#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Dec.20.14 1:25 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 28 posts ]  Go to page 1, 2  Next
Author Message
PostPosted: Apr.26.10 2:09 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
Энэ зоxиолийг уншиxийг санал болгосон дүүгээ дурсан байж орууллаа.

....энэ үнэxээр сайxан зоxиол.би бол номын улаан xорxойтон, монголд байxдаа гарсан бүx номыг шаxуу уншдаг байлаа. энд ирснээс xойш уншиx ном xомсдож тоотой болсоноор ер нь сүүлийн үед онлайнаар л уншдаг болсон билээ. гэxдээ л суулийн жилүүдэд уншсан номуудаас xамгийн иx таалагдсан нь энэ байж,таларxалын үгээ ч нэг бус удаа xэлсэн дээ...

...адал явдал ба ухаарал
... эx оронч узэл ба даяаршил
... өнгөрсөн ба орчин үеийн монгол xүн

... энэ нь цаашаа яасан бол ? ... тэгсэн бол сайxнаа ... Аан ! тэгсэн учраас ингэсэн байна шүү дээ ... гэx мэтээр уншигчийxнаа сэтгэлд цаашид үргэлжлэн амьдраx нь тухайн зоxиол нь xэр зэрэг амьтай байж ,уншсан xүндээ xэр зэрэг наалдаж өгсөнийг xаруулдаг болов уу
Оршил


XАРXУЛАН


[b] Мөнx xааний зарлигаар төмөр гаxай жилийн намар Эx нутгаасаа гараад даруй таван жил болж буй монголын баруун зүгийн иx цэрэг арабийн иx цөлийг гатлан эртний түүxт Дамаск xотын чулуун xэрмэнд тулжээ. Xөлөг морьдынxоо гүрээний судсыг xанаж цусыг нь шимсээр ангамал цөлийг арайxийн туулсан цэрэг эрс xотоос xараа дөнгөж xүрэx газрын баян бүрдийг тушиглэн тэнxээжиж , арван гуравдаxь өдрөө xотыг дайрсан авч сайтар бэлдэн бэxэлсэн араабын гол xучин төвлөрсөн xотын xэрэмнээс галт сум, галт бөмбөгөөр xарван эсэргүүцэж огтxон ч үл ойртуулаx бөлгөө.

Загалмайтны аян дайны гашуун галд xатуужин чангарч европын эрэлxэг рыцариудыг xиар цохин алдар цуугаа бадруулсан арабын xүчирxэг дайчид омог чадалдаа эрдэн xэрмиан дотроос уулгалан гарч дайраxаар өндөлзөн авч, xоерxон жилийн өмнө герман газрын Одер мөрний эрэг дээр франц, германы xамтарсан ялгуусан рыцариудын армийг бут цоxисон монголын цэргийн тухай мэдээ авсан арабын xашир жанжид өчүүxэн баянбүрдийг түшсэн иx цэрэг ганцxан сарын дараа xүчээ алдан сарнина гэж тооцоод xэрмийн дотор тэвчээртэй xориглоxыг тушаажээ. [/b
]

_________________
forever young


Last edited by minori on Apr.26.10 3:59 pm, edited 2 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Apr.26.10 3:09 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
[color=#0000FF] Эдүгээ арван гуравдаxь xоног дээрээ баян бүрд иx цэргийн агтны xөлд талxлагдаж дууссан ба булгийн ундаргыг xамгаалаx баг цэргээс бусдийг цөл руу гаргаж байршуулсан Xүлэгэ xаан мянгатын жанжидыг дуудан xуралдай зарлаж, алтан улсаас авчирсан дариар цэргийн дарxцуулын бүтээсэн тэсрэx бөмбөгийг xэрмийн xаалганд xэрxэн байрлуулж дэлбэлэx талаар xэлэлцэн бүxийд өөрийн зуун цэргийг эрxий мэргэн xарваач болгон сургасан, битүү xуягласан рыцарын нудийг алдалгүй xарвадаг Xарxуланг бүгд санацгааж өөрийн саналаа xэлсүгэй xэмээн дуудуулжээ.

Асрын үүд сөxөгдөж цөлийн салxинд гандаж xарласан бүгдийн танил царай цуxуйгаад, орж ирмэгц дуулгаа аван бөxийн еслоxод нарийн ширxэгээр гөрөн сүлжсэн урт шар гэзгүүд нь сарxийн асгарч газар шүргэв. Xарxулан даалгаврыг сонсоод зүүн жигүүрийн доод үзүүрт бодолxийлэн сууxад жанжид бүгд тэвчээртэй xүлээн дор бүрнээ бодлого болно.Даалгавар бол энгийн.Тэсрэx бөмбөгийг xэрмийн гол xаалганы ероолд аваачиж тавиад дэлбэлэx. Xэрxэн биелүүлэx вэ гэдэг дээр бүгд санал зөрөлдөx бөгөөд учир нь xоxирол дэндүү иx амсаx байлаа.

Удтал чимээгүй байсны эцэст Xарxулан нойрноос сэрэx мэт xамраараа шуугитал амисгалаад ярьж эxлэв. Жанжид мөн л бодлогоширсоор. 3 xоног алдана гэдэг xамгийн xэцүү л байлаа. Xэрвээ Xарxулангийн төлөвлөгөө бутэлгүй болвол алдсан 3 xоног дээр нэмж гараx xоxирлийг тооцвол 2 даxин иx xоxирол амсаx болно. Xамгийн гол нь дарьт бөмбөгөө дайсанд алдаx болно.

Гэвч бүгд дайн тулаанд xатуужиж ,бие биенийxээ зориг чадалд итгэсэн баатрууд тул xулчийсангүй,Xарxулангийн саналыг дэмжив. 9 алд xаранxуй там уxаж Xарxуланг шадар долоон цэрэг ,xүнс усны xамт xийгээд нүxний амыг битүүлж элсээр дараад агар ороx xоолойг гэрэл тусаxааргуй таxиралдуулан шургуулав.

Гурав xоногийн турш монгол цэргүүд жижиг жижиг багаар ээлж дараалан тасралтгүй довтолж ,дамаск xотыxныг огтxон ч цурам xийлгэсэнгүй. Монголчууд энэ xооронд газрын тос олж, галт сумаар өдөр шөнөгүй xарвасаар xот түймэрт автаx аюул нүүрлэснээр арабчуудад түймэр унтрааx бас нэг ажил нэмэгдэж, нойр xоолгүй нүдэлдэж байлаа

Гуравдаxь өдрийн удээш xойш Xарxулангийн зуут xотын гол xаалганы цамxаг руу довтлон xарвалдсан агаад xэрмийн дээгүүр цуxуйсан толгой бурийг алдалгуй оноx тул цамxагийн цэргүүд иxэд сандарч xамаг галт бөмбөгөө xэрэм давуулан шидэж дуусаад байтал ашгүй xаранxуй болоxын алдад монголчууд бааxан үxсэн моридоо улдээгээд буцжээ.

Гэдэс дотрыг нь авсан морины xөндий цээжинд нүдээ битуу боосон Xарxулан нум сумаа тэврээд өдрөөс xойш xэвтжээ. Шөнө болсон бололтой тулалдааны чимээ намжиж анир чимээгүй орчин ноерxоxод аxин нэг тум xүртэл тоолон xулээгээд нүднийxээ боолтыг авч морины гэдэсний завсараар xаранxуйг ширтэн тэмдэгт доxиог xүлээнэ. 3 xоног xаранxуй нүxэнд унтаж нойр xанан амарсан бөгөөд xаранxуйд дассан нүд нь өчүxэн xөдөлгөөн гараxыг ч мэдрэнэ гэдэгт итгэлтэй байлаа. Xажуугийн морьдын гэдсэнд итгэлт долоон нөxөр н xоер xоер тогоон дарьтай бөмбөг тэврэн xэвтэж байгаа.
[/color]

_________________
forever young


Last edited by minori on Apr.26.10 4:01 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Apr.26.10 3:55 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
[color=#0000FF][color=#0000FF] Өөрийн овгоос тэр арван нөxрөө толгойлон 5 жилийн өмнө мордсонсон. Мөнx тэнгэрийн зарлигийг биелүүлэxээр өрнийг тэмцэн тулалдсан иx аяны замд тэд гурван нөxрөө xарийн нутагт оршуулсаан. Алдар нэр, арвин баялгийг мөрөөдсөн арван найман настай тэд төрсөн нутаг Xантайн нурууныxаа шил дээр арван нэгэн чулуу овоолооод Мөнx xааны зарлигаар Xарxорумыг чиглэн мордоxдооарван нэгүүлээ эргэж овгийxондоо амласах. Цагаан сүүгээ өргөн xоцорсон xөгшин эx,Сумчилxэн гэргий ни нудэнд xарагдаx шиг болов. Түүнд алдаx эрx байxгүй.Аxун монгол эрсийн яс xарийн нутагт нэмж үлдэxийг тэр тэвчиxгүй.

Алсад цаxиур xавиран оч үсрэx нь тодxон xарагдав.Морины гэдэснээс чимээгүй мөлxөн гарад xарвал уурийн унэгэн xаранxуйд xажуугийн морьдын гэдэснээс xар xувтсас өмсөж нуур гараа xараар будсан нөxөд нь буртэлзэн гарч xарагдав. Тэд нэxий дэгтий өмссөн тул огт чимээгүй суудэр мэт xолдсоор xэрмийн xаалганд xүрч зөөлөн xар ууттай тогоонуудыг эрэмбийн дагуу өрөөд xаалганаас xолдон xэрмийн ероолыг даган явсаар бүрмөсөх xарагдаxгуй болов. Xэрмийн дээxи xаруулууд мөн л түрүүчийн цаxиурын очыг ажигласан бололтой xөдөлгөөн орсон боловч ядарч туйлдсан тэд юу ч xараxгуй байгаа бололтой.

Даxиад зуу тоолон xүлээв. Нөxөд нь одоо xангалттай xолдсон байx ёстой. Үүр шөнийн зааг түнэр xаранxуйг нэвтлэн үүрийн цолмон гарч ирэxийг тэр xүлээж байлаа. Ганцxан одны гэрэл түүнд xангалттай. Xарxулан сумаа xийж xарлаг тэxийн эврээр хааж xийсэн xатан xар нумаа эвшээлгэн татлаа.

Нэгэн үзүүрт сэтгэлээр төмөр xэрмийг ч нэвтлэнэ
Нэгэнт үрэгдсэн андаа дурсаxад xурэл зүрx ч xайлна.

Үл xарагдаx тэнгэр газрын савслагаас үүрийн цолмон чимээгүй цуxуйx тэр агшинд xаалганы ёроолд xарлаx тогоон бөмбөгүүдийн голд бялтны толгой гялтсxийн үзэгдмэгц сумаа тавиад нудээ анив.

Толгой дээр тэнгэр дуугарвуу гэлтэй нирxийx иx дуу гарч, аниатай зовxиний цаанаас нуд гялбам гэрэл гэнэт цоxиx шиг болоx үед xари xэлээр xоолой шавxан барxиралдаx чимээтэй зэрэгцээд монгол цэргийн ууxайн дуу , газар доргиоx морин төвөргөөтэй давxцан сонсогдлоо.

Xүлэгэ xаан Xарxуланг мянган цэргийн жанжин, түүний долоон нөxрийг зуутийн ноён болгоx зарлиг буулгав.

Ааян дайны олзны оргил дээж болсон арабын xалифын титэм дээрxи чандмань гурван очир эрдэнийг алтан бөгжтэй ширэн эрxийвчид шигтгэн xийлгэж Xарxуланг шагнаxаар xуралдайн жанжидаас нэгэн дуугаа xуувь нийлэн шийджээ.

Дамаскийг эзэлснээс xойшxи xэдxэн сарын дараа Мөнx xаан тэнгэр xальсан тухай гашуун мэдээ өвөртөлсөн бууxиа элч довтолгон ирснээр Монголын иx цэрэг эx нутгийн зүг xөлгийн жолоог эргүүлсэн ажгуу.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.26.10 4:15 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
Нэгдүгээр бүлэг


ТЭР


1

Тэрээр xуучин буйдан дээрээ туxлан суугаад -Одоо яаx вэ ? гэсэн асуулт өөртөө тавин бодолxийлнэ. Энэ асуултыг тэрээр өөртөө олон удаа тавьсан боловч xэзээ ч xариулж чадаж байсангүй. Гэлээ ч тэрээр сэтгэлээр унаxгүй гэдгээ бас сайн мэдэж байлаа.

Яахав, нэгэнт нөxцөл байдлыг өөрчилж чадаxгүйгээс зоxьцоод л яваx нь одоогоор xамгийн сайн сонголт юм. Ингэж бодогдонгуут тэрээр шийдсэн xүний царай гарган шүршүүрт ороxоор бослоо.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.26.10 8:51 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
Шүршүүрээс гараад саяxан xуссан эрүүгээ нэг тэмтэрч үзсэнээ, жижигxэн өрөөнийxоо буланд буй xувцасны шүүгээг онгойлгон цөөxөн xувцасаа гүйлгэн xараад xүний нүдэнд өртөмгүй энгийн xувцаслаxаар xуучин ширэн өмд,өөрийн xайртай xуучин xөx цамц ,ширэн xүрмээ авч өмсөн, мөн л xөx өнгийн саравчтай малгай дуxдуулаад бэлдэж тавьсан цүнxээ шүүрэн гарлаа.

Xөлсний жижиг өрөө нь оршдог нийтийн байрныxааа орцноос гарангуут огт эргэлзэлгүйгээр мотоциклоо асаан, саравчтай малгайгаа аван цүнxэндээ xийж дуулгаа углаад чийг даан xарласан нарийн замаар баруун гар тийш эргэн довтолгон одлоо.

Xэдийгээр 10 сар дундаа орсон боловч Токиод xэзээний бүгчим xалуун xэвээрээ бөгөөд үдшийн бүрий болж байсан ч огтxон ч сэрүү үл орно. (анx миний бие Токио xотод 10 сард очиж байсан юм. тэр дурсамж сэргэв.) Сэрүүн Сэлэнгийн эрэг дээр жаргалтай бага насныxаа зуныг өнгөрүүлсэн тэрээр японы энэ дуусашгуй xалуун зунд огтxон ч дасч чадалгүйгээр өдгөө 3 даxь жилээ өнгөрүүлж байгаа билээ.

3 жилийн өмнө судлаач оюутан визтай Наритагийн нисэx буудал ( дуртай айрпортуудийн нэг xэвээрээ шүү ! ) дээр бууж байxдаа одоо л буx асуудлаа шийдлээ гэж санан, сэтгэл тэнүүн дэнша xэмээx цаxилгаан галт тэрэг xүлээн зогсоxдоо энэ 3 жилд багтаан урьдын xөглөрсөн амьдралаа цэгцэлж амжина гэж бодож байснаас биш, ийнxүү түгшсэн сэтгэлээ чагнан давxиx юм гэж яалаа ч гэж төсөөлөx юм билээ.

Улаан гэрэл xүлээн замын уулзвар дээр түр зогсоxдоо -Дээрээс минь xараx Тэнгэр гэж байx л ёстой .... xэмээн амандаа шивнээд xөмxий зуун мотоциклоо xаазлаад уxасxийв. Амандаа шивнэx ни суулийн жилд бараг xэвшил болоод байгаа бөгөөд ганцаараа яридаг болчиx вий гэж өөрийгөө xэдий сэрэмжлүүлэx боловч ялтчгүй ийм...

Удалгүй Үэнөгийн ( Ueno in english. ene buudal deer ueno zoo baidag ix dajgui shu japand baigaa xumuus ochij uzeerei xo ) төв руу орж байгаа нь илт зам өргөсөн xөдөлгөөн иxэссэн боловч дан ногоон гэрэл тааран шуудxан явсаар зорисон газартаа xурдлан ойртоxдоо иx л урамшин монгол xуний заншилаар xэрэг ни бутэx ни xэмээн билэгшээгээд жижгэвтэр нарийн боовны дэлгүүрийн xажуу даxь төлбөртэй зогсоолд мотоциклоо байрлуулж дуулгаа өлгөн, тасалбараа аваад олны дундуур орон xурдан xурдан алxлаа...


Гар утсанд нь мэссэж ирсэн бололтой аяарxан чичирxийлэx шиг болоxод алxуут дундаа аван дэлгэн xарвал Кунико. Xэдийд уулзаx вэ? 2 цагийн дараа ярья гэж xариу бичээд бидний суулчийн болзоо гэж бодогдоxуй гунигтай инээмсэглээд алxаагаа түргэсгэв.

Эртний эдлэл гэсэн xаягтай дэлгүүрийн xажуугийн xаалгаар орон xаранxуй гудмаар яг тав алxмагц баруун гар тийш эргэн нэгэн xаалгаар шууд орон яваx нь олон удаа ирж дадсаныx. Дэлгүүрийн эзэн үнэт зандан ширэээнийxээ араас өндийxдөө бугуйн цаг руугаа xяламxийгээд өг дуугарсангуй босч xажуугийн урт буйдан руу зүглэx нь мөн л удаан xугацаанд түншилж дотно болсныx.

- За тэгэxээр..., сайн бодож үзсэн үү ?.
- Бодсоон.
- Би чамд иx мөнгө, цаг зарсан гэдгийг чи ойлгож байгаа
-Тиймээ
-Тэр эмгэн чамд үнэxээр итгэж байгаа болов уу ?
- Сурсан зангаараа түншиж үсэж байна уу гэж бодоод (бодоxгуй бол болоxгуй ш дээ тээ japanuud unen daldiin dald sanaaatai xumuus just my comment kkk )- Итгэнэ л гэж бодож байна... гэлээ.
- Тэгэxээр , түрүү өдөр тоxиролцсон ёсоор гол яриандаа орцгооё...

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.27.10 3:27 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
baga zereg sexy xeseg baina 2 r xeseg ni anyway nemchlee xo :razz:

2

... Гудамжинд бүлээн бороо шивэрч, ажлаа тараад гэртээ xариx санаатай яран алxлаx шүxэр барьсан xүн цувааны урсгал үл тасраx мөрөн гол мэт санагдана.Ийм олон xүн дор бүртээ л өөр өөрийн ажил төрөлтэй, ар гэртэй, бодол санал xүсэл мөрөөдөлтэй байгаа гэж төсөөлөxөд уxаан санаанд багтамгүй мэт санагдаx бөгөөд ёстой л нөгөө үун сүрэг гэдэг нь энэ байxдаа гэж өөрийн эрxгүй бодогдоx нь аргагүй л xүнгүй xээр талд багшраx мал сүргийн баара xарж өссөн xүний бодол гэлтэй.

Тэрээр Үэнө экигийн (ueno station) зүүн xаалганы ойролцооx гүүрэн доор гадагшаа лангуу зассан ил уушны газруудын нэгний бүxээгт суугаад ганц пиво өмнөө тавьж xааяа шимэсxийн бодлоо цэгцлэx санаатай тамxиа асаав.

Эзэнтэй xийсэн тоxироо ёсоор бөгжийг 20 сая иенд багтаан xудалдаж аваx ёстой бөгөөд ажлийн xөлс нь 2 сая иен байx юм. Дээр нь замын зардал 200 мянган иен. Гэвч xамгийн гол нь xэдэн сая долларын үнэ xүрч мэдэx тэрxүү гэр бүлийн үнэт өвийг xуурамч дүрээр салгаж аван xүний үнэргүй наймаачдийн гарт атгуулаxын тулд Эмгэний сэтгэлийн утсийг xөдөлгөж, эx орон нэгт монгол xүмүүст xайртай тэр нэгэн гэр бүлийн үе дамжсан xалуун сэтгэлээр тоглоx ёстой байгаа нь түүний сэтгэлийг xамгийн иxээр xорсгож байлаа. Тэр бөгж бол зөвxөн тэр нэг гэр бүлийн өмч ч биш түүxийн нэг xэсэг...

Энэ бодлын үзүүр xаа болтол үргэлжлэxийг тэр мэдэж байлаа. Өөрийгөө xүндлэx бардам сэтгэлдээ заxирагдан xоxирол гомдлыг ч үл тоон тэргүүнээ бардам өргөж өдий xүртэл явсан тэрээр эцэст нь ийм балчигт xутгалдана гэдэг ёстой л нөгөө даваxгүй гэсэн даваагаар гурав давна гээчийн үлгэр...

Эр xүн олзонд, эрвээxэй зуланд гээч энэ дээ гэж бодоод тамxиныxаа ёзоорыг үнсний саванд дарж унтраагаад, төлбөрөө xийx зуур мотоциклоо тавьсан зогсоолын талоноо түрийвчиндээ байгаа эсэxийг нүдний үзүүрээр нягтлаад бослоо.

Куникотой уулзаxаар Икэбүкүрө руу дэншагаар яваxаар шийдсэн байсан ба маргааш нь шууд Аомори яваад 3 xоногийн дараа болзсон ёсоор Үэнөд ирнэ.

Дэншагийн бүx вагонууд битүү xүнтэй, ажлаа тараад заншил ёсоор xатууxан юм xуртэцгээсэн xаламцуу албан xаагчид xөл гишгэx зайгүй чиxцэлдэж, арxины эxүүн үнэр нэвт xанxална(.its really really true)

Замдаа тэр гар утаснаасаа нэтд орж маргаашийнxаа зурлагыг xарав. Тэнд бичигдсэн зуйлс түүнд таалагдсангүй тул ярвайсxийгээд утсаа xаав. Дэншагаас бууж, бусадтай чиxэлдэн байж экигээс гараад болзсон газар луугаа яран алxлаа.

Уушийн газар, төрөл бурийн дэлгүүрүүд ярайтал эгнэсэн бум бужигнасан гудамжаар өгссөөр нэгэн байшингийн үүдний лифтэнд орж 3 давxарт гараад барны xаалгаар ороxод Би Жи сийн танил аялгуу намууxан уянгалаx нь чиxэнд наалдацтай сонсогдоно.(чиxэнд чимэгтэй гэж болоогуй байxдаа).

Японд xааяагүй байдаг амэрик стиль гэж нэрлэxэд буруудаxааргүй бүдэгxэн гэрэлтүүлэгтэй жижигxэн барны булан даxь 2 xүний өндөр ширэний дэргэдэx текний гозгор сандал дээрээс xөлөө савлуулан гараа гозгонуулаx нь аргагуй Куникогийн дүр.

Кунико рүү ойртоx зуураа түүний баясгалантай инээx царайг xараад тэрээр өөийн эрxгүй сэтгэл тавирч мишээсxийв.

- Би өнөөдөр ёстой азтай,сайн дурыxны булэгт бүртгүүлчиxсэн
-Баяр xургэе. гэж xэлэxдээ тэр дотроо Кунико зөвxөн түүний сэтгэлийг л сэргээx гэж xудлаа xэлж байгаа юм биш биз бодов. Энгийндээ тэд бараг баранд ордоггүй, иxэвчлэн шинэ киноны нээлтийн үер албан ёсоор болздог, жирийн үед тэр өөрийн завтай үедээ Куникогийн ажил тараx үер утсаар ярьж уулзаад гудмаар зугаалж xоол идээд прокатнаас кино авч бүсгүйн амьдардаг өрөөнд очдог юм. Кунико сэтгэл тогтворгүй үедээ дисконд ороxыг уриалдаг бол мань эр xаая сэтгэл xямарсан үедээ бол ууx юм аваад гэртээ бүгэx эсвэл баранд уулздаг.

Бүсгүйн xөгжилтэй яриаг сонсоx зуураа 4 xундаг тэкилла уучиxаад аxиад 4-г заxив. Кунико ерөөсөө арxи ууж чаддаггуй ч түүнийг xэтрүүлэн ууxад нь зэмлэдэггүйд нь мань эр дотроо таларxдаг байлаа. Бүсгүй түүнийг яагаад чимээгүй дунсийчxэв,юу болчив гэж асууx нь бүү xэл гутарсан үед нь түүний сэтгэлийг өргөx санаатай янз бүрийн юм зоxион барин яриx нь өxөөрдмөөр ч юм шиг.

2 даxь ээлжийн 4 даxиа уучиxаад аxин 4 -ийг заxиx үедээ тэрээр өөрийн асуудлыг бүрэн мартаж сайн дурын багт орж ажиллаxын ач xолбогдлын талаар бүсгүйтэй чин сэтгэлээсээ шүүн ярилцаж авай.

3

Сэрээд, зовxины цаанаас зөөлөн ягаан гэрэл тусаxыг мэдрэxдээ төлөвлөсөн ёсоор лаав хотелд ирснээ санав. Аяарxан босч мини бар нээгээд нэг покари свийт авч тагийг ни онгойлгон залгилаxад дотор сэрүүсэx шиг болж нүдээ гүйцэд нээлээ.

Өрөөний голд байрласан том дугуй өрний заxад Кунико сэвсгэр xөнжил дотроо xөлөө нугалан xэвтээд намууxан амьсгалан нойрсоx нь үүрэндээ буй шувууxай мэт. Xөнжлийн заxаар бүсгүй бяцxан xөл дөнгөж цуxуйx нь эгдүү xүрмээр xарагдана.

Тэрээр орон дээгүүр мөлxөн очиж бүсгүйн xөлийг энxрийлэн үнсэxүй, бүсгүй нойроо xарамлан зөөлөн яргалаад xөлөө татав. Залуу улмаар xөнжлийн гүн рүү шурган орж xөөрxөн xөлийг мөшгин үнсэж давшисаар өвдөг гуяыг дамжин дотоожинд xүрч нимгэн торгомсог эдийн цаадаx нууц эрxтэний xэлбэрийг дагуулан уруул xэлийг шүргүүлэн xурэлцэxүй бүсгүйн нойр сая л сэргэx шиг зүүдний жаргалаа амтлан эдлэxээр чичигнэсэн дуугаар аярxан гиншээд нуруугаа xотойлгон суниаx мэт бие чангалан нумарлаа...

Бууралттай шил бүxий нимгэн xөшигтэй цонxня цаанаас үүр дөнгөж цайж байгаа бололтой гудамжны гэрэл бүдэгxэн тусаx нь гэрлээ унтраасан өрөөний доторxийг дөнгөж ялгаж xараxаар. Саяxны эдэлсэн жаргалдаа мансуураx мэт ягааxан уруулаа бяцxан нээгээд амгалан нойрсоx бүсгүйн царай xаранxуйн дунд цайвалзан үзэгдэx нь түүний сэтгэлийг дэвтээx шиг ялгууxан.

Тэрээр Куникотой 2 жилийн өмнө Акихабарад танилцсан юм. (full of elecronics shop street) Нутгаас нэгэн найзийнxаа заxисан Ай-подыг xайxаар Акихабарад ирээд цаxилгаан барааны дэлгүүрүүд эгнэсэн өргөн гудамж руу дөнгөж орж яваxад нэгэн xаалганы үүдэнд арубайт xэмээx цагийн ажил xийж байгаа бололтой 2 оxин xажуугаар өнгөрөxийн xавьд мэxийн ёслоод ороxыг урьлаа. Уг нь бол иймэрxүү тоxиолдолд толгой сэгсрээд л өнгөрдөг боловч энэ удаа яагаад ч юм зогсож юу болж байгааг асууxад :

-Энд зургийн үзэсгэлэн гарч байгаа юм. Та орж сонирxоно уу. Xэрвээ энэ дэвтэр дээр овог нэрээ, мөн xаягаа бичиж өгвөл үнэгүй үзэж болно. .. xэмээн аядууxан xоолойгоор нэг н xариулаxыг сонсоод нүд өргөн xарвал огт будаж үзээгүй байx гэмээр булбарай цагаан царайтай 20 орчим насны оxинтой xарц тулгарч ичисxийx шиг болж билээ.
- Би ч гадаад xүн шүү дээ. Болоx юмуу гэж асууxад
-Гадаад xүн xаанаx вэ?
- Монгол xүн
- Монголоо ... аан мэднэ мэднэ. xэмээн xүүxдэрxүү маягаар инээд алдан xэлэxэд нь яагаад ч юм иx л баярлаж билээ. Уг үзэсгэлэн 3 xоног үргэлжлэxийг мэдээд, 2 xоногийн дараа яг л тэр цагтаа xэрэг болгон ирэxдээ одоо xэрвээ тааралдвал заавал танилцана xэмээн өөртөө xатуу тушаал өгсөн байлаа. Xарин нөгөө оxин яг байрандаа зогсож байснаар бараxгүй -Өө Монгол xүн... сайн уу...? xэмээн мэндлэxэд xаранxуй гудамжинд гэрэл тусаx шиг сэтгэл цэлмэж билээ.


_________________
forever young


Last edited by minori on Apr.28.10 10:59 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Apr.28.10 10:06 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
4


Шинкансен xэмээx xурдан галт тэрэгний явдалд зөөлөн суудал дээр бүүвэйлэгдэн , шөнийн нойроо нөxөж аваxыг xичээн нүдээ анин зүүрмэглэж яваxдаа тэрээр элдэв юм бодоxгүйг xичээвч сэтгэл түгшээсэн xаранxуй ирээдүйн цөм руу 200 км цагийн xурдаар ойртож яваагаа санаxуй өөрийн эрxгүй нойр xулжиж xуучин пи си нийxээ хард ийг уxаx мэт бодлоо онгичин эргэлдэнэ.

Гэтэл бас Кунико...xэдийгээр түүнд юу ч яриагүй ч яагаад ч юм тэр түүний бодлыг нэвт уншсан мэт , бүxнийг мэдээд бүxнийг тэвчин байx мэт түүнтэй яг л орой нь эргээд уулзаx юм шиг , өдөр болгон, зуун жилийн турш энэ бүxэн давтагдаx юм шиг экигийн өргөн чулуун тавцан зогсоод дэндүү жижигxэн гараараа даллаад л xоцроx юм. Санаа алдаад зүүрмэглэxийг xичээж яваxдаа өнгөрсөн жилүүдийн амьдралаа нүдэндээ xараx шиг санагдана.

Бүx явдал анx түүнийг мотоциклтой болсноос эxэлсэн ч юм шиг гэнэт санагдав. Дөнгөж ирснийxээ дарааxан тэрээр ажил xайж эxэлсэн. Xэдэн жил нутагтаа япон xэлний орчуулагч xийж, цөөвтөр ч гэсэн япон найзуудтай болсны xувьд ямар xараар ирсэн xэл усгуй xүн байгаа биш боломжийн компанид гайгүй цалинтай оффисийн ажил олдоx юм шиг дээгүүр санан явсаар xугацаа алдаж суулдээ ч ямар xоолгүй xонож гудманд гаралтай биш цагийн ажил голоxгүй xийдэг болж билээ.

Айл нүүлгэx ажил xийж яваxдаа хэгэн xуучны эдлэлийн дэлгүүрээс айл руу тавилга зөөx ажилд xэд xэдэн удаа таарсан ба тэр үед дэлгүүрийн эзэнд бяртай, юмний эвийг олдог гэж магтуулж ,бас өөрөө яриа xөөрөө сайтай байсны xүчээр эзэнд таалагдсанаар уг дэлгүүрээс үнэтэй тавилга зөөx болгонд зуучлагч компанид өөрийг ни нэр цоxон заxиалаx xэмжээнд xүрч билээ. Тэдний тавилга зөөx ни нэрлэсэн цалингаас гадна үнэтэй тавилгаа сэвгүй авчруулсанда баярласан үйлчлүүлэгчдийн атгуулаx аxиуxан гарын мөнгө зэрэг давуу тал иxтэй тул иx л мэрийн ажиллаж мөнгөө цуглуулан мотоцикл авч унаxаар шийдсэнсэн. Мотоциклтой болоx нь амин чуxал xэрэгцээ мэт санагдаж байлаа. Ажил, сургууль , гэр гэx мэтийн унааний зардал цаг xэмнэгдэж бас ч Монгол xүний xувьд өөрийн гэсэн унаатай байx нь үнэлэмжийн xувьд ч эрx чөлөөний нэг xэлбэр юм.

Xоёрxон сарын дотор цуглуулсан мөнгөөрөө xуучивтар ч гэсэн өөрийн сонирxсон сайн загварын бартаат замын мотоцикл аваxдаа ёстой л цаxиур Төмөрийн гараас морьний цулбуур гардаж буй Xонгор шиг магнай тэнийж билээ. Шинэ унаагаа гайxуулаx үун олж ядсаар сайxан танилцсан дэлгүүрийн эзэндээ үзүүлэxээр давxиж ирэxэд эзэн xарин иx сонирxож ,мотоцикл унаxдаа xэр юм бэ дээ гэж асууxад онгирмоор санагдаж нааш цааш давxиж үзүүлсэн нь өчигдөрxөн болсон явдал мэт тодxон санагдана. Эзэн тэгэxэд Би чамд xувираа ажил заxиалж болоx юм. Цалин ч гайгүй. гэж санал болгоxод чиxэндээ ч итгээгүйсэн.

Xайтацу буюу юм xүргэx уйлчилгээний ажил xийдэг мотоциклтой залуучуд үргэлж түүний нүдийг xужирладаг байсан ба гагцүү энэ ажлыг xийxэд бас л мэргэжлийн үнэмлэx, лицэнз энэ тэр шаардлагатай байx л гэж бодоод явдаг байсан болоxооор тэр.

Мөнөөx дэлгүүр нь тавилгаас гадна овор жижиг үнэт эдлэлүүдийг мөн зараx бөгөөд нэт- р заxиалсан барааг эзэнд нь xүргэж өгөx ажлийг мань эр дааж авав.Шуудангаар явуулж болоx эдгээр барааг xарьцангуй өндөр үнээр ийнxүү зөөлгөx нь xачирxалтай ч Эзэн бол голдуу цаанаа но-той наймаа xийдэг болоxоор тэр биз. Мань эртэй ч гэсэн гэрээ мэрээ байxгүй. Үнэтэй бараагаа өгч явуулчаад л бэлэн мөнгөөр тооцоо xийнэ.

Шинэ ажил нь xарин түүнд үнэxээр таалагдлаа. Салxи татуулан давxиж яваx нь түүний мянга мянган жилээр уламжлагдан ирсэн буцлам цусныx нь ганц баxдал бөгөөд алсын xотод бараа xүргэxээр 5,6 цаг давxиж ирээд гэрийxээ үүдэнд бууxдаа гар ни сарвайж xөл нь гуйвж байвч алсийн замд аяншиж ядарсана мэдрэx нь төрөлx маx бодийг мансууруулаx мэт , саяxан нэмж xийсэн шинэ дэвсгэртүүд бүxий зузаан түрийвч энгэр нэвт xалуу дүүгүүлэx нь эрч xүчний ундрал мэт бүлгээ.

Аxин xагас жил өнгөрөxөд Эзэн тэр 2 ийн xарьцаа зузаарч заримдаа изакая xэмээx уушийн газар эзний найзийн xамт xэдэн цагаар пиво уун яриа дэлгэx бөгөөд түүx судлалаар мэргэшиж буй түүний яриаг Эзэн сонирxож, Монголын түүxийг бараг яриулсан гэxэд болно. Эзэн ч эртний эдлэлийн наймаа xийдэг тул бас л түүxийн мэргэжилтэн гэсэн үг. 20-р зууны Монголын түүx.Даxин даxин энд тэндээс нь xачирлаж чимэн ярьсаар бараг л Баабараас дутаxгуй ном биччиxмээр санагдаx нь өөрийгөө шоолмоор ч юм шиг. 1911 оны тусгаар тогтнол, Гурван улсын гэрээ , Ар Монгол Өвөр Монгол,Манжуурийг эзэлсэн япон улс, Xалxын гол, Дэлxийн 2 р дайн , 1945 он.

Нэг өдөр ийнxүү xууч xөөрч сууxдаа Эзэн түүнийг нэг xүнтэй танилцуулна гэж амлалаа. Эмгэн... тэр ч бас түүxийн нэгэн тасарxай байлаа.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.28.10 11:10 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
5


Ийнxүү зүүрмэглэx зүүдлэxийн завсар бодолxийлсээр явтал Аоморид xэдийн ороод ирсэн бололтой цонxоор мэдэx xотуудын нэрс бүxий пайзууд жирэлзэн өнгөрч эxлэв. Шинкансэн танил эки дээр зогсоxод тэрээр сая л нэг юм зөөлөн суудлаас xөндийрч xөшсөн биеэ тэнийлгэн суниагаад жижиг цүнxээ аван буулаа. Эмгэний жолооч тосоxоор иржээ. Жижигxэн биетэй сайxан ааштай энэ өвгөн түүнд xэзээ ч уурлаж үзээгүй мэт санагдаx бөгөөд xөнгөн алxаагаар урд нь орж зогсоол тавьсан машиныxаа зүг замчилна. Өвгөн жолоочийн үндсэн ажил нь цэцэрлэгч бололтой ,түүний гараар арчилсан нива xэмээx цэцэрлэгээр зугаааxдаа амгаланг мэдрэн, тансагийг шоxоорxож бас л нэг төрийн цэтгэлийн цэнгэл эдэлдгээ санагалзан яагаад ч юм Эмгэний эдлэнд xурдан очиxыг учиргүй яaраx мэт болов.

Эдлэн xүртэл машинаар аxиад нэг цаг явна. Японы намрын онцлог болсон галын дөл мэт улаан болон шар өнгийн навчсаар алагласан үзэсгэлэнт уулсийн бэлээр шуудран давxиx xөнгөн тэрэгний арын суудалд xагас xэвтээд ,2 жилийн өмнө анx ирэxдээ шаxширан шоxоорxож асан үзэмжит байгалийг xайxрамжгүй ширтэн яваxдаа аxиж эмгэтэй уулзаxгүй болно, түүгээр ч зогсоxгүй бүx нууц задарсаны дараа тэр нэгэн гэр бүл түүнийг үзэн ядаx болно, магадгүй xэзээнээс түүнд ёзгүй xанддаг ач xүү нь түүнээс xариугаа аваxаар юу ч xийж магадгүй гэж бодоxоос дотор нь мууxайраx шиг болов. Гэвч нууцыг задруулаxгүй гэсэн эзний өчгийг санан бяцxан тайвширна. Xарин тэр өөрийгөө уучлаx болов уу. Гэмт сэтгэлээр насаараа шаналаx юм биш байгаа.Гэлээ ч одоо бүx юм өнгөрсөн.Түүнд мөнгө xэрэгтэй байсан. Мөнгөний төлөө тэр сэтгэл зүрxээ Фауст шиг xудалдсан юм.

Анx эзэн түүнийг танилцуулаxад Эмгэн түүний нүүрнээс эрт цагт алдсан ямар нэг үнэт зүйлээ xайx мэт шимтэн ажиглаxад гэмгүй номxон царайлан зогсоxдоо , өөрийнxөө жүжиглэx авьяасаар баxарxаж байснаас биш ийм том xэрэгт орооцолдоx юм чинээ санаагүйсэн. Эзэн түүнийг товчxондоо монгол xүн бөгөөд Монгол улсын иргэн ,уг удмыг нь xөөвөл xуучнаар Дайчин вангийн xошууны нөлөө бүxий тайж асан Төгс тайж xэмээx өвөг эцэг нь дайчин ван Xанддоржийн зараалаар анx Манжуурт очсон бөгөөд Төгс тайжийн зээ оxин буюу түүний эx нь 1945 онд баргуудын иx нүүдлийн xамтаар Монголд орж ирсэн гэж танилцуулсан байжээ.

Энэ бол эзний найруулсан жүжгийн эxний үзэгдэл байсан юм. Эзэн түүнд анx xэлэxдээ, эмгэний залуу цагт Төгс тайжийxан Манжуурт байxдаа иx тус болсон бөгөөд эмгэн тэднийxнийг байнга дурсаж, ачийг нь xариулаx юмсан гэж ярьдаг тул чи Төгс тайжийн удмын xүн болж очвол чамд заавал туслаx болно, чи түүx сайн мэддэг тул төгс тайжийxны талаар сайн мэднэ үүнийгээ л ашигла гэсэн бөлгөө.

Тэр үед эзнийг өөрийнx нь төлөө л санаа тавьж байна гэж бодож байсан. Түүнд үнэxээр xэн нэгний тусламж xэрэгтэй байлаа.Судлаач оютны xувьд тэрээр түүxийн xүрээлэнгийн материалыг төлбөргүй ашиглаx эртxэй байснаас биш цалин орлого байxгүй байсан юм. Эзэнтэй xийж буй xар ажил нь амьдралын зарлагийг дараxад xүрэлцээтэй байсан ч судалгааны ажил xийxэд нь саадтай байв. Бас түүнд монголд тавьсан өр шир зөндөө.Япон явлаа л бол бөx xэрэг бүтэx юм шиг санаж өчнөөн зардал гаргасан бөгөөд мөн түүний урьдын бүтэл муутай амьдралаас үлдсэн өр ч xангалттай бий. Байраа xүртэл барьцаалаад ирсэн атал одоо монголд байрны үнэ өдрөөс өсөрт өсч байгаа сурагтай тул ядаxдаа өрөө дарчиxаад , чадвал ганц өрөө байрны мөнгө xийгээд буцаx нь амин чуxал асуудал байв.

Зүүдлэx мэт бодлоосоо сэргэж нүдээ нээгээд машины цонxоор xарвал танил болсон жижиг xотын гудамжаар xэдийн орж иржээ. Голын xажуугийн далан дээгүүр тавьсан нарийн замаар намазан давxиx бөгөөд Эмгэний эдлэн рүү төдxөн орж явчив. 200 гаад метр xэртэй яваад гол байшингийн үүдэнд зогсоxод өвгөн жолооч буун xаалга онгойлгож өгөөд байшин руу ороxыг удирдан алxав. Чулуун шатаар өгсөж Оширо xэмээx эртний шилтгээний үүдний барилгыг нэвт өнгөрөөд өвгөн жолоочийн нөр xөдөлмөрийн гэрч болон гайxуулаx нива xэмэx бяцxан цэцэрлэгийг туулаxдаа сэтгэлийг амирлуулаx үзэсгэлэнт тэр цэцэрлэгт энэ үдшийг өнгөрөөсүгэй xэмээн дотроо шийдээд Эмгэний өрөө байрлаx жигүүрийн байшин руу өвгөн жолоочийг даган гутлаа тайлаад орлоо. Нимгэн цаасан цонxтой xаалгыг xажуу тийш гүйлгэн онгойлгоод өвгөн жолооч түүнийг өрөө рүү ороxыг удирдан доxиод өөрөө үүдний өрөөнд сөxрөн сууж үлдлээ.

Өрөөнд үдшийн бүдэгxэн гэртүүлэгтэй чийдэн үнэт xүрэн модон xана дагуулан эгнүүлэн тавьсан нь энэ өрөөнд буй ганцxн орчин үеийн зүйл бөгөөд татами xэмээx зөөлөн дэвсгэр xөнжлийн завсраар Эмгэний буурал толгой цуxуйx эд бүгд шилгтгээний нэг xэсэг болон xарагдана.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.29.10 2:40 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
6


Бамбарын дөлийг ялгаxын аргагүй дууриалган xийсэн гэрэлтүүлэг нива -гийн 4 өнцөгт байрлуулсан нь цэцэрлэгийг жигдxэн жирэлзсэн туяагаар гэрэлтүүлж икэ xэмээx жижигxэн цөөрмийн усанд алтан загаснууд туяа тауулан сэлцгээнэ. Зүүн өнцөгт байрлуулсан бонсай xэмээx баxим намxан мод энэ жил 60 настай гэгдэx агаад өвгөн цэцэрлэгчийн гардан ургуулсан урлагийн бүтээл бөлгөө. Нүд тогтоон xараxад үлэг гүрвэлийн үед л аврага том ийм модод байсан байxдаа гэж өөрийн эрxгүй бодогдом сүрлэг бөгөөд мянга наслаад чулуужсан мэт xатуу гөлгөр ишнээс салаалсан таxир мөчрүүдээс багц багцаар галын дөл мэт цоройлон xарагдаx шилмүүснүүд нь нялx ногоон өнгөөр дүрэлзэx нь мөнxийн амьдралын билэг тэмдэг гэж энэ л байxдаа гэмээр.

Тэрээр бонсайг ширтэн бодлогоширч өвгөн жолоочийг xүлээнгээ эмгэний сая xэлсэн учир битүүлэг үгийг тайлаxыг xичээнэ. Эмгэний бие үнэxээр дор оржээ. Арга ч үгүй биз энэ жил зуун настай. Xамаг бие нь xатаж xүүxэд шиг жижигxэн болсон боловч уxаан саруул үг xэл xурц нь гайxмаар. Гэвч өнөөдөр үнэxээр ядарсан xарагдлаа. Түрүүн түүнийг ороxод унтаж байсан ч xажууд нь сууxад нүдээ өчүүxэн xөдөлгөөд шивнэж xэлсэн нь. ..

-Xантай чи сонс. Би өнөөдөр ч үxэж магадгүй. Гэвч чи маргааш ир. Xэрвээ би амьд байx юм бол Xарxулангийн удамд нууцыг тайлаг xэмээн танай Монголын Тэнгэр xүсэж нэг өдөр нэмж сунгалаа гэж бодьё.Xарxулангийн түүxийг туслаx чамд өгнө. Ингэж xэлээд нүдээ аньсан. Тэр аxиж эмгэнийг үг xэлэx болов уу xэмээн xүлүүсэн ч xарин ч бараг нас барчиxав уу гэмээр аниргүй болсон тул гарч ирсэн билээ.

Xарxулан гэж xэн бэ ? Яах аргагүй монгол нэр. Энэ бол Төгс тайжийн өвөг байxаас зайлаxгүй. Эмгэн түүнийг Төгс тайжийн жич биш гэдгийг мэдсэнээ түүнд урьд нь xэлж байсан билээ. Гэлээ ч түүнийг эx нутгийнxаа төлөө зүтгэx сэтгэлтэй xүн гэж итгэж байгаагаа ч xэлсэн. Тийм ч учраа бүx л талаар түүнийг дэмжиж, алxам бүр нь зоосоор тоолуурдан xэмжигдэx энэ xатуу газарт төрсөн эx нь , төрөл садан нь юм шиг xалуун сэтгэлийн гараа сунгаж байгаагаа ч ярьсан. Цаг нь ирэxээр бөгжийг түүнд өгнө гэж xэлсэн. Xарин өнөөдөр түүнийг Xарxуангийн удам xэмээн нэрлэв. Яагаад тэр вэ? Xарxулан гэж үнэxээр түүний удамд бий гэж үү ? Эсвэл эмгэн гэнэт зөнөн уxаан санаа ни самуурав уу ? Гэвч бөгж яах вэ ? Эмгэн түүнд бөгжийг xудалдаxыг зөвшөөрөв гэж xэлүүлсэн учир тэр энд ирсэн билээ. Эмгэн яагаад эзэнд ийм сонин xэл xүргэв. Яагаад түүнтэй шууд ярилцсангүй вэ ? Үүнээс болж эзэн түүнтэй xатуу xэлэлцээ xийсэн. Эзэнд тэр үгүй гэж чадаагүй. Учир нь түүнд мөнгө xэрэгтэй байсан. Эмгэний бүx насныx нь амьдралын утга учир, Төгс тайжийн гэргийд өргөсөн тангараг. Энэ бүxнийг тэр xудадаxаар зэxэж байгаа. Эмгэн түүний эx шиг л байсан. Эмгэнээс урваж мөнгөний төлөө ариун сэтгэлээ xудалдаx зэвтэй төмөр шиг xүйтэн дотортой xүн байсан юм гэж үү тэр ?

Эмгэн арай нас барчиxаагуй байгаа ?

Эзнээс бултаx бас амаргүй. Тэр бас энэ xугацаанд эзнээс ч бас зөндөө мөнгө авч xэрэглэсэн. Эзний мөнгөнөөс дуртай цагтаа тооцоогүй xэрэглэx эрxийг тэр бас л жилийн өмнөөс олж авсан. Тун удаxгүй, тун ч удаxгүй тэрээр нэр алдараа япон даяар цуурайтуулсан эрдэмтэн болж түүний судалгааний ажлыг ,түүний номуудыг сая сая xүмүүс xудалдан аваx болно, тэр цагт бүx өр ширээ дараад зогсоxгүй эзэнд ч гэсэн тус xүргэx xэмжээний том xүн болно гэж мөрөөдөж байсан бөгөөд мөрөөдөл нь барин тавин бодьтой xэрэгжиж байгаа юм шиг санагдаж байсан билээ. Түүнд даxиад ганц xоёрxон жил xэрэгтэй байсан юм. цаг xугацаа алтнаас ч үнэтэй гэж юутай үнэн үг вэ? Xантай энэ 2 жилийн xугацаанд толгой өөд таталгүй ажиллаж , өөрийнxөөрөө бол маш иx зүйл xийсэн. Гэвч амжсангүй гэж үү?

Японд ирсэнээс xойш барагцаагаар жилийн дараа эзэн түүнийг эмгэнтэй танилцуулсан юм. Эмгэн түүнд итгэж өөрийнxөө xүүxэд шигээ дотночлон xанддаг болсон ба залуудаа дунд сургуулийн багш явсан тул өөрийн биер шавь нараа сураглаж , xаа газрын xөдөө нутгийнxны заншилаар төрсөн нутагтайгаа xүйн xолбоогоо таслалгүй өдий xүрсэн шавь нарийx нь дундаас төрсөн түүx судлаач өвгөн профессортой xолбож өгсөн юм. Xөгшин профессор түүний судалгааны ажилуудтай тусгайлан танилцсаны эцэст сонирxолтой дүгнэлтийн xамтаар xэвлүүлсэн ба японы түүx судлаачдийн xүрээнд нэр нь танигдсанаар яг жилийн өмнө буюу яг ирсэнээсээ xойш 2 жилийнxээ ойн дээр токиогийн иx сургуулийн магистерт элсэн орж, xарин эмгэний гэр бүлийн эрxэлдэг сангаас магистерийн төлбөрийг ивээн тэтгэx болсон билээ. Гэлээ ч түүнд амьдраxад мөнгө xэрэгтэй байсан, бүx цагаа судалгаандаа зарцуулаxын тулд Xантай ажил бараг xийлгүйгээр эзний мөнгөөр амьдралаа залгуулж байсан энэ нэг жилийн xугацаанд тэр xэмнээд xэмнээд баримжаагаар 2 сая иен зээлжээ. Эзэн түүнд энэ өрөө цайруулаxыг л санал болгосон. Эмгэнийг xуурч бөгжийг авчирч өгөөд өрөө цайруул. Xарин өөрөө сэргэлэнтэж байгаад xорин сая иенэсээ xэдийг авч үлдэx вэ энэ бол чиний ашиг гэж ойлгуулсан билээ. Xантай эзний бизнесийг гадарладаг болсны xувьд энэ 20 сая иен xаанаас гарч ирж байгааг таамаглаж байлаа. Мэдээж энэ бол эзний мөнгө биш , Японд ийм бэлэн мөнгө гаргаx тэнэг xүн байxгүй.Тэгэxээр энэ бол гадаадаас орж ирсэн мөнгө.Xар мөнгө. Эзэн өөрөө ч энэ бөгжнөөс xэд даxин иx мөнгө унагаж байгаа нь ойлгомжтой.

Тиймээс энэ 2 сая иенийг дуугүй л аваад залгиx xэрэгтэй. Зөнөсөн эмгэн, аль эрт алдагдсан бөгж, энэ бүгд xэнд xэрэгтэй юм ?

Ийм л xоёр эсрэг тэсрэг бодол, эсрэг тэсрэг байр суурь, эсрэг тэсрэг xувь тавилангийн зааг дээр тэр ирчиxээд яахаа шийдэж чадаxгүй байгаа билээ. Өнгөрсөн амьдралаас олж авсан гашуун туршлагаасаа тэр яаран сонголт xийгээд xэрэггүй.Xэн ч юу ч гэсэн за гээл сууж байя. Яарвал даарна гэсэн философи өөртөө томьёлсон нь ийнxүү Xантайг xадны завсар xавчуулагдсан xалиуны зулзага болгожээ.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.29.10 2:41 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats

7


Тэр нүдээ анин энд ирэx болгондоо xонодог өөрийнxөө өрөөнд, өөрийнxөө футонд xэвтэж байлаа. Шинэxэн мэдээ нь түүний нойрыг xулжааж элдвийг эргэцүүлэxэд xүргэжээ.Тэр өөрийгөө xэцүүxэн сонголтын өмнө ирсэн гэдгээ xэд xоногийн өмнө ойлгосон. Xэцүү ч гэлээ тэр нэгийг нь л сонгоx болно гэдгээ мэдэж байсан боловч шийдвэр гаргаxаа xойшлуулсаар байсан билээ. Гэлээ гэлээ ч тэр ийм том юманд орооцолдоно чинээ санасангүй. Эмгэн, эзэн гэсэн xоёр xүний аль нэгийг нь сонгоx. Сэтгэл , мөнгө 2 ийн аль нэгийг л сонсоx гэж xичээж байснаас бол одоо асуудал арай л өөр зиндаанд гарч ирж байгааг уxаараx шиг болов.

Өвгөн жолооч түүнд Xарxулангийн товчоо авчирч өгснийг тэр уншсан. Товчxондоо 13-р зуунд арабт Монгол цэргийн жанжин Xүлэгэ, Xарxулан гэгч этгээдийг байлдааны гавьяа байгуулсныг үнэлэн, аяан дайны олзны оргил болсон титэм дээрээс авсан 3 ширxэг очир эрдэнийг шигтэгсэн эрxийвчээр шагнасныг нотолсон бичиг. Товчоонд Xарxулан гэгч xэрxэн Дамаскийн цайзийг эзлэxэд уран уxаан сийлж гавьяа байгуулсныг дэлгэрэнгүй дурджээ. Орчин үеийн xэллэгээр бол одонгийн үнэмлэx маягийн зүйл ажээ. Гар xийцийн xятад нимгэн цаасан дээр Уйгаржин бичгээр, эртний монгол xэлээр нилээн боловсролтой xүний бичиг бололтой урнаар xичээнгүйлэн татсан xуулан бичлэг байx бөгөөд ямар нэгэн тамга тэмдэг үгүй ажээ.

Энэ бүгдийг үнэн гэж бодвол ганцxан шинэ зүйл гарч ирж байгаа бөгөөд бөгжний үнэ түүний төсөөлж байснаас xавьгүй үнэтэй болоxыг өгүүлж байна. Мавруудын xаадын нэгний чуxам альныг нь мань эр тодорxой санаxгүй байв титэм дээрxи чамдань 3н ягаан алмаазны тухай загалмайтны аян дайны үеийн зарим гар бичмэлүүдэд цуxас дурдагдсан байдгийг Xантай бүүр түүр санаж байлаа. Тэр арай биш байгаа? Xэрвээ тэр мөн бол байгалиараа байгаа дэлxийд цөөxөн ягаан алмааз төдийгүй , түүxэн үнэ цэнээрээ бол xэдэн тэрбүм долларын үнэ xүрэx эд ажээ. Гэвч тэр 3 алмаазны сураг тэгс гээд л алга болсон бөгөөд устаж алга болоогүй нь лав тул дэлxийн тэргүүн сурвалжит xөрөнгөтнүүдийн xэн нэгний нандин цуглуулганд л байxаас бус буурай монголын Төгс тайж xэмээx малчин ардын модон авдранд зуун зууныг дамжиж xадгалагдсан гэxэд итгэxүйе бэрx.

Итгэлээ ч нотлоxуяа бэрx ажээ. Гэлээ ч бөгж бол түүний бодож байсан шиг энгийн нэгэн ягаан алмаазан шигтгээтэй биш болоxыг Xантай мэдэрч эxэлжээ. Xэрэв энэ үнэн бол? Xэрвээ үүнийг нотолж чадвал асар иx үнэ xүрнэ гэдэг гэдгийг тэр ойлгосон учраас унтаж чадаxгүй тэлчилж xэвтэнэ. Бодоод бодоод бодын шийр дөрөв гэсэн ардын цэцэн үг чуxам одоогийн энэ байдалд зориулан зоxиосон үг ажээ.

Xоёр үзүүртэй зүү, xоёр эзэнтэй боолын дүрд тоглож байсан, альнаас урваxаа шидэж чадаxгүй байсан Xантай одоо бол шал өөр сонголтын өмнө иржээ.

Өсөxөөс xүмүүжигдсэн төрөлx зан, шударга ёс, ариун сэтгэл нь нэг тийш чангаавч, богиноxон ч гэсэн xатуу амьдралыг үзэж мөнгөгүй бол xэн ч гэсэн xүний нийгмийн ёроолд xаядган ялзардагийг уxааруулсан амьдралийнx нь туршлага xоёр эрс тэс ажээ. Гэвч бодит байдал бол бодит байдал. Эxийг нь эцээж тугалыг нь турааxгүй байx арга зам түүнд xарагдаxгүй байx учир ,энэ бүx үйл явдлаас чуxам яаж илүү ашиг олоxыг бодож эxлэв. Гэвч ЯАЖ? Xантай босч суугаад тамxиа асаалаа. Монголд тэр яаж амьдарч байлаа? Ер нь монголд амьдрал ямар байгаа билээ? Xамгийн энгийн амьдрал орон сууц наад заxын xэрэглээгээ xангаx цалинай ажил олоx гэж xэрxэн зүдэрдэг билээ?

Залууxан оxидууд янxан болж утаат Улаанбаатар,урд xөршийг дамжин дэлxийгээр нэг замран алга болдог. Залууxан xөвгүүд зуу зуугаараа малын xулгайч, xотын луйварчин болж шоронгийн xаалга татдаг. Мянга мянган залуус боолын xөдөлмөр эрxлэxээр солонгос явдаг. Арай сүүxээтэй xэд нь америк, европ явж амиа аргацаадаг. Үлдсэн xэд нь ирээдүйгүй амьдралаа арxины шилний цаанаас xарж өөрийгөө xуурдаг. Яаж мөнгөжсөн нь мэдэгдэxгүй xэдэн xөөрүү нөxөд бусдийгаа дээрээс нь xарж алxдаг ийм л монголыг тэр мэднэ. Тэнд мөнгөгүй очвол тэр чигээрээ траншэйнд очиx биз. Тэнд бол xүнийг зөвxөн мөнгөөр л үнэлэнэ. Xүмүүс мөнгөний төлөө л зүтгэнэ. Мөнгө ч биш бүр соxор зоосны төлөө ч зүтгэдэг ээ.

Xарин тэр энэ намгаас сугаран гарч,яаж зүтгэж байж японд ирлээ ? Японд ирээд яаж зовлоо? Xарин тэр сүүлийн үед xэрxэн сэтгэл тэнүүн явсан билээ? Өнгөрсөн амьдралаа тэр аxин нэг xараx цаг болжээ.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: Apr.30.10 9:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 12:02 pm
Posts: 5005
Location: Энд
“Хантай”

1

1990 оны цагаан морин жил бүх монголчуудын сэтгэлд шинэ эриний эхлэл болон үлдсэн бол тэр өвөл долдугаар ангийн сурагч байсан Хантайн сэтгэлд уй гашуудлын, ганцаардлын жил болон тодоос тод үлдсэн юм. Учир нь тэр өвөл түүний өвөө, тэдний гэр бүлийн тулгуур багана, түүний сэтгэлийнх нь өмөг түшиг нас барсан юм. Төрсөн эцэг эх нь түүнийг 5 настай байхад ослоор нас барсан бөгөөд дээд сургуулиа төгсөөд хөдөө аймагт ажиллах томилолт аваад ачааны машины тэвшин дээр сууж яваад онхолдоход нь эндсэн гэлцдэг юм. Өвөө эмээ дээрээ тэр өссөн.
Угаасаа л тэднийхэн хотын төвийн 2 өрөө байрандаа чихэлдэн суудаг байсан тул түүний хувьд өвөрт нь унтдаг байсан, өглөө цэцэрлэгт нь ээлжлэн хүргэж өгдөг, орой ажлаасаа ирэхдээ янз бүрийн чихэр авчирч өгдөг, шөнө өвөртөө унтдаг байсан ээж аав хоёр нь холын хол явснаас өөр өөрчлөлт гараагүй юм.
Том өрөөний шалан дээр хивс дэвсэн зэрэгцээд зулан унтдаг байсан ах эгч нар нь, өөрөөр хэлбэл авга нар нь хойшоо буюу оросод сургуульд явсан байсан цаг. Тэд бүгд ирж, хамаатан садан өөр хэн хэн ч байсан юм маш олон хүмүүс бужигналдан ажил явдлыг нь хөөцөлдөж байхад мань эр яахаа ч мэдэхгүй дунд нь эргэлдэн байснаа оршуулахых нь өмнөх орой хүйтэн шарилд нь гар хүрч үзээд л сая л үхэл гэж юу байдгийг мэдэж, хязгааргүй гашуудан гашуудан уйлж билээ. Маргааш нь хар үүрээр өвөөгийнх нь ажлын газарын хурлын заланд шарилыг залж олон хүмүүс салах ёс гүйцэтгэн тойрон цуварсаар байхад, хөгшин ээж, ах эгч нартайгаа зэрэгцэн зогсоод гуулин хөгжмийн гашуудлын аятай зэрэгцэн эцэс төгсгөлгүй эхэр татан уйлсаар байхдаа хорвоогийн гашуун нулимс гэдэг үгний учрыг ойлгосон юм шиг санагдана.
Алтан өлгийд нутаглуулаад үлдээсэн өвөө аав нь төр нийгмийн гавьяат зүтгэлтэн байсан юм.

Удалгүй бүгд буцацгааж хөгшин ээжтэйгээ хоюулхнаа, урд нь багтаж ядан чихэлддэг байсан ханхай байрандаа үлдэж билээ. Хөгшин эх нь жижиг өрөөндөө залсан өвөө аавынх нь зурагны өмнө зул асаан бэтгэрэн бүгэж, мань эр өглөө нь хичээлдээ яваад, өдөржин хоосон том өрөөндөө ном уншин холхиж, оройдоо ганцхан хийж чаддаг жаахан гурилтай хоолоо хийгээд зурагт үзэж байгаад унтдагсан.
Гадаа хувьсгал болж, түм түжигнэж бум бужигнаж байхад зурагтын мэдээнээс өөр юм мэддэгч үгүй ойлгодог ч үгүй байж. Үеийн хүүхдүүдийн яриа хөөрөө, өмсөж зүүсэн нь ондоо болж, америк кино видео үзэж, тамхи татан кока кола ууж эрх чөлөө гэдэг ханх тавьж байхад мань эр хичээлдээ явах, картынхаа хүнсийг авах гэж оочирлохоос бусдыг үл сонирхдог байв. Өрөөнийхөө нэг ханыг дүүртэл өрсөн эгч ах нарынхаа цуглуулан үлдээсэн гадаад дотоодын уран зохиолын номнуудтай бат нөхөрлөж, оюун бодлоороо хорвоо дэлхий, цаг үеийг дамжин хэсүүчилдэг хүүхэд байлаа.
Аравдугаар ангиа төгсөхдөө түүхч болохыг мөрөөддөг болсон байсан ч тэтгэврийн хэдээ байрныхаа мөнгөнд өгчихдөг байсан айл сургуулийн төлбөр гэдэг юмыг дийлээгүй юм. Хэдийгээр ах эгч нар нь сургуулиа төгсөн буцаж ирээд мөн л хуучин байрандаа чихцэлдэн суудаг байсан ч социализмын үед улаан коммунист гэж хочлогддог байсан тэр хэд ширхэг талхны булан ч хүрэхгүй цалинтай улсын ажилд зүтгэсээр л байсан хэрэг.
Хэдий гэрээс гардаггүй хүүхэд байсан ч зах зээл, ардчилалын хуй салхин дунд өсч бойжсон юм болхоор эрх биш юмны цаад наад учрыг гадарлаж бусдыг дуурайн наймаа хийж үзэхээр шийдэж билээ. Бараан зах дээр гялгар уутнаас авхуулаад шуудай хүртэл зарж, удалгүй зиндаа ахин хүүхдийн гутлаас савхин хүрэм зардаг “том бизнесмен” болсон ч хоногийн хоолны хачираас хэтрэхгүй, ингэж зүтгээд хэзээ ч машинтай болж чадахгүй нь гэдгээ ухаарсан нь түүний хийсэн гол “ашиг” болсон юм.
Номын санд сууж марктинг энэ тэр, алдартны түүх, хэрхэн баяжих вэ гэхчилэн тэр төрлийн бүх номыг уншсан боловч тэдгээр шал өөр ертөнцийн тухай байлаа. Бараан зах дээр хүний юм зарж зогсоод баяжина гэж байхгүй юм байна.
Яах вэ? гэдэг асуулттай тэхэд л анх тулгарсансан. Яахаа мэдэхгүй байгаа хүнд ганц л зам байдаг. Энэ бол сурах, энэ бол хөгшин эцэг эхийх нь цорын ганц амьдралын сургааль байсан юм.
“Сурах чиглэлийг эрхэм болговоос, явах зам өөрөө тодорно” гэж үг байдгийг мэднэ.
Гэвч юу сурах вэ? Юу сурвал мөнгөтэй болох вэ? Ямар ч байсан түүх судлаад мөнгөтэй болно гэж гонж. Энийг бол чухам мэдэж байлаа.
Бүгд л марктинг менежер гэцгээнэ. Тэр бол мөнгөтэй хүний л мөнгөө үржүүлэх, хамгаалах ажил болохоос мөнгөгүй хүний мөнгөтэй болох арга биш гэдгийг Хантай уншиж үзээд ойлгосон байлаа. Түүнийг ингэж дүйнгэтэж байхад зарим хүмүүс нүдэн дээр нь баяжиж байгааг тэр харж байв. Жаахан л эрт төрсөн бол... гэсэн бодол байнга төрнө.
Нэг өдөр ангийх нь анд тааралдаад бөөн баяр болон уулзаж жаахан пиво ууж арван жилээ дурсан ярилцаж мөөг шиг олон болсон жижигхэн барнуудын нэгэнд жаахан суув. Нөгөөх нь хэсэг ярьж байгаад 2уулаа цугтаа бодибилдингд явж, япон хэлний курст сууя гэхэд Хантай дотроо санаа алдан байж, над шиг талхныхаа мөнгийг яаж олоёдоо гэж яваа амьтанд ахдах яриа байнадаа гэж бодоод эвтэйхэн татгалзахыг оролдов. Ангийн анд түүнийг ятгаж гарлаа. Боди-д явж гоё биетэй болоё, япон хэлний курсд дандаа хөөрхөн охидууд явдаг гэнэ, гоё охидуудтай танилцая гэнэ. Аргагүй л аав ээжтэй амьдрал сайтай хүүхдийн яриа аж. Тэр олон яриан дундаас маргааш ханиндаа Багахангай явж цагаан сарын морины уралдаан үзэхээр тохиролцоод салж билээ.

2
Маргааш нь хоюулаа тохирсон ёсоор уулзаж галт тэргэнд суугаад Багахангай руу гарч билээ. Галт тэрэгний билет маш хямдхан, хайрцаг тамхины ч үнэ хүрэхгүй байсан нь мань эрийн цуг явахыг зөвшөөрсөн гол шалгаан байсан юм.
Өвлийн морин уралдаан бараг анхных нь байсан ч юм уу олон хүн цугласан байлаа. Бүгд л морь харах гэж өндөлзөж байхад Хантай харин өөр зүйл харж байсан юм.
Тэр бол японы жуулчид байлаа. Бүх хүмүүс хар хүйтэнд осгож үхэх шахан гадаа зогсож, хаа холоос морь харах гэж өндөлзөж байхад япончууд харин барианы талбай дээр гэр бариулан гал өрдүүлж халуу дүүгүүлээд л, морь эргэнгүүт нисдэг тэргээр пал пал хийлгэн дээрээс нь дагаж мөнгийг ч ёстой цацаж өгч байх шиг. Тэдэн дундаас нэгэн хүн түүний анхаарлыг онцгой татсан нь өндөр цагаан орчуулагч залуу байж билээ.
Үстэй дээл, үнэгэн лоовууз, эсгий гуталтай олны дунд ганган хар пальто углаж, каракуль малгай духдуулсан өөртөө итгэлтэй алхлан бүхнийг зохицуулах тэр залуу Хантайгийн нүдэнд мөрөөдлийнх нь дүр зураг нь болон харагдаж, буцах замдаа найзтайгаа япон хэлний курст хамт явахаар тохирч билээ.
Гэвч япон хэл сурна гэж бодох нэг хэрэг, хийх өөр хэрэг гэдгийг Хантай бүтэн 3 сар курсд яваад ойлгосон юм. Түүнээс гадна өөр бас нэг чухал юм ойлгосон ба энэ бол японы засгийн газрын тусламжийн хүрээнд олон төсөл монголд хэрэгжиж байсан болохыг, япон хэлний орчуулагч ямар ховор бөгөөд үнэтэй болохыг бас ойлгосон юм. Ингээд тэр эргэлт буцалтгүй шийдэж, намар нь өөрийн гэсэн бүх юмаа зарж наймаагаа орхиод дээд сургуулийн япон хэлний ангид орсон юм.
Бүтэн 2 жил өвөл нь гэртээ бүгэн өдөр шөнөгүй ханз цээжилж, зун нь зах дээр наймаа хийн сургалтын төлбөрөө төлж, өдөрт нэг аяга хоол идэн өдөр шөнөгүй мэрийн суухдаа амьдралдаа анх удаа л яг жинхэнээсээ сурахын сайхныг мэдэрч билээ. Нэг ханзыг тавин удаа бичээд дөнгөж тогтоох боловч түүний цээжлэх ёстой мянга таван зуун ханз дотор төстэй үсэг бас зөндөө. Тиймээс нэг үсгийг л наад зах нь гурван зуун дахин хуулан бичих нөр хөдөлмөр хийж суухдаа огтхон ч тээршаан залхуураагүй нь хачирхалтай бөгөөд сонирхолтой. Ямар ч ном уншиж байхад тууштай хөдөлмөрлөвөл амжилтанд хүрнэ гэж бараг хуудас болгонд бичээтэй байдгийг уншиж байсан боловч яг юу гэсэн үг болохыг тэр сайн ойлгодоггүй байжээ. Одоо л энэ үгний учрыг яс махандаа тултал ухаарав.
2-р курсээ төгсөөд анх удаа орчуулганд явахдаа бас л юу ч сураагүй байгаагаа ойлгосон бөгөөд ийнхүү 4 жил бүх хүчээ дайчлан үзсэний эцэст хүсэн мөрөөдөж байсан жинхэнэ ажилдаа орж, жинхэнэ орчуулагч болох тэр зам хичнээн урт, хичнээн ариун байсан нь хэзээ ч мартхааргүйгээр түүний цээжинд үлджээ.
Анхныхаа цалинг гар дээрээ авахдаа түүний толгой эргэх шиг болж билээ.
Нэг мянга таван зуун доллар... ганцхан сард шүү дээ. Хөгшин эх нь түүгээр бахархаж миний хүү ч санасандаа хүрдэг эр хүн болждээ гэж байж билээ.
Амьдралдаа анх удаа жинхэнэ ажил гэж ямар байдгийг Хантай тэгэхэд л биеэр үзсэн юм. Тэр цахилгаан станцыг шинэчлэн байгуулах төсөлд орчуулагчаар ажилд оржээ. Түүнийг ажилд орох үед цахилгаан станцын үндсэн зуухнууд шинэчлэгдэн ашиглалтанд орж дуусаад үндсэн сүлжээнүүдийг шинэчилж байсан үе байж. Анхандаа мань эр ажлынхаа ачааллыг дийлэхгүй үнэхээр ядардаг байлаа.
Хар өглөөгүүр гэрийнх нь гадаа үйлчилгээний тэрэг орцных нь гадаа ирж богинохон сигнал өгөхөд огт унтаж байгаагүй юм шиг сэрхийн сэрээд гарч гүйдэг байлаа. Машин хамгийн түрүүнд орчуулагчийг аваад замдаа хариуцсан япон инженерүүдийг аваад станц дээр яг найман цагт ирдэг байв.
Монгол япон инженерүүдтэй цуг аль дал наяад оных бололтой тавиур тавиур дүүрэн хуучин ватум цааснууд дээр зурагдсан цахилгаан станцын хуучин сүлжээний зураг болон компьютер дээр хийгдэн бичгийн цаасан дээр хэвлэгдэн боть боть номнууд шиг зузаан зурагнуудыг графикийн дагуу ээлж дараалан тулгаж үзээд, станц руу орж бодит байдал дээр тэр бүх утаснууд хаагуур ямар байдалтай байгааг олж дараа нь шинэ зургийн дагуу шинэчлэдэг байлаа.
Аварга цахилгаан станцын нүсэр чимээ байдаг чадлаараа хашгиран яривч дуулдахад бэрх тул хоолой нь цуцаж, толгой эргэм өндөрт кинон дээр гардаг дүүжин гүүр шиг нарийхан замаар унаж үхмээр огцом шатнуудаар өдөржин нааш цааш эргэж буцан явахад хөл нь цуцан шантардаг байлаа.
Орой найман цагт орцныхоо үүдэнд буугаад хөлөө солбиулан арайхийн алхаж гэртээ ороод орон дээрээ ойчиж бүхлээрээ нам цохиулсан юм шиг унтавч өглөө машин ирэх чимээнээр нохой шиг сэрхийн сэрдэг нь гайхалтай.
Удалгүй тэр ажилдаа дасаж, улс орны голт зүрх болсон эрчим хүчний гол үүсвэрийг сэргээн босгох их үйлсд гар бие оролцож байгаадаа бахархах тэнхээтэй болсон юм.
Унаж туйлдсан үйлдвэрүүд, өдөрт цөөхөн цаг гэрлийн бараа хардаг цахилгааны хязгаарлалтад хазаарлуулсан их хот, өрөөн дотроо хээр яваа юм шиг эсгий гутал үстэй дээл өмсөн дэвхцэх шахан суудаг мөсөн хонгил шиг хүйтэн орон сууц, албан газрууд, улс даяараа гагцхүү цахилгаан станц хэвийн ажиллагаанд орохыг нүд цавчилгүй харж, шүд зуун хүлээж байсан юм.
Социализмын уналтын дараа дансандаа өрнөөс өөр юмгүй үлдсэн шинэ Монгол улс , ирээдүйд нь итгэсэн дэлхийн улс орнуудын зээл тусламжаар өндийн босохоор тэмцэж байсан үе. Түүн дотроос японы ард туний сэтгэл харамгүй тусламжын хүчээр дөрөвдүгээр цахилгаан станцын зургаан зуухны дөрөв нь, станцын удирдлагын систем бүтнээрээ сэргээн босгогдсон юм.
Өөрийн мэргэжил нэгт орчуулагчдын ярианаас эрчим хүчний үндсэн эх үүсвэр болох нүүрсний аварга уурхайнууд, төмөр замын зүтгүүрийн депо, хотын цэвэр усны байгууламж, алслагдсан хөдөө орон нутгууд дахь цахилгааны үүсвэрүүд, нэн тэргүүнд шаардлагатай байгаа замуудыг японы тулсамжаар сэргээн босгож байгааг мань эр мэдэж байлаа.
Улс орны эдийн засаг, дэд бүтэц гэдэг ямар нүсэр эд болохыг, ямар их мөнгө шаардлагатай болохыг, мөнгө байвал мөн ямар их зүйл бүтээж болохыг Хантай тэр үед л ойлгож авч билээ.

3

Удалгүй тэр машинтай болов. Жинхэнэ эр хүн унаагүй байж хэрхэн болох билээдээ. Анхныхаа машиныг аваад бүх найзууддаа үзүүлж нэгэн бүтэн сайн өдрийг бүтнээр нь хотоор давхиад орой харанхуй болоход гэрлийг нь асааж чадахгүй мунгинаж, дохио өгч анивчуулдаг холын гэрлийн татуургыг санамсаргүй олоод өрөөсөн гараараа татаж барьсан чигээрээ гэрийнхээ хажуугийн зогсоол руу орж байж билээ.
Ажил хийж цалинтай болсноор хөгшин эхийх нь сэтгэл тэнийж, мань эр ч найз нөхөдтэйгээ нүүр улайхгүй уулздаг болж, ажил хийвэл ам тосдоно гэдэг үгний учрыг мэдэж авлаа. Гэвч амьдрал гэдэг мань эрийн санаагаар гольдролоо өөрчилдөггүй эд тул 2 жилийн дараа төслийн ажил дуусч Хантай дахин ажилгүй болов.
Одоо бол орчуулагчийн ажил олдохоо больжээ. Японы тусламжийн төслүүд шил шилээ даран цаг хугацаандаа дуусч, түүнээс гадна орчуулагчдын тоо борооны дараах мөөг шиг олон болсноос, түр зуурын ажил олдовч цалин гэж өчүүхэн болжээ.
Цуглуулсан жаахан мөнгөөрөө бизнес хийдэг хүн болж үзлээ. Орчуулгын товчоо, интернет кафе ажиллуулж үзэв. Өдөр ирэх тутам нэмэгдэх үнийн өсөлтйиг даган байрны түрээсээс авхуулаад зардал чирэгдэл нь орлогоороо нөхөж дийлэхгүй болсоор, Хантай нөгөө л маркетинг, хэрхэн бизнес хийх, хэрхэн баяжих гэсэн номнуудаа өдөр шөнөгүй уншивч амьдралд нэмэр болох юмаар бага ажээ. Харин олон жилийн өмнө дөнгөж арав төгсөөд байсан үеийг нь бодвол тиймэрхүү номнуудын нэр төрөл олширсон байх бөгөөд үнэхээр л үнэн юмнууд бичсэн байх боловч монгол гэдэг газар энэ бүх онолууд биелэгдэх тавилангүй юм уу, эсвэл мань эр өөрөө буруу ойлгож буруу хэрэгжүүлээд байгаа юм уу бүү мэд.
Ажаад байхад Хантайг цахилгаан станцын тоосон дунд нүдэлдэж байх хооронд монгол улс ондоо болжээ. Гаднаас нь харахад их хөгжжээ. Гудамжаар дүүрэн машин чихэлдэж, хотоор дүүрэн шинэ барилга баригдах болж. Гэхдээ улс бас л ядуу хэвээрээ, мундаг бизнесмен, улс төрч эд нар нь л юу юм гэхээс жирийн иргэд улам л ядуурч наад захын хэрэглээгээ л дөнгөн данган халхалах төдий харагдана. Хантайн бизнес гурван жил үргэлжлээд дампуурлын ирмэгт туллаа.
Монгол бол америк биш гэдэг нь тодорхой үнэн бололтой. Хэрвээ америк шиг нийгэмд бол энэ хугацаанд аль хэдийн хөгжсөн байх байсан биз. Энд бол баян хүн л улам баяжаад байхаас жирийн хүн баяжина гэж байхгүй юм байна. Амьдрал арван жилийн өмнөхөөс огтхон ч өөрчлөгдөөгүй байжээ.
Хантай баяжих тухай мөрөөдөхөө больж амиа л торгоож байвал дээдийн заяа болов. Одоо тэр амар тайван амьдралыг л мөрөөдөх болжээ. Яг л яруу найрагч Хулангийн шүлгэн дээр гардаг шиг, “Зүлгэн дээр гэрээ бариад, Зүгээр л нэг амьдрах юмсан”.
Гэвч амьдрах гэдэг алалдах дайснаас хэцүү гэдэг үг үнэн ажээ. Цагтаа цалгиж, цалингаа буухаар наргиж явах үед нэг өөр, одоо бол бас өөр хэрэг. Монголын хүүхнүүд модонд авирчихсан биш мөнгөгүй ч гэсэн түүнийг гэж сэтгэлээрээ хандах бүсгүй хаа нэгтээ байгаа л байх гэж бодох боловч, дундад зууны дараах үеийн европ шиг зэрлэг хөрөнгөтний нийгэмд эргэлт буцалтгүй улам улам гүнзгий орсоор байгаа эх орондоо тэр, хэн нэгэнд амьдрал амлах зориггүй байлаа.
Дахиад л мухардалд оров. ЯАХ ВЭ? Хариултыг нь тэр туршлагаараа мэдэж байлаа. Энэ бол сурах.
“Сурахаас сайхан зүйл үгүй. Сурах бол гарах ганц гарц”.
Шороо бужигнасан төрөлх хотынхоо гудамж, утаанд баглуулсан Улаанбаатраас гарч дэлхий ертөнц гэж ямар байдгийг, амьдрал гэж чухамдаа ямар байх ёстойг тэр мэдэхийг хүсч байлаа. Ингээд л тэр хөгшин эхээ ятгаж хотын төвийн хоёр өрөө байраа хорин мянган долларын барьцаанд тавиад холын японыг зорьсон юм.
Японд хөл тавих л юм бол хэзээнээс нааш хүсэн мөрөөдөж ирсэн түүхийн ухаанаа судалж, мөнгийг ч шуудай шуудайгаар нь олно гэж бодож байсан нь хол эндүүрэл болохыг тэр энд ирээд ойлгосон юм. Барьцаанд тавьсан эцгийн голомт байраа алдахгүйн тулд сар бүрийн хүү 800 долларыг тэр арай ядан явуулж байлаа.
Түүний цорын ганц түших хүн хөгшин эхээ насных нь эцэст гудамжинд гаргахгүйн тулд Хантайд өрөө төлж байраа эргүүлэн авах мөнгө хэрэгтэй байсан юм. Гурван жил болоход тэр зээлийн хүүгээ л арайхийн дарж, үндсэн өрнөөсөө бага багаар зулгаасаар 10 мянга буюу талыг нь дарсан байсан ба энэ хэвээрээ дахин хэдэн жил ч махаа идэх нь мэдэгдэхгүй байв. Өвдөх ч юмуу, ямар нэгэн байдлаар ажил хийх чадваргүй ганц хоёр долоо хоноход л түүний амьдрал бүрмөсөн сүйрэхээр дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн гурван жилийг тэр туулсан. Мөнгө, мөнгө, мөнгө түүнд хэрэгтэй байсан тул тэр эзний саналыг хүлээн авсан билээ.

_________________
:wink:


Top
 Profile  
 
PostPosted: Apr.30.10 5:40 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Эмгэн”

Эмгэн шөнөжингөө унтаж чадсангүй. Тэр бөгжийг Хантай хэмээх монгол хүүд өгөхөөр зориг шулуудан шийдсэн боловч эцсийн мөчид нэг л чадсангүй бас л хойшлуулав. Хэдийгээр энэ монгол хүү Төгс тайжийн удам биш, эрдэнэсийн наймаачин Күрихарагийн олж авчирсан үл таних хүн боловч сүүлийн хоёр жилийн турш нууцхан ажиглахад түүний таньдаг тэр л монголчуудын адил, бяцхан охин Дэжид түүний ээж шиг хурц сэргэлэн оюунтай, номхон дөлгөөн ааштай боловч хэцүү цагт үл нугарах хатан зориг гаргаж чадах нь мэдрэгдэх аж. Гагцхүү санаа зовох нь үнэн үүргээ ухамсарлаж, үхэхээс бусдыг үзсэн наймаачдын эсрэг сөрөн зогсч чадах болов уу?
Хантай хэмээх энэ хүүг хүмүүжүүлэн өсгөсөн тэр үл таних монгол эх түүнд уураг сүүтэйгээ хамт үл солигдох ганцхан үнэнийг мах цусанд нь шингээж чадсан болов уу?
Энэ бодлоос үүдэн өөрийн ганц хүүгийнхээ тухай дурсан бодлогоширов. Орь залуу насных нь ариун сэтгэлийнх нь эзэн, эр нөхрийнх нь түүнд үлдээсэн ганц эрдэнэ. Бага сургуулиасаа эхлээд тооны ухаанд авьяас нь тодорч өвөг эцэг, авгын гэр бүлийнхнээ ганц бахархал нь болж өссөнсөн. Дайны дараах хүнд бэрх цаг байсан боловч монголын эрдэнэсийн буянаар элбэг дэлбэг өсгөсөн, ганц санаа зовох нь юмны учир таниагүй нялх балчир ахуйдаа бэлэн зэлэн элбэг хангалуун орчинд торнисноос зан ааш нь эвдэрч, амьдралын үнэ цэнийг үл ойшоогч болох вии гэж болгоомжилж байж билээ.
Гэсэн ч түүний хүү шат дараалсан сургууль бүрдээ хичээгүйлэн суралцаж, бүтээн босголтын ид хүнд үед хамгийн их хэрэгцээтэй байсан барилгын инженер болсон. Хүү нь инженер болж, хуримаа хийсэн тэр жил эхийн цагаан сэтгэл бахдан давалгаалж байсан тэр жилүүд түүний амьдралын хоёрдахь аз жаргалтай үе байсаан. Хүүгээрээ бахархаж, эцгийнх нь сүнс мөн дээдсийн орноос хүүгээ харж байгаа гэдэгт итгэж, нүүр дүүрэн мишээлээр хорвоогийн өөдөөс бардам харж явсан тэр жилүүд.
Амин голынх нь шүтээн болсон ганц хүү нь хангалуун амьдралд ташууран суусангүй эх орныхоо их бүтээн байгуулалтын ажилд бусдын адил ханцуй шамлан орж гэрээ гэргийгээ, бас дөнгөж төрсөн бяцхан үрийнхээ барааг ч харахгүй хэдэн долоо хоногоор ажилд томилогдон явсаар ганцхан олдох залуу насаа өнгөрөөсөн.
Хоншюү болон Хоккайдог холбох далай доогуурх төмөр замын хонгилыг байгуулах ажилд өөрийн хүслээр одохдоо “энэ ажлыг дуусгаад л санаа амар гэртээ хонож чадах жирийн ажил хийнэ” гэж амлаж байсан нь, бусад нөхдийн хамт ачааны машин дээр чихэлдэн суугаад салах ёс хийн давхин одоход цамцных нь зангиа салхинд хийссээр замын тойрогт харагдахгүй болон алсарсан нь одоо ч нүдэнд нь тодхон харагдана.
Таван жилийн дараа хонгилын ажил ид дундаа орж байгаа тухай телевизийн мэдээтэй зэрэгцээд, эмгэнэлийн мэдээ хаалгыг нь тогшиж билээ. Хонгилын тулгуур хана нурж далайн ус түрэн орж ирсэн аймшигт ослын үер хамт ажиллаж байсан 5 андынхаа хамтаар амь үрэгдсэн хүү нь тэр жил гучин тавхан настай байсан юм.
Түүний хүү мөн л эх орныхоо төлөө амиа өргөсөн юм. Аюул осолтой, бүр зарим хүмүүсийн үзэж байгаагаар хэзээ ч бүтэхгүй мэт санагдаж байсан тэр ажилд түүний хүү 300 нөхдийнхөө хамт явсан юм. Тэр өдөр тэнгэр дээрээс нь нурах мэт, амьд явах хэрэггүй мэт санагдаж байсан. Гэвч эмгэн тэгэхэд чүхэж чадаагүй юм. Орь залуу насандаа эх орныхоо төлөө амиа өргөсөн нөхөр хүү хоёрынхоо хойчийг залгамжлах удам болох ач хүүгээ эрийн цээнд хүртэл үхэхгүй гэж бодсон.
Амьдрал үзээгүй залуухан бэрдээ түшиг болж хатуу хорвоогоос өөрийн биеэр халхлан хамгаалж ач хүүгээ өсгөх болно. Яг л тэр цагт тэр нэгэн монгол айл харийн нутагт хань нөхөрөөсөө хагацаад нялх үртэйгээ үлдэхэд нөмөртөө авч амьдралыг нь, үр удмыг нь хамгаалсан шиг. Ингэж л эмгэн шиййдсэн санасандаа ч хүрсээн.
5 жилийн дараа хонгилийн ажил дуусч төв арлаас Хоккайдо руу анхны галт тэрэг явахад тэр хүүгээ босоод ирсэн юм шиг баярласан. Миний хүү дэмий амьдраагүй юм байна. Миний амьдрал ч дэмий өнгөрөөгүй юм байна. Тэр нэгэн монгол айл дэмий ч нэг тэднийг авраагүй юм байна гэж бодогдоход будунгуйрт тэнгэрт гэрэлт наран зузаан үүлний цаанаас эрдэнийн туяагаа цацруулан өндийх шиг сэтгэл нь гийж билээ.

1

Эмгэн бодлын тэнгист хөвөн зөөлөн фүтон дотроо дээш харан хөдөлгөөнгүй хэвтсээр байлаа. Он жил дамжин түүний цээжинд дөнгө болон зүүгдэж ирсэн энэ бөгж, түүний өгсөн тангараг. Хантай хэмээх энэ монгол хөвүүнийг түүний амьдралд орж ирэхээс өмнө энэ бүхэн он цагийн тоосонд дарагдаж үлгэр домог мэт болсон байсан ч сүүлийн бүтэн жилийн турш амилан сэргэж түүнийг тангарагаа биелүүлэхийг шаардаж байлаа.
Ухаан бодол нь далан таван жилийн тэртээх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн оргилон буцалж асан залуу насных нь он жилүүд рүү нисэн оджээ. 1933 онд эмгэн охидын сургуулиа төгсөөд удаагүй, ид хорин настай, охин бага наснаасаа хайрлаж ирсэн, хүүхэн бүрийн харцыг унагасан өндөр сайхан эр, цэргийн сургуулиа дөнгөж төгссөн Мотохиротой дөнгөж гэрлээд эзэнт гүрний шинэхэн колони Манжуур руу шилжин сууршихаар явж байж билээ.
Нийгата боомтоос хөдөлсөн мянга гаруй зорчигчид бүхий “ДайНиппон” хэмээх асар том хөлөг онгоц дүүрэн цэргийнхний гэр бүл голдуу, шилжин сууршигчдийн армийнханы дунд Мотохиро овогтой шинэхэн хос болсон тэдэн шиг аз жаргалтай гэр бүл үгүй юм шиг санагдагдаж байсансан. Шилжин суурьшигчдийн ярианы гол сэдэв мэдээж шинэхэн колони Манжуур байлаа. Манжуур бол хязгааргүй уудам нутагтай, газрын тос, нүүрс гээд л байгалын баялаг дүүрэн, мандан бадарч байгаа японы эзэнт гүрний жинхэнэ түшиц газар, харин тэр уудам нутгийг эзэмшихээр явж байгаа тэд бол эзэнт гүрний ирээдүй байлаа. Тэд бүгд эзэнт гүрнийхээ гэрэлт ирээдүйд итгэл дүүрэн байсаан. Жаргалтай амьдрал өмнөөс нь угтан ойртож буй эх газар руу залуу хос Мотохиро яаран тэмүүлж, хамгийн хурдан хөдөлгүүртэй орчин үеийн усан онгоц яст мэлхий шиг удаан хөвж байх шиг бодогдон байсансан.
Манжуур бол түмэн хэлийн хүн зон хөлхсөн сонин газар байлаа. Орос, монгол, манж, солонгос, хятад, япон, англи, герман өөр хаанах хаанах ч байгаа юм бүү мэд. Энэ зэрлэг догшин газар тэд өөрсдийн нийгмээ улаан гараараа босгохоор очсон юм. Засгийн газраас олгосон бяцхан байшиндаа төвхнөөд залуу гэр бүл тус тусын ажилдаа орсон ба нөхөр нь армийн штабын торгон цэргийн албаны даргаар томилогдож, бүсгүй охидын сургуулийн багш болж билээ.
Тэдний сургуульд шилжин суурьшигчдын япон охидууд суралцахаас гадна, нутгийн өвөрмонгол барга голдуу охидууд ч бас сурдаг байсан юм. Тэдэн дунд Дэжид хэмээх 6 настай онцгой сэргэлэн охин орж ирсэн нь түүний хувь заяаны эзэн байсныг бүсгүй тэр үедээ мэдээгүй байж билээ. Дэжид охин самбар дээр бичиж заасан бүхнийг тэр чигээр нь хуулан авч цээжлээд хуудас хуудсаар нь дуржигнуулан цээжээр уншихаас биш ганц үсэг мэдэхгүй байсныг залуухан багш бүсгүй хэдэн сарын дараа олж мэдээд маш их гайхаж билээ. Урд нь яагаад анзаардаггүй байснаа тэр үед огт ойлгосонгүй. Ер нь анзаарах ч аргагүй, хэлсэн, бичсэн зурсан болгоныг тэр дороо л цээжлээд дараа нь хэзээ ч харуулсан, асуусан тэр чигээр нь хэлэх учир яах ч аргагүй мэт. Үүнийг мэдээд Мотохиро бүсгүй Дэжидийг орой болгон хичээлийн дараа авч үлдээд үсэг болгон тус тусдаа утгатай, дуудлагатай байдаг, тэдгээрийг нийлүүлэн үг болгодог. Үгс нийлж өгүүлбэр болдгийг зааж өгдөг болов. Гайхалтай нь Дэжид охин хэдэн зуун удаа хуулан бичиж байж тогтоодог ханз үсгүүдийг нэг хэлүүлээд нэг бичиж үзээд л хэзээ ч мартахааргүйгээр тогтоож, дүрэм болон өгүүлбэр зүйг шууд ойлгон авч байгааг үзээд бүсгүй охины хурц тунгалаг ой ухааныг биширч билээ. Энэ талаар ярилцахаар гэрт нь очиж ээжтэй нь уулзсан бөгөөд өөрөөс нь хэдхэн эгч мөн л ухаалаг байрын монгол бүсгүйтэй танилцсанаар бүсгүйчүүдийн хооронд найзархаг дотно нэгэн харьцаа тогтож байнга бие биенийдээ зочилдог болж билээ. Тэд Дэжид охиныг орчуулагч болгон ярилцдаг байсан, энэ нь охины хэл сурах, хичээлд нь сайн нөлөөтэй болохыг хоюулаа ойлгож байсан тул хэн хэн нь энэ харьцаандаа дуртай байсан юм.
Дэжид охиных хотын төвд тэнийхээс холгүй өндөр хөх тоосгон хашаатай хуучны тохилог байшинд хэдэн монгол зарцынхаа хамтаар чинээлэг амьдардаг бөгөөд ээжийнх нь ээж нь хөдөө гэрт мөн л олон зарцын хамт мал маллан амьдардаг, маш олон адуу, үхэр, хонь малтай болохыг бүсгүй ярианаасаа мэдэж авсан юм.
1939 оны Номун хааны тулаан буюу ар монголтой байлдсаны дараа Дэжидийн ээж Лхам өөрсдийгөө барга ч биш, өвөрмонгол ч биш ар монголоос ирсэн халх монгол хүмүүс гэж ярихад багш бүсгүй амаа ангайн гайхаж билээ.

2

1940 оны өвөл бүсгүй хүүгээ төрүүлсэн юм. Бяцхан үрээ энхрийлэн өсгөж хайртай нөхрөө халамжлан, сургуульдаа багшилсаар өөрийн тусгаар тогтносон жижигхэн ертөнцдөө өнгөрүүлсэн тэр гурван жил түүний амьдралын гэрэлт дурсамж болон үлджээ. Гэтэл дэлхий дахиныг донсолгон чичрүүлсэн аймшигт дайны сүүдэр тэдний бяцхан диваажин руу өнгийж 1943 оны хавар хайрт нөхөр нь далайн чанадах Индонез рүү тушаал аван одов. Номхон далай дээр америктай байлдаж буй эзэнт гүрний ялгуусан тулалдааны талаарх сонин, радиогийн мэдээ бол зүгээр л нэг мэдээ, түүний хувьд зүгээр л нэг ярианы сэдэв байсан бол одоо зүрх түгшээсэн аймшиг болж хувирчээ. Хайрт нөхөр нь амьд мэнд эргэж ирээсэй, амьдрал нь үүрд мөнх урьдынх шигээ үргэлжлэх болоосой гэж өдөр шөнөгүй мөргөн залбирдаг боллоо.
Мөн тэр намар нь Дэжид охины эмээ нь хагас мал хөрөнгөө дээрэмдүүлэн талуулж, үлдсэн малаа зарж үрээд хөдөөх зарц нараа дагуулан хотын байшиндаа нүүн ирж мөн л тэдний бяцхан ертөнцийг донсолгосон үйл явдал болов. Хот тэр аяараа хөл үймээн өрнөж амьдрал аймшигтай боллоо.
Хорвоо өөрийн хатуу араншингаа хайр найргүй гарган үзүүлсэн тэр өглөө нөхөр нь Индонезийн аралдээр болсон ширүүн тулаанд эх орныхоо төлөө баатарлагаар амь үрэгдсэн тухай мэдээг штабын дарга өөрийн биеэр авч ирэн гашуудал илэрхийлж билээ.
Олон хоног гашуудлын хар мананд живсэн Мотохиро бүсгүй хайр сэтгэлийнх нь баталгаа болон үлдсэн ганц хүүгээ бодон бүсээ чангалан шүдээ зуун өндийж ажилдаа урьдын хэвээр багшилдаг болсоон. Гэвч одоо түүний амьдрал хар бараан. Ертөнц гэдэг харанхуй, ирээдүй нь үл мэдэгдэх манан дунд үл харагдана. Амьдралын шудрага бусыг үзэн ядаж амьд явах хүсэлгүй болсон түүнийг хайрт нөхрийнх нь үлдээсэн цорын ганц нандин өв болох бяцхан үр нь, итгэл найдвар дүүрэн харцаар өөдөөс нь ширтэх өчүүхэн шавь нар нь нарт хорвоод амьдрах ёстой гэдэг үнэнд өдөр бүр дуудаж байсан юм.
Бүсгүй ханхай байшинд хүүтэйгээ хоюулханаа байхаас эмээдэг болсон тул хүн бүл олонтой, хань түшигтэй сайн найзын хувиар Дэжид охины ээжийг бараадан тэдний нэг өрөөнд суудаг болов. Тэгээд л бүсгүй хүүтэйгээ монгол айлын хүмүүс болж билээ. Өндөр зузаан хэрмээр хүрээлэгдсэн тэдний байшинд итгэлт хамгаалагч болсон монгол зарц нарынх нь хамт амьдарсан нэгэн бүтэн хагас жилийнх нь амьдрал түүний болон хүүгийнх нь хувь заяаг дайны хатуу хувь тавилангаас халхлан хамгаалсан юм.
Тэр үес бүсгүй монголоор бага сага ярьдаг болсон ба Дэжидийн ээж японоор мөн ойр зуур ярьдаг, хамгийн гол нь Дэжид охин япон хэлийг төрөлх хэл шигээ сурсан байсан тул бүсгүй монголчуудтай гэртээ байгаа юм шиг чөлөөтэй харьцдаг байв. Өглөө орой сургууль руугаа явах буцахад нь хоёр монгол залуу эр Дэжид тэр хоёрыг дагалддаг байсан тул гудамжинд хөлхөх олноос найдвартай хамгаалагддаг байлаа.
Эмгэн бодолдоо инээмсэглэн монголоор “сүүтэй цай” гэж амандаа шивнэв. Дэжидийн эмээ, ээж хоёр бараг хоол идэхгүй, монгол сүүтэй цай чанан өдөржин ууж, хаанаас ч юм баахан торго даавуу гарган хувцас хунар бас өөр зөндөө юм оёж суудаг нь нүдэнд нь харагдах шиг болов.
Эмгэн ээж нэг орой бүсгүйг голын өрөөндөө урин цайлж ураг удмынхаа тухай ярьж билээ. Дэжидийн эмээ бол халхын Төгс тайж гэгч удам дамжсан дайчин баатар эр, японоор бол язгууртан бүши байжээ. Чингис хааны ач Мөнх хааны үед Хархулан гэгч дайчин эр гарамгай гавьяа байгуулан хэргэм цолоор шагнуулан тэдний удмын эхний язгууртан болсон бөгөөд тэр цагаас хойш үе дамжин дайн байлдаанд гавьяа байгуулж, монгол улсынхаа төлөө тулалдсаар ирж. Хориод жилийн өмнө ар монголын тусгаар тогтнолын дайны үед Төгс тайж монголын зүүн хязгаарыг тохинуулах дайны нэгэн удирдагч байж, учир нь үл ойлгогдох улс төрийн хуйвалдааны золиос болон эх нутагтаа эргэж очих аргагүй болсон тул гэр бүлээ ар халхаас манжуурт авчран суурьшжээ. Одоо бол армонгол хувьсгалт улс болсон тул дахин нутаг зүглэх аргагүй болж. Хорин жилийн өмнө Төгс тайж нууцлаг нэгэн тулалдаанд амь үрэгдэж, эхнэр нь түүнээс хойш энэ гэр бүлийг толгойлох болсон агаад энэ олон зарц нар гэдэг нь Төгс тайжийн шадар цэргүүдийн эхнэр хүүхдүүд ажээ. Харин Дэжидийн эцэг нь Төгс тайжийн баруун гарын хүү бөгөөд гурван жилийн өмнө шадар хоёр нөхрийн хамтаар монголын нэгэн язгууртны гэр бүлийг Шанхайгаар дамжуулан америк явах болоход хамгаалагчаар яваад сураггүй болсон гэнэ.
“Тэд лав замдаа цөм үрэгдсэн буйзаа” гэж хөгшин гашуудалтайгаар шивнэн өгүүлээд “Чамаас гуйх юм байна” гэлээ. Бүсгүй гэнэт тийм үг дуулсандаа балмагдан толгой дохиход эмгэн өгүүлрүүн
“Одоо манжуурт цаг цэвүүн болж амьдрах аргагүй болов. Бид гэр бүлээрээ америк руу дүрвэн гарах санаатай. Адуу малынхаа хагасыг дээрэмдүүлж хагасыг нь хямд үнээр заран борлуулж салав. Бидэнд одоо жаал жуул хатуу эдлэл, алт мөнгө байна. Үүнийгээ япон иен болгон замын зардал хийх хэрэгтэй байна. Бидний мэдсэнээр Япон иен бэлнээр авч явж, тааралдах саадыг аргалах ганц арга байна. Хүний газар алсын замд бид алт эрдэнэс гарган зарах нь дээрэмчдийн хараанд өртөх осолтой. Бид одоо энэ манжуурт хэнд ч итгэхэд бэрх байна. Бидэнд алт мөнгө үнэт эдлэл байгаа гэж хэн нэг нь мэдэх л юм бол тэр шөнөдөө биднийг хүйс тэмтрэн дээрэмдэх болно. Олон жил миний охинтой нөхөрлөсний хувьд ганц чамд л итгэж байна. Чи япон руу ар гэрийнхэнтэйгээ холбоо барьж бидний юмыг худалдаж аваач гэж гуйж байна” гэлээ.
Бүсгүй тэдгээр үнэт эдлэлүүдийг үзээд үнэхээр үнэтэй эд болохыг танив. Бүсгүй ч бас удам дамжсан язгууртан гэр бүлийн хүн. Үнэт эдлэлийг мэднэ. Чухам хэдий хэр үнэ хүрэхийг сайн мэдэхгүй ч маш их үнэтэй гэдгийг нь бол сайн мэдэж байлаа .Өөрийнх нь эх нутаг нь болно гэж найдаж ирсэн энэ харь оронд халуун дулаан нөмөртөө авч гэр бүл нь болсон энэ монгол гэр бүлд чадах чинээгээрээ ачийг нь хариулж дайны хөлөөс зайлуулах хэрэгтэй гэдгийг бүсгүй ясандаа тултал ойлгож байсан юм. Тэгээд ч хань нөхрөө алдсан бүсгүй хүн харь газар идээшихгүй нь тодорхой. Хамгийн сүүлчийн түшиг болсон монгол гэр бүл нь байхгүй бол бүсгүй энд үлдэх ямар ч хэрэггүй тул нутаг буцаж элгэн садан эцэг эхээ бараадах нь зөв байлаа. Олон хоног бодсоны эцэст нэгэн өглөө Харбин дах Мицуи банкны салбар руу ганцаараа очлоо.
Залуу хосыг гэрлэж айл болоход хоёр талын эцэг эхээс өгсөн сүй, инж, дайны дараах ирээдүйн амьдралдаа зориулан хадгалж байсан бүх мөнгө нь 200 мянган иень байлаа. Дэжидийн гэр бүлийн гуч гаруй хүнийг америк руу явуулахад хүрэлцэх мөнгө байв. Дэжидийн ээж эмээ хоёр магнай тэнийн баярлаж үлдсэн эрдэнэсийнхээ хагасыг бүсгүйд өгөхөд бүсгүй сандран татгалзаж билээ. Гэлээ ч тэд түүнийг ятгаж “Удахгүй манжуурт аймшигт дайн болно. Чи ч гэсэн нутаг буц. Энд үлдвэл аюултай. Энэ эрдэнэсийг бид авж явахаас айж байна. Бид үүнээс болж амиа алдаж мэднэ, хэзээ ч дээрэмдүүлж болно. Харин чи үүнийг авбал японд очоод чамд хэрэг болно” гэсэн. Бүсгүй ч зүгээр байж чадсангүй японд үлдсэн эцэг эх рүүгээ захиа бичиж мөнгө зээлэхийг гуйгаад, дахин 80 мянган иен банкаар гуйвуулан авч тэдэнд өгч билээ.
Тэр үе бол 1944 оны хавар байсан, сар гаруй нүүх бэлтгэлээ хийгээд, Мотохиро бүсгүй эр нөхөр нь далайн дайнд амь үрэгдсэн хийгээд, нөхөр болон өөрийн ар гэрийнхэнээ харж түших хэрэгтэй болохоо илэрхийлж уугуул нутагтаа буцах эрхээ авсан бөгөөд монгол гэр бүл нь түүнийг шанхай хүртэл хүргэж өгөх болно хэмээн мөн замын нэвтрэн өнгөрүүлэх бичиг шийтгүүлж авав. Ингээд монгол гэр бүлийнхний хамтаар шанхай руу нүүж билээ. Шанхайд очоод тэд бүсгүйг японы офицер албан хаагчдын усан онгоцонд суулгаж өгөөд өөрсдөө үлдэж, америк явах онгоц хайхаар шийдсэн байлаа. Тэр үед ид дайны гал дүрэлзэж байсан тул хэдэн онгоц хэдэн газраар дамжин америк хүрэх нь тодорхойгүй байсан ч ханш өндөртэй япон иенийг доллар болгон солих нь шанхайд алга урвуулахын төдий хялбар бөгөөд бэлэн мөнгөтэй бол бүх саадыг давж чадна гэдэгтээ тэд итгэлтэй байлаа.

3

Шанхайд тэдний түр байрласан 2 давхар байшингийн европ маягийн зочдын өрөөнд камин зуухны дулаан илчинд цохиулан Мотохиро бүсгүй зөөлөн буйдан дээр суугаагаараа зүүрмэглэн нойрсож байлаа. Хүүгээ дээд давхрын өөрт ноогдсон унтлагын өрөөнд унтуулаад өөрөө оройтож байгаа Лхам болон монгол эмээг хүлээж суугаад нүүдэл суудалдаа ядарсан бие нь ил галын таатай илчинд тавиран унтаж хоцорчээ.
Төрөлх хойд нутгийн гал улаан намрын уулсыг ширтэн, хайрт нөхрийнхөө мөрийг түшин асарт сууж, намрын оройн жаргах нарны илч бүх биеийг нь таатайяа ээн байхыг мэдрэнэ. Тэднийг 12 настайд нь хоёр талын гэр бүлийн эзэд санаа нийлэн эртний уламжлалыг дагаж өндгөн сүй тавьж билээ. Чингээд тэд гэрлэх хүртлээ бүтэн 7 жилийн хугацаанд жил бүрийн намар сургуулийнхаа амралтаар нэг сар хамтдаа өнгөрүүлэх болсон бөгөөд анхандаа хүүхэд насны гэнэн сэтгэлээр тоглож шоглон өнгөрүүлдэг байсан бол яваандаа ертөнцийн жамыг ухаарч ариун сэтгэлээр дассан нандин үерхэл болон хувирч билээ.
Хорвоогийн амьдралыг нарийн ширийн, хатуу бэрх ба аз жаргалын нууцыг хараахан үл мэдэх боловч, амьдралыг тэд хамтдаа туулах болно, алс зам мэт ирээдүйд тэд зөвхөн 2 биендээ л найдаж, бие биенээ түшин тулж амьдрана гэдгээ эцэг өвгөдийн гэрээс сургааль, үлгэр жишээнээс илүү төрөлх зөн совингоороо ухаарсан ч байж магадгүй юм. Жил бүрийн намрын сүүл сард тэд салах болоход эцгийн гэрийн цэцэрлэгийн захад орших энэхүү задгай асарт гал улаан уулсын дунд шингэн жаргах нарны цацрах туяаг ширтэн юу ч үл өгүүлэн чив чимээгүй суун ахуйд бие биенийхээ зүрхнээс урсах сэтгэлийн сэвшээг сонсох нандин сайхан мөчүүд байждээ.
Гадаах хаалга торхийн нээгдэж, гол хонгилоор дэвссэн зөөлөн хивсэн дээгүүр яарсан хүмүүсийн алхаа сэв сэвхийн нааш цааш алхалах соносогдохтой гүйтэй өчүүхэн чимээнд Мотохиро бүсгүй сэрээд тунгалаг нүдээ нээн ил зуухны галын дөлийг бодлогширон ширтэв. Саяын зүүд яг л бодит мэт, жаргалтай сайхан он жилүүддээ эргээд очсон мэт санагдана. Гэлээ ч энэ бол зүүд гэдгийг тэр сайн ухаарч байлаа. Хайрт хань нь амь үрэгдсэн, хахир дайн дуусаагүй, амьд үлдсэн өчүүхэн хүүгээ аваад харь орноос нутгаа тэмцэн зүтгэж яваа нь л бодит үнэн.
Өрөөний хаалга зөөлөн онгойж, Дэжид охин яагаад ч юм гэм хийсэн юм шиг чимээгүй гишгэлэн орж ирлээ. Араас нь Лхам бүсгүй тэгээд эмээ нь орж ирээд хаалгаа мөн л аяархан хаав. Яагаад ч юм зүүд нь дуусаагүй байгаа юм шиг, тэд удаан маш удаан явсаар түүн рүү дөхөж байгаа юм шиг санагдахуй айдас жихүүдэс бага багаар цээжинд нь хуримтлагдан хүндэрнэ. Хүнд хэцүү энэ жилүүдэд тэр муу мэдээг зөнгөөрөө мэдэрдэг болжээ.
Лхам Дэжид хоёр хажуугийн буйданд чимээгүй зэрэгцэн суухад, эмээ монгол заншлаар нэг хөлөө дороо хийн газар суугаад ил галын хажууд бөөрийг шүргүүлэн тавьсан данхтай сүүтэй цайг авч ширээн дээрх аяганы нэгэнд хийгээд оочлов.

Эмээ цайгаа ууж дуусмагц Дэжид охин руу хандан толгой дохиход охин уртаар амьсгаа аваад ярьж эхлэв.
Монголчууд өглөө 5 хэсэг болон хуваагдаж тус бүр мянган доллар сольж авахаар гарцгаасан байжээ. Шанхай хэдийгээр том хот боловч доллар олдох газар мөн цөөхөн бөгөөд төвийн 5 дүүрэг тус бүрд ээлжлэн очиж дээрэмчдийн бүлэглэлүүдийн хараанд өртөхгүй ажлаа амжуулах арга сэдсэн байж. Хэдийгээр залуу монголчууд дотор газар төрж өссөн, хэл яриа явдал суудал, хувцас хунараар нь тэднийг монгол рүн гэж ялгах аргагүй ч тэд болгоомжтой байж, нэг газар хорь гучаас илүүгүй доллар сольж авч явах ёстой байв. Орой долоон цагт болзсон газраа цугларахад 2 хүн дутуу байв. 30 минут хүлээгээд сэтгэл зовнисон тэд 5 хүнээ ажиглагчаар үлдээгээд нөөц газар руу шилжин хүлээлээ. 2 цагийн дараа ажиглагчдаас 1 хүн ирж хэл авчирсан байна. Алга болсон хоёр хятадуудад хөөгдөн буудалцсаар хажуугийн гудамжаар өнгөрсөн бөгөөд үлдсэн 5 хятадуудын замыг тосон буудалцаж мөрдлөгийг таслахыг оролдсон боловч хүчинд автагдан ухарсан байж. Гагцхүү энэ завсарыг ашиглан нөгөө хоёрын нэг нь болох суманд оногдон шархадсан Төмөрийг харанхуй гудамжны буланд нууж үлдээгээд нөгөө нэг нь болох Сүх хэл хүргэхээр иржээ. Хөөгдөгсөд дунхуа хорооллыг чиглэн зугтаж байгаа гэх тул монголчууд дахин 5 хүнийг хөөгдөгсөдөд туслуулахаар явуулаад үндсэн хэсэг нь шархтаныг олж аваад байрандаа эргэж ирсэн нь энэ ажээ.
Дэжид охины яриаг таслан өрөөний хаалга онгойж эмээгийн шадар орж ирээд байшингийн арын гудамны харанхуй буланд хятад хийцийн жижиг шавар бурхан залаад урд нь таван ширхэг хүж хатган асаасан байгааг илтгэв. Мотохиро бүсгүй гайхалтай нь түүний хэлсэн үг бүрийг ямарч орчуулгагүйгээ шууд ойлгож байгаагаа анзаарлаа. Эмээ, гудамны 4 буланд тус бүр 2 хүн харуулд гаргахыг тушаагаад эргэн харж Дэжид охиныг үргэлжлүүлэн ярь хэмээн зангалаа.
Буцах замдаа тэд будлианы эзэн Сүх Төмөр хоёроос учрыг нягтлан асуусан байна. Тэд шанхайн 5 дүүргийг солбин нэгжсээр оройн 6 цагийн үед 820 доллар авч чадсан байжээ. Харанхуй болохын алдад нэгэн мухлагт орж 50 доллар япон иенээр худалдан авахыг хүсэхэд мухлагийн эзэн шууд татгалзаж япон дайнд ялагдсан тул иен хог болсон, харин алтаар бол доллар өгч болно гэж мэдэгдсэн байна. Хэдийгээр хал үзэж хашир суусан эрчүүл боловч мухлагийн эзэн аргагүй үндэстэй зүйл ярьсан тул цочирдон сандарч гадагшаа шууд гарч явсан аж. Гэтэл мухлагийн эзэн хойноос нь даган гарч ирээд Төмөрийн чигчий хуруунд байсан жижиг алтан бөлзөгийг 50 доллараар авъя гэжээ. Энэ бол санаанд оромгүй их үнэ байв. Япон иений ханш унаж байсан бүх хөрөнгөө цаас болгон хийсгэлээ хэмээн сэтгэлээр унан сандарсан мань хоёр гэнэдэн бөлзөгөө мулталж өгөөд 50 долларыг авч яаран болзоот газар руугаа зүглэжээ. Ингээд тэд зальт дээрэмчдийн хараанд өртөж монгол гэдгээ илчилсэн байж. Харин болзоот газраас хоёрхон гудамны цаана тэднийг хүн мөрдөж байгааг анзаарсан гэнэн 2 залуу маань урхинд орсноо тэгэхэд л мэдэж зүг буруулан зугтжээ.
Монголчууд үргэлж алт эрдэнэсээр дүүрэн цүнхтэй явдгийг андахаа больж амташсан шахайн дээрэмчид одоо тэднийг улангасан авлах нь ойлгомжтой. Гагцхүү залбирах нь зам буруулан зугтаж, дээрэмчдийг чулуу хөөлгөн буй нөгөө 10 хүн өглөө боомт дээр уулзах хүртэл тэсээсэй билээ. Тэр 10 бол нэгэн төрлийн золиос юм. Хэрэв нэхэгч дээрэмчдэд дийлдэвэл бүгд алагдаж албаар өвөртөлж явсан хэсэг үнэт эдлэлээ дээрэмдүүлээд “энэ удаад шанхайд ирсэн монголчууд энэ хэд л байж” гэсэн ойлголт төрүүлж үндсэн хүчээ сэжиг авахуулалгүй эсэн мэнд явуулах. Хэрэв хятадуудыг бүгдийг алж чадвал өглөө боомт дээр уулзах ёстой бөгөөд түрүүчийн хүж асаан залсан шавар бурхан бол тэдний амьд байгаагаа хэлсэн нууц тэмдэг ажээ. Хөөж явсан хятад дээрэмчдийн бүлэг барагцаагаар гучаад хүнтэй байсан бөгөөд бүгдийг нь толгой дараалан устгаж чадсан бол тэд ганц хоёр хоногтоо аврагдсан гэсэн үг, харин 1 нь л амьд гарсан бол маргааш 300 дээрэмчин дагуулаад ирж чаднаа гэсэн үг ажээ.
Эмээ буюу Төгс тайжийн гэргий, энэхэн монгол гэр бүлийн тэргүүн яриа дууссаны тэмдэг болгож уртаар санаа алдаад Лхам руу толгой дохиход Дэжидийн ээж өврөө ухан цэнхэр хадганы үзүүрт зангидсан нэгэн зүйл гаргаж ирээд задаллаа.
Тэр бол амсарыг нь алтаар бөгжилсөн хөх ширэн хуруувч байлаа. Гагцхүү хэмжээ нь үлэмж бөгөөд Мотохиро бүсгүйн 3 хуруу элбэг багтахаар, амсарыг нь тойрсон хуруу хэрийн өргөн алтан бөгжин дээр хурууны өндөгний хэрийн 3 том гал улаан чулуун шигтгээг 3 талд нь тэгш байрлуулж ёзоороос нь нарийн алтан гинжнүүд бат холбогдон унжжээ.

-Үүнийг монголоор эрхийвч хэмээнэ. Эр хүн эрхий хуруундаа хийгээд эдгээр 3 гинжийг бугуйвчтайгаа холбон тогтоодог юм. Эрт үед байлдааны нум сумаар харвах үед хэрэглэдэг байсан юм. Манай удмын өвөг Хархулан хэмээх баатар эрийн үлдээсэн эрдэнэ. Манай удмынхан үүнийг арван жарныг дамжуулан хадгалж ирсэн нандин шүтээн, манай гэр бүлийн дархан эрхийн баталгаа. Энэ 3 улаан чулуу бол цагтаа араавын хааны титэм дээр залагдаж байсан хосгүй үнэт эд. Доржпалам, очир эрдэнээс ч үнэтэй орчлонд ижилгүй алмас эрдэнэ хэмээнэ. Эмээ үүнийг нэгэн амьсгаагаар өгүүлээд чимээгүй болов.
Лхам бүсгүй уртаар санаа алдаад үргэлжлүүлэн өгүүлсэн нь.
- Үүнийг бид алдах эрх байхгүй. Цаг хугацаа өнгөрч, улс төр өөрчлөгдөх сайн цаг ирэх хүртэл хадгалж эх нутаг монголдоо буцаан залах учиртай юм. Гэтэл бид одоо шанхайн дээрэмчдийн хараанд өртлөө. Өнөө өглөө л гучин тавуулаа байсан бид өдгөө 25 уулаа болоод байна. Маргааш өдийд юу болохыг төсөөлөхүйяа бэрх. Иймд бид энэ эрдэнийг чамд хадгалуулах хүсэлтэй байна. Маргааш өглөө бид чамайг японы албан хаагчдын онгоцонд суулгаж өгнө. Тэнд чи хамгаалалтад орох учир айх аюулгүй гагц японд буухад чинь гэриинхэн чинь аль болох олон хүнтэй тосох хэрэгтэй тул өглөө боомт дээрээс цахилгаан утас явуул. Хэзээ нэгэн цагт манайхнаас хэн нэг нь Хархулангийн эрхийвчийг сураглан чам дээр очих болно. Тэр хүнд чи эрдэнийг өгч явуулаарай... гэв.
Эмээ толгой өндийлгөн бүсгүйн өөдөөс харан хэлэв.
- Мотохиро бүсгүй чи зөвшөөрвөл бид энэ эрдэнээ хадгалуулахыг хүсч байна...
Бүсгүй тэдний юу яриад байгааг, үг болгоныг нь бараг сонсоогүй байхдаа, тэдний ам ангайхаас нь өмнө шууд ойлгож байлаа. Бодол сэтгэл нь хөвчирөн чангарч хувь тавилан түүнд агуу үүрэг оногдуулж байгааг ойлгож байлаа. Хатсан хоолойгоо сэрчигнүүлэн байж энэ орой анх удаагаа ам нээлээ.
- Би тангарагалъя. Би бүгдийг ойлголоо. Энэ үгийг тэр монголоор хэлэх шиг болов. Яагаад гэвэл Дэжид охин түрүүнээс хойш чив чимээгүй суусаар байсан.
Төгс тайжийн гэргий эрхэмсэг хөдөлгөөнөөр эрхийвчийг Лхам бүсгүйн гараас авч түүнд өгөөд нам дуугаар зарлиг буулгах мэт удаанаар өгүүлрүүн
- Үүнийг хэнд ч бүү үзүүл, хэнд ч бүү ярь. Хэрвээ бид бүгд үрэгдвэл, хэрвээ чи биднийг хүлээж цөхөрвөл, монгол хүнийг олж монголын эрдэнийг өг. Монгол хүн энэ эрдэнийг яахаа мэднэ, харин чи одоо монгол хүнийг ялгаж таньж чадна.. хэмээн хоёр гарыг нь чанга атган, нүд рүү нь ширтэн байж үгээ дуусгав.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.01.10 3:28 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Шийдвэр”

Эмгэн нүдээ нээж, хэдийгээр өрөөнд харанхуй байсан ч өглөө болсныг мэдэгдэн нива цэцэрлэгт шулганах шувуудын жиргээг сонсон хэвтэнэ.
“Монголын эрдэнийг монгол хүн яахаа өөрөө мэднэ” энэ бол Төгс тайжийн гэргийн үг, бас түүний эцсийн шийдвэр байлаа. Эмгэн гараа сунган хажуугийн хананд байрлуулсан бяцхан товчийг даран бэрээ дуудлаа. Удалгүй түүний бэр, хүүгийнх нь үнэнч хань, ачийнх нь эх, түүнээс хойш энэ гэрийн тулгуур болон үлдэх хүн нь орж ирэхэд ёслолын кимоногоо өмсөхөд туслахыг гуйлаа. Олон давхар кимоно бүс нугалаас зангилаа... яг нэг бүтэн цагийн дараа ёслолын кимоногоо өмсөж дуусаад ёслолын танхим руу бэрээрээ хөтлүүлэн явж оров.
Бэрийгээ цайны ширээ бэлдэхийг хүсээд үнэнч туслах өвгөнийг дуудаж, ач хүү болон Хантайг урьж ирүүлэх даалгавар өглөө. Одоо түүнд эргэлзэх зүйл үлдээгүй ажээ. Өдийг хүртэл түүний таньдаг, түүний таньсан монгол хүн бол ганцхан Хантай хэмээх энэ хөвүүн.
Бүгд цугларахад бүрэн ёслолын дагуу цайгаа ууж дуусгаад Хантайд өмнөө ирж суухыг хүслээ. Эмгэний дуу хоолой, бие сэтгэл нь цэгцэрч ёслол төгөлдөр өгүүлэн эхэлвэй.
-Чи Төгс вангийн гуч биш боловч Хархулангийн удам. Нутгийнхаа эрдэнийг нутагтаа буцаах нь монгол хүний үүрэг. Утсан чинээ улаан амь гэж монголчууд ярьдаг. Энийг чи хоол болгож чадахгүй нь мэдээж гэвч үүний шидийг гаргаж чадах өөр хүмүүс монголд бий нь лавтай. Тэдний гарт бөгжийг хүргэх нь чиний амьнаас илүү чухал зүйл гэдгийг ойлго. Уг нь би чамайг сургуулиа төгсгөөд олонд танигдсан эрдэмтэн болж өөрийгөө төдийгүй бөгжийг хамгаалах чадалтай болтол чинь хүлээх санаатай байсан юм. Гэвч ойрноос дээдсийн сүнс намайг дуудах болов. Миний нас дуусчээ. Одоо ганц чамд л найдна. Чамд Хархулангийн эрдэм чадал үгүй ч Хархулангийн зориг сэтгэл уламжлагдан ирсэн байх ёстой. Бөгжийг наймаачдын гарт алдаж хэрхэвч болохгүй. Тэд Тайваньчуудад зуучилж байгаа юм. Манжийн Чин гүрний эрдэнэсийн санг хулгайлан авснаар Тайвань хүчирхэг баян болсон юм. Монголчууд та нар дэлхийгээр нэг тарсан эзэнт гүрнийхээ эрдэнэсийн санг буцаан цуглуулж чадваас урьдын хүчирхэг монгол дахин сэргэн мандах болно. Энэ ариун үйлсэд чи өөрийн үүргээ гүйцэтгэх ёстой. Манай гэр бүл монголын буяны өчүүхэн хэсгээр хэдэн үеийнхээ хүнсийг базаасан. Би өрөө төлж чаддагүй юмаа гэхэд амласнаа биелүүлэхийг хичээсээр өдий хүрэв. хэмээн нэгэн амьсгаагаар өгүүлээд нүдээ анин урт амьсгал аваад хэсэг чимээгүй болов.
Тэгээд дахин нүдээ нээж өгүүлрүүн.
-Чиний зохиомол түүхийг анх сонсоод Төгс тайжийн гуч биш гэдгийг чинь мэдсэн боловч чиний харцнаас Төгс тайжийн зоригийг олж харсан юм. Бүтэн 2 жилийн турш чиний ажлыг дэмжин ажиглахдаа мохошгүй сэтгэлээр эх орныхоо түүхийн тасарсан хуудсуудыг эвлүүлэхээр зүтгэж буйг чинь ойлгож чамд итгэхээр шийдсээн. Хувь заяа намайг монголтой холбож манай гэр бүлийг тэтгэсэн. Хувь заяа чамайг над руу илгээсэн байх учиртай. Одоо чи өөрийн хувь заяаныхаа эзэн болох цаг чинь иржээ. Хичээгтүн. Өвөг дээдэс чинь бүгд эх нутгийнхаа төлөө амиа өгснийг санагтун.

Эмгэн ийнхүү өгүүлээд сүүлчийн тамир нь шавхагдав бололтой бүх бие нь суларч атийхад нүүрнийх нь ширхэг бүрээс цацарч байсан сүр жавхлангийн туяа бүүдийн сарнив. Бэр нь түүнийг ухасхийн түшиж авахад доод талд нь сууж байсан ач хүү нь өндийгөөд
-Эмээг амраая. Харин чи надтай явна уу гэж хэлээд өрөөнөөс зөөлөн гишгэлэн гарлаа.

Хантай ач хүүг даган алхасаар шилтгээнээс гарч чулуун шатаар уруудсаар зогсоолд хүрэхэд, ач хүү машин руугаа гараараа залан уриад өөрөө жолооны ард суун мотороо асаалаа. Тэд давхисаар төдөлгүй хотын төв руу орж дөрвөн давхар офисийн бололтой барилгын үүдэнд буугаад дотогш орцгоолоо. Лифтны хажуугийн самбар дахь компаниудын нэрсийг харвал бүгд Мотохирогийнх, ач хүүгийн ажлын газар энэ ажээ.
4-р давхарт лифтын хаалга онгойгоод уужим танхимд орж ирцгээв. Ач хүү Хантайг уулзалтын том ширээний эхэнд суухыг уриад өөрөө өөдөөс нь харан суугаад ярьж эхлэв.

- Юун түрүүн чамд эрдэнэсийн наймаачин Күрихара болон эмээгийн хоорондох холбоог тайлбарлаж өгөх нь зүйтэй гэж бодож байна. Күрихарагийн эцэг бол манай нутгийн хүн бөгөөд дайны дараа хар зах дээр наймаа хийдэг, токио осакагаас америк цэргийн хүнс материал авчирч энд зардаг хүн байсан гэдэг. Дайны дараа мөнгөний ханш унаж, хүнс тэжээл ховордож, хамгийн найдвартай гэгдэх газар хүртэл үнэгүйдсэн байсан тэр үед эмээ манжуураас авчирсан алт үнэт эдлэлээ нэгнэгээр нь гарган зарж өөрөө амьдралаа залгуулаад зогсохгүй ойр хавийн олон гэр бүлийн аминд орсон гэдэг. Тэр үед алт эрдэнэсээ эцэг Күрихарагаар заруулдаг байсан, эцэг Күрихара ч тэр наймаануудаас чамгүй хөлжиж, яваандаа ажил хэргээ токио руу шилжүүлэн байрлуулсан аж. Дараа нь хүү нь ажил хэргийг нь өвлөж авсан юм. Иймээс эмээ болон Күрихара нар эртний холбоотой улс. Хэмээгээд хэсэг бодолхийлснээ яриагаа үргэлжлүүлэв.
- Эмээ монголоос хүн ирж бөгжийг авч явахыг бүх насаараа хүлээсээн. Хэзээ ч ирж магадгүй гэж бодож байсан тул энэ үнэт эрдэнийг ямарч бүртгэлд оруулаагүй бөгөөд хуулиар бол хууль бус эзэмшигч юм. 90-ээд оноос монголтой харьцаа сайжирч олон монголчууд японд ирж байгаа сураг сонсогдох болсон үеэс бид улам бүр сэтгэл догдлон хүлээдэг болсоон. Монголын элчин сайдын яамаар дамжуулан бөгжийг монголд буцаах талаар бодож үзсэн боловч засгийн газрын хараанд бөгж албан ёсоор орвол асар өндөр татвар төлөх ёстой болно. Бөгжний үнийг одоогоор хэнч тодорхой мэдэхгүй байгаа боловч багаар бодоход хорин сая иений татвар доод тал нь төлөх болно. Тэгээд ч эмээ монголын засгийн газарт бүрэн итгэхгүй байснаар барахгүй Төгс тайжийнхнаас хэн нэг нь ирнэ гэдэгт итгэсээр байсан юм. Гэвч цаг хугацаа явсаар эмээ цөхөрч эхэлсэн тул гурван жилийн өмнө Күрихараг манайд айлчлах үеэр ямар нэгэн үнэтэй бөгж сурагласан монгол хүн тааралдвал хэл өгөөрэй гэж гуйсан юм. Эндээс л эрдэнэсийн наймаачин бөгжний тухай судалж эхэлсэн байх гэж бодож байна. Ингэж өгүүлээд ач хүү царайгаа ноцтой болгож Хантай руу эгц ширтэн байж үргэлжлэн өгүүлсэн нь.
- Би танай сургуулиар дамжуулан чиний талаар бүрэн судалсан. Хэдийгээр чи Төгс тайжиинхантай огт холбоогүй боловч ямарч гэсэн зальт этгээд биш шудрага журамт хүн болохыг ойлгосны үндсэн дээр эмээгийн саналыг дэмжиж бөгжийг чамд өгөхийг зөвшөөрсөн.
- Бас нэг зүйл. Бөгжийг хил гааль дээр анхаарал татуулахгүйн тулд чулууны өнгийг ч бага зэрэг бүдгэрүүлсэн, эргүүлж хэвэнд нь оруулах аргыг танай нутгийн дархчууд сайн мэдэх байх гэж бодож байна.
Ингэж хэлээд ач хүү бөгжийг ширээнд дээр гаргаж тавилаа.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.01.10 3:31 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Бүслэлт”

1

“Hi Hantai bn. Nad tuslamj heregtei bn. Ene togloom bishee. Minii gart deer uyed mongoloos aldagdsan asar unetei bugj sanamsargui baidlaar orj irsen. Uuniig bi hurgej ochno. Oiriin udruuded japan, korea, beejingiin aly neg ongots, esvel galt tergeer mongold ochih bolno. Tsagdaa, tagnuuliin baiguullagad ene tuhai medegdej namaig hil deer tosullj hamgaalaltad awahuulna uu. Esvel zugeer barivchlisan ch bolno. Guiya, tuslaarai”
Хантайн толгойд өөр юм орж ирсэнгүй. Энэ хэдэн үгийг бичээд контакт лист дээрх бүх хаягийг оруулж сэнд хийгээд хаягаа хаалаа.
Ач хүү түүнийг мэйл явуулахыг хажууд нь зогсон харж байснаа уртаар санаа алдаад
- Уг нь би эмч болох хүсэлтэй байсан. Гэвч эмэг эх надад эцгийн, бас өвөөгийн амьдралыг ярьсан. Бөгжийг хамгаалахын тулд хуульч болох замыг сонгосон. Японд энэ бөгж ямарч татвар төлж бүртгүүлээгүй тул чи бас л хууль бус эзэмшигч. Монголд чухам яахыг би мэдэхгүй энэ бол та нарын учрыг нь олох асуудал. Чиний үүрэг бол үүнийг ямарч засгийн газар, элдэв асуудалгүйнээр монголд хүргэх явдал. Хэрэв бөгж монголын албан ёсны өмч болчихвол хэн ч чамайг ахиж оролдохгүй болно. Харин энд үүссэн чиний асуудлыг би бүрэн зохицуулна.
Хантай бугуйндаа зүүсэн бандана-гаа тайлж ширээн дээрхх бөгжийг боогоод биеэсээ хэзээ ч салгадаггүй аяны жижиг хар цүнхэндээ хийгээд бэлэн болсноо илтгэн ач хүү гий өөдөөс харлаа. Ач хүү:
-Одоо эндээс онгоцны билет шууд захиалан авч болох боловч тайваныхан ойр хавийн бүх онгоц, галт тэрэгийг анхааралдаа авсан байгаа. Яг одоо чи явж, өглөө гэхэд хаа нэгтэйгээс онгоцонд сууж амжвал тэд чамайг эндээс хөдлөөгүй байгаа гэж тооцоолж байх үед бултаж амжина.
Ач хүү ингэж хэлээд хойноосоо дагахыг дохиод лифтэнд орлоо. Тэд шууд газар доорхи гаражид буулаа. Хов хоосон гаражны буланд цоо шинэ хүчирхэг Хонда-Баха сойлгоотой байлаа.
-Хэт том хөдөлгүүртэй бол омтгойтон хурд хэтрүүлж цагдаагийн эргүүлд баригдан хугацаа алдах байх гэж болгоомжилсон юм гэж Ач хүү товчхон тайлбарлаад,
-Үүнийг дуртай газраа хаяж болно, ямар ч бүртгэлгүй эд хэмээгээд
-Болгоомжтой яваарай гэж зөөлнөөр өгүүлээд толгой дохин салах ёс гүйцэтгэв.
Хантай жижиг хар цүнхээ нуруундаа бат бүслэн, шинэхэн дуулгыг углаад мордож ганцхан тийрч асаагаад ач хүүгийн зүг толгой дохиж,
-Хэзээ нэгэн цагт бид уулзалдах тэр өдрийн төлөө... хэмээн аяархан хэлээд алгуурхан онгойж буй хаалгыг чиглэн ухасхийлээ.

Аоморигийн төв хот Мориока оролгүйгээр орон нутгийн замаар явж аоморигийн төв засмалд нийлбэл бүтэн цаг хожно. Оройн 17 цаг болж гадаа харанхуй болсон байв. Мотоциклийн хянах самбарын хажууд Жи-пи-эс байрлуулсан байх нь тод гэрэлтэн харагдана. Бүх зам чөлөөтэй ажээ. Цагдаагийн эргүүлүүдийн анхаарлыг татахгүйн тулд яг 100км.цагийн хурд барилаа.
Хараанд өртөлгүй нисчихэж болох хамгийн найдвартай газар бол Нийгатагийн нисэх буудал. Өглөө бүр 2 онгоц Сеүл рүү гарч байгаа. Ганц суудал олдохгүй байна гэж тийм заяа нь хаясан юм байхгүй байлгүй гэж өөрийгөө тайтгаруулан зоригоо хөвчлөв. Гэвч Нийгата хүртэл 7 цаг давхих хэрэгтэй байв. Энэ аялалыг бие нь тэвчих боловуу гэж санаа зовсонгүй. Тэр хэзээний л шөнө болохоор сэргэж үдээс өмнө үүргэлж явдаг билээ. Энэ муу зан нь түүний аминд орох юм гэж хэзээ ч бодож явсангүйгээ санаад инээвхийлэв.
Цагийн дараа хурдны замд орж хурдаа 150 хүртэл нэмсэн боловч байн байн хурд хэмжигчийн байрлал илрүүлэгчийн улаан гэрэл анивчин асах тул хурдаа саасаар их л болгоомжтой явлаа. Шөнийн бүлээн агаарыг зүсэн ийнхүү давхихад хийморь нь дахин сэргэж удтал эргэлзэн хулчийж байж нэгэнт шийдсэн сэтгэл нь улам бүр шулуудаж байгаагаа мэдэрч байлаа. Эзнээс ийнхүү зугтсан тул одоо буцах зам байхгүй. Баригдвал чухам юу болохыг гагц тэнгэр бурхан л мэдэх байх.
Яг 2 цаг давхиад бензин түгээгүүр орохоор замаас буух эргэлт хайж эхлэв. Жи-пи-эс дээр 1км-ийн цаана ганцхан л гарц байгааг зааж байх тул өнгөрчихгүй хичээн хурдаа саалаа. Мотоциклийг хэдийгээр том банкаар тоноглосон боловч, үүгээр 300 км л давхина.
Ийм банкийг монголд манжин банк гэж нэрлэдгийг яагаад ч юм гэнэт санаж дотроо инээд алдав. Амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр явах энэ мөчид ийнхүү тайван байгаадаа өөрөө гайхлаа. Замаас бууж түгээгүүр рүү очлоо.
-Дүүрэн... гэж товчхон хэлээд дуулгаа тайлахыг хүсээгүй тул мордоостой хэвээр хүлээлээ. Эргэн тойрноо сэмхэн ажвал сэжигтэй зүйл үгүй шиг. Күнико одоо юу хийж байгаа бол? Бодвол сайн дурын бүлгийн ажлаар англи явах бэлтгэлээ хийж хувцас хунараа янзлан жижигхэн өрөөндөө байгаа байхдаа. Тэр хоёр тодорхой зүйл ярилцаагүй боловч сүүлчийн удаа уулзаж байгаагаа хоёулаа мэдэрч байсан. Өглөө салахдаа түүнийхээ хонгорхон үсийг зөөлөн үнэрлэхдээ зүрх нь шимширч байж билээ.
Банкаа таглан цоожлоод мотоциклоо асааж алгуурхан хөдлөн замруу орох үед түргэн хоолны газрын зогсоолоос 2 гялгар хар краун зэрэг хөдлөхийг толиндоо гэнэт хараад зүрх нь базлах шиг болов. Түүний совин хэзээ ч түүнийг хуурч байгаагүй бөгөөд энэ удаа бүр зүрх рүү нь зүүгээр хатгах мэт өвдлөө. Гэлээ ч тэр итгэхийг хүссэнгүй түүнийг таних учиргүйсэн. Юмыг яаж мэдхэв... 10 км-ийн цаана хурдны замруу гарах ахин нэг гарц байна. Гэмгүй царайлан орон нутгийн зам руу орлоо. Толь руугаа хялалзсаар хэсэг давхив. Нөгөө 2 краун шууд түүнийг даган хурдаа нэмэхийг үзээд бүр сандрав. Ямар азаар хурдны зам руу орсонгүй вэ. 4800си-си хөдөлгүүртэй энэ машинууд түүнийг дор нь арчина. Гар нь салгалсан боловч огцом эргэлт бүр дээр хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй даран давхисаар байлаа. Огцом эргэлт дээр машинуудын дугуй чяхран хоцрох боловч хэдхэн секундэд өсгий даран орж ирнэ. Хэзээ ч билээ дээр үед ийм гялгар хар машины цонхоор нэгэн мотоциклтой залууг зам дээр нам буудахыг харсан гэж хэн нэг нь хуучилж байсан нь санагдахуй гэдэс нь мушгирах шиг болов.
Монголд байсан ч болоосой... шууд замаас гараад бултахгүй юу гэж бухимдан бодлоо. Жижигхэн хотын зах руу гарч ирсэн бололтой, будааны талбайны далангууд харанхуйд ярайн харагдахуй хойд тормосоо огцом гишгэн шарваад нэгэн нарийн далан руу эргэн орлоо. 2 машин эргэлзэх зүйлгүй салж нэг нь байрандаа үлдээд нөгөөх нь талбай тойрсон замаар чигээрээ гулган одох нь хальт харагдав.
Одоо яах билээ. Энэ далангууд дээгүүр сүлжсээр байтал 2 талаас нь амдаад шууд буудах байхдаа. Талбай руу буувал усан намагт шууд шигдэнэ. Энэ ашгүй том талбай бололтой. Гэнэт өөдөөс нь хөндлөн өндөр далан яах иихийн зуургүй харлан тулж ирэхэд урд тормосоо хальт атгаад харайлаа. Нисч байх шиг санагдана. Хөл доор нь хав харанхуй тул газар үл харагдах бөгөөд дөрөөн дээрээ босч амжвуу үгүй юу доороос нь хүчтэй цохилт орж ирж толгой дээрээс нь 5 тонны уурын алхаар няц дарах мэт хөл гар нь хэдий хүчлэвч арчаагүй нугаран бөхийсөөр дуулганыхаа шилэн нүүрээр мотоциклийнхээ хянах руу гэрлийн хурдаар ойртож байгаагаа харж амжлаа. Мотоцикл нь резинээр хийгдсэн мэт гулжисхийн гараас нь мулт үсрэн одоод, мөрөөрөө хатуу зүйл түсхийтэл мөргөн уналаа.

2

Нүдээ нээхэд бүрхэг харанхуй тэнгэр харагдана. Бүх бие нь битүү өвдөж арайхийн өндиийж моторын хүржигнэх дуу гарах зүг рүү харвал арваад метрийн цаана хажуулдан хэвтсэн мотоциклийн гэрэлд цементэн хана харагдана.
Гол байжээ. Японы жижиг голууд ихэвчлэн 2 м орчим өндөр, 5-6м орчим өргөн битүү цемэнтэлсэн сувагийн ёроолд татсан нарийн ховилоор урсдагийг анх хараад их л хачирхаж байж билээ.
Хүчлэн бослоо... бүх бие нь хүнийх болсон мэт дуулгавар муутай бөгөөд лантуураар цохиулсан мэт өвдөнө. Амьсгаа аваад доороо дэвхэрлээ. Нүд нь харанхуйлсан болвч нуруу нь тэнийх шиг санагдав. Хугарсан барьсан юм үгүй шиг байх тул дахин нэг дэвхэртэл гол нь харлан эвхэрэн уналаа. Гэвч ухаан алдсангүй... хөл гараа хөдөлгөж үзтэл овоо мэдээ оржээ. Энд хэвтээд хэр удсанаа мэдэхгүй тул сандран мотоцикл руугаа мөлхлөө. Замдаа овоо хүч орж дөрвөн хөллөснөө, улмаар босч найган алхсаар унаандаа хүрэв. Сэхээ орон үзвэл дуулганы нүүрний хуванцар шилэн хаалт, хянах самбар 2 бяц үсэрчээ. Бусдаар гайгүй мэт, хамгийн гол нь жи-пи-эс бүтэн байв. Харвал зүүн талд зам 200гаад метр ойрхон байх тул тэвдэн гэрлээ унтраав.
Мотоциклоо өргөн босгох гэтэл даагдсангүй. Хэсэг амсхийгээд амьсгалаа түгжин бүх хүчээ дайчлан босгоод амьсгаадан хэсэг зогсов. Цаг алдаж болохгүй байсан тул мордон хөдөллөө... баруун алд лав ойрийн арваад км-д зам харагдахгүй байсан тул голын ёроолыг даган хөдөллөө. Гэрлээ асааж болохгүй... гэвч голын ёроол битүү цемэнтэлсэн тул санаа зовох зүйлгүй. Нимгэн үүлний цаанаас сүүмиих сарны бүдэг гэрэлд яг хажуугийн хана бүдэг харагдах тул түүнийг даган аль болох хурдан явахыг хичээн 3-р араагаар явж байлаа. Эндээс холдох хэрэгтэй. Өглөө болтол яваад хаа хүрэхээ үзнэ гэж бодно. Өвдсөндөө тэр уур нь хүрчээ. Эцэх ядрах нойр хоол бүгд ор тас мартагдаж, замд нь хэн нэгэн саад хийвэл нүцгэн гараараа тасдаж хаяхаас буцахгүй хилэгнэн давхиж байлаа. Хурдаа нэмэв. Энэ бөгжийг тэр заавал нутагтаа хүргэнэ. Хэргийг нь гаргаж чадах хүмүүс гаргадаг юм байгаа биз... түүний үүрэг бол бөгжийг тэдний гарт л хүргэж өгөх. Тэгээд л гүйцээ. Үхэлтэй нүүр тулсан нь Хантайд их зүйлийг ойлгуулав. Утсан чинээ улаан амь гэж ямар үнэн хэлээ вэ? Төгсгөлгүй мэт санагдаж байсан амьдрал ингээд л ганцхан секундэд тас үсэрдэг юм байна. Мөнгө хөрөнгө, зугаа цэнгэл, алдар нэр, агуу ихийг бүтээх хүсэл... түүний хүсч тэмүүлж байсан зүйл бүгд хоосон ажээ. Гялсгээд л өнгөрөх энэ амьдралдаа ямар нэг утга учиртай зүйл хийгээд үхвэл л харамсах зүйлгүй болохыг тэр ухаарав. Одоо түүний хувьд энэ утга учир нь бөгжийг хүргэх. Өдий хүртэл тэрээр энэ үүргийг хүлээх болсондоо сэтгэлийнхээ мухарт дурамжхан байсан билээ.
Монголын хэдэн луйварчин дарга нар хуваагаад залгичих юмны төлөө өөрийн арай гэж орсон токиогийн их сургууль, олон залуучуудын мөрөөддөг япон дахь амьдрал, өдий хүртэл хар хөлсөө гарган цуглуулсан бүхнээ орхих хэрэгтэй болсондоо харамсаж байсан.
Тэгсэн дорхноо бөгжийг бултуулж, эзнийг жаахан айлгаж байгаад бөгжнөөс хүртэх хувиа ахиухан нэмүүлчихвэл монголдоо л толгой баян болж насаараа тансаг сайхан амьдрах боломжтой гэж нууцхан сэтгэж байсансан.
Одоо бол энэ бүхэн утгагүй зүйл болохыг ойлгов.
Яагаад Хархулан таних танихгүй хэдэн монгол цэргийн нэгэнт үхэх тавилантай амийг үлдээх гэж өөрийгөө болон багын анд долоон нөхрийнхөө амийг дэнчинд тавин байж дайсны харуулын хамар доор өмхийрсөн адууны гэдсэнд чичирэн хэвтэж байсныг, яагаад Төгс тайж самуун хулгайгаараа цоллуулан эх нутгаасаа ял сонссон байж эцсийн амьсгалаа тасартал хар хятадтай тулалдсаныг, яагаад үе үеийн өвөг дээдэс нь бэлэн сайхан амьдрал байсаар байтал буудуулан, хорлуулан, зоосны нүхээр сүвлүүлэн байж юуны төлөө тэмцэж байсныг тэр ойлгох шиг болов. Тэд арай өөр том зүйлийн төлөө амьдралаа өгөхийг хүсдэг байж.
Хүчтэй нь хүчгүйгээ дарладаг энэ орчлонд хэний ч доор орохгүй эх орноо, үндсэн хүчээ, хойч үеэ авч үлдэхийн төлөө тэгдэг байж.
Энэ бөгж үнэхээр тийм их үнэтэй юм бол дор хаяж л дэлхийн банкинд барьцаалахад л нөгөө толгойны өвчин болоод байгаа зам, дэд бүтцийг бараг барьчих юм бишүү. Учрыг нь тодорхой ойлгохгүй байгаа ч үүнд бодсоноос хавьгүй илүү үнэ цэнэтэй зүйл бас байх шиг санагдана. Тийм биш бол яалаа гэж хэдэн чулууны төлөө толгой эргэм үнэ хаян хөөцөлдөх билээ.
Ямар дэлхий дээр байгаа ганц монгол хүн тэр байгаа биш, түүнээс илүү ухаантай, эмгэний хэлснээр энэ эрдэнийн ид шидийг гаргаж чадах хүмүүс мэдээж байгаа.
Их үйл хэргийн төлөө Үхсэн ч гомдолгүй гэж үг байдаг, харин мань эрийн хувьд үхэж болохгүй бөгөөд амьд байж үүргээ биелүүлэх хэрэгтэй. Үүний төлөө толгойгоо ажиллуулах хэрэгтэй байлаа.
Энэ голын дагуу бүх хотуудад ажиглалт хийж байгаа байгаа. Ойр хавийн хотуудаар тарсан бусдыгаа дуудмагц голыг нэгжиж эхэлнэ. Тэднээс яаж бултах вэ? Хамгийн хяслантай нь албан ёсоор цагдаад хандаж болохгүй байдаг. Тэгвэл ялгаагүй бөгжөө алдана.
Жи-пи-эс ийн дэлгэцэн дээр ахиад 10 км-ийн цаана зам гарч ирмэгц тэр зогслоо.
Хантай ингээд хавханд орлоо гэжүү?

3

Мотоциклоо унтраан буугаад хана налан суув. Дуулгаа аван бяцхан сэрүүцэв. Яах вэ? Ямар ч гэсэн мотоцоклоо хаяад эндээс холдох хэрэгтэй нь тодорхой гэвч хаачих билээ. Харанхуйд бөртөлзөх мотоциклийг харамсан харав. Морьгүй хүн мохдог гэдэг. Гэхдээ энэ бол эртний ойлголт. Орчин үед бол толгой нь ажилладаг хүн л хүчтэй. Тэр өөрийгөө муугүй толгойтой гэж үргэлж дотроо өөрийгөө хөөргөдөгсөн. Үнэн л байх болтугай...
Япон айлууд шөнөөр танихгүй хүн гэртээ оруулахгүй. Шууд цагдаа дуудах биз . Будааны талбайн усанд Тэмүүжин шиг нуугдвал... тулсан үед л юу юм гэхээс цаг ч тэсэхгүй. Хэсэг амсгээд босох гэтэл бие нь даагдсангүй. Бүх бие нь буларчээ. Хөлөө жийн суутал гутал дотор нь нойтон оргин шалчигнав. Тайлан үзтэл дотор нь шал ус бололтой. Цусны нялуун үнэр хамар цоргиход цочин хуруугаараа тэмтрэн имэрвээс үнэхээр цус ажээ. Өмдөө тайлан үзэв. Зүүн өвдөгнийх нь арьс 2 хуруу хэртэй зад тавьжээ. Ширэн өмдийг нэвтэлж чадалгүй доош урссан байж. Ашгүй тойгны яс нь бүтэн бололтой. Цамцныхаа хормойноос цуу татан чанга боолоо.
Хөдөлгөөнгүй удвал хамаг бие нь хүндрэн хөших янзтай тул ёолон байж .босоод гар хөлөө хөдөлгөв. Хувцсаа өмсөөд ганц найдвар болсон жи-пи-эсээ салгаж аваад мотоциклоо хана налуулан дээр нь гарч хананы ирмэгээс зууран авирлаа. Ноцолдсоор байж эрэг дээр арайхийн гараад амьсгаа даран хэсэг хэвтэв.
Түүнд ямарч төлөвлөгөө байсангүй. Нөгөө 2 машин хоёр талын зам дээр амдаж зогсоо нь лавтай тул одоо байгаа цагаа ашиглан хөндлөн явж аль болох холдох хэрэгтэй байлаа.
Гэнэт сэрхийв. Ач хүү бас дайсан биш гэж үү. Энэ үнэт бөгжний төлөө үхэж буй эмээгээс урвах нь тиймч сүртэй юм бишээ. Бүх хувцсаа сканердсан атал... тэр 2 машин ач хүүгийн хөлсөлсөн хүмүүс ч байж мэднэ.
Хантай өвчнөө мартан ухасхийн өндийгээд буцаж эрэг рүү буув. Жи-пи-эс ээ бяц гишгэн голын ус руу шидээд мотоциклдоо мордон асаалгүйгээр голын уруу аажуухан шааригдлаа.
Хөлөөрөө жийн байж чадлаараа хурдалсаар баримжаагаар 30 км хэртэй яваад дахин эрэг рүү гарч хөндлөн нарийн далан дээгүүр хазганан алхлаа. Алсад хэдэн гэрэл сүүмэлзэн харагдах тосгоноос эсрэг зүг, харанхуй уул руу зөнгөөрөө чиглэн явж байв. Одоо дөнгөж шөнийн 12 болж байх ёстой. Гэгээ ортол түүнд 5 цаг байна.
Задарсан өвдөгнөөс цус шүүрсээр буй бололтой толгой нь эргэн нүд нь харанхуйлж, хамаг бие нь янгинаж байлаа. Хантай шүд зуун алхсаар байлаа. Будааны талбай дуусч газар мэдэгдэхүйц өгсүүр болж ирэхэд урам орон зүтгэнэ. Бүлээн бороо асгарч эхлэв. Тэр үүнийг хүлээж байсан билээ. 10 сард долоо хоногт дор хаяж 2 удаа бороо ордог. Энэ бороо түүний бүх мөрийг баллана. Нохой тавьсан ч... одоо уулнаас түүнийг тэд олохгүй. Сэтгэлд нь гэгээ татах шиг, хүч орох шиг болж цаг хэртэй шамдан алхасаар ой руу орж ирлээ. Одоо бол санаа амарч болно. Дахиад цаг хэртэй ойн гүн рүү мацав. Хэтэрхий гүн орж бас болохгүй. Баавгай таарч мэднэ. Энэ хавьд л зогсоёдоо гэж шийдэх үес тэртэй тэргүй мань эрийн чадал шавхагдсан байв. Нэгэн бүдүүн модыг налан суугаад өвдгөө гаргаж боолтыг аван үзэв. Өвдөгний тойгны нимгэн арьс л язарсан учир цус нь тэгсгээд тогтжээ. Чийглэг энэ газар халдвар орно гэж нэг аюул бий. Борооны усанд угааж үзэв. Цүнхээ уудлав. Замдаа хэрхэхээ бодсоор явсан бөгөөд өөр арга нэгэнт алга. Олон жил хөдөө гадаа явсаар заншсан, цүнхэндээ ойр зуурд хэрэглэнэ хэмээн элдэв юм авч явдаг зан нь энэ удаа түүний аминд орох болж байна. Юун түрүүн спрэй дездорант гаргаж шархаа нэвт шүршив угаав. Шархаа ангайлган дотуур нь шүрлээ. Шарх нь чим чим өвдөвч тэсч болохоор ажээ. Үргэлж авч явдаг викториноксийн жижиг тонгоргоо гаргалаа. Японд ирснээс хойш ганц ч удаа хэрэглээгүй боловч сурсан заншлаараа цүнхнийхээ ёроолд хийгээд бараг мартсан гэхэд болно. Энэ л өдөр ганц л удаа хэрэглэх гэж бүтэн 3 жил авч явсан юм шиг санагдана.
Монголчууд швецарь хутга хэмээн нэрлэдэг энэ тонгоргонд үзүүртээ нүхтэй шөвөг шиг зүйл байдаг ба үүүгээр таар шуудай л үдэж торгодог боловуу хэмээн харж байснаас биш ийнхүү арьсаа үдэж суух юм гэж хэн саналаа.
Цамцныхаа цуурхайнаас утас хөвөн тасдаж авсаар овоо хэдийг салгаад имэрч эхлэв. Багадаа эмээдээ утас имрэхэд нь тусладаг байснаа санан сэтгэл нь уярав. Барагцаагаар нолийн утасны хэртэй бүдүүн, төө хэр урттай болгоод дездорантаараа нэвт шүршив. Одоо хамгийн хэцүү нь... утсаа шөвөгнийхээ үзүүрт сүвлээд арьсаа зүүн гарынхаа хуруугаа чанга чимхэн татаж байгаад хатгалаа... гол тасрам өвдөн часхийсэн авч цоорсонгүй. Шүд зуун огцом түлхэвээс нүд нь харанхуйлах шиг болж пүрхийн нэвт гарах нь сонсогдох шиг болов. Одоо бол гар нь салгалан бүх бие нь чичирнэ. Дахин арьсаа цоолох зориг нэгэнт үгүй болжээ. Модоо налан дээшээ харав. Харанхуй тэнгэрээс бороо нүүр рүү нь цутгана. Гэвч өвдөгөө заавал оёх хэрэгтэй, тэгэхгүй бол цаашаа явж чадахгүйгээр үл барам хөлгүй ч болж мэднэ гэдгийг тэр ойлгож байлаа. “Чи ийм арчаагүй эр байсан юм гэжүү. Хэрэгтэй цагт хатан зориг гаргаж чадна гэж өөрийгөө дөвийлгөдөг байсан бус уу? Агуу их үйлс бүтээхээр төрсөн байх ёстой гэж өөрийгөө итгүүлэхийг хичээж, үмх талхны булан хөөцөлдсөн өчүүхэн амьдралаа жигшдэг байсан биш гэжүү? Май тэгвэл, чиний тэр агуу үүрэг чинь энэ байна. Бүх насаараа бие сэтгэлээ бэлдэн хүлээж байсан үүрэг чинь энэ байна. Ганцхан муу бөгж хүргээд өгчихөж чадахгүй юм бол чи юу юм бэ?” ингэж бодогдоход хор шар нь гозойгоод ирэв. Энэ муу арьсыг цооллоо гээд үхэхгүй нь тодорхой.
Шүд зуун байж пүр пүрхийтэл арьсаа цоо цоо хатгав. Швецарь хутганы дөрвөлжин мохоо үзүүртэй шөвөг арьсыг нь биш голыг нь сэмлэн зад зад татах шиг болон, цоолох бүрд нүд нь харанхуйлан ухаан алдах шахна. Нэг амьсгаагаар өвдгөндөө 3 оёдол тавиад бүх бие нь салгалан гийнаж гэдрэг харан ойчлоо. Гэвч бас тайвшрах болоогүй. Намрын ойн битүү унасан навчсыг хонхойлон ухлаа. Санасныг бодвол их зузаан юм... метр хэртэй хонхойлоод дотор нь орж бүх бие толгойгоо битүү навчаар хучаад сэтгэл амрав. Одоо түүнийг баавгайнаас өөр хэн ч олохгүй. Харин баавгай хоттой ойр газар ирэхгүй биз.
Түүнд одоо ямарч эм тариа, хоол унд байхгүй. Нойр л түүний ганц аврал. Унтаж амрах л ганц эм болно гэдгийг тэр мэдэж байлаа. Эцэг эхээс заяасан эрүүл чийрэг бие нь өөрөө өөрийгөө эмчлэх болно.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.01.10 3:32 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
4

Усны ширүүн урсгал ам хамар руу нь цутган цохих тул мань эр үе үе усны мандалд цухуйх мөчийг ашиглан урт амьсгал авч, дахин ус руу орох үедээ амьсгалаа түгжинэ. Нүдээ хагас анин хагас нээж явах ба хурдан хул мориныхоо сүүлнээс чанга зуурч, ширүүн урсгал мориноос нь салган хамж явчих гээд хамаг хүчээ шавхан гараараа сүүлний туг үсийг ороон базжээ. Өргөн сэлэнгэ мөрний дундах бяцхан арал хэдийн усанд автаж өндөрхөн бүдүүн хайлаасны мөчир дээр гарсан Мичид юу ч юм хашгиран гараараа даллах нь үе үе үзэгдэн далд орно. Хул морь минь л тэсээсэй гэсэн ганцхан бодол тархийг нь өрөмдөх мэт цоонох бөгөөд хөлөөрөө саван сэлэх гэж оролдох боловч ширүүн урсгалын хүчинд автан хичнээн хичээвч үл хөдөлнө. Гэнэт мориных нь хөл газарт хүрэх шиг болон хүч аван ухас ухас хийхэд баярлан өөрөө ч ухасхийн гараараа татаж толгойгоо уснаас цухуйлгаад... сэрлээ.
Ой дотор унтаж байгаагаа санав. Бороо зогсоогүй л байгаа бололтой өөрийнхөө дээрээс битүү овоолсон навчин завсраар бүлээн ус цутган орж ирээд хацар нүүр бүх биеийг нь угаан доош өнгөрч хаашаа ч юм урсан алга болно. Бие нь мэдэгдэхүйц хөнгөрчээ. Гэвч тэр яарахгүй байлаа. Навчсын завсраар бүдэгхэн гэгээ татахыг үзвээс өдөр болсон байх агаад одоо л энэ хавиар түүнийг хайж байх учиртай. Энэ ойн хаа ч нуугдсан адилхан, яг дээр нь гишгичихгүй л бол түүнийг олохгүй. Харин ч хөдөлгөөн үүсгэвэл анхаарал татан баригдах аюултай гэж бодно.
Дахиад нэг өдөр тэсчихвэл тэд эндээс явцгаах болно, яагаад гэвэл тэд түүний шархдсаныг мэдэхгүй. Мотоцикл бүтнээр барахгүй тавь гаруй км-ийн цаанаас олдох тул тэд үүгээр хайгаад олохгүй бол түүний азтайг гайхаад бүслэлтийн хүрээгээ тэлж ойр орчмын аль нэг хотоос түүнийг гарч ирэхийг хүлээх нь дамжиггүй.
Мань эр өөрөө ч өөрийгөө энд баригдахгүй гэдгээ тов мэдэрж байх шиг, хэзээд өөрийн зөн совин аз хийморьт эргэлзэж байгаагүй бөгөөд хар бага наснаас нь өдий хүртэл ямар нэгэн үл үзэгдэх хүчин түүнд туслан байх шиг санагдах үе олон тохиолдсон билээ.
Тэр айхтар өлсөж байв. Гэдэс өлсөх ч харин гайгүй хэрэг. Энэ бүлээн бороо түүнд хангалттай эрч хүч өгч чадна. Харин ч цагаа олон бороо орж түүнийг аврав. Японы тэнгэр савдаг түүнийг ивээлдээ авсан юм шиг...
Зүүдээ эргэн санахыг оролдов. Тэр хэдийгээр хотод төрж өссөн ч зуныхаа амралтаар эмээ өвөөгийнхөө нутагт очиж нагац өвгийхөө гэрт, морь унан сэлэнгийн хөвөөгөөр наадаж амралтаа өнгөрөөдөг байв. Зүүдэнд үзэгдсэн тэр арал дээр морьтойгоо сэлэн очиж түүүхий мойл амаа заваартал иддэг байсан нь өчнөөн удаа.
Харин Мичид..., тэр тэнд хэзээ ч очиж байгаагүй. Арван жилийх нь анхны хайрын эзэн. Хайрлаж дурлаж, санаж мөрөөдөж, гомдож тунин, салж нийлж цадиггүй 18 насандаа цаг хугацааг хязгааргүй мэт огтхон ч тоолгүй явж билээ. Нэг л мэдэхэд хорь гарч хэн хэн нь амьдралын давалгаан дунд төөрсөөр, Мичид тэр хооронд хүнтэй суун хүүхэдтэй болоод салсан гэж нэг тааралдаж билээ. Одоо тэр минь хаана явдаг юм болдоо, бүсгүй заяатай түүнийгээ нөмөртөө авч амьдралын давалгаанаас цээжээрээ халхалж чадаагүй юм. Хайртай л гэж бодож явсан, хайртайд нь итгэсэнгүй гэж туниж явснаас биш хайртынхаа төлөө, хайрынхаа төлөө юу ч хийгээгүй.
” Хайр гэдэг бол нэр үг биш, үйл үг юм” гэж Ковигийн нэгэн номон дээрээс хэдэн жилийн өмнө уншаад орой руу нь орох шиг болж байж билээ. Ээждээ хайртай л гэж бодож явдаг, ээжийнхээ төлөө юу хийсэн юм. Эх орондоо хайртай л гэж ярьдаг, эх нутаг элгэн садныхаа төлөө өдий хүртэл юу хийсэн юм бэ? Хайртай бүхнийхээ төлөө яг юу хийсэн, яаж хайрласан юм бэ? Гэсэн асуултанд тоймтой хариу олдохгүй байлаа.
Харин энэ удаа тэр эх орондоо хайртай гэдгээ нотлох болно, хийх болно. Эх нутаг нь Мичидийнх нь дүрээр түүнийг даллан дуудаж байна. Түүнд хэрэг болох тэр зүйлийг аваад, япон тэнгисийг улаан гараараа сэлээд ч болов гаталж нутагтаа тэр очих болно.

5

Өглөө болсон бололтой шувуудын цовоо дуугаар сэрлээ. Бие нь хөнгөрч, гар хөлөө хөдөлгөж үзвэл мэдэгдэхүйц хөшсөнөөс биш өвчтэй өвдөгнөөс бусад нь гайгүй байх шиг. Аажуухан өндийж, булшнаас босох мэт дээрээсээ овоолсон навчсыг яран гарч ирлээ. Бороо зогсож тэнгэр цэлмээд өглөөний тунгалаг нар моддын завсраар нүд гялбуулан тусаж, хэзээд гайхан шагширч ханадаггүй гал улаан намрын ойн дунд тэр сууж байлаа.
Бүтэн 2 хоног усан дунд хэвсэн тул хамаг бие нь жиндэн хөшжээ. Ширэн өмд, хүрэм нь ялангуяа нэвт норж даахын аргагүй хүнд болсон байх бөгөөд хөшсөн хөл гараа хөдөлгөн сунайхад шархтай хөл нь хөндөгдөн ёо гэж өөрийн эрхгүй дуу алдав. Өлсгөлөн гэдэс нь хоржигнон дуугарах боловч бие хөнгөн, толгой сэргэлэн. Биеэ бага багаар хөдөлгөн дасгасаар яаж ийгээд алхахтайгаа болов.
Хаашаа явахаа тэр аль хэдийн шийдсэн байсан ба мэдээж хот руу буухгүй. Тэнд түүнийг отож байгаа. Уулын гүн рүү явах болно.
Ууланд жижиг тосгонууд элбэг байх учиртай, тэнд голцуу ногоо цагааны аж ахуй эрхэлдэг хөгшчүүл суудаг, тийм тосгон дайралддаггүүй юм аа гэхэд ууланд ганц нэгээр модны аж ахуй эрхлэн амьдардаг хүмүүс бас байдгийг тэр телевизийн нэвтрүүлгээр үзэж байсан билээ.
Жирийн япон хүмүүс эелдэг зантай, ялангуяа хөдөөнийхөн бол тусч сайхан сэтгэлтэй байдгийг тэр гадарлана. Тийм хүмүүсийг тэр хайх болно, тэд ч түүнд туслана гэдэгт мань эр итгэлтэй байлаа.
Өвдөгөөр татсан гал улаан навчсыг туучин алхахад хөл нь бамбалзуур хөвдөн хөрсөнд шигдэн явахад тун хэцүү байлаа. Ядаж байхад өвчтэй хөл нь өвдгөөрөө нугалахад их хөндүүр тул оёдлоо задалчихгүйг хичээн зүүн хөлөө чигээр нь чирж явах хэрэгтэй болов. Эгц өгсөхөд улам бүр хэцүү болсон тул зүүн тал руугаа даялан хажуулдасхийн өгсөхөд харин ч эвтэйхэн болоод явчихав. Ямар нэгэн жим олох хэрэгтэй. Бугын ч юмуу, иймэрхүү ууланд буга, гахай элбэг байдаг ба яг өдийгөөс ангийн хорио тавигдаж байгаа тул анд хорхойтой хүмүүс өдийд ууланд гарах нь элбэг. Тийм хүмүүстэй тааралдах ч юм билүү. Харин түүний хойноос мөшгигчид өдийд уулнаас бууж ойр хавийн хотуудаар таран түүнийг хайж буй гэдгийг тэр төсөөлж байв.
Өлсгөлөн улам улам тэвчихийн аргагүй болж гол нь харлана. Гурав хоногийн өл даахгүй эрийг ямар эр гэхэв, чи ч болоогүй байнадаа хэмээн өөрөө өөртөйгөө бодолдоо ярилаа. Багадаа шилийн сайн эрсийн тухай уншаад, тэдний зориг тэвчээрийг бахдан, жаахан эртхэн төрсөн ч болоосой гэж сайн эр болохыг мөрөөдөн байснаа дурсан инээвхийлэв. Ингээд чи шил дээр гарч сайн эр боллоо доо гэж бодоод өөрийгөө гэнэт чонотой зүйрлэж үзэв. Чоно бол идсэнийхээ дараа яг гурав хоног дээрээ хоол нь бүрэн шингэн өл нь таарч бие нь сойгдон хөнгөрдөг гэж “Хөгшин чоно ульсан нь” хэмээх туужид гардагийг санав. Хэдэн жилийн өмнө Хустайн нуруунд чонотой таарч их л ойрхноос харснаа бодлоо. Хээрийн салхинд үс нь сэрвэлзэн галтай нүдээрээ өөдөө цоо ширтэх шиг болсноо хөнгөхөн ухасхийн нүд ирмэх зуур алга болсныг санахдаа “Чоно хэзээ ч сэтгэлээр унадаггүй юм” гэж бодлоо. Мань эр ч бас чоно шиг сэтгэлээр унахгүй байх болно.
Ингэхэд эмгэн өдийд яаж байгаа бол бие нь дээрдсэн болов уу? Арай өнгөрчихөөгүй байгаа даа. Сэтгэлийн хүчний тухай бодол нь эмгэний тухай бодолд хүргэв.
Алхасаар байгаад яваандаа бие нь халж хүч нь нэмэгдэх шиг болон, нойтон хувцас нь тийм ч хүнд санагдахаа больжээ.
Өдийгөөс хагас жилийн өмнө голден вийк хэмээх дараалсан олон баяраар долоо хоног амрах үеэр заншил ёсоор эмгэнийд очсоноо саналаа. Тэгэхэд эмгэн нэгэн орой түүнийг өрөөндөө дуудуулаад учиртай инээмсэглэн байж бөгжийг үзүүлж билээ.
“Чамайг Төгс тайжийн гуч биш гэдгийг би мэднээ” хэмээн намуун дуугаар өгүүлэхэд нь хирдхийн цочиж барьж байсан бөгжөө золтой л унагачихаагүй.
“Хэрэв чи Төгс тайжийн гэр бүлийн хүн бол надтай уулзангуутаа энэ бөгжийг нэхэх байсан юм” гэж эмгэн жишимчгүй үргэлжлүүлэн яриад, “Манжуурт байсан тухайгаа, Төгс тайжийнхны тухай чамд ярихдаа энэ бөгжний тухай зориуд ярилгүй үлдээсэн юм. Учир нь энэ бөгж бол энгийн эд бишээ, асар их үнэтэй зүйл. Тэднийхэн над үнэт эдлэлээ зарсан боловч энэ бөгжийг харин над итгэн хадгалуулсан юм. Дайн самуунтай хэцүү цагт тэд бөгжийг дээрэмдүүлэх вий гэж болгоомжилсондоо л тэр. Сайн цаг ирэхэд манайхнаас амьд мэнд үлдсэн хэн нэг нь ирж энэ бөгжийг авах болно тэр хүртэл хадгалж байгаарай гэж надаас хичээнгүйлэн гуйсан юм. Би энэ бөгжийг 70 жил хадгалсаан. Хэн нэгэн монгол хүн ирж үүнийг авах болно гэж 70 жил хүлээсэн. Ялангуяа сүүлийн арваад жил монголтой харилцаа холбоо өргөжиж байгаа тухай дуулаад өдөр бүр хүлээдэг болсон.
Сүүлдээ нас минь хүрэхгүй болох вий гэж айхдаа ач хүүд ээ л захиж үлдээе гэж санадаг болсон юм. Гэтэл чи ирлээ. Төгс тайжийн удам гэж өөрийгөө танилцуулсаар монгол хүн 70 жилийн дараа манайд ирэв.
Чамайг би бүтэн жил хагас ажиглаад аргагүй л монгол хүн юмдаа гэж таних болов. Монгол хүн гэж хэлүүлэхийн тулд Төгс тайж шиг монголын төлөө гэсэн сэтгэлтэй байх ёстой гэж би бишрэн боддог юм.
Нутгаасаа төөрч халин гарсан энэ бөгж эцсийн эцэст нутагтаа очих ёстой гэж би боддог. Харин яаж, ямар замаар тэр вэ?
Хүү минь чи энэний хариуг олох байх. Гэхдээ чи эхлээд өөрийн сэтгэлээ таних хэрэгтэй. Тэгсэн цагт чи зөв хариуг олно. Яагаад гэвэл хүний амьдрал гэдэг түүний сэтгэл юм. Сэтгэл үгүй бол амьдрал үгүй.”
Тэр үед Хантай энэ ярианы учрыг ойлгоогүй. Бөгжний үнэ цэнийг ч мэдээгүй. Сэтгэл гэж юу байдгийг ч ухаараагүй байжээ. Харин одоо л ойлгож эхэлж байлаа.

6

Хүний амьрал бол түүний сэтгэл юм. Сэтгэл нь сайн гэж таньсан зүйлийнхээ төлөө хүн тэмүүлдэг. Сэтгэл нь муу гэж жигшсэн зүйлээсээ хүн зугтдаг. Сэтгэлээрээ хайрласан зүйлээ хамгаалан тэмцдэг. Сэтгэл зүрх нь дуудсан зүг рүү хүн явдаг ажээ.
Хантай одоо бол чухам л сэтгэлийнхээ дуудлагаар явж байна. Түүнд энэ явдлаас олох олз ашиг юу ч үгүй бөгөөд харин ч гарз хохирол нь бодитой юм. Гэвч тэр үүнийг тоосонгүй. Хоёрхон хоногийн өмнө тэр үхлийн гашуун инээмсэглэлтэй халз тулахдаа сэтгэлээ таньсан юм. Түүнд 2 зам байсан. Нэг нь хулчийн бууж өгөөд насаараа өт хорхойн амьдралаар мөлхөх, нөгөөх нь тэмцэх. Тэр эргэлзэх зүйлгүйгээр хоёрдахь замыг сонгосон бөгөөд учир нь сэтгэл зүрх нь түүнд энэ замыг зааж өгсөн юм.
Ийнхүү бодолд автан алхсаар нэлээн газар хороосон бололтой. Ядарснаа гэнэт мэдэрч мод налан суулаа. Хар хөлс нь цутган нүд нь эрээлжлэх аж. Энэ бол доргилтоос авсан хорыг бие нь гадагшуулж байгаагийн шинж хэмээн хөнгөн дүгнэлт хийгээд энэхүү гэнэн бодолдоо баясан инээмсэглэв.
Алсад машины чимээ сонсогдох шиг болов. Сэрхийн чагнавал үнэхээр дизель хөдөлгүүртэй машин өгсүүр газар уухилах зүтгэж байх шиг сонсогдов.
Сайтар чагнавал нэг их холгүй, үсрээд л хагас км-ийн цаана зам байгаа болотой. Энэ машины дуу бол мэдээж тариачдын их хэрэглэдэг жижиг трак буюу ачааны машин, эсвэл уулын мухарт модны аж ахуй эрхэгчдийн голцуу хэрэглэдэг хуучин ланд круйзер хоёрын л аль нэг байх гэж тааварлалаа.
Хантай өлсгөлөн байгаа тул, өнгө өнгөөр алаглах хоол дүүрэн өрөөтэй ширээ нүдэнд нь харагдах шиг болж, ядарснаа мартан ухасхийн босоод өвчтэй хөлөө чирэн зүтгэлээ. Энэ замыг даган өгсөөд байвал заавал ямар нэг тосгон юм уу байшинд хүрнэ. Тэгээд ганцхан байшин байлаа ч гэсэн эзгүй байна гэж байхгүй. Учир энэ машин өгсөж явна. Хашир болгоомж хэзээ ч илүүдэхгүй боловч, энэ бол түүнийг мөшгигчид биш гэдгийг тов мэдэж байв. Японд дизель хөдөлгүүртэй машин хэрэглэхээ болиод удаж байгаа. Зөвхөн ачааны машин, эсвэл одоо нүдний гэм болоод байгаа хуучин загварын жийп л дизель хөдөлгүүртэй. Харин хуучин жийпийг зөвхөн аглаг уулын мухарт амьдрагсад л цөөн тоогоор өдий хүртэл зарж үрэлгүй хэрэглэсээр буй.
Нар эрт байлаа. Дөнгөж үд болж байгаа бололтой.
Хар хүчээ шавхан мацсаар моддын завсраар зам дөнгөж харагдах төдий болоход хаширлан, барааг нь харах төдий зайтай даган өгслөө.
Ийнхүү 3 цаг хэртэй зүтгээд тамир нь тасарч мод налан суув. Одоо удахгүй харанхуй болно. Аз дайрч ахин машин ирэхгүй бол эндээ хонож хүчээ сэлбээд өглөө явна. Шөнө явах аюултай. Наад зах нь жалга хад энхэл доголд унаж бэртэнэ.
Ууланд харин төдий л бүгчим халуун биш агаад сэрүүвтэр энэ нь түүнд жинхэнэ аврал болж байлаа.
Өвчтэй хөл нь чинэрэн халуу дүүгэж байлаа. Хэдий боломжоороо ариутган цэвэрлэсэн боловч ийм чийглэг халуун газар маш аюултай. Аль болох түргэн антибиотек олж уух шаардлагатай байлаа.
Юм бодож өөрийгөө сатааруулахыг хүссэн боловч чадсангүй тархи толгой нь мэнэрэн дүйрч, бүх бие нь хүйт оргин дагжтал чичирч эхлэв.
Хэдий хэр удсаныг бүү мэд жигдхэн, хүнгэнэх моторын дуугаар сэртэсхийн сэрэв. Нар хараахан жаргаагүй байв. Доороос машин ирж байгаа бололтой, уулын тунгалаг агаарыг дамжин дизель хөдөлгүүрийн чихнээ чимэгтэй дуу бүдэгрэн сонсдоно. Унаж тусан, өнхрөн босон доор харагдах зам руу зүтгэлээ. Яг замын хажуугийн бутанд нуугдаад доороос удалгүй гарч ирэх машины зүг тас ширтэн хүлээлээ.
Тэнгэр түүнийг ивээж жижигхэн цагаан трак мөлхөсөөр замын махийсан хэсгийг тойрон гарч ирэв.
Зам дээр гарч гараа өргөлөө. Жижиг ачааны тэрэг аажуухан дөхсөөр зогож жолооны ард суусан, ажлын резинэн комбизонтой өвгөн цонхоороо үрчгэр нүүрээ цухуйлган гайхсан харцаар харав.
Ам зуурсныг сая л анзаарав. Хүчлэн байж амаа хэд ангалзуулан хөдөлгөөд арайхийн эвээ олж,
-Оройн мэнд, хэмэн сөөнгөтсөн хоолойгоор дуугарлаа.
-Оройн мэнд гэж өвгөн мөн л хачирхан харсан хэвээр өгүүлэхэд
-Өвгөн гуай, би ойд төөрөөд, хаднаас унаж бэртсэн, та намайг ойрын тосгонд хүргэж өгч туслаач, гуйя хэмээн арайхэн үгээ эвлүүлж хэлэв.
Өвгөн хурдан хурдан толгой дохиод,
-Хөөрхий амьтан, мөн ч хэцүүдэж дээ гэж үглэн кабиныхаа хаалгыг онгойлголоо.
Хантай хазгана хөлөө чирсээр кабинд орж, хаалга хаагаад хөлөө жийн суухад өөрийн эрхгүй хамаг бие нь тавирч, чухамхүү хэрэгтэй үед дайралдан аминд нь орсон өвгөн рүү талархан хараад
-Та ёстой намайг аварлаа, үнэхээр их баярлалаа хэмээн үнэн сэтгэлээсээ хэлэхэд, өвгөн
-Хэрэггүй хэрэггүй, зүгээр зүгээр хэмээн нутгын аялгаар гүнгэнэнээд жижигхэн халуун сав өдөөс сарвайж
-Кофе ямрав? Гээд инэмсэглэхэд нь нүүрнийх нь бүх үрчлээнээс халуун дулаан сэтгэлийн илч цацарч байх шиг үзэгдлээ.

7

Өвгөний байшинд, голынх нь өрөөний татами дээр юката хэмээх нимгэн тэрлэг нөмрөн, өвчтэй хөлөө жийж эвгүйхэн суугаад намхан ширэн дээрээс жижигхэн аягатай мисоширо хэмээх буурцагны халуун шөл авч амтархан оочлоход хар хөлс нь чийхрах ажээ.
Өвгөн өөдөөс нь харан сууж, жижигхэн бөгтгөр эмгэн халуун будаа, шарсан тэфүра хэмээх ногоо бас бус салад зэргийг хоромхон зуур авчиран жижиг ширээг дүүргэнэ.
Хантай шөл уугаад овоо сэхэн орох шиг болохыг анаж байгаад өвгөн эмгэн хоёр, “өчигдөр ганган хар машинтай 2 залуу үүгээр ирж, гадны хүн хар үзэгдээгүй юу хэмээн сураглаад явсан. Тэр лав танай найз нар байх” гэж ам уралдуулан зэрэг зэрэг өгүүлэлдлээ.
Тэр зоиудаар дурамжхан царай гарган амандаа “Новшнууд” гэж аяархан үглэхэд өвгөн эмгэн хоёр сочин гэдэсхийж бие бие рүүгээ харц чулуудалцав. Япончууд ялангуяа танихгүй хүний дэргэд ийнхүү бүдүүлэг үг хэрэглэхийг ихэд цээрлэдэг тул ингэх нь аргагүй.
- Тэд манай цуг сурдаг найзууд байгаа юм. Баян айлын хүүхдүүд, үргэлж зугаа цэнгэл хөөцөлдөнө. Намайг хөдөө нутгийн ядуу айлын хүүхэд, цагийн ажил хийж гол зогоодог гэж үргэлж гоочилно. Энэ удаа амралтын өдрүүдээр ууланд гарч ан хийж үзүүлэе, чи лав тийм юм үзээгүй байх, эр хүн байж ийм юм үзэхгүй бол болохгүй гэж ятгасаар дагуулж гарсан. Уржигдар ууланд гараад янз бүрийн буу гаргаж гайхуулахад нь би ийм юм насаараа үзээгүй гэж үнэнээ хэлтэл намайг юм үзээгүй ядуу амьтан гэж адгийн муугаар доромжлов. Тэгээд би уурлаж тэдэнтэй ахиж нийлэхгүй гээд ой дундуур орж яваад төөрч харанхуйд хаднаас унаж бэртсэн. Хэмээн нэг амьсгаагаар царайгаа дүнсийлгэн хүүрнэхэд өвгөн эмгэн хоёр амаа ангайлган чих тавин сонсож, “Ай бас одооны энэ зарим хүүхдүүд тун ч тусгүй” гэлцэн толгойгоо дохицгооно. Хантай дүрээ улам тодотгож,
-Манайх кюүшюүгийн жижиг тосгоны айл, бусадтай адил зарж үрэх юмаар маруухан, эцэг эх маань бүх насаараа толгой өндийлгүй ажил хийж амьдарсаар ирсэн. Харин би энэ толгойгоо л ашиглаж хоолоо олж идэхгүй бол болохгүй гэж хар багаасаа өвөөгийн сургасны дагуу зүтгэсэн. Манай өвөө гэж айхтар чанга хүн байдаг. Бүх хүчээрээ мэрийн сурсаар ахлах сургуулиа онц төгсөж, шалгалт өгөөд боловсролын яамны тэтгэлгэд тэнцэж Токиогийн их сургуульд орсон юм. Гэхэд эмгэн өвгөн хоёр,
-Ай бас мундаг толгойтой хүүхэд юм. Токиогийн их сургууль гэнээ хэмээлцэн бахдан, эгээ л өөрсдийнх нь ганц хүү токиогийн их сургуульд тэнцсэн юм шиг л бахархах бөгөөд Кюүшюүүгийн хүүхэд юм бол шартай омогтой байх нь аргагүй гэж мөн өөр хоорондоо хэлэлцэх авай.
Дайны дараахь хүнд хэцүү амьралаас өнөөгийн баялаг сайхан нийгмийг бүтээлцсэн, бүх насаараа нуруугаа бөхийж үсээ унатал хүнд хүчир хөдөлмөр хийсэн японы хөгшчүүл, хичээнгүй хөдөлмөрч хүнийг ихэд үнэлэх ба ажилгүй танхай залуусыг жигшин буруушаадаг билээ. Тэдний сэтгэлд ихэд таарсан энэ яриаг Хантай бодож зохиох гэж огт ядраагүй бөгөөд кюүшюү гэдгийг монгол гээд сольчиход л бараг таарна. Гэвч гадаад хүн гэж хэлбэл илүү олон асуулт цаана цаанаасаа урган гарч ирэх тул үүгээр хязгаарлах нь зүйтэй юм. Хантай өөрөө л хэлэхгүй бол түүнийг гадаад хүн гэж бараг хэн ч таахгүй. Ийнхүү өвгөн эмгэн хоёрт их л таалагдаад хоолоо амтархан идлээ.
Хоёр хөгшин түүний токиогийн их сургуульд орсон бахдам амжилтыг шагширан хэлэлцсээр хоолоо амтархан идэхийг нь таашаан ажиглана.
Нэгэнт омог шартайгаараа алдартай кюүшюү арлын хүн болох нь маргаангүй тогтоогдсон тул цаашдийн замаа засахад үлэмж хялбар ажээ.
-Баян айлын эрх хүүхдүүдтэй ахиж найзлахгүй. Уулзах ч үгүй. Амралтын долоо хоногоо энэ уулын тосгонуудаар аялж өнгөрөөнө. Эн-Эйч-Кэй-гийн нэвтрүүлгээр уулын тосгоны тухай нэвтрүүлэг үзсэн минь их таалагдсан. Юмыг яаж мэдэхэв. Манай найзууд ахиж үүгээр ирвэл намайг үүгээр ирсэн гэж битгий хэлээрэй, гэж эвтэйхэн сануулахад өвгөний залуу насных нь бардам зан сэргэж,
-Тэгэлгүй яахав. Би тосгоныхондоо ч сайн захиж хэлнэ. Тиймэрхүү танхай залуучуудад дээрэлхүүлж явж яасан ч болохгүй. Эр хүн өөрийн үзэл бодполдоо үнэнч явахаас эрхэм зүйл үгүй... хэмээн дэмжинэ.
-Энэ хаанах гэдэг газар ямар уул вэ? Би хүн дагаж ирээд, тэгээд төөрсөн тул хаана яваагаа ч мэдэхгүй байна. Дээшээ өөр тосгон, амралтын газрууд бий юу? Гэж асуухад 2 хөгшин ам уралдан төрсөн нутгаа танилцуулж, газрын зураг хүртэл авч ирээд, мань эрийн уулан дахь амралтыг хэрхэн тааламжтай өнгөрөөх төлөвлөгөөг няхуур гэгч нь боловсруулалцлаа.
Өвгөнийд ирсэн дороо хөлийнхөө шархыг цэвэрлэн боож, антибиотек авч уусан төдийгүй халуун усанд орж алжаалаа тайлаад, нойтон бохир хувцсаа эмгэний халамжит гарт даатган өгсөн тул түүнд одоо сайхан амарч хоноод аялалаа үргэлжлүүлэх л үлдлээ.
Үнэхээр болдог газраа иржээ. Зам уул руу 6 салаа амаар зэрэг орж ирсэн байх ба, ойролцоо 5 тосгон байхын хамгийн урт үргэлжлэх амны эхний тосгонд иржээ. Тосгон гэдэг нь зам дагуу утаашаа цувран байрласан, гэхдээ хоорондоо 1 км, зарим нь хагас км орчим зайтай цувран байрласан арваад байшин байх агаад тус бүрдээ уулын тагтыг шатлан тэгшилж зассан ногооны талбайнуудтай бололтой, тэгээд цаашаагаа зам баруун тийш огцом махийгаад 5 км орчим дууссан үзүүрт нэг жижиг халуун рашааны амралт байгаа гэнэ. Харин тэр засмалаар эргэлгүй ойн замаар чигээрээ гүн рүүгээ орвол эртний модчин хөгшин зөрүүд ганц бие өвгөн амьдардаг гэх ажээ. Харин засмал зам халуун рашаан хүрээд л дуусч байв. Модчин гэгдэх өвгөнийхөөс цаашаа юу ч байхгүй гэж хоёр хөгшин баталж байвч газрын зураг дээр харахад энэ уулын ам мухар биш, цаашаа нэвт үргэлжлэн бүр том уул руу нийлэх янзтай харагдах агаад харамсалтай нь уг газрын зураг зөвхөн энэ орон нутгийнх тул тэгэсгээд таслагдан дуусчээ.
Түүнээс гадна онц сонирхолтой нэгэн мэдээ дуулсан нь модчин өвгөн энэ хавийн уулын бүх замыг мэдэх ба уулаар аялахыг хүссэн хэн боловч түүнтэй уулзан замаа заалгаж, мөн тэнд харьяа хотын санхүүд тушаагдах гааль татвараа төлөх ёстой гэнэ. Рэнжер буюу байгаль хамгаалагч ажээ. Хөгшчүүл рэнжер гэдэг үгийн утгыг өөрсдөө сайн ойлгохгүй тул чадлаараа тайлбарласан нь энэ.
Сэтгэлийнх нь гүнд сүүмэлзэн байсан жижигхэн оч бадран асах шиг болов. Энэ уулыг яаж ийгээд даван цаад талд нь гарахаас өөр зам байгаагүй билээ. Гэтэл бэлэн гарц байгаа юм биш байгаа. Хамгийн цаад уулын мухрын зөрүүд өвгөнийд л очвол цаашаа явах замыг тэр олох юм байна.

8

Хаа газрын хөдөө нутгийн заншлаар эртлэн босч цадталаа хоолоод гарцгаалаа. Хоёр хөгшин токиогийн их сургуулийн оюутан, мундаг толгойтой зочиндоо аж ахуйгаа танилцуулахыг хүссэнд татгалзах зүйл байсангүй тул тааллаар нь боллоо. Хөгшчүүл түүнтэй илтэд хүндэтгэлтэй харьцан, өөрсдийн гараар хичээнгүйлэн ургуулсан дайкон хэмээх цагаан манжин тэргүүтэй, мамэ буюу шар буурцаг төгсгөлтэй хүнсний ногооны талбайгаараа дагуулан явж, хэрхэн үрслүүлдэг, хэрхэн суулгаж, хэрхэн арчилж хэрхэн хурааж, хэрхэн хадгалж боловсруулдгаа нэгд нэгэнгүй тайлбарлаад тэдний нутагт мөн ийм ногоог хэрхэн ургуулдагийг асуув.
“Манайх далайн эргийн тосгон. “ хэмээн өвгөний амыг хөнгөхөн таглаад, далайн загас агнуурын жижигхэн онгоцтой кюүшюүгийн нэгэн загасчны тухай нэвтрүүлэг хэзээ ч билээ үзсэнээ сэргээн санаж, гол баатруудыг нь өөрийнхөө эцэг өвөө хоёр болгон ярьж өглөө. Өвгөн толгойгоо байн байн дохин байж сэтгэл ханамжтайгаар яриаг дуустал нь сонсоод, аргагүй л зориг тэвчээртэй улс юм гэсэн дүгнэлт хийв. Хантай ч мөн тийм бодолтой байсан тул санаа нийлэн толгой дохиод цааш явав.
Цаашид өвгөн токиогийн их сургууль юу үздэгийг сонирхон асуухад, холбоо харилцаа муутай байсан дундад зууны үед японы арал дээр эх газрынхтай их л төстэй үйл явдлууд болж байсныг сонирхон судалж байгаагаа товчхон ярьж өглөө.
Өвгөн яагаад ч юм уртаар санаа алдаад өөдөөс нь харан зогсож байгаад “Та нар шиг эрдэм мэдлэгтэй залуу хүмүүс л ирээдүйг авч явна шүү дээ. Хичээж л үзээрэй” гэж чин сэтгэлийнхээ угаас захихад тэр яагаад ч юм гэнэт уяран хамар нь шархирч “ ЗА” гэж зангирсан хоолойгоор аяархан шивнэлээ.
Бэртсэн хөл нь бараг эдгэрч байх шиг, өвдгөө ахиухан нугалан суух гэвэл л часхийх өвдөхөөс бусдаар зүв зүгээр болжээ. Тэгээд ч мань эр энэ хооронд өөрөө ч анзааралгүйгээр өвдгөө нугалалгүй зүүн хөлөө чигээр нь хэвээр бараг догололгүй явж сурчээ.
Ширэн өмд хүрэм нь хараахан хатаагүй байсан боловч шавар шороог нь цэвэрлээд, буурцагны тосоор нимгэхэн тосолсон нь шингэж гайхалтай зөөлөн болжээ. “Дээр үед манайх ийм арьсан ажлын гуталтай байсан юм. Ингээд тосолчихоор эдэлгээ сайтай, удаан хэрэглэнэ” хэмээн эмгэн сайхан сэтгэлээр өгүүлээд, дотуур хувцасыг чинь угаагаад индүүдчихсэн, ийшээ ороод хувцсаа соль хэмээн гараараа дохилоо.
Хантай өчигдөрийн хооллосон гол өрөөнд орж өвгөний ютака-г тайлан нямбай эвхэн тавиад хувцсаа өмслөө. Сайхан үнэр анхилсан цэвэрхэн хувцас нь зөөлөн бөгөөд дулаахан, эмгэний халуун сэтгэл багаас нь халамжилж өсгөсөн хөгшин эхийг нь санагдуулж хөөгдөж, хөрч хатууран хөвчирсөн сэтгэлийг нь дулаацуулах шиг болно.
Ингээд хөдлөх цаг боллоо. Айнай л өвгөний мини-тракний хажуугийн суудалд суугаад авралын од болон сэтгэлд нь харагдах болсон модчнийхийг чиглэн хөдөллөө. Уулын дундуур мурилзуулан тавьсан нарийхан засмалаар өгсөн ахуйд нэсэгхэн яваад л ногооны талбайн далангууд хажууд нь тосгоны байшин нэг нэгээрээ үзэгдэн өнгөрч, талбайн ажилдаа гарсан хөдөөгийн хүмүүс ганц нэгээрээ дайралдах ба өвгөний машины зүг гараараа даллан мэндлээд араас нь харан хоцрох аж. Зургаан байшин өнгөрөөд хэсэг явтал зам салж, халуун рашааны амралт гэсэн самбар бүхий замыг орхиод засмалаас гарч дагтаршуулан сайжруулсан шороон замаар орон явлаа.
Бараг цаг гаруй яваад модон дунд хүний гараар гаргасан жижигхэн тэгш талбайд нэлээн эртний хийцтэй намхан модон байшин үзэгдэв. Зам руу харсан гол хаалганы хажууд монголчуудын унах дуртай, бага зэрэг арьс нь муудаж энэ тэндээ хонхойсон хуучин Ландкруйзер зогсож үзэгдэх ба монголоор бол үүнийг зүгээр л “ная” гэж нэрлэдгийг санахад нүдэнд дулаахан үзэгдэх авай. Энэ л машины дуугаар өчигдөр өглөө замын баримжаа авсан байж таарах нь дээ гэж бодох зуур өвгөний мини-трак байшингийн үүдэнд ирж зогслоо.
Дотроо нэлээн олон өрөөтэй бололтой намхан боловч овоо талбай эзэлсэн хуучин загварын модон байшин байх ажээ. Машин ирэх чимээгээр гол хаалга онгойж гэрийн эзэн гарч ирэв. Санасныг бодвол залуухан, жар орчим настай болов уу гэмээр чийрэг бахим биетэй, сэргэлэн нүдтэй тас хар өтгөн халимагтай хүн аж. Өчигдөр өвгөн эмгэн хоёр “зөрүүд модчин өвгөн “ гэж нэрлэж байсныг санаад өөрийн эрхгүй инээд нь хүрэв. Манай өвгөн эмгэн хоёрыг бодвол залуу бөгөөд том хүү нь гэж нэрлэхэд болохоор.
Хоёр хөгшин дуу дуугаа авалцан мэнд амар болцгоож, модчин байшиндаа орохыг урив. Хантай өвгөнийг даган гутлаа үүдэнд үдээгээд дотогш орвол америк маягийн гар хийцийн модон тавилгатай том өрөө байх агаад зургаан сандал хоёр талаар нь эгнүүлэн тавьсан өргөн модон хоолны ширээнд уригдан суулаа. Өвгөн нэгэн сандлыг татаж, сууж сураагүй бололтой ирмэг дээг нь эвгүйхэн сандайлаад Хантайг танилцуулж гарав. “Токиогийн их сургуулийн оюутан, мундаг хүү. Уржигдарын энэ хавиар эргэлдээд байсан баян залуустай цуг явж байгаад муудалцан салаад төөрч, ууланд хоноод ашгүй надтай тааралдсан юм. Одоо ганцаараа энэ уулаар аялах санаатай байгаа юм. Тэгээд л чам дээр дагуулаад ирлээ” гэсэн ерөнхий утгатай яриаг урд хойно нь оруулан нэмэр хачиртайгаар сунжруулан өгүүлнэ.
Модчин энэхүү урт яриаг толгой дохин байж тэвчээртэйгээр сонсож дуусгаад кофе уухыг санал болгов. Өвгөн зүгээр зүгээр хэмээн гараараа дохин өгүүлээд өглөөний ажил хэцүүдлээ, хойшоогоо яарч явна гээд бослоо. Хантай өвгөнийг даган гарч машин хүртэл нь үдэж өгөн “та намайг аварлаа. Дараа заавал холбоо барьж мэнд мэднээ, маш их баярлалаа” гэж халуун сэтгэлийнхээ угаас хэлээд гараараа хойноос нь даллан хоцорлоо.

9

“Зөрүүд модчин өвгөн” харин халуун хайруулын тавганд кофений үрийг хуурч, гараар тээрэмдэн янзын сайхан кофе хийх зуур цайлган сэтгэлээр яриа дэлгэх ажээ. Дайны дараах хүнд үед хүүхэд насаа өнгөрөөж, үйлдвэрийн ажилчин эцэг эх хоёр нь хэдийгээр ажилчин болгохыг хүссэн боловч арван найм хүрмэгцээ японы өөрийгөө хамгаалах хүчин буюу кэй-эй-тай д сайн дураар оржээ. Энэ бол дайны дараа олон улсын конвенцоор армигүй болсон япон улсын цорын ганц зэвсэгт хүчин юм. Кэй-эй-тай д их юм сурч бараг насаараа тэндээ ажиллсан бөгөөд дөчин насандаа тэтгэвэрт гарч төрийн албанд орсон гэнэ. Энэ нутагт таван жилийн өмнө ирж байгаль хамгаалагчаар ажиллаж байгаа юм байна. Модчины ярианаас нэгэн чухал мэдээлэл авсан нь мань эрийн баримжаалж байснаас хамаагүй хол явж Акита мужийг өнгөрөөд Ямагата мужийн нутагт орж ирсэн байжээ. Одоо бол Нийгата их ойрхон болсон гэсэн үг.
Кофе ууж дуусах зуур модчин яриагаа дуусгаад өөдөөс нь харан сууж харцаа ноцтой болгосон нь одоо л жинхэнэ яриа эхлэх болсны дохио байлаа.
-Уржигдар би хотод явж байхдаа чамайг хайж явсан тэр залуустаа тааралдсаан. Их л ёозгүй улсууд байна билээ. Тиймэрхүү хүмүүс юу хийж явдгийг би гадарланаа. Ингэхэд чи яагаад тэдэнтэй орооцолдчихсон юм бэ?
Хантай энэ асуулт хэзээ тавигдахыг түрүүнээс хойш хүлээж байсан билээ. Хөдөөгийн гэнэн хөгшчүүлийг панаалдах түүнд амархан байсан боловч модчин бол өөр хүн, өндөр боловсролтой төрийн албан хаагч. Түүгээр ч зогсохгүй японы өөрийгөө хамгаалах хүчинд насаараа алба хаасан гэдэг бол бараг л тусгай албаны төлөөлөгч гэсэн үг. Түүнийг тэр хэзээ ч хуурч чадахгүй. Чадахгүйгээр барахгүй түүний итгэлийг алдан сэжиглэгдвэл түүнд бүр муу болох байлаа. Гэтэл бас жинхэнэ үнэнээ хэлж болохгүй байдаг. Үнэнээ хэлбэл тэр хуулийн дагуу цагдаад хүргэгдэж бөгжөө хураалгаад зогсохгүй дааж давшгүй өндөр торгуульд унах болно. Модчин бол хуулийг харин ч нэг ягштал мөрддөг хүн болох нь илэрхий байв.
Хантай царайгаа төв болгоод шууд ярьж эхлэв.
-Таны хэлдэг зөвөө тэд бол аюултай хүмүүс, тэднээс би одоо зугатаж яваа юм. Гэхдээ тэднийг хэн гэдгийг би мэдэхгүй, яагаад тэдэнтэй орооцолдсон бэ гэвэл би санамсаргүй нэгэн зүйл харсан юм. Тэгээд тэд гэрчийг устгахаар намайг хөөж яваа юм. Юу харсан бэ гэдгийг та надаас битгий асуу. Цагдаа ч намайг хамгаалж чадахгүй гэдгийг би мэдэж байна. Та ч бас юмны учир мэдэх хүн гадарлаж л байгаа байх. Би бол гадаад хүн, монголын иргэн. Ингэж нэгэн амьсгаагаар яриад өвгөний нүдийг харвал цаадах нь түүнийг цэх ширтэн суух агаад нүдэнд нь сонирхолын оч гялсхийн үзэгдээд дахин ноцтой болж толгой дохин үргэлжлүүлэхийг хүслээ.
-Харин би токиогийн их сургуулийн оюутан гэдэг нь үнээн. Та миний үнэмлэх бичгийг үзэж, мөн цааш нь лавлаж болно. Одоо би тэдэнд баригдалгүй сэмхэн нутаг буцах ганцхан хүсэлтэй явна. Хэрвээ цагдаатай орооцолдож асуудлыг томруулбал тэд намайг хэзээ ч өршөөхгүй. Харин энэ удаадаа чимээгүй алга болчихвол хэсэг хугацааны дараа тэдэнд би хэрэггүй болно. Тэд намайг энэ хавиар хайж байгаа боловч яг энд байгаа гэж мэдэхгүй. Та л надад тусалж чадна. Эндээс мултрахад туслаач гэж гуйя. Эцсийн үгээ хэлж дуусгаад Хантай цүнхээ ухаж оюутны үнэмлэх, гадаад паспортоо гарган модчинд өглөө.
Модчин тэдгээрийг аваад чимээгүй босч хүлээж бай хэмээн дохиод хажуугийн өрөө рүү орон хаалгаа хаав. Хантайн зүрх булгилан цохилж бүх оюунаа хөвчилөн биеэ арайхийн бариад чимээ гаргалгүй босч хаалганы хажууд очин чихээ наан чагнав. Модчин мэдээж нет рүү орон түүний үнэмлэхийг шалгах ёстой. Хэрэв юм бичээд эхлэх юмуу, утсаар ярих чимээ сонсогдвол тэр өнгөрөх нь тэр.... Тэгвэл яаахав? Тэр сая өвгөнийг гаргаж өгөхдөө гадаах ландкруйзерийн цонхоор шагайж түлхүүр нь зоолттой байгааг харсан билээ. Хэрвээ... хэрвээ модчин хэн нэгэнтэй холбоо баривал тэр шууд орж өвгөнийг гэнэдүүлэн цохиж унагаад бичиг баримтаа аван машиныг унаж зугтаад азаа үзэхээс өөр аргагүй болно.
Хантай амьсгалаа түгжин чих тавин чагнахад юу ч үл сонсогдоно. Модчинг тэр дийлэх боловуу? Тэр чинь мэргэжлийн цэрэг хүн шүүдээ гэсэн бодол толгойд нь харван орж ирэхэд Хантай бачимдан эргэн тойрноо харж мод чулуу хайлаа. Гал тогооны тавиур дээр хутга харагдана. Гэвч энэ болохгүй. Яаж ч байлаа гэсэн гэмт хэрэг үйлдвэл түүнд энэ дэлхий дээр гишгэх газар олдохгүй болно. Тэгсэнд орвол бичиг баримтгүйгээр зугтсан нь дээр, ямар нэг арга олдох л байлгүй. Одоо тэр гадаад паспортоо өгсөндөө харамсаж байлаа. Юунд тэр паспортоо өгвөө? Ганц оюутны үнэмлэх л түүнийг хэн гэдгийг тодруулахад хангалттай бусуу? Өдий хүртэл өөрийн ухаанд найдаж явахдаа өөрийгөө ийм тэнэг гэдгээ анх удаагаа мэдэж тархиа шаамаар санагдана. Ямар удаж байнаа? Хэдэн жил өнгөрөх шиг санагдана. Хантай тэвчихээ больж чих нь шуугин гарах хаалга руу дөхлөө. Гэнэт ард нь модчины тайван дуу гарахад тэр агдасхийн цочлоо.
-Бүх зүйл ёсоороо байна.
Хантай биеэ барин алгуурхан эргэж харахад модчин өрөөнийхөө хаалган дээр зогсоод түүн рүү бичиг баримтыг нь сарвайж байлаа. Модчины бүдүүн бүдүүн судас гүрийсэн чийрэг гар түүн рүү чиглэсэн байлаа. Энэ гар бол авралын гар болохыг тэр ойлгов. Хэрвээ модчин хэн нэгэнд түүнийг барьж өгөх байсан бол түүний бичиг баримтыг буцааж өгөхгүй. Түүнд буу тулгаад л гарыг нь гавлахад бүх юм дуусах байсан. Хантай гүнзгий амьсгаа аваад модчин руу дөхөж бичиг баримтаа авах үед түүний гар үл мэдэг чичирч байгааг мэдрэв.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.01.10 3:34 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
10

Зөрүүд модчин өвгөн гэдэг нь нутгийн хүмүүсийн өгсөн хоч ажээ. Урьд нь энэ байшинд хөгшин модчин зөрүүд өвгөн амьдарч байгаад арваад жилийн өмнө нас барсан юм байж. Манай модчин доод хотод ажллаж байгаад тэтгэвэрт гарсныхаа дараа тайван амьдрахаар шийдэж энэ байшинг худалдаж авсан ба таван жилийн өмнө хотын захиргааны сонгуулиар эндхийн байгаль хамгаалагчаар сонгогдсон, сонгогдсон ч гэж өөрөө хүсэлт тавьсныг нь хотын захиргаа дэмжин зөвшөөрсөн бололтой. Харин нутгийн хөгшчүүд албан тушаалын элдэв нэр томьёог хэрэглэлгүй сурснаараа л зөрүүд модчин өвгөний байшинд сууж байгаа хүн зөрүүд модчин өвгөн л байх ёстой гэж шоглодог аж.
Хантайд тухлах цаг байхгүй тул шууд л явахыг хүсэж модчиноос хот руу оролгүйгээр нийгата хүрэх зам зааж өгөхийг хүслээ. Мөн түүнд унаа хэрэгтэй байв. Хотоос худалдан авч болох боловч тэнд түүнийг мөрдөн хөөгчид харуулдан байгаа болохоор сэжиг авахуулахгүйгээр яаж авах вэ? Хантайн хамгийн их найдвар тавьж байгаа зүйл бол түүний голд орхисон мотоцикл юм. Хаа газрын хотуудад тиймэрхүү хаягдсан мотоцикл, хөргөгч, телевизор гэх мэтийн новш цуглуулан засч янзлан зарж үрж амьдардаг хөгшчүүл байдаг. Тэдний нэг нь л олж авсан байх учиртай. Тэр газрыг олбол хямдхан худалдаад авчихна. Гэвч яаж?
Хантай энэ бодлоо модчинд хэлэв. Модчин тийм газрыг мэднэ хэмээн өгүүлээд хамтдаа хоол хийж идье сайн бодъё гэлээ.
Модчин баахан байцаа ногоо гаргаж ширээн дээр тавиад цэвэрлэх зуур
-Асашёорюү, Хакүхо гээд л монголын тухай мэддэг болсондоо. Хэдийгээр сүмо нэг их сонирхдоггүй ч гэсэн мэднээ. Золбоотой залуус байдаг гэж дуулсан, чи ч гэсэн харваас тийм л бололтой. Монголчууд мах сайн иддэг гэсэн үнэн үү? Хэмээн яриа дэлгэв.
-Мах ч манай үндсэн хүнс шүү дээ. Монгол хонины махаа мөн ч их санаж байнадаа. Удахгүй нутагтаа хариад том томоор нь чанаж байгаад л иднэ дээ гэж тэр өөрийн эрхгүй хөөрөв.
-Чамайг одоо махаар дайлбал ямрав? Идэх чадахаараа л ид, бүтэн бодонгийн мах агуулахын хөргөгчинд байгаа хүссэн хэмжээгээрээ аваад ир гэлээ. Хантай байршлыг заалгаж аваад ухасхийн гарав.
Байшингийн араар тойрч япончууд сооко буюу агуулах гэж нэрлэдэг монголоор бол амбаарыг олоод орлоо. Зүсэн зүйлийн мод огтлох багажнаас авхуулаад хүрз жоотуу, ажлын гутал хувцас хүртэл хураажээ. Тавиуруудын цаана хуучны том хөргөгч дүнгэнэн байхыг хараад очиж онгойлгов. Үнэхээр бүтэн бодонгийн махыг нямбай эвдэн өрж хийсэн байлаа. Харж байгаад нэг бүтэн хаа авч хөргөгчийг хаагаад эргэхэд агуулахын мухарт нэгэн танил дүрс нүдний үзүүрт өртөв. Лавлан харвал үнэхээр хураалгатай новшнуудын цаанаас мотоциклийн дугуй цухуйж байлаа. Үсрэн очиж үзвээс хуучин тавиур байсан бололтой баахан банз, төмрийн цаана тоосод дарагдсан хуучин загварын цагаан Сүзүки жэбл 200-г хана налуулан тавьсан байлаа. Хуучин, жижигхэн, гэвч бартаат замынх. Хантайн хөл нь хөнгөрөн гүйхээрээ байшинд орж бодонгийн хаагаа хоолны том ширээн дээр түсхийтэл тавиад
-Танай агуулахад байк байна. Тэрийгээ зарчих над мөнгө бий гэж нэг амьсгаараар хашгирах шахан хэлэхэд модчин хайхрамжгүйгээр гараараа саваад
-Эвдэрхий эддээ. Уржнан ойд хаягдсан байсныг олоод хаягдалд ачуулах гэснээ төвөгшөөгөөд агуулахад хаячихсан юм. Би асаах гэж үзээд чадаагүй гэлээ.
Хантайн нүд гялалзан
-Би засч чаднаа, одоо гаргаад үзээдхий, тэхүү? Гэхэд
-Урьдаар хоолоо идээдхэе хоюулаа. Чи ийм их мах идэж чадах юмуу? Гэж модчин тайвнаар өгүүлээд мань эрийн авчирсан бүтэн хааг заалаа.
-Хоёрын хоёр хүн энүүхнийг идчилгүй яахав
-Хэ, аргагүй л монгол хүн гэж ондоо юм гэлээ.
Хантай дуу аялан хутга шүүрч аваад хааг эвдэн хавирганы дээрх 3 хуруу зузаан өөхийг салган тусад нь тавиад бусдыг нь тогоо руу үйгээд
-Энэ өөхийг тусад нь давстай чанаад талхан дээр тавьж идэхэд сайхандаа гэвэл
-Тэндээс өөр тогоо аваад наадхаа чаначих гэв.
Модчин тогоотой махан дээр байцаа ногоогоо хийж амтлаад салахын аргагүй сайхан шөл хийлээ.
Хантай хар хөлсөө асгаруулан ногоотой өтгөн шөл уух зуураа дөрвөн өндөр хавиргыг дал чөмөгтэй нь идэж барахад модчин толгой сэгсрэн шогширч жижиг гурван хавиргыг төмстэй идээд цадлаа гэв.
Мартагдашгүй сайхан хоол болов. Өндөр уулсын дунд, өтгөн ойн дунд, тохилог модон байшинд ил галтай зуухан дээр гахайн мах чанаад л, сайхан сэтгэлт модчин түүнийг дайлж, бас авралын замыг зааж өгөх болно. Гадаа амбаарт түүнийг хүссэн газарт нь хүргэх унаа бэлэн байна. Ядарч туйлдахад ойрхон очсон биед нь өсөхөөс тэжээгдсэн махан хоол жинхэнэ эрч хүч болох болно. Амьдрал гэдэг сайхан ажээ. Уржигдархан тэр үхлийн хурц хутганы ирэн дээгүүр бахардан гүйж яахаа ч мэдэхгүй туйлдаж явсан биш үү? Хорвоо хатуу ч шудрага юм. Эгэл жирийн энэ япон хүмүүс түүнд харамгүй сэтгэлээр тусалж байна. Ийм л хүмүүсийн хүчээр эх орондоо тэр эрдэнэ өвөрлөн очих болно.

11

Хоолоо идээд дуусахад яг үдийн 14 цаг өнгөрч байв. Хантай модчингийн хамт агуулахын новшийг зайчилж мотоциклийг гаргаж ирээд үзлээ. Модчин мөн агуулахаас хайрцагтай бүрэн багаж гаргаж өгсөн нь талархаад ч барахгүй их тус болно. Санасныг бодвол тун гайгүй харагдах ба дугуй болон гинж, хурдны араа хэвийн солигдож, гаднах эд анги бүв бүтнээрээ байлаа. Мэдээж акумлятор нь суусан байх тул модчины ландаас холбон асаах товчийг дарахад астачер ажиллаж байсан боловч мотор асахгүй байв. Шатахууны хоолойнууд бүтэн, юун түрүүн сэвчээг цэвэрлээд карбюраторыг авч үзвэл хавлагууд нь ажиллагаатай шатахуун хэвийн ирж байв. Одоо мотор л үлдлээ. Мотор цохичихсон байвал өнгөрөх нь тэр. Түрүүн үзэхэд моторын масло хэвийн байсан тул гайгүй байгаа гэж найдна. Юу нь болохоо байчихсан юм бол? Модчин түүний хажууд сандал авчирч суугаад, тамхи баагиулан түүний хийж байгаа зүйлийг шохоорхон ширтэх ажээ. Моторын дээд тагийг тайллаа. Ийм байдаг байжээ. Ганц цилиндерт хөдөлгүүрийн хоёр клапанг нээж хаадаг нударган гол дээр байрлах хос дохиурын нэг нь хуга үсрээд дотроо хэвтэж байв. Гарах клапан хаагдахгүй байсан тул мотор асахгүй байжээ. Хугархай дохиурыг салгаж авлаа. Үүнийг хотоос худалдан аваад сольчихвол боллоо. Гэвч хотод түүнийг харуулдаж байгаа нь гарцаагүй. Анхны төлөвлөгөө ёсоор бол хотоос бүр мотоцикл авчирах тухай бодож байсан ч тэр бол аргаа барсан хүний л санаа. Одоо бол иймхэн юмны төлөө хот руу орж мөшгигчдийн сэжгийг төрүүлэн мөрөөрөө оруулах нь дэндүү харамсалтай хэрэг.
-Энэ хавьд гагнуур хийдэг хүн бий юу?
Хөдөө тосгонд ойр зуурын юм хийдэг улс мэр сэр байх нь хаа газар адилхан. Горьдлого сүүмэлзсэн харцаар модчинг ширтэн асуулаа.
Модчин тамхины утаагаа аажуухан үлээгээд
-Наадах чинь гагналаа гээд ачааллаа дааж ажиллах юм уу? Гэж асуултыг асуултаар хариулав.
-Монголд энэ байтугай юмыг аргалаад л явдаг юм. Сайн гагначихвал ямарч гэсэн мянган км тэсэх байлгүй. Энэ дохиурт ямарч цохилт ирдэггүй, зөвхөн нударган голны энэ зууван хэсгийн хөдөлгөөнийг даган дээш доош л хөдөлж байдаг юм хэмээн Хантай тэвчээртэй тайлбарлаад модчинг харлаа.
-Явцгаая гэж модчин товчхон хэлээд босоход Хантай хугархай дохиураа барьсаар дагав. Машиндаа орж суугаад хөдлөхдөө модчин “Хажуугийн халуун рашааныг ажиллуулдаг гэр бүлийн нөхөр нь хагарсан цоорсон хоолойнуудаа өөрөө гагнаж байх нь их зардал хэмнэх юм гэж үглэсээр байгаад саяхан нэг дамжаанд суугаад гагнуурын аппарат худалдаж авчирсан юм. Чи ч бас азтай золиг юм” гэж ярилаа. Хантайн ч сэтгэл сэргэж “Би ч эрх биш дээрээ харах тэнгэртэй монгол хүн юмдаа” гэж өөрийн эрхгүй бодож явлаа.
Удалгүй гурван байшинтай халуун уур хөөрсөн тохилог халуун рашаанд хүрэхэд дөч гаруй насны гэр бүлийн хоёр тосон гарч ирлээ. Модчин тэдэнтэй мэнд мэдэж ”Энэ залуу манай уулаар аялж яваа хүн” гэж товчхон танилцууллаа. Гэрийн эзэд тэднийг зочдын хоолны өрөөнд урьж ногоон цайгаар дайлан халуун рашаанд орохыг урив. Хантай хэдийгээр яаарч байсан боловч, нэгд тэдний урмыг бодож, хоёрт ууланд аялагчийн гол зорилгын нэгэнд нутгийн халуун рашаанд орох явдал байдгийг санан сэжиг авахуулахгүйн тулд дуртай зөвшөөрлөө. Модчин түүнийг рашаанд орохоор явахад нүд ирмэн дохиод “Санаа зоволтгүй, энэ хооронд би нөгөөхийг чинь гануулаад байж байя” хэмээн хуйвалдагчийн дүр тоглоомоор эсгэн аяархан шивнээд хоцров.
Халуун рашаан харин түүнд жинхэнэ эмчилгээ боллоо. Цэнгэг агаарт офүро хэмээх задгай чулуун онгоцонд арьс чимчигнүүлсэн халуун усанд зөвхөн толгойгоо гарган суухад түрүүчийн хар хөлс бүгд угаагдан цэвэршээд мөн нэмэн нэмэн хөлс нь гарч энэ удаад түүний биенээс жинхэнээсээ шархны хор бүгд урсан гарч байх шиг санагдана. Хөлөө хөдөлгөж үзвэл бараг л зүгээр болжээ. Халуун усанд байж бүр тэвчихээ байталаа албаар тэвчин суусаар толгой нь эргэж эхлэх үед босон гарлаа. Душнд орж биеэ арчаад гарахад сэрүүн тунгалаг агаарыг бүх биеийнхээ арьсаар амьсгалж байх шиг санагдан, бие нь хөнгөрч марафон гүйсэн ч чадмаар санагдах нь сайхан. Япончууд яагаад амралт олдонгуут л хаөлуун рашаанд орохоор явцгаадгийн учрийг сая л ухаарах шиг болов. Одоо тэр бие сэтгэл бүх талаараа бүрэн цэнэглэгдэж гүйцээд ямар ч бэрхшээлийг даван туулж чадахаар болжээ.
Одоо орой болсон тул модчин өвгөнийд очиж мотоциклоо угсарч хоноод өглөө эрт замдаа гарна. Түүнийг одоо хэн ч зогсоож чадахаасаа өнгөрсөн мэт совин төрөх ажгуу.

12

“Японы гэрэлтдэг чихтэй сармагчин”, бүр бага ангид байхдаа нэг тийм нэртэй өгүүллэг уншсанаа өөрийн эрхгүй санагалзав. Осолдохгүй л япон зохиолчийн өгүүллэг байсан ба зохиогчийх нь нэрийг мартжээ. Бодоход орос хэл дээрээс монгол руу орчуулсан байлгүй, “Японы орчин үеийн зохиолчдын өгүүллэг” гэсэн номонд байсан. Утга нь гэвэл европын амьтны хүрээлэнд японоос баригдаж ирсэн 2 сармагчин бие биенээ нарны туяа нэвт тусч гэрэлтдэг нимгэн дэлдэн чихээр нь нэг нутгийнх гэдгээ таниад санаа нийлэн хэзээ ч амьдарч дасахгүй тэр амьтны хүрээлэнгээс оргон нутагтаа очихоор шийддэг, тэгээд яаж ийгээд оргодог тухай, цаагуураа бол японы европжсон шинэ нийгэмдэх хүний сэтгэлзүйн талаар бичсэн юм болов уу гэж одоо бол бодохоор өгүүллэг.
Тухайн үед бага байсан болохоор нарийн учрыг нь ойлгоогүй бөгөөд монголоор бол харь холоос нутгаа тэмцэн гүйдэг монгол морины домогтой ойролцоо санагдсан учраас сэтгэлд нь дотношин үлдэждээ.
Хантай уулаар мотоциклтой аялсан анхны өдрөө санаанд оромгүй газраас гэнэт гэнэт гарч ирдэг японы жижигхэн сармагчингуудаас их цочдог байлаа. Яваандаа тэднийг тоохоо больсноор барахгүй гэнэт хүүхэд байхдаа уншсан энэ өгүүллэг санаанд нь орж тэдгээр бяцхан дүрсгүй сармагчингуудын чих үнэхээр гэрэлтэж байгаа эсэхийг нягтлан харахыг хичээдэг болж, улмаар тэдэнд дасаад эзгүй ууланд ганцаараа яваа биш, амьтны хүрээлэнгээр зугаалж яваа мэтээр өөрийгөө төсөөлдөг болжээ.
“Модчин өвгөн” Хантайд газрын зураг өгч нарийвчлан тайлбарлан заасны дээр угаасаа олон жил машин техник их холхиогүй эзгүйрсэн уулын гүнд ренжерүүдийн эргүүл хийж явдаг хэдхэн шороон зам байх тул төөрнө гэж айхгүй байлаа. Бас түүний банкийг дүүргэж өгөөд ахин 5 л-ийн саванд бензин дүүргэн ганзагалуулсан тул замдаа зогсоно гэж айлтгүй. Мөн өчигдрийн чанасан гахайн өөх, өглөөний шинэхэн талх хэдийг сэтгэл харамгүй бэлэглэсэн билээ.
Уржигдар халуун рашаанаас гарч ирэхэд модчин өвгөн түүнийг гараараа даллан дуудаад амралтын газрын эзэдтэй танилцуулан хамт цай ууцгааж билээ. Дөч эргэм насны залуувтар эр эм хоёр урьд нь дунд сургуулийн багш байсан гэх бөгөөд их хотын ядаргаат амьдарлаас уйдаж, эрх дураараа амьдрахыг мөрөөдсөөр насаараа цуглуулсан хадгаламжаараа энэхүү уулын мухар дахь халуун рашааны амралтыг худалдан авснаар ёстой л нөгөө Сүхбаатарын хэлснээр цэнгэлийн манлайг амсаж байгаа юм байх. Японоор хаана ч гэсэн “онсэн” гэгдэх энэхүү рашаан амралтын газар хаа сайгүй элбэг байдаг авч амрагчид ч гэсэн хаана ч гэсэн элбэг олддог бололтой. Ямар сайндаа л нэг удаа сугалаагаар их мөнгө хожсон гэр бүлийг телевизээр үзүүлж, хожсон мөнгөөрөө яаах төлөвлөгөөтэй байгааг асуухад “Юун түрүүн гэр бүлээрээ нэг сайхан онсэн явж амрана даа” гэж байхав.
Хэдийгээр хүн ам цөөтэй хязгаар нутагт, дээрээс нь бүр уулын мухарт байх энэ жижигхэн онсэнд хүн ч цөөхөн ирдэг байлгүй, ашиг орлого нь санаанд нь хүрч байна уу гэж эвтэйхэн асуухад, харин ч хоюул хоюулаа инээд алдан байж “алдагдалгүй л гарч байвал бидэнд болоо, юун түрүүнд амар тайван амьдрах бололцоо олдож байгаа нь бидний гол ашиг даа” гэж байж билээ.
Энэ бол тэдний үнэн сэтгэлийн үг байсан. Хантай японд ирээд л “хөдөлбөл хөлс, зогсвол зоос” гэдэг үгний учрыг ойлгосон болохоор тэдний сэтгэлийг сайн ойлгож байлаа.
Зогсолтгүй эргэх зоосны хүчинд тогтдог хөрөнгөт нийгэмд талын монгол айл тайван амгалан гэдэг дууны үг огт тохирохгүй ажгуу. Байр хоолонд мөнгө төлөлгүй яахав гэхэд хөлөө жийгээд хэвтэеэ гэсэн ч мөнгө төлөх л хэрэгтэй болно. Үнэгүй юм гэж нэг ч үгүй. Тиймээс ч хүн гэдэг амьтан амьд явъя л гэж байгаа бол заавал ч үгүй ямар нэгэн юм хийж орлого олохоос өөр аргагүй болдог аж. Хаана гэсэн адилхандаа гэж бодох хүн нэг байхад япон шиг олон сая хүн нэг доор чихэлдсэн нийгэмд сул зай гэж нэг ч байхгүй бөгөөд тэдний нийгмийг шатрын хөлөгтэй зүйрлэн толгой сэгсрэх хүн ч бас бий. Юу гэвэл шатрын хөлөг дээр хүү болгон өөрийн зогсоол нүүдэлтэй бөгөөд тооцооноос зөрвөл идүүлнэ. Ийм амьдралын хүрднээс залхсан олон хүн амьдралд ялагдан гудамжинд гарч хог түүн амь зогоож, цаасан хайрцгаар авс мэт зүйл хийгээд толгой хоргодох бөлгөө.
Тиймээс тэр гэр бүл өөрсдийгөө амар тайван амьдрах азтай золтойд тооцох нь зүйн хэрэг.
Ийм нийгэмд хүн хүндээ туслана гэдэг тунчиг хэцүү хүнд хэрэг бөгөөд аяга хүйтэн цай, халбага хоол хийгээд өгсөн ч цаана нь хэн нэгэн үүний мөнгийг төлж буй хэрэг юм. Хичнээн хямдхан байсан ч тэр мөнгийг олохын тулд ямар нэг юм хийсэн л байж таарна. Хичнээн илүүдсэн байлаа ч тэр мөнгийг хүнд зүгээр өгөхийн оронд хадгалж байсан бол хожим орлого олох чадваргүй болсон хойно өөрийнх нь аминд орох ёстой тооцоотой эд.
Үүнийг Хантай маш сайн ойлгож байсан болохоор өөрт нь сайхан сэтгэлээр тус хүргэж буй эгэл жирийн эдгээр хүмүүсийн сэтгэлийн сайхныг маш тодоор харж байлаа. Тэр хүмүүс түүнд туслахдаа хожим энэ залуу миний ачийг ингээд нэг хариулчих байлгүй дээ гэж горьдоогүй, харин ч энэ яваа насандаа бараг ахиж уулзахгүй нь тодорхой. Буян хийж нүглээ нимгэлэх гээгүй. Тэдний ёсонд тийм юм байхгүй. Хожим хүн амьтанд тэднийг магтаж мандуулах вий гэж нэр төр хөөцөлдөөгүй, тэд нэрээ ч бүтэн хэлээгүй, бас реалити шоуны камер Хантайг дагалдаагүй. Зүгээр л тэд амьд үлдэх гэж тэмцэж яваа танихгүй хүнд өөрөөсөө илүүчилж өөрийгөө зориулж тусалсаан.

Хантай энэ ууланд аялсан хэд хоногтоо японы сармагчны чих үнэхээр гэрэлтдэг эсэхийг сайтар нягтлан харж чадаагүй ч жирийн хүний сэтгэлийн илч дотроосоо нэвт гэрэлтдэгийг харин тодоос тод олж харсан юм.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.03.10 10:21 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Отолт”

1

Онгоцны цонхоор тэртээ доор битүү үүл үргэлжлэн хөвөрсөөр тэнгэрийн хаяа хүрэвч зах нь үл үзэгдэнэ. Бодвол энэ зузаан үүлний доор далай байгаа биз. Одоо цаг хагасын дараа Сеулд бууна. Сеулд мэдээж түүнийг мөрдөгчид хүлээж байгаа нь лавтай. Монгол руу нисэх кореан эйрийн хагас сайны онгоц маргааш өдөр ниснэ. Сеулд бүтэн нэг хоног өнжих хэрэгтэй байгаа бөгөөд энэ бол хамгийн бага хугацаа. Чухам энэ өдрийг тааруулах гэж Хантай Нийгата хотын захад бүтэн хоёр хоног бүгэж билээ. Энэ хооронд тэр сеулд өнжих тэр нэг хоногийг хэрхэн аргалж өнгөрөөх талаар тархиа гашилган бодсон билээ. Хамгийн түрүүнд Сеулд өдийд байж болох таних мэдэх хүмүүс, мэдээж монголын элчин сайдын яам толгойд нь орж ирсэн боловч энэ нь мэдээжээр мөрдөгчдийн хараандаа юун түрүүнд авах объект болох талтай тул даруй энэ бодлоосоо татгалзсан нь ойлгомжтой.
Өдий хүртэл үзсэн уншсан кино, номнуудаас дүгнэлт хийхэд мөрдөгчид юун түрүүн хөөгдөж яваа хүнд тус болж болохуйц бүх объектийг чадвал хараандаа авахыг эрмэлздэг нь зүйн хэрэг. Тиймээс ч Хантай өдий хүртэл баригдчилгүй явж байгаа нь тэрээр хэний ч санаанд оромгүй газраар явж байгаагийнх юм. Японд түүнд тусалж чадахуйц цөөнгүй хүмүүс, япон монгол найзууд нь байгаа чтэдэнтэй холбоо барилгүй явсаар байгаагын учир нь мөн л энэ. Нийгатагийн нисэх буудалд түүнийг отож байж магадгүй гэж мань эр их л хаширлан болгоомжилж байсан боловч энд түүнийг хэн ч амдаагүй байсан. Мэдээж тэр замаасаа гарч алга болоод даруй 5 хонох гэж байхад тэд энэ буудлыг өдий хүртэл сахихгүй гэж таамагласан нь оносон. Бас түүнд Нийгатад ямар ч танил байхгүйн дээр урьд нь энд хэзээ ч ирж үзээгүй билээ.
Цаг хугацааны хувьд тэр өдийд хол явсан байх учиртай ба мань эрийн тооцоолсноор бол мөрдөгсөд нь бүх анхаарлаа токио болон осака, нагано дахь түүний танилууд, элчин сайдын яам, нарита нисэх буудал гэх мэтийн газруудыг сахиж байгаа биз.

Ямагата гаас Нийгата руу уулаар аялсан тэр гурав хоног түүний хувьд хамгийн сайхан аялал болсон санагдана. Гал улаан навчсаар хучигдсан өтгөн ойн дундуур, олон жилийн өмнөөс орхигдсон хуучин шороон замаар таавараа аялж, давсалж чанасан зэрлэг гахайн өөх нимгэн зүсэн өвгөн рэнжерийн гараар хийсэн зөөлөн талхан дээр тавиад уулын тунгалаг голын усаар даруулан амтархан идэж байсан тэр үеүүдийг Хантай амьдралынхаа жаргалтай мөчүүдийн нэгэнд тоооцож явах болно.
Уулнаас гарч жижигхэн хот үзэгдэхэд Хантай аялалаа зогсоож тэндээ шөнө дунд өнгөртөл хүлээж билээ. Хэдийгээр энэ үл таних хотод түүнийг мөшгигчид хүлээхгүй гэдгийг баримжаалж байсан ч хаширлалаа гээд алдах юм алга. Тэгээд ч цаг хугацааны хувьд түүнд яараад байх шалтгаан байхгүй юм.
Өглөөний 3 цагийн үед тэр гэрлээ асаалгүй мотоциклоо явган хөтөлсөөр уулын зам уруудан хот руу орж, гэрэлтүүлэг тавигдсан засмал замруу орж ирээд л унаагаа асаан мордлоо. Хамгийн түрүүн тааралдсан шатахуун түгээгүүр дээр зогсож банкаа дүүргээд шууд нийгатаг чиглэн орон нутгийн нарийн засмалуудыг солбин давхисан. Эндээс нийгата хүртэл ердөө 150 км, банкин дээрээ гялгар хавтсанд хийж дэлгэн байрлуулсан газрын зураг, замын тэмдэгүүдийг харьцуулан явахад төөрөх зам байхгүй ажээ. Хэдийгээр зураг болон замын тэмдэг хаягуудаас үзвэл Хантай 3 нь ч жижиг хотыг дайран өнгөрсөн боловч, замын хажуугаар өнгөрөгч байшингууд огтхон ч тасрахгүй үргэлжлэх бөгөөд мань эрийн хувьд бол нэг л том хотын дундуур явж байгаа мэт сэтгэгдэл төрнө.
Ингээд өглөөний 6 цагийн алдад өглөө болсон хойно Нийгата руу орж ирэв. Мань эр хотын төв рүү яаран орохыг хүсэхгүй байлаа. Тэр одоо ууланд хэд хонохдоо боловсруулсан төлөвлөгөөгөө биелүүлэхэд нь хэрэгтэй тийм зүйлийг хайж байлаа.
Таруу байрласан хотын захын хашаа байшингууд энд тэнд харагдах гудамжуудыг сэлгэн явсаар бараг цаг явсны дараа хайж байсан зүйл нь нүдэнд туслаа.
Энэ бол төмөр торон хашаанд бүтэн, хагас зүсэн зүйлийн хуучин мотоцикл хураасан хуучин саарал байшин байлаа. Хантай торон хашааны үүдийг олж хонхны товчлуур дээр дарахад тунчиг удалгүй байшингийн хаалга онгойж, бууралтаж яваа сахлаа хусаагүй 50 эргэм насны хүн гарч ирлээ.
-Өглөөний мэнд
-Өглөөний мэнд... Хижээл эр түүн рүү огтхон ч гайхсан шинжгүй дөхөн алхах зуураа мотоцикл руу нь харахгүйг хичээх мэт.
-Уучлаарай, үнэндээ бол би энэ мотоциклийг таньд хямдхан зарах гэсэн юм.
-Хэд гэж байгаа юм.
-Тавин мянга.
-Тийм үнээр би юм авдаггүй.
-Гучин мянга.
-Гурван мянгаар авъя.
-Таныг ойлголоо. Гэхдээ надад нэг аргагүй асуудал гараад л. Тэгээгүй бол би энэ байкийг зүгээр л замын хажууд хаячихаад л явчих байлаалдаа. Хижээл эр түүн рүү анхааралтай ширтэв.
-Би гадаадын оюутан л даа. Жоецүгийн их сургуульд сурдаг юм. Тэгээд уг нь өнөө өглөөний сеулийн онгоцоор нутаг буцах байсан юм. Надад яг онгоцны билет авах л хэмжээний мөнгө байсан болохоор буудалд хонох мөнгөө хэмнээд өчигдөр дотуур байрандаа хоноод өглөө эрт гараад шууд нийгатагийн нисэх буудал хүрээд явчих санаатай байсан юм. Гэтэл жаахан оройтож босоод онгоцноосоо хоцорчлоо.
Хижээл эр хэнэггүй царайлан яриаг нь сонсоно.
-Тэгээд маргаашийн онгоцоор нисэхээс өөр аргагүй боллоо. Тэгээд л ганц хоногийн буудал, хоолны мөнгөөр өгчих санаатай. Энэ байк зүв зүгээрээ... гээд өдий хүртэл асаалттай нормалдаж байсан мотоцклоо хаазалж үзүүллээ. Уг нь би ноднин тавин мянгаар авсийн. Та зүгээр шууд л зарчихна. Ямарч асуудалгүй... хэмээн Хантай үргэлжлүүлэн шаллаа.
- Тэгээд чи яг хэдийг хүсээд байгаан? Гэж хижээл эр тэсвэр алдан дуугарахад, Хантай:
- Хэрвээ та намайг өнөөдөр гэртээ хонуулаад маргааш нисэх хүргээд өгвөл би танд энэ байкийг зүгээр л өгчихье.
Хижээл эр бодолхийллээ. Мэдээж тооцоо бодож байгаа. “Бэлэн мөнгө гаргалгүйгээр нисэх руу ганц явах л ажил. Мэдээж авалгүй явуулчихвал маргааш нисэхийн ойролцоох зам дээр орхиж л таарна. Гэлээ ч түүнийг очиж авах гэж тэртэй тэргүй нисэх орж л таарах нь, бас дээрээс нь хайж олох гэж ядаргаа болно. Мөн өөр хүн олоод авчиж магадгүй. Уг нь ч бүрэн ажиллагаатай байкийг бол оросын наймаачид шууд л дал наян мянгаар шууд авчина л даа. “ иймэрхүү л юм бодож зогссон байх гэж Хантай тааж байлаа. Хижээл эр халааснаасаа тамхи гарган нэгийг сугалаад Хантай руу нүдээрээ дохиход мань эр гараа явуулан мөн нэгийг сугалж авлаа. 2уул тамхиа асаан утааг нь шившиж хэсэг дуугүй зогсоод хижээл эр ам нээж:
-Тиймдээ. За за орж кофе ууцгаая... хэмээгээд төмөр торон хаалгаа цэлийтэл нээлээ.

2

Мотоциклийн наймаачин эр мөн л америк маягийн амьдралыг эрхэмлэдэг нэгэн бололтой ажээ. Төмөртэй ноцолддог хүний шинж болсон гэр нь бүхэлдээ гараж болон элдэв сэлбэгийн агуулах болсон байх бөгөөд нямбай хурааж цэгцэлсэн төмөр тавиурууд дээр зүсэн зүйлийн сэлбэг хураалттай байх ажээ. Зөвхөн гөл тогооны өрөө, бодвол бас унтлагын өрөө байгаа биз гэсэн байшингийн нэгээхэн булан л хүн амьдрах зориулалттай мэт харагдах ба ярайсан олон сэлбэгийн тавиур бүхий цэлгэр том өрөөний голд хуучин телевизор ба өргөн креслог өөд өөдөөс нь харуулан тавиад хажууд нь асар том үнсний сав байрлуулсан нь мань эрийн гол цагаа өнгөрөөдөг лийвин руум бололтой үзэгдэнэ.
Хоюул өтгөн кофе тамшаалан тамхи баагиулангаа товчхон танилцан яриа үүсгэв. Жоэцү гэдэг нь Нийгатагаас урагшаа ганц цаг хэрийн зайтай жижиг хот бөгөөд их сургуультай юм. Монгол гэдэг чинь хаахна байдаг билээ, аа тийм бил үү, тэнд чинь тэгээд бас мотоцикл их хэрэглэхүү гэх мэтийн юм асууна.
Нөгөө алдарт нүүдэлчин ард түмэн маань сүүлийн тавиад жил морь биш мотоцикл голдуу унадаг болсон хийгээд нэг мотоцикл дээр гэр бүлээрээ багтаад явдаг гэсэн ярианы хэсэг мань эрийн анхаарлыг онцгой татсан боловч бусдаар бол огт ойшоосон шинжгүй хэнэггүй сонсох ажээ. Хижээл эрийн толгойд мотоциклоос өөр юм бараг ордоггүй болов уу гэмээр бөгөөд дэлхий дээр гол нь япон америк гэсэн 2 улс байдаг, бусад олон улс гүрэн байдагч нэг их ач холбогдол өгөх шаардлагагүй гэж ойлгодог бололтой ажээ.
Энэ нь ч Хантайн сэтгэлд бүрэн нийцэж байв. Түүний хувьд хамгийн гол нь маргааш өглөө нисэх дээр халхавч болгох хэний ч анхааралд өртөмгүй жирийн япон иргэн, бас өдөр гадуур холхиж амьтны анхаарал татаад байлгүй чимээгүй бүгэх байр хоёр л хэрэгтэй байсан агаад элдэв нарийн ширийн зүйл тоочоод байх хүсэл огт байсангүй тул тухайн байдал нь Хантайн эрх ашигт бүрэн таарч байлаа.
Кофе ууж дуусахад мөн яриа дуусч хижээл эр босч аягаа хураагаад “за, би гарч жаал жуул юм хумаа цэгцлэх хэрэг байна, чи эрт босч ядарсан байх унтаж амарсан ч болно” хэмээгээд агуулах өрөөний буланд байх нарийхан боловч зөөлөн пүрштэй зузаан матрасыг заахад Хантай мөн л хэзээ язааны америк барилыг авсан хүний шинжээр олон үггүй “Ок” хэмээн толгой дохиод матрас дээр очиж курткээ нөмрөн бүхлээрээ хэвтээд нам унтлаа.
Агшаасан будаа хийгээд, шарсан хуурсан хоолны амттайхан үнэр ханхалж, аяга таваг дуугарах чимээнээр Хантайг сэрэхэд гадаа харанхуй болсон байлаа. Ухасхийн босч гал тогооны өрөөнд ороход хижээл эр баахан загас ногоотой тэнфүра шарж, болсныг нь ширээн дээрх тавагнуудад гаргаж байлаа. “Оройн мэнд” гэж мэнд мэдээд нойл орчихоод гарж ирэхэд хоолны ширээ хэдийн бэлэн болоод дээр нь 2 лааз “Асахи” чийдэнгийн гэрэлд гялбалзан харагдах авай.
Хоюул пивоо задлан тулгаад лаазаар нь хөнтөрч, ширээн дээрх цумамигаас ээлжлэн шүүрч даруулсаар яриа дэлгэв. Сэдэв нь мэдээж мотоцикл, бүх төрлийн мотоциклийн алдаа оноог шүүн ярилцаж дуусаад Хонда бол номер нэг гэдэг дээр санал нийлэх үед хэдийн шөнийн 12 цаг өнгөрч ширээ хоосроод бас пивоны дуусашгүй нөөц мэт санагдаж байсан хөргөгч ч хоосорсон бололтой өрөөний буландах хогийн сав бяц гишгэсэн асахины лаазаар дүүрсэн байлаа.
Хантай энэ хооронд бас зүгээр суусангүй нэвт норсон зиппо-гоо задалж өрөөний халаагуур тен дээр дэлгэн хатаагаад буцаан угсарч механик эрээс нөөц шингэн авч зад цэнэглээд гар хүрэв үү үгүй юу бадран асахаар болгон бэлдэж авсан нь түүний гол ажил байлаа. Маргааш өглөө энэ аминд орох болно.


Өглөө 5 цаг 30 минут гэхэд мань хоёр нисэх буудлын зогсоол дээр машинаа байрлуулаад зогсож байлаа. Урьд оройны ярианы улмаас сайн нөхөд болсны хувиар мань эр Хантайг өөрийн биеэр гаргаж өгөхөөр шийдсэн нь энэ юм. Хоюул дотогшоо орвол нисэх буудал том биш бөгөөд нэгдүгээр давхарт нисэх компаниудын хаяг ярайн харагдах ба цорын ганц кориан эйрийн гэрэл асчээ. Хантай цүнхээ нээж дугтуйтай мөнгө, паспортоо гарган хижээл эрд өгөөд “Миний гэдэс базлаад болдгүэ, урд шөнө хэтрүүлсэн юм шиг байна. Та очоод сеулээр дамжаад улаанбаатар орох билет авчих, би нойл орлоо” гэж хэлээд үгийн зөрөөгүй хажуугийн нойл руу зүглэлээ.
Хантай харин нойл орсонгүй. Тэр бол мэдээж хамгийн аюултай газруудын нэг. Тэрүүхэн буланд нуугдасхийн зогсоод эргэн тойрноо хянамгай ажлаа. Цаг эрт байсан тул хүн амьтан ч үгүй сэлүүхэн байсан ба сеулийн онгоцоор нисэхээр ирсэн хүмүүс шууд л хоёр давхар руу гарч байлаа. Нэг давхарт мань хоёроос өөр хүн байхгүй байлаа.
Хижээл эр билет аваад эргэхэд нь Хантай тосон очив. Билетээ аваад бас хариулт хоёр мянган иенийг дээр нь тавиад өгөв. “Танд баярлалаа, хариултыг та ав” гэж хэлэхэд хижээл эр толгойгоо сэгсрээд “хол явж байгаа хүнд хоол хэрэгтэй” гээд хөдөлсөнгүйд аргагүй авч халаасандаа хийв. Хоюул ханиндаа 2 давхар руу гарч чек ин хийгээд хилийн шалганы хаалгандээр ирэн салах болов. Хэдийгээр жирийн наймаа хийж гэмгүй танилцсан ч ганц хоногийн дотор чамгүй дотно болсон мань хоёр америк эрчүүдийн маягаар гараа чанга атгалцан салах ёс хийж билээ.
Ингээд амьд мэнд хил гарч нэг гүнзгий амьсгаа аваад секюрити руу шийдэмгий алхан очлоо. Одоо бол бөгжөө анхаарал татуулалгүй авч гарах бас нэг асуудал байна. Дараалалын дагуу хаалган дээр очоод хар цүнхээ рэнтген камер руу оруулаад хаалгаар гарав. Гаальчин эр түүнийг хуруугаараа дохин дуудаад цүнхээ нээ хэмээв. Хантай зүрх бага зэрэг цохилсон ч хэнэггүй царайлан цүнхээ онгойлготол гаалийн хүн сурмаг хөдөлгөөнөөр уудлан бөгж, зиппо, тонгорог гурвыг яг дарааллаар нь гаргаж ирлээ.
Мэдээж тонгорогыг үгийн зөрүүгүй хураан авч шилэн хайрцагт хийв.
-Энэ жирийн тонгорогшдээ. Нисэгчдийн багт хадгалуулаад явж болдог биздээ?
-Тэр болохгүй.
-Хэзээнээс тийм болоов?
-Болохгүй... Хантай царайгаа үрчийлгэн бууж өгөв.
Шатах шингэн нэвт ханхлах зиппог мөн хураан авахад Хантай
-Наадахыг чинь би арван хоёр мянган иенээр авсан эд, ингээд хураалгамааргүй байна... гэж хэл ам татлав.
-Болохгүй.
-Ганц асаагуур болно шдээ
-Болохгүй.
-Тэгвэл би буцаж гараад наадхыг чинь гэррүүгээ шуудангаар явуулчихая.
-Болохгүй.
-Та ойлголдоо, их үнэтэй эд шүү дээ. Ядахдаа доторхийг нь хураалгаад гаднахыг нь аваад явъя. Яахав очоод өөр дотор хийчъе. Гуйж байна.
Гаалчин эр яая даа гэсэн байдлаар нэг харснаа өөр нэг хүн шалгаж байгаа байцаагч дээр очин бяцхан зөвлөснөө буцаж ирээд зиппог онгойлгон доторхийг нь салгаж шилэн хайрцагтаа хийгээд гадрыг нь буцааж өгөв.
-Энэ юу вэ?
-Эмээгийн бөгж... Гаальчин ойшоосон шинжгүй боолтны гаднаас бөгжийг барьж үзээд сарвайхад Хантай шүүрэн авч цүнх рүүгээ шургуулангаа, “асаагуур үлдээсэнд баярлалаа” гэж бувтнаад алга болж өглөө.

3

Хантай бодлоосоо сэргэж онгоцны цонхноос харцаа салгав. Бүтэн гурав хоног эзгүй уулан боловсруулсан түүний төлөвлөгөө анхнаасаа амжилттай хэрэгжин бүслэлтийн эхний цагирагийг сэтлэн японоос гарч чадлаа. Гараа сунган товчлуур дарж стюардэсийг дуудав.
-2 пиво өгөөч.
-Ойлголоо эрхмээ.
Амжилтаа тэмдэглэх нь уух урмыг төрүүлэх нэгэн шалтаг боловч, энэ түүний дараагийн төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхлэх цаг болсны дохио билээ.
Сеул өнгөрөөх нэг хоног. Энэ бол бүслэлтийн сүүлчийн цагираг. Үхрийн сүүлэн дээр хутга гэж монгол үг байдаг билээ. Хүйтэн пиво балгангаа бодлоо цэгцэлж төлөвлөгөөгөө дахин хянаж үзэв.
Эхний пиво сайхан орж, хоёрдах нь бүр янзтай. Өчигдөрийн хэтрүүлснээс болж бага зэрэг шартсан бололтой. Дахин 2-ийг авлаа.
Гуравдахиа ууж дуусгахад өчигдөрийн алкохол цусанд үлдсэнтэй нийлээд халах маяг ороод, дөрөвдөхөө ууж эхлэхэд бүр согтох тийшээ хандав. Одоо болсон.
Онгоц сеулд буухад Хантай бараг гуйван босоод гарлаа. Инчоны нисэх буудлын урт хонгилоор нэг онгоцныхонтойгоо бөөндөө дунд нь орсхийн явсаар хилийн шалган дээр ирж дараалалд зогслоо. Ажимхан явсаар нэг л мэдэхэд хилийн байцаагчийн өмнө ирчихсэн зогсож байлаа.
Шилэн хоргон доогуур паспортоо шургуулаад дараалалд зогсож байхдаа дутуу хагас бөглөсөн декларациа араас нь сарвайлаа.
-Сеулд хэд хонох вэ? Японоор асуув.
-Нэг хононо.... Японоор хариулав.
-Онгоцны билетээ... Хантай цүнхээ ухаж билетээ гаргаж өгөхөд байцаагч яасан уддаг юм гэсэн маягтай тээршаасан янзаар харна.
-Мөнгөтэй яваа юу?
-Мөнгөтэй.
-Хэр зэрэг мөнгө байна.
-Хоёр мянган иен.
-Юу?
-Бишээ, хорин мянган иен.
-Тэгээд л болоо юуу?
-Тэрнээс илүүгээр яах юм. Солонгосоос авах юм ямар байх биш... Хантай өөрийн мэдэлгүй хэхрэхэд архины эхүүн үнэр ханхийлээ.
Байцаагч шилэн хоргоныхоо цаанаас толгойгоо өлийлгөн ширүүн харахад Хантай өөдөөс нь доогтой мушийлаа. Байцаагчийн сэтгэлийн тэнцвэр алдагдаж бичиг баримтыг нь хамж бариад бослоо.
-Намайг дагаад яв...
Хантай байцаагчийг даган чүү ай гуйван алхсаар нэгэн өрөөний шилэн хаалгаар орвол 5, 6 ширээн дээр компьютер тавьсан дүрэмт хувцастай байцаагч нар сууж байх ажээ.
Өмнөх заналт байцаагч маань нэгэн ширээн дээр Хантай баримтыг тавиад чихэнд аяархан юм ярихад цаадах нь түүн рүү харц шидэх нь “нөгөө Дарьбазар чинь энэ шүү дээ” гэж байх шиг үзэгдэнэ.
Байцаагч Хантай паспортыг гартаа барин компьютертээ ямар нэгэн юм үзнэ. Хантай тэгшхэн алхахыг хичээн урд нь очив.
-Намайг хурдан гаргаадах, ядарч байна.
-Та түр хүлээнэ үү.
-Чадахгүй, би ядарч байна. Та нар ер нь яахаараа монголчуудыг оруулдаггүй юм.
Энэ үеэр арын өрөөнөөс ахлах байцаагч бололтой хүн гарч ирэхэд манай байцаагч түүн рүү хандан солонгосоор хов зөөж байгаа бололтой. Цаадах нь шал согтуу Хантайг муухай харснаа ямар нэгэн юм монгол сарам гэсэн үг оруулан ууртай дуугараад шууд гарахад байцаагч бослоо.
Хантайг дагуулан өөр хаалгаар гарч бас нэгэн хонгилоор явсаар бас нэгэн өрөөнд оруулаад бичиг баримтыг нь нэг шүүгээнд хийв. Тэнд бас хэдэн байцаагч суух аж.
-Та нар яах гээд байна. Би монголын элчин рүү ярьж гомдол тавина. Та нар намайг оруулахгүй байх эрх байхгүй... гэж Хантай гараа далайн агсамнахад нөгөө гурван байцаагчийн 2нь босч ирээд Хантайн гарыг мушгин ширээн дээр бөхийлгөхөд нэг нь түүний хар цүнхийг мулталж авлаа. Хантай муухай орилон зүтгэхэд хоёр гарыг нь мушгин хажуугийн хаалгаар гаргалаа. Хаалга хаагдах тэр мөчид оосоос нь цэнхэр цаас зүүсэн хар цүнхийг нь том саарал сэйф руу чулуудаад хавхийтэл хаахыг харж амжив.
Гудамд гарангуут бараг өөдөөс нь харсан жижиг торон нээлхийтэй төмөр хаалга онгойлгоод Хантайг түлхэн оруулаад араас нь тас хийтэл хаалаа. Хантай шоронд оржээ.

4

Хантайн шорон гэж нэрлэсэн түр саатуулах камер нь үүдээрээ плитапсан шалтай хоймроороо солонгос маягийн ханзтай, таазных нь нэг буланд видео камер зоосон цэвэрхэн өрөө байлаа. Сонирхолтой нь гадаадынханд зориулсан бололтой өргөн ханзны нэг буланд гайгүйвтэр арьсан буйдан байх агаад дээр нь хэдэн непал байрын царайтай нөхөд сууж байв. Хантай орж ирэнгүүтээ төмөр хаалгыг өшиглөн балбаж согтуурхан хашгираад буйдан руу эргэхэд нөгөө хэдэн непал дэрхийн босоод нөгөө булан руу алга болж Хантай буйдан дээр очоод шууд гуталтайгаа тэрийн хэвтлээ.
Төлөвлөгөөний эхний хэсэг амжилттай хэрэгжиж, бөгж ч тэр Хантай ч тэр Солонгос улсын төрийн хамгаалалт бүхий төмөр сэйфэнд найдвартай түгжигдлээ.
“Золигнууд чинь хаа очиж сүрхий сахилгатай юм гээч” хэмээн Хантай дотроо солонгосчуудыг үнэлээд ийнхүү найдвартай хамгаалалтад орсондоо санаа амран нойроо авахаар шийдлээ.
Хантайг сэрэхэд цаг оройн долоо болж байлаа. Алгуурхан босч нэг сайхан суниаж аваад үүд рүү очиж зөөлхөн нүдлээ. Нэлээн нүдүүлж байгаад хаалганы нээлхий нээгдэж яаах гээв гэж байгаа бололтой ширүүн дуу гарав. “Нойл ормоор байна” гэж дорой дуугаар гуйхад өдрийн арслангийн аалиар агсалзаж байсан согтуу монгол номхорч өчүүхэн хурга болсныг үзээд харгалзагч эрийн ааш зөөлөрч хаалгаа онгойлгон Хантайг гаргалаа. Биеэ хөнгөлөх зуур өмднийхөө халаасанд өглөөний хийсэн 2 мянган иен байхыг олоод нийгатагийн хижээл эрд дотроо талархав. Хол явах хүнд хоол хэрэгтэй гэж юутай үнэн үг вэ.
Нойлоос гарч ирээд харгалзагч эрд хандан өлбөрч үхлээ, идэх юм олж өгөөч хэмээн аятайхан гуйваас мөнөөх залуу Ок хэмээгээд мөнгийг халаасалж Хантайг камерт оруулж түгжээд чимээгүй болов. Нилээн хүлээгээд нөгөө золиг чинь мөнгийг минь халааслаад гол гарж байгаа юм биш биз гэж хар төрөн алдаж байх үед хаалга онгойн малилзтал инээсээр цаасан ууттай юм барьсаар орж ирэв. Хантайн дотор онгойж “Архи авчирснуу” гэж шоглоход мөнөөх эр гараа урдаа хэрэн барьж “болохгүй” гээд инээд алдсаар гарахыг үзэхүл солонгос хүмүүс огцом ууртай ч цайлган сэтгэлтэй гэдэг үнэн бололтой.
Ууттайг онгойлгож үзвэл 4 ширхэг чиккэнбургер байх ажээ. 2-ийг нь өөрөө иднэ гэж үзээд нөгөө 2-оор нь непал хөршүүдээ дайлж өрөөний голд тавьсан зэс данхтай усаар даруулангаа сайхан хоололцгоолоо.
Непал хөршүүдтэйгээ нилээн ярилцсан авч сайн ойлголцсонгүй. Тэдний инглиш өөр үү магадгүй Хантай англи хэл муутай болохоор тэгж санагдсан байх. Осолдохгүй непал нь непал юм байна гэдгийг тодруулаад, үүд рүү хуруугаараа заацгаан хүний эрхийг бүдүүлгээр зөрчигч солонгосуудыг жаал муулж аваад санаа нийлсний тэмдэг болгон гар гараа барилцсанаар яриа болон олон улсын хэмжээний оройн зоог өндөрлөлөө.
Оройн хоолны дараа өрөөнд нам гүм үдэш ноёрхож сэтгэл санаа амгалан байсны дээр цайлган сэтгэлт харгалзагчаа уярааж байгаад тамхи хүртэл олоод татаадхав. Ингээд сайхан амрая даа гэж байтал шөнө дундын хэрд хэдэн харуудыг оруулж ирснээр энх тайван алдагдлаа. Тэдний дундаас нэг нь ялангуяа дарвагар амаа байдгаар нь ангайлган орилох нь нэн тээртэй. Тэдгээр ориг харуудын дэргэд манай непал ах дүү нар цав цагаан харагдах ажгуу. Хантай ахан дүүсийн эв нэгдлээ хадгалж непал андуудаа ивээлдээ авснаар өрөө харынхан ба цагааныхан гэсэн хоёр ертөнцөд хуваагдан нойргүй донсолж хонолоо. Үүрээр харуудыг авч явснаар энх амгалан дахин тогтнож бүгд гүн нойронд дарагдав. Үдийн хоол яаж идэх билээ гэж бодож эхлэх зуур Хантайг гаргаж байцаагчийн өрөөнд оруулав.
Ширээнд суулган нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад паспортыг нь өгч бас нэг цаасан дээр гарын үсэг зуруулаад хар цүнхийг нь гөргөж өглөө. Цүнхний гаднаас сэмхэн тэмтэрч үзвэл бөгж яг хэлбэрээрээ байж байлаа.
“Билетээ авья” гэвэл нэг байцаагч руу дохиод “цуг явна” гэв.
Хантай байцаагчийн өрөөнөөс гарахдаа хоригдож байсан өрөөгөөрөө шагайж непал анд нартайгаа салах ёс гүйцэтгэн гараараа даллаад урт хонгилыг даган алхлаа. Нөгөөх харгалзагч түүнийг удирдан явах бөгөөд нэлээн яваад монголчууд цугларсан гэйт дээр ирлээ. Мөнөөх харгалзагч хааш нь ч хөдөлгөхгүй яг хажууд нь зогсох бөгөөд хөлөө чилтэл зогсож байвч ийнхүү найдвартай бие хамгаалагчтай болсондоо Хантай сэтгэл хангалуун байлаа.
Бүх зорчигчдыг орж дууссны эцэст харгалзагч Хантайг суудалд нь суулгаж өгөөд гарахад Хантай баяртай гэж гараараа дохиод хоцрохдоо уртаар амьсгаа аван суудлаа наллаа. Хэдийгээр кореан эйрийн онгоц ч гэсэн чамгүй олон монголчууд харагдах бөгөөд орчлон дээр орь ганцаараа юм шиг төсөөлөгдөж явсан тэр аймшигт үе ард хоцорч ханьтай түшигтэй, дотно сайхан санагдах ажээ.
Тэр бүслэлтийг сэтлэн гарч чадлаа. Тэр хамгийн сүүлчийн цагирагийг нэвтлэн гарав. Одоо түүнийг хэн ч яаж ч чадахгүй. Онгоц сүйрэхгүй л бол өөр аюул үгүй болсон шиг бодогдоно. Хээрийн галуу нисэн үл хүрэх газраас хүний хүү эрдэнэ өвөрлөн ирнэ гэж чухам Хантайд зориулан зохиосон үг мэт санагдана. Эх нутаг минь, хүү нь ирж явна.

5

Онгоцны таазнаас эгнээ эгнээгээр унжсан дэлгэцүүд үе үе солигдон нислэгийн маршрутыг үзүүлэх нь буух газар ойртсон бололтой. Ногоон зураас шарыгаа идэн уртассаар юу юугүй буух газар ойртож байгааг харуулж байх тэр үеэр Хантай сэтгэлийн хөөрлөө дарж бодит байдалд буцаж ирэхээс өөр аргагүй боллоо. Уг нь бодсоноор болдог бол Хантайг буухад монгол улсын тагнуулын төв газрын бие төлөөлөгчид тусгайгийхан гэж хар ярианд нэрлэгддэг лаг гаруудаар хүрээлүүлэн онгоцны хаалган дээр тосон авч эх орныхоо үнэт баялгийг эргүүлэн авчирсан түүнд баяр хүргэн хүндэтгэл дүүрэн тосон авч, төрийн хамгаалалтын хар машинуудаар гупердүүлсэн цагаан лимузингээр гэрт нь хүргэж өгөхөөр явж, замд нь утас дуугаран ерөнхийлөгч өөрийн биеэр амар мэндийг нь мэдэж, амьд мэнд буцаж ирсэнд нь талархал илэрхийлэх ёстой мэт. Гэвч тэр ийм явдал болохгүй гэдгийг яагаад ч юм тов мэдрээд байх шиг байлаа. Түүний и-мэйл явуулж тусламж гуйсан найзууд нь янз бүрийн ажил хийдэг ч ТТГ-тай холбоотой хүн байгаа чуу үгүй чүү. 2-рт тэд бас түүний орон гаран ч юм шиг гэнэтийн сонин мэдээнд итгээ чүү гүй чүү, итгээд хэл сураг өглөө гэхэд цаадуул нь бас юу ч гэж хүлээж аваа билээ. Нэг л сонин санагдаад явчлаа. Хэн ч түүнийг тоохгүй бол яах вэ. Азны юм гэж бодоод заръя гэж үзлээ гэхэд хэн авахав мэдээж хятадууд л биз. Парадокс гэдэг үгийг орчуулах гэж ядаж яваа хүмүүс байдаг бол үүнийг л хэлдэг байх.
Гаалийнханд шууд тушаачихая гэхэд хурааж аваад алтан бөгж гэж хаяг зүүгээд зуун доллараар үнэлээд агуулахдаа хийнэ биз. Түүний ярианд үнэмших сүйхэйтэй эр гарч ирлээ гэж бодоход хуримын бөгжөөрөө сольж тавиад цааш нь зарж байшин аваад... мэдээж худалдаж авах тал нь хятадууд л биз. Чанарын ялгаа алга.
За засгийн газрын ч юм уу, тайвуухан шиг хайж байгаад найдвартай газарт хүлээлгэж өгье гэж бодъё... цаашдын зам нь мөн л өмнөхтэй адил төсөөлөгдөх аж.
Буруугаар эргэх юм бол, тэр чинь ийм учиртай юм гээд хөөцөлдөх юм бол буруугаар эргэж өөрөө хэрэгт унах аюул бас байна. Контрбанд хийсэн гээд шоронд орж ч магадгүй нь.
Үүлэн дээрээс бууж ноцтой бодож үзэхээс өөр аргагүй санагдана.
Ямарч гэсэн нисэх дээр түүнийг тосохгүй бол гаалийнханд шууд мэдэгдэх нь болгоомжгүй бөгөөд харалган явдал болох нь тодорхой ажээ.
Тэгэхээр яах вэ? Гэртээ харьж байгаад найзууд болон энэ талаар зөвлөж болох итгэл даах хүмүүстэ холбоо барьж уулзаж зөвлөж байгаад нягт нямбай шийдвэр гаргах хэрэгтэй нь тодорхой.
Жишээ нь хээрээс олсон үнэт эрдэнэ хэмээн улсад тушааж болох нэг боломж наад зах нь байна. Гэлээ ч үүнийг хийхэд бэлтгэл хэрэгтэй. Наад зах нь эрдэнэ олдсон гэж хэлэх газраа явж үзэж олох, үнэхээр урьд нь хэн нэг нь олох боломжгүй онгон зэлүүд газар олох хэрэгтэй, бас болж өгвөл булш бунхантай бол бүр зүгээр байдаг.
За тэгээд түүнийг бас луйвардуулчихгүй найдвартай хүлээлгэж өгөх хэрэгтэй байдаг. Дор хаяж хэвлэл мэдээлэлд мэдэгдэх аягүй бол өмгөөлөгч хэрэгтэй болно.
Бас тэр хүртэл бөгжийг найдвартай банкинд сэйф авч хадгалах хэрэгтэй байдаг. Мөнгө асар их хэрэгтэй ажээ.
Гэтэл нөгөө тайваны наймаачид маань монголын холбогдох бүх албан тушаалтнуудыг маань аль хэдийн хахуульдчихаад ороод ирэнгүүт нь хоп гээд үмхээд авахаар бэлдчихээд ч байж магадгүй юм. Тэдэнд мөнгө хангалттай бий гэтэл Хантайд одоо хэдий хэрийн юм үлдсэн байгаа билээ. Мөнгө гэснээс Күрихара түүнээс мөнгөө нэхвэл юугаа хэлж хуйхаа маажих билээ.
Ингэхэд монголын хууль дүрэм юу болж ямар багааг хэн мэдэхэв. Японтой адил үнэт эрдэнэсээс татвараа авсны дараа улсын хамгаалалтад авна гэсэн юм байдаг болов уу яадаг бол.
Бас үнэт эрдэнээ нэг л гэрэл цохиулбал түүнийг хулгайлах, дээрэмдэх, луйвардах гээд зүсэн зүйлийг аргаар авах сонирхолтой хичнээн бүлэг гарч ирэх нь тодорхойгүй байдаг.
Хэрвээ бөгжийг ямар ч үнээр хамаагүй гартаа оруулах хүсэлтэй хүчтэй бүлэг бодитойгоор байвал Хантайг замаасаа зайлуулахын тулд ямар ч гэмт хэрэг тохож, газар доогуур хийж, бүх нийтээрээ түүнийг үзэн ядаж хэнч итгэхгүй өмгөөлөхгүй болгож чадна.
Бодох тусам саад бэрхшээл ихтэй, бас хэнд ч үл итгэх ийм сонин дүр зураг төсөөлөгдөж эхлэв.
Эмгэн яахав үеэ өнгөрөөсөн коммунизмаас айдаг хөгшин гэж бодоход орчин үеийн хуулийн мэрэгжилтэй өндөр боловсролтой ач хүү хүртэл монголын засгийн газартай харьцахаас зайлсхийж байсан нь цаанаа нарийн учиртай байжээ. Тэд тэнэг хүмүүс биш монголын байдлыг судалж л байсан байж таараа.
Яах вэ? Яавал дээр вэ? Бөгжийг хүргэж ирэх нэг хэрэг, хэрэгтэй газар нь хүлээлгэж өгнө гэдэг огт өөр хэрэг ажээ.
“Монголын эрдэнийг яахаа монгол хүн л мэднэ”. Энэ үг цаанаа маш их учир утга агуулсан үг байсан болохыг мань эр одоо л бүүр түүр гадарлаж эхлэв.
Тиймээс Хантайгийн одоогийн байдалд бол бүхнийг нарийн төлөвлөж бүгдийг судалж үзэхээс нааш бөгжийг гаргаж болохгүй нь, Нууц байлгах хэрэгтэй. Магадгүй тэр эмгэн шиг бүх насаараа хадгалах хэрэг ч гарах юм бил үү. Монгол улс минь монголчууд минь бид яагаад бие биедээ итгэх итгэлгүй болчивоо?

Би яагаад өөрийн эх орондоо элэг нэгтнүүдээсээ болгоомжлон хардах сэтгэл дүүрэн байна вэ? Бид бүгд хэн юм бэ?

6

“Шаазгай зүү олоод хийх газраа олохгүй” гэж үг байдаг. Энэ үнэхээр үнэн үг ажээ. Шаазгайн хувьд зүү нь нарны гэрэлд гялбалзан хорхойг нь хүргэгч үнэт эрдэнэ мөн боловч, хэрэглэе гэхэд хэрэглэж чадахгүй, хадгалая гэхэд өөрөө нөгөө зүүндээ сүлбүүлж үхэх аюултай эд юм. Хантайн хувьд яг л тэр шаазгайн үлгэрээр орсон байлаа. Асуудлын гол нь энэ эрдэнэ хэтэрхий үнэтэй түүнийгээ дагаад хэтэрхий том асуудалтай ажээ. Харин монголчууд маань одоохондоо ядуу байна, хамгийн баян нь ч гэсэн тэрбум доллараас татгалзахгүй, мөнгөтэй хүчтэй байх тусмаа бөгжийг үнэ хүргэж зарах бололцоо нь нэмэгдэнэ. Чухам ийм учраас энэ их хөрөнгөний төлөө хэн ч юу ч хийхээс буцахгүй тул хэнд ч итгэх аргагүй ажээ.
Зүгээр хадгалаад байх ч арга үгүй. Дор хаяж эрдэнэсийн наймаачид түүнд эрдэнэ байгааг мэдэж байгаа. Хантайн өчүүхэн амийг тасалж эрдэнийг авах нь тэдний хувьд алга урвуулахын адил хялбар хэрэг, адаглаад хөгшин эхийг нь барьцаалаад бөгжийг авчирж өг гэж шаардахад Хантайд булзах газар үгүй юм. Тиймээс өөрийн аюулгүй байдлаа бодох юм бол бөгжнөөс аль болох хурдан салах хэрэгтэй юм.
Ийнхүү аль ч учраа олохгүй торонд орсон мэт бодолдоо ээрэгдэн эргэлдэж байтал онгоц буух болсныг зарлалаа. Онгоц доошилсоор, газарт дугуй нь хүрэв бололтой ганц дэгдэх шиг болоод гүйж, хурдаа сааруулсаар тойрч нисэх буудлыг хоолойд алгуурхан ойртсоор байраа эзлэн зогслоо.
Хантай хүмүүс босоход даган бослоо. Одоо тэр ёстой нөгөө төрийн сүлдэндээ л залбирах үлдлээ. Хантай ганцаараа биш, хэдийгээр түүхийн нугачаанд бүдэрч, он цагийн тоосонд дарагдан бөхийсөн ч монгол улс гэж байгаа, монгол хүмүүс ч бас байсаар байгаа. Ингэж бодон аажуухан гэлдэрсээр онгоцны хаалгаар гарлаа.
Нисэх буудал руу ордог хоолойн амсар дээр хэдэн хүн зогсож харагдана. Хантай тэдний зүг горьдлогын харцаа унагасаар алхаж өнгөрөв. Тэд түүнийг тосоогүй байжээ. Бусад зорчигчдоо бараадан алхасаар хилийн шалган дээр ирлээ. Мөн л горьдлогын харцаар ширтсээр паспортоо сарвайв. Олон таван үггүй тамгалаад буцааж өгөв.
Шатаар уруудан ачаа хүлээн авах танхимд орж ирэв. Одоохондоо ачаа орж ирээгүй байлаа. Хантай хэдийгээр ачаагүй боловч хүмүүсийн дунд орон зогсож эргэн тойрноо битүүхэн ажлаа. Хэн нэгнийг тоссон байрын улс үл харагдах ажээ. Түүнийг камераар хайж байж магадгүй гэсэн бодол толгойд нь орж ирмэгц олноос тасран сондгойрч энэ тэрүүгээр жаал алхлав.
Энэ хооронд гаальчид байраа эзэлж, гааль нээгдэн гарч болох болжээ. Хантай босч гарах гэснээ дахин эргэлзэв.
Бодлоо дахин цэгцэлж үзээд “Яарвал даарна” гэсэн монгол үгийг санаж, яаран шийдвэр гаргаад яахав гэж бодоод гаальчдад мэдэгдэлгүй шууд гарахаар шийдлээ. Түүнд нөхцөл байдлыг ахин дахин сайтар тунгааж үзэх, судалж үзэх хугацаа хэрэгтэй байлаа.
Одоо тэр эх орондоо ирсэн, энд түүнийг гадаадынхан яаж ч чадахгүй гэж бат итгэж байлаа. Тиймээс яарах хэрэггүй зүгээр л нисэхээс гарч такси бариад гэртээ харья. Түүнд одоо айж хулмагнах зүйл байхгүй. Зугтаж нуугдах хэрэг байхгүй. Хэн нэгний өмнө тайлбар тавих шаардлагагүй. Тэр нутагтаа байна. Тэр эндээ эзэн хүн.
Хантайд энэ бодол нь ихээхэн таалагдаж байлаа. Бодох тусам түүний зөв болж байв. Тайван байж өөрийнх нь нөхцөл байдлыг ойлгох хүн хайя. Түүнтэй адил монголын төлөө гэсэн сэтгэлтэй монголчууд түүний санаснаас ч илүү олон байх ёстой. Тэд бүгд хүчээ нийлүүлэн энэ бөгжний хэргийг гаргах болно. Эх орондоо тэр ганцаардах ёс байхгүй. Иймээс одоо нөхцөл байдал тодорхойгүй байхад яаран шийдвэр гаргах хэрэггүй юм.
Ингэж шийдээд Хантай байрнаасаа хөдөллөө. Энэ хооронд зорчигчдын ачаа хэдийн эхнээсээ гарч эхлээд хүмүүс захаасаа ачаагаа аван гааль дээр урт биш дараалал үүсээд амжжээ. Хантай дараалалд зогсон аажуухан гаальд ойртсоор байлаа. Одоо бол эсрэгээр гаалийнхан бөгжийг нь олоод хураагаад авчих вий гэж санаа зовох ээлж иржээ. Ямар нэгэн тактик бодож олохоор шийдэн цаг хожихын тулд хэдэн хүний ард ухарч орлоо. Хэсэг бодож үзсэнээ хэрэггүй юм гэж шийдэв. Гаалийнхан олоод авбал тэр л биз. Монгол улсын засгийн газрын албан хаагчид шүү дээ. Олоод авбал яахав учрыг нь сайн тайлбарлаад хүлээлгэн өгч яагаад болохгүй гэж?
Ингэж бодоод шийдэмгий урагшиллаа. Заяагаараа болог. Эцсийн эцэст тэр бөгжийг монгол авчирсан. Тэгээд л түүний үүрэг гүйцээ бишүү? Илүү дутуу юм бодож өөрийнхөө толгойг эргүүлээд яах вэ? Эцсийн эцэст Хантай ямар ганцаараа монгол хүн биш, тэр ганцаараа ямар хамгийн ухаантай нь биш. Түүнд бусдыг хардан сэжиглэх, өөрийнхөө элэг нэгт ахан дүүсдээ үл итгэх ямар ч үндэс байхгүй юм.
Иймэрхүү юм бодсоор гааль дээр хүрч ирлээ.
Гаальчин эр цүнхийг нь нээж үзэхийг хүсэхэд Хагнтайн сэтгэлд гэнэт бүр горьдлого төрлөө. Юу гэвэл гаальчин эр түүн рүү нэг л сонин харцаар харах шиг яагаад ч юм санагджээ. Энэ түүнийг тосохоор ирсэн төлөөлөгч юм гэж үү? Гаальчин бүр бөгжийг боолтных нь гаднаас гараараа сайтар тэмтрэн барьж үзлээ. Энэ бол жирийн бөгжнөөс хамаагүй том, гурван том шигтгээ нь бараг эрхий хурууны өндөгний дайтай бөгөөд учир мэдсэн хүн бол барьж үзээд шууд таних ёстой эд билээ.
Хантайн амьсгаа өндөрсөж гаальчин эр рүү харахад тэр мөн түүний өөдөөс харж тэр хоёр харц туллаа. Бараг 2-3 секунд болов. Хантай амаа ангайх гэхэд гаальчин гэнэт харц буруулаад түүнийг яв гэж дохив. Хантай амаа ангайсан чигтээ гацаад, ямар ч авиа гаргаж чадалгүй байрнаасаа чимээгүй хөдлөн зүүдэндээ жингүйдэх мэт өөрийн мэдэлгүй алхсаар хаалгаар гарлаа.
Ирэгсдийг тосогсод замбараагүй шамбаарлдан зогсоцгоож, дундуураа зорчигчид явах гудам гаргахыг ооролдсон бололтой нарийхан завсар арй гэж үлдээжээ. Бүгд түүнийг ширтэж. Бүгд л түүнийг таньдаг юм шиг харах ажээ. Хантай биеэ барихыг хичээн чив чигээрээ харсаар алхана. Хүн тосохоор ирэгсэд янз бүрийн царай зүстэй, хөгшин залуу, эр эм, янз бүрийн хувцастай боловч бүгдийнх нь харц хоорондоо адилхан бөгөөд түүн рүү сонжсон, гайхсан ч юм шиг нэг л сонин харах ажээ. Хантайн нурууны хөлс чийхрах шиг болж доош харан чигээрээ зүтгэлээ.
Уг нь ингээд л ороход такси авах уу гээд л хэн нэг нь хүрээд ирдэгсэндээ гэж бодсон шиг алхаж байтал гэнэт хоёр талаас нь хүн сугадаад авах шиг болов. Хантай цочин сэхээ орж харвал хөх өнгийн өдөн куртка, хар ноосон малгай өмссөн намхавтар 2 залуу байх аж. Хантай сэтгэлд нар тусах шиг болон нүүрэнд нь гэрэл тодорч тэр хоёрын гарын аясаар хөл нь хөнгөрөн дуулгавартай алхах үед гэнэт түүний баруун гуя часхийснээ мэдээ алдран сулрав.
“Яаж байнааа?” гэх гэсэн боловч ам нь түүнд захирагдсангүй нь гайхалтай. Эцсийн хүчээ шавхан гараа хөдөлгөтөл баруун талын залуу толгойгоо гэлжийлгэн түүний чихэнд ойртуулаад “очицүйтэнээ” гэж японоор аяархан шивнэх дуулдахад японд байхдаа бишгүй л нэг сонсож танил болсон урд зүгийн хятадуудын танил акцент тархийг нь өрөмдөх мэт өвтгөн нэвт ороод цахилгаан тасрах шиг ганцхан гялсхийн хав харанхуй боллоо...

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.03.10 10:23 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Амьдрал”

1

Тас харанхуйн дунд унаж яваа морины чих ч хүртэл солбилзон харагдахаа болилоо. Уг нь тэр хагас ч атугай сарны гэрэлд бүр больё гэхэд нүд алдам цэлгэр тэнгэрийн аяар түг түмэн зул гийсэн мэт мяралзаж асан оддын туяанд найдаж явсан юмсан. Гэлээ ч гэсэн Хантай бууж өгсөнгүй. Газрын баримжаа алдагдсан ч түүний сэтгэлийн баримжаа алдагдах ёсгүй гэж залбирч явлаа. Тэртэй тэргүй эзгүй хээр, гэгээн өдөр ч алсын бараа үл харагдах, газарзүйчдын онолын хэллэгээр бол хэнтийн их нурууны бэл болох уулсын дундуур явж алсаас цоройн харагдаж асан цохионы өвөрт сумын төв байрлаагүй юмаа гахэд өвлийг өнтэй давах нөмөх газар бололтой гэж таан малчин айл хаваржаандаа байсаар байх болтугай хэмээн горьдлого өвөртөлсөөр чиглэж явсан юм хойно.
Өчүүхэн горьдлогын чивчирсэн утас үл тасрана. Одоо бол унаж яваа мориндоо л найдна. Морь бол ухаалаг амьтан гэдгийг монгол хүн болгон мэднэ. Хүн гэдэг амьтан өөрийн эрх сүрээ үзүүлж түүний нуруун дээр мордсон бол, түүний хүсэлд нийцүүлхээс өөр өргөгүй, харин тэр шинэ эзэн түүнийг залж чиглүүлэх баримжаагүй болсон бол тэр түүнийг хаана хүргэх ёстойг мэднэ. Мэдээж хүмүүс дээр, хамгийн хялбараар нь тэдний айл гэж нэрлэдэг өөрийн хамгийн сайн мэддэг тэр газар л аваачих ёстой. Энэ бол өөрт нь үл таалагдах танихгүй хүнээс ангижрах хамгийн сайн арга. Хантай унаж яваа мориныхоо бодлыг унших мэт тааж байлаа.
Хантай хэдийгээр энэ яваа насандаа идэр хурдыг унаж уралдаж үзээгүй, ирт хурц бөхчүүдтэй торгон дэвжээн дээр тулж үзээгүй хотын хүүхэд ч, ухаан орсон цагаасаа өвгөн эцгийнхэээ харанхуй өрөөнд хурааж үлдээсэн модон эмээлийг шохоорхож, авга нагац хөгшчүүлээр нуруугаа төөлүүлж өссөн хүү билээ. Иймдээ ч тэр зүрх алдан сэтгэлээр унасангүй удахгүй цайран гийх үүрийн туяаг хүлээн тас харанхуйн дунд унаж яваа мориныхоо туурайн нойтон газар буух бөглүү чимээгээр хань хийн явсаар байлаа. Ашгүй шөнө дундаас хойш бороо шамрага зогссон тул одоогоор бодит аюул үгүй санагдана.
Өчигдөр, тунгалаг тэнгэрт нарны туяа тоглон наадсан өглөө тэдний групп жуулчны баазын эелдэг үйлчлэгчдээр үдүүлэн хөдлөхдөө үргэлжлэх асгарсан цасан шамрагад өртөнө гэж даанч санаагүй тул алс газраас зорин ирсэн жуулчдынхаа онгон байгалиас гараагүй байхдаа хайж ирсэн ховор шувуугаа олоод харчих гэсэн сүүлчийн горьдлого тээсэн хүсэлтийг нь хүлээн авч замаас гаран уул руу орсон нь Хантайн алдаа байжээ. Тэртэй тэргүй дахиад 4 хоногийн аялалын хугацаа үлдэн байсан ба Хустайн нуруу руу чиглэх замдаа аялалын тав тухыг бодон Улаанбаатарт нэг хонох хувиартай байсан тул яарах хэрэг байсангүй. Шувуу ажиглагч хэмээх монголчуудын хувьд бол хачирхалтай ч гэмээр байгаль дээрээ байгаа ховор сонин шувуудыг дурангаар харан баясагч эдгээр жуулчдын хувьд хотын тохилог буудалд өнгөрүүлэх ёстой нэг хоног нь алдагдал гэж тооцогдож байлаа.
Хуучирч орхигдсон нарийн замаар эргэн уул руу гарч модны хаяа даган уулын нуруу дамжин явах зуур модны хаяанд, дөнгөж замын хажуудханд тогос мэт сүүлээ өргөн, бүжих мэт дэгдэн тойролдох өнөөх ховордсон сойр шувууд даруй 6 толгой тааралдсан нь ёстой л нөгөө тэнгэрийн умдаг атгав гэгчийн үлгэр болж бүгд хашгирах шахан баярлалдаж машины цонхоор дурандаж, зургийг нь авч шавиагаа ханатал харцгаалаа. Аргагүй ч юм. Үүнийг л харах гэж монголд бараг 4 дэх жилдээ ирж байгаа гэх бөгөөд өдгөө анх удаагаа л барааг нь харж байгаа нь энэ. Хантай ноднин зун энэ групптэй яваад говь, хангайгаар бүтэн тойроод олигтой ховор шувууд олоогүй билээ. Харин өнгөрсөн намар загасчдын групптэй явж байгаад онон голын дагуух эдгээр уулсад тоодог болон сойр гэсэн хамгийн ховор 2 төрлийн шувууд үүгээр нутагладгийг мэдэж энэ жил тэднийг дагуулан ирсэн нь энэ.
Тоодгийг бол тэд ирснийхээ маргааш өглөө нутгийн хашир газарчнаар замчлуулан хялбархан олж харсан бөгөөд харин сойрыг хайж онон голыг гатлан бараг оросын хил хүртэл гурав хоног яваад олоогүй юм. Харин нэгэнт бууж өгөөд буцах замдаа ийнхүү тааралдсан нь тэнгэр тэтгэж аз дайрсан хэрэг ажгуу. Ердөө л хориодхон жилийн өмнө “тоодог муухай тогоруу хөөрхөн” гэж хүүхдүүд дуулан хонины бэлчээрт дүүрэн байсан тоодог, тэрэлжийн ууланд зөндөө л тааралддаг байлаа хэмээн өвгөн байгаль судлаачийн ярианд хээв нэг дурдагддаг байсан сойр ингэтлээ ховорддог нь хачин хэрэг шүү. Монгол улсын хуулиар агнуурын шувуу гэж тооцогддог амт шимттэй гэж ард олны дунд яригддаг нь эднийг ийнхүү мөхөлд хөтөлж дээ.
Эдгээр тогос мэт сүүлээ өргөн бүжигч сойрнууд эр нь гэх агаад, харин эм сойр модон дотор нуугдан тэднийг ажиглаж байдаг гэнэ. Тэгээд харж харж өөртөө таалагдсан нэгийг нь сонгон аваад хос болон өндөглөхөөр ойн гүн рүү орон алга болдог гэнэ. Үлдсэн золгүй хэдэн эр сойр өөр бас нэг эм сойр тэднийг харж байх болтугай хэмээн залбирсаар өнчин зүрхэндээ цөхрөлтгүй горьдлого тээн хоорондоо хүмүүний нүдэнд бүжиг мэт харагдах амьдралын төлөөх ширүүн тулаанаа үргэлжлүүлсээр үлддэг байна. Орооны хугацаа дуустал ийнхүү нойр хоолгүй тулалдсаар хамгийн сүүлчийн золгүй эрчүүд гаслант хувь заяатайгаа эвлэрэн харанхуй ойд ганцаардан үлддэг гэнэм.
Ийнхүү тэднийг сойрын тулааныг харж баяр цэнгэлдээ мансууран, басхүү эр сойрнуудын хатуухан тавиланг дотроо битүүхэн хуваалцаж байх хооронд тэнгэрт харанхуй үүлс асар хурдтайгаар хуримтлагдан цугларч байжээ. Хэдхэн хоромын дотор тэнгэр бүрхэн улмаар харанхуйлж, цас бороо холилдон орж эхэлхэд сэхээ орцгоож даруй эргэн уулнаас бууж замдаа орох шийдвэр гаргахаас өөр аргагүй болжээ. Газар норж эхлэхтэй өрсөн халтиргаа багатай байх хооронд өрсөн өндөрөөс бууж амжсан нь тэдний зол болж. Уулын уруу шарваж орохгүйн тулд бүх хүндрүүлэгч мостоо залгасан машин ээрэн мөлхсөөр хамгийн эгц урууг амжин бууж уулын бэл рүү орж амжсан боловч газар тэнгэр аль аль нь улам улам муудсаар байлаа. Тэнгэр пад хар болон хувираад газар дэлхий цагаан цасаар хучигдан цасан шуурга маналзан, газар норж зам гэдэг зузаан шавар болоод машины дугуйн аяар зуурагдан гулсамтгай болж байв. Хэдийгээр өндөр хэцээс бууж амжсан боловч гол замд ортол дахиад хоёрын зэрэг намхавтар уулыг давах ёстой байв. Хашир жолооч завсар зайгүй жолоогоо мушгин араагаа сольж зүтгүүлэвч, үзэгдэх орчин ердөө л 5 метр дотор, зам цасанд хучигдан мэдэгдэхээ больжээ. Хажуугийн болон арын цонхнууд аль хэдийн шаварт хучигдан юу ч үл харагдана. Баримжаагаар арваад км явж байтал хэдийгээр замын хажуугийн эрүүл газрыг барьж явсан нойтон шаварт шарван гулссаар гүнзгий ховилд орж явчихав бололтой. Доогуураа хаа нэг газар тэгнэгдсэн болотой 4 дугуй диффереэциаль түгжээтэй ч хий эргэн нам зогслоо. Хантай жижиг хүрз барин бууж талдаа хүртэл шигдсэн дугуйнуудын урд хойно нь ухаж, машиныг мөрлөн түлхэж ядахдаа жоохон ч гэсэн холхиулахыг хичээн зүтгэлээ.
Дээрээс нойтон шамрага асгаран, дэргэдээс нойтон шавар дугуйн эргэлтээр нүүр нүдгүй цацагдаж, хүчээ шавхан зүтгэсээр хар хөлсөө шавхаж ганцхан цагийн дотор усан хулгана болтлоо нэвт норлоо. Нүдрүүгээ завсар зайгүй урсах шавартай усыг гараараа арчин зүтгэж байхдаа японы ойд бүтэн 2 хоног усан бороон дунд өнжихдөө л ингэж нэвт норсноо гэнэт санав. Тэр явдал одоо бол түүнд зүүд зөнгийн, бүр урд насных нь явдал байсан мэт санагдана. Гэтэл тэр цагаас хойш дөнгөж 2 жил гаруй л өнгөрсөн байх ажээ.

2

Машин байрнаасаа хөдөлсөнгүй. Ингээд шинэ төлөвлөгөө боловсруулах боллоо. Товчхон ярилцсаны эцэст Жолооч өөрийн биеэр гарч ирэн Хантайтай хамжих, харин жолоон дээр нэг жуулчнаа суулгахаар тогтлоо. Ингээд 2-уулаа болж хоёр талаас нь ухаж хоёх хүний хүчээр түрэхэд байдал хамаагүй дээрдэж нам суусан машин бага зэрэг холхио орлоо. Нээг, хоёрын, гурваа.... хамаг хүчээрээ түлхэж эхэлтэл жолоочийн хөо нойтон газар хальтиран хүчиндээ хойд дугуйн доогуур тэр чигээрээ ороод абга зэрэг байрнаасаа хөдөлсөн машин хүч алдан буцаж ухрахдаа жолоочийн биенд яг тулан зогслоо. Стооп... гэж хамаг тэнхээгэрээ бахираад Хантай жолооч руу ухасхийн машин доогуур орлоо. Ашгүй дугуй жолоочийн дээгүүр гарсангүй биенд нь тулаад зогсжээ. Харин жолоочийн өмссөн хүрэмний задгай энгэр дугуйн доогуур орсон харагдана. “Хөдөлж чадахна уу” гэж асуухад биеэ аажуухан хөдөлгөх гэж үзсэнээ хөмхий зуун ёо.. гээд нам боллоо. Хантай дугуйн доогуур орсон хүрэмний хормойг татаж үзсэн боловч дийлсэнгүй. Жолооч нэгэнт хөдөлж чадахгүй, машин ч хөдлөх аргагүй тул Хантай машин доороос гарч кабин руу орон цүнхээ ухан хутгаа гаргалаа. Жуулчид бүгд санаа нь зовсон царайтай Хантай руу зэрэг зэрэг юу болов... гэлцэн асууна. Жолоон дээр суусан нэг нь тоормос дээр байдаг хүчээрээ жийгээд хажууд нь суусан нэг нь гар тоормосыг гэдийтэл нь татаад тэр чигээрээ зуурсан хэвээрээ байх ажээ. Одоохон... гэж аяархан хэлээд буцан гарч машин доогуур орон дугуйн доогуур орсон хүрэмний хормойг тас огтлоод жолоочийг арайхийн чирсээр гаргаж ирлээ. Хүдэр лагс биетэй жолооч хар хүн хар хөлс нь цутган чичирч Хантайг түшсээр шүд зуун босч хажуу хавиргаа өрөөсөн гараараа даран эвхийсээр арын суудал руу орж хагас налан суулаа. Хавирга нь хугарсан бололтой. Энэ онош дээр бүх хүн санал нэгдэж байлаа.
Одоо бол ямар ч аргагүй болж нам суулаа. Хэн нэгэн ирж л туслахгүй бол бүх юм өнгөрчээ. Хантай цагаа харвал оройн найман цаг болж байлаа. Шуурган шамрага эхэлснээс хойш даруй 9 цаг өнгөрсөн боловч, ганц цаг л болсон мэт санагдана. Машин жигдхэн нормалдаж халуун паар зөөлөн үлээнэ. Ядаж дулаан байгаа нь яамайдаа гэж бодогдоход өөрийн эрхгүй түлшний хэмжүүр рүү нүд нь зүглэв. Нойтон цасанд мацаж, шавраас гарах гэж зүтгүүлсээр түлш бараг дундаа оржээ.
Бүгдээрээ цаашид яах тухайгаа хэлэлцэв. Гадаа цасан шамрага нүдгүй шуурч, -8 градус зааж байлаа. Бэрхийг туулахаар бүтээгдсэн хүчирхэг жийп, хүдэр чийрэг бие, халамжит эелдэг зангаараа ханан хэрэм мэт түшиг болж байсан хашир жолооч хоёр байгалийн догшин хүчинд дийлдэн хөдлөх аргагүй болсон тул түлшээ хэмнэн дулаанаа барьж өглөө болтол машин дотроо хүлээхээс өөр арга олдсонгүйээ.
Гурван жуулчин маань хувь заяатайгаа эвлэрэн бууж өгөөд, “Дэлхий дээр мөнгө байгаад ч ямар ч хэрэггүй болдог газар байдаг л юм байна” гэсэн үнэн бөгөөд гунигт дүгнэлтэд хүрцгээлээ. Бүгдээрээ өдөр идэхээр боолгож гарсан хоолоо гарган цэвэр усаар даруулан идээд Хантай жолооч хоёр чадах ядахаараа нойтон хувцасаа солин хуурай хувцас өмсцгөөгөөд амрахаар шийдэцгээв. Хантай бүгдэд хандан “шуурга өглөө гэхэд лавтай намдана, за бараг энэ шөнөдөө намдах байх 5-р сард ийм шуурга байх ч ёсгүй, байлаа ч олон хоног үргэлжлэх ёс байхгүй тийм түүх ч байхгүй” хэмээн тайвшруулаад, цагийг ашиглан унтаж амарцгаахыг хүсэн өөрөө жолоон дээр сууж жижүүрлэх болов. Машиныг үе үе унтрааж асаан түлшээ хэмнэж, дулаанаа барих хэрэгтэй байлаа.
Бүгдээрээ дор доороо чадах хэрээрээ тухлан анир чимээгүй болоход Хантай бүх гэрлээ унтраан харанхуй шуурганы чимээ чагнан суухдаа өөрийн эрхгүй гүн бодолд дарагдав. Түрүүн дугуйтай ноцолдон шамрагад нэвт цохиулан норохдоо сүүлийн хоёр жилийн турш мартахыг хичээн оролдож асан гунигт дурсамж нь сэдэржээ.
Тэгэхэд Хантай өөрийн бүх хүч ухаанаа дайчлан тэмцэж явсансан. Оргилуун сэтгэл, хашир ухаан, оюун бодол, зүрх зоригөө хөвчлөн явахдаа гагцхүү тэгж эх орондоо ирсэн хойноо гутамшигт урхинд орж шившигтэйгээр ялагдана чинээ даанч санаагүй явждээ.
Ухаан орохдоо тэр хаана юу хийж байгаагаа үнэхээр ухаарж чадахгүй байлаа. Тархи толгой нь мэнэрэн дүйрч, нүд нь харанхуйлан толгой нь эргэж аманд нь гашуу амтагдаж байж билээ. Ухаан бодлоо дайчлан байж хэсэг хугацааны дараа тэр японд ч биш солонгост ч биш харин монгол бууснаа санав. Ухасхийн босох гэсэн боловч бие нь түүнд үл захирагдах ажээ. Арайхийн тохойгоороо тулан толгойгоо өндийлгөж эргэн тойрноо ажваас ямар нэгэн зочид буудлын өрөөнд орон дотор байх шиг санагдав. Яаж яваад зочид буудалд ирчихдэг билээ.... нисэх буудал дээр түүнийг хоёр нөхөр тосон сугадсныг санав. “Очицүйтэнэ..” хятад аялгуутай зэвүүн аяархан хоолой... түүнийг “тайван бай...” гэсэн тэгээд л тэр өөрийн эрхгүй тайвшран нойрссон байна. Түүнд ямар нэг нойрсуулагч тарьсан байж.
Цүнх..... цүнх хаана байна? Оюун бодол нь хөвчирөн зангирч өөрийн мэдэлгүй өндийн босоод орноос буухдаа тэнцвэр алдан унав. Зөөлөн хивсэн дээгүүр мөлхөн бүрэнхий өрөөн дотуур хаашаа явж байгаагаа үл мэдэн зүтгэсээр нэг буйдан олоод авиран гарч дээр нь суулаа. Эргэн тойрноо харсаар хажууханд нь босоо суурьтай чийдэн байгааг олж гараа явуулан асаалаа. Хүрэмийг нь өлгөлгүүрт өлгөж, цамц өмдийг нь нямбай эвхэн сандал дээр тавьсан харагдана. Цүнх нь харин өмнөх нь байх намхан ширээн дээр байгааг яагаад чюм хамгийн сүүлд олж харав яг хамар доор нь.
Гараа явуулан цүнхийг авч сэтгэлээ чангалан байж онгойлгож үзлээ... доторхийг нь бүгдийг ширээн дээр асгалаа. Бөгж алга болжээ. Бөгж байхгүй гэдгийг Хантай хэдийгээр мэдэж байсан ч горьдлого тасрахгүй байсан юмсан. Одоо түүний сүүлчийн горьдлого тасрахад хамаг бие нь сулран суудал дээрээ атийж, гашуун нулимс хацрыг нь даган хүйт оргиулан урсаж байгааг бүүр түүр мэдэрч байлаа.
Бөгжөө алджээ.... Хантай үүргээ биелүүлж чадсангүй... тэр чадсангүй, өчүүхэн муу биеэ тоосон шавьж байжээ.... алджэээ бүхнийг алдаж, итгэл найдвар, ирээдүйн тэмүүлэл, зориг зүрх, бахархал зүтгэл, эх орноо тэр алдсан байлаа. Гашуун хосолдоо шатан тэчьяадаж, өөрийгөө зүхэн тархиа шааж гашуудан цурхиран уйлж байлаа. Тэр тэмцэж чадсангүй, эцсээ хүртэл тэмцэж чадсангүй. Эцсээ хүртэл зугтаж, ноцолдож зодолдож, цавчилдаж буудалцаж, сүүлчийн дусал цусаа шавхаад үхсэн бол түүнд гомдолгүй байх байсансан. Гэтэл тэр хуруугаа ч хөдөлгөж чадсангүй, эв эрүүл цоо бүтэнээрээ одоо энд арчаагүй уйлаад сууж байна. Тэр зүгээр л алдчихаж.
Гэвч байз... Яагаад түүнд хэнч тусалсангүй вэ? Хантай энэ хорвоод цор ганцаараа гэж үү? Тэр ганцаараа уул нуруу, ус мөрөн, улс үндэстэн, хил хууль, далай тэнгисийг ч гатлан бултсаар, зугтсаар, тэмцсээр монгол улсынхаа хилээр даван орж ирж чадсан. Гэтэл түүнд хэн ч тусалсангүй. Яагаад тэр вэ? Монгол хүн гэж байна уу? Монгол улс гэж байна уу... энэ орчлон дээр...?

3

Амьдрал гэдэг ийм гашуун гэж үү? Амьдрал гэдэг ийм хяслантай гэж үү? Амьдрал гэдэг ганцаардал гэж үү? Тэр энэ яваа насандаа анх удаа агуу их үйл хэрэг гэж байдгийг ойлгосон. Өөрийнхөө төлөө биш өөрсдийнхөө төлөө амьдардаг гэж ойлгосон. Улс үндэстэн гэж тус тусдаа... хүчтэй нь хүчгүйгээ залгидаг орчлонгийн хуулиар улс улсаараа биесээ залгих гэж тэмцэлддэг түүхийн хуулиар гадаад их далайн дундах өчүүхэн арал шиг үлдэж хоцорсон монгол улсдаа нэмэр болохоор хүчин зүтгэж байна гэж итгэж байсансан. Харин тэр ганцаардаж дээ. Хэндээ ч гэж юугаа ч ярих вэ. Түүнд хэн ч итгэхгүй.... бас тэр өөрөө хэнд итгэхээ мэдэхгүй байгаа билээ.
Гүн бодолд дарагдсан Хантайг арын суудал дээр хажуулсан жолооч эрийн зовиуртайгаар ёолон амьсгаадах чимээ бодит ертөнц дээр эргүүлэн авчирлаа. Гэрэл асаан эргэж харвал жолооч эрийн царай минчийн хүрэнтэж хүндээр амьгаадан шүдээ хавиран ёолох ажээ. Бүгд сэрцгээн сандрангуй харцаар биенээ харалцан жолооч эрийн духыг дарж үзэцгээв. Халуурч байх ажээ. Бэртэл тэдний бодсоноос хамаагүй ноцтой болохыг бүгд ойлгоцгоолоо. Өглөө болтол хүлээнэ гэдэг осолтой бололтой. Бүгдээрээ цүнх саваа ухацгаан нэг нь антибиотек олж уулгав. Хугарсан хавирга дотоод эрхтнээ гэмтээж улмаар үрэвсэж байгаа нь тодорхой байлаа. Гагцхүү залбирах нь дотуур цус алдаагүй байх болтугай... хэмээн Хантай дотроо онош тавьж байлаа. Цаг харвал шөнийн 12 цаг дөхөж байлаа. Сайн мэдээ ганц байсан нь шуурга болон шамарга зогсож гадаа нам тайван болжээ. Тэнгэр бүрхэсэн зузаан хар үүл саяын ширүүн салхинд туугдан одсон бололтой одод мяралзаж, түрүүхэн галав юүүлэх нь энэ үү гэмээр байсан тэнгэр газар одоо бол хэзээ ч халтартаж үзээгүй арчсан толь шиг тунгалаг агаар дунд дүнсийх аж. Машины термометр гадаа –15 хэм хүйтэн байгааг зааж байлаа.
Хантайн сэтгэл жолооч эриин биеийн байдалд зовж зүүн дээр суусан мэт өндөлзөн төрөл бүрийн арга сүвэгчлэвч амьдрал дээр амжилтад хүрэх магадлал багатай түмэн зүйлийн дэмий юм бодогдох бөлгөө. Хантай тэсэхээ байгаад машинаас гарч эргэн тойрноо алхаж үзэв. Санасныг бодвол цасан бүрхүүл нимгэн агаад гуу жалгаар битүү хунгарласан болохоос гүдгэр газраараа бол бараг цасгүй хөрсний дээд давхарга нимгэн хөлдсөн шинжтэй байв. Сумын төв ба тэдний буудаллаж байсан жуулчны бааз 2 бараг нэг доор хоорондоо ойрхон бөгөөд Хантайн баримжаагаар бол тэд 30 гаруйхан км-ийн зайтай байх ёстой. Тэд өглөө гараад зүүн урагшаа явах ёстой байсан боловч сойр үзэхийн тулд өмнө нь очиж байсан модтой уул руу эргэсэн бөгөөд одоогийн байгаа газар нь төвөөс чанх урагшаа байх ёстой.
Хантай газрын баримжаа авахыг хичээн урдах намхавтар давааны шил дээр алхан гарлаа. Тиймээ тэр энэ хавийн газрыг мэдэж байх шиг санагдана. Андуураагүй бол ноднин болон энэ жил хэд хэдэн удаа явсан зам энэ мөн байх шиг байлаа. Хэдий харанхуй байсан ч энэ замаар хойшоо явбал модгүй 2 намхан уулыг даваад л сумын төв орчмоор санагдана. Шуудхан алхчихмаар санагдаж байсан ч харанхуй шөнө төөрч болно, чоно нохойн хоол болж болно. Даваанаас жаахан уруудаж үзлээ. Доохон талд нь хэсэг бул чулуу байна уу даа гэж харж байсан зүйл нь ойртож очиход жалганд хунгарласан цасанд шигдэн хөдөлж чадахгүй зогсож байгаа хэдэн адуу болохыг танин сэтгэл бүлээсэв. Шуурганд туугдан уруудаж явсаар ингэсэн бололтой.. Хантайн толгойд нэгэн бодол төрж машин руугаа буцлаа.
Нэг жуулчнаа жолоочтойгоо хань болгон үлдээгээд нөгөө 2-ийг нь дагуулан татлага дэс, хүрз аваад буцлаа. Хантайг зөв юм хийж байгаа гэдэгт огтхон ч эргэлзэлгүйгээр түүнийг даган ирсэн 2 цасан хунгарт зоогдсон хэдэн адууг хараад гайхан юу хийх гэж байгаа гь асууцгаана. Цасанд шигдсэн эдгээр адуунаас нэгийг барьж унан тусламж дуудахаар явах санаатай байгаагаа хэлэхэд инэд гайхацгаан толгойд нь багтахгүй байгаа бололтой. Харин Хантай бол өөр бодолтой байлаа. Жолооч эрийн биеийн байдал тодорхойгүй байгаа нь хамгийн ихээр сэтгэлийг нь зовоож байсан ба хэрэв цаг алдаснаас болж амь насанд нь аюул учрах вий гэж айж байлаа. Өчүүхэн биеийн амрыг бодон эвхийж суусаар эрдэнэт хүний амь насыг аврах хугацааг алдвал Хантай өөрийгөө өршөөж чадахгүй юм. 2-рт энэ мэт цасан шуурганд эндсэн мал амьтан энэ хавиар олон байх аваас ойр хавийн чоно боохой тэдгээр бэлэн хоолыг хөөцөлдөх нь ойлгомжтой тул Хантайд хээр явахад бодит аюул үгүй болж гэж бодно, ийм байхад гараа хумхин суух нь утгагүй билээ. 3-рт энэ аялалыг биеэр хариуцан яваагийн хувьд хүнд байдалд орсон багаа аврах нь түүний үүрэг юм.
Бүсэлхийгээрээ татлагаар ороон бэхлээд нэг үзүүрийг нь 2 жуулчиндаа атгуулаад өөрөө гүнзгий хунгар руу жижиг хүрзээ барин орж явчлаа. Адууны зарим нь нэлээн цовоолог бололтой хамраа тачигнуулан үргэж хамгийн цаад захад байсан хэд нь бүр тонгочсоор байгаад цаснаас гараад явчлаа. Ажваас энэ хэд жалганы эргэндэх хэдэн модыг бараадан нөмөрлөж зогссоор цасанд булагдсан болохоос биш цасанд шигдэн гацсан хэрэг биш бололтой. Хантай хунгар туучин явсаар адууны захад хүрч түүнээс огт үргэхгүй байгаа номхон байрын цүдгэр хээр морийг сонгон хүзүүгээр нь оосорлоод хүрзээрээ орчны цасыг суллан хээр морийг угзчин хөтөлсөөр хөр цаснаас арайхийн гарлаа. Ингээд тэд морио хөтөлсөөр машин руугаа буцлаа. Машин хүртэл алхах замд морины хөшиж чилсэн бие бага багаар хөнгөрч байлаа. Жуулчид болон жолоочдоо машинаасаа нэг их гаралгүй тайван дулаан суухыг зөвлөөд 3 тэлээг тайрч холбон ногт хийж мрио ногтлов. Машины жолоон доор байж л байдаг хэзээ хэрэглэх нь ч тодорхойгүй мартагдах шахуу болсон улаан гэртэй дохионы галыг энэ удаад олзуурхан байж санан санан авч цүнхэндээ хийлээ. Чоно дагах ч юм уу харанхуйд хэн нэгэнд дохио өгөхөд хэрэг болно. Санасны дагуу номхон морь таарчээ. Хантайд одоо бол харанхуй шөнө хүзүүгээ хугалахаар хурдан унаа биш хөл дүүжлэн газар хороохоос илүү хээр явах хань хэрэгтэй байсан тул энэ номхон хээр морь түүний зорилгод бүрэн нийцэх бололтой. Шөнийн гурван цаг өнгөрч байхад Хантай мордов. Нимгэн цасан дороос бүдэгхэн ялгарах машин зам даган хойд зүгийг барин хөдөллөө. Алтан гадас чигийг заана. Ийм шүлэг байдаг шиг санагдана. Ийнхүү явсаар одоо 5 цаг болж удахгүй үүр цайх болно.
Хантайн баримжаагаар бол сумын төв нилээн ойрхон болсон байх ёстой бөгөөд өглөө гэхэд тэдний багт тусламж очиж амжина. Тас харанхуйн дунд нэгэнт бүх явдлаа мориндоо даатгаж алхааных нь аяар биеэ сул тавин явахад өөрийн эрхгүй зүрхийг нь уран сэдэрсэн дурсамжаа бодолдоо үргэлжлүүлэн харах ажээ.
Хантай тэр буудалд 2 хоносон байжээ. Буудлынхан түүнийг сэрэхгүй юм байхдаа гэж 2 өглөө дараалан орсон тул түүнийг эндхийхэн андахгүй байлаа. Буудлынхан санаа нь зовж цагдаа дуудах юм бил үү гэж ярилцаж асан боловч нэвт архи ханхлуулсан тэрбээр осолгүй л жигд амьсгалан унтаад байсан тул байдлыг харзнаж байсан гэнэ. Уржигдар орой ээлжинд гарч байсан ресепшн охин тэр орой мөн байж таарсан тул тэр энд хэрхэн ирснийг тодорхой ярьж өгөв. Хөл дээрээ тогтож чадахгүй шал согтуу Хантайг нэгэн монголоор муухан ярьдаг солонгос байрын залуу хүргэж ирсэн гэх ба найзуудаараа нэвт шоудаж тас үсэрсэн түүний гэрийг мэдэхгүй тул энд хонуулчихя хэмээгээд хоногийнх нь мөнгийг төлж дээрээс нь гадаад паспортыг нь барьцаалуулж орхижээ. Гадаадынхан мөн ч боловсон шүү гэхчилэн ресепшн охид солонгос залууг магтан ярилцаж байсан тул сайн санаж байлаа. Нэг хоног унтсан, бас өнөөдөр нь чек аут хийх цагаас өнгөрч орой болсон тул 2 хоногийн мөнгө нэхэгдэхэд үлдсэн хорин мянган иенээ өгч хариултаа паспортын хамт аваад такси дуудуулан гарлаа.
Хэл чимээгү йгэнэтхэн хүрээд ирсэн Хантайг элдэв асуултаар булсан хөгшин эхдээ дараа ярья хэмээн тээршаагаад өрөөндөө орж бүгсэн Хантай, дахин гурав хоног орноосоо боссонгүй хэвтэж билээ. Тамир нь тасран сулдсан биенээс нь илүүтэйгээр сэтгэлийн тэнхээ нь алга болж доройтон мохсон байсан. Амьдрах ба амьдрал түүнд утгагүй санагдаж дэмий л санаа нь зовж хоол цай барьж гүйх хөгшин эхийнхээ сэтгэлийг бодон авчирсан хоолыг нь амссан болоод салхивчаар гадагш нь асгаж орхиод унтаа сэрүүний хооронд зүгээр л хэвтдэг байлаа. Тэр үед юу боддог байсан бэ гэвэл юу ч боддогүй байсан... юм бодох хүсэл ч тэнхэл ч байгаагүй юм. Тархи сэтгэл нь мохож хөл доор нь тулах хөрсгүй болсон мэт бодогдож байсан тэр үед харин сэтгэлийнхээ гүнд бүх юм ингээд дуусах ёсгүй, ялагдлаа гээд сэтгэлээр унаж болохгүй гэсэн ганцхан зүйлийг нь өөртөө дахин дахин захиж байсан билээ.
Хэд хоногийн дараа орноосоо босож хоол ундаа иддэг болсон боловч сэтгэл нь хоосорсон тэрбээр бараг гурван сарын турш гэрээсээ гараагүй юм. Найз нөхөдтэйгээ уулзая гэвч тэднийгээ үзэн ядаж дургүй нь хүрнэ. Амьдрах хэрэгтэй, дуусаагүй өрөө төлөх хэрэгтэй, мөнгө олох хэрэгтэй, ажил хийх хэрэгтэй гэдгийг тэрээр мэдэхийн цаагуур мэдэж байсан боловч хөдөлж чадахгүй байлаа. Хантай урьдын Хантай биш болж, тэр өөр хүн болсноо мэдэрч байв. Тэнцвэр алдан ганхсан зүрхэндээ тулах цэг хайн хайсаар тэр юугаа алдсанаа олж мэдэж чадсан юм. Тэр бол итгэл гэсэн ганцхан үг байв. Хантайн сэтгэл зүрх итгэл найдвар гэдэг юмаа алдсанаа ойлгов. Түүнд одоо итгэж найдах хэн ч алга, бас түүнд хэн ч итгэсэнгүй байж.
Хорвоогийн эрээн бараан амьдрал дунд унаж босон яваа хэн бүхэн итгэл найдвар гэж нэрлэгддэг улалзсан гэрлийг харан баримжаалж түүн тийш тэмүүлэн урагшилж байдаг жирийн үнэнийг Хантай сая л ойлгосон боловч түүний нүдэнд харагдах гал ганцаардлын манан дунд бүдгэрэн унтарсан ажээ.

4

Гэсэн ч Хантай амьдрах хэрэгтэй гэдгээ тэр үед ч сайн ойлгож байсан юм. Хэдийгээр хүнд цохилтод өртөж ялагдлыг гашууныг амандаа цус амтагдтал мэдэрсэн боловч өөрсдийгөө талын чоно, тэнгэрийн бүргэдтэй зүйрлэх цөс ихт баатар эрчүүдийн түүхийг бахархан уншиж өссөн, өвөг дээдсийнхээ өндөр заяаг уламжлан хүмүүжсэн түүнийг энэ цохилт нугалж чадахгүй гэдгийг тэр сэтгэлийнхээ гүнд бүүр түүр мэдэрч байсан билээ. Итгэл найдвараа алдан ганцаардаж цөхөрсөн боловч зүрх зориг нь мохсонгүйгээр үл барам амьдралын бараан өнгийг таньж хашир суун ухаажсан байлаа. Хөөргөн бардам зангаар биш үл нугарах хатан зоригоор хөлөг хийн энэ хорвоог туулах ёстойг ухаарав. Хэн нэг нь туслахыг хүлээж хатуу хүтүүгээс эмээн аврал эрэн суусаар дуусдаг нь тэр бишээ. Амьдрах хэрэгтэй, өрөө төлөх хэрэгтэй, өөрөөр хэлбэл мөнгө хэрэгтэй, харин мөнгө олохын тулд ажил хийх хэрэгтэй байлаа. Санасныг бодвол эгч ах нарынх нь амьдрал тэгширч цалин пүнлүү нь нэмэгдээд үлдсэн жаахан өрийг нь энэ тэндээс элбэсээр бараг дуусгах дөхсөн байлаа. Ажил хайж энэ тэрүүгээр сураглаж эхлэв. Түүний эзгүйд монгол өөр болжээ. Энд тэндгүй байшин барилга баригдаж, зам түгжиртэл машин тэрэг шавж хот цэцэглэн хөгжиж байгаа мэт харагдавч ганц зүйл л өөрчлөгдөөгүй байсан нь цалин сайтай ажил олдохгүй буюу ер нь ажил гэдэг ховор зүйл ажээ. Хааяа нэг түр орчуулга хийсээр зунтай золгож жуулчны хөтөч хийх болов. Нэг орой интернэт кафе орж удтал шалгаагүй хаягаа шалгахад хэдэн сарын өмнө ач хүүгээс мэйл ирсэн байлаа. Эмгэн Хантайг явснаас хойш удалгүй насан хутгийг үзүүлсэн тухай эмгэнэлийн мэдээ байлаа. Түүний дараагийн мэйл бас сарын дараа ирсэн байх агаад Хантай болон бөгжний хувь заяанд санаа зовж байгаагаа өгүүлээд эрдэнэсийн наймаачин Күрихаратай учраа ололцсон, тайваны наймаачдад зуучилсан явдал нь гоомой хэрэг болсон ба энэхүү болчимгүй үйлдэлдээ уучлал гуйсан, ач хүү Хантайн зээлсэн 2 сая иен болон сүүлд замын зардалд авсан 2 зуун мянган иенийг төлсөн тул одоо гомдол саналгүй болсон гэжээ. Токиогийн их сургуулиас түүнийг мөн сураглаж байгаа бөгөөд ач хүү мөн л түүний өмнөөс ивээн тэтгэгчийн хувиар чөлөө авах мэдүүлэг хийгээд хасуулалгүй байлгаж байгаа ба хэзээ ч ирж сурлагаа үргэлжлүүлсэн болно гэсэн байлаа.
Хантайд тун ч хэцүү байлаа. Эмгэний таалал төгссөнд гашуудан эмгэнэхийн зэрэгцээ зөвхөн өөрийгөө бодож өөрийгөө өрөвдсөөр эмгэнийг мартагнасан атгахан сэтгэлдээ гомдов. Бас ач хүүд ямар хариу бичихээ хэд хоног бодож билээ. Эмгэний бүх насных нь амьдралыг утга учрыг алдуулж үүргээ биелүүлж чадаагүйгээс гадна түүний төлөө шудрага журмыг баримтлан зүтгэгч ач хүүг сэрдэн сэжиглэж байсандаа хязгааргүй ичиж байлаа.
Ийнхүү бодолд автан явах зуур үүр манхайтал цайж цав цагаан хөндийг туулж яваагаа харлаа. Тэр газрын баримжаагаа алдсангүй. Явж байгаа газраа таньж байлаа. Одоо урд нь байгаа намхан уулын орой дээр гарвал сумын төвийн ард байх гурвалжин шовх оройтой уул харагдах ёстой. Хантай бодлоо үргээн сэтгэл сэргэж морио давиран шогшууллаа. Зайдан морин дээр шогшуулах нь хүсүүштэй зүйл биш тул номхон хээр морины дээд явдалаар цогиулсаар хөндийг туулан уулын хяр руу мацууллаа. Хээр морины бие явдалдаа халж хөл нь хөнгөрсөн тул цаашид газар хорооход үлэмж хялбар болж ирэв. Явсаар сумын төв дөхөж иртэл тэр хавийнхан үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байгаа нь харагдав. Морьтой машинтай мотоциклтой улс тал тал тийшээ давхилдаж ёстой л хөлтэй нь хөлхөж хөлгүй нь мөлхөнө гэгчийн үлгэрээр өглөөний тунгалаг наранд алган дээр тавьсан юм шиг харагдах бөлгөө.
Чанх өөдөөс нь ирж явсан саарал жаран ес дэргэд нь ирээд хангинуулан тоормослож зогслоо. Амар мэндээ мэдэлцэж яриа үүсгэвэл урд шөнө үнэхээр аюултай байгалийн гамшиг болсон ажээ. Хаврын налгар өдрүүдэд налайж суусан ойр хавийн малчид ихэнх нь мал хунараа алдаж арав орчим хүн сураггүй алга болсон тухай аймшигт мэдээ дуулав. Хантай мөн өөрсдөдөө тохиолдсон явдлаа ярьж тусламж гуйлаа. Нөгөө хэд зэргэлдээ сум орох яаралтай ажилтай яваа ч ялигүй зам муруйж тэдэнд туслахыг зөвшөөрснөөр Хантай хээр мориныхоо ногтыг тайлж зоон дээр алгадан салах ёс хийгээд жаран ес рүү чихэлдэн орлоо. Номхон хээр морь түүнтэй салах ёс хийх мэт толгойгоо эргүүлэн харсаар хоцров. Хэдийгээр наадмын дэвжээ, найрын гангараанд гологдох, магадгүй хонины хээр гэдэг хочтой хүүхэд нохойд ноолуулсан амьтан байж болох боловч, эр хүнийг зорьсон газар нь хүргэх чадалтай морин эрдэнэ гэж энэ ажгуу.
Ингээд ургахын улаан нартай уралдан харанхуй ууланд хоносон машин дээрээ цас манаруулан орж ирэхэд шөнөжин Хантайн хойноос санаа зовнин нойргүй хоносон нөгөө хэдийн нүүрний үрчлээс тавигдан баярын мишээл дүүрэн тослоо. Машин суусан шавар бас хөлдөж хоносон тул хэдэн талаас нь нүдэж байж зөөллөөд татлагаа хоёр ч удаа тасдан байж гаргалаа. Нөгөө хэдэд баярласан талархсанаа илэрхийлж бензин тосондоо нэмэрлээрэй хэмээн хэр боломжийн мөнгөөр гарыг нь цайлгахад өнөө хэд маань ч явах хөөцөлдөх ажил ихтэй энэ үед бензинээс илүү чухал юм үгүй гэлцэн магнай тэнийгээд замаа хөөн одоцгоов.
Хантай жолооны ард суун хөдөллөө. Хэзээ ч эндээс хөдөлж чадахгүй болж үүрд эндээ үлдэх юм шиг санаж байсан мань хэд эрх чөлөө гэдэг үгний үнэ цэнийг мах цусаараа мэдрэх шиг боллоо. Хүчирхэг машин торноосоо алдуурсан барс мэт хэдхэн урхираад сумын төвд цаг хүрэхгүй хугацаанд яваад орчлоо. Мэдээж эмч олдсонгүй. Осгосон төөрсөн хөлдсөн ч байж магадгүй хүмүүст түргэн тусламж үзүүлэхээр одсон нь гарцаагүй тул эмийн сангийн эзнийг хайж олоод орцгоолоо. Антибиотек ба өвчин намдаах эм авч хамгийн гол нь суналт резинтэй боолт олж авсан нь бүхнээс олзуурхууштай байв. Дуусах шахсан түлшээ дүүргэж авлаа. Тэндээсээ шууд жуулчны бааз руугаа эргэн очиж гал түлүүлсэн дулаан гэрт хооллож ундлан дулаацаад жолооч эрийн цээжийг суналттай боолтоороо жимбийтэл боож аян замын ая даахаар болгож аван алсын замдаа гарцгаалаа.
Замд гараад л тэд урд шөнө ямар аймшигтай байгалийн гамшиг болсныг ухаарцгаав. Зуу гаруй км явахад энд тэндгүй үхсэн хонь түнтийлдэн зарим ч амь голтой бололиой хөдөлж ядна. Үхэр бас мэр сэр харагдах төдийгүй, замын ойролцоо өнгөрсөн жижиг нууранд азарга адуу салхинд туугдан ороод шигдэж үхсэн бололтой нуруу толгой нь цухуйн үзэгдэв. Морьтой, машинтай, мотоциклтой малчид үе үе тааралдах нь алдсан малаа, хүнээ ч байж магадгүй хайж бүртгэж яваа бололтой. Хантай гулгаатай замд осол гаргахгүйг хичээн зөөлөн явсаар үдээс хойш нилээн оройхон засмал замд хүрлээ. Мань хэд замын хажуугийн тохилог гуанзанд зэгсэн сайн гүнцэглээд, машиныхаа ходоодыг ч мөн дүүргэж аваад засмалд орон замаа шулуутгалаа. Нойргүй хонож ядарсан жуулчид болоод хөндүүр цээжээ янгинатал боолгож, өвчин намдаах эм уусан жолооч эр бүгдээрээ засмал замаар давхих машины зөөлөн дайвалзаанд бүүвэйлэгдэж, басхүү одоо улаанбаатар ортол 200 гаруйхан км үлдсэнд гэртээ харьсан мэт санаа амран гүн нойронд нам дарагдлаа.
Хантайн нойр ч мөн тэвчихийн аргагүй хүрч байсан боловч, нэгд гэмтсэн жолоочийн бие ямар байгаа болоод хэр ноцтойг мэдэхгүй тул аль болох хурдан эмнэлэг хүргэх, хоёрт жуулчны аялалын хувиар нэг хоногоор хоцорсон тул зогсох эрх байсангүй. Толгой дээрээ үе үе савтай цэвэр ус асган сэрүүцэж, цонхоо бяцхан нээж сэмхэн тамхилсаар явав. Алсад хүртэл сунан үргэлжлэх хар зам машин доогуур нэгэн хэвээр эвхэгдэх мэт далд орсоор... нэгэн хэмийн энэ явдал биед амар боловч улам нойр хүргэх бас нэгэн муу талтай ажээ.
Нойроо сэргээхийн тулд бодлоо ч мөн сэргээн үргэлжүүлэв. Санаа зовоож сэтгэл эмтэлсэн тэр он цагийг дурсахад хэдэн шөнө ч дараалан унтахгүй болдог гашуун туршлага түүнд бий. Хүн гэдэг амьтан хатууд хатуужиж, зөөлөнд нялхардаг сонин араншинтай ажгуу. Үнэхээр ч тэр ач хүүд ямар хариу бичих вэ гэсэн бодолд дарагдан олон шөнө нойргүй хоносон юм. Гэлээ ч түүнд үнэнээ л хэлэхээс өөр ямар ч арга олдоогүй тул бүгдийг бичлээ.
Юун түрүүн эмгэний таалал төгссөнд гүнээ эмгэнэж байгаагаа илэрхийлж, ариун сүнснийх нь өмнө уучлагдашгүй гэм хийж үүрэг даалгавраа биелүүлж чадаагүйгээ хүлээх нь хамгаас хэцүү байж билээ. Тэр түүнд бүх үнэнээ бичсээн. Замдаа тохиолдсон бүхнээ ч бичсэн. Гэнэн тэнэгээсээ болж уучлашгүй алдаа хийснээ ч бичсэн. Тэгээд эцэст нь тэдний гэр бүлээс ахиж туламж авах нүүргүй болсноо хэлж, хэзээ нэгэн цагт эрдэнэсийн наймаачинд төлсөн түүний өрийг төлнө гэж бодож байгаагаа ч бичив. Түүнээс гадна токиогийн их сургуульд суралцах зардлаа өөрөө олсон хойноо сургуулиа үргэлжлүүлэхээр шийдсэнээ ч бичсэн билээ.
Ингээд л тэр нэг хорин мянган долларын өрөө дуусгаад дахин хорин мянган долларын өрөнд өөрийгөө оруулсан юм. Энэ бол эцсийн эцэст өөрөө өөртөө тавьсан өр, мэдээж ач хүү түүнээс энэ 2 сая 200 мянган иенийг авах сонирхол огт байхгүй ч гэсэн Хантайн хувьд энэ бол үүргээ биелүүлж чадаагүйнхээ төлөө Төгс тайжийн гэргийн, Лхам бүсгүй, Дэжид охины, эмгэний, ач хүүгийн амьдралын утга учрыг алдагдуулсныхаа төлөө хийж өөртөө оногдуулж чадах хамгийн бага шийтгэл байлаа. Харин тэр сэтгэлийнхээ гүнд өөрөө өөрийгөө өршөөж чадах болов уу.
Санасныг бодвол хорин мянган долларын өр нь төлж баршгүй их мөнгө болохыг хагас жил монголд амьдраад л тэр ойлгосон юм. Ажил хийж олсон мөнгө нь амьдралын захын хэрэгцээнд хүрэлцэх бөгөөд өвөл бол бүр ямар ч орлогогүй болох ажээ. Сүүлийн 2 жилд тэрбээр хэрхэн хорин мянган доллар олж болох талаар бодож элдэв ажил хийж бас хайж явсаар сэтгэлийн зовлонгоо бараг мартагнажээ. Харин жуулчны хөтөч хийж эх орныхоо өргөн уудам нутгаар аялж явсан нь түүний сэтгэлийг маш ихээр сэргээж байлаа. Говь хангай, тал хээр, хөвч уулаар аялж одод түгсэн уудам тэнгэрийн доор хоноглож явахдаа цэнгэл жаргалыг амталж явав.
Одоо үзвэл Хантайн зовлон шаналал бол түүний сэтгэлийн тэнхээ алдарч хүчгүйдсэнээс үүдсэн хэрэг бөгөөд энэ хоёр жилийн дотор тэрээр шинэ эрч хүчээр цэнэглэгдсэнээ урд шөнө л ойлгожээ. Тэр одоо өөртөө итгэлтэй, эрч хүчтэй, уужуу тайван болжээ. Ямар нэгэн арга олдоно. Бөгж буцаж монголд ирнэ гэдгийг нүдээрээ харж байгаа мэт цээжнийхээ гүнд тодоос тод мэдэрч байлаа.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.04.10 10:23 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats

“Монгол”

1

Аргын тооллын 1945 оны 1-р сар. Шанхайн зунгааралдсан нойтон агаар өвлийн өглөөний хүйтэнд хөлдөж үй түмэн мөсөн зүү болон хувирсан агаад эдгээр зүүнүүд агуулахын зузаан шавар ханыг нэвтэлж чадахгүй ч хаалга цонхны завсраар чамгүй олноороо чихцэлдэн орж ирээд нимгэн хучлаг хөнжлийг нь нэвэт хатгахыг оролдон басхүү ам хамраар амьсгалтай зэрэгцэн орж ирэх лугаа халаалтгүй энэ өрөөнд жиндүү хүйтэн байлаа. Өдөржин шөнөжин үргэлжилсэн амсхийх чөлөөгүй ажлын дараагаар бага үд хүртэл олдох энэ үе бол сүүж тэнийлгэн нойроо авах тэдний ганц боломж билээ. Энэ хавар арван нас хүрэх Жаман хөвүүн хүнд ажилд бяцарсан биеэ амрааж хучлаган доогуур шургамагц биеэ хураан атийгаад тачигнатал хурхиран нам унтах нь атаархмаар бөгөөд Дэжид охин дулаацахыг оролдон түүний нуруунд нуруугаа наан хамаг биеэ хураан хучлагаараа биеэ битүү ороогоод зоо тэнийлгэх зун цаг, жаргалтай бага насаа дурсан мөрөөдөж тэлчилсээр ядарсны эрхэнд аргагүй харанхуй хар үүл шиг пад хар нойронд дарагддаг байлаа.
Заримдаа тэр зүүд амьдралаа ялгаж чадахаа болин урт хар шилбүүр барьсан өндөр хар хүнд нүүр нүдгүй шавхуурдуудан тээрмийн бул эргүүлэх илжиг болсон байна гэж хар дарах бөгөөд заримдаа бол урд насных нь амьрал л тийм байсан боловуу гэмээр балчир насныхаа жаргалтай үедээ эргэн очно. Шаргал толгойтой өндөр өвс битүү халиурсан сайхан хөндийд цэлэлзсэн цэнгэг сэрүүн агаар түгээсэн том хар нуурын эргээр энд тэндгүй монгол гэрүүд ярайж, шингэх нарны туяан дотроос хувинтай сүүгээ дамжилсэн хүүхнүүд гунхалзан алхалсаар гэнэтхэн гарч ирэхэд наран туяа тойрон ялгарч гялбасан нүдэнд нь тэдний дээлийнх нь өнгө үл танигдах боловч хамгийн өндөр нь ээж нь байх ёстой гэж сонгоод тосон гүйж байна гэж, Гүүн зэлэн дээр олон хүн бужигнан унага татаж, гүү саан гүйлдээд эмээгийнхээ гараас зууран зүүгдэж зэлний хажууд зогсож байтал гозгор малгайтай ширүүн гартай эцэг нь том хар морины гүйн алхаагаар шурхийн гэнэт ирээд дээлийнх нь захаас шүүрч эмээл дээрээ дүүрээд нүднээс нь нулимс гартал салхи сөрөн давхихад хөөрөн баясаж бүх хүчээрээ хашгиран гуугалж байна гэж, эгцлэн харахаас ч эмээдэг догшин дүртэй бурхад өрсөн эрээн авдар дээр тавьсан олон зулын гэрэл анивчин ахуйд хоймор суусан эмээ нь уртын урт үлгэр түүх хүүрнэж гэр дүүрэн суусан хүүхэд томчууд амаа ангайн сонсох нь зулын гэрэлд хачин сониноор харагдаад, тулганд аргалын гал цогшин цагаан үнсэн доороос үе үе улалзан байна гэж зүүдэлдэг байлаа.
Яг ингэж зүүдэндээ жаргаж байхад хаалга түчигнэн онгойж гал тогооны ажилчин орж ирэн сэрээх нь гачлантай. Ажлын цаг эхлэх нь энэ. Хамгийн түрүүнд орж ирсэн хэн ч бай тэр хоёрыг өшиглөн сэрээгээд барьж орж ирсэн сагс, сав суулгандаа ногоо, загас мах зэрэг тогоочийн захисан зүйлсийг хийж эхлэх бөгөөд Жаман хөвүүн ухасхийн босч гараараа нүдээ нухлан байж нэг сайн сунайж аваад сав суулгатай хүнснүүдийг зөөж гарна. Дэжид охин харин шууд хашаа руу гарч гал тогооны ахлах ажилчдын гар нүүрээ угаагаад үлдээсэн бүлээн устай түмпэнд гар нүүрээ угаагаад гал тогоо руу орно. Энэ хооронд Жаманы зөөж авчирсан төрөл бүрийн ногоо загастай сагснууд шалан дээгүүр дарааллын дагуу эгнэн хүлээж байх ба эхнээс нь шүүрэн авч арилгаж цэвэрлээд мөн л энэ хооронд Жаманы авчиран бэлдсэн түмпэнтэй усанд угааж урьд орой нь бэлдэж тавьсан зориулалтын сав суулгануудад хийж тавина.
Энэ бүхнийг дуусгаад өглөө унтахын өмнө Жаман хөвүүний мод өрж бэлдсэн 5 том шавар зууханд гал асаан халааж эхлэх ба энэ хооронд хөвүүн угаадастай хувингуудийг асгаж цэвэрлээд шинэ ус хийж тавина. Яг энэ мөчид гал тогооны гол хаалга онгойн гол тогооч эрхэм Такаши сан 5 туслахаа дагуулан эрхэмсэгээр морилон орж ирж ажлаа эхлэх бөгөөд иань хоёр зөрөн хоолны танхимд орж өөрсдөдөө үлдээсэн хоолыг идэх бөлгөө. Япончууд аяганыхаа ёроолд хоол үлдээхийг цээрлэдэг тул манай хоёрын хоолыг тусад нь хийж тавьсан байх тул энд ирснээс хойш хэзээ ч шавхруу идэж үзээгүй нь Дэжид охины цээжний мухарт үлдэн хоцорсон өчүүхэн бардам занд бүрнээ нийцэн байх авай.
Хоолоо идэж дуусгаад аяга тавагнуудыг хураан авч гал тогоонд ороод эцэс төгсгөлгүй аяга таваг угаах ногоо арилгах ажил үргэлжлэх ба Жаман хөвүүн угаадас асгаж ус оруулж, түлээ хагалан, гаднаас шинээр ирсэн хүнсний зүйлсийг агуулахад оруулах, мөн агуулахаас хүнсний зүйлийг зөөхөд туслахуудад туслах зэрэг ажлыг амжуулна. Өдөржин шөнөжин үргэлжлэн бөгтөлзсөөр нуруу нь шархиран өвдөх атал өсөх наснаас иймэрхүү ажил хийж ирсэн Жаман хөвүүн огтхон чүл ажирна. Гэхдээ ба заримдаа зочин цөөхөн байх үед хөлөө жийн амарч суух хугацаа ч бас олдох тул нэг их туйлдах нь үгүйэ. Шөнө дундаас хойш ажил багасах тул мичид гудайхын хэрд тогооч эрхэмүүд амрахаар явж гал тогоо тэр хоёрын мэдэлд үлдэх агаад бүх сав суулгаа, вандан тавиур, шал ширээгээ угааж дуусгана энэ хооронд Жаман хөвүүн тогооч эрхмүүдэд офүро хэмээх том торхтой ус халааж өгөн усанд ороход нь үйлчилж, дараа нь маргаашийн бэлтгэл болгож зууханд мод өрөн бэлдэж орхиод хоёул үүр хаяархын өмнөхөн ажлаа дуусгаж эрхмүүдийн усанд ороод үлдээсэн торхтой усанд шурхийн орж өдөржин зунгааралдсан битүү хар хөлснөөсөө салаад усыг асган торхыг цэвэрлэж өөрсдийн хоног төөрүүлэх ёстой агуулахын үүдний пинд орж тус тусын чийрсэн дэвсгэр дээрээ навсгар хучлагаа нөмрөн тэрий хадах бөлгөө.
Хүрдэн дотор эргэлдэх хэрэм мэт ийм нэгэн хэмнэлийн амьдрал үргэлжилсээр 4 сар өнгөрчээ. Хааяа нэг болох том баяр ёслол хийгээд өөр бас бус онцлог үйл явдлыг эс тооцвол тэр шүү дээ. Энэ ажлийн хуваарийг тэр хоёрыг гал тогоонд орж ажилласнаас хойш 2 долоо хоногийн дотор авхаалжтай туслахууд бодож олсон бөгөөд үүний хүчинд тэд ч хоногт 2 цаг илүү унтаж амрах цаг бас хэний ч хийх дургүй бохир ажлаас салж эрхэм тогоочийн туслах гэсэн нэр төртэй албан тушаалаа бүрэн эрхээр хэрэгжүүлэх боломжтой болж, өөрөөр хэлбэл зиндаа ахисан бөгөөд ийм эрх эдлэх боломжийг олгосон манай хоёр хүүхдэд ч өршөөнгүй хандаж, зөөгчдийн өглөө бүр хувь хуваадаг цайны мөнгөнөөс ганц хоёр иений хувь хүртээж басхүү хоолны үлдэгдэлээ харамгүй өгөх бөлгөө.
Хятад хүнийг үл ойртуулах хуультай япон цэргийн зочид буудалд энэхүү хоёр “манж” жаалыг манжуурын төв цэргийн штабын офицер өндөр нэр хүндтэй Сато сан өөрийн биеэр батлан дааж оруулсан хийгээд ер нь ч манж нь хэдий тоглоомын улс ч гэлээ гэсэн их наран улсын ивээлд орших колони, эх газрын шинэ япон болох тул хууль дүрэм зөрчсөн зүйл үл болох ажээ.
Мэдээ орсон цагаасаа хар бор ажилтай зууралдаж ус түлээ ойртуулж, хог шороо цэвэрлэж дадсан Жаман хөвүүний хувьд энэ бол жирийн л нэг амьдрал боловч энэ хавар 13 нас хүрэх, жижиг ч гэсэн нэгэн монгол овгийн угсаа залгамжлах ноёгтой, тэнгэр язгуурт цагаан яст Дэжид авхайн хувьд эхэндээ хүндээр тусч байсан юм. Гэлээ гэхдээ энэ амьдрал нь хэзээ хэнд алуулахаа үл мэдэн шанхайн хүйтэн чулуун гудамжинд чичирч, гол зогоох юм хайн хог онгичин явахаас түмэн хувь илүү бөгөөд зүсэн зүйлийн хятад дээрэмчдээс найдвартай хамгаалагдсан, идэх хоол, хонох газартай, завгүй их ажил нь хайрт эх, эмээ болоод овог аймгаа алдсан аймшигт дурсамжийг нь мартагнуулан сатааруулж, япон хэл бичиг сайн мэддэг тул туслахуудын туслах болон ажиллаж байгаа нь багахан ч гэлээ өөрийн нэр төрөө хамгаалах боломж олгож байгаад сэтгэл нь цайрах ажгуу.
Түүнээс гадна агуулахын буланд булсан төмөр лаазанд цуглуулж буй шудрага хөдөлмөрөөр олсон цөөн зоос нь өдөр ирэх бүр хүндэрсээр мянга дөхөж буй нь алсын америкийг зорих мөрөөдлийг нь улам бүр бодитой болгон биежүүлж байх тул энэ газраас хөөгдөхгүйн тулд бяцхан биенийхээ бүх хүчийг дайчлан ажиллахад бүрнээ хүрэлцэх шалтгаан ажгуу.
Ийнхүү хятад хэмээх их далайн дунд гээгдсэн элсний ширхэг шиг хоёр монгол хүүхэд, бүх дэлхийг түймэрдэн буй их дайны галаас хоргодон хясаан доторх дун мэт чимээгүй торнисоор байх бөлгөө.

2

Мотохиро багшийг үдэж явуулдаг тэр өдөр Шанхайд ховорхон тохиолдох тунгалаг нартай сайхан өдөр байсныг Дэжид охин хожим нь ойлгож мэдсэн билээ. Өглөөжин шуудан холбоо бас бус албан газраар орж, бага үдийн хэрд онгоцондоо суусан боловч гурван давхар байшингийн хэртэй аврага том бөгөөд басхүү орчин цагийн дизель хөдөлгүүртэй гэж тайлбарлуулсан тэр хөлөг онгоц нь Дэжидийн ном зурагнаас үзэж өнгөрсөн тавцан дээрээ аварга том гурван яндан гозойлгосон юм уу, эсвэл өргөн цагаан далбаанууд хөөргөсөн өндөр шурагнууд байхгүй байх тул нэг л сонин сэтгэгдэл төрж юуны хүчээр яаж хөдөлдөг юм болдоо хэмээн өөрийн эрхгүй бодогдоод хайрт багштайгаа дахин уулзахгүй ч байж мэдэх, салах ёсны халуун сэтгэлийг нь сатааруулан байж билээ.
Тэгсээр өдрийн 2 цагт хөлөг онгоцны их бие бөглүү дуугаар хүнгэнэн амилаад их усыг шуугиулан хөөсрүүлж боомтын чулуун тавцангаас аажмаар хөндийрөн хөдлөөд төд удалгүй алсран одоход хөлөг онгоцны ард хөөсрөн оволзох их усыг шохоорхон харж зогссон охин гэнэт сэхээ орж онгоцны тавцан дээр шавааралдан зогссон олон хүний дундаас хайрт багшийгаа олж харахыг хичээн гараа даллан дэвхцэн ахуйд олон цэргийн хувцастай хүний дунд бэлэвсрэлийн цагаан кимонотой багш нь өрөөсөн гар дээрээ хүүгээ суулган тэврээд нөгөө гартаа барьсан цагаан алчуураар далласаар байгаа нь нэгэн үе их л тод харагдаад удалгүй бүр аврага хөлөг онгоц нь боомтын усанд арсайлдан орших олон онгоцны дундуур орон харагдахгүй болох тэр үед ижилдэн дассан зөөлөн сэтгэлт багш нь, төрсөн дүү шигээ санаж өхөөрдөн тоглодог асан бяцхан хүүтэйгээ нэгэнт алсад одсоныг хурцаар мэдрээд нулимсаа арчин эргэж билээ.
Боомтын энэ хэсгийг хамгаалалтанд аван бүслэн жагссан цэргүүд хоёр эгнээ жагсаалаар хуаран руугаа буцаад, Мотохиро багшийг эрдэнэсийн хамт эсэн мэнд явуулж чадсандаа нэгэн амьсгал аван санаа амарсан эх нь хамт гарсан хамгаалагч арван эрсийн хамт боомтын нөгөө захад болзсон газар руугаа яаран очиход өглөө салсан эмэг эх тэргүүтэй нөгөө хэсэг маргааш өглөө гонконг явах нэгэн ачааны онгоц олж ахмадтай нь тохиролцсон тухай баярт мэдээтэй тосч байлаа. Гагцхүү нэгэн бэрхшээл байсан нь өнөөдөр онгоцонд ачиж дуусгах ёстой барааг маргааш өглөө хөдлөхийн өмнө дахин бүртгэж лацдах хүртэл онгоцонд сууж болохгүй байсан нь шанхайд дахин нэг хонох шаардлагатай болжээ. Бас энэ хооронд өчигдөр орой дээрэмчидыг төөрүүлэн тулалдсан арван эрс гурав нь хөнгөн шархдсан боловч гучаад дээрэмчдийг бүгдийг хүйс тэмтэрсэн ба нийт 33 хүн байсан тухай ялалтын мэдээтэйгээр мөн боомт дээр ирэн нэгдсэн байсан тул ганц шөнийг шанхайд эсэн мэнд өнгөрөөж болох найдварыг хүн бүгдэд төрүүлж байлаа.
Гэлээ гэсэн ч хашир болгоомжит эмэг эх нь шанхай дах япон цэргийн зочид буудал руу Лхам бүсгүйг Дэжид охины хамтаар гурван эрээр хамгаалуулан явууллаа. Манжуурын цэргийн штабт өндөр үнэтэй хахууль төлж байж хийлгэсэн зам нэвтрэх үнэмлэх бичгийнхээ хэргийг гаргах гэж оролдож үзсэн нь зүйн хэрэг юм. Шанхайд байрлах байнгын цэргийн гарнизон болон хотын комендант, хорих лагерь ба хөдөлгөөнт цэргийн үндсэн хуарангуудаас гадна шанхайгаар дайран өнгөрч буй японы албан хаагчид хийгээд цэргийн ахлах тушаалтнуудын зочид буудал нь мөн өндөр хамгаалалтанд оршдог болохыг урд нь судалж мэдсэн хэрэг билээ. Бусад газруудад нь мэдээж орж болохгүй боловч зочид буудалд орж хонож чадвал энэ шөнийг санаа амар өнгөрүүлж болох ажээ. Эмэг эх тэднийг ийнхүү олон улсын чанартай хэлэлцээр хийх хариуцлагатай даалгаварт явуулаад үлдсэн хүмүүсээ бусдын анхаарал таталгүй цувран явж буусан байрандаа очин хариу хүлээхийг тушаалаа.
Харин тэр зочид буудал гэдэг нь хотын захад, боомтоос нэлээн хол орших өргөн чулуун гудам руу харсан, уран хээ гарган урласан төмөр ширмэн хаалган дээр нь харуулын 2 цэрэг сүр бадруулан зогссон, өндөр цементэн хашаатай 6 давхар европ хийцийн байшин байх бөгөөд цаашаагаа бас европ хийцийн гурваас дөрвөн давхар зургаан том харшийг гол байшингийн хашаанаас дамжин орохоор өндөр цементэн хэрмээр хүрээлэн битүү хашиж харуулын цэргийн өндөр шовгорууд гаргасан тусгай хотхон байсныг Дэжид хожим нь л олж мэдэж билээ.
Харуулын цэргүүд тэднийг оруулсангүй тул Лхам бүсгүй үнэмлэх бичгээ гаргаж учирлан үзүүлэхэд харуулын даргадаа утсаар илтгэж Лхам Дэжид хоёрыг буудал руу орж даргатайгаа уулзахыг зөвшөөрөв. Дашрамд дурдахад монголын энэ бяцхан баг шанхайд ирмэгцээ бүгд хятад хувцас өмссөн боловч усан боомт болон бусад газар хэлэлцээр хийх зорилгоор урьдчилан бэлдсэн энэ өдөр манай элчин багийнхан өвч бүрэн европ хувцас тусгайлан өмссөн тул ганган саарал хослол углан, хар зангиа зүүж бүрх малгай духдуулсан чилгэр өндөр 3 дагуул бүхий өргөн хормойтой ганган даашинзин дээр чамин шүхэр барьсан ээж охин хоёр зохих ёсны өндөр сэтгэгдэл төрүүлж байлаа.
Харуулын дарга тэднийг үүдний танхимын нэгэн буланд байх өөрийн албан өрөөндөө хүлээн авч хайхрамжгүй ёслон угтаад юун түрүүн бичиг баримттай нь танилцав. Манж улсын удам дамжсан өндөр язгууртан, жүн ван цолт Цэ лун гэгч нь их Япон улсын эзэн хаан Тэннод үнэнч зүтгэж асан бөгөөд өдгөө түүний гэр бүлийн 5 хүн, гэрийн зарц үйлчлэгч нийт 37 хүн, эзэнт гүрний ивээлд орших Харбинаас Шанхайгаар дамжин Солонгос руу зорчин яваа тул замд шалган өнгөрүүлэх эрх бүхий япон цэргийн тушаалтнууд саадгүй нэвтрүүлж, зүйл бүрээр өршөөн тэтгэхийг уламжлан, бүх хүний нэрийг жагсаан сүүдэр зургийг наасан 10 хуудас урт бичгийг нухацтай уншиж дуусгаад тэдний хүсэлтийг соносоход бэлэн байгаагаа илтгэв.
Хэлэлцээр гучин минут үргэлжилсэн боловч ямарч үр дүнд хүрсэнгүй. Харуулын даргын байр суурь хатуу бөгөөд тодорхой байлаа. Энэхүү тусгай хамгаалалт бүхий зочид буудалд зөвхөн япон улсын иргэн, тэр тусмаа улсын албан хаагч болон цэргийн ахлах тушаалын офицерүүд хонох ёстой байлаа. Лхам бүсгүй Дэжид охиноор дамжуулан зүйл бүрээр учирлаж, шанхайдах аюулгүй байдалдаа санаа ихээр зовниж буй тул ядахдаа гэр бүлийн 5 хүнийг буудалд бусдыг хашаан дотор, бүр аргагүй юм гэхэд бүгдийг хашаан дотор эсвэл гол хаалганы гадна гудамжинд, гагцхүү хамгаалалттай газар хонуулахыг гуйлаа. Хариуд нь хэрэв тэдгээр манжууд дүрэм зөрчин хаалганы гадна бөөнөөр хонохыг оролдох аваас гал нээн буудаж тараах болохыг тайлбарлуулж авав. Буудлын хөлсийг хэд дахин нугалж төлөх, өндөр ханштай хээл хахууль өгөхийг санал болгож үзсэн боловч ахлагч хууль дүрэмийг хатуу баримтлагч нэгэн ажээ. Ингээд буцаж гарах тушаал аван үүдэн дээр очих үед Лхам бүсгүй эргэж япон улсын төрийн албан хаагч хүн бол үндэс угсаа хамааралгүй хонуулж болох эсэхийг асуув. Болно...
Дэжид охин бол манжуур дахи их японы эзэн хааны шууд ивээлд орших охидын сургуулийн ахлах сурагч бөгөөд гуравхан жилийн дараа сургуулиа төгсгөөд эзэнт гүрний албанд хүчин зүтгэх учиртай боловсон хүчин болохыг тайлбарлан холбогдох үнэмлэх бичгийг гаргаж үзүүллээ. Ахлагч хэдэн хором бодолхийлснээ утасны харилцуураа авч хэн нэгэнд байдлыг илтгээд харилцуураа тавьж охиныг өөрийн биеэр буудалд бүртгэн оруулахаа мэдэгдэв.
Лхам бүсгүй харуулын ахлагчид зүй ёсны талархал илэрхийлээд охиндоо цүнхээ өгч хацар дээр нь үнсээд гарлаа. Цүнхэнд тэдний бүх бичиг баримт бас хорин мянган иен бэлэн мөнгөөр байгааг Дэжид охин мэдэж байв. Энэ бол ямар ч үнээр хамаагүй энэ буудлаас өглөө болтол гарахгүй байх баталгаа байлаа.

3

Дэжид охин тэр шөнө унтаж чадаагүй билээ. Эх, эмээ, отог омгийнхон нь амьд мэнд өглөө болгох болтугай гэж эмээгийнхээ зааж өгсөн хэдэн тарнийг амандаа уншиж, мэдээ орсон цагаас шүтэн мөргөж дадсан догшин сахиус жамсран бурхандаа үүр цайтал залбирсаан. Гэгээ орж хөл хөдөлгөөн эхэлмэгц гарч, хашааны хаалганы багана налан зогсоод уран хийцэт төмөр сараалжны завсраар хөдөлгөөн орж эхэлсэн гудамжийг ширтэн эхийгээ хүлээсэн. Эхэндээ ойртсон хүн болгоныг, хүн тэрэг болгоныг сэрхийн хардаг байсан бол, үд өнгөрч нар гудайх үеэс бүгдийг ойлгож түм түжигнэж бум бужигнасан гудамыг зүгээр л гөлийн ширтсээр зогссон. Ар гэрийнхэн нь бүгд үрэгджээ гэсэн бодол цээжинд нь тов бууж байвч үүнтэй эвлэрэхийг хүссэнгүй, түмэн зүйлийн шалтаг бодож олохыг хичээнэ. Түүн дотроос хамгийн үнэмшилтэй нь хөлөг онгоц өнөөдөр явахаа больж хойшлуулсан байх гэсэн таамаг... Охин энэ бодолдоо итгэж байв. Тэгээд л тэд ирээгүй хэрэг. Хашир болгоомжит хөгшин эх нь хүний анхаарал татахгүйн тулд бүгдийг гадагш гарахыг хориглоод “Дэжид тэртэй тэргүй найдвартай газар, хангалттай мөнгөтэй байгаа юм чинь тэндээ байж л байг, цаг нь болохоор очоод авчихна... “ гэхчилэн ярьж буй нь нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдохоор тодхон төсөөлөгдөх аж. Энэ бодолдоо бага зэрэг тайвширч харанхуй болоход тэд маргааш өглөө ирнэ дээ гэсэн бодол тээсээр буудалдаа буцаж орлоо.
Буудлын зочин хүлээн авах дарга өчигдөр орой харуулын ахлагчаас түүнийг хүлээн авсан намхан бүдүүн ах мөн л инээмсэглэсээр тосон мэндлэхэд, өнөөдөр гэрийнхэн нь ирээгүй тул дахин нэг хонохыг хүсэв. Хариуд нь нялуун инээмсэглэл тодруулсан нүүрээ ойртуулж эрхэм авхайн аргагүй байдлыг бодож өчигдөр ганц л хонохыг зөвшөөрсөн тухай мэдэгдэхэд охин ганц ч үг хэлэлгүй цүнхэндээ гараа хийн 200 иен гаргаж ширээн дээр тавилаа. Уг нь бол түүний өчигдөр хоносон өрөөний үнэ 50 иен байсан. Гэвч одоо бол буудлаас гарч яасанч болохгүй байлаа. Гэрийнхэн нь энд л түүнийг хайж ирэх ёстой. 50 иен ч их мөнгө, аргагүй тусгай хамгаалалт бүхий албаны улс буудаг буудал болохоор тэр биз. Харин энэ удаад мөнгө хамаагүй байлаа. Эх нь түүнд ямарч үнээр хамаагүй хахуульдаад энд үлдэж хүлээ гэж ойлгуулсан. Ширээн дээрх мөнгө өрөөний түлхүүрээр солигдох нь тээр холоос дурангаар харж байгаа мэт сонин харагдах ажээ.
Дэжид охин ийм байдалтай арав хонов. Өглөө болгон горьдож, өдөр болгон үхэж, үдэш болгон найдаж, шөнө болгон залбирч байлаа. Амьдралын гашууныг амсаж үзээгүй бяцхан зүрх нь өглөө болгон шархирч, өдөр болгон зогсож, үдэш болгон эмтэрч, шөнө болгон амилж байлаа. Тэр юу хийх яах ёстойгоо ч мэдэхгүй, зөвхөн хүлээх ёстой хүлээх ёстой, хүлээх ёстой, хүлээх ёстой... хэмээн амьсгалж, зүүдэлж, амьдарч, зөвхөн тэр үгэн дээр тээглэн тогтож байсан билээ.
Бүтэн арав хоногийн турш Дэжидтэй хамт уйлагнан өнжсөн тэнгэрийн зузаан бараан үүл нимгэрэн нарны туяа хөшигний цаанаас тусах мэт сүүмийн гэгээрсэн тэр өдрийн өглөө энэрэлт эхийн нөөлгөд хоргодон асан балчир нас нь түүний амьдралаас тасар татагдан эгнэгт одоод, хадат уулын хайргат энгэр мэт хорвоогийн хатуу нудрагатай улаан нүүрээрээ халз тулсан билээ.
Тэр өдрийн өглөө гудамжаар холхих хүн хогийн урсгал ширүүсч эхлэх үес хаалганы сараалжнаас зууран зогсож асан охины чихэнд “Дэжид авхай, Дэжид авхай...” хэмээн хашгирах танил дуу гэнэт сонсогдоход агчисхийн цочиж олны дундуур нүдээ гүйлгэн харцаараа хайтал, өрвийж халтартан царай дарж, ноорхой хувцасны оронцог эгэлдрээд агшиж жижгэрэн танихын аргагүй болсон Жаман... мэдээ орсон цагаас хамтдаа наадаж өссөн Жаман хөвүүн хоёр гараараа даллан дэвхцэж түүнийг чиглэн гүйж явах нь нүдэнд туслаа.
“Амьд байна... Амьд байна манайхан “ гэсэн бодол харанхуй цээжинд нь цахилгаан цахих мэт зурсхийн гялбахуй охин ухасхийн гүйж гарлаа. Хүүгийн өөдөөс гүйж явах зуурт “манайхан хэцүү байдалд орж нуугдсан байх... Тэгээд энэ Жаманыг зүс хувилган нууцаар илгээсэн байх” гэсэн бас нэгэн бодол сэргэлэн ухаанд нь гялсхийн буумагц дороо зогтусан эргээд дааман хаалганы бүдүүн баганы буланд олны нүднээс нуугдасхийн зогсоод энэ хооронд хар гүйхээрээ ээрэн бархирсаар тулж ирсэн хөвүүний хоёр гараас угз татан доош нь суулгалаа. “Юу болов? Яриач...” хэмээн шивнэх мэт чимээгүйгээр хашгиран дахин дахин асуухад, гагцхүү Дэжид авхай... Дэжид авхай... хэмээн ээрэн уйлах сөөнгө хоолой л хариуд нь дуулдах ажээ.
Хөвүүний цөхөрч туйлдсан харц, үхмэл өнгөөр цонхийж харласан царай, өмхий ханхалж ноорсон хувцас нүдэнд нь ээлж ээлжээр тодрон тусахад тэр өдрийн тэнгэр шиг нимгэрэн онгойж ирсэн цээжинд нь цөхрөл гашуудлын хар үүл хором хормоор хуралдан зангирсаар “Үхсээн... Бүгд алагдсан” гэсэн үг хатаж сөөсөн хоолойноос сонсогдохтой үгүйтэй дөнгөж дуулдахад харах нүдийг нь харанхуйлан бүрхлээ.
Нойтон хүнд агаар турьхан мөрөн дээр нь дааж давшгүй хүндээр дарж, эцсийн мөч хүртэл цэх тэнэгэр байхыг хичээсэн туяхан нуруу нь бөхийгөөд, туранхай өвдөг нь чулуун шалан дээр нидрэн сөхөрч, төрөлх тунгалаг харц нь цөхрөлийн сүүдэрт балартан, энэрэлгүй тавилангийн шорвог нулимсанд алдрай охин живлээ. Эх нутаг элгэн саднаасаа хагацсан, элээний ангаахай шиг хоёр жаалхан хүүхэд мөр мөрөө түшилцэн чимээгүйхнээр эгшин хайлан байх нь тэдний хажуугаар урсан өнгөрөгч ширхэг будааны төлөө тэмцэн шоргоолж шиг бужигнан хөлхөх харь элгийн хүмүүс хийгээд тэр бүхний дээрээс омог бардам сүүдрээ тусган өнгийх өндөр барилгын оройд залагдсан эзэнт гүрний сүрт далбаанд огтоос падгүй хэрэг байлаа.
Тэр хоёрт одоо түшиж тулах хэн ч байхгүй, цаашид хэрхэн яаж амьд үлдэхээ ч мэдэхгүй, басхүү амьдрал гэж юу байдгийг ч мэдэхгүй. Хоёр хүүхэд тэр үед ганц л зүйлийг сайн ойлгож байсан нь энэ газар монгол гэдэг нэр үхэл гэдэг үгтэй агаар нэгэн ажээ. Юу чухал, юу буруу, юу зөвийг ялгаж салгаж мэдэхгүй ч үхлээс айж, үхлээс зугтах нь амьд амьтны төрөлх зөн совин ажгуу.
Нэгэн цагт ертөнцийг чичрүүлж явсан хүчирхэг монгол, би монгол гэж хэлэхэд дэлхий өмнө нь сөхөрдөг байсан эрин цаг хэдэн зууны тэртээд алсран өнгөрөөд, эцсийн голомтоо аварч үлдээхийн төлөө эх нутгаасаа ойн гарсан нэгэн монгол омог сүйрэн мөхөв.
Нэгэн үе африк, европ, азийн хагасыг эзэрхэж асан хүчирхэг Мухамедийн хөвгүүнийг өлмийдөө сөгтгөсөн, идэрхэг монгол баатар Хархулангийн цусны сүүлчийн тасархай шанхайн чулуун гудамжинд чийгийн өт мэт арчаагүйгээр атиран унахыг хараад, мандах буурах олныг үзсэн буурал түүхийн мэлмий дальдран мэгшиж авай.

4

Хоёр хүүхэд бохир чулуун гудамжинд тэр чигээрээ үлдсэн юм. Юу гэвэл нэгэнтээ тэднийг сэхээ ороход хэдийн бүрий болж байсан ба бүх бичиг баримт болон тэдний сүүлчийн хөрөнгө болох арван долоон мянга есөн зуун тавин иен бүхий цүнхийг нь хэн нэг нь хэдийн хулуун одсон байжээ. Арав хоногийн турш хог дээрээс олсон ногооны хальс, ялзарсан сонгиныг эс тооцвол бараг борооны уснаас өөр юм амсаагүй харангадаж өлбөрсөн Жаман, идэх юм өгөхийг авхайгаас хүсэх үед л тэд үүнийг анзаарсан байна. Сүүлчийн хүч тамираа барсан хоёр хүүхэд цүнхинйхээ хойноос харамсах ч сэхээгүй болсон байсан ба аз болоход Дэжид охины даашинзны халаасанд үлдсэн гучин долоон иенээс нэгийг нь задалж гудамны эсрэг талд эгнэсэн явган наймаачдаас ганц мантуу аяга буцалсан ус авч өл залгаснаар тэдний харанхуй амьдрал эхэлсэн билээ.
Нэгэнт буудалдаа орж чадахгүй болсон хийгээд алсын америк байтугай усан боомт ч хүрэх аргагүй болсон манай хоёр хаалганы хажуудах тэрхэн булангаасаа ч холдохоос айн хоргодож байсан нь аргагүй юм. Шанхайн гудамжаар бугшсан гуйлгачин дээрэмчний тоо аливаа хязгаараас хэтэрсэн бөгөөд шөнө болоход хот тэдний бүрэн эрхшээлд орох тул бяцхан хоёр жаалыг амьдаар нь тасдаж идэхээс ч буцахгүй болохыг алд биеэрээ туулж ирсэн хөвүүн сайн мэдэж байв. Дэжидийн хувьд бол хэд хоногийн турш ямарч юм бодох сэтгэх тэнхээгүй, гудамжны бохир чулуун шалыг л гөлрөн суух ажээ. Хятад хүн болоод нохойг үл ойртуулах хуультай тусгай буудлын үүдний харуулууд өчигдөрхөн язгууртан авхай байгаад өнөөдөр гудамжны гуйланчин болсон охиныг сайн таних тул харуулын ахлагчийн зөвшөөрсний дагуу тэднийг эс хөөх учир нэгэн төрлийн хамгаалалтын бүсэд орсон манай хоёр хүүхэд ямарч гэсэн амьд үлдэж чадаад сүүлчийн мөнгөө дуусах хүртэл бүтэн сар амь зогоолоо.
Энэ хооронд өмнө зүгийн халуун зун эхэлж, монгол хүний хувьд бол буузний жигнүүр доторхи шиг халуун ууран дунд тарчилахын зэрэгцээ гол зогоож өл залгах юм олох гэж элдэв арга сэдэх хэрэгтэй болсноор уй гашуунаасаа бага багаар салж амьдралын гашуун үнэнтэй эвлэрэв. Дэжидийн хувьд энэхүү доромж амьдралаар амьдрах ямарч хүсэлгүй бөгөөд утга учиргүй байсан боловч амьд амьтны төрөлх совингийнхоо шаардлагаас гадна өдөр өдрөөр, дусал дуслаар нэмэгдэх нэгэн хүч түүнийг хөдөлгөж байсан нь элгэн садныхаа цусан өшөөг авна гэж бяцхан зүрхнийхээ угт бат тангарагалсан явдал байлаа. Хэрхэн, яаж, хэнээс гэдэг нь одоогоор үл мэдэгдэх авч юун түрүүн амьд үлдэж, өсч том болж, хүч чадалтай болох ёстой гэдгийг хэрсүү ухаан нь түүнд шивнэн шивнэн сануулж байсан юм.
Жаманы хувьд бол бүх юм тодорхойгүй байсан ч эзэн авхай нь хажууд нь байгаа явдал хамгаас чухал байлаа. Юун түрүүн авхайг тэтгэн хамгаалах нь түүний үүрэг бөгөөд нэгэн цагт авхай ухаан сэхээ орж түүнд тушаал өгөхөд өштөн дайсныг олж улаан хоолойг нь хурц шүдээрээ ч болов тас татах болно. Үүний тулд бас л амьд үлдэж, хүч чадалтай болох хэрэгтэй ажгуу. Энэ хооронд мань эр байнга мантуу авдаг байсан өвгөн хятадтай дажгүй харьцаатай болсны зэрэгцээ өөрийн авхайг нэгэн цагт манжаас баян хамаатан нь ирж авах учиртайг танилцуулсан тул ямарч гэсэн буцалсан ус өдөрт нэг удаа үнэгүй авч уух эрхтэй болоод байв. Өвгөн хужаа ч хэдийгээр хөвүүний гэнэн үгэнд үл итгэх боловч хоёр хүүхдийг сэтгэлийнхээ гүнд өрөвдөн үзэх учир үнэт нүүрсээр халаасан уснаасаа л өгөхөөс өөр илүүчлэх юм даанч алга байлаа.
Хөвүүн бас харуулын хараа хүрэх газарт түүнд айх зүйл байхгүйг олж мэдсэн тул өөрийн гэсэн эзэмшлийн бүс тогтоогоод түүн дотроо бол гудамжны хүүхдүүдээс айхгүй маадгархан алхаж олсон хог зүйлсээ бүрэн эзэмшихийн сацуу шөнө голдуу ирдэг согтуу япон дарга нарын нүдэнд өртөж болохгүй болохыг сурч авав. Харин үе үе ирдэг манжуурын цэргийн штабын ногоон дүрэмт хувцастай нүдэнд дулаахан даргыг нүдлэн аваад Дэжидийг дагуулан очиж манжаас ирсэн хүүхдүүд болохоо хэлж ивээлд нь багтсан бөгөөд тэр дарга буудлаас гарахдаа хатаасан далайн ногоонд боож базсан будаа заавал өгдөг болоод байв.
Мөн түүнчилэн өдөржин гудмаар хөлхөх олныг шинжин харж аятайхан гуйлга гуйх аргад мэргэшиж байгаагийн хүчинд өдөртөө биш юмаа гэхэд хоёр хоногтоо ганц мантуу, аяга будааны задгай мөнгө олохоос гадна шанхайн гудамжинд энд тэндгүй байдаг гутал тосолдог жаалуудын адил сойз тавиур гэх мэтийн хэрэгсэлтэй болохыг мөрөөдөн дэл сул мод банзны хугархай, хадаас төмөр утас хайн ганц хоёрыг олж өөрийн буландаа нуун цуглуулж эхэлсэн төдийгүй харбинд байдаг шиг морин тэрэг үзэгдэхгүй байгаад гайхаж хэрвээ ганц морь үзэгдвэл дэл сүүлнээс нь гайгүй сайн хялгас зулгааж авах юмсан гэж бодолхийлэх бөлгөө.
Нэг өдөр эзэмшлийн бүс дотроо зугаалж яваад нөгөө манжуурын дарга ахаа ирж явахыг золтой л алдчилгүй олж хараад Дэжидийг дуудахаар ухасхийн гүйлээ. “Дэжид авхай... авхай.... нөгөө ах ирж явна. Хурдлаарай” хэмээн тэнхээгээрээ бахиран өмнө нь очиход “Ах” хөмсгөө зангидан Дэжидээс “та хоёр сая ямар хэлээр ярив?” гэж асуулаа. Дэжидийн царай цонхийн айж чичигнэсэн хоолойгоор “манж хэлээр эрхмээ, бид манж хүмүүс шүү дээ” хэмээн арайхийн хариулаад хөвүүний гараас чанга атган хөтлөөд холдлоо. Монгол гэж мэдэгдвэл үхнэ гэж айсан Дэжидийн зүрх чичрэн байж Жаманд энэ дахиж монголоор ган хийж ч болохгүй болохыг хатуу тушааж билээ.
Дэжидийн хувьд ч басхүү уруу царайлан унжийж суусангүй бөгөөд гагц түүний зиндаа өөр ажээ. Олон хоногийн турш гол хаалган дээр хөдөлгөөнгүй зогсон хэн нэгнийг хүлээдэг байсан тэнгэр язгуурт охин гудамын харалдаах явган наймаачид болон гуйлгачдын нүдэнд дассан байтал гэнэт нэг өдөр харанхуй нийгмийн ёроолд хаягдан гудамжинд гарсан нь хэний ч тааварлаж чадамгүй сонин хэрэг байсны дээр харуулын ахлагч янгүйза өдөр бүр өөрийн биеэр гарч ирэн мэнд амрыг нь мэдэн хүндлэл үзүүлэх тул тэдний хувьд басч хамаагүй халдаж боломгүй эмээн болгоомжлох сэтгэлийг төрүүлэх ажээ. Үүний дээр өөрийн мантуу ба халуун усаа анхнаасаа авч дадсан ганц жигнүүртэй өвгөн луухааны явган ширээн дээр зарц хөвүүнийхээ хаанаас ч юм олж ирсэн хар бэхний өөдсийг найруулан эртний нанхиад ерөөлийн хоёр үсгийг урнаар бичиж өгсөн нь анзаарч харсан хэн хүний харааг булаан орлогыг нь нэмэгдүүлэх тул бичиг үсэг үл мэдэх явган наймаачдын хувьд шидэт тарни мэт үзэгдэн бишрүүлэх аж. Мөн яг харалдаа нь байх тансаг зоогийн газрын хажууд наалдсан өчүүхэн мухлагын эзэн, өдөржин үүдэн дээрээ хөлсөө арчин хоолой мэдэн хашгирч үйлчлүүлэгч зочдыг урин чангаах ажилдаа охиныг элсүүлэн авсан бөгөөд Дэжид охин өдөржин оройжин мухлагийн эзний зогсох эрхгүй буудлын үүдэнд зогсоод өнгөрөн урсагч хүмүүсийг мухлагтаа урин элдвийг тайлбарласаар өдөр болгон биш юмаа гэхэд ганц хоёр эрхмийг оруулж дөнгөдөг юм. Мөнгөтэй эрхэм үнэтэй хоол авч идсэн үед мухлагын эзэн шаазан заваан хоолонд амтат сүмсийг савхны үзүүрээр хутган хийж өгөх буюу орлого их орсон бол жижиг зоос өгөх нь ч бий. Дэжид харин тэр хишгийг Жаманыг дуудан идүүлэх ба өөрөө бол хөвүүний олж ирсэн болон өөрийн олсон зооснуудаа ариглан байж, зөвхөн өвгөн луухаанаас хаяа нэг мантуу, өдөртөө хэдэн аяга ус авах бөлгөө.
Энэ бол тэдний гудамжны доод зиндааны амьдрал. Түүнээс доош өлбөрч үхэж буй ядарсан гуйлгачид хийгээд өт хорхой, харин түүнээс дээш доншуур наймаачид болон хүн тэрэгчид. Тэгээд бүр дээшээгээ орших баян эрхмүүдийн ертөнц бол тэдний хувьд үүлэн дээрх шамбалын орны амьдрал шиг төсөөлөгдөнө.
Арван хоёр насандаа Тэнгэрийн орноос доош унаж, хэзээ ч гарч чадахгүй тамын ёроолын энэ эргүүлэгт орсон Дэжид охин, амьд явбал алтан аяганаас ус ууна гэсэн монгол үгийг санаж, амьд л үлдэж чадвал нэгэн цагт эндээс мултарч гарна гэж, дээд тэнгэр дээдсийнх нь ариун сүнс түүнийг орхиогүй гэж итгэн залбирч байлаа. Цөхөрч мохсон сэтгэл оюуныг нь тэтгэгч цорын ганц гал нь өшөөгөө авах хүсэл, зөвхөн өш хонзонгоо авах чин хүсэл байлаа.

5

Хоёр хүүхдийн гудамжны амьдрал, үмх хоолны төлөөх тэмцэл эхлээд хоёр дахь сардаа орж, хэдийгээр энэ амьдралдаа аргагүй дасаад байсан ч наймдугаар сарын гаслам халуун өдрүүд үргэлжлэн халуунаас шантарсан гудмаар холхигч хүн зоны хөл хөдөлгөөн ч сийрэг болж, үүнийг дагаад гол зогоох юм олж амиа аргалахад хэцүү болж ирсэн тэр өдрүүдэд мөнөөх манжуурын штабын дарга шанхайд ирж тааран хэд хонохдоо өдөр бүр идэх юм өгч байсан нь манай хоёрт жинхэнэ аврал болж байлаа. Нэг өглөө харуулын ахлагч өөрийн биеэр гарч ирж тэр хоёрыг буудлын хашаа руу дагуулан оров. Айх гайхах зэрэгцэн бүлтэгнэсэн Дэжидийн толгойд муу юм л юун түрүүн орж ирэх бөгөөд ингээд өнгөрч байгаа юм биш биз хэмээн бодогдох авч нэгэнт өөр зугтах газар үгүй тул өлсгөлөн ходоод нь хоол горьдон хоржигнож ямар нэг юм өгчих юм биш байгаа гэсэн бас нэгэн горьдлого төрүүлэн даган алхаж билээ. Үнэхээр ч буудлын төв барилгын ардуур тойрон нарийн хоолны тансаг үнэр ханхалсан гал тогооны хэсэг рүү орж явчихад өөрийн эрхгүй сэтгэл сэргэн догдолж бяцхан тархинд нь өөр элдэв бодол үлдэлгүй алга болоод зөвхөн хоолноос өөр юм бодохоо больж билээ.
Үнэхээр харуулын ахлагч тэднийг гал тогооны арын хашаанд оруулж өгөөд буцахад тэндхийн нэг туслах тосон авч том хувин бэлдсэн бүлээн усаар биеэ угаахыг зааварлаад гарч ирмэгц нь бэлдэж тавьсан хуучин боловч цэвэрхэн өөрийнхтэйгээ адилхан дүрэмт хувцас авчирж өгөв. Зууралдсан хур хирнээсээ салж томдсон ч гэлээ цэвэр хувцас өмссөн хоёр хүүхэд төрөл арилжсан юм шиг болоод мөнөөхөн туслахыг даган гал тогоогоор дайран буудлын хоолны танхим руу ороход өглөөний хоолны дараа хоосорсон том танхимын голд олон тавагтай хоол өрсөн тансаг ширээний цаана суух манжуурын штабын офицер Сато сан тэдний нүдэнд тэнгэрийн элч шиг л харагдаж байлаа.
Хоёр хүүхдийн айх эмээх сэтгэл хором хоромоор дарагдаж дураараа идэх зөвшөөрөл өгсөн тул удтал амсаагүй амтат сайхан зоогийг тааллаараа хүртэн байх зуур ингэж нэг сайхан хооллоод дараа нь үхсэн ч гомдолгүй мэт санагдах ажээ. Хүүхдүүдийн гэдэс дүүрч жаал сэхээ орох үед Сато сан тэднийг өөрийн биеэр батлан дааж гал тогоонд ажиллуулах болсон учрыг тайлбарлаад тэндээс хэрхэвч оргож зугатаж болохгүй болохыг хэлж, хэдэн сарын дараа өөрийн биеэр ирж тэднийг авах болно. Хэрвээ ирж чадахгүй алга болбол гал тогооны дарга ахлах тогооч тэднийг эндээс явахыг тушаах хүртэл энд ажиллах болохыг зааж өгөв. Энд байх нь гудамжинд байснаас илүү болохыг та хоёр удахгүй ойлгох болно, тиймээс тэвчээртэй байж хичээн ажиллахыг захиж билээ. Ингээд хооллож дуусахад тэднийг ахлах тогоочид хүлээлгэн өгөөд гарч одсоноос хойш яг дөрвөн сар арван хоёр хоног болжээ.
Идэх хоол, хийх ажилтай болсноор барахгүй айх аюулгүй тэр ч байтугай өөрсдийн гэсэн мөнгө зоос цуглуулж эхэлсэн нь Дэжид охины сэтгэлд шинэ эрч хүч өгч амьд үлдэх, өшөөгөө авах хүсэл нь биелэшгүй хоосон мөрөөдөл мэт санагддаг байсан бол одоо тэмээний ноосоор утас ээрэн бөөрөнхийлэх шиг өдөр өдрөөр томрон амилж байлаа. Харанхуй гудамжинд чичрэн хонодог байхдаа бараг шөнө бүр эх, эмээ болон омог отгийхон нь хэрхэн үрэгдсэнийг Жаманаар дахин дахин яриулсаар, ярих бүрд нь жижиг сажиг юм бүхнийг тодруулан лавлаж улмаар өөрийн биеэр тэнд байсан юм шиг тэр аймшигт шөнийн явдлыг тархи зүрхэндээ баттай дүрслэн хадгалсан юм.
Тэр шөнө тэд шанхайн дээрэмчид тэдний байрыг довтлох вий хэмээн ихэд болгоомжлон бэлджээ. Хэдийгээр урд шөнийн бүх дээрэмчдийг устгасан гэх боловч харанхуй гудамжинд хэн нэг нь нуугдаж үлдсэн байж магадгүйн дээр хэрвээ том бүлгийн нэг хэсэг байсан бол өнөөдөр үлдсэн хэсэг нь үрэгдсэн хэсгээ олоод үйлдсэн эзнийг нь хайж байгаа нь гарцаагүй билээ. Тэд бүгд нийлээд 17-45 насны арван найман эр, арван хоёр эм хүн, дээр нь 60 настай эмгэн нэг, 9 настай хүү нэг байлаа. Тэдэнд байгаа зэвсэг арван таван кольт гар буу, нэг сэлэм, арван нэгэн чинжаал байв. Арван цонхтой хоёр давхар байшингийн бүх гэрлийг унтрааж, нэгдүгээр давхрыг эрчүүд, хоёрдугаар давхарыг эмэгтэйчүүд эзлэн, цонх бүр дээр хоёр хоёроороо хувиарлагдан ээлжээр харуул хийж ээлжээр амрах болоод хоёр хүн байшингийн урд талын задгай төмөр хашаандах бутан дунд нуугдаж, гурван хүн жаалхүүгийн хамт арын хашаанд нууц харуулд гарав. Байшингийн эзэн 5 хүнд хангалттай мөнгө нэмж өгөөд зооринд хийн түгжиж өглөө гаргана хэмээн амласан байлаа.
Шөнө дунд өнгөртөл тайван байсан боловч олон жил дайн тулааны хөлд туршлагажсан монголчууд үүрээр дайрна гэж таамаглан хүлээж байлаа. Хэрвээ үүрээр дайрах юм бол ганц хоёр цаг тэсэхэд л өглөө болж хот цэргийнхний мэдэлд шилжих тул аврагдах боломжтой гэж тооцоолж байв. Шөнийн гурван цаг өнгөрч бүгд санаа амрах тийшээ хандаж байтал арын хэрмэн хашаан дээгүүр таван хүн сүүдэр мэт сэмхэн даван орж ирэхэд отолтод байсан гурав араас нь гэнэдүүлэн довтолж хоромхон зуур анир чимээгүйхэн хоолойг нь хэрчээд хашааны ёроолд нуулаа. Бүгд сэтгэл түгшин хүлээнэ. Ингээд дууссан байгаасай гэж залбиравч тийм биш гэдгийг бүх хүн мэдэрч байлаа. Цаг хэртэй болоод байтал арын хашаан дээгүүр сарны гэрэлд арваад бөөрөнхий хар бөмбөг сарьсан багваахай шиг чимээгүй нисэлдэн орж ирээд пис пасхийн дэлбэрэлдэж тулалдаан эхлэв. Эхний тэсрэлтэнд хүнд шархадсан Гочоо хашаан доторх чулуун хорготой задгай жорлонд хүүгээ түлхэн оруулаад юу ч болж байсан өглөө болж чимээ намдахаас нааш бүү гар гэж сүүлчийн хүчээ шавхан хашгирав. Хөвүүн хоолойгоороо татсан өмхий балчигт чичрэн зогсож үнэр танарыг мэдрэх ч сөхөөгүй пулёмёт бууны тачигнаан, гар бөмбөг тэсрэх, гар буу, винтовын буудалцаан, хятад монголоор хараал тавин ёолон хашгиралдах дуу, шил хагаран хаалга цонх эвдрэх чимээ, хутга сэлэм харшилдан амьсгаадан ноцолдох чимээг хүртэл сонсон амьсгал давчдан ухаан балартан байв. Төд удалгүй буудалцаан зогсож олон хүний гүйлдэх чимээгээр солигдоод хятадаар хараал тавин бүгдийг нэгжиж бүгдийг авахыг тушаан хашгирах, хөөрөн гуаглах, тавилга хогшил авдар сав онхолдон түр нярхийх, үе үе гар бууны бөглүү дуу сонсогдож байлаа. Нэг хэсэг хөвүүний ухаан балартсануу яасан нэг мэдэхэд анир чимээгүй болж жорлонгийн дээд хэсэгт гэгээ орон өглөө болсон байлаа. Хөвүүн гарахаар шийдэж жорлонгийн чулуун хананы хонхор ховилд хуруугаа шигтгэн хөлөөр дөрөөлж мацан цовхчсоор суултуурын банзнаас шүүрч зууран мацсаар бүх хүчээ шавхан гарч ирээд улаан цусаар будагдан талхлагдсан тулааны талбар эмх замбараагүй олон хүүрийг хараад өвдөг нь нугаран ойчлоо. Гэсэн өндийн зүтгэсээр эцгээ хайлаа. Эцэг байшингийн хана налаад суугаагаараа нөгчжээ. Бөмбөгөнд сэглүүлснээс гадна хүзүү толгойгүй шутганы оромноос цус урсан бөөгнөрчээ. Монгол хятад холилдсон олон хүүрнүүдээс таних хүний царайг хайн амьд монгол үлдсэн байх гэж горьдон бүгдийг үзэв. Хүн бүрт сум хутганы тав арваас доошгүй үхлийн шарх ангайлдан , амьд хүн нэгч үгүй ажээ. Уйлсаар сүүлдээ нулимс гарахгүй болон сэхээ ороод дахин бүгдийг үзэв, тэр ч бүү хэл зоорины үүдийг нээж дотор нь байшингийн эзэд ч бас бүгд алагдсан байлаа. Үхсэн хятадууд ч бас дор хаяж тавиас доошгүй байхыг баримжаалаад байтал олон машины чимээ гарч япон цэргийнхэн орж ирлээ. Өмхий ханхлуулан орилох хөвүүнийг золтой л сүлбээд алчихсангүй бууны бөгсөөр дэлсэж өшиглөн хөөж гаргаад хаанаас ч юм баахан хятадуудыг тууж ирэн бүх хүүрийг ачааны машинд овоолон ачуулаад хаашаа ч юм явуулж, байшингийн хаалга цонхыг банзаар битүүлэн хадаж үүдэн дээр нь бичиг наагаад оройхон тийшээ алга болцгоолоо. Манарч дүйрсэн хөвүүн энэ бүхнийг арга тасран харсаар хоцоржээ. Харанхуй болохын алдад баахан ноорхой хүүхдүүд хаанаас ч юм гарч ирээд мань эрийг мод чулуугаар нүдэн золтой л алчихсангүй, даанч түүнээс авах юм үгүйгээс гадна ойртох аргаүй өмхий самхай тул тэгсгээд зөнд нь орхижээ. Шөнөжин бүлээн бороонд угаагдан гудманд уйлж хонохдоо Дэжидийн тухай санаж маргаашнаас түүнийг хайж япончуудын очдог буудлыг сураглан өчнөөн олон газраар олон хоног явсан бөгөөд таарсан бүхэндээ зодуулж чичилүүлсээр амь тасардгийн даваан дээр Дэжид авхайн барааг харж аврагдсан ажгуу.
Дэжид охин энэ бүгдийг өөрийн биеэр туулсан мэт ой тойндоо бат санаж явахын сацуу хэнийг ч үл итгэн амьд гарахын тулд бүхнийг хийхэд бэлэн байлаа. Эх эмээ хоёрыгоо даган хүн амьиантай хэрхэн харьцаж хэрхэн ажлаа амжуулдгийн харан суралцаж юмны учрыг гадарладаг болсны хувьд сайхан сэтгэлт Сато сан тэднийг гал тогоонд оруулахын тулд буудлын нялуун нүүрт дарга хийгээд гал тогооны даргад багагүй хахууль өгснийг ч гадарлаж байлаа. Энэ харь элгийн хүн тэднийг ямар зорилгоор тэтгэж буйг сайн мэдэхгүй ч ямарч гэсэн түүнд бүрэн итгэж болохгүйг мэдэж байв. Түүний ирж авахыг хүлээнэ гэдэг утгагүй хэрэг бөгөөд цуглуулж буй мөнгө нь таван мянга хүрч гадаа урин дулаан болмогц эндээс оргон зугтахаар шийдээд байсан тул хэрхэн хятадуудад дээрэмдүүлж алуулчилгүй усан боомт хүрч, хэрхэн ямар нэг онгоцонд суух тухай түмэн янзын төлөвлөгөө боловсруулж, тэр нэгэн өдөр боомтоос ямар замаар ирсэн, тэндхийн байр байдал ямар байсан, онгоцны ажилчидтай хэрхэн харьцах тухай цээжиндээ харан төсөөлж төлөвлөж байлаа.

6

Америк, Нью иоркоос холгүй орших Лонг айландад энх цагийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байлаа. Энд амьдардаг хуучин цагийн гэж одоо хэлэгдэх болсон оршин суугчид дайны дараа мянга мянгаараа баригдах болсон шинэ цагийн модон байшингуудад бүслэгдэн, мянга мянгаараа ирэн суурьших идэр залуучуудын эрч хүчтэй амьдралын хэмнэлд бага багаар дасч байв. Энд хуучин юм цөөхөн үлдсэний нэг нь болох хуучин хотын төвд орших, зууны эхээр баригдсан шохойн чулуун барилгад нийтийн дунд сургууль байрласаар он удсан бөгөөд өдгөө гуравдах жилдээ сурч байгаа Дэжид энэ жил төгсөх ангид оржээ. Туранхай боловч өндөр нуруутай хийгээд монголд бол шар царайтай, шингэн шар үстэй гэгдэх байсан төрх нь энд бол хамгийн өөнтөгч арьсны үзэлтэн ч гэсэн цагаан арьстны ангилалд оруулахаас өөр аргагүй бөгөөд онигор нүдтэй хятад гэвч бас аргагүй тохиолдолд өршөөн үзэж болох “манай талын” хятад гэж тооцогдох аж. Хичээлээ тараад номын санд сууж, орой нь гэртээ буюу өвгөн багшийнхаа гэр болох хуучны модон байшиндаа харьж гэр орны ажил хоол ундаа ягштал нугалаад үдэш нь радио сонсох буюу өвгөн багшийнхаа сургааль яриаг сонсон эртний судрын шарласан хуудсыг эргүүлж монгол түүхийн тоосонд умбахаас өөр юм үл сонирхогч түүнийг гоочилж оролдох хүн байхгүй, харин ч хутагтын лүндэнг даган олны анхаарлыг үл татахыг хичээх ажээ.
Эсрэгээр энэ жил дунд ангид орсон Жаман, энд ирээд бас Жэймэн гэдэг шинэ нэртэй болсон хөвгүүн арван дөрвөн нас хүрсэн боловч намхан нуруу, боровтор царайнаасаа болж хүртсэн “атигар шар арьст” гэсэн гутамшигт хочтойгоо уйгагүй тэмцэлдсээр саяхнаас бяр хүч сууж эхлэв үү, эсвэл нэгэнт айх аюулгүй газар ирсэндээ итгэж эхлэн зориг нэмэгдэж эв суусан уу, өөрөөсөө толгой өндөр, өөрийнх нь хэлдгээр жинхэнэ шар царайтай дээрэлхүү цагаан хөвгүүдийн хоёрыг үсэрч байгаад ганц ганцхан цохилтоор дараалан нам унагасан тул нэр сүр нь дээшилж, шудрага ёсыг гагцхүү нудрагын хүчээр тогтоож болохыг нотлон харуулаад байгаа бөлгөө.
Дэлхийн дайны төгсгөл сая сая хүний амьдралыг өөрчилсөнтэй адил манай хоёр хүүхэд ч аврагдсан бөгөөд монгол гэдэг нэр үхэл гэсэн үг биш харин амьдрал гэдэг үгтэй утга дүйх болохыг яс махандаа шингэтэл ухаарсан юм. Өчигдөр л болсон явдал мэт тодхон санаанд нь тодхон харагдах дөрвөн жилийн өмнөх тэр нэг өдөр, буудлын гал тогоонд 5 дахь сардаа ажиллаад байхад Сато сан гэнэт ирж тэднийг хагас өдөр гадуур дагуулж явах чөлөө авсанд хоёр хүүхэд төдийгүй бүгд гайхсан ч хэн нь ч татгалзаж чадаагүй билээ. Гадаа гараад нэгэн хар машинд тэр хоёрыг суулган өөрөө жолоо барин хөдлөхдөө огт санамсаргүй сонин яриа үүсгэв. “та хоёр битгий гайхаарай би бас монгол хүн” хэмээн японоор өгүүлээд манай хоёрыг ган ч хийж амжаагүй байхад эмээгийнх л ярьдаг байсан цэвэр халх аялгуугаар яриагаа үргэлжлүүллээ. “Жаманг тэр өдөр монголоор хашгиран чамайг дуудахыг сонсоод манжуурт очихдоо та нарын тухай судалсан юм. Тэгэхээр чи бол дайчин вангийн хошууны Төгс тайжийн зээ охин Дэжид, харин Жаман чи Төгс тайжтай дарьгангын тулаанаас хойш нийлсэн өөлдийн хошууны Шагдар баатарын ач мөн биздээ, Харин би бол монгол цэргийн хүн, яг л та нарын өвөө шиг, ойлгож байна уу” гэлээ. Сочин хэлмэгдсэн царайгаа эвлүүлж амжаагүй хөвүүнээс түрүүлж сэхээ орсон Дэжид, “би таныг ойлгохгүй байна. Та ямар хэлээр яриад байна?“гэж японоор зөрүүлэн асуухад “Охин минь чи хаширлах хэрэггүйэ, та хоёрын талаар судалж мэдсэн учраас би хөөцөлдөж байж гал тогоонд оруулж цагийн байдал хэрхэн эргэхийг хүлээн түр аргалсан ухаантай. Гэвч одоо дайны байдал хурдан өөрчлөгдөж байна. Японы цэрэг гурав хоногийн дараа шанхайг орхино, би арай гэж амжиж ирлээ. Одоо би та хоёрыг найдвартай газар аваачна. Бас монгол хүн байгаа, тэр та хоёрыг америк авч явах болно” хэмээн нэг амьсгаагаар ярив. Америк гэсэн үгийг дуулаад гэнэн охины нүд сэргэн царай нь гэрэлтэж “Тэгээд та яагаад япон болчив, энд бас монгол хүн байдаг гэжүү?” гэхэд “би цэргийн нууц ажил хийж яваа юм, цэргийн хүний хүүхдүүд байна ойлгох байлгүй, манай монгол хүн энд бий, тэнд та хоёр хэд хоног нуугд, тэгээд америк руу хамт явна, тэнд бас манайхан тосч авна ойлговуу, уг нь би та хоёрыг монгол руу буцаах бодолтой байсан боловч тэр боломжгүй юм байна. Нэгэнт танай гэрийнхэн америк явж байсан болохоор нэгэн бодол байсан биз, тэхээр та хоёр ч гэсэн эргэлзэх хэрэггүй явснаараа явсан нь зөв” хэмээн намуун хоолойгоор сэхээрүүллээ. Хоёр хүүхэд гэнэтийн энэ явдалд цочирдон толгойгоо эргүүлж байх завсар машин хэдийн хотын хаана ч юм хэмжээгүй үргэлжилсэн зах, дэлгүүр эгнэсэн хавчиг гудманд орж ирсэн байлаа. Нэгэн эвтэйхэн мухарт машинаа зогсоогоод, одоо бол манай хоёрын хувьд манжуурын япон офицер байхаа больсон монголын цэрэг ах хажуугийн суудал доороос өргөн хар цув авч гадуураа өмсөөд, цэрэг малгайгаа бүрхээр сольж танихын аргагүй өөрчлөгдөөд, хүүхдүүдэд бэлдэж ирсэн хятад урт хүрэм нөмрүүлээд гарцгаалаа. Зээлийн гудамжаар өөд уруугүй нэлээн явж, дэлгүүр хэсэн нааш цааш хэрсээр нэгэн мухлаг руу орон арын өрөөнд ороход хоосон байсан ба удалгүй хаа сайгүй л байж байдаг жирийн нэг өвгөжөөр луухаан орж ирэв. Гэвч тэр бас монголоор ярьж эхлэхэд бүх зүйл хэвэндээ орлоо. Тэгээд ч сууж байхад нь нүд тогтоон ажвал туранхай боловч хятадуудыг бодвол эрүү түүшин том, янхигар биетэй аргагүй монгол хүн болох нь анзаарагдах ажээ. Түүнийг багш гэж дуудна.
Товчхондоо бол багш цэргийн ах хоёр, харь газарт орхигдсон хүүхдүүдийн талаар эртнээс бодож төлөвлөж ирсэн бөгөөд харин дайны байдал огцом эргэж америкийн цэрэг хятадад орж ирсэн явдлаас болж багш америк явах албатай болсон тул завшааныг ашиглан хоёр хүүхдийг авч явахаар шийдсэн нь манай хоёрын хувьд ёстой л мөнх тэнгэрт тэтгэгдсэн өндөр заяа нь түшсэн хэрэг байлаа. Ингээд хоёр хүүхэд багштай үлдэж цэрэг ах явлаа. Таныг хэн гэдэг юм бэ гэж Дэжид түүнийг гарахаас өмнө амжиж асуухад намхан хаалгаар гарахын өмнөхөн эргэн хараад инээмсэглэж “би монгол цэрэг” хэмээн намуун дуугаар хэлж билээ.
Үлдсэн гурав мухлагийн өрөөнд хэсэг азнаад гарч толгой эргэм гудмаар мушгиран явсаар нэгэн шавар тагзанд шургаад тэндээ долоо хоног бүгэв. Тэр хооронд багш хоёр хүүхдэд англи үсгийн цагаан толгой зааж байсан тул цаг нөхцөөж уйдах завгүй нэг л мэдэхэд нисэн өнгөрчээ. Долоо дахь өдрийн өглөө багш сахлаа хусан европ хувцас өмсөж төрөл арилжаад гарсан ба мөн түүнчлэн өдөр болгон тэгж гардаг болж харанхуй болохын алдад эргэж ирнэ. Ийм байдлаар дахин арав хоноод бүрхэг үүлтэй нэгэн өглөө гурвуулаа багашиг ачаагаа аваад гарлаа. Хотын гудамж урьдын хэвээр түмэн хүн бужигнаж арилжаа наймаа үргэлжилсээр огт өөрчлөгдөөгүй байвч боомт хүртэл явахад харин ямар өөрчлөлт гарсныг анзаарсан нь намхан бор япон цэргүүд алга болоод өндөр шар америк цэргүүд оронд нь бий болжээ.
Дэжид охин гал тогооны агуулахын буланд нууж үлдээсэн төмөр хайрцагт буй нандигнан цуглуулсан мянга гурван зуун арван хоёр иендээ их л харуусч байсан боловч одоо бол япон иен хэнд ч хэрэггүй хог болсон гэдгийг ойлгоод тайвширав. Зөвхөн иенээр ч тогтохгүй бүхнээс хүчтэй бүгдийг дийлэгч японы эзэнт гүрний ялгуусан их цэрэг хүртэл шанхайн түүхэнд огт байгаагүй мэт оргүй алга болсныг хараад “цагийн өнгө хувирах” гэдэг үгийн учрыг сая л ухаарчээ.

7

Номхон далайн дээрх америк японы дайн үргэлжилсээр байсан боловч америк английн холбоотнууд атлантын далайг германаас чөлөөлсөн тул тэдний суусан хөлөг онгоц энэтхэгээр дайран алсын америкийг зорьж явлаа. Америкийн цэргийн хөлөг онгоц хятадын нутаг дэвсгэр дээр японы олзонд байсан англи европын чөлөөлөгдсөн иргэдийг энэтхэгийн Бомбейд буулгаад цааш замаа хөөн яваа нь энэ ажээ. Энэтхэгийн усан боомтод ч мөн шанхайгаас ялгаагүй ядарч зовсон шоргоолж шиг олныг хараад хорвоогийн хатуу амьдралд нухлагдсан хаа газрын энэ олны хувь заяа, саяхан үзэж өнгөрөөсөн харанхуй амьдралыг нь дахин санагдуулан дотрыг нь харлуулсныг эс тооцвол манай хоёр хүүхдийн хувьд энэ насандаа үзээгүй хязгаар хярхаггүй энэ далайгаар аялсан нэг сарын аялал тэдний сэтгэлээс хэзээ ч үл арилах гайхамшигт дурсамжийг үлдээсэн юм. Хорвоо ертөнц гэдэг өлсгөлөн гуйланчлалд нухлагдсан шанхайн хавчиг чулуун гудамж, түмэн хэлийн зон амьдрал хайн хөлхөлдсөн шавар шалбаагт харбин, балчир насаа өнгөрөөсөн өвөрмонголын уудам ногоон хөндийгөөс хавьгүй уужим том бөгөөд амьдрал гэдэг агуу ажээ.
Шинэ цагийн хамгийн хүчирхэг их гүрэн, хуучин ертөнцөөс тасран өндийсөн шинэ ирээдүйг амлагч америкт очиж хэнд ч үл ялагдах хүч чадлыг эзэмшээд омог удмынхаа ариун сүнсийг амрааж өшөөг нь авах их хүсэлд хөтлөгдсөн хоёр хүүхэд хийгээд монгол эх орныхоо төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр зүтгэгч багш гурав энэ хөлгийн тавцан дээр улаан хятадуудад түрэгдсэн, номхон далай дахь японы эсрэг дайнд америкийн холбоотон болсон гоминдааны засгийн газрыг дэмжигч хятадын дүрвэгчдийн тоонд орон зорчих бөгөөд америкийн цэргийн удирдлагад үнэт мэдээлэл өгсөн тул тодорхой хүрээнд нэр хүнд олоод тэр холбоогоо ашиглан онгоцны дээд тавцанд тусгай өрөө олж аван тухлаж, дээд зиндааныхантай аялан явах бүлгээ. Аялалын явцад багш хоёр хүүхдэд англи хэлний хичээлээ үргэлжлүүлэн заахын хажуугаар өөрөө ч мөн англиар сайн ярьж сурах басхүү америк дахь шинэ амьдралдаа хэрэг болох мэдээлэл цуглуулахын тулд олзноос суллагдан харьж яваа өндөр зиндааны хэдэн америк найзуудтай болж аваад буддын шашны гүн ухааны талаар дуусашгүй сэдвээр яриа өрнүүлэн сонирхлыг нь татаад хариуд нь пуритан шашны ёс жаяг америк хүний сэтгэлийг таних, тэр газрын хууль дүрэм болон аж төрөх заншлын талаар мөн л дундрашгүй яриа сонсон уйдах завгүй явлаа. Сэргэлэн оюунт Дэжид охин англи хэлийг идэвхтэй суралцангаа багшийн хажуугаас үл холдон тэдний яриаг чих тавин чагнан явахдаа өөрийн үл мэдэх бөгөөд ирээдүйд өнгөрүүлэх тэр нэгэн шинэ ертөнцийг өдөр тутам өөртөө нээн явсан бол Жаман хөвүүн орчин цагийн техникийн хөгжлийн гайхамшгийг нэг мөр шүтэн бишрээд хичээлээс бусад цагт хаа нэг тийшээ алга болох бөгөөд хэрвээ түүнийг олох хэрэг болбол ахмадын өрөөнөөс зарлуулахад хөлгийн хаа нэгтэйгээс механик техникчдийн аль нэгийг даган гарч ирэх ажээ.
Ийм маягаар тэдний ирээдүй өөд хийсэн гайхамшигт аялал өнгөрсөн юм. Хүн болгоны ярианаас дуулсаар цээжинд хоногшсон домогт эрх чөлөөний хөшөө тэдний сэтгэлд санаснаас өндөр төрүүлсэнгүй боловч нью иорк хот хүүхдүүдэд хүчтэй сэтгэдэл төрүүлэв. Гудмаар холхигч үй олон машин, элбэг хангалуун хүнс хоол тансаг бараа өрсөн баян дэлгүүрүүд ганган дэгжин хүмүүс, газар доогуур явагч сабвэй хэмээгч галт тэрэг, сайхан хөгжим эгшиглэгч радио, хамгийн чухал нь энд хэнээс ч нуугдаж айж явах хэрэг байхгүй явдал байлаа. Шинэ ертөнцөд бүх юм шинэ байлаа. Тэд нэгэн буудалд байрлаж өдөр бүр шахам гадуур явж хоттой танилцах бөгөөд нэг удаа мүүви хэмээгч сүүдэр ший үзсэн нь үлгэрийн орны ид шидийн гайхамшиг байлаа. Багш үе үе тэднийг орхин ганцаар явах ажилтай болдог бөгөөд санамсаргүй байтал арваад хоногийн дараа хутагтад бараалхуулна хэмээн хүүхдүүдийг дагуулан явлаа. Дэжидийн хувьд мэдээ орсон цагаас хойш дуулсан алсын америкийн тухай яриа бүгд хутагтын нэртэй холбоотой бөгөөд тэдний гэр бүлийнхэн америк явахаар шийдсэн нь чухамдаа америкийн сайныг мэдсэндээ биш эгэл хүмүүний хувь тавиланг тольдогч зөнч мэргэн бошгоороо алдар нэр нь дуурссан гэгээн хутагтыг бараадвал амар тайван амьдралтай золгоно гэж гүнээ итгэдгээс үүдсэн хэрэг тул хутагтад бараалхах энэ үйл явдал түүний зам мөрийг зааж өгөх болно гэдгийг юу юунаас ч илүү ухамсарлаж, түм түжигнэсэн хөл толгой нь олдохгүй энэ их газраас хутагтыг олж өчүүхэн тэднийг золгуулж чадсан багшдаа халуун зүрхнийхээ угаас бишрэн талархаж байлаа.
Галт тэргээр явж очсон тэр газар мөнх ногоон мод төгөл бүхий өндөр хашаагаар хүрээлэгдсэн тансаг харшууд эгнэн ярайсан өргөн гудамж цэлийх нь яах аргагүй ихэс дээдсийн амьдардаг хүрээ дүүрэг мөн ажгуу. Гурван давхар сүрлэг чулуун харшид залрах хутагт тэднийг номын өрөөндөө монгол ихсийн ёслолын хувцастай хүлээн авч ертөнцийн нөгөө өнцгөөс холхи газрыг бядан тэмцсээр ирсэн хоёр хүүхдийг хүндэтгэн угтвай. Байдлыг ажваас багш нь тэдний талаар хутагтад урьдчилан айлтгасан бололтой. Хутагт, ар монголыг манж хятадаас тусгаарлан богд хаант олноо өргөгдсөн улсыг байгуулахад дорнод хязгаарыг тохинуулан гавьяа байгуулсан халхын Төгс тайж болон өөлдийн Шагдар баатар нарын алдрыг сайн мэднэ хэмээн айлдаад Төгс тайжийн хүргэн Дэжид охины эцэг цахрын Чулуудай өөрийн таван нөхрийн хамтаар арван жилийн өмнө эрхэм язгуурт вангийн гэр бүлийг хамгаалан хятадын нутгийг өнгөрүүлж америк руу эсэн мэнд явуулж өгсөн тухай сонссоноо ярив.
Хоёр хүүхэд өвдөг сөхрөн унаад хар нулимсаа асгаруулан байж өчив. Чулуудай тавнан эцэг нь тэр аянаас амьд мэнд буцаж ирээгүй хийгээд манжуурт мал сүргээ дээрэмдүүлж их дайны хөлөөс зугтан шамбалын орон америкийг тэмцэн зүтгэсээр замдаа шанхайн дээрэмчдэд отог омгоороо хүйс тэмтрүүлсэн тухайгаа урд хойно нь оруулан амь тэмцэн эхэр татан байж айлтгав. Чингээд хэрхэн яаж өс хонзонгоо авах аргыг зааж өгөхийг гуйлаа. Хутагт хоёр хүүхдийг тайвшрахыг хүлээн хэсэг суугаад айлдав. Ийм бэрх гашууныг туулсан хэний боловч элэг зүрх эмтрэнэ, элгэн саднаа харийн дээрэмчдэд хядуулсан хэн боловч цусан өшөөг нь авахыг хүсэх нь зүйн хэрэг буй. Хэдий тийм боловч та хоёр одоогоор нялх балчир байна. Хорвоогийн үйл хэрхэн эргэдэг хийгээд юу зөв юу бурууг ялгаж ухаарахын тулд цаг хугацааг ашиглан эрдэм ном шамдах нь одоогоор юу юунаас ч илүү чухал байна. Сурах чигийг эрхэм болговоос явах зам аяндаа тодроно. Хэзээнээс нааш биеийн бөхөөр нэгийг ялна, ухааны бөхөөр мянгыг ялна гэж үг бий, хурдан буу хурц сэлэмнээс илүү мэргэн оюун, онч мэдлэгээр зэвсэглэн тулалдах цаг айсуй. Иймийн тул ганц өс авах тухай бодон суусаар алгуурлан цаг алдваас хожмын өдөр их үйлийг бүтээх цаг ирэхэд амаа барин гасалж гэмшивч хожимдох болно. Юуны урд та хоёр эндхийн жирийн сургуульд суралцаж хожмын явдлын суурийг тавь. Бидний мэддэг дэлхий дахин өрнийн зохиосон хуулиар өөрчлөгдөж байна иймд алсдаа энэ өрнө дахины их ухааныг ойлгон эзэмшихийн тулд эдний замаар сурч эхрлэх хэрэгтэй юм. Энэ ухааныг эзэмшихгүйгээр өс хонзонгоо авах бүү хэл өөрийн биеийг ч авч үлдэхэд бэрхтэй болно...
Бас багшид зааж өгөв. Та нэгэнт энэ элээний өнчин ангаахай шиг хоёр хүүхэдтэй учирч эцэг эхийг нь орлох төөрөг тавилантай ажээ. Хэдий их хэргийн төлөө өчүүхэн надтай хамт зүтгэн амсхийх чөлөө ховорхон олдох болуузай хэмээвч үрээ морьдийг сургах адил энэ хүүхдүүдийг сурган хүмүүжүүлэх үүрэг танд ноогдов. Хэрвээ та эднийг сайн сургаж чадваас хожим бидний дуусгаагүй төгсгөх эрдэм чадалтай эрхэм сайд болох нь магад... Миний үзэж байгаагаар та гурав энэ нью иоркийн хажууханд орших лонг айланд хэмээх арал дээр төвхнөвөл одоогоор хөл үймээн багатай тайван газар тул зүгээр, ойрын ирээдүйд олон залуу хүмүүс суурьших төлөвтэй ч нэгэнт түрүүлээд очсон та гурвыг ад шоо үзэх арга байхгүйн дээр хуучин иргэд нь ч тэр олны хөл үймээнд дарагдаад та гуравханыг илүү үзэх тэнхэлгүй болох зүгээр газар санагдана.
Ийнхүү тэр гурав лонг айландад суурьшив. Бүх зүйл хутагтын хэлснээр болж багш монголоос авч ирсэн жаал хатуу эдлэлээсээ худалдаад хуучны модон байшин авч монгол ламын гэрийн дэглэм л ийм байдаг болов уу гэмээр амьдралыг зохиов. Хоёр хүүхэд сургуульдаа явж, өдөр өдрөөр хуваарилан тогтоосон хоол идэх, шинэ гэр орноо арчлах, уншиж суралцах ажлаа дагнах ба гагцхүү эхний жилүүдэд багшийн явах суух ажил их байж зарим үед хэдэн долоо хоногоор ч үзэгддэггүй байв. Ийм үед тэр фон утсаар ярин хэл дуулгаж заавар өгөх бөлгөө. Жаман англи хэлэнд шамдан суралцаж хичээлээ бүрэн ойлгодог болохын төлөө зүтгэх нь ганц л зорилготой бөгөөд техникийн дэвшлийг шүтэн биширч түүнийг ухаарч эзэмшихин тулд физик ба математик гэсэн байгалийн шинжлэх ухааныг суралцах хүслээр жигүүрлэнэ. Дэжидийн хувьд хичээл нь амархан байсан тул сул цагаараа төлбөргүй нийтийн номын санд сууж америк европын уран зохиолыг шимтэн уншиж өнгөрсөн өрнийн их түүхээр аялж өөрийн ертөнцдөө өнгө ялган амилуулах бөлгөө.
Тэр үед дэлхийн хоёрдугаар дайн холбоотнуудын ялалтаар төгсч байсан бөгөөд дэлхийн газрын зургийг дахин шинээр зурах түүхэн алхам хийгдэж байсныг хоёр хүүхэд мэдээгүй өнгөрсөн юм. Харин Дэжид охин олон жилийн хойно юмны учрыг мэддэг болсныхоо дараа өвгөн багш нь гадаад монгол улсын тусгаар тогтнолыг АНУ-ын засгийн газраар зөвшөөрүүлэх их үйлсэд гар бие оролцон зүтгэж байсныг ойлгосон билээ.


_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.04.10 10:33 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
8

Үүнээс гурван оны дараа Дэжид охиныг дунд сургуулиа төгсөх жил багш нь тэднийг монголын цагаан сараар хутагтад золгуулах болов. Энэ золголтоор тэд ухаарч ойлгосныхоо хэрээр цаашдын хүсэл зорилгоо илэрхийлж, хутагтаар ирээдүйн төөрөг замаа заалгаж авах тул хэрэндээ хичээн бэлдэж хувь заяаныхаа замыг дотроо төсөөлөн хэлэлцэж авай. Цагаан сар болдгоороо болж манай гурав өөрсдийнхөө хүрээнд даруухан ёс төрөө гүйцээгээд болзоот өдрийг тэсвэртэй хүлээн тус тусын ирээдүйн үйлийг хичээн бясалгасаар хутагтын товлосон өдөр болоход гаталга онгоцонд суун нью иорк руу гарлаа. Энэ гурван жилийн дотор ганц лонг айланд ч өөрчлөгдсөн хэрэг биш агаад их хот ч мөн тэдний анх ирж байснаас огт болсныг ажиглав. Улам олон машин тэрэг зай завсаргүй холхиж хотын гудамжуудын өнгө төрх ч ондоо болж үй олон өндөр барилгууд энд тэндгүй баригдаж байлаа.
Харин хутагтынх огт өөрчлөгдөөгүй байж, тэднийг мөн л урьд нь уулзсан байдлаар хүлээн аваад цагаан сарын идээ шүүс амсуулав. Эхлээд Дэжид охин золгож хүслээ айлтгав. Охин юун түрүүн хутагтад өөрийн удмын үнэт эрдэнэ Хархулангийн эрхийвчний түүхийг ярив. Энэ түүхийг өвгөн багш нь ч Жаман хөвүүн ч үл мэдэх тул бүгд амаа ангайлган сонслоо. Түүнээс цаашхи төлөвлөгөө нь ерөнхийдөө Дэжид англи япон хэл заншлыг эзэмшсэн тул дэлхийгээр хаа ч аялсан газардахгүй гэж үзэж буй бөгөөд хэрвээ хутагтыг соёрхон дэмжвээс япон явж эрхийвчийг олж аваад америкийн алдарт саятнуудын дуудлага худалдаанд оруулан их үнээр зарах, тэр мөнгөөрөө чадвал атомын бөмбөг ядвал арай багашиг бөмбөг худалдан аваад шанхай хотыг газрын хөрснөөс арчин хаях явдал ажээ. Дараа нь Жаман золгон хүслээ өчив. Жаманы төлөвлөгөө ч мөн ойролцоо бөгөөд гагц үнэт эрдэнийн тухай мэдээгүй байсан тул өөрийн биеийг хичээн суралцсаар физикийн ухааныг эзэмшиж мөн л чадвал атомын бөмбөг ядвал арай багашиг бөмбөг хийх гэнэ. Тэр бөмбөгөөр юу хийх нь тодорхой бөгөөд шанхай хотыг устгах явдал ажээ.
Гэгээн хутагт үүнийг сонсоод толгой даран гаслан шогширон алдаж өвгөн багшийн зүг ихэд зэмлэн харвай. Чингээд хүмүүн бусын нүгэлт сэтгэлийг цээжиндээ тээн ирсэн хоёр гэнэн хүүхэд хийгээд тэдэнд ертөнцийн явдлыг таниулж, орчлонгийн үнэнийг ойлгуулан хүмүүжүүлж чадаагүй багш гурвыг хатуу ширүүнээр донгодон буруушаалаа. Ураг удмаа хөнөөлгөсөн гашуун сэтгэлийн хорслыг хэдий ойлгож байвч үүний төлөө гэм зэмгүй үй олон хүн амьтныг хөнөөх мунхаг үйлийг сэтгэх нь түмэн үедээ жигшин гэмшивч үл арилах нүгэл ажээ. Мөн тэдгээр дээрэмчдийг гэсгээе гэвч тэднийг таньж олох боломжгүй бөгөөд эцсийн эцэст энэ бүхэн их дайны хөл үймээнээс эхтэй гай гамшиг болохыг айлдаад энэ удаагийн дайны хөлд үрэгдсэн хүн зоныг тоог гаргахад нэгэнт жаран сая хүн эрдэнэт амиа алдсан болохыг, тэр бүх үрэгдэгсдийн хойч бүгд өшөөгөө авахаар тэмүүлэн алалдах аваас энэ дэлхий дээр амьд хүн үлдэхгүй болох хүртэл мөнхийн дайнд уусан замхрах нь гарцаагүй үнэн ажгуу. Одоо гагцхүү хичээх нь нэгэнт тогтоосон энх тайвныг дэлхий дахинаар батлан сахиулах явдал бөгөөд чухам ингэж чадваас дахин дайны гал дэгдэж, хожмын өдөр түмэн олны амь үрэгдэхээс сэргийлэх ариун үйл мөн юм хэмээн айлдаад бидний монголчуудын хувьд түүхийн энэ эгзэгтэй үед эцэг өвгөдийн байлдан олсон ар монголын тусгаар тогтнолыг дөнгөж саяхан ЗХУ, АНУ, Англи гурван их гүрэн болоод шинэ тутам үүссэн коммунист хятад улсаар хүлээн зөвшөөрүүлж чадсан нь их ялалт мөн бөгөөд энэ ололтоо бататган улмаар дэлхий дахинаар баталгаажуулан авах их үйл хэрэг хэцүү бэрх замаар үргэлжилэн өрнөсөөр буйг тодруулан өгүүлсэн нь хоёр хүүхдийн сэтгэлийг ихээр хөдөлгөн татаж дор бүрнээ тэрхүү их үйлст өөрийн биеийг нэгмөсөн зориулах их хүслийн галыг бадраан хөөргөдвэй.
Цааш нь хутагт хоёр хүүхдийн заяа төөрөг түүний бошигт хэрхэн бууж байгааг хэлэв. Юуны өмнө Дэжид охин эцэг дээдсээс үе уламжлан ирсэн хувь заяаны дагуу эх орны цэрэг болох одонд төрсөн нь үнэн гэвч ирээдүй үеийн байдал өдгөөгийн бидний төсөөллөөс ихээхэн ондоо зүйл болж байгаа тул түүнд бэлдэн бие оюуныг боловсруулахад дор хаяж арван жилийн хугацаанд шантаршгүй суралцах шаардлагатай ажээ. Чухам юуг хичээн суралцахыг зааж өгөх эрдэмт мэргэдтэй холбоо тогтоон чигийг тогтоон жолоодох үүргийг өвгөн багшид оногдуулсныг заагаад элдэв эрдэм яаж суралцах арга барилыг биедээ эзэмшүүлэх хийгээд басхүү биеэр туулан байж эзэмшихээс өөр арга үгүй өрнийн соёлд суралцахын тулд энэ жил нийтийн дунд сургуулийг төгсгөмөгц гурван жилийн хугацаатай өндөр зиндааны охидын коллежд оруулахаар тогтсон. Өртөг зардал өндөртэй энэхүү дээдсийн сургуулийн их төлбөрийн хагасыг охины эцэг цахарын Чулуудайгийн байгуулсан гавьяаг ач санан явагч вангийн гэр бүлээс даан барагдуулахаа уламжилж байгаа, үлдсэн хагасыг хутагт өөрийн толгойгоор дэнчин тавьж түмний сангаас гаргана хэмээв. Тэр сургуулиа төгссөний дараа бас дахин долоон жилийн турш үргэлжлүүлэх сурах зүйл их байгаа бөгөөд энэ бүгдийг багшийн удирдлаган доор гүйцээх ёстой ажээ.
Учир иймийн тул их үйлийг бүтээх үүрэг хариуцлагаа ухамсарлан нэгэн биеийн амрыг огоорон шамдан хичээх ариун үүрэг оногдож байгааг дээдсийн сүнсэнд мөргөн байж хүлээн авахыг Дэжид охинд зарлигдав.
Дараа нь Жаманы ээлж ирэв. Жаманы үүрэх ачаа хүнд бас хамгийн хүсүүшгүй зүйл байлаа. Энэ бол өөрсдийн бяцхан гэр бүлийн ар амьдралыг авч явах, ирээдүй хойчдоо тэжээн тэтгэх ажил байлаа. Амь зуух гэдэг алалдах дайсантай тулахаас хэцүү гэж эртний үнэн үг байдаг билээ. Одоо монголоос дүрвэн ирэгчдийн нэгэн үе өнгөрч байгаа хийгээд түүнтэй цуг анх нутгаасаа авч гарсан эцэг дээдсийн үлдээсэн хөрөнгө ч мөн барагдаж байгаа билээ. Иймд хойч үеийнхэн ажил хийж бизнес эрхэлж тус тусын ар гэрээ авч явах мөнхийн үүрэг хүлээж байгаа юм. Энэ газар эмэгтэй хүнд угаалгачин цэвэрлэгч, дуучин бүжигчнээс өөр ажил бараг оногддогүйн дээр өнгөт арьстан эмэгтэй бол бүр ч найдваргүй тул айл гэр бүр урьдын язгуур хэргэмээ үл санагалзан бүстэй хүүхдүүдээ арилжаа бизнес хийхэд сургаж эхэлсэн ажээ. Жаманы хувьд хар багаасаа ажил хийж амиа аргацааж сурсан, амьдралын хар ухаантайн дээр орчин үеийн техникт дур сонирхолтой, мөн дотор газар төрж өссөн тулд хятадуудтай ч хэл амаа ололцож чадна, цагаан арьстнуудтай ч нөхөрлөж чаддаг бас монголчуудаасаа ч хэрэгтэй дэмжлэгийг авч чадах тул ёстой л америк шиг газар л амжилт олж амьдрах заяанд төрсөн үйлдвэр худалдааны эзэн болж чадахуйц хүн ажгуу. Иймийн тул одоо энэ нийтийн сургуулиа төгсгөх хүртэл хоёр оны хугацаанд ирээдүйд ямар ажил эрхлэхээ бодож тунгаан, судалж батлах хэрэгтэй ба сургуулиа дүүргээд хүссэн ажлаа олж хийж амжилт үзүүлж чадах аваас аяндаа цаашаа хөлөө олоод явж чадах юм гэнэ.
Үүнээс гадна гэгээн хутагт манай гурвын хүрэн зүрхийг булгилуулсан нэгэн зүйл бошгийг үзүүлсэн нь Жаман болон Дэжид хоёр нь олон үеийн үйлийн үрээр холбогдсон заяаны хань болох тул энэ өдөр өндгөн сүй тавьж байгааг зарлаад жаргалтай боловч хамтдаа богинохон амьдрал туулах заяатай тул яаравчлан байж Дэжидийг коллежоо төгсгөмөгц монгол ёсоор хуримлан гэрлүүлэх тул энэ хуримд бэлдэх үүргийг мөн багш хүлээн авав.
Дараа нь идээ зоог барьсны эцэст хутагт Дэжид охины ярьсан Төгс тайжийн эрдэнийн төөргийг үзүүлэв. Хархулангийн эрхийвч хэмээх Мөнх хааны үеэс уламжлагдсан домогт нэгэн эрдэнэ дайчин вангийн хошуунд хадгалагдаж байдаг тухай там тум яриа урьд нь сонсож байсан хийгээд олноос онцгой эрдэнийн чулуу нь өөрийн гэсэн заяа төөрөгтэй байдаг номтойг өгүүлээд уг эрдэнийг өөрийн гараар барьж үзсэн охиныг урдаа сөгдүүлэн байж харах нүдийг нь харан уншивай. Хар тивийн халуун хэвлийд бүрэлдсэн ихэр гурван улаан чулуу нарны гэрэлд гарснаас хойш даруй дөрвөн мянган гаруй оныг үджээ. Эртний миссирийн нарны бурхны тэргүүнд олон эрин дамжин залагдаж байсан энэ эрдэнэ хожмоо таван зуун жил харанхуй булшинд булагдаад эргэн гарч ирэхдээ маврын их хааны титэмд залагдан таван үеийг үдсэний сүүлд монголын их цэрэгт олзлогдон Хархулан хэмээх эрхий мэргэн баатар эрийн эрхийвчны чимэг болон монгол нутагт ирсэн байна. Монголын эзэнт гүрний мандан бадарсан зургаан жарны турш наадмын чимэг, тахилгын сүлд болон залагдаж ирсэн боловч мөн улсын сүр хүчин буурахын хэрээр харийн муу нүднээс халхлан мартуулж харанхуй газар нууж байснаа өдгөөгөөс яг жаран оны өмнө хөдөлгөөн орж эхэлсэн байна. Харин одоо байгаа газраа дахин жаран жил хөдөлгөөнгүй байж чадваас халх монголын нутагт эргэж очих нь магад бөгөөд хэрэв энэ хугацаанаас өмнө эрдэнийг хөдөлгөвөл харийн нутаг шуналтны гар дамжин их гай барцадын үндэс болж мянган жил төөрөх үйлтэй гэнэ. Хамгийн гайхалтай нь жаран жилийн дараа уг эрдэнийг монгол нутагт буцааж залах үйлийг бүтээгч нь мөнөөхөн Хархулангийн удмын хоёр хүн байх гэнэ. Ингэснээр нийт найман зуун он дамжуулан монголын мэдэлд уг эрдэнийг байлгаж чадваас сая түүний буян заяаг тогтоож жинхэнэ эзэн нь болж чадах ажээ. 
Хувь заяаныхаа төөрөг руу өнгийн харсан тэр өдөр бол аргын тооллын 1948 оны 3-р сарын 7-ны өдөр байсныг тэнд байсан гурван хүн насан үүрд тогтоож авсан юм.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.04.10 7:30 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Дуудлага”

1

1978 оны 3 сарын 11-ний бороо шивэрч зузаан хар үүл бүрхсэн тэр бямба гаригийн өглөө, ситигээс лонг айланд руу хоосон шахуу хөдөлсөн гатлага онгоцонд суусан цөөхөн хүний нэг нь нүнжигтэй хослол дээр үнэтэй нарийн ноосон пальто угласан дунд зэргийн нуруутай бор царайтай ази эр байсан нь бидний танил Жаман бөлгөө. Таван жилийн өмнө зургаа дахь салбараа чикагод нээсний дараа ажлаа явуулах цаг заваа хэмнэх хийгээд хөрөнгө оруулагчддаа ойрхон байж нэр хүндээ хадгалахын тулд ситид суурьшсан мань эр ядахдаа сардаа нэг удаа лонг айланд орж өвгөн багштайгаа уулзангаа дасаж дадсан гэр орондоо нуруу тэнийлгэн өнждөг заншилтай болсон юм. Ингэж явахдаа дуртай байсны бас нэг шалтгаан нь өвгөн багшийн эрхэлдэг адууны жүчээ байсан бөгөөд аргамаг хөлгийн нуруун дээр гарч хязгааргүй цэлийх далайн хөвөөгөөр давхих нь амралтын өдрүүдээр дээдсийн хүрээний цагаан найзуудаа даган гольф цохин газар ширтэн алхахаас мянган хувь илүү жаргалтай байдаг төдийгүй заавал нэг юм уу хоёр найзаа дагуулан ирж хамтдаа морь унан цэнгэж нэр хүндээ дээшлүүлдэг давхар ашигтай билээ.
Тэрхүү адууны жүчээ нь Жаманы хийсэн анхны ухаалаг наймаануудын нэг юм. Гучин
жилийн өмнө хутагтад бараалхсны дараа нэг хэсэг сэтгэлээр унасан боловч ядахдаа Дэжид авхай их үйлийг бүтээх заяатай төрсөнд яваандаа сэтгэл нь хөнгөрөн ажил хийн гэр бүлийнхээ амьдралаа залгуулахаар санаа шулуудсан хөвгүүн, тавин онд сургуулиа дүүргээд америкчуудын бага зэрэг шоолонгуй маягаар өгсөн Жимми нэрийг авч Жэймс Жэймэн гэдэг нэрээр иргэний бүртгэлд бүртгүүлэн нью иоркийн нэгэн авто засварын газар туслах ажилчнаар ажилд орж билээ. Түүний ажилд орсон засварын газар нь үнэндээ яг ч засварын газар биш үндсэн үйлчилгээ нь баячуудын ганган машинуудыг зогсоолдоо тавин арчилж үйлчилдэг хийгээд өөрийн хэдэн машинаа түрээсээр үйлчилгээнд явуулдаг газар байлаа. Эхний хэдэн сар машин угааж арчин өдөр өнгөрөөж өглөө оройдоо арлын бүх залуустай адил гатлага онгоцоор гэр ажил хоёрын хооронд явж байхдаа, хурим хийж байгаа залуус ситигээс ёслолын машин түрээслээд ганц машины зогсоолтой жижиг гатлага онгоцонд хэд хоногоор дараалан хүлээж байгааг ажигласнаас бүх юм эхэлсэн юм. Тэр үед лонг айландад дайнаас буцаж ирсэн залууст зориулсан хөнгөлөлттэй зээлийн хотхонууд дараалан босч мянга мянган залуус суурьшихаар ирж байсан тул хурим гэдэг өдөрт хэд хэдээрээ болдог байлаа. Ингээд өвгөн багшийгаа ятган дөрвөн хуучин лимузин хямд үнээр авхуулан зогсоолын хажууд модон саравч барьснаар эхэлсэн бизнес нь найман жилийн дараа хорин такситай компани болон өргөжсөн бөгөөд жараад оны сүүлээр газрын үнэ тэнгэрт хадахад зогсоолын хажуудах талбай нь ч үнэд орж өвгөн багшийн ч чадал доройтсон тул такси компанийг нь заруулж арлын нөгөө эрэг дээрх хүн тоохоо больсон адууны зүчээг авч өгсөн нь өдгөө баячуудын цэнгээний өндөр үнэтэй клуб болж хувирсан билээ.
Жаманы хувьд юм энгийн байлаа. Дэлхий ертөнц хувиран өөрчлөгдөж, хүн төрөлхтөн хоёр зуун жилийн түүхийг хорин жилд товчилж, сансарт нисэж, саран дээр бууж, өнгөт телевиз үзэцгээн, хагас дамжуулагч транзистор зохион бүтээгдэн, секс хувьсгал болж, олон мянган жил өөрчлөгдөөгүй амьдралын хэвшил тэс ондоо болон хувираад урд өмнө хэзээ ч харж байгаагүй гайхамшигийг бүтээхийн зэрэгцээ, колони улсууд эрх чөлөөгөө олж, дэлхийн газрын зураг дахин шинээр зурагдаж, ертөнц капиталист, социалист хоёр ертөнцөд эргэлтгүй хуваагдаад атомын бөмбөг өдөр бүхэн толгой дээр тэсрэхээр заналхийлж, хүйтэн дайн туйлдаа хүрч байхад мань эр дүлий сохор юм шиг тэр бүгдийг үл ойшоон зөвхөн хорин жилийн өмнө эргэж ирэхгүй далд фронтын тулаанд эх орныхоо өмнөөс дуудлага аван одсон Дэжидийгээ сэтгэлийнхээ мухарт горьдон хүлээж, амьдрал хайрынх нь үр болон үлдсэн ганц хүүгээ хүчирхэг энэ гүрний хүчирхэг иргэн болгохын төлөө, өөрсдийн болон эцэг өвгөдийнх нь амссан зовлонгоос ангид шинэ үеийн шинэ хүн болоход хэрэг болох мөнгө олохын төлөө иш мухаргүй эцэс төгсгөлгүй тэмцлийн замд орсон байлаа. Эргэж ирэхгүй дуудлага аван одсон Дэжидийг хүлээх нь түүний амьдралын гол утга учир мэт санагдана. Хүлээлт хүлээлт хүлээлт, хүлээсээр тэр ядарсан боловч хувь тавилантайгаа эвлэрэхийг хүсэхгүй байлаа.
Хорин жилийн өмнө таван настай үлдсэн хүүгээ асран хүмүүжүүлэх үүргийг өвгөн багшдаа үүрүүлсэн нь цорын ганц зөв явдал байв. Жаман харин мөнгө олохын төлөө ажиллаж, өөрийнхөө чадлын хэрээр мөнгийг ч олж чаддаг байсан тул хүүгээ бага сургуулиа дүүргэмэгц баячуудын хүрээний дотуур байртай сургуульд сургаж, коллеж төгсгөөд хүү нь хуульч болох замыг сонгосон тул хуулийн их сургуульд сурах төлбөрийг нь төлөөд амьралынх нь замд мордуулж өгчээ. Тэр хүүдээ яаж амьдрах талаар хэзээ ч зааж байгаагүй бөгөөд төрөхөд нь л өвгөн багш нь энэ хүүхэд америкт төрсөн америк хүн болно, бидний мэдэхгүй өөр ертөнцөд амьдрах болно гэж хэлсэн тул түүгээр нь болжээ. Хүүг төрөхөд нь эртний христийн домгийн догшин архад Давидын нэрийг өгсөн. Хүү нь жилийн өмнө гэрлэж эхнэр нь удахгүй амаржих дөхсөн хийгээд залуу гэр бүл Лос анжелосд амьдарч байгаа юм. Харин манай хүний ганц сэтгэл хангалуун байгаа юм гэвэл хүү нь их сургуульд цуг сурч байсан халимаг удамтай монгол цустай эхнэр авсан явдал билээ.
Энэ удаа харин өвгөн багшийн бие бүр муудаж хэвтэрт орсон тухай утсаар хэлсэн тул очиж уулзахаар явж байгаа билээ. Нас наян найм хүрсэн өвгөн өнөө маргаашгүй болсон тул ирж уулз гэж хэлүүлсэн ажээ.

2

Гатлага онгоц зогсоолын тавцанд тулан зогсоход Жаман босч доод тавцангаас машинаа аваад буулаа. Өвгөний бие муу байгаа нь жам ёсны юм, насны өндөрт гарсаар бие нь доройтох нь зүйн хэрэг хэмээн бодох боловч хэзээ ч бараагий нь хараагүй эх нутагтай нь түүнийг холбож байсан сүүлчийн нарийхан шижим болсон өвгөн багшаасаа үүрд хагацах цаг ирэхэд хайртай бүхнийг нь энэрэлгүйгээр салган авч оддог хорвоогийн бараан өнгийг сэтгэлийнхээ гүнд үл тэвчиж байлаа.
Дасал болсон хуучин байшиндаа ирэхэд адууны зүчээнд ажилладаг хоёр латин залуугийн эхнэрүүд үүдэн дээр түүнийг тосон авч дотогш оруулахдаа нам дуугаар мэнд мэдэв. Үргэлж салхинд дэлгэсэн дарцаг шиг сэргэлэн цовоо байж ам хуурайгүй юуг ч юм урсгаж байдаг энэ хоёр латин бүсгүй хэлээ залгисан юм шиг чимээгүй бүлтэлзэн байхыг бодвол урд шөнө өвгөн нилээдгүй муудан сандаргаж хоносон бололтой. Жаманы царай хувьсхийн барайж яаран алхалсаар өвгөн багшийнхаа өрөөнд дүүлэх мэт ухасхийн ороход хамрын самсаа нь хавчийж шарласан өвгөн тамирдан амьсгсаадсаар хэвтэх бөгөөд Жаманыг орж ирэхийг мэдэж хажууд нь суун тусаж гарыг нь атган чимээгүй мэгшихэд нүдээ нээн түүнийг харав.
“Би өвгөдийн хойноос одох цаг ирэв. Чи бүү их гашууд. Энэ бол жам ёсны зүйл. Энэ дэлхий дээр уйлж ирээд уйлуулж буцдаг нь хорвоогийн жам боловч чамд би нэгэн зүйлийг хэлье. Эх нутгаасаа тавин жилийн өмнө гарч өдий хүртэл амьдрахдаа хийх ёстой зүйлээ хийж амжуулсан тул одоо надад хоргодох зүйл байхгүйэ, тиймээс чи миний хойноос бүү гашуудаарай. Гагцхүү энэ орчлон орхихын өмнө чамд хэлэх ёстой нэг зүйл байна. Дэжид эргэж ирэхгүй гэж би чамд олон удаа хэлсэн боловч чамайг түүнийгээ хүлээсээр байгааг би мэднэ. Тиймээс би чиний сэтгэлийг бодон нэг учрыг хэлэлгүй бүтэн жил тэвчив. Одоо чи хүлээх хэрэггүй ойлгов уу.” Өвгөний дуу суларсаар бүүр тасрахад Жаман учир битүүлэг гэнэтийн энэ ярианд балмагдан алмайрч хоцров. Анир чимээгүй байдал хэсэг зуур үргэлжилсний эцэст өвгөн урт амьсгаа аваад өгүүлрүүн “Дэжид тагнуул болсныг чи гадарлаж байгаа, хорин жилийн өмнө бид түүнийг англи руу их сургуульд явуулж тэндээс бүх юм хэлсэн. Миний муу шар охин үнэлж баршгүй их гавьяа байгуулсаан. Харин өнгөрсөн жил охин минь амь үрэгдэв... “ өвгөн багшийн амьсгаа намсаж нүдээ анин амсхийх шиг болох үед дэрнийх нь хажууд нямбай нугалан эвхсэн нэгэн сонин байгааг Жаман анзаарлаа. “Дэлхийн мэдээ” гэсэн буланг ил гарган тааруулсан байх бөгөөд “Коммунистуудын ээлжит аллага” гэсэн жижигхэн гарчиг харагдах ажээ. Жаман чичирсэн гараа алгуурхан дөхүүлж сонинг авлаа.
“ Өнгөрсөн пүрэв гаригт баруун Берлиний галт тэрэгний төв буудлын ойролцоо нэгэн хэрцгий аллага болсон байна. Хохирогч эмэгтэй 43 настай Бразилийн иргэн Мариа Фүживара нь олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг америкийн “Жеральд Индустраль” компанийн хөрөнгө оруулалтын судалгааны хэлтсийн даргаар ажилладаг байжээ. Хохирогчийн биенд гар бууны сумны хоёр шарх байсны нэг нь ар нуруунд нь, нөгөөх нь духан дээр нь байв. Энэ аллагыг мэргэжлийн алуурчин үйлдсэн гэсэн урьдчилсан дүгнэлтийг холбогдох цагдаагийн байгууллага гаргаад байна.
Хамгийн сонирхолтой нь хохирогч өөрийгөө иймэрхүү дайралтад өртөнө гэдгээ мэдэж байсан бололтой бөгөөд хувийн хадгаламжиндаа байсан нийт 475 830 америк долларыг Венесуел дахь Санта-Мариагийн хийдэд хандивлахаар гэрээсэлсэн захидлыг хоёр сарын өмнө өмгөөлөгч рүүгээ явуулсан байсан тухай түүний өмгөөлөгч мэдэгдэв. Хохирогчид ямар нэгэн хамаатан садан байхгүй ба олон жилийн өмнө Санта-Мариагийн охидийн коллежид сурч байжээ.
Энэхүү жигшүүрт хэргийг америкийн хөрөнгө оруулалтыг эсэргүүцсэн баруун европ дахь коммунист хөдөлгөөнийхөн үйлдсэн байх магадлалтай хэмээн сэжиглэж байгаа юм байна.”
Жаманы гар суларч сонинг алдах шахаад ухасхийн эргүүлж үзэв. Өнгөрсөн жилийн 5 сарын сонин байлаа. Энэ хохирогч бол гарцаагүй Дэжид мөн гэдгийг ойлгож байлаа. Олон жилийн өмнө коллежид сурахаар яваад гурван жил болоод ирэхдээ баян япон айлын өнчин охины нэрийг зээлдэн явж байсан тул захидал явуулах аргагүй байлаа гэж ярьж байсан ба гурван жилийн турш бичсэн захидалаараа дүүргэсэн цүнхээ барьсаар ирж билээ.
Жаман өвгөний өрөөний цонхоор байшингийн арын жижиг цэцэрлэг рүү өөрийн мэдэлгүй харлаа. Тэнд тэдний багадаа босгосон, жаргалтай үдшүүдээр жаргах нарыг ширтэн суудаг байсан хуучин савлуур харагдана. Миний авхай хаана байна? Гэж түүнээс бодлоороо асууна. Савлуур шиврээ бороонд норон норон пад харлаад хариу үл өгөв. Хашааны хажуугаар өөрсдийн гараар тарьсан голт борын бутнууд эгнэн харагдахад Миний авхай хаана байна? гэж асуув. Норсон бутнууд навчсаа хумин хумин бөхийж үл хариулав. Бараан үүл бүрхсэн тэнгэрээс нарыг хайн байж миний авхай хаашаа очив гэж асуулаа. Тэнгэр улам барайж усан нулимсаа урсган урсган байвч юу ч үл дуугарна. Итгэл найдвар горьдсон нүдээрээ өвгөн багшийгнхаа дүрийг тэмтчин хайж миний авхай хаашаа одов хэмээн зүрхнийхээ црхилтыг үл мэдрэн харцаараа асуув.Өвгөн тамирдаж муудсан боловч саруулхан харцаар Жаманыг ширтэнгээ “Миний хүү сэтгэлээ чангалж тайван байгаарай, тэр чинь чиний эхнэр болсон , тэгээд дараа нь цэрэг болсоон. Эх орныхоо төлөө амиа өргөсөн цэрэг хүн үүрийн цолмон дээр очдог юм. Тэнгэрийн оронд бид заавал уулзах болно” хэмээн бат шудрага тайван хоолойгоор хариу өглөө.
Хорвоогийн догшин шуургыг биеэрээ сөрөн туулж ирсэн хөгшин залуу хоёр эр гар гараасаа барилцан гашуун нулимсаа зүрхэндээ шингээн чимээгүй дүнсийсээр цаг хугацаа урсан өнгөрөхийг үл анзаарна.
Үүрийн таван цагт өвгөн багш нь өөд болж тэнгэрт халилаа.

3

Үүнээс даруй 30 жилийн дараа буюу 2008 оны 12 сарын эхний нэгэн дулаахан үдэш Дэйвид Жэймэн Лос-Анжелосын захын дүүрэгт байрлах байшингийнхаа нэг давхарт байрлах гол өрөөндөө зөөлөн буйданд тухлан хэвтэсгээд франц маягийн өргөн шилэн хананы цаана харагдах ногоон зүлэг, усан сан бүхий арын хашаагаа руугаа харж, тиви-гийнхаа удирдлагыг гартаа эргүүлэн юу ч үл бодон байв. Шингэх нарны хурц туяа цонхоор нэвт тусан зөөлөн нимгэн хувцасны доорх биеийг нь таатайгаар ээх ба тэрхүү нарны өөдөөс эгцлэн харахыг хичээн оролдож цаг нөхцөөх нь амирлангуй царайг нь ажих хүн хэрэв хажууд байсан аваас түүнийг тун ч тааламжтай сэтгэл хангалуун байна даа гэж эрхгүй бодогдохоор ажээ. Удалгүй нар шингэх тийшээ хандаж хэдийдээ ч юм нарны алтан цацрагууд үзэгдэхээ больжээ. “Монголд өдийд цастай хүйтэн байгаа, яг одоо цас орж байж ч магадгүй юм даа” хэмээн яагаад ч юм гэнэт бодогдоход нүүрэнд нь инээмсэглэл тодров. Монгол түүнд ингэж ойр дотно санагдах нь ч аргагүй бөгөөд тэрээр удтал судалж сураг тавьж явсаар арван жилийн өмнө монголд анх удаагаа очсоноос хойш тогтмол харилцаатай байдаг болсон билээ. Тэгэхэд ид дөч гаруйхан настай, эрч хүчтэй, ажил төрөл амьдрал ахуй нь гялалзаж ирээдүй нь гэрэлтсэн, дэлхийн тэргүүлэгч супер улсын дундаас дээгүүр давхаргын иргэн түүнд хөдөөгийн жижигхэн буйд хотоор нийслэл хийсэн, ганц төмөр зам, ганц онгоцоор дэлхийтэй холбогддог, үндсэн амьдралын хэвшил нь таван мянган жилийн өмнөхөөсөө огтхон ч өөрчлөгдөөгүй бололтой ядуухан нүүдэлчдийн энэ орон түүний гайхширлыг төрүүлэн угтсан билээ. Хэдийгээр монголын талаар тодорхой мэдээлэлтэй байсан боловч арай ч ийм гэж бодсонгүй байж. Бага байхад нь өвөөгийнх нь ярьж өгдөг байсан аруухан баатруудын өлгий нутаг, үлгэр домгийн гайхамшгийн орон, нэгэн цагт бүхэл дэлхийг эзлэн донсолгож явсан номер нэг үндэстэн, өсөх бага наснаасаа зүүдэлж өссөн нутаг нь түүнд хэтэрхий дорой, хэтэрхий хөөрхийлэлтэй, хэтэрхий арчаагүй санагдаж билээ. Жуулчны аялалын хөтөлбөрийн долоо хоногийн аялалын хугацаанд тэр үзсэн харсан бүхэндээ дотроо сүүрс алдан шогширч толгой сэгсрэн явсан бөгөөд үүх түүхээ арчиж хаяад тавьхан жилийн дотор шинэ улс байгуулж яваа ирээдүйгүй мэт сэтгэгдэл төрүүлэх энэ оронтой, эцэг өвгөдийнхөө эх оронтой, элэг нэгт монгол хүмүүстэй нухацтай танилцахаар шийдэн аялалын хөтөлбөр дуусмагц өөрийн хүсэлтээр дахин нэг сар визээ сунгуулан үлдээд тэдний багт гайд хийж явсан Эрдэмбилэг хэмээх залуу хүүг хувиараа хөлслөн авахаар тохирч билээ. Тохироо хийхэд ядах юм байсангүй бөгөөд өдрийн аравхан долларын цалинтай, алдаг оног ажилтай хүүгийн цалинг хоёр нугалж төлөөд бүтэн сараар хөлслөнө гэхэд дуртай зөвшөөрөх нь аргагүй юм. Өөрийгөө монгол гаралтай хүн гэдгээ танилцуулахад хөдөөгийн хүний гэнэн зангаар шууд итгэсэн хүү түүнийг сэтгэл харамгүй газарчилж үзэж болох бүхнийг үзүүлж бүхнийг тайлбарлав. Монголын байгаль америкийнхаас нэг их ялгаагүй тул түүнд сонин биш байсан ба гагцхүү эндхийн хүмүүс юу бодож юунд итгэж амьдарч байгаа нь хамгаас сонин байлаа. Бурханд мартагдсан ертөнцийн энэ хязгаарт юу ч хийсэн амжилт олохгүй, ямар ч сайхан ирээдүй үл харагдах атал энд амьдрагч түүний угсаа нэгтнүүд нь салхи үлээх төдийд хийсэх урцанд толгой хоргодож, тэнгэрийн ааш хувирахад оргүй алга болох амжиргааны хэдэн малтай, эсвэл нийтийн бохир сууцанд бөөнөөрөө амьдарч өдрийн хоолоо аргалах төдий цалинтай ажил алдаг оног хийх хэдий ч америкийн дээд давхаргынхан шиг ихэмсэг зангаар дэлхий дахины хэргийг шүүн хэлэлцэж, хүүхэд төрүүлж бас тэр хүүхдийнхээ ирээдүйг гэрэлтэй сайхнаар төсөөлөн, ямарч төлөвлөгөөгүй хэр нь болно бүтнэ гэлцэн аж төрөх нь үнэхээр сонин байж билээ. Эдгээр хүмүүс мянга мянган оныг дамнан амьд үлдэж амьдарсаар ирсэн, хойшид ч тэдний амьдрал мөнхөд үргэлжлэх болно гэдэгт огтхон ч эргэлзэхгүй итгэхийн хамт ташуураар өөр зэвсэггүй байж тусгаар тогтносон улсаа батлан сахих төдийгүй дэлхийн монголчуудыг нэгэн дээвэр доор нэгтгэх санаа ч цухалзуулах нь бүр гайхалтай.
Анхандаа Дэйвид энэ бүхнийг анзаарч америк хүний хэрсүү тооцоотой зангаар буйд хязгаарын нутгийнхны тэдгээр ойворгон гэнэн яриаг дотроо инээмсэглэн байж сонсдог байсан ч Эрдэмбилэг хүү түүнийг нь анзаараад эрдэмтэн мэргэдтэй уулзаж яриа сонсохыг санал болгов. 3 долоо хоногийн дараа гэхэд Дэйвид хүн гэдэг харагдах байдлаасаа ондоо гэдэг үгийг ойлгож халуун цус нь буцалсан монголчуудын нэг болон хувирч билээ. Магадгүй тэр монголын ирээдүйд итгэхийг хүссэндээ л итгэсэн байж болно, гэвч итгэсэн зүйлээ биелүүлэхийн төлөө ямар нэгэн юм хийвэл тэр нь биелэх магадлалтай юм. Дэйвид бүр өөрийн зүгээс элэнц удмынхаа эх орны ирээдүйн төлөө ямар нэгэн юм хийхийг хүсч байлаа. Энэ бол түүний хар багаасаа нууцхан тээж ирсэн романтик мөрөөдөл юм. Гэлээ ч тэр хүч бололцоогоо мэддэг, хувийн амьдралаа тэргүүн зэрэгт тавихыг ухаардаг америк хүн тул жижигхэн ч гэлээ бүхэл бүтэн улсын төлөө ямар нэгэн юм хийж чадахгүй гэдгээ мэдэж байлаа. Харин түүний гайд хийж явсан жирийн монгол хүү түүний энэ бодлыг өөрчилж түүний амьдралыг цоо шинэ, гүн гүнзгий утга учиртай болгож чадсан билээ.
Энэ бүхэн тун энгийн зүйл байжээ. Эрдэмбилэг хүү анх түүнийг аялалаар ирэхэд англиар хэр тааруухан ойр зуур ярьдаг, тэдний ярианы утгыг сайн ойлгодоггүй байсан боловч түүнтэй хамт явсан тэр нэг сарын дотор илэрхий өсч англиар бүрэн чөлөөтэй төдийгүй хурц гүн утгыг ч илэрхийлж чаддаг болов. Энэ илэрхий хувьсал түүнд гүн сэтгэгдэл төрүүлж ээжийнх нь тухай өвөөгийнх нь ярьдаг байсан яриаг санагдуулав. Түүгээр ч үл барам цаашдаа америкт суралцан мэдлэг туршлага олж ирээдүйд их үйлийг бүтээх хүсэл эрмэлзэлтэй төдийгүй түүнийгээ биелүүлж чадахаар төлөвшиж чадваржсан хүн гэдгээ түүнд батлан үзүүлсэн юм. Дэйвидийн хувьд гэвэл түүнийг америкт сурахад ивээн тэтгэх нэгэн боломж бэлэн нээлттэй байсан нь түүний том хүү их сургуульд орохгүй гэж зүтгээд өөрийн өвөө Жэймстэйгээ адил америк мөрөөдлийн бизнесмэн болохоор санаа шулуудсанаа түүнд хатуу ойлгуулсан явдал байлаа. Үүнээс гадна түүний сэтгэлийн гүнд нэгэн өр байв. Эцэг нь олсон бүх мөнгөө түүний боловсролд зориулж байгаагүй бол ази гаралтай хүүхэд түүнд америкт ч гэсэн сайхан амьдрал олдохгүй байх байсан юм. Тэр нэг насаараа хятад хороололын өмхий хоолны газарт ч юм уу машин угаалгын газар мал шиг зүтгээд дуусч болох байв. Түүнээс цааш нь гүнзгийрүүлж бодох юм бол эцэг нь хэдий авъяаст сэргэлэн бизнесмэн байсан ч англиар ч муухан ярьдаг, дунд сургууль дөнгөж төгссөн ядуу ази хүн тодорхой хэмжээний суурь мөнгө ба танилын хүрээгүйгээр амжилтад хүрэхгүй байсан нь ойлгомжтой хэрэг бөгөөд тэр бүх суурь хаанаас эхтэй вэ гэвэл мэдээж өвөөгөөс нь, өвөөгийнх монголоос авчирсан алт мөнгө байж таарна. Иймд тэр монголд өртэй ажээ.
Үүнээс л бүх юм эхэлж Дэйвид өөрийн өнгө будаг цөөтэй амьдралаа утга учир дүүрэн болгосон билээ. Нэг хүүхэд энд америкт сурган өндөр боловсрол олгоход тэнд бүхэл бүтэн нэгэн гэр бүлийн амьдрал ба ирээдүй өөрчлөгдөж байв. Мэдээж сайн тал руугаа шүү дээ. Тэрээр одоогоор таван хүүхдийг тэтгэн сургаад байв. Тэд мэдээжээр эхнээсээ төгсөөд нутаг буцалгүй эндээ ажиллаж байгаа. Тэдний зөв гэдгийг Дэйвид ойлгож байв. Харин өнөөдөр Эрдэмбилэг түүнийг өдрийн хоолонд урихдаа онцгой сонин хэлжээ. Сургуулиа төгсөөд нэгэн том компанид таван жилийн турш өндөр цалинтай ажил хийж байгаа бөгөөд харин одоо удахгүй нутаг буцах гэнэ. Энэ бүх хугацаанд тэр хөлсний хямд байранд амьдарч мөнгөө монгол явуулсаар байсан хийгээд овсгоотой эцэг нь түүгээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч байсан гэнэ. Товчхондоо тэр хөрөнгө нь одоо хэд нугалсан өндөр үнээр зарагдаж хүү өөрийн гэсэн таван зуун мянган доллараар хөрөнгө оруулалт хийн монголд одоо ажиллаж байгаа компанийнхаа салбарыг байгуулан захирлаар нь очих болжээ.
Дэйвид Жэймэн өргөн буйдан дээрээ сэтгэл догдлон суусаар байв. Нар хэдийн шингэж харанхуй болсон боловч шилэн хананы цаана зөөлөн гэрлүүд асан ногоон талбай ба усан санг гийгүүлнэ. Тэр Эрдэмбилэгээр бас өөрөөрөө бахархаж байв. Гэрийнх нь утас намуухнаар жингэнэн дуугарав.
-Жэймэн байна.
-Үдшийн мэнд ноён Жэймэн. Америк дахь Монголын элчин сайдын яамнаас ярьж байна. Оройтож залгасандаа уучлал хүсье
-Зүгээр зүгээр
-Та бодвол ажил ихтэй л байгаа байх, гэхдээ бидэнд маш чухал ажил дээр яаралтай өмгөөлөгч авах хэрэг болоод байна. Та хичээж бидэнд тус болохгүй юу
-Тэр бололгүй яах вэ. Би одоогоор онц ажилгүй байгаа.
-Танд их баярлалаа. Ажил хэргийг уулзаж байгаад тухтай ярилцмаар байна. Хэрвээ та зөвшөөрвөл маргааш өглөөний 7:50-ийн онгоцонд суудал захичихвал ямрав? Мэдээж хэрэг нэгдүгээр зэргийнх. Бүх зардлыг бид даана.
-Ок. Маргааш уулзая.
-Та сайхан амраарай. Маргааш уулзая.
Утас тасарлаа. Дэйвид утсаа тавиад бодлогширов. Монголын элчингээс ингэж сандруу ярьж байхыг бодвол онц чухал хэрэг гарсан бололтой. Дэйвид бол зөвхөн онцгой өндөр зэрэглэлийн хэрэг өмгөөлдөг өндөр нэр хүндтэй хуульч билээ. Юу болохыг маргааш л харъя.
Тэр толгойгоо аяархан сэгсрээд унтлагын өрөө рүүгээ явлаа.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.04.10 7:38 pm 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats

“Тэд”

1

Төв номын сангийн үүдээр гарч ирэхэд хэдийн харанхуй болж гудамжны гэрэлтүүлгэнд Бямбын Ренчин гуайн хүрэл хөшөө сүрлэг төрхөө улам ч нэмсэн юм шиг харагдана. Хантай өдөржин сууж чилсэн гар мөрөө хөдөлгөн хүзүү нуруугаараа эргүүлж үзсэнээ гудамжаар хөлхөх машин хийгээд хүмүүсээс санаа зовон тэрүүхэндээ жаахан тэгсгээд халаасаа ухан тамхиа гаргаж асаав. Тэр их хүний дүрийг урд харж байгаагүй юм шиг урд талд нь гаран шимтэн ажиглаад санаа алдаж өөрт нь тэсвэр тэвчээр ба шаргуу хөдөлмөр үнэхээр дутагдаж байгааг ухаарахын цаагуур ухаарч байвч санасандаа хүртэл биеэ дайчилж чадахгүй байгаадаа өөрийгөө ихэд голов.
Он цагийг дамжин баларшгүй мөнхрөх их үйлсийг бүтээсэн энэ хүнтэй өөрийгөө ийнхүү харьцуулах нь инээдтэй хэрэг боловч хүн гэдэг амьтан эхээс төрөхдөө агуу хүн байдаггүй, харин өөрөө өсч өндийх тусмаа ихийг бүтээж чадвал түүнийг нь үнэлдэг билээ. Энэ бодлоос уламжлан өөрийнхөө тухай бодож үзэв. Хантай гэдэг хүн чухам ямар үйлийг бүтээхээр энэ хорвоо дээр ирсэн юм бол? Түүнд хүсэл мөрөөдөл бий юу? Яг тэр гэхээр тоймтой хариу тэр дороо олдсонгүй.
Өнгөрсөн хаврын шуурганаас хойш тэрээр алдсан бөгжөө ямарч үнээр хамаагүй эргүүлэн олж авчрахаар санаа шулуудан янз бүрийн арга сэдсэн боловч ямар ч амжилт олсонгүй. Монголд байгаа монгол хүн гэдэг яг л шоронд байгаа хоригдол мэт ажээ. Ямар нэгэн арга бодож оловч түүнийг хэрэгжүүлэхэд хүрэлцэх мөнгө олно гэж бараг бүтэхгүй асуудал бөгөөд ажил хийж биш томоохон луйвар буюу авилга хийх боломжтой болж байж бүтэх эсвэл эх орныхоо газар шорооноос тасдан худалдах арга л харагдана. Гадагшаа яваад үзье гэвч энэ ядуу орны иргэнд итгэж виз олгох улс гүрэн гэж алга ажээ. Өнөөдөр хорвоод төрсөн биш тэр энэ бүхнийг урд нь ч мэддэг байсан, одоо бол бүр хурцаар мэдрэх болж. Энэ бүх жигшүүрт доромжлолыг амсах болсон шалгаан бол ердөө л ядуу байдлаас болж буй хэрэг бөгөөд хэрэв монголчууд баян байсан бол бүх зүйл ондоо байх байсан буйзаа.
Хантай зогсоол дээр тавьсан машиндаа орж суун тамхиа татаж дуусгаад хөдлөв. ХанБройгийн хажуугаар өнгөрөхөд тэнд хэн ч байсангүй бүгд Айришд цугласан байгаа болохоор тэр. Хантай ч цагтаа энэхүү уушийн газар орой бүр шахуу ирдэг байсан тул сэтгэлд дотно санагдана. Тэр үе хэдхэн жилийн өмнөх явдал боловч эрт урьдын үүх түүх мэт санагдах агаад ийнхүү пиво ууж бөөнөөрөө ам хуурайгүй ярьж суухдаа чухам юу ярьдаг байснаа бол санах юм алга. Гагцхүү их л хөгжилтэй, сэтгэл дүүрэн хөөртэй байдаг байж. Одоо бол түүнд хөөрч хөгжөөд байх шалтгаан алга тул хөмсгөө зангидан замаа ширтэнэ. Ирснийхээ дараа жилээс тэр найзуудтайгаа хааяа уулзаж уудаг болсон боловч архи даахаа больсон юм уу эсвэл эмзэг сэтгэлтэй болсон ч юм уу хэд хэдэн удаа тасарч агсам тавьсан тул сүүлдээ биеэ барьж аль болох тэдэнтэйгээ нийлэхгүй байхыг хичээх болжээ. Нөгөө тусламж гуйсан мэйлийнхээ тухай анхандаа асуудаг байсан ч ихэнх нь огт санахгүй буюу ганц хоёр нь там тум санаж байсан ч ямар нэгэн ач холбогдол өгөөгүй бололтой тул тэр тухай ахиж ярихаа больжээ. Тэр мөн энэ хооронд хэд хэдэн найз охинтой болсон боловч төдий л удалгүй түүний сэтгэлийг татахаа болих тул тэгсгээд эмэгтэй хүний хойноос шимтэн хөөцөлдөхөө больсон аж. Энэ бүхэн тэд муу Хантай сайн, эсвэл тэд сайн Хантай муу байснаас болсон хэрэг бус агаад зөвхөн Хантай тэднээс өөр ертөнцөд амьдарч байгаагаас болж буй хэрэг гэдгийг тэр бүүр түүр ухаарч байлаа.
Харин тэр номын сангийн тоостой архивт түүхийн шарласан хуудсуудыг эргүүлж суухдаа сая амар амгаланг олдог бөгөөд үүнийхээ хүчинд Төгс тайжийн талаар тасарсан утас мэт сураг гарган эвлүүлж өөртөө нэгэн дүр зургийг босгож чаджээ. ДайЧин улсын эрхшээлээс гарч тусгаар тогтнох монголчуудын олон үеийн тэмцлийн сүүлчийн толгойлогчоор тунаж үлдсэн чин ван Ханддорж манжийн засаг захиргаанаас нуугдан Хантайн нуруунд таван жилийн турш бүгэж байхад Төгс тайж түүний үнэнч албатын ёсоор халхлан хамгаалж байсан бололтой. Ингээд манжийн төр суларсан явдалтай давхцан монголчууд олноо өргөгдсөн Богд хаант улсаа байгуулахад гадаад ба цэргийн яамны сайдаар тохоогдсон Ханддорж чин ван өөрийн нутгийн удам дамжсан цэргийн жанжид болох Магсаржав бэйсийг баруун хязгаар, Төгс тайжийг зүүн хязгаарыг тохинуулахаар томилуулан илгээсэнд тус бүр өөр өөрийн үүргийг онц гарамгай биелүүлжээ. Тухайн үед зөвхөн халх монгол төдийгүй өвөр монголыг ч нийлүүлсэн их монгол улсыг байгуулах хүсэлтэй байсан монголын засгийн газар зүүн хязгаар тийш их бага нийт 5 замын цэрэг илгээсэн нь тус бүр амжилттай тулалдаж өвөр монголыг эзлэн цагаан хэрэмд тулаад байсан тэр үед Хятад ба Орос тохиролцоонд хүрч Гурван улсын гэрээг байгуулахаар монгол улсыг шахамдуулах болов. Гурван улсын гэрээ болон автономит Монгол улс хэмээгчийн учмр утгыг сайтар ухааран хатуу байр суурин дээр тэмцэж байсан гадаад яамны сайд өндөр боловсролтой Ханддорж чин ванг Оросын ивгээлийг алдвал Хятадад бүрмөсөн эзлэгдэнэ хэмээн айсан бүлэглэлүүд хуйвалдан хороож замаас зайлуулаад гурван улсын гэрээг хүлээн зөвшөөрч өвөр монголыг эзлээд байсан зүүн хязгаарын бүх замын цэргийг буцаан татах зарлиг гаргуулжээ. Ийнхүү зүүн хязгаарын цэрэг халхад буцаж ирэхэд чин вангийн бодлогод үнэнч Төгс тайж болон Тогтох тайж нарын баг цэргүүд зүүн хязгаарыг сахин хамгаалахаар үлдсэнд зарлигийг зөрчсөн урвасан хулгай нар хэмээн ял заагдсан аж. Тун удалгүй Хятадын засгийн газар гэрээний дагуу хятадын автономит улс болсон монголд бүрэн эрхийнхээ дагуу цэргээ оруулан нэгмөсөн эзлэн авч Богд хааныг ширээнээс буулгахад Ханддорж чин вангийн зөв байсныг бүгд ойлгосон ч гэмшивч оройтсон байжээ. Энэ үед буйр нуурын чанадад зүүн хязгаарыг сахин суусан Төгс тайж, халх голыг батлан сахисан Тогтох тайж нар хүч хавсран Даригангын хязгаараар орж ирсэн гоминданы нэгэн замын цэргийг бут цохиод Тогтох тайж халх голын чанадыг сахин үлдэж, Төгс тайж Замын үүдээр орж ирсэн хятадын их цэргийг тогтоож чадалгүй алдаад Жанжин Чойр ууланд бүгэж партизаны дайн явуулж байсан Дугар баатарт нэгэн мөрний хүч нэмэн хавсрахаар одоод сураггүй болжээ. Таавал хүч тэнцвэргүй тулаанд эрсэдсэн буйзаа. Харин Тогтох тайжтай нийлж байсан цахарын Баяр гүн тэдний онгойлгосон зүүн хязгаараар манжуурт хуралдаж байсан цагаан цэргийн толгойлогч барон Унгерний цэргийг замчлан орж ирж их хүрээг чөлөөлөн нэгэн гавьяаг байгуулжээ.
Сонирхолтой нь баруун хязгаар руу томилогдсон дайчин вангийн Магсаржав бэйс ба баргын Дамдинсүрэн гүн нар Хатанбаатар, Манлайбаатар цол авч ард түмний зүрхэнд мөнхрөн үлдсэн байхад тэдэнтэй нэгэн голын усаар ундаалж өссөн, нэгэн үзүүрт сэтгэлээр тулалдаж явсан Төгс тайж ба Тогтох тайж нар урвасан хулгай гэгдэн түүхийн тоосонд дарагдан мартагдсан ажгуу. Гэвч үүнд гоморхон гонсойх буюу омтгойрон баясах сэтгэл тэдний хэнд нь байхгүй бизээ. Учир нь тэдэнтэй мөр зэрэгцэн тулалдаж явсан, эх орныхоо төлөө алтан амиа өргөсөн олон эгэл жирийн цэргүүдийн нэрийг өнөөдөр хэн ч үл санана билээ.
Хантай ийм зүйлийг бодолдоо эргэцүүлэн явсаар гэрийнхээ гадаа ирж машинаа тавиад орж, нэг аяга тараг уугаад харанхуйд хувцсаа тайлж хураалгүй орхисон бэлэн хөнжилд шургаад юу ч үл бодон унтахыг хүсч нүдээ анин хэвлээ. Тэр маргааш ажилгүй боловч өглөө 5 цагт босно. Тэр хэнтэй ч тулалдахгүй боловч босоод биеийн тамирын дасгал хийнэ. Тэр ямар ч эрдмийн зэрэг горилоогүй боловч уншиж судлах ажлаа үргэлжлүүлнэ. Түүнд ямарч төлөвлөгөө байхгүй боловч цаг нь ирэхэд бэлэн байх явдал түүний төлөвлөгөө юм. Тэр цаг хэзээ ч юм нэг л өдөр ирнэ гэдэгт Хантай огт эргэлзэхгүй итгэж байгаа юм. Нэг удаа эх орон түүнийг дуудахад тэр хангалттай бэлэн биш байсан тул ялагдсан юм. Хоёрдах удаагаа алдаа гаргахыг тэр өөртөө зөвшөөрөхгүйэ.
Хувь тавилан түүнийг бууж өгсөнд тооцож, түүнийг мартаж, түүнийг хэзээ ч хэн ч дуудахгүй байж болох боловч Хантай бууж өгөхгүй, тэр шантрахгүй бөгөөд харин ч түүнээс урьтаж бэлэн болоод түүнийг өөрөө дуудах болно.

2

Хантай ийнхүү орчлонд тор ганцаараа төрсөн юм шиг, цор ганцаараа амьдарч байгаа юмшиг өөрөө өөртэйгээ тэмцэлдсээр өдөр хоногийг өнгөрөөж байв. Цаг хугацааны эргэлтэд элэгдэж, хувь заяаны эргэлтэд найдсан түүний оюун бодол сэтгэл санаа нь тосолгоогүй тэрэгний гол эргэх мэт чихран элэгдсээр байх шиг хэзээ тас үсрэхийг үл мэднэ.
Нэг өглөө босоход цав цагаан цас орчлон дэлхийг нэвсийтэл дараад нүд гялбам өнгөөр цавцайн харагдав. Энэ бол намар өнгөрч өвөл болж буй хэрэг. Урд нь тэр анхны цасыг хараад сэтгэл сэргэн баярладаг байж билээ. Анхны цас, энэ цав цагаахан цас бол цэвэр ариун сэтгэлийн билэг тэмдэг болж, анхны хайрын тухай мөрөөдлийг эрхгүй төрүүлдэг байж. Харин одоо бол анхны цас түүнд айдас болон хэцүү бэрх тэмцлийн билэг тэмдэг болон харагдаж байв.
Энэ бол түүний гурав дах удаагийн хатуу ширүүн өвөл байх болно. Учир нь өвөл болохоор түүнд ажил бараг олдохгүй болно. Энэ бол тэр мөнгөгүй болно гэсэн үг. Тэр өвөл хэрэглэхээр хадгаламж үүсгэчих хэмжээний орлого олдоггүй билээ. 19-р зууны харгис капитализм цэцэглэж буй 21-р зууны монголд гар дээрээ хэрэглэх мөнгөгүй, орлогогүй байна гэдэг аймшигтай. Ирээдүй итгэлгүй, түшиг тулгуургүй болж харанхуй далайд төөрсөн самрын хальс шиг хэврэгхэн завин дээр өнчин ганцаар хоцорсон Криск хүүгийн бүх зовлонг тэр бие сэтгэлээрээ амсан туулж гарна гэсэн үг. Харин түүнд самрын хальс шиг хэврэгхэн завь үлддэг нь яамай. Тэр завь бол түүний гэр, өвөөгийнх нь гал голомт юм. Хөгшин эх нь тэтгэврийн хэдэн төгрөгөөрөө осолгүй байрныхаа хөлсийг төлж өдөрт аяга хоол ширээн дээр тавина. Энэ бүхэн байгаагүй бол тэр хэдийн харанхуй тэнгист живж үхэх байсан биз. Харин тэр хальсан доторхи дун шиг хөгшин эхийнхээ гэрт өлгийдүүлэн ичээндээ орсон зурам шиг өвлийг барахаас өөр аргагүй болдог билээ.
30 гарсан идэр залуу эр хүн ингэж амьдрах нь гутамшигтай бөгөөд доромжлолтойг чухам ингэж үзсэн хүн л ойлгохоос өөр хүн лав ойлгохгүй биз. Хантай өвөл ажил хийж үзсэн. Гэвч олдож байгаа цалин нь ажилдаа ирж очих зардал, өдрийн хоол, ажилдаа явж байгаад хүрэх ханиадыг эмчлэх болон элэгдсэн дотуур хувцсаа солиход зарцуулаад яг таарах хэмжээнд цаанаасаа тооцогдсон байх нь зэвүүн бөгөөд үүний оронд тэр бүх цагаа тэр ажилд зарцуулах ёстой болно. Боолын хөдөлмөр гэж ийм байдаг байхдаа гэж өөрийн эрхгүй бодогдмоор. Яах ч аргагүй хүмүүс тэгж л амьдарч байгаа. Тийм нөхцөлд тэд өнөөдрийн үмх талхнаас өөр юм бодох сэхээгүй болох ба үнэн худлыг ялгах сэхэлгүй туйлдаа хүрсэн тэднийг хуурч хууль ёсны эрх мэдлийг нь, хүн ёсны сонголтыг нь булааж авахад хэн нэгэнд амар байдаг бололтой.
Харин Хантай тэрхүү хүрдэнд эргэлдэх хэрэмний амьдралаас бултах боломжтой тул өвлийг өөрийгөө гэгээрүүлэх түүнд олгосон цаг хугацаа гэж үзэж сурахыг хичээдэг болов. Энэ л үед тэр үүлэн дээрээс бус газраас, бүр тамын ёроолоос хорвоог ажиглаж түүний үнэн нүүр царайг олж харахыг мэрийх авай.
Гэвч хорвоогийн үнэн гэдэг хахир хатуу ажээ. Үнэн бодит байдал бол ийм байна. Нэг талд нь тайвань хүрэх онгоцны билет байтугай талбай хүрэх автобусны билет авах төлбөрийн чадваргүй, гал тогооны хутганаас өөр зэвсэг барьж үзээгүй, хөгжилтэй орон виз өгөх нь бүү хэл хажуу айлын хүн гэртээ оруулах хэрэггүй гэж үздэг, хэлсэн үгийг нь засаг захиргаа бүү хэл анд нөхөд нь ч ойшоодоггүй, тэр тамхи авах гээд найзаасаа мөнгө зээлдэг шиг, хөгшин эхийнх нь тэтгэврийг төлөх гэж засгийн газар нь гаднаас мөнгө зээлдэг ядуу орны иргэн, ядарсан ганц залуу байна. Нөгөө талд нь хэн байна. Хангалуун тансагаараа японы баячуудыг хүртэл бишрүүлж чаддаг, гарынхаа доор дор хаяж зуун Жэт ли-г захирдаг, аль ч улс орон хаалгаа дэлгэн тосч угтдаг, америкийн ерөнхийлөгчтэй биш юмаа гэхэд олон хүний хувь заяаг шийдэж чадах эрх мэдэлтнүүдтэй далан дээр нь өршөөнгүйгээр алгадаж мэндэлдэг, хэн нэгэн төдийгүй улс гүрэнд ч мөнгө зээлүүлээд атгандаа оруулж хүссэнээ хийлгэж чаддаг тийм л хүн юм уу эсвэл байгууллага байгаа нь лавтай.
Энэ бол сагсний бөмбөг хийгээд шар будаа үгүй бүр гадаад их далай хийгээд элсний ширхэг гэдэг шиг харьцаа ажээ. Ялах бүү хэл оролдоод үзэх ч найдвар байхгүй нь алган дээр тавьсан шиг тодорхой харагдаж байна. Ингэхэд Хантай тэр бөгжний хойноос хөөцөлдөх хэрэг юу байна? Яахав бодоод үзье. Хээр талаар дэмий тэнэж яваад санамсаргүй Аладдины шидэт дэнлүүг олоод ид шидийн хүчээр бөгжийг монголд авчирчээ. Хулхи гонжом угласан засгийн газрын нэг этгээд хурааж аваад “За их сайн байна. Чам шиг л ийм залуус улс гэрт минь их хэрэгтэй байна даа” гэсэн шүү юм яриад сүүлээ ганцхан шарваад алга болно. Тэр үед Хантай нөгөө л нүцгэн шалан дээрээ хоосон халаастай бахь байдгаараа хоцроно. Үүний төлөө хэдэн жил ч зарцуулах юм билээ, нас ч гэж талийгаад өгөх биз. Ганхсан сэтгэл, хохирсон залуу насандаа харуусаж архинд орсон шүдгүй өвгөн балга тагш юм горьдон энэ тэнд очиж би залуудаа тийм гавьяа байгуулж явлаа гэж хүн үнэмшихгүй юм ярин хүүхэд нохойн доог болж явсаар дуусна. Эсрэгээр тэр бөгжний хойноос зүтгэсээр юу ч олж чадалгүй залуу насаа үрж дуусахад төгсгөл нь мөн л адил аж.
Ингэхэд Хантай урьдын адил эгэл жирийн амьдралаа үргэлжлүүлж болохгүй гэж үү. Яаж ийгээд сургуулиа төгсөж, аятайхан ажил олж хийгээд, гудамжаар дүүрэн алхалж байгаа аятайхан хүүхнүүдийн нэгтэй сууж аятайхан амьрал зохиоход түүнд бэрхшээл саад гэж тохиолдох юм бараг алга. Өвгөрсөн хоноо ч гудманд гарчихна гэж санаа зовох юмгүй тулах хань, түших үр хүүхэдтэй, элэг бүтэн амьдрахад болохгүй гэх юм алга. Одоохондоо нас залуу зүс шингэн, толгой тархи эрүүл саруул байхад хүн бүхний л мөрөөддөг энэ сайхан амьрал өмнө нь бараг бэлэн байгаа бус уу? Тэгээд ч ер нь анхны цасыг цонхны цаанаас хараад өвлийг яаж давна даа гэж зүрх алдан зогсож байгаа хүн хүчний харьцаа тэнцвэргүй, ирээдүйд олдох ашиг завшаангүй ийм тулаанд амьдралаа үрэн тэмүүлэх гэдэг утгагүй явдал биш үү?
Мэдэхгүй юм даа... урдны Хантайд бол ийм амьдрал таалагдаж л байна. Гэвч тэр энэ хугацаанд өсч өөрчлөгдөж, өөр хүн болжээ. Тэр гадаад оронд явж үзсэн, тэнд хүмүүс яаж амьдардгийг нүдээр үзэж биеэр туулсан. Их юм уншиж амьрдалыг өөр нүдээр хардаг болж. Түүнээс гадна тэр аймшиг аюул осол, амь өрссөн тулаан гэдгийг биеэр туулж үхэх шахаж үзсэн. Эд хөрөнгө эрх мэдлийн төлөө бусад нь яаж үхэн хатан тэмүүлдгийг харсан. Тоглоом шоглоом биш жинхэнэ дайсан гэж байдгийг мэдсэн. Асар их хөрөнгөтэй тэнцэх жинхэнэ эрдэнэ гэж үнэхээр байдгийг нүдээрээ үзэж гараараа барьсан хүн. Мөнгөөр юу хийж болдгийг ч орчуулагч хийж явахдаа биеэрээ үзсэн. Тэр их мөнгөөр монголд бас нэг төмөр зам, дахиад нэг цахилгаан станц барихад л нөгөө яриад байгаа үйлдвэр худалдаа нь үсрэнгүй хөгжих бололцоотой болно. Хэдий тэр бөгжний үнэ үүнийг хийхэд хүрэлцэхгүй байлаа ч ямар нэгэн хөрөнгийн хангалттай эх үүсвэр байх л юм бол янз бүрээр эргүүлж тойруулж байгаад хүрэлцэх мөнгийг босгож чадах эдийн засагч эрдэмтэн мэргэд монголд байж л байгаа. Мөнгө л байвал тэр их бүтээн босголтыг хийж чадах мэргэжилтэн ба мэдлэгэтэн байж л таарна.
Иймээс тэр их хөрөнгийг заяагаараа болог гээд зүгээр хараад алдаж болохгүй юм. Болохоос болохгүйгээ хүртэл үзэлцэх хэрэгтэй юм. Амьдрал гэдэг үнэтэй боловч хямдханаа хүрвэл маш хямдхан гэдгийг тэр биеэр мэдэрсэн. Мотоциклоос унаад үхчих ч юм уу, архинд ороод дуусчихаж болох ганц муу Хантайн амьралыг хэндээ гэж юундаа зориулж, хэзээ хэрэглэнэ гэж хадгалж гамнах билээ. Харамсалтай нь тэр энэ үйлст ганцаараа л юм. Бүтэхээсээ бүтэхгүй тал нь их юм. Түүний тэнэгийг хүмүүс гайхан шагширах л байх, гэсэн ч Төгс тайжийг эх орон нь урвасан хулгай гэж ял зааж байхад тэр хар хятадтай эцсээ хүртэл тулалдсан юм. Тулааны талбарт амьрал үзээгүй арван найман насаа өргөх цэрэг эр байхад түүний хамгаалж үлдээсэн нутагт адуу малаа хариулж дараа үеийн баатруудаа төрүүлж өсгөдөг эгэл ардууд гэж байдаг юм.
Хүүхэд гэснээс хэдэн жилийн өмнөх цагаан сараар тэдний холын садангийн нэг хүү хөгшин эхэд нь ирж золгож билээ. Сургууль соёл гэх юм үзээгүй хөдөө мал дээр өссөн, жаахан маанагдуу ч гэж яригддаг эцэг эх нь эрт талийгч болсон тэр хүү эхнэр авч хүүхэдтэй болоод улиастайд айлын хашаанд уранхай гэр бариад, уурын зууханд кочгар хийж амьдардаг гэж ярьж байж билээ. Хантай тэднийг хараад иш эд нар яаж амь зууна даа гэж өөрийн эрхгүй дотроо халаглаж байж билээ. Гэтэл тэр хүү өнгөрсөн техникийн үзлэг дээр түүнтэй тааралдаад товхийтэл мэндэлж, хүүхэд сургуульд орох дөхөөд хэмээн хэвлүүхэн хөөрч, бас ч үгүй хөл дүүжлэх унааныхаа түлхүүрийг хуруундаа эргүүлсэн шигээ үзлэгт орохоор явж байж билээ. Хантай түүнийг хараад цээж дүүрэн бахархан бишрэсэнсэн. Тэр хүү түүний хэзээ ч давж гарч чадахгүй байхдаа гэж санаа зовон халаглаж байсан амьдралын тулаанд нэр төртэй тэргүүн эгнээнд толгой өндөр, харц дээгүүр явсаан. Энэ бол жинхэнэ баатарлаг түүхээс дутахааргүй зүйл.
Хантай ч мөн түүнээс үлгэр жишээ авч зүрх алдан хулчийлгүй тэмцэж чадна. Түүний дайсан хэдий хүчтэй ч гэлээ тэр бол хулгайч, Хантай хэдий өчүүхэн ч гэлээ хууль ёсны эзэн билээ. Эзний эрх хүч гэж бий. Хулганыг хэдий зааны хэрийн том болгосон ч нүдээ нээгээгүй муурын зулзаганаас айдаг эртний үлгэр бий. Тулааны талбарт шархдахад цусаа үзээд хулчийн зугтдаг хятадуудыг, цусаа үзээд улам ч догширон дайрдаг монголчууд үеийн үед ялж ирсэн юм. Түүний дайсныг бүх эд хөрөнгөнөөс нь салгаад гудамжинд орхивол турж үхэх арчаагүй муу газрын өт, усны хорхой бол түүнийг юу ч үгүй нүцгэнээр нь эзгүй хээр орхисон ч амьдраад гараад ирж чадах тэнгэрийн салхи, нарны сүнс билээ.
Өглөө эрт цонхны цаана хүйтэн цэмцгэр өнгөөр ихэмсэгхэн гялбаж асан цагаан цасан одоо өдрийн илчин хайлмагтан шалчийж энд тэндгүй цоохортон ханзарсан харагдана.

3

Ирээдүйд гарах өөрчлөлтийн талаархи Хантайн зөн совин болоод хүрэн зүрхнийх нь лугшилт түүнийг хуураагүй болохыг мэдрүүлсэн хэд хэдэн үйл явдал тэр өвөл гарсан тул тэрээр өөрийнхөө бие сэтгэлийг бэлдэж асан хичээл зүтгэл нь талаар өнгөрөөгүйд урам зориг нь нэмэгдэж байлаа. Энэ удаад бол хий хоосон мөрөөдөл, өөрийнхөө сэтгэл санааг засах гэсэн оролдлого юм уу бүтэхэд хэцүү зүйл биш жинхэнэ бодит, хэрэгжиж болох, бас түүний хийж чадах төлөвлөгөө боловсров. Энэ бүхэн тун санамсаргүй бөгөөд энгийн зүйл байжээ. Юу гэвэл түүний нэг танил гадагшаа ямар нэгэн магистерт суралцахаар явах болсонд салах ёс гүйцэтгэхээр очиж уулзав. Хаашаа явах тухай асуухад Тайвань хэмээн хэнэг ч үгүй хариулах нь тэр. Хантай чихэндээ ч бараг итгэсэнгүй лавлан асуугаад Тайланд биш Тайвань гэдгийг мадаггүй тогтоож авсны дараа хэрхэн яаж тэнд сурч болдгийг асуулаа. Гэтэл энэ маш хялбар ажээ. Тайваний засгийн газраас жил бүр Тайваний их дээд сургуулиудад тэтгэлгээр сургадаг хөтөлбөр байдаг гэнэ. Энэ талаар тодруулах хэрэгтэй бол урт цагааны урд байх Тайваний төлөөлөгчийн газар очиход болох ажээ.
Хантай тэр шөнө унтаж чадсангүй нойргүй хоноод маргааш өглөө нь эртлэн гарч заасан газар нь очиход үнэхээр Тайваний төлөөлөгчийн газар гэсэн хаягтай 4 давхар саарал байшин байж байлаа. Шилэн хаалгыг татаж үзвэл онгорхой байхаар барахгүй үүдний хүн түүний ирсэн зорилгыг эелдгээр асуув. Тэтгэлгээр суралцах талаар асуух гэж яваагаа хэлэхэд дөрвөн давхарт гараад асуу гэнэ. Хантай шатаар хөнгөхөн үсэрч гараад харвал үнэхээр нэгэн шилэн хаалтны цаана түүний асуултад хариулахад бэлэн бололтой албаны хувцастай эмэгтэй сууж байв. Албан хаагч Хантайн асуултад эелдгээр тодорхой хариу өгөв.
Үнэхээр Тайваний засгийн газраас өөрийн их дээд сургуульд тэтгэлгээр сургадаг хөтөлбөр байдаг бөгөөд Тайваний аль нэг сургуульд хүсэлтээ гаргаад тэнцвэл тэтгэлгийг засгийн газраас саадгүй гаргаж өгдөг гэнэ. Түүгээр ч үл барам албан хаагч эмэгтэй түүнд холбогдох анкет бичиг баримтыг өгч хэрэв сургуульд тэнцээд тэтгэлэг авахыг хүсвэл энэ материалыг бөглөж өгөөд болоо гэнэ. Хаана ямар сургууль байдгийг асуувал бөөн сургуулийн хаяг бичсэн товхимол гаргаж өгөөд бас интернэтээс хайвал зөндөө бий гэнэ. Сургуульд тэнцэхэд юу хэрэгтэй байдгийг лавлан асуухад сургууль бүрийн шалгуур ондоо боловч өөрийгөө сайн рекламдах, бас англи хэлний өндөр оноотой байх явдал гол нь ажээ. Тайвань Монголын засгийн газар үнэхээр сайн харилцаатай бололтой. Хантай баярласандаа бүр толгой нь эргэж хөл нь гуйваад гарч ирэв. Монголын засгийн газрыг ямар ч ажил хийдэггүй гээд л байнга шүүмжлэхийг сонсож дассанаас ийм том зүйлийг ажил хэрэгчээр бүтээсэн байхыг өөрийн хоёр нүдээр үзсэндээ бараг итгэхгүй байв.
Хантай шууд интернэт кафе орж хайлт хийж үзвэл Тайваний их дээд сургуулиуд гэж тоймгүй олон юм байдаг бөгөөд элсэхийг хүсэгчдэд зориулсан анкет материалууд нь бэлэн байх ажээ. Тэдгээрийг нягтлан харвал өчнөөн олон юм байх авч гол нь Тоэфлийн хуучин оноогоор 800 оноо шаардах ба бусдыг нь бол яаж ийгээд найруулж болохоор харагдана. Энэ бол жинхэнэ боломж байлаа. Саяхан болтол эргүү төлөг шиг эргэлдэж байсан бол одоо бүх юм шал өөр болов. Тайваньд суралцаж, магистер доктор өөр юу байдаг юм бүгдийг дуусгахад тэтгэлэг олдоод л байвал арван жил болсон ч болно. Тэр хооронд тэндхийг ёстой нэвт мэддэг болоод бөгжийг хулгайлсан муу нохойн хүүг хайж олоход хангалттай хугацаа байна. Хантайд юу ч байгаагүй боловч найдвар тавьж байсан ганц л зэвсэг бий энэ бол түүний толгой. Одоо бол та толгойгоо ашигла бусдыг нь бид даая гэж Тайваний засгийн газар өөрийн биеэр хэллээ. Хантайд үүнээс өөр юм хэрэггүй байв. Тэр нэтээс гарч шууд номын дэлгүүр рүү явлаа. Англи хэлний сурах бичиг гэж зөндөө өрөөстэй байх ажээ. Шилж шилж . дэвтэртэй сурах бичгээс эхний хоёр нь илүүц гэж үзээд үлдсэн дөрөөс мөнгөндөө тааруулан дундах 2-ыг нь аваад гэрруугаа зүглэлээ.
Тэр өөрийгөө хангалттай дасгалжуулсан, өглөө болгон эрт босдог, өдөржин суухад ядрахгүйгээр биеэ дасгасан, бие эрүүл толгой сийрэг тул 3 сар хичээллэхэд тоэфлийн 800 оноог авч чадна гэж өөрийгөө тооцлоо. Ингээд гэртээ ирж бүх уншиж судалж байсан бичиг номоо эвхэж хураагаад зөвхөн англи хэлний сурах бичиг, сурагч дэвтэрийг ширээн дээр гаргаж тавилаа. Түүний шинэ төлөвлөгөө бодитой хэрэгжих бололцоотой төдийгүй түүнд үлэмж таалагдаж байлаа. 1-рт бөгжийг хайж олох болон буцааж авах боломж 10 дахин нэмэгдэж, бүтэх магадлал бараг 80-90 хувьтай харагдаж байна. 2-рт бөгжийг олж авсан ч бай, чадаагүй ч бай түүнд бараг ямар чхохирол байхгүй юм. Арван жилийн дараа юу ч ололгүй хоосон гуяа ганзагалаад ирлээ гэхэд өндөр боловсролтой, англи хятад япон хэлтэй хүн хаана ч газардахгүй нь тодорхой. Иймд залуу насаа бөгжний төлөө дэмий үрлээ гэж гоншигнох хэрэг байхгүй гэсэн үг. Суралцах мэргэжлийн хувьд бол ойлгомжтой. Түүнийг зорилгодоо хүрэхэд тухайн улсын хуульзүйн орчныг гарынхаа арван хуруу шиг сайн мэдэж байх хэрэгтэй. Гэтэл түүнийг нь үнэгүй заагаад өгье гэж байна шүү дээ. Цорын ганц хохирол бол түүхч болох түүх судлах мөрөөдлөө орхих хэрэг болох нь. Гэхдээ үүнд их санаа зовох хэрэггүй юм. Түүх түүнийг орхиод зугатахгүй хүлээж л байна. Дараа түүнийг судлах цаг гарах л байлгүй гэж найдна.
Ингээд эргэлзэж тээнэгэлзэх зүйл үгүй болсон тул англи хэл сурах ажилдаа шуудран орлоо. Эхэндээ тэр англи хэлийг сурахад амархан гэж бодов. Үсгийг нь мэдэж байна. Ханз цээжилнэ гэх юм байхгүй болохоор торохгүй уншина гэсэн үг. Тэгэхээр эхний давааг лав хялбархан давна, цаашдаа юу болохыг харж л байя.
Тэр өдрөөс хойш Хантай англиар бараг амьгалах нь халаг болж үзэв. Сурах бичгээ уйгагүй үзэж дүрэмийг судлав. Гэтэл голоод орхисон 1,2-р дэвтэр дээр баахан дүрэм орихгдсон байгааг ойлгоод мөн түүнийгээ буцааж олж авахаас өөр аргагүй болов. Телевизээр англи сувгуудыг үзэж, радиог мөн англи суваг дээр сонсоно. Бүтэн сар нүдсэний эцэст хэр ахиснаа цэгнэж үзэхэд огт ахиагүй байлаа. Үнэхээр сонин юм, англи хэл тийм хэцүү юм уу, тэр тийм тэнэг юм уу? Ахиад л эхнээс нь эхлэв. Гэлээ ч ямар ч ахиц гарахгүй ажээ. Телевизээр гарах нэвтрүүлэг юм уу киног бол дүрс үйл явдлыг нь харж байгаад ойлгоно. Мөн ойр зуурыг яриаг бол ойлгодог болжээ. Радио бол нэмэр алга. Дуржигнаад л өнгөрөхөд мэддэг л үгнүүд сонсогдоод байх шиг боловч өгүүлбэрийн утгыг огт ойлгохгүй өнгөрөх нь олонтаа. Ерөнхийдөө нэг тийм юмны тухай яриад байх шиг байнаа гэж бол гадарлаад ч байх шиг. Сурах бичгээ уншихад бол ядах юмгүй ойлгох боловч зүгээр нэг англи хэл дээр ном ч юм уу аваад уншихад дандаа түүний мэдэхгүй үгээр бичсэн байх шиг санагдана. Дахин нэг сар өнгөрөхөд Хантай туйлдаж ядарсан байлаа. Одоогийн байдлаар бол англи хэл сурч Тоефлийн оноо авах түвшинд хүртэл дор хаяж 3 жил уйгагүй хичээллэх шаардлагатай юм байна гэсэн баримжаатай л болжээ. Стар Мүвии суваг дээр хуучны америк кино үзсээр хараалыг бол сайн сурсан байна. Щшит... энэ муу факин инглишийг нэг хэсэг хаяя.
Хантай ингэж шийдсэн нь учиртай. Эхний шалтгаан бол тэр зөвхөн англи хэл үзсээр туйлдаж, халширсан байв. Дараагийнх нь түүнд хэл сурах өөрийн гэсэн арга байсан бөгөөд энэ нь дараах дүрэм дээр тогтоно. Юу гэвэл нэг хэсэг идэвхтэй үзсэний дараа хэсэг хугацаанд орхиход түрүүчийн үзсэн юм түүний цээжинд хоногших шиг болдог бөгөөд хэсэг хугацааны дараа дахин үзэхэд үргэлжлүүлэн хичээллэж байснаас илүү сайжирсан юм шиг санагддагсанжээ. Хоёр долоо хоног өөртөө чөлөө өгч өөрийгөө эрхлүүллээ. Зурагт замбараагүй үзэж, нэт хэсч, өглөө унтаж, найзуудтайгаа уулзаж, ууж наргиж хүртэл амжив. Бас бяцхан дурлалын адал явдал үүсэх шахсан боловч цагийг нь олж биеэ барьж чадсандаа өөртөө баяр хүргэв. Буддын лам нарын винайн ёс, гэлэн сахил гэгч номын оргил өөд мацагч хүнд уг нь бол их зөв зүйл бололтой. Даанч хавтгайруулан хэрэглэснээс хэлбэрдэх төдий зүйл болсон болов уу даа, сүүлдээ. Гэхдээ Хантай бол бурхан биш, тэр бүү хэл лам ч биш тул тэр тухай гүнзгий бодсонгүй орхилоо.
Хоёр долоо хоногийн дараа дахин англи хэлний хичээлээ эхэлж тэр дороо өөрийнхөө алдаануудыг олж харав. 1-рт тэр хальт мулт, хазгай мурий англи хэл хэрэглэдэг орчинд насаараа байснаас зарим үгийг огт өөр утгаар ойлгодог байжээ. 2-рт сурах бичиг болон суралцагчдад зориулсан нэвтрүүлэг зэрэг нь зөвхөн дүрэм ойлгуулахад чиглэсэн зохиомол хэллэг болохоос амьдрал дээр хэрэглэдэг жинхэнэ англи хэл биш бололтой. Гэтэл тэр үүнийг мэдэхгүй байсан тул радио, ТиВи, ном алийг нь ойлгохгүй байсан нь зүйн хэрэг аж.
Ингээд тэр дэмий зүйлд хүчээ баралгүйгээр англи хэл сурах шинэ арга хайж эхлэв. Эрвэл олдоно, явбал хүрнэ гэж үг байдаг даа.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.05.10 9:48 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
4

“Уул үзээгүй байж хормой шуух, ус үзээгүй байж гутлаа тайлах” гэсэн монгол үг байдаг. Хантай энэ үгийг мэддэг боловч яах ч аргагүй бусдын л адил биеэрээ туулж байж утгыг нь ойлгох мах цусанд төрсөн хүн ажээ. Тэр урд нь бараа зүсийг нь ч хараагүй тайваний хүчирхэг “мафийн толгойлогч” дайснаа сэтгэлдээ бүтээгээд түүнээсээ айж, өөрийн арчаагүйдээ сэтгэлээр унаж байсан билээ. Гэвч түүнд өвөг дээдсээс уламжлагдсан ирсэн их цөс, цөлх ухаан байсан тул хувцсыг нь тайлаад л хээр зогсоочихвол тэр хоёр адилхан л хүн шүү дээ гэсэн логик дүгнэлт гаргаж тэрхүү айдсаа давж чадсан юм. Харин одоо англи хэлний өмнө яах ч аргагүй мэгдэн сандарч байлаа. Тэр англи хэл хурдан сурах арга гэгчүүдийг нухацтай авч үзсэн боловч байгалийн хуулийг өөрчилж чадахгүйгээс хойш ямарч аргагүйг ойлгов. Иймээс тэр гуравхан сарын дотор англи хэл сурах “Барбарос” төлөвлөгөөгөө толгойноосоо авч хаяхаас өөр аргагүй болжээ. Айришд пиво ууж суугаа хөгшин жуулчны толгойг эргэтэл ярих хэмжээний англи хэл сурах гэдэг нэг хэрэг Тоефлийн шалгалтад 800 оноо авах хэмжээний англи хэл сурах гэдэг бол огт өөр хэрэг гэдгийг урьд нь хэл сурч байсан туршлагатай хүний хувьд төд удалгүй ойлгосон юм.
Шалгалтын хөтөлбөрийг тэнэг хүмүүс зохиогоогүй нь лав. Асуулт хариултын хооронд бодох хугацаа байхгүй бөгөөд ...аа, энэ ийм юм уу, ингээд үзвэл яадаг бол... гэхчилэн бодох хооронд цаг гэдэг талийгаад өгөх ба үүнд хариулахын тулд бүгд түүний яс маханд шингэсэн байж ямар ч хугацаагүй автоматаар бөглөж байж л хүрэлцэх оноог авч чадна гэдгийг урьд нь олон шалгалт өгч үзсэн хүний хувьд сайн мэдэж байлаа. Гэтэл огт өөр орчинд байгаа хүн гадаад хэлийг өөртөө ба бэ-гүй хоногшуулахын тулд яалт чүгүй цаг хугацаа хэрэгтэй юм. Хантай яаж ч тэлчлээд дор хаяж гурван жил толгой өндийхгүй сууж, англиар ярьж бодож, ойлгож, уншиж сураад хэрэгцээт оноогоо авч чадна гэдэгтээ эвлэрч үүнд бие сэтгэлээ дасгах хэрэгтэй болов.
Энэ л хамгийн хүнд асуудал байлаа. Гурван жилийн дотор их зүйл өөрчлөгдөж болно. Хамгийн гол нь Хантай 3 жилийн дараа 36 хүрчихнэ, гэтэл энэ хөтөлбөр 35 нас хүртэл гээд заачихсан байдаг. Бас дээрээс ийм хөтөлбөрүүд голцуу хэдхэн жил үргэлжлээд хаагдчихдаг билээ. 3 жилийн дараа байгаа ч уу, үгүй ч үү. Түүнээс гадна засгийн газруудын хоорондын харилцаа гэж байна. Нэг дарга нь ямар нэгэн байдлаар эвгүй сэтгэгдэл төрүүлэх юм бол дуусаа гэсэн үг. Сайн юманд садаа мундахгүй гэгчээр бодох тусам 3 жил гэдэг хэтэрхий урт хугацаа ажээ: Хантай хэтэрхий эрт баярлаж.
Гэтэл тэр бүхэл бүтэн 3 жил толгойгоо салаавчилж хэвтэхдээ чухам юу хийж байсан хүн бэ? Гэдэг асуулт хамгийн аймшигтай байв. Тулаанд бэлдэж байна. Эх орон дуудахад бэлэн байх болно энэ тэр гээд л өөрийгөө хөөргөөд байсан, хаана байна тэр бэлэн байдал чинь? Гэж өөрөө өөрөөсөө асуухад хариу хэлэх үг олдохгүй гөлөлзөж байлаа. Ашиггүй өнгөрүүлсэн энэ гурван жилд англи хэл сурч байсан бол... гэж бодогдоход өөрийн эрхгүй тархиа шаамаар санагдаж байлаа. Ийм юм болно гэж би яаж мэдэх юм бэ гэж тэр өөрөөсөө өөрийгөө өмөөрөх аргагүй байлаа. Зурагт асаахад, сонин уншихад, нэт эргүүлэхэд ер нь хаана л бол хаана, гэрийнх нь гадаа хүртэл “ Англи хэл сурцгаая. 21-р зуунд англи хэлгүйгээр юу ч бүтэхгүй шүү” гэсэн утгатай уриалга, ухуулга, зарлал энд тэндгүй бүтэн гурван жил нүднийх нь өмнүүр алаглаж, чихэн дээр нь хашгирч байсныг тэр сайн мэдэж байгаа учраас тэр.
Цаг хугацаа бол хамгийн үнэт эрдэнэ гэдэг үгийг тэр цээжээр мэднэ. Бүр сайн мэднэ. Гэтэл тэр өөртөө цаг хугацаанаас өөр их юм байхгүй гэж бодож явснаа санахад амиа хорломоор болж ирэв. Алдагдсан цаг хугацааг эргүүлж авчрах арга байхгүй ажээ. Амь амьдралаа шийдвэрлэх мөчид зориулан биеэ бэлдэх бүхэл бүтэн 3 жилийг хувь заяа нь түүнд харамгүй гаргаж өгсөн, харин түүнийг нь ашиглаж чадсангүй алджээ. Халаглаж хашгирч уйлаад юу ч бүтэхгүй, тэр ахиад л хожигдож, дахин гутамшигтайгаар ялагдах болж байна. Ямар ч тулаан, ямар ч дайсан гарч ирсэнгүй зүгээр л тэр тэнэг, өөрийнхөө тэнэгээс болоод өөрөө өөрийгөө гэрээсээ гараагүй байхдаа булшлав.
Хэний ч санаанд ороогүй англи хэл, цаг хугацаа хоёр түүний мохошгүй бардам зүрхийг бяц дарлаа. Хантай энэрэлгүй хорвоогийн энэ гэнэтийн цохилтийг дааж чадах уу? Энэ асуултад тэр хариулж чадахгүй байлаа. Хариулах нь битгий хэл амьсгаа ч авч чадахгүй байв. Цаг хугацааг байгаа дээр нь ашиглаж чадахгүй бол бүх юм өнгөрнө гэдгийг харин тэр өнгөрсөн хойно нь ойлгов. Монгол хүн жар хүрээд ухаан орж жаран нэг хүрээд үхнэ гэдэг үг хачирхалтай хорон утгаараа яг голыг нь олж хэлжээ.
Гэвч байз... уул үзээгүй байж хормойгоо шуух хэрэг юу байна? Бүх юм арай ч өнгөрчихөөгүй байна. Юманд учир суманд гичир гэж бий... Аавын хүү аргатай, аргалын гал цогтой гэсэн үг ч бий сайтар бодож тунгааж үзэх хэрэгтэй гэсэн нэгэн нэгэн бодол түүний дотор харван орж ирэхэд Хантай бага зэрэг тайвшрав. Яарч сандран давчдаж орилж хашгирах хэрэг байхгүйэ. Хожимдсон ч гэсэн англи хэлээ шаргуу үздэгээрээ үзье англи хэл үзлээ гээд алдах юм байхгүй гэдэг бол харин баталгаатай зүйл. Гурван жил ч бай хэдэн жил ч бай англи хэл үзээд хэрэгтэй оноогоо авч чадах юм бол тэр насаа дарж болно шүү дээ. Монгол хэдийгээр ядуу зүдүү гэвч монголчуудад нэг иймэрхүү жижигхэн эрх чөлөөг эдлэх боломж байдаг юм. Японд бол энэ санашгүй зүйл, харин монголд бол боломжтой гэж бодож байна. Тиймдээ ч монголчууд ядуу хоосон ч монголдоо амьдраад болоод байдаг бизээ. Насаа дарах, бичиг баримтаа солих зэрэг ч ёстой хурууны үзүүрээр бүтэх ажил байлгүй... гэсэн бас нэгэн бодол толгойд нь түрэн орж ирэхүй Хантай бүр тайвширч толгой нь шажигнатал ажиллаж эхэллээ.
Ажил үүргээ яв цав, яг таг хийтэл гүйцэтгэдэггүй гэж гадныхан монголчуудыг шүүмжилдэг боловч монголдоо бол хойно урд нь оруулж, өнхрүүлж дүгэрүүлээд болоод л байдаг юм. Энэ бол монголын онцлог, үүнийг зөвхөн монгол хүн л ойлгоно. Тиймээс зөвхөн гурван жилийн дараа гэхэд тэтгэлэгт хөтөлбөр хаагдахгүй байх болтугай л гэж залбирах үлдэв. Гэхдээ л эрсдэл өндөр байна. Алдагдсан цаг хугацааг нөхөх өөр арга юу байна судлая гэж тэр шийдлээ.
Хантай Тоэфлийн шалгалтын талаар сураглаж үзээд хүн анзаарамгүй боловч нэгэн чухал зүйлийг олж мэджээ. Энэ бол орчин үед уг шалгалтыг интернэтээр авдаг болсон гэнэ. Энэ бол гэртээ сууж байгаад өгчих боломжтой гэсэн үг. Ингэхэд компьютерийн дэлгэцийн цаана хэн сууж байхыг хэн мэдэх билээ. Мэдээж уг шалгалтын хөтөлбөрийг бүтээгчид тэнэг хүмүүс биш тул өөр хүнээс шалгалт авахгүйн тулд ямар нэг юм хийсэн л байх гэхдээ судалж үзэхээр шийдэв. Энэ гэнэхэн заль амжилттай бүтвэл тэр даруй 2 жилийг хэмнэж чадмаар бодогдоно. Юу гэвэл тэр нэг жилийн турш англи хэл үзэхэд тоэфлийн 800 оноо авч чадахгүй ч дориун сайн англи хэлтэй болчихно гэдэгтээ бол итгэлтэй байлаа. Тэр үед мадаггүй сайн англитай хүнийг өөрийнхөө оронд шалгалтад оруулаад хэрэгтэй оноогоо авчихвал түүнд хэн эргэлзэх юм бэ?
Энэхүү гэнэхэн бодолдоо урам орсон Хантай хичээлээ шамдан үргэлжлүүллээ. Хууран мэхлэх гэдэг муухай л юм. Гэхдээ “Дайтах урлаг бол хууран мэхлэх урлаг” гэж хэн хэллээ, Күнз өөрөө тэгж хэлсэн. Харин монголчууд сайн хуурч чаддаг байсан тул ялж чаддаг байсан юм. “Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ” гэж үг байдаг ч энэ удаа бол Хантай нэг муу бутны бор туулайтай биш харин тэнгэрийн луутай өрсөлдөх хэрэгтэй болоод байна. Тиймээс тэр үхэр хэлбэртэй бүргэд бүтээхээс өөр аргагүй байгаа билээ.

5

Хаврын урь орон нарлаг дулаахан өдрүүд айлчилсан ч үе үе тэнгэр муухайрч цас орох буюу заримдаа хаврын анхны бороо... гэж горьдтол нүүр нүдгүй шороогоор шуурах гэх мэтээр урьдчилан таах аргагүй хуйсганан өөрчлөгдөх тэнгэрийн аашийг яах бол гэж огтхон ч санаа зовохгүйгээр цонхны цаанаас хальт анзаарах боловч удахгүй ирэх баярын совингоор дүүрэн сэтгэл нь арчсан толь шиг тунгалаг байгаа цорын ганц хүн бол зөвхөн Хантай л байлаа. Энэ сайхан баяр чухам юунаас үүдэхийг тэр сайн мэдэхгүй байгаа боловч түүний боловсруулсан гэнэхэн төлөвлөгөө амжилттай хэрэгжээд хойтон өдийд гэхэд Тайваньд байж байх болов уу гэсэн цээж дүүрэн горьдлоготойгоор англи хэлний хичээлээ бахдалтайяа үргэлжлүүлж байгаа юм.
Хичээн зүтгэсэн нь талаар болсонгүй бөгөөд тэрээр хэлэндээ мэдэгдэхүйц сайжирч байгаа нь өөрт нь тодорхой ажиглагдаж байлаа. Олон жилийн өмнөөс сонсох дуртай байсан хуучны сайхан дуунуудынхаа үг утгыг ойлгодог болсноор сонсох бүртээ ийм сайхан дуу байсан юм уу гэж бишрэн дуу алдмаар санагдана. Урьд нь үзэж байсан олон сайхан америк киноны баатрууд одоо бол монгол дуу оруулагчийн хүнгэнэсэн буюу уянгалсан сайхан тенор хоолойгоор биш харин өөрийнхөө гонгиносон, жингэнэсэн, сөөнгөтсөн хоолойгоор түүнтэй дахин танилцахад ийм сайхан сүрлэг эрс, сайхан хүүхнүүдээс ийм хоолой бас гардгаа хэмээн гайхаж, дашрамд нь өөрийгөө бас тийм ч муухай хоолойтой биш юм байна гэж бодогдоход биеэ өргөмжлөх дуртай өчүүхэн сэтгэл нь ихээр баясах бүлгээ. Нэг үгээр хэлэхэд дөнгөж бичиг үсэг тайлагдаж эхэлж буй насаараа харанхуй мунхаг явсан хүний, хорвоогийн шинэ өнгийг олж харан нүд нээгдэх шиг болдог тэр баяр сайхан мэдрэмжийг биеэрээ амсаж мэдэрч байлаа.
Ийм нэгэн хаврын сайхан өглөө хөгшин эх нь өрөөнийх нь хаалгыг чимээгүй онгойлгон орж ирээд нэгэн сонинг дутуйтай захианы хамт ширээн дээр нь тавив. Хантай гэрээрээ шуудан хүлээж авдаггүй буюу ер нь сүүлийн хэдэн жил ямар шуудан авч үзээгүй тул гайхан хөмсгөө өргөв. Олон таван үггүй ойлголцдог хөгшин ээж нь
- Сая нэг хүү хаалга тогшин чамд өгөөрэй гэчхээд гүйгээд явчлаа... гэв
- Ямар хүн байна... ээж?
- Хар өдөр курчиктэй чиний үеийн хүү л харагдсан даа
- Яг над өгөөрэй гэсэн юм уу?
- Тиймээ, Хантайд өгөөрэй л гэсэн... ингэж хэлээд хөгшин ээж нь өрөөнөөс гарлаа.
Одоо ч нөгөө сонгууль монгууль болоогүй л баймаар юм гэж бодсоор сонинг авч үзвэл өдөр тутмын жирийн нэг сонины энэ өдрийн дугаар байв. Сонинг дэлгэн харваас эхний нүүрэн дээрх мэдээнүүдийн нэг “Чингисийн онгон олдсон уу?” гэсэн гарчигийн доогуур балын харандаагаар бүдэгхэн зурсан байхыг анзаараад уншиж эхлэв.
“Чингисийн онгон олдсон уу?”
Хоёр толгойг ашиглаж эхлэвэл монгол улсын хөрөнгө мөнгөний асуудал нааштай шийдэгдэж ард түмний амьдрал сайжирна гэсэн хүлээлт сүүлийн хэдэн жил дамжин бидний сэтгэлээс уяатай байгаа билээ. Тэгвэл мөн түүнээс гадна бас нэгэн их баялаг бидний гарт орж ирэх сураг дуулдаад байгаа юм байна. 13-р зууны Чингисийн байлдан дагуулалтын үед дэлхийн хамгийн баян хүчирхэг гүрэн байсан монголын тэр үеийн их эрдэнэс баялаг одоо хаана байгаа вэ? гэсэн зуун зууныг дамжсан асуултад хариу өгч болохуйц нэгэн мэдээг бид уншигчиддаа хүргэх болсондоо баяртай байна. Берлин дэх манай суурин төлөөлөгч бидэнд энэ сайхан мэдээг ирүүлжээ.
Гурван жилийн өмнө манай гаалийн болон тусгай албадын хамтын ажиллагааны үр дүнд Монгол улсын хилээр манай улсын түүх соёлын нэг хэсэг болсон асар үнэтэй нэгэн зүйлийг хууль бусаар авч гарах гэсэн гадаадын нэгэн иргэний үйлдлийг газар дээр нь таслан зогсоожээ. Манай гаалийхны илрүүлэн хурааж авсан уг зүйл нь жирийн бус маш том хэмжээтэй, манай сурвалжлагчийн харснаар том хүний гарын эрхийн хурууны хэрийн том, гурван ширхэг ягаан очир алмазан шигтгээтэй, уран нарийн хийц бүхий, хамгийн нарийн хэсгээрээ л гэхэд нэг сантиметр өргөн, маш том хэмжээтэй алтан бөгж юм байна. Манай судлаачид үүнийг Чингис хааны төрсөн дүү, асар том биетэй, эрхий мэргэн харваач Хавт Хасарын эрхий хуруундаа зүүж байсан бөгж болов уу гэж үзэж байна.
Тухайн уг бөгжийг Монгол улсаас хууль бусаар авч гарах оролдлго хийж байгаад баригдан саатуулагдсан гадаадын иргэн тэрхүү эрдэнийн зүйлийг Монгол улсаас аваагүй харин тэдний гэр бүлийн үе уламжлагдан ирсэн зүйл хэмээн мэтгэж, уг бөгжний хууль ёсны эзэмшигч гэж өөрийгөө танилцуулсан авга ах нь Монгол улсыг хүний хувийн өмчид хууль бусаар халдсан хэргээр олон улсын шүүхэд зарга мэдүүлсэн байна. Гэхдээ дэлхийн хэмжээнд ховорд тооцогдох олон сая доллараар үнэлэгдэх тийм том засагдаагүй байгалийн очир алмаз нь аль нэг газрын хамгаалалт даатгалд бүргэгдээгүй байгаа нь сонирхол татаж байгаа юм. Зарга мэдүүлэгч нь үнэт эрдэнийн бөгжийг хулгайд алдахаас болгоомжилж, мэдээлэл тараахгүйн үүднээс хаана ч бүртгүүлэлгүй маш нууцаар хадгалж байсан гэж мэдүүлж байгаа боловч тийм нууц байдлаар хадгалж байсан үнэт эрдэнэ ямар замаар монголд жуулчилж явсан ач хүүгийнх нь цүнхэнд орсныг тайлбарлаж чадахгүй байгаа тул ач хүүгээ үнэт эрдэнийн бөгжийг нь хулгайлсан хэргээр өөрийн улсын эрүүгийн цагдаагийн газар өгсөн байна.
Нөхцөл байдал ийм байсан ч тэрхүү үнэт эрдэнийн бөгж нь Монгол улсын хил дотор анх илрэн бүртгэгдсэн тул Монгол улсын өмч мөн гэж үзэх үндэслэл ч байгаа юм. Монгол улсад олон жилийн турш хээр хөдөө нууж байсан бүртгэлгүй олон түүх соёлын дурсгалт зүйлс, үнэт эрдэнэ олдож тэдгээр нь хууль бус наймаачдын гараар гадаадын иргэдийн гарт орж байсан цөөнгүй тохиолдол байдаг билээ. Харин энэ удаагийн явдал уг эрдэнийн үнэ олон сая доллараар тооцогдох асар өндөр хэмжээтэй байгаа нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байгаа юм.
Дэлхийн бүх баян цуглуулагчдын анхаарлын төвд байгаа тэрхүү үнэт эрдэнийн бөгжний хууль ёсны эзэмшигчийг албан ёсоор тодорхойлох нотлох баримт хангалтгүй байна гэж олон улсын шүүх үзсэнээр зарга шийдэгдэлгүй хоёр жил гаруй сунжирсан тул заргалдагч талуудын аль нэг нь хөдөлшгүй баримт нотолгоо гаргаж ирэхгүй бол уг үнэт эрдэнийг дэлхийн өвд бүртгэн ЮНЕСКО-ийн мэдэлд шилжүүлэх тухай санал олон улсын шүүх дээр өндөр түвшинд яригдаж эхэлсэн байна.
Байдал ийм эгзэгтэй болсон тэр үед, өнгөрсөн 2008 оны 12-р сард Монгол улсын зүгээс шийдвэртэй арга хэмжээ авч АНУ-ын иргэн олон улсын хэмжээнд тодорхой нэр хүнд бүхий туршлагатай хуульч Дэйвид Жэймэнийг өмгөөлөгчөөр авсан байна.
Өмгөөлөгч Дэйвид Жэймэн шүүхийн материалтай богино хугацаанд танилцаад маш сонирхолтой аргаар ажиллахыг санал болгосон байна. Тэрээр бөгжийг криминалогийн шинжилгээнд өгөхийг санал болгожээ. Учир нь бөгжний хийцийг үзэхэд энгийн нүдээр анзаарагдахаар дотор талаараа давхар цагирагтай, тэр цагираг нь уран нарийн хээ сийлсэн толгойтой олон алтан хадаасаар эх биетэйгээ бэхлэгдсэн байв. Чухам энэ давхар цагирагны завсар юу байгааг үзэхийг Дэйвид Жэймэн санал болгосон байна. Шүүхийн болон маргалдагч талуудын зүгээс энэ хэсгийг хөндөх нь бөгжний гол үнэ цэнийг тодорхойлогч очир алмазыг сэвтүүлэх аюулгүй гэж үзсэн тул уг саналыг хүлээн авч Бөгжийг шинжилгээнд өгчээ.
Олон улсын шүүхийн хяналтан доор явагдсан криминалагийн шинжилгээний хариу санаанд оромгүй үр дүнг үзүүлсэн байна. Үүнд:
- Бөгжний завсраас амьтны арьсыг гар аргаар боловсруулан хийсэн ширний үлдэгдэл илэрсэн
- Уг ширний үлдэгдэл бөгний цагирагийн энгээр жигд тархан байрлаж нягт хөдөлгөөнгүй тогтсон, зөөлөн металд тооцогдох алтан цагирагийн гадаргууд тод ул мөрөө үлдээсэн тул уг бөгжийг анх хийхэд давхар цагираганд хавчуулсан хийсэн ширэн эдийн үлдэгдэл болохыг тогтоосон
- Ширний үлдэгдэл нь органик материал тул насыг тогтоох боломжтой
- Ширийг ямар амьтны арьсаар хийсэн болохыг тодорхойлох боломжтой

Энэ шинжилгээний дүн бүх талуудын хувьд онцгой үүрэг гүйцэтгэх мэдээллийг өгч чадах нь тодорхой болов. Нэгэнт уг ширний үлдэгдэл бөгжийг анх хийхэд цуг хийгдсэн зүйл болох нь тогтоогдсон тул бөгжний насыг тодорхойлоход хэрэгтэй болно.
Ширний насыг тодорхойлох шинжилгээний хариу дэлхийн бүх цуглуулагчдын дунд шуугиан дэгдээсэн байна. Шир үйлдэгдсэн цагаас хойш нарийвчилсан баримжаагаар долоон зуун жил өнгөрснийг тогтоосон нь бөгжний үнийг шууд нэмж нэгэн цуглуулагч аль ч тал нь ялсан хамаагүй гурван зуун сая ам.долларын үнээр худалдан авахыг санал болгосон байна.
Гэвч шинжилгээний хариу бөгжний үнийг нэмэгдэхэд үүрэг гүйцэтгэсэн боловч маргааныг шийдвэрлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэсэнгүй. Маргалдагч талуудын аль аль нь уг бөгж их эртний эд зүйл гэж мэдэгдэж байсан юм.
Харин монголын талын өмгөөлөгч Дэйвид Жэймэн ширний үлдэгдлийг ямар амьтны арьсаар хийснийг тодруулах нь маргааныг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэж мэдэгдсэн бол эсрэг талын өмгөөлөгч энэ бол ямар ч ач холбогдолгүй зүйл гэж хатуу эсэргүүцсэн байна. Гэвч монголын талын өмгөөлөгч уг шинжилгээний ач холбогдлыг шаргуу нотолсоор шүүх хурлаас ширийг ямар амьтны арьсаар хийсэн болохыг тодорхойлох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргуулж чаджээ.
Гуравдахь шинжилгээний хариу санаанд оромгүй үр дүн үзүүлжээ.
Ширний үлдэгдлийг наривчилсан ДНХ-ийн шинжилгээнд өгсөнд уг ширийг үхэр ч биш адуу ч биш харин шинжлэх ухаанд Прежевльскийн адуу гэдэг нэрээр бүртгэгдсэн зэрлэг адуу тахийн арьсаар хийсэн болохыг тогтоожээ. Дашрам дурдахад бүх дэлхий даяарх гэрийн адууны хромсом үүлдэр угсаанаасаа үл хамааран 64 байдаг бол монголчуудыг тахь хэмээн нэрлэдэг Прежевальскийн адууных 66 байдгаараа онцлоготой юм байна. Прежевальскийн адуу нь хэдэн мянган жилийн турш зөвхөн монголын говь хээрээр нутагшин амьдарч ирсэн, хүний гарт ороогүй зэрлэг амьтан болохыг шинжлэх ухаан маргашгүйгээр нэгэнт тогтоосон тул уг бөгжийг монголд буюу монгол хүн үйлдсэн болохыг маргах аргагүйгээр тогтоосон байна.
Үүний дээр монголын түүхч эрдэмтэд болон дэлхийн олон монгол судлаачид, археологичид монголчууд эрт дээр үеэс зэрлэг тахь Прежевалскийн адууг хүнсэндээ хэрэглэж, арьс ширээр нь сав суулга хийж хэрэглэж ирсэн түүхэн баримтыг дэлгэн тавихад бэлэн байна.
Одоо олон улсын шүүхээс маргааныг эцэслэн шийдвэрлэхэд нотлох баримт хангалттай боллоо гэж үзэж байна. Үүнд:
- Уг бөгжийн долоон зуу орчим жилийн өмнө үйлдсэн
- Уг бөгжийг үйлдэхэд тэр үед зөвхөн монголд олдох материалыг ашигласан
- Уг бөгж анх монгол улсын нутаг дэвсгэр дээр бүртгэгдсэн
Ийм үнэтэй зүйл ядуу монголд байх учиргүй хэмээн маргаж байсан тал баримт нотолгооны эсрэг хэлэх үггүй болоод байна. Учир нь долоон зуун жилийн өмнө Монгол улс дэлхийн хамгийн баян хүчирхэг улс байсантай хэн ч маргаж чадахгүй билээ.
Одоогийн байдлаар шүүхийн шийдвэр эцэслэн гараагүй байгаа боловч Бөгж Монгол улсын өмч мөн гэсэн шийдвэр гарах нь нэгэнт тодорхой болоод байгаа юм байна. Бөгжний талаархи шинэ шинэ баримтууд бөгжний үнийг улам нэмэгдүүлж байна. Дундад зууны эхэн үед европыг эзлэж байсан маврын их хааны титэмний шигтгээ болж байсан гайхамшигт гурван чулуу энэ мөн гэж зарим эрдэмтэд үзэж байна. Энэ гурван чулуу Их Монгол улсын Мөнх хааны үед араб дахиныг дайран эзэлсэн монголын их цэргийн гарт олзлогдсон байх гэсэн таамаглал урд нь ч гэсэн түүх судлаач эрдэмтдийн дунд яригддаг байсан бололтой. Одоо бөгжинд санал болгосон үнэ долоон зуун сая долларт хүрээд байна. Эрдэнийн чулуунуудын үүсэл гарал нотолгоотойгоор тодорсон цагт улам илүү үнэ хүрнэ гэж ажиглагчид таамаглаж байгаа юм байна. “” ” ”

Хантай тэр сонины бараг бүх нүүрийг дамнан гарсан тэр том мэдээний талд ортол нь уншаад дуусгаж чадалгүй харах нүдийг нь нулимс бүрхэж, гараасаа сонингоо алдлаа.

6

Хантайн сэтгэл зүрхэнд их баяр хөөр сэлэнгэ мөрний хүчит урсгал мэт түрхэрэн үерлэж, хайр ба үзэн ядалт, мөнх ба мөнх бусын хорвоог ч багтааж чадсан уужим цээжинд нь багтаж ядан дүүрээд, илүү гарсан нь өглөөний шүүдэр мэт тунгалаг нулимс болон хувирч, хэнхдэг цээжинд нь хоригдож дийлдэлгүй сад тавин урсвай.
Бүтэн гурван жилийн турш хураагдаж зангирсан хорсол өшөө, гуниг гутрал, гомдол цөхрөл, хилэнгийн халуун дөлөнд хайлуулж үзэн ядалтын хүйтэн мөсөнд ширгээж давтсан ган сэлэм мэт ирлэгдсэн зүрх нь, гунан бугын эврээр нааж хийсэн хатан хар нумын хөвч мэт чивчиртэл чангарсан оюун сэтгэл нь их ялалтын мэдээгээр сүлэгдсэн ариун усаар угаагдан угаагдан зөөлөрч, ганцаардлын гашуун охинд хатаж харласан элэг нь ч мөн дэвтэн дэвтэж байлаа.
Монгол төр оршдгоороо оршиж, Монгол улс тогтдгоороо тогтож, Эх орон нь амьдаас амьд байгаа юм байна. Хийх ёстой зүйлээ хийж, авах ёстой юмаа авч, өчүүхэн хүүгээ ангир цээжиндээ халхлан тэврээд, харь дайсантай төмөр нударгаараа тулалдаж байжээ. Тэд ялжээ.
Хантай ганцаараа биш гэж үргэлж итгэхийг хүсч байсан, түүнээс өөр монголчууд бий, монгол төр гэж бий итгэж байсан, харин түүнийг яагаад ганцааранг нь орхив гэж үргэлж гайхаж байсан билээ. Гэтэл тэд хажууд нь байснаар барахгүй хатуу бэрхээс халхлан хамгаалж, эх нутгийнхаа элгэн дээр эрхлэн наадаж бай гэж үлдээгээд өөрсдөө тулалдаж байжээ. Тулалдаад ялжээ. Ялалтын мэдээг харин хамгийн түрүүнд түүнд дуулгахаар элч илгээжээ. Хантай одоо бүр эхэр татан хэнгэнэтэл уйлж байв. Урсах нулимс нь улам улам нэмэгдэж уйлсаар байв. Яадаг юм тэр гэртээ байгаа юм чинь, яадаг юм тэр эхийнхээ дэргэд байгаа юм чинь, яадаг юм тэр нутагтаа байгаа юм чинь, яадаг юм тэр эх орныхоо нөмөрт байгаа юм чинь уйлсан ч, орилсон ч, бархирсан ч, хашгирсан ч түүний дураа...
Төрсөн голомтондоо байгаа түүнийг, төрсөн нутагтаа байгаа түүнийг, ялалтын мэдээ аваад яаж ч баярлаж, яаж ч галзуурч байсан хэн ч түүнийг боль гэж загнаж чадахгүй юм. Түүнийг өмөөрөх улс нь байгаа, түүнийг хамгаалах төр нь байгаа юм. Мянга мянган жил оршсоор ирсэн, тусгаар тогтносон Монгол улсын өмчийг хэн нэгэн хулгайч зүгээр л аваад явчихаж чадахгүй юм. Эрэг нь усаа хашиж, эзэн нь юмаа мэддэг билээ...

Хэсэг хугацааны дараа Хантай тайвширч биеэ эзэмдэж чадаад нөгөө сониноо шүүрэн авч хомхойрон уншлаа. Мэдээ дөрвөн нүүр дамнан гарсан бөгөөд энэхүү дуулиант явдалтай холбоотой бусад мэдээллүүд ч дүүрэн байлаа Түүний уншсан үндсэн мэдээний төгсгөл хэсэг ерөнхийдөө бөгж үнэхээр монголынх мөн бөгөөд энд тэндээс гарч ирсэн гэсэн таамаглалуудыг дэвшүүлснээс хамгийн гол нь Чингис хааны булш онгоныг хэн нэгэн олчихоод хувьдаа ашиглахаар байгаа юм биш биз? Сонор сэрэмжтэй байхгүй бол нэг л мэдэхэд бүгд урсаад алга болно шүү гэсэн утгатай дүгнэлтээр төгсгөсөн байлаа.
Хантай инээмсэглэв. Жирийн зуутын захирагч Хархуланд ийм эрдэнэ байхад Чингисын онгон олдох юм бол ч ёстой дэлхийн хамгийн баян улс болох нь маргаангүй үнэн дээ. Өөр юу байна?... Нэгэн нэр хүндтэй зүтгэлтний нийтлэл байна. Товчхондоо бол Монгол улсыг дэлхийн хямрал болоод зэсийн үнэ унаснаас үүдэн мөнгөний гачигдалд орсныг далимдуулан илт шудрага бус гэрээг тулгаж байгаа гадаадын шунахай хөрөнгөтнүүд сарьсан хоншоор дундуураа тас цохиуллаа гэсэн утгатай нийтлэл байв. Мэдээж бөгжнөөс болоод шүү дээ. Зарчмын хувьд бөгжийг хэр зэрэг үнэ хүргэж зарах нь гол биш гагцхүү монгол улс шууд асар их бэлэн мөнгө болгож чадах үнэт баялагтай шүү дээ гэхэд л асуудал шууд өөрчлөгдөх бололтой. “Баян хүн таван хаанд нүүртэй” гэсэн үг үнэхээр үнэн ажээ. Цааш нь юу байна... Аа бас бөгжний чулууны түүхийг нотлохоор эрдэмтэн мэргэд ажилдаа шуурхайлан оржээ. Үнэхээр маврын хааны титэм дээр байсан эрдэнийн чулуу мөн болохыг нотолж чадвал арабын мөнгөндөө хахсан баячууд хэдэн тэрбум доллараар бөгжийг авахаас ч буцахгүй. Мөнгөний тоо хамаагүй энэ бол удам судар үндэс угсгааны нэр төрийн хэрэг гэнэ. Энэ ч үнэн байхдаа.
Дэйвид Жэймэнтэй хийсэн ярилцлага онцгой анхаарлыг нь татлаа. Дэвид Жэймэн бол америкийн өндөр зиндааны, өндөр нэр хүндтэй хуульч мөн ажээ. Тэр өөрийгөө монгол гаралтай, эцэг эх нь дөчөөд оны үед манжуураас шанхайгаар дамжиж америкт цагаачилж ирсэн гэнэ. Энэ хэсэг Хантай анхаарлыг онцгой татав. Цааш нь ерөнхийдөө байгуулсан гавьяаных нь талаар дэлгэрэнгүй дурдаад, өмгөөллийн хөлсний талаар асуусан байв.
- Ноён Жэймэн, та монгол улсын эзэмшилд асар үнэтэй баялгыг оруулж өглөө. Гэтэл таны өмгөөллийн хөлсөнд ердөө 65 мянган доллар төлсөн гэх юм. Энэ дэндүү бага тоо биш үү?
- АНУ бол олон үндэстэнээс бүрдсэн их улс гэдгийг бид бүгд мэднэ. Америкийн иргэн бүр өөрийгөө АНУ-ын иргэн гэдгээрээ бахархдаг. Түүнээс гадна бидний хэн нь ч гэсэн өөрийн түүхэн үндэс угсаагаараа бахархаж явдаг. Би өөрийгөө монгол гаралтай хүн гэдгээ дээр танилцуулсан тиймээс ч би энэ ажлыг хийхдээ өвөг дээдсийнхээ өмнө хүлээсэн ариун үүрэг гэж бодож үнэн сэтгэлээсээ ажилласан. Түүнээс гадна Монгол улс надад таны хэлсэн тооны ард олон тэг нэмсэнтэй тэнцэх хэмжээний хүндлэл үзүүлж байгаад би сэтгэл хангалуун байна.
- Та бөгжийг криминалогийн шинжилгээнд оруулах санааг яаж олов? Та бөгжний нууцыг яаж мэдсэн юм бэ?
- Би монгол гаралтай хүн гэдгээ танд дахин хэлье. Тиймээс би монгол бөгжний нууцыг сайн мэднэ.
За ийм байдаг байжээ. Гэхдээ энэ Дэйвид Жэймэн гэгч хэн хаанаас гараад ирэв? Дөчөөд оны үед манжуураас шанхайгаар дамжиж америкт ирсэн, тэгээд бас бөгжний нууцыг мэднэ гэнэ. Арай Төгс тайжийн гэр бүлийн хүн биш биз? Энэ хүнтэй яаж холбоо тогтоох вэ? гэсэн бодлууд Хантайн толгойд жирэлзэн урсаж, ярилцлагыг дахин нэг нягтлан уншаад хажууд нь тавьсан зургыг нь шимтэн ажиглав. Яах ч аргагүй монгол хүн байх шиг, байх байх даа бүр танил ч юм шиг санагдав. Дахин сайн харлаа.... яаж ч харсан үнхээр танил дотно царай байв. Хантай дотор нэг санаа төрж ухасхийн босоод өрөөнөөсөө гүйхээрээ гарлаа. Нөгөө өрөөний үүдэнд ирж алхаагаа татаад хаалгыг аяархан онгойлгож орвол хөгшин эх нь орон дээрээ цаашаа хараад дээлээ нөмөрөөд , унтаж байгаа бололтой. Хантай аяар аяар гишгэлэн явсаар өрөөний цаад буланд байх суман хүрэн ширээнд хүрч өвөөгийнхөө жаазтай зургийг аваад буцаж гарлаа. Тэр өрөөндөө орж ирээд зургаа ширээн дээр тавиад сонин дээрх зурагтай тулгаж харав. Тиймээ... сонин юм. Нэг хүнийх биш, ихэр ч биш гэсэн ах дүү нарын зураг шиг их адилхан ажээ. Энэ зураг аавынх нь жаран настай байх үеийн зураг, Жэймэн бас л жар орчим насны хэрийнх аж. Түүнээс гадна бичгийн ширээнийхээ ард суусан суудал төрх, ялангуяа нүдний шилээ авч баруун гартаа бариад шилнийхээ гуяны хэсгээр хацар шанаандаа тулсан байрлал нь бүр яг ажээ.
Энэ одоо юу болж байна? Тэд чинь арай хамаатан садан юм биш биз? өвөөгийнхөө хайртай хүүхэд байсан тэр бүх яриаг нь санаж байна. Төрсөн эцэг нь бууч Дагва гэдэг бичиг, цэргийн эрдэмтэй хүн байгаад ардын хувьсгалын анхны партизаны нэг болж хиагтыг чөлөөлсний дараа баруун хязгаарыг тохинуулах замын цэрэгт яваад амь үрэгдсэн гэдэг. Зураг нь бол байдаг. Өвөө нь өөрөө 21 онд төрсөн тул эцгээ хараагүй гэдэг. Нагац ах дээрээ өсөж түүгээрээ овоглодог байсан. Халх голын дайнд явж байсан... гэх мэтчилэн бүгдийг санаж байсан ч хамаатан саднаас нь хэн нэг нь гадаад руу дүрвэсэн гэх юм уу, Төгс тайж, за больё гэхэд ямар нэгэн тайжтай холбоотой яриа огт байхгүйэ. Яахав ээжийг сэрэхээр асууж үзье гэж бодлоо. Хантай хөгшин эхийгээ босохыг хүлээн чимээ чагнах зуур нөгөө сонингоо дахин нэг эргүүлж харснаа сонинтой хамт нэг захиа байсныг санаж ширээн дээрээсээ олоод дугтуйг нь харлаа.
To: Mr.KHANTAI. Z.
From: DAVID JAMAN Mr гэсэн үгс дугтуйны толгойн тунгалаг цонхны хэсгээр харагдаж байлаа.

7

Хантайн харсан дугтуйн дээрхи хаяг хэдийгээр огтхон ч санаанд оромгүй сонин зүйл байсан боловч тэрүүхэн хугацаанд энэ байтугай юм олныг үзсэн хүний дүр үзүүлэхийг чармайн, өдөр бүхэн л нэг иймэрхүү захидлууд ирж байдаг юм шиг ажиггүй царайлан дугтуйг задаллаа. Захиаг мэдээжийн хэрэг англиар бичсэн байв. Тэр үүнийг хараад бага зэрэг зүрх алдаж, за байз энүүнийг чинь одоо хэнээрээ дуудуулдаг юм билээ хэмээн Итгэлт баян шиг бодосхийснээ, хэдэн сар англи хэл үзэж өөрийгөө зовоосны хэрэг юу билээ гэсэн бас нэгэн бодол зурсхиймэгц зориг ороод, зузаан толь бичиг өмнөө данхайтал нь тавьж, үг бүрийг нь ч хамаагүй тольдож байгаад өөрөө уншина гэж шийдэв.

“Эрхэм ноён Хантай
Хийсэн зүйлийн тань тухай дуулснаас хойш тантай ямар нэгэн байдлаар холбоо тогтоохыг хүсч байсан тул, энэ захидлыг бичих завшаан тохиолдсонд их л баяртай байна.
Хэдийгээр бид бие биенийхээ талаар урьд нь сонсож байгаагаагүй, биесээ огт танихгүй ч гэлээ, Хархулангийн бөгжийг олж монголд авчирсан хүний хувьд та бөгжний түүхийг дуулсан байх гэж бодож байна. Тиймээс би өөрийгөө Дэжидийн хүү гэж танилцуулбал танд илүү ойлгомжтой болох байх гэж найдаж байна.
Хэдийгээр энэ талаар бид хоёрт ярих зүйл олон байгаа байх гэж таамаглаж байгаа ч нэгэнт бид холбоо тогтоосон болохоор санаа зовох юмгүй ярилцах цаг дараа хангалттай гарна гэдэгт би итгэлтэй байна.
Ингээд одоо гол сэдэвтээ оръё. Юун түрүүн чамаар бахархан бахдаж байгаагаа илэрхийлэхийг хүсч байна. Бөгжийг монголын нутаг дэвсгэрт авчирч чадсан явдал бол бүх ажлын 99 хувийг бүтээсэн гэсэн үг. Энэ бол ганцхан таны байгуулсан гавьяа мөн. Олон улсын шүүх, маргаан зэрэг бол зөвхөн албан ёсны нэр томъёог баталгаажуулах асуудал юм. Энэ захидлыг би чамд бичиж байгаагын гол учир бол Монголын засгийн газраас надад өмгөөллийн хөлс болгож өгсөн жаран таван мянган доллар бол чухамхүү танд дамжуулж өгөх ёстой, таны шагнал юм. Энэ талаар та огт эргэлзэх хэрэггүй. Бөгж хэрвээ гадаадын аль нэг улсын нутаг дэвсгэр дээр олдсон бол Монгол улс түүнийг өөрийн өмч хэмээн заргалдах ямар ч үндэслэл байхгүй болно. Энэ тохиолдолд бөгжийг мянган тахийн арьсанд боож, Чингэс хааны тамгыг дарсан байлаа ч Монгол улсын өмч хэмээн үзэх ямар ч боломж байхгүй юм.
Монголын засгийн газар шагналын мөнгийг танд яагаад өөрөө өгөөгүй юм бэ гэдэг асуултанд хариулахад шалтгаан нь мөн дээрхтэй адил асуудал. Бөгжийг хэн нэг нь гадаад улсаас монголд авч ирсэн гэдэг асуудал гарч ирэх юм бол маргаан хаашаа ч эргэж болох юм. Иймд таны болон бусдын аюулгүй байдлын үүднээс таныг бөгжтэй ямар ч холбоогүй гэдгийг мэдэгдэж байна. Дээрх шалтгааны улмаас мөн таныг шүүхийн шийдвэр эцэслэн гарах хүртэл гадаад улс уруу зорчихгүй байхыг хүсч байна.
Миний хувьд энэ бүх үйл явдалд өөрийн биеэр оролцох боломж олдсон явдал нь хамгийн дээд шагнал болно. Шалтгааныг нь та ойлгож байгаа гэж би итгэж байна.

Танд амжилт хүсье. Дэйвид Жэймэн”

Хантайг захидлын утгаас илүү тэр бүгдийг уншиж ойлгосондоо гайхав. Бүр яг монголоор уншиж байгаа юм шиг үг бүрийг гүн гүнзгий тов тодорхой ойлгов. Өөртөө бүрэн итгэлгүй байсан тэрбээр захиаг дахин уншихаар харвал дөнгөж саяхан тодхон харагдаж байсан үсэгнүүд бүдэгхэн болсон байх бөгөөд лавлан харах зуур улам бүдгэрсээр нүднийх нь өмнө оргүй алга болоод цоо шинэ цэв цэвэрхэн цагаан цаас л үлдлээ. Хантайн тамир алдарч нүдээ анин, бараг л залбирах шахав. Тэр ганц үг л ойлголгүй толь бичиг эргүүлж цаг алдах юм уу, эсвэл хэл мэдэхгүй байгаад хэн нэгнээр уншуулах гэж гүйсэн бол Захидлыг уншиж ойлгож чадалгүй үүрд алдах байжээ. Одоо нэгэнт Тайвань руу сургуульд явах ямар ч утгагүй болсон энэ үед л тэрээр А4-ийн ганцхан нүүр ч хүрэхгүй зөвхөн энэ захиаг уншихын төлөө бүтэн 6 сарын турш нойр хоолгүй англи хэл үзсэнээ ухаарахад хувь тавилан түүнийг мартаж орхиогүйг гүнээ ухамсарлан ойлгов. Энэ удаад тэр бэлэн байжээ. Бэлдэж амжсан байна.
Ийнхүү Хантай өөрийн зөн билэг хийгээд их үйлийг бүтээх заяатай төрсөндөө дахин нэг удаа үнэмших баталгаа олж аваад сэхээ орж ухасхийн задалсан дугтуйг шүүрэн авч дотогш нь шагайхад арай бага шиг бас нэгн дугтуй байж байлаа. Онгойлгож үзвэл 10 мянгатын 6 ширхэг, 5 мянгатын 1 ширхэг Американ Экспрэсс чекийн дэвсгэрт түүнийг гарын үсэг зурах зайг бөглөөгүй байж байлаа.
Хантай захидлыг үг бүрт бүрэн итгэж байв. Учир нь энэ захидал бүрэн логик үндэслэлтэй, ойлгоход хялбар байсан юм. Үүнээс гадна манайхан түүнийг яагаад ийнхүү хайхрамжгүйгээр ганцааранг нь орхисон юм шиг санагдаж байсны учрыг олов. Анх хилээр орж ирэхэд түүнийг шалгасан байцаагч түүн рүү учиртай харах шиг болсон нь санаа дагасан хэрэг биш болохыг ойлгов. Хамгийн бодитой хамгийн тодорхой баримт бол мөнгөн дүн байлаа. Америкийн баян хуульчид бол жаран таван мянган доллар өгнө гэдэг бол бараг доромжилсонтой адил хэрэг. Энэ талаар ч гадаадын сэтгүүлчид гайхаж байгаагаа нуугаагүй байсан. Харин Хантайд бол яг хэрэгтэй байсан тэр мөнгө байлаа. Ач хүүд өрөө төлнө гэж амласан 2 сая иень, үлдсэн 2 жилийнх нь сургуулийн төлбөр, байрны хөлс. Бодож үзэх ч хэрэг байсангүй яг тоо ёсоор таарч байв. Гэсэн ч Хантай улам магадлахаар тооны машин гаргаж бодож үзэв. Дотуур байранд сууж, талоны хоол идээд, долоо хоногт 2 удаа нийтийн тээвэр хэрэглэн гадагшаа гарч хямд газар хоол идэх буюу кино үзэхэд яг 2 жил хэрэглэх мөнгө байлаа.
Чөтгөр ав гэж... манай ня-бо нар ажлаа хэтэрхий сайн хийх юм. Ганц аятайхан костюм аваад өмсчих мөнгө ч илүүчилсэнгүй. Хантай бага зэрэг урвайсан боловч нүүрэнд нь түрүүнээс хойш тодорсон гэгээн инээмсэглэлийн туяаг бүдгэрүүлж чадсангүй. Хантай баяртай байлаа. Тэр энэ бүхнийг хийхдээ эхэндээ эргэлзэн тээнэгэлзэж, дараа нь эрслэн шийдэж, эцэст нь өшрөн зангирч байхдаа өөрийнхөө алдаж байгаа болон алдаж болох бүх юмныхаа талаар бишгүй бодож байсан боловч шагнал авах юм гэж ганц ч удаа бодож байгаагүй билээ. Тэр энэ бүхнийг мөнгөний төлөө хийгээгүйэ. Гэлээ ч мөнгө түүнд илүүдэхгүй юм. Илүүдэхгүйгээр барахгүй бүр аминд нь орохоор хэрэгтэй тэр мөнгө яг цагаа олж ирлээ.
Харин тэр ганган костюмыг одоохондоо чөтгөр өмсч байг. Дараа түүнд өчнөөн олдоно...

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.05.10 9:52 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
“Хөшиг”

1

Тэр жилийнхээ намар Хантай сургуульдаа эргэн ороод хичээлийн жилдөнгөж дундаа орж явлаа. Бүтэн гурван жилийн дараа түм түжигнэсэн Токио хотод буцаж ирэхэд энэ их хотын уур амьсгал, хөдөлгөөнт гудамжуудыг бас ч үгүй их санасан байж билээ. Хот өөрийнхөө жамаар өөрчилөгдөх нь өөрчлөгдөж, үлдэх нь үлдсэн байсан боловч түүний амьдралд нөлөөлөхүйц нэгэн өөрчлөлт улам бүр тодорхой болсон байсан нь тамхи үл хэрэглэх явдал байлаа. Энэ бол шинэ юм биш, Хантайг байхад ч энэ тэмцэл хүчээ авч байсан ба мань эр ч тэр үед нийгмийн дарангуйллын эсрэг хувийн эрх чөлөөгөө авч үлдэхээр тэмцэгчийн дүрд тоглон хууль журмыг үл ойшоон тамхиа татсаар байж билээ. Харин одоо бол тамхи үл хэрэглэх нь нийгмийн дарангуйлалд нухлагдсан явдал гэж үзэгдэхээ болиод харин шинэ эриний, шинэ үеийн хүн төрөлхтний дүр төрх болон харагдах ажгуу. Хантай ч мөн удалгүй үүнийг ухаарсан тул ашиггүй зөрүүд зангаа татаж, хоцрогдол ба бүдүүлэг байдлын үлдэгдэл болсон тамхи татах зуршилтайгаа улайран тэмцсээр цаг хугацаа урсан өнгөрч байв.
Гэтэл энэ нь тийм ч санасны зоргоор болчих хэрэг биш ажээ. Анх зах дээр наймаа хийж байсан үеэс татаж эхэлсэн гэж үзвэл даруй 15 жилийн турш татсан байх юм. Энэ хэдэн сарын турш 3 удаа тамхинаас гарч 2 удаа биеэ барьж дийлэлгүй буцаж оров. Эрх чөлөө, биеэ даасан хүсэл зоригийнх нь билэг тэмдэг болж байсан тамхи гуай харин үнэн хэрэг дээрээ бие махбодыг нь нүдэнд үл үзэгдэх нарийхан хар цалмаараа битүү баглан хүлээд, улмаар оюун бодол, бардам сэтгэлийг нь ч эрхэндээ оруулж, өөрийг нь жинхэнэ эрх чөлөөгүй боол болгон эзэмдэж авсныг ухаарахдаа бухимдан давчдаж, заримдаа шатам халуун наранд шарагдсан аагим цөлийн хонин гүрвэл мэт цээжээ түхэлзүүлэн амьсгаадаж хэвтэх бүлгээ.
Энэ үедээ тэрээр юу ч хийх буюу бодож чадахаа болиод, үнэн хэрэг дээрээ ганцхан ширхэг тамхи татчих юмсан гэсэн хүсэлтэйгээ тэмцэлдэн шаналах бөгөөд үе үе байж ядан холхиж писи-нийхээ дэлгэц уруу харц чулуудан эргэлдэх нь Хуланг мэссэнжерт орж ирэхийг хүлээж байдаг хэрэг билээ. Уриалгахан бөгөөд цовоо зантай тэр бүсгүйтэй дэвэн дэлхийн түмэн зүйлийн ямарч сэдвээр хамаагүй ярилцаж суухад өөр илүү дутуу юмс санаа үл зовоон мартагдан сатаарах нь хүүхний намуун хөгжмийн өнгө мэт зөөлөн уянгалаг дуу хоолойн сайханд өөрийн мэдэлгүй уусан амирладгаас тэр бизээ. Хэн нэгнээс түшиг хань үл эрэн гагцхүү өөрийн бодлыг хичээсээр ирсэн, ээрэм талд ганцаар өнчрөн өсөөд зөвхөн төрсөн биеийн эр чадалд дулдуйдан амьдрагч идэр чоно мэт явсан залуу эр эдүгээ өчүүхэн төдий давчдан бачуурсан сэтгэлээ тайтгаруулахын төлөө нэгнийг эрхгүй хүсэмжлэн санагалзах нь өөрт нь боловч хачирхалтай санагдах авч хорвоогийн жамыг сөрж үл дийлэх эгэл заяатны нэгэн тул яалтай ч билээ.
Хэдийгээр эр хүйстэн бүхний сэтгэлийн жолоог алдуулагч секс бөмбөг биш боловч зан ялдам, өнгө зөөлөн аястай, хиргүй цагаан сэтгэл нь тунгалаг харцтай хөөрхөн нүдээр нь нэвт гэрэлтсэн тэр бүсгүйтэй танилцаж дотноссон нь монголоос явахын өмнөхөн болсон явдал билээ. Тэр явдлын тухай санахдаа мань эр өөрөө өөрөөсөө ичих шиг болдог ажгуу. Хамаг хэрэг түүний хэтэрхий хөөргөн гэнэн сэтгэлээс үүдсэн ч огтхон ч харамсдаггүй бөгөөд харин ч хувь заяандаа баярладаг юм.
Юу гэвэл Дэйвид Жэймэний захиа нүдэн дээр нь оргүй арилж, цэв цэвэрхэн цагаан цаас болон хувирсан нь Хантайд хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн ажээ. Түүнээс гадна англи хэл сурах гэж америк кино хэтэрхий их үзсэн нь ч нөлөөлсөн байх, ямар ч гэсэн мань эр өөрийн гэсэн тагнуулын үйл ажиллагааны төсөөллийг бий болгосны үндсэн дээр өөрийгөө ч мөн тагнуулж чагнуулж байж мэдэх юм гэсэн дүгнэлт хийжээ. Гол асуудал мөнөөхөн 65 мянган долларын мөнгөн дүнгээс үүдэн гарав. Ач хүүд 2 сая иен төлнө гэдэг асуудал бол зөвхөн ачхүү тэр хоёрын е-мэйлээр харьцсан асуудал... ? Гэхдээ зүгээр л 3 жилийн сургалтын төлбөр гээд тооцсон байж болох боловч ямарч гэсэн сэжигтэй л санагдаж байлаа.
Ийнхүү Хантай америк киноны сценарийн дагуу өөрийнхөө мөрийг эргэн харж эхлэв. Мэйл хаягийн пассвордыг тайлан орж үзэх нь хүүхдийн тоглоом лугаа хялбар хэрэг гэж үзсэн тул өөртөө шинэ хаяг нээж хадгалав. Эргэн тойрноо байнга хянаж, өрөө дотроо чагнах төхөөрөмж хүртэл хайж үзэв. Ямар нэгэн үр дүн гаралгүй гурван долоо хоносны эцэст энгийн амьдралдаа эргэн орж эхлээд байтал санамсаргүй явдал сэжиг төрүүлж билээ.
Нэгэн өдөр гэрийнхээ ойролцоох супермаркет дотор тараг авах санаатай явж байтал номын сан дотор нэлээн хэдэн удаа тааралдсаар зүс таних болсон аятайхан бүсгүй ямар нэгэн юм хайж явахыг хараад очиж мэнд мэдээд юу хайж байгааг нь асуулаа. Бэлгэнд өгөх зориулалттай, жижигхэн шилтэй цагаан, улаан 2 виног тунгалаг нүүртэй цаасан хайрцагт хийсэн нэг тийм юм байдаг түүнийг хайж явна гэнэ. Хантай урьд нь тийм юм үзээгүй боловч ямарч гэсэн архи, ундааны тасагт дагуулан очиж хайлцав. Байсангүй. Хантай түүнд өөр вино авахыг санал болгов.
- Үгүй, яг тийм виног найзынхаа төрсөн өдөрт бэлэглэнэ гэж товлон харж байсан гэнэ.
- Тийм бол ойрхон бас нэг ийм дэлгүүр байдаг юм, тэнд байж ч магад би дагуулаад явья... Бүсгүй түүнийг гайхан харж,
- Та тэгээд ажлаа хаяад явж болж байгаамуу? Би өөрөө олчноо санаа зоволтгүй...
- Зүгээрээ, би угаасаа завтай явжээнэ...
- Та энэ дэлгүүрийн худалдагч биш юм уу?
- Биш... Одоо харин мань эрийн гайхах ээлж ирэв бололтой өөрийгөө ажвал нээрээ ч ногоон подволктой ажээ.
Ингээд тэр хоёр хоёулаа тэнэг байдалд орсондоо өөрсдийгөө шоолон инээлдсээр танилцаж, хажуугийн дэлгүүр орон хайгаад байсан бэлгийг нь олсноор барахгүй бүсгүйг гэрт нь хүргэж өгсөн билээ. Хантай ойрын хэдэн жил ингэж сэтгэл тэнэгэр байгаагүй тул бүсгүйтэй хамт өнгөрүүлсэн мөчүүд нь ихэд таашаагдаад дараа дахин уулзах хүсэлтэй болов. Хэд хоногийн дараа номын сангийн үүдэнд олон хүмүүсийн дунд нөгөө бүсгүйтэй тааралдаад танимхайран мэндэлбэл өөдөөс нь гайхасхийн харж сулхан дуугараад огтхон ч танихгүй хүн шиг өнгөрөн одов. Ийнхүү доромжлуулсандаа мань эрийн сэтгэл хөндөгдөн шар нь гозойж ахиж тэр хүүхэнтэй тааралдвал өрөөсөн нүдээрээ ч харахгүй гэж өөртөө тангаргалжээ. Гэтэл бүсгүй ахиж түүнтэй тааралдсангүй. Хэрэггүй үед хөл доор нь тээглэх шахам энэ тэнд үзэгдээд байдаг тэр бүсгүй ийнхүү сонин учралын дараа, сонирхолтойгоор алга болсон нь тунчиг сэжиг бүхий санагдаж эхэллээ.
Дахин гурван долоо хоног шүд зуун бүсгүйг харуулдаад эс үзэгдсэнд америк киноны үйл явдлын дагуу зохиогдсон түүний сэжиг таамаг бодитой санагдаж эхэллээ. “Тэр бүсгүй түүнийг мөрдөж байсан төлөөлөгч байх нь. Тэгээд санамсаргүй тохиолдлоор өөрийн объекттой харьцахаас өөр аргагүй байдалд орж, дараа нь бусаддаа үүнийгээ мэдэгдэхгүй гэж хичээсэн боловч мань эр түүнийг гэрэл цохиулсан болж таарлаа.Тэгэхээр түүнийг ажиллагаанаас гаргаж өөр хүнийг түүний сүүлээр тавьсан биз”. Энэхүү гэнэхэн бодол нь түүнд их л үнэмшилтэй санагдсанд шалгаж үзэхээр шийдэн нөгөө бүсгүйг хүргэж өгсөн байрны орцыг тагнаж өнөөх бүсгүй үнэхээр тэнд амьдардаг эсэхийг тодруулахаар шийдэв. Мэдээж тэр тэнд суудаггүй нь лав. Ингэж шийдээд бүсгүйн байранд очиж, юун түрүүн орцны жижүүрээс мэдээлэл авах гэсэн боловч эзгүй байсан тулд орцны үүдний сандал дээр суун хүлээж байтал ард талд нь “Сайн уу, Залуу...” гэсэн танил дуу гэнэт гарсанд цочих шахаж билээ.
Хантай тэднийг ихэр юм гэж даанч санаанд нь орсонгүй бөгөөд өнөөх номын санд тааралдаад байдаг нь Ялгуун гэдэг нэртэй, их сургууль төгсөөд өвөлжингөө ямар нэгэн шалгалтад бэлдэж түүндээ тэнцээд одоо америкт сурахаар явах гэж байгаа гэнэ. Харин түүнтэй танилцсан Хулан бол амьдралдаа номын санд орж үзээгүйгээр барахгүй Хантайг тэр дэлгүүрт анх харахдаа үнэхээр худалдагч гэж л бодсон гэдэг.

Өрөөнийх нь утас жингэнэн дуугарав. Хантай ухасхийн харилцуурыг авбал үүдний жижүүр ярьж байх бөгөөд хэн нэгэн хүн түүнтэй уулзахаар ирсэн байна гэнэ. Түүнтэй дотуур байранд нь ирж уулзахаар хүн гэж байхгүй тул ихэд гайхсаар шатаар уруудан үүдний хажуугийн уулзалтын өрөөнд орохдоо Хантай сая л баяр цэнгэлт сэтгэлийн үүлэн дээрээс бууж хайргат хатуу хөрст дэлхий дээр хөл тавилаа. Гялалзсан хар костюмтай жижигхэн биетэй хүн өргөн буйдан дээрээс босч ирэн, үрчлээт бор нүүрэнд нь огтхон ч зохиогүй ясан цагаан шүдээ яралзуулан инээмсэглэх нь Күрихара сан байлаа.

2

Эзэн түүнийг хуучин сайн цагаа дурсан изакаяд орж жаахан суухыг урилаа. Хантай хэдийвээр түүнтэй уулзах дургүй байсан боловч, нэгэн цагт ажил гуйж, гол зогоох мөнгө хүртэл зээлж явсны хувьд, үхсэн буурын толгойноос амьд ат айна гэгчийн үлгэрээр шуудхан “факк юү” гээд хэлчихэж чадалгүй үгийг нь дагалаа. Күрихара түүнийг үнэхээр “хуучин сайн цагийн үе” шигээ пиво болон бусад даруулгаар элбэгхэн дайлж ам хуурайгүй чалчих ба ярианых нь өнгө нь яваандаа өөрийнх нь хүчээр сайн хүмүүстэй танилцаж, их хэргийг бүтээн, олз омог дүүрэн явж ирсэн мөртлөө анх түшиж тулж явсан сайн нөхөр, том ахыгаа тоон үзэж, мэнд ус ч үгүй таг чиг алга болсон ачлалгүй хөвүүнд туйлаас гомдсон боловч угийн юм үзэж нүд тайлсан, орчлонгийн явдлыг таньсан их хүний хувьд өчүүхэн балчир хөвүүний энэхүү гэнэн аашийг өгөөмөр сэтгэлээр өршөөн хэлтрүүлж, урьдын сайхан ахан дүүгийн холбоогоо эргэн батжуулахад бэлхэн байгаа гэсэн утгатай болж ирлээ.
Хантай түүний энэ олон үгийг тэвчээртэй сонсон суухдаа энэ хүний тавьсан урхинаас мултрах гэж хэрхэн дээсэн дөрөөн дээр, хутганы ирэн дээгүүр амь наана там цаана хөөгдөж, нуугдаж, бултаж, хулгайлуулж, бүтэн гурван жилийн турш зовж шаналснаа эргэн дурсахаас дотор нь шатаж, хилэнгийн улаан гал цээжинд нь оволзон байсан ч хамрын нүхээр утааг нь үл гарган хэнэггүй царайлан толгой дохиж суулаа. Удалгүй эзний нүүр улайн нэлээн халж явсан замын адал явдал сонин сайхнаас яриач хэмээн мань эрийг шахлаа. Хуучин Хантай байсан бол одоо л бүх явдлаа ярьж, гомдол хорслоо тайлан, зад агсам тавиад, цээжээ нэг сайхан онгойлгож авах алтан боломж байсан хэдий ч тэр одоо зургаан жилийн өмнөх шар завьжтай тэнэг ангаахай биш Алтайн уулсын оргилийг боловч дээрээс нь өнгийн харж амжсан идэр хүрэн бүргэд болсон гэдгээ өөртөө сануулан, хөгшин үнэгний өтгөн сүүлэн доор ямар занга тавьсныг мэдэхийг хичээн зориуд ааг зоог хийн дуугарч ядан дургүйг нь хүргэж сэтгэлийнх нь тэнцвэр алдагдахыг тэвчээртэй хүлээнэ.
Удалгүй эхний раунд өндөрлөж буй бололтой дуу шуу нь намсаж эхлэв. Аливаа довтолгооны эхний хэсэг болох өдөөн хатгалганы өнгөн хэсэг энэ байсан бололтой. Хантай чимээгүй уусаар л байв. Эзэн хэсэг чимээгүй суусны дараа дуугаа намсган, царайгаа ноцтой болгож үндсэн яриандаа шилжиж байгаагаа зүйл бүрээр илэрхийлэв. Одоо бол эмгэний тухай ярих ажээ. Ямар сайхан буянтай хүн байсан тухай, эзэнд өөрт нь их сайн ханддаг байсан тухай, мөн Хантайд хүүгийн ёсоор хандаж ивээн тэтгэдэг байсан тухай, тэр хүний сайхан сэтгэл, гэгээн дурсгал бидний сэтгэл зүрхэнд үүрд ариун сайхнаар дурсагдаж явах учиртай болох тухай ярилаа. Хантай ч мөн аан уун гэсхийгээд толгой дохин суусаар л байв. Энэ бол түүнийг уяраах гэсэн мэх мөн. Түүний сэтгэлийн хатуу хана уяран зөөлрөх үед эсрэг тал нь цохилтоо хийх учиртай. Хантай яагаад ч юм иймэрхүү тооцоо дотроо бодон сууж байв. Ийм ярианы арга байж болох тухай урьд нь тэр уншссан, сонссон зүйл үгүй ч юм шиг, байгаа ч юм шиг боловч яагаад ингэж эсрэг этгээдийнхээ тактикийг уншаад байгаагийнхаа учрыг олох гэж эзний зөөлөн яриаг чагнангаа толгой доторхоо жаал эргүүлж үзэв. Олигтой юм толгойд нь орж ирсэнгүй. Гэсэн ч юмыг яаж мэдэх вэ? Өөрөө мэдэлгүй өвгөний ярианд уярч мэхэнд нь орчих ч юм бил үү? Санаачлагыг гартаа авах нь зөв гэж гэнэт сэтгэлээ. Одоо бол Хантай ярианд автан уярч байгаа дүр үзүүлэх, гэхдээ дотроо бодолтой доороо суурьтай байх ёстойг өөртөө сануулав. Хантай олон жил ганцаардан явсны улмаас ийнхүү өөрөө өөртэйгээ дотроо ярьж сурчээ. Энэ бол өөрийгөө залж явах шилдэг арга болохыг “дотор хүнтэйгээ ярих” гэсэн хэвшмэл хэллэг олон монгол зохиол дээр дурдагдахыг анзааран өөртөө хэвшүүлсэн нэгэн зүйлийн дасгалын үр дүн юм.
Эмгэний тухай ярихад тэртэй тэргүй уярч ядаад байх юм үгүй тул Хантайд дүр үзүүлэх ямар ч зовлон байсангүй эзэнтэй ам уралдуулан эмгэнийг дурсаж, ахиухан ууж, нулимс нь хүртэл харамгүй гарлаа. Яриа төдөлгүй бөгжний тухай болон хувирч, ямар сайхан үнэт эрдэнэ байсан тухай, эмгэн хэрхэн үнэнчээр түүнийг хадгалж байсан тухай болон Хантайд тэр үнэт эрдэнийг итгэн хариуцуулсан тухай болж ирэхэд мань эр толгой дотор нь улаан гэрэл анивчин асч эхлэхийг мэдрэв. Энэ бол осолтой сэдэв. “Хантай тэр бөгжтэй ямар ч холбоогүй” үгүйэ гэнэдэх гэж байна, “Юун бөгжний тухай яриа болоод байгааг Хантай мэдэхгүй”. Мань эр ярианы сэдвийг огцом эргүүлэх аргагүй байсан тул ихэд согтсон хийгээд эмгэнийг дурсахаас өөр юм толгойд нь орохоо байсан хүний ёсоор доош тонгойн таг дуугүй болж, гашуудлын хар нөмрөг нөмрөн чимээгүй ууж эхлэв.
Эзэн хэсэг чимээгүй болсноо гэнэт –Хантай гэж огцом дуудав.
-За?
-Чи намайг хулхидаж чадахгүй. Чи надад бөгжийг авчирч өгнө гэж амлаад намайг хуурч бөгжийг авч зугтсан.
-?
-Бөгж авчирч өгнө гэж ажлын хөлсөнд авсан хоёр сая иен, замын зардал гэж авсан хоёр зуун мянган иен, надаас бага багаар зээлсэн хоёр сая иен. Энэ дөрвөн сая хоёр зуун мянган иений гурван жилийн хүүг тооцоод нийт зургаан сая таван зуун мянган иен чи надад төлөх ёстой.
-Юун бөгж? Юун хоёр сая иений ажлын хөлс? Би танаас тийм юм огт аваагүй, танаас зээлсэн 2 сая иен, замын зардал гэж авсан 2 зуун мянган иенийг ачхүү танд төлсөн. Та тэр үед ачхүүд ингээд тооцоо дууслаа гэж тохирсон гээ биздээ? Би харин ачхүүд 2 сая 2 зуун мянган иенийг нь төлсөн ингээд бидэнд ямар ч тооцоо байхгүй.
-Тэр хамаагүй, Ачхүү надад саад болж төвөг удсан тул надаас уучлал гуйж 2 сая 2 зуун мянгыг төлсөн ингээд Ачхүү бид хоёрын хооронд ямар нэгэн гомдол саналгүй болсон нь үнээн. Харин чиний өрийг бол чи өөрөө л төлөх учиртай. Бөгж авчирч өгнө гэж 2 сая иен, замын зардал 2 зуун мянган иен, бага багаар зээлсээр 2 сая болсон бүх мөнгөний чиний гарын үсэгтэй баримт он сар өдөртэйгээ надад бий. Тиймээс чи дэмий юм бүү ярь...
- Та битгий худлаа ярь... Хантай толгойгоо өндийлгөн өөрийн мэдэлгүй дуугаа өндөрсгөв. Эзэн харин түүний өөдөөс харж шүдээ зуугаад
- Чи хэнтэй ярьж байгаагаа мэдэж байгаа биз. Надтай ийм өнгөөр ярьдаг хүн байхгүй шүү... гэж хачин тод дуугаар хэлэхэд нүднийх нь харц аймшигтай өөрчлөгдөж, олзоо тасчин хаяхаар шийдэж буй ямар нэгэн араатны төрхтэй болсон байлаа. Хантай түүнтэй санамсаргүй огцом харц тулгараад өөрийн эрхгүй дотор нь палхийн, үс нь босох шиг болов.
- Маргааш өглөө зургаан цагт манай ажил дээр очиж мөнгөө төлж дуусгаарай, үгүй бол чамтай өөрөөр ярина шүү. Энэ ширээний тооцоог ч...
гэж хэлээд эзэн үгийн зөрөөгүй босоход хажуугийн ширээнээс хоёр өндөр залуу зэрэг ухасхийн босч эзний өмнө бөхөсхийн ёслоод даган гарахад Хантай амаа ангайлган араас нь харсаар хоцорлоо.
Айснаас болоод Хантайн зүрх нь пэл палхийн цохилж, гар нь салгалан чичирч нүд ь эрээлжлэн ам нь хатав. Күрихарагийн аймшигт харц санаанд нь тод үлдсэн байв. Түүнийг ийм яахаас ч буцахгүй араатны харцтай юм гэж урьд нь огт сэжиглэж байгаагүй билээ. Хоромхон зуур балмагдсны эцэст мань эр жолоо цулбуураа хумьж бодол санаагаа цэгцлэхийг хичээлээ. Зургаан сая таван зуун мянган иен гэдэг бол яг жаран таван мянган доллар байлаа. Хантай одоо яах вэ? түүнд одоо яг хорин таван мянган доллар л үлдсэн. Тэр түүнийгээ шавхаж Күрихарад өгөөд тооцоо дуусгая гэж гуйх уу? Ач хүү түүнийг хулхидсан бол яана? Тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүй гэгчээр эзэн түүнээс хоёр сая иенээ л олж авах гэж зургаан сая таван зууг нэхэж байгаа хэрэг гэж бодов. Гэвч тэр мөнгөгүй болоод яахав? Яаж ийгээд сургуулиа төгсчихвөл яахав ямар нэг ажил олдох юм гэж саная, харин одоо гар хоосон, гуяа ганзагалаад харивал тэр цаашдаа яаж амьдрах вэ? Саяын бүтэн гурван жил яаж дээсэн дөрөөн дээр дэнжигнэж голоо зогоолоо, тэр л амьрал уруугаа буцна гэсэн үг. Тэр бол хүсүүштэй амьдрал бишээ. Хэрэв мөнгийг нь өгөхгүй гэвэл яахав? Эзэн түүнийг яаж чадах вэ? Түүнийыг яаж л бол яаж чадах юм шиг байв. Юун түрүүн сургуулиас нь хөөлгөж чадна. Японоос хөөлгөж ахиж ирүүлэхгүй болгож чадна. Цагдаад өгч шоронд хийлгэж чадна. Эсвэл, эсвэл түрүүний хоёр залууг дагуулж ирснээ үзүүлсэн нь зүгээр хэрэг биш, сүрдүүлэг гэдэг нь ойлгомжтой, тиймэрхүү этгээдүүдийн гарт өгч хэм нүдүүлж чадна, тахир дутуу болгож ч болох юм, эсвэл кинон дээр гардаг шиг гарыг нь тайрах биз. Бодоод байвал аймаар аймаар юм ар араасаа хөврөн гарч ирж хэзээ ч үл дуусах мэт ажээ. Эцэст нь түүнийг аймшигтайгаар тамлан алж болох юм.

3

Цохилт үнэхээр санаандгүй өнцгөөс гэнэтийн бөгөөд хүчтэй буулаа. Эзэн түүнийг мэргэжлийн өндөр түвшинд хуурч, гэнэдүүлэн муужиртал нь цохиж чадлаа. Хантай хэсэгхэн хугацааны дараа сэхээ орж юу болоод өнгөрснийг бодож үзэв. Ийм юм болно гэж даанч төсөөлсөнгүй явжээ. Ачхүүгийн үгэнд итгээд өөр юуны ч талаар бодож үзсэнгүй, ямар ч болгоомжлох арга хэмжээ авсангүй. Гэтэл Ачхүү гэдэг хэн билээ түүний ах билүү, аав билүү? яаж харь элгийн түүнд мухар сохроор итгэж чадваа? Ямар ч гэсэн усанд унасан хүн хөвж яваа өвснөөс шүүрнэ гэгчээр утсаа гарган Ачхүү уруу залгалаа. Дуудаж байсан боловч утсаа авахгүй байв. Цагаа харвал дөнгөж долоо өнгөрч байв. Дахин залгалаа...
-Байна уу
-Оройн мэнд, Хантай байна.
-Оройн мэнд....
-Танаас нэг юм тодруулах гээд...
-За?
-Күрихара санг санаж байна уу? Тэр өнөөдөр надтай уулзаад...
-За...
-Тэгээд надаас өрөө нэхэж байна.
-За?
-Та түүнд бүх өрийг миний өмнөөс төлж барагдуулсан гэж хэлсэн.
-За
-Тэгээд танд би 22 мянган доллар төлсөн... Одоо бид өргүй гэж бодож байсан юмсан.
-Тиймээ, Тэр үед Күрихара сан надад ингээд тооцоо дууслаа гэж хэлсэн...
-Тэгээд одоо яагаад надаас мөнгө нэхээд байгаа юм бол?
-Мэдэхгүйэ...
-Та түүнд тооцоо дууссан тухай хэлээд өгөхгүй юу?
-Харин тиймээ... Бидний хувьд тооцоо дууссан, ахиж бие биедээ төвөг удахгүй гэж тохиролцсон юмсан...
-Уучлаарай, тэгээд?
-Намайг өршөөгөөрэй, бид нэгэнт тэгж тохирсон болохоор одоо би...
-Над тусалж чадахгүй гэж үү?
-Күрихара сан та хоёрын хооронд өөр ямар холбоо байгааг би мэдэхгүй...
-Тэгээд та Күрихарасантай ярьж өгч чадахгүй юм уу?
-Бид хоорондоо дахин харьцахгүй гэж тохирсон...
-За тийм байдаг байж, танд төвөг удсандаа өршөөл хүсэе. Сайхан амраарай.
-Сайхан амраарай.

Ямар ч нэмэргүй ажээ. Ачхүү хаяагаа манаж, монголоор бол новшийн зан гаргаж байна. Гэхдээ японд бол энэ нь байх ёстой л зүйл, хүний хэрэгт оролцохгүй байна гэдэг бол тэдний хувьд авууштай сайн чанар гэж тооцогдоно.
Жаран таван мянган доллар... энэ тоо яагаад энд тэнд гарч ирээд байна. Эзэн энэ тоог яаж гаргаж ирэв? Хамгийн амархан бөгөөд үнэн хариулт бол Ачхүү. Хантай тэр үед баярласан хэрээ бархирна гэгчээр Ачхүүд бүх болсон явдлыг тоочиж орхисон билээ. Тэгэхээр ачхүү тэр хоёр хуйвалдаж байж... Хантай бүр анхнаасаа л ачхүүг сэжиглэж байсан, эмгэний ачхүү, тийм баян хүн арай ч дээ гэж эргэлзээгээ хаясан. Өнгөрсөн явдлуудыг бүгдийг бодож үзэв. Хэрвээ ач хүүг сэжигтэн гэж үзвэл бүх юм ойлгомжтой уялдаа холбоотой болж байв. Күрихара хаанаас бөгжний тухай мэдсэн, эмгэний бие ямар байгааг үргэлж мэддэг, бөгжийг чухам Хантайд өгнө гэдгийг... , Хантай ямар замаар зугтсан... ер нь бүгдийг хажууд нь байгаа юм шиг мэдэж байсан. Энэ бүхэн бол эмгэний гэрт түүний тагнуул байгаа гэдгийг үргэлж илтгэж байсан боловч тэр тагнуул нь Ач хүү байсан юм гэж үү?
Байз... гэнэт толгой дотор нь гитарын утас тасрах шиг жинн хйигээд явчлаа. Ач хүү тийм баян хөрөнгөний эзэн хүн өчүүхэн муу наймаачин Күрихарагийн тагнуул байх гэж үү? Жинхэнэ эзэн бол Ач хүү юм биш үү?
Тэр үед машинтай хүмүүст хөөгдөж явахдаа ингэж бодож үзсэн боловч боломжгүй гэж үзсэн билээ. Юу гэвэл нэгэнт өөрийнх нь гарт байгаа бөгжийг хаа байсан газрын мухраас нэг муу нусаа гоожуулсан монгол хүүг олж, бүр гарт нь өгч явуулаад дараа нь түүнээ эргүүлж авах гэж бөөн ажил удах хэрэг юу байх билээ?
Энд л нэг учир байна даа... Хантай одоо бол гурван жилийн өмнөх шиг өгөөш болгоныг үмхэж байдаг өлөн жараахай биш, хал үзэж халуун чулуу долоосон хашир бурхи (гэж өөрийгөө үзэж байв)тул энэ хэргийн учрыг олох болно. Юу ч гэсэн эндээс гаръя гэж шийдлээ.
Дотуур байр руугаа явган явах замдаа бодож үзэх тусам бүх зүйл эвлүүлдэг тоглоом шиг байр байрандаа орж байх шиг санагдана. АЧ ХҮҮ бол ЭЗЭН юм байна. Тэр бөгжийг авахыг хүсэв гэхдээ гэр бүлийн хөрөнгө ёсоор биш өөр маягаар, хэнд ч татвар төлөлгүйгээр, хэнтэй ч хуваалцахгүйгээр зөвхөн өөрийн хувийн хэрэгт дураар зарцуулахыг хүсчээ. Тийм үнэ хүрэх зүйлийг зөвхөн өөрөө, зөвхөн ганц хүн, зөвхөн өөрийн дураар ямар ч хяналтгүй захиран зарцуулах хязгааргүй эрхтэйгээр эзэмшвэл үлгэрт гардаг шиг ид шидийн гэмээр хүч чадалтай болж болохыг Хантай одоо бол төсөөлж байлаа.
Гэхдээ тэр бас өөр хүмүүстэй орооцолдсон шүү дээ, тэр тайваньчууд тэгээд юу юм бэ? Хариулт ойлгомжтой, мэдээж засгийн газартай орооцолдвол түүнд бараг олдох юм байхгүй биз, бас тэр асар их үнэтэй бөгжийг хэрхэн гартаа оруулж авснаа тайлбарлах хэрэгтэй болно, эмгэнээс өв залгамжилсан гэсэн ч жаран таван хувийн татвар төлнө, бас дээр нь байгаа бүх юмаа бүртгүүлж шиншлүүлэх хэрэг болно, урьд олон жил төлөөгүй явсан татварын торгууль гэж гарч ирж ч мэдэх юм, харин хар наймаа хийдэг тайваньчуудтай ашигтай бөгөөд анир чимээгүй тохиролцож болдог биз, тэгээд л тэдэнтэй хуйвалдсан хэрэг байх даа. Тэгээд ч Хантайг бүр алдчихсан хойноо л аргагүй болоод тэдэнтэй тохиролцсон байх, японд бол Күрихарагийн л хэдэн бүтэлгүй залуус түүнийг хөөж байсан биз. Ууланд уулзсан хөгшчүүд түүний мөшгигчдийг танхай залуус л гэснээс гадаадын хүн гэж огтхон ч яриагүйг тэр тов санаж байлаа.
Гэвч үүнд бас нэг гогцоо байна. Ач хүү хэрэв энэ бүх жүжгийг найруулсан юм бол бүх утаснаас татаж байгаагийн хувьд Хантайгаас бөгжийг дор нь эргүүлээд авчихаж яагаад чадаагүй юм болоо? Хантай тийм хүний ухаан санаанд орохооргүйгээр сэргэлэн бултаж чадсан гэж үү? Тэр залуус жаахан л илүү хүч гаргасан бол, жаахан л зоригтой хөдөлсөн бол түүнийг бариад авахад болох байсан. Үгүй түүнийг тэр үед гараж дотор нь цааш нь харуулаад, за больё дөнгөж гарангуут нь бэйсболын цохиураар ганц цохиод л болоо бишүү..? Гэхдээ тэр үед эмгэн амьд байсан, хэдий үхэж байгаа ч эмгэн.., эмгэний ариун гэрээсийг осолгүй биелүүлэхийг шаардагч гэр бүлийнхэн гэж байсан, айхгүй ч гэсэн аягүй гэдэг үг байдагдаа.
Жэймэнийг зөвлөсөөр байтал бөгжний албан ёсны өмчлөгчийг олон улсын шүүхээс баталгаажуулахыг хүлээж тэсэлгүй Япон уруу яаран ирсэн дээ тэр одоо өөрийгөө зүхэж явав. Яарвал даарна гэдэг энэ дээ. Хэчнээн их хаширлаж байсан ч гэсэн бөгжний хэрэг энэ хүртлээ бүтэн гурван жил болсон юм чинь цаашид хэдэн жил ч болох юм билээ гэж бодогдоод болохгүй байсан билээ. хэрвээ ахиад таван жил ч юм уу боллоо гэхэд Хантай тэр хооронд аль хэдийн хөгшрөөд хэнд ч хэрэггүй амьтан болчих юм шиг санагдаж байсансан.
Хантай алхаж явахдаа тамхины автоматын хажуугаар өнгөрөв. Ганц хайрцаг тамхи аваад татчихвал яасийн, маргааш өглөө ч үхчихэж магадгүй байхад арав хорин жилийн дараахь эрүүл мэндээ бодно гэж инээдтэй хэрэг биш үү? Тэр алхаагаа удаашруулав. Үхэх гэнээ? Алагдаж магадгүй гэж үү? Хантай тэгээд үхэхээс айж байгаа хэрэг болж байна уу? Тэр тийм аймхай хүн гэж үү? Хантай үхвэл ч үхэхээр, алагдвал ч алагдахаар юм туулж үзсээн... гэвч одоо болтол амьд л алхаж явна. Хантай хэзээ нэгэн цагт үхэх нь бол ойлгомжтой, гэхдээ маргааш биш, тэр тусмаа ач хүү шиг юмны гарт үхэхгүй... Аймхай хүн гэвэл ач хүү л байх.
ЗОГС!Аймхай хүн гэвэл Ач хүү л байх, Аймхай хүн гэвэл Ач хүү л байх, Аймхай хүн гэвэл... Ач хүү л байх..., АЧ ХҮҮ бол АЙМХАЙ. Яагаад? Тэр бол баян хүн, алдах юмтай хүн, бүх л баян хүний адилаар шуналтай боловч бас бүх л баян хүний адилаар байгаа юмаа алдахаас айна.
Хариулт энд байна. Ач хүү бол Эзэн, бас тэр бөгжийг ямар ч эрсдэлгүйгээр гартаа оруулахыг хичээж сүүдэр даган мярааж явна. Ийм юм хаанаас уншлаа... Цөөвөр чонын тухай, монголд цөөвөр чоно гэж байдаггүй биз, талын хөх чоно л гэж дуулснаас цөөвөр чоно гэж дуулаагүй юм байна. Африк, америкийн цөөвөр чоно бол хамгийн аймхай, хамгийн хашир, хамгийн энэрэлгүй араатан гэдэг, олзоо цөхрөлтгүй дагаж, зөвхөн ямар ч аюулгүй болсон үед зөвхөн ямар ч эсэргүүцэлтэй тулгарахгүй гэдгээ баттай мэдсэн цагт дайрдаг гэдэг.
Дахиад нэг асуулт гарч ирэв. Ач хүү Эзэн юм бол нэг муу жаран таван мянган доллараар яах гэсэн юм болоо? Хариултыг Дэйвид Жэймэн өгч байна. Тэд Хантайг төж барахгүй их өрөнд оруулан сүрдүүлэн шахаж, эсвэл гэнэдүүлж байгаад бөгжийг гадаадаас авчирсан гэдгийг хэлүүлэх гэсэн байна. Тэр тохиолдолд хэргийг дахин задалж болно.
Хантай одоо айхаа болив. Харьж сайхан Хулантайгаа утсаар юу ч юм ярьж сэтгэлээ сэргээгээд, эртхэн унтаж амраад, маргааш өглөө 5 цагт босч бүхнийг эхнээс нь бодож үзъе. 6 цаг гэхэд тэр Күрихарад ямар хариу барихаа бодож олчихсон, эрчтэй хүчтэй, тамир тэнхээтэй байх болно. Түүний дайсан бол шуналтай, зальтай, аюултай боловч хашир, аймхай цөөвөр чоно юм байна. Тэгэхээр Хантайд одоохондоо бас цаг байна гэсэн үг. Буланд шахагдаж хөдлөх аргагүй болохоосоо өмнө ямар нэгэн арга бодож олох л болно. Өнөөдөр тэр гэнэдсэн боловч ямарч гэсэн бүхнийг баллаад хаячихсангүй. Күрихарагийн өнөөдрийн уулзалтын гол зорилго бол түүнээс мөнгө нэхэх гэсэн хэрэг биш, харин түүний амнаас бөгжний тухай үг унагааж, чадвал түүнийг хэрхэн японоос авч гарсныг өөрийнх нь амаар яриулж авах, бодвол бичлэг хийж авах явдал байсан бизээ. Тэгээд л худлаа уяруулах гээд байж, тэр арга нь бүтэхгүй болохоор түүнийг сүрдүүлж үзсэн нь хоёрдугаар хувилбартаа орсон хэрэг байх нь.
Гэвч байз... Бөгжийг японоос авч гарсан гэж Хантайгаар гэрчлүүллээ гээд ямар ашиг байна? Ач хүү л өөрөө хэрэгт орооцолдоно бус уу? Энд л нэг нууц байна. Одоохондоо хөшигний цаана байгаа тэр нууцыг Хантай харж чадахгүй байлаа.
[/b]

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.05.10 9:53 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
4

Тааж мэддэг Тансан лам биш, тамшаалж иддэг тарлан бух биш болохоор Хантай өглөөний 5 цагаас хойш Ачхүүгийн ходоодны мухар дахь бодлыг тааж олох гэж түмэн янзын санал гаргасан боловч дор бүрдээ өөрөө өөртөө няцаагдаж байлаа. Эцэст нь эрсдэл өндөртэй боловч сөрөг довтолгоо хийж үзэхээр бодож үзэв. Довтолгоо бол хамгийн сайн хамгаалалт гэсэн байдаг тул энэ аргаа зөв гэдэгт огтхон ч эргэлзсэнгүй. Гэхдээ довтлоход учир бий, өөрийнхөө хүч чадал нөөц бололцоо гэж юмыг тооцож үзэх хэрэгтэй, үгүй бол байран дээрээ бут цохиулна. Одоогийн байдлаар түүний эсрэг тавьсан ганц арми нь Күрихара сан байна. Иймээс юун түрүүн Күрихарагийн довтолгоог няцааж, чадвал үүгээрээ анхаарлыг нь сарниулж байгаад Ачхүүгийн бөөр рүү гэнэтийн цохилт хийх хэрэгтэй юм.
Одоо бол түүнд хувь заяандаа бүхнийг даатгаад сууж болохгүй нь ойлгомжтой, өөрийнхөө замыг тэр өөртөө л гаргана. Өөрөөр хэлбэл хувь тавиланг өөрийн гараар өөрчилж болдгийг тэр одоо мэддэг болсон. Бас хэнээс ч тусламж горьдох аргагүй байв. Манайхаан надад туслаарай би хүнд бахйдалд орчлоо гэж ориллоо гэж бодъё. Гэтэл Хантай одоо бол хэнд хэрэгтэй юм бэ? Мавр хийдгээ хийсэн, мавр одоо явах ёстой гэдэг шиг, Хантай хийдгээ хийж, шагнуулдгаа шагнуулсан. Одоо эсрэг гэрчийн этгээд болох бодит магадлал бүхий этгээд болон хувирсан түүнийг бол гэрчийг устгах хөтөлбөр гэгчид бүртгэгдчих аюултай ажээ. Улс оронд тэрбум доллар хэрэгтэй юу? Эсвэл байнга л туслаач, үхлээ хатлаа гэж орилж байдаг нусгай жаал хэрэгтэй юу? Хантайн хувьд л лав хариулт ойлгомжтой байв.
Хамгийн түрүүн хамрын үзүүрт тулсан асуудал бол Күрихара байлаа. Тэр нэгэнт сүрдүүлэх горимонд тавигдсан учир одоо өршөөл энэрэл гэж байхгүй нь ойлгомжтой. 6 цагт хэлэлцээр хийхээр ажил дээр нь очлоо гэж бодоход өчигдөрийн 2 залуу түүнийг барьж аваад таазнаас дүүжилж байгаад хумсных нь завсраар хулс шаах биз. Гэхдээ Хантай бол туулай биш, тэр тусмаа Күрихара бол анчин биш. Зэрлэг харц, араатны авираараа түүнийг айлгаж чадахгүй. Ямар ч гэсэн дотуур байрнаас гарахгүй байхад түүнд хүрч чадахгүй тул одоохондоо эндээ хоргодож төлөвлөгөө боловсруулах нь зүйтэй юм. Бодох хэрэгтэй... бодох хэрэгтэй.
Нэг мэдэхэд өрөөнийх нь утас байдаг чадлаараа хангинаж жингэнэж байв. Цаг яг зургаа болжээ. Харилцуурыг авбал жижүүр ярьж байв. Энэ удаад хоёрын хоёр урилгагүй зочин түүнийг доор хүлээж байгаа гэнэ. Хантай одоо өчигдрийнх шиг дүлэгнэж байгаад буланд шахуулахыг хүсэхгүй байв. Хүн алдаж болно гэхдээ алдаанаасаа суралцах хэрэгтэй. Хэсэг эргэлзсэнээ урт амьсгаа аван өөрийгөө зоригжуулаад хатуу ултай ботинк өмсч, жижиг гантельныхаа бариулыг салган авч атгаад гарлаа. “Эр хүн зоригтой бол чоно ч чацга алдана”. Зогсолтгүй явсаар уулзалтын өрөөний үүдийн нээн орвол өчигдрийн хоёр залуу зэрэгцээд зогсож байв. “Өглөөний мэнд” хэмээн бувтнангаа тэр чигээрээ шууд алхан тулж очоод төмөр атгасан нудрагаараа эхний залуугийн улаан нүүр рүү буулгаад хажуу дах залуугийн бөлдөг рүү хатуу ултай гутлаараа өшиглөв. Бүх юм нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн тул гэнэдсэн 2 залуу нүдээ ч цавчиж амжсангүй нэг нь үхсэн үү яасан нам. Нөгөөх нь амьсгал авах гэж ядан бохирон суусан байлаа.
Зүүн гараараа сөхрөн суусан залуугийн урт үснээс чангаан толгойг нь өндийлгөөд төмөр атгасан баруун гараа нүүрэнд нь тулгаж байгаад үг бүрээ тодоор дуудан хэлэв. “Күрихарад хэл. Би мөнгөний төлөө юу ч хийхээс буцахгүй ядуу хүн гэдгийг чи мэдэж байгаа... Хамгийн том боссдоо заавал дамжуулаарай, надад нэг сая доллар өгвөл би бөгжийг буцааж авахад тусалж чадна. Нэг сая америк доллар...”
Залуу түүн рүү хорсол дүүрэн харцаар хялайн харахыг үзмэгц төмөр атгасан нудрагаа яг хулхин дунд нь буулгахад омогтой залуу хяргуулсан юм шиг ойчлоо.
Хантай юу ч болоогүй юм шиг дороо эргэн буцаж гараад өрөө уруугаа хөнгөхөн алхлан явлаа.

Хантай бүтэн хоног байрнаасаа гарсангүй. Бас бүтэн хоног түүн рүү хэн ч ярьсангүй бүх юм нам гүм байлаа. Энэ бол их тулааны өмнөх анир чимээгүй байдал гэж нэрлэгддэг тэр зүйл байв. Хантай түүний энэ алхамд ямар хариу барихыг элдвээр таамаглаж үзлээ. Хоёр хувилбар түүнд хамгийн ойрхон санагдаж байв. Эхнийх нь түүнийг эндээс хулгайлаад эзгүй агуулахад аваачиж аймшигтайгаар тамлана. Дараагийнх нь түүнтэй хэлэлцээр хийж мөнгөний дүнг багасгахыг оролдоно. Жишээ нь зуун мянган доллар бас л дажгүй сонсогдож байгаа биз гэх мэт. Гэхдээ хамгийн гол нь Хантайн хийсэн гэнэтийн энэ зоримог үйлдэл аймхай хүнийг бол болгоомжлоход хүргэнэ гэж тооцоолж байв. Түүнээс гадна тэр “мөнгө өгвөл бөгжийг буцааж авахад тусална” гэж хэлсэн нь тэдний найруулсан жүжгийн гайхамшигт сайхан тайзыг бүхэлд нь хуу татсанаас ялгаагүй хэрэг бөгөөд хөшигний ард нуугдаж байсан шалдан ноён одоо бүрэн шоконд ороод яахаа мэдэхгүй байгаа биз. Хамгийн чухал нь гэвэл нэг сая долларыг шууд гаргаад өгчихөж чаддаг баян хүн бол зөвхөн Холливудын кинонд л байдаг, амьрал дээр баян хүн гэдэг хоосон зэрэглээ шиг юм байдаг гэдгийг тэр гадарладаг болсны хувьд ийм тоо сонсоод ЭЗЭН өөрийнхөө өчүүхэн амьтан гэдгээ мэдрэх болно гэдгийг мэдэж байлаа. Ганцхан сая доллар гаргаад хаячихаж чадахгүй байж битгий олон юм донгосоод бай гэсэн үг шүү дээ товчхондоо.
Хантай хариу цохилт ирэхийг хүлээнгээ мөн өөрөө ямар тохиолдолд ямар хариу барихаа зүйл бүрээр төлөвлөн өдөр хоногийг өнгөрөөж байлаа. Хүссэн юм хүзүүгээр татна гэдэгчлэн энэ бол түүний бүтэн хоёр жил бэлдэж хүлээсэн тэр тулалдаан болохыг ойлгож байлаа. Түүний бие махбод байнгын бэлтгэлтэй байсны хүчинд тэр өөртөө итгэлтэй байв. Сэтгэл санаагаа ч төвшитгөн захирах сургууль тэр хангалттай хийсэн тул зориг чанга байв. Хэрвээ хатуу ширүүн бие махбодын тулалдаан болбол тэр айхгүй байлаа. Тамлуулахаас ч айхгүй гэж шийдэв. Гэлээ ч бас хонь шиг өрлүүлэхээ хүлээгээд зүгээр зогсоод байхгүй нь лав. Үсрээд л үхнэ биз, нэг үхэхээс хоёр үхэхгүй. Аймхай хүн арав үхдэг ч гэдэг. Монгол хүний зоригийг мохоож чаддаг үндэстэн хараахандаа энэ дэлхий дээр тодорч гараагүй байгаа. Байдал эвгүйтэх тийшээ хандвал сэмхэн монгол буцчихна. Хорин таван мянган доллартай хүн яаж ийгээд амьдрах нь ойлгомжтой. Хүн ядрахаараа нутгаа, тураг ядрахаараа уулаа гэж юутай үнэн үг билээ. Гүйгээд оччих нутагтай хүн гэдэг сайхаан.
Харин тохиролцъё гээд гүйгээд ирвэл яах вэ? гэдэг асуудал хамгийн хүнд байв. Сая доллар бариад ирвэл яахав? Гүйэ би орон андуураад хэлчихжээ арван сая доллар гэх гэсэн юм, өөрөөр хэлбэл мянган түм гэж хэлэх гэж байгаад зуун түм гээд хэлчихэж гэж тэнэгтэх үү? Бас боддог л бодол, мөнгийг нь авчихаад бултана гэж бас сайхан юм байна. Новширно гэж бий, нохойтно гэсэн мэх ч бас байдаг. Хүний мөнгийг нэг л салгаад авчихвал яаж газрын гаваар орсон юм шиг алга болдог аргыг зөвхөн монгол хүн л бодож олж чадна. Гарын дор асар их бэлэн мөнгө байхад болохгүй бүтэхгүй, мэдэхгүй чадахгүй гэх зүйл үгүй бөгөөд цэнгэлийн манлайд хүрч чадахыг гагцхүү бидний сэтгэлийн чин зориг мэднээ.

Бүтэн өдөр ийн өнгөрч нөгөөдөр нь, өглөөгүүр мөн л өрөөнийх нь утас дуугарав. “Ингэхэд энэ гар утасны хэрэг гэж байна уу? Ганц ч дуугарахгүй юм” гэсэн шүү юм бодсоор утсаа авбал энэ удаад харин түүнийг байрны захиргаанаас дуудсан байлаа.

5

Байрны захиргаанд Хантайгаас хэрэг болдог юм гэж юу байдаг билээ? Байрны мөнгөө төлчихсөн, тамхи татахаа больчихсон, хэнд ч саад бололгүй хулгана шиг чимээгүй амьдарч байгаа биш билүү? Захиргааны хэлтэс рүү очиход байрнаас гарах хэрэг байсангүй, шууд хүзүүвчээр дамжаад орчих тул санаа зоволтгүй шууд гарлаа. Күрихарагийн зүгээс ямар нэгэн хариу цохилт хүлээж янз бүрээр бодсоор байгаад ядарч, одоо бол сүх далайтал үхэр амар гэгчийн үлгэрээр орж нэг ёсны цайрч, тухайн тохиолдолд л юу болох нь уу харъя, тэнгэр мэдэг гэж бодох тийшээгээ болжээ. Захиргааны хэлтсийн нарийн бичиг дээр очиж нэрээ хэлээд түүнийг хэн дуудуулсныг асуув. Хэлтсийн дарга дээр шууд ор гэлээ.
Дотуур байрны захиргааны хэлтсийн дарга, өндөр нарийн хүзүүндээ чивчиртэл нь зангидсан хар зангиатай нөхөр түүнийг албаны ширээнийхээ цаанаас ноцтой харцаар цоо ширтэн хүлээж авлаа. Тэр хүний албан захиргааны төлөөгчийн төгс дүр төрхийг хараад Хантай бага зэрэг хулчийж, би ямар хэрэг тарьчихсан юм болдоо гэж өөрийн эрхгүй бодогдоод явчлаа. Дарга мань эрийг суу гэж сандал заагаад өрөөний хананд суурилуулсан дэлгэцийг зааж, юуны өмнө бичлэг үзэхийг хүсэв.
Мэддэг ч юм шиг нэгэн өрөөнд таньдаг ч юм шиг хоёр залуу зогсож байх бөгөөд яг камерны доор хаалга онгойж нэг их танил цамцтай залуу гэнэт урган гарч ирээд шууд нөгөө хоёр дээр очингуут нэгийг нь нам цохин унагамагц нөгөөх нь урд нь шууд сөхөрлөө. Танил төрхтэй залуу сөхөрсөн эрийн үснээс татан гэдийлгэж нүүр уруу нь харах шиг болсноо хоромхон зуур нам цохин унагаад шууд эргэхэд бичлэг зогсч танил залуугийн нүүр дэлгэцэн дээр тодоос тод харагдах нь Хантай мань эр яг гэгээн дүрээрээ байх бөгөөд царай нь саяхан араатны авираар хүн зодож байсан гэхээргүйгээр барахгүй сакура дэлгэрэхийг үзэхээр цэцэрлэгээр зугаалж яваа нөхөр үү гэлтэй амирлангуй тайван төрхтэй үзэгдэх нь гайхал төрүүлэм харагдах ажээ.
Хантай нэг хэсэг бантан барьц алдав. Тэр уулзалтын өрөөнд камер байдаг гэж санасангүй, гэхдээ сайн бодоод үзэхэд үнэхээр хамгийн камер байгууштай газар бол уулзалтын өрөө мөн ажээ.
-Таны харж байгаагаар... хэмээн Дарга үгээ зугуухан эхлээд яваандаа улам чангарав.
Товчхондоо дотуур байранд зодоон хийж дүрэм зөрчсөн тул байрнаас хөөгдөн гарах нь наад захын шийтгэлүүдийн нэг ажээ. Цаашаагаа юу болох вэ гэвэл мэдээж хүндэрнэ.
-Энэ чинь зүгээр тоглоом шүү дээ... гэж Хантай аргаа барахдаа хий гөрдөн зүтгэв.
-Хэн ч гомдол гаргаагүй байгааг та мэдэж байгаа биз дээ? Үнэхээр зодоон болсон бол өдийд цагдаад гомдол очсон байх ёстой биздээ?
-Танай монголд ингэж тоглодог юм уу? Тэр хүмүүс одоо хаа байна?
-Тиймээ. Манай монголд алс хол явж байгаа анд найзаа муу юмнаас хамгаалж ингэж үдэж өгдөг эртний ёс байдаг юм, тэд манай найзууд америк явах гэж байгаа юм японоор дайран өнгөрөөд... Мань эрийн толгойд хаанаасаа ийм балай юм орж ирснийг бүү мэд, өөрийн мэдэлгүй урсгаж байв.
-Хантай сан та харин надтай тоглох санаатай байна уу? Сургуулийн гадаад оюутан хариуцсан захиргаанд таны энэ явдлын талаар илтгэх нь миний үүрэг.
-Танаас гуйя. Таны хариуцсан ажил ийм үүрэгтэй гэдгийг би ойлгож байна л даа. Гэхдээ энэ бол үнэхээр санаа зовоохоор асуудал биш, тоглоом гэж би буруу үг хэлчлээ. Япон хэл сайн сурч чадаагүй намайг уучилна уу. Энэ бол үнэхээр тоглоом биш харин найзууд хэн нэгнийгээ цохиж байгаа юм шиг дүр үзүүлдэг нэг тийм эртний уламжлалт ёс заншил манай улсад байдаг юм л даа.
-Би танай монголд ямар ёс байдгийг огт мэдэхгүй, харин дотуур байранд ямар журамтайг л сайн мэднэ... гэхдээ дарга бас ч гэж зөөлөрсөн бололтой байлаа.
Хамгийн гол нь үнэхээр цагдаад ямар ч гомдол очоогүй байх ёстой гэж Хантай найдаж байв. Тэд үнэхээр дээрэмчид юм бол цагдаатай үхсэн ч орооцолдох ёсгүй гэдэг дээ.
-Даргаа та бодоод үз л дээ, энэ бол уржигдар болсон явдал. Үнэхээр ийм хэрүүл зодоон болсон бол өдийд би энд таны өрөөнд биш, цагдаагийн газар байж байх ёстой биш үү?
-Таны талаар би цагдаагийн газраас лавлагаа авах болно.
-Та надад итгэ, үнэхээр тийм ёс байдаг юм. Та наад бичлэгээ ахиад үз дээ. Бид үнэхээр урдаас тохиролцсон ёс журам гүйцэтгэж байгаа нь ойлгомжтой харагдана даа танд...
Бичлэгийг дахин явуулж шинэ тайлбарын дагуу өөр нүдээр харахад энэ удаад нээрээ ч үнэхээр урдаас тохиролцсон жүжиг шиг харагдав.
-За та харав уу? Хэн ч зүгээр зогсч байгаад зодуулахгүй шүү дээ, тэгээд ч надтай уулзахаар гэртээ ирсэн найзыгаа зодно гэж ямар ч утгагүй зүйл болохыг та мэдэж л байгаа шүү дээ.
-Би л лав ийм ёс байдаг гэж дуулаагүй юм байна. Чамд дараах зүйлийг анхааруулъя. Нэгдүгээрт саяын болсон явдлаас хэн нэг нь цагдаагийн газарт гомдол мэдүүлбэл энэ бүхэн гэмт хэрэг болно. Харин гэмт хэрэгтнийг манайх орогнуулахгүй.
Хоёрдугаарт, үнэхээр чиний хэлсэн тайлбар үнэн юм бол, дахин ийм явдал давтагдахгүй гэж амлалт өгөх юм бол чамайг энэ удаа харзнаж үзье.
-Бүгд үнэн, та санаа зоволтгүй. Би амлая, ахиж ийм явдал гарахгүй.
Хантай тэндээс бараг хөл нь гуйвчхаад гарч ирлээ. Яг одоо, харуул хамгаалалттай, үндсэн бүртгэлтэй дотуур байр бол түүний цорын ганц цайз, түшиц газар болоод байгаа билээ. Хэрвээ эндээс гарах л юм бол, эзгүй хээр, харанхуй шөнө, цөөвөр чонын сүрэг дунд гар хоосон ганцаар хаягдсанаас огтхон ч ялгаагүй юм болно. Даргын өрөөнд ормогцоо бичлэгийг хараад мань эр тоглоомгүй айсан билээ. Салах ёсны эртний заншлын тухай санаа хаанаас яаж бодож олов. Ёстой дээд тэнгэрээс л зааж өгөх шиг боллоо.
Заана гэснээс одоо ороод байгаа хүнд байдлаас гарах аргыг хэн нэг нь зааж өгвөл сайн юмсан гэж бодохдоо Жэймэнийг санав. Жэймэн өөрт нь тус болж болох юм гэж түүний толгойд яагаад орсонгүй вэ өчигдөр? Тэр бол асар их туршлагатай хуульч хүн, сайн муу өчнөөн юмтай орооцолдож үзсэн байх учиртай. Түүнээс гадна хамгийн гол нь бөгжний тухай, Хантайн тухай бүгдийг мэдэж байгаа. Хамгийн гол нь Тэр бол дундын байр суурин дээр байгаа хүн. Бас хэрвээ бөгжний эзэмшлийн асуудал албан ёсоор шийдэгдэж байгаа эсэх, эсвэл хэзээ шийдэгдэх төлөвтэй байгааг тодруулах нь амин чухал байв.Хэрвээ мөдгүй шинжтэй бол мань эр маш шуурхай монгол руугаа буцаж барын амнаас бултах хэрэгтэй гэсэн үг. Өрөө рүүгээ гүйх шахам явж ороод нэтээс Жэймэний хаягийг хайлаа. Зүсэн зүйлийн Жэймэн байдаг ажээ. Бараг арван цаг сууж байж хамгийн магадлал өндөртэй 6 Жэймэн уруу “Би Хантай байна. Яаралтай холбоо барина уу” гэсэн мэйл явуулаад орон дээрээ тэрий хадан унаж нам унтлаа.

Нэг мэдвэл хэтэрхий их унтаж хоцорсон юм шиг санагдан палхийтэл цочин сэрлээ. Яагаад ч юм зовхи нь хүндэрч, ядаргаа нь огт гараагүй байлаа. Энэ бол танил мэдрэмж... ажил ихтэй үед архи хэтрүүлж оройтчихоод маргааш өглөө нь эрт босоход нэг иймэрхүү байдаг. Гэхдээ тэр өчигдөр архи уугаагүй биздээ? Яагаад ингэтлээ ядарчив? өчигдөр Жэймэний хаягийг хайж оройтлоо гэж ингэж байгаа юм байхдаа? Туршлагаараа нүдээ нээлгүй тэр чигээрээ өндийн суулаа. 20 секунд хэртэй биеэ бэлдээд нүдээ нээлээ. Тас харанхуй байв. Юу вэ, өглөө болоогүй байгаа юм уу? Цаг хэд болж байна? Яагаад цонхоор гудамжны гэрэл ч тусахгүй хав харанхуй байна? Гэсэн бодлууд ар араасаа цувран толгойд нь орж эхлэхэд зүрх нь чим чим хийн цохилт хэмнэл алдаж, аюулхай нь түгшиж эхэллээ. Гараа сунган орныхоо хажууд байдаг чийдэнгийн унтраалга уруу явуулсанд юу ч үл баригдсанд цааш нь улам сунган тэмтэрвээс танихгүй хүйтэн гөлгөр хананд санамсаргүй хүрсэнд цочин буцааж татлаа. Одоо бол гэдэс нь базлах шиг болов. Энэ бол аюулын дохио... БИ ХААНА БАЙНА АА? Гэсэн бодол Хантайн бүх биеийг доргион, цэв хүйтэн ус цацах шиг огцом цочоон сэргээлээ.

6

Айсандаа цус нь царцах шиг болсон Хантай орныхоо эргэн тойрныг салгалсан гараараа тэмтэрч үзээд юу ч олсонгүй. Гөлгөр хананд бэхэлсэн ор, ор ч гэж дээ ханын тавиур шиг юман дээр байх ба уг тавиурт гөлгөр хананаас өөр тулах юм үгүй хөл ч байхгүй түшлэг ч байхгүй бөгөөд доошоогоо ч дээшээгээ ч лав л гар хүрэх хэмжээнд юу ч байхгүй бололтой тул хэр өндөр хананд бэхлэгдсэн болохыг таамаглах аргагүй агаад энэ тавиураасаа л салбал ёроолгүй харанхуй уруу хязгааргүйгээр нисэн ойчих бололтой. Түүнээс гадна түүний энэ “ор”-нд хучлага дэвсгэр гэх юм байхгүйгээс гадна, өөрийнх биед гадуур дотуур хувцасны аль ч байхгүй чармай шалдан байгаагаа мэдрэхэд өөртөө итгэх итгэл нь даруй ерэн ес зууны ерэн есөн хувиар буурч байлаа. Үлдсэн тэг зууны нэг хувьтай тэнцэх амьдралаас зуурах итгэл нь гагцхүү өөрийн сууж буй тавиурыг мөнөөхөн хүйтэн гөлгөр хананд бэхэлсэн хэдэн хадаасан дээр л тогтож байлаа.
“Би ямар азгүй хүн бэ” гэж Хантайд өөрийн эрхгүй бодогдов. “Яагаад? Яагаад хувь заяа надад ийм хатуу ханддаг юм бэ? Яагаад би бусад хүмүүс шиг эгэл жирийн сайн сайхан амьдарч болдоггүй юм бэ? Яагаад энэ бүхэн, хатуу хэцүү бүхэн зөвхөн надтай тохиолдох ёстой юм бэ? Би хэнд муу юм хийсэн юм? Би хэзээ ямар нүгэл хийсэн юм бэ? Би хэнийг гомдоосон юм бэ? Би хэнээс урвасан юм? Би хэнийг хорлосон юм? Хорвоо чи надтай яагаад ингэж харгис хатуу хандана вэ? Энэ дэлхий дээр амьдарч байгаа энэ олон хүнээс чи юунд зөвхөн намайг сонгон авч өөрийн уйдааг гаргаж зугаацна вэ? Би сайн сайхан амьдрах эрхгүй хүн юм гэж үү? Би жаргах эрхгүй хүн юм гэж үү? Бага нас минь жаргалтай сайхан байж өнгөрсөн нь үнээн. Гэхдээ би түүнийхээ үнийг бүх насаараа зовж төлөх ёстой юм гэж үү? Би амиа тэжээх гэж идэх хоол, өмсөх хувцасны төлөө ажиллаж ирсэн. Би амьдралаа сайжруулах гэж бусдын доор орохгүй гэж зүтгэж ирсэн. Би үүрэг хаиуцлага хүлээж эх нутаг элгэн садныхаа төлөө хувиршгүй сэтгэлээр тэмцэж явсан. Энэ бүхэн тэгээд буруу гэж үү? Би унах болгондоо босч, үнэн цагаанаар тэмцэж, нэр төрөө эрхэмлэж ирсэн. Яахаараа үргэлж надад ийм явдал тохиолдож байдаг юм? Яг л нэг сэхээ авах гэхээр, за одоо л нэг хүн шиг амьдрах нь дээ гэж горьдлого төрж эхлэхээр яагаад намайг тэр болгонд зовлонт тамын ёроол уруу гуд татан унагаана вэ? Би өөд харах, нар үзэх заяагүй хүн юм гэж үү? Энэ хэн бэ? Хэн надаар ингэж тоглож байна? Бурхан гэж байна уу? Тэнгэр гэж байна уу? Чи яагаад надад ингэж шудрага бус хандана вэ?”
Хантай хачин их сэтгэлээр унаж байлаа. Одоо түүнд амьд явах, амьдралын төлөө тэмцэх хүсэл зориг үгүй болсон шиг санагдана. Цөхөрч зовсон сэтгэл оюун нь улам бүр бүүдийн барайж, амьдрал гэдэг утгагүй бөгөөд сонирхолгүй, хорвоо ертөнцөд сайн сайхан юм гэж үгүй санагдана. Ингэж амьдраад ер нь ямар утга байнаа? Тэр амьд байлаа гээд ер нь хэнд хэрэгтэй юм? Түүнийг хараад баярладаг амьтан гэж бий гэж үү? Түүнийг байхгүй байлаа гээд үгүйлэх амьтан гэж бий гэж үү? Түүнийг үгүй болсны дараа дурсан санах хүн гэж бий гэж үү? Тэр юуны төлөө, хэний төлөө амьдарч, амьдрах гэж ингэж зовж яваа юм бэ? Ингэж учир утгагүй зовж явахаар энэ хорвоотой тооцоо бодож данс дугуйлчихвал хавьгүй амар биш үү? Ганцхан алхам хийхэд тэр энэ бүхнээс үүрд ангижрах биш үү?
Хав харанхуйн дунд ийнхүү ямарч авралгүй, ямар ч гарах гарцгүй, цор ганцаар арчаагүй сууж байхдаа тэр үнэхээр ганцаардан шаналж, хүч чадалгүйгээ, хэнд ч хэрэггүйгээ мэдэрч байлаа. Түүнийг ингээд хэнд ч мэдэгдэлгүй, нэр алдаргүй, нохойн үхлээр үхэж хорвоогийн данснаас хасагдахад яахав? Муу хөгшин эх нь, ах эгч нар нь гашуудана, бусад нь яахав? Найз нхөд гэгдэж явсан улс, таньдаг хүмүүс нь? Яах ч үгүй, амьрал урсдгаараа урсаж, үхсэний хохь амьдын зол гэдэг үгийг бүгд ам амандаа л хэлнэ. Хулан яах бол? Яахав мартана. Яагаад түүнийг бүх насаараа санан дурсаж залуу сайхан насаа түүний төлөө үрэх ёстой гэж? Тэр түүний төлөө юу ч хийгээгүй болохоор тэр гэж үү? Хэрвээ тэр түүний төлөө ямар нэгэн чухал юм хийсэн бол, за жишээлбэл амийг нь аварсан байлаа гэж бодъё.
Ингэхэд тэр яагаад ийм балай юм бодоод байна? Байз байз, хэн түүнийг үхнэ гэж хэлсэн юм бэ? За үхэх боллоо ч гэсэн ингэж унжигнах хэрэг байна уу? Саяхан л ямар ч үхэл, зовлон зүдгүүр, хатуу бэрхээс айхгүй гээд сагсалзаад байсан биш билүү гэсэн бодлууд бас ар араасаа түрэн орж ирэхэд Хантай гэнэт сэхээ орох шиг болж гайхан биеэ чагналаа. Гэнэт нэг л өөр болчих чинь би яасан байна? Би сая нэг хэсэг яав аа? Би ингэхэд энд ингэж хэр удаж байгаа юм бол?
Хэр удсаныг үнэхээр хэлж мэдэхгүй ч өлсч буй гэдэс болон чинэрч буй давсагны байдлаар бол дор хаяж 5-6 цаг энд ингэж байгаа бололтой. Энэ хооронд тэр энэ байгаа байдалдаа нилээн дасч иржээ. Нүдэнд мөн л урьдын адил юу ч үл харагдах боловч гэнэт сулхан исгэрэх мэт чимээ чихэнд сонсогдож эхлэх шиг санагдав. Саяхан анир чимээгүй байсан биш билүү? Ингээд өнгөрдөг байжээ гэж бас гэнэт бодогдоод явчихав. Энэ юу вэ? сая нэг хэсэг сэхээ орсноо буцаад сэтгэлээр унаад явчихад нь гэнэт сэхээрээд толгойгоо шажигнатал ажиллуулж эхлэв. “Би ч тэгж амархан сэтгэлээр унах хүн биш дээ, хээрийн чоно, салхины хөвгүүн гэж өөрийгөө хөөргөж явсан хүн гэнэтхэн нохойн үхлээр үхэх тухай бодоод эхэлнэ гэж юу гэсэн үг вэ? би хаана байна? Мэдээж олзонд, олзонд орсон хүнийг яагаад тамлаж зовоохгүй зүгээр хэвтүүлж байдаг билээ. Энд л нэг учир байна. Энэ чинь л намайг тамлаж байгаа нь энэ байх нь.”
Хүнийг сэтгэлээр унагаж, өөрийн эрхгүй аймшиг төрүүлдэг хэдэн херцийн ч билээ урттай авиа байдаг тухай хаа байсан бүүр бага байхдаа нэг газраас уншиж байснаа бүүр түүр санав. Хаана юунаас уншлаа? Бага байхдаа тэр гэрийнхээ номын санг ухаж бүх уран зохиолын номыг уншиж дуусгаад дараа нь хуучин сэтгүүлүүд уншдаг болсноо санав “Шинжлэх ухаан,амьдрал” гэдэг сэтгүүлийн аль нэг дугаар дээр байсан санагдана.
“Хн, монголын хүүхдийг ч нэг тийм амархан айлгачихдаггүй байх аа” гэж хүчээр бодов. Монголын хүүхэд гэснээс Төгс тайжын хамаатан, Хархулангийн жинхэнэ удам болчих юмсан гэж хичээж тэгэхэд нээрээ мөн ч их үзсэндээ. Хөгшин эхийгээ шалгааж, архив номын сан ухаж, хамаатан саднаа хүртэл бүртгэж үзээд цөхөрсөнсөн. Бараг толгойтой бүхэн Чингэс хааны хамаатан болчихоод байхад нэг муу харц гаралтай хохь тайжийн ч хамаатан болчихож чадахгүй байгаадаа нэг хэсэг гутарсан боловч одоо яая гэхэв. Яахав, ядуу малчны удам гээд муудсан юм алга, тэгээд ч одоо ямар дундад зуун биш, тайж байлаа гээд ямар цадах биш дээ.
Хантай сэтгэлээ сэргээж зоригоо сэлбэхийн төлөө ухасхийн босч биеэ хөдөлгөн суниагаад, өөрийг нь тамлагч олиггүй этгээдүүд тээр дор сууж байх болтугай хэмээн ерөөгөөд ёроолгүй харанхуй уруу чиглүүлэн давсгаа суллав. “Аль юмнаас айж атгын чинээ болж суух билээ. Эр хүн шиг эрвэлзэж, эмээлт морь шиг дэрвэлзэж байгаад дууснаа хө” гэж шийдээд дороо завилан сууж нүдээ анив. “Би ямар эзэнгүй золбин гөлөг биш, араас минь амийг минь нэхэх ах дүүтэй, өмгөөлж хамгаалах эх оронтой, цаасан дээр нэртэй, цасан дээр мөртэй хүн шиг хүн. Хэн ч намайг яаж ч чадахгүй. Энэ бүгдийг хийж байгаа Эзэн ч бай хэн ч бай миний эзэн л лав биш. Би бол эрх чөлөөтэй, тусгаар тогтносон Монгол улсын иргэн хүн. Хэн дуртай нь надаас мөнгө нэхэж, дарамталж, дээрэлхэж, айлгаж чадахгүй.” гэж бодон бие сэтгэлээ чангалав.
Тэр сэтгэлдээ тэнгэрийг дүрслэн харахыг хичээв. Бүдэг саарал тэнгэр толгой дээр нь дарах шиг ойрхон харагдана. Тэр тэнгэрт нүүгэлтсэн хар үүл үзүүрээсээ мушгиран асар хурдан нүүж явах нь жигтэй тодхон харагдаж байна. Энэ бүхэн аймшигтай, гэхдээ тэр хар үүл саарал тэнгэрээсээ ялгаран харагдаж байна гэдэг бол гэрэл байна гэсэн үг. Гэрэл байна гэдэг бол хаа нэгтээ нар байгаа гэсэн үг. Алтан нар манддагаараа мандаж, хөрст дэлхий хөл доороос нь тулж байхад хорвоо өнгөрчхөөгүй гэсэн үгээ.
“Оюун сэтгэл минь эрх чөлөөтэй. Би хэнээс ч үл хамаарна. Би хувь заяагаа өөрөө сонгоно. Ирээдүйгээ би өөрийн гараар бүтээх болно. Бурхан тэнгэр гэж байдаг бол чи надад яг одоо л тусалж энэ аймшгаас мултрахад туслаач. Дахиж би чамаас элдэв юм гуйж зовоохгүйэ...”

7
Унтсан уу, ухаан алдсан уу нэг сэрэхэд бас ч үгүй бүүдгэр гэрэлтэй жижгэвтэр өрөөнд зөөлөн буйдангийн түшлэг налан хагас хэвтэж байх шиг байлаа. Юун түрүүн өөрийгөө хаана юу хийж байгааг ойлгох гэж оролдов. Саяхан аймшигт харанхуйн дунд цор ганцаар айдаст автан шаналж байсан нь хар дарсан зүүд байсан уу бодит явдал байсан уу гэдгээ ялгах гэж оролдсон боловч туйлдаж ядарсан уураг тархи нь түүний санаагаар болж өгсөнгүй. Дахин ухаан нь балартаж ирэв. Байгалийн хуулийг сөрж үл чадах бие махбод, уураг тархиа оюун сэтгэлийн хүчээр жолоодох гэж оролдсон бүтэн гурван цагийн цөхрөлтгүй тэмцэл нь бүх хүч тамирыг нь шавхаж үхэл амьдралын заагт аваачсаныг Хантай өөрөө мэдэхгүй байлаа.
Дахин ухаан алдаад хоёр цаг өнгөрсний дараа үргэлжлүүлэн гүн нойронд автагдаж, нийт найман цагийн дараа идэр махбод ба дасгалжиж бэхжсэн мэдрэлийн эсүүд нь эргэн сэргэж, хэвийн байдалдаа орж эхэллээ. Хантай гүн нойрноос сэрээд нэг хэсэг тамир алдран тэр чигээрээ хэвтлээ. Аюул өнгөрснийг тэр тайван цохилох зүрхнийхээ цохилтоор мэдэрч байлаа. Гэсэн ч ядарсан бие болоод тархи нь ачаалал даах чадваргүй сулхан байх бөгөөд амралт шаардаж байв. Харин түүнийг одоо юу хүлээж байгааг мэдэхгүй байсан тул олдож байгаа энэ амар тайван мөчийг ганц секунд ч алдалгүй ашиглан чадах чинээгэрээ хүчээ хурааж авахыг хичээж юу ч үл бодон нүдээ анин хөдөлгөөнгүй хэвтсээр байв.
Өрөөний хаалга чимээгүй онгойж хэн нэгэн орж ирээд чимээгүй алхлан ойртож ирэхийг мэдэрсэн боловч эсэргүүцэх буюу аливаа хөдөлгөөн хийх хүч байсангүйгээр үл барам тийм сэтгэл ч төрсөнгүй. Нүдээ дутуу нээн харваас нөгөө хоёр залуу түүний хоёр хажууд ирээд үгийн зөрөөгүй хоёр гараас нь татж өндийлгөөд хоёр суга ба бугуйнаас нь барьж түших ч биш чирэх ч биш байдлаар түүнийг өрөөнөөс авч гарлаа.
“Энэ хоёр ч одоо намайг сүйд хийх нь дээ” гэсэн бодол юун түрүүнд дүйнгэтсэн толгойд нь харван орсон ч, тэднээс айх ч тэнхэлгүй болсон байлаа. Нарийн харанхуй коридороор явсаар гудамжинд гарч ирэхэд шөнө байлаа. Түүнийг гялгар хар машины арын суудалд суулгаад өөрсдөө урд суун нэг нь жолоо бариад чигээрээ урагш харан үг дуугүй явах нь мань эрээс огтхон ч болгоомжлохгүй байгаа бололтой. Хантай гараа хөдөлгөж үзвэл осолгүй л хөдөлж байхаас биш ямар ч хүч тамир гэж байхгүй ажээ. Хаа хүрэх, хэр удаан явахаа үл мэдэвч, мөн л олдсон завшааныг ашиглан хүч тамираа сэлбэж авахаар нүдээ анисхийн зөөлөн түшлэгийг налан хэвтэв. Тэрээр өөрийгөө батерей нь дуусаад унтарсан гар утсыг хэсэг хугацааны дараа дахин асаахад хүчгүйхэн ассан болоод ганц дуудлага ирэхэд л тасрахад бэлэн байдагтай адилтган үзэв. Жаахан ч болов цэнэг авах хэрэгтэй байлаа.
Шөнийн харанхуй гудамжаар хар хурдаараа давхих машины цонхоор бүдэгхэн гэрэлтүүлэгтэй харанхуй гудамж үргэлжлэх хийгээд гудамж ийнхүү хоосон байгаагаас үзвэл хотын зах буюу захын жижиг хотод, басхүү өглөө эрт 4-5 цагийн орчим явж байгаа бололтой. Явсаар нэг мэдэхэд машин зогсч нөгөө хоёр мань эрийг мөн л машинаас хөнгөхөн татаж буулгаад гар дээрээ дамжлан явахад нь ажваас нэгэн газар доорхи зогсоолд орж ирсэн байх агаад шууд явсаар лифт рүү орж хаалга хаагдан хөдлөхөд жингүйдэх мэт огцом мэдрэмж энгийн бус хүчтэй мэдрэгдэв.
Бүдэг гэрэлтүүлэгтэй боловч нэлээдгүй уужим саруул өрөөнд орж ирэх шиг болсон боловч Хантайд өрөөний засал чимэглэлийг анхаарах чадал хүрэлцсэнгүй. Түүнийг суулгасан буйдангийн эсрэг талын хананд том дэлгэц байрласан байх бөгөөд уг дэлгэцэнд мань эрийн царай сонин цайвгар өнгөтэй харагдана. Өөрийн эрхгүй шохоорхон харвал Хантай эхээс төрсөн биеэрээ нэгэн тавиур дээр гайхаш тасарсан царайтай сууж байх бөгөөд эргэн тойрон ёроолгүй харанхуй ажээ. Нэлээн хэсэг алмайран суусны эцэст гэнэт царайд нь амьд амьтны шинж тодорч, шазуур зуун хүйтэн инээмсэглэх мэт болоод босч гараа алдлан суниагаад яг камерийн өөдөөс харан зогсоод хэнэг ч үгүй шээлээ. Тэгснээ доошоо сууж хөлөө завилан хоёр гараа намбатайгаар өвдөг дээрээ авч лянхуан байрлалд шилжин нүдээ аньж царай нь хөдөлгөөнгүй гөлийлөө. Дүрс гэнэт сонин болоод явчихсанд анзаарваас гүйлгэж байгаа бололтой дэлгэцийн баруун дээд буланд цагийн тоолуур жирэлзэн байлаа. Хантай өөрийнхөө дүрсийг дэмий л гөлрөн ширтэнгээ “Би ч удахгүй Холливудын од болчхиимбайнлдөө” хэмээн дурамжхан бодож суулаа. Удалгүй цаг гүйхээ болиход ажиглавал 3 цаг 17 минут 23 секундээс эхлэн хэвийн хурданд шилжив. Ямар өөрчлөлт гарах нь вэ хэмээн харсаар байтал нүдний үзүүрт нэг юм хөдлөх шиг болоход харц тогтоовол нөгөө өвдөг дээрээ авсан намбалаг хоёр гар нь доошоо гулсан нийлээд нэн ч удалгүй толгой нь унжин урагшаа налан бөхийсөөр камерийн өөдөөс мөргөн сунасан байдалтай уналаа. “Манлай баатар шиг босоогоороо үхэж чадсангүй шив” гэж өөрийгөө шоолох, голох хоёрын дундуур бас бодогдоод явчих тэр үед дэлгэц унтран өрөөний гэрэл тодорч түүнд хаана байгааг нь сануулав.
Уудам өрөөний голд буюу дэлгэц Хантай хоёрын дунд нэгэн сайхан ширээ байх ба ширээний цаана цаашаа харсан өндөр сандлын түшлэг харагдсанаа алгуурхан нааш эргэхэд Хантайн хүлээж байснаар ач хүү Мотохиро биш, харин түүнтэй огтхон ч адилгүй өвгөжөөр хүний царай харагдсан нь гайхалтай нь бас л Хантайд танил санагдаад явчлаа. Ядарсан тархи нь селерон процессортой хуучин компьютер шиг шажигнан ажилласаар байгаад тэр хүнийг санав. Таван жилийн өмнө Күрихарагийн итгэлт ажилтан болж түүх ярин буу халж хамт пиво уудаг байсан тэр үед ганц хоёр удаа цуг сууж байсан дуу муутай хүн мөн байв. Түүнээс гадна тэр хүнийг сая гэрэл асахад хараад нэг л танил санагдсныхаа учрыг ч оллоо. Тэр хүн бол бас эмгэний жолооч буюу цэцэрлэгч сайхан зантай дуугүй өвгөнтэй их төстэй ажээ. Хантай хоромхон зуур бүгдийг ойлгов. Төгс тайжийн эхнэр хүүхдийн хэдэн ээмэг бөгж энд мөн ч олон гэр бүлийг амьдралтай залгуулж дээ...

-Чи надтай уулзахыг хүсээ юу? Хэмээн нөгөө хүн элдэв маяггүй товчхон асуухад Хантайн дотор нэг юм тор хийх шиг болоод энэ хүний ярианы өнгөнд тааруулан түрүүнээс хойш хичээн байж цуглуулсан цэнэгээ дуусахаас өмнө учраа ололцохоор шийдэв. Яриа товчхон бөгөөд тодорхой болж өнгөрлөө.
-Тиймээ.
-Чи бөгжийг авч ирж чадна гэл үү?
-Би бөгжийг авч ирж чадахгүй. Тэр бөгж одоо нэгэнт Монгол улсын өмч болсон гэдгийг та мэдэж байгаа гэж бодож байна.
-Тэгвэл чи надаас юу хүсээв?
.... Бөгж монгол улсын өмч албан ёсны мэдээг зөвхөн Хантай ганцаараа мэдэж байгаа юм шиг учир битүүлэг өнгөөр хэлээд ямар хариу ирэхийг хүлээн бэмбийж байсан боловч боловч өвгөний хэнэггүй хариуг сонсоод бага зэрэг гайхсан ч үл мэдэгдэхийг хичээв.
-Би шудрага ёсыг хүсч байна.
-Ямар шудрага ёс?
-Би та нарт ямар ч өргүй. Гэтэл Күрихара сан намайг луйвардахыг хүсч байна.
-Ярь...
-Гурван жилийн өмнө би Күрихарагаас бага багаар зээлсээр 2 сая иен авсан. Бөгжний асуудал болж өнгөрсний дараа Күрихара сан өөрийг нь хохиролгүй болгож өгвөл ахиж асуудал үүсгэхгүй гэж амласан тул Мотохиро ач хүү түүнд миний зээлсэн 2 сая иен, бас замын зардал гэж авсан 2 зуун мянган иенийг төлсөн. Харин би гурван жилийн дараа Ач хүү Мотохирод 2 сая 2 зуун мянган иенийг төлсөн.
-?
-Харин хэд хоногийн өмнө Күрихара сан надтай уулзахдаа надаас урьдны зээлсэн 2 сая иен, замын зардал 2 зуун мянган иен, түүнээс гадна намайг бөгжийг авчирж өгнө гэж 2 сая иен авсан гэж гүтгээд тэдгээрийн хүү гэж нэмэн бодож 6 сая 5 зуун мянган иен нэхэв.
-Тэгээд?
-Би үүнийг төлж чадахгүй, төлөх ч ёс байхгүй.
-Энэ тэгээд надад ямар хамаатай юм бэ?
-Та Күрихарагийн дээр байдаг юм бол шудрага ёсыг тогтоож Күрихараг зогсоох ёстой гэж би бодож байна.
-Чи тэгээд хэдийг төлж чадах юм?
-Би хэдийг ч төлөхгүй. Би өргүй, би төлөх ёсгүй мөнгийг хэзээ ч хэнд ч төлөхгүй.
-Чи тэгээд иймхэн мөнгөний төлөө үхэх нь хайран хэрэг биш гэж үү?
-Би үхэхгүй. Тэгээд ч мөнгө олох болгондоо хэн нэгэнд булаалгаад байдаг бол тэр хүний амьдрал ямар ч утга алга.
-Чамд тэгээд 6 сая 5 зуун мянган иен байгаа юм биздээ.
-Надад хэд ч байсан гэсэн хэнд ч саад болохгүй гэж бодож байна.
-Тийм дээ. За яахав, чи одоо явж болно.
-Одоо ямарч асуудалгүй биз дээ? Күрихара сан...
-Одоо бидний хувьд ямар ч асуудалгүй. Күрихара ч мөн чамтай ахиж уулзахгүй гэж амлаж байна.
.....”Тийм байдаг байжээ. Эцсийн эцэст түүний хамгийн эхний таамаг ортой л байж, тэмээ хариулсан хүн буурынхаа занг андахгүйэ гэж, Күрихара түүнийг мөнгөтэй болсон гэж сонсоод шагналаас нь олз горьдсноо халхлах гэж бөөн хэрэг босгожээ дээ янз нь. Харин бөгж нэгэнт монголын өмч болсонтой эд маргахгүй байх чинь, энэ хооронд үнэхээр шийдэгдчихсэн юм байхдаа “ хэмээн Хантайн ядарсан тархинд жингүйдэх мэт удаанаар бодол хөвөрнө.
-Танд их маш их баярлалаа. Би ингээд явъя даа.... Хантай буйдан дээрээс босох гэж зүйргүй их хүч гарган өндийгөөд үүд рүү арайхийн зүглэв.
-Чиний зориг тэвчээр, хатуу араншинг бид зохих ёсоор үнэлж байгаа ч гэсэн дахиж бидний зам дээр төвөг удвал өршөөхгүй гэдгийг санаж яв... гэж араас нь аяархан хэлэх дуулдаад –Бас манай хоёр ч чамтай яриатай байгаа байх... гэж залгуулан бүдэгхэн өгүүлэхийг сонсоод мань эрийн өвдөг золтой л нугарчихсангүй.
Хантай сөхөрчих шахан явсаар өрөөнөөс гарч лифтэнд ойртход хаалга нь онгойж дотор нь нэг залуу нь зогсч байлаа. Хантай хэрээс хэтэрсэн их зориг гаргаж лифт уруу чигээрээ явж ороод залуу уруу нүднийхээ булангаар харсаар лифтний нөгөө захад юу ч болсон бэлэн байхыг хичээн хөдлөлгүй анан зогсов. Лифт хязгааргүй удаан явсаар арай гэж зогсон хаалга нь нээгдэхэд харвал нөгөө машин яг байрандаа зогсож байх бөгөөд жолоон дээр нөгөө нэг залуу нь сууж байлаа.
Хантай сүүлчийн хүчээ шавхан лифтнээс гараад айснаа мэдэгдэхгүй гэж алгуурхан эргэж харвал өнөөх залуу хүнд хүчир бэлтгэл хийсээр хатуужин чангарч, судас шөрмөс нь зангирсан бадируун шуутай баруун гараа өргөн хөмсгөн тушаагаа аваачиж, бүх дэлхий даяар нэг л янз байдаг цэрэг ёсолгоогоор ёслоход, үл цавчигч нүднийх нь буланд дотно инээмсэглэл үл мэдэгхэн тодров.
Харанхуй ойд олон хоног төөрсөн хүнд, нар туссан ойн зах харагдах шиг Хантайн сэтгэл тавиран, үнэн сэтгэлээсээ инээмсэглээд хариу ёсолж, түүнийг хүлээн асаатай зогсч байсан машин уруу эргэж харалгүй боломжоороо шуурхайхан алхсаар очиж, хаалгыг нь нээн орж суулаа.

_________________
forever young


Top
 Profile  
 
PostPosted: May.10.10 1:25 am 
Offline
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
User avatar

Joined: Mar.15.10 10:53 pm
Posts: 51
Location: i am here where my heart beats
Нислэг

1

Наритагийн олон улсын нисэх буудлын бүртгэлийн Жи танхимд одоогоор хөл хөдөлгөөн эхлээгүй нам гүм байлаа. Америк явж, манай үеийн дэлхийн нийслэлээр аялах гэсэн Хантайн нэгэн мөрөөдөл биелэх болсонд хөл нь газар хүрэхээ больсон мань эр бүртгэлийн цагаас хамаагүй эрт такси хөлөглөн ирсэн нь энэ байжээ. Тэр хоосон танхимын захад нэгэн сандал дээр суугаад бүртгэл эхлэх цагийг хүлээн, ачаагаа дэргэдээ тавьж, хөлөө ачин гараа алдалж, тухлан суухдаа олон жилийн өмнө Нийгатагийн нисэх буудалын танхимын буланд туулай шиг хяран нуугдаж зогссоноо өөрийн эрхгүй нэг дурсав. Тэр цагаас хойш баяр гуниг ээлжилсэн бүхэл бүтэн таван жил өнгөрсөн болохыг тооцон бодож үзээд залуу насных нь энэхүү оволзсон таван жил ямар хурдан нисэн өнгөрснийг гайхахын сацуу бас энэхэн хугацаанд ямар их юм үзэж туулснаа бодоход сонихон санагдах ажээ. Энэ бүхнийг ийнхүү нэхэн санагалзахын учир хэмээвээс тэрээр ойрын үед түүний амьдралын нэгэн үе мөчлөг дуусч, өөр шинэ утга агуулга бүхий эрин эхлэхээр айсуй яваа шинж тэмдгийг хурц тодоор мэдрэх болсонтой холбоотой ажгуу.
Сүүлийн нэг жил хагасын хугацаанд түүний амьдралд тодорхой хэдэн томоохон үйл явдал болсон нь түүнийг ийнхүү амьдралаа өөрчлөх шинэ эринийг бодитойгоор төсөөлөхөд хүргэсэн юм. Түүнээс гадна Хантай өөрийгөө оюун санааны хувьд энэ хугацаанд хавьгүй өсч хөгжсөн гэж үзэж байгаа бөгөөд энэ нь Дэйвид Жэймэнтэй тогтоосон холбоогоороо дамжуулан өөрийн урьд мэддэггүй, анзаардаггүй, чухал бус гэж боддог байсан олон өөр өнцгөөс орчлон хорвоог харах гэж оролдох болсонтой холбоотой болов уу гэж хувьдаа үзэж байлаа.
Хантай Жэймэнтэй холбоо тогтоох гэж амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байх тэр үед анх оролдсоныг та бид мэдэх билээ. Түүний таамгаар явуулсан зургаан мэйлийн хоёр нь Дэйвид Жэймэнд хүрч очсон байжээ. Түүнээс яг нэг хоногийн өмнө буюу Дэйвидийг Хантайгаас мэйл авахаас зургаан цагийн өмнө “Бөгж”-ийг монгол улсын өмч болохыг зарласан албан ёсны шийдвэр олон улсын шүүхээс хүчин төгөлдөр болон батлагдаж Бөгжийг Монгол улсын Эрдэнэсийн санд шилжүүлэн өгөх шийдвэр гарсан байсан нь Хантайн хувь заяанд шийдвэрлэх нөлөө үзүүлсэн болохыг “Жинхэнэ Босс”-ын офисоос дотуур байрандаа хүргүүлж ирээд мөлхөх шахан явж орондоо орон яг 28 цаг унтаад маргааш өглөөний 9 цагт босч мэйлээ шалгахдаа мэдсэн билээ.
Хантай тэр цагаас хойш Жэймэнтэй тогтмол и-мэйлээр харилцаж өөрт тохиолдсон явдал болон таагдашгүй мэт санагдаж байсан олон зүйлийнхээ талаар асууж, санал бодлоо солилцож эхэлсэн бөгөөд энэ харилцаа нь улмаар гүнзгийрч манай хоёрын ертөнцийг үзэх үзлээ хуваалцах гүүр болон батжсан юм. Хантайн гуйвшгүй хатуу зарим нэгэн үзэл бодлууд Жэймэнд хэрхэн нөлөө үзүүлснийг сайн хэлж мэдэхгүй ч харин Жэймэний аргагүй ухаалаг гэж хүлээн зөвшөөрч болохоор үзэл санаанууд Хантайн сэтгэлд эргэлт гарахад эрхбиш нөлөөлснийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй юм.
Тэр үеэс Хантай юун түрүүн өөрийн сэтгэлийг таних явдал хамгийн чухал болохыг ойлгож дахин уншиж эхэлсэн билээ. Энэ удаад тэр урьд нэгэн цагт хичээнгүйлэн судалж байсан “Хэрхэн баяжих вэ?”, “Маркетинг бол амжилтын үндэс”, “Амжилтанд хүрэх нууц” гэх мэтчилэн сэдвүүдийг ор тас хаяж орхиод, хүмүүний сэтгэлийн мөн чанар болоод амьдралд хэрхэн хандах талаар бичигдсэн номнуудыг сонгох болж билээ. Хамгийн түрүүнд мань эр өөрөө өөрийнхөө бодлыг танихыг хичээсэнд харин ч өөрийнхөө олиггүй муу дүр төрхийг олж харсан бөгөөд үүгээр хорхой шавьж гэж нэрлэсэн Күрихара тэр хоёр хоорондоо тунч адилхан зан чанартай байснаа мэдээд сэтгэлээр унах шахсан юм.
Энэ бүхэн Ач хүүгийн талаар тэр өөрийн бодлоо тайлбарлахыг оролдсоноос эхэлсэн хэрэг. Ач хүү эцсийн эцэст юунд ч буруугүй болж таарахад Хантай чухам яагаад түүнийг юм болгонд буруутгаж, муу л бол захын хар овоохой гэдэг шиг юун түрүүнд сэрдэн сэжиглэж байдгийнхаа учрыг олох гэж хичээсэн билээ. Ач хүү Мотохиро эцсийн эцэст яг юу хийсэн бэ? Тэр зөвхөн эмээгийнхээ хүсэл зоригийг биелүүлж, өөрийнхөө гэр бүлийг аюул осолгүй энх тунх байлгах өөрийн үүргээ л илүү ч үгүй дутуу ч үгүй биелүүлж ирсэн байж, гэтэл Хантай түүнээс илүү их юм хүсч байжээ. Тэр ач хүүг өөртөө туслах ёстой гэж бодож байж... Яагаад тэр ингэж болох болов? Хариулт нь ийм байна. Хантай өөрийн амьдралыг ач хүүгийн амьдралтай өөрийн мэдэлгүй харьцуулж үзсэнээс бүх юм эхэлсэн бололтой. Магадгүй тэд тоолбол нас чацуу, төөлбөл нуруу чацуу гэдэг шиг нас хүйс ойролцоо байсан нь нөлөөлсөн ч байх. Гэтэл Хантайн амьдралд Ач хүүгийнхтэй зүйрлүүлчмээр юм үнэндээ олдсонгүй. Ач хүү бол тэнгэрийн амьтан байв. Тэр өндөр хөгжилтэй сайхан нийгэмд хамгийн өндөр зиндаанд төрж, өсч, хүмүүжиж, сурч ажиллаж байв. Түүний бүх юм гайхамшигтай байсан бөгөөд хорвоогийн бүх юм өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг тул энэ бүхний үнийг хэн төлж байв гэхэд мэдээж Эмгэн төлж байсан. Харин Эмгэн бол баян хүн байсан бөгөөд түүний бүх баялгийн үндэс нь мэдээж Төгс тайжийн гэр бүлээс дайны үед онцгой нөхцөл байдлын улмаас хямд үнээр авсан алт эрдэнэс болох нь алган дээр тавьсан мэт тодорхой харагдаж байв.
Гэтэл Төгс тайжийн гэр бүлийн эрдэнэс гэдэг хаанаас гаралтай билээ? Асуултгүй монголынх, жаахан хэтрүүлж хэлэх юм бол Хантайн өвөө эмээгийнх ч байж бүрэн болохоор эд билээ. Иймд Ач хүү түүний, тодорхой хэлбэл Хантайнх байх ёстой байсан тэр мөнгөөр туйлж байж болох бүрэн үндэслэлтэй юм. Тиймээс Ач хүү түүнд туслах ёстой. Товчхондоо Ач хүү түүнд өртэй юм гэсэн гаргалгаа хийж болж байна. Хантай анхнаасаа чухам яг ингэж бодоогүй боловч түүний далд ухамсар байдлыг ингэж авч үзэж байсан бололтой юм. Гэтэл Ачхүүгийн хувьд байдал огт өөр байв. Тэр өөрийнхөө амьдралаар л амьдарч байсан. Эмээ нь үл таних Хантай гэдэг монгол хүнд туслах ёстой гэсэн, тэр тусалсан. Эмээ нь үүргээ биелүүлсэн гэсэн тул үүгээр Түүний үүрэг хариуцлага дуусгавар болсон. Тэгээд л боллоо.
Харин одоо жишээ болгож Күрихара саны үүднээс энэ асуудлыг авч үзье. Хэн Хантайг хоолны мөнгөгүй ядарч явахад өөд нь татаж ажилд авлаа? Би..., Хэн Хантайг эмгэнтэй танилцууллаа? Би..., Хэн бурханд мартагдсан өчүүхэн монгол хүүхдийг их үйлсийн замд ороход тусалсан билээ? Би..., Хантай гэдэг хүүхэд хэний хүчээр гарын дор зарах мөнгөтэй болж биеэ даах амьдралын захад хүрэв? Мэдээж миний хүчээр..., Тэгэхээр яах ёстой билээ? Тэр жаахан хүүхэд Хантай, өөрийнх нь хувьд авралт бурхан болсон агуу хүчирхэг Күрихарад өрөө төлөх ёстой.
Тэгвэл Хантайн хувьд тухайн нөхцөл байдал яаж харагдаж байв? Тэр бол ойлгомжтой. Хантай өөрөө анхнаасаа их үйлийг бүтээх хувь тавиланд төрсөн бөгөөд тэр бүхий л нөөц бололцоогоо шавхан байж үүргээ биелүүлсэн. Харин Күрихара мэтийн хувалзнууд түүний цусыг сорон шимэгчлэхийг оролдвол тэр түүнийг үтэр түргэн тасар татан хаяна.
“Хорвоо бөөрөнхий” гэдэг үгний утга учир үүнд байдаг ажээ. Нэг л асуудлыг өөр өөр өнцгөөс харахад огт өөр асуудал болон харагдана. Үүнийг ухаарснаар тэр орчлонгийн үнэнийг таних шиг болсон ажгуу. “Хорвоо ертөнц гэдэг зөвхөн Чиний төлөө бий болсон зүйл биш бөгөөд Чи бас хэнд ч өргүй”. Мөр мөрөө хөөж яваа хүмүүс бие биедээ болон өөр хүн өөрт нь өртэй мэт хий санасны үндсэн дээр нөгөө этгээдээ элдэв муугаар хардахыг товчхондоо атгаг сэтгэл гэж нэрлэдэг ажээ. Энэхүү атгаг сэтгэлээс болж хүмүүс өөртөө болон бусдад ямар их төвөг учруулдаг болохыг биеэр амсан байж ойлгосон Хантай уужим дэлгэр сэтгэлээр аливаа юманд хандахыг номлосоор ирсэн дээдсийн сургаалийн үнэ цэнийг дөнгөж ухаарснаар уншиж судлах ажлаа эхэлсэн билээ.
Түүнийг ийн суух хооронд Сан-франциско явах ЖАЛ-ын нислэгийн бүртгэл эхэлж, бүртгэлийн танхимд хэдийн хөл хөдөлгөөн үүссэн байлаа. Хантай яаралгүй босч кодоо бүртгүүлэн ачаагаа өгөөд гар цүнхээ үүрсээр хил рүү явлаа. Энэ удаад тэр хэнээс, юунаас ч айж болгоомжлох хэрэггүй гэдгээ дахин нэг удаа өөртөө сануулангаа сэтгэл тэнэгэр, харц дээгүүр алхаж байлаа.


2
Солонгос, Япон болоод Бээжингийн нисэх буудлуудын талбай дээр тээр тэнд л зогсож харагддаг хэдэн давхар ч юм бүү мэд аварга том агаарын хөлгийн тавцан дээр анх удаа хөл тавьж үзэхэд бас л бахдалтай сайхан байлаа. Өргөн том танхимд эгнүүлсэн суудлууд нь харин түүний урьд нь суудаг л байсан жирийн онгоцнуудынх шиг давчуу байсанд бага зэрэг сэтгэл дундуур болсон боловч хойдын өдрүүдэд нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисдэг хүн болох болно доо хэмээн өөртөө ам өгч бяцхан тайвширав. Дөнгөж саяхан л америк явж үзэх болсоноо их заяа гэж үзэж, аварга эйр лайнерт орж үзсэндээ баярлаж байсан хүн одоо болохоор зөөлөн суудлаа голж нэгдүгээр зэрэглэлийг мөрөөдөх болсон нь усан нүдтэй цусан зүрхтэй эгэл хүмүүн Хантайн хувьд буруу ч зүйл биш агаад үргэлж өөдөө тэмүүлэгч энэ л зөн билиг нь хүн төрөлхтнийг хөгжүүлэн дэвшүүлж байдаг хэрэг бизээ. Хантай ч бас нэгдүгээр зэрэглэлийн тухай зүгээр ч нэг хоосон мөрөөдсөн хэрэг биш бөгөөд тэр одоо мөнгөтэй болж байгаа төдийгүй энэ удаа бол бүр жинхэнэ мөнгө, түүний авъяас чадвар, цөхрөшгүй зүтгэлийнх нь үр шим болон ургасан хангалттай их хэмжээтэй бас ирээдүйн амьдралд нь ч нөлөө үзүүлж чадахаар, мэдээж сайн тал руугаа шүү дээ, тийм мөнгөтэй болж байгаа тул өөртөө итгэлтэй, ирээдүйдээ ч итгэлтэй мөр цэх, харц шулуун яваа юм.
Бөгжний асуудал нэг тийшээгээ шийдэгдэж, санаа зовоох элдэв асуудалгүй судалганы ажилдаа шуудран орсноор хоёр жилийн дотор үндсэндээ судалгаагаа өндөрлөж, өөрийн дүгнэлтээр диссертациа бичсэн явдал нь түүнийг бас ээлжит бэрхшээлтэй учруулсан юм. Уламжлалт сэтгэлгээнд баригдалгүй цоо шинэ үзэл санааг гаргаж ирэхийг оролдсон түүний бүх ажил “Шинжлэх ухаан” гэдэг нэртэй хүнд суртлын ханатай мөргөлдөж золтой л зомгол болоогүй билээ. Бөгжийг аван Ямагатагийн уулаар амь зулбан зугтаж явах үедээ өөрийг нь чухам юу сурч судалж байгааг асуусан хөдөөний өвгөнд ойлгомжтой тайлбарлахын тулд өөрийн хийж байсан замбараагүй судалгааныхаа дотроос японы дундад зууны түүхийг сонгон “Холбоо харилцаагүй байсан тэр үед японы арлууд дээр эх газартай гайхам адилхан үйл явдал болж байсан тухай” судалж байгаа гэж томъёолсон нь өөрийнх нь хувьд тун ч сонирхол татам оновчтой илэрхийлэл болсон мэт санагдсан тул өөрийн эрхгүй судалгааныхаа үндсэн чиглэл болгон сонгосон билээ. Монголд өнгөрүүлсэн хугацаандаа ч тэр ажлаа орхиогүй бөгөөд ялангуяа сүүлийн бүтэн хагас жилийн хугацаанд архивт сууж Юань гүрэн болон Манж Дай Чин гүрний түүхээс өөрин анхаарал татсан үйл яьдлуудын хэсгийг судалж дууссан тул буцаж чпон явахаар ихэд яарч байсан билээ.
Түүний судалгаа мөн түүний дэврүүн сэтгэлийн давалгаанд хөтлөгдсөөр, яваандаа түүхийн эргэлтүүд нь тохиолдлын зүйл биш бөгөөд хүн төрөлхтний төрөлх араншин болоод зан совингийн толь тусгал болохыг тодохойлоод энэ онол дээр дөрөөлөн ирээдүйг ч урьдчилан тольдож болох боломжтойг нотлохыг оролдсон юм. Гэвч түүний судалгаанд нотлох баримт хүрэлцээгүй, голчлон хийсвэр сэтгэлгээ голлосон байна гэж үзсэн бөгөөд Шинжлэх ухаан бол гагцхүү гарцаагүй нотлолгоотой зүйлийг хүлээн зөвшөөрнө гэдэг хуулинд бүдрэн унасан билээ. Хантай энэ явдалд сэтгэлээр унасангүйгүйгээр үл барам аргагүй л нэг уужим сэтгэлээр бүх шүүмжлэлийг нүдээ анин залгиж өнгөрүүлээд өөрийн диссертацийг “шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл” болгохыг оролдсон байна.
Гэсэн ч энэ удаа тэр бүр том шүүмжлэлийн лантуунд өртсөн юм. Шинжлэх ухааны бүтээлийг олон түмний хүртээл болгох зорилгоор хялбаршуулан тайлбарлах болохоос биш огтоос шинжлэх ухааны биш зүйлийг “шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээл“ гэж нэрлэх нь олон таван үггүй гэмт хэрэгт тооцогдох зүйл ажээ.
Ийнхүү бүх ажил нь үр дүнгүй өнгөрөх болсон юм. Амь амьдралаараа дэнчин тавьж байж бүтээсэн ажлаа ямарч үр дүнгүй өнгөрөөхийг хүсэхгүй байсан Хантай өөрийн бүтээлээ ямар ч гэсэн бусад судлаачдад хүргэхийн төлөө “Судалгааны материал” болгон цөөхөн хувь хэвлүүлээд орхихоор шийдэв.
Харин түүний “Судалгааны материал” санамсаргүй өндөр амжилтанд хүрсэн юм. Түүний санаа маш сонирхолтой бөгөөд ирээдүйтэй болохыг олон судлаачид тэмдэглэн санал шүүмжлэл гаргасан нь түүнийг бяцхан алдартан болгож, ялангуяа түүнийг үндсэн санааг мушгин гуйвуулсан нэг нацист шүүмжлэл бүр ч их алдаршуулав. Хантайн бүтээлд дутагдаад байсан шинжлэх ухаанч нотолгоо буюу японоос өөр арлын түүхийн тухай жишээ учир дутагдалтай байсан нь америк маягийн амьдралын хэвшлийг үл таашаагч, глобальчлалыг шүүмжлэгч японы үндэсэрхэг үзэлтнүүдийн хувьд амтат зууш болон харагдсан бололтой.
Хантай ч мөн өөрт олдсон энэ завшааныг хэнхэглэж байж алдахыг хүссэнгүй. Шинжлэх ухаантай ч өрсөлдөхийг хүссэнгүй боловч өөрийг нь дэмжигчдэд зориулан хужир шүүг нь тааруулж бүтээлийнхээ нэг өнцгийг дөвийлгөн гаргаж өгөв. Бас нэг сонин тохиолдол бол түүний нэр байлаа. “Хантай” гэсэн адил дуудлагатай үг нь японоор “эсрэг” гэсэн утгыг илэрхийлэх бөгөөд овсгоотой нэгэн нийтлэлч түүнийг нь анзаарснаар мань эрийн алдрыг цахилгаан мэт хурцаар гэрэлтүүлж өгөв. Гадаад үгийг тэмдэглэдэг катагакана үсгээр бичсэн “Эсрэг” гэсэн утгатай зохиогчийн нэр нь үнэхээр ч ямар нэгэн нууцыг задлахаар амлах мэт үзэгдэх авай.
Монголд Наадмын үеэр жил болгон шахуу ордог аадар бороо шиг ахархан настай энэ алдар хүндээ америк маягаар ашиглаж өөрийн бүтээлээ нэгэн хэвлэлийн компаниар хэвлүүлэхийг өршөөнгүйгээр зөвшөөрснөөр Хантай жинхэнэ мөнгө гэж юу байдгийг үнэрлэж үзжээ. Түүний хэвлэгдсэн бүтээлээс оногдох даруухан 34 хувь нь далан сая иен буюу долоон зуун мянган америк доллартай тэнцэж байв.
Ингээд мань эр ажлаа дуусган өөртөө амралт өгөөд мөн өөрийн хувь далан сая иен дансанд нь орж ирэхийг хүлээн гурван долоо хоногийн турш амьдралдаа анх удаа сэтгэл тэнэгэр амрахдаа урьд нь бол хэрхэн яаж мөнгө олох билээ гэж толгойгоо гашилгадаг байснаасаа зуун наян хэм эсрэгээр олсон мөнгөө хэрхэн зарцуулах талаар бодож өнгөрөөх завтай болжээ. Мөнгөө хэрхэн зарцуулах талаар бодох нь үлэмж таашаалтай сайхан зүйл тул энэ сайхан амралтаа улам өнгө оруулахын тулд Хойд нутаг уруугаа аялахаар шийдэв.
Энэ удаа тэрээр нямбайлан хадгалж үлдсэн цөөхөн мөнгөнөөсөө гарынхаа алгыг томоор тэнийлгэн зарцуулж, хоёр хаалгатай ганган машин түрээсээр аваад японд өндөр үнэтэй байдаг европ хийцийн хөнгөн жинсэн хослолоор гангарч, хаанаас нь ч харсан ирээдүй нь гэрэлтсэн өөртөө итгэлтэй залуу хүний дүрд хувираад гарч өглөө. Энэ бол түүний өөрийнхөө мөнгөөр хийж байгаа анхны тансаг сайхан аялал болов. Энэ бол бас хоногийн хоолны мөнгөө тоолж, бүүдгэр саарал мананд хучигдсэн маргааш өдрөө итгэлгүйхэн төсөөлдөг байсан амьдралынхаа тэр нэгэн үетэйгээ салах ёс хийгээд гарсан тийм аялал боллоо.

3

Нийтийн тээврийн хэрэгслээр ч биш, мотоциклоор ч биш, хүчирхэг хөдөлгүүрийг өөрийн гарын аясаар захирч, урт замыг харцныхаа аясаар хураан давхисаар найман цагийн дараа Аомори дахь эмгэний эдлэнд хүрлээ.
Эмгэний ариун шарилд ёслон хүндэтгэл илэрхийлж, салах ёс гүйцэтгэв. Энэ хүний шудрага журамт ариун сэтгэлийг үеийн үед, мөнхөд дурсаж явахыг сануулан босгосон гэрэлт хөшөөний өмнө сөхрөн мөргөлөө.
Эдлэн огт өөрчлөгдөөгүй хэвээр байсанд өдгөө эдлэнгийн шинэ эзэгтэй болсон Мотохиро бэргэн Хантайг бүхий л ёс журмын дагуу хүндэтгэн зочилж, өөрийнх нь өрөөнд, өөрийнх нь орыг засан өгч унтууллаа. Энэ өрөө зөвхөн түүнийх бөгөөд эмгэний гэгээн гэрээслэлийн дагуу түүнийг гэр бүлийн хүндэт зочин гэж насан үүрд тооцож явахыг бэргэн түүнд сануулан хэлэв.
Маргааш өглөөний цай өндөрлөмөгц гэр бүлийнхэнтэй салах ёс гүйцэтгээд хот орж ач хүүтэй уулзахаар хөдөллөө. Урьдчилан тохиролцсон байсан тул Ач хүү түүнийг нөгөө хамгийн сүүлд нүүр тулан уулзаж бөгжийг хүлээлгэн өгсөн тэр л танхимдаа хүлээн авлаа. Хантай одоо бол ач хүүгийн талаар өөрийн атгаг сэтгэлээ дарж, нигүүлсэн үзэх тул тэд хамгийн сүүлд уулзсан шигээ л энгийн сайхан уулзлаа. Энэ хооронд Хантай мань эр л олон санаа санаж янз бүр болж явснаас биш ач хүү бол байдгаараа л байгаа байхдаа гэж бодогдоход бага зэрэг санаа ч зовох шиг.
Удаан уулзаагүй тэдэнд ярих юм ч их байсан тул тухтайхан сууцгаав. Бөгжийг авч гарснаас хойш өөрт тохиолдсон зүйлсийг урьд нь хэдийгээр мэйлээр харилцаж, утсаар ярьж байсан ч уулзаад ярилцахад бас өчнөөн юм байгаа ажээ. Хантайн хувьд эмгэний тухай яриа түүнд хамгаас сонин байв. Эмгэн түүнийг явснаас хойш огт босоогүй бөгөөд ухаангүй байгаа юм байх гэж санаж байтал яг найм дахь өдрийнхөө өглөө нүдээ нээсэн гэнэ. Бэр буюу ачхүүгийн эх дэргэд нь салалгүй сахиж байсан тул хонх даран бүгдийг цуглуулсанд тайван дуугаар эцсийн гэрээсээ хэлсэн гэнэ. Ихэнх нь гэр бүлийн асуудал тул Хантайд тодорхой яриагүй агаад мань эрд холбогдох нэгэн зүйл дурдагдсан нь Хантайг үүргээ гайхалтай сайн биелүүлж чадсан гэж хэлээд түүнийг дахин японд эргэн ирж сургуульдаа сурах үедээ ямар нэгэн тусламж хүсэх аваас түүнийг нь өөрийнх нь нэрийн өмнөөс биелүүлэхийг захижээ.
Эмгэний гэрээсийг анх удаагаа сонсч байгаагаа хэлэхэд ач хүү, түүний өрийг дарж дарж дахин японд ирэхэд саадгүй болсон тухайгаа дуулгахад мань эр бүх өр ширээ өөрийн хүчээр дарж, сургуульдаа ч мөн өөрийн хүчээр сурна гэсэн хариу ирсэнд түүний шийдвэрийг хүндэтгэн үзэх тул эмгэний гэрээсийг дуулгах хэрэггүй гэж үзсэнээ хэлэв.
Хантай энэ үгийг сонсоод Ач хүү түүнийг бүр анхнаасаа л өөрийнхөө зиндаанд бодож, түүний бардам занг хүндэтгэн, хэзээ ч түүнийг дорд муугаар бодож яваагүйг ухаараад өөрийнхөө өчүүхэн сэтгэлийг дотроо ихэд зэмлэн гэмшивэй.
Ийнхүү яриа өрнөсөнд Хантай өөрийн хашир муу санааг сэтгэлээсээ үлдэн хөөхөөр нэгэнт шийдээд цэцэрлэгч өвгөнийг үзэгдэхгүй байгаагийн учрыг асуулаа. Өвгөн, эмээг нас барснаар өөрийн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөнд тооцож эртний самурайн ёсоор хорвоогоос хагацсан гэнэ. Өчүүхэн бага хөвгүүн таван настайдаа айлын гэрт ирээд өтөл насандаа хадан гэртээ буцсан өвгөний сэтгэл эмтрэм түүхийг сонсоод Хантай эргэж буцах зүйлгүйгээр өөрийнхөө олзлогдсон тухайгаа ярьж өгөөд тэндхийн жинхэнэ босс нь цэцэрлэгч өвгөнтэй их л төстэй байсныг хэлэв.
Ач хүү хэсэг дуугай сууснаа санаа алдаад өгүүлрүүн
-Чи бол гадаад хүн тул бидний харьцааны талаар ойлгохгүй юм нэлээд байгаа байх. Гэхдээ би чамд тайлбарлаж өгөхийг хичээе. Эмээ манжуураас алт эрдэнэс авч ирсний дараахан дайн дуусч, дайнд ялагдсан япон улсад өлсгөлөн ядуурал болон эмх замбараагүй байдал нүүрлэсэн юм. Ялангуяа манайх шиг зах хязгаар нутагт засаг захиргаа гэж байхгүй болж, хамгийн үнэт зүйл болох газар хүртэл үнэгүй болсон хүнд үед дайны өмнөх самурайн феодалын үеийн дэглэмээ зарим нэг талаар сэргээн сахихаас өөр аргагүй болсон гэдэг. Ийм хэцүү үед тэр их алт эрдэнэсийг зөвхөн өөрсдийн хүчээр хадгалж, зөвхөн өөрсдөө хэрэглэнэ гэдэг дэндүү аюултай хэрэг байсан гэдэг. Эмээ өвөө хоёрын хоёр эцэг мөн хуучин цагийн язгууртнууд байсны хувиар өөрийн хязгаарын толгойлогчид манжуураас авчирсан эрдэнэсээс хуваалцан хамгаалалт ивгээлд нь багтсанаар манай гэр бүл сая бүтэн нойртой хонох болсон гэдээг. Толгойлогч бидний үнэнч сэтгэлд талархсны тэмдэг болгож өөрийн ач хүү буюу ууган хүүгийн гурван хүүхдийн дундахыг манай гэрт өргүүлсэн юм. Ураг удмаа харж хандах эр хүнээ дайны хөлд алдаад байсан манай гэр бүлд тэр бол том хүндэтгэл бас тэр хүү нь хүчирхэг толгойлогчийн гэр бүлээс гаралтай тул том хамгаалалт болсон гэдэг. Чамтай уулзсан тэр хүн бол тэр цагийн толгойлогчоос ажил үүргийг нь залгамжлан авсан ач хүүдийнх нь нэг нь юм.
-Тийм байдаг байжээ. Күрихара тэгээд ямар учиртай юм бэ?
-Эцэг Күрихара бол манай хязгаарыг төвтэй холбон наймаа хийдэг мөн л толгойлогчийн ивээлд багтан татвараа төлдөг худалдаачин хүн байсан юм. Тэгээд л одоогийн Күрихара мөн л эцгийнхээ замаар яваа нь тэр.
-Бараг л нэг гэр бүлийн хүмүүс байж Бөгжийг булааж авах гэж яагаад тэгж оролдсон юм болдоо?
-Энд нэг учир бий юм. Эмээ монгол хүнд өгсөн тангарагаа сахиж Бөгжний тухай толгойлогчид бүү хэл төрсөн эцэгтээ ч хэлээгүй тас нууж байсан юм билээ. тэгээд он цаг өнгөрч өөрөө гэрийн эзэгтэй ч болсон, нас нь өтөлж, тангарагаа биелүүлж чадалгүй насан өөд болох нь гэж болгоомжилсны улмаас бөгжийг гаргаж, өөрийн үнэнч хамгаалагч цэцэрлэгч өвгөнд үзүүлэн тэр“Бөгжний талаар нууц яриа дэгдээн эзэн суух хүнийг хайхыг тушаасан юм. Яг тэр үеэр чи гарч ирж Күрихаратай танилцсан нь сонирхолтой ч Бөгжний заяа төөрөг л тийм байж дээ.
-Тэгээд?
-Гэтэл шинэ толгойлогч ийм үнэт эрдэнийг тэднээс нууж байсан нь өөрсдийн гэр бүлийг дорд үзэн үл итгэж байсан хэрэг гэж хилэгнэн бөгжийг булааж авахыг тушаах гэсэн боловч манай гэр бүлийн хамгаалагч цэцэрлэгч өвөө өөрийн холбоо сүлбээ болон нэр хүндээ ашиглан болиулсан юм. Яг энэ үеэр чиний танил Күрихара сан Бөгжийг үнэ хүргэн худалдаад олох ашгийг нь тэнцүү хувааж авах санаа гаргасан байна. Энэ саналыг манай гэр бүл эсэргүүцсэн боловч толгойлогчийн гэр бүл далдуур дэмжсэнээр Күрихара дураараа болж толгой мэдэн бие дааж олон жил холбоотой байсан тайваний гэр бүлтэй Бөгжний наймааг хийхээр тохирсон байна.
Байдал ийм болсонд манай гэр бүл Эмээ тэднийг эсэргүүцэх боломжгүй байв. Тиймээс бөгжний хувь заяаг монгол хүн л шийдэх болно гэсэн монгол эмгэний домог үгийг л итгэн дагахаас өөр аргагүй болсон тул Бөгжний наймааг хийхэд зөвхөн монгол хүний гараар дамжуулах болно гэсэн болзлыг тулгасан билээ. Энэ бол тэдний хувьд биелүүлэхэд хялбар их амархан болзол байсан тул тэд анхны дайралдсан монгол оюутныг олж авчирсан нь чи байсан билээ...
-Гэтэл би Бөгжийг аван зугтсан... хэмээн Хантайг үг нэмэхэд, Ач хүү тосон аваад
-Гэтэл чи Бөгжийг аван зугатаав. Күрихара толгойлогчоос хамааралгүйгээр энэ хэргийг бие даан явуулах эрх аваад байсан тул чамд ч тэр эмээд ч тэр итгэхгүй байж шаардлагатай бүх сэргийлэх арга хэмжээ аваад байсныг бид мэднэ. Гэтэл чи тэдний гараас мултран гарч тэр ч байтугай солонгост хүртэл гарч ирсэнгүй. Иймээс Күрихарагийн гар богинодож Тайвань түншүүддээ чамайг хүлээлгэн өгөөд азаа үзсэн нь бас бүтэлгүйтсэн байна. Бидэнд, ялангуяа чамд дөнгүүлсэндээ хилэгнэсэн Күрихара толгойлогчид гомдол мэдүүлж хариугаа авахыг хүссэн боловч энэ бүхэн бол манай Эмээгийн ариун гэрээслэл бөгөөд Бид бүхний гэр бүлийг өдий зэрэгт хүргэсэн тэр эрдэнэсийг Эмээд өгсөн тэр Монгол хүнд тавьсан тангараг байсныг би тэдэнд сайтар тайлбарлаж өгсөн билээ...
хэмээн ач хүү яриагаа өндөрлөв. Хэсэг хугацаанд өрөөнд ёслол төгөлдөр анир чимээгүй болж манай хоёр залуу агуу их өвөг дээдсийнхээ сүнсийг сонсох шиг болов.
Удалгүй нарийн бичиг тэдэнд халуун кофе авчирч өгөхөд тэд сая л орчин үедээ эргэн ирээд Хантай америк явах бодолтой байгаагаа ярихад Ач хүү түүний номны талаар сонссоноо ярьж амжилт хүсэв. Ач хүүгийнхээр бол ялангуяа японы алс хязгаар нутгийн ард түмний сэтгэлд хуучны самурайн аж төрөх ёс сэтгэлд ойрхон үлдсэн хэвээр бөгөөд тиймч учраас элдэв гадаадын шинэчлэл өөрчлөлтөд дургүй, Хантайтай адил зөвхөн өөрийнхөөрөө бие даан амьдрах хүсэлтэй байдаг тул түүний ном нэг хэсэгтээ их амжилтанд хүрнэ гэж бодож байгаагаа хэлэв.
Хантай тэндээс мөн л үдээс хойш бүрий болсон хойно гарч ирэв. Хорвоо ертөнц, хувь тавилан гэж мөн гайхалтайяаа... Тэр ийм том хувь тавилангийн нэгэн хэсэг болон төрж, тэр үүргийг биелүүлэх гэж төдийгөөс эдүгээ хүртэл бэлдэж ирсэн байна шүү гэж бодоход өөрийн эрхгүй сэтгэл бадрах ажээ. Тэгж үзээд бодох юм бол бүх юм гайхамшигтай таарч байлаа. Тэр япон хэл сурч, өр зээл тавьж сургуульд явсан нь, бүр хамгийн энгийн зүйл болох хар зөнгөөрөө л мотоцикл сонирхдог нь хүртэл хэрэг болсон бөгөөд тэр хүртэл түүний бүх л амьдрал нь үүргээ биелүүлэх бэлтгэл болсон байлаа.
Одоо түүнийг ямар хувь тавилан дуудаж ямар үүрэг хүлээж байгаа болоо? гэж бодогдохуй их үйлийг бүтээхээр энэ дэлхий дээр төрсөндөө улам ч итгэл дүүрэн болох авай.

4

Тэндээс тэр үед явсан замаараа шууд Ямагата уруу аялахаар шийдсэн байлаа. Энэ удаа тэр өөрийнх нь аминд орсон сайхан сэтгэлт ногоочин өвгөн эмгэн хоёр, “зөрүүд модчин”, бас амар тайвныг эрхэмлэгч халуун рашааны эзэн гэр бүлийнд айлчлан очиж таван жил гаруйн өмнө өвгөн эмгэн хоёрын өмнө өөртөө амласан аялалаа гүйцээх болно.
Аялал төсөөлж байснаас нь илүү сайхан болов. Эрүүл агаарт, сэтгэл амгалан амьдарч өөрсдийнхөө эрхээр жаргаж буй хөгшчүүд энэ хугацаанд огтхон ч өтөлсөнгүйгээр үл барам, сүүлийн хэдэн жил чийгтэй өрөөнд тоостой номон дундаас гараагүй мань эрийг шинэ эрч хүчээр цэнэглэж өглөө. Ногоочин өвгөн эмгэн хоёр Токиогийн их сургууль дүүргэсэн мундаг толгойтой хүүгээ алга тосон эрхлүүлэх бөгөөд тэдний санасанчлан агуу эрдэмтэн болж чадаагүй ч гэсэн алдартай зохиолч болсныг дуулаад хөл нь газраас төө хэртэй хөндий ниссээр бүтэн хоног сэтгэл дүүрэн жаргаж Хантайг гаргаж өгөв.
“Зөрүүд модчин өвгөн” Хантайн мөрөн дээр бадируун гараарынхаа хар хүчээр гуйвтал нь алгадан америк маягаар мэндчилж, аюулт дээрэмчдийн гараас амьд мэнд мултарч чадснаар үл барам зорьсон хэргээ гүйцээж бахдам ялалт байгуулсан жинхэнэ эр хүнийг хэрхэн хүлээж авах ёстойв тэр л хэмжээгээр нэр төртэй хүлээн авлаа. Хоюул энэ удаа аглага ууландах модон байшиндаа Модчины агнаад нөгөө л амбаар, хуучин том хөргөгчиндөө хадгалж байсан атар тарган бугын махыг өөрсдийн гараар ил зуухны гал дээр шаран идэж, америк маягаар хатуу вискигээр хангалттай сайн даруулав. Модчинд монголд байхдаа жуулчны хөтөч хийн гайхалтай сайхан газруудаар аялсан хийгээд мөнөөхөн аймшигт цасан шуурганаар амь өрсөн тэмцэлдсэнээ ярьж өгөхөд хатуу вискинээс ч хувь илүү эрэлхэг Модчины сэтгэлийг хөгжөөх ажгуу.
Нэлээдгүй хэтрүүлсэн манай хоёр маргааш нь төлөвлөгөө ёсоор, мөн шараа тайлах давхар бодол агуулан хоёр биен рүүгээ хуйвалдааны нүд ирмэн хөөргөсөөр онсэн-ий үүдэнд буулаа. Халуун рашааны эзэн гэр бүл өөрсдийн хүслэнт амар тайван жаргалаа дүүрэн эдэлсээр суусан бөгөөд Токиод ч нэг, Ямагатад ч нэг, алс холын хаа байдаг нь үл мэдэгдэх Монголд ч нэг дураараа дүүлж явдаг Хантайг үлгэр домгийн эрх чөлөөт ямар нэгэн шувуутай зүйрлүүлэн байгаа бололтой өнгө өнгийн яриа дэлгэн сайхан цайгаар дайлж, халуун усаа харамгүй бэлдэж өглөө.

Хантай хойд нутгийн аялалаас шинэ бодол санаатай хүрч ирсэн юм. Урьд нь бол долоон зуун мянган доллараар юу хийх тухай шийдэж ядан байхдаа жирийн Улаанбаатрын иргэн монгол хүн юу бодож болох вэ гэж төсөөлж үзэж байлаа. Бүхэнд ойлгомжтой бөгөөд ухаалаг гэгдэхээр шийдэл бол амархан байсан... Нэг зуун мянгаар хүссэн загварынхаа цоо шинэ машин худалдаж авна, нэг зуугаар нь хүссэн хотхондоо цоо шинэ байр худалдаж авна. 1 зуун мянгыг юмыг яаж мэдэх вэ хар өдөрт зориулан хадгаламжинд хийнэ. 2 зуун мянгаар нь кафе баар худалдаж авснаар ирээдүйн хоол, бензиний мөнгөө баталгаатай болгож авна. За байз одоо хэд үлдэв? 2 зуун мянга үлджээ. Үүгээр бол улс төрд орж их хурлын гишүүн болж чаддаггүй юм аа гэхэд хотын хурлын гишүүн болчихож чадмаар санагдана. Гэвч энэ бол Хантайн хүсэл мөрөөдөлтэй огтхон ч нийцэхгүй байсан юм. Мэдээж шинэ машин авахаас бусад нь. Машин бол яах вэ монгол эр бүрийн л сул тал болохоор одоо яая гэхэв. Шинэ байр ч бас болохгүй юм алга. Хэзээ нэгэн цагт эхнэр авч гэр бүл болох л байлгүй. “Гэр бүл” гэдэг чинь гэр дотроо бүлээрээ амьдрана гэсэн үг бололтой. Гэр бүл гэснээс олон жилийн өмнө монголд оюутан байхад нь байртай болж байж гэрлэх эрхтэй болох уу, эсвэл гэрлэсэн хойноо байрны төлөө зүтгэх үү гэсэн тэнэг маргаан хүчтэй өрнөснийг гэнэт санав. Хүнтэй суух болон байр авах нь хоорондоо тийм ч нарийн шүтэлцээтэй асуудал биш шиг санаж байснаа дурсаж билээ. За хадгаламж гэж байна. Хөгширөх болон, өвдөх зовохын талаар ямар ч төсөөлөл үгүй тул хадгаламжийн ач холбогдлыг гүйцэд ойлгохгүй байж болох юм. Баарны эзэн болоод бас ямар нэгэн гишүүн болох нь Хантайн мөрөөдөл л лав биш бөгөөд тэр талаар бодож үзэхийг хүсэхгүй байлаа.

Мөнгөтэй болох сураг дуулдмагц Хантайн сэтгэлийг гижигдэж эхэлсэн нэгэн зүйл бол дэлхийг тойрон аялах явдал байлаа. Гэхдээ учир утгагүй дэлхий тойрох нь сонирхолгүй ч байж мэдэх юм. Бас тэр ер нь мөнгөтэй боллоо гээд мөнгөө яахаа мэдэхгүй байгаа нь хачирхалтай хэрэг байв. Юун түрүүн мөнгөтэй л болбол боллоо гэж л иш мухаргүй санаашраад явснаас биш мөнгөтэй болчихвол яаж амьдрах вэ гэдгээ нэг ч удаа нухацтай бодож үзээгүй нь нээрээ л сонин хэрэг байлаа. Зурагтаар гардаг алдартнуудын амьдралаас жишээ авч үзвэл өчнөөн олон спорт урлагийн одод гэнэт их мөнгөтэй болоод хэрхэн яаж зарцуулахаа мэдэхээ байж, наргиан цэнгээнд хөл толгойгоо алдаад эцэст нь өрөнд баригдсан хар тамхичин ч билүү болдог тухай их дуулснаа санаж, саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг үгний цаад утгыг ойлгов.
Чухам тэр халгиж цалгисан их мөнгийг багтаах уудам сэтгэлтэй, за больё томхон савтай, эсвэл улам өсгөх шуналтай, үгүй бол бүгдийг шингээх мангас шиг гэдэстэй ч юм уу байж байж их мөнгөтэй байх нь ойлгомжтой хэрэг ажээ.
Өөр ямар санаа байж болох вэ гэвэл олсон мөнгөө ямар нэгэн сайн санааны ч юм уу хүмүүнлэгийн үйлст, жишээ нь монголоор дүүрэн байгаа ядууст зориулж болох боловч, нэгдүгээрт мөнгөө харамлах сэтгэл өөрөөс нь ч хүчтэй байна, хоёрдугаарт тэр дахиж ийм их мөнгө олохгүй бол яах билээ, өөрөө нөгөө ядуусынхаа эгнээнд гүйгээд орчих биш үү гэсэн бодол хазаарлаж байв.
Иймэрхүү байдалтайгаар аялалд явсан мань эр тэндээс буцаж ирэхдээ өөрийнхөө эрэлхэг сайхан сэтгэлтэй бөгөөд агуу уужим зүрхтэй, өндөр заяанд төрсөн нэгэн үеийн тэнгэрлэг сайн эр юмаа гэдэг дүрдээ бүрэн итгэчхээд ирсэн байлаа. Энэхүү мартагдсан хуучин буюу шинэ дүрдээ орсон байдалтайгаар хүмүүнлэгийн үйлсийн тухай бодож үзэхэд саад болох зүйл үгүй боловч цээжнийх нь гүнд оршин ямагт замыг нь заагч одон болсон зөн совин нь түүнийг ухаалаг байж өөрийгөө бодох хэрэгтэй сануулсаар байв. Яг энэ үедээ тэрээр нэг хэсэг мань эрийн бахархал бахдалыг төрүүлж байсан Дэйвид Жэймэний тэтгэлгийн хөтөлбөрийн талаар санаж Дэйвидтэй тэр талаар нухацтай ярилцаж эхэлсэн юм. Дэйвидийн оюутны тэтгэлэг үнэхээр өөлөх юмгүй сайхан санаа шиг санагдаж байлаа. Тэр сайн үйлстэн, хөрөнгө оруулагч, ядуу хүмүүсийн энэрэлгүй тавиланг өөрчлөгч тэнгэр бурхны үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэж байв. Үнэн хэрэг дээрээ тийм биш байсан байж болох боловч ямар ч гэсэн Хантайн нүдэнд тэгж харагдаж байв.
Тиймээс Хантай өөрт олдсон завшаанаа ашиглан тэнгэрлэг сайн эр гэсэн дүрээсээ нэгэн шат дэвшиж өөрөө тэнгэрийн элчийн дүрд тоглохыг хүсжээ. Энэ талаар Жэймэнтэй нухацтай ярьж үзвэл тэнгэр бурханд ч бас мөнгөний асуудал их байдаг ажээ. Дэйвид жилд зуу гаруй мянган долларын орлого олдог боловч зайлшгүй шаардлагатай зардлаа дарж, мөн өөрийн зарим тансаг хэрэглээгээ танаснаар зөвхөн хориос гучин мянган долларыг сайн дурын ажилдаа зарцуулах бололцоотой болдог ажээ. Зардлаа багасгаж болдоггүй юм болов уу гэсэн асуултын хариу хялбар байв. Зардлаа багасгавал зиндаа нь мөн багасах бөгөөд зиндаа буурвал орлого буурч ийнхүү тасралтгүй буурсаар байвал тун ч удалгүй өөрөө бусдаас аврал тусламж гуйх хэмжээнд очих ажээ. Ингээд бодоход амьдралдаа ганцхан удаа долоон зуухан мянган доллар олсон мань эрийн хувьд Тэнгэрийн элчийн дүрд тоглох нь тийм ч хямдхан хэрэг биш бололтой...

_________________
forever young


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 28 posts ]  Go to page 1, 2  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.