#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.19.18 3:54 pm

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 248 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 Next
Author Message
PostPosted: Oct.04.10 9:50 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.03.09 12:23 am
Posts: 1585
авна гэж боджийсон чинь яг тулахаар өөр ном авчаад энд орж ирээл санахымаа за тэгж байгаал авнадаа хараад байхнээ их л гоё ном шиг байхын даанч балайм шиг мартчихын насны доройтол болж байгаам байхдаа хөөрхий

_________________
Би хохирогч биш


Top
   
PostPosted: Oct.12.10 4:09 pm 
Offline
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Apr.19.10 10:44 am
Posts: 160
haha
bi ch ih nom unshsoon ene 100 jiliin gantsaardaliig ehluuleed, ehluuleed l orhison sonin uitgartai nom shig l sanagdaad bdgiin magadgui 60 hureed zav garaad amid bhiin bol unshii gej bodood bgaa kk.


Top
   
PostPosted: Oct.15.10 5:57 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.03.09 12:23 am
Posts: 1585
nb_reader wrote:
haha
bi ch ih nom unshsoon ene 100 jiliin gantsaardaliig ehluuleed, ehluuleed l orhison sonin uitgartai nom shig l sanagdaad bdgiin magadgui 60 hureed zav garaad amid bhiin bol unshii gej bodood bgaa kk.


өө ингэж байхаар надад номоо өгчихөөч :angel:

_________________
Би хохирогч биш


Top
   
PostPosted: Oct.19.10 11:03 am 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Mar.06.10 3:20 pm
Posts: 194
Location: Yes I'm a long way from home
Goy nom shtee.
Zohiol n uneheer saihan
.


Top
   
PostPosted: Oct.20.10 11:52 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Oct.04.10 2:34 pm
Posts: 3
mark


Top
   
PostPosted: Oct.23.10 9:33 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.03.09 12:23 am
Posts: 1585
avaad suurin deer ni tallalaa shd nice yum bna! duusgaad sn bichiidee

_________________
Би хохирогч биш


Top
   
PostPosted: Oct.25.10 11:45 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jan.20.06 11:42 pm
Posts: 2677
..


Last edited by EUGENE_BOLOR on Apr.27.14 10:11 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Oct.26.10 10:44 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Aug.03.10 8:43 pm
Posts: 1428
Location: Oyun sanaand bagtaj baigaa ter oron zairuu ochihiig temuuln,
:haha: neg tiimerhu yum ch garah n gardiinmaa teriig gun uhaanii uudnees avch uzerei :wahaha: :wahaha:

Melkedes goiishd :wd: :-D

_________________
Be yourself better, think better


Top
   
PostPosted: Dec.08.10 1:53 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Aug.23.07 6:15 pm
Posts: 424
Location: http://twitter.com/mgl_231
хамаатандаа хайртай болж болохгүй ээ гэсэн санаа л даа хэхэхэ бүх ном л уншсан хойно гоё байдаг ч энэ ном дахиж өөр олон ном унших хүсэл төртөл бичсэн байна...


Top
   
PostPosted: Dec.08.10 5:53 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Угийн гапь ном шд

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.08.10 6:16 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6553
,

_________________
Амьдрах сайййхааан :)


Last edited by Astrid_Maderly on Dec.08.10 7:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.08.10 6:22 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Deer ni Akim guai uneheer saihan orchuulsan nom doo

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.08.10 6:28 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6553
,

_________________
Амьдрах сайййхааан :)


Last edited by Astrid_Maderly on Dec.08.10 7:19 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Dec.08.10 6:38 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.11.05 2:07 pm
Posts: 4196
Location: ХОЙД ТУЙЛЫН ТУЯАГ ГӨЛРӨӨД АЛМАС БИД ХОЁР ЦӨЦГИЙТЭЙ ЗАЙРМАГ ИДЖИЙН.
Astrid_Maderly wrote:
би унших гэж их хичээсэн товчлолыг нь хүртэл татаж аваад эхүүлэлгүй хаясан
ууг нь ингээд бдаггүй ч 100 жил-н ганцаардал бас нэг зохиолыг отг эхлүүлж чадддаггүй
нэг бол ажилд дарагдаад нэг бол зүгээр л мартаад хаячдаг


яриад өг :frog:



100 жилийн ганцаардлыг уншихгүй бол хүнээр яриулаад ойлгоно гэж байхчгүй. Тэгээд ч номыг унших гэж гаргадаг шд. :mrgreen:

_________________
НОВШ.


Top
   
PostPosted: Dec.08.10 6:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 4:14 pm
Posts: 6553
,

_________________
Амьдрах сайййхааан :)


Top
   
PostPosted: Dec.08.10 10:50 pm 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Aug.23.07 6:15 pm
Posts: 424
Location: http://twitter.com/mgl_231
би зохиолын баатруудын дүр төрхийг л хармаар байна хэхэ кино байдаг бол... гэхдээ энүүгээр кино хийхэд ч хэцүү байх л даа хүнд ярьж өгөхөд ч хэцүү юм чинь


Top
   
PostPosted: Dec.08.10 11:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 10:21 pm
Posts: 7134
Ойлгоход аягүй хэцүү ном гэж сонссон.
Үнэн үү?

_________________
WHERE IS MY HERO?


Top
   
PostPosted: Dec.09.10 12:15 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.11.05 2:07 pm
Posts: 4196
Location: ХОЙД ТУЙЛЫН ТУЯАГ ГӨЛРӨӨД АЛМАС БИД ХОЁР ЦӨЦГИЙТЭЙ ЗАЙРМАГ ИДЖИЙН.
kingzb wrote:
би зохиолын баатруудын дүр төрхийг л хармаар байна хэхэ кино байдаг бол... гэхдээ энүүгээр кино хийхэд ч хэцүү байх л даа хүнд ярьж өгөхөд ч хэцүү юм чинь



Киногийн би хөгширчихөөд хийнээ. :mrgreen: аймар хүнд кино болно доо.

_________________
НОВШ.


Top
   
PostPosted: Dec.09.10 12:17 am 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.01.05 1:07 am
Posts: 10489
Location: Copenhagen
Tagor wrote:
kingzb wrote:
би зохиолын баатруудын дүр төрхийг л хармаар байна хэхэ кино байдаг бол... гэхдээ энүүгээр кино хийхэд ч хэцүү байх л даа хүнд ярьж өгөхөд ч хэцүү юм чинь



Киногийн би хөгширчихөөд хийнээ. :mrgreen: аймар хүнд кино болно доо.


гоё хийж чадвал солиотой кино болох байхаа.
Уран зохиолыг кино болгоно гэдэг амаргүй л дээ.

Чи чадах байхаа 8) :wd:


Top
   
PostPosted: Dec.09.10 12:29 am 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: May.11.05 2:07 pm
Posts: 4196
Location: ХОЙД ТУЙЛЫН ТУЯАГ ГӨЛРӨӨД АЛМАС БИД ХОЁР ЦӨЦГИЙТЭЙ ЗАЙРМАГ ИДЖИЙН.
Eny - хүмүүсийн өөр өөрсдийнх нь төсөөлөл, зураглалыг буулгана гэдэг ч амаргүй бас Маркесын нэр төрийн асуудал гээд л. хэхэ. гэхдээ хийнээ. Бүүр олон юм үзээд одоогийн надаас энэ бодлоос минь бусад нь өөрчлөгдөөд, харах өнцөг тэр талаас болчихсон байхад болно доо. баярлалаа Эни. :mrgreen:

_________________
НОВШ.


Top
   
PostPosted: Dec.16.10 10:53 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Jul.25.07 8:26 pm
Posts: 60
uneheer goy nom shuu


Top
   
PostPosted: Dec.18.10 3:24 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Apr.28.03 11:14 am
Posts: 7321
Location: устгагдсан сэтгэхүйн сэргээлт
Eny wrote:
Tagor wrote:
kingzb wrote:
би зохиолын баатруудын дүр төрхийг л хармаар байна хэхэ кино байдаг бол... гэхдээ энүүгээр кино хийхэд ч хэцүү байх л даа хүнд ярьж өгөхөд ч хэцүү юм чинь



Киногийн би хөгширчихөөд хийнээ. :mrgreen: аймар хүнд кино болно доо.


гоё хийж чадвал солиотой кино болох байхаа.
Уран зохиолыг кино болгоно гэдэг амаргүй л дээ.

Чи чадах байхаа 8) :wd:


кино?

боломжгүй зүйл

_________________
www.eliihouse.blogspot.com


Top
   
PostPosted: Dec.18.10 3:27 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 3:14 am
Posts: 16628
Нээрээ дэлгэцжүүлсэн бүтээл байдаг билүү?

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
   
PostPosted: Dec.18.10 8:59 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.03.09 12:23 am
Posts: 1585
Маркесийн єгvvлсэн нь: “Тэр нэгэн орой романаа дуусгаад сандаласаа босон хаалгаа нээтэл єрєєнд цэнхэр муур орж ирлээ. Энэ ном маань нэлээд хэдэн удаа хэвлэгдэх нь дээ гэж тэгэхэд бодогсдон юм” гэжээ. Хэдийгээр тэр vлгэрийн муурын араас гараа нэл цэнхэр будаг болгочихсон хvvхдvvд нь орж ирсэн боловч зохиогчийн бэлгэшээн бодсон нь талаар бодсонгvй, “Зун жилийн ганцаардал” роман дорхноо даян дэлхийд алдаршиж, латин америкийн испани хэлт бvх оронд хэвлэгдээд зогссонгvй итали, франц, орос, герман, англи ,болгар, румын, фин, голланд болон бусад олон хэлээр орчуулагдан гарчээ. 1982 онд Г.Маркес энэ номоороо дэлхийн утга зохиолд гарсан хамгийн шилдэг бvтээлд олгодог Нобелийн шагналыг хvртжээ.
Энэ романы ємнєх тvvхийг сєхєхєд сонин. Энэ нь зохиолчийн бага нас, бvр урагшлуулан хєєвєл либерал, консервативчуудын дєрвєн жилийн (1899-1903) дайны тєгсєлттэй холбогдоно, Тэр vед Атлантын далайн эргээс холгvй орших хєдєєгийн жижигхэн Аракатак хотод хурандаа Николас Маркес гэгчийн гэр бvл суурьшжээ. Либералуудын талд байлдаж байсан тэр хурандаа хотын нэн нєлєєтэй хvн болж, єнєр єтгєн тэднийх хєдєєгийн хэвшин тогтсон амьдралын уламжлалыг хадгалан сахигч болжээ.
Хэдэн жилийн дараа америкийн “Юнайтед фрут компани”-ий салбар намуухан Аракатакт цємрєн орж, эргэн тойрны нь газарт гадилын тариалан байгуулжээ. Тус орны єнцєг булан бvрээс, тэр ч байтугай хилийн чанадаас ирсэн аз жаргалын эрэлчингvvд хотоор дvvрч, модон саравчнаас бvтсэн бvхэл бvтэн хороолол, янхны газар, мєрийтэй тоглоомын газар байгуулжээ. Хотын уугуул иргэд хар элэгтэй харийнхнаас дєлж, тэднийг “хєрмєг” хэмээн шоглон нэрлэдэг байлаа. Иймээс цагаачдын нэг, цахилгаан мэдээний ажилчин Габриэль Гарсиа хурандаа Маркесийн охинтой хайр сэтгэлтэй бололцоход хурандаагийнхан тэр хоёрыг гэрлvvлэхгvй гэж байдгаараа зvтгэжээ. Дурлалт хос аз жаргалынхаа тєлєє тэмцэж, баясгалантай ч, гунигтай ч олон юм vзсэнийг “Зуун жилийн ганцаардал” романд Меме Буэндиа, ажилчин Маурисио Бабилонья хоёрын дурлалаар гаргажээ. Гэвч тэр хоёрын явдал роман дахь шиг эмгэнэлтэй дууссангvй, харин аятай сайхнаар тєгссєн байна. Хурандаа арга буюу бууж єгсєн боловч хоёрзалууг Аракатакт байлгхгvй гэсэн учир тэр хоёр Риоачад очиж суужээ. Охиныхоо хєл хvнд болсныг Никалас Маркес мэдэхдээ гэртээ авчирч, 1928 оны гуравдугаар сарын 6-нд охин нь хvv тєрvvлсэн нь Габриеэль Гарсиа Маркес билээ. хєнгєрснийхєє дараа эх нь Риоачад буцаж, жаал хvv євгє, эмгэ хоёрынхоо гар дээр vлдсэн байна.
Маркесийг тєрсєн жил эрх баригчдын тушаалаар Аракатакт хvмvvсийг бєєнєєр нь хядсан аймшигт явдал болжээ. “Юнайтед фрит компани”-ий шаардлагаар цэргvvд тємєр замын єртєєн дээр цугласан ажил хаягчдыг бvсэлж байгаад пулемётоор шvршжээ. Энэ талаар хотынхны дунд элдэв яриа байдгийг Маркес романдаа оруулсан байна.
Жаал хvvг ухаан сууж байх vед “гадилын євчин” намдаж, тариалан орхигдож, хот хєл татраад, сєнєсєн мэт болжээ. Тvvний цєєхєн суугчид єнгєрснийг дурсаж, иргэний дайны явдлыг Аракатакийн цэцэглэж байсантай, vнэн явдлыг зохиомол зvйлтэй хольж хутган хуучилж суудаг байжээ.
Хожим нь Маркес ярихдаа “Манайд Петра эгчийн нас бас нэг хоосон єрєє байлаа… Оройн зургаан цагт нас барсан бас нэг хоосон єрєє байлаа… Оройн зургаан цагт эмээ маань намайг буланд аваачиж суулгаад, “Эндээс хєдєлж болохгvй, хєдлєх л юм бол Петра эгч чинь єрєєнєєсєє, Ласаро ах чинь єрєєнєєсєє гарч ирнэ шvv” гэдэг басан. Би айгаад хєдєлж ч чаадхгvй суудаг сан” гэжээ. Багадаа тийнхvv айж сууж байснаа романдаа Урсула Буэндиагийн ач Хосе Аркадиогийн дvрээр гаргажээ.
Нэг удаа Габриэлийн нэг авга эгч оршуулгын хулдас нэхэж эхэлжээ. Зээгийнхээ яаж гэж vvнийг хийж байгааг асуухад тэр эгч нь “Хvv минь, би vхэх гэж бйгаа юм аа” гэж тайван хариулжээ. Vнэхээр ч тэр эгч нь хулдсаа нэхэж дуусаад бие барсан байна. Романд Амаранта бас тэгдэг билээ.
Гэрийн хамаг хvндийг vvрч байсан эмгэ эх Транкилина нь жаал хvvг хvмvvжvvvлжээ. Эцэж ядрахыг мэддэггvй, маш олон vлгэр, аракатакийн домог мэддэг тэрбээр Урсула Буэндиагийн эх дvр болсон байна.
Гэвч жаалхан Габриэлийн хувьд хамгийн дотно хvн нь євгє эцэг Николас нь байлаа. Иргэний дайнд оролцогчдод олгоно гэж засгийн газрын амласан тэтгэвэрийг хvлээж насныхаа сvvлийн жилvvдийг барсан хурандаа алдарт генерал Рафаэль Уриб Урибын удирдлагад тулалдаж явснаа, иргэний дайны аян замд учирч байсан адал явдлаа ачда уйгагvй ярьж єгдєг байжээ. Євгє нь ганц бєхт тэмээ vзvvлэх гэж єєрийг нь нvvдлийн цирк аваачсан нэг явдал жаал хvvгийн сэтгэлд vvрд хадагджээ. “зуун жилийн ганцаарал” романы эхний єгvvлбэрт гардаг жаал хvvгийн дvрээс ургаж уг роман бvтсэн гэж зохиогч єєрєє нэг удаа хэлсэн билээ.
Маркесийг найман настай байхад нь євгє аав нь нас баржээ. Эцэг эх нь тvvнийг Аркатакаас авч явсан байна. “Тvvнээс хойш миний амьдралд ямар ч сонин юм болоогvй” гэж хожим нь Маркес бичсэн билээ. Хvvхэд насны нь сэтгэгдэл зохиолчийн уран бvтээлд яаж тусгасныг vзэхэд тэгж хэлсэн нь тийм ч их хэтрvvлэг биш шиг санагдана.
1946 онд Гарсиа Маркес Боготын их сургуулийн хуулийн ангид оржээ. 1948 онд либерал, консервативчуудын тэмцэл єрнєж, гудамжны тулалдаан болж, энэ нь олон жилийн зэвсэгт тэмцэл болж даамжирлаа. Их сургууль хаагдлаа. Маркес Картахенд очиж, тэндхийн их сургуульд vргэлжлvvлэн суралцах гэсэн боовч ирээдvйн мэргэжилдээ сонь буурсан тул сургуулиа бvрмєсєн орхижээ. Картахенд єнгєрvvлсэн дєрвєн жил Маркесийн уран бvтээлчийн хувьд тєлєвшихєд vлэмж vvрэг гvйцэтгэжээ. Энд сонины сурвалжлагчаар ажиллаж, дєрвєн найзтай болсон нь Альваро Сепеда, Герман Варгас, Альфонсо Фуэмайор гэсэн гурван залуу сэтгvvлж, тэдний хvмvvжvvлэгч багш, номын мухлагийн эзэн, каталон євгєн Раомон Виньес нар байлаа. Тэр хэд vдэшдээ кафед уулзаж, эцэс тєгсгєлгvй маргаж, нэртэй нэртэй хvмvvсийг шоглон шоолж, ертєнцийн бvх юмыг шvvмжлэн хэлэлцдэг байжээ.
Тэр vеийн амьдралаа романыхаа сvvлийн бvлэгт оруулсан байна.. Тэр дєрєв дээр єєр нэг залууг нэмсэн нь Габриэль Гарсиа Маркес єєрєє билээ. Дашрамд хэлэхэд, энэ баатрын нууц амраг vзэсгэлэнт Мерседес мєн бодит хvн, номд гардгаар эмийн санчийн охин байсан бєгєєд тэрбээр зохиолч Габриэль Гарсиа Маркесийн гэргий болжээ.
Картахенд байхдаа “Хєрмєг” туужаа дуусгажээ. Энэ тууж залуу орчуулагч Нарантуяагийн орчуулгаар “Цог” сэтгvvлд хэвлэгдсэнийг уншиг чта сонирхон уншсан нь мэдээж. “хємрєг” туужаа бичиж байхдаа бодит байдлыг яруу сайхнаар буулгасан л бол сайн рмоан болно гэж бодож байлаа. Гэтэл нєхєд маань уул туужийг уншаад, нийгмийн гэм согогийг илчилсэн юм даан ч байхгvй байна гэж намайг ёстой бут авсан” гэж зохиолч сvvлд нь бичсэн билээ.
1954 онд Боготод очиж, “Эль Эспректадор” сонин сурвалжлагчаар ажиллаж, Колумбийн улс тєрийн амьдралд умбан оров. Эрх баригч бvлгийнхэн єєрсдийн дарангуйлал тогтоохын тулд хайр найргvй аллага хядлага vйлдэх болов. Тэсвэрлэхийн аргагvй болсон ард тvмэн зэвсэг барин бослоо. Залуу сэтгvvлч эх орон нэгтнийхээ зовлон зvдгvvрийг зvгээр харж суусангйv .Тэр бээр нууц байдалд ажиллаж байсан коммунист намтай ойртож, vйл ажиллагаанд нь оролцох болов. 1955 оны зургадугаар сард “Эль Эспектадор” тvvнийг Европ дахь сурвалжлагчаараа томилсон байна. Ромд хэдэн сар байхдаа сурвалжлагчийн vvргээ гvйцэтгэхийн зэрэгцээгээр “Кино урлагийн туршилтын тєвд” найруулагчийн курст суралцжээ. Дараа нь Парист очоод байхад нь колумбийн дарангуйлагч Рохас Панилья “Эль Эспектадор” сонинг либерал чиглэлтэй гэж хаасан тухай гунигт мэдээ иржээ. Тийнхvv Маркес ажилгvй болсон байна. Сонины нь газар буцахын зардлыг тvvнд єгч явуулсан боловч тэрбээр буцсангvй, Латины хороололд хямдхан тасалгаа хєлслєєд, хожим нь “Цэвvvн цаг” нэртэй болсон романаа бичиж эхэллээ. Бичиж байтал нь уг романы хоёрдугаар зэргийн баатар буюу засгийн газрыг тэтгэвэр єгєх байх гэж хvлээн суугаа євгєн хурандаагийн дvр товойн гарч ирсэнд романаа дутуу орхиод, “Мартагдсан хурандаа” туужаа бичиж эхэлжээ. Энэ туужийн эхний нооргийг 1956 онд дуусгасан боловч хэвлvvлэхийнхээ ємнє есєн удаа хуулан засжээ. Зохиол чэнэ номоо хамгийн сайн болсон номынхоо нэг гэж vздэг байна. Энэ тууждаа зохиолч ганцаардлыг нийгмийн эмгэнэлт явдал гэж харуулсан байна. 1961 онд Кубад хувьсгал мандахад баяр хvргэж, Кубад ирэн, “Пренс Латина” агентлагийн сурвалжлагчаар Каракас, Богота, Нью-Йоркод ажиллаж байлаа. 1966 онд “Цэвvvн цаг” романаа дvvргэн хэвлvvлжээ. “Зуун жилийн ганцаардал” романы дараа бичсэн “Дарангуйлагчийн намар” романаа зохиолч “нэрийг минь мартагдахаас аврах ном” гэж vнэлсэн билээ. Зохиогч “Хєрмєг”-єєс эхлээд “Зуун жилийн ганцаардал” –аар дараалуулаад бvхий л уран бvтээлдээ дарангуйланчийн аймшигт дvрийг гаргажээ. Тэгэхдээ тэднийг гагцхvv гаднаас нь зурж байсан байна. Чухамхvv “Дарангуйалгчийн намар”-т тvvнийг жинхэнэ дотоод талаас нь гаргаж чаджээ. Маркес 1986 онд “Тахлын vеийн дурлал” романаа хэвлvvлэв. Залуудаа хайртай байгаад, ханилан сууж чадаагvй хоёр хvн ная орчим насандаа уулзахдаа эргэн дурлалцаж байгаа тухай ээн романдаа єгvvлжээ. Тэгээд энэ талаар єєрєє тайлбарлахдаа “Би баатрууддаа насны нь vvднээс бус, зєрчил, асуудлын vvднээс ханддаг юм. Хvний хувьд дотоод сэтгэл гол болохоос нас гол бус билээ” гэжээ.
Латин Америкийн шинэ роман эн зууны хорёдугаар хагаст товойн гарч, сая сая хvн ардын оюун санааг эзэмдэх боллоо. Куба Алехо Карпентьер, гватемал Мигель Анхел Астуриас, мексик Хуан Рульфо, Карлос Фуэнтес, бразиль Жоан Гимараэнс Роза, парагвай Аугустой Роа Бастос аргентин Хулиа Кортассер, перу Марио Варгас Льосын туурвисан бvтээлvvvд даян дэлхийд алдаршив. Латин Америкийн орчин vеийн романы гоо сайхны шинэчлэл нь тvvнийг зохиогчид эртний домгийн сэтгэлгээнд хандаж байгад оршино гэж оон судлаачид vзэж байна. Тэгээд энэ шинэ романыг “шидэт реализм” гэсэн нэр томкёогоор тодорхойлж байна. “Зуун жилийн ганцаардал” романыг чухамхvv шидэт реализмын бvтээлийн оргил гэж vздэг. Гэтэл Маркес єєрийгєє “цэвэр реалист” тэр ч байтугай “гашуун реалист” гэж хэлэдг билээ. “гэхдээ хамгийн итгэмгvй vлгэрийг, хамгийн санаанд оромгvй явдлыг vнэн гэ жvнэмшихээр єгvvлэхэд учир нь байгаа мю” эгж зохилч хэлсэн юм. Тийнvv Маркесийн “Зуун жилийн ганцардал” романд домог, бодит байдал хоёр салшгvй сvлжилджээ. Энэ библийн домгоос авсан зvйл бий. Жишээлэхэд, романы эх ертєнц анх бvтсэн тухай, тєгсгєл нь галав юvлэх тухай домгийг санагдуулж байна. Тєрєл садантайгаа гэрлэснээс айхавтар цээрлэлд унаж, гахай сvvлтэй хvvхэд тєрvvлж байгаа сэдвийг єнє эртний домгоос авчээ. Сайхан Ремедиос цагаан даавуу хєлєглєн тэнгэрт гарч, цыган Мелькиадес vхээд босож ирнэ .Дуучин, чєтгєртэй уралдаж, Амаранта эрлэгийн элчийн зарлигаар хулдсаа нэхнэ. Энэ бvхэн нь ардын vлгэрийн сэдэвтэй. Зохиолч баатруудынха адvрийг туульсын шинжтэй болгох далд санаагаар ийнхvv vлгэр домгийн сэдвийг єргєн ашиглажээ.
Маркесийн энэ романы зохиомжийн ноён нуруу нь Буэндиангийн зургаан vеийнхэн, анхны Буэндиагийн vндэслээд, сvvлчийн Буэндиатай хамт мєхєж байгаа Макондо хотын тvvх юм. Нэгд vvнийг Буэндиагийнхны угийн бичиг гэж хэлж болно. Цаашилбал энэ нь Колумбийн хєдєє нутаг, эхлээд онгон зэлvvд байснаа євєр хоорондын цуст тулалдаанд нэрвэгдэж, хэсэгхэн зуур гадилын компаний хvчинд цэцэглээд, хэсэгхэн зуур гадилын компаний хvчинд цэцэглээд, дахин орхигдон мартагдсан Колумбийн тэр нутгийн тvvхюм. Эцэст нь энэ нь хvн тєрєлхтєний vvсэж хєгжиж ирсэн тvvх юм. Энэ л vvднээс уг романыг ойлгох нь зvйтэй бололтой.
Ганцаардал нь уг романы vндсэн санаа юм. Энэ сэдэв “Хєрмєг” “Мартагдсан хурандаа” гээд олонхи зохиолд нь нэвт явж ирсэн билээ. Маркес ганцаардахыг Буэндиагийнхны тєрєлх шинж болгон харуулжээ. Гэхдээ энэ нь амьдралын янз бvрийн нєхцєл байдлаас болж байна. Хурандаа Аурелиано Буэндиа нийгмийн гэж болох шалтгаанаар ганцаардаж байхад Урсула сохорч єтєлсний улмаас Меме, Реебека нар дурлалаа бvтэлгvй болоход, Аркадио, сvvлчийн Хосе Аркадио нар хvvхэд байхаасаа эвдэрснээс болж ганцаардаж байна. Пилар Тернера, Пьетро Креспи, Санта Софи де ла Пьедад, Геринельдо Маркес зэрэг романы бусад баатар ч адилхан юм. Гэсэн ч идэвхтэй тэмцэлд дуудсан яриа Маркесийн энэрэнгvй vзэлд нэвт шингэжээ. Хvнд буюу нийгэмд учирч болох хамгийн муу юм гэвэл ганцаардан зориг мохож, єнгєрснийг мартаж, муу муухайд бууж єгєх явдал мєн. Тэгвэл хvнийг юу ч аварч чадахгvй, тvvнийг улаан шоргоолж идчих буюу энэ ертєнцєд дvvрэн байгаа бузар булай бvхэн дорхон нь залгих болно гэдгийг Маркес харуулсан бйна. чухамхvv vvнд “Зуун жилийн ганцаардал” романы жинхэнэ ардач чанар оршино. Ийнхvv уг романы талаар олон зvлйиг хэлж болно. Гэвч Габриэль Гарсиа Маркес “Зуун жилийн ганцаардал” романыхаа далд санааг тайлж хэлээч гэж сурвалжлагч нарын хvсэхэд “би vvнд хариулж чадахгvй”гээд “Миний романыг хvн уншаад єєрийнхєєрєє ойлгож, баатруудыг нь єєрийнхєєрєє тєсєєлж байгаасай, энэ бол зохиогч уншигчтай дотоод сэтгэлээрээ харилцаж байгаа хэрэг гэж би боддог” гэж хариулсан байдаг. Уран сэтгэмж сайтай, ухаан тгєс манай уншигч энэхvv романыг уншаад, мєн л єєрийнхєєрєє ургуулан бодсон миний бие итгэж байна гэснээр нуршуудуухан тєгсгєийн vгээ дуусгая!
Р.Слава

_________________
Би хохирогч биш


Top
   
PostPosted: Dec.21.10 7:03 pm 
Offline
Улайсан Хурцсах Гал Цог Гишvvн
User avatar

Joined: Aug.14.09 10:52 am
Posts: 1736
Location: євєл хавар зун намар
unshih yumgui uyed dahin dahin unshaad l baina. shireenii nom

_________________
za tebya


Top
   
PostPosted: Dec.27.10 3:31 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Mar.27.04 2:41 am
Posts: 1242
Location: Монгол улс Улаанбаатар хот
Энэ номыг хэд хэдэн номын дэлгүүрээр хайгаад олсонгүй. Хаагуур зарж байгаа бол?


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 248 posts ]  Go to page Previous 16 7 8 9 10 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited