#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Aug.17.18 11:06 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 174 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next
Author Message
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Jun.08.09 6:11 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Sep.07.07 11:03 am
Posts: 2021
Location: **naran vrgelj mandaj baidag hvsliin ordond**
bvr goe ogvvllegvvd tun udahgvi oruulnaa

_________________
http://Twilight-MN.tk/


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Oct.12.09 1:09 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Julietta wrote:
bvr goe ogvvllegvvd tun udahgvi oruulnaa

Хэхэ тун удахгүй нь 3н сар үргэлжилж бгаан байна

_________________
:wink:


Top
   
PostPosted: Oct.19.09 5:52 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
Julietta чи нөгөө номноос нь оруулж байгаа юм уу

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Oct.24.09 9:53 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Jul.15.09 10:40 pm
Posts: 663
Location: in the universe
tnx julietta

_________________
lily lily lily lily lily lily


Top
   
PostPosted: Oct.30.09 5:33 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Oct.05.09 10:44 pm
Posts: 2
Ijiidee zahidal bicheerei!
lil star wrote:
tnx julietta

urid shono bi eejiigee zuudellee. hezee ch sermeergui sanagdsan. zuudend mine als hol suugaa eej mine gertee irchihsen blaa. Ijiinhee uwur deer derlen sanasan setgelee yaj helehee medehgui ug dugaralgui bituuhen nulims unagan bui eej mine usiig mine zuulun ilbeh agaad, nuurend ni irelhiilj heleheergui 1 l dotno misheel todron blaa. Bid 2 ug duugaralgui biy biyee haran suusaar l blaa. genet eej mine miniii duhan deer unseed haalgaar garch odson buguud araas ni bitgii ywaach gej heleh getel duu mine garalgui, ochood tewreh getel hul mine hodolohgui bsaar gantsaar hotsorloo Ijiidee yu ch helj chadaaguidee haramsan btal ungulug narnii tuya nuuren deer mine tusan naag sereesen ym. Bi buten udurjin zuudniihee talaar bodson buguud hairt eejdee tsug bsan buchuudee dursan sanagalzaj suusnaa tsaas bal awvh eejdee zahidal bichheer bollo.
Sn bn uu hairt eej mine. tanii mine biy sn bizdee. ajil turul tani butemjtei yu huu ni hicheeldee ywaad l bn. Aaw bid 2 taniigaa mash ih sanaj bn. Boldogson bol gazriin holiig tuulaad tanidaa niseed ochihson. Ogloo serehdee ineemsegleliig tani harj taniihaa chanasan tsaig amtarhan oochij hicheeldee ywahdaa baruun hatsraa ugun unshuulehsen. Eejee bi uchdir taniigaa zuudellee. Zuudendee taniigaa harsan ch gesen yg l uulzsan ym shig sanagdaad setgel 1 l baysgalantai bn. za huu ni daraa tanidaa zahia bichiy!
Tanidaaa hairtai shuu hairt huu ni ........... gees ni.
ingej bicheed bi uzgee tawilaa. Ene zahiagaa haramsaltai ni ilgeej chadahgui ym aa. uchir ni diwaajind shuudangiin hairtsag bdaggui ym shuu dee . Humuus mine ijiigee bhad ni hairlahgui bol ter huniig chine burhan ogson shigee awchihdag ym. Ijiidee zaawal zahia bicheerei.! Ijiii hemeeh erhem hun chaas gantshan ug sonsood l bayrlah gomdoh setgeltei bdag ym shuu. ODoo zahia bichihgui bol yg nad shig oroitson bh vii! Ijiidee zahidal bicheerei!


Top
   
PostPosted: Oct.30.09 5:55 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
secret_b wrote:
Ijiidee zahidal bicheerei!

Ямар хэцүүн бээ ийм юм уншихаар сэтгэл өвдөөд байдийн. Тэгээд одоо ээждээ хайртай шүү гэж хэлэх гэхлээр нээх сонин санагдаад нээх өдий том болчоод ч гэх юм уу

_________________
:wink:


Top
   
PostPosted: Nov.04.09 9:46 pm 
Offline
Гишvvн

Joined: Mar.19.03 6:18 pm
Posts: 6847
The FBI had an opening for an assassin. After all the background checks, interviews and testing were done, there were 3 finalists; two men and a woman.

For the final test, the FBI agents took one of the men to a large metal door and handed him a gun. "We must know that you will follow our instructions no matter what the circumstances. Inside the room you will find your wife sitting in a chair . . . Kill her!!"

The man said, "You can't be serious. I could never shoot my wife."

The agent said, "Then you're not the right man for this job. Take your wife and go home."

The second man was given the same instructions. He took the gun and went into the room. All was quiet for about 5 minutes. The man came out with tears in his eyes, "I tried, but I can't kill my wife." The agent said, "You don't have what it takes. Take your wife home."

Finally, it was the woman's turn. She was given the same instructions, to kill her husband. She took the gun and went into the room. Shots were heard, one after another. They heard screaming, crashing, banging on the walls. After a few minutes, all was quiet. The door opened slowly and there stood the woman, wiping the sweat from her brow.

"This gun was loaded with false bullets" she said. "I had to beat him to death with the chair!!"

MORAL: Women are extremely determined. Don't mess with them.


Top
   
PostPosted: Nov.04.09 10:18 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.17.08 3:02 pm
Posts: 3202
wtf


Top
   
PostPosted: Nov.05.09 2:50 am 
Offline
Дууч Гишvvн
Дууч Гишvvн
User avatar

Joined: Aug.28.07 4:38 pm
Posts: 429
Ahiad oruulaarai goy yumaa ene unshaad duuschlaa shuuu :hi: :hoho:

_________________
People always leave...


Top
   
PostPosted: Nov.13.09 9:58 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
MMIRACLE wrote:
secret_b wrote:
Ijiidee zahidal bicheerei!

Ямар хэцүүн бээ ийм юм уншихаар сэтгэл өвдөөд байдийн. Тэгээд одоо ээждээ хайртай шүү гэж хэлэх гэхлээр нээх сонин санагдаад нээх өдий том болчоод ч гэх юм уу

харин тиймээ жоохон эвгүй л байна байх л даа тэгэхдээ хэлвэл баярлана даа

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.14.09 12:46 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: May.20.09 4:49 pm
Posts: 2269
Location: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
УСЧ
1952 оны долдугаар сарын 4нд 34 настай нэгэн усч бүсгүй Номхон далайн усанд шумбан Каталин арлаас 34 км-ийн өрнөдөд орших Калифорниягийн зүг сэлэхээр болов.Хэрэв амжилттай болбол үүнийг хийсэн анхны эмэгтэй болох байв.Флоренц Чадвик гэх энэ усч эмэгтэй Манс тэнгисийг 2 чиглэлд гаталсан анхны эмэгтэй юм. Тэр өглөө ус маш хүйтэн , бас өтгөн манантай байсан ба дэргэд нь явах усан онгоц бараг харагдахгүй байлаа.Сая сая хүн түүнийг зурагтаар үзэж байв. Тэр тэсгим хүйтнийг ажралгүй 15 цаг сэлжээ. Гэвч дэргэд нь завьтай яваа ээж дасгалжуулагч хоёрынх нь тэсээрэй эрэг ойрхон байна гэсэн үгийг үл тоон уснаас гарахыг гуйлаа. Бээрч даарсан усч Калифорниягийн эрэг хүрэхэд 800 метр дутуу байхад гарсан шалтгаанаа ингэж тайлбарлав" Хэрвээ би эргийг харсан бол чадах байсан юм" гэж харамсан өгүүлжээ. Зорилгоосоо буцах шалтгаан нь хүйтэн ус , ядарсан хоёрын аль аль нь биш байв. Харин зөвхөн манан ихтэй байснаас болж эргийг харж чадаагүй байна. Энэ бол амьдрал дээр тохиолдох л зүйл. Ямарваа нэгэн зүйл дээр амжилт олохын тулд өмнөө бодитой, хүрч болохуйц зорилго тавих хэрэгтэй.

_________________
эрхэм таталбар


Top
   
PostPosted: Nov.21.09 7:23 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Nov.15.09 9:06 pm
Posts: 100
Location: uhel baigaa ter gazart...
gogo uguulleguud bnoo dhd oruulaarai


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Nov.21.09 8:18 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.15.03 2:33 am
Posts: 6632
Location: Асуултын тэмдэг дээр, Анхаарлын тэмдэг доор. Цэгийг хүлээн таслалыг хайн сууна.
Julietta wrote:
Онгоц хүрэх ёстой өндөртөө нэгэнт хүрсэн бололтой. Галбилзаж, далбилзах нь үгүй болж, мотрын дуу нь жигдхэн хүнгэнэнэ.

aah ene danch haramsaltai :crysad:

_________________
Үлэг гүрвэл: Загас идсэн!


Top
   
PostPosted: Nov.22.09 2:07 pm 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Nov.11.09 8:59 pm
Posts: 837
Location: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
gaigui l ym

_________________
Засагт ханы хөх хар


Top
   
PostPosted: Nov.26.09 2:18 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
goyo bnaa :hi:


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Dec.01.09 9:31 pm 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн

Joined: Aug.31.09 9:33 pm
Posts: 543
Julietta wrote:
Эргэж битгий хар
Үдшийн салхи зөөлөн үлээж,нар зугуухан төөнөнө.Гэр гэрийн зүг цаанаа л нэг аз жаргалтай яаран алхлах хүмүүс зөрж өнгөрнө.Сарнай ч мөн тэдний л адил ажилаа яаравчлан дуусгаад халуун дулаан гэрлүүгээ харьж явна.Өнөөдөр түүний хувьд бусад өдрүүдээс онцгой гайхамшигтай өдөр байлаа.Хайрт ханийх нь царай харагдаж анх хэрхэн танилцаж байсан,анхны болзоо,хурим бүх л нандин дурсамжаа сэтгэлдээ зуран инээмсэглэн алхална.Гурван жилийн өмнөх энэ өдөр хайрт хань Анандынхаа журамт гэргий байхаа тангаргалаж гал голомтоо бадраасан юм.Аз жаргал хайр сэтгэлээр цалгин байвч тэр хоёрт удам залгах үр заяасангүй. Анандыг ажлаасаа ирэхэд нь Сарнай халуун хоолтой угтаж өдөр тохиолдсон бүгдээ хаман ярьж,ханатлаа эрхэлж аван аз жаргалтай байвч тэд гэрийг нь дүүргэх “бяцхан хайр”-ыг хүсэн мөрөөдөвч бие биенээ гомдоохоос эмээн үл хэлж зүрхэлнэ. Гэтэл ойрд Сарнай ажилдаа ядарч урьд нь дурладаг байсан сармистай шөлөө уух битгий хэл үнэрийг нь ч авч чадахаа больжээ.Маргааш нь цайныхаа цагаар найзыхаа ятгалгаар ойролцоох эмнэлэгт очиж эмчид учир шалтгаанаа тоомжиргүй тоочин ширээн дээрх балыг оролдон хайнгадуу суутал эмч түнийг ЭХО-д харуулахыг зөвлөлөө.Эмч үзлэгээ дуусгаад түүнрүү харж баяр хүргэе нэг сар 3 хоногтой байна гэв.Итгэж ядан эмчийн гарыг чанга атгаад нулимс дуслуулан хичнээн лавласныг бүү мэд. Ийм хариу сонсоно гэж огт төсөөлөөгүй Сарнай шуудхан хайртдаа хэлэхээр завдаснаа больж орой хэлхээр шийдэн алхалж яваа нь энэ байлаа.Ханьдаа яаж хэлнээ,тэр минь яасан их баярлах бол гэхээс зүрх нь догдлон хэвлий дэхь үрээ илэн амьд явах, амьдрах яасан сайхан юм бэ гэж шивнэн явлаа.
Гэртээ иртэл Ананд хаалгаа тайлан урьдынхаараа тэвэрч үнсэлгүйгээр чамд хэлэх юм байна гээд эргэв. Сарнай багахан гоморхон буйдан дээр суугаад надад бас хэлэх юм байгаа гэв.Ананд түүний өмнө сөхөрч суугаад хайрт минь намайг өршөө би өөр хүнийг сэтгэлдээ тээгээд удаж байна.Дэндүү их хайртай болж байгаагаа мэдэр ч байна тэр хүний л дэргэд байж хайрламаар байна гээд пал хийтэл хэлэх нь тэр.Сарнай юу болж байгааг ухаарч чадахгүй дэмий л өмнө нь арчаагүйгээр өвдөг сөхрөн өөр хүнд сэтгэл алдарсан хайрлаж явсан ханийгаа гөлрөн суув.Ананд цааш нь хэлэхдээ тэр маань хоёр хүүхэдтэй би тэднийг төрсөн үр шигээ хайрлаж чадна,чи минь гайхалтай эмэгтэй надгүйгээр сайхан амьдарч чадна аа гээд нүүрээ даран уйллаа.Сарнайгийн дотор тэсэхийн аргагүй давчдаж,нүд нь харанхуйлж, цөхөрлийн нулимсаа шүд зуун тэвчлээ.Хамтын амьдрал,хайр сэтгэл энэ бүхэн хаашаа алга болов,нүдрүү нь хараад хэлдэг байсан “би чамдаа хайртай” гэх үг хаачсан юм бол? Би ер нь чиний хувьд юу байсан юм бэ?хайр сэтгэл чинь хоосон амлалт байсан гэж үү гэх үй түмэн асуултгүй-хариулт,хариултгүй-асуулт хөвөрч цээж нь урагдах шиг болж дэмий л хэвлийгээ илж миний хүү битгий сонсоорой гэж үглэн байлаа.Би чамд итгэж хайрлаж байсан нь алдаа байсан юм уу?Гэр бүл гэдэг хэрэглээд л хаядаг амны цаас гэжүү гээд орилмоор байв.Хүний хүүхдийг хайрлана гэнэ ээ,гэхдээ бидний “бяцхан хайр”-аа яах юм бэ яаая гэсэн юм бэ гэж хэлмээр байв ч тэвчин арай гэж амаа нээн –Яв даа “Эргэж хэзээ ч битгий хараарай” тэр цагт аль хэдийн хожимдсон байна.Чи их азгүй хүн юм даа гэв.
Дотроо чи азгүй,чамайг хайрлан угтах хань байхгүй,хэн ч ааваа гэж тосон гүйхгүй чи тэр жаргалыг мэдэрч чадахгүй чи их азгүй хүн юмдаа гэж хичнээн хараан зүхэж орилж нулимж байсан ч тэр одоо ганцаараа биш гэдгээ л хамгаас илүү мэдэрч байлаа.

urgeljlel bhguin bh daa


Top
   
PostPosted: Aug.03.10 2:25 am 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Aug.01.10 2:11 pm
Posts: 1065
Location: тэнгэр дор, газар дээр
:wd:

_________________
私は さ 私は
雪 - アキ
:finger:


Top
   
 Post subject: Re: ogvvllegvvd
PostPosted: Nov.20.11 2:23 am 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jun.12.11 7:01 am
Posts: 10
crysie wrote:
uneheer saihan oguulleg bn ooriin erhgui nulims unagachihlaa
muu aaviigaa ih l sanah yum daa ug ni zuudendee haaya neg uulzaad bdagsan
suuliin uyd zuudendee ch uulzahaa bailaa
sanaj bn taniigaa, tanidaa hairtai

mash ih taalagdlaa aawiigaa sanaj bna shuu ... udahgui ochih bhaa kekek


Top
   
PostPosted: Jan.07.12 6:59 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Тана цэцэг
Шүүхийн танхимд чимээгүй суух наяад насны хөгшин хосын байдал элэг эмтрэм хөөрхийлэлтэй байлаа. Өвгөн нь зөрүүд загнан дуугаа хураан сууж буй уйлсаар нүд нь цонхийсон , ядрангуй эмгэнээ холоос нуучан ширтэж суув. Шүүгч баргил хоолойгоор хөгшин эмэгтэйгээс " за эгч минь , яагаад гэрлэлтээ цуцлах хүсэлтэй гээд байгаа билээ? " гэж асууна . Хөгшин эмэгтэй гүнзгий гэгч нь санаа алдаад сөөсөн хоолойгоор ийнхүү ярьж эхлэжээ. " Энэ өвгөнөөс залхаж гүйчлээ , одоо хангалттай , 50 жилийн туршид намайг амьдралаас залхааж орхилоо.... " Ингээд шүүхийн танхимд хэсэг хугаваанд хэн ч дуугарсангүй , чив чимээгүй байлаа . Энэ чимээгүйдлийг иймэрхүү мэдээллийг сонинд томоор гарчиглан олон нийтэд цацдаг нэгэн сэтгүүлчийн зураг авах чимээ эвдэв. Тэднийг сонинд юу гэж бичих гэж байгааг хэн мэдлээ , 50 жилийн хамтын амьдрал хэрхэн төгсөж байгааг хэвлэл мэдээллийхэн чих тавин чагнаж суулаа..... Тэнд байгаа бүх л хүний анхаарал хөгшин эмэгтэйн ярих гэж буй хачин сонин бүхэнд хандсан байв. Хөгшин эмэгтэй нүдэнд нулимс цийлэгнэж " Манайд нэг тана цэцэг байдаг байлаа.Би түүнд маш их хайртай байсан юм.... Тэр мэдэхгүй эээ .... 50 жилийн өмнө болсон явдал .... Тэр цэцгийг би түүний надад өгсөн амьд цэцгийн баглаанаас үрслүүлж тарьсан юм. Бидэнд хүүхэд заяагаагүй , тиймээс би цэцэгнүүдээ хүүхэд шиг л хайрладаг байлаа. Хэсэг хугацааны дараа цэцэг маань хатаж эхэлсэн . Тэр үед би дотроо " шөнө болгон босож , үүр цайхаас өмнө нэг сав усаар цэцгээ услана " хэмээн өөртөө амласан юм...... Ингэвэл их сайн гэж хүмүүс ярьдаг байсан . 50 жил болоход энэ хөгшин ганц ч удаа шөнө босож цэцгийг чинь усалж өгье гээгүй .....
Тэр шөнө би их ядарсан нам унтсан байв , би ийм л хүнтэй 50 н жилийг өнгөрүүлж дээ. Би түүнд амьдралаа итгэл найдвар бүхнээ зориулсан. Түүнээс би сайн юм үзсэнгүй .Өөрийнхөө хийдэг ажлаас нэгийг нь ч хийчээсэй хэмээн хүлээж байгаагүй . Би үнэхээр түүнгүйгээр илүү сайн явна , амлаж байна. "
шүүгч хөгшин эр рүү хараад " Ах минь, танд хэлэх үг байна уу ? " гэв.
Хөгшин өвгөн таягаа тулан босож , гэмшилтэйгээр шүүгч өөд харав. Аажуухан ярьж эхлэв.
" Би цэргийн албаа ерөнхийлөгчийн ордны цэцэрлэгчийн албанд хаасан юм. Тэр цэцэрлэгийг амьд байлгахын төлөө чадах бүхнээ л хийдэг байлаа. Би эхнэрээ болон тана цэцгийг тэнд л таньсан юм....
Түүнд хамгийн сайхан баглааг өгдөг байв. Түүнтэйгээ гэрлээд удаагүй байтал түүний минь хүзүү өвдөж , эмчид хандсан юм. Эмч түүнийг удаан хугацаагаар унтвал хүзүүнийх нь шохойдолт ихэсч . байдал улам бүр муудах болно гэж хэлсэн , шөнө бүр нойрноосоо сэрж , хэсэг хугацаанд алхаж , гишгэх хэрэгтэй гэж зөвлөсөн юм.
Эмчийн зөвөлгөөг манай хүн төдийлэн тоохгүй байсан ..... хэлээд ч дийлсэнгүй ..... Тэр үед аз болоход цэцэг маань хатаж эхэлсэн юм. Би түүнд энэ цэцгийг сайн усалбал зүгээр байдаг юм гэж зөвлөсөн. Үүнийг хийхийн тулд өөртөө амлах хэрэгтэй гэв...... шөнө болгон түүнийг сэрээж , түүнийг харж хэвтдэг байлаа. Хамгаас хайртай бүсгүйгээ хүүхэд шигээ арчилж байгаа цэцгээ усалж байхад нь хардаг байв , тэгээд шөнө бүр би тэр цэцэг нь болдог байлаа ......" гэж ярив.
Тийм насны хүнээс гарахааргүй үгээр " шөнө болгон түүнийг унтсаны дараа би босдог байлаа. Цэцгийн савнаас усыг асгах гэж , учир нь тана цэцэг усанд дургуй юм шүү дээ шүүгч минь ..... Тэр шөнө ч гэсэн ........ Хөгшрөлт ... би ч гэсэн сэрж чадаагүй юм ..... Цэцэг усгуйдэх байсан ч эхнэрийн минь хүзүү дахин өвдөж магадгүй байлаа. Тэр минь намайг буруутгасан , би юу ч хэлээгүй ээ .... " гэв.
яг энэ мөчид сэтгүүлчид болон шүүхийн танхимд байсан бүх хүмүүс өөрийн эрхгүй уйлж байлаа.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.07.12 7:02 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Маш эелдэг сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай, зоригтой, дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн, шударга, үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийнх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгоод түүнийг гомдоохыг хүсээгүй учир өөртөө байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд урьдынхаасаа ч илүү ашигтай амжилттай ажиллав.


Хэсэг хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагдсан тухай хэлээд түүнээс гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байгаа учраас үгүй гэж хэлэлгүй бүсгүйгээ өгчээ. Цаг хугацааны явцад гэнэн сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унан явтал гэнэт хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийджээ. “Би түүнийг ядарч явахад нь тусалсан” гээд найзынхаа ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсэхийг асуужээ. Харамсалтай нь найз нь түүнийг ажилд авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унасан боловч энэ тухайгаа найздаа хэлсэнгүй.

Нэгэн өдөр сайхан сэтгэлт залуу гудамжаар явж байтал түүнтэй өвчтэй настай хөгшин өвгөн тааралджээ. Өвгөн хүнд өвчтэй боловч мөнгөгүй учир эм аваагүй тухайгаа ярихад залуу түүнд хэрэгтэй эмийг нь авч өгөн хүний ёсоор сайхан тусалжээ. Хэсэг хугацааны дараа өнөөх өвгөн нас барсан тухай олж сонсов. Өвгөн үнэндээ маш баян нэгэн байсан бөгөөд нас барахдаа бүх хөрөнгөө залууд өвлүүлжээ. Залуу одоо баян болжээ. Өөрийг нь гомдоосон найзынхаа ажлынх нь эсрэг талд байшин худалдан аваад тэндээ амьдарчээ. Нэгэн өдөр залуу гэртээ байж байтал хаалгыг нь тогшив гэнэ. Хаалгаа нээтэл хөгшин ядарсан эмгэн байв. Эмгэн залууд маш их өлсөж байгаагаа хэлээд хоол гуйхад залуу эмгэнийг гэртээ оруулж дайлжээ. Ярианаас нь түүнийг харж хандах хүнгүйг мэдээд түүнд ингэж хэлжээ. “Та манайд байж надад туслан хамт амьдраач” гэхэд эмгэн ч эргэлзэлгүй зөвшөөрөв. Ийнхүү хамт амьдарсаар цаг хугацаа ч хурдан өнгөрөв. Нэгэн өдөр эмгэн залууд хандан: “Хүү минь чи одоо өөртөө тохирсон сайхан охин олоод амьдрал зохиогооч” хэмээн санал тавьжээ. Гэтэл сайхан сэтгэлт залуу хайртай охин байхгүй тухайгаа хэлэхэд эмгэн: “Би чамд яг тохирох сайн охин олсон” гээд тэднийг уулзуултал бие биендээ ч таалагджээ.Удалгүй гэрлэхээр болцгоож хуримын урилгаа ах дүү найз нөхөддөө тараав.Тэдний хуриманд залууг гомдоосон найз нь ч ирсэн байв.



Сайхан сэтгэлт залуу танхимд ирсэн олонд хандан: “Надад маш сайн нэг найз байсан юм.Тэгтэл нэгэн өдөр түүний минь ажил нь бүтэлгүйтсэн учраас намайг мөнгө зээлээч гэлээ. Би ч дотны найздаа туслахын тулд өөрт байсан бүх мөнгөө өглөө. Дараа нь гэрлэхээр сүй тавьсан бүсгүй минь түүнд маш их таалагдсан тухай хэлж надаас түүнийг гуйлаа. Би маш их гайхаж юу хэлэхээ мэдэхгүй байсан ч бидний хооронд анд нөхдийн бат бөх холбоо байгаа учраас түүнд татгалзаж чадаагүй. Би түүнийг гомдоохыг хүсээгүй юм. Харин дараа нь би ажлаасаа гарч хүнд байдалд орж найзынхаа үйлдвэр дээр очиж түүнээс надад хийх ажил байгаа эсэхийг асуулаа. Харамсалтай нь миний хамгийн сайн найз намайг ажилд авсангүй. Надад хэдий гомдмоор байсан ч би түүнд гомдоогүй. Учир нь бид бол одоо ч жинхэнэ анд найзууд” гэжээ.



Ийнхүү ярихад сэргэлэн найз нь чанга яригчийг аваад “Надад нэгэн цагт маш хайртай найз минь байлаа. Нэгэн удаа ажил хэрэг минь бүтэлгүйтэхэд би түүнээс мөнгө гуйлаа. Тэр бүх мөнгөө надад өглөө.Дараа нь түүнээс сүйт бүсгүйг нь гуйлаа. Өөрт нь хэцүү байсан ч надад өгсөн.Түүний сүйт бүсгүйг би гуйж авсан шалтгаан нь тэр хүүхэн үнэндээ найзад минь тохирох нэгэн биш байсан юм. Найз маань маш гэнэн учраас түүнийг тэр эмэгтэйгээс ингэж аварсан юм. Ажлаасаа халагдаад надаас ажил асууж ирэхэд нь түүнийг ажилд аваагүйн учир нь би дотны сайн найзыгаа өөрийнхөө захиргаанд ажиллуулахыг хүсээгүй юм. Тэр нэгэн өдөр түүнтэй тааралдсан хөгшин бол миний аав байсан. Аав маань нас эцэслэх болсон тул түүнийг бүх хөрөнгөө найзад минь өвлүүлэхийг зөвлөсөн юм. Гэрт нь ирсэн тэр эмгэн бол миний ээж. Найзыгаа эрүүл энх байлгахыг түүнийг халамжлуулахыг хүссэн тул би ээжийгээ явуулсан. Одоо гэрлэж байгаа энэ охин бол миний төрсөн дүү.Түүнийг найзтай минь гэрлэхийг би ятгасан. Хүндэт зочид минь бид ийм л найзууд...” гэжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.17.12 7:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Эрт цагт нэгэн үзэсгэлэнт охин байдаг байжээ . Гэхдээ түүнийг хүмүүс шулам гэдэг байв . Учир нь түүнд нэг туулай байдаг ба хэн нэгэн охиныг гомдоосон тохиолдолд тэр туулай алдаг байв . Нэгэн өдөр нэг шуналтай эр түүнийг эхнэрээ болгохыг хүсжээ .
Тэгээд түүн дээр очоод шууд хулгайлаад аваад яваад өгөв . Мэдээж тэр залуу охиныг гомдоох юм бол туулай түүнийг ална гэдгийг мэдэж байсан тул , туулайг очоод алчхав . Тэгээд гэртээ очтол өнөөх үзэсгэлэнтэй бүсгүй нь үхсэн байв ...
Яагаад вэ гэвэл туулай түүний зүрх байсан ажээ .. Туулай үхвэл , тэр охин үхнэ ... Охин үхвэл , туулай үхнэ ....
Би бол туулай нь
Харин миний хайр бол Тэр үзэсгэлэнтэй охин нь

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.25.12 1:58 am 
Offline
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
User avatar

Joined: Apr.07.10 4:11 pm
Posts: 112
Location: never say never
:wd:

_________________
say that you love me


Top
   
PostPosted: Jan.25.12 2:27 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Яаж харна тэгж харагдана /сургамжит өгүүллэг/
Нэгэн судлаач, Францад хүнд ажил хийдэг хүмүүсийн сэтгэл зүйн талаар судалгаа хийх зорилгоор нэгэн барилгын компани дээр очжээ. Судлаач анх тааралдсан ажилчнаасаа энд ямар ажил хийдгийг нь асуухад нөгөөх нь "Чи чинь сохор юм уу?" гэж бухимдуу хэлээд "Энэ том том хад чулууг ажлын шаардлага хангахгүй багажаар хагалан даргын тушааснаар тэнд овоолж байна. Энэ тамын халуунд шатан шатан энэ ажлыг хийх нь надад үнэхээр хэцүү байна. Үхлээс хүнд хэцүү ажил гэж энэ л байна даа." гэв. Судлаач тэндээс хурдхан холдож өөр нэг ажилчин дээр очжээ.

Тэгээд жаахан эмээсхийн, өмнөх хүнээс асуусан асуултаа тавьжээ.
Харин нөгөө ажилчин "Уран барилга барих барилгын чулуу бэлдэж байна. Хэдийгээр нэг хэвийн хүнд ажил ч гэсэн гэр бүл үр хүүхдээ тэжээх ажилтай байна гэдэг чинь сайхан шүү дээ. Үүнээс хүнд байдалд байгаа хүмүүс зөндөө байдаг шүү дээ."

Ийм хариулт сонссон судлаач бага зэрэг зориг орон гурав дахь хүн дээр очин:
"Та юу хийж байгаа юм бэ?" гэж асуухад нөгөө эр,

"Та харахгүй байна гэж үү ?" гээд тэнгэр лүү заагаад "ариун гэгээн сүм барьж байна" гэж хариулжээ.
Хамгийн сонирхолтой нь энэ гурван ажилчин яг ижилхэн ажил хийж байсан байна.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.25.12 2:32 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Хулгайчийн хөрөг

Залуу Унгар зураач Арпад Себеси тэрбумтан Элмер Келений хөргийг зурахаар болж гэнэ. Зураачийн хувьд энэ нь маш хүнд ажил байв. Учир нь тэрбумтан тун харамч төдийгүй ердөө л гуравхан янзаар зогсон үзүүлснээр дахин дүрээ харуулахгүй гэсэн байна. Ингээд залуу зураач нүдээрээ тогтоохыг хичээн асар их хүч хөдөлмөр гарган зуржээ. Зураач ийм хүнд нөхцөлд сайн зурлаа гэж өөртөө баярлан тэрбумтанд зургийг нь үзүүлтэл харамч эр зургийг өөртэй нь огт адилгүй байгаа тул худалдаж авахгүй хэмээн татгалзаж гэнэ.
Залуу зураач яах ч учраа олохгүй хэсэг түтгэлзсэнээ “Тэгвэл та энэ цаасан дээр “энэ хөрөг зургийг өөртэй чинь ижил болгоогүй тул авахаас татгалзав” гэж бичээд гарын үсгээ зурж өгнө үү” хэмээн хүсчээ. Харамч тэрбумтан ч ийм амар салсандаа баярлан хүссэн бичгийг нь хийж өгчихөөд яваад өгөв. Энэ явдлаас хойш хэдэн сарын дараа Унгарын урлагын нийгэмлэг Будапешт хотын уран зургийн галлерейд үзэсгэлэн гаргаж гэнэ. Энэхүү үзэсгэлэн гарснаас хойш хүмүүс ч шуугиж гарав. Тэрбумтаны утас зав чөлөөгүй хангинаж эхлэх нь тэр. Өнөөх тэрбумтан харамч эр галлерейд очоод хартал өөрийнх нь хөргийг “Хулгайчийн хөрөг” гэсэн нэр зүүгээд өлгөсөн байжээ. Тэрбумтан уурлан хилэгнэж зургийг бушуухан буулгахыг шаардахад галлейрейн захирал зөвшөөрөөгүйд бүр багтарч, “хүнийг гүтгэж, доромжлон нэр хүндэд минь халдсан учир шүүхэд өгнө” хэмээн сүрдүүлэв. Үүнийг сонссон галлерейн захирал “Та өөрөө энэ зургийг өөртэй чинь адил болоогүй хэмээн зураачид нь мөнгө өгөхөөс татгалзаж ийм бичиг өгсөн шүү дээ” гэж сануулахад тэрбумтан хөргийг авахаас өөр аргагүй байдалд хүрчээ. Гэхдээ хөрөг анхны үнээсээ даруй 10 дахин их үнээр зарагдаж байсан тул ийнхүү хуншгүй авирлаж, хүний хөдөлмөрийг үгүсгэснийхээ хариуг 10 дахин их үнээр төлсөн гэнэ. Юм бүхэн хариутай байдгийг санаж явах хэрэгтэй.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.25.12 4:08 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Хоёр найз цэцэрлэгт хүрээлэнд ярилцан сууна... Бүсгүй:Би уйдаад байна.Найз залуутай байж үргэлж хамтдаа байх юмсан. Залуу:Болзох хүнтэй бол би лав энд ингэж суухгүй. Бүсгүй:Хоёулаа нэг тоглоом тоглохуу?Их сонирхолтой байж магадгүй. Залуу:Тоглоомоо ямар тоглоом? Бүсгүй:Тун энгийн 100өдөр чи миний найз залуу бол би чиний Найз охин байя. Залуу:Сонирхолтой л юм цаг ч зугаатай өнгөрөх байх. Бүсгүй:За тэгвэл өнөөдөр эхний өдөр нь шүү.Бас бидний анхны болзоо.Юу хийцгээх вэ? Залуу:Хосууд кино үздэг биздээ.Гоё кино гарч байгаа гэж сонссон кино театр орвол ямар вэ? Бүсгүй:Тэгье надад чинийхээс дээр санаа алга. /Шинэхэн хосууд болзоогоо ингэж эхэллээ/ 2дахь өдөр:Хосууд концерт үзэж.залуу нь бүсгүйдээ гялалзсан түлхүүрны оосор авч бэлэглэв. 3дахь өдөр:Тэд найзынхаа төрсөн өдөрт зориулж бэлэг худалдаж аван хамтдаа мөхөөлдөс идэн анх удаагаа бие биенийгээ тэвэрлээ. 7дахь өдөр:Хосууд уулан дээр гарч нар жаргахыг харлаа.Шөнө болж орчиныг тэргэл саран гэрэлтүүлж одод түгэх хүртэл тэд өвсөн дээр сууж ярилцав. 25дахь өдөр:Залуу Бүсгүйгээ дагуулан паркаар зугаалж хөвөн чихэр авч өглөө аймшигийн агууд тэд гараасаа атган явав. 67дахь өдөр:Хосууд цирк үзхээр явлаа.Циркийн алайлагч бяцхан одой хүн Бүсгүйг туслуулхаар тайзанд урьж.харин залуу инээдээ барьж ядан суулаа.Тоглолт дууссаны дараа циркийн гадаа сууж байсан мэргэч эмэгтэй тэр 2-г хараад / Энэ цаг үес эхлэн бүх хоромыг хайрлаж яваарай/ гээд босоод явжихав.Тэд юу ч ойлгосонгүй тэгэсгээд л юм яриад өнгөрөв. 84дахи өдөр:Нар жаргаж байхад тэд анх удаагаа үнсэлдлээ.Шөнө дунд болтол үзэсгэлэнт ододыг ширтэж Элдэвийг ярилцан суув.Яг энэ үер од харавхад Бүсгүй дотроо юу ч юм хүсжээ. 99дахь өдөр:Энэ өдрийг тэд энгийнээр өнгрөөхийг хүслээ.Хотын гудамжаар алхаж,цэцэрлэгт хүрээлэнгийн сандал дээр сууна. 13цаг 23минут:Миний ам цангаж байна.Залуу:эндээ хүлээж бай би уух юм аваад ирье. 13цаг 45минут:Бүсгүй 20гариу минут хүлээлээ.Залуу ирсэнгүй гэтэл огт танихгүй нэгэн эр Бүсгүйд ойртон ирж -Гудамжны өнцөгт нэг залууг согтуу жолооч дайрчаад зугтаачлаа Тэр залуу чамайг энд байгаа гэж хэлсэн гэхийг сонсоод бүсгүй хар хурдаараа гүйлээ.Бүсгүй үл таних хүний заасан гудамжаар дөнгөж эргэтэл Залуу зам дээр хэвтэж байгаа харагдав.Түүний толгойноос цус асгарч газраар урсаж байсан ундаагаа гартаа чанга атгасаар байлаа.Түргэн тусламжийн тэрэг ирж залуу авч явахад Бүсгүй эмнэлэг дээр хамт очив.Бүсгүй эмнэлэгт уйлан өдөржин хүлээж суулаа. 23цаг 51минут:Эмч уучлаарай бид чадах бүхнээ хийлээ одоохондоо амьд байгаач хүнд гэмтэлээс болоод ямар ч найдваргүй болсоныг хэлэхэд маш харамсалтай байна.Бид түүний халааснаас энэ захидлыг олсон юм чамд өгөх нь зүйтээ байх.Эмч Бүсгүйн гарт захидлыг атгуулаад Залуу дээр орхыг зөвшөөрлөө.Бүсгүй нулимсаа урсган байж залууг хархад яг л унтаж байгаа мэт тайван харагдана.Арай ядан захидлыг задлан уншихад:Тун удахгүй бидний 100дахь өдөр болно.Чамтайгаа хамт байсан болхоор энэ бүх л өдөр мартагдахааргүй сайхан өнгөрсөн.Хэдийгээр чи заримдаа уйтгартай бодлогоширонгуй байдаг ч миний амьдралд жаргал авч ирсэн юм шүү.Би өнгөрсөн хугацаанд чамайг миний жинхэнэ хайр гэдгийг мэдээгүй явсандаа харамсаж байна.Дэргэд минь үүрд хамт байгаач хонгор минь.Би чамд хайртай гэж цэвэрхэн бичсэн байлаа. 23цаг 58минут:Хайрт минь од харвахад миний юу хүссэнийг мэдэхүү?Бидний 100өдөр үүрд үргэлжлээсэй гэж хүсж залбирсан юм.100өдрөө үүрд үргэлжлүүлье намайг битгий орхиочдээ.Би чамд хайртай Хайртай шүү дээ.Энэ үгийг хэлэх боломж олгоочдээ.../Хэмээн уйлсаар байлаа/Цагийн зүү 12-г заахад залуугын зүрх цохилхоо болилоо.Энэ тэдний 100дахь өдөр байлаа.

_________________
Emigiin sain nz


Top
   
PostPosted: Jan.25.12 4:15 am 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.19.11 8:15 pm
Posts: 3711
Ааваа намайг уучлаарай !!! ( Сургамжит өгүүллэг )
Гэрлэснээсээ хойш аавааасаа болж байнга эхнэртэйгээ муудалцдаг байв. Эхнэр нь аавтай нь хамт байхыг хүсдэггүй, дараа мэт үздэг байв. Заримдаа тэсвэрлэхийн аргагүй үе ч байдаг байлаа. Нэгэн өдөр маргалдсаны дараа эхнэр нь "Нэг бол би явья, эсвэл эцэг чинь яваг" гэж тулгав... Тэр эхнэрээ алдахыг хүссэнгүй. Ааваас нь болж хэрэлдэж муудалцдаг ч аз жаргалтай гэр орон, хайртай эхнэр нь хүүхдүүд нь байлаа. Эхнэртэйгээ гэрлэхийн тулд их л тэмцэлдсэн байж. Эхнэрээ өчнөөн ятгасан боловч амжилтанд хүрсэнгүй. Түүндээ үнэхээр хайртай байлаа. Яах ч аргагүй байдалд ороод эцэст нь нэг арга олжээ. Ан хийх хорхойтой энэ хүн хэдэн жилийн өмнө ууланд бариулсан байшиндаа аавыгаа аваачих болов. Хэрэгтэй бүхнээр хангаж, долоо хоногт нэг эргэж тойрч байх бөгөөд ингэснээр эхнэртэйгээ ч муудалцахгүй байлаа. Хэрэгтэй бүхнийг аваад, хэвтэрт орсон аавыгаа тэвэрч байгаа мэт өргөсөөр машиндаа суулгажээ. Хүү нь хамт явахыг хүссэн тул авч, замдаа гарав. Дүн өвөл болж байсан тул хүйтэн байв. Цасан дундуур арайхийн явж байлаа. Хүү нь хаашаа явж байгааг асуусан боловч юу ч дуугарсангүй. Хаашаа явж байгааг гадарласан хөгшин дуслах нулимсаа ачдаа болон хүүдээ үзүүлэхгүйг хичээнэ. Хэдэн цаг яваад уулан дахь байшиндаа хүрэв. Олон жил энд ирээгүй юм санжээ. Уулын байшин нурах дөхөж, дээврээс нь дусаал гоожиж байлаа. Оромжны нэг буланг цэвэрлэж, орыг нь тавиад бусад эд хогшлыг нь оруулан, хамгийн сүүлд аавыгаа хэвтүүлэв.
Оромжны дотор ч шуурч байлаа. Аав нь аль хэдийн даарч эхэлжээ. Маргааш дахин ирэхдээ хэдэн хөнжил, хучлага авчирья гэж бодов. Хүүд нь үнэхээр их гунигтай байлаа. Харин аавд нь бол бүр ч хэлэх ч үг олдсонгүй. Хайрлаж өсгөсөн хүү нь түүнийг ийм газар орхих нь. Гомдож, дотор нь шатаж байсан ч ил гаргасангүй. Ач хүү юу болж байгааг анхаарсангүй. Өвөөгөөсөө сална гэдэг түүнд хэцүү байв. Хүү буцах болоод аавынхаа ор руу тонгойн хацар, гарыг нь олонтаа үнсэн, тэврэх нь намайг уучлаарай хэмээх мэт байлаа. Хоёул биеэ барьж чадалгүй эхэр татан уйлав. Ингээд боллоо гэх мэт аавынхаа нүүр рүү хараад хүүгээ хөтлөн оромжноос гараад машиндаа суулаа. Бяцхан хүү замд гараад яагаад өвөөг минь тийм хүйтэн газар орхичихвоо гээд уйлж эхлэв. Юу хэлэхээ мэдсэнгүй, ээж нь хүссэн юм гэж чадсангүй. Бяцхан хүү нь "Би ч бас таныг хөгшрөхөд энд орхих юм уу?" гэж асуухад тэнгэр нурах мэт болжээ. Тэгээд машинаа эргүүлэн галзуу мэт буцаж давхив. Оромжинд ороод "Ааваа намайг уучлаарай" гээд тэвэрч авав. Аав хүү хоёр чангаар тэврэлдэн нялх хүүхэд мэт эхэр татан чанга уйлж байлаа. Хүү "Ааваа намайг уучил, ийм зүйл хийснийг минь уучлаарай" гэж өршөөл эрэв. Аав нь "Хүү минь би чамайг эргэж ирнэ гэж мэдэж байсан юм. Би урьд нь аавыгаа ууланд орхиж байгаагүй, чи ч бас тэгэхгүй.... Намайг энд орхихгүй гэдгийг чинь мэдэж байсан юм" хэмээжээ.

_________________
Emigiin sain nz


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 174 posts ]  Go to page Previous 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited