#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.21.14 8:04 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous  1, 2, 3  Next
Author Message
PostPosted: Apr.29.09 1:05 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Apr.26.06 11:53 am
Posts: 3542
Location: тэр дээр., аватар дээр...
Өнгөрсөн долоо хоногт тавьсан илтгэл.. хаа нэгтээгээс шаав. би орчуулаагүй
ЖОРЖ СОРОС

Жинхэнэ нэр нь Дьөрдь Шорош, хөрөнгө оруулалтын бизнес эрхлэгч. Америкийн алдарт санхүүч. Санхүүгийн "Квантум", "Квантум имержинг гроус", "Квота" зэрэг түүнчлэн гуч гаруй оронд буяны үй олон санг үусгэн байгуулагч. "Санхүүгийн алхими", "Зөвлөлтийн тогтолцоо нээлттэй нийгэмд хүрэх нь", "Ардчиллыг сонгохдоо"зэрэг номуудыг бичсэн. АНУ, Их Британи болон бусад улс оронд үл хөдлөх хөрэнгөтэй. Тэрбум гаруй долларын эзэн. Дэлхий дахинд энэ хүнийг "орчин үеийн санхүүгийн сод ухаантан", "биржийн гэрээ хэлцлийн туршлагатай мастер", "хамгийн томоохон хөрөнгө оруулагч", "санхүүгийн нарийн алхимич", "дэлхийн хөрөнгийн агуу зохицуулагч" гэж нэрлэдэг билээ. Харин Сорос өөрийгөө аз нь гийгээгүй тул дамын наймаэчин болж мэргэжлээ сольсон философич гэж хэлдэг аж. Өнөөдөр үлэмж хөрөнгөтэй болсон Сорос биржийн үйл ажиллагаанд оролцохоо багасган хоёр том сангаа нэг нэгээр нь хоёр хүүдээ өвлүүлж өгсөн гэлээ ч тодорхой хэмжээнд санхүүгийн хэрэгт "хошуу дүрсэн" хэвээр байна. Өдөөгөө 75 настай Сорос өөрийгөө санхүүч гэж нэрлэдэгт бүр дасаж орхисон гэнэ, "Олон жил би амжилт бүтээлээр арвин байсан гэлээ ч санасандаа хүрлээ гэж бодохыг хүсдэггүй бэйв. Энэ нь бүх юм төгссөн гэсэн үг болох байлаа, Одоо бол би энэ талаар тайван боддог болсон. Учир нь энэ нь нэг ёсондоо миний амьдралын утга учир юм" гэж тэрбээр өгүүлжээ.

Жорж Сорос 1930 онд Будапешт хотноо төрөхдөө Дьердь гэдэг Унгар нэрээр нэрлэгдэв. Түүний эцэг Тиводар Шорош нэртэй хуульч байсан эх Элизабет нь гэрийн эзэгтэй байлаа. Хүүгийнх нь өгүүлснээр бол тэд Сорост томоохон нөлөө үзүүлсэн байна. "Аав маань намайг эргэн тойрондоо харьцаж сургасан бол ээж минь намайг өөрийгөө таньж мэдэхэд сургасан юм хэмээн тэрбээр дурссан аж. Багадаа Дьердь бусад хөвгүүдээс нэг их онцгойроод байдаггүй байсан хэрнээ дунд суралцдаг байв. Түүний гаргасан хамгийн анхны санаа нь өөрийн сонин хэвлүүлэх явдал байжээ. 10 настайдаа тэрбээр уг сониныхоо нийтлэлийг дангаар бичиж байв. Энэхүү сониноо тэрбээр хотын наран шарлагын газар дээр амарч буй хүмүүст багахан үнээр худалдана. Ирээдүйн бизнесмэн спорт, тэр дундаа усанд сэлэлт, далбаат завь, теннис зэрэгт дажгүй амжилт үзүүлсэн аж. Түүний багадаа тоглох хамгийн дуртай тоглоом нь "Капитал" буюу "Монополь" тоглоомын унгар хувилбар байлаа.

Тэрбээр түүнийг долоон настайгаасаа амтархан тоглосон бөгөөд барэг үргэлж хождог байсан юм. Сонирхуулж хэлэхэд, тэр үед л Жорж тоглоомын дүрмийг арай хэцуү болгон түүнд санхүүгийн бирж гээчийг оруулсан аж. Унгарыг фашистууд булаан эзлэж байсан үе хүүгийн хувьд гайхмаар нь түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь байлаа. 14 настай жүүд хөвгүүний хувьд энэ нь гайхалтай, сэтгэл хөдөлгөм адал явдлын үе байсан аж. Тэрбээр 11 хоргодох байраар дамжихдаа хэдэн долоо хоногоор ч хамаагүй хонгилд нуугдэн, хуурамч бичиг баримттай гэдгээр баригдахаасаа айж байсан юм. Гэвч өдөр болгон амь насаа алдах магадлал өндөр байсан ч гэлээ Дьердь хүү тэгэхэд түүний байдал ямаршуухан аюултай байсан талаар төсөөлөх ч үгүй байв.

Дайн дууссаны дараа 17 настай залуугийн өмнө Унгарт байх шаардлагатай юу, үгүй юу гэсэн асуулт тулгарсан билээ. Учир нь түүний хэлснээр бол Коммунист дэглэмт үе улсыг чанга гэгч нь барьж авчээ." Өөрийн шинээрамьдран суух газраараа тэрбээр Английг сонгож авсан аж. Яагаад гэвэл түүнд Британийн "шударга тоглоом" гэдэг ойлголт ихэд таалагдаж байжээ.

1947онд залуу Шорош Лондонд очсон бөгөөд тэнд Жорж Сорос гэж нэрээ өөрчлөв. Үүний тулд англиар өөрийн унгар овог, нэрийг уншихад л хангалттэй байлаа, Британий ниийслэлд хөрөнгийн зах зээлийн ирээдүйн сод ухаантан зөөгч, алим хураагч,будагчин зэрэг ажил хийсэн юм. Багадаа Дьердь бусад хөвгүүдээс нэг их онцгойроод байдаггүй байсан бөгөөд гайхалтай гүйлгээ ухаан, санаачилгатай байсан. Хөдөлмөрийн иймэрхүү үйл ажиллагаа хааш нь ч аваачихгүй бөгөөд тодорхой мэргэжил эзэмших нь зүйтэй гэдгийг сайтар ойлгосон Сорос 1949 онд Лондоны эдийн засгийн сургуульд элсэн оржээ.

Тэр нь английн тэргүүлэх зэргийн боловсрол олгох байгууллага байсан билээ. Энд тэрбээр алдартай эдийн засагчид, гүн ухаантнуудын хичээлд сууж байсан бөгөөд тэдгээр нь түүний ертөнцийг үзэх үзэлд томоохон нөлөө үзүүлсэн аж. Аль оюутан ахуйдаа Сорос нэг жижиг ном бичсэн бөгөөд түүнийгээ "Ой ухааны тогтол "гэж нэрлэв.

Түүндээ тэрбээр хаалттай болон нээлттэй нийгмийн талаарх санаа оноогоо илэрхийлсэн байв. Гэвч эрдэмтэн болох нь нэг л тиймэрхүү санагдсан тул Жорж гүн ухааны чиглэлээр сурч өөр салбарт мөнгө олох хэрэгтэй гэсэн дүгнэлтэд хүрчээ. 22 настайдаа диплом өвөртөлсөн тэрбээр өөрийгөө яагаа ч үгүй гэдгийг ойлгов. Учир нь Англид танил талгүй бол харь элгийн хүн мэргэжлийнхээ дагуу ажилд орно гэдэг 6 зүйл байлаа. Арга буюу БлэкПул буюу тус улсын хойд хэсэгт орших тэнгисийн боомтод цүнх худалдаалж эхэлсэн аж. Хожим нь энэ ажлынхаа тухай ярихдаа Сорос түүнийг өөрийн карьер дахь хамгийн доод цэг гэж үзсэн байдаг нь хариугүй бага, тэгээд ч лангууны худалдаачдад тэдэнд хэрэггүй бараа шахахын тулд багагүй хичