#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.16.14 3:22 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 68 posts ]  Go to page 1, 2, 3  Next
Author Message
PostPosted: Feb.05.10 4:36 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
Хүмүүсийн саналаар энэ номонд бичигдсэн бхү хүний нэрсийг жагсааж бичлээ.
Тэгээд харж байгаад мэдмээр байгаа хүнийхээ тухай надаа пмдэж болно, би дугаар харалгүйгээр шууд оруулах болно.Аа мөн оруулсан гүн ухаантангуудынхаа нэрийг улаанаар бичиж бх болно =))

Гарчиг:
1. Фалес
2. Питтак
3. Солон
4. Хилон
5. Биант

6. Клеобул
7. Периандр
8. Эпихарм
9. Соломон
10. Эзоп
11. Лаоз
12. Пифагор
13. Парменид
14. Эмедокл
15. Күнз
16. Будда Шагжмууни
17. Хераклит
18. Анаксагор
19. Мо Ди
20. Сократ
21. Демокрит
22. Платон
23. Диоген
24. Аристотель
25. Жуанз
26. Хуэй Ши
27. Эпикур
28. Зенон
29. Цицерон
30. Сенека
31. Плутарх
32. Нагаржунай
33. Марк Аврелий
34. Августин
35. Ибн Сина
36. Омар Хайяам
37. Аль-Газали
38. Жу Си
39. Ван Янмин
40. Монтэнь
41. Бруно
42. Бэкон
43. Декарт
44. Грасиан
45. Ларошфуко
46. Спиноза
47. Локк
48. Монтескъё
49. Вольтер
50. Франклин
51. Хьюм
52. Вовенарг
53. Хольбах
54. Кант
55. Шамфор
56. Лихтенберг
57. Гегель
58. Шопенхауэр
59. Ницшэ
60. Розанов

_________________
Гэрэлт цамхаг


Last edited by MissNoGood on Apr.12.11 11:50 pm, edited 8 times in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Feb.06.10 6:37 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
унших хүсэлтэй хүнийхээ тоог оруулаад явна уу

_________________
Гэрэлт цамхаг


Last edited by MissNoGood on Apr.12.11 10:52 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Feb.06.10 6:51 am 
Offline
Gosu Player
User avatar

Joined: Feb.27.09 11:48 pm
Posts: 2468
Location: Well on his way..
Yum hiiy gsn setgeltei humus ch baihimda baihim ..

_________________
It's more than gaming.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.06.10 7:02 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
Зохиогчоос:


<Шинэ үейин номын сан> цувралын эхний энэ боть 2000 оны хавар анх уншигчдын хүртээл болсноос хойш даруй тав дахиа шинэчлэгдэж байна.
Номын нэр огт хэвшмэл бус байгаад анхнаасаа ихэд бэлгэшээсэн, тэр ёсоор ч 2x2=6 гэдэгт эргэлзэлгүй итгэх ёстой гэж бодогчид бага ч атугай цөөрсөн болов уу гэж найдна. Хүний орчлон хэзээ ч нэгэн хэвээр оршдоггүй, ямар нэгэн томьёогоор тодорхойлогдохуйц байдаггүй. Эцсийн утгаараа хоёрыг хоёроор үржүүлэхэд дөрөвтэй тэнцэх тохиолдол амьдрал дээр тун ховор юм. <Хоёр хоёрын дөрөв үү,зүргаа юу? Эсвэл бүр....> гэдгийг чухамхүү өөрийн оюунаар ухан бодвоос ямар ч хариу гарч болно. Бүрэн шийдэгдчихсэн, ахиж эргэцүүлэн бодох шаардлагагүй зүйл гэж хорвоод үгүй. Энэ бол бидэнд оногдох оюуны эрх чөлөө. Магадгүй, туйлын эрх чөлөө ч байж мэднэ. Тиймийн учир, аливааг дийлэнх олонхиос өөрөөр бодож, тэдний хардгаас өөрөөр харах шинэ үе төрөн гарахад нэмэр болоосой хэмээн <Шинэ үеийн номын сан> цувралыг сэдсэн билээ.
Анх 1996 онд Украйны <Сталкер> хэвлэлийн газар Павел Тарановын <Мэргэн ухаан тийш 500 алхам> хэмээх ном гаргасныг үзээд миний бие монгол хэлээр иймэрхүү ном байдагч болоосой гэж бодсон сон. Энэ зуур сонинуудад Тарановын бичлэгийн аясаар цуврал нийтлэлүүд бэлтгэн хэвлүүлж байсан минь одоо таны гарт буй энэ номын үндэс болсон юм. Дурдагдсан бүхий л эшлэл Монголд өмнө нь орчуулагдаагүй бөгөөд өгүүллэгүүдийг бичихдээ Нобелийн шагналт Бертран Расселын < Өрнийн философийн түүх> номыг голчлон, хэд хэдэн эх сурвалжид түшиглэн баяжуулав.
Гэхдээ гүн ухааны онолтой хэт зууралдаагүй, өргөн олон уншигчдад хамгийн сонирхолтой байх хувибарыг сонгохыг хичээсэн. <Философийн афоризм> гэгддэг онч мэргэн үгсийг түлхүү оруулсан нь ч үүнтэй холбоотой.
Нэгэн хүний үзэл таашаалд тулгуурлан бичигдсэн, нэг л хүний сонголтоор эшлэлүүд нь түүгдсэн болохоор сонгодог философийн нарийн төвөгтэй бүхнийг хангалттай олон талаас эмхлэн базаж чадаагүй нь мэдээж. Нэлээд судлаачдын чухал хэмээн хардаг зарим өнцгийг зориуд алгассан тал ч бий. Гэхдээ урьд өмнө манайд гүн ухааныг өргөн олноо дөт боглох оролдлого бараг гараагүй тул энэ ном тэр зайг бага боловч нөхөг хэмээн санаж зориглосон билээ. Үүний дараагаар XX зууны философи сэтгэлгээг тоймлосон < Орчин цагийн аугаа их сэтгэгчид> хэмээх ботийг дагалдуулан бичиж хэвлүүлсэн болно.
<Шинэ үеийн номын сан> цуврал, тэр дундаа энэ номын эрэлт хэрэгцээ их, уншигчидад ам сайтай байсан нь, уг ном цөөнгүй уншигчийн хувьд философи сонирхоход хөтөлсөн цагаан толгой болсон нь намайг урамшуулж, хойшдын ботиуд гарах дэмжлэг болсон бөгөөд тус цувралаар нийт арван боть ном хэвлэгдлээ. Тиймээс би < 2x2=6 буюу Суут жаран сэтгэгч> номыг уншиж, түгээж буй хүн бүхэнд үнэн сэтгэлээсээ талархан мэхийх ёстой.



<<Шинэ үеийн номын сан>> цувралыг эрхлэн гаргагч Г.АЮУРЗАНА.

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
PostPosted: Feb.06.10 7:17 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
Эртний Герегийн долоон мэргэн


Эртний Герегийн долоон мэргэн гэдэг нэрийн дор түгээмэл философийн (цэцэн мэргэнд дурлах гэсэн утга бүхий, герег гарлын энэ үгийг манайхан Гүн ухаан хэмээн орчуулсаар иржээ) үндэс суурь тавигдсан гэлцдэг. Хомер, Хесиодын ертөнцийг үзэх уран сайхны сэтгэлгээн дээр (<<Шинэ үеийн номын сан>> цувралын өөр нэгэн боть <<Дэлхийн уран зохиолын 85 сод туурвил>>-ыг үз) тулгуурлан, мөнхүү домог үлгэрийн сэдвүүдийг амьдрал хийгээд хорвоогийн зүй тогтлын мөн чанарыг танихуйд чиглүүлсэн бүхэл бүтэн дэг сургуулиуд Эрний Герегт бий болсон нь, яах аргагүй, сонгодо философийн эх байлаа.
Долоон мэргэн гэж чухам хэн хэнийг нэрлэж ирсэн тухайд бол ганц хоёр нэрэн дээр маргаан бий. Ямар боловч, тэдний тухай ярихгүйгээр гүн ухааны түүхийг өгүүлэх нь утгагүй. Иймийн учир энэхүү номыг долоон мэргэний танилцуулга, үзэл бодол, дэвшүүлсэн санааных нь хураангуйгаар эхэлж байгаа юм.

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
PostPosted: Feb.06.10 7:49 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
1.Фалес

Өөрөө хамгаас шилдэгт л суралц, бусдыг ч хамгаас шилдэгт л сурга!




Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан (625 онд төрж 78 наслаад 547 онд нас барсан), Бага Азийн Милет хэмээт хот-улсын уугуул иргэн Фалесыг (Thales) Эртний Герегийн долоон мэргэний анхдагчид тоолдог. Эн тэргүүнд түүнийг нэрлэх болсон нь мөн л учиртай.

Нэгэнтээ Герегчүүд өөрсдийнхөө дунд амьдарч байгаа хамгийн ухаант мэргэнийг тодруулан, шижир алтаар урласан номын тавиур гардуулахаар тогтжээ. Ингээд удирдагчдын зөвлөл шийдвэрээ гаргаж мөнхүү бэлгээ Фалест хүргүүлсэн байна. Гэвч Фалес даруу зан гаргаж, өөр нэгэн ухаант хүнийг нэрлээд << Тэр л энэ бэлгийг авах ёстой>> хэмээн буцаажээ. Гэтэл мөнөөх ухаантан гурав дахь мэргэнийг нэрлэв. Ийнхүү үнэт бэлэг долоон мэргэнийг дамжсаны эцэст эргээд л Фалест очсон гэдэг (Эртний иргэншлийн сод сэтгэгчид дотроос долоог нь л онцолсон явдал чухам энэ түүхтэй холбоотой болов уу?)

Фалес бол байгалийг судлан шинжилсэн анхны эрдэмтэн.
Тэрээр нар хиртэнэ гэдэг нь түүнийг сар халхалж буй явдал болохыг анх түрүүн баталж, диаметр нь тойргийг хоёр тэнцүү хэсэгт хуваадгийг анх нотлон, тэнцүү талт гурвалжны бүх өнцөг адил хэмтэй өнцгүүд үүсгэдгийг эхэлж томьёолсон аж. Геометрийн ололтуудыг Египтээс танин ирж Герэыгт дэлгэрүүлж хөгжүүлсэн Фалес Мисирийн цац суваргуудын өндрийг анх сүүдрээр нь тооцоолж тогтоосон юм.

одон орон судлалаар онцгойлон мэргэшсэн анхны эрдэмтдийн нэд болох тэрбээр нийтийн тооллын өмнөх 585 оны тавдугаар сарын 28-нд болсон нарны бүтэн хиртэлтийг урьдчилан хэлж байжээ. Энэ арга тэгэхдээ цоо шинэ юм биш бөгөөд Эртний Цүмэрийн (Вавилон) зурхайчид нар, сар хиртэлтийн мөчлөгийг тоохцон гаргадаг байсан юм. Гэхдээ нарны хиртэлт газар бүрт харилцан адилгүй ажиглагдах тул вавилончууд заримдаа тооцоолсон хиртэлт нь үзэгдэхгүйд гайхширч толгойгоо гахсилгаж гүйцдэг байж л дээ. Үүний учрыг Фалес шинжлэх ухааны үндэстэйгээр олж тогтоосон байна.

Фалес насан туршаа орь ганцаар аж түрж, улс түрийн аливаа хэрэгт өчүүхэн ч анхаарал хандуулаагүй гэдэг.

Нэгэн удаа түүнийг хүмүүс ядуу хэмээн дооглож доромжилжээ. Энд өгүүлэх түүхээс үзвэл, зүгээр ч нэг тохуурхаж доромжлоод зогсоогүй бололтой. Түүнээс хойш гүн ухаантан маань хэдэн жилийн турш тэнгэр, од гараг шинжсэн байна. Нэгэн хавар маш арвин ургац бүхий жил гарахыг урьдчилан мэдээд, Милетийн тосны ургамал тариалдаг бүх талбайг түрээслэм авснаар, тариалан боловсорч гүйцэх үед асар их орлого олон баяжжээ.

Дэлхийн олон ард түмэнд түгсэн хоёр луусын тухай үлгэр Фалесын амьдралаас эхтэй гэж ярилцдаг. Тэдний нэгэн луус давс ачих тоолонд гол гатлах үедээ зориуд бүдчин унаж ачааныхаа тэн агасыг уусган урсгаж хөнгөлдөг муу зантай байж л дээ. Бячан горхи таарсан ч хальтчин унаж удтал хэвтдэг тэр луусин залийг анзаарсан Фалес овжин адгуусанд ноос ачихыг тушаасан байна. Ингээд л бидний сайн мэдэх зальт илжигний тухай үлгэр бий болох нь тэр. Гарамгай мэхнээсээ болж, нойтон ноосонд дарагдаж хамаг тамираа барсан луусын муу зан ч засарчээ.

Цэц булаалдах дуртай тэр үеийн хүмүүс нэг удаа,
-Амьдрал үхлээс ямар ялгаатай вэ? гэж Фалесаас асуугаад,
-Ямар ч ялгаагүй гэхэд нь,
-Тэгээд чи яагаад үхэхгүй байгаа юм бэ? хэмээн мохоохыг оролдож. Суут мэргэн:
-Ялгаагүй юм чинь, надад үхэх хэрэг юу байна? гэж инээд алдан хариулсан гэдэг.

Хойч үеийн нь мэргэд Фалесыг тун өндрөөр үнэлсэн байдаг. Аристотель түүнийг Эртний Герегийн анхны философич гэсэн бол, Цицерон <<ерөөсөө гүн ухаан Фалесаас эхэлсэн.Тэр анхных нь байсан>> хэмээсэн удаатай.

Чухамхүү энэ үгсээр үндэслэн түүнийг *дэлхийн анхны философич* гэж онцгойлдог билээ.

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
PostPosted: Feb.06.10 8:03 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
Фалесын сургаал, санаа



***

Бурхан хамгаас эртнийх.Тийм биш сэн бол, Бурхан гэж ерөөсөө байхгүй асан.

***

Газар дэлхий хэмжээлшгүй их усан дээр хөвж явдаг. Яг л мод, бусад хөвөгч биет шиг хөвж явдаг болохоороо л, газар дэлхий ийм хөдөлгөөнгүй мэт сэтгэгдэл төрүүлж буй хэрэг.

***

Бүх юм уснаас эхтэй: амьтан бүхэн үр хөврөлөөс үүднэ, тэр нь шингэн. Ургамал ногоо усаар ундаалж, хатаж ангахаараа үхдэг. Тэр ч бүү хэл, нар хийгээд оддын гал ч бүхий л сансрын нэгэн адил чийгт уураар тэжээгддэг.
(усыг бүхий үзэгдэл, эд зүйсийн эх гэсэн энэ санаа нь Фалесын онцлог үзэл болно.)

***

Бурхан гэдэг эхлэлгүй, төгсгөлгүй тэр л зүйл. Бурхан гэдэг сансар хорвоогийн оюун ухаан. Орчлон хорвоо бурханлиг бүхнээр дүүрэн баймааж л сая амьд болно.

***

Амьгүй биед ч гэсэн сэтгэл оршдог. Үүнийг батлахын тулд соронзон ч юмуу, цахилгаанжсан хувыг аваад үз л дээ.

***

Юу туйлын гоо сайхан бэ? Бурхан бүтээсэн болохоор энэ ертөнц өөрөө туйл билээ.

***

Юу хамгаас уудам бэ? Бүхнийг багтаагч орон зай.
Юу хамгаас мэргэн бэ? Цаг хугацаа. Учцир нь тэр л ганцаар тайлагдаагүй бүхнийг нээдэг.

***

Юу хэцүү вэ? Өөрийгөө таних.
Юу амархан бэ? Бусдад зөвлөгөө өгөх.

***

Ямар хүн аз жаргалтай вэ? Бие эрүүл, сэтгэл санаа тайван, билиг авьяасаа хөгжүүлж буй бол тэр чухам жаргалтай.

***

Өөрөө хамгаас шилдэгт суралц; бусдыг ч бас гагцхүү хамгаас шилдэг зүйлд л сурга.

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
PostPosted: Feb.10.10 2:55 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
Питтак


Сайн хүн байх хэцүү



Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан, долоон мэргэний нэг, долоон мэргэний нэг, Митилена нутгийн Свида хэмээх хот-улсын захирагч Питтак нь гадаад үзэмж нэн дорой, бүсээ ч бүсэлж чаддаггүй тийм бүдүүн, хурц ухаанаараа гойд зард гарсан нэгэн байжээ.
Тэгсэн атлаа чадварлаг дайчин байсан бөгөөд Афинтай хийсэн тулалдаанд дайсныхаа цэргийн жанжинг халз тулаанаар ялж байсан тухай түүхэнд бичээтэй бий.

Язгууртны хүрээнд орохын тулд сурвалжит хатагтайтай гэрлэсэн түүнийг угсаа гаралаар нь ямагт дорд үздэг эхнэр нь ийн доогуурт санадагаа олны өмнө ч нуудаггүй байсан гэнэ.

Питтакын хамгийн алдартай гүн ухааны гаргалгаа ердөө л дөрөвхөн үгээс бүрддэг юм. <<сайн хүн байх хэцүү>> хэмээх тэрхүү томьёолборын үг тус бүр дээр гүн ухааны өргөлт хийсэн нь эртний сонгодог хэллэгүүдийн оргил болжээ:

сайн хүн байх ХЭЦҮҮ юу?
сайн ХҮН байх хэцүү юу?
сайн хүн БАЙХ хэцүү юу?
САЙН хүн байх хэцүү юу?

Монгол хэлнээ эдгээр үг тус бүр дээрх өргөлтөт утга сайн ойлгогдохгүй, олон уншгич лавлан асууж байсан. Иймээс өгүүлбэр тус бүрийг утгачилан буулгая:
1. сайн хүн байх нь хэцүү хэрэг гэж үү?
2. сайн байх нь хүний хувьд хэцүү юу?
3. сайн хүнд оршин амьдарна гэдэг хэцүү юм уу?
4. хүн байх нь бус, харин сайн хүн байх нь хэцүү юу?

Дөрөвхөн үгийн цаад утга ганцхан үгний өргөлт зангилаанаас ингэтлээ гүнзгийрч, хэдэн зууны туршид филсофийн чухал тулгуур болсоор ирсэн нь чухамхүү Питтакын ухааны цар болой.

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
PostPosted: Apr.26.10 11:52 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
3. Солон

Хөрөнгө баялгаас ямагт цатгалан сэтгэлгээ төрдөг, цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг

Нийтийн тооллын өмнөх VII-VI зуунд амьдарч байсан, яруу найрагч, Афины хууль тогтоогч Солон дээд язгууртаны гэр бүлд мэндэлсэн боловч жирийн иргэдийн зиндаанд амь зуудаг байжээ.Түүнийг Афины ардчиллын эцэг гэдгээр нь түүхэнд тодоор тэмдэглэсэн бий.

Залуу цагтаа Солон худалдаа наймаа эрхэлж явсан аж. Арилжаа наймааны ажлаар олон газраар хэрэн жуулчилсан бөгөөд ийн аялж явах зуураа нэгэнтээ Египтийн бөөгийн амнаас:
-Танай Грекчүүд эртний ертөнцийг мэдэхгүйн зэрэгцээ, мэдэж байгаа юманд чинь урьд эртний гэх шинж юу ч үгүй учир хэзээд балчираараа үлдэнэ гэсэн үг дуулсан нь эх орондоо төгс нийгэм цогцлоох хүслийг нь өдөөсөн гэдэг.Ийнхүү Египтээр аялж явахдаа Солон Атлантида хэмээх домгийн тухай яриаг анх түрүүн сонссон ажээ. Энэ тухай Платон бичсэн нь бий.
Солон цэцэн цэлмэг хүн байв. Нэгэн хаан гойд ганган хувцас өмсөөд түүнд хандан:
-Үүнээс ганган гоёмсог эдийг чи өмнө нь харж байв уу? гэж асууж л дээ.Гүн ухаантан хариуд нь:
-Тахиа, гургуул, тогос гээд бишгүй л үзсэн.Тэндий гоёлыг байгаль өөрөө өгсөн болохоор наадхиас чинь мянга дахин илүү хэмээжээ.
Цэцэн ухаан гармааргүй үед ч тэр гойдын уран үг хэлдэг байжээ.Солон нас барсан хүүгийнхээ хойноос гахсуудан уйлж суухад нөхөд нь аргадаж:
-Уйлаад яахав, нэмэргүй шүү дээ! гэхэд тэрээр:
-Харин тиймээ, ямар ч нэмэргүй болохоор учраас л би иулж байгаа юм гэж хариулсан гэдэг.

Нийтийн тооллын өмнөх 594 онд афинчууд Солоныг тэргүүлэгчээр сонгож, төрийн шинэ дэг журам тогтоожээ,Тэр цагт Афин ямар хуультай байсныг Солоны шүлгүүдээс харж болдог.
30н жилийн дараа, Солоныг өтөлж өвгөрсөн хойно Афин дарангуйлагч Писистратын эрхшээлд орсон юм. Писистратыг хаанчлах болсоноос хойш Солон түүнд захирагдахгүйн тулд өөр улсад дүрвэн гаржээ. Гэхдээ шуудхан л зугтаад гарчихсангүй. Ил тодоор эсэргүүцсэн байна.Писистрат Акрополыг эзлэн авах үед хүн бүр айдас түгшүүрт автаад байв. Харин Солон гэрээсээ зэвсгээ авч аваад, хотын төв гудамжинд гарч зогсон:
-Би эх орон, хууль ёсоо чадлынхаа хэрээрэ хамгаалах болно! гэж мэдэгдсэн агаад, бушуухан зугтаан гарахыг зөвлөсөн нөхдийнхөө үгэнд оролгүй, афинчуудыг тэмцэлд уриалсан шүлэг бичиж байжээ.
Дарангуйлагчийн гарт амиа алдаж болохоор ийм алхам хийхдээ юунд найдаж ингэтлээ зориг гаргасныг нь асуухад,
Солон:
-Өтөл насандаа, гэж хариулсан гэдэг. Энэ жишээг Плутарх "Солоны амьдрал" номондоо дурдсан юм.
Хүнд байдалд орсон тэр үед нь Фалес, Клеобул нар өөрсдийн улсдаа амар тайван амьдархыг урьж байжээ.

Гэхдээ Солон хуучин анд, садан төрлийн холбоотой Писистрат ч өвгөнд найрсагаар ханддаг болов.(энэ аягүй авцалдаагүй өгүүлбэрээ...засах гэж байгаад болив,)
Сүүлдээ гүн ухаантан дарангуйлагчтай эвлэрч, зарим үед алсаас зөвөлгөө өгдөг байсан боловч Кипр арал дээр амьдархаар үлдсэн юм. Арал дээ ртэр насныхаа нарыг жаргаасан бөгөөд хөлтэй найртай найр цэнгүүн, эрдмийн нөр их бүтээл туурвил дунд амьдарлынхаа эцсийн өдрүүдийг үджээ.
Дарангуйлагч өөрийн биейиг хуулиас дээгүүр хэмээн тунхагласан ч, Солоны тогтоосон нийгмийн хэв журмыг бүрэн халж зүрхлээгүй байна. Писистратын гэр бүлийг хөөн зайлуулсаныхаа дараа афинчуудын ихэнх нь Солоны хуулийг эргэн тахисан юм. Учир нь түүнийг ардчилалынхаа эцэг хэмээн үзэж байсан; энэ ойлголт нь өнөө үед ч хүрсэн хэрэг.

Платон:
-Солон бол долоон мэргэний дотроос хамгийн ухаантай нь, бүх яруу найрагчийн дотроос хамгийн ариун дээд нь билээ гэж тэмдэглэсэн байдаг.


Last edited by M1ss.G00d on Apr.26.10 11:54 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Apr.27.10 12:09 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
Солоны сургаал, үзэл

Солоны сургаал шүлэглэсэн хэлбэрээр түгсэн ажээ.Тэрээр өөрийнхөө боловсруулсан хуулийн тухайд:

Ард түмэнд засгийн эрх ямар хэмжээгээр шаардагдаж байсан,
би тэр л хэмжээгээр нь хуульчилж өгсөн.
Ард олны нэр төрийг унагаагүй,
гэхдээ бас хэрээс хэтэрсэн эрх мэдэл олгоогүй.
Баян хүчирхэг иргэдийг ч бодолцож,
тэднийг хэн ч хэлмэгдүүлэхгүй байхаар тооцоолсон.
Миний хууль хүмүүсийн хооронд
бусдыг шурадга бусаар ялахыг хориглосон
хөчирхэг бамбай болж чадсанд
би ямагт бахархана...

гэсэн утгатай шүлэг бичжээ.

Солон эд хөрөнгийн талаар олонтаа эргэцүүлсэн байдаг.
Түүний нэгэн алдартай шүлгэнд:


Би баян байхыг хүсдэг.
Гэхдээ би эд баялгийг шударга бус аргаар олохыг эрмэлзэхгүй
Хожмын өдөр төлөөсийг нь тооцох цаг ирнэ шүү дээ.
Ихэнх дорд мунхаг хүмүүс хүн баян чинээлэг байж,
шударга сайн хүмүүс хоосордог.
Учир нь, бидэн шиг журамтай улс
алдар гавьяаг хүүдий мөнгөөр сольдоггүй.
Үүнд л бидний шилдэг чанар байгаа юм.
Мөнгө бол яахавдээ,
өнөөдөр нэгэнд нь байна,
маргааш өөр хүнд очих болно...

гэсэн байдаг юм.

Ингээд уншигч таны таалалд Солоны онч мэргэн үгсээс түүвэрлэн толилуулъя. Эрттний шударга ирэгншлийн хууль тогтоогч энэ ухаантаны гол ололт гэвэл, тэр хэзээ ч ёс зүйг огоороогүй юм. Харин бидний өнөө байгуулж яваа нийгмийн "соёлт" тогтолцоонд хуулиар бүхнийг зохицуулах учиртай хэмээх хатуу үзэл ноёрхох болсноор хүмүүсийн харилцаан дахь ёс суртахууны зай улам шахагдан хумигдсаар байгаа нь гунигтай.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.27.10 12:30 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
***
Хууль бол аалзны шүлсэрхүү юм: сул дорой хүнийг тэр гарах газаргүй болтол нь хэрэн торлодог; харин хүчтэй нь түүнийг тасдан одох бүлгээ.

***
Их хэрэг гүйцэлдүүлж байгаа бол, хүн бүхэнд таалагдаж болохгүй.

***
Олон хүнд аймаар санагддаг хүн, тэр чинээгээрээ олон хүнээс болгоомжлох ёстой.

***
Хөрөнгө баялагаас цатгалан сэтгэлгээ төрдөг. Цатгалан хүнээс ямагт бүдүүлэг авир гардаг.

***
Төрийн албаны хүн согтуу байж үзэгдэх л юм бол, даруй цаазлан хороовоос зохино.

***
Бусдаас хариулт шаардахын тулд эхлээд тодорхой асуулт тавьж сур.

***
Аль тааламжтайг нь бус, аль чухлыг нь хүнд зөвлөж бай.

***
Гэмт хэргийг яавал ор үндсээр нь устгаж болох тухай Солоноос асуухад:
-Гэмт үйлдэл нь хохирогч ганц нэг хүнд төдийгүй, хөндлөнгийн бусад хүнд ч адилхан төвөг учруулбал...гэж хариулжээ.

***
Ард олны мэдлийн дор аж төрөх л надад юу юунаас илүү эрхэм.

***
Үг бол үйл хэргийн дүр төрх мөн.

***
Дуугүй суух нь үгийн хүчийг нэмнэ. Цагаа олох нь дуугуй суухын хүчийг нэмнэ.

***
Хэнтэй ч болгоомжтой харьц. Сайхан тунгалаг царайны цаана муу зүрх цохилж байх нь элбэг.

***
Өтөлж хөгширөх тусмаа улам олон зүйлд суралцдаг юм байна...


Top
 Profile  
 
PostPosted: Apr.27.10 10:45 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
59. Ницще
мөнхрөхийн тулд бүх амьдарлаа золиослох ч шаардлага гардаг



XX зууны филсофи сэтгэлгээний залуурч гэж нэрлэж болох, германы их сэтгэгч Фридрих Ницще өөрийгөө Шопенхауэрын залгамжлагч гэж үздэг байжээ. Энэ нь гарцаагүй үнэн ч тэрээр Шопенхауэрээс олон талаар давуу, үзэл баримтлал цэгцтэй, зохиол нь уншихад наалдацтай, утга зохиолын асар их авьяасатай бичигдсэн байдаг.

Орчин үейин зарим судлаач Ницщег хүйтэн ухаан, шаналал зовлонг бясалган таашаал авдаг, нийтийн хайр энэрлийг үгүйсгэдэг, фашизмын гүн ухааны үндсийг боловсруулсан гэх мэтээр буруушаах нь бий. гэвч үнэндээ түүний номлосон "Дээд хүмүүсийн цэвэр арьстан" гэгч нь нацист бус, харин хүн төрөлхтөний шинэ үейин биелэл, хуучныг үхширтэл баримталсан бүхнийг шүүмжлэн урагш тэмүүлсэн философийн дүр байсан гэж үзэх талтай.

Ницще пруссын Тюринги дахý буйдхан тосгонд протестант санваартаны хүү болон төржээ. Түүний өвөг дээдэс нь Ницский овгóгт польшийн тайж нар байсан гэдэг.

Ламын хүү тул бага наснаасаа шүтлэг бишрэлтэй болж өссөн нý тодорхой. Гимназид хамт сурдаг найзууд нь Ницщег " 12 настай Есүс Христос", "ламаахай" гэх зэргээр хочилдог байсан нь санамсаргүй хэрэг бус. Жаалхүү библийн судар хийгээд сымийн магтаалнуудаас сонссон хүний нулимс цийлтэл уянгалуулан уншиж, дуулж чаддаг байв. Үнэнхүү сүсэгтэй байсных нь гэрч болох нэгэн явдлыг дурдая.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.29.10 2:54 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
Сурагчид нэгэнтээ шашны үлгэр домог хэлэлцэж суугаад "Хэн ч гал руу гараа шургуулж чадахгүй, энэ бол худлаа, зохиомол зүйл." гэлцсэнд тэдэнтэй маргаад дийлдэхэд хүрсэн Ницще ухашийн пийшэнгээс шатаж байгаа нүүрс сугалж аваад гар дээрээ тавьчихсан гэдэг.

Ницще Бонн, Лайпциг хотуудад суралцаж хэл шинжлэлийн мэргэжил эзэмэшсэн юм. Үейихэн дундаа гоц авьяастай оюутан байсныг багш нар нь тэмдэглэн үлдээжээ.

22 настайдаа "Утга зохиолын төв сонин"-ны ажилтан болж, уран зохиолын редактораар ажиллаж байсан агаад залуу ансандаа нэлээд олон тооны, гайхалтай сайн бичигдсэн шүлэг хэвлүүлсэн нь өгдөө түүний азрим монд түүвэрлэгдэн орсон бий. Түүнээс гадна хөгжим зохиодог байсныг нь хүмүүс төдийлэн мэддэггүй, бидний сайн мэдэхээс гэвэл А.С. Пушкины шүлэгт ая оруулж байсан юм билээ.

25-тайдаа Базелын их сургуулийн профессор болсон Ницще тэнд аж төрж байхдаа алдарт хөгжмийн зохиолч, нэрт удирдаач, урлагийн онолч Пихард Вагнертай дотрно танилцан нөхөрлөжээ. Вагнер бол хөгжмийн суутан төдийгүй их сэтгэгч байсныг энд хэлэх хэрэгтэй. Харин фашистууд Вагнерыг үзэл суртлынхаа туг болгон дээдэлж байсны улмаас хуучин социалист орнуудад хөгжмийн зохиолч гэдгээс бусад талаараа ор тас хаягдсан юм.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.29.10 3:01 pm 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
Ницще насан туршдаа үл мэдэгдэх өвчинд шаналж явсан бөгөөд толгой нь байнга өвддөг байжээ. Зарим эх сурвалжид өгүүлдэгээр бол, тэр өсвөр насандаа туссан бэлгийн замын архаг өвчтэй байсан бололтой.
-Хоёр гурав хоногийн турш үргэлжлэх аймар хурц өвчнийг шүлсээ ээдтэл мэдрэхэд л би юу юунаас илүү мэргэшсэн гэж тэр хэлдэг байв. Мөн тэр хараа муутай учир цэргийн албанаас чөлөөлөгдөх ёстой ч, 1867 онд Пруссын армид хүн хүч асар их хэрэгтэй байсны улмаас Ницще их бууны хороонд татагдаж байсан гэдэг.

Tүүнд хамгийн их нөлөөлсөн хүн бол Ф.М. Достоевский билээ. 1887 онд анх энэ их зохиолчын помануудаас унших хүртлээ тэр бидний мэдэх Ницще болж төлөвшөөгүй явжээ.
-Достоевский...Стендалиас өөр хэн ч намайг тэгж бишрүүлээгүй, тийм их таашаал төрүүлээгүй! гэж онцлон ярьдаг байв.

Гэхдээ жинхэнэ дотоод ертөнц нь нээгдсэн үе бол Шопенхауэрийн цэцэн хүүрнэлүүдтэй танилцсанаас хойшхид тооцогддог. Шопенхауэрийн онолын үндсээр Ницще өөдрөг нас гутринги үзлийн заагийг таньж, өөрийн "би"-г бий болгож, "Ертөнц дүр зорго хийгээд төсөөлөл болох нь" хэмээх зохиолыг нь гойд уншдаг байв.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.30.10 3:24 am 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
-Ертөнцөд намайг тайвшруулагч гуравхан юм бий:
Шопенхауэр, Шуман, гав ганцаараа зугаалах минь гэж хэлсэн нь ийм учиртай.

1876 оны намар Ницще эрүүл мэндийн байдлаас болж их сургуулийн ажлаа орхиод Соррентэд очжээ. Энд тэрээр гэнэт шинэ шинэ бясалгалд автан, ертөнцийг үзэх үзлийнхээ хамгийн чухал чухал мөн чанаруудыг анх олж дэвшүүлжээ.

Ницщегийн философид Шопенхауэрын үзэл, Дарвины дэвшүүлсэн оршихуйн төлөөний тэмцлийн хууль хоёр онцгой түлхэц болсон гэдэг.



______________________________________________________________________________
нэгмөсөн оруулах гсн чинь болкуу бн :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
PostPosted: Jun.11.10 2:55 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн

Joined: Apr.26.10 5:01 pm
Posts: 991
Ницшегийн философид "засаглалд тэмүүлэх эрмэлзэл", "үнэт бүхнийг хэт үнэлэх", "хүмүүсийн шинэ үүлдэр", "туйлын дээд хүн" гэсэн ойлголтуудыг оруулсан бөгөөд өнөө ч тэдгээр ухагдахуун шинэ сэргэг хэвээр байна.

Гол гүтээлүүд нь: "Хөгжимийн сэтгэхүйн хөрсөн дээр эмгэнэл төрөн гарах нь", "Амьдрал дахь түүхийн ашиг тус ба хор хөнөөл", "Хүний, зөвхөн хүний л мөн чанар буюу сэтгэгчидэд зориулсан ном", "Үүрийн гэгээ", "Заратустра тэг ярьсан юм буюу хүн бүхэнд зориулсан ном", "Муу санаа, эшлэл үгс", "Буян хийгээд нүглийн нөгөө талаар", "Ёс зүйн задаргаа", "Шүтээнүүд бүүдийх нь", "Ессэ Номо", "Бядан явагч, түүний сүүдэр", "Цагаа олоогүй бясалгал", "Христэд тэрслэгч" зэрэг болно.


Ницше амьдралыс бусдаас илүү хурцаар мэдэрдэг хүн бсайлаа. Хүмүүсийн дунд байх нь түүнд тэвчихийн аргагүй цухал, зовло төрүүлдэг байсан юм. Тэгээд ч Ницше хүн төрөлхтөний мэдэх бхү суут мэргэдээс хамгийн нууцлаг, ойлгомжтойгоос ойлгомжгүй хүртэлх бүх сэтгэгдэлийг нэгэ дор төрүүлэгч цорын ганц гүн ухаантан билээ. Түүнийг цаг үейинх нь эрдэмтэд "Ердөө л солиотой хүн" гэж үздэг байсныг ялдамд дурдууштай.

1899 оны эхээр Ницше үнэхээр ухаан самуурсан бөгөөд жилийн дараа 56-тайдаа нас барсан байна.

Ницшегийн үзэл бодол, ертөнцийг үзэх үзлийг зангидна гэдэг бүтэшгүй. Тэрээр философичдын удам дамжсан дутагдал, хэзээ ч анзаардаггүй үнэн мөний үнэ цэн, зовж тарчлагчийн танин мэдэхүйн зам мөр, ариун нинжин сэтгэл, хорвоогийн шударга ёс, хайр сэтгэл, нүглийн мөн чанар зэрэг асар олон суурь сургуул номлосон бөгөөд тэдгээрийг нарийвчлахад энэ ном даанч жижигдэнэ.

Тэрээр өмнөх үейин философичдоо "түүхэн үүднээс бус, түүхийг сөрж сэтгэж байснаас цөмөөрөө адил дутагдал гаргасан" гэж үздэг байжээ. Тэд өөрсдийнхөө эргэн тойрон, өөрсдийнхөө цаг үейиг зөвхөн л өөрсдөөсөө ургуулан бодож задлан бясалгаж байснаас ббусдыг доромжлох замаар гүн ухаанаа бий болгосон гэнэ. Үүнийг Ницше төөрөгдөлийн үндэс хэмээсэн байна.
-Боловсролтой хүн хамгийн гол зүйлийг хүлээж авалгүй өнгөрдөг нь аливаа жижиг сажиг зүйлд бага анхаардагаас үүдэлтэй. Дээгүүр зиндааны хүмүүс эмэгтэй хүнд мөн иймэрхүү маягаар ханддаг. Зураач хүнд физиологийн нээлт ямар ч содон сэтгэгдэл төрүүлдэггүй нь тэрээр өөрийнхөө зурдаг хүний биейин талаар үл ойшоосон бодолтой явдгийнх гэж цохож бичсэн нь бий.

ХХ зууны нэлээд философич, тухайлбал К.Ясперс "үзэл баримтлал нь итгэл үнэмшилгүй, эцсийн үнэнд хүрээгүй...Ницшег дагана гэдэг бол түүнийг эсэргүүцэхээс өөрцгүйд хүрнэ гэсэн үг" гэчлэн шүүмжилсэн байдаг. Ницшегийн харгис түрэмгий үзэл санаанд тун ч таагүй ханддаг Б.Рассел "Хэрэв Ницшег ердөө л нэг маягийн өвчин гэж үзвэл, орчин үейин ертөнцөд энэ өвчний халдвар маш өргөн таржээ" гэсэн удаатай.

Харин утга зохиол судлалд бол, Ницшег хэлний шинэ хэлбэрүүдийг буй болгосон сод зохиолч, уран хэлцийн мастер, гайхамшигтай яруу найрагч, эсээч гэж дүгнэдэг.


Top
 Profile  
 
PostPosted: Jun.11.10 3:47 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 1:33 am
Posts: 6640
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Би уншиж байгаа :)
Баярлалаа :)
уншиж байсан ч бүүр мартаж орхиж

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
 Profile  
 
PostPosted: Jun.11.10 11:57 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.04.08 2:19 am
Posts: 3576
Location: muuriinbaishin.blogspot.com
mark

_________________
GREEN NATION!


Top
 Profile  
 
PostPosted: Jun.11.10 12:06 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.17.09 3:42 pm
Posts: 6442
Location: ~I see You watchiN' Me ~
tnx...

_________________
A Thousand Days' Promise♥


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 7:13 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 12:36 am
Posts: 3201
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
hey ania bi hediig oruullaa shuu tegej baigaad za hih yum oldku baisan sain yum bolloo :D

_________________
Chicken little гэж би байна


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 9:03 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 12:36 am
Posts: 3201
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
24. Аристотель
Дотоод ертөнц нь ариун хүнийг эд хөрөнгө, эрх тушаал гэх мэтийн юмс эвддэггүй
Эртний Герегийн гүн ухаантан Аристотель нийтийн тооллын өмнөх 4р зууны 384-322он, 62 насалсан. македонын хаан 2р Аминтагийн ордныг эмчийн хүү бөгөөд ирээдүйн хан Филипптэй цуг тоглож өсжээ. Зарим эх сурвалжид түүнийг Стагирит хэмээн нэрэлсэн байдаг нь төрсөн хот улс болох Стагирыг нь онцолж байгаа хэрэг.
17-37 насандаа Агинд суурьшиж гүн ухаантан Платоны Академид суралцаж боловсрол олжээ. Тэрээр жижигхэн нүдтэй, тультраа хэлтэй, машид ганган хувцаслаж, үсээ гоёмсгоор засуулдаг хүн байлаа. 25 насандаа Арилтотель Герегийн нэгэн хот улс болог Хермийн захирагчийн өргөмөл ( зээ нь байж мэднэ) охинтой гэрэлсэн бөгөөд хүү. охин хоёртой байсан юм ( хүү нь дайнд үрэгдсэн). Аристотелийн эхнэрийн тухайд бол тэрхүү Хермиас гэгчийн төрсөн охин ч гэдэг, бүр татвар эм нь байсан ч гэдэг аж, Гэхдээ Хермиас тайган хүн байсан нь баттай юм билээ.
Түүний багадаа цуг тоглож байсан Филиппийн хүү бол хожмоо ертөнц даяр алдраа дуурсгасан аыгаа их байлдан дагуулагч Македоны Александр гэдгийг бид мэднэ. Чингис хаантай эн зэрэгвэн яригддаг энэ их жанжны номын багш нь Аристотель байсан юм. Александр хаан багшдаа - Энэ хөшөөг Никомахын хүү , бурхан ухаант мэргэн Аристотель танаа зориулж Александр босгов - гэсэн бичээс бүхий хөшөө бариулсан юм. Александраас нэг удаа - Та яагаад багш Аристотелийг эвэг Өилиппээсээ өндөрт үзэж, хүндэлдэг юм бэ? гэж асуухад тэрээр
-Эцэг минь миний биыийг бүрэлдүүлж тэнгэрээс газрыг онуулан буулгасан. Аристотель миний сэтгэлийг бойжуулж намайг газраас тэнгэр өөд өргөсөн юм гэж хариулсан тухай домог байдаг.
Аристотель ч хаан шавьдаа нөлөөлж чаддаг тал байсан мэт. Александр Азид дайн хийж явахдаа Филлида хэмээх энэтхэг бүсгүй ухаангүй дурлаад, түүнээс холдохоо байж төрийн бүх хэргээ гаргуунд ни хаяж л дээ. Энэ эзэнт гүрэнд аюултай тул Арилтотель Филлидагаас хааныг орхин ул мөргүй алга болохыг гуйжээ. Хариуд нь нөгөө бүсгүй
- Хэрэв их багштан та морь болж, намайг нуруун дээрээ унуулан зугаацуулах юм бол шаардлагыг тань хүлээж авъы гэжээ. Ингээд Аристотель залуу бүсгүйг нуруун дээрээ мордуулаад тасалгаан дотуур дөрвөн хөллөөд мөлхөж явтал хаан ороод ирж.
Тэхэд Аристотель:
-Энэ бүсгүй номд нэвтэрсэн, хөгшин намайг ингэж л зайдалж чадаж байгаа юм чинь, чамайг юу ч болгон хувиргаж мэдэх нь ээ хэмээн зовнин өгүүлсэн гэдэг. хаан цаашид тэр хүүхний хажууд уяатай байхаа больсон гэнэ.
Гэхдээ энэ бол домог төдий л юм шүү дээ. Магадгүй, эрх мэдэлд дуртай Александрын хувьд Аристотель зүгээр л хааныг бүдүүлэг харанхуй хүн биш гэдгийг харуулах нэр төрийн төдий багш байсан ч юм билүү? Цөөнгүй сурвалж бичигт дурдсанаар бол , Александр насан туршдаа философийн талаар юу ч ойлгоогүй , ойлгох ч чадваргүй дураараа залуу хэвээр үлдсэн аж (33 насандаа тэнгэрт хальсан). Юутай ч хаантан багшийгаа асар их ивээн тэтгэдэг байсан бөгөөд, Аристотель амьтан зурах үед өмнө нь амьтныг нь дуурайн зогсож зуруулдаг мянган боол байсан гэнэ.
Аристотель үргэлж ёжтой инээвхийлж явдгийн учрыг үеийнхэн нь - Тэр өөрийгөө Платоны шавь , эрдэм мэдлэгээрээ эзэн хаан Александраас хавьгүй гарсан хүн гэж бодож явдгийнх- гэлцдэг байжээ.
Нийтийн тооллын өмнөх 336онд Арилтотель Афинд өөрийн сургуулийг нээв. Сургуулиа Афины Ликее хэмээх дүүрэгт нээсэн тул уг нэрээр нэрэлжээ. Одоогийн лицей сургууль гэдэг нь чухам эндээс гаралтай үг юм. Тэндээ Аристотель шавь нарынха хамт хашаан дотуур холхин зугаалах зуураа лекц уншдаг байлаа. Аристотель өмнөх үеийнхээ философичдыг бодвол жинхэн профессор байсан юм. Түүний сургаалууд системтэй, үзэл бодол нь сэдэвчлэн ангилагдсан, бүтээл туурвил нь шүүмжлэлт байр суурь ихтэй, хүүрнэл зохиолын шинжтэй байснаараа онцлог (урьдын сэтгэгчид голчлон шилэглэж санаагаа илэрхийлдэг байсан). Түүнд шуналтай нэгэн сэтгэлгээ, шашны гүнгзий мэдрэмж байсангүй. Нэг үгээр хэлбэл, философичийн хувьд тэр бүрэн гүйцэд боловсорсон. гаргадаг алдаа нь ч нас гүйцсэн хүний алдаа байлаа.
Тус сургуулийн хүрээнд заримдаа тун ч хачирхалтай хичээлүүд ордог байсныг энд тэмдэглэх нь зүйтэй болов уу. Жишээлбэл, хүн өөрийгөө бусдаас илүү хайрлах ёстой юу, хэн нэгнийг өөрөөсөө илыы хайрлах ёстой юу гэсэн сэдвээр бүхэл бүтэн цуврал хичээл зааж байсан баримт бий. энэ нь эцсийн дүнд хүн өөрийгөө бусдаас илүүд тавих нь тэнэг хэрэг, өөрт нь сайн санаж явдаг хүнийг өөрөөсөө илүү хайрлах ёстой гэсэн гаргалгаанд хүрч байжээ.
Аристотель тун цэцэн цэлмэг үгтэй нэгэн байв. түүнийг эчнээ муулцгааж байгаа тухай хов сонсоод:
-Нүднээс далд юм бол намайг зодож байсан ч яахав дээ гэжээ. Мөн гүн ухаан судалснаас түүнд ямар ашиг унав гэж асуухад:
Бусад хүний хууль засаглалаас айсандаа хийдэг зүйлийг би өөрийнхөө хүслээр хийдэг болсондоо гэжээ.
Аристотель сургууль байгуулснаасаа хойш бичгээр зохиол бичихийг бүр мөсөн орхиж, зөвхөн аман сургаал айлддаг болсон тул түүнийг нас барснаас хойш шавь нар нь хэлсэн ярьсныг нь ихэнхдээ мартаж бүр 200 орчим жилийн дараа л сая сэргээсэн гэдэг. Аристотелийн гол лоозон нь бясалгагч хүн ямагт үйл явдлын гол цөмөөс ангид хол, цэвэр үнэнийг эзэмшилд аж төрөх ёстой гэдэг үзэл байв. Тэрээр яваандаа өөрийн багш платоныг ч зарим талаар шүүмжлэх хэмжээнд хүрсэн тул, багш нь:
-Энэ унага өөрийгөө төрүүлсэн гүүг хазаж тангарч эхэллээ гэж байжээ.
Тэгж хэлэх болсон шалтгаан Аристотелийн улс төрийн үзэл бодолтой холбоотой. Жишээлбэл, Платон хүүхдүүд улсынх байх ёстой, тэд өөрсдийн жинхэнэ эцэг эхийг мэдэх ёсгүй, тиймээс улсынхаа ахмад настан бүрийг эвэг эх гэж үзэж, ахмадууд залуу хүн бүрт хүү минь гэж хандах ёстой гэж номолсон билээ.
Аристотель харин < ..... олон эцгийн хувьд нийт дундын хүү байна гэдэг хаягсантай ялгаагүй. тэднийг хэн ч хамалжлахгүй.... Гэр бүлийн үнэнч биш байдал нь ариун явдал болох юм бол , тийм нийгэм даанч өрөвдөлтэй..... Эхнэрүүд нийтийн байх юм бол , аж ахуйг хэн хөтлөх болж байна аа?> гэхчлэн шүүмжилсэн байдаг.
Аристотель < Платоны коммунизм>-ыг дэмжээгүй бөгөөд <....хувийн өмч зайлшгүй байх ёстой, эс тэгвэл залхуу хүмүүс нь завшина. Тэгээд ч ийм нийгэм байгуулахын тулд хүмүүс ариун шудрага болох ёстой. Ариун шидрага болхыг хувийн өмчгүйгээр төсөөлөшгүй...> гэжээ. <Аливаа нийгэмд эрх тэгш байдал байх боломжгүй> гэсэн үзэлтэй холбоотой биз ээ. гэхдээ Платоныхийс илүү ухаалаг санаа болох нь харагдаж байна. Бертран Рассел < Платон+ Саруул ухаан = Хамгийн боломжгүй зүйл> гэсэн байдаг. Энэ утгаар Аристотелийг Платоны үзэл бодлыг хамгийн ухаалгаар үргэлжлүүлсэн гэж дүгнэдэг.
Хожмын философичидын амны уншлага болсон нэгэн санааг Аристотель цэл залуудаа <Эвдем> хэмээх яриандаа онволсон байдаг.
Нандин ховор аз завшаан бол - хорвоод мэндлэхгүй байх,
Нарны хурч цацрагийг хэзээ ч үзэхгүй байх.
Гай болоод төрчихсөн бол, бушуухан эрлэгт очиж
Газрын гүнд лавхан шиг, хүйтэн булшинд хэвтэх.
Энэ гүн ухаантан хүний сүнс нэг биес нөгөөд дамжин амилваа амьтан дахин төрдөгт эргэлздэггүй байв.
Аристотель заримдаа тун энгийн юмыг ихэд ташаа ойлгон номолсон нь ч бий Тухайлбал, эр хүн эмэгтэй хүнээс олон шүдтэй байдаг гэсэн байдаг. Тэр өөрөө хоёрч удаа гэрэлсэн атал авгайнхаа шүдийг тоолоод энэ бодлынхоо бурууг мэдчихээгүй л байгаа юм даа.
Аристотель анг , категори> хэмээх ойлголтыг шинжлэх ухаанд оруулж ирсэн, тав давь мавбод бую <эфир>-ийг нээж ийм ойлголтыг хэмвшүүлсэн, мөн хэлбэрийн логикыг анх түрүүн гаргасан юм. Түүний логикийн хамгийн алдартай <барбара> хэмээх гаргалгааг (силлогизм) дол харуулъя л даа:
Бүх хүн үхнэ, Сократ бол хүн - Сократ үхнэ
Эсвэл
Бүх хэн үхдэг, Герегчүүд бүгд хүмүүс - Эцсийн гаргалгаа нь , бүх герегчүүд үхдэг.
Энэчлэн маш олон гаргалгаа томьёлбор байдаг, Логикийн шинэчлэх ухаан зарим мь алдаатай болсныг ч тогтоосон илээ. Гэхдээ хамгийн гол нь логикийн ийм томьёлбор өмнө нь огт байгаагүй.
Өнөө харин логик нэн шинэ үедээ хүрч хөгжжөө, Аристотелийн силлогизм орчин цагийн абсурд сэтгэлгээнд очихдоо дараахь маягаар томьёлогсон байна: (Льюис Кэрөөлын санаа)
Хүн түлээ хагалав. Сүх хурц байлаа. Түлээ хагалхад амархан байв.
Хамгийн харамсалтай нь өөрийнхөө томьёны Сократ болон <герегчүүдийн. оронд очих үед нь Вд тийм ч аятайхан байсангүй. Түүнийг <македины эсрэг намынхан> бурханаас урван тэрсэлсэн хэмээн яллаж, (Александрыг хүмүүжүүлэх гэж цагаа барсны үйл ийн тусч), суут мэргэн гэсгээлээс зугтан нэгэн бяцхан арал дээр очоод удалгүй тэндээ нас баржээ.
Эртний философичдоос хамгийн их нэр нөлөөтэй нь Аристотель байсан ю. Үүнийг нотлох ганчан жишээ дурдья л даа. 18р зуунд шашны нэгэн профессороос тухайн үедээ шилдэгт тооцогдож байсан дуран авайгаар наран дээрх толбыг ажиглаач хэмээн хүсэхэд сайхь профессор:
-Ятгаад нэмэргүй дээ, хүү минь. Би Аристотелийг эхнээс нь дуустал хоёр дахин уншаад наран дээр толбо байж болох тухай ямар ч таамаглал олоогүй. Тэгэхээр тэнд ямар ч толбо үгүй л байж таарна гэж хэлжээ.
Аристотелийн сургаал, мэргэн хэллэгээс
Хөлөгт залуурч, хөсөг тэргэнд хөтөч, найранд даамал, цэрэгт жанжин, төр улсад хууль цааз ямар хэрэгтэй билээ, -энэ хорвоод түүнийг нь Бурхан гүйцэлдүүлдэг

Бурхан байгал хоёр дэмий зүйл бүтээдэггүй.

Аливаа юмсыг нэг нь нөгөөгөөсөө илүү сайн байдагчлан бусдаасаа гойд сайн, тэнгэрлиг хэмээн нэрийдвээс зохилтой нэгэн онцгой зүйл байж л таарах нь

Хүн төрлөхтөн нэг үнэнийг нэг л удаа олж хардаг юм биш, нэг удаа хэмээх үгэнд тооны хязгаар байдаггүй.

Өвдчихөөд өрийгөө эмчилдэг хүнийг хараа биздээ? Байгал тийм хүнтэй л төстөи.

Ахуйн мөн чанар бол үгээр илэрхийлж болох эд зүйлсэд л байгаа юм.

Санамсаргүй юм гэж байдаггүй, Үйлийн үр, хувь заяаны эрх гэж бидний нэрэлдэг тийм хүчин зүйлсийн цаана ч шалтгаан байдаг.

Нэгдмэл цул байна гэдэг бол бусдаас ангид тусдаа байхын нэр.

Биеэс ангид сэтгэл байх аргагүй, Сэтгэл бол яагаад ч бие биш нь тодорхой. Гэхдээ л ямар нэгэн хэмжээгээр биеийн хэсэг төдий юм.

Ухаантай ч юмуу, ухааныг илүүд үздэг хүн бусдаасаа илүү бурханд таашаагдана.

Бид хааяа жаргалтай байж үздэг. Бурхан бол энэ жаргалыг дандаа мэдэж байдаг.

Эмэгтэй хүн гэдэг төрөлхөөсөө л үүрд зэрэмдэглэгдчихсэн эр хүн юм. ( тэгвэл эр хүн төрхөөсөө л илүүдэл хэсэгтэй эм хүн бас байж болохнээ . би хэлэв )

Орь ганцаар байхдаа л сая жаргал эдэлдэг хүн хэг бол зэрлэг адгуус, нэг бол бурхан л байх.

Шудрага ерс гэдэг бол хүний сэтгэлд олдмол зүйл. ҮҮний л хүчээр хүмүүс шудрага үйлдэл хийх чадвартай болж, шудрага алхам хийжм шудрага ёсыг хүсдэг.

Өөртөө хайртай байна гэдэг хувиа хичээгчийн гол шинж биш. Энэ хайр нь бүр хэтэрхий их байвал тэр сая амиа хоохойлогч болно.

Нэр төрөө боддог хүн нэрээ боддоггүй хүнийг бодвол илүү атаач байдаг.

Ядуурал, өвчин тахал зэрэг хүнэс өөрөөс нь төдийлөн хамаарахгүй зүйлээс битий айж бай.

Даруу зан гэдэг бол ичимхий зан, ичгүүргүй байдал хоёрын алтан дундаж

Хэдийгээр бид цөм нэгэн цагт үхэх нь гарцаагүй ч бузар булай зүйлд дагаар орж болохгүй. Ер нь ч өөртөө байгаа хамгийн сайн сайхан бүхнийг л дагаж амьдрах юм бол мөнхрөх боломжтой.

Сайн хүн байхын тулд сайхан амьдралаас татгалзах хэрэггүй. Үнэхээр сайн. дотоод ертөнцнь ариун хүнийг эд хөрөнгө, эрх тушаал гэх мэтийн юмс эвддэггүй.

Бид өөртөө зав чөлөө гаргахын тулд завгүй явдаг, амар тайван суухын тулд дайн хийдэг.

Хүнлэг чанар гэдэг сайн хүний хувьд хамгийн шудрага шүүх.

Эрдмийн ажилд урагштай хэрнээ зан суртахуунаар ухралттай яваа хүн урагшаа биш, харин улам хурдан хойшоо алхаж яваа хэрэг.

Бүх талаараа нуруутай, хүн чанартай байхгүйгээр нийгмийн зүтгэлтэн болох гэвэл тэр бүтэшгүй.

Аливааг шийдэх хөшүүрэг бол зорилго биш, зорилгодоо хүрэх арга хэрэгсэл нь байдаг....

Олон найзтай хүнд ганц ч нөхөр байдаггүй.

Нэг зүйлийг сөнөөнө гэдэг нөгөө нь төрхийн эхлэл.

Хүний хийсэн бүтээл амь ороод бүтээсэн эзнээ хайрладаг юм аа гэхэд. тэр хайр хэзээ ч хүн өөрийнхөө хийсэн бүхнийг хайралдагт хүрэхгүй.

Хэт албархаг уул амьсгалыг инээд эвддэг. инээдтэй байдлыг албархуу буурьтай төрхөөр залруулдаг.

Сайн хүн болоход эрдэм мэдлэг тун бага нөлөөтэй, бүр огт нэмэргүй ч байж мэднэ.

_________________
Chicken little гэж би байна


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 2:20 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 12:36 am
Posts: 3201
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
4. Хилон
Буруу замаар олсон олзноос гарз хавьгүй дээр
Долоон мэргэний нэг, нийтийн тооллын өмнөх 6р зууны эхэн хагаст амьдарч байсан, Эртний Герегийн төрийн зүтгэлтэн Хилоныг (Chilon) насан туршаа шудрага бус явдлыг үгүй хийхийн төлөө тэмцсэн хүн гэлцдэг.
Спартаас гаралтай, Эфор нутгийн энэ эр насан өндөр болсон хойно:
-Би нэг ч удаа хуль зөрчсөн алхам хийгээгүй. Харин эргэлзээтэй тохиолдол ганц бий. Нэгэн найзыгаа шүүх хурал дээр би бүхнийг хуулийн дагуу л явуулсан, гэхдээ түүнийг зөвтгөсөн үг хэлэхийг өөр нэгэн нөхөртөө ятгаж билээ гэж ярьжээ.
Түүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хомс агаад Эртний Герегийн түүхч Диоген Лаэртийн өгүүлснээр бол, ёгт үлгэрч Эзоптой дотно танил байсан бололтой.
Эртний олимпийн наадамд Хилоны хүү нударган зодооны тэмцээнд түрүүлсэн хэмээх яриа бас бий.
Хүүгийнхээ энэ амжилтанд баярлаж хөөрсөндөө өвгөн амьсгал хураасан гэнэ.
Хилоны түгээмэл сургаал
***
Нууцыг хадгалах, завтай цагаа үт дүнтэй ашиглах , гомдлыг тэвчин өнгөрөөх. Энэ гурав л хамгаас хэцүү
***
Өөрийн чинь тухай хүн тэгж яривал баярлахааргүй үгсийг ойр дотнынхоо хүмүүст хамаатуулан бүү хэлж бай.
***
Бүү занаж зүх: энэ чинь эм хүний ажил
***
Найрлаж суугаа нөхөд рүүгээ биш, зовлонд унасан нөхөд рүүгээ л бүхнийг орхин явах хэрэгтэй
***
Хуримыг аль болохуйц даруухан ёслох нь зөв
***
Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр: гарз гарахад хүн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий
***
Хэрэв чи хүч чадалтай бол, хүнлэг зөөлөн бай. Тэгвэл хүмүүс чамаас айхын оронд хүндэтгэх болно
***
Сайн удирдах аргад урьдаар гэр бүлийнхээ дотор суралцаж боловсор
***
Өөрийгөө л таньж ав. Тэгсэн цагт чи бурхдыг х, хорвоо ертөнцийг ч таних болно.
***
Хүмүүжилтэй бүдүүлэг алин боловч, тухайн хүн тодорхой хэмжээгээр найдвар төрүүлдэг
***
Дайн дэгдээгүй амар тайван цаг мөчийг ашиглахгүй дэмий бүү өнгөрөө

_________________
Chicken little гэж би байна


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 2:39 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 12:36 am
Posts: 3201
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
5. БИАНТ
Ихэнх хүн ажил хэрэгтээ улайраад эхэлбэл, тэнд сайн сайхан юм үгүй болно.

Нийтийн тооллын өмнөх 5р зуунд амьдарч байсан, Приена хотын иргэн Биантын уран бүтээлийн оргил үеийг 600 оны орчимд тохиосон гэх түүхэнд бичжээ.
Тэр хосгүй уудам сэтгэлтэн байлаа. Биант олзлогдсон харийн охид, бүсгүйчүүдийг худалдан аваад, эгээ л өөрийн төрсөн хүүхэд мэт хүмүүжүүлж, охидыг нас биед хүрэхэд инж хөрөнгө бэлтгэн нутагт нь буцаадаг байсан гэнэ.
Өмнө өгүүлсэн номын тавиурыг түүнд хүргүүлэхэд
-Мэргэн ухаантан гэгдэх эрх гагчүү Аполлон бурханд л бий гээд бэлгийг хүлээж аваагүй аж.
Энэ сэтгэгжийн төрөлх хот дайсны цэрэгт эзлэгдэхэд тэндхийн оршин суугчид хамгийн үнэ цэнэтэй гэсэн эд хогшлоо үүрээд дүрвэцгээж л дээ. Ганцхан Биант л юу л авалгүй явжээ. Үүнд хачирхсан хотынхон асуултанд тэрээр:
-Би өөрийн гэх бүх юм бүхнээ өөртэйгөө хамт авч яваа нь энэ шүү дээ гэх хариулсан гэдэг.

Биантын санаанаас
Найз нөхдийнхөө маргааныг тасалснаас, дайснуудынхаа хэрүүлийг шүүсэн нь дээр. Учир нь иймэрхүү явдлын дараа найзуудын чинь нэг чиний дайсан болж, дайснуудын чинь нэг чиний нөхөр болно.
***
Ихэнх хүн ажил хэрэгтээ улайраад эхэлбэл, сайн сайхан юм орших газаргүй болдог.
***
Ярихдаа бүү яар. Яаруу байна гэдэг ухаан солиотойнх.
***
Хаа сайгүй л муу нь сайнаасаа олон байдаг юм даа ( Олонхи нь хэзээд муу уршигтай)
***
Олз олохдоо хамгаас их баярлаж таашаал авдаг өрөвдөлтэй амьтан бол хүн!
***
Золгүй явдлыг тэвчин гарч чадахгүй байгаа хүн л чамаас золгүй.
***
Далайн хөлөг онгоц дээр яваа хүмүүсийг амьтдын ч тоонд, үхэгсдийн ч тоонд тоолох аргагүй
***
Залуу наснаасаа мэргэн ухааныг л нөөцөлж ав. Түүнээс илүү найдвартай хөрөнгө гэж хаа ч үгүй.

_________________
Chicken little гэж би байна


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 10:36 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Jan.02.10 4:39 pm
Posts: 1032
Location: the only way to find yourself is to yourself be...
keep going :wd:

_________________
only remember me


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 10:53 pm 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Jul.31.09 12:36 am
Posts: 3201
Location: Үргэлж чиний зүрх сэтгэл дотор
oruulmaar baigaa huniihee neriig heleerei shuud oruulhiig bodii odoonoos joohon idevhitei ajillanaa

_________________
Chicken little гэж би байна


Top
 Profile  
 
PostPosted: Jun.23.10 11:04 pm 
Offline
• ISIA Member ***
User avatar

Joined: Nov.08.09 7:50 pm
Posts: 10611
аниа нь харин жоохон завгүй л гүйгээд бн...баярлалаа...хүмүүс хүсжаагаа нэрээ бичих хүртэл нь би уул нь дэс дараагаар нь оруулаад явий гэж бодсийн...завтай бол 6-аас эхлүүлээд оруулчих, би бас өөр нэг ном шивжаан :razz:

_________________
Гэрэлт цамхаг


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 68 posts ]  Go to page 1, 2, 3  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.