#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.30.14 9:06 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 220 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 9  Next
Author Message
PostPosted: Sep.25.10 10:40 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
:-P за тэгээд шүлгээ тавиад эсвэл шүлэг уншихыг хүсвэл орж ирээд байгаарай даа.. Зарим нь миний зохиосон шүлэг шүү.. Ямар болж Саналаа өгөөд байгаарай........ АМЖИЛТ :wd:


Last edited by pcd on Oct.28.10 11:41 am, edited 1 time in total.
Гарчигт тэмдэг нэмэв


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 10:42 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 2:10 pm
Posts: 13069
Location: above
намуун цэцэг чамай
саруул талаас түүгээд
савангийн үүлдүүрт өгөөд
хөөстөй саван болгоод
хөөрхөн нүүрээ угаандаа


Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 10:45 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Чив чимээгүй бүүдгэр тэнгэрийн саранд аялаад
Чилтэл бодоод ч хариу нь үгүй хайрыг хүсээд
Чихнээ ойрхон амрагийн дуугаар хоолойгоо чийглээд
Чиний нэрээр энэ үдшийг дүүргэж хонолоо

Бичиж амжаагүй шүлгийн мөрүүдээ шив шинэхнээр нь чамдаа зориулъя
Бээр сонстох оддын аялгууг тов тодхоноор нь чамдаа илгээе
Битүүрч хонох сарны туяаг ив илхэнээр нь чам руу тусгая
Би чинийх болох тэр өдөр нүв нүцгэнээрээ чам руу очъё .........


Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 10:48 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Нандин үгсийг худал болтол нь хэлж
Намайг битгий хуураарай
Намрын шувуудтай буцна гэж
Намайг битгий айлгаарай
Насаараа чамайгаа хайрлана гэж
Намайг битгий горьдоогоорой
Хэзээ хүртэл намайг хайрлахыг чинь
Хэзээ намайг орхиод явахыг чинь
Хэлж би мэдэхгүй ч
Чамдаа би итгэсэн болохоор НАМАЙГ битгий хуураарай.... :hi:
by- DJ


Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 10:58 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Үзэн ядахыг хүсэвч
Үнэндээ чамд дурлажээ
Уулзахгүй байхыг хүсэвч
Өдөржин чамайг хүлээнэ
Үнэхээр мартая гэхэд
Үргэлж чамайг бодоод байна
Солиод үзье гэхэд
Сэтгэл минь чамайг мөрөөднө
Дургүй гэж амнаас минь гаравч
Дуртай гэж зүрх минь цохилно
Чамайг мартаж чадна гэж бодовч
Мартаж чадахгүй нь зүрх минь
Ухаангүй дурлажээ чамдаа
Ухаарч намайг ойлгооч
Чамайг гэсэн сэтгэлийг минь
Цааш бүү түлхээч........


Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 10:59 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Шаналах гэж дуралдаг юм бол
Шархлах гэж хайрладаг юм байлгүй
Салах гэж нийлдэг юм бол
Санах гэж хагцдаг юм байлгүй
Нулимс үнэхээр сувд юм бол
Нууцхан унахдаа шүр болдог юм байлгүй
Бие биедээ дасдаг юм бол
Би чамд хайртай юм байлгүй


Top
 Profile  
 
PostPosted: Sep.25.10 11:08 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Хэлээд баймаар хайрын үгсийг
Хүлээж авах нь чиний эрх
Хараад л баймаар хөөрхөн чамайг
Хайрлаж явах нь миний эрх :wahaha: :-D :angel:
Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.26.10 10:12 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Намрын хоногууд хэдэнтээ улирсныг ч эс анзааравч
Намуухан гунигт хааяахан автаад чиний хойноос энэлж
Тэр л дурлалын дарсандаа согтсон хэвээр
Чамайг гэх сэтгэлд минь мянган жил ч багадах..
Чамд дурлаж чамайг хайрлахад хэдэн мянган жил мэт
Чамдаа асгаруулсан нулимс минь далай адил
Чамайг санаж тарчилсан минь мянган жилээс ч ихээ
Хаврын зэвэргэн салхи энгэр нэвт жиндээж
Хахирган бодол цээжинд хадан гомдол нэхэж
Харуусал гуниг сэтгэлд харвах тэр агшинд
Хамаг сэтгэл минь чамайг л хайрласан хэвээр.........Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.26.10 10:23 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
ImageНэг л сонин...Бороонд би ийм дуртай билүү. Сэтгэлд чийг татаад л, гуниг ч биш баяр хөөр ч биш нэг л тийм сэмэлзсэн таатай мэдрэмж...Бороо гэдэг бодит амьдралаас намайг тусгаарлах хөшиг мэт. Дуу сонсоод л кофе уугаад л дэмий бодолдоо умбаад суумаар санагдахын. Бороонд хөл нүцгэн гүймээр, хөөцөлдөөд эрхэлмээр, борооны устай цуг уруулын амтыг мэдэрмээр... Орчноосоо тасраал хачин хачин юм мөрөөдөөд эхлэхиймдаа. Хууч өвчтэй хүн шиг л... бороо орохоор армаанчигладаг нь хөдөлчихиймаа би :)
Гэв гэнэт бороо асгаж
Гэзгийг чинь норгосон тэнгэрт баярлана
Уянгат байгалийн нойтон үзэсгэлэн
Улам ч яруу улам ч энхрий

Бороон дунд гоо сайхнаар шүхэр хийгээд
Болжморын далавч шиг цагаахан мутраар хүзүүгээн гоёод
Тэнгэрийн оронд инээмсэглэлийг чинь шохоорхон ширтээд
Тэнгэрээс биш уруулаас чинь унах бороог амтална

Хөл нүцгэн залуухан дурлалыг өндөрт өргөн
Хөвөн үүл мэт зөөлөн уруулын сайхныг бахдан
Тэнгэр хэрвээ бороогоо зогсож нам гүмхэн болчихвол
Тэвэрт минь байгаа хүн шувуу нисчих ч юм шиг

Бороонд цэцэг ургадаг гэсэн яасан үнэн бэ
Бороонд норсон миний цэцэг ямар үзэсгэлэнтэй вэ
Тэвэрт минь дүүлэх шувуухай минь битгий нисээрэй
Тэнгэрээс асгарах шидэт бороо минь битгий зогсоорой
Б.Батзаяа


Top
 Profile  
 
PostPosted: Sep.26.10 10:30 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Би санаандгүй учралуудад дуртай. Үр дүн нь заримдаа дэндүү гашуун, хэтэрхий хатуу болж орхих үе байдаг ч санамсаргүй адал явдалгүй бол амьдрал уйтгартай санагдах бизээ...Гүй тэгээд дургүй байлаа гэхэд бүхнийг санаагаараа зохицуулж чадах ч бишдээ ямар... Угтах учралууд азтай, амттай нь илүү байгаасай л гэж хүсэхийн...Image
Зүгээр л нэг орхъё гэхээр
Зүс минь үзэгдээд зовоодог байх
Зүг зүгээ бодъё гэхээр
Зүүдэнд нь би уйлдаг байх
Үргэлж бодохоо болъё гэхээр
Үнсэх минь хүртэл ондоо байх
Үглэн шивших гэнэн шүлгэнд минь
Үйлийн үргүй дуртай байх
Уруулын амтыг мартъя гэхээр
Уйтан бор нүд минь нэхэлтэй байх
Удаан тогтоож ширтье гэхээр
Уйлмаар дуулмаар хэцүү байх
Тэр минь надад ирье гэхээр
Тэнтэр тунтар хонх жингэнэдэг
Өөрөөн би явчихъя гэхээр
Өөдөсхөн гар даллаад байдаг
Өнөөх л замаар алхахгүй гэхээр
Үг сүггүй бороо шаагидаг
Өнөөдрөөс эхлээд мартъя гэхээр нь
Өөрөө би очдог байх


Top
 Profile  
 
PostPosted: Sep.26.10 10:37 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Өөртөө таалагдсан хэдэн мөртүүдийг олоод ирлээ. Танд ч бас таалагдах болов уу? Ганцаардал янз бүр ч хайр сэтглийн ганцаардал бол нэлээн хэцүү байдаг шүү дээ. Ингээд ганцаардсан нэгэнд нь зориулъя. Image

Дөрвөн ханны дундах
Мянган жилийн шанлал
Дөнгө гаваар хүлэгдсэн
Миний дэргэдэх ганцаардал
Сэтгэл дотор минь элдэв бодол
Шилний хагархай мэт хааш яаш
Сараачиж орхисон тэмдэглэл минь
Шөнийн харанхуйн үнэнч хань


Нам гүм чив чимээгүй
Надаас өөр хэнч үгүй
Өрөөн доторхи чимээгүй хашгирааныг
Өөрөөс минь өөр хэнч сонсохгүй
Зовлон хэмээх энэ ганцаардлын
Золиос нь болсон миний сэтгэл
Гуниг хэмээх хүйтэн бодолд
Гутарч байна хөөрхий зүрх минь
Цаг хугцаа чимээгүй урсан
Цонхны цаана шуурга дэгдэнэ
Ганцаардал хүртэл түүнтэй хоршин
Гадаа байгаа мэт зүрх дааруулна


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:33 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Хөвгүүн: Хонгор минь , бид ярилцах хэрэгтэй байна.
Охин: Юуны тухай ?
Хөвгүүн: Чамд хэлэх ёстой юм байна.
Охин: Юу юм бэ? Муу мэдээ юу? Ямар нэгэн муу юм болоо юу?
Хөвгүүн: Би чамайг шаналгахыг хүсэхгүй байна
Охин: "Бодол" Бурхан минь , арай надаас салъя гэхгүй байлгүй дээ, би түүнд маш их хайртай
Хөвгүүн: Байна уу?
Охин: Байна. Тэгээд тийм чухал юу юм?
Хөвгүүн: Би чамд хэлэх хэрэгтэй үгүйг сайн мэдэхгүй байна.
Охин: Хэрвээ чи хэлье гэж эхнээсээ бодсон л юм бол хэл л дээ
Хөвгүүн: Би явах гэж байгаа...
Охин: Чи юу яриад байгаа юм бэ ? Би чамайг намайг орхиосой гэж хүсэхгүй байна, Би Чамд Хайртай.
Хөвгүүн: Тийм биш ээ, Би маш хол нүүж байгаа.
Охин: Яагаад ? Танай гэрийнхэн чинь бүгд л энд амьдардаг ш дээ?
Хөвгүүн: Манай аав намайг маш хол цэргийн сургуульд явуулж байгаа.
Охин: Би итгэж чадахгүй нь ээ.
Аав: (утасны нөгөө шугамаар орж ирэн , Утсаа тасал миний охион гэж хашгирав )
Хөвгүүн: Танай аав үнэхээр ууртай байгаа сонсогдож байна.
Охин: Чи мэднэ дээ түүнийг, Гэхдээ би чамайг явуулмааргүй байна.
Хөвгүүн: Чи надтай хамт явах уу?
Охин: Чи намайг тэгэхийг хүсч байгааг мэднэ дээ, гэхдээ би чадахгүй ээ. Манай аав намайг ална.
Хөвгүүн: "Гунигтай" За за, Би ойлгож байна аа. Тэгэх ч байх гэж бодож байсан юм
Охин: "Бодол" Ийм юм болж байгаад үнэхээр итгэж чадахгүй нь ээ
Хөвгүүн: Би чамд нэг юм өгөх хэрэгтэй байна. Би маргааш өглөө 1-80нислэгээр явна, тиймээс одоо уулзъя
Охин: Ойлголоо, парк дээр уулзъя
Хөвгүүн: За , 20 минутын дараа уулзъя
"Тэд парк дээр уулзан бие биенийгээ тэврээд , хөвгүүн охинд нэг зурвас өгчээ "
Хөвгүүн: Май , энэ чамд. Би одоо явах ёстой.
Охин: "Уйлж эхлэв"
Хөвгүүн: Битгий уйл, Би чамд хайртай гэдгийг чи мэднэ шүү дээ, Гэхдээ би явах ёстой.
Охин: "Толгой дохиод , цааш алхаж эхлэв"
''Тэр 2 2уулаа гэр гэрлүүгээ явлаа. Охин захидлыг уншихад: Чи магадгүй намайг явах гэж байгааг аль хэдийн мэдсэн байх. Би чамд ямар их сайныг захидлаар хэлэх нь арай дээр юм болов уу гэж бодлоо. Үнэнийг хэлэхэд би чамд хэзээ ч хайртай байгаагүй, би чамайг маш их үзэн яддаг , чи бол шулам үүнийг хэзээ ч битгий март , Би хэзээ ч чамд сайн байгаагүй, чамтай ярихыг ч хүсдэггүй, Чамтай байхыг ч хүсдэггүй. Одоо чи би чамайг хэр их үзэн яддагийг ойлгосон байх, Чи хэзээ ч зөв зүйл хийж байгаагүй , Би дахиж хэзээ ч урьдных шигээ чамайг үнсэхгүй, чамайг огтхон ч санахгүй , Чамтай дахиж уулзахыг ч хүсэхгүй байна. Баяртай , Чиний хонгор"
"Охин цаасыг хогийн сав руу шидээд хэдэн цаг уйлжээ"
Найз: Чи ямархуу байна даа , зүгээр үү?
Охин: Би зүгээр л энэ бүхэн болж өнгөрсөнд итгэж чадахгүй нь. Би түүнийг надад хайртай гэж боддог байсан.
Найз: Өө найз банди чинь надад мсж үлдээсэн байсан, чамайг хүрэмнийхээ кармаг үзээрэй гэж хэлүүлсэн
Охин: За "Тэнд нэг цаас байсан ба дотор нь: Чи эхлээд миний захиаг унших байх гэж бодож байна, тэгэхээр аав чинь бас унших байх аа гэж бодоод хэдэн үгсийг сольсон
Үзэн ядах = Хайртай
Хэзээ ч = Үргэлж
Шулам = Хонгор
Тэгэхгүй= Тэгнэ
Чамайг надад итгэж байгаа гэж бодож байна, Би чинь чамдаа маш их хайртай"
Охин: Өө бурхан минь тэр захиа... Тэгэхээр надад хайртай юм байна , би ямар тэнэг юм бэ?
Найз: Lol , Заза би явах хэрэгтэй болчлоо , дараа залгая
Охин:"Аз жаргалтай" За За баяртай
"Тв ээ асааж мэдээ үзэж байна . Цэргийн сургуулынхныг авч явсан онгоц дэлбэрч 30 - 40 орчим хөвгүүд нас барсан байна. Мэргэжилтнүүд одоо болтол ослын талаархи баттай мэдээллийг олж чадаагүй байна.
3 хоногийн дараа охин амиа хорложээ. Учир нь тэр түүнгүйгээр амьд явахыг хүсээгүй байжээ "
Нэг хоногийн дараа утас дугаран: "Хэн ч хариулсангүй , Найз банди нь мсж үлдээжээ" Би байна аа. Чи гэртээ байхгүй байгаа юм уу ? Би чамд өөрийгөө амьд гэдгийг хэлэхээр залгаж байна. Би чамайг сүүлийн харахаар яваад онгоцондоо сууж чадаагүй, Чамайг санаа зовсон байх гэж бодож байна , Би зүгээр ээ.....
Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:35 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Уруулаан буд бүсгүй минь
Унж дорой бүү яв
Нас бол цаасан дээр бичдэг тоо юм
Намбархаж бүү сүйд бол
Хүссэнээрээ амьдар бүсгүй минь
Хүлээж цөхөрсөн бол хая
Гоо сайхан яв бүсгүй минь
Гологдож биш шилж амьдар
Гадсан өсгийтэй ганган шаахай
Гархи, гоёл бүгдээн зүү
Сайхан үнэр биедээ шингээж
Салхи татуулан инээмсэглэж яв
Салах хагацлын дуу бүү аяла бүсгүй минь
Сарны гоо гүнж мэт инээмсэглэж амьдар . . .Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:35 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jul.07.06 12:14 pm
Posts: 3853
Location: Зуун давхарт
Сараан wrote:
намуун цэцэг чамай
саруул талаас түүгээд
савангийн үүлдүүрт өгөөд
хөөстөй саван болгоод
хөөрхөн нүүрээ угаандаа


намуу биздээ яагаав нөгөө юу :hihi:

_________________
Early bird catches early worm


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:38 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 5:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
Sem semhen chi haraad l bh shig
Setgel dotroo hairaa nuugaad l bh shig
Nud chin neg l zuulun argadaad l bh shig
Nugel bgaa daa bi uuruu durlachihsan yumuu

_________________
always raining in my world


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:43 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Чамайг харахгvй л бол
Сэтгэл минь ємрєєд байна
Инээмсэглэх дvр чинь л vгvй бол
Элэг зvрх минь эмтрээд байна
Эелдэгхэн хоолой чинь сонсогдохгvй бол
Энэ амьдралыг би vзэн ядаж байна
Эвлэгхэн гарыг чинь атгахгvйгээр
Энхрийхэн хацрыг чинь vнсэхгvйгээр
Эгэл дvрийг чинь харахгvйгээр
Энэ хорвоод би амьдарч чадахгvй нь ээ


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:46 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Бvсгvй минь чинь толинд харахдаа инээмсэглэж байгаарай
Бvдэрч унасан чулуугаа хараад ч инээж яваарай
Ертєнцийн юм бvхэн чиний л тєлєє хєдєлж байдаг
Ерєєлгvй энэ чулуу ч гэсэн чамайг ухаажиг гэж зам хєндлєн хэвтэнэ.
Чиний vзэсгэлэн гуаг тунхаглаж олон зураачид бvтээлээ мєнхєлж
Чамайг уяраах гэж олон найрагчид шvлгээрээ уралддаг
Дуулсан дуунд нь уяраг гэж эгшигт айзам ийм уянгалаг байдаг
Дуурсах нэрээ єєрєє олоорой гээд
Дуудах нэр чинь ийм утгатай байдаг
Будант энэ орчлонд чамайг
Бусдыг єєрєєсєє илvv хайрлаж сураарай гэж
Бурхад чамайг эмэгтэй хvн эх хvн болгосон билээ
Бvсгvй минь чи
Єглєє сэрээд инээмсэглэж байгаарай
Єнєєдєр, хоёр маргаашаас vнэтэй шvv.
Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:50 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
ХЭхэ хайрыг бас ингээд л мартчихдаг бол сайхан аа.. Гэхдээ яахав дурлалдаа шархалсан хүмүүст нэг сайхан шүлэг өгье..
Уншаад бүгд инээмсэглээрэй.
Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март
Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа
Хаялан орох цасны амтыг чи үз
Харин дараа нь чи анхны бороонд нор
Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж
Эхэр татан уйлж байсан хайр чинь
Усаар угаагдсан мэт мартагдах болно
Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:51 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
▓......▓▓
..▓▓......▓▓..................▓▓▓▓
..▓▓......▓▓..............▓▓......▓▓▓▓
..▓▓....▓▓..............▓......▓▓......▓▓
....▓▓....▓............▓....▓▓....▓▓▓....▓▓
......▓▓....▓........▓....▓▓..........▓▓....▓
........▓▓..▓▓....▓▓..▓▓................▓▓
........▓▓......▓▓....▓▓
.......▓......................▓
.....▓.........................▓
....▓......^..........^......▓
....▓............♥.............▓
....▓..........................▓
......▓..........ٮ..........▓
..........▓▓..........▓▓


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:52 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Joined: Aug.23.09 12:00 am
Posts: 48
Dj zuwhun chiniih... wrote:
ХЭхэ хайрыг бас ингээд л мартчихдаг бол сайхан аа.. Гэхдээ яахав дурлалдаа шархалсан хүмүүст нэг сайхан шүлэг өгье..
Уншаад бүгд инээмсэглээрэй.
Уйлаад гуйгаад ирдэггүй хайраа чи март
Ухаангүй дурласан сэтгэлээ рашаанаар чи угаа
Хаялан орох цасны амтыг чи үз
Харин дараа нь чи анхны бороонд нор
Энэ бүхний дараа сэтгэл чинь нэг л сэргэж
Эхэр татан уйлж байсан хайр чинь
Усаар угаагдсан мэт мартагдах болно
Image



hehe ene bvgdiig ni hiigeed etsest ni yun harin marrtah ve, harin ch bvr haniad hatgaa avaad duushiin bna hehe


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 10:53 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Гэрлэхийн ємнє
Эр: Ураа! Ашгvй дээ! Тэсэн ядан хvлээж байсан мєч ирлээ!!
Эм: Чи худлаа ярьж, намайг мунхруулж байна. Би явлаа.
Эр:Яалаа гэж дээ. Ийм хачин бодол толгойд чинь хаанаас орж ирдэг байна.
Эм:Чи надад хайртай юу?
Эр:Мэдээж ш дээ.
Эм:Чи ингэхэд ер нь миний араар єєр хvvхэнтэй орооцолдож байсан уу?
Эр:Пээ, ямар бузартай юм бэ, vгvй чишш…
Эм:Намайг vргэлж vнсэж, эрхлvvлж байх уу?
Эр.Тэгэлгvй яах вэ.
Эм:Намайд зодох уу?
Эр:Хэзээ ч vгvй.
Эм:Миний итгэлийг даана биз?
Гэрлэсний дараа, дороос нь дээш нь унш.
Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.28.10 10:33 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Хүн болгон л хайрлаж дурладаг шүү дээ.. Тэгээд л дурлачаад санаад л, уйлаад л харахгүй бол сэтгэлд нэг зүйл тээглэчихсэн юм шиг.. Тэгээд л шууд л гүйж очоод тэврээд авмаар. Хэхэ дурласан хүмүүсээ гэж...
Дурлал гэж юу юм?

Дурлал чи бол нохой юм
Дутуу алсан могой юм
Тэвчээр шалгадаг тэмээ юм
Тэнгэрээс унадаг хачиг юм
Тэгээд яваад өгдөг морь юм
Тэгснээ буцаад ирдэг хонь юм
Орон гаран илжиг юм
Онцгой сайхан үхэр юм
Огтоос мэдэхгүй тахиа юм
Ой ухаанаас гардаггүй оготно юм
Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.28.10 10:35 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
:razz: хаха эрчүүдийн сонголт бас айн :wahaha:

Боловсролтой бүсгүйчүүдээс ухаантай залуус
Бодлыг нь гүйцэхгүйдээ айдаг юм гэнэ лээ
Зүрх сэтгэлдээ шүтэн биширдэг ч
Зөвлөлдөх найзаас хэтрүүлдэггүй гэнэ лээ

Богино ухаантай сайхан бүсгүйчүүлийг
Бор цаасаар хормойг нь эргүүлж
Нуур нугас шиг үлгэр зохиож
Нууц амрагаас давруулдаггүй гэнэ лээ

Ухаантай эмэгтэйтэй бүх л эрчүүд
Урт замыг хамтдаа туулдаг гэнэ лээ
Уужуу бодол сэтгэлийн тэвчээртэй болохоор
Удаан амьдралдаа хань болгодог гэнэ лээ


Top
 Profile  
 
PostPosted: Sep.29.10 4:26 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:32 pm
Posts: 674
Location: сонсдог дуунууд дотроо....
Нүдээ аниад намайг бод, гоё байгаа биз
Зүрхээ дараад намайг бод, жаргалтай байгаа биз
Боломжтой бол утсаар ярь, би байж л байна
Боломжгүй бол мессэж бич, би уншиж л таараа....

_________________
Кака, Касиллас 2тоо райхтай!


Top
 Profile  
 
PostPosted: Sep.29.10 4:27 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Apr.28.10 5:32 pm
Posts: 674
Location: сонсдог дуунууд дотроо....
Хэзээ ч хагацахгүй юм шиг дурла
Хэзээ ч салахгүй мэт хайрла
Хэзээ ч хайрлаагүй юм шиг хая
Хэзээ ч дасаагүй мэт март

_________________
Кака, Касиллас 2тоо райхтай!


Top
 Profile  
 
PostPosted: Sep.29.10 10:50 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Sep.25.10 10:00 pm
Posts: 184
Image
Зүг зүгт тэнүүчлэн бэдрэх зүрх сэтгэл минь
Зөн билгээн дагаж зүүдний учиг тайлахаар одмуй
Холыг үл ажран хэсүүчлэх хонгор сэтгэл минь
Хорвоог бүхэлд нь нэгжин хүслийн харгуйг эрмүй


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 220 posts ]  Go to page 1, 2, 3, 4, 5 ... 9  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.