#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Nov.18.18 10:24 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page 1 2 3 4 Next
Author Message
PostPosted: Jul.31.09 7:02 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
[align=center] ECLIPSE

Image[/align]

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Last edited by lsidora on Jul.31.09 7:09 pm, edited 5 times in total.

Top
   
PostPosted: Jul.31.09 8:44 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
Өмнөх үг
Бидний бүхий л оролдлого дахиад гарц олсон нь дэмий байв.
Тэр намайг аврах гэж яаж тэмцэж байгааг мөс мэт хөлдүү зүрхэндээ би харж байлаа.
Эсрэг тал нь хэдийгээр олон байсан болов ч тэр ялна гэдэгтэй итгэлтэй, дээд зэргээр ухаанаа төвлөрүүлсэн байсан юм.
Тусламжинд найдах хэрэггүй гэж би мэдэж байлаа. Энэ мөчид түүний гэр бүл амьдарлийнхаа төлөө бидэн шиг тэмцэж байгаа. Энэ тулаанаас яаж гарах уу? Хэн нь ялж, хэн нь ялагдах бол? Би хэр удаан амьдрах бол? энэ бүгдийг мэдэхийг хүсч байсан ч тэндээс юу ч тодорхой биш байв.
Тас хар нүд харцаараа миний цогцосийг эрээгүй шаардаж, миний хамгаалагчийн өчүүхэн гэнэ алдахийг отож байлаа.
Тэр л мөчид би үхэх нь гэдэгтэй итгэлтэй байв.
Гүн, хүйтэн ойн хаа нэгтэйгээс чоно улилаа.

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Top
   
PostPosted: Jul.31.09 8:46 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
1р бүлэг

Зөв цэг
Бэлла
яагаад чарлигийн зурвасийг Биллид өгсөнийг чинь ойлгохгүй юм- 12 настай жоохон хүүхэд шиг. Хэрвээ би чамтай ярилцахийг хүсвэл чам дээр очино ш дээ.
Энэ чиний шийдвэр юм уу? чи 2ланг нь авч болохгүй........
Бид дайснууд гэхэд энд ойлгож ядаад байх юу байна´аа.
Би солиотой мэт байгаагаа мэдэж байна гэхдээ хуучин ийм байгаагүй.
чи үнэхээр тэр бүлэг цус сорогчдийн дунд байна гэвэл бид найзууд байж чадахгуй ээ.
Хэрвээ би чамайг их бодвол энд зөвхөн муу л юм болно тиймээс дахиж бичих хэрэггүй.
Тэгээд над руу ирэх ч хэрэггүй. Нээрээ шүү. юу ч өөрчлөгдөхгүй. Уучлаарай.
Жякоб
Image

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Top
   
PostPosted: Jul.31.09 8:54 pm 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн
User avatar

Joined: Nov.05.06 9:38 pm
Posts: 2693
Location: Үхсэн хүний дүрд би Үнэндээ ганцхан удаа тогломоор байна Нижигнэсэн их алга ташилтан дор Нэг их сайх
Бараг л урагдаад салбарчихсан, үзгээр хүчтэй дараад энд тэндээ цоорчихсон хуудас цаасан дээгүүр хуруугаа явуулан тэмтэрч байв. Түүний яаж энэ мөрүүдийг бичсэн нь, яаж уурлаж эмх замбараагуй таталгаад дараа нь бүгдийг нь сараачсан, түүнд юу таалагдаагүй нь нүдэнд харагдаж байлаа. Дуссан бэхийг харвал тууний том гаранд узэг эвдэрсэн болов уу. Түүний ууртайгаар духаа атируулж, хөмсөгөө зангидсан нь төсөөлөгдөж байв. Хэрвээ би хажууд нь байсан бол аль хэдийн инээчихсэн биз. Болгоомжтой Якоб чи дэлбэрэх нь гээд амнаасаа унагачина даа. Гэвч тэдгээр үгнүүд, бараг цээжилчихсэн ч дахиж уншаад инээх ямар ч зориггуй болчихов. Гуйсан захианд минь өгсөн түҮний хариулт, тэр зурвасыг би 12той жоохон хуухэд шиг тэдэнд аваачиж өгсөн. Энэ бол түүний зөв. Гайхах зүйл алга. Захиаг задалхаасаа л дотор нь юу байгааг мэдэж байсан юм. Гайхмаар юм: сараачсан мөр болгон нь, хурц мэс мэт дээшээ доошоо сэрийсэн усэгний хэсэг бүр нь намайг шархдуулж байв. Ууртайгаар эхлэх өгүүлбэр бүрийн ард гүн өвдөлт нуугдсан мэт, Якобын энэ зовлон намайг минийхээс илүү өвтгөж байлаа. Гэнэт шатаж түлэгдсэн Электрөн зуухны утаа гал тогооноос суунаглаж, үл таних үнэр ханхлав. Хэн нэгэн хоол хийх нь өөр газар бол аймшиг болох шалтгаангүй үнэн байж болох юм. Би үнгэгдсэн захиаг өмднийхөө арын халаас руу хийгээд шатаар яаран уруудлаа. Би яг зөв цагт ирсэн байлаа. Шпагетины соустай шилэн савыг Чарли шарах шүүгээнд хийгээд дөнгөж эргэж байхад нь би орж очсон юм. Би юу буруу хийчихэв? хэмээн Чарли асуув.
Эхлээд тагыг нь авна, Ааваа. Металл Богино долгионы зууханд тохирохгүй. Би тагыг нь хурдан эргэдэж аваад, хагасыг нь аяганд хийж Хөргөгч рүү хийгээд улдсэнийг нь Богино долгионы зуухандаа хийлээ. Тэгээд цагыг нь тааруулаад асаагаад орхив. Чарли хошуугаа цорвойлгон над руу хараад тэгвэл ядаж би гоймонг аятайхан чанаж уу? гэж асуулаа.
Зуухан дээрх тогоо руу би өнгийж харлаа. Тэндээс л үл таних үнэр гарч надад дохио өгсөн хэрэг шүү дээ. Заримыг нь хутгачихвал нээх хайрансаад байх юм алга хэмээн би эелдэгхэн хэлэв.
Тэгээд би халбага авч тогооны ёроолд наалдсан бөөн нялцгайг салгахыг оролдлоо.
Чарли санаа алдав.
Өнөөдөр ямар нгэн онцгой өдөр юм уу? гэж би асуулаа.
Чарли энгэрээ тэврэн ардах цонхоороо гадаа асгарах бороог ширтэн мэдэх юм алга, чи юу гэж бодоо вэ? хэмээн бувтнав.
Энэ хорвоод ойлгох юм алга. Чарли тэгээд бас Хоол? Тэгээд ягаад ийм муухай ааштай байгаа юм бол? Эдвард уг нь энд байхггуй л байх юм. Уг нь бол манай Аав энэ аашаа миний найз залууд зориулан хадгалаад тэгээд ируулэхгүй гэсэндээ үг бүр дохио болгондоо дайдагсан. Чарли ерөөсөө ингэж аашлах хэрэггүй л байгаа юм. Эдвард түүний юу бодож байгааг яаж ч байсан мэдчих хойно. Гоймонг хутгах зуураа би НАЙЗ гэдэг хацар хайраад авмаар үгийг бодоод дахиад л бухимдчихав.
Энэ уг ердөө ч тохирохгүй. Энд ядаж үүрд мөнх ч юм уу тиймэрхүү юм бх ёстой биз дээ. Хэрвээ хүмүүс Хувь тавилан, Заяа төөрөг гэдэг ойлголыг өдөр тумын яриандаа хэрэглэвэл энэ ойлголт замхрах бизээ.
Эдвардын толгойнд өөр үг байгаа энийг бодохоор унтуу хүрээд хамаг биеийн үс босчихдог юм.
Сүй: энэ төсөөллөөс нэг л жийрхмээр.
Би юмнаас хоцроо юу?
Хэзээнээс та оройн хоол хийдэг болов? гэж би асуулаа.
Шамбайсан гоймонгийн ус нь цалгиад тэрийг нь би дотогшлуулах зуураа арай дээрээр хэлвэл оролддог болоов? гэх юм уу гэв.
Чарли сугаа хавчаад миний гэрт намайг хоол хийхийг хорисон дурэм байхгуй байх аа гэв.
Хэрвээ энийг нэгийг өгөх юм бол та ч мэднэ дээ гээд би түүний савхин хүрмэн дээрх Таван хошуу руу нь маасайн харлаа.
Аха сайхан хошигнол гээд тэр хүрмээ тайлан дандаа өлгөдөг өлгүүрт нь өлгөлөө.
Түүний гар бууны тэлээ тэнд өлгөөтэй хэвээр бараг бараг 7 хонож байна, Тайван үед хэрэглэдэггүй билээ. Вашингтоны жижиг хот болох Форксд удаан хугацаагаар элдэв юм нээх тохиолдоод байхгүй; харин тэр нууц дүүрэн том чононууд бороотой ойгоор үзэгдэхээ болисон байв.
Чарли надаас хол байхдаа, намайг санасан гэж хэлэх болов уу гэж би чимээгүйхэн гоймонгоо эргүүлэнгээ бодож суулаа. Найзын биш аавын угээр бол түүний толгойд эргэлдэх учир тоймгуй олон санаануудаа ойлгуулахын тулд тэр нэг оройн хоолонд хамтдаа орохыг оролдсон гэсэн.
Дадсан зангаараа би цаг харав. Энийг би ядаж 30н минут тутамд биш 5 минут тутамд хийдэг билээ.
Үдээс хойш бол хамгийн муу нь байсан юм.
Миний сайн найз(чоно) Якоб намайг миний найз залуу Эдвардтай(Вампир) уулзуулахгүй, гэрийн хорионд оруулахын тулд миний нууцаар мотоцикль унасаныг аавд маань хэлсэнээс хойш би найз залуутайгаа орой 7-9.30 хүртэл гэртээ аавынхаа бат гэгчийн харцан доор уулздаг болсон билээ.
Энэ бол гэрийн хорионуудын арай хөнгөн хэлбэр нь юм. 3н хоног хэл чимээгүй алга болж, өндөр цохион дээрээс үсэрсэндээ энийг бас дагаж байгаа нь энэ.
Мэдээж сургууль дээр Эдвардтай уулзаж байгаа энэнд Чарли саад хийж чадахгүй.
Үүнээс гадна бараг шөнө бүр Эдвард надтай хонож энэ талаар Чарли ямар ч сэжиггүй байгаа билээ. Миний найз залуу эхний давхараар авиран ямар ч аниргүй цонхоор орж ирдэг, мөн Чарлигын бодолыг уншдаг ашигтай чадвартай. Зөвхөн үдээс хойш л би Эдвардаас салдаг ч тэр болгонд тайван биш байж цаг төгсгөлгүй мэт болдог байв.
Тэглээ гээд би шийтгэлийг гомдолгүй үүрч байгаа.
1рт: би энийг давна гэдэгээ мэдэж байгаа, 2рт удахгүй маш удаан хугацааны салалт болох тул ааваасаа нүүж чадахгүй.
Энэ тухай тэр ямар ч сэжиггүй яваа билээ.
Аав маань мөрөө сэгсрэн эвхээтэй чийгтэй сонингуудыг салган ширээний ард сууж
байлаа.
Аав би ердөө ойлгохгүй юм. Яагаад та сонин уншдаг юм бэ? уншлаа гээд бухимдахаас өөр юм байхгүй.
Тэр намайг огт анхааралгүй дургүйцэн гүнгэнээд ажилаа цааш нь үргэлжлүүлэнгээ
´тиймэс л бүх хүмүүс жижиг хотод амьдархыг санаархдаг`! гайхалтай биш гэж үү!
Том хотод одоо хэзээний ямар нэг юм болоод өнгөрчихсөн үү?
Сеатли бол алчуурчинтай хот болох хамгийн боломжтой хот. Сүүлийн 2 долоо хоногт ганцаараа 5н тайлагдашгуй аллага гарсан хот болжээ.
Ийм хотод амьдарна гэхэд чамд төсөөлөгдөж байна уу?
Ааваа, энэ жагсаалтад Поеникс дээгүүр бичигдэнэ гэдэгт би эргэлзэхгүй байна. Би тийм хотод амдарч л байсан ш дээ.
Алуурчинд амиа өгдөг ийм явдалд, гэм хоргүй жижиг хот дахь миний амьдрал хэзээч ойр байгаагүй. Харин одоо тэд надад илүү аюултай........
Гаран дахи халбага маань чичирч усыг цалгиулж байлаа.
10н мориор чирээд ч намайг тийш нь аваачиж чадахгүй хэмээн Чарли хэллээ.
Би орой хоолыг аятайхан болгочих гэсэн санаагаа орхин зугээр л таваглаж эхлэв. Стекний хутгаар Шпагетины гоймонгоо жижиглэн өөртөө болон Чарлид хуваах зуур Чарли санаа нь зовонгуй намайг харж байлаа. Тэр өөрийнхөө гоймон дээр соус хийгээд би шамбайсан гоймонгынхоо доогуур соусаа хийн урамгуйхэн идэв. Бид хоёр хэсэг зуур чиээгүй идэцгээв.
Чарли сонин уншсан хэвээр байхад би ч бас уншиж байгаа хуучирсан номоо барин өглөөний цайн дээрээ орхисон хэсгээсээ ургэлжлүүлэн 18р зуны үеийн Английн хэсгийг уншив,
Чарлийг хоолойгоо засан сонинг шал руу шидэх уед би Хэатклифийг эргэж ирж байгаа хэсэгийг уншиж байлаа.
Чиний зөв гэж Чарли хэлээд энд нэг л шалтгаан байдаг гэв. Тэр овоорсон гоймон дээрээ сэрээгээ орхин, би чамтай ярилцмаар байна гэлээ. Би навсайсан хавтастай номоо хажуу тийш нь тавиад, та зүгээр л хэлэхэд хангалттай ш дээ гэв.
Тэр хөмсөгөө зангидан толгойгоо дохин, тиймээ би мэдэрсэн миний хоол хийх нь чамд таатай биш байгааг. Би инээгээд гэхдээ та чадсан ш дээ. Таны хоол хийх урлагын ачаар би яг л Калифорнийн өвөл шиг л таатай байна.
За тэгээд юу болоов? ааваа.
Якобын тухай..
Хэрхэн миний царай хуйтэрхийг мэдэрч байв. Түүнтэй тэгээд юу болоов? хэмээн би уруулаа бараг үл хөөдөлгөн асуув.
Ямарч хувиралгүй шүү! чиний нууцыг задалсан гэж түүнд дургүй байгааг чинь мэдэж байна аа. Гэхдээ түүний зөв. Тэр үнэхээр хариуцлагатай байсан.
Хариуцлагатай! гэж би уурсангүй хэлэв.
Тэгээд Якобтой юу болоов?
Энэ асуулт дахиад л толгойд минь хангинаж ердөө ч улиг болсон мэт санагдсангүй. Юу тохиолдов түүнтэй?
Миний хамгийн сайн найз, тэр одоо миний......
Ер нь тэр миний хувьд юу юм болоо?
Миний дайсан гэж үү? хэмээн би дотроо хашгирлаа
Чарли гэнэтхэн болгоомжлонгуй болж, уурлаагүй биздээ, айн? гэв.

_________________
shut up!!!enjoy the silence!!!


Top
   
PostPosted: Aug.02.09 5:24 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
миний оруулсан бүх хэсэг мэндбаярын орчуулга болно
Уурлахий?
Ийм юм Эдвард ч бас хийж л байсан ш дээ.
Би нүдээ анивчлаа.
Чарлигийн дуу нь одоо ширүүсч, гэхдээ би Эдвардыг энэ гэрт зүгээр орхисон байх аа? гэв.
Тиймээ би энийг зөвшөөрч байна, гэхдээ хэсэгхэн хугацаанд.
Та намайг ядаж хааяа ч болов хөгжилдөхөд мэдээж гаргаж байх байлгүй дээ гэж эрхшээнгүй дуугарлаа. Гэрийн хорио хичээлийн жилийн эцэс хүртэл хүчинтэй гэдгийг би мэдэж байлаа. Сүүлийн үед би ер нь их томоотой байгаа.
Тх тэгэхээр би яг л энэ тухай л ярих гээд.... , гэнэтхэн Чарлигын нүүрэнд инээмсэглэл тодорч даруй 20н насаар залуу харагдав.
Тэр инээмсэглэл надад бага ч гэсэн итгэл төрүүлсэн ч, би эрт баярлахыг хүссэнгүй.
Ааваа би ойлгохгүй нь, бид одоо Якобын тухай яриад байна уу? Эдвардын тухай яриад байна уу? эсвэл миний гэрийн хорионы тухай юм уу?
Дахиад л түүний инэмсэглэл алга болж, чухамдаа аль алиных нь талаар гэв.
Тэгээд энэ 3 юугаараа хамаатай юм гэж? би болгоомжтой асуулаа.
Чарли бууж өгсөн шинжтэй гараа татаад, би бодлоолдоо: чи сайн байсан болохоор хөнгөлөлт авч болох юм гэж. Хуучнаасаа сайн саургамж авсан байх.
Үнэн ярьж байна уу? гэж би хөмсөгөө өргөн хурдан хэллээ.
Тэгэхээр би чөлөөтэй гэсэн үг үү?
Ягаад ийм гэнэтхэн шийдэж байгаа юм бэ?

Гэрийн хориог би дуустал нь үүрнэ гэдэгтэй итгэлтэй байсан юм, харин Эсвард Чарлигын ой ухааныг уншсангүй, энэ юуны дохио вэ......
Чарли нэг хуруугаа өргөн, гэхдээ нэг нөхцөлтэй!
Миний урам хоромхон зуур хийсч, гайхалтай хэмээн ёолов.
Бэлла энэ Тушаал биш харин Гуйлт!
Чи одоо чөлөөтэй.
Гэхдээ чамайг энэ Чөлөөт цагыг ухаантай өнгөрүүлнэ гэж найдаж байна.
Энэ чинь юу гэсэн үг юм?
Чарли санаад алдаад, би мэдэж байнаа, Эдвардтай ихэнх цагаа өнгөрүүлдэг болохоор энийг хүсэхгүйг чинь......
Алистай ч бас өнгөрүлдэг ш дээ гээд би харцаа бурууллаа.
Эдвардын эгчийн хувьд түүнд тусгай ирэх цаг энэ тэр байхгүй дуртай үедээ ирж, явдаг


Last edited by Aum on Aug.02.09 11:44 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.02.09 5:26 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
билээ. Чарли Алисд их сайн, сүйд байдаг юм.
Тэр ч тийм шүү. Гэхдээ чамд Күллэнийхнаас өөр найз нар байгаа шүү дээ, юутай ч ийм л байсан гэв.
Бид бие бие рүүгээ удаан харалцав.
Хэзээ чи Анжила Вэбэртэй сүүлийн удаа ярилцсан бэ? гэж Чарли асуув.
Баасанд үдийн хоолон дээр гэж би итгэлтэй хэллээ.
Эдвардыг ирэхээс өмнө манай сургуулийн найзууд 2 хуваагдсан юм. Би тэр 2 хэсгийг сайн, муу гэж хувааж байгаа. Мөн манай танай гээд нэрлэчихэж байгаа билээ.
Сайн талд нь Анжила, түүний найз залуу Бэн Хэнни, мөн Майк Ньютон нар багтах бөгөөд тэр 3 3лаа Эдвард намайг хаяж, би эрс өөрчлөгдөхөд намайг сайн ойлгож уучилсан юм. Лауран Маллори болон бусад нь худалаа цуурагчид байсан бөгөөд тэдэн дээр нэмээд Форксын миний анхны найз Жэссика Стэнли нар Бэллагын эсрэг баг байсан юм.
Эдвардыг дахиж сургууль дээр ирсэнээс хойш ч байдал ижил байв.
Эдвардын эргэж ирэлт надад Майкын нөхөрлөлийг харуулж, харин Анжила миний талд үнэнчээр үлдэж түүний найз Бэн ч бас үлдсэн билээ.
Зарим хүмүүс Күллэнийнхний эсрэг эрс зогсож байхад Анжила өдөр бүрийн үдийн
хоолон дээр зоригтойгоор Алисын хажууд сууж байлаа.
Хэдэн 7 хоногий дараа хүмүүсийн байдал дээрдсэн юм.
Күллэнсийнхан хүн татах онтцгой чадвартай, тэгэхийн тулд тэднийг өөрсддөө хангалттай ойртуулах хэрэгтэй.
Сургуулиас гадна уу? гэж Чарли миний доторхыг уншсан мэт асуув.
Сургуулиас гадна хэнтэй ч улздаггүй, Ааваа. Би гэрийн хориотой байгаа ш дээ.
Та мартчихаа юу?
Үүнээс гадна Анжилаа ч бас найз залуутай, тэгээд дандаа Бэнтэй байдаг,
Үнэхээр би чөлөөтэй бол... гэж эргэлзэнгүй дуугаар, тэгвэл 4лээ нэг гарвал гэв.
Болж байна аа, гэхдээ... гээд алгуурхнаар Якэ та 2 урьд нь үй зайгүй байсан, одоо......?
Би түүний яриаг таслан,
За юмаа ярья, Ааваа. Таны нөхцөл чинь яг юу юм бэ?
Чи бусдыг нэг талдаа хаях нь сайн гэж бодохгүи байна, яагаад гэвэл чамд ганцхан найз байдаг гэж ширүүн хэлэв. Энэ бол тийм ч эелдэг явдал биш, Бэлла
Хэрвээ чиний амьдралд өөр хэдэн хүн орж ирвэл тайван энгийн байна гэдэгт би итгэлтэй байна.
Би чичирсгээд явчихав.
Хэрвээ чиний амьдралд Эдвард Күллэний хажууд өөр хэдэн хүн байвал, тийм ч муу байхгүй байх гэж ухуулсан маягтай хэлэв.
Угаасаа л муу байна гэж би бувтнав.
Магадгүй, үгүй ч байж магадгүй.
Та үндсэн яриагаа ургэлжлүүлэхгүй юм уу? гэж би түүнд сануулав.
Өөр найз нартайгаа уулзаж энэ тэр чөлөөт цагаа ашигла. Жоохон зуршил болго.
Би удаанаар толгойгоо дохиод, Зуршилч сайн шүү гэв.
Би зуун хувь биеэлүүлэж ёстой юу?


Top
   
PostPosted: Aug.02.09 5:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Тэр толгойгоо сэгсрэн, царайгаа үрчийлгэн: би энийг хүндрүүлмээргүй бна.
Чи найзуудаа мартахгүи л байвал........
Энэ ацан шалаанд би хэдийнээс орооцолдчихоод байгаа билээ.
Миний найзууд, Хүмүүс: тэднийг би сургуулийн төсөлтийн дараанаас хэзээч харахгүй болно шүү дээ.
Би тэдэнтэй уулзах ёстой болж байдаг, ингээд яваад байх уу?
Эсвэл дараа нь гэнэтийн болгохгүйн тулд одоо дуртайяа болих ёстой юу?
Миний хүвьд хоёрдугаар нь илүү хүнд байв.
Дотроо төгсгөлийн талаар боджооход, Чарли ялангуяа Якоб...., гээд тээнэгэлзэнгүи наашаа харав.
Юугаараа энэ ацан шалаа ийм том байдаг байна аа.
Би хэсэгхэн зуур хэлэх зөв угээ хайж, Якобтой ... энэ хэцүү л дээ гэв.
Блэйкийнхан жирийн сайхан гэр бүл, гэж Чарли эцэг хүн шиг хатуу хэллээ,
Би мэдэж байна аа.
Тэр чам дээр ирж байгаа биз дээ? гэж Чарли цөхрөнгүй асуув.
Гэнэтхэн хоолойн дээр минь бөөн юм тээглэж, хариулт өгөхөөсөө өмнө 2 удаа хоолойгоо засав.
Би харцаа бууруулан, үгүй ээ тэр ирэхгүй байгаа нээрээ шүү гэж хэлэв.
Хаанаа асуудалтай байгаа юм бэ?
Энийг би зүгээр л тайлбарлачихаж чадахгүй.
Чарли бидэн шиг хэвийн хүмүүс дэлхийгээр дуурэн мангас цус сорогчид биднийг тойрон амьдарцгааж байгааг мэднэ гэдэг байж боломгүй зүйл бөгөөд энэ нь надад бэрхшээлийг авчирсан. Чарлыг ийм бэрхшээлийг аваасай гэж би хүсэхгүй.
Якобын хувьд их зөрчилдөөнтэй...... гэж удаанаар хэлэв.
Бидний нөхөрлөл юунаас хамаардаг юм бол, Нөхөрлөл Якобын хувьд дандаа л хангалтгүй байсан.
Якобын чонын сүрэг Эдвардын вампир гэр бүлийг үзэн ядаж, тэр гэр бүлийн нэг хэсэг байна гэж хатуу шийдсэн намайг ч үзэн ядаж байгаа нь үнэнтэй харьцуулахад утгагүй ч яг л ийм байгаа билээ.
Энэ асуудалыг бид захиагаар ойлголцож чадахгүй, харин Якоб утасаар ярихаар зугтаагаад байгаа.
Чонуудтай шууд нүүр тулгарах гэсэн миний төлөвлөгөө Вампируудад сэтгэлд нийцэхгүй байгаа.
Эдвард жоохон ч гэсэн Өрсөлдөөн дааж чадахгүй юу? гэж Чарли ёжтой хэлэв.
Би түүн рүү хүйтэн харц чулуудаад, энд ямарч өрсөлдөөн байхгүй гэв.
Хэрвээ чи түүнийг ингээд орхивол тэр шархлах болно. Тэр чамтай зөвхөн найз байхыг л хүсч байгаа илүү дутуу юмгүй.
Аха одоо би түүнийг замаасаа гаргаж байгаа хэрэг үү?
Би бараг л итгэлтэй байна, тэр надтай зөвхөн найзууд байхыг хүсэхгүй байгаа гэж.
Тэдгээр үгнүүд хошууг минь хайрч байлаа.
Яагаад та ер нь энийг яриад байгаа юм?
Чарлигын харц тээнэгэлзэнгүй болж, болох л юм.
Өнөөдөр Билли бид хоёр энэ тухай ярилцсан л даа гэв.
Та тэгээд Билли та хоёр жинхэнэ хөгжөөн дэмжигчид гээд би ууртайгаар гоймонтой сэрээгээ тавган дээрээ шидэв.
Билли Якобын төлөө санаа нь зовж байна лээ, тэр сэтгэлээр унасан нь түүнд тун муу гэв.
Би тавга руугаа харалгүйгээр цацарсан юмсыг цуглуулав.
Чи түүнтэй өдөрийг өнгөрөөхдөө дандаа л баяртай байдаг гээд тэр санаа алдлаа.
Би одоо ч жаргалтай байна гэж шүдээ хавируулан хэлэв.
Тэр Сөрсөн яриа, үгнүүдийн хоорондох хөг тэсч ядсан байдалыг үгүй хийж байл


Top
   
PostPosted: Aug.02.09 5:27 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jun.17.09 9:30 pm
Posts: 5100
Location: Хаана байгаа нь чухал биш юу хийж байгаа нь чухал
Би цуг инээхээс өөрийг чадсангүй гэж Чарли шивнэв.
За за гэж би хэлээд, Зуршил!
Гэхдээ Якоб! гэж Чарли хэлэв.
Би орлдож узнэ ээ.
Сайн байна, зөв Цэгийг олохыг оролдоод үз, Бэлла!
Аа тийм нэмж хэлэхэд чамд шуудан ирсэн гэж тэр цаг алдалгүй сэдэвийг өндөрлөв.
Плитканы хажууд!
Би Якобын тухай бодоод ердөө ч тайвшрагүй байлаа.
Тодорхой нэг сурталцхилгаа л байгаа биз, өчигдөр ээжээс нэг жижигхэн илгээмж хүлээгээд авчихсан тиймээс өнөөдөр би юм хүлээхгүй байлаа.
Чарли сандалаа хойш нь түлхэж босоод суниав.
Тэр тавгаа угаалтуур руу аваачаад, угаахаасаа өмнө над руу зузаан илгээмж шидэв.
Тэр захиа ширээн дээгүүр гулсаад миний тохойны урд ирэв.
Би баярлалаа гэж бувтнаад, Чарлигын шаардангуйг байгаад нь гайхаж байлаа.
Тэгээд би илгээгчийг харав- тэр Захиа Сөүтийстын Алиаскын их сургуулиас ирсэн байв.
Энэ их хурдан явж шүү.
Бараг л хүлээж авах хугацаанаас хоцорсон доо.
Чарли дотогшооноо инээж байлаа.
Би захиаг эргүүлээд Чарли руу ууртайгаар харав.
Энэ онгорхой байна шүү дээ.
Сонирхол татаад байсан юм аа.
Би цочирдсон шүү, Шерифф. Энэ бол ФБАЙ-н нэг боломж.
Заа доторхыг нь үз л дээ.
Би курсын программ бүхий хуудас цааснаас бусдыг нь гаргав.
Намайг уншихаас өмнө `Баяр хүргье! чиний анхны урилга` гэж Аав хэлэв.
Баярлалаа! Ааваа
Бид санхүүгийн талаар ярилцах ёстой.
Би төлөлцөнө, харин.......
Үгүй, үгүй энэ тухай биш.
Таныг зөндөө зовоосон.
Надад миний коллежний мөнгө байгаа, бур тодруулах юм бол тэрнээс үлдсэн жаал жуугаа юм байгаа, нэг их биш л дээ..
Чарли духаа үрчийлгэн, гэхдээ зарим их сургуулиуд үнэтэй байдаг Бэлла!
Би чамайг дуртайяа дэмжинэ, тиймээс чи зөвхөн хямд гээд Алиаска руу явах албагүй шүү дээ.
Энэ ердөө цх хямд биш.
Гэхдээ хол нь үнэн л дээ, харин дунджаар жилийн гурван зуун хорин нэгэн хоног нь үүлтэй байна.
эхнийх нь надад сайн.
хоёрдугаарх нь Эдвардад сайн.
Энийг би амжуулчихна, үүнээс гадна би тэтгэлгт хамрагдаж болно.
Оюутны тэтгэлэгт хамрагдах их амархан.
Надад яг ч зөв мэдээлэл байхгүй ч, би тэнд ямар нэгэн будилаангүй гэж найдаж байна.
Гэхдээ..... гэж тулгангуй дуугарсанаа, амаа татан харцаа буруулав.
Юу гэхдээ? гэж
Юу ч бишээ, би бодохдоо зүгээр....., гээд духаа атируулан, дараа жил Эдвард яах төлөвлөгөөтэй байгаан бол гээл?
Аан тийм үү!
Тэгээд?
Гурван удаагын хурдан тогшилт намайг аврав.
Чарли нүдээ эргэлдүүлэн, үсрэн босов.
Очиж байна! гэж хэлэх үед Чарли цагаа олж дээ гэж бувтнах сонсдов.
Би түүнийг огтхон ч анзааралгүй, Эдвардад хаалга тайлахаар явлаа.
Би хаалга онгойлгохыг бараг л хүлээж тэвчихгүй байлаа. Ягаад гэвэл тэнд зөвхөн миний л хайрын элч зогсож байгаа



Top
   
PostPosted: Aug.05.09 4:22 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: Apr.28.09 5:05 pm
Posts: 4505
Location: dalain ereg deerh ondor havtsaliin oroi deer ooriinhoo barisan baishind
Өнгөрсөн үеүүдэд би түүний үзэсгэлэнтэй байдалын эсрэг дархлаатай байгаагүй.
Түүний сайхан байдалд би хэзээч дасаж байгаагүй ягаад гэвэл тэр байнаг шинэ шинэлэг байдаг
Би түүний царайн дээгүүр нүдээрээ тэнүүчлэн байлаа. Сэтгэлд хоногшим эрүү, инээмсэглэл тодорсон зөөлхөн булбарай уруул, шулуун нимгэн хамар, хээлсэн мэт шанааний яс, гялтганасан хүрэл өнгөөр хагас нь хучигдсан өөгүй бөөрөнхий гантиган дух, борооноос болоод одоо үс нь хар харагдаж байв.
Нүдээ түүний нүднээс холтгов. Яагаад гэвэл би түүнийг хараад байвал юм бодож чадах аа байна гэдэгээ мэдэж байлаа. Түүний нүд том, бүлээхэн шингэн алт мэт бөгөөд шигүү хар сормуусаар хүрээлэгдсэн. Түүний нүдийг харахаар яс минь цөцгий мэт зөөлөн болох шиг гайхалтай мэдрэмж төрдөг.
Толгой эргэх шиг, магадгүй би дахиад л амьсгалахаа мартсан байх.
Энэ л царайний төлөө дэлхий дээрх бүх л эрэгтэй моделууд сүнсээ өгнө дөө.
Энэнд дүйцэх гарцаагүй зөв үнэ хөлсний тухайд СҮНС л байж болох юм.
Үгүй дээ, мэдээж үгүй. Гэнэтхэн би өөрийнхөө бодолоос иччихэв.
Миний, зөвхөн миний л ой ухаан Эдвардад халттай байдагт би дандаа баяртай байдаг билээ.
Би санаа алдан түүний гарыг хайхад түүний хүйтэн хуруунууд минийхийг олов. Тэр надад хүрэхэд, гэнэтхэн ямар нэгэн өвчинг аваад хаячих мэт тийм гэхийн аргагүй сэтгэл минь тайвшрав.
Сайн уу? гэж би инээмсэглэн товчхон буцаан мэндэллээ.
Тэр миний гарыг атгасан хэвээрээ хацраа илэнгээ: үдээс хойш ямархуу байв даа гэв.
Онцгүй!
миний хувьд ч бас.
Тэр миний гарыг атгасан хэвээрээ миний алгыг нүүрэн дэээрээ тавин, нүдээ аниж, хамар дээгүүрээ миний гарыг явуулан арьсны үнэрийг авч нүдээ нээлгүйгээр зөөлөн инээмсэглэж байлаа.
Хэдийгээр тэр нэг удаа дарсанд дургүй гэдгээ илэрхийлж байсан болов´ч, одоо тэр яг л тэр үнэрийг авч байгаа мэт жаргалтай байлаа.
Энэ үнэр бол миний цусны үнэр, түүний үнэр бусад хүмүүсийнхээс илүү таатай байгааг би мэдэж байлаа. Яг л дарсыг архи устай харьцуулах мэт.
Түүнд миний цусны үнэр байж ядам цангалт, өвдөлт өгч байлаа.
Өмнө нь ийм харш зүйл түүнийг нээх цожроож байгаагүй. хүний тиймэрхүү хүч түүнийг сэрээдэг гэдгийг би мэддэг юм.
Энэ түүнд хэцүү байгаа нь надад ч бас хцүү байдаг.
Би түүнд нээх их удаан хугацаанд ийм өвчин өгөхгүй гэдэгтээ тайвширдаг билээ.
Зочиндоо дургүйгээ илэрхийлэх өнгө аяс үзүүлэхийн тулд санаатайгаар чанга гишгэлэн Чарлиг ирж явааг би сонсов.
Эдвард нүдээ нээн , гараа тавилгүйгээр миний гарыг доош нь буулгав.
Оройн мэнд, Чарли!
Хэдийгээр Чарли үл тоох боловч,Эдвард үргэлж эхлээд эелдэгээр ам нээдэг юм.
Чарли ойлгомжгүйгээр юм хэлээд, элэгээ тэврэн бидний хажууд зогсов.
Сүүлийн уед Чарли эцэг хүний санаа зовнилоо жоохон хэтрүүлээд байгаа.
Би чамд дахиад нэг Элсэлтийн материал авчирлаа хэмээн Эдвард хэлэд зузаан бор хавтас дээш нь өргөв.
Тэр захианы маркыг бөгж шиг чигчий хуруундаа ороосоон байлаа.
Би ёолов. Би нэмж коллежд матэриал явуулагүй биздээ?
Материал хүлээж авах дараагийнхыг нь олоод, энийг тэр яаж амжуулаад байна аа?
Би дэндүү оройтсон ш дээ.
Тэр миний ой ухааныг уншсан мэт инээж байлаа. Гэхдээ миний царайнаас бүгдийг харж болохоор байв.
Зарим нэгнийгх хувьд бол Хугацаа нь дууссан байсан. Зарим нь онцгой тохиолдолд л авч байсан.
Эдвард над руу харж инээмсэглээд, үзцгээх үү? гэд намайг гал тогооы ширээ рүү түлхэв.
Өнөөдөр оройн төлөвлөгөө бүтэхээргүй болсонд Чарли байж ядан уурлаж бидний араас алхлав.
Эцэст нь тэр өдөр бүр коллежийн талаарх асуудалаар миний дургүйг хүргэнэ.
намайг хурдан ширээг цэвэрлэж байхад, Эдвард цочмоор өндөр давхарласан материалыг эмхэлж байлаа.
Намайг Өндөр давалгааг`` гал тогооний шүгээн дээр тавихад Эдвард хөмсөгөө өргэв.
Түүнийг ажиглалт хийж чадсан мөн юу бодож байгааг нь би мэдэж байлаа.
Өө Эдвард апропос Коллежийн өргөдөл гэж Чарли хэлэв. Түүний дуу нөхөрсөг биш сонсогдож байв. Ерөнхийдөө Эдвард тэр тухай ярихаас зайлс хийж байлаа.
Бэлла бид хоёр сая наад тухай чинь ярьж байлаа, яаж цаашдаа сургуульд явах вэ гэж.
Хаана сурахаа чи аль хэдийн шийдчихсэн үү?
Эдвард инээмсэглэн эелдэгээр арай л үгүй байгаа.
Надад хэд хэдэн урилаг байгаа гэхдээ шийдээ арай л гаргаагүй бгаа гэв.
Хаана хаанахаас хүлээж авсан бэ? гэж Чарли мэдэхийг хүсэн асуулаа.
Сиракус, Харвард, Дартмоут, өнөөдөр бас Алиака сөүтхийстийн их сургуулиас урилга хүлээж авсан гээд толгойгоо бага зэрэг эргүүлэн над руу хараад ирмэв.
Би дотроо инээж байлаа.
Харвард , Дартмоут гэж Чарли бувтнав. Тэр гайхширлаа нуухгүй байлаа. Энэ бол сайхан хэрэг.... энэ бол тиймч муухай зүйл биш гэв.
Харин Алиаскын их сургууль.... Хэрвээ чи шилдэг Их сургуульд явбал Алиаскы их сургуүль нээх сонин биш байх. Би бодохдоо чиний аав мэдээж энийг хүсч.....
Миний юу хийхийг Карлэйсли ойлгоно оо гэж Эдвард хэлэв.
Хммммммм.
Эдвард чи мэдсэн үү? гэж би түүнтэй тоглох мэт баяртай асуув.
Юу вэ? Бэлла.
Би түүнд гал тогооны шүүгээн дээр байгаа захиаг үзүүлэн би ч бас өнөөдөр Алиаскын их сургуулиас урилга хүлээж авсан гэв.
Баяр хүргье! гэж тэр инээмсэглэн хэлээд, ямар гоё тохиолдол вэ гэв.
Чарлигын нүд жижгэрэн бид хоёр руу ээлжлэн хараад за за сайн байна хэмээн бувтнаад би явж тоглолт үзлээ Бэлла!
9.30!
Энэ бол балиар сонсогдож байлаа.
Өө Аав! Бид саяхан намайг гэрийн хориогүй болсон талаар ярилцаагүй билүү?
Тэр санаа алдаад, за яахав 10.30 Хэрвээ чи маргааш нь хичээлтэй бол энэ хил шүү.
Бэлла гэрийн хориогүй болоо юу? гэж Эдвард асуув.
Энэ нь түний хувьд жинхэнэ гэнэтийн байгаагүй ч тэр үүнийг мэдээгүй байлаа. Тэр үнэхээр баярласан сонсогдов.
Нэг нөхцөлийн дагуу гэж Чарли хэлэв.
Энэ тэгээд чамд ямархуу байна даа?
Би түүнийг хүйтнээр харсан ч тэр үүнийг олж хараагүй юм.
Энэ зөвхөн юу л даа, Алис дуртайяа зугаалахыг хүссэн юм гэж Эдвард хэлээд Үнэхээр тийм бол Бэлла ч бас хамт явж болно гээд над руу инээв.
Чарли үгүй гэж архирах шахам хэлээд царай нь улайв.
Аав! яагаад үгүй гэж?
Тэр шүдээ зуун ууртайгаар энийг би хүсэхгүй байна одоо чамайг Сиэтли рүүявахыг.
Ай?
Би чамд сиэтллид алуурчидын бүлэг явж байгаа тухай ярьж өгсөн байх аа!
тэгээд би чамайг тийш нь явуулаыг хүсэх үү?
Би нүдээ эргэлдүүлэн, Ааваа аянганд цохиулна гэвэл илүү магадлалтай байх, энэ нь намайг Сиэтли явахад тийм тохиолдоно гэдгээс илүү үнэмшилтэй байх......
Асуудалгүй ээ Чарли! Би ерөөсөө Сиэтли явах тухай бодоогүй. Ер нь би Портланд явах тухай л бодсон юм.
Би ч бас Бэллаг Сиэтли рүү явна гэхэд дуртай биш байна. Мэдэж үгүй.
Би түүнийг гайхан харав харин тэр сонингийн мэдээ рүү ухаанаа тавьчихсан байв.
Мэдээж тэр манай аавыг л сатааруулсан.
Хэн нэгэнд бол энэ шал утгагүй төсөөлөл. Жоохон аюултай байлаа гэхэд Эдвард эсвэл Алис байхад тэр нээх асуудал биш.
Эдвардын стратеги амжиллтай болж Чарли түүнийг хором ширтээд мөрөө хавчин сайн байна гэчихээд зочны өрөө рүү яаравчлав.
Тэр тоглолтоос хоцорхыг хүсээгүй байх.
Би зурагт асаж Чарли биднийг сонсохгүй болохыг хүлээв.
Юу... гэж би түрэмгий асуув.
Түр хүлээ гэж Эдвард сонингоос нүдээ салгалгүй хэлээд над руу эхний өргөдлийг түлхэв. Энэнд нээх цаг орохгүй байх гэж бодож байна. Энэ асуултууд нь ив ижил юм байна лээ.
Чарли сонсож байлаа. Би санаа алдаад эхлэв, Нэр. Хаяг, Улсын даатгалын дугаар......
Би түүнийг хэсэг зуур ажиглав. Тэр харин цонхоор бодлогошоргуй ширтэж байлаа.
Тэгээд би дахин өргөдлийн матеиал руу тонгойлоо, гэтэл сургуулийн нэр нэр нэг л биш харагдав.
Энэ юу вэ?
Инээдтэй юм! Дармоут?
Эдвард өргөдлийг надаас аваад над руу чухалаар хараад шинэ Хампшайр чамд таалагдана гэдэгт итгэлтэй байна гэв.
Надад бүхэл бүтэн оройн курсыг санал болгосон.
Бас тэнд ойгоор чөлөөтэй тэнэж болно, тэнд ойн амьтад зөндөө байгаа. Өнөөх л ид шидийн гэмээр далий инээмсэглэлээ нүүрэндээ тодруулав, намайг энийг дийлэхгүй гэдгийг тэр мэдэж байлаа.
Би гүнзгий амьсгаа авав.
Хэрвээ чи үүнийг зайлшгүй гэж үзэж байвал, чи надад буцааж төлж болно гэж тэр амлав. Би чамаас нээрээ хүү бодож болно.
Би ердүү хахуульгүйгээр хүлээгээд авсан аятай. Эсвэл энэ зээлийн нэг хэлбэр үү?
Паа!
Яагаад бид дахиад энэ тухай маргалдах ёстой гэж?
Бэлла, чи энэ өргөдлийг зүгээр л бөглөчихөж болохгүй гэж үү?
Энэнд нээх харамсах юм байхгүй ээ.
Би шүдээ зуугаад, юу гэдийг мэдэж байна уу? би энийг хийнэ гэж бодохгүй байна.
Би тэр хуудасыг базаад хогын сав руу шидэх санаатай хартал тэр байсангүй. Би хэсэг зуур хоосон ширээ рүү гөлрөөд дараа нь Эдвард руу харав.
Тэр хөдөлсөн гэхээр харагдахгүй байсан боловч тэр өргөдлийг Хүрмэндээ нуусан гэж би таамаглаж байлаа.
Чи яах гэж байна? гэж би асуув.
Би чамаас илүү чиний гарын үсгийг зурж чадна, харин чи тэкстүүдийг бэлэн болгочихсон байгаа.
Чи түүнийг явуулахад оройтсон. Би Чарлиг Тоглолтоо арай эхлүүлэгүй болов уу гээд маш аяархнаар ярьж байлаа.
Надад дахиад хаа нэгэн газарын өргөдөл хэрэггүй ээ.
Би Алиаскыг хүлээгээд авчихсан.
Эхний улирлын төлбөр надад бараг цугларчихсан.
Алиби бол бусад их сургуулиуд шиг л Алиаскын сайн нь.
Энэ үнэхээр хамаагүй бол, овоолсон мөнгө цонхоор хийсэх мэт алга болно, хамаагүй ээ энэ мөнгө хэнийх гэдэг нь.
Тэр зовсон харцаар харж, Бэлла!
Дахиад битгий эхэл л дээ.




_________________
bi hoh tolbotoi mongol


Last edited by Мэндбаяр on Aug.05.09 4:27 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.06.09 7:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
- “Эхлэх хэрэггүй ээ. Би Чарлиг баярлуулахын тулд энэ алхамыг хийхийг зөвшөөрч байгаа. Гэхдээ би ирэх намар коллежэд элсэхгүй гэдгийг бид хоёулаа мэдэж байгаа биз дээ. Ер нь бол хүмүүсийн дэргэд үлдэхгүй.”

Миний ой ухаанд шинэ вампир болсон анхны жилүүд бүдэг бадаг дүрслэгдэв. Эдвард энэ тухай хэзээ ч тодорхой ярьдаггүй байлаа. Энэ түүний дуртай сэдэв биш байсан юм. Өөрийгөө хянах чадварыг олж авах нь илэрхий. Тэгэхээр бусад хувилбар болох эчнээгээр суралцах асуудлуудыг авч үзэх хэрэггүй.

- “Би асуудлыг шийдвэрлэх цаг биш гэж бодож байна” гэж Эдвард аяархан хэлэв. “Чи коллежийн хоёр улирлыг өнгөрүүлж болно. Олон хүмүүсийн дунд байх цаг чамд ахиад олдохгүй.”

- Би дараа нь гүйцээчихнэ.

- “Дараа нь тэд хүнийх байхаа болино оо. Чамд хүмүүсийн дунд байх хоёр дахь боломж байхгүй.”

- Би санаа алдав. “Чи ул суурьтай бодоод үз дээ, Эдвард. Эргэн тойронд хичнээн их аюул байгаа билээ дээ.”

- “Үгүй ээ ямар ч аюул байхгүй” гэж тэр шаардангуй хэлэв.

Би түүнийг уурсан харлаа. Ямар ч аюул осол байхгүй гэнээ? Итгэлтэй байна уу. Зөвхөн садист вампир хамтрагчынхаа хамт миний үхлийг хүсч намайг удаанаар зовоон алахыг хичээж байна. Викторияд хэн санаа зовох юм? Аан тийм дээ. Волтуригийн язгууртны гэр бүл болон жижигхэн арми нь ойрын ирээдүйд миний зүрхний цохилтыг зогсоохыг шаардсан. Чиний зөв. Сандралд орох ямар ч шалтгаан байхгүй.

Алис биднийг хэрхэн ажиглаж байгааг харах ч хэрэггүй байв. Эдвард түүний гайхамшигтай ирээдүйг харах явдлыг уншдаг. Тэр бидэнд гэнэтийн аюул болон ухаангүй эрсдэлд орохгүй байхыг анхааруулдаг.

Юуны түрүүнд би энэ маргаанд хэдийн ялсан байсан юм. Миний хувьсал сургуулиа төгсөнгүүт хэдхэн долоо хоногийн дараа болно.

Миний гэдэс хүчтэй мушгирахад би үнэхээр бага хугацаа үлдсэнийг ойлголоо. Мэдээж энэ өөрчлөлт ер бусын ч гэлээ дэлхий дээр миний хүсч буй зүйлийн түлхүүр нь байсан юм. Би хажуу өрөөнд тэмцээн үзэн сууж байгаа Чарлигийн тухай бодлогоширлоо. Бас нарлаг дулаахан Флоридад байгаа миний ээж намайг өөртэйгээ хамт зуныг эрэг дээр өнгөрүүлэхийг гуйж байсан. Жейкоб миний эцэг эхээс огт өөр болохоор хэрвээ би алс холын коллежэд сурахаар явбал юу болсныг мэдэх болно. Тэр ч байтугай миний эцэг эх хэзээ нэгэн цагт сэжиглэх л болно. Жейкоб үнэнийг мэднэ.

Жейкобийн тухай бодол агшин зуур орж ирэхэд миний шарх өвдлөө.

- “Белла” гэж Эдвард миний санаа зовнилыг уншсан бололтой бувтналаа. “Яарах хэрэггүй. Би хэнд ч чамайг өвтгөх боломж өгөхгүй. Чамд оролдож үзэх хангалттай цаг байгаа.”

- “Би түргэлэхийг хүсч байна” гэж би шивнээд тоглосон өнгөөр инээмсэглэхийг хичээлээ. “Би мангас болмоор байна.”

- Тэр шүдээ зуулаа. “Чи юуны тухай ярьж байгаагаа ойлгохгүй байна” гээд ширээн дээр байсан чийгтэй сонины гарчиг руу хуруугаараа огцом заав.

АЛЛАГА ҮРГЭЛЖИЛЭН ЦАГДААГИЙХАН ДЭЭРЭМЧДЭЭС АЙЖ БАЙНА.

- Энэ бидэнд ямар хамаатай юм?

- Мангас бол тоглоом биш, Белла.

Би ахин гарчиг луу хараад дараа нь түүний ширүүн царай лүү харлаа.

- “Өө... үүнийг цус сорогч хийсэн үү?” гэж би шивнэлээ.

- Тэр тоглоомгүй инээмсэглэв. Түүний хоолой аяархан бас хүйтэн байлаа. “Чи гайхаж байна уу, Белла. Гэхдээ вампирууд хүмүүсийн дунд айдсыг авчирдаг юм. Харваас ойлгомжтой байна. Мэдээнд Сиэтлд байгаа шинэ вампирын тухай дурджээ. Цусанд дуртай, зэрлэг, хяналтгүй. Бид бүгд үүнийг туулсан.”

Би харцаа буруулаад ахин сонин руу ширтлээ.

- “Бид хэдэн долоо хоногийн турш байдыг шалгаж байна. Шинж тэмдэгээс үзэхэд шөнийн цагаар гэнэтийн алга бололт...” Тэр гүнзгий амьсгал авлаа. “За яахав энэ бидний асуудал биш. Бид үүнд анхаарлаа хандуулах хэрэггүй тэгээд ч манай гэрийн хажууд болсон юм биш. Мангасын амьдралын үр дүн хэрцгий үр дүнг дагуулдаг юм.”

Би сонин дээр байсан нэрсийг харахгүй байхыг хичээсэн ч үгнүүд тодрон гарч ирлээ. Таван хүний амьдрал төгсөж хичнээн гэр бүл тэдний араас гашуудсан бол. Алуулсан хүмүүсийн тухай унших хэцүү байлаа. Маурин Гардинер, Жеффри Кэмпбелл, Грейс Рази, Майкл О Коннелл, Рональд Элбрук гээд л. Тэдэнд эцэг эх, хүүхдүүд, найз нөхөд, гэрийн амьтад, ажил төрөл, өөрсдийн гэсэн ирээдүйн тухай төлөвлөгөө байсан л байж таарна...

- Надад ийм юм тохиолдохгүй гэж би өөртөө шивнэлээ. “Та нар намайг тийм байдалд ороход хүргэхгүй. Бид Антаркидад амьдрах болно.”

Эдвард тургилаад биеэ чангалав.

- “Оцон шувууд. Хөөрхөн амьтад шүү.”

Би сулхан инээмсэглээд тэдгээр нэрсийг харахгүйн тулд ширээн дээр байсан сонинг түлхэхэд газар унав. Мэдээж Эдвард яаж ан хийх тухай бодож байгаа биз. Тэр болон түүний цагаан хоолтон гэр бүлийхэн хүний амьдралыг хамгаалж махчин амьтдын цусаар хооллодог.

- ”Тэгэхээр Аляскийн хувьд яаж төлөвлөж байна. Хаа нэгтээ цаашаа Жунод ч байж болох юм. Тэнд гризли баавгай их байдаг.”

- ”Илүү дээр юм. Тэнд бас цагаан баавгай байгаа. Маш догшин. Тиймээ чононууд ч бас хангалттай том.”

Миний ам нээгдэж би огцомхон дуу алдав.

- “Юу болсон бэ?” гэж тэр асуугаад намайг сэхээ авахаас урьтаж биеэ барьсан төрх нь алга болов. “Өө. Хэрвээ чамд таагүй байгаа бол чонын тухай март даа.” Түүний хоолой хатуу байлаа.

- “Эдвард тэр миний сайн найз” гэж би бувтнав. “Мэдээж надад таагүй байна.”

- “Бодлогогүй зүйл хэлсэнд уучлаарай” гэж тэр ёс төдий хэлэв. “Би чамд сануулах гээгүй юм.”

- “Санаа зовох хэрэггүй ээ” гээд би ширээн дор зангидсан гар луугаа харлаа.

Хэсэг хугацааны турш бид чимээгүй болоход түүний хүйтэн хуруу миний эрүүнээс өргөлөө. Түүний царайны өнгө нь зөөлөрсөн байв..

- “Уучлаарай. Үнэнээсээ.”

- “Би мэднэ. Би үүнтэй төсгүй байгааг мэднэ. Би эсэргүүцэж чадахгүй нь. Энэ бүхэн... Чамайг ирэхийн өмнөхөн би Жейкобийн тухай бодсон” гээд би тээнэгэлзлээ. Түүний алтлаг шаргал нүд намайг Жейкобийн нэрийг хэлэхэд харанхуйлав. Одоо миний хоолой илүү гуйж байгаа төрхтэй болов. “Чарли Жейкобд хүнд байгаа гэж хэлсэн. Тэр одоо шаналж байна... энэ миний буруу.”

- ”Чи ямар ч буруу зүйл хийгээгүй, Белла.”

- Би гүнзгий санаа алдлаа. “Би бүгдийг залруулах хэрэгтэй байна. Би түүнд өртэй. Энэ Чарлигийн нэг болзол...”

Намайг ингэж хэлүүт түүний царай өөрчлөгдөж хөшөө адил болов.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:09 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.06.09 7:17 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Jan.25.08 6:32 pm
Posts: 4333
Location: энэ ертөнцийн хамгийн гэгээлэг жаргалтай газар
“Чамайг хүн чоны хажууд, ямар ч хамгаалалтгүй орхино гэдэг байж боломгүй зүйл гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ. Тэгээд бидний хэн нэг нь тэдний газар нутаг руу очвол, тохиролцоог зөрчсөн хэрэг болно. Чи бидний дайтаасай гэж хүсээд байгаа юм уу?”
“Мэдээж үгүй!”

“Тэгвэл өөр яриад байх юм алга.”
Тэр гараа буулгаад, ярианы сэдэв өөрчлөгдөхийг хүлээн өөр зүг рүү харав.
Түүний нүдэнд болгоомжилсон байдал хэвээр байсан ч, миний хажууд байх ямар нэг юмыг хараад инээмсэглэлээ.
“Чарли чамайг гадагшаа гарахыг зөвшөөрсөнд баярлаж байна аа.Чи үнэхээр номын дэлгүүр орохыг хүсч байсан байх.

Яагаад чамайг одоо хүртэл Wuthering Heights гээд энэ номыг уншаад байдгийг гайхаж байна шүү. Чи бараг цээжээрээ мэднэ биз дээ?”
“Бүх хүн гайхалтай ой санамжтай биш шүү дээ.” гэж би ширүүхэн хэллээ.

“Гайхалтай ой санамжтай байх хамаагүй, яагаад дуртай байдгийг чинь мэдэхгүй юм. Дүрүүд нь бие биенийхээ амьдралыг сүйрүүлж буй аймшигтай хүмүүс шүү дээ. Яагаад Хэтклифф Кэти 2, Ромео Жулиет, Элизабэт Бэннет болон Ноён Дарситай дүйцэхүйц хос гэж үнэлэгдээд байгааг огт ойлгохгүй байна.”
“Чи тэгвэл сонгодог зохиол ойлгодоггүй юм байна даа.” гэж би хүйтнээр хариулав.

Тэр намайг сатааруулсандаа баярлаж байгаа бололтой, инээснээ, “Магадгүй би эртний зүйлс тийм ч дуртай биш болохоор тэгдэг байх.” Гэлээ.
“Үнэнээр нь хэл л дээ, яагаад дахин дахин уншаад байдаг юм?”
Түүний нүдэнд сониучирхсан байдал ба миний бодлоос төвөгтэй зүйлсийг авя хаях гэсэн байдал илэрхий байлаа.
Тэр ширээний цаанаас миний нүүрэнд зөөлхөнөөр хүрэв.

“Чамайг яг юу нь татаад байдаг юм?”
Түүний үнэн сэтгэлээсээ мэдэх гэсэн хүсэл нь намайг бууж өгөхөд хүргэлээ.
“Сайн мэдэхгүй юм аа.” Гэж хариулахдаа түүний харц нь миний бодлыг сарниулаад байгааг мэдэв.
“Зайлшгүй байдалтай л холбоотой байх. Тэднийг эмэгтэйн биеэ тоосон байдал, эрэгтэйн хэрцгий зан, үхэл гээд ямар ч зүйл салгаж чадахгүй байгаа нь...”
Тэр миний хэлсэн үг нэг бүрийг эргэцүүлж байв. Удалгүй тэр инээмсэглэлээ.

“Гэхдээ л би тэдний ядаж нэг нь сайхан зан чанартай байсан бол дээр байх байсан гэж бодох юм.”
“Сайхан зан чанар байхгүй нь гол угта учир байх.” Гэж би эсэргүүцэв.

“Тэдний хувьд хамгийн сайхан чанар нь тэдний хайр байхгүй юу.”
“Чамайг үүнээс илүү мэдрэмжтэй гэж найдъя. Арай тийм хорон санаатай хүнд хайртай болохгүй байлгүй дээ.”
“Одоо бол миний хувьд хайртай хүнээ сонгоход оройтсон байх аа даа.” Гэж би хэллээ.

“Гэхдээ сануулаагүй байсан ч, би арай тэгэхгүй байх.”
Тэр чимээгүйхэн инээд алдав. “Чамайг тэгж бодож байгаад баяртай байна аа.”
“Чамайг тийм зэвүүн амьтнаас хол байхаа мэдэхээр ухаантай гэж найдаж байна. Кэти бол хамаг гайг тарьдаг нь шүү дээ, Хэатклифф биш.”
“Би хамгаалж байна аа.” Гэж тэр амлалаа.
Би санаа алдав.
Тэр миний бодлыг сарниахдаа маш сайн юм. Би түүнийг нүүрэндээ ойртуулахын тулд гарыг нь барьлаа. “Би Жэйкобтой уулзах хэрэгтэй.”
Тэр нүдээ аньлаа. “Үгүй.”

“Үнэхээр ямар ч аюулгүй шүү дээ.” гэж би гуйх шахам хэллээ.
“Би тэдэнтэй хамт өдөржингөө Ла Пушд байдаг байсан. Тэгээд юу ч болж байгаагүй.”
Гэхдээ би нэг зүйл дээр худлаа хэлчихлээ. Юу ч болж байгаагүй гэж хэлэхдээ миний хоолой үл мэдэг түгдэрсэн юм. Юу ч болоогүй гэдэг бол худлаа. Зурвас санаанд орох тэр таагүй дурсамж, том саарал чоно хурц шүдээ яралзуулан над руу архирна. Ингэж бодтол би тэр айдсыг санан, гарын алга минь хөлөрлөө.
Миний зүрх хурдан цохилж эхлэхэд, тэр анзаарсан бололтой, толгойгоо дохив.

“Хүн чононууд тогтворгүй. Заримдаа тэдний хажууд байгаа хүмүүс гэмтдэг. Заримдаа бүүр алуулна.”
Би үгүйсгэх гэсэн ч, өөр нэг дүр зураг надад саад боллоо.
Миний нүдэнд Эмили Янгийн үзэсгэлэнт царайн дээрх баруун нүдний доор үлдсэн 3 зураас мэт шарх харагдсан юм. Энэ нь түүний царайг үргэлж хөмсөг зангидаж байгаа мэт харагдуулдаг байв.

Тэр миний санааг эргүүлсэн гэж бодон, миний хэлэх үгийг хүлээж суулаа.
Би бараг шивнэх шахам, “Чи тэднийг мэдэхгүй байна.” Гэв.
“Би тэднийг чамаас илүү мэднэ, Бэлла. Би хамгийн сүүлд энд байсан.”
“Хамгийн сүүлд ээ?”

“Бид 70 жилийн өмнөөс л эд нартай орооцолдох болсон. Бид Хокаймын өмнө дөнгөж суурьшаад байсан юм. Тэгэхэд Алис Жаспер 2 бидэнтэй нэгдээгүй байсан л даа.Бид тэднээс тоогоор илүү байсан. Тиймдээ ч тэд биднийг ангуучлах гэж оролдоход Карлайл тулдаа л тэднийг зогсоосон. Тэр Эфрайм Бэлкд хамт оршин тогтнож байж болно хэмээн итгүүлж, тохиролцоо хийсэн хэрэг.”
Жэйкобын өвөөгийн нэг намайг цочоох шиг болов.

“Эфрайм Блэк үхэхэд, хүн чононы удам тасарсан гэж бодож байсан юм.”гэж Эдвард бувтнахдаа бараг өөрөө өөртэйгөө ярьж байгаа мэт байлаа.
“Генетик холбоог устсан гэж бодсон чинь...”

Тэр над руу намайг буруутгасан байртай харлаа.”Чиний азгүйтэл өдрөөс өдөрт ихсэж байх шиг байна шүү. Чиний хамаг зүйлсийг эхлүүлдэг чинь бүхэл бүтэн мутант чонын сүргийг эргэн сэргэхэд хүргэж байгааг мэдэж байна уу? Чиний азгүйтлийг хязгаарлаж болдог бол, үнэхээр сайн зүйл болох байсансан.”
Намайг шоолоод байгааг нь үл тоогоод, түүний дүгнэлтэд би гайхлаа-Тэр үнэнээсээ яриад байгаа юм байх даа?
“Би тэднийг буцаан авч ирээгүй. Чи мэдэхгүй гэж үү?”

“Юуг мэдэхгүй гэж?”
“Миний азгүйтэл үүнд ямар ч хамаагүй. Цус сорогчид буцаж ирсэн болохоор хүн чононуул эргэж ирсэн.”
Тэр гайхсан бололтой, хөшөөд, над руу ширтлээ.
“Жэйкоб чиний гэр бүлийн оршин байгаа нь бүгдийг эхлүүлсэн гэсэн. Чамайг мэдэж байгаа байх гэж бодсон юмсан...”
Тэр хөмсгөө зангидлаа. “Тэд тэгж боддог гэнэ үү?”

_________________
намайг үзэн яд :finger:


Top
   
PostPosted: Aug.07.09 11:27 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18905
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Эдвард, бодит байдалтай тул, далан жилийн өмнө та нар энд ирсэн, хүн чононууд гарч ирсэн, одо та нар эргээд ирсэн, тэд нар ч бас дахин гарч ирсэн, чи энийг тохиолдол гэх үү?
Түүний гялалзсан харц нь зөөлөрлөө. Карлайлд энэ теором сонин санагдана байх.
Теором, би шооллоо.
Эдвэрд хэсэг хугацааны турш чимээгүйхэн цонхоор асгарах бороог ширтэж байлаа. Би бодит байдал дээр уугуул нутгийнхан аварга ноход болсон талаархи түүний гэр бүл яаж цуг хөрш байх талаар төсөөлөн суулаа.
Сонин л юм гэхдээ яг ч хамааралтай биш юм аа, тэр амандаа бувтналаа, нөхцөл байдал ижилхэн байна.
Би үүнийг амархан орчуулж байв. Ямар ч хүн чоно найз гэж байх ёсгүй.
Би Эдвардтай тэвчээртэй хандах хэрэгтэй байгаагаа мэдэж байсан, үүнд ямар ч учир битүүлэг зүйл байхгүй, тэр зүгээр л ойлгоогүй байна. миний амьдрал олон дахин өнгөрсөн ч би Жэйкоб Блэкд ямар өртэйг тэр мэдэхгүй байгаа, магад миний зөв байж ч болох юм.
Надад ямар ч үр дүнгүй ярилцлага хийх сонирхол байхгүй байлаа, ялангуяа Эдвардтай.тэр зөвхөн намайг авархын тулд орхисныхоо төлөс болгон, миний оюун ухааныг хамгаалахыг оролдож байна. Түүний байхгүйд нь хийсэн миний тэнэг алдаанууд болон миний туулсан шаналалыг тэр үүрээсэй гэж хүсэхгүй байлаа. Тэр тэгж байсан юм.


_________________
Хүлцэнгүй зүрх


Last edited by pcd on Aug.07.09 12:30 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 11:47 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18905
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Тиймээс би тайлбарлах үг бүрээ болгоомжтой сонгох хэрэгтэй байв. Би босон ширээ тойрлоо. Тэр гараа алдлан, би өвөр дээр нь суун, цээжинд нь хургалаа. Би ярьж байхдаа түүний гар луу нь харж байсан юм.
Гуйя, намайг хэсэг зуур сонсооч, энэ зүгээр нэг хуучин найз руугаа тэмүүлж байгаа шиг хэрэг биш, Жэйкобд хэцүү байгаа, миний хоолой энэ үгийг хэлэхдээ бодит бус юм шиг байв. Би түүнд тусалж чадахгүй ч түүнд би хэрэгтэй үед ингээд бууж өгч чадахгүй нь, түүнийг цаг үргэлж хүн биш байсанд нь ч биш , хүн байх хэцүү үед минь тэр дэргэд минь байсан. Чи ямар байсныг нь мэдэхгүй...би түгдэрлээ. Эдвардийн гар нь намайг хөдөлгөхөөргүй болон ороолоо. Нударгаа зангидан шөрмөс нь чангарлаа.


_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Aug.07.09 12:09 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18905
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна

Хэрэв Жэйкоб надад туслаагүй бол ... чамайг гэртээ ирэхэд юу болох байсанд эргэлзэж байна. Эдвард, би түүнд үүнээс ч илүү өртэй.
Би царай руу нь болгоомжтой ажлаа. Тэр нүдээ аньж, завьжаа чангалсан байлаа. Би чамайг орхиж явсаныгаа хэзээ ч өршөөж чадахгүйнь. Тэр шивнэлээ. Хэрэв би хэдэн зуун мянган жил амьдрахгүй л юм бол.
Би алгаа хацран дээр нь тавьж нүдээ нээж санаа алдтал нь хүлээлээ.
Чи зүгээр л зөв зүйлийг хийхийг оролдож байна. Надаас өөр хэн ч байсан илүү дээр байх байсан. Тэрнээс гадна чи одоо энд байна. Энэ хамаатай хэсэг нь.
Хэрэв би чамайг орхиогүй байсан бол чи өөрийнхөө амьдралыг тэр нохойтой цуг байж эрсдэл оруулахгүй байх байсан.
Би цочлоо. Би Жэйкобын хайхрамжгүй доромжилсон утгатай цус сорогч, хануур хорхой, паразит гэсэн үгнүүдэд нь дассан байлаа. Эдвардийн зөөлөн тунгалаг хоолойнд нь зохицолгүй сонсогдож байлаа.
Би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй юм, эдвардийн хоолойны өнгө нь ширүүн байлаа. Муухай сонсогдож байгаа байх. Гэхдээ би чамайг алдах шахсан шүү дээ. Би ямар байхыг одоо мэддэг болсон, би дахин ямар нэгэн аюултай зүйлсийг цуглуулахгүй байх болно.
Чи надад итгэж болно оо. Би зүгээр байх болно.

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Aug.07.09 12:27 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: Jun.17.06 12:54 am
Posts: 18905
Location: Нүцгэн ягаан уруулынх нь Нүглийг би шиммээр байна
Царай нь ахин зовиурлангуй боллоо. Бэлла гуйж байна, тэр шивнэлээ.
Би шатаж буй алтлаг өнгөтэй нүд рүү нь ширтэн, юу гуйж бйана гэж? Асуулаа.
Миний төлөө гуйя, өөрийгөө аюулгүй байлгахын тулд үүнийг хийгээч, би чадах бүхнээ хийх болно бас би чамд бага ч болов туслах байх,
Би хичээх болно оо, би шивнэлээ.
Чи өөрийгөө миний хувьд ямар чухал хүн гэдгийг мэдэх үү? Энэ бүгдээс илүү чамд ямар их хайртайг минь? Тэр цээж рүүгээ намайг нааж миний толгой хацранд нь хүрлээ. Би түүний цас шиг хүйтэн хүзүүг нь үнслээ. Би чамд ямар их хайртайгаа мэднэ, би хариуллаа.
Чи нэг модыг бүхэл бүтэн ойтой зүйрлэж байна.
Би нүдээ эргүүлсэн ч тэр харсангүй, байж боломгүй юм.
Миний духан дээр үнсэн санаа алдлаа.
Ямар ч хүн чоно байх ёсгүй
Наадах чинь чухал биш, би Жэйкобтой уулзах болно.
Тэгвэл би чамайг зогсоох хэрэгтэй болох нь
Тэр ингэхэд ямар ч асуудалгүй байх юм шиг өөртөө итгэлтэй хариулав.
Түүний зөв гэдэгт итгэлтэй байлаа.
Харж байж больё. Би хэнэггүйгээр, тийм байлаа тэр миний найз.ы
Би халаасандаа байгаа Жэйкобын зурвас гэнэт арван паунд хүрсэн юм шиг мэдрэмж төрлөө. Түүний амьдрал дээр хэзээ байж боломгүй ямар нэгэн зүйлийг, Эдвардийг хүлээн зөвшөөрч буй үг бүхэн нь чихэнд минь сонсогдох шиг болов.

Энэ юу г ч өөрчөхгүй, уучлаарай

_________________
Хүлцэнгүй зүрх


Top
   
PostPosted: Aug.07.09 5:37 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
БУЛТАЛТ
Бүлэг 2

Испани хэлний хичээлийн дараа хоолны газар луу явж байхад намайг хачирхалтай баяр хөөр эзэмдэн авлаа. Би дэлхий дээрх хамгийн гайхамшигтай залуугийн гараас барьж байгаад ч биш.

Магадгүй энэ бүхэн миний шийтгэл хүчингүй болж би ахин эрх чөлөөт эмэгтэй болсонтой холбоотой байж болох юм.

Эрх чөлөөний уур амьсгал сургуулийн бүх талбайгаар түгэн тархаж байв. Удахгүй хичээлийн жил дуусч төгсөлт болон сэтгэлийн хөөрөл агаарт дэгдэн нисэх болно.

Эрх чөлөө хүрч эсвэл амталж болохоор ойрхон байсан юм. Түүний шинж тэмдэг хаа сайгүй мэдэгдэж байв. Хоолны газрын хажуугийн хананууд зурагт хуудсаар дүүрч хогийн савнаас янз бүрийн өнгөтэй зурагт хуудас цухуйж харагдана. Зурагт хуудсанд сургуулийн жил бүрийн номыг худалдан авахыг сануулж, цугларалтыг зарлан мэдэгдэж байв. Мөн төгсөлтийн үеэр өмсөх даашинз, малгай, цацаг захиалах зарлал болон хурц неоноор алаглуулан будсан өсвөр үеийхэнд зориулсан сургуулийн ухуулах хуудас, ягаан өнгө бүхий төгсөлтийн бүжгийн зарлал гээд л. Эцсийн эцэст би хэдийн амьдралын туршлага хангалттай хуримтлуулсан.
Миний эрх чөлөө өнөөдөр намайг урамшуулсангүй. Хичээлийн жилийн төгсгөл намайг нэг их баярлуулаагүй хэдий ч бусад нь бол баярлаж байсан юм. Зөвхөн энэ тухай бодоход л би бухимдан дотор муухайрч байв. Би төгсөлтийн талаар санахгүй байхыг хичээж байсан юм.

Гэсэн ч энэ цаг үеэ олсон сэдэв болохоор энэ талаарх ярианаас зугатаах нь боломжгүй зүйл байв.

- “Чи урилгаа тараачихсан уу?” гэж Анжела, Эдвард бид хоёрыг ширээний ард суух үеэр асуулаа. Тэр цайвар хүрэн үсээ ардаа боогоод бага зэрэг тэвдсэн байдалтай харагдаж байв.

Алис, Бен хоёр Анжелагийн хажууд суужээ. Бен комиксийн номыг шимтэн үзэхэд нүдний шил нь хамрын үзүүр дээр нь гулсан тогтсон харагдана. Алис миний уйтгартай ердийн хийцтэй жинсэн өмд футболкыг анхааралтай харан судална. Түүний харц нь надад амаргүй байлаа. Магадгүй тэр дотроо намайг яаж хувцаслахаа хэдийн төлөвлөсөн байх. Би санаа алдав. Миний хайхрамжгүй хувцаслалт түүний хувьд үүрдийн өргөс л гэсэн үг. Хэрвээ би түүнд зөвшөөрвөл тэр баяртайгаар намайг өдөр болгон хувцаслаж тэр ч байтугай өдөрт хэдэн удаа том будсан хүүхэлдэй болгох байсан биз.

- “Үгүй“ гэж би Анжелад хэлэв. “Тэгж бодохгүй байна. Рене намайг сургуулиа төгсөхийг мэдэж байгаа. Бас өөр хэнийг урих гэж?“

- “Харин чи, Алис?“

- Алис инээмсэглэв. “Бүгдийг бэлтгэчихсэн.“

- “Амжилт хүсье” гээд Анжела санаа алдав. “Миний ээж мянган хамаатантай болохоор урилга болгоныг гараар бичнэ гэж хүлээж байгаа. Хэдий хүртэл энэ айдас намайг зовоохыг мэдэхгүй юм.”

- “Би чамд тусалъя” гэж би санал болгов. “Хэрвээ чи миний бичгийн хэлбэрийг аймаар гэж бодохгүй бол шүү дээ.”

Чарлид энэ таалагдах болно. Би нүднийхээ булангаар Эдвардыг инээмсэглэхийг ажиглав. Түүнд ч энэ бас таалагдаж байлаа. Би Чарлигийн болзлын дагуу бас ямар ч хүн чоно байхгүй.

- Анжела сэтгэл хангалуун байв. “Чиний зүгээс ямар эелдэг хэрэг вэ. Хэзээ боломжтой гэдгээ надад хэлээрэй.”

- “Үнэндээ би өөрөө чам дээр очихоор төлөвлөж байна. Чарли намайг өчигдөр орой чөлөөлсөн” гэж би инээмсэглэн сайн мэдээ дуулгав.

- ”Үнэн үү?” гэж Анжела асуухад түүний ердийн тайван нүдэнд хөөрсөн шинж тодров. ”Чамайг бүх насаар чинь шийтгэсэн гээ биз дээ.”

- ”Би чамаас илүү гайхаж байна. Гэхдээ тэр намайг сургууль төгстөл тавихгүй гэдэгт би итгэлтэй байна л даа.”

- ”Энэ чинь сайн хэрэг шүү дээ, Белла! Бид үүнийг тэмдэглэх хэрэгтэй.”

- ”Энэ ямаршуухан сонсогдож байгааг чи төсөөлөх ч үгүй байна.”

- ”Тэгэхээр бид юу хийх вэ?” гэж Алис бодлогоширон дуугарахад түүний царайд боломжууд гялсхийлээ. Ихэнхдээ Алисийн бодлууд миний хувьд хэтэрхий сүржин байдаг юм. Одоо би түүний харцыг хараад юу төлөвлөж байгааг нь шууд ойлголоо.

- ”Алис чи юуны тухай бодсон ч байсан тийм зүйл болно гэдэгт би эргэлзэж байна.”

- ”Эрх чөлөө бол эрх чөлөө” гэж тэр эсэргүүцлээ.

- ”Миний эрх чөлөө хилийн зурвас шиг тодорхой гэдэгт би итгэлтэй байна.”

Анжела Бен хоёр инээлдэхэд Алис нүүрээ үрчийлгээд урам нь хугарах шиг болов.

- ”Тэгвэл бид орой юу хийх юм бэ?” гэж тэр зөрүүдлэв.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:11 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 5:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
- ”Юу ч биш. Сонсооч Чарли тоглоогүй гэдгийг мэдэхийн тулд хоёр өдөр хүлээх хэрэгтэй байна. Удахгүй төгсөлт боллоо.”

- ”Тэгвэл энэ долоо хоногт тэмдэглэх болж байна уу” гэж Алис урам зоригтой хэллээ.

- ”Тэгэлгүй яахав” гэж би түүний найдлагыг унтраан хэлэв. Би ямар ч онцгой юм хийхгүй гэдгээ мэдэж байсан юм. Чарлиг насанд хүрсэн байдалд минь итгэл хүлээлгэсэн байдлыг үнэлж биеэ хариуцлагатай авч явах хэрэгтэй байв.

Анжела Алис хоёр сонголтуудын талаар ярилцаж байх зуур Бен комиксоо хажуу тийш тавиад ярианд оролцлоо. Миний санаа бодол тэртээ алсад байв. Миний эрх чөлөө намайг нэг их баярлуулахгүй байгаад би гайхаж байсан юм. Тэднийг Порт Анжелес юмуу Хокьюэймд юу хийхээ ярилцаж байх зуур миний уур хүрч эхэллээ.

Намайг юу зовоож байсныг би удалгүй ойлгов.

Би Жейкоб Блэкт гэрийнхээ хажуугийн модон дотор баяртай гэж хэлж байсан үеийн таагүй дүр зураг миний бодолд урсан орж ирлээ. Хагас цаг тутамд дуугарах сэрүүлэгтэй цаг шиг миний ой ухаанд Жейкобийн шаналсан царай харагдсаар байв. Энэ түүний тухай сүүлчийн дурсамж байсан юм.

Энэхүү дүр зураг ой ухаанд минь ахин дахин давтагдахад би яагаад өөрийн эрх чөлөөндөө баярлахгүй байснаа ойлгов. Яагаад гэвэл тэр бүрэн дүүрэн биш юм.

Би чөлөөт цагаараа Ла Пуш руу очиж Жейкобтой уулзахыг хүсч байв. Би хөмсөг зангидлаа. Бүхнийг өөрчлөх ямар нэгэн боломж байх л ёстой.

- “Алис? Алис!”

Анжелагийн хоолой миний бодлыг тасалдуулав. Анжела Алисийн нүдээ томоор нээсэн хоосон царайны өмнө гараа даллаж байв. Энэ царайны хувирлыг хараад би юу болсныг ойлгон бүх биеэр электрон гүйдэл гүйх шиг болов. Түүний хоосон харц нь надад бодит бус зүйлийг харж байгааг илтгэж байсан юм. Ямар нэгэн юм удахгүй болох нь. Миний царай цонхийн цайлаа.

Эдвард инээд алдав. Анжела, Бен хоёр түүн рүү харахад харин би Алисаас харцаа салгасангүй. Тэр гэнэтхэн ширээн доогуур ямар нэгэн зүйлээр цохиулсан мэт цочлоо.

- “Зүүрмэглэх цаг болсон уу, Алис?” гэж Эдвард дооглонгуй хэлэв.

- Алис хэвийн байдалдаа оров. “Уучлаарай мөрөөдөлдөө автаад.”

- “Сургуулийн хоёр цаг тутамд л мөрөөдөж байдаг юм” гэж Бен хэлэв.

Алис ярианд эргэн ирлээ. Би тэр агшинд түүний харц Эдвард руу агшин зуур чиглэснээ ахин Анжела руу эргэн харахыг харлаа. Эдвард юу ч хэлэлгүй миний үсээр тоглосон хэвээр.

Би сэтгэл түгшин Алисийн юу харсан талаар Эдвардтай ярилцах боломжыг хүлээлээ. Гэсэн ч хоолны дараа бидэнд хүнгүй үлдэх цаг байсангүй.

Би түүнийг надаас ямар нэгэн зүйл нууж байгаа гэдэгт итгэлтэй байв. Хоолны дараа Эдвард, Бентэй удаан алхах зуураа даалгаварын талаар ярилцахад түүнийг хэдийн хийсэн гэдгийг би мэдэж байв. Хичээлийн турш бидний хажууд хэн нэгэн эргэлдэн ердийнхөөрөө ярилцах боломж өгсөнгүй. Сүүлчийн хонх дуугархад Эдвард Майк, Ньютон болон бусад сурагчтай нийлэн машины зогсоол руу явлаа. Би түүний араас дагав.

Хүмүүсийн дундуур явах зуураа би Майк, Эдвардын ер бусын нөхөрсөг асуултанд хариулахыг сонслоо. Майкийн машинд асуудал үүсэн бололтой.

- ”… гэхдээ би удахгүй аккумлятороо солино” гэж Майк хэлэв. Тэр урашаа харан Эдвардтай болгоомжтой ярилцаж байв.

- ”Утас нь байж болох юм” гэж Эдвард үргэлжлүүлэв.

- ”Болох л юм. Гэхдээ би үнэндээ машины талаар юу ч мэдэхгүй. Би Доулингт төлж чадахгүй болохоор өөр хэн нэгэнд үзүүлэх хэрэгтэй байгаа юм.”

Би өөрийн засварчингийн талаар ам нээсэн ч түргэн хамхилаа. Миний засварчин одоо завгүй аварга том чононуудын дунд гүйж байгаа.

- ”Хэрвээ хүсвэл би харж болох юм” гэж Эдвард хэлэв. ”Гэхдээ Алис, Белла хоёрыг гэрт нь хүргэсний дараа.”

Майк миний адил Эдвард руу ширтээд амаа ангайв.

- ”Өө… баярлалаа” гэж тэр биеэ бариад бувтналаа. ”Гэсэн ч би одоо ажилтай байгаа болохоор дараагийн удаа болох юм.”

- ”Гарцаагүй.”

- ”Баяртай.” Майк машиндаа суугаад толгойгоо итгэлгүйхэн сэгсрэв.

Эдвардын вольво Майкийн машинаас ердөө хоёр машины дараа зогсоно. Алис хэдийн дотор суужээ.

- ”Энэ юу байсан бэ?” гэж би Эдвардыг хаалга нээж өгөхөд асуулаа.

- ”Ердийн тусламж.”

Алис биднийг арын суудалд хүлээнгээ түргэн дуржигнуулж эхэллээ.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:12 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 5:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
- ”Чи сайн засварчин биш биз дээ. Хэрвээ Майк чамайг машиндаа туслуулахаар дуудвал чамд Розалитай ярилцах хэрэг гарах байх. Эсвэл Розалигийн туслахыг хараад түүний царай ямар болох нь хөгжилтэй байна уу. Гэхдээ Розали нутгийн нөгөө хагасын коллежэд байгаа болохоор энэ тийм сайхан санаа биш. Харамсалтай байна. Чи Майкийн машиныг өөрөө л засах болох нь дээ. Энэ чинь дэгжин хийцтэй италийн спорт загварын машин. Дашрамд би италид спорт машин хулгайлахад чи надад шаргал өнгийн порше авч өгнө гэж амалсан. Зул сар хүртэл хүлээх хэрэгтэй гэж би бодохгүй л байна шүү…”

Минутын дараа би түүнийг сонсохоо болиод арын суудлаас дүнгэнэх чимээнд тэвчээртэйгээр хүлээж эхлэв.
Надад Эдвард миний асуултаас зугтаад байгаа юм шиг санагдлаа. Сайн байна. Тэр удахгүй надтай ганцаараа үлдэх болно.

Тэр харваас үүнийг ойлгож байлаа. Тэр Алисийг Каллены гэрийн хажуугийн зам дээр буулгалаа.

Алис машинаас гараад Эдвардыг хурцаар ажиглан харав. Эдвард үнэхээр тайван байлаа.

- ”Удахгүй уулзая” гэж тэр хэлээд үл ажиглагдам дохив.

Алис эргээд мододын дундуур орон алга болов.

Эдвард машинаа чимээгүйхэн Форксийн зүг эргүүлэв. Би хүлээх зуураа түүнийг яриаг эхэлнэ гэж таалаа. Гэвч тэр эхэлсэнгүй. Алис өнөөдөр хоолон дээр юу харсан юм болоо? Тэр надад юуны тухай ярихыг хүсэхгүй байгаа юм бол. Магадгүй би асуухаасаа урьтаж өөрийгөө бэлтгэх хэрэгтэй байх. Би айхыг хүсэхгүй байгаа ч түүний тухай бодох хэрэгтэй байв.

Бид Чарлигийн байшин хүрэх замаар чимээгүйхэн давхилаа.

- ”Өнөө орой гэрийн даалгавараа хийх үү” гэж тэр санал болгов.

- ”Ммм” би зөвшөөрлөө.

- ”Чи намайг дотогшоо орж болно гэж бодож байна уу?”

- ”Намайг сургуулиас авахад чинь Чарли уурлахаа больсон.”

Гэсэн ч би Эдвардын хамт гэртээ харивал Чарли уурлахгүй гэдэгт итгэлгүй байв. Магадгүй би ямар нэгэн онцгой оройн хоол хийж болох юм.

Би гэртээ орон дээшээ өгсөхөд Эдвард намайг дагалдав. Тэр миний орон дээр суугаад цонх руу ширтэн байж ядсан байдалд минь огт ажиггүй байлаа.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:13 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 8:11 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Би цүнхээ тавиад компьютер асаав. Тэнд миний ээжээс ирсэн огт хариулаагүй захидал байлаа. Би хуруугаараа бөмбөрдөн хүлээхэд миний хуучин компьютер шажигнан дуугарав.

Тэр миний хурууг дараад тайвшируулан барив.

- ”Бид өнөөдөр бага зэрэг тэвчээргүй байсан уу?” гэж тэр шивнэлээ.

Би толгойгоо өргөөд даажигнасан хариулт олохыг хичээхэд нүүр нь миний хүлээж байснаар ойртлоо. Түүний алтлаг нүд нь минийхээс хэдхэн инчийн зайд байв. Харин сэрүүхэн амьсгал нь урууланд мэдрэгдэж байв. Би түүний анхилам үнэрийг хэлэндээ мэдэрлээ.

Би ухаалаг хариулт хэлэх гэж байснаа мартчихлаа. Бүр өөрийнхөө нэрийг ч санаж чадахааргүй байсан юм.

Тэр надад сэхээ орох боломж өгсөнгүй.

Хэрвээ миний дурын хэрэг байсан бол би ихэнхи цагаа Эдвардтай үнсэлдэн өнгөрүүлэх байв. Миний амьдралд үүнтэй харьцуулах мэдрэмж байсангүй. Түүний гантиг адил хатуу сэрүүхэн уруул намайг энхрийлэн үнслээ.

Миний хүсч байснаас ч илүү болсон юм.

Би түүнийг хэзээ миний үсийг тавин нүүрнээс барисныг ажиглаж ч амжсангүй. Миний гар түүний хүзүүгээр чанга тэврэн тэрхэн хоромд юу юунаас илүү ийм хэвээрээ байхыг хүслээ. Түүний гар миний нуруугаар доош гүйж намайг цээжиндээ чанга тэврэн шахав. Нимгэн цамцны цаанаас түүний хүйтэн бие мэдрэгдэхэд би чичирлээ. Энэхүү жихүүцэл сэтгэл ханамж аз жаргалыг мэдэрсэндээ байсан ч түүний гар намайг сулран орхив.

Би ойролцоогоор гурван секунтийн дараа тэр санаа алдан намайг холдуулаад миний амьдралыг нэг өдрийн дотор хангалттай эрсдэлд оруулж байгаа тухайгаа бувнаж эхлэхийг мэдэж байв. Би үлдсэн секунт бүрийг ашиглахыг хичээн түүнд улам ойртож биед нь наалдлаа. Би хэлнийхээ үзүүрийг түүний доод урууланд хүргэхэд гөлгөр агаад амттай…

Тэр миний нүүрийг өөрөөсөө холдуулаад миний тэврэлтийг хөнгөхөн болиулав. Би түүнийг бүх хүчээрээ барьж байсан ч гэсэн.

Эдвардын хоолойноос аяархан инээд сонсогдов. Түүний нүд хөөрсөндөө гялалзаж байв.

- “Ах, Белла” тэр санаа алдлаа.

- ”Би уучлаарай гэж хэлсэн биз дээ.”

- ”Би чамайг уучлал гуйсанд биш өөртөө харамсч байна. Магадгүй би орон дээр суусан нь дээр байх.”

- Би санаа алдахад толгой хөнгөхөн эргэлээ. ”Хэрвээ чи үүнийг зайлшгүй зүйл гэж бодож байгаа бол…”

Тэр гашуунаар инээмсэглэв.

Би толгойгоо хэдэн удаа сэгсрээд биеэ барихыг хичээн компьютер дээр эргэн суулаа. Компьютер хүнгэнэн дуугарч халжээ. Үнэндээ хүнгэнээгүй ёолж байв.

- “Ренед миний мэндийг дамжуулаарай.“

- “Тэгэлгүй яахав.“

Би Ренегийн захиаг уншаад түүний ухаангүй үйлдлийг гайхан толгой сэгсэрлээ. Би анх удаа түүний захиаг уншиж байгаа юм шиг шохоорхон айдас хүрэн уншлаа. Би Филд бага зэрэг уурслаа. Тэр түүнтэй хоёр жилийн турш хамт байсан байж түүнд үүнийг зөвшөөрч л байдаг. Би түүнд үнэхээр санаа зовлоо. Түүнийг зүгээр гэж мэдэж байсан ч гэсэн.

Чи түүнд өөрийн замаа сонгохыг нь зөвшөөрөх ёстой гэж би өөртөө сануулав. Тэднийг хүссэнээрээ амьдрахыг зөвшөөрөх…

Би өөрийн амьдралынхаа ихэнхи хэсгийг Ренед санаа тавин өнгөрүүлжээ. Би үргэлж түүнд тэвчээртэй ханддаг байлаа. Түүний алдаагаар дүүрэн алхамуудан талаар би төсөөлөн бодоод өөртөө инээмсэглэв. Хөнгөмсөг Рене.

Би түүнээс өөр байсан юм. Илүү оновчтой бас болгоомжтой. Хариуцлагатай бас илүү насанд хүрсэн. Би өөрийгөө тэгж бодож байв.

Эдвардын үнсэлтийн дараа толгойд цус дүүрч судсаар үргэлжлүүлэн урсахад би ээжийн алдааны тухай бодлоо зогсоож чадсангүй. Тэнэг романтик сургуулиа төгсөв үү үгүй юу нөхөрт гарч жилийн дараа би төрсөн. Тэр үргэлж үүнд харамсдаггүй байсан бөгөөд би түүний амьдралын хамгийн том бэлэг нь гэж итгүүлдэг байсан юм. Харин одоо тэр намайг ухаалаг хүмүүсийн тухай яриагаараа уурлуулж байлаа. Ухаалаг хүмүүс коллежэд элсэн карьер хөөж илүү чухал харилцаанд ордог. Тэр намайг хэзээ ч түүний адил ухаангүй биш гэдгийг мэдэж байгаа…

Би шүдээ зуугаад захианд хариулахын тулд бодлоо төвлөрүүлэхийг хичээв.

Дараа нь анхаарлаа нэг өгүүлбэрт хандуулан яагаад хариулах гэж яарахгүй байгаагаа саналаа.

Чи Жейкобийн талаар удтал бичсэнгүй. Тэр тэнд хэр байна?

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:16 am, edited 3 times in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 8:15 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Чарли түүнд хэлсэн гэдэгт би итгэлтэй байв.

Би санаа алдаад түүний асуултанд хариулахын тулд түргэн бичлээ.


Жейкобийн бүх зүйл хэвийн гэж бодож байна. Би үргэлж түүнийг харж байж чадахгүй. Тэр одоо ихэнхи чөлөөт цагаа Ла Пушийн найз нөхөдтэйгээ өнгөрүүлж байгаа.

Би өөртөө гашуунаар инээмсэглээд Эдвардын мэндчилгээг нэмэв.

Би Эдвард миний ард чимээгүйхэн зогсч байгааг тааварласангүй. Би компьютерээ унтраагаад ширээнээс бослоо. Би түүнийг мөрөн дээгүүр захиа уншсаныг зэмлэх гэсэн ч тэр надад анхаарлаа хандуулаагүй байв. Тэр янз бүрийн утас цухуйсан судалтай хар хайрцгыг харж байлаа. Секунтын дараа би миний төрсөн өдрөөр Эммет, Розали, Жаспер нарын бэлэглэсэн стерео систем болохыг танив. Би энэ бүх бэлгийг ханын шүүгээний доод талын тоостой шал руу чихээд мартсан юм.

- “Чи түүгээр яах гэж байна?“ гэж би айн асуулаа.

- Тэр үүнийг нуухыг хүсээгүй.

- Чи түүнийг ашиглахаар шийдээ юу?

- Намайг хэрхэн ашигладгийг чи мэдэж байгаа.

- Тэр толгойгоо сэгсрэхэд царайд нь эмгэнэсэн төрх тодров. “Чи түүнийг алсан байна.“

- Би мөрөө хавчив. “Өө, тийм л дээ.“

- Хэрвээ тэд үүнийг харах юм бол хэцүү байх болно. Чамайг гэрийн хорионд байсныг сайн хэрэг гэж бодож байна. Тэднийг мэдэхээс өмнө би шинэ стерео худалдаж авахаас.

- Баярлалаа гэхдээ надад шинэ загварын стерео хэрэггүй.

- Чиний төлөө солих гэж байгаа юм биш.

Би санаа алдлаа.

- ”Чи өнгөрсөн онд авсан бэлгэндээ нэг их баярлаагүй” гэж тэр таагүйхэн хэлэв. Тэр гэнэтхэн тэгш өнцөгтэй хуудас цаас гаргаж ирлээ.

Би юу ч хэлж чадсангүй толгой эргэлээ. Миний аюултай арван найман насны төрсөн өдрөөр урт хугацааны уршигтай явдал болсон. Би энэ талаар санахыг хүсдэггүй байтал тэр яагаад энэ сэдвийг хөндсөн юм бол. Тэр үүнд надаас ч илүү эмзэг ханддаг байж.

- “Чи хугацаа нь дуусах гэж байгааг мэдэж байна уу?“ гэж тэр асуугаад хуудсыг миний өмнө тавилаа. Энэ бол Эсми Карлайл хоёрын надад бэлэглэсэн билет байв.

- Би гүнзгий санаа алдаад хайхрамжгүй хариулав. “Үгүй. Би зүгээр л түүнийг мартчихсан.“

Түүний царай эелдэг өнгөтэй болоо.

- “Бидэнд багахан хугацаа үлджээ. Чи чөлөөтэй болохоор… бидэнд энэ долоо хоногт төлөвлөгөө алга. Чи надтай бүжигт явахаас татгалзаж байдаг” гээд инээмсэглэлээ. “Яагаад бид чиний эрх чөлөөг тэмдэглэж болохгүй гэж?“

- Би алмайрлаа. “Флорида явах юмуу?“

Би түүнийг сэжигтэй хараад юу хэлэх гээд байгааг нь ойлгохыг хичээв.

- “Яасан?“ гэж тэр шаардлаа. “Бид Рене руу явах юмуу үгүй юмуу?“

- Чарли хэзээ ч зөвшөөрөхгүй.

- Чарли чамайг ээжтэйгээ уулзахыг чинь хориглож чадахгүй. Тэр чиний гол асран хамгаалагч.

- Хэн ч намайг асраагүй. Би насанд хүрсэн.

- Тэр зальжин инээмсэглэв. “Чухам.”

Би минутын турш бодсон ч үүнийг зогсоож чадсангүй. Хэрвээ би Рене руу явна гэх юм бол Чарли галзуурах байх даа. Учир нь Эдвард надтай хамт явна. Би ахин гэртээ цоожтой сууж Чарли надтай бүтэн сар ярилцахгүй байж болзошгүй. Хэдэн долоо хоногийн дараа болох төгсөлт болох гэж байхад бэлэг ямар хэрэг байна.

Ээжтэй одоо уулзахыг эсэргүүцэх нь амаргүй байв. Би хэтэрхий удаан хугацааны турш Ренег харсангүй. Сүүлчийн удаа би түүнтэй Фениксэд байхдаа ихэнхи цагаа эмнэлэгийн орон дээр өнгөрүүлсэн. Харин дараа тэр намайг ийш нь хүргэж ирэхэд би биеэ бараг барьж чадаагүй. Түүнд энэ тухай таатай дурсамж үлдээгүй нь мэдээж.

Магадгүй тэр намайг Эдвардтай жаргалтай байхыг хараад энэ тухай Чарлид хэлж түүнийг тайвшируулж болох юм.

Намайг бодлогоширон байх зуур Эдвард миний царайг анхааралтай харан судалж байв.

- Би санаа алдав. “Энэ долоо хоногт биш.“

- Яагаад үгүй гэж?

- Би Чарлитай хэрэлдэхийг хүсэхгүй байна. Тэр намайг даруйхандаа уучлахгүй.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:18 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 8:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
- Тэр хөмсөг зангидав. “Би энэ долоо хоногт сайхан таарна гэж бодож байна.“

- Би толгойгоо сэгсрэв. “Дараагийн удаа.“

- Чи энэ байшинд ганцаараа хавханд орсон юм шиг түгжээтэй байгаа биш гэдээ мэднэ биз дээ.

Сэжиглэл эргэн ирэв. Түүний байдал нэг л биш байлаа. Тэр үргэлж итгэмээргүй өөрийгөө хайрлахгүй байдалтай байдаг.

- Чи хүссэн зүгтээ явж болно.

- Гадаад ертөнц чамайг байхгүйд надад сонин биш.

Би нүдээ эргэлдүүлэв.

- “Би тоглоогүй байна“ гэж тэр хэллээ.

- Тэгвэл гадаад ертөнцөд аажмаар дасан зохицох уу? Жишээлбэл бид Порт Анжелес руу кино үзэхээр…

Тэр дуу алдан ёолов.

- Бодох ч хэрэггүй. Энэ тухай дараа ярилцъя.

- Тэгвэл өөр юуны тухай ярилцана гэж.

Тэр мөрөө хавчив.

- “Сайн байна тэгвэл сэдвээ өөрчилье“ гэж би хэллээ. Би өнөөдрийн санаа зовнилынхоо тухай бараг мартсан байсан юм. “Өнөөдөр хоолон дээр Алис юу харсан юм бэ?“

Би түүний хариу үйлдлийг ажиглахаар нүүрнээс нь харцаа салгасангүй.

Түүний царай тайвширч зөөлөрсөн хэдий ч молор адил нүд нь хатуурлаа.

- “Тэр Жасперийг өмнө зүгт хачирхалтай газар байхыг харсан юм… өмнөх гэр бүлийн дунд. Гэхдээ тэр буцаж очихгүй л дээ.“ Тэр санаа алдав. “Энэ нь түүний санааг зовоогоод.“

- “Өө“, энэ миний хүлээж байсантай адилгүй байв. Алис, Жасперийн ирээдүйд санаа зовж байна. Тэр түүний хоёр дахь хагас нь болохоор Эммет, Розали хоёр шиг омог бардам харилцаагүй байдаг. “Чи яагаад надад урьд нь хэлсэнгүй вэ?“

- “Би чамайг анхаарлаа хандуулна гэж бодсонгүй. Үнэндээ ямар ч чухал зүйл болоогүй.“
Миний төсөөлөл гунигтай болон хувирлаа. Миний хувьд бүрэн дүүрэн ердийн өдөр байж. Би Эдвардыг надаас ямар нэгэн юм нуугаад байна гэж бодсон юм. Надад эмчилгээ хэрэгтэй юм байна.

Хэрвээ Чарли гэнэтхэн эрт ирвэл бид гэрийн даалгавараа хийж байхын тулд доошоо буулаа. Эдвардад бүгдийг хийхэд хэдхэн минут л оров. Харин би бодлогуудыг удаан бодож Чарлид оройн хоол бэлдэхээр бослоо. Эдвард надад туслав. Би эмээгийн хуучин жороор хоол хийхээр шийдэв. Энэ миний дуртай хоол биш ч гэсэн Чарли баярлах нь гарцаагүй.

Чарли гэртээ ирэхдээ сайхан ааштай байв. Тэр Эдвардтай урьдын адил бүдүүлэг харьцсангүй. Эдвард бидэнтэй хооллож чадахгүйдээ ердийнхөөрөө уучлалт гуйгаад хажуу өрөөнд оров. Үдшийн мэдээ дүнгэнэн сонсогдоход түүнийг үзэж байгаа гэдэгт би эргэлзсэнгүй.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:19 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 9:05 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Гурав дахь порцийг хуваах үед Чарли дэргэдэх сандал дээрээ хөлөө тавиад гараа гэдсэн дээрээ зөрүүлэн тавив.

- Гайхалтай байлаа, Беллс.

- “Таньд таалагдсанд баяртай байна. Ажил ямар байв даа?” Тэр хоолны үеэр яриа эхлэхэд хэтэрхий завгүй байсан юм.

- Нам гүм. Бүх юм царцчихсан юм шиг. Би Марктай бараг өдрийн турш хөзөр тоглосон. Би арван есийг хожоод. Дараа нь утсаар Биллитэй бага зэрэг ярилаа.

- Би царайны хувирлаа өөрчлөхгүй байхыг хичээв. “Тэр ямархуу байна?“

- Сайн сайн. Түүний үе мөч бага зэрэг зовоогоод л.

- Өө. Энэ чинь муу хэрэг дээ.

- Тэр биднийг энэ долоо хоногт айлчилж ирэхийг урьсан. Бас Клирвотер бол Улеев нарыг урьсан юм билээ.

- “Хм.” Би юу хэлж чадна гэж? Би үдэшлэгийг хүн чонотой эцгийнхээ хараан дор өнгөрүүлэхээ мэдэж байв. Чарли чөлөөт цагаа Ла Пушт өнгөрүүлэхэд Эдвардын санаа зовох эсэх нь сонирхолтой. Эсвэл Чарли ихэнхи цагаа Биллитэй өнгөрүүлэхэд аюулгүй байх юм уу.

Би тавагнуудыг цуглуулж тавиад Чарлигийн харцыг ажсангүй. Би тэднийг угаагуурт хийн ус гоожууллаа. Эдвард дэргэд чимээгүйхэн зогсоод савнуудыг арчиж байв.

Чарли энэ сэдвийг орхисонд санаа алдахад би түүнийг ирээгүй байсан бол бидэнд ямар байхыг төсөөллөө. Тэр орой болгоныхоо адил зурагтын зүг явлаа.

- “Чарли” гэж Эдвард хэлэлцээний өнгөөр хэлэв.

- Чарли жижигхэн гал тогооны дунд зогслоо. “За?“

- Белла таньд миний эцэг эх түүний сүүлчийн төрсөн өдрөөр онгоцны билет бэлэглэснийг мэдсэн үү? Ренед зочлох билет?

Би угааж байсан тавгаа алдчихлаа. Тэр ширээн дээрээс шал руу чангаар жингэнэн унав. Гэсэн ч хагарсангүй бөгөөд Чарли үүнийг ажигласангүй.

- “Белла?“ гэж тэр мэгдэн асуув.

- Би газар унасан тавагнаас нүдээ салгасангүй. “Тиймээ ааваа, бэлэглэсэн.“

- Чарли шүлсээ чанга залгилан Эдвард руу эргэн харахад түүний нүд нь нарийсав. “Үгүй ээ тэр энэ тухай хэзээ ч яриагүй.“

- “Хмм“ гэж Эдвард бувтнав.

- “Чи яагаад асуусан юм?“ гэж Чарли ууртай асуув.

- Эдвард мөрөө хавчив. “Тэдний хугацаа бараг дуусчихсан. Хэрвээ Белла түүний бэлгийг ашиглахгүй бол би Эсмигийн урам хугарах байх гэж бодоод. Мэдээж тэр энэ талаар хэлээгүй л дээ.“

Би сандран Эдвард руу харлаа.

- Чарли минутын турш бодлогоширов. “Чиний ээж дээрээ очих чинь сайхан санаа байна, Белла. Түүнд таатай байх болно. Харин чи энэ тухай юу ч яриагүйд би гайхаж байна.“

- “Би мартчихсан“ гэж би үнэнээ хэлэв.
- Тэр хөмсөг зангидав. “Чи хэн нэгэн чамд бэлэглэсэн онгоцны билетийг мартсан хэрэг үү?“

- “Ммм“, би бувтнаад угаалтуур луу эргэлээ.

- “Эдвард чи билетийн хугацаа бараг дуусч байгаа гэж хэлсэн“ хэмээн Чарли үргэлжлүүлэв. “Эцэг эх чинь хэдэн билет Беллад бэлэглэсэн юм бэ?“

- Зөвхөн нэгийг түүнд… нэгийг надад.

Одоо таваг угаалтууранд унахад ямар ч чимээ гарсангүй. Миний нүүр бараг цусгүй болж уур хүрлээ. Эдвард яагаад үүнийг хийж байгаа юм бэ? Би цочирдон угаалтуурын хөөс рүү ширтлээ.

- “Энэ талаар ярилцах хэрэггүй“ гэж Чарли үг бүрийг ууртайгаар тодотгон хэлэв.

- “Яагаад?“ гэж Эдвард гайхширахад түүний хоолойд буруугүй өнгө тодров. “Та Белла ээжтэйгээ уулзах нь сайн хэрэг гэж хэлсэн биз дээ.“

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:20 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 9:06 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
- Чарли түүнийг тоосонгүй. “Чи хаашаа ч түүнтэй цуг явахгүй, залуу хатагтай минь“ гэж тэр хашгирлаа. Би эргэж харахад тэр хуруугаараа миний зүг зааж байв.

Түүний дууны өнгөнөөс миний уур хилэн өөрийн мэдэлгүй дүрэлзэн асав.

- Би хүүхэд биш, аав аа. Хэрвээ санаж байгаа бол шийтгэл дууссан биз дээ?

- Өө тийм, чи шийтгэгдсэн. Одооноос эхлээд.

- Юуны төлөө?

- Яагаад гэвэл би тэгж хэлж байна.

- Би хэдийн насанд хүрсэн гэдгээ таньд сануулах хэрэгтэй байх, Чарли?

- Энэ миний гэр. Чи миний дүрмийг дагах болно.

- Миний харц хүйтэрлээ. “Ямар таатай юм бэ. Чи өнөө орой намайг явахыг хүсээ юу? Эсвэл хэдэн өдрийн турш?“

Чарлигийн царай хүрэн улаан өнгөтэй болов. Надад аймшигтай байсан ч би тоглоомыг гартаа атгаж байв.

- Би гүнзгий санаа алдаад зүгээр ярихыг хичээв. “Би шийтгэлээ дуусгачихсан. Би юу буруу хийсэн юм бэ, аав аа. Гэхдээ таны энэ үйлдлийг би тэвчихгүй.“

Тэр надад эсэргүүцэж юу ч хэлсэнгүй.

- Одоо би ээжтэйгээ энэ долоо хоногт уулзах болно. Хэрвээ ээж болон Алис Анжелатай хамт явахыг эсэргүүцэж байгаа бол.

- “Тэд чинь эмэгтэй” гээд тэр толгой дохив.

- Хэрвээ би Жейкобтой явбал та бас санаа зовох уу?

Би энэ нэрийг дурьдсан учир нь миний эцэгт Жейкоб таалагддаг гэж мэдэж байсан юм. Гэсэн ч үүнд түргэн харамслаа. Эдвард шүдээ тасхийтэл хавирах чимээ сонсогдов.

Аав хариулахын урьд тайвширахыг хичээв.

- “Тиймээ” гэж тэр итгэлгүй хэлэв. ”Би санаа зовох байсан.”

- Та өөдгүй худалч, аав аа.

- Белла…

- ”Би Вегас руу шоу үзэхээр юмуу өөр юманд явах гээгүй байна. Би ээжийгээ харахаар явж байна” гэж би түүнд санууллаа. ”Таны адил түүнд өөрийн гэсэн дүрэм бий.”

Тэр намайг гундсан нүдээр харав.

- Эсвэл ээж миний байдлыг харахыг хүсээ юу?

Чарли миний асуултанд уурсан цочирдлоо.

- Би түүнд энэ тухай ярихгүй гэж найдаж болно.

- “Бодох ч хэрэггүй“ гэж тэр анхаарууллаа. “Би үүнд чинь баяртай биш байна, Белла.“

- Таньд юунд ч санаа зовох хэрэг байхгүй.

Тэр нүдээ эргэлдүүлсэн хэйдий ч шуурга намджээ.

- Би угаалтуур руу эргэн харлаа. “Миний гэрийн даалгавар дууссан, оройн хоол хийгдсэн, сав суулга угаагдсан болохоор би шийтгэлтэй биш. Би явлаа. Арав хагаст эргэж ирнэ.“

- “Чи хаачих нь вэ?“ Түүний царай хэвийн өнгөө алдаж ахин улаан өнгөтэй болов.

- “Түүнийг мэдэх хэрэг байхгүй. Би арван милийн радиус дотор байна. Ойлгов уу?“

Тэр ямар нэгэн зүйл бувтнаад гал тогооноос гаран явлаа.

- Тэгэхээр бид явах уу? гэж Эдвард намуухан хоолойгоор урам зориг дүүрэн асуулаа.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:22 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 9:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Би түүн рүү ууртай эргэн харлаа.

- Тиймээ. Бидэнд хүнгүйгээр ярилцах хэрэг байна.

Энэ миний хүлээж байснаар түүнийг ер айлгасангүй.

Би яриагаа аюулгүй машинд суусан үедээ эхэллээ.

- ”Энэ юу байсан бэ?” гэж би шаардангуй асуув.

- Би чамайг ээжтэйгээ уулзахыг хүсч байгааг мэднэ. Чи зүүдэндээ энэ тухай ярьсан юм. Түүний ямар нэгэн юманд санаа зовоод.

- Тэгсэн гэж үү?

- Тэр толгой дохив. “Гэхдээ Чарлигийн дэргэд чи хэтэрхий аймхай болохоор би туслах гэсэн юм.“

- Туслах гэнээ? Чи намайг аварга загасанд хаяж өгч байгаа юм уу!

- Тэр нүдээ эргэлдүүлэв. “Чамд аюул учирсан гэж бодохгүй байна.“

- Би чамд Чарлитай хэрэлдэхийг хүсэхгүй байна гэж хэлээ биз дээ.

- Хэн ч яриагүй байхад чи хэрэлдэж эхэлсэн.

Би ууртайгаар түүн рүү харлаа.

- Тэр над руу хашгирахад нь биеэ барьж чадаагүй юм.

Тэр инээмсэглэв.

- Тэгэхээр энэ миний буруу биш.

Би бодлогоширон түүн рүү харлаа. Тэр үүнийг ажигласангүй. Түүний царай амарлингуй төрхтэй харагдана. Миний өдрийн төсөөлөл ахиад л зугаалан одлоо.

- Энэ гэнэтийн Флорида явах хүсэл чинь Биллигийн гэрийн үдэшлэгтэй холбоотой юу?

- Тэр эрүүгээ чангалав. “Хамаагүй. Чи энд юмуу ертөнцийн төсгөлд байх чинь тийшээ явахтай чухал биш.“

Энэ надад Чарли хэлсэнтэй адил байлаа. Тэд надтай хүүхэд адил харьцаж байна. Би хашгирахгүйн тулд шүдээ зуув. Би Эдвардтай бас маргалдахыг хүсэхгүй л байлаа.

Эдвард санаа алдаад ярьж эхлэхэд түүний хоолой дулаахан дур булаам өнгөтэй байв.

- Чи өнөөдөр орой юу хийхийг хүсч байна?

- Бид танай гэрт очиж болох юм? Би Эсмиг удтал харсангүй.

Тэр инээмсэглэв.

- Түүнд энэ таалагдана даа. Ялангуяа бид энэ долоо хоногт юу хийх гэж байгааг сонсох юм бол.

Би дуу алдан ёолов.

Би амласан ёсоороо нэг их удсангүй. Харанхуй болон бид гэр лүүгээ буцах үед Чарли над руу хашгирахаар хүлээж байгааг би мэдэж байв.

- “Чи дотогшоо орсны хэрэггүй байх“ гэж би хэлэв. “Энэ чинь байдлыг муутгана.“

- “Түүний бодолдоо тайван байна“ гэж Эдвард даажигнан хэллээ. Түүний царай намайг бодлогошироход хүргэж би ямар нэгэн тоглоом бодож олохыг оролдов. Тэр уруулаа өргөн инээмсэглэлээ.

- “Дараа уулзая“ би баргар царайлан бувтнав.

- Тэр инээмсэглэсэн хэвээр миний зулай дээр үнслээ. “Би Чарлиг унтахаар эргээд ирнэ ээ.“
Намайг орох үед зурагт дуугарах чимээ сонсогдоно. Би түүнийг ажиглаагүй далимдуулан дэргэдүүр нь өнгөрөхийг бодов.

- “Чи наашаа орж ирч чадах уу, Белла?“ гэх Чарлигийн дуу миний төлөвлөгөөг эвдлээ.
Би хөлөө удаанаар зөөн шаардлагатай таван алхам хийв.

- Юу болсон бэ, аав аа?

- “Чи орой цагаа сайхан өнгөрүүлсэн үү?“ гэж тэр асуулаа. Тэр тайван харагдаж байв. Би түүнд хариулахаасаа өмнө бодлоо нуулаа.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:24 am, edited 2 times in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 9:36 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
- “Тийм“ гэж би шийдвэргүйхэн хэлэв.

- Юу хийсэн юм?

- Би мөрөө хавчив. “Алис, Жаспер бид гурав зугаалсан. Эдвард Алистай шатар тоглоод харин дараа нь би Жаспертай тоглосон. Тэр намайг хожсон л доо.“

Би инээмсэглэв. Эдвард Алис хоёртой тоглоом тоглох нь миний харсан хамгийн хөгжилтэй зүйл байсан юм. Тэд бараг хөдөлгөөнгүй суугаад өрөг рүү ширтэн Алис Эдвардын нүүдлийг урьдчилан харах гэж хичээнэ. Харин тэр түүний бодлыг уншаад хариу нүүдэл хийж байв. Тэд шатарынхаа ихэнх хэсгийг ухаан санаандаа тоглож байлаа. Би тэдний хоёр хүү хөдөлгөхөд Алис гэнэтхэн ноёноо унагачихсан.

Тоглоом гурван минут л үргэлжилсэн.

Чарли товчлуур даран унтраах чимээ гарав. Энэ нь ер бусын хэрэг байлаа.

- “Сонсооч би чамтай зарим зүйлийг ярих хэрэгтэй гэж бодлоо.“ Тэр хөмсгөө зангидахад надад амаргүй болж эхлэхийг би мэдэрлээ.

Би чимээгүй суугаад хүлээв. Тэр намайг буруулж амжихаас өмнө миний харцыг ажиглачихлаа. Гэсэн ч тэр юу ч хэлсэнгүй.

- Аав аа, юу юм?

- Тэр санаа алдав.

- Би тиймэрхүү ярианд нэг их сайн биш. Хаанаас эхлэхээ мэдэхгүй…

Би ахин хүлээв.

- “За яахав, Белла.“ Тэр орноос босоод доош ширтсээр нааш цаашаа холхилоо.

- Эдвард та хоёрын харилцаа харваас чухал үедээ хүрсэн байна. Чи болгоомжтой байх хэрэгтэй. Би чамайг насанд хүрснийг мэдэж байна л даа. Гэхдээ чи Белла залуу байна хэдийгээр олон чухал зүйл байдаг ч гэлээ юуны өмнө мэдэх… за, бие махбодийн харилцаанаас эхэлж…

- Өө, гуйя гуйя үгүй ээ! би гуйгаад байрнаасаа үсрэн бослоо. “Чарли, гуйя та надад сексийн тухай ярих гээгүй биз дээ.“

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:25 am, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.07.09 10:38 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Aug.25.03 11:36 am
Posts: 6438
Тэр шалны нүх рүү харлаа.

- Би чиний эцэг. Надад үүрэг хариуцлага бий. Ойлгооч надад ч гэсэн чиний адил амаргүй байна.

- Хүмүүсийн боломжийн асуудал гэж бодохгүй л байна шүү. Ээж арван жилийн өмнө таньд хэлсэн биз дээ. Үргэлжлүүлэх хэрэггүй. Та чөлөөтэй.

- “Арван жилийн өмнө чамд найз банди байгаагүй“ гэж тэр дургүйцэн бувтналаа. Бид буруу харан зогсоод шал руу ширтлээ.

- “Утга нь өөрчлөгдсөн гэж бодохгүй байна“ гэж би бувтнахад миний царай түүний адил улаан өнгөтэй болсон байв. Энэ нь тамын долоо дахь цагариг дундуур алхан орохтой адил байв. Хамгийн муу нь гэвэл Эдвард намайг гэрт юу хүлээж байгааг мэдэж байсан. Тэгэхээр тэр яагаад машинд тийм сэтгэл хангалуун байсан нь ойлгомжтой боллоо.

- “Надад зүгээр л та хоёр биеэ сайн авч явна гэж хэлээч“ хэмээн Чарли гуйхдаа шалны нүх рүү орохыг хүссэн юм шиг харагдаж байв.

- Санаа зовох хэрэггүй аав аа, бүх юм тийм биш.

- Би чамд итгэхгүй байна, Белла. Гэхдээ чи надтай энэ талаар ярилцахыг хүсэхгүй байгааг мэдэж байна. Үнэн хэрэгтээ би энэ талаар юу ч сонсохыг хүсэхгүй байна. Би нээлттэй байхыг хичээгээд. Цаг хугацаа өөрчлөгдсөн болохыг би мэднэ.

- Би арайхийн инээлээ. “Цаг хугацаа өөрчлөгдсөн байж болох ч Эдвард хуучин хэвээрээ. Таньд санаа зовох хэрэг байхгүй.“

- Чарли санаа алдав. “Тэр үнэхээр тийм шүү“ гэж тэр бувтналаа.

- “Өө!“ би ёоллоо. “Та надтай энэ талаар ярилцахыг би үнэхээр хүсэхгүй байна, аав аа. Үнэн шүү. Гэхдээ... Би... цэвэр ариун байдлаа ойрын ирээдүйд өөрчлөх бодолгүй байна.“

Бид зогсоход Чарлигийн царайд эелдэг өнгө тодров. Тэр харваас надад итгэсэн бололтой.

- Би унтахаар явж болох уу? Гуйя.

- “Минутын дараа“ гэж тэр хэлэв.

- Өө, гуйя аав аа. Би танаас гуйж байна.

- “Ичих зүйл байхгүй гэдгийг би амалж байна“ гэж тэр намайг итгүүлэв.

Би түүн рүү хяламхийн хараад илүү тайван харагдсанд нь баярлалаа. Түүний царай эргээд хэвийн төрхөндөө оров. Тэр буйдан дээр буцан суугаад сексийн тухай яриа зогссонд сэтгэл амран санаа алдлаа.

- Одоо юу хийх вэ?

- Би чиний найзуудын талаар мэдэх гэсэн юм.

- Өө. Би сайн байгаа гэж бодож байна. Би өнөөдөр Анжелатай ярилцаад түүнд төгсөлтийн урилга бичихэд нь туслах болсон. Зөвхөн охидууд.

- Энэ чинь сайн хэрэг. Харин Жейкобийн тухайд?

- Би санаа алдлаа. “Би энэ талаар юу ч бодоогүй, аав аа.“

- Оролдоод үз Белла. Чамайг зөв юм хийснийг би мэдэж байна. Чи сайн хүн.

Сайн байна. Болчихлоо хэрвээ би Жейкобтой харилцаагаа сэргээх арга олохгүй бол муу хүн болох уу?

- “Тиймээ тийм“ гэж би зөвшөөрөв. Автомат хариулт намайг бараг инээмсэглэхэд хүргэв.

Чарли инээмсэглэн эргээд зурагтын дууг тавилаа. Тэр дэрэн дээр толгойгоо тавиад үдшийн ажилдаа сэтгэл хангалуун оров. Би түүнийг тоглоом үзэн цаг нөхцөөж байгаагаар төсөөлөв.

- Тавтай нойрсоорой, Беллс.

- “Өглөө уулзая!“ гээд би яаран шатаар өгслөө.

Эдвард удтал алган болоод эргэж ирсэнгүй. Чарли унтаагүй болохоор энэ ч дээр л дээ. Тэр ан агнах юмуу эсвэл өөр юм хийж байгаа байх. Би унтахаар яарсангүй. Би ганцаараа цагийг өнгөрүүлэхэд сэтгэл санаа муу байлаа. Гэсэн ч доошоо буухыг хүссэнгүй. Чарли гэнэтхэн сексийн тухай яриад эхэлвэл яана. Би цочирдлоо.

Гэсэн ч би Чарлигийн түгшсэн явдалд талархаж байв. Гэрийн даалгавараа хийчихсэн болохоор би юм унших юмуу хөгжим сонсохыг хүсээгүй юм. Би Рене рүү утасдахаар шийдээд зочлох гэж байгаагаа дуулгахаар шийдэв. Гэхдээ дараа нь Флоридагийн цаг зөрөөг бодоод үзэхэд шөнийн гурван цаг болж тэр унтаж байв.
Би Анжела руу утасдсан нь дээр гэж бодлоо.

Гэхдээ гэнэтхэн Анжелатай ярилцахыг хүсэхгүй байгаагаа мэдэв. Надад чухал зүйлсийг ярилцах...

Би харанхуй цонхоор ширтэнгээ уруулаа хазлав. Хэр удаан зогссоноо мэдсэнгүй. Хамгийн сайн найзтайгаа уулзахын тулд сонголт хийх хэрэгтэй байв. Сайн хүн хэвээрээ үлдвэл Эдвард надад уурлах болов уу. Арван минут өнгөрлөө. Шийдвэр гаргахад хангалттай хугацаа. Эдвард миний аюулгүй байдлын төлөө санаа зовдогийг би мэднэ.

_________________
:f01:


Last edited by croft on Sep.16.09 1:28 am, edited 3 times in total.

Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 98 posts ]  Go to page 1 2 3 4 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited