#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.16.18 10:30 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 19 posts ] 
Author Message
PostPosted: Jul.04.10 9:54 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
С.Эрдэнэ "Зуурдын жаргал"
Гаанаа бид хоёр vvр хаяарахын алдад завь авч нуурын мандлаар хєвлєє. Амралтын газар ирээд арван хэд хонохдоо бараг л єглєє болгон ингэж байгаа бєгєєд буцах хоног хугацаа тулсан учир хамт байх цагийг аль болох уртсгахыг хичээнэ. Бидний ингэж уулздагийг нуурын шувуунаас єєр амьтан мэддэггvй байх. Ер нь ингэж vvр цvvрээр хvн амьтнаас нуугдаж байж уулзана гэдэг бидний насанд хэтэрхий хєнгємсєг явдал мэт боловч хэдийнээ мартагдах дєхсєн идэр цагийн хурц сэргэлэн гэнэн цагаан зан янзаараа юм шиг болчихсон хэрэг билээ. Тийнхvv бид айх ичихийг мартаж, жаргалыг ханатал эдлэн тэр маань хожим юунд хvргэхийг ч бодох чєлєєгvй байлаа.
Завь vл мэдэг дайвалзан урагшилж, шєнє нуурт буусан цагаан мананд умбана. Зуны дунд сарын энэ бvлээн зєєлєн мананг барьж залгиж болмоор єтгєн. Нуурын ус ч бас бvлээн илжирсэн замгийн исгэлэндvv vнэр ханхална. Мананы сиймхийд гарч ирэхэд ойн зvгээс зєєлєн сэвшээ vлээж, нуурын ус vvрийн цагаан туяанд хєхєлбєртєн мяралзана. Зуны дунд сард тэнгэрийн хаяаны цагаан гэгээ шєнєжин тасрахгvй бєгєєд vvр хяраалах vед тэнгэрийн зvvн хагас цэлийн цайж, хавь орчны бараа тодорно. Гаанаа бид хоёр завиа сул орхиод хоёр биеийг тvшилцэн хэлэх ярих юм ч илvvц болж чимээгvй суухад нуурын мандалд хоноглосон хун галуу хааяа нэг нойрмог дуугаар ганганан нарсан ойн цуурай бас ганганасхийнэ. Vvрийн цайвар тэнгэр дор хєглийн ногоорох нарсан ойн ааг vнэр манантай бас холилдон найрах нь нэгэн зvйл тансаг ундаан мэт.
Манан алгуурхан хєєрч, нуур уужран цэлийхэд завь маань хун галууны хойноос хєх зураа татуулан ємнєд намхан уулын ташлан єєд нэлийсэн ойн дундаас бас хэсэг бусаг цагаан будан хєєрч эхлэв. Ингэснээр юу л болох бол доо гэж миний сэтгэл цухас цухасхийн тvгших боловч орчин байгалийн энэ уужим тайван байдалд автагдана. Гаанаа, миний эр чадалд бvрэн найдсан буюу ер хожим хойтын тухай элдэв долоон юм огт бодохгvй шинжтэй. Тvvний тунгалаг цагаан царай vvрийн энэ зєєлєн гэрэлд маш ялдам сайхан харагдаж бvхий л бие цогцосын нь уян налархай бvсгvй хvний нас тогтсон энэхэн vед бvрэлдэн гvйцдэг аль л нандин намба байдал мэдрэгдэн ахуйд амьдрал намайг юутай харамгvйгээр хайрлан шагнана вэ дээ гэмээр болно. Хэрэв би билэг танхай авирлаж, элдэв адал явдал горилон явагч байсансан бол Гаанаа минь чухам хvний санаанд орошгvй юм хийхийн шалтаг бvрэн болох хvvхэн шиг єдєр ирэх тусам нэг л ер бишийн харагдаад байна. Ер нь бид хоёрын явдал vлгэр шиг юм болжээ.
Єєрсдийгєє vлгэрийн юм шиг болгож бодно гэдэг сонин сайхан юм. Нарсан ойн дунд улаан зосоор будсан дvнзэн байшингууд, биеийн тамирын талбай, гал тогооны урт шилэн байшин, хувийн машин тэргvvтэн vгvй байсансан бол энэ домогт нуурын дундах аралхан дээр гэрэл цацруулсан цагаан морьтой лусын эзэн гарч ирээд Гаанаа бид хоёр тийш солонгон гvvр илгээж тэнгэрийн оронд урин залахсан биз. Нарсны давирхай тvрхсэн бяцхан хар завьтайгаа бид манан дунд нуугдан зогсож vлгэр хvлээв. Гаанаа бид хоёр насаа, ар гэрээ ч мартаж энэ маань тvр зуурын vлгэр байж болохыг ч мартжээ. -Чи ийм юм болно гэж бодож байсан уу? гэж цээжний зєєлєн дуугаар Гаанаа асуугаад намайг цоглогхон бор нvдээр таашаан харав. Тvvний энэ нvд зєєлєн хонгор дуу ямар сайхан вэ? Би хайр хvрэн хацрыг нь илбээд, -Бодоогvй гэлээ. Энэ тухай бид хоёр ер бодоогvйгээ гайхсаар л байна. -Намрын тэр шєнє биднийг ямар нэг юмаараа илбэдэж орхисон байхаа. Замын буудалд бид саатаагvй бол жирийн л нэг танил ганц хоёр захидал бичилцээд л єнгєрєх байсан л даа. -Салъя гэж салаагvй салаа замын эрхээр салсан гээд vv? Тиймдээ энэ амьдралд олон сайхан хvнтэй тэгж салжээ. -Тэр шєнє ямар байлаа -Сарны гэрэлтэй их тал. Яваад л баймаар, яваад л баймаар. Дэлхий ертєнц ямар уудам юм бэ гэж чи хэд дахин хэлсэн. -Би ийм юм болно гэж бодоогvй ч гэсэн дорнодын тэр хязгааргvй талд ямар нэгэн сайхан учрал ирэх ёстой гэсэн шиг хачин догдлоод байсан. -Тийм ээ, би ч гэсэн ялгаагvй. Зєнгєєрєє мэдсэн ч юм билvv. Маргааш єглєє нь чамаас салаад буцаж явахдаа нvд дvvрэн нулимстай явсныг чинь бодоод замд ганцаараа хоцорчихмоор байсан. -Чи минь ямархан янаг, ямархан хайр хvрмээр юм бэ дээ? -Би чинь насны ханиа гэж бодож явдаг шvv дээ гэж Гаанаа шvvрс алдан єгvvлэх нь єєртєє єєрийгєє зєвтгєх гэсэн янзтай. -Юмыг сайнаар бодож явъя даа хайрт минь. Чиний над єгч чадахаас илvv юм нэхэх эрх надад байхгvй. Ноднин намраас хойш одоо хvртэл би идэрхэн хархvv шиг юмны учир начрыг ч гvйцэт олж шийдэж чадахаа байчихаад явж байна. Бидний жаргалд хорвоо ямар хугацаа оноосныг хэн мэдэх билээ дээ.
Нуурын дээрх манан аажуу аажуухан хєєрнє. Зvvнээ шаргалтан эхэлсэн тэнгэрийн хаяаны дэвсгэр дээр нарсны хар ногоон vзvvрvvд уран хээ мэтгэж, тэртээ хойд дэнжийн зуслангийн айлуудын утаа єглєєний чийглэг агаарт алгуурхнаа суунаглан нийлж, моддын vзvvрт орооцолдон байна. Энэ дэлхий дээр ямарваа гомдол гутрал, хуурамч явдал байж боломгvй уужим тайван агаад Гаанаа бид хоёр ч гэсэн ямар нэг зохисгvй буюу бусдын зvгээс зэмлэл буруушаал хvлээж болох явдалтан гэж бодохын аргагvй байлаа. Гаанаа миний хувьд ариун сайхан бvсгvй, эр нєхєртэй, vр хvvхэдтэй болох нь тvvний ариун сайханд хир буртаг тогтоох зvйл яавч биш бєгєєд энэ дэлхий дээр єєр нэгэн хvнд хайр сэтгэлтэй болсныг нь бидний хожимдсон хувь заяа л гэхээс єєр юу гэх билээ дээ. Vvнд хамгийн гол гэмтэн нь би болохоос биш єєр хэн ч биш. Гэтэл би єєрийгєє зэмлэн шийтгэж бас чадахгvй байлаа. Сэтгэл гэдгээр бvх юмыг зєвтгєн хаацайлж хараахан болохгvй боловч хvний амьдралд тохиолдож болох аль олон гунигтай, баяртай явдлаас насаараа ангид байх ч гэж vгvй хорвоо юмаа. Чухам иймээс би Гаанаагаа хязгааргvй хайрлан, хязгааргvй сайшаажээ. Тvvний гоо vзэсгэлэн ер бусын байлаа. Би бусдаас онцгой бvхнийг нь машид биширнэ. Хvн харахад зузаан уруултай, зууван бор нvдтэй, засмал хємсєгтэй, бозлог биетэй жирийн л нэг хvvхэн. Гэхдээ миний хувьд чухам vлэмжийн чанар бvрджээ. Ингээд би єєрийгєє газар дэлхий дээр хамгийн аз жаргалтай хvний тоонд тооцоход бэлэн байлаа.
Гаанаа бид хоёр завиа нуурын захад газардуулж орхиод, єглєєний ой дундуур зугаацан явав. Шєнийн шvvдрийг шингээж ундаалсан нарсан ойд шилмvvсний хурц vнэр, ойн ёроолын цэцэг ногооны бал бурам, шим шvvсний нарийн тансаг vнэр анхилаад амьсгаалахад уужим. Гаанаа ямар нэг чимээ авсан зvр гєрєєс мэт чагнаархан зогсоод -Огинскийн полонез уянгалж байна гэлээ. Нарсны завсраар гэрэлтэх шаргал тэнгэрийн туяанд тvvний нvд баясал хайраар мишилзэн сэтгэлд нь ямархан мєрєєдєлт уянга цалгилан буй нь илэрхий. Тэр нь миний сэтгэлд дамжин бууж, жаргалант хоёр зvрхэн тийнхvv дуугаа авалцаж нэгэн хэмээр цохилон байв. Єглєєн нарны тvрvvчийн цацраг нарсан ойд татсан хєгжмийн алтан чавхдас болж газар буун ирэхэд Гаана бид хоёрын сэтгэлд мєнєєхєн полонез гуниг баясал хослуулан уянгалжээ. Гаанаагийн оргилуун тэмvvлэлт сэтгэл єнєєгийн боловсролт бvсгvйн дvр vзvvлэх тєдийгєєс даанч гvнзгий бєгєєд дорнод талын эгэл малчны охин «Уяхан замбуу тивийн нараа» гээд дуулах дуртайн дээр Есениний Перс аялгууг цээжээр уншиж, Огинскийн полонезийг эрхэмлэн шvтэж явдаг нь бахдалтай. Ийнхvv тvvний оюун сэтгэлийн баялаг сайхан нь намайг улам соронздон татаж, аливаа гоо vзэсгэлэн, сонин хачин явдлын тухай бидний ойлголт хvсэл мєрєєдєл нийлэн байв.
Гаанаагийн сэтгэлд уянгалсан полонез аялгуу ямар нэгийг бодуулсан бололтой. Хайрхан минь (намайг ингэж нэрлэдэг нь их уултай зvйрлэсэн хэрэг биш харин энхрийлсэн буюу заримдаа ч єрєвдсєн шинжтэй байна) хvний сэтгэлийг л харлуулж гомдоохгvй явах юмсан гэв. -Энэ амьдралд хичнээн хvнийг гомдоосноо бvv мэдээ. Цємєєс нь нэг зэрэг уучлал гуйж болдогсон бол... Бид хоёрын яриа гэнэ гэнэхэн иймрэхvv сэдэв рvv хадуурдаг нь сэтгэлийн гvнд эргэлзлэл гэмшил нуугдаж байгаагийнх ч байж магадгvй. Гаанаа тэрхvv эргэлзлэл гэмшлийг таягдан хаях гэсэн мэт задгай орхисон торгон хар vсээ сэгсрэн нэгэнтээ янаг ялдам царайлж, нvдээ тормолзуулан -Хайрхан минь бvv урвай! Чадвал намайг барь! гээд наранд борлосон чийрэг хєлєє гойд янзтайгаар хол хол хаялан гvйв. Миний эрт сульдсан зvрх тvvний хурдыг гvйцэхгvй нь лав боловч ингэж эрхлэн наадсаар тvгшиж унахад би бэлэн тул хойноос нь хєєж гvйв. Насаа мартах жаргал чухам энэ! -Гаанаа-аа-аа! Гаанаа-аа-аа гээд амралтын байшингуудын тэндээс бvсгvй хvн гэнэт дуудахад бид зогтусан чагнав. -Гаанаа-аа-аа... гээд єглєєний ой цуурайтав. Хvvхнvvд хэдvvлээ нийлээд дуудаж байх шиг. -Хvvхнvvд дуудаж байна. Юу болов оо? гэж Гаанаа айж зовсон нvдээр намайг харав. -Юу болоо аж даа. Ямар нэг хvн сураглаж ирээ юу, аль амралтынхан дуудуулаа юу гэхэд Гаанаа намайг «дэмий бvv ярь» гэсэн янзтай ширэв татаад -Нэг л юм болж. Би явлаа. Чи цаагуур тойроод оч гэж эрс хэлээд нарны тvрvvчийн туяа харван нэвтэрсэн нарснуудын дундуур гялалзан алга болов. Би ч гэсэн ямар нэгэн муу юм зєгнєж, сэтгэл тvгшин уруугуу шогшлоо. * * *
Шуудангийн царцаа ногоон нисэн нистэл би Гаанааг тайтгаруулж ядав. Нєхєр нь машины ослоос болж хvндээр гэмтээд эмнэлэгт байгаа тухай яаралтай цахилгаан ирж бидний муу зєнгєєр болсон юм. Ингээд энэ дэлхий дээр гай зовлон байж болохыг бvрэн мартсан бидэнд нэг ёсны хатуу шийтгэл иржээ. Гаанаагийн сэтгэлийг тайтгаруулах гэсэн миний vг бvхэн нэг л учир утгагvй тэнэг мулгуу байв. Би єєрийгєє зєєлєн сэтгэлтэй, хар амиа боддоггvй бодь амьтан гэж битvvхэн тоож явдаг бєгєєд муу муухай санаа тєрєх юм гэж ч боддоггvй билээ. Гэтэл Гаанаа нєхрийнхєє осолдсоныг «биднээс л боллоо» гэсэн шиг машид гашуудан харамсахад «Хэрвээ хагацал зовлон учрах юм бол би чинь байна» гэж хар амиа бодсон бvтэлгvй vг хэлжээ. Гаанааг би надаас єєр хvнд, эр нєхєртєє ч илvv хайртай байх учиргvй гэж итгэсэн хэрэг биз, нєгєє муу муухай санаа тєрєхгvй хvн гэсэн чинь яалаа.
Гаанаагийн суусан онгоц нарсан ой дээгvvр хєєрєн далд ороход тvvний гашуудалт сайхан нvдийг цэлмэг тэнгэрт зураглан харж «Мєнх биш хорвоо хойно доо. Нэг нь vхэж байхад нєгєєх нь жаргаж байдаг» гэж бодлоо. Тийнхvv хvний хамгийн амин нандин зvйл болох хайр дурлалд ч хар амиа бодож, єєрийгєє бусдын дээр тавих хэрэггvй гэдгийг сvvлд ойлгосон билээ. Жаргалдаа ташуурсан хvн ухаан богино болно. Гаанаагийн нєхєр нас барсан тухай мэдээ сонсонгуутаа гашуудлыг нь хуваалцсан цєєн vгтэй захидал бичиж эцэст нь «чамайг хайрлан халамжлах хvн одоо ганцхан би vлдлээ» гэсний хариуд «Намайг хайрлан халамжлах ганцхан хvн єнгєрлєє» гэсэн vгтэй захидал авсан юм. Ингээд л бvх юм єнгєрсєн. Цаг зуурын жаргал зовлон болж хувирсан.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Last edited by pcd on Jul.05.10 6:59 pm, edited 1 time in total.
Сэдвийн нэрний урд тэмдэг тавив.


Top
   
PostPosted: Jul.06.10 11:15 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сэдвээ заавал үргэлжлүүлээрэй Уншиж үзлээ таалагдлаа
Уншигчын суудалд


Top
   
PostPosted: Jul.06.10 11:45 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Хулан бид хоёр /С.Эрдэнэ/



Арван долоон нас ч дээ. Хөөрхий. зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явжээ. Гэтэл тэр зун ёстой шалчгар эр болохоо мэдсэн юм. Долдугаар сарын нэгэн өдөр би нутгийнхаа Чингис хаан болоод түүний залуу гэргийн хамт сумынхаа наадамд очихоор эртлэн мордлоо. Гэр Чингис хаан гэдэг маань ердөө л шар Цамба юм шүү дээ. Би түүнд ийм догшин сүртэй хоч өгсөн боловч хүнд хэлдэггүй байлаа. Хурдан морь уяхад нь би түүнд туслалцсан юм. Тэгэхэд над шиг жулдрай амьтан салхин зээрд, цахилгаан хээр гэх мэт үлгэр домгийн нэртэй тэр сүрхий хөлөг морьдыг нь үдшийн чийг буусан хойно хээр аваачиж идээшлүүлэх, өглөө үүрээр чилээгий нь гаргах, өдөр услах зэрэг хар бор ажил хийхээс өөр ямар тус хүргэх билээ.
Шар Цамба гэгч гуч эргэм настай, ирвэсниих шиг жоотгор шар нүдтэй, буржгар хүрэн үстэй, дундуураа ховилтсон урт эрүүтэй бөгөөд майгавтар богинохон хөлөө бат гишгэж нударгаа үргэлж зангидаж явдаг хүн. Шар нүд нь урин зөөлөн харцтай байхыг би ер үзсэнгүй. Нусгай жаалууд бол түүний харцнаас айж хулганан, мөрөө хавчиж, модон өмд өмссөн юм шиг хөдлөхгүй болно. Цамба адуу мал, алт мөнгөөр баян бөгөөд морь арилжих дон туссан хүн. Хавар ногоо цухуйнгуут хэдэн морь сайн ЭМЭЭЛ тохож, сайхан хувцас өмсөөд л хуй салхи мэт арилж өгнө. Тэгээд Хэрлэн Баян-Улаан, Гал шар бүр Дариганга хүртэл доншуучлаад ид зун болсон хойно сайн сайн морьдыг хатир жороо, өнгө зүсээр нь ижилсүүлж хөтлөөд, уулын бэлээр тоос татуулж уртын дуу уянгалуулсаар буцаж ирнэ. Шар Цамбын ид хав ийм л байлаа. Манай нутгийнхний зарим нь түүнийг цагаан омогтой, хийморьтой, сайн эр гэх боловч олонх нь онгиргон сагсуу, олиггүй хүн гэлцдэг билээ. Харин би бол түүнийг Чингис хаан шиг л хүн гэж бодно. Бид үүр цүүрээр өмнө зүг давхиж явлаа. Сумын төв хүртэл хоёр өртөө газар, зам их бартаатай. Жирэмтийн даваа гэж нэг их даваа буй. Нар цухуйхын алдад Чингис Цагаан тохойн айлаар бууж дөрөө чангална гэж бид хоёрыг орхиод жилийж одов. Тэгэнгүүт би дотроо гэнэт баяртай боллоо. Арван долоон насанд, үгүй дээ л эр хүний үнэр орсон байх шүү дээ. Шар Цамбын эхнэрийг Хулан гэнэ. Хулан холын нутгаас хадамд ирсэн, сар шиг сайхан, салхи шиг тогтворгүй амьтан билээ.
Ахыгаа дагаж аймаг руу хоёр жил хэртэй яваад энэ хавар нутагтаа буцаж ирэхэд минь Шар Цамба ийм залуу сайхан эхнэр авсан байлаа. Цамба эхнэрээ үргэлж занчиж, үүр шөнөөр чарлуулж байдаг гэж манай нутгийнхан ярилцаж байлаа. Гэвч би тийнхүү чойжин буулгаж байхыг нь үзсэнгүй.
За тэгээд Чингис хаан бараа сураггүй болжээ. Би наадамд уралдуулахаар сойсон дөрвөн сайхан морий нь хөтлөөд Хулан хүүхний дэргэд цогиулж явлаа. Өглөөний сэрүүнд ээгсэн эргүүлээд Жирэмийн даваа даваарай гэж «хаан» бидэнд тушаасан юм.
Би Хулан хүүхнийг хулгай нүдээр шохоорхон харж ер бишийн баяр хөөртэй явав. Ингээд л давхиад байвал хаа ч хүрч болмоор санагдана.
Цэлмэг тэнгэрт нар мандаж, салхин өмнөөс сэрчигнэнхэд уулын энтээ сүүдэр тусаж байхад, өрнө уулын улбар туяа тусжээ. Нуга газрын шүүдэрт ногоо хөлд шир шир хийж, урдах зам дээрээс болжмор шувуу байн байн ниснэ. Хулан хүүхэн улаан савхин гутал өмсөж, жижигхэн хөлийнхөө өлмийг хотойлгож жийжүү дөрөө жийж , хөх торгон тэрлэгийнхээ хормойг өвдөгнөөсөө дээш цугларуулж, торгон оймсны цаана туяарч байгаа чийрэг булчингаа чангахан ороогоод, боржигин хийцтэй эмээл дээр янзтайхан сууж, шар дурдан бүс эвлэгхэн ороосон нарийхан бэлхүүсээ жороо хүрнийхээ явдлын аясаар үл мэдэг нахилзуулан явна.
Магнай дээрээ сартай жороо хүрэн морь мөнгөн товруут хазаарынхаа амгайг соёондоо өлгөж хазаар даран тэмүүлэхэд үс нь илбүүршсэн тэгшхэн зоо нь үл мэдэг жирвэлзэхийг үзвэл аягатай ус тавьсан ч асгармааргүй, морь эзэн хоёрын энэ байдалд хөгжмийн хөг таарах мэт сэтгэлд маш тааламжтай.
Харин, миний өмссөн хувцас гэвэл, эмжээр нь сэмэрсэн ногоон жигүүн тэрлэг, өвдөг дээрээ зууван нөхөөстэй цэрэг өмд, хугархай саравчтай хуучин муу малгай, унасан морь гэвэл, Чингис хааны адуун сүргийн адаг, ааш муутай алаг үрээ байлаа.
Хулан, уулын орой харж уянгат дуу аялж явснаа намайг нүднийхээ булангаар харж доогтойхон инээмсэглээд,
Сампил аа чи дуулаач гэхэд миний царай яах ийхийн завгүй улаа бутраатахлаа. Өнчин хүн дуулаач гэгчээр 6и тэрүүхэндээ л зэгсэн хоолойтой байжээ. Адуу малд явахдаа дуу аялж хадны цууриа чагнадаг өвчтэй юмсан. Би сүүндээ цадсан тугал шиг хэлээ долоож, эхлээд тун онхио муутайгаар «Ар Хянган уулан дээр нь гараад харахад» гэдгийг дууллаа. Хулан намайг ингэж дуулна гэж огтхон ч санаагүй тул морио татаж сайхан алаг нүдээ тормолзуулан мишээв. Тэгэхээр нь би урам зориг орж, ухаан, хоолой хоёрынхоо чадлыг шавхаж харь хол явсан хайрт ганц охиноо мөрөөдсөн эхийн тухай дуулав. Тэгтэл Хулан ханцуйнаасаа алчуур гаргаж нулимсаа арчив шүү. Би амаа ангайсан хэвээрээ таг боллОО. Ингэж уярах юм гэж ер санасангүй.
Сампил аа дуулаач дээ гээд Хулан бүр мэгшин уйллаа. Гэвч миний дуулах сэхээ алга болжээ. Хулан нэлээд удаан уйлаад сая тайтгарч энэ удаа аятайхнаар хараад,
Сампил, чи ямар сайхан дуулдаг юм бэ гэхэд би аанай л ичиж улайлаа.
Даваан дээр гарах үес бага үд болжээ. Энэ хооронд Хулан бид хоёр бие биеэ овоо мэдэх болсон байлаа. Хулан бас надтай адил өнчин хүн юмсанжээ. Бид овооны дэргэд буулаа. Энэ өдөр аагим халуун боловч давааны өндөрт салхи сэрүүн бөгөөд шилмүүст ойн содон үнэр анхилж, тэртээ Дор хөх ногоон шугуй дундуур урсах Онон голын нугалаанууд гялалзан, мэлтэлзэн харагдав.
Хулан зулай даран ороож чихний тус зангидсан улаан пансан алчуураа авч махлаг цагаан гараараа магнайгаа илээд намайг ширтэж юу бодсныг бүү мэд нэг л донжтойхон инээмсэглэнэ. Энэ үед би Чингис хаан мөд бүү ирээсэй гэж бодож байсан тул байн байн зам руу харжээ.
Чи юугаа хараа вэ? гэж хүүхний гэнэт асуухад
Чингис... хэмээн санамсаргүй хэлж орхилоо.
Юу? гэж гайхан харахад нь би бүр бантаж орхиод
Аа тийм... Чингис... үгүй ээ ца.. ца.. гэж бувтнаад мангуу юм шиг маасайтал инээхэд Хулан улам гайхаж
Юун Чингис вэ? гээд нүдээ томоос том болголоо.
Би сая л нэг хэлээ татагчаан болж
Yгүй, Цамба гуай гүйцэж ирэх болоогүй юм аа гэв. Хулан бас л гайхсан хэвээрээ,
Тэгээд Чингис, Чингис гээд байдаг... гэхэд нь би одоо дүүрсэн хэрэг гэж бодоод,
Цамба гуай Чингис хаантай төстэй шүү гэтэл
Юу гэнэ ээ? гээд гэдрэг унан хөхөрч
Yхсэн хойноо Чингис хаан бол. Чингис шиг баатар бол адаглаад эхнэрээ зодохгүй байхсан. Тэр чинь одоо ногоорч л яваа биз. Энэ шөнөдөө сум хүрч чадвал дээд заяа гээд санаа алдан ногоон дээр хажуулдан ил гарсан өвдгөө хормойгоороо ороогоод, нэг ширхэг хялгана тасдан амандаа зууж ямархан нэг зүйлийг мөрөөдон санаашрах мэт нүдээ аньж байснаа аальгүйтэн инээж,
Намайг тат! гээд гараа өгөв. Түүний гар зөөлхөн бөгөөд бүлээхэн байлаа.
Хулан тэр даруй мориндоо мордож,
Сампил аа эрчээрээ давхиад гол дээр очъё. Усны эрэг дээр их сайхан байгаа. Цамба мөд ирэхгүй, явъя! гэж хөгжилтэй хэлээд мориндоо ташуур өгч даваа руу жороолуулав. Би ч яаран мордож хойноос нь давхив. Сампил аа дуулаарай гэнэ. Би сэмэрхий ногоон тэрлэгнийхээ хормойг хийсгэнхэн,
- Эр ээ боруу харцагана нь үү-ээ
Жигүүрхэндээ хүчтэй ай хө алдрай мину эээ.. гээд л жирэмийн давааг жингэнэтэл дуулж явлаа.
Гол дээр хүрч ирэхэд нөгөө хурдан морьд маань хүртэл хөлөрчихсөн байв.
Хулан намайг хүн бараг явахаа больсон, хуучин гарам тийш дагуулж очив. Бид хоёр улиас бургас, мойл долоогоно хосолсон битүү шугуйн дунд бууж морьдоо уяад тухтайхан хүүрнэж суулаа...
Чухам юу гэгч болж байгааг би мэдэхээ байжээ.
Хулаан манай нутагт чам шиг сайхан хүүхэн байхгүй шүү.
Над бас өөр сайхан юм бий л дээ
Юу гэж?
Яагаав. Сэтгэл байна.
Тэгээд жаргалтай амьдарч...
Чи бод л доо. Би хүний эрхэнд байна. Зовлонгоо нуухыг л бодох юм. Хүн намайг жаргалдаа ташуурсан амьтан гэж боддог.
Хулаан, чи ингэж амьдрах ёсгүй, салаад яв! Чамайг сүрдүүлдэг байхгүй юу. Хаяад явчихвал чинь яаж ч чадахгүй.
Сампил аа, чам шиг хүнтэйсэн бол... чи даанч ичимтгий юм даа. Намайг үнс л дээ...
Бидний хажуу дахь бургасны мөчир дээр ирж суусан бяцхан бор бялзуухай «эд ер нь яаж байна» гэсэн байртай ТОЛГОЙГОО гилжийлгэн шил сувс шиг өчүүхэн нүдээ эргэлдүүлнэ.
Хулан гараа дэрлэж нүдээ аниад,
Намар чиний аймаг орсон хойно би Цамбаас салаад бас аймаг орно. Ажил хийвэл амьдарна шүү дээ. Би оёдолчин, үгүй дээ цэвэрлэгч хийж дөнгөх байлгүй. Тийм ээ Сампил аа?
Тийм ээ. Би бол тракторчин юм уу жолооч болох санаатай! Хулаан! Энэ шувуу ямар хөөрхөн нүдтэй юм бэ?
Шинэ гармын замд орох үед нэгэнт орой болсон байлаа. Гэвч бид Чингис хаан нөгөө цагаан тохойдоо л ногоорч яваа гэж ажиг сэжиг ч үгүй явлаа. Хичнээн баяр жаргалтай явсан гэж санана. Хулан миний мөрийг түшин мишээж, би эр бор харцага аялан мишээж, оройн наран уулын толгой дээр мишээнэ.
Бид хоёрын урдаас ямар нэг хүн улаан тоос татуулан давхиж айсуй. Хулан гэнэт морио татаж тэр хүний зүг түгшүүртэйгээр ширтээд, Би ч дорхиноо
Цамба ирж явна гэж шивэгнэв. Би ч дорхиноо шалчийж орхилоо Зүрх маань амаараа гарах нь ээ
Хаанаас даа энэ чинь сумаас нааш ирж яваа хүн байна.
Мөөн мөн яах аргагүй мөн.Бидний тэнд байх хооронд сум орж дээ
- Одоо яах вэ
- Харин ээ Гол дээр бууж морьдоо амраасан гэхээс
- Ийм удаан уу
Харин нь ээ...
Догшин Чингис хаан ч юу юугүй хүрээд ирлээ. Тэр бид хоёрт тулж морио татаад ирвэснй шар нүдээрээ муухай харлаа. Энгэр заам нь задгай, царай нь хөөнгө эмээл дээрээ хажуулдан бүдүүн тэнзэн ташуураа морин дэл дээр хөндөлдүүлэн барьжээ.
Чи сумаас ирэв үү гэж Хулан их л тулгамдан асуухад Цамба шүдээ тачигнатал хавираад, амаа муруйлган
- Сумаас гэнэ шүү. Энэ зулбадастайгаа шугуй дотор хэвтэж байхад чинь...
Битгий дэмийр чи...
Дуу! гэж Цамба муухай хашгираад над руу дайрч яах ийхийн завгүй морин дээрээс минь хуу татаж орхиод
-Муу новш хүний морь унаад бас эхнэрий нь...
Цамбаа! Чи ямар жигтэйхэн амьтан бэ! гэж Хулан уйлагнан хашгирав.
Цамба галзуурсан юм шиг шар нүдээ эргэлдүүлэн шүдээ ярзайлгаж
- Дуу, наана чинь нам цохино шүү гэж орилоод цулбууры нь шүүрэн авч морийг нь ташуурдав.
Би бууна. Би үхсэн ч чамтай явахгүй гэж Хулан хорсон уйлахад
Чи тэг .Харин би цаадах нусгай жаалыг чинь нэг л цохино шүү гэж Цамба бороохой мэт бүдүүн ташуураа далайн над руу давшлахад
Цамбаа, болиоч! Хулан гараас нь зуурав. Би гэдэг хүн ухаан балартах шахам, газар зоосон гадас шиг хөдлөлгүй зогсож байжээ. Цамба үсрэн бууж морьдоо Хулангийн морины хүзүүнээс холбоод мөн л харайн мордож, Хулангийн цулбуурыг шүүрч аваад, морьдоо хайр найргүй ташуурдан давхив. Миний өмнө улаан тоос манарч, хөөрхий Хулангийн хорсон уйлах чимээ тасарлаа. Би зам дээр явган хаягдсанаа сая ухаарч Цамбын хойноос гар зангидан,
Би чамаас хариугаа авна даа. Заавал авна! Хулан ч чамайг хаяна. Yзээрэй, муу нохой! 'Хулан чамайг заавал хаяна! гэж нулимсаа арчиж нусаа татсаар хоцорч билээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.06.10 11:48 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Малын хөлийн тоос /С.Эрдэнэ/



Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь ТАВЬЖ байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, түүнээс доохно эцэг овгийн утаат эрэгнэг, баруун хаяанд нь эрээн авдар, түүнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргүүтэн байна. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтав. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж хөмүл танын тааламжит үнэрээр агаар салхи анхилж хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно.
Ийнхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндий урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч тууварчдын гэр майхны ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдэв. Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханын нүдээр зам ширтэж байв. Удсангүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд,
За Чанцаал сайн зусаж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа төвшин инээмсэглэл тодруулж дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны, нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов, Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байж бүсгүйн зангаар гирэвшингүй харж,
Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв. Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан урд завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан,
Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам өлзийтэй ажил урагштай байдаг нь аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангүй. Угтаж золгоод үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж усгал хар нүдний нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,
Чанцал минь ээ! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж,
Тийм ээ, тэр хүн чинь гэтэл
Тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд,
Яах нь вэ хүүхдүүд ирлээ гээд булт үсрэн, зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хүү ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар өндийж ар суганаасаа савхин түрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж,
Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хүү нааш ир энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалын оройн саалинд гарсан хойгуур хувцас хунараа тайчиж ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо,
Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх нь юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй. Чи заавал очоорой гэжээ. Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр
хүүгээ ундалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ногдсон хөгшин хүрнээ эмээллэн мордов.
Тийн тууварчдын буусан зүг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж түүний хэлсэн амласан нь үнэн болж, хүлээсэн мөрөөдсөн амьдрал нь биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ хүний зэрэгтэй өсгөж сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахгүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр..
Намайг бодвол ухаантай чадалтай эр хүн уужим сэтгэл, гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар бол хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү гэх зэргээр олныг
бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр, дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гэвэл хоёр гурвын зэрэг барьжээ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гар бол Балбарынх мөн. Түүний дэргэд нөхөөст хар майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрүү Дамба хочтой хижээл хүн. Түүний эрүү хангинуур сүхний цохилуур шиг дөрвөлжин, нүүр агуу мөртөө нүд нь жартгар, нутаг усандаа хүндгүй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хүүхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрүүлч заргач хүн. Гурав дахь нь улсын заан цолтой хөх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугүй сайхан эр бөгөөд мулгуу цөлх хүн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Түүний хувцас ядуу, царай зүс аяншиж гундсан байдалтай ажээ.
Чанцалын орж ирэхэд Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа.
Балбар, Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн :
Ээ ашгүй хүрээд ирэв үү. Бид эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр олон тохиолдох биш.
3а , Сугар гуай хонио төхөөрхүүдээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрүү Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ.
Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, өвгөний майханд оров. ӨВГӨН Ч бас архинаас хувь хүртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,
Хүүхээ наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ, Энүүнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав үр хүүхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр амьдрах биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ, Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л ӨВЛИЙН эхээр гэрийн бараа харна. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтэл ажрах вэ. Yнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Хуурмагаар олдсон алдар нэр ,алт мөнгө шунал түрүүлдэг нь ёс. Хүүхээ Балбарыг ЧИ яадаг болсон гэж санана. Өөрийн л ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан.
Намар хамгийн түрүүнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж амьтны мууг үзэж яваагүй. Хээл хахууль, авч улсын санг ч хохироодог, мань мэтийг хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж явдаг нь тэр. Сүүлдээ бүр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил арав хорь хүргэх бололтой.
Төрийн төлөө оготно гэж бодвол ч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм бишүү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. Хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хүүхэн аваачсан их л эрх танхи амьтан байдаг. Өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж
Юу гэнээ. Балбар эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гүин гарав. Даалуучингуудын нэг нь «Гозгор долоо гоохолзоно, говийн хүүхэн шоохолзоно» гэж өндөр дуугаар дуудахад Балбар «Хун галуу нагал навч хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал татлаа татуулах уу» гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь «Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал» гээч хэмээн согтуурахад цөмөөрөө ха-ха-хо-хо гэж бүдүүн нарийн дуу гар хөхрөлдөн, Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж шүүрс алдаад гэрээс холдон явав.
Нар шингэж цагаан гэгээ туссан үе байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.06.10 11:49 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Малын хөлийн тоос /С.Эрдэнэ/



Найман сар дундаа орж ногооны үзүүр үл мэдэгхэн модширч, хөх номин тэнгэр газраас улам холдсон мэт уужимхан нэлийж салхи сэрүүхэн үлээх болжээ. Байгаль ертөнцийн хишиг бүрдэж малчин ардын гэр хотлоор идээ цагаа дэлгэрсэн энэ сайхан улирлын нэгэн сайхан өглөө билээ.
Өмнө уулсын бэл улаан шаргал элсэн манхантай умар улсын бэл униарт ногоон дэнжтэй, Хангай голыг заагласан алдар цуут Борогчингийн хөндийн уужим дахь борхон гэрийн эзэгтэй гуч эргэм насны өндөр бор бүсгүй намхан зуухан дээрх тос дааварласан ширмэн тогооноос хуруу зузаан өрөм хаман авч шар модон тавагт байгаа алгын чинээн хоёр цагаан хурууд дээр ижилхэн хувааж тавив. Хоймрын орон дээр хурган дээлийн дороос нэг сайртай бор хөлөө, нөгөөдөх нь цээжин биеэ ил гарган унтаж байгаа балчир хоёр хүүдээ хувь ТАВЬЖ байгаа нь энэ. Гэрийн зүүн хаяанд хямдхан бүтээлгээр цэвэрхэн зассан эзэгтэйн ор, түүнээс доохно эцэг овгийн утаат эрэгнэг, баруун хаяанд нь эрээн авдар, түүнээс доохно эмээл хазаар, хувин сав тэргүүтэн байна. Гэрийн эзэгтэй саалийн хувин авч гадагш гарахад өглөөний сааль хүлээсэн үнээ тугал мөөрөлдөн угтав. Зүүн нуурын галуу нугас нарнаар наргин ганганалдаж хөмүл танын тааламжит үнэрээр агаар салхи анхилж хүн бүл сайтай саахалт айлын их бага гэр, тэрэг тэмээ, хонь мал хүлээн авагчийн хүнгэнэх дуу энэ бүхэн өөрийн нь дорой буурайг сануулах мэт болно.
Ийнхүү бүсгүйн сэтгэл догдолсон нь сүүлийн хэдэн өдөр нэгэн учралыг хүлээснийх билээ. Найртай тансаг найман сарын эхэн үеэр баруунаас хүрэлцэн ирэх тууварчдын манлайд учралт хүн нь буух ёстой байлаа. Тэгээд өнгөрсөн хэдэн өдөр Борогчингийн хөндий урд уулын ар, хойт уулын энгэрийг туж харуулдсаар байв. Энэ удаа ч гэрээс гарангуут мөрөөдөлт зүгийн энгэр дэнжийг ажиглатал хэдэн суурь хонь, үхэр цайран багширч тууварчдын гэр майхны ундуй сундуй үзэгдэв. Энэ бүхнийг харангуут бүсгүйн хацар дээрх тарлан сэвх хүртэл туяаран шингэрч, уйтгарлаг, бодлогошронгуй нүд нь энэ өглөөний тэнгэр мэт мишилзэн цэлмэв. Тийн гүйхээрээ явж хэдэн үнээгээ хагас дутуу саагаад хүүхдийнхээ нүүр гарыг угааж, цэвэр хувцас өмсгөөд, гэр бараагаа янзалж идээ будаагаа зэхээд гарах орох тоолондоо тууварчдын буусан зүг ширтэн харан байтал үдийн алдад тэндээс наашилж яваа хөтөлгөө морьтой хүн үзэгдэв. Бүсгүй хоёр хүүгээ гадуур тогло гэж гаргаад гэрийнхээ хаяаг сөхөж ханын нүдээр зам ширтэж байв. Удсангүй ижилхэн хул морьтой, хурц ногоон өнгийн дээлээ сугалдаргалж цагаан цамцны ханцуйг шамласан хүн гарч ирэхэд Балбар мөн болохыг даруй таньж нэг мэдэхнээ угтаж гарсан байв. Балбар уяан дээр тайвуухан бууж хоёр загалаа уяад хойш урагшаа холыг харж хоолой засаад, ногоон саарьтай ээтэн гутлаараа нунтаг хөх шороон дээр хол хол мөр гаргасаар хүрч ирээд,
За Чанцаал сайн зусаж байна уу? гэж намрын шим шүлт хурсан хүдэр хүрэн царайндаа төвшин инээмсэглэл тодруулж дөшин цагаан шүдээ яралзуулан урт аяны, нарыг шингээж, салхийг сөрсөн хүрэн ягаан цээжээ ханхалзуулан зогсов, Чанцал сэтгэлийг булаасан сайхан эрийн жавхлангийн өмнө бишүүрхэх баясах хослон байж бүсгүйн зангаар гирэвшингүй харж,
Сайн, сайн явж байна уу? Тууврын мал үзэгдэхээр нь чамайг ирсэн байх гэж бодсон юм гэв. Хүлээсэн хүн нь хүрэлцэн ирсэн учралт өдрийн баяраар бие сэтгэл хөнгөрч хурдан шалмаг хоол унд хийж зочлонгуут авдраасаа галуун хүзүүт гаргаж шимийн архи аягалахад, Балбар хамрынхаа самсааг сарталзуулан урд завьжаараа савируулан залгилаад гарынхаа алгаар амаа арчиж тамшаалан,
Энэ жил ажил явдал урагштай. Өвгөн нь аймгийн тууварчдын зөвлөлгөөнд оролцох яггүй үүрэг авсан. Сайшаалгана гэдэг ч санааных биш зүтгэлийнх юм шив дээ. Энэ жил хэдэн өеөдмөр маань овоо таргалж явна. Хотынхны ходоодыг өөхөөр таглаад муу хар түрийвчээ хөдөлмөрийнхөө хөлсөөр мялаагаад буцдаг хэрэг ээ. Зам өлзийтэй ажил урагштай байдаг нь аавын хүүгийн аз шоо мөн биз дээ. Таван жил мал туухдаа гажуу буруу явсангүй. Угтаж золгоод үдэж мордуулдаг чам шиг хүнтэй байхаар дотор уужим явах юм гэж шилбэлзэн суув. Хэдхэн тагш архи уусанд нүүр нь хөлс дааварлан нүд нь маналзаад ирлээ. Чанцалын өсөх насны өмсгөл болох хөх дурдан тэрлэг өндөр гоолиг биеийнх нь аясыг тодруулан, хилэн хар үснээс нь танил үнэр анхилах мэт санагдаж усгал хар нүдний нь харц эр хүний элдэв авирыг хүлцэн өнгөрүүлэх шинжтэйг шунамхайран харж суусан Балбар,
Чанцал минь ээ! Өвгөн чинь малын хөлийн тоосонд ганцаараа явсаар насыг баралтай биш дээ. Ханьгүй хүнд харанхуй хорвоог гэгээтэй нартай болгох хүн тэр болгон яаж дайралдах аж даа. Тийм үү дээ Чанцаал? гэхэд Чанцал баахан тулгамдаж,
Тийм ээ, тэр хүн чинь гэтэл
Тэр хүн чинь чи шүү дээ гээд Балбар агдганан инээсээр босож ирээд Чанцалын гараас шүүрэн авч тэврэхийг завдсанд,
Яах нь вэ хүүхдүүд ирлээ гээд булт үсрэн, зайлав. Балбар тэсэж ядан инээсээр ор руу нь очиж толгойгоо салаавчлан хэвтэхэд ханхар цээж нь оволзон байлаа. Хоёр хүү ээжийн орон дээр сунайтал хэвтэж байгаа танихгүй ахаас эмээн хатавчны дэргэд бие биедээ наалдан зогсов. Балбар өндийж ар суганаасаа савхин түрийвчээ тэмтрэн аваад хоёр улаан аравт гаргаж,
Чанцаал, саахалт чинь агент хэвээрээ биз? Миний хоёр хүү нааш ир энүүгээр чихэр авч ид! гэхэд амтат энэ үгэнд урхилагдсан хоёр хүү шүлсээ залгиж алгаа тоссоор хүрч ирээд тус тусын хувийг авангуут уралдан гарч одов. Балбар дахин нэг галуун хүзүүт шавхаад Чанцалын оройн саалинд гарсан хойгуур хувцас хунараа тайчиж ор дэвсгэрий нь тавтайяа эзэгнэжээ. Маргааш өглөө нь Чанцалын хийж өгсөн бантанг идэж бас нэг галуун хүзүүт тонилгоод мордохдоо,
Чанцаал, маргааш манайд Дашинчилэнгийн хэдэн юм ирнэ. Газар газрынхантай гар барьж, ганзага нийлэх нь юу нь муу байх вэ. Чи бид хоёрын холбоотойг мэддэг л юм билээ. Ганц хүн айл болохгүй, ганц цучил гал болохгүй. Чи заавал очоорой гэжээ. Чанцал өглөөний саалийг сааж сүүгээ тушаагаад хоёр
хүүгээ ундалж гэрээсээ бүү холдоорой гэж сайтар захиад хэдэн зуны наранд онгосон торгон дээлээ өмсөж нэгдлийн адуунаас ногдсон хөгшин хүрнээ эмээллэн мордов.
Тийн тууварчдын буусан зүг сажлуулан явахдаа шимийн архины исгэлэн үнэрээр амьсгаалсан гүжирмэг эрийн хажууд өнгөрүүлсэн энэ шөнийн явдлыг санаж түүний хэлсэн амласан нь үнэн болж, хүлээсэн мөрөөдсөн амьдрал нь биелбэл хаа ч явсан болно. Хоёр муу хүүгээ хүний зэрэгтэй өсгөж сургуульд оруулж бусдын цагаан гэр, хүлээн авагч, шинэ хувцас тэр бүхэнд атаархахааргүй төрсөн эс боловч эцэг гэх хүнтэй, уруу дорой царайлахгүй хийморьтой явахаар болговол хамаг хэрэг бүтэх нь тэр..
Намайг бодвол ухаантай чадалтай эр хүн уужим сэтгэл, гаргаж, хөөрхий хоёр үрий минь зөв сайнаар хүмүүжүүлэх нь лав. Балбар бол хүүхдэд их элэгтэй хүн юм. Бага балчирхан амьтад юундаа дасаж ядах вэ дээ. Энэ насандаа хүний сайныг олж ханилах хувь тавилантай явсан минь сая гүйцэлдэх нь энэ биш үү гэх зэргээр олныг
бодож явлаа.
Тууврын хонь мал, суурь сууриараа багшран бэлчээрлэж, уулын энгэр, дэнж дээрх тууварчдын гэр майхан энд тэнд үзэгдэнэ. Голдуу майхан байх бөгөөд гэр гэвэл хоёр гурвын зэрэг барьжээ. Тууварчдын зүүн жигүүрт байгаа хундан цагаан гар бол Балбарынх мөн. Түүний дэргэд нөхөөст хар майхан, бодвол нөгөө Дашинчилэнгийнхний эмээлтэй морьд байв. Чанцал гэрээс зайдуухан бууж морио тушаад баахан зүрхшсээр гэрт оров. Нутгийн гурван харчуул ирсний нэг нь эрүү Дамба хочтой хижээл хүн. Түүний эрүү хангинуур сүхний цохилуур шиг дөрвөлжин, нүүр агуу мөртөө нүд нь жартгар, нутаг усандаа хүндгүй этгээд билээ. Хоёр дахь нь нэгдлийн туслах нягтлан бодогч залуу, хүүхэн шинжийн цэвэр царайтай бөгөөд нэртэй хэрүүлч заргач хүн. Гурав дахь нь улсын заан цолтой хөх толгой хэмээх Гончиг, Балбараас дутуугүй сайхан эр бөгөөд мулгуу цөлх хүн. Балбартай хамт яваа тууварчин бололтой нэг өвгөн байв. Түүний хувцас ядуу, царай зүс аяншиж гундсан байдалтай ажээ.
Чанцалын орж ирэхэд Балбар хэдүүл дөрвөн ханатын хоймрыг бүрхсэн хивс дээр ясан даалуу тачигнуулж суулаа.
Балбар, Чанцалын өөдөөс наалинхай нүдээр мишилзэн :
Ээ ашгүй хүрээд ирэв үү. Бид эднүүст нутгийн чинь хүүхнээр хонины гэдэс арчуулна гэж суулаа шүү дээ. Малын тоосонд дарагдаж яваа мань мэтэд иймэрхүү өдөр олон тохиолдох биш.
3а , Сугар гуай хонио төхөөрхүүдээ гэхэд ядрангуй царайтай өвгөн гадагш гарч мөчийн дотор амжуулав. Чанцал хонины гэдэс янзалж хажуугийн майханд тогоо дүүрэн мах чанаж авчирсанд мань хэд ханцуй шамлан уулзав. Эрүү Дамба хаяанаас нэг лонх хар архи авч ханцуйгаараа жийрэглэн нэг цохисонд бөглөө нь бүлт үсрэн эхний хундага Балбарт зориулагдав. Цохиулах ээлжээ хүлээж байгаа лонх гэрийн хаяанд жирийн хэвтэх ажээ.
Хар архинд хатгуулсан даалуучингуудын үг олширч өгөө авааны тухай маргалдаж эхлэхэд Чанцал сэм гарч, өвгөний майханд оров. ӨВГӨН Ч бас архинаас хувь хүртсэн тул онгод нь бяцхан орж утаа тортог болсон нөхөөст хар майхныхаа голд давшлан,
Хүүхээ наашаа суу. Би чамд санаснаа хэлье. Бэлтэй чадалтай нь цагаан гэртэй, чадалгүй дорой нь хар майхантай явдаг чинь ёс шүү дээ, Энүүнд гомдох юм алга. Малын тоосонд дарагдлаа гэнэ. Чухам хэн нь дарагдаж яваа бол доо. Би бол улаан цурав үр хүүхдээ тэжээх гэж хэдэн жил мал туулаа. Хаа ч гэсэн хөдөлмөр хийхгүйгээр амьдрах биш, сурсан дадсанаа хийж аминдаа ч гэсэн, улсдаа ч гэсэн зүтгэж явахаас өөр яах вэ, Мал тууна гэдэг чинь амар ч ажил биш. Хавар эрт гараад л ӨВЛИЙН эхээр гэрийн бараа харна. Ард үлдсэн хэдийнхээ төлөө санаа зовно. Өлсөх даарах өдөр ч тохиолдоно. Гэлээ ч гэсэн амьдрахын төлөө ариун цагаан хөдөлмөр хийж яваагаас хойш юундаа тэгтэл ажрах вэ. Yнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцэнэ гэдэг. Балбарт би жаахан гомдох болсон доо. Танил талтай эр чадалтайдаа эрдэж хуурамч хуудуу явдалтай болж байгаа хүн. Хүн сайн явах тусмаа үнэнч болох ёстой сон. Хуурмагаар олдсон алдар нэр ,алт мөнгө шунал түрүүлдэг нь ёс. Хүүхээ Балбарыг ЧИ яадаг болсон гэж санана. Өөрийн л ажил бүтэж байвал бусдынх яаж ч байсан хамаагүй. Ноднин адилхан л мал тууж гарсан.
Намар хамгийн түрүүнд л тушаалаа. Тэгсэн чинь хамгийн туранхай мал тууж гараад хамгийн их таргалуулсан хүн Балбар боллоо. Өвгөн ах чинь атаа жөтөө санаж амьтны мууг үзэж яваагүй. Хээл хахууль, авч улсын санг ч хохироодог, мань мэтийг хохироодог явдал байна. Балбар идэшний ганц хоёр юм илүүчилж аваачаад л тэндхийн дарга даамалтай сүлбэлдэн дархан эрх эдэлж худал хуурмаг баримт, шагнал мөнгө аваад тэргүүний сайн хүн болж явдаг нь тэр. Сүүлдээ бүр улсын малыг хольж хаяагаа хадардаг болж явна. Юу гэсэн үг байх вэ дээ. Ноднин зах дээр тав зургаан шар зарсан. Энэ жил арав хорь хүргэх бололтой.
Төрийн төлөө оготно гэж бодвол ч эс мэдсэн болоод л явмаар байна. Чи жаахан бодолтой байх юм бишүү гэхээр чамд падгүй гэж уурлах юм. Би бол эцгээс нь өөрцгүй хүн шүү дээ. Хүүхээ чи чинь Балбарын танил юм биз дээ. Өнгөрсөн намар хотоос нэг хүүхэн аваачсан их л эрх танхи амьтан байдаг. Өвгөний энэ яриаг дуугүй чагнаж суусан Чанцал босон харайж
Юу гэнээ. Балбар эхнэртэй юм уу? гэж гайхаш тасран асуугаад өвгөний хариу хэлэхээс өмнө гүин гарав. Даалуучингуудын нэг нь «Гозгор долоо гоохолзоно, говийн хүүхэн шоохолзоно» гэж өндөр дуугаар дуудахад Балбар «Хун галуу нагал навч хурын үүл хурмастын хишиг, ясны хайртай Янжин, янагийн хайртай Чанцал татлаа татуулах уу» гэж адтай хашгирав. Нөгөө нэг нь «Нутагт байдаг Янжин, замд байдаг Чанцал» гээч хэмээн согтуурахад цөмөөрөө ха-ха-хо-хо гэж бүдүүн нарийн дуу гар хөхрөлдөн, Чанцал бөөн хар юманд бөглөрөн давчидсан цээжээ дарж шүүрс алдаад гэрээс холдон явав.
Нар шингэж цагаан гэгээ туссан үе байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.06.10 11:50 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Зүүдний цагаан унага



Би Галттайнхаа голын харгилах чимээг сонсон санааширсаар шөнө хагаслан сая дугжраад ер бусын олон өнгөтэй, хачин янзын явдалтай зүүд зүүдэллээ. Тархины бор хальс цочрон өрөвсөхөрөө ингэдэг юм. Төрсөн бууц дээрээ ямарч гэсэн эсэн мэнд ирээд тийнхүү эмзэглэн цочсон тархи минь элдэв бодол, зүүдний шуурганд автжээ. Эрүүл ухааны хэм алдагдах эсэх нь хутганы ирэн дээр очсон ийм үед тийнхүү шууран хөдөлсөн бодол зүүдээ тогтоож л авах хэрэгтэй бөгөөд тун удалгүй хэвийн нам тайван байдалдаа эргэж ороход тэр бүхэн алга болж одно. Өдөр нь зүрх чичирч, тархи ангалзсан дэн дун амьтан машинаар хүргүүлж ирсэн. Манай бууц, дээр төвхнөсөн ойн цагдаа миний багийн найз Ядамын Ойдов, эхнэр Дондолмаа, олон шар хүүхдүүдтэйгээ элбэн хоол унд хийж өгөөд Галттайн яг торгон эрэг дээр майхан барьж, ор дэвсгэр засаж өгсөн юм. Ингээд л би олон өнгөтэй хачин янзын зүүд зүүдэлж хэвтэнэ. Хотоос наашаа гарахын өмнө Булгаковын «Мастер Маргарита»-ийг дахин уншсан юм. Булгаковын хэмжээнд «зүүдлэх» арга даанч байхгүй дээ гэж бодогддог бөгөөд харин газар доорх ямар нэг гайхамшигт орд харшийг үзэж зүүдэлдэг минь аль хэзээнийх. Түүнээс нэг их халихгүй. Зүүд бол хүний ухааны хэмжүүр биш ч гэлээ өвдөж цочирсон тархины тэрхүү бодол зүүдийг эрүүл тархи гүйцэхгүй байх удаатай. Тэгээд ч зарим сэтгэл зүйчид Булгаковын «Мастер Маргарита»-ийг юм уу Достоевскийн романуудыг эрүүл бие тархины үр дүн гэж үздэг. Нээрэн ч тархины тэр ер бусын зүүд зөнд автагдах чадвал түүнийгээ уран сайхнаар дүрслэн өгүүлэх чадвартай нийлэхдээ мөн ер бусын сонин бүтээл болж хувирдаг биз. Би зүүдлээд сэрсэн хойноо энэ мэтийг бодож хэвтсэн юм. Зүүдэлсэн минь гэвэл:
Би Эрдэнэ зуугийн сүмийн урдах талбайд Галдан бошиг хан тас цавчсан гэдэг домогтой хоншооргүй чулуун нохойны дэргэд сууж байна. Зуны сайхан өдөр зуугийн хэрмийн ярайсан цагаан суваргууд нарны гэрэл ойлгон гялбалзана. Хэрмийн дотор нэлээд томоохон цөөрөм байх бөгөөд түүнд сүрэг адуу тийрч сүүлээрээ ус цацлан зогсоно. Гэтэл хэрмийн баруун их үүд алгуурхан нээгдэж хун шувуу шиг дун цагаан унага тангарч наадсаар орж ирлээ. Би тэр цагаан унага орж ирэхийг л хүлээж суусан бололтой. Унага ногтныхоо цулбуурыг чирсээр гүйж ирэхэд би түүнийг хөтлөн зуугийн гол дуганд орлоо. Магнай дээрээ эрхий дарам улаан бадмаараг шигтгээтэй, том алаг нүдтэй их Зуу бүдэг бадаг гилбэлзэн харагдах бөгөөд цагаан унага түүний суудал доорх ямар нэгнийг үнэрлэж байна. Гэтэл зуугийн суудал доороос өндөр гэгээн Занабазарын ногоон Дар эх гэнэт тодорлоо. Нэг хөлөө урагш жийж, нөгөө хөлөө дороо нугалан, уян бөөрөнхий бэлхүүлсээ хотойлгон цээжээ урагш түрж, том суурьтай залуу бумбагар мээмээ товойлгосон тэр сайхан дагина жимбэгэр уруулаа үл мэдэг мушилзуулан инээвхийлж байна. Гэтэл энэ гоё дагина бол Занабазарын ногоон Дар эх биш олон жилийн өмнө зэрвэсхэн танилцсан Болгарын фракия нутгийн үзэсгэлэнт бүсгүй Майя Неичева бололтой. Би өнөөх цагаан унагаа хөтлөөд хар тэнгисийн хөвөөгөөр явж байна. Далай дээр том улаан нар шингэж намуухан долгисын мяралзан улааран гялтганаад, тэртээд цагаан дарвуулт хөлөг алслан одохуйд унага бид хоёр түүгээр буцах байснаа хоцорч буй бололтой.
Цагаан унага минь одоо бид яах вэ? гэж миний асуухад унага
Хүлээе, хүлээе. Майя удахгүй ирнэ гээд мөнгөн савх шиг турьхан хөлөөрөө тэнгисийн хөвөөний торго элсийг цавчлана. Тэгтэл ч эргийнхээ элсэн дээгүүр алгуурхнаа мөлхөн хөөсрөх долгисыг захлан тэртээгээс нааш айсуй яваа, тэнгисийн усны өнгөт урт даашинз, сул орхисон улаан шаргал үсээ намируулсан бүсгүй бол Майя бололтой. Тэр хүүхэн унага бид хоёрыг анзаарч харах янз алга. Майя чи яагаад захидлын хариу илгээхгүй байнаа? би чамд зориулж шүлэг бичсэн. Чи түр азнаж сонсооч! гээд би шүлгээ уншиж байна.

...Богд гэгээнтэн харийн газар удаж
Болзоот хатнаа санан гансрахуйд
Эрдэнэ зуугийн хаш цагаан өргөөнд
Эхээс төрснөөр энхрий харагджээ
Унаган нутгаа тэмцэн яаран ирэхүйд
Уулын энгэрт үхдэлийн газар хаягдаж
Араатан чонын идэш болж дуусаад
Ариун цагаан мутар нь ганцхан үлджээ
Ертөнцийн явдлыг огоорч бүрэн чадаагүй
Ердийн бус ухаант уран гэгээнтэн
Уйтгар гуниглалын уянга дуун төгссөн
Урлагийн дээд дүрийг нь мөнхлөн бүтээжээ.


Гэтэл Майя эргэж ч харалгүй яван явсаар алга боллоо. Унага бид хоёр их л гашуудан тэргүүнээ гудайлгаж би нутагтаа яаж харих билээ гэж гансрана. Гэтэл нэг мэдэхнээ цагаан унага бид хоёр Эрдэнэ зуугийн их хэрэм дотор явж байна.
Одоо ийш тийшээ тэнүүчлэхээ болъё. Төрсөн гарсан нутагтаа л очсон маань дээр. Унага ингэж хэлж байна.
Чи минь яг үнэн хэллээ. Төрсөн нутагтаа очоод үхсэн ч гомдолгүй. Би ингэж хариулж байна.
Үхэх тухай та ярих болоогүй. Биеэ л бодож яв. Би нутагт чинь хүргээд өгье. Унага ингэж хэллээ. Тэгээд бид хоёр яг төрсөн бууц Галттайн голын хөвөөнд иржээ. Унага хунгийн хүзүүгээ нугалан Галттайн уснаас ууж, жавьжаараа ус савируулахад алтан дуслууд гялтганан цацрана.
Та Галттайнхаа усанд ороод доошоо урс. Хөвсөөр яваад Онон голд хүрэхийн чинь алдад Санжмаа тааралдана. Та Санжмаагаа мартаагүй биз дээ. Та чинь өөр хүүхнүүдийг цөмийг орхиод Санжмаадаа л ирсэн шүү дээ. Цагаан унага ингэж хэлэв. Унага нээрээ л зөв хэллээ. Эрдэнэ зуугийн ногоон Дар эх, фракия нутгийн үзэсгэлэнт бүсгүй алинаар нь ч яах юм билээ. Багын амраг Санжмаадаа л очъё. Усанд живж үхээд түүнийхээ «сүнстэй» нийлсэн ч түүнээс илүү жаргал байхгүй. Би ингэж бодоод хувцсаа тайчин ус руу орохыг завдаж байна. Гэтэл Галттайн цүнхээл дотор өнөөх Эрдэнэ зуугийн ногоон Дар эхийн алтан баримал сууж харагдана. Ногоон Дар эх уруулаа жуумалзуулан инээмсэглэнэ. Би түүнийг л авах албатай болж. Гэтэл цүнхээл ёроолгүй гүн бөгөөд би нэгэнт орвол амьд гарч ирэхгүй бололтой. Гэвч тэр цүнхээлд орж үхэхээс өөр арга алга. Одоо яадаг билээ гээд хартал цагаан унага алга болчихжээ.
Одоо миний үхэх цаг ирж. Унага минь чи яачих ваа? гээд би эхэр татан уйллаа.
Би сэрэхдээ нээрээ гиншин уйлж байв. Үхэхээсээ тэгтэл айсан хэрэг. Нарт ертөнц дээр амьд, явах хүслэн дийлж байгаа нь энэ. Зүрх минь амаараа гарах шахан булиглавч харин тархи сав саруулхан болжээ. Галттайн гол эцэс төгсгөлгүй харгилан үглэж, алст шөнийн адуу янцгаах сонсогдов. Цагаан унага минь сүрэгтэйгээ нийлж дээ гэж би бодлоо. Өрөвсөж ядарсан тархинд үзэгдсэн зүүдэнд итгэх тэнэг хэрэг боловч би дараагийн өдрүүдэд морь унаад нутгаараа зугаацан явахдаа адуу л тааралдвал өнөөх зүүдний цагаан унага минь яваа юм биш биз гэж хардаг байлаа.
Далан нэгэн оны хавар Москвад утга зохиолын дээд курст суралцаж байхдаа би анх удаа Болгарт очсон юм. Тэгэхэд Майя Нейчева намайг авч Хар тэнгисийн алдарт Алтан элсний амралтын хот Варнад очсон билээ. Москвад буцаж ирээд би түүнээс захидал авч хариуд нь Занабазарын ногоон Дар эхийн тухай шүлэг бичиж явуулсан юм. Тэгээд л бидний харилцаа тасарсан.
Цагаан унага яагаад зүүдлэгдэх болов доо? Манайх хэзээ ч цагаан адуутай байгаагүй.

Аавтай юмсан, аавтай юмсан даа
Ангир шарга морьтойсон доо

гэж би багадаа шүлэглэн үгэлдэг байлаа. Аавын шарга морь өтөлж үхсэн юм. Хожим миний томхон болсон хойно ах минь нэг хөөрхөн алаг морь авч өгсөн. Шавилхан гоолиг биетэй тун ч ялгуум бас их ухаалаг морь юмсан. Их сургууль төгстлөө би зуныхаа амралтаар гэртээ очихдоо алаг морио саначихсан байна. Сургуулиа төгсөөд хотод ажиллаж, амьдрах болсны минь хоёр дахь жилийн хавар ч байна уу алаг морийг минь аргамжаанд нь чоно барьчихсаныг дуулаад уйлж байж билээ.
Эрдэнэ зууг мянга есөн зуун тавин долоон оны зун анх үзсэн. Би тэгэхэд Улаанбаатарын хий судлалын больницын их эмч байлаа. Залуухан ч байж дээ. Цэцэрлэг хотод улсын тэргүүний эмч нарын зөвлөлгөөн болж хотоос бид олуулаа очлоо. Зөвлөлгөөн дундуур манай нэртэй эмч, уран зохиолын орчуулагч агсан Гонгоржав гуайтай хамт говийн нэг аймгийн эмчийн машиныг «дайчилж» аваад урд Тамирын голоор айл хэслээ. Хангайн нурууны их ногоон уулсаас үсрэн буух өлөн ирвэс мэт догшин цолгион урсгалтай Тамир голын шугуйд төдхөн охьюу ногоон зүлэг дээр эгнүүлэн барьсан хундан цагаан гэрүүдэд очиж найрлав. Тэр үес соёлын довтолгоон гэгч явагдаж хөдөөний малчид хот айлын коицерт сонирхуулдаг байж. Тэр хот айлын чавганц нар том цагаан гэртэй нэг чинээлэг айлд цугларан

Хоёр хангайн нутаг хүрэнтэж л найгана
Хошууны олон та нар минь санагдах ч янзтай

гээд хангинатал дуулцгаахаар нь би тэсгэлгүй уяран тэр чавганц нар болоод олон хөөрхөн жаалуудад байдаг мөнгөө хувааж өгөөд хоосон буцаж билээ. Тэгээд буцах замдаа Эрдэнэ зуугаар орсон юм. Эрдэнэ зуугийн их хэрэм дотор агь шарилж үнэртэж, аль дивангалавын хэрэг явдлыг санагдуулан, зуугийн гурван сүмийн асарлаг дээврийн буланд дүүжилсэн зэс хонхнууд уйтгартайяа жингэнэж байж билээ. Тэгэхэд би өндөр гэгээн Занабазар ногоон Дар эхийн гайхамшигт дүрсийг бүтээсэн тухай домгийг сонссон юм. Тэгээд л Занабазарын тухай ямар нэг зохиол бичнэ гэж бодсоор одоо хүрчээ.
Гэтэл бас цагаан унага зүүдлэх ч учир бийг саналаа. Мянга есөн зуун дөчин найман оны зун. Би Сүхбаатарын нэрэмжит офицерын сургуулийн есдүгээр анги төгсөөд долдугаар сарын нэг нарлаг өдөр цэргийн тээврийн цуваанд сууж Хэнтий аймаг руугаа хөдөллөө. Баянзүрхийн гүүр дээгүүр гарч явсан чинь дөрвөн дугуйтай, тааран бүхээгтэй ходоог тэргэнд цагаан морь хөлөлсөн хүн зөрж гарахыг хартал ах минь байв. Би жолоочийг зогсооч! зогсооч! гэж хашгиран машины явдал дунд үсэрч буугаад ахтайгаа золголоо. Тэгээд хотод буцан ирж хэд хоноод ахын морь тэргээр нутаг тийшээ гарлаа. Манай буриадууд ходоог буюу жороо тэрэг гэж нэрлэдэг хөнгөн тэргэнд хөлөлсөн хашин цагаан морь бол нагац эгчийн тэрэгний ганц морь. Би Хэрлэнгийн Едөг таван толгой, Цэнхэрмандал, Хурахын голын эхээр Онон ордог замыг хайн заалгаж аваад өнөөх тааран бүхээгт тэргэндээ тухлан сууж, хашин цагааныг тас шавхуурдан өдөржин шогшуулахад лав хоёр өртөө шахам газар туулна. Багцаалвал тав зургаа хоног шогшуулаад Биндэр сумаа хүрэх бололтой. Едөг таван толгой хавьд хоноглохоор бууж гал түлээд цай чанаж суусан чинь хэдэн морьтон араас гүйцэж ирлээ. Улсын наадам үзээд буцаж яваа манай хөрш Өмөндэлгэр сумын эмэгтэй голцуу залуус байв. Би нас арван ес хүрсэн хархүү учир тэдэнд найр тавьж хар цай аягалан, хятад наймаанаас авч гарсан танзуур боовоороо дайлав. Бас жаахан борц, авч явсныг минь хүүхнүүд чулуугаар нүдэж байгаад шөл хийж уулаа. Улаан торгон дээлтэй нэг өндөр шар охин наадмаар хятадын гуанзанд хоол идсэнээс болоод хэд хоног огиулж бөөлжүүлэн тархи толгой нь хагачих гээд ядарч яваа гэхээр нь би түүнийг бүхээгтээ унтуулж, өөрөө тэргэн дороо дэвсгэр засагчаан болоод хэвтлээ. Нойр хүрсэнгүй. Тэр улаан дээлтэй шар охин хотод хоцорсон бас нэг шар охиныг санагдууллаа. Хотын модон заводад мужаанаар орсон ахтайгаа үлдээд тэр охиноос холдохгүй байж болох л байсан.Гэтэл ээжийгээ санаад болоогүй юм. Арван ес хүрсэн хархүү ээжийгээ тэгтэл санана гэдэг инээдэмтэй. Гэвч ээжийгээ ч санадаг охидуудаас болоод нойрч хулждаг амьтан байж. Маргааш, тэндээс хөдлөхөд би улаан дээлтийн морийг унаж тэр тэргэнд минь сууж явлаа. Хоёр хоногийн дараа тэдний гэрт хүрч ирсэн чинь олон гүү барьчихсан баян гэгчийн айл байв. Залуувтар аав ээж хоёр нь намайг нэг их айлчин ирсэн юм шиг хонь төхөөрч байж дайллаа. Замд ядарсан бол хэд хоног амраад яв гэж байна. Гэтэл би бол саравчтай цэрэг малгай, хоршооноос худалдаж авсан оёос муутай ногоон даалимбан дээлтэй, суран бүстэй нэгэн билээ. Яасан ч сайхан зантай айл байсан юм. Өнөөх шар охин маань эрх гэдэг нь жигтэй амьтан санж. Гэртээ ирээд ердөө л нялх хүүхэд шиг хошуугаа цорвойлгон аав ээждээ эрхэлж гарав. Бүр байчихаад намайг явуулахгүй гэлээ. Ээжийгээ бэтгэртэл санасан надад ганц хоног саатах ч бөөн гай. Би тэднийд бас л нойргүй хоноод хар үүрээр босож хашин цагаанаа хөллөөд, оргодол босгуул мэт чимээгүй арилж өглөө. Хурахын хөндий рүү давдаг даваа өөд өгсөж явсан чинь араас морин төвөргөөн сонсогдов. Хартал нөгөө улаан дээлт маань шуугин ирж явна. Тэр гүйцэж ирээд юунд ч юм инээд алдаж нэлээд томхон боодолтой юм морин дээрээсээ өгөөд
За модон тэрэгтэй, хашин морьтой буриахай минь сайн яваарай. Хожим явбал манайхаар ороорой. Тэргэн доороо шөнөжин хөрвөөх мөртөө өвөрт ороод ирэхгүй шал дэмий амьтан байна лээ чи гээд давхиж одлоо. Боодолтой юмыг задлавал өрөм ааруул, бас өчигдрийн чанасан махнаас хийжээ. Тэгээд би ээждээ яаран шогшуулсаар хоёр хоноод нутгийн захын давааг давлаа. Даваанд хөх түрүү гэж тоймгүй. Цагаан морь минь улаа болчихов. Хашин цагаан хөх түрүүнд бариулан галзуу юм шиг дэвхцэж тургиж явснаа гэнэт ухасхийн жолоогоо шувт татаад давааны уруу нажигнаж одлоо. Өнөөх тааран бүхээг модонд өлгөгдөн ховх үсэрч, хөнжил дэвсгэр, тогоо шанага замын хажуу руу цацагдлаа. Тэрэг минь зад үсрэх нь үү гэж яс хавтайн яах ч учраа олохгүй зоосон гадас шиг зогсож байтал хашин цагаан модноос зайдуу нам газар очоод намайг хүлээх мэт ногоо зулгааж зогсов. Би баярласандаа бага хүүхэд шиг уйлчихлаа. Хэрвээ тэргээ зад татуулаад морио алдаж гэртээ явган харих болвол тэрүүн шиг шившиг хаа байх билээ.
Дөчин найман оны тэр зун миний багаас дассан хөдөөгийн сүүлчийн зун болсон юм. Хувийн мал аж ахуйг нийгэмчлэн хоршоолох тухай яриа гарч эхэлсэн үе байлаа. Гэхдээ нэгдэл байгуулагдах хүртэл бас хэдэн жил өнгөрөх байсан ч гэсэн миний хувьд хуучин хөдөө тэр зунаар дууссан юм. Одоо олон жил өнгөрсөн хойно патриархал гэгддэг тэр өнгөрч улирсан амарлангуй цагийн амьдрал, хэв ёсыг хаяахан үгүйлэх удаа байвч тэгтлээ харамсдаггүй юм. Хүн гэгч цаг үетэйгээ урагш дэвшин шинэ байдалд дасдаг учраас өнгөрснийг үгүйллээ гээд түүгээр амьдрах ямар ч арга байхгүй. Тэгээд ч тэр «сүүлчийн зун» яагаад ч юм тэр ганцхан зун миний санаанд хамгийн тод дүр зурагтайгаа үлдсэн байдаг. Би одоо түүнээс хойш гучин таван жилийн дараа төрсөн нутаг сэрүүн Галттайдаа ирээд зүүдэлж хэвтэнэ. Нутагтаа ирэхээр өнгөрсөн юм бүхэн жигтэйхэн тод дурсагдана.
Дөчин найман онд ээж минь тавь хүрээгүй явжээ. Арван нэг хоёр жилийн өмнө буюу миний найм есөн настай байхад манайх уналгын ганц шарга морьтой, саалийн ганц хоёр үнээнээс өөр юу ч үгүй айл байсныг бодоход арав гаруй үнээтэй, уналга, тэрэгний хэдэн морьтой, өвсний машинтай, төмөр голтой хоёр сайн тэрэгтэй, баян чинээлэг гэмээргүй авч ядуу гэмээргүй болсон байж. Энэ бүхэн ээжийн ухаан, ажилд бие хайргүй зүтгэсний ач байлаа. Тэгээд ч ч ээж тавь хүрэлгүй овор сууж, санчиг нь бууралтсан.
Тэр зун үдшийн саальны цаг л ер бусын сонин сайхан байсан шиг санагдана. Сэрүүн дуган хуучин тууринаас хоёр тийш, Сэрүүний голын хойт хөвөөгөөр хоорондоо ойр саахалтын зайтай нэг эгнээ болж зуслангийн байшин, саравч,үхэр малын хашаа хороо барьж суурьшсан хориод айл тус бүрдээ арав хорин үнээ саана. Үдшийн саальны цаг болоход тэр олон үнээ урд арын бэлчээрээс тус бүрийн хороо тийш гаргасан цувцаар шил шилээ харан цувж, сүүндээ чинэрч сарвайсан дэлэн хөхөө дааж ядах мэт хойт хоёр хөлөө алцайн алгуурхнаа зөөж тавьсаар ирцгээнэ. Үнээ дөхөж ирэхэд авгай хүүхнүүд хорооны шонд сэврээж өлгөсөн хөнөг хувингуудаа авч гарцгаан, хүүхдүүд үнээнийхээ хороонд аргал овоолон май тавьцгаана. Тэр олон айлын гаднаас майн утаа бургилан Сэрүүний гол дээр нийлж үүл манан мэт хөвөлзөн суунаглана. Манай урдхан талд сүүний заводын том хар байшин байх бөгөөд үнээгээ түрүүлж саасан айлын хүүхдүүд голцуу явган тэрэг дээр суурилуулсан модон торхтой сүүгээ явгаар түрэх нь түрж мориор чирэх нь чирч сүүн завод тийш яарцгаана. Тийнхүү заводын том хар байшинд сүүний том машин шөнө орой болтол тасралтгүй дүнгэнэнэ. Тэр үеийн сүүн завод бол хүүхэд залуучуудын үдшийн зугаа цэнгээний газар болдог байж. Сүүн завод цөцгийн тос цохихоос эхлээд шимийн архи нэрэх хүртэл бүгдийг хийдэг байлаа. Тэгээд ч голцуухан харанхуй болохын алдад сүүн заводын гадаа архины хорхойтонгууд цуглараад дундаа хувинтай торхтой архи тавьж ууцгаана. Ээж арван хэдэн үнээгээ сааж дуусахад доод тал нь гуч дөчин литр сүү гарах бөгөөд түүнийхээ ихэнхийг сүүн заводад өгч багахныг гэртээ машиндаж цөцгий гаргана. Тэр зун сүүн заводад сүүгээ тушаах ажил над ноогдов. Сайхан ажил байлаа. Сүүгээ барьж ирээд үдэш орой болтол тэнд байна. Өнөөх архинд дуртайцуул холхон дүгрэглэж суугаад архиа ууцгаан, хүүхэд залуучууд заводын байшингийн гаднах сүү цөцгий халаадаг том хар тогоон дор түлсэн галын гэрэлд сууцгаан энэ тэрийг хүүрнэлдэнэ. Тийнхүү сүүн завод архинд дуртай хижээл харцуул болоод мань мэтийн жулдрай багацуулын цуглардаг газар байжээ. Харин айлын бэр бэргэд, сая эхнэр авсан хөвгүүд, тохьтой томоотой хөгшид гэртээ л байна. Дөчин найман оны тэр зун Сэрүүний зуслангийн залуу хүүхнүүд нэг л дуу дуулж байсан шиг санагдана. Тэд үнээгээ сааж сүүгээ тушаасны дараа нэг нэгнийдээ цугларч дуу дуулцгаана. Нар шингэхийн өмнөхөн л тэр дуу цууриатаж эхэлдэг сэн. Харанхуй болсон хойно согтуучууд л дуулалдахаас авгай хүүхнүүд орилолдож суух ёсгүй. Тэгээд л хүүхнүүдийн уянгат хоолой яг нар уулын толгой дээр очихоос бүрэнхий болохын хооронд л заримдаа сэтгэл баясган, заримдаа ч уяруулан хангинана. Тэр зуун яагаад ч юм голцуухан гунигтай дуу дуулаад байлаа.

Нарны наахнуур явахгүй л аад
Наринхан жороогийн хэрэг нь юу вэ
Насандаа намхантай ханилахгүй л аад
Найдуулж л хэлэхийн хэрэг нь юу вэ

гээд жимбүүрдэхээр нь «хэнд мэхлэгдсэндээ ингэж дуулдаг ч юм билээ дээ» гэж бодогдоно.
Хулангийнх манай саахалт байлаа. Тэр зун бид хоёр сумын наадамд хамт явсан юм. Анхны минь өгүүллэгүүдийн нэг нь түүний тухай байсныг Хулан олон жилийн дараа мэдэж билээ. Манайханд Хулан нэртэй бүсгүй байхгүй боловч би мянга есөн зуун тавин долоон онд анх говь руу явахдаа айлынхаа тэр сайхан эгчийг говийн хүүхэн болгож дүрслэн бодож билээ. Бага залуу явахад айлын сайхан эгч хүрэлцэшгүй хүслэнгийн амьтан байж сүүлдээ шүлгийн юм уу өгүүллэгийн баатар болдог ажээ. Тэр зун Хулан хардлага сэрдлэгэ нь хөдлөхөөрөө ирвэсийн хумс гаргадаг дошгин эрийнхээ гараас түр зуур ч гэсэн мултрах эрх чөлөө эрэлхийлэх ид насандаа явсан бөгөөд би түүний зовлонг мэдээд зөвхөн уйлахад нь хань болохоос цаашгүй эр байсан. Гэвч хожим зохиолч болоод хүүхнүүдийг муугаар бичиж яагаад ч чадахгүй өнөө хүрсэн минь Хулангаас л болсон юм.
Би сургуульдаа буцаж ирэхийн өмнөхөн нэг үдэш Сэрүүний голын хөвөөнд Хуланг хүлээж суулаа. Хүүхнүүдийн нөгөө гунигт дуу сая замхран харуй бүрий болж байв. Би явахын өмнө хэдэн айлаар орж шимийн юм жаахан балгаад ам нэлээд халамцсан болохоор хэрвээ Хулан хүрч ирэхгүй бол гэрт нь орж шар Цамбад зад агсарна гэж өөрийгөө зоригжуулавч сумын наадмаас буцаж ирээд үеийнхээ хэдэн залуустай тэднийд орохдоо гадаа хэвтсэн нохойн идүүрийг өшиглөснөөс цааш гарч чадахгүй байсан биз. Гэтэл Хулан муур шиг анир чимээгүй сүүтэгнэн хүрч ирлээ. Тэр баян тарган айлын бэр, охин насаа аль хэдийн орхисон эхнэр гэдгээ бас түр зуурхан ч мартах гэсэн шиг хөл нүцгэн, сүү тараг үнэртсэн саалийнхаа дээлийг ч солиогүй байв. Тэгээд бид хоёр хүн зоны амьдрал, аж төрөл улам сонин сайхан болж хуучин байдал халагдах цаг холгүй, нэгдэл хоршоолол байгуулагдаж бүх юм өөрчлөгдөхөөр мал хөрөнгөндөө дарагдаж, хүний эрхэнд явдаг цаг өнгөрнө гэх мэтээр мөрөөдөн хөөрөлдөөд салж билээ. Хожим би Хулангийн нас барсны дараа «Хулан бид хоёр гучин жилийн дараа» гэдэг өгүүллэг бичсэн. Нэг шүүмжлэгч «Хулан чинь гучин жилийн дараа хувираагүй явж байна. Ийм дэмий юм яах гэж бичдэг юм» гэж зэмлэсэн. Гэтэл би одоо ч мянга есөн зуун дөчин найман оны Хуланг л хувиршгүйгээр сэтгэл зүрхэндээ хадгалж явна. Тэгснээс болоод өнгөрсөн улирсан амьдралыг үгүйлж харамсах гэж үү. Бид цаг үетэйгээ алхаа нийлүүлэх ёстой гэж ярьдаг. Өнөө цаг хэцүү түгшүүртэй гээд бид өнгөрсөн амарлингуй үеийг үгүйлэн гансарч суух эрх байхгүй. Үе үеийнхэн өөрийн түүхийг бүтээлцсэн гэдэг. Тэгвэл би тэр дөчин найман оны зун Хулантай мөрөөдөж байсан шинэ амьдралыг бүтээлцэхэд чадах чинээгээрээ оролцсон юм уу өнгөрсөн дөчөөд жилийн түүхийг бүтээлцсэн байж таарна. Заримдаа, ялангуяа оюун бодол энэ мэт хямран будангуйрах үед өнгөрснөөрөө амьдарч яваа юм шиг санагдах удаа бий. Гэтэл тэр өнгөрсөн бүхэн ирээдүйтэй чинь холбоотой, хэрвээ чи ямар нэг осол эндлээр юм уу өөрийн мунхгийг дийлж чадалгүй эрт өнгөрчих юм бол үр ач нарын чинь ирээдүйтэй, эцсийн бүлэгт хийсэн бүтээсний чинь хувь заяатай холбоотой гэж өөртөө хэлдэг юм. Ингэхлээр л ирээдүйгээрээ амьдрах ёстой, амьдрах амьдрахдаа бусдын хөлд орооцолдож тээглэлгүй биеэ өндөрт авч явах ёстой болно.
Би хэд хоногийн өмнө Биндэр сумынхаа жаран жилийн ойн баяр наадамд оролцсон юм. Бас л дөчөөд жил өнгөрсөн хойно сумынхаа наадмыг үзсэн хэрэг. Наадмын эрээн асар майхан ахмад настангуудын өмнө тавьсан идээ будаа, хурдан морины хүүхдийн гийнгоо цөм бага залуу насыг санагдуулах боловч жишээ нь наадмын дүгрэгний өмнө талд эгнүүлэн тавьсан тавь жаран мотоцикл, өөд сөөргөө сүлжилдэх машин техник ердөө л байх ёстой жирийн зүйл байлаа. Залуучууд морь унахаа бараг болиод дандаа мотортой унаагаар давхицгаахыг муу гэх ямар ч үндэс байхгүй. Даан удахгүй адуу гэдэг маань хүнсний юм уу спортын хэрэгцээний амьтан болж хувирахыг хэн байг гэх вэ. Тэр цагийнхан бага залуудаа морь унаж явснаа дурсаад моторт унаагаа үзэн ядах болно гэж урьдчилан хэлэхийн үндэсгүй. Гэтэл мянга есөн зуун дөчөөд он ч юм уу нэгдэлжих хөдөлгөөн сая эхэлсэн үеийн хөдөө нутаг маань ямархан байж вэ дээ?
Би сумынхаа наадмын дараахнаар нутагтаа машинаар хүргүүлсэн юм. Наадам үзэж, нутгийнхаа өвгөд хөгшидтэй золгож, үеийнхэнтэйгээ хуучилж ямар ч үгүй явснаа төрсөн нутгийнхаа захад иртэл гэнэт зүрх минь доголдон чичрээд, эхний тааралдсан айлд бууж хэвтэхээс өөр аргагүй болов. Тэр айл бол багын танил Тамцоогийнх байлаа. Тамцоо түүний эхнэр Досолмаа хоёр намайг гай болж бүр мөсөн дугжирчих вий гэж айцгаан, утах угаахаас эхлээд чаддаг бүхнээ хийж тэнхрүүлэв. Тамцоогийнх нэгдлийн мянгаад хонь оторлож ийшээ гарчээ. Тохь муутайхан шиг өмгөр гэртэй гэвч идэх уухаар ядмаггүй аж. Би ирснийхээ маргааш босож багын танил Сэрүүн булаг, балчирхан биеэ тоогүй булхсан нуураа хараад дорхноо дотор уужирлаа. Булгийн уснаас уугаад рашаан гэж сүслэв. Багадаа хонь хариулдаг байсан Сархиагтын өврөөр яваад шөрмөс минь тэнийлээ. Гэвч тархи минь өрөвсөж цочсон нь илт бөгөөд аз болоход ингэж төрсөн нутгийнхаа ариун сайхан агаар салхинд хэд хонож биеэ сайжруулах аян шалтаг таарчээ. Тэргүй бол яахыг бүү мэд. Төрсөн газар шороон дээрээ үхсэн ч яах вэ дээ гэсэн шиг бодол цухалзана. Нутаг усандаа ч юм уу юунд ч юм эрхэлж байгаа минь тэр байх даа. Одоо хүртэл хот хөдөө хоёрын дунд сэтгэл минь хуваагаастайг ухаарлаа. Малчин аав ээжийн гэрээс амьдралынхаа замыг эхэлж алсын моринд дөрөөлсөн миний үеийнхэн цугаараа л тийм байх. Нас ахих тусмаа хүн төрсөн нутагтаа тэмүүлэх болдог гэдэг үнэн. Энэ бол зөвхөн монгол зан ч биш юм. Василий Шукшин Алтайнхаа Сростки тосгонд очиж сууна гэж ярьсаар яваад амжилгүй нас барсан. Тэр амьд ахуйдаа нэр цууд гарч, дээгүүрхэн зиндаанд гэх юм уу ямар ч гачигдал дутагдалгүй аж төрөх боломжтой боллоо ч гэсэн их хотын шуугианаас уйдахдаа хамаагүй ганцаараа ч гэсэн Сростки руугаа алга болж өгөх юмсан гэж бичсэн бий. Тэр голдуу хөдөө тосгоны тухай бичдэг <тосгоны> зохиолчийн тоонд ордог байлаа. Гэвч тэр зохиолууддаа жинхэнэ орос зан заншил, оросын хуучны хуримлах ёс хүртэл хүмүүст юу өгдөг байсныг үгүйлэн бичихдээ өнгөрсөн патриархал амьдралыг үгүйлж гансарсандаа биш ерөөс сэтгэл зүрхэнд нь яагаад ч алдууршгүй уяатай тэр л амьдралд, тэр л жирийн хүмүүсээс хол хөндий байж чадахгүй гэдгээ л хэлсэн байж.
Тамцоо бид хоёр ханатлаа хууч хөөрлөө. Мань эр ер нь хөдөөгийн ахмад тохьтой хүний ёсоор гэх юм уу сайхан яриа хөөрөөтэй өвгөдийнхөө уламжлалаар зураг дүрслэл тун ч сайтай ярина. Түүний ярианаас бидний багын хөдөө нутаг нүдэнд харагдах шиг.
Мангадийнх, Манзайнх гээд сүрхий хоч нэртэй өнөр өтгөн гэр бүлийнхний хот айл Балж, Хүмэл хоёр голын эрэг хөвөө хавьцаа Хараат гэдэг тахилгатай уулын ард зусдаг сан. Ердөө л нэг шугуй дундуур зэрэгцэн урсдаг хоёр голыг гатлаад ирэхэд тэр хот айлаас бүрхээрийн цагааны исгэлэн үнэр, ханхийх шиг болдог сон. Сумын наадмаас олноороо тарж ирэхэд тэгж угтана. Наадамчид Балжийн баруун биеийнхэн гэлцдэг олон айл юм уу Их талын хаминагадаар орж дөрөө чангалаад Мангадий баавайн хотонд заавал саатна. Тэгээд л Сэрүүнийхээ голын айлуудад хүрэх нь хүрч айл айлд уван цуван унаж унтацгаана. Тийм завтай гэх юм уу амьдралын урсгал их л удаан ноозгой цаг байж. Мал олонтой гэвч хүн бүлээр дутдаггүй цаг байж. Залуучууд малаа орхин хот хороо тэмүүлэх зан хараахан тогтоогүй байлаа. Сургуульд явсан над шиг хориод настангууд хүртэл хөдөөгөө, эх эцгээ санаад очдог байж. Гэтэл бас айл болгон хувиа хичээн довоо шарлуулж суух учир дорой бөөдий амьдралтай хүмүүс цөөнгүй байж Олон зууны турш тогтсон хувийн өмчит хэв ёс жирийн малчин ардын дотор ч гэсэн наад зах нь хөрөнгө чинээний их ялгаа гаргаснаас тэр юм. Тамцоогийн дурсан ярьснаар мөнөөхөн «Хачин» хүмүүсийн нэрний тухай эргэж саналаа. Балжийн баруун биеийнхэн гэдэг маань хоёр голоор тусгаарлагдсанаас биш манай Сэрүүнээс ердөө л хагас өртөө хүрэхгүй газар, Аав ээж, минь гучаад оны дундуур хамгийн багыгаа баруун биед суудаг Бороосгойн Базарсадынд үрчлүүлж өгсөн байлаа. Базарсад ах мянга есөн зуун гучин зургаан онд Гонгор баатартай хамт самурай нартай байлдаж одонгоор шагнуулж ирээд өвчнөөр нас барсан юм. Тэгээд би нэгэнт өсөж том болсон дүүгээ эргэх гэж Балжийн баруун бие байн байн очно. Ариа Цэдэв гэгч янгиа тохсон цагаан морьтой, хөх даалимбан дээлтэй, оготор шар өвгөн л тэдний хотонд байх. Ерөөс ганц морьтой, ганц дээлтэй, ганц тугалтай үнээтэй бөгөөд сохор ээжтэйгээ хоёулхнаа амьдрана. Нэг муу өмгөрхөн навтгар байшинтай. Хүмүүс түүнийг жилд ганцхан удаа л архи ууж ойр хавийнхаа буулгах шахдаг гэлцэнэ. Дотор нь зангирсан уй бухимдлаа тэгж нэг гаргадаг сан биз хөөрхий. Намрын эхээр хадланд гарахын урьд өдөр тугалтай ганц үнээ, сохор ээж хоёрыгоо урт аргамжаар аргамжиж орхиод хашин цагаандаа янгиагаа тохон мордож айл хэснэ. Авгай хүүхнүүд жилд ганц уудаг юм гээд архиа харамлахгүй. Тэгээд мань эр согтож нэг дуу тэнгэрт,нэг дуу газарт Хараатын ар Мангадий баавайн хот руу голын хайрганаас гал маналзтал давхиж одно. Тэгэхдээ ганцхан Манзайн Цэрэн:дуламыг ална гэж орь дуу тавина. Тэр Цэрэндулам хүүхэн залуудаа Цэдэвийн эхнэр болсноо голоод төрхөмдөө явчихсан юм гэдэг. Тэгээд л тэр урвамтгай хүүхнээс өшөөгөө авах гэж яваа нь тэр. Яндан цагаан морь ч жилд нэг удаа согтуу эзнээ авч давхин шандас тэнийдэг учраас тийнхүү туурайнаасаа гал цахилтал давхина. Цэдэв ахтан зорьсон айлдаа шуумайн ирж гэрийнх нь хороог харайлдган орохоор завдавч яндан цагаан харайж арай зүрхлэхгүй. Тэгэхээр нь мориноосоо үсрэн бууж сул орхиод найгаж навсагнасаар Манзайд биш Мангадийнд орно. Айлынхан цаашид юу болохыг андахгүй учир < Цэдэв маань жилдээ ганцл уудаг юм даа эвий хөөрхий> гэж байгаад архи хийж өгнө. Мань эр аяга тагш юм уугаад гэнэт муухай орилон уйлж гартаа юу дайралдсаныг бариад Цэрэндуламыг дуусгахаар гарч гүйхэд хот айлынхан эр эмгүй шуугилдан дайрч, инээд наад болон эсгийд боож хашааны гаднах ой мод шиг лууль дотор аваачиж хаяна. Тийнхүү маань эр зажилсан махорынхоо өтгөн хар шүлсийг хоёр жавьжаараа сагуулан нэг хэсэг харааж зүхээд арга буюу дугжирчихна. Түүний унтсан хойно хүүхдүүд боосон эсгийг задалж орхих бөгөөд мань эр үүрээр сэрээд эзнээ сахиж хоносон яндан цагаанаа унаж тэргүүн гудайсаар гэртээ хариад маргааш нь хадуур тармуураа үүрээд хадландаа гарна. Өрөвдмөөр ч амьтан байж дээ. Одоо тийм ядуу зүдүү амьдралтай хүн үзээд өгье гэсэн ч байхгүй. Үр хүүхэдгүй өнчин өрөөсөн өвгөд хөгшид байдаг юмаа гэхэд нэгдэл, хамт олноороо тэтгээд авна. Тэгэхээр одоо чадуу ядуугийн ялгаа үнэхээр арилж харин цаг үеийн өөр асуудал, өөр бэрхшээл гарч иржээ.
Гучин таван жилийн өмнөх хөдөө, тавь хүрээгүй ээж минь, миний арван есхөн нас зөвхөн дуртгалд үлдэснээс биш одоо тэр үеийн үнэр ч алга болжээ. Одоогоос зургаан жилийн өмнөх хавар аймагтаа очоод зам хадуурч, төрсөн нутаг Сэрүүн Галттайн төрсөн бууц дээрээ халитхан ирсэн сэн. Тэр хавар Сэрүүний хөндийд ганц ч айл байхгүй, нохой шиг том том тарвага гүйлдэж, манай бууцад уяаны ганц шонгоос өөр юу ч үгүй эдгэчихсэн байсан.
Сэрүүн Галттай жараад оны сүүлчээр орхигдсон нутгуудын тоонд орсон юм. Урьд нь айл амьтан нутаглаж, идээшсэн, өвс бэлчээр сайтай нутгаа нэгдлийн төвөөс алс хол, ус голын цаана,үрэгдэл чирэгдэл ихтэй гэх зэрэг шалтгаанаар орхих явдал нэг үес нийтлэг явдал болсон. Яагаад тэгснийг нь нэг их сонирхож судалсан ч юм үнэндээ байхгүй. Хашир малчидтай юм уу нэгдлийн дарга нартай ярихад нүүх суухаас эхлээд бүх ажлаа машин техникээр гүйцэтгэдэг болсноос айлууд нэгдэл бригадын төвд ойр төсөр нутаглах шаардлага гарсан гэдэг. Тэр ч ортой биз. Харин сүүлийн үед тэр орхигдсон нутгуудаа дахин эзэмшиж, отрын бэлчээр болгон ашиглахад аргагүйд хүрлээ. Нэгдлүүд орчин үеийн хүчит техниктэй болж хэр зэргийн бартаа сааданд хаагдаж боогдохоо больжээ. Үрэгдэл зардал ихтэй гээд техникээс татгалзах аргагүй нь мэдээж. Ердийн хөсөг үзмэр болгож тавих арай эрт гэдгийг хүмүүс ойлгодог ч гэсэн өнөөх морь шарнууддаа хөллөх тэрэг тоног маань харин үзмэрийн юм болсон гэхэд хилсдэхгүй. Наян онд бидний хэдэн зохиолч Зөвлөлтийн нөхөдтэйгөө хамт говь руу явсан юм. Казахын нэрт яруу найрагч Олжас Сулемейнов говийнхон морь уургалж булгиулахыг үзээд морьтой удмынхны ёсоор сэтгэл нь хөөрөн «Хүн сансрын хөлгөөр нисч байлаа ч гэсэн адуугаа орхих болоогүй байна» гээд говийнхон тэмээ малаа мотоциклоор хариулах дуртай болсон гэхлээр «Тэр ч бас ч аргагүй. Мотор бол говийн өргөн уудамд аргагүй л таарах эд юм» гэж билээ. Ингэхээр бид хуучныг баримтлагчид ч биш ухаан бодолгүй түрүүлж давхигсад ч биш байх ёстой болж байна. Ганцхан үнэн байдлыг ухаарч мэддэг, асуудлыг зөв шийддэг толгойтой л байх хэрэгтэй юм.
Онон яггүй үертэй байлаа. Гучаад жилийн тэртээ энэ Байтсан харагчны гармаар ийм үертэй Ононг морины ташаа цохиулан барин гардаг сан. Гэтэл одоо машинаар гарах болж байна. Ийм их усыг машинаар гарна гэдэгт би нэг л итгэсэнгүй. Гэвч миний багын танил Гүрбазар зүгээр л шалбааг гатлах гэж байгаа юм шиг сарнагар хамраа сарталзуулан, нүдээ онийлгон хууч хөөрч, цуваа зургаан дугуйт хүчирхэг «ЗИЛ»-ийнхээ жолоог хэнэггүй мушгин Онон руу орж явчихав. Энэ «ЗИЛ»-ийн сэнс гүн усанд оронгуутаа өөрөө зогсчихдог аж. Тэгээд л мотороосоо цагаан уур савсуулан үерийн усыг даанч нэг тоосон шинжгүй хага зүссээр цаад эрэгт хүрлээ. Ийм техникт үмнүүс биширч дурлахгүй яах билээ. Арваад хоногийн дараа би мөн ийм машинаар сум руу хүргүүлэх замдаа Балжийн наад биед дөнгөж суугаад гэрээ барьж байгаа хадлангийн механикжсан салааныхантай уулзсан. Тэд трактор хадагчаас эхлээд хаман боогч хүртэл хадлангийн бух ажлыг механикжуулсан арваад шинэхэн трактор угсарчихсан байв. Гучин таван жилийн өмнө мөнөөхөн Ариа Цэдэв яндан цагаанаа унаж хадуур тармуураа үүрээд ганц үнээнийхээ өвсийг хадах гэж явахдаа ийм техникээр өвсөө хадах цаг ирнэ гэж даанч зүүдлээгүй дээ. Гэтэл би морьтон удмаа дагаж хүн хүзүүт хундан цагаан унага зүүдэллээ. Төрсөн тоонот дээрээ олон өнгөтэй бөгөөд гунигтайхан зүүд зүүдлэх минь юуных билээ? Зургаан жилийн өмнө ирээд би нутаг эзгүйрсэн тухай, тоонотын минь элгэн хүрэн чулуу өнчирсөн тухай гунигтайхан зүйл бичсэн удаатай. Гэхдээ л Сэрүүн Галттайнхаа бууцанд хайртай явсан минь хүмүүст ойлгогдсон гэж итгэдэг. Эх орон гэгч юутай ч зүйрлэшгүй ариун гэгээн ойлголт төрсөн бууцнаас эхэлдэг ажээ. Би цагаан унага, бас бусыг зүүдэлж үүрээр сэрээд элдвийг чагнаархан бодол болж хэвтлээ. Ямар нэг мөнгөлөг өнгөтэй даавуугаар оёсон майхны үүдээр Галттайн голын ус үүрийн улаан шаргал туяанд анарын өнгөөр мэлтэгнэн жирэлзэж, миний багын танил таван улиас тэртээ хойно баглайн сүүхийлдэж, түүний цаана ар оройд нь хад барсайж, мод сэрвийлдсэн их бага Баян, бүүр цаана Норзойн хөх хадан уулс түүнээс алслаад Галтхан уул намжааран сүүмэлзэх тэр бүхэн надтай ямар нэг авиагүй хэлээр ярилцаж, тэгэхдээ зөвхөн алга болсон бүргэдийн үүр, өмхөрч унасан ой мод, эмтэрч элэгдсэн хад чулууныхаа тухай биш бас шинээр ургаж төлжин газрын байдлыг өөрчилсөн залуу модод, уулсын ам суганд бий болсон гуу жалга, дош довныхоо тухай болоод энэхэн газар шороон дээр урьд өнгөрсөн цагт орон байшингаа барьж, адуу мал, үр хүүхдээ өсгөн амьдарч байсан айл аймаг, амраг садангийн минь тухай, тэртээ бага насанд болоод хожмын хожимдсон учирлаар ойр дотно болж явсан хүний тухай өчнөөн олныг хүүрнэж байх шиг санагдлаа. Тийнхүү уул усныхаа авиагүй хэлээр би өөрөө өөртөө элдвийг дурсан, ганцаар биш харилцан ярьж буйгаар төсөөлөх аятай ажээ. Ингээд бодтол үнэндээ хэн ч юу ч мартагдаагүй байх юм. Бага балчраасаа тархинд хадгалагдсан бүхнийг уудлаад байвал барагдашгүй бололтой. Тийм барагдашгүй юм байсаар атал ертөнцийн хоосноос өөр юуг эрэлтэй вэ! Юм юмны тухай бодож сэтгэж чадвал дурсах, хүнд хэлэх юм ургаж ундраад л ирнэ. Хүн гэгч бага юмнаас сэтгэл засагддаг, бага юмнаас эмзэглэж шархалдаг. Амьдрал үзэх тусам хатуужил сууж хэр баргийн юманд цочихгүй, хэр баргийн юмнаас зүрхний чичиргээ, тархины өрөвсөл тусахгүй гэсэн чинь тэгдэггүй юм байна. Хэдэн жилийн өмнө эзэнгүй эдгэчихсэн байсан бууц дээр минь өнөр өтгөн айл төвхнөснийг үзээд «Манайхны амьдрал хөдөөгөө ч гэсэн үргэлжилж байна» гэж бодогдсон. Аав минь гучин найман онд халин одож ээж минь сүүлийн гучаад жилд намайгаа дагаж, хүүхдүүдийг минь өсгөж явсаар далан ес хүрээд хадан гэртээ харьж, Улаанбаатарын ойролцоох Цагаан даваанд ясаа тавиулсан. Тэгээд ч манайхан цөмөөрөө хот хороо руу шилжин суусаар хөдөө нутагт морины уяа нь шонгоос өөр юм нээрээ үлдээгүй юм. Гэтэл одоо төрсөн бууц минь эзэнтэй болжээ. Танай бууц дээр Ядамын Ойдовынх гэж сүрхий тохьтой айл сууж байгаа гэж сумынхан ярьж байсан. Би Ойдовыг бараг мартах шахсан ажээ. Дөч гаруй жил уулзаагүй юм чинь арга байж уу. Тамцоо Ойдов хоёр хоёулаа миний үе тэнгийнхэн. Ойдовын эхнэрийг Дондолмаа гэнэ. Тамцоогийнх нь Досолмаа, ховорхон мөртөө адилхан сонсогдох нэртэй эхнэр авсан хоёр юм гээч. Дондолмаа, Досолмаа хоёр хоёулаа олон хүүхдийн ээж. «Эхийн санаа үрд үрийн санаа ууланд» гэсэн хуучин зүйр үгийг «үрийн санаа хотод» гэж хувиргууштай болжээ. Эдний хүүхдүүд ч уван цуван хот руу л явцгаасан юм уу явахад арай эрт багачуул нь найм юм уу аравдугаар анги төгсөөд л явна гэж одооноос л ярьдаг гэнэ. Дондолмааг хараад аавыг нь дурслаа. Чойдогийн Дашням гэж ёстой нэг гуниггүйхэн эр байсан сан. Архинд жигтэйхэн дуртайсан даа хөөрхий. Тэгээд авгай хүүхнүүдэд ад болно. Тээр жилийн зун насны туйлд хүрч өөд болсон ээжийгээ Овооны горхинд ганцаараа аваачиж хөдөөлүүлээд буцахдаа манайд орж жаахан архи балгаад дарвайтал уйлж, ээжид зэмлүүлхнийг нь би мартдаггүй.
Би Ойдовынд хэд хонолоо. Галттайнхаа усанд орж, нутгийнхаа салхиар амьсгалаад бие минь амархан сайжрав. Өглөө нарнаар босож өрөм амтагдсан хүйтэн тараг залгилаад өмнөөсөө халзан, манай бууц руу харсан зүүн талдаа оройноос хормой хүртэл шинэсэн ойтой Баруун ууландаа юм уу эсвэл Галттайг хойшоо гатлан Их, бага Бали өөд авиран цөөн булаг улиас, цагаан бургас, харгана , голдуу шугуй дундуур мөнгөн мушгиа татсан Галттай, Сэрүүнийхээ уужим цэнхэр хөндийг харж суухад, <Энэ сайхан уул усандаа хэзээ нэгэн цагт бүрмөсөн ирэх арга ч олдохгүй байх даа.>гэж бодогдовч ирэх эсэх минь ганц надаас шалтгаалахгүй буюу хотод өөрийгөө барьж уясан түмэн уяагаа алдууруулах арга бараг байхгүйг ухаарна. Зургаан жилийн өмнө Сэрүүний хөндий урдаасаа бургас торлог, намаг налиурт шахагдаж, өвс ногоо нь бүдүүрчихсэн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хадлан авдаг оторын хэдэн зуун мал байлгадаг болсноос зэрлэгшиж орхигдсон нутгийн шинж дорхноо арилж, отрын үхэр адуу тавтайяа бэлчиж байх нь нүдийг баясгана. Хүн байгаль хоёр бие биеэ түшиж, уул ус ч гэсэн ан гөрөө, адгуус амьтантай нэгэн зүйлийн шүтэлцээ зохьцолдоонд оошидгийн баталгаа энэ. Иймээс хичнээн өргөн уудам нутагтай ч гэсэн эртнээс идээшиж эдлэгдсэн газраа атаршуулан зэрлэгшүүлж орхих маань огт буруу бөгөөд харин зам харгуй муутайгаас болоод техник ашиглахад хэцүү газарт ёстой л ердийн хөсгөө уламжлал ёсоор ашиглахаас дээр юмгүй гэдэг нь бас тодорхой. Гэвч үүнийг бодож жинхэнэ ёсоор чармайн ажиллагсад үнэндээ ховор байна.Ойр төсөр, бэлэн зэлэн юманд л дуртай маань арай хэтэрч байгаа юм биш биз гэж бодогддог. Ноднин Рэнчин-Лхүмбэ суманд суудаг хүүхдүүд дээрээ хэд хонохоор очсон. Шишгидийн хонхорын байгалийн үзэсгэлэнг үгээр зурахад үнэхээр хэцүү. Би бас хэрдээ олон орноор явж гоо үзэсгэлэнгээр дэлхийд цуутайгий нь харж л байсан. Гэхдээ Шишгидийн хонхор шиг сүрлэг сайхан, баян тансагийг үнэндээ үзээгүй. Тэгээд л би тийшээ тэмүүлэх болов. Рэнчин-Лхүмбийн төвөөс хойш Хогорго, Тэнгис хүрэх замд таван гол гатлана.Гол голыг гатлан холдох тусам Хорьдол сарьдгийн хөх халзан оргилууд манан дунд цоролзон, тэдгээр оргилуудын сумны зэв шиг хурц үзүүрт цас мөс гялтганан, зуу гаруй мод явсны дараа сая холдох мэт бөгөөд Хогоргын модтой намхавтар уулс өөд авирахад Шишгидийн хонхорын олон арван нуур цөөрмүүд нарны туяанд солонгын таван өнгөөр гялтганан солонгорно.
Тэнгисийн гол Шишгидийн гол нийлж бага Енисей болдог яг тэр бэлчир дээр майхнаа барьж тухлан, тул загас шарж идээд сумын дунд сургуулийн багш том хүү Бат-Үүл хоёулаа унтахаар хэвтсэн ч хоёр их голын үерт догшин ус нийлж цохилдон, бие биеэ дийлж эс чадаад буцлан оволзсон их боргио үүсгэж, уурласан барс мэт хүрхрэн шуугихаас сүрдээд нойр хүрэхгүй байлаа. Өглөөний наран ургах үеэр энэ хавь чухамхүү үлгэрийн орон л ийм болов уу гэлтэй. Өнөөх буцлан озолзох боргио өглөөний улаан наранд уснаас ассан дөл адил цахилан, голын хоёр эргийг эмжин ногоорох тайга эгц өндөр өөд авиран нэвсийж, түүнээс дээш нүцгэн сарьдгууд сүүхийлдэн, тэртээ баруунаа Тагнын салбар цаст уулын орой тэнгэрээс үл мэдэг ялгаран цайвалзах нь гайхалтай сонин бөгөөд энтээ талд Шишгидийн голын намуун бөгөөд өргөн цүнхээлд тул загас жараахай шиг цовхрон наадахыг үзсэн хүн уулга алдан бахдахаас өөр юун.
Рэнчин-Лхүмбийнхэн Шишгидийн хонхортоо зусаж намаржаанд өвөл хавар нь Хорьдол сарьдгаа давж Хатгал хавийн нам сэлүүн талд оторлодог дээр үеийн уламжлалтай байж. Өвөл Шишгидийн хонхорт их цас унаж хүйтэрдэг учир ялангуяа бог мал өвөлжүүлэхэд хэцүү. Тиймээс намар оройхон буюу Хорьдолд ус хөлдөж тошин халихаас өмнө гэр бараагаа сарлагт нуруу ачиж хонь малаа туугаад Хөвсгөл далай руу давдаг ганц даваа Жарын өндөр давааг давж нүүсээр нам дулаан газар хүрдэг байж. Тэр нүүдэлд тохирсон тоног хэрэглэл, хүүхдийн өлгий хүртэл одоо зарим айлд байж л байна. Гэвч одоо урьдынхтай адил тэгж нүүдэг айл ховордсоор байгаа бөгөөд хүйтэнд маш тэсвэртэй хогоргын улаан үхэр, дархадын хонь нэг үес цөөрч ирснийг зогсоох ажил саяхнаас л хийж эхэлжээ. Уламжлалыг хуучирсан гээд алсын бодлогогүй хаяж орхисны гай гардаг. Бүх малаа дулаан хашаагаар хангаж, өвөлжих боломжтой болж чадаагүй атал холын отор нүүдэл хийдэг уламжлалаа орхиж яагаад ч болохгүй байж. Гэтэл өнөө тийнхүү сарлагт нуруу ачиж алс хол оторлох зоригтой хүн цөөрсөөр байгаа гэнэ. Жарны давааны замыг саадгүй дардан болгож машин трактораар нүүдэг болтол өдий гэлцэх юм. Тэр лав үнэн биз. Ямар ч гэсэн өргөн алаг Шишгидийн хөндий даанч сайхан нутаг даа.
Суусан цэцнээс явсан тэнэг дээр гэдэг. Нээрэн ч ингээд аян замд явж байхад хөл ч хөнгөрч, сэтгэл ч тэгширдэг. Яах вэ, аян замд саад тотгор учирч боно. Ганзага нийлэхгүйн гай ч таарч мэднэ. Гэвч тэр бүхнийг аян замд үзэж харсан, эрэгцүүлж бодсоноороо нөхөж бас болно. Амьдралд олон асуудал тулгардаг нь сайн хэрэг. Хэрвээ тиймгүйсэн бол хүн дэндүү амирлангуй мохоо амьтан байх сан. Аж төрөх гэж бидний ярьдаг тэр амь амжиргааны тухайд бол Ойдовынх шиг олон хэнз хүүхэд өсгөхөөс эхлээд янз бүрийн бэрхшээл тулгарахдаа л тулгарна.
Баруун уулан дээрээ өглөөгүүр гараад харахад Ойдовын гэр бараа их л тохьтой. Буриадууд хэзээнээс барьж заншсан цуулмал банзан хучилттай, гаднаасаа төдий л үзэмжтэй бус гэлээ ч дотроо бол өег тухыг бас байгуулж болох зуслангийн дүнзэн байшин, гал тогооны саравч, үхрийн хашаа, тугалын саравч, гэрийн уужим хороо тэргүүтэн цөмөөрөө багаас танил болоод ч тэр үү нүдэнд нэг л дулаахан. Өвсөн ембүүл ч гэсэн өссөн төрсөн гэр байхад муухайдахгүй гэдэг. Гэхдээ Ойдов шиг өөрөө ой хамгаалагч, эхнэр нь худалдааны агент хийдэг хөдөөний айл гаднаасаа төдий л үзэмжгүй байр байшиндаа тун ч тохьтой, элбэг дэлбэг амьдарч сууна. Дөрвөн сайн үнээ саагаад сүүгий нь машиндаж цөцгий тосоо базаах ч яах вэ байдаг л зүйл гэе. Дондолмаа хол ойроос ирэгсдэд торго дурдан метрлэж, чихэр боов жигнэж, Ойдов гялгар саравчтай, улсын сүлдэт тэмдэгтэй гоё малгайгаа хазгай тавьж бельга винтовоо үүрээд, өндөр буурлаа унаж ой модоо эргэхээр явах, өглөөний сэлүүнд хүлээн авагчаар дэлхий дахины сүүлийн үеийн мэдээг дамжуулах дикторын цолгион дуу уулын оройд хүртэл дуулдаж байснаа. Моцартын зохиосон хөгжим уянгалах тэргүүтэн «Миний төрсөн бууц дээр амьдрал үргэлжилж байна даа» гэж урмыг хөдөлгөхийн улмаас бодож үзвэл хуучин хөдөө өнөөгийн хөдөө хоёр ямар их ялгаатай болсныг яагаад ч үгүйсгэх аргагүй болно. Гэвч цаг хичнээн өөр боллоо гээд, амьдрал хичнээн урагшиллаа гээд эх орны нэгэн бяцхан хэлтэрхий болсон төрсөн бууцтайгаа бага балчир насны үнэр, амт, ухаан бодрол агаар салхинд нь тэр чигээрээ шингэж үлдээд одоо бие махбодид дахин бага багаар урсан орж байх мэт тэр ер бусын зай цэнэгийг авах чадалтайгаа ухаарах юутай жаргал вэ! Тийнхүү би тоонот гэдэг үгийг монголын орчин үеийн утга зохиолын хэлэнд оруулснаа тун их юм гэж бодох минь аргагүй. Ингэж хэлэхэд даруу биш зан гаргалаа гэж хэн ч хэлэхгүй биз. Буриадууд хүүхдийн хүйг хөндөөд түүний нэгэн хэсгийг төрсөн бууцны нь хойморт булж элгэн хүрэн чулуутаар дардаг заншилтай. Хүүхдийн хүйг булсан газраа тоонот гэж нэрлэдэг. Түүнээс санаа аваад би хэдэн жилийн өмнө «Миний эх орон-миний тоонот» гэсэн нэгэн зүйл бичиж түүнээс хойш тэр тоонот гэдэг үгийг зохиолчид хааяа хэрэглэх болсон.
Одоо миний тоонот Ойдовынхны зүүхэн талд хэн нэгний өвсний хашаан дотор орчихсон байна. Хүйг минь дарсан, танил улаан чулуу байрнаасаа хөдөлчихсөн бололтой бөгөөд гэвч тоонот хэмээх тэр алгын чинээн газраас агуу их Монгол нутаг эхэлсэн гэж бодоход миний л хувьд учир утга төгөлдөр болном. Тэгээд ч багадаа мөрөө гаргасан газар шороон дээгүүрээ өдий болоод дахин гишгэж, энэ зун Галттайн нуга тохойд зай завсаргүй ургасан улаалзай, хонгорзул миний багад ургадаггүй байсан шиг санагдах гал улаан май цэцэг, тэргүүтэн дандаа улаан ягаан цэцэг дэлгэрснийг гайхан, багын минь хөх цэнхэр цэцэг яагаад ховордсоныг бодхул байгаль гэгч бүх нууцыг нь тааж ойлгоход хэцүү мөнхийн хувирал хөдөлгөөнд оршдогийг л ухаарахаас өөргүй. Тийнхүү миний мэтийн «хоёр хөлт, хохимой толгойтон» цэцэг навчсын улаан цэнхэр өнгө яахин хослох нь хүртэл үнэндээ бүрэн танигдаагүй эх байгальтайгаа буюу төрсөн бууц, эх орон, бүх дэлхийтэйгээ амьддаа ч, үхсэн хойноо ч мөнхийн холбоонд оршдогоо бас ухаарахаас өөр аргагүй. Хүн оюун ухааныхаа суу залийн хүчээр өөр гариг ертөнцөд очиж ч болно, сансрын хоосныг эзэмшиж ч чадна. Гэхдээ эх дэлхийгээ бүрэн орхиод хаана ч, юунд ч хүрч чадахгүй. Хүн төрөлхтөн эх болсон байгаль дэлхийтэйгээ цуг сэхвэл сэхэж, мөхвөл мөхнө. Өөр зам байхгүй.
Би төрсөн нутгийнхаа салхины шивнээтэй, сэтгэлийн шивнээгээрээ харилцан хүүрнэнэ. Ойлгох юмаа ойлгохоор ухаантай хүндээ би ойлгохгүй юмаа ойлгохгүй тэнэг хүн дээ би. Залуудаа би өөртөө ийм нэг цэц үг шиг юм хэлдэг сэн. Хүн байгалийг буюу орчлон ертөнцийн цаглашгүй хүчин чадлыг болоод гоо сайхныг бүхий л амьдралынхаа турш бага багаар ойлгож харж явдаг. Байгальд шүтэх шүтлэг буюу пантеизмын номлол гэж бий. Хориод онд Максим Горький Пришвиний байгалийн зураглалуудыг уншаад дуу алдан баярлаж бичсэн нэг захидалдаа пантеизм ирээдүйд бүх нийтийн шашин шүтлэг болно гэж бичсэн. Үнэхээр ч бүх нийтийн ганцхан шашин шүтлэг бий болдог юмаа гэхэд хүн төрөлхтөн өөрийгөө болоод эх дэлхийгээ аврахын тулд пантеизмьш сургаалд орох цаг ирж ч магад билээ. Хүн бол ямар нэг дээд хүчний буюу бурхдын бүтээл бус байгалийн бүтээл гэдгээ зайлшгүй ойлгох ёстой болно. Зохиолч, яруу найрагч нарт бол байгаль үнэхээр нэг гол шүтээн нь юм. Магадгүй авьяас гэгч байгалийн (түүний дотор хүний) гоо сайхныг ойлгож ухаан задрахаас эхэлдэг биз. Байгалийг уран зохиолын чимэг зураг төдийхөн санаж явсан гэнэн цаг өнгөрөхөд түүнээс хичнээн их утга учир ургуулан өгүүлж болохыг сая ойлгодог ажээ. Тэр цагт өнчин хайлаасны тухай уянгын гиншигнэл хөөрхийлэлтэйг хэлээд яах вэ. Уран бүтээлийн балчир нас солонго барих гэж гүйдэг хүүхэд насан лугаа төстэй ажээ.
Нутагтаа түрүүн ирэхдээ бичсэн нэг зурвас тэмдэглэл надад бий. Түүнд бичихдээ...Сэрүүний зуслангийн буурь дээр уяаны ганц хөх шон л үлдэж. Ер зуслангийн энэ дэнж, шарилж лууль ургасан шар ногоон толбонууд дээр хороо саравчны үлдэгдэл, гологдож орхигдсон ганц хоёр хар байшин голцуухан л морины уяаны өгөр шонгууд үлджээ. Үүр засах газаргүй болоод миний багын нөгөө олон хараацай ч байхгүй. Аль хараацай гэдэг шувуу өдийд яваад өгдөгсөн билүү? Бүү мэд. Урд уулын арын мод нэвсийтэл наашаа буугаад иржээ. Модны хаяагаар хэдэн алдуул адуу бэлчиж явна. Манай зүүн хөршийн хорооны шонд нэг муу айгуус харагдана. Уг нь намар болгон өвсийг нь хаддаг байсан урд арын ам судлууд хэдэн жилийн хур хагданд дарагдан зэрлэгшжээ. Зуслан руу зурайж агсан түлээний замууд сорви төдий болжээ.
Бага байхад энэ зусланд нүүж ирнэ гэдэг бөөн баяр байдагсан. Өвөлжин уулзаагүй анд нөхөдтэйгөө уулзана. Үдэш цагаан мод шидэж шүүдэртэй ногоон дээгүүр хөл нүцгэн гүйлдэнэ, замаг зэгсний үнэр ханхалсан цөөрмийн бүлээн усанд ороод торгон элсэн дээр нарлан хэвтэцгээнэ... гэж бичсэн. Үүнээс хөнгөн уйтгар амтлагдаж байгаа биз. Ийм хөнгөн уйтгар хүний сэтгэлийн хир толбыг арилгах ч бий. Одоо би дахин эзэнтэй болсон нутгаа харан баясал төрнө. Баяслаас бас ухаан тэлнэ. Гэвч эцэс төгсгөлгүй дуртгал мөнөөхөн хөнгөн уйтгарыг дахин авчирна. Уйтгараас бас ухаан тэлнэ.

Буянтай аавын минь бууцыг
Буурцагтай ургамал бүрхээд байна...

Ийм нэг гунигтай дууг миний багад их дуулдагсан. Гучаад онд цаг хэцүүхэн байх үес найр наадмаар авгай нар жаахан ам халамцахдаа л энэ дууг хоолой нийлүүлэн жимбүүрдэж гарна. Хөдөөгийн хүүхнүүдийн дуулахыг жимбүүрдэнэ гэхээр аятайхан санагддаг.
Би Галттайнхаа хөвөөнд өнгөрснийг дурсахдаа миний бага залуугийн танил хөдөөгийн хүүхнүүдийн тухай олныг бодлоо. Яагаад ч юм миний бага нас, айл, голын сайхан эгч нарын гунигтайхан, уянгатайхан дууны аялгуунд бүүвэйлэгдэж өнгөрсөн шиг санагдана. Дуу үлгэр ухаан задлана. Бидний багад эмээ нарын ярьсан үлгэр, эгч нарын дуулсан дуу ухааныг маань задалж өгсөн. Хөдөөний хүүхдүүд үлгэр, дуун дунд төрж үлгэр дуун дунд өсдөг байжээ. Миний өсөх насанд багачуудаас сайхан нь ганцхан Санжмаа бусад нь цөм айлын эгч нар байсан санагдана. Хулан ч надаас хэдэн насаар эгч баасан. Дөчөөд оны дундуур Санжмаа гэнэтийн өвчнөөр нас барахад бүсгүйчүүдийн сайхан нь тэр л хэдэн эгч нар үлдсэн юм. Харин яагаад ч юм дүү насны хүүхнүүдийн тухайд бол би ямар нэгэн ойлголтгүй хоцорчээ. Тэгээд ч би одоо болтол монгол бүсгүйчүүдийн гоо сайхныг ч ааш намбыг ч тэр л эгч нараар хэмждэг. Тэгээд ч би бас амьдралдаа ч гэсэн зохиол бүтээлдээ ч гэсэн хүүхнүүдийг агуу муухайгаар үзэж чадахгүй болсон юм. Монгол бүсгүйн аль ч эрхэм чанар буюу догшин ноён хутагт Равжаагийн «Үлэмжийн чанар»т гардаг тэр бүх нарийн нандинг би зөвхөн хөдөөгийн хүүхнүүдэд бийгээр төсөөлөн боддог. Багадаа миний шохоорхдог асан айлын тэр эгч нар цөм «Үлэмжийн чанар» бүрдсэн хүүхнүүд байсан шиг санагддаг. Байгаль болоод хүний аливаа гоо сайхныг хүслэн болгон үзэхүйд хөдөөний болхи бүдүүн гэх юм уу хоцрогдсон хуучирсан гэх мэтийн үл ялих өө сэв сайн сайханд нь дарагдан алга болдог. Харин ёстой илэн далангүй хот газрын тиймэрхүү өө сэвийг арчин далдлахад хэцүү болжээ. Санаа хадуурав. Хөдөөгийн эгч нартаа буцаж очъё.
Би Ойдовын эхнэр Дондолмаагийн унд хоол, төрсөн бууцныхаа агаар усанд дорхноо тамир тэнхээ ороод нутгийнхаа уул усанд зугаацахаар мордлоо. Ойдов ялгуун зөөлөн явдалтай хүрэн морь эмээллэж өгөв. Морьтон ардын үр удам гэсэндээ эмээл дээр гарч, дөрвөн жийнгүүт хийморь сэргээд атийж агшиж байсан биеийн хамаг шөрмөс тавирч тэнийх шиг боллоо. Морь унахад хүртэл удмын ааш зан хөдлөх нь бий. Хэдэн жилийн өмнөх нэг зун бидний хэдэн зохиолч Архангайн алдарт Хорго, Тэрх цагаан нуур хүртэл хүүхдүүдээ аваад аялахад хүн болсоор морины нуруун дээр гарч үзээгүй хүүхдүүд маань хөдөөний хүүхдүүдтэй хамт морь унаад хараа бараагүй алга болж өгөх юм байсан. Удмын цус буцлан хөвсөргөх нь тэр шүү дээ.
Би мордоод Жаргалантын төгөл рүү очлоо. Багадаа тэнд очиж улаалзгана түүдэгсэн. Гэтэл одоо тэр төгөл маань түймэрт шатаад хэдэн хувхай ёдор л үлджээ. Олоон жилийн өмнө би «Улаалзгана» гэдэг нэг бяцхан өгүүллэгтээ Жаргалантын төгөлийг хүмүүс огтолж үгүй хийснээр бичсэн юм. Үеийн минь нэг нөхөр «Чи Жаргалантын , төглийг үгүй болсон гэж муу ёрын юм бичлээ» гэж зэмлэсэн сэн. Нээрээ «муу ёрын юм» бичсэн байжээ. Жаргалантын төгөл өнөөх айлын сайхан эгч нарын тухай нэгэн тод дуртгал үлдээсэн юм. Хүний ой гэдэг сонин. Аль дивангалавт тохиолдсон хамгийн жирийн явдал ямар нэг гайхамшиг мэт тэрхэн цаг мөчийн өнгө үнэртэйгээ ой тойнд хадагдаж үлдсэн байдаг.
Мөн л 1948 юм уу дөчин есөн оны зун би амралтаар гэртээ харьсан байв. Тэр зун хөдөөд өнгөрүүлсэн сүүлийн зун шиг санагддаг. Учир нь би тэр цагаас хойш хотын амьдралд орж

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.07.10 12:40 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Уншиж байгаа :wd:

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
PostPosted: Jul.07.10 12:59 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
.Эрдэнэ-н зохиолууд их гоё юм аа. Амралтын хэдэн хоромд сайхан зохиол уншиж байна Баярлаа
Өмнө огт уншиж байгаагүй юм байна Нэмээд байгаарай
Уншигчын суудалд..


Top
   
PostPosted: Jul.07.10 2:12 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Диваажинд хүргэх оньс /С.Эрдэнэ/



Жамбал дархан наян гурван насан дээрээ зөнөглөв. Архинд дуртай бөгтгөр хар өвгөн юмсан. Уг нь удамт цуутай дархан билээ. Мод, төмөр, алт, мөнгө цөмийг хийнэ.
Нас өтөлж гар хуруу нь эвлэхээ байж, нүдний нь хараа муудахаар авгай нар тогооны хариулга уулгаад алх сүхээ ишлүүлэх юм уу хугархай шанага, цоорхой хувингаа гагнуулах болов.

Айлын саравчинд дороос чийг татахгүй гэж адсага дэвсүүлээд цагааны шар шүүснээс чангагүй хариулга нэг данхыг хажуудаа тавиад төмрийн бал, модны давирхай нэвт шингэж, түлэнхий борц шиг болчихсон мойног хуруунуудаа эвлүүлж ядан, хамраа шуухитнуулж сууна. Тэгээд нөгөө муу хариулганаасаа том шаазанд хийж жавьжаараа савируулан залгилахад төвөнхний нь мөгөөрс дээш доош гүйж ходоод хоолой нь хүд хүд дуугарна.
Тэгэхээр нь хүүхдүүд бид шоолон инээлдэхэд хулгар чихэндээ шөрмөсөөр тогтоосон гуулин хүрээтэй дугираг саравчныхаа дээгүүр хялайн харж,
Босоо ороолонгууд зайлцгаа! гэж аашилдаг байв. Тэгж сууснаа нөгөө муу хариулгандаа согтоод алх дөш хамаг юмаа талаар нэг шидчихээд айлын хооронд өөд сөөргөө бөгтөгнөж хар нударгаа зангидан газар тэнгэр цөмийг зүхэн агсарч явна.Тэр жилийн зун өгөрч хэвтсэн хөөргөө тавьж зэвэрч хэвтсэн дөшөө зоогоод нарийн төмөр ширээж ямар нэг сонин юм дархалж эхлэв. Бид юу хийхийг нь үзэх гэж өдөржин сахидаг боллоо. Жамбал гуай бид нараар залхтал хөөрөг даруулж хасуураа бариулах бөгөөд заримдаа балтаа алдаж орхиод,
-Гараа хугарсан! босоо ороолонгууд гэж хараана. Өвгөн дархан эхлээд модон бултай төмөр хигээстэй хоёр нэг жижиг дугуй хийж давирхайлав. Дараа нь хоёр том дугуйгаа төмөр голоор холбож хуучин өвсний машины зүрх араа суулгаад жижиг дугуйгаа түүнтэй холбов. Хүүхэд багацуул байтутай томцуул ч гайхан сонирхох болов. Харин Жамбал гуай чухам юу дархалж байгаагаа хэлж өгөхгүй, хүн шалгаагаад байвал уурладаг байв, Нөгөө гурван дугуйдаа баахан араа шүд тааруулаад гөлмөн төмрөөр хоёр том далавч хийж бэхлэв. Тийн нэг өглөө үээгдээгүй сонин юм болох дөхлөө. Хүүхдүүд бид тэр гайхамшигт төмөр шувуу хэрхэн нисэхийг үзэх гэж хэд хоног тэсгэлгүй хүлээсэн билээ. Тэр өглөө цэлмэг сайхан байлаа. Салхи ч үгүй, үүл ч үгүй нисдэг л юм бүхэн нисэхээр байжээ.
Жамбал гуай төмөр далавчит оньсон тэргээ зам дээр аваачиж урт оосроор оосорлоод биднээр чирүүлж гүйлгэв. Өөрөө хормойгоо шуугаад хойноос нь тэнхээ мэдэн харайлгаж,
Хүүе босоо ороолонгууд бушуул! Түргэл! гэж хашгирав. Бид хурдан морины хүүхдүүд гийн гоолох адил дуу шуу тавьж замын тоос манартал гүйлдэн төмөр далавчаа сар пар дэвж яваа дээхгэр тэрэг маань хэзээ энэ хөх тэнгэр өөд нисэх юм бол гэж эргэн эргэн харцгаав. Тэгтэл тэр маань нисэх байтугай нэг сөөм ч хөөрсөнгүй. Бид ч хуурай газар хаягдсан загас мэт ангалзан зогсов. Жамбал гуай элгээ тэврээд пүфф-пүфф-босоо ороолонгууд! гэж амьсгаадан байв.
Тэгээд бид гайхамшигт оньсон тэргээ урамгүй чирсээр дархны саравчны хажууд авчирч хаяв. Ямар нэг эрэг шураг нь дутагдсанаас ийм боллоо гэж бодож байсан билээ.
Оньсон тэргээ амжилтгүй туршсанаас өвгөн дархан ихэд гутарч хэдэн аяга хариулга уугаад аанай л газар тэнгэр лус савдаг бүхэнд агсарч,
Би юу ч хийж чадна. Үзээд байгаарай! Би оньсоороо диваажинд нисэж очно, Муусайн чавганц нар өмхий хар усаа харамлаж суухад би бурхны мутраас нанчид хүртэнэ. Хүүе та нар дуулж байна уу Би энүүгээрээ диваажинд нисэж очно! Дарь эхийн гараас алтан тагштай нанчид хүртэж жаргана. Тэгээд муусайн чавганц нарт тэнгэрээс салаавч тавина гэж төмөр далаачаа унжуулсан оньсон тэргээ тойрон хашгирч явав. Маргааш нь хөөрхий Жамбал гуай орноосоо босох тэнхэлгүй болсон бөгөөд гурав хоногийн дараа бурхан болов.
Нөгөө диваажинд хүргэх оньсон тэрэг нь бидний тоглоом болж удсан ч үгүй далавч нь санжганав. Сүүлд дарханы ач нар хоёр том дугуйд нь урт мод хадаж ус зөөдөг тэрэг болгож билээ.
Өвгөн дархан үхэн үхтлээ тэнгэрт нисэх оньсон тэрэг хийж чадна гэж итгэж явсан болов уу?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.07.10 2:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Изабелла /С.Эрдэнэ/



Майн дахь Франкфуртын нисэх онгоцны буудал неон гэрлээр солонгорон, бараг тасралтгүй нисэж буух онгоцнуудын хүрхрэх дуунд агаар доргилон байв. Бидний суусан <Ил -62> номхорсон морь шиг алгуурхан урхирсаар буудлын их дугарагаас салаалсан хонгилуудын нэгний амсарт ирж зогсоход олон зорчигч мөнөөхөн хонгилоор явж уужим саруул танхимд орцгоов. Би Москвагаас энэ хүртэл нисэх гурван цагийн турш суудал зэрэгцсэн нэгэн эмэгтэйн хамт нэлээд сүүлхнээр явж оров. Надтай суудал зэрэгцсэн Нина Алексеевна бол гадаадтай ангийн үс худалдаалдаг байгууллагын ажилтан бөгөөд манайд ч бас наймааны ажлаар ирж байсан удаатай тул танимхайралцан энэ тэрийг хүүрнэж, Шерметьевийн буудлаас миний авч гарсан шампан дарсыг хуваан ууж, нэг мэдэхдээ Европын хагасыг ардаа орхижээ. Нина Алексеевна бол хижээл нас руугаа орсон гэвч, гоо сайхнаа хадгалж чадсанаас гадна очир алмас шигтгээтэй ээмэг бөгж, хүзүүний чимэг тэргүүтэн зүүж, маш дэгжин хувцасласан зэргээрээ хажууд нь сууж, хүүрнэлдэн явахад бас ч сонин байлаа. Тэрээр наймааны ажлаар Амстердам хот орж яваа бөгөөд монголын ангийн үс, эрдэнийн чулуу зэрэг гоёл чимэглэлийн зүйлүүдийн тухай яриа үүсэхэд,
Хөрөнгөтнүүд биднийг гоёх чимэх юмгүй гэж доор үзэх гээд байдаг. Гэтэл тийм биш. Жишээ нь жирийн нэг албан хаагч би Елезавета Тейлортой адил сая долларын очир алмас зүүхгүй ч гэсэн барууныханд гологдохгүйгээр мэдэж байна. Би бас тэдэнтэй нэг их алдаагүй наймаа хийчихэж чадна гэж гэх зэргээр ярьсан нь надад таашаалтай санагдсан. Нина Алексеевна салах ёс гүйцэтгээд Амстердамын онгоцны пиу бүртгүүлэхээр өөр танхим руу явлаа. Би замын танилаасаа арга буюу салж Гавана хүртэл зорчигчдын дунд ганцаардангуй байв. Сэтгүүлч хүнд ийм ганцаардангуй байдал тун ч тааламжгүй нь мэдээж. Үүний зэрэгцээ энх тайвны чуулганд сурвалжлагчаар явж байгаа хүн замын эхнээс л хүмүүстэй танилцахаас дээр юмгүй. Тийнхүү олон зорчигч өндөр түшлэгтэй улаан сандал, хар гантигийн өнгөөр гялтганасан явган ширээнүүд дүгэрэглүүэн тавьсан хагас дугуй танхимд орж суух нь суун, ихэнх нь мөнөөхөн хагас дугуйн эсрэг талыг тууш эзэлсэн ууш, зуушны лангуунд очицгоож унд ус, пиво дарс тэргүүтэн авч түр тухалцгаав. Би ч гэсэн ганц лонх бавар пиво аваад зорчигчдыг ажиглан суув. Танил царай ердөө хоёрхны нэг нь,мөн очир алмастай загалмай зүүж, ур хар хувцас өмссөн орос хар лам Пиймен, Чилийн коммунист намын нэрт зүтгэлтэн, зохиолч Володя Тотелбойм нар ажээ. Хориодхон минутын дараа Африк тивийн зүг нисэх цаг болж байтал буудлын радиогоор эвлэгхэн зөөлөн дуутай бүсгүй газрын дундад тэнгис дээр цахилгаантай аадар орж байгаа учир нислэгийг нэг цагаар хойшлуулсны учир уучлал гуйв. Зорчигчид ч нэг зэрэг шүүрс алдацгаагаад зуушны лангуу руу дөхөцгөөлөө. Би дахин нэг лонх аваад эргэн суулаа. Баруун Германы алдартай хотуудын нэг болох Майн дахь Франкфуртад ийнхүү саатах болж. Харин шинэ танил Нина Алексеевна авгай зорьсон газар Амстердамдаа бууж байгаа биз. Энэ удаа миний дэргэд өөр нэг хижээлдүү хүүхэн суужээ. Дэгжинээр долгиотуулан самнасан хар үстэй, түргэн түргэн гэрэл цацалсан урсгал ногоон нүдтэй, цайвар царайтай, үл мэдэг үрчлээ тогтсон өргөн духтай, хүрэн будгаар будсан нимгэн уруултай зэрэг нь сайхан гэмээр биш атал нэг л аятайхан зохицолтой ажээ. Тэрээр цагаан толгойтой боловч залуу төрхтэй нэгэн өндөр хижээл эртэй испани хэлээр ярилцана. Эхнэр нөхөр хоёр уу даа гэж би бодож суулаа. Гэтэл би яагаад ч юм хүүхнийг нэг л сайн харж авмаар санагдана. Испани хүүхнүүдийг төдий л олон удаа үзээгүй болоод сониуч зан хөдөлсөн яасныг бүү мэд. <Изабелла алтарсан улаан үстэйсэн > гэж би дурсан бодов. Тэгтэл бас <Хар үстэй мөртөө ногоон нүдтэй байж таарахгүй. Шаргал үстэй хүүхнүүд л ногоон нүдтэй байдаг шүү дээ. Изабелла одоо хаа явдаг бол. Далайн усны өнгөтэй ногоон нүдтэйсэн. Яг л энэ хүүхнийх шиг. Тэр зуны сүүлчээр Балтийн тэнгисийн ус тийм нэг янзын зөөлөн ногоон өнгөтэй байсансан. Тэр зун Изабелла бид хоёр Ростокийн ойролцоо амралт зугаалгын хот Варнемюндэд танилцсанаас хойш хорин зургаан жил өнгөрсөн байх юм. Одоо уулзвал бие биенээ таних болов уу яах бол??>
Ийнхүү санаашран суутал өнөөх цагаан толгойтой өндөр хүн босож зуушны лангуу тийш хэд алхснаа эргэж зогсоод,
Изабелла хоёул улаан дарс авч уух уу? гэхэд хүүхэн
Тэгье, Португалийн улаанаас нэгийг аваад ир! гэв.
Изабелла гэдэг нэрийг сонсоод би өөрийн эрхгүй өндөсхийн хүүхнийг ширтэв. Хар үстэй мөртөө ногоон нүдтэй. Биш дээ. Миний Изабелла бол улаан шаргал үстэй, ногоон нүдтэй байх ёстой.
Яагаад ч юм хүүхнүүд үснийхээ өнгийг дураараа хувиргаж буддаг тухай би бодсонгүй. Тэр хүүхэн намайг ер ажрахгүй байлаа. Хэрвээ Изабелла мөн байдаг юм гэхэд би одоо болсон хойно, хорин зургаан жил өнгөрсөн хойно дахин уулзахаасаа айн цочих бололтой. Зүрх минь булгилан, нүдэнд оч бутрах мэт болов. Хорин зургаан жилийн өмнөх Изабеллад хайртай хэвээрээ би өнөөг хүрчээ. Варнемюндэд түүнтэй өнгөрүүлсэн өдрүүд миний амьдралын хамгийн жаргалтай өдрүүд болон дурсагдсаар өнөө хүрчээ. Би тэгэхэд хорин дөрөвхөн настай байсан. Европын хүүхнүүд оготор банзал өмсдөг байсан цаг шүү дээ. Изабелла яг хорин настай оготорхон банзалтай байжээ. Түргэн түргэн гэрэл цацалсан ногоон нүдтэйсэн. Яг л энэ хүүхнийх шиг. Би ер нь яаснаа ч сайн ухаарсангүй. Нэг л мэдэхэд хүүхний өмнө очиж зогсоод,
Та Изабелла биш биз ? Хорин зургаан жилийн өмнө намайг Дирдид гэж дуудаж байсан Изабелла арай биш биз? Би Монголоос явж байна гэв.
Чи Дирдид....Миний Монгол! Чи чинь мөн байна шүү дээ! гэж дуу алдаад хүзүүнд минь зүүгдчихлээ! Би яах ч учраа олохгүй дэмий л гараа мушгилан,
Изабелла!Изабелла минь ингэж уулзах гэж байхуу даа! Хорин зургаан жил өнгөрсөн байна шүү дээ! Хорин зургаан жил! Гэвч чи бид хоёр уулзах хувьтай байж дээ гэж үглэв. Мөнөөхөн цагаан толгойтой эр цүзгэр лонхтой улаан дарс барьж ирээд бид хоёрыг ихэд гайхан зогсов. Изабелла намайг хүзүүдсэн гараа сая тавьж хацар дээр минь шов хийтэл үнсээд нөхөртөө (би нөхөр нь гэж бодсон) испаниар юу болж байгаа тухай хэллээ. Өндөр буурал хүн гар барин мэндлэхэд Изабелла
Чилийн генерал Алехандро. Одоохондоо миний нөхөр болж яваа юм гэв.
Одоохондоо гэдгийг би ойлгохгүй байна гэхэд
Ойлгох хэрэггүй. Ялангуяа тэр талд ойлгох хэрэггүй гэхэд нь би бүдэг бадаг таамаглаж,
Чи тэгээд нутагтаа буцаж яваа юмуу ? гэхэд
Тийм очих хэрэгтэй болоод явж байна. Би ердөө хувираагүй шүү монгол найз минь гээд Изабелла хацар дээр минь дахин үнсэв. Ингээд бид гурав онгоц нисэхийг хүлээж португалийн улаан дарс уухаар сууцгаалаа.

Би 1958 оны зуны сүүлчээр Ардчилсан Германы хотуудаар бүтэн сар аялаад Варнемюндэд долоо хоног амрахаар очлоо. Их сургууль төгсөөд төвийн нэг сонинд ганцхан жил ажилласан залуу сэтгүүлч надад энэ бол үнэхээр азтай явдал байжээ. Варнемюнде бол Балтийн тэнгисийн торгон эрэг дээр барьсан голцуу хуучин хөрөнгөтөн баячуудын шилтгээн улаан ваар дээвэрт нэг хоёр давхар байшин бүхий багахан хот, далайн боомт юм. Би тэнгис рүү түрж орсон элсэн хошуун дээр барьсан нэг хөөрхөн, анир чимээгүй шилтгээн буудалд буулаа. Энэ буудалд надаас өөр хоёр гуравхан хүн буусны нэг нь Изабелла байлаа. Би түүнийг ирсэн даруйдаа ажигласан юм. Герман хүүхнүүдийн тэгш шулуухан хөл, оготор банзалд нэгэнт нүд дасан тул Изабеллагийн тэр байдал гол нь биш, харин мөнөөхөн алтарсан улаан шаргал үс, түргэн түргэн гэрэл цацалсан ногоон нүд нь ер бусын сонин сайхан санагдав. Би түүнтэй танилцах арга бодовч хэл ул муутай бүрэг амьтан ямар нэг тохиолыг хүлээхээс өөр арга байсангүй. Гэтэл миний аз болоход тэр тохиол ирэхийг удаан хүлээж хясагдсангүй. Надад үйлчилж явсан орчуулагч Роберт Ензен гуай говийн монголд Балтийн тэнгисийг үзүүлэх санаа сэдэж Данийн эрэг хүртэл хөлөг онгоцоор явах жуулчдын зугаалганд оролцуулахаар болов. Тийнхүү монголын их говийн хүү би амьдралдаа анх удаа тэнгисээр зорчих болов. Шөнө нь нойр хүрсэнгүй. Өглөө эрт Вернемюндийн боомтод очвол бидний зорчих хөлөг маань уг нь намар, өвөл, хойт тэнгист загас барьдаг боловч, зуны цагт жуулчдыг зугаацуулагч болгон хувиргасан сейнер гэгч багавтар онгоц ажээ. Тэр өдрийн зугаалгад ердөө л арваадхан хүн байсны нэг нь мөнөөхөн нэг буудлын хүүхэн маань байлаа. Өглөө нь салхигүй тогтуун Балтийн тэнгис нарны улбар гэрэлд номин өнгөөр цэлийн мэлтэгнэж, ус тэнгэрийн савсалган тодхоноор хярхаглан зурайна. Бидний суусан хөлөг онгоц тэрхүү усан тэнгэрийн цэнхэр хярхаг тийш хөвөн одлоо. Онгоцны хитгийг түшин зогсоход доор хөлгүй ногоон ус цэлэлзэвч, хүйтэн ногоон усыг өвчүүгээрээ зүсэн цахруулж, араасаа өргөсөн холдох мяралзаан зам ташуулах хөлөг онгоц тун найдвартай санагдавч тэнгисийн ёроолгүй гүн нь эрхбиш мэдрэгдэн тийнхүү хүйт оргих нь нэг л зэвүүн. Зугаацахаар гарсан цөөн хүн түшлэгтэй сүлжмэл бургасан сандал дээр нарлаж, ус пиво ууцгаан хүүрнэлдэнэ. Ензин гуай бил хоёр ч пиво авч тухлав. Харин өнөөх нэг буудлын хүүхэн маань ганцаарданг янзтай онгоцны хитгэ түшин улаан шаргал үсээ салхинд хийсгэн, тэнгисийн алсыг ширтэн зогсчээ. Тэрээр оготор банзлынхаа оронд гуя хонгыг нь тас барьсан, доогуураа өргөн ухаа шаргал даавуун өмд, богино ханцуйтай, битүү захтай улаан бор торгон цамц өмсчээ. Нэг л ер бусын гоолиг сайхан харагдана. Би жаахан пиво ууж халсандаа ч юмуу зориг гарган очиж,
Тантай танилцахыг зөвшөөрнө үү? Би Монголоос яваа сэтгүүлч байна гэхэд тэр ногоон нүдээрээ дулаан харж
Аа....Монгол....Монгол гэдэг чинь их холын орон. Би дуулсан. Түүхээс жаахан мэднэ. Сонин байна. Намайг Изабелла гэдэг гээд гар сунгахад би түүний халуу оргисон гарыг атгав. Ингээд бид амархан танилцлаа. Изабелла оросоор муухан ярьчихна. Англи, Францаар бол сайн ярьдаг гэнэ.
Как тебя зовут? гэж асуув
Дэндэв гэсэн чинь
Дирдид. О хорошо! гээд тас тас инээлээ. Тэгээд л би дорхноо Дэндэв биш Дирдид нэртэй болчих нь тэр.
Тэнгис дээр яг говийнх шиг гэв гэнэт салхи гардгийг хэн мэдлээ. Гурван цаг илүү явж Данийн эргийг сая хараад хөлөг маань эргэтэл умраас гэнэтхэн бөөн хар үүл уралдан ирж, ширүүн салхи хөдлөв. Сая болтол тайвнаа мяралзаж агсан тэнгис, салхи эрчээ авахын жаахан хүлээзнэснээ эхлээд ойр ойрхон цагаан сэрвээт долгиос хөөцөлдөн, даан их удалгүй манай говийн элсэн манхан шиг үелэн гүвэлзсэн их ногоон давалгаа онгоцыг сэрвээн дээрээ нэг өргөж, мөнөөхөн ёроолгүй гүн рүүгээ нэг шидлэн наадаж гарав. Гэтэл салхины хүч ердөө л балл орчим байгаа нь энэ ажээ. Хөлгийн ахмад радиогоор жуулчдыг тайвшруулан, салхины хүч долоон баллаас дээш гарахгүй учир айх юмгүй, харин далайн өвчнөөр өвдөгсөд доошоо бууж вандан дээр хэвтэх юмуу, жаахан хатуу архи уусан ч болно гэж хошигнов.
Тэнгис далайгаар амьдралдаа анх удаа аялан яваа би тэр далайн өвчин гэдгээс лав зайцахгүй гэж шийдээд авч явсан монгол архиа гарган Ензин гуай хоёул нэг нэг зууг татчихлаа. Харин Изабелла хатуу юм уухаас татгалзан царай нь амарханаа хувхай цайж, нүдээр нь нулимс гүйлгэнэв. Салхи улам ширүүсэн онгоцны өвчүүгээр зүсэгдсэн давалгааны сэрвээ тасран биднийг хөлөөс толгой хүртэл норгож эхлэв. Би аз болоход цүнхэндээ капрон цув авч гарсан учир Изабеллад түүнийгээ нөмөргөлөө. Хүүхэн хэд хий огиулаад миний өвөр дээр гулдайн ойчив. Би түүнийг өвөр дээрээ тэвэрч салхи, уснаас аль болохоо халхлан, басхүү мөр хүзүүг нь барилан өгөхөд нүдээ хааяа нээж миний өөдөөс их л таашаалтайгаар харж явлаа. Тийнхүү цаг хэртэй явсны дараа салхи мөн гэнэт намдсан ч гэлээ тэнгисийн мандал нэг хэсэгтээ тайвширсангүй. Мөнөөхөн онгоцны хамар даван цохих давалгаа уухилан уухилсаар аажим номхорч цагаан сэврээт түмэн долгис болохын алдад Варнемюнде хотын бараа харагдав. Гэвч Изабелла миний өвөр дээр нүд анин хэвтсээр.
Үдэш нь шилтгээн буудлынхаа багахан ресторанд хоол идэж суутал Изабелла оготор банзлаа өмсчихсөн орж ирээд шууд миний хажууд сууж, бид хоёр зөөлөн дарс нэг лонхыг хуваан уух завсар энэ тэрийг хүүрнэв. Изабелла уг нь өмнөт Америкийн Чили орны иргэн гэнэ. Аав нь Чилийн коммунист намын нэртэй зүтгэлтэн гучин зургаан онд Испанид ирж фашистуудын эсрэг тулалдаанд оролцоод нутаг буцжээ. Гэтэл гучин найман онд хэсэг нөхдийн хамт баривчлагдан гянданд хоригдсон бөгөөд дэлхийн хоёрдугаар дайн дуусаж энх цаг ирсэн хойно есөн жилийн дараа гяндангаас оргон гарч Европод иржээ. Одоо Вена хотод түр сууж буй. Арваад хоногийн өмнө охиноо нааш нь явуулаад өөрөө намынхаа нууц ажлаар Португали орсон гэнэ. Бүх амьдралаа ажилчин ангийн эрх ашгийн төлөө тэмцэлд ухралтгүй зориулаад ийнхүү тэнэмэл, нууцаар аж төрөх нь жирийн явдал болсон эцгээрээ охин нь илэрхий бахархана. Изабелла өөрөө хориодхон настай гэвч эцгийнхээ замаар орсон хүн болох нь илэрхий. Би түүнд Монголын тухай говь нутгийнхаа тухай ярьж өглөө. Изабелла намайг далайн хар шуургыг тэсвэрлэгч мэтээр сайшаан хөөргөж, Дирдид гэдэг нэр өгсөндөө их л олзуурхан монголчууд цөмөөрөө баатарлаг байх ёстой гэж тэр хэллээ. Гэтэл Изабеллаг хөнгөмсөг явдалтай бүсгүй гэхийн аргагүй. Оготор банзал өмсөж шулуун сайхан хөлөө ил гаргасандаа биш, мөнөөхөн өглөөний тэнгисийн усны өнгөт нүдэнд, хөдлөх аашлах зөөлөн бөгөөтөл сэргэлэн намбанд түүний сайхан нь байлаа.
Бид тэр үдшийг хөгжилтэй сайхан өнгөрүүлэв. Маргааш хоёулаа Росток хотоор зугаацна. Надад түр хөлсөлсөн машин бий гэж Изабелла хэлсэн юм. Буудлын гадна нэг хуучин Мерседес-бенц машин байсан нь Изабеллагийн машин санж. Тэр шөнө би тэнгис, Изабелла хоёрын тухай бодсоор бараг унтсангүй. Салхи исгэрч хүйтэн ногоон давалгаа хаялах тэнгис байгалийн сүр хүчний дээд байхад далайн өвчнөөр өвдөж, миний өвөр дээр шаргал үсээ намируулан хэвтсэн Изабелла гоо үзэсгэлэнгийн дээд болон дүрслэгдэнэ. Ер бусын бүхэн сайхан байдаггүй. Түүний хамт тэнгис, Изабелла аль аль нь миний хэзээнээс мэдэх жирийн үзэгдэл шиг санагдана. Жирийн бөгөөтөл гоо сайхан, сүр хүчний дээдийг би хаа хол Балтийн тэнгисийн хөвөөнд ирсний ачаар олж үзэв үү?
Маргааш нь бага үдийн алдад бид хоёр Росток хот орохоор хөдлөв. Изабелла өнөөх хуучин маягийн бөгөөд хуучирсан мерседес машинаа асааж, нарсан ойн дундах элстэй муруй тахир замаар салам зүтгүүлэн засмалд ороод зуун милийн хурдаар давхив. Тэр тэнгис дээр арчаагүйгээс биш газар дээр болохоор эрэлхэг хүүхэн юмсанж. Бид бараг л нүд ирмэхийн зуур Росток хүрч машинаа тавиад хотоор зугаацлаа. <Элефант> гэдэг зуушны газар үдийн хоол идээд буцаж ирэхэд тэнгис дээр нар шингэж байв. Энд бараг үргэлжийн шахуу умрын сэрүүн салхигүй, тэнгис маш тогтуун цэлийж, шингэх нарны улбар туяанд алслан одох хөлгүүд бас улбартан цайвалзана. Изабелла тэнгисийн хөвөөнд очъё гэлээ. Бид хоёр түүний аминчлаж авсан салхинаас хаах бүхээг дотор орж алслан одох хөлгүүдийг ширтэн суулаа. Бидний ярих сонирхох юм хомс болоогүй. Гэвч энэ удаа дуугүй сууна. Би Изабеллагийн биеийн дулааныг зайнаас мэдэрч <даанч хол нутгийн хүүхэн юм даа> гэж бодтол Изабелла нэг уртаар санаа алдаад намайг гэнэт хүзүүдэн цээжинд минь толгойгоо наагаад
Миний монгол найз! Дирдид минь юу бодож сууна? гэлээ. Би дэндүү холын хүүхэн гэж бодсоноо хэлэхийн оронд түүнийг өвөр дээрээ унагааж будгийн амтлаг үнэр ханхлуулсан уруулыг нь шимэн үнслээ. Изабелла хүзүүгээр минь тэврээд аяархан гиншинэ. Тэр үдшээс хойш бид хоёр холбоотой юм шиг байж, чухам юу эс ярьж, юуг эс мөрөөдсөн гэх вэ! Миний явах өдөр дохрноо хүрээд ирлээ. Варнемюндед тийнхүү долоо хоноод өглөө эрт Берлин тийш хөдлөх болов. Изабелла урд үдэш нь чамайг Росток хүртэл гаргаж өгнө гэсэн боловч өглөө болоход тэнгисийн хөвөөнд л салъя гэлээ. Тэр нь ч дээр биз! Бид хоёр биесээ хайрт минь! гэж хэлэхээсээ айж ичихгүй болжээ. Гэвч магадгүй дахин уулзахгүйгээр сална гэдгээ мэдэж байлаа.
Изабелла бид хоёр тэнгисийн хөвөөнд очлоо. Тэр алтан шаргал үсээ сэгсрээд тэнгисийн алсыг ширтэн зогсов. Гэрэлт ногоон нүднээс нь том том дусал нулимс мэлтэгнэн гарч хацар дээгүүр нь алгуурхан доошилно. Би биеэ хичнээн баривч тэссэнгүй мэгшив.
Яв даа миний найз. Бие биесээ мартахгүй юм шүү гээд Изабелла тэнгисийн хөвөөнд хоцорлоо.

Изабеллагийн дүр хорин зургаан жилийн турш бүдгэрэн бүдгэрэвч арилаагүй өдий хүрчээ. Майн дахь Франкфуртээс Гаванна хүртэлх нислэгийн урт замд бид хоёр өнгөрснийг дурсан, өнөөг хүүрнэвч барсангүй. Изабелла одоо аавтайгаа адилхан намын даалгавар биелүүлэхээр Чили эх орондоо нууцаар очиж яваа гэнэ. Ерөнхийлөгч Альенде алагдаж Пиночет толгойтой генералууд төрийн эргэлт гаргах үед аав нь сураггүй алга бологсдын тоонд орж Изабелла ээж, охин дүүгийн хамт Европод дүрвэн гарчээ. Одоо тэр Пиночетийн фашист дэглэмийн эсрэг тэмцлийг өрнүүлэх ажилд оролцохоор явж байна. Тэмцэлд амь хайргүй гэдгийн тухай Изабелла дурссангүй. Гэвч түүний зүсээ хувиргасан байдал, үг ярианы нь аясаас энэ эмэгтэй ард түмнийхээ төлөө чухамхүү амиа өргөхөөс буцахгүй гэдэг нь тодорхой. Хорин зургаан жилийн өмнө би ийм хүүхнийг хайрлаж явжээ гэж бодоход бахархмаар.
Изабелла бид хоёр Гаванна хотын нисэх онгоцны буудал дээр саллаа. Тэрээр хорин зургаан жилийн өмнө Варнемюндед салсантайгаа адилхан нэг том нулимс унагаад, хацар дээр минь үнсэж,
Намайг дурсаж явдагт чинь баярлалаа. Амжилт хүсье гэхэд нь би
Изабелла минь Чили чамайг хүлээж байгаа. Венеремос!гэлээ.
Изабелла бид хоёр дахин уулзахгүй биз дээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.07.10 2:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Хулан бид хоёр - Гучин жилийн дараа /С.Эрдэнэ/



Би сумын зочид буудалд нар хөөртөл унтаад сэрлээ. Нээлттэй цонхоор Онон голын зүгээс цэнгэг усны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзээд, гудамжаар хүүхдүүд шуугилдан наадаж байв. Зочид буудлын «люкс» өрөөний хүрэн модон орны цагаан даавуунаас угаалгын нунтаг анхилан, харин жинтүүнээс нь өвсний үнэр үнэртэнэ. Орны хажуугийн явган ширээн дээр халуун савтай цай, мойлтой хурууд цөцгий зэргийг авчирч тавьсан нь буудлынхан намайг их л анхаарсны тэмдэг. Ер нь ч манайхан сонины ажилтнуудыг баахан ойшоож, тал засдаг зантай. Yүнд муу нь юу байх вэ. Тэгээд бас өчнөөн жил төрсөн нутагтаа ирээгүй намайг өөриймсөх нь аргагүй биз. Арван хэдэн жилийн өмнө нэг ирснээс хойш яагаад ч юм бэ аян тал тааралгүй тойрсоор одоо хүрчээ. Насжихаар нутаг санагдана гэдэг нь үнэн юм. Бас сүүлийн гурав дөрвөн жил төрсөн нутгийнхаа уул усыг зүүдэлдэг, багынхаа явдлыг зүрх шимширтэл дурсан санадаг болжээ. Хүний жаргалын дээд бага насны дуртгалд байдаг гэж Достоевский ч билүү хэн нэгний хэлсэн бий. Хотын хөл үймээнээс уйдаж бухимдаад ч тэр биш ердөө л насны нар хэвийж, төрсөн газраа санагалзах болсных биз. Тэгээд л амралтаараа зориуд ирсэн минь энэ. Нутагтаа гэхийн бас нэг учир бол тэртээ гучаад жилийн өмнөөс сэтгэл зүрхэнд минь уяатай явдаг нэг хүн бий. Тэр бол Хулан юм. Хуланг сүүлийн удаа харснаас хойш арваад жил өнгөрчээ. Хэдэн жилийн өмнө шар Цамба нас барж, Хулан бэлэвсэрснийг сонсоод хань бүл муутай яаж шүү амьдарч байдаг бол гэж хааяахан бодно. Хуланг багын минь амраг шүү дээ гэж бодоход сэтгэлийг нэг л яруу сайхны униар будан бүрхээд ирнэ. Багын амраг гэдэг хэлэхэд яруухан агаад үнэхээр л ямар нэг алс холын униар будан дундаас гэрэлтсэн дүр зураг, намуухан цууриатах аялгуу эгшиг шиг болжээ. Хуланг бэлэвсэрлээ гээд хань болж очих нас, боломж аль хэдийн өнгөрсөн гэлээ ч царайгий нь харж идэр залуугийн явдлаа дурсвал санаа ихэд тэгшрэн, гуниг ганцаардлаас ангижрах мэт санагдана. Тэгээд ч анхны хайрын дуртгалд хожмын амьдралын өлзий учрал алдаа эндэгдэл, хясал гачаал аль бүхний эх үүсвэр нь хадгалагдах ажээ.
БИ өрөөний дун цагаан адар ширтэж тамхи сорон, энэ мэтийг бодолхийлэн хэвттэл хэн нэг хүн хаалга аяархан тогшив.
За хүүхээ! гэхэд хаалга алгуурхан нээгдэж, онгосхийсэн ногоон торгон дээлтэй өндөр бор охин гирэвшсээр орж ирээд
Ах гуай таны морь бэлэн боллоо гэв. Би гайхан
Миний морь гэнээ? Би чинь мод унасан... гэтэл охин инээмсэглээд
Ээж танд морь явуулсан юм.
Ээж чинь хэн бэ
Хулан
Хулан гэнээ гээд босон харайтал охин нэг зурвас өгөөд ичсэн юм шиг бушуухан гарлаа. Сурагч дэвтрийн тал хуудсан дээр «Сампил сайн явж байна уу? Уржигдар ирснийг чинь дуулсан . Би охиноороо морь явуулав. Чи үдийн алдад гол дээр очоорой. Нөгөө газраа мартаагүй биз дээ. Би тэнд очоод хүлээж байна» гэж их л хичээнгүйлэн бичжээ. Ээ тэнгэр минь! гэж би дуу алдлаа. Хулан намайг мартаагүй юм байна. Тэртээ гучин жилийн өмнө Ононгийн гарман дээр өдөржин саатаж халуун янаг үгээ хэлэлцэн, холын явдлыг мөрөөдөж сууснаа мартаагүйд одоо намайг зүгээр л гэрээр нь ороод өнгөрүүзэй гэсэн шиг тэр газраа уулзаж багын явдлаа дурсая гэжээ.
Яаран хувцаслаад буудлаас гарахад нарийн борлог морь хашааны шонгоос уяатай хазаар даран байв. Хуучин боловч сайхан эмээл тохоостой. Хулангийн эмээл яг мөн. Боржгин хийцийн намхавтар бүүрэгтэй, уужим суудалтай, элэгдэж шарласан ясан хяртай, угалз нь холцорсон ногоон ширэн гөлөмтэй энэ эмээл даанчиг танил ажээ. Юм гэдэг хачин. Гучин жилийн өмнө Хулангийн гоёлын энэ эмээл шив шинэхэн байсан. Нэг эмээлийг хүн гучин жил тохож явдаг байнам. Гэвч эд эзэн хоёр элэгджээ гэж санагдсангүй. Өчнөөн цаг улиран өнгөрсөн атал бүх юм хуучин хэвээрээ, бат бэх юм шиг. Идэр залуу насандаа эргэж очиход саад болох юм байхгүйгээр барахгүй, юуг ч өршөөлгүй элээн одогч цаг хугацааг түр зуурхан ч гэлээ хумин орхиход энэ хуучин эмээлийг таних төдийхнөөр болдог ажаам. Тийнхүү бие сэтгэл ихэд хөнгөрөн мордож давхисаар Ононгийн гарам дээр ирэв.
Онон минь! Багын амраг шиг сайхныг яана. Онон хааяа нэгхэн ч гэсэн уулзан учрах болзоотой юм шиг билээ. Гоо үзэсгэлэнгээр төдийгүй ямар нэг амь амьсгаагаар сэтгэл зүрхэн дундуур мэлмэрэнхэн урсаж, гуниг ганцаардлын цагт тайтгарлын зөөлөн уянга үүсгэн «Хүний хүү чи санаж сарвайх уул устай шүү» гэж шивнэн байдаг. Онон найман сарын нэл ногоон шугуй дундуураа цэлмэг тэнгэр, нартай сүлэлдэн урсаж, намуухнаар харгилна. Бидний багад нааш цаашаа зорчигсод тасардаггүй байсан гарам одоо эль хуль, морь малын мөр бараг байхгүй харин хоёр тал нь машин тракторт сэндийлэгджээ. Ийнхүү голын гарам хүртэл энэ цагийн ул мөр гарсан нь энэ бөгөөд гучин жилийн өмнө Хулан бид хоёр шар Цамбын хурдан морьдыг хөтлөөд энэ гарам дээр саатан нааш цааш тасралтгүй сүлжих наадамчдын замаас зайдуу газар эрж байж билээ. Одоо би тэр газраа эндүүрсэнгүй. Гол гараад таамгаар чиг авч, монос бургас сүлжин хүрч ирэхэд Хулан анхны болзоонд урьтаж ирсэн охин шиг ичингүйрэн
Чи бүр андуурахгүй ирлээ шүү гээд алгандаа түүсэн хэдэн том мойл сарвайж
Мойл ид гэснээ юунд ч юм буруу харав. Би мойлноос амандаа хийгээд гарыг нь барьж
Чи минь сайн уу даа? гэхэд Хулан,
Сайн гээд наашаа харлаа. Түүний тунгалаг бор нүдэнд үл мэдэгхэн нулимс гүйлгэнэжээ. Хулан нугалаас нь арилаагүй хөх торгон дээл дээр нарийхан ногоон дурдан бүс ороож, үзүүрийг нь ташаандаа зангидан, хуучин маягийн сийрсэн бүрх өмссөн нь залуугийнх нь дүрийг санагдуулна. Тэр жилийн наадамд өмсөж явсантай ав адилхан улаан савхи, торгон оймстойгий нь би ажиглав. Гучин жил өнгөрөөгүй гэж үү? Залуу насандаа эргэж очих ийм амархан юм гэж үү? Мойлны исгэлэндүү сайхан үнэр шувуудын жиргээ, Ононгийн харгилах дуун цөм хэв хэвээрээ. Хулан гэрэл ойлгосон тас хар үстэйсэн. Тэр үсээ магнайгаа даруулсхийн самнаж, алчуур зангидаж явдаг сан. Тэр жилийн наадмаар улаан дурдан алчуур зангидаж явсныг нь би тодхон санав. Одоо харин ийм хуучин маягийн бүрх өмссөн нь илүү зохимжтой. Нүдний нь булангаар үрчлээ суусан нь ч аргагүй. Санчигны нь үс буурал биш гэлээ ч шаргалдуу өнгөтэй. Арваад жилийн өмнө сүүлийн удаа уулзахад ийм толиотой биш харагдсан. Цамбаас хойш засарчихаа юу даа гэлтэй. Шар Цамба нас бараад таван жил болжээ. Хулан тавь шүүрч яваа авгай гэхэд бие цогцос уян чилгэр янзаараа. Бид залуу насандаа үнэхээр эргэн ирчихжээ. Гэтэл зүрхийг ямар нэг харуусал гэмшил базлаад байв. Хулан одоо манан дунд орхигдсон хүслэн, төрсөн нутаг, бага залуу насыг минь санагдуулах л хүн юм биз. Тийм дээ... Эрт өнгөрсөн цаг...
Хулан бид хоёр морьдынхоо эмээлийг авч шүүдэр нь гүйцэд хатаагүй сахлаг ногоон дунд суулаа. Хулан малгайгаа авч, шаргалдуу өнгөтэй үсээ зуны саалинд зөөлөрсөн цагаан гараараа илбээд,
Би чамайг ирэхгүй явчих юм биш биз гэж айгаад охиноо явуулсан. Ингэж уулзъя гэх юм гэж чи санаагүй биз дээ? гэхэд
Санаагүй шүү. Өнөө танайхаар очъё гэж бодож байсан гэж үнэнээ хэллээ.
Миний өргөмөл ганц охин шүү дээ тэр чинь. Аль хэдийн айл болчихсон. Нэг хүүтэй.
Сайхан охин байна лээ. Чамайг ачтай болгож дээ.
Тиймээ. Хөөрхөн хүү бий. Миний ёстой амин сүнс дээ.
Чи тэгээд өвгөнөөсөө хойш дажгүй биз дээ?
Яах вэ. Цамбаас хойш ганцаардах өдөр бишгүй л таарсан. Эр хүний гар дутаад хэцүү байдаг юм байна. Цамба хичнээн зоргоороо ч гэлээ юманд хүрэхдээ хатуухан гартай эр хүн. Би тэр гарын дор насаа өнгөрөөсөн ч одоо үгүйлээд байх юм. Яах вэ дээ, бүсгүй хүний заяа гээд Хулан хоолойгоо чичрүүлэн, өвс тасдаж доош харав. Бид нэг хэсэг дуугүй суулаа. Ононгийн шугуйн том том хэдгэнүүд дүнгэнэлдэн, морьд маань
бургасанд Шурган дэвхцэхэд, боловсорч гүйцсэн мойл хааяа нэг подхийн унаж, шугуйн сиймхийгээр нэвтрэх сэвшээ салхин цэцэг жимсээр анхилах нь дотор уужрам. Хулан ч тайтгарч уртаар санаа алдаад гар сунган миний буурал үсийг илбээд,
Сампил минь дээ... гэв.
Тэр жилийн наадам... Чи бид хоер яг энд морьдоо уяад холын юмыг мөрөөдөж байсан. Би дөнгөж арван долоотой жулдрай хүү байжээ. Тэр өдөр би чиний ямар байсныг одоо хүртэл...
Сэтгэл гэнэтхэн уяраад би нулимсаа барьж чадсангүй. Хулан бүснийхээ үзүүрээр нүдийг минь арчаад гүйцэд боловсорсон мойл шиг хүрэн бор нүдээрээ хайрлан ширтэв. Бид хоёр нүд нүднийхээ гэрлийг мөнхөд ШИНГЭэж авах гэсэн юм шиг хараагаа удтал уулзуулав. Хулангийн нарийн үрчлээстэй гоолиг хүзүүнээс мөн цэцэг жимс анхилах мэт зөөлөн дулаан оргиж, гүрээний нь судас булгилан ахуйд царай нь улаа бутран, насны үрчлээс тэнийн тэнийсээр, нүд нь гэрэлтэн гэрэлтсээр тэртээ гучин жилийн өмнөх Хулан болон хувиран мишилзэв. Би түүний хүзүүгээр тэврээд нүдээ аних, зүрх нь булиглахыг чагнаархан байлаа.
Тийн байтал голын гарам дээр хүүхдүүд шуугилдан ус гатлах гэж байгаа бололтой хэн нэг хүн
Бие биеэсээ бариад бэх суугаарай. Усанд унан балаг тарив аа гэж зандрах сонсдов.
Хүүхдүүдийн цангинах дуунд Ононгийн бөглүү шугуй тэр аяараа найган нахирч, шувууд дуу дуугаа авалцан жиргээд Хулан бид хоёр ч ийнхүү хүн амьтнаас нуугдаж байж боломгүй болчихлоо. Хулан яаран босоод:
Даш ӨВГӨН хүүхдүүдэд мойл түүлгэнэ гэсэн юм. Миний амин сүнс хамт яваа. Сампилыг минь хараарай.
гэхэд,
Сампил гэнээ! гэж би гайхав.
Тиймээ. Ач хүүдээ би чиний нэрийг өгсөн юм. Миний хоолойд бас нэг бөөн хар юм тээглэчихэв. «Ямархан жигтэй хорвоо билээ дээ. Багын амрагийнхаа үр ачид нэрээ өгөх ховорхон хайр шан бус уу. Хүнийг хайрлан, өссөн төрсөн уул усаа санагалзан явдгийн минь хайр шан энэ бусуу?» Хулан бид хоёр яаран мордоод, хүүхдүүдийн замыг тосохоор холуур даялан явлаа. Шугуй дундаас шууд гарч явахаас зовнин, тохойгоор зам нийлсэн хоёр болж яваа маань тэр, Ай хөөрхий зайлуул!
Хулан уруулаа зууж нүдээ онийлгоод ямар нэг юм бодолхийлэн явснаа,
Сампил минь ингээд өнгөрдөг хорвоог яана гэх вэ дээ гээд уртаар санаа алдлаа.
Ононгийн гарам дээр галуу нугас чуулсан мэт хүүхдүүд шуугилдан, цээл цолгион дуу нь уул усыг дамжин цууриатаж найман сарын наранд умбасан газар дэлхий онон мөрний ЗӨӨЛӨН харгиагаар холын явдал, хожмын хэргийг хүүрнэн шивнэж байлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.07.10 2:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Шар навчны халуун /С.Эрдэнэ/



Салчин Бат, Соном, Сономын гэргий Балжид гурвуул Улаан Ханы өврөөс зургаан тавагтай сал холбож гараад Онон мөрнийг уруудсаар явлаа. Навч шарлах аагим халуун дулааны үе мөрний үер татарсан хийгээд тэнгэр хур бороогүй тул сал урсгана гэдэг нэг ёсны жаргал.
Бат саяхан цэргийн албанаас халагдаж ирээд нутагт нь байгуулагдсан модны үйлдвэрт салчин болжээ. Хэдэн жил алс газар, төрсөн нутгаа мөрөөдөн явсан тул угаасан ус ундалсан голынхоо дөлгөөхөн урсгал дээр тааваараа хөвж явна гэдэг бүр ч их жаргал.
Бат салны толгойг авч явлаа. Салчны гарт элэгдэж мөлийсөн цагаан хусан сэлүүрээ мөрлөн түшиж нэг гараар ташаа тулсхийн зогсоно. Мөрний ёроол оюу номын эрдэнэсийн хайргаар бүрхэгдсэн мэт намрын шар нарны гэрэл нэвтэлсэн тунгалаг ус хөх ногоон өнгө хослон гилбэлзэж хоёр эргий нь үзэсгэлэн бас гойд. Сал хүний амьсгалахын аяыг дагах мэт үл мэдэг холбилзон урагшлахад нэг хэсэг улаан шаргал навчтай монос мод, нэг хэсэг алтан шаргал навчтай улиас бургас хосолсон жигдхэн шугуй, нэг хэсэг цэл ногоон титэмт нарсан модоор бүрхсэн элгэн өндөр уул, эгц цавчим байцас мөрний эргийг шахан дүнхийж уснаа тольдоно. Нэг хэсэг хадлангийн сайхан нуга тохой нээгдэж намрын ажилдаа гарсан хүн амьтан бухал өвс урц майхан задгай галын галын утаа үзэгдэнэ. Алс тэртээд хөвчийн хөх нурууд униартан харагдана. Тэнгэрийн өнгө бас л цэв цэнхэр. Байгаль дэлхийн өнгө үнэр, анир чимээ амт шимт бүхнийг сая л нэг бүрэн мэдэрч байх шиг санагдана.
Өнгө түмэн зүйл байхад үнэр бас түмэн зүйл. Мөрний ус хүртэл чухам тийм гэж болшгүй үнэртэй. Чийг нэвтэрсэн нарсан гуалингаас давирхайны аятайхан үнэр анхилна. Голын нуга тохойгоос хадсан өвсний үнэр, утааны үнэр, бал бурмын үнэр анхилна.
Бат аяа дэлхий ертөнц юутай сайхан, юутай уужим бэ! гэж цээж тэлэн, гар дэлгэнэ. Халхгар түрийтэй өмднийхөө шуумгийг дээр шуужээ. Цэргийн сургуульд чангарсан хөлий нь булчин зангирч овон товон харагдана. Зузаан хар даавуу цамцныхаа энгэрийг задгай орхисонд наранд түлэгдсэн цээж нь улаан хүрэнтэнэ. Идэр наснаас тогтнох насанд шилжиж яваа эр хүний ухаан бодол, хүч, тэнхээ бүрэлдсэн Батын нүүр царайд гаднаас ертөнцийн туяа нэвт туссан хийгээд дотроос сэттэл яруухан догдолсны шинж илэрхий. Хүн байгаль хоёр өнгө зүс хоршин таарч тийнхүү гоо сайхан буюу сүр жавхланг илтгэх юутай жавхлан.
Батын сэтгэлийг хөөргөсөн нь эр хүний араншинд таарсан хийморьтой ажил, шар навчны халуун туссан нь ч биш үнэнхүү хүний сайхан нь билээ.
Онон мөрний усанд хэдэн жил урссан хашир салчин Соном салан дээр барьсан бяцхан шовгорын үүдэнд дэвссэн өвсөн дээр тэрийн хэвтжээ. Түүний чац урт, цээж ханхар гутлаа тайлж хөсөр орхиод хоёр сөөмийн тавхайгаа наранд ээжээ. Дөшний өнцөг шиг дөрвөлжин том толгой дороо гараа зөрүүлж дэрлээд хөмсгөө буулган нүдээ аньжээ. Босоод ирвэл сортоотойхон эр байлтай.
Түүний хөлийн үзүүрт оготор яндантай жижиг төмөр зуух, хөлтэй ширмэн тогоо урт иштэй хангинуур сүх хэвтэнэ.
Шовгор дотроос Сономын эхнэр гарч ирээд нуруу хотойлгон суниахад цомхон бөгөөд махлаг бие нь чангарч хөх нь товойно. Магнай өргөн хөмсөг тодгүй боловч цэвэр галбиртай уруул зузаан, царайн өнгө бов бор ажээ.
Бат аа чи одоо унтаж амар. Би жаахан зогсъё гээд салны захад очиж тэрлэгнийхээ ханцуйг шамлан, хормойгоо өвдөгнөөс дээш цуглаж шуугаад хоёр гараараа мөрний уснаас утгаж нүүрээ угаав. Бат түүнийг тааламжтай харж,
Хар хүнээ босгохгүй юу гэхэд
Жаахан унтаг даа гэв.
Тэгвэл би зогсож л байя.
Ядрахгүй байна уу?
Ядраах юм даанч алга.
Нэг ядраах юмсан гэж инээгээд Балжид хар хүнийхээ хоёр сөөмийн тавхайг шаахайгаараа өшиглөж,
Хүүе бос бос! гэхэд цаадах нь нүдээ нухалсаар өндийж ирэв.
Бат Балжидыг дөрөвхөн жилийн дотор ийм дориун хүүхэн болчих юм гэж ухаан зүүдэндээ оруулсангүй. Цэрэгт мордохоос нь өмнө хэлбэрээ гүйцэд олоогүй биетэй, ичимтгий бүрэг зантай, туранхай бор охин байжээ. Гэтэл дөрөвхөн жил болоод буцаж ирсэн чинь ийм аятайхан хүүхэн болоод хадамд гарчихсан байв. Улаан Хан ууланд анх түүнийг үзээд Бат амаа барьжээ.
Соном бол Балжидаас хориод насаар ах хүн. Сономд атаархасхийн явдаг залуу хөвгүүд Балжид түүний юунд нь болж суусныг хэтэрхий хошин санаагаар тайлбарлан ярилцана. Бат нас их зөрөөтэй эр эм хоёрын байдлыг ажиглан шинжвэл нас зөрөөтэйгээс өөр муу юм байхгүй шиг бөгөөд хошин шог болгоё гэвэл хэн гуайгаас ч өө сэв олддог билээ.
Бат хүний үр ямархан болдгийг эс ойлгосондоо битүүхэн харамсана. Тийн хамт сал урсгах болсондоо нэг талаар эмээж, нөгөө талаар баярласан болой.
Бат Сономыг хэзээнээс сайн мэднэ. Харах царайнд хан гарьд шиг атлаа төвшин даруу зантай ажил хөдөлмөрт гаргуун сайн, нутаг усныхандаа хүндтэй хүн. Улаан хан ууланд байгаа модчины бригадын дарга сал урсгахдаа туршлагатай сайн хүнийг зориуд дагуулж явуулсан нь энэ билээ. Тэндээс гараад хоёр хоног урсахад байгалийн үзэсгэлэн сайхны хажуугаар Балжид хүүхэн харааг булааж зүрхийг хөндсөөр байлаа. Нарны туяа салхины үнэр, усны амьсгал тэр бүхнийг шингээсэн эрүүл цэвэр бие харцуулын дунд үнэ цэнгээ олсон зоримог хөдөлгөөн, цог жавхлангий нь агшин бүхэнд нээн үзэхдээ могойн өрөвхийлэлд орсон болжмор мэт зайлах газаргүй болно. Yүнээс инээдэмтэй юм уу гунигтай байдалд ороход нэгхэн алхмын зайтай. Гэвч Бат болчимгүй багачуул мэт тархиа алдахгүйг хичээн ийнхүү нүд хужирлах төдийхнөөр сэтгэлийн шуурга намжихыг хүлээхээс өөр аргагүй болов.Төгрөг саран нарсны үзүүрт хатгагдсан намуухан бөгөөд дулаахан шөнө зургаан тавагт сал мөрний усан дээрх сарны цагаан зурааг даган анир чимээгүй урагшилна. Салны толгойд Соном сэлүүрээ тулаад хөглийн зогсоно. Шовгорын үүдэнд зуухны амаар гал улалзан түүний дэргэд Бат Балжид хоёр сууна. Бат өвсөн дээр тохойлдон хэвтээд галын ойр гурил элдэж суугаа Балжидыг гөлрөн харна. Гурил элдэхдээ ч хүн ийм аятайхан хөдөлж болдгийг гайхна. Тэгээд энэ шөнийг өнгөрөөвөл дахиад хамт явахаа болихоос өөр аргагүй гэж шийдсэн байв.
Хааяа сэлүүрийн чимээ сонсдоно. Сарны цагаан зураанд мөрний ус гилтэгнэн зургаан тавагт нь аниргүйхэн гулсана. Бат Соном тийш хяламхийн хараад,
Балжид аа гэж бачимдуухан шивнээд Балжид өөдөөс нь харж мишээв.
Балжид чи их ондоо болжээ.
Юу нь ондоо гэж?
Юм бүхэн чинь.
Та яаж мэдэв?
Хараад л мэдлээ.
Тэгээд ямар болсон байна
Их аятайхан.
Урьд аягүй байсан уу?
Би чамайг ийм болчихно гэж бодоогүй
Yнэнээ хэллээ л дээ та намайг тоож хардаг ч үгүй байсан.
Харин ээ юу ч гэх юм бэ дээ. Чамайг ийм болно гэж мэдсэн бол.
Яах байсан бэ?
Яаж ч мэдэх байсан.
Та намайг яаж тоох вэ дээ. Харин би бол таныг харж л явдаг байсан.
Бат нүдээ эргэлдүүлэн өндийж ирээд,
Одоо... одоо... гэж шивэгнэхэд Балжид хариу хэлэлгүй ялдамхнаар инээгээд,
Соном оо салаа татъя! Орой боллоо гэж цууриа шингэн дуугаар нөхрөө дуудан хэлэв.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.07.10 2:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
Өвлийн ой /С.Эрдэнэ/



Норжмаа, уул өөд мацсанаа халууцан чандган малгайгаа авахад хүү янзаар тайрсан үснээс нь үл мэдэг уур савсаж байлаа. Очир, халуу оргисон бяцхан гараас нь хөтлөн зүтгэж явснаа эргэж хараад,
-- Сайхан байгаа биз? гэж «сайхан» гэсэн хариу сонсох хүний ёсоор нүүр дүүрэн мишилзэн асуухад Норжмаа
-- Сайхан, харин жаахан амармаар байна гэв. Хоёул бүдүүн хожуулын цас арилгаж зэрэгцэн суулаа. Богд уулын Зайсангийн амны ойд нам гүм, моддын ёроолд цас сэвсийж, цатгалан тоншуул хааяа нэг тог тог тоншоод ямар нэг анир чимээ чагнаархана. Норжмаа, Очирын мөрийг түшин нүдээ аниад амьсгаагаа дарж ядан байвч хоёр хацар нь жаргалтайяа улаа бутарч, хамрын нь самсаа дахь хар мэнгэ үл мэдэг чичирхийлэн тод зурагтай, зузаан уруул нь эрхлэнгүй жуумалзана. Хоёул нэг хэсэг дуугүй түшилцэн суулаа.
Норжмаагийн амьсгаа дарагдав. Очир чандган малгайгий нь өмсгөж.
--Норжмаа чи харж байна уу? гээд уул өөд заав
-- Тээр доор, энэ бүдүүн хушны доод мөчрийн чиг аавын гэрийн улаан хиур харагдаж байна.
-- Аан! Тийм байна,
-- Аав минь дээ хөөрхий. Энэ уулын амыг гучин жил сахилаа. Ой хамгаалагчийн ажлыг олдошгүй сайхан ажил гэдэг юм. Том болоод ойн цагдаа болно гэхээр минь их баярладаг сан. Нээрээн би ойн цагдаа болно гэж боддог байжээ.
-- Тэгээд болохгүй яасан юм бэ?
-- Болноо, болно. Жилийн дараа инженер нэртэйгээс биш нэг ёсондоо ой хамгаалагч болоод л ирнэ дээ. Ой минь! Хангай минь! гээд Очир сүүрс алдав. Норжмаа гарыг нь татаж хацартаа наагаад,
-- Ойтой чинь би чамайг хардалтай ч биш дээ гэв. Тоншуул тог-тог, тог-тог. Улаанбаатарын төмөр замын буудалд илчит тэрэг бүүг-бүүг. Дахиад л нам гүм. Очир, Норжмааг сэрэмжлүүлэн түлхэж, хориод алхмын цаана байгаа нэгэн баглагар хар ногоон хушийг заан,
-- Бүү хөдлөөрэй хур буулаа! гэв.
-- Юу гэнээ? гэж шивгэнэн асуухад
-- Хур шувуу. Өдийд их соргог байдаг юм гэв. Хур гэдэг нь ХУШНЫ үзүүр хавьцаа нэгэн бахим мөчрийн цас унагаж суугаа оготор өргөн сүүлтэй том хар шувуу ажээ.
-- Ямар учиртай Шувуу юм бэ? Норжмаагийн зүрх түг-түг-түг Тоншуул тог-тог-тог.
-- Аав. Миний бага байхад хавар хурын наадам үзүүлнэ гэж өглөө үүрээр дагуулаад л гарч өгдөг сөн. Хур, яг нарнаар наадна. Нэг ёсондоо хуримаа хийж байгаа нь тэр. Хурын нааддаг мод гэж тусдаа бий. Хаа нэгтээ ойн цоорхойд ганцаараа содон, эрт нар үздэг мод. Тийм модыг олно гэдэг бас амаргүй ажил. Хур тойрч гүйсэн жимтэй боллоо гэхэд тэр маань урд жилийн гологдсон мод байж мэднэ. За тэгээд аав бид хоёр хэдэн өдөр уул ойгоор мацаж байж, сая хурын наадам олж үзнэ. Чи энэ шувуу наадах үедээ ямар сайхан болдог гэж санана. Хамгийн түрүүнд азарган хур ганцаараа бууж ирээд сүүлээ тогос шиг дэлгээд, хүзүүгээ сунгаад дуудаж гарна. Гүррр-рр. Тэгснээ тагнайгаа ташна. Тиг-тяг-тяг. Цаадуул нь ч дараа дараагаар бууж ирээд тавуул, зургуул, арвуул болж ирээд л наадмаа эхэлнэ. Олон цагаан дэвүүр дэлгэсэн юм шиг сүүлнүүдээ өглөөний наранд солонгоруулаад, одоо тойроод л гүйлдэж гарна даа. Дуу гэдэг ч ёстой ойн хөгжим, лусын эзэн товшуур бариад хаврын тухай магтаал хэлж байна уу гэмээр.
Наадаж байх үедээ ухаан байхгүй. Алъя гэсэн ч хүн хэдээр нь ч алж болно. Норжмаа чи хар л даа сайхан шувуу шүү. Би түүнийг дуудаадхая гээд Очир цорвойлгон гүр-гүр-гүррр гэхэд хур юун дуу билээ гэсэн шиг хүзүү сунган нэгэнтээ эргэж хушны цас бутарган нисэн одов. Норжмаа хүүхэд шиг баярлан үл мэдэг завсартай тэгш цагаан шүдээ яралзуулан инээж,
-- Сайхан шувуу байна Очир минь! Би өвлийн ой ямар байдгийг бүр мартчихжээ. Дунд сургуулийн сурагч байхдаа ангийнхантайгаа Хүрэл тогоот, энэ баруун Богинын аманд цанаар гулгаж ойд зугаалдаг байсан. Оюутан болсноос хойш дөрвөн жилд хотоос гарсангүй. Хэн хүн Богд уулын ойд очиж зугаалъя гэвэл ямар хүүхэд биш дээ л гэх байсан байх. Одоо харин хүүхдээрээ болчих шиг. Чамтай танилцаагүйсэн бол хотдоо л зугаалж яваа
-- Би ч гэсэн шинэ жилээр их сургуулийн багт наадамд очихдоо ийм хүүхэнтэй танилцчих юм гэж даанч бодоогүй дээ.
-- Чи бид хоёр зан зангаа их түргэн авалцсан шүү|
-- Тиймээ, заримдаа ч гайхмаар.
-- Эртээр танайд ирэхдээ улаан туг хийсгэж ирээд юун ч сүржин юм бэ дээ гэж бодсоныг яана. Аав чинь яг миний аав шиг сайхан хүн ээ дээ.
-- Тиймээ. Хамгийн сайн юм нь энэ ой мод, уул усандаа үнэн хайртай даа. Тэгээд ёстой арван хуруу шиг мэднэ. Дархалсан уулын ой хамгаалагчийн ажил уу? Өдөржин ой модоор хэснэ шүү дээ. Манайхны дотор учир мэдэхгүй хүн ч олон. Ёстой ойн хулгайч гэмээр хүмүүс бий. Аав, хавар л их зүдэрдэг юм. Хүүхдүүд ууланд гараад түймэр тавьчих гэнэ. Томчуул нь ч ялгаагүй. Аав морио эмээллээд өдөржин дурандаж сууна. Ой руу зүгэлсэн нэг хэдэн хүнийг арай чүү буцаахаар нөгөө хэд гараад ирнэ. Зарим нь өөрийнхөө газар нутаг дээр явж, юу хийхээ чамаар заалгахгүй энээ тэрээ гэж элдэв хоёроор аашилна. Аав заримдаа бүр гутарчихдаг юм. Энэ зун амралтаараа ирээд байсан чинь аав нэг өдөр баахан төмөр лааз, архины шил, энэ тэр хог новш үүрсэн хар юмыг туугаад ирлээ. Тэр хэдийг хог новш тараалаа гэж зэмлэхээр нь буу үүрсэн мануухай гэх мэтээр доромжилж гарч гэнэ. Тэгэхээр нь мань хүн тэссэнгүй, цагтаа би буу бариад та нарын төлөө байлдаж явсан, наадах новшоо авч зайлахгүй бол хөлийг чинь хуга буудна уурлахаараа нэг уурлажээ. Цаадуул нь үнэхээр буудаж мэдэх өвгөн байна гэж айсан хэрэг биз. Хөөрхий аав минь больж явна даа.
-- Харахад ануухнаараа өвгөн шүү.
-- Ой, миний цусыг сэлбэж байна гэдэг юм Үнэн байхаа. Жаахан дээшээ явах уу?
--Тэгье.
Хоёул хөтлөлцөөд Богд уулын дунд биеийн шигүү ой өөд авирлаа. Нар хэвийжээ. Ойн ёроолын цасан дээр нарны цагаан зурвас, моддын хөх сүүдэр алаглана. Дээшлэх тутам зуу зуун наст хуш мод олширч тэдний ивгээл нөмөрт ургасан шинэсний цагдуул шүргэлэн, хааяа хус улиас тэндхэнээ айлсан бөөгнөрчээ. Энэ битүү хар ойд Норжмаа ганцхан айдас хүрэх боловч хажууд нь энэ ойн эзэн мэт далтай сайхан залуу, сэтгэлт нөхөр нь хамгаалж явна
гэж бодоход тун ч аятайхан.
--Очироо, баавгай хүрээд ирвэл яанаа?
-- Энд баавгай байхгүй.
-- Аа чоно?
--Чоно бол ч чи бид хоёроос сүүлээ хавчаад л зугтаана л даа.
Нэг бяцхан хар хэрэм моддын сүүдэр дээгүүр харайсаар пийс хийн дуугарч нүцгэн мөчирт шинэс модонд зурсхийн гарав.
-- Хэрэм дуугардаг юмаа.
-- Тэгэлгүй яахав. Бусаддаа чимээ өгч байна гээд анчинд чимээ өгчиж байгаа нь тэр.
Хөөрхий минь!
Норжмаа хэрэмний гарсан модон дор очиж дээш өлийн хөөрхөн хэрэм нааш ир, нааш ир гэж хүүхэд шиг дэвхрэн өхөөрдөж байгаад эргэтэл Очир далдын хар малгай өмссөн шиг алга болжээ. Норжмаа “Нуугдаж тоглох нь ээ” гэж инээд алдан
-- Би чамайг одоохон олно доо гээд ойн зузаан цас манаргаж моддыг тойрон сүлжиж гүйв. Гэвч Очир ор сураггүй.
Зогсоод чагнаархав. Таг чиг. Гүйсэндээ болоод зүрх түгшин цохилно. Гэтэл бас айсандаа болоод,
- Очоор чи хаана байнаа! Хоолой нь чичирсхийв. алга. Таг чиг байсан ойд мод чахран хавирч бас ямар нэг амьтан чаад чаад хийнэ.
-- Очоор!
-- Аан! Би энд байнаа! гээд Очир тэртээ ширэнгэ дотроос инээсээр гарч ирэв. -
-- Чи яасан хатуу тоглоомтой юм бэ? Очир гүйж хүрч ирээд Норжмааг тэврэн халуу оргитол хацрыг нь илбэн таалан,
-- Мод тойроод гүйж яваагий нь. Туулайн бүжин шиг гэж өхөөрдөн өгүүлэхэд Норжмаа уяран хайрын нулимсаа барьж ядан нүдээ цавчлан цавчлан байв.
Очир, хэрэмний хуш дор цас арилгаж хуурай гишүү түүж ирээд гал түлж идэх уух юмаа гаргаад тухлан суулаа.
-- Аав багаас минь эр хүний хээрийн амьдрал таниулж хал үзүүлсэн юм. Намрын сүүлчээр зүүн тийш Заан Тэрэлж хүртэл анд дагуулж явна. Цас орсон хөвчийн царманд түүдэг галын дэргэд ой мод, ан гөрөөсний тухай үлгэр шиг юм сонсож хоноглох ч сайхан шүү. Жишээ нь чи бид хоёулаа сайн морьтой Хэрлэн, Туулын эхний их ян хөвчид гарчихаад өвлийн шөнө түүдэг галын дэргэд баавгайн арьс дэвсчихсэн...
--Очир минь чи зохиол шиг ярих юмаа. Ярь ярь
-- Хүн, байгалийн сайхныг ойлгож, хүслэн болгож ярихад илүүдэх юм байхгүй. Үнэндээ ч цэцэг бол зүгээр цэцэг, мод бол зүгээр нэг мод биш л дээ. Хүн өнгөн
сайхныг амархан мэддэг. Гэтэл ойн амьдрал гэж хүн амьдралаас дутуугүй сонин юм бий. Ой мод өөрийн хэл өөрийн дуутай. Үхэх, төрөх тэмцэлдэх байгалийн жам бий шүү. Модны хэл мэднэ гэвэл солиорлоо гэх нь лав. Гэтэл энэ өвлийн ойн нам гүмийн дунд ч аль нэг мод хэлж байгааг ойлгох гэх юм уу юу хэлж байгаагий нь дотроо бодож олж болох юм. Жишээ нь тээр цаана байгаа хөгшин хушийг харж байна уу? Насыг иь би ойролцоогоор тааж ч магадгүй. Тэр яахав. Бусад модноос юугаараа ялгаатайгий нь чи сайн хар даа.
Норжмаа, нүдээ онийлгон байж тэр модыг нэг хэсэг ажиглаад
- Мэдэхгүй. Их бүдүүн, хугархай мөчир олонтой байна.
-Тиймээ. Гэхдээ хамгийн гол нь үндэс нь газраа зангилаа зангилаагаараа гараад ирснийг харав уу?
-- Харлаа. Яагаад тэр вэ?
-- Урдхан талд нь ургаа хар чулуу байна уу?
-- Тийм байна.
-- Олон жилийн турш, тэр мод чулуу хоёр тэмцэлджээ. Гаднаас нь харахад хөөрхий хөгшин хуш дийлдэж байгаа юм шиг байна. Гэвч газар доор юу болж байгааг бүү мэд шүү дээ. Магадгүй хушны үндэс чулууг сэндийлж, сархиаг болтол нэвт цохисон ч байж мэднэ.
-- Модны үндэс чулууг үү дээ?
-- Тиймээ, Тэгээд хөгшин хуш олон жилийн тэмцэлдээнд туйлдаад уйлж ёолж байна гэж бод л доо.
-- Норжмаа хөгшин хушны уйлж ёолж байгааг сонсох гэсэн шиг нүдээ аньж хэсэг чагнаархан,
-- Хачин юмаа. Түрүүн чиний нуугдаад байхад мод шүдээ хавирах шиг болсон шүү.
-- Зөв, зөв. Чи минь ингээд л яваад байвал модтой ярьдаг болно. Оросын зохиолч Куприний «Олеся» гэдэг өгүүллэгт нэг тийм бүсгүй гардаг юм. Хойтон би институтээ төгсөөд ирнэ. Чи минь их сургуулиа төгсөнө, тэгээд хоёулаа Тосонцэнгэлийн юм уу, Дулаан хааны модны үйлдвэрт очиж ажиллана шүү.
--Тэгнээ.
-- Хоёулаа ойн цоорхойд давирхай үнэртсэн дүнзэн байшин бариад сууна. Тэгээд л завтай цагтаа ой тайгаар хэсээд байна даа. Бал бурам үнэртсэн зуны ойд тэнгэрт од гэрэлтсэн цэлмэгхэн шөнө, дуунд гардаг хоёр ангир шиг...
-- Очир минь дээ!.. Очир минь...
-- Норжмаа минь орой болохоос урьтаж хоёулаа тээр халзангийн наахнуур ороогоод буцъя.
Цээний жалга гэж үргэлж буга байдаг газар бий. Зун цээнийн цэцэг дүүрэн ургаад холоос ногоон ой дунд яв ягаан толбо шиг харагддаг юм.
-- Тэгье. Буга согоо дайралдвал мөн сайхнаа! Хоёул, галаа цасаар дарж унтраагаад
юмаа хийж цааш хөдөллөө. Энэ ой одоо Норжмаад нэг шавааралдсан мод биш, хачин сонин амьдралаар дүүрэн ертөнц болжээ. Ой модтой ярьж чадах болно гэдэг үнэхээр ид шидтэй бөгөөд хүсүүштэй юм байдаг байж. Үүргэвч үүрч өргөн суран бүсэндээ чинжаал хутга зүүгээд, гараас нь хөтлөн алхалж яваа энэ өндөр хөх залуу байгалийн нууцыг нэвт харах эрдэмтэн, гоо үзэсгэлэн, эрэлхэг зориг хосолсон мэт санагдаад хайр хүрч бахархал төрнө,
-- Очироо, тэр Цээнийн жалгад чинь буга согоо байгаасай тиймээ?
-- Тиймээ, байх ёстой.
-- Өвлийн ойд ийм сайхан байх юм гэж би ер санасангүй,
-- Цагаан чандган малгайтаар хамар дээрээ мэнгэтэй хандгайн тугал шиг гэрэлтсэн бор нүдтэй ийм хөөрхөн хүүхэнтэй явахад... Ой минь! Хангай минь!
-- Хи хи хи. Хандгайн тугал тийм сайхан нүдтэй байдаг юм уу?
- Яг тийм. Тээр жилийн хавар би арваад настай байсансбайх. Аав, ойн түймэрт яваад ирэхдээ хандгайн өнчин тугал авчирсан юм. Галд ээрэгдчихээд байхад нь авсан гэдэг. Би тэжээлээ. Өдөрт хэд услаад, бургасны навч идүүлээд байсан чинь түргэн том болсныг хэлэх үү. Яг чинийх шиг гэрэлтсэн бор нүдтэй их номхон амьтансан. Тэгсэн чинь намар ууландаа зугтаагаад явчихсан шүү. Одоо томоо хандгай болчихсон хангай хөвчийнхөө альхан талд явдаг бол доо.
— Цээнийн жалганд зогсож байвал нь чи таних уу?
-- Таньж ч магадгүй. Энүүхэн хадыг тойронгуут л Цээнийн жалга.
Очир Норжмаа хоёр хадыг тойроод нэгэн бүлэг ширэнгэ дундуур туулан гартал өмнөхөн талд нь ямар нэг юм нүдэж цавчих чимээ гарав.
Хаданд тулсан жалганы мөрөгцөг рүү өнгийн харвал гучаад алхмын цаана нэг хүн багавтархан согооны хөлдүү биеийг алхин цавчиж байв. Норжмаа хирдхийн цочсондоо заяатай л дуу алдсангүй. Ангийн хулгайч согооны толгойг тас цавчиж хаяад, нэг хааг нь салгах гэж чухам үсэрч бууж байна. Хажууд нь явган чарга таар шуудай хэвтэнэ, Очир үүргэвчээ авч тавиад сайн ажиглав. Тэр этгээд согоог лав хэд хоногийн өмнө алжээ. Буу зэвсэг ил харагдах гэх юм алга.
-- Ямар аймаар амьтан бэ! Эндээс бушуухан холдъё гэж Норжмаа хоолой чичрүүлэн шивнэв. Очир, «Яах вэ? Буцаж хэл хүргэтэл энэ золиг оргүй алга болчихож мэднэ. Энд нь баръя гэхэд улайрсан амьтан сүхээ бариад дайрвал нь ганц муу хутгатай би яах билээ?» гэж эргэлзсэнээ гэнэт «Ойн буг! Муу хар хулгайч! Норжмаагийн минь хамаг сайхан бодол хүслийг баллаж орхилоо» гэж барьж болшгүй занал хорсол оргилон Норжмааг цаашаа бай гэж зангаад урагшаа хэд алхаж,
-- Хөөе чи наадах сүхээ орхиод хүрээд ир! гэж зандрахад сайхь эр цочсондоо навтасхийн эргэ харлаа. Тийм олиггүй биш боловч сахал үсэндээ дарагдсан ер бусын царайтай тэр хүн цог шиг гялалзах онигор нүдээ нэг хэсэг гөлрөөд,
--Чи надаар яах гээв? гэж агдгасхийв.
-- Яах нь чамд хамаагүй. Наадах сүхээ хаяад яв гэсэн газар яв!
Хулгайч сүхээ барьсаар Очирын өөдөөс хэд биеэ хураан зогсов. Эсгий гутлын түрийг эргүүлж цоо шинэхэн нэхий хүрэм өмссөн тэр салгалан чичирч байх нь ихэд хорссон буюу айсны тэмдэг ажээ. Очир түүнийг сүрдүүлэх санаатай,
-- Самбуу энэ гайхлыг бууныхаа хараанаас бүү салгаарай! гэхэд хулгайч,
-- Үхсэний чинь Самбуу, гичийтэйгээ хоёулханаа явж байж гээд бас алхам урагш алхав. Очир нэгэнт ухрах замгүй болсныг мэдээд өөдөөс нь мөн хэд алхаж бүсэн дэх чинжаалаа суга татан далайгаад
-- Дахиад нэг алхвал төвөнхөд чинь хутга зооно. Алдахгүй шүү. Наад сүхээ хая! гэж маш зоримог хатуугаар захиран хэлсэнд сайхь эр түдгэлзснээ сүхээ цасанд хаяад
-- За гайгүй дээ. Өст хүн өлийн даваан дээр гэдэг үг бий шүү! гээд уул руу алхлав.
Очир Норжмаад үүргэвчээ ав гэж дохиод хойноос нь дагав. Цээнийн жалганаас буга согоо олж харна гэж горьдож явсан хөөрхий Норжмаа сүнс зайлтал айж аан гэж дуугарах тэнхэлгүй хацар дээгүүрээ нулимс урсган дагжин чичирч явлаа.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.07.10 2:19 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16623
С.Эрдэнэ : Нарангарвуу

Нарангарвуу үүрээр түр зуурхан дугхийгээд сэрлээ. Хамаг биений нь хар хөлс асгарчээ. Гавар юмуу зандний үнэр шингэсэн торгон хөнжлийн захыг доош нь болгож мээмээ ил гаргаад хэдэнтээ гүн амьсгаа авахад дотор нь бяцхан онгойж, хамаг биеийг нь доргиож байсан зүрхний нь цохилт анирлан намжив.
Гадаа тэнгэр бүрхэг бололтой үүрийн туяа асрийг нэвт гэрэлтүүлсэнгүй. Өдийд уг нь гэрэлтүүлж байдаг сан. Бүрхэг байгаа бол аль хэдийний мартагдсан бороо орно. Бороо орвол…
Асрийн гадуур харуулын тангад мягуу мэт зөөлнөөр гишиглэн шуухитнаж, морьд ногоо шир шир хазлан тооройн навч үүрийн зөөлөн салхинаа сэрчихнэх сонсогдоно.


Нарангарвуу өндийн мөнгөн дэвэртэй уснаас хэд залгилахад булгийн хүйтэн ус амийг нь дэвтээн сэрүүцүүлэв. Бүх юм зүүд шиг. Энэ орчлонгоос хальж төрсөн. Энэ орчлонгоос хальж төрөл арилжин өөр цагт өөр оронд хүний биеийг олж төрсөн бол зүүд шиг ийм явдал тохиолдож болохсон. Гэтэл хорвоо дээр хүн хориодхон насандаа өөрийнхөө газар нутаг дээр харийн дээрэмчний гарт орсон нь санаанд багташгүй.
Дотрыг нь дэвтээн сэрүүцүүлсэн энэ хүйтэн цэнгэг уснаас хамаг явдал үүссэн. Лусын хорлол, хурмастын хилэн аль бүх юм нэгдэж байж иймд хүргэсэн биз гэж бодно. Говь нутагт нь булаг шанд байтугай худаг ширгээсэн их ган болов. Холын энэ баян бүрдэнд ирсэн өдөр нүдэн дээр зураастай юм шиг илхэн. Үзүүр хязгааргүй арын их говийг яаж зовж тууллаа. Эцгийн үгэнд орж даган нүүсэн айлууд ган гачаалд ядарч туйлдсан малынхаа талыг арын говийн элсэн манханд цувуулан хаясаар хэд хоног зүтгэсний эцэст энэ Баян бүрдийн бараа харсансан. Гангийн гал наранд ангаж ядарсан хүмүүс ёстой л авралын орны бараа харсан мэт ямар их баярлаж байлаа. Салхи ч үгүй, зэрэглээ ч үгүй ухаа ягаан униар татсан тэнгэр газрын савсалганд хайлаас тоорой баглайлдан ногоорч харагдах нь гандирсан үзэгдэл үү гэмээр байсан. Нүүдэлчид шууд малаа тууж давхин хүрцгээе гэсэн боловч Нарангарвуугийн эцэг “Баян бүрд хүртэл хагас өдөрчийн газар бөйна. Сүүлчийн хэдэн хавчиг усаа хүн малдаа хувааж өгөөд хөдөлье. Тэгэхгүй бол мал маань усны үнэрээр гүйж бахардан унах юмуу, гэнэт их уугаад цөм тээрч үхнэ”гэж хориглон болиулсан. Нүүдэлчдийн дундаас хамгийн чадалтай сайн морьтой хоёр хүнийг буух газар сонгуулахаар түрүүлэн явуулахад Нарангарвуугийн сэтгэлт залуу явах болж “ган хясаал хоёрыг зэрэг тайлан Баян бүрдэнд гэрийнхээ шав тавина даа”гээд давхин одсон сон. Үхэл рүүгээ тийм баяртай давхин явлаа гэдгийг хэн мэдэх билээ.Тэр өдөр наран жаргахын өмнөхөн нүүдлийн цуваа баян бүрдэд ойртон ирэхэд Нарангарвуугийн эцгийн хэлсэн ёсоор хонь, мал усны үнэр авч шуугин шаагин гүйлдэв. Усан дээр түрүүлэн очсон хоёр хүлээж буй гэж итгэх тул хүмүүс сандарч мэгдсэнгүй. Жаргах нарны туяанд алтан шаргал титэм өмссөн зуун зуун наст тоорой моддын дундуур явж ганц хүслэн болсон Баян бүрдний усан дээр ирсэн чинь түрүүлж ирсэн хоёр зүүд зэрэглээ гэмээр нов ногоон зүлгэн дээр цус урсган хэвтэж байв. Нүүдлийнхэн ямар нэг аймшигт гай гамшгийн урхинд орсноо мэдэж , яах учраа олохгүй гаслалдан байтал морин төвөргөөн сонсогдож буу сэлэм агссан хориод морьтон уухай хашгиран дайрч ирэв. Хөгшид хүүхдээ араг шээзгийд суулган тээж тэгнэж гэр бараагаа ачсан тэмээн хөсөг, гундаж шарласан унаа морьтой хоёр цахиур буунаас өөр зэвсэггүй цөөн хэдэн эрчүүл сөрж ,эсэргүүцэх арга даанчиг байсангүй. Дайрч ирсэн хориод морьтон халуун зун нэхий дээл сугалдаргалсан урт үстэй тангадууд,шувууны өд хатгасан цагаан улаан цалам ороож хоргой торгон нөмрөг хийсгэсэн хууз сахалтай хүрэл өнгөт царайтай догшин эрс байв. Нарангарвуу нэгэнт амь тасарсан сэтгэлт залуугийн толгойг тэврэн уйлан хайлан байхад зэр зэвсэг өмссөн зүүснээрээ дээрэмчдийн дундаас гоц ялгарсан нэгэн эр, ер бусын гоолиг цагаан морио агсамнуулан хажууд нь ирж тасын нүд шиг эргэлдсэн хурц нүдээр цоо ширтсэн тэр мөчөөс л энэ хорвоод үзэсгэлэнт эм болж төрсний гай ирсэн. Нарангарвуу тэр хүний нүдэнд оногдоогүйсэн бол хонь малыг нь булааж замд уух хэдэн хавчиг ус өгөөд буцааж явуулах ч байсан байж магадгүй сэн. Гэтэл цагаан морьт хэдэн үг хэлэнгүүт дээрэмчид нүүдэлчдийг хүрээлж аваад алуурчин төрхийн нэг муухай тангад “Тэнгэр уулын эзэн, Ландармын хувилгаан эртний өс хонзон, өр төлөөсийг санаж монголчууд та нарыг хөгшид хүүхэдгүй хүйс тэмтрэн хонь малыг чинь булааж авна, гэж байна гэв. Нүүдэлчид дэмий л зүрх чичрэн мэгшилдэхээс өөр үг хэлэх сүүхээтэй хүн байсангүй. Нарангарвуу тэр үгийг сонсоод цагаан морьтны өмнө өвдөг сөхрөн “Та ямар ч хувилгаан байлаа гэсэн хүнтэй адил хүн байна. Ган гачаалаас зугтаж,энэ хол зэрлэг зэлүүд баян бүрдийг хэн ч харамлахгүй хэмээн итгэж ирсэн. Энэ ертөнц дээр амьд яваа маань гэм биш юм бол өөр ямар ч гэм буруу байхгүй хөөрхий ядуу малчин биднийг өршөөж хайрла гэж гуйсан билээ. Тэгж гуйгаагүй бол яах байсан бол? Хүйс тэмтэрнэ гэж зүгээр сүрдүүлээд явуулах ч байсан юм уу, тийнхүү гуйж мөргөж явж нүдэнд нь өртөөгүй бол усны золиосонд явна гэж санаанд нь орох ч байсан уу, үгүй юу бүү мэд. Цагаан морьт хэдэн үг хэлж нөгөө муухай тангад хэлмэрчлэн “Тэнгэр уулын эзэн энэ эмийн гуйлтыг сонсоод энэрэн соёрхож байна.Хонь малаа орхиод ганц хавчиг ус аваад элсэн дотор очиж буу. Буугаад тэмээгээ авчирч өг гэж зарлиг буулгаж байна” гэв. Нүүдэлчид тэр ёсоор болохоос өөр арга зам байсангүй. Малаа хаяад явъя гэхэд арын их говьд явган нүцгэн цөм ангаж цангаж үхнэ.


Маргааш өглөө нь тангадууд хөтөлгөө морьтой давхилдан ирж нүүдэлчдийг цуглуулан хэлмэрч тангад “Тэнэмэл монголчууд та нарыг Тэнгэр уулын эзэн их өршөөж байна гээд Нарангарвууг зааж,
Энэ үзэсгэлэнт эмийн өршөөл гуйхыг үзээд сэтгэл нь зөөлөрч хэцүү бэрх аян замд хань болгон авахаар зарлиг буулгалаа. Ган тайлагдах өдрийг хүртэл өдөрт нэг ус авч малаа өнжөөд нэг усалж бай! Говьд бороо орж ган тайлагдсан өдөр та нар малаа туугаад нүүж зайлах ёстой! Сайхан эмийг чинь хань болгож авсан болохоороо өнчин ишиг гарздуулахгүй гэж байна. Энэ зарлигийг зөрчвөл хонь мал энэ хүүхнийг чинь хүчээр булааж аваад чандрууг чинь хийсгэнэ!гэв. Нарангарвуугийн эх эцэг хоёр энэ үгийг сонсоод “Газар дээр ганц охинтойсон билээ бид яаж түүнээсээ салах вэ. Хүүхэд хөгшдийн хөл тээх унаа, ганц хавчиг ус өгөөд мал хөрөнгийг маань бүгдийг нь ав. Ганц охиноос минь бүү хагацуул” гэж уйлан хайлан гуйв. Гэтэл тангадууд илд сэлмээ далайн давшилж “Тэнгэр уулын эзний зарлиг!Тэнгэрийн зарлиг!” гэж хашгиралдан ирэхэд Нарангарвуу урагш гарч “Аав ээж,ах дүүс минь миний үгийг сонсогтун!” гэв. Тангадууд илд сэлмээ буулгаж нүүдэлчид амьсгаа дарж газар ширтэн зогсоцгоов. Амьжирлагаасаа салчихгүй ган гачаалаас гарах нь гэж итгэж явсан хөөрхий аав ээж, аймаг садан хүүхэд хөгшдийн амийг өөрийн амь биеэр аврах ганц хувь тавилан ноогдов гэж Нарангарвуу тэрүүхэн агшинд шийдсэн байжээ.


“Аав ээж ахан дүүс минь ээ! Үхэх төрөхийн хооронд хагацал зовлон салдаггүй хорвоод бид төрсөн биш үү? Олон хүний амийг аврах ганц хавчиг усны үнэтэй бол Нарангарвуу чинь энэ хорвоод дэмий төрөөгүй юм байж. Миний хойноос элэг зүрхээ эмтэртэл гашуудаж суулгүй амжирлагаа бодож ган тайлагдсан цагт эсэн мэнд эх нутагтаа буцаарай. Хүний ганц үр би эх эцгээ өнчрүүлэх албатай боллоо .Элгэн садан та нар минь энэ айлын гал голомт үр үндсийг таслахгүйг хичээн бодож миний оронд нэг охиноо үрчлүүлж эцэг эх хоёрыг минь элэг бүтэн болгоорой гэж захиад тангадуудын хөтөлгөө моринд мордож явахад хөгшид хүүхэдгүй уйлан хайлан хоцорсон сон.


…Нарангарвуу өглөө үүрээр сэрэх болгондоо тэнгэр цэлмэг бүрхэг алин болохыг зүрх түгшин хүлээсээр өдий хүрчээ. Өглөө бүр үүрийн туяа торгон асрыг нэвт гэрэлтүүлэн байхад дээрэмчдийг захиран дагуулсан нөгөө догшин эрийн гарт охин биеэ тушаах өдөр хойшлов гэж түр зуурхан сэтгэл амсхийх боловч ертөнцийн нэг өдөр тэнгэр бүрхэж бороо ордог нь жам хойно тэр өдөр хэзээ ирэх бол гэж шаналсаар. Энэ өглөө тэнгэр бүрхжээ. Анх тангадууд Нарангарвууг асар майхан барьсан хүрээ буудалдаа авчран, суварган оройтой цацаг манжилга болсон нэг гоё асарт оруулахад хоргой нөмрөг нөмрөн улаан эрээн хивс дээр хажуулдан нөгөө догшин эр хачин аялгуутай монгол хэлээр “Би Тэнгэр уулын ар өврийг донсолгосон Хар салхи нэрт Беркехан гэгч байна. Жагар, Зунгар, Тангад, Тэлэнгэд олон газрын эмсийг би үзсэн. Түр зуурын шуурганд удаан салхи хэрэггүй, Беркеханд удаан хань хэрэггүй. Би чамайг хараад гэв гэнэт өөрөөр бодов. Миний сэтгэлийн бүрхэгт цахилгаан цахих шиг болов. Монголд ийм сайхан эмс байдаг гэж бодсонгүй. Би чамайг хүчээр авлаа. Би хэнээс ч юуг ч гуйж яваагүй. Харин чамаас гуйя. Үзэсгэлэн сайхны чинь шан болгож гуйя.Чи миний хань бол. Говьд ган тайлагдсан цагт бид урд их говийг туулж Тэнгэр уулыг даваад би бурхны орон Доржлинд очиж амьдарна. Бүргэдийн жигүүр ч цуцах өдөр ирдэг. Ертөнцөд ховорхон төрдөг сайхан эм чи тамын говьд нүүдлийн тэмээ хөтөлж насаа өнгөрөөгөөд яана. Бурхны оронд очиж тэнгэрийн дагина шиг амьдар! Чи надтай хувь тавилангаар учирч юм бодогдуулсан ч байж магадгүй. Чи түргэн шийд! Өлсгөлөн бүргэд чамайг харж байна. За гэсэн үг дуулж байж би хань болох хүнээ олж авъя” гэсэнд Нарангарвуу бүх учрыг ойлгож бодох чөлөө гуйсан билээ. Бодоод “говьд ган тайлагдсан өдөр би таны хань болъя гэсэн”…
Бурхан минь! Өнөөдөр тэнгэр бүрхжээ. Бороо орвол ган тайлагдана. Ган тайлагдвал …Нарангарвуу яах тухай нэгэнт шийдсэн боловч говьд ган тайлагдах өдөр түүний амьдралын сүүлчийн өдөр болно гэхэд итгэхүйеэ бэрх. Ид шид гэдэг зөвхөн үлгэрт л байдаг. Энэ хүртэл хичнээн арга мэх бодсон ч гарах газар олдох учир даан ч байсангүй. Тэгээд цөхрөв. Олон хүний амь аврахсан гэдэг л сэтгэлд нь бадмалсан зулын төдийхөн гэрэл тусгана. Бусад нь цөм харанхуй.


…Беркехан хэлсэн үгэндээ эзэн болжээ. Тусд нь асар бариулж үнэт эрдэнэс, хоргой торгоор тал засав. Ийм баян тансгийг Нарангарвуу хүн болсоор үзэх байтугай зүүдэлсэн ч үгүй. Гэвч энэ бүхнээс харь хол газрын хүний цус үнэртэх шиг санагджээ. Беркехан нэг удаа орж ирээд үнэхээр өлсгөлөн бүргэдийн нүдээр ширтэвч хатуу зоригтой эрийн ёсоор биеэ барьж буй нь илэрхий, шүд зуун нүдээ аньж байгаад “Энэ тэнгэр намайг хясаж байна. Гэвч би хэлсэн үгэндээ хүрч гурван жил бороо орохгүй юм гэхэд гурван жил хүлээнэ” гэсэн. Тэр байн байн хараад байвал тэсэхгүй гэсэн шиг өнөөдрийг хүртэл хэдхэн удаа л орж иржээ. Тооройн ойгоор зугаацахад нь холоос харуулдан зогсоно. Гурав хоногийн өмнө орж ирэхдээ “Одоо удахгүй бороо орж ган тайлагдана. Би зөнгөөрөө мэдлээ” гээд гарсан билээ.


Тэр ёсоор болов. Нарангарвуу зүүдэнд байгаа юм шиг удаан хөдлөлгүй хэвтлээ .Харуулын тангад аман дотроо ямар нэг мөргөл юм уу дуу үглэн гиншиж урагш хойш холхино. Нарангарвуу зүрхнийхээ цохилохыг чагнаархан хэвтэж байтал асар дээр борооны ганц хоёр дусал унах шиг чимээ гарав. Амьсгаа даран чагналаа. Гэтэл таг. Тооройн навч сэрчигнэх, морьд өвс зулгаах бас алсын ямар нэг тодорхойгүй чимээ сонсогдоно. Юу билээ хэмээн сэрэмжилтэл алсын чимээ ч биш ямар нэг амьтан толгой дээр нь амьсгаадан тонгойж байх шиг. Хамаг бие нь зарсхийв. Беркехан ид шидээр мэдэгдэлгүй орж ирсэн ч юм билүү!
Беркехан шиг хүйтэн догшин нүдтэй хүнийг Нарангарвуу энэ яваа насандаа үзээгүй. Тэр хүн бороо орохыг хүлээж толгой дээрээс нь өлсгөлөн бүргэдийн нүдээр ширтэн суух шиг. Үгүй, энэ чинь юу болж байнаа? Зүүдэлж байна уу, аль солиорч байна уу? Нарангарвуу нүд нээхээс эмээж, чичирхийлэн хэвттэл алсын алсад газар доор юм шиг тэнгэр нүргэлэн дуугарч унтах зүүдлэх хоёрын хоорондох байдлаас сая салгажээ. ”Тэнгэр дуугарч байна! Тэнгэр дуугарч байна! Намайг дуудаж байна!” гэж Нарангарвуу өндийж үсээ яаран сүлжээд дээлээ нөмрөн гарах гэтэл асрын үүдийг сэвхийтэл сөхөн Беркехан өрөөсөн чихнийхээ алтан ээмэг,чалманы магнайд хадсан доржпалам шигтгээг гялалзуулсаар орж ирэв. ”Беркехан би хэлсэн үгэндээ эзэн болсон шиг Нарангарвуу чи одоо хэлсэн үгэндээ эзэн бол! Аллах тэнгэр хур бороо хайрлаж говийн ган ч тайлагдах, миний ган ч тайлагдах өдөр ирлээ” гээд чинжаал хутга зүүсэн бүсээ тайлан асрын булан руу шидэв.


Нэгэнт шийдсэн үгээ хэлэхээс өөр зам Нарангарвууд байсангүй. Тэгээд ийн өгүүлэв. ”Би зориг муутай бүсгүй хүн боловч хэлсэн үгэндээ эзэн болноо. Ганц танд биш эх нутагтаа амласан ам бий. Хоёулангий нь нэг зэрэг биелүүлэх арга даан ч үгүй. Би нутгаасаа үүрд явах боллоо биш үү? Бороо оронгуут манайхан нүүх албатай. Миний сэтгэл дотроо амласан ам гэвэл энэ хойд хадан дээр гарч аав, ээж,ах дүү нарынхаа нүүн далд орон ортол харж салах ёс гүйцэтгэе гэсэн юм.


Говь хичнээн бэрх гэлээ ч төрж өссөн нутаг минь билээ. Хол явахын өмнө нутаг усандаа үгээ шивнэж хэлдэг манай монголын ёс. Тэнгэрт төрөөгүй газарт төрсөн би тэр ёсыг зөрчиж болохгүй. Таны хэлсэн бурхны орон Доржлинд ч байг, хаа ч байг би, аав, ээж, амраг садан эх нутагтайгаа үрийн ёсоор салсан гэж бодож явъя. Миний эцсийн гуйлт энэ байна. Үүнийг биелүүлсэн хойно та миний биеийг яаж эдлэхээ өөрөө мэдээрэй”.
…Халуун бороо орж байв. Нарангарвуу өндөр хадан дээр алсыг ширтэн зогсоно. Харгана бударгана байтугай хад асга хүртэл хатаж ангасан говь ундаалан амьдрал ирж байлаа. Гэвч бас амьдрал явж байв. Нарангарвуугийн тэрлэг нэвт норж биед нь наалдан гоолиг сайхан зургийг тодруулсныг Беркехан тэсэж ядан харж дагалдагч гурван тангад хулгай нүдээр хялмалзана. Нүүдэл бороон дунд бүртэлзэн хөдөллөө. Нартайд сан бол хараа далд ортол нь хагас өдөр зогсох сон биз. Гэвч энэ бороо бүхнийг түргэтгэлээ.


“Аав,ээж ,амраг садан минь ээ! Нарангарвуу чинь энэхэн насны амьдралыг үргэлжид наран гарахын чинээ бодож явжээ. Гэтэл санаандгүй харь хүйтэн элэгтний гарт булаагдаж хав харанхуй болдог юм байж.

Нарангарвуу чинь наргүй яаж амьдрах билээ дээ. Амраг садан айл аймаг минь! Би та нарынхаа амийг өөрийн амиар аварлаа. Нарангарвуугаа санаж дурсаж яваарай! Үр хүүхэд чинь үлгэр домогт ярьж явбал амьд явснаас ялгаа нь үгүй биш үү. Говь минь! Говь минь! Эрхэлж хөрвөөж өссөн эх сайхан нутаг минь! Ган халуунаас чинь зугтааж явж гай зовлонд уналаа гэж гансран гомдох юун билээ. Үхэвч төрөвч үйл заяагаар холбоотой нутгаасаа салж хаашаа явах билээ би. Хүчээр булаагдан очих харь газар бурхны орон боловч тамын орноос ялгаа нь юу билээ.


Нарангарвуу чинь амиа нутагтаа орхилоо! Тэнгэртээ нисэж газартаа унасан шувуухай л гэлээ! гэж дотроо шивнээд чононд ээрэгдсэн согоо мэт хэд харайгаад хаднаас халин оджээ.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Jul.13.10 12:41 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Dec.10.05 12:11 am
Posts: 813
Location: Хүн дотоод сэдхэлээ ариусгаж явбал Амьдралынх нь зам мөр үргэлж гэрэлтэж байх болно
Сая орж ирээд уншлаа сайхан зохиолууд байна Баярллаа боломж байвал нэмээрэй
Надад С.ЭРдэнэ гуйан зохиолууд үнэхээр таалагддаг. Энэ ямар номноос оруулж байгаа юм бэ? Та хэлэх боломжтой бол зааж өгнө үү :hi:


Top
   
PostPosted: Jul.16.10 2:35 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Feb.18.03 12:25 pm
Posts: 45
Location: хайрандаа өлгийдүүлж ...
ГОЁ ӨГҮҮЛЛЭГҮҮД ОРУУЛСАН АДОНИС-Д БАЯРЛАЛАА. С.ЭРДЭНИЙН ӨГҮҮЛЛЭГҮҮДИЙГ 10-ААД ЖИЛИЙН ӨМНӨ 10 ЖИЛИЙН СУРАГЧ БАЙХДАА УНШИЖ БАЙСАН ЮМ БАЙНА. ОДОО ДАХИАД УНШИХАД САЙХАН БАЙНА ШҮҮ.


Top
   
PostPosted: Jul.20.10 4:21 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jul.09.09 4:29 pm
Posts: 4060
Location: ~~Гашилсан тархин дотроо бэлчиж явна..
Нарангарвуу хамгийн сэтгэл хөдөлгөм өгүүллэг нь!

_________________
~ Гэгээн Гуниглал ~


Top
   
PostPosted: Aug.18.10 11:03 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Mar.01.10 3:05 pm
Posts: 83
zuurdiin jargal-g unshij baigaagui yum bn taalagdlaa.


Top
   
PostPosted: Sep.14.10 10:32 am 
Offline
Хурц Дөл Гишvvн
Хурц Дөл Гишvvн

Joined: May.26.06 11:56 pm
Posts: 1306
2003-06-06 wrote:
Сая орж ирээд уншлаа сайхан зохиолууд байна Баярллаа боломж байвал нэмээрэй
Надад С.ЭРдэнэ гуйан зохиолууд үнэхээр таалагддаг. Энэ ямар номноос оруулж байгаа юм бэ? Та хэлэх боломжтой бол зааж өгнө үү :hi:

hi all, :hi:
Хойт насандаа учирна гээд роман нь хамгийн их таалагддаг, чадвал олж уншихийг бодоорой :wd:

_________________
http://telemax.mn/


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 19 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited