|
Холдинг гэж юу гэсэн vг вэ?
Бизнесийн толь бичигт тайлбарласнаар нэг буюу хэд хэдэн салбар компанийн хувьцаат хєрєнгийн тэн хагас буюу тvvнээс
илvv хувийг эзэмшдэг компанийг Холдинг гэдэг. АНУ-д цэвэр Холдинг (a pure holding company), vйл ажиллагаагаа эрхлэгч Холдинг (an op¬erating holding company) компани гэж хоёр ангилдаг. Бас хянагч (controling) халхавч (shell) Холдинг компани гэж буй. Энд гол нь удирдлагын бvтцийг тодорхойлох нь гол хэмжvvр. Пvvс компаниудын хэмжээ томрох тусам удирдлагын бvтцийг оновчтой тогтоох нь тєвєгтэй. Энэ нь юуны ємнє удирдлагын бvтэц, зохион байгуулалт, эрх мэдлийн хуваарилалт, бvтцийн салаа, салбаруудын хоорондын харилцан ажиллагаа, хамааралтай холбоотой байдаг. Тэгвэл ямар хэмжээний компанийг том гэж vзэх вэ?
Энэ бол чухал асуудал. Пvvс компани єч тєчнєєн хvнтэй бол томд тооцогдоно гэсэн механик хэмжvvр байхгvй. Эрхэлж байгаа vйлдвэрлэл, vйлчилгээний шинж чанар, цар хvрээ пvvс, компанийн эдийн засаг, санхvvгийн хvч чадал, зах зээлд эзлэх хувь хэмжээ, технологийг vйл ажиллагаандаа нэвтрvvлсэн байдал, ажиллагсдын мэргэжлийн болон менежментийн ур чадварын тvвшин, тухайн орон нутгийн євєрмєц онцлог зэрэг олон хvчин зvйлсийг харгалзан vзсэний vндсэн дээр пvvс, компаний хэмжээг тогтоох шаардлагатай. Энэ хэмжvvрийг удирдлага болгосон тохиолдолд 100 хvнтэй хоёр компаний нэг нь том, нєгєє нь жижигт тооцогдож болно. Эндээс харахад пvvс, компаний удирдлагын бvтцийг оновчтой тогтоох тухайд яг таг тогтсон жор бус зєвхєн ямар нэг загварыг санал болгох нь тодорхой.
Гол нь "Судасны цохилт дээр гараа тавьж тvvнийг мэдрэхээс гадна тэр цохилт єєрєє мэдрэгдэж байх ёстой" гэсэн зарчмыг баримтлавал зохино. Удирдлагын энэ загвар томорч "Эрийн цээнд хvрсэн" компанид тохиромжтой гэдэг нь ойлгомжтой. Гэтэл амьдрал дээр компани ихэвчлэн жижгээс аажим томорч тэлдэг. Дєнгєж vvсэн бий болж буй жижиг компанид удирдлагын дээрх загвар тохирох уу? Vvнд vгvй гэж хариулдаг. Тэгвэл яах вэ? Жишээ нь, 6 хvнтэй эхэлж байсан нэг компани жилийн дараа ажиллагсад 20-д хvрэв. Энэ vед нэг ч хэлтэсгvй ганцхан ерєнхий захирал ажиллаж байв. Дараагийн жилд улам томроход компанийг vр ашигтай удирдах нь нилээд тєвєгтэй болж, хэлтэс байгуулах шаардлага гарч ирэв. Ямар хэлтсvvд зайлшгvй байвал зохихыг vйлдвэр vйлчилгээний онцлог, цар хvрээг харгалзан тогтоох боловч бизнесийн зєвлєгєє єгдєг мэргэжилтнvvд компанид нэг тєрлийн vйл ажиллагааг гурваас дээш хvн эрхэлж байвал хэлтэс байгуулахыг зєвлєдєг. Єєрєєр хэлбэл, нэг менежерийн эрхэлж байсан ажлыг хэлтэс эрхлэх шаардлагатай болсон тэр vеийг бизнесийн vйл ажиллагааны "Судасны цохилтоор" мэдрэх ёстой.
Vvний хамт удирдлагын ямар загварыг сонгож авах вэ? Энд босоо ба зэрэгцээ гэсэн хоёр загварыг авч vздэг. Зэрэгцээ загварын сонгодог жишээ нь католик сvм хийдийн, эсвэл армийн удирдлага юм. Католик шашны сvмийн жирийн нэг санваартан ламаас Ромын Их Хамба лам хvртэл удирдлагын ердєє 4 шат дамжаатай байхад армид байлдагчаас маршал хvртэл цолны 18 шаттай. Энэ нь зэрэгцээ удирдлагын хамгийн олон шат дамжлага нь юм. Ийм байх боловч хамгийн дээд шатны удирдагч нь доороо байгаа бvх шатны захирагдагсдыг "командлаж" болно. Vvгээрээ босоо загвараас ялгаатай. Зэрэгцээ загварт удирдлагын шат дамжлага нэн цєєн, дээд менежер нь захирагдагсадтайгаа шууд харьцаж "ажил хэргийн" судасны цохилтыг "шууд" мэдэрч, эргэх холбоо, мэдээллээр шуурхай хангадаг давуу талтай. Гэвч байгуулага, пvvс, компани томрохын хэрээр энэ давуу тал нь алдагдаж vй олон мэдээллийг дээд менежер толгойдоо "агуулж" байх боломжгvй болно. Эндээс гарах хамгийн энгийн дvгнэлт бол пvvс, компанийг жижиг байхад удирдлагын зэрэгцээ бvтэц, томорч єргєжсєн vед босоо бvтэц тохиромжтой байна.
Удирдлагын босоо загвар хариуцлага, хяналтыг олон тооны "давхаргад" хуваариладаг учир дээд шатны менежер vй тvмэн мэдээлэлд барьц алдах, аюулгvй боловч, удирдлагын шуурхай чанар алдагдан, "залуур" хєшvvн болж, нєхцєл байдлын єєрчлєлтийг тvргэн мэдэрч шуурхай хариу арга хэмжээ авахад бэрхшээл учирна. Маш энгийн босоо бvтэц нь ерєнхий захирал, орлогч гэсэн 2 шат дамжлага юм. Зах зээлийн нєхцєл нь урьдчилан тааварлахад тєвєгтэй манай орны нєхцєлд эсвэл шилжилтийн vед удирдлагын ийм энгийн босоо бvтэц илvv тохиромжтой байж магадгvй. Бас ийм бvтцийг уян хатан байлгаж болно.
Удирдлагын шат дамжлага олшрох тусам, тухайлбал, 2-3-аас илvv гарсан vед бодит хяналт алдагддаг байна. ОХУ-ын мянга гаруй ажиллагсадтай хувьчлагдсан нэг томоохон vйлдвэрийн удирдлагын бvтэц нь захирал, орлогч-захирлууд-хэлтсийн дарга нар-лабораторын эрхлэгч гэхчлэн нийт 6 шат дамжлагатай байв. Удирдлагын ийм бvтэц хэт нvсэрдэж тvргэн єєрчлєгдєж байгаа нєхцєл байдалд тохируулан vйлдвэрийн vр ашигтай удирдахад чєдєр тушаа болж байв. Ерєнхий захирал удирдлагын шат дамжлагыг цєєлєхдєє орлогч захирлын тоог нэмж тэдэнд vйлдвэрийн зєвхєн нэг л чиглэлийг хариуцуулжээ. Vvнтэй холбогдуулан компаниудын давуу болон сул тал гарч ирнэ. Компани, пvvс том байхын сул тал нь удирдлагын уян хатан чанар, шийдвэрийг тvргэн шуурхай гаргах явдал алдагддаг. Байгуулага, пvvс компани том байхын хэрээр тогтвортой ажиллаж чаддаг нь тvvний давуу тал юм.
Удирдлагын шуурхай чанарыг бууруулдаг царцанги байдал нь санамсаргvй хямралын vед пvvс, компанийг авч гарах ч байдаг. Том пvvс компаниудын нэг давуу тал нь тvvний жижиг єрсєлдєгчдийн шуурхай чанартай хослох арга зам бий. Энэ асуултын хариуг "ABB" юмуу "КокаКола" мэтийн vндэстэн дамнасан аварга том корпорациудын vйл ажиллагааны жишээ єгч чадна. Тэдний хувьд газар зvйн, ажил vvргийн гэсэн хоёрдмол удирдлагыг тvгээмэл хэрэглэдэг. Жишээ нь, олон улсын аль нэг компанийн Монгол дахь салбар нь тухайн компанийн Азийн, эсвэл тєв Азийн салбарт ажлаа тайлагнаж харин єєрийн харъяалагдах олон улсын компанийн борлуулалтын газарт мэдээ тайлан, бvртгэлээ явуулж байдаг. Удирдлагын ийм загварыг богино хугацааны тєслvvдийг хэрэгжvvлэхэд хэрэглэдэг.
"Компанийн менежментийн иж бvрэн гарын авлага" номноос
|