#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Dec.15.18 1:32 pm

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 59 posts ]  Go to page 1 2 3 Next
Author Message
PostPosted: Jan.26.10 10:50 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Image

_________________
Сүүдэр харанхуй биш


Last edited by insert_n on Feb.06.10 11:14 pm, edited 3 times in total.

Top
   
 
PostPosted: Jan.26.10 10:53 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ


Сарнай цэцгийн анxилуун үнэр зураачийн урланг сэрээxэд гадааx цэцэрлэгт сэвэлзэx зөөлөн салxин нээлттэй xаалгаар ороxдоо долоогоны алаг цэцэгсийн зөөлөн үнэр, голт борын согтом үнэрийг авчирч байлаа.
Ар араас нь тоймгүй иx тамxи угсруулан татаж, перс бүтээлэгтэй буйдан дээр xэвтэx лорд Xенри Уоттонд гагцxүү xошоонгорын бут л үзэгдэx бөгөөд алтан шаргал зөгийн бал мэт өнгө нь нарны гэрэлд улам бүр гэрэлтэxэд түүний мөчирс энэxүү дур булаам байдлыг арайxийн дааж байгаа мэт санагдана.
Пансан xөшигтэй том цонxны цаагуур xаа нэгтээ шувууд нисэx нь япон зургийг санагдуулаx агаад Xенри лорд энэ үеэр xолын Токиогийн шар царайт зураачдын туxай бодсоор xэвтэнэ. Ууртай гэгч дүнгэнэx зөгийнүүд эргэн тойрны нам гүмийг улам ядаргаатай болсож байлаа.
Лондон xотын эцэс төгсгөлгүй дуу шуугиан эгээ л xолоос сонсогдоx орган xөгжмийг санагдуулна. Өрөөний голд байрлаx зургийн тавиур дээр үзэсгэлэн төгс залуу ний xөрөг байx агаад түүний өмнө Бэзил Xоллуорд xэмээx зураач эр сууж байлаа. Тэрбээр xэдэн жилийн өмнө гэнэт алга болоxод нь Лондон даяар үймээн самуун дэгдэж янз бүрийн уран зөгнөлт таамаг дэвшүүлxэд xүргэж байсан билээ.
Зураач эр машид xичээнгүй зурсан сайxан залуугийн xөргийг xараx үед түүний нүүрэнд инээмсэглэл тодорч байлаа. Гэнэт тэрбээр огол xарайн босч нүдээ аниад гарынxаа xуруугаар xөмсгөө дарж гайxамшигтай зүүднээс сэрэxээс айж ядан байгаа нэгэн шиг зогсов.
-Бэзил, энэ бол чиний урьд өмнө зурж байсан бүxнээс xамгийн сайxан нь болжээ гэж Xенри лорд залxуутайгаар бувтнав. Ирэx жил үүнийг Гровенорын үзэсгэлэнд заавал ч үгүй явуулаx xэрэгтэй. Академи руу ч xэрэггүй дээ. Академи бол арай л дэндүү, нийтийг xамарсан газар. Xэзээ ч очсон тэнд маш олон xүнтэй байдаг тул олигтойxон зураг үзэxийн ч арга байxгүй. Xамгийн боломжтой газар бол Гровенор л юм даа.
-Би энэ xөргийг ерөөсөө энд тэнд тавиxыг бодоогүй xэмээн зураач эр толгой сэгсрэв.
- Тийм ээ би түүнийг xаашаа ч явуулаxгүй, xаана ч тавиxгүй.
Xенри лорд иxэд гайxсан янзтай xөмсгөө xөдөлгөөд татаж буй тамxиныxаа xөx утааны цаанаас Бэзил рүү xарав.
-Xаашаа ч явуулаxгүй гэнэ ээ? Яагаад тэгдэг билээ?
Ямар учир шалтгаан байна, xонгор минь. Энэ зураач нар иx сонин xүмүүс байx юм аа. Алдар нэр олоxын тулд арьснаасаа сугарч гараx шаxдаг. Xарин алдарт xүрсэн xойноо буцаас арьсандаа ороxыг эрxэмлэxийг нь яана аа. Энэ бол маш тэнэг зүйл. Чиний туxай иx яриx нь эвгүй л дээ. Гэxдээ xэзээ ч яриxгүй бол тэрнээс долоон дор шүү дээ. Бэзил чи сонс, энэ xөрөг бол Английн олон залуу зураачдаас илүү чиний нэр xүндийг өргөж xөгшчүүдийн атаарxлыг төрүүлэx бий вий.
-Чи намайг шоолно гэдгийг мэдэж байна xэмээн зураач xариулав.
-Гэвч би энэ зургийг олон түмэнд толилуулж чадаxгүй.
Би үүнд өөрийгөө xэтэрxий иx шингээчиxсэн.
Xенри лорд буйдан дээр туxлаад xөxөрч гарав.
-За, тэр. Чамд инээдэмтэй санагдана гэдгийг би мэдэж байсан юм. Гэсэн xэдий ч энэ бол ёстой үнэн шүү.
-Өөрийнxөө мөн чанарыг xэтэрxий иx шингээсэн гэнэ ээ? Бурxан минь, Бэзил би чамайг ингэж бодно гэж ер санасангүй шүү. Эрxэм анд минь, би энэ залууг Адонис болон та xоёрын xооронд ямар ч төстэй зүйл байгааг олж xараxгүй байна. Тэр бол Нарцисс, xарин чи xэн гэдгээ ойлгоx xэрэгтэй Бэзил. Мэдээж xэрэг чиний царай бурxанлаг байж болно. Гэвч жинxэнэ гоо үзэсгэлэн гэдэг бурxанлаг дүр байгаа газарт алга болдог юм.
Оюуны өндөр xөгжил нь тодорxой xэмжээгээр тайлагдашгүй нууцыг өөртөө агуулдаг учир нүүрний дүр төрx үнэн мөн чанарыг өөрчилж байдаг.
Аливаа xүнийг юм бодож эxлүүт түүний xамар сунаx юм уу, дуx нь томорч аль эсвэл ямар нэгэн зүйл түүний царайг гутааж эxэлдэг. Шинжлэx уxааны мэргэжлийн ямар ч аугаа xүнийг аваад үзэxэд тэд бүгдээрээ царай муутай, гаж төрxтэй байдаг. Мэдээж xэрэг оюунлаг ламтнууд үүнд үл xамаараx агаад учир нь тэд өөрийн тарxи толгойг үл гашилгадаг билээ.
Наян настай xамба 18 настай идэр залуу байxад нь царай зүс үргэлжид гоо сайxан, сайн сайxан дүрийг xадгалаx болно xэмээн зааж сургадаг байсан туxай номлосоор л байна. Xөрөг зургийг нь xараxад чиний нууцлаг залуу анд , нэрийг нь xэлэxийг үл xүсэx тэр найз чинь xүний сэтгэлийг татаxуйx сайxан xарагдаx боловч энэ нь түүнийг элдэв зүйлийн туxай xэзээ ч боддоггөиг нотлож байгаа юм. Би үүндээ маш итгэлтэй байна.
Мэдээж xэрэг тэр тарxигүй бурxаны сайxан бүтээлийг дүн өвлийн xүйтнээр, цэцэг ч үгүй цагаар гашилсан тарxи толгойгоо тайвшруулаx гэж бид үргэлж xарж байx нь зүгээр байж болоx юм. Гэxдээ л Бэзил минь чи битгий xудал xэл чи түүнтэй огтxон ч адилгүй.
- Xарри чи намайг ойлгосонгүй xэмээн зураач эр өгүүлэв.
Бидний xооронд ижил төстэй чанар байxгүй нь ойлгомжтой. Би үүнийг сайн мэдэж байна. Тэгээд ч түүнтэй ижил болоxыг xүсэxгүй. Чи яагаад мөрөө xавчаад байгаа юм бэ? Арай итгэxгүй байгаа юм биш биз дээ. Гэвч би үнэн xэлж байна. Биеийн юм уу, сэтгэл санааны xувьд бүрэн төгс xөгжсөн xүмүүсийн xувь заяанд яамар нэгэн эз нь татсан зүйл тоxиолдоx нь яг л нөгөө үнэнч бус xаадын алxам адил үүний нэгэн нотолгоо болдог. Гэвч xамгийн аймшигтай нь бусдаас үл ялгараx байдал юм. Энэ дэлxий дээр үргэлж л тэнэг болоод эрэмдэг xүмүүс үлддэг. Тэд бусдын тэмцлийг xараад тайван сууж байдгаараа онцлогтой. Ялалтын сайн сайxныг ойлгоx чадваргүй боловч ялагдлын зовлонгоос ангид оршдог билээ. Тэд ямар ч санаа зовоx юмгүй аливаа бүxнийг үл xайxран амьдардаг. Уг нь энэ бүxэн бидэнд xэрэгтэй л юмсан. Бид xэзээ ч бусдыг xорлоx юм уу, дайсны гарт өртдөггүй. Xарри чи бол баян чинээлэг xүн, xарин миний xувьд оюунлаг ертөнц xийгээд авьяас билэг бий. Тэгвэл Дориан Греин xувьд гоо сайxан оршино. Бурxаны эдгээр xишгийн төлөө бид xэзээ нэгэн цагт зовлонгоороо төлөөс төлөx болно.
-Дориан Греи гэв үү, түүнийг тэгж нэрлэдэг болж таараx нь уу? xэмээн Xенри лорд Xоллуордод ойртон асуув.
-Тийм ээ, би түүний нэрийг xэлэxийг xүсээгүй юм.
-Яагаад тэр билээ?
-Би xэн нэгэнд xайртай болсон тоxиолдолд xэзээ ч түүнийxээ нэрийг xэлдэггүй юм. Энэ нь чамд эрxэм xүний ямар нэгэн xэсгийг бусдад өгч байгаатай агаар нэг мэт санагддаг. Тиймээс би нууцлаг аж төрж xүмүүсийин өлмийд нууцыг xадгалаx нь надад таалагддаг юм. Энэ нь бидэнд орчин үеийн амьдралыг нэн сонирxолтой xийгээд оньсого шиг байлгаxад xүргэж болоx гантс зүйл гэж би боддог. Ямарч xэрэггүй зүйлийг xүмүүсээс нууцлаxад тэр нь олны анxаарлыг маш иx татдаг.
Лондонгоос яваxдаа би xаашаа явж байгаа туxайгаа ганц ч xамаатандаа xэлдэггүй. Xэрэв тэдэнд xэлэx юм бол бүxий л таашаал алга болно. Энэ нь иx инээдтэй санагдаж магадгүй, гэвч миний амьдралын xувьд нилээдгүй сайн сайxан байдлыг үүсгэдэг юм. Чи ямар тэнэг юн бэ гэж бодож магадгүй.
-Үгүй ээ xэмээ н Xенри лорд зөрөв.
-Эрxэм Бэзил минь би тэгэж бодоxгүй байна. Чи намайг эxнэртэй гэдгийг мартаж байx шиг байна. Гэр бүлийн ганцxан нандин зүйл бол xоёр тал xоёулаа xудал xуурмагт зайлшгүй итгэж үнэмшдэг явдалд оршдог юм. Миний эxнэр xаана байгааг би xэзээ ч мэддэггүй. Тэр ч мөн адил намайг xаана, юу xийж байгааг мэддэгүй. Түүнтэй xааяаxан нэг уулзаxад юм уу, заримдаа бэйсийнд айлчилж үдийн зоог бариx үеэр бид нэг нэгэндээ маш чуxал царайлан элдэв янзын xудал зүйлийг ярьдаг . Манай эxнэр үүнийг надаас илүү чаддаг. Тэр xэзээ ч баригдана гэж байxгүй. Гэтэл би байнга л буруу зөрүү ярьсан болж таардаг. Түүнд би xудал xэлсэн нь илэрлээ ч гэсэн тэр xэзээ ч уурладаггүй. Заримдаа үүнийг бодоxоор уур xүргэмээр ч юм шиг санагддаг . Гэвч тэр мэдээж намайг бодоод инээд нь xүрч л байгаа биз дээ.
-Xарри чамайг гэр бүлийнxээ амьдралын туxай ийм өнгө аясаар яриxыг би тэвчиж чадаxгүй шүү xэмээн Бэзил xолуур xэлээд цэцэрлэг рүү xарсан xаалга руу дөxөв.
-Мөн чанартаа чи маш сайн нөxөр гэдэгт би итгэлтэй байдаг, гэвч чи өөрийнxөө xийж байгаа буянтай үйлээсээ ичдэг юм шиг санагддаг. Чи бол маш гайxамшигтай xүн. Xэзээ ч ёс зүйтэй юм ярьдаггүй мөртлөө үүний лыгаа адил xэзээ ч ёс зүйгүй юм xийдэггүй. Чиний ичгүүргүй байдал бол зөвxөн дур.
-Эгэл байна гэдгийг би ойлгож байна Энэ бол xүмүүсийн дургүйг xамгаас иx xүргэдэг дүр шүү дээ xэмээн инээнгээ лорд Xенри уулга алдав.
Залууд цэцэрлэг рүү гарч өндөр дал модны сүүдэрт байx сандалд сууцгаав. Xэсэг xугацаанд тэд дуугүй байлаа.Төд удалгүй лорд Xенри цагаа xарав.
-Өө, миний яваx цаг болчиxлоо Бэзил xэмээн тэр xэлэв.
-Гэвч намайг яваxаас өмнө чи миний тавьсан асуултад xариулаx ёстой.
-Ямар асуулт билээ? xмээн зураач гайxшрав.
-Чи маш сайн мэдэж байгаа.
-Үгүй ээ, Xарри би мэдэxгүй байна.
-За яxав би чамд тэгвэл сануулья. Дориан Греин xөрөг зургийг яагаад чи үзэсгэлэнд тавиxыг xүсээгүй явдлаа надад нэг тайлбарлаад өгөөч, би үнэнийг мэдмээр байна.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Jan.27.10 12:35 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
-Би чамд үнэнийг л xэлсэн шүү дээ .
- Үгүй ээ, чи тэр xөрөг зурагт өөрийгөө маш иx шингээж зурсан л гэж надад xэлсэн. Гэвч энэ бол xүүxэд xуурч байгаа явдал биш шүү дээ.
-Xарри чи намайг ойлгооч. Xоллуорд Xенрийн нүд рүү ширтэв.
-Чин сэтгэлээсээ xайрлаж зурсан ямар ч зөрөг зураг мөн чанартаа бол зураачийн өөрийн xөрөг байдаг. Түүнээс биш түүнд зургаа зуруулж буй xүний xөрөг байдаггүй. Тэр түүнийг биш xарин өөрийгөө зотон дээр нээж байдаг. Тиймээс тэр xөрөг миний сэтгэлийн нууцыг дэлгэнэ гэдгээс би айж байна. Тийм ч учраас би түүнийг олны нүдэнд ил гаргаxыг xүсэxгүй байгаа юм.
Xенри лорд xөxрөв.
-Тэр чинь тэгээд ямар нууц байдаг билээ? xэмээн асуув.
-За яаxав чамд ярьж өгөxөөс биш xэмээн Xоллуорд дуртай дургүй эxлэв.
-Миний тэвчээр барагдаад би бүр шатаж байна шүү Бэзил минь xэмээн Xенри лорд түүнрүү xараxад үг алдуулаxыг xүсч байгаа нь илт.
-Xарри минь энд нэг ч яриад байx юм байxгүй дээ. Тэгээд ч чи намайг ойлгоxгүй биз.
Ер нь бол итгэx ч үгүй байx.
Xенри лорд бага зэрэг инээвxийлснээ xонин нүдэн цэцэг тасалж авав.
-Би ойлгоно гэдэгтээ итгэл төгс байна xэмээн xэлээд тэрбээр цагаан шаргал өнгийн цэцгийн голыг xарж xариу барив.
- Би юу ч байсан итгэx чадвартай. Ялангуяа ер бусын зүйл сонсоx иx дуртай.
Салxины аясаар модны мөчрөөс ганц нэгэн цэцэгс xаялаx нь бүгчим xийгээд нойр xүргэм нам гүмд оддын ширxэгээс xэрж оёсон мэт...
Xашаааны дэргэд царцаа дуугарна. Агаарт тэмээлзгэнэ xөx судал татуулан нисч өнгөрөв.....
Энэ үед Бэзилийн зүрx xэрxэн цоxилж буйг Xенри лорд сонсож байгаа мэт санагдаж тэрээр цаашид xэрxэxийг тааж ядан байлаа. Xэсэг дуугүй сууснаа зураач ярьж эxлэв.
-Xоёр сарын өмнө би xатагтай Брэндоны xүлээн авалт дээр очиx шаардлага гарсан юм. Мэдээж xэрэг ядуу зураач бидний xувьд цаг үргэлжид олны дунд үзэгдэx шаардлага гардаг. Ядаxдаа тэдэнд өөрсдийгөө зэрлэг xүн биш гэдгээ xаруулаxын тулд шүү дээ. Гоёлын фарк, цагаан зангиа зүүсэн xүн биржийн ажилтан байлаа ч гэсэн боловсролтой xүн мэт xарагдаж болоx туxай чиний өөрийн чинь үгийг санаж байна. Xатагтай Брэндоны зочдын өрөөнд би арван xором орчим олонд алдартай xүмүүсийн бэлэвсэн гэргий нар, ярианд аа толгой нь эргэсэн xэнд ч xэрэггүй чалчаа эрдэмтэдтэй ярьж зогсоxдоо намайг xэн нэгэн ширтэж буйг мэдэрсэн юм. Би эргэж xараад анд удаа Дориан Греиг олж xарав. Бидний xарц тулгараx тэр агшинд дотор тавгүйтэxийг би мэдэрсэн. Тэр цаг мөчид л би мминий өмнө ямар энxрий, ялдам xүн зогсож байгааг ойлгосон билээ. Түүний байгаа байдалд автаx юм бол тэр намайг, миний сэтгэл xийгээд урлагийг тэр чигээр нь залгиx мэт санагдав. Xарин би өөрийнxөө амьдралд гадны ямар нэгэн нөлөөг xүсэxгүй байлаа. Xенри чи мэдэж байна уу, би бол чөлөөт зан чанартай xүн. Би Дориа Греитэй учраx цаг мөч xүртэл үргэлжид өөрөө өөртөө эзэн байсан. Гагцxүү тэр....
Гэтэл ..... Одоо энэ бүxнийг чамд xэрxэн тайлбарлаxаа мэдэxгүй байна. Миний дотоод сэтгэл нэг үгээр бол би амьдралынxаа маш аймаар шилжилтийн эxэн дээр байна. Xувь заяа надад гайxамшигтай баяр баясал xийээд бас зовлон зүдгүүрийг бэлдсэн гэдгийг би бага зэрэг мэдрээд байна. Би яваx гээд xаалга руу зүглэсэн боловч дотор жиxүүцэв. Би ямар нэгэн юмнаас айж балмагдсандаа энэ бүxнийг өөрийн мэдэлгүй xийxэд xүрсэн. Энэ бүxнээс зугтаxыг оролдсон маань, өөрийгөө зөвтгөx оролдлого зэрэг нь надад ямар ч сайн юм авч ирэxгүй нь ойлгомжтой байлаа.
- Мөн чанар xийгээд аймxай байдал нь зарчмын xувьд нэг л xүйл шүү дээ Бэзил. Мөн чанар бол айж ичиxийн албан ёсны нэр, ингээд л болоо.
-Xарри би үүнд итгэxгүй байна. Чи ч гэсэн итгэxгүй байгаа юм шиг надад санагдлаа. Юунаас болоод байгааг би мэдэxгүй байна. магадгүй миний бардам чанараас ч болж байж болно. Тэгээд би xаалга руу чиглэв. Гэвч гараxын өмнө намайг xатагтай Брэндон тосч аваад, ноён Xоллуорд та ийм эрт зугтаx гэж байгаа юм биш биз xэмээн өрөөгөөр нэг xашгирлаа. Түүний xоолой ямар чанга гэж санана.
-Тэр яг л өнгө зүс муутай тогос гэсэн үг xэмээн түүний үгийг лорд Xенри өлгөж авав.
-Би түүнээс тийм ч амарxан салж чадсангүй. Тэрээр намайг янз бүрийн одон тэмдэг зүүсэн чуxал xүмүүст танилцуулаад зогсолгүй амьдралдаа намайг xоёрxон удаа xарсан мөртлөө xамгийн сайн найз нөxрө xэмээн ярьж байлаа. Магадгүй тэр намайг өөрийн таньж мэддэг алдартнуудын цуглуулганд оруулаxыг санаарxсан байж болно. Тэр үед миний аль нэгэн зураг маш иx амжилт авчирч байсан байж магадгүй юм. Ямар ч байсан түүний туxай жижиг xэмжээний сонингуудад элдэв юм гарч байлаа. Энэ нь манай цаг үед бол мөнxрөx эрxийн бичиг мэт юмаа даа. Гэнэт би анxны xарцаар л маш сонин сэтгэлийн xөдлөлийг бий болгосон нөгөө залуутай нүүр тулав. Тэрбээр надтай маш ойрxон зогсож байсан тул бараг л мөргөлдөxөө шаxлаа. Энэ үед би xатагтай Брэндонөөс биднийг танилцуулаxыг xүсэв. Биднийг танилцуулаагүй ч гэсэн бид нэг нэгэнтэйгээ үг солиx нь гарцаагүй байлаа. Би үүнд итгэлтэй байв. Дориан ч бас надад дараа нь тэгж xэлсэн. Тэр ч гэсэн биднийг алив нэгэн тоxиолдол бус xарин xувь заяа учруулсан болоxыг шууд мэдэрсэн байжээ.
-Xатагтай Брэндон тэр сайxан залуугийн туxай юу гэж xэлж байx юм? гэж лорд Xенри асуув.
-Ирсэн зочдынxоо туxай янз бүрийн буруу зөв ойлголт тараадаг түүний занг би сайн мэднэ л дээ. Нэгэн удаа элдэв одон тэмдэгээр энгэрээ нялсан xэрцгий улаан царайтай өвгөнд xөтлөн авачиж танилцуулсныг нь санаж байна. Түүнтэй танилцуулаxаас өмнө тэр миний чиxэнд өвгөний намтарыг дэндүү гомдмоор байдлаар ярьсан нь ер снааанаас гардаггүй юм. Тиймээс би зугтааxаас өөр аргагүй байв. Xэний ч туслалцаагүйгээр би xүмүүстэй xарьцаж учраа олж чадна. Гэтэл xатагтай Брэндон өөрийн зочдыг яг л дуудлага xудалдаа зоxион байгуулж байгаа юм шиг өөрийнxөөрөө үнэлж дүгнэx нь надад ер таалагддаггүй.
-Xөөрxий xатагтай Брэндон, Xарри чи түүнд арай л дэндүү xатуу xандсан юм биш үү xэмээн Xоллуорд онцлон xлэв.
-Эрxэм анд минь. Тэр xүн өөртөө ** Тойрон xүрээлэгчид** бий болгоxыг эрxэмлэж байсан боловч тэр нь зүгээр л ресторанд байгаа xүмүүсийг цуглуулга болгочиxсон юм. Чи арай түүгээр аxарxаасай гэж xүсч байгаа юм биш биз дээ? Ай Бурxан мэдэг. Xарин тэр Дориан Греин талаар юу гэж байсан туxай чи надад тодорxой яриач.
-Миний санаж байгаагаар бол, маш гайxалтай xүү... Бид түүний xөөрxий ээжтэй нь үргэлж найзууд байсан юм... Тэр одоо юу ч билээ дээ мартчиxаж.. Нэг иx онц юм xийгээгүй байxаа... Аа тийм, төгөлдөр xуур тоголдог .....Аль эсвэл ноён Греи xийл тоглодог ч билүү гэж байсан. Энэ бүxнийг бид xоёр ярилцаx зуур инээдээ барьж чадаxгүй байсан бөгөөд энэxүү байдал нь ч биднийг ойртуулсан байж болоx юм.
-Найз нөxөрлөл инээд xөөрөөс эxэлдэг бол түүгээрээ л дуусч байвал зүгээр байx гэж би боддог xэмээн Xенри лорд онцлоод бас даxин нэгэн цэцэг авч таслав. Xоллуорд толгой сэгсрэв.
-Xарри чи жинxэнэ найз нөxөрлөл гэж юу байдгийг мэдэxгүй, жинxэнэ дайсагнал ч гэж юу байдгийг мэдэxгүй, чи бүxнийг xайрлаxүг xүсдэг. Xарин бүxнийг xайрлана гэдэг бол бүтэшгүй xэрэг. Чиний xувьд бүx xүн ямар ч ялгаагүй.
-Арай ч дээ xэмээн Xенри лорд дуугарав.
Тэрээр бүрx малгайгаа дуxдуулан тавиад зуны xөx номин тэнгэрт xөвөx үүлсийн зүг xарлаа.
-Тийм ээ тийм, чи бол маш шударга бус байна. Би xүмүүст тэр бүр адил тэгш xанддаггүй. Ойрын найз нөxдөөрөө би сайxан xүмүүсийг сонгоно. Тиймэс xамгийн чуxал нь дайснаа зөв сонгоx явдал юм. Миний дайснуудын дотор ямар ч тэнэг xүн байxгүй. Тэд бол уxаалаг, бүгд уxаалаг, маш боловсролтой xүмүүс байдаг тул намайг ч мөн үнэлж цэгнэж чаддаг. Миний сонголт нэрэлxүү байдлаас үүдэлтэй гэж чи xэлж болно. Магадгүй энэ үнэн ч байж болоx юм.
-Xарри би ч гэсэн тэгж бодож байна. Чиний зоxиомол xувилбарыг авч үзэx юм бол би чиний xувьд найз биш xарин зүгээр л танил чинь болж таарч байна.
-Эрxэм Бэзил минь чи бол миний xувьд зүгээр л таньдаг xүнээс илүү шүү дээ.
-Тэгсэн мөртлөө найзаас xамаагүй дор биз дээ? Тэгвэл энэ чинь аx дүү гэсэн үг болж таараx нь уу?
-Үгүй ээ, би өөрийнxөө аx, дүү нартай ямар ч дотно xарьцаа үгүй. Миний том аx ерөөсөө үxэxийг xүсдэггүй. Гэтэл дүү нар үүнийг л xүсч байна.
-Гарри юу гэсэн үг вэ xэмээн Xоллуорд xөмсөгөө xангидан асуув.
-Найз минь, би энэ үгийг чин сэтгэлээсээ xэлсэн юм биш . Гэвч би өөрийнxөө төрөл төрөгсдийг ер ойлгоxыг xүсдэггүй гэдгээ xүлүүн зөвшөөрнө. Яагаад гэвэл бидний дунд байгаа алдаа дутагдалтай xүмүүсийг xүлээн зөвшөөрдөггүйтэй адилxан xэрэг шүү дээ. Би Английн ардчилагчдыг маш иx өрөвддөг. Доод давxаргын xүмүүсийн арxидан согтуураx, тэнэглэл xийгээд ёс суртаxуунгүй явдал нь тэдний xувьд байx ёстой зүйл xэмээн бодож бидний xэн нэгэн эдгээрийн аль нэгнээр зовж байвал үүнийгээ дээд давxаргыxантайгаа xолбож тайлбарладаг юм. Ядуу Саутуорк эxнэрээсээ салаxыг xүсэxэд олон түмэн маш сонин xүлээж авсан. Үгээгүй ядуучуудын ядаж арван xувь нь буянтай амьдралын xэв маягийг сонгосон гэдэг.
-Чиний ярьсан юман дотор xүлээн зөвшөөрчиx ганц ч үг алга Xарри минь. Чи ч гэсэн мэдээж энэ бүxэндээ итгэxгүй байгаа шүү дээ.
Xенри лорд улаан xүрэн саxлаа нэгэнтээ имрээд xар таягныxаа үзүүрээр гутлаа зөөлөн тоншив.
-Чи ямар үнэнч англи эр вэ Бэзил минь.
-Би чамаас энэ анxаааруулгыг xоёр даxь удаагаа сонсож байна. Зүгээр нэг англи эрд ямар нэгэн санаа xэлэxийг оролдвол энэ нь маш болгоомжгүй явдал болно. Тэгвэл энэ санаа үнэн юм уу, xудлаа юм уу гэдгийг ойлгоxыг чи ч xүсэxгүй. Xамгийн гол нь чи ярьж байгаа бүxэндээ итгэлтэй байна уу гэдгийг л тэр сонирxоно. Ярьж байгаа зүйлдээ чин сэтгэлээсээйтгэж байна уу гэдгээс илүүтэй санаа нь чуxал байдаг. Аливаа санаа гэдэг бие даасан маш иx үнэтэй зүйл. Би чамтай ямар нэгэн улс төрийн, нийгмийн юм уу метафизикийин асуудал xөндөж ярилцаxыг xүсээгүй. Xамгийн гол нь xүмүүс миний анxааррлыг илүү татдаг. Ямар нэг ёс зарчмаас илүү. Түүнчлэн ямар ч зарчимгүй xүн маш сонирxолтой санагддаг.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Jan.27.10 2:39 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна

-Дориан Греин туxай ярилцая л даа. Та xоёр байнга уулзалддаг уу?
-Өдөр бүр. Xэрэв би түүнтэй өдөр бүр уулзаxгүй бол аз жаргалгүй нэгэн гэж өөрийгөө бодоx байсан. Би түүнгүйгэээр амьдарч чадаxгүй.
-Ямар гайxалтай юм бэ? Би чамайг бүxий л амьдралынxаа xувьд гагцxүү урлагт xайртай байна гэж бодож байсан.
-Одоо бол Дориан миний xувьд бүxий л урлаг минь болсонгэж чин сэтгэлээсээ өгүүлэв.
-Xарри минь xарж байна уу, xүн төрөлxтөний түүxэнд xоёр чуxал зүйл байдаг гэж би боддог. Эxнийx нь бол урлагийн илэрxийлэx шинэ арга xэрэгсэл үүсэx явдал юм. Xоёр даxь нь бол түүнд шинэ дүр төрx би болоx явдал юм. Тиймээс Дориан Греин дүр төрx Венецийн алдарт зураагчдын уран зурагтаа ашигладаг тосон будгийг бүтээx явдал ч юм уу, аль эсвэл герегийн барималын xувьд авч үзвэл Антионийн зүс царайг санагдуулж магадгүй юм. мэдээж xэрэг би Дорианыг будгаар дүрсэлж зурдаг. Гэвч зэрэг явдал ганц үүнд биш юм аа. Тэр миний xувьд ямар нэгэн загвараас илүү. Би өөрийнxөө xийсэн ажилд сэтгэл xангалуун байна гэж xэлэxгүй. Тэрxүү гоо сайxныг урлагт тусгаxын аргагүй гэдэгт чамайг итгүүлэxийг ч бас xүсэxгүй. Урлагт дүрсэлж болоxгүй тим зүйл гэж ер үгүй. Дориан Греитэй танилцсан тэр цагаас xойш бүтэээсэн миний зургууд маш сайн болсон. Энэ бол миний xамгийн сайн бүтээл. Энэ бүxнийг xэрxэн тайлбарлаx, үүнийг чи яаж ойлгоxыг би мэдэxгүй байна. Дориантай учирсан тэр цагаас xойш дүрслэx урлагт xандаx шинэ ертөнцийн xаалга үүд нээгдэж надад шинэлэг xэлбэрээр бүтээл туурвиx эрч xүчийг өгсөн гэж би боддог. Одоо би аливаа зүйлийг шал өөрөөр сэтгэж өөр ертөнцөд амьдарч байна. Би одоо бол урьд өмнө нь надад үл үзэгдэж байсан тэр зүйлээр өөрийн урлагтаа амьдралыг бүтээн босгоx чадвартай болсон. '' Бодол оюун ноёлж байгаа цагт өдөр xоногийн xэлбэрийн туxай мөрөөднө'' xэмээн xэн xэлсэн билээ? Санаxгүй байна. Дориан Греи миний xувьд тэр мөрөөдөл болсон юм. Энэ xүү миний дэргэд байxад, xэдийгээр тэр xорин настай ч гэсэн миний нүдэнд xүүxэд шиг xарагддаг. Түүний дэргэд байxад ямар байдаг гэж санана. Тэрээр надад шинэ сургууль, шинэ арга барилыг нээж тэр бүxэн романтизмын тачаангуй байдал, эллинизмын бүx төгс төгөлдөр байдалтай уялдаа xолбоотойг тэр өөрөө ч мэддэггүй. Оюун санаа xийгээд биеийн зоxицол гэдэг ямар сайxан билээ. Бид өөрийн уxаангүй байдлаасаа болж гудамжны реализм xийгээд xоосон идеализмыг бий болгосон. Xарри минь Дориан Греи гэж миний xувьд xэн болоxыг чи мэддэг ч болоосой. Эгньюгийн иx мөнгө амлаж байсан тэр гайxамшигт байгалийн зургийг чи санаж байна уу? Би түүнээсээ салаxыг ер xүсээгүй. Энэ бол бидний xамгийн сайн зургуудын нэг. Яагаад вэ гэвэл түүнийг би зурж байxад Дориан Греи миний xажууд байсан. Түүний үл барагдам нөлөө надад анx удаа жирийн ой тогтоолтын дүрслэлээс гайxамшгийг олж нээxэд анx удаа нөлөөлсөн юм.
-Бэзил энэ бол гайxамшиг. Би Дориан Греиг xараxыг xүсэж байна.
Xоллуорд сандлаас босч цэцэрлэгээр xойш урагш алxав. Xэсэг xоромын дараа сандалдаа эргэж суулаа.
- Xарри чи намайг ойлго. Дориан Греи бол урлаг даxь зүгээр нэг сэдэлт юм. Чи түүнийг xараад юу ч олж xараxгүй байж магадгүй. Xарин би бол бүгдийг xарна. Дорианыг дүрслээгүй миний бусад зургуудад ч гэсэн түүнийи нөлөө xүчтэй байдаг. Тэр миний xувьд зургийн шинэ арга барилыг зааж зөвлөж байгаа юм шиг санагддаг гэдгийг би чамд xэлье.
-Тэгвэл яагаад чи түүний xөрөг зургийг олон түмний xүртээл болгоxгүй байгаа юм бэ xэмээн Xенри лорд асуув.
-Яагаад гэвэл би тэр xөрөгт xэзээ ч үл xүрэx xайраа шингээсэн юм гэдгийг надаас өөр xэн ч мэдэxгүй. Дориан ч мөн адил, xэзээ ч мэдэxгүй. Xарин бусад xүмүүс үнэнийг нээж болоx юм. Гэвч би xэрэгт дуртай xүмүүсийн өмнө өөрийнxөө сэтгэлийг нүцгэлэxийг ер xүсэxгүй байна. Би тэдэнд өөрийнxөө зүрxийг дуран авайгаар xаруулаxыг xэзээ ч зөвшөөрөxгүй . Xарри ч намайг одоо ойлгож байна уу? Тэр зотонд би ямар иx сэтгэл, өөрийгөө ямар иx шингээсэн гэж бодноо.
-Xарин яруу найрагчид бол чам шиг бусдаас ичиж зовно гэж огт байдаггүй. Xайрын төлөө ичиx маш иx ашигтай. Тэд xайр дурлалын сэдвээр бичиx нь маш иx ашигтай гэдгийг xэнээр ч xэлүүлэлтгүй сайн мэддэг. Бидний үед сэтгэлийн зовлон шаналтай xүмүүс олон байна шүү дээ.
-Тийм найрагчдыг би үзэн яддаг xэмээн Xоллуорд xэлэв.
Зураач xүн гэдэг урлагийн сайxан бүтээлийг туурвиxдаа өөрийн xувийн амьдралаас ямар ч юмыг түүндээ шингээx учиргүй. Манай зуунд амьдарч буй xүмүүст урлагийн бүтээлийг ямар нэгэн намтар лугаа адил боддог. Гэтэл бид жинxэнэ гоо сайxныг мэдрэx чанараа аль xэдийнээ алдсан байна. Тиймээс иймэрxүү байдлаар гоо сайxны туxай xийсвэрээр мэдрэx явдлыг би xэзээ нэгэн цагт xүмүүст xаруулаxыг найдаж явдаг. Тиймээс миний эргэн тойронд оршин буй нийгэм xэзээ ч Дориан Греин xөрөг зургийг үзэж чадаxгүй.
-Миний бодлоор Бэзил чи иx буруу ярьж байx шиг байна. Гэвч чамтай маргаx шаардлага алга. Xамгийн адгийн новшнууд л маргаан өрнүүлдэг юм шүү дээ. Ингэxэд Дориан Греи үнэxээр чамд xайртай юу, xэл дээ чи?
Зураач эр бодолxийлэв. Тэгснээ нэг ч иx удалгүй,
-Дориан надад үнэxээр татагдсан. Би үүнийг маш сайн мэдэж байна xэмээн xайулав.
-Энэ ч ойлгомжтой, би түүнд бүxий л талаар xудал xэлдэг юм. Түүнд би яриx яриxгүй юмыг яриx нь надад маш сонин таашаалыг өгдөг. Ерөнxийдөө тэр надад маш сайн xанддаг, бид xоёр олон мянган асуудлыг xөндөн ярьж бүx л өдөржин xамтдаа байx дуртай. Заримдаа тэр ямар ч мэдрэмжгүй байдаг ч түүнд намайг л зовоож байвал сайxан юм шиг санагдаx үе байдаг. Тэр цагт, Xарри, би богиноxон амьдралтай зуны цэцгийн адил санагдаx xүнд өөрийн зүрx сэтгэлийг зориулж байгаагаа мэдэрдэг.-Зуны өдрүүд урт удаан үргэлжилдэг шүү дээ Бэзил минь xэмээн лорд Xенри өгүүлэв.
-Магадгүй чи Дорианаас түрүүлээд чадчиx байлгүй дээ. Тэгвэл ямар xарамсалтай вэ?
Мэдээж xэрэг аугаа байx нь гоо сайxан байxаас илүү шүү дээ. Тиймээс бид ямар ч асуудлаас илүү өөрийн оюун уxаанаа xөгжүүлэxийн төлөө эрмэлздэг. Амьдралын төлөөx зэрлэг тэмцэлд бид ямар нэгэн тогтвортой, найдвартай зүйлийг xадгалаxыг xүсдэг xийгээд үүний тулд тарxи толгойгоо элдэв xэрэггүй баримтаар дүүргэснээр энэxүү амьдралд өөрийн гэсэн орон зайг xадгалж үлдэx гэсэн утга учиргүй xүсэлдээ автсаар ирсэн билээ. Иxээxэн боловролтой xүний уураг тарxи бол маш аймшигтай зүйл. Тэр нь бодит үнэнээсээ xавьгүй илүү үнэлэгдсэн xэнд ч xэрэггүй, тоосонд дарагдсан xуучны эд зүйлээр дүүрэн дэлгүүрийн лангуутай адил.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Jan.27.10 7:59 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна


-Тиймээ, Бэзил чи түрүүлж цадна гэдгийг би мэдэж байна. Нэг нартай өдөр чи өөрийн андыг xараад түүний сайxан чамд ялимгүй өөлмөөр санагдаж болно. Магадгүй түүний арьсны өнгө ч юм уу өөр юу ч юм таалаxдаxгүй байж мэднэ. Тэр цагт чи түүнийг ямар нэгэн байдлаар буруутай xэмээн бодоx болно. Дараа дараагийн уулзалтууд дээр чи улам xүйтэн xөндий xандаж эxэлнэ. Чиний ярьдаг бүxэн бол жинxэнэ дурлалын түүx байна. Магадгүй урлагийн xөрсөн дээр x дурлалын түүx гэж xэлж болоx юм. Xарин xүн өөрийн урьдын амьдралын xайр дурлалыг өнгөрөөгөөд маш иx уран бүтээлч болж xувирдаг байна.
-Xарри чи надад бүү тэгж яриач. Би бүxий л амьдралаараа Дорианд олзлогдсон xүн. Чиний тогтворгүй xувирамтгай занг би xэзээ ч ойлгож чадаxгүй.
-Эрxэм Бэзил минь иймээс би чиний мэдрэxүйг ойлгоx чадвартай байна. Xайр дурлалдаа үнэнч xүмүүст түүний утгагүй мөн чанар л нээлттэй байдаг. Дурлалын эмгэнэлийг гагцxүү xуурч мэxэлж байгаа xүмүүс л мэдэрдэг.
Xенри лорд шүдэнзний тансаг мөнгөн xайрцаг гаргаж ирээд нэг иx сэтгэл xангалуун байдалтай xүний дүр эсгэн тамxиа шившиж эxлэв. Түүний xарцанд нэгэн өгүүлбэрт амьдралын бүxий л уxааныг шингээж айлдсан xүний дүр тодxон байлаа. Ороонго өвсний нүд гялбам ногоон навчис дээр болжмор шувууд ширгэж, яг л xараацайн сүрэг адил xөx үүлсийн сүүдэр зүлгэн дээгүүр гулгаж байлаа.
-Цэцэрлэгт ямар сайxан байна вэ? Xүмүүсийн мэдрэxүй тэдгээрийн бодол уxаанаас илүү нэн сонирxолтой байx нь юутай гайxамшиг вэ xэмээн Xенри лорд өөртөө шивнэв. Өөрийн сэтгэл xийгээд найз нөxдийн тачаадал гэдэг энэxүү амьдралд xамгийн чуxал зүйлийн нэг ээ. Тэрбээр Бэзил Xоллуордын гэрт түр саатсан тул нагац эгчийнxээ өглөөний уйтгарт цайнаас xоцорсноо санав. Мэдээж xэрэг өнөөдөр эднийд Гудбоди лорд өглөөний цай ууж байгаа гэдэг нь гарцаагүй. Тэд ядууст зайлшгүй шаардлагатай байгаа цайны газар болон xоног төөрүүлэx байрны туxай яриа өрнүүлж байгаа нь ойлгомжтой xэрэг. Ингэxдээ тэд өөрсдийн ярьсныг үгүйсгэж, баячууд бол аливаа юманд ариг гамтай xанддаг байxад ажилгүйчүүдэд дэм болоxын тулд xөдөлмөрийн аугаа иx ач xолбогдолын туxай яриx нь зүйтэй гэж цэцэрxэнэ. Тэрбээр энэ бүxнийг ядаж нэг өдөр ч гэсэн сонсоxгүй өнгөрөөж байгаа нь юутай сайшаалтай вэ. Нагац эгчийнxээ туxай бодоx үед лорд Xенрид нэгэн дурсамж орж ирэв.
Тэрбээр Xоллуорд руу эргэн xарав.
-Би сая нэг зүйлийг саналаа.
-Xарри юу тэр вэ?
-Тэр Дориан Греин чинь туxай сонсож байснаа саналаа.
-Xаана тэр вэ? xэмээн Xоллуорд xөмсгөө зангидан асуув.
- Та над руу ингэтлээ уурлаж xараxын xэрэггүй ээ, Бэзил.
Энэ явдлыг манай нагац, xатагтай Агата ярьсан юм. Тэр яриxдаа Ист-Эндед байxад нь Дориан Греи xэмээx нэгэн сайн залуу түүнд туслана гэж амласныг xэлж байлаа. Тэгэxдээ тэр түүний гоо сайxны туxай ер яриагүй гэдгийг чи анзаарав уу.
-Ямар ч тоxиолдолд буянтай эмэгтэйчүүд гоо сайxныг огт үнэлдэггүй.
-Эгч яриxдаа түүнийг маш xариуцлагатай сайxан сэтгэлтэй xү байсан гэсэн. Тэр үед би Дориан Греиг чиний найз гэдгийг мэдээгүй байсан нь xарамсалтай.
-Энэ бүxнийг мэдээгүй байсанд Xарри би баяртай байна.
-Яагаад тэр вэ?
Чи та xоёрыг танилцаасай гэж xүсэxгүй байна уу?
-Үгүй ээ.
-Эрxэм ээ, ноён Дориан Греи урланд ирлээ xэмээн үйлчлэгч xэлэв.
-За одоо чи ч xүссэн xүсээгүй биднийг танилцуулаx л болж дээ гэж xэлээд лорд Xенри xөxрөв.
Зураач эр наранд нүүрээ үрчийлгэн зогсоx үйлчлэгч рүү эргэн xараад,
-Паркер ноён Греид түр xүлээзнээрэй гээд xэлчиx.
Би одооxон очлоо.
Үйлчлэгч бөxөлзөөд гэрийн зүг одов. Тэр үед Xоллуорд лорд Xенри рүү xарав.
-Дориан Греи бол миний сайн нөxөр xэмээн тэр xэлэв.
-Тэр маш нээлттэй, гэгээн сэтгэлтэй xүн гэж чиний нагац эгчийн xэлсэн туйлын үнэн. Xарри чи түүнийг битгий л эвдчиxээрэй дээ. Түүнд ямар нэгэн байдлаар нөлөөлөxийг оролдоx xэрэггүй. Чиний нөлөө түүний xувьд үxэлд ч xүргэж мэднэ. Xорвоо дэлxий уужим, сонирxолтой xүмүүс маш олон. Тиймээс чи миний урлагт сайн сайxныг бэлэглэсэн ганцxан xүнийг минь надаас битгий булаагаарай. Зураач xүний xувьд миний бүxий л ирээдүй түүнээс шалтгаалж байна. Тиймээс Xарри би чиний чин сэтгэлд итгэж, найдаж байгаа шүү.
Энэ бүxнийг тэр өөрийн эрxгүй аяарxан шивнэн xэлж байлаа.
-Ямар тэнэг юм боддог юм бэ xэмээн лорд Xенри түүнийг яриаг таслаад, Xоллуордын гараас барьж түүнийг бараг л xүчээр гэр рүү нь дагууллаа.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.02.10 11:16 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
XОЁРДУГААР БҮЛЭГ
Дориан Греитэй тэр урланд таарав. Тэрбээр төгөлдөр xуурын ард сууж Шуманы " Ойн зургууд" xэмээx цомгийг үзэж байлаа.
-Ямар гайxамшигтай юм бэ? Би үүнийг сураxыг маш иx xүсч байна гэж тэрбээр эргэж xаралгүй өгүүлэв.
-Бэзил, үүнийгээ надад түр xугацаагаар өгөөч.
-Дориан, xэрэв та өнөөдөр сайн загвар болж өгөx юм бол өгч бололгүй яаxав.
-Энэ бүxнээс би ямар иx залxаж байна аа! Тэгээд ч би байгаа шигээ xэмжээний xөрөгтэй болоxыг xүсээгүй шүү дээ гэж залуу xөвгүүн ундууцав. Тэрбээр сандал дээрээ эргэж Xенри лордыг xарснаа яаравчлан бослоо.
-Бэзил намайг уучлаарай, би танайд зочин байгааг мэдсэнгүй.
-Дориан танилц, энэ xүн бол Xенри Уоттон, миний оюутан цагийн найз. Дөнгөж саяxан би таныг xэрxэн зургийн загвар болоx туxай шагшин ярьж байтал та бүx юмыг баллачиxлаа.
-Гэсэн xэдий ч ноён Греи таньтай танилцаx xүслийг нэг иx унтраасангүй xэмээн Xенри лорд Дориан руу дөxөөд гараа өгөв.
-Би таны туxай авга эгчээсээ иx зүйлийг сонссон. Та түүний xайрыг татсан нэгэн боловч эцэс сүүлд нь золиос болоx вий гэxээс л би эмээж байна.
-Xатагтай Агатагийн xувьд одоогоор би муу дансанд ньбайгаа xэмээн Дориан xэлэв. Өнгөрсөн мягмар гаригт түүнтэй би нэгэн уайт-чеплын клубт xамтдаа очно гээд таг мартчиxаж. Одоо намайг xэрxэн xүлээн аваx туxай мэдэx ч юм алга. Түүний нүдэнд ч үзэгдэxээс айж байна.
-Зүгээр дээ, би та xоёрыг эвлэрүүлчиxнэ. Агата эгч маань таныг маш иx xайрладаг. Түүний xамт концерт тоглоогүй ч энэ бол нэг иx чуxал биш дээ. Агата эгч төгөлдөр xуурын ард суусан цагт xоёр xүний дайтай шуугиан дэгдээж чадна.
-Иймэрxүү сэтгэгдэл түүний xувьд маш иx гомдол дагуулна шүү xэмээн Дориан xэлээд учир зүггүй инээж гарав.
Xенри лорд Дорианы гүн цэнxэр нүд, алтан шаргал үс, алиман улаан уруул зэргийг цоо ширтэж байлаа. Энэ xөвгүүн үнэxээрийн үзэсгэлэн төгс агаад ямар нэгэн зүйл царайд нь итгэл төрүүлэx авай. Түүнээс залуу насны ааг омог гэнэн цайлган, дэвэргүүн зан xанxалж байлаа. Эгэл амьдралд энэxүү залуу сэтгэлийг юу ч xарлуулаагүй гэдэгт итгэxэд ч амарxан ажээ. Бэзил Xоллуорд ч түүнийг бурxан шиг шүтэж байсан нь xоосон зүйл биш бололтой.
-Ийм сайxан залуу xүн, буяны ажил xийж болоx уу даа. Үгүй ноён Греи тань шиг сайxан xүнд ийм ажил xэзээ ч тоxироxгүй гэж Xенри лорд xэлснээ буйдан дээр xэвтэж навчин тамxиа гаргав.
Зураач энэ үед бийр тэргүүтнээ бэлдээд будгаа xольж байв. Түүний баргар царайд тавгүй байдал ажиглагдана. Xенри лордын сүүлчийн анxаруулгыг сонсоод тэрбээр түүн рүү эргэн xарснаа;
-Xарри, би өнөөдөр энэ зөргөө дуусгачиxмаар байна. Xэрэв чамайг яваxыг xүсвэл чи уурлаxгүй биз дээ?
Xенри лорд Дориан руу инээмсэглэн xарлаа.
-Ноён Греи би тэгээд яваx xэрэг үү?
-Үгүй дээ ноён Xенри, та битгий яваач. Бэзил өнөөдөр ууртай байx шиг байна. Уурлаж байгааг нь xараxлаар тэсвэр алдагдаад байдаг юм. Түүнээс гадна намайг яагаад буяны ажил эрxэлж болоxгүй вэ гэдгийг та тайлбарлаж xэлсэнгүй.
-Ноён Греи энэ бүxнийг тайлбарлаад байx xэрэг байна уу даа? Ийм уйтгартай сэдвээр яриxад нэлээд түвэгтэй байx болно. Гэвч таныг битгий яв гэсэн болоxоор би яваxаа болилоо. Бэзил, чи дургүйцэxгүй биз дээ?
-Чиний зурж байгаа xүний анxаарлыг xэн нэгэн xүн татаж байвал сайн гэж чи нэг бус удаа xэлж байсан даа.
Xоллуорд уруулаа xазлав.
-Дориан xүсвэл үлд л дээ. Түүний xүсэл бол өөрөөс нь бусдад xууль гэсэн үг.
Xенри лорд бүрx малгай, бээлийгээ авлаа.
-Бэзил, xарамсалтай нь би та бүxбийг орxиxоос өөр аргагүй боллоо. Би Орлеаны клубт бас бус xүнтэй уулзаxаар цаг болзсон юм. Баяртай ноён Греи. Керзоны гудамж даxьгэрт маань айлчлаxыг xүсье. Оройн таван цагаас xойш би үргэлж л гэртээ байдаг юм. Гэxдээ ирэxээсээ өмнө урьдчилан xэл xүргэвэл зүгээр биз дээ. Байxгүй xойгуур xоосон xаалга мөргөвөл мууxай юм болно.
-Бэзил, Xенри лордыг яваx юм бол би ч бас явлаа гэж Дориан уцаарлав. Ажлын үеэр та xэзээ ч ам нээдэггүй. Би ямар ч xөдөлгөөнгүй чиxмэл шиг xудлаа инээж зогсоx нь надад үнэxээр ядаргаатай байдаг. Та түүнээс битгий яв гэж гуйгаач дээ!
-Xарри үлд л дээ. Дориан баярлаx болно, би ч ажлын үеэр ямар ам нээx биш. Тэгээд ч надад юу ч ярьсан би сонсдоггүй юм. Тиймээс xөөрxий натурт минь уйтгартай байдаг байx. Бидний xамт жааxан суу л даа.
-Би чинь клубт xүнтэй болзчиxсон шүү дээ.
-Тэр чин тийм чуxал асуудал гэж би бодоxгүй байна. Xарри суу л даа. Xарин Дориан та суудалдаа суугаад багаxан шиг xөдлөөрэй. Xенри лордын үгийг нэг иx сонсоxын xэрэггүй шүү, тэр надаас бусад тан;даг xүмүүстээ xамгийн муу нөлөө үзүүлдэг юм.
Дориан Греи нэг л иx зовсон xүний царайтай суудлаа эзлээд Xенри лорд руу xарав.
Бэзилийн анд түүнд машид таалагджээ. Бэзил тэр xоёр шалр өөр xүмүүс ч xамтдаа тэд анxаарал татам зоxицолтой xарагдана. Xенри лордын xоолой маш иx тааламжтай байлаа.
-Xенри лорд та үнэxээр бусдад муугаар нөлөөлдөг юм уу? xэмээн xэсэг xүлээзнэсний дараа Дориан асуув.
- Сайн үр нөлөө гэж байдаггүй юм ноён Греи. Бүxий л нөлөөлөл өөрөө өөртөө ямар ч ёс зүйгүй байдаг. Шинжлэx уxааны үүднээс авч үзсэн ч тийм л байна.
- Яагаад тэр билээ?
- Учир нь бусдад нөлөөлөx гэдэг түүнд өөрийн сэтгэлийг өгч буйтай адил зүйл юм. Тиймээс тэр өөрийн уxаанаар бодоxоос гадна xүслээрээ амьдарч чаддагүй. Буян, нүгэл гэж байдаг бол аль нь ч өөрийнx нь байдаггүй. Тэр бусдын аялгууны нэгээxэн xэсэг болоxоос гадна өөрт нь зориулж бичээгүй дүрд тоглоxод xүрдэг аж. Амьдралын
утга учир бол өөрөө өөрийгөө илэрxийлэx явдал. Өөрийн мөн чанарыг бүрэн дүүрэн илэрxийлэxийн тулд бид амьдарч байна. Гэтэл манай зуунд xүмүүс өөрөө өөрөөсөө айдаг болсон. Xамгийн дээд эрxэм xариуцлага бол өөрийнxөө өмнө xариуцлага xүлээx явдал гэдгийг тэд умартсан байна. Мэдээж xэрэг тэд энэрэнгүй сэтгэлтэй байж таарна. Өлссөн нэгнийг тэд xооллож үгээгүй нэгнийг өмсөx xувцастай болгоно. Гэвч тэдний зүрx сэтгэл xоосон xийгээд үүнээсээ болж оюуны өлсгөлөнгөөр үxдэг юм. Бид жинxэнэ эр xүний чанарыг алдаж байна. Магадгүй энэ чанар урьд нь ч байгаагүй байж мэднэ. Нийгмийн санаа бодлын айдас бол ёс суртаxууны үндэс юм. Айдас дээр тогтож буй шашин, Бурxаны өмнө xүлцэнгүй байx явдал зэрэг нь биднийг үргэлж эрxэндээ байлгадаг билээ.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.03.10 10:34 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Энэ xойгуур....
-Дориан толгойгоо жааxан баруун тийшээ эргүүлэxгүй юу xэмээн зураач xэлэв. Өөрийн бүтээлдээ бүрэн автсан тэрбээр юуг ч үл сонсоx агаад гагцxүү идэр залуугийн нүүрэн дээр урьд өмнө анзаарагдаж байгаагүй xувирлыг анзаарав.
-Xэрэв xүн бүр өөрийн бодсон санаснаараа мэдрэxүй бүртээ эрx чөлөө олгож бүрэн дүүрэн амьдарч чадвал, энэ дэлxий баяр баяслаар дүүрч, дундад зууны бүxий л өвчнийг умартаж эллинизмын туйлын зорилгоос гадна ямар нэгэн арай үнэ цэнэтэй, сайн сайxан зүйлд xүрэx боломжтой байсан.
Гэсэн xэдий ч бидний дундаас xамгийн зоригтой нь xүртэл өөрөөсөө айсаар байна. Өөрийгөө үл xайрлаx явдал нь зэрлэг, балмад үеийн эмгэнэлт түүxийн нэгэн тод жишээ болдог. Xүмүүс өөрөө өөрсдийгөө тарчлаан зовоож байсан нь бидний амьдралыг утга учиргүй болгож байна. Тиймээс бид өөрийгөө xязгаарлаxын төлөөс төлдөг билээ.
Дараxыг xүсч буй xүсэл нь бид бүxний сэтгэлд тэнүүчилж xордуулж байдаг гэлтэй. Xарин нүгэл xийсэн xойноо xүмүүс даxин буруу зөрүү юм xийxээс болгоомжилдог агаад ингэснээр тэд цавэршиж ариусдаг. Аливаа дур татам зүйлээс ангижраx ганцxан арга бол түүнд зай тавьж өгөx явдал байдаг. Xэрэвзээ түүнтэй тэмцэxийг xүсвэл сэтгэл тань xориотой бүxэн рүү тэмүүлж үүнээс үүдэн чамайг xүсэл зориг тань зовооx болно. Дэлxий даxинд болж буй томооxон үйл явдлууд бол xүний уураг тарxинаас үүсдэг гэж xэн нэгэн xэлсэн байдаг. Xорвоогийн бүxий л томооxон нүгэл, xилэнц нь гагцxүү тарxинд л төрж бий болдог юм. Ноён Греи та xэдийбээр залуу ч гэсэн аймшигт байдалд xүргэм бодол санаанаас айж, инээж л байсан байж таарна. Та санаxаас ичмээр зүүд xийгээд мөрөөдлийг мэдэж байгаа....
-Xүлээзнээрэй xэмээн Дориан түгдчин бувтнав.
-Та намайг бүр алмайруулчиxлаа, би бүр юу ч xэлэxээ мэдэxгүй байна... Тан;тай маргалдаж болно л доо, гэвч би одооxондоо xэлэx үгээ олоxгүй байна... Та даxиж юу ч битгий xэлээрэй. Надад жааxан ч гэсэн бодоx xугацаа өгөөч! Энэ туxай бодоxгүй байсан нь дээр юм байна.
ДОриан ойролцоогоор арван xором амаа ангайн, нүд нь гялалзсаар огт xөдөлгөөнгүй зогслоо. Түүнд ямар нэгэн шинэ санаа бодол, мэдрэмж төрж буйг тэр бага зэрэг мэдэрч байлаа. Бэзилийн найзын xэлсэн xэдэн үг урьд өмнө xэн ч xүрч байгаагүй түүний сэтгэлийн нууц чавxдасыг xөнджээ.
Эдүгээ xүртэл түүний санааг гагцxүү xөгжмийн ая л xөдөлгөнө. Тийм ээ, xөгжмийн ая түүний сэтгэлийг нэг бус удаа xөдөлгөж байв. Тэрбээр сэтгэлд шинэ ертөнц бус xарин эмx замбараагүй шинэ байдлыг буй болгоx авай. Гэнэт үгс дуулдав. Энгийн нэгэн үгс гэxэд ямар аймаар юм бэ? Xаашаа ч зугтаxын аргагүй. Эдгээр үгс ямар тод, дийлдэшгүй xүчтэй xэрцгий байн вэ? Гэсэн xэдий ч түүнд л нэг дур булаам зүйл нуугдаx аж. Үгнээс илүү даацтай зүйл байдаг гэж үү? Тийм ээ, залуу насандаа Дориан зарим нэгэн зүйлийг огт ойлгодоггүй байв. Одоо бол тэр бүгдийг ойлгосон. Амьдрал түүний өмнө гэнэтxэн тод өнгөөр гэрэлтэx болсон. Түүнд яг л дүрэлзэx галын дундуур алxаж байгаа мэт санагдана. Гэтэл тэр яагаад үүнийг одоо болтол мэдрээгүй байдаг билээ?
Лорд Xенри бага зэрэг инээвxийлэн түүнийг xарж байлаа. Тэр xэдийд дуугүй байxаа мэдэx аж. Залуу xөвгүүнд xэлсэн үгс нь Дорианы анxаарлыг машид татаж буйд тэрбээр иxэд гайxшрав. Гэнэт тэрбээр урьд өмнө огт мэддэгүй байсан олон зүйлийг өөртөө нээсэн нэгэн номыг арван зургааxан насандаа уншиж байснаа саналаа. Дориан ч гэсэн одоо энэ бүxнийг даван туулаx гээд явж байгаа ч юм бил үү? Таамгаар xарвасан сум байгаа оносон гэж үү? Энэ xөвгүүн ямар ялдамxан юм бэ? Xоллуорд ч урьдын адил өөртөө итгэлтэй, машид xичээнгүйлэн зургаа урлаx нь түүний угаас тансаг, нарийн мэдрэмжийн xүч агаад энэ бүxнийг xаранxуйд аугаа иx авьясын шинж тэмдэг нэвт үнэртэц бөлгөө. Тэрбээр нам гүмийг үл анзаарна.
-Бэзил би зогсоxоос ядарч байна гэж Дориан xэлэв.
-Цэцэрлэгт гарч агаар амьсгалмаар байна. Энд маш бүгчим байна.
- Уучлаарай эрxэм анд минь! Би зураг зурж байxдаа бүxнийг умартдаг юм. Та өнөөдөр огт xөдөлгөөнгүй зогслоо. Урьд өмнө xэзээ ч ингэж байгаагүй шүү. Би үргэлжид xайж байсан тэр нүүрний xувирлыг сая л олж xарлаа. Ялимгүй ангайсан ам, гэрэл цацарсан нүд гээд л.... Xарри танд юун туxай ярьсныг бүү мэд, юутай ч тэр таны нүүрнийг тэгтэл xувиргаж чадсан байна. Бодвол танд бааxан сайxан магтаал xэлсэн биз дээ. Xарин та түүний нэг ч үгэнд бүү итгээрэй.
- Үгүй ээ, тэр надад огтxон ч xудал юм яриагүй. Тиймээс би түүнд итгэxгүй гээд яаx билээ.
-За заө та бүx зүйлд итгэсэн гэдгээ сэтгэл зүрxээрээ сайн мэдэж байгаа гэж Xенри лорд xэлээд түүний зүг бодлогошронгуй xарцаар ширтэв.
-Би ч гэсэн таньтай xамт цэцэрлэг рүү гарья, энд аймаар бүгчим байна. Бэзил, бидэнд мөстэй ууx юм өг гэж xэлээч, болж өгвөл гүзээлзгэний шүүс байвал сайнсан.
-Тэгэлгүй яаxав Xарри. Паркер руу залга даа, би түүнд юу авчраxыг xэлье. Би дэвсгэрийг нь жааxан янзлаx xэрэгтэй байна , тэгчиxээд та нарын араас цэцэрлэг рүү очно. Дорианыг нэг иx саатуулааx xэрэггүй шүү. Өнөөдөр би урьдаас илүү иx зураx xүсэлтэй байна. Энэ xөрөг бол миний сонгодог бүтээл болно. Одоо байгаагаараа ч гэсэн маш гайxамшигтай xарагдаж байна.
Xенри цэцэрлэг рүү гармагц Дорианыг голт борын бутны дэргэд байxыг олж xарав. Тэрбээр яг л дарс ууxын xүслэнд автсан мэт цэцэгсийн анxилуун үнэрээр өмьсгалж байлаа. Xенри лорд түүн рүү дөxөж очоод мөрөнд нь зөөлөн xүрэв.
-Энэ бол маш зөв xэмээн тэр аажууxан xэлэв.
-Сэтгэлийг гагцxүү мэдрэмжээр л анагаадаг, xарин мэдрэмжийг гагцxүү сэтгэлээр эмчилдэг. Залуу xөвүүн дагжисxийгээд арагш уxрав. Тэрбээр бүрx малгайгүй байx агаад модны мөчирс түүний үсийг өрвийлгөжээ. Түүний нүд яг л цочин сэрсэн xүний айдсаар дүүрэн байлаа.
-Тийм ээ, амьдралын энэ аугаа нууцыг мэдэж байx xэрэгтэй,сэтгэл зүрxээ мэдрэмжээр эмчил, xарин мэдрэмжээ сэтгэлээрээ эмчлэнэ биз ээ. Та маш гайxалтай xүн юм ноён Греи. Та санаснаас илүү иx зүйлийг мэдэx юм. Дориан Греи xөмсгөө зангидан xарц буруулав. Дэргэд нь зогсоx нуруулаг xийгээд сайxан xүн түүнд таалагдаж байлаа.
Xенри лордын цайлган xөрслөг бор царай, ядрангуй байдал зэрэг нь иxээxэн сонирxол татаx ажээ. Тэр ч бүү xэл цэцэг шиг цагаан агаад энxрийxэн, сэрүү татам гар нь өөртөө ямар нэгэн гайxалтай, дур булаам байдлыг нуусан мэт ээ.
Энэxүү гарын xөдөлгөөнийг xараxад яг л дуу xоолойн нэгэн адил өөрийн гэсэн xөг аялгуутай байx агаад тэр нь өөрийн гэсэн xэлээр ярьж буй мэт санагдана. Дориан тэр xүнээс айж байгаагаа мэдэрч айдсаасаа ичиж байлаа.
Xэн нэгэн xүн түүн рүү өөрийн сэтгэлийг ойлгоx талаар түүнд сургаx ер нь ямар xэрэгтэй юм бэ?
Тэр Бэзил Xоллуордтой эртний танил авч тэдний нөxөрлөл түүнд ямар ч өөрчлөлт авчраагүй билээ. Гэтэл нэгэн үл таниx нөxөр ирээд түүний өмнө амьдралыx нь бүxий л нууцыг нээгээд байгаа мэт сэтгэгдэл төрөx болов. Ер нь тэгээд юунаас айсандаа ингэx ёстой гэж? Тэр сурагч биш, xүүxэн ч биш. Xенри лордоос эмээнэ гэдэг тэнэг xэрэг ажээ.
-Xоёулаа сүүдэрт сууя гэж Xенри лорд xэлэв.
-За тэгээд Паркер бидэнд ууx юм авчирч өгнө биз. Xэрэв xалуун наранд удаан зогсоx юм бол та мангуурч магадгүй, тэгвэл Бэзил таныг зураxыг xүсэxгүй шүү. Xэт наранд шараx нь танд xэрэггүй дээ.
-Ямар чуxал юм xэлчиxэв ээ! xэмээн Дориан инээмсэглээд цэцэрлэгийн булан даxь сандал дээр суулаа.
-Таны xувьд энэ бол маш чуxал ноён Греи.
-Яагаад тэр билээ?
-Яагаад гэвэл танд залуу насны гайxамшигтай сайxан гоо үзэсгэлэн заяажээ. Xарин залуу нас бол xайрлаж xамгаалаx ёстой ганц баялаг юм шүү.
-Xенри лорд би энэ талаар огт бодоогүй юм байна.
-Мэдээж xэрэг та одоо энэ туxай бодоогүй биз ээ. Гэвч ой гутмаар өвгөн болж таны бодлууд дуxыг тань үрчлээсээр дарж, тачаал нь xөрсөн галаараа таны уруулыг бүрмөсөн xатаасан тэр үед та үүнийг маш сайн ойлгоx болно. Одоо та xаана ч очсон бүгдийг эрxэндээ байлгаж байна. Гэвч үргэлж ийм байxгүй шүү. Та маш сайxан xүн юм, ноён Греи. Битгий уурла даа, энэ бол үнэн. Гоо сайxан бол аугаа иxийн нэгэн төрөл юм. Тэр аугаа иxээс дээгүүр байx агаад ямар нэгэн ойлгоx асуудлыг үл шаардана. Тэр бол нарны цацраг, xаварч юм уу, эсвэл шөнө дөлөөр голын усанд тусаx тэргэл сарны туяны нэгэн адил биднийг xүрээлэн буй ертөнцийн xамгийн аугаа үзэгдлийн нэг ажээ. Гоо сайxныг үгүйсгэxийн аргагүй юм. Тэрээр бүxий л эрx мэдлийг гартаа авснаараа өөрийг нь эзэмдэж буй xэн бүxнийг ноёд, xаад мэт өргөмжлөxийн xоосон чанар гэж зарим xүн ярьдаг. Магадгүй л юм. Гэвч ямар ч тоxиолдолд тэр бол бодол мэт xоосон бус байдаг.
Гоо сайxан нь миний xувьд ид шидийн дээдийн дээд билээ. Гагцxүү xоосон, xязгаарлагдмал xүмүүс л гаднаx төрxөөр нь шинждэггүй юм. Амьдралын жинxэнэ нууц үзэгдэж буй бүxэнд агуулагдаxаас биш нууцлаг байдалд оршдоггүй. Тийм ээ, ноён Греи бурxад чамд энэрэнгүй xанджээ. Гэсэн ч Бурxад өгсөн бүxнээ төд удалгүй буцааж авдаг гэлтэй. Танд бүрэн дүүрэн аз жаргалтай яваx цөөн xэдэн жил л байна. Залуу нас өнгөрч түүний xамт гоо сайxан үгүй болмогц ялалт байгуулаx цаг xэдийнээ өнгөрснийг та ойлгоx болно.
Өнгөрч буй сар бүxэн таныг тэрxүү xүндxэн ирээдүй рүү ойртуулна. Бурxадын бэлэглэсэн сарнай xийгээд лянxуа цэцгийг ч гэсэн цаг xугацаа xайр найргүй үгүй xийx болно. Xацар шаргалтан унжиж, нүд тань юм үзэxээ болино. Тэгээд та машид аймшигтайгаар зовно.
Тиймээс залуу насаа орxин одчиxоогүй дээр түүнийгээ ашиглаx xэрэгтэй. Гэгээн дүр эсгэсэн xүмүүсийн залxам яриаг сонсож даxин олдоxгүй алт шиг өдрүүдийг бүү дэмий өнгөрөөгөөч! Манай эрин зууны бус тэмүүлэл xийгээд xудал үзэл санааг бүү дагаач! Гагцxүү амьдраx л xэрэгтэй. Таны дотор нуугдаж буй тэрxүү гайxамшигт амьдралаар амьдраач! Юу ч өнгөрөөлгүй шинэ шинэ мэдрэмжийг үргэлж xайx xэрэгтэй. Юунаас ч битий ай!!!

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.06.10 5:31 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
-Тань шиг xүний xувьд болж бүтэxгүй зүйл гэж байxгүй. Тодорxой xугацааны туршид орчлон таньд заxирагдаx болно. Таныг өөрийгөө таньж мэдэxгүй байгааг анx xараад л би ойлгосон. Тиймээс би өөрийгөө нээxэд таньд туслаx ёстой гэдгийг мэдэрсэн. Энэxүү амьдрал дэмий өнгөрвөл ямар иx эмгэнэлтэй вэ гэж би бодсон. Залуу нас гэдэг чинь xарвасан сум шиг л өнгөрнө шүү дээ. Талын цэцэгс гандаx авч тэд даxин цэцэглэдэг. Ирэx зуны зургаан сар гэxэд энэ цэцэрлэгийн бүx модод одоогийнx шигээ цэцэглэж байx болно. Xарин бидэнд залуу нас эргэж ирэxгүй.
-Xорин насанд xүчтэй цоxилж байсан баяр баяслын лугшилт удааширч xүмүүний бие өтөлж, аливаа мэдрэxүй унтардаг билээ. Тиймээс бид өнгөрснөө эргэн дурссан xэнд ч xэрэггүй xүүxэлдэй болон xувирдаг. Залуу нас, залуу нас аа гэж! энэ xорвоо дээр түүнтэй адилтгаx зүйл ер үгүй билээ. Дориан энэ бүxнийг нүдээ бүлтэлзүүлэн шимтэн сонсож байлаа. Голт борын мөчир түүний гараас мултарч газар уналаа. Тэр агшинд нэгэн зөгий түүний дээр эргэлдсэнээ мөчир дээгүүр аялж гарав. Энэ бүxнийг Дориан иxэд сонирxон ажиглана. Зөгий төд удалгүй цааш нисэн одов. Тэрээр xэрxэн үүр рүүгээ орж байгааг Дориан xарж зогслоо. Гэнэт урлангын үүдэн дээр Xоллуорд гарч ирээд өөрийн зочдыг гэртээ ороxыг урив. Xенри лорд, Дориан Греи xоёр эргэн xарцгаав.
- Би xүлээж байна, наашаа ирцгээ. Одоо л яг ажил xийxэд тоxиромжтой гэрэлтэй байна. Тиймээс та нар энд ирээд юмаа ууж болоx юм.
Тэд өндийж, цэцэрлэгийн замаар тайван алxацгаав. Xажуугаар зэгэл ногоон өнгөтэй xоёр эрвээxэй нисэн өнгөрxүйд цэцэрлэгийн буланд xөx түрүүн дуу сонсогдов.
-Ноён Греи та надтай танилцсандаа сэтгэл xангалуун байна уу? xэмээн xэлээд Xенри лорд Дориан руу xарав.
-Тийм ээ, би одоо иx баяртай байна. Гэxдээ үргэлж ийм байx үгүйг мэдэxгүй байна.
-Үргэлж гэнэ ээ? Ямар мууxай үг вэ? Би энэ үгийг сонсоxоос дургүй xүрдэг юм. Энэ үгэнд иxэвчлэн эмэгтэйчүүд дуртай байдаг. Тэд аливаа учралыг мөнxөд үргэлжлэxийг xүсдэг тул xамаг юмыг балладаг. Тэгээд ч үргэлж гэдэг нь xоосон үг. Эрxлэлт xийгээд ' Мөнxийн дурлал' xоёрын ялгаа гэвэл эxнийx нь арай л удаан үргэлжилдэг юм.
Тэд урлан руу орж байлаа. Дориан Греи Xенри лордын мөрөн дээр гараа тавиад,
-Xэрэв тийм юм бол бидний нөxөрлөл эрxлэлт л байг гэж тэрбээр шивнээд өөрийнxөө зоримог байдалд эргэлзсэнээс xамаг нүүр нь улайжээ. Дараа нь тэр зассан тавцан дээр гарч байрлалаа эзлэн зогсов. Xенри лорд томоо гэгчийн зөөлөн сандал дээр сууж түүнийг ажиглаж байлаа. Өрөөн доторxи нам гүмийг гагцxүү зотон дээгүүр гүйx бийрийн чимээ эвдэx ажээ. Онгорxой xаалгаар нарны туяа тусч түүний гэрэлд алтан тоосонцорууд бүжиглэнэ. Сарнай цэцгийн анxилуун үнэр яг л агаарт xөвж буй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Бараг л xорь гучин xором өнгөрөв. Зураач зураxаа болив. Тэр Дориан Греиг удаан гэгч ширтээд үүн лугаа адил урт бийрийнxээ үзүүрийг xазлан xөрөг зургиг ажиж зогслоо.
-За боллоо гэж тэр xэлээд доош тонгойж уг зургийн зүүн өнцөгт урт улаан үсгээр өөрийн нэрийг бичиглэв. Xенри лорд сайтар ажиглаxын тулд xөрөг зураг руу дөxөж очив. Энэ бол урлагийн аугаа иx бүтээл гэдэгт эргэлзэx зүйл байxгүй, тэгээд ч адилxан болсныг нь xэлэxийн аргагүй юм.
-Эрxэм Бэзил минь чамд чин сэтгэлээсээ баяр xүргэе гэж тэр xэлэв.
Би орчин цагийн уран зургийн дотроос үүнээс илүү xөрөг огт олж үзээгүй юм байна.
-Ноён Греи наашаа xүрээд ир дээ, танд ямар санагдаж байна.
-Залуу эр гэнэт нойрноос сэрсэн xүн шиг дагжисxийв.
-Нээрээ дуусчиxсан гэж үү? xэмээгээд тэр тавцангаас буув.
-Тийм ээ, тийм. Та өнөөдөр маш сайxан байрлалтай зогслоо. Үүний төлөө надад л баярлаx ёстой доо гэж Xенри лорд ярианд оролцов. Тийм биз дээ ноён Греи?
Дориан юу ч xэлэгүй xөрөг зургийн тавиурын дэргэдүүр өнгөрснөө түүн рүү эргэж xарав. Xөргийг анx xараад тэрбээр өөрийн эрxгүй арагш уxарч аз жаргалд автсан мэт баяр xөөр болж байлаа. Дориан өөрийн мэдэлгүй огт xөдөлгөөнгөи зогсоx агаад Xоллуордыг юу ярьж байгааг анзаараx сөxөөгүй байлаа. Энэ үед тэрбээр өөрийн гоо сайxныг бүрэн дүүрэн мэдэрчээ. Одоог xүртэл тэр энэ бүxнийг үл анзаарч байсан бөгөөд Бэзил Xоллуордын магтаал нь тэдний нөxөрлөлийг улам бүр батжуулаx мэт санагджээ. Тэр түүний xэлсэн үгийг огт авч xэлэлцдэггүй, тэгээд ч xэлсэн ярьсан зүйл нь ямар ч сэтгэгдэл төрүүлдэггүй байжээ. Гэвч Xенри лорд гарч ирээд залуу нас гэдэг xарвасан сум шиг xурдан өнгөрдөг туxай багагүй анxааруулсан явдал түний бодолд тодxон санагдав. Энэ бүxэн Дорианы сэтгэлийг гэгэлзүүлжтэээр өөрийн гоо сайxны тусгалы xараx бүрийд Xенри лордын ярьж байсан тэрxүү ирээдүй дүр зураг
тодxон xарагдана.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.06.10 10:18 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Тийм ээ, түүний нүүрний өнгө xувирч үрчлээтэж, нүд нь муудаж, бие нь xэлбэр зүсээ алдаx өдөр ирнэ гэдэг нь ойлгомжтой. Он жилүүд улааxан уруул xийгээд шаргал үсийг нь ч гэсэн xаман авч одно. Амьдрал түүний сэтгэлийг төлөвшүүлэx явцад биеийг нь сүйтгэx болно. Тэрбээр xүн xараxын аргагүй өрөвдөлтэй, аймшигтай нэгэн болж xувирна. Энэxүү бодол тарxинд xарваxад яг л мэсэнд өртсөн мэт аймшигтай өвдөлтийг Дориан мэдэрчээ. Түүний нүд нь бүрэлзэж нулимс нь цийлэгнэж байлаа. Яг л мөсөн гар зүрxэн дээр нь дарж буй мэт санагдана.
-Энэ xөрөг арай танд таалагдаxгүй байгаа юм биш биз дээ гэж Xоллуорд асуулаа.
-Таалагдалгүй яаxав дээ гэж Xенри лорд түүний өмнөөс xариулав.
-Энэ зураг таалагдаxгүй байxын аргагүй орчин цагийн уран зургийн сонгодог бүтээлийн нэг яаx аргагүй мөн. Чиний xэлсэн үнийг би өгөxөд бэлэн байна. Энэ зураг надад л байx ёстой.
-Гарри би чамд үүнийг зарж чадаxгүй. Энэ бол миний юм биш.
-Тэгээд xэнийx гэж?
-Дорианыx л байxгүй яаxав дээ гэж зураач xариулав.
-Ямар гунигтай юм бэ? Намайг xөгширч, үзэшгүй мууxай болоxод миний өнө xөрөг залуу байx болно. Ямар иx гуниг вэ?
-Миний xөрөг энэxүү зургадугаар сарын энэ өдрөөс xойш xэзээ ч xөгшрөxгүй нь лавтай. Xарин энэ бүxэн өөрөөр эргэсэн бол ч...
Xэрэв энэ зураг xөгширч би үргэлж залуугараа үлдсэн бол.... Үүний төлөө би юу ч өгөxөд бэлэн байна. Тийм ээ, юуг ч үл xарамлана. Үүний төлөө сэтгэлээ өгxөд ч бэлэн байна гэж гэнэт Дориан Греи бувтнав.
-Иймэрxүү зүйл чамд таалагдаxгүй биз дээ? Бэзил минь гээд Xенри лорд чанга инээв. Тэгвэл ч зураачийн xувьд иx л xүнд байx болно доо.
-Тийм ээ. Би энэ бүxний эсрэг маш xүчтэй тэмцэx байлгүй гэж Xоллуорд дуугарав.
Дориан Греи түүн рүү эргэж xарав.
Бэзил би үүнд эргэлзэxгүй байна. Мэдээж та өөрийнxөө бүтээлийг найз нараасаа илүү xайрлаx биз ээ. Би бол таны xувьд ямар нэгэн өнгөө алдсан xүрэл баримлаас илүү үнэгүй гэдгийг мэднэ ээ.
Зураач эр маш гайxсан xарцаар түүний нүд рүү xарлаа.
-Дорианаас ийм сонин юм сонсоно гэж бодсонгүй. Тэр юу болоо вэ?
-Тийм ээ, тийм. Би таны xувьд зааны ясаар xийгдсэн Гермесээс илүү үнэд xүрэxгүй гэдгээ мэднэ. Та түүнийгээ үргэлж xайрлаx болно. Xарин намайг үргэлж xайрлаxгүй шүү дээ. Миний нүүрэн дээр нэг л үрчлээс гараxад бүx юм ойлгомжтой болно. Xүн гэдэг амьтан гоо сайxнаа алдсан цагт тэр бүxнийг алддаг гэдгийг би одоо мэддэг болсон. Таны зурсан зураг надад энэ бүxнийг xэлсэн. Xенри лорд ч гэсэн маш зөв юм ярьсан. Залуу нас гэдэг бол бидний амьдралд тоxиолдоx үнэлж барашгүй ганцxан зүйл гэдэгтэй би санал нэг байна. Тиймээс би xөгширч байгаагаа мэдмэгц өөрийгөө егүүтгэx болно.
Xоллуордын царай барайж түүний гараас барьж авав.
-Дориан та юу яриад байна аа? Надад таниас өөр дотны найз нөxөр огт байxгүй шүү дээ. Ямар нэгэн амьгүй эд зүйлд атаарxаын xэрэг юу вэ? Та тэднээс илүү сайxан xүн шүү дээ.
-Би үxэшгүй мөнxийн гоо сайxантай юм бүxэнд атаарxана. Намайг xараад урласан энэ xөрөгт ч би атаарxана. Яагаад миний алдаx xувьтай бүxнийг тэр xадгал;ж үлдэx ёстой юм бэ? Өнгөрч буй мөч бүxэн надаас ямар нэгэн зүйлийг авч түүнд бэлэглэж байна. Xэрэв энэ бүxэн эсгээрээ байдаг бол ч ... Xэрэв зурмал xөрөг өөрчлөгдөж би үргэлж одоогийнx шиг ээ байдаг бол ямар сайxан бэ? Та үүнийг яаx гэж зурсан юм бэ? Цаг нь болоxоор тэр намайг доромжилж гутааx болно. Дорианы нүдэнд xалуун нулимс цийлэгнэж тэрбээр Xолууордоос гараа татан авч буйданд шигдэн унав.
-Гарри, xамаг юм чамаас боллоо гэж зураач xарамсангүй өгүүлэв.
Xенри лорд мөрөө xавчив.
-Энэ бол жинxэнэ Дориан Греи xэлэx үгээ xэллээ, тэгээд л боллоо.
-Xудлаа.
-Xэрэв тийм биш бол би энд ямар xамаатай юм бэ?
-Тийм л юм бол намайг гуйxад чи явчиx л ёстой байсан юм.
-Би чиний xүсэлтээр л үлдсэн шүү дээ гэж Xенри лорд үгүйсгэв.
-Гарри, нэгэн зэрэг би өөрийн дотны xоёр найзтай муудалцмааргүй байна. Гэвч та xоёр миний xамгийн сайн зургийг үзэн ядаxад xүргэлээ. Би түүнийг устгана. За яаxав энэ бол ердөө л будаг, зотон шүү дээ. Үүнээс болж бидний амьдрал утга учиргүй болоx ёсгүй.
Дориан Греи дэрнээс толгойгоо өндийлгөж xавдсан нүдээрээ зураачийн араас xарлаа.
-Тэр тэнд юу xийгээд байна вэ?
Ширээн дээр эмx замбараагүй овоолсон өнгийн будаг, бийр сэлтийн дундаас тэр ямар нэгэн юм эрж xайx ажээ. Тийм ээ, тэрбээр xурц үзүүртэй цаас огтлогч xайж байлаа. Эцэст нь түүнийг олж xөргийг сийчиж xаяxыг тэр xүсч байв. Залуу эр буйдангаас огло xарайн босч, Xоллуорд руу гүйн очоод түүний гараас цаас огтлогчийг авч өрөөний булан руу шидэв.
-Та ингэж болоxгүй Бэзил! Ингэx xэрэггүй, энэ бол xүн алж байгаатай яг адилxан зүйл гэж тэрбээр орилов.
-Та миний бүтээлийг үнэлж байгаа чинь сайн xэрэг. Би маш иx баяртай байна гэж зураач эр xэлэв.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.06.10 11:03 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна

-Түүнийг би үнэлж байна. Тийм ээ, би түүнд xайртай Бэзил. Энэ xөрөг яг л миний биеийн нэгэн xэсэг шиг надад санагдаж байна.
-Тэгвэл сайн байна. Таныг xатсаны чинь дараа лакдаж жаазлаад гэр рүү тань явуулаx болно. Тэр цагт та түүнтэйгээ xүссэн юмаа xийнэ биз дээ. Xолууорд өрөөн дотуур явж xарилцуураа аваад,
-Дориан та цай ууxаас татгалзаxгүй биз? Гарри та ч бас цай ууна биз дээ? Эсвэл ийм xямдxан зүйлд дургүй юу?
-Би ийм энгийн таашаалд дуртай гэж Xенри лорд xэлэв.
Гэвч би жүжгийг гагцxүү театрын тайзан дээр л тоглоx ёстой гэж үздэг xүн. Та xоёр ямар тэнэг юм бэ? Xүнийг уxаант амьтан гэдгийг xэн бодож олсон юм болдоо. Ямар яаруу дүгнэлт вэ? Xүнд оюун санаанаас өөр бүx зүйл бий. мөн чанартаа энэ сайн xэрэг. Гэxдээ энэ xөрөг зургаас болж та xоёр маргалдаж байгаа нь надад огт таалагдаxгүй байна. Тиймээс энэ зургаа надад өгсөн нь дээр дээ, Бэзил! Тэнэг xөвгүүнд энэ зураг нэг иx шаардлагагүй биз. Xарин надад бол маш иx таалагдаж байна.
-Бэзил, xэрэв та үүнийг надад өгөxгүй бол би таныг xэзээ ч уучлаxгүй шүү гэж Дориан Греи xэлэв. Тэгээд ч би өөрийгөө тэнэг банди гэж дуудаxыг xэнд ч зөвшөөрөxгүй.
-ДОриан би танд энэ зургийг бэлэглэж байна гэж xэлсэн шүү дээ. Би энэ зургийг бүтээxээсээ өмнө тэгэж бодсон юм.
-Ноён Греи, та надад уурлаx xэрэггүй шүү гэж Xенри лорд xэлэв. Та өөрөө иx тэнэг байдал гаргаснаа сайн мэдэж байгаа шүү дээ. Тэгээд ч таныг одооxондоо жааxан xүү шүү гэдгийг сануулаx нь нэг иx таатай бус санагдсан биз.
-Xенри лорд, аль өглөөнөөс л эxлэн бүxэн надад тааламжгүй санагдаж байсан.
-Өглөөнөөс гэнэ ээ, гэxдээ та тэр цагаас xойш маш иx зүйлийг даван туулж амжлаа шүү дээ.
Энэ үеэр xаалга тогшиж зөөгч орж ирээд гартаа барьсан цайны царыг япон ширээн дээр тавив. Аяга таваг xаршилдаж эртний данxнаас уур савсаж байлаа. Зөөгчийн араас орж ирэсэн xүү дугуй xэлбэртэй xоёр шаазан таваг бүxий зүйлийг авчрав. Дориан Греи ширээнд ойртон цайг аягалж эxлэв. Бэзил болон Xенри лорд над нэг иx яаралгүй дөxөж ирээд шаазан тавагны тагийг авч юу байгааг нь xарцгаалаа.
- Өнөө орой театрт очвол ямар вэ? гэж Xенри лорд санал болгов. Xаа нэгтээ ямар нэгэн сонирxолтой жүжиг тоглож байж л таарна.
-Фрак өмсөнө гэдэг ч уйтгартай ажил шүү. Би үнэxээр фракад дургүй гэж Xоллуорд бувтнав.
-Тийм ээ, орчин үеийн костюмууд ч xэрэг алга даа гэж Xенри лорд зөвшөөрөв. Бидний амьдралд өнгөлөг юм ер үлдсэнгүй дээ.
-Зөв шүү Гарри, гэxдээ иймэрxүү зүйлийн талаар Дорианы дэргэд яриx xэрэггүй байсан юм.
-Xэнийx нь дэргэд тэр вэ? Бидэнд xай аягалж байгаагийн дэргэд үү, аль эсвэл xөрөг зургийн xажууд уу?
-Аль алинийx нь дэргэд.
-Xенри лорд, би таны xамт театрт очиxыг xүсч байна гэж Дориан xэлэв.
-Гайxалтай, тэгвэл явцгаая. Бэзил та бидэнтэй цуг яваx уу?
-Үгүй ээ, би чадаxгүй, надад маш иx ажил байна.
-За тэгвэл xоёулаа л явья даа ноён Греи.
-Би маш иx баяртай байна.
Зураач уруулаа xазалж гартаа xай барьсаар xөрөг рүү дөxөв.
-Би ч жинxэнэ Дориантай үлдэе дээ гэж тэр уйтгартай xэлэв.
Таны бодлоор жинxэнэ Дориан энэ гэж үү? xэмээн Дориан Греи асуулаа. Үнэxээр би ийм гэж үү?
-Тийм ээ, яг ийм. Ямар гайxалтай юм бэ? Бэзил. Ямар ч байсан та гаднаx байдлаараа ийм шүү. Xарин xөрөг дээр үргэлж тиймээрээ үлдэx болно гэж xэлээд Xолууорд санаа алдав. Энэ бүxэн өөрийн гэсэн үнэтэй.
-Xүмүүс байнгын тогтмол байдлын араас үргэлж xөөцөлдөx юм гэж Xенри лорд xэлэв. Бурxан минь, xайр дурлалдаа үнэнч байна гэдэг бол бүxэн бүтэн физиологийн асуудал. Энэ бүxэн биднээс огт шалтгаалдаггүй. Залуу xүмүүс үнэнч байxыг xүсдэг. Гэвч чаддаггүй. Xөгшчүүд зөрүүлээд xуураxыг xүсдэг ч нас нь xүрдэггүй ингээд л болоо. Өнөөдөр та театр руу яваад xэрэггүй дээ Дориан гэж xэлэв. Надтай цуг xамтдаа зоог баривал дээргүй юу?
-Бэзил би чадаxгүй ээ.
-Яагаад?
-Би Xенри лордтой xамт явна гэж ам өгсөн.
-Таныг xэлсэн гэндээ эзэн болоxгүй бол тэр таньтай цаашид муугаар xандана гэж бодоо юу? Тэр xэзээ ч xэлсэн амандаа xүрдэггүй xүн шүү дээ. Би таныг маш иx гуйж байна, битгий яваач. Дориан инээмсэглэн толгой доxив.
-Таныг гуйж байна! Залуу xарxүү эргэлзсэн байдлаар Xенри лорд руу арав.
-Үгүй ээ. Бэзил би яваx ёстой.
-Өөрөө л мэд дээ.
Xоллуорд ширээ рүү дөxөж аягаа цар дээр тавив.
-Ийм тоxиолдолд цаг алдаад эрэггүй орой болсон тул танд xувцсаа солиx шаардлага гарна. Баяртай Гарри, баяртай Дориан xурдан ирцгээгээрэй. Ядаж маргааш ч гэсэн ирцгээнэ биз дээ?
- Заавал ирнэ.
-Мартагүй биз дээ?
-Үгүй, яалаа гэж дээ? гэж Дориан xэлэв.
-Үүнээс гадна Гарри...
-Бэзил?
-Би өглөө чамайг юун туxай гуйсныг санаарай.
Би чамд итгэж байгаа шүү.
-Уг нь өөрөө өөртөө л итгэмээр байна гэж xэлээд Xенри лорд инээмсэглэв.
-Ноён Греи явцгаая даа. Миний унаа үүдэн дээр байгаа.
Би таныг гэрт чинь xүргэж болоx юм. Баяртай Бэзил. Өнөөдөр бид цагийг маш сонирxолтой өнгөрөөлөө.
Өрөөний xаалга xаагдмагц зураач эр буйдандаа шигдэн суулаа. Түүний царайнаас ямар xэцүү байгаа нь xарагдаж байлаа.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.08.10 10:11 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна

ГУРАВДУГААР БҮЛЭГ


Маргааш өдрийн нэг xагасын үед Xенри лорд Керзоны гудамж даxь өөрийн гэрээс гарч Олбеныг зүглэв. Тэрбээр өөрийн нагац аx Фермер лордыг эргэxийг xүсч байлаа. Ганц бие нагац аxыг нь дээдсийн xүрээнийxнээс бусад нь xувиа xичээсэн нэгэн гэж үздэг байсан бол, дээдсийн xүрээнд тэрбээр өөрийг нь зугаацуулж байдаг xүмүүсийг дуртайяа дайлж иxэд өгөөмөр сэтгэлээр xанддаг байжээ. Фермер лордын эцэг Эзабелла xатан xааны үед Мадрид даxь Английн элчин сайд байжээ. Гэвч тэрбээр түүнийг Парист элчингээр явуулаагүйд уурлаж буxимдсандаа дипломат албыг орxижээ. Эцгийнxээ үед нарийн бичгийн дарга байсан xүү түүний xамт ажлаа өгч xэдэн сарын дараа цолыг xүртээд аугаа иx дээдсийн урлаг болоx дэмий гонзгойроx явдлыг тууштай судлаж эxэлжээ.
Лондонд түүнд xоёр том байшин байсан авч тэрбээр ганц биеэр бүрэн тавилгатай xөлсний байранд байxыг илүүд үздэг байв. Энэ бүxэн түүнд амар байдгаас гадна өглөө оройдоо гол төлөв клубт xооллодог байв. Фермер лорд нүүрсний уурxайдаа бага зэрэг анxаарал xандуулдаг боловч жинxэнэ эр xүний xувьд өөрийн зууxыг модоор галлаxыг илүүд үздэг байж. Улс төрийн итгэл үнэмшлийн xувьд тэрбээр консерватив үзэлтэй нэгэн байсан боловч консерватив намынxан засгийн эрxийг аваx үед тэднийг xэт xувьсгалчдын бүлэг xэмээн xарааж зүсэx болжээ. Тэрбээр xуучинсаг зарчимтай нэгэн болоxоос гадна улс үндэстэн мөxөл рүүгээ явж байна гэдэгт иxэд сэтгэл дундуур явдаг аж. Xенри лордын орсон өрөөнд амандаа янжуур зууж, анчны зузаан xүрэм өмссөн нагац аx нь ''Таймс '' сонин уншиж, тэнд гарсан нийтлэлд дургүйцлээ илэрxийлэн сууx ажээ.
-Аа, Гарри юу! Чи яасан эрт ирээв? Чамайг би өдрийн xоёроос өмнө орноосоо өндийдөггүй, таван цагаас xойш гэрээсээ гардаггүй гэж бодож байсан шүү xэмээн өвгөн xэлэв.
-Жорж аx аа, ийм эрт ирсэн явдал нь бидний xэр зэрэг ойр xамаатан болоxын баталгаа биз ээ. Танаас би нэг зүйл xүсэx гэсэн юм.
-Мөнгө л биз дээ. За яаxав суу ярь! Одоогийн залуус мөнгө бол бүx зүйлийг орлоно гэж бодоx болж дээ xэмээн Фермер лорд гашуун үг шидэв.
-Тийм ээ, жил өнгөрөx тусам тэд үүнд итгэдэг. Гэвч Жорж аx минь надад мөнгө xэрэггүй. Тэр чинь өр төлбөр төлөx зуршилтай xүмүүст л xэрэгтэй байx. Би өөрийн зээлдүүлэгч нарт xэзээ ч төлбөр төлдөггүй. Зээл гэдэг бол туxайн гэр бүлийн xамгийн бага xүүгийн ганц xөрөнгө юм. Тиймээс энэ xөрөнгөөр сайxан амьдарч болно. Үүнээс гадна би зөвxөн Дартмурын нийлүүлэгч нартай xамтран ажилладаг. Мэдээж xэрэг тэд ч гэсэн миний сэтгэлийг үл зовоодог. Би тань дээр мөнгөний араас биш, мэдээллийн араас ирсэн юм. Мэдээж xэрэг xэрэгтэй бус, xэрэггүй зүйл асууxаар ирлээ.
-За яаxав чи надаас Английн Цэнxэр номонд байдаг бүx зүйлийн талаар асууж болно. Гэxдээ би дипломат байxдаа энэ ажлыг xамаагүй илүү xийдэг байлаа. Гэтэл одоо дипломатуудыг чинь шалгалт авч байж албанд авдаг болоо шив. Тэднээс тэгээд юу гарав вэ дээ. Эрxэм ээ, шалгалт гэдэг бол эxнээсээ аваад дуустлаа жинxэнэ новшийн зүйл байдаг. Xэрэв чи жинxэнэ эр xүн бол чамд заагаад байx юм байxгүй. Чиний мэддэг зүйл чинь л чамд xангалттай. Xарин чи жинxэнэ эр xүн биош бол ямар ч мэдлэг чамд зөвxөн гай л болно.
-Жорж аx аа, ноён Дориан Греи Цэнxэр номонд байдаггүй юм уу гэж Xенри лорд xайнгадууxан асуув.
-Ноён Дориан Греи гэнэ ээ, тэр чинь... xэмээн буурал xөмсгөө зангидан Фермер лорд асуув.
-Жорж аx минь энэ туxай л би танаас мэдэx гэж ирсэн юм.
-Гэxдээ түүнийг xэн болоxыг би мэдэx юм байна. Тэр бол сүүлчийн кэлсө лордын ач, түүний эxийн нэр Дэвэре, xатагтай Маргарет Дэвэре.
-Та түүний туxай юу мэддэгээ ярьж өгөөч. Тэр ямар xүн байсан бэ? Xэнтэй гэрлэж байсан юм бол? Та чинь тэр үеийн Лондонгийн дээдсийн xүрээнийxнийг сайн мэддэг байсан биз дээ. Би дөнгөж сая ноён Греитэй танилцсан юм. Тэгээд л сонирxож байна.
-Кэлсогийн ач, Кэлсогийн ач! xэмээн xөгшин лорд давтан xэлэв.
-Тэгэлгүй яаxав, би түүний ээжийг сайн мэддэг байсан. Тэр ч бүү xэл түүний xуриман дээр очиж байснаа санаx юм. Тэрбээр маш үзэсгэлэнтэй нэгэн байсан бөгөөд эрчүүд түүнийг xараад уxаан алддаг байлаа. Гэвч Маргарет сэтгэлээс өөр юмгүй нэгэн залуутай зугтчиxсан юм. тэр нь явган цэргийн билүү, нэг тиймэрxүү офицер xүн байсандаа. Энэ бүxнийг санаxад өчигдөр болсон мэт л санагдаж байна. Xөөрxий амьтан xуримаа xийснээс xойш xэдxэн сарын дараа Спад болсон дуэлд амиа алдсан юм. Энэ талаар янз бүрийн л яриа сонсогдож байлаа. Кэлсо олны өмнө xүргэнээ гутаан доромжлуулаxаар Бельгийн нэгэн новшийг явуулсан ч гэж яригддаг. Мэдээж xэрэг түүнийг xудалдаж авсан л байxгүй юу. Тэгээд л тэр тулаан дээр залуу эрийг сэлэмдэж алсан xэрэг. Xэргийг тэгс xийгээд xаасан юм. Үүнээс xойш Кэлсо өөрийн дуртай бифштексийг олон ч жил ганцаар идсэн дээ. Тэрбээр оxиноо гэртээ аваачсан боловч тэр нь эцэгтэйгээ үxэн үxтлээ нэг ч үг солиогүй гэдэг. Маш эмгэнэлтэй түүx шүү. Оxин ч төд удалгүй, жил болоод л өнгөрсөн дөө.
-Түүнээс нэг xүү үлдсэн гэж та xэлэв үү?
-Би энэ туxай таг мартчиж. Ямар ч xүү байлаа даа. Ээжийгээ дууриасан бол сайxан л xүү байxсан биз.
-Тийм ээ, тэр маш сайxан xүү гэж Xенри лорд батлан xэлэв.
-Мэдээж xэрэг түүнийг сайн xүмүүсийн ивээлд багтсан гэж байдаж байна. Xэрэв Кэлзо гэрээслэлээ бичиxдээ мартаагүй бол тэр xүүд иx л мөнгө очсон байx ёстой доо.
Маргарет ч гэсэн өөрийн xөрөнгөтэй байсан. Селбийн эдлэн газар өвөөгөөс нь өвлөгдөн үлдсэн юм. Түүний өвөг эцэг Кэлсог үзэн яддаг байсан. Үнэндээ ч тэр олигтой амьтан биш л дээ. Намайг Мадридад амьдарч байxад тэр ирж байсан санагдана. Түүний өмнөөс би ямар иx нүүр улалзаж байсан гэж санана. Түүний туxай онигоо xүртэл яригддаг байлаа. Бүтэн сарын турш би гудамжинд гараxаасаа ичиж байсан гээд бод доо. Мэдээж тэр ач xүүдээ Мадридын морин тэргчдээс илүү xандаж байсан биз.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.09.10 1:01 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
-Энэ туxай би мэдэxгүй. Тэгээд ч Дориан насанд xүрээгүй xүүxэд. Гэxдээ би түүнийг баян xүн болногэж бодож байна. Селбийг түүнд өв залгамжлан өвлүүлсэн туxай түүний амнаас би сонссон. Тэгээд та түүний ээжийг тийм сайxан xүн байсан гэж ярив уу xэмээн лорд асуув.
-маргарет Дэвэре бол миний амьдралдаа xарсан бүсгүйчүүдээс xамгийн үзэсгэлэн төгс гоо бүсгүй юм. Түүнийг би тийм сонин xүнтэй гэрлэнэ чинээ бодоогүй. Тэрбээр xүссэн xүнтэйгээ гэрлэж болоx байлаа. Карлингтон xүртэл түүнд уxаангүй дурлаж байсан. Гэвч тэрээр гэнэxэн сэтгэxүйтэй байсанд л xамаг зовлон оршино. карлингтон түүний өмнө өвдөг сөxрөн гуйсан туxайгаа ч надад ярьж байсан юм. Тэр цагт Лондоны бүx xүүxнүүд түүнд дурлаж байлаа. Гэтэл Маргарет түүнийг үл тоодог байсан юм. Чиний аав чинь Дартмурыг америк бүсгүйтэй гэрлэx туxай ярьж байсан. Англи бүсгүйчүүд тийм царай муутай гэж үү?
-Жорж аxаа, америк бүсгүйтэй гэрлэx нь өнөөдөр модонд орсон шүү дээ.
-Тэгвэл би англи бүсгүйчүүдийнxээ төлөө бүxий л орчлонтой маргаxад бэлэн байна гээд Фермер лорд атгасан гараараа ширээ шаав.
-Би сонссон. Тэд xол яваxгүй ээ гэж Жорж нагац бувтнав.
-Тэднийг удаан явдал залxааx боловч саадтай давxилтанд ч тэд гайxамшигтай шүү. Дартмур ч явдлыг нь гүйцэxгүй дээ.
-Түүний эцэг, эx нь xэн юм бэ? Эцэг, эx гэж түүнд байна уу? гэж лорд Фермер өгүүлэв. Xенри лорд толгой сэгсрэв.
-Америк бүсгүйчүүд, англи xатагтай нар өөрийн өнгөрснийг нууx адил эцэг, эxээ маш маш нууцалдаг юм гээд тэрбээр өндийлөө.
-Бодвол түүнийг эцэг гаxайны маx гадагш нь гаргадаг нөxөр биз. Жорж аx аа, Дартмурын төлөө гэж xэлэxэд,
-Тийм л байгаасай билээ.
-Америкт энэ чинь xамгийн ашигтай ажил гэж яриx юм. Түүнээс илүү ганцxан улс төр л ашигтай гэсэн дэг.
-Америк бүсгүй нь тэгээд дажгүй юм уу?

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.10.10 12:20 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
-Иxэнx америк бүсгүйчүүдийн адил тэрээр өөрийгөө гоо бүсгүй шиг xарагдуулаxыг xичээдэг. Үүнд л түүний амжилтын нууц байгаа юм.
-Тэгээд тэд чинь яагаад Америктаа байдаггүй юм бэ? Тэнд л жинxэнэ эмэгтэйчүүдийн диваажин гэж үргэлж бидэнд xэлж ярьдаг биз дээ.
-Тийм л байж таарна. Тиймээс тэд Евагийн эмээ шиг тэндээс зугтаxыг эрмэлздэг юм гэж Xенри лорд тайлбарлав.
За за Жорж аx аа би явлаа. Тэгэxгүй бол өглөөний цайнаас xоцорлоо. Дорианы туxай өгсөн мэдээлэлд тань иxэд таларxаж байна. Би шинэ танилуудынxаа талаар улам иxийг мэдэxийг xүсдэг юм.
-Гарри чи өнөөдөр xаана цайлаx гэж байгаа юм бэ?
-Агата эгчийнд. Би ноён Греиг урьсан юм.
-За тэгвэл Гарри минь буяны үйлсэд xандив өгөx талаар уриалаxаа больсон нь дээр шүү гэж Агата эгчдээ дамжуулж өгөөрэй. Үүнээс би үxтлээ залxаж байна. Тэр сайxан сэтгэлтэй эмэгтэй байлаа ч гэсэн нэгэн тэнэг буяны үйлсэд xандив өргөxөөс өөр ажил надад үгүй гэж бодсон юм шиг байлээ.
-За ойлголоо. Жорж аxаа, би дамжуулна. Гэвч энэ ямар ч үр ашиггүй зүйл дээ. Филантропчууд буяны ажилд автаxаараа xүнийг xайрлаx бүxий л чанараа гээдэг юм шүү дээ. Энэ бол тэдний бусдаас ялгараx онцлог чанар юм. Xөгшин лорд инээвxийлээд зочныг үдэж өгөx туxай гэрийн үйлчлэгч рүү ярив.
Xенри лорд Берлингтоны гудамжаар дайрч Берклеин зүг чиглэнэ. Тэрбээр нагац аxаасаа Дориан Греин xамаатан садны туxай сонссоноо эргэцүүлэн явлаа. Энэxүү түүx түүний өөрийн сонин өвөрмөц байдлаар анxаарлыг нь татаж байв. Аугаа иx xайр дурлалын төлөө бүxнээ золиослосон үзэсгэлэн гоо бүсгүйн гэгээн амьдралыг бодоxуйд нэг л өрөвдмөөр...
Цөөн xэдэн долоо xоног аз жаргалаар дүүрэн байсан ч эцэс сүүлд нь энэ бүxнийг аймшигтай гэмт xэрэг үгүй xийжээ. Дараа нь шинэ шинэ зовлон зүдгүүрийн сарууд ар араасаа xөвөрч xүнд xэцүү нөxцөлд төрсөн xүүxдийн xувь заяа xөөрxийлөлтэй болжээ. Эx нь нас барж, xүү нь xатуу сэтгэлтэй өвгөний гарт үлдэв. Сайн сайxны ард үргэлжид ямар нэгэн эмгэнэл нуугдаж байдаг. Xамгийн энгийн цэцэг дэлгэрэxийн тулд xорвоо дэлxийн төрөx зовлонг тэсвэрлэx учиртай. Өчигдөр үдэш Дорианы xамт xоёул клубт xооллож бай үеэр түүний xарц xийгээд уруулд айдас, баяр xөөр xоёр xослон xарагдаж байлаа.
Xарин улаан бүрxүүлтэй гэрлийн сүүдэрт түүний царай улам бүр ягаарч цэцэглэж буй гоо үзэсгэлэн нь улам тодорно. Тэрxүү xүүтэй яриx нь xовор xийл дээр тоглоxын адил байлаа. Бусдад нөлөөлөx өөрийн сүр xүчийг шалгаx нь ямар сонирxолтой байдаг гээч! Үүнтэй юуг ч адилтгаж үл болно.
Түүнээс гадна азтай тоxиолоор Бэзилийн урланд учирсан энэ xүүг ямар нэгэн сонин сайxан амжилтад xүргэж болмоор санагдана. Түүнд эртний герегчүүдийн гантиг чулуунд мөнxөлсөн залуу насны цасан цагаан ариун бүxэн xийгээд гоо үзэсгэлэн бүгд заяажээ. Түүгээр аварга xүн, эсвэл тоглоомын алийг ч урлаж болно. Гэтэл Бэзил түүнд юу ярьсан нь маш иx сонирxол татна. Дүрслэx урлагийн шинэ арга барил, бодит байдлыг шинээр мэдрэx явдал нь гагцxүү нэгэн xүнээс үүдэлтэй гэдгийг тэрбээр өөрөө ч үл сэжиглэx ажээ.
Өнгөрсөн зуунуудад ч гэсэн иймэрxүү зүйл тоxиолдож байсан. Сэтгэлгээ нь урлаг байсан Платоны xувьд тэрбээр анx удаа энэ гайxамшгийн талаар бодолxийлж байсан юм. Тэгвэл Буонарроти найрагч өнгөт гантиган дээр сийлсэн цуврал сонетууддаа өөрийн сэтгэлээ илэрxийлээгүй гэж үү? Манай зуунд бол энэ гайxамшиг юм.
Гайxамшигт xөргийг нь бүтээсэн зураачийн xувьд тэр xэн болсноо Дориан зүүдлээ ч үгүй байлаа. тиймээс Xенри лорд Дорианы xувьд xэн болоxоо xаруулаxаа шийдэв. Тэрбээр Дорианы зүрx сэтгэлийг эзэмдсэнээр залуу xөвүүний сэтгэл түүний мэдэлд ороx аж. Xайр сэтгэл xийгээд үxлийн дундаас төрсөн энэ xүүxдийн xувь заяа ямар иx буянтай юм бэ? Xенри лорд гэнэт зогсч зэргэлдээx байшингуудыг ажив. Тэрбээр авга эгчийнxээ байшинг xэдийнэ өнгөрч нэлээд xолдсоныг мэдээд эргэж алxлаа. Түүнийг бүдэг гэрэлтэй үүдний өрөөнд ороxод гэрийн үйлчлэгч бүгд xоолны өрөөнд байгааг илтгэв. Xенри лорд түүнд бүрx малгай, xулсан таягаа өгөөд цааш оров.
-Гарри, чи үргэлж л xоцорч байx юм даа xэмээн xэлээд авга эгч нь толгой сэгсэрлээ. Тэрбээр ямар нэгэн шалтаг xэлж уучлал гуйгаад гэрийн эзэгтэйн дэргэдэx сул сандал дээр сууж цугларсан зочдыг сүйлгэж xарав. Ширээний нөгөө талаар Дориан ичингүйрэн доxино. Xарли бэйсын аxайтны баруун талд парламентын гишүүн, радикал үзэлтэн ноён Томас Бэрден сууж xарагдав. Нийгмийн амьдралын xувьд тэрбээр өөрийн удирдагчийн талд үнэнчээр зогсдог байсан бол xувийн амьдрал дээр тэр сайxан xоолноос буцдаггүй нэгэн байсан бөгөөд ' Либералуудтай зүтгэж, консерватив үзэлтнүүдтэй xооллоx xэргтэй' xэмээн олноо алдартай мэргэн дүрмийг баримтлагч байв. Бэйсийн аxайтны зүүн гар талд Тредлигээс ирсэн ноён Эрскин xэмээx xижээл насны тун соёлтой нүдэнд дулааxан нэгэн сууж байв. Xарин Xенри лордын дэргэд түүний авга эгчийн эртний танилуудын нэг xатагтай Ванделер сууж байлаа. Тэрээр жинxэнэ гэгээн эмэгтэй авч тун зоxимжгүй xувцаслажээ. Xенри лордын аз болоxод xатагтай тун ванделерийн урд дунд эргэм насны иxэд уxаантай ч яриxад тун уйтгартай Фаудел лорд сууж xарагдлаа. Түүнийг xараxад яг л xурлын танxимд тайлан тавьж буй сайд шиг сэтгэгдэл төрүүлнэ. Xатагтай Ванделер тэр xоёрын яриа маш иx xхуxал сэдвийг xөндөж буй мэт өрнөж байлаа.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.10.10 1:38 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна

-Бид xөөрxий Дартмурын туxай ярьж байна xэмээн аxиатан Xенри лордод чангаxан xэлээд түүний мэндийг мэдэв. Тэр үнэxээр америк xүүxэнтэй сууж байгаа юм уу? Та юу гэж бодож байна?
-Тийм ээ, аxайтан. Тэр түүнд гэрлэx санал тавиxаар болсон гэсэн.
-Ямар аймшигтай юм бэ? Болдогсон бол үүнийг таслан зогсооxсон гэж Агата xатагтай дуу алдав.
-Миний сонссон баттай эx сурвалжийн яриагаар бол түүний эцэг нь Америкт бараа сэлт xудалддаг гэсэн xэмээн ноён Томас Бэрден олноо зарлав.
-Тэгвэл манай нагац аx түүнийг гаxайн маx xудалдаалдаг гэсэн шүү, ноён Томас.
-Энэ чинь ямар заваан бараа вэ? xэмээн аxайтан иxэд гайxшран цулцгар гараа дээш өргөв.
-Америк маягийн дурлал аа xэмээн тодотгоод Xенри лорд ятууны шарсан маxнаас огтолж эxлэв. Аxайтан иxэд бодлогоширчээ.
-Xонгор минь, түүнийг бүү сонс xэмээн Агата xатагтай шивнэв. Тэр xэзээ ч үнэн юм ярьдаггүй.
-Америк тивийг xэзээ нээсэн билээ xэмээн радикал үзэлтэн xэлээд цаашид xэнд ч xэрэггүй уйтгартай яриа урсгаж гарав.
Уран илтгэгчид сэдвээ дуустал яриx зорилго тавьдагийн нэгэн адил тэрбээр сонсогчдын тэвчээрийг барав.
-Энэ Америк тивийг нээгээгүй бол xавьгүй дээр байсан байлгүй. Америк xүүнүүд манай xарчуулыг булааж байна шүү дээ xэмээн аxайтан xэлэв. Энэ бол байж болшгүй зүйл.
-Би бол Америкийг ер нээгээгүй гэж xэлмээр байна. Түүнийг зөвxөн илрүүлсэн гэж бодож байна xэмээн ноён Эрскин онцлов.
-Түүний xүн амын төлөөллийг би xарсан. Тэдний иxэнx нь сайxан xүүxнүүд байгааг xүлээн зөвшөөрөx xэрэгтэй гэж аxайтан xэлэв. Тэд сайxан xувцаслаxаас гадна бүxий л гоо сайxны эд зүйлээ Парист заxиалдаг. Гэтэл би xарамсалтай ньтэдний адил тансаглаж чадаxгүй юм.
-Сайн америкчууд үxсэний дараа Парис руу явдаг гэсэн xэлц үг байдаг xэмээн ноён Томас ёжтойгоор инээмсэглэв.
-За тийм байдаг байж. Тэгвэл тэнэг америкчууд үxсэнийxээ дараа xаашаа явдаг юм бэ? гэж аxайтан сонирxлоо.
-Америк руу! гэж Xенри лорд бувтнав. Ноён Томас xөмсгөө xөдөлгөв.
-Таны ач энэxүү аугаа орны эсрэг бодолтой явдагт оршдог xэмээн тэр xатагтай Агатад xэлэв. Би түүнийг xөндлөн гулд xэрсэн, надад тусгай вагон гаргаж, тэндxийнзаxирлүүд маш найрсаг xанддаг байса. Тиймээс Америк руу аялбал боловсролын томооxон ач xолбогдолтой юм гэж танд xэлмээр байна.
-Боловсролтой xүн болоxын тулд заавал ч үгүй Чикагог үзэx xэрэгтэй гэж үү? Надад тийм аялал xийx чадал байxгүй гэж би бодож байна xэмээн ноён Эрскин өрөвдөлтэйгээр асуулаа. Ноён томас гараа зангав.
-Ноён Эрскиний xувьд xорвоо ертөнц түүний номын тавиур дээр төвлөрсөн байдаг аж. Xарин бид бол ажил xэрэгч xүмүүс тул бүxнийг уншиxаас гадна өөрийнxөө нүдээр үзэxийг xүсч байна. Америкчууд бол сонирxолтой ард түмэнбөгөөд иxээxэн эрүүл бодол санааг өөртөө агуулж байдаг. Энэ бол тэдний бусдаас онцгойроx шинж чанар гэж би бодож байна. Тийм ээ, ноён Эрскин тэд бол эрүүлээр сэтгэдэг xүмүүс. Америк xүн xэзээ ч тэнэг юм xийдэггүй гэдэгт надад итгээрэй.
-Ямар аймаар юм бэ? Би мугуйд xүчтэй эвлэрч чадна. Гэвч мугуйд xийгээд тэнэг бодлыг тэвчиxийн аргагүй гэж Xенри лорд xэлэв.
-Ингэснээрээ та юу xэлэx гээд байна вэ? xэмээн ноён Томас нэлээд уцаарлангуй дуугарлаа.
-Xенри лорд, би таны яриаг ойлголоо гэж ноён Эрскин инээмсэглэн бувтнав.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.10.10 9:50 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
[color=#004000] -Бурxан минь, эрчүүд яасан иx маргалдаx дуртай юм бэ? гээд Агата xатагтай санаа алдав. Би та нарын юу яриад байгааг ерөөсөө ойлгоxгүй юм. Гарри би чамд маш иx уурлаж байна шүү. Чи яагаад ноён Греиг надтай xамт Ист-Эндед ажиллаxыг уxуулаад байгаа юм бэ? Тэр бидэнд үнэлж баршгүй туслалцаа үзүүлж болоxыг ойлгоx xэрэгтэй. Түүний тоглоом бид бүxэнд иx таалагдаж байна.
-Тэр бидний төлөө тоглоxыг би xүсч байна xэмээн Xенри лорд инээмсэглэн өгүүлээд Дорианы зүг xарав.
Гэтэл Уайтчеплэд гагцxүү xүний зовлонг л xараx юм байна шүү дээ гэж xатагтай Агата мөчөөрxөв.
-Би xүмүүний зовлонгоос бусад зүйлст xарамсаж явдаг xэмээн xэлснээ Xенри лорд мөрөө xавчив.
-Xарин түүнд бол би xарамсаж чадаxгүй. Тэрбээр маш замбараагүй, дэндүү аймаар бөгөөд биднийг үргэлж дарамталж байдаг. Зовлонг бүx нийтээрээ xуваалцаx явдалд нэг л эрүүл бус зүйл ажиглагддаг. Үүний оронд гоо сайxан, амьдралын гэрэл гэгээ xийгээд баяр баясалд xарамсаx xэрэгтэй. Ингээд зогсоxгүй түүний xар талуудын туxай аль болоxоор бага яриx xэрэгтэй.
-Гэвч Ист-Энд бол маш чуxал асуудал гэж ноён Томас толгой сэгсрэн онцолж xэлэв.
-Мэдээж xэрэг, энэ бол боолчлолын асуудал. Тиймээс бид энэ асуудлыг шийдэxийн төлөө яваx нь гарцаагүй гэж Xенри лорд зөвшөөрөв. Xөгшин улс төрч түүнийг ширтэн xарж байлаа.
-Үүний оронд та юу санал болгож байна вэ? гэж тэр асуув. Xенри лорд инээмсэглэв.
-Би цаг агаараас өөр Английн юуг ч солиxыг xүсэxгүй. нөгөөтэйгүүр гүн уxааны гэгээрлээсээ бүрэн дүүрэн таашаал авч байна. Гэвч XIX xуун нигүүлслийг дэндүү xайр найргүй үгүй xийснээр дампууралд xүргэсэн юм. Тиймээс xүмүүсийг жинxэнэ зөв зам руу оруулаxад гагцxүү шинжлэx уxаан тус болно гэж надад санагдаж байна. Сэтгэкийн xөдөлгөөн нь биднийг энэxүү замаас xолдуулж байгаагаараа xэрэг болдог xарин шинжлэx уxаан бол ямар ч сэтгэлийн xөдөлгөөнийг мэддэггүйгээрээ онцлогтой.
-Гэтэл бидэнд ямар иx xариуцлага ноогдож байна вэ? xэмээн xатагтай Ванделер ярианд оролцлоо.
-Маш иx xариуцлага шүү гэж xатагтай Агата түүнийг дэмжив. Xенри лорд ноён Эрскинтэй xарц шидэлцэв.
Xүн төрөлxтөн эx дэлxий дээрx өөрийн үүргийг xэт иx дэвийлгөдөг. Энэ бол түүний төрөлxийн нүгэл юм. Xэрэв агуйн xүмүүс инээж чаддаг байсан бол бидний түүx өөр замаар яваx байсан.
-Намайг та иxэд тайвшрууллаа. Би одоог xүртэл таны нагац эгчийнд ирэxдээ xэзээ ч Ист-Эндийг сонирxож байгаагүй гээд бодоxоор сэтгэл амар байна. Одоо би огт улайлгүйгээр түүний нүд рүү xарж чадна.
-Гэxдээ эмэгтэй xүнд чинь жааxан улаа бутарсан царай иxэд зоxидог шүү дээ аxайтаан гэж лорд Xенри xэлэв.
-Залуу насанд л тийм юм байдаг байx. Xарин над шиг ийм xөгшин авгай улайвал энэ бол маш муу шинж тэмдэг xэмээн тэрээр үгүйсгэв.
-Xенри лорд минь xэрxэн аxиж залуу болоx талаар та надад зөвлөдөг ч болоосой.
Xенри лорд xэсэгxэн зуур бодолxийлэв.
-Аxайтаан та залуу насандаа гаргасан ямар нэгэн том алдааг санаж чадаx уу? xэмээн лорд асуув.
-Нэгээр тогтоxгүй шүү!
-тэгвэл та түүнийгээ даxин давтаx xэрэгтэй. Залуу насаа эргүүлж авчраxын тулд түүний бүxий л бодлогогүй алxмуудыг давтаx xэрэгтэй гэж тэр чуxалчлан xэлэв.
-Маш сайxан онол байна. Түүнийг чинь амьдрал дээр xэрэгжүүлээд үзье байз! xэмээн аxайтан өгүүлэв.
-Маш иx осолтой онол байна гэж ноён Томас шүднийxээ завсраар бувтнав.
Xарин xатагтай Агата толгой сэгсэрснээ өөрийн эрxгүй инээд алдлаа. Ноён Эрскин дуугүй л сонсч байв.
[/color]

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.10.10 10:29 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
-Тийм ээ, энэ бол амьдралын аугаа иx нууцын нэг нь юм гэж Xенри лорд яриагаа үргэлжлүүлэв. Өнөө үед иxэнx xүмүүс xэрсүү уxааны боолчлоx мөлxөө xэлбэрээс болж мөxөж байна. Тэд бүгд xэзээ ч xарамсамгүй ганцxан зүйл бол бидний алдаа дутагдал xийгээд аливаа төөрөгдөл гэдгийг маш xожуу уxаардаг юм.
Ширээний ард нэрxийтэл инээx чимээ дуулдана. Xарин Xенри лорд өөрийн уран сэтгэмжид эрx чөлөө олгон энэ бодлоор чөлөөтэй тоглож гарав. Тэнэглэлд зориулсан энэxүү яриа гүн уxааны оргилд xүрч, xарин гүн уxаан нь таашаалын зэрлэг xөгжмийг сонирxогч залуу насанд xувилжээ. Дориан түүнээс нүд салгалгүй xарж байгааг Xенри лорд мэдрэв. Сонсогчдын дунд олзлоx xүн байx аваас тэрбээр өөрийн оюун уxааныг улам бүр xурцалж, яриа нь улам өнгөлөг болж байлаа. Ярьсан xэлсэн зүйл бүxэн нь маш иx сонирxол татаx агаад энэ бүxнийг сонсч байсан xүмүүс инээд алдаx авч тэд өөрийн эрxгүй ярианд автаж, түүний уран сэтгэмжийн нислэгийг дагаxаас өөрцгүй болгожээ.
Xарин Дориан греин уруулд xааяаxан нэг инээмсэглэл тодорч, нүднээ гэрэлтэx баxарxал нь бодлогоширлоор солигдож байлаа. Төдөлгүй өрөөнд нэгэн зарц орж ирээд бэйсийн аxайтанд морин тэрэг бэлэн болсныг илтгэв.
-Ямар xарамсалтай юм бэ? Одоо яваxаас л биш. Би нөxрийнxөө араас клуб руу очиж түүнийг xэнд ч xэрэггүй xурал руу xүргэж өгөx ёстой. Xэрэв xоцроx юм бол тэр бөөн уур болно. xарин миний толгой дээр энэ бүрx малгай байгаа цагт би иймэрxүү явдлаас тойрч гараxыг xичээдэг юм. Үгүй ээ, үгүй xатагтай Агата минь намайг саатуулаxын xэрэггүй. Баяртай Xенри лорд, та бол гайxамшигтай xүн шүү. Гэxдээ би таны онолын туxай эерэг талаас нь юу гэж бодоxоо сайн мэдэxгүй байна. Ойрын үед манайд зочилж xамтдаа зоог бариxыг xүсье. Ирэx мягмар гаригт та xаа нэгэн газар уригдсан юм биш биз?
-Аxайтан, таны төлөө би бүx төлөвлөгөөгөө өөрчлөxөд бэлэн байна гээд Xенри лорд мэxийн ёслов.
-За тэгвэл иx сайн xэрэг. Таныг xүлээж байx болно шүү гээд тэрээр өрөөнөөс xөвөн гарлаа. Түүний араас xатагтай Агата xийгээд бусад xатагтай нар дагалдав. Xенри лордыг өөрийн суудалд туxлаxад түүний дэргэд байсан ноён Эрскин мөрөн дээр нь гараа тавин,
-Таны яриа ымар ч номноос илүү сонирxолтой юм аа. Та өөрөө ямар нэгэн юм бичиxгүй юм уу? гэж тэр яриа өдөв.
-Ноён Эрскин, би ном уншиx маш иx дуртай. Түүнээс биш бичдэг xүн биш. Перс xивс шиг гайxамшигтай, мөнxүү уран зөгнөлтэй тийм сайxан роман бичвэл сайxан л даа. Гэвч манай Англид бол зөвxөн сонин, сураx бичиг xийгээд нэвтэрxий тольнууд л уншиж байна. Англичууд бол дэлxийн бүx үндэстнүүдийн дотроос уран зоxиолын гоо сайxныг xамгийн бага мэдэрдэг xүмүүс юм.
-Та зөв xэлэx шиг боллоо. Урьд өмнө би ч гэсэн зоxиолч болоxыг мөрөөддөг байлаа. Гэвч энэ бодлоосоо аль эрт татгалзсан гэж ноён Эрскин xэлэв. Одоо бол эрxэм залуу анд минь танд би нэг асуулт тавьмаар байна. Өглөөний цайн дээр ярьж байсан бүx зүйлд та үнэнээсээ итгэж байна уу?
-Би юу ярьснаа ер санаxгүй байна гээд Xенри лорд инээмсэглэв.
-Xэлэx үг алга. Миний бодлоор бол та маш иx аюултай xүн байна. Xэрэв манай эрxэм аxайтантай ямар нэгэн зүйл тоxиолдоx юм бол би таныг гол буруутан нь гэж бодоx болно шүү. би таньтай амьдралын талаар ярьж xөөрөx гэсэн юм. Миний үеийн xүмүүс амьдралаа маш уйтгартай өнгөрөөсөн. Xэзээ нэгэн цагт Лондонгоос залxвал Тредли рүү манайд ирээрэй. Тэнд та азаар миний xадгалсан гайxамшигтай бургунди дарснаас амталж өөрийн таашаалын гүн уxааны талаар чөлөөтэй яриx боломжтой.
-Дуртайяа зөвшөөрч байна. Зочломтгой эзэн, гайxамшигтай номын сантай Тредлид очиx нь тун аз завшаантай xэрэг xэмээн би бодож байна.
-Тэнд очсоноор та үүнийг чимэx болно xэмээн xөгшин эр xэлэв. За одоо би авга эгчтэй чинь уулзчиxаад явлаа. Атенеум руу яваx цаг болжээ. Өдийд бид тэнд унтаж байдаг юм.
-Ноён Эрскин, бүрэн бүрэлдэxүүнээрээ юу?
-Тиймэ өө. Дөчин xүн, дөчин зөөлөн сандал дээр налайдаг юм шүү дээ. Энэ маягаар бид Английн уран зоxиолын академийг буй болгоxын тулд бэлдэж байна. Xенри лорд инээд алдав.
-За би цэцэрлэг рүү явья даа гээд тэрбээр бослоо.
Дориан Греи үүдний дэргэд очоод түүний гарт xүрэв.
-Би таньтай xамт явж болоx уу?
-Та чиньБэзил Xоллуордынд очно гэж амласан биш бил үү?
-Би таньтай xамт баймаар байна. Би заавал ч үгүй таньтай xамт явмаар байна. Болоx уу? Та үргэлж надтай ярьж байна гэдгээ амлаx уу? Xэн ч тань шиг ийм сонирxолтой ярьдаггүй.
-Өнөөдөр ч би дэндүү иx ярьжээ. Одоо бол амьдралыг ажигламаар байна. Xэрэв xүсвэл xамтдаа явж ажиглацгаая гэж xэлээд Xенри лорд инээмсэглэв.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.10.10 10:33 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
За ингээд би эxний гурван бүлгийг оруулж дуусгалаа.
Одоо 2face гишүүн оруулна гэж амалсан.

Энэ ном нь нийт xорин бүлэгтэй бөгөөд би аль болоx xурдан оруулж дуусгий гэж бодож байгаа. Учир нь бас нэг сонирxолтой номыг оруулаxаар бэлдсэн байгаа болоxоор.
Xарин энэ номыг маань гишүүд нэг иx ойшоож уншиxгүй байx шиг байна.
Уг нь дэлxийн сонгодуудын нэг шүү дээ. Зоxиолчдоо ч маш иx алдар xүнд авчирсан зоxиол.
Гэxдээ нэгэнт оруулж эxэлсэн болоxоор дуустал нь оруулнаа.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.10.10 10:44 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Image
Ирландын нэрт зоxиолч Оскар Уайлд 1854 онд Дублин xотноо төржээ. Дублиний иx сургуулийг төгсч, 1879 онд Оксфордын иx сургуулийг мөн дүүргэжээ.
1881 онд ' Шүлгүүд' xэмээx анxны номоо xэвлүүлсэн байна. Үүний дараа тэрбээр Америкийг зорьж Английн урлаг даxь шинэ сэргэн мандалын үзэл санааг сурталчилxаар явжээ. 1882 онд " Итгэл эсвэл Нигилистүүд" xувьсгалын сэдэвтэй уянгын жүжиг, 1883 онд " Бэйсийн аxайтан Падуанская" xэмээx эмгэнэлт жүжгийг мөн xэвлүүлжээ. 1891 онд " Дориан Греин xөрөг " алдарт роман нь xэвлэгдэн гарчээ.
Түүнчлэн " Саломея" , " Аливаад нуxацтай xандаx xэрэгтэй" зэрэг жүжгүүд ч олны xүртээл болсон байна. 1895 онд ёс зүйгүй асуудал гаргасан xэмээн буруутгагдаж зоxиолч xоёр жилийн xориx ялаар шийтгүүлсэн бөгөөд энэ xугацаанд " Редингийн шоронгийн дууль" , " Шоронгийн заxидлууд" , " De profundis" xэмээx номлолыг бичсэн байна.
Амьдралынxаа сүүлийн жилүүдийг зоxиолч Парис xотноо өнгөрөөсөн бөгөөд 1900 онд насан эзэслэсэн байна.
Нэмж xэлэxэд Оскар Уайлд ижил xүйстэн байсан төдийгүй тийм клубын гишүүн байжээ.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Feb.11.10 10:40 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя

Дөрөвдүгээр бүлэг

Сарын дараа нэгэн өдөр Дориан Грэй Хенри лордын Мэйфер дахь нэг их томгүй номын санд сууж байлаа. Энэ бол царс модоор доторлосон тохилог сайхан өрөө ажээ. Улаан модон ширээн дээр Клодионийн баримал байрлах агаад түүний дэргэд “Les Cent Nouvelles” (зуун новел. Франц үг) хэвтэнэ. Энэхүү ном Маргарита Валуагаас үе дамжин иржээ. Ил зуухан дээр хятад хөх шаазан ваартай алтанзул цэцэгс харагдана. Цонхоор Лондоны зуны нэгэн өдрийн амтат жүржийн өнгө мэт гэрэл тусна.
Хенри лорд хараахан ирээгүй байлаа. Цаг баримтласнаар өөрийнхөө л цагийг үрдэг тул хоцорч байх шаардлагыг тэрбээр өөртөө тавьсан нь энэ аж. Дориан нэгэн номын шүүгээн дотроос олсон “Манон Леско”-гийн маш сайхан зурагтай сэтгүүлийг хайнгадуухан эргүүлнэ. Цагийн зүү яг л XVI Людовик хааны загвараар нэгэн хэмээр цохилох нь Дорианыг ихэд тавгүйтүүлнэ. Тэрээр гэрийн эзнийг хүлээж ядан нэг бус удаа явахыг санаархав. Гэтэл хаалганы цаана хөлийн чимээ сонсогдож хаалга онгойлоо.
- Гарри, та ямар их оройтож байна аа хэмээн Дориан бувтнав.
-Харамсалтай нь ноён Грэй энэ бол Гарри биш хэмээн огцом өндөр дуугаар хэн нэгэн дуугарав. Дориан яаран эргэж харснаа зөөлөн сандлаасаа огло харайн босов.
- Уучлаарай, би бодохдоо...
-Та манай нөхрийг гэж бодоо юу? Би бол түүний эхнэр, танилцахад таатай байна. Таныг би зургаар чинь сайн мэднэ. Андуураагүй бол та миний нөхөрт арван долоон зураг байдаг шиг санагдаж байна.
- Хатагтай Хенри арван долоо гэж үү?
- За тэгвэл арван долоо биш бол арван найм байх. Би та хоёрыг дуурь үзэж байхыг чинь саяхан харсан юм байна. Ингэж хэлээд тэрээр Дорианыг гүйлгэнэсэн, цэнхэр дурсгал цэцэг шиг нүдээр анхааралтай ажив. Энэхүү этгээд, сонин эмэгтэйн хувцсыг харахад яг л шуурганы үеэр орон гаран үедээ өмссөн мэт хачин сэтгэгдэл төрүүлнэ. Уоттон хатагтай маш их дурламтгай нэгэн боловч хэзээ ч бүтэшгүй хайраасаа үл шантардаг байлаа. Тэрээр сайхан харагдахыг хичээх боловч үргэлж л хааш, яаш хувцаслана. Түүнийг Виктория гэх агаад сүмд очиж залбирал үйлдэхээс өөр юм үл сонирхдог ажээ.
- Хенри хатагтай бодвол “Лоэнгрин” л биз дээ.
- Тийм ээ, миний дуртай “Лоэнгрин”. Вагнерийн хөгжмийг бусдаас илүү гэж би боддог. Түүний нүргээнт аянд бүхэл оройжин театрт чалчихад амар байдаг юм. Эргэн тойрны хүмүүс чамайг сонсоно гэхээс ч айх хэрэггүй. Ноён Грэй энэ маш зүгээр санаа байгаа биз?
Дориан инээмсэглэн толгой дохив. – Хатагтай Хенри, би таньтай санал нийлж чадахгүй нь, уучлаарай. Тэгээд ч би таалагдсан аяыг сонсч байх үедээ хэзээ ч юм ярьдаггүй. Харин онцгүй ая явбал элдвийг ярьсан нь мэдээж дээр байх.
- Ноён Грэй, энэ бол Гарригийн бодол биз дээ? Би Гарри болон түүний нөхдийн сэтгэгдлийг үргэлж сонсч байдаг. Тийм замаар л би тэдний тухай мэддэг дээ.Харин хөгжмийн хувьд бол намайг дургүй гэж битгий бодоорой. Сайхан хөгжмийг үнэхээр шүтдэг, гэвч дэндүү сэтгэл гэгэлзүүлэхээс нь би айдаг. Төгөлдөр хуурчдыг бол бурхан шиг үздэг. Заримдаа бүр хоёрын хоёр хүнд зэрэг дурладаг гэж Гарри хэлдэг юм.Тэдний юунд нь татагдаад байгааг би хэлж мэдэхгүй байна. Магадгүй гадаадын иргэд болохоор нь тэр юм болов уу? Тэд бүгд л гадаадынх биз дээ? Тэр ч бүү хэл Англид төрсөн нь ч гэсэн цагийн эрхээр гадаад хүний дүр эсгэдэг юм биш үү? Тэдний хувьд энэ бол зөв алхам бөгөөд урлагийнх нь нэр хүндийг өргөж байна гэж би боддог. Тийм биз дээ, ноён Грэй? Та миний зохиосон ганц ч үдэшлэг дээр ирж байгаагүй биз дээ? Заавал ирээрэй. Би зэрлэг сарнай захиалдаггүй боловч гадаадынханд мөнгө хайрладаггүй, тэд зочдын өрөөг маш сайхан амьд дүр төрхтэй болгодог. За тэр, Гарри ирлээ. – Гарри би чамаас ямар нэгэн юм асуухаар орж ирсэн юм. Тэгээд ноён Грэйтэй таарлаа. Бид хоёр хөгжмийн тухай маш сонирхолтой зүйл ярилцлаа. Гэвч миний санаа бодол таарсангүй. Би түүнтэй танилцсандаа маш их баяртай байна.
- Хонгор минь, би ч гэсэн баяртай байна хэмээн Хенри лорд хэлээд тэдний зүг инээвхийлэн харав. – Дориан, таныг хүлээлгэсэнд уучлаарай! Би Уордорийн гудамж руу очиж хуучны эд зүйлс сонирхсон юм. Тэнд бараг хоёр цаг л үнэ хаялцах шиг боллоо. Одоо үед ч хүмүүс юмны үнэ цэнийг мэддэг болж. Тэгэхдээ жинхэнэ үнэт чанарынх нь тухай ямар ч ойлголтгүй байх юм.
- Харамсалтай нь би та хоёрыг орхихгүй бол болохгүй нь хэмээн Хенри хатагтай мэдэгдээд гэнэт учир зүггүй инээж гарав. – Би ахайтны хамт морь унана гэж амласан юм. Ноён Грэй баяртай, Гарри баяртай. Өнөөдөр чи айлд зочилно гэл үү? Би ч гэсэн. Магадгүй хатагтай Торнберийнд тааралдаж болох л юм.
- Хонгор минь магадгүй шүү хэмээн Хенри лорд хэлээд түүний араас хаалгыг хаав. Бүхэл шөнийг бороон доор өнгөрөөсөн диваажингийн шувуухай мэт түүний гэргий жасминий зөөлөн үнэрийг орхин өрөөнөөс одоход тэрбээр янжууриа баагиулан буйдан дээр тухлав.
- Сүрэл шиг үстэй хүүхэнтэй хэзээ ч гэрлэж болохгүй шүү хэмээн янжуураа хэдэнтээ шившингээ тэр хэлэв.
- Яагаад тэр билээ, Гарри?
- Тэд аймаар нялуун хүмүүс байдаг.
- Харин би нялуун хүмүүст дуртай.
- За тэгээд ч гэрлэсний хэрэггүй дээ, Дориан минь. Эрчүүд ядрахаараа гэрлэдэг, харин хүүхнүүд сонирхлын журмаар эр нөхөрт гардаг юм. Тэдний аль алинд нь гэр бүл бөөн харуусал авчирдаг.
- Гарри, би ер нь хүнтэй суухгүй байх аа! Би хэтэрхий дурламтгай нэгэн шүү. Энэ бол таны хэлэх дуртай мэргэн үгсийн нэг. Таны номлож байгаа зүйлийн нэгэн адил түүнийг амьдралдаа хэрэгжүүлж болно.
- Та тэгээд хэнд дурласан юм бэ? Хэмээн хэсэг дуугүй байсны дараа Хенри лорд асуулаа.
- Нэгэн жүжигчинд хэмээн Дориан хэлээд учиргүй улайв. Хенри лорд мөрөө хавчив.
- Дэндүү улиг болсон эхлэл байна.
- Тэр чинь хэн юм бэ?
- Түүнийг Сибила Вэйн гэдэг.
- Би тийм жүжигчний талаар огт сонсоогүй юм байна.
- Одоогоор хэн ч түүний тухай сонсоогүй байгаа. Гэхдээ хэзээ нэгэн цагт түүнийг бүгд мэдэх болно. Тэр бол аугаа их хүн.
- Миний хүү, эмэгтэйчүүд хэзээ ч аугаа байдаггүй юм. Энэ орчлонд хэлэх үг байдаггүй. Гэвч тэд сэтгэл булаам ярьж чаддаг.
- Өршөөгөөрэй Гарри.
- Эрхэм Дориан минь, энэ бол туйлын үнэн шүү. Би эмэгтэйчүүдийг судалдаг юм. Тиймээс ч надад мэдэхгүй зүйл гэж байхгүй. Тэгээд ч энэ бол судалж ядаад байх хүнд хэцүү зүйл биш гэдгийг хэлэх хэрэгтэй. Ерөнхийдөө эмэгтэйчүүд будмал, будмал бус гэж хоёр үндсэн бүлэгт хуваагддаг гэсэн дүгнэлтэд би хүрсэн юм. Эхнийх нь бидэнд их хэрэгтэй. Хэрэв та нэр бүхий хүний нэр төрийг өсгөхийг хүсвэл тиймэрхүү эмэгтэйг оройн зоогонд урих хэрэгтэй. Хоёр дахь бүлгийн эмэгтэйчүүд маш үзэсгэлэнтэй байдаг. Тэд гагцхүү залуу харагдахын тулд нүүр амаа будаж алдаа хийдэг . Хэрвээ эмэгтэй хүн охиноосоо арван насаар залуу харагдаж чадвал тэрбээр үүндээ сэтгэл хангалуун байдаг. Гэвч ухаалаг яриаг тэднээс хүлээх хэрэггүй. Бүхэл бүтэн Лондонд гэхэд юм ярьж болох тавхан эмэгтэй байна. Гэхдээ тэр таваас хоёр нь гэхэд аятайхан хүрээнд орохооргүй хүмүүс байна даа. Гэсэн хэдий ч тэр аугаа хүнийхээ тухай ярь л даа. Та хоёр эртний танилууд уу?
- Гарри, таны яриа намайг балмагдуулж байна.
- За, зүгээр дээ. Тэгээд та хоёр хэзээ танилцсан юм бэ?
- Гурван долоо хоногийн өмнө.
- Тэгээд хаана гэж?
- Одоо хэлнээ. Та тэгээд битгий даапаалаад байгаарай. Таньтай танилцаагүй бол ч ийм юм болохгүй л байсан даа. Амьдралын талаар бүхий л зүйлийг мэдэх хүслийг минь сэрээснээс л энэ бүхэн болсон. Безилийндуулзсан тэр цагаас хойш би амар тайван байж чадсангүй. Цэцэрлэгт хүрээлэн юм уу, Пикадиллээр алхаадаа өнгөрсөн хүн бүрийн сайтар ажиглаж түүнийг ямар амьдралтай хүн болохыг таахыг оролдож байлаа. Зарим нэг нь анхаарал татах авч нөгг хэсэг нь айдас төрүүлнэ. Ямар нэг амтат хор агаарт замхарсан мэт санагдана. Шинээр төрөх сэтгэгдэл бүхэн намайг зовоож байлаа. Нэгэн удаа оройн долоон цагийн алдад Лондоны гудамжаар би алхаж явав. Нүгэл, буян хосолсон энэхүү саарал том хотод надад ч гэсэн ямар нэгэн юм зориулан хадгалагдсан мэт сэтгэхүй төрнө. Би өөртөө мянган янзын эд зүйлснүднээ төсөөлөв. Надтай тулгарч болзошгүй аюул бүрийг би бахдалтайгаар хүлээж байлаа. “Аз жаргалын жинхэнэ нууц бол гоо сайхныг хайх явдалд оршино” хэмээн тэр сайхан үдэш зоог барьж байх үеэр хэлсэн таны үгийг би санаж байна. Би өөрийн мэдэлгүй гэрээс гарч Ист-Эндийг чиглэн алхав. Төдөлгүй би ямар ч зүлэг ногоогүй бохир гудамжнуудын дунд орж хэсэгтээ төөрөв. Найм хагасын үед би нэгэн өрөвдмөөр театрын дэргэдүүр өнгөрч явлаа.Үзэшгүй муухай жүүд эр төв хаалган дээр зогсон муухай үнэртэй навчин тамхи татаж зогсоно. Үс нь хир даахиндаа баригдсанаас гадна бохир хантаазан дээр томоо гэгчийн эрдэнийн чулуу гялалзаж байлаа. – Эрхэм ээ, танд лоожид ёуух тасалбар хэрэггүй биз? Хэмээн тэр санал болгоод тун эелдэгхэнээр бүрх малгайгаа авав. Энэ царай муут нилээд ажилсаг нэгэн шиг санагдсан. Гэхдээ Гарри би тайзны дэргэдэх лоожид суухын тулд бүхэл бүтэн алтан зоос төлсөн юм шүү. Яагаад ингэснийг ч мэдэхгүй юм. Хэрэв би тийшээ ороогүй бол амьдралынхааалтан агшинтай учрахгүй байсан биз ээ! Та шоолоогүй биз?

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
 
PostPosted: Feb.12.10 10:21 am 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя

- Дориан, огт шоолсон юм алга. Гэхдээ энэ бол таны амьдралд тохиолдсон гайхамшигтай учрал гэж ярихын хэрэггүй. Анхны учрал л гэж ярих хэрэгтэй. Танд үргэлж дурлах болно. Та ч мөн хайр сэтгэлээр дутахгүй байх болно. Таны өмнө олон сайхан сэтгэл догдлуулах мөчүүд байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй. Энэ бол зөвхөн эхлэл юм.
- Та тэгвэл намайг хөнгөн хийсвэр хүн гэж бодож байна уу? Хэмээн Дориан Грэй асуув.
- Үгүй ээ, харин маш их мэдрэмжтэй юм шиг байна.
- Яагаад тэр билээ?
- Хүү минь, хөнгөн хийсвэр гэж амьдралдаа ганцхан удаа дурладаг хүнийг л би хэлнэ. Хайр дурлалдаа үнэн ч байх нь бодол санааны хувиршгүй хийгээд дэс дараатай байдлын нэгэн адил хүчин мөхөс байгаагийн нотолгоо юм. Үнэнч байдлаа гэж хэзээ нэгэн цагт би энэ мэдрэхүйг гүн гүнзгий судлаж шинжлэх болно. Түүнд хувиа хичээсэн нэгний харамч байдал оршдог юм. Гэхдээ би таны яриаг таслаад яахав цааш нь ярь даа.
- Тэгээд би тайзны дэргэдэх зай багатай лоожид суухад миний нүдний өмнө болхи хийцтэй хөшиг харагдлаа. Танхимыг нэгд нэгэнгүй ажиж суув. Яг л хуримын хямд бялуу шиг хаа сайгүй л дурлалын бурхан, хуурамч хийцийн гоёл чимэглэл үзэгдэнэ. Эгнээний голоор гаатай шар айраг болон амтат жүрж барьсан худалдагы нар явах хийгээд бүх үзэгчид нэг нэгнээсээ уралдан самар цөмж байлаа.
- Яг л Британид драм ид цэцэглэж байх үеийг санагдуулж байна.
- Тийм ч байж магадгүй. Байдлыг ажиглахад маш их дарамттай санагдана. Тэндээс яаж нэг гаръя даа гэж бодож байтал миний харц зарлалын самбар дээр тусав. Тэр үдэш ямар жүжиг тоглож байсан гэж санана.
- “Тэнэг хүн” ч юм уу, “Хэлгүй хүн буруугүй” мэтийн л жүжиг байсан биз. Манай хөгшчүүл ийм төрлийн жүжигт дуртай байсан юм. Энэ хорвоо дээр хэдийчинээ удаан амьдарна, өвөг дээдсийн маань сэтгэлд нийцэж байсан бүхэн бидний хувьд одоо ер шаардлага хангахгүй гэдгийг би улам бүр тод харж байна.
- Гарри, энэ бол одоо ч үнэ цэнээ алдаагүй Шекспирийн алдарт “Ромео ба Жульетта” жүжиг байсан юм. Эхэндээ ч би Шекспирийг тийм нүхэнд тоглож байгаад харамсаж л байлаа. Нөгөөтэйгүүр энэ бүхэн миний сонирхлыг татав. Ямар ч байсан би эхний үзэгдлийг үзэхээр шийдсэн юм. Эвдэрхий төгөлдөр хуурын ард сууж байсан залуухан жүүд эр найрал хөгжмийг удирдаж гарав. Тэрхүү хөгжмийг сонсоод би золтой л танхимаас гарч зугтсангүй. Эцэст нь хөшиг нээгдэж тоглолт эхлэв. Ромеогийн дүрд хижээл насны, эмгэнэлт сөөнгө хоолойтой эр тоглож байв. Түүний бие шар айрагны торхыг санагдуулна. Гарри, харин Жульеттад хэн тоглож байсан гээч! Арван долоон настай цэцэг шиг энхрий царайтай, урт хар гэзэгтэй бүсгүй төсөөл дөө. Нүд нь дур булаам цэнхэр нуур шиг, харин уруул нь сарнайн дэлбээг санагдуулна. Би амьдралдаа анх удаа тийм сайхан үзэсгэлэн гоог олж харлаа. Нүдэнд минь нулимс дүүрээд би тэр бүсгүйг арайхийн харсан юм. Би түүн шиг ялдам хоолойг хэзээ ч сонсож байгаагүй. Түүний гүн гүнзгий энхрийлэх эгшиг бүр чихэнд чимэгтэй сонсогдоно.
- Хэн нэгний хоолой сэтгэл догдлуулж болохыг та мэдэх үү? Таны болон Сибила Вэйнийн хоолойг би хэзээ ч мартахгүй. Намайг зөвхөн нүдээ анихад л би та хоёрын хоолойг сонсдог юм. Тэд өөр өөр зүйл ярих тул би хэнийг нь сонсохоо мэдэхээ больдог. Гарри, түүнийг хайрлахгүй байхын аргагүй. Би түүнд хайртай. Үдэш бүхэн би түүнийг тайзнаа харж байна. Өнөөдөр тэр Розалинда, маргааш тэр Иможенагийн дүрд тоглоно. Хайртай хүнтэйгээ үнсэлдэж хорыг нь уугаад үхэж байгаа дүрийг би Италид ч харж байсан. Залуу хөвгүүн шиг хувцаслан Арденийн ойгоор зугаалж байхад нь би түүний араас нууцаар дагасан. Тэрээр хар санаатны гарт амиа алдаж буй гэмгүй Дездемона ч болж байлаа. Түүнийг би олон зуунд янз бүрийн өмсгөлтэй байхыг нь харсан. Жирийн эмэгтэйчүүд бидний сэтгэлд үлддэггүй. Тэд цаг хугацааны тойргоос цааш гардаггүй. Тэд ид шидтэн мэт харагдах чадваргүй байдаг. Тиймээс ч сэтгэл нь яг л бүрх малгай шиг танил ажээ. Тэдэнд өөрийн гэсэн нууц бий. Өглөө бүр цэцэрлэгт хүрээлэнд морь унаж, өдөрт нь танилуудтайгаа цай уух зуур худал ярьцгаадаг. Тэд энгийн, байдаг л нэг инээмсэглэлтэй хийгээд гаднаас нь харахад биеэ маш зөв авч явцгаадаг. Тэд бол бидний хувьд нээлттэй ном. Харин жүжигчин бол шал өөр хэрэг. Гарри, та надад гагцхүү жүжигчин хүнд дурлах хэрэгтэй гэж яагаад хэлээгүй юм бэ?
- Дориан, би өөрөө олон жүжигчинд дурлаж явсан учир хэлээгүй юм.
- Будмал үстэй, нүүрээрээ нэг зураг зурсан тэр аймаар хүүхнүүдийг би мэднэ ээ.
- Дориан, нүүр үсээ будсан нэгнийг битгий үзэн яд. Заримдаа тэднээс ч бас сайн сайхан зүйл төрдөг юм шүү.
- Би танд Сибила Вэйний тухай ярьсандаа харамсч байна.
- Дориан, та надад ярихгүй байж чадахгүй дээ! Та надад амьдралынхаа турш бүгдийг хэлж, ярьж байх болно.
- Тийм ээ, Гарри таны зөв. Би таниас юу ч нууж чадахгүй. Та ямар нэгэн үл ойлгогдох эрх мэдэлтэн байх аа. Хэрэв би хэзээ нэгэн цагт гэмт хэрэг хийлээ гэхэд тань дээр ирж хэргээ хүлээх байх. Тэгвэл та намайг ойлгох байсан уу?
- Дориан, тань шиг амьдралыг гэрэлтүүлж буй өөрийн гэсэн бодолтой нарны туяа мэт хүн хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй. Харин миний тухай буруу сэтгэгдэлтэй байгаад чинь талархаж байна. За одоо хэл дээ? Тэр шүдэнзийг аваад өгөхгүй юу? Баярлалаа... Сибила Вэйн та хоёрын харьцаа ингэхэд хэр гүнзгийрсэн юм бэ? Дорианы нүд нь гялалзаж тэр огло харайн босов.
- Гарри, Сибила Вэйн бол гэгээнтэн.
- Дориан, гагцхүү гэгээнтнүүдэд л гар гар хүрч болно шүү дээ хэмээн Хенри лорд хэлэв. – Та тэгээд юунд уурласан юм бэ? Эрт орой хэзээ нэгэн цагт тэр таных л болно. Хайр дурлал гэдэг хүн өөрийгөө хуурахаас эхэлж бусдыг хуурснаар дуусдаг. Энэ бүхнийг л дурлалын учрал гээд байгаа юм. Та ядахад түүнтэй танилцсан биз дээ.
- Мэдээж хэрэг. Тэр анхны үдэш жүжиг дууссаны дараа нөгөө үзээрийн муухай хөгшин жүүд над дээр ирээд Жульеттатай танилцуулах санал тавьсан. Гэвч би Жульеттаг хэдэн зуун жилийн өмнө нас барж, түүний цогцос Верон дахь гантиг чулуун авсанд нойрсож байгаа гэж уурандаа хэлсэн юм. Тэрбээр маш их хайхшран сонсож байснаа намайг оргилуун дарс хэтрүүлж уусан хэмээн бодсон байх.
- Магад ч үгүй юм.
- Дараа нь тэр, та сонинд юм бичдэггүй биз гэж асуув. Бичих нь байтугай уншдаг ч үгүй гэж би түүнд хариулсан. Театрын бүх шүүмжлэгч нар түүний эсрэг нэгдэж, бүгд худалдагдсанд тэрбээр маш их сэтгэл дундуур байдаг тухайгаа надад хэлсэн юм.
- Энэ тал дээр түүний зөв байх аа. Ихэнх шүүмжлэгч хар нэг их хөлсгүйгээр худалдагддаг байна.
- Бид ийн ярилцаж байтал театрын гэрэл ч унтарч би явахаар зэхэж байлаа. Жүүд эр надад ямар нэгэн навчин тамхийг санал болгож түүнийгээ учир зүггүй магтаж байсан боловч би түүнээс нь татгалзав. Маргааш орой нь би дахин театрт очив. Намайг хараад жүүд эр мэхийн ёсолж урлагийг хүндэтгэгч өгөөмөр нэгэн хэмээн магтав. Харахад эвгүй боловч тэрбээр Шекспирийн жинхэнэ шүтэн бишрэгч юм билээ. Шекспирт хайртайгаасаа болж таван ч удаа шатсан гэдгээ тэр бахдангуй ярьж байсан. Үүнийгээ тэр аугаа их гавъяа гэж боддог юм шиг санагдсан.
- Энэ бол аугаа их гавъяа шүү. Аугаа их гавъяа. Ихэнх хүмүүс Шекспирийн бүтээлд сэтгэл алдарсандаа бус харин амьдралын өрнөлөөс болж дампуурдаг юм шүү дээ. Яруу найрагт хайртайн төлөө үгүйрэх нь нэр төрийн хэрэг... Ингэхэд та анх хэзээ хатагтай Сибила Вэйнтэй учирсан юм бэ?
- ГУрав дахь өдрийнх нь үдэш. Тэгэхэд тэр Розалиндагийн дүрд тоглож байсан юм. Би ч шийдвэртэй алхам хийж хөшигний араар орлоо. Үүнээс өмнө би түүн рүү цэцгийн баглаа шидэхэд тэрээр над руу харсан. Ямар ч байсан надад тэгэж санагдсан шүү. Харин хөгшин жүүд ямар ч байсан Сибилатай учрахад ихээхэн тус болсон.
- Түүнтэй танилцахыг хүсээгүй нь танд сонин санагдахгүй байна уу?
- Ерөөсөө ч сонин санагдахгүй байна.
- Гарри яагаад тэр билээ?
- Дараа нь тайлбарлая. Одоо тэр бүсгүйн тухай таны яриаг гүйцэд сонсмоор байна.\
- Сибилагийн тухай юу? Тэр маш ичимхий, хонгорхон бүсгүй. Яг л хүүхэд шиг. Түүний тоглолтыг магтаж ярихад тэр нүдээ бүлтийлгэн гайхаж байгаагаасхарахад тэр өөрийгөө ямар их авъяастай гэдгээ сайн мэддэггүй болох нь ойлгогдож байна. Жүүд эр түүний цаана зогсч байхад бид хоёр яг л хүүхдүүд шиг дув дуугүй нэг нэгнээ ширтэн зогсож байлаа. Өвгөн намайг залуу лорд хэмээн өргөмжлөхөд Сибилад би өөрийгөө лорд биш гэдгээ итгүүлэхээр яарав. Ингэхэд та ханхүү шиг харагдаж байна. Тиймээс би таныг сайхан ханхүү хэмээн дуудаж байя гэв.
- Сибила ч сайхан үг урсгаж чаддаг юм байна л даа.
- Үгүй ээ, Гарри. Түүний хувьд би ямар нэгэн жүжгийн дүрийн адил гэдгийг та ойлгохгүй байна уу? Тэр амьдралыг ер мэдэхгүй. Эхний өдөр хатагтай Капулеттийн дүрд тоглож байсан амьдралдаа дарагдсан өрөвдмөөр эмэгтэйн дүрд тоглосон эхийнхээ хамт амьдардаг юм билээ. Урьд өмнө тэр эмэгтэй сайн сайхан явсан гэдэг нь харахаас андашгүй байсан.
- Би тийм хүмүүстэй таарч байсан. Тэднийг харахад маш уйтгартай байдаг юм хэмээн Хенри лорд хэлэв.
- Жүүд эр түүний талаар ярихыг хүссэн боловч би энэ талаар огт сонирхох юм алга гэж түүнд хэлсэн.
- Та зөв юм хийжээ. Бусдын жүжигт ч гэсэн маш өрөвдөлтэй зүйл байдаг юм.
- Миний сонирхлыг ганцхан Сибила л татаж байна. Түүний удам угсаа гэр бүл ямар хамаа байна аа. Өдөр өнгөрөх тусам үдэш орой түүнийг тайзнаа тоглохыг харахад тэрээр улам үзэсгэлэнтэй санагдана.
- Чухам ингээд л та надтай хоолонд орохгүй байгаа юм биз дээ? Ямар нэгэн жиг ургасан тухай ч би бодож л байсан л даа. Гэвч энэ бол миний хүсэн хүлээсэн зүйл огт биш юм.
- Эрхэм Гарри минь. Бид өдөр бүхэн, эсвэл өглөөний цай, эсвэл өдрийн зоог хамтдаа барьдаг шүү дээ. Үүнээс гадна би хэд хэдэн удаа тантай хамт дуурь үзэхээр явсан гэж Дориан хэлэв.
- Гэхдээ та үргэлж л хоцорч байдаг шүү дээ.
- Яалтай ч билээ дээ?
- Би орой болгон Сибилаг ядаж нэг үзэгдэлд ч гэсэн тоглохыг нь харахыг хүсдэг. Би түүнгүйгээр амьдарч чадахгүй. Зааны ясаар урласан мэт тэр турьхан биед нь орших гайхамшигтай сэтгэлийн тухай бодоход сүмд очиж ариусах лугаа адил болдог юм.
- Дориан, та өнөөдөр надтай хамт үдийн зоог барьж чадах уу?
Дориан толгой сэгсрэв.
- Өнөөдөр тэр Иможена болно. Маргааш тэр Жульетта.
- Тэгвэл хэзээд нь Сибила Вэйн болох юм бэ?
- Хэзээ ч үгүй.
- Тэгвэл танд баяр хүргэж болох юм.
- Гарри, таны яриаг тэвчихийн аргагүй байна. Түүний сэтгэлд дэлхийн бүхий л аугаа дүрүүд амьдарч байгааг та ойлгооч! Таны инээд хүрч байна уу? Тэр бол аугаа хүн. Би түүнд хайртай. Тиймээс түүнийг надад хайртай болоход шаардлагатай бүхнийг би хийх болно. Гэдгээ танд хэлж байна. Та амьдралын бүхий л нууцыг мэддэг болсон шигээ Сибила Вэйнийг хэрхэн өөртөө татах талаар надад зааж өгөөч! Би Ромеогийн өрсөлдөгч болж түүнтэй хардуулмаар байна. Эх дэлхий дээр урьд өмнө амьдарч байсан бүх дурлалт хосууд өөрсдийнхөө авснаас бидний инээдийг сонсч гутрахыг би хүснэм. Бидний тачаалын амьсгал тэдний цогцсыг сэрээж зовоохыг би хүсч байна. Гарри, бурхан минь, би түүнд хичнээн их хайртайг та мэддэг ч болоосой.
Сэтгэлийн хөдлөлдөө автсан Дориан ийн хэлсээр өрөөний нэг булангаас нөгөө рүү алхаж байлаа.Түүний хацарт ялимгүй улаа бутарчээ. Сэтгэл нь маш их хөдөлжээ. Хенри лорд түүний араас нууцхан ажиглана. Одоо бол Дориан Безил Холлуордын урланд учирч байсан тэр бүрэг, даруу хүүтэй огт төсгүй харагдана. Түүний сэтгэл өөрийн нууцхан оромжноос гарч хүсэл нь өмнөөс нь яарах ажээ.
- Ингэхэд та юу хийхээр шийдэж байна хэмээн эцэст нь Хенри лорд асуув.
- Безил та хоёрыг яаж ийгээд театрт очиж түүний тоглолтыг харахыг хүсч байна. Авъяасыг нь үнэлнэ гэдэгт би ер эргэлзэхгүй байна. Дараа нь тэр жүүд эрийн савраас салгах хэрэгтэй. Тэр гурван жилийн гэрээтэй юм билээ. Одоо хоёр жил найман сар үлдсэн. Мэдээж хэрэг би түүнд төлбөр төлж таарна. Бүх зүйл санаснаар болмогц би Ист-Эндед ямар нэгэн театр хөлсөлж, түүний сод чадварыг олон түмэндэнд харуулна. Тэр намайг эзэмдсэн шигээ бүхий л орчлонг галзууруулах болно.
- Хонгор минь, энэ ч юу л бол доо.
- За та харж л байгаарай. Түүнд жүжигчний мэдрэмжээс гадна хувь хүний тод зан чанар маш их мэдрэгдэж байна.
- За яахав, тэгээд бид хэзээ театр руу явах болж байна?
- Одоохон бодъё... Өнөөдөр мягмар гариг. Маргааш явцгаая. Маргааш тэр Жульеттагийн дүрд тоглох болно.
- За тэгвэл маргааш орой найман цагт “Бристолд” уулзъя. Би Безилтэй цуг ирнэ.
- Гарри наймд биш шүү, долоо хагаст ирээрэй! Хөшиг нээгдэхээс өмнө бид театрт орсон байх ёстой. Түүнийг анх удаа Ромеотой учирч байгаа тэр үзэгдлийг та хоёрыг үзээсэй гэж би хүсч байна.
- Долоо хагаст аа, тийм эрт үү? Энэ чинь англи роман уншитлаа доошоо орсонтой яг адилхан санагдаж байна.
- Долоод уулзацгаая. Ямар ч соёлтой хүн долоогоос өмнө зоог барьдаггүй.
- Үүнээс өмнө Безилийнд очсон нь дээргүй юу?
- Эрхэм Безил, түүний нүдэнд би долоо хоног өртсөнгүй. Маш сайхан хүрээтэй миний хөргийг надад илгээснээс нь хойш би түүнтэй уулзаагүй ээ. Надаас нэг сараар дүү харагдах тэр хөрөгт би жаахан атаархаж л байна. Гэвч бахдам сайхан болсныг нь хэлэхгүй байхын арга алга. Безил рүү та зурвас бичиж явуулсан нь дээр байх аа. Би түүнтэй нүүр тулан уулзмааргүй байна. Түүний яриаг сонсохоор уйдаж үхмээр байдаг юм. Тэр үргэлж надад үнэтэй зөвлөгөө өгч байдаг. Хенри лорд инээмсэглэв.
- Зарим хүмүүс өөртөө зайлшгүй хэрэгтэй байгаа зүйлсээ бусдад дуртайя өгдөг. Энэ бол сайхан сэтгэлийн оргилын дээд юм. Безил бол сайхан сэтгэлтэй хүн. Эрхэм нөхөр минь, Безил бол өөрт байгаа хамгийн сайн сайхан бүхнийг уран бүтээлдээ шингээдэг юм. Миний мэддэг бүх зураач нараас хамгийн авъяасгүй хүмүүс нь л сэтгэл булаам байдаг. Авъяаслаг хүмүүс нь уран бүтээлээрээ амьдардаг тул хүнийхээ хувьд тэд нэг их сонирхол татдаггүй. Аугаа их яруу найрагч гэхэд жирийн амьдралтай хүн байдаг. Харин шүлэг найраг нь муу байх тусам гаднах дүр төрх нь бусдын анхаарлыг татдаг. Хэрэв хэн нэгэн хүн муухан шүлгийн түүвэр гаргавал түүнийг хэзээ ч дийлдэшгүй гэдгийг урьдчилан хэлж болно. Тэр өөрийн шүлгэнд оруулж чадахгүй бүхнээ бичсэн зүйлдээ шингээдэг. Харин өөр төрлийн найрагчид бол яруу найргийг цаасан дээр үлдээхээс биш түүнийгээ амьдралдаа хэрэгжүүлэх зориг дутдаг юм.
- Гарри, энэ бүхэн үнэн эсэхийг би хэлж мэдэхгүй хэмээн Дориан Грэй хэлээд ширээн дээр байсан алтадмал таглаа бүхий үнэртэй усыг авч энгэрийн алчуурандаа шингээв. – Та тэгэж хэлж байгаа бол үнэн л байх. За би явъя даа, намайг Иможена хүлээж байна. Маргааш уулзахаа мартуузай. Баяртай. Хенри лорд ганцаараа үлдээд хэсэг бодлогошров. Дориан Грэйгээс өөр хэн ч түүний сонирхлыг үл татна. Сэтгэлдээ өөр нэгнийг бодож, хайрлаж байгаа залуу хөвүүнийг бодохул Хенри лордод ямар нэгэн хардалт юм уу, муу санаа үл төрөх ажээ. Харин ч тэр үүнд ихэд баярлаж байсан агаад Дорианыг судлахад улам их сонирхолтой болжээ. Хүний амьдрал бол түүний хувьд судлахад нэр хүндтэй ганцхан зүйл байв. Үүнтэй харьцуулахад бусад зүйл ямар ч үнэгүй мэт ажээ. Баяр баясал хийгээд зовлон дунд буцлах энэхүү амьдралыг судлаж байх явцад ажиглагч өөрийн нүүрийг ямар нэгэн шилэн багаар хамгаалж, уураг тархийг элдэв аймшиг, гаж дүр төрх бүхий хоосон зүйлээр мансууруулж буй амьсгал боосон хорт хийнээс хамгаалахын аргагүй байдаг. Гэсэн хэдий ч тэрхүү баатарлаг судлаачийг ямар их том шагнал хүлээж байна гэж санана. Гагцхүү туршилт хийх замаар тачаалын талаар шинжлэх ухааны дүн шинжилгээ хийж болох юм гэсэн дүгнэлтэд Хенри лорд хүрэв. Дориан Грэй түүний хувьд гарын доор байх аваас ихээхэн үр дүн авчрахуйц объект болох нь ойлгомжтой. Агшин зуур бадамласан ухаангүй хайр дурлал нь сэтгэл судлалын маш сонирхолтой үзэгдэл байлаа. Энэхүү хайр дурлал энгийн бус харин хүнд мэдрэхүй байна. Залуу насны аагаар дүрсхийсэн түүний ухаангүй дурлал сэтгэл судлалын маш сонирхолтой үзэгдэл юм...

Хүн ихэнх тохиолдолд бусад дээр туршилт хийж байгаа мэт боддог авч мөн чанартаа тэр өөр дээрээ туршилт хийдэг байна. Хаалга тогштол Хенри лорд энэ тухай бодож байлаа. Гэрийн үйлчлэгч орж ирээд зоог барих цаг болсон тул хувцсаа солихыг сануулав. Хенри лорд босч гудамж руу харлаа. Жаргаж буй нарны туяа эсрэг талын байшингийн дээрх тэнгэр улбар ягаан өнгөтэй байх аж. Харин Хенри лорд өөрийн залуу нөхрийн тухай бодож Дорианыг чухам ямархуу хувь заяа хүлээж буйг таахыг оролдоно. Шөнийн нэг цагийн үед гэртээ эргэж ирээд, тэрбээр үүдний ширээн дээр нэгэн цахилгаан ирснийг олж харав. Дориан Грэй Сибила Вэйнтэй сүй тавьсан тухай тэнд дурьдсан байлаа.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
 
PostPosted: Feb.26.10 3:29 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя

Тавдугаар бүлэг

- Ээж ээ, би маш их аз жаргалтай байна. Тоос, шороонд дарагдсан зочны өрөөний ганц ширхэг зөөлөн сандал дээр суугаа ядарч цонхийсон царайтай эмэгтэйн өвдгөнд бүсгүй хацраа нааж шивнэв. – Би маш их аз жаргалтай байна хэмээн Сибила давтан хэллээ. Та ч гэсэн мөн баярлах хэрэгтэй. Хатагтай Вэйн эцэж турсан гараараа охиныхоо толгойг илэв.
- Баярлах гэнэ ээ? Сибила, би чамайг тайзан дээр байхыг чинь харахаараа л баярладаг. Чи театраас өөр юу ч бодох ёсгүй шүү! Ноён Айзекс бидэнд их тус болсон. Бид одоо болтол түүний мөнгийг буцааж өгч чадаагүй л байна... Бүсгүй толгой өндийлгөн:
- Мөнгө гэнэ ээ, ээж ээ, ямар дэмий юм ярьдаг юм бэ? Хайр сэтгэл бол мөнгөнөөс чухал шүү дээ гэж тэрээр хэлэв.
- Ноён Айзекс бидэнд урьдчилж тавин фунт өгсөн. Түүгээр нь бид өрөө төлж, Жэймсийн замд авч гарах зүйлсийг бэлдсэн. Сибила чи ч үүнийг мартаж болохгүй шүү. Тавин фунт гэдэг бол их мөнгө. Ноён Айзекс бидэнд маш их анхаарал тавьж байна.
- Ээж ээ, гэвч тэр чинь жинхэнэ эр хүн биш. Тэгээд ч түүний надтай харьцах байдал нь муухай санагддаг гэж бүсгүй хэлээд, босч цонх руу дөхлөө.
- Тэр байгаагүй бол бид яах байсныг би хэлж мэдэхгүй юм хэмээн ээж нь эсэргүүцэв.
- Ээж ээ, тэр одоо бидэнд хэрэггүй. Одоо бидний амьдралыг маш сайхан ханхүү тэтгэх болно. Тэрээр гэнэт дуугаа рураав. Түүний нүүр цусаар дүүрч, хацарт нь улаа бутарчээ.
- Би түүнд хайртай гэж Сибила хэлэв.
- Тэнэг минь дээ, тэнэг минь гэж ээж нь тоть шиг давтан үглэв. Хямд бөгж зүүсэн түүний мойног хурууны хөдөлгөөн хэлсэн үгийг нь улам бүр утга учиргүй мэт санагдуулна.Бүсгүй дахин инээмсэглэхэд урхинд орсон шувуухайн баяр хөөр түүний инээдээс сонсдов. Нүдэнд нь баяр хөөр гэрэлтэх авч Сибила өөрийн нууцыг хадгалах мэт агшин зуур нүдээ анив. Түүнийг нүдээ дахин нээхэд гагцхүү хүсэл мөрөөдлийн мананд автсан ертөнц үзэгдэнэ. Хайр дурлалдаа сайн дураараа олзлогдсон тэрээр энэ мөчүүдэд ганцаар бус байлаа. Түүний ханхүү хамт байх ажээ. Тэрээр ой ухаанаа дуудсанаар түүний дүр төрх өмнө нь тодорчээ. Тэрээр сэтгэлээ түүний эрэлд явуулж авчруулжээ. Үнсэлт нь уруул дээр нь шатаж, сормуус нь түүний амьдралыг бүлээцүүлнэ. Энэ залуу мэдээж хэрэг баян байж таарна.Хэрэв тийм бол гэрлэлтийн тухай бодох хэрэгтэй... Гэвч ахуйн асуудлаар бүхий давалгаа Сибилагийн чихийг цохиж хорон санааны сум дэргэдүүр нь нисчээ. Тэрээр гагцхүү нимгэн уруул хэрхэн хөдөлж буйг харан инээмсэглэж байлаа. Гэнэт тэр ярих шаардлагатай гэдгийг мэдрэв.
- Ээж ээ, тэр намайг юуны учир хайрлах болов оо? Дурлал мэт сайхан түүнд би татагдсан гэдгээ мэдэж байна. Гэвч тэр миний юунд болов оо? Би түүний хаана ч хүрэхгүй шүү дээ. Гэхдээ би үүнээсээ ичихгүй байна гэж тэрээр хэлэв. – Би өөрийнхөө дурлалаар бахархаж байна. Ээж ээ, би тэр үзэсгэлэнт ханхүүд хайртайн адил та ч гэсэн миний аавд хайртай байсан биз дээ? Хөгшин эмэгтэйн царай зузаан түрхсэн энгэсэгний цаанаас хүрлийж харагдана. Түүний хуурай уруул бөөн өвдөлт илтгэнэ. Сибила ээжийгээ тэврэн авч үнсэв. – Уучлаарай ээж ээ, аавчн тухай бодох нь танд ямар хэцүү байгааг ойлгож байна. Яагаад гэвэл та түүнд маш их хайртай байсан. Гэхдээ ингэж их уйтгарлахын хэрэггүй шүү дээ. Би таны хорин жилийн өмнөх шиг өнөөдөр маш их аз жаргалтай байна. Болдогсон бол бүх насаараа аз жаргалтай байхсан.
- Охин минь, чамд дурлах арай л эрт байна. Тэгээд ч чи тэр сзалуугийн талаар юу мэдэж байгаа юм бэ? Чи нэрийг нь ч мэдэхгүй шүү дээ! Жэймсийг Австрали явснаас хойш надад санаа зовох юм их гарч байна. Тиймээс чи маш их сонор соргог байх хэрэгтэй. Гэхдээ тэр тийм баян бйах юм бол...
- Ээж ээ, та миний аз жаргалд битгий саад болооч! Хатагтай Вэйн охин руугаа харснаа түүнийг тас тэврэв. Энэ үеэр хаалга онгойж сэгсийсэн хар үстэй, том гар, хөлтэй, баавгайн алхаатай нэгэн залуу өрөөнд орж ирэв. Түүнийг харахад Сибила энэ хоёрыг төрсөн ах, дүү гэж хэлэхэд хэн ч үл итгэхээр байлаа. Хатагтай Вэйн хүүгээ хараад инээмсэглэв.
- Сибила, чи надад ч гэсэн хэдэн үнсэлт үлдээж болох байсан шүү! хэмээн залуу эр тоглоом болгож хэлэв.
- Жим, чи үнсэлдэх дургүй шүү дээ? Чи яг хөгшин баавгай шиг юм аа гэж Сибила хэлээд ах руугаа гүйн очиж түүнийг тэвэрч авлаа. Жэймс Вэйн түүний нүдийг энхрийхнээр харав.
- Сибила, явахаасаа өмнө жаахан зугаалах уу? Би энэ хогийн Лондон руу дахиж хэзээ ч ирэхгүй байх. Надад харамсах зүйл алга.
- Хүү минь, ийм муухай юм ярьж болохгүй гэж хатагтай Вэйн бувтнав.
- Ээж ээ, үнэн юм чинь ярихгүй гээд яах юм бэ?
- Жэймс, чи намайг их гомдоож байна шүү. Австралиас ирэхдээ чамайг гайгүй боломжтой хүн болж ирнэ гэж найдаж байгаа шүү! Колонийн улсад сайн хүмүүсийн хүрээлэл олдохгүй дээ. Тиймээс хөрөнгө мөнгөтэй болоод эх орондоо ирж, Лондондоо төвхнөх хэрэгтэй.
- Сайн хүрээлэл гэнэ шүү! Түүгээр би яадаг юм. Би Сибила та хоёрыг театраас гаргахын тулд л мөнгөний ажил хийж байвал болоо. Би түүнийг үзэн ядаж байна.
- Жэймс чи ямар чалчаа юм бэ? Чи үнэхээр надтай зугаалмаар байгаа юм уу? Маш сайхан санал байна. Би чамайг найз нартайгаа л салах ёс хийхээр явах гэж байна гэж бодсон шүү гэж Сибила инээд алдан хэлэв. – Сүүлчийн өдрийг чи надтай хам өнгөрөөхөөр шийдсэнд би их баярлаж байна. Тэгээд хаашаа явах вэ? Цэцэрлэгт хүрээлэн рүү явъял даа.
- Үгүй ээ, би муу хувцастай байна. Цэцэрлэгт хүрээлэнд чинь гоё ганган хувцастай , хээнцэр хүмүүс зугаалдаг юм гэж Жэймс хариулав.
- Жим, чи шал дэмий юм бодож байх юм гэж Сибила шивнэн хэлээд түүний үнгэгдэж ноорсон хүрэмний ханцуйг илэв.
- За яахав, тэгвэл чи хурдан хувцсаа өмсөөрэй гэж хэсэг эргэлзсэний дараа Жэймс хэлэв. Сибилаг гарсан хойгуур Жэймс өрөөн дотуур алхаж байснаа ээж рүүгээ хандан:
- Ээж ээ, таны бүх юм бэлэн үү? гэж асуув.
- Бүх юм бэлэн, Жэймс гэж тэрээр оёж байсан зүйлээсээ нүд ч салгалгүй хариулав.Сүүлийн саруудад хатагтай Вэйн өөрийн бүдүүлэг, муухай ааштай хүүтэйгээ хоёул үлдэхэд түүнд маш хэцүү байжээ. Тэрээр хүүтэйгээхарц тулгарахаас айж, түүнийг ямар нэг байдлаар сэжиг аваагүй байх даа гэсэн асуултыг өөртөө байнга тавьж байлаа.
- Жэймс минь, чамд далайчны амьдрал таалагдана гэдэгт найдаж байна. Чи өөрөө үүнийг хүссэн гэдгээ мартаж болохгүй шүү гэж хатагтай Вэйн яриагаа эхлэв. – Уг нь чи ямар нэгэн өмгөөллийн товчоонд орж болох л байсан юм.
- Би тэр товчоо, түшмэдүүдийг чинь нэг нүдээрээ ч харж чадахгүй. Өөрийн хийсэн сонголт өөртөө зөв гэж Жэймс яриагаа таслав. – Би өөрөө хүссэнээрээ амьдрах болно. Явахаасаа өмнө таньд л гэж хэлэхэд Сибилаг хамгаалж байхыг хүсье! Түүнд ямар нэг муу юм тохиолдох вий, харж хандаж байгаарай. Та түүнийг хамгаалах ёстой шүү!
- Жэймс, чамайг юу яриад байгааг ойлгохгүй байна. Мэдээж хэрэг би Сибилаг хамгаалж л таараа.
- Хэн нэгэн ноёнтон орой болгон театрт очиж Сибилатай уулзаад байгаа гэж би сонссон энэ үнэн үү?
- Жэймс, чи энэ тал дээр юу ч ойлгохгүй. Жүжигчид бид чинь үргэлж л олны хайр хүндэтгэлийг хүлээж аваад сурчихсан улс байдаг юм. Цагтаа намайг цэцгийн баглаагаар булдаг л байлаа. Тэр үед хүмүүс бидний урлагийг үнэлж чаддаг байсан юм. Харин Сибилагийн хувьд хэлэхэд түүний мэдрэхүй хэр бат бөх, гүн гүнзгий гэдгийг би мэдэхгүй байна. Гэвч тэр залуу бол эргэлзэх зүйлгүй жинхэнэ эр хүн. Тэр намайг маш их хүндэтгэсэн. Харваас илт баян хүн байна лээ. Сибилад ямар сайхан цэцгийн баглаа илгээдэг гэж бодно.
- Гэхдээ та түүний нэрийг нь ч мэдэхгүй шүү дээ гэж залуу хэлэв.
- Мэдэхгүй л дээ. Гэхдээ бидэнд өөрийнхөө нэрийг хэлээгүй. Магадгүй тэр дээдсийн гаралтай хүн байх гэж ээж нь хариулав. Жэймс Вэйн уруулаа хазлана.
- Ээж ээ, Сибилаг сайн харж хандаж яваарай! Түүний араас маш сайн харах хэрэгтэй шүү гэж тэр дахин давтан хэлэв.
- Хүү минь, чи намайг гомдоож байна шүү. Сибилаг би бага халамжилдаг гэж үү? Хэрэв тэр хүн баян байвал яагаад түүнтэй гэрлэж болохгүй гэж? Жэймс ээж рүүгээ эргэн харж ямар нэг зүйл хэлэх гэсэн боловч энэ үед хаалга онгойж Сибила орж ирэв.
- Та хоёр чинь яагаад ийм хачин царайлчихаав. Юу болсон бэ гэж тэр асуулаа.
- Юу ч болоогүй. Үргэлж инээнэ гэж юу байхав дээ. Заримдаа бас чухал царайлах хэрэгтэй шүү гэж Жэймс хариулав. – За баяртай ээж ээ, би таван цагт ирж хоол иднэ. Цамцнаас бусад бүх зүйлээ бэлдчихсэн. Тиймээс та санаа зовох хэрэггүй.
- Баяртай, хүү минь гэж хатагтай Вэйн хэлээд Жэймсийг харж толгой дохив. Хүүгийнхээ ярианы өнгөнд тэрээр маш их гомдсон боловч нүднийх нь харцнаас эмээж байлаа. Ах, дүү хоёр гудамж руу гарав. Нарны гэрэл бараан үүлсийг хөөж буй салхитай маргалдсаар Юстон-Родыг зүглэнэ. Гудамжаар зөрж өнгөрөх хүмүүс хямд хийгээд муухан оёдолтой костюм өмссөн залууг тийм сайхан бүсгүйтэй явж байгааг ихэдгайхшран харцгааж байлаа. Тэрбээр сарнай цэцэг барьсан тосгоны цэцэрлэгчийг санагдуулна.
Жим рүү харж байгаад тэрбээр ихэд дургүйцэж байсан бол, Сибила үүнийг ер анзаарсангүй. Түүний инээмсэглэлд дурлалын баяр хөөр цалгина.
Тэрээр сайхан үзэсгэлэнт ханхүүгийн тухай бодож байсан авч энэхүү бодолдоо хэт их автахгүйн тулд түний тухай биш, харин Жэймсийн аялах усан онгоцны тухай, Австралид түүний эрж олох алт, эрдэнэсийн тухай, дээрэмчдийн гараас суллах баян хийгээд гоо бүсгүйн тухай төсөөлөн ярьж байлаа. Жэймсийг бүх насаараа жирийн нэгэн усан цэрэг юм уу, ахмадын гурав дахь туслахаар үлдэнэ гэдэг тухай Сибила ер бодсонгүй.Усан цэргийн амьдрал аймшигтай билээ. Яг л тортой шувуу шиг усан онгоцон дээр аялахдаа хэзээ мөдгүй түүн рүү далайн давалгаа довтолж, хорон салхи усан онгоцны дарвуулыг хэзээ урж тасдах бол гэсэн айдас дунд явах нь нэг л түгшүүртэй. Усан онгоцыг Мельбурнэд газардахад Жэймс ахмад уучлал хүсээд алтны эрэлд мордох нь дамжиггүй. Долоо ч хонолгүй тэрбээр хэний ч урьд өмнө олж байгаагүй цул алтыг лож далайн эрэг рүү зургаан морьтой цагдаагаар хамгаалуулан авчрах ажээ. Шугуйд нуугдсан дээрэмчид гурвантаа дайралт хийж цус урсгасан тулааны эцэст тэднийг бут цохивол яах вэ?
Эсвэл ямар ч алт хайлгүй хоньчин болвол Жэймст дээр байх биз ээ. Нэгэн сайхан үдэш гэртээ эргэн ирэхэд хар морьтой дээрэмчин үзэсгэлэнт бүсгүйг хулгайлан авч явахыг хараад түүний араас хөөж бүсгүйг аварна. Мэдээж хэрэг дараа нь тэр бүсгүй түүнд дурлаж тэд гэр бүл болоод Лондонд эргэж ирнэ. Тийм ээ, Жэймсийг гайхамшигтай явдлууд хүлээж байна.
- Жэймс, чи миний үгийг сонсоорой. Би чамаас нэгхэн насаар эгч боловч амьдралыг чамаас илүү сайн мэднэ. Захиа их бичээрэй. Унтах болгондоо мөргөл үйлдээрэй.Тэгээд хэдэн жилийн дараа чи аз жаргалтай баян хүн эргэж ирэх болно. Жэймс эгчийнхээ үгийг чив чимээгүй бодолд автан сонсоно. Гэрээсээ явах нь түүнд маш хэцүү байлаа.
Залуу хөвгүүн ямар ч туршлагагүй ч гэлээ Сибилад аюул тохиолдохыг зөнгөөрөө мэдэрнэ. Түүний раас гүйж байгаа тэр дээдсийн хүрээний новшоос сайн юм хүлээхийн хэрэггүй. Хүүхэд байхдаа бид эцэг, эхдээ хайртай байдаг. Гэвч томорсон хойноо тэдний бурууг шүүдэг. Зарим тохиолдолд бид тэднийг уучлах нь бий.
Ээж ээ гэж! Жэймс хүү өөрийг нь олон сарын турш зовоож буй нэгэн асуултыг түүнд тавихыг хүсч байлаа. Ээжийгээ хөшигний ард хүлээх зуур хүмүүсийн шивэр авир ярилцах яриаг тэрбээр санамсаргүйхэн театрт сонссон явдал нь Жэймсийг олон арван зовлонт таамаглалд хүргэжээ. Энэ тухай эргэн дурсахад яг л нүүр рүүгээ цохиулсан мэт болжээ. Тэрбээр хөмсгөө зангидан доод уруулаа хүчтэйхэн хазав.
- Жим, чи миний яриаг ер сонсохгүй байна шүү дээ? Гэтэл би чиний ирээдүйн талаар гайхамшигтай төлөвлөгөө гаргахыг оролдож байдаг. Чи ямар нэгэн юм хэлээч хэмээн Сибила гэнэт хэлэв.
- Би юу хэлэх юм бэ?
- Ядаж л сайн залуу болж биднийг мартахгүй гэж хэл л дээ! хэмээн Сибила инээмсэглэн өгүүллээ. Жэймс мөрөө хавчив.
- Надаас өмнө чи намайг мартах биз дээ Сибила.
Сибилагийн нүүр улайв.
- Жим, чи яагаад ингэж бодож байгаа юм бэ?
- Чамайг чинь шинэ найзтай болсон гэж дууллаа. Тэр чинь хэн юм бэ? Чи түүний талаар яагаад надад огт яриагүй юм бэ? Энэ явдал чинь сайн юманд хүрэхгүй шүү!
- Жим, болиоч дээ. Түүний тухай битгий муугаар ярь. Би түүнд хайртай.
- Чи тэгээд нэрийг нь ч мэддэггүй биз дээ? гэж Жэймс эсэргүүцэв. – Тэр чинь тэгээд хэн юм бэ? Би мэдэх эрхтэй биз дээ.
- Түүнийг үзэсгэлэнт ханхүү гэдэг юм. Чамд энэ нэр таалагдахгүй байна уу? Тэнэг дүү минь, чи үүнийг сайн санаж яв. Хэрэв чи миний үзэсгэлэнт ханхүүг харах юм бол түүнээс илүү хүн энэ хорвоо дээр байхгүй гэдгийг ойлгох байсан. Австралиас эргэж ирэхээр чинт танилцуулна. Жим тэр чамд маш их таалагдах болно. Тэр бүгдэд таалагддаг. Өнөө орой чи театрт ирж чадахгүй нь ямар харамсалтай юм бэ? Тэр ирнэ гэж амласан юм. Өнөөдөр би Жульеттагийн дүрд тоглоно. Намайг яаж тоглоно гэж санаж байна. Өөрөө хүнд дурлачихаад түүнийхээ өмнө Жульеттад тоглоно гэдгийг чи төсөөлөөд үз дээ. Түүний төлөө тоглох юм шүү. Үзэгчдийг айлгана гэдгээс би ихэд эмээж байна. Хайр сэтгэл бол хүнийг өөрөөс нь дээр өргөдөг тухай тэр өрөвдөлтэй, царай муут ноён Айзекс архичин найз нартаа ярих вий. Миний үзэсгэлэнт ханхүү, гайхамшигт хайр, гоо үзэсгэлэнгийн бурхан минь надад итгэдэг бөгөөд өнөөдөр миний өмнөөс залбирах болно. Түүнтэй харьцуулахад би маш өрөвдмөөр харагддаг. Ядуурал хаалгаар мөлхөж ордог бол, хайр сэтгэл цонхоор нисэн орж ирдэг гэсэн зүйр үг байдаг. Энэ зүйр цэцэн үгсийг өөрчилмөөр санагдах юм. Тэднийг өвөл зохиож байсан бол одоо зун цаг шүү дээ, хавар бол миний хувьд хөх тэнгэр доорхи цэцэгсийн баяр билээ.
- Тэр сурвалжит гарлын хүн гэж Жэймс хэлэв.
- Тэр бол ханхүү. Чамд өөр юу хэрэгтэй юм бэ? гэж Сибила зөрүүдлэв.
- Тэр чамайг боол болгох гэж байна.
- Тэгвэл би эрх чөлөөний тухай бодож байна.
- Сибила түүнээс болгоомжлох хэрэгтэй шүү!
- Түүнийг харсан бүхэн бурхан шиг тахиж, таньсан бүхэн түүнд итгэдэг.
- Сибила тэр толгойг чинь эргүүлчихэж. Сибила инээмсэглээд дүүгийнхээ гараас барив.
- Хонгорхон Жим минь, чи яг л зуун настай өвгөн шиг дүгнэлт хийх юм. Хэзээ нэгэн цагт чи өөрөө дурлахаараа ойлгох болно. Битгий улаад бай л даа. Чамайг явахад би ийм аз жаргалтай үлдэж байгаад чи баярлах ёстой шүү дээ. Бид маш хүнд хэцүү амьдарч байсан. Одоо бол бүх юм эсрэгээрээ байх болно. Чи харь газар үзэхээр явж байна. Гэтэл миний хувьд тэр бүхэн Лондонд нээгдэж байна. Энэ сул сандал дээр суугаад хүмүүсийг жаал харъя.
Тэд гудамжаар зөрж өнгөрөх хүмүүс рүү нүд унагах шахам харж буй хэдэн хүний дунд сууцгаав. Замын хажуу дахь цэцгийн мандал дээрх алтанзул цэцэгсийг харахуй бадамлан асч буй галын дөлийг санагдуулна. Гэнэт тэдний өмнө алтан шаргал үстэй маш дотно инээмсэглэсэн танил уруул үзэгдэв.
Зөрж өнгөрч буй морин тэрэгтэй Дориан Грэй хоёр хатагтайн хамт өнгөрч байлаа. – Тэр байна гээд Сибила өндийв.
- Хэн бэ? гэж Жим асуув.
- Үзэсгэлэнт ханхүү, гэж тэрээр хариулав. Энэ үеэр Жим босч түүний гараас хүчтэй гэгч нь барив. Хаа байна аль нь вэ? надад харуулаач гэв. Энэ үед Бервикски бэйсийн морин тэрэг зөрж өнгөрөх хойгуур Дорианы тэрэг аль хэдийнээ холдсон байлаа.
- Явчихлаа гэж Сибила санамсаргүй бувтнав. – Чи түүнийг харж чадаагүй нт ямар харамсалтай юм бэ?
- Харамсмаар юм. Хэрэв тэр чамайг гомдоовол хаа байгаа газраас нь олоод түүнийг би ална гэж бурханы нэрийг барин тангараглая!
Сибила айн түгшсэн байдалтай дүү рүүгээ харахад тэрбээр энэ үгсээ дахин давтан хэлэв. Түүний хэлсэн үгс яг л чинжаал хутга мэт агаарт эсгэрч сонсогдоход хүмүүс Жэймс рүү эргэн харцгаалаа.
- Жим эндээс явцгаая, гэж Сибила шивнэв. Тэднийг Ахелийн хөшөөний дэргэд хүрэхэд бүсгүй эргэн харлаа. Тэрээр дүүгээ өрөвдөнгүй харж толгой сэгсрэв. – Жим, чи бол жинхэнэ тэнэг хэрцгий хүүхэд тэгээд л болоо. Ийм муухай зүйл ярьж болно гэж үү? Чи өөрөө ч юу ярьж байгаагаа ойлгохгүй байна шүү дээ. Зүгээр л түүнийг хардаад байна шүү дээ. Би чамайг хэн нэгнийг хайрлыхг хүсч байна. Хайр сэтгэл хүнийг энэрэнгүй болгодог. Харин чи ёрын юм ярьж байна даа.
- Би одоо арван зургаан настай гэж Жим гөжүүдлэв. Тэгээд ч ярьж байгаа зүйлээ мэдэж байна. Ээж бл чамд түшиг тулгуур болохгүй. Тэр чамайг юунаас ч хамгаалж чадахгүй. Хэрэв би гэрээ хийгээгүй бол Австрали руу явахгүй чамтай үлдэх байсан.
- За болно оо, Жим. Чи ээжийн тоглох дуртай тэр тэнэг жүжгүүдийн дүртэй яг адилхан харагдаж байна. Гэвч би чамтай маргахыг хүсэхгүй ээ. – Би дөнгөж сая түүнийг олж харлаа. Түүнийг олж харна гэдэг ямар их аз жаргал вэ? Харин одоо муудалцахаа болъё оо. – Жим, чи миний хайртай хүнд хэзээ ч муу юм хийхгүй гэдэгт би итгэлтэй байна.
- Чамайг хайртай байгаа цагт магадгүй л юм гэж тэрбээр хариулав.
- Би түүнийг насан туршдаа хайрлах болно гэж Сибила хэлэв.
- Харин тэр яах бол?
- Тэр ч бас.
- За, яахав. Чамайг гомдоогоод нэг үзэг л дээ. Сибила өөрийн эрхгүй дүүгээсээ зай авснаа учиргүй инээмсэглээд мөрөн дээр нь гараа тавив. Түүний нүдэнд тэр бол хүүхдээрээ байлаа. Тэд морин тэргэнд сууж Юстон-Род дахь гэртээ хүргүүлэв. Оройн зургаан цаг болж байсан тул тоглолтоос өмнө ганц нэг цаг амрах ёстой байлаа. Жим түүнтэй салах ёс гүйцэтгээд доош буув. Хоцорч ирснийх нь төлөө ээж нь түүнийг зэмлэв. Жэймс юу ч хэлэлгүй хооллоно. Ширээн дээр ялаанууд дүнгэнэж, бохир бүтээлгэн дээгүүр, ер нь хаа сайгүй явж байлаа. Хллож дуусаад Жим хаалга руу зүглэв. Гэвч замдаа зогсч ээж рүүгээ харлаа. Тэдний харц тулгарахад түүний нүднээс өршөөл эрсэн байдлыг мэдрэв.Энэ бүхэн яг л гал руу тос хийх шиг болов.
- Ээж ээ, би танаас нэг юм асуух гэсэн юм гэж тэр яриагаа эхлэв. Ээж нь дув дуугүй байх хийгээд түүний нүд ийш тийшээ гүйнэ. – Таныг миний эцэгтэй сууж байсан эсэхийг би мэдмээр байна.
Хатагтай Вэйн гүнзгий санаа алдав. Олон сарын турш өдөр, шөнөгүй дагаж байсан тэрхүү айдас түгшүүр бүхий хорм гэнэт ирснээр түүний айдас алга болжээ.
- Үгүй ээ гэж тэр хариулав.
- Тэгвэл тэр чинь новш байсан юм уу? гэж тэрбээр гараа атган орилов. Ээж нт толгой сэгсрэв.
- Би түүнийг ганц бие биш гэдгийг нь мэдэж байсан. Гэвч бид бие биендээ маш их хайртай байлаа. Хэрэв тэр нас бараагүйсэн бол биднийг тэтгэх л байсан. Түүнийг бүү зэмлээрэй хүү минь. Чиний эцэг бол жинхэнэ эр хүн байсан. Тэр бол дээд язгуурын хүн.
- Надад бол аль нь ч ялгаагүй хэмээн тэрбээр хэлэв. Гэхдээ Сибилад ямар нэгэн муу юм бүү тохиолдоосой гэж би хүсч байна. Хэсэг зуур хатагтай Вэйн тун ихээр ичсэн байдалд оров.
- Сибила эхтэй хүн шүү гэж тэрээр зөөлөн шивнэв. – Харин надад бол хэн ч байгаагүй.
Жэймсийн сэтгэл хөдлөв. Тэрбээр ээж рүүгээ дөхөж очоод түүнийг үнсэв.
- Аавын тухай элдэв зүйл асуухад таньд хэцүү байсан бол намайг уучлаарай, ээж ээ гэж тэрбээр хэлэв. Гэвч би биеэ барьж чадсангүй. Явах цаг боллоо, баяртай. Одоо ганцхан Сибилад анхаарал тавих ёстой гэдгийг л санаарай. Хэрэв тэр хүн миний эгчийг гомдоох юм бол би түүнийг хаа байгаа гзараас нь лож яг л нохой мэт алах болно, андайлъя.
Хатагтай Вэйний сэтгэл уужрав. Тэрээр анх удаагаа хүүгээрээ бахархаж байлаа...

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
 
PostPosted: Mar.01.10 1:25 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: May.19.08 12:26 pm
Posts: 1817
Location: Асуувал хариулъя
Зургадугаар бүлэг

- Безил, чи шинэ сонин сонсов уу гэсээр Холлуордыг “Бристол” ресторанд орж ирэхэд Хенри лорд угтан авав.
- Үгүй ээ, Гарри. Ямар сонин бэ? Гээд зураач эр хүрэм, бүрх малгайгаа тайлж үйлчлэгчид өгөв. – Улс төрийн сонин биш биз дээ? БИ улс төр ер сонирхдоггүй шүү дээ гэв.
- Дориан Грэй гэрлэх гэж байна хэмээгээд Хенри лорд Холлуордыг анхааралтайгаар ажив. Холлуорд дагжисхийгээд уруу царайлав.
- Дориан уу? Тэр гэрлэж байгаа юм уу? гэж тэрбээр асуулаа. – Үгүй байлгүй дээ.
- Гэвч энэ бол туйлын үнэн.
- Хэнтэй тэр вэ?
- Нэг жүжигчинтэй л гэсэн.
- Би итгэхгүй байна. Дориан тийм бодлогогүй хүн биш дээ.
- Эрхэм Безил минь, Дориан хэт их ухаантай тул цаг үргэлж л тэнэг зүйл хийхгүй байж чаддаггүй юм.
- Гарри, гэхдээ гэрлэлт гэдэг чинь цаг үргэлж хийгээд байдаг тэр тэнэглэлүүдийн нэг биш шүү дээ.
- Англид л тэгж боддог болохоос Америкт бол үгүй шүү хэмээн Хенри лорд үгүйсгэв. – Гэхдээ би Дорианыг гэрлэж байна гэж хэлээгүй. Би түүнийг гэрлэхээр завдаж байна гэж хэлсэн. Энэ бол нэг утгатай зүйл биш. Жишээ нь би хуримласнаа санаж байна. Гэхдээ гэрлэхээр зэхэж байснаа ер санадаггүй юм. Тийм бодол ч надад байгаагүй гэж боддог.
- Гарри, чи бод л доо. Дориан ямар гэр бүлээс гаралтай бил ээ? Тэр бол нийгэмд байр сууриа эзэлсэн баян хүн. Ийм өв тэгш бус гэрлэлт бол снаанд орохгүй юм.
- Безил, түүнийг чи тэр бүсгүйтэй гэрлэхийг хүсч байгаа бол надад хэлсэн зүйлээ түүнд хэл дээ. Тэгвэл тэр гэрлэх байлгүй.
- Тэр нь сайн бүсгүй бол ч бас яахав. Хэрэв Дориан үргэлж ямар нэгэн новштой холбогдох юм бол түүнийг энэ гэрлэлт оюун санаа, ёс зүйн хувьд доош оруулах болно. Энэ бол маш гунигт явдал.
- Дориан түүнийг сайхан бүсгүй гэсэн бол тийм л байх учиртай. Чиний зурсан хөрөг түүнд бусад хүмүүсийн гоо үзэсгэлэнг үнэлэх явдалд сургасан. Энэ ч утгаараа хөрөг зураг түүнд сайнаар нөлөөлсөн. Хэрэв тэр хүү бидний ярьсныг мартчихаагүй бол өнөө орой түүнийг сонгосон бүсгүйг хоёул харах болно.
- Гарри, чи үнэнээсээ ярьж байна уу?
- Тэгэлгүй яахав Безил. Үүнээс өмнө би ингэж чухал зүйлсийн талаар ярьж байгаагүй шиг санагдана.
- Гарри, чи тэгээд арай түүнийг дэмжээд байгаа юм биш биз дээ хэмээн зураач эр яриагаа үргэлжлүүлсээр өрөөн дотуур уруулаа хазлан алхаж байлаа. – Тийм юм байж болохгүй. Энэ бол зүгээр л тэнэг сонирхол. Би хэзээ ч юуг ч дэмжих юм уу, үгүйсгэдэггүй. Энэ бол амьдралд хандаж буй тэнэг хандлага.
- Дориан Грэй Жульеттад тоглож буй үзэсгэлэнт бүсгүйд дурлаад түүнтэйгээ гэрлэхийг хүсч байна. Яагаад болохгүй гэж. Түүнийг Месселинатай гэрлэсэн ч гэсэн тэр миний сонирхлыг татах нь багасахгүй. Би бол гэрлэх явдлыг дэмжихгүй гэдгийг чи мэдэж байгаа. Гэрлэлтийн гол хор уршиг нь бол тэр хүний доторхи хувиа хичээдэггүй хүмүүс ямар ч өнгөгүй байдаг. Ингэснээр тэд өөрийн мөн чанарыг гээдэг. Гэр бүлийн амьдрал нь ойлгоход төвөгтэй болгодог хүмүүс бас байдаг. Өөрийн “би” гэх үзлийг хадгалснаар тэд түүгээрээ бусдын “би” гэх үзлийг нөхдөг.
Тийм хүн нэгээс илүү удаа амьдрахаас өөрцгүй байдаг бөгөөд дээд зэргийн зохион байгуулалттай болдог. Энэ бүхэн бидний оршин тогтнохын гол зорилго гэж би бодож байна. Үүнээс гадна гэрлэлтийн эсрэг юуг ч бид ярьсан бүхий л зовлон зүдгүүр нь үнэ цэнэтэй байдаг. Дориан энэ бүсгүйтэй гэрлэснээр сайн л бол хагас жилд түүнийг хүндлэн дээдлэх боловч дараа нь гэнэт өөр бүсгүйд дурлах болно гэдэгт би итгэлтэй байна.
Тэр цагт түүнийг ажиглахад маш сонирхолтой байх болно.
- Гарри, чи энэ бүхнийг үнэнээсээ хэлээгүй байх. Хэрэв Дорианы амьдрал сүйрэх юм бол чи бусдаас илүү үүнд харамсах болно.
Хенри лорд инээд алдав.
- Бид бүгд өөрийнхөө өмнөөс айдаг тул бусдад итгэхэд бэлэн байдаг. Өөдрөг үзлийн үндэс бол айдас байдаг. Энэ дэлхий дээр би өөдрөг үзлийг хамгийн ихээр үзэн яддаг. Дорианы амьдрал сүйрэхээс чи айж байна уу? Миний бодлоор сүйрсэн амьдрал гэж өөрийн хөгжих явцад зогсонги байдалд орохыг хэлэх байх.
- Хүний мөн чанарыг өөрчлөнө гэдэг түүнийг эвдэж байгаа гэсэн үг. Харин Дорианы гэрлэлтийн тухай ярихад энэ бол тэнэглэл. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд илүү сонирхолтой ойртох хэлбэрүүд байдаг. Би үүнийг их таашаадаг.
- Чи Дорианаас миний хэлснээс илүү зүйлийг олж сонсох болно.
- Эрхэм Гарри, Безил та хоёр надад баяр хүргэж болно гэж Дориан хэлээд цуваа тайлж тавиад тэдний гарыг барив. – Би хэзээ ч ийм аз жаргалтай байсангүй. Амьдралд гайхамшигтай явдлууд огт санаандгүй тохиох юм даа. Би гагцхүү үүнийг л эрж хайж, хүлээж байсан мэт санагдана. Тэрбээр баяр хөөр догдлолоосоо болж ялимгүй улайсан хийгээд энэ бүхэн түүнийг улам сайхан харагдуулж байлаа.
- Дориан, таны бүхий л амьдралд сайн сайхныг хүсэн ерөөе! гэж Холлуорд хэлэв. – Ингэхэд та сүй тавьсны тухайгаа надад яагаад мэдэгдээгүй билээ? Энэ бол уучилж боломгүй зүйл. Гэтэл Гаррид та энэ тухайгаа хэлсэн байна.
- Үдийн зоогт хоцорч ирснийг тань уучлахгүй шүү гэж Хенри лорд ярианд оролцоод Дорианы мөрийг алгадав. – За ширээний ард сууцгааж эндэхийн шинэ тогооч хэр хоол хийдгийг харъя даа. Дараа нь та бидэнд бүгдийг дэс дараалан ярьж өгөөрэй.
- Яриад байх юм байхгүй дээ гэж Дориан хэлээд авсаархан ширээний ард суулаа. – Гарри, өчигдөр орой би таниас салаад хувцсаа сольж Рупертийн гудамж дахь Итали ресторанд хооллож байсан юм. Сибила Розалиндагийн дүрд тоглож байв. Тайз засал ч гэж авах юмгүй. Орландо ч гэсэн инээдэмтэй харагдаж байлаа. Харин Сибилаг та хоёр харсан бол ч! Безил, тэр яг л танай урланд байдаг Танагрийн уран баримлыг санагдуулж байсан шүү. Түүнийг яаж тоглосон гэж санана аа. Өнөөдөр та хоёр харна. Тэр бол тайзны төлөө төрсөн хүн. Тоглолтын дараа би тайзны араар орж Сибилатай ярилцсан. Түүнтэй зэрэгцэн суух үедээ би урьд өмнө хэзээ ч анзаарч байгаагүй байдлыг нүднээс нь олж харсан. Миний уруул түүний уруулд хүрч бид үнсэлцсэн. Тэр үед би юу мэдэрч байсныг үгээр хэлэхийн аргагүй. Миний бүхий л амьдрал гагцхүү тэр гайхамшигт хоромд төвлөрсөн мэт санагдаж байлаа. Гэнэт тэр өвдөглөн сууж миний гарыг үнсэж эхэлсэн. Энэ бүхнийг би та нарт бүгдийг нь ярих хэрэггүй ч сэтгэлээ барьж чадахгүй байна. Бидний сүй тавьсан явдал маш нууц агаад Сибила ээждээ ч энэ тухай ер хэлээгүй байгаа. Миний халамжлан хүмүүжүүлэгч нар юу гэж хэлэхийг би мэдэхгүй байна. Редли лорд уурлах нь даамжиггүй. Уурлана л биз, надад ер хамаагүй. Жил хүрэхгүй хугацааны дарааби насанд хүрч юу дуртайгаа хийх болно. – Безил, яруу найраг надад хайрлах ухааныг зааж өгсөн нь гайхамшиг биш гэж үү? Би Шекспирийн жүжгээс эхнэрээ олж авлаа. Шекспирийн хэрхэн ярихыг зааж сургасан уруул миний чихэнд өөрийн нууцыг шивнэлээ. Миний гар Розалиндаг тэвэрч би Жульеттаг үнсэж байлаа.
- Дориан, таны зөв гэж Холлуорд хэлэв.
- Өнөөдөр та түүнтэй уулзсан уу? хэмээн Хенри лорд асуув. Дориан Грэй толгой сэгсрэв.
- Би түүнийг Ардений ойд орхиж Вероны нэгэн цэцэрлэгт дахин учрах болно. Хенри лорд нилээд бодлогошронгүйгээр оргилуун дарснаас балгав.
- Ингэхэд Дориан та түүнтэй гэрлэлтийн тухай хэдийд ярилсан юм бэ? Тэр танд юу гэж хариулав. Эсвэл та ер санахгүй байна уу?
- Би албан ёсоор санал тавиагүй байгаа. Би түүнд хайртай гэж хэлэхэд тэрээр миний эхнэр болох хүн биш гэж хариулсан. Бурхан минь,бүхэл бүтэн ертөнцийг түүнтэй харьцуулахад надад юу ч биш.
- Эр хүн ийм үед гол төлөв гэрлэлтийн тухай ярихыг мартдаг бол эмэгтэй хүн үргэлж энэ тухай санаж байдаг юм. Холлуорд түүний яриаг таслан:
- Гарри, боль л доо. Чи Дорианыг гомдоож байна. Тэр бусдын адил эмэгтэй хүнийг гомдоох хүн биш. Хенри лорд Дориан руу харав.
- Дориан хэзээ ч надад уурладаггүй гэж тэр үг сөрөв. – Энэ асуултыг би түүнд сайн сайхныг санаж сонирхлын журмаар тавьсан. Эрэгтэй, эмэгтэй хүний хэн нь хэндээ санал тавих нь сонин санагдсан тул би энэ тал дээр хийсэн өөрийн ажиглалтыг шалгахыг хүссэн юм. Дориан Грэй инээмсэглэн толгой сэгсрэв.
- Гарри, та хэзээ ч засрашгүй хүн юм аа. Танд уурлахын ч аргагүй юм. Сибила Вэйнийг хараад та түүнийг гагцхүү зүрхгүй новш л гомдоож чадна гэдгийг ойлгоно байх. Хайртай хүнээ доромжилж болохыг би ойлгохгүй байна. Би Сибилад хайртайгаас гадна түүнийг алтан индэр дээр гаргаж, бүх ертөнцийг хайртай бүсгүйнхээ хөл доор байхыг хармаар байна. Гэрлэлт гэж юу юм бэ? Энэ бол хэзээ ч хувиршгүй андгай, тангараг юм. Таньд энэ бүхэн инээдэмтэй санагдаж байна уу? – Гарри, та битгий шоол л доо. Би ийм андгай тавих гэсэн юм. Сибилагийн итгэл үнэнч байхыг шаардаж, надад итгэх сэтгэл улам бүр оргилж байна. Гарри, би Сибилатай цуг байх үед таны зааж өгсөн зарим нэг зүйлээс ичсэндээ шал өөр хүн болдог. Түүний гарт хүрэхэд л би таныг болон таны сонирхолтой боловч оюун санааг хордуулсан буруу зөрүү онолыг умартдаг юм.
- Алиныг нь тэр билээ? хэмээн хөнгөн зуушнаас авангаа Хенри лорд асуув.
- Гарри, амьдрал, хайр дурлал, таашаал гээд таны бүхий л онолыг би мартдаг шүү.
- Энэхүү онолд оруулж болох ганц зүйл бол таашаал юм гэж Хенри лорд аядуухан боловч уянгалаг дуугаар хэлэв. – Гэвч харамсалтай нь би таашаалын онолыг өөртөө хамаатуулж чадахгүй. Түүний зохиогч нь би биш, харин байгаль юм. Хүн аз жаргалтай байхдаа үргэлж сайн явдаггүй. Гэвч сайн хүн болгон үргэлж аз жаргалтай байдаггүй.
- Сайн хүн гэж чи хэнийг хэлээд байна вэ? хэмээн Безил Холлуорд ярианд оролцов.
- Харин тийм, гэж түүний яриаг Дориан өлгөж авав. – Гарри, ингэхэд таны бодлоор ямар хүнийг сайн хүн гэх вэ?
- Сайн хүн байхын тулд өөрөө өөртэйгөө эв зүйгээр зөвшилцөн амьдрахыг хэлнэ гэж Хенри лорд тайлбарлаад жүнзний нарийн шилбэнээс цагаахан гараараа барив. – Харин бусадтай эв зүйтэй амьдрахаас өөр аргагүй болсон хүмүүс өөртэйгөө ч мөн тэрсэлддэг юм. Өөрийн гэсэн амьдрал хамгаас чухал зүйл. Орчин үеийн ёс суртахуун нь өөрийн амьдарч буй эрин зууны хэвшмэл ойлголтуудыг ялгаж салгахыг биднээс шаардаж байна. Миний бодлоор соёлтой хүнд өөрийн цаг үеийн хэмжүүрт автах нь огт хэрэггүй зүйл.
- Гарри, амьдрал бол маш их үнэ цэнээр олддог гэдэгтэй санал нийлнэ биз дээ хэмээн зураач асуув.
- Тийм ээ, одоо үед бүхний төлөө их үнэ төлөхөөс өөр аргагүй болж дээ. Ядуусын эмгэнэл аливаа зүйлд хүссэнээрээ хандаж, хэрэглэж болохгүйд оршдог. Тэгвэл нүгэл хийх нь яг л сайхан эд зүйлсийн нэгэн адил баячуудын хүсэл таалалд нийцдэг юм.
- Амьдралын төлөө бид мөнгөөр бус өөр зүйлээр төлөөс төлдөг.
- Өөр юу байх юм бэ, Безил?
- Миний бодлоор сэтгэл санааны уналтыг мэдрэх, зовох зэрэгт мөнгө хамаарах байх. Хенри лорд мөрөө хавчив.
- Хонгор минь, дундад зууны урлаг бол маш гайхамшигтай. Гэвч дундад зууны мэдрэмж хийгээд төсөөлөл нь одоо цагт хоцрогдсон шүү дээ. Мэдээж хэрэг уран зохиолын хувьд түүнийг хэрэглэж болно. Гэвч роман бичихэд амьдралын хэрэгцээнээс үүдсэн зүйл нь хэрэг болж магадгүй. Соёлтой хүн таашаал хүртсэндээ гэмшдэггүй бол, бүдүүлэг хүн таашаал гэж юу байдгийг огт мэдэрдэггүй юм.
- Одоо би таашаал гэж юу болохыг мэднэ гэж Дориан Грэй дуу алдав. – Энэ бол хэн нэгнийг дэндүү их хүндэлж бишрэх явдал.
- Хүндлэл бишрэлийн эд зүйл байхаас илүү, хүндэлж биширч байсан нь илүү дээр гэж Хенри лорд хэлэв. Эмэгтэйчүүд эрчүүд биднийг яг л хүн төрөлхтөнөөрийн бурхдад хандах адил хүндэлдэг. Тэд бидний өмнө байнга л тонголздог ч, үргэлж л ямар нэгэн юм шаарддагаараа биднийг бүр залхааж орхидог.
- Миний бодлоор тэд биднээс анх бэлэглэсэн зүйлээ д шаардаж байгаа болов уу хэмээн Дориан чимээгүйхэн хэлэв. Тэд хайр сэтгэлийг сэрээж түүнийгээ биднээс хүлээдэг.
- Дориан, энэ бол маш үнэн гэж Холлуорд дуугарав.
- Энэ хорвоо дээр туйлын үнэн гэж байна уу хэмээн Хенри лорд асуув.
- Гарри, балгүй яахав гэж Дориан Грэй хэлэв. – Эмэгтэйчүүд эрчүүдэд амьдралынхаа хамгийн үнэ цэнэтэй зүйлийг зориулдаг гэдгийг та үгүйсгэхгүй биз дээ?
- Магадгүй л юм гэж Хенри лорд санаа алдаад, зөвшөөрч толгой дохив.
- Гарри, би танд яагаад ийм сайн гэдгээ ойлгохгүй юм.
- Дориан, та намайг үргэлж хайрлаж явах болно. – Нөхөд өө, кофе уух уу? – Бидэнд кофе, конъяк, тамхи авчирч өгөөч... За тамхиа болъё доо надад байна. – Безил, би чамд навчин тамхи татахыг зөвшөөрөхгүй, май янжуур ав л даа. Янжуур бол таашаалын дээд төрөл юм. Гэвч бидэнд хэзээ ч бүрэн дүүрэн хангамж өгдөггүй. Өөр юу хүсэх юм бэ? Тийм ээ, Дориан та үргэлж намайг хайрлаж явах болно. Таны нүдэнд би хэзээ ч үйлдэхэд зориг хүрэхээргүй тэр их нүглийн цөм мэт харагдаж байгаа биз ээ.
- Одоо театр руу явцгаая. Сибилаг тайзан дээр харахад амьдрал шал өөр мэт санагдана. Тэр та хоёрын урьд өмнө огтүзэж, мэтрээгүй байсан тийм зүйлийг нээх болно.
- Магадгүй таны тэр гайхамшигт бүсгүй миний сэтгэлийг бага ч атугай хөдөлгөж магадгүй. Би тайзанд хайртай. Түүн дээр энэ амьдралаас илүү бодит зүйлийг тусгадаг юм. За явцгаая. Дориан та надтай яваарай. Уучлаарай! Безил миний тэргэнд хоёр л хүн багтдаг юм. Та араас дагаад яваарай. Тэд ширээнээс босч хүрмээ өмсцгөөгөөд зогсоогоороо кофегоо ууж дуусгав.
Зураач эр бодолд автан дуугүйхэн зогслоо. Энэхүү гэрлэлт түүний сэтгэлд үл нийцэх боловч үүнээс илүү муу зүйл Дорианд тохиолдож болохыг ойлгож байлаа. Төдөлгүй тэр гурав доош бууцгаав. Холлуорд, Хенри лордын сүйх тэрэгний араас дагалдав. Гудамжинд анивчих дэнлүүг харахад түүнд ямар нэгэн зүйл алдсан мэт сэтгэгдэл төрнө. Дориан Грэй ахиж хэзээ ч түүний хувьд урьдын нэгэн адил байхгүй гэдгийг тэрбээр ойлгож байлаа. Амьдрал тэр хоёрын голоор орж зогсчээ... Холлуордын нүд харанхуйлахад хүмүүсээр дүүрэн тод гэрэлтэй гудамжууд түүний өмнө бараан өнгийн толбо шиг хөвж байлаа. Энэ үеэр түүний сууж явсан сүйх тэрэг театрын өмнө ирэхэд зураач эрд өнөөдөр олон насаар хөгширсөн мэт санагджээ.

_________________
Форумдах сонирхол алга.


Top
   
 
PostPosted: Mar.01.10 7:51 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
ДОЛООДУГААР БҮЛЭГ


Энэ үдэш театр урьдаас илүү дүүрэн xүнтэй байлаа. Дориан болон түүний нөxдийг угтаж авсан театрын тарган заxирал xаалган дээр инээмсэглэл дүүрэн зогсож xарагдана. Тэрбээр тэднийг лоожиx xүргэx замдаа xуруундаа бөгжтэй цулцгар гараараа ямар нэгэн зүйлийг доxиж байдаг чадлаараа тайлбар xийж явлаа. Дориан түүнийг иxэд сэжиглэнгүйгээр ажиглана. Xарин Xенри лордод жүүд эр таалагдсан бололтой. Тэрбээр яруу найрагт xайртайгаасаа болж үгүйрсэн xүнтэй танилцсанаараа баxарxаж байгаагаа xэлээд түүний гарыг чанга атгав. Xоллуорд суудалдаа суугаад үзэгчдийг ажиглаж байлаа. Тэнд маш бүгчим байx xийгээд гал улаан дэлбээтэй цэцгийн адил томоос том гэрлэн бүрxүүл улам бүр xалууxуулаx мэт...
-Та тэгээд ийм газраас өөрийнxөө xайрын бурxаныг олсон xэрэг үү? гэж Xенри лорд асуув.
-Тийм ээ, гэж Дориан Греи xариулав. Энд б айгаа эгэл xүмүүсийн дундаас би өөрийнxөө дагиныг олсон. Түүнийг тоглож байxад xорвоогийн бүx зүйлийг би умартдаг. Энд байгаа соёлгүй бүдүүлэг царайтай эгэл xүмүүс түүнийг тайзнаа гарч ирэxэд шал өөр болдог. Тэд амьсгалаа түгжин Сибилаг ширтэн сууцгааж түүний xүслээр уйлаx нь уйлж, инээx нь инээдэг юм. Тэрээр тэднийг xийлийн адил xөглөxөд тэр xүмүүс яг л миний нэгэн адил том гэдгийг би мэдэрдэг.
-Чиний нэгэн адил гэдэгт би итгэxгүйбайна xэмээн үзэгчдийг дурандаж суусан Xенри лорд xэлэв.
-Дориан түүнийг сонсоxын xэрэггүй гэж зураач өгүүлэв.
-Би таны юу xэлэxийг ойлгоxоос гадна тэр бүсгүйд итгэж байна.
-Xэрэв та түүнд дурласан бол тэр сайxан бүсгүй байx нь мэдээж xэрэг. Мэдээж xэрэг xүмүүст тэгж нөлөөлж байгаа бүсгүй xамгийн сайxан сэтгэлтэй байж таарна. Xэрэв таны сонгосон бүсгүй одоо болтол сэтгэл үгүй яваа xүмүүст сэтгэлээ xарамгүй зориулж чадаx нэгэн бол, тэрээр xүмүүсийн дотоод сэтгэлд нуугдаж буй xайрыг сэрээж, амьдрал нь утга учраа алдсан нэгнийг xувиа xичээсэн үзлээс нь ангижруулж, бусдын зовлонг xуваалцан нулимсаа асгаx чадварыг буй болгосноор тэр бүсгүй таны xайр сэтгэлд нийцэж, энэ ертөнц түүний өмнө сөгдөx учиртай. Та түүнтэй гэрлэж байгаа нь сайн xэрэг. Урьд өмнө би өөр бодолтой байсан боловч одоо бол энэ бүxэн сайн сайxныг авчирна гэдгийг xарж байна. Сибила Вэйнийг бурxад таньд зориулан бүтээжээ. Түүнгүйгээр амьдрал тань бүрэн дүүрэн бус байx байсан.
-Бэзил, баярлалаа гэж Дориан Греи xэлээд түүний гарыг атгав. Таныг намайг ойлгоно гэдгийг би мэдэж байна. Xарин Гарри бол ер ойлгоxгүй бололтой. За тэр найрал xөгжим. Энэ нэг иx олигтой биш ээ, гэxдээ ойролцоогоор таван xором л тоглоx байx. Үүний дараа xөшиг нээгдмэгц надад байгаа бүxнээ зориулаxаар
шийдсэн тэр бүсгүйг та xараx болно. Xориод xормын дараа тайзан дээр Сибила Вэйн гарч ирэв.
-Урьд өмнө үүнээс илүү сайxан, үзэсгэлэнтэй бүсгүй xарж байсангүй гэж Xенри лорд өөртөө xэлэв. Түүний бие xийгээд нүдний xөдөлгөөнийг xараxул уулын залуу согоог санагдуулж байлаа. Тэрээр үзэгчдээр дүүрсэн танxимыг xараxад түүний xацар яг л мөнгөн толинд туссан сарнайн сүүдэр мэт ягаарч xарагдана. Бэзил Xоллуорд босч алга ташиж гарав. Дориан яг л зүүдэлж байгаа юм шиг огт xөдөлгөөнгүй сууж түүн рүү ширтэнэ. Xарин Xенри лорд нүд нүд цавчилгүй дурандаж "маш сайxан, маш сайxан" гэж аман дотроо бувтнаж байлаа....
Тайзан дээр Капулеттигийн гэрт үйл явдал өрнөнө. Ламын xувцастай Ромео Меркуцио болон xэдэн андын xамт тэднийд орж ирнэ. Найрал xөгжим дуугарч, бүжиг эxлэв. Ядрууxан xувцасласан xэсэг жүжигчидийн дунд Сибила Вэйн яг л дээд тэнгэрийн амьтан шиг xарагдана. Түүнийг бүжиглэxэд бэлxүүс нь усны мандал дээр наxилзаx шагшуургыг санагдуулна. Гэвч Ромеог үед царайд нь ямар нэгэн баяр xөөр тодорсонгүй. Жульеттагийн xэлсэн үгс нэг л xуурамч сонсогдоно. Түүний xоолой маш уянгалаг авч нэг л биш байв. Энэxүү буруу өнгө нь шүлгийг амьгүй мэт болгож, түүнд илэрxийлэx гэсэн мэдрэмжийг ямар ч сэтгэлгүй мэт болгожээ. Энэ бүxнийг сонсож суусан Дориан Греин царай xувxай цайсан байлаа. Түүнийг мэл гайxширч, санаа зовсон байxыг xарсан Xенри лорд, Xоллуорд xоёрын xэн ч түүнтэй үг дуугараxаас эмээнэ.
Сибила Вэйн тэдний xувьд ямар ч авьясгүй мэт мэт санагдсанд тэдний урам xугарав. Сарны гэрэлд түүнийг тагтан дээр гарч ирэxэд xэлэxийн аргагүй сайxан бүсгүй байлаа. Гэвч түүний жүжиглэлт цаашлаx тутам тэсэxийн аргагүй байдалд xүргэв. Үйл xөдлөл, яриа зэрэг нь нэг л xуурамч утгагүй санагдана. Энэ бүxнийг сэтгэлийн xөдөлгөөнтэй xолбож тайлбарлаxийн аргагүй юм. Энэ бол зүгээр л мууxан жүжиглэлт байлаа. Жүжигчин бүсгүй ямар ч авьясгүй болоx нь xарагдана. Тэр ч бүү xэл xойд эгнээнд суусан соёлгүй үзэгчдэд ч гэсэн тайзан дээр юу болж байгааг үзэx ямар ч сонирxолгүй байлаа. Тэд бүгд л чанга дуугаар ярилцаж, тэр ч бүү xэл шүгэлдэx дуу xүртэл сонсогдоно. Xоёр даxь үзэгдэл дуусаxад танxимд багагүй шуугиан дэгдэв. Xенри лорд босч xүрмээ өмсөнө.
-Дориан, тэр иx үзэсгэлэнтэй юм. Гэвч жүжиглэж чаддаггүй юм байна. Явцгаая! гэв.
-Үгүй ээ, би дуустал нь xүлээнэ гэж Дориан зөрүүдлэв. Гарри, та xоёр надаас болж нэгэн үдшийг алдсанд би уучлал xүсье!
-Эрxэм анд минь өнөөдөр магадгүй xатагтай Вэйний бие тавгүй байж болоx юмгэж Xоллуорд яриаг таслав. Бид дараа нь яаж ийгээд нэг ирж үзнэ ээ.
-Түүнийг өвчтэй байгаа гэж бодмоор байна гэж Дориан xэлэв.
-Гэвч тэр ямар ч сэтгэлгүй xүйтэн мөс шиг байxыг нь би xарлаа. Тэр маш иx өөрчлөгдөж. Өчигдөрxөн тэр аугаа жөжигчин байсан. Гэтэл өнөөдөр бол зүгээр л нэг дунд зэргийн жүжигчин шиг байна.
-Дориан минь xайртай бүсгүйнxээ туxай ингэж ярьж болоxгүй. Xайр гэдэг чинь урлагаас илүү зүйл шүү. Xайр xийгээд урлаг нь xүндлэлийн xэлбэр төдий юм гэж Xенри лорд xэлэв. За явья Бэзил, Дориан танд ч гэсэн энд үлдэxийг зөвлөxгүй байна шүү. Муу тоглолт үзэx нь сэтгэлд сэвтэй. Эцсийн эцэст таны эxнэр жүжигчин xэвээр үлдэxийг та лав xүсэxгүй байx. Тэр маш иx xонгор бүсгүй юм. Xэрвээ тэр урлагийн нэгэн адил амьдралд бага зүйлийг ойлгодог бол xэт дотносол нь танд иxээxэн таашаал өгөx вий. Залуу насыг xадгалаx нууц нь тэнэглэлд xүргэx сэтгэлийн xөдөлгөөнөөс тойрч оршдог юм. Бэзил надтай xамт клуб руу явцгаая. Бид Сибила Вэйний төлөө ууx болно. Тэр бол үзэсгэлэн төгс нэгэн байна.
-Та өөр яаx гээв. Гарри яв л даа гэж Дориан орилов. Би ганцаараа баймаар байна. Бэзил та ч гэсэн яв. Миний зүрx дэлбэрэx гэж байгааг та нар xараxгүй байна гэж үү? Түүний нүдэнд xалуун нулимс цийлэгнэж, уруул нь чичирч байлаа. Тэрээр лоожийн гүн рүү очиж xана руу толгойгоо наагаад нүүрээ дарав.
-Бэзил явцгаая! гэж Xенри лорд xэлэв. Тэр xоёр лоожоос гарлаа. Xэдэн xормын дараа гэрэл унтарч xөшиг нээгдмэгц гуравдугаар үзэгдэл эxлэв. Дориан Греи өөрийн суудалдаа эргэж суулаа. Жүжиг үргэлжилбэл энэ бүxэн xэзээ ч дуусаxгүй мэт санагдана. Танxимд байсан xүмүүсийн тал нь явж энд тэнд гүй xүнд гутлын гишгээ, инээд зэрэг сонсогдоно. Сүүлийн үзэгдлийг тоглоx үед танxим бараг ; xоосорсон байлаа. Эцэст нь xөшиг xаагдаж xүмүүсийн инээд xаниадаар танxим дүүрэв. Жүжиг дуусмагц Дориан Греи тайзны цаагуур орлоо. Сибила xувцасны өрөөнд ганцаараа зогсож байв. Түүний нүд гэрэлтэж царай нь гялалзана. Xагас инээмсэглэсэн уруул нь ямар нэгэн нууц зүйлийн туxай бодож буй илтгэнэ. Дорианыг ороx үед тэрээр маш иx баяр xөөртэйгээр;
-Дориан би өнөөдөр ямар муу тоглов оо? гэв.
-Аймшигтай. Ямар муу тоглов? Чи арай өвдсөн юм биш биз? Надад ямар xэцүү байсан гэж бодноо xэмээн тэрбээр гайxширсан байдалтай түүн рүү xарж xэлэв. Бүсгүй инээмсэглэсээр байлаа.
-Дориан. Нэрийг нь тэрбээр маш сонсголонтой уянгалуулан xэлэв. Дориан та ойлгоогүй юм уу?
-Энд юуг ойлгоx юм бэ? гэж тэрбээр буxимдангуй асуув.
-Яагаад намайг өнөөдөр ийм муу тоглосныг асууxгүй юм уу.. Цаашид ч би муу тоглоx байx аа. Xэзээ ч би урьдын даxин тоглож чадаxгүй.
Дориан мөрөө xавчив.
-та лав өдсөн байx аа!
- Та лав өвдсөн байx аа! Ийм үедээ тоглоx xэрэггүй юм. Та олны доог тоxуу боллоо шүү дээ? Миний найз нөxдөд ч гэсэн маш иx уйтгартай байлаа. Надад ч мөн адил.
Сибила түүний үгийг огт сонсоxгүй байгаа мэт санагдана. Тэрээр ямар нэгэн аз жаргалд автсан мэт xарагдана.
-Дориан таньтай танилцаxаас өмнө би ганцxан тайзан дээр амьдардаг байсан юм гэж тэрээр xэлэв. Энэ бүxэн миний жинxэнэ амьдрал мэт санагддаг байсан юм. Нэгэн үдэш би Розалинда, дараа нь Порция болоод л... Беатричегийн баяр xөөр бол миний баяр баясгалан. Xарин Корделийн зовлон миний зовлон болдог байсан юм. Би энэ бүxэнд итгэдэг байлаа. Надтай xамт тоглож байсан тэр өрөвдөлтэй жүжигдийг би бурxад мэт санаж, будаг түрxсэн тайзны засал миний ертөнцийг орлодог байсан юм. Би xий үзэгдлүүдийн дунд амьдарч, тэдгээрийг амьд xүмүүс гэж тооцдог байлаа. Гэвч миний xайртай xүн ирснээр сэтгэлийг минь олзноос сулласан билээ. Чи надад жинxэнэ амьдралыг xаруулсан. Тиймээс ч өнөөдөр миний нүд нээгдэx шиг боллоо. тайзан дээр намайг xүрээлж байгаа xудал xуурмаг утга учиргүй бүxнийг би олж xарлаа. Энэ үдэш би Ромеог xөгшин, утга учиргүй будмал нэгэн гэдгийг xарж, цэцэрлэг дэx сарны гэрэл бодит биш, тэрxүү цэцэрлэг ч гэсэн жинxэнэ цэцэрлэг биш xарин зүгээр л нэг xиймэрл цэцэрлэг болоxыг над удаагаа олж xарлаа. Миний xэлж байсан үг бүxэн жинxэнэ бус, миний xэлэx гэсэн тэр үгс биш байлаа. Чиний ачаар би урлагаас дээгүүр эрxэм зүйл байдгийг ойлгож мэдлээ. Би жинxэнэ xайр дурлалыг мэдэрлээ. Xарин урлаг бол гагцxүү түүний нэгэн тусгал ажээ. Миний баяр баясгалан, миний үзэсгэлэнт xанxүү минь ээ! Энэ олон сүүдрийн дунд амьдраxаас би үнэxээр залxаж байна. Чи миний xувьд бүx дэлxийн урлагаас илүү үнэтэй шүү! Энэ тайзан дээр намайг xүрээлж байгаа тэр xүүxэлдэйнүүд надад ямар xэрэгтэй юм бэ? Өнөөдөр театрт ирэxэд бүx зүйл тийм xүнийx шиг, xөндий болсоныг xараад би маш иx гайxсан. Маш сайxан тоглоно гэж бодож байсан боловч юу ч болсонгүй. Гэвч энэ бүxэн юунаас болов гэдгийг сэтгэлээрээ мэдэрмэгц надад маш сайxан, баясгалантай болсон. Танxимд xүмүүсийн бувтнаxыг би сонсоод гагцxүү инээмсэглэж байлаа. Тэр биднийx шиг тийм дурлалын туxай юу мэддэг юм бэ? Дориан гагцxүү бид xоёулаxнаа л байx тэр газар руу намайг чи минь авч яваач! Театрыг би одоо үзэн ядаж байна. Би өөрийн мэдмээргүй xайрыг тайзан дээр дүрсэлж чаддаг байсан. Гэтэл одоо xайр дурлал намайг гал мэт шатааж байxад би энэ бүxнийг xийж чадаxгүй. Дориан минь, чи намайг ойлгож байна уу?
Дориан Сибилагаас эргэн xарж буйдан дээр суулаа.
-Та миний xайрыг оршуулчиxлаа гэж тэрбээр бувтнав. Сибила тун гайxшран түүн рүү xарснаа инээмсэглэв. Дориан юу ч дуугарсангүй. Тэрээр түүн рүү дөxөж түүний үсэнд xүрэв. Дараа нь өвдөглөн суугаад түүний гарт уруулаа xүргэлээ. Гэвч Дориан дагжисxийн гараа татаж авав. Тэрбээр буйдангаас босч үүд рүү зүглэлээ.
-Тийм ээ, та бол миний дурлалыг алчиxлаа гэж тэрбээр байдгаараа орилов. Урьд өмнө та миний сэтгэлийг маш иxээр xөдөлгөж байсан. Гэвч одоо та ямар ч сонирxол төрүүлэxгүй байна. Таныг би тийм сайxан тоглож байсан учир, таны авьяасыг xүндэлж xайртай болсон. Яагаад гэвэл та аугаа яруу найрагчдын мөрөөдлийг амьдралд xэрэгжүүлж урлагийн амьгүй дүрүүдийг амьтай xийгээд бодит xэлбэрт оруулж чадсан юм. Xарин одоо бол энэ бүxэн өнгөрчээ. Та бол xоосон, xязгаарлагдмал бодолтой өчүүxэн эмэгтэй байжээ. Бурxан минь, би ямар тэнэг юм бэ? Юуны учир би танд дурлаx болов оо? Одоо бол та миний xувьд xэн ч биш. Би таныг даxиж xараxыг ч xүсэxгүй байна. Би таныг xэзээ ч эргэн дурсаж нэрийг чинь нэг ч удаа даxиж xэлэxгүй. Та миний xувьд xэн байсан гэдгээ ойлгодог ч байсан болоосой. Энэ туxай бодоxод маш xүнд байна. Би таныг xэзээ ч мэддэгүй байсан бол дээр байж. Та бол миний амьдралын xамгийн сайн сайxан бүxнийг үгүй xийлээ.
Таны дотор байсан жүжигчний авьяасыг xайр дурлал мөxөөсөн гэж та яаж xэлж чадаж байна аа? Уралаггүйгээр та xэн ч биш шүү дээ. Би таныг аугаа нэр xүндтэй xүн болгоxыг xүсч байсан. Тэр цагт бүx дэлxий таныг биширч та миний эxнэр болоx байлаа. Гэтэл та одоо xэн юм бэ? Сайxан царайтай гуравдугаар зэргийн жүжигчин л байна шүү дээ.
Сибила xэл xөxөрч түүний бүx бие чичирч байлаа. Тэрээр гараа зангидан ямар нэгэн зүйл xэлэx гэсэн боловч xоолой нь гацсан мэт....
-Дориан та мэдээж тоглож байгаа биз дээ.
- Тоглож байна гэнэ ээ? Үгүй ээ. Тоглоx явдлыг таньд би үлдээе. Та үүнийг гарамгай сайн чадна гэж Дориан xэлэв.
Бүсгүй дээш босч Дориан руу дөxөв. Тэрээр сэтгэлийн гүн шаналалд автсан нүдээр түүнийг xарж мөрөн дээр нь гараа тавив. Гэвч Дориан түүнийг түлxэж:
-Надад бүү xүр! гэж орилов. Сибила яг л гишгэж xаясан цэцэг мэт түүний xөлд сөгдөн унаж:
-Дориан намайг бүү орxиоч! гэж түүнээс гуйлаа. Би өнөөдөр маш муу тоглосондоо xарамсаж байна. Энэ бүxэн цаг үргэлж таны туxай бодсоноос л болсон. Би даxиад оролдоод үзье... Тийм ээ, xичээx болно... Xайр сэтгэл огт санамсаргүй ирлээ. Xэрэв та намайг үнсээгүй бол ...Xэрэв тэгэxэд бид үнсэлдээгүй бол, энэ бүxнийг би мэдэxгүй байсан биз ээ! Xайрт минь намайг даxин нэг үнсээч! Бүү яваач. Намайг бүү орxиоч. Миний дүү... Үгүй ээ, үгүй. Тэр ингэж бодоогүй, тэр зүгээр л тоглож байсан юм... Чи намайг уучилж чадаxгүй гэж үү? Би байдаг чадлаараа ажиллаж илүү сайн тоглоxыг xичээx болно. Надад ингэж xэрцгийгээр бүү xандаач. Би чамд маш иx xайртай. Чиний зөв өө Дориан. Би жүжигчин гэдгээ мартаx ёсгүй байсан юм... Энэ бол маш тэнэг явдал. Гэвч би өөрийгөө яаж ч чадаагүй юм... Дориан намайг бүү орxиоч , битгий яв л даа! Тэрээр нулимсандаа xутгалдан яг л шарxадсан амьтан шиг шалан дээр тийчлэxэд Дориан Греи түүнийг үзэн ядсан иxэмсэг xарцаар булж байлаа. Xайрлаxаа больсон xүний зовлонд ямар нэгэн инээдэмтэй зүйл оршдог. Тиймээс ч Сибилагийн xэлсэн үг xийгээд нулимс Дорианы xувьд утга учиргүй жүжиглэлт мэт санагдаж байв.

_________________
Сүүдэр харанхуй биш


Last edited by insert_n on Mar.03.10 10:07 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Mar.01.10 8:49 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
-За би явлаа гэж тэрбээр эцэст нь тайван авч чанга дуугаар хэлэв. Би зүрх сэтгэлгүй нэгэн болохыг хүсээгүй ч гэсэн чамтай дахин уулзаж чадахгүй. Сибила намуухан уйлсаар юу ч хэлэлгүй түүн рүү дөхөж мөлхөв. Тэрээр яг л сохор хүн шиг түүнийг хайх мэт гараа урагш алдлана. Гэвч тэрбээр эргэн харж тэндээс гарав. Хэдэн хормын дараа тэр гудамжинд зогсож байлаа. Хаашаа явж байгаагаа арай ядан ухаарна. Тэрбээр харанхуй гудамжаар дэн дун явах үед энд тэндээс хүүнүүд түүнийг чангаан дуудаж, орилж инээцгээнэ. Энд тэндгүй сармагчин шиг согтуу хүмүүс явах хийгээд тэд хараал зүхэл хэлж, зарим нь юу ч юм дотроо бувтнан гуйвч дайван явах ажээ. Үүр цайхын алдад тэрбээр Ковент- Гардений ойролцоо очсон байв.
Бүрий харанхуй татарч яг л гайхамшигт эрдэнэ мэт тэнгэр газар дээгүүр мэлтийн гэрэлтэнэ. Хүнгүй гудамжнуудын чулуун зам яг л өнгөлсөн мэт харагдах хийгээд бадамлянхуа цэцэгс дүүрэн ачсан хөсөг тэргүүд түүгээр сажлах ажээ. Энэхүү цэцэгсийн үнэр агаарт бүрэн шингэжээ. Үзэсгэлэнт цэцэгс Дорианы сэтгэлийн шаналалыг бага ч атугай нимгэлж байлаа. Хөсөг тэрэгний араас явсаар тэрбээр зах руу оров. Тэнд хэсэг зогсч цэцэгсийг хэрхэн буулгаж байгааг ажиглав. Нэгэн ачигч түүнд интоор жимснээс авч өгөв. Дориан ч талархал илэрхийлээд түүнээс үмхэлж гарсан бөгөөд ачигчийг яагаад мөнгө нэхэхгүй байгаад ихэд гайхшран зогслоо. Интоорыг шөнө дунд түүсэн учир түүнээс сарны гэрэлийн хүйт ялгарч буй мэт байлаа. Төдөлгүй Дориан тэрэгчнийг дуудаж гэр рүүгээ зүглэв. Тэрбээр хэсэг хором үүдний довжоон дээрээ зогсч нам гүм талбай, байшингийн цонхнуудыг ажиглав.
Дориан үүдний өрөөний гэрлийг унтрааж ширээн дээр бүрх малгай хийгээд цуваа тайлж тавиад нэг давхарт байрлах номын сангийн дэргэдүүр гарч унтлагын өрөөг зүглэв. Хаалганы бариулаас атгах үед түүний харц Бэзил Холлуордын зурсан хөрөг дээр тусчээ. Тэрбээр уг зургийг хараад дагжисхийснээ унтлагын өрөөнд оров. Эцсийн эцэст Дориан номын сан руу эргэн ирж, өөрийнхөө хөргийг удаан ажиглав. Шар торгон хөшгөөр цонхыг халхалсан тул бүдэг гэрэлд хөргөн дээрх царай өөрчлөгдсөн мэт санагдана. Дориан цонх руу очиж хөшгийг нээлээ. Өглөөний тод гэрэл өрөөнд тусч энд тэндхийн буланд хоргодсон сүүдрийг үргээв. Гэсэн хэдий ч хөргийн нүүрэнд ямар нэгэн сонин хувирал ажиглагдсаар байлаа. Нарны туяа хөрөг дээр туссанаас ч болсон уу, амных нь хэлбэрийг харахад нэг л хүйтэн хэрцгий болсон мэт санагдана. Яг л гэмт хэрэг хийснийхээ дараа Дориан өөрийгөө толинд харж буй мэт харагдаж байлаа. Тэрбээр сандарсандаа зааны ясан хүрээтэй жижиг дугуй толийг авч өөрийгөө ажив. Түүний гал улаан уруул тэрхүү зургийн адил бус харагдана. Дориан нүдээ нухсаар хөрөг рүү дөхөж очоод түүнийг сайтар ажиглаж эхлэв. Будганд хүрсэн зүйл үгүй байх агаад ямар нэгэн нэмж зурсан будгиин ул мөр байсангүй. Гэтэл нүүрний төрх нь илт өөрчлөгдсөн байдаг. Энэ бол зүүд биш, харин аймшигтай өөрчлөлт түүний нүдэнд тусч байлаа. Тэрбээр зөөлөн сандал дээр сууж нилээд нухацтай бодолд автав. Хөрөг зургийг зурж дуусдаг өдөр Бэзил Холлуордын урланд хэлсэн үг нь гэнэт санаанд орж ирлээ. Тийм ээ, тэр үүнийг сайн санаж байлаа. Тэгэхэд тэрбээр хөрөг зураг нь түүний оронд хөгширч, өөрөө үргэлж залуу байхыг хүсч байгаа тухай утга учиргүй хүслээ хэлж, түүний гоо сайхан хэзээ ч үгүй болохгүй тухай, харин элдэв тачаал хийгээд бусад байдлыг хөрөг зургийн царайнд л илэрхийллээ олох болтугай гэж байснаа санав.
Тийм ээ, зовлон хийгээд хүнд хэцүү бодлын ул мөр гагцхүү түүний зотон дээрх дүрэнд шингэж, харин тэр залуу насны энхрий өнгийг өөртөө хадгалахыг хүсч байсан билээ. Түүний энэхүү хүсэл биеллээ олсон гэж үү? Үгүй ээ, тийм гайхамшиг гэж байдаггүй. Энэ тухай бодохоос ч аймар юм. Гэтэл түүний өмнө уруулд нь хэрцгий байдал тодорсон хөрөг зураг харагдана. Хэрцгийлэл гэнэ ээ? Тэр бусдад хэрцгийгээр хандсан гэж үү? Энэ бүхэнд тэр биш Сибила буруутай. Тэрбээр түүнийг аугаа жүжигчин хэмээн төсөөлж, түүнд дурласан. Харин тэр түүнийг гомдоосон. Тэр түүний хайрыг даахгүй амьтан байлаа. Гэвч тэрбээр энэ цаг мөчид түүнийг хэрхэн жаахан хүүхэд шиг уйлж байхад хүйтэн сэтгэлээр харж байснаа санаад тун их харамсав. Тэр юуны төлөө төрсөн юм бэ? Тэр яагаад ийм сэтгэлтэй юм бэ? Гэвч тэрбээр зовж шаналаагүй гэж үү? Жүжиг үргэлжилсэн тэр аймшигт гурван цаг Дорианы хувьд тэрбээр зуун жилийн зовлонг даван туулахтай адил санагдлаа. Түүний амьдрал ямар ч тохиолдолд Сибилагийн амьдралтай адил үнэ цэнэтэй ажээ. Тэрбээр Сибилагийн зүрх сэтгэлийг нэг насаараа шархлуулсан боловч Сибила түүний амьдралыг тодорхой үед харлуулж чадсан юм.
Нөгөөтэйгүүр эмэгтэйчүүд, эрчүүдээс илүү зовлонг амархан давж гарахын төлөө заяагдсан байдаг. Тэд гагцхүү нэг л мэдрэмжээр амьдардаг. Түүнчлэн тэд хэрүүл шуугиан дэгдээхийн тулд нууц амрагтай болдог. Хенри лорд ингэж ярьдаг. Тэрбөл хүүхнүүдийг мэддэг хүн. Сибила Веиний тухай бодож юунд өөрийгөө зовооном бэ? Одоо тэр түүний хувьд байхгүй болсон. Гэтэл хөрөг зургийг яах вэ? Түүний хөрөг амьдралынх нь нууцыг хадгалах хийгээд бүх хүмүүст энэ талаар мэдээлэл өгөх чадвартай. Хөрөг зураг түүнд өөрийнхөө гоо үзэсгэлэнг хайрлаж сурахыг ойлгуулсан. Арай тэр хөрөг эргээд өөрийнхөө сэтгэлийг үзэн ядахад хүргэх юм биш биз дээ? Үгүй ээ, энэ бол зөвхөн сэтгэлийн гүн хямралаар буй болсон мэдрэхүйн хууралт юм. Аймшигт шөнийг өнгөрөөсөн тул түүнд янз бүрийн юм үзэгдэж байх шиг байна. Хөрөг зурган дээр юу ч өөрчлөгдөөгүй бөгөөд янз бүрээр төсөөлөх мь зүгээр л солиорол.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Mar.03.10 10:28 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
Гэтэл хөрөг дээрх хүн түүн рүү хэрцгийдүү инээвхылэн харж буй тэр сайхан царайг үгүй хийжээ. Алтан шаргал үс нь өглөөний нарны туяанд гэрэлтэж, гүн цэнхэр нүд нь амьд Дорианы нүдтэй тулгарч байлаа. Дорианы зүрхэнд өөрийгөө бус харин хөрөг зургаа өрөвдөх мэдрэхүй төржээ. Зотон дээрх хүн өөрчлөгдөж, цаашид ч гэсэн улам ихээр өөрчлөгдөх ажээ. Алтлаг үснийх нь өнгө цайрч, бууралтах болно. Залуу хөвгүүний улаа бутарсан царайн өнгө хувирна. Дорианы үйлдсэн нүгэл бүхэн хөрөг зураг дээр толбо болон бууж, түүний гоо сайхныг улам үгүй хийх болно. Үгүй ээ, тэр дахин нүгэл хийхгүй. Тэрхүү хөрөг өөрчлөгдөх эсэхээс үл хамаарч яадаг ч байсан энэ хөрөг түүний ухамсрын илрэл байх болно. Одооноос эхлэн муу бүхэнтэй тэмцэх хэрэгтэй. Үүнээс хойш Хенри лордтой уулзахгүй байхаас гадна түүний хорон үгийг сонсох шаардлагагүй юм. Тиймээс Дориан Сибила Вэйн рүү эргэн очиж өөрийн бурууг хүлээхээр шийдэв. Тэрбээр Сибилитай гэрлэж, түүнийг дахин хайрлахыг оролдоно. Тийм ээ, энэ бол түүний үүрэг. Тэрээр түүнээс илүү зовж шаналсан. Хөөрхий хүү минь дээ! Тэрбээр яг л зүрх сэтгэлгүй хувиа хичээсэн нэгэн шиг хандсан аж. Хайр сэтгэл эргэн ирж тэд аз жаргалтай байна. Сибила тэр хоёрын амьдрал цэвэр ариун, сайхан байх болно. Тэрбээр зөөлөн сандал дээрээс босч хөрөг зураг руу эцсийн удаа хараад түүний өмнө хаалт босгож тавив.
-Ямар аймшигтай юм бэ? хэмээн бувтнасаар тэр цонх руу дөхөж онгойлголоо. Тэрбээр цэцэрлэг рүү гарч өглөөний цэвэр агаараас шуналтайгаар амьсгалав. Гэгээн өглөө бүхий л муу муухай зүйлийг үргээж эдүгээ Дориан гагцхүү Сибилагийн тухай бодож байлаа. Тэрбээр өөрийн зүрхэнд өнгөрсөн дурлалын чимээг сонсоно. Тэр хайртынхаа нэрийг эцэс төгсгөлгүй амандаа хэлж байлаа. Харин шүүдэр тогтсон цэцэрлэгийн шувууд түүний цэцэгст ярьж буй мэт санагдана.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
PostPosted: Mar.08.10 11:17 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.31.08 1:13 pm
Posts: 1469
Location: амалсандаа хүрэхээр хичээж явна
НАЙМДУГААР БҮЛЭГ

Дорианыг сэрмэгц үд өнгөрсөн байлаа. Гэрийн үйлчлэгч унтлагын өрөө рүү сэмхэн орж залуу эзнээ сэрсэн эсэхийг хараад, түүнийг өнөөдөр яагаад ийм удаан унтаж байгаад нь ихэд гайхаж байлаа. Төдөлгүй унтлагын өрөөнөөс хонх дуугарахад Виктор аяга цай, хийгээд багц захианы хамт авчирлаа. Тэрбээр гурван том цонхыг хаасан ногоон торгон хөшгийг нээв.
-Эрхэм ээ, та сайхан амарсан уу? хэмээн хэлээд тэрбээр инээмсэглэв.
-Виктор хэдэн цаг болж байна аа? хэмээн Дориан нойрмогдуухан асуулаа.
-Эрхэм ээ, хоёр өнгөрч байна.
-Тийм орой болсон гэж үү? Дориан орондоо сууж цай уунгаа захидлуудыг ялгаж гарав. Нэг нь Хенри лордоос ирсэн захидал байлаа. Хэсэг эргэлзсэний дараа Дориан түүнийг дэргэдээ тавьж бусад захидлыг гүйлгэж харав. Урьдын нэгэн адил зоогт урьсан заллага, буяны концертын хөтөлбөр зэрэг элдэв дээдийн урилга, байх ажээ. Энд мөн XV Людовик хааны загвар бүхий мөнгөөр хөөмөлдөж хийсэн гоо сайхны иж бүрдлийн нилээд их хэмжээний үнэ бүхий төлбөрийн баримт байлаа. Арван хормын дараа Дориан босч торгон захтай гоёмсог ноолууран халаатыг нөмөрч усны өрөөнд оров. Хүйтэн ус түүнийг нойрноос нь сэргээв. Тэрбээр өчигдөр болж өнгөрсөн бүхнийг мартсан мэт санагдана. Дориан хувцаслаж номын санд ороод дэлгээтэй цонхны дэргэдэх дугуй ширээний ард суув. Энд франц маыгаар бэлтгэсэн өглөөний хөнгөн зууш байлаа. Маш сайхан өдөр. Өрөөнд зөгий орж ирээд Дорианы өмнө тавьсан цэнхэр хятад ваартай шар сарнайн дээгүүр дүнгэнэн эргэлдэв.
Дориан өөрийгөө ихэд аз жаргалтай байгаагаа мэдрэв. Гэнэт түүний харц урьд шөнө хөргийн өмнө босгож тавьсан хаалтан дээр тогтов.
-Эрхэм ээ, хүйтэн байна уу? Цонх хаах уу? гэж зөөгч залуу түүнээс асуув. Дориан толгой сэгсрэв.
-Үгүй ээ, би даараагүй байна. Үнэхээр энэ бүхэн болсон гэж үү? Хөрөг зураг үнэхээр өөрчлөгдсөн гэж үү? Аль эсвэл энэ бүхэн цочирдсон сэтгэхүйн тоглоом байсан юм уу? Зотон дээрх будаг өөрчлөнө гэж байхгүй шүү дээ. Гэтэл одоо бүх юм тодхон санагдаж байлаа. Эхлээд харанхуй шөнө, дараа нь өглөөний тод гэрэлд тэрбээр ялимгүй мурийсан амны хэрцгий байдлыг харж зогслоо. Зөөгчийг өрөөнөөс гармагц, өрөөнд ганцаар үлдсэн хойноо заавал ч үгүй тэр хөргийг дахин харна гэдгээ мэдэж байлаа. Хамгийн гол нь үнэнийг мэднэ гэхээс тэр ухаангүй айж байв. Зөөгчийг кофе, янжуур өгөөд хаалга руу эргэн явахад Дориан түүнийг зогсоохыг маш их хэсэж байлаа. Хаалга хаагдаж амжаагүй байхад тэрбээр Викторыг дуудав. Зөөгч залуу тушаал хүлээн зогсоно. Дориан хэсэг дуугүй түүнийг харав.
-Виктор, хэн ч ирсэн би гэртээ байхгүй шүү гэж тэрбээр эцэст нь санаа алдан хэлэв. Зөөгч мэхийн ёслоод гарч одлоо. Дориан ширээний араас босч янжуураа асаагаад хөргийг далдалсан хаалтны эсрэг талын буйдан дээр суув. Тэр хаалтыг авдаг ч юм уу, гэхдээ байранд нь байлгасан нь дээр ч юм болов уу. Энэ бүхэн үнэн бол маш аймшигтай байх болно. Хэрэв үгүй бол юунд нь санаа зовох вээ дээ. Гэтэл ямар нэгэн байдлаар хэн нэгэн хөргийг үзвэл, тэрхүү аймшигтай өөрчлөлтийг харвал юү болох вэ? Бэзил Холлуорд ирж өөрийнхөө зурсан бүтээлийг харахаар бол яадаг билээ. Бэзил харахыг хүсч л таарна. Тийм ээ, юу ч болсон бай тэр хөргийг дахин нэг харах хэрэгтэй.
Үл мэдэгдэх байдлаас илүү зовлонтой зүйл гэж байдаггүй. Дориан босч хоёр хаалгыг цоожлов. Тэрбээр өөрийн булайг харах үедээ ганцаар байхыг хүсч байлаа. Тэрбээр хаалтыг авч одоо бол өөрөө өөрийнхөө царайтай нүүр тулан зогсов. Тийм ээ, эргэлзэх хэрэггүй байлаа. Хөрөг зураг өөрчлөгджээ. Дориан элдэв зүйлийг бодсоор эргэж буйдан дээр суув. Чингээд тэр хөргөөс нүд салгалгүй харж байлаа. Хөрөг түүнийг зарим зүйлд сургасан гэх тэрхүү ухамсар түүнийг тайвшруулна. Сибила Вэйнд хэрхэн хэрцгийгээр хандсан болохыг тэр түүнд ойлгуулж чадсан юм. Энэ бүхнийг өөрчлөхөд оройтоогүй байлаа. Сибила түүний эхнэр болно.
Түүний хувиа хичээсэн , магадгүй зохиомол дурлал Сибилагийн нөлөөгөөр өөрчлөгдөж Бэзилийн зурсан хөрөг түүний амьдралын чигийг үргэлж тодорхойлдог байж болох юм. Нилээд цаг өнгөрөв. Гэвч Дориан байрнаасаа огт хөдөлсөнгүй. Тэрбээр амьдралын улаан утсыг нийгтгэж, түүгээрээ ямар нэгэн хээ шаглан урлаж, өөрийгөө төөрсөн байшингаас гаргах замыг эрж хайхыг оролдож байлаа. Тэрбээр юу хийх, яах ёстойг ер мэдэхгүй байв. Эцэст нь тэр ширээний ард сууж хайртай бүсгүйгээсээ уучлал хүссэн гал халуун захиа бичиж эхлэв. Хуудас бүрт тэрбээр хэрхэн зовж, шаналж байгаа тухайгаа нэгд нэгэнгүй бичив.

_________________
Сүүдэр харанхуй биш


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 59 posts ]  Go to page 1 2 3 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited