#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.16.18 6:01 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 230 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next
Author Message
PostPosted: Sep.02.10 12:42 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэд бие биен рүүгээ хараад, миний эгч “Энэ хуурай байна” хэмээн тэр хоёрын хоёулангийн бодож байсныг хэлэв.
Тэд чанга гэгч нь хөтлөлцөөд байшин руу хамгийн хурднаараа шавхайн дунд унахгүйн тулд хичээн гүйцгээв. Тэд ойртох тусам, Самуэл дээврийн хар цаас болон байшингаас доошоо өлгөөтэй байгаа жижиг модон загалмайг харав. Доод давхрын цонхнууд ихэнхи нь модоор бүрхэгдсэн байв. Харин урд талын хаалга нь байрнаасаа хөдөлсөн, дотор талын пластик хананы эсрэг хүчтэй хаагдахаар бэхлэгдсэн байв. Самуэлийн нэг хэсэг нь хэдий гадаа бороонд зогсохыг хүсэж байсан ч , саравчийг хараад Линдсейтэй хамт байшин руу яаран гүйв. Тэд орох хаалганаас хэдхэн алхмын дотор зогсоод тэднийг хүрээлэн байгаа ойг ширтэн чичрээд зогсож байв. Би хурдхан шиг хуучин байшингийн тэрхүү өрөөг шалгав. Тэднээс өөр хүн байсангүй. Ямар ч аймшгийн мангас буланд мөрдөж хөөгөөгүй, ямар ч аймшгийн эр байхгүй байлаа.
Энэ сонин байдал алга болох тусам, тэд юунаас ч илүү миний хүүхэд насыг сануулж байв. Бид дахин сэргэн фермийн газар болсон нэгэн газар дээр амьдарч байсан-хэмжээгүй их тооны загвар мөн үлгэр жишээ болсон тийм газар. Гэвч миний бодол санаа гэгээтэй өнгө болон усны хоолой байгаагүй замын хэсэгт үлдээд байв. Самуэлийнх мөн адил.


Top
   
PostPosted: Sep.02.10 12:43 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“Гайхалтай, чи үүнийг хир урт настай гэж бодож байна?” гэж Линдсей хэлэв. Линдсейгийн хоолой яг л сүмд ганцаар зогсож байгаа юм шиг цуурайтаж байв.
-“Олж мэдэцгээе” гэж Самуэл хэлэв.
Тэд нэг давхрын харахад хэцүү байсан цонхнуудыг авч газар тавив. Гэвч Самуэлийн хамгаалалтын гэрлийн тусламжтайгаар тэд мөн ханан дагуу байсан задгай зуух мөн сандлын төмөр зэргийг олов.
-“Шалыг нь хараач” гэж Самуэл хэлэв. Тэгээд өвдөг дээрээ суугаад Линдсейг ч гэсэн тэгж суулгав. “Чи хэл болон тэр бяцхан нүхийг харж байна уу? Энэ хүмүүс хөршүүдээсээ илүү баян байсан бололтой.”
Линдсей инээлээ. Зөвхөн Хал л мотоциклийн дотор талыг анхаардаг шиг, Самуэл төмрийн ажлаас айдаг юм.
Самуэл хуруугаа шалан дээр тавин ийш тийш нь хөдөлгөж байв. Линдсэй мөн дагаж хийлээ.
-“Энэ ямар нэгэн дээр үеийн гайхалтай хүмүүсийн мөхөл байх” гэж Самуэл хэлэв.
-“Викториан уу?”
-“Миний бодолд бас тэгэж орж ирсэн, гэвч энэ нь готик маягийн дахин сэргэлт байх гэж би бодож байна. Би байшингийн налуу дагуу хөндлөн холбоос байхыг харсан. Тэхээр энэ нь 1860 оноос хойш гэсэн үг” гэж Самуэл хэлэв.


Top
   
PostPosted: Sep.02.10 12:49 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“Хараач”
Шалны голд хэн нэгэн, нилээн дээр үед, гал тавьж орхисон байв.
-“ Энэ чинь эмгэнэл” гэж Самуэл хэлэв.
-“Тэд яагаад гал ашиглаагүй юм бол? Өрөө болгонд нэг байна шүү дээ.”
Гэвч Самуэл үүнийг сонсох завгүй таазанд шатсан галын нүхийг харан, модон хүрээнүүдийн дагуу модон дэнлүү хийхийг оролдож байв.
-“Дээшээ гарцгаая” гэж тэр хэлэв.
-“Би яг л агуйд байгаа юм шиг санагдаж байна гэж” Линдсей дээшээ өгсөх замдаа хэлэв. “Энд маш чимээгүй юм би бараг л борооны чимээг сонсож байна шүү дээ.”
-“Чи энд нэг нэгнийг тусгаарлаж болно “гэж Самуэл хэлэв.
Тэгтэл гэнэтхэн тэдний туулан өнгөрөөх ёстой миний ёрлож байсан аюултай мөч болов. Тодорхой хариултуудыг шаардаж байлаа.
-Би хаана байсан бэ?
-Би дурсагдах болов уу?
-Хүмүүжсэн үү? Эсвэл ярилцсан уу?
Ихэвчилэн одоо асуултнуудад үгүй гэж хариулдаг болсон. Одоо дэлхий дээрхи баяр хөөртэй-Сузи биш шүү дээ.
Гэвч энэ байшин шөнө хоёрын тухайд гэвэл- төгсөлтийн баяр болон төрсөн өдрийн баярууд нь намайг илүү амьд санагдуулдаг, илүү их зүйл бодуулдаг-Линдсейг энгийн үед байгаагаас илүү миний дотор орж үзэх боломжийг олгодог байлаа. Тэр үүнийг санахгүй л байлаа. Тэр Ноён-Харвигийнд байсан тэр хатуу чанга мэдрэмжийг санаж байлаа-харин түүнээс хойш- тэр намайг өөртэй нь хаа нэгтээ хамт байгаа /түүний бодол болон оюун санаанд нь /, мөн намайг өөртэй нь хамт яг л ихэр юм шиг хөдөлдөг гэж мэдэрдэг болсон.
Шатны хамгийн дээд хэсэгт гараад тэд нэгэн өрөөний хаалгыг олж харав.
-“Би энэ байшинд байхыг хүсэж байна” гэж Самуэл хэлэв.
-“Юу?”
-“Энэ байшинд би хэрэгтэй, би мэдрээд байна”
-“Магадгүй чи өглөө хүртэл нар гарахыг хүлээсэн нь дээр байх”
-“Энэ миний харж байсан хамгийн сайхан зүйл”
-Самуэл Хеклер, зассан эсвэл эвдэрсэн зүйлүүд “
-“Ярих нэг зүйл хэмээн” тэр хэлэв.


Top
   
PostPosted: Sep.06.10 12:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэд хэсэг хугацаанд чимээгүй зогсох зуур яндангаар чийгний үнэр орж ирэн өрөөг дүүргэж байв. Хэдий борооны дуу сонсогдож байгаа ч гэсэн, Линдсей хол байгаа юм шиг мэдэрч байв. Хэнээс ч илүү хамгийн ихээр хайрладаг хүнтэйгээ хамт орчлонгийн хаа нэгтээ буланд хоёулаа аюулгүй зогсож байгаа юм шиг.
Линдсей Самуэлийн гараас барихад, би тэдэнтэй тэдний урд нь байсан жижигхэн өрөө рүү хамтдаа аялав.
-“Ориалууд “ гэж Самуэл хэлэв. “Цонхнууд” гэж хэлэнгээ тэр Линдсей рүү эргээд “ Энэ шиг ийм жижгхэн өрөөг барихдаа ориал гэж нэрлэдэг байсан юм.”
-“Тэд чамайг ажиллуулах юм уу? “ гэж Линдсей хэлэнгээ инээв.
Би тэднийг харанхуй бас бороон дунд орхив. Би Линдсейг Самуэл тэр хувцсаа тайлах үед аймшигтай дуу гарахыг анзаарсан болов уу? гэж гайхаж байлаа.


Top
   
PostPosted: Sep.13.10 10:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Ажлын өрөөндөө аав гартаа цасан бөмбөлөг барьчихсан сууж байлаа. Тэрний гарандаа барьсан бөмбөлөгний хүйтэн шил нь түүнийг тайвшруулж байваа. Тэр бөмбөлгийг сэгсрээд оцон шувууг алга болохыг мөн цас зөөлнөөр доошоо унаж буйг харж байлаа. Хал үүнийг төгсөлтийн баяр дээрээс аавыг тайвшруулахын оронд-хэрвээ нэг мотоцикл салхи шуургыг даваад гэртээ бүрэн бүтэн ирж чадсан бол нөгөөх нь ч гэсэн ирж чадна гэж батлахын тулд- энэ нь эсрэг боломжыг түүний бодол санаанд бөөгнүүлэх шиг санагдаж байв.
Тэр Линдсейгийн төгсөлтийн баярыг хэцүүхэн гэж хэлж болохоор юм болгоныг авч байв. Баклей түүний хажууд дуулгавартай суугаад хэзээ инээх хариу үйлдэл үзүүлэхийг нь зааж өгж байв. Тэр ихэвчилэн хэзээ гэдгийг нь мэддэг боловч түүний мэдрэлийн тогтолцоо нь энгийн хүмүүсийнтэй харьцуулахад удаан –эсвэл-тэр өөрийгөө ингэж тайлбарладаг. Энэ нь яг түүний даатгалаа дахин шалгаж үзээд тайвшрахдаа хариу үйлдэл үзүүлдэг шиг байв. Хүмүүс ямар нэгэн юм ирж байгааг хараад хүмүүс юу хийдэг талаар дундаж үзүүүлэлт байлаа- нэг муур, овоолсон зүйл дээрээс чулуу унаж байгаа. Манай аавын хариултууд ихэнхи хүмүүсийнхээс удаан байсан юм.
Баклийн аавын хаалга нь хагас онгорхой байсан ажлын өрөөний үүдийг нээв.
-“Ороод ир” гэж аав хэлэв.
-“аав минь, тэр хэд зүгээр байх баолно доо” гэв. 12насандаа миний дүү илүү анхааралтай нухацтай болов. Хэдий тэр хоолны мөнгө төлөхгүй хоол хийхгүй ч гэсэн , тэр гэр орныг зохицуулж байв.
-“Чи хослолтойгоо сайхан харагдаж байна, хүү минь” гэж аав хэлэв.
-“Баярлалаа”. Энэ манай дүүд хамаатай байлаа. Тэр ааваар бахархуулхыг, түүний гадаад байдалд цаг гаргахыг хүсэж байлаа. Миний дүү өсвөр насныхаа хамгийн хэцүхэн үе дээр явж байлаа-том хүн ч биш, хүүхэд ч биш. Тэр ихэьчилэн том подволка болон хааш яаш болсон жинс өмсдөг, гэвч тэр энэ өдөр хослолыг илүүд үзсэн.
-“Хал эмээ хоёр 2ланг чинь доор хүлээж байгаа” гэв.
-“Би одоохон доошоо буулаа” гэв.
Бакли энэ удаад түгжхийн тулд хаалгыг бүтэн хаалаа. Тэр намар аав миний шүүгээнд байсан “хасах хальснууд” гэсэн хайрцганд байсан сүүлийн хальсийг сайжруулсан, харин одоо тэр ихэвчилэн оройн хоол идэхийн өмнө эсвэл түүний зүрхийг өвтгөхөөр ямар нэгэн зүйл зурагтаар гарч байх үед эсвэл сонинд буй зүйлийг уншиж байх үедээ хэсэгхэн хугацаа гуйдаг шиг, ширээнийхээ шургуулгыг татаад, зургийг болгоомжтойгоор үзэж гартаа барьж суудаг болсон.


Top
   
PostPosted: Sep.13.10 10:42 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэр миний мэпрэмжтэй зураг аваль гэж нэрлэдэг байсан зүйлийг сайн байна гэж зөндөө олон удаа хэлэн, гэвч тэрэнд байсан хамгийн сайн хөрөг зураг нь миний авсан өнцө нь таарсан 30*30 хэмжээтэй түүүний зураг юм. Би түүний ярьж байсан кохион бүтээх болон зургийн өнцгийн талаар ярьж байсан зөвлөмжийг түүний одоо барьж буй зургыг дарж байхдаа сонсож байсан юм. Тэр хальснуудыг юу эсэх , дараалал нь ямар байсан эсэх талаар юу ч мэдэхгүй юм. Тэнд замбраагүйгээр дугаарласан Холипейгийн зурагнууд, мөн миний хөлний болон өвсний зурагнуд байв. Агаар пээрхи саарал толбо мэт харагдах шувууд, унжгар удын цаанаас нар хэхрхэн жаргаж буйг дарахыг хичээсэн бяцхан хэмжээний оролдологуудтай зургууд байлаа. Гэвч зарим үед би ээжийнхээ зургыг бас авахыг хүсэж байсан юм. Аав маань зургийн лаборотороос хальсийг аваад, машиндаа суугаад, бараг л мэдэхгүй мэт санагдах нэгэн бүсгүйн зургыг ширтэж суув.
Тэр энэ зургагнуудыг аваад олон удаа тоолсон боловч, тоолох бүрдээ нэгэн эмэгтэйн зургийг хараад түүйний дотор нэгэн юм огшдог байв. Энэ нь юу вэ? Гэдгийг ойлгоход удаан хугацаа зарцуудлсандаа. Гэвч түүйний шархалсан зшрх нь үүнийг юу гэдгийг нь ойлгосон юм. Тэр дахиад л хайранд умбаж эхэллээ.
Тэр гэрлэсэн хоёр хүн, эхнэр нөхөр хоёр, өдөр болгон бие биенийхээ царайг хардаг байж, яаж бие биенийхээ мар харагддагийг мартаж чаддагийг ойлгохгүй байв. Гэвч тэр яагаад гэдгийг хэлэх хэрэгтэй бол- энэ нь түүнд тохиолдслн юм. Хальсанд байсан сүүлийн хоёр зураг үүнийг баталж байв. Аавыг ажлаасаа ирэх үед Холидей түүнийг машинааа гражинд хийх чимээг сонсчихоод хуцдаг шиг- би ээжийн анхаарлыг хадгалахыг хиччээж байлаа.
-“Тэр гарч ирнэ ээ, хүлээж бай гэж би хэлэс”
Тэр ч хүлээсэн. Миний зурганд хайртай байпгийн нэг шалтгаан нь зурган дээр байгаа хүн эсвэл зүйлс надад хүч өгдөг байсан юм, хэдий миний эцэг эх хүртэл.
Нүднийхээ булангаар би аавыг хаалгаар гаран хашаа руу алхахыг харав. Тэр өөрийн олон жилийн өмнө Линдсей бид хоёр өөрсдийн үл ялиг сонирхлын дагуу сэтгэл хөдөлтэйгээр оролдож байсан нимгэн хавтсаа гартаа барьсан байв. Тэр үүнийгээ газар тавихад би ээжийн зургыг харав. Түүний харц аоь хэлийн анхаарал нь сарнисан, цухалдуу байдалтай байгаа нь харагдаж байв. Дараагийн зургийг хараад ааь маань зурган дээр байсан бүсгүйн хацар дээр нь үнсээд:


Top
   
PostPosted: Sep.13.10 10:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“би чамайгаа ингэж үнсэлүү?”хэмээн зураг руу ширтэнгээ асууж яаж энэ бүхэн болсон байна аа хэмээн гайхаж байлаа.


Аянга цахилахаа больчихлоо”гэж эгч маань хэлэв. Борооны дусал нь эгчийн арьсан дээр буун хөлс болон хувирч байлаа.
-“Би чамд хайртай”
-“Би мэднэ ээ”
-“Үгүй ээ, би чамд хайртай, би чамтай гэрлэхийг хүсэж байна, би энэ байшинд амьдармаар байна.”
-“Юу?”
-“Тэр балай коллежийг бид төшсчихсөн шүү дээ” хэмээн Самуэл орилов. Жижг өрөө байсан тул түүний дуу цуурайтан, барагл нимгэн хананаас буцаад ойж байгаа мэт байв.
-“Миний хувьд бол дуусаагүй” гэж Линдсей хэлэв.
Самэйл эгчийн маань хажууд хэвтэж байснаа босон шалан дээр өвдөг дээрээ сөхрөн суугаад:
-“надтай гэрлээч” гэв
-“Самуэл”
-“Би энэ бүх зөв зүйлийг хийхээс үалхаж байна, надтай гэрлэ, тэгэээд би энэ байшинг сайхан болгох болно.”
-“Хэн биднийг лэмжих юм бэ?”
-“Бид өөрсдөө, ямар нэгэн аргаар болно”
Эгч маань босоод түүнтэй зэрэгцэн суув. Тэд хагас нүцгэн байсан ба халуун буурах тусам тэд даарч эхлэж байв.


Top
   
PostPosted: Sep.13.10 10:43 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“Окей”
-“Окей”
-“Би чадна гэж брлрж байна, би тийм гэж хэлье” гэв.
Тэд миний даваажинд хурдтайгаар орж ирэхээд буи зарим нэг зүйлийг ойлгосон. Би хэзээ ч толгойгүй тахиа харж байгаагүй. Гэвч би диваажинд яг л толгойгүй тахиа шиг гүйж байхдаа “Миний эгч””Миний Самуэл””Миний мөрөөдөл” гэж дахин дахин орилохдоо жаргалтай байв. Линдсей Самуэлд тэьрүүлээд улйж байв.
-“Хонгор минь, чи жаргалтай байна уу? “хэмээн Сауэл асуув.
Линдсей толгойгоо дохиод
-“ Тиймээ” гэж хэлээд чимээгүй болов. Тэгээд толгойгоо өргөн Самуэл рүү хараад
-“Аав маань, би тэрнийг санаа нь зовсоныг мэдэж байна” гэв.
-“Тийм ээ” гэж Самуэл хэлээд ярианы сэдвээ өөрчлөхийг хичээж байв.
-“Эндээс манай гэр хүртэл хэдэн миль вэ?”
-“Магадгүй 10, гүй ээ, 8 байх аа “
-“Бид үүнийг хийж чална”
-“Чи самар шүү дээ” хэмээн Самуэл хэлэв.


Top
   
PostPosted: Sep.20.10 4:17 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэд савхиа өмсөлгүй дотуур хувцас болон подволкоо л өмссөн нь зэрвэсхэн харахад гэрийнхэний хэнтэй нь ч адилгүй харагдаж байв. Самуэл, эгчийг маань дэмжиж олон жил хажууд нь явсан. Зам дээр бараг ямар ч машин байхгүй, замын хажуугаар алхаж байхдаа тэд цэвэр агаар амьсгалж байв. Аль аль нь өмнө нь бороонд норж байсан ч хэн нь ч ийм хүчтэй бороонд норж байсангүй. Тэд бороонд норон гүйх үедээ хэн нь илүү их хоргодох газар олох вэ? Гэж тоглож байв. Мөн хэдий тэдний хөл нь шавхай болсон ч гэсэн тоолгүйгээр саглагар модны доор нуувчны урд хойно орон вальс эргцгээж байв. Гурван км гаран яваад тэд чимээгүй болцгоов. Олон жил бие биенийхээ сайн мэддэг болсон туршлагаараа, хоёр би?нийхээ амьсгалыг, нойтон зам дээрхи явахад гарах чимээнүүдийг анхааралтай сонсон хөл нийлүүлэн зэрэгцэн алхаж байв. Гэнэтхэн, тэдний замд дайралдсан, нэгэн том шавхайны дээгүүр гарахдаа Линдсей, миний үхлээс өмнө манай гэр бүлийг тайван тогтуун болгож бйсан тэрхүү орон нутгийн усан сангийн тухай бодов. Тэр газар нь замын хаа нэгтээ ойролцоо байгаа боловч Линдсей олох гэж хичээсэнгүй. Оронд нь дотор дурсамж байсан юм. Бид 2 2лаа усны хувцастайгаа мөн хуниастай юбка өмсчихсөн усан дотор зогсож байсн. Бид 2 нүдээ нээлттэй –шинэ чадвар /түүний хувьд бүүр ч шинэ чадвар/ хоёр биеэн рүүгээ хараад зогсож байв. Хэдий тусдаа зогсож байсан ч , 1 бүхэл болсон мэт санагдаж байв. Бид гар гараасаа бариад усыг цалгиулан өнгөн хэсгийг нь зүсэн ус руу оров. Санй гэгч нь амьсгалж аваад, чих час час хийхэд хамтдаа инээлдэв.


Top
   
PostPosted: Sep.20.10 4:18 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Би үзэсгэлэнтэй эгчийгээ гүйж явааг харахад , уушиг болон зүрх нь дэлсэж, усан санд сурсан зүйл нь хэвээрээ-борооны өмнөөс сөрөн алхаж, борооны эсрэг хөлөө цэх тавин Самуэлийн хажууд алхаж байв. Би түүнийг надаас зугтаж, эсвэл над руу тэмүүлээгүй гэдгийг мэдэж байв. Гэдсэндээ буудуулаад амьд үлдсэн-шарх нь улма багассаар, бүтэн найман жилийн туршид сорвинд баригдсан.
Тэр хоёр манай гэрээс миль хүрэхгүй зайд ирэхэд, бороо гайгүй болж хүмүүс цонхоороо гудамж талбай руу харж байв.
Самуэл лахаагаа удаашруулахад, Линдсей түүнтэй зэрэгцэн ирэв. Фодволк нь тэдний биеэнд яг л цавуу шиг наалдсан байв. Линдсей эцэж ядарч булчин нь суларч байсан ч тэмцсээр байю. Гэнэт нуганых шиг хошуу гарган, амаа бараг л чихэндээ хүртэл татан инээмсэглээд
-“Бид гэрлэнэ” гэж хэлэхэд Самуэл зогсоод, түүний гараас бариад, хэий замаар явж байсан жолоочид чагнаалаа дарж байсан ч үнсэлдсээр байв.


Top
   
PostPosted: Sep.20.10 4:20 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Шөнийн 4 цагт хонх дуугарахад Хал гал тогоонд ээжийн хуучин ахлахын цагаан хувцсыг өмсчихсөн, Линн эмээд борвни зүсж өгөөд сууж өгөв. Түүнийг ажилд зарахад тэр дуртай байдаг, өөрийгөө хэрэгтэй гэж боддог байв. Эмээ түүнийг зарах их дуртай. Тэд нэг баг байв.
-“Би онгойлгочихъё” гэж аав хэлэв. Тэр бороо хүчтэй орж байх үед санаа нь зовон Линн эмээ түүнийг тайтгаруулж байсан юм. Тэр одоо баяртай болсон байв, яг л тэтгэвэрт гарсан балетчин олон жил нэг хөл дээрээ бүжиглэчихээд нөгөө хөл дээрээ бүжиглэж байгаа мэт.
-“Би үнэхээр их санаа зовлоо” гэж тэр хаалга онгойлгонгоо хэлэв.
Линдсей гараа цээжиндээ тэвэрчихсэн, аав маань хүртэл харахад инээхээр харагдаж байв. Аав хурдхан шиг шүүгээнд хадгалж байсан хөнжлөөс авчирав. Самуэл нэгийг нь Линдсей дээр тавив. Аав маань харин нөгөө хөнжлийг нь Самуэлийн мөрөн дээр хөнжлийг чадах чинээгээрээ тавьж өгөв. Линдсей өөрийгөө хучсаны дараа, Бакли, Хал, болон Линн эмээ нар өрөөнд орж ирэв.
-“Бакли яваад алчуур аваад ир “ гэж Линн эмээ хэлэв.
-“Мотоциклтойгоо ирэсн үү? “ гэж Хал итгээгүй байртай асуув.
-“Үгүйээ, бид гүйсэн “гэж Самуэл хариулав.
-“Чи яасан гэнэ ээ?”
-“Гэр бүлийн өрөө рүү оръё. Тэгээд лаа асаагаадхая” гэж аав хэлэв.


Top
   
PostPosted: Sep.20.10 4:21 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэд гал руу нуруугаа харуулан суугаад, эхлээд чичирч байсанаа Линн эмээ, Бакли хоёрын мөнгөн паднус дээр зөөж авчирсан брэндийг ууж байлаа. Бүгд тэр хоёрын мотоцикл, байшин, мөн хуучин өрөө бас Самуэлийг яруу найрагч болгох шахсан тэрхүү цонхны тухай яриаг сонсож суув.
-“Тэгээд мотоцикл зүгээр үү?” гэж Хал асуув.
-“Бид чадах бүхнээ хийсэн, гэвч бидэнд татлага хэрэгтэй байх” гэж Самуэл хэлэв.
-“Би та хоёрыг зүгээр байгаад баяртай байна” гэж аав хэлэв.
-“Бид таны төлөө энд гүйж ирсэн шүү, Ноён Салмон” гэж Самуэл хэлэв.
Эмээ,дүү хойр маань өрөөний захад, галаас хол сууж байв
-“Бид хэний ч санааг зовоохыг хүсээгүй юм” гэж Линдсей хэлэв.
-“Линдсей ялангуяа таны санааг зовоохыг хүсээгүй” гэж Самуэл хэлэв.
Хэсэг хугацаанл өрөөнд нам гүм болов. Самуэлийн хэлсэн мэдээж үнэн, гэвч энэ нь тодорхой зүйл рүү чиглэж байв. Линдсей, Бакли хоёр fragile ааваас болж тэдэнд хэрхэн нөлөөлхөөс үл хамааран өөрсдийн амьдралаар амьдрах хэрэгтэй.
Линн эмээ Линдсей рүү хараад нүд ирмэв.
-“Хал бид хоёр бровни хийсэн, мөн хэрвээ чи хүсвэл би жаахан хөлдүү ласана бэлдээд өгье” гээд босов. Бакли ч мөн туслахаар бослоо.


Top
   
PostPosted: Sep.20.10 4:21 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“Линн, би жаахан бровни идэхээс татгалзахгүй шүү” гэж Самуэл хэлэв.
-“Линн, би ч мөн адил, та Жак Жак гэж дуудах уу?” гэж Линдсей хэлэв.
-“Магадгүй”
Линн эмээ Бакли хоёр босоход, Хал өрөөнд бухимдангүй үлдэв. Тэгээд
-“Би шургуу бэлдэх хэрэгтэй байх” гээд гарав.
Линдсей, Самуэл, аав гурав гал тогооноос гарч буй чимээг сонсож байв. Бүүр ээжийн “тариачин колнелийн цаг” хэмээн нэрлэсэн цагны цохилох чимээг хүртэл сонсож байв.
-“Би маш их санаа зовсон “ гэж аав хэлэв.
-“Самуэл ингэж хэлэх гэсэн юм биш ээ” гэж Линдсей хэлэв.
Самуэл чимээгүй суун харин би түүнийг хэрхэхийг харж байв.
Эцэст нь тэр Жак Жак гэдгийг туршихад бэлэн байв.
-“Ноён Салмон, Би Линдсейг надтай гэрлэхийг гуйсан юм.”
Линдсей зүрх нь бараг амаар нь гарах шахан, Самуэл рүү биш, аав руу харж байв.
Бакли өрөөнд бровни хийсэн таваг барьсан, Хал араас нь шампасканы хундагнууд болон 1978 оны Дом Перинон гэсэн шампанск барьсаар орж ирэв.
-“Төгсөлтийн баярт чинь зориулаад, эмээгээс нь” гэж тэр хэлэв.
Араас нь Линн эмээ түүний highball-ийг эс тооцвол гар хоосон орж ирэв. Энэ нь яг л шилэнд байгаа мөсөн эрдэнэсүүд шиг гэрэлтэж гялалзаж байв.
Линдсейгийн хувьд аав тэр хоёр өөр хүн өрөөнд байхгүй мэт байв.
-“Аав, та юу гэж хэлэх ьэ” гэв.


Top
   
PostPosted: Sep.20.10 4:22 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Аав боссод Самуэлийн гараас атгаад:
-“Би чамаас илүү сайн хүргэн хүсэж чадахгүй “ гэв.
Линн эмээ сүүлийн үгийг дэлбэрэх гэж байгаа мэтээр:
-“Бурхан минь, өө хонгор минь, Баяр хүргэе” гэв.
Бакли хүртэл биеэ суллан, түүнийг байнга онигоонд оруулж байдаг тэрхүү зангилааг хүртэл тоохооргүй болов. Гэвч би аав болон эгчийг маань холбож буй тэрхүү алж ч чадахаар холбоог зүгээр байгааг харав.
Шампанскийг задлав.
-“Яг л мастер шиг” хэмээн линн эмээ Халд хэлэв.


Top
   
PostPosted: Oct.07.10 3:49 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Бакли аав Линдсей 2н группд нэгдэж Линн эмээгийн тоо томшгүй хундагны ерөөлийг сонсож байв. Тэр намайг “тариачин колониалын цаг”-ны доор зогсож байхыг хараад ширтэв. Тэр шампанск ууж байлаа. Миний бүх л хэсгээс хөгжмийн чавхдас гаран өрөөгөөр тарж байв. Хэн нэг нь түүнд бровни дамжуулав. Тэр үүнийг гартаа барьсан боловч идсэнгүй. Тэр огтхон ч өөрчлөгдөөгүй миний биеийг болон царайг харж байв. Үсээ дундуураа хуваасан, хавтгай цээжтэй, бүрэн гүйцэд хөгжөөгүй бэлхүүс гэх мэт... тэр миний нэрийг дуудахыг хүсэж байсан, тэгээд би явчихсан.
Жил өнгөрөх тусам, би гарахаас залхдаг болсон үедээ, Филаделпагийн төмөр замын зогсоолын орох хаалган дээр ихэвчилэн суудаг байв. Зорчигчид суух болон босох, би тэдний харилцан яриаг, хаалга онгойлгох болон хаах чимээтэй холин сонсож, гутлаа чирэх мөн өндөр өсгийтүүд явган хүний замаас төмөр рүү тэгээд галт тэрэгний буудлын хивсэн дээр хэрхэн гишгэхийг сонсож байв. Линдсейгийн шийдсэнээр, идэвхитэй амралт гэж нэрлэдэг байв. Миний булчингууд завгүй ажиллаж байгаа боловч анхаарал минь сарнин амарсан байлаа. Би хааяа галт тэрэгний хөдөлгөөнийг сонсоод мэдрэн, үүнийг хийснээрээ, би дэлхийд удаан амьдарч чадаагүй хүмүүсийн дууг сонсож чаддаг байв. Надтай ижилхэн хүмүүсийн дууг, үзэгчдийн дууг...
Диваажинд байгаа бараг хүн болгон дэлхий дээр харах хүнтэй, хайрлах хүнтэй байв. Найз бүр тэдэнд хэрэгтэй үед нь халуун хоол, сахйан инээмсэглэл өгч байсан танихгүй хүмүүсийг хүртэл хардаг байв. Харин би харж суугаагүй үедээ бусдыгаа дэлхий дээрхи хайртай хүмүүстэйгээ ярьж байгааг сонсдог байв. Яг л над шиг үр бүтээлгүйгээр...


Top
   
PostPosted: Oct.07.10 3:50 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Би айж байлаа...
Нэг талаас зулгуйдах болон залуу насыг нь заах, нөгөө замаар хайрлах болон хүсэх, ганц талын тасалбар хэзээ ч зурагддаггүй байв. Галт тэрэг түр зогсож байгаа эсвэл Овербрүүкийн ойролцоо 30р гудамжнаас хөдлөхөө больсон мэт байв. Би тэдний хэн нэгний нэрийг болон ямар нэг өгүүлбэр хэлж байхыг сонсов.
-“Одоо энэ шилтэй болгоомжтой харьцаарай.”
-“Аавыгаа хариуцаарай.”
-“Өө, тэр энэ даашинзтай ямар том харагдаж байна аа.”
-“Ээж ээ, би таньтай хамт.”
-“Эсмералда, Салли, Люпин, Кейша, Фрэнк “ гэх мэт олон нэрнүүд...
Гэнэт галт тэрэг хурдаа аван хөдлөхөд, диваажингаас ирж байсан тэрхүү сонсогдоогүй өгүүлбэрүүдийн дуу нь чангарсаар , чих дөжрөм чанга болж би нүдээ нээв.
Би гэнэтийн галт тэрэгний цонхоор шагайхад нэгэн эмэгтэй харав. Тэр сагс руу тонгойгоод, шугамын дагуу цагаан , шар болон ягаан өнгийн орны даавуу дэвсэж байв. Би эрчүүдийн дотуур хувцас, хөвгүүдийн дотуур хувцас, мөн бяцхан охидын шүүгээнд танил хөвөн чихэр хэд байгааг тоолж байв. Үүнээс гарах дуу нь миний тэгтлээ их хүсэж санаж байсан амьдралын дуу хоолой –төгсөшгүй дуудах нэрнүүдийн оронд дуулдаж байв.
Нойтон угаалга, тас хийх дээ, мулт татах дуу, нойтон том хүнд болсон цагаан хэрэглэлүүд. Жинхэнэ дуу чимээ нь миний өнгөрсөн үедээ газар тавьсан хувцсан дээр хэвтэж байсан, эсвэл мөн тэднийг замын конус болгон ашиглаж Линдсей намайг, би Линдсейг хөж байсан үеийг сануулж байв. Мөн энэ нь ээж маань бидэнд цагаан хэрэглэл дээр тогтсон бидний гар дээрхи самрын тосны тухай, аавын цамцнаас олсон лимонтой чихрийн тухай лекц уншихийг оролдож байсныг сануулж байв.


Top
   
PostPosted: Oct.07.10 3:51 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Иймэрхүү замаар, байгаа байдал,бодол үнэр нь миний төсөөлж байгаа санаж байгаа бүхэнтэй цуг миний санаанд ирж байв.
Тэр өдөр дэлхийгээс буцаж ирээд, би галт тэргнэд зөвхөн ганцхан зүйлийг бодтолоо суув.
Намайг шилтэй онгоцыг барьж байхад, аав маань
-“Яг тэгээд” гэж хэлээд, цэнхэр далайд хайчилсан завинуудыг тавиад тавьсан хөдөг онгоцныхоо шурганаас гарах хөгийг арилгадаг байв. Харин би түүнийг хүлээгээд, шилэн доторхи ертөнц зөвхөн надаас хамаарах тэрхүү хүч чармайлтыг мэдэрдэг байв.


Top
   
PostPosted: Oct.07.10 3:51 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
18р бүлэг
Аав нь түүнд үерийн уснаас болж нүх гарсныг утсаар сануулах үед Рүт нэгдүгээр өргөн чөлөөн дэхь ажлын байрандаа байв. Тэр утасны урт хар утсыг бэлхүүсээрээ эргүүлж, баталгаа болох богино хариултуудыг өгч суув. Түүнд хөлслүүлсэн хөгшин эмэгтэй яриаг нь сонсох дуртай тул, Рүт утсаар их ярихгүй байхыг хичээж байв. Дараа нь тэр гудамжнаас гэр лүүгээ ярин, гэртээ уригдав. Тэр үүнийг хөгжүүлэхээс өмнө харахад урт удаан аялал хийх хэрэгтэйг мэдэж байв. Түүний сэтгэлийг татсан үерийн нүх мэт газрууд нь түүний нууцийг хадгалж байв. Яг л миний аллага болон факультетийн цэцэрлэгт бидний уулзсан уулзалт шиг. Нийв Йорк-д тэрхүү өгч болохгүй бүх зүйл нь байсан юм. Бусдын согтуу байсан барны түүхээ ярих үед, гэр бүлээ худалдсан хүмүүс болон өндөр нэртэй болох гэж өөрийгөө шархдуулах гэх мэтийг сонсож байв. Түүний анзаарснаар, энэ бүх зүйл, энгийн бус үдэшлэгт дурлагчдын хооронд эргэлдээгүй байсан юм. Тэр өөрийн шүлэг болон тэмдэглэлдээ нэгэн кодыг “ дотор, дотор” ашиглаж байв. Тэр яаралтай юм хэлэх болсон үедээ үүнийг өөртөө чимээгүйхнээр шивнэн хэлж, мөн Стонфузын тарьсан талбайг үзэхийн оронд эсвэл аавыгаа эртний эдлэлээс үлдсэн хэсгийг нь ширтэж байгааг харахын оронд хотоор алхдаг байв. Нийв Йорк түүний санаанд бүрэн дүүүрэн нийцсэн газар байлаа. Гудамжинд болон хажуу замд байгаа зүйлсийг эс тооцвол, хот нь түүний сонирхолтой амьдралд хийх юм тун байга байлаа. Тэр ахлах сургуульд байсан шигээ үймээнтэй газар байхгүй байгаа ч, гэвч чи түүний нүд рүү ойртоод харвал ихэвчилэн хүмүүсийн уурыг хүргэхээр инээдтэй туулайг харах болно. Тэр хэн нэгэн болон ямар нгэ юмыг хараахан ирээгүй ч хүлээж байгаа юм шиг сэтгэл хөдлөл гаргадаг байв. Тэрний бүхий л бие асуултанд бэлэн байгаа мэтээр налуу байдалтай байна. Хэдийгээр тэр ажилладаг байсан барандаа тэр сайхан үстэй, сайхан гартай гэж хэлүүлж байсан ч эсвэл ховор тохиолдолд түүний үйлчлүүлэгч нь түүнийг баарнаас гарч ирэхэд хараад сайхан хөлтэй гэдэг боловч, хэн ч түүний нүдний тухай хэлдэггүй байв.


Top
   
PostPosted: Oct.07.10 3:52 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэр бариухан хар хувцас өмсдөг байв. Хурдан хувцасладаг байлаа. Богино хар юбка, хар гутал, шар фудболка гэх мэт... түүний энэ толботой хувцаснууд нь ажлын болон ердийн хувцасны аль альны үүргийг гүйцэтгэж байв. Толбо нь зөвхөн наранд л харагдахаар байв. Тиймээс Рүт кафены үүдэнд зогсоод кофе уух хүртлээ хараахааргүй байв. Тэр юбка рүүгээ хартал архи болон вискиний хар толбонууд харагдав. Спиртийн төрлийн зүйл нь хар хувцсыг улам хар болгодог байв. Энэ нь түүнийг гайхшруулсан, тэр тэмдэглэлдээ
-“Согтууруулах ундаа материалд нөлөөлдөг шиг, хүмүүст ч гэсэн нөлөөлдөг юм байна” гэж бичив.
Байрны гадаа, нэгдүгээр өргөн чөлөөнд байрлах кафе хүрэх замдаа, тэр тэднийн сууж буй Украйн эмэгтэй хөтөлж явж буй 2 нохойг харав. Чувава болон Померанианттай юм шиг ...
Тэр тэдэнтэй нууц яриа өрнүүлэв. Рүт жижиг биетэй, эсрэг тэсрэг нохдод дуртай байв. Тэдний хажуугаар өнгөрөхөд ууртайгаар хуцдаг тэрхүү ноход.
Тэгээд тэр алхав. Өндөр өсгийтэй гуталтай алхаж байсан ч алхаад л байв. Хэн ч түүнтэй мэндлээгүй ч, хэдэн гудамж дамжин гэрлэн дохио асахгүйгээр зогсохгүй жолоодож чадах вэ гэдэг тоглоомыг тоглож байв. Түүний хажуугаар өнгөрөх НВУ-н оюутнууд, угаалган картаа барьсан хөгшин эмэгтэй нар, мөн түүний талд салхи салхилсан ч хурдаа багасгасангүй. Тэр хорвоогоор явахад хүмүүс түүнийг харж байна, мөн өөрийгөө нэргүй мэтээр төсөөлөх дуртай байв. Түүнийг ажилдаа байх үед, түүнийг өдрийн аль цагт хаана юу хийж байгааг мэддэггүй бөгөөд хэн ч түүнийг хүлээдэггүй байв. Энэ нь нэргүй цэвэр ариун явдал юм.


Top
   
PostPosted: Oct.07.10 3:53 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэр Самуэлийг манай эгчид санал тавьснийг мэдээгүй байв. Энэ нь үүнийг Рае руу тэлхээгүй бол, сургуулиас холбоотой байсан цор ганц хүн нь боловч, тэр хэзээ ч олоогүй юм. Файрфаксд байхдаа тэр манай ээжийг явсныг сонссон. Сургууль даяар ийм яриа амнаас ам дамжин шивнэж, Рүт манай эгчийг тэднийг чадахаараа давж гарахыг хичээж байв. Тэд заримдаа тохиолдлоор танхимын замд тааралддаг байв. Рүт түүнийг дэмжихийн тулд хэдэн үг хэлдэг байв. Хүүхдүүдэд түүнтэй ярих нь Линдсейд ямар их хохирол учруулж байгааг зохицуулахыг хичээдэг байв. Рүт сургуульд түүнийг гаж хүн шиг үздэг, мөн чуулганы дараа нэг шөнө яг л мөрөөдөн/зүүд/ шиг санагдаж байсныг санаж байв. Сургууоийн хараал идсэн дүрмийн гадуур чөлөөтэй байсныгаа санаж байв. Гэвч Рүт өөр байсан. Тэр эцэг эхийндээ айлчлах болгондоо түүнийг хардаг бөгөөд түүнийг буцах үед үүнийг Рае байсныг хурдан өнгөрснийг нь мэддэг байв. Тэр тогтмол цээжлэх сургалтандаа баяртай байв. Хэрэь Рүт азтай байвал, Рае үргэлж хийдэг шигээ дүрслэн, эмнэлгийн ёс журмаар ажиглалт хийдэг байв. Раегийн юмыг төсөөлж байгаа байдал нь Рүт хэрэв мэддэг бол, юмыг харагдаж байгаагаар нь биш, мэдрэгдэж байгаагаар нь төсөөлдөг байв. Тэр мэдээгүй сонсоогүй зүйл ярин, Рүтд бүх төрлийн сэтгэгдэл төрүүлж байв. Нэгэнд умард зүг рүү зүглэхэд, тэр өмнө нь зогсож байсан, эмэгтэй хүн эсвэл нэг охин алагдсан тэр газрыг тэмдэглэж байв. Тэр өдрийн болсон явдлыг өдрийн төгсгөлд тэмдэглэл дээрээ жагсааж бичихийг оролддог боловч үл ойшоон хажуугаар өнгөрдөг нарийн модон гудамж, бүүр илүү гэвэл, цаасан дээрээс үхлийн тухай унших, эсвэл нгэ эмэгтэйн булш дээр очиход юу байсан зэрэгт хэт их бодол болж байв.
Тэр диваажинд болж буй үдэшлэгийн ямар нэг зүйл гэж мэдэхгүй байв. Би түүний тухай, юу хийсэн тухай, хотын дээр болон доор гарч буй чимээгүй байдлыг хэрхэн ажиглаж байсан болон дэвтэртээ бичсэн жижиг хэмжээний мөргөлийнх нь талаар, тэднийг хаана алуулсныг мэдэхийн иулд түргэн аялал хийж байсан ман тэрхүү эмэгтэйн тухай түүх зэргийг хүмүүст ярьж өгсөн. Тэр диваажинд фэнүүдтэй байв.


Top
   
PostPosted: Nov.07.10 1:20 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Гудамжинд явж байгаа хэн ч замын түгжрээн дунд зогссон хар хувцастай хотын охины тухай бодохгүй байв. Урлагийн сургуульдаа тэр өнгөлөн далдлалт хийхийн тулд бүх л Манхеттанаар алхадаг байв. Хэрэв холилдоогүй бол тус тусдаа салангид байхын тулд... бидний хувьд тэр үед, тэр чухал ажил хийж байв. Дэлхий дээрхи ихэнхи хүмүүс бүр хийхэд байтугай бодохоос аймаар ажил...
Линдсей Самуэл хоёрын төгсөлтийн баярын дараагийн өдөр, би түүнтэй хамт алхав. Түүнийг зөв паркад ирэхэд, үдийн цайны цаг өнгөрсөн байсан боловч, парк завгүй байлаа. Хосууд хяргаж хайчлсан хонины бэлчээрийн өвсөн дээр сууцгааж байв. Рүт тэднийг ажиглаж байв. Нартай өдөр, залуухан эр түүний харааг булаан, өөр тийшээ харахад түүний уур омог нь алга болж байв. Тэр дээшээ өгсөөд паркыг хөндлөн гарав. Тэнд тэрний очих тодорхой газрууд байв. Яг л Рамский шиг, моддыг хөдөлгөөнгүй байхад хүртэл хүчирхийлэл түрэмгийлэл болж байсан баримт. Гэвч тэр энэхүү газруудыг хүмүүсийн аюулгүй байдалд орхихыг илүүд үзсэн юм. Хүйтнээр гялалзах нугасны цөөрөм, завгүй паркийн хойд буланд шингэх эсвэл тайван дөлгөөн эр-нуур бий болох, хөгшин завьчин үзэсгэлэнтэй үавь жолоодох гэх мэт...
Тэр төв парк руу чиглэсэн вандан дээр суув. Амьтны хүрээлэн болон хайрган дундуур гарч байгаа асрагчидтайгаа хамт яваа хүүхдүүд, ганцаараа ном уншиж суугаа томчууд гээд л...
Тэр хотоор алхахаас залхаж байв. Гэвч тэр дэвтэрээ дэлгэж өвдөг дээрээ тавиад, үзгээ юм бодонгоо барьж суув. Рутын сурснаар, холоос хэн нэгэн харахад юм хийж байгаа юм шиг харагдах нь дээр байв. Ядаж л хэн нэгэн танихгүй залуу ирж яриа өдөхийг оролдохгүй. Тэрний тэмдэглэлийн дэвтэр нь түүний хамгийн ойр дотны чухал харилцаа нь байв. Тэр дэвтэр дээр бүх юм нь бий.
Тэр жаахан охин байхдаа, асрагчаа унтаж байх үед нь хөнжлөөсөө босоод явчихдаг байв. Тар өөртөө 5р өргөн чөлөөний замд хүрэх гэж бургасаар зам гаргаж явж байв. Рутийн хувьд асрагч гэж дуудах, рутийг гараад явсан үед асрагчийг нь сэрэхийг анхааруулах, хүний ертөнцөд ороход хэцүү байв.
Тэр хурдан гэгч нь цэх суугаад, тэр бяцхан охиныг буцаж ирэхийг тушааж байв.


Top
   
PostPosted: Nov.07.10 1:23 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Ийм үед тэр өөр бусад томчуудын ертөнцөд өссөн бяцхан охидын тухай бодож байв. Тэдний амьдрал яг алагдсан охидын адилаар зарим талаар хүнд хэцүү байдаг байх.
Тэгээд асрагч нь, цүнхийг нь аван, хөнцлөө эвхэн, маргааш болох зүйлд бэлтгэнэ. Тэгээд Рүт тэрнийг харсан- бургасан дотор тэнэж яваад, алга болсон бяцхан охиныг.
Тэр түүнийг ямар нэгэн эрт болсон гэж хувцсаар нь хэлж чадах байв. Гэвч энэ нь бүх зүйл байсан. өөр юу ч байгаагүй, ямар ч асрагч, ямар ч ээж, өдөр шөнийн алиныг ч мэдэхгүй, зүгээр л жаахан охин алга болчихсон.
Би Рүттэй хамт үлдсэн. Түүний тэмдэглэл нь нээлттэй, тэр дэвтэртээ
-“Цаг? С.Р дэхь бяцхан охин бургас дунд тэнэсээр л , цагаан нэхсэн зах. Хөгжилтэй юм. “ гэж бичсэн байсан.
Тэр дэвтэрээ хаагаад, цүнхэндээ хийв. Амьтны хүрээлэнд байсан пенгвин, түүний гарт ойр байсан газар түүнийг тайвшруулж байв.
Бид тэнд өдрийг хамтдаа өнгөрөөсн. Рүт үзэсгэлэн дундуур уртаар нь тавьсан хивсэн суудал дээр сууна. Түүний хар хувцас нь түүний нүүр болон гарыг ялгаж харуулж байв. Пенгвинүүд усанд шумбаж, ганхаж янз янз болж байв. Хүүхдүүд орилолдон, нүүрээ шилэнд наацгааж байв. Рүт олон үхдэл тоолсон шигээ амьд байгааг нь ч бас тоолж байв. тэр байшин доторхи хөгжилтжй баяртай хашгиралдаан маш чанга, хананаас хана руу цуурайтан бараг л чичрүүлж байв. хэсэгхэн хугацаанд Рүт тэрхүү дуу чимээнд уусаж байв.
Тэр амратын өдрөөр, дүү маань босдог шигээ л эрт босов. Тэр 7р анги, өдрийн хоолоо худалдан авдаг, мэтгэлцээний клубын гишүүн, мөн Рүт шиг биеийн тамирт сүүлээсээ 1 юмуу 2т ордог байв. Тэр Линдсей шиг атлетикаар хичээллэдэггүй. Харин оронд нь Линн эмээгийн нэрлэснээр “ агаарын сүр жавхлан” гэдэг зүйлээр оролдож байв. тэр дуртай багш нь яг ч багш биш, сургуулийн номын санч, өндөр бие муутай үргэлж данхнаасаа цайгаа ууж байдаг, залуудаа Англи амьдарч байсан тухайгаа ярьдаг эмэгтэй байв. Тэр үед манай эгчийг Мастерпрайсийн театрыг үзэж байхад, дүү маань тэр хэдэн сарын туршид Англи дуудлагандаа анхаарал тавьж түүндээ маш сонирхолтой болсон байв.
Тэр нэг өдөр ааваас ээжийн хадгалж янзалж байсан цэцэрлэгий


Top
   
PostPosted: Nov.07.10 1:24 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Тэр нэг өдөр ааваас ээжийн хадгалж янзалж байсан цэцэрлэгийг засаж болх уу? Гэж асуув.
Аав хариуд нь:
-“ тэгэлгүй яахав, Бакли, хүссэнээ хий” гэж хэлсэн.
Бакли ч хийсэн. Тэр шөнө унтаж чадахгүй үедэээ хөгшин Булпинийг затологийг галзуу юм шиг уншиж, цэцэрлэгийн тухай номын санл байсан зарим номыг сканнайрдаж авснаа уншиж байв. Эмээ маань зарим хэсэг нь Халын санал болгосноор зарим ногоог /өргөст хэмх, лууван, шош/ тарьвал зүгээр гэж санал тавихад, Бакли ч зөвшөөрөв.
Тэр номноос уншсан зүйлтэйгээ санал нийлдэггүй байв. Тэр цэцгийг яагаад төмс болн улаан лоолиос хол тарих ёстой шалтгааныг олохгүй байв. тэр удаанаар цэцэрлэгээ байгуулж, аавыг үр авчрахыг гуйн, эмээтэй хамт ногооны дэлгүүр орж байв. тэр одоо төмс, цэнхэр хонин нүлэн цэцэг, гэх мэт зүйлүүдээ ургахыг хүлээж байгаа юм. Тэр цэцэрлэгт өөрийн багаж хэрэгсэлээ тавих саравч барьсан байв.
Гэвч эмээ маань түүнийг бүгдийг нь хамт тарьж болохгүй, мөн карим үр нь нэг цагт гардаггүй, зарим ногооны болон цэцгийн ургалт зогсох зэргийг ойлгох үеийг хүлээж байв. Гэвч эмээ тэвчээртэй хүлээсээр, тэр ярилцахад нэг их найдвар тавихгүй байв. Энэ нь хэзээ ч, юуг ч аварч байгаагүй юм. 17 насандаа тэр ч гэсэн ганцаараа байхыг илүүд үздэг байсан.
Аавыг кофе уухаар бууж ирэхэд, Бакли дээврийн өрөөнөөс хайрцагтай хувцас чирээд гарч байв.
-“Фермэр Бак, чамд юу байна?” гэж аав асуув. Тэр үргэлж өглөөд өдрийн хамгийн сайхан зантай байдагсан.
-“ Би төмсөндөө багана хийж байна.”
-“Тэд хараахан гарч ирээгүй байгаа биздээ.”
Аав галт тогоонд цэнхэр халаадтайгаа хөл нүцгэн зогсож байв. Тэр кофегоо кофе чанагчнаас аваад Линн эмээгийн өглөө болгон хүүгээ хардаг шиг хүүгээ харж суув.


Top
   
PostPosted: Nov.07.10 1:25 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“ Би эднийг өглөө харлаа. Тэд яг л гар хүрээгүй зүйл шиг мушгиралдчихаж.”
Аав маань ширээн дээр суугаад, ариын цонхоор, Баклигийн хайрцагнаас гаргаж ирснийг харахдаа, энэ үйлдлийг дахин давтан хийж байв. тэнд миний хувцаснууд байлаа. Линдсегийн хадгалах гэж цуглуулсан миний хувцаснууд, миний өрөөнд нүүж ороод, аавыг ажилтай байсан үед чимээгүйхэн хайрцаглаж тавьсан эмээгийн янзалсан миний хувцаснууд байв.
Аав кофегоо тавиад, Баклигийн нэрийг дуудан түүний зүг ирэв.
-“Аав аа, яав аа?” тэр аавын дууны өнгөнд түгшсэн байв.
-“Эд чинь Сузейгийн хувцаснууд” гэж аав Баклигийн хажууд ирэнгээ хэлэв.
Бакли гартаа барьж буй миний хар даашинз руу харав. Аав маань ойртоод дүүгийн минь гараас даашинзыг аван, юм ярилгүйгээр цаашаа яван, газар хаягдсан миний хувцаснуудыг цуглуулав. Тэр байшин руу имээгүй эргэн, арай ядан амьсгалж, миний хувцсыг гартаа зуурсан байв.
Би өнгийг ялгаж байгаа ганц хүн байв. Баклигийн чихний ойр, мөн хацар, эрүү нь бага зэрэг улаан, улбар шар.
-Би яагаад тэднийг ашиглаж болохгүй гэж? Гэж тэр хэлэв.
Энэ асуулт нь аавыг цохиод авах шиг л болов.
-Би яагаад энэ хувцаснуудыг төмсний багана барихад ашиглаж болохгүй гэж ? гэж ахин асуув.


Top
   
PostPosted: Nov.07.10 1:28 am 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
Аав эргэж харлаа. Тэр хүүгээ хажууд нь галзуурсан юм шиг тэрсэлсэн аятай зогсож байхыг харав.
-Чи надаас яаж энэ асуултыг асууж чадаж байна аа,
-Та сонгох хэрэгтэй, энэ чинь шударга биш байна. Гэж Бакли хэлэв.
-“Бак” гэж аав хувцсыг маань цээжнийхээ тэнл барьсаар хэлэв.
Би Бакыг гэрэлтэж байхыг харав. Миний оршуулга дээр байснаас хоёр дахин урт алтан шивээ Бакийн хажууд байв.
-Би үүнээс залхаж байна. Кейшагийн аав ч бас үхсэн. Тэр зүгээр байна
-Кейша гэж нөгөө танай сургуулийн охин уу?
-тийм ээ.
Аав хөлдсөн юм шиг болов. Тэр өвдөг болон хөлөн дээр нь шүүдэр буух мэт, тэр өөрийгөө газар дор буй мэтээр хүйтэн чийглэгийг мэдэрч байв.


Top
   
PostPosted: Nov.10.10 11:11 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 2:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
-“Намайг уучлаарай, хэзээ тийм зүйл болсон юм бэ?” гэж аав асуув.
-“Энэ гол нь биш ээ, аав аа, та ойлгохгүй байна” гээд Бакли эргээд явах гэтэл
-“Бак, зогс” гэж аав орилов.
-“Намайг уучлаарай, эд Сузейгийнх, тэгээд би энэ хамаагүй л дээ, гэхдээ энэ чинь тэрнийх, тэрний өмсөж байсан зүйлс шүү дээ.”
-“Та гутлыг нь авсан биз дээ, үгүй гэж үү?” Бакли одоо орилохоо больжээ.
-“Юу?”
-“Та гутлыг нь авсан. Та миний өрөөнөөс авчихсан байсан.”
-“Бакли, би чиний юу яриад байгааг ойлгохгүй байна.”
-“Би монополийн гутлыг хадгалж байсан юм. Тэгтэл тэр алга болчихсон. Та түүнийг авсан. Та тэр зөвхөн таных өөрийнх юм шиг аашилдаг.
-“Надад юу хэлэхийг хүсээд байгаагаа хэл. Танай найз Кейшагийн аавын тухайд юу гэх үү?”
-“Хувцаснуудыг доош тавь”
Аав тэднийг зөөлнөөр газар тавив.
-“Энэ Кейшагийн аавын тухай биш”
-“Надад юуны тухайг нь хэл дээ.” Энэ удаад аав маань байв. тэр өвдөгний хагалгааны дараа байсан гакраа буцан ирчихсэн, өвчин намдаах эмний нөлөөгөөр унтаад сэрэхэд, хажууд нь 15 настай хүү нь түүнийг нүдээ нээхийг хүлээгээд сууж байв.
Тэгээд “Пийк-а-бүү, аав аа” гэв.
-“Тэр үхсэн”
Энэ үг хэзээ ч шархлуулахаа болихгүй юм.
-“Би мэднэ ээ”
-“гэхдээ та тэгэж ойлгохгүй байна. Кейшагийн аав түүнийг 6 настай байхад өнгөрсөн. Кейша түүнийг бараг л боддоггүй. “
-“Тэр тэгнэ ээ” гэж аав хэлэв.
-“Тэгвэл бидний хувьд”


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 230 posts ]  Go to page Previous 15 6 7 8 9 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited