#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.19.18 9:24 am

All times are UTC+09:00




Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 22 posts ] 
Author Message
PostPosted: May.21.09 4:31 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
за би нэг иймэрхүү юм эхлээд нэлээд удаж байна. би өөрөө сайн мэдэхгүй юм аа. сэтгэлийнхээ нандин зүйлээ хуваалцвал надад их тус болно шүү найзуудаа

_________________
trust no man!


Last edited by pcd on Jul.23.10 7:27 pm, edited 3 times in total.
Сэдвийн нэрийг өөрчлөв.


Top
   
 
PostPosted: May.21.09 8:27 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
хайр сэтгэл, амьдралынх нь хэмнэл, дурсамж, ирээдүйн талаарх төсөөллийг нь харуулахыг хичээж байгаа юм. нэлээд том юм болох шинжтэй болчоод байдаг. өөрийн дурсамж, туулсан амьдралын туршлагаа хуваалцахыг гуйж байна. баярлаа

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: May.23.09 11:56 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
тэр залуугийн нүдээр хорвоог харахыг хичээж байгаа гэх үү дээ? ер нь нэлээд хэцүү зүйлстэй өдөр бүр тулгардаг юм шиг санагдсан. царайлаг, ухаантай хүү байсан болоххор нь арван жилийнх нь ангийн охин түүнд хайртай болдог. гэхдээ тэр өөрийгөө яг ямар хүн болохоо сайтар ойлгосон үе нь байсан болохоор охиныг огтхон ч хүлээн зөвшөөрөөгүй. бас тэр үед анхны хайр болох парлелль ангийн хөвгүүндээ ид дурлаад байсан үе нь.
харин одоо бол тэр үхлийн ирмэг дээр ирсэн мэт байдалд байгаа. гэр бүл нь түүнийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, бас хайртай хүн нь түүнийг орхин одсон байгаа.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: May.25.09 12:04 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
тэр амьдралаа хэнээс ч ичиж санаа зовохгүй илэрхийлэхээр бүх зүйлээ дэлгэж байгаа юм. түүний амьдралын түүх, бэрхшээлийг даван туулсан зам нь ямар байхыг өөр өөрсдийнхөөрөө төсөөлж, санаагаа хэлээрэй за?

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: May.26.09 10:59 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Сайн байна уу? Намайг Гэгээнээ гэдэг. Ихэнх найз нар маань Гижи гэж дууддаг юм. би бол транс залуу, би гомо биш, би бол жинхэнэ эмэгтэй хүн. миний амьдралдаа туулж өнгөрүүлсэн бүхэн хэн нэгэн надтай адилхан хүнд урам зориг өгөөсэй гэсэндээ би үүнийг бичиж байна. Одоо миний амьдрал хамгийн сайхан үедээрээ явж байна. би 33 настай. Ид нас гэж байдаг яг л тэр нь. гэхдээ миний амьдрал тун удахгүй дуусна. надад хайртай, намайг хүлээдэг хүн маань орхиод одсон. тэр намайг зовж шаналж байгааг харж тэвчихгүй болохоороо явж байна гэж хэлж байсан. одоо надад ганцхан ширхэг найз л үлдсэн дээ. тэр бол миний алтан загас. гурван настай, том улаан амьтан. аа, яая гэхэв дээ.
бүх зүйл ингээд дуусч байгаа гэж бодохоор би үнэндээ өөртөө ч итгэхгүй байна...
өчигдөр орой би телевизийнхээ урд зөндөө суулаа. анх чамтай танилцаж байснаасаа эхлээд бүх зүйлийг эргүүлэн санаж, хайртай хүнтэйгээ хамт байхын жаргалыг даан ч богино амссандаа харамсаж удаан суусан. чи бид хоёр гэхдээ сайхан дурсамжийн эзэд болсон болохоор үхэх гэж байгаа маань одоо нэг их чухал биш санагдаж байна. чамайг санахгүй гэж би өөрийгөө зөндөө л ятгалаа. гэхдээ үнсэлтийг чинь, амьсгал, үнэрийг чинь би үргэлж санаад, үгүйлээд байх юм. намайг магтдаг байсан үгнүүд чинь, тоглоом болгож хэлдэг байсан заваан үгнүүд чинь хүртэл үгүйлэгдээд байна. хайр аа, санаад байна, яахийм бэ?
чиний нэг зангиа чинь үлдчихсэн, би угаахгүй тэр чигээр нь хадгалаад л байгаа. тамхинү үнэр үл мэдэг ханхлах тэр зангиаг чинь би орныхоо толгойноос зүүсэн. чи харин одоо эхнэртэйгээ тэврэлдээд л хэвтэж байгаа байх даа... хайр аа, САНААД БАЙНА ШДЭЭ.
би гэхдээ чамаас өөр юу ч нэхэж чадахааргүй болтлоо бүх зүйлийг авсан. үнэндээ амьдралыг чинь үймүүлж бол зүрхлэхгүй, харин бусад нь бүгд минийх болсон. сайхан төрсөн миний хайрт. чи яах гэж надтай учирсан юм бэ? чи намайг эрэгтэй гэж мэдээгүй тийм ээ, гэнэн амьтан минь. ямар их хайртай юм бэ би чамд. аа, яалтай ч билээ.
харамсах зүйл огтхон ч байхгүй хайр минь, сайхан амьдраарай. намайг март.

_________________
trust no man!


Last edited by ~SiNgLe*PeDaL~ on Aug.13.09 2:24 pm, edited 1 time in total.

Top
   
 
PostPosted: Jun.03.09 12:11 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
миний амьдрал тийм ч муу байгаагүй. зарим нэгэн ижил хүйстэн эрчүүдийн адил тийм эмгэнэлтэй байгаагүй. үнэндээ Бони ч юм уу, Чаагий шиг тийм зовлон туулаагүй болохоор би өөрийгөө азтэй гэж боддог.
Гэхдээ одоо бол надад хэцүү байна. сайн сайхан амаьдрал минь үүгээр дуусгавар болж байх шиг санагдаж байна.
...Би чамтай танилцаагүүсэн бол гэж бодох боллоо. үнэхээр би тэр өдөр гудамжинд гуниж суугаагүй бол, чи бензин авах гэж зогсоогүй бол бид учрахгүй, тааралдахгүй байх байсан.
Нар, шавхай, хөгжилтэй царай гарган алхах хүмүүс... хаврын тэр өдөр. би дандаа тэр өдрийг дурсдаг.тэгэхэд би үсээ их ургуулсан бас жаахан сор тавьсан байсан. Яагаад ингэж сайн санаж байна вэ гэвэл тэр өдөр, яг тэр үед би өөрийнхөө царайг удаан гэгч нь толинд ширтэн суусан юм. Би 25 нас хүрч иргэний үнэмлэхээ сунгуулахаар очсон. зураг миниь ч аятайхан гарсан болохоор би их хөөрөн хурдхан шинэ үнэмлэхээ авч жинхэнэ эмэгтэй хүн мэтээр өөрийгөө төсөөлөхийг хүсч байсан. Би хэтэрхий инээмсэглэн, хөөрч догдлоод дургүйг нь хүргэчихсэн байж магадгүй. тэр хүүхэн над руу ямар муухай харсан нь ер мартагддаггүй. "Чи эрэгтэй л юм байна ш дээ. Би яаж эрэгтэй хүнийг эмэгтэй гэж бичих болж байна" "хэрэгт орно" "Больё доо" тэр дооглонгуй инээсэн

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.04.09 10:06 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
гомдож ичсэндээ би шууд л тэндээс гарч зам дагуу татсан бохир хашлага дээр суугаад ухаангүй юм шиг хөшсөн байсан. Би жижиг бор цүнхнээсээ толио гаргаж ирээд нүүрээ толинд харлаа.
Би таньж байна. энэ бол Гэгээнээ. миний хамгийн хайртай цоо шинэ эмэгтэй дүр төрх минь. Нэрээ солиулахад асуудал гараагүй болохоор энэ ч бас амархан байх юм шиг санагдсан байх. би зөндөө удаа толинд харж суусан байлаа. Гэнэт чи:
"-Зүгээр үү? Хувцас чинь муухай болчихож байгаа юм биш үү" гээдл шууд тохойноос татан босголоо. Харсан даруйдаа би чамд дурлаж өөртөө "би дурлачихлаа" гэж бодсон. Би чамд хайртай болсон.
Олны нүдэн дээр ичиж нуугдаагүй хайрласан хамгийн сайхан, хамгийн амттай хайр минь чи байсан. Нямбай, эмэгтэй хүнтэй хэтэрхий адилхан гэж чи намайг үргэлж шоолдог байсан. Би эмэгтэй хүн шүү дээ хонгор минь. Чи намайг гэй гэж боддог байсан байх гэхдээ би тийм биш шүү дээ. Би бол эрэгтэй хүнийг сонирхдог эрэгтэй хүн биш . Эр хүнийг хайрладаг эмэгтэй хүн. Үүнийг чи дөнгөж одоо л мэдэж авч байгаа даа. Чи намайг эрэгтэй гэж бодсон тийм үү?

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.09.09 10:40 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Саяхан ээж ирээд явжээ. миний амьдардаг газрыг хаанаасаа ч мэдсэн юм. гэхдээ орж чадаагүй болохоор үүдэнд бичиг үлдээчихсэн байсан. ээжтэйгээ уулзаагүй 2 жил гаруй болсон болохоор ирэхэд нь гэртээ байсан бол гэж харамслаа. Хамгийн сүүлд айж гайхсан нүдээр ширтээд хоцорсон юм. Хөөрхий амьтан надад санаа нь зовсон нь мэдээж л дээ. хэл сураггүй 2 жил болчихсон. Зурвас нь : "Хүү минь, яагаад хэл чимээ ч байхгүй явдаг юм бэ? Хүүгээ ээж нь их санаж байна. дунд аниа чинь байнга зүүдлээд гэж байсан. Чи зүгээр биз? Биеэ сайн бодож бай. Жижиг аниа чинь одоо дахиад жирэмсэн. нөхөртэйгээ эргэж нийлэх юм яриад л явсан. Бүгд л завгүй байдаг болохоор ээж нь их ганцаардах юм. Хүүгээ ойрд бүр их саналаа. Өдөр гэрт хүн байх биш. Чи ирж бай"
ээж минь хэзээний нэг их ном бичгийн хүн биш болохоор он сараа ч тавьсангүй. гэхдээ энэ зурвасыг уншаад зүрх минь зүсэгдэх шиг болсон. дэлхий ертөнц дээр цор ганцаараа юм шиг яг тийм хэцүү байхад минь ирсэн энэ зурвас надад хайртай, намайг гэх санаж сарвайх хүн байдаг гэдгийг сануулж ганц өдөр ч гэсэн амьд явах хүсэл тэмүүлэл өгсөн юм. Би тийм ч амар бууж өгөхгүй ээ.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.11.09 11:13 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
http://enkhriimaa.blog.banjig.net/ ene mgl gay miss iin blog, chi iishee orood huntei ni holboo bariad zovollogoo avch boloh bailgyi deee...gay, trans uudiin ertontsiig engiin humuus hezee ch boditoor tailj chadahgyi eee...tiim bolhoor chi uchiraa heleed asuuval ugui gehgyi l baih....[/quote]
баярлалаа :wd:

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.15.09 10:21 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
төрснөөсөө хойш, ухаан орсноосоо хойш би өөрийгөө охин гэдгээ үргэлж л мэддэг байсан. харин аав, ээж хоёртоо бол хүү нь байсан. эцэг эх маань намайг төрөхөөс өмнө 4 хүүхэд төрүүлэн өсгөж, хүмүүжилсэн болохоор надад анхаралд халамж тавих хүн олон байсан гэж болно. би 3 эгчтэй, нэг ахтай. эгч нар маань тийм царайлаг биш ч гэсэн бүгд сайхан биетэй, ааш зан сайтай, гэр орны ажилд сайн. бас бараг 3-лаа л 10-аа онц төгссөн юм. би тэгж чадаагүй ээ. төгсөлтийн үеэр зүрх сэтгэл маань маш их шаналан, ганцаарлдаж, анхны хайр болсон түүнийхээ хойноос гансарч байлаа. за тэр ч яахав. гэрийнхнээ ярьж байсан нээрээ. ах маань их сайн хүн. Надаас 7 ах, ухаантай, сэтгэлэн, аав ээжийг их хүндэлдэг. Бас ганц эрэгтэй хүүхэд нь байсан болохоороо жоохон зоргоороо. намайг төрөхөд хамгийн их баярласан хүн бол тэр байгаа юм. Ахыг Ганбаатар гэдэг. Гэр бүлийнхэн дотроос би хамгийн их хайртай, бас хамгийн эмээдэг хүн маань тэр. яаж өөрийгөө хамгаалах, гутлаа байнга цэвэрхэн өмсөх хэрэгтэй тэр надад заасан. Сайн найзаа хэрхэн сонгох, хэцүү асуудлыг яаж шийдэхийг ч гэсэн. Ах маань хөгжилтэй, бас өөртөө итгэлтэй болохоор цөөнгүй охид араас нь гүйж, хайр зарладаг байлаа.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.18.09 11:16 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
тэдний заримыг нь би сайн танина. ахтай уулзах гэж ирэхэд нь би хаалга тайлж, байхгүй гэж хэлэх зүүрэгтэй баййдаг байв. Туяа гэдэг эгчийг би бүр сайн таньдаг байлаа. Ахын ангийн, өндөр, бордуу, хөөрхөн нүдтэй эгч байсан. хааяа гоё амттай чихэр авч ирдэг байсан. ах маань яагаад ч юм түүнийг ердөө тоодоггүй байв. надад бол гоё д охин шиг санагддаг байлаа. харин дараа нь ах надад багшийнхаа дүү охинд сайн гэдгээ хэлсэн юм. тэрэнтэйгээ 6 жмил үерхсэн.
эгч нарын янз бүрийн асуудлыг би ердөө мэддэг байлаа. Гурвуул гурвуулаа болохоор бид 2-ын оролцоо ямар ч хэрэггүй байсан. тэд галзуухны өрөөний хаалга хаагаад 2 цаг ярьж суух юм бол ямар нэг асуудал болсон байна гэж би гадаргаладаг байсан юм. Дунд аниаг маань асууж хэд хэдэн залуу ирдэг байсан. харин би байхгүй гэж хэлэхэ хэрэггүй байсан. Аниа инээд алдан гарч үүдэнд зогсоод хэдэн минут ярилцдаг байлаа.
ах эгч нарийн маань эсрэг хүйстэндээ хрхэн ханддаг нь надад маш сонин санагддаг байлаа. тэднийхээ тухай ярихдаа нүд нь нэг л өөр гэрэлтээд, инээмсэглэж эсвэл их догдлон ярина. надад үнэхээр гоё юм шиг санагддаг байсан. хурдхан том болмоор л байв.
Би дунд аниа шигээ тэгшхэн шулуун хөлтэй. бас бага аниа шигээ хацар дээрээ хонхойдог.охин хүүхэд шиг хонхорхойтой гэж ах маань надад ганц нэг хэлж байсныг санадаг юм. харин хайртууд маань хонхорхой чинь чамд их зохидог гэж магтдаг байсан. би сүүлийн залуугаасаа салаад 2 долоо хонож байгаа юм. тэрэнд би тийм ч их хайртай байгаагүй ээ. гэхдээ бараг бүтэн жил үерхсэн болохоор жаахан үгүйлэгдээд байна. зарим шөнө их ганцаардаж, дулаан энгэрт нь шигдмээр хэцүү байдаг

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.22.09 12:28 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
бид хоёр зүгээр л салчихсан. ямар ч хэрүүл, хардалт энэ тэр байгаагүй. Бони маань Дархан явчихаад ирэхдээ хоёулаа ингээд дуусгая даа гэсэн. Би юу ч хэлээгүй, нэг үнсчихээд л яваад өгсөн юм.
Анхны хайрынхаа тухай ярьж өгөх үү? би шилжилтийн насандаа хамгийн эмзэг байсаан. Ангийн охид биений юм нь ирсэн тухай шивнэлдэж эхлэхэд би атаархдаг байлаа. хөх нь ургаж, хацар нь ягаараад бүгд л эмэгтэй хүн болцгоож байлаа. харин надад сахлын мөр гарч, энд тэндээс үс ургаж эхэлсэн. би тэр бүгдийг үзэн ядаж байв. миний эрэгтэй гэдгийг сануулдаг байсан тэр зүйл ч томрон, надад таалагддаггүй байдлыг байнга үүсгэдэг болсон. тэр үед параллель ангийн нэг банди маань надад маш их таалашдаж эхэллээ. би гайгүй өндөр байсан болохоор ангийнхаа сагсны багт ордог байв. тэр нөгөө ангийн багийн хамгийн мундаг нь байсан. өндөрдүү, цайвар царайтай, бас давхраагүй боловч их гоё тунгалаг нүдтэй хүүхэд байв. бид нар сургуулийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох үеэр би түүнийг маш их харж, шохоорхож байгаагаа мэдсэн юм. тэдний ангийг тоглох үед би нүд салгахгүй ширтдэг байв. 7-р ангид байсан байх аа даа. цоо шинэ сагсны хослол өмсч, ориг пүүзээр гангарсан тэр хөвгүүнийг ширтэж суусан нь ганцхан би биш байсийн. Сургуулийн охид шивэр авир гэлцэж, нэрийг нь дуудан хөгжөөн дэмжиж байв. Түүнийг Тамираа гэдэг байлаа. Би удтал түүнийг харж, хэрхэн гүйж, шидэж, бөмбөг дамжуулж байгааг нь нүд салгалгүй ширтэн сууж байлаа. Ангийн маань Баяраа "нээрээ гоё пүүз байгааз?" гэхээр л би өөрийгөө хэтэрхий шүлэнгэтэн харж байгаагаа ухаарч, их ичсэн.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.29.09 4:21 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
бид нар дүүргийн аваргад орохоор дундаасаа шигшээ баг гаргалаа. би багтсан гэхдээ садал дээрэ суудаг үүрэг гүйцэтгэх байв. Харин Тамираа гол довтлогчдын нэг болсон. Орой бүр сургуулийн зааланд бэлтгэл хийнэ. бид хоёр гайгүй сайн найзууд болсон. Уулзахдаа гар бариад юутай? гэдэг нь надад үнэхээр гоё байдаг байлаа. 2 жил сайн найзууд явсаан. би түүнд сайн гэдгээ хэлэх гэж хэзээ ч зүрхэлж байгаагүй. харах тоолондоо үнэхээр баяртай байдаг байсан ч хэзээ ч бүтэхгүй, биелэхгүй анхны хайр, мөрөөдөл минь намайг илүү ихээр шаналгадаг болсон юм. тэр энэ хугацаанд 3 ч охинтой үерхсэн. Харин Зулаатай үерхэж байхад нь л хамгийн хэцүү байдаг байсан. Зулаа үнэхээр хөөрхөн охин байлаа. хөх нь л жаахан болохоос нүд шүд тэгш, зүс царай, бие хаа сайтай охин байсан. тас тас хөхрөн тамираагийн мөрнөөс түшиж, дээш доош болон инээхийг нь хараад ямар азтай юм бэ гэж үргэлж атаархдаг байлаа.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jul.04.09 11:01 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
тэр үеэс манай гэр бүл эдийн засгийн хувьд хүнд байдалд орж эхэлснийг би сайн санаж байна. аав маань наснаасаа эрт тэтгэвэрт гарч, ээжийн цалин таван хүүхэдтэй айлд шнэхээр хүрэлцэхгүй болж ирсэн. Том аниа маань үерхээд удаагүй залуутайгаа тусдаа гарсан нь энэнээс л болсон гэж би боддог. ээжийг багш болохоор хүмүүс дандаа чихэр, набор бэлэглэнэ. 10-20 болоод ирэхээр нь ээж цуглуулсан чихрээ нэг найзынхаа тохиролцооны дэлгүүрт аваэачиж өгөөд оронд нь цагаан будуу элсэн чихэр авдаг байлаа. ээж маань үүнийгээ их л ашигтай наймаа гэж хийсэн мэтээр төсөөлж хөөрөн, гэр хүрэх замын турш ярьж явдаг байлаа. бага нь болохоор надаар хань хийнэ. нанад энэ нь ердөө ч сайрхаад байхаар зүйл байгаагүй, үргэлж гол харлан, гашуун юм сэтгэлд овоордог байлаа. ээж ямар өрөвдэлтэй зүйл хийж байгаагаа ерөөсөө мэддэггүй байсан. Манайх ийм байдалтай их удсан. Аниаг тусдаа гарахад нь ээж утас зүү, орны цагаан хэрэглэл бас 1 шинэ данхнаас өөр юу ч өгч чадаагүй.
Яг тэр үеэс эхлэн би гэрийнхэндээ өөрийнхөө хэн болох тухай бага багаар мэдээлэл өгч эхэлсэн юм. Тэд эхлээд юу ч ойлгохгүй байлаа. Ээж, аав хоёр маш их гайхаж, миний талаар хоорондоо байнга ярилцдаг болов. Би үсээ урт ургуулан аль болох бариу цамц өмсөхийг хичээдэг болсон. энэ бол миний хувьд их дэвшил байсан юм. 5 сар болж сургууль амрах дөхөөд хүүхдүүд улсын шалгалтандаа ухаангүй бэлдэж байхад би нүүрээ яаж илүү эмэгтэйлэг харагдуулах талаар бодон толины өмнө удаан суууна. Ээж, аав, ах бас 2 аниа намайг их л дургүйцэж, эмчид хүртэл үзүүлсэн. Хуучин байдалдаа эргэн орохыг шаардаж эхэлсэн. Том аниа нэг өдөр ирээд хаалга цохиход нь би хаалга тайлж өгсөн юм. Аниа маань нөхөртэйгээ явж байсан болохоор их ичсэн гэсэн. тэр хоёр намайг хараад бараг таниагүй, сайн харж байснаа Баагий аниагийн дүү?.. гэсэн юм. би тэр үед ямар ч эсэргүүцлийг давахад бэлэн болсон байлаа. би өөрийгөө эмэгтэй хүн гэж бүрэн мэдэрч байв.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jul.16.09 9:42 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Тамираа надтай анд нөхрийн харьцаатай явсаар л байлаа. Харин сүүлд ирэхдээ "чи ямар өөр болоод байна аа?" гэж хэлсэн. тэр хэдийгээр тамхинд орж, жаахан турсан ч миний мөрөөдлийн ханхүү хэвээрээ байлаа. заримдаа тэр халамцуу ирж, орцны шатан дээр удаан сууна. Тамираа жаахан согтохоороо нүд нь мэлтэрсэн гүймхий болж, миний биед хамаагүй хүрдэг байлаа. тийм учрасс би согтуу хүний муухай үнэртэй амьсгалыг нь үл анзааран олон цагаар дэргэд нь сууна. Хаврын шалгалтын өмнөх долоо хоног би гэнэт их солнин зүйлтэй тулгарлаа. нэг өдөр заалны хаалгаар манай ангийн Цогзоо их ширүүн орж ирлээ. бид хоёр нэг ширээнд сүүлийн 3 жил суусан. тэр их хөөрхөн ааштай, тусархуу сайн охин байсан юм. миний сайн найзуудын нэг болсон том хацарт хөөрхөн Цогзоо над руу аймаар муухай харсаар шууд чиглэн ирэв. түүнийг надад сайн гэж ангийн охид шивнэлддэг байсныг би мэднэ. Дөрвөн ч жил цэргийн баяраар надад бэлэг өгснийг нь би санаж байна. харин тэр өдөр тийм зүйл болно гэж би ердөө ч бодоогүй байсаан. Яагаад би зааланд байж байснаа мэдэхгүй юм. Ямар ч л байсан нэг давхарт байдаг биеийн тамирын зааланд тэр үйл явдал болсон юм. Цогзоо над дээр хүрч ирээд нүүрэнд минь тулаш шахан зогсов. тэгснээ:
"Үсээ хурдан тайруул, за юу. Чамайг охин шиг гэж хүмүүс яриад байна. би охинд сайн болсон юм уу ямар"
тэр маш чанга хашхираад сүүл рүүгээ хоолой нь чичирч, уйлах дөхөв. Би яах ч учраа олсонгүй

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jul.16.09 11:15 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
"Уучлаарай Цоогий" гэлээ
"намайг Цоогий гэдэггүй, Цогзоо гэдэг за. Цогзолмаа !!!" тэр нүүрээ дараад гүйгээд явчихлаа...

Амьдралд минь олон шинэ зүйлс бий болж, чамин сайхан боловч утгагүй хахир ертөнц өөдөөс минь яг л тэр өдөр Цогзоо надад яаж ойрхон тулж ирсэн шиг ойртон ирлээ. Цогзолмаа надад тийм сайн байсан гэж би мэдээгүй. тэр 10-аа төгсөөд л дараа жил нь нэг залуутай сууж хүүхэд гаргасан гэсэн. Тэр найз минь байхаа больж, намайг үзэхээ байсан.
Яг тэр үеэс би хөмсгөө засаж эхэлсэн юм. аниагийн чимхүүр байнга л толины өмөн байж байдаг байсан болохоор ядах юм байгаагү. эхлээд өвддөг байсан. Нүдэнд нулимс цийлэгнээд л, харин сүүлд нь зүгээр болчихсоон.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jul.23.09 4:14 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
...Нэг өдөр л гэнэт миний бие их муудлаа. Чиний найзуудтай орой болгон пабд суудаг байсан, тэгээд тамхины утаанаас л болсон гэж би бодож байлаа. ханиалгаад зогсож чадахгүй болчихдог байсан юм. Тэр өдөр харин надад эмнэлгийн тусламж авах зайлшгүй хэрэгтэй болсон гэж санагдлаа. би эмнэлэг рүү явлаа. Харин тэндээс ирэхдээ "заа, яав л гэж дээ" гэсэн бодлоо хаясан байв. Уушигны сүрьеэтэй гэж оношлуулаад нэг их гайхсангүй, гэхдээ хүндэрсэн, хэвтэж эмчлүүл гэснийг нь сонсоод маш их гайхав. Эрчимт эмчилгээ хийлгэх хэрэгтэй байна, заавал хэвт гэлээ.
Тийм их муудсан юм байх даа гээд итгэж ядлаа. заавал хэвтэх хэрэгтэй, энэ л намайг их зовоож байв. Мэдээж намайг эмэгтэйчүүдийн тасагт хэвтүүлэхгүй нь ойлгомжтой. Харин дан эрчүүдтэй нэг өрөөнд байна гээдэг бол миний хувьд ямар ч боломжгүй зүйл байлаа. эсвэл холилдсон байдаг юм болов уу?
...Би ямар ч байсан хэвтэхээр шийдэв. эрүүл мэнд бол хүнд байж болох хамгийн чухал зүйл гэдгийг ээж маань гүйцэт ухамсарлуулан хүмүүжүүлсний хүчинд л өдий зэрэгтэй яваа гэж өөрийгөө боддог болохоор би өөрийгөө хүчлэн тийш нь авч очсон. Харин би энэ шийдвэртээ үйлдсэн амьдралынхаа туршид харамсана гэж яаж мэдэх билээ...

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Aug.06.09 1:56 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Би тэр тухай бодох ч дургүй. Амьдралд минь хамгийн том хар толбо болсон үйл явдал. Эрэгтэй хүнийг би тэрнээс илүү муухай байж чадна гэж бодохгүй байна.
Тэр үед бас сүрьеэгийн тасагт хэвтэж байсан 3 залуу намайг үргэлж гоочилдог байлаа. Би “үүнээс ч дор байж болох л байсан” гэж бодоод юу ч хэлдэггүй байсан юм. Өндөр туранхай, шанааных нь яс төвийсөн хамгийн муухай царайтай, хараал их хэлж, тамхи завсаргүй баагиулдаг нь нэг өдөр намайг гараараа дохин дуудав.
-Зиа тэгээд хэзээ гарах гээд байна даа
-3 хоног үлдсэн.
-2 сар хэвтчихэв үү?
-Үгүй ээ, сар хагас л болсон.
-Гарахаасаа өмнө ах нарыгаа нэг баярлуулах юм байгаа биз дээ?
-Айн? Хэхэ. Мэдэхгүй ээ. Баярлуулчихаар юм надад байхгүй. Би уудгүйм чинь
-Заавал уух юм гэхгүй ээ. Яахад оройн тарианы дараа өрөөнд ороод ирээрэй.
-аан, өнөө орой юу?
-Мхн.
-За.

Мэдээж би ухаанаа гартал айгаагүй. Гэхдээ л хоолойных нь өнгөнөөс олигтой юм болохгүй нь дээ гэж мэдэрсэн.
...Өрөөний хаалга тогшоход дотроос:
-“Пожалуйста” гэж баяртай, уриалгахнаар зөвшөөрөл өгөв.
Тамхины утаа хөшиглөсөн саарал хөх манант өрөөний мухарт хумсын чинээ 3 улаан гал тод харагдана.
-Хаархөн дүү, наашаа суучих.
-За уудгүй гэж байгаа. Уул нь жаахан уучихвал чамд л хэрэгтэй. Ядаж л бага өвдөнө.
-Юу гэнэ ээ?
-аан... юу ч биш ээ, нэг татчих
-Үгүй ээ, би чаддагүй. Хэлсэн ш дээ.
-нээрэн тийм.
-Миний дүү 3 хоноод гарна гэсэн биз дээ. Бид нар бас чамайг гомдоох санаагүй л байна.
-ах нар нь үргэлж үргэлж үгээр идэж зовоож байсан. Уучилна биз дээ айн? Энд удаж байна өө, Бараг л эмнэлэгт хэвтдэг биш, амьдардаг болоод байгаа. Уйдах юм.
-Чи чинь тэхээр охин гэсэн биз дээ? Юу...
-Мангар тэнэг минь, юу гэж новшийн юм яриад байгаан. Дуугай сууж бай, мэдэв үү?
Чи битгий юм бодоорой за юу?
-Юм бодоогүй ээ, Би өрөөндөө оръё доо. Агаа ирнэ гэж байсан. Утсаа өрөөндөө орхичихсон, залгаж байгаа байх.

Би тэндээс гарахын түүс болоод худлаа хэлсэн. Харин тэд нар намайг яах ийхийн зуургүй бариад авсан...

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Aug.08.09 5:02 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Уйлж чарлаж, аврал эрэн хашхирахыг минь хэн ч сонсоогүй.Тасагт хэвтэж байсан 6-хан хүний 3 нь тэр өрөөнд намайг хүчрхийлж, 2 эмэгтэй нь салхинд суухаар гадагшаа гарсан байсан юм. Айж, эмь тэмцэн эсэргүүцсэн маань тэд нарт илүү таашаалтай байх шиг байсан. Бүтэн 2 цаг хагас би зогсолтогүй түрэмгийлэн доромжлуулсан юм. Агаа гадаа бараг хэдхэн метрийн зайд намайг эргэхээр ирээд хүлээж байсан. Харин би 3-4-хөн хананы цаана үхэхийн ирмэг дээр иртлээ тарчилсан. Агаа над руу тасралтгүй залгаж, утасны хнон тасралтгүй дугарсан. Сүүлдээ утасны уэнэг дуусаад унтарчихсан.
Одоо би Нокиа маркийн утасны нокиа тюнийг тэвчиж чаддаггүй. Тэр аяыг би үзэн яддаг.


_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Sep.09.09 12:20 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Маргааш нь, нөгөөдөр нь ч би арчаагүй, өвдөж доройтсондоо болж шоконд орсон амьтан шокд орсон амьтан хана ширтэн хэвтэж өнгөрүүлэв. Хоёр хоног, бараг 50 гаруй цагт 2-хон удаа л бие засахаар боссон. Юм идэх ч хүсэл байсангүй. Агаа дахин дахин ирээд надтай уулзаж чадалгүй буцсан. Харин нэг орой, эмнэлгээс гарахын өмнөх өдөр ээжлийн сувилагчийг аргалаад дотогшоо ороод ирсэн байлаа. Чи нүүрийг нь харж чадахгүй байсан. Сувилагч нар намайг босч чадахгүй байгаа,, сэтгэлээр их унасан юм шиг байна, яасныг нь мэдэхгүй гэж хэлсэн гэсэн. Агаа намайг хүёээр өөр лүүгээ эргүүлэн нүд рүү ширтэж "Яасан?" гэж их ноцтой асуусан. Харин би амаа нээж нэг хэлэх гээд чадаагүй ухаан балатрсан байсан юм.
сэргэхдээ би агаагийн тусдаа хөлсөлж байсан байранд сэрэв.

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Sep.21.09 2:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Joined: Jul.14.06 2:40 am
Posts: 2030
Location: He is exhalted
Гэгээнээгийн төгсгөлийн миний товхимлоос уншаарай :mrgreen: ном 3 жилийн дараа гарна :hihi:

_________________
trust no man!


Top
   
 
PostPosted: Jun.06.10 4:51 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: May.14.10 1:49 am
Posts: 89
Location: орчлонгын нам гүм дунд орших оршихуйн гүн цэнхэр далайн ёроолд нам гүм нойрсож байна
“Бүрх малгайтай хүн”

-Энэ ах дандаа л тааралдах юм, ямар хүн гэхээрээ хаа сайгүй ингэж дайралддаг байна аа, эсвэл би хэтэрхий ажиглаад байна уу?” хэмээн Болор эргэцүүлэн зогсоно. Толгойд нь томдох шахсан далбагар саравч бүхий бүрх малгай өмсөж, мөр ханцуй нь элэгдсэн савхин хар хүрэмнийхээ халаасанд гараа хийгээд, нөгөө гартаа тамхи барин зогсох хижээл насны туранхай эрэгтэйг ийнхүү харж байтал Цэнгэл ганган цагаан тэргээрээ ус цацалсаар ирж замын хашлага дагуу зогсов. Үсээ сүүлийн үеийн залуусын этгээд маягаар засаж, нарны шил зүүсэн дэгжин залуу цонхоороо цухуйн гараа даллахтай нь зэрэгцээд Болорын бодол сарниж одов. Бүсгүй хүлээж ядсан хүний хурдан яаруу алхаагаар гүйх шахам ирж машинд суунгаа:

“-Пээ, Та хоёр чинь яасан их уддаг юм бэ, одоо амжих уу?” гэхэд Цэнгэл инээд алдан:
“-Санаа зоволтгүй ээ, шувуу шиг нисээд л хүрчихнэ, найз нь болдог бол нисмээр л байна шүү ” гээд хөгжилтэй инээмсэглэхэд Болорын найз залуу болох Мөнхөө угтан авч:
“-Оюунаа ч чамайг их санасан байгаа даа” гээд Болор луу хандан хөгжилтэй инээнэ.
“-За, тэгвэл хурдан нисээрэй” гэх зуураа Болор машины толинд харж, үсээ илэхдээ өнөөх хүнийг гэнэт олж харав. Тэр хүн яах аргагүй наашаа харж байгааг мэдсэн Болорын царай барайн илт сандрахдаа бушуухан нүдээ буруулав.
Олон Улсын тэмцээнээс шагналаа тэвэрсээр ирж буй найз бүсгүйгээ угтах гээд догдлон буй Цэнгэл түүнийг эс анзааран онгоцны буудлын зүг жолоо заллаа. Нуруугаар нь хүйт даах мэт болж, бяцхан айдас Болорыг нөмрөхөд Мөнхөө, Цэнгэл хоёрт хэлэхээр завдан үл ялиг чичирхийлэн байж:
“-Сая тэнд...” хэмээн дөнгөж хэлж эхлэхтэй нь зэрэгцээд Цэнгэл айдас байтугай ямар ч муу юм тогтохын аргагүй баярласан хүний бахдалтай чанга дуугаар:
“-Арын суудал руу хараач, ямар вэ дээ?” хэмээн инээд алдан хэлэхэд Болор хөөр баяр болон яваа найздаа таагүй зүйл хэлж түвдэлгүй чимээгүйхэн эргэж харвал өнгөн өнгийг гайхалтай хослуулсан томоос том цэцгийн баглаа нүдэнд нь тусав. Өөрийн эрхгүй сэтгэл нь сэргэж:
“- Хүүе ээ, Ямар гоё юм бэ? Миний найз чинь үнэхээр мэдрэмжтэй юм аа. Чи ч манай Мөнхөөгөөс сайн суралцаж байна шүү” хэмээн хөгжилдсөөр харь орноос ирж буй Оюунаагаа хэрхэн угтах тухай элдвийг ярилцахын хамт мөнөөх айдас түгшүүр нь үүл мэт замхарлаа. Энэ мэт байдлаар Болор хэн нэгэн үл таних этгээд дагаад байгаа тухай хэнд ч хэлэлгүй явсаар л. Чингээд хаа нэгтээ санамсаргүй тааралдах болсон тэр хүн алга болмогц Болор энэ тухай хэсэгтээ л ор тас мартана.
Бүрх малгайтай, дөлгөөн харцтай, ядруу царайтай энэ хүнтэй хэзээнээс эхлэн дайралдах болсоноо сайн мэдэхгүй ч, яагаад ч юм сүүлийн үед нэлээд ойр ойрхон, бүр заримдаа өдөр бүр шахуу тааралдах болсон нь санамсаргүй гэхэд арай л олон удаа гэмээр хачин жигтэй санагдах болсон юм. Гэвч Болороо элдвийг бодохыг хүсэхгүйн дээр “-Хүмүүс зөрөлдөж л байдаг, өдөрт хүмүүс хичнээн тааралдахыг алийг тэр гэх вэ” хэмээн өөрийгөө тайвшруулна.
Түүнтэй тааралдсан бас нэг өдөр Болор ээждээ энэ тухай цухас дурьдахад ээж нь бяцхан мөнгөлөг хайрцагийг их л нандигнан арчингаа инээмсэглэн:
“-Хүмүүс бишгүй л тааралддаг шүү дээ. Энэ Надмид эгч чинь байна шүү, сүү авах болгонд надтай тааралдсаар байгаад найзууд болсон шүү дээ” гээд хөгжилтэй инээснээ ямар нэг зүйл санасан бололтой царайгаа төв болгож:
“-Гэхдээ миний охин гадуур болгоомжтой явж байгаарай. Одоо чинь элдвийн л юм сонсогдох болж” хэмээн анхааруулаад Болорын дэргэд ирж суув. Тэгээд мөнөөх бяцхан хайрцагаа онгойлгож, гоёмсог болор шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмгийг гаргаж ирсээд бодол болон гөлөрч:
“-Уг нь хоёулаа байсан бол... ”гэж өөрийн мэдэлгүй барим тавим хэлэв.
“-Ээж ээ, та сая юу гэсэн бэ?” хэмээх Болорын дууг сонсоод үл ялиг цочих мэт болсноо:
“-Аан.., энийг хар даа. Гоё байгаа биз? Охиныхоо хуриманд зориулж яг иймийг хийлгэнэ ээ” гэв.
“-Ийм гоё ээмэгнийхээ өрөөснийг та яасан юм бэ” гэхэд ээж нь ямар нэг зүйлд санаа зовних шиг гуниглангуй шүүрс алдаж:
“-Дээр үед гээчихсэн юм аа” хэмээн сонсогдох төдий хэлмэгцээ босоод явчихав.
Өдөр хоногууд ар араасаа хөвөрсөөр. Орчлонгийн хүмүний барагдашгүй ажил төрөл, амьдрал хэвийн үргэлжилсээр ахуйд бүрх малгайтай хүн бүсгүйд мэдэгдэлгүй сэм дагасаар байгааг Болор төсөөлөх ч үгүй явлаа.
Зуны цэлмэг өдрийн аагим халуун нар зулай төөнөсөн нэгэн өдөр Болор тортой юмаа дааж ядан залхуутайяа алхаж явахад гар утас нь хангинан жингэнэв. Тэрээр Оюунаад:
“-Та нар хаа явна? Хурдан намайг ирж аваачээ. Энэ халуун наранд чинь хайлах нь байна шүү. Аа тийм, ундаа ч юм уу, ус ч юмуу нэг уух юм авчраарай. Би нөгөө цэцэрлэгийнхээ гадаах сандал дээр хүлээж байя” гэв. Хөлөө амраахын хүслэн болж явсаар зорьсон газраа ирээд цэцэрлэгийн хашааны өмнөх саглагар модны сүүдэр дэхь модон сандал дээр намсхийн суув. Энэ үед бүрх малгайтай хүн Болорт өчүүхэн ч гэсэн дөхөх, бас тус нэмэр болох боломж гарсанд баярлана. Тэгээд сүүлийн мөнгөө шавхан цэвэр ус худалдаж авлаа. Харин хэрхэн Болорт өгөх учираа олохгүй хэсэг тээнэгэлзсэнээ ямартаа ч түүнийг үргэлжлүүлэн дагав. Үнэн хэрэгтээ тэрээр охинтой үргэлж уулзахыг хүсэвч, ямар ч боломж олдохгүй тул сэтгэл нь шимширч дэмий л ийнхүү дагасаар нэлээд хугацааг өнгөрсөн билээ. Уулзахын мөрөөсөл болж явсан хайртай хүмүүсээ хэрхэн яаж, хаана амьдарч буйг санамсаргүй мэдсэн тэр азтай өдрөөс хойш Базар ийнхүү охиныг дагах болсон. Заримдаа ингэж явахдаа түүнийг айлгах вий гэж эмээнэ.
Болор халууцахын хэрээр духан дээр нь бурзайсан хөлсөө нарны сийрсэн малгайгаараа сэвж хэсэг суув. Эргэн тойрноо танадах мэт харахад ойр хавьд хүн байсангүй тул санаа амарч, сандлын түшлэг налан малгайгаа нүүрэн дээрээ хагас тавиад нүдээ хэсэг анилаа. Сэвэлзүүр салхи аагим халуунаас түүнийг сүүдэрлэн буй модны мөчир навч хөдөлгөж үе үе сэрүү татуулан үлээх нь нэн таатай. Холгүй орших замаас эцэс төгсгөлгүй зөрөлдөх машины чимээ, хаа нэгтээ хүүхдүүдийн инээлдэх дуу гээд хотын чимээ үргэлжлэн сонсогдсоор. Энэ бүхнийг чагнан түр ч гэсэн амсхийхдээ зүүрмэглэх шахсан Болор бугуйн цагаа харахаар малгайгаа авч алгуурхан нүдээ нээв. Онийн байж харвал хажууд нь шив шинэхэн савтай цэвэр ус байна. Гайхахын хэрээр нозоорсон нойрноосоо сэргэсэн Болор нүдэндээ ч итгэсэнгүй дахин харвал үнэхээр савтай цэвэр ус байх нь тэр.
Энэ зуур учирыг үл ойлгон гайхсан Болор найзуудыхаа тухай:
“-Юу вэ? Хаанаас энэ ус...? Эд нар одоо надаар даажигнахаар тийм хурдан ирэх болоогүй дээ” хэмээн мэдээжийн юмыг хөнгөхөн бодоод сандлаас ухасхийн босож хэд алхав. Ийш тийш хэн нэгнийг хайх мэт харвал Цэнгэл шил толь мэт ганган цагаан машинаа наранд гялбуулсаар цэцэрлэгийн булангаар тойроод айсуй. Болорын нүдэнд инээмсэглэл тодорч, малгайгаараа тэдний зүг даллаж байх хооронд Базар дэмий юм хийсэндээ самгардан мөнөөх цэвэр усыг шалмаг гэгч нь буцааж аваад сандарсандаа саглагар модны ард амьсгаа даран нуугдав.
Болор эргэж ирэхэд мөнөөх савтай ус алга байлаа. Бүр гайхаж хоцорсон бүсгүй:
“-Хачин юм даа, Яах аргагүй савтай цэвэр ус байсан. Энд л байсан даа, би хий юм харсан баймааргүй юм!” хэмээн өөртэйгээ ярин сандлын эргэн тойрныг нэгжиж байтал найзууд нь хэзээний хүрэлцэн ирж ямар нэг зүйл хайж мунгинах Болорыг хараад:
“-Үгүй, Чи минь юугаа ингэтэл эрээ вэ?” гэхэд Болор саяын болсон явдлыг үнэн сэтгэлээсээ сонирхуулан ярьж өгөв. Залуус инээлдэн:
“-За, тийм юм гэж хаа байдаг юм? Манай Болороо, ам нь цангаж халуун наранд ядарсандаа л цэвэр ус төсөөлөө биз. Алив наадахаа ...” гээд тортой юмыг нь дамжлан тоглоом шоглоом болгож инээлдсээр бүгд машиндаа сууцгаалаа. Найзууд хөдөө газар ажиллаж буй Мөнхөөг эргэх бэлтгэлээ хэр базаасан эсэхээ ярилцан ахуйд Болороо ус уунгаа:
“-Айхтар халуун өдөр байна даа. Нөгөө хэд аль эрт ирчихээд одоо бид хэдийг л хүлээж байгаа.” гээд сэрүүцэх санаатай санамсаргүй цонхоор шагайвал мөнөөх бүрх малгайтай хүн цэцэрлэгийн хашааны хаалгаар гараад модон сандал дээр суухыг олж харлаа. Үүнийг хараад цочсондоо гэнэт ар дагз руу нь ямар нэг хүнд юмаар цохих мэт болж, айсандаа зүрх нь түг түгхийтэл цохилов. Сандарсан Болор:
“-Та нар сая нэг малгайтай хүн харсан уу?” гээд тэвдэн байж асуутал угийн наргианч зантай найзууд нь пирхийтэл инээлдэж, тэдний дундаас Цолмон тас тас хөхрөн:
“-Харсаан. Харахаар барахуу. хажуудаа аваад явж байна” гээд түүний нарны малгайг толгой дээр нь тавиад найрсагаар:
“-Хөөрхөн бүсгүйг нь ингэтэл ядраалаа гээд Мөнхөө хүү уурлавал яана аа” хэмээн хөгжилтэйгээр инээлдэв. Харамсалтай нь Болороог үнэхээр айдаст автан явааг дөрөвийн дөрвөн хүний хэн нь ч анзаарсангүй.
Өвс ургамлын таатай үнэр хамар цоргисон хөдөөний гайхалтай намуун үдэш залуус машины хөгжим хангинуулан ямар нэгэн сонирхолтой зүйл ярьж байгаа нь илт байсхийгээд л нирхийтэл инээлдэнэ. Энэ үед зуны халуун өдрүүдэд гэрээсээ хол ажилласан Мөнхөө намар нижгэр хурим хийх тухай гэгээн бодолдоо хөтлөгдөнө. Чингээд найз бүсгүйнхээ мөрөөр тэврэн алхах зуур Болороо түүнд мөнөөх бүрх малгайтай хүнээс үүдсэн айдасаа төгсгөл болгож, өдрийн болсон явдлаас эхлээд тэр тухай бүгдийг Мөнхөөд ярив.
Үүнийг анхааралтай сонссон халамжит залуу их л санаа зовнин байж, дараагийн удаад тааралдвал хэрхэвч түүнийг явуулж болохгүй. Тэгээд ямар нэг муу санаа агуулсан эсэхийг танадаж мэдээд, хэрэв тийм бол яаралтай барьж цагдаад мэдэгдэх талаар нэн чухал зөвлөгөө өглөө.
Хүсэн хүлээсэн намар цаг ч ирдгээрээ ирж, хос залуус хуримын бэлтгэл гээд тун завгүй.
Хуримын өмнөх өдөр. Амьдралынх нь хань болж насан туршийн жаргал зовлонгоо хуваалцах бүсгүйтэйгээ маргааш гэрлэнэ гэхээс догдлон байх Мөнхөө Цэнгэлтэй хамт ойр зуур ажил амжуулахаар төмөр хүлгээ хөлөглөн явна.
Энэ үед ээжийхээ захиалгаар мөнгөн ээмгэний өрөөснийг авахаар дарханы газар луу Оюунаатай хамт явж байсан Болороо гэнэт мөнөөх бүрх малгайтай хүн түүний хажууханд нь байхыг хараад зогтусав. Бүрх малгайт Болороотой харц тулгармагц түргэн гэгч нь эргээд алхах нь тэр. Юутай ч энэ удаад зориг гарган тэр хүнийг юун хүн болохыг мэдэх хүсэлдээ хөтлөгдөн дагаж явлаа. Энэ зуур гар утсаа чихэндээ наан тас тас инээх Оюунаагаас нэг л мэдэхэд холдон одсон байв.
“-Одоо л юун хүн яах гэж дагаад байгааг мэдэж авахгүй бол..., Яасан ч явуулж болохгүй!” хэмээн Мөнхөөгийн хэлсэн үгийг санан санан түүний хойноос түргэн гэгч нь алхав.
Намрын шаргал нар баруунтаа хэвийж, хос залуусын хурим болно гээд ах дүү хамаатан садан бүгдээр цуглаж, олны хөлд дарагдсан Болороогийн ээж:
“- Хүүхээ, эгч нь хичнээн дахин залгаад цаадахын чинь утас болдоггүй, хаачсан хүүхэд вэ?” гэсээр Оюунаа руу залгав. Өдөржин эрэл сурал болоод найзыгаа ололгүй тэвдэж сандарсан Оюунаа нулимсаа барьж ядан:
“-Бадам эгч ээ, би жаахан байж байгаад эргээд залгая” гэж арай ядан хэлэв. Хуримынх нь өмнөх өдөр чанх дэргэдээсээ найзыгаа хаа одсоныг мэдэлгүй хоцорсон Оюунаа орой гэхэд түүнийг олно гэдэгт найдаж, хэнд ч хэлэлгүйгээр өдөржин хайсан нь энэ. Гайхаш нь барагдсан тэрээр чичирсэн гараар Цэнгэл рүү залгаж энэ бүхнийг хэллээ. Мөнхөөгийн гар утас дугарахад тэвдэж сандарсан Оюунаа учир нь үл ойлгогдохоор ямар нэг зүйл ярьж байснаа дуу нь тасалдан чимээгүй болов. Төдөлгүй Цэнгэл залгаж:
“-Мөнхөө, би одоо яваад очъё. Хаашаа ч битгий гараарай, хүлээж бай” гээд хүүе гэхийн зуургүй утсаа таслав.
Төдөлгүй хайрт бүсгүй нь бүхэл өдөржин ор сураггүй алга болоод байгаа тухай сонссон Мөнхөө давын өмнө Болорын ярьж байсан бүрх малгайтын тухай саналаа. Чингээд цагдаа сэргийлэхэд мэдэгдэн бөөн эрэл хайгуул болов.
Харин Болор бүрх малгайтыг дагаж явсаар захын хорооллын нэгэн нарийхан бөглүү гудамжинд хүрэлцэн ирлээ. Мөнөөх хүн байн байн эргэж харан явсаар хуучин модон хашаанд орчихов. Түүнийг алдахгүйн төлөө улайран дагасан Болор гэнэт ямар газар ирснээ гайхахын зэрэгцээ дотроо түгшиж эхэллээ. Мэгдэн байж дүрлийсэн алаг нүдээ эргэлдүүлсээр үүдэнд нь дөхөж очоод хашааны завсраар шагайв. Ядуу гэхэд арай хэтэрхий санагдмаар сарампай болсон хашаанд байшин гэхээсээ илүүтэй амбаар гэмээр хэзээ мөдгүй нурах шахсан навтгар байшин харагдана. Энэ хүртэл түүнийг нэхэж ирсэн Болор эргэн тойрноо сайтар харж аваад явахаар завдтал ядарч туйлдсан хүний сөөнгө хоолойгоор:
“-Хүү минь, хүлээгээч” гэх сонстов. Эргээд харвал мөнөөх бүрх малгайтай хүн аргадангуй зөөлөн харцаар Болороог ширтэж зогсоно.
Өчнөөн удаа тааралдсан тэр хүн өнөөдөр анх удаа нүүр тулан үг дуугарах нь энэ ээ.
“-Миний охин..., чи энд төрсөн шүү дээ. Энэ..., энэ чиний гэр.” гээд шүлсээ гүдхийтэл залгиж, хэр барагийн эр хүнд баймгүй ус гүйлгэнэсэн өрөвдөлтэй нүдээр царайчлангуй хэлэхэд гайхаж мэлэрсэн Болор юу хэлэхээ мэдэхгүй уруулаа шилэмдэн хэсэг зогсов. Байгаа байдлаас нь ажвал худал яримгүй дөлгөөн харцтай тэрээр нулимсаа цийлэгнүүлэн дотогш орохыг гуйв. Болор одоо л гэнэт сэхээ орсон мэт:
“-Хэн нэгэн үл бүтэх этгээд мэхэлж байвал яана, би яах гэж энд ирэв ээ. Хэрэв ямар нэг муу юм болвол...” хэмээн халаасан дахь гар утсаа тэмтрэн байж зориуд айгаагүй дүр эсгэн:
“-Та юу хүсээ вэ? Яах гэж намайг мөшгөөд байдаг юм?!” гэж ширүүнээр асуувал:
“-Миний охин намайг танихгүй байх нь аргагүй дээ. Маргааш чиний хурим болно. Би чамд нэг юм өгөх санаатай л...” гэснээ хашаа руу ороход Болор араас нь өнгөлзсөөр хоцров.
Нэлээд хэсэг хугацаа өнгөрөхөд нөгөө хүн гарч ирсэнгүй. Элдвийг бодон зогссон Болор сониуч зандаа хөтлөгдөн итгэлгүйхэн алхсаар хаалга нь дэлгээтэй навтгар байшин руу дөхвөл хэн нэг нь зовиуртай ёолохын зэрэгцээ:
“-Одоохон, за миний хүү эмээ уучих” гэх дуунаар шагайвал нөгөө хүн цонхны ойролцоо төмөр орон дээр хэвтэх нэгэн охинд ямар нэг юм уулгахаар оролдож байна. Үүдний ойролцоох хуучин сандал дээр түүний бүрх малгай, хажууд нь жижиг ширээ гээд цааш нь дагуулан өрөө доторхийг тойруулж хараад Болор бүр гайхаж орхив. Энд тэндгүй ээжийнх нь, өөрөө, мөн үсээ хоёр боосон нэг жижиг охины түүний дэргэд бүрх малгайттай хамтдаа авахуулсан нэлээд олон зураг байна. Өвчиндөө яраглах охин эмээ ууж чадалгүй ханиалгаж эхлэхэд Болор өөрийн эрхгүй гүйхээрээ очиж туслав. Хэсэг хугацааны дараа тэрээр тайвшран унтлаа.
Чингээд бүрх малгайтай хүн зовлонд шаналсан олон жилийн амьдралаа ярьж гарав. Энд унтаж байгаа охин бол түүний дүү Молор, өөрөө тэр хоёрын төрсөн эцэг гэнэ.
Тэр үед ядуу тарчиг Базар Молорыг тэвэрсээр чинээлэг айлын бэр болоод явж буй Бадамыг үдэж зогссон цагаас хойш даруй 22 жил улирсан байх юм. Базар алт мөнгөний дархан хийсэн хэвээрээ ч хааяа нэг хатуу дарс балгачихдагаас болж, амьдралаа үүнээс дээрдүүлж чадсангүй. Ямартаа ч Молорыг өдий хүргэсэндээ сэтгэл нь жаахан уужирдаг гэх. Энэ мэтчилэн өнгөрсөн бүх амьдралаа хуучлан уйлахдаа уйлж, инээхдээ инээж ярьсаар нэг мэдэхнээ нар шингэх дөхсөн байлаа.
Маргааш хурим болох гэж байхад Болор энэ өдөр амьдралыхаа тухай төсөөлж ч яваагүй түүхийг мэдэж авав. Аав нь түүнд болор шигтгээтэй өрөөсөн мөнгөн ээмэг өглөхөд маргааш тэднийг хуримдаа заавал урихаа амлаад гарч одов. Түмэн зүйл, буман бодолд дарагдсаар гэр лүүгээ алхаж явааг харсан Мөнхөө, мөн түүнийг хайж тэвдсэн ээж, найз нөхөд бүгдээр сандралдан угтав. Болорт ямар ч таагүй зүйл тохиолдоогүйгээр барахгүй инээмсэглэн байж ээждээ аавынхаа өгсөн гоёмсог шигтгээтэй мөнгөн ээмэгний өрөөснийг үзүүлээд:
“-Маргааш би энийг зүүнэ, гоё байгаа биз?” гэх охиноо бүрэн бүтэн ирсэнд нь санаа амарсан Бадам түүний нүд рүү харсан бол юу өгүүлэн байгааг эрх биш гадарлах байсан биз. Харин энэ мөчид байрны булан тойрч одох бүрх малгайтай хүнийг харсан Мөнхөө эгдүүцэл нь хүрч түүний араас очлоо.
Хуримын өдөр.
“-Ээж ээ, би маш чухал хүмүүс хуримандаа урина, хамт явж тэднийг авна шүү” гэхэд:
“-Миний охин, тэр хүн чинь өөрөө ирж болдоггүй юм уу? Цаг бага байна шүү дээ” гэхэд:
“-Та харвал нүдэндээ ч итгэхгүй дээ” гэсээр хуримын даашинзтай бүсгүй Базарын гэрийн зүг жолоо залав. Явсаар нарийхан гудамжаар орвол мэл гайхсан Бадам охиноо хичнээн хорьлоо ч тэд мөнөөх навтгар байшинд хүрэлцэн ирлээ. Харин тэнд хэн ч байсангүй.
Өчигдөрхөн аав дүү хоёроо олсон Болор тэр хавьд хаана ч хайгаад олоогүйдээ сэтгэл нь өвдөж, дуртай дургүй хурим болох газраа ирлээ. Машинаас бууж хэсэг зогссоноо Болор гэнэт:
“-Миний аав хаана байдаг юм бэ” гээд хүндээр санаа алдан асуухад ээж нь:
“-Миний охин заавал баярынхаа өдөр энийг асуух хэрэг байна уу? Хүмүүс хүлээгээд байна, орцгооё” гэхэд бүр ч хүнд гунигтай болж бачимдсан дуугаар:
“-Нас барсан гээ биз дээ? Тэр чинь худлаа шүү дээ” хэмээн нулимс бөмбөрүүлтэл:
“-Охин минь, ингэж болохгүй” гэх сөөнгө дуугаар аргадан хэлэхэд эргэж харвал бүрх малгайтай Базар, Мөнхөөгийн хамт зогсож байх нь тэр. Хорь гаруй жилийн өмнө Базар Бадам хоёр хуримын гоёмсог хувцастай ийнхүү зогсож байсан нь саяхан мэт санагдаж, өчнөөн жилийн дараа нулимс хурсан хоёр харц учран золгоход шинэ өглөөний нар зулай дээрээс алтран гийж байлаа.


Зохиолч: Э. Үржинханд


Top
   
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic  This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 22 posts ] 

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 0 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited