#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.23.14 11:48 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 590 posts ]  Go to page Previous  1 ... 19, 20, 21, 22, 23  Next
Author Message
PostPosted: May.17.10 1:48 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4309
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
Эхний улиралд ослын улмаас 58 хүн амиа алдсан


Энэ оны эхний улиралд зам тээврийн хэргийн гаралт ямар байсан талаар Замын цагдаагийн газрын Мэдээлэл, судалгааны ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Эрдэнэчимэг танилцуулж байна.

Осол хэргийн тоо өссөн
2010 оны эхний улиралд улсын хэмжээнд замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 283 гарсан бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25,8 хувиар өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, 2009 оны эхний улиралд 225 хэрэг бүртгэгдсэнтэй харьцуулбал 98-аар олон хэрэг гарсан байна.

Эдгээр хэргийн улмаас амь насаа алдсан хүний тоо ч мөн өссөн. 2010 оны эхний улиралд зам тээврийн ослын улмаас 58 хүн нас барсан бол өнгөрсөн онд 53 хүн амиа алдаж байжээ. Гэмтэж бэртсэн хүмүүсийн тоо харин 10,8 хувиар буурсан үзүүлэлт гарсан. Энэ онд 148, өнгөрсөн жил 166 хүн зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн.

Хотод өсч, хөдөө буурав
Гэмт хэргийн гаралтаар нь авч үзвэл хотод өсч, хөдөө орон нутагт буурсан үзүүлэлт гарч байна. Тухайлбал оны эхний гурван сард нийслэлд 189 хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс даруй 81,7 хувиар өссөн дүн юм.

Өнгөрсөн оны эхний улиралд хөдөө орон нутагт нийт 114 хэрэг гарч байсан бол энэ жил 93 болж буурсан. Үүнийг дагаад гэмт хэргийн улмаас амь насаараа хохирсон, гэмтэж бэртсэн хүний тоо ч мөн тодорхой хувиар цөөрсөн байгаа. 2009 онд хөдөөд зам тээврийн осол хэргийн улмаас 41 хүн амиа алдсан бол энэ жил 34 болж буурчээ.

Харин Улаанбаатарт энэ жилийн эхний гурван сард нас барсан хүний тоо 23 хэмээн бүртгэгджээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 11-ээр олон юм. Гэмтэж бэртсэн хүний тоогоор ч мөн хөдөө буурч, хотод өссөн дүн харагдаж байна.

Дүүргүүдээс хамгийн олон хэрэг гарсан нь Сонгинохайрхан
Улаанбаатарын есөн дүүргээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн тоогоороо Сонгинохайрхан дүүрэг толгой цохиж байна. Энэ дүүрэгт 44 хэрэг гарчээ.

Өнгөрсөн жилийн мөн үед Сонгинохайрханд 20 хэрэг гарсан хэмээн бүртгэгдэж байсан. Гэмт хэргийн тоогоороо Сонгинохайрханы дараа Баянгол оржээ. Энд өнгөрсөн жил 12 хэрэг гарсан бол энэ онд 38 гарсан. Ер нь нийслэлийн дүүргүүдэд гэмт хэргийн тоо ерөнхийдөө өсчээ.

Хотын захын дүүргүүдэд харьцангуй цөөн гарсан. Багахангай дүүрэгт нэг, Багануурт гурав, Налайхад таван хэрэг бүртгэгдсэн байна.

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:26 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Гурвалжингийн гvvр наймдугаар сарын 25-нд ашиглалтанд орно


Гурвалжингийн гvvрийн зам барилгын ажлын талаар Нийслэлийн авто замын газрын Зам барилга, хяналтын хэлтсийн дарга Г.Баттогтохоос тодрууллаа.

-Зам, барилгын ажил ямар тvвшинд явж байгаа бол?
-Гурвалжингийн гvvрний тухайд єнгєрсєн есдvгээр сараас бэлтгэлээ хангаад тавдугаар сарын нэгнээс ажлаа эхэлсэн. Материалаа єнгєрсєн євєл Дарханаас аваад бэлдсэн байгаа. Энд 108,7 метр хос гvvр байгаа. Гvvрний дээд талын бvх дам нуруу, явах анги, хайс хашлагыг солино. Гvvрний засварын ажил одоогор саатах зvйлгvй, янз бvрийн хvндрэл алга. Тєлєвлєгєєний дагуу явж байгаа.

-Засварт хэчнээн тєгрєгийн санхvvжилт хийж байна?
-Энэ их засварын жилд нэг тэрбум 998 сая тєгрєг зарцуулахаар тєлєвлєсєн. Бэлтгэл ажил хангагдсан, дам нуруугаа цутгаад, гурван vе боочихсон. Ажил шуурхай явж байгаа. Явган зорчигч байнга зорчиж байгаа нь бага зэргийн хvндрэлтэй байна.

-Гурвалжингийн гvvрэнд засвар хийснээр яаж єєрчлєгдєх бол?
-Мэдээж єєрчлєгдєж дээд хэсэг нь цоо шинэ гvvр болно. Хуучин гvvрэнд мэргэжлийн хяналтын дvгнэлт гарсан байгаа. Гvvр бол тодорхой хэмжээнд хєдєлж, савлагаатай байх ёстой. Энэ хотойлтын хэмжээ норм, дvрмээсээ ихэсч, аюултай нєхцєл байдал vvсч болзошгvй гэж дvгнэсэн. Том оврын даацтай машин явахад осол аваар vvсч болзошгvй тул зайлшгvй шинэчилнэ гэсэн мэгэжлийн хяналтын дvгнэлт гарсан юм. Засвар хийснээр хуучин байснаасаа чанартай, илvv даацтай болно. Тооцоолбол энэ гvvрэнд бvх жин нь 80-100 тн машин явахад садгvй болно.

-Хугацаандаа амжиж дуусах уу?
-Бэлтгэл сайн хангагдсан, хvн хvчний хvрэлцээ боломжийн ажиллаж байгаа тул наймдугаар сарын 25-нд дуусгана. Одоогоор хєдєлгєєнийг тvр хаасан. Гvйцэтгэгч байгууллага болох Эйч Кэй Би интернэшнл компани нэлээд эрчимтэй ажиллаж байгаа. Єнєєдрийн байдлаар талбайд 30 гаруй хvн 24 цагаар, мєн арматур бэлтгэхэд 10 гаруй хvн ажиллаж байна. Єнєєдрийн байдлаар хугацаанаасаа хоцорсон зvйлгvй. Хяналтын инженер єдєр бvр хийх ажлаа ярьж, зєвлєдєєд явж байна. Нэг хоног ч алдахгvй хугацаандаа ашиглалтад єгєх бvрэн боломжтой.

Б.Оюундэлгэр

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:28 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Лий Жей Чаныг “Найрамдал” медалиар шагнав


Ерєнхийлєгч Ц.Элбэгдорж зарлиг гарган Монгол Улс, БНСУ-ын хоорондын хамтын ажиллагааг хєгжvvлэх, орон нутгийн иргэдийн амьдралыг сайжруулах олон тєсєл, хєтєлбєрийг хэрэгжvvлэхэд оруулсан хувь нэмрийг нь vнэлж БНСУ-ын “Шинэ Тосгон” хєдєлгєєний Ерєнхийлєгч Лий Жей Чаныг “Найрамдал” медалиар шагнав.Ерєнхийлєгч “Монгол Улсад олон тєсєл хєтєлбєр хэрэгжvvлж, хоёр орны иргэдийн хооронд vр єгєєжтэй хамтын ажиллагааг бий болгож, бvх нийтээрээ мод тарих бидний санаачилгыг дэмжиж байгаад баяртай байна” хэмээн онцлон хэллээ. Уулзалтын vеэр ноён Лий Жей Чан “1960-аад оны vеэр Солонгосын эдийн засаг хvнд нєхцєлд байхад “Нэг тосгон” хєдєлгєєнийхєн эдийн засгийг сэргээхэд маш том хувь нэмэр оруулсан. Монголын “Нэг тосгон” хєдєлгєєнийхєн ч бас Монгол Улсын эдийн засгийг улам эрчимтэй хєгжихєд хувь нэмрээ оруулна гэж бодож байна. Бид Монгол Улсын Ерєнхийлєгчийн нэг хvн дэг мод тарих санаачилгыг бvрэн дэмжиж байгаа. Энэ нь манай зорилго, vйл ажиллагаанд бvрэн нийцдэг. Монгол-Солонгос хоёр ард тvмний харилцаа тvvхийн хувьд баялаг уламжлалтай учраас бид Монгол Улсад хэрэгтэй, сайн зvйл хийхийн тєлєє ажиллана” гэв.

Нийгмийн толь

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:29 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Эгшиглэн цаг барьдаггvй


Залуу дуучин Эгшиглэнд найз нєхєд нь сэрvvлэгтэй цаг бэлэглэх хэрэгтэйг зєвлємєєр санагдлаа. Учир нь дуучин Эгшиглэнгийн хамгийн том дутагдал нь цаг барьдаггvй гэнэ.
Эгшиглэнгийн хувьд цаг барьдагггvйг нь эс тооцвол єєлєх зvйлгvй чадалтай хоолойтой, єєрийн стиль имижийг бvрдvvлж чадсан, бас царайлаг дуучин. Саяхан Эгшиглэн “Pepsi Artist of the Month” шоу нэвтрvvлэгт оролцож Quiza, Баярхvv нар нэгэн шинэ дууг бэлэглэх болсон.

Гэтэл хоолойны бичлэгтэй єдрєє Эгшиглэн нэлээд хоцорч ирсэн тєдийгvй Quiza бараг л унтах шахсан. Мєн “S-Style” залуу загвар зохион бvтээгчдийн дунд зохион байгуулсан шоу нэвтрvvлэгт Эгшиглэн оролцох байсан ч худлаа ярьж очиж байна гэсэн хэрнээ утсаа таслаад гол гарснаас болж загвар зохион бvтээгч нь хангалтгvй vнэлгээ авсан. Энэ бvхнийг хараад байхад дуучин Эгшиглэнд сэрvvлэгтэй цаг бэлэглэх хэрэгтэй юм шиг. Цаг бол алт гэдэг vгийг мэднэ биз дээ Эгшиглэн!


М.Анир

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:30 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
“BSB”-гийн няравыг хєнєєсєн хэрэгтэнд цаазаар яавах ял оноолоо


“BSB” компанийн нярав Мягмардолгорын амийг хохироосон хэргийн давж заалдах шатны шvvх хурал єчигдєр боллоо.2009 оны хоёрдугаар сарын 13-ны орой ажлаасаа их хэмжээний мєнгє авч гарсан “BSB”-гийн нярав Мягмардолгор сураггvй алга болсон. Улмаар цагдаагийнхан нярав эмэгтэйн цогцсыг Тєв аймгийн Жаргалант сумын голын эрэг дагуу шугуйгаас олсон байдаг. Хоёр сар гаруй мєрдєн шалгасаны эцэст гэмт хэрэгтнийг нийслэлээс баривчилсан байна. Хоёр хvvхдийн эхийг зэрлэгээр хєнєєсєн Г.Мэндхvv гэгч этгээд энэ зуур сул явж байсан. Гэтэл цагдаагийнхан талийгаач эмэгтэйн нєхрийг сэжигтнээр хорьж, сар гаруй тарчлаасан гэдэг. Г.Мэндхvvгийн эхнэр “BSB” компанид ажилладаг бєгєєд талийгаачтай гэр бvлийн найз байжээ. Хэрэгтнийг мєн оны дєрєвдvгээр сарын нэгний єдєр баривчилсан байна. Хэрэгтэн эмэгтэйн амийг хороогоод хэргээ баллахыг тулд хувцсыг нь Эрдэнэтэд аваачиж шатаасан байна. Г.Мэндхvv хvний амь хохироож авсан 39 сая тєгрєгєєрєє єр ширээ дарж, гадаадад сурдаг хvvхдийнхээ сургалтын тєлбєрийг тєлжээ. Энэ хэргийн холбогдогч Г.Мэндхvvд анхан шатны шvvхээс цаазлах ял оноосон юм. Єчигдєр давж заалдах шvvхээс энэ хэргийг дахин хэлэлцэж, цаазын ялыг хэвээр vлдээлээ.

Inet.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:31 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Онцгойнхон галт тэрэгт мєргvvлж “онц байдал” vvсгэх шахсан гэнvv


Онцгой байдлын албаныхан онц аюултай болон хvний амь эрсдэж болох vйлдлийг таслан зогсоож аюул ослоос сэргийлэх, тvргэн шуурхай арга хэмжээ авах vvрэгтэй билээ. Гэтэл Онцгой байдлын ажилтнууд єєрсдєє онц байдал vvсгэх шахсан тухай мэдээлэл ирэв.
Саяхан хєдєє явж байсан онцгой байдлын ажилтнууд Делика автомашин хєлєглєн архидан
согтуурч явсан мэдээлэл байна. Хамгийн осолтой нь тэдний унаж явсан Делика маркын автомашин галт тэргэнд мєргvvлсэн явдал гарсан аж. Ингэхдээ онцгой байдлынхан автомашины гарамгvй газраар тємєр зам гарах гэж яваад вагонтой мєргєлдсєн гэнэ. Онцгойнхон шєнє дєлєєр гарамгvй газраар тємєр зам гарах гэж яваад галт тэрэгний зам дээр тэнхлэг нь тулаад хаашаа ч vгvй гацчихаж. Тэр vед нь галт тэрэг ирж Делика машиныг нь мєргєсєн бололтой. Харин азаар ажилтнууд машинаасаа буусан байсан бєгєєд ямар нэгэн хvн гэмтэж бэртээгvй аж. Энэ тухай мэдээллийг онцгойхон ихэд нууцалж байгаа бєгєєд нутгийн зарим иргэд хотруу хов хvргэсэн бололтой.

Tsag.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:38 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Бурхан багшийн их дvйчин єдрєєр 6000 гэрэлт зул єргєнє


Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дvрийг vзvvлсэн их дvйчин єдєр энэ сарын 27-нд тохиох гэж байна.Энэ єдєр "Сэтгэлийн амарлил" сангаас 3000 гэрэлт зул тэнгэрт єргєх ёслолыг Тєв цэнгэлдэх хvрээлэнд зохион байгуулахаар болжээ. Тус сангийнхан жил бvр Бурхан багшийн их дvйчин єдрєєр энэхvv vйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай. Єнгєрсєн жил 12 мянган хvн энэхvv ёслолд оролцож байсан бол энэ жил буяны vйлст хандив єргєсєн 6000 хvн зул єргєх юм байна. Зон олон нэгэн зэрэг гэрэлт зулыг Бурхан багшийн их дvйчин єдєр єргєснєєр хvн тєрєлхтний буян заяа дэлгэрч, хувь хvний сэтгэл ариусгадаг нигууртай гэнэ. Мєн энэхvv ёслолд IX Богд Жавзундамба оролцох юм.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:41 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Алтан-Овооны зураг 10 сая төгрөгт хүрэв


Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан хөрөнгө оруулалт, хөгжлийн чуулганы үеэр нэгэн сонирхолтой дуудлага худалдаа явагдлаа. Тус чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдоос эхлээд гадаад дотоодын 200 орчим хүн гарын үсгээ зурсан Дарьгангын төрийн тахилгат Алтан-Овооны зургийг орой нь дуудлага худалдаанд оруулжээ. Зургийг нэг зуун мянган төгрөгөөс эхэлж дуудсаар БНХАУ-ын Лан фан хотын аялал жуулчлалын "GM-CT" компанийн захирал Жан Шин Юань арван сая төгрөгөөр худалдаж авсан байна.Энэхүү дуудлага худалдааны орлогыг Баруун-Урт суманд байгуулж байгаа хүүхдийн тоглоомын талбайг санхүүжүүлэхэд зарцуулах аж.

niigmiintoli

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:43 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Асашёорюү газрын хулгайч болж, "АСА" группийнхээ ажилчидаар хүн зодуулдаг болжээ


Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Улсын циркийг 2007 онд хувьчилж авсанаас хойш циркийг тойрсон хэл ам тасрахаа болиод байгаа. Өдгөө 70 насныхаа ойтой золгож байгаа Улсын циркийг Д.Дагвадоржийг хувьчлалаар авахад Монголын ард түмэн сэтгэл дүүрэн хүлээж авсан ч тэрээр олны итгэлийг талаар болгосон нь олон жишээнээс илт биз.
Анх Яармагийн дэнжид тулгын чулуугаа тавьж, 1971 онд монголчууд Азидаа байхгүй циркийн барилгатай болсон түүхтэй. Харин тэр үед нийслэл 300 гаруй мянга хүн амтай байжээ. Иймээс цөөхөн хүнтэй байж том байр барилаа гэх шүүмжлэлд өртөж байсан гэдэг. Тэгээд ч тухайн үед монголын циркийн урлаг дэлхийд ОХУ, Хятад, Нарны цирк, Солонгосын дараа манайх айрагддаг байсан хэмээн үе үеийн уран бүтээлчид нь бахархдаг. Харин өнөө монголын ууган цирк амьгүй болсон талаар шуугих боллоо.
Улсын цирк Асашёорюүгийн мэдэлд очсон даруйдаа сандал, ширээ нь сайхан болсон ч үзүүлбэрүүдийнх нь 60 гаруй хувь тавигдахаа больсон. Хичнээн барилга байшинг нь засаж додомдсон ч тэнд мэргэжлийн гайхамшиг буцлахгүй бол хагас зуун жил хол элээсэн монголын циркийн урлаг ямар байдалд орох нь ойлгомжтой гэх хүмүүс ч бий. Түүнчлэн мэргэжлийн ажилчидаа амьтадтай нь халж, үлдсэн цөөн ажилчидынхаа цалинг нь өгөлгүй 2-3 сар дамнасан зэрэг чих халууцуулсан мэдээлэл ар араасаа хөвөрсөөр.
Зарим эх сурвалжууд Асашёорюү их аваргад болон “АСА” группийнхэнд цирк чухал бус газар нь хэрэгтэй гэдэг. Тиймээс газраа солонгосчуудад зарах гэж байгаа тухай яриа ч гарах болсон.
Тэд цирк орчмын газрыг хөөцөлдөж байгаад өөрсдийн мэдэлд шилжүүлсэн нь нэгэнт нотлогдоод байгаа. Тэгэхээр циркийн мэдэлд 3.8 орчим га газар байдаг гэсэн үг.
Тэр ч бүү хэл “АСА” группийн 10 орчим залуучууд өнгөрсөн амралтын өдрүүдээр “АСА” группт огтын хамааралгүй газарт байсан хүмүүсийг манай газар нутаг дээр байна нэрийн доор зодож бэртээсэн тухай мэдээлэл ч бидэнд ирсэн юм. Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж талбай “АСА” группийн мэдэлд орж, Асашёорюүгийн цэргүүд хүн зодож дураараа аашилж байгааг шалгаж тогтоох газар байна уу таминь ээ

Шар мэдээ

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:44 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Гаж донтонд Цаазаар авах ял оноолоо


2009 оны 8-р сарын 26-аас 27-нд шилжих шөнө Тулга нь согтуугаар Булган аймгийн Тэшиг сумын гуравдугаар багийн Баруун булаг гэх газарт 13 настай охиныг гэртээ унтаж байхад нь ор засуулна гэж босгоод, хүчээр авч гаран Ямаат нуурын эрэгт аваачин зодож, 21 тооны шарх гэмтэл учруулан, хүчиндсэн ба энэ үйлдлээ нуухын тулд хохирогчийг нуурын усанд живүүлж, санаатай алсан аймшигт хэрэг гарсан юм. Харин өнөөдөр энэ хэргийг Улсын дээд шүүхийн нийт шүүгчид хуралдаж, ялын дээд хэмжээ болох цаазаар авах ялыг оноолоо.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:45 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Ганбууш эротик сэтгүүл эрхэлнэ


Монголын ижил хүйстнүүдийн “хатан хаан” гэгддэг Ганбуушийг мэдэхгүй танихгүй монгол хүн бараг байхгүй. Тэрээр 10 жилд байх үеэсээ өөрөөсөө ах залуустай маш их холбогддог байжээ. Түүнтэй үеийнх нь хөвгүүд үерхэх нь байтугай ойртдог ч үгүй байсан учир тэрээр ганцаардлаа тайлахын тулд өөрөөсөө ах залуустай зугаацдаг байсан байна. Түүний сексийн амьдрал бусдаас өвөрмөц, сонирхолтой байдаг бөгөөд элдэв төрлийн сексийн асар их туршлагатай гэж өөрөө илэн далангүй ярьдаг. Энэхүү давуу тал дээрээ тулгуурлан сексийн амьдарлын талаар сэтгүүл гаргах гэнэ. Түүний өвөрмөц гей, лесби охид залуусын бэлгийн дур хүслээ хэрхэн тайлах талаар гарын авлага маягийн зүйл хийх сурагтай. Тэрээр тухайн сэтгүүлийн ажилчиддаа маш хатуу шаардлага тавих бөгөөд “Нэг үйлчлүүлэгчээ алдахаар, хоёр ажилчнаа халсан дээр” хэмээх зарчмаар ажиллах гэнэ.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.19.10 10:48 am 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Ука, Ангирмаа хоёр эе эвийг хичээв


Хамтлагийнхаа охидыг харцаараа хөдөлгөдөг “Киви”-гийн продюсер, ая зохиогч Б.Ангирмаа тайзнаа эргэн ирэх тухай яриа хэвлэлүүдээр гарч энэ нь оргүй хоосон мэдээлэл биш гэдэг нь ч нотлогдсон. Үүний дараа “Ангирмаа Ука хоёр муудалцсан гэнэ” гэх яриа гарч олны чихийг дэлдийлгэсэн. Уг яриаг сонссон зарим нь “Киви” одоо л нэг тарах нь гэж битүүхэн баярлаж байсан бол нэг хэсэг нь жимс мэт сэтгэгдэл төрүүлдэг охидын хамтлагийг тарчих вий гэж эмээсэн гэж байгаа. Хэдийгээр олны ярьдгаар охидоо ширүүхэн гараар барьдаг ч энэ удаа Ангирмаа продюссер буйр зааж тэд эвлэрсэн гэнэ лээ. Тэдний маргалдаан Укагийн бүжигчин дүүгээс үүдсэн аж. Мэргэжлийн сургууль төгссөн дүүгээ хамтлагтаа бүжигчнээр авах санал танихад продюсер нь татгалзсанаас болж жаахан тар тур хийж эцэст нь Ука ялалт байгуулжээ.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.21.10 4:40 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Nov.02.09 6:08 am
Posts: 729
Location: ~~Бодлынхоо ертөнцөд дүүлэн нисэж буй...
Баясал wrote:
Дээрх хөрөнгө оруулалтыг 100 буудал тохижуулахад ашиглана гэж АТГ-ын дарга П.Наранцэцэг ярилаа.

яанаа үнэн бол уу? :oops:

_________________
FLy Me to The Moon


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:32 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

П.Сэрдамба дэлхийд чансаагаараа тэргvvллээ


Олон улсын сонирхогчдын боксын холбооноос боксчдын 2010 оны чансааг шинэчлэн гаргажээ. Боксын 48 кг-д Бээжингийн олимпийн мєнгє, дэлхийн болон Азийн аварга, Монгол Улсын хєдєлмєрийн баатар Пvрэвдоржийн Сэрдамба 2062.5 оноогоор жиндээ нэгдvгээрт бичигдсэн байна. Харин 54 кг-д Бээжингийн зуны олимпийн аварга, дэлхийн аваргын мєнгєн медальт Энхбатын Бадар-Ууган 1375 оноогоор дєрєвдvгээр байрт, дэлхийн аваргын мєнгєн медальт МУГТ Нямбаярын Тєгсцогт 1137.5 оноогоор долдугаар байрт эрэмбэлэгдсэн бол 64 кг-д дэлхийн цомын мєнгє, дэлхийн аваргын хvрэл медальт МУГТ У.Мєнх-Эрдэнэ 1450 оноогоор гуравт бичигдсэн байна.

Сонирхуулахад, манай улсаас жvдо бєхийн 66 кг-д Х.Цагаанбаатар, С.Мияарагчаа нар дэлхийд тэргvvлэн улсынхаа нэрийг мандуулж яваа билээ.

үнэн

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:35 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

20 мянгатын дэвсгэрт шинэ нууцлалтай


Монголбанкнаас 20 мянгатын дэвсгэртийн нєєц багассантай холбогдуулан шинээр хэвлvvлэхээр боллоо. Ингэхдээ шинэ дэвсгэртэд хоёр тєрлийн нууцлал нэмсэн байна. Мєнгєн тэмдэгтийн нууцлал технологийн дэвшлээс тvрvvлэх ёстой тул тунгалаг цонх нэмж мєн ард нь солонгорч харагдах мєнгєлєг ялтас оруулжээ.
Тєвбанк зах зээлийг бэлэн мєнгєний хомсдолд оруулахгvйн тулд мєнгєн дэвсгэртийн санг байнга дvvргэж байх vvрэгтэй. Иймээс дээрх шинэ дэвсгэртийг ирэх найм, есдvгээр сараас гvйлгээнд гаргах аж. Харин мєнгєн дэвсгэртийг ямар хэмжээгээр хэвлэхийг захирлуудын зєвлєлийн 11 гишvvн шийддэг байна.
Image


_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:36 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Хууль бусаар эм, тариа оруулсан иргэдийг илрvvлжээ


Энэ сарын 23-ны єдрийн Москва-Улаанбаатарын чиглэлийн зургадугаар галт тэрэгний 10 дугаар вагонд зорчиж явсан Э гэгч Bifidum bakteri болон faringosept гэсэн хоёр нэр тєрлийн эм, тариаг зєвшєєрєлгvйгээр хилээр авч гарахыг завдсан байна. Сvхбаатар боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Д.Бурмаа, Д.Бадрал нар дээрх зєрчлийг илрvvлжээ. Мєн энэ сарын хоёрны єдрийн Москва-Улаанбаатарын чиглэлийн зургадугаар галт тэрэгний зорчигч иргэн А.Эрдэнэ Dicinolo 125 mg/l, Sinfstatin 0.05 mg/m тариаг хууль бусаар оруулахыг завдсаныг тус боомтын хилийн Мэргэжлийн хяналтын албаны улсын байцаагч Т.Улзмаа илрvvлэн цагдаагийн байгууллагад шилжvvлсэн байна.

МХЕГ-аас "Эмийн чанар, аюулгvй байдал" сарын аяныг зарлаж, хилийн боомтуудаар зєвшєєрєлгvй эм оруулж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналт шалгалтыг явуулах vед дээрх зєрчил илэрчээ.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:36 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Хэрэглээний халуун усыг хэсэгчлэн хаана


Дулааны шугам сvлжээний газраас зуны ээлжит засварын хvрээнд нийслэлийн орон сууцны айлуудын хэрэглээний халуун усыг хэсэгчилсэн байдлаар хаахаар боллоо. Жил бvр хийгддэг эл ажил нь дулааны шугам сvлжээг засах, сэлбэх, євєлд бэлтгэхэд зориулагддаг. Єнєє жилийн хувьд хэрэглээний халуун усыг гурван сарын турш хэсэгчлэн хаах аж.
Эхний ээлжинд буюу ирэх сарын 5-н хvртэл нийслэлийн баруун хэсэг буюу Таваншар, XXI хороолол, Ханын материал, I, X хороолол, 25 дугаар эмийн сангаас баруун тийшхи орон сууцны халуун усыг хаагаад байна. Харин ирэх сарын 5-19-нд баруун дєрвєн замаас 13 дугаар хороолол, Баянбvрдийн тойрог, 100 айл орчмын орон сууцны халуун усыг хаах бол ирэх сарын 14-28-нд гурав, дєрєвдvгээр хороолол, тємєр зам орчмын халуун усыг хаана.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:39 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
503 төрийн албан хаагч зээл авна

Орон сууцны санхүүжилтийн корпораци "4000 орон сууц" хөтөлбөрийн хүрээнд квотод орж зээлийн материалаа бүрдүүлсэн 1371 төрийн албан хаагчдаас орон сууцаа сонгосон 503 иргэнд 13.6 тэрбум төгрөгийн зээл олгохоор шийдвэрлэсэн. Энэ дагуу Сангийн яам Монголбанкинд Засгийн газрын зургаан тэрбум төгрөгийн бондыг арилжаалж хоёр дахь санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлсэн байна.

Одоогоор зээл олгох шийдвэр гарсан 256 зээлдэгчийн зээлийн төлбөрийн санхүүжилт болох 8.4 тэрбум төгрөгийг орон сууцаа борлуулж буй нийслэл болон орон нутгийн барилгын компаниудын банкин дахь дансанд шилжүүлээд буй аж. Мөн тус корпораци зээлийн материалаа бүрдүүлсэн 700 гаруй иргэний 23 тэрбум төгрөгийн зээлийн асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэн гурав дахь ээлжийн бондын эх үүсвэрийг захиалахаар бэлтгэж эхэлжээ.

Үнэн

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:42 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
“Хөгшин” усан оргилууруудыг хална


Урин цагт нийслэлчүүд ногоон байгууламж, усан оргилуурын эрэлд мордох нь холгүй юм болдог. Ингэхээс ч өөр аргагүй. Сүүлд баригдсан цөөн хэдэн ногоон усан оргилуурыг эс тооцвол хотод иргэдийн хэрэгцээг хангах хэмжээний ийм байгууламж ховор.

Оршин суугчид нь хэдийн сая давсан Улаанбаатар хотод нийт 30 усан оргилуур байдаг байна. Үүнээс 10 орчим нь томоохонд тооцогддог. Бусад нь орон сууцны хороолол, байрны гадаах газруудад бий. Харин усан оргилуурын 30 орчим хувь нь хэвийн ажилладаг байна. Бусад нь одоогоор ажиллаж амжаагүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 281 тоот захирамж гарчээ.

Ирэх долоо хоногоос усан оргилуурын 80-аас дээш хувь нь ажиллах боломжтой хэмээн Нийслэлийн Захирагчийн ажлын албаны Хот, нийтийн аж ахуйн хэлтсийн тохижилт хариуцсан мэргэжилтэн Н.Пүрэвжав хэлсэн. Түүнчлэн зарим нэг усан оргилууруудад засвар хийж эхэлсэн байна. Цаашдаа Засаг даргын захирамжийн дагуу бүх байгууллага аж ахуйн нэгж хашаан дотроо өөрийн эдлэн газруудад усан оргилуур бүхий ногоон байгууламжтай тохижилт.

хийхээр болжээ. Үүний дагуу болзолт уралдааныг дүгнэнэ. Шинэ усан оргилууруудтай болсоноор агаарын бохирдлыг бууруулж, ногоон байгууламж нэмэгдэнэ. Мөн нийслэлчүүдийн амарч салхилах таатай орчинг бүрдүүлэх олон давуу талтай. Гэвч энэ онд нийслэлээс усан оргилуур нэмж хийхэд мөнгө төсөвлөөгүй. Харин дүүргүүдэд усан оргилуур бүхий ногоон байгууламжтай болох үүрэг өгчээ.

Их бүтээн байгуулалтын үе буюу орон сууцны хороололуудтай нас чацуу усан оргилуурууд нийслэлийнхний хэрэгцээ шаардлагад нийцэхээ нэгэнт больсон. Эдгээр байгууламжууд хуучин системээр ажилладаг тул их зардал гаргадаг. Иймээс иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцэхгүй байгаа "Байгальэх" гэх мэт усан оргилууруудыг хамгийн сүүлийн үеийн гэрэлтүүлэг, хөгжимтэй болгож тохижуулахаар болсон байна.

Түүнчлэн өмнө нь байгуулсан томоохон усан оргилууруудыг сүүлийн үеийн техник технологиор шинэчлэх ажлын угтал болгож эхний ээлжинд Б.Цэрэндоржийн гудамжны гурван усан оргилуурыг удахгүй шинэчлэх юм. Ямартаа ч багагүй жил үүргээ хангалттай биелүүлсэн "хөгшин" усан оргилуурууд өнгө засч орчин үеийн техник технологиор солигдох боллоо. Мөн нийслэлд ганцхан байдаг Сансарын тунелийн усан толио энэ долоо хоногт ажиллаж эхлэх юм байна.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:42 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Тамхигүй ажлын байр шалгаруулдаг болно


Дэлхий нийтээрээ тавдугаар сарын 31-нийг тамхигүй өдөр болгон тэмдэглэдэг. Энэ удаад "Охид, эмэгтэйчүүдийг тамхины хор хөнөөлөөс сэргийлье" сэдэв дор зохион байгуулахаар болжээ. Харин НЭМГ-аас дүүрэг бүрийн Эрүүл мэндийн нэгдлүүд тус аяныг зохион байгуулахаар тогтсон байна.

Мөн хүүхдүүдийн дунд тамхины эсрэг гар зургийн уралдаан зарлажээ. Энэ өдөр ЭМЯ, НЭМГ, АДРА, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын уушги судлалын нийгэмлэг хамтран МҮСТО-нд "Охид, эмэгтэйчүүдийг тамхины хор хөнөөлөөс сэргийлье" сэдэвт уулзалт ярилцлага зохион байгуулах аж.

Мөн “Дэлхийн тамхи татахгүй өдөр”-өөр НЭМГ уламжлал ёсоор тамхигүй орчин бүрдүүлдсэн ресторан шалгаруулна. Харин ирэх жилээс "Дэлхийн тамхи татахгүй өдөр"-ийг тохиолдуулан тамхигүй орчин бүрдүүлсэн ажлын байрыг шалгаруулж байхаар тогтжээ.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:43 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлт болно


Монгол Улсын Засгийн газрын 05 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулах Сангийн Яам, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын Хөнгөн Атлетикийн холбооноос хамтран “БҮХ НИЙТИЙГ ХАМАРСАН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГҮЙЛТ”-ийг энэ сарын 29-ны өдрийн 15.00 цагт Их жанжин Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулахаар боллоо.

Энэхүү бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлт Дуурь бүжгийн эрдмийн театрын өмнөх замаас гараагаа эхлэх юм.

Тус бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлт нь хүн амын эрүүл аж төрөх орчин нөхцлийг бүрдүүлэн идэвхтэй хөдөлгөөнийг дэмжиж, нийслэлийн хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийн амгалан тайван идэвхтэй амрах боломж, орчин нөхцлийг бүрдүүлэхэд оршиж байгаа талаар холбогдох хүүмүүс мэдээлж байна.

“Бүх нийтийг хамарсан эрүүл мэндийн гүйлт”-ийн ажиллагаанд бүх насны хүмүүс, байгууллага хамт олноороо оролцох боломжтой бөгөөд гүйлтэнд оролцогч байгууллага жигдэрсэн хувцастай байхыг зохион байгуулагчид хүсч байгаа аж.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:45 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Гавъяат С.Жавхлангийн шинэхэн амраг "Шуранхай"-н Эрдэнэчимэг хөл хүнд болсон уу?


Үе тэнгийн гурван бүсгүй хоолой хоршин дуулж явахдаа шахаанд орж, санамсаргүйгээр өөрсдөдөө "Шуранхай" нэр хайрлачихсан нь өдгөө олонд танигдсан хамтлаг болж хамтаараа лаг байхын шидийг үзүүлж яваа.

Тэдэн дотроосоо зохиолын дууны ханхүүгийн шинэхэн амраг гэдгээрээ дуучин Эрдэнэчимэг бусдаасаа илүүтэй олны анхааралд өртдөг гэхэд болно.

Гавъяат С.Жавхланг "Торгоны зам" компанийн эрх танхил охиноос салсан даруйд хэн гэгч бүсгүй нүдэнд нь торох бол гэсэн сониуч бодол түүний үнэнч фэнүүд тэр дотроо бүсгүйчүүдэд төрж байсан нь нууц биш.

Харин С.Жавхлан зовлон жаргалаа мэдэлцэх нь амар гэж санасан уу дууч бүсгүйг ээлжит амрагаараа сонгосон. Хэдий гавьяат эхэндээ энэхүү сонголтоо үгүйсгэж байсан ч наалдан паддуулсан мэт хаа ч явсан цуг байх болсон тэдний амраглал өдгөө нэгэнт олны өмнө ил болсон.

Бат-Эрдэнэ Оюумаа, Хишигбаяр Дэлгэрмаа гээд зохиолын дуучид дундаас харсаар, харилцан дуулсаар заяагаа холбосон хос цөөнгүй болохоор гавъяатын шинэ "амьдралыг" ч тэд дуу нэгтэй дэмжсэн гэхэд болно.

Гавьяатын амраг болсноороо өөрөө өөртөө хөл хорио тогтоогоод байгаа дуучин Эрдэнэчимэг сүүлийн үед хэвлэлийнхнээс зай барихын сацуу элдэв тоглолт, арга хэмжээнд оролцохгүй нам гүм байх болсон.

Түүний ийнхүү нам гүм байх болсны шалтгааныг бие давхар болсонд байж магад гэсэн яриа зохиолын дуучдын дунд ид өрнөөд байна. Саяхан бөхийн өргөөнд болсон нэгэн тоглолтод оролцсон Эрдэнэчимэг бүсгүй илтэд жин нэмсэн харагдаж байсан нь олон хүнийг дээрх ярианд итгэхэд хүргэв.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:46 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
15 настай охин амиа егүүтгэжээ


Өчигдөр 15 настай охин Н амиа хорлосон хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн X хо­роонд оршин суух Г-гийн гэрт уг хэрэг болсон байна. Охиныг олоход цонхны бариул төмрөөс пүүзний үдээсээр боомилсон бай­далтай байжээ. Тэрээр Баянзүрх дүүргийн XXI хороонд суух, 33 дугаар сургуулийн VIII ангид сурдаг байсан гэнэ. Одоогоор хэргийн шалтгааныг дүүр­гүүдийн Цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж. Мэдээллийн мөрөөр 33 дугаар сургуулийн холбогдох албаны хүмүүстэй уулзсан боловч энэ талаар ямар ч мэдээлэлгүй байсан юм.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:49 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
"Донж"-ийн Төгөлдөр Рагуг үзэн яддаг


“Universe best songs”-ийн шүүгч, хөгжмийн продюссер Рагуг “Донж” төвийн тэргүүн Б.Төгөлдөр ихэд үзэн яддаг гэнэ. Тэрбээр “Хөх монголын үр садыг гадны тэнүүлчин шүүх учиргүй” хэмээн үзэж байгаа гэнэ. Мөн саяхан Төгөлдөр Рагуг өөрийнхөө ухамсраар энэ тэмцээний шүүгчээс татгалзахыг шаарджээ. Гэсэн ч тус тэмцээний зохион байгуулагчид үүнд эсрэг байр суурьтай байгаа учраас Б.Төгөлдөрийн хүсэл мухардсан гэнэ.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:50 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт

Монгол Үндэсний "Таавчиг"


Image
Манай эхэмсэг ерөнхийлөгч төрийн өндөр албан тушаалд заларсан цагаасаа хойш зочидийн хөлд дарагдан зовж байгаа бололтой. Гялс малс ёсолчоод яваад байгаа ч юм уу даа гэмээр үйл явдал болжээ. Гадаадын энэ эрхэмд Монгол дээл сайхан зохижээ. Гэвч манай ерөнхийлөгч найр хийсэн үү? наадам хийсэн үү? бүү мэд хөл нүцгэн явж байна. Эрхэм "Ардчилсан ерөнхийлөгчөө" өмөөрөөд л энэ бол Монгол үндэсний "ТААВЧИГ" юмаа л гэж халтуурдхаас.

Мандах төрийн малгай

Дэвжих төрийн дээл

Бүтэх төрийн бүс

Тулах төрийн гутал гэдэг биш билүү?

_________________
\_o_/


Top
 Profile  
 
PostPosted: May.26.10 12:52 pm 
Offline
°Site Admin°
User avatar

Joined: May.17.07 3:59 pm
Posts: 6892
Location: Түүнтэйгээ хамт
Жирэмсэн Сэрчмаа


Харийн бэр болж урлагийн тайзаа орхин одсон дуучин С.Сэрчмаа хэд хоногийн өмнө эх орондоо иржээ. Харийн иргэн хүний хүн болсноосоо хойш эх орондоо ирэхгүй байсан дуучин маань энэ удаад нэлээд удаан хугацаагаар монголдоо байхаар шийдэж. Дуучин бүсгүй одоо зургаан сартай жирэмсэн бөгөөд урд хөршид биш эх орондоо хүүхдээ төрүүлэхийг илүүд үзжээ. Гадаа халуун болж байгаа, дээрээс нь хуучин өмсөж байсан хувцаснууд нь багадсан учраас Сэрчмаа жирэмсний хувцас худалдаж авахаар Монголдоо л номер нэг дэлгүүр LV-гээр орж өөртөө хувцас авахыг хүссэн ч жирэмсний хувцас олдоогүй тул дэлгүүр нээсэн дуучин найзуудаасаа “Надад таарахаар хөөрхөн загвар хийцтэй хувцас олоод өгөөч” гэж аминчлан гуйжээ. Мөн тэрээр Монголдоо унадаг байсан “Пажеро”-гоо сольж ирэнгүүтээ хамгийн сүүлийн үеийн RangeRover худалдан авч унажээ.


sharmedee.

_________________
\_o_/


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 590 posts ]  Go to page Previous  1 ... 19, 20, 21, 22, 23  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.