#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.28.14 8:20 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 292 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 ... 12  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:01 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Төрдөө үнэнч зүтгэснийхээ төлөө дэндүү хатуу цээрлэл хүлээлээ гэж үү
2006.06.19 Өнөөдрийн монгол

Монголын төр үнэнчээр зүтгэсэн хүндээ тун ч хатуухан гэлцдэг. Үнэндээ эх оронч, үнэнч шударга, хоёргүй сэтгэлээр зүтгэж яваад цэл залуугаараа хорвоог орхисон хөвгүүдийн нэрсийг жагсаавал барагдашгүй.
Зөвхөн ардчилсан Монгол орны түүхэнд гэхэд С.Зориг, Ш.Отгонбилэг, М.Зэнээ, О.Дашбалбар, О.Энхсайхан гээд олон ч шударга улстөрчдөө бид, залуухнаар нь алдсан. Тэгвэл саяхан цэл залуухан 32-хон настай нэгэн залуу гэгээн цагаан өдрөөр албан ажилдаа ирээд таван хором ч болоогүй байтал хэний ч санаанд оромгүй өндөр боловсролтой, оюунлиг нэгний гарт амиа алдсан аймшигт хэрэг гарлаа.
УИХ-аас байгуулагдсан Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа томоохонд тооцогдох 30 гаруй ХЗХ-дын үйл ажиллагаанд шалгалт хийхээр төлөвлөснөөс эхний ээлжинд 10 гаруйд нь шалгаж дуусаад байжээ. Шалгалтын дүнг УИХ дээр танилцуулахаар бэлтгэж байсан байна. Түүний амь насыг хохироосон Ц.Түмэнгэрэлийн байгуулсан ХЗХ-нд 30 гаруй тэрбум төгрөг хуримтлагдаж байснаас шалгалтаар 23 тэрбум төгрөг нь алга болсон нь илэрсэн нь аллага үйлдэх ноцтой шалтгаан болсон бололтой.
Тэрбээр өөрөө Иргэдийг гэмт халдлагаас хамгаалах хөдөлгөөний тэргүүн байсан нь бүр ч хачирхалтай. Ийнхүү иргэдийн их хэмжээний мөнгийг луйвардсан хэд хэдэн ХЗХ-г олон нийтэд зарлах гэж байсан, шударга төрийн түшээ, шилдэг банкир албан үүргээ биелүүлж байгаад харамсалтайгаар амиа алдахад хүрлээ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Бадраа агсан Монгол банкны хяналт шалгалтын албаны дарга, Сэргээн босголт банкны
Бүрэн эрхт төлөөлөгч, Улаанбаатар банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны даргаар
томилогдон ажиллаж байжээ. Д.Бадраа нь ажилдаа туйлын үнэнч, шаргуу хөдөлмөрч чанартайн дээр Монгол Улсын ирзэдүйн хөгжлийн талаар, эдийн засгийн ертөнц нэг л болохоо байчихаад байна. Яавал үүнийг засч эрүүлжүүлж хөгжүүлэх вэ гэж дандаа ярьдаг байсан
хэмээн түүнтэй ойр дотно хамтарч ажиллаж байсан хүмүүс ярьж байсан. Гадаад имижийг нь хараад бага залуу юм гэж басах хүн ч
цөөнгүй, харин уулзаад ярьсны дараа холч ухаантай, алсын “хараатай яриа нь ёстой л шив шинэхэн “тархитай” гэдгийг нь илтгэдэг байжээ. Санхүүгийнхнийг хүнд сурталтай гэдэг. Талийгаачтай хамтран ажиллах, ажил хэргийн яриа өрнүүлэхэд ийм чанар даанч байхгүй нь сайхан. Товчхон хэлэхэд Монголын шилдэг боловсон хүчин, магадгүй хэдэн жилийн дараа Ерөнхий сайд байх байсан юм гэж тэд ярьж байна. Хэдийгээр өнгөрсөн хойно нь магтах нь манайхны дутагдал гэдэг ч дэндүү үнэн болохоор энэ тухай өгүүлэхээс татгалзах юм алга. Төрийн албан хаагч, ард түмний хүү гэдгээс гадна тэрбээр хүний сайхан хань, сайн аав байсныг дурьдахгүй өнгөрөх аргагүй.
Тэр хэнд ч ямар ч муу юм хийгээгүй. Зөвхөн төрдөө дэндүү үнэнч зүтгэж явсан. Үүнийхээ төлөө ийм цээрлэл амсах ёстой гэж үү.

_________________
Make a second world


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:02 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Монголд анх удаа эротик шоу болно
2006.06.19 Өнөөдрийн монгол

Монголын зохиолчдын эвлэл, Монголын лектор төвийн гишүүн, Монголын секс судлалын холбооны тэргүүн, зохиолч, яруу найрагч, докторант Ш.Билэгсайхан “Хаан секс ба хатан аялгуу” шоу тоглолтыг зохион байгуулах гэж байгаа. Зөвхөн насанд хүрэгчдэд зориулсан гэсэн тодотголтой шоу өнөөдөр МҮЭСТ ордонд болно. Энэхүү шоуны талаар түүнтэй ярилцлаа.
-Таныг тун өвөрмөц сонирхолтой шоу зохион байгуулах гэж байгаа. Мөн ирсэн үзэгчдэдээ зориулж лекц унших гэж байгаа гэж сонссон?
- “Сексийн амьдралын нууц ба эр эмийн дурлал” цуврал лекцийг шоуны үеэр унших юм. Дөчин минут орчим унших лекц хайр дурлал, гэр булийн бэлгийн харилцаа, соёл, нууц амраг, биеэ үнэлэгч зэрэг өргөн сэдвээр өрнөнө. Нийгэмд энэ бүхэн ямар байгаа вэ гэдгийг тодорхой жишээгээр тайлбарлах болно. Тэгээд ч би ганцаараа уншаад яриад байхгүй үзэгчидтэйгээ санал бодлоо ч харилцан ярилцах юм.
- Бусдад сексийн амьдралын талаар лекц уншина гэхээр сонин сонсогдож байна. Энэ шоу тоглолтыг тань хүмүүс сонирхож байна уу?
-Шоу тоглолтын бэлтгэл ажлыг маш богино хугацаанд амжуулсан. Миний хувьд 15 гаруй жил сексийн тухай гадаад дотоодын сонин хэвлэл, уран бүтээлийг уншиж судалсан. Тиймээс энэ олон жилийнхээ судалгаан дээр тулгуурлаж лекцээ боловсруулсан байгаа.
Шоуг хүмүүс үнэхээр сонирхож байгаа нь анзаарагдаж байгаа юм. Мөн хүмүүс шоуны тухай сураг сонссон даруйдаа утсаар холбоо барьж тоглолтын тасалбар авах хүсэлтээ илэрхийлж байна. Тэгэхээр нийгэмд ямар эрэлт хэрэгцээтэй байна вэ гэдэг нь харагдаж байна.
-Тоглолтод өөр уран бүтээлчид оролцох уу?
-Шоу тоглолтод МУГЖ У.Далантай, МУГЖ М.Найдалмаа, МУГЖ А.Бүтэд, АЖ Б.Жавзандулам, СТА Б.Батбаатар зэрэг уран бүтээлч нөхдөөс гадна яруу найрагчид оролцож шүлгээ өргөн барих юм. Болор цомын эзэн яруу найрагч Д.Урианхай, Ц.Бавуудорж, Ж.Баяржаргал, П.Бадарч, Б.Ичинхорлоо, А.Эрдэнэ-Очир, Ж.Мөнхбат нарыг урьсан байгаа. Мөн “Татар”, модерн бүжгийн хамтлагууд оролцоно.
- Монголын секс судлалын холбооны тэргүүний хувьд танаас асууя. Танай холбоо хүмүүст энэ чиглэлийн зөвлөгөө өгдөг үү?
-Сонинд зар тавьснаас хойш олон хүн хандсан. Албан ёсоор өнгөрсөн дөрөвдүгээр сараас зөвлөгөө өгч байгаа гэсэн үг. Цаашид ч хүмүүст хэрэгтэй зүйлээр нь зөвлөгөө өгөх ажлаа үргэлжлүүлнэ.
-Яагаад ийм тоглолт зохион байгуулах болов?
-Ер нь бид мөнгө л гэхээс өөр зүйл ярихаа больсон байна. Гэтэл хайр сэтгэл итгэл найдвар, гэр бүл гэж бий шүү дээ. Монгол удмыг ариун нандин байгаасай гэсэн зорилгын үүднээс шоу тоглолтыг зохион байгуулж лекцээ уншиж байгаа. Монгол цус, ёс , генийг бид л хадгалж авч үлдэх ёстой юм.
-Таныг эмсийн хүрээлэн байгуулах санал гаргаж байсныг санаж байна. Ингэснээр харин садар самуун явдал газар авна гэж ярьдаг хүмүүс байдаг?
-Тийм ээ. Монголд эмсийн хүрээлэнг байгуулснаар биеэ үнэлэгчдэд тавих хяналт сайжирна. Мөн бэлгийн замбараагүй байдал багасна гэж би боддог. Манай улс ДОХ хэмээх аюулт өвчинд эзлэгдэхэд ойрхон байгаа. Албан ёсны тоогоор халдвар тээгч 21 байгаа ч үүний цаана 4000 гаруй хүн бий гэж үздэг аргачлал байдаг юм билээ.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:04 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
“Гэр хорооллын барилгажилт” ХЗХ-дыг хөлдөө чирч байна
2006.06.19 Өнөөдрийн монгол

“Гэр хорооллын барилгажилт” хадгаламж зээлийн хоршооны удирдах зөвлөлийн хурал энэ сарын 25-нд болно. Гэвч хадгаламж эзэмшигчдэд энэ өдрийг хүлээнэ гэдэг үнэхээр хүнд байгаа гэнэ. Тиймээс удирдах зөвлөлийн хурлын товыг наашлуулж энэ долоо хоногийн эхний өдрүүдэд хуралдуулахыг шаардаж байна. 25-ныг хүртэл зай ч байна, лай ч байна. Энэ хугацаанд хувааж авсан мөнгөө нууж далдлах, оргон зайлах хангалттай хугацаа юм. Хохирогчдын ярьж байгаагаар хэдийгээр хоршооны захирал хүний амь хөнөөсөн ч гэлээ
удирдах зөвлөлийн гишүүдэд нь төлбөр барагдуулах чадвар байгаа гэж үзэж байгаа аж. Учир нь тус хоршооны удирдах зөвлөлийн нэлээд хэдэн гишүүн нь Монгол банкинд тодорхой албан тушаал хашдаг хүмүүс байдаг гэнэ. Нэр төр, албан тушаалаа боддог юм бол хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулах л болно. Хадгаламжийн мөнгөөр худалдаж авсан, байгуулсан объектуудыг дуудлага худалдаанд оруулж, хувааж авсан хөрөнгөө нийлүүлээд ямар ч байсан хохиролгүй болгох хэрэгтэй гэж байна. Сүүлийн үеийн мэдээллээс харахад “Гэр хорооллын барилгажилт”-ын учруулсан хохирлын хэмжээ 20 гаруй тэрбумд хүрээд байгаа бололтой. Хохирол цаашид ч өсөх магадлалтай гэнэ. Хохирогчдын хамгийн ихээр гомдоллож байгаа зүйл нь Монголбанк зэрэг байгууллагын төрийн албан хаагчид болон төрийн бус байгууллагынхан иргэдийг хуурч мэхлэх бусармаг хэрэгт хутгалд.санд байгаа юм. Тус хоршооны байраар ороход “Хэрэглэгчдийн найдвартай түнш”, “Найдвартай татвар төлөгч”, “Оны шилдэг аж ахуйн нэгж” зэрэг 20 гаруй өргөмжлөл хананд нь өлгөөтэй байдаг. Өнгөрсөн арванхоёрдугаар сард шинээр хадгаламж эзэмшигч болсон хүмүүсийн дунд сугалаа явуулж, хүлээн авалт зохион байгуулсан. Төр, засгийн үйлчилгээний “Элит” төвд хоёр сарын хугацаанд хадгаламж эзэмшигч болсон 200 хүнийг цуглуулан сугалаа зохион байгуулан баахан л идүүлж уулгасан юм байх. Тэнд очсон иргэдийн ярьж буйгаар удирдах зөвлөлийнхөн гэж Монгол банкны болон зарим нэг нэр хүндтэй хүмүүс байсан. Бас болоогүй манайх эрсдэлийн сан нээж “Анод” банкинд хоёр тэрбум төгрөгийн хадгаламж нээлгэсэн. Манай хоршооны хадгаламж эзэмшигчид нэмэгдэх хэрээр эрсдэлийн сан зузаарах болно гэж байжээ. Энэ сайхан үг нь харилцагчдад баталгаатай гэсэн найдвар төрүүлж байсан юм байна. Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж зээлийн хоршоодыг шалгаж дампуурахад бэлэн байгаа, цаашдаа ажиллах боломжгүй болсон зарим нэгийг нь нийтэд зарлаж эхэлсэн. Энэ үеэс сэжиг авсан зарим хадгаламж эзэмшигчид хадгалуулсан мөнгөө авахаар тус хоршоонд хандаж байжээ. Харилцагчид нүүр бууруулах нь нэмэгдээд ирэхээр дампуурах дөхсөн эзэд нь хэрэв мөнгөө буцааж хадгалуулбал гэрээ цуцалсан хугацааны хүүг тооцож нөхөн олгоно хэмээн иргэдийн сэтгэл зүйгээр тоглож эхэлж. Богино хугацаанд мөнгөө өсгөөд авах гэсэн хүмүүс өндөр хүүнд хууртан дахин хадгаламж нээлгэж байсан аж. Бүр мөнгөө нэхээд байгаа иргэдийг хотоор зугаалуулж, хоолонд оруулан их мөнгө амлан ёстой л ходоодоор нь тоглож байсан байна. Захирал Ц.Түмэнгэрэл нь хүний амь хөнөөсний дараа цагдаагийнхан дансыг нь шалгахад нэг сая төгрөг, 800-хан ам.долларын үлдэгдэлтэй байжээ. Харин хоршооны нэр дээр “Россия” ресторан, 40 айлын орон сууц, “Чикаго” арьс ширний үйлдвэр, “Хауснэт”, “Жангар”, “Дорнын зоог” гээд 15 аж ахуй нэгж байдаг гэнэ. Хэргийг шалгаж байгаа цагдаагийнхан дээрх объектуудыг бүтүүмжилсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоогүй юм. “Гэр хорооллын барилгажилт” хоршооны хадгаламж эзэмшигчид хохирлоо олж авахаар хөөцөлдөж байхад захирал Ц.Түмэнгэрэлд Эрүүгийн хуулийн 91.2-ын 17 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Уг зүйл ангиар ял шийтгэвэл албаны үйл ажиллагаа буюу олон нийтийн үүргээ биелүүлж байгаатай нь холбогдуулж өөрийг нь буюу ойрын төрөл садангийн хүнийг хөнөөсөн бол 15-25 жил хүртэл хугацаагаар хорих эсвэл хүндрүүлэх нөхцөлтэйгөөр цаазаар авах ялаар шийтгэх заалттай юм иайна. Өнөодрийн байдлаар Улсын мөрдөн байцаах газар дээр зургаан хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хэрэг шалгагдаж 40 гаруй тэрбум төгрөгийн асуудал үүсээд байгаа юм. Хадгаламж зээлийн хоршоотой холбоотой хэрэг цаашдаа өсөхгүй гэх баталгаа байхгүй гэж Цагдаагийн байгууллагынхан мэдэгдэж байсан. Санхүүгийн зохицуулах хорооны шалгалтаар орж шүүсээ шахуулаад дампуурлаа зарлахад бэлэн болсон хэдэн ч хоршоо байгааг хэлэхэд хэцүү. Мөн шалгалтад орохоосоо өмнө дампуурлаа зарлаж харилцагчдынхаа хадгаламжийг өгөөд явж байгаа нь ч олон. “Бүтээн байгуулалт хөгжлийн сан” хадгаламж зээлийн хоршоо дампуурч захирал нь хоригдоход бусад хадгаламж зээлийн хоршоод харилцагчдаа алдан хүнд байдалд орсон. Цагийн аясаар хэрүүл тэмцэл намжиж амьсгаа авахтай болж байтал дээрх хэрэг мандлаа. Олонд танигдсан, хамгийн найдвартай гэж байсан хоршоо ингэж дампуурч байгаа юм чинь бусад нь найдваргүй гэсэн иргэд хоршоодоос мөнгөө татаж, хэл ам таталж эхэлжээ. Мөнгийг нь эргэлтэд оруулан бусдад зээлүүлчихсэн хоршоод гаргаад өгчих бэлэн мөнгө байхгүй нь иргэдийг улам итгэлийг алдуулж дампуурсан гэдэг нэр зүүхэд хүргээд байгаа аж. Нэгэнт харилцагчийнхаа мөнгийг бэлэн гаргаад өгчихөж чадахгүй байгаа ХЗХ-д хамраараа газар хатгаж, хад мөргөх адил болж байна. Тэд “Гэр хорооллын барилгажилт”-ынхан ёстой л хөлдөө чирлээ гээд ихэд дургүй байгаа бололтой.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:04 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
“Hotel” нэртэй хогийн буудлууд
2006.06.19 Өнөөдрийн монгол

Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ой тохиож байгаа энэ жил гадаадаас ирэх жуулчдын тоо гурваас дөрөв дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоо бий. Гэтэл жуулчдыг хүлээж аваад тав тухтай байрлуулан, сайтар үйлчлээд “ногоон мөнгө” салгах чадвартай зочид буудал нь хэд билээ. Тоотой хэдхэн нэр бүхий зочид буудлуудаас гадна хотын захын дүүрэг, гэр хороололд айлын хашаанд ч “Hotel” гэсэн хаягтай тагзан байшингууд их байна. Үүргэвч үүрсэн явуулын жуулчид монголчуудын ахуй амьдралтай танилцах, мөн хямдхан байр хайж яваад орохыг үгүйсгэхгүй. Гэтэл тэр буудал гэгчид нь биеэ үнэлэгч хоёр гурван халтар хүүхэн, эвдэрхий ор, хиртэй хөнжил, даавуу л байх
аж. Монголын зочид буудал ийм аймшигтай байдаг юм байна гэж бодсон жуулчид эх орондоо очихоороо энэ тухай хачирхан ярих болно. Ингээд л монголын тухай хар PR тархана. Хоног, цагаар үйлчилгээ үзүүлдэг зочид нэртэй буудлууд үнэн хэрэг дээрээ дэн буудал гэсэн хаягтай байх ёстой юм байна. Зочид буудлуудын нэр хаяг, үйлчилгээнд онцгой анхаарч зэрэглэл тогтоож өгөх хүсэлтийг “Зочид
буудлуудын холбоо”-ноос Нийслэлийн захирагчийн ажлын албанд гаргажээ. Үүний дагуу сонгон шалгаруулалт хийж “Hotel” хэмээх нэрийг гутааж байгаа нэлээд хэдэн газрыг хааж, биеэ үнэлэгчдийг илүүрлэн цагдаагийн байгууллагад шилжүүлээд байна. Зэрэглэл тогтоохоос өмнө НЦГ-ын Гэмт хэргээс урдчилан сэргийлэх хэлтэс, Архидан согтуурах, мансуурахтай тэмцэх тасаг, Улсын мэргэжлийн хяналтын газартай хамтран зочид буудлуудыг шалгажээ. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Хан”, “Мянганбилэг” компанийн “Элгэмсэг”, “ДНЛ” компанийн “Яргуй”, Сүхбаатар дүүрэг дэх “Снайпер”, “Сарнай”, “Байладор” буудлаас биеэ үнэлэгчдийн армийг илрүүлжээ. Дараа нь “Харуул манаа” арга хэмжээний үеэр “Арвижах”, “Адмирал” буудлууд нь тусгай өрөө гарган биеэ үнэлэгчдийг байрлуулдаг болохыг илрүүлсэн. Мөн “Тэнгэр”, “Маяами”, “Сант-Асар”, “Сарнай”, “Мажик”, “Хүннү”, “Жунгли” буудлаас үйлчлэгч, массажист нэрийн дор биеэ үнэлж байсан 71 биеэ үнэлэгчийг илрүүлэн ДОХ-ын шинжилгээнд оруулан, гарын дардас, биеийн байцаалт, фото зургийг нь авч цагдаагийн бүртгэлд оруулжээ. Биеэ үнэлэгч аваад ямар нэг эд зүйлээ алдсан тохиолдолд дээрх баримтыг ашиглан гэмт хэрэгтэнг эрж олох ажээ. Дээрх зочид буудлууд нь гадаад дотоодын зочин гийчин хүлээж аваад тав тухтай үйлчилгээ үзүүлэх боломжгүй зөвхөн дэн буудал байхад хангалттай байсан гэдгийг хэлэх хэрэгтэй. Архидалт, садар самууныг сурталчилсан газруудад гэмт хэрэгтэн, биеэ үнэлэгчид үүрлэн архидан мансуурдаг болохоор тэдэнд “HOTEL” гэдэг нэр дэндүү гоёдож байна. Урин дулаан ороод жуулчид ихсэх үеэр биеэ үнэлэгчдийн тоо эрс өсч буудлуудын орлого нэмэгдэнэ. Биеэ үнэлж байгаа бүсгүйчүүдийн ихэнх нь оюутнууд. Энэ жил олон жуулчин ирэх сургаад биеэ үнэлэдэг оюутнууд гэртээ харих завгүй байгаа бололтой. Жуулчид ихтэй байгаа болохоор хөтөч тайлбарлагч хийх боллоо. Гайгүй орлоготой ажиллах болсон гэдэг үгээр эцэг эхийнхээ сэтгэлийг хуураад биеэ үнэлэх ажилдаа эргэлт буцалтгүй орсон нь олон байлаа. Жижиг буудлуудаар ороход өрөөний үйлчлэгч, сауны массажист нь бүгд биеэ үнэлэгч болсныг харсан жуулчид монголчууд секс жуулчлал хөгжүүлж байгаа орон гэсэн буруу ойлголтыг төрүүлдэг болжээ. Ямар сайндаа нэг жуулчин Монголын нийслэлийн хаанаас ч биеэ үнэлэгч олж болдог. Бүх машинууд нь такси байдаг сонин хот гэж ярьсан байж билээ. Зочид буудлууд жуулчдыг тосч аваад үдэж мордуулан эх орныхоо нүүр царай болдог учраас сонгон зэрэглэл тогтоож олон улсын стандарт мөрдүүлэх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс энэ сарын эхээр нийслэлд зочид буудлын чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудад шалгалт хийж, сонгон шалгаруулалт, шаардлага хангаагүйг нь хаасан байна. Зочид буудлуудын байр зориулалтын бус, амрагч, жуулчдыг хүлээж авах хүлээлгийн өрөөгүй, үйлчлүүлэгчдийг нэг удаагийн ариун цэврийн хэрэгслээр хангадаггүй. Нийтийн зориулалттай орон сууц, өргөтгөлд, хувийн хэрэгцээнд зориулан барьсан сууцыг өөрчлөн зочид буудал ажиллуулж байгаа нь жуулчин, амрагчдын ая тухтай амрах нөхцөл боломжийг хангахгүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байна. Иймд энэ салбарын хууль эрх зүй, мөрдөх журам, стандартыг /мотел, гэст хаус буюу дэн буудал, байрны үйлчилгээ/ нарийвчлан боловсруулах хэрэгтэй гэж үзээд сонгон шалгаруулалт явуулсан байна. Сонгон шалгаруулалтад 214 аж ахуйн нэгж хамрагдаж 70.6 хувийн үзүүлэлттэй гарчээ. Энэ үеэр албан даалгавар өгөөд ч сайжрахааргүй зарим буудлуудыг хаажээ. Үүнд: “Мини таун” компанийн “Найз 1″, “Найз 2″, “БЦТО” компанийн “Тав тух”, “Сүххайрхан” ХХК-ийн “Цагаан од”, “Анусам” ХХК-ийн “Дэлгэрэх”, “Их тиандар” компанийн буудал, “Мон-Элч”ХХК-ийн “Калифорни”, “Асгат сервис” ХХК-ийн “Залуус”, “Цээнэ”, Суврага интернэшлийн
“Суврага” зочид буудлууд оржээ. Тиймээс зочид буудал, жуулчны бааз, амралтын газруудыг цэгцлэх, зэрэглэл тогтоох зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас журам гаргасан байна. Уг журмаар зочид буудлын үйлчилгээ эрхлэгч нь хуулийн этгээд байх. Үйлчилгээний чанарын зэрэглэл, үндсэн шаардлага, стандартыг 85- аас доошгүй хувиар хангасан байх. Барилгын зураг төсөлд баталгаажилт хийлгэж улсын комисст хүлээлгэж өгөх. Менежмент, маркетингийн мэргэжлээр мэргэшүүлэх сургалтад хамрагдаж үнэмлэх гэрчилгээ авсан менежер, техникийн ажилтан, мэргэжлийн ажилчдаар хангагдсан байхыг тодорхой заасан байна.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:05 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Монгол Улсын сүү үйлдвэрлэл, боловсруулалт, хангамжийн өнөөгийн байдал
2006.06.19 Өнөөдрийн монгол

Сүү, цагаан идээ нь монголчууд бидний эрт дээр үеэс уламжлан хэрэглэж ирсэн хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай шим тэжээл болох уураг, /түүний дотор үл орлогдох амин хүчил/ тос, нүүрс ус болон амин дэм, эрдэс бодисыг хамгийн зохистой харьцаагаар агуулдаг билээ. Мөн хүнсэнд хэрэглэхэд шингэц сайтай, хүний эд эсийг нөхөн төлжүүлэх, эрүүл мэндийг дэмжих, элдэв эмгэгээс урьдчилан сэргийлэх үйлчилгээ бүхий хүнсний чухал бүтээгдэхүүнүүдийн нэг мөн.
Манай улсад 2005 оны эцсээр нийт 30.4 сая мал тоологдсон бөгөөд үүний 42.4% нь хээлтэгч мал байна. Үндэсний статистикийн газраас гаргасан малын ашиг шимийн гарцын судалгааны дүнгээр тооцож үзвэл 2005 онд саалинд хамрагдвал зохих малаас нийт 390.0 сая литр сүү саах нөөцтэй байсан бол хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний статистик мэдээгээр түүний 85 хувийг буюу 335.1 сая литр сүү саасан байна. Харин хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн сүүг үйлдвэрийн аргаар боловсруулах хэмжээ сүүлийн таван жилд тогтмол өсч байгаа хэдий ч сүү, цагаан идээний үйлдвэрлэлд үндэсний уламжлалт аргаар бэлтгэсэн бүтээгдэхүүн зонхилох байр эзэлсэн хэвээр байна.
Улсын хэмжээнд жилд 35 сая литр сүү боловсруулж төрөл бүрийн сүү, цагаан идээ үйлдвэрлэх хүчин чадал бүхий 50 гаруй үйлдвэр, цех ажиллаж байна. 2005 онд улсын хэмжээнд бэлтгэсэн нийт сүүний дөнгөж 2.3 хувь буюу 7.2 сая литр сүү үйлдвэрт хүлээн авч, боловсруулсан нь 1990-ээд оноос 2.6 дахин бага байгаа юм. Европын орнуудад хөдөө аж ахуйд үйлдвэрлэсэн сүүний 92-98 хувийг, ОХУ-д 95 хувийг үйлдвэрийн аргаар боловсруулж хэрэглэгчдэд хүргэдэг.
Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний статистик мэдээгээр өнгөрсөн онд 3963.7 мянган литр сүү, 2635.5 мянган литр тараг, 60.7 тонн цөцгий, 34.7 тонн цөцгийн тос, 18.8 тн бяслаг, аарц, 634.4 мянган литр зайрмаг үйлдвэрлэсэн нь бодит хэмжээгээрээ өмнөх оныхоос 52 хувиар өссөн дүнтэй байна. Гэхдээ дээрх 50 гаруй үйлдвэр цехүүдээс 20 орчим нь зайрмагаас өөр нэр төрлийн цагаан идээ огт үйлдвэрлэхгүй байна. Сүүлийн жилүүдэд “Сүү”, “Гум”, Монсүү” ХХК-иуд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө шинэчлэн, хүчин чадлаа нэмэгдүүлж хөрөнгө оруулалт хийснээр бүтээгдэхүүний чанар сайжирч, нэр төрөл тоо хэмжээ нь нэмэгдэж байна. Түүнээс гадна “Монфреш”, “АПУ” ХХК зэрэг хэд хэдэн аж ахуйн нэгж өндөр хэмийн дулааны боловсруулалтаар, битүүмжилсэн орчинд савлах үйлдвэрийг ашиглалтад оруулж, удаан хугацаанд хадгалагдах ариутгасан сүү, ундаа үйлдвэрлэж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь импортын ижил төрлийн бүтээгдэхүүнийг орлож, чанар, найрлага, сав баглаа боодлоороо зах зээлд өрсөлдөх чадвар нь сайжирч буй боловч үндсэн түүхий эд нь импортын хуурай сүү байгаа юм. Улсын хэмжээнд 2004 онд 23.8 тонн хуурай сүү үйлдвэрлэсэн бол 2005 онд огт үйлдвэрлээгүй байгаа билээ.
Сүү, сүүн бүтээгдэхүүний хангамжийн хувьд 2004 оны байдлаар жишсэн нэг хүнд улсын дунджаар 138 литр сүү ногдож байгаа нь хэрэглэвэл зохих хэмжээнд байгаа боловч, хөдөөгийн нэг хүн 228 кг сүү хэрэглэсэн байхад хотын нэг хүн түүнээс дөрөв дахин бага буюу 57,6 кг-ыг хэрэглэсэн байна. Энэхүү хэрэглээнд импортоор оруулж ирсэн 19.7 сая литр сүүг тооцвол нийт хэрэглээний зургаан хувийг
импортын сүү, цагаан идээгээр хангасан тооцоо гарч байна. “Хүн амын хоол тэжээлийн байдал”-ын талаар 2004 онд явуулсан үндэсний хэмжээний судалгааны дүнгээс үзэхэд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээ 1999 оныхоос багассан байна.
Шингэн сүүнд шилжүүлснээр жилд дунджаар 3500 мянган ам долларын үнэ бүхий 20 мянга орчим сая литр сүү импортолж байгаа нь дотооддоо боловсруулсан сүүнээс гурав дахин их хэмжээтэй байна. Импортоор авч байгаа хуурай сүүний 92 хувийг ОХУ, БНСУ, Шинэ Зеланд улсаас, цөцгийн тос, шингэн сүүг бараг 100 хувийг нь ОХУ, БНСУ-аас авч байна. Жилд 4000-6000 мянган тонн шингэн сүү, 200-400 тонн тараг, 5-8 тонн цөцгийн тос, 120-150 тонн бяслаг импортоор авч хэрэглэж байгаа нь зах зээл дээр энэ төрлийн бүтээгдэхүүний эрэлт их байгаагийн нотолгоо юм. Энэ нь нэг талаас манай боловсруулах үйлдвэрүүдэд зах зээлийн өрсөлдөөнийг өрнүүлэх, нөгөө талаас дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд төр засгийн дэмжлэг шаардлагатай байгааг харуулах үзүүлэлт юм.
Манай улсын нийт хүн амын 60 гаруй хувь нь хот суурин газар амьдарч байгаа. Сүүлийн жилүүдэд манай улсын хүн амын дунд элэг, цөс, ходоод гэдэс, зүрх судас, яс сийрэгжих өвчин нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа нь сүү, цагаан идээний хэрэглээ багассан хангамж шаардлагын түвшинд хүрээгүйтэй холбоотой гэж зарим эмч, судлаачид үзэж байна.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт ” … сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин, боловсруулалтын түвшинг дээшлүүлж, хөдөө аж ахуйн гаралтай хүнсний бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, олон улсын стандартын түвшинд ойртуулан, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх”, “…сүү цагаан идээг орон нутагт үйлдвэрийн аргаар боловсруулах жижиг үйлдвэрлэлийн технологи нэвтрүүлж, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангасан цагаан идээний хангамжийг нэмэгдүүлэх” зорилтыг дэвшүүлсэн.
2003 онд УИХ, Засгийн газраас баталсан “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого”-ыг хэрэгжүүлэх эхний үе шат /2003-2008 он/-ны төлөвлөгөө, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих” хөтөлбөрт сүү, цагаан идээний үйлдвэрлэлд дэмжлэг үзүүлэхээр тодорхой арга хэмжээнүүд тусгагдсан. Үүний дагуу холбогдох хөтөлбөр, сангуудаас саалийн эрчимжсэн аж ахуй байгуулах, сүүний үхэр үржүүлэх, сүү боловсруулах жижиг үйлдвэрт дэмжлэг үзүүлэх зорилгоор 3-5 хүртэл сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй зээлийг олгож байна. Сүүний чиглэлийн үхрийн гүн хөлдөөсөн үр, сүүний ямааны үрийг Франц, Куба улсуудаас импортоор оруулан ирж сонирхогч байгууллага иргэдэд олгож байгаа бөгөөд сүүний чиглэлийн цэвэр болон эрлийз үүлдрийн тодорхой сүрэг бий болоод байна.
Нэгдсэн үндэстний байгууллагуудын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагуудын Хүнсний аюулгүй байдлын тусгай хөтөлбөрийн хүрээнд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр “Сүү үйлдвэрлэлийн явцад гарах алдагдлыг багасгах замаар Монгол Улсын сүүний үйлдвэрлэл, хангамжийг нэмэгдүүлэх” төсөл 2004 оны аравдугаар сараас гурван жилийн хугацаатай хэрэгжиж байна. Энэ төсөл хэрэгжсэнээр сүүний чиглэлийн үхэр үржүүлэх чиглэлээр мал аж ахуйн үйлчилгээний төв бий болохоос гадна сүү цуглуулах, хөргөх загвар төвүүд, өдөрт 0.5, 1-2, 5.10 тонн сүү боловсруулах загвар үйлдвэрүүд бий болгох юм.
Хөдөө орон нутагт малчин өрх, фермерийн аж ахуйн болон үйлдвэрлэлийн хөгжлийг дэмжин, сүү үйлдвэрлэлийн хэлхээнд оролцогчдын хамтын ажиллагааг өрнүүлэн, сүү, цагаан идээ үйлдвэрлэлийн хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, хүн амын хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, улмаар экспортлох нөхцлийг бүрдүүлэх зорилгоор Хүнс хөдөө аж ахуйн яамнаас “Сүү, цагаан идээ” үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулж, дараах асуудлыг шийдвэрлэхээр тусгаж байна. Үүнд:
1.Сум, багийн түвшинд сүү цуглуулах, боловсруулах жижиг үйлдвэр байгуулж, сүүний нөөцийг бүрэн дүүрэн ашиглан малчид, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох, боловсруулсан бүтээгдэхүүнийг төвлөрсөн зах зээлд нийлүүлэх тогтолцоо бүрдүүлэх
2.Төв суурин газрын ойролцоо сүү үйлдвэрлэлийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх, сүү цуглуулах хөргөлттэй цэг байгуулах, малчид,
фермер, үйлдвэрүүд хоршин ажиллах нөхцлийг бүрдүүлж, боловсруулах үйлдвэрт нийлүүлэх сүүний хэмжээг нэмэгдүүлэх замаар аюулгүй, баталгаатай сүү цагаан идээгээр хот суурингийн хүн амыг хангах болно.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд Төр засгийн зүгээс сүү цагаан идээний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын хөгжлийг дэмжихэд чиглэсэн эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай. Үүнд: “Фермерийн аж ахуйн тухай”, “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний биржийн тухай” хуулийг батлах, “Газрын тухай” хуульд фермерүүдэд газар эзэмшүүлэх чиглэлээр, “Хүнсний тухай” болон “Татварын зарим хууль” болон бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлууд хийгдэж байна.
Сүү, цагаан идээ нь түргэн гэмтдэг, эмзэг бүтээгдэхүүн тул бусад орнуудад үйлдвэрлэлт, нийлүүлэлт, хэрэглээнд нь дэмжлэг, татаас олгодог практик дэлгэрэнгүй байдаг байна. Тухайлбал 2003 онд Европын холбоо нэг тонн цөцгийн тосны экспортод 1780 евро, АНУ 1973 ам долларын татаасыг сүү боловсруулагчдад олгожээ. Энэ туршлагыг судалж, нэвтрүүлэх шаардлагатай байна.
Төв суурин газарт чанар, аюулгүй байдлын баталгаажуулалт хийгдээгүй сүү, цагаан идээг задгайгаар, шаардлага хангаагүй нөхцөлд худалдаалах явдал огт тасрахгүй байна. Хүнс, хөдөө аж ахуйн сайдын 2002 оны А/92 дугаар тушаалаар “Төв суурин газарт сүү, цагаан идээ худалдаалах үеийн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн нийтлэг журам”-ыг батлан гаргасан боловч журмын хэрэгжилт нийслэл, орон нутагт маш хангалтгүй байна. Иймээс сүүг цуглуулах, хөргөх, тээвэрлэх, боловсруулах тогтолцоог бий болгох, хэрэглэгчдийн боловсрол, соёлыг дээшлүүлэх талаар “Сүү, цагаан идээ” хөтөлбөрийн төсөлд тодорхой асуудлуудыг тусгаж, шийдвэрлэх тал дээр ХХААЯ санаачлага гарган ажиллаж байна. Дээрх хөтөлбөрийн хэрэгжилт нь санхүүжилтийн түвшин, төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, аж ахуйн нэгжийн идэвхтэй хамтын ажиллагаанаас шалтгаална.

ХХААЯ-ны БХЗГ-ын Хүнсний хэлтсийн дарга Д.Тунгалаг
Тус хэлтсийн ахлах мэргэжилтэн С. Энхбаяр

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:06 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Уран бүтээлийн түүх
2006.06.19 Утга зохиол урлаг

Тэр үе бол Монгол киноны хөгжлийн оргил үе байлаа. Гурван “До”-гийн үе ч гэдэг. Нэгдэх До нь үйлдвэрийн дарга Батын Донров. Хүн бүрт байгаа давуу тал, сайн чанарын ажил үйлсэд дайчлан шавхаж чаддаг, улс төрийн хов живийг гөлөгний дуу шиг үл ойшоодог жинхэнэ эр хүн, хамт олны жинхэнэ удирдагч байлаа. Хоёрдахь До нь Р.Доржпалам. Урлагийн Гавьяат Зүтгэлтэн. Мэргэжил нь гартаа орсЬн профессор. Сумъяа бээсийн хүү учир улс төрийн шалтгаанаар хайр шагнал түүнд олдох нь ховор. “Тунгалаг Тамир”-ын найруулагчид төрийн шагнал эс олдсон гээд бод. Доржпалам бол “Монгол кино” үйлдвэрийн дэд жанжин буюу уран сайхны удирдаач. Гуравдахь нь С.Дашдооров. Үйлдвэрийн ерөнхий редактор. Жилд эургаан уран сайхны кино, 30 орчим баримтат киноны зохиолд тайлбар бэлдэж, 45 киноны орчуулгын “бөөс” түүнэ. Дээрх гурван До-гийн үе дээр Монгол Улсад кино үүсч хөгжсөний 40 жилийн ой тэмдэглэх ерөөл бүрддэг юм байна. Тэд тасаг, цех, хүн бүрт “Их ойдоо ямар бэлэг өргөх вэ?” гэсэн санал асуулгын дэвтэр аялуулсан нь уран бүтээлч нэгийг бодож, хоёрыг хайхад хүрэв. Яг энэ үеэр манай диафильмын цехийн зураач хөвүүд нэг орой ажил тарах үеэр “цай уу!” гэж дуудлаа.
Ходоод, сэтгэл хоёулаа хайсан үеэр мөнөөх залуус:
-Галсан ах аа, Монгол Улсад байхгүй нэг кино бүтээж, их ойдоо оргөвөл ямар вэ гэж байна.
-Юу гэж чихэндээ үл итгэн асуусанд:
-Манайх уран сайхны кинотой Баримтат кинотой. Өнгөт кинотой. Гэвч хүүхэлдэйн киногүй шүү дээ. Түүнийг цөмөөрөө элбэн бүтээе гэж байна. Санадаг л санаа аж.
-Тэгээд надаас (би тасгийн дарга нь ухаантай) хүсэх юу байна? гэсэнд
-Та зохиол бичиж өг! Бид бусдыг нь даая гэдэг байна.
Шөнө нь би “Хургачин хүү” гэдэг зохиол татлаад, зураач дүү нартаа авчирч өглөө. Тэд их л сониучирхан уншиж үзсэнээ.
-Сайхан зохиол байна. Гэвч… гэж байна.
-Юу нь болохгүй байна? гэсэнд:
-Хөл нь дэндүү олон юм. Мянган хурганы дөрвөн мянган хөл жойргонуулах, хоёр мянган эвэр шоорогнуулах, нэг ам ангалзуулах амаргүй шүү дээ гэж зураач Б.Жадамба намайг сэнхрүүлэв.
-Хөл цөөтөй амьтан, болж өгвөл хөлгүй амьтантай зохиол бичих арга байна уу гэж (одоо монгол маркийн нэрт зураач болсон) Т.Отгонбаяр царайчлангуйхан гуйж байна. Маргааш нь би “Өндөг” гэдэг зохиол бичиж авчирч өглөө. Тэд уншиж үзээд надад баяр хүргэн өвдөгт мөргөсөн төдийгүй
-Энэ бол манай тасгийн нууц. Бид мультфильм хийж байгааг хэн ч мэдэх ёсгүй. Гэнэт л алмайруулаад өгнө гэж байна. Тэрхүү бичил киноны зохиол нь ямаршуухан агуулгатайг товч өгүүлбээс:
“Монгол дээл хувцастай өвгөн тэнгэрээс нисч явна. Түүний доогуур төрөлх тосгон нь урсана. Нисдэг өвгөн нэгэн хашаанд буулаа. Ач хүү нь угтав. Өвгөний хоёр ханцуй тунталзан, түнхэлзэн хөдлөх аж.
-Энэ юу вэ? гэж ач нь сониучирхахад:
-Шил иддэг
Шөл болдог
Үүрээр донгоддог
Өндөг гаргадаг
Тэр юу вэ? гэж өвөө нь оньсого таалгав. Ач хүү нь янз янзаар хэд буудав.
Өвөө нь:
-Таавал чамд өгнө гэлээ.
Ач:
-Тахиа гэв. Өвөө нь ханцуйгаа сэгсэрсэнд хоёр тахиа газардлаа. Маргааш өглөө хүү үзвээс тахиа нь өндөглөжээ. Нөгөөдөр нь ангаахай… төдхөн дэгдээхэй болов. Жаал хүү шувуу өндөглөдөг. Өндөг нь ангаахай, дэгдээхэй, улмаар шувуу болдгийг мэджээ. Тэрбээр голын эргээр явж байтал хоёр том хөх өндөг байна.Түүнийг авчран тахиандаа даруулав. Гэтэл тэр нь тахиа бус, чүүчүүлсэн өндөр хөлтэй тогоруу болчихжээ. Хөөрч баяссан хөвүүн нуурын захаас хоёр хул шарга өндөг авчирч дарууллаа. Гэтэл тэр нь тахиач бус, тогоруу ч биш, алцар балцар гүйсэн нугас болчих нь бүр ч сонин. Олон зүйл шувуутай болсондоо омогшин гайхуулагч хөвүүн хадны ангалаас хэдэн ногоон бидэртэй өндөг олж авчран тахиандаа даруулав. Өглөө сэрээд харвал бүх шувуу үхжээ. Харин хуруун чинээ гурван могой өөр лүү нь мурилзан айсуй.” Зохиолын агуулга товчдоо ийм.
Манай хамтлаг “нууц ажил”-даа шамдан орлоо. Хүүхдүүд өдөр нь төлөвлөгөөт ажлаа хийнэ. Ажил тарсны дараа үүдээ тас цоожлоод мультфильмийнхээ зургийг зурж эхлэнэ. Өөрөөр хэлбэл зургаар хөдлөх анхны хүүхэлдэйн кино бүтээх нууц ажилдаа шамдана.Тийнхүү өдөр шөнөгүй зурсаар 1000 гаруй зураг бэлэн боллоо. Гэтэл нууцаа ганц нэг хүнд задлалгүй болохгүйд хүрлээ. Учир нь бидэнд (оператор) зураглаач хэрэгтэй аж. Одоо Монгол Улсын төрийн шагналт болсон Л.Шаравдорж хэзээний юм юманд адтай хүн. Түүнд нууцаа задлан гуйв. Л.Шаравдорж зургийг авч өглөө. Зургаа угаалгахын учир өнгөтийн мэргэжилтэн П.Дашхүүд “нууцаа” алдлаа. Тэгээд цөмөөрөө мөнөөх “анхдагч” киногоо үзэв. Харамсалтай нь зураг огт хөдөлсөнгүй. Гэвч хүүхдүүд гуньсангүй. “Хүн төрөлхтний хийж чадсан юмыг монгол хүн хийх л болно доо!”гэж тэд аазгайтаж байна. Бид туршлага судлах хэрэгтэйг тооцов. Тэр үед бид юм бүхнийг “ах” нараасаа сурдаг, ховор бүхнийг Зөвлөлтөөс олж авдаг байсныг хэн яахин мартана. Бид ч Зөвлөлтийн “Ленин” клубээс нэг хүүхэлдэйн кино гуйж авлаа. Хүүхдүүд тэр зургийг уйгагүй судалснаар зургаа хөдөлгөөнд оруулах нууцын анхны мэдэгдэхүүнтэй болжээ. “Өрнийн хүн заалгаж байж сурдаг Дорнын хүн, тэр дундаа монгол хүн нэг л үзчихвэл сурчихдаг” гэдэг оргүй ч үг биш бололтой. Урьд нь нэгэнт гол дүрүүдийнхээ хөргийг бүтээчихсэн манай гурван зураач сарын дотор “хөдөлгөөний” есөн мянган зураг таталгажээ. Ахиад л дэлгэцэнд гаргаж үзлээ.
Урай! Хурай! Зураг хөдөлж эхлэв. Гайхалтай нь манай гол баатар Батын гавал нь түнхэлзэн хөдлөх төдийгүй нүд нь урагшаа сунах аж. Инээдтэй нь Бат ямагт ухран явж байлаа.
Би дарс буудууллаа. Энэ бол ялалтын буудлага. Энэ бол Монголд хүүхдүүдийн зурсан зураг анх удаа хөдөлж эхэлсний баяр!
Гэвч бас нууц задлахаас өөр аргагүй болов. Бид кинон зургийн профессор О.Мягмар, П.Цогзол нарыг урин авчирч “нууц бүтээлээ” үзүүлэн зөвлөгөө гуйлаа.
-Будгийн ширхэг том байна. Тэр дэлгэцэнд (хэдэн мянга дахин томорч) гарахдаа жиг ургуулаад байна.
-Дүрсээ эсрэг тийш нь эвлүүлэн угсар гэх мэтийг зөвлөн “нууц задлахгүй” гэж андгайлаад шавь нартаа баяр хүргэн бийр, будаг, зургийн цаасаар хандив өргөв.
Зохиолч миний бие ажил тарсан хойно шаазан вааранд будаг нухах ажилтай болов. Зураач нар маань амралтын өдөр, амрагийн болзоо бүгдийг огоорон өдөр шөнөгүй зургаа зурсаар нэг мэдэхэд 18000 зурагтай боллоо. Бид киноныхоо хөгжим чимэглэлийг тэр үед нэр сууд гараагүй нэг хөгжмийн зохиолчид захиаллаа. Учир нь би гэдэг хүн алдрыг бус авьяасыг хүндэлдэг “муу” зантай. Тэрхүү авьяастан гэж шилсэн хүн маань хожим “Зулай цагаан Алтай”-г туурвисан өдгөө, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Сангидорж. Зураглаач сайн, үйлдвэрийн бүх шат дамжлага шуурхай хойно доо, дуутай хөгжимтэй, яриа хөөрөөтэй, эхэндээ “Монгол кино үйлдвзрийн 40 жилийн ойд” гэсэн хүндэтгэлийн туузтай ганц бөлөг хүүхэлдэйн кино дэлгэцийн бүтээл болох нь тэр ээ. Гурван До манай бүтээлийг яаж угтсан нь мэдээж. Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Зандараа гуайн хүүхэлдэйгээр хөдөлгөдөг анхны мультфильмийг бүтээсэн гавьяатай. Харин зураг хөдөлгөж хийсэн анхны мультфильмийг зураач Т.Отгонбаяр, Б.Жадамба нар санаачилж ахмад бид туслан дэмжин гаргаснаа өнөө ч дуурсахад бахтай. Харин Соёлын яамны зарим түшмэл:
-Энд нэг л далд утга байна. Хүний сайхан санаа, ажил үйлсийг устгаж дуусгадаг тэр “могой” манай нийгэмд бий гэж үү? хэмээн батлалгүй буцаасан удаатай. Харин Б.Донров дарга биднийг өрөөндөө хүндэтгэлтэйгээр урин баяр хүргээд:
-Тайлбарыг нь яльгүй засчих. “Тайзан дээр өлгөөтэй буу жүжгийн эцэст заавал дуугарах ёстой” гэж Антон Павлович Чехов хэлээ биз дээ. Эхэнд байсан өвөөгөө эцэст нэг гарга!
-Хүү минь, хүүтэй минь адилхан дүү нар минь, аливаа зүйлийг хийхдээ мэддэг хүнээс аав, ээжээсээ багшаасаа асууж бай! гээд л хэлүүлчих. Тэгээд л болох нь тэр! гэж зөвлөж билээ. Уран сайхны чадварын хувьд өнөөдрийн Мягмар, Мөрөнгоо нарын хүүхэлдэйн кинонд хүрээгүй байж мэднэ. Гэхдээ л Монголын зургаар хөдлөгч хүүхэлдэйн кино ингэж бүтэж, бяцхан үзэгчдийнхээ сонирхлыг татсан юм шүү! Магадгүй, маргааш “Өндөг” мультфильмийг Япон Америкийн уран бүтээлчид шинэчлэн бүтээхийг хэн мэдлээ.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:08 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
“Харанга” хамтлагийн ахлагч МУГЖ Ц.Энхманлай: Их урлагийн тайз харгис шүү дээ…
2006.06.19 Утга зохиол урлаг

Монголын эстрадын урлагийн ноён оргил болох “Харанга” хамтлаг байгуулагдаад хориод жилийн нүүр үзэж байна. Харин Энхманлай ахын гитартай нөхөрлөсөн нь үүнээс арван он илүү санж. Түүнийг хаа нэгтээ хэн нэгний тухай ч юм уу, аль эсвэл өөрийнхөө тухай ам мэдэн ярьж суухыг нь би лав огт хараагүй. Тэрээр удахгүй тоглолтоо хийх гэнэ …

-Та чинь “Учралын хорвоо”-гоос хойш тоглолтоо хийл үү?
-Үгүй ш дээ.
-Тэгвэл арав гаруй жилийн уран бүтээлийн хур буух нээ?
-Тийм ээ. 1994 онд хамтлагийнхаа таван жилийн ойд зориулж “Учралын хорвоо” нэртэй бие даасан тоглолтоо хийснээс хойш яг 12 жил өнгөрсөн байна.
-Харин Монголд рок поп урлагийг дэлгэрүүлэхэд зарцуулсан цаг хугацаа тань үүнээс хэдэн он илүү билээ?
-Би анх 1976 онд УБТЗ-ын “Улаанбаатар” өртөөнд ажиллаж байхдаа одоогийн хамтлагийнхаа гишүүн Одсүрэнтэй “Ногоон гэрэл” нэртэй хамтлаг байгуулан уран бүтээл хийж эхэлсэн. Энэ цагаас хойш урлагт өөрийн хувь нэмрээ оруулсан гэвэл энэ жил гуч дахь жилтэйгээ золгож байна.
-”Харанга”-ын таван жилийн ойгоор хамтлагийн бараг л бүх гишүүн тоглолт хийсэн байх аа? Танайхан ч бөөндчихдөг улс даа.
-1994 он “Харанга” хамтлагийн хувьд концертын хур буусан жил байв. Надаас гадна Чука маань “Үгүйлэн санана”, Одсүрэн “Энэ бол дурлал биш” зэрэг тоглолтуудаа тавьсан. Энэ жилийн хувьд Лхагва маань бие даасан цомог гаргах гэж байгаа. Миний хувьд тоглолтоос гадна мөн л дан өөрийн уран бүтээлийн CD-гээ гаргах гэж байна.
-Таны CD дууны уран бүтээлийнх үү, эсвэл дан гитарынх юм уу…?
-78 оны шинэ жилээр шиг санагдаж байна. Тухайн үед би “Соёмбо” чуулгад ажиллаж байсан юм даг. Монгол телевизид бичүүлсэн, “Өссөн нутаг” гэдэг дуу маань намайг чамгүй олон хүнд таниулсан. Тэр цагаас хойш урамшаад нэлээд хэдэн дуу дуулсан. Эдгээрээс 13-ыг нь түүвэрлэн хэвлэлтэд шилжүүлээд байна. Уг нь тоглолтоосоо өмнө худалдаанд шилжүүлэх бодолтой байгаа.
-Дуунуудаа хамтлагтайгаа хамтарч дуулсан уу?
-Ихэнх дуугаа ганцаараа дуулсан. Зарим нэгэн дууг хамтлагтайгаа хамтарсан.
-Ер нь “Харанга”-ынхан цөмөөр л дуучид даа. Харин та сүүлийн үед нэг их дуулж харагдаагүй…
-Дуулахын тухайд бол бүгд л дуулчихдаг л даа. Гэхдээ рок хамтлагийн гоцлол дуучин гэдэг маш чухал үүрэгтэй.
Тиймээс ч бидний хэн нь ч дуулах гээд байдаггүй. Харин бие даасан уран бүтээлийн тухайд өөрсдийнхөө хэмжээнд л дуулж явна. Юутай ч дуулаад CD-гээ гаргасан хүнийг дуучин биш л гэхгүй байх.
-Сүүлийн үед “Харанга” хамтлагийнхан хэтэрхий нам жим ч гэмээр байгаа. Хаа нэг нэр бүхий шоу тоглолтод оролцдогийг нь эс тооцвол шүү дээ. “Харанга” хамтлагаар сонин юутай байна?
-”Харанга” хамтлаг өнгөрсөн он жилүүдэд дөрвөн CD гаргасан бөгөөд саяхан тав дахь CD-гээ худалдаанд гаргалаа. Харин манай хамтлагийн анхны цомгууд өнөөдөр хэдийнэ ховор цомгийн тоонд ороод байгаа учир бид анхныхаа хоёр CD-г хос алтан цомог болгон хэвлүүллээ.
-Хүн гэдэг хачин уйдамтгай амьтан. Гэтэл танай хамтлагийнхан бүхий л амьдралынхаа бараг хориод жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна шүү дээ…
-Уйдах, уйтгарлах гэдэг тухайн хүмүүсээсээ л шалтгаалдаг байх. Харин их олон жилийг хамтдаа өнгөрүүлэхээр зан зангаа авалцаад, биендээ тунирхуу, эрхлэнгүй болчихдог шиг байна.
-Тунирхуугаараа хэн нь толгой цохих юм?
-Өө, хэн хэнийгээ л хэлэлтгүй дээ.
-Харин хүмүүс рокеруудыг хатуу ширүүн улс гэж боддог шдээ?
-Аливаа хүнийг гаднах төрх, эээмшсэн мэргэжил энэ тэрээр нь дүгнэх нь хэтэрхий өрөөсгөл юм. Харин ч рокерууд хамгийн өрөвч, уян эөөлөн хүмүүс ч байж мэдэх юм.
-Таны шүлгийг нь бичсэн “Бүүвэй”, “Амьдрал”,”Манан”, “Энэ бол дурлал биш” гээд олон сайхан дуу тухайн үеийн залуусыг байлдан дагуулж байлаа. Тэгэхээр таны урын санд рок хөгжмөөс гадна шүлэг, яруу найраг нэлээдгүй байр суурийг эзлэх нь ээ?
-Хаа нэг сэтгэлд буусан мөр бадгаа цаасан дээр алдалгүй буулгаад далд хийчихдэг. Түүнээс шүлэг бичих гэж байгаа нь энэ гээд сууж сүйд болдоггүй ээ.
-Дэмий хадгалж байхаар ном болгоод хэвлүүлчихэж болдоггүй юм уу? “Харанга”-ын Энхманлайгийн шүлгийн түүвэр гэхээр хүмүүст ч сонин санагдах байх биз…
-Өөрийгөө яруу найргийн номоо гаргах хүртлээ шүлэг бичсэн гэж боддоггүй ээ. Зүгээр сонирхогч. Харин заримдаа дэмий нэг сараачсан зүйлүүдээ эргээд харахад шинэ дууны шүлгийн санаа орж ирдэг юм.
-Тэгвэл ч та яахын аргагүй “манай л талын хүн” байна даа…
-Багадаа ном их уншдаг. Нэг ном уншаад эхэлчихвэл заавал дуусгаж салдаг сургуулийнхаа уран зохиолын дугуйланд явдаг сурагч байлаа. Түүнийхээ хүчинд л өөрийнхөө хэмжээнд мөр бадаг холбохтойгоо болсон гэж боддог. Ер нь миний хувьд шинээр ном зохиол унших тутамд л шинэ санаа, шинэ мэдрэмж, ухаарал нэмэгдэх шиг болдог юм. Гэхдээ надад яруу найрагч найз огт байхгүй юм билээ. Ихэнх дууныхаа үгийг өөрсдөө биччихдэг болохоор тэр биз дээ. Харин манай Чука зохиолч, яруу найрагчидтай арай ойр байдаг юм.
-”Харанга” хамтлагийн “Дэлхий ертөнц” концертын талаар одоо ч хүмүүс шагширан ярьцгаадаг. Хүмүүс концөрт үзэх нь битгий хэл, талх ч авах мөнгөгүй болтлоо ядарсан тэр үед концерт тавих зориг тийм ч олон хүнд байгаагүй…
-Олон сайхан уран бүтээлчид гахай үүрч ганзаганд явсан даа. Тухайн үеийн амьдрал өөрөө үүнийг шаардаж байлаа. Олон ч сайхан уран бүтээлчид энэ эргүүлгэд автсан даа. Хэрэв бид ч бас олны урсгалыг дагасан бол өдийд хаана ч, юу ч хийгээд явах байсийм, бүү мэд. Золоор “Харанга”-ынхан уран бүтээлээ хийсээр л байлаа. Тэр үед бид “Дэлхий ертөнц” концертынхоо бэлтгэлийг МХЗЭ-ын төв хорооны дэргэд байрлан хийдэг байв. Билет хэр борлогдох бол гэж санаа зовж байсан ч хоёр өдрийн турш СТӨ-ний үзэгчдийн суудал пиг дүүрэн байсан.
-Мөн “Дэлхий ертөнц” концерт дээр хэн ч гэлээ сувдан гутал өмссөн тухай хаанаас ч билээ сонссон юм байна…?
-Арай ч сувдан гутал биш л дээ. Манай Чука “Дэлхий ертөнц”-д зориулан хээтэй урт түрийтэй гутал хийлгэж, хээг нь сувд хэлхэн чимэглэсэн хэрэг.
-Харин та тэр концертод юугаар гангарсан бэ?
-Хамба хилэнгээр хослол хийлгүүлж өмссөн нь тухайн үедээ хамгийн үнэтэй бас чаминд тооцогдож байлаа. Ер нь манай “Дэлхий ертөнц” концерт маань одоо ч өртөг өндөртэй бүтсэн концертын тоонд дээгүүр байр эзэлсэн хэвээр байдаг.
-Тухайн үед өнөөдрийнх шиг олон загвар зохион бүтээгчид байгаагүй. Рокеруудын хувцасны чиг хандлагыг голдуу хаанаас авдаг байв?
-Сонин сэтгүүлээс л голдуу харж, захиалж оёулдаг байсан. Тухайн үед бидний хувцасыг “Мөндөл” гэж оёдлын компани оёж өгдөг байлаа. Ерээд оны эхээр дан ганц хувцас хэрэглэл ч биш, хөгжим багаж хүртэл олдоц муутай, олдсон ч тэр бүрийг худалдаж авах боломжгүй байлаа шүү дээ. Зарим үед ар гэрээ үл хайхарч явсан цаг ч бидэнд бий. Харин энэ бүхэнд гэр бүлийнхэн маань тэвчээртэй хандсанд “Харанга” энэ дайтай яваа ч байж мэднэ.
-Анхны тоглолт, анхны цомог гээд анхны юм бүхэн алдаа оноотой ч сэтгэлд тодхон үлдсэн байдаг. Тэгээд ч далаад оны дундуур рок урлаг чинь цоо шинэ байлаа шүү дээ.
-”Харанга” хамтлаг анх Драмын театрын дэргэд байгуулагдсан учир 1989 оны аравдугаар сарын 29-ний өдөр “Амьдрал” нэртэй анхны тоглолтоо Драмын театрт хийсэн л дээ. Урьд өмнө нь хард рок концерт болох нь бүү хэл, эстрад хамтлаг, дуучид ч тоотойхон байсан учир биднийг үзэгчид хэрхэн хүлээж авах бол гэдгээс л их айж байсан. Гэтэл үзэгчдээр пиг дүүрсэн төдийгүй төрийн туг далбаа намируулсан үзэгчид бидний дууг уухайлан түрж, орилж хашгирч байлаа. Монголын үзэгчид тэгэж концерт үзэж байхыг урьд хэн ч хараагүй байх.
-Харин анхны цомгийн тухайд…?
-1991 онд Москвад очиж найман дуугаа бичүүлсэн. Бүтэн cap гаруй болсон юм даг. Харин өнөөдөр Монголдоо шинэ дуу хийсэн ч өдөртөө л бичүүлэх боломжтой болсон байна. Дээхнэ үед арай гэж нэг дуу бичүүлчихээр үзэл сурталд харшилж байна гээд радио, телевизээр нэвтрүүлэхийг хүртэл хориглож байлаа шүү дээ.
-Гэхдээ одоо ч бас хип хопын зарим дууг хорьж цагдах нь бий л дээ. Та нарын үүсгэн байгуулсан тухайн үеийн шинэ урлаг рок поп, өнөөгийн хип хоп хоёрын хооронд ямар ялгаа ажиглагдаж байна вэ?
-Ялгаа байлгүй яахав. Техник технологи өндөр хөгжсөн, урлагийн шинэ шинэ урсгал чиглэл төрөн гарсан гээд тоочоод байвал зөндөө. Ер нь барууны хип хопыг харж байхад ч сул үг, хараал зүхэл, задгайдуу үг хэллэг ажиглагдаж л байдаг л даа. Гэхдээ энэ бүхнийг сайтар сонсвол, дэмий хараал урсгаагүй, цаанаа нэг юм хэлэх гээд байдаг нь мэдрэгддэг. Нөгөө талаар ямар ч утгагүй золбин үг, гудамжны хар яриагаа “урлаг” гээд зүтгээд байвал адаглаж л үр хүүхдийн маань хүмүүжилд сөргөөр нөлөөлөх юм. Тиймээс ямар ч урлагийг дотор нь мэргзжлийн болон сайн дурын гэж ангилж, ялгах нь зүйтэй юм.
-Нээрээ ч сүүлийн үеийн энэ олон шоу тоглолтыг эмхэлж цэгцлэхгүй бол хэн нь дуучин, хэн нь сонирхогч болохыг ялгахад төвөгтэй болсон шүү…
-Монголоос өөр хаана ч сайн дурын уран сайханч нь, мэргэжлийн уран бүтээлчидтэйгээ нэгдүгээр тайзан дээр зэрэгцэж гардаггүй л байхгүй юу. Манайд ч дээхнэ үед ийм байгаагүй. Үүнийг л цэнзүүрдмээр байгаа юм.
-Чухам яаж…?
-Ур чадвар, цол хэргэм, ажилласан жилээр нь ангилах хэрэгтэй.
-Цол хэргэм ч худлаа болоод байгаа юмаа. СТА-гүй дуучин, дуучин биш болсон шүү дээ?
-Тэр тусмаа энд ямар нэгэн зохицуулалт хэрэгтэй байгаа нь харагдаж байгаа юм. Тиймээс мэргэжлийн урлагт дархан таван жил бүтээж туурвисан хүнд л СТА цол тэмдгийг өгнө гэдэг ч юм уу. Гэтэл өнөөдөр хамаг амьдралаа урлагт зориулчихаад СТА ч үгүй хүмүүс өчнөөн олноороо байхад дөнгөж гурван дуу дуулсан болоод энэ цолыг төвөггүй хүртсэн хүүхдүүдийн тоо хэдэд хүрээд байгаа билээ дээ. Худлаа гэвэл Драмын театр руу шагайгаад үзээрэй. Ийм байж болох уу даа.
-Эстрадынхан зохиолын дууг “хөдөөний урлаг” энэ тэр гэж гадуурхдаг ч зохиолын дуучдын сонсогч, үзэгчдийн тоо нэмэгдсээр л байна шүү дээ…?
-Аль нэгэн урлагийн төрлийг сонгож аваад гоочлохдоо гол нь биш. Харин ямар ч урлагийн төрлийг мэргэжлийн, сайн дурын гэж ангилж, үзэгчдэд ч ялгаатай үнээр үйлчлэх нь зүйтэй. Ер нь аливаа юм хэт олшрохоороо тусгүй л дээ. Үүний нэг жишээ нь зохиолын дуу. Хөдөөний хүмүүс олноороо хот суурин газрыг бараадах болсон энэ үед л түр зуур хүчээ авч байгаа юм. Нөгөө талаар зохиолын дуучдын тоглолт харьцангуй хямд байдаг учир арай олон хүн үздэг байх. Түүнээс яваандаа хүмүүс хотшоод ирэхээр хотын урлагийг ойлгодог, сонсдог болно. Таны үр хүүхэд зохиолын дуу сонсохгүй л болов уу.
-Нууц биш бол “Харанга” хамтлаг нэг дууг ямар үнээр дуулж байна?
-Зэрэглэлээрээ л дуулдаг. Хамгийн өндөр үнэ гэж байдаг бол түүгээр л дуулж байна.
-Харин таны үеийн олон сайхан дуучин энэ сайхан цагийг үзэж завдалгүй хорвоогоос буцсан даа.
-Монголын эстрадын урлагийг хөгжүүлэхэд үнэлж барашгүй хувь нэмрээ оруулсан Оюунчимэг, Нандинцэцэг, Төмөр, Баяраа, Галсанбат гээд нөхөд маань үнэлүүлж амжилгүй өөд болсон. Эд цөм л мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж байсан хүмүүс. Түүнээс хувийн эрх ашгаа бодоод хамтлаг энэ тэр байгуулаад явсан бол өдийд яаж ч явах байсийм, хэн мэдлээ. Ер нь бол их урлагийн тайз харгис шүү дээ. Өөрийгөө ямагт урлагт хэрэгтэй хүн байлгахгүй бол нэг л өдөр нүүр бууруулсан байх вий.
-”Харанга” хамтлаг одоо хаана байрлаж байгаа вэ?
-Уг нь Улсын филармонид нэлээд хэдэн жил байрласан л даа. Саяхнаас удирдлагуудтай үл ойлголцох шалтгаанаар тэндээс гарсан. Одоо UB паласын ар талд нэг аятайхан байранд ороод байгаа.
-Өөрийн гэсэн бэлтгэл суургуулилтын байр савтай болох цаг болсон юм биш үү?
-Ганцхан манай хамтлаг ч биш, рок попынхон маань өөрийн гэсэн төвтэй болох цаг хэдийн болсон л доо. Энэ тухай ч бид ярьж, зөвлөлдөж байгаа.
-Ингэхэд ирээдүйн нэрт гитарчин маань хэдэн наснаасаа гитартай хөгжимтэй нөхөрлөв, хичнээн гитар “цааш нь харуулсан” бэ?
-Долдугаар ангид байхдаа гитар тоглож сурсан. Түүнээс хойш гуч гаруй жил өнгөрсөн байна. Одоо бол арваад гитартай. Хөгжим ч бас өдөр тутмын, гангарааны гээд олон төрөл байдаг юм шүү дээ. 1985 оноос өнөөдрийг хүртэл нэг гитар л голдуу барьж байна.
-Сайн гитарт бол гар татахгүй биз?
-Тэр бүр худалдаж аваад байдаггүй ч ер нь л хорхойтой шүү. Дэлхийн нэрт рокеруудын ихэнх нь барьдаг, 100 гаруй жилийн түүхтэй фермийн гитарыг 7800 доллараар худалдаж авсан. Энэ л миний л хувьд гитарт хаясан хамгийн өндөр үнэ юм байна.
-Монголын хамгийн анхны клипийг танай хамтлаг хийсэн байх аа?
-Тийм ээ. Үүнээс өмнөхийг нь зураглал гэж үздэг юм билээ. Манай Тулгаа, Ононбат хоёр Монгол телевизэд байхдаа “Энэ бол дурлал биш”, “Манан” дуунуудад маань хоёр хонож байж клип хийсэн.
-”Энэ бол дурлал биш”-ийг маш хурдан бас сонин түүхтэй бүтсэн дуу гэдэг юм билээ. Энэ тухай сонихуулаач?
-Манай хамтлаг Драмын театр байрлаж байсан цаг. Манай хамтлагийн Одсүрэн бид хоёр драмын гуанзанд хоол идээд сууж байтал нэг их гоё бас цоглог бүсгүй орж ирээд гарсан. Дараа нь сонсвол тэр эмэгтэй чуулгын бүжигчин байсан юм билээ. Бид хоёр өрөөндөө орж ирэнгүүтээ би үгийг нь, Одсүрэн аяыг нь тэр дор нь л хийчихсэн. Аливаа уран бүтээл эгзэг нь таарвал маш хурдан төрдөг юм билээ.
-Таны хүү “Жакал” хамтлагийн гитарчин байсан байх аа?
-Тийм. Гэхдээ одоо бие даан уран бүтээл хийж байгаа. Бага хүү маань одоо СУИС-ийн дуулаачийн ангид сурч байгаа.
-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан Ч.Оюунгэрэл

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:09 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Үйлдвэр Худалдааны Дэд сайд Я.Содбаатар: Хөвгүүд заавал армид алба хаах ёстой, ингэж Монгол улс үлдэнэ, хөгжинө
2006.06.19 Утга зохиол урлаг

Гүнтэн овогт Я.Содбаатар Архангайд төрж, өврийн сайхан хангайд өссөн. Улаанбаатарын Технологийн дээд сургууль, гадаадад дээд боловсрол эзэмшсэн. Удирдлагын ухааны магистр. Монгол улсын урдаа барьж яваа шилдэг залуу боловсон хүчний нэг. Залуучуудын хэд хэдэн холбоог үндэслэн байгуулсан. Тэрбээр өдгөө Монгол Улсын Үйлдвэр Худалдааны дэд сайдын албыг хашиж байна. Ийнхүү залуу сайд Я.Содбаатарыг “Утга зохиол, урлаг” сонины хойморт заллаа.

-Ta нар чинь “Гарлаа, давлаа…” гэдэгчлэн “Буулаа, нислээ” гэх юм. Ойрд ийш тийш яваа юу?
-Суурин талдаа байгаа ш дээ. Саяхан нутаг руугаа яваад ирлээ. Зуншлага сайхан байна. Гандуу байсан. Аймгийнхан маань бүх тахилгатай уулсаа лусын буулттай өдрүүдэд тахисан нь их тус болжээ.
-Эртээр АНУ-д давхиж явсан сураг гарсан. Тэнд юу болсон юм бэ?
-Яамны ажлаар явсан юм.
-Та монголынхоотөлөө яваад ирж гэж ойлгож болох уу?
-Тэгж болно. 1990-ээд оны эхээр монголын аж үйлдвэрийн салбар нурж унасан. Энэ сүйтгэлд их олон хүний гар хөл орсон. Нөгөө талаар нийгмийн тогтолцоо нөлөөлсөн. Зохиомлоор үйл ажиллагаа явуулж байсан үйлдвэрүүд магадгүй үндсэн хөрсөн дээрээ буусан хэрэг л дээ. Бид Европын холбооны адил АНУ, Японы зэрэг том гүрнүүдийн зах зээлд хөнгөлөлттэй нөхцөлөөр гарах ёстой.
-Эсгий огт хийгээгүй байж, эсгий бөөндөнө гээд байж болох уу. Молхи би тэгж ойлголоо?
-Саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг. Энэ утгаараа савыг бэлтгэх гээд яваад байгаа хэрэг.
-За ойлголоо. Би бодож байна л даа. Ер нь үйлдвэр худалдааны яам гэж юу хийдэг, яадаг газар вэ?
-Монголд бизнес эрхэлж буй хүмүүсийг дэмжих утга бүхий төрийн байгууллага. Өөрөөр хэлбэл бизнесийн таатай орчин бүрдүүлэх гэж ойлгож болно. Мөн улсынхаа эдийн засгийн ирээдүй, геологи-уул уурхайн салбарын бодлогыг тодорхойлох, чиглүүлэх байгууллага.
-Бизнесийн таатай орчин тэгээд бүрдэж байна уу?
-Яамны бодлого, шийдвэрээс шууд шалтгаална. Зарим ажил маань бусад яамны бодлоготой зөрчил үүсэх нь элбэг байна. Өөрчлөлт хийх зүйл их байна.
-Хүн бүгд л ингэж хуурай ярих юм. Тэгээд эрс шинэчлэл ийг хэн хийх юм?
-Ард түмэн хийх ёстой. Өөрөөр хэлбэл тэд зөв сонголт хийх ёстой.
-Ингэхэд өөрөө чухам аль ард түмний үр сад вэ?
-Би Архангайн Эрдэнэбулган уулын өвөрт төрж, Өвөрхангайн Хархоринд өсч торнисон. Жилдээ заавал нэг уул, усандаа очиж мөргөдөг.
-Мөргөлийн орон чинь гадна хүмүүст хир бузарлагдаж байна. Цөвүүн цаг иржээ?
-Бусад аймгийг бодвол гайгүй. Би Жаргалсайхан сайдтай хамтарч нэг юм хийж байгаа. Энэ юу гэвэл монгол орны цэвэр усны хагалбар, ой модны голомт бүхий зургаан аймгийн нутгийг “Үндэсний ногоон парк” болгох төсөл юм.
-”Ногоон парк”-ийг Эрдэнэбат, Мянганбаяр, Фрийдланд, Иван, Вао Ли… нар ухахгүй гэж ойлгож болох уу?
-Хуулийн хүрээнд ухах нөхцөлгүй болно. Өнөөдөр манай зарим компаниуд эрхээ хэтрүүлээд үүргээ мартаад байна.
-Танай яамныхан бас ч үгүй зовж шаналдаг шүү. Уг нь БОЯ шаналах ёстой баймаар?
-Бид уялдаж ажиллана. Ус, шороо авч үлдэх өөр арга зам ховор байна. Тодорхой том ордуудаа эдийн засгийн эргэлтэнд яаралтай оруулах ёстой.
-Байгаль ч дуусч, бидний хохь. Ядахдаа монгол хүнээ аваад үлдчих юмсан. Энэ тухайд таны бодол?
-Хүний хөгжлийн асуудлыг бид ярьж эхэлж байна. Өнөөдөр дэлхийд хүн хувилж эхэллээ. Бид юуны түрүүн хөгжлийн түрлэгээс хамгаалж, “генийн хууль”-аа гаргах ёстой.
-Монголд мөнгө, уул мод, наймаа, мах хүнсний… гээд олон яам л байна л даа. Хүнээ хөгжүүлэх, хамгаалах яам байж болдоггүй юм уу?
-Хүн судалын төв ЭМШУИС-ийн дэргэд ажиллаж байгаа. Боловсролын яам залуучуудыг гадаадад сургаж байна.
-Худлаа. Тэд улсын хөрөнгөөр сураад ирсэн, гялалзаж товойсон нь хаана байна? Бүгд цаашаа зугтаад алга болж байна ш дээ?
-Тийм тал бий. Ер нь хөгжлийн тодорхой шатанд гадагш урсгал байдаг бол хэсэг хугацааны дараа эргээд дотогшоо урсдаг юм билээ. Гэхдээ гайгүй залуус өндөр боловсрол эзэмшээд ирж байгаа. Зөв хүнээ бэлтгэе гэвэл төрийн нарийн бодлого үгүйлэгдэж байна. Гадаадад оюутан сургах гэж улсаас жил бүр гурван тэрбум шахам төгрөг гардаг ш дээ. Улсын зардлаар явсан залуус харьцангуй эргээд ирдэг юм. Гэхдээ хүнд боловсролоос илүү ёс суртахуун гэж чухал үнэт зүйлс байдгийг мартаж болохгүй. Нэг зүйл хэлэхэд дэлхийн аль ч улсад хамгийн анхаардаг зүйл бол сургуулийн хүүхдийн сурах бичгийн агуулга. Энэ манайд орхигджээ. Сүүлийн үед манайд сурах бичиг зүгээр л бизнес болчихлоо. Холбогдох хүмүүсээс нь асуувал илүү тодорхой зүйл ярих биз дээ.
-Эх оронч сэтгэл, зүрх үгүй болж. Төрийн томчуул нь хүртэл хулчгар болж, яах вэ?
-Эх орон гэдэг өөрөө хийсвэр ойлголт. Миний бодлоор бол хоёр зүйлийг бодож явдаг. Нэгд хүн өөрийн оногдсон ажил үүргээ үнэнчээр гүйцэтгэх. Нөгөө нь өөрийн удам угсааны ариун нандин нэр төрөө хамгаалж хайрлаж явах. Бусад нь жам ёсны зүйл. Магадгүй дээрх хоёр чанар хувь хүний эх оронч үнэлэмжийг тодорхойлдог байж магадгүй.
-Нүхтэд нэг их сонин зүйл ярья гээд байсан. Юу байсан юм. Одоо санаанд чинь байна уу?
-Аа, нөгөө Сингапурын тухай юу. Би тэнд сургуульд сураад багагүй амьдарсан. Тэр улсад юу мэдэрсэн гэхлээр юуны төлөө хүчирхэг хүнээ бэлтгэх бодлого байна. Хүүхдийг жинхэнэ хүн болгохын төлөө тэдний бүх систем ажиллаж байна.
-Жишээ татах уу?
-Болно. Тэр улсын бүх залуус эн түрүүн заавал цэргийн алба хаах үүрэгтэй. Аль ч газар эр хүн өрх гэрийг авч явдаг. Арми гэхлээр тэр олон аавын хүүхдүүд дунд хүн тэвчээр хатуужил, үг даах, сэтгэл итгэл даах хат олж авдаг. Үүнийг цэргийн албанаас өөр ямар ч сургууль эр хүнд өгөх боломжгүй юм байна л даа. Тэр олон үнэт зүйлсээрээ эр хүн өрх гэр, цаашилбал улсаа авч явдаг аж.
-Тэгээд эмэгтэйчүүд нь яах болж байна?
-Тэд үр хүүхдээ эрүүл чийрэг, маш сайн хүн болгож төлөвшүүлэхэд гол үүрэгтэй хүмүүс. Яагаад гэвэл тэд эх хүн. Хүүхдэд өрх гэрийн боловсрол маш чухал юм гэсэн.
-Нөгөө талаар би бодлоо. Өдгөө цагт монгол улсын дархан хилийг манагчид бол цэрэг биш охид ч байж магадгүй…?
-Бүсгүйчүүд нь ёс бус үйлдэл рүү орвол үндэстэн мөхөхийн цондон гэсэн үг буй. Сүүлийн үед охид гадагш урсаж байна. Сэтгэл эмзэглэхгүй байх аргагүй. Бид нийт иргэдийнхээ амьжиргааг дээшлүүлсэн цагт л эл асуудал шийдэгдэнэ. Төр ард түмнээ этологоор удирдаж болно. Гэхдээ хүн бүрийг капиталжуулах ёстой. Энэ тухай яривал өнөөдөр дуусахгүй.
-Төр маань хэзээ жинхэнэ утгаараа ажиллах вэ?
-Ний нуугүй хэлэхэд зарим салбарын тогтолцоо хэцүү байна. Монголын төрд авилга нүүрлэжээ. Гэхдээ хүн бүр авилга ч биш л дээ. Эцсийн эцэст ямар хүн сонгосон хариуцлагаа ард түмэн өөрсдөө үүрэх ёстой. Бид хямралаас хурдан гарахын тулд үндэсний хөгжлийн цогц бодлого хэрэгтэй. Зүгээр хатуухан хэлэхэд 1990-ээд оны залуус бүх салбарт гарч ирсэн тэр цагт л магадгүй нэг нийгмийн харилцааны цоо шинэ үе эхлэх болно. Сэтгэлгээний хэв маягийн цэвэршил юм л даа.
-Манайхан 800 жил гээд л дөвчигнөөд байх юм. Хийсэн бүтээсэн нэг ч юм алга. Хэн буруутай вэ?
-Их шоудаж байна. Элдвийг сэдэн хийх гэж том ойн сүр хүчний дор тодрох гэсэн улс их байна. Үлдэц алга байна. Ялангуяа Ц.Элбэгдорж тэргүүтнүүд дэндүү сүржигнэсэн дээ. Миний хувьд ядахдаа эх оронч үзэл санаа сэргээсэй гэж залбирч сууна.
-Чингисийн цогцолборт төрийн ёслолын ордон юу болж байна вэ?
-Үндэсний эв нэгдлийн засгийн газар байгуулагдахад энэ бүтээн байгуулалт “0″ цэг дээр байсан атлаа хоёр тэрбум төгрөг зарцуулчихсан байлаа. Хэвлэлээс уншсан санагдана. Алтан-Өлгийд зарцуулсан гэж бичсэн байна лээ.
-За, за үг ихдэж, үхэр холдох нь. Ингэхэд хоёулаа үндсэн сэдэв рүүгээ орьё. Энэ маань уран зохиолын тухай яриа л даа?
-Утга зохиол гэснээс маш их уншдаг байж. Чи хар л даа, бүр нүдний шилтэй болтлоо уншсан. Хэзээ хөдөөний хүү шил зүүдэг байлаа.
-Хүүхэд ахуйд ямар зохиолуудыг шимтэн уншдаг байв. Мэдээж олон байх л даа. Зах зухаас нь гурвыг дурсах уу. Илүү хэрэггүй?
-Тэр үед О.Цэндсүрэн гуайн “Халуун салхи” гэдэг алдарт роман ид “хит” болж байлаа. Түүн дээр хүмүүсийн хоорондын сэтгэлийн нарийн харилцаа, зан суртахууны олон талт гаргалгааг их уран дүрсэлсэн юм уу даа гэж одоо ч санагддаг. Л.Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх” ч бас сонирхолтой юм шүү дээ. За тэгээд “Бурхан багшийн сургаал”-ыг шимтэн үзсэн. М.Шагдарсүрэн гуай байл уу, Н.Энхбаяр байлуу. Нэг нь хөрвүүлсэн байдаг юм.
-Уучлаарай “Бурхан багшийн сургаал” чинь уран зохиол биш шүүдээ?
-Тийм л дээ. Яагаад гэвэл миний өсч бойжсон орчин бол бурханлиг. Шашинтай их ойр. Өвөө маань 1990 онд Эрдэнэзуу сэргэхэд Хамба ламаар очиж байлаа. Ном эрдмийн улстай ойр байж, үг яриаг нь сонсож явсан минь их тус болдог. Шашинтай ойр байна гэдэг утга зохиолоос хол байх аргагүй юм шиг.
-Яруу найргаа тэрлэж байна уу. Дурсамж сөхсөн ч болохгүй нь юу байхав?
-Бичихээсээ илүү шүлгийн түүврүүдийг шимтэн уншдаг байж. Яаж хоосон байхав. Хааяа сүрхий оролдоно. Залуу байхад хүн бүгд л шүлэг бичдэг биз дээ. Тэр л жишгээр надад ч гэсэн орь залуудаа бичсэн дөрвөн дэвтэр шүлэг бий. Түүнийгээ би нандигнан хадгалдаг юм. Яруу найргийн алтан тайзан дээр гарч шүлгээ уншиж, шагнал хүртэж байсан тэр гэрэлт агшин саяхан мэт сэтгэлд ойр байдаг.
-Цаг хатуу байхад “Цагаан уул” гэдэг “Болор цом”-ын энтэй тэмцээн байж билээ?
-Тиймээ. Хаврын “Цагаан уул” яруу найргийн наадамд Гомпилдоогийн Мөнхцэцэг мань мэтийн таван хүүхэд шөвгөрч байлаа. Тэгэхэд Д.Норов, П.Хорлоо гуай нар шүүгчээр сууж байлаа. Тэд л намайг нам дараад урмыг минь хугалчихсан юм даа /инээв/. Хорлоо гуай чинь над монгол бичиг заахын зэрэгцээ шүлгийг минь үзэж “дажгүй шүү” гэж урам зориг нэмнэ. Яахав зоригжсон хүү МҮЧЗХолбооны Д.Давааням, О.Дашбалбар хоёрт бараалхаж шүлгээ уншиж, бас ч үгүй зарим бүтээлээ гараар нь засуулж явсан гээд бодчих. Дажгүй зохиолч байж уу.
-Яаж яваад яруу найргаас хагацан салах болов. Учир шалтгаан юу байв?
-Үгүй шүү. Би орхиогүй яваа. Одоо ч гэсэн цаас үзэг нийлүүлдэг. Хааяа онгод орж ирнэ. Би нийгэмд байр суурь эзлэх үүднээс хүмүүст уншиж, ном гаргахаас илүү өөрийнхөө оюун ухааныг цэгцлэх, сэтгэл мэдрэмжээ хэвээр байлгах үүднээс бичдэг. 1992 онд хотод ирээд монголын гайхамшигт хүмүүсийн дэргэд байх хосгүй хувь заяа надад тохиосон байдагюм. Намсрай, Батмөнх, Доржханд… гэх мэт академич эрдэмтдийн гар дээр очсон. Монголын их сэтгэгч нараас үг сонсож явлаа. Гайхалтай байгаа биз.
-Мэдээж. Ингэхэд нэг сайхан бадаг хэлээч?
-Та нарын дэргэд би шүлэг уншаад юүхэв. Явуу гуайн нэг мөр байдаг биз дээ. “Говь гэмээ нь говь билээ…” гээд л. Агуу шүү. Би хааяа энэ шүлгийг ганцаараа өөртөө уншдаг. “Хүн, хүн л байх ёстой” гэдэгтэй ойр сонсогдоод байдаг юм.
-За өөрийн шүлгээсээ уншиж өгнө биз дээ?
-Үгүй дээ, ний нуугүй хэлье! Би “Утга зохиол, урлаг”-т Тазар” гэдэг ганцхан шүлгээ өгнөө. 1990 онд бичсэн шүлэг л дээ. Та нарт нэг их гологдохгүй байхаа.
-Тэгээд дөрвөн мөр хэлэхгүй юм уу?
-Яах юм. Би нэг зарчимтай. Хүн чаддаг, чаддаг юман дээрээ л байх ёстой. Таны дэргэд би учиргүй шүлэг уншаад байх нь үнэхээр зохимжгүй.
-Аавынхаа тухай яриач! Хүн бүгд л ээжээ ярих юм?
-Аав минь Гүнтэн овгийн хүн. Архангайн Их Тамирт Гүнгийн өвөлжөө одоо ч буй, Аавын маань алдар Янгүг. Сонин нэр байгаа биз. Аавын нэрийг сонссон зарим нь намайг “хужаа” гэж тодорхойлоод авсан.
-Нээрэн Янгүг гэдэг чинь сэжигтэй нэр байна шүү?
-Үгүй дээ. Янгүг гэдэг нь Түвд үг л дээ. “Ян” гэдэг нь буян,”гуг” гэдэг нь дэлгэрүүлэх, арвижуулах гэсэн утгатай. Энэ утгаараа аав маань “Буян арвижих” гэсэн нэртэй юм билээ. Аавын маань дээд өвөг эрдэм номын шидтэй лам нар байсан гэдэг юм.
Тэрээр ийн ярьж байна. Бидний хүүрнэл дуусалгүй өндөрлөв. Учир нь залуу сайд дахиад л төрийн томилолтоор хөдөө тийш мордлоо. Тун саяхан эднийх Хятад руу өдөр шөнөгүй урсаж байсан Нарийн сухайт, Төмөр толгой… ордуудын “эрдэнэс”-ийг зогсоож түр хаалаа. Болж л байна. Улс монголынхоо төлөө гэсэн залуу сайдын зүтгэл ч энд буй. Дахин хэлье. Болж байна.

Ярилцсан Л.Мөнхбаатар

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:11 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Ц.Батаа гишүүн зарлалын самбар болж гүйцлээ
2006.06.19 Монголын нэг өдөр

МАХН-ын отгон гишүүн “Симба” Батаа сүүлийн үед залуухан охид бүсгүйчүүдийн шохооролыг өөртөө татах болжээ. Учир нь эрхэм гишүүн маань газар дээрх ганц хүүгээ алдаад үр хүүхдийн хүслэн болж гэргийн хамтаар удам угсаа сайтай эрүүл саруул хүүхэд төрүүлж өгөх эмэгтэйн эрэлд мордоод байгаа сурагтай. Түүнийг гадаадад хүртэл явж байхад Монгол охид танимхайрч тоглоом шоглоом болгон эмзэг сэдвийг нь хөндддөг гэнэ. Ганц хүүдээ аминаасаа илүү хайртай байсан тэрээр хүүгийнхээ хайртай амьтан болох “Симба”-гаар овоглосон эрхэм түшээ маань энэ бүгдэд зөв харж инээж буруу харан уйлсаар явна. Заримдаа гурван үеийн түүх , эрүүл мэндийн дэвтрээ авчирч пробонд ор хэмээн наргиа хийдэг гэнэ.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:12 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Парламентийн хамгийн зарчимгүй этгээд
2006.06.19 Монголын нэг өдөр

Авилгын тухай хуулийн төсөл хэлэлцэх үеэр Э.Бат-үүл гишүүн “Манай казиногийн гурав чинь прокурорын дүгнэлтгүйгээр УИХ-аас эрхийн түдгэлзүүлсэн шүү дээ гэж чангаар хэлэв. Энэ үед нь УИХ-ийн дарга сануулга өгөв. Жаахан зарчимтайхан яриач. Манай гурав байх даа яахав дээ гэх спикерийн ёжилсон харцанд эрхэм гишүүд нир хийтэл инээлдэв. Өөдөө ч уруу ч нэлдээ өнөөг хүртэл миний манай гэж хамгаалж элгэмсдэг түүний зан хүний мөс хуруун чигчийн чинээ болсон өнөө үед ховорхон эрийн жудаг гэж хэлэлгүй өнгөрч болохгүй. мань хүний улс төрийн рейтинг урван ширвэдэгүйн угаас суурьтайгийнх яс заах болсон.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:13 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: С.Оюун гишүүн намынхаа өмнөөс надаас уучлалт гуйсан
2006.06.19 Монголын нэг өдөр

Авилгалын хуулийн ажлын хэсэгт Ц.Мөнх-оргил гишүүн толгой өөд татахгүй ажиллан ахлахдаа эрхэм гишүүдийн уур уцаар сайшаал магтаал бүгдээр чихээ мялааж байна. Нийгмийн урт хугацааны хүсэлтэнд хариу болох энэ хуулийг гаргаж эс чадваас”УИХ тарах ёстой” гэж Э.Бат-үүлээс эхлээд дорвитой шахалт сануулга өгөөд буйд гишүүд санал нэгтэй байгааг тэр онцолсон юм. Зөвхөн авсан өгснөө
хязгаарлах бус төрд мацах босгыг мөн өндөрлөж байгаагаараа ч энэ хууль үнэ бүхий. Авилгын хуультай болсноор албан тушаал, эрх мэдэлтнгүүдийн ар өвөр цөм нээлттэй болох юм. Энэ талаар эрхэм гишүүн Ц.Мөнх-оргилтой уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Авилгын хуулиас болж та сайн мууг чамгүй сонслоо. Гардаж бөөцийлсний хувьд өдий хүртэл амар байгаагүй нь мэдээж.
-Гардаж ажиллаж байсан болохоор бололцооны хууль болчих болов уу гэж бодож байна. Шийдэж зохицуулах ёстой асуудлуудаа бүгдийг нь хянан зохицуулах байх. Гол нь УИХ-д олонхи болж байгаа МАХН-ын бүлэг, нэлээд олон суудалтай АН-ын зөвлөл нийт
гишүүдэд уг хуулииг чанартаи, амьдралтай, хэрэгтэй хууль болгож баталъя хэрэгжилтийг хяная, шаардлагатай хөрөнгө мөнгийг гаргаж, хүн хүчний нөөцийг бэлдэе гэсэн улс төрийн хүсэл эрмэлзэл их байна. Тийм учраас харин ч санасаныг бодоход уг хуулин дээр ажиллахад амар байлаа. Намын бүлгүүд хуралдаж зарчмын саналаа хураагаад байр сууриа хадгалж байгаа юм. 2 намын санал үндсэндээ бүх асуудал дээр ижил төстэй байгаа учраастомьёолол болгож хуулиндаа суллах асуудлууд байна. Бусад талдаа асуудал учраас гайгүй хууль гарах байх гэж найдаж байна.
-Хуулийг гаргах сонирхолгүй хүмүүс бий гэж гишүүд бие биеэ хардаж байсан. Ямар нэг хэлмэгдүүлэлийн арга хэрэгсэл болох вий гэх болгоомжлол их байна?
-Хуулийг огт гаргахгүй гэх эсрэг санаатай гишүүд байхгүй байгаа. Доторхи ганц нэг заалт дээр санал зөрж аль болох сайн хууль гаргах гэж мэтгэлцэж байгаа. Тэгээд ч олон жил ярьсных хуулиа хурдан батлуулах саналаар л шүүмж хэлж байгаа гэж бодож байна. Одоогийн байдлаар ажлын хэсгээс оруул. Батж.Батбаяр гишүүний ярьсан авилгын тодорхойлолт хамрах хүрээг ойлгомжтой болгох саналыг бид
ярьж илүү ойлгомжтой болгосон.
-ИЗН энэ хуулийг хангалтгүй муу байна гэж эсэргүүцэж жагссан. Та даргатай нь биечлэн уулзав уу?
Яах гэж юугаа нэхэж зогсоод байгааг би ерөөсөө ойлгоогүй. Хууль хэлэлцлээ гээд байгаа юм уу? Хэлэлцүүлэхгүй гээд байгаа юмуу? эсвэл батлах гээд байна гээд эсэргүүцээд байгаа юмуу? Би гайхаад “Танай нам юугаа эсэргүүцээд юугаа дэмжээд жагсаад байгаа юм гэхэд С.Оюун надаас уучлалт гуйсан. Манай намын нөхдүүд мэдээлэл дутуугаас жагсаал цуглаан хийсэн юм байна. Надад хэлээгүй ийм юм боллоо. Хорь гаруй хүн цугларсан гэсэн. гэж хэлсэн. ИЗН-аас төлөөлж С.Оюун гишүүн өөрөө хууль санаачлагчдын нэг.
-Бэлэг сэлт болгоомжлол төрүүлэх ч хөрөнгө орлогын мэдүүлэгт бүгдээ үнэнээр нь тоочиж чадах уу?
-Юм ойлгомжгүй байх тусмаа харьцангуй түгшүүртэй байдал үүсгэнэ. Хуулийн төслийг байнгын хороо урьдчилан хэлэлцэж тухайн заалт, зүйлээ тайлбарлаж явах гишүүд их өргөн дэмжиж байгаа. Тухайлбал хөрөнгө орлогын мэдүүлгээ нээлттэй болгоё гэдгийг дэмжиж байгаа. Надад ч юм уу хэн нэгэнд нууж хаах юм огт байхгүй. Сонин хэвлэлээр ийм тийм хөрөнгөтэй гээд олон нийтэд ил тод дэлгээд тавьчих хэрэгтэй. Зөвхөн гишүүд, ерөнхиилэгч, засгиин газрын гишүүд биш нийт монголын төрийн албан хаагчид, эмч, багш нараас гааль татварынхан бүгд хөрөнгө орлогын мэдүүлэг нэг маягтаар бөглөнө. Бүгд 2 сарын 15-ны дотор мэдүүлгээ өгнө. Хэрвээ мэдүүлэг өгөхгүй бол албан тушаалаас нь огцруулах үндэслэл болно. Худлаа мэдүүүлсэн байх юм бол эрүүгийн хариуцлага хүлээнэ. Бүр 3-5 жил хүртэлх хорих ял оноож, үндэслэлгүй хөрөнгө байгаа бол хураах хүртэл арга хэмжээ авна. Энэхүү орлогын мэдүүлгүүд авилгалтай тэмцэх газар төвлөрөөд төрийн мэдээлэл сонин, интернетэд тавигдана. албаны сайтад бүх байцаагчдын Хөрөнгө орлогын мэдүүлэг тавигдана. Ингээд ард түмэндээ хэн нь юутайгаа харах боломж олгоно. Эдгээр заалтууд хэн хэндээ хал балгүй төрийн алба цэвэрших жинхэнэ номоороо жигдэрч үйл ажиллагаа явуулах нь илүү хялбар.
-Яаж хөрөнгө орлогоо мэдүүлэх тухай бие даасан хуулиа гаргахгүй бол мэдэхгүй нь хүний өөрйингүй бантан хутгана гэх санал байгаа шүү дээ?
-Санаатайгаар буруу бөглөвөл ямар эрүүгийн болон эрх зүйн хариуцлага хүлээх вэ?
гэдэг нь гол нь байгаа. Хэн нэгэн төрийн албан хаагчид буруу мэдүүлж бөглөсөн байж болно. Гэвч буруу нь хэзээ нэгэн цагт илэрвэл төрийн албанаас бүрэн чөлөөлөгдөнө. Тэгэхээр хэн ч гэсэн бөглөхөөсөө өмнө бодно оо доо. буруу бөглөн эрүүгийн хариуцлага хүлээгээд 3-5 жил хорих ял авя хөрөнгөө хураалгаад шившгээ дэлгээд явах уу. Мэдээллийн мөрөөр авилгатай тэмцэх байгууллага шалгалт хийх эрхтэй. Төрийн албан хаагч 120 мянган төгрөгний цалинтай байж 2 давхар хувийн байшинтай, хүүхдүүд нь гадаадад сурдаг, гэдгийг шалгахад тайлбарлаж чадахгүй бол хариуцлага хүлээлгэнэ. Төрийн албыг үнэнч шударгаар бүрдүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм. Хэн өнөөдөр шударгаар ажиллаж байна тэр хүн хэнээс ч дутахгүй санхүүгийн урамшил цалин хөлс нь амьдралын бололцоог нь хангах нөхцөл бүрдүүлэх болно. Ерөөсөө авилгалтай тэмцэхэд амжилт гаргадаг үндсэн арга энэ л байна.
-Авилгын комиссын дарга гэх тэр эрх мэдэлтэнг хэн хаанаас томилох вэ?
-Үүнийг хуульчилж чадсан гэж бодож байгаа. Хууль санаачлагчид анх санал оруулж ирэхдээ МУ-ын ерөнхийлөгчөөс прокурорт санал болгоод авилгалтай тэмцэх газрын дарга дэд даргыг томильё гэон санал оруулж ирсэн. АН-ын зөвлөлөөс УИХ-аас санал болгоё гээд маргааш УИХ дээр санал хураах гэж байна. Ямар хүнийг томилох вэ гэвэл ял шийтгэлгүй, өндөр мэдлэг боловсролтой, нэр хүндтэй, 55 настай дөрийн албанд тодорхой ажилласан гээд заачихсан. дэд даргын хувьд ч хуулинд заасан байгаа. Ийм хүн Монгол төрд олдоно гэдэгт би эргэлзэхгүй байгаа. Тэр тусмаа ерөнхийлөгч санал болгоод ороод ирсэн хүнийг би УИХ дээрээ 76-уулаа яриад төрд үнэнч зүтгэх хүнээ олж тавина.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:14 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Б.Жагаагийн нүсэр шоунд төр гар татна
2006.06.19 Монголын нэг өдөр

800 жилийн ойд гэхээсээ илүү хийрхэх болсон төрийн түшээд хөрөнгө мөнгөө шүүж халаасаа тэмтэрч үзэв. Уг нь 90 гаруй арга хэмжээнд нийтдээ 15 тэрбум 429,6 саяыг төсвөөс зарцуулахаар тооцжээ. Мэдээж хамгийн түрүүнд Төв аймагт сүндэрлэх “Чингисийн алтан ташуур” морьт хөшөө тооцогдон ган хийцийг нь урьдаас зөвхөн орууулж ирэхэд гаалийн хөнгөлөлт үзүүлэхийг санаачлагч Х.Баттулга гишүүн хүссэн байна. Ганц дорвитой хүн амьтны нүдэнд тусахаар бүтээн байгуулалтанд гишүүд ч таатай хандаа биз. Тэгээд ч улсаас ганц төгрөг гаргаагүй зөвхөн гаалийн хөнгөлөлт үзүүлсиийхээ хариуд засгийн газар хувьцааг нь эзэмших эрхтэй болох аж. Энэ засгийн газар
800 жилийн ойтой холбоотой зардлыг нэг төгрөг ч хасалгүй баталсандаа толгой гэдгэр байгаа юм. Цаашлаад төрийн ордны өмнөх байгууламжийг энд ярихгүй өнгөрч болохгүй. Угаасаа эрх баригч эрхэм түшээд хамгийн арчаагүй унтааг баталсан энэхүү байгууламж дуусгая гэхээр дуусгаж өгдөггүй болъё гэхээр больж болдоггүй ацан шалаанд өөрсдийгөө оруулчих^ад байгаа нь гарцаагүй үнэн. 10,4 тэрбумаар төсвийн тодотголд орсон зардал мөнгө нь хэдийнээ хэтрээд явж өгсөн гэх. Цагийн юмыг цагт нь хэлж хэлсэндээ эзэн болж чаддаггүй арчаагүй хойрго занг маань энэхүү байгууламж нүднээ батлаад байна. Сарайж орийсэн хэлхээтэй хэдэн төмрөөр төрийн ордноо таглачихаад Монголчууд баярлах л юм даа. Үүнээс гадна cap шахам үргэлжлэх үзэсгэлэн худалдаа фестивальд бас мөнгө хаях болж байна. Уг ажлыг санаачлагч ноён Б.Жаргалсайхан нь арга хэмжээнд зориулагдах тоног төхөөрөмжөө оруулж ирэхэд 2 тэрбум шаардлагатай гэж лүндэн буулгаад байгаа юм. Уг нь энэ ажилд тендэр зарлахыг гишүүд санал болгож асууж сураглахад хэзээ мөдгүй хаяанд ирсэн их ойн өмнө лав амжихааргүй үлгэр бололтой. Харин Б.Жаргалсайхан энэхүү хоёр тэрбумыг хүсээд ч талаар болов. Шоу цэнгээн зохиох, төр засгаас тусламж, хөнгөлөлт авахдаа мэргэжлээ тунчиг ашигласан эрхэм гишүүд эрт урьдын гаалийн хөнгөлөлтыг нөхөж орхих нь тэр. 1995 онд тоног төхөөрөмж олт оруулж сая долларын татвар чөлөөлүүлж, сонгуулийн өмнөхөн хуучрахаар улсад шахсаныг ч гишүүд мартсангүй. З.Энхболд гишүүн энэ хугацаанд тооцоо бодож, Б.Жаргалсайханг хоёр тэрбумийн тоног төхөөрөмж дээр тендэр зарлах эсвэл гаднаас гэлгүй техник сайтай компаниас үйлчилгээг нь хурдан авахыг санал болгож байна. Тэрээр “Төсвийн мөнгөөр улсаас хөгжим авч, шоу хийх хэрэггүй илүү зардал. Угаас ядуу улс үлээвэр хөгжим, машин зэрэг авах хэрэг байхгүй. Шоуны дэлгэц, хөгжимтэй газар нь хандсан дээр. Тиймд тендер зарлах нь оновчтой. гэснийг эрхэм гишүүд толгой дохин хүлээн авцгааж байв. Хэдийгээр зөвхөн тоног төхөөрөмж , хувцас сэлтэд хоёр тэрбумыг зараад ТӨХ эргүүлээд улсын өмчдөө бүртгэж авах боловч арынх нь ажилд эргэлзэх гишүүд олон байна. Л.Гансүхээс эхлээд Жагаа юу хийж будилаан хутгах нь сонин байна гэх үг хаяад авсан. Ийнхүү шоуны ур чадвараа гаргах гэсэн Б.Жагаа сайдын мөрөөдөл бүтэхгүй янзтай.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:15 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
“Чингис хаан” кино Монголчуудад биш зөвхөн Япончуудад зориулагдсан уу?
2006.06.19 Монголын нэг өдөр

Япончууд Чингист тоглох жүжигчнээ тусгай хамгаалалтанд авахыг И.Нямгаваад тулгаж байна

Монголын урлагийн тайз дэлгэцнээ өөрийн их бардам тамгатай, амьдралын үнэнийг илж биш эсгэж харуулж чаддагаараа ямагт дуулиан тарьдаг нэрт найруулагч И.Нямгаваа “Чингис хаан” киноныхоо ажилд хэдийнээ ханцуй шамлаад байгаа билээ. Тиймдээ ч өөрийн гэх хангалттай дайснуудтай энэ адармаатай ноёнтны “Япон” Чингис монгол цуаай болгоны анхаарлаас ангид байж эс чадаж буй. 800 жилийн ой зүүдэнд ч угүй байхад 8 жилийн тэртээгээс их хааны тухай киногоор ” өвчилсөн И.Нямгаваагамтай болгон шахуу аймшиггүй баяжиж авгай хүүхдүүдээ зугаацуулж суугааг шагших болов. Чухам иймээс түүнд хандаж, учир битүүлэг уран бүтээлд нь хошуу дүрмээр санагдлаа. Ажлынх нь өрөөний ханаар нэг дүүрэн Япон жүжигчид Чингист тоглоно гэхээр санаанд нэг л бууж өгдөггүй. Хавраас хойш хэд хэд утас цохих болгонд хуурал хуй, газар хөзөр үзэж явна г-ээд тээршаангуй дуугарах бүрт шар хөдөлж уйгагүй хөөцөлдсөөр амыг нь ангайлгаж дөнгөв, гэхдээ болзолтойгоор. Тэрээр ” Мэдэхгүй чинь асуулгаж, хараагүйг чинь ярихгүй гэсэн. Энэ нь эхлээд нүдээр үз гэх үг агаад зураг авалтын талбайг сурвалжлах эрх олгосон хэрэг. Ингээд амралтын бороотой өдөр Төв аймгийг зорилоо.
Ноён И.Нямгаваагийн ” арми ” Хотоос 60, км-ийн зайд тус бүр нь 30-80 хүн бүхий 4-5 хүрээтэй нуор талбайд буудаллажээ. Бүхэл бүтэн цэргийн хороо, Моигол Япон нийлсэн 400-аад хүний бүрэлдэхүүнтэй энэ багийн натур хэдийнээ жигдэрч. Машинаас буув уу үгүй найруулагчийн дуу хадах нь тэр. Юу ч үгүй үсээ мулзалсан И.Нямгаваа нэгэн бүсгүйг толгой түрүүгүй загнаад сүйд. ” Чи яасан их хүний амьдралаар тоглодог хүн бэ. Хөөө яаж байгаа юм, би чамаас асууж байна ” гээд хүн анзаарах сөхөө алга. Айх гайхах зэрэгцэж гэр майхан сүлжиж явтал архи дарсны хэрүүл болоод явчихав. Мөнөөх бүсгүй ч халамцуу бололтойдог. Найруулагч ” За, зураг авалтгүй өдөр иржээ , буцна аа” гээд хээв нэг алхаж байна Уур ч хүрч урам ч хугарах шиг. Нөгөөх Япон Чингис Япон Жамух, Япон Бөртэ ч алга. Ирсэн замаараа сурсан дуугаа дуулаад буцах болсных эмнэлэгийн тэмдэгтэй гэр лүү шагайж орхив. Хоёр эмч шархны шаариг бэлдээд ” Өдөртөө хүрэлцэхгүй юм, ахиухан бэлдээд авъя орь дуу тавиад ирэхийг нь яана, энэ япончууд “гэх сонсогдоно. Ямартаа ч мөнөөх гол дүрийн баатрууд учиргүй бэртдэг, эсвэл янгууч яршигтай амьтад бололтой. Эндээс И.Нямгаваа найруулагчийн уурссаны учрыг оллоо. Хар өглөөгүүр ирсэн эмэгтэй гол ажилтанд нь сархад барьж япончуудын эрлийг баржээ. Мөнөөх ажилтнаа эрж хайсан япончуудаас нууж, хааж энэ тэр уул зааж, сүүлдээ хот хүрээ орсон гээд ч олсон найруулагч боож үхэхэд бор шийдмэс дутсан нь тэр байж. Хотод ч байсан бид очиж уулзана гэх харийнхны хатуу нэхэл мань хүнийг сандчааж. Ингээд гартал найруулагч ор мөргүй тайвширчээ. Огт уурлаж байгаагүй мэт онигоо сэлт ярьсан шиг инээмсэглэн суув. Мань хүн тэгтлээ цочир уурласандаа учиргүи харамсаж билээ.
Гол ” хэрэгтэн “-г уумаар байвал намайг дагаад яв гэж ширүүн харсанаа ” хүний аль зөөлөн , цайлган нь хүн гомдоохгүй гэж архи уусаар хохирдог юм шүү дээ. Энэ амьтан уугаад ч амьдралаа ам нээж ярьдаггүй золиг” гэж зөөлрөв. Кино зураг авалтныханыг тойроод архины наймаа ч цэцэглэж гадныхны өмнө тамаа цайхын зовлонг ноён И.Нямгаваа ийн биеэр амсч байна. Монгол Хятад, Монгол Орос гэхээсээ гадиа Монгол Япон яаж тохирохыг бие сэтгэлээрээ туршиж буй зураг авалтныханд багаар ажиллах чадвар гайхамшгаа гайхуулж байна. Нэр бүхий мандатаа зүүсэн Япон ажилтнууд зураг авалтын талбайд байнга гүйж харайж явах. Томоос том дэвтэр цаасан дээр ажлаа ягштал бичиж тэмдэглэх тэд ” Лавлаа Даш ” хочны эзэд. Зураг авалтын хувцас эдлэл морь малыг хэд дахин тоолно. Дараа нь баталж лавлан өчнөөн шалцгаах зуураа өдөртөө бөөн факс илгээнэ. Цаг яс баримтлан ажилдаа эзэн байж чаддаг тэд монголчуудыг ингэж бичиг цаас болохгүйд гайхширдаг. Чингисийн хувцас сэлт гэхэд л нэг төрлийнх нь хэд хэдээрээ байх ёстой. Хөлөрвөл солих, хүйтэрвэл ээлжлэх гээд малгай гэхэд 5-6, дээл гэхэд л 60 орчим бий гэнэ. Киноны нийт гол дүрийн жүжигчдийн 320-иод хувцас бэлтгэгджээ. Тэд манай улсад ирэхээсээ өмнө морь унах сургуулилтаа хангалттай хийсэн гэдэг. Өөродийн гиорь малаа угааж хашиж усалж аргадаж тойглосоор байгаад эрс хүйтэрсэн өдрүүдээр осгуулж үзээгүйгээ үзсэн юм байх. Нэг адууны араас гашуудан эмгэнэсэн тэд ноён И.Нямгаваад хэл хургүүлж ирж уй гашууг хуваалцахыг хүсон байна. Нутаг усандаа байж хөл алдан гүйж, дуудагдан очихоос татгалзсан найруулагч ” Миний эх нутагт, их түүхийн өмнө эзэн Чингисийн кино хийхэд нэг морь бүү хэл нэг хүн амь үрэгдэх нь юу ч биш ” гэж элч илгээж хамаг уурийг нь баруулж. Чухам яагаад ингэсэн нь бас учир жанцантай юмсанж. Хэзээний ихэмсэг, ёсорхуу Япончууд эзэн Чингисийн эх түүхийн өмнө толгой бөхийж Монголчуудад хүндэтгэлтэй хандах ёстой гэх үзэл И.Нямгавааг цаг ямагт хатгадгийнх аж. Тэгээд ч хөрөнгө мөнгөний ихийг гаргаж буйдаа дулдуйдсан санаатай, санаагүй нь үл мэдэгдэм хэнэггүйтэл нэг бус ажиглагдсан гэнэ. Тэр бүү хэл зарим нэг ёс заншлын наад захын дэг жаягт ” монголчуудад зориулагдаагүй тул ” гэх үгс анзаарагдсан байна. Чухам иймээс ерөнхий найруулагч” эх түүхээ эзэн Чингисээ элгэн саднаа дорд узүүлэх киноноос хүссэн цагтаа татгалзаж зураг авалтыг зогсоож чадна “гэх омгорхол дүүрэн байгаа нь ч аргагүй. Япон жүжигчид наад зах нь 2-3 туслахтай ажиллана. Чингист тоглох жүжигчний уух ус, татах тамхи, барих шүхрийг нь хүртэл тус тусад нь нэг нэг хүн барьж зогсох ба найруулагч нар нь загнах бүү хэл өмнө нь нахилзаж, мөргөх шахам гэнэ. Хулан хатны дүрд тоглох 17 настай Солонгос загвар өмсөгчийг Азийн цаашлаад дэлхийн тавцанд гарах од болгохоор бүхэл бүтэн баг дагалдан иржээ. Хаа очиж Бөртэ, Өэлүн зэрэг хатдад тоглох жүжигчид нь үс бие галбир тэгш царайлаг бүсгүйчүүд гэсэн. Мөнгөний ихийг гаргасан япончууд монголын талаас асар нарийн болзлуудыг тулгаж байгаа нь ариун цэврийн ажлын төлөвлөгөө гэснээс нь илт. Эмч өөрийн биеэр хоолны дээж амсана. Ариун цэврийн өрөөг өдөрт 3 удаа ариутгана гээд тамга тэмдэгзуралцсан байх жишээтэй. Гэхдээ зураг авалтын үед Японы тал өөродөө тусгай эмнэлгийн түргэн тусламжийн тоноглол бүхий тэрэгтэй ирэх юм билээ. Мориноос унаж бэртэж гэмтэхэд анхны тусламжиин эд зүйл зураг авалтын талбайд өрчихсөн харагдсан. Япон жүжигчид тэр бүр монголчуудтай харыдаад байхгүй. Ихэд гэдгэр нөхөд сурагтай. Аль л том нэртэй 3-4 буудалд байрлаж буй тэд хэвлэл бүү хэл хүн ойртуулахыг тас хориглож байсан аж. Тэр байтугай тулааны зураг авалтын 20-иод монгол орлон тоглогчтой зураг татуулахаас ” NO ” гэж хамраа атируулж буй. Ноён И.Нямгаваагын гэргий жүжигчин Н.Долгор гүйцэтгэх продюссерээр ажиллаж киноны арын албанд ая эвийг нь олж байна. Хэл усаар хэний ч дор орохооргүй хатагтай япончуудын цэмцгэнүүр зарчмыг нь ягштал биелүүлж нүүр бардам сууна лээ. Харин адуу малын айхтар ажилтай хүмүүс бүхэл бүтэн малчдын баг хөлсөлж, 94 саяар агт морьд худалдан авахдаа нөгөө л хүншгүй монгол занд маллуулах шахсан. Тулалдааны зураг авалтанд орох морьд гэдгийг дөнгөж төрсөн даага өгч хуурах ч энүүхэнд Хэдэн мянган морьд, хонь мал тоолох япончууд будилж гарахад манайхан нүдний баримжаагаар зүслээд тоог нь гаргаж гайхшруулдаг нь эрхгүй нүүдэлчин монголын удам. И.Нямгаваа найруулагчийн бас нэг толгойн өвчин малын хулгай. Хавь ойроос худалдан авч цуглуулсан хэдэн зуун морьд хониноос хуитэн гартнууд яаж ийгээд хумсалж дөнгөнө. Энэ мэт архидалт, малын хулгайнаас аваад тэмцэл өриүүлсэн И.Нямгаваа найруулагч 400-аад цэргийн хороог тулааны зураг авалтдаа командалж байна. Цэргүүдийг Мандухай ВВС телевизийн ” Чингис хаан ” кинонд мөн хариуцсан туршлагатай хурандаа ахалж буй. Угаасаа нуруулаг хирнээ туранхайвтар ширүүн харцтай Японы алдарт жүжигчин Соримочи Такеши Чингист тоглоно. Харамсалтай нь үс сахлаа ургуулан кинонд бэлтгэсэн монгол эрс түүний сүрийг илтээр гутаах тул ойр байх, зураг авалтанд ойртуулахыг япон тал тас хориглосон байлаа. Анх зочид буудлын хүлээлгийн өрөөнд тамхи баагиулаад хэвтэж байхыг нь хараад л илүүгээр төсөөлсөн монгол талынхны кайф унасан гэдэг. Эзэн Чингисийн дүрийг бүтээх жүжигчнийг монголчуудаас аль болох хол байлгахыг зрмэлзсэн японы тал хэвлэлийнхнээс илт зайгаа барьж байна. Эзэн Чингисийн дүрийг бүтээх япон жүжигчний амь насанд нь халдах магадлалтайг албан ёсоор мэдэгдэж хамгаалалтанд авахыг шаардаад байгаа аж. Тиймээс зураг авалтын талбайд гадны хүн оруулахгүй байх, орж ирсэн хүний тээш гар цүнхийг нь нэгжиж шалгахыг анхааруулж амжжээ. Цаг агаарын таагүй нөхцөлд хамраа ч цухуйлгах дургүй тэднээс болж зураг авалтын хугацаа нэлээд сунжрах төлөвтэй байна. Зураг авалтынхан Төв аймгаас удахгүй нүүдэл хийх бөгөөд Өндөр дов, Элсэн тасархай Хустайд буудаллах юм байна. Эдгээрээс хамгийн хүндхэн ажил нь 20,000 хүнтэй Өндөрдов дахь зураг авалт Япон ч тал Танай засгийн газар амласан. 20000 хүн олох ёстой ” гэж И.Нямгавааг эрүүдэж байгаа юм. Энэхүү бүтээлдээ тэрээр УГЖ Жанчивдорж агсны хүү н.Сэнгэдорж, Ж.Жамъянсүрэн залуу найруулагч Батбаяр нарыг “сойж” байна. Уран бүтээлчдийн хөлс хүч хөдөлмөр шавхсан хоёр улсын Чингис хаан кино групп нэгэн дээвэр доор үзэж тарж байгаагаас МНӨ цухас сонирхууллаа. Дэлхийн талыг тамгалсан 800 зууны түүхтэй их монгол улс эзэн Чингисийнхээ киног хүний аяар харийнхны гар харалгүй хийчих арчаатай төргүй явна гэж үү гэх харамсал ч төрөх шиг. Бид дараа дараагийнхаа дугаараар энэ тухай цуврал сурвалжлагуудаа хүргэх болно гэдгийг амлаж байна.
Продюссер Н.Долгор:
-Та нилээн сайн агтчин болоо юу даа.Завгүй ойж бууж яваа харагдах юм?
-Адуу мал гэдэг амаргүй ажил юм аа.Хэдийгээр би адуунд дуртай ч ингэтлээ ойр байж үзээгүй л дээ. Зайлшгүй анхаарал халамж тавьж ар урд нь гүйхгүй бол адуу мал гэдэг хүний хүч хөдөлмөр их шаарддаг юм байна. Өнгөрсөн хавар тарчиг байсан болохоор адуу малаа туранхайг нь тэнхрүүлэх ажил гарч байгаа. Адуугаа энд тэндээс цуглуулахаар сүрэг рүүгээ гүйчих юм. Хариуцлагагүй заримаас нь болж алдах юм. 500 цэргийн тулааны зураг авалтад гэхэд л ганцыг ч дутаахгүй адуу малаа арчилж сэлгэх үүрэг ноогдож болно. Энэ мэтчилэн 400-аад хүний хүч хөдөлмөр энд өрнөж байна. Гүйцэтгэх продюссерийн хувьд ” Бүгдээрээ сэтгэл гарган ажилаач ээ ” гэж би байнга хэлдэг. Сэтгэл дутвал ажил урагшлахгүй. Кино зурагнаас жаахан хөндийрсөн байсны хувьд хүмүүсийн ажлын хариуцлага үнэхээр сул болжээ. Үнэхээр ажилдаа эзэн болж чадвал юунд ч асуудал гарахгүй. Ерөнхийдөө ажлын маань явц сайн явж байна.
-Япончууд асар өндөр шаардлага тавьж байгаа нь хэр баргийн хүн тэвчмээргүй ч юм шиг ?
Үнэнийг хэлэхэд би япончуудаас дутах юм байхгүй.Тэдний бүтэхгүй байх, амжихгүй байх гэсэн ажлуудыг хялбархан хийхийг гуйж байна. Ер нь анзаараад байхад тэднээс сурах юм их байна. Манайхан цагийг нь тулгаад л болно болно гээд хийхгүй байхад тэд олон хоногийн өмнө нэг бүрчлэн шалган лавлаж зөвлөж ажлаа амжуулах нь авууштай юм. Монголчууд их тайван улс. Гэхдээ одоо бол энэ байдлаасаа салсан. Эхэндээ олон удаа ингэж шалгаж асууж лавлахад тээртэй юм шиг санагдаж байсан бол энэ нь ажилд их хэрэгтэйг ойлголоо.
-Монголын цаг агаар япончуудыг хэр зутрааж байна?
-Цаг агаар зураг авалтанд маш их нөлөөлж байна. Саяхны цас бороон шуурга ажлыг маань нэлээд хойшлуулсан. Япончууд бороо ороход бүгд буудал руугаа яваад зураг авалтаас татгалзсан. Тэд морио хашаад туг далбаа бамбай зэрэгт дасгахдаа аажмаар сургаж байсан. Гэтэл манайхан шууд эмнэг сургадаг шигээ тугнаас морь дальдраад байхад хүчээр дасгаж байсан. Наад захын ажиллах арга барил нь их өөр. Маш цэгцтэй жүжигчид тоглож байх үедээ аюулгүй байдал талаа анхаарч бэртэл гэмтлээс сэргийлж чадаж байна . Эрүүл мэндийн даатгал нь ч өндөр өртөгтэй нь холбоотой байх.
-Жүжигчид нь морь унаж эзэмшихээс гадна монгол заншилд дасаж байгаа болов уу?
-Би жүжигчидтэй ойр ажилладаггүй. Яагаад гэвэл найруулагчдын групп тусдаа. Миний хувьд зургийн талбайд тус дэм өгөөд арын албыг дааж наймаас есөн зохион байгуулагчидтай ажилдаг. Зураг авалтыг хөндлөнгөөс ажиглахад Япон найруулагчид жүжигчдээ огт загнаж зэмлэхгүй ая эвийг нь олж ажиллах юм байна лээ. Жүжигчдийн зарим нь юу ярихаа хүртэл заалгадаг. Тэдний адуу мал хоол хүнс бие засах газар уух ус хүнсийг зохицуулж байдаг болохоор би зав багатай байдаг. Япон монголын хөгжил хамаагүй өөр болохоор ариун цэвэр эрүүл ахуйн талдаа өндөр шаардлагатай. Тэднийхэн тамхиа татчихаад хогийн сав байхгүй бол гутлынхаа үдээсэнд хавчуулаад явж байх жишээтэй манайхан үүнийг нь дагаад сурч байгаа.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:16 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Цэргийн начин Онигоочин Тэгшээ: Миний цээжинд 10000 онигоо байдаг
2006.06.19 Монголын нэг өдөр

Монгол түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн бөхчүүдийн тухай онигоочин А.Тэгшээгээс өөр “нүдэнд харагдтал” ярьдаг хүн байхгүй. Багын л хүмүүст нэр хоч өгсөн, шооч хүүхэд байсан тэрээр ёстой л бусдыг инээлгэхийн ордонд төрсөн хүн. Тэгээд ч түмэн олонд инээд хөөр бэлэглэж яваагаа бурхан болсон хоёр ахынхаа хойноос хийж буй буян юм шүү гэж ярьж байсан юм. Ингээд цэргийн начин онигоочин А.Тэгшээтэй уулзаж ярилцсанаа танилцуулья.

-Хамаг л онигооны уралдаанд та түрүүлчих юм. Энэ жил ахиад л түрүүг авлаа шүү дээ ?
-Тиймээ. Том жижиг 12 онигооны наадамд оролцож найман удаа түрүүллээ. Дөрвөн удаа аман хүзүүдлээ. Азтай бадарчин, цомын тэмцээнд хошин урлагийнхантай өрсөлдөөд Туяа нэгдүгээр байранд би дэд байранд орж байсан.
-Та жирийн сонирхогчоос эхлээд онигоогоор мэргэшчихсэн хүн. Хээээний хүнд хоч өгдөг марзан хүүхэд байв уу ?
Би угийн л марзан хүүхэд байсан л даа. Хүн шоолдог хүнд хоч өгдөг.Манай ээж их марзан хүн. Бурхан болсон хоёр ах маань ч хоёулаа шоо ч хүмүүс байсан. 3,4-р ангид байхдаа Брежнев дарга, Цэдэнбал дарга энэ тэрийг дуурайгаад л ангийнхаа партан дээр гарч ярьдаг байсан. Төрөлхийн шооч хүн дээ би. Одоо ч хүн шоолдог. Дандаа ажиж явдаг. Анхандаа ч онигоо гэдэг төрөл жанрыг мэдэхгүй ажлынхандаа нэр хоч өгдөг, байсан. Нэг удаа клубын дарга Ганболд гэдэг хошуучид Муужгай гэж хоч өгчихөөд Социализмийн үе байсан болохоор ” хүнд муур гэдэг хоч өгсөн байна ” Хятадын тагнуул байх гэж сэрдэгдээд офицеруудын зөвлөлийн хурлаар орж байлаа. Тэгсэн харин манай ангийн дарга Ганболд хошуучийг харчихаад ” Нээрээ мууртай адилхан байна, Дахиж битгий ингээрэй ” гээд хурал тарж байсан. Хоч гэдэг чинь хайж олоод халуун дулаан уур амьсгал бүрдэхэд их нөлөөтэй. Намайг онигоонд сургасан анхны онигооны багш гэвэл Цэрэнжамц гэж хүн бий. Багш маань амьдрал дээр онигооны ганц л шавьтай. Тэр нь би. Аар хүн байдаггүй. Би бас аймгийн заан Батхүү гэж онигооны ганцхан шавьтай хүн.
-Ганц шавь чинь таны шийрийг хэр хатаах нь вэ ?
Би шавьдаа их итгэж байгаа. Бусадтай адилхан хүний ярьсан онигоог яриад явдаггүй. Онигоог өргөжүүлэн судлахын тулд их мэрийлттэй явдаг. Бас элэглэж дууриаж байна. Хошин шогийн маш их авъяастай. Ой сайтай. Энд тэнд хүн инээлгээд л явж байдаг. Онигоочин хүн гэдэг чинь энд тэндээс байнга л материал цуглуудж явдаг байхгүй юу. Би өөрийнхөө халааг бага хүүдээ хүлээлгэж өгнө гэж бодож байгаа.
-Та ер нь ярихаараа л марзганчих гээд байдаг болохоор ажилд чинь янз бүрээр л нөлөөлдөг байх.
Заримдаа ч ажил төрөл дээрээ, гадна, гэрээ ч мэдэхгүй юм ярихаараа л марзаганчихаад байдаг юм. Алба яриад хүн дээр ч дунд нь заавал нэг инээдмийн юм ярчих гээд байдаг. Тэгэхээр эхлээд албаа ярь гээд байдаг. Эхлээд жинхэнэ албаныхаа ажлыг ярихгүй дунд нь марзаганаад замруулаад хаячихдаг дутагдал бий л дээ. Одоо жаахан зангаа барих хэрэгтэй юм байна гэж бодоод байгаа… Манай ажлынхан заримдаа ” Тэгшээ ахаа юм бичиж байна шүү, цайны цагаар больё ” гэдэг. Ер нь тэгэхдээ намайг байхгүй бол манай байгууллага уйтгартай шүү.
-Таны цээжинд хэчнээн онигоо байна ?
-Тэрийг бол би тоолдоггүй. Ер нь арваад мянган онигоо байгаа байх аа.
-Яг бөхийн онигоогоор мэргэшсэн хүн ерөөсөө гарч ирэхгүй юм ?
-Өөр хүн бөхийн онигоог яриад хүнд хүргэхгүй. Би үүнийг баталгаатай хэлж чадна. Амьдрал маань ч бахтэй холбоотой. Тийм болохоор миний онигооны гол сэдэв бөх.
-Ингэхэд таныг Монгол бөхийн зуун жилийн түүхийг өгүүлсэн ном гаргасан гэж дуулсан ?
-Улсын заан Баярсайхан бид хоёр бүтэн зуун жилийн бөхийн түүхээр ” Хорьдугаар зууны их асарын өмнө” гэдэг таван килограмм жинтэй ном бичсэн.
-Онигоогүй өдөр гэж танд байхгүй байх ?
-Гэр орондоо юу гэж галзуу юм шиг онигоо яриад суугаад байхав. Энд тэнд хүмүүстэй таарахаар онигоо яриач л гэдэг. Онигоогоо ярихгүй өдөр гэж байхгүй ээ. Ажил төрлөө хийгээд энд тэнд гудамжинд явж байхдаа онигоо харж цээжилж явдаг. Хүнийг ярьж байхад чих тавина. Хүний алдаа оноог харж явдаг шооч хүн л дээ.
-Манай бөхчүүдээс гомдол мэдүүлэх тохиолдол бий юу ?
-Эхлээд ойлогдоггүй байсан. Одоо бол манай бөхчүүд онигоог ойлгодог болсон. Онигоо, инээдэм гэдэг чинь эм л байхгүй юу.
-Та яг нэг суудал дээрээ хэдэн мянган онигоо ярих вэ ?
-Өө би тоолж үзээгүй. Ямар ч байсан Өвөрхангай аймаг явах микронд өглөө 9 цагт суугаад орой 8 цагийн үед очтолоо онигоо давхардуулалгүй ярьж явсан. Хүмүүс Тэгшээ ахаа энийг тэрийг яриач гэж санал хэлнэ л дээ. Хүмүүс хөгжөөд алга ташаад байвал би яриад байдаг юм.
-Хүүхдүүд чинь онигоо их ярьдаг уу ?
-Манай хүү онигоочин. Тэгэхдээ миний дэргэд нэг их яриад байдаггүй. Энд тэнэд найз нөхдийнхөө хажууд байхаараа мундаг ярьдаг юм шиг байна лээ. Вагон дотор явахаараа хүн цуглуулчихсан байдаг юм. Хүү маань их яриа илэн далангүй. Бүхий л хүнтэй нөхөрлөнө. Би ч гэсэн тийм хүүхэд байсан. Одоо ч гэсэн өөрөөсөө ах эсвэл дүү хүнтэй нөхөрлөж явдаг. Би бол дэлгэчихсэн юм шиг хүн. Хаанаас нь ч харсан уншигчдчих тийм л хүн.
-Тэгэхээр дэлгэсэн ном шиг хүн байх заримдаа хэцүү байдаг уу ?
-Заримдаа хүнд ашиглуулчих тохиолдол бий. Сайхан сэтгэлээр минь тоглоом хийчие гээд байдаг хүн таарна.
-Та ярианаасаа өмнө цаад хүнээ гомдчихно гэж боддог уу ? Эсвэл дараа нь боддог хүн үү ?
-Би гомдчих болов уу яах бол гэж бодохгүй шүү. Хамаагүй пал пал гээд аваад хаячихна. Тийм дутагдалтай. Одоо ч дөч гарлаа. Цэгнэмээр юм байдаг юм байна. Хүүхэд шиг ингээд яриад яваад байж болохгүй байж байна л даа. Чиний хэлдэгээр би бодохгүй ярьчихдаг хүн шүү. Одоо харин бодчихоод ярьдаг болоод байгаа. Гайгүй болж байна аа.
-Онигоочин хүнтэй уулзсаных онигоо сонсохгүй бол алдас болох байх.
-Манай Баянмөнх аварга хөдөө явж байсан чинь машиных нь дугуй хагарчихгүй юу. Дугуйгаа нөхөх гэхээр гэдэс томтой болохоор тулаад данхраат нь орохгүй байж. Тэгээд Баянаа аварга машин дотроо суугаад байсан чинь улсууд танихгүй байна гэнэ. Тэгэхээр нь жанжин малгай, монгол гуталаа өмсөөд машинаасаа гараад ирсэн чинь .Хүмүүс Өө Баянаа аваргуу гэхгүй юу. Баянаа аварга ч, Дугуй хагарчихлаа хүүхдүүд маань нөхөөд өгөөч гэжээ Гэтэл цаад хүн нь аварга та миний машинд суу “гэж” суулгаж байгаад дугуйг нь нөхөөд өгч. Дараа нь Баянаа аварга намайг машин дотор байхад хүн таньдаггүй юм байна гэж байхгүй юу. Мэдээж кабинд сууж байгаа хүнийг хэн харахав дээ.
-Зогсохгүй их ярихаар ядарна биз ?
-Ядарна. Маш хүнд хөдөлмөр Онигоо жүжигчин хоёр адилхан. Ард түмэндээ хандаад хүсэхэд хүндэлж байна гээд архи битгий барьж ирж байгаарай. Бас гудманд явахад битгий их шалгайж байгаа чээ.Микронд суухаар хүүе Тэгшээ гээд л онигоо их ярихаар чинь тархины ухархай ядардаг ш дээ.
-Их монгол 800-гаар зодоглох уу ?
-Сайн шийдээгүй байна.Гэхдээ есөн сүлд тугнаасаа адис авна аа

Ж.Болорхажид

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:23 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Мисс болоход 5-10 сая төгрөгийн ханштай
2006.06.19 Монголын нэг өдөр

Сүүлийн үед борооны дараах мөөг шиг олширч буй миссийн тэмцээнийг тойрсон хэл ам тасрахаа байлаа. Үнэнч шударгаар ээжийн олон охидуудаас охидуудаас шилдэг нь шалгарч гадаадад ч эх орныхоо нэрийг дуурсгахад болохгүй гэх газаргүй. Миссийн тэмцээний эхний байрууд 5-10 саяар үнэлэгддэг гэнэ. Бараг л шалгаруулалт эхлэхээс өмнө байрны эзэд тодорсон байдаг гэх. “Desoft” студиэс зохион
байгуулсан “Мисс интернэшнл” тэмцээнд оролцон зай бөглөх хүүхэлдэй болсондоо бухимдсан нэгэн охин манайд хандсан юм.

-Саяхан болж өнгөрсөн “Мисс интернэшнл” тэмцээн юу болж өнгөрөв өө. Хүмүүсийн хэл ам ч нэлээд гарч байна?
-Үнэхээр сэтгэл дундуур байна. Анх тэмцээнд оролцох гээд бүртгүүлсний дараа хүүхдүүдийн эцэг эхтэй “Desoft-ынхон уулзсан юм л даа. Тэгээд л эцэг эхчүүд хүүхдээ байранд оруулах гээд зохион байгуулагчтай тохиролцсон. Эхний гурван байранд хэн хэн орох нь аль сарын өмнө тодорчихсон байсан. Тэгээд бас болоогүй. Оролцогч бусад охидод мэдэгдэхгүй гэж “Desoft”-ынхон их хичээж худлаа дүр эсгэж байсан ч яалт ч үгүй мэдэгдээд байгаа юм чинь.
-Хэн хэн эхний байрыг авах болсон байсан юм. Хэд орчим төгрөгөөр төгрөгөөр байр эзэлсэн хэрэг вэ?
-Нэгдүгээр байр Оюунгэрэл, хоёрдугаар байр Сэлэнгэ, гуравдугаар байр Ханд нарынх байсан. Ерөнхий ханш нь 5-10 саяын хооронд
байдаг гэсэн. Эд ч бас энэ хавьцаа өгсөн гэж сураг сонсогдсон Яг тэмцээний үеэр Оюунгэрэлийн бульхай илрээд “Desoft”-ынхон хүнд
байдалд орсон. Тэгээд нэр төрөө авч үлдэх гэсэндээ бантаад Сэлэнгээг автоматаар урагшлуулсан Телевизээр гаргасан гэж зохион
байгуулагчид ч тайлбар өгч л байсан. Гэхдээ гаргахдаа нөгөө л товлосон охидоо түлхүү гаргаж биднийг бараг харуулаагүй нь оруулсан.
Оюунгэрэл түрүүлнэ гэдэгтээ зуун хувь итгэчихсэн байсан болохоор шоконд ороод дараа нь хүлээн авалтан дээр ч ирээгүй.
-Тэмцээний үйл явцыг UBS телевизээр дамжуулж, интернетээр санал асуулга явуулж байсан. Ер нь үзэгчдийн санал нөлөөлөөгүй юм уу?
-Телевизээр гаргасан гэж зохион байгуулагчид ч тайлбар өгч л байсан. Гэхдээ гаргахдаа нөгөө л товлосон охидоо түлхүү гаргаж биднийг
бараг харуулахгүй шахам. тэгснээ үзэгчдийн санал гээд дуусгачихдаг байхгүй юу. Нетийн саналыг ч автоматаар хойш урагш нь болгож байсан.
-Оюунгэрэлийг түрүүлүүлэх гэж байсан юм бол энд тэнд очиход нь янз бүрийн зохиомол арга хэмжээ явуулж байсан байх?
-Тийм ээ. Бид “Халуун болор” гэдэг тархины саажилттай хүүхдийн асрамжийн газар очсои юм. Тэр газрын дарга нь тэгээд хадаг сүү барьсан чинь “Би найз залуутайгаа танай төвд хандив дахин өгөх талаар ярилцана” энэ тэр гэж байсан. Ер нь энэ мэтчилэн янз бүрийн юм их гарсан. “Desoft'’-ын Эрхэмбаяр л энэ бүх будлианыг зохион байгуулдаг. Мөнгөгүй хүний хүүхэд хэзээ ч дээшээ гарахгүй. Үнэхээр төгс хүн байлаа ч гарахгүй. Бүх тэмцээн тийм гэдэг. Гэхдээ Монголоо төлөөлж гадаадын тэмцээнд оролцуулах хүний тухай яригдаж байхад улсынхаа нэрийг бодмоор юм. Чадвартай сайхан охидууд зөндөө бий. Гарч чадахгүй юм чинь яахав дээ. Дараа жилийн тэмцээнд ойр орчмын танил найз нөхдөөс оролцоё гэвэл “битгий ор гэнэ” гэж “Desoft'’-ын тоглоом болсон миний адил бусад охид ярьж байсан.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:24 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Г.Жамъянсүрэн “Чингис хаан”-ы чулуун хөргийг өөрийн мөнгөөр босголоо
2006.06.19 Монголын нэг өдөр

АПУ-ийн дуулиант хувьчлалын ачаар “Алтжин” -ийн Г.Алтан, “САПУ-ийн Г.Жамъянсүрэн хоёр бизнесийн хүрээнд олноо танигдсан. ”АПУ”-г өөрийнх болгож чадаагүйдээ шаралхаж “САПУ” үйлдвэрийг байгуулж гандан буурахгүй гэдгээ харуулсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр аль алин хормойн явдлаа дийлэхгүй явсаар өөр өөрсдийн замаа хөөцгөөсөн. Г.Жамъянсүрэн топ модель бүсгүйтэй амраглаж байгаад гардуулж өмссөн хувцастайгаа гудамжинд гарах эхлэлээ тавьсан. Алтан нь мөчөөгүй өгөлгүй “Мон Уран”-ын захирал Х.Наранхүүтэй учир ургуулж хариугаа авсан. Г.Жамъянсүрэнг сохор ч зоосгүй хөөгөөд явуулсан тэрээр хангалттай зовж байгаа. Харин Г.Жамъянсүрэн эр хүн долоо дордож найм сэхдэг юм гэсэн шиг хорвоогийн тоосыг хөдөлгөж явна. Хэзээний суусан газраасаа шороо атгаад сурчихсан Г.Жамъянсүрэн “Lexus” жип хөлөглөн явах болсонд олон яаж мөнгөтэй болчихвоо гээд л гайхцгааж байсан. Тэрээр хэзээний сэргэлэн зангаараа энэ түүхт ойд нэрээ мөнхлөөд амжчихаж. Богдхаан уулын арын Ум толгой дээр Чингис хааны чулуун хөрөг бий болоод хэд хонож байгаа. Энэхүү хөргийг бүтээх санаачлагыг Г.Жамъянсүрэн гаргаж хорь орчим хоног унтах нойр идэх хоолоо умартан ажилласан гэнэ. Түүний хамтрагчаар нь Явгаан, Зураач Мөнхтүвшин нар ажиллажээ. Малгайн хэсгийг гантигаар хийнэ гэж төлөвлөөд 250 саятөгрөг төсөвлөсөн байжээ. Гэтэл “Эрдэнэт” үйлдвэр луу унжсанаар Эзэн Чингис гантиган малгайгүй үлдлээ. Гантигаар хийгээгүй хэдий ч нэлээд хэмжээний зардал гарсан бөгөөд Жамъянсүрэн хоёр хамтрагчтайгаа хувиасаа гаргажээ. Төр засгаас өнөөх сурсан зангаараа сэтгэлийн дэмээ л илгээж гэнэ. Г.Жамъянсүрэн хүндийн өргөлтийн холбооны ерөнхийлөгчийн алба хашдаг. Энэхүү ажилд нь хүндийн өргөлтийн тамирчид ихэнх ажлыг нь хугаслаж ерөнхийлөгчдээ дэмжлэг үзүүлжээ.

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.19.06 12:26 pm 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: Sep.04.05 7:27 pm
Posts: 4078
Location: In a second world
Озэки Хакуха М.Даваажаргалын ээж Дархан Аварга Ж.Мөнхбатын гэргий Ө.Тамир: Хүүгээ санахаараа, болдогсон бол нисээд ч болов очоод хүүтэйгээ уулзах юмсан гэж боддог байлаа…
2006.06.19 Хань

-Юуны өмнө, мэргэжлийн сумогийн Нацу башёд түрүүлж монгол түмнээ баярлуулсан озэки М.Даваажаргалдаа уншигчдынхаа өмнөөс хүргэе.
-За баярлалаа.
-Хүүгийнхээ сайн сайхан амжилтын төлөө сүүн цацал өргөдөг ээжийнх нь сэтгэгдлээр энэ дугаарынхаа ярилцлагыг эхлэмээр байна…
-Миний хүү өнгөрсөн Нацу башёд амжилттай сайхан барилдаж, түрүүлж ард түмнээ баярлууллаа. Энэ бүхэн хүүгийн минь төлөө сүүн цацал өргөж, ерөөл тавьсан ард түмний сайхан сэтгэлийн хандлага гэж ойлгож байгаа. Өглөө бүр цайгаа дээжилсэн, үдэш бүр түрүүлээсэй гэж залбирсан Монголынхоо ард түмэнд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Сониныхоо энэ дугаарын хүндтэй зочноор урьж байгаа танай сонины хамт олонд өндөр амжилт хүсье. Мөи “Хань” сонины бүх уншигчдад аз жаргал, баяр баяслаар дүүрэн байхын ерөөл өргөе.
-Ойрын үед та Хакухотой утсаар ярив уу?
-Бараг өдөр болгон ярьдаг даа. Өнөөдөр хүртэл надтай ярьсан. Хүүдээ би, “Ээж нь Японд очно. Миний хүү юу захих вэ” гэхэд “Зүгээрээ ээж ээ. Надад захих юм байхгүй ээ. Та сайн яваад ирээрэй” гэж байсан.
-Мөөеө аварга хүүгээ анх Кёкушюзан Батбаярыг дагуулаад явуулж байсан гэдэг. Үндэсний бөхөөр барилдуулах тийм сонирхолгүй байсан гэж үү?
-Даваа маань бараг хөлд орох цагаасаа эхлээд аавыгаа дагаж наадмын бэлтгэлд гардаг байсан. Явахаасаа өмнө сүүлийн хоёр гурван жил улсын наадмаар хүүхдийн барилдаанд зодоглож, төрийнхөө есөн хөлт цагаан тугыг тойрсон. Анх аавтайгаа бэлтгэл хийж явахдаа Налайхад болсон хүүхдийн барилдаанд нэг давж тэр үед хүүхэд байсан болохоор их баярласан юм шиг байгаа юм.
-Спортод хэр элэгтэй хүүхэд байсан вэ?
-Бага байхын л спортод их элэгтэй хүүхэд байсан. Нийслэлийн 1-р 10 жилд сурдаг байхдаа сагс, шатар, даам тоглохоос гадна таеквондогоор хичээллэж, бөх барилдана гээд спортын бүх л төрөлд идэвхтэй оролцоно. Зарим үед бөхийн барилдаанд засуул хүртэл хийчихсэн зогсож байх жишээтэй. Хүүгээ олон юм зэрэг хөөгөөд байхаар нь нэг өдөр би “Миний хүү яасан их олон юманд оролцдог юм бэ. Олон юманд оролцдог хүн ончгүй байдаг юм шүү дээ. Энэ олон зүйлээсээ нэгэнд нь илүү сайн байх хэрэгтэй” гэхээр “Үгүй ээ ээжээ та тэгж болохгүй. Ангийнхаа нэр төрийг хамгаалахын тулд би ингэж олон юманд оролцдог байхгүй юу даа ” гэж хэлж байсан.
-Даваажаргал Монголд ирэхээрээ сургуулийнхаа багш, ангийн нөхөдтэйгээ уулзалддаг биздээ?
-Сая хүү маань Озэки болж ирээд сургуулийнхаа багш нар, ангийнхаа нөхөдтэй уулзаад, зааланд бөмбөг тоглоод их сэтгэл өндөр буцсан. Японоос Фүжи TV-ийнхэн ирээд багш нараас нь ямар хүүхэд байсан тухай сэтгэгдэл авч, сурч байсан сургуульдаа ангийн нөхөдтэй тоглож байгаа тэр бүх агшинаар нь бичлэг хийсэн.
-Тамир эгчээ, хүүгээ сумочин болохоор Япон руу явахад нь хэр дуртай байв даа?
-Хүүгээ Япон явахад нь эхэндээ би дурамжхан байсан. Тэр үед Япон руу О.Балжинням аваргын, Ц.Баярсайхан зааны хүүхдүүд жүдо бөхийн сургуульд суралцахаар явж байсан. Сумо гэдэг чинь жин их нэмдэг юм гэнэ лээ. Эрүүл мэндэд нь ямар ч байх юм билээ. Миний хүү жүдод явбал яасан юм бэ” гэхэд “Үгүй ээ. Би сумод дуртай. Сумод л явна” гээд өөрийнхөө хүсэл сонирхлоор явсан даа.
•Кёкшюүзаныг “Хүүгээ сумоч болгооч” гэсэн санал тавихад та яаж хүлээж авсан бэ?
-Кёкүшюзаныг ааваараа хэлүүлж, “Даваажаргалыг сумод явуулья” гэсэн санал тавихад би анхандаа дуугүй л байсан. Хүү
маань өөрөө дуртай байсан болохоор бид ч нэг их цааргалаагүй. Би ч сумогийн учрыг нэг сайн ойлгоогүй “За яахав хүүхэд байна. Гурван cap юм үзэж нүд тайлаад ирнэ биз дээ” гэж бодож байсан. Тэгтэл оноос өмнөхөн Японоос, “Даваажаргал буцахаар боллоо. Жин багатай, намхан байна гээд тоож авах дэвжээ олддоггүй ээ. Бусад явсан хүүхдүүдийг нь жин ихтэй гээд авчихлаа” гээд аавтай нь утсаар ярьдаг юм байна.
ТэндКёкүшюзанБатбаяр хүүгээс маань “За чи яах бодолтой байна” гэж асуухад нь “Мэдэхгүй аав ээж л мэдэх байх” гэж хэлсэн гэдэг. Тэгээд Батбаярын аав манайх руу утасдахад Мөнхбат, японоор “Аригота, Сояанара, Коничива” гэдэг л гурван үг мэднэ гэж яриад инээлгээд 1964 онд Токиогийн олимпод оролцож байсан тухайгаа хэлж байсан. Дараахан нь аав нь хүүтэйгээ утсаар “Миний хүүг одоо ирэхэд өвөл болж байна. Дулаан орноос ирэхээр энд ханиад хүрнэ. Наанаа үлдчихвэл зүгээр биш үү” гээд ярьсан.
-Тэгээд яаж яваад Миягино дэвжээний бөх болчихсон юм бэ?
-Кёкүшюзан Батбаяр Миягино дэвжээнд очиж “Энэ хүү манай улсын их алдартай мундаг аваргын хүүхэд байгаа юм. Та нар аваач” гэж гуйсан юм билээ. Тэгэхээр нь тэр дэвжээний ззэн нь “За яах вэ хоолны мөнгө гээд сумогийн холбооноос 2000 доллар өгдөг юм. Би энэ хүүхдийг хооллоё доо. Чи гуйж байгаа юм чинь би яаж татгалзах вэ дээ. Үлдээчих дээ” гэж хэлсэн гэсэн. Тэгж л хүү маань энэ дэвжээнд үлдсэн юм даа.
-Хүүдээ юу гэж хэлж, эахиад явуулж байв даа?
-Даваажаргал аавдаа “Аав минь та чөлөөт бөхөөр сайн барилдаж Монгол улсын нэрийг тив дэлхийд гаргаж байсан ч алтан медаль авч чадаагүй шүү дээ. Тэгвэл хүү нь улс эх орныхоо нэрийг гаргахын төлөө мэрийнэ ээ” гээд хүүхдийн цагаахан сэтгэлээр аавыгаа зэмлэж хэлж байсан. Тэгээд ч хүү маань сумогийн тэр хатуу шалгуур даван туулаад гарч чадсан. Хүүгээ яг явах гээд онгоцонд суух гэж байхад нь “Боловсорч гүйцсэн тарианы толгой бөхгөр байдаг” гэсэн японы сургааль байдаг. Манайхан алдар гавьяа, нэр хүндтэй болохоороо гэдийгээд хамраа сөхчихдөг. Миний хүү хүний газар явж байгаа хойно усыг нь уувал ёсыг нь дагах ёстой шүү” гэж хэлээд явуулж байсан.
-Та одоо ч гэсэн Кёкүшюзанд маш их баярлаж явдаг биз?
-Тэгэлгүй яахав. Кёкүшюзаны аав ээж, ах дүүтэй нь бид их ойр дотно байдаг. Батбаярын аав, “Би 20-30 хүүхэд сумогийн дэвжээнд аваачсан. Түүн дотроос түрүүлж цол хүртсэн бөх бол Даваажаргал. Тийм болохоор хүүгээр чинь их бахархдаг. Цаашдынх нь амжилтыг бид сайн сайхан өөдрөгөөр хардаг юм” гэж хэлж байсан.
-Эхэн үедээ хүүгээ их санадаг байв уу ?
-Өө эхэндээ хүүгээ их санадаг байлаа. Яагаад ч юм өмнө нь надад “Нисээд очмоор санагдана” гэсэн үгтэй дуу их сонин санагддаг байсан. Тэгээд ямар сонин үгтэй дуу зохиодог юм бэ гээд гайхдаг байсныг яана. Гэтэл амьдрал дээр ийм байдал ирэхлээр хүн өөрийн эрхгүй ямар үнэн үг вэ гэж боддог юм билээ. Тэгээд болдогсон бол нисээд ч болов очоод хүүтэйгээ уулзах юмсан гэж их бодно. Тэр үед хүү маань хааяа нэг ярина. Сүүлд нь Жюүрёод барилддаг болохоор нь бид зурагтаар хүү маань гарах болов уу гээд их хардаг байлаа. Удалгүй дээд зиндаанд барилдаад эхлэхээр нь зурагтаар хардаг болсон доо.
-Айлын бага хүү гэхэд зөв эрх өссөн гэж ард түмэн дүгнэдэг юм билээ. Бага байхын л чих зөөлөн хүүхэд байв уу?
-Бага байхад нь Мөнхбат бэлтгэл сургуулилт гээд гараад явчихна. Нутаг ус нь аавд нь өгөөж буянаа хайрласан учраас би ч хүүгээ аль болохоор аавынх нь нутагт байлгах сонирхолтой. Зун болохоор аавынх нь нутаг руу аваад явчихдаг байсан. Эрдэнэсант ч их сайхан сум. Сайхан байгальтайгаас гадна нутаг усны хүмүүс нь ч зан ааш сайтай.
-”Миягино” дэвжээнээс 97 жилийн дараа озэки цолтой бөх төрсөн нь Япончуудыг төдийгуй, Монголчуудын магнайг тэнийлгэсэн. Хакухо маань аав ээж хоёрыгоо дэвжээнийхээ багштай анх яаж танилцуулж байв аа?
-Анх жюүрёод ороод сэкитори болоход нь цолтой бөх боллоо гээд манайхаар бол улсын начин цол хүртлээ гж TV-хэн ярилцлага авч, сумогийн холбоо, дэвжээ нь нийлээд ёс төртэй тэмдэглэдэг юм билээ. Ийм тэмдэглэлт үйл явдалд аав ээжийг нь урьдаг юм хүүхэд зангаараа урилгаа факсаар явуулчихаж. Факсны урилгыг албан ёсны урилга гэж үздэггүй юм байна. Тэгж байтал найрыг нь эзэн хааны төрсөн өдөр хийх гээд байдаг. Бид ч эндээс санд мэнд яараад очсон. Хүлээн авалт, цайллага нь их сайхан болсон. Тэндхийн TV-ээр Мөнхбатын олимпод оролцоод медаль авч байсан тэр бүх бичлэгийг нь гаргаж байсан. Аавынх нь спортод амжилт гаргаж байсныг тэнд хүрэлцэн ирсэн бүх хүмүүс үзэж байсанд сэтгэл өндөр байсан даа.
-Багш нь зан чанараар ямар хүн бэ?
-Кёкүшюзан Д.Батбаяр маань “Даваажаргалыг 15 настай ирж байхад энэ дэвжээ нь тийм ч том дэвжээ байгаагүй ээ. Хүү тань өөрийнхөө сонирхлоор бөх болсон. Тэгэхэд манай дэвжээ их чанга хатуу шүү дээ. Загнана, зодно. Зургаан хүүхэд явснаас гурав нь буцаж ирсэн” гэж байсан. Би очоод багш нартай нь уулзаад “Манай монголчуудад баруун мөрөн дээр нь аавын нь сүнс, зүүн мөр дээр нь ээжийн нь сүнс. Орой дээрээс нь багш хардаг. Тийм учраас Монголчууд цагаан сараар золгохдоо багшаа хүндэлж түрүүлж золгодог ёс бий. Багш сайн бол тэр шавь сайн байдаг. Тэгэхээр хүү маань 15-хан настай ирсэн. Энэ их эрдэм ном, ухаан ухамсар, бөхийн барилдааныг багш нь заасан. Тийм болохоор хүүгийн минь сайн сайхан яваа бол багшийнх нь ач гавьяа” гэж хэлэхэд “Үгүй үгүй ээ. Танай хүүхэд байгалиасаа авьяастай хүүхэд шүү” гэж хэлж байсан. Хүүгийнхээ гаргаж байгаа амжилт бүхнийг багшиинх нь гавьяа гэж би ойлгодог юм. Хүүг минь дэмжиж өдий зэрэгтэй хүргэсэн дэвжээний Күмагатани багшид нь маш их баярлаж явдаг.
-Японд анх удаа хөл тавьж байхадтанд ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-12-р сарын 20-нд Японд Нарикогийн онгоцны буудалд хөл тавихад эөөлөн уур амьсгал угтаж байсан. “Энэ нутаг хүүд минь ивээл өлзийгөө өглөө. Хүү минь ч эх орныхоо нэрийг өндөрт өргөж явна. Хүүг минь харж үзсэн их сайхан орон юм” гэсэн сэтгэгдэл төрж байсан. Монгол хүнийхээ ёс заншлаар эндээс сүү авч очоод цацал өргөж байлаа.
-Япончуудыг их найрсаг улс гэж яриад байдаг. Танд ер нь тийм хүмуус шиг санагдав уу?
-Их найрсаг улсууд байдаг юм билээ. Японы ард түмэн үндэснийхээ сумо бөхийг их хүндэлнэ. Эртнээс уламжилж ирсэн ёс заншлаа дээдэлнэ. Энэ спортод сэтгэл, хөдөлмөрөө зориулаад амжилт гаргаж байгаа хүнээ маш их хүндэлдэг ард түмэн юм даа гэж надад бодогдож байсан.
-Мөөеө аварга хүүгээ барилдаж байхад үзэгчдийн дунд залбирч суугаа харагддаг. Та ч бас…
-Тэгэлгүй яахав. Хамгийн гол нь эрүүл байж, хамт олон дотроо нэр хүндтэй байх нь хүүд минь эргээд сайн хариу болно. Хүүгээ жюрёод барилдаж байхад нь би “Миний хүүгийн нас залуу байна. Чиний яс гэж, яс биш мөгөөрс л байгаа. Жюүрёодоо хэдэн жил барилдаад бай” гэсэн чинь “Ээж ээ яаж болдог юм бэ. Худлаа барилдаж болохгүй шүү дээ” гэж байсан. (Инээв)
-Эх хүнд үр хүүхэд нь үргэлж нялхаараа юм шиг харагддаг гэдэг…
-Тийм шүү. Эх хүний сэтгэлд үр хүүхзд нь үргэлж бага нялх юм шиг санагдаж бодогдож байдаг юм шүү дээ. Миний хувьд ингэж хэлж байгаа маань хүүгээ хайрласандаа л тэр. 160-170 кг жинтэй бөхтэй хүү маань барилдана шүү дээ гэж бодохоор зарим үед хэцүү санагдах үе байна.
-Тавдугаар сарын Нацу башёд та очсон уу?
-Өнгөрсөн 5-р сарын Нацу башёд би яваагүй. Аав нь явж байгаа юм байна. Би арын албанд үлдлээ” гээд үлдсэн. Хүмүүс ч эцсийн шийдвэрлэх барилдаан дээр аав ээж нь очих нь зөв, зарим нь болохоор аав ээжийгээ хараад барилдаанаа бодохоор бушуухан давчихъя гэж бодоод байх шиг байна гээд башё үзсэн хүмүүс өөр өөрийн бодол, сэтгэгдлээ хэлж л байсан.
-Эндээсманайбөхчүүд очиж Хакухогийн бэлтгэлийг хангасан гэсэн…
-Хүүгийн минь бэлтгэлийг хангахаар эндээс Далай аварга А.Сүхбат, Г.Өсөхбаяр, Ц.Мягмарсүрэн заан очсон шүү дээ. Олон мянган үзэгчдийн дунд Монголынхоо бөхчүүдийг дэмжээд башё үзээд сууж байсныг зурагтаар та бүхэн сайн харсан байх. Анх хүүг минь юу ч мэдэхгүй байхад нь “Алдар” нийгэмлэгт Б.Ганбаатар арслан бэлтгэлдээ авч гарч байсан юм. Энэ багшийгаа ч гэсэн урьж Япон орныг үзүүллээ. Ийм сайхан нэртэй алдартай бөхчүүдээ урьж башё үзүүлж Даваажаргалынхаа сэтгэл санааг урам зоригтой өөдрөг байлгаж чадсан нь Батбаярын маань их ухаан юм шүү дээ.
-Башё дөхөхөөр Гандан хийдээр орж ном уншуулна биз…
-Манай Монголын ард түмэн элэнц хуланцаасаа авахуулаад бидний аав ээж бурхан шүтээнээ дээдэлдэг, өвөл, зуны улирап ямар болох вэ гэдгийг хүртэл мэддэг их ухаантай улс байжээ гэж би боддог юм. Уламжилж ирсэн номын ёсыг хүндэлж ар гэр, үр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийморийн сан тавиулдаг.
-Хакухо аавтайгаа барилдааныхаа талаар байнга ярилцаж, зөвлөгөө авдаг уу?
-Аав нь цаг зав л гарвал хүүтэйгээ “Чи түүнтэй тэгж барилдсан чинь зөв байсан. Сайн байна миний хүү. Харин тэгж барилдсан чинь буруу байсан шүү” гээд барилдааных нь алдаа онооны талаар ярилцана. Тэгээд “Миний хүү ард түмнийхээ итгэлийг дааж улам сайн хичээгээрэй. Барилдсан хүн болгон давахыг боддог. Давсан хүн болгон аварга болохыг боддог. Зорьсондоо хүрэхийн төлөө хичэзж зүтгээрэй “гэж захидаг. Сумо бөх монгол бөхтэй адилгүй л дээ. Дэвжээн дээр тухайн үед яаж сэтгэж, ямар ухаан гаргаж барилдаад давж байгаа нь хэдхэн минутын ажил мэт боловч яаж хөдөлмөрлөсөн, бэлтгэл хэр хийсэн нь тодорхой харагдаж байдаг. Монголчуудын ярьдгаар эцгийнх нь үйл хэрэг үр хүүхдэд нь гэдэг дээ. Спортын төлөө ясныхаа хөлс, тосыг дуслуулж Монгол улсынхаа төрийн далбааг дэлхийн тавцанд гаргаж явсан аавынх нь буян заяа түшдэг байх.
-Өмнөх башёгийн сүүлийн өдрийн шийдвэрлэх барилдаанд хүүгээ барилдахаар гарч ирж байхад танд юу их бодогдож байв. Яг тэр мөчид төрж байсан сэтгэгдлээ яриач…
-Яг тэр үед Японы Фүжи фильмийн Бээжин дэх төлөөлөгчид ар гэрийнхэн нь яаж хүлээж авч байгаа яг тэр мөчийг бичих ёстой гээд манайд ирчихсэн байсан. Тэгэхэд нь би “За яахав миний хүү унасан ч яахав. Хүүгийн минь нас залуубайна.Хойшдооолон барилдана. Хамгийн гол нь би энэ улсуудын хүслийг биелүүлэх ёстой. Усыг нь уувал ёсыг дагадаг ёс бий” гэж бодоод бичлэг хийхийг зөвшөөрсөн. Сүүлийн шийдвэрлэх мөчид бүгдээрээ хүүг минь даваасай гэж залбирч байсан. Би ч бас. Ард түмнийхээ хүслийг биелүүлж түрүүлж байгаа баярт мөчийг, мөн бидний энд сэтгэл догдолж баярлаж байгаа тэр хором сан. Японд Мөнхбат маань телевиз үзээд сууж байтал бидний бичлэг гэнэт гарахаар нь их гайхсан гэсэн. Тэр хүмүүс манайд бичлэг хийхийн хажуугаар гадуур явж Хакухог хэр сайн мэдэх вэ. Энэ башёд түрүүлэх үү” гээд олон хүн цугласан газраас сэтгэгдэл авч, Даваажаргалыг ард түмэн маань хэр дэмжиж, яаж сэтгэлийн хөдөлгөөн гаргаж байгаа тэр бүх дүр зургаар бичлэг хийж японы телевизээр шууд нэвтрүүлсэн.
-Таны хүүдээ өгсөн хамгийн нандин бэлэг юу вэ?
-Би хүүгээ хамгийн гол нь эрүүл энх өсгөх юмсан гэж хичээж “Аль болох хөхний сүүгээр өсгөж, эрүүлагаарт байлгаж,эрүүл чийрэг өсгөх ёстой” гэдэг бодлоор өсгөсөн. Түүнийхээ ч хэрээр хүү минь амжилт гаргаж байгаад баярлаж явдаг.
-Тэгвэл Хакухо Японоос ирэхдээ аав ээждээ ямар бэлэгтэй ирдэг вэ?
-Хүүгийн минь амжилт гаргаад ирж байгаа нь бидэнд хамгийн том бэлэг болдог. Озэкигийнх нь найрыг хийж байхад Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн “Нэг дээвэр дор Монголоо гэсэн сэтгэлээр хандаж баярлацгааж байгаа маань үнэхзэр бахархууштай сайхан явдал юм” гэж хэлж байсан. Олон хүн хүүгийн минь төлөө, сэтгэл догдолж баярладаг болохоор хүү минь сайхан амжилт гаргадаг байх аа.
-Дотно яриа дэлгэхдээ хүү тань аавдаа түрүүлж хэлдэг үү эсвэл танд уу?
-Дээд зиндаанд барилдаж байгаа Роха, Котоошюү, Коккей нарын ээжтэй уулзаж байсан. Ер нь эрэгтэй хүүхэд ээждээ илүү дотно байдаг юм билээ. Өнгөрсөн 10 сард Америкт бид үзүүлэн тоглолт үзэхэд хүү маань “Бушуухан шиг уначихаад аав ээжтэйгээ юм үзмээр байна” гэж хэлэхийг нь аав нь сонсчихоод “Үгүй чи барилдаж байгаа мөртөл яагаад уная гээд байгаа юм. Энэ чинь юу гэсэн үг вэ” гэхэд “Ээж та аавд хэлчихээ юу. Энд чинь хамтдаа байх цаг бага байна шүү дээ. Юм үзээд зургаа авахуулмаар байна. Дурсгалтай биз дзэ” гэж байсан. Хүү минь хэдий том хүн шиг харагддагч нөгөө л хөөрхөн хүүхэд зан нь гээгдээгүй хэвээрээ байж байдаг. Айлын бага болоод тэр үү эрх өссөн. Манайх угийн л олон хүнтэй байдаг айл. Намар хичээл эхлэхээр Төв аймгийн хүүхдүүдийг байранд авахгүй болохоор манайхаар их ирнэ. Зарим нь бүр манайд байна. Ямар сайндаа хүү маань аав ээжийнхээ өвөрт ээлжилж унтаж байгаад явах вэ дээ. Хүүг маань гадаа тоглож байхад нь хүүхдүүд шоолдог юм байлгүй “Аав ээжийнхээ өвөрт унтдаг гээд намайг шоолоод байна шүү дээ. Хэн намайг тэгж хэлсэн юм болоо” гээд хэлнэ. Тэгэхээр нь “Яах вэ миний хүү хөдөө гадааны хүн манайд байна шүү дээ. Аав ээжийнхээ өвөрт унтах юу нь муухай гэж” гээд хэлдэг байсан. (Инээв)
-Нууц биш бол Мөөеө аваргын маань ямар зан чанар таныг татсан бол…
-Мөнхбат гаднаасаа бүдүүн тоймын л хүн шиг харагддаг хэрнээ их зөөлөн зантай. Хүүхдүүддээ хэзээ ч гар хүрч үзээгүй. Тэглээ ингэлээ гээд учиргүй загнаж байгаагүй. Энэ нь ч өөрийнх өссөн хүмүүжилтэй ч холбоотой. Надад “Хүүхдийг багаас нь загнаад зодоод байвал мэх хийхэд хүртэл харимхай болчихно” гэхээр нь би “Юу гэсэн үг вэ. Даруулгатай байх хэрэгтэй биз дээ” гэнэ. Манай Мөнхбат хүүхдүүдтэйгээ одоо ч гэсэн их зөөлөн харьцдаг.
-Эхэн үедээ бөхчүүдийн ёс эаншлыг сайн мэддэг болоход амаргүй байсан биз?
-Миний ээж одоо 95 настай сайхан буурал бий. Өвөө аав маань Үйзэн гүний хошууны Дэнзэн гэж барилддаг хүн байсан. Бөхийн ёс жаягийг бол ерөнхийд нь мэддэг байсан. Мөнхбатын талд ч гэсэн бяртай чадалтай улс байсан гэдэг. Ах дүү нь биерхүү том хүмүүс. Дээр үөд ээжийнх нь ах өндөр Гүндэв гэдэг хүн Өндөр ширээтэд худаг хийснийг нь Мөнхбат залуудаа чулууг нь даахгүй байсан гэдэг. Тэгэхээр тийм бяр, чадалтай улс байсан байгаа юм. “Үв залгамжлах хүү, удам дамжуулах охин” гэж монголчууд ярьдаг даа. Хоёр талаасаа бөхийн удамтай байхад үр хүүхдүүд нь спортод хурдан амжилт гаргадаг юм уу даа гэж боддог юм.
-Өдий зэрэгтэй яваагаа сайн ханийн ач, сайн хүүгийн буян гэж боддог уу?
-Тэгэлгүй яахав. Сайн ханьтай, сайн үр хүүхдүүдтэй яваагаа олны минь буян гэж ойлгодог доо.
-Бөх хүний гэргий, ээж байна гэдэг…
-Гавьяат дуучин С.Батсүхийн дуулсан “Зөв явбал зөөлөн зөөлөн замбуулин” гэж сайхан үгтэй дуу байдаг даа. Хүн, хүнийхээ номоор явбал бурхан ивзэж байдаг гэж би боддог.
-Танайх чинь үр хүүхэд ач зээгээр өнөр өтгөн айл биэ?
-Манайх таван хүүхэдтэй. Том, бага хоёр нь хүү. Гурван охинтой. Дунд охин маань Англид байдаг. Том охин Солонгос хэлтэй. Бага охин энд амьдарч байна. Дунд охин маань “Би чинь аавтай, ээжтэй, ахтай, эгчтэй, эмээтэй, өвөөтэй. Надад дутуу дундуур юм алга. Тэгэхээр би аэ жаргалтай хүн мөн байна” гэдэг юм. Энэ хорвоод дутуу зүйлгүй, элэг бүтэн, эрүүл саруул, сэтгэл тайван амгалан амьдарна гэдэг бурхны бидэнд өгсөн хишиг юм даа. Зөв санаж, зөв зүйл бодож, зөв замаар явсны минь буян юм болов уу.
-Аваргын маань таныг хамгийн их баярлуулж байсан мөч…
-Бид хоёр бие биедээ итгэлтэй, үнэнч, шударгаар сайхан амьдарч ирсэн. Айл гэрийн хос багана, нэг нэгэндээ өмөг түшиг болж явсны хүчинд үр хүүхдүүд минь эрүүл саруул сайн хүмүүс болж ард түмнээ баярлуулж явна.
-Ханийнхаа нутаг руу жилдээ нэг очоод сайхан амарчихдаг биз?
-Очилгүй яахав. Саяхан Батхаан уулын тахилгад яваад ирсэн. Би чинь Архангайн аймгийн хүн. Аав Архангайнх, ээж Өвөрхангайн улс.
-Ингэхэд Тамир эгч үйл үртэст хэр вэ?
-Эмэгтэй хүн юм чинь үр хүүхдүүдийнхээ хувцсыг оёж шидэлгүй л яахав. Харин зодог шуудгийг нь бол оёж байгаагүй ээ. Мөнхбатын зодог шуудгийг С.Цэрэн аварга оёдог байсан.
-Ямар ч айлд орсон эрийнх нь нэрээр орж, эмийнх нь нэрээр гардаг гэдэг үг байдаг даа.
-Тийм шүү. Бидний нутаг ус ойрхон болоод ч тэр үү байнгын зочны хөл ихтэй байдаг. Бүр нэг өрөө маань хүртэл “Нэгдэл дундын өрөө” нэртэй байлаа шүү дээ. Одоо ч гэсэн хоёр талын ах дүүс тасардаггүй. Байнга л зочин суудагайл даа.
-Таны хийсэн ямар хоолонд гэрийнхэн тань дуртай вэ?
-Би голдуу монгол хоолоо хийдэг. Бэлтгэлийн үед бөх хүний ёс жаягийн дагуу хоол хийнэ. Бөхчүүд чинь барилдааны үед ямар мах идэх, ямар мах идэж болохгүй вэ гээд их ёс жаягтай шүү дээ. Мөнхбат, Дамдин аварга хоёр л сэтгэлээр их өвөрмөц улс. Наадмаар 12-ны өдөр үдийн завсарлага болоход хоол ундыг нь хийгээд тавьчихсан байхад 15 минут унтчихаад яваад өгдөг байсан. Тэгэхэд чинь зарим бөх “За одоо би тэрийг амалж авна. Түүнтэй тэгж барилдана. За байз тийм мэх хийх үү, үгүй юу” гзэд амарч чадахгүй шүү дээ. Тэгэхэд тэрхэн хэдхэн минутад өөрсдийгөө зохицуулаад сурчихсан их сонин өвөрмөц улс даа.
-Ирэх сарын барилдаанд Хакухог амжилттай барилдаж аварга болоосой гэж Монголын ард түмэн хүсэн хүлээж байгаа. “Хань” сонины уншигчдад хандаад Тамир эгч юу хэлэх вэ?
-Ирэх сарын башё миний хүүгийн хувьд их хариуцлагатай болно. Аварга болно гэдэг өндөр хариуцлага юм. Хүү маань эрүүл энх байж, амжилттай сайн барилдаж, ард түмнээ баярлуулаасай. Хүү маань ч түмэн олныхоо итгзлийг дааж аварга болохын төлөө зүтгэж байгаа болохоор эхийн сэтгэлээр хүсэн хүлээсэн зүйлдээ хүрч, Ёкозүна болчихоосой доо гэж бодож байна даа. Танай сонины нэр нь хүртэл “Хань” гээд сайхан утга агуулгатай юм. Энэ сониныг уншдаг уншигчдад эрүүл энх, урт удаан насалж, аз жаргалтай амьдрахыг ерөөе. Наадам ч дөхөж байна. Нар хур нь тэгширсэн, тэнгэр эвээсэн, наадмын өдрүүдэд сэтгэл тэнэгэр сайхан наадаарай.
Бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцсан танд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсье.

Ярилцсан сэтгүүлч Г.Батцэцэг

_________________
Make a second world


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.10.06 4:11 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.22.05 4:14 pm
Posts: 1484
yooy chi shu.. daanch heterhii urt yum bna. joohon tovch buguud todorhoi medeeleel bval iluu deer yum shig bna. Gehdee uneheer heregtei l album bna :wd:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.15.06 6:44 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч

Joined: Jun.01.06 3:29 am
Posts: 394
Ойрхи Дорнодод байдал хурцадмал байна

Газын зурваст 1 цэрэг барьцаалуулаад байсан Израйлийн дахин 2 цэргийг Либаноны зэвсэгт бүлэг барьцаанд авсанаар Израйл Газын зурвасаас гадна Либанон уруу дайрч байна

Израйлийн дайралтанд 55 Либаноны энгийн иргэд үрэгдээд байгаа ба Пүрэв гаригт Либаноны ганц олон улсын онгоцны буудлын гүйлтийн зам болон буудалд хүрэх хурдны зам, түлшний агуулахуудыг дэлбэлсэн.

Үүний хариуд Либаноны зэвсэгт бүлэглэл 60 орчим Катюша пуужинг Израйлийн хойд хэсгийн Nahariya-д харваж 1 энгийн иргэн алж 21-ийг шархдуулаад байна. Мөн Израйлын 3 дахь том хот Haifa-г 2 пуужин оносон гэж байгаа ч Либаноны зэвсэгт бүлэглэл харин хүлээгээгүй байгаа юм. Израйлийн Safed хотыг онож 1 эмэгтэй нас баран 20 хүн шархдсан байна.

Дэлхий нийтээр энэ үйл явдалд санаа зовж энхийг буцааж тогтоохоор чармайж байна. Харин Израйлтай энхийн хэлэлцээртэй ойрхи дорнодын 2 орон болох Египт, Ёрдонд муслим ард иргэдүүд удирдагчдыгаа эсэргүүцэх нь нэмэгдэн энэ 2 орны дотоод аюулгүй байдал мөн чухал асуудал болоод байна.

Энэхүү үйл явдалыг Палестины Hamas, Либаноны Hezbollah, Египтийн Brotherhood зэрэг хэт үзэлт зэвсэгт бүлэглэлүүд дэмжлэг авах боломж гэж үзэж байна. Харин Израйлыг эсэргүүцдэг Иран, үзэл нэгт Сирид халдвал зүгээр суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа юм.

_________________
Модератор академи


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.15.06 6:46 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч

Joined: Jun.01.06 3:29 am
Posts: 394
Энэтхэгт галт тэргэнд дараалсан бөмбөгүүд дэлбэрлээ

Мумбай хотын нийтийн тээврийн галт тэргэнд дараалсан 8 дэлбэрэлт болон дор хаяж 190 хүн нас барж, 625 хүн шархдаад байна.

Албаны хүмүүс энэ үйлдлийг террористуудын сайн зохион байгуулалттай үйл ажиллагаа байлаа гэж үзэж байна. Хэд хэд дараалан галт тэрэгнүүдийг дэлбэлэн, зорчигчдыг үй олноор нь хядах нь кашмирын дайчдын үйл ажиллагаатай адилхан байжээ.

Эхний дэлбэрэлт Bandra-д 6:20-д болсоны дараа Khar, Jogeshwari, Mahim, Mirа, Matunga-д дараалан дэлбэрэн хамгийн сүүлийн 2 дэлбэрэлт Borivili-д орон нутгийн цагаар 6:35-д болжээ.

Энэ дэлбэрэлтүүд нь Энэтхэгийн худалдааны төв хот Мумбайн иргэд ажилаа таран гэрээ зорьж байдаг өндөр ачаалалтай цагт болсоноор маш олон хүний аминд хүрлээ.

Энэтхэгийн дотоод хэргийн сайд Shivraj Patil сэтгүүлчдэд энэ дайралт болох талаар мэдээлэл авсан ч хэзээ хаана гэдийг нь тодруулж чадаагүй байсан тухай хэлжээ.

Одоогоор энэ дэлбэрэлтэнд хэн нэгнийг буруутгахад эрт байгаа ч Шинэ Делийн эрх баригчидийн эсрэг тэмцэгч Муслим дайчид хамгийн эхэнд байгаа юм. Харин Пакистаны удирдлага өөрсдийгөө буруугүй гэдгийг зарлаад байна.

_________________
Модератор академи


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.15.06 6:47 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч

Joined: Jun.01.06 3:29 am
Posts: 394
Орост онгоц осолдлоo

Оросын агаарын тээврийн Сибирь компаний Airbus А-310 онгоц осолдож дор хаяж 122 зорчигч нас барж 50 хүн гэмтээд байна.

Онгоц Иркуцкийн буудалд газардах үеэрээ зам дээрээ гулсан байшин мөргөн орон нутгийн цагаар шөнийн 3 цагийн орчим осолджээ. Онгоц 204 хүн тээж явсаны дотор 193 зорчигч, багийн 8 гишүүд, зорчигчдын нэрст ороогүй 3 хүн байсан байна. Оросын талын сүүлийн мэдээгээр 122 хүн нас барж, 58 хүн эмнэлэгт хүргэгдэж, 12 хүн олдоогүй, 12 хүнийг гэрт нь буцаагаад байгаа юм байна. Эдгээр зорчигчдын дотор Германы 3, Хятадын 3, Польшийн 2, Азербайжаны 2, Беларусын 2 иргэн гэсэн нийт 12 гадаадын зорчигч явсан байна. Эдгээр гадаадын зорчигчдын амьд гараад байгаа 2 Герман, 2 Польш, 2 Беларус, 1 Азербайжан гэсэн 7 иргэнийг эмнэлэгт хүргэжээ.

Энэ онгоцны сүүлний логотой хэсэг л бүтнээрээ үлдсэн байна. Хар хайрцагыг нь зохих газарт нь хүргээд байгаа юм.

Техникийн алдаа болон хүний буруу үйлдэл осолын шалтгаан болох магадлалтай байгаа ч одоогоор хар хайрцагийг уншин шинжилгээ хийлгүйгээр дүгнэлт хийхэд эрт байгаа юм.

Энэ осол нь Иркуцкт сүүлийн 12 жилд болж буй 4 дэхь осол юм. Оросын ерөнхийлөгч 7 сарын 10-ыг гашуудлын өдөр болгон зарлажээ.

_________________
Модератор академи


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.15.06 6:48 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч

Joined: Jun.01.06 3:29 am
Posts: 394
Хойд Солонгос пуужин туршлаа

Хойд Солонгос хэд хэдэн пуужин дараалан туршсаны дотор холын зайн пуужин байсан ба хэдхэн секундын дараа алдаа гаран унасан байна.

Taepodong-2 хэмээх АНУ-д хүрэх чадвартай хэмээгдэж буй пуужин агаарт хөөрсөнөөс 40 орчим секундын дараа алдаа гаран унасан байна. Taepodong-2 нь 6000 км хүртэлх тусгалтай гэж үзэж байгаа нь АНУ-ын зарим хэсгийг хамарч байгаа юм.

Хойд Солонгос 6 хүртэл пуужин туршсан байх магадлалтай бөгөөд хамгийн багаар бодоход 3 пуужин туршсан байна. Эдгээрийн 2 нь богино зайных байсан ба Япон тэнгист Японы эх газраас 600 км-ын зайнд унасан байна. Япон болон АНУ энэ туршилтыг маш ноцтойгоор хүлээн авч НҮБ-ын бусад аюулгүйн зөвлөлийн гишүүдтэй яаралтай хэлэлцэж буй аж. Япон болон АНУ хэрвээ Taeopdong-2 хөөргөх юм бол эдийн засгийн хоригоос эхлээд хэд хэдэн хориг арга хэмжээ авахаа хэлж байсан юм.

АНУ-ын төрийн департмент харин үүнийг "Бусдын анхаарлыг татах гэсэн үйл ажиллагаа" гэж байгаа юм. Мөн цагаан ордоны нарийн бичиг Tony Snow "Хойд Солонгос өөрийгөө тодорхой тусгаарлалаа" хэмээжээ.

Даваа гаригт Хойд Солонгос АНУ урьдчилан сэргийлэх зорилгоор атомын үйлдвэрүүдийг нь довтлох юм бол цөмийн зэвсгээр хариу барих чадвартай гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ довтолгоог АНУ даяар тусгаар тогтнолын өдрөө тэмдэглэн Discovery сансарын хөлгөө хөөргөхтэй зэрэгцэн явуулж буй нь цаанаа зорилготой гэж үзэж байгаа хүмүүс ч их байна.

Хамгийн сүүлд 1998 онд Taepodong-1-ыг Японыг давуулан туршиж байсан юм.

_________________
Модератор академи


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.15.06 6:49 am 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч

Joined: Jun.01.06 3:29 am
Posts: 394
Сансрын хөлөг Discovery хөөрлөө

Discovery хөлөг Мягмар гаригт Флоридагийн сансрын баазаас амжилттай хөөрлөө. Энэ хөлгийн амжилт дээр АНУ-ын сансрын програмын оршин тогтнол оршиж байгаа юм.

Цаг агаарын байдал зэргээс болж 2 ч удаа хойшлуулсаны дараа Kennedy сансрын төвд тэнгэр цэлмэж 2003 онд осолдон багийн 7 гишүүн нь нас барсан Columbia хөлгөөс хойш хөөргөж буй 2 дахь хөлөг нь юм.

Discovery 6 Америк, 1 Герман багийн гишүүнтэйгээр хөөрч 2 минутын дараа пуужингуудаа орхин 9 минутын дараа сансарын мандалд хүрсэн юм.

Энэ удаагийн 12 өдрийн аялал нь одоогоор баригдаж буй 100 тэрбумын өртөгтэй сансарын станцыг одоогийн хөлгүүдийн хугацаа 2010 онд дуусахаас өмнө барьж дуусгахад чухал хувь нэмэртэй юм.

Энэ аялал нь 1981 оноос хойш 115 дахь аялал юм. Ням гаригт хөлгийг хөөргөх төлөвлөгөөг хойшлуулсаны дараахан 5 инч урт хагас инч өргөн хөөсөнцөр түлшний саван дээр цууралт үүссэн байсныг олсон ч аюулгүй хэмээн тогтоосон байна. Энэ цууралт дээр ямар нэгэн аюултай мөстлөг явагдсан эсэхийг шалгахад зүгээр байсан байна.

2003 онд осолдсон Columbia хөлгийн ослын шалтгаан нь гар цүнхний хэмжээтэй хөөсөнцөр салж унан зүүн далавчийг мөргөн нүх гаргаснаар түлшийг буцан газардах үед хэт халааснаас болсон гэж үзэж байгаагаас энэ мэдээ маш ноцтой байсан юм. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд үүнийг засахын тулд $1.3 тэрбум доллар зарцуулсан юм.

Энэ хөлөг нь сансрын сатанцад хэрэгцээтэй тоног төхөөрөмж, хүнс нийлүүлэх болон бага зэрэг засварын ажил ч хийх юм байна. Мөн Германы Thomas Reiter сансрын станц дээр үлдэн багийн гишүүдийг 3 болгох юм байна. 2003 оны ослоос хойш хангамжаа хадгалахын тулд 2 гишүүн сансарын станцад үйл ажиллагаа явуулж байсан юм.

_________________
Модератор академи


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.28.06 5:28 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.16.06 6:13 am
Posts: 1911
Location: HAAANA BVAL GEJ DEE GAZARAAR L YAVJ BNA
Д.Лүндээжанцан: Авилгын эсрэг хуулийг батлаагүй бол та нар юу ярьж байх бол, гаргачихаар муу хууль гаргалаа гээд л…
2006.07.28 Ардын эрх

-Монгол жаахан ш дээ, хууль хэрэгжээд эхлэхээр аяндаа эмх цэгцэндээ орно-
Монголчуудын хэдэн жил мөрөөдсөн Авилгын эсрэг хуулийг УИХ өнгөрсөн хаврын чуулганаар баталсан. Ирэх намраас дагаж мөрдөх эл хууль авилгыг энгийн үзэгдэл мэт хүлээж авдаг сэтгэхүйг арилгаж дөнгөх эсэхэд олон хүн эргэлзэж буй. Шинэ хуулийн гол цөм гэгдэж байсан “Төрийн байгууллага, албан тушаалтан ашиг сонирхлын зөрчилтэй тушаал, шийдвэр, журам, дүрэм гаргасан тохиолдолд Авилгатай тэмцэх газраас өгсөн шийдвэрийн дагуу дахин хянаж, хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулна…” гэсэн заалтыг хассанд олон улсын хандивлагч, ажиглагчид сэтгэл дундуур үлдсэнээ илэрхийлсэн билээ. Харин УИХ-ын дэд дарга Д.Лүндээжанцан “Тэрхүү заалтыг Авилгын эсрэг хуулинд анхнаасаа байгаагүй зүйл, тэгээд ч бусад хууль, дүрэмдээ оруулчихна” гэсэн тайлбарыг өгч байна.
-Авилгын эсрэг хуулийг УИХ баталлаа. Монголын хууль гурван хоногтой гэсэн
яриа байдаг. Энэ хууль амьдралд хэр ойрхон хууль болсон бол?
- Авилгын эсрэг хууль олон жил яригдсаны эцэст батлагдлаа. Энэ хууль ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөнө. Намрын чуулганы эхэнд Авилгын эсрэг хуулийн үзэл баримтлалын нэгчухал зүйл болох Авилгатай тэмцэх байгууллагын асуудлыг хэлэлцэнэ. Бие даасан, хараат бус энэ байгууллагыг нэн даруй байгуулах ёстой. Байгууллагын дарга, дэд даргыг нь УИХ томилно. Энэ нь авилгын эсрэг соён гэгээрүүлэх, авилгаас урьдчилан сэргийлэх, албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлэгт хяналт тавих, авилгатай холбоотой хэргийг мөрдөн байцаах, гүйцэтгэх эрх бүхий хараат бус байгууллага байх юм.
Авилгатай тэмцэх үйл ажиллагаанаас их зүйл шалтгаална. Авилгатай тэмцэх, авилгын эсрэг үйл ажиллагаа гэдэгт соён гэгээрүүлэх үйл ажиллагааны тухай заасан байгаа. Түүнд бүх байгууллага, ард иргэд оролцох ёстой. Харин урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэгт нь хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, түүнд нь хяналт тавих, хөрөнгөө зүй бусаар олж уу, хөдөлмөрлөж байж олсон уу гэдгийг хянах хяналт орж байгаа юм. Төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг “Төрийн мэдээлэл” сэтгүүлд нийтэлнэ. Цахим сүлжээ, интернэтэд байрлуулах гээд маш олон зүйлийг энэ хуулинд багтаасан. Тэр бүхнийг энэ байгууллага яаж хэрэгжүүлэх вэ гэдгийг нь, хариуцлагын тогтолцоог нь тус бүрт нь зааж өгсөн. Намрын чуулганаар Эрүүгийн хуулинд өөрчлөлт орох гэж байгаа. Энэ хүрээнд авилгын гэмт хэрэг гэж зургаа долоон төрлийн тодорхой хэргийг нарийвчилж зааж өгнө. Одоо бол нэг хэсэг нь л байгаа юм. Ингэснээр авилгатай тэмцэх орчин нэлээд сайн бүрдэнэ гэж бид бодож байгаа. Ганц энэ хууль ч биш, Улс төрийн намын тухай, Сонгуулийн, Төрийн албаны, Тендерийн, Олон нийтийн радио, телевизийн тухай зэрэг их олон хууль авилгатай тэмцэхэд чиглэгдсэн байгаа. Авилгыг төрүүлэхгүй байх, тэмцэх, эрх зүйн орчин нэлээд сайн бүрдлээ гэж бид ойлгож байгаа. Авилгын эсрэг хуулинд тайлбар шаардсан зүйл ч бий. Жишээ нь, хийх ёстой зүйлээ хийхгүй байхыг эс үйлдэхүй гэдэг. Тэгвэл хийх ёстой зүйлээ хийхгүй байх нь бас авилга. Энэ болгоныг бид системтэйгээр тайлбарлана. Хуулиа хүчин төгөлдөр болоод үйлчлээд эхлэхээр тайлбар таниулгын ажлыг сайн хийх болно.
-Энэ хууль анх УИХ-д өргөн барьсан төслөөсөө нэлээд өөрчлөгдөж, зүсээ хувиргасан. Ийм их засвар оруулах шаардлага байсан юм уу?
-Маш их өөрчлөгдсөн. Их өөрчлөлт орсон нь үнэн. Гэхдээ их муудаагүй гэж би хувьдаа бодож байгаа. Авилгатай тэмцэх байгууллагыг Улсын ерөнхий прокурорын дэргэд, хараат бус байлгая гэсэн хувилбар анх орж ирсэн. Харин одоо бол бүр бие даасан байхаар хуульчилсан.
-Төрийн байгууллага, агентлагуудын ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэрийг Авилгатай тэмцэх байгууллагаас өгсөн шийдвэрийн дагуу дахин хянаж, хүчингүй болгох буюу өөрчлөлт оруулна гэсэн заалтыг яагаад хасах болов?
-Хууль зүйн зөрчилтэй, авилгыг төрүүлэх шалтгаан, нөхцөл болж байгаа эрх зүйн хууль, тушаал, шийдвэрийг өөрчлүүлэх талаар Авилгатай тэмцэх газар шаардлага өгөх заалт хэвээр үлдсэн. Харин ашиг сонирхлын зөрчлийг хянуулж шийдвэрлүүлж байх гэхээр үндсэн ажил руугаа орж чадахаа байчихна гэж үзсэн. Тэр асуудал нь Төрийн албаны тухай хууль, салбар салбарын ёс зүйн дүрмүүдээр зохицуулагдаад явчихна. Тийм учраас ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг дараа нь анхаарч, ерөнхий хуулиуд болоод салбаруудын ёс зүйн дүрмүүдэд хийж өгнө. Тэр заалт анхнаасаа хуулийн төсөлд байгаагүй юм. Сүүлд гарч ирсэн ойлголт. Сая л хуулийг хэлэлцэх явц дунд яригдсан асуудал. Анхнаасаа байгаагүй, тийм учраас аваад хаячихсан юм байхгүй. Ашиг сонирхлын зөрчил бол манайд ор байхгүй зүйл биш. Бид хууль, дүрэмдээ суулгаж өгөх гэж байгаа. Юмыг үзэж судлаагүй байж хөнгөн Гоомой, гадна талаас нь өнгөц дүгнэлт хийдэг улсууд их бий.
-Бие даасан, хараат бус гэсэн статустай Авилгатай тэмцэх байгууллагад хэн хяналт тавих вэ. Хэтэрхий их бие даасан байдал нь эргээд сөрөг үр дагавар авчрахыг үгүйсгэхгүй?
-Юуны өмнө УИХ-ын Тусгай хяналтын дэд хороо гүйцэтгэх ажлын хууль тогтоомжийн хяналт тавина. Мөн хэрэг бүртгэх, мөрдөн байцаах үйл ажиллагаанд нь прокурорын байгууллага хяналт тавина. Ийм хоёр үндсэн хяналт байгаа. Баривчлах, янз бүрийн асуудлаар бол шүүгч гол төлөв зөвшөөрөл өгдөг шүү дээ. Бусад бүх байгууллагатай адилхан хяналттай байна. Тийм учраас 1930 хэдэн оных шиг Онц бүрэн эрхт комисс гэдэг шиг онцгой эрх дархтай, хяналтгүй байгууллага байхгүй ээ. Бид үндсэн хуультай эрх зүйт төрийн нөхцөлд ажиллаж байгаа. Нэг ийм л институт байх ёстой гэж ойлгож байгаа.
-Авилгын эсрэг хуулийг батлан гаргасан нь энэ парламентын хувьд улс төрийн амаргүй шийдэл байсан гэж УИХ-ын дарга нэгэнтээ ярьсан. Чухам юу нь тийм хэцүү байсан хэрэг вэ?
-Хэцүү нь ч юу байх вэ. Их олон жил яригдсан асуудал. Хэрвээ энэ хууль гараагүй бол та нар гаргасангүй гэнэ. Хуулийг нь гаргаад, юмыг нь байгуулаад өгөхөөр байгуулчихлаа, энэ чинь яахав л гээд байдаг. Иймэрхүү л байдаг байхгүй юү. Хэрвээ энэ хуулийг батлаагүй бол та нар өнөөдөр юу ярьж байх бол. Батлачихаар бас муу хууль гарлаа гээд ярьдаг л байхгүй юү. Авилгатай тэмцэх байгууллага гэдэг олиггүй зүйл ч гэх шиг. Олигтой, олиггүйг нь одоо хэлж мэдэхгүй. Тэнд сайн хяналт тавиад, сайн хүмүүсийг ажиллуулах ёстой. Бүх зүйл хуулийн хүрээнд л явагдах ёстой. Хууль зөрчсөн байх юм бол албан тушаалтанд хяналт тавина, хариуцлага хүлээлгэнэ. Хоёрдугаарт, энэ байгууллага түүхэн үүргээ биелүүлээд, Монгол Улсад шударга ёс эргэлт буцалтгүй тогтоод, авилга гэдэг зүйл ерөнхийдөө гайгүй болчихвол хуулийнхаа байгууллагад шилжинэ. Ямар ч нийгэмд авилга байж л байдаг байхгүй юү. Гэхдээ энэ нь их үү, бага уу, түгээмэл үү гэдэг л чухал. Тиймээс алсдаа бол энэ байгууллага хэрэггүй болно л доо.
-Албан тушаалтнууд хөрөнгө орлогын мэдүүлгээ хүссэн хүсээгүй өгч эхэлнэ, Авилгатай тэмцэх байгууллагын хараа хяналт гээд л олон шинэ зүйлтэй хүмүүс дасах хэрэгтэй болох нь. Авилгын эсрэг хууль нийгмийн сэтгэл зүйг өөрчилж чадах болов уу, гаргасан хууль нь хэрэгжээгүй гашуун туршлага манайд бий шүү дээ?
-Нийгмийн сэтгэл зүй өөрчлөгдөх байх. Монгол чинь жаахан улс шүү дээ. Олон зуун сая хүнтэй биш болохоор хүмүүс нь бapaг бие биесээ танина. Авилга манайд байгаа юу, байгаа. Тэрийг таслан зогсооход сайн хууль дутаад байна гэсэн. Хуулийг нь батлаад гаргачихлаа, тэрүүгээрээ л ач холбогдолтой. Авилгыг арилгахад чиглэсэн их том арга хэмжээ, энүүгээрээ л ач холбогдолтой. Хуулиа мөрдөөд эхлэхээр аяндаа эмх цэгцэндээ ороод л ирнэ.
-Цаг зав гаргаж ярилцсанд баярлалаа.

З.Бадмаараг

_________________
BABY


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.28.06 5:29 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.16.06 6:13 am
Posts: 1911
Location: HAAANA BVAL GEJ DEE GAZARAAR L YAVJ BNA
УИХ дахь МАХН, Ардчилсан намын гишүүд нэг блок болохоор ярилцжээ
2006.07.28 Ардын эрх

-Энэ блок нь дээхнэ нэгэнтээ туршаад бүтэлгүйтэн хоёр тийш болсон “бүдүүн бүлэг”-ийн хувилбар биш гэнэ-
УИХ дахь гол хоёр намын гишүүд хүчээ нэгтгэж нэг блок болон ажиллахаар хоорондоо ярилцаж, энэ саналаа тун их дэмжицгээж буй нь амралтын улирал эхэлж, ажин түжин болоод байгаа энэ үед Төрийн ордонд сонсогдож байгаа хамгийн содон мэдээ байв. Энэ блок нь дээхнэ нэгэнтээ туршаад бүтэлгүйтэн хоёр тийш болсон “бүдүүн бүлэг”-ийн хувилбар биш гэнэ. УИХ дахь намын бүлэг, зөвлөл, тус тусын намын удирдлагаас ангид, улс орон, сонгогчдын нийтлэг эрх ашгийн үүднээс хамтран ажиллахаар санаа нийлж байгаа гэсэн өөдрөг үг ордонд бууриа сахиж байгаа зарим гишүүний амнаас сонсогдлоо. Сонгогчдын дийлэнх нь МАХН, Ардчилсан намын гишүүдэд итгэл үзүүлэн саналаа өгч төрийн түшээгээр сонгосон байхад нам намаараа талцан тэдний урмыг хугалж, ажил хийх гэсэн нэгнээ татаж унагаж байх нь зохисгүй гэж тэд ярилцаж байгаа сурагтай. Бас тэртээ 1996-2000 оны хооронд “Ардчилсан холбоо” эвсэл төр, засгийн эрх барьж байх үед Засгийн газрыг гурвантаа огцруулж дөрвөн Засгийн газар байгуулж байсны өс хонзонг одоо авч төр, засгаар тоглож байх нь утгагүй хэрэг гэж гишүүд ярьцгаажээ. Гишүүдийн яриа ажил хэрэг болж хэрэгжих аваас нийгэмд хэрэгтэй эрүүл саруул үйлс болно. Гэхдээ сонгогчид төрийн түшээддээ хууртаж хаширсан болохоор цаана нь ямар эрх ашиг байгаа бол, сүүлдээ бас л муу муухайгаа дуудалцаж салах юм биш биз гэсэн битүү хардлага бас байгааг үгүйсгэмгүй.

Д.Цэцэг

_________________
BABY


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.28.06 5:30 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jun.16.06 6:13 am
Posts: 1911
Location: HAAANA BVAL GEJ DEE GAZARAAR L YAVJ BNA
Х.Баатар нарын хавтаст хэрэг прокурорт шилжжээ
2006.07.28 Ардын эрх

Мөрдөн байцаалтад буцсан Х.Баатар нарт холбоотой хавтаст хэргийг Улсын мөрдөн байцаах газраас өчигдөр нийслэлийн Прокурорын газарт хүлээлгэн өгчээ. Иймд тун удахгүй тус хавтаст хэргийг нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлэх нь тодорхой боллоо. Клиникийн нэгдсэн нэгдүгээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй Гаалийн ерөнхий газрын дарга Х.Баатарын харуул хамгаалалтыг өчигдрөөс чангатгаж эхэлсэн байна. Учир нь түүний тухай Танц худагтаа эргэн оч/юо, Харуул хамгаалалтыг нь буулгалаа” гэсэн мэдээлэл зарим хэвлэлд нийтлэгдсэн нь дээрх арга хэмжээг авахад хүргэсэн бололтой. Х.Баатарын биеийн байдал муу хэвээр байгаа тул түүнийг эмнэлгээс гаргах үндэслэлгүй, нэг хэсэгтээ хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж зарим эх сурвалж мэдээллээ.

С.Бадарч

_________________
BABY


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic This topic is locked, you cannot edit posts or make further replies.  [ 292 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6, 7, 8 ... 12  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.