон-авенюд автобус хүлээгээд яг л нэртэй улс төрч шиг хамраа сөхөж тэвхийчихээд борооны шүхэр сугандаа хавчуулчихсан зогсож байгаа бас нэг зураг. «Мажестик» кино театрын гадаа дугаарлачихсан зогсох бас нэг зураг байна. Дугаарт зогсох хана налсан хүүхдүүд, салмайсан хувцастай гэрийн эзэгтэй нарын дундаас тэвхийсэн өндөр нуруугаараа эрс ялгарна. Шуудагийн хайрцагаа руу өнгийж байгаа бас нэг зураг...
Тэр хооронд Тодд:
-Танд баригдчих вий гэж айж байсан ч би зургийг чинь дарахаар шийдсэн юм гэж тайлбарлаж байв. –Баригдах эрсдлийг багасгахын тулд гудамжны эсрэг талаас дарсан юм. Сайн татдаг дурантай байсан ч болоосой гээд хүү санаа алдлаа.
-Гэхдээ баригдвал хэлэх үгээ бэлдчихсэн л байсан биз дээ?
-Би танаас миний нохойг харсан уу гэж асуух байсан. Товчхондоо хэлэхэд авсан зурагнуудаа угааж байгаад эд нартай харьцуулж үзсэн юм.
Хүү ксероксоор хуулбарлсан гурван зураг сарвайв. Өвгөн эдгээр зурагнуудыг өмнө нэг бус удаа үзэж байсан билээ. Эхнийх дээр нь өөрийнхөө, Патэний бөөнөөр хорих төвийн даргын өрөөнд сууна. Ширээн дээрээ хас тэмдэгтэй дарцагтай. Хоёр дахь зургийг нь анх цэрэг татлагад явж байхдаа даруулсан юм. Харин гурав дахь зураг дээр нь Гиммлерийн туслах Генрих Глюкстай гар барьж байна.
-Би таныг мөн гэдэгтэй бараг итгэлтэй болчихоод байсан ч наад тэнэг сахалнаас чинь болоод сэтэрхийтэй уруул чинь харагдахгүй байсан юм. Тэгэхээр нь бүр найдвартай болгохын тулд үүнийг олж авсан юм.
Хүү дугтуйнаас хэд хэд нугалсан цаас гаргаад ирэв. Цаас нугалаасаараа хиртэж, үзүүр нь салмайжээ. Энэ бол «Цэргийн гэмт хэрэгтэн Курт Дюссандерийг эрэн сурвалжилж байна!» гэсэн бичигтэй израйлчуудын тараасан зурагт хуудас мөн байлаа. Дюссандер нь өөрийнхөө зургийг харж суухдаа үхсэн хойноо ч шороонд зүгээр хэвтчихэж чадахгүй байгаа үхдлүүдийн талаар бодож байв.
-Би таны гарын хээг авчихсан юм гээд Тодд инээмсэглэв.-Тэгээд энэ зурагт хуудсан дээрхтэй харьцуулж үзсэн.
-Худлаа битгий яриад бай! гэж Дюссандер гэнэт уурлаад германаар хараал урсгав.
-Авалгүй яахав. Өнгөрсөн жилийн Зул сарын баяраар аав, ээж хоёр надад хурууны хээ авагч бэлэглэсэн юм. Нэг муу тоглоомон дуураймал биш жинхэнэ эд шүү. Нунтаг, гадаргуй тус бүрт зориулсан сойз, багс, хээ авах тусгай цаастай. Хувийн мөрдөгч болох хүсэлтэй гэдгийг минь мэддэг байхгүй цаадуул чинь. Магадгүй дотроо намайг том болохоороо мартана гэж бодож байгаа биз. – гэж хэлэхдээ хүү эцэг, эх нь дэмий юманд найдаж байгааг харуулж гараараа дохилоо. –Тэгээд тусгай гарын авлага дээрээс хуруу гарын хээ, алганы хэлбэр бас тэдгээрийн харьцуулдаг хэсгийн талаар уншсан. Тэр хэсгүүдийг нь «байрлал» гэдэг юм байна лээ. Шүүхэд эд мөрийн баримт болгохын тулд наймаас доошгүй байрлалаар харьцуулж үзэх ёстой. За энэ ч яахав, товчхон хэлэхэд таныг кино үзэхээр явсны дараа шуудангийн хайрцаг, хаалганы бариул дээр чинь нунтаг цацаж байгаа гарын чинь хээг авчихсан. Муугүй байгаа байгаа биз?

Дюссандер нэг ч үг дуугарсангүй. Сандлынхаа бариулаас байдгаараа зуурчихсан, эрүү нь мултрах нь гэлтэй салгалж харагдав. Тоддод энэ нь таалагдсангүй. Арай ч дээ. Патэний цус сорогч маань удахгүй уйлах нь ээ. «Шевроле», эсвэл «Макдональдс» дампуурчихаад сэндвичийн оронд загасны түрс, газрын мөөг зарж байна гэдэгтэй адил байж боломгүй зүйл гэвэл үүнийг л хэлэх байх.
-Хоёр янзын хурууны хээ гарч ирсэн.- гэж Тодд яриагаа үргэлжлүүлэв.- Нэг нь зурагт хуудсан дээрхээс тэс ондоо байхаар нь би шууданчийнх юм байна гэдгийг нь ойлгосон. Харин нөгөө хэсэг хурууны хээ нь таных байсан. Зурагт хуудасныхатай найм биш бүр арван дөрвөн байрлалаар таарсан гээд боддоо.-Тодд ёжтой мушилзав.- Ийм л юм болсон юм даа.
-Өөдгүй новш юм даа чи гэж Дюссандер хэлэхэд нүд нь заналтай гэгч нь гялалзаад ирэв. Тоддын бие нь өрөөнд анх мэдэрсэнтэй адил хөнгөхөн зарайгаад явчихлаа. Гэвч өвгөн сандлынхаа түшлэгийг налаад харцаа буруулчихав.
-Чи энэ тухайгаа өөр хүнд хэлсэн үү?
-Хэнд ч хэлээгүй ээ.
-Найз нартаа ч хэлээгүй юм уу? Нөгөө Беглертээ ч хэлээгүй гэж үү?
-Пеглер гээч. Үгүй шүү, Үнэг бол задгай амтай. Би хэнд ч хэлээгүй. Чухал юм шүү дээ.
-Чамд юу хэрэгтэй юм бэ?Мөнгө үү? Тийм бол дэмий юм санаж дээ. Өмнөд Америкт бол яахав тав гурван цаас байх нь байсан. Гэхдээ би хар тамхи энэ тэр гэсэн адал явдалтай зүйлээр огт орооцолдож байгаагүй юм шүү. Зүгээр л манай хэд өөрийн гэсэн сүлжээ үүсгэчихсэн байсан юм. Бразил, Парагвай, Санто Доминго гээд л ... Бүгд л хуучин бууны хугархайнууд. Тэдэнтэй холбоо тогтоож байгаад зэс, хар тугалга гэх мэтийн ашигт малтмалаас бага зэргийн ашиг олсон байхгүй юу... Гэхдээ гай болж юм өөрчлөгдсөн л дөө. Америкийг эсэргүүцэх хөдөлгөөн, уурхайг улс хураан авах энэ тэр гээд л ... Би байдал ахиад нааштай болж өөрчлөгдөх хүртэл хүлээж чадах л байсан ч Визенталийн хүмүүс намайг олчихсон юм.Гай гэдэг чинь яг л шатам халуун өдөр жингэрийн араас ноход сүрэглэдэг шиг шил шилээ дараад ирдэг эд дээ жаал минь. Би хоёр ч удаа дээсэн дөрөөн дээр тогтлож үлдсэн. Тэр муусайн ЕВРЕЙчүүдийн ярилцаж байхыг нь хананы цаанаас сонсож байлаа... Тэр муусайн юмнууд Эйхманийг дүүжилчихсэн гэж хэлэхдээ өвгөн алгаараа ам дарж, нүдээ бүлтийлгэсэн нь яг л аймшигтай болсон явдал ярьж байгаа жаахан хүүхэд шиг харагдаж байлаа.- Хөөрхий, ямар ч гэмгүй хөгшнийг шүү дээ. Улс төр энэ тэртэй ямар ч хамаагүй. Тэгсэн атал дүүжилчихсэн.
Тодд толгой дохив.
-Тэгээд сүүдээ би зугатаах газаргүй болчихоод эцсийнхээ аргыг ашиглахаас өөр аргагүй болсон. Нөгөөдүүл маань бусдадаа тусласан гэдгийг би мэдэж байсан байхгүй юм.
-Одессийн хороолол уу? гээд Тодд сэргээд ирэв.
-Сицилчүүд гэж Дюссандер засав.-Тэд бүгдийг хийж өгсөн. Хуурамч бичиг баримт, хуурамч өнгөрсөн үе. Ингэхэд чи юм уумаар байна уу?
-Тэгье. Ундаа бий юу?
-Ундаа байхгүй ээ.
-Тэгвэл сүү?
-Одоохон гэсээр Дюссандер хөлөө чирэн галын өрөөгөө чиглэв. Галын өрөөнөөс хөргөгч онгойлгосон бололтой өдрийн гэрлийн туяа гарлаа.-Сүүлийн хэдэн жил би хувьцааныхаа ноогдол ашгаар амьдарч байгаа юм гэсэн өвгөний дуу галын өрөөнөөс гарав.-Дайн дараа өөр хүний нэр дээр худалдаж авсан хувьцаа л даа... Хэрэв чамд сонирхолтой байгаа бол Мэн мужийн банкаар дамжуулж авсан юм. Жилийн дараа надад хувьцаа авч өгсөн банкны ажилтан эр эхнэрээ алсан хэргээр шоронд суучихсан... Хүний амьдралаа гэж хачин юм шүү? Nein?
Хөргөгчний хаалга хаагдах чимээ дуулдав.
-Өөдгүй муусайн сициличүүд хувьцааны талаар юу ч мэдээгүй байсан юм гэж өвгөн үргэлжлүүлэв.-Тэр үед бол муусайн юмнуудыг Бостоноос өөр хот руу оруулдаг ч үгүй байсан чинь одоо харин хаа сайгүй л явцгааж байх юм даа. Тэд хувьцааны талаар мэдсэн бол ч би балрахгүй юу. Юу ч үлдээлгүй шулж хаячихаад тэтгэвэр, хүнсний хөнгөлөлтийн картаар голоо зогоо гээд ийш нь хөөх байсан биз.
Өвгөн хөлөө чирсээр өрөөнд эргэн орж ирлээ. Шинэ дэлгүүр энэ тэрийн нээлтийн баяраар тараадагтай адил ногоон хуванцар аяга барьчихаж. Нэг аягаа Тоддод сарвайлаа.
-Тэгээд нөгөө хувьцааныхаа ноогдол ашгаар таван жил сэтгэл амар суусан. Гэхдээ дараа нь энэ байшин, далайн эрэг орчимд даруухан коттеж авах гээд зарим нэг юмнаасаа салахаас өөр аргагүй болсон доо. Тэгэж байтал инфляц, эдийн засгийн уналт болж эхлээд коттежээ, дараа нь хувьцаагаа зараад...
Уйдаж үхмээр юм ярих юм гэж Тодд бодож суулаа. Мань эр зарагдсан хувьцаа энэ тэрийн талаарх гонгиноон сонсох гэж ийшээ ирээгүй шүү дээ. Тодд аягаа амандаа ойртуулснаа гэнэт зогтуслаа. Би ч ажигч, ухаалаг хүүхэд шүү гэж өөрийгөө дотроо магтан инээмсэглэв. Тэгснээ аягаа Дюссандер өгөөд:
-Та эхлээд уу гэж ёжтой нь аргагүй хэлэх нь тэр.
Дюссандер эхэндээ нүдээ бүлтийлгэн хүүг ширтэж байснаа арай ч дээ гэсэн байртай тааз ширтэв.
-Gruss Gott!!! гэж германаар уулга алдаад аягатайг авч хоёр балгаснаа Тоддод эргүүлэн өгөв. –За харав уу, үхэхгүй байгаа биз дээ? Хоолойгоо базлан унасангүй. Хэл ам дарвиганасангүй. Наадах чинь зүгээр сүү жаал минь. С-ү-ү!
Хүү хэсэг зуур аягыг ширтэж сууснаа балгаж үзэв. Үнэхээр амт нь сүү мөн байсан ч хүүгийн ам нь цангахаа больчихлоо. Аягаа ширээн дээр тавив. Дюссандер хүүг харснаа мөрөө хавчаад өөрийнхөө аягатайг тамшаалан уув.
Тодд:
-Шнапс уу? лавлав.
-Виски. Олон жил дарсан сайхан эд шүү. Хамгийн гол нь хямд.
Тэсвэр алдаж эхэлсэн хүү жинснийхээ оёдлыг оролдож гарлаа.
-Ийм л байна гэж Дюссандер хэлэв.- Ахиухан мөнгө салгана гэж бодож байсан бол буруу л хүнээ сонгож дээ.
-Юу?
-Юу юу гэж сүрдүүлэх хүнээ буруу сонгохгүй юу гэж Дюссандер тайлбарлалаа.- Чи тэр «Мэнникс» цувралаа үзэж суухдаа ийм үг сонсоогүй юм уу? Сүрдүүлэн мөнгө нэхэх гэж. Тэгээд хэрэв би чамайг зөв ойлгосон бол...
Тодд дүрсүй хүүхдүүдийн ёжтой инээдээр шиг чанга гэгч инээв. Ямар нэг юм хэлэх гээд толгойгоо сэгсрэх авч юу ч хэлж чадахгүй хахаж цацан инээнэ.
-Тэгвэл буруу ойлгож л дээ гэж Дюссандер санаа алдав. Царай нь анх уулзаснаас улам сааралтаж, харцанд бүр ч их барьц алдсан байдал тодорчээ.
Ханатлаа инээж аваад Тодд хүү:
-Би зүгээр л танаар нөгөө юмны талаар л яриулах гэсэн юм шүү дээ. Өөр ямар ч санаа надад алга. Нээрээ шүү гэж чин сэтгэлээсээ хэллээ.
Бүр гайхширч хоцорсон Дюссандер:
-Юун нөгөө юм бэ? лавлав.
Тодд хоёр өвдгөө гараараа тулан урагш тонгойгоод:
-Яагаав ээ, зондеркоманд, хийн камер, өөрсдийнхөө нүхийг ухдаг үхэх ялтай хоригдлуудын талаар. Бас нөгөө... гээд уруулаа долоов. - ...нөгөө байцаалтын талаар, хоригдлууд дээр хийдэг байсан туршилт гээд бүх заваан юмны талаар.
Дюссандер мань хүүг яг л дөнгөж саяхан хоёр толгойтой зулзага төрүүлчихээд байгаа муужгайтай таарсан малын эмч шиг яахаа мэдэхгүй ч сонирхсон харцаар ажиглана. Тэгснээ:
-Чи чинь ёстой аймшигтай араатан байна даа гэж чимээгүй хэлэв.
Тодд тоосон шинжгүй «хм» гэсэн хариу өгөв.
-Миний уншсан номнууд дээр бол таныг л тэгэж нэрлэцгээсэн байсан даа ноён Дюссандер. Би биш харин та тэр хүмүүсийг шатаах зуух руу хөөсөн. Өдөрт хоёр мянган хүн шатаах хүчин чадалтай зуух шүү. Таныг Патэнд ирснээс хойш чадал нь гурван мянга болсон зуух. Оросууд ирж тэр бүхнийг зогсоох хүртэл гурван мянган таван зуу болсон гэсэн. Гиммлер таныг ажлаа гаргууд мэддэг хүн гээд медалиар шагнасан биз дээ. Тэгэхээр бид хоёрын хэн нь аймшигтай араатан болж таарч байна даа?
Дюссандер:
-Наадах чинь америкчуудын зохиосон оргүй худал зүйл! гэж хэлээд аягаа чанга гэгч нь тавихдаа ширээ, гар дээрээ цалгиулчихлаа.-Та нарын улс төрчдийн дэргэд доктор Геббельс бол зурагтай ном үзээд шулаганаж суудаг нялх хүүхэд байхгүй юу. Ёс суртахуун энэ тэр гэж сүржин юм яриад байдаг мөртлөө хүүхэд эмэгтэйчүүдийг напалмаар шатаах тушаал өгч суудаг. Гэмгүй жагсагчдыг гэгээн цагаан өдөр бороохойдоод л ... Ямар ч гэмгүй хүмүүсийг буудаж алж байсан балиар цэрэгт ерөнхийлөгч нь өөрийн гараар одон зүүж өгөөд л... Үүнийгээ мэдэхгүй байж дайнд ялагдсан хүмүүсийг болохоор хэн нэгний тушаал гүйцэтгэж байсных нь төлөө цэргийн гэмт хэрэгтэн гэж шүүдэг.. .гэж хэлээд вискинээсээ том балгаснаа бөгшүүлэн ханиалгаж эхлэв.
Дюссандерийн санхүүгийн бэрхшээл, улс төрийн үзэл бодол энэ тэр нь Тоддод огт падгүй байлаа. Тоддын бодлоор хүмүүс санаа зовох юмгүй элдэв хэрэг тарихын тулд л улс төр гээч юмыг зохиожээ. Шарон Акерман гэдэг охиныг чадсантай нь яг адил. Мань эр Шароноос биеийнхээ нэг хэсгийг үзүүлэхийг хүссэн юм. Гэтэл нөгөөх нь сэрэл нь хөдөлснөөсөө болоод хоолой нь чичигнэж байсан атлаа уурлаад эхэлдэг байгаа. Аргагүйн эрхэнд том болоод эмч болох гэж байгаа юм хэлснийх нь дараа л охин нөгөө юмаа үзүүлсэн удаатай. Улс төр гэж энэ л байхгүй юу.
Дюссандер ханиадаа дарж аваад шалныхаа банзыг хяхтнуулан ганхах зуураа чичигнэсэн дуугаар:
-Хэрэв би тэр тушаалыг нь биелүүлээгүй бол одоо энд ингээд байж байхгүй байсан юм гэж яриагаа үргэлжлүүллээ.- Оросуудтай хэн нэгэн нь байлдах хэрэгтэй байсан юм. Nicht wahr? Үнэхээр солиотой хүмүүс улс орныг маань удирдаж байсан. Гэтэл тийм солиотой юмнуудын өөдөөс сөрөх гээд үз л дээ. Ялангуяа гол солиот нь чөтгөр шиг азтай байх үед нь. Ямар ч өөгүй боловсруулсан төлөвлөгөөний дагуу аминд нь халдаж байхад амьд гарч байгааг гайхамшиг гэхгүй өөр юу гэх юм бэ? Тухайн үедээ бидний хийж байсан болгон зөв байсан юм шүү. Тухайн цаг үе, нөхцөл байдлын хувьд зөв. Хэрэв бүх зүйлийг шинээр эхэл гэвэл би тэр үед хийсэн зүйлээ дахиад л хийх байсан. Гэхдээ...
Өвгөн аяга руугаа өнгийв. Аяга нь хоосорчээ.
-... гэхдээ би энэ талаар ярих нь бүү хэл бодохыг ч хүсэхгүй байна. Би хэрцгийгээр алуулах мөчөө хүлээн яг л ширэнгэн ойд байгаа мэт дагжин чичирдэг байсан. Магадгүй тийм ч болоод дандаа ширэнгэн ойд төөрч, эргэн тойрныхоо заналхийллийг бүх биеэрээ мэдэрч байна гэж хар дардаг болсон байх. Тэгээд зүрх амаар гарчих шахан цохилж, хар хөлсөө асгаруулчихсан сэрэхдээ орилчихгүйн тулд амаа дардаг. Тэгсэн атлаа зүүд гэдэг чинь ямар ч жинхэнэ бодит байдал юм байна шүү дээ гэж боддог. Тэр Бразил, Парагвай, Куба чинь дэргэд нь жинхэнэ оргүй хоосон зүүд байхгүй юу. Үнэн хэрэгтээ бол би одоо ч тэнд, тэр Патэнд амьдарч байна.
Энэ яриаг харин Тодд ганц үг ч алдалгүй чих тавин сонсож байлаа. Сонирхол татахуйц юм байнаа. Гэхдээ удахгүй бүр ч сонирхолтой зүйл сонсоно гэдэгтээ итгэнэ. Зарим нь энэ өвгөний насан дээр ирэхээрээ зөнөөдөг байтал энэ харин юу ч мартаагүй, ухаан саруул хэвээрээ. Тэгэхээр үе үе Дюссандерийг шавдуулаад байхад л хангалттай.
Дюссандер тамхиа зуусан чигтээ шуналтай нь аргагүй сорно.
-Заримдаа хамт Патэнд байсан хүмүүс харагдах шиг болдог юм. Харуулууд, офицерүүд биш хоригдлууд нь. Арваад жилийн өмнө Баруун Германд нэг тийм юм болсныг санаж байна. Замд дээр осол гараад бөглөө үүсчихэвээ. Буруу тал руугаа санамсаргүй харсан чинь цал буурал нэг хүн барьсан жижиг тэрэг байх юм. Жолооч намайг ёстой цоо ширтэж байдаг байгаа. Хацар дээрээ сорвитой хүн байсан. Царай нь яг яс шиг цайчихсан. Би ч дотроо Патэний хүн байна гэж бодлоо. Гадаа хүйтэн, хүмүүс дулаалчихсан үе байсан ч хүрмийг нь тайлаад цамцных нь ханцуйг хуйлбал хорих лагерийн дугаар гарч ирнэ гэдэгт бүрэн итгэлтэй байсан юм. Тэгэж байтал ашгүй бөглөө арилж машинууд хөдөллөө. Би ч бушуухан нөгөө тэрэгнээс тасраад алга болсон. Ахиад арван минут болсон л бол би лав тэсгэл алдарч үнэхээр Патэний хоригдол мөн ч бай, биш ч бай, машинаас нь чирч гаргаж байгаад зодож эхлэх байсан байх. Над руу тэгэж айхтар ширтэснийх нь төлөө... Тэр явдлаас хойш удалгүй би Германаас явсан юм. Үүрд.
Тодд үүнд нь:
-Цагаа олж гол гарч дээ гэж тайлбар өгөв.
-Ром, Гавана, Мехикио гээд бусад газар ч нэг их дээр байгаагүй л дээ. Харин энд бол санаа амар сайхан амьдарч байна. Кино үзэж, үгийн сүлжээ бөглөөд, оройд сайн муу нь хамаагүй роман унших юм уу, эсвэл зурагт үздэг. Тэгээд виски татаж байгаад унтаад өгнө. Ахиж хар дарахаа больсон шүү. Одоо зах, номын сан, тамхины мухлаг гээд үүгээр түүгээр явж байхдаа хэн нэгний харц тусахыг мэдэрвэл өвөө, эсвэл сургуулийнх нь багшийг нь, эсвэл бүр хуучны найзыг нь санагдуулсан болохоор л намайг ширтэж байна гэдгийг нь мэддэг юм. Харин тэр Патэнд болсон юм бол надад биш огт өөр хүнд тохиолдсон зүйл. Огт өөр хүнд.
-Тэгвэл бүр л сайн байна шүү дээ! гэж Тодд үгийг нь өлгөөд авлаа.-Тэр өөр хүнд тохиолдсон зүйлийнхээ талаар л та яриад өгчих.
-Жаал минь чи яасан хүний үг ойлгодоггүй юм бэ?Би ярьмааргүй байна.
-Ярихаас өөр аргагүй л болж дээ. Үгүй бол таны хэн болохыг хүмүүс мэдчихэж магадгүй.
Царай нь цаас шиг цайсан Дюссандер анхааралтай нь аргагүй Тодд хүүг хэсэг ширтэж байснаа:
-Тэгэж л таараа, эцсийн эцэст сүрдүүлгэ ирнэ гэж би бүр мэдрээд байсан юм аа гэлээ.

1974 оны наймдугаар сар
Ширхэг ч үүлгүй цэлмэг тэнгэрийн дор, байшингийн арын довжоон дээр нөгөө хоёр тухлаж байлаа. Тодд хүү богино ханцуйтай цамц, жинс, кед өмсчихсөн, Дюссандер болохоор элэгдэж хуучирсан урт цамц, мөрөвчтэй хэлхийсэн өмдтэй. Байж байгааг нь гэж Тодд дотроо ярвайлаа, өвгөн ч буяны байгууллагаас үнэгүй тараасан хувцас өмсчихсөн аятай л харагдаж байна даа. Нэг юм сэтгэхгүй бол ч болохгүй нь дээ. Иймэрхүү ноорхой юм өмссөн хүнтэй зэрэгцэж суухаас ч ичмээр юм.
Мань хоёр сагснаас «Биг Мак» гарган идэж байв. Тодд хүү дөрөө мэдэн хурдалсан тулдаа сэндвичууд нь хөрч амжаагүй, бүлээнээрээ. Тодд соруулаар ундаа ууж, Дюссандер нөгөө вискигээ татна.
Өвгөний дуу нь үе үе чангарч ирснээ гэнэт суларч бараг дуулдахгүй шахам болон ярих нь яг салхинд сэрчигнэх сонины хуудсыг санагдуулна. Судас нь улайж, өнгө алдсан нүднийх нь харц ер нэг газраа тогтохгүй үсчинэ. Мэдэхгүй хүн бол өвөө, ач хоёр л довжоон дээрээ тухлаж байна гэж санахаар харагдана.
-Миний санаж байгаа юм гэвэл энэ л байна гэсээр Дюссандер яриагаа дуусгаад сэндвичнийхээ талыг нь шахуу хазахад эрүүг нь даган кетчуп урсав.
Тодд харин:
-Ахиад сайн бодвол өөр зүйл санана даа? гэж аргадав.
Дюссандер вискинээсээ сайн гэгч татаад:
-Цаасаар хийсэн хувцас өмсүүлдэг байлаа гэж амьсгаагаа гаргангаа үргэлжлүүлэв.-Хоригдлыг үхэхээр нь хувцсыг нь өөр нэг хоригдолд өгнө. Нэг хувцсыг тамтаг болох хүртэл нь дөчин хоригдол ээлжлэн өмсөх явдал ч гардаг байсан. Лагерийн өмчинд ариг гамтай хандлаа гэж би магтуулаад л...
-Глюксд үү?
-Бишээ Гиммлерт.
-Байзаарай, та чинь долоо хоногийн өмнө Патэнд оёдлын үйлдвэр байсан гэж байсан шүү дээ. Хоригдлууд тэнд өөрсдийнхөө хувцсыг оёоод өмсчихөж болдоггүй байсан юм уу?
-Патэний үйлдвэрт зөвхөн герман цэргүүдийн дүрэмт хувцсыг оёдог байлаа. Тэгээд ч ер нь бид нар... гэснээ Дюссандер гэнэт гацаад өөрийгөө хүчлэн байж үргэлжлүүлэн ярив.-Хоригдлуудын эрүүл мэндэд анхаарал тавь гэсэн зорилтыг бидний өмнө тавьдаггүй байсан юм. Өнөөдөр ингээд болих юм биш үү? Чамаас гуйж байна? Хоолой ч өвдчихлөө.
-Ингэж их тамхи татаж байхад аргагүй шүү дээ гэж Тодд хатгаад авав.-Хувцасныхаа талаар ахиад жаахан ярь л даа.
Дюссандер царайгаа барайлган:
-Яг ямар хувцасны талаар юм бэ? гэж лавлав.-Хоригдлуудын уу, эсвэл эсэсийн үү?
-Аль алиных нь талаар гэж хэлээд Тодд инээмсэглэлээ.

1974 оны есдүгээр сар
Тодд хүү галынхаа өрөөнд самрын тос, жимсний нухаштай сэндвич хийн зогсоно. Галын өрөөг бүхэлд нь бусад өрөөнөөс бага зэрэг өндөрлөсөн байх бөгөөд төмөр, хромоор өнгөлсөн тавилга, хэрэгслүүд нь өөрсдөө гэрэл гаргаад байна уу гэлтэй гялалзана. Тодд хичээлээсээ дөнгөж орж ирээд байгаа тэр. Ээж нь нэг оюутны дипломынх нь ажлыг цахилгаан бичгийн машинаараа цохиж өгөөд толгой өөд татах завгүй сууна. Ийш тийш сөрдийсэн богино үс, аймшигтай зузаан линз зүүсэн оюутан залуу нь Тоддод яг л харь гарагийн амьтан шиг санагдана. Бас болоогүй Дэлхийн хоёрдугаар дайны дараа Салинасын хөндийд тоосонцор тээгч ялаа ихээр тархсан тухай ч гэнэ үү тархи гашилам тэнэг зүйл бичээд ирчихэж ээ. Ингэж байтал бичгийн машины тачигнах чимээ тасарч ээж нь өөрөөнөөсөө гарч ирэв.
-За Код булангийн Тодд хүү хүрээд ирсэн байх шив гэж ээж нь хэлж байна.
Тодд ч мөчөөгөө өгсөнгүй:
-Салоникаас ирсэн Моника ч ашгүй гараад ирлээ гэж хариулав.
Хүү тэрхэн хооронд гучин зургаан настай гэхэд ээж нь тун ч дажгүй харагдаж байна даа гэж бодоод амжив. Хүүгийн ээж нь болох өндөр, гоолиг биетэй, үл мэдэг буурал суусан цайвар үстэй эмэгтэй нь хүрэн улаан шорт, бор шаргал өнгөтэй цамц өмссөн байх бөгөөд цамцынхаа бүчийг цээжнийхээ доогуур хайнгадуу бүсэлсэн тул юунд ч баригдаагүй хоёр жижигхэн овгор дээр нь хэний ч харц тусахаар харагдана.
Ээж нь шатаар өгсөн галын өрөөндөө хөл тавиад ширээнийхээ ард суух зуураа хүүгээ шов хийтэл үнсээд:
-Сургуулиар чинь сонин юу байна гэв.
-Бүх зүйл окей.
-Шилдгүүдийн жагсаалтанд ахиад л орно гэсэн үг үү?
Тодд хүү:
-Мэдээж шүү дээ гэж хариулсан боловч нэгдүгээр улиралд бага зэрэг ухарч магадгүй болоод байгаагаа гадарлаж байв. Дюссандерийн гэрт өдөржин сууж, суухгүй байсан ч «хал цэрэг»-ийн ярьж өгсөн элдэв зүйл санаанаас нь гарахгүй байсан болохоор арга ч үгүй биз. Тэр бүү хэл тэр балай юм нь зүүдэнд орж ирсэн гэж байгаа. Гэхдээ зүгээрээ, өвгөн ярьж байсан цагт хүү ч сонссоор л байх болно.
-Тодд Боуэн ч авьяаслаг сурагч шүү, тийм үү? гэсээр ээж нь үсийг нь арзайлгаж орхив.-Сэндивч чинь тэгээд амттай болов уу?
-Зүгээр ээ.
-Надад ч гэсэн нэгийг хийгээд өрөөнд аваад ирээрэй, за юу?
Хүү суудлаасаа өндийх зуураа:
-Чадахгүй нь ээ. Ноён Денкерт ганц хоёр цаг ном уншиж өгнө гээд амлачихсан гэлээ.
-Ахиад «Робинзон Крузо»-г уншиж өгөх үү?
-Бишээ гэсээр хүү хуучин номын дэлгүүрээс хямд худалдаж авсан зузаан номоо харуулав.- «Том Жонс».
-Ээ бурхан минь! Тодд, үр минь, наадахыг чинь бүтэн жил уншиж өгөх хэрэг гарах нь дээ. Товчилсон хувилбарыг нь авчихгүй.
-Номыг бүхлээр нь уншмаар байна гэж өөрөө хэлсэн юм аа.
-За за гэж хэлэх зуураа ээж түүнийг нэг хэсэг анхааралтай ширтэснээ өөр рүүгээ татан тэвэрлээ. Ээж нь тэр бүр мань эрийг эрхлүүлээд байдаггүй болохоор Тодд нэг хэсэгтээ л барьц алдав.- Чи минь ямар ч сайхан сэтгэлтэй юм бэ дээ! Дандаа л ном уншиж өгч байх юм. Аав бид хоёр чинь заримдаа үгүй баймаар юм гэж эргэлзмээр болох юм байна шүү!
Тодд даруухан нь аргагүй доош харав.
-Тэгсэн мөртлөө хэнд ч юу ч хэлээгүй байна гэдэг чинь сайн. Авьяасаа нуугаад байгаа юм уу даа.
-Мөн дөө, хачин юмнуудад мэдчих юм бол номын цагаан солиотой энэ тэр гээд хочлоод унана.
Ээж нь хариуд нь сурсан зангаараа:
-Хөөе, юу ярьж байна гэж түүнийг зэмлэснээ гэнэт:-Ноён Денкерийг оройн зоогонд урьвал яаж байна гэж асуулаа.
Тодд:
-Болох л юм гэснээ - Ээж, би гялалзахгүй бол болохоо байлаа гэж булзааруулав.
-За за. Оройн хоол найм хагаст болно шүү. Мартав аа.
-Мартахгүй ээ.
-Аав нь өнөөдөр ажил дээрээ оройтно гэсэн. Тэгэхээр хоёулаа л хооллох болж дээ. Уурлахгүй биз?
-Хаанаас.
Ээж нь хүүгээ хайр дүүрэн инээмсэглэлээр үдлээ. Инээх зуураа энэ эмэгтэй арван гурван настай хүүхдэд ахдахаар зүйл «Том Жонс»-т байхгүй байх найдаж байлаа. Байх боломж ч үгүй биз дээ. Захын нусгай жаал хаа ч явсан доллар хорин цент төлөөд шалдан нүцгэн хүүхэнтэй сэтгүүл авчихдаг, сэргэлэн нэгэн нь мөнгө ч төлөлгүй шүүрээд зугатдаг цаг шүү дээ. Тэгэхээр хоёр зуун жилийн өмнө бичсэн номон дээр Тоддод муу нөлөө үзүүлэх юм юу л байв гэж. Тэгээд ч настай хүнд уншиж өгөх байгаа юм чинь. Өвсөр насны хүүхдийн хувьд амьдрал гэдэг асар том туршилтын талбар гэж нөхөр Ричард нь ярих дуртай болохоор юмны учир начирыг олж л яваг. Сайн эцэг эх, бат бөх гэр бүлтэй хүүхэд болохоор амьдралын муу муухайтай таарлаа ч улам л хэрсүүжих биз. Дээр нь манай Тодд шиг хүүхэд бол бүр ч айхгүй. Холдон жижигэрч байгаа дугуйг харцаараа үдэх зуураа Моника ингэж боджээ.
Моника галынхаа өрөөнд өөртөө сэндвич хийж байх зуураа ямар ч байсан бид хоёр хүүгээ сайн хүмүүжүүлжээ гэж сэтгэл хангалуун бодож байлаа. Хэлэх ч үг алга, үнэхээр сайн.

1974 оны 10-р сар
Дюссандер бүр царай алдчихажээ. Манай хоёр галын өрөөнд, нэлээд юм үзсэн байрын Филдингийн ботийг ширээн дээрээ хаячихсан сууж байлаа. Жижиг гэлтгүй юу ч орхигдуулдаггүй зангаараа Тодд хүү эцэг, эх нь гэнэт «Том Жонс»-ын талаар асуугаад эхэлж магадгүй гэж бодсондоо халаасныхаа мөнгөөр зохиолын товч агуулгыг бичсэн «Клиффийн тайлбар» авсан болохоор шаардлага гарвал ямар ч асуултанд хариулна гэдэгтээ итгэлтэй. Яг одоо Тодд өмнөө тавьсан бялуугаа идээд дуусгаж байв. Мань эр өөртөө бас Дюссандерт нэг нэг бялуу авсан боловч өвгөн өөрийнхийгөө амссан ч үгүй. Хааяа нэг хүү рүү манарсан харц чулуудчихаад вискинээсээ балгана.
-Тийм их юмыг яаж Патэн рүү зөөдөг байсан юм бэ? гэж Тодд лавлав.
-Төмөр замаар л байхгүй. Вагонууд дээр нь «Эм, тариа» гээд биччихдэг байсан юм. Нөгөө юмнууд нь авс шиг урт хайрцган дотор ирнэ. Доогтой ч юм шиг санагддаг байж билээ. Тэгээд хоригдлууд хайрцагнуудыг буулгаад, эмнэлэгт өрж тавьна. Тэгснийх нь дараа манай хүмүүс шөнө дөлөөр нөгөөдүүлийг нь агуулах руу зөөнө. Агуулах нь шүршүүрт оруулдаг байрны яг ард байдаг байсан.
-Дандаа «Циклон Б» юу?
-Бишээ. Заримдаа туршилтын хий явуулна. Удирдлагаас дандаа үр ашгаа дээшлүүл гэж шардана шүү дээ. Нэг удаа «Пегас» гэсэн нууц нэртэй шинэ хий ирүүлдэг юм байна. Сэтгэц нөлөөтэй гэсэн байхаа. Аз болж удалгүй хэрэглэхийг нь болиулсан юм даг. Арай л дэндүү... гэснээ хүүгийн нүд нь гялалзан улам анхааралтай сонсож эхлэхийг өвгөн хараад гацчихав. Тэгснээ өөрийгөө албадан байж аягатай гараараа «надад хамаа алга» гэж зангаад үргэлжлүүллээ.-Товчхон хэлэхэд үр дүн нь тийм ч сайн байгаагүй юм.
Гэвч Тодд хүүг аргалах тийм ч амар зүйл биш билээ.
-Та арай дэлгэрэнгүй ярь л даа.
-Чадахгүй нь ээ гэж Дюссандер хариулахда бие нь жигшсэн байртай татганас хийв. «Пегас»-ийг мартах гээд мартаж чадахгүй хэчнээн ч жил болсон юм дээ? Арав уу, эсвэл хорь уу?- Би энэ талаар ярихгүй шүү! Татгалзаж байна!
Тодд хариуд нь бялууны шоколад наалдсан хуруугаа долоон:
-Би дэлгэрэнгүй ярь гэж хэлсэн шүү. Ярихгүй бол юу болохыг та мэдэж байгаа шүү дээ гэлээ.
ТИЙМ ЭЭ, гэж Дюссандер бодлоо, МУУ БЯЦХАН ХОРТ МОГОЙ МИНЬ, МЭДЭХИЙН САЙНААР МЭДЭЖ БАЙНА!
Өвгөн байдгаараа хүчлэн байж:
-Маш чухал арга хэмжээ маань шалиг бүжиг болж хувирсан юм даа гэж хэллээ.
-Шалиг бүжиг гэнэ ээ?
-Бүжгийн ч гэмээр юм уу зүүдэнд ч ормооргүй хачин хөдөлгөөн хийцгээгээд. Ядаж байхад зарим нь «ход ход» хийтэл хөхөрч унаад...
Тодд хүү:
-Аймшигтай юм гэж хэлснээ Дюссандерт авсан бялуугаа зааж- Та идэхгүй юм уу? гэж асуув.
Өвгөн хариу дуугарсангүй. Бодолд дарагджээ. Бодол нь яг л сарны нөгөө тал шиг хол, харанхуйд тэнүүлчилнэ. Өнгөрсөн одоогийн бүх мэдрэмж нь холилдоод бас... бас өнгөрснөө санагалзсан ч юм билүү?
-Хэзээ ч дусаахгүй юм шиг л санагдаж байсан. Тэгэхээр нь би гал нээх тушаал өгсөн юм. Дарга нар энэ тухай мэдсэн бол би ч балрах байсан даа. Фюрер гуай ширхэг сум болгон ард түмний өмч гээд тунхаглачихсан үе шүү дээ. Гэхдээ... тэр инээд... би цаашид тэсч байх аргагүй болсон юм.
Тодд хүү тэр хооронд хоёр дахь бялуугаа дуусгачихсан үйрмэгийг нь түүж суулаа. «Үлдэгдэл нь илүү амттай» гэж ээж нь хэлдэг юм чинь...
-Мэдээж шүү дээ. Гоё түүх байна шүү ноён Дюссандер. Та лут ярих юм аа. Сайн түлхүүрдээд өгөхөөр...
Тодд урамшуулж байгаа бололтой инээмсэглэлээ. Гэтэл Дюссандер өөрийн мэдэлгүй хариу инээмсэглэх нь тэр. Үнэхээр хар аяндаа инээмсэглэж байлаа.

1974 оны 11-р сар
Тоддын эцэг Дик Боудэн нь шулуун, гүндгүй хүн байсан болохоор хуучинсаг байдлаар хувцаслах дуртай. Гэртээ ирэхээрээ байсхийгээд л хамар руу нь унаад ирдэг хүрээгүй нүдний шил зүүдэг зантай бөгөөд ингэхээрээ яг л сургуулийн захирал шиг харагдана. Харин яг одоо бол нэгдүгээр улирлын дүнгийн хуудсыг үзэнгээ заналтай нь аргагүй ширээ тогшин суугаа болохоор захиралтай бүр ч төстэй харагдана.
-Нэг сайн, гурван дунд, нэг муу. Муу дүн! Энэ чинь одоо юу болж байна аа, Тодд минь! Ээж чинь наанаа зүгээр байгаа ч цаанаа, сэтгэлдээ зөндөө шаналж байгаа.
Тодд доошоо харан зогсоно. Эцэг чинь уурлаж байхад өөдөөс инээмсэглээд зогсож болохгүй шүү дээ.
-Чи хэзээ ч ийм муу дүн авч байгаагүй. Алгебр дээр хоёр авна гэнээ. Юу гэж ойлгохов болж байна үүнийг чинь?
-Би өөрөө ч мэдэхгүй байна аа, аав аа.
Тодд өөрийнхөө кеднээс хараа огт салгасангүй.
-Чамайг тэр ноён Денкерийн гэрт дэндүү их цаг нөгцөөж байна аа гэж ээж бид хоёр чинь бодож байгаа. Хичээл хийхгүй байна шүү дээ чи. Тэгэхээр тэр уулзалтуудаа цөөлөх хэрэгтэй болж, ямар ч л байсан сурлага чинь хэвийн болох хүртэл...
Хүү нь гэнэт толгойгоо өндийлгөн харц чулуудах агшинд Боудэн гуай юунаас ч буцахааргүй, чимээгүй уур хилэнг олж харах шиг боллоо. Гэвч дараагийн эгшинд хүүгийн харц юу ч болоогүй мэт гэмгүй, дээр нь бага зэрэг гэмшсэн, гомдсон байртай боллоо. Тийм байлгүй дээ, үргэлж сайн найз нь болж байдаг аавдаа уурлана гэж баймааргүй юм. Нэгнээсээ юу ч нуулгүй илэн далангүй ярилцдаг эр улс шүү дээ. Яахав Дик Боудэн хаая нэг эхнэрээ араар нь тавьж нарийн бичиг хүүхэнтэйгээ явдаг л биз, тэглээ гээд өсвөр насныхаа хүүдээ хэлэлтэй нь биш...Тэгсэн тэгээгүй Боудэн гуай хүүтэйгээ тун ч сайн харьцаатай юм чинь. Дунд сургуулийн ахлах ангийнхан нь хар тамхи татаж, Тоддын үеийнхэн нь өнгөний өвчнөөр өвдөж байгаа цагт ийм харьцааг сайн гэхээс ч өөр яах билээ.
-Яах юм бэ аав аа? Би буруутай байтал ноён Денкерийг шийтгэх хэрэггүй. Надгүйгээр тэр өвгөн бүр баларна шүү дээ. Харин би дүнгээ ахиулна аа. Нээрээ, амлаж байна. Алгебрийн хувьд гэвэл анхнаасаа сайн ойлгохгүй байсан юм аа. Тэгэж байгаад Бен Тримейнтэй хамт хичээл давтасны ачаар ойлгож эхэлсэн. Нээрээ шүү.
Дик Боудэн аажмаар зөөлөөрч эхэллээ. Тодд шиг хүүд удаан уурлах боломжгүй юм чинь. Өвгөнийг шийтгэж болохгүй гэдэг нь ч яах аргагүй зөв. Хөөрхий, хүүг нь хүлээгээд сууж байгаа биз.
-Гэхдээ математикийн багш аймаар ууртай болчихсон. Зөндөө олон хүүхдэд муу тавьсан. Тэр бүү хэл гурав дөрвийг нь бүр унагаад, тооцохгүй гэсэн.
Боудэн гуай бодол дарагдан толгой дохилоо. Ойлгож байна аа.
-Харин би алгебратай гурав дахь өдрүүдэд ноён Денкерийнд очихоо больно.- Эцгийнх нь харц Тоддод юу гэж хэлэх ёстойг нь заагаад ч байгаа юм шиг- Би яг л нохой шиг дуулгавартай байх болно.
-Чи тэр ноён Денкерт их сайн юм аа?
-Яахав, дажгүй л өвгөн шүү дээ гэж Тодд бас ч гэж чин сэтгэлээсээ хариуллаа.
-За яахав, тийм байж. Гэхдээ нэдүгээр сар гэхэд бүх зүйл окей болсон байх ёстой шүү, ойлгоо биз? Би чиний ирээдүйд санаа тавьж байна. Тэгээд ч хүн ирээдүйдээ одооноос эхлээд санаа тавих ёстой байдаг юм. Би мэдэлгүй дээ.
Хүүгийн эцэг нь «Би мэдэлгүй дээ» гэсэн энэ өгүүлбэрийг яг эхийнх нь «Үлдэгдэл нь илүү амттай» гэдэгтэй адил байсхийгээд л хэлэх дуртайг яана.
Тодд хариуд нь:
-Би ойлголоо гэж эрчүүдийн ёсоор түс тас хариулав.
-За тэгвэл урагшаа гэж Дик Боудэн гуай хэлээд хүүгийнхээ далан дээр нь алгадав.-Ухрах газаргүй урагшаа!
-Гүйцэтгэе гэж Тодд хэлээд нүүрэндээ гайхамшигтай инээмсэглэл тодруулав.
Дик Боудэнд хүүгээ харцаараа үдэх зуураа сэтгэл нь үнэхээр хангалуун байлаа. Ямар ч л байсан Тодд шиг хүүхэд ховор шүү. Хүүгээ аавдаа уурлалаа гэсэн бодол миний толгойд яахаараа төрдөг байна аа гэж Боудэн гуай гайхав. Би хүүхдээ гарын таван хуруу шигээ л мэддэг хүн. Бүрэн ойлголцдог, бодлыг нь уншдаг аав нь...
Дик Боудэн ийм байдлаар эцэг хүнийхээ үүргийг биелүүлснийхээ дараа бичиг цаасаа дэлгэн ажилдаа бүх анхаарлаа хандуулав.

1974 оны 12-р сар
Тодд зүүн гараа ардаа нуун зогсоно. Хаалга нээгдэхэд хүү ардаа нуусан том боодолтой зүйлээ Дюссандерт барьлаа.
-Зул сарын мэнд хүргэе!
Хүүгийн часхийсэн дуу таалагдаагүй бололтой ярвайсан Дюссандер боодолтой зүйлийг баярласан шинжгүй гардан авав. Боодол хэзээ мөдгүй дэлбэрэхээс айсан аятай болгоомжтой нь аргагүй боолтоос нь өлгөн барьжээ. Гадаа бороо орж байсан болохоор Тодд хүү бэлгээ цуван доороо нуусаар ирсэн юм. Гэтэл хүү бэлгийг өөрийн гараар баглан, гоё туузаар боож, нандигнасан нь дэмий боллоо гэж үү?
Дюссандер галын өрөө рүү явах зуураа:
-Энэ чинь юу юм бэ? гэж хайнгадуу асуув.
-Нээгээд үзэхгүй юу.
Тодд халааснаасаа шил ундаа гаргаж ирээд ширээн дээр тавьснаа:
-Эхлээд хөшгөө татчихаач гэж хуйвалдаан зохиож байгаа мэт дуугаа намсган хэллээ.
Дюссандер сэртхийгээд явчихав.
-Хөшгөө татах гэнэ ээ? Яах юм бэ?
-Яахав, таныг хэн нэгэн нь тагнаж байвал яана? гээд Тодд инээмсэглэлээ.-Энэ олон жилийн дотор иймэрхүү зүйлийг хар аяндаа хийдэг болчихмоор юм.
Өвгөн хөшгөө татчихаад аяга виски хийж авав. Дараа нь туузыг тайлалаа. Бэлгийг боосон байдал нь хөл бөмбөг, эсвэл хоккей тоглох гэсэн илүү чухал зүйлд анхаарал нь явчихсан хөвгүүдийн нэг нь боосон гэдэг илт. Цаасыг урж, цоолон хааш яайш боож, энд тэндгүй замбараагүй скочдсон харагдана. Хүүхнүүдийн хийх ёстой ажлыг дүрсгүй жаалууд хийхээр ийм юм болж байгаа юм даа. Гэсэн хэдий ч Дюссандерийн сэтгэл нь хөдөлж, үүндээ өөрөө ч их гайхлаа. Дараа нь балмагдаад хэсэг дуугүй байснаа сэхээ авахдаа өвгөн «Тэгж л таараа. Би гадарлаж болох л байсан юм» гэж бодоод амжив.
Боодлын дотроос дүрэмт хувцас гараад ирэв. Эсэсийн хар дүрэмт хувцас, урт түрийтэй гутлын хамт.
Гайхширсан Дюссандерийн харц аажимдаа бэлгэн дээрх шошгон дээр тусав. Тэнд нь «Моодны хувцасны «Питер» дэлгүүр. 1951 оноос хойш танд үйлчилж байна!» гэчихжээ.
-Үгүй ээ гэж өвгөн бувтнав.-Ийм хувцас би өмсөхгүй. Арай дэндэж байна. Ална гэсэн ч өмсөхгүй.
Тодд хариуд нь:
-Цаадуул чинь Эйхманыг яасныг сануулаад өгөх үү? гэж заналхийлэв.-Улс төрд ямар ч хамаагүй хөгшин хүн байсан гэсэн байх аа? Танд гэж хэлэхэд би намраас хойш энэ бэлгийг авах гэж мөнгө цуглуулсан юм шүү. Гуталтайгаа нийлээд наян доллар болсон. Би андуураагүй л бол 44 онд та ийм л дүрэмт хувцастай явдаг байсан. Дуртайяа өмсдөг байсан байх шүү.
Гэнэт Дюссандер:
-Өөдгүй муу хорт могойн зулзага! гээд гар далайв. Харин Тоддын хүний урманд анивчсан ч үгүй.
-Алив тэгээд цохиоч! гэж нүдээ гялалзуулан дүрсхийв.-Хуруугаа хүргээд үзсэн байгаарай.
Өвгөн далайсан гараа буцаалаа. Уруул нь чичигнэн хөдөлнө.
-Муу ёрын амьтан гэж үглэх сонсогдов.
-Өмсөөч гэж Тодд тушаав.
Дюссандер халаадныхаа бүснээс барьснаа зогтусан Тодд руу эзнээсээ өршөөл гуйж байгаа боолын харцаар ширтэв.
-Боль л доо. Би чинь хөгшин хүн шүү дээ. Надад хэцүү байна.
Тоддын толгой сэгсрэхийг нь харвал эсэргүүцээд нэмэргүй бололтой. Дюссандер өөрөөс нь өршөөл гуйх нь хүүд их сайхан санагдана. Нүд нь гялалзаж байна. Өвгөнийг аягүй бол тэнд, Патэнд яг ингэж гуйдаг байсан биз.
Дюссандерийн халаад газар нэвсийн унаж, дан дотоож, шаахайтайгаа л үлдэв. Хавчиг цээж, жижигхэн цүдгэр гэдэс, хөгшин хүний ясархаг гар. Дүрэмт хувцастай бол бүх зүйл өөрчлөгдөнө, зүгээр гэж Тодд бодов.
Өвгөн хувцаслаж эхэллээ. Кителийнх нь мөр томдож, дамран малгай нь яажгий тавигдсан ч гэлээ эсэсийн гавлын ясан тэмдэг нь яалт ч үгүй үнэхээр зохиж байна гээч. Дюссандерийн байдал өөрчлөгдөж нэг тийм жихүүдэс хүрмээр ихэмсэг байдалтай болчих шиг боллоо. Тийм биш байлаа ч жаалын нүдэнд бол тэгэж л харагдаж байв.
Өвгөн одоо анх удаагаа Тоддын төсөөлж байсантай адил харагдаж эхэллээ. Яахав хөгширсөн, амьдралын нугачаанд нухлуулсан л байгаа биз. Ямартаа ч дүрэмт хувцастайгаа. Гялгар цаасаар ороосон эрт галавын үеийн антенн зоосон тоостой зурагтынхаа өмнө үхэх цагаа хүлээж суугаа хөгшин төгзөг биш харин жинхэнэ Курт Дюссандер. Патэний цус сорогч.
Дюссандерт ичмээр, эвгүй мэдрэмж төрөхийн сацуу тэр даруй ойлгоогүй ч сэтгэл нь нэг л уужраад явчихажээ. Өвгөн сулбагар зан гаргаж хүүхдийн эрхэнд бүрэн орсондоо өөрийгөө үзэн ядна. Мань эр хэзээний Тоддын олзны хүн болж, ингэж сэтгэл нь уужирч байгаагаа мэдрэн, ээлжит доромжлолыг хүлцэн хүлээж авах тоолонд хүү улам бүр эзэрхэг, түрэмгий болсоор. Гэхдээ ямар ч л байсан сэтгэл нь бага зэрэг уужирсан нь яалт ч үгүй үнэн.
Тэгээд ч нэг их сүртэй юм биш дээ ямар...хар давуу, товч, товчлуур байгаа л биз. Дээр нь бүгд муухан дуураймлууд шүү дээ. Өмд нь товчгүй, цахилгаантай. Ялгах тэмдэг нь алдаатай, эсгэлт нь гэж хэрэг алга. Гутал нь цэвэр арьс биш нэг муу хямд арьс орлуулагчаар хийгдсэн. Холион бантан гэж үүнийг л хэлдэг байх. Гэхдээ яахав, өвгөнөөс ямар юм унах юм биш. Тэгээд ч ...
-Малгайгаа янзал! гэх Тоддын чанга дуу бодлыг нь таслав. Өвгөн цочин хүү рүү нүдээ бүлтийлгэв.
-Малгайгаа янзал, цэрэг ээ!
Дюссандер нэг мэдэхнээ малгайныхаа саравчийг яг л өөрийнх нь мэдэлд байсан ахлах дэслэгч нарынх шигээр танхай байдлаар нүд рүү дараад засчихсан байв. Нээрээ алдаа мадаг ихтэй ч энэ дүрэмт хувцас чинь ахлах дэслэгчийнх юм байна шүү.
-Хөлөө нийлүүл!
Мань өвгөн дайн дууссанаас хойш өнгөрсөн тэр олон жилийг халаадныхаа хамт тайлаад шидчихсэн аятай тас хийтэл өсгий хавсарлаа.
-Achtung!
Өвгөн тушаалын дагуу номхон зогсох тэр агшинд Тодд жинхнээсээ, үнэхээр их айв. Авьяаслаг хар шидтэн болох гээд чадаагүй туршлагагүй сурагч жирийн шүүрэнд амь оруулчихаад яаж номхотгохоо мэдэхгүй байгаа мэт эвгүй байдалд оржээ. Дөнгөн данган гол зогоож явсан өвгөн үгүй болж, Курт Дюссандер дахин амилжээ.
Гэвч эгшин зуурын айдсыг нь залгаад эрх мэдлийн мэдрэмж төрөв.
-Э-э-эрэг!
Өвгөн харин энэ удаад тэнцвэр алдаад жаахан сандрав. Цаг сайхан байхад бол ийм алдаа гаргасныхаа төлөө аймхай руугаа дэлсүүлээд, 10 удаа дараалан жижүүр хийх байсан даа. Ийн бодоод өвгөн инээмсэглэв. Бурхан өршөөж жаал энэ мэтийн нарийн зүйлсийг мэддэггүй бололтой.
-Харин одоо чигэ-э-э-рээ алх! Тоддын нүд нь асч байгаа мэт гялалзана.
Гэтэл өвгөн гэнэт буцаад шалчийчихлаа.
-Хэрэггүй л дээ гэж хүүгээс гуйв.-Би чамаас гу...
-Алхаад! Алхаад гэж би хэлж байна шүү!Алхаад!
Хэлж дуусаагүй үгнийхээ төгсгөлийг өвгөн залгичихав. Тэгээд гандаж элэгдсэн хулдаасан дээгүүр хайваганан алхалж эхлэх нь тэр. Ширээ мөргөхгүйн тулд явуут дундаа нэг эргэлээ. Дараа нь хана мөргөхгүйн тулд ахиад эргэлээ. Эхлээд бага зэрэг хөгжилтэй байсан царай нь яваандаа хөшч, сэтгэл хөдлөлийн ямар ч ул мөргүй болжээ. Гар нь аяндаа хэмнэлтэй хөдөлж, хүнд алхаанд нь өрөөстэй хямд шаазан жингэнэн дуугарна.
Тодд гэнэт амилсан шүүрний тухай санаад айдас нь сэргээд ирлээ. Гэв гэнэт энэ бүх жүжгээс Дюссандер таашаал аваасай гэж хүсэхгүй байгаагаа хүү ойлголоо. Тэрээр ийм замаар өвгөнийг жинхэнэ дүрд нь эргэн хувилгахаас илүүтэйгээр инээдэмтэй тэнэг байдалд оруулахыг хүсч байлаа. Хамгийн хачирхалтай нь өндөр нас, гуйлгачных шиг оромжны аль аль нь өвгөнийг инээмдэмтэй болгосонгүй. Өвгөн инээдэмтэй бус аймшигтай болсон байв. Ингээд Тоддын өмнө нь зөвхөн кинон дээрээс харж байсан тэр зүйлс анх удаа бодитоор биеллээ олж, аймшгийн кинон дээр гардаг жүжиглэл биш харин санаанд оромгүй, ухаан хүршгүй, хэрцгий өдөр тутмын бодит байдал болжээ. Ялзарсан махны эхүүн үнэр хүүд мэдрэгдэх шиг болов.
Тоддын толгойтой үс нь айсандаа босоод ирэх шиг болов. «Зогс!» гэж байдаг чадлаараа ориллоо.
Гэвч Дюссандер гөлийчихөөд зогсолтгүй алхалсаар. Эрүү нь бүр ч ихэмсгээр өөдөө болоход нь хүзүүнийх нь үрчгэр арьс татагдсан харагдана. Ясархаг хамар нь хүнээ чирээд өөрөө урагшлаад байнуу даа гэмээр болжээ.
Тоддын хар хөлс нь цутгачихав.
-Halt! гэж хүү хоолой мэдэн ориллоо.
Дюссандер тэр даруй зүүн хөлийн өсгийгөө хавсран зогслоо. Хэсэг зуур царай нь яг роботынх аятай хөдөлгөөнгүй байснаа аажмаар ичиж байгаа шинж тодорсоор «одоо өнгөрсөн, яавал ч яа» гэсэн байртай болчихов. Дюссандер буцаад нармайсан өвгөн болох нь тэр.
Тоддын дотор нь онгойж, гүнзгий амьсгаа авав. Хүү өөрөө өртөө уурлана. ЭНД БИ ДАРГА БИШ БИЛҮҮ?! Түүний бадрам зан нь аажмаар сэргээд ирлээ. ЭНД БИ ДАРГА. МУУ ӨВГӨН ЧИ ДАЛАЙСАН ГАЗАР ДАЛД ОРДОГ БОЛНО ОО, ГАЙГҮЙ.
Тодд инээмсэглэлээ.
-Эхний удаа гэхэд муугүй шүү. Жаахан дасгал хийчихвэл бүр ч сайн болох янзтай.
Дюссандер бөгтийчихөөд амьсгаадана.
-Харин одоо дүрэмт хувцсаа тайлж болно гэж Тодд зөвшөөрлөө. Ингэж хэлж байхдаа хэзээ нэгэн цагт энэ хувцсыг өмсөөч гэж Дюссандераас дахиад гуйна гэдэгтээ нэлээд эргэлзэж байв.



Last edited by cssmn on Dec.07.10 11:43 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.18.10 2:57 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар

1975 оны нэгдүгээр сар
Тодд хичээлээ тармагц сургуулиасаа гарч дугуйндаа суугаад хотын цэцэрлэгт хүрээлэнгийн зүг жийлээ. Хоосон сандал олж суугаад халаасаа ухан улирлын дүн жагсаасан хуудас гаргаад ирэв. Таньдаг хүүхэдүүдтэй таарахаас болгоомжлон эргэн тойрноо харвал цөөрмийн ойролцоо яваа хоёр сурагч бас цаасан уутан хийсэн зүйлээс ээлжлэн балгах базаахгүй царайтай хэдэн этгээдээс өөр хүн олж харсангүй. Хараал идсэн архичид гэж хүү уцаарлав. Гэвч уцаарлах болсон жинхэнэ шалтгаан нь тэр архичид биш байв. Гаргаж ирсэн маягтаа дэлгэн үзлээ.
Англи хэл- 3. Түүх-3. Байгаль судлал-2. Нийгэм судлал-4. Франц хэл-1. Алгебр-1.
Хүү ийм юм харж байгаадаа итгэж өгөхгүй байлаа. Улирлынх нь дүн тийм сайн гарахгүй гэдгийг мэдэж байсан ч энэ арай хэтэрчээ.
НЭЭРЭЭ ЭНЭ НЬ Ч ДЭЭР ЮМУУ. ЧИ ХАРАМСААД Ч БАРАМГҮЙ ЗҮЙЛ БОЛОХООС ӨМНӨ ЭНЭ БҮХНИЙГ НЭГ МӨР ЭЦЭСЛЭХИЙН ТУЛД АЛБААР БҮГДИЙГ ЗӨНД НЬ ХАЯАД БАЙГАА ЮМ БИШ БИЗ?
Хүү энэ бодлоо таягдан хаялаа. Юу л болов гэж. Дюссандер атганд нь байгаа юм чинь. Ганц ч үг ган хийхгүй. Намайг найз нарынхаа нэгэнд нь захиа бичээд хадгалуулчихсан гэж бодож байгаа ч яг хэн бэ гэдгийг мэдэхгүй байгаа. Надад ямар нэг юм тохиолдвол нөгөө захиа нь цагдаа нарын гарт орно гэж айж байгаа. Цагийн сайханд Дюссандерийг иймэрхүү зүйлээр тогтоож дийлэхгүй байсан байж болох ч одоо бол хурдан хөдлөх нь бүү түргэн сэтгэж ч чадахаа байчихсан шүү дээ.
-Муу өвгөн хаашаа ч зайлж чадахгүй! гэж Тодд гэнэт хөмхий зуун хэлээд хар хүчээрээ гуяа алгадаад авав.-Юу болж, байна... тэнэг чинь ахиад л өөртэйгээ яриад эхлэх шив.
Сар хагасын өмнөөс мань хүн ингэх болсон бөгөөд тэнэг зангаа засч ер чадахгүй байлаа. Үүнээс нь болж хэд хэдэн удаа хүүхдүүд түүн рүү хачин харсан удаатай. Багш нар нь ч бас. Энэ муу атигар Верни Эверсон болохоор бүр «Чи ч бүр шал ёо ёо той болжээ» гээд хэлээд авсан гэж байгаа. Гурвынх нь дунд буулгаад авахсан гэхээс гар нь яаж загатнаж байсан гээ. Гэвч хэрүүл, зодоон хийх нь тун муу арга. Олны анхаарлыг татах хэрэггүй. Гэтэл өөрөө өөртэйгээ чанга дуугаар ярьна гэдэг бүр ч долоон дор. Дор.
-Хар дарсан зүүд л илүү дор байх даа гэж Тодд шивнэн хэлэхдээ, өөрийгөө болиулсангүй.
Хүү сүүлийн үед аймшигтай хар дарах болсон. Голдуу өөртэй нь адил судалтай өмд цамц өмссөн, ядарч туйлдсан хүмүүсийн хамт жагсаж зүүдэлнэ. Хаанаас юм бэ бульдозерийн хүрчигнэх дуу гарч, хиншүү хярвас үнэртэнэ. Жагссан хүмүүсийн урдуур Дюссандер анхааралтай ажиглан алхалж, заримыг нь шилж ямар нэгэн урт зүйлээр чичилнэ. Заасан хүмүүсийг үлдээгээд бусдыг нь хаашаа ч юм бэ чирээд яваад өгөх юм. Зарим нь эсэргүүцэх гэж оролдох ч дийлэнх нь хөлөө арай ядан зөөхөөс өөр тэнхэлгүй. Тэгсээр Дюссандер нь Тоддын өмнө ирж зогсоно. Шаналгаатай удаан гэгч нь өөд өөдөөсөө ширтэлцэсний дараа Дюссандер цээж рүү нь борооны хуучин шүхрээрээ чичээд:
-Харин энэ жаалыг туршилтын лаборатори руу гэж хиймэл шүдээ ярзайлган хэлнэ. –Наад америк жаалаа аваад яв.
Харин заримдаа болохоор Тодд өөрийгөө эсэсийн дүрэмт хувцастай байна гэж зүүдэлнэ. Гутлаа толь шиг болтол нь өнгөлчихсөн. Малгайн дээрх гавлын ясан тэмдэг бүүдийн анивчиж байна гэнэ. Гэхдээ зүгээр нэг газар биш хотныхоо яг төвд нь, олны нүдэн дээр зогсож байх юм. Хүмүүс түүнийг гайхан харж, хуруугаараа заах нэг нь зааж, шоолох нэг нь шоолно. Бусад нь уулга алдаж, уурлаж, сэжиглэн ярвайцгаана. Гэтэл хаанаас ч юм бэ гараад ирсэн дээр үеийн машин дэргэд нь ирж зогсоход дотроос нь занданшуулсан хүүр шиг болтлоо хатингиршсан хоёр зуун настай өвгөн шагайна. Тэр бол Дюссандер.
-Аан, би чамайн таньлаа гэж чанга гэгч орилно. Тэгснээ цугласан олныг тойруулан харж байгаад-Чи бол Патэний бөөнөөр хорих лагерийн дарга байсан! Энэ амьтныг хараач ээ! Патэний цус сорогч мөн байна! Гиммлер хүртэл энэ хүнийг ажлаа гаргууд хийлээ гэж байсан удаатай. Алуурчныг устгая. Устгая гээд давшилж эхэлнэ.
Тодд бодолд нь шил шилээ даран орж ирсэн дүрслэлүүдийг үлдэн хөөхтэйгээ зэрэгцэн:
-Зүгээр ээ. Зөв зүгээр. Тэр надаас хаашаа ч зайлгүй гэж шивнэн өөрийгөө аргадлаа.
Гэнэт өөрөөс нь холгүйхэн явж байсан хоёр хүүхэд гайхан ширтэхийг анзаараад ориуд өдөөн хатгасан байдалтай харц хариу чулуудав. Гэвч нөгөө хоёр нь буруу хараад яваад өгөв. Жаалын царайд ёжтой инээмсэглэл тодрох шиг болохыг тэр хоёр харжээ.
Тодд дүнгийн хүснэгтээ халаасандаа хурдхан шиг шургуулж аваад ойролцоох эмийн сан руу дугуйгаараа хурдлав. Эмийн сангаас бэх арилгагч шингэн, хөх өнгийн бал худалдаж авлаа. Цэцэрлэгт хүрээлэндээ эргэн ирэхэд хачин хараад байсан хоёр нь алга, харин архичид нь хуучин газартаа зогсож харагдав. Тодд дүнгээ засч эхлэв. Ингээд Англи хэлийг 4, түүхийг 5, байгаль судлалыг 4, франц хэлийг 3, алгебрийг 4 болгож засаад цаасыг ямар ч өөгүй харагдуулахын тулд нийгэм судлалын дүнг ч мөн арилгаад шинээр тавьлаа.
ТИЙМ ЭЭ, БҮХ ЮМЫГ ӨӨГҮЙ ХИЙХ ТАЛ ДЭЭР Ч ЧИ МЭРГЭЖИЛТЭН ШҮҮ.
Хүү өөрийгөө:
-Зүгээрээ, зүгээр гэж тайвшруулна. –Гол нь эцэг, эх хоёр юу ч мэдэхгүй. Мэдэх гэж олон жил болно.

1975 оны 3-р сар
Тодд тэр өдөр ирдгээсээ хавьгүй эрт, хичээл нь ч тарах болоогүй байхад хүрээд ирэв. Дюссандер галынхаа өрөөнд амсар нь сэтэрхий шар айрагны аягнаас виски ууж суулаа. Савалдаг сандлаа галын өрөөнд оруулаад ирчихсэн балгах зуураа сандлаа савлан, тэр хэмнэлээр нь шаахайгаараа хулдаасан дээр цохилно. Өвгөн хар яриагаар бол манараад эхэлчихсэн байв. Шөнө болгон хар дарахаа больсон ч өчигдөр шөнө жинхэнэ аймшигтай зүүд зүүдлэжээ. Өмнө нь ийм зүйл огт зүүдлэж байгаагүй юм. Толгодын орой өөд мацсаар талд нь ороод явж байтал нь нөгөөдүүл чинь гүйцэж ирээд доош нь чирч, хүний санаанд оромгүй аймаар тамласан. Сэрээд биеэ чагнатал дээгүүр нь сүрэг адуу хөөчихсөн аятай болжээ. Гэвч шөнийн хар дарсан зүүдийг яаж дарахаа өвгөн мэддэг болчихсон болохоор удаан шаналаагүй байлаа.
Галын өрөөнд дайран орж ирэхэд нь Тоддын цонхигор царай их л хэрцгий байдалтай харагдав. Хүү нэлээд турсан байхыг Дюссандер анзаарлаа. Гэхдээ хамгийн гол нь хүүгийн нүд нь уурлсандаа цайчихсан юм болов уу гэмээр харагдаж байсан нь өвгөнд таалагдсангүй.
Тодд дөнгөж орж ирэв үү үгүй юу л шууд:
-Өөрийнхөө хутгасан бантанг өөрөө янзлаарай гэж ориллоо.
-Би юу яасан гэнэ ээ? гэж өвгөн болгомжтой асуусан ч гэнэт хэргийн учрыг гадарлалаа. Гэсэн ч гэмгүй царай гарган Тоддыг сурах бичгүүдээ ширээн дээр нь шидэлж эхлэхэд ч тоосонгүй. Нэг ном хулдаасан дээгүүр гулгасаар газар унаж харагдав.
-Тийм ээ, та! гэж Тодд час хийтэл хашгирав.-Өөр хэн байдаг юм бэ? Та л энэ бантанг хутгасан! Та!-хацар дээр нь хүрэн толбо тодроод ирэв.-Тэгэхээр та л учрыг нь ол! Үгүй бол чинь болгоод өгнө шүү! Харж байгаарай!
Дюссандер хариуд нь:
-Би чамд туслахад бэлэн байна аа! гэж тун тайван хэлэв. Ингэж хэлэхдээ царай нь нөхөрсөг туслахад бэлэн байдалтай болж, цаг сайхан байх үеийнх шиг гараа энгэртээ зөрүүлчихсэн байгаагаа гэнэт анзаарав. Зөвхөн нөхөр ёсоор л туславал туслана, гүйцээ!гэсэн аястай.- Ингэхэд ер нь юу болоод байгаа юм бэ?
-Ийм юм болоод байна гээд Тодд задалчихсан дугтуйг өөдөөс нь чулуудахад зузаан цаасаар хийсэн нэлээд хүнд дөрвөлжин цаас цээж рүү хатгаад, өвөр дээр нь унав. Тэр даруй Дюссандерийн хилэн нь хөдлөж босоод хүүг алгадаад авмаар болоход ойрд уурлаагүйгээр уурлаж байгаагаа мэдрээд ихэд гайхлаа. Гэвч царай нь огт өөрчлөгдсөнгүй. Нөгөө дугтуй нь сургуулийнх нь нэр хүндийг учиргүй өргөөд байхааргүй төгсөх гэрчилгээ юм байх даа. Гэвч биш ээ, биш байна. Зүгээр л «Улирлын дүнгийн ахиц» гээд гарчиглачихсан дүнгийн жагсаалт байх юм. Дюссандер мушилзав. Дугтуйнаас нь бичгийн машинаар цохисон цаас уначихаж. Цаасыг түр орхичихоод Дюссандер дүнгийн жагсаалтыг гүйлгэн харав.
-Чи ч ёстой баларсан байх шив гэж тэрээр тавласан янзтай тайлбар хийв. Англи хэл, АНУ-ын түүх дээр л хангалттай үнэлгээ авч, бусад дээр нь дан муу авчээ.
-Энэ бол би биш гэж Тодд хөмхий зуун хариулав.-Харин та! Та бас таны тэр тэнэг яриа чинь! Одоо бүр зүүдэнд орж ирдэг болчихлоо. Номоо нээнгүүт л толгойд орж ирээд нэг мэдэхнээ шөнө болж унтах цаг болчихсон байна. Энэ хэний буруу юм бэ? Би юм уу? Би юу тийм ээ? Хөөе, та дүлийрчихсэн юм биш биз?
-Би сонсож байна аа гэж хариулчихаад Дюссандер жагсаалтын дундаас унаж ирсэн цаасыг уншиж эхлэв.

«Эрхэм хүндэт ноён ба хатагтай Боуден нарт
Та хоёртой хүүхдийн тань хоёр, гуравдугаар улирлын сурлагын талаар уулзаж ярилцах шаардлагтай байгаа тул хүрэлцэн ирэхийг хүсч байна. Саяхныг хүртэл сайн сурч байсан Тоддын одоогийнх нь дүнтэй танилцаад сурлагад нь сөргөөр нөлөөлж байгаа шалтгаан байна гэсэн таамаглал төрж байгаа юм. Та хоёртой илэн далангүй уулзаж ярилцсанаар энэ шалтгааныг арилгах боломжтой гэж бодож байна.
Мөн түүнчлэн Тодд нь хагас жилээ хангалттай үнэлгээтэй төгссөн ч жилийн эцсийн байдлаар хэд хэдэн хичээл дээр хангалтгүй дүнтэй гарч магадгүй байгааг дуулгах хэрэгтэй байх. Хэрэв үнэхээр хангалтгүй дүнтэй төгсвөл жил алдаж, бий болсон нөхцөл байдлыг улам хүндрүүлэхгүйн тулд зуны сургалтанд хамрагдах талаар эртнээс анхаарал тавих хэрэгтэй байна.
Үүнээс гадна Тодд нь дунд боловсрол авахад тэнцэх хүүхдүүдийн жагсаалтанд явж байгаа ч одоогийнх нь сурлага коллежийн тавьдаг шаардлагад яагаад ч хүрэхгүйг онцолъё. Ингээд ч зогсохгүй жилийн эцсийн шалгалтанд тавигддаг шаардлагад ч тэнцэхгүй байгаа юм.
Уулзалтыг та хоёрт тохиромжтой өдөр, цагт хийх талаар тохиролцоход бэлэн байна. Уулзалтыг аль болох ойрын хугацаанд хийхийг нөхцөл байдал шаардаж байгааг анхаарна уу!
Та бүхнийг хүндэтгэсэн Эдварт Фрэнч».

Уншиж дуусаад Дюссандер хүний толгойг эргүүлэхдээ америкчууд мөн ч гаргуун шүү гэж бодлоо. Танай хүү чинь сургуулиас хөөгдөж магадгүй байна гэсэн ганцхан мөр бичихийн оронд сэтгэл уярмаар захидал бичиж байдаг. Цаасыг дүнгийн жагсаалтын завсар хийгээд ахиад гараа энгэртээ зөрүүлэв. Тэрээр сүйрлийн ирмэгт хэзээ ч ингэж ойртож байгаагүйгээ мэдэрч байсан хэрнээ итгэхийг хүссэнгүй. Жилийн өмнө Тоддыг анх удаа амьдралд нь дайран орж ирэхэд өвгөн сүйрнэ гэдэгтээ үнэхээр бэлэн байсан. Харин одоо бэлэн биш байтал хараал идсэн нусгай чинь сүйрүүлэх янзтай даг шүү.
-Энэ Эдвэрт Фрэнч гэдэг чинь хэн юм бэ? Захирал чинь үү?
-Юу? Энэ муу Углааш Эд үү? Манай ангийн сургалт хариуцсан багш байхгүй юу?
Эдварт Фрэнч гуай нь бороотой өдөр гутлынхаа гадуур ямагт резинэн углааш давхар өмсдгөөсөө болж ийм хочтой болсон байжээ. Үүнээс гадна сургууль дээр зөвхөн кед өмсөж ирэх гэсэн бас нэгэн дүрмийг ягштал баримтална. Ингэхдээ дотор муухайрмаар шараас эхлээд гүн хөх хүртэл өнгөтэй таван хос кедээ ээлжлэн өмсөнө. Ингэж сурагч шиг гутал өмсөнөөрөө зөв замд нь оруулах гэж хөл гараа хугалах шахам араас нь хөөцөлдөж явдаг 12-14 насны зуу гаруй хүүхдүүдийн сэтгэлийг татаж чадна гэдэгтээ итгэлтэй байдаг нэгэн.
-Сургалт хариуцсан багш гэсэн үү? Юу хийдэг хүн юм бэ?
-Та л болоод ойлгохгүй байгаа биз? гэж хэлж байгааг нь харвал Тодд хэзээ мөдгүй дэлбэрэх янзтай. –Наад эрээн цаасаа сая уншсан биз дээ гэж хүү хэлээд галын өрөөгөөр ийш тийш үсчих зуураа өвгөн рүү хэрцгий харц шидэлнэ.-Би хэзээ ч ийм дампуу юм болгохгүй шүү! Зөвшөөрөхгүй мэдэв үү! Зун аав ээж хоёр Гавай руу явахдаа намайг авч явна.-гэснээ хүү гэнэт ширээн дээрх дугтуй руу хуруугаараа зааж- Наадахыг чинь аав үзчихвэл юу болохыг мэдэж байна уу? гэлээ.
Дюссандер толгой сэгсрэв.
-Тэр яаж ийж байгаад бүгдийг олж мэднэ. Бүгдийг шүү! Тэгээд бүхний буруутан нь таныг гэдгийг ойлгоно. Өөр хэн ч байх билээ дээ. Надад ёстой нэг үзүүлээд өгөх болохоор би бушуухан бүгдийг ярихын түүс болно. Тэр цагт… тэгэхэд … би ч … нусаа хацартаа наана даа. –хүү Дюссандерийг үзэн ядсан харцаар харж байв.-Тэгээд цаадуул чинь намайг мөрдөж эхэлнэ. Аягүй бол бүр ч долоон дор юм болж намайг эмчид үзүүлнэ гэнэ. Чадах юм чинь! Гэхдээ би нусаа хацартаа наахгүй ээ! Бас тэр тэнэг зуны сургалтанд нь ч явахгүй!
-Тэгвэл колони явж дээ гэж Дюссандер хэлэв. Аяархан.
Тодд тэр даруйд хөшчих нь тэр. Царай нь гөлийжээ. Тэртээ тэргүй цонхийсэн юм байсан одоо бүр цааснаас ч цагаан болчихов. Хэл нь татчихав уу гэлтэй харагдана.
-Юу… та сая юу гэсэн бэ?
-Жаал минь дээ гэж Дюссандер учирлах нь ямар ч байсан тэвчээр заахаар шийдсэн бололтой.- Чи орж ирээд таван минутын турш дүвчингэж байна. Юунаас болж вэ? ЧИ өөрөө ЗОВЛОНД унасан болохоор л тэр. Чиний жинхэнэ үнэнийг мэдэж магадгүй болсон байна. ЧАМД гай нүүрлэж гээд өөрийг анхааралтай нь аргагүй сонсож байгааг харсан Дюссандер анхаарлаа төвлөрүүлэнгээ вискинээсээ хэд балгаад авав.-Энэ бол тун аюултай зүйл шүү жаал минь. Чамд ч тэр, надад ч тэр. Чи эхлээд НАДАД ямар аюул нүүрлээд байгаа талаар бодооод үзээч. Ганц муу дүнгийн жагсаалтаас болж ингэж сүржигнэх гэж. Бөөн эмгэнэл. Үнэндээ бол чиний энэ жагсаалт энд гээд өвгөн тамхинд шарласан хуруугаа ганцхан хөдөлгөөд дугтуйг газар унагаачихав.-Харин миний хувьд бол амьдралын асуудал.
Тодд ганц ч үг дуугарсангүй. Хагас солиорсон гэмээр аймаар нүдээрээ Дюссандерийг гөлөрнө.
-Израйльчууд намайг 76 настай гээд харж үзэхгүй ээ. Чамд гэж хэлэхэд цаадуул чинь цаазаар авах ялаа цуцалчихаагүй байгаа, ялангуяа бөөнөөр хорих лагерийн хуучин нацисттай холбоотой зүйл дээр бүр ч цуцлахгүй.
-Та чинь америкийн иргэн шүү дээ гэж Тодд үг сөрөв.-Харин Америк улс таныг тэдэнд өгөхгүй. Би өөрөө уншаад…
-Уншсан гэнэ шүү! Тэгсэн дор нь чи анхааралтай сонсохгүй яасан юм бэ!Би америкийн иргэн биш. Миний бичиг баримтыг «Коза Ностра» бүрдүүлж өгсөн юм. Намайг эндээс албадан гаргана. Тэгээд онгоц аль ч улсад газардсан гэлээ намайг «Моссад»-ын ажилтнууд угтан авна.
-Тэгвэл баригдаад дүүжлүүлэх л үгүй юу гэж Тодд бувтнаад нударга зангидлаа. –Би яах гэж тантай орооцолдов оо, ёстой тэнэг!
-Зөв өө! гээд Дюссандер мушилзав.-Гэхдээ чи орооцолдсон болохоор яаж ч чадахгүй. «Яах гэж», «хэрэв» энэ тэр хадууралгүйгээр бодит байдлыг авч үзэх хэрэгтэй байдаг юм хүү минь. Чи бид хоёр хүзүү сэрээрээ холбогдсон гэдгийг ойлгоооч. Хэрэв чи нөгөө юу гэдэг билээ дээ… намайг «олих» юм бол би ч гэсэн чамайг «олино» гэдгийг мэдэж ав. Патэнд долоон зуун мянган хүн үхсэн юм шүү. Олон нийтийн хувьд би гэмт хэрэгтэн, араатан, шар сониныхны хэлгдээр бол бүр махчин. Харин чи бол анд минь миний хамсаатан! Намайг хэн болох, ямар бичиг баримтаар энд амьдарч байгааг мэдсээр байтлаа төр засагтаа дуулгаагүй. Тэгэхээр намайг барьж авдаг юм аа гэхэд дэлхий тэр аяараа чиний тухай мэдэх болно. Сэтгүүлчид нүүр рүү минь микрофоноороо чичлээд эхлэнгүүт би чиний нэрийн ахиан дахин хэлж «Тодд Боуден… тийм тийм нэрийг та зөв бичиж ээ. Удаж байна уу гэж үү? Бараг жил тойрч байна. Заваан л юм бол юу ч хамаагүй яриад бай гэж намайг шахдаг байсан юм. Аан наадах чинь өөрийнх нь хэлсэн үг. «Заваан л юм байвал хамаагүй…» гэдэг байсан» гэнэ дээ.
Тодд янз нь бүр амьсгалахаа больчихов бололтой. Арьсных нь цаадах нь бараг нэвт харагдах шахажээ. Дюссандер инээмсэглээд вискинээсээ балгалаа.
-Тэгэхээр чи шоронд л орж таарна. Яахав магадгүй «Улирлын дүнгийн ахиц» гэдэг шиг бөөрөнхийлөөд гэж хэлэхдээ өвгөн ярвайн мушилзав. -…засан хүмүүжүүлэх газар, ухамсар дээшлүүлэх төв гэх мэтийн өөр нэр зүүсэн газар байж ч болох юм Гэхдээ яаж ч нэрлэлээ гэсэн цонхондоо тортой байх нь гарцаагүй.
Тодд уруулаа долоолоо.
-Би таныг худлаа ярьж байна гэж хэлнэ. Дөнгөж саяхнаас олж мэдсэн юм гэнэ. Тэд танд биш надад итгэнэ. Харж л байгаарай.
Хүүгий үгийг Дюссандер нөгөөх л ёжтой инээмсэглэлээрээ угтав.
-Аав нь бүгдийг нь яриулж чадна гээд байсан хүн чинь чи биш билүү?
Хариуд нь Тодд явуут дундаа зохиож байгаа хүн шиг үгээ олж ядан удаан ярьж эхэллээ:
-Бүгдийг нь яриулж чадахгүй ч юм билүү. Би шууд гэрэлд цохиулахгүй байж болно шүү дээ. Ямар зургийн хальс биш.
Дюссандерийн дотор нь эвгүйрээд ирэв. Нээрээ магадгүй ийм том бооцоо тавигдсан нөхцөлд жаал хүү эцгийгээ аргадаж дөнгөх байх шүү. Ийм аймаар юмтай тулгарчихаад хүүгийнхээ арганд орохыг хүсэхгүй аав ч гэж хаана байх вэ?
-За яахав тэгэж чадаж ээ гэж бодъё. Тэгвэл тэр хөөрхий хагас сохорсон гэх Денкер ноёнтонд ном уншиж өгч байснаа яах гээв? Миний нүд залуугийнх шигээ биш ч гэлээ шилээ зүүчихвэл ном уншихтайгаа байгаа шүү. Үүнийгээ ч ядах юмгүй нотлож чадна.
-Тэгвэл таныг намайг мэхэлсэн гэж хэлнэ.
-Нууц биш бол би чамайг яах гэж мэхэлсэн юм бол?
-Яахав нөгөө… нөгөө найзлах гээд. Та чинь орь ганцаараа хүн шүү дээ.
Тийм шүү гэж Дюссандер бодлоо. Үнэхээр үнэмшилтэй сонсогдож байна. Гэхдээ хүү анхнаасаа л ингээд хэлчихсэн бол бүх зүйл дуусах байсан юм. Харин одоо бол харсаар байтал арчаагаа алдаад, яахаа мэдэхгүй болж байна. Яг л тамтаг болсон хуучин хүрэм оёдлоороо ханзардаг шиг. Ийм янзаараа гудамжинд явж байгаад тоглоомон бууны дуу сонсох юм бол охин шиг л орилоод гүйнэ дээ.
-Чи дүнгийнхээ жагсаалтны талаар мартчихаж гэж Дюссандер хэлэв.-«Робинзон Крузо» унших нь сурлагад ингэтлээ нөлөөлдөг гэдэгт хэн итгэх юм бэ?
-Амаа тат! Дуулж байна уу, амаа татаач!
-Үгүй шүү жаал минь, амаа татахгүй! гэж Дюссандер хэлэв. Хийн шүүгээнийхээ хаалтан дээр чүдэнз зуран асаалаа.-Тун энгийн нэг зүйлийг ойлгохоос чинь нааш амаа татахгүй. Дээшилсэн ч бай, доошилсон ч бай хоёулаа хамт л байх болно.- Энэ зуур Тоддод тамхины утааны ардаас аймшигтай, хатаж хорчийсон, могойны толгой шиг зүйл ганхан тодорсоор гараад ирэх шиг санагдлаа.- Би чамайг араасаа чангаана. Амлаж байна. Өчүүхэн төдий зүйл ил гарвал дагаад бүгд ил болно. Гүйцээ. Жаал минь чи намайг ойлгож байгаа биз?
Тодд өвгөнийг духаараа харж, юу ч дуугарсангүй.
Үүнийг харсан Дюссандер яг л заавал хийх ёстой залхуутай зүйлийн ард гарсан хүний байдлаар:
-Харин одоо бол энэ байдалд яасан нь дээр вэ гэсэн ганцхан асуултанд л хариулах хэрэгтэй болоод байна. Чамд ямар санал байна?
-Дүнгийн жагсаалтыг ч би аргалчихна л даа гээд Тодд куртканыхаа халааснаас бэх арилгагч шинэ шингэнтэй сав гаргаад ирэв. –Харин энэ хараал идсэн эрээн цаасыг яахаа л мэдэхгүй байна.
Дюссандер бэх арилгагч шингэнийг ихэд сайшааж байгаа бололтой. Цагтаа мань эр бүрэн бус үндэстнүүдийг устгах төлөвлөгөөний тайлан дээрх тоо нь арай дэндүү биш юм гэхэд бага зэрэг дэндүү болоод ирэх үед засчихдаг байсан билээ. Харин одоогийн нөхцөл байдалтай арай дөхүү зүйл гэвэл уртаас урт жагсаалт дагалдсан олзны эд зүйлсээр дүүрэн шуудангийн илгээмж. Мань хүн асар том дугуйтай сейф шиг вагоноор Берлин рүү явуулдаг байсан тусгай илгээмжүүдийг шалгадаг байлаа. Тэдэн бөгж, ээмэг, бугуйвч, тэдэн грамм алт гэсэн эд зүйлсийн жагсаалтыг дугтуйнд хийгээд, дугтуйг нь илгээмжний гадна талд наадаг журамтай. Мань хүн өөрөө ч илгээмж цуглуулдаг байлаа. Нэг их сүртэй үнэтэй цайтай зүйл биш ч гэлээ бас учиргүй хог новш биш. Өөгүй шахам сувд, алмаз, хас чулуу энэ тэр. Тэгээд хэрэв сонирхлыг нь онцгой их татахаар зүйл жагсаалтнаас гараад ирвэл өөрийнхөө цуглуулганаас сольж хийчихээд жагсаалтыг нь тааруулаад өөрчилчихдөг байв. Яваандаа энэ ажилдаа тун гаршсан нь хожим, дайны дараа нэг бус удаа аминд нь орж байсан юм.
-Сайн байна гэж тэрээр Тоддыг магтав.-Харин энэ захидлын хувьд гэвэл …
Дюссандер сандлаа ахин савлуулж эхлэхдээ вискинээсээ балгахаа мартсангүй. Харин Тодд юу ч хэлэлгүйгээр дугтуйг шалан дээрээс аваад ширээний ард суун дүнгийн жагсаалтаа дэлгэж байгаад ажилдаа оров. Дюссандерийн тайван байгаа нь хүүд ч бас нөлөөлсөн болохоор одоо дуу шуугүй, анхааралтай ажиллаж байлаа. Хаанаас нь ч харсан тариа тарих, бейсбол тоглох, жагсаалтын дүн засах гээд ямар ч ажил хийсэн чин сэтгэлээсээ, нухацтай хийдэг үлгэр жишээ америк жаал мөн.
Хүүгийн наранд үл мэдэг борлосон хүзүүг Дюссандер ардаас нь анхааралтай ажиглан сууна. Үе үе дотор нь хутгаа хадгалдаг ширээний дээд талын шургуулга руу харц чулуудна. Ганцхан огцом дүрээд л нугасыг нь таслачихна даа. Алдвал хэний хүү болох бол доо. Ингэсэн байхад сүрдүүлэх гээд үзэг л дээ. Дюссандер гэнэт гунигтай мушилзлаа. Хүү алга болвол бөөн асуудал үүснэ. Тэдний нэг нь Дюссандерийг өөрийг нь дайрах нь гарцаагүй. Нөгөө сүрдүүлээд байгаа захидал нь огт байхгүй байлаа ч төрийн төмөр нүүртэй тулах бяртай хүн бол өвгөн яавч биш.
Харамсалтай л юм.
-Аан гээч, энэ Фрэнч чинь гээд Дюссандер дугтуйг хумсаараа тогшив.- ...ер нь аав, ээжтэй чинь хаа нэгтээ таарч байсан болов уу?
-Углааш Эд үү? гэж Тодд доромжилсон аятай давтан асуув.-Тийм амьтныг ер нь хэн тоож аав, ээж хоёрын очдог газар руу дуудахав дээ!
-Тэгвэл сургууль дээр чинь? Эцэг хоёрыг чинь урд нь дуудан уулзаж байгаагүй юу?
-Үгүй шүү. Өмнө нь би шилдэг сурагчдын нэг байсан юм чинь. Одоо л ингэж…
-Тэгвэл энэ ер нь аав, ээж хоёрын чинь талаар юу мэдэж байж болох вэ?-Дюссандер бодолд дарагдан бараг хоосорсон аягаа эргүүлж тойруулан харна.-Чамайг ч бол хангалттай сайн мэдэж байгаа л даа. Нэгдүгээр ангидаа хийсэн зодооноос чинь эхлээд бүгдийг мэдэж байгаа биз. Эцэг, эхийн чинь талаар ямаршуу мэдээлэлтэй байгаа бол гэдэг нь их сонин байна?
Тодд үзгээ хойш нь тавьлаа.
-Ямар ч байсан нэрийг нь мэдэж байгаа. Насыг нь, шүтлэгийг нь анкетэн дээрээ бичих ёстой байдаг юм. Аавын ажлыг бас мэднэ. Анкетэн дээр бичихихээс өөр аргагүй байдаг. Ер нь бол анкетийг жил болгон шинээр бөглүүлдэг л дээ. Гэхдээ өөр ямар ч мэдээллэл анкетнаас олж авах боломжгүй.
-Аав ээж хоёр чинь хэрүүл уруултай байсан бол Фрэнч мэдэх байсан уу?
-Яахаараа аав ээж хоёр хэрэлддэг юм бэ?
Дюссандер шилэнд үлдсэн шавхрууг аяга руугаа хөнтрөв.
-Хэрүүл, маргаан. Аав чинь ганцаараа буйдан дээр унтаад л… ээж чинь чимээгүй архи уугаад л..-өвгөн илэрхий сэргээд ирлээ.-Юу юугүй л салах гээд…
-Манайд тийм юм битгий хэл төстэй зүйл ч болж байгаагүй гэж Тодд уурлав.
-Тэр мэдээж шүү дээ. Гэхдээ байсан бол гээд төсөөлөөд үзье л дээ.
Тодд үргэлжлэлийг нь хүлээн хөмсөг зангидлаа.
-Чи мэдээж үүнээс болж шанална гээд Дюссандер санаагаа өрнүүлэв.-Шаналахгүй гээд ч яах билээ. Хоолноос гарч, нойр чинь хүрэхээ байна. Сурлага чинь аяндаа муудна. Тийм үү? Гэр бүлийн хэрүүл маргаан харамсалтай нь хүүхдүүд дээр тусдаг жамтай хойно.
Тодд ойлгож эхэлсэн бололтой царай нь өөрчлөгдөхөд, харцнаас нь чимээгүй талархал тодорлоо. Дюссандер үүнд нь баярлав.
-Гэр бүл салж сарнихаас илүү гунигтай зүйл гэж ер нь юу байх билээ гэж Дюссандер сүржин маягаар хэлээд аягаа ахиад дүүргэв. Нэлээд халсан нь илт.-Иймэрхүү зүйл зурагтаар байсхийгээд л гардаг болохоор чи өөрөө мэдээж байгаа шүү дээ. Нэг нэгэндээ худлаа яриад л, хэрэлдээд л … өөрсдийгөө дэмий зовооцгоогоод л…Тийм шүү, жаал минь. Эцэг эх чинь ямаршуу тамд амьдарч байгааг чи төсөөлөх ч үгүй байгаа. Төрсөн ганц хүү нь юу гээчийн таагүй зүйл орооцолдоод байгааг ч сонирхох завгүй болчихсон. Өөрсдийнх орооцолдсон таагүй зүйлийн дэргэд ер нь хүүгийнх нь шаналал юу юм бэ? Аяндаа уур уцаар нь арилж, сэтгэлийнх нь шарх эдгэрэхээр л хүүдээ анхаарал тавьж эхэлнэ. Харин тэр болтол Фрэнч багштай өвөө чинь уулзаад учрыг нь олог.
Өвгөний яриа цааш өрнөх тусам Тоддын харцанд ассан гал улам тодорсоор байлаа.
-Нээрээ гэж хүү бувтнана.-Яагаад болохгүй гэж? Бараг болчих юм биш үү? Тэгвэл… гэснээ үгээ таслан нүдэнд нь ассан гал ахиад л унтарчихлаа. –Үгүй ээ болохгүй юм байна. Та бид хоёрт төстэй зүйл нэг ч алга. Углаашийг аргалах боломжгүй.
-Himmel! Gott im Himmell гэж уулга алдаад Дюссандер сандлаасаа огло харайн босч, гуйвсаар зойр руугаа очин шил виски гаргаад ирэв. Бөглөөг нь мушгиж тайлснаа даллах хөдөлгөөн хийгээд аяга руугаа хийлээ.-Би чинь чамайг гайгүй хүү гэж бодож байсан ч чи жинхэнэ Dummkopf байх шив дээ. Хэзээнээс эхлээд ач нар өвөөтэйгээ адилхан байдаг болчихсон юм бэ? Миний үс ямар байна? Буурал. Харин чинийх?
Өвгөн хүүд дөхөж ирснээ гэнэт санаад оромгүй шаламгай хөдлөн үснээс нь зуураад авлаа
Тодд нэрээ бодсондоо:
-Алив боль л доо гэж хэлэв.
-Харин бид хоёрын нүд адилхан цэнхэр юм гэж хэлээд Дюссандер савладаг сандал дээрээ эргэн заларлаа.-Чи надад гэрийнхээ түүхийг ярьж өг. Авга ах, нагац эгч гээд бүх төрөл саднаа заа. Аавтайгаа хамт ажилладаг хүмүүсийг нэрлэ. Ээжийнхээ хоббийг хэл. Би тогтоогоод авчихна. Бүгдийг нь. Харамсалтай нь ой тогтоол гэж авах юмгүй болчихсон болохоор хоёр хоногийн дараа тэр бүхнийг амжилттайгаар мартах нь гарцаагүй ч хоёр өдрөө бол аргалчихна шүү. –өвгөн барайн мушилзав.-Визенталийн хүмүүсийг өчнөөн олон жил чулуу хөөлгөн, Гиммлерийг, Гиммлерийг шүү дээ, мангартуулж явсан хүн нэг муу бага ангийн сургалт хариуцсан багшийг бол дөнгөчихөж чадах л ёстой. Чадахгүй бол цаашид хоногийн минь тоо дуусч байгаа гэсэн үг.
Тоддыг:
-Магадгүй л юм гэж бодлогшронгүй хэлэхэд хүү дотроо өөртэй санал нийлжээ гэдгийг нь харцаар нь ойлголоо. Дюссандерийн харц баяртай нь аргагүй гялалзаад ирэв.
-Харж л байгаарай заавал чадна.
Ингэж хэлээд өвгөн юу болохыг дотроо төсөөлж байгаа бололтой сандал дээрээ савлангаа инээж эхэллээ. Тодд эхэндээ гайхаж бүр айсан ч гэлээ удалгүй дагаад писхийтэл инээд адллаа. Ингээд Калифорний дулаан салхи сэвэлзэн орж ирэх нээлттэй цонхны дэргэдэх савлууртай сандал дээрээ налайсан Дюссандер, түшлэгийг нь шарах шүүгээний пааландсан хаалтанд тулган сандлаа гэдийлгэж суусан Тодд хүү хоёр нийлж аваад инээж гарлаа. Хүүгийн сандлаганы түшлэг тулсан хаалтан дээрх хар зураансууд нь яг л онгод нь орсон тамхичны хийсвэр зураг шиг харагдана.










Айснаасаа болж хөшсөн Курт Дюссандер шөнийн гурван цагт өөрийнхөө ёолох дуунаар агаар залгилан сэрлээ. Цээжин дээр нь чулуугаар даруулчихсан юм шиг өвдөж байх чинь зүрхний шигдээс юм биш байгаа? Харанхуйд товчлуур дарах гэж тэмтчиж байгаад мань хүн шөнийн гэрлээ золтой л унагачихсангүй.
Тайвшраарай, гэж өвгөн өөртөө хэллээ. Энэ чинь Америк, Калифорни муж, Сан-Донато хот, чиний байр, чиний унтлагын өрөө байгааг харж байгаа биз дээ. Хар л даа цонхонд нөгөө л хүрэн хөшиг өлгөөстэй, Сорен-стритээс авсан нөгөө л номнууд, шалан дээр саарал хивсэнцэр, ханан дээр хөх цаас наалттай хэвээр. Ямар ч зүрхний шигдээс алга. Эргэн тойронд чинь ширэнгэн ой алга, хэн ч чамайг сэм ажиглаагүй байна.
Гэвч айдас нь нэвт норсон дэвсгэр давуу шиг нь наалдчихаад салж өгөхгүй, зүрх нь амаар нь гарах нь уу гэлтэй дэлсэлнэ. Ахиад л нөгөө зүүд. Энэ зүүд эрт оройгүй ахиад орж ирнэ гэдгийг тэр мэдэж байсан юм. Хараал идсэн нусгай. Найздаа хадгалуулсан гээд байгаа захиа нь оргүй хоосон зүйл гэдэг нь мэдээж л дээ... зурагтын аль нэг цуврал киноноос санаа аваа биз. Үгүй ер нь дотроо нууцтай захиаг хадгалж байгаа атлаа задлаж үздэггүй эрэгтэй хүүхэд гэж дэлхий дээр байх уу даа? Мэдээж байхгүй. Гэхдээ бас ч ... Баталгаатай мэдэж байсансан бол чамай мууг уу...
Үе мөчний өвчинд идэгдсэн хуруугаа өвгөн болгоомжтой тэнийлгэлээ.
Нэг тамхи хайрцагнаас нь сугалж аваад орныхоо хөлөнд шүдэнз зуран асаав. Ханын цаг хоёр цаг дөчин нэгэн минутыг зааж байна. Одоо ч нойр нь хүрэхгүй л дээ. Сайн гэгч нь уушиглаж авснаа өвгөн хахаж цацан ханиалгаж гарав. Нойр хүрэхгүйгээс хойш доошоо бугаад ганц хоёр аяга юм хөнтөрдөг ч юм билүү. Гурав байсан ч яахав. Сүүлийн сар хагас гаруй хугацаанд мань эр хэт их уудаг болчихлоо.Гучин есөн онд энд тэндгүй шарилж ургаж, фюрерийн дуу хадаад хаа ч явсан хараал идсэн захирсан харц нь дагаад байгаа мэт санагдах Берлинд чөлөөгөөр ирчихээд байхдаа ингэж уудаг байсан гэж үү.
МУУ НУСГАЙ ЖААЛ... ХАРААЛ ИДСЭН НУСГАЙ
-Энэ муу гэж ирээд өвгөн ганцаараа чанга ярьж эхэлсэн боловч хоосон өрөөнд цуурайтах дуунаасаа цочих нь тэр. Итгэж явсан ертөнц нь харсаар байтал нурж, оросуудын бууны нүрэглээн дорно зүгээс өдөр ирэх тусам ойртсоор байсан Патэнд өнгөрүүлсэн сүүлийн хэдэн долоо хоногт мань эр мөн л ингэж өөртэйгээ чанга ярьж байсан. Тийм байхад өөртэйгээ чанга ярихгүй гээд ч яах билээ. Стресст орсон хүмүүс тэр байтугай л хэрэг тарьдаг шүү дээ.
-Энэ яг стрессээс болж байгаа юм гэж өвгөн чанга хэлэв. Гермаанаар. Германаараа ярилгүй олон жил болсон болохоор төрөлх хэлнийх нь аялгуу сэтгэлийг нь бүлээцүүлэн тайвшрууллаа. Намуухан үдэш бүүвэйн дуу л ингэж тайвшруулдагсан.
-Тийм ээ, стрессийнх гэж өвгөн дахиад хэлэв.-Тэр муу нусгайгаас болж байгаа юм. Гэхдээ ний нуугүй яриад үзье л дээ. Шөнийн гурван цагт өөрөө өөртөө худал хэлээд ямар хэрэг байна. Өнгөрсөн үеээ дурсах тийм муухай байна гэж үү? Яахав анхандаа чи жаалыг амаа хамхиж чадахгүй, эсвэл хүсэхгүй байх вий гэж айж байсан. Нэг найздаа ам алдаж, нөгөөх нь өөр найздаа хэлчих вий гэж...Гэхдээ хүү маань ийм удаан амаа хамхиад явж байгаа юм чинь цаашид ч дуугүй л байна. Тэгэхгүй бол намайг баривчилж, жаал маань амьд түүхгүй хоцорно шүү дээ. Энэ нусгайгийн хувьд би бол амьд түүх. Өөр юу байх вэ?
Өвгөн дуугүй болсон ч бодол нь эргэлдсээр. Ганцаардлаа гэж... Ганцаардлаас болж яаж зовж байсныг хэн ч мэдэхгүй. Амиа хорлох талаар ч боддог болчихсон байсан. Хэдий болтол гон бие, гозон толгойгоороо явж чадах юм бол? Хүн амьтны дууг радиогоос сонсож, нүүр царайг нь эсрэг талын цайны газарт л харна. Үхлээс айх айдас нь нас дээр гарлаа гээд арилаагүй ч өвгөн амьдрах, орь ганцаар амьдрахаас илүүтэй айж байлаа. Хараа нь муудаад аягатайгаа хөмөрчихдөг, үгүй бол юм мөргөчихдөг болчихсон гэж байгаа. Гай нь таарч муу юм болвол утас хүртэл мөлхөж амжихгүй байх гэхээс айна. Хүрч амжаад, эмч дуудлаа ч нөгөөх нь ноён Денкерийн өвчний хуурамч түүхээс авцалдаагүй юм олж хараад жинхэнэ өнгөрсөн үеийг нь ухаад гаргаад ирвэл яана?
Жаал хүү гарч ирснээр энэ мэтийн айдас нь бага зэрэг сарнисан. Хүүгийн дэргэд өнгөрсөн үеээ айх юмгүй дурсаж, зарим хүний санаанд багтамгүй нарийн ширийн зүйлтэй дурсан ярьдаг болсон. Нэр, үйл явдал, тэр бүү хэл цаг агаарыг хүртэлт шүү. Пулемёттойгоо зүүн хойд талын цамхагт хэвтээд өгсөн байлдагч Хенрайдыг санаж байлаа. Хенрайд духан дээрээ уртай болохоор бусад нь Ганц нүдэт гэж хочилдог байж билээ. Найз хүүхнийхээ зургийг дандаа авч явдаг Кессел гэж бас байлаа. Нөгөө хүүхэн нь гараа толгойныхоо ард авч орон дээрээ чармай нүцгэн хэвтэж байгаад зургаа авахуулчихсан гэж байгаа. Тэгээд Кессель тав гурван зоосны төлбөртэйгээр хүүхнийхээ зургийг бусаддаа үзүүлнэ. Туршилт хийдэг байсан эмч нарын нэрийг санав... Нэр, зүс царай...
Энэ бүх түүхийг яаг л хөгшин хүмүүс болсон явдлаа яаж ярьдаг вэ тэгэж л ярьж байсан биз. Гэхдээ гол ялгаа нь гэвэл өвөгчүүлийн яриаг хайнгадуу, уцаарлангуй аястай сонсдог байхад мань эрийн түүхийг хэдэн цагаар ч хамаагүй сонсоход бэлэн.
Үүний дэргэд нэг муу хар дарсан зүүд юм юм бэ?
Тамхиа нухлан унтраачихаад өвгөн хэсэг зуур тааз ширтэн хэвтэснээ өндийн хөлөө орноос унжууллаа. Болдог ч хоёр таарч дээ гэж тэрээр бодлоо. Нэг нэгнээ тэжээгээд ч байгаа юм шиг, эсвэл нэг нэгнийхээ цусыг сороод ч байгаа юм шиг. Над шиг, Дюссандер шиг хүн шөнө унтах гэж зовж байхад манай нусгай яадаг бол? Тайван унтаж чаддаг болов уу? Юу л бол. Сүүлийн хэдэн өдрийн дотор тураад шуугдчихсан нь харваас илт.
Дюссандер босч ханын шүүгээгээ нээн өлгүүрүүдийг нь баруун тийш шахан ухаж байгаад өөрийнхөө «жүжгийн хувцас»-ыг гаргаад ирэв. Дүрэмт хувцас нь нэг гар дээр нь яг л шархадсан шувуу шиг салбайж харагдана. Өвгөн эхлээд сул гараараа хувцсандаа хүрч үзэв. Хүрч үзсэнээ иллээ.
Өлгүүрээс нь суллах хүртлээ удаан зогсов. Өвгөн хараал урсгасаар өмднийхөө цахилгааны татаж, бүсээ гогцоонд хийн бүх товчоо товчлох хүртлээ толинд харалгүй удаан хувцаслалаа.
Дараа нь толинд өөрийгөө хараад сэтгэл хангалуун толгой дохилов.
Тэгээд ахиад орондоо ороод тамхи татав. Гэтэл гэнэт нойр нь хүрээд эхлэх нь тэр. Өвгөн ширээнийхээ чийдэнг унтраалаа. Иймхэн юм байсан гэж үү? Итгэж чадахгүй байсан ч өвгөн хэдхэн минутын дараа нам унтаж байлаа. Юу ч зүүдлэлгүйгээр...


1975 оны хоёрдугаар сар
Өдрийн зоог дуссаны дараа Дик Боуден нь Дюссандерийг тун ч тааруухан шарзаар дайлсан ч өвгөн царай нь огт өөрчлөгдөөгүйгээр барахгүй магтаж суулаа. Хүүд шоколадтай ундаа өгчээ. Хоол идэж байхдаа Тодд ганц үг ганхийсэнгүй. Сандраад байсан юм болов уу? Тийм л байхаа даа.
Дюссандер анхнаасаа л хүүгийн эцэг эхийг уярааж орхилоо. Өдөр болгон ном унших болсон шалтгаанаа нэг мөр зөвшөөрүүлэхийн тулд Тодд хүү ноён Денкерийг хараа муутай, одоо байгаагаас нь хавьгүй илүү хараа муутай гээд хэлчихэж. Өвгөн үүнийг нь сонсоод хараагүйчүүдийн хөтөч нохой шиг юм болох нь шив дээ гээд мушилзав. Дараа нь үүнийг мартахгүйг хичээж, зүтгэл нь ч талаар болсонгүй.
Өвгөн өөрийнхөө хамгийн сайн костюмыг өмсчээ. Гадаа чийгтэй байсан ч үе мөчнийх нь өвчин бага зэргийн өвдөлтөөр өөрийгөө сануулсан төдий болж их л найрсаг зан гаргасан. Жаал харин яагаад ч юм бэ борооны шүхрээ аваад хэрэггүй гэж ятгасан ч өвгөн зөрсөөр аваад явсан байв. Ер нь товчхон хэлэхэд тун ч дажгүй айлчлал болжээ. Тааруухан шарз ч өвгөний сэтгэлийг сэвтүүлсэнгүй. Дюссандер дор хаяж арван жил шахуу айлд зочлоогүй болохоор аргагүй л дээ.
Ширээний ард өвгөн германы зохиолчид, дайны дараахь Германы сэргээн босголт, «Эссэн Мотор» үйлдвэр дээр ажилласан тухайгаа ярьж өгөв. Дик Боудэн түүнээс хэдэн тун ч ухаалаг зүйл асуугаад хариултанд нь сэтгэл хангалуун байгаа бололтой. Өвгөнийг нас дээр гарсан хойноо Америк руу явахаар шийдсэнд Моника Боуден ихэд гайхаж байнаа. Хариуд нь Дюссандер хараа муутай хүний янзаар нүдээ жартайлгаж байгаад эхнэрийнхээ үхлийн талаар ярьж өгөв. Моника ч ойлгож байгаа гэж жигтэйхэн.
Ингээд тааруухан шарз уугаад сууж байтал Дик Боуден гэнэт:
-Уучлаарай, магадгүй таны хувийн амьдралд хошуу дүрж байгаа мэт санагдаж болох ч нэг зүйл асуух гэсэн юм. Эвгүй санагдвал битгий хариулаарай. Гэхдээ та дайны үеэр юу хийж байсан юм бэ? гэх нь тэр.
Хүү сэрдхийгээд явчихлаа. Тун ялихгүй сэрдхийсэн.
Дюссандер инээмсэглээд ширээн дээрээс тамхиа авах гэж тэмтчив. Тамхиа хаана байгааг өвгөн сайн харж байсан ч бүх зүйл өөгүй болж өнгөрөх ёстой шүү дээ. Моника түүнд тамхийг нь авч өглөө.
-Баярлалаа танд.Та ёстой гайхалтай гэрийн эзэгтэй юм. Талийгч эхнэр маань байсан бол танд лав атаархах байсан даа.
Ийм магтаал сонссон Моника хариу талархал илэрхийлж, харин хүү мань өвгөн рүү заналтай ширтлээ.
-Хаанаас даа, яалаа гэж хошуу дүрсэн болох вэ гэсээр Дюссандер тамхиа асаан Боуден гуайд хандлаа.-43 оноос би нас таарахгүй гээд бэлтгэлд байсан юм. Дайны сүүлээр үе үе байшингийн ханан дээр элдэв бичээс үзэгдэх болсон. Зарим нь Гуравдугаар рейх, түүнийг бүтээгч солиотнуудын талаарх бодож явснаа илэрхийлж байсан нь тэр. Ялангуяа тэдний нэг нь болох хамгийн гол солиотын талаарх бодлоо...- энэ үед шүдэнз нь шатаж дуусав. Дюссандерийн царай их додигоор.-Бүх зүйл Гитлерийн эсрэг эргэж байгааг үзээд олон хүний сэтгэл тэнийсэн дээ. Тийм шүү гэж хэлээд мань эр сэтгэл булаам инэмсэглээд авлаа. Тэгээд дараагийн үгсээ Дик Боуленд зориулан, эр хүн эр хүнээсээ юу нуухав гэсэн аястайгаар хэлэв.-Гэхдээ бодлоо олны өмнө ил гаргаад байдаггүй байсныг та өөрөө ойлгож байгаа биз дээ.
Боуден гуай:
-Тэгэлгүй яахав гэж юм мэддэг хүний буйртай хариу хэлэв.
-Тийм ээ, ил гаргадаггүй байсан юм гэж Дюссандер гунигтай аясаар давтан хэлэв.-Нэг удаа ажлаа тарчихаад дөрвүүлээ ч билүү тавуулаа ч билүү буурчийн газар ордог юм байна. Архи тэр бүү хэл шар айраг ховрын юм болчихсон байсан үе ч гэлээ тэр орой аль аль нь байсан юм. Нэг нэгнээ тун сайн мэддэг хэд л дээ. Тэгсэн чинь Ганс Хасслер нь Оросуудад дайн зарлах хэрэгтэй гээд фюрерийг төөрөгдөлд оруулчихсан байх гэсэн утгатай юм яриад эхлэхээр нь би «Чи чинь юу яриад байнаа, бурхан минь!» гэж хариулсан юм. Хөөрхий Гансын царай нь хувирч ирээд л ярианыхаа сэдвийг өөрчилсөн. Тэгээд гурван өдрийн дараа нөгөөх чинь алга болчихсон. Би л лав түүнтэй ахиж таараагүй дээ. Нөгөө хэд ч бас таараагүй байх гэж бодож байна.
-Ямар аймаар юм бэ! гэж Моникаа чимээгүй уулга алдав.- Ахиад шарз уухуу ноён Денкер?
-Өө хэрэггүй дээ гэж өвгөн инээмсэглэв.-Хадам эхийн маань хэлдгээр сайхан юм багадаа илүү амттай шүү дээ.
Тодд хөмсгөө зангидав.
-Нөгөө хүнийг чинь хорих лагерь руу явуулчихсан юм байх даа? гэж Боуден гуай дуу гарав. –Хэн билээ Хесслер билүү тэр хүнийг чинь?
Дюссандер эхлээд:
-Хасслер гэж эелдгээр залруулаад царайгаа барайлгав.-Олон ч хүн ийм замаар алга болсон доо. Хорих лагерь гэдэг бол Германы ард түмнийг ахиад мянган жил зовоох түүхийнх нь ичгүүрт хуудас юм шүү дээ. Гитлерийн үлдээсэн оюуны өв гэвэл энэ л байна.
Дик Боудэн хариуд нь гаансаа асаан анхилуун үнэртэй манан суунаглуулснаа:
-Тэр ч арай юу юм бэ? Та арай хэтрүүлж байна гэлээ.-Миний л сонссоноор бол ихэнх Германчууд огт юу ч мэдэхгүй байсан гэсэн. Освенцимийг гэхэд л нутгийн иргэд нь хиамны үйлдвэр гэж боддог байсан гээ биз дээ.
-Ямар бузар юм бэ гэж Моника хэлэх зуураа наад яриагаа өөрчил гэсэн харц нөхөр рүүгээ шидлэв.-Ингэхэд та тамхины үнэрт дуртай юу? Би маш дуртай.
-Би ч гэсэн дурутай гэж өвгөн санал нийлсэн хэдий ч дотроо найтачих гээд биеэ арай л гэж хүчлэн барьж байлаа.
Энэ үед Боуден гуай ширээн дээгүүр сунан хүүгээ мөрөн дээр нь алгадаад авлаа.. Тодд давхийтэл цочив.
-Чи чинь өнөөдөр дуугаа хураагаад юу болчихов оо?Бие чинь зүгээр үү?
Тодд аав, зочин хоёрынхоо өөдөөс хачин инээмсэглэв.
-Зүгээр дээ аав аа. Зүгээр л би энэ талаар би өмнө нь сонсчихсон байсан юм.
-Юу гэж Моника гайхлаа.-Тодд чи чинь...
Харин Дюссандер:
-Хүү үнэн хэлж байнаа гэсээр хүүгийн өмнөөс дуугарав.-Хүүхдүүд өдий насандаа үнэнийг хэлэх зүрхтэй байдгаараа томчууд биднээс их ялгаатай байдаг юм шүү дээ. Тийм биз ноён Боуден?
Дик инээд алдаж, толгой дохин зөвшөөрлөө.
-Ингэхэд Тоддыг намайг гэр хүртэл дөхүүлээд өгөөч гэвэл яах бол? гэж Дюссандер асуув.-Гэрийн даалгавраа хийх цаг нь мэдээж болчихсон гэдгийг сайн ойлгож байна л даа.
Моника хүүгээ гайхсан харцаар ширтсэн чигтээ өөрөө ч мэдэлгүй:
-Манай Тодд чинь их авьяаслаг сурагч байхгүй юу гэж магтлаа. Дан онц сайн авна. Гэхдээ сүүлийн улиралд франц хэл дээрээ дунд авчихсан боловч гуравдугаар сар гэхэд бүх юм окей болсно гэсэн. Тийм үү Код булангийн Тодд хүү минь?
Хүү нөгөө л хачин инээмсэглээрээ инээсэн чигтээ толгой дохиж хариулав.
Дик Боуден:
-Үгүй ингэхэд явган яаж яавах юм бэ? Би таныг машинаар дөхүүлээд өгье гэлээ.
-Баярлалаа. Гэхдээ би явган явахыг илүү дээр гэж боддог юм. Тэгээд хүү минь чи яах вэ? Хэрэв гэртээ үлдмээр байгаа бол...
-Хаанаас даа гэж хэлээд Тодд суудлаасаа өндийлөө.-Дуртайяа.
Аав ээж нь хүүгээ инээмсэглэн сайшааж байна.
Өвгөн хүү хоёр замын турш ганц ч үг дуугаралгүй алхална. Бороо шивэрч, Дюссандер шүхрээ дэлгэн өөрийгөө ч, хүүг ч борооноос халхалан явна.
Үе мөчнийх нь өвчин одоо хүртэл чимээгүй байгаа нь хачирхалтай.
-Чи чи яг миний үе мөчний өвчинтэй адил байх чинь гэсээр Дюссандер ам нээлээ.
Хүү түүн рүү өлийн харснаа:
-Ямар юм аа? гэв.
-Хоёулаа чимээ аниргүй. Хүү минь чи өнөөдөр яачихав аа? Хамаагүй их идчихээ юу?
-Үгүй, зүгээр гэж Тодд бувтналаа.
Өвгөөний байшин байдаг гудамж руу эргэцгээлээ.
-Тэгвэл би таах уу? гэж Дюссандер тавлангуй аястай асуув.-Чи намайг аваахаар ирэхдээ аав ээж хоёртой чинь ярьж байгаад алдаа гаргаж «гэрэлд цохиулчих вий» гэж айж байсан шүү дээ. Хэрэв би андуураагүй бол та нар чинь гэрэлд цохиулах гэдэг байх аа? Гэхдээ намайг үдийн хоолонд уриад хэрэггүй гэх бүх шалтгаа чи тоочоод дуусчихсан болохоороо л яаж ч чадаагүй. Харин одоо чи ямар ч өө гарсангүй гэж уурлаж байгаа шүү дээ. Би таачихсан биз?
-Таасан таагаагүй ялгаа юу байна гэж Тодд хэдэрлэв.
-Ингэхэд ер нь яагаад ямар ч өөгүй байж болдоггүй юм бэ гэсээр Дюссандер мөчөөгөө өгсөнгүй. Намайг энэ байтугай зүйлээр наадаж байхад чи хорвоод мэндлээ ч үгүй байсан юм шүү. Нэг талаас чи бас ч гэж нууц хадгалж чаддаг сайн жаал.Юу үнэн энэ үнэн. Харин нөгөө талаас өнөөдөр намайг ямар ч өөгүй байсан гэдгийг чи хүлээн зөвшөөрөх ёстой. Аав, ээж хоёрыг чинь жинхэнэ уярааж чадаж байга биз дээ. Уяраасан.
Энэ үгний дараа Тодд:
-Таныг уяраагаадах гэж хэн ч гуйгаагүй шүү гэж дүрсхийн уурлалаа.
-Гуйгаагүй ээ. Тийм үү? Уг нь уяраавал чамд хэрэгтэй гэж бодож байсан юмсан. Одоо чамайг надад «ном» уншиж өгөхөөр явна гэхэд цаад хоёр чинь дургүйцэх нь юу л бол.
-Мөн мөрөөдөв өө! гэж Тодд ууртай дуугаар чанга хэлэв.-Надад танаас юу ч хэрэггүй байвал яах вэ! Шуудхан хэлэхэд хэн ч намайг танай тэр нохойн хороонд чинь өдрийг өнгөрөөж, буудал манасан архичин шиг гударч байхыг хар гэж албадаагүй юм шүү! Хэн ч албадаагүй! – гэж орилох дуунд нь биеэ хянаж чадахаа болиод хийрхэсэн аяс гарч байлаа. –Хүсвэл ирнэ, хүсэхгүй бол ирэхгүй!
-Битгий орилоод байгаа ч, хүмүүс сонсож байгаа шүү дээ.
-Яадаг юм бэ, сонсож л байг гэж хэлчихээд Тодд хэргээр өвгөний шүхэр дороос гарч алхаллаа.
-Тийм ээ, чиний зөв. Хэн ч чамайг албадаагүй гээд Дюссандер эгшин төдий дуугаа хурааснаа хүүгийн янзыг үзэхээр шийдлээ. –Хүсэхгүй байгаа бол битгий ир. Чамд гэж хэлэхэд би ганцаараа ч ууж чаддаг юм шүү дээ.
Тодд түүн рүү хилэнтэй харц чулуудав.
-Юу гэх гээд байгааг чинь би мэдэж байна аа!
Хариуд нь Дюссандер инээмсэглэж байгаа дүр үзүүлээд:
-Яах нь мэдээж хэрэг зөвхөн чиний л хэрэг гэлээ.
Ингэсээр тэр хоёр өвгөний байшин руу хөтөлдөг цементэн зам дээр гарч зогсов. Дюссандер халаасаа ухан түлхүүрээ хайж эхлэв. Тэр даруйд үе мөчнийх нь өвчин час хийн хатгуулж, байгаа гэдгээ сануулчихаад нэг юм хүлээж байгаа мэт нам жим болчихлоо. Өвгөн гэнэт өвчин нь юу хүлээгээд байгааг гадарлаж эхлэв. Хүү явж, ганцаараа үлдэхийг нь хүлээж байгаад жинхэнэ үзүүлээд өгөх нь.
-Хэрэв би гэж Тоддыг ярьж эхлэхэд хоолой нь чахран амьсгаадана. –Хэрэв би аав ээж хоёрт таны тухай жаахан л цухуйлгасан бол... тэр хоёр мэдвэл шууд л нүүр рүү чинь нулимаад... тэгээд болгоод тавих байсан даа...
Дюссандер хүүгийн нүд рүү эгцлэн ширтлээ. Царай нь цонхийж, нойргүй хоносноос болоод улайчихсан нүдтэй Тодд гэвч харц буруулсангүй.
-Нээрээ ч үнэхээр намайг үзэн ядах байсан биз гэж Дюссандер бодлогшронгүй хэлсэн ч дотроо бол Боудений гуай хүүтэйгээ адил зарим нэг зүйл асуух сонирхолдоо хөтлөгдөөд ч юм уу үзэн ядалтаа хэсэг зуур ч гэсэн дарна гэдгийг зөнгөөрөө мэдэрч байлаа. –Үзэн ядалт. Гэхдээ хайртай хүү нь миний хэн болохыг мэдэж авсан атлаа бүтэн найман сарын турш хэнд ч юу ч хэлээгүй гэсэн мэдээ тэдэнд ямаршуу сэтгэгдэл төрүүлэх бол?
Тодд юу ч хэлсэнгүй.
Харин Дюссандер дураараа л бол гэсэн аясаар:
-За тэгээд ирмээр бол ирээд, ирэхгүй бол гэртээ сууж л байна биз дээ. Сайхан нойрсоорой жаал минь гэчихээд эргэж хараад байшин руугаа алхаллаа. Үг хэлэх ч чадваргүй болсон Тодд өвнийг ардаас гөлийсөн харцаар үдэн шиврээ бороон дор зогсож байв.

