|
- энэ муухай авгай хэн юм бол? гэж эгч асуув - мэрэгч юм бол уу даа. Ноён Танака бидний тухай аль болохоор их мэдэх гэж... - гэхдээ яагаад ийм муухай аргаар биднийг шинжиж байгаа юм бэ? - Сацу, та ойлгохгүй бна гэж үү? Ноён Танака биднийг үрчилж авах гэж бна шүү дээ. Үүнийг сонсоод тэр нүдэнд нь ямар нэг цог орчихсон юм аятай нүдээ анивчив. - чи юу яриад бна аа? Ноён Танака биднийг үрчилж авч чадахгүй шүү дээ. - гэхдээ аав минь өндөр настай... тэгээд одоо эжий минь өвдчөөд, ноён Танака бидний ирээдүйд санаа тавьж байна гэж бодох юм. Бидний төлөө санаа тавих өөр хэнч байхгүй.Энэ үгнээс Сацу бүр хөшиж орхив. Эгч маань гуйвсан муу байшиндаа бид урьдын адил амьдарч, юу ч өөрчлөгдөхгүй гэж өөрийгөө итгүүлэх гэж орооцолдох нь надад ажиглагдлаа. Тэрээр надаас бүх л мэдээллийг бага багаар хөөсөнцөр шиг шингээж авсаар байгаад цаахан азасны дараа нүүр нь аажмаар тэнийж, ямар ч яриа болоогүй юм шиг өрөөг тойруулж харж байлаа. Ноён Танакагийн байшин хотын захад, гудамжны эцэст байдаг ажээ. Манай байшинг далай ариулдаг шиг тэдний байшинг зуун наст анхилуун нарс хүрээлж орчны агаарыг хүчтэй ариулдаг ажээ. Би нэг үнэрийг нөгөөгөөр сольж чадах бол уу гэж бодмогцоо, сэтгэл дотор хоосрох шиг боллоо. Энэ бол хаднаас буугаад хадныхаа хэлтэрхий нь болж өөрөө чулуужихтай адил юм даа. Эдний байшин Сензурудээ л хамгийн том нь бөгөөд манай тосгоны сүм шиг маш олон хөвөөтэй ажээ. Ноён Танака хаалганы дэргэд гутлаа тайлаад зориулалтын тавиур дээр тавьлаа. Сацу бид 2т тайлах юм байсангүй ээ. Гэнэт араас 1 юм хөнгөхөөн цохих шиг болоход харвал нарсны боргоцой миний хөл дор уналаа. Эргэж хартал хөвсгөр үстэй, миний хэрийн жижигхэн охин нарсны ард нуугдчихав. Модны араас цухуйж инээмсэглэснээ намайг хамт тоглохыг урин эргэн харсаар гүйн одлоо. Би урьд нь хэзээ ч ямар нэгэн охитой танилцаж байсангүй, энэ нь хачирхалтай дуулдах байх л даа. Тосгоныхоо охидыг мэднэ л дээ гэхдээ бид хамт л өссөн болохоор танилцана гэдэгтэй ойролцоо зүйлтэй учирч байсангүй. Гэвч Ноён Танакагийн охин Кунико үнэхээр найрсаг зантай охин бсан болохоор нэг ертөнцөөс нөгөөд шилжих явдал нь тийм ч хүндрэлтэй санагдсангүй. Хаьсан мөчрөөр босгож чулуу, боргоцойгоор өрөө тасалгаа хийсэн тоглоомын байшинд оруулан барьж автлаа ойд охины араас хөл нүцгэн л хөөцөлдөж байв. Нэг өрөөнд нь охин надад хагархай аяганд цай чанаж өгч байгаа болж, нөгөө өрөөнд, шуудайны таараар хийж хогоор дүүргэсэн хүүхэлдэй, Тарогий нь ээлжээр бүүвэйллээ. Таро нь танихгүй хүнд амархан дасч, харин Куникотой адилхан өтнөөс айдаг юм билээ. Өт хараад намайг гаргаад хаяад өгөөч гэж гуйх ба Таро нь охины тусламжтайгаар уйллаа. Кунико миний охин дүү болоосой гэж ямар их хүссэн гээч. Агуу хүчирхэг нарс мод, тэдний үнэр, тэр байтугай Ноён Танака ч энэ хүсэлтэй минь харьцуулбал тийм ч чухал биш санагдаж эхэллээ. Ноён Танакагийн байшин дахь амьдрал, Йоридо дахь амьдрал 2ын ялгаа нь хийж буй хоолны үнэр, аман дахь амттайхан хоолны амт 2 шиг үнэхэр их зөрөөтэй байлаа. Харанхуй болмогц бид хөл, гараа горхинд угааж ирээд байшинд орж дөрвөлжин ширээг тойрон шалан дээр суув. Чанасан хоолны уур дээшээ тааз хүрэхэд, харин бидний толгой дээр цахилгаан чийдэн өлгөөстэй байгаа нь намайг гайхшрууллаа. Оройн хоолонд шарсан алгана загса, давсалсан ногоо, шөл, жигнэсэн будаа зэргийг зарц нар авчраад өгөхөд нь идэх гэж байтал гэрэл унтарчихлаа. Иймэрхүү юм ойр ойрхон болдог бололтой Ноён Танака инээлээ. Зарц нар нь 3 модон хөл дээр дүүжилсэн дэнлүүнүүдийг асааж эхлэв. Хоолны үед чив чимээгүй байв. Би Танака авгайг гайхалтай сайхан эмэгтэй гэж дүрслэн бодож байсан чинь арай эелдэг инээмсэглэл тодруулсан мөртөө яг өтөлсөн Сацу шиг харагдлаа. Хоолны дараа авгай, Сацу 2 "го" даам тоглов, Ноён Танака босоод зарцыг кимоно авчир гэв. Түүнийг гарч явсны дараа Кунико намайг гараараа дохиод дуудлаа. - Бид хаашаа явах юм бэ? гэв - Чимээгүй? Бид аавын араас явъя гэлээ. Би түүнийг гэрээс гараад явах болгонд дагадаг юм. Энэ миний бяцхан нууц гэлээ. Бид нарийхан замаар хэдэн байшин өнгөрөөд Сензуругийн гудамжинд гараад Ноён Танакагийн араас хлхон зайд даган хэдэн хормын дараа цаасан хаалтаар битүүлсэн дотроо гэрэлтэй цонхтой байшингийн гадна ирлээ. Кунико нэг хаалтны завсраар шагайж эхэллээ. Байшингаас дуулах, ярилцах, инээлдэх дуусонсдоно. Хэдэн минутын дараа Кунико цонхноос холдож, чийрс дээр 4 эрэгтэй хүнээр хүрээлүүлсэн Ноён Танака суугааг харах ээлж надад ирлээ. Эрэгтэйчиүүдийн нэг нь залуу эмэгтэйд шат барьж өгсөн чинь даашинзан доорх бүх л юмыг нь харж болохоор байсан тухай түүх ярьж байлаа. Ноён Танакагаас бусад нь инээд алдах агаад харин тэр хөшгөөр халхалсан буланруу доош харан суух аж. Настайвтар эмэгтэй шилэн аяга барин исгүүн аягаллаа. Яагаад бүгдээрээ исгүүн аяглах хөгшин авгай хүртэл инээгээд байхад харин Ноён Танака л тэр зүгт харсан чигээрээ томоотой сууж буйг би ойлгосонгүй. Би завсраар нүдээ салган Куникоруу эргээд: - энэ ямар газар вэ? гэж асуулаа - энэ гейша нар эрчүүдийг зугаацуулдаг цайны газар юмаа. Эцэг маань энд бараг орой болгон ирдэг. Энэ түүнд юугаараа таалагддаг юм бу, бүү мэд. Эмэгтэйчүүд ундаа аягалж, эрчүүд элдэв түүх ярьж, заримдаа хамтдаа дуулж, орой явахдаа бүгд жаахан уусан байдаг. Би дахийд цонхны завсраар харж байв. Хэн нэгний сүүдэр ханан дээр туссанаа цагаан цэцэгтэй зөөлөн ягаан кимоно өмссөн эмэгтэй орж ирлээ. Алтлаг шаргал өргөн бүс нь бүсэлхийг нь тодруулж, амьд багаан сараана цэцэг үсийг нь чимэх ажээ. Би хэзээ ч ийм гоёмсог хувцас үзээгүй байлаа. Йоридогийн ямар ч эмэгтэй ёрог даавуунаас илүү, сайндаа л жирийн хээ угалзаар чимсэн олсон даавуунаас илүү гоё хувцас өмсдөггүй юм. харин өмссөн хувцасаа бодвол эмэгтэй тийм ч сайхан биш санагдлаа. Уруул нь таглаж хүрэхээргүй шүд нь урагш арзайн түрсэн харагдана. Толгой нь нарийхан гонзгор болохоор багад нь 2 банзны завсар хавчаагүй байгаадаа хэмээн би бодлоо. Намайг тэр эмэгтэйд цударга биш байна гэж та бодож магадгүй. Гэхдээ Ноён Танака хэн ч сайхан гэж хэлэхээргүй тэр хүүхнээс нүдээ салгахгүй байгаа нь бүр гайхаш төрүүллээ. Бусдыг инээд алдаж байхад Ноён Танака түүнийг харсаар л суух агаад исгүүн аягалан тонгойх хүүхэн налхийх нь энэ 2 бие биенээ сайн мэддэг юм байна гэдэг нь харцнаас нь мэдэгдэж байлаа. Одоо дотор юу болж байгааг харах ээлж Куникогийнх боллоо. Сониучирхан харж ханаад бид гэр өөдөө явж, одод түгсэн тэнгэр дор нарсан төгөлд халуун усанд жаал суулаа. Энэ өдөр надад тохиолдсон үйл явдлыг эргэцүүлэн бодож тэнгэр ширтэн удтал халуун усанд сууж би чадах байлаа. Гэвч Куниког халуун ус ядрааж, нойрыг нь хүргэсэн учир зарц нар биднийг гэрт орууллаа. Кунико бид 2ыг унтахаар хэвтэхэд Сацу хэдийн унтаж байв. Бид 2 бие биендээ наалдан хэвтэж гар гараасаа барилаа. Би баяр жаргалд умбан Куникод: - намайг чамтай хамт амьдарна гэж чи мэдэж байсан уу? гэж шивнэв. Миний асуулт түүнийг нүдээ нээн орон дээрээ өндийж суутал нь гайхшруулна гэж би бодсон боловч унтаж байгаа хүний жигд сайхан амьсгаа сонсогдсон болохоор миний асуулт түүнийг нойрноос нь сэрээсэнгүй ээ.
_________________ Now or never!!!
|