#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Apr.25.14 5:22 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 56 posts ]  Go to page 1, 2, 3  Next
Author Message
PostPosted: Feb.12.10 5:43 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
за цагаан сар ойртож байгаатай холбогдуулан энэхүү сэдвээ нээж байна


Image


Цагаан сарын түүх

Цагаан сар нь өвөг дээдсийн үеэс уламжлан ирсэн төрт ёсны хамгийн том баяр юм. 1206 онд Чингис хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Харин үүнээс өмнө энэхүү баярыг цагаан идээний баяр хэмээн нэрлэж, намрын улиралд тэмдэглэж байсан гэдэг. Арвандолдугаар зуунд Монголд бурханы шашин сонгодог хэлбэрээ олж, Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс төрт ёсны энэхүү баярыг шашин номын ёсны баяртай хавсарган тэмдэглэх болсон байна. Хаврын эхэн сарын шинийн нэгнээс шинийн 15 хүртэлх өдрүүдийг бурхан багшийн эрхэт хувилгаан үзүүлсэн өдрүүд хэмээн нэрийддэг бөгөөд энэ өдрүүдэд ном хурах ёсыг Өндөр гэгээн Занабазар тогтоожээ.

_________________
\_o_/


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 6:08 pm 
Offline
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
Элэг Зvрхний Хайрыг Булаагч
User avatar

Joined: Sep.13.07 6:58 pm
Posts: 391
Location: Аз Жаргалын Орон
Цагаан сарын шинийн 1 нь ер нь хамгийн муу өдөр. Тэр өдрийг сайнаар тайлан тэмдэглэдэг.. Тэгээд ууц тавьдаг нь болохоор Манжууд билүү малыг нь багасгах гээд гаргуулдаг бсн гэж ярьдын бнлээ...


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:00 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Хадаг барих ёсон


Монголчууд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чимгээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний үрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар, үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэдэг байна. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж эрэмбээр мэхийх юм уу, сөгдөж барина. Авах хүн хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямба эвхэж хямгадах ёстой. Мөн хадагтай золгох ёс бий. Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий.

Хадаг барьж золгох ёсонд дүү нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та “энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна” гэж бодоорой.

“Таван өнгийн хадаг”-ийн мөн чанар
Дээр үед хөрөнгө чинээ ихтэй айлууд цагаан сарын битүүнд таван өнгийн хадгийг бурхан шүтээнийхээ дээр дэлгэж, архиныхаа дээжээс цөгцөнд хийж дээжлэн тавиад, эвхмэл сураа авдартаа хадгалдаг байсан аж. “Таван өнгийн хадаг”-ийг хадгалж, буянтогтоож баян чинээлэг, гай гарзгүй, энхтүвшин явахыг билэгддэг.

Таван өнгийн хадгийг дараах зан үйлийг бүтээхэд зориулан ашигладаг байна.

Цагаан хадаг:
Эхийн сүүний өнгөтэй, сэтгэл ариун, бодь сэтгэлтэй, өглөгч буянтай. Харанхуйг, гийгүүлдэг амирлангуйн өнгө учир өвчин, барцад, ад, тотгор, хулгай дээрмийг арилгах, санасан зүйлийг бүтээхэд билгэшээдэг.

Шар хадаг:
Аливаа муу бүхний зайлуулж, цог золбоо, нас буян, төгс эдлэл, яруу алдар, шашны язгуур үндсийг шинийн сар мэт дэлгэрүүлэх үйлийг бүтээнэ.

Улаан хадаг:
Гал голомт бадран дээшлэхийн билгэдэл. Ертөнцийн есөн хүслийг бүрдүүлэх бүх зүйлийг өөртөө буюу наашаа хураах үйлийг бүтээнэ.

Цэнхэр хадаг:
Мөнх тэнгэрийн өнгө, амар тайваны билэгдэл, алив хорлол үйлдэх хортон дайсан бүгдийг гэсгээн цээрлүүлэх үйлийг бүтээнэ.

Ногоон хадаг:
Дэлгэрэн арвижихын бигэдэлтэй. Дээрх билэгдлүүдийг бодож хадгийг аргамж, сур, усгүй хар архины хамт хадгалдаг бөгөөд аргамж, сур нь малын заяа тогтоох, архи нь бусад бүх буян тогтооно гэсэн санаагаар сүслэн хадгалж иржээ. Ийн үүднээс архихадаг хоёрыг цуг халгалваас эд мөнгө тогтох, амар тайван амьдрах билгэдэл оршино хэмээдэг байна.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:01 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Битүү гаргах ёс


Монгол түмний төрт ёсны их баяр цагаан сарын өмнөх өдөр буюу өвлийн адаг хөхөө сарын гучин, үдэж байгаа оны эцсийн үдэш. Энэ шөнө тэнгэрт сар битүүрч харанхуй болно. Битүүнээс өмнө өмсөх дээл, унах морио бэлдэж, хот хороо, гэр орноо цэвэрлэж, эмэгтэйчүүд үс гэзгээ гоёж эцэст нь зуухныхаа үнсийг авдаг. Энэ орой баруун хатавчиндаа гурван ширхэг мөс тавьдаг. Энэ нь хонгор халзан луус унаж гарын хурууг имрэх зуурт дэлхий ертөнцийг тойрон айл гэрийн сүлд хийморийг тэтгэж аз жаргал, сайн сайхныг хүн бүрт түгээж явдаг Балданлхам бурхны унааг услахыг бэлгэддэг. Тотгоны голд сайн зүгийн тэнгэр бурхны гэрт орох замыг нээж цэгээн чулуу тавина. Буг чөтгөр айлын буруу үүдээр ордог хэмээн буруу бүслүүртээ харгана хавчуулдаг ёсон бий.

Нутаг нутгийн заншлууд өөр байдаг ч түүхэнд тэмдэглэгдсэнээр битүүлгийн шүүсэнд эрүүг нь заагаагүй толгой эсвэл өвчүү байна. Хэрэв өвчүү чанавал өөд харуулан тавьж дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтос тавина. Толгой чанаваас аманд нь өвс ногоог төлөөлүүлэн сонгино, сармис зуулгаж гургалдайны түрийтэй үзүүрийг толгойнхоо ард тавьж гургалдайгаар нар зөв ороож сэмжээр нь бүтээн дал дөрвөн өндөр, хонтой шаант, залаатай богтосны аль нэгийг тавьж ёслон битүүлдэг байна. Толгойг гэрийн эзэн тагнайнаас нь, эзэгтэй эрүүнээс нь татаж “Нэг амьтай боллоо” хэмээн хэлэлцэж эрүүг нь зааснаар битүүг эхлүүлдэг байна. Ийнхүү битүү гаргах ёслолоо хийсний дараагаар хуучин оныг битүүлэн үдэх, шинэ оныг угтах бэлгэ дэмбэрэлээр битүү чанасан толгойн шөлөндөө хөц буюу бууз, банш зэргийг битүү хоол битүүртлээ идэх учиртай.

Энэ үдэш тэнгэрт анхны од харагдах үед цагаалгын идээ, битүүлгийн шүүс зоогийг засаж эхлэх ёстой байдаг. Эн тэргүүнд бурхандаа ураг сүүл, дал дөрвөн өндөр, хонтой шаант, хош, таваг идээ, боов зэргээр нэг, цагаан идээгээр өөр нэг таваг бэлдэж хоёр таваг засна. Битүүлэх ёсны салшгүй нэг хэсэг нь тоглоом наадай. Эртнээс эдүгээг хүртэл уламжлагдан ирсэн үндэсний тоглоомын нэг нь шагайгаар тоглох төрөл бүрийн тоглоом юм. Ахмадууд нь үлгэр домог ярьж, хүүхэд багачууд морь, тэмээ уралдуулж, хорол зэндмэни эвлүүлэх, алаг мэлхий өрж тоглодог. Дашрамд дурьдахад, шагайгаар үргэлж наадвал хүний гар хурууны яс бэхэждэг төдийгүй ясны сийрэгжилт өвчин тусдаггүй байна.

Битүүний үдэш үүдний тотгон дээр мөс, будаа тавьдаг нарийн учиртай бөгөөд мөс нь Лхам бурханы хүлгийн ундаа, будаа нь бурхандаа өргөж байгаа дээж тахилын идээ юм. Орчин цагийн айл өрхүүд мөсийг хөргөгчиндөө буюу тагтан дээрээ хөлдөөгөөд тахилын аяга эсвэл жижиг хундага мэтэд хийж тавьж болно. Дээр үед бол арвай буудай тавьдаг байжээ. Харин одоо шар, цагаан аль ч будаа тавьж болох гэнэ. Лхам бурхан нь “Умаа хум” гэх хооронд л ертөнцийг тойрон оддог хэмээн үздэг учраас битүүний оро наран жаргахтай уралдан зул хүжээ бадраан, бурхан тахилын бүх л үйлээ цэгцлэн, идээ будаагаа өргөж амжсан байх ёстой гэнэ.

Битүүний орой зул, хүжээ өргөөд унших тарни

Битүүний орой шинийн 1,2,3,8,15 – нд зул хүжээ өргөөд “Ум новова гавади базар сараа брамадани дата гадая архади самьяа сам буддава дадтяата ум базар мама базар махадаза базар маха бидьяа базар маха боди зидда базар маха боди мондова сам гармана базар сарва гарма ава арани бишодана базах суха” гэдэг тарнийг уншаарай.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:04 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Шинэлэх ёсон


Шинийн нэгний өглөө хувхай хоосон хэмээх модон хохимой өдөр тул түүнийг элбэг дэлбэг болгохын тулд идээ цагааг арвин бэлдэн, сэтгэл санааны ариунаар их билэг дэмбэрэлтэй өдөр болгодог. Энэ нь жилийн явцад ийм өдөр тохиосон ч түүний хорлолд өртөхгүй байх учиртай гэсэн дом юм. Монголчууд ургаж буй нар, тэргэлж буй сар, дэлгэрч буй цэцэг, ирж буй шувуудыг харах нь хийморлог зүйл хэмээн үздэг. Билгийн улирлын цагаан сарын шинийн нэгний өглөө алганы хээ харагдах төдий гэгээтэй байхад босдог аж. Өрхөө татаж цайгаа чанана. Цайлахаас өмнө битүү чанасан толгойг эхнэр, нөхөр хоёр эрүүг нь зааж,

Бүх юм дэлгэрлээ
Битүү юм нээгдлээ
Буур жил гарлаа
Ботгон жил орлоо гэж бурхандаа тавина.

Иймийн учир эхнэр нөхөр хоёр нэг амьтай гэж бэлгэдэн хоорондоо золгодоггүй жамтай. Үүний дараа гэрийн эзэн уул ус, газар дэлхийгээ сүслэн овоон дээр гарч, зүгийн муу зүүн хойд зүгийг алгасан залбирдаг байна. Гэрийн эзэн гэртээ ирж үр хүүхэд, гэр бүлтэйгээ золгоцгоодог. Нар гарах үед ахмад, буурлууддаа золгодог. Золгоход учир бий. Золгохдоо хадаг барьж золгодог бөгөөд энэ нь ч бас өөрийн ёс жаягтай. Хадаг баранзад, нанзад, вандан, соном, даш гээд олон янз ба голдуу хүний дүрстэй Аюуш хадгаар золгодог. Хадаг авсан хүн онцгойлон нандигнаж эвхээд хүндтэй газар тавина. Ахмад настны тохойноос дээш дэмнэсхийн өргөж золгодог нь биеийн хэлээр сэтгэлээсээ хүндэтгэж буйг илэрхийлдэг. Харин ахмадууд алгаа дээш нь харуулан тэнийлгэж золгох учиртай гэнэ. Энэ нь нас буян, аз жаргалыг харамгүй ерөөж байгааг илархийлдэг байна. Золгохдоо хадагныхаа амыг хүндэтгэж буй хүнрүүгээ харуулан алганд нь дүүргэж тавьна. Золгох ёсны талаар цухас дурьдъя. Ахмад настантай гэрт нь золговол үүдэн талаас, хээр хөдөө тааралдаж золговол гол усны урсгалын доод талаас нь очиж золгодог. Хэрвээ нас чацуу хоёр хүн золговол гэр бүл үр хүүхэдтэй болсоныгоо хүндэтгэж золгоно. Золгосоны дараагаар улиран одож буй жилийнхээ өнгийг хэлэлцэж,

…Даага далантай
Бяруу булчинтай
Төлөг сүүлтэй
Тором бөхтэй
Өнөд тарган
Өег цатгалан сайхан шинэлж байна уу гэж мэндэлдэг.

Цагаан сарын идээ будааг их идээ, бага идээ гэж ангилдаг. Их идээ гэдэг нь ул боов, чихэр, идээ цагаагаар зассан тавгийг хэлнэ. Харин бага идээнд шүүс буюу өвчүү хонтой шаант, залаатай богтос, дал, дөрвөн өндөр зэргийг хэлдэг бөгөөд үүнийг битүүлэг гэх нь ч бий.

Их идээг засахдаа ул боовыг тав, долоо, есөн үеэр өрнө. Сондгой тоогоор өрдөгийн учир нь жаргалаар эхлээд жаргалаар төгсөх учиртайг бэлгэдэж байгаа. Хаан төрийн их ёслол, хурим найрын тавгийн идээг есөн үеэр засдаг байжээ. Иймээс шинийн нэгний тавгийг айл болгон есөн үеэр өрөхийг цээрлэдэг. Учир нь есөн үеэр тавгийн боовоо өрсөн хүнийг өөрийгөө өргөмжилж тэнгэрт тэрслэв гэж үздэг байна. Харин долоон үеэр нэгэн ургийн хамгийн өндөр настай ахмад нь өрдөг. Есийн тоо тэнгэрийн утгыг илэрхийлдэг бол долоогийн тоо нь газрын товчоог илтгэдэг аж. Иймд өвөг нь долоо, эцгийнх нь тав, хүүгийнх нь гурван үеэр их идээний боов өрөх эрэмбэ дараатай байдаг.

Монгол айл цагаан сараар заавал ууц тавих албагүй. Мах шүүсэн зоогийг ёс ёслолын эрэмбээр нь зум, их бүхэл, дунд бүхэл, бага бүхэл гэж дөрөв ангилна. Сүүлийн гурвыг нийтэд нь гурван бүхэл гэх нь бий. Монголчуудын эрхэм хүндэт зоог шүүсний дотор хонин зум бол эрт дээр цагаас тэнгэр газрын тайлга тахилга, төр ёсны их найранд хэрэглэж ирсэн байна. Зум гэдэг нь бидний одоогийн нэрлэж заншсанаар боодог юм. Харин их бүхэл гэдэг нь хонины таван түрүү махнаас тэвхэн ууц, өвчүү, толгой, дал дөрвөн өндөр, богино хавирга, шилт сээр зэргийг багтаасан ууц юм.

Эдгээрээс гадна ирсэн гийчнийг дайлахад хамгийн хурдан болдог хоол бол банш юм. Иймээс хүмүүс баншийг ихээр хийнэ. Чимхэхдээ хуучин цагт алт мөнгийг хадгалдаг ембүү хэлбэртэй хийдэг нь элбэг баян орших бэлгэ дэмбэрэлтэй гэдэг. Цагаан сарын шинийн нэгний бүхнээс эрхэм зоог нь цагаалга буюу сүү, шар, цагаан тос, аарц зэрэгтэй чанаж амталсан амуу будаа тариатай хоол байсан бөгөөд идэж ёслох уламжлал ч их онцлогтой байв. Хот айлынхаа золгож шинэлэх ахмад айлдаа цай, цагаалга, тавагтай идээтэй орцгоож, айл айлаас ирсэн цай идээнээс дээжлэн авч шинээр цай, идээ бэлтгэхийн зэрэгцээ цагаалгыг бүгдийг нэгэн тогоонд хийж, ёслол хүндэтгэлийнхээ хоолыг гал дээр тавьдаг. Үүний дараа сая золгож шинэлэх ба улмаар сар шинийн цай цагаалга эхэлж, ахмад настай хүнээс дараалан цагаалганаас аягалж барих бөгөөд хүн бүр гурван удаа эсвэл долоон удаа идэхийг сайн хэмээн бэлэгшээж, эхний хийж өгсөн аягатай цагаалган дээр бага багаар тоо гүйцээн нэмж иддэг заншилтай. Сар шинээс хойш цагаалгыг олон хоног зооглон ёсолбол элбэг баян байхын тэмдэг хэмээн бэлэгшээдэг. Мэндлэх, хүндлэх, зочлох, бие биенээ уучлан сэтгэлээ цайлгах, цэвэр цэмцгэрийг эрхэмлэх, аж ахуйгаа цэгцлэх, эрэмбэ дарааллыг баримтлах гэхчлэн олон сайхан ёс жудаг энэ л баярт шингэсэн байдаг.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:04 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Цээрлэх зүйл


Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.

Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.

Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна.

Эдгээрээс битүүний өдөр. Битүүний өдөр амьтны амь хороох, хоолоо дутуу идэж зажлан гадагш гарах, мал сүргээ хээр хонуулах, цатгалан бус хонох, нялх хүүхдийг нэрээр нь дуудах, хувцас, хоосон хувин, сав гадаа хонуулахыг цээрлэдэг . Хэрэв хоосон сав суулгыг гадаа хонуулах шаардлагатай бол хөмөрч тавина. Мөн хар ус асгах хэт их согтохыг ч цээрлэдэг .

Шинийн нэгний өдөр. Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг байна. Мөн шинийн нэгний өглөө үнс хогоо асгах нь муу бөгөөд хэрэв ус түлээ базаах аваас нагацд нь муу зүйл тохиолддоно гэж үздэг байна. Энэ өдөр эд зүйл зээлдэх, өртэй орох, хуучин цогоор галаа асаах, харанхуйд золгох, айлд хонох амьтны амь таслахыг цээрлэдэг байна. Сар шинийн өдрүүд болон битүүний өдөр амьтны амь таслахыг цээрлэж буй нь амьтан ч гэсэн шинэлдэг гэж үздэгтэй холбоотой аж.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:05 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Сар шинийн идээ будааг хэзээ, хэрхэн хураадаг вэ?


Шинийн дөрөвний өдөр сар шинэ хуучирсанд тооцож идээ шүүсээ хураадаг. Ингэхдээ идээг багасгаж засдаг. Мөн хэсэглэдэг бөгөөд хэрэв тухайн өрхөөс хол газар явсан хүн байвал түүнд хувь тавьдаг уламжлалтай. Ингэхдээ бууз банш, хэвийн боов, чихэр жимс гээд тавгийн идээ будаанд орсон бүхийл зүйлсээс авдаг. Мөн сархад болон ундааны зүйлсээс ч хувь хүртээдэг байна.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:12 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Монголчуудын ууц тавих ёсон


Цагаан сарын их ёслолын нэг чухал зvйл бол дайллагын ёс бєгєєд тэр дундаа бvхэл махаар дайлах ёсны тухай энд авч vзье.

Монголчуудын бvхэл махан зоогийг зум,их бvхэл, бага бvхэл хэмээн гурав хувааж болно. Орчин vед монголчуудын хамгийн их хэрэглэдэг махан зоог нь бага буюу гэдэс,шийрээс бусад тураг махыг оруулан зассан зоогийг хэлдэг байна. Дайллагын ширээнд махыг тавихдаа уламжлан ирсэн ёс заншлын дагуу тавина.

Бvхэл мах тавихад хонь амьд ахуйдаа ямар байснаар нь эрэмбэлж урд доор нь хvзvv,сээр, хоёр хааг нь, хойт доор нь хоёр гуяны шаантыг урагш харуулан мєчнvvдийг нь яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан,дээрээс нь ууцаараа бvтээж,хамгийн дээр нь толгойгоо тавьдаг. Махны эх талыг зочин тийш харуулж засна. Махны эх тал гэдэг нь малын хэвтээ ясны толгой тал руу чиглэсэн vзvvр ,босоо ясны газар руу хандсан талыг хэлж байггаа юм. Зочин толгой талаас нь барьж хажуулдан огтолж идэх ёстой. Битvvний орой гэрийн эзэн есєн хєндлєнг /толгой, хошуу,хоёр эрvv, хоёр чих,ууцны хоёр тал / хєндєж галдаа єргєдєг. Дараа нь бурхандаа єргєєд гэрт байгаа хvмvvстээ тарааж єгнє. Ууцыг зайхдаа зvvн гараа сvвэрдгэн талаас нь барьж,баруун гарараа уг талын талын намилхайг зvсэж баруун талд нь буулгаж тавина . Ууцыг зєвхєн гэрийн эзэн буву хvндэт зочин эрэгтэй хvн зайдаг уламжлалтай. Ууц махыг зєвхєн цагаан сараар ч бус ямар ч vед хvндэт зочныг дайлдаг хvндэтгэлийн зоог болно.

Ууц мах нь дотроо их ёсны ууц, бага ууц гэж ялгавартайгаар засагддаг. Зочноо дайлахдаа дан ууц тавьдаггvй. Ерєєс ганц мах хvнд єгдєггvй. Иймээс ууцан дээр дєрвєн єндєр хєвиргыг зvсэж єєд єєдєєс нь харуулж намилхай дээр нь тавих ба ууцныхаа баруун дор дал/ хvзvv тавьж болно/ нєгєє талд нь сээр ,хонт шаант зэргийг дагуулан ёс ёсоор нь тавьдаг.

Ингэж зассан ууцыг бага ууц хэмээн нэрийднэ. Харин vvн дээр хамар ,чихний дээд угийг шар тосоор чимсэн битvv толгойг нэг шийрийн хамтаар нэмж тавьсныг их ёсны ууц гэнэ. Толгой шийрийг хvнд єгєх ёсны дагуу тавих бєгєєд ууцныхаа зvvн гар талд нь толгойг ,нєгєє талд нь шийрийг тавина.Ийнхvv тавьсан ууц бvтэн шvvсийг орлодог бєгєєд дээдлэн vзсэн онцгой хvндэтгэл бvхий зочиндоо зориулав. Дэд хvндэтгэлд євчvv орох боловч тэр болгон хvнд тавьдаггvй. Хэрвээ хvндэтгэвэл зохих эмэгтэй хvн ирвэл євчvvгээр дайлах ёстой. Євчvvг дагуулж цорой гургалдай.бугалга,богтос зэргийг тавьдаг уламжлалтай.

Image

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:22 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Алаг мэлхий өрөх


Алаг мэлхий буюу яст мэлхийг монголчууд эртнээс нааш тоглосоор ирсэн юм. Эртний уламжлалт энэ тоглоомоор тоглох хүүхдүүд шоо орхиж, нүхний нь тоогоор мэлхий өрж тоглодог. 92 эсвэл 108 шагайгаар тоглож, эрхтэн бүрийг тодорхой тооны дараалалтай өрдөг. Тухайлбал: мэлхийн давсгийг нэг, бөөрийг хоёр, толгойг гурав, шилбийг дөрөв, хүзүүг тав, нурууг зургаан шагай гэхчлэн брдбг. Битүүнд алаг мэлхий өрж хонуулаад шинийн нэгэн буцаан авч тоглодог уламжлалтай.

Яст мэлхийн эрхтэн

Давсан 1 шагай,
зvрх 1 шагай,
нvд 2 шагай,
чих 2 шагай,
бөөр 2 шагай,
толгой 3 шагай,
сvvл 3 шагай,
шилбэ 4 шагай (4 шилбэ), сарвуу 5 шагай (4 тавхай), нуруу 6 шагай (6 эгнээ), хvзvv 6 шагай, нийт 92 шагай.

Image


Алаг мэлхий тоглох журам
Алаг мэлхийг шагай өрж дvрсэлсэн хөлөг дээр шагайг өрж тоглоход бэлтгээд тоглогчид нь ээлжээр нэг шоо орхино.

Хэрэв шоо хоёр нvхээрээ буувал тэр хvн 2 нvд, 2 чих, 2 бөөрний аль нэгийг авна.
Нөгөөдөх хvн шоог зургаа нvдээр нь буулгавал хvзvv нурууны аль нэг эгнээний 6 шагайг авна.

Энэ мэтээр тоглосоор байтал мэлхийн эрхтнийг дvрсэлсэн шагай дуусч эхэлдэг. Энэхvv дууссан эрхтний шоо буувал шооны нvхний тоо ёсоор дууссан эрхтнийг тэр хvн авсан шагайгаасаа нөхөж тавина. Хамгийн олон шагай авсан хvн нэгдvгээр суурийг эзлэн хожно.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:34 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Шинийн нэгний өглөө зүг чигээ хэрхэн гаргах вэ? - Туулай жил


Ямар хүлэлд суусныг тооцохдоо эрэгтэй хүнийг “Гал”-аас эхлэн нар зөв, эмэгтэй хүнийг "Ус"-аас эхлэн нар буруу тойруулан билгийн насаар (Хий насаа нэмэн) тоолж ямар хүлэлд хүрнэ тэр нь хүний тухайн жилд суух суудал болно. Шинийн нэгний өглее зүг чигээ гаргахдаа суусан хүллийн хийморийн зүгт гарч буян хишгийн зүгээс ирдэг.

Image


Эр. 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрөгсөд,

Эм. 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрөгссөд галд суусан тул шинийн нэгний өглөө мөр, зүгээ гаргахдаа гэрээсээ зүүн урд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз зуран түүнээ ус, цасаар унтрааж урд зүгээс гэртээ ирнэ.
Түүнчлэн Сундуй, Доржнамжим, Лхам, Ширнэн, Сэдэд зэрэг ном айлтгуулж суудлын заслаа хийлгээрэй. Энэ жилд анхаарах зүйл гэвэл улаан өнгийн эд, морь мал, арьс үс авахыг цээрлэ. Унаа мал унахдаа болгоомжил. Улаан идээ бүү гарга. Зун намрын цагт сэрэмжил. Толгой, цээжин биеэ элдэв өвчинд өртөхөөс болгоомжил. Ад, албины хорлол болох магадлалтай.



Эр. 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 202, 2010 онд төрөгсөд

Эм. 19212, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000 онд төрөгсөд энэ жил шороонд суусан тул баруун зүг гарч “Ум бадма дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад газарт модны үртэс цацаад баруун урд зүгээс гэртээ ирнэ. Жадамба, Сундуй, Додьгалсан, Санжидмолом зэрэг ном айлтгуулж заслаа хийх учиртай.
Анхаарах зүйл: Энэ жилд эмгэн хүний малгай, шавар эдлэл бүү ав. Алт мөнгө, зэс төмөр авч болохгүй. Улаан хонины мах, чоно барьсан малын мах идэж болохгүй. Бэлэвсэн эхнэрийн идээнд бүү хүр. Хонь хөтөлж холоос ирсэн эм хүнийг гэртээ бүү оруул. Газар шороо ухах, хад чулуу булгалах, дарханы үйл үйлдэх, оршуулгын газар очих зэргийг цээрлэ. Газар усны хорлол, хүүрийн бузраас болгоомжил. Жалга, ганга, суваг шуудууны ирмэг, ам бараантан харлах үес мөн цас мөс хайлах цагт сэрэмжтэй бай. Лус савдаг, газар усны эзний хорлолд өртөх магадлалтай.



1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онд төрсөн эрчүүд

1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009 онд төрсөн эмэгтэйчүүд төмөрт суусан бөгөөд гэрээсээ баруун урд зүгт гарч “Ум раднаа дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад шүдэнз асаан төмөрт хүргээд баруунаас гэртээ ирнэ. Гомбо, Догсүм, Дашзэвэг 8 гэгээн, Усан балин зэрэг ном айлтгуулж заслаа хийх нь.
Анхаарах зүйл: Энэ жилд чоно, нохойд хазуулсан малын мах, ялангуяа зүүн хавирганы нь махыг идэхийг цээрлэ. Хуяг, дуулга, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав. Хутга мэсний аюулаас болгоомжил. Уушги, зүрх, бүдүүн гэдэсний өвчнөөс сэрэмжил, Гол мөрний ус зайрмагтан хөлдөх үеэр сэрэмжтэй бай. Ад зэтгэр, шулмын хорлолд өртөх магадлалтай.



1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008 онд төрсөн эрчүүд

1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010 онд төрсөн эмэгтэйчүүд огторгуйд суусан бөгөөд зүүн хойд зүгт мөрөө гаргаж “Ум пагма дагийний хум, мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад огторгуйд модны үртэс цацаж баруун хойд зүгээс гэртээ ирнэ. Чойжоо, Нити, Намхайнинбо, Дүншима, Банзрагч, Санжидмолом зэрэг ном айлтгаж заслаа хий.
Анхаарах зүйл: Энэ жилдээ шар өнгийн эд, нохой авах, тарваганы мах идэхийг тэвчигтүн. Зэс, төмөр, хуримын эд авах, өндөрлөг газар явахыг цээрлэ. Шинэ гэр барих, хуучин гэр сэлбэх таатай биш. Холоос ирсэн доголон хүнээс болгоомжил. Сэтгэл тавгүйтэх, гар, хөл, толгой өвдөх, нойр муудахаас сэрэмжил. Газар хөлдөх цагаар хянуур бай. Ад, тийрэн, бугийн хорлолд өртөх магадлалтай.



1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007 онд төрсөн эрчүүд

1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011 онд төрсөн эмэгтэйчүүд усанд суусан бол зүүн зүгт жилийн хар нохойн ам байрлах тул зүүн урд зүгт гэрээсээ гарч “Ум гарма дагийний хум мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншаад ус асгаж түүндээ шороо хийн хойд зүгээс гэртээ ир. Лхам, Алтангэрэл, Бадамгарав, Лусын балин зэрэг ном айлтгуулж суудлын цээр гарга.
Анхаарах зүйл: Энэ жилдээ шар, хар өнгийн эд авах, гахай, загасны мах идэхийг тэвч. Худ ураг бололцохыг цээрлэ. Хур бороо элбэгшиж, ус үерлэх үеэр болгоомжил. Бөөр, сав гэдэс, уруул, ам, үе мөчний өвчнөөс сэрэмжил. Лус савдаг, усны аюулд өртөх магадлалтай.



1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эрчүүд
1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004 онд төрсөн эмэгтэйчүүд ууланд суусан бөгөөд “Ум будда дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншин баруун хойд зүгт мөрөө гаргах ба уулын зүг модны үртэс цацаад зүүн хойноос гэртээ ирнэ. Гомбо, Шалши, Жадамба, Савдаг дондол сан, Банзрагч зэрэг ном айлтгуулж заслаа хийлгэ.
Анхаарах зүйл: Энэ жилдээ ан гөрөө хийх, нойтон мод огтлох, бохир идээ унд хэрэглэх, хар малгай, хувцас авах, өмсөхийг цээрлэ. Зэр зэвсэг, гудас дэвсгэр бүү ав. Өвс хатах, газар хөлдөж, цас унан, хүйт хургах үеэр сэрэмтэй бай. Ам ангах, үс унах, яр шарх гарах, шар ус гүйх зэрэг өвчин тусч болзошгүй тул анхаар. Газрын эзний хорлолд өртөх магадлалтай.



1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эрчүүд
1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005 онд төрсөн эмэгтэйчүүд модонд суусан бөгөөд гэрээсээ хойд зүгт гарч “Ум базар дагийний хум мамаа бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж модонд төмрийн үртэс цацаад зүүн зүгээс гэртээ ир. Гомбо, Сундуй, Дуншиг, Цанжид, Чадвар зэрэг ном айлтгаж суудлын хорио цээр, заслаа хийлгэ.
Анхаарах зүйл: Энэ жилдээ мод огтлох, хутга мэсээр оролдох, хөх өнгийн эд авах, ирвэсний арьс авах, хэл ам маргаан хийх, гөрөөсний мах идэхээс зайлсхий. Шинэ бүс авах, ангийн үс бүү ав. Элэг, цөс, гэдэс дотрын өвчин тусч болзошгүй тул сэрэмжил. Мод гөлөглөх үеэр болгоомжил. Лус, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.



1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004 онд төрсөн эрчүүд
1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006 онд төрсөн эмэгтэйчүүд хийд суусан тул гэрээсээ урд зүгт гарч “Ум базар пад дагийний хум, мама бизьяа суухай” тарнийг 7-21 удаа уншиж салхинд модны үртэс хийсгэж зүүн урд зүгээс гэртээ ир. Лхам, Жадамба, Жүгдэргарнаг, Догсүм, Ширнэн зэрэг ном айлтгаж заслаа хий.
Анхаарах зүйл гэвэл: Шар өнгийн эд авах, хэрүүл маргааныг цээрлэ. Хайнагийн мах идэхийг цээрлэ. Галзуурсан адгууснаас болгоомжил. Чих дүлийрэх, зүрхний хий хөдлөх, мэдрэлийн өвчин тусч болзошгүй тул сэргийл. Хавар, намрын цагаар анхааралтай бай. Салхи шуурганаас болгоомжил. Салхи, газрын эзний хорлолд өртөх магадлалтай.


Энэхүү зүг чигээ гаргах хүснэгтэд огторгуйн жил (төмөр бар), шинийн нэгний өдрийн хар нохойн амыг гарган тооцсон тул та дараахь хүснэгтэд бичсэний дагуу мөрөө гаргаж болох юм байна.

ШУА-ын академич, доктор, профессор, зурхайч Л.Тэрбишийн зурлага.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:36 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёс


Цагаан сар бол монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амрыг эрж золгож мэндэлчихээд суудалд сууж хөөргөө зөрүүлж сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай
Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу гээд хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.

Монголын ард түмэн хөөрөг, гаанс гэдэг эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ард түмэн билээ. Хөөрөг зөрүүлж сайн сайхан яваагаа мэдэгдэж амар амгалангаа айлтгацгаана гэсэн байдаг. Гаанс солилцон мэндлэх ёс заншил уламжлагдан явсаар хөөрөг хэрэглэдэг болсон цагаас хойш хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон бий болжээ. Хөөрөг зөрүүлэн мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж солилцдог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ. Монголчуудын дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм. Ирсэн зочин гэрт орж тухлан суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг “Тамхилдаг заяатай шар”, “Мэндийн шар”, “Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд биедээ авч яван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой. Монголчуудын эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж иржээ. Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө хоёр гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг. Нөгөө хүн ч энэ үед өөрийнхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнийхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтэй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд буцааж өгнө. Тэгэхдээ толгойг нь бага зэрэг чангатгадаг. Энэ нь тухайн хүний санааг бүрэн хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг. Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлний товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдаргалахыг цээрлэдэг.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:37 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Хийморийн дарцаг хийсгэхийн учир


Буддын гүн ухаанд хүний сүнсийг хөдөлгөж байдаг 10 төрлийн хий оршдог. Тэдгээр нь та бидний үзэж харах, санаж, сэрэх, идэж уух, уусан идсэнээ боловсруулах зэрэг бүх л зүйлийг зохицуулж байдаг нэг ёсны хөдөлгөгч хүч гэнэ. Энэ хийний хүчээр хүмүүс амьдралаа тэтгэж, сүнсний хөдөлгөөнөө зохицуулдаг аж. Ийм ч учраас сүнсний хөлөглөдөг хийг морь лугаа адилтгаж “хийморь” хэмээдэг аж. Хийморь муудахаар сүнсний чадал муудаж аливааг санаж сэтгэх нь мууддаг гэж үздэг учраас хийморио сэргээдэг байна. Энэ хийг сэргээхэд эм уугаад бариа засал хийлгээд сайжирдаггүй тул тусгайлсан зан үйлийн дагуу сэргээдэг. Хийморийг сэргээхдээ гүн ухааны үүднээс сүслэж өндөр уулын оройд гарах, номын хүчийг шингээх, зөв сэтгэл өвөрлөх, сайхан үнэртэн тэргүүтнийг ашигладаг. Харин сүүлийн үед нийслэлийнхэн маань Богд ууланд орших “Хийморийн овоо”-нд дарцаг өргөснөөр хийморио сэргэчихдэг гэж хэт хошуурдаг болсон нь өрөөсгөл ойлголт юм. Ихэнх хүн өөрийн сүсгээр хийморийг дарцагт оршоож өрх гэрийнхээ хүндэтгэлт газар залваас хийморь сэргэдэг гэж үздэг. Ер нь хүн өөрийн оюун сэтгэлдээ зөв үйлийг өөгшүүлж, дотоод сэтгэлийнхээ буртагийг огоорон, “оюун санааны эрч хүч”-ээ нэмэх нь хийморио сэргээж, сүнснийхээ чадлыг сайжруулж байгаа хэлбэр юм.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.12.10 7:37 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Шинийн 15-ны дотор багтаж заслаа хийлгэвэл буян сая саяар арвидна


Зурхайн зурлагад буусан ном, заслаа шинийн 15-ны дотор багтаан уншуулж заслаа хийлгэх гэсэн сүсэгтнүүдийн цуваа тэр өдрүүдэд буян номын газар, хийд, сүм дуганд тасардаггүй. Эдгээр өдөр уншуулсан ном, үйлдсэн буян хэдэн зуун сая живагаар үрждэг учир хүмүүс тийн чухалчилж заслаа хийлгэдэг. Үржин дэлгэрэхийн учир нь 2500 жилийн өмнө Бурхан багш ертөнцийн үзэгдэл юмсыг бясалгаж, номоо номлож байх үед буюу хаврын тэргүүн бар сард буддын шашны нэгэн чухал үйл явдал болсон аж. Бурхан багш номоо бясалгаж суухад нь тэрсүүдийн зургаан багш түүн лүгээ очиж “Хүмүүс таныг хүндлээд байх юм, бид ч гэсэн эр зориг, эрдэм чадалтай. Тиймээс эр зориг, эрдэм чадлаа үзэлцэж хэн дийлснийхээ номд дагаар орьё. Дийлснээ хүндэтгэн ёсолж байя” гээд тэмцэлд дуудсан гэдэг. Ингээд бурхан багш тэдний саналыг хүлээн авч хаврын тэргүүн бар сарын шинийн нэгнээс эхлээд 15 хоногийн турш тэрсүүдийн багш нарыг номхотгож номдоо дагаар оруулсан байна. Иймээс энэ өдрүүдэд үйлдсэн буян хэдэн зуун сая живаагаар үржигддэг аж. Тухайлбал, энэ үеэр нэг удаа уншсан ном сая саяар арвижих нигууртай учир ёр цээрээ ч гэсэн гаргачихвал бүтэн жилээ даадаг тул хүмүүс шинийн 15-ны дотор заслаа хийлгэж, буян үйлдэхээр шамддаг байна. Та ч гэсэн зурхайд буусан засал, номоо бурхан багшийн тэрсүүдийн багш нарыг номхотгосон өдрүүдэд уншуулж, жилээ даатгаарай. Таны үйлдсэн буян сая саяар үржих болтугай.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 12:12 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6903
Location: Түүнтэйгээ хамт
Асуулт Самбарын нийт гишүүддээ САР ШИНИЙН МЭНД ХҮРГЭЕ!

:frog:

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 12:42 am 
Offline
Хавар Цагийн Анхны Яргуй
User avatar

Joined: Dec.04.06 8:32 pm
Posts: 3158
Location: ...
saihan bituuleerei.margash orj irj sar shiniin mend hurgenee :whip:

_________________
Яамаар ч юмбдээ...


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 1:08 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Apr.10.08 4:05 pm
Posts: 813
Location: Тэр мөрөөдөөд байдаг том байшин, үнэтэй машин,царайлаг эхнэрээ авмаар байгаа бол ӨӨҮ-ийн дүрмийг сур
Image


Сар шинийн ерөөлийн үгс


Есөн товчтой дээлээ өмсөөд
Нарны өнгөтэй дурданг зөв эргүүлж бүслээд
Саран хэлбэртэй малгайгаар тэргүүнээ гоёод
Сайхан жилийн өглөөг амар мэнд угтана уу
Аагтай шаргал цай нарны туяатай самарч
Алтан төрийн сүлдтэй хойморын бурхандаа дээжлээд
Ирэх жилийн төөргийг итгэлийн өнгөөр сүлжzuniideel.jpg

Идээ ууцныхаа дэргэд эрхэмсэг заларах аав ээждээ
Тэнгэрийн өнгөтэй хадгаар ерөөл золгож үнсүүлье
Тэргүүн сарын шинийн нэгний энх мэндийг эрье

***

Image

Аманд нь амар мэнд бялхаж
Атганд нь азын дөрвөн бэрх багтаж
Айл гэрт тань инээд хөөр цалгиж
Амар сайхан шинэлээрэй


***

Арвин малтай
Айргийн эзэн болтугай
Буман малтай
Бутангийн эзэн болтугай

Image

Аялгуу эгшигээр хангинуулж яв
Ах дүү олноо баясгаж яв
Аав ээжээ хүндэлж яв
Адуу малаа өсгөж яв

Аянд явбал олзтой яв
Авд явбал ганзагатай яв
Аав ээждээ ачлалтай яв
Ахас захсаа хүндэлж яв

Image

_________________
ӨӨҮ-өгзөгөө өндийлгөж үз


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 1:16 am 
Offline
ЧИНИЙ ИНЭЭД Ü
User avatar

Joined: Apr.16.05 5:29 am
Posts: 24915
Location: 0NE L0VE●
BiTUUNUU MGLD YAAY YMAR G0YiiN BEE! ATAARHACHiHLAA BUUR :laugh5:
BUGDEND N SAR SHiNiiN MEND. SAiHAN BAYARLATSGAAGAAREii. :hi:

_________________
Ü Ū Ù Û


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 1:38 am 
Offline
Алдар Сууны Оргилд Хvрсэн

Joined: Jul.14.09 3:42 am
Posts: 2600
Location: Beauty doesn’t make luv, but luv makes beauty
AS sambarin buh gishuudde sar shiniin mend hurgie
bas mash heregtei medeelel oruulsan NITE gishunde bayarlla


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 1:42 am 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.22.10 11:58 am
Posts: 1645
Location: in binge.
Бүх гишүүддээ битүүний өдрийн мэнд.

_________________
Accentuate with red.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 1:43 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Mar.20.09 6:48 pm
Posts: 2711
Сайхан шинэлээрэй.

_________________
taivanjagsaal.wordpress.com


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 2:09 am 
Offline
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
User avatar

Joined: Oct.06.09 12:03 pm
Posts: 883
Location: Couple
yag haij baisan medeellig n1te oruulsan bn. thnkuu AS sambarin buh gishuudde sar shiniin mend hurgie, saihan bituuleerei

_________________
Driving Bentley


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 2:19 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 2:14 am
Posts: 14172
Location: The greatest prison that people live in is the fear of what other people think
Сайхан дэлгэрэнгүй мэдээлэл оруулжээ. Баярлалаа.
Асуулт самбарын нийт гишүүддээ сар шинийн мэнд дэвшүүлье.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 3:58 am 
Offline
Олныг Гайхуулагч Гишvvн
Олныг Гайхуулагч Гишvvн
User avatar

Joined: Jun.20.10 5:26 pm
Posts: 226
Location: Mgl
bugdeeree, buunuuruu, olnooroo saixan bituulcgeegeerei.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 4:15 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jul.06.09 4:02 pm
Posts: 6176
Location: Here
ЮУ ВЭЭ БИТҮҮН ЮМУУ :lol:

_________________
5Dmk224105L501.4BGE6Di866mk2


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 4:18 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Oct.20.02 7:25 am
Posts: 5545
Location: Фулда, ХБНГУ
Ёстой хэрэгтэй сайхан мэдээлэл байна баярлалаа!

Асуултыхандаа сар шинийн мэнд хүргье, сайхан битүүрч ходоодоо божийлгоцгоогоорой!

_________________
Yours faithfully


Top
 Profile  
 
PostPosted: Feb.02.11 6:29 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.30.09 12:59 pm
Posts: 9097
Location: Old Trafford
сайхан шинэлээрэй сайхан битүүрээрэй

_________________
:reddevil3: Улаан Чөтгөр


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 56 posts ]  Go to page 1, 2, 3  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  


Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.