#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Aug.28.14 3:05 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 421 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6 ... 17  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jul.26.07 4:04 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.09.05 1:01 pm
Posts: 1456
alpha_orgil жаахан андуурсан юмшиг байна. GDP(ДНБ) тооцохдоо 3 аргаар тооцдог. зардлын арга, орлогын арга, үйлдвэрлэлийн арга гэсэн 3 аргаар тооцдог. ДНБ-нд тухайн улсын хил дотор үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын компани, корпораци г.м үйл ажиллаагааны орлого, зардага, ашиг орно.


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.27.07 7:23 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
san_maradona wrote:
alpha_orgil жаахан андуурсан юмшиг байна. GDP(ДНБ) тооцохдоо 3 аргаар тооцдог. зардлын арга, орлогын арга, үйлдвэрлэлийн арга гэсэн 3 аргаар тооцдог. ДНБ-нд тухайн улсын хил дотор үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын компани, корпораци г.м үйл ажиллаагааны орлого, зардага, ашиг орно.



Etssiin vniin arga, Ahiu zardliin arga, orlogiin arga gej bas heldeg. Tegeed ene guraw ni vnendee yag adlihan zvilvvd baidag.

Etssiin vne gedeg ni: Hereglegchiin gar deer ochij bui bvteegdehvvnii vniig helj baigaan. ooroor helbel, mashiniid bvteehed oroltsdog shil toli zergiig DNB-d tootsohguigeer zowhon mahsinii vniig l tootsno.

Ahiu zardal gedeg ni: Mashiniig bvteehed orson nootsvvdiig hamgiin ehnees ni ehleed vildwer tus bvr deer ni vvseh ahiu zardluudiig nemj tootsno gesen vg. jisheelbel mashin bailaa gehed, gangiin uurhai deer vvseh ahiu zardal, shilnii vildwer deer vvseh ahiu zardal, hamgiin svvld ni delgvvr deer vvseh ahiu zardal geed bvgdiig ni niilvvleed tootsno gesen vg. Gehdee ingej 1mashin vildwerlehed oroltsoh bvh shatnii vniig tootsson ni gants mashinii etssiin vniig tootssontoi adilhan baina.

Orlogiin gedeg ni: Ahiu zardal gedeg maani orlogtoi tentsvv bolhoor. Niit orlogooos zardlaa hasahleer orlogo(ashig) gardag. gehdee envvnd tsalin zergiig tootsdoggui bolhoor orlogo gedeg yumshig baigaan. bas Niit orlogoosoo zardlaa hasahleer ahiu zardal(nemvv ortog) garna.

Ingeed ene 3ni yag neg oilgolt yum.

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.27.07 9:58 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.09.05 1:01 pm
Posts: 1456
Зардлын арга нь

ДНБ=C+G+I+NX

С-хувийн хэрэглээ/Энэ тухайн улсын иргэд байгууллагын гаргаж буй зардал/
G- ЗАсгийн газрын зардал/Засгийн газар үйл ажиллагаа, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд гаргаж буй зардал/
I- Хөрөнгө оруулалт
NX-цэвэр экспорт /экспортоос импортыг хасна./

Ингэж ДНБ-ийг тооцохыг зардлын аргаар тооцох гэдэг


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jul.28.07 8:30 am 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
Aa tiim deerhiig bas GDP-n bvtets gedeg baihaa.

Bi Mongol hel deer vzehgui baigaa bolhoor mahchilj orchuulj magad, gehdee adilhan yum bna. hehe(adilhan l baih yostoim chin)

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.27.07 4:39 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Mar.05.07 2:33 pm
Posts: 4307
Location: Хайрын тэнгисийн эрэг дээр
[align=center]Дэлхийн хєрєнгийн зах зээлийн vvсэл, хувьсал, vндсэн хандлага


Бирж нь макро эдийн засгийн хувьд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Хєрєнгє оруулалтын механизмын гол элементийн нэг болсоор байна. Орчин vеийн хєрєнгийн зах зээлийн ємнєх vе, анхдагчид нь дундат зууны vеийн векселийн яармаг байв. Векселийн байнгын зах зээл ХIII-ХIV зуунд vvссэн. Векселийн худалдаатай холбоотойгоор vнэт цаасны зах зээлд анхны оролцогчид хєрєнгийн биржvvд vvсч тvvн дээр суурилсан таваарын болон векселийн хэлцлvvд хийгдэж эхэлжээ. Vнэт цаасны vйл ажиллагаа явагддаг анхны биржvvд ХVI зуунд Антверпен (1531 онд) болон Лион хотод байгуулагдсан гэж vздэг амой.


Янз бvрийн нєхцєл байдлаас болж эдгээр биржvvд ХVI зууны хоёрдугаар хагасаас vйл ажиллагаагаа зогсоож байжээ. Орчин vеийн ойлголтоор авч vзвэл ХVI зууны эцсээр хєрєнгийн зах зээлийн vр хєврєл тавигджээ. Энэ vеэс тєрєєс vнэт цаас гаргах vйл ажиллагаа идэвхжиж, анхны хувь нийлvvлсэн компаниуд vvссэн байна.

Анхны хувь нийлvvлсэн компаниуд ХVI-ХVII зуунд Англид vvссэн Москва, Левант, Балт, Ост-Инд хэмээх компаниуд болон Голландад vvссэн Нэгдсэн Ост-Инд хэмээх компанийг тооцдог. Англи, Голландад vvссэн худалдааны анхны компанийн хувьцаа нь тэдгээрийг байгуулсны дараа худалдах, худалдан авах гvйлгээний объект болсон юм.

Гэвч XIX зууныг хvртэл хувь нийлvvлсэн компаниуд нь ховор байсан бєгєєд тэдгээрийн vнэт цаас хєрєнгийн эргэлтийн єчvvхэн хэсгийг хангаж байлаа.

Vнэт цаасаар хийх vйл ажиллагааны ихэнх хэсэг нь тєрєєс гаргах vнэт цааст хамаарч байв. Тухайлбал, тєрийн єрийн худалдаа нь орчин vеийн хєрєнгийн бирж, хєрєнгє оруулалтын байгууллагуудыг vvсч хєгжихєд ихээхэн тус дєхєм vзvvлжээ.

Єнєє vе хvртэл vйл ажиллагаа явуулж байгаа дэлхийн хамгийн ахмад хєрєнгийн бирж бол Амстердамын бирж юм. Энэ бирж 1611 онд vvссэн. Амстердамын хєрєнгийн бирж 1913 он хvртэл янз бvрийн таваар, vнэт цаас худалддаг єргєн хvрээтэй (универсаль) vйл ажиллагаа явуулдаг бирж байв. Эл бирж дээр vнэт цаасны тєрєл бvрийн ажиллагаа, богино хугацаатай гvйлгээ, опцион, маржийн гvйлгээ явагддаг байжээ.

Хувьцааны худалдааны хувьд бол зєвхєн удаан хугацааны туршид Голландын анхны хувь нийлvvлсэн "Нэгдсэн Ост-Инд" компанийн хувьцаа энэ бирж дээр байнга худалдагдаж ирсэн юм. Бусад хєрєнгийн vнэт зvйлсийн хувьд бол Голландын Засгийн газрын хийгээд Амстердамын засаг захиргаа болон Голландын бусад зарим хотын гаргасан єрийн бичиг худалдаалж иржээ. Амстердамын хєрєнгийн бирж дээр худалдаалагдсан хоёрдахь хувь нийлvvлсэн компанийн vнэт цаас бол "Вест Инд" хэмээх компанийх байв. ХVIII зуунд vнэт цаас гаргагчдын дотор "Ост-Инд" хэмээх компани, Ємнєд тэнгисийн компани, Английн банк, Европын улсуудын Засгийн газар орж байв. 1747 онд Амстердамын хєрєнгийн бирж дээр 44 vнэт цаасны ханш тогтсон байжээ.

Цаг хугацааны хувьд дэлхийн хоёр дахь хєрєнгийн бирж Их Британийн зах зээлд vvсчээ. Англид vvссэн бирж нь дэлхийн анхны тєрєлжсєн хєрєнгийн бирж байв. 1773 онд санхvvгийн тєрєл бvрийн хэрэгслээр vйл ажиллагаа явуулдаг Лондонгийн брокерууд Сити дахь Жонатан кофейнд, Королевын биржийн дvvрэгт, Треднидл гудамжид уулзалтад зориулсан тусгай байранд цугларч, анхны хєрєнгийн бирж (Stоск Ехchange) нэртэй байгууллага vvсгэжээ. Биржийн гишvvнчлэлд бас Амстердамын хувьд ч эхлээд тооны хязгаарлалт тогтоогоогvй, хэн худалдаанд оролцохыг хvснэ тvvнийг єдєрт хэдэн мєнгє тєлєєд худалдаанд оролцохыг зєвшєєрч байжээ.

Мєн тvvнчлэн Англид Ливерпульд (Даатгалын компанийн болон америкийн vнэт цаас гаргагчдын хувьцаа худалдахаар тєрєлжсєн), Манчестерт (тємєр замын болон нэхмэлийн vйлдвэрийн хувьцаа худалдахаар тєрєлжсєн), Глазгод (хєлєг онгоц vйлдвэрлэх болон хар тємєрлєгийн vйлдвэрийн хувьцаа худалдахаар тєрєлжсєн), Кардифт (олборлохаж vйлдвэрийн хувьцааг худалдахаар тєрєлжсєн) хєрєнгийн биржvvд vvссэн. Гэвч Английн хєрєнгийн зах зээлийн голлох тєв нь Лондон хот болсоор байв.

XIX зууны эхээр дэлхийн санхvvгийн тєв Амстердам биш, харин Лондон хот болсон юм. Єнгєрсєн зууны дунд vеэс Лондонгийн хєрєнгийн бирж дээр худалдаалах vнэт цаасны vндсэн тєрєл нь тєрєєс гаргах єрийн бичиг болсон билээ. 1720 оноос XIX зууны дунд vе хvртэлх хугацаанд Англи улсад удаан хугацааны туршид хувь нийлvvлсэн компани байгуулахыгхуулиар хязгаарлажбайлаа. Энэ нь дараах нєхцєл байдалтай холбоотой юм. Хувь нийлvvлсэн компанийн давуу тал мэдэгдээд ирэхээр нууцаар байгуулж тэр нь яваандаа сvйрэлд орж эхэлсэн. 1708-1826 он хvртэл зєвхєн Английн банкл хувь нийлvvлсэн компанийн давуу талыг эдэлдэг, бусад банкууд нь тус тусын vйлдвэрийн газар, нєхєрлєлийн хэлбэрээр ажиллаж байв. Ийм байдал нь vнэт цаасны зах зээл дээр хувьцаа гаргахад саад учруулж байжээ. XIX зууны II хагасын эхээс л эл байдлыг халж, хувь нийлvvлсэн компаниуд томоохон vйлдвэр худалдаа эрхлэх нь зонхилох хэлбэр болсон байна. Vvнийг дагалдаж хувьцааны тєрєлжсєн зах зээл болох хєрєнгийн биржийн vvрэг мэдэгдэхvйц єсчээ.

Франц улсад vнэт цаасны зах зээл дээр ажилладаг орчин vеийн мэргэжилтнvvдийн ємнєх vеийнхэн нь Дундад зууны мєнгє задлан солигчид байсан. Бvр 1304 онд 1V Филипп хаан тусгай зарлиг гаргаж мєнгє задлан солигч мэргэжлийг бий болгосон байна. Vvнийг Соиггайег с1е Сһапде гэж нэрлэж сvvлдээ энэ нэр богиносож СоигИег гэдэг нэр vvсчээ. 1639 оноос эдгээр мэргэжилтнvvдийг солилцооны тєлєєний хvн (Agents de Change) гэж нэрлэх болжээ.

1724 онд худалдааны зуучлагчдын хооронд хэлцэл хийхэд зориулсан тусгай байр барьсан байна. Энд солилцооны тєлєєний хvн хэлцэл хийдэг байв. Биржийн худалдааны орчин vеийн зарчимтай харьцуулахад тэдний vйл ажиллагаа нь vнэхээр чамлалттай бєгєєд биржийн худалдааны vнийн ил тод механизм болон vйл ажиллагааны журам байхгvй байжээ. Зєвхєн 1777 оноос vнэт цаасны худалдаанд зориулсан тєрєлжсєн талбай гаргасан бєгєєд vнийг нийтэд ил зарладаг дvрэм тогтоосон байна.

1801 онд Наполеон Парисын хєрєнгийн биржийн тусгай барилга барих тухай зарлиг гаргаж, 1826 онд тvvнийг барьж дууссан байна. ХVIII зуунд солилцооны тєлєєний хvн ажилладаг газар vндсэн vнэт цаас нь хувьцаа, ерийн бичиг биш, харин вексель байжээ. Гэвч 1840 он гэхэд Парисын хєрєнгийн бирж дээр 130 орчим єрийн болон хувь нийлvvлсэн vнэт цаас ханшпагдах болжээ.

Иймэрхvv хувьслыг америк тивийн хєрєнгийн биржvvд туулжээ. Америк улсад анхны хєрєнгийн бирж 1754 онд Филадельф хотод vvсчээ. 1791 онд тэр нь нэлээд тєлєвшсєн байна. 1792 онд санхvvгийн хэрэгслvvдээр vйл ажиллагаа явуулдаг, худалдааны хэлцэл хийдэг Нью-Йоркийн 24 брокер Лондонгийн хамтран зvтгэгчдийг Нью-Йоркийн хєрєнгийн бирж байгуулах тухай "Саглагар модны доорх хэлэлцээрт" (Button wood Agreement) гарын vсэг зуржээ. Энэ хэлэл цээрийн vндсэн утга санаа нь хэлцлийг зєвхєн хєрєнгийн биржийн гишvvдийн хооронд хийх, шимтгэлийн ялгавартай хэмжээ тогтоох явдал байжээ. Шимтгэлийн ялгавартай хэмжээг зєвхєн 1975 онд халжээ.

Нью-Йоркийн хєрєнгийн бирж дээрх худалдааны vндсэн объект нь Лондонгийнх шиг эхлээд Засгийн газрын єрийн бичиг, Иргэний дайны тєгсгєлийн дараа хувьцаа голлох байр эзлэх болсон байна.

Нью-Йоркийн хєрєнгийн бирж шиг энэ дэлхийн эрдэмтэд, сэтгvvлчид, зохиолчдын анхаарлыг дорхноо татсан нэг ч байгууллага байхгvй билээ. Энэхvv байдал нь Америкийн нийгмийн хєгжилд XIX зууны II хагас XX зууны эхээр тvvний гvйцэтгэсэн асар их vvрэгтэй холбоотой ажээ. Тухайлбал, энд Вандербильт, Морган, Гарримэн, Рокфеллер нарын санхvvгийн асар том толгойлогчид бий болсон. Эдгээрийн зарим хэсэг нь одоо ч байна. Бирж нь макро эдийн засгийн хувьд маш чухал vvрэг гvйцэтгэж байна. Хєрєнгє оруулалтын механизмын гол элементийн нэг болсоор байна. ХIХ зуунд АНУ-д тємєр замын асар их сvлжээг бий болгосон нь Нью-Йоркийн хєрєнгийн биржтэй салшгvй холбоотой.

Англо-Саксонийн орнууд дахь (АНУ, Их Британи) хєрєнгийн бирж нь Европ тивийн улсууд болон Япон улсынхыг бодвол тухайн орнуудын нийгэм эдийн засгийн хєгжлийн онцлогтои холбоотойгоор хєгжилд нь мэдэгдэхvйц vvрэг гvйцэтгэсэн байна. Энэ онцлог Японоос бусад оронд одоо ч хадгалагдаж байна.

"Империализмын эрин vед" хєрєнгийн биржийн vvрэг унах тухай В.И.Лениний сэдэв нь зєвхєн Европ тивийн орнуудын, юуны урьд Герман улсын жишээн дээр томъёологдсон юм. Эдгээр орны эдийн засагт банкны нєлєє єсєн нэмэгдэхтэй холбоотойгоор биржийн vvрэг тухайн vед буурчээ. Англо-Саксонийн орнууд дахь хєрєнгийн биржийн vvрэг XX зууны эхээр буураагvй, цаашид ч багасаагvй юм.

Барууны нийгмийн эдийн засгийн хєгжилд "Аугаа их зогсонги байдал" гэж нэрлэгдэж vлдсэн 1929-1933 оны дэлхийн эдийн засгийн хямрал эрс єєрчлєлтийн эргэлтийн шат болсон билээ. Хєрєнгийн зах зээл дэх зvй бусын vйлдлийн улмаас зарим орнууд дахь vйлдвэрлэл 50 хvртэл хувиар буурч, ажилгvйдлийн тєвшин 30 хувьд хvрсэн нь дэлхийн эдийн засаг дахь хvнд уналтын vндсэн шалтгааны нэг гэж vзэх vзэл єргєн дэлгэрсэн юм.

1929-1933 оны биржийн сvйрэл аймшигтай зvйл байв. Нью-Йоркийн хєрєнгийн биржийн хувьцааны нийт єртєг (капитализаци) хэдэн жилийн туршид хямралын ємнєх тєвшингээс 17 хувиар буюу 89 тэрбум доллараас 15 тэрбум доллар хvртэл унасан. Америкийн толгойлогч том корпорацийн хувьцааны ханш, тухайлбал, "Женерал электрик" компанийх 11 дахин, "Крайслер" компанийх 27 дахин, "Женерал моторс" компанийх 80 дахин унасан.

Энэ vед vнэт цаасны vйлдвэр, улс орны санхvvгийн бvх салбар, олон нийтийн анхаарлыг татсан. Wall Street-ийн санхvvгийн хаягаар олон тооны зэмлэл сонсогдож, тvvний vйл ажиллагаа улс орны эдийн засагт гvнзгий хямралыг авчирсан юм. Энэ нь vнэт цаасны зах зээлийг тєрєєс зохицуулах бvхэл бvтэн тогтолцоог боловсруулжхэрэгжvvлэхэд хvргэсэн билээ.

Дахин тэмдэглэхэд, АНУ-ын биржийн хямрал хамгийн их эвдэн сvйтгэх хэлбэрээр явагдсан юм. Гэхдээ 30-аад онд АНУ-д дэлхийд анх удаа салбаруудыг тєрєєс зохицуулах хатуу чанга, илvv нарийн, vр ашиг бvхий тогтолцоог бий болгож чадсан юм.

Энэ vеэс хойш зарим улс орон бvрийг болон хэд хэдэн улсыг хамарсан хямралууд vе vе гарч байв. Харин 1987,1997 онд 1929 оныг санагдуулам хямрал зарим оронд vvсэв. Жишээлбэл, 1987 оны 10 дугаар сарын 18-нд Нью-Йоркийн хєрєнгийн биржийн Доу-Жонсын индекс 508.32 пунктээр буюу 22.5 хувиар унасан (1929 оны 10 дvгээр сарын 28-нд энэ vзvvлэлт анх 12.8 хувиар буурсан юм). Гэвч эдийн засгийн бодит секторт мэдэгдэхvйц нєлєє vзvvлээгvй учир зах зээл хурдан сэргэсэн.

1997 оны 10 дугаар сарын 27-ны єдрєєс дэлхийн томоохон хєрєнгийн биржvvд дээр хувьцааны vнэ огцом унаж, томоохон хувьцаа эзэмшигчид "шатав". 1997 оны 7 дугаар сараас Таиланд улсаас эхэлсэн энэ хямрал яваандаа Зvvн Ємнєд Азийн орнууд, Латин Америкийн ихэнх улс, Африк тивийн тал хэсэг, ОХУ-д хvрч газар авсан. Хамрах хvрээгээр vнэхээр єргєн байв. Гол нь vсрэнгvй хєгжилтэй орны vнэт цаасны зах зээлийг хамарсан. Дээрх бvс нутаг, улс оронд vнэт цаасны зах зээлийн зохицуулалт сайнгvйг , гадаад єрийн дарамт ихийг харуулав.

АНУ-ын Vнэт цаасны тухай хуульд (1933 онд) томъёологдсон "Мэдээллийн нээлттэй" зарчим дэлхийн ихэнх орнуудын холбогдох эрхийн актад эдvгээ тусгалаа олжээ. Дэлхийн хєгжингvй бvх улс оронд, ялангуяа АНУ-д vнэт цаасны зах зээлийн зохицуулах байгууллага энэ зарчмыг хэлбэрэлтгvй мєрдєхийг шаардаж байна. Тvvгээр ч барахгvй зах зээлийг хир буртаггvй цэлмэг байлгах, хєрєнгє оруулагчдыг залилан мэхлэхгvй байх бололцоог хангах, бvр арилгаж чадахгvй юмаа гэхэд эрс багасгах шаардлагатай юм. Эдvгээ vнэт цаасны зах зээл нь макро эдийн засгийн vндсэн чиг vvргээ биелvvлж байна. Энэ чиг vvрэг зарим оронд улам бvр єсч байна.

Хєрєнгийн зах зээлд хувьцаа болон єрийн бичгийн гvйцэтгэх vvрэг єєр єєр юм. Нэлээд оронд, ялангуяа Англо-Саксонийн орнуудад дайны дараах жилvvдэд санхvv-зээлийн тогтолцооны активт арилжааны банкны эзлэх хувийн жин буурсан, банкны бус байгууллагын, тугхайлбал, тэтгэврийн сан, хєрєнгє оруулалтын компанийн хувийн жин єссєн. Энэ vйл явцын нєгєє тал бол хєрєнгє оруулалтын санхvvжилтэд vнэт цаас гаргахын ач холбогдол єсєх явдал мєн.

Энэхvv vйл явцыг секьюритизаци (Английн зесипйез) гэж тодорхойлсон болно. Ялангуяа секьюритизаци нь олон улсын хєрєнгийн зах зээл дээр тод илэрч байна. Хэрвээ 1970-аад онд хєгжиж байгаа орнуудын санхvvгийн лєєцийн ихэнх хэсэг банкны зээлээр хэрэгжиж байсан бол єрийн хямралын дараа 1980-аад оны эхээс санхvvгийн нєєцийн харьцаанд эрс єєрчлєлт орж, vнэт цаасны роль єсєх болов. 90-ээд оны эхээс хєгжиж байгаа орнууд дахь хувийн хєрєнгє оруулалтын 10 хувиас банкны зээл хэтрэхээ больжээ.

Хєрєнгийн vнэт зvйлсийн худалдааг vндсэн зохион байгуулагч болох хєрєнгийн биржvvд мэдэгдэм єєрчлєгдєж ирэв. Биржийн тоо цєєрч, харин зарим оронд энэ vйл явцын vр дvнд зєвхєн нэг бирж (Англи, Австрали, Франц, Германд vvнтэй тєстэй) vйлчилж байна. 1920-иод оны vед АНУ-д 30 хєрєнгийн бир-ж байсан бол єнєє vед тэдгээрийн 7 нь л vлджээ.

Асар том єєрчлєлтvvд биржийн худалдааны орчныг єєрчиллєє. 1980-аад оны эхэнд хvртэл байсан уламжлалт худалдаа компьютерийн техникийг ашиглаж хэлцэл хийдэг vнэт цаасны худалдааны электрон тогтолцоонд байраа тавьж єгч байна. Хєрєнгийн зах зээлийн орчин vеийн онцлогын нэг бол тvvний интернационалжих хандлага юм. Хєгжингvй орнуудад 70-аад онд капитал шилжих нь хязгаарлагдмал байсныг практик дээр халж, vнэт цаасны зах зээл бvрэн утгаараа олон улсын шинж чанартай болов.

Зах зээл интернационалжих vйл явц 1980-аад онд мэдэгдэхvйц хурдсав. 10 жилийн туршид дотоодын нийт бvтээгдэхvvнд vнэт цаасны олон улсын vйл ажиллагааны эзлэх хувь АНУ-д 9-3 хувь, Германд 8-58 хувь, Японд 7-119 хувь хvртэл єсєн 1993 онд хувьцаа худалдахтай холбоотой капиталын улс хоорондын шилжилтийн хэмжээ 188 тэрбум долларт хvрч vvнээс 61 тэрбум доллар нь шинээр хєгжиж байгаа зах зээлд хамаарч байна.

[/align]

_________________
Хайрлаад харамлаад л хамтдаа


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.27.07 4:42 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.09.03 11:40 pm
Posts: 7751
shuud ezo iin lektsend suujaagaam shig setgegdel torjiishd hehe

_________________
Уйтгарт цээжнээ наргүйд итгэ


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.11.07 5:02 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Nov.17.06 3:35 pm
Posts: 475
Location: Эх Дэлхий
Manager hunii barimtlah zarchim, huvtsaslalt bolon huntei hariltsah haritsaa, hariutslagiin talaar helj uguuch nuhduu.
Mun aldartai manager-uudiin namtar iim tiim yum b,val tavij tuslaach. :-D
PLS...

_________________
if(friends==0)
{
life=null;
}


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.27.07 2:36 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jul.06.05 1:44 pm
Posts: 2397
Location: in ma mind
za tegj bgaad xicheelee bvvr exnees ni jinxene utgaar ni exlvvlnee

_________________
Бодлын хязгаараатаа л


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.29.07 12:47 am 
Offline
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
User avatar

Joined: Aug.30.06 6:56 pm
Posts: 437
"deline" gishuund bayarllaa.
Er n humuus ooroo bichsen ch bai sonin setguulees avsan ch bai hamaagui EZ-tai holbootoi meddeellee postolj tuun deer idevhteigeer metgeltseh esvel yariltsaj baival zugeer baina. Tegej baij l ene forum dahi sedviin uureg biyelj bid ch gesen oorsdiigoo hogjuulj chadna....

_________________
Zov buhnii ereld....


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.07 1:17 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Oct.12.05 1:58 pm
Posts: 1610
Location: hairtaigaa hamt
[font=Arial]Hey!ah egch nar aa!"Mongol mungunii togtoltsoo"-nii talaar heleed uguh yum bhgui bz?yadaj bhad nadad mgl deer bank sanhuugiin nom bdaggui hicheelee oilgoh gej zovj bna oo![/font]


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.07 1:44 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Sep.11.07 1:18 pm
Posts: 157
Location: On the extraterrestrial
manaihan wrote:
[font=Arial]Mongol mungunii togtoltsoo"-nii talaar heleed uguh yum bhgui bz?![/font]


юу гэсэн үг вэ? монгол мөнгөний тогтолцоо гэж юугаа яриад байгаа юм? мөнгөн тэмдэгтийн тогтолцоо гэж байгаа юм уу? утга нь ойлгогдохгүй юм. жоохон дэлгэрүүлээч

_________________
ИТГЭ НЭГД ХАМТДАА...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.07 1:50 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Oct.12.05 1:58 pm
Posts: 1610
Location: hairtaigaa hamt
tiim ee tiim!mungun temdegtiin togtoltsoo!


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.01.07 6:44 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
manaihan wrote:
tiim ee tiim!mungun temdegtiin togtoltsoo!


Мөнгөн тэмдэгтийн тогтолцоо биш, мөнгөний бодлогын ч юмуу тиймэрхүү байлгүйдээ.
Эсвэл мөнгөний бүрдэл юм болуу. М1-гүйлгээнд байгаа нийт бэлэн мөнгө болон банкинууд дахь харилцахын үлдэгдлүүд
М2-М1 дээр нэмэх нь хадгаламжууд
гээд М4 хүртэл явна. 3,4 нь юу билээдээ, валют ч билүү, эсвэл Монголд тооцлоггүй.
М1 нь хөрвөх чадвар хамгийн сайн, эрэмбийхээ урвуугаар хөрвөх чадвар нь буурна.
Энийг мөнгөний нийлүүлэлтийг хянахад ашиглдаг. Жишээ нь хүмүүсийн гар дээр их бэлэн мөнгө гараад ирвэл нийлүүлэлт ихэслээ ч юмуу, тэгхээр инфляци болох болхоор.
Сайн тайлбарлаж чадсангүй уучлаарай

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.02.07 9:40 am 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: May.09.05 1:01 pm
Posts: 1456
toast wrote:
manaihan wrote:
tiim ee tiim!mungun temdegtiin togtoltsoo!


Мөнгөн тэмдэгтийн тогтолцоо биш, мөнгөний бодлогын ч юмуу тиймэрхүү байлгүйдээ.
Эсвэл мөнгөний бүрдэл юм болуу. М1-гүйлгээнд байгаа нийт бэлэн мөнгө болон банкинууд дахь харилцахын үлдэгдлүүд
М2-М1 дээр нэмэх нь хадгаламжууд
гээд М4 хүртэл явна. 3,4 нь юу билээдээ, валют ч билүү, эсвэл Монголд тооцлоггүй.
М1 нь хөрвөх чадвар хамгийн сайн, эрэмбийхээ урвуугаар хөрвөх чадвар нь буурна.
Энийг мөнгөний нийлүүлэлтийг хянахад ашиглдаг. Жишээ нь хүмүүсийн гар дээр их бэлэн мөнгө гараад ирвэл нийлүүлэлт ихэслээ ч юмуу, тэгхээр инфляци болох болхоор.
Сайн тайлбарлаж чадсангүй уучлаарай


Энд жаахан засвар хийх хэрэгтэй юм шиг байна.

Мөнгөний бүрдэлд М0-М3 хүртэл байна.
М0 - Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө болон хугацаагүй хадгаламж, харилцах орно.
М1 - М0+богино хугацаатай хадгаламж
М2 - М1+урт хугацаатай хадгаламж, засгийн газрын бонд
М3 - М2+Улс дамжсан их хэмжээний хадгаламж орно. Гэхдээ манай улсын хувьд М3-ийг бараг ашигладаггүй.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.02.07 12:27 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
zalruulj ogsond thanx

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.02.07 8:20 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн

Joined: Oct.12.05 1:58 pm
Posts: 1610
Location: hairtaigaa hamt
[font=Arial]zunduu ih bayarlalaa![/font]


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.07.07 10:14 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн

Joined: Sep.19.07 10:06 pm
Posts: 170
Location: Ялагдахаараа чангардаг Магтахаар сулардаг Яс махнаасаа хэцvv Vхэр Монголууд ш&#1199;&#1199;
энд чинь харин бие даалт даалгаваруудаа хийлгээд байвал амар юм байна шд гсн


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 2:58 pm 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Jan.28.07 3:55 pm
Posts: 206
Location: одоо харин амжилтын эргэлтэнд
neg um asuuya?!

Mongold inflation yagaad uusch baigaa ve? uuniig tailbarlahdaa tusviin ajiltnii tsaling nemehtei holboj boloh yy? herev tiim bol tusviiin ajilchdiin tsaling nemseneer inflation iig togtoon barihad yah yostoi ve? ene bol yamar negen bey daalt bish shuu... sayahan bi heden nuhdiin hamt ene sedeviin tuhai yariltsaj baigaad buun margaan bolson um... heleltseerei zalyysaa...

_________________
http://www.meupsycho.tk


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 4:10 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Sep.11.07 1:18 pm
Posts: 157
Location: On the extraterrestrial
zorigtuuguu wrote:
neg um asuuya?!

Mongold inflation yagaad uusch baigaa ve? uuniig tailbarlahdaa tusviin ajiltnii tsaling nemehtei holboj boloh yy? herev tiim bol tusviiin ajilchdiin tsaling nemseneer inflation iig togtoon barihad yah yostoi ve? ene bol yamar negen bey daalt bish shuu... sayahan bi heden nuhdiin hamt ene sedeviin tuhai yariltsaj baigaad buun margaan bolson um... heleltseerei zalyysaa...


Инфляци гэдэг нь өөрөө үнийн ерөнхий түвшний өсөлтийг илэрхийлж байгаа бөгөөд, үүсэх шалтгаанаар нь эрэлтийн инфляци, нийлүүлэлтийн инфляци гэж хоёр ангилдаг. Өөрөөр хэлбэл нэг тохиолдолд хүмүүсийн гар дээр бэлэн мөнгө ихээр бий болсоноос бараа бүтээгдэхүүний эрэлт өсөн улмаар үнийг өсгөж, нөгөө тохиолдолд үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний орц болох нөөцийн үнийн өсөлтөөс үүдэн барааны үнэ өсч инфляци үүсэх шалтгаан болдог.

Төсвийн ажилчдын цалинг нэмэхтэй холбож тайлбарлаж болно. Хамгийн энгийнээр тайлбарлавал төрийн албан хаагчдын цалинг нэмсэнээр тэдний татварын дараах орлого буюу гар дээрх мөнгөний хэмжээ нэмэгдэнэ. Үүний үр дүнд барааны эрэлт өсөх ба нийлүүлэгч тал хариуд нь үнээ өсгөх үйлдэл хийнэ. Ингээд үнийн өсөлт буюу ИНФЛЯЦИ болно.

Гэхдээ нэг бүтээгдэхүүний үнэ өсөхийг шууд инфляци гэж ойлгож болохгүй, инфляцийг тооцохдоо манай улсын хэрэглээний сагсан дахь барааны үнийн өсөлт буюу нийт 200 гаруй өргөн хэрэглээний барааны үнийг жигнэж тооцдог.

Цалинг өсгөчихөөд инфляцийг тогтоон барина гэдэг нилээд хүнд ажил л даа. Цалин үнэ хоёр нь хоорондоо эерэг мөн их хүчтэй хамааралтай. хоёр эсвэл гурван сарын лаггтайгаар бие биеийнхээ шалтгаан болж байдаг ч гэж зарим судлаачид үздэг.

Ер нь бол цалинг өсгөхөд инфляцид ихээр нөлөөлөх үү багаар нөлөөлөх үү гэдэг нь тухайн орны эдийн засгийн бүтэц, онцлогоос шалтгалаах байх. Манай орны хувьд импортын бараа голлон хэрэглэдэг, дотооддоо эцсийн бүтээгдэхүүн бий болгох нь бага учир миний бодлоор цалингийн өсөлт нь үнийг хүчтэй хөөрөгдөж магадгүй л юм.

одоо ч тэгээд цалин нэмэх сургаар нь үнэ өсч байна даа. /1300 төгрөг байсан ургамлын тос 2600/ хэхэ. Манай орны инфляцийн динамикаас харвал жил бүрийн сүүлчийн улиралд өссөн хандлага ажиглагддаг. Ямартаа ч 11-р сард юмны үнэ дахин өснө гэж би дотроо таамаглаж байгаа. /Гэхдээ тэр нь түр зуурынх байх болов уу!/ :mrgreen: :mrgreen:

_________________
ИТГЭ НЭГД ХАМТДАА...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 4:30 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Sep.11.07 1:18 pm
Posts: 157
Location: On the extraterrestrial
:col: Саяхан буюу 10 сарын 01-ээс төрийн албан хаагчдын цалинг 30%-иар өсгөсөн боловч, цалинг хуучинаар нь олгож энэ сарын нэмэгдэлийг 11 дүгээр сард нэмж олгохоор болсон. Тиймээс 11-р сард эрэлтээс үүдэн ӨВЛИЙН ХУВЦАС, ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮН хоёрын үнэ ч нилээд өсөж болзошгүй гэж! :mrgreen:

_________________
ИТГЭ НЭГД ХАМТДАА...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 5:40 pm 
Offline
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн

Joined: Nov.12.05 8:12 pm
Posts: 29
Location: ulaanbaatar
Ene minii ankhnii Site ta buhen orood uzeerei www.marketing.sr.mn

_________________
bmd


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 7:42 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
Төсвийн ажилчдын цалин нэмэгдэхэд хэрэглээний барааны эрэлтэд онцын өөрчлөлт орох ёсгүй. 130аад мянган төсвийн ажилтан байдаг гэсэн. Тэхээр Монголын хувьд энэ нь нэг их инфляцид нөлөөлөхгүй гэсэн үг лдээ. Харин цалин нэмэгдэх сургаар барааны үнийг хиймлээр хөөрөгдөх нь элбэг байгаа.
Одоо болж байгаа үнийн өсөлт нь Дэлхийн тэр тусмаа Азийн орнуудад зэрэг явагдсан юм. Гэхдээ мэдээж Монголых арай хэтэрсэн. Энэ нь нөгөө л нефтийн үнэтэй холбоотой болуу.
Бас Монголд хавар зундаа хэрэглээний барааны үнэ тэр дотроо хүнсний барааны үнэ чангараад, намар болохоор буудаг байсан нь одоо өөрчлөгдөөд байгаа бололтой(гэхдээ сайн мэдэхгүй юм, хаа нэгтээгээс уншсан санагдана)
Миний бодлоор Монголын барааны үнэ ч, цалингийн түвшини ч нэмэгдэх ёстой гэж бодож байгаа. Олон талын ач холбогдолтой байж болох юм. Хятадын чанаргүй бараанаас зах зээлээ хамгаалахад, гадаад орнуудтай чөлөөтэй худалдаа эрхэлж болохуйц нөхцөл бүрдэхэд, үйлчилгээний чанарыг сайжруулахад, гэнэтийн гипр инфляцаас урдчилан сэргийлэхийн тулд.

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.11.07 8:52 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.20.04 1:33 am
Posts: 3577
Location: so it's not hard to fall when u float like a cannonball
freeman8050 wrote:
[font=Courier New]end hurungiin zah zeeliin talaar yum meddeg hun bna uu[/font] :wd:

Ярилцъялдаа.

_________________
Гашилцан толгойт Паразит


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.12.07 12:35 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Sep.11.07 1:18 pm
Posts: 157
Location: On the extraterrestrial
toast wrote:
Төсвийн ажилчдын цалин нэмэгдэхэд хэрэглээний барааны эрэлтэд онцын өөрчлөлт орох ёсгүй. 130аад мянган төсвийн ажилтан байдаг гэсэн. Тэхээр Монголын хувьд энэ нь нэг их инфляцид нөлөөлөхгүй гэсэн үг лдээ. .


130 мянга гэдгийг юутай харьцуулаад бага гэж бодов? :??: арай хятадын хүн амтай харьцуулсан юм биш биз дээ :razz:
манай орны хувьд зах зээлийн багтаамж бага тэгээд ч нийт хүн амд хөдөлмөрийн насны хүн ам нь хэд байна. Хөдөлмөр эрхлэж байгаа нь хэд байна гэдгийг бодоод үзвэл Монголд төсвийн ажилчдын эзлэх жинг яавч багаар тооцож болохгүй. Тэр инфляцийн хувьд бол нөлөөлдөгөө нөлөөлөөд бүр гаараад байгаа юм биш үү!!!
Quote:
Миний бодлоор Монголын барааны үнэ ч, цалингийн түвшини ч нэмэгдэх ёстой гэж бодож байгаа. Олон талын ач холбогдолтой байж болох юм.


Ач холбогдолыг үгүйсгэхгүй гэхдээ ямар механизмаар нэмэгдүүлэх вэ? 8O
үнийн өсөлтийн хурд цалингийн өсөлтийн хурдаас багаар хэр удаан өсөх боломжтой гэж бодож байна?


Quote:
Одоо болж байгаа үнийн өсөлт нь Дэлхийн тэр тусмаа Азийн орнуудад зэрэг явагдсан юм. Гэхдээ мэдээж Монголых арай хэтэрсэн. Энэ нь нөгөө л нефтийн үнэтэй холбоотой болуу.

[size=24]
Нефтийн үнээс гадна АНУ-н санхүүгийн зах зээл дээрх тогтворгүй байдлаас ихээхэн шалтгаалсан. АНУ-н housing market дээр үүсээд байсан хямралын нөлөөгөөр ам.долларын ханш дэлхийн бүх орны валютын эсрэг суларсан боловч ганцхан Монгол төгрөг л ам.долларын эсрэг суларч байсан. Тиймээс манай орны үнийн өсөлт нь Азийн орнуудын үнийн өсөлтийн нөлөө биш болов уу.
[/size]

_________________
ИТГЭ НЭГД ХАМТДАА...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.12.07 9:15 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
thanx for reply.

ANU-n housing loan hyamdarsnaas bolson dollar-n unalt Mongold nolooloogvi ch, ene ni vniin osoltiin shaltgaan bolj chadaagvi.

Medeej hereg tsalin, baraanii vniin osolt 2 iin hurdats adilhan baij chadahgvi, gehdee ene baidlaaraa genet inflyatsiin tesrelt bolohgvi geh argagui baigaa bizdee. harin ch MU-n zasgiin gazar osoltiig baga bagaar hyazgaarlaj baigaa ni saishaaltai gej bodoj baina. Gehdee dorwitoi zohitsuulalt hiij chadahgvi baina.

Toswiin ajilchdiin tsalin 30 huwi nemne bizdee. Mongoliin hereglegchdiin 5nii 1d ni ch hvrehgvi hvmvvsiin tsalin 30 huwiar nemegdlee geed baraanii vnend oorchlolt oroh utgagui hereg bizdee.

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.12.07 9:16 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн
User avatar

Joined: May.20.07 12:48 am
Posts: 302
Location: 'Mc-d
Chosen one wrote:
freeman8050 wrote:
[font=Courier New]end hurungiin zah zeeliin talaar yum meddeg hun bna uu[/font] :wd:

Ярилцъялдаа.


delgerengvi yariltsii, bicheed ehleerei

_________________
Cheeseburger


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 421 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6 ... 17  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.