Тодд Боудений өвөө тасалгааны босгыг даван орж ирээд, бэржгэр зузаан шилээр хийсэн хаалгыг хаахад Углааш Эд хүндлэн суудлаасаа боссон ч ширээнийхээ ардаас гарсангүй. Кед өмссөн гэдгээ багш санаж байв. Өвгөчүүл гутлыг нь хэцүү хүүхдүүд зориулсан сэтгэл зүйн ов мэх байж мэдэх юм шүү гэж ойлгох нь цөөн. Тэд хүнийг зөвхөн хувцсаар нь дүгнэж, бусад зүйлийг тоож ч хардаггүй.
Ирсэн зочноо хөлөөс нь толгой хүртэл ажиглах зуураа Эд лут өвгөн юмаа, лут гэж бодож байлаа. Буурал үсээ толийтол нь арагш нь самначихаж. Дэлгүүрээс худалдаж авсан гурван хослолтой. Ягаавтар өнгийн зангиагаа ямар ч өөгүй зүүжээ. Зүүн гартаа барьсан хар шүхэр нь яг л офицерүүдийн барьдаг нарийхан саваа шиг харагдана.
Хэдэн жилийн өмнө Углааш Эд түүний эхнэр хоёр Дороти Сэйерсийн шүтэн бишрэгчдийн хувьд бүх зохиолыг нь уншиж дуусгахаар шийдсэн удаатай. Тэгтэл энэ өвгөн хайртай зохиолчынх нэг баатар болох лорд Питер Уимсей гэгч амилаад буугаад ирэв үү гэлтэй л харагдаж байна шүү гэж Углааш Эд бодно. Тийм ээ, далан таван насны сүүдэр зооглосон лорд Уимсей дүрээрээ шүү. Эхнэртээ марталгүй хэлэх юм шүү.
-Ноён Боуден гэж хэлээд багш гуай гараа өгөв.
-Тун таатай байна гэж хэлээд Боуден ч гараа өглөө.
Эдварт Фрэнч сурагчдынхаа аавуудтай уулзахдаа гарыг нь хар хүчээрээ атгадаг ч энэ удаад тэгсэнгүй. Өвгөн гараа их л болгоомжтой сарвайхыг нь харваас үе мөчний өвчтэй нь ойлгомжтой.
Боуден:
-Тун таатай байна ноён Фрэнч гэж дахин хэлээд өөдөөс нь харан суухдаа төгс индүүдлэгэтэй өмдөө өвдөг орчимдоо бага зэрэг дээшлүүлэхээ мартсангүй. Борооныхоо шүхрийг өвдгөн завсраа хавчуулан бариулыг нь эрүүгээрээ тулмагцаа өвгөн нисч явах зуураа багшийн өрөөнд түр саатсан маш хөгшин бөгөөд дээд зэргийн эелдэг махчин шувуутай төстэй болчихлоо. Өвгөнийг бага зэргийн аялагатай ярьж байгааг Фрэнч анзаараад авав. Гэхдээ английн язгууртнууд, тэдний нэг болох лорд Уимсей шиг авиагаа тод хэлэхгүй харин их газрынх гэж хэлмээр намуухан аялгатай юм гэж тэр бодов. Гэхдээ Тодд өвөөтэйгээ тун ч адилхан юм. Хамар, нүд гээд бүгд адилхан байна шүү.
Фрэнч суух зуураа:
-Таныг наашаа ирэх зав гаргасанд их баяртай байна гэж хэлэв.-Гэхдээ иймэрхүү тохиолдолд бид гол төлөв эцэг, эхчүүдтэй нь л уулздаг юм л даа.
Ийнхүү Фрэнч сайтар бодолцсон эхний нүүдлээ хийлээ. Ангийн сургалт хариуцсан багшаар арван жил ажиллах хугацаандаа сургууль дээр сурагчийн өвөө, эсвэл холын хамаатны хүн ирвэл ар гэрт нь асуудал үүссэний шинж гэдгийг Эдварт Фрэнч сайн мэддэг болсон бөгөөд бүх хэрэг тэр асуудлаас үүдсэн болж таардаг байлаа. Хэрэг ингэж эргэсэнд Углааш Эд зарим талаараа баяртай байлаа. Гэр бүлийн маргаан гэдэг тэртээ тэргүй таагүй зүйл нь ойлгомжтой ч Тодд шиг толгойтой хүүхдийн хувьд ХАР ТАМХИ ч гэх юмуу нэг тиймэрхүү зүйл бол зуу дахин дор зүйл яах аргагүй мөн.
-Тэр ч аргагүй л дээ гэж Боуденийг зөвшөөрөхөд царайнд нь харуусал, уур хилэн хоёр зэрэг тодорлоо. –Миний хүү, түүний эхнэр хоёр... товчхон хэлэхэд би ийшээ ирэхийг зөвшөөрсөн юм. Жаахан таагүй юм болсон л доо ноён Фрэнч. Тодд тун сайн хүүхэд шүү, надад итгээрэй. Харин сургалтын хувьд гэвэл цаг зуурын л юм шүү дээ.
-Тийм байх гэж найдмаар л байна. Та тамхи татдаг уу ноён Боуден? Сургууль дээр хориотой ч гэлээ хоёулаа хэнд ч мэдэгдүүлгүйгээр татчихаж болох байх.
-Баярлалаа.
Ноён Боуден энгэрийнхээ халааснаас нэлээд үнгэгдсэн «Кэмэл» гаргаж, үлдсэн хоёр янжуурын нэгийг нь зуугаад ширхэг шүдэнз сугалан гутлынхаа өсгийнд зуран тамхиа асаалаа. Асаасан даруйдаа нэг уушигласнаа хөгшин хүний янзаар бөгшүүлэн ханиалгаад чүдэнзээ сэгсрэн унтрааж, үлдэснийг нь багшийн эелдээр тавьж өгсөн үнсний саванд хийв. Зочин нь энэ бүхнийг гялалзтал тосолсон гутал шигээ ямар ч өөгүй хийхийг Эдвард Фрэнч ховсдуулсан юм шиг л ажиглаж суулаа.
-Би юунаас эхлэхээ ч сайн мэдэхгүй байна Боуден хэлээд санаа зовж байгаагаа далдлахын тулд хэсэг утаа үлээлээ.
-Гол нь та тайвшир гэж Фрэнч зөөлөн хэлэв.-Тоддын эцэг эх нь бус харин та ирсэн болохоор би зарим зүйлийг гадарлаж эхлэх шиг боллоо.
-Тийм байх л даа. Тэгвэл яриагаа шууд эхэлье.
Өвгөн гараа энгэртээ зөрүүлэв. Янжуураа долоовор болон дунд хурууных нь завсар хавчуулжээ. Эрүүгээ үл мэдэг өргөн цэх суусан байна. Ингэж хоромхон зуур анхаарлаа төвлөрүүлж байгаад нь пруссчуудын шийдэмгийн зантай адил зүйл байна шүү гэж Фрэнч бодов. Яг л багадаа үзэж байсан олзны герман кинонууд дээр гардаг шиг.
-Хүү бэр хоёр маань асуудалтай байгаа юм.-Боуден үг бүрээ тод, ойлгомжтой хэлнэ.-Би бол тун ноцтой асуудал гэж хэлмээр байна.
Углааш Эд өмнөх хавтсаа дэлгэхийг өвгөний гярхай нүдээрээ дагуулан харлаа. Хавтсан дотор нь цааснууд байгаа харагдав. Тийм ч их биш бололтой.
-Тэгээд тэр асуудал Тоддын сургалтанд нөлөөлж байна гэж бодож байна уу?
Боуден тонгойн царайгаа Фрэнч рүү ойртуулав. Багшийн нүд рүү нь эгцлэн ширтэв. Хэсэг зуур дуугаа хурааснаа:
-Ээж нь уугаад байгаа юм аа гэж хэлчихээд буцаад цэх суув.
-Үгүй байлгүй дээ.
-Харамсалтай нь тийм гэж хэлээд Боуден яанадаа гэсэн аятай толгой сэгсрэв.-Ээжийгээ ширээ дэрлэчихсэн согтуу унтаж байхтай нь хоёр ч удаа таарсан гэж хүү өөрөө надад хэлсэн юм. Аав нь мэдвэл аягүйтэх болохоор өөрөө хоолоо халаагаад, Ричардыг ажлаасаа ирэхээс нь өмнө бага ч гэсэн ухаан оруулахын тулд эжийгээ албадан байж хэдэн аяга кофе уулгасан байсан.
-Таагүй явдал болж дээ гэж Фрэнч хэлсэн ч гэлээ үнэндээ бол хар тамхинд орсон ээжүүд, хүүхдээ ухаангүй болтол нь зоддог аавууд гээд энэ байтугай таагүй явдлын талаарх сонсож явсан хүн. –Хатагтай Боуден эмчид хандах талаар бодож байгаагүй юм байх даа?
-Хүү ятгаж үзсэн л байна лээ. Гэвч ... гэвч минийхээр бол ээж нь хүмүүсээс санаа зовоод байгаа байх. Гэхдээ өөрийгөө дайчлах иймхэн хугацаа гэж хэлээд өвгөн тамхиныхаа утаагаар хэдий хэмжээний хугацаа хэрэгтэй байгааг зурж үзүүлэв.- өгчихвөл... Та ойлгож байгаа биз дээ, тийм үү?
Фрэнч толгой дохин.
-Тэгэлгүй яахав гэж хэлэхдээ агаарт утаагаар дүрслэснийг нь дотроо магтав. –Харин танай хүү чинь ... Тоддын эцэг нь...
-Бас зүгээргүй ээ гэж Боуден түс тас хэлэв.-Гэртээ оройтож ирнэ. Тэр бүү хэл оройдоо гэнэт ажил гарлаа гээд гараад явчихаж чадна... Моникатай биш ажилтайгаар гэрлэчихсэн юм аятай л... Би болохоор эр хүний хувьд хамгийн нэгдүгээрт гэр бүл нь байх ёстой гэдэгт бат итгэдэг хүн. Харин ноён Фрэнч та ямар бодолтой байдаг вэ?
-Тантай зуун хувь санал нийлж байна гэсээр Углааш Эд өвгөнийг дэмжив. Эд бага байхдаа Лос Анжелсийн нэгэн их дэлгүүрт манаач хийдэг эцгээ зөвхөн баяр ёслол, ням гарагуудаар л хардаг байлаа.
-Энэ асуудлыг нөгөө талаас нь харвал нэг иймэрхүү гэж хэлээд Боуден яриагаа дуусгав.
Фрэнч бүхнийг ойлгосон янзтай толгой дохино.
-Ингэхэд таны нөгөө хүү, Тоддын авга ах .. хэн билээ тэрээр хавтастайгаа шагайв.- Хэролд юу хийж байна?
-Хэрри Дэбора хоёр саяхан Миннесота руу шилжсэн гэж Боудэн хэлсэн нь үнэн байлаа.-Их сургуулийн дэргэдэх анагаахын төвд орон тоо гарсан юм л даа. Байгаа бүхнээ орхиод явах ч амаргүй хэрэг. Ингэж байхад нь эргээд ир гэж ятгах нь ч шударга бус хэрэг болох байх гэхэд нь өвгөний царайн дээр бат итгэл тодорлоо.-Хэрри сайн ч эмэгтэйтэй суусан хүн шүү.
-Ойлгож байна аа гэж хэлэх зуураа Эдварт Фрэнч хавтас руугаа ахин нэг шагайчихаад хойш нь тавив.-Илэн далангүй ярьсанд тань их баярлаж байна ноён Боуден. Би ч гэсэн тантай илэн далангүй байя.
Боуден:
-Баярлалаа гэж хэлээд ахиад л биеэ хураан цэх суув.
-Харамсалтай нь биднээс шалтгаалахгүй зүйл гэж байх юм. Манай сургууль нь сурлага хариуцсан зургаахан багштай болохоор нэг нь л гэхэд зуу түүнээс ч олон сурагчдыг хариуцаж байгаа. Шинээр ирсэн Хэпберн багш гэхэд л 115 сурагч хариуцдаг. Гэтэл хүүхдүүд маань цагаа олж сунгасан тусламжийн гар хамгийн хэрэгтэй насан дээрээ явж байдаг.
-Алт шиг үг хэллээ та.-Боуден тамхиа үнсний саван дотор юу ч үгүй болтол няцалчихла.
-Асуудал мундахгүй олон байна. Хар тамхи, ар гэрийн асуудал хоёр хамгийн түгээмэл нь. Тоддын хувьд үгүй ядаж хар тамхитай орооцолдохгүй яваад байгаа юм.
-Бурханы аврал.
-Бид яагаад ч туслаж чадахааргүй тохиолдлууд гэж бий гэсээр Эдвард Фрэнч үргэлжлүүлэв. -Харамсалтай ч гэлээ бодит байдал ийм л байна. Бидний эргүүлж байгаа ажлын хүнд тээрмийн үр шимийг харамсалтай нь хулиган, залхуучууд, улирагчид гээд хамгийн муу хүүхдүүд гол төлөв хүртчихээд байдаг юм. Системийн алдаа л даа.
-Таныг ний нуугүй ярьж байгаад баяртай байна.
-Гэвч энэ тээрэм Тодд шиг хүүхдүүдийг эвдэж байгааг хараад зүгээр суух хэцүү. Тун саяхан л манай хүн шилдэг сурагчдын нэг нь явсан. Хэлний хичээлүүд дээрээ дан онц сайн авна. Утга зохиолын авьяастай гэдэг нь харваас илт. Ялангуяа дийлэнхийнх нь хувьд соёл гэдэг нь зурагтнаас эхлээд хажуугийн кино теарт дуусч байдаг үеийн хүүхэд гэхэд. Би хүүгээр өнгөрсөн жил зохион бичлэг бичүүлж байсан багш эмэгтэйтэй уулзаж ярилцсан л даа. Хорин жил багшлахдаа түүнийх шиг сайн зохион бичлэгтэй таарч яваагүй гэж хэлсэн. Улирлын эцсийн дүн гаргахаар дэлхий хоёрдугаар дайны үеийн германы бөөнөөр хорих лагериудын тухай зохион бичлэг хийх ёстой байсан юм байна лээ. Тэгэхэд тэр багш хүүхэн анх удаагаа тав нэмэх гэсэн дүн тавьсан гэсэн шүү.
-Санаж байна аа. Тун сайн зохион бичлэг байсан гэж Боуден хэлэв.
-Байгаль судлал, нийгмийн ухааны хичээлүүдийг ядах юмгүй хийгээд байгаа юм. Алгебрийн хувьд гэвэл Тодд математикийн нээлт хийж дэлхий дахиныг гайхуулахгүй байж болох ч энэ жилийг хүртэл тун ч дажгүй явсаар ирсэн. Товчхондоо бол ийм л байна.
-Тийм байдаг байж.
-Ноён Боуден, Тоддын сурлага ингэж огцом унаж байгаа нь надад ТУН Ч таалагдахгүй байна. Зуны сургалтын хувьд гэвэл ... за за нэгэнт л илэн далангүй ярьна гэсэн болохоор яахав. Тодд шиг хүүхдүүдэд тэр сургалт нь тус болохоосоо илүү хор болж магадгүй. Сургуулийн бага ангийнхан гэдэг бол шуудхан хэлэхэд амьтны хүрээлэн л гэсэн үг. Өглөөнөөс орой хүртэл инээд алдаж явдаг сармагчин, цөөвөр чононууд, тэгээд бас тоншуулууд төрөл төрлөөрөө. Эд нарыг танай ачид тохирох хүүхдүүд гэж би бодохгүй байна.
-Тэгэлгүй дээ.
-За ингээд л бид хоёр эхэлсэн сэдэв рүүгээ ахиад орох нь дээ. Тоддын эцэг, эх нь итгэлийн албанд хандаад үзвэл яасан юм бэ? Мэдээж, хэнд ч юу ч мэдэгдүүлэхгүй. Тэндэхийн захирал Гарри Акерман нь миний хуучны найз байгаа юм. Гол нь энэ санааг Тодд гаргах хэрэггүй байх. Танаас гарвал л дээр гэж би бодож байна. –Эдварт Фрэнч нүүр дүүрэн инээмсэглэв.-Яахав тэгэж байтал зургадугаар сар гээд бүх зүйл хэвэндээ орчих ч юм билүү. Болохгүй гэх газаргүй шүү дээ.
Хэрэг ингэж эргэсэн нь ноён Боуденийг түгшээж байгаа нь илт.
-Тэр саналыг би гаргаж бололгүй яахав. Гэхдээ дараа нь хүү эвгүй байдалд орчих вий гэхээс эмээж байна. Байдал одоо тун ээдрээтэй байгаа юм л даа. Яаж ч магадгүй. Гэтэл хүү болохоор хичээлээ сайн үзнэ гээд надад амлачихсан байдаг. Дүн нь муу гарсан болохоор их айсан байна лээ гээд ноён Боуден ярвайн мушилзсаныг нь Эдварт Фрэнч ойлгосонгүй. –Таны бодож байгаагаас ч их айсан.
-Гэхдээ...
-Дээр нь бас би ч эвгүй байдалд орох биз гэсээр Боуден үг хавчуулах боломж олголгүй үргэлжлүүлэв.-Тун ч эвгүй байдалд орно. Моника намайг бусдын хэрэгт хошуу дүрлээ л гээд байгаа юм. Гэхдээ байдал ийм болчихоод байхад би яаж хошуу дүрэхгүй байх юм бэ, тийм биз дээ? Тэгэхээр цаг нь болтол энэ байдлыг хөндөхгүй байсан дээр байх гэж би бодож байна.
Фрэнч хариуд нь Тоддын хувийн хэрэгтэй хавтсан дээр гараа тавьж Боудений өөдөөс ноцтой нь аргагүй ширтэж байгаад:
-Би иймэрхүү асуудлын талаар их туршлагатай хүн гэлээ.-Миний бодлоор бол хүүгийн эцэг хоёр мэргэжлийн зөвлөгөө авалгүй болохгүй. Тоддын сургалаганд нөлөөлдөг болохоор л би эдний гэр бүлийн асуудлыг сонирхож байгаа гэдгийг та ойлгосон биз. Энэ тохиолдолд нөлөө нь бүр ч илэрхий болчихоод байгаа болохоор сонирхоод зогсохгүй оролцохоос өөр аргагүй болж байна.
-Тэгвэл би зөрүүлээд нэг санал тавьбал яах вэ? гэж Боудэн хэлэв.-Хэрэв би эндүүрээгүй бол хүүхдийнх нь муу дүнгийн талаар эцэг, эхэд нь мэдэгддэг систем танайд байдаг байх, тийм үү?
-Байгаа гэж Углааш Эд болгоомжтой хариулла.-Сурлага муутай хүүхдүүдийн ахицыг дүгнэдэг карт гэж бий. Хүүхдүүд болохоор унагадаг карт гэж нэрлэдэг юм. Жилийн эцсээр хоёр, эсвэл нэг гарсан хичээлээр нь карт гаргаад эцэг эхэд нь явуулдаг юм.
-Тун сайн гэж Боуден хэллээ.-Харин миний санал гэвэл хүү ганцхан...ядаж ганц гээд өвгөн махир хуруугаа дээш нь өргөлөө- унагадаг карт авах юм бол би таны саналыг эцэг, эхд нь дуулгана. Ингээд ч зогсохгүй хүү тийм унагадаг картыг энэ дөрөвдүгээр сард авчихвал...
-Уг нь бол бид тавдугаар л илгээдэг юм л даа.
-... тэгвэл би эцэг, эх нь таны саналыг хүлээн авна гэдгийг батлаж байна. Ноён Фрэнч, тэр маань хоёр хүүхдийнхээ ирээдүйд санаа зоволгүй яахав. Гэвч одоо өөрсдөө асуудалтай болчихоод хүүтэй манатай байгаа.
-Ойлгож байна аа.
-Тэгэвэл цаад хоёртоо учир начраа ололцох хугацаа өгье л дээ. Өөрөө өөрсдөдөө туслаж, асуудлаа шийдэг. Миний бодлоор энэ бол хамгийн зөв, жинхэнэ америк маягийн шийдэл болно гэж бодож байна. Тийм биз дээ?
Эдварт Фрэнч хэсэг бодсоноо:
-Магад ч үгүй гэж хариулав. Тэгээд ханын цаг руу харснаа таван минутын дараа өөр нэг сурагчийн эцэг, эхтэй нь уулзана гэдгээ саналаа.-За яахав тэгвэл тохирлцлоо шүү.
Боуден багш хоёр бараг нэг зэрэг суудлаасаа босов. Фрэнч өвгөний гарын атгахдаа үе мөчний өвчтэйг нь мартсангүй.
-Гэхдээ бараг хагас жилийн турш орхигдуулсан зүйлийг ганц сар хүрэхтэй үгүйтэй хугацаанд нөхнө гэдэг бараг боломжгүй гэдгийг танд хэлмээр байна. Асар их зүйл амжуулах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр өнөөдөр өгсөн амлалтаа та биелүүлэхээс өөр аргагүй л болох нь дээ.
Боуден гуай хариуд нь нүүрэндээ нууцлаг инээмсэглэл тодруулан:
-Тийм үү? гэхээс өөр юу ч хэлсэнгүй.
Энэ бүх ярианы туршид нэг зүйл Эдвард Фрэнчид хачин санагдаад байсан ч яг юу болохыг нь «лорд Питерийг» хар шүхрээ ихэмсэг байдлаар сугандаа хавчуулан өрөөг нь орхин явснаас цаг гаруй дараа сургуулийн цайны газар хоол идэж суухдаа л ойлгожээ.
Углааш Эд нь Тоддын өвөөтэй арван тав, бараг хорин минут ярилцсан ч өвгөн энэ бүх хугацаанд ачийгаа ганц ч удаа нэрээр нь дуудаагүй байв.

Хичээл тарснаас хойш 15 минутын дараа Тодд дугуйгаа байшингийн өмнө орхичихоод танил болсон довжооны шатан дээгүүр харайлгасаар орж ирэв. Үүдийг өөрийнхөө түлхүүрээр онгойлгон ороод гэрэл туссан галын өрөөг зүглэв. Тоддын царайд нь найдлагын гэрэл тодрох авч, энэ гэрэл сандрал, барьц алдалтын бараан мананг нэвтлэн тусч байлаа. Өрөөний босгон дээр амьсгаагаа даран зогсох хүүгийн хоолой нь бачуурч, гэдэс нь базална. Харин Дюссандер л юу ч болоогүй мэт вискийгээ хөнтрөнгөө сандал дээрээ ганхаад сууж байв. Гурван хослолоо тайлаагүй, зангиагаа бага зэрэг суллан, цамцныхаа энгэрийн товчийг тайлсан байна. Өвгөний харц нь яг л гүрвэлийнх шиг юуг ч үл илэрхийлнэ.
-За яасан? гэж Тодд дуулдах төдий асуулаа.
Гэвч Дюссандер тэр дариу хариулаагүй болохоор Тоддын хувьд өвгөний ам нээхийг хүлээсэн хэдхэн секунд нь бүхэл бүтэн жил шиг санагдлаа. Тэгэж тэгэж өвгөн аягаа ширээн дээр тавиад:
-Нөгөө тэнэг чинь итгэчихсэн шүү гэж хэлэх нь тэр.
Тоддын сэтгэл нь амарч санаа алдав. Харин Дюссандер:
-Тэгээд эцэг, эх хоёрыг чинь итгэлийн албанаас сэтгэл зүйн зөвлөгөө авах хэрэгтэй гэнээ. Бараг тулгаад авсан гэх үү дээ.
-Мөн дөө. Та ...та тэгээд юу гэсэн?
-Хэдхэн секунд алдсан л бол балрах байлаа гэж Дюссандер хэлэв.-Би яг л хэцүү байдалд орох тусмаа элдэв арга сэдэхдээ сайн нөгөө үлгэр дээр гардаг охин шиг байсан. Тэгээд тавдугаар сард чамайг унагадаг карт ядаж ганцыг авдаг юм бол эцэг, эх хоёр чинь тавьсан саналыг нь хүлээн авна гээд хэлчихсэн дээ.
Тоддын царай хувай цайчихав.
-Юу гэнээ? гэж хүү ориллоо.-Би алгебр дээр хоёр, түүх дээр нэг муу авчихсан байгаа шүү дээ!-хүүгийн хар хөлс нь цутгаад ирэв.-Өнөөдөр франц хэлний хяналтын ажил хийсэн ... бас л хоёр авах биз. Таныг тэнд Углааш Эдтэй яаж байгаа бол гэхээс өөр юу ч толгойд орж ирэхгүй. Яах бол, аргалж чадах болов уу гээд санаа зовж байхад чинь... Ингэж аргалдаг гэнээ гэж хүү хүндээр санаа алдав.-Ядаж ганцыг авах бол юм гэнэ шүү. Хамгийн багадаа л тав, эсвэл зургааг авах нь баталгаатай болчихоод байхад чинь.
-Сэжиг төрүүлэлгүйгээр хийж болох юм нь энэ л байсан юм чинь гэж Дюссандер онцлов. –Тэр Фрэнч чинь хэдийгээр хөлдүү амьтан ч гэлээ санасандаа заавал хүрдэг хүн шиг байсан. Хэрэв чамайг өрсөж амалсандаа хүрэгүй бол шүү дээ.
-Юу? Юун амлалт вэ?
Тоддын царай нь уурласандаа хачин болж өвгөн рүү дайрах нь уу гэлтэй харагдана.:
-Хичээлээ хийхгүй юу. Энэ дөрвөн долоо хоногт чи яг л мал шиг зүтгэнэ дээ. Нэг дэх өдөр бүх багш нартайгаа уулзаад хичээлийг нь хайнга хийсэндээ уучлал гуйх хэрэгтэй. Тэгээд бас...
-Тэгээд нэмэргүй ээ гэж Тодд үгийг нь таслав. –Та ойлгохгүй байгаа юм уу хаашаа юм бэ? Түүх, байгаль судлал дээр би бараг таван долоо хоног алдсан. Алгебр дээр бол бүр арван долоо хоног хоцорсон байгаа.
-Тэгсэн ч гэсэн гэж хэлээд Дюссандер аягандаа виски хийв.
-Хараач ээ, их ухаантай хүн гараад ирлээ гэж Тодд өвгөн рүү хашгирч гарлаа.-Хүн захирдаг мундаг хүн гэнээ. Цагаа олсонгүй дээ, мэдэв үү? гэснээ хүү гэнэт доромжилсон аястай шивнэж эхэллээ.-Намайг айлгах хамгийн аймшигтай зэвсэг чинь хулганы хор л байх мэдэв үү муу баас, хорчийсон хожуул минь!
Хариуд нь Дюссандер намуухан дуугаар:
-Аан гээд сонсож бай, муу нусгай минь гэлээ.
Тодд өвгөний өөдөөс ухасхийгээд зогтусав.
-Өнөөдрийг хүртэл гэсээр Дюссандер үг бүрээ тод, ойлгомжтой хэлнэ.- намайг барьж өгөөд цэвэр үлдэх бага ч гэлээ боломж чамд байсан. Энэ байдлаараа бол чадахгүй чинь илт ч гэлээ яахав, төсөөлөөд үзэж болно. Онолын хувьд барьж өгөх боломжтой гэсэн үг. Харин одоо бол бүх зүйл өөрчлөгдсөн шүү. Өнөөдөр би чиний өвөө Виктор Боуден гэгч хүний дүрд тоглосон. Чиний зөвшөөрөлтэйгээр л ингэсэн гэдэг нь хэнд ч ойлгомжтой асуудал. Хэрэв одоо энэ бүхэн илэрвэл чи цэвэрхэн үлдэж чадахгүй. Яагаад ч чадахгүй. Өнөөдөр чиний ухрах боломжийг нь чинь таслачихлаа.
-Хэрэв минийхээр болдогсон бол...
-Чинийхэр болдог юм гэж ер нь юу байнаа гэсээр Дюссандерийн дуу өндөрсөөд ирэв.- Чиний хүсэл чинь хэнд ч хамаагүй. Ямаршуу байдалд ороод байгаагаа ухамсарлах гэсэн ганцхан зүйл л чамаас шаардагдаж байна.


Last edited by cssmn on Feb.25.16 3:46 pm, edited 10 times in total.

Top
   
PostPosted: Oct.18.10 3:00 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар

Хүү хашгируулан загнуулж сураагүй болохоор гараа өвдтөл нь атгалаа. Буцаагаад тэнийлгэхэд нь алган дээр нь хумсны ороор зүсэгдэн улайсан байна. Хэрэв сүүлийн хэдэн сар хумсаа байнга мэрдэг болоогүй бол бүр ч гүн зүсэгдэх байсан биз.
-Би ухамсарланаа.
-Ингэж ярьвал ч өөр шүү. Чи очоод бүгдээс нь уучлалт гуйгаад хичээлээ хийх болно. Гарсан боломж, мөч бүрийг ашиглаж, завсарлагаанаар, хоол идэж байхдаа хичээлээ давт. Амралтын өдрүүдээр энд ирээд хичээлээ хийнэ.
-Ийшээ л биш шүү гэж Тодд дургүйцэв.-Гэртээ хийнэ.
-Үгүй шүү. Тэгвэл ахиад бүх зүйл давтагдана. Чи шалгалтан дээрээ унаж би амлалтаа биелүүлэх хэрэгтэй болно. Гэтэл биелүүлэх боломж надад байхгүй болохоор Углааш Эд эцэг, эх рүү чинь утасдана. Тэгээд хэний хүсэлтээр хөөрхий ядарсан өвгөн Денкер нь хуурамч өвөөгийн дүрд тоглосон болохыг олж мэднэ. Дүнгийн жагсаалтаа засч байсан чинь ч илэрнэ. Бас...
-За за, би ийшээ ирж байна аа.
-Чи ирчихсэн байна. Алгебраасаа эхэл.
-Мөн дөө. Өнөөдөр чинь тав дахь өдөр.
-Яг одооноос эхлээд чи өдөр болгон хичээлээ давтана гэж Дюссандер тулгав.-Алгебраасаа эхэл!
Тодд өвгөний нүд рүү эгцлэн ширтсэн боловч дараагийн эгшинд цүнхээ ухан номоо гаргаж байлаа. Гэвч хүүгийн харцнаас аллага хийх хүсэл тодорсныг Дюссандер ойлгож амжив. Зүгээр нэг бодол биш, жинхэнэ хүсэл. Өвгөн үзэн ядалтаар дүүрэн «яг одоо алах уу яахав» гэж дэнсэлсэн, хүнд харцтай тулгаралгүй хичнээн ч олон жил болсон юм бэ дээ. Ийм харцыг мартах аргагүй байх юм. Тоддын нарийхан хүзүүг ширтэн сууж байсан тэр өдөр өөрийнх нь харц ч магадгүй ийм байсан биз. Толь байсан бол харахгүй юу.
Тэрээр ТИЙМ ЭЭ, БИ ЮУНЫ ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ БОДОХ ХЭРЭГТЭЙ гэж өөртөө хэлэхдээ энэ бодлоосоо өөрөө ч гайхаад авав. ХҮҮГИЙН АСУУДАЛ НЬ ЮУНЫ ӨМНӨ НАДАД УРШИГ ТАТНА.

1975 оны 5-р сар
Тоддын орж ирэхийг хараад Дюссандер:
-За тэгээд баригдсан хүн маань суллагдсан байх шив дээ гэсээр дуртай ундаагаа аягалаад авав.-Юу гэж байна цаадуул чинь?-Өвгөн халаадтай, ноосон оймстой байв. Ноосон оймстойгоо явж байгаад хальтирах ч амархандаа гэж Тодд бодно. Хүү харцаа дээшлүүлэн лонхтойг харвал гурван хуруу хүрэхтэй үгүйтэй л үлджээ. Дюссандер сайн ууж шүү.
-Нэг ч муу дүнгүй, нэг ч унагадаг картгүй гэж Тодд илтгэлээ.-Хэрэв иймэрхүү байдлаар үргэлжилбэл улирлын сүүлээр дан онц, сайн л гарна.
-Үргэлжлэлгүй яахав. Би энэ талаар анхааралт тавьна шүү гэж хэлээд өвгөн аягатайгаа ганцхан хөнтөрчихөөд ахиад дүүргэлээ.-Амжилтыг чинь тэмдэглэх хэрэгтэй гэж хэлэхдэ өвгөний хэл нь ээдэрчээ. Гэвч гаднаас харсан өөр хүн бол согтуу байна гэж мэдэхээргүй байсан ч Тодд түүнийг мал болохоо шахсан гэдгийг шууд ойлголоо. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй гэсэн үг.
Тодд тун ч тайван харагдана.
-Гахай нар л тэмдэглэдэг юм байгаа биз.
Дюссандер хүүгийн доромжилсон хариуг сонсоогүй царай гаргав.
-Би загас, мөөг захиалчихсан, хэзээ мөдгүй хүргэж ирэх ёстой. Гэвч одоо чинь хэнд ч итгэж болохгүй цаг шүү дээ. Тэгэхээр одоохондоо хайлуулсан бяслагтай жигнэмэг зоогловол болохсон болов уу?
-За за тэгэхээс дээ. Чөтгөр таныг аваасай.
Дюссандер өндийхдөө ширээний буланг өвдгөөрөө цохичихоод ярвайсаар хөргөгчөө чиглэн сажиллаа.
-За энэ гэсээр тэрээр хүүгийн өмнө хоол тавив.-Дөнгөж саяхан хор хийчихсэн юм шүү гээд шүдгүй амаа ангайн инээв. Өвгөн хиймэл шүдээ хийгээгүй байгаа нь хүүд таалагдаагүй ч хариу инээмсэглэлээ.
-Чи чинь яагаад дуугаа хураачихав аа. Би л чиний оронд байсан баярлаад бөөн юм болох байсан.
-Одоо хүртэл итгэж өгөхгүй л байна гэж Тодд хэлээд жигнэмэгээ хазав. Энэ гэрийн идэж уух юмнаас цэрвэхээ болиод уджээ. Илчлэх захиа огт байхгүй гэдгийг өвгөн гадарлачихсан байж л таараа.Тэглээ гээд бат итгэлтэй болохоосоо нааш хүүг хорлохгүй нь ойлгомжтой.
-Юун тухай ярилцах вэ, аан? гэж Дюссандер асуулаа.-Хичээлээс чөлөөтэй ганцхан үдэш. Юу гэмээр байна?.- Өвгөн согтоод ирэхээрээ илэрхий аялгатай яриад эхэлдэг нь Тоддыг үргэлж уцаарлуулдаг байлаа. Гэвч яг одоо бол өвгөний аялга түүнд сонин биш байлаа. Ганц сонирхож байгаа зүйл нь өөрийнх нь тайван байдал. Хүү гараа харвал чичирч салганасан шинжгүй.
-Яасан ч яахав гэж хүү хариулав.-Өөрөө л мэд.
-Бидний хийдэг байсан савангийн талаар ярьвал яаж байна? Гомосексуал харьцаатай холбоотой туршилтуудын талаар ярьсан ч болж байна. Тэнэгтэж Берлинд ирээд баригдахаа шахаад азаар зугатсан талаараа ярьж өгөх юм уу?
-Юу ч байсан яах вэ? Надад хамаа алга гэж Тодд давтан хэллээ.
-Миний яриаг сонсох хүсэлгүй байх шив дээ гэж Дюссандер бодлогшронгүй хэлээд зоорьны хаалгыг чиглэн явав. Ноосон оймстой хөлөө хулдаасан дээгүүр чирэн алхална.-Тэгвэл байна аа, би чамд юм юмнаас айдаг байсан нэг өвгөний тухай ярьж өгье.
Өвгөн зоорьныхоо хаалгыг нээлээ. Тодд руу нуруугаа харуулжээ. Тодд чимээгүй өндийв.
-Тэр өвгөн нэг жаалаас айдаг байж л дээ- гэж Дюссандер яриагаа үргэлжлүүлэв.-Нөгөө жаалтайгаа бараг найз шахуу байсан мөртлөө шүү дээ. Ухаантай жаал шүү. Ээж нь тэр жаалыг «авьяаслаг сурагч» гэдэг байсан юм. Өвгөн ч хэр чадварлаг болохыг сайн мэдэж авсан юм. Гэхдээ жаахан өөр талаас нь гэхүү дээ.
Дюссандерийг хуучны унтраалгатайгаа ноцолдож байх зуур Тодд шалны хяхтнадаг хэсгийг тойрон, чимээгүй гишгилсээр ар талаас нь ойртож байв. Хүү энэ галын өрөөний хаана юу байгааг бараг л өөрийнхөө галын өрөөнөөс илүү мэднэ.
-Хүү анхандаа бол өвгөний найз нь байгаагүй л дээ гэж хэлэх зуураа Дюссандер унтралганыхаа учрыг олоод архичин хүний болгоомжтой зангаар ганц шат доошоо буув.-Өвгөн өөрөө ч хүүд тийм ч сайн биш байсан юм. Удалгүй хүүтэй уулзахдаа тодорхой хэмжээгээр баярладаг болсон ч хайртай болох болоогүй л байж. –Өвгөн нэг гараараа шатны бариулаас атгачихаад юу ч юм бэ хайсан бололтой зоорьны тавиураас харц салгахгүй ширтэнэ. Тодд урьдын адил дээд зэргийн тайван чигтээ, өвгөний ард нь бараг гарчихаад байлаа. Өвгөний нуруу руу нь хар хүчээрээ яаж түлхэхээ дүрслэн бодоод бүр дэндүү тайван зогсож байна. Гэхдээ найдвартай нь дээр болохоор өвгөнийг тонгойхыг хүлээх хэрэгтэй.
-Өвгөн хүүтэй уулзах дуртай байсан нь тэгш эрхтэйгээс болсон хэрэг байжээ гэж Дюссандер өөртөйгээ чанга дугаар ярьна.-Нэгнийх нь амьдрал нь нөгөөхийнхөө гарт нь байсан байхгүй юу. Бусдын нууцыг задлах шиг амар зүйл гэж юу байх билээ. Гэвч удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг өвгөн мэдэрсэн байна. Өвгөн нөхцөл байдлыг захирахаа байгаад бүх зүйл хүүгээс, хүүгийн уур, эсвэл сэргэлэн зангаас шалтгаалдаг болчихож гэнэ. Гэтэл нэгэн удаа шөнө унталгүй хөрвөөж хоносны дараа өвгөн хүүг бага зэрэг шахамдуулах хэрэгтэй юм байна гэж боджээ. Өөрийн аюулгүй байдлын төлөө шүү дээ.
Дюссандер бариулаас гараа авч урагш тонгойсон боловч Тодд огт хөдөлсөнгүй. Тайван байдал нь салхинд туугдсан манан шиг л сарниж, уур хилэн, барьц алдалт судсаар нь гүйгээд эхэлчихсэн байв. Энэ зуур Дюссандер нь хайж байгаа зүйлээ ч олов бололтой. Тэрхэн зуур хүү ямар муухай үнэртэй зоорь вэ гэж бодлоо. Үхдлийн ихүүн үнэр хамрыг цоргих шиг боллоо.
-Хөгшин хүний хувьд ганц өдрийн нойр юу ч биш шүү дээ. Тэгээд өвгөн орноосоо босч ширээний ард суусан байна. Хүүгийн илрүүлнэ гэж айлгаад байсан гэмт хэрэгтээ хүүг нь өөрийг яаж мэхлэн татан оролцуулсан тухайгаа боджээ. Тэгээд сурлагаа сайжруулахын тулд хүүг яаж чармайсан талаар бас бодсон байна. Тэгээд сурлага нь сайжирчихсан болохоор хүүгийн хувьд хэрэггүй ачаа болсон гэдгээ өвгөн ойлгожээ. Өвгөнийг цааш нь харуулчихвал хүүгийн сэтгэл амарна гэдгийг ойлгосон хэрэг шүү дээ.
Гартаа шил виски барьсаар Дюссандер эргэн харлаа.
-Би сонссон шүү гэж тэр хэлэв.-Сандлаа холдуулан боссоныг чинь. Чи ямар ч чимээ гаргалгүйгээр явж чаддагүй юм байна шүү дээ. Одоохондоо.
Тодд юу ч дуугарсангүй.
-За тэгээд гэж хэлээд Дюссандер шатаар өгсөж гараад зоорьныхоо хаалгыг хаав.-... тэгээд өвгөн бүгдийг бичжээ. Болсон бүх явдлыг. Бичээд дуусахад нь үүр цайж, хараал идсэн үе мөчний өвчинд баригдсан хуруунууд нь янгинан өвдөж байсан байна. Бичиж дуусахад нь сэтгэл нь ойрын хэдэн долоо хоног онгойж байгаагүйгээр онгойжээ. Өөрийгөө аюулгүй байдалд орсон гэдгийг мэдэрсэн байхгүй юу. Өвгөн тэгээд орондоо буцаж ороод үд хүртэл унтжээ. Унтсаар байгаад үзэх дуртай «Бүгдэд зориулсан эмнэлэг» нэвтрүүлгээ ч мартах шахаж.
Дюссандер савладаг сандал дээрээ суунгаа нэлээд зовлон үзсэн байрын тонгорого гаргаж ирээд лонхны бөглөөг ховхолж эхлэв.
-Маргааш нь өвгөн өөрийнхөө хамгийн сайн костюмыг өмсөөд тав гурван цаасаа хадгалуулсан банк руу явсан байна. Банкны ажилтнаас зарим нэг зүйл лавласны дараа банкны сейфэнд нэг хайрцаг түрээслэжээ. Хайрцагных нь нэг түлхүүр нь өвгөнд, нөгөөх нь банкинд хадгалагддаг болохоор онгойлгохын тулд хоёулаа хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн нотариусаар баталгаажуулсан бичгэн зөвшөөрөл байгаа нөхцөлд л түлхүүрийг гуравдагч этгээд ашиглах боломжтой. Гэхдээ гэснээ Дюссандер шүдгүй буйлаа ярзайлган инээмсэглэлээ.-Гэхдээ үйлчлүүлэгчийг үхсэн тохиолдолд гээд Дюссандер үгээ таслаад инээмсэглэсэн чигтээ лонхны бөглөөг мултлаад аягандаа хэсэг виски хийв.
-Тэгвэл яана гэж? гэж Тодд асуухад хоолой нь сөөнгөтөнө.
-Тэгсэн тохиолдолд хайрцгийг банкны ажилтан, татварын байцаагч нар байлцан нээнэ. Дотор нь байгаа зүйлсийг нэг бүрчлэн бүртгэнэ. Ингэж бүртгэхэд нь 12 хуудас бүхий ганцхан баримт л гарч ирнэ. Баримт нь татвартай ямар ч хамаагүй ч гэлээ тун ч сонирхолтой юм шүү.
Хүү хөшөө шиг хөшчихлөө.
-Арай ч дээ ... гэх нь яг л таазан дээгүүр чөлөөтэй явах хүн харсан мэт гайхах, айх хосолсон хүний дуутай адил сонсогдов.- Та... та яаж байгаа юм бэ?
-Яахав гэж Дюссандер өрөвдсөн аятай учирлалаа.-Хийчихсэн юм чинь.
-Тэгээд би... би яах болж байна. Та чинь ХӨГШИН хүн шүү дээ. Мартчихаа юу? Та хэзээ мөдгүй үхчихэж мэдэх хүн.
Дюссандер өндийв. Шүүгээнээсээ хүүхдийн жижиг аяга гаргаад ирлээ. Аяган дээр Тоддод бүр цэцэрлэгт байхаас нь танил болсон хүүхэлдэйн киноны баатрууд гараасаа хөтөлцөн бүжиглэнэ. Дюссандерийг ямар нэг ёслол хийж байгаа мэт ихэмсэг байдлаар аягыг арчихыг хүү нүд салгалгүй харж байлаа. Тэгсээр өвгөн аягаа хүүгийн өмнө тавиад шилтэйгээсээ тонгойлгов.
-Яах гэж байгаа юм бэ? гэж Тодд хөмхий зуун асуулаа.- Би архи уудаггүй.
-Ав ав. Уух шалтаг байна шүү дээ жаал минь. Өнөөдөр чи уух ёстой.
Тод нэлээд удаан дуугүй байж байснаа аягатайгаа авав. Дюссандер хөгжилтэй нь аргагүй аягатайгаа тулгаад:
-Миний урт удаан амьралын төлөө хундага өргөе. Бас чийний сайхан амьдралын төлөө. Prosit! гэснээ ганцхан том балгаж аягатайгаа хосолчихоод тас тас хийтэл инээж гарав.Ноосон оймстой хөлөөрөө хулдаасан шалаа дэвслэн сандал дээрээ нааш цааш ганхан инээнэ. Халаад өмссөн хачирхалтай махчин шувуу инээж байгаа харагдаж байлаа.
-Үзэн ядаж байна гэж Тодд шивнэв.
Удалгүй өвгөн хахаж цацаж эхэлсээр царай нь хүрэн улаан болж ирэхэд Тодд айсандаа үсэрч очоод нурууг нь алгадаж эхэллээ.
-Prosit. Уугаач ээ чи гэж өвгөн ханиалгаж дуусаад хэллээ. -Муу юм болохгүй дээ.
Тодд өвгөний үгэнд орлоо. Ханиадны шингэн шиг амттай балиар зүйл хүүгийн дотрыг зуран орлоо.
-Та яаж ийм балиар юм уудаг юм бэ? хүү ярвайн татагнаснаа аягатайгаа тавив.-Та одоо уухаа больмоор юм. Тамхиа ч гэсэн хаях хэрэгтэй.
-Үгүй тэр, миний эрүүл мэндэд ямар их анхаарал тавьна вэ гэснээ өвгөн тонгорог хийсэн халаасаа ухаж байгаад зөөлөн хайрцагтай тамхи гаргаад ирэв.-Харин би бол чиний л эрүүл мэндэд санаа зовж байна даа. Өдөр болгон л сонин дэлгэхээр «Дугуйтай хүүхэд машинд мөргүүлжээ» гэсэн мэдээ байх юм. Чи дугуй унахаа больвол яасан юм бэ? Над шиг автобусаар яв. Болохгүй бол явган явж бай л даа.
-Та наад автобустайгаа тонил цаашаа.
-Тонилно оо, жаал минь гэж Дюссандер инээмсэглэн хариулаад ахин виски хийж авав. –Гэхдээ одоо бол хамтдаа тонилно гэж мэдээрэй.


1975 оны 5-р сар
Тоддын орж ирэхийг хараад Дюссандер:
-За тэгээд баригдсан хүн маань суллагдсан байх шив дээ гэсээр дуртай ундаагаа аягалаад авав.-Юу гэж байна цаадуул чинь?-Өвгөн халаадтай, ноосон оймстой байв. Ноосон оймстойгоо явж байгаад хальтирах ч амархандаа гэж Тодд бодно. Хүү харцаа дээшлүүлэн лонхтойг харвал гурван хуруу хүрэхтэй үгүйтэй л үлджээ. Дюссандер сайн ууж шүү.
-Нэг ч муу дүнгүй, нэг ч унагадаг картгүй гэж Тодд илтгэлээ.-Хэрэв иймэрхүү байдлаар үргэлжилбэл улирлын сүүлээр дан онц, сайн л гарна.
-Үргэлжлэлгүй яахав. Би энэ талаар анхааралт тавьна шүү гэж хэлээд өвгөн аягатайгаа ганцхан хөнтөрчихөөд ахиад дүүргэлээ.-Амжилтыг чинь тэмдэглэх хэрэгтэй гэж хэлэхдэ өвгөний хэл нь ээдэрчээ. Гэвч гаднаас харсан өөр хүн бол согтуу байна гэж мэдэхээргүй байсан ч Тодд түүнийг мал болохоо шахсан гэдгийг шууд ойлголоо. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй гэсэн үг.
Тодд тун ч тайван харагдана.
-Гахай нар л тэмдэглэдэг юм байгаа биз.
Дюссандер хүүгийн доромжилсон хариуг сонсоогүй царай гаргав.
-Би загас, мөөг захиалчихсан, хэзээ мөдгүй хүргэж ирэх ёстой. Гэвч одоо чинь хэнд ч итгэж болохгүй цаг шүү дээ. Тэгэхээр одоохондоо хайлуулсан бяслагтай жигнэмэг зоогловол болохсон болов уу?
-За за тэгэхээс дээ. Чөтгөр таныг аваасай.
Дюссандер өндийхдөө ширээний буланг өвдгөөрөө цохичихоод ярвайсаар хөргөгчөө чиглэн сажиллаа.
-За энэ гэсээр тэрээр хүүгийн өмнө хоол тавив.-Дөнгөж саяхан хор хийчихсэн юм шүү гээд шүдгүй амаа ангайн инээв. Өвгөн хиймэл шүдээ хийгээгүй байгаа нь хүүд таалагдаагүй ч хариу инээмсэглэлээ.
-Чи чинь яагаад дуугаа хураачихав аа. Би л чиний оронд байсан баярлаад бөөн юм болох байсан.
-Одоо хүртэл итгэж өгөхгүй л байна гэж Тодд хэлээд жигнэмэгээ хазав. Энэ гэрийн идэж уух юмнаас цэрвэхээ болиод уджээ. Илчлэх захиа огт байхгүй гэдгийг өвгөн гадарлачихсан байж л таараа.Тэглээ гээд бат итгэлтэй болохоосоо нааш хүүг хорлохгүй нь ойлгомжтой.
-Юун тухай ярилцах вэ, аан? гэж Дюссандер асуулаа.-Хичээлээс чөлөөтэй ганцхан үдэш. Юу гэмээр байна?.- Өвгөн согтоод ирэхээрээ илэрхий аялгатай яриад эхэлдэг нь Тоддыг үргэлж уцаарлуулдаг байлаа. Гэвч яг одоо бол өвгөний аялга түүнд сонин биш байлаа. Ганц сонирхож байгаа зүйл нь өөрийнх нь тайван байдал. Хүү гараа харвал чичирч салганасан шинжгүй.
-Яасан ч яахав гэж хүү хариулав.-Өөрөө л мэд.
-Бидний хийдэг байсан савангийн талаар ярьвал яаж байна? Гомосексуал харьцаатай холбоотой туршилтуудын талаар ярьсан ч болж байна. Тэнэгтэж Берлинд ирээд баригдахаа шахаад азаар зугатсан талаараа ярьж өгөх юм уу?
-Юу ч байсан яах вэ? Надад хамаа алга гэж Тодд давтан хэллээ.
-Миний яриаг сонсох хүсэлгүй байх шив дээ гэж Дюссандер бодлогшронгүй хэлээд зоорьны хаалгыг чиглэн явав. Ноосон оймстой хөлөө хулдаасан дээгүүр чирэн алхална.-Тэгвэл байна аа, би чамд юм юмнаас айдаг байсан нэг өвгөний тухай ярьж өгье.
Өвгөн зоорьныхоо хаалгыг нээлээ. Тодд руу нуруугаа харуулжээ. Тодд чимээгүй өндийв.
-Тэр өвгөн нэг жаалаас айдаг байж л дээ- гэж Дюссандер яриагаа үргэлжлүүлэв.-Нөгөө жаалтайгаа бараг найз шахуу байсан мөртлөө шүү дээ. Ухаантай жаал шүү. Ээж нь тэр жаалыг «авьяаслаг сурагч» гэдэг байсан юм. Өвгөн ч хэр чадварлаг болохыг сайн мэдэж авсан юм. Гэхдээ жаахан өөр талаас нь гэхүү дээ.
Дюссандерийг хуучны унтраалгатайгаа ноцолдож байх зуур Тодд шалны хяхтнадаг хэсгийг тойрон, чимээгүй гишгилсээр ар талаас нь ойртож байв. Хүү энэ галын өрөөний хаана юу байгааг бараг л өөрийнхөө галын өрөөнөөс илүү мэднэ.
-Хүү анхандаа бол өвгөний найз нь байгаагүй л дээ гэж хэлэх зуураа Дюссандер унтралганыхаа учрыг олоод архичин хүний болгоомжтой зангаар ганц шат доошоо буув.-Өвгөн өөрөө ч хүүд тийм ч сайн биш байсан юм. Удалгүй хүүтэй уулзахдаа тодорхой хэмжээгээр баярладаг болсон ч хайртай болох болоогүй л байж. –Өвгөн нэг гараараа шатны бариулаас атгачихаад юу ч юм бэ хайсан бололтой зоорьны тавиураас харц салгахгүй ширтэнэ. Тодд урьдын адил дээд зэргийн тайван чигтээ, өвгөний ард нь бараг гарчихаад байлаа. Өвгөний нуруу руу нь хар хүчээрээ яаж түлхэхээ дүрслэн бодоод бүр дэндүү тайван зогсож байна. Гэхдээ найдвартай нь дээр болохоор өвгөнийг тонгойхыг хүлээх хэрэгтэй.
-Өвгөн хүүтэй уулзах дуртай байсан нь тэгш эрхтэйгээс болсон хэрэг байжээ гэж Дюссандер өөртөйгээ чанга дугаар ярьна.-Нэгнийх нь амьдрал нь нөгөөхийнхөө гарт нь байсан байхгүй юу. Бусдын нууцыг задлах шиг амар зүйл гэж юу байх билээ. Гэвч удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг өвгөн мэдэрсэн байна. Өвгөн нөхцөл байдлыг захирахаа байгаад бүх зүйл хүүгээс, хүүгийн уур, эсвэл сэргэлэн зангаас шалтгаалдаг болчихож гэнэ. Гэтэл нэгэн удаа шөнө унталгүй хөрвөөж хоносны дараа өвгөн хүүг бага зэрэг шахамдуулах хэрэгтэй юм байна гэж боджээ. Өөрийн аюулгүй байдлын төлөө шүү дээ.
Дюссандер бариулаас гараа авч урагш тонгойсон боловч Тодд огт хөдөлсөнгүй. Тайван байдал нь салхинд туугдсан манан шиг л сарниж, уур хилэн, барьц алдалт судсаар нь гүйгээд эхэлчихсэн байв. Энэ зуур Дюссандер нь хайж байгаа зүйлээ ч олов бололтой. Тэрхэн зуур хүү ямар муухай үнэртэй зоорь вэ гэж бодлоо. Үхдлийн ихүүн үнэр хамрыг цоргих шиг боллоо.
-Хөгшин хүний хувьд ганц өдрийн нойр юу ч биш шүү дээ. Тэгээд өвгөн орноосоо босч ширээний ард суусан байна. Хүүгийн илрүүлнэ гэж айлгаад байсан гэмт хэрэгтээ хүүг нь өөрийг яаж мэхлэн татан оролцуулсан тухайгаа боджээ. Тэгээд сурлагаа сайжруулахын тулд хүүг яаж чармайсан талаар бас бодсон байна. Тэгээд сурлага нь сайжирчихсан болохоор хүүгийн хувьд хэрэггүй ачаа болсон гэдгээ өвгөн ойлгожээ. Өвгөнийг цааш нь харуулчихвал хүүгийн сэтгэл амарна гэдгийг ойлгосон хэрэг шүү дээ.
Гартаа шил виски барьсаар Дюссандер эргэн харлаа.
-Би сонссон шүү гэж тэр хэлэв.-Сандлаа холдуулан боссоныг чинь. Чи ямар ч чимээ гаргалгүйгээр явж чаддагүй юм байна шүү дээ. Одоохондоо.
Тодд юу ч дуугарсангүй.
-За тэгээд гэж хэлээд Дюссандер шатаар өгсөж гараад зоорьныхоо хаалгыг хаав.-... тэгээд өвгөн бүгдийг бичжээ. Болсон бүх явдлыг. Бичээд дуусахад нь үүр цайж, хараал идсэн үе мөчний өвчинд баригдсан хуруунууд нь янгинан өвдөж байсан байна. Бичиж дуусахад нь сэтгэл нь ойрын хэдэн долоо хоног онгойж байгаагүйгээр онгойжээ. Өөрийгөө аюулгүй байдалд орсон гэдгийг мэдэрсэн байхгүй юу. Өвгөн тэгээд орондоо буцаж ороод үд хүртэл унтжээ. Унтсаар байгаад үзэх дуртай «Бүгдэд зориулсан эмнэлэг» нэвтрүүлгээ ч мартах шахаж.
Дюссандер савладаг сандал дээрээ суунгаа нэлээд зовлон үзсэн байрын тонгорого гаргаж ирээд лонхны бөглөөг ховхолж эхлэв.
-Маргааш нь өвгөн өөрийнхөө хамгийн сайн костюмыг өмсөөд тав гурван цаасаа хадгалуулсан банк руу явсан байна. Банкны ажилтнаас зарим нэг зүйл лавласны дараа банкны сейфэнд нэг хайрцаг түрээслэжээ. Хайрцагных нь нэг түлхүүр нь өвгөнд, нөгөөх нь банкинд хадгалагддаг болохоор онгойлгохын тулд хоёулаа хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн нотариусаар баталгаажуулсан бичгэн зөвшөөрөл байгаа нөхцөлд л түлхүүрийг гуравдагч этгээд ашиглах боломжтой. Гэхдээ гэснээ Дюссандер шүдгүй буйлаа ярзайлган инээмсэглэлээ.-Гэхдээ үйлчлүүлэгчийг үхсэн тохиолдолд гээд Дюссандер үгээ таслаад инээмсэглэсэн чигтээ лонхны бөглөөг мултлаад аягандаа хэсэг виски хийв.
-Тэгвэл яана гэж? гэж Тодд асуухад хоолой нь сөөнгөтөнө.
-Тэгсэн тохиолдолд хайрцгийг банкны ажилтан, татварын байцаагч нар байлцан нээнэ. Дотор нь байгаа зүйлсийг нэг бүрчлэн бүртгэнэ. Ингэж бүртгэхэд нь 12 хуудас бүхий ганцхан баримт л гарч ирнэ. Баримт нь татвартай ямар ч хамаагүй ч гэлээ тун ч сонирхолтой юм шүү.
Хүү хөшөө шиг хөшчихлөө.
-Арай ч дээ ... гэх нь яг л таазан дээгүүр чөлөөтэй явах хүн харсан мэт гайхах, айх хосолсон хүний дуутай адил сонсогдов.- Та... та яаж байгаа юм бэ?
-Яахав гэж Дюссандер өрөвдсөн аятай учирлалаа.-Хийчихсэн юм чинь.
-Тэгээд би... би яах болж байна. Та чинь ХӨГШИН хүн шүү дээ. Мартчихаа юу? Та хэзээ мөдгүй үхчихэж мэдэх хүн.
Дюссандер өндийв. Шүүгээнээсээ хүүхдийн жижиг аяга гаргаад ирлээ. Аяган дээр Тоддод бүр цэцэрлэгт байхаас нь танил болсон хүүхэлдэйн киноны баатрууд гараасаа хөтөлцөн бүжиглэнэ. Дюссандерийг ямар нэг ёслол хийж байгаа мэт ихэмсэг байдлаар аягыг арчихыг хүү нүд салгалгүй харж байлаа. Тэгсээр өвгөн аягаа хүүгийн өмнө тавиад шилтэйгээсээ тонгойлгов.
-Яах гэж байгаа юм бэ? гэж Тодд хөмхий зуун асуулаа.- Би архи уудаггүй.
-Ав ав. Уух шалтаг байна шүү дээ жаал минь. Өнөөдөр чи уух ёстой.
Тод нэлээд удаан дуугүй байж байснаа аягатайгаа авав. Дюссандер хөгжилтэй нь аргагүй аягатайгаа тулгаад:
-Миний урт удаан амьралын төлөө хундага өргөе. Бас чийний сайхан амьдралын төлөө. Prosit! гэснээ ганцхан том балгаж аягатайгаа хосолчихоод тас тас хийтэл инээж гарав.Ноосон оймстой хөлөөрөө хулдаасан шалаа дэвслэн сандал дээрээ нааш цааш ганхан инээнэ. Халаад өмссөн хачирхалтай махчин шувуу инээж байгаа харагдаж байлаа.
-Үзэн ядаж байна гэж Тодд шивнэв.
Удалгүй өвгөн хахаж цацаж эхэлсээр царай нь хүрэн улаан болж ирэхэд Тодд айсандаа үсэрч очоод нурууг нь алгадаж эхэллээ.
-Prosit. Уугаач ээ чи гэж өвгөн ханиалгаж дуусаад хэллээ. -Муу юм болохгүй дээ.
Тодд өвгөний үгэнд орлоо. Ханиадны шингэн шиг амттай балиар зүйл хүүгийн дотрыг зуран орлоо.
-Та яаж ийм балиар юм уудаг юм бэ? хүү ярвайн татагнаснаа аягатайгаа тавив.-Та одоо уухаа больмоор юм. Тамхиа ч гэсэн хаях хэрэгтэй.
-Үгүй тэр, миний эрүүл мэндэд ямар их анхаарал тавьна вэ гэснээ өвгөн тонгорог хийсэн халаасаа ухаж байгаад зөөлөн хайрцагтай тамхи гаргаад ирэв.-Харин би бол чиний л эрүүл мэндэд санаа зовж байна даа. Өдөр болгон л сонин дэлгэхээр «Дугуйтай хүүхэд машинд мөргүүлжээ» гэсэн мэдээ байх юм. Чи дугуй унахаа больвол яасан юм бэ? Над шиг автобусаар яв. Болохгүй бол явган явж бай л даа.
-Та наад автобустайгаа тонил цаашаа.
-Тонилно оо, жаал минь гэж Дюссандер инээмсэглэн хариулаад ахин виски хийж авав. –Гэхдээ одоо бол хамтдаа тонилно гэж мэдээрэй.
1975 оны 5-р сар
Тоддын орж ирэхийг хараад Дюссандер:
-За тэгээд баригдсан хүн маань суллагдсан байх шив дээ гэсээр дуртай ундаагаа аягалаад авав.-Юу гэж байна цаадуул чинь?-Өвгөн халаадтай, ноосон оймстой байв. Ноосон оймстойгоо явж байгаад хальтирах ч амархандаа гэж Тодд бодно. Хүү харцаа дээшлүүлэн лонхтойг харвал гурван хуруу хүрэхтэй үгүйтэй л үлджээ. Дюссандер сайн ууж шүү.
-Нэг ч муу дүнгүй, нэг ч унагадаг картгүй гэж Тодд илтгэлээ.-Хэрэв иймэрхүү байдлаар үргэлжилбэл улирлын сүүлээр дан онц, сайн л гарна.
-Үргэлжлэлгүй яахав. Би энэ талаар анхааралт тавьна шүү гэж хэлээд өвгөн аягатайгаа ганцхан хөнтөрчихөөд ахиад дүүргэлээ.-Амжилтыг чинь тэмдэглэх хэрэгтэй гэж хэлэхдэ өвгөний хэл нь ээдэрчээ. Гэвч гаднаас харсан өөр хүн бол согтуу байна гэж мэдэхээргүй байсан ч Тодд түүнийг мал болохоо шахсан гэдгийг шууд ойлголоо. Энэ юу гэсэн үг вэ гэхээр өнөөдөр эсвэл хэзээ ч үгүй гэсэн үг.
Тодд тун ч тайван харагдана.
-Гахай нар л тэмдэглэдэг юм байгаа биз.
Дюссандер хүүгийн доромжилсон хариуг сонсоогүй царай гаргав.
-Би загас, мөөг захиалчихсан, хэзээ мөдгүй хүргэж ирэх ёстой. Гэвч одоо чинь хэнд ч итгэж болохгүй цаг шүү дээ. Тэгэхээр одоохондоо хайлуулсан бяслагтай жигнэмэг зоогловол болохсон болов уу?
-За за тэгэхээс дээ. Чөтгөр таныг аваасай.
Дюссандер өндийхдөө ширээний буланг өвдгөөрөө цохичихоод ярвайсаар хөргөгчөө чиглэн сажиллаа.
-За энэ гэсээр тэрээр хүүгийн өмнө хоол тавив.-Дөнгөж саяхан хор хийчихсэн юм шүү гээд шүдгүй амаа ангайн инээв. Өвгөн хиймэл шүдээ хийгээгүй байгаа нь хүүд таалагдаагүй ч хариу инээмсэглэлээ.
-Чи чинь яагаад дуугаа хураачихав аа. Би л чиний оронд байсан баярлаад бөөн юм болох байсан.
-Одоо хүртэл итгэж өгөхгүй л байна гэж Тодд хэлээд жигнэмэгээ хазав. Энэ гэрийн идэж уух юмнаас цэрвэхээ болиод уджээ. Илчлэх захиа огт байхгүй гэдгийг өвгөн гадарлачихсан байж л таараа.Тэглээ гээд бат итгэлтэй болохоосоо нааш хүүг хорлохгүй нь ойлгомжтой.
-Юун тухай ярилцах вэ, аан? гэж Дюссандер асуулаа.-Хичээлээс чөлөөтэй ганцхан үдэш. Юу гэмээр байна?.- Өвгөн согтоод ирэхээрээ илэрхий аялгатай яриад эхэлдэг нь Тоддыг үргэлж уцаарлуулдаг байлаа. Гэвч яг одоо бол өвгөний аялга түүнд сонин биш байлаа. Ганц сонирхож байгаа зүйл нь өөрийнх нь тайван байдал. Хүү гараа харвал чичирч салганасан шинжгүй.
-Яасан ч яахав гэж хүү хариулав.-Өөрөө л мэд.
-Бидний хийдэг байсан савангийн талаар ярьвал яаж байна? Гомосексуал харьцаатай холбоотой туршилтуудын талаар ярьсан ч болж байна. Тэнэгтэж Берлинд ирээд баригдахаа шахаад азаар зугатсан талаараа ярьж өгөх юм уу?
-Юу ч байсан яах вэ? Надад хамаа алга гэж Тодд давтан хэллээ.
-Миний яриаг сонсох хүсэлгүй байх шив дээ гэж Дюссандер бодлогшронгүй хэлээд зоорьны хаалгыг чиглэн явав. Ноосон оймстой хөлөө хулдаасан дээгүүр чирэн алхална.-Тэгвэл байна аа, би чамд юм юмнаас айдаг байсан нэг өвгөний тухай ярьж өгье.
Өвгөн зоорьныхоо хаалгыг нээлээ. Тодд руу нуруугаа харуулжээ. Тодд чимээгүй өндийв.
-Тэр өвгөн нэг жаалаас айдаг байж л дээ- гэж Дюссандер яриагаа үргэлжлүүлэв.-Нөгөө жаалтайгаа бараг найз шахуу байсан мөртлөө шүү дээ. Ухаантай жаал шүү. Ээж нь тэр жаалыг «авьяаслаг сурагч» гэдэг байсан юм. Өвгөн ч хэр чадварлаг болохыг сайн мэдэж авсан юм. Гэхдээ жаахан өөр талаас нь гэхүү дээ.
Дюссандерийг хуучны унтраалгатайгаа ноцолдож байх зуур Тодд шалны хяхтнадаг хэсгийг тойрон, чимээгүй гишгилсээр ар талаас нь ойртож байв. Хүү энэ галын өрөөний хаана юу байгааг бараг л өөрийнхөө галын өрөөнөөс илүү мэднэ.
-Хүү анхандаа бол өвгөний найз нь байгаагүй л дээ гэж хэлэх зуураа Дюссандер унтралганыхаа учрыг олоод архичин хүний болгоомжтой зангаар ганц шат доошоо буув.-Өвгөн өөрөө ч хүүд тийм ч сайн биш байсан юм. Удалгүй хүүтэй уулзахдаа тодорхой хэмжээгээр баярладаг болсон ч хайртай болох болоогүй л байж. –Өвгөн нэг гараараа шатны бариулаас атгачихаад юу ч юм бэ хайсан бололтой зоорьны тавиураас харц салгахгүй ширтэнэ. Тодд урьдын адил дээд зэргийн тайван чигтээ, өвгөний ард нь бараг гарчихаад байлаа. Өвгөний нуруу руу нь хар хүчээрээ яаж түлхэхээ дүрслэн бодоод бүр дэндүү тайван зогсож байна. Гэхдээ найдвартай нь дээр болохоор өвгөнийг тонгойхыг хүлээх хэрэгтэй.
-Өвгөн хүүтэй уулзах дуртай байсан нь тэгш эрхтэйгээс болсон хэрэг байжээ гэж Дюссандер өөртөйгээ чанга дугаар ярьна.-Нэгнийх нь амьдрал нь нөгөөхийнхөө гарт нь байсан байхгүй юу. Бусдын нууцыг задлах шиг амар зүйл гэж юу байх билээ. Гэвч удалгүй нөхцөл байдал өөрчлөгдөж байгааг өвгөн мэдэрсэн байна. Өвгөн нөхцөл байдлыг захирахаа байгаад бүх зүйл хүүгээс, хүүгийн уур, эсвэл сэргэлэн зангаас шалтгаалдаг болчихож гэнэ. Гэтэл нэгэн удаа шөнө унталгүй хөрвөөж хоносны дараа өвгөн хүүг бага зэрэг шахамдуулах хэрэгтэй юм байна гэж боджээ. Өөрийн аюулгүй байдлын төлөө шүү дээ.
Дюссандер бариулаас гараа авч урагш тонгойсон боловч Тодд огт хөдөлсөнгүй. Тайван байдал нь салхинд туугдсан манан шиг л сарниж, уур хилэн, барьц алдалт судсаар нь гүйгээд эхэлчихсэн байв. Энэ зуур Дюссандер нь хайж байгаа зүйлээ ч олов бололтой. Тэрхэн зуур хүү ямар муухай үнэртэй зоорь вэ гэж бодлоо. Үхдлийн ихүүн үнэр хамрыг цоргих шиг боллоо.
-Хөгшин хүний хувьд ганц өдрийн нойр юу ч биш шүү дээ. Тэгээд өвгөн орноосоо босч ширээний ард суусан байна. Хүүгийн илрүүлнэ гэж айлгаад байсан гэмт хэрэгтээ хүүг нь өөрийг яаж мэхлэн татан оролцуулсан тухайгаа боджээ. Тэгээд сурлагаа сайжруулахын тулд хүүг яаж чармайсан талаар бас бодсон байна. Тэгээд сурлага нь сайжирчихсан болохоор хүүгийн хувьд хэрэггүй ачаа болсон гэдгээ өвгөн ойлгожээ. Өвгөнийг цааш нь харуулчихвал хүүгийн сэтгэл амарна гэдгийг ойлгосон хэрэг шүү дээ.
Гартаа шил виски барьсаар Дюссандер эргэн харлаа.
-Би сонссон шүү гэж тэр хэлэв.-Сандлаа холдуулан боссоныг чинь. Чи ямар ч чимээ гаргалгүйгээр явж чаддагүй юм байна шүү дээ. Одоохондоо.
Тодд юу ч дуугарсангүй.
-За тэгээд гэж хэлээд Дюссандер шатаар өгсөж гараад зоорьныхоо хаалгыг хаав.-... тэгээд өвгөн бүгдийг бичжээ. Болсон бүх явдлыг. Бичээд дуусахад нь үүр цайж, хараал идсэн үе мөчний өвчинд баригдсан хуруунууд нь янгинан өвдөж байсан байна. Бичиж дуусахад нь сэтгэл нь ойрын хэдэн долоо хоног онгойж байгаагүйгээр онгойжээ. Өөрийгөө аюулгүй байдалд орсон гэдгийг мэдэрсэн байхгүй юу. Өвгөн тэгээд орондоо буцаж ороод үд хүртэл унтжээ. Унтсаар байгаад үзэх дуртай «Бүгдэд зориулсан эмнэлэг» нэвтрүүлгээ ч мартах шахаж.
Дюссандер савладаг сандал дээрээ суунгаа нэлээд зовлон үзсэн байрын тонгорого гаргаж ирээд лонхны бөглөөг ховхолж эхлэв.
-Маргааш нь өвгөн өөрийнхөө хамгийн сайн костюмыг өмсөөд тав гурван цаасаа хадгалуулсан банк руу явсан байна. Банкны ажилтнаас зарим нэг зүйл лавласны дараа банкны сейфэнд нэг хайрцаг түрээслэжээ. Хайрцагных нь нэг түлхүүр нь өвгөнд, нөгөөх нь банкинд хадгалагддаг болохоор онгойлгохын тулд хоёулаа хэрэгтэй. Үйлчлүүлэгчийн нотариусаар баталгаажуулсан бичгэн зөвшөөрөл байгаа нөхцөлд л түлхүүрийг гуравдагч этгээд ашиглах боломжтой. Гэхдээ гэснээ Дюссандер шүдгүй буйлаа ярзайлган инээмсэглэлээ.-Гэхдээ үйлчлүүлэгчийг үхсэн тохиолдолд гээд Дюссандер үгээ таслаад инээмсэглэсэн чигтээ лонхны бөглөөг мултлаад аягандаа хэсэг виски хийв.
-Тэгвэл яана гэж? гэж Тодд асуухад хоолой нь сөөнгөтөнө.
-Тэгсэн тохиолдолд хайрцгийг банкны ажилтан, татварын байцаагч нар байлцан нээнэ. Дотор нь байгаа зүйлсийг нэг бүрчлэн бүртгэнэ. Ингэж бүртгэхэд нь 12 хуудас бүхий ганцхан баримт л гарч ирнэ. Баримт нь татвартай ямар ч хамаагүй ч гэлээ тун ч сонирхолтой юм шүү.
Хүү хөшөө шиг хөшчихлөө.
-Арай ч дээ ... гэх нь яг л таазан дээгүүр чөлөөтэй явах хүн харсан мэт гайхах, айх хосолсон хүний дуутай адил сонсогдов.- Та... та яаж байгаа юм бэ?
-Яахав гэж Дюссандер өрөвдсөн аятай учирлалаа.-Хийчихсэн юм чинь.
-Тэгээд би... би яах болж байна. Та чинь ХӨГШИН хүн шүү дээ. Мартчихаа юу? Та хэзээ мөдгүй үхчихэж мэдэх хүн.
Дюссандер өндийв. Шүүгээнээсээ хүүхдийн жижиг аяга гаргаад ирлээ. Аяган дээр Тоддод бүр цэцэрлэгт байхаас нь танил болсон хүүхэлдэйн киноны баатрууд гараасаа хөтөлцөн бүжиглэнэ. Дюссандерийг ямар нэг ёслол хийж байгаа мэт ихэмсэг байдлаар аягыг арчихыг хүү нүд салгалгүй харж байлаа. Тэгсээр өвгөн аягаа хүүгийн өмнө тавиад шилтэйгээсээ тонгойлгов.
-Яах гэж байгаа юм бэ? гэж Тодд хөмхий зуун асуулаа.- Би архи уудаггүй.
-Ав ав. Уух шалтаг байна шүү дээ жаал минь. Өнөөдөр чи уух ёстой.
Тод нэлээд удаан дуугүй байж байснаа аягатайгаа авав. Дюссандер хөгжилтэй нь аргагүй аягатайгаа тулгаад:
-Миний урт удаан амьралын төлөө хундага өргөе. Бас чийний сайхан амьдралын төлөө. Prosit! гэснээ ганцхан том балгаж аягатайгаа хосолчихоод тас тас хийтэл инээж гарав.Ноосон оймстой хөлөөрөө хулдаасан шалаа дэвслэн сандал дээрээ нааш цааш ганхан инээнэ. Халаад өмссөн хачирхалтай махчин шувуу инээж байгаа харагдаж байлаа.
-Үзэн ядаж байна гэж Тодд шивнэв.
Удалгүй өвгөн хахаж цацаж эхэлсээр царай нь хүрэн улаан болж ирэхэд Тодд айсандаа үсэрч очоод нурууг нь алгадаж эхэллээ.
-Prosit. Уугаач ээ чи гэж өвгөн ханиалгаж дуусаад хэллээ. -Муу юм болохгүй дээ.
Тодд өвгөний үгэнд орлоо. Ханиадны шингэн шиг амттай балиар зүйл хүүгийн дотрыг зуран орлоо.
-Та яаж ийм балиар юм уудаг юм бэ? хүү ярвайн татагнаснаа аягатайгаа тавив.-Та одоо уухаа больмоор юм. Тамхиа ч гэсэн хаях хэрэгтэй.
-Үгүй тэр, миний эрүүл мэндэд ямар их анхаарал тавьна вэ гэснээ өвгөн тонгорог хийсэн халаасаа ухаж байгаад зөөлөн хайрцагтай тамхи гаргаад ирэв.-Харин би бол чиний л эрүүл мэндэд санаа зовж байна даа. Өдөр болгон л сонин дэлгэхээр «Дугуйтай хүүхэд машинд мөргүүлжээ» гэсэн мэдээ байх юм. Чи дугуй унахаа больвол яасан юм бэ? Над шиг автобусаар яв. Болохгүй бол явган явж бай л даа.
-Та наад автобустайгаа тонил цаашаа.
-Тонилно оо, жаал минь гэж Дюссандер инээмсэглэн хариулаад ахин виски хийж авав. –Гэхдээ одоо бол хамтдаа тонилно гэж мэдээрэй.


1977 оны намар ахлах ангийн сурагч Тодд буудлагын клубт элсэн оржээ. Тэр жилдээ сургуулийнхаа хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний од болж, бейсболын тэмцээнд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэхийн сацуу коллежээ түүхэнд нь гуравт орох амжиллтайгаар дүүргэв. Бичиг баримтаа Берклигийн их сургууль руу явуулсанд цаадуул нь тэвэрч үнсэх нь холгүй юм болон уриалгахан нь аргагүй хүлээн авсан байна.
Гэвч нэгэн удаа коллежээ төгсөхөөс нь өмнөхөн гэнэт тайлбарлах аргагүйн дээр хачин аймшигтай хүсэл хүүд төржээ. Тухайн үедээ бурханы авралаар тэр хүслээ ядаж төдөлгүй дарсан ч тийм хачин бодол төрсөн нь түгшүүр төрүүлж байв. Амьдрал нь сэтгэл зовох юмгүй шулуун шугамаар явж байхад ийм бодол төрдөг. Түүний амьдралыг бүх зүйл нь гялалзаж гийсэн, эвдэрхий юм нэг ч үгүй Моникагийн том, саруулхан галын өрөөтэй зүйрлэж болохоор болжээ.
Боудений байшингаас дөрвөн милийн зайтай найман эгнээтэй хурдны зам өнгөрдөг. Отоо хийхэд зориулагдсан гэж хэлмээр бут битүү ургасан нэг толгой хурдны замд бараг тулчихсан байдаг юм. Зул сарын баяраар эцэг нь манай хүүд дурантай винчестер буу бэлэглэсэн байдаг. Тэгээд машинууд эвдлүүлсэн шоргоолжны үүр оволзон шиг ийш тийш давхилдаж эхэлдэг ид ачааллын үеэр бутан дунд нуугдчих юм бол ч.... харин ч нэг зовох юмгүйгээр...



-Ээ бурхан минь!
Тодд аянганд ниргүүлсэн мэт галын өрөөний үүдэнд хөшчээ. Дюссандер нүдээ аниад, ширээ дэрлэчихсэн хэвтэнэ. Зовхи нь хүрэнтчихэж.
-Дюссандер гэж Тодд орилох зуураа айдсын заваан амтыг мэдэрлээ.-Хөгшин төгзөг минь, үхээд үзээрэй чи!
-Аяар гэм дээ! гэж өвгөн нүдээ нээлгүй хэллээ.-Хөршүүд гүйлдээд ирнэ шүү...
Тодд үүдний өрөө рүү утас руу харайлгласан боловч харилцуурыг шүүрч авангуутаа хөшчихөв. Чухал зүйл мартчихсан юм биш байгаа гэсэн бодол авах боломжгүй өргөс шиг санааг нь зовоож эхлэв. Юу мартсан байж болох вэ? Хэзээ ч юу ч мартаж байгаагүйгээ сайн мэддэг ч нэг л биш ээ... Түргэн рүү залгав. Нэг дэхээ дуудуулсны дараа:
-Сан-Донатогийн түргэн тусламж байна, танд юугаар туслах вэ гэсэн дуу харилцуурын цаанаас гарах нь тэр.
-Намайг Тодд Боуден гэдэг. Клермон стрит 963. Яаралтай.
-Хүү минь наана чинь юу болсон юм бэ?
-Миний найз ноён Дюс... хүү хэлээ цус гартал нь хазаад авав. ДЮССАНДЕР. Жинхэнэ нэрийг нь яг хэлэх гэж байна шүү дээ.
-Залуу минь тайвшир. Ахиад хэл дээ?
-Миний найз ноён Денкер гэж Тодд хэлэв.-ЗҮрхний шидгээс болчих шиг боллоо.
-Ямар шинж тэмдэг ажиглагдаж байна?
Тоддыг дөнгөж хэлж эхэлтэл хэрэггүй гэлээ. Машин гарчихсан, замын байдлаас шалтгаалаад арав юмуу арван таван минутын дараа очно гэв. Тодд утсаа тавьчихаад хоёр гараараа нүдээ таглав.
-Яасан? Дуудчихав уу? гэж Дюссандерийн дорой дуу сонсогдов.
-Тэгсэн! гэж Тодд байдаг хүчээрээ ориллоо.-Дуудчихсан. Харин та яг одоо үхэх гээгүй л юм бол наад амаа хамхи!
Ингээд балардаг байж ээ гэж хүү өөртөө хэллээ. Кодын булангаас ирсэн Тодд хүү минь тайван байна шүү. Харин одоо хамгийн хэцүү юмыг хийх хэрэгтэй. Гэр рүүгээ залгах.
-Байна уу гэх? гэ ээжийнхээ ая тал зассан хүлцэнгүй дууг сонсонгуутаа уур нь гэнэт хүрээд явчихлаа.
-Ээж минь, би байна. Аавтай яриулаадах даа. Бушуулаарай.
Тодд эхийгээ «ээж минь» гэж дуудахаа байгаад удаж байсан болохоор шууд л сэжиг авах ёстой доо. Үнэхээр ч тэглээ.
-Яасан бэ? Юу болов?
-Аавтай яриулаадах аа.
-Гэхдээ...
Харилцуурт түчигнэх чимээ гарлаа. Ээж нь л аавтай нь нэг юм яриад байгаа бололтой. Тодд бэлдлээ.
-Аав, ноён Денкер ... зүрхний шигдээс болчих шиг боллоо.
-Бурхан минь! гэснээ аавынх нь дуу холдоод явчихлаа. Сонссон зүйлээ эхнэртээ хэлж байгаа нь тэр.-Тэгээд амь байна уу? Эсвэл бүр...
-Амьд аа. Ухаантай байна.
-Ашгүй дээ. ТҮргэн дуудаарай.
-Дуудчихсан. Гэхдээ жаахан сандраад... Хэрэв таныг хүрээд ирвэл арай л ...
-Яариа юу байхав, таван минутын дараа очлоо.
Ээж нь цаана нь нэг юм яриад эхэлсэн ч аав нь харилцуураа тавьчихлаа.
Таван минут. Тавхан минутын дотор амжуулах хэрэгтэй. Мартсан юм юу байна, санаарай. Би юу мартчихаад байгаа юм бол? Сандарсандаа л тэгэж байгаа байх. Тэнэг чинь аав руу ярьж яах гэсэн юм бол оо? Хамгийн түрүүнд санаад орсон болохоор л ... За за энэ ч яахав. Юу мартаад байгаа юм бол? Юу...
-Усан тэнэг! гэж Тодд гэнэт уулгад алдаад галын өрөө рүү буцаад гүйлээ. Өвгөн ширээ дэрлэсэн хэвээрээ байх бөгөөд хагас аниастай нүд нь манантжээ.
-Дюссандер!-Тодд өвгөнийг хамаагүй сэгсчлээ. Өвгөн ёолж байна.-Хөөе, дуулж байна уу? Муу гөлөг минь, сонсож байна уу?
-Юу вэ? Түргэн үү?
-Захидал! Нөгөө хараал идсэн захидал чинь хаана байна?
-Захидал ий? Юун захидал?
-Та утасдаад ч бие чинь муудлаа, чухал захидал хүлээн авлаа гэж гэрийнхэндээ хэл гэсэн шүү дээ. –Тоддын дотор нь пал хийгээд явчихлаа.-Би тэнэг чинь Германаас захидал ирсэн гэнэ гээд хэлчихсэн шүү дээ. ... Ээ чөтгөр ав!
-Захидал гэсээр Дюссандер толгойгоо арайхийн өндийлгэв. Царайнд нь үхлүүд шар туяа татаад өрөөсөн нүд нь хөх туяатай болчихож.-Виллигээс ирсэн захидал. Вилли Франкелиас. Миний хайрт Виллигээс...
Тодд цагаа харлаа. Хоёр минут өнгөрчихөж. Аав ч таван минутын дотор амжихгүй ч гэлээ ямар ч байсан хурдан ирэх нь гарцаагүй. Хурдан.
-Тэгсэн байж. Би танд Виллигээс ирсэн захидлыг уншиж өгч байтал сэтгэл тань хөдлөөд зүрхээр чинь гэнэт хатгуулсан шүү. Ойлгосон уу? Тэгээд тэр захидал чинь хаана байна?
Дюссандер юм ойлгохгүй байгаа бололтой.
-Захиа хаана байна гэж байна шүү?
-Юун захидал? гэж асууж байгаа нь Дюссандер ойлгох гэж хүчлэж байгаа бололтой. Тодд хөгшин архичныг боож алах хүслээ арайхийн дарав.
-Яагаав дээ, миний уншиж өгсөн. Вилли ч билүү нэг хүнээс ирсэн захидал. Хаана байна?
Хар аяндаа захиа гараад ирэх гэж байгаа аятай хоёулаа ширээ гөлөрчихсөн байв.
Тэгэж тэгэж Дюссандер арайхийн:
-Дээр байгаа гэлээ.-Шүүгээнд. Гурав дахь шургуулга. Жижигхэн хайрцаг байгаа. Эвдлээрэй. Би түлхүүрийг нь хаячихсан юм. Тэнд хуучин захидлууд байгаа. Гарын үсэг, огноогүй. Бүгд герман хэл дээр. Тэндээс шилээд авчих. Бушуул...
-Муу малаа! гэж Тодд галзууртлаа уурлалаа.-Би герман хэл мэдэхгүй шүү дээ. Би тэр захидлыг чинь чамд яаж уншиж өгсөн болох юм бэ, тэнэг ээ!
-Вилли англиар бичиж чадахгүй байвал яах юм бэ? гэж Дюссандер зөрлөө.-ЧИ ойлгоогүй, харин БИ ойлгосон. Үгнүүдийг буруу дуудаж уншсан ч би гадарлаж, ойлгосон.
Нээрээ тийм. Зөв. Ахиад л зөв. Зүрхний шигдээс болчихсон байж толгой минийхээс илүү ажиллаж байна шүү. Тодд шат руу ухасхийхлээ. Гүйж явахдаа аавынх нь «порш» ирж байгаа эсэхийг шалган хэсэг зуур чимээ чагналаа. Чимээ алга. Гэвч цаг явсаар. Таван минут нь аль хэдийн өнгөрчихсөн байлаа.
Ганцхан харайлган шатаар өгсөөд өвгөний унтлагын өрөө рүү оров. Тэрээр ийшээ хэзээ ч орж үзээгүй байлаа. Ер нь орох хэрэггүй байсан юм чинь. Сандарсан харцаар танихгүй өрөөгөө тойруулан харлаа. Тэр байна, нөгөө шүүгээ нь. Шүүгээний өмнө сөхрөн суугаад дээрээсээ гурав дахь шургуулгыг өөр рүүгээ хүчтэй татлаа. Шургуулга наашилж байснаа далийгаад гацчихав.
-Яадаг муу новш вэ гэж Тодд шүд зуун хэлэв.-Чамайг тэгвэл ингээд...
Хамаг хүчээрээ татсанд шүүгээ тэр чигээрээ нураад ирэхээ шахав. Шургуулга урагш бүлтрээд гараад ирэв. Оймс, цагаан хэрэглэл, нусны алчуурууд ийш тийш нисч эхэллээ. Хүү бараг шургуулганд байсан бүхнийг нь гарган шидлэж байгаад модон хайрцгийг олж харав. Онгойлох гэлээ. Болдоггүй. Тэгнэ л дээ өнөөдөр чинь бүх юм хаалттай байдаг өдөр болохоор онгойхгүй байна.
Шидэлсэн зүйлээ шургуулганд хам хум эргүүлэн хийв. Гэтэл шургуулга нь мултарсан замандаа буцаад орж өгөхгүй зовоолоо. Хар хөлсөө цувуулан байж шургуулгыг ийш тийш займчин хөдөлгөж эхлэв. Ашгүй дээ, орлоо. Цаг цаг, цаана чинь болохоо байлаа.
Тодд эргэн тойрноо ахин нэг гүйлгэн харснаа модон хайрцгийг орны толгойн дээр хар хүчээрээ дэлсээд авав. Гар нь аймшигтай өвдсөн ч хүү тоосонгүй. Хайрцагны түгжээ яагаа ч үгүй байлаа. Ахиад хүчтэй цохилоо. Орны толгой хага үсэрсэн байтал хайрцаг зүгээр. Тодд солиотой хүний инээж байгаа юм шиг орилсноор хайрцгийг хоёр гараараа толгойн дээрээ өргөж байгаад орны өөр нэг толгой руу хар хүчээрээ шидлээ. Ашгүй.
Тагыг сөхтөл цонхоор машины гэрэл гялалзав.
Хайрцагны доторхыг сэгсрэн гаргалаа. Ил захидал. Тэмдэг. Хэд хэдэн удаа давхарлада нугалчихсан хар сүлжмэл оймстой хүүхний зураг. Тооцооны шарласан хуудас. Янз бүрийн хүмүүсийн баримт бичиг. Хоосон хэтэвч. Хамгийн ёроолд нь захидлууд.
Машины гэрэл улам тодров. «Порше»-ийн хөдөлгүүрийн хүржигнэн чимээг хүү сонсов. Дуу ойртож байснаа гэнэт тасарчихлаа. Тодд ар өвөргүй готик бичгээр гаргацтай бичсэн гурван хуудсыг санд мэнд шүүрч аваад унтлагын өрөөнөөс үсрэн гарлаа. Шатаар буух гэж явахдаа орон дээр нээлттэй хайрцаг орхичихсноо санаад буцаад гүйлээ.
Нөгөө хараал идсэн шургуулга нь ахиад л талдаа ортол гарч ирээд гацчих нь тэр.
«Порше»-ийн хаалга нээгдээд хаагдах чимээ.
Тоддын амнаас хоолойгоо боолгуулж байгаа мэт дуу гарав. Хайрцгийг шургуулганд чихэн хийгээд өшиглөж орхив. Шургуулга цаашаа яваад орчихлоо. Тодд шургуулгыг эгшин зуур гөлөрснөө буцаад харайлгав.Шатны дунд хэсэгт явж байхад нь аавынх нь хөлөө чимээ сонсдов. Тодд шатны бариулан дээр элгээрээ хэвтэж байгаад чимээ гаргалгүйгээр доошоо гулсаад галын өрөө рүү харайлгалаа.
Хаалга балбах чимээ.
-Тодд! Би байна аа, үүдээ!
Алсад түргэн тусламжийн дохио хангинана.
Дюссандер ахиад л ухаан алдчихсан бололтой.
-Одоохон аав аа!
Захианыхаа хуудсуудыг сандарч байгаад газар унагаачихаж гэж харагдуулахаар газар тавьчихаад хаалгаа онгойлгохоор очлоо.
Аав нь:
-Хаана байна? гэж явуут дундаа асуув.
-Галын өрөөнд.
-Сайн байна. Чи хийх ёстой юм аа сайн хийжээ гэж хэлээд эцэг нь түүнийг тэврэв. Өөрөө ч гэсэн сандарч ч тэвдэснээ нуух гэсэн бололтой.
-Юу ч мартаагүй байх гэж найдаж байна гэж Тодд даруухан хариулаад аавыгаа галын өрөө рүү дагуулан явлаа.
Боуденийхэн гэр бүлээрээ ноён Денкерийг эмнэлэгт эргэн очлоо. Хүү «Та биеэ бодох хэрэгтэй шүү», «Ёстой их баярлалаа» гэх мэтийн улиг болсон яриаг арайхийн тэвчиж суутал нь хажуугийн орон дээрх нэг эрэгтэй хүн өөрийг нь дуудсанд дотроо баярлалаа.
-Залуу таныг удаан зовоохгүй гэж нөгөө хүн хэлэв. Тэр хүн трос, дээгээн дээр өлгөөтэй гипсэн нуруувчтай байв.-Та өөрийнхөө нурууг хугалсан Моррис Хейзельтэй ярилцаж байна.
-Таагүй эд байна шүү? гэж Тодд өрөвдөнгүй хэлэв.
-Харин тийм ээ гэх нь залуу минь чи эелдэг үг сонгохдоо тааруухан юм даа гэсэн аятай сонсогдов.
Тодд уучлалт гуйж эхэлсэн боловч Хейзель хэрэггүй гэж зангав. Амьдралын ямар ч нугачаанд бүдрэхэд бэлэн хөгшин хүний шаналангүй царай. Дюссандерийн өрөөсөн дугуй юу даа гэж Тодд бодлоо.
-Хэрэггүй ээ гэж Морис хэлэв.-Миний үгийг битгий тоо. Та намайг танихгүй шүү дээ. Тэгэхээр танихгүй хүнд эелдэг зан гаргах гэж өөрийгөө зовоох хэрэггүй.
-Энэ ертөнцөд арал шиг ганцаар хүн гэж нэг ч үгүй .. гэж Тоддыг эхэлтэл Моррис инээд алдав.
-Донныг цээжээр мэддэг юм байна шүү дээ. Хэний санаанд орох билээ? Ингэхэд манай хөрш, танай наад найз чинь яаж байна?
-Ийм өндөр настай хүн гэхэд хурдан сайжирч байна гэж эмч нар хэлсэн. Наятай хүн шүү дээ.
-Тийм байна шүү гэж Моррис санал нийлэв.-Дуу муутай хүн шиг санагдсан. Гэхдээ ямар ч байсан над шиг шилжиж ирсэн хүн гэдгийг нь ярианаас нь ойлголоо. Би польш хүн л дээ. Польшид, Радомд төрсөн хүн гэж хэлэх гэсэн юм.
-Тийм үү? гэж Тодд үгийг нь дагууллаа.
-Тиймээ. Радомд муу усны нүхний таглааг юу гэж нэрлэдгийг мэдэх үү?
-Үгүй ээ гээд Тодд инэмсэглэв.
-Дугуй малгай гэдэг юм гээд Моррисийг инээхээд Тодд ч даган инээв. Дюссандер тэр хоёр руу хялайн харж, хөмсгөө зангидтал Моника нэг юм асуугаад анхаарлыг нь татчихлаа.
-Тэгэхээр танай найз чинь бас шилжиж ирсэн юм байна, тийм үү?
-Тийм гэж Тодд хариуллаа.-Германаас ирсэн юм. Эссен нэртэй хотоос. Сонсож байсан уу?
-Би ч Германд нэг их очиж байгаагүй л дээ гэж Моррисон хариулав.-Дайны үеэр юу хийж байсан юм бол?
-Мэдэхгүй ээ гэж Тодд хариултаас бултав.
-Тийм дээ. Яаж ч мэдэх вэ дээ. Дайн дусаад өчнөөн жил болчихлоо шүү дээ. Удахгүй Америкт ирээдүйн ерөнхийлөгчийг, тийм ээ, ерөнхийлөгчийг төрүүлэх шинэ үе их амьдралд хөл тавьна. Тэгээд тэр дайны талаар юу ч мэдэхгүй хүн ерөнхийлөгч болно. Тэгээд Дюнкер дэх гайхамшигт ялалтыг Ганнибалын заан хөлөглөн Альпийн нурууг давсан дайралттай андуурах биз.
-Та байлдаж байсан уу?
-Тэгэж хэлж болно оо... Ингэхэд нэг муу өвгөнийг, ялангуяа дэргэдээ бас нэг өвгөнтэй хэвтэх өвгөнийг эргэж ирдэг залуучууд тийм ч олон биш байх шүү.
Тодд даруухан инээмсэглэлээ.
-Бүр ядарчихлаа гэж Моррис хэлэв.-Унтах гээд үздэг юм билүү?
-Хурдан эдгээрэй.
Моррис талархан толгой дохиод нүдээ анив. Тоддыг Дюссандерийн оронд дөхөж очиход эцэг, эх нь явах гэж байлаа. Аав нь эмнэлгийн дүрэм журмыг зөрчиж байна гэж уулга алдан минут тутамд цагаа харж байв.


Хейзель шөнө дөлөөр хар даран сэрлээ.
Хейзель баттай мэдэж байв. Дэргэд нь унтаж байгаа энэ хүнтэй хаана, хэзээ хувь тавилангийн эрхээр таарснаа сайн санаж байлаа. Гэхдээ тэр үед энэ хүнийг Денкер гэдэггүй байсан юм.
Аймшигтай хар даржээ. Лидия тэр хоёрт хэн нь ч юм бэ хүсэл биелүүлдэг сахиус өгтөл хоёулаа баян болгож өгөөч гэж залбирч байна гэнэ. Гэтэл «Гитлергюгенд»-ийн дүрэмт хувцас өмсчихсөн америк жаал өрөөнд хаанаас ч юм бэ гэнэт гараад ирж байна гэнэ. Тэгээд Моррист «ТАНАЙ ХОЁР ОХИН ЧИНЬ ПАТЭНИЙ БӨӨНӨӨР ХОРИХ ЛАГЕРЬТ АМЬ ҮРЭГДСЭН ГЭДГИЙГ ГҮНЭЭ ХАРАМСАН МЭДЭГДЭЖ БАЙНА. ҮХЭЛДТЭЙ ХОЛБООТОЙ ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ ЛАГЕРИЙН ДАРГЫН ЗАХИДЛААС УНШИНА УУ. ЗУУН РЕЙХСМАРКИЙН ЧЕК ЯВУУЛСНЫГ ХҮЛЭЭН АВНА УУ? САНГИЙН САЙД АДОЛЬФ ГИТЛЕР» гэсэн цахилгаан гардуулан өгөх нь тэр.
Моррисын охидыг хэзээ ч харж байгаагүй Лидия амшигтай дуугаар орилсноо хүсэл биелүүлэгч сахиусандаа залбиран охидыг амьдруулахыг гуйж эхлэв. Гэтэл хаалганы цаанаас хөлийн чимээ сонсдов.
Хорт хий, угаар, ялзарсан үнэр дүүрсэн өөрөөн дотор Моррис мөлхөж байв. Азын сахиусаа эрж байгаа нь тэр. Хамгийн сүүлийн нэг хүслээ хэлэх боломж үлджээ. Энэ аймшигтай зүүдийг дуусгах хүсэл л үлдээд байгааг Моррис сайн мэдэж байв. Яс арьс болсон туранхай гарынхаа шуун дээр бэхээр дугаар шивүүлсэн, нүд нь хөнхийгээд орчихсон амьд үхдэл болсон охидуудаа ахиж харахгүй гэсэндээ...
Хаалгыг нь пад хийтэл нь хүчтэй дэлсэнэ.
Гэвч хүсэл биелүүлэгч сахиус нь олддоггүй. Цаг хугацаа зогсчээ. Гэтэл хаалга ард нь савж онгойхыг мэдрэв. ҮГҮЙ ШҮҮ гэж тэр бодож амжив. БИ ЭРГЭЖ ХАРАХГҮЙ. НҮДЭЭ ТАС АНИАД, БОЛОХГҮЙ БОЛ УХАЖ АВЧ БАЙГААД Ч ХАМААГҮЙ ХАРАХГҮЙ.
Гэсэн ч тэр эргэж харлаа. Заавал эргэж харах ёстой байсан болохоор. Хэн нэгэн нь толгойг нь албан хүчээр эргүүлчих шиг л санагдлаа. Гэвч орж ирсэн хүн нь охидууд нь биш байлаа. Тэр бол Денкер байв. Залуухан, эсэсийн хувцастай, хохимой толгойтой малгайгаа нүд руугээ дараад өмсчихөж. Гялалзтал өнгөлсөн товч, гутлаас нь ойх гэрэл нүд сохлох нь уу гэлтэй.
Тэгээд зүүдэнд нь орж ирсэн Денкер ая тал зассан цэвдэг инээмсэглэлээ нүүрэндээ тодруулж байгаад:
-СУУГААД БОЛСОН ЯВДЛЫГ ДЭС ДАРААГААР НЬ ЯРЬ. ХОЁУЛАА НАЙЗУУД БИЗ ДЭЭ, nein? ЗАРИМ ХҮНИЙ НУУСАН АЛТ, ХУУЛЬ БУС ТАМХИНЫ ТАЛААР БИД МЭДЭЖ БАЙГАА ШҮҮ. БАС ХОЁР ӨДРИЙН ӨМНӨ ШНАЙБЕЛИЙГ ХООЛНЫ ХОРДЛОГООР БУС ХАРИН ХООЛОНД НЬ НУНТАГ ШИЛ ХИЙСНЭЭС БОЛЖ ҮХСЭН ГЭДГИЙГ Ч МЭДЭЖ БАЙГАА. ЮУ Ч МЭДЭХГҮЙ ЭНЭ ТЭР ГЭСЭН ГЭНЭН ЮМ БИТГИЙ ХЭЛЭЭРЭЙ ДЭЭ. ЗА ЯРЬ ЯРЬ гэлээ.
Ингээд Моррис аймшигтай үнэрээс болж хахаж цацан байж харанхуйд бүгдийг ярьж эхэллээ. Үг нь аяндаа л хэлэн дээр нь гарч ирээд байлаа. Худал үнэн хоёр холилдсон солиотой хүний наминчлал.
....Байдгаараа салгалж чичирсэн Моррис сэрээд унтаж байгаа хөршөө ширтлээ. Цаадах нь шүдгүй амаа ангайлгачихсан унтана. Шүдгүй бар ч гэмээр юмуу, эсвэл хүчирхэг соёогоо алдсан тулааны хөгшин заан ч гэмээр юм уу. Арчаагаа алдсан мангас.
-Бурхан минь, бурхан минь гэж Моррис Хейзель уруулаа хөдөлгөн залбирч байлаа. Нулимс нь хацрыг нь даган урсана.-Миний эхнэр, миний хүүхдүүдийг алсан хүн дэргэд минь унтаж байна. Бурхан минь, надтай нэг өрөөнд унтаж байна...
Уур хилэн, цочролын халуун, түлэм халуун нулимс нь тасралтгүй урссаар...
Тэрээр өглөөг хүлээн өөрийн мэдэлгүй дагжин чичирсээр хэвтэх ч өглөө болж өгөхгүй л байлаа.


Дюссандер хар даржээ.
НӨГӨӨДҮҮЛ нь өргөст торон хашаа руу дайралт хийв. Хэдэн сая биш гэхэд хэдэн зуун мянгуулаа. Цахилгаанаар нам алдаг төмөр торны өөдөөс тэд дайрна. Энэ аймшигт дайралтыг тор дийлэлгүй зарим газраа сэтэрч эхлэв. Тасарсан тор хөх оч хаялан газраар могой мэт хуйларна. Дайрах хүмүүсийн давалгаа улам бүр нэмэгдсээр. Энэ бүхнийг нэг дор, нэг мөсөн үгүй хийж болно гэсэн бодол солиотой фюрерийн толгойд яахаараа орж ирдэг байна аа? Гэтэл тэд дэлхийг дүүргэсэн олон болчихсон дайраад л дайраад л байдаг. Тэд одоо түүнийг, ганцхан түүнийг авах гэж иржээ.
-Хөөе! Сэрээрэй. Та намайг сонсож байна уу, ноён Дюссандер. Сэрээрэй.
Зүүдэнд нь л нэрээр нь дуудаад байгаа юм байхдаа гэж тэр бодлоо.
Германааср дуудаж байна. Тэгвэл мэдээж зүүд байж таараа. Сэтгэл сэрдхийлгэсэн дуу. Бушуухан сэрэх хэрэгтэй. Мань хүн бүх хүчээ дайчлан хар дарсан зүүднээсээ үсрэн гарав.
Орных нь дэргэд нэг эрэгтэй хүн сандлаа эргүүлээд түшлэгийг нь гараараа тулчихсан сууж байлаа.
-Яг зөв. Сэрээрэй гэж тэр хүн хэлж байна.
Гуч дөнгөж л гарсан байж магадгүй залуу юм. Жирийн төмөр хүрээтэй нүдний шилний ардаас гярхай нүд нь анхааралтай ажиглана. Урт устай юм. Дюссандер анхандаа энэ «жаал хүү» багт наадмаас ирсэн юм байх даа гэж бодлоо. Тэр залуу Калифорний дулаан агаарт яагаад ч зохицохооргүй хөх давуун костюм өмсчээ. Пиджакных нь энгэр дээр шар таван хошуутай мөнгөлөг тэмдэг хатгаастай. Мөнгөлөг, мөнгө... мөнгөөр чинь цус сорогч, ороолонгуудын зүрхэнд зоох тахир хутга хийдэг шиг санагдаж байна.
-Та надтай уулзах гэсэн юм уу гэж Дюссандер германаар асуулаа.
-Хөршийг чинь өөр өрөө рүү шилжүүлчихсэн болохоор танаас өөр хэнтэй уулзах вэ дээ. Та гүйцэд сэрсэн үү тэгээд?
-Тэгсэн. Гэхдээ та намайг хүнтэй андуураад байх шиг байна. Өрөө андуурсан бололтой. Намайг Артур Денкер гэдэг.
-Намайг Вайскопф гэдэг. Харин таныг Курт Дюссандер гэдэг. Та Патэний дарга байсан хүн.
-Та чинь солиороогүй биз? Би эхнэрээ өөд болсны дараа ийшээ шилжиж ирсэн хүн. Урьд нь би...
Нөгөө хүн гэтэл:
-За больж үз дээ та гээд зангаж яриаг нь таслав. Тантай нэг өрөөнд хэвтэж байсан тэр хүн царайг чинь одоо хүртэл санаж байдаг шүү. Энэ царайг.
Цагтаа жаалын барьж ирсэнтэй адил зураг гараад ирэв. Залуухан Дюссандер дэгжин маягаар малгайгаа хазайлгачихаад ажлынхаа ширээний ард сууж харагдана.
Дюссандер англиар ярьж эхэллээ. Үг бүрээ сайтар сонгон, удаан ярьж эхлэв.
-Дайны үед би механик байсан. Бид ачааны машин, хуягтын эд анги хийдэг байсан юм... хожим нь танкны сэлбэг хийдэг болсон. Миний алба хааж байсан бэлтгэл анги нь Берлиний төлөөх тулалдаанд тун ялихгүй оролцсон. Дайны дараа би Эссен дэх «Меншлер Мотор» үйлдвэрт ажилд орсон. Тэгээд...
-Тэгээд Өмнөд Америк руу зугатаах хүртлээ тэндээ ажилласан. Өмнөд Америк руу хүмүүсийн алтан шүд, ээмэг бөгш хайлуулж хийсэн алт, мөнгөн гулдмайгаа аваад зугатсан. Танд гэж хэлэхэд ноён Хейзель хэнтэй хамт нэг өрөөнд хэвтэж байгаагаа ойлгоод тун хэцүү байдалд орсон байна лээ. Одоо бол зүгээр л дээ. Бурхан түүнд нуруугаа хугалах боломж олгосноор түүхэнд гарч байсан хамгийн хэрцгий алуурчдын нэгийг барих боломж олгосон мэт л санагдаж байгаа.
-Би дайны үед механик хийж байсан...
-Тэгсэн гэсэн сонссон. Анхны нухацтай шалгалтаар л хуурамч бичиг баримтаар амьдарч байсан чинь илэрнэ. Үүнийг та надаас дутахааргүй сайн мэдэж байгаа. Тоглоом дууслаа.
-Бид...
-Та нар үхдэл л үйлдвэрлэдэг байсан биз. Засгийн газраас биднийг бүх талаар дэмжиж байгаа гэдгийг анхаараарай.
-Бид ачааны машин, хуягтын эд анги үйлдвэрлэдэг байсан...
-Ядаргаатай биш байна уу? Одоо болно шүү дээ.
-Миний алба хааж байсан бэлтгэл анги...
-За за дураараа л бол. Удахгүй ахиад уулзна аа. Тун удахгүй.
Вайскопф өрөөнөөс гарлаа. Сүүдэр нь өрөөнд үлдэх үү үгүй гэж бодлогширсон мэт түр саатаснаа араас нь гулган алга болов. Дюссандер нүдээ анилаа. Засгийн газраас дэмжлэг үзүүлж байгаа гэдэг нь үнэн болов уу? Тийм л байхаа даа. Ер нь ямар ялгаа байна аа? Вайскопф болон түүний нөхөд нь яаж ийж байгаад л хууль ёсны дагуу ч бай үгүй ч бай барьж авахдаа л авна. Хорих лагерийн талаар яригдаад ирэхээр улайрчихдаг улс.
Дюссандер байдгаараа салганан чичирч байлаа. Гэхдээ мань хүн яах ёстойгоо сайн мэдэж байв.
Хагас сайнд Боуденийхэн оройхон сэржээ. Арав хагас болоход эрчүүд нь гартаа нэг нэг ном барьчихсан ширээний ард суухад Моника явуут дундаа унтаад байна уу гэлтэй нэг ч үг дуугаралгүйгээр омлет, жимсний шүүс, кофег өмнө нь тавив.
Тодд уран зөгнөлт зохиол, харин Дик уран барилгын тухай ном уншиж байв. Шууданчийн хаалганы завсраар шургуулсан сонин шалан дээр шал хийн унах чимээ гарав.
-Аав, аваад ирэх үү?
-Би өөрөө авчихъя.
Сониноо дэлгэхээс өмнө Дик Боуден кофенээсээ балгасан ч тэр даруй хахаж цацаад эхлэв.
Моникоо нөхөртөө туслахаар очижээ.
Тодд номноосоо нүдээ салган Моникааг аавынх нь нуруун дээр яаж цохиж байгааг сонирхон ширтэж байснаа гэнэт харц нь сонины эхний нүүрэн дээр туслаа. Тэр даруй даа хөшчихөв. Нуд нь бүлтрэх нь гэлтэй томроод ирлээ.
-Ээ бурхан минь гэж Дик Боуден арай ядан уулга алдах сонсдов.
-Үгүй байлгүй дээ, арай ч гэснээ Моника гэнэтхэн дуугүй болж хүүгээ харав.-Миний хүү чи...
Эцэг нь ч гэсэн хүүгээ ширтэж байв.
Тодд:
-Наана чинь юу гэсэн байна гэсээр өндийлөө.
-Ноён Денкер гэхээс өөр үг Боуден гуайн амнаас гарсангүй.
Тодд сонины гарчгийг уншаад бүгдийг ойлголоо. НАЦИСТЫН ГЭМТ ХЭРЭГТЭН САН-ДОНАТОГИЙН ЭМНЭЛЭГТ АМИА ХОРЛОЖЭЭ. Дор нь Тоддын сайн мэдэг хоёр зургийг зэргэцүүлэн тавьчихаж. Цагтаа гудамжны танихгүй зурагчин дарсан энэ зургийг өвгөн бусдад харуулахгүй гэсэндээ худалдан авч байсан юм. Харин нөгөөх дээр нь малгайгаа дэгжин маягаар тавьчихсан Курт Дюссандер СС-ийн дүрэмт хувцастайгаа Патэн дэх ажлын ширээнийхаа ард сууж байна.
Эхний зураг сонин тавигдсан гэдэг чинь гэрт нь нэгжлэг хийсэн гэсэн үг байлаа.
Тодд нийтлэлийг гүйлгэн унших гэсэн боловч нүд нь бүрэлзэж, хөл нь гуйваад ирэв.
Тэртээ холоос:
-Дик, түшээд аваарай. Ухаан алдаж байна гэж орилох дуун гарлаа.
Эцэг нь түшээд авахыг мань хүн бүдэн бадаг мэдрээд дараа нь юу сонсохгүй, юу мэдрэхээ болив.


Байцаалт дуусч, түүнийг явж болно гэсний дараа Тодд бууны тос, арчих давуу аваад гарав. Гаражаасаа винчестэрээ авлаа. Цэцэрлэгийн сандал дээр тухлаж байгаад буугаа голор нь эвхээд амандаа нэг юм үглэн аялсаар нямбайлан цэвэрлэж эхлэв. Цэцэгний анхиулаан үнэр хамар цоргиулна. Буугаа тослоод дуусчихлаа. Тодд тас харанхуйд ч ингээд тослочихож чадна. Бодол нь хаа нэгтээ холуур тэнэх бөгөөд нэг мэдэхнээ винтовоо цэнэглэчихлээ гэдгээ хоёр гурван минутын дараа л ухаарчээ. Өнөөдөр уг нь анд явна гэж бодоогүй шүү дээ. Тэгвэл яах гэж буугаа цэвэрлэн, цэнэглэсэн юм бол? Өөрөө ч сайн мэдэхгүй байлаа.
КОДЫН БУЛАНГААС ИРСЭН ТОДД ЗАЛУУ МИНЬ ЦАГ ЧИНЬ БОЛЛОО ДОО.
Гэтэл байшингийнх нь гадаад шар «сааб» ирээд зогсчихлоо. Жолооных нь ард суугаа хүн нь Тоддод танил ч юм шиг харагдсан боловч бууж өөдөөс нь хэд алхалсных нь дараа гүн цэнхэр өнгөтэй кедийг нь олж харлаа. Өнгөрсөн үеэс мэндийг нь мэдэж байгаа нь энэ. Углааш Эд Тоддын өөдөөс ирж явах нь тэр.
-Сайн уу, Тодд. Уулзалгүй удсан байна шүү.
Тодд винтовоо сандал түшүүлж тавиад сэтгэл булаам инээмсэглэлээ нүүрэндээ тодруулав.
-Сайн байна уу, ноён Фрэнч. Энд юу хийж яваа юм бэ?
-Эцэг, эх чинь байна уу?
-Байхгүй л байх шиг байна. Уулзах хэрэг байгаа юм уу?
Эдвард Фрэнч хэсэг зуур ноцтой гэгч нь дуугаа хурааснаа:
-Үгүй гэх үү дээ хэлэв.-Хоёулаа л уулзсан нь дээр байх. Чи надад тайлбарлаад өгч чадах ч юм билүү. Гэхдээ би үүнд их эргэлзэж байгаа шүү.
Ингэж хэлээд тэрээр халааснаасаа сонины хайчилбар гаргаад ирлээ. Юун хачилбар болохыг Тодд харахаасаа өмнө гадарлачихсан байлаа. Өнөөдөр ингээд Дюссандер хоёр дахь удаагаа хоёр янзаар гэгээн дүрээ харуулж байгаа нь энэ. Гудамжны зурагчны авсан зургийг бэхээр тойруулаад зурчихаж. Яагаад тойруулж зурсан нь ойлгомжтой. Углааш Эд Тоддын «өвөөг» таньжээ. Тэгээд одоо энэ тухайгаа зарлан тунхаглах гэсэндээ тэчъяадаж байна. Жижигхэн боловч сүржин дуулианы эзэн болох нь. Өөдгүй нохойн гөлөг, эргүү Углааш Эд гүн цэнхэр кедтэйгээ өмнө нь зогсож байна.
Энэ нэг юмны гаргаж ирэх мэдээлэл нь цагдаа нарт сонирхолтой санагдах нь мэдээж. Цагдаа нар тэгсэн тэгээгүй өөрийг нь сонирхож байхад шүү. Өнөөдрийг хүртэл Тодд доошоо ганц хоёр харсан шигээ тэртээ өндөрт агаарын бөмбөлөгөөр нисч байгаа юм шиг л явж. Гэтэл гэнэтхэн төмөр сум бөмбөлөгийг нь цоолж, одоо доошоо унаж байна. Мань хүний гаргасан хамгийн том алдаа нь утасны яриа. Тун овжин аргаар мань хүнийг гэнэдүүлэв ээ. Гэнэдүүлэх ч гэж дээ өөрөө л гүйж яваад урхинд нь уначихсан юм шүү дээ. УТСААР ЯРЬДАГ БАЙСАН УУ ГЭЖ ҮҮ? ТИЙМ ЭЭ, ЯРЬДАГ БАЙСАН. ДОЛОО ХОНОГТ НЭГ ХОЁР УДАА ЯРЬДАГ БАЙСАН. Денкер утасны цаана байгаа хүнтэй германаар ярьдаг байсан. Тодд ингэж хэлчихээд та нар Калифорний өмнөд нутагт бүгсэн нацистуудыг хөлөө хугартал хайна даа гэж бодож байсан. Сайхан чадлаа шүү гэж. Гэвч цагдаа нар утасны компани дээр очоод шалгачихаж чадна гэдгийг тооцож үзсэнгүй. Утасны компанид бүх хүмүүсийн яриаг бүртгэж авдаг гэдэгт мань эр эргэлзэж байсан ч мөрдөгчийн харц нь нэг л сэжигтэй болоод ирснийг санаж байна. Дараа нь бас захидал байна. Байшин руу хүн орох боломжгүй дээ гээд ам алдчихдаг. Нөгөө мөрдөгч болохоор урд нь өөрөө орж байсан хүн л хэн ч орох боломжгүй гэдгийг мэдэх боломжтой гэж бодсон байгаа даа. Үнэхээр ч мань эр гурван ч удаа өвгөний байшинд өөрийнхөө түлхүүрээр сэм орсон билээ. Эхний удаад захидлыг авах гэж орсон. Дараа нь элдэв юм үлдээчихээгүй байгаа гэж давхар шалгахын тулд хоёр орсон. Юу ч үлдээгээгүй байсан. Эсэсийн дүрэмт хувцас хүртэл алга байсан. Дөрвөн жилийн өмнө авчирч байсан дүрэмт хувцас. Ийм хувцсыг гэртээ байлгах дэмий гэдгийг Дюссандер яваандаа ойлгосон биз.
Тодд сонины хайчилбараас харцаа салган Углааш Эдийг ширтвэл цаадах нь гудамжны цаад тал руу гөлөрчихсөн зогсож байв. Яг тун удахгүй тэнд хачин сонин зүйл болох гэж байгаа аятай.
Цагдаа нар зарим нэг зүйл сэжиглэж байгаа ч гэлээ дан сэжигээр юу ч нотлох боломжгүй шүү дээ. Харин өвгөнийг түүнтэй холбодог байсан нэг тийм зүйл гэнэт гараад ирвэл хэрэг бишдэнэ.
Одоо бол гарч ирэх нь гарцаагүй. Яагаад гэвэл Углааш Эд байгаа юм чинь. Тэнэг кедээ өмсчихсөн тэнэг царайлаад энд зосгож байна. Ийм малууд яах гэж амьд явдаг байна аа. Тодд винтов руугаа гараа явууллаа.
Цагдаа нарын хувьд бол Углааш Эд нь нөгөө дутаад байгаа нотлох баримт нь болно. Бүх юм ойлгомжтой, хүү өвгөн хоёр хамсаатнууд байсан юм байна гэж тэд хэлнэ. Тэгвэл юу болох вэ? Мэдээж шүүх хурал. Эцэг гуай ч хамгийн шилдэг өмгөөлөгчдийг хөлсөлч, нөгөөдүүл нь цэвэр мултрахад нь туслах нь гарцаагүй. Шууд нотлох баримт бараг байхгүй юм чинь. Дээр нь өөрөө ч гэсэн тангарагтнуудад сайхан сэтгэгдэл төрүүлэхийг хичээнэ. Гэхдээ үлдсэн амьдрал нь нөг мөр баларч байхад ингэх хэрэг юу байна? Сониныхон мань эрийг яг л Дюссандер хоригдлуудаа Патэнд юу ч үгүй нүцэглээд бүгдийн нүдний өмнө түлхээд гаргачихдаг байсан шиг баллана.
Гэтэл Эдварт Фрэнч:
-Энэ зураг дээр байгаа хүн нэг удаа миний өрөөнд орж ирсэн гэж Тодд руу харан ярьж гарав. –Тэгээд өөрийгөө чиний өвөө гэж хэлсэн. Гэтэл энэ хүн чинь олон жилийн турш эрэн сурвалжлагдаж байсан цэргийн гэмт хэрэгтэн байсан болж таарч байна.
-Тийм ээ зөв гэж Тодд зөвшөөрөв. Царай нь огт хувирсангүй. Царай нь яг шавар баг зүүчихсэн юм шиг гөлийжээ.
-Яахаараа ийм юм болдог билээ?-Эдварт Фрэнч өөрийнх нь асуулт тэнгэр ниргэхтэй адил сонсдоно гэж бодож байсан нь илт. Гэвч гэмгүй явж байгаад мэхлүүлсэн хүний гомдонгуй аястай болжээ.-Би чамаас асууж байна шүү, Тодд.
-Яахав бага багаар явсаар ийм юм болчихлоо гэж хэлээд Тодд буугаа авлаа. Бага багаар...-Тодд эрхий хуруугаараа гал хамгаалагчийг буулгаад буугаа мөрөндөө авав.-Тэнэг сонсогдож байж болох ч яг л ийм юм болсон юм даа. Илүү ч үгүй дутуу ч үгүй.
Углааш Эдийн нь нүд томроод ирлээ. Ухарч байна.
-Тодд, чи чинь яаж байна? Хэрэггүй ээ. Хоёулаа ярилцъя л даа...
-Нөгөө ертөнцөд очоод наад өмхий германтайгаа ярилц гэж хэлээд Тодд гохооо дарлаа.
Хоёр дахь буудалтаараа мань эр Эдийн тархийг нь зад татав.
Углааш Эд машинаа налан унажээ. Машиныхаа хаалгыг түлхэн охиныхоо нэрийг улам бүр сулрах хоолойгоор дуудсаар байв. Нугас руу нь онилсон гурав дахь буудалт түүнийг газар унгалаа. Дараа нь хэдэн удаа татвас хийснээ нам болов.
СУРГАЛТ ХАРИУЦСАН БАГШ ГУАЙ ИЛҮҮ ТАЙВАН АРГААР ҮХЭЖ БОЛОХ Л БАЙСАН ЮМ ДАА гэж Тодд бодоод хачин инээдээр инээв. Тэр агшинд тархи руу нь мөс шиг хүйтэн зүүгээр хатгаад авах шиг боллоо. Огцом өвдөлтөөс болоод мань хүн нүдээ тас анив.
Нүдээ ахиад нээхэд нь бие нь гэнэт олон сар, эсвэл жилийн турш байгаагүйгээр сайхан болж тавирах нь нь тэр. Бүх зүйл окей. Бүх юм зүгээр. Ердөө минутын өмнө шавар баг зүүчихсэн мэт байсан царайнд нь эрт галавын зэрлэг хүний гэмээр баяр баясал тодорчээ.
Тодд гараж руугаа орж хуучин үүргэвчиндээ өөртөө байсан бүх сумнуудаа, 400 сумаа хийлээ. Тэгээд нар туссан цэцэрлэгт ахин гарч ирэхэд нүд нь баясгалантай харцаар гийж, уруул дээр нь төрсөн өдөр, эсвэл Зул сарын баяраар бэлгээ хүлээх жаал хүүгийн баясгалантай инээд тодорно. Гайхамшигтай ялалт байгуулсны дараа хөөрөн баяссан хөгжөөн дэмжигчид нь тамирчдыг цэнгэлдэх хүрээлэнгээс мөрөн дээрээ өргөн гарах үед тамирчдын царайд ийм инээд тодорч, удалгүй баярын буудлага болдог юм. Дуулга өмссөн шаргал үстэй залуус ийм инээмсэглэлтэйгээр дайнд мордоцгоодог.
Тодд винтовоо хоёр гараараа өндөрт өргөөд тунгалаг цэнхэр тэнгэр өөд:
-Би ертөнцийн эзэн! гэж ориллоо. Харин одоо бол отолт хийхэд зориулагдсан юм шиг бүдүүн модтой замын хажуугийн толгод руу гүйгээд.
Таван цагийн дараа, бараг гэгээ тасарч байхад л мэргэн буучид түүнийг оножээ.


ТӨГСӨВ.

Таалагдсан бол талархлаа үлдээгээрэй.









Last edited by cssmn on Feb.25.16 3:47 pm, edited 7 times in total.

Top
   
PostPosted: Oct.18.10 3:04 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Орчуулсан Saxal
А.П.Чехов - Амьдрах сайхан /Амиа егүүтгэхийг санаархагчдад/

Амьдрал гэдэг тун ч таагүй зүйл мөнөөс мөн ч гэлээ түүнийг гайхамшигтай, аз жаргалтай болгон маш амархан. Гэхдээ үүний тулд 200 мянгыг хожих, төрийн одон авах, царайлаг хүүхэнтэй дэр нэгдэх, сайхан сэтгэлтэй хүн гэж хэлэгдэх гэх мэт нь хангалтгүй юм. Учир нь энэ бүхэн нь цаг зуурын зүйлс бөгөөд удалгүй дасал болж, анзаарагдахаа байчихдаг. Харин цаг үргэлж, мөч бүхэнд, хамгийн хүнд хэцүү гунигтай үедээ ч аз жаргалтай, сэтгэл хангалуун байхын тулд дараах хоёр зүйлийг хийж чаддаг байх хэрэгтэй. Үүнд: а/одоо байгаа байдалдаа сэтгэл хангалуун байж сурах, б/”бүр ч илүү муу юм болж болох байлаа” гэдгийг ухамсарлан баярлаж сурах. Үүнд ядаад байх зүйл огт үгүй. Жишээ татъя:
- Халаасанд чинь явсан шүдэнз гэнэт асч шатвал халаас чинь дарьны зоорь байгаагүйд чин сэтгэлээсээ баярлан бурхан тэнгэрт таларх.
- Бэл муутай хамаатнууд чинь гэнэт айлчилж ирвэл царайгаа хувирган уурлахын оронд “Цагдаа нар ирээгүй нь яамай” гэж чанга дуугаар хэлж бай.
-Хуруунд чинь өргөс орвол “Нүдэнд ороогүй нь их юм” гэж баярла.
- Эхнэр чинь, эсвэл дуучин болох гэсэн хамаатны чинь охин гамм давтаад эхэлбэл уурлаж бухимдахын оронд цөөвөр чонын улиан, эсвэл ороо нь орсон муурны орилох дууг биш харин хүний хоолой сонсож байгаадаа байж суух газраа олж чадахаа байтлаа баярлах хэрэгтэй.
-Тэрэгний морь, гахай, илжиг, циркийн баавгай, эсвэл бүр бясаа биш гэдэгтээ үргэлж баярлаж яв. Доголон, сохор, дүлий, хэлгүй, булчин задрах тахал тээгч биш гэдгээ баярлаж бай. Яг одоо шүүгдэгчийн суудалд суучихаад зээл олгогч руугаа хяламхийсэн шигээ өмгөөлөгчтэйгээ авах шагналынх нь тухай ярьж суугаагүйдээ баярла.
- Нэг их таатай биш газар тав гурван жил сууж байгаа бол бүр ч таагүй газар бүх насаараа суучихаагүй нь их юмдаа гэж бодоод баярлаж болохгүй гэж үү.
- Нэг шүд чинь өвдөж байгаа бол бүх шүд чинь зэрэг өвдөөгүйд баярлах хэрэгтэй.
- Улс төрчдийн цэцэрхэлгийг сонсох боломжгүй, бордоотой торхон дээр суугаагүй, шууд гурван эхнэр аваагүй яваадаа баярлаач.
-Цагдаа чамайг барьж аваад хэсэг рүү орж дагуулж яваа бол халуун там руу авч яваагүйд нь баярлан үсэрч, цовхоч.
-Хус модны мөчрөөр зодуулж байгаа бол хөлөө тийчигнүүлэн байж “Халгайгаар гуядуулаагүй минь юутай их аз вэ” гэж чанга дуугаар хэл.
-Эхнэртээ мэхлүүлсэн бол эхнэр чинь ядаж эх орныг чинь мэхлээгүй байна гэж баярлаж бай.
-Энэ мэтээр үргэлжлүүл... Эрхэм хүмүүн та миний зөвлөгөөг дагах юм бол амьдрал чинь тэр аяараа баяр бахдал, аз жаргалаараа дүүрэн байх нь гарцаагүй.


Top
   
PostPosted: Oct.18.10 3:05 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар

Image

Орчуулсан Saxal
Стивен Кинг - Амьд үлдэхийг хүссэн хүн

[size=150]Өвчтөн хэр хүчтэй гэмтлийн шокийг даах боломжтой вэ? Энэ бол анагаахын оюутан болгоны өмнө эрт оройгүй заавал тулгардаг асуулт юм. Энэ асуултанд багш болгон янз бүрээр хариулдаг ч гол төлөв “Өвчтөн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ?” гэсэн өөр нэг асуултаар хариулдаг.


1-р сарын 26
Далайн давалгаа намайг энэ эрэг дээр гаргаж хаяснаас хойш хоёр өдөр өнгөрлөө. Өнөө өглөө би арлыг бүхэлд нь тойрч үзсэн. Арал ч гэж дээ... Хамгийн өргөн газраа зуун ерэн алхам, нэг үзүүрээсээ нөгөө үзүүр хүртлээ хоёр зуун жаран долоон алхам урт.
Надад харагдсанаар бол энд идчихэж болох зүйл огт алга.
Намайг Ричард Пайн гэвэг. Харин энэ бол миний өдрийн тэмдэглэл. Намайг эндээс оллоо /хэзээг нь бүү мэд/ гэж бодоход тэмдэглэлээ хялбархан устгачихаж чадна. Чүдэнзнээс их юм алга. Чүдэнз бас героиноос их юм алга. Юу л байна энэ хоёр л байна. Аль алиных нь төлөө амиа золиослон байж энд ирэх хэрэггүй байж дээ, ха ха. За ингээд ямар ч байсан би тэмдэглэл хөтлөх болно. Их бага ямар нэг хэмжээгээр цаг нөхцөөхөд тус болох байх.
Нэгэнт л бүгдийг, бүгдийг гэснээс яагаад болохгүй гэж гэж? Надад юу л байна цаг зав байгаа болохоор бүгдийг бичихээр шийдсэн болохоор би бол Нью-Йоркийн Бяцхан Италид төрсөн Ричард Пинцетти байна гэдгээс эхлэх хэрэгтэй. Эцэг маань Европоос ирсэн. Би мэс засалч болохыг хүсдэг байлаа. Харин эцэг болохоор намайг шоолж, солиотой амьтан гэж дуудчихаад ахиад нэг стакан дарс аваад ир гэдэг байлаа. Тэрээр дөчин зургаатай байхдаа хорт хавдраар нас барсан юм. Би ч ингэсэнд нь баярлсан шүү.
Сургуульд байхдаа америк хөл бөмбөг тоглодог байлаа. Би чинь сургуулийнхаа түүхэнд гарч байсан хамгийн шилдэг хөл бөмбөгчин байлаа. Хамгаалагч. Сүүлийн хоёр жилд нь хотын шигшээд тоглосон. Би уг нь хөл бөмбөгийг үзэн яддаг байсан. Гэхдээ чи итали гаралтай, дээр нь коллежд сурахыг хүсч байгаа бол цорын ганц боломж нь спорт байдаг хойно яая гэхэв. Тэгээд л би тоглож, спортын боловсрол олж авч байлаа.
Коллежд үе тэнгийхэн минь академик боловсрол авч байхад би хөл бөмбөг тоглож байлаа. Ирээдүйн эмч шүү. Төгсөхөөс зургаан долоо хоногийн өмнө эцэг маань нас барсан юм. Ёстой сайхан байсан шүү. Тайзан дээр дипломоо авахаар гарчихаад тэр муу бүдүүн гахайг сууж байгааг харахыг хүсдэг байсан гэж та нар арай бодоогүй биз дээ? Таны бодлоор загасанд борооны цув хэрэгтэй юу? Би оюутны нэгэн байгууллагад элсэж орлоо. Пинцетти чиг гэх шиг овогтой над мэтийн хүнийг элсүүлж байсан болохоор тийм ч сайн байгууллага биш нь ойлгомжтой ч оргүйгээс...
Би яагаад энэ бүгдийг бичээд байгаа юм бол? Миний амьдралд болж өнгөрсөн бүхэн бараг л зугаатай гэмээр юм даа. Үгүй ээ, биш. Үнэхээр, жинхэнэ зугаатай. Аугаа их эмч Пайн гуай унтлагын хувцасны өмд, богино ханцуйтай цамц өмсөчихсөн арал дээр, алгын чинээ умгар, эзгүй арал дээр суучихаад өөрийнхөө түүхийг бичиж байна. Өлсөж байна шүү. Гэхдээ, энэ хамаагүй ээ. Нэгэнт л хүссэн болохоор балай түүхээ бичих л болно. Идэх юмны тухай бодлоос сатаарахад тус болж л таараа.
Би эмнэлгийн коллежд орохоосоо өмнө овгоо Пайн болгоод өөрчилчихсэн юм. Тэгсэн чинь зүрхийг нь зүссэн юм хийлээ ч гэх шиг эх гуай үглээд л байсан. Ямар зүрхнийхэ тухай ярьж байсан юм бол доо? Өвгөнийг хадан гэр рүүгээс явсны маргааш нь шахуу л гудамжны адагт байдаг хүнсний дэлгүүрийн эзэн еврей эрийг хоргоогоод гүйж байсан юм даг. Овгоо дээдэлдэг дээдэлдэг гэхэд Штейбургер болгон солих гэж эх гуай арай л дэндүү яарчихсан юм.
Миний цорын ганц мөрөөдөл бол мэс засал байлаа. Сургуульд байхаасаа л мөрөөддөг байсан. Тийм болохоор тэр үеэс л би тоглолтын өмнө үргэлж бээлийн өмсөж, дууссаных нь дараа гараа дэвтээдэг байсан юм. Үүнээс болж зарим хөвгүүд намайг дэгдээхэйний сангас гэж дооглоно. Тэглээ гээд би тэдэнтэй хэзээ ч зодолдож байгаагүй. Хөл бөмбөг тоглоно гэдэг тэртээ тэргүй асар их эрсдэл. Гэхдээ надад өөр бас бус арга байлаа. Хоу Плоцки гэдэг батга царайлсан, том биетэй, мангар юм намайг хамгийн их өддөг байлаа. Би бага зэрэг мөнгөтэй. Ганц хоёр хүн таньдаг, тав гурван үг сольдог байсан. Гудамжинд ингэлгүйгээр хол явахгүй шүү. Яавал үхэхээ захын тэнэг л мэднэ. Тэгэхээр яаж амьд гарав вэ гэдэгт л асуудлын гол нь байдаг юм. Ойлгож байгаа биз дээ. Тэгээд яахав манай сургуулийн хамгийн том биетэй залуу Рикки Браццитай уулзаад Хоу Плоцкийн амыг нь таглаад өг гээд мөнгө төлсөн, арван доллар. Дээр нь цөм цохиод авчирч өгсөн шүд болгоныг нь тус бүр нэг доллараар худалдаж авна гэж хэлсэн юм. Рикки надад цаасанд боочихсон гурван шүд авчирсан даа. Хоуг эд бад хийж байхдаа Рикки хоёр ч хурууныхаа ясыг гэмтээсэн байсан болохоор энэ ажил миний гар хуруунд ямар их аюултай байсан нь ойлгомжтой болж байгаа байх.
Анагаахын коллежид гоожуурууд хувцасны тамтаг өмсчихөөд кафенд зөөгч хийж, гудамжинд зангиа зарж, шал угаангаа завсар зайгаар нь хичээлээ цээжлэх гэж үйлээ үзэж байхад би тун ч дажгүй амьдардаг байлаа. Хөл бөмбөг, сагсан бөмбөгийн тэмцээний бооцоо, мөрийтэй тоглоом. Хуучин найз нартайгаа харьцаагаа таслаагүй байсан хэрэг. Тийм ч болохоор коллежид муугүй байсан.
Гэхдээ л дадлагад гарснаараа ёстой нэг жаргасан даа. Нью-Йоркийн хамгийн том эмнэлгүүдийн нэгэнд ажилладаг байсан юм. Анхандаа бол зөвхөн эмийн хоосон жор дээр ажилладаг байлаа. Найз нарынхаа нэгэнд нь зуун ширхэг хоосон жор зарна, тэр надаас аваад дөч тавин эмчийн гарын үсгийг дуурайлгаж зурна. Дуурайлгаж зурах эхийг нь бас л надаас худалдаж авна. Тэгээд дараа нь гарын үсэгтэй жороо гудамжинд нэг бүрийг нь арав, хорин доллараар зардаг. Тийм жор худалдаж авах гэсэн малууд захаас авахуулаад л мундахгүй.
Тун удалгүй эм, бэлдмэлийн агуулах маш муу хараа хяналттай байдгийг олж мэдлээ. Агуулахад хэр их эм бэлдмэл орж, гарч байдгийг хэн ч сайн мэддэггүй. Хар тамхийг шуудайлах нь шахуу аваад гардаг хүмүүс ч байсан. Би бол тэгдэггүй. Угийн л болгоомжтой хүн. Хэзээ ч гэнэдэж, гарцаагүй байдалд орж байгаагүй хүн дээ би. Хэт тайвширч, азын тэнгэр нүүр буруулах хүртэл л дээ. Гэхдээ зүгээрээ, эргээд сэхэх цаг ирнэ. Үргэлж л сэхэж байсан юм чинь.
Харин одоо ахиад бичиж чадахгүй нь. Гар чилж, харандаа мохчихлоо. Яагаад түгшээд байгаагаа мэдэхгүй юм. Удалгүй намайг эндээс олж авах байх.

2-р сарын 27
Завийг өчигдөр урсгалаар аваад явчихаж. Арлын хойд хэсгээс арван футын зайтай живчихсэн байна. Трос хаанаас олох вэ? Тэнгисийн цохио мөргөчихсөн болохоор завьны ёроол нь швейцар бяслаг шиг бөөн цоорхотой болчихсон байгаа. Дээр нь байсан хэрэгтэй гэсэн болгоноо би авчихсан байсан юм. Дөрвөн галлон цэвэр ус. Оёдлын иж бүрдэл. Эмийн сан. Уг нь бол хөлгийн бүртгэл хөтлөх ёстой байсан дэвтрийг авсан нь одоо ингээд миний өдрийн тэмдэглэл болчихоод байж байна. Хачирхалтай юм гэж бас байх юм даа. Дотроо хүний урманд ганц грамм ч хүнсгүй аврах завь гэж бас байдаг гэнэ ээ. Энэ хөлгийн бүртгэлийн дэвтр дээр 1970 оны 8-р сарын 8-нд хамгийн сүүлд тэмдэглэл хийжээ. Аан, тийм бас нэг мохой, нэг маш иртэй хутга, эвхэгддэг халбаг сэрээ. Өнөө орой хоол идэхэд хэрэг болно доо. Хоол нь шарсан хад. Ха ха. За за, ямар ч байсан харандаагаа үзүүрлэчихлээ.
Шувууны сангасанд дарагдсан энэ хадан дээрээс мултрахаараа хамгийн эхэнд тээврийн компанитай учраа ололцож шүүхэд өгнө дөө. Үгүй ядаж зөвхөн үүний төлөө л амь явсан ч болохоор шүү дээ. Харин би бол амьд явна гэж бодож байгаа. Эндээс мултарна гэж бодож байгаа. Тэгэхээр намайг хялбархаан буугаад өгчихөнө гэж бүү горьд. Эндээс мултарна даа.

/хэсэг хугацааны дараа/
Завин дээрээс авсан юмныхаа жагсаалтыг гаргаж байхдаа нью-йоркийн гудамжны үнээр гурван зуун тавин мянган орчим долларын үнэтэй хоёр килограмм дээд зэргийн героиныхаа тухай бичихээ мартчихаж. Харин энд бол сохор зоосны ч үнэ хүрэхгүй. Инээдтэй байгаа биз. Ха ха.

1-р сарын 28
Ямар ч л байсан хооллочихлоо. Хоол ч гэж дээ. Арлын төв хэсгийн нэг хадан дээр цахлай суучихсан юм. Тэр хэсгийн хад, асга нь замбараагүй овоороод, сангасанд битүү хучигдсан нуруурхуу юм үүсгэдэг. Би тэндэс гарт эвтэй чулуу олж байгаад зоригоо хүрэх газар цахлайнд гэтэж очлоо. Цахлай хадан дээр суучихаад гялалзсан хар нүдээрээ намай ширтэж байсан. Миний гэдэсний хуржигнан дуугарах чимээнээс үргээд нисчихээгүй нь сонин.
Чулуугаа чадал мэдэн шидсэн чинь бөөрөнд нь оночиховоо. Цахлай чанга орилоод нисэх гэж оролдсон ч би баруун далавчийг нь хугалчихсан. Тэгээд тэр надаас зугатаад, би араас нь хөөж эхэлсэн. Цус нь цав цагаан өдийг нь даган урсаж байгаа би харж байсан шүү. Чөтгөрийн шувуу чинь миний үйлийг нэлээд үзсэн. Төв хадны нөгөө талд нь гарч яваад хөлөө хоёр чулуун завсар хавчуулаад золтой л шагайгаа хугалчихаагүй.
Тэгэж тэгэж цахлайг цуцахаар нь арлын зүүн хэсэгт гүйцээд авсан. Усанд хүрч, хөвөх гэдэг байна шүү. Сүүлнээс нь бариад авсан чинь эргэж хараад намайг тоншоод авсан. Тэгэхээр нь нэг гараараа хөлнөөс нь, нөгөө гараараа хүзүүнээс нь барьж байгаад мушгичихсан. Хугарч байгаа хүзүүний чимээ надад тун их таашаал хүртээсэн дээ. Эрхэм ээ, хоол бэлэн боллоо. Ха ха.
Олзоо «отог» -тоо аваачсан. Гэхдээ цахлайны өдийг зулгааж, гэдэс дотрыг нь цэвэрлэхэсээ өмнө тоншуулсан шархаа йодолсон. Надад одоо халдвар авах л дутаад байж гэнэ. Шувууны хошуу үй түмэн нянтай шүү дээ.
Барих нь ч яахав барьчихсан. Гэтэл харамсалтай нь болгож чадаагүй. Давалгаанаар эрэг дээр шидэгдсэн нэг ч мөчир, нэг ч банз байдаггүйн дээр ганц завь байсан нь живчихсэн. Тэгэхээр түүхийгээр нь идэхээс өөр арга байсангүй. Ходоод гэдэс маань шувууны махыг нэн даруй буцааж гаргахыг хүслээ. Би ходоод гэдсээ ойлгож байсан ч зөвшөөрч чадахгүй байлаа. Тэгээд дотор муухайрахыг нь болих хүртэл уруу тоолж эхэлсэн. Ингэхээр зүгээр болчихоод байдаг юм.
Новш чинь миний шагайг хугалаахаа шахаад, бас гарыг минь тоншчихсон шүү. Хэрэв маргааш ахиад нэгийг барих юм бол нэлээд зовоох юм шүү. Энэ удаад ч яахав хурдан үхэх боломж олгочихлоо. Одоо ч гэсэн юм бичиж байхдаа эндээс доошоо харахад л элсэн дээр хэвтэх шувууны тасархай толгойг харж болж байна. Хар нүдэнд нь үхлийн манан татчихаад байхад л намайг даапаалаад байх шиг санагдаад байх юм.
Цахлайнд ер нь тархи гэж байдаг болов уу?
Байдаг бол идэж бодлог болов уу?


1-р сарын 29
Өнөөдөр ходоодны мухарт шидчих юм байдаггүй ээ. Нэг цахлай надаас холгүй хадны ирмэг дээр суусан ч намайг «чанх урдаас нь оновчтой дамжуулалт» өгч амжихаас өмнө нисээд явчихсан, ха ха. Сахал ургаад эхэллээ. Аймаар загатнаж байна. Хэрэв цахлай эргээд ирвэл барьж байгаад алахаасаа өмнө нүдийг нь ухаж авна даа.
Ний нуугүй хэлэхд би маш сайн мэс засалч байсан юм шүү. Муусан юмнууд л мэргэжлээрээ ажиллахыг минь хорьчихсон болохоос. Гэхдээ нээрээ, бүгд л үүнийг хийдэг байж нэг нь баригдмагц л гэв гэнэт ариун амьтад болчихдог, инээд хүрмээр шүү. Намайг ч ёстой нэг баллаж өгсөн дөө.
Дадлагын эмчийн дүрд тоглож байхдаа есөн шидийн адал явдалд орооцолдсоор залхаад сүүлдээ Парк Авенюд өөрийн гэсэн эмнэлэг нээсэн дээ. Надтай «мэргэжил нэгтэй» зарим юмнуудын адилаар баян аав, өндөр ивээн тэтгэчийн ачаар бус бүгдийг өөрийн гараар, өөрийн зүтгэлээр нээсэн юм шүү. Эмч хийх эрхгүй болох үед аав гуай ядуусын оршуулгын газар нойрсоод есөн жил болж байлаа. Эх гуай намайг лицензээ хураалгахаас жилийн өмнө өөд болчихсон.
Тун ч эвгүй байдалд орсон доо. Би Ист-сайдын долоо найман эмийн санч, хоёр том эм нийлүүлэгчээс гадна багаар бодож хориод бусад эмч нартай хамтран ажиллададаг байлаа.Би тэдэн рүү өөрийнхөө үйлчлүүлэгчдийг, тэд над руу өөрсдийнхийгөө явуулна. Хагалгаа хийчихээд өвчин намдаахад шаардлагатай бүх эмийн жорыг нь бичээд өгчихнө. Хагалгаа болгон заавал шаардлагатай байгаагүй ч, өвчтөний зөвшөөрөлгүйгээр нэг ч хагалгаа хийгээгүй юм шүү. Бас миний бичсэн эмийн жорыг хараад «Надад ийм эм хэрэггүй» гэж хэлсэн нэг ч өвчтөн байгаагүй юм. Жишээлэхэд, 1970 онд хэдэн өвчтөндөө бамбай булчирхайн хагалгаа хийлээ гэж бодоход, тэд намайг зөвлөвөл өвчин намдаагч эмийг ахиад тав, эсвэл арван жилийн турш уудаг байсан юм. Заримдаа би үнэхээр тэг гэж зөвлөдөг байлаа. Тэгээд ч ингэдэг эмч нь би ганцаараа биш нь мэдээж. Цаашилбал, бага зэргийн мэс ажилбарын дараа өвчтөн нойрондоо муу болжээ гэж бодъё. Эсвэл тураах эм уусныхаа дараа хэт цочимтгой болж гэе. Тэгвэл энэ бүхнийг аргалах шиг амар юм байхгүй. Нэг хоёрын гурваа, гүйцээ. Хэрэв би тэдэнд хэрэгтэй юмыг нь өгөхгүй юм бол өөр эмчээс л очоод авчихна шүү дээ.
Тэгэж байтал татварын албаныхан дарамтлаад эхэлсэн, Лоуэнталийг. Муу ухныг дээ. Тэгээд таван жил хорьно гээд айлгаадахсан нь нөгөөх нь амиа авч үлдэх гээд арваад нэр хэлээд өгчихгүй юу. Тэд намайг нэг их удаан мөрдөж мөшгөөгүй ч бариад авах үед нь би таваас илүү жилээр сууж магадгүй болчихсон байсан. Гарын үсэгтэй жорын хоосон маягт зарахаас эхлээд хэд хэдэн хэрэг байсан. Тэр хоосон жорын маягтыг бодохоор инээд хүрээд байдаг юм. Тийм жижиг наймаа хийх ямар ч шаардлага байгаагүй мөртлөө сурсан зангаараа л зараад байсан байгаа юм даа. Сул мөнгөнөөс татгалзаж чадахгүй л байхгүй юу.
Тэгээд яахав би ганц хоёр хүн мэддэг байлаа. Ийш тийш нь чимээ тавьж байгаад хоёр гурван хүнийг чононуудад хаяж өгсөн дөө. Дан надад таалагддагүй хүмүүсийг. Бүгдээрээ өөдгүй новшнууд байсан юм.
Бурхан минь ямар их өлсөж байн аа.

1-р сарын 30
Өнөөдөр цахлай байдаггүй ээ. Жижиг наймаачид тэргэнцэр дээрээ «Өнөөдөр улаан лооль байхгүй» гээд биччихсэн явдаг шиг юм болж байна даа. Хурц хутгаа аваад цээжээ хүртэл усанд орж зогслоо. Халуун наран доор ийм байдлаар хөдөлгөөнгүй дөрвөн цаг зогсож үзэв. Хоёр ч удаа одоо унах нь уу даа гэж бодож байсан ч эвгүйцэнгүйт нь гайгүй болох хүртэл нь уруугаа тоолоод байсан. Ингэж зогсохдоо нэг ч загас олж харсангүй. Нэгийг ч шүү.

1-р сарын 31
Анхныхтайгаа адил аргаар бас нэг цахлай аллаа. Дэндүү өлсгөлөн байсан болохоор занаж байсан шигээ зовоох тэвчээр байсангүй. Гэдэс дотрыг нь цэвэрлэж байгаад идчихсэн. Дараа нь гэдэс дотроос нь хамаг сангасыг нь шахаж байгаад бас идчихсэн. Эргээд тэнхээ орж байгаагаа мэдрэх сонин байсан шүү. Би бүр бага зэрэг айгаад эхэлчихсэн байсныг хэлэх үү. Арлын төв хэсгийн мундаг том хадны сүүдэрт хэвтэж байхад хүмүүсийн дуу хоолой сонсогдох шиг болсон. Эх, эцэг, хуучин эхнэрийн дуу сонсогдоод. Хамгийн муухай нь Сайгонд надад героин зарсан нөгөө хужаагийн дуу байсан. Юу гэж байгаа нь мэдэгдэхгүй шулагнаад л, магадгүй хэлнийхээ талыг огтлуулчихсан байсан болохоор тэгдэг байсан биз.
«За алив, амсаад үз» гэж хий дуу нь хадаад. «Жаахан амсаад үзчих. Тэгвэл чи өлсөж байгаагаа ч мартана. Сайхан эд шүү...» Би харин энэ мэтийн заваан юм бүү хэл нойрсуулах эм ч ууж байгаагүй юм.
Лоуэнталь амиа хорлсон гэж би хэлж байгаагүй билүү? Муу ухныг дээ. Хуучин ажлынхаа өрөөнд боомилоод үхчихсэн. Тэгснээрээ олон хүнд буян үйлдсэн гэж би боддог.
Би эмчийнхээ лицензийг буцааж авахыг хүссэн юм. Ганц хоёр хүнтэй уулзсан чинь болно, гэхдээ их мөнгө хэрэгтэй гэцгээсэн. Миний төсөөлж байснаас ч их мөнгө юм гэнэ. Миний сейфэнд дөчин мянган доллар байсан л даа. Тэгээд азаа үзэж эргэлдүүлэхээр шийддээ. Эргэлдүүлж байгаад хоёр, эсвэл бүр гурав нугалаад авна гэж.
Ронни Ханеллитэй уулзлаа. Бид хоёр коллежд хөл бөмбөг тоглодог байсан юм. Цагтаан би дүүд нь туслаж байсан юм. Роннийг хуулийн ангид сурдаг байсан гээд бод доо. Инээд хүрмээр юм. Бид хоёрын хамт өссөн гудамжинд мань хүнийг Зодоонч Ронни гэдэг байлаа. Мань хүн бөмбөг, цохиураар тоглодог бүх тоглоом, бас хоккейг шүүдэг гэж байгаа. Шүүлт нь таалагдахгүй бол дуугүй өнгөрөх, эсвэл ясаа тоолох гэсэн хоёр боломж л чамд бий. Пуэрторикочууд мань хүнийг Гоймон Ронни гэж дуудаг. Үүнд мань хүн дургүй ээ. Тэгээд ийм хүн сургуульд ороод, дараа нь хуулийн коллежд элсээд өмгөөлөгчийн шалгалтыг оромдож өгчихөөд манай тэнд, яг баарнаас өөдөөс харсан байранд контороо нээчихэж байгаа юм даа. Цагаан «Континенталь» даа суучихсан манай гудамжаар яаж явж байгаа нь нүдэнд харагдах шиг болдог юм. Тэндэхийнхээ хамгийн том буруу гарын бизнесмен.
Роннид надаар хийлгэх ажил байгааг нь би мэдэж байлаа. «Аюултай л ажил даа» гэж мань эр хэлсэн. «Гэхдээ чи хэзээд амиа аваад гарчихаж чадна. Дээр нь эвгүйтвэл чамайг хоёр хүнтэй танилцуулж өгнө өө. Нэг нь төрийн албан хаагч байгаа юм».
Дараа нь надад хоёр нэр хэллээ. Лут том биетэй Генри Ли Цу гэдэг хужаа, Солом Нго гэдэг вьетнам. Нго нь химич. Чамлахааргүй их хөлсөөр хужаагийнх нь нийлүүлсэн барааг нь шалгадаг. Хужаа нь байсхийгээд л элдэв янз болдог болохоор л тэр. Яадаг вэ гэхээр гялгар уутанд нь тальк, угаалтуур угаадаг нунтаг, цардуул хийгээд өгчихдөг байхгүй юу. Ингэж маяглаж байгад нэг өдөр амиа алдана даа гэж Ронни надад хэлж байсан.

2-р сарын 1
Онгоц нисч өнгөрлөө. Яг арал дээгүүр. Би хадан дээр гарч дохио өгөхийг оролдсон юм. Гэтэл хөл чулуун завсар орчихдог байгаа. Анхны шувууг алж байхдаа хөлөө хийчихдэг яг тэр чөтгөрийн завсарт. Тэгээд шагайгаа хугалчихсан. Давхар хугаралт. Яг л буудаж байгаа юм шиг дуу гарсан. Аймаар өвдсөн. Дуу алдахдаа тэнцвэрээ алдчихав. Тэнцвэрээ олох гэж нисэх нь үү гэлтэй гараа савчуулсан болов ч чадалгүй унаад, унахдаа толгойгоороо хад мөргөөд ухаан алдачихсан. Бүрэнхий болсон хойно л ухаан орлоо. Толгойны шархнаас бага зэрэг л цус гарсан байна лээ. Шагай харин машины дугуй шиг пэмбийж хавдасны дээр хамаг бие наранд аймаар түлэгдчихэж. Нар ахиад ганц цаг илүү туссан бол хамаг бие цэврүүтэх байсан байна шүү гэж.
Догонцсоор ийшээ ирээд бэмбэгнэтэл чичирсэн амьтан өвдөлт, арчаагүй байдалдаа бухимдаж шөнөжин уйлсан. Толгойн, баруун тал, чамархайн хэсэг дээрх шархаа ариутгаад чадлынхаа хэрээр сайн боочихсон. Арьсны өнгөц шарх бас миний бодож байгаагаар тархины бага зэргийн доргилт. Харин шагай... Хоёр, эсвэл бүр гурван ч газраа хугарснаас зайлахгүй.
Одоо яаж цахлайны араас гүйх болж байна аа?
«Каллас»-аас амьд үлдсэн хүмүүсийг хайж байгаа эрлийн онгоц заавал байх ёстой доо. Далайн давалгаа намайг онгоц живсэн газраас олон бээрийн хол аваачсан байж болох юм. Тэгвэл тэд ийшээ ирэхгүй ч байж болзошгүй.
Шагай ямар их өвдөж байна аа, бурхан минь гэж.



Үргэлжлэл бий...


Top
   
PostPosted: Oct.18.10 3:37 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 2:16 am
Posts: 1447
Location: yag chinii ard zogsood chamaig ajij bn
nice thanks :-))))


Top
   
PostPosted: Oct.18.10 3:54 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.14.09 9:31 pm
Posts: 3603
Location: Over the Earth
баярлалаа, үүнийг уншиж байсан юм байна. хүн хэр ихөвдөлтийн шокийг давж гардаг вэ гээд тэ. тэнгэр минь мэс заслын аргаар гуяныхаа махыг огтлоно гэдэг, ааяаяа.

_________________
http://goo.gl/X9QQnM


Top
   
PostPosted: Oct.18.10 9:23 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Mar.07.10 10:44 pm
Posts: 202
Location: Утаагаар хийсэн орд харшдаа оюун ухаан өөрийн хаант улсаа байгуулна
thanks chadval olj unshinaa. ss7 gishuunii bichsen zuil sonirholtoi sanagdlaa

_________________
idée


Top
   
PostPosted: Oct.18.10 9:40 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Aug.20.10 10:06 pm
Posts: 52
Сонирхолтой юм шиг байна. Дараа орж ирж заавал умшина аа.


Top
   
PostPosted: Oct.18.10 9:54 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Nov.17.09 9:47 pm
Posts: 337
Location: Emotions leads to hatred, hatred leads to war...
unshij bgaa shuu. nice. :wd:

_________________
fr0st энд байлаа нтр


Top
   
PostPosted: Oct.19.10 10:14 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
2-р сарын 2
Би аврах завьны живсэн газраас холгүйхэн, арлын урд хэсгийн эргийн дагуу тэмдэг өрөөд тавьчихлаа. Ингэх гэж хэд хэдэн удаа завсарлаж, сүүдэрт амарч байж бүтэн өдөр зарцууллаа. Амарсан мөртлөө л хоёр удаа ухаан алдсан. Би дийлэнхдээ шингэний дутагдлаас болж багцаагаар хорин фунт орчим жин алдаж. Гэхдээ одоо бол би эндээс, сууж байгаа газраасаа өдрийн турш бичсэн үсэгнүүдээ харж болж байна. Цагаан элсэн дээр хар чулуугаар «Туслаарай» гэж бичсэн. Үсэг бүр нь дөрвөн футын өндөртэй. Дараагийн онгоц намайг заавал анзаарч харна даа.
Гэхдээ дараагийн онгоц нь үүгээр нисвэл шүү дээ.
Хөл байнга өвдөх юм. Бүр ч илүү хавагнаад, хугарсан газар нь сэжиг бүхий толбо гараад ирчихэж. Толбо нь томроод байх шиг байна. Цамцаараа чанга барьж боохоор өвдөлт нь багар зэрэг намдах ч аймаар хүчтэй өвдөж байгаа болохоороо би унтах гэхээсээ илүү ухаан алдалтын байдалтай байх шиг байна.
Тайрах хэрэг гарч магадагүй талаар бодох боллоо.

2-р сарын 3
Шагай бүр ч илүү хавдаад толбоны хэмжээ ч томроод байна. Хагалгаа хийх хэрэгтэй болвол өөрийгөө чадна гэж бодож байгаа. Надад хурц хутгыг ариутгах чүдэнз бий, оёдлын иж бүрдлээс авсан утас зүү бий. Цамцыг боолт болгоод урчихна.
Бас надад хоёр кило өвчин намдаагч, өвчтөнүүддээ бичиж өгдөг байснаас арай өөр хэлбэрийн өвчин намдаагч байна. Гэхдээ миний өвчтөнүүдэд олддог байсан бол тэд ч энэ өвчин намдаагчийг хэрэглэх л байсан. Мөрийцсэн ч бэлэн байна. Тэр муусайн үсээ будсан чавганцууд эргээд сэргэх боломжтой л гэвэл дезодорант ч амьсгалахад бэлэн байгаа. Надад итгээрэй.

2-р сарын 4
Би хөлөө тайрахаар шийдлээ. Дөрвөн өдөр юу ч идсэнгүй. Энэ мэтээр цаг алдаад, өлсгөлөнгөөс болж шоконд ороод байвал хагалгааны үеэр ухаан алдаад цус алдсаар үхэж магадгүй. Харин би ямар ч муухай байсан хамаагүй амьдармаар байна. Анатомын хичээл дээр Мокриж бидэнд юу гэж ярьдаг байсныг би санаж байна. Бид түүнийг Хөгшин Мокки гэж дууддаг байлаа. Эрт оройгүй нэгэн цагт гэж тэр ярьдаг байлаа. – Анагаахын оюутан болгон сургалтынхаа явцад нэг асуулттай заавал тулгардаг. Хүн хэр хүчтэй гэмтлийн шокийг тэсч гарч чадах вэ? гээд анатомын хүснэгт дээрх элэг, бөөр, зүрх, дэлүү, гэдсийг ээлжлэн заангаа, хуруугаа чад хийн дуугаргадаг байсан. -Энэ асуултын хариу нь жентельменүүдээ гэж тэр яриагаа үргэлжлүүлнэ.- хариу нь үргэлж өөр нэгэн асуултанд тулдаг. Тэр нь хүн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ вэ? гэсэн асуулт.
Би хагалгааг амжилттай хийж чадна гэж бодож байна.
Үнэхээр тэгэж бодож байгаа. Зайлшгүй тулгарах зүйлийг бага ч гэсэн хойшлуулах гэсэндээ энэ бүхнийг бичиж байгаа байх гэж бодож байна. Гэхдээ би яаж яваад энд ирсэн тухайгаа гүйцэд яриагүй байгаагаа саналаа. Хагалгаа амжилтгүй болж магадгүй тул гүйцээсэн нь дээр байх. Энэ нэг их цаг авахгүй болохоор дуусахад үед нь хагалгаа хийж болохуйц гэгээтэй байна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд ч миний цаг одоо дөнгөж өглөөний ес болж байгааг зааж байна. Ха.
Сайгонд би жуулчны дүрээр нисч ирсэн. Хачин сонсогдож байна уу? Огтхон тийм биш юм шүү. Никсоны өдөөсөн дайныг үл харгалзан энэ орныг үзэх гэж ирдэг мянга мянган хүн байдаг. Хуучин машины сэг, азарган тахианы зодоон мэтийн зүйлийн үзэх гэж ирдэг хүмүүс байж л байдаг биз дээ.
Хужаа найз маань надад бараагаа өглөө. Нөгөөхийг нь Нгод аваачиж үзүүлэхэд, дээд зэргийн чанартай бараа байна гэж мэдэгдэв. Тэгээд дөрвөн сарын өмнө Ли Цу ээлжит удаагаа маягласных нь дараа эхнэр нь «Опель»-ийнхээ түлхүүрийг түлхээд дэлбэрсэн гэж надад хэлэв. Тэр явдлаас хойш элдэв маяг, янз ахиж ахиж гаргаагүй юм байх.
Би Сайгонд би гурван долоо хоног болсон юм. Намайг Сан-Францискод хүргэх ёстой байсан аяллын «Каллас» хөлөг онгоцны тасалбарыг захиалж авсан. Нэгдүгээр өрөө. Бараатайгаа онгоцонд ороход асуудал гарсангүй. Нго нь гаалийн хоёр ажилтанд хахууль өгчихсөн болохоор нөгөө хоёр нь миний ачааг үзсэн төдий дүр үзүүлээд өнгөрсөн. Бараа болохоор тэдний тоож ч хараагүй гялгар уутанд хэвтэж байса юм.
«Америкийн гаалиар гарах нь хавьгүй хэцүү юм болно доо» гэж Нго надад хэлсэн. «Гэхдээ энэ бол та нарын асуудал».
Би барааг америкийн гаалиар авч гарах гээгүй байлаа. Ронни Ханели нь нэгэн маш хүнд ажлыг гурван мянган доллараар гүйцэтгэж өгөх усанд шумбагчийг хөлсөлсөн юм. Би тэр хүнтэй Сан-Францискод «Сент-Режис отель» нэртэй хямдхан буудалд уулзах ёстой байв /миний тооцолсноор энэ уулзалт хоёр өдрийн өмнө болох ёстой байсан/. Төлөвлөгөө ёсоор бол барааг ус нэвтэрдэггүй саванд хийнэ. Тэгээд саванд нь улаан будагтай уутанцар бас цаг бэхлэж өгөх ёстой байв. Хөлөг онгоцыг зогсоолд орохын өмнө савыг ус руу шидэх ёстой байсан юм.
Бэлэн мөнгөнд дуртайн дээр дараа нь илүү юм чалчаад байхааргүй сэргэлэн, эсвэл дүнхүүдүү өрөөний үйлчлэгч, туслах тогоочийг яг хайж байтал «Каллас» живчихсэн.
Яаж, яагаад гэдгийг нь бүү мэд. Давалга өндөр байсан ч онгоц зүгээр л байх шиг санагдаж байсан. Хорин гуравны оройн найман цагийн орчим тавцангийн доор, хаана ч юм бэ бүү мэд дэлбэрэлт болсон юм. Би энэ үед «Каллас»-ын гол тасалгаанд байж байсан бөгөөд онгоц шууд л зүүн тал руугаа хазайгаад эхэлсэн.
Хүмүүс орилолдон ийш тийш гүйлдэж эхэллээ. Бааран дахь лонхнууд тавиур дээрээсээ унан хага үсэрч байлаа. Доод талын тавцангаас нэг эр гуйвж дайвсаар гараад ирсэн. Цамц нь шатаад арьс нь улайчихсан. Аялал эхлэхийн өмнө өгсөн заварчилгааны дагуу өөр өөрийн харъяалагдах аврах завь руу очихыг чанга яриагчаар тушаалаа. Гэвч зорчигчид замбараагүй гүйлдсээр л... Зааварчилгаанд суух талаар бодсон хүн нь тун цөөн байсан юм чинь аргагүй л дээ. Харин би бол зүгээр нэг суугаагүй эртхэн шиг очоод хамгийн эхний эгнээнд суусан юм. Өөрийнхөө амь насанд шууд холбоотой юм болгонд би ямагт маш анхааралтай ханддаг.
Өрөөндөө орж героиноо хоёр хуваан халаасандаа хийсэн. Тэгээд аврах завь №8 –ийг зүглэн явлаа. Шатаар давцан дээр гарч байх зуур ахин хоёр дэлбэрэлт болж, онгоц бүр ч илүү хазайгаад эхэлсэн.
Давцан дээр ч жинхэнэ хөл толгой нь олдохгүй юм болж байлаа. Хүүхэд тэвэрсэн хүүхэн улам бүр хазайх тавцан дээгүүр муухай орилон хурд авсаар миний хажуугаар өнгөрсөн юм. Хүүхэн тэр эрчээрээ гүйсээр бариуланд тээглээд ус руу уначихсан. Агаар дээр хоёр бүтэн эргэчихээд гурав дахиа эргэж байхыг нь харж амжсан ч гүйцэд харж амжаагүй.
Нүүр, гар нь аймшигтай түлэгдсэн, тогоочийн цагаан хувцастай хүн замдаа таарсан юм болгоныг мөргөн «Надад туслаарай. Би юу ч харахгүй байна. Туслаарай. Би юу ч харахгүй» гэж орилоод л...
Үймээн сандраан нь багийн гишүүдээс зорчигчдод яг л халдварт өвчин шиг халдаж, бүгдийг хамарсан даа. Гэхдээ «Каллас» дээр эхний дэлбэрэлт гарснаас бүрэн живэх хүртэл ердөө хорь орчим минут л болсон гэдгийг хэлэх хэрэгтэй. Зарим аврах завийг орилж хашгичсан хүмүүс бүчэн авсан байхад, зарим хов хоосон. Миний суух ёстой 8 тоот завь онгоцны хазайсан талд байсан бөгөөд бараг хүнгүй шахуу байсан юм. Дэргэд нь үхлүүд цонхийсон, цоохор нүүртэй усан цэрэг бид хоёроос өөр хүн байгаагүй.
Усан цэрэг эр нүдээ аймшигтайгаар эргэлдүүлэн «Энэ муу чөтгөрийн тэвшийг усанд буулгая» гэсэн. «Хараал идсэн савангийн хайрцаг чинь яг одоо живэх нь».
Аврах завийг буулгах механизм нь уг нь бол тун хялбар зүйл байсан ч нөгөөх эр тэвдэж, тэнэгтэж байгаад өөрийнхөө талын бүх олсыг орооцолдуулчихдаг байгаа. Завь доошоо зургаан фут орчим нисээд унжчихлаа. Унжих унжихдаа хошуу нь бөгснөөсөө хоёр фут доогуур унжчихсан.
Нөгөө усан цэргийг орилоод ирэхээр нь туслахаар дөхсөн юм. Тэтэл мань эр орооцолдоог өөрөө гаргаж чадсан ч гараа араанд хавчуулчихсан. Олс хэсэг зуур утаа савсуулж, арьсыг нь хуу татан алган дээгүүр нь гулгаад яах ийхийн зуургүй ус руу татагдаад орчихсон доо.
Би ч олсон шат буулгаж байгаад үтэр түргэн завиндаа суугаад унжлага олсноос нь салгаж авсан. Тэгээд сэлүүрдэж эхэлсэн дээ. Цагийн сайханд найзуудынхаа зусланд очихдоо зугаагаа гаргах гэж сэлүүрддэг байсан бол одоо амиа аврахын тулд сэлүүрдэж байлаа. «Каллас»-ын живэх газраас аль болох холдохгүй л юм бол эргүүлгэ нь намайг чирээд орно гэдгийг би сайн ойлгож байсан юм.
Онгоц ч таван минутын дараа усан дор далдарлаа. Харин би эргүүлэг үүсэх бүсээс нь хангалттай гарч амжагүй байсан юм. Тэгээд ядаж ухралгүй нэг газраа тогтох гэж хамаг хүчээ шавхан сэлүүрдэхээс өөр аргагүй болсон. «Каллас» ч яах хийхэн зуургүй живсэн дээ. Онгоцны хошуун дээрх бариулаас барьсан хэдэн хүмүүс муухай орилолдоод л байсан. Яг л сүрэг сармагчин шиг.
Далайн давалгаа улам хүчээ авсан. Би нэг сэлүүрээ алдсан ч нөгөөхтэйгээ үлдсэн байлаа. Тэр шөнө яг л зүүд зэрэглээ шиг манараад өнгөрсөн дөө. Завиар дүүрэх усыг хутгаж байгаад сэлүүрээ авч галзуурсан мэт сэлүүрдээд, дараа нь ахиад л давалгаанд цохиулан усаар дүүрээд ирэхээр нь хутгаад...
Тэгэж байтал хорин дөрвөний өглөө, нар мандах үеэр давалгаа завийг түрж эхэлсэн. Завь ч урагшаа улаан галзуу хурдлаад. Энэ аймшигтай байсан ч бас давхар сэтгэл гижигдээд сайхан байсан. Гэнэт завины мод тачигнаад хугарч эхэлсэн ч живж амжаагүй байхад нь давалгаанаар энэ бөөн хадан дээр шидэгдэн амьд гарсан юм. Би хаана байгаагаа ч мэдэхгүй байна. Ямар ч баримжаа алга. Би ч баримжаалахдаа тааруу л даа. Ха ха.
Гэхдээ би хийх ёстойгоо мэдэж байна. Энэ бол сүүлчийн боломж ч гэлээ бүх юм бараг болчих байх гэж бодож байна. Өмнө нь би үргэлж мултардаг л байсан юм чинь. Орчин үеийн хиймэл хөл гэдэг чинь гайхамшигтай юм болсон гээд биз дээ? Тэгэхээр би өрөөсөн хөлтэйгээ ч сайхан амьдраад байж чадна.
Өөрийгөө төсөөлж явсан шигээ тийм мундаг хүн үү үгүй юу гэдгийг шалгах цаг ирлээ. Амжилт хүсье, залуу минь.


Top
   
PostPosted: Oct.19.10 10:15 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
2-р сарын 5
Хийчихсэн шүү.
Өвдөлтийг яах вэ гэдэгт л хамгийн их санаа зовж байсан юм. Би өвдөлтийг тэсвэрлэн гарч чадна л даа. Гол нь бие ингэж сульдсан үед өлсгөлөн, өвдөлт хоёр хавсарвал дуусгаж амжихаасаа өмнө ухаан алдчих юм шиг санагдаад.
Гэхдээ героин аминд орсон шүү.
Нэг уутыг нь задлаж, хавтгай чулуун дээр мундаг том хоёр чимхийг асгаад хамраараа сорсон. Эхлээд зүүн талынхаа самсайгаар, дараа нь баруун талынхаараа. Хөлөөс толгой хүртэл нь бүх биеийг мэнрүүлсэн хачин гайхамшигтай сэхүүнийг өөртөө оруулчих шиг л болсон. Дэвтэр дээр тэмдэглэлээ бичиж дууссан даруйдаа героин татсан юм. Тэгэхэд ес дөчин тав болж байсан. Тэгээд дараагийн удаа цагаа харсан чинь сүүдэр нэлээд цаашлаад, биеийн зарим хэсэг наранд гарчихсан байсан. Арван хоёр дөчин тав болж байсан. Тасарчихгүй юу. Ийм сайхан юм байдаг чинээ санаагүй юм байна. Яагаад өмнө нь тэгтлээ их үзэн ядаад байдаг байснаа ойлгохгүй юм. Өвдөлт, айдас, зовлон гээд бүх юм алга болоод зөвхөн тайван амирлангуй байдал.
Ийм байдалтайгаар л хагалгаагаа хийсэн дээ.
Гэсэн хэдий ч өвдөхийн хувьд бол өвдсөн. Ялангуяа хагалгааны эхэнд. Гэхдээ өвдөлтийг хөндлөнгөөс, яг л өөр хүний өвдөлт шиг харж байлаа. Тэгэхэд өвдөлт миний сэтгэлийг зовоохтойгоо адилаар бас татаж, сонирхол төрүүлж байсан. Энэ байдлыг ойлгож чадах хүн байна уу? Магадгүй өмнө нь морфинтой адил үйлчилгээтэй хүчтэй эм хэрэглэж үзсэн хүн бол ойлгож болох л юм. Энэ зүйл нь нь өвдөлтийг зүгээр нэг арилгачихдаггүй. Ухамсрыг өөрчилдөг. Бүх юм тод, ойлгомжтой болж ирнэ. Хүмүүс яагаад донтоод байдгийг нь би ойлгож байна аа. Гэхдээ «донтох» гэдэг ч юу байдгийг нь өөрсдөө мэдээж нэг ч удаа хэрэглэж байгаагүй хүмүүсийн зохиосон хэтрүүлэг байх.
Хагалгааны дунд үеэс өвдөлт эргээд мэдрэгдэж эхэлсэн. Ухаан алдахад тун ч дөхөж очсон доо. Цагаан нунтагтай задалсан уут руу санагалзсан байдлаар харц чулуудсан ч сэтгэлийнхээ тэнхээг дайчлан буруу харж чадсан. Ахиад нэмчихвэл ухаан алдаснаас ялгаагүй юм болж цус алдсаар үхнэ. Тэгээд зуугаас эхлэн урвуулан тоолж эхэлсэн.
Цус алдалт хамгийн том гай болж магадгүй байлаа. Мэс засалчийн хувьд үүнийг сайн ойлгож байсан л даа. Иймд илүү ганц ч дуслыг алдаж болохгүй. Эмнэлэгт бол мэс заслын үеэр өвчтөн цус алдаад эхэлвэл сэлгэх боломжтой. Харн надад ийм боломж байхгүй. Алдагдсан цусыг, хагалгаа дуусахад хөлөн доорх элсийг харлатал гоожсон цусыг бие махбодийн дотоод нөөцөөс бараг л нөхөөд сэлгэчих байх. Надад ямар ч төхөөрөмж, ямар ч багаж алга даа.
Хагалгаагаа арван хоёр дөчин тавд эхэлсэн. Нэг тавьд дуусгаад, дуусгасан даруйдаа героиноосоо ахиад нэг нэг тунг хүртчихсэн, өмнөхөөсөө хавьгүй илүү тунгаар. Тэгээд би өвдөлт огт байхгүй манантсан ертөнцөд умбаад, тэндээ бараг тав хүртэл байсан. Сэрэхэд нар тэнгисийн хөх мандал дээгүүр алтан зам татуулаад жаргаж байсан. Амьдралдаа үүн шиг үзэсгэлэнтэй зүйлийг ер харж байсангүй... Миний бүх өвдөлт, шаналлын шан болсон өчүүхэн агшин... Жаргах нарны үзэсгэлэнг ханатлаа харахын тулд цагийн дараа ахиад бага зэргийг татсан.
Харанхуй болсоны дараа би
Би...
Байж байгаарай, байж байгаарай. Дөрвөн өдрийн турш юу ч идээгүй гэдгээ би чамд хэлээгүй билүү? Бас аажмаар шавхагдаж байгаа эрч хүчийг минь нөхөн сэргээхэд туслаж чадах цорын ганц зүйл нь миний биеийн нэг хэсэг байсан гэдгийг хэлээгүй билүү? Тэгээд ч зогсохгүй амьд үлдэх эсэх нь бидний амьд үлдэх хүсэл, тэмүүлээс шалтгаална гэж чамд дээрээс хойш ахин дахин давтаагүй билүү? Яахаас ч буцахгүй хүсэл тэмүүлээс шалтгаална гэж? Хэрэв чи энд, миний оронд байсан бол бас л тэгэх байсан гэж би өөрийгөө зөвтгөхгүй ээ. Нэгд гэвэл чиний мэс засалч байж таарах чинь юу л бол. За яах вэ эрхтэнийг яаж тайрахыг багцаалдаг байжээ гэж бодоход хагалгааг хийх гэж оромдохдоо цус алдаад үхэх байсан чинь гарцаагүй. За бүр больё, гэмтлийн шокийг, хагалгааг ч тэсээд гараад ирдэг юм аа гэхэд элдэв хорио цээр, ёс журмаар дүүрсэн толгойд чинь энэ тухай бодол хэзээ ч орж ирэхгүй байсан юм. За за энэ чухал биш. Энэ тухай хэн ч олж мэдэхгүй юм чинь. Энэ арлыг орхиж явахаасаа өмнө хийх миний хамгийн сүүлчийн зүйл бол энэ тэмдэглэлийг устгах.
Би маш болгоомжтой байсан юм шүү.
Идэхээсээ өмнө нөгөөхөө маш сайн угаасан.

2-р сарын 7
Мухарлаж үлдсэн хэсэг маш хүчтэй өвдөж, заримдаа бүр тэвчихийн аргагүй болж байсан. Гэхдээ миний бодлоор бол эдгэрэлт явагдаж эхэлснийг заадаг арьсан доорх загатналт нь илүү долоон доор. Оёдол хийсэн арьс, махны яагаад ч дарагдах боломжгүй, аймшигтай загатнааг тэвчиж дийлэхгүй нь гээд гонжигнодог байсан бүх өвчтөнүүдээ би дурсаж байлаа. Тэгэхэд би дотроо тэднийг хүнд баярлаж талархахын оронд нялцаганаад, янгуучлаад байдаг эрхийн тэнэгүүд гэж бодсон шигээ өөдөөс нь инээмсэглээд, маргааш арай гайгүй болно гэсэн утгатай юм хэлээд зогсож байдаг байлаа. Харин одоод бол тэднийг ойлгож байн аа. Хэд хэдэн удаа золтой л мухарынхаа боолтыг хуу татан хаяж байгаад зөөлөн шүүрхий маханд нь хуруу, хумсаа зоон өнгөрийг хуу татаад, цусаа элсэн дээгүүр гоожуулан маажчихаагүй шүү.
Яг ингэмээр санагдаад ирэхээр нь л би уруу тоолж, героин үнэрлээд байсан.
Хэр их героин татсаныг бүү мэд. Ямар ч л байсан хагалгаанаас хойших бараг дандаа л мод шиг хөшчихсөн амьтан хэвтээд л байсан. Өлсгөлөнг сайн дарах юм. Юм иддэг гэдгээ чүү чамай л санаж байна. Гэдсэнд, тэртээ хол л бага зэрэг хүржигнэж дуугаарахаас өөр юу ч байхгүй. Ингэж дуугарахыг нь тоохгүй байгаад байж болохоор санагдаад байна. Гэхдээ тэгэж болохгүй ээ. Героин ямар ч илчлэггүй. Хэр тэнхээтэй байгаагаа шалгах гэж ийш тийш мөлхөж үзлээ. Миний тамир тэнхээ барагдаж байна.
Бурхан минь ахиад л ... биш юм шүү гэж би залбирах.... гэхдээ ахиад нэг хагалгаа хэрэгтэй болж магадгүй юм.


/нэлээд хугацааны дараа/
Арал дээгүүр ахиад нэг онгоц нисч өнгөрлөө. Даанч дэндүү өндөрт ниссэн болохоор ямар ч хэрэг алга. Миний харсан зүйл гэвэл ардаа үлдээсэн утаа нь л байна. Гэхдээ л би гараа даллаад үзсэн. Даллаж, хашгирсан. Нисээд өнгөрснийх нь дараа би уйлчихсан.
Гэгээ бараг тасраад эргэн тойронд юу ч үзэгдэхгүй байна. Хоол. Би янз бүрийн хоолны талаар бодож байна. Сармхистай талх. Дун. Хавч. Хонины өөхтэй хавирга. Дээд зэргийн алим. Шарсан дэгдээхэй. Аймаар том бялуу, бас таваг дүүрэн гэрийн ванильтай зайрмаг. Загас бас хан борогцоотой утсан үхрийн мах. Сонгино. Шарсан төмстэй сонгины сүмс, удаан гэгч нь тамшаалан залгилах хүйтэн цай, франц аргаар шарсан мах.
Зуу, ерэн ес, ерэн найм, ерэн долоо, ерэн зургаа, ерэн тав, ерэн дөрөв...
Бурхан мин, бурхан минь, бурхан, бурхан...

2-р сарын 8
Өнөөдөр бас нэг цахлай хадны орой дээр суулаа. Аймаар том, тарган. Би хадны сүүдэрт, мухар хөлөө чулуун дээр тавьчихаад өөрийнхөө отог гэж нэрлэх болсон газраа сууж байсан юм. Цахлайг хармагц л шууд шүлс гоожоод эхэлсэн, Павловын нохой шиг.Би жаахан хүүхэд шиг шүлсээ гоожуулаад суугаад байсан. Яг л арчаагүй жаахан хүүхэд шиг.
Хангалттай том, гарт эвтэй хадны хэлтэрхий шилж авч байгаад цахлай руу мөлхлөө. Надад найдвар бараг л байгаагүй юм. Гэвч би үзээд алдах ёстой байлаа. Хэрэв барьдаг л юм бол, ийм тарган, лут шуувууг барьдаг л юм бол хоёр дахь хагалгаагаа нэлээд урт хугацаагаар хойшлуулж чадна. Тэгээд би мөлхлөө. Мухар маань чулуунд цохиулахад өвдөлт нь бүх биеэр минь давалгаална. Би тэр шувууг хэзээ л нэг нисээд явчих бол доо гэж хүлээж байсан.
Гэвч шувуухай нисдэггүй ээ. Цээжээ түхийлгэж байгаад жагсаалын үзлэг хийж байгаа нисэхийн генерал шиг л наашаа цаашаа чухал байдалтай алхалж гарсан. Үе үе жижигхэн, сэжиг хүрмээр нүдээрээ над руу харах болгонд нь хөдөлгөөнгүй хөшиж байгаад дахин алхалж эхлэх хүртэл нь уруу тоолоод байсан. Далавчаа дэвэх тоолонд нь зүрх зогсчих шиг болно. Миний шүлс зогсолтгүй асгарч байлаа. Яагаад ч нэмэргүй. Яг л жаахан хүүхэд шиг.
Хэр удаан гэтсэн юм бол бүү мэд. Магадгүй цаг, хоёр цаг болсон байх. Ойртох тусам зүрх хүчтэй цохилж, цахлай улам амттай харагдаад. Тэгсээр сүүлдээ энэ цахлай намайг даапаалж, чулуу шидэх зайнд дөхөнгүүт л нисээд явчих гэж байгаа юм шиг санагдаад. Хөл гар салаглаад эхэлсэн. Ам хув хуурай. Мухар маань аймшигтай өвдөхийг яана. Хар тамхины шарталт эхэлчихсэн юм биш байгаа гэсэн сэгжиг төрлөө. Ийм хурдан уу? Долоо хоног хүрэхтэй үгүйтэй хугацаанд л героин татсан шүү дээ би.
За энэ ч хамаагүй ээ. Надад хэрэгтэй юм чинь. Цаана нь зөндөө байгаа. Хэрэв дараа нь, Америкт очсон хойно эмчилгээ хийх хэрэг гарвал Калифорний хамгийн сайн эмнэлгийг сонгож авна даа, дуртайяа сонгож авна. Тэгэхээр одоо бол энэ асуудал биш. Тийм биз?
Чулуу шидэх зайнд мөлхөж хүрсэн ч шидсэнгүй. Онохгүй чинь баталгаатай юм байна гэсэн бодол гэнэт намайг зовоогоод эхэллээ. Бүр ч ойртох хэрэгтэй. Тэгээд яахав би чулуугаа атган, толгойгоо гэдийлгэж байгаад үргэлжүүлэн мөлхлөө. Миний үйлээ үзсэн биенээс хөлс гол мөрөн шиг л цутгалж байна. Чамд би хэлээгүй билүү, миний шүд өгөрөөд эхэлсэн гэж? Мухар сүсэгтэй байсан бол ч идсэн юмнаас л болж байна гэж бодох байсан байх даа. Идсэн юм нь болохоор...
Би зогтуслаа. Одоо бол өмнөх цахлайнуудад ч ойртож байгаагүйгээр ойртчихож. Тэгсэн атлаа л шидэх зориг хүрдэггүй. Хуруугаа цайтал нь чулуугаа атгасан мөртлөө л шидэж чадсангүй. Яагаад вэ гэвэл алдах л юм бол юу намайг хүлээж байгааг сайн мэдэж байсан юм.
Барааг дуусгасан ч хамаа алга. Би муусайн юмнуудаас бултаж чадна аа. Үлдсэн амьдралыхаа туршид ёстой сайхан, аз жаргалтай амьдарна. Уртаас урт үлдсэн амьдралынхаа туршид.
Тэр мууг хаднаас нисээгүй бол чулуугаа барин мөлхсөөр бүр тулж очих байсан байх гэж бодож байна. Сэм мөлхөж очоод хоолойг нь боож алах байсан. Гэвч далавчаа ганцхан дэвээд л нисчихсэн. Би мухай орилон өвдгөн дээрээ өндийж байгаад хамаг чадлаараа чулуугаа шийдчихсэн. Тэгээд ... тэгээд оночихсон.
Шувуу хачин битүү дуу гаргаад хадны нөгөө тал руу унаад өгөв. Амандаа юм үглэн, инээд алдангаа мухраараа чулуу цохиж байгаа ч мэдрэхээ байгаад хадны орой дээр гарч, нөгөө тал руу нь бууж эхэллээ. Тэнцвэрээ алдаад толгойгоороо чулуу цохичихсон. Мундаг том овоосон ч гэлээ тухай үедээ л бол би анзаараагүй. Би шувууг оночихсон, одоо шувууг авах хэрэгтэй гэхээс өөр зүйлийг анзаарах, мэдрэх сөхөөгүй байлаа. Гайхамшигтай амжилт. Яг далавчинд нь.
Цахлай хугарсан далавчаа чирэн эрэг рүү сажилж байлаа. Гэдэс нь тэр чигтээ цус болчихож. Би араас нь мөлхөж чадах дээд хурдаа мөлхөж байсан ч шувуу надаас хурдан явж байлаа. Тахир дутуучуудын уралдаан. Ха ха. Бидний хоорондын зай богиноссоор бариад авчихвал авчих л байсан, миний хоёр гар хэрэггүй байсан бол. Миний гар надад ахиад хэрэг болно оо. Гараа гэмтээхгүйг зөндөө хичээсэн ч гэлээ далайг эрэг хүрэх үед миний алга цул шарх болчихсон. Дээр нь би цагаа халны ирмэгэнд цохиод хагалчихсан.
Цахлай муухай орилсоор усанд пүл хийн ороход нь би барьж авах гээд зүтгэлээ. Гэвч миний гарт сүүлнийнх нь хэсэг өд л үлдсэн. Дараа нь би унаад ус залгилж, золтой л живчихээгүй.
Гэвч би дахиад мөлхсөн. Бүр араас нь сэлэх гэж үзсэн. Мухрын маань боолт мултраад уначихсан. Живж эхэлсэн дээ. Ядарч туйлдаснаасаа болж чичирч салагалан, өвдөлтөөсөө болж галзуурахаа шахсан амьтан чөтгөрийн муу шувууг хараан зүхэж, уйлж, орилсоор эрэг дээр арай гэж гарч ирсэн. Муу шувуу харин эргээс бага багаар холдсоор усны мандал дээр удаан гэгч нь санжигнан хөвсөн. Харж тэвчилгүй, нэг мэдэхнээ эргээд ирээч гэж гуйгаад байсан уу яасан, сайн санахгүй байна. Гэхдээ тэнгисийн гүний хаданд тулж очих үед миний бодлоор цахлай үхчихсэн байсан байх.
Ямар шударга биш юм бэ.
Дараа нь отго дээрээ хүрэх гэж бараг бүтэн цаг болсон. Тэгээд героиноосоо ахиухан татсан ч гэлээ муу цахлайд уур хүрсээр л байсан. Тэртээ тэргүй баригдахгүй л байсан юм бол намайг тэгэж өдөх хэрэг юу байна аа? Яагаад эхнээсээ шууд нисээд явчихаагүй юм бэ?

2-р сарын 9
Би зүүн хөлөө тайраад мухрыг нь өмдөөрөө боочихлоо. Хагалгааны явцад шүлс тасралтгүй гоожсон. Гоожуулаад л байсан. Яг тэгэхэд, цахлайг хараад гоожуулж байсан шигээ. Яагаад ч зогсоох боломжгүй гоожуулсан. Тэгсэн атлаа би орой хүртэл хүлээж тэвчсэн шүү. Зуугаас тэг хүртэл уруугаар нь хорь, гучин ч удаа тоолчихов уу яав. Ха ха.
Тэгэж тоолохдоо...
Би байнга л хүйтэн шарсан мах, хүйтэн шарсан мах гэж амандаа үглээд л байсан, үглээд л байсан.



Top
   
PostPosted: Oct.19.10 10:16 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
2-р сарын 11 /?/
Сүүлийн хоёр өдөр бороо орлоо. Хүчтэй салхитай. Дотор нь мөлхөөд орчихож болох нүх гаргах гэж төв хадны ойролцоох хэдэн том чулууг зайчилж дөнгөлөө. Нэг жижигхэн аалза олсон. Зугатаж амжихаас нь өмнө чимхэж барьж аваад... тэгээд идчихсэн. Ямар гоё амттай юм бэ. Шинэ мах. Дээр байгаа чулуунууд толгой дээрээс нураад ороод ирж магадгүй юм байна гэж бодлоо. Нурвал нурж л байг.
Шуурга дуустал нүхэндээ бүглээ. Магадгүй бороо хоёр биш гурван өдөр орсон байж болох юм. Эсвэл бүр ганцхан өдөр. Гэхдээ бороо дуустал хоёр удаа шөнө болсон шиг санагдаад байна. «Тас үсрэх» дуртай болчихоод байгаа, би. Өвдөлт ч тэр, загтнаа ч тэр мэдрэхгүй сайхан юм. Амьд гарна гэдгээ би мэдэж байн аа. Ийм их зовлонг хүн ямар ч хэрэггүй туулж гарна гэж юу байхав.
Хүүхэд байхдаа нэг сүмд очдог байлаа. Тэнд нь там, бузар нүглийн тухай цэцэрхэх дуртай нэг атигар лам мөргөл уншдаг байсан. Там, бузар нүглийн талаарх цэцэрхэх дуртайг нь яана гээ. Мань хүний бодлоор бол бузар нүглийг яаж ч цайруулах боломжгүй юм гэнэ. Тэгсэн чинь өчигдөр шөнө мань хүнийг зүүдэлдэг байгаа. Хар өмсгөл, живэр сахалтай Хэйли ламтан. Хуруугаа ёрдойлгож ирээд л «Чи ямар ичдэггүй юм бэ, Риччард Пинцетти гуай.... бузар нүгэл... чи хараагдсан шүү хүү минь... үеийн үед» гэх юм.
Би шоолоод инээчихсэн. Энэ там биш юм бол өөр юуг там гэх юм бэ? Тэгээд ч байж болох цорын ганц бузар нүгэл бол бууж өгөх.
Өдрийн хагасыг героинд мансуурч өнгөрүүлж байна. Үлдсэн хагаст нь мухар хөлнийхээ өвдөлт, загатнааг мэдэрдэг. Ядаж байхад чийгнээс болоод өвдөлт, загантаа нь улам нэмэгдэх юм.
Гэхдээ би бууж өгөхгүй ээ. Тангараглаж байна. Яасан ч бууж өгөхгүй. Энэ бүхэн ямар ч хэрэггүй байна гэж байх ёсгүй.

2-р сарын 12
Ахиад л нар гарлаа. Сайхан өдөр. Найз гэгддэг хэдэн юмнуудыг хөлдөж үхэх гээд сууж байгаа байх гэж найдаж байна.
Энэ арал дээр аз гээч юм байдаг бол өнөөдөр миний хувьд тун азтай байлаа. Тэнгэр муудсан үед халуураад байсан нь намдчих шиг боллоо. Нүхнээсээ мөлхөн гарч ирж байхдаа сульдаж, салаганасан амьтан байсан бол халуун элсэн дээр хоёр, гурван цаг хэвтэснийхээ дараа бараг л эргээд хүн болчих шиг боллоо.
Мөлхсөөр арлын урд хэсэгт очиж, шуурганаар эрэг дээр шидэгдсэн мод олсны дотор миний аврах завьны хэдэн банз байлаа. Банзнуудын зарим нь замганд хучигдчихсан байсан. Тэгэхээр нь хусч аваад идчихлээ. Амт гэж хэрэг алга. Нейлонон хөшиг идэж байгаа юм шиг л. Гэхдээ л энэ өдөр хамаагүй сайхан байна.
Олсон модоо хатаахын тулд эргээс аль болох хол чирж авчирлаа. Нордоггүй чүдэнзтэй сав надад одоо хүртэл байгаа шүү дээ. Намайг хайж байгаа бол дохионы түүдэг асаана. Үгүй бол дээр нь хоол хийж идэж болно. Харин одоо бол унтлаа, би.

2-р сарын 13
Хавчтай таарсан. Алаад бяцхан түүдэг асааж байгаад шараад идчихлээ. Энэ орой би бурханд бараг л итгэсэн шүү.

2/14
Тусламж хүссэн миний үсэгний дийлэнхийг нь давалгаа арилгачихсан байгааг өнөө өглөө л анзаарлаа. Шуурга чинь гурав хоногийн өмнө дууссан биз дээ? Энэ бүх өдрүүдэд би тэгтлээ манарчихсан байсан юм байхдаа? Байдлыг анхааралдаа авч, тунгаа багасгах хэрэгтэй юм байна. Тасарчихсан байх хооронд хөлөг онгоц хажуугаар өнгөрөөд явчихвал яана?
Би үсэгнүүдээ ахиад шинээр өрчихлөө. Ингэх гэж бүтэн өдөр зарцуулсан болохоор их ядарч байна. Өмнөх хавч баригдсан газраас хавч хайж үзсэн ч юу ч олсонгүй. Үсэг өрж байхдаа чулуунд гараа эсгэчихсэн болохоор ядарч байсан ч шархаа тэр даруй йодлож ариутгалаа. Би гараа арчлах хэрэгтэй. Яаж ч байсан гараа арчилна шүү.

2/15
Цахлай хадны орой дээр суулаа. Чулуу шидэх зайнд мөлхөж хүрэхээс өмнө нисээд явчихсан. Муу шувууг бодолдоо тамруу илгээлээ. Тэнд очоод үеийн үед Хэйли ламтаны нүдийг нь ухаж байг.
Ха ха.
Ха ха
Ха.

2/17 (?)
Баруун хөлөө өвдөгнөөс нь доогуур огтлож авлаа. Гэхдээ цус их алдчихлаа.
Героин татаж байгаа ч өвдөлт нь нэмэгдээд байна. Надаас өөр хүн байсан бол ч гэмтлийн шокоос болоод аль хэдийн үхчихсэн байгаа даа. «Өвчтөн тэсч гарахыг хэр их хүсч байна вэ?» гэсэн асуултанд «Өвчтөн амьдрахыг хэр их хүсч байна вэ?» гэсэн асуултаар хариулахыг минь зөвшөөрнө биз дээ.
Гар салагалаад байна. Хоёр гар минь л болохгүй бол би өнгөрлөө л гэсэн үг. Намайг тэгэж хөөдөх эрх энэ хоёр гаранд байхгүй. Байх ч ёсгvй. Би энэ хоёрыг бүх насаараа л хамгаалж байсан. Арчилж байсан. Тэгэхээр намайг хөөдөх гэж оролдохгүй байсан нь дээр. Үгүй бол харамсана даа.
Одоохондоо ч яахав би өлсөөгүй байна. Завьнаас үлдсэн банзнуудын нэг нь дундуураа цуурчихаж. Нэг үзүүр нь хурц үзүүртэй. Би дээр нь шорлож байгаад ... хоолоо... Шүлс аймаар гоожиж байсан ч тэвчээр заагаад хүлээсэн. Тэгээд дараа нь нөгөө юу... махны тухай. Торон дээр том хэрчмээр нь шардаг байсан махны тухай бодож эхэлсэн. Уилл Хаммерсмитэд дээр нь бүтэн гахай шарж болох том тортой эдлэн газар Лонг Айлендэд байсан юм. Бид нар дүүрэн стаканаа дvvргэж барьчихаад саравчинд нь суунга мэс засал, гольф, эсвэл өөр зүйлсийн талаар ярилцдаг байсансан. Шарсан гахайны сайхан үнэр салхинд хөөгдөн хамар цоргиод л... Шарсан гахайн махны сайхан үнэр шүү, чөтгөр аваасай билээ.

2/- (?)
Нөгөө хөлөө өвдөг хүртэл нь тайрчихлаа. Өдөржин нойр хүрээд. «Эмч ээ, энэ хагалгааг заавал хийх ёстой байсан юм уу?» Ха ха. Гар хөгшин хүнийх шиг л салаглах юм. Үзэн ядаж байна энэ хоёр гарыг. Хумсан дороо цустай. Новшнуудыг дээ. Доторх нь нэвт харагддаг ходоодтой үзүүлэн эмнэлгийн коллежд байсныг санаж байна уу? Би яг л тийм болчихлоо. Харагдаад байх зvйл алга. Нэг тиймэрхүү л. Миний хам Дом л голдуу ингэж ярьдаг байсныг санаж байна. Клубынхээ гонжоомыг өмсөчихсөн гудамжны булангаас эхлээд л бүжиглэсэн шиг ойртоод ирдэгсэн. Тэгээд за яасан Дом хамаа, хүүхэнтэйгээ хэр байв даа? гэж асууцгаана. Тэгэхээр Дом «Нэг тиймэрхүү» гэж хариулна. Дом хамаа гэж. Хуучин найз нарынхаа дунд, өөрийнхөө гудманд үлддэг байж дээ.
Гэхдээ би зөв эмчилгээ, сайн протезтэй бол дөнгөж төрсөн юм шиг л болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Ийшээ эргэж ирээд «Энд шүү дээ. Энд болсон юм» гэсэн шиг хүмүүст яриад байж байна даа.
Хахаха

23-2(?)
Үхсэн загас оллоо. Өмхий, илжирчихсэн. Тэгсэн ч гэлээ идчихсэн. Бөөлжмөөр байсан ч тэсээд гарсан. Би тэсч гарнаа. Эндэхийн үдэш мөн ч сайхан шүү.

2-р сар
Хийж зүрхлэхгүй байгаа ч заавал хийх ёстой. Гэхдээ гуяны артерийн цусыг яаж тогтоодог билээ. Энэ түвшинд артери гэдэг чинь тоннель шиг л том байдаг шүү дээ.
Хийх ёстой. Ямар ч аргаар хамаагүй. Зүсэлт хийх шугамыг гуян дээрээ гаргачихлаа. Энэ хэсгээрээ бас ч гэж гайгүй махтай байна. Шугамыг яг энэ харандаагаараа гаргасан юм шүү.
Шүлс асгарахаа больдоггүй юм байх даа.

2-
Би... өнөөдөр... түр амсхийх.... бүрэн эрхтэй шүү.... тун удахгүй.... босоод гарч... «Макдональдс» орно доо... давтсан мах хоёр... сүмс... салат... давсалсан өргөст хэмх... сонгино... талхтай...
Ня ня ня няяаааа ня ня
2
Өнөөдөр усанд өөрийнхөө тусгалыг харлаа. Арьсаар бүрсэн гавлын яс. Ингэхэд би ер нь солиорсон болов уу яасан бол? Сонин юм. Тийм л байх аа даа. Би эрэмдэг мангас болж хувирчээ. Жинхэнэ эрэмдэг мангас. Хавч. Тас үсэрсэн хавч. Нээрээ, цаадуул чинь өөрсдийгөө ингэж нэрлэдэг болчихсон байсан уу үгүй юу? Хөөе, залуу хөөрхий хавчинд ганц цент хайрлаач.
Хахахахаха
Хэн юу иднэ яг тийм болдог гэцгээдэг. Yнэхээр тийм л юм бол би ОГТХОН Ч ӨӨРЧЛӨГДСӨНГҮЙ. Бурхан минь гэмтлийн шок гэмтлийн шок. ГЭМТЛИЙН ШОК ГЭДЭГ ЮМ ОГТ БАЙДАГГҮЙ ЮМ БАЙНА.

ХА

2/40?
Зүүдэндээ эцгийгээ үзлээ. Согтохоороо англиар ганц үг ч хэлж чадахаа байчихдаг юм. Хэлээд байх үг ч байхгүй байсан юм чинь дээ. Хөлдүү мал. Хөлдүү мал минь ээ, чиний гэрээс явахдаа мөн их баярлаж билээ би, аав гуай. Явна гэдгээ би мэдэж байсан юм. Тийм ч болохоор чамаас яваа биз дээ, айн? Гар дээрээ гарч явсан.
Гэвч хоёр гаранд минь өөр огтлох зүйл үлдсэнгүй дээ. Өчигдөр хоёр чихээ огтолчихсон.
баруун гараар хийсэн нүглийг зүүн гар угаадаг болохоор баруун гарын чинь юу хийж байгааг зүүн гарч чинь мэдэхгүй байж байг нэг хоёр гурав нэгэн зэрэг алхаад
хахахаха
Энэ гар байна уу, тэр гар байна уу ер нь ямар хамаа байна аа. мах бол хамгийн сайнаас сайн хоол шүү. Бурхан минь баярлалаа чамдаан. Чи минь бидэндээ үргэлж сайхан ханддаг шүү
хурууны амт, амт нь гэвэл яахав дээ л юм.


Төгсөв.

Таалагдсан бол талархлаа үлдээгээрэй.


Last edited by cssmn on Nov.22.10 6:49 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.19.10 10:29 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Image

Орчуулсан Saxal
Стивен Кинг - 1408 тоот өрөө

Амьдаараа оршуулагдсан хүн, Зочид буудлын Хий үзэгдэлтэй Өрөөний талаар аймшгийн зохиол бичдэг зохиолч болгон багаар бодож тус бүр нэг өгүүллэг бичих хэрэгтэй гэж би боддог. Энэ бол зочид буудлын өрөөний талаарх миний өгүүллэгийн сүүлийн хувилбар. Энэ өгүүллэгийг дуусгана гэж анхнаасаа огт төлөвлөөгүй байснаараа сонин гэж болно. Зүгээр л “Зохиол яаж бичих вэ?” гэсэн гарын авлагандаа хавсралт болгож гурав, дөрвөн нүүр бичээд явцын дунд өгүүллэг анхны таталбараасаа хэрхэн өөрчлөгддөггийг харуулахыг хүссэн хэрэг. Үүнтэй зэрэгцэн зохиолоо бичихдээ удирдлага болгодог өөрийн зарчмуудыг тодорхой жишээгээр харуулахыг хүссэн юм. Гэтэл тун сонин, гэнэтийн зүйл болж, энэ өгүүллэг намайг өөртөө татаж чадсан болохоор дуустал нь бичсэн юм. Хүн болгон өөрийн гэсэн айдастай, тэр айдас нь дотроо тоо томшгүй олон хувилбартай гэж би боддог. Энэ ямар хамаатай юм бэ гэвэл бичиж байх зуур энэ өгүүллэг намай маш их айлгасан юм. Анхандаа бол энэ өгүүллэг нь “Цус ба Манан будан” гэсэн аудио номны хэсэг болж гарч ирсэн бөгөөд аудио хувилбар нь намайг гар бичмэлээс ч илүү айлгаж орхисон. Бүр үхтэр айлгасан. Гэхдээ ер нь зочид буудлын өрөөний дугаар нь л дангаараа айдас төрүүлдэг биз дээ? Тийм биз? Буудлын өрөөнд орохоор надаас өмнө хэдэн хүн энэ орон дээр унтаж байсан бол? гэж өөрийн эрхгүй боддог. Тэр олон хүний хэд нь өвчтэй байсан бол? Хэд нь солиотой байсан бол? Хананы шүүгээнд өөрийгөө бомилохоосоо өмнө зурагтын дэргэдэх жижиг шүүгээнд хэвтэх Библиэс хэдэн мөр унших талаар хэд нь бодож байсан бол? Ингэж бодох тоолонд дотор арзайгаад явчихдаг. Гэхдээ ямар ч байлаа гэсэн хамтадаа шалгаж үзэх үү, аан? За май, энэ бол таны түлхүүр тэгээд...тэгээд энэ гэмгүй дөрвөн тоо нийлбэр дүндээ хэд болох талаар тайван бодоод үзээрэй.
Өрөө чинь хаана юм бэ гэж үү? Энэ хонгилоор хэсэг яваад байж байгаа даа.


Last edited by pcd on Oct.28.10 12:37 pm, edited 2 times in total.
тэмдэгт нэмэв


Top
   
PostPosted: Oct.19.10 10:30 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
1
Майк Энслин нь “Дельфин” зочид буудлын эргэлддэг хаалгаар дөнгөж орж явахдаа л буудлын менежер Олиныг үүдний тэнхимийн том буйдан сандал дээр сууж байгааг нь олж харлаа. Майклын дотор нь пал хийгээд явчихав. “Өмгөөлөгчөө дагуулаад ирдэг байж дээ” гэсэн бодол зурсхийв. Гэвч нэгэнт оройтжээ. Ер нь тэгээд ч 1408 дугаартай өрөөнд ороход нь Олин ахин нэг удаа саад болох гэж байгаа нь тийм ч муу зүйл биш. Номных нь хуудсын тоо нь л нэмэгдэнэ биз.
Эргэлдэх хаалганаас дөнгөж сугарч гараад хартал Олин суудлаасаа босчихсон булцгаар гараад сарвайсаар өөдөөс нь ирж яваа харагдав. “Дельфин” зочид буудал нь Тавдугаар өргөн чөлөөнөөс хэдхэн алхамын зайтай, 61-р гудамжинд байрладаг нэг их сүрлэг биш ч гэлээ үзэмжтэй байртай. Майк жижиг чемоданаа зүүн гартаа сэлгэж бариад менежерийн гарыг атгаж байх зуур үдшийн гангараагаа өмссөн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн дэргэдүүр нь гарав. Шаргал үстэй цэцэгсийн үнэртэй сүрчиг түрхэн хар өнгийн даашинзаар гангарсан эмэгтэйнх нь сүрчигнийх нь үнэр Нью-Йорк хотыг бэлэгдэж байх шиг санагдла. Баарнаас “Өдөр шөнө хоёр” дууны аялгуу сонсогдох нь Том Алимны юутай ч давтагдашгүй уур амьсгалын бас нэг онцлог гэлтэй.
-Үдшийн мэнд, ноён Энслин.
-Ноён Олин. Ямар нэг асуудал гараа юу?
Олин хэсэг зуур барьц алдаж, туслах хүн олдох нь уу гэсэн аятай үүдний тэнхимийг тойруулан харав. Бүртгэлийн ширээний өмнө нэг эрэгтэй хүн зогсоод үдшийн гангараа ч гэж хэлж болохоор чамин хар костюм өмссөн эмэгтэйтэй захиалсан өрөөнийхээ талаарх юу ч юм бэ ярьж байв. Зохиолчийн атганд орсон ноён Олинд туслах хүн янз нь алга.
-Ноён Олин? гэж Майк дахин асуув.
-Юу л даа ноён Энслин... хоёулаа миний өрөөнд ярилцвал болохсон болов уу?
Яагаад болохгүй гэж? Ийм яриа нь номных нь 1408 тоот өрөөнд зориулсан хэсгийг улам ч уншууртай болгож, сэтгэл сэрдхийлгэсэн, аймшигтай байдлыг нь улам нэмэгдүүлээд өгнө. Энэ бүхэнд өнөөдрийг хүртэл Майк Энслин тун ч нухацтай бэлдсэн ч гэлээ 100% итгэлтэй байсангүй. Харин одоо бол Олиныг 1408 тоот өрөөнөөс, өнөө шөнө Майкт тохиолдож болох зүйлсээс үнэхээр айж байгаа нь харагдаж байлаа.
-Тэгэлгүй яахав ноён Олин.
Олин эзэн хүний эелдэг гаргаж Майкын чемодан руу заалаа.
-Та болгоохсон болов уу?
-Хэрэггүй дээ, би өөрөө гэж Майк хариулав. –Дотор нь шүдний сойз, солих дотуур хувцас энэ тэр л байгаа.
-Үгүй байлгүй дээ?
-Нээрээ нээрээ гээд Майк толгой дохив.-Аз авчирдаг гавай цамцаа би өмсчихсөн гээд инээмсэглэлээ.-Энэ цамцанд хий үзэгдлийг үргээдэг тусгай найрлагатай үнэр шингээчихсэн юм.
Харин Олин инээмсэглэсэнгүй. Биед нь айхтайр сайн тааруулж оёсон хар костюм, нэхмэл зангиатай энэ намхан бүдүүн эр санаа алдлаа.
-За тэгвэл сайн байна, ноён Энслин. Намайг дагаад яваарай.
Менежер гуай үүдний тэнхимд сууж байхдаа саяхан зодуулсан гөлөг шиг тэвдсэн, итгэлгүй харагдаж байсан. Харин царс модоор доторлож, ханан дээрээ зураг хадсан өрөөндөө /түүний уншсан номонд “Дельфин”-ийг 1910 онд нээгдсэн гэж бичсэн байсан ч иймэрхүү нарийн ширийн зүлийг бичээгүй байлаа/ ормогцоо өөртөө итгэлтэй болоод ирэв. Өрөөний шалан дээр перс хивс дэвсжээ. Ханан дахь хоёр чийдэнгийн цацруулах зөөлөн, шаравтар гэрэл нь ярилцахад таатай уур амьсгал бүрдүүлнэ. Ширээн дээр, навчин тамхины хайрцагны дэргэд ногоон бүрхүүлтэй чийдэн харагдав. Навчин тамхины хайрцагны нөгөө талд Энслины гурван ном өрөөстэй байв. “Буудлын эзэн гуай ч бэлтгэл ажил хийсэн байх шив дээ” гэж Майк бодлоо.
Майк ширээний дэргэдэх буйдан дээр тухлав. Мань эр Олиныг ширээнийхээ ард суух болов уу гэж бодож байтал тэгсэнгүй. Майклын дэргэд хөлөө ачин суусна цөндгөр гэдсээ өвдгөндөө тулган байж бөхийгээд навчин тамхиныхаа хайрцгыг авлаа.
-Ноён Энслин, навчин тамхи татаач?
-Хэрэгүй ээ, баярлалаа. Би татдаггүй.
Энэ үгний дараа Олин нь мань хүний чихнийхээ ард хавчуулсан янжуур руу харц чулуудав. Саяхныг хүртэл сонины сэтгүүлч нар байн байн халаасаа ухахгүйн тулд зөөлөн хүрээтэй бүрх малгайныхаа “Хэвлэл” гэсэн бичигтэй туузныхаа цаагуур янжуураа шургуулдаг байлаа. Харин Майк тамхийг ингэж, өөрөөр шургуулаад бүр дасчихсан байсан болохоор анхандаа Олиныг юу руу хараад байгааг сайн ойлгосонгүй. Тэгснээ учрыг ойлгоод хавчуулсан тамхиа авч эргүүлж тойруулснаа Олин руу харав.

-Татахаа болиод есөн жил болж байна. Ах маань уушигны хорт хавдраар өөд болсон юм. Түүнээс хойш би татахаа больсон л доо. Тамхи ингэж хавчуулдгийн учир нь гэвэл гэснээ мөрөө хавчив.-Нэг талаас сануулга, нөгөө талаас мухар сүсэг гэх юм уу даа. Энэ гавай цамц шиг. Хүмүүсийн ширээ, эсвэл ханан дээрээ бэхэлдэг “Онцгой тохиолдлын үед шилийг хагал” гэсэн бичигтэй шилэн таглаатай хайрцганд хадгалдаг янжуур шиг. Ингэхэд юмыг яаж мэдэхэв цөмийн дайн энэ тэр гэсэн онцгой тохиолдол болж магадгүй, 1408 тоот өрөөнд тамхи татахыг зөвшөөрдөг үү, ноён Олин?
-Тийм бол бололгүй яахав.
-Сайн байна гэж Майк дуу хэлэв.-Гэхдээ энэ тэгтлээ их санаа зовоод байх зүйл биш л дээ.
Ноён Олин ахиад л санаа алдав. Гэхдээ энэ удаад үүдний тэнхимдэхээсээ арай өөдрөг байдлаар. “Олин ч өрөөндөө орж ирсэн эзэн хүн шиг байна шүү гэж Майк бодлоо. -Дассан газрын даавуу зөөлөн гэж”. Бүр өдөр нь Майкийг өөрийн өмгөөлөгч Робинсоны хамт ирэхэд Олин ийшээ орж ирэнгүүтээ л мэдэгдэхүйц тайвшраад байсан юм.
Нээрээ, яагаад болохгүй гэж? Хүн өөрийнхөө өрөөнд л эзэн хүн шиг тайван байхгүй юм бол өөр хаана тайван байх юм бэ. Тэгээд ч ханан дээрээ сайн зураг өлгөсөн, шалан дээрээ сайн хивс дэвссэн, ширээн дээрх хайрцган дотроо сайн навчин тамхи хийсэн гээд Олины өрөө зарим хүнийхээс хавьгүй илүү байлаа. 1910 оноос эхлээд олон олон менежерүүд энэ өрөөнд ажиллаж байсан биз. Энэ өнцгөөс нь харвал мөрөө ил гаргасан хар даашинзтай эмэгтэй, үүр шөний заагаар нью-йорк маягийн чамин сексийг амлах мэт түүний сүрчигний чамин үнэрийн адилаар энэ өрөө нь Нью-Йоркийн бас нэгэн нэрийн хуудас юм.
-Намайг таныг бодлоо өөрчилтөл ятгаж чадахгүй гэж бодсон хэвээр л байна уу? гэж Олин асуулаа.
-Чадахгүй гэдгийг нь би мэдэж байна гээд Майк янжуураа чихний араар шургуулав.
Мань эр өргөн хүрээтэй зөөлөн бүрх малгайтай хуучин цагийн мэргэжил нэгтнүүдийнхээ адил үсээ тослодоггүй байсан ч энэ янжуураа дотуур хувцасныхаа адилаар өдөр болгон сольдог юм. Хүн л болсон хөлөрдөг болохоор өдрийн сүүлээр Майк тамхиа суултуур руу хаяхын өмнө эргүүлж тойруулан харах бүрт тамхины нимгэн цагаан цаасан дээр шаравтар бор толбо гарсныг олж хардаг байлаа. Гэхдээ мань эр янжуур гартаа барьлаа гээд татах хүсэл нь ер төрдөггүй байв. Цагтаан өдөрт хорь, тэр бүү хэл бүр дөчин янжуур яаж татдаг байснаа мань хүн одоо яаж ч бодоод төсөөлж чаддаггүй байлаа. Гэхдээ яагаад тэгэж их татдаг байснаа тайлбарлаж бол чадах байсан биз.
Олин ширээн дээрээсээ гурван номыг нь авлаа.
-Таныг бодлоо өөрчлөөсэй гэж би чин сэтгэлээсээ хүсч байна.
Майк чемоданыхаа хажуугийн цахилгааныг татаад “Сони” маркийн диктофоноо гаргаж ирэв.
-Яриаг чинь бичиж авбал та дургүйцэхгүй биз дээ, ноён Олин?
Менежер эр өөрөө л мэд гэсэн байртай гараараа дохив. Майк "RECORD" гэсэн товчлуурыг дарахад жижигхэн улаан гэрэл асав. Хүрднүүд эргэлдэн хальс гүйж эхэллээ.
Тэр хооронд Олин номнуудыг дээр доор нь оруулангаа нэрийг нь уншиж байлаа. Зохиолыг нь өөр хүн барьж байхыг харах тоолондоо Майк Энслин нь бахдал, гайхшрал, барьц алдалт, үл тоомсорлолт гээд янз бүрийн юм мэдэрнэ. Номноосоо орж ирж байгаа ашгийг анх санаа гаргасан хүнтэй хуваалцалгүйгээр /мань эрийн төлөөлөгч нь ийм хүмүүсийг атаархсандаа ч тэр үү «номны янхнууд» гэж дууддаг байлаа/ сүүлийн таван жил маргаашийн талхны мөнгө гэж зоволтгүй амьдарч байгаа бизнесмэн хүний хувьд тэрээр ичдэггүй байлаа. Дээр нь зохиолоо өөрийн гараар бичдэг төдийгүй бүх үзэл бодлыг нь өөрөө боловсруулдаг юм чинь. Тэгээд ч анхных нь зохиолыг уншигчид хуу хамсны дараанаас эхлээд усан тэнэг хүн л мань эрийн боловсруулсан үзэл бодлыг нь өнгөрнө гэдэг нь ойлгомжтой болсон юм. «Франкинштейн», «Франкинштейны сүйт бүсгүй» хоёрыг гарсны дараанаас энэ салбараас авах зүйл алга болсон гэж бодоцгоож байсан үе шүү дээ.
Гэхдээ л ямар ч байсан тэрээр Айовын их сургуулийг дүүргэсэн. Тэрээр Жейн Смайлитай хамт сурч байлаа. Ингэхдээ нэг удаа Стэнли Элкины семинарт хүртэл суусж үзсэн. Бүтээлүүдээ хэвлүүлчихээд Йелийн Залуу Яруу Найрагч гэж хэлэгдэхийг мөрөөдөж байв /ийм мөрөөдөлтэй яваа гэдгийг хэн ч мэдээгүй юм/. Ингэх зуур Олин гэнэт номных нь нэрийг чанга дуугаар уншиж эхлэхэд Майк диктофоноо дэмий асааж дээ гэж бодлоо. Яагаад гэвэл дараа нь бичлэгийг нь сонсож суухдаа Олины дуу хоолойноос доромжилсон, үл ойшоосон өнгө аясыг олж сонсоно гэдгээ сайн мэдэж байв. Тэгээд өөрийн мэдэлгүй чихнийхээ ард хавчуулсан янжуураа оролдов.
-«Сүнстэй байшинд өнгөрөөсөн есөн шөнө» гэж ирээд л Олин уншиж гарлаа. –«Хий үзэгдэлтэй оршуулгын газруудад өнгөрөөсөн есөн шөнө», «Хий үзэгдэлтэй харшуудад өнгөрөөсө есөн шөнө» гэж дуусаад тэрээр Майк руу харахад нүүрэнд нь үл мэдэг инээмсэглэл тодорсон байлаа. –Энэ номыг бичих гэж та Шотланд орж. Тэр бүү хэл Венийн ой хүртэл явсан байна. Тэр тоолонд төлдөг татвар чинь замын зардлынхаа хэмжээгээр багассаар ирсэн байх, тийм үү? Хий үзэгдэл, сүнсий араас хөөцөлдөх чинь таны бизнес болохоор аргагүй ч үгүй л дээ.
-Бодож байгаа бүхнээ хэлж дуусав уу?
-Та өөрийнхөө бүтээлүүдийг их нандигнадаг юм байна. Тийм үү?
-Тийм ээ, нандигнадаг. Үл тоомсорлолоо гээд ч би яах ч үгүй. Хэрэв та миний номнуудыг шүүмжлэж байгаад зочид буудлаасаа явуулна гэж бодож байгаа бол...
-Өө хаанаас, огтхон ч үгүй. Зүгээр л сонирхож байгаа царай нь. Өөр илүү дутуу зүйл огт байхгүй. Хоёр өдрийн өмнө, таныг анх удаа юу... бидэнд хүсэлт тавьсны чинь дараа үүдний хаалгач Майкийг явуулж авахуулсан юм аа.
-Хүсэлт биш шаардлага шүү. Одоо ч шаардлага хэвээр байна. Ноён Робинсоны хэлсэнийг сонссон байх. Холбооны хоёр ч хууль, бас Нью-Йорк мужийн хуулийн дагуу бол үйлчлүүлэгчийг тодорхой өрөө хөлслөхөөр хүсэлт гаргасан тохиолдолд тухайн өрөө нь чөлөөтэй байгаа бол татгалзсан хариу өгөх хориотой гэсэн байна. Харин 1408 тоот өрөө чөлөөтэй. Бидний сонгож авсан өдрүүдэд үргэлж чөлөөтэй байдаг.
Гэвч ноён Олин нь «Нью-Йорк таймс» сонины бестселлерийн жагсаалтанд орсон Майкийн сүүлийн гурван номноос салах янзгүй байгаа бололтой. Мань эр номнудыг нь гурав дахь удаагаа урд хойно нь оруулан холив. Чийдэнгийн шар гэрэл нь номны гялгар хавтасанд тусан ойход цусан улаан өнгөтэй болж өөрчлөгдөж харагдав. Аймшгийн номны хавтсанд цусан улаан өнгө хамгийн сайн зохидог гээд хэзээ ч билээ дээ Майкд хэлж байсан удаатай. Хамгийн олон тоогоор борлох нөхцлийг хангаж өгдөг гэсэн.
-Энэ оройг хүртэл таны номыг сөхөж харах боломж олдсонгүй. Ажилд дарагдаад. Ер нь бол дандаа л ажилд дарагдаж явдаг хүн дээ би. Нью-Йоркийн хувьд бол манай «Дельфин» жижигхэн буудал ч гэлээ өрөө ашиглалт нь үргэлж 90 хувиас илүү байдгийн дээр тэр олон хүн бүгд л өөр өөрийн асуудлыг чирсээр ирдэг юм.
-Яг л над шиг уу?

Олин инээмсэглэлээ.
-Ноён Энслин, таныг бол бүр онцгой асуудалтай гэж хэлмээр байна. Ноён Робинсон та хоёрын сүрдүүлэг энэ тэр гээд л...
Майкт энэ үг таалагдсангүй. Ноён Робинсоны хамт ирснийг сүрдүүлэг гэж эс тооцвол мань хүн хэнийг ч сүрдүүлээгүй. Тэгээд ч түлхүүрийг нь аль эрт гээгдүүлчихсэн хуучин сейфийг нээхийн тулд лом барьж хөшихөөс өөр аргагүй болдгийн адилаар өмгөөлөгчийн үйлчилгээг авахаас өөр аргагүй болгосон шүү дээ. «Гэхдээ тэр сэйф чинь чинийх биш шүү дээ» гэж Майкийн дотор нь хүн хэлж байсан ч улсын болон мужийн хэмжээний хууль дүрмүүд тэс өөр зүйл нотлож байсан юм чинь. Хуулийн дагуу бол «Дельфин» зочид буудлын 1408 тоот өрөөг өөр хүн урьтаад хөлсөлчихөөгүй л бол авах хүсэл мань хүнд төрсөн дуртай үедээ өрөөг авах бүрэн эрхтэй.
Ноён Олин урьдын адил үл мэдэг инээмсэглэсэн чигтээ өөрийг нь ажиглаж байгааг тэр мэдэрч байлаа. Яг л Майкийн дотор хүнтэйгээ хийсэн яриаг нэгд нэгэнгүй сэм сонсож байгаа мэт ажиглаж байв. Энэ мэдээж тийм ч таатай санагдахгүй байсны дээр ноён Олины ажлын өрөөнөөс бушуухан гарахын түүс болж байлаа. Диктофоноо асаасан мөчөөс эхлээд л байнга өөрийгөө зөвтгөөд байгаа мэт мэдрэмж төрөөд явчихлаа. Гэтэл уг нь бол диктофоны бараанаар эсрэг талын хүн барьц алддаг биш билүү.
-Хэрэв та ямар нэг гүн гүнзгий утгатай юм хэлэх гээд байгаа бол ноён Олин, би түүнийг чинь ойлгож чадахгүй байх гэж эмээж байна. Өнөөдөр хэцүүхэн өдөр байлаа. Тэгээд хэрэв таны татгалзах зүйлс чинь дуусаад би 1408 тоот өрөөнд орж болох бол юу... таныг дургүйцэхгүй бол би одоо өрөөндөө...
-Би таныг бичсэн нэг юмыг уншлаа.... Нэг юм ч гэж дээ та нар юу гэж нэрлэдэгийг сайн мэдэхгүй юм. Эссэ гэх үү, эсвэл болсон явдал гэдэг юм уу?
Майк бичсэн зүйлсээ хэтэвч зузаалагч гэж нэрлэдэг байсан ч үүнийгээ, диктофон ажиллаж байхад хэлж болохгүй байлаа. Диктофоны эзэн нь өөрөө байсан ч хэлж болохгүй.
Тэрхэн зуур Олин :
-Түүх гэе гэж тохирох үг оллоо. –Ном тус бүрээс нэг түүх уншсан юм. «Хий үзэгдэлтэй байшингууд»-аас Канзас дахь Рилсбийн байншингийн тухай ...
-Аан, тийм тийм. Рилсбийн гэр бүлийн зургаа хүнийг сүхдэж алчихаад сураггүй алга болдог хүний тухай.
-Яг тийм. Тэгээд бас байс хийгээд л хамт үзэгддэг амиа хорлосон Аляскийн дурлалт хосуудын булшинд өнгөрүүлсэн шөнийн тухай... бас Гартсби шилтгээнд өнгөрүүлсэн шөнийн талаарх таны сэтгэдлийг. Тэгээд юу вэ гэвэл маш сонирхолтой санагдлаа. Ингэж сонирхолтой санагдана гэж огт санаагүй болохоор өөрөө ч их гайхлаа.
Майк өөрийн «Арван шөнө»-ийн талаарх бүх тайлбар, тэдний дотор хамгийн их магтаал дотроос ч тэр үл ойшоосон, доромжилсон өнгө аясыг олж сонсдог байсан болохоор заримдаа доромжлол огт байхгүй байхад ч олоод байдаг гэдэгтээ эргэлзэхээ больсон ч /сэтгэлийнхээ гүнд хэнд ч хэрэггүй дэмий зүйл бичдэг гэж бодож явдаг зохиолчоос илүү хартай хүн олоход бэрх гэдгийг Майк сайг мэддэг болсон / энэ удаад доромжилсон өнгө аясын сураг ч үгүй байлаа.
-Танд баярлалаа гэж хэлчихээд Майк диктофон руугаа харц чулуудав. Гол төлөв диктофоных нь улаан нүд эсрэг талын хүнийг үг алдахыг нь анан анхааралтай ширтдэг. Харин өнөөдөр бол тэр улаан нүд нь өөрийг нь анаж байгаа нь илт.
-Өө, зүгээр дээ, би ч бас минийг үгийг зөвөөр ойлгоно гэдэгт найдаж байсан юм гээд Олин хамгийн дээд талын номны хавтсан дээр нь хуруугаараа бөмбөрдлөө. –Би тэгээд бүгдийг нь дуустал нь уншихаар шийдлээ. Таны бичлэгийн хэлбэр чинь надад таалагдаж байна. Гартсби шилтгээнд танд тохиолдсон ер бусын зүйлс огтхон ч байхгүй адал явдлын чинь талаар инээд алдан уншиж байхдаа өөртөө ч гайхсан шүү. Таныг би ийм сайн зохиолч чинээ санасангүй. Юмыг тэгэж сайн мэдэрдэг, анзаардаг гэж. Байдаг л нэг цаас эрээчигч байх гэсэн чинь та харин жинхэнэ мастер юм.
Ийм магтаалын дараа «Ийм үзэсгэлэнтэй бүсгүй энэ аймшигтай газар юу хийж яваа юм бэ?» гэсэн домогт сэдвээр Олин «уянгалж» эхэлнэ гэдгийг Майк аль хэдийн мэдэж байлаа. Арга ч үгүй биз дээ, Олин нь хотод ажилладаг зочид будлыг олон жил удирдахдаа үдшийн хар даашинзтай шаргал үст бүсгүйчүүдийг олныг угтаж авч байсан байж таараа. Тэр бүү хэл чөлөөт цагаараа Прустыг уншдаг ч байж магадгүй.
-Гэхдээ миний сэтгэлийг хамгийн их зовоож байгаа юм бол энэ зохиолууд. Хэрэв би ирэхээс чинь өмнө бүтэлийг чинь уншаагүйсан бол ингээд хүлээгээд суух байсан нь юу л бол. Бичиг хэргийн цүнхтэй өмнөөлөгчийг чинь хараад таныг тэр чөтгөрийн өрөөнд хонохоор хатуу шийджээ гэдгийг, бас миний ямар ч ятгалаг таныг бодлыг эргүүлж чадахгүй гэдгийг ойлгосон юм. Гэтэл таны номнууд...
Энэ зуур диктофоны жижигхэн улаан нүд Майкийн тэвчээрийн барж гүйцсэн тул унтраачихав.
-Яагаад намайг иймэрхүү новштой зууралдаад байдгийг мэдэхийг хүсч байгаа биз дээ? Тийм үү?
-Таныг мөнгө олохын төлөө ийм юм хийдэг гэж бодож байгаа гэж Олин эвлэрэнгүй аясаар хариуллаа. –Тэгээд бас дээр нь би таныг новшийн юмтай зууралддаг гэж бодоогүй. Нэмж хэлэхэд яагаад миний ярьсан зүйлээс ийм дүгнэлт хийж байгаа тань хачирхалтай юм.
Царай нь улаагаад ирэхийг Майк мэдэрлээ. Арай ч дээ, өмнө нь хүнтэй ярилцаж байхдаа хэзээ ч диктофоноо унтрааж байгаагүй шүү дээ. Яриа ингэж эргэнэ чинээ мань эр санасангүй. Энэ Олин ч гэж таамаглаж байснаас нь тэс өөр хүн болж таарла. “Энэ гар нь л намайг хуурчихлаа. – гэж Майк бодов.- Хумсаа хичээнгүй гэгч нь дугуйлан зассан буудлын менежерийн булцгар гар.”
-Яг юу миний сэтгэлийг зовоогоод, зовоохоос гэхээс илүү айлгаад байна вэ гэвэл ... бичиж байгаа зүйлдээ огт итгэдэггүй, авьяаслаг, сэхээтэн хүний номыг уншсанд хамаг учир байгаа юм.
Арай л хэтрүүлчихлээ гэсэн бодол Майкийн толгойд зурсхийв. Мань хүн үнэхэр болсон гэдэгт нь итгэж байсан хориод түүх бичсэн ч ердөө хэдхэнийг нь хэвлүүлсэн. Сургуулиа төгссөний дараах Нью-Йоркт өнгөрүүлсэн эхний 18 сарын турш “Виллиж войс”-оос өгдөг цалин ч гэхэд бэрх хэдхэн зоосоор гол зогоон өлсөж байхдаа олон шүлэг бичсэнээс бүгдэд нь л итгэлээ шингэсэн. Гэхдээ л мань хүн Канзас дахь хаягдсан байшин дотуур сарны гэрэлд зугаалдаг Южин Рилсбигийн толгойгүй хий үзэгдэлд итгэдэг гэж үү? Үгүй ээ. Мань эр тэр байшингийн галын өрөөний шалан дээрх пэмбийж хөөсөн, заваан хулдаасан дээр шөнийг өнгөрүүлсэн ч хана даган сэм жирийсэн хоёр хулганаас илүү аймшигтай зүйл ер олж хараагүй. Олны дунд Дракула нэрэр алдаршсан Влад Тепеш гүнтэнгийн амьдардаг байсан гэх Трансильваны харшийн нуранги дээр зуны бүгчим шөнийг өнгөрүүлэхэд маш олноор түүн рүү дайрсан цус сорогчид нь бүгд европын шумуул байсан.
Цуврал аллага үйлдсэн Жефри Дахмерийн булшин дээр унтаж байхад нь шөнийн хоёр цагт энд тэндээ цусан толботой, цав цагаан нэг юм гэнэт гарч ирээд хутга эргэлдүүлж эхэлсэн ч “хий үзэгдэл”-ийн найзуудын инээд нь бүгдийг ойлгомжтой болгосноос гадна Майк Энслин ч онц сүртэй айж мэгдээгүй юм. Мань хүн цагаан давуу нөмөрчихөд резинэн хутга барьсан өсвөр насны хүүг жинхэнэ хий үзэгдлээс ялгахтайгаа байлаа. Гэсэн ч тэрээр энэ бүхнийг Олинд ярих ямар ч сонирхолгүй байлаа. Эрхгүй...
Тийм ээ, эрхгүй. Диктофоноо /диктофоноо чемоданаасаа гаргаж ирснээр буруудсан гэдгээ одоо ойлгож байлаа/ унтраачихсан болохоор энэ яриа нь Олины өрөөнөөс цааш гарахгүй нь ойлгомжтой. Хэдий хачин санагдаж болох ч мань хүн Олиноор бахархаж, хүндлэж эхэллээ. Харин хүндлэж, бахархаж явдаг хүмүүстээ гол төлөв худлаа ярьдаггүй юм.
-Тийм ээ, таны зөв. Би хий үзэгдэл, чөтгөр энэ тэрд ер итгэдэггүй хүн. Бурхан тэнгэр энэ бүх бузар булай амьтадаас биднийг авран хамгаалж чадна гэсэн бат үнэмшил надад байхгүй болохоор иймэрхүү амьтад бодитоор оршдоггүйд нь баярлаж явдаг. Би үүндээ бат итгэдэг ч анхнаасаа л аль нэг талд нь оролгүй, төвийг сахисан цэвэр ажиглагчийг байр сууринд зогссон юм. Итгэлийн овоон дээрх оршуулгын газрын Хуцдаг хий үзэгдлийн тухай сурвалжлага бичээд Пулитцерийн шагнал авна гэдэг үлгэр ч гэлээ тийм зүйлтэй үнэхээр таарсан бол жинхэнэ объектив байдлаар бичиж чадна шүү.
Олин нэг үг амандаа бувтнасныг нь Майк сонсож чадсангүй:
-Уучлаарай та сая юу гэв ээ? гэхэд нь Олин аргадсан аясаар:
-Чадахгүй гэж хэлсэн юм гэлээ.
Олин нь түүнийг худлаа ярьж байна гэж шийдсэн бололтой. Майк санаа алдав. Яриа иймэрхүү хэмжээнд хүрээд ирэхээр зогсоох, эсвэл бүх үнэнээ дэлгэх хоёрын аль нэгийг нь сонгохоос өөр аргагүй болдог.
-Ноён Олин хоёулаа энэ яриагаа маргааш үргэлжлүүлбэл яагаад болохгүй гэж? Би өрөөндөө орж шүдээ угаамаар байна. Тэгэхдээ Кевин О'Моллиг гэнэт гараад ирэхийг толиндоо харж магадгүй ч юм билүү?
Майк суудлаасаа өндийтэл Олин нь түүний түр азнаач гэсэн байртай булцгар гараа сунгалаа.
-Би таныг худалч гэж огт хэлээгүй шүү дээ ноён Энслин. Гэсэн хэдий ч та итгэдэггүй. Хий үзэгдлүүд гэдэг чинь өөрсдөд нь итгэдэггүй хүмүүст тун цөөн үзэгддэг, үзэгдэхээр шийдлээ ч итгэдэггүй хүмүүс олж харах нь бүр ч цөөн. Магадгүй Южин Рилсби нь үүдний өрөөндөө огтлуулсан толгойгоо бариад зогсож байсан атал та галын өрөөнд байсан болохоор юу ч олж хараагүй байж болох юм.
Майк босоод чемоданаа авахаар тонгойв.
-Хэрэв үнэхээр тийм юм бол 1408 тоотоос эмээгээд байх шалтгаан үгүй юм шив дээ, тийм биз?
-Харин ч эсрэгээрэ гэж Олин үгүйсгэлээ. –Айх ёстой. Учир нь 1408 тоот өрөөнд хий үзэгдэл байхгүй, байгаа ч үгүй. Тэнд ямар нэг юм бий, үүнийг нь ч би өөрөө мэдэрч байсан. Гэхдээ тэр зүйл бол хий үзэгдэл огт биш гэдгийг мэдэж байна. . Эзэнгүй байшин, харшийн нурангинд бол үл итгэсэн байдал чинь таныг хамгаалаад байж чадна. Харин 1408 тоот өрөөнд бол энэ үл итгэсэн байдлаасаа болж бүр ч илүү эмзэг, арчаагүй болно. Ийм учраас л би өнөөдөр тантай уулзаж, осолтой зүйл битгий хийгээч гэж ятгахаар хүлээж байсан юм. Ноён Энслин, ийм юм битгий хий л дээ. Энэ өрөөний барааг хэзээ ч хараад хэрэггүй бүх хүмүүсийн жагсаалт гэж байдаг бол хий үзэгдлийн талаар ийм хөгжилтэй, сонирхолтой ном бичдэг тань шиг хамгийн эхэнд нь бичигдээстэй яваа шүү.
Майк энэ бүхнийг сонсож, бас нэгэн зэрэг сонсохгүй байлаа. «Үгүй чи нээрээ, диктофоноо унтраачихдаг гэж мань эр өөрийгөө зүхэж байлаа. –Намайг барьц алдуулж диктофон унтраалгачихсан атлаа одоо болохоор гэртээ алдартай хий үзэгдлүүдийн үдэшлэг зохиож байгаа Борис Карлофф болоод хувирчихдаг байна шүү. Чөтгөр гэж. Тэгсэн ч гэлээ энд хэлснийг нь бүхлэр оруулна даа. Дараа нь шүүхэд өгвөл өгнө л биз.»
Үүнээс гадна 14 –р давхарт гарахыг юу юунаас илүү хүсч эхлэв. Буудлын булангийн өрөөнд зүгээр нэг урт шөнийг өнгөрөөх гэсэндээ ч бус харин Олины үгийг мартаагүй дээрээ бичиж авах гэсэндээ дээшээ гарахыг хүсч эхлэв.
-Ноён Энслин, хоёул нэг нэг хундага тогтоочихъё.
-Үгүй ээ, би ер нь...
Ноён Олин халааснаасаа төмөр цагирагаар хүрэл дөрвөлжин ялтастай холбосон түлхүүр гаргаад ирэв. Хүрэл төмрөөр хийсэн дөрвөлжин нь нэлээд элэгдэж, зурагдсан, хуучны эд байлаа. Дээр нь 1408 гэсэн тоо сийлээстэй.
-Битгий татгалз л даа гэсээр Олин үргэлжлүүлэв. - Өчүүхэн хүсэлт шүү дээ. Надад ахиад аравхан минут зарцуулчихад л нэг нэг хундага шотланд виски уухад хангалттай шүү дээ. Дараа нь би танд энэ түлхүүрийг өглөө. Таныг гаргасан шийдвэрээсээ татгалзуулахын төлөө юу ч өгөхөд бэлэн байгаа ч гэлээ цаашид яаж ч учирлаад нэмэргүй болохыг ойлгож, мэдэрлээ гэж бодож байна.
-Танайх одоо хүртэл жинхэнэ механик түлхүүр ашигладаг юм уу? гэж Майк асуув.- Сонин юм. Жинхэнэ хуучны эд байна даа.
-«Дельфин» буудлын өрөөнүүдийг 1979 онд соронзон түгжээтэй болгосон. Яг тэр жилд нь би зохион байгуулагчаар томилогдсон юм. Гэхдээ 1408 тоот өрөө нь үргэлж хоосон байдаг болохоор соронзон цоож хийх хэрэггүй гэж үзсэн юм. Тэгэхээр 1408 тоот өрөө нь ердийн түлхүүрээр онгойдог цорын ганц өрөө. Энэ өрөөг хамгийн сүүлд 1978 онд л хүнд хөлсөлж байсан юм л даа.
-Үгүй байлгүй дээ гэж Майк хэлснээ буцаж суугаад диктофоноо гаргаад ирэв. "RECORD" товчлуур дээр нь дарснаа: «Буудлын зохион байгуулагч нь 1408 тоот өрөөнд 20 гаруй жилийн туршид нэг ч хүн буугаагүй гэлээ» гэж хэлэв.
-Тэгээд ч соронзон цоож суулгалаа ч ажиллахгүй гэдэгт би 100 хувь итгэлтэй байсан болохоор хийх хэрэггүй гэж үзсэн юм. 1408 энэ өрөөнд электрон цаг ажилладаггүй. Хоцроод, эсвэл бүр зогсчихдог. 1408 тоот өрөөнд орсон хойноо электрон цагаар зөв цаг хэлж байсан хүн нэг ч гарч байгаагүй юм. Халаасны тооны машин, гар утас ч мөн адил. Мартаснаас машин чинь дохиололтой бол унтраа гэж зөвлөе. Тэгэхгүй бол машиныг чинь хүн оролдоогүй байхад дураараа жингэнэж дуугаараад унана гэснээ Олин хэсэг дуугаа хураав. – Унтраасан байлаа ч дараа нь бүр ажиллахаа больж ч магадгүй. Тэгэхээр унтраагаад, тэжээлээс салгасан нь хамгийн найдвартай арга гэж хэлснээ Олин диктофоных нь "STOP" товчлуурыг дээрх бичгийг нь ч харалгүйгээр нь дарчихав. Өөрийнхтэй нь адил загварын диктофоныг сайн мэддэг, магадгүй ажил хэргийн тэмдэглэл хөтлөхдөө ашигладаг юм байна гэж Майк бодлоо.
-Гэхдээ ноён Энслин минь, яг үнэн хэрэг дээрээ таагүй байдлаас гарах хамгийн найдвартай цорын ганц арга бол энэ өрөөнөөс аль болох зайтай байх явдал юм.
-Чадахгүй нь дээ гээд Майк диктофоноо далд хийлээ. –Гэхдээ надад шотланд виски уучих хугацаа бий гэж бодож байна.
20-р зууны эхэн үеийн Тавдугаар өргөн чөлөөг дүрслэсэн зурагны доор байрлах баарнаасаа Олиныг вискийгээ авах зуур нь 1408 тоот өрөөнд 1978 оноос хойш нэг ч хүн бууж байгаагүй юм бол тэнд өндөр технологи хэрэглэн бүтээсэн ахуйн хэрэгсэл ажилладаггүй гэдгийг яаж мэдсэн тухай Майк асуугаад авав.
-1978 оноос хойш тийшээ нэг ч хүн хөл тавьж байгаагүй гэж би хэлээгүй шүү дээ гэж Олин хариулав. – Нэгдүгээрт, үйлчлэгч нар тэнд сард нэг удаа хөнгөн цэвэрлэгээ хийдэг юм. Энэ юу гэсэн вэ гэхээр...
Майк «Зочид буудлуудын хий үзэгдэлтэй өрөөнүүд» номон дээрээ дөрвөн сарын турш ажиллаж байгаа хүний хувьд «Наадах чинь юу гэсэн үг болохыг би мэднэ» гэж үгийг нь таслав. Хүнгүй өрөөний хөнгөн цэвэрлэгээ гэдэг нь цонх онгойлгож салхи оруулах, тоосыг арчих, нүүр гарын алчуурыг солихыг хэлдэг байлаа.Ор дэрний цагаан хэрэглэлийг харин сольдог билүү үгүй билүү. Энэхэн зуур унтлагынхаа ууттай ирдэг ч байж уу гэж бодоод амжив.
Гэтэл Олин нь хоёр хундага барьсаар перс хивсэн дээгүүрээ алхалан Майк руу дөхөх зуураа яг л бодлыг нь уншсан мэт:
-Ор дэрний цагаан хэрэглэлийг үдээс хойш сольчихсон, ноён Энслин гэв.
-Та намайг нэрээр минь дуудаж болно ш дээ. Зүгээр л Майк.
-Намайг өршөөгөөрэй гэхдээ хүнийг овгоор нь дуудах надад эвтэй байдаг юм гээд Олин зочиндоо хундагтайгаа өгөв.-За, таны төлөө.
-Бас таны төлөө гэчихээд Майк Олинтой хундага тулгах гэтэл нөгөөх гараа холдуулав.
-Үгүй дээ, таны төлөө, ноён Энслин. Би шаардаж байна. Өнөөдөр хоёулаа таны төлөө уух ёстой юм. Танд илүү хэрэгтэй.
Майк санаа алдахад хундага нь Олины хундаганы амсартай тулгарч жингэнэн дуугарлаа.
-За тэгвэл миний төлөө. Ноён Олин, та ёстой аймшгийн кинонд тоглож баймаар хүн байна шүү. Залуухан хосыг аймшигт харшид буух хэрэггүй гэж ятгаж байгаа баргар царайтай хөгшин бойдагийн дүрийг бол сайн бүтээх юм шиг байна.
Олин суулаа.
-Бурханы авралаар наад дүрд чинь тун цөөн тоглосон доо. 1408 тоот өрөө нь эсэн бусын хачин жигтэй зүйлсэд зориулсан нэг ч сайтан дээр байхгүй....
Майк энэ зуур «Миний номыг гарсны дараа ч байдал 180 хэм өөрчлөгдөнө дөө» гэж бодлоо.
-...хий үзэгдэлтэй зочид буудлуудыг дурддаг нэг ч лавлах дотор «Дельфин» буудал байхгүй. Харин «Шерри-Нидерланд», «Плаза», «Парк-Лейн» г.м. буудлуудыг бол дурдсан байгаа. 1408 тоот өрөөний талаар аль болох хүнд мэдэгдэхгүй байх бүх арга хэмжээг бид авдаг ч ... мэдээж азтай, бас тууштай түүхч яаж ийж байгаад л гараад ирдэг юм.
Майк хариуд нь инээмсэглэв.
-Вероника ор, хөнжлийн цагаан хэрэглэлийг чинь сольчисон гэсээр Олин үргэлжүүлэв.-Би түүнтэй хамт явсан юм. Таны цагаан хэрэглэлийг бараг хааны язгуурын гэж болохоор эмэгтэй сольж өгсөн болохоор өөрөөрөө бахархаж болно шүү ноён Энслин. Вероника, түүний эгч хоёр нь манай буудалд 1971 билүү 1972 оноос хойш билүү ажиллаж байгаа юм. Вероникаг нь бид Ви гэцгээдэг юм. Ви нь «Дельфин»-д надаас хамгийн багаар бодож зургаан жилээр өмнө ажилд орсон. Одоо бол ахлах үйлчлэгч болод удаж байна. Тэгэхээр өнөөдрийг хүртэл орны цагаан хэрэглэл солилгүй нэлээд удсан биз. Гэхдээ 1988 оныг хүртэл эгчийн хамт 1408 тоот өрөөнд байнга цэвэрлэгээ хийдэг байсан юм. Вероника, Селеста хоёр нь ихэр болохоор тэдний хооронд байдаг байсан дотоод сэтгэлийнх нь холбоос нь ... за байз юу ч гэмээр юм бэ дээ? 1408 тоот өрөөний нөлөөнд огт автахгүй байх гэхээр бас биш ч гэлээ хөнгөн цэвэрлэгээ хийх тэр богино хугацаанд нөлөөг нь эсэргүүцэх боломж олгодог байсан байх.
-Та чинь арай Селестаг нь энэ өрөөнд үхсэн гэж хэлэх гээгүй биз дээ?
-Хаанаас даа, мэдээж үгүй. Тэр маань 1988 онд эрүүл мэндийн байдлын улмаас ажлаасаа гарсан.Бие болон сэтгэцийнх нь эрүүл мэнд муудахад энэ 1408 тоот өрөө нөлөөлсөн байхыг би үгүйсгэхгүй ээ.
-Бид хоёр уг нь нэг нэгнээ сайн ойлгож байгаа гэж бодсон юмсан. Тэгэхээр ноён Олин, таны үгийг би ямар ч утгагүй гэж бодож байгаагаа хэлчихвэл энэ ойлголцол алга болчихгүй байх гэж найдаж байна.
Олин инээд алдав.
-Хий үзэгдлийн ертөнцийг судлаач гэхэд та хэтэрхий материалист үзэлтэй юм.
Үүний хариуд нь Майк:
-Энэ бол уншигчдынхаа өмнө хүлээсэн миний үүрэг гэж хайнгадуу хариуллаа.
-Би энэ 1408 тоот өрөөг ор тас мартаж болох л байсан гэж буудлын менежер мөрөөдөнгүй өгүүлэв.-Хаалга нь хаалттай, гэрэл нь унтраастай, хивсний өнгийг гандаахгүй гээд хөшиг нь хаалттай, орон дээр бүтээлэг, бүтээлгэн дээр нь өглөөний хоолны захиалгын цэс нь тоосонд дарагдаад л... Гэхдээ яг л хонгилынх шиг өмхий, давчуу агаартай, өдрөөс өдөрт зузаан тоосонд хучигдах өрөө байна гэдэг миний хувьд байж боломгүй зүйл юм. Та намайг хэт ёсорхуу, эсвэл юм цэвэрлэх донтой гэж бодож байгаа байх л даа, тийм үү?
-Би таныг сайн менежер л гэж бодож байна.
-Бараг л тийм байх. Ямар ч л байла гэсэн Ви, Си хоёр өрөөг цэвэрлэхдээ дөнгөж ороод буцаж гарахын хооронд маш хурдан цэвэрлэдэг байсан. Тэгсээр Си нь ажлаасаа гарч Ви нь албан тушаал ахисан даа. Тэр хоёроос хойш бусад үйлчлэгчид энэ өрөөг цэвэрлэдэг болсон. Гэхдээ зөвхөн хоёулаа. Хэн хоёр цэвэрлэхийг нь би сонгодог. Зөвхөн хоорондоо таарамжтай харьцаатай, ойлголцдог хүмүүсийн дундаас л сонгодог байсан.
-Хий үзэгдлийн нөлөөг эсэргүүцэх чадалтай нөгөө дотоод сэтгэлийн холбоо байж магадгүй гэж бодсон уу?
-Тийм ээ, тийм холбоос байгаа гэж найдсандаа. Та 1408 тоот өрөөний хий үзэгдлүүдийг яаж ч шоолж болох ч үнэхээр байгааг нь шууд л мэдэрнэ гэдэгт би итгэлтэй байна. Энэ өрөөнд хэн, эсвэл юу гээч байдгийг мэдэхгүй ч тэр зүйл нь айж ичнэ, болгоомжилно гэдгийг огт мэддэггүй юм.
Үйлчлэгчдийн ажлыг хянах боломж гарахад гээд Олин хэсэг зуур дуугаа хурааснаа өөрийгөө албадаж байгаа аясаар – ямар нэг аймшигтай зүйл болвол тэднийг чирч гаргах гэж хамтдаа энэ өрөөнд орж байлаа. Бурханы авралаар чирч гаргах хэрэг гараагүй шүү. Гэхдээ хоёр гурав нь гэв гэнэт уйлаад, нэг нь учиргүй их, бүр тэр нулимснаас нь илүүтэйгээр намайг айлгатал хачигтэй инээж хөхрөөд эхэлсэн бол зарим нь ухаан алдсан. Дахин хэлэхэд эдгээр тохиолдолд аймшигтай зүйл ер байгаагүй. Тэгээд бас энд ажиллаж байх хугацаандаа пэйжер, гар утас, цаг энэ тэрийг оролцуулсан цөөн хэдэн бүдүүлэг туршилт явуулж үзсэн ч бас аймшигтай гэхээр зүйл болоогүй шүү. Бурхан өршөөсөн байх гээд Олин ахиад дуугаа хурааснаа арай тайван аясаар- Гэхдээ тэдний нэг нь сохорчихсон юм байна шүү гэж нэмж хэлэв.
-Яасан гэнээ?
-Нэг үйлчлэгч эмэгтэй сохорчихсон. Ромми ван Гелдар гэдэг байсан юм. Зурагтны тоосыг арчиж байснаа гэв гэнэт орилоод эхэлсэн. Би мэдээж яав ийв гээд асуулаа. Тэгсэн чинь алчуураа газар чулуудчихаад хоёр нүд рүүгээ заагаад сохорчихлоо... сохорсон атлаа янз бүрийн аймшигтай өнгө хараад байна гэж хариу хашгирдаг байгаа. Түүнийг дагуулсаар өрөөнөөс гармагц тэр өнгөнүүд нь харагдаа байчихсан. Бүр цаашлаад лифтний хаалганд хүрэх үед хараа нь ч эргээд сэргэсэн.
-Ноён Олин, та намайг айлгаж, 1408 тоот өрөөнд хонуулахгүй гэсэндээ ярьж байна тийм үү?
-Тэр ч юу л бол. Та чинь хамгийн анх амиа хорлосон хүнээс эхлээд өрөөний түүхийг бүхэлд мэддэг шүү дээ.


Top
   
PostPosted: Oct.19.10 10:32 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Тийм ээ, Майк үнэхээр мэдэж байлаа. Оёдлын машин зардаг явуулын наймаачин Кевин О'Молли нь 1910 оны 10-р сарын 13 өдөр энэ өрөөнд амиа хорлон эхнэр, долоон хүүхдээ өнчрүүлсэн байдаг.
-Таван эрэгтэй, нэг эмэгтэй хүн өрөөний цорын ганц цонхоор үсэрч амиа хорлосон байдаг юм даа, ноён Энслин. Гурван эмэгтэй, нэг эрэгтэй хүн унтуулах эм үхлийн тунгаар уусан. Тэдний хоёрыг нь орон дотроос нь, хоёрыг нь угаалгын өрөөнөөс олсноос эрэгтэй нь жорлонгийн суултуур дээр, эмэгтэй ванн дотор байсан юм. Өөр нэг эрэгтэй хүн 1970 онд ханын шүгээн дотор ороод өөрийгөө боомилчихсон...
-Генри Сторкин гэж Майк үг хавчууллаа.- Сексийн таашаал авах гэж хоолойгоо боож байхдаа хэтрүүлчихсэн юм шиг байгаа юм. Цэвэр тохиолдлын зүйл.
-Магадгүй ээ. Гэхдээ Рандольф Хайд гэж өөр нэг хүн байсан. Энэ хүн болохоор судсаа огтолсныхоо дараа нь бэлиг эрхтэнээ бараг тэр чигээр нь огтолчихсон байсан. Энэ ч харин бэлгийн таашаал авахтай ямар ч холбоогүй байх. Би юу гэх гээд байна вэ гэвэл ноён Энслин минь, хэрэв буудлын энэ өрөөнд 68 жилийн дотор гарсан амиа егүүтгэсэн 12 хэрэг нь таныг бодлоо өөрчилтөл нөлөөлж чадахгүй байгаа юм чинь үйлчлэгч эмэгтэйчүүдийн уйлаан майлаан илүү нөлөөлж чадах нь юу л бол.
«Уйлаан майлаан гэдэг чинь харин донжтой үг юм биш үү» гэж Майк бодод энэ хоёр үг номонд нь байхад илүүдэхгүй гэж шийдэв.
-Эдгээр жилүүдэд 1408 тоот өрөөнд буусан гэр бүлийн хосуудаас ахин энэ өрөөнд буух хүсэлтэй хосууд гарч байгаагүй юм гээд Олин хундагтайгаа ганцхан балгаад дуусгачихав.
-Танайд ажилладаг байсан хоёр ихэр франц бүсгүйг эс тооцвол шүү дээ.
-Тийм ээ гэж Олин толгой дохив.-Тэр хоёр энэ өрөөнд олон орсон доо.

Өрөөний үйлчлэгч эмэгтэйчүүд, тэдний нөгөө юу ... Олин юу гээд хэлчихлээ байз? Тэдний уйлаан майлаан нь Майкийн санааг огт зовоохгүй байлаа. Мэдээж Олины хэлсэн амиа хорлосон хэргий тоо нь бага зэрэг эвгүй санагдсан. Гэхдээ Майк шиг чулуун зүрхтэй хүний хувьд амиа хорлсон гэдэг нь бус харин цаана нь байга гүн утга санаа нь эвэгүй санагдах ёстой. Гэтэл үүнд ямар гүн утга санаа үгүй байлаа.
Авраам Линкольн болон Жон Кеннеди нарын дэд ерөнхийлөгчид нь Жонсон гэдэг нэртэй байсан. Линкольн болон Кеннеди хоёрыг 60 тоогоор төгссөн жилд ерөнхийлөгчөөр сонгосон. Линкольныг Кеннедигийн театрт буудаж алсан бол Кеннеди нь «Линкольн» загварын машинд буудуулж нас барсан. Энэ бүх давхцалууд нь юуг харуулаад, нотлоод байгаа юм бол? Юуг ч нотлоогүй, ямар ч гүний утга учир огт байхгүй.

-Энэ бүх амиа хорлосон тохиолдлуудыг би номондоо зохих ёсоор нь тусганаа гэж Майк хариулав.-Тэгээд дээр нь диктофон унтраастай байгааг ашиглаад танд гэж хэлэхэд энэ бүх хэрэг чинь статистикчдийн «бүлгийн нөлөө» гэдэг үзэгдлийн жишээ юм шүү дээ.
-Чарльк Диккенс болохоор таны хэлснийг чинь «төмсний нөлөө» гэдэг байсан юм гэж Олин хариулав.
-Уучлаарай юу гэнэ ээ?
-Жейкоб Марлигийн хий үзэгдэл Скружтэй анх уулзан ярих үед нь Скруж нь нөгөөхдөө чи бол дутуу чанасан төмсний бөөрөн дээр унасан ганцхан дусал гич төдий зүйл гэж хэлдэг юм.
Хариуд нь Майк уурлсан аясаар:
-Таны бодлоор хүн амиа хорлох тийм инээдтэй юм шиг байна уу? гэлээ.
-Ноён Энслин, 1408 тоот өрөөтэй холбоотой болгонд инээдтэй юм огт байхгүй гэж би боддог. Ер байхгүй. Та анхааралтай сонс. Вигийн эгч Селеста нь зүрхний өвчнөөр нас барсан юм. Нас барахаасаа өмнө хар залуугаараа туссан Альцгеймерийн өвчин нь дунд зэргийн хүнд үедээ орчихсон байсан.
-Гэтэл таны түрүүн хэлснээр бол Ви цоо эрүүл байгаа гэсэн. Ингээд ч зогсохгүй америк мөрөөдөл яаж биелдгийн яруу тод жишээ болсон гээд биз дээ. Таныг ч гэсэн гаднаас чинь харвал мөн адил жишээ гэж хэлмээр байна. Гэтэл та 1408 тоот өрөөнд асар олон удаа орж гарч байсан шүү дээ. Хэдэн удаа орж байсан? Зуу, эсвэл мянган удаа юу?
-Тухай бүрт маш богино хугацаатайгаар гэж Олин тодруулав.-Яг л хортой хийгээр дүүрсэн өрөөтэй адил тохиолдол шүү дээ. Хэрэв ийм өрөөнд орохын өмнө амьсгаагаа түгжвэл хордохгүй. Танд энэ зүйрлэл таалагдахгүй байгаа нь харагдаж илт. Гэхдээ надад итгээрэй тун ч нүдээ олсон зүйрлэл юм шүү.
Ингэж хэлээд ноён Олин хоёр алгаа нийлүүлээд хуруунуудаараа эрүүгээ туллаа.
-Ингээд бодохоор зарим хүн энэ өрөөнд оршдог зүйлийн нөлөөнд илүү мэдрэмтгий, эмзэг байдаг шиг байгаа юм. Усанд шумбалтаар хичээллэдэг хүмүүсийн дотор гаднах даралтын өөрчлөлтийг бусдаас харьцангуй хялбар давдаг хүмүүс байдгийг та лав мэдэж байгаа байх. «Дельфин» нь нээгдэд бараг зуу шахам жил болж байна. Энэ хугацаад буудлын бүх ажилтнууд нь 1408 тоот өрөөг хортой өрөө гэсэн бат итгэлтэй болсон юм. Энэ өрөө нь энэ байрны түүхийн нэг хэсэг юм шүү дээ ноён Энслин. Энэ өрөөний талаар хэн ч ярьдаггүйтэй адил 14-р давхар гэдэг чинь үнэн хэрэг дээрээ 13-р давхар гэдгийг хэн ч дурддаггүй нь дашрамд сонирхуулахад дийлэнх зочид буудлуудад байдаг зүйл бөгөөд бүх ажилтнууд нь үүнийг мэдэж байдаг. Хэрэв энэ өрөөтэй холбоотой гарсан бүх хэрэг явдлуудыг олны хүртээл болговол үнэхээр сэтгэл сэрдхийлгэсэн түүх болох ч уншигчид чинь түүнээс таашаал авах нь юу л бол.
Жишээлэхэд, Нью-Йоркийн бараг бүх зочид буудалд амиа хорлох хэрэг гарч байсан гэдэгт би эргэлздэггүй ч бүхэл бүтэн 12 хүн ганцхан өрөөнд амиа хорлож байсан тохиолдол зөвхөн «Дельфин»-д л гарч байсан гээд амь насаараа дэнчин тавихад ч бэлэн байна. Дээр нь Селеста Романдюг оруулалгүйгээр 1408 тоот өрөөний нөлөөгөөр ердийн шалтгааны улмаас нас барсан үйлчлүүлэгчдийг тооцлохгүй бол болохгүй. Яахав шалтгааныг нь ердийн гэж нэрлэсэн хэрэг төдий шүү дээ.
1408 тоот өрөөнд хүмүүс ердийн гэж нэрлэсэн шалтгааны улмаас нас бардаг байсан байж болох юм гэсэн бодол Майкын толгойд огт орж ирж байгаагүй байв.
-Тэгээд тийм хүн хэд байсан юм бол?
-Гуч гэж Олин хариулав. –Хамгийн багаар бодож гуч. Яагаад гэвэл би яг гучин хүн нас барсныг баттай мэдэж байна.
Тэгтэл Майк нэг мэдэхнээ өөрийн мэдэлгүй:
-Та худал хэлж байна гээд хэлчих нь тэр.
-Хаанаас даа, би огт худал хэлээгүй. Надад итгээрэй. Та арай биднийг ямар нэг мухар сүсэг, эсвэл Нью-Йоркийн хуучны зочид будал болгонд хамгийн багар бодож, үл үзэгдэгч гинжээ шажигнуулан чирж явдаг нэг хий үзэгдэл байх ёстой гэсэн нэг тийм ... нэг тийм тэнэг уламжлалын дагах гэсэндээ бүхэл бүтэн өрөөнд хүн оруулахгүй хоосон байлгаад байдаг гэж бодоод байгаа юм биш биз дээ?

Яг үүнтэй төстэй ч арай өөрөөр хэлсэн нэг санаа «Арван шөнө» нэртэй номонд нь байгаа гэдгийг Майк Энслин тэрхэн агшинд саналаа. Тэгээд Олины дуу хоолойны уцаарласан өнгө аясаас /лут эрдэмтэд л мэргэний самбараар туг хийсэн зэрлэгүүдтэй ийм өнгөөр ярьдаг байх даа / болж улам их түгшүүрт автлаа.

-Зочид буудлын бизнест өөрийн гэсэн уламжлал, сайн ба муугийн ёр гэж байдаг ч ажлаа явуулахдаа тиймэрхүү зүйлсийг хэзээ ч удирдлага болгодоггүй юм шүү дээ, ноён Энслин. Намайг Дундад Өрнөдөд дөнгөж ажилд орж байхад «Тууварчид хотод байгаа цагт хоосон өрөө гэж байх ёсгүй» гэлцдэг байлаа. Ийм ч болохоор өрөө хоосормогц бид шинэ хүн оруулдаг. Энэ дүрмээс цорын ганц удаа гажсан тохиолдол, гажсан талаараа ярьж байгаа цорын ганц тохиолдол нь энд тантай яриад байгаа 13 дахь давхрын нийлбэр дүндээ 13 болдог 1408 тоот өрөө юм.
Олин нь Майк Энслинийг анхааралтай ширтэв.
-Энэ өрөөнд амиа хорлолт, тархинд цус харвалт, зүрхний шигдээс, манас таталтаас өөр зүйл ч бас тохиолдож байсан юм шүү. 1973 онд энэ өрөөнд буусан нэг хүн тавагтай шөлөндөө живээд үхчихсэн юм даа. Тийм юм байдаггүй юм аа гэж болох ч хэрэг гарах үед буудлын хамгаалалтын албанд ажиллаж байгаад шүүх эмнэлгийн магадлалыг харсан хүнтэй ярилцаж байсан юм шүү. Энэ өрөөнд байдаг тэр аймшигтай хүч нь үйлчлүүлэгчид гол төлөв солигдож байдаг үд дундын үед бага зэрэг сулардаг шиг байгаа юм. Гэсэн хэдий ч энэ үед нь өрөөнд цэвэрлэгээ хийдэг байгаад одоо зүрхний өвчин, чихрийн шижин г.м.-ээс болж шаналж байгаа үйлчлэгчдийг би мэднэ. Гурван жилийн өмнө халаалтын системд эвдрэл гарахад тухайн үедээ буудлын ерөнхий инженер байсан ноён Нил нь халаалтыг нь шалгахаар хэд хэдэн өрөө, тэдний дотор 1408 тоот өрөөнд орсон юм. Тэр эрүүл саруул хүн байсан, 1408 тоот өрөөнд байхдаа ч зүгээр байсан атлаа маргааш нь тархинд их хэмжээний цус харваснаас болоод өөд болчихсон юм даг.
-Цэвэр тохиолдол гэж Майк үл тоомсорлов. Гэсэн хэдий ч Олин нь ямар нэг ажил хийхээр болвол төгс хийдэг юм байна гэдгийг хүлээн зөвшөөрлөө. Олин гуай хүүхдийн зуны лагерьт удирдагч байсан бол түүдэг тойрч суугаад болсон явдал ярих болоход 90 хувийг гэртээ харихын түүс болтол нь айлгах аймшигтай түүх ярьдаг хүн байх байсан биз.
-Тохиолдол гэнээ гэж Олин ярилцаж байгаа хүнээ өрөвдсөн аясаар намуухан давтаж хэлэв. Тэгээд дээр үеийн хүрэл дөрвөлжин зүүлт, төмөр гинжин оосор бүхий хуучны түлхүүрээ сарвайлаа. –Ноён Энслин, таны зүрх чинь зүгээр гэж найдъя. Даралт, мэдрэл чинь ч мөн адил.
Түлхүүрийг авахаар гараа өргөх гэж өөрийгөө нэлээд хүчилж байгаагаа Майк анзаараад тэвдсэн ч хэсэг хүчилсний дараа бусад үйлдэл нь хар аяндаа хийгдэх нь тэр. Тэгээд түлхүүрийг авч байхад нь гар, хуруу нь чичирсэн шинжгүй байх шиг харагдав. Ямар ч байсан өөрт нь тэгэж санагдлаа.
-Өнөөдрийг хүртэл гомдоллож байсангүй дээ гэж Майк хариулаад хүрэл зүүлтийг нь атгалаа. – Үүнээс гадна би аз авчирдаг гавай цамцаа өмсчихсөн яваа ш дээ. Хэрэг болох нь гарцаагүй.
Олин түүнийг 14 дэх давхарт гаргаж өгөхөөр зүтгэхэд мань хүн ч нэг их цааргалсангүй. Ноён Олин тухтай өрөөнөөсөө гараад лифт чиглэн хонгилоор алхах зуураа эргээд зохиолчын атганд орсон буудлын хөөрхий менежер болж яаж хувирахыг нь харахыг Майк хүсч байлаа.
Баарны төгөлдөр хуурч «Нью-Йоркийн намар» тоглож байгаа нь дуулдана. Зай нь нэлээд хол болохоор төгөлдөр хуурын ая нь яг цууриа шиг, зүүдэнд дундаа сонсож байгаа ая шиг сонсогдоно.
Олин ахиад л чемоданыг нь барихыг хүссэн боловч Майк дахин татгалзлаа. Лифтэнд ормогц давхруудын дугаарыг бичсэн гурван эгнээ товчлуур нь Майкын харцыг соронзон шиг татав. Товчлуур болгон нь дээрээ дэс дарааллын дагуух тоотой мэт явах тул 12 гэсэн тооны дараа шууд 14 гээд явчихаж байгаад анзаарах гэж нэлээд анхааралтай ажиглах хэрэгтэй болов. «Сондгой тоонуудыг лифтийн товчлуур дээр бичихээ байлаа гээд ямар алга болчих биш дээ гэж Майк бодлоо. –Тэнэг юм. Гэхдээ л Олины зөв. Дэлхийн маш олон буудалд яг ийм л байдаг.»
Лифт дээшээ явмагц Майк:
-Ноён Олин гэсээр хэсэг зуурын нам жимийг эвдлээ.-1408 тоот өрөөнөөс тэгтлээ их айдаг юм бол та яагаад хүнтэй гээд худал тэмдэглэл хийчихдэггүй юм бэ? Надад сонирхолтой байна л даа. Эсвэл бүр өөрийнхөө нэр дээр бичих гэсэн өөр нэг хувилбарыг яагаад ашигладаггүй юм бэ?
-Яахав луйвар хийсэн, иргэний эрхийг зөрчсөн хэрэгт буруутгагдахаасаа айсан хэрэг. Танд л гэж хэлэхэд номыг чинь уншдаг хүмүүс шөнө хар дарахдаа гинжний шаржигнах чимээ сонсон сэрдэгтэй адилаар буудлын менежерүүд бид чинь иргэний эрхийг хангах хууль, хуулийн гүйцэтгэлийг хянадаг хүмүүсийн талаар сонсохоороо маш их айдаг юм шүү дээ. Иргэний эрхийг хангахгүй байгааг сонсмогцоо боссууд маань намайг мөнгө луйвардсан хэрэгт буруутгах нь гарцаагүй. Нөгөө талаас гэвэл би таныг 1408 тоот өрөөнд орох хэрэггүй гээд ятгаж дийлэхгүй байгаа юм чинь хий үзэгдлээс болоод ямар нэгэн явуулын худалдаачин цонхоор нь үсрээд 61-р гудамжны асфальтан дээр гамбир болчихож магадгүй гэж «Стэнли корпорэйшн»-ий захирлуудын зөвлөлд яриад илүү үр дүнд хүрэх нь юу л бол.

Ноён Олины энэ тайлбар сэтгэлийг нь юу юунаас илүү сэртхийлгэхийг Майк мэдэрлээ. «Намайг ахиад ятгахгүй байхаар шийджээ гэж Майк бодлоо. –Өрөөнд дэвссэн хивснийх нь бүрдүүлсэн онцгой уур амьсгалын ачаар ямар ч явуулын наймаачнаас дутахааргүй уран цэцэн, үнэмшилтэй сонсогдож байсан үгс нь энд огт өөр сонсогдож байх чинь. Баримт бичгэнд гарын үсэг зурахад нь хүртэл мэдрэгдэж байсан юмаа мэддэг хүний хэв шинж энд ч мэдрэгдэж байх атлаа үнэмшил төрүүлэхүйц, уран цэцэн байдал нь алга. Хүнийг итгүүлэх чадвар нь ч тэр. Өрөөнөөс нь гармагц үгүй болчихлоо. Ямар ч л байсан 1408 тоот өрөөнд хэн ч юм, эсвэл юу ч юм байдаг гэдэгт итгэдэг юм байна. Ямар ч эргэлзээ алга.»
Хаалганы дээрх 12 гэсэн тоотой жижиг дэлгэц унтрахад 14 гэсэн дараагийн тоотой дэлгэц асав. Лифтний хаалга нээгдэхэд алтлаг улаан өнгийн хивс /перс биш нь мэдээж/ дэвссэн буудлын хонгилын өрөө харагдлаа. 19-р зууны үеийн хийн чийдэнг дуурайлган хийсэн хананы олон чийдэн хонгилыг гэрэлтүүлнэ.
-За ирлээ дээ гэж Олин хэлэв. –Таны давхар. Гэхдээ эндээс цааш би явахгүй болохоор та намайг зөвөөр ойлгоорой. Таны 1408 тоот өрөө хонгилын төгсгөлд, зүүн гар талд чинь байгаа. Онц шаардлага гарахгүй л бол би наад өрөө рүү чинь ойртдоггүй юм.
Майк Энслин лифтнээс гарлаа. Хөл нь 1408 тоот өрөө рүү ойртохыг хүсэхгүй байгаа юм шиг хүндрээд байна уу даа гэсэн сэтгэгдэл төрлөө. Биедээ тун сайн тааруулан оёсон хар костюм, нэхмэл хүрэн өнгийн зангиа зүүсэн намхан пагдгар Олин руу эргэн харав. Нуруугаа үрэн зогсох Олины царай цас шиг цайчихсан байхыг Майк анзаарлаа. Ганц ч үрчлээсгүй өргөн духан дээр нь хөлс чийхарчээ.
Олин өөрийгөө хүчилж байгаа нь илт дуугаар:
-Өрөөнд мэдээж хэрэг утас бий гэлээ.- Элдэв юм болвол утасдах гээд оролдоод үзэж болох ч ажиллана гэдэгт нь би эргэлзэж байна. Өрөө л өөрөөр шийдэхгүй бол шүү дэ.
Майк хариуд нь өрөөнд үйлчилдэг зөөгчид цайны мөнгө өгөхгүй болж гэсэн утгатай наргих гэж оролдоход нь хэл нь хөлтэй нь адил хүндэрчихсэн байв.
Олины баруун гар нь нурууных нь ардаас гялс хийн гарч ирэхэд чичирч байгааг нь Майк анзаарлаа.
-Ноён Энслин. Майк минь та тийшээ битгий ор л доо. Бурханыг бодож...
Үгээ дуусгахаас нь өмнө лифтний хаалга хаагдаад сонсох боломжгүй болох нь тэр. Нью-Йоркийн буудал болгоны хонгилд ноёрхож байдаг танил болсон анир чимээгүйн дунд, Майк 13 дахь давхрын лифтний дуудах товчлуурыг дарах эсэх талаараа бодон хэсэг зогслоо. Ингээд зогсож байсан гэдгээ «Дельфин»-ы нэг ч ажилтан хүлээн зөвшөөрөхгүй дээ.
Даанч товчлуурыг дарах л юм бол Олинд ялагдсан болж таарна. Тэгээд шинэ номных нь шилдэг бүлэг бичигдэхгүй. Яагаад бичигдээгүйг нь уншигчид нь, хэвлэлийн компани нь, менежер нь өмгөөлөгч Робертсоны адилаар хэзээ ч олж мэдэхгүй ч өөрөө өөрөөсөө юм нуух боломжгүй юм даа.
Ингээд лифт дуудахынхаа оронд Майк таагүй бодлоос сатаарах гэж чихнийхээ ард хавчуулсан тамхиндаа нэг хүрч, аз авчирдаг гавай цамцныхаа захыг нэг нясаллаа. Тэгээд жижигхэн чемоданаа юу ч болоогүй мэт савалсан шигээ 1408 тоот өрөөг чиглэн хонгилоор алхлав.


Top
   
PostPosted: Oct.19.10 11:08 am 
Offline
Fantasy Formula1 Champion
User avatar

Joined: Nov.19.04 3:45 pm
Posts: 4304
Location: Хүсэл мөрөөдөл минь биелвэл Хүзүүнээсээ олс углана...
nice...

_________________
Зэрэгцэн урсах цаг хугацаа...


Top
   
PostPosted: Oct.19.10 12:10 pm 
Offline
Yзэсгэлэнт Гишvvн
Yзэсгэлэнт Гишvvн
User avatar

Joined: Nov.17.09 9:47 pm
Posts: 337
Location: Emotions leads to hatred, hatred leads to war...
Quote:
Би... өнөөдөр... түр амсхийх.... бүрэн эрхтэй шүү.... тун удахгүй.... босоод гарч... «Макдональдс» орно доо... давтсан мах хоёр... сүмс... салат... давсалсан өргөст хэмх... сонгино... талхтай...
Ня ня ня няяаааа ня ня


Ёооё би яг бөөлжлөө. :aa:

Гоё зохиол байна. Дахиад үргэлжлүүлнэ биз дээ.

_________________
fr0st энд байлаа нтр


Top
   
PostPosted: Oct.19.10 5:28 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
2
Майк Энслиныг 1408 тоот өрөөнд түр зуур /70 минут орчим/ байгаад гарсны дараа үлдсэн хамгийн сонирхолтой эд мөрийн баримт нь диктофон дээр нь үлдсэн 11 минутын бичлэг. Диктофон нь дээрээсээ хайлж харласан ч хальсан нь бүтэн. Утгынх нь үүднээс аваад үзвэл бичлэг нь юу ч бичээгүйтэй адил, бичигдсэн зүйлс нь тэр гэхийн тэмдэггүй ойлгомжгүй зүйлс.
Диктофоныг таван жилийн өмнө харилцан тохиролцоод эв найртай салсан эхнэр нь Майкт бэлэглсэн байлаа. Майк таван том тэмдэглэлийн дэвтэр, хурц үзүүрлэсэн хараандаатай ширэн цүнхээ үүрсээр анхны аялалд /Канзас дахь Рилсбигийн ферм рүү/ явахдаа экс эхнэрийнхээ бэлгийг юмыг яаж мэдэх вэ, хэрэг болж магадгүй гэж бодоод авч явж байсан. Харин «Дельфин» зочид буудлын 1408 тоот өрөөний үүдэнд дөхөж ирэх үед гурван ч ном гаргачихсан Майкийн хувьд бал, тэмдэглэлийн дэвтэр нь ерэн минутын таван шинэ хуурцагны нөхөөс төдий үүрэгтэй болсон байлаа. Зургаа дахь хальсыг мань эр гэрээсээ гарахаасаа өмнө диктофондоо хийчихсэн байв.
Магнитофоны бичлэг нь цаасан дээр буулгах боломжгүй нарийн ширийн зүйлсийг сайн хадгалдаг болохоор юм эрээчсэн тэмдэглэлийн дэвтрээс хавьгүй илүү. Жишээлэхэд, Гартсби шилтгээнд ажиллаж байхад нь хий үзэгдлүүдийн оронд мань хүн рүү дайрсан сарьсан багваахайнуудын далавчны агаар зүсэх чимээ байна. Анх удаагаа хий үзэгдэлтэй байшинд орсон охин аятай орилох өөрийнх нь дуутай хамт бичигдчихсэн. Найз нар нь энэ бичлэгийг сонсчихоод элгээ хөштөл инээлдэж билээ. Тэгээд ч сэтгэгдлээ тэмдэглэлийн дэвтэрт биш харин хальсанд буулгах нь хавьгүй хялбар байлаа. Ялангуяа Нью-Браунсуикийн оршуулгын газар бээрч суутал нь шөний гурван майхан нь салхинд нурахтай адил үед. Ийм нөхцөлд юм бичих аргагүй ч ярих бол боломжтой, сэтгэлээ тайвширтал. Майк ч тэгэхэд норсон майхан доороос гарах гэж ноцолдож байх зуураа сэтгэлийг нь бүлээцүүлсэн улаан гэрлийг ширтэн ёстой л сэтгэлээ онгойтол ярьсан даа. Энэ мэтээр номоо бичихээр аялсан хэдэн жилийн хугацаанд «Сони» диктофон дотны найз нь болж хувирсан юм. Хэдийгээр энэ хугацаанд диктофон дээрээ 1408 өрөөнд хийсэн тасалдсан бичлэгийг оруулсан ч тэр тайлбарлах боломжгүй хачирхалтай үйл явдлыг ганц ч удаа бичиж байгаагүй ч гэлээ өөрийнх салшгүй нэг хэсэг болсон гэж болохоор энэ жижигхэн төхөөрөмжтэй тун ч их дотноссон билээ.
Хүн ингэж ямар нэг төхөөрөмжтэй дотносох нь байдаг л зүйл. Тээврийн жолооч нар 18 дугуйтай «Кенроут», эсвэл «Жимми-Пит»-д дурлаж, зохиолч нар хайртай үзэг, эсвэл хуучны бичгийн машиндаа амьнаасаа илүү хайртай болж, мэргэжлийн цэвэрлэгч нар дээр үеийн «Электролюкс» тоос сорогчоосоо салахыг хүсдэггүй. Сахиус шиг гэж болохоор энэ диктофонтойгоо байхдаа Майк жинхэнэ хий үзэгдэл, ер бусын зүйлтэй ганц ч удаа таарч байгаагүй ч тун эвгүй газруудад олон хүйтэн шөнийг хамт өнгөрүүлсэн юм. Товчхон хэлэхд юм болгонд шинжлэх ухааны үүднээс саруул ухаанаар ханддаг зан нь Майкт өөрийн гэсэн сул талтай, эгэл хүн байхад нь огт саад болж байсангүй.

1408 тоот өрөөнд орж амжаагүй байхад л асуудалтай тулгарах нь тэр. Хаалга руу хартал хавтасных нь дээд тал далийчихсэн байв. Тэр чигтээ биш, зөвхөн зүүн талынх нь нэг хэсэг нь хэлтийчихэж. Энэ нь баатраа сэтгэцийн өвчтэй гэдгийг харуулах гэхдээ найруулагчид нь камераа зүүн, баруун тийш нь даялуулдаг аймшгийн кинонуудыг түүнд санагдуулчихлаа. Энэ дүрсийг дагаад хүчтэй давалгаанд орсон хөлөг онгоцны хаалга гэсэн өөр дүрслэл харван орж ирэв. Ийм хаалга нь зүүн баруун, зүүн барун тийш хазайсаар сүүлдээ толгой өвтгөж, дотор муухайруулдаг. Мань эр уг нь ийм мэдрэмжийг мэдэрч байгаагүй биш билүү, эсвэл бага зэрэг мэдэрч байл уу, үгүй билүү.... Үгүй ээ, мэдэрч байсан юм байна шүү. Гэхдээ тун ялихгүй, бага зэрэг.
Анхны энэ үзэгдлийн талаар номондоо бичнэ дээ. Яах гэж вэ гэвэл ядаж хий үзэгдэл энэ тэртэй холбоотой зүйлсийг шинжлэх ухааны үүднээс эрүүл ухаанаар тайлбарлах боломжгүй гэх Олины гүтгэлгийг үгүйсгэхийн тулд бичнэ.
Тэрээр тонгойгоод /хаалганы мурийсан хэсэг харагдахгүй болмогц толгой эргэх, дотор муухайрах нь алга болж байгааг анзаарав/ чемоданыхаа цахилгааныг татан хажуугийнх нь тасалгаанаас диктофоноо гаргав. Нуруугаа тэнийлгэнгээ "RECORD" товчлуураа дарж, улаан гэрэл нь асахыг хараад «Хаалга. 1408 тоотын хаалганы хавтас зүүн булангаараа бага зэрэг мурийчихаж» гэж хэлэх гээд амаа нээтэл хачирхалтай зүйл болох нь тэр.
Мань эр «хаалга» гэж эхнийхээ үгийг хэлснээ таг болчихлоо. Хэрэв бичлэгийг нь сонсвол энэ үгийг сонсоод "STOP" товчлуур дарагдах чимээг л сонсоно. Яагаад гэвэл хаалганы далийлт нь алга болчихсон байв. Майкийн урд ямар ч өөгүй тэгш өнцөгт л харагдаж байв. Эргэж хараад эсрэг талын 1409 тоотой өрөөний халгыг хараад ахиад 1408 руу харав. Хоёр хаалга хоёул адилхан алтадсан гартай, дугаартай, цагаан өнгөтэй. Тэгш шугамаар холбогдсон, ямар ч далийлтгүй дөрвөн тэгш өнцөгтэй. Майк ахиад тонгойж, диктофонтой гараараа чемоданаа барьж өндийгөөд түлхүүр барьсан нөгөө гараа цоож руу явуулснаа гацчихав.
Ахиад далийчихаж.
Энэ удаад баруун талын булан нь.
-Ямар ч утгагүй юм гэж Майк бувтнаж амжив уу үгүй юу дотор нь ахиад муухайраад ирэв. Тэнгисийн давалгааг санагдуулахаа байчихаад удаж байгаа дотор муухайралт. Хоёр жилийн өмнө мань эр «Хоёрдугаар Элизабет хатан хаан» хөлгөөр Англи руу аялж явахад нь нэг шөнө далай айхтай хүчтэй давалгаалсан юм. Тэгэхэд орон дээрээ яаж хэвтэж байснаа Майк санаж байлаа. Дотор нь хүчтэй муухайрсан ч нэг ч удаа бөөлжөөгүй. Ядаж байхад баруун зүүн, урагш хойш савлан хөдлөх хаалга, сандал ширээг харахаар л дотор нь бүр хүчтэй муухайраад...
«Олиноос л боллоо гэж Майк бодов. –Намайг ийм байдалд оруулах гээд л элдэв юм яриад, айлгаад байсан юм. Намайг ингэж байхыг харсан бол яаж хөх инээд нь хүрэх байсан бол доо. Яаж...»
Яг энэ мөчид Олин өөрийг нь хараад зогсож байж болох юм гэдгийг ухаарлаа. Майк хонгилыг гүйлгэн харж байхдаа харц нь хаалганаас холдонгуут л дотор нь муухайрахаа болихыг анзаарсан ч үгүй. Тэгсээр лифтний зүүн талд, таазан дээр хайгаад байсан камер нь бэхлэгдсэн байхыг олж харлаа. Буудлын хамгаалалтын албаны нэг ажилтан дэлгэцний дэргэд байнга жижүүрлэдэг л байж таараа болохоор яг одоо Олинтой хамт түүнийг хараад сармагчин аятай мушилзаж байгаа гэдэгт Майк мөрийцсэн ч бэлэн байв. Олин нь: «Ингээд чи өмгөөлөгч чирж ирээд иргэний эрх энэ тэр гэж сүржигнээрэй» гэчихсэн, хамгаалалтынх нь ажилтан болохоор «Үгүй тэр хараач ээ, хөөе» гээд маасайтал инээн «Түлхүүрээ цоожинд хийж амжаагүй байж хий үзэгдэл шиг л цонхийчихож. Босс оо, та ч сайн айлгаж дээ. Салга өвчин туссан хүн шиг чичирч байгааг нь хар л даа» гээд байж байгаа байх даа.

«Мөн горьдов оо гэж Майк шаралхан бодов. –Би Рилсбигийн байшинд, гэрийнх нь хоёр хүнийг алсан өрөөнд унтаж байсан юм шүү. Итгэн үү байна үү өөрсдөө л мэд, үнэхээр унтаж байсан. Би Жефри Дахмерийн булшны дэргэд, бас Г.П.Лавкрафтын булшнаас холгүй шөнийг өнгөрүүлж явсан хүн. Эрхэм Дэйвид Смайтын эхнэрүүдээ живүүлж алсан гэгддэг угаалгын өрөөнд шүдээ угааж байлаа. Зуны лагерьт түүдэг тойрон суугад ярьцгаадаг болсон явдлаас айхаа болиод удаж байна. Та нар намайг айлгаж дөнгөнө гэвэл гонж.»

Мань эр ахиад хаалга руу харлаа. Ямар ч өөгүй тэгш өнцөгт. Амандаа нэг юм бувтначихаад түлхүүрээ цоожинд хийгээд эргүүллээ. Хаалга ч нээгдэв. Майк дотогш орлоо. Мань хүнийг унтраалга хайн хана тэмтчиж байхад нь ямар ч байсан хаалга нь өөрөө хаагдаад түнэр харанхуйд /гэхдээ буудлын эсрэг талын байрны цонхны гэрэл цонхоор тусч байлаа/ үлдээчихсэнгүй. Ямар ч байсан унтраалгыг оллоо. Унтраалгыг дарахад таазны доор бэхлэгдсэн болор бүрхүүлийн гэрэл дүрсхийн асав. Өрөөний цаад буланд, ширээний дэргэд байрлуулсан ханын чийдэн ч асчээ. Өрөөний цонх нь ширээний ард суугаа хүнд шагайх, эсвэл... эсвэл гэнэт 61-р гудамж руу үсрэх хүсэл төрвөл хэрэгжүүлэхэд тун хялбар байдлаар, яг дэргэд нь байрлалтай юм. Майк чемоданаа босгоны дэргэд тавиад хаалгаа хаан "RECORD" товчлуурыг дарлаа. Жижигхэн улаан гэрэл нь асав.
-Олины хэлж байгаагаар бол миний яг одоо харж байгаа цонхоор зурган хүн үсэрч үхсэн гэж Майк эхэллээ.-Гэхдээ энэ орой «Дельфин» буудлын 14... бишээ, 13 –р давхрын цонхноос үсрэх сонирхол надад алга. Цонх нь ган ч юмуу, эсвэл төмөр ч юмуу тортой юм байна. Ахиад нэг оршуулга гаргахгүй гэсэн хамгаалт. Миний ойлгож байгаагаар 1408 тоот өрөө нь хагас люкс гэгддэг зэрэглэлийнх. Зочдынх нь өрөөнд хоёр ширээ, буйдан, бичгийн ширээ, хаалгатай тавиур, түүний ард зурагт бас мини баар байх шиг байна. Шалан дээрх хивс нь яахав дээ л юм байна. /Олины өрөөнийхтэй зүйрлэх ч юм биш/ Хана нь цаасаар доторлосон. Ханын цаас нь болохоор... түр хүлээгээрэй...
Энэ мөчид ахин товчлуур дарах чимээ гарах нь Майк ахин "STOP" товчлуураг дарсных.

Энэ бичлэг нь хоороондын уялдаа холбоо байгатай тасархай хэсгүүдээс бүрдэж байгаагараа Майкын менежерт хадгалгдаж байгаа өмнөх 150 гаруй бичлэгтэй хуурцагнаас нь эрс ялгаатай. Ингээд ч зогсохгүй нэг тасархай хэсгээс, нөгөө тасархай хэсэгт шилжих бүрт дууных нь өнгө өөрчлөгддөг. Эхэндээ чухал ажил хийж байгаа хүний дуу байгаа бол дараа нь яах учраа олохоо байсан, ухаан самуураад өөрөө ч мэдэлгүй ганцаараа ярьж байгаа огт өөр хүний дуу болж өөрчлөгдөнө. Олон тасархай хэсэг, улам бүр учир утгагүй болж байгаа үг яриа нь ихэнх сонсогчдод өөрийн эрхгүй айдас, түгшүүр төрүүлдэг. Ийм ч болохоор тэртээ тэргүй богино бичлэгийг дуусахаас нь өмнө зогсоохыг хүсдэг хүмүүс олон. Сонсох бүрт энэ хачин бичлэгийг хийж байгаа хүн нэг мөр солиорчихоогүй юм гэхэд бага багаар бодит байдлаас тасарч байжээ гэсэн мэдрэмж аяндаа төрөөд ирдэгийг үгээр тайлбарлан хэлэхэд бэрх. Ямар ч л байсан энэ утга учиргүй бичлэгийг сонсоод ирэхээр 1408 тоот өрөөнд юу ч юм бэ болж байсан гэдэг нь аяндаа ойлгомжтой болоод ирнэ.


Top
   
PostPosted: Oct.20.10 10:17 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Майк ханан дээр зурагнууд өлгөөтэй байхыг анзаарсан болохоор диктофоноо унтраажээ. Шатан дээр 20-д оны үеийн үдшийн даашинзтай зогсох хүүхэн, давалгаан дээгүүр нисэх дарвуулт завь бас алим, гадил, жүрж гэх мэтийн жимс дүрслээстэй шаравтар улбар шар өнгө давамгайлсан натюрморт гэсэн гурван зураг өлгөөтэй байлаа. Бүгд урдуураа шилэн хаалттай, бүгд далийчихаж. Мань эр үүнийг бичих гэснээ далий өлгөсөн гурван зурагны тухай ярьж хальс дэмий үрэх хэрэг байна уу үгүй гэж эргэлзлээ. Өмнө нь далийсан хаалганы талаар ярих гэтэл нөгөөх нь огт далийгаагүй, зүгээр л нүдэнд нь хий юм харагдсан болж таарсан. Шатан дээр зогсох хатагтайтай зурагны зүүн дээд булан нь баруун талаасаа нэг инч хэртэй доошилчихож. Доторх зорчигчид нь нисдэг загаснуудыг ажиглах дарвуулт завьтай зураг ч мөн адил. Пол Болусын зурдаг цөлийн халуун наранд шарагдсан мэт сэтгэгдэл төрүүлсэн шаравтар улбар шар өнгийн жимснүүдтэй зургийн зүүн булан нь харин баруунасаа дээшилчихэж. Зурагнуудыг ажиглаж байх зуур ахиад л дотор нь муухайрч эхэллээ. Мань эр үүнд гайхсангүй. Тодорхой тохиолдолдлын рефлекс нь ажиллаж эхэлсэн хэрэг. «Хоёрдугаар Элизабет Хатан хаан» дээр хөвж байхдаа яг ийм тохиолдолд орж байсан юм. Усан онгоцны савлах хөдөлгөөнд дасаад ирэхээр «тэнгисийн өвчин» яваандаа үгүй болдог гэж тэр үед түүнд тайлбарлаж өгч байсан. Гэвч хөлөг онгоцны хазайлтанд дастлаа удаан хугацааг тэнгист өнгөрөөгөөгүйн дээр, дасахыг ч хүсээгүй биз. Тийм болохоор л 1408 тоот өрөөний зочдын тасалгааны ханан дээрх далий өлгөсөн зурагнууд нь энэ тохиолдолд хуурай газрын гэж нэрлэгдвэл зохих «тэнгисийн өвчин»-ийг нь сэдрээлэ гээд гайхсангүй.
Зурагны наадах шил тоосонд дарагджээ. Нэг шилнийх нь тоосыг хуруугаараа арчиж үзээд хоёр хурууныхаа орыг хэсэг зуур ажиглаж зогсов. Тоос нь нэг тийм хачин, тослог, нялцгай санагдав. Мань эрийн толгойнд «Ялзрах гэж байгаа торго шиг» гэсэн бодол зурсхийн орсон ч үүнийгээ хальсан дээр буулгасангүй. Ялзрах гэж байгаа торгыг тэмтрэхэд ямар байдгийг мэдэх ч үгүй юм чинь. Согтуу хүний толгойд л иймэрхүү зүйрлэл орж ирдэг байх даа.
Зурагнуудыг тэгшилчихээд нэг алхам ухраад гурван зургийг нэг бүрчлэн ахин анхааралтай ажиглалаа. Үдшийн даашинзтай хүүхэн унтлагын өрөөний хаалганы дэргэд, далай тэнгисийг гатлан яваа усан онгоц болохоор бичгийн ширээний зүүн талд, харин дотор муухайрмаар зурагдсан жимснүүд нь зурагттай тавиурын хажууд. Зурагнууд ахиад далийж, эсвэл бүр унахыг мань хүн сэтгэлийнхээ гүнд хүлээж байсан ч тэгсэнгүй. Үүнтэйгээ зэрэгцэн далийсан ч гайхахгүй байсан юм гэж өөртөө хэлээд авлаа. Тамхиа хаясан хүн /энэ зуур чихнийхээ ард хавчуулсана тамхианда хүрээд авав/ эргээд ордогтой адилаар юм болгон хуучин байрандаа эргээд орох гэдэг жамтайг туршлагаараа мэдэж байсан болохоор хаа байсан Никсоныг ерөнхийлөгч байх үеэс л далий байсан зурагнууд дассан байрандаа эргээд орох гэж тэмүүлэхийг үгүйсгэх аргагүй. «Эд нар ийм байдлаар удаан байсан нь ямар ч маргаангүй гэж Майк бодов.-Хэрэв эднийг хананаас авбал ардаас нь гандаж, өнгөө алдаагүй ханы цаас гарч ирнэ дээ. Бас элдэв өт, шавьжнууд яг л эргүүлсэн чулуун дороос гардагтай адилаар цуваад эхэлж магадгүй».
Зурагны ард далдлагдсан ханын цаасан дороос сохор, цагаан өтнүүд яг л идээ шиг цувж байгааг хэсэг зуур төсөөлөөд амжсан ч ийм заваан, сэжиг хүрмээр бодол яагаад төрснийг өөрөө ч сайн мэдэхгүй байв. Майк диктофоноо амандаа ойртуулан асааж, бичлэг дээр нь тавиад «Олины гайгаар л ийм сэжиг хүрмээр бодол толгойд орж ирж байгаа нь ойлгомжтой. Энэ хүн намайг айлгаж, барьц алдуулах гэж их чармайсан, санасандаа ч хүрлээ. Миний хүсээгүй зүйл бол...» гээд таг болов . Мань хүний хүсээгүй юм юу байсныг нэгэнт мэдэх боломжгүй болсон. Учир нь «...бол...» гэсний дараа Майк түр азнаснаа үг бүрээ тод, ойлгомжтой дуулдахаар «Биеэ барих хэрэгтэй шүү. Яг одоо» гэж хэлээд бичлэгийг унтраах товчлуур дарагдах чимээ л тод бичигдсэн үлджээ.
Мань эр нүдээ аниад гүнзгий амьсгаа авч тав тоолоод гаргах дасгалыг дөрвөн удаа хийлээ. Өмнө нь иймэрхүү байдалд хэзээ ч орж байсангүй. Хий үзэгдэлтэй гэх байшинд ч тэр, сүнстэй гэх оршуулгын газар ч тэр. Яг л чанар муутай өвс татчихсан аятай болчихож.
«Наадах чинь Олины хийж байгаа ажил шүү. Цаадах чинь чамайг ховсдчихож. Ховсноос гарах хэрэгтэй гэж Майкийн дотор хүн нь хэлнэ. - Энэ чөтгөрийн өрөөнд хонох гээд байгаа чинь илүү сонирхолтой газар очиж үзээгүй төдийхөн зүйл биш юм шүү /Олинтой Олингүй чи хийн үзэгдлийн талаарх энэ арван жилийн шилдэг номыг бараг л дуусгачихаад байгаа/. Хамгийн гол нь чи Олинд ялагдах ёсгүй. Энд гучин үхсэн гэх оргүй худал яриа, тэр бүхнийг ярьсан хүн хоёрт ялагдах ёсгүй. Тэднийг чи ялах ёстой. Тиймээс амьсгаагаа гүн аваад гарга. Гүн аваад ... гарга».
Мань эр бараг ерэн секунд орчим гүнзгий амьсгалж байгаад нүдээ нээхдээ хэвийн байдалдаа бараг л эргээд орчихсон байв. Ханан дээрх зурагнууд яасан бол? Тэгш байна. Жимстэй натюрморт яасан байна? Өмнөхийн адил шардуу, улбар шар хэвээр байгаа ч өмнөхөөсөө илүү сэжиг төрүүлэм болчихож. Цөлийн жимснүүд гэдэг нь гарцаагүй. Ганцханыг идчихсэн байхад л балрах байх даа.
Майк "RECORD" товчлуурыг дарла. Жижигхэн улаан гэрэл асав. «Минут орчим толгой эргээд гэж хэлээд бичгийн ширээ рүү явав. –Олины чалчаа ярианаас л болсон бололтой. Гэхдээ ямар нэгэн юм байгааг мэдэрч байна гэдэгтээ итгэх шиг боллоо гэж хэлэхдээ мань хүн мэдээж юу ч мэдрээгүй байсан ч санаанд орсон болгоноо хамаагүй дураараа хэлж бичүүлж болох тохиолдол яах аргагүй мөн байв.- Агаар нь бөгчим юм. Гэхдээ хөгц, тоосны үнэр ер алга. Олин өрөөг тогтмол ч гэлээ тун богино хугацаанд цэвэрлэдэг гэсэн. Тэгээд... тэгээд л агаар нь бөгчим байна».
Бичгийн ширээн дээр буудал болгонд л байдаг шиг зузаан шилээр хийгдсэн, жижигхэн үнсний сав, дотор нь дэлгэгддэг сурталчилгааны чүдэнз харагдав. Дэлгэгддэг чүдэнз нь дээрээ мэдээж хэрэг «Дельфин» зочид буудлын зурагтай.
Одоо цагт бол гомо нарын бааранд өдөр хоногийн өнгөрөөдөг, хэдэн мөнгөн бугуйвчнаас өөр хувцасгүй шахуу мотоциклчин залуугийн толгой дээр л үзэгддэг дамран малгай өмссөн, алтан саатай мөрөвч бүхий хуучны дүрэмт хувцастай хаалгач буудлын өмнө зогсчээ. Буудлын өмнөх гудмаар «паккард», «хадсон», «студбейкер»-үүдээс эхлээд шог хийцтэй «Крейслер-ньюйоркер»-үүд хүртэлх дээр үеийн машинууд холхилдоно.
-Үнсний савнаас гарсан дэлгэгддэг шүдэнз ч шууд л 1955 оноос энд хүрээд ирсэн аятай харагдаж байна шүү гэчихээд Майк шүдэнзийг аз авчирдаг гавай цамцныхаа халаасанд шургууллаа. –Дурсгал болгоод хадгалчихъя. Харин одоо өрөөндөө цэвэр агаар оруулалгүй болохгүй нь.
Үүний дараа диктофоныг ширээн дээр тавьж байгаа бололтой чимээ гарав. Дараа нь ямар нэгэн юмтай ноцолдоод байгаа бололтой хүнд амьсгалах, түчигнэх чимээнээс өөр зүйл дуулдахаа байв. Тэгэж байснаа хяхтнах чимээ гарлаа.
Алсад:
-Яллаа гэсэн дуу гарсаар чимээ ойртохыг бодвол Майк диктофон руугаа дөхөж байгаа бололтой. Тэгсээр Майк диктофоноо гартаа авав. – Яллаа. Доод тал нь өргөгддөггүй, гацчихсан юм шиг байна. Харин дээд тал нь ашгүй зовох юмгүй буучихлаа. Би одоо Тав дахь өргөн чөлөөгөр давхилдах машины чимээг сонсож байна. Машины дохио намайг тайвшруулж байна шүү. Бас саксофоны дуу сонсогдож байна. Янз нь Тавдугаар өргөн чөлөөнөөс хоёр хорооллын цаана байдаг «Плаза» -гийн өмнө тоглож байга бололтой.
Энэ ая ахыг нь санагдуулаад байна уу даа.
Майк жижигхэн улаан нүдийг ширтэн дуугаа хураалаа. Энэ гэрэл мань хүнийг нэг юманд буруутгаад байгаа бололтой. Ахаас болж уу? Ах нь үхсэн. Тамхины дайнд үрэгдсэн бас нэгэн цэрэг. Ингэж бодоод Майк гэнэт тайвширлаа. Тэгээд юу гэж? Тамхиныхаас гадна Майкл Энслины үргэлж ялалт байгуулсаар ирсэн хий үзэгдлийн дайн гэж бас бий шүү дээ. Харин Дональд Энслины хувьд гэвэл үү...
-Үнэн хэрэг дээрээ миний ах Коннектикутын төлбөртэй зам дээр нэгэн өвөл чононд бариулчихсан юм гэж хэлснээ мань эр тас хийтэл инээд алдаад бичлэгээ зогсоов. Үүнээс гадна бичлэг дээр өөр зүйл байсан нь богино ч гэлээ сонссон хүнд ойлгогдох хамгийн сүүлийн утга учиртай өгүүлбэрүүд юм.
Майк эргэж хараад зурагнуудыг харав. Тэд тэгш чигээрээ байж л байлаа. Хөөрхөн жижигхэн зурагнууд аа гэж... Хөшиж царцсан амьдрал гэдэг юутай сэжиг хүрмээр байдаг юм бэ.
Мань эр бичлэгээ асаагаад «Дүрэлзэн асах жүржнүүд» гэсэн гуравхан үг хэлчихээд "STOP" товчлуурыг дарангаа унтлагын өрөөний үүдийг чиглэв. Үдшийн даашинзтай хүүхний харалдаа зогсоод, унтраалгыг олохоор харанхуй руу цээжээ шургууллаа. Унтраалга хайн тэмтчих алган доорх ханын цаас нэг л биш /тэмтрэхэд яг л арьс, хуучирч өгөрсөн арьс шиг/ байна гэдгийг тэр дороо мэдрэсэн ч дараагийн агшинд хуруу нь унтраалгыг олж дарлаа. Унтлагын өрөөний гэрэл гялсхийн асахад таазанд нь зочдын өрөөнийхөөс арай жижиг болор бүрхүүл зүүлттэй харагдав. Хоёр хүний орыг шаравтар улбар шар бүтээлгэр бүтээжээ.
-Нуугд гэж хэлэх хэрэг юу байна? гэж Майк диктофоноо асаан асуучихаад эргээд унтраачихлаа. Нар туссан цөлийн элс шиг дүрэлзэх бүтээлэг, доороос нь төвийх дэрнүүдийн толгодод ховсдуулан өрөөний босгоор давлаа. Энд унтах гэж үү? Тэгэж үхээд юу гэхэв. Хараал идсэн хөшиж царцсан амьдрал дотор орж унтаснаас ялгаа юу байна. Дотор нь байлаа ч олж харах боломжгүй Пол Боулсын аймшигтай халуун өрөөнд унтаснаас ялгаа юу байна. Лоренс Харви, эсвэл Жереми Айронс гэх мэтийн байгаа байдал нь л элдэв гаж донгийн талаарх бодол төрүүлдэг жүжигчдийн тоглосон кинонд гардаг эхийгээ охох үедээ авсан тэмбүүнээс болоод сохорсон, солиотой, хаягдмал англичуудын өрөөнд унтаснаас ялгаа юу байна ...
Майк "RECORD" товчлуурыг дарж жижигхэн улаан нүд нь асахыг хараад «Орфей нь орфейн тойрогтоо орлоо» гэчихээд унтраачихав. Оронд дөхөж очлоо. Шаравтар улбар шар бүтээлэг нь гялалзаж байх юм. Ханын цаас нь анхандаа цайвардуу цагаан өнгөтэй байсан бололтой ч одоо бол бүтээлгийн шаравтар улбар шар туяаг нь өөртөө шингээжээ.
Орны хоёр талд нь жижиг шүүгээтэй. Нэгэн дээр нь дамартай, том хар утас. Дамарны хуруу оруулдаг цоорхой нь яг л гайхаж бүлтийсэн цагаан нүд шиг. Нөгөөх дээр нь чавгатай дийз тавиастай. Майк диктофоноо бичлэг дээр нь тавьж асаалаа «Энэ жинхэнэ биш харин хуванцар чавга» гэчихээд ахиад "STOP" товчлуураа дарав.
Өглөөний хоолоо өрөөндөө идэхийн хүссэн хүмүүс үзэж, бөглөөд үүднийхээ бариул дээр өлгөдөг хоолны цэс бүтээлэг дээр хэвтэнэ. Майк оронд ч тэр, хананд ч тэр аль болох хүрэхгүй байхыг хичээн орны захад мөчидхөн суулаа. Бүтээлгэнд ч аль болох хүрэхгүй байхыг хичээн гараа явуулсан ч санамсаргүй хүргэнгүүтээ татвасхийн ёолоод авав. Энэ шүргэлт түүнийг үхтэр нь айлгасан болохоор тэр. Гэвч тэр цэсийг авч амжив. Хартал цэс нь франц хэл дээр байх юм. Энэ хэлийг олон жилийн өмнө сурч байсан ч гэлээ өглөөд санал болгож байгаа нэг хоол нь «Сангасанд нь жигнэсэн шувуу» гэсэн нэртэй байгааг ойлголоо. «Францчууд ийм юм идэхээсээ ч сийхгүй улс даа» гэж тэр бодоод өөрийн эрхгүй тас тас хөрхөөд эхэллээ.
Нүдээ аниад нээлээ.
Франц хэл нь оросоор солигдчихож.
Нүдээ аниад нээлээ.
Орос нь италиар солигдчиож.
Нүдээ аниад нээлээ.
Цэс алга болчихож. Зүүн хөлийг нь өвдөгнөөс нь бага зэрэг дээгүүр зуусан чоно руу толгойгоо эргүүлэнгээ өөдөөс нь ширтэх хүүхэдтэй зураг Майкийн гарт байх юм. Зурган дээрх чоно нь харин хүүхдээс харцаа ер үл салгах бөгөөд дуртай ясаа зуусан нохойг санагдуулна.
«Би өөр юм харж байгаа шүү дээ» гэж Майк бодсон нь зөв байлаа. Нүдээ л нээхгүй бол өглөө сэрээд сонгон идэж болох тансаг хоол олныг санал болгож, англиар нэрсийг цэмцийтэл нь бичсэн цэс. Төрөл бүрээр бэлдсэн өндөг, вафли, шинэ жимс л байхаас сангасанд нь жигнэсэн шувуу ер байхгүй. Гэвч...
Мань хүн сэмхэн эргээд шарилын нүх шиг нарийхан санагдаж эхэлсэн хана, ор хоёрын хоорондох завсраас болгоомжтойгоор гулган гарлаа. Зүрх нь аймшигтай хүчтэй цохилох тул цээж нь төдийгүй хүзүү, бугуй нь дагаж дэлсэнэ. Нүд нь ухархай дотроо лугшина. 1408 тоот өрөө ер нь нэг л биш ээ, яах аргагүй зүгээргүй. Олины хортой хий гэж яриад байсан нь ортой гэдгийг Майк хүлээн зөвшөөрөв. Нэг хүн энэ өрөөнд хортой хий, эсвэл шавьжны хороор хачирлаж шатаасан хар тамхины утааг шахсан байна. Энэ бол Олины л хийж байгаа хэрэг. Үүнд нь мэдээж хамгаалалтынх нь албаны ажилтнууд дуртай нь аргагүй тусласан биз. Хийг агааржуулалтын хоолойгоор шахсан байх. Мань хүн агааржуулалтын хоолойны торон хаалтыг олж хараагүй ч, хараагүй гэдэг нь тийм хоолой байхгүй гэсэн үг биш.
Майк айдас нүүрлэж, бүлтийсэн нүдээ эргэлдүүлэн унтлагын өрөөг гүйлгэж харав. Орны зүүн талын жижиг шүүгээн дээр байсан чавга алга болчихож. Дийзтэйгээ хамт. Шүүгээний сайтар өнгөлсөн гөлгөр гадарга л байна. Майк эргэж хараад үүд рүү чигэлснээ зогтусчихав. Ханан дээр нэг зураг өлгөөтэй байв. Юу билээ? Нэрээ ч зөв хэлж чадахааргүй байдалтай байгаа болохоор зуун хувь итгэлтэй биш нь мэдээж ч гэлээ унтлагын өрөөнд орж ирэхдээ ямар ч зураг олж харагүй санагдаад байлаа. Ахиад л царцаж хөшсөн амьдрал. Тугалган тавган дээр өнчин ганц чавга харагдана. Банз нийлүүлэн хайш яйш хийсэн ширээний голд. Сэтгэл хөөргөж, булиглуулсан шаравтар улбар шар гэрэл чавга, тийз хоёр дээр тусчээ.
«Гэрлэн танго гэж Майк бодлоо. –Үхдлүүдийг булшнаас нь босгож танго бүжиглүүлдэг гэрэл. Ямар ч юмыг...»
-Би эндээс гарах ёстой гэж шивнээд мань хүн гуйвж дайвсаар зочдын өрөө рүү гарлаа. Гэтэл алхах болгонд нь «шал» хийх хачин чимээ гарч, шал нь нялцайж зөлрөөд байгааг гэнэт ухаарах нь тэр.
Ханан дээр өлгөөтэй зурагнууд ахиад далийчихаж. Зөвхөн далийсан бол бас ч яахав. Шатан дээр зогсох хүүхэн даашинзныхаа энгэрийг задгайлаад хөхөө ил гаргачихаж. Ил гарсан хөхөө гараараа өргөн сэргийлгэжээ. Хөхнийх нь товчноос цус дусална. Хүүхэн Майкийн эгц өөдөөс нь ширтэнгээ шүдээ ярзайлган аймшигтай инээмсэглэж байв.
Дарвуулт завьны зорчигчид дээд тавцан дэрээ гараад зогсчихож. Цонхийсон цагаан царайтай эрэгтэй, эмэгтэй хүмүүс. Тэдгээр хүмүүсийн зүүн гар талаасаа хамгийн эхэнд, усан онгоцны хошуунд бараг тулан зогсох хүрэн ноосон костюмтай эрэгтэй хүн бүрх малгайгаа гартаа атгасан байв. Нүүрэнд нь аймшиг, утга учиргүй хоосрол тодорно. Урагш нь самнасан үс нь духанд нь наалджээ. Майк энэ хүнийг танив. Энэ бол 1910 оны аравдугаар сард энэ цонхоор үсэрсэн, 1408 тоот өрөөний анхны хөлслөгч Кевин О'Молли байлаа. Дэргэд нь энэ өрөөнөөс нэгэн цагт нөгөө ертөнц рүү одсон хүмүүс зогсоцгоох бөгөөд царай нь О'Моллигийнхтой яг адил. Ийм ч болоод тэр үү бүгд нэг том гэр бүлийн гишүүд, хамаатнуд шиг сэтгэгдэл төрүүлнэ.
Гурав дахь зурган дээрх жимсний оронд огтлуулсан толгой гараад ирж. Хонхойсон хацар, холцруутсан уруул, дээш өлийгөөд гөлийсөн гялтгар нүд, баруун чихнийх нь ард хавчуулсан янжууран гээд бүгд дээр нь шаравтар улбар шэр гэрэл тусна.
Майк хаалга руу ухасхийлээ. Алхах бүрт нь гарах «шал» хийх чимээ улам бүр чангарч, хөл нь балчиг намаг шиг болсон шал руу шигдэн орж байв. Хаалга мэдээж хэрэг онгойсонгүй. Майк үүдийг цоожоор нь ч, гинжин түлхүүрээр нь ч түгжэгүй байсан ч цаадах нь онгойхыг хүссэнгүй. Хүндээр амьсгалсаар Майк эргэж хараад бичгийн ширээг зүглэн зочдын өрөөгөөр алхаллаа. Өөрийнх нь онгойлсон цонхоор нь орох агаарт хөшиг сэвэлзэн хөдлөхийг харж байсан атлаа өчүүхэн төдий сэвэлзэн үлээхийг мэдэрсэнгүй. Энэ өрөө л цэвэр агаарыг залгиад байна. Тав дахь өргөн чөлөөгөөр холхилдох машины нүргэлээн нь сонсогдох ч тэртээ алсын мэт сонсогдоно. Саксафоны дуу яачихав? Хөгжмийн ая цонхонд хүрлээ ч өрөө түүнийг залгичихаад оронд нэгэн жигд дүнгэнэх чимээг л үлдээх аж. Үхдлийн хүзүүнд цоолж гаргасан нүхээр салхи үлээх, эсвэл огтолсон хуруугаар дүүргсэн ваарыг салхинд тавихад л ингэж дүнгэнэж дугарах байх. Эсвэл...
Майк «Болиод өгөөч» гэж хэлэх гэсэн боловч юм хэлэх ч чадваргүй болчихсон байв. Зүрх нь байж боломгүй хурдан цохилох болохоор өчүүхэн төдий илүү хурдлахад д дэлбэрэх байлаа. Хий үзэгдлийн дайнд ялалт байгуулах бүрт нь хамт байсан үнэнч нөхөр, диктофон нь алга болчихож. Нэг газар л орхиж дээ. Хэрэв унтлагын өрөөнд нь бол одоо ч өнгөрсөн л дөө, өрөө аль хэдийн залгичихаад боловсруулж дуусмагцаа аль нэгэн зурган дотор ялгадас болгон гаргах гээд байж байгаа.
Майк холын зайд гүйж бахардсан тамирчин шиг амаараа хүндээр амьсгалсаар зүрхээ бага ч гэсэн тайвшруулах гэсэн мэт цээжээ гараараа дарав. Тэгтэл цэцэг алагласан гавай цамцных нь зүүн талын энгэрийн халаасанд нь диктофоны дөрвөлжин мэдрэгдэх нь тэр. Бат бөх, хуучны танил зүйлдээ хүрснийхээ ачаар ухаан нь бага ч гэсэн сэргээд ирлээ. Тэгтэл мань хүн амандаа нэг юм бувтнаж, хариуд нь өрөө сэжиг хүрэм ханын цаасны дороос сая сая ам нээх мэт дүнгэнэн бувтначихсан байж байгаа болж таарлаа. Гэвт гэнэт дотор нь аймшигтай муухайр ч юу юугүй бөөлжих гээд байгаагаа ойлголоо. Өрөөний агаар өтгөрсөөр хөвөн болон хувирч чихийг нь дүүргэж байгааг тэрээр мэдэрч байв.
Гэхдээ бүрэн биш юм гэхэд оройтойгүй дээрээ тусламж дуудах ёстой гэдгээ ойлгох хүртлээ сэргэсэн байлаа. Ёжтой мушилзах Олин /Нью-Йоркийн буудлын менежерүүдийн ёжтой инээдээр / «Би танд анхааруулсан шүү дээ» гэж заавал хэлэх үгс нь мань хүний санааг нэгэнт зовоохоо больжээ. Олин агааржуулалтын хоолойгоор хортой хий шахаж хачин болгоод байна гэсэн бодол нь ч оргүй арилаад өгсөн байв. Энэ бүх явдлын шалтгаан нь мэдээж хэрэг өрөөнд өөрт нь байв. Энэ муу хараал идсэн өрөөнд өөрт нь.
Мань хүн гараа огцом урагшлуулаад унтлагын өрөөнд байгаатай яг адил утасны харилцуурыг авах гэв. Гэтэл хүссэнээр нь болсонгүй. Гар нь яг удаашруулсан зураг авалт дээрх шиг аажим урагшилж байгааг ажиглан зогсохдоо усанд шумбасан хүний гар шиг хөдлөж байхад нь хийн бөмбөлөг гарахгүй байгаад гайхаад авав. Хуруунууд нь харилцуурыг атган авав. Нөгөө гар нь мөн адил удаан хөдөлсөөр дамранд хүрч 0 тоог эргүүлэв. Харилцуурыг чихэндээ ойртуултал тачигнах чимээ сонсогдов. Дамар буцаад эргэж байгаа нь тэр. Яг л «Агшин» нэвтрүүлгийн хүрд шиг. Хүрдээ эргүүлэх үү, эсвэл үгийг нэрлэх үү? Хэрэв та үгийг буруу хэлэх юм бол Коннектикутын төлбөртэй замын дэргэд цасан дунд чонын хоол болгож үлдээнэ гэдгийг анхаараарай.
Дуудлага дуудахыг нь мань эр сонссонгүй. Харин оронд нь харилцуураас «Энэ бол ес! Ес! Энэ бол! Ес! Энэ бол арав! Арав! Бид чиний бүх найз нарыг чинь алчихсан шүү! Бүх найз нар чинь аль хэдийн үхсэн! Энэ бол зургаа! Зургаа!» гэсэн сөөнгөө дуу хадлаа.
Энэ хоолой бус харин хоолойг бүхэлд нь дүүргэсэн утга учиргүй, оргүй хоосныг сонсох тусам Майкийн айдас нь улам бүр нэмэгдсээр. Энэ бол робот, эсвэл хүний дуу хоолой бус харин энэ өрөөний дуу хоолой байлаа. Тэр гэхийн тэмдэггүй зүйл шал, хананаас урсан гарч, түүнтэй утсаар ярих болов ч хий үзэгдэл, ер бусын явдлын талаарх түүний уншиж байсан юм бүхнээс тэс өөр зүйл байлаа. Майк Энслин Дэлхий дээр үүсээгүй, огт харийн, тэс ондоо зүйлтэй тулгарчээ.


Top
   
PostPosted: Oct.21.10 11:19 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
“Одоохондоо нөгөө зүйл ирээгүй байна. Одоохондоо шүү.. Гэхдээ энэ зүйл ойртож байна. Энэ зүйл өлсгөлөн. Харин чи бол үдийн хоол нь”.
Атгасан гар нь тэнийхэд утасны харилцуур мултран унаж, Майк эргэн харлаа. Харилцуур дүүжлэгдэн савлаж, харин Майкийн ходоод нь асар хүчтэй базална. Харилцуураас “Арван найм! Арван найм болчихсон шүү! Түгшүүрийн дохио дуугарахаар нуугдаарай! Энэ бол дөрөв. Дөрөв!” гэх сөөнгө дуу гарахыг Майк сонсож байв.
Тэрээр өөрөө ч мэдэлгүй чихнийхээ ард хийсэн тамхиа авч уруулынхаа завсар хавчуулаад цэцэг алагласан цамцныхаа энгэрийн халааснаас дээрээ алтадсан хаалгачийн зурагтай дэлгэгддэг чүдэнзийг гаргаж ирэв. Мань хүн есөн жил тэвчэснийхээ дараа тамхи татахаар шийдсэн нь энэ.
Гэтэл өрөө нь харсаар байтал хайлаад урсаад эхэллээ.
Тэгш өнцөг, шулуун шугамнууд нь хайлж, харахад нүд өвтгөсөн араб маягийн хачин хийцтэй арк болон хувирч эхлэв. Таазанд бэхлэгдсэн болор бүрхүүл нь асар том шүлсний дусал болон өөрчлөгдөж байв. Ханан дээрх зурагтнууд ч мурийн өөрчлөгдсөөр машины салхины шил шиг хэлбэртэй болов. Харин унтлагын өрөөний үүдний дэргэд бэхлэгдсэн зурган дээрх хориод оны үеийн даашинзтай, хөхнөөсөө цус дуслуулан инээд алдсан хүүхэн эргэж харнсаа хөлөө өндөр өндөр өргөн шатаар дээш гүйх нь хуучны дуугүй кинонууд дээр гардаг цус сорогч хүүхэн шиг харагдана. Утас харин сөөнгө дуугаар юм үргэлжлүүлэн ярих бөгөөд харилцуураас гарах чимээ нь хэнгэрийг өрмдөн орно: “Тав! Энэ бол тав! Түгшүүрийн дохиог битгий тоо! Чи энэ өрөөнөөс гарч чадлаа ч гэсэн эндээ үүрд үлдэнэ! Найм. Энэ бол найм!”
Унтлагын өрөө рүү орох хаалга нь торх шиг хэлбэртэй хачин амьтныг оруулах гэж байгаа мэт дээгүүрээ нарийсан, дундаараа өргөсөөд ирлээ. Цацрах гэрэл нь улам л тод, нүд өвтгөм болж өрөөг шаравтар улбар шар туяагаар дүүргэв. Яг л нэг амьтан гэрлийн тодыг тохируулагчийг дээд цэгт нь тулгарал эргүүлчихсэн мэт. Үүнтэй зэрэгцэн ханын цааснууд олон хэсэг болон язарч, язархай болгон нь ам болон хувирч байгааг Майк олж харлаа. Шал голоороо хотойгоод сөөнгө хоолойтой энэ өрөөний эзэн, өрөөний хананд нь амьдардаг тэр амьтан хэзээ мөдгүй дэргэд нь ирэх гэж байгааг Майк бүх биеэрээ мэдэрч эхэллээ.
“Зургаа! гэж утас орилно –Зургаа! Энэ бол зургаа шүү! Хараал идсэн новшийн зургаа!”
Мань хүн гартаа барьсан дэлгэдэг чүдэнз, бичгийн ширээн дээрх үнсний саван дотроос авсан чүдэнз рүүгээ харав. Инээд хүргэм хуучны хаалгач, гялалзсан радиатортай хуучны инээдтэй машинууд бас ... бас зуруул нь нөгөө талд нь байснаас болоод тэр бүхний доорх түүний олж хараагүй бичээс.
“Чүдэнзээ зурахаасаа өмнө эвхэнэ үү”
Юм бодох ч чадваргүй байсан болохоор Майк Энслин нь юу ч бодолгүйгээр нэг чүдэнз урж авахтайгаа зэрэг уруулаа салгачихсан чинь тамхи нь шалан дээр уначихав. Чүдэнзийг зуруулын нарийхан зураас дээгүүр гүйлгэн зураад үлдсэн чүдэнзнүүдийн толгойд хүргэлээ. Чүдэнзнүүд “П-р-р-р-р” гэсээр асахад хүхэр, үнэрлэдэг давсны ихүүн үнэр хамрыг нь цоргиулж, хурц гэрэл нүдийг нь өвтгөлөө. Дараа нь юу ч бодохоо байсан Майк дүрэлзэн шатах дэлгэдэг чүдэнзийг цамцандаа ойртууллаа. Солонгос, эсвэл Камбож, эсвэл бүр Борнеод ч юмуу оёгдсон хямд цамц, Майкийн олон жилийн турш өмссөн цамц нь агшин зуур дүрэлзэн аслаа. Гэвч галын дөл нүдэнд нь хүрч, өрөөг халхлахаас өмнө хар дараад сэртэл тэр бүх айдас нь эргэн тойронд байгааг олж харсан хүн шиг өрөөг бүхэлд тод, томруун харж амжлаа.
Хамар цоргиулсан хүхрийн үнэр, шатаж байгаа цамцнаас нь ялгарах халууны нөлөөгөөр толгой нь сэргэсэн ч зочны өрөөнд солиотой чамин араб зүйлс байсаар л байлаа. Гэхдээ тэр зүйл нь мэдээж араб хийцтэй биш төдийгүй арабтай огт төсгүй байсан болов ч энд болсон, одоо ч болж байгаа тэр зүйлийг бага ч гэсэн дүрслэж болох цорын ганц зүйл.
Мань хүн хана, шал, тааз нь байнга хувиран өөрчлөгдөж, санаанд багтамгүй өнцгөөр нумран, мушгирах өмхий, ялзарсан агуйд байж байла. Унтлагын өрөөний үүд нь одоо энэ авсны хамгийн гол хэсэг рүү нь орох зам болон хувирчээ. Майкийн зүүн гарт талд байсан натюрморт өлгөөстэй хананд нь томоос том ам, тэр гэхийн тэмдэггүй аймшигт зүйлийн ойртож байгаа тэр ертөнц рүү орох амыг санагдуулсан цууралт үүсээд дээрээс нь тонгойгоод ирлээ. Тэр аймшигт зүйлийн шүлсээ савируулсан шуналтай амьсгал нь Майк Энслины чихэнд хүрч, амьд бөгөөд маш аймшигтай юмны үнэр хамрыг нь цоргиулна. Нөгөө юунд байсан арслангийн торноос яг ийм үнэр...
Галын дөл дээшилсээр эрүүнд нь хүрч бодлыг нь тасаллаа. Дүрэлзэн асах цамцнаас нь гарах шатам халуун нь мань хүний бодит ертөнцөд эргүүлэн авчрахад цээжнийхээ шатаж байгаа үсний үнэрээр Майк гадагш гарах үүд рүү ахин ухасхийлээ. Хананууд жингэнэн дуугарч, чичигнэж эхэллээ. Шаравтар улбар шар туяа нь энэ мөчид хамгийн дээд цэгтээ тултал тодров. Мань эр энэ удаад ахин хаалганд хүрээд бариулыг нь эргүүлтэл хаалга онгойчихлоо. Нөгөө аймшигт зүйлд шатаж байгаа хүн хэрэггүй болжээ. Магадгүй шарсан маханд дургүй байж болох юм.


Top
   
PostPosted: Oct.21.10 11:58 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
3
Дэлхий нь хайрын хүчээр эргэдэг гэж тавиад оны нэгэн дуунд гардаг ч тохиолдол гээч зүйл нь энэ хөдөлгөгч хүчний дүрд хавьгүй илүү тохирох байх. 1414 тоотод буугаад байсан Руфус Диаборн нь “Зингерийн оёдлын машин” компаний явуулын худалдагчаар ажилладаг хүн байлаа. Тэрээр удирдах албан тушаалд томилогдох талаараа компанийхаа удирдлагатайгаа ярилцахаар Техасаас Нью-Йоркт ирсэн байв. Энэ ямар хамаатай юм бэ гэхээр 1408 тоот өрөөнд буусан анхны хүн цонхоор үсэрснээс хойш ерэн жилийн дараа оёдлын машины өөр нэгэн худалдаачин эр нь зочид буудлын хий үзэгдэлтэй өрөөний тухай бичиж, номныхоо нэг бүлэг болгох гэж байсан хүний амийг аварсан байгаа юм. Гэхдээ нөгөө талаас энэ нь хэтрүүлэг байж болох талтай. Мөсний автоматаас хувин дүүрэн мөс авчихаад өрөө рүүгээ орж явсан явуулын худалдаачин ч байхгүй, өөр хэн ч байхгүй байсан ч Майк Энслин нь амьд гарч чадах байсан байж болох юм. Гэвч өмсөж байгаа цамц шатна гэдэг тоглоом биш болохоор хурдан сэтгэж, бүр ч илүү хурдан хөдөлсөн Диаборн байгаагүйсэн бол Майк бүр илүү гүн, аймшигтай түлэгдэх байсан.
Үнэндээ бол яг юу болсныг Диаборн өөрөө ч сайн мэдэхгүй байсан гэдгийг онцлох хэрэгтэй байх. Иймд хүний амь аварсан баатар болох сайхан төдийгүй албан тушаал ахих боломжийг нь нэмэгдүүлж байсан болохоор мань хүн сонин, зурагтынханд зориулж учир холбогдолтой, ойлгомжтой түүхийг зохиосон хэрэг. Бодит байдал дээр болохоор гал дөл болсон хүн хонгилд гүйн гарч ирснийг л сайн санаж байсан боловч цааш нь юу болсныг огт мэдэхгүй байв.
Болсон үйл явдлын дэс дарааг сэргээх гэж оролдсон ч ямар ч үр дүнд хүрсэнгүй. Яг л аймшигтай шартсан хүн өглөө нь сэрчихээд өчигдөр орой ямар хэрэг тарьснаа санах гэж оролдохтой адил. Гэхдээ нэг зүйлийг маш сайн мэдэж байсан ч эрүүл саруул ухаанаар тайлбарлаж чадахгүй байсан болохоор сэтгүүлчдэд хэлэээгүй юм. Шатаж байгаа хүний орилох дуу нь агшин бүрээр улам чангарч байсан тул өмнө нь хүн биш харин цаана нь нэг хүн зогсчихоод чангалагчийг нь эргүүлээд байгаа стерео хөгжим байгаа мэт санагдаж байсан билээ. Хонгилд үсрэн гарч ирсэн хүн нэг л өнгөөр, гэхдээ агшин тутмаар улам бүр чанга дуугаар орилж байсан. Хүн яаж тэгэж байсныг нь Диаборн яаж ч хичээгээд ойлгоогүй юм.
Гэхдээ тэр мөчид мань эр энэ тухай бодож ч амжаагүй. Мөс дүүргэсэн хувингаа барьсаар шатаж байгаа хүн рүү үсрэн очсон. Тэр эрэгтэй хүн /”Тэр эрэгтэй хүний зөвхөн цамц нь шатаж байгааг би шууд л ойлгосон” гэж Диаборн сэтгүүлчдэд ярьсан юм./ гүйж гарч ирээд өөдөөс харсан хаалгыг хар эрчээрээ мөргөөд арагш савж гуйвснаа сөхрөөд суучихсан. Яг энэ үед Диаборн гүйж очоод өвдгөөрөө мөр рүү нь түлхэн хивсэн дээр хэвтүүлсэн. Тэгээд дээрээс нь хувиндаа байсан бүх мөсөө асгасан. Энэ бүхнийг мань хүн нэлээд бүдэг бадаг санаж байлаа. Гэхдээ шатаж байгаа цамц арай хэтэрхий их шаравтар улбар шар өнгөтэй гэрэл, ахтайгаа хоёр жилийн өмнө Австрали явсныг нь санагдуулсан гэрэл цацруулж байсан нь түүний ой тойнд тод үлджээ.
Тэр аяллын үеэр Диаборн нь ахтайгаа хамт жийп хөлсөлж аваад Австралийн их цөлийг /сүүлд нь нутгийн зарим хүмүүс цөлийг гомо нарын Австрали дахь их үүр гэж нэрлэдгийг ах дүү хоёр олж мэдсэн билээ/ гаталсан юм. Аялал амжилттай болж, сонин хачин зүйл олныг харсан ч заримдаа үнэхээр эвгүй байсан даа. Ялангуяа цөлийн төвд байдаг Айерс-Рок гэдэг нэртэй нэг их том уулын дэргэд. Тэр хоёр нар жаргаж байхад ууланд хүрч, эгц өндөр бэлд нь сийлсэн эрэгтэй хүмүүсийн царайнд тусах гэрлийг харахад хачирхалтай, халуун туяа нь энэ дэлхийн бус, харийн зүйл мэт санагдаж билээ...
...Тэгээд тэрээр гал нь унтраад мөсөнд хуучигдан утаа савсуулан хэвтэх хүний дэргэд сөхөрч суугаад нуруун дороос нь цухалзаж байсан галын дөлийг унтраахаар доош нь харуулсан. Ингэж байхдаа тэр хүний хүзүүний зүүн тал, чихний гэдэс нь нэлээд хүчтэй түлэгдсэн байхыг харсан бөгөөд бусад нь харин санасныг бодвол...
Ингэж бодох зуураа Диаборн толгойгоо өндийлгөн өрөө рүү хартал... Байж боломгүй юм. Энэ хүний гарч ирсэн өрөө нь наран жаргаж буй Австралийн өнгө, хүний нүдэнд хэзээ ч өртөж байгаагүй амьтад байдаг цөлийн гэрлээр дүүрэн байхыг олж харлаа. Үнэхээр аймшигтай зүйл байсан ч гэлээ энэ гэрэл /өндөр хүчдлийн доор сонсогддог дүнгэнсэн дуун ч мөн адил/ нь ховсдон дуудаж байв. Гэнэт нээлттэй хаалгаар ороод үзмээр санагдлаа. Цаана нь юу байгааг үзмээр санагдав.
Магадгүй Майк ч бас Диаборны амийг аварсан байх. Диаборн гэнэт өөрийг нь тоохоо больчихоод өндийхөд нүүрэн дээр нь 1408 тоот өрөөний тусах сүүмэлзэн лугших гэрэл царайнд ойхыг Майк анзаарч харсан юм. Майк үүнийг Диаборноос ч илүү тогтоож авсан юм. Гэхдээ Руфус Диаборнд амьд гарахын тулд өөрийгөө шатаах хэрэг гараагүй нь ойлгомжтой.
Майк :
-Тийш ээ битгий ор гэж Диаборын өмднөөс зуураад сөөнгөө дуугаар хэлэв.-Та тэндээс буцаж гарч чадахгүй шүү.
Диаборн ийм үг сонсоод хивсэн дээр хэвтэх хүний улайж, цэврүүтсэн царайг ширтэв. Майк яг л тарни уншиж байгаа мэт:
-Наадах чинь хий үзэгдэлтэй гэж хэлэхэд 1408 тоот өрөөний хаалга тас саван хаагдаж, гэрэл ч тэр, дүнгэнсэн чимээ ч тэр таслагдан үгүй боллоо.
“Зингерийн оёдлын машин” компаний хамгийн шилдэг явуулын худалдагчдын нэг Руфус Диаборн нь лифт рүү гүйн очоод галын түгшүүрийн товчлуурыг дарлаа.


Top
   
PostPosted: Oct.21.10 4:25 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Oct.31.04 2:16 am
Posts: 1447
Location: yag chinii ard zogsood chamaig ajij bn
bie arzaichlaa


Top
   
PostPosted: Oct.21.10 4:53 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
4
Майкл Энслины маш сонин нэг зураг “Түлэнхий эмчилгээ ба оношлогооны асуудал” сэтгүүлийн 16 дахь дугаарт гарсан байдаг. Энэ нийтлэл нь Майкийг “Дельфин” зочид буудлын 1408 тоот өрөөнд түр байж байгаад гарснаас хойш арван зургаан сарын дараа гарсан юм. Зурган дээр нэг хүний зөвхөн цээжин бие нь гарсан байгаа ч энэ бол Майк гэдэгт эргэлзэх ч хэрэггүй. Цээжнийх нь зүүн хэсэгт байгаа цагаан дөрвөлжин нь үүний нотолгоо. Тэр цагаан хэсгийг тойроод зарим газраа цэврүүтсэн улаан яагаан арьс харагдана. Тэр үдэш Майкийн өмсөж байсан аз дагуулдаг цамцных нь энгэрийн халаас байсан яг тэр газрын нь доор нь үүссэн цагаан дөрвөлжин. Энэ халаасанд диктофон нь байсан юм.
Диктофоны булан нь хайлж умайсан боловч эвдэрсэнгүй, доторх хальс нь ч зүгээр. Харин хальсан дээрх нь бол яав ч зүгээр биш. Майкын менежер Сэм Фаррел нь тэр бичлэгийг сонссод хамаг бие нь зарайж, үс нь боссон гэдгээ өөрөөсөө ч нуун ханын сейфэндээ далд хийчихсэн юм. Одоо ч тэр сейфэнд л хэвтэж байгаа. Тэр бичлэгийг гаргаж ирээд өөрөө сонсох нь бүү хэл өрөөл бусдад ч сонсгох хүсэл Фаррелд өчүүхэн төдий ч байсангүй. Зарим найз нь бичлэгийг сонсох гэж мань эрийг чамгүй шаналгасан. Нью-Йорк жижигхэн хот болохоор дуулиан шуугиан ч хялбар тархах юм даа.
Хальсан дээрх Майкийн хоолойны өнгө, энэ өнгөөр хэлж байгаа үгс / ”Үнэн хэрэг дээрээ миний ах Коннектикутын төлбөртэй зам дээр нэгэн өвөл чононд бариулчихсан юм...” гэдгийг чинь одоо яаж ойлгох болж байн аа?/ Фаррелд таалагдаагүй бол хоолойн цаана гарч байгаа “шал” хийх чимээ, цахилгаан хүчдэлийн дүнгэнээн, заримдаа хүний хоолой шиг чимээ зэрэг нь хамгийн их таалагдаагүй юм.
Майкийг эмнэлэгт хэвтэж байхад нь тэр хараал идсэн зочид буудлын менежер Олин гэгч нэг хүн ирээд бичлэгийг сонсох хүсэлтээ гаргасан гээд Фаррелийн уурыг хичнээн их хүргэсэн гэж бодноо. Фаррел эрс татгалзаад өөрөөнөөс нь үтэр түргэн гарч, тэр бясааныхаа үүр рүү явж байгаа зуураа Майк Энслин өөрийг чинь болон буудлыг чинь гэмт хэргийн шинжтэй хайхрамжгүй байдал гаргасан гээд шүүхэд өгөөгүйг Бурханы аврал гэж бод гэсэн зөвлөгөөг Олинд өглөө.
Харин Олин:
-Би түүнийг тэр өрөөнд ороод хэрэггүй гэж ятгахыг оролдсон шүү дээ гэж тайван хариулсан. Буудалд нь буусан хүмүүсээс тэр байтугай элдэв янзын гомдол, сүрдүүлэг сонссоор дасчихсан байсан болохоор Фаррелийн үг Олинд ямар ч нөлөө үзүүлсэнгүй.- Би чадах бүхнээ л хийсэн. Харин гэмт хэргийн шинжтэй хайхрамжгүй зан гаргасан цорын ганц хүн чинь таны үйлчлүүлэгч юм шүү дээ, ноён Фаррел. Тэнд юу ч байхгүй гэдэгт хэт их итгээд байсан юм. Тун ч болчимгүй зан, болчимгүй алхам шүү. Сайн сургамж авсан байх гэж бодож байна.
Фаррел бичлэгийг үзэн ядаж байсан ч Майк түүнийг ахин сонсож, эргэцүүлэн бодоод шинэ ном бичих гол эх сурвалж болгон ашиглаасай гэж маш их хүсч байв. Арван бүлэгтэй номны ганц нь бус харин өөрт нь тохиолдсон зүйлийн тухай дэлгэрэнгүй бичсэн бүхэл бүтэн ном. Фаррелийн бодлоор бол энэ номных нь борлуулалт нь өмнөх гурван номны нийт борлуулалтаас хол давж гарна. Тийм болохоор цаашдаа хий үзэгдлийн тухай бүү хэл ер нь ямар ч ном бичихгүй гэсэн Майкийн үгэнд тэрээр итгээгүй юм. Зохиолчид ер нь байсхийгээд л иймэрхүү зүйл ярьцгаадаг улс. Дураараа дургиж сурсан эрх танхил хүүхнүүдийнх шиг энэ авир нь жинхэнэ зохиолчтой хамтарч ажиллаж байгаагийг нэг нотолгоо төдий.

Харин Майк Энслины хувьд гэвэл тун ч азтай мултарсан гэж болно. Өөрөө ч үүнийгээ мэддэг. Бүр ч илүү түлэгдэж болох байлаа. Ноён Диаборн, түүний мөсөөр дүүрсэн хувин хоёр байгаагүйсэн бол арьс шилжүүлэн суулгах дөрөв биш хорь, тэр бүү хэл гучин ч хагалгаа хийлгэх шаардлагатай болж магадгүй байсан. Хүзүүнийх нь зүүн талд нь мэс заслын дараахь шарх үлдээд байгаа ч Бостоны түлэнхийн төвийн эмч нарын Майкт ам гарснаар бол цаг нь болохоор аяндаа цайраад алга болно. Үүнээс гадна түлэнхийнүүд нь олон долоо хоног, сарын турш эдгэрч, зөндөө зовлон шаналал авчирсан ч гэлээ амийг нь аварсан гэдгийг тэр мэддэг. Хэрэв “Чүдэнзээ зурахаасаа өмнө эвхэнэ үү” гэсэн бичээстэй, дээрээ “Дельфин” буудлын зурагтай дэлгэгддэг чүдэнз байгаагүйсан бол мань хүн 1408 тоот өрөөнд үхэх байсан. Зүгээр ч нэг үхэл бус аймшигтай үхэлтэй учрах байсан. Өнгөрсөн хойно нь шүүх эмнэлгийн эмч тархины цус харвалт, эсвэл зүрхний шигдэсээр нас барсан гэж оношлох ч үнэн хэрэг дээрээ илүү аймшигтай үхлээр үхэх байлаа.
Зүйрлэхээргүй аймшигтай.
Бас тэнэгтэж байж тэр гэхийн тэмдэггүй зүйл үнэхээр амьдардаг өрөөнд дайрч орохоосоо өмнө хий үзэгдлүүдийн талаарх гурван ном хэвлүүлчихсэн байсан ч бас аз болсон гэдгийг ч мань эр сайн мэднэ. Зохиолчын хувьд Майк үгүй болсон гэдэгт Сэм Фаррел магадгүй итгэхгүй байж болох ч энэ тийм ч чухал зүйл биш. Майк өөрөө мэдэж байгаа нь л хангалттай. Мань хүн ходоод нь хүчтэй базлан, хүйтэн хөлс нь цутгалгүйгээр шуудангийн марк ч бичиж чадахаа байсан. Заримдаа үзэг, эсвэл диктофоныг санамсаргүй харчихад л толгойд нь “Зурагнууд далийчихаж. Би тэднийг тэгшлэхийг оролдсон” гэсэн бодол харван орж ирдэг. Энэ юу гэсэн үг болохыг мань хүн өөрөө ч мэдэхгүй. Тэрээр 1408 тоот өрөөний зураг, эсвэл дотоод заслынх нь өөр ямар нэг зүйлийг огт санаж чадахгүй байгаа, үүндээ ч баярладаг. Энэ бол жинхэнэ аз жаргал. Ойрын өдрүүдэд даралт нь нэмэгдээд /эмч түлэнхий нь эдгэж байгаа хүмүүсийн даралт нь ихсэх нь олонтаа тохиолддог зүйл гэж хэлээд эм бичиж өгсөн/, хараа нь бүрэлзээд /нүдний эмч дусал бичиж өгсөн/, нуруу нь өвдөөд, түрүү булчирхай нь томроод байгаа ч ... энэ бүхнийг тэвчээд амьдраад байж болно. Өөрийгөө 1408 тоот өрөөнөөс гарсан ч үнэн хэрэг дээрээ тэндээ үүрд үлдсэн анхны хүн биш гэдгээ, Олин энэ талаар юм хэлэх гэснийг мэддэг ч үүндээ шаналдаггүй. Гэхдээ Олин хэлсэн байлаа ч тэр одоо санахгүй байна. Бүх булан тохойнууд нь халуунаас болж хайлсан диктофоных нь булантай адилаар урсаж, гулзайгаад байсан тухай бүдэг бадаг мэдрэмж л үлджээ. Мань хүн одоо Лонг-Айлендэд амьдарч байгаа бөгөөд тэнгэр сайхан үед эргийн дагуу тааваараа алхалах дуртай. Нэг удаа ингэж салхилж яваад 1408 тоот өрөөнд түр зуур /70 минут/ ороод гарснаас хойш үлдсэн сэтгэгдлээ өөртөө ойлгогдох байдлаар тодорхойлж чадсан юм. Тэгээд ар араасаа түрэн орж ирэх давалгаанд хандан тасалдсан хоолойгоор “Түүнд хүний гэх өчүүхэн зүйл ч байгаагүй. Хий үзэгдлүүд бол ядаж нэгэн цагт хүн байсан. Харин тэр хананд байсан новш, шааранд... тэр шаар...” гэж сэтгэлээ нээсэн юм.
Яваандаа бие нь гайгүй болно, болохгүй байлаа ч болно гэдэгтээ мань эр найдаж байгаа. Хүзүүн дээрх сорвиных нь улаан нь арилахтай адилаар өөрт нь тохиолдсон зүйлс нь цаг хугацааны мананд халхалагдан алга болно. Харин одоохондоо бол мань хүн хар дараад сэрэхдээ хаана байгаагаа шууд ойлгохын тулд гэрлээ унтраалгүй унтдаг. Утасныхаа харилцуурыг аваад “Энэ бол ес! Ес! Бид чиний бүх найз нарыг чинь алчихсан шүү! Бүх найз нар чинь үхчихсэн!” гэх дүнгэнсэн, сөөнгөдүү, хүний гэх ямар ч шинжгүй хоолойг ахин сонсохоос айх айдас сэтгэлд нь гүн гэх чинь шигээд орчихсон болохоор гэрийнхээ бүх утаснуудыг зайлуулж хаясан.
Тэнгэр цэлмэг үед нар жаргахаар хэлбийхэд бүх хөшгөө сайн гэгч нь хаадаг. Тэгээд цагаа харж байгаад шөнө нь өдрийг бүрэн халж, түнэр харанхуй газар дэлхийг бүхэлд нь эзэгнэсэн гэдгийг мэдэх хүртлээ харанхуйд суудаг.
Түүний нүд жаргах нарны өнгийг үзэн яддаг.
Аажмаар улбар шар өнгө рүү уусан орсон шар өнгө, яг л австралийн цөлийн туяа шиг өнгө.



----------------------------------------------------------------------------

Айовын их сургууль 1847 онд үүсгэн байгуулагдсан Утга зохиолын өв их уламжлалтайгаараа алдартай.
Смайли, Жейн (1950 онд төрсөн) - орчин үеийн америкийн нэрт зохиолч
Элкин, Стэнли (1930 онд төрсөн) – америкийн нэрт зохиолч, утга зохиолын профессор, утга зохиолын олон тоооны шагналын эзэн
Айерс-Рок - дэлхийн хамгийн том цул элсэн чулуулаг. 348м өндөр, 3,6 км урт, 2, 9 км өргө, 486 га талбатай. Жуулчдын үзэх дуртай зүйлсийн нэг бөгөөд өдөртөө гэрэлтүүлгээс хамаараад өдрийн турш өнгө нь өөрчлөгдөж байдаг.
Image


ТӨГСӨВ.


Таалагдсан бол талархлаа үлдээгээрэй.


Last edited by cssmn on Dec.06.10 11:47 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Oct.21.10 4:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
Ene nogo kino n baidag nom te
oo iim hurdan duuschdiinmuu

_________________
Be yourself better, think better


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 101 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited