#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 10:22 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 
Author Message
PostPosted: Oct.22.10 3:01 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
Image

Орчуулсан Saxal
Мерфигийн хууль

«Мерфигийн хууль»-ийг зохиогчийн талаар товчхон

АНУ-ын Цэргийн Нисэх Хүчинд туслах шинжээч инженерээр ажиллаж байсан ахмад А.Мерфи нь цоо шинэ төхөөрөмж бүтээснийг нь туршин шалгалт явуулснаар энэ бүхэн эхэлсэн юм. Туршилтын үр дүнд шинэ төхөөрөмж төдийгүй, түүнийг тээж явсан онгоц сөнөсөн байна. Үүний дараа Мерфи нь туршилтын явцад авсан бүх өгөгдлүүдийг биечлэн шалгаад техникчид төхөөрөмжийг буруу холбосон болохыг илрүүлэв. Тэгэхэд Мерфи нь «Хэрэв ямар нэг зүйлийг хийх хоёр хувилбар байгаад, нэг нь сүйрэлд хүргэхээр байвал тэр аргыг нь л сонгон авна» гэсэн өөрийнхөө анхны хуулиа «айлджээ».
Мерфи ахмадтай хамт алба хааж байсан хүмүүс нь энэхүү «айлтгал»-ыг нь «Мерфигийн хууль» гэцгээх болсон билээ.
Цэргийн Нисэх Хүчнээс зохион байгуулсан нэгэн удаагийн хэвлэлийн бага хурал дээр удирдаж байсан хурандаа нь нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга, хэмжээ хүрсэн үр дүн нь «Мерфигийн хууль»-ийг давж гарсны үр дагавар гэж мэдэгдсэн цагаас хойш энэ нэр хэвлэлийн хуудсаар дамжин олон нийтэд хүрсэн юм.
Тун удалгүй энэхүү «хууль» нь үйлдвэрлэлийн сурталчилгаанд өргөнөөр ашиглагдах болж, өөрийн гэсэн бие даасан амьдралаар оршин тогтнох болсон ажгуу. Өнөөдөр олон тооны толь бичгүүдэд «Мерфигийн хууль – америк., албан ёсны бус хэллэг. Хэрэв ямар нэг таагүй зүйл болж болзошгүй бол заавал болно гэдэг дээр тулгуурласан зарчим /үүсэл нь тодорхойгүй/» гэсэн утгатай тайлбар байхыг олонтаа харж болно. Энэ хуулийг хачиртай талх унахдаа заавал хачиртай талаараа газар унана буюу «хачиртай талхны хууль» гэж нэрлэх нь ч бий.
Лос-Анжелс хотноо 1977 онд «Мерфигийн хууль» нэртэй нимгэхэн ном гарсан нь зохиолч Артур Блохын бүтээл байв. Зохиолч нь өөрийнхөө бүтээлдээ олны дунд өргөн тархсан хошин яриа, ёжлолыг элдэв төрлийн заавар, захиргааны бичиг хэргийн хэллэг, арга барилыг дуурайлган албан баримт мэт сонсогдохуйц болгон өөрчилсөн байлаа.
Хазаж, урах чадваргүй нь арчигдан үгүй болдог харгис өрсөлдөөн, ширэнгийн хууль үйлчилж байдаг орчин үеийн бодит байдал нь хүнийг мухардалд оруулах нь цөөнгүй. Тиймээс ч Мерфийг «Инээцгээ... маргааш бүр дордоно» гэсэн үзлийг номлож байгаад гайхах зүйлгүй. Гинзбергийн теорем дэх хувирган өөрчилсөн термодинамикийн хуулиуд нь «Хожих боломжгүй. Байсан зүйлээ авч үлдэж бас болохгүй. Тэр бүү хэл тоглоомноос ч гарч болохгүй» гэж байгаа нь мөн адил өөдрөг үзэл тархахад сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Гэвч зохиогч нь сэтгэлийнхээ гүнд хүн гээч тийм ч боловсронгүй биш амьтанд итгэсэн хэвээр байх бөгөөд тэдэнд зориулж Финэйглийн нэг дүрмээр дамжуулан «Гайхамшиг, ид шидэнд бүү итгэ. Харин түшиж, тул» гэж урам хайрлаж байна.
Ном гарсан даруйдаа уншигчдын хайрыг хүлээж, өдгөө хүртэл уншигдаж, хэвлэгдсээр яваагийн нэг жишээ нь энэ. Уншигч та ч гэсэн хөгжилтэй, донжийг нь олсон, оновчтой үг, хэллэг, афоризмыг уншаад багагүй таашаал авах нь гарцаагүй гэдэгт итгэж байна.

Зарим хуулиудаас:

Паддерийн хууль
Сайн эхэлсэн юм болгон муугаар төгсдөг. Муугаар эхэлсэн юм бүхэн бүр ч муугаар төгсдөг.

Стакмайерийн хууль
Хэрэв ажлыг амжуулахад хялбар гэж санагдаж байгаа үнэн хэрэг дээрээ хэцүү байж таарах нь гарцаагүй. Хэрэв харахад хэцүү бол хэрэгжүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Харилцан ялгаатай таталцлын хууль
Унаж байгаа зүйл нь өөртөө болон бусдад хамгийн их хохирол учруулах байдлаар унадаг.

Женнингийн үр дагавар
Хачиртай талхны хачраараа доош харан унах магадлал нь хивсний үнэнээс шууд хамааралтай байна.

Мууртай холбоотой гарцаагүй байдлын хууль
Муур өвөр дээр тань тухлан унтаж эхэлмэгц танд яаралтай босч хаа нэгтээ явах хэрэг гардаг.

Жонсон ба Лэрдийн хууль
Шүд гол төлөв тав дахь өдрөөс хагас сайн руу шилжих шөнө өвдөж эхэлдэг.

Бубын хууль
Эрсэн зүйлээ ямагт хамгийн сүүлд ухсан халааснаасаа олдог.

Зураг авалтын хууль
1.Хамгийн сүүлийн кадрыг дарсны дараа зураг авахад хамгийн тохиромжтой боломж бүрдэнэ.
2.Хамгийн сайн кадр дарсны дараа голдуу дурангаа нээхээ мартаснаа мэддэг.
3.Угааж байхад хэн нэгэн нь хаалга үүдийг болгоомжгүй нээж, хальс гэрэлд цохиулах үед хамгийн сайн кадрууд алга болдог.

Цуврал киноны зарчим
Хэрэв та цуврал киноны аль нэгэн ангийн нэг хэсгийг зурагтаар үзсэн бол дараагийн удаад тэр цуврал киног дахин үзэж таарвал өмнө нь үзэж байсан ангийнхаа нөгөө л нэг үйл явдалтай хэсгийг давтан үзнэ.

Жонсын зурагтын хөтөлбөрийн хуульв
1.Сонирхолтой нэвтрүүлгүүд бүгд нэг цагт гарч таардаг.
2.Үнэхээр хамгийн сонирхолтой ганц нэвтрүүлгийг удалгүй хаачихдаг.
3.Долоо хоногийн турш хүлээсэн нэвтрүүлгийг чинь хөтөлбөрт заасан хугацаанаас өмнө гаргачихдаг.

Бессийн ерөнхий зарчим
1.Үүдээ нээх гээд түлхүүртэйгээ зууралдаж байх зуур утас дуугардаг.
2.Хаалга яаран онгойлгож ороод хар гүйхээрээ очин утсаа авмагч тасарсан чимээнээс өөр зүйл сонсохгүй.

Ковакийн нууц
Дугаар андуурч залгасан бол «Холбогдох боломжгүй тул түр хүлээнэ үү» гэсэн үг хэзээ ч сонсохгүй.



Татаж авах линк:
http://www.mediafire.com/?8uh9ajqn0r80e7h


Last edited by cssmn on Mar.02.12 3:34 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Oct.23.10 3:20 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Mar.14.10 11:18 am
Posts: 3731
Location: Хөтөл
Баярлалаа...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Top
   
PostPosted: Nov.22.10 6:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Dec.13.06 11:10 am
Posts: 3632
Location: Өвөлд
mark


Top
   
PostPosted: Nov.22.10 6:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7961
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
temdeg !

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Feb.23.12 7:19 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
энийг дахиад шейрлээд өгөөч хүмүүсээ.......


Top
   
PostPosted: Mar.01.12 6:04 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
Нэг буянтай хүн нь шейрлээд өг л дөө


Top
   
PostPosted: Mar.01.12 6:05 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.12.07 6:34 pm
Posts: 13103
хогийн хууль шүү :laugh5:


Top
   
PostPosted: Mar.02.12 3:33 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
http://www.mediafire.com/?8uh9ajqn0r80e7h


Top
   
PostPosted: Mar.02.12 5:58 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Joined: Oct.11.11 9:47 pm
Posts: 591
Location: Энүүгээр тэрүүгээр....
БАЯРЛАЛААААА АНДАА


Top
   
PostPosted: Mar.07.12 10:37 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
Murphygiin huuliyn tuhai nom hen negnii garaar orj alga boloh yostoi bol alga boldog l um bilee. Hen awsniig ni ch sanadaggui hehe.

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
PostPosted: Mar.07.12 11:14 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: Feb.12.07 6:34 pm
Posts: 13103
Мөрфийн хуулийн номонд Мөрфийн хууль үйлчилцийм биш үү? :haha:


Top
   
PostPosted: Mar.07.12 12:12 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Jun.12.06 11:00 pm
Posts: 1538
Location: Бархасбадь/Европа
Murphyn huuli haana ch uilchilne :-))

_________________
http://youtu.be/y6Sxv-sUYtM


Top
   
PostPosted: Jan.29.14 2:53 am 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Joined: Dec.29.12 2:15 am
Posts: 1529
Location: Улс төр, Нийгмийн Форум
Өөрөө хийхгүй хүнд боломжгүй зүйл гэж байддаггүй…

_________________
Knowledge...


Top
   
PostPosted: May.13.14 1:30 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.22.11 3:35 pm
Posts: 54
link ni ustchihaj ee ahiad tatahaar oruulj uguuch :)


Top
   
PostPosted: May.13.14 12:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7961
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
tiime dahiad taviad ogooch

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: May.24.14 3:34 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Apr.26.10 4:24 pm
Posts: 207
Location: Улаанбаатар
(Татаж авах холбоос төгсгөлд нь бий)

«Мерфигийн хууль»-ийг зохиогчийн талаар товчхон

АНУ-ын Цэргийн Нисэх Хүчинд туслах шинжээч инженерээр ажиллаж байсан ахмад А.Мерфи нь цоо шинэ төхөөрөмж бүтээснийг нь туршин шалгалт явуулснаар энэ бүхэн эхэлсэн юм. Туршилтын үр дүнд шинэ төхөөрөмж төдийгүй, түүнийг тээж явсан онгоц сөнөсөн байна. Үүний дараа Мерфи нь туршилтын явцад авсан бүх өгөгдлүүдийг биечлэн шалгаад техникчид төхөөрөмжийг буруу холбосон болохыг илрүүлэв. Тэгэхэд Мерфи нь «Хэрэв ямар нэг зүйлийг хийх хоёр хувилбар байгаад, нэг нь сүйрэлд хүргэхээр байвал тэр аргыг нь л сонгон авна» гэсэн өөрийнхөө анхны хуулиа «айлджээ».

Мерфи ахмадтай хамт алба хааж байсан хүмүүс нь энэхүү «айлтгал»-ыг нь «Мерфигийн хууль» гэцгээх болсон билээ.
Цэргийн Нисэх Хүчнээс зохион байгуулсан нэгэн удаагийн хэвлэлийн бага хурал дээр удирдаж байсан хурандаа нь нислэгийн аюулгүй байдлыг хангах талаар авсан арга, хэмжээ хүрсэн үр дүн нь «Мерфигийн хууль»-ийг давж гарсны үр дагавар гэж мэдэгдсэн цагаас хойш энэ нэр хэвлэлийн хуудсаар дамжин олон нийтэд хүрсэн юм.

Тун удалгүй энэхүү «хууль» нь үйлдвэрлэлийн сурталчилгаанд өргөнөөр ашиглагдах болж, өөрийн гэсэн бие даасан амьдралаар оршин тогтнох болсон ажгуу. Өнөөдөр олон тооны толь бичгүүдэд «Мерфигийн хууль – америк., албан ёсны бус хэллэг. Хэрэв ямар нэг таагүй зүйл болж болзошгүй бол заавал болно гэдэг дээр тулгуурласан зарчим /үүсэл нь тодорхойгүй/» гэсэн утгатай тайлбар байхыг олонтаа харж болно. Энэ хуулийг хачиртай талх унахдаа заавал хачиртай талаараа газар унана буюу «хачиртай талхны хууль» гэж нэрлэх нь ч бий.

Лос-Анжелс хотноо 1977 онд «Мерфигийн хууль» нэртэй нимгэхэн ном гарсан нь зохиолч Артур Блохын бүтээл байв. Зохиолч нь өөрийнхөө бүтээлдээ олны дунд өргөн тархсан хошин яриа, ёжлолыг элдэв төрлийн заавар, захиргааны бичиг хэргийн хэллэг, арга барилыг дуурайлган албан баримт мэт сонсогдохуйц болгон өөрчилсөн байлаа.

Хазаж, урах чадваргүй нь арчигдан үгүй болдог харгис өрсөлдөөн, ширэнгийн хууль үйлчилж байдаг орчин үеийн бодит байдал нь хүнийг мухардалд оруулах нь цөөнгүй. Тиймээс ч Мерфийг «Инээцгээ... маргааш бүр дордоно» гэсэн үзлийг номлож байгаад гайхах зүйлгүй. Гинзбергийн теорем дэх хувирган өөрчилсөн термодинамикийн хуулиуд нь «Хожих боломжгүй. Байсан зүйлээ авч үлдэж бас болохгүй. Тэр бүү хэл тоглоомноос ч гарч болохгүй» гэж байгаа нь мөн адил өөдрөг үзэл тархахад сайнаар нөлөөлөхгүй нь мэдээж. Гэвч зохиогч нь сэтгэлийнхээ гүнд хүн гээч тийм ч боловсронгүй биш амьтанд итгэсэн хэвээр байх бөгөөд тэдэнд зориулж Финэйглийн нэг дүрмээр дамжуулан «Гайхамшиг, ид шидэнд бүү итгэ. Харин түшиж, тул» гэж урам хайрлаж байна.

Ном гарсан даруйдаа уншигчдын хайрыг хүлээж, өдгөө хүртэл уншигдаж, хэвлэгдсээр яваагийн нэг жишээ нь энэ. Уншигч та ч гэсэн хөгжилтэй, донжийг нь олсон, оновчтой үг, хэллэг, афоризмыг уншаад багагүй таашаал авах нь гарцаагүй гэдэгт итгэж байна.

МЕРФОЛОГИ буюу МЕРФИ СУДЛАЛ

Мерфигийн хууль
Хэрэв ямар нэг таагүй зүйл тохиолдож магадгүй байгаа бол тохиолдоно.

Үр дагавар
1.Бүх зүйл харагдаж байгаа шигээ хялбар биш.
2.Ямар ч ажил таны бодож байснаас хавьгүй их цаг шаарддаг.
3.Гарч магадгүй олон таагүй зүйлсээс хамгийн их хохирол дагуулах нь гарна.
4.Гарч болзошгүй таагүй явдлын дөрвөн шалтгааныг урьдчилан арилгасан бол тав дахь шалтгаан нь заавал гарч ирнэ.
5.Зөнд нь орхисон үйл явдал таагүйгээс улам таагүй руу гэсэн чигт өрнөнө.
6. Таныг ямар нэг ажлыг гүйцэтгэхээр барьж авмагц, тэрхүү ажлаас өмнө амжуулах шаардлагатай өөр нэг ажил заавал гарч ирнэ.
7.Шийдэл болгон шинэ шинэ асуудлыг үүсгэнэ.

Мерфигийн хуульд өгсөн Каллаганы тайлбар
Мерфи өөдрөг үзэлтэн байжээ!

Чизхолмын нэгдүгээр хууль
Муудаж болох бүхэн муудна.

Үр дагавар
Муудахгүй байж болох бүхэн ч гэсэн мөн адил муудна.

Чизхолмын хоёрдугаар хууль
Ажил хэрэг амжилттай яваа бол хамгийн ойрын ирээдүйд ямар нэг юм тохиолдох нь гарцаагүй.

Үр дагавар
1.Ажил хэрэг яадагтаа тулчихсан муу яваа бол хамгийн ойрын ирээдүйд улам муудах болно.
2.Хэрэв нөхцөл байдал сайжирч байгаа мэт санагдаж байвал ямар нэг зүйлийг анзааралгүй орхигдуулсан хэрэг.

Чизхолмын гуравдугаар хууль
Ямар ч санааг хүмүүс дэвшүүлсэн хүнээс нь өөрөөр ойлгодог.

Үр дагавар
1.Таны тайлбар ямар нэг хуурмаг ойлголт төрүүлэхээргүй ойлгомжтой байсан ч буруугаар ойлгох хүн заавал гарч ирнэ.
2.Хэрэв хийсэн үйлдлийг тань бүгдэд нааштайгаар хүлээн авна гэдэгт итгэлтэй байвал дургүйцэх хүн гарч ирэх нь гарцаагүй мэд.


Скоттын нэгдүгээр хууль
Ямар нэг зүйл буруу тийшээ өрнөж байгаа нь бол санаа зовох хэрэггүй. Магадгүй тэгэж буруу өрнөж байгаа нь сайхан харагдаж байгаа биз.

Финейглийн нэгдүгээр хууль
Туршилт амжилттай болсон бол тэнд ямар нэг зүйл биш байна гэсэн үг.

Финейглийн гуравдугаар хууль
Сонгон авсан дурын анхдагч өгөгдлүүдийн дотроос шалгах ямар ч шаардлагагүй, хамгийн найдвартай утга нь алдаатай байдаг.

Финейглийн дөрөвдүгээр хууль
Хэрэв ажил нурж байгаа бол өөд нь татах гэсэн оролдлого болгон байдлыг улам муутгана.

Гинсбергийн теоремд өгсөн Эрманы тайлбар
1.Нөхцөл байдлыг сайжрахынхаа өмнө мууддаг.
2.Гэхдээ тэр нөхцөл байдал дараа нь сайжирна гэх баталгаа байхгүй юм.

Эверитийн термодинамикийн хоёрдугаар хууль
Нийгэм дэх замбараагүй байдал байнга өсөн нэмэгдэх болно. Зөвхөн маш хичээнгүй, уйгагүй хөдөлмөрлөж байж л замбараагүй байдлыг тодорхой хэмжээгээр багасгаж болдог. Гэвч энэхүү багасгах гэсэн оролдлого нь өөрөө замбараагүй байдлыг нийтдээ нэмэгдэхэд хүргэнэ.

Мерфигийн термодинамикийн хууль
Даралт, шахалтын дор бүх зүйл улам мууддаг.

Паддерийн хууль
Сайн эхэлсэн юм болгон муугаар төгсдөг. Муугаар эхэлсэн юм бүхэн бүр ч муугаар төгсдөг.

Стакмайерийн хууль
Хэрэв ажлыг амжуулахад хялбар гэж санагдаж байгаа үнэн хэрэг дээрээ хэцүү байж таарах нь гарцаагүй. Хэрэв харахад хэцүү бол хэрэгжүүлэх ямар ч боломжгүй гэсэн үг.

Зимергийн системийн динамикийг үүсгэх нэгдүгээр хууль
Хэрэв та өттэй лаазыг нээчихсэн л бол түүнийг ахин далдлах цорын ганц арга нь илүү том овортой лаазыг ашиглах.

Нэмэлт тайлбар
Алдаа гэнээ? Энэ бол алдаа биш харин системийн функц. Компьютер биднийг тэнэг болгож харагдуулж байна.
Хэрэв тохиргоо хийх нь алдааг арилгах процесс юм бол программчлал нь алдаа оруулах процесс байх ёстой.
Та өөрийн тань хамаг цаг завыг авч байгаа асуудлыг шийдэх цаг завгүй болчихсон тийм байдалд нэгэнт хүрчээ.

Төсөл хийх урлаг

Тохиргоо хийх нэгдүгээр хууль
Төслийн зургийг гарцаагүй өөрчлөхөд хүргэх мэдээлэл нь заавал бүх зургийг дуусгачихсны дараа гүйцэтгэсэн хүнийх нь сонорт хүрнэ.

Үр дагавар
Зургийг гүйцэтгэх илэрхий зөв ба илт буруу тус бүр ганц ганц хувилбар байх энгийн тохиолдолд гарцаагүй хийх засвартаа цаг алдалгүй яаравчлан орохын тулд буруу хувилбарыг сонгон авах нь хамгийн ухаалаг шийдэл байх нь олонтаа.

Тохиргоо хийх хоёрдугаар хууль
Ямарваа нэг өөрчлөлтийн үр дагавар нь тун ялихгүй мэт санагдах тусам цаашдын нөлөө асар их байж, илүү олон зураг, загварт өөрчлөлт хийх хэрэгтэй болно.

Хэрэглээний замбараагүй байдлын хууль
Үйлдвэрээс нийлүүлэхийг нь мартсан эд анги нь нийт нийлүүлэлтийн 75% нь болж байдаг. Энэ бүхэн илэрхий болоход үйлдвэр нь тэдгээр эд ангийг нийлүүлэхээ мартсан төдийгүй нийт хугацааны 50% нь огт үйлдвэрлээгүй байсныг хялбархан тогтоох боломжтой.

Үр дагавар
1.Ердийн нөхцөлд ачааны машинаар ганцхан өдрийн дотор хүргээд өгчихдөг тээвэр нь таныг хүлээсэн нөхцөлд таван өдөр болж сунжирна.
2.Хуваарийн дагуу гүйцэтгэх ёстой хугацаанд гэнэтийн саадын хоёр долоо хоногийг нэмэхээс гадна гэнэтийн саадыг урьдчилан таах аргагүй байдлын хоёр долоо хоногийн ахин нэмж байх хэрэгтэй.

Вышковскийн теорем
Нийлүүлэгч эсвэл худалдан авагчийн ашиглаж байгаа хэмжих нэгж ямар байхаас үл хамаараад үйлдвэрлэгч нь өөрийн гэсэн дурын нэгж ашиглаж байдаг бөгөөд түүнийг нь нийлүүлэгч эсвэл худалдан авагчийн хэмжих нэгжид хөрвүүлж данс нийлэхийн тулд тун хачин, байж боломгүй коэффицентүүдийг ашиглах хэрэгтэй болдог.

Снейфугийн тэгшитгэл
1.N тэгшитгэл бүхий бодлогод заавал N+1 үл мэдэгдэгч бий.
2.Хамгийн шаардлагатай эд зүйл, эсвэл хамгийн үгүйлэгдсэн мэдээлэл нь хамгийн хүртээмжгүй байдаг.
3.Асуудлыг шийдэх бүх хувилбарыг авч үзээд тохирох ганц ч хувилбар үлдээгүй үед танаас бусад хүмүүсийн хувьд илэрхий, хамгийн энгийн шийдэл хаанаас ч юм бэ бүү мэд гараад ирдэг.

Микшийн хууль
Хэрэв олсонд нэг үзүүр байгаа бол заавал өөр нэг үзүүр гэж байх ёстой.


Машин, төхөөрөмжтэй харьцах урлаг

IBM-ийн зарчим
Машин ажиллаж, харин хүн бодох ёстой.

Байгалийн дураараа загнахуйн хууль
Талхны аль талд нь хачраа түрхвэл зохистойг урьдчилан зөв тодорхойлох боломжгүй.

Харилцан ялгаатай таталцлын хууль
Унаж байгаа зүйл нь өөртөө болон бусдад хамгийн их хохирол учруулах байдлаар унадаг.

Женнингийн үр дагавар
Хачиртай талхны хачраараа доош харан унах магадлал нь хивсний үнэнээс шууд хамааралтай байна.

Клипштейны үр дагавар
Хамгийн хэврэг эд ангийг алдаж унагадаг.

Энтонигийн цехийн хууль
Дурын багаж, зэмсгийг алдаж, унагалаа гэж бодоход заавал цехийн хэн ч хүрэх боломжгүй буланд нь өнхөрч орсон байдаг.

Үр дагавар
Тэр багаж нь өнхөрсөөр буланд шигэхийн өмнө эхлээд таны хөлийн хуруун дээр унана.

Сэлбэгийн зарчим
Ажлын байран дээрээс унаж алга болсон бага оврын сэлбэгийг олоход шаардлагатай хугацаа нь тухайн эд ангийн овор хэмжээнээс шууд хамааралтай, ажлыг дуусгахад хэрэгтэй байдлаас урвуу хамааралтай байна.

Полийн хууль
Шалан дээрээс унах боломжгүй

Ватсоны хууль
Тухайн төхөөрөмжийн найдвартай байдал нь хянаж байгаа ажилтнуудын тоо болон албан тушаалтай нь урвуу хамааралтай байна.

Вышковскийн хоёрдугаар хууль
Хэрэв гартаа удаан эргэлдүүлж тал бүрээс нь үзвэл бүх зүйлийг тааруулж болдог.

Лоуригийн хууль
Ямар нэг эд анги гацсан бол дээрээс нь дар. Хэрэв эвдэрсэн бол сандрах хэрэггүй: Тэртээ тэргүй солих цаг нь болчихсон байж.

Фуддын эсрэг үйлчлэлийн хууль
Ямар нэг хүнд зүйлийг түлхээд үзээрэй. Тэр чинь заавал хөмөрч унана.

Каны аксиом
Хэрэв яагаад ч болохгүй байвал зааврыг нь уншчихаач дээ.

Туршилт явуулах дадал

Лабораторийн нөхцөлд ажиллах нэгдүгээр хууль
Халуун хуруу шил нь хүйтэн шилтэй яг адил харагддаг.

Лаборантуудын дүрэм
Яг юу хийгээд байгааг мэдэхгүй нөхцөлд тэр ажлаа илүү хичээнгүй хий.

Фингейлийн наймдугаар хууль
Багаар ажиллах чадвар тун чухаг. Буруугаа бусдад тохох боломж арвин.

Фингейлийн мөрдлөгө
Чухам үнэн шижлэх ухаанд оршино. Бодитойгоор болсон явдалд автан төөрөгдөлд орох хэрэггүй.

Орчин үеийн шинжлэх ухааны товч тодорхойлолт
1.Хэрэв ногоон, эсвэл хөдөлж, татагнаж байгаа бол биологи.
2.Хэрэв муухай үнэртэй бол хими.
3.Хэрэв ажиллахгүй байгаа бол физик.

Муэнчийн хууль
ШБОС-ыг амжилттай нэвтрүүлэхэд туршилтын хугацаа, шалгалт үгүй байх шиг сайнаар нөлөөлдөг зүйл гэж байдаггүй.

Весилиндийн туршилт явуулах хуулиуд
1.Хэрэв туршилтыг давтахад бэрхшээлтэй байгаа бол түүнийг ганцхан удаа хий.
2.Хэрэв шулуун татах шаардлагатай бол зөвхөн хоёр цэгийн хооронд татаж бай.

Лерманы технологийн хууль
Хангалттай цаг, мөнгөтэй бол техникийн ямар ч асуудлыг давж гарч болно.

Лерманы үр дагавар
Танд үргэлж мөнгө, үгүй бол цаг хугацаа нь дутагдаж байх болно.

Шинэ санааг нэвтрүүлэхээс сэргийлэх Рокийн хууль
Үр дүн нь урьдчилан мэдэгдэхгүй байгаа нөхцөлд санхүүжүүлэгч байгууллагууд нь таны саналаас татгалзаж л таарна.

Эрхий хурууны хоёрдугаар постулат
Энгийн бөгөөд ойлгомжтой худал нь ээдрээтэй бөгөөд ойлгомжгүй үнэнээс ашигтай.

Жонсын нэгдүгээр хууль
Судалгааны дурын салбарт үнэтэй хувь нэмэр оруулж, хангалттай удаан ажилаж байгаа эрдэмтэн нь яваандаа анх оруулсан хувь нэмрийнхээ ач холбогдлоос урвуу хамааралтай хөгжил дэвшлийн саад болон хувирдаг.

Менны хууль
Хэрэв эрдэмтэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацахад тохиромжтой зүйл илрүүлвэл түүнийгээ өөрийн онолын тулгын чулуу болгодог.

Үр дагавар
Улмаар тэр онол нь шинжлэх ухааны бүхэл бүтэн салбарын тулгын чулуу болж хувирдаг.

Битовын тодорхойлолтуудын харилцан үйлчлэлийн тодорхойлолт
Лемм гэдэг нь нотолж болох үнэн. Гэхдээ зөвхөн өөрөөс нь илүү чухал гэж болохоор теоремийн хувьд л ач холбогдолтой үнэн байдаг.

Шугамны дүрэм
Шулуун шугам гэж байдаггүй.

Грельбын алдааны хууль
Тооцоо хийх дараалал нь ямар байснаас үл хамаараад алдаа нь шалгаж эхэлсний эсрэг талын төгсгөлөөс илэрч эхэлнэ.

Робертсын аксиом
Зөвхөн алдаа л бодитойгоор оршдог.

Робертсийн аксиомоос үүдсэн Берманы үр дагавар
Хэн нэгний хувьд алдаа болсон зүйл нь өөр нэгний хувьд анхдагч өгөгдөл нь болдог.

Найдваргүй байдлын тав дахь хууль
Алдаа гаргах нь хүний нэг шинж ч гэлээ бүгдийг будлиантуулах чадвар зөвхөн компьютерт бий.

Гридийн гуравдугаар хууль
Машины программ нь таны хүссэн зүйлийг бус харин тушаасныг л гүйцэтгэдэг.

Лео Бейзерийн компьютерийн нэгдүгээр аксиом
Тооцоолон бодох машинд ямар нэг зүйл суулгасан бол тэр зүйлээ хааш нь суулгаснаа санаж бай.

Штейнбахын системийн программчлалын удирдамж
Программаас илэрсэн алдааг цаашид хэрхэхээ мэдэхгүй бол түүнийг хэзээ ч бүү илрүүлж бай.

Шинжлэх ухааны судалгаа явуулах урлаг

Мерфигийн шинжлэх ухааны судалгаа явуулах хууль
Өөрийн онолын үнэн зөв гэдгийг нотлоход шаардлагатай олон тооны судалгаа явуулах боломж ямагт байдаг.

Майерсийн хууль
Хэрэв фактууд нь онолыг нотлохгүй байгаа бол тэдгээрийг устгах хэрэгтэй.

Үр дагавар
1.Онол нь нүсэр нуршуу байх тусам сайн.
2. Туршилтын явцад хийсэн хэмжилтийн 50-аас илүүгүй хувийг тооцохгүй байхад л тухайн онолд нийцэхээр байгаа бол тэр туршилтыг амжилттай болсонд тооцож болно.

Эдингтоны онол
Тухайн үзэгдлийг тайлбарлаж байгаа таамгийн тоо нь тэр үзэгдлийн талаарх мэдлэгийн хэмжээнээс урвуу хамааралтай байна.

Шалгалтын дөрөвдүгээр хууль
Сонголтыг яаж ч уйгагүй нягтлан хийсэн гэлээ тэдгээрийг тухайн асуудалд тохирохгүй, буруу байна хийжээ гэж хэлэх боломж танд хэзээд байх болно.

Оновчтой байдлын дүрэм
Асуудлыг шийдвэрлэхээр ажиллахдаа хариултыг нь урьдчилан мэдэж байх нь хэзээд ашигтай байдаг.

Янгийн хууль
Бүх суут нээлт нь санамсаргүй гаргасан алдааны үр дагавар.

Хоарын том бодлогын хууль
Ямар ч том бодлогын дотор ил гарах гэж оролдох жижиг бодлого нуугдаж байдаг.

Феттын лабораторийн хууль
Амжилттай туршилтыг давтах гэж хэзээ ч бүү оролд.

Куперийн хууль
Техникийн тайлбар бичлэгт ойлгомжгүй үг таарвал анхаарах хэрэггүй. Тайлбар нь түүнтэй, түүнгүй утгаа алдахгүй.

Паркинсоны зургадугаар хууль
Шинжлэх ухааны хөгжил дэвшил нь энэ талаар гарч байгаа сэтгүүлийн тооноос урвуу хамааралтай.

Үйл явдлын дүр зургийн бүрэн байдлын зарчим
Эрдэмтэд тус тусдаа өөр өөрийн гэсэн зүйлд хэтэрхий шимтэснээс нэг ч үзэгдэл, тэр тусам өөрийнхөө судалгааг ч бүхэлд нь харж чаддаггүй.

Мескимены хууль
Ажлыг гүйцэтгэвэл зохих байдлаар нь хийхэд үргэлж цаг хүрэлцдэггүй ч хийсэн ажлаа өөрчлөхөд харин цаг хангалттай хүрдэг.

Олон улсын гүн ухаанч инженерүүдийн холбооны практик зөвлөгөө өгөх хорооноос залуу инженерүүдэд зориулан гаргасан ямар ч нөхцөлд тохирох хуулиуд

1.Дурын тооцоонд орж болзошгүй дурын алдаа нь тэнд заавал орчихсон байх болно.
2.Дурын тооцоонд гарсан дурын алдаа нь хамгийн их хохирол учруулахад чиглэсэн байна.
3.Ямар ч томъёоны константыг, ялангуяа техникийн лавлах бичгээс авсныг нь хувьсгагч гэж авч үзэх ёстой.
4.Дурын диаграмм, зураг дээрх хамгийн чухал хэмжээ нь тавигдалгүй орхигдсон байх магадлал хамгийн өндөр.
5.Хэрэв туршилтын загвар нь ямар ч өөгүй ажиллаж байгаа бол дараагийн бүх загварууд нь гэмтэлтэй байна.
6.Яагаад ч буруу угсрах боломжгүй эд ангийг эцсийн дүнд буруу угсарсан болох нь тогтоогддог.
7.Ханган нийлүүлэх үүргийн дагуу хүлээсэн бүх хугацааг 2.0 гэсэн коэффицентээр үржүүлэх хэрэгтэй.
8.Шинэ төхөөрөмж худалдан авч байгаа худалдан авагчдын бүх горьдлогыг 0.25 гэсэн коэффицентээр үржүүлэх хэрэгтэй.
9.Таруулах, тохиргоо хийх шаардлагатай дурын тоног төхөөрөмжинд гол төлөв тохиргоо, тааруулга хоёрын аль алиныг нь хэрэглээд нэмэргүй байдаг.
10.Хэрэв тооцоонд гарсан алдааны хариуцлагыг нэгээс илүү хүн хүлээхээр байвал буруутныг олох боломжгүй.
11.Нэг адил аргаар шалгасан нэг төрлийн төхөөрөмжүүд нь ашиглалтын үед бүгд өөр өөр янзаар ажиллах болно.

Этвүдийн үр дагавар
Хүн хамгийн нандигнадаг номоо л залхатлаа уншдаг.

Жонсоны гуравдугаар хууль
Таны яаралтай уншихыг хүссэн нийтлэл, өгүүллэг, эсвэл романы хэсэг нь заавал сэтгүүлийн гээгдсэн дугаарт гарсан байдаг.

Гаргалгаа
Дээр нь таны бүх найз нар тэр дугаарыг аваагүй, үгүй бол гээчихсэн, эсвэл хаячихсан байдаг.

Ричардын харилцан хамааралт байдлын дүрэм
Өөртөө хангалттай удаан хадгалсан зүйлээ хаяж болно. Харин таныг ямар нэг зүйл хаянгуут удалгүй тэр тань танд маш их хэрэг болно.

Нисэх онгоцны хууль
Нэг онгоцноос нөгөөд дамжин нисэх хэрэгтэй үед таны сууж яваа онгоц хоцорч, харин дамжин суух ёстой нь яг цагтаа нисдэг.

Дугуй унах нэгдүгээр хууль
Хаашаа явж байгаагаас үл хамаараад та уул өөдөө салхи сөрөн дөрөө жийж байдаг.

Мууртай холбоотой гарцаагүй байдлын хууль
Муур өвөр дээр тань тухлан унтаж эхэлмэгц танд яаралтай босч хаа нэгтээ явах хэрэг гардаг.

Жонсон ба Лэрдийн хууль
Шүд гол төлөв тав дахь өдрөөс хагас сайн руу шилжих шөнө өвдөж эхэлдэг.

Бубын хууль
Эрсэн зүйлээ ямагт хамгийн сүүлд ухсан халааснаасаа олдог.

Шинжээч мэргэжилтэн байх урлаг

Марсын хууль
Манайхаас өөр хотоос ирсэн дурын хүн дээд зэргийн шинжээч мэргэжилтэн байдаг.

Веберийн тодорхойлолт
Шинжээч мэргэжилтэн гэдэг цаг хугацаа өнгөрөх тусам улам бүр нарийн жижиг зүйлийн талаар улам ихийг мэддэг болсоор сүүлдээ юу ч үгүй оргүй хоосны талаар байж болох бүгдийг мэддэг болдог хүн.

Уоррены хууль
Ажил маш их хугацаа шаардаж, маш үнэтэй байх болно гэж байгаа хүнийг шинжээч мэргэжилтнээр авах хэрэгтэй.

Питерсийн зөвлөгөө
Гурван удаа дарааллаад таамгаар буудаад оночихсон байхад шинжээч мэргэжилтэн хүн гэдэг алдрыг хүртэнэ.

Шредерийн хууль
Уян хатан хандлагын үндэс нь шийдэмгий бус зан юм.

Беркегийн хууль
Шийдлийг нь мэдэхгүй асуудлыг хэзээ ч бүү хөндөж бай.

Үр дагавар
Шийдлийг нь зөвхөн та л мэдэх асуудлыг хөндөж бай.

Матцын афоризм
Бүтээл туурвиж байхад таны тархи ядраад ажиллахаа байж гацсан тэр хэсгийг бүтээлийн дүгнэлт гэнэ.

Фагины өнгөрсөн хэтийн төлөвийн дүрэм
Алсын хараагүй, ухвар мөчид байдал гаргах гэдэг нь үнэндээ бол жинхэнэ оновчтой, маш нарийн шинжлэх ухаан юм.

Түүхийн нэгдүгээр хууль
Түүх давтагддаггүй, харин түүхчид нэг нэгнээ давтан дуурайдаг.

Данлепийн физикийн хууль
1.Факт буюу бодитгоор болж бүртгэгдсэн явдал гэдэг нь хувь хүний царцаж хөлдсөн бодол.
2.Өндөр даралт, температурын доор эдгээр фактууд нь зөөлөрдөг.
3.Бодит үнэн гэдэг уян хатан байдаг.

Меркины максима
Хэрэв та үйл явдлын болзошгүй өрнөлд бат итгэлгүй байгаа бол одоо байгаа хандлага нь дараа ч гэсэн ажиглагдах болно гэж хэлж бай.

Хокинсын хөгжил дэвшлийн онол
Хөгжил дэвшил гэдэг буруу онолыг зөвөөр орлуулахад бус харин буруу онолыг илүү нарийвчилсан буруу онолоор солиход оршдог.

Мейерийн хууль
Ээдрээтэй болгоход энгийн ч энгийн болгоход ээдрээтэй.

Хлейдийн хууль
Ээдрээтэй асуудлын шийдлийг хамгийн залхуу ажилтандаа даатга. Цаадах чинь аяндаа хамгийн хялбар замыг олчихно.

Хантын хууль
Ямар ч аугаа санаанд уг санааны аугаа байдалтай дүйцэхүйц, эсвэл давж гарсан дутагдал гэж байдаг.

Хеллоны хутга
Байдаг л нэг хамгийн энгийн тэнэглэлээр тайлбарлаж болох зүйлийн ард хорон санаа байна гэж бүү хард.

Нарийн мэргэжилтэн байх урлага

Вейнбергийн үр дагавар
Өргөн туршлагатай нарийн мэргэжлийн хүн гэдэг ямар нэгэн том төөрөгдөл рүү тасралтгүй хөдлөх замдаа бага зэргийн алдаанаас чадварлагаар зайлсхийж чаддаг хүмүүсийг хэлнэ.

Поттерийн хууль
Ямар нэг эд барааны талаарх сурталчилгааны хэмжээ нь тухайн барааны бодит үнэтэй урвуу хамааралтай байна.

Россын хууль
Гаргаж байгаа санааныхаа чухал байдлыг урьдчилан цохон тэмдэглэх хэрэггүй.

Хуучныг үндсээр нь нурааж чадах шинэ санааны талаарх Кларкын хууль
Хуучныг үндсээр нь нурааж чадахуйц шинэ санаа улс төр, урлаг, шинжлэх ухаан гээд аль салбарт гарснаас үл хамааран дараахь гурван үе шаттай хариу авдаг:
1.«Наадах чинь боломжгүй, битгий хүний цаг бараад бай!»
2.«Яах вэ, ийм юм байж болох юм. Гэхдээ хэрэггүй зүйлд цагаа үрэх хэрэггүй дээ.»
3.«Ёстой цагаа олсон зөв санаа гэж би хэлээд байсан шүү дээ!»

Кларкын нэгдүгээр хууль
Хэрэв хэдий суут ухаантай ч нэлээд нас ахисан эрдэмтэн хүн ямар нэг зүйлийг байх боломжтой гэж байгаа бол бараг л тийм байж таараа. Харин ямар нэг зүйлийг боломжгүй гэх тусам нь түүнийг төөрөлдөж байна гэж бодох хэрэгтэй.

Кларкын хоёрдугаар хууль
Байх боломжтой зүйлээс байх боломжгүй рүү хальж гарах нь боломжтой зүйлийн хил хязгаарыг тогтоох цорын ганц арга юм.

Аугаа байхын дүрэм
Хэрэв таны хайр хүндлэлийг хязгааргүй ихээр хүлээж, биширдэг хэн нэгэн нь гүн гүнзгий бодолд дарагдсан байвал амттай хоолны талаар бодож байх магадлал хамгийн өндөр.

Боловсронгуй байдлын хууль
Ерөнхий зарчмын анхны хувилбар нь арай бага зарчмын сайтар боловсуулсан хувилбараас үргэлж бүдүүн бараг байдаг.

Ранемоны хууль
Хүмүүсийг ерөнхийд нь дөрвөн төрөлд хуваан үзэж болох юм. Юу ч хийлгүй тайван суудаг нэг. Тайван суугаад юу ч хийхгүй байх талаар ярьдаг нэг. Юм хийдэг нэг. Юу хийх ёстой талаар ярьдаг нэг.

Левигийн наймдугаар хууль
Ямар ч суут авьяастан байсан жижиг сажиг зүйлсээр хэт хөөцөлдөх сонирхлоо давж гарч чаддаггүй.

Сегалын хууль
Ганцхан цагтай хүн цаг хэд болж байгааг яг мэддэг гэдэгтээ итгэлтэй байдаг.
Хэд хэдэн цагтай хүн юунд ч итгэлгүй байдаг.

Миллерийн хууль
Туучихаас нааш шалбаагны гүний талаар юу ч хэлэх боломжгүй юм.

Вейлерийн хууль
Ямар нэг ажлыг өөрөө хэрэгжүүлэх албагүй хүний хувьд хийх боломжгүй ажил гэж байдаггүй.

Вейнбергийн хоёрдугаар хууль
Хэрэв барилгачид нь барилгаа программчдын программ бичдэг шиг барьдаг байсан бол дотор нь үүрлэсэн эхний шувуу л соёл иргэншлийг устгах байсан биз.

Нөхцөл байдалтай холбоотой Мерфи судлал
Дрейзений санал болгосон сэргээн босголтын хууль
Нөхцөл байдлыг сайжруулахад шаардлагатай хугацаа нь түүнийг муутгахад орсон хугацаатай урвуу хамааралтай.
Жишээ
1.Ваарыг наахад орох хугацаа нь хагалахад орсон хугацаанаас их байна.
2.Таргалахад орсон хугацаа нь ямагт турахад шаардлагатай хугацаанаас их байна.

Цайны газрын хууль
Шилэн хоргоны цаанаас хараад авахаар хорхойссон зүйлийг тань заавал таны өмнө орсон хүн худалдаад авчихдаг.

Этторегийн ажиглалт
Таны зогсож байгаагийн дэргэдэх дугаарлан жагссан хүмүүс ямагт илүү хурдан урагшилж байдаг.

Энэхүү ажиглалтын О Брайены хувилбар
Таныг өөр дугаарт шилжмэгц өмнө нь зогсож байсан дугаар тань илүү хурдан урагшилж эхэлнэ.

Кентоны үр дагавар
Дугаараас дугаар руу үсчих нь тэнд зогсох хүмүүсийг уурлууна.

Дугаарлах зарчим
Хүлээлт удаан байх тусам буруу газар дугаарлаж таарах магадлал их байх болно.

Уиттений хууль
Хумсаа хэзээ авснаас үл хамаараад яг нэг цагийн дараа урт хумс хэрэг болдог.

Хачинсоны хууль
Анхаарлаа төвлөрүүлэх зайлшгүй шаардлагыг дагалдаад өөр зүйлд сатаарах дийлдэшгүй хүсэл явж байдаг.

Фуллерийн сэтгүүл зүйн хууль
Таны байгаа газраас алсад гарсан гамшиг, ослоор хэдий чинээ олон хүн үхэж, үрэгдсэн байна тэр чинээгээр сонинд хийх бичиглэл чанартай болж өгдөг.

Сурвалжлагын бодит байдлын хууль
1.Хэвлэлээр гарч байгаа үйл явдал тантай ойр болсон байх тусам алдаа нь нүдэнд ил тусах болно.
2.Болсон үйл явдлаас хол байх тусам мэдээнд итгэх итгэл их байна.

Захидлын хууль
Захидлын дугтуйг наамагц толгойд оновчтой санаа ороод ирдэг.

Жоунсын амьтны хүрээлэн, музейн хууль
Хамгийн сонирхолтой үзмэр ямар ч тайлбар хаяггүй байдаг.

Жоунсын нийтлэлийн хууль
Номыг хэвлэж дуусахад хэн ч анзаарч хараагүй хэдэн алдаа заавал гараад ирчихсэн байдаг.

Блохын үр дагавар
Зохиолч нь сигнал хувилбарынхаа дурын хуудсыг нээмэгц л хамгийн бүдүүлэг алдаатайгаа шууд таарна.

Шулаевын нэмэлт
Хамгийн бүдүүлэг алдааг хамгийн том шрифтээр авсан байдаг.

Вудсын зураг зурах дүрэм
1.Хуулж болох зүйлийг хэзээ ч бүү зур.
2.Тойруулж хүрээлээд зурчихаж болох зүйлийг хэзээ ч бүү хуулж зур.
3.Хайчилж аваад, нааж болох зүйлийг хэзээ бүү хүрээлж зур.

Зураг авалтын хууль
1.Хамгийн сүүлийн кадрыг дарсны дараа зураг авахад хамгийн тохиромжтой боломж бүрдэнэ.
2.Хамгийн сайн кадр дарсны дараа голдуу дурангаа нээхээ мартаснаа мэддэг.
3.Угааж байхад хэн нэгэн нь хаалга үүдийг болгоомжгүй нээж, хальс гэрэлд цохиулах үед хамгийн сайн кадрууд алга болдог.

Эрхэмсэг ноён Уолтерийн хууль
Тамхи, эсвэл түүдэг галын утаа нүд рүү тань орох магадлал нь утааны харшлаас шууд хамааралтай.

Кауфманы нисэх буудлын нэгдүгээр хууль
Онгоцонд орж суух хүртлэх зай нь нислэгээс хоцролгүй амжиж ирэх хугацаанаас урвуу хамааралтай.

Рожерсийн хууль
Онгоцны үйлчлэгч зорчигчдод цай, кофе тараагаад эхлэхээр онгоц чичигнээд эхэлдэг.

Рожерсийн хуульд хийсэн Дэвисын тайлбар
Онгоцонд цай, кофе тараах нь чичиргээ үүсгэдэг.

Ачаа тээшний үндсэн зарчим
Таныг аль туузан замын дэргэд зогсож байгаагаас үл хамаараад тээш тань өөр замаар гарч ирнэ.

Систем судлал

Үндсэн теорем
Шинэ систем нь шинэ асуудал үүсгэнэ.

Үр дагавар
Онц шаардлагагүйгээр шинэ систем үүсгэх хэрэггүй.

Тодорхой бус байдлын ерөнхийлсөн зарчим
Системүүд нь өсч, тэлээд ирэхээрээ өөр хоорондоо нийлж уусах хандлагатай.

Бусад томъёлол
1.Ээдрээтэй нарийн системүүд нь урьдчилан таахын аргагүй үр дагавартай.
2.Том системүүдийн уялдаатай ажил ямар үр дагаварт хүргэхийг урьдчилан хэлэх боломжгүй.

Үр дагавар
Жижиг систем хэмжээгээ тэлсний үр дүнд үүссэн том систем нь өмнөхтэйгээ адилгүй ажилладаг.

Албан үүргийн гүйцэтгэлийн талаарх мэдээлэл
Системийн доторх хүмүүс нь хийвэл зохихоосоо огт өөр зүйл хийж байдаг.

Гүйцэтгэж байгаа ажлын талаарх мэдээлэл
Систем өөрөө ажиллавал зохихоосоо өөрөөр ажилладаг.

Систем судлалын 15-р хууль
Ажиллаж байгаа нарийн систем нь үргэлж ажиллаж байгаа эгэл системээс үүснэ.

Систем судлалын 16-р хууль
Яаруу сандруу байгуулсан нарийн систем нь хэзээ ч ажилладаггүй бөгөөд ажиллаж чаддаг болтол нь засах боломжгүй.

Системийн өргөжүүлсэн онолын үндсэн постулат
1.Бүх зүйл нь систем байдаг.
2.Бүх зүйл илүү том системийн нэг хэсэг нь байдаг.
3.Ертөнц нь дорооос дээш илүү том систем, дээрээс доош илүү бага систем болж системжлэгдсэн байдаг.
4.Системүүд нь хязгааргүй нарийн. Харин нэг эсвэл цөөн хэдхэн тооны хувьсагчыг голлон анхаарснаар системийг эгэл гэсэн төөрөөгдөл үүсдэг.

Шательерийн зарчим
Нарийн системүүд нь өөрийгөө өөрийнхөө функцүүдтэй сөргөлдүүлэх хандлагатай байдаг.

Мета хууль

Жижиованнигийн хууль
Хуулиуд нь дээр нь хэвлэж болох бүх орон зайг дүүргэхүйц хэмжээгээр олшрох хандлагатай.

«Мерфигийн хууль»-ийн хоёр дахь ном гарсны дараа Лео Рожерсийн өргөсөн ерөөл
Хичээж, чармайхад харамсахааргүй зүйл байгаа бол хэт хичээж, дэндүү чармайлаа гээд харамсах хэрэггүй.

Хуулиудын талаарх Рожерсийн ажиглалт
Зэрэг дэв ахих тусам Мерфигийн хуулийг үл тоох явдал нэмэгдэнэ.

Яффын бодол
Бид нарын мэддэгүй зүйл гэж байдаг ч харамсалтай нь тэдгээрийг юу гээч зүйл болохыг мэдэх боломжгүй.

Муирын хууль
Биднийг ямар нэг цорын ганц зүйлийг татаж гаргах гэхээр тэр нь үлдсэн бүгдтэйгээ холбоотой болж таардаг.

Дучарамын аксиом
Хэрэв та асуудлыг хангалттай анхааралтай судалбал өөрийгөө тэр асуудлынхаа нэг хэсэг нь байгааг олж харна.

Сүүлчийн хууль
Нэгэн зэрэг болж магадгүй хэд хэдэн таагүй зүйл тохиолдохгүй байх нь эцсийн дүндээ тохиолдосноос таагүй байдаг юм.

Персигийн постулат
Дурын нэг үзэгдлийг тайлбарлах ухаалаг таамгийн тоо нь хязгааргүй.

Лиллигийн мета хууль
Бүх хуулиуд нь бодит байдлыг дуураймал төдий юм.

Эцсийн үр дүнгийн зарчим
Үл мэдэгдэх зүйл судлаж байгаа бол юу илрүүлэхээ мэдэхгүй байх нь аргагүй.

Куперийн мета хууль
Шинэ хууль нь шинэ цоорхойг нээдэг.

Хартлигийн нэгдүгээр хууль
Морио услахаар хөтөлж явахад ядаад байх зүйлгүй. Харин та морио нуруугаараа сэлдэг болгож сургасан бол бас ч гэж тодорхой үр дүн хүрчээ гэж мэд.

Виверийн хууль
Томилолтоор явсан олон хүн нийлж такси барьвал хамгийн урд суугаа хүн нь бүгдийнхээ өмнөөс тооцоо хийнэ.

Дойлийн гаргалгаа
Томилолтоор явсан хүн хэдүүл байсан, хэн нь тооцоо хийснээс үл хамаараад бүгд л томилолтын зардалдаа таксинд төлсөн мөнгөнийхөө дүнг нэг ч мөнгө үлдээлгүй заана.

Шинэчлэлийн хууль
Хэрэв та багаа өндрийн харайлтын тэмцээнд түрүүлээсэй гэж бодож байгаа бол нэг футын өндөрт үсэрдэг долоон хүнийг бус харин долоон футын өндөр үсэрдэг нэг хүн олж ав.

Тришмений парадокс
Тамхи нь ухаантай хүнд бодох цаг гаргаж өгдөг бол тэнэг хүнд амандаа ямар нэг зүйл зуух боломж олгодог.

Хансений тайлбар
Хүн үе үе бодит үнэнд тээглэн бүдэрч унадаг ч гол төлөв тэр даруй үсрэн босоод цовоо гэгч нь цааш явдаг.

Хелдейны хууль
Ертөнц гэдэг бидний төсөөлж байгаагаас илүү өөр байдаг төдийгүй төсөөлж чадахаас ч огт өөр зүйл юм.

ХЭРЭГЛЭЭНИЙ МЕРФИСУДЛАЛ

Букерийн хууль
Жаахан ч гэсэн дадлага туршлага ямар ч том онолтой дүйцнэ.

Машин зохион бүтээхтэй холбоотой Клипштейны хууль
1.Таны патент авах өргөдөл нь яг адил машин зохион бүтээсэн өөр хүний өргөдлөөс долоо хоногоор хоцорч ирнэ
2.Хангалтын тогтвортой байдал нь гүйцэтгэх ажлын ачаалалтай урвуу хамааралтай
3.Хэсэг болгон тастсан төмөр утасны хэрчим бүр дэндүү богино байж таардаг.

Туршилтын загвар бэлдэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэхтэй холбоотой Клипштейны хууль
1.Зөвшөөрөгдсөн гажуудал нь нэгэн чигт хуримтлагдсаар эцэст нь угсралтанд хамгийн их хохирол учруулдаг.
2.Хэрэв зургийн дагуу N тооны эд анги хэрэгтэй бол агуулахад N-1 тооны эд анги байж таардаг.
3.Хөдөлгүүр заавал буруу тийш эргэж асна.
4.Хөдөлгүүрийн найдвартай ажиллагааг хангадаг систем нь бусад системүүдийг ажилгүй болгоно.
5.Түргэн хайлдаг хайлш бүхий гал хамгаалагчаар хамгаалагдсан төхөөрөмж нь хэрэгтэй үед өөрөө түрүүлж шатснаар гал хамгаалагчаа аварч чаддаг.
6.Төхөөрөмжийг эцсийн удаа бүрэн шалгаж дуусчихсан хойно гэнэт ноцтой алдаа илэрдэг.
7.Хамгаалалтыг бүрхний 16 боолтны хамгийн сүүлчийнхийг нь тайлж дуусмагц гэнэт огт хэрэггүй бүрхийг тайлсан болох нь илэрнэ.
8.Бүрхийг 16 болтоор нь бэхлээд дуусчихсны дараа гэнэт жийргэвч хийхээ мартсан гэдгээ санацгаадаг.
9.Задалсан төхөөрөмжөө буцаан угсарсны дараа хэрэггүй сул эд анги заавал үлддэг.

ХӨГЖИНГҮЙ МЕРФИСУДЛАЛ

Шнеттерлигийн ерөнхий үр дагавар
Таагүй зүйл тохиолдохгүй байх боломж байлаа ч гэсэн тохиолдох нь гарцаагүй.

Сильвермений парадокс
Мерфигийн хууль үйлчлэхгүй байж болзошгүй бол үйлчлэхгүй гэсэн үг.

Мерфигийн өргөтгөсөн хууль
Хэрэвт хэд хэдэн таагүй зүйл тохиолдож болзошгүй байгаа бол тэр бүгд хамгийн таагүй дарааллаараа тохиолддог.

5-р гаргалгаанаас хийсэн Фарнсдикийн үр дагавар
Үйл явдлын өрнөл таагүйгээс хамгийн муу гэсэн чигт эргэн тойрог үүсгэснийхээ дараа дахин давтагддаг.

Мерфигийн хуульд хийсэн Гаттузогийн өргөтгөл
Бүр ч илүү муудахааргүй таагүй нөхцөл байдал гэж нэг ч үгүй.

Линчийн хууль
Үйл явдал санаанд оромгүй огцом өөрчлөгдөж эхэлмэгц бүгд «гол гарцгаадаг».

Эванс ба Бьерний хууль
Ямар ч гэнэтийн таагүй үйл явдал тохиолдсон тэгэх гээд байсныг нь мэдэж байсан хүн заавал гарч ирдэг.

Бенедиктийн зарчим
Байгаль дэлхийн бүтээл болгонд маш нууцлагдсан муу муухай оршиж байдаг.

Илрүүлэлтийн хууль
Нууцлагдсан юм болгон ил гардаг.

Хелрангийн хууль
Тэвчээртэй хүлээж л чадвал муу муухай бүхэн аяндаа өөрөө алга болоод өгнө.

Энэ хуульд Шейвлсоны хийсэн өргөтгөл
Тэвчээртэй хүлээвэл муу муухай бүхэн учруулах ёстой хохирлоо учруулчихаад аяндаа өөрөө алга болоод өгнө.

Грелбийн нэмэлт
Хэрэв нөхцөл байдал таагүйтсэн бол дараа давтагдах нь гарцаагүй.

Х.Л.Менкиний хуулийг Гроссманы буруу уншсан байдал
Ээдрээтэй нарийн асуудлуудад ойлгоход хялбар, эгэл бөгөөд буруу шийдэл гэж үргэлж байдаг.

Флаггийн хууль
Мод тогшиж цагаан хэл амыг зайлуулах хэрэг гарахаар ертөнц тэр аяараа хөнгөн цагаан, хуванцраас бүрддэг илэрдэг.

Хэр буртгийг хадгалах тэнэг хууль
Ямар нэгэн зүйлийг цэвэрлэхийн тулд өөр зүйлийг завааруулах хэрэгтэй.

Фримэний өргөтгөл
Ямар нэгэн зүйлийг цэвэрлэхийн тулд өөр зүйлийг завааруулах хэрэгтэй ч юу ч цэвэрлээгүй байж бүгдийг заваартуулах боломжтой.

Бубагийн хууль
Бүгдийг нэгд нэгэнгүй нэгжиж байж л хайсан зүйлээ олох боломжтой.

Хайлтын хууль
Хайхад хамгийн тохиромжгүй газраас л хайлтаа эхлэх хэрэгтэй.

Мерианны хууль
Хайсны эцэст дандаа огт хайгаагүй юмаа олдог.

Руны хууль
Хэрэв танд хаана байж байгаа чинь огт хамаагүй бол та төөрөөгүй юм байна.

Сөрөг сэтгэлгээний талаарх Койт-Мерфигийн тунхаг
Өөдрөг үзэлтнийг сайн мэдээгээр алмайруулах боломжгүй

Фергюссоны дүрэм
«За, за бүгдээрээ юу ч болоогүй гэж бодоод, бүгдийг мартацгаая!» гэж хэлэх боломжгүй болсон бол нөхцөл байдлыг эргүүлэх боломжгүй болжээ гэж мэд.

Эсрэг үйлдэл үгүй байхын хууль
Машинаа угааж эхэлснээр бороо оруулах боломжгүй

Уг хуулийн шууд үйлчилгээ
Таныг машинаа угаамагц бороо ороод эхэлдэг.

Аюулаас гэтэлгэгч Мерфигийн
Муу гэдэг муухайгийн гол дайсан.

Үндсэн парадокс
Өөдрөг үзэлтнүүд нь та биднийг байж болох хамгийн шилдэг ертөнцөд амьдарч байгаа гэдэгт итгэдэг.
Харин гутранги үзэлтнүүд нь өөдрөг үзэлтнүүдийг бодол зөв байх вий гэхээс хамгийн их айж байдаг.

Нейсдрын хууль
Тэнэгүүдээс сэргийлэх хамгаалт хийж болно. Гэхдээ тэнэгүүд нь сэргэлэн биш байх ёстой.

ТӨРИЙГ УДИРДАХ УРЛАГ БА ЭДИЙН ЗАСГИЙН МЕРФИСУДЛАЛ
Либерманы хууль
Бүгд л худал ярьж байдаг ч хэн ч юу ч сондоггүй болохоор энэ чухал биш.

Хиамны зарчим
Хиам идэх дуртай, хууль ёсыг сахьдаг хүмүүс энэ хоёрын аль аль нь яаж гараас гардгийг харахгүй байсан нь дээр.

Тоддын улс төрийн хоёр зарчим
1.Танд юу ярьж байгаа нь хамаагүй, ямар ч л байсан бүх үнэнийг хэлэхгүй байгаа нь гарцаагүй.
2.Юун тухай ярьж байгаа нь гол биш, ямар ч ярианы гол сэдэв нь мөнгө байдаг.

Уотергейтийн зарчим
Засгийн газрын авилгалын талаар үргэлж өнгөрсөн цагт ярьдаг.

Хэт туйлшрах дуртай хүмүүст зориулсан Алинскийгийн зарчим
Тавьсан зорилтын шийдлээс хамгийн хол яваа хүмүүс л хамгийн ёс суртахуунтай байдаг.

Майлсын хууль
Харааны өнцөг ямар байх нь нь эзэлж байгаа судлаас шалтгаална.

Эвансын хууль
Бүгд сандарч, барьц алдаж байхад та ганцаараа тайван байгаа бол өөрийгөө нөхцөл байдлын ээдрээг огт ойлгохгүй яваа юм байна гэж мэд.

Болсон явдлыг гажуудуулах дүрэм
Нэг албан тушаалтнаас нөгөө албан тушаалтанд хүрэн доороос дээшлэн явах зуураа мэдээлэл ташаардаг.

Хонгрений ажиглалт
Эдийн засагчид бодит амьдралыг ховор тохиолддог үзэгдэл гэж үзэх нь олонтаа.

Прайсын хууль
1.Хүн бүр толгой дараалан хүсэхээс нааш хэн ч юу ч авахгүй.
2.Харанхуй олны тоонд багтдаг хүнд хар олноор нь үйлдвэрлэсэн зүйлээр үйлчлэх хэрэгтэй.
3.Халдваргүй зүйл гэж нэг ч үгүй.

О Брайений хууль
Ухаалаг шалтгааны улмаас хийгддэг зүйл гэж нэг ч байдаггүй.

Глаймын амжилтын томъёо
Үнэн сэтгэлээсээ хандах нь амжилтын нууц юм. Тиймээс үнэн сэтгэлээсээ хандаж байгаа царай исгээд сурчихвал амжилтанд хүрлээ л гэж бод.

ЗИНДАА СУДЛАЛ

Паркинсоны үр дагавар
Суудал хэдий чинээ доогуур байна цохилт төдий чинээ хүнд тусна.

Харрисоны постулат
Үйлдэл болгоны нөгөө талд нь түүнтэй дүйцэхүйц нөлөөтэй эсрэг чиглэлтэй шүүмжлэл байж байдаг.

Конвэйн хууль
Яг үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг жинхнээсээ мэдэж байдаг нэг хүн ямар ч байгууллагад байдаг. Тэр хүнийг л хамгийн түрүүнд ажлаас нь халах хэрэгтэй байдаг юм.

Стюартын эсэрг үйлчлэлийн хууль
Өршөөлд өртөх нь зөвшөөрөл авахаас хавьгүй хялбар.

Боловсон хүчний сонголтын талаарх Лофтусын онол
1.Урилга заллагатайгаар өөр газраас авчирсан мэргэжилтнүүд нь өөрт байгаагаас илүү чадвартай мэт санагдаад байдаг.
2.Итгэл найдвар нь туршлагыг ялахыг шинэ хүн ажилд авах гэдэг.

Лофтусын удирдлагын тавдугаар хууль
Номны нэрийг зохиогчийнх нь нэртэй нь мэдэхгүй байсан ч бүгдийг номын дагуу л хийж бай.

Дарга нарын сул талын анхдугаар дүрэм
Өөрөөс нь илүү ухаантай гэдгээ даргадаа хэзээ ч бүү мэдэгдүүл.

Уистлерийн хууль
Хэнийх нь зөв болохыг хэн ч хэзээ ч тогтоож чаддаггүй атлаа хэн хариуцах вэ гэдэг нь үргэлж илэрхий байдаг.

Спенсерийн анхны өгөгдлийн хууль
1.Хангалттай мэдээлэлтэй бол хэнбугай ч гэсэн шийдвэр гаргаад байж чадна.
2.Сайн удирдагч нь мэдээлэл хангалтгүй байсан ч шийдвэр гаргаж чаддаг.
3.Харин төгс удирдагч нь ямар ч мэдээлэлгүй атлаа ажиллаад байж чаддаг.

Готлибийн дүрэм
Хэрэв дарга хүн ажлынхаа нарийн ширийнийг хүртэл мэддэг хүн болж харагдах гэж улайрвал эцсийн зорилгоо хараанаасаа алддаг.

Нийгмийн эдийн засгийн үндсэн зарчим
Шаталсан зиндаатай системд ямарваа нэг ажлын хөлс нь тухайн ажлын хялбар бөгөөд сонирхолтой байдлаас шууд хамааралтай байдаг.

Дрюгийн мэргэжлийн ажлын хууль
Бусдаас бага төлж байгаа хүн л бусдаас илүү гомдоллодог.

Коны хууль
Хүнд сурталтнууд гүйцэтгэж байгаа ажлынх нь ачаалал багассаар байгаа тухай мэдээ бичихэд хэдий чинээ их цаг зарцуулна бичиг цаасных нь ажлын хэмжээ нь төдий чинээ нэмэгдээд байдаг.
Ингэсээр бүх ажлын цагаа юу ч хийхгүй зүгээр суун өнгөрөөж байгаа талаарх тайлан бичихэд зарцуулдаг болоход бичиг цаасных нь ажлын хэмжээ өсөхөө байна.

Макдональдын хоёрдугаар хууль
Зөвлөхүүд гэж их сонин хүмүүс. Тэд зөвлөгөө өгөхөөр ирсэн компаниасаа аль нэгэн үзүүлэлтийн талаарх мэдээлэл шаардаж авчихаад дараа нь өөрсдийнхөө тайланд оруулчихсан байдаг.

Динглийн хууль
Хэрэв хэн нэг нь ямар нэгэн юмаа унагаачихсан бол түүнийг нь гишигчиж, өшгичнө үү гэхээс авч өгөхгүй.

Кушнерийн хууль
Аливаа нэг ажлыг албан үүргийнхаа дагуу хариуцсан ажилтнуудын тоо нь их байх тусам амжилттай гүйцэтгэх боломж нь бага.

Пфейферийн зарчим
Өөр хэн нэгнийг албадаж байгаад өмнөөсөө шийдвэр гаргуулчих боломжтой бол өөрөө хэзээ ч битгий шийдвэр гаргаж бай.

Уг зарчмын үр дагавар
Хийж чадах байсан ч хийгээгүй зүйлийг чинь хэн ч бичиж тэмдэглэж авахгүй. Гэхдээ л таны гаргасан алдааны жагсаалт хүн бүрт байдаг.

Жогийн хууль
Бүгдэнтэй арайхийж хэл амаа ололцсон ажилтан нь бүтцийн өөрчлөлт хийхээд хамгийн түрүүнд халагддаг.

Лопошайскийн «яаран хүлээх» зарчим
Хамгийн түрүүнд өглөө эртлэн ирэхээр хойшлуулчихсан байдаг. Яг цагтаа ирэхийн тулд байдгаараа чармайж байгаа бол хүлээхээс өөр аргагүй. Харин бага зэрэг саатчихсан байхад ямар ч найдваргүй хоцорчихсон байдаг.

Веллингтоны удирдлагын хууль
Өрөм цөцгий дээгүүр хөвдөг. Хөөс ч мөн адил.

Хеллерийн хууль
Удирдахуйн шинжлэх ухаан нь оршин тогтнодог гэдэг нь энэ шинжлах ухааны хамгийн анхдугаар үлгэр юм.

Жонсоны үр дагавар
Тухайн нэг албан байгууллагын хүрээнд үнэн хэрэг дээрээ юу болоод байгааг мэддэг хүн гэж нэг ч байдаггүй.

Питерийн зарчим
Хариуцсан ажлаа хангалттай мэддэггүй, чаддаггүй атлаа албан тушаал ахисаар, цааш яагаад ч ахих боломжгүй зиндаанд хүрэх нь шаталсан зиндаатай системд багтдаг албан хаагч бүрийн зорилго.

Үр дагавар
1.Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр албан тушаал болгонд хариуцсан ажлаа хангалттай гүйцэтгэж чаддаггүй хүн томилогдсон байдаг.
2.Харин мэдлэггүй, чадваргүй байдлынхаа дээд цэгт нь тулаагүй байгаа хүмүүс бүх ажлыг өмнөөс нь гүйцэтгэж байдаг.

Питерийн хувиргалт
Дотоодын уялдаа холбоотой байдал нь үр ашигтай ажлаас илүү дээгүүр үнэлэгддэг.

Питерийн ажиглалт
Хэрээс хэтэрсэн мэдлэг чадварын түвшинтэй байснаас дутуу мэдлэгэ, дутуу чадвартай байсан нь дээр.

Питерийн харилцани орлуулалтын хууль
Овоо босгоход л голлон анхаар. Шаазгай нь яах ёстойгоо танаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Питерийн цагаан чулуу
Нэг цэн нэр төр нь арван жин ажилтай тэнцэнэ.

Вейлийн аксиом
Ямар ч байгууллагын ажил нь хамгийн доод албан тушаалтнуудаа ээрч байдаг.

Паркинсоны гуравдугаар хууль
Томорно гэдэг ээдрээтэй, нарийн болно гэсэн үг. Харин ээдрээтэй, нарийн болно гэдэг ялзарна гэсэн үг.

Паркинсоны дөрөвдүгээр хууль
Ажлын хэсэгт орох хүмүүсийн тоо нь гүйцэтгэх ажлын хэмжээнээс хамааралгүйээр байнга нэмэгдэж байдаг.

Паркинсоны тавдугаар хууль
Чухал шийдвэрийг гаргалгүй хойшлуулах боломжийг ашиглалгүй өнгөрөөж байгаа хүн жинхэнэ албан тушаалтан хүн биш юм.

Паркинсоны аксиом
1.Дарга болгон өрсөлдөгчдийнхөө бус харин удирдлагандаа ажилладаг хүмүүсийн тоог нэмэгдүүлэхийг л чармайдаг.
2.Дарга нар нэг нэгэндээ зориулж ажил зохиодог.

Корнуэллийн хууль
Дарга нар ажил гүйцэтгэх чадвараар хамгийн дорой хүнд ажил даатгах гээд байдаг.

Зимергийн сайн дурын хөдөлмөрийн хууль
Хүмүүс аливаа нэг ажлыг гүйцэтгэх шаардлагагүй болсны дараа сайн дураараа хийх гэцгээдэг.

Уялдаа холбооны хууль
Аливаа нэг тогтолцооны зиндаа, түвшин хоорондын харилцаа холбооны тоо нэмэгдэх тусам үл ойлголцох бүсийнх нь талбай нэмэгддэг.

Төслийн удирдагчид зориулсан Спаркийн 10 дүрэм
1.Аль болох сүртэй, итгэл төрүүлэм харагдахыг хичээ.
2.Нэр нөлөөтэй хүмүүстэй хамт байж харагдахыг хичээ.
3.Зөвхөн илэрхий баримт, нотолгоог түшиглэн итгэлтэй ярьж бай.
4.Маргаан, мэтгэлцээнээс зайлсхий. Хэрэв нэгэнт мэтгэлцэхээс өөр аргагүй байдалд орсон бол ажилд ямар ч хамаагүй асуулт тавиад өрсөлдөгчөө асуултын учрыг олох гээд эргүүтэж байх зуур ярианыхаа сэдвийг өөрчил.
5.Бусад хүмүүс асуудлаа хэлэлцэж байгаа бол анхааралтай сонсож байх хэрэгтэй. Ингэснээрээ аль нэгэн илэрхий буруу зүйлийг нь дөрөөлж байгаад өрсөлдөгчөө үгийн зөрөөгүй устгах боломжтой болно.
6.Удирдлаганд чинь ажилладаг хүн ажилтай холбоотой чухал зүйл асуувал хариуд нь солиотой хүн харсан мэт ширт. Тэгээд ажилтан чинь сандарч харцаа буруулангуут нь өөрийнх нь тавьсан асуултыг эргүүлээд өөрт нь тавь.
7.Ихээхэн хэмжээний санхүүжилтыг ичиж зоволгүй авч сур. Гол нь тэр талаараа хэнд ч хэлэх хэрэггүй.
8.Албан тасалгаанаасаа гарахдаа яарч байгаа хүн шиг хурдан алхалан явж бай. Ингэснээрээ удирдлага болон ажилтнуудын зүгээс гарч болзошгүй хэрэгтэй, хэрэггүй элдэв асуултаас бултаж чадна.
9.Тасалгааныхаа үүдийг үргэлж хаалттай байлгаж бай. Ингэснээрээ таныг байнга хэн нэгэнтэй чухал уулзалт, хурал хийж суудаг ажилтай хүн гэсэн сэтгэгдлийг бусдад төрүүлэхээс гадна хэрэггүй хүмүүс өрөөнд чинь чөлөөтэй орж ирэх боломжгүй болно.
10.Бүх тушаалаа амаар өгч бай. Эргээд таны эсрэг ашиглаж болох бичиг цаас хэзээ ч бүү үлдээж бай.


Жейгийн нэгдүгээр хууль
Ажлын байдлыг өөрчилж чаддаг байх нь удирдах албан тушаалтны гол чадвар. Харин байдлыг бусдаас урьтаад өөрчилдөг нь уран бүтээлч хүнийг гол чадвар юм.

Метчийн афоризм
Өндөр албан тушаалд суусан тэнэг хүн уулын орой дээр гарсан хүнтэй адил өөрт нь бүгд өчүүхэн харагдаад, өрөө ч гэсэн бусдад өчүүхэн харагдана.

Х.Л.Менкений хууль
Чаддаг хүн хийж, чаддаггүй нь сургаж байдаг.

Мартины нэмэлт
Харин сургаж чаддаггүй нь удирдаж байдаг.

Армийн аксиом
Буруу ойлгогдож болзошгүй тушаал бүр буруу ойлгогддог.

Жоунсын хууль
Бүтэлгүйтэж байхдаа инээмсэглэж чаддаг хүн дараагийн бүтэлгүйтлийн бурууг хэнд тохож болох талаар бодож байгаа нь гарцаагүй.

ХУРАЛ ЗӨВЛӨГӨӨН ЯВУУЛАХ УРЛАГ

Уолт ба Каны хууль
Хурлын үр ашиг нь оролцсон хүмүүс, зарцуулсан хугацаанаас урувуу хамааралтай байдаг.

Хороодын динамикийн хоёрдугаар хууль
Хуралд сууна гэхээс дургүй чинь хүрэх тусам суух магадлал нь өсдөг.

Хендриксоны хууль
Хэрэв асуудлыг шийдэхийн тулд маш олон удаа хуралдах хэрэгтэй байгаа бол эцсийн бүлэгт тэдгээр нь асуудлаас илүү чухал болж хувирдаг.

Фалькландын дүрэм
Шийдвэр гаргах зайлшгүй шаардлага байхгүй үед шийдвэрийг гаргахгүй байх нь зайлшгүй шаардлага юм.

Маргааны нэгдүгээр хууль
Тэнэг хүнтэй хэзээ ч бүү маргаж бай. Учир нь хүмүүс та хоёрын ялгааг анзаарахгүй байж болзошгүй.

Свиплийн ээлж дарааллын дүрэм
Бусдаас илүү чанга хашгирч байгаа хүн л үг хэлэх эрхийг олж авдаг.

Паттоны хууль
Маргаашийн төгс төлөвлөгөөнөөс өнөөдрийн боломжийн төлөвлөгөө нь дээр.

Гурдын аксиом
Хурал, зөвлөгөөн дээр минут, секунд хэмнээд цаг алдаж байдаг.

Матильдагийн дэд хороо байгуулах хууль
Өрөөнөөс дөнгөж гарав уу үгүй юу чамайг сонгочихсон байдаг.

Рожерсийн дүрэм
Хөтөлбөр бүтэлгүйтвэл баталсан комиссийн нэг ч гишүүнийг нь буруутгах боломжгүй бөгөөд амжилтанд хүрвэл бүгд шагнуулах боломжтой үед л ямарваа нэг хөтөлбөрийг баталдаг.

Бахманы зайлшгүйн теорем
Төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хэдий чинээ их зардал гаргана, төдий чинээгээр төлөвлөгөө нь алдаатай байлаа ч татгалзана гэсэн магадлал багасна.

Гаргалгаа
Төлөвлөгөөний цаана байгаа хүмүүсийн нэр хүнд өндөр байх тусам болиулах боломж нь бага.

АЛБАН ТАСАЛГААНЫ МЕРФИ СУДЛАЛ

Хардины хууль
Ганц ажлыг дагнан хийх боломж гэж хэзээ ч байдаггүй.

Хечтын дөрөвдүгээр хууль
Хийх дургүй байгаа ажлаа хойшлуулахад одоо цаг шиг тохиромжтой үе гэж байдаггүй.

Гроссманы лемм
Үнэхээр чухал ямар ч ажлыг аль өчигдөр амжуулчихсан байх ёстой байдаг.

Дехайн аксиом
Дараа нь хийх цаг хэзээд олдоно гэдэг үндэслэлээр энгийн ажлыг дандаа хойшлуулж байдаг.

Үйлдвэрийн ажилчны дөрвөн зарчим
1.Түлхүүр, багаж дотор танд хэрэгтэй түлхүүр, эсвэл өрөм л ганцаараа байдаггүй.
2.Дийлэнх засвар үйлчилгээг хийхэд гурван гар зайлшгүй шаардлагатай болдог.
3.Үлдэж хоцорсон гайкнууд нь үлдсэн боолтуудад хэзээ ч тардаггүй.
4.Ажлыг хэдий чинээ нарийн төлөвлөнө тэр хэрээр бага зэрэг сааталд гарсан тохиололд үүсэх будлиан нь нүсэр.

Рейгийн нарийвчлалын дүрэм
Микрометрээр хэмжиж, шохойгоор тэмдэглээд сүхээр тасдаж бай.

Заварын нэгдүгээр хууль
Эвдрээгүй юмыг засах боломжгүй.
Ухаалаг засварын нэгдүгээр хууль
Юу ч битгий хая.

Ярукийн хууль
Хэрэв шинээр авах гэсэн суурь машин нь хуучнаасаа хямд байгаа бол компаний удирдлага нь авахаасаа татгалзаад, хуучнаас засч янзлахаар шийднэ.

Үр дагавар
Хэрэв хуучин суурь машинаа засч сэлбэх нь хавьгүй хямд байгаа бол компаний удирдлага нь заавал хамгийн сүүлийн үеийн шинэ загварыг авах гэнэ.

Зохион бүтээгч инженерийн хууль
1.Үйлдвэрлэхэд бэрх, засварлаж ажилуулах боломжгүй зүйл бүтээх нь зохион бүтээгчийн гол зорилго.
2.Хамгийн хурдан элэгддэг эд ангийг хүрэхэд хамгийн хэцүү газар байрлуулсан байдаг.
3.Ямар ч төхөөрөмжинд багаар бодож хуучирсан нэг, ховор хоёр, дөнгөж зохион бүтээгдэж яваа гурван эд анги байж байдаг.

Гаргалгаа
1.Угсралтын инженер нь төхөөрөмжийг өөрт байгаа техникийн боломжинд тааруулан угсардаг.
2.Ашиглах зааварт нь ийнхүү оруулсан өөрчлөлтөө дурдахгүй.

Конторын Мерфи судлалын зургаан хууль
1.Ажил хэргийн захидалд ямар ч алдаа байхгүй бол шуудан дээр яаж ийж байгаад будлиан гаргах нь гарцаагүй.
2.Хувилагч, принтер зэрэг элдэв хэрэгсэл өглөө нь зүгээр ажиллаж байсан атлаа орой нь таныг хувийн зорилгоор ашиглах гэхээр гацаад ажиллахаа байна.
3.Засварчны бараагаар эвдэрхий төхөөрөмжүүд зүгээр ажиллаад эхэлнэ.
4.Таныг яаж ч долоогоод дугтуйн дээр нааж болохгүй байсан маркнууд нь өөрсдөө болохоор ямар ч хамаагүй гадаргуй дээр наалдаад эхэлдэг.
5.Маш чухал, нэн хэрэгтэй баримт бичиг нь байх ёстой газраасаа сураггүй алга болоод өөрийн гэсэн маш чухал амьдралаар амьдарч эхэлдэг.
6.Хамгийн сүүлд халагдсан, эсвэл цомхотгогдсон ажилтан нь дараагийн хүнийг халагдах хүртэл бүх алдаа, бүтэлгүйтлийн буруутан байх болно.

Девригийн дилемм
Бичгийн машин, эсвэл компьютерийн гарны хоёр товчлуурыг нэгэн зэрэг дарвал зорьж дарсан биш санамсаргүй дарсан товчлуур дээрх үсэг нь гарна.

Эзлэхүүн дүүргэх хууль
Цүнхэн дэх хэрэгтэй бичиг баримт нь өөрт олгогдсон бүх орон зайг дүүргэх хүртлээ хуримтлагдсаар байдаг.
1-р Гаргалгаа
Цүнхэндээ ахин нэг баримт хийхийн тулд өөр нэгийг гаргаж авах хэрэгтэй.
2-р гаргалгаа
Өнөөдөр ширээн дээрээ гаргаад орхисон баримт нь ажил хэргийн уулзалт дээр яаралтай хэрэг болно.
3-р гаргалгаа
Бичиг баримт нь цүнхнээс гарч, ширээн дээр орхигдохоос нааш танд хэрэг болохгүй.

Чөлөөтэй сонголтын онол
Өдрийн туршид ганцхан удаа түр амсхийхээр сандал дээрээ налаймагц босс чинь ажлын байранд шалгалт хийхээр ороод ирдэг.

НЯ-БО-ийн УРЛАГА

Паркинсоны нэгдүгээр хууль
Ажил нь өөрт нь ноогдуулсан бүх хугацааг эзэлдэг бөгөөд зарцуулсан хугацаа нь их байх тусам ач холбогдол, ээдрээ нь их байдаг.

Паркинсоны хоёрдугаар хууль
Зардал нь үргэлж орлоготойгоо тэнцэхийг эрмэлзэж байдаг.

Паркинсоны ажил хойшлуулах хууль
«Түр хойшлуулъя даа» гэдэг нь татгалзаж байгаагаа илэрхийлэх хамгийн заналтай хувилбар.

Весгеймерийн дүрэм
Ажлыг гүйцэтгэхэд хэдий хугацаа хэрэгтэй болохыг тодорхойлохын тулд өөрийнхөө бодлоор шаардагдах хугацааг хоёроор үржүүлээд, хэмжих нэгжийг нь арай дээд дэсийнхээр орлуул. Бид ийм замаар нэг цагийн ажилд хоёр өдөр зарцуулдаг.

Грехемийн хууль
Шал дэмий асуудлууд хурдан шийдэгддэг бол чухал нь хэзээ ч шийдэгддэггүй.

Төслийг хэрэгжүүлж дуусах хугацаа
Ажлын анхны 90 хувь нь нийт хугацааны 10 хувийг эзэлдэг бол сүүлийн 10 хувь нь нийт хугацаанаас үлдсэн 90 хувийг бүхэлд нь эзэлдэг.

Эпштейн Гейзенбергийн өргөтгөсөн зарчим
Ямарваа нэг ажлын талаарх судалгаа, боловсруулалтын салбарт үндсэн гурван үзүүлэлтийн зөвхөн хоёрыг нь л нэг дор тодорхойлох боломжтой.
1.Зорилго, зорилгодоо хүрэх хугацааг нь тодорхойлсон бол хэдий хэмжээний мөнгө хэрэгтэй нь мэдэгддэггүй.
2.Хэрэв хугацаа, эх үүсвэрийг нь заагаад өгчихсөн бол ажлын хэдэн хувийг гүйцэтгэж амжих нь тодорхойгүй байдаг.
3.Хэрэв судалгааны зорилгыг тодорхойлоод, тодорхой хэмжээний санхүүжилт гаргаж өгсөн бол зорилгодоо хэдийд хүрэх нь тодорхойгүй байдаг.
4.Аз болж гурван үзүүлэлтийг гурвууланг нь тодорхойлж чадвал та судалгаа, боловсруулалттай ямар ч холбоогүй зүйл дээр ажиллаж байгаа юм байна.

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ МЕРФИ СУДЛАЛ

Фостерийн нэгдүгээр хууль
Рекламны ач холбогдол нь ямагт бүтээгчдийнхээ бодож байснаас бага байдаг.

Фостерийн хоёрдугаар хууль
Борлуулалтын төгс хувилбарыг сурталчлах нь төгс бүтээгдэхүүн сурталчилснаас хавьгүй хялбар.

Фостерийн сурталчилгааны агентлагийн төгс зорилт
Үргэлж бүгдийн сэтгэлд нийцсэн зүйл хийгээд байх боломжгүй ч рекламны агентлагийн бизнесийн гол зорилго нь үүнд оршдог.

Фостерийн сурталчилгааны төгс зорилт
Реклам бараа хоёр нь өөр хоорондоо бараг ялгаагүйн дээр дийлэнх хүмүүст ямар ч хэрэггүй байдаг болохоор нэг нь нөгөөгүйгээрээ оршиход бэрх.

Фостерийн хувийн туршлагаас
Бизнесээ үнэхээр жижигхэн умгар өрөөнөөс эхэлж байсан рекламны акулууд гол төлөв тэр үед агентлаг нь баян хамаатных нь хувийн өмч байсан гэдгийг хэлэхээ мартчихдаг.

Фостерийн гуравдугаар хууль
Рекламаны агентлагийн стратеги нь үүсгэн байгуулагдсанаас нь хойш тодорхой хугацаа өнгөрсний дараа л боловсруулагддаг.

Фостерийн дөрөвдүгээр хууль
Реклам захиалагчид нь хэзээ ч өөрсдийн хүсч байсан сурталчилгаагаа хийлгэж чаддаггүйтэй адил рекламны агентлагууд нь хэзээ ч хийхээр товлосон бүх ажлаа дуустал нь хийж чаддаггүй.

Фостерийн тавдугаар хууль
Рекламны дурын кампанит ажилд зарцуулагдах хөрөнгө нь
-үйлчлүүлэгчийн боломжоос хэтэрсэн их
-уран бүтээлчдийн хүсч байснаас бага
-ня-бо нарын бодож байсан аймаар тоотой ойролцоо байдаг.

Фостерийн ялалтанд хүрэх арга
Уралдаан тэмцээн дээр ялагч болохын тулд өмнөх жилийнх нь шүүгчдийг бүрэлдэхүүнд багт. Тэгээд энэ жилийн уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд сонгогдож тун магадгүй хүнийг нь шагнах хэрэгтэй.

ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН БА БОРЛУУЛАХ УРЛАГ

Хеблокийн хууль
Хэрэв үнэхээр сайн бараа байгаа бол тун удахгүй түүнийг үйлдвэрлэхээ байна гэж мэд.

Голдын хууль
Хэрэв гутал хөлд чинь таарч байгаа бол үзэмж нь авах юмгүй байдаг.

Хедлигийн хувцас худалдан авах хууль
1.Хэрэв ямар нэг хувцас танд таалагдвал таарах хэмжээтэй нь олддоггүй.
2.Хэрэв таалагдаад, таарах хэмжээ нь байвал өмсөхөд нэг л эвгүй байдаг.
3.Таалагдаад, таарвал үнэ нь дийлддэггүй.
4.Таалагдаад, таараад, үнэ нь боломжийн байвал дөнгөж өмсөв үү үгүй юу оёдлоороо ханзардаг.

Финмений наймаа хийх үндсэн зарчим
Таны авах гэсэн бараа чинь үргэлж дуусчихсан, эсвэл тасарчихсан байдаг.

Хешайзын дүрэм
1.«Шинэ», «Шинэчилсэн хувилбар» гэсэн тодотголтой бараанууд үнэндээ тийм биш юм.
2.Энэ хоёр тодотгол нь үнэ нэмэгдсэн гэдгийг зарлаж байгаа юм.
3.Харин «Цоо шинэ», «Шинийн шинийн супер шинэ» гэсэн тодотголтой бол бүр илүү үнэтэйг илтгэнэ.

Синеттогийн хэрэглээний нэгдүгээр хууль
60 өдрийн баталгаа өгч байгаа бол шинэ авсан бараа чинь 61 дэх өдөр нь хэдэн хэсэг болон бутарна гэсэн үг.

Льюисийн хууль
Хүмүүс ямагт ганцхан ширхэг үлдсэн барааг худалдан авах гэж дайрдаг.

АНАГААХЫН МЕРФИ СУДЛАЛ

Өвчтнүүдэд зориулсан зургаан зарчим
1.Эмч таны өвчний нэрлэж мэдэж байна гэдэг нь яг юу гээчийн өвчин болохыг нь мэдэж байгаа хэрэг хараахан биш юм.
2.Хувийн эмнэлэгийн хүлээлгийн тэнхим дэх сонин сэтгүүлүүд хэдий чинээ хуучирсан, уйтгартай байна төдий чинээ удаан хүлээх хэрэгтэй болно гэж мэд.
3.Эм, тангийн боодол дээр «Хүүхдээс хол байлга» гэхийн оронд «Насанд хүрэгчдээс хол байлга» гэж бичвэл зохино.
4.Ууж дуусах сүүлчийн өдөр эм дуусчихсан, эсвэл дэндүү цөөн үлдсэн байдаг.
5.Хоолоор даруулан уух ёстой эм нь хамгийн муухай амттай нь байдаг.
Үр дагавар
Эмч бичээд эмийн сангаас авсан л бол цэвэр усыг ч гэсэн уухад хэцүү байдаг.
6.Таны бие гайгүй болоод байвал цаад шалтгаан нь эмчийн чинь бие муудаж эхэлсэнтэй холбоотой байж тун магадгүй юм.

Эм, тангийн талаарх Матцын дүрэм
Эм гэдэг нь хархан дээр туршисны дараа шинжлэх ухааны хувьд чухал үр дүн, эсвэл сэтгүүл дээрх нийтлэл гаргадаг химийн бодис юм.

Кохрейний афоризм
Шинжилгээний бичиг аваад явж байхдаа хариу нь а) эерэг, б) сөрөг гарвал ямар арга хэмжээ авахаа сайтар бодоорой. Хэрэв ямар ч хариу гарсан адилхан арга хэмжээ авахаар бол танд шинжилгээ хийлгэх шаардлагагүй юм байна.

Телескогийн өвчтөн асрах хууль
1.Ямар ч өрөөнд орсон зурагт нь өрөөний нөгөө буланд байдаг.
2.Уулзаж үзүүлэх боломж бага байх тусам тухайн эмчийн авьяас чадвар нь өндөр.
3.Шархны лент нь яаж ч оролдоод наалддаггүй ба яаж татаад салдаггүй гэсэн хоёр төрөл л байдаг.
4.Тариа хийлгэх ёстой хүмүүс бүгд үгссэн мэт нэгэн зэрэг тариулахыг хүсдэг.

Барахын дүрэм
Эмчлэгч эмчээсээ илүү их уудаг хүнийг архичин гэнэ.

НИЙГМИЙН МЕРФИСУДЛАЛ

Артурын дурлалын хууль
1.Таны хүслийг төрүүлж байгаа хүмүүс таныг өмнө нь харсан хэн нэгэнтэй их төстэй юм гэж бодож байдаг.
2.Өрөөлийн хайрын дохио зангаа сэтгэл хөдөлгөсөн, ер бусын мэт санагддаг бол өөрийн дохио зангаа нь тэнэг, ямар ч эвсэлгүй санагддаг.

Томын хуримын зардлын хууль
Гэр бүлийн бат бөх байдал нь хуриманд зарцуулсан хөрөнгөтэй урвуу хамааралтай.

Нэг өрөөнд амьдрах дүрэм
Хурхирдаг хүн нь хамгийн түрүүнд унтаад өгдөг.

Колвардын логик таамаг
Бүх магадлалууд 50%-тай тэнцүү. Эсвэл болно, эсвэл болохгүй.

Энэ таамгийн амьдрал дээрх тайлбар
Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдийн хувьд тун ч ортой байдаг.

Танилтайгаа таарах зарчим
Таньдаг гэдгээ олонд мэдэгдүүлмээргүй хүнтэй хамт явж байхад найзуудтайгаа гэнэт таарах магадлал эрс нэмэгддэг.

Чейтсийн гомдол
Хэрэв та хэн нэгэнд зовсон үед нь тус боловол цаадах чинь ахиад зовлонд унахдаа таны талаар дурсах нь гарцаагүй.

Деннистоны хууль
Сайн үйл гэдэг нэгэн төрлийн шийтгэл юм.

Үр дагавар
Хэрэв та ямар нэгэн зүйлийг өөгүй сайн хийсэн бол хэн нэг нь тэр зүйлээ дахиад хийж өгөхийг хүсэх нь лавтай.

Блохын тайлбар
Сайн үйл нь шийтгэлгүй үйлдэнэ гэж байдаггүй. Деннистоны хуулийн үйлчлэх хүрээ нь илүү өргөн юм.

Профессор Блокийн уриа
Уучлаад хэзээ ч бүү март.

Пардогийн нэгдүгээр үндэслэл
Хүний амьдралд таардаг сайн, сайхан юм болгон нэг бол хууль бус, үгүй бол ёс суртахуунгүй, эс бөгөөс таргалуулдаг.

Яковын хууль
Алдаж, эндэх нь хүнийн амьдралд тохиолддог л зүйл. Гэхдээ алдаагаа бусдад тохох нь бүр олон тохиолддог.

Эдельштейний зөвлөгөө
Хүмүүс таны талаар юу гэж бодож явдаг болоо гэж толгойгоо гашилгах хэрэггүй. Учир нь тэд таныг өөрсдийнх нь талаар юу гэж бодож явааг таах гээд бодох ч сөхөөгүй байдаг.

Мидерийн хууль
Танд юу ч тохиолдлоо гэсэн тэр болгон чинь таны найз, танилуудын хэн нэгэнд нь бүр илүү муугаар тохиолдож байсан гэдгийг санаж яв.

Боклежийн хууль
Хамгийн сүүлд инээсэн хүн бахаа ханатал инээдэг гэдэг ч сүүлд инээж байгаа хүн зүгээр л наргианыг ойлгоогүй байсан байж болох юм.

Коулын аксиом
Дэлхий дээрх бүх ухамсрын нийлбэр дүн нь тогтмол хэмжигдэхүүн байтал хүн амын тоо жил ирэх тусам өсөн нэмэгдээд байдаг.

Жоунзын уриа
Найз нар ирж л байдаг, явж л байдаг. Харин дайснууд л цөөрөлгүй хуримтлагдаад байдаг.

Тавдугаар дүрэм
Та өөртөө дэндүү их итгэж, найдаж байна.

ГЭР АХУЙН МЕРФИ СУДЛАЛ

Рейлийгийн галын өрөөний хууль
Цэвэр цэмцгэр байдал гэдэг хэзээ ч хүршгүй зүйлсийн нэг.

Алиса Хэммондын галын өрөөний хууль
1.Авсан өндгөн дотор чинь ганц нь муудсан бол гурил зуурахдаа яаж ийж байгаад түүнийг нь зуурмагтаа хийчихдэг.
2.Хоолыг идэх хурд нь хийх хугацаанаас нь урвуу хамааралтай.
3.Хэрэв та аваагүй байж магад гээд харих зуураа талх аваад ирвэл хэн нэгэн нь хоёр гурвыг аваад ирчихсэн байдаг.
4.Угаалгын машин нь заавал юм угааж байхад эвдэрдэг.
Үр дагавар
Эвдэрсэн өдөр нь засварчид завгүй байдаг.
5.Бохир цагаан хэрэглэл нь үргэлж цэврээсээ илүү олон байдаг.

Скоффын хууль
Хүүхэд хэзээ ч цэвэрлээгүй шалан дээр юм асгаж, унагаадаггүй.

Ван Ройн хууль
Хагардаггүй, эвдэрдэггүй тоглоом хагардаг тоглоомнуудыг хага цохиход л тохиромжтой.

Уитцлингийн санал болгосон хүүхдийн зан авирын хууль
1.Гэртээ зогсоо зайгүй чалчиж суудаг хүүхэд айлд ормогцоо ганц үг ганхийхээсээ ч татгалзана.
2.Ямар ч даруухан хүүхэд байлаа гээд «Чөтгөр ав! Новш!» гэх мэтийн шинээр сурсан «хатуу» үгээ олон хүн цугларсан газар чанга дуугаар хэлж гайхуулна.

Гадилын зарчим
Хэрэв та дутуу болсон гадил худалдан авбал боловсорч дуусахаасаа өмнө хэн нэгний ходоодонд ороод алга болдог. Харин гүйцэд боловсорсон гадил авбал идэж амжаагүй байгаад муутгачихдаг.

Белленсийн харьцангуйн хууль
Ганц минут хэр удаан үргэлжлэх нь бие засах өрөөний хаалганы аль талд байгаагаас шууд хамаарна.

Фрискегийн хууль
Жаалуудын ходоод нь ундаа, чихэр, кола гэх мэтийн томчуудын хувьд хамгийн хэрэггүй бүхнийг багтаах гэж сунаж томрох чадвартай.

Тасалгааны ургамлын хууль
Тасалгааны ургамлын амьдрах хугацаа нь авсан үнээс нь урвуу, үзэмжгүй байдлаас нь шууд хамааралтай.

Цуврал киноны зарчим
Хэрэв та цуврал киноны аль нэгэн ангийн нэг хэсгийг зурагтаар үзсэн бол дараагийн удаад тэр цуврал киног дахин үзэж таарвал өмнө нь үзэж байсан ангийнхаа нөгөө л нэг үйл явдалтай хэсгийг давтан үзнэ.

Жонсын зурагтын хөтөлбөрийн хуульв
1.Сонирхолтой нэвтрүүлгүүд бүгд нэг цагт гарч таардаг.
2.Үнэхээр хамгийн сонирхолтой ганц нэвтрүүлгийг удалгүй хаачихдаг.
3.Долоо хоногийн турш хүлээсэн нэвтрүүлгийг чинь хөтөлбөрт заасан хугацаанаас өмнө гаргачихдаг.

Бессийн ерөнхий зарчим
1.Үүдээ нээх гээд түлхүүртэйгээ зууралдаж байх зуур утас дуугардаг.
2.Хаалга яаран онгойлгож ороод хар гүйхээрээ очин утсаа авмагч тасарсан чимээнээс өөр зүйл сонсохгүй.

Ковакийн нууц
Дугаар андуурч залгасан бол «Холбогдох боломжгүй тул түр хүлээнэ үү» гэсэн үг хэзээ ч сонсохгүй.

ТИХОНОВЫН АЛДААНЫ ОНОЛ

Алдаа мадаг нь атомын адил эцэс төгсгөлгүй.

Акисом
Программ болгонд алдаа байдаг.

Тэгш хэмийн хууль
Програм хэдий чинээ их үгүйлэгдсэн, хэрэгцээтэй байх тусам дотроо олон алдаатай байна.

Үр дагавар
Хэнд ч хэрэггүй программ л нэг ч алдаагүй байдаг.

Алдааны онолын үндсэн хууль
Алдаан дээр суралцдаг
Үр дагавар 1.Программ бичсэн программист нь эрдэмтэн болдог.
Үр дагавар 2.Программист нь хэдий чинээ их алдаа хийнэ эрдэмтэн болох нь төдий чинээ хурдан.
Үр дагавар 3. Нэр хүндтэй том программист эрдэмтэн хэзээ ч зөв программ бичдэггүй.
Тодруулга
Тийм болохоор л эрдэмтэн гэж байгаа юм.

Алдааны зайлшгүй шаардлагын тухай хууль
Программист нь алдааг зөвхөн бусдын программаас олж чадна.

Үр дагавар
Алдаа хэндээ олдохоо өөрөө мэднэ

Татах линк:
https://drive.google.com/file/d/0Bxot4J ... sp=sharing


Top
   
PostPosted: May.29.14 1:46 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн

Joined: Jun.22.11 3:35 pm
Posts: 54
mundag, bayarlalaa :)


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 17 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited