|
Д ө чин тавдугаар б ү л э г Нэгэн өдөр Крейз, өнөөх «ёстой хүмүүсийн» нэг болох Крейз Мартинтай уулзав. Мартин түүнтэй уулзсандаа үнэн их баярлаж түүнийг санхүүгий нь хувьд биш, зохиолчийн нь хувьд сонирхолтой баймаар, биелэгдэхгүйн хувьд ер бусын нэгэн хэргийн төлө'лөгөөг сонсжээ. Тэр тухай Крейз ярьж байснаа зогсож «Нарны шившгийн» тухай гэнэт ярьснаа энэ бол солиорсон хүний дэмийрэл гэв. — За тэр ч яах вэ, би ямар философидох гэж ирсэн биш. Харин миний хийх гэж байгаа ажилд мянган доллар өгөх үү, үгүй юу гэдгийг л мэдэх санаатай ирсэн хүн гэж өгуүлжээ. — Үгүй, би үүнд оролцох солиотой хүн биш. Гэхдээ би өөр юм хийнэ. Насандаа нэг сонирхолтой үдэш өнгөрөөх боломж та нар надад олгосон. Ямар ч мөнгөөр худалдан авч болохгүй юм та нар надад өгсөн. Одоо надад мөнгө гэдэг юу ч биш. Би тэр нэгэн үдшийн хариу талархал болгож, мянган доллар зүгээр өгье. Та нарт мөнгө хэрэгтэй, надад хэтэрхий их мөнгө байж байна.Та мөнгө авах уу? Арга саам хийх хэрэггүй- Ав ав! гэж Мартин хэлэв. Крейз огтхон ч гайхсангүй. Тэр чек авч халаасандаа хийгээд — Хэрэв тийм бол ч бид долоо хоног тутам тийм үдэшлэг зохиож болох юм шүү гэв. — Дэндүү оройтжээ гэж Мартин толгой сэгсрээд —тэр бол миний амьдралд эхний ч эцсийн ч үдэш болсон юм. Би өөр ертөнцөд очсон юм шиг болсон. Би мэдэж байна л даа, танд бол сонирхох юм байгаагүй. Надад бол цөм сонин байсан. Тийм юм давтагдашгүй. Би философийг орхисон. Тэр тухай сонсохыг ч хүсэхгүй байна гэв. Крейз хаалга чиглэн алхахдаа: — Анх удаа философиор мөнгө олсон юмсан. Гэтэл акцийн үнэ доорхиноо буучихав аа гэв. Нэгэнтээ гудамжнаа Мартины хажуугаар миссис Морз хөнгөн тэрэгтэй гарахдаа инээмсэглэн толгой дохижээ. Мартин ч мөн инээмсэглэн малгайгаа авчээ. Энэ явдал түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Сарын урд бол түүнд инээдтэй байх юм уу эвгүй байх байсан бөгөөд миссис Морз юу бодсоныг Мартин төсөөлөх гэж оролдох байсан юм. Гэтэл одоо энэ уулзалт түүнд ямар ч сэтгэгдэл төрүүлсэнгүй. Төв банк буюу хотын захиргааны байшингийн хажуугаар явж өнгөрснөө мартахын адил энэ уулзалтыгт бас мартжээ. Түүний тархи тасралтгүй шургуу ажиллаж. байв. «Аль хэдий нь» гэсэн няцашгүй санаа тархий нь шөвөгдөнө. Мартиныг өглөө сэрэхэд энэ санаа ухаанд орж, шөнө унтахад зүүдэнд дагалдана. Түүний үзэж, сонсож мэдэрч байгаа бүхэн цөм энэ «аль хэдий нь»-тэй ухамсарт нь холбогдоно. Учир шалтгааны ухаанаар сэтгэсээр одоо би хэн ч биш, юу ч биш болж гэсэн дүгнэлтэд Мартин хүрэв. Март Иден - гал залуу, Март Иден – далайчин хоёр бол биетэй бодитой хүмүүс, үнэхээр оршин амьдарч байсан. Гэтэл агуу их зохиолч Мартин Иден хэзээ ч байгаагуй. Агуу их зохиолч Мартин Идсн гэдэг бол бөөн хүмүүсийн хий санааны бүтээл бөгөөд түүнийг гал залуу, далайчин Март Идений биеэр бөөн хүмүүс залгичихлаа. Энэ бүхэн ов мэх байлаа. Бөөн хүмүүсийн ходооды нь дүүргэх гэж мэрийн урд нь бөхөлзөж байгаа тэр үлгэр домгийн баатар эр би биш гэж ойлгож байлаа. Мартин сэтгүүлд үргэлж гардаг зургаа үзэж өөрийгөө танихгүй байв. Тэр, өөрөө ажилчны хороонд өсөж. амьдарч, амьдралыг хайрлаж, амьдралд баярлаж явсан. Тэр, өөрөө хүний нутгаар тэнүүчилж, ямар ч цагт хөл-гийн манаанд зогсож, өөр шигээ ноорхойчуудыг тэргүүлж явсан. Тэр, өөрөө анх номын санд орж ирээд тоо томшгүй их ном харж гайхаж байснаа түүнийг уншиж үзээд ойлгодог болсон. Тэр, өөрөө шөнө орой болтол гэрэл унтраалгүй байж, унтчихгүйн тул орондоо хадаас хатгаж, өөрөө ном бичиж байсан. Гэтэл одоо хүмүүс хооллох гэж яаран уралдаж байгаа ховдог эр бол тэр өөрөө бишээ. Зарим юм түүний инээдийг хүргэнэ. Мартин Иденийг анх олсон гэж бүх сэтгүүл уралцаж байв. «Уоррэний сар тутмын мэдээ сэтгүүл» шинэ, залуу авьяастныг эрсээр явж Мартин Идентэй анх учирсан гэж захиалагчдадаа итгүүлж байв. «Уайт Меүс» энэ гавьяаг өөрийнхөө юм шиг өгүүлжээ, «Умартын тойм». «Макинтошийн сэтгүүл» мөн тэгж байтал «Бөмбөрцөг сэтгүүл», «Тэнгисийн уянгыг» зэмдэглэж анх хэвлэснээ баяр болгон мэдэгдэв. «Залуу ба идэр нас» сэтгүүл өөрөөсөө арга саам хийж мултраад дахин хэвлэгдэж эхэлснээ мөн Мартин Иденд хүртээлтэй гэж зарлав. Гэвч энэ сэтгүүлийг фермерийн хүүхдүүдээс өөр уншигч үгүй билээ. «Трансконтиненталь», «Бөхгөнө зөгий» хоёр сэтгүүл мөн л анх түрүүн Мартиныг олсон гэлцэнэ. Харин «Синглтри, Дарилсй К"'» хэвлэлийн газрын аядуу хоолой олны шуугиан дундаас дуулдсангүй. Өөрийн эрхийн тухай их дуугаар зарлах сэтгүүл тэр хэвлэлийн газар байсангүй. Бүх сонин Мартнны шагналыг тооцон бодож байлаа. Зарим нэгэн сэтгүүл түүнд олгосон өгөөмөр шагнал олны чихэнд яагаад ч юм бэ хүрчихсэн байна. Оклендийн шашин номлогчид Мартины өглөгч сэтгэлийг хөөрүүлэхийг оролдож байхад эсэн бусын луйварчин этгээд амаар болон бичгээр Мартиныг зовооно. Бүсгүйчүүд энэ бүхнээс долоон дор Мартин Иденийн гэрэл зураг орон даяар тархаж, сурвалжлагчид түүний «хүрэл өнгөт царай», «Ханхар цээж», «хурц тайван харц», «Даянчийн хонхор хацар» зэргийг тодорхой томруун бичихийг мэрийж байв. Шижигнэж явсан залуу халуун насныхаа үеийг санахад энэ «Даянчийн хонхор хацар» гэсэн үг Мартины инээдийг хүргэнэ. Эмэгтэйчүүдийн дунд байхдаа тэдний улайм цайм, үнэлэнгүй өдсөн янзын харцтай Мартин олонтаа тулгарна. Бриссендений сануулж байсныг санаж Мартин инээнэ. Хүүхнүүдээс болж зовно гэдэг хол хэвтээ хэрэг. Үүнийг өнгөрөөсөн юм. Нэгэнтээ Мартин Лиззинг оройн сургуульд хүргэж лвтал хажуугаар өнгөрсөн сайн хувцастай, царайлаг хүүхний харцыг Лиззи тосон харжээ. Энэ харц арай ч ширтэнг арай ч тогтуун байсан учир Лиззи учрыг даруй ойлгож уурсан дагжив. Мартин Лиззийн уурласан шалтгааныг мэдэж ийм харцанд аль хэдий нь дассан тэгээд ч ийм харц түүнийг хөндөж чадахгүй гэдгийг хэлэв. — Арай ч үгүй вий! Хэрэв тийм бол та эрүүл биш байх! гэж хүүхэн нүд ширвэн дуу алджээ. — Би эв эрүүл. Тэр ч байтугай таван фунд таргалсан. — Үгүй би таны биеийг өвчилж гэсэн юм биш. Би таны сэтгэлийг хэлж байна. Таны дотор нэг л юм болохоо байчихаж! Надад мэдэгдэж байна. Гэтэл би юу ч биш шүү дээ! Мартин бодлогошрон зэрэгцэн явж байв. — Энэ байдал тань түргэн арилаасай гэж би хүсэж байна. Таны адил эр хүнийг эм хүн ингэж харж байхад сэтгэл хөндөхгүй байна гэж яаж байх вэ. Байж боломгүй юм. Та хүүхэд биш. Таны сэтгэлийг хөдөлгө.х эм хүн олдвол би үнэн баярлах байна гэж Лиззи хэлэв. Мартин Лиззийг дөхүүлж өгөөд «Метропольд» эргэж ирэз. Тэр түшлэгт зөөлөн санлалд сууж огт хөдлөлгүй, юу ч бодолгүй урагш гөлрөн байв. Түүний ой ухааны хоосон дэлгэц дээр аль эрт өнгөрсөн үеийн нь үзэгдэл үе үе буй болно. Тэр үзэгдлийг зүүдлэх мэт бодох юмгүй харж байв. Гэхдээ тэр унтаагүй байна. Тэрбээр гэнэт цочисхийн цагаа харав. Яг найман цаг. Хийх юм алга, унтахаар хэвтэх гэтэл арай эрт ээ. Санаа бодол нь хутгалдаж үзэгдэх үзэгдэл ээлж дараалан хөвөрч байв. Тэр олон үзэгдэл сонирхмоор юм огт үгүй. Нарны туяа нэвт тунан өргөн их навчис нэгэн зүйл үргэлж давтагдана. Хаалга тогших чимээгээр сэргэлээ. Тэр унтаагүй болохоор хаалга тогших чимээ түүний тархинд цахилгаан утас, захидал, угаалгын газраас дотуур хувцас авчирч буй зарцын тухай төсөөлөл үүсгэлээ. Түүнд Жо бодогдож одоо тэр Жо хаана явна гэж өөрөөсөө асуусаар, — Ор! гэж хашгирав. Жогийн тухай үргэлжлэн бодсон Мартин эргэж ч харсангүй. Хаалга сэм онгойход Мартин хаалга тогшсоныг мартаж урагшаа гөлөрсөөр байв. Гэнэт ард нь эмэгтэй хүн амьсгаа даран мэгших сонсдов. Мартин эгшин зуур харайж босоод — Руфь! гэж гайхан бараг айх шахан дуу алдав. Хүүхний царай уруу, цонхигор ажээ. Тэр босго алхан өрөөсөн гараараа хаалга барьж нөгөө гараараа цээжний тус даран зогсжээ. Хүүхэн гэнэт царайчилсан янзтай хоёр гараа сарвайн урагш алхав. Мартин хүүхнийг түшлэгт зөөлөн сандалд суулгах зуур түүний сарвуу хүйтэн байхыг мэдэв. Өөрөө бас нэг сандал ойртуулан тохойвч дээр нь суув. Сандарсандаа болоод үг ч хэлж чадсангүй. Руфьтэй явж байсан бүх явдлаа зүрхэндээ хэдий нь оршуулжээ. Мартины байдал гэнэт «Метрополийн» оронд долоо хоног хуримталсан бөөн хувцастай «Халуун булгийн» угаалгын газар буй болсонтой адил байв. Юм хэлэх гэж хэд дахин оролдсон боловч зүрхэлсэнгүй. —- Намайг энд байгааг хэн ч мэдэхгүй гэж Руфь нам дуугаар царайчлан инээмсэглэж хэлэв. Та юу гэнээ? гэж Мартин асуув. Мартнн өөрийнхэө дууны өнгөнөөс гайхжээ. Руфь үгээ давтан хэлэв. — Өө! гэж Мартин хэлэв. Олдсон үг нь л тэр байж дээ. — Таныг зочид буудалд орохыг би хараад жаахан азнаж байгаад орж ирлээ гэсэнд — Өө! гэж давтан хэлэв. Түүний хэл ингэж гацаж байсан удаагүй билээ. Хамаг бодол санаа нь тархинаас нь алга болоод өгөв бололтой. Дуугүй байх нь эвгүй болж байхыг мэдэвч ална гэсэн ч яаж яриа үүсгэхээ мэдэхгүй байлаа. Нээрээ «Халуун булгий » угаалгын газар орчихсон ч болоосой. Тэгвэл ханцуй шамлаад л ажилдаа орно доо. — Жаахан азнаад орж ирэв үү? гэж арайхийн дуугарав. Руфь аальгүйтсэн янзтай толгой дохиж хүзүүнийхээ ороолтыг тайлав. — Би таныг гудамжинд тэр хүүхэнтэй цуг явахыг хараад... гэсэнд, — Аа, тийм , би түүнийг оройн сургуульд хүргэж явсан юм гэж Мартин энгийн өгүүлэв. — Надтай уулзсандаа та баярлахгүй байна уу? гэж хүүхэн хэсэг дуугүй байснаа асуув. — Баяртай байнаа. Гэхдээ та энд ганцаар хүрч ирдэг нь зохистой юу даа? гэж Мартин яаран хэлжээ. — Би хэнд ч харагдаагүй. Намайг энд байгаа гэж хэн ч мэдэхгүй. Тантай уулзмаар санагдаад. Би тэнэг байж гэдгээ ойлгосноо хэлэх гэж ирсэн юм. Би ирэхгүй байж чадсангүй. Зүрх минь намайг оч гэж тушаасан болохоор, ирье гэж би хүссэн болохоороо ирлээ! Руфь босож Мартинд дөхөн очив. Тэр хүүхэн түүний мөрөн дээр гараа тавьж амьсгаадан зогссоноо түргэн хөдөлж түүнд наалдав. Угаас сайхан санаатай Мартин хүүхнийг цааш түлхэж болохгүй, хэрэв сэтгэлийн энэ догдлолд хариу өгөхгүй юм бол эр хүн эм хүнийг гомдоохып дээдээр үүнийг гомдооно гэдгийг ойлгож байв. Тэгээд хүүхнийг тэврэн авсан боловч түүний тэврэлтэд халуун энхрийлэл байсангүй. Ердөө л тэвэрсэн байж. Хүүхэн түүнд сандран наалдахад гарын нь алга түүний хүзүү хоолойд хүрчээ. Гэвч урьдын адил хүүхнийг хүрэхэд хамаг бие нь халуу оргин дагжсангүй, харин эвгүй ч юм шиг, ичгэвтэр ч юм шиг байв. — Та юунд дагжаа вэ? Хүйтэн байна уу? Зууханд гал түлэх үү? гэж тэр асуув. Мартин хүүхний гараас мултрах гэсэн байртай хөдлөхөд тэр нь улам наалджээ. — Энэ ч мэдрэлийнх. Гайгүй болно. Овоо дээрдлээ гэж хүүхэн шүд тачигнуулан хэлэе. Хүүхний дагжих аажимдаа дарагдав. Мартин түүнийг тэвэрсэн хэвээр. Харин гайхахыг байжээ. Яах гэж ирсний нь мэдэж байв. — Намайг ээж Чарли Хэпгудтэй суу гээд гэж Руфь хэлэв. — Чарли Хэпгуд ээ? Өнөө дандаа гутамшигтай юм ярьдаг залуу эр үү? Одоо танай ээж таныг надтай суу гэж байгаа биз гэж Мартин хэлжээ. Тэр үүнийг асуух аялгагүй хэлсэн юм. Үүнийг бат итгэлтэй хэлэхэд нүдний нь өмнө авсан шагналын нь олон оронтой тоо бужигнав. — Ээж одоо дургүйцэхгүй гэж Руфь хэлэв. — Намайг танд тохирох нөхөр гэж байна уу? гэв. Руфь толгой гилжисхийлгэв. — Бидний ураг бололцох гэснийг ээж чинь болиулснаас хойш би ер сайжраагүй. Би өөрчлөгдөөгүй. Би урьдын л Мартин Иден хэвээрээ. Би харин ч доордсон одоо тамхиа дахин татаж байгаа. Надаас тамхи үнэртэж байгаа биз? гэж Мартин бодлогошрон өгүүлэа. Хүүхэн хариу хэлэхийн оронд түүний уруулыг алгаар таглан үнсэхий нь хүлээв. Гэвч Мартины уруул хөдөлсөнгүй. Руфийг гараа буулгахыг хүлээж байгаад дараа нь ингэж хэлэв. — Би өөрчлөгдөөгүй. Би албанд ороогүй. Алба ч эрээгүй. Эрэх ч бодол алга. Би урьдын адил Герберт Спенсер агуу их хүн, шүүгч Блоунт гутамшигт илжиг гэдгийг нотолсон хэвээр байна. Өчигдөр тэднийд хоол идсэн болохоор илжиг гэдгий нь бүр мэдсэн гэв. — Та аавын урилгыг хүлээн авахгүй яагаа вэ? гэж Руфь гоморхов. — Та яаж мэдсэн юм бэ? Түүнийг хэн явуулаа вэ? Ээж чинь үү? Руфь дуугарсангүй. — Тэгнээ тэр! Би тэгж бодсон юм. Тэгээд одоо ч гэсэн түүний шаардлагаар ирээ биз. — Намайг энд байгааг хэн ч мэдэхгүн гэж хүүхэн дургүйцээд-Намайг ингэж явахыг ээж маань зөвшөөрнө гэж та бодож байна уу? гэв. — Таныг надтай суух зөвшөөрел өгнө гэдэгт нь би эргэлзэхгүй байна. Руфь өрөвдөлтэй дуу алдсан нь: — Ээ, Мартин минь, битгий хатуурх! Та намайг нэг ч үнссэнгүй. Та чулуу шиг л байна. Гэтэл миний зүрхэлснийг бод! Намайг хаана ирээд байгааг бод! гэж хэлэх зуур эргэн тойрноо айсан, сонирхсон байртай харав. «Би таны төлөө үхэхэд гомдох юм алга! Таны төлөө үхэхэд шүү!» гэсэн Лиззийн үг Мартины санаанд оров. — Та урьд нь зүрхлэхгүй яасан юм бэ? гэж Мартин сүртэй асуугаад-Намайг айлын давчуу өрөөнд сууж байхад. Намайг өлсөж явахад. Би тэр үед хүний хувьд ч, зохиолчийн хувьд ч Мартин Иден л байсан шүү дээ. Энэ асуултыг сүүлийн үед бн өөрөөсөө олон асууж байгаа юм. Энэ бол зөвхөн таны тухайд төдийгүй хүн бүхний тухайд тавих асуулт. Миний гэнэтийн мандалт надад эргэлзэх сэтгэл төрүүлэх боловч би өөрчлөгдөөгүйг үзэж байгаа биз. Би хэвээрээ! Миний толгой, цээж, гар хөлний арав арван хуруу хэвээрээ байна. Ямар ч шинэ авьяас, буянт шинэ үйлээр бардамнах юм алга. Миний уураг тархи байсан хэвээрээ л байна. Тэр ч байтугай надад утга зохиол, философийн шинэ үзэл бий болоогүй. Би ганцаардан, хэнийг ч танихгүй амьдарч байснаас хойш миний биеийн үнэ хүнд нэмэгдээгүй. Тэгээд одоо юундаа би газар газрын хүсэлт зочин болчихов оо? Урьд тоогдохгүй байсан Мартин Иден нь хэвээр байгаа болохоор хүмүүст миний хэрэг байхгүй нь эргэлзээгүй. Тэд надад байгаа ямар нэгэн юмыг л, миний хувийн чанарт огтхон ч хамаарахгүй, надтай нийцэхгүй нэг юмыг л үнэлж байх шиг байна. Надаас юугий нь үнэлж байгааг танд хэлэх үү? Нийтээр намайг зөвшөөрөн хүлээснийг. Энэ нь надаас ангид юм шүү дээ. Энэ бол бусдын санаанд байгаа зүйл. Түүнээс гадна, одоо надад байгаа мөнгөнөөс болж намайг хүндэтгэж байна. Тэр мөнгө ч гэсэн надаас ангид юм шүү дээ. Тэр мөнгө банкинд, янз бүрийн Жо, Том, Жекүүдийн халаасанд байгаа юм. Ингэхлээр үүнээс болж, нэр алдар, мөнгөнөөс болж би танд хэрэгтэй болов уу? гэв. — Та миний элгийг эмтэлж байна. Би танд хайртай, тэгээд ч би танд хайртай болохоороо энд ирсэн гэдгийг та мэдэж байгаа! гэж хүүхэн сүүрс алдав. —Та миний хэлснийг зөв ойлгосонгүй шив. Та надаас татгалзах зориг шийдэмгий байсан тэр цагаасаа одоо надад илүү хайртай болов уу. Үүнийг хэлээтхээч гэж Мартин зөөлөн асуув. — Намайг уучилж түүнийг март! Би танд дандаа хайртай байсан! Дуулав уу дандаа! Ийм учраас л би энд ирж танд тэврүүлж байгаа нь энэ гэж хүүхэн дүрэлзэн хашгирав. — Би одоо юм бүхнийг цэгнэж, юманд итгэхийг байжээ. Бас таны дурлалыг ч гэсэн цэгнэж юу болохы нь мэдэхийг хүснэ. Руфь гэнэт Мартипы тэврэлтээс мултарч цэх болоод гүүний урдаас эгцлэн харж ямар нэгэн юм хэлэх гэснээ байчихав. — Энэ тухай бодож байгаагаа би хэлэх үү? Намайг одоогийн байгаадаа хүрэхэд миний зиндааныхнаас нэг ч хүн намайг талархсангүй. Би бүх номоо биччихээд байхад бичмэлийг уншсан нэг ч хүн магтаалын ганц ч үг хэлээгүй. Харин намайг ичгүүртэй, буруутай юм хийж байгаа юм шиг үзээд юм бичлээ гэж зэмлэж байлаа. «Явж ажил хий» гэдэг ганц үг л хүн болгон хэлдэг байсан гэж Мартин хэлэв. Руфь «үгүй» гэсэн шиг хөдлөв. — Тийм ээ, тийм. Гагцхүү та л «ажлын» тухай бус «албаны» тухай ярьдаг байсан. «Ажил» гэдэг үг миний бичиж байсан юм шиг танд таалагдахгүй байлаа. Энэ үг баахан бүдүүлэг юм. Гэтэл, та үнэмшээрэй, намайг хүрээлэн байсан бүх хүн цагаандаа гарчихсаи ямар нэгэн гэмт хэрэгтнийг шулуун шударга замд оруулах гэж байгаа юм шиг ажил олж хий гэж байсан нь миний бодлоор илүү бүдүүлэг хэрэг байлаа. Тэгээд яав? Миний ном хэвлэгдэж олон нийт намайг үнэлсэн нь бас таны сэтгэл мэдрэлд өөрчлөлт гаргалаа. Мартин Идений бүх зохиол бэлэн болчихоод байсан ч гэсэн тэр цагт та надтай суухаас татгалзсан. Таны хайр дурлал төдий л хүчтэй бус учир та надтай суух гэж зүрхлээгүй! Одоо болоход таны хайр дурлал их хүчтэй болж дээ. Үүний учир лав надад ирсэн алдар нэртэй холбоотой бизээ. Би энэхэн үеийн орлогынхоо тухай яриагүй байна. Таны эцэг эхэд тэр бол чухал боловч тэр тухай та бодоогүй ч байж болох юм. Энэ бүхэн миний хувьд сайхан юм биш! Гэтэл энэ бүхэн хайр дурлал, ариун хайр дурлалд эргэлзэхэд намайг хүргэж байгаа нь сайхан юм бүр ч биш ээ. Хайр дурлал гэдэг нэр алдар, олны магтаалаар тэжээлгэх ёстой юм уу? Тийм шиг байна! Би энэ тухай их бодсон болохоор толгой минь эргэж байна. — Хөөрхий толгой! гэж Руфь хэлээд түүний үсийг илээд - Одоо эргүүлээд яах вэ! Мартин минь бүхнийг дахин эхэлье! Би ээжийн шаардлагад автаж буруу юм хийснээ мэдэж байна. Би автах ёсгүй байсан юм. Та ч гэсэн хүнийг уучилж үзэх тухай олонтаа ярьдаг байсан шүу дээ. Намайг уучил л даа. Би буруу хэрэг хийж. Намайг өршөөгөөч! гэв. - Би уучилна аа! Уучлаад байх юмгүй цагт уучлах амархан! Таны үлдсэнийг уучлаад байх юм биш. Хүн хүн санаснаараа л болдог. Би ч бас албанд орохгүй гэсэн гээд танаас уучлал гуйхгүй шүү дээ. — Би танд сайн л санасан юм даа. Танд хайртай болохоороо сайн санахгүй байж чадах ч үгүй! гэж хүүхэн тосон авч үг сөргөв. — Тийм ээ. Гэхдээ та надад сайныг санасаар намайг золтой л хорлочихоогүй. Тийм ээ, тийм! Миний уран бүтээл, миний ирээдүйг золтой л хорлочихоогүй! Би угаасаа реалист хүн. Гэтэл хөрөнгөтний соёл реализмыг эвддэггүй юм. Хөрөнгөтөн нар аймхай. Амьдралаас айдаг юм. Та ч гэсэн намайг амьдралаас айдаг болгох гэсэн. Та намайг давчуу торонд хорьж. амьдралыг үзэх алдаатай, хязгаарлагдмал, гутамшигт үзлийг надад тулгах гэсэн (үүнд хүүхэн хариу хэлэх гэсэн бо-ловч Мартин дохиогоор зогсов. Гутамшиг, үнэнээсээ ч гэсэн гутамшиг бол хөрөнгөтний соёл. хөрөнгөтний нарийсан хөгжсөн иргэншлийн үндэс мөн. Гэтэл та миний амин сүнсийг зайлуулж өөрийнхөө нэг болгож. ангийнхаа ёс суртахууныг, туйлын хүслэнт мухар заншлыг надад нялзаах гэсэн. Ингэж хэлээд Мартин гунигтайяа толгой сэгсрэв. — Та одоо ч тэсэн миний учрыг ойлгохгүи байна. Миний хэлснийг миний бодсоноор сэтгэхгүй байна. Миний ярьж байгаа танд дэвэргэл шиг санагдана. Надал бол энэ чинь амьдралын бодит байдал. Доодсын дотроос, шавар шавхай дотроос гарч ирсэн болхи эр танай ангийг шүүмжилж, түүнийг гутамшигтай гэж хэлж зүрхэлж байгаа нь танд сайндаа л инээдтэй санагдаж байгаа. Руфь ядарсан байртай түүний мөрийг түшихэд хамаг бие нь дахин дагжив. Юм хэлэх нь үү, үгүй юу гэж түр хүлээгээд Мартин ингэж хэлэв- - Гэтэл та одоо хайр дурлалаа сэргээх гэж байна! Бид хоёр эр эм болохыг та хүсэж байна. Та намайг олж авахыг хүсжээ! Миний хэлэхийг ойлгож үз, миний номууд хэвлэгдэхгүй, би нэр алдар олоогүй өнгөрч болох боловч би байгаа хэвээрээ л байх байсан билээ! Тэгсэн бол та яасан ч ирэхгүй байсан! Зөвхөн энэ номнууд... чөтгөр... — Битгий хараал тавь! гэж хүүхэн түүний үгийг таслав. Мартин тохуурхсан байртай инээмсэглээд — Тэр, тэр! Таны амьдралын хамаг зол жаргалыг шооны нүд мэдэх болсон цагт та бүдүүлэг үг сонсохоос айж байна. Та урьдын адил амьдралаас айсаар л байна гэж Мартин хэлэв. Түүний бүхий л хийсэн үйлийн мөн чанарыг үгүйсгэх мэт энэ үгийг сонсоод Руфь дагжив. Хэдий тийм боловч Мартин түүнд шударга бус хандсан мэт санагдсан тул гомджээ. Тэр хоёр хэсэг дуугүй суув. Ингэхдээ хүүхэн юу хийхээ шаналан бодож, Мартин сураггүй болсон дурлалынхаа тухай сэтгэж хоёулаа дуугүй суужээ. Чухамдаа Руфьт хэзээ ч хайр сэтгэлтэй байсангүй гэдгээ тэр эдүгээ тодорхой ойлгов. Өөрийнхөө ургуулан бодохын хүчээр буй болгосон тэнгэрлэг амьтан, яруу найргий нь зоригжуулагч гэгээн тунгалаг дүр, туйлын хүслэн болсон нэгэн Руфьт тэр хайр сэтгэлтэй байжээ. Хөрөнгөтний сэтгэхүй, хөрөнгөтний хязгаарлагдмал үзэлтэй, хөрөнгөтний охин жинхэнэ Руфьт тэр хэзээ ч хайр сэтгэлтэй байгаагүй ажээ. Гэнэт хүүхэн хэлсэн нь: — Таны ярьж байгаагийн ихэнх нь зөв гэдгийг би зөвшөөрч байна. Би амьдралаас үнэхээр айдаг байсан. Би танд бас ч тийм их хайртай байгаагүй. Гэлээ ч гэсэн би одоо таныг их хайрлаж сурлаа. Таныг байгаагийн тань хувьд, байсны тань хувьд, таны одоо байгаа шиг болгосонд нь би хайртай. Би таныг миний ангийн хүмүүсээс ялгагддагийн тань хувьд хайртай. Таны үзэл заримдаа надад ойлгогдохгүй байг яахав. Би ойлгож сурна. Би ойлгож сурахын тул чадахаа л хийнэ! Таны тамхи татдаг, таны хараал хэлдэг энэ бүхэн таны нэгэн хэсэг учир би түүнд тань хайртай. Би их юм сурна. Саяын арван минутанд би нилээд юм сурлаа. Урьд би тантай уулзахаар ингэж ирэх байсан билүү? Ээ, Мар-тин минь!.. Руфь түүний цээжинд нүүрээ нааж уйллаа. Мартин ЭНЭ үдэшжингээ анх түүнииг эеЛДЭГ тэвэрлээ. Үүнийг хүү эн мэдэж гялайж баярласан харцаар харав. — Даанч оройтож гэж Мартин хэлээд Лиззийн хэлснийг санаж. Би өвджээ - Руфь... үгүй, биеэр биш. Миний сэтгэл, тархи өвджээ. Надад хайрлах юм алга. Надад хүсэх юм алга. Хэрэв та зургаан сарын урьд ирсэн бол хамаг бүхэн өөр байсан байж болох юм. Одоо оройтож, даанч оройтож гэв. — Үгүй, оройтоогүй гэж хүүхэн хашгираад-Би үүнийг баталъя. Миний хайрын сэтгэл одоо хүчтэй байна, энэ сэтгэл минь юу юунаас надад үнэтэй, одоо хүртэл амьдралд минь үнэтэй гэдгийг би мэдэж танд батлаад өгье! Би хөрөнгөтний үнэлдэг бүхнээс татгалзаж чадна.Би одоо амьдралаас айхаа байсан. Би эцэг эх хоёроо орхиж нэр төрөө гутаахад бэлэн. Би энд, одоо тантай үлдэж чадах байна, хэрэв та хүсвэл энэ маань хайр сэтгэлийн чөлөөт холбоо болог. би үүгээр бахархаж, баярлаж явж чадна. Хэрэв би урьд хайр дурлалаас уравсан бол одоо тэр урвахад хүргэснээс урвахад бэлэн байна. Руфь Мартины урд нүд гялалзуулан зогсоно. — За Мартин. Таныг «тэг» гэж хэлэхийг би хүлээж байна. Намайг хараач дээ гэж шивнэжээ. «Энэ хүүхэн урьдын бүх алдаагаа хүлээж, ёстой эм хүн болж, явж явж хөрөнгөтний хуурамч заншлын гинжнээс салсан нь ямар сайхан билээ. Энэ бүхэн сайхан, гойд... юм. Гэтэл би яагаад байна аа?» гэж Мартин бодов. Хүүхний үг үйл түүний сэтгэлийг хөдөлгөсөнгүй, догдлуулсангүй. Гагцхүү оюунаараа л үнэллээ. Халуухан шиг шүүмжлэхийн оронд хээвнэг сайшаагаад өнгөрөв. Зүрх нь ч хөнгөдсөнгүй цус нь ч хүслээр оргилсонгүй. лиззийн үг дахин бодогдов. Мартин итгэл алдсан байртай гар сэгсэрч ингэж хэлэв: — Би өвджээ, өвдөж. Ингэж өвчилснөө эдүгээ хүртэл мэдээгүй юм. Миний нэг л юм дуусчихаж. Би амьдралаас хэзээ ч айж байгаагүй. гэдгээ түүнийг мэдрэхээ байчихна гэж хэзээ ч бодоогүй. Одоо би амьдралд ханажээ. Надад ямар ч хүсэл үлдсэнгүй. Надад таныг ч олж авах хүсэл алга! Харав уу, би өвчилжээ! гэв. Мартин толгой гэдийн сандлын түшлэг налж нүдээ анив. Уйлж байсан хүүхэд нүдэнд хурсан нулимсаа дуслын солонторсон өнгөөр нарыг харж хамаг, гомдлоо мартдагийн адил Мартин нарны туяа нэвт туссан өтгөн их навчис нэгэн зүйл үзэгдэл гэнэт үүссэнийг ажран өөрийн өвчнийг, Руфийн байгааг, хамаг бүхнийг мартав. Тэр навчис хэтэрхий сайхан ногоон, нүд гялбам ажээ. Харахад нүд гялбах боловч яагаад ч юм бэ харсаар байв.. Хаалганы бариул гяхтнахад тэр сэргэв. Руфь хаалганы дэргэд зогсож байв. — Би яаж гарах вэ? Би айж байна гэж Руфь өрөвдөлтэй асуув. — Өө, уучлаарай намайг гэж хашгиран Мартин босон харайж-Юу болсноо би өөраө мэдэхгүй байна. Таны энд байгааг би мартжээ гэв. Мартин дахин духаа илж үзэв. — Та харав уу, би ер их муу байна. Би таныг дөхүүлж өгье. Хоёул арын хаалгаар гарч болно, хүн харахгүй. Харин нүүрнийхээ торыг буулгачих гэв. Тэр хоёр нарийн хонгил, гэрэл багатай шатаар явахад Руфь түүнээс зууран барьж явав. Гудамжинд гараад Руфь — Одоо би айх юмгүй боллоо гээд гараа салгаж авахыг оролдов. — Би таныг гэрт тань хүргэж өгье гэхэд — Үгүй, үгүй хэрэггүй! гэж Руфь татгалзав. Тэгээд гараа салгаж авах гэж дахин оролдов. Энэ нь түр хугацаанд Мартины сонирхлыг татав. Руфьд аюулгүй болсон энэ цагт ямар нэгэн юмнаас тэр айсан бололтой байв. Түүнээс бушуухан салах гээд байх шиг болохоор нь Мартин мэдрэлийн л юмнаас ингэж байна гэж бодов. Ийм ч учраас хүүхний гарыг тавилгүй, гэрийн нь зүг эргэв. Тэр хоёр буланд ойртож явтал байшингийн үүд рүү урт пальтотой хүн яаран орохыг Мартин олж харав. Хажуугаар нь өнгөрөхдөө Мартин тэр зүг харж үл таних хүн пальтоны захыг босгосон байсан ч түүнийг Руфийн дүү Норман мөн гэж танилаа. Мартин Руфь хоёр замдаа юм бараг ярилцсангүй. Хүүхэн гунигтай, Мартин юу ч бодохгүй явлаа. Номхон далайн арал руу явах гэж байгаагаа Мартин хэлэхэд, гэнэт ирсннйхээ учрыг Руфь өчив. Тэгээд л гүйцээ. Тэр хоёр юм огт болоогүй мэт хүүхний байшингийн үүдэн дээрээс саллаа. Бие биеийн гарыг атгаж бие биедээ сайн унтахыг ерөөсөн бөгөөд ингэхэд Мартин ёсорхуу байраар бүрх малгайгаа өргөжээ. Хаалга тасхийн хаагдлаа. Мартин янжуур асааж, зочид буудлын зүг эргэж алхав. Норманы нуугдан хоцорсон үүдний хажуугаар өнгөрч явснаа бодлого болон хэдэн минут зогсов. — Руфь худал хэлчихэж, эрс шийдэмгий ажиллаж байгаа гэж тэр надад итгүүлэх гэж байдаг, гэтэл дүү нь туунийг гэрт нь аваачихаар хүлээж байсан байна гэж Мартин тод хэлээд инээд алдаж—Ээ, энэ хөрөнгөт-нүүд үү! Би ядуу байхад эгчид нь ойртох эрхгүй байсан. Намайг банкинд хадгаламжтай болохоор эгчийгээ над руу хүргэж ирж байдаг! гэв. Мартин цааш шууд явах гэтэл нэгэн тэнэмэл эр зэрэгцэн ирж тохойноос нь татав. — Эрхэм ээ, хорин таван цент хайрла! Хоногийн мөнгө төлье гэж тэр хэлэв. Тэр хүний дуунаар Мартин эгшин зуур эргэн харав. Дараагийн хоромд Жогийн гарыг чанга атган зогсож байв. — Санаж байна уу, чи бид хоёр уулзана гэж би чамд хэлсэн шүү дээ. Би мэдэж байсан юм. За ингэж уулздаг байж! гэж Жо ярилаа. — Чи ч гялалзаж байх шив! Таргалчихсан ч юм шиг гэж Мартин баярлан өгүүлэв. — Тэгэлгүй яахав. Тэнүүлчин болсноосоо хойш амьдрах гэдгийг мэдлээ. Гучин фунт нэмэгдсэн, бие сайн. Урьд би арьс яс болтлоо ажил хийж байж. Тэнэмэл амьдрал надад зохих бололтой гэж Жо баярлан хэлэв. — Гэтэл чи хоногийн мөнгө гуйж байдаг. Шөнө ч хүйтэн бОЛСОН шүү ГЭЖ МарТИН ТОГЛООМ болгон ХЭЛЭв. — Хм! Хоногийн мөнгө хайрла! гэж Жо хэлээд халааснаасаа задгай мөнгө гаргаж - Энэ ч хүрнэ л дээ. Чи юм өгмөөр харагдахаар би чамайг нүдэлсэн юм гэв. Мартин хөхрөн инээж — Наадах чинь бас балгахад ч хүрэх юм байна гэв. Жо мөнгөө халаасандаа хийв. — Тэр болохгүй! Би уухаа байсан. Хүсэл алга. Чи бид хоёр салснаас хойш би ганцхан удаа согтсон, тэгэхдээ тэнэг толгой өлөн ходоодон дээр уучихаад тэр. Адгуус шиг ажил хийж байхдаа адгуус шиг уудаг байж. Одоо хүн шиг амьдарч байхдаа бас хүн шиг ууж байна! Хааяа ганц хоёр балга уувал гүйцээ! гэлээ. Мартин түүнтэй маргааш уулзахаар болзоод зочид буудалд очив. Үүдний өрөөнд галт онгоцны хувиар үзлээ. Тав хоногийн дараа «Марипоза» онгоц Танти орох байв. — Надад утсаар нэг өрөө захиатахаач. Дээр биш, доор, зүүн талд шүү. Сайн тогтоогоорой. Зүүн талд, бичээд авбал дээр гэж Мартин үүдний сахиулд хэлэв. Өрөөндөө орж ирээд орондоо орж нялх хүүхэд шиг дорхиноо унтчихав. Үдшийн болсон бүх явдал түүнд ямар ч ул мөр үлдээсэнгүй. Түүний уураг тархи сэтгэгдэл тогтоохоо байжээ. Жотой уулзаж баярласан нь ч эгшин зуурын хэрэг байв. Тэр баяр ганцхан хоромд болсон бөгөөд дараагийн хоромд уулзсандаа харамсав. Учир нь ярих хүсэл түүнд байсангүй. Тав хоногийн дараа дуртай далайдаа аялан одох нь ч түүнийг баярлуулсангүй. Тэр маш жаргалтай байдлаар нүд аньж найман цаг унтав. Эргэж хөрөвсөн ч үгүй, зүүдэлсэн ч үгүй. Шөнийн нам гүмд амраад сэрэхдээ харамсдаг байв. Амьдрал түүнийг зовоох учир цаг түүнд тамлалт байлаа.
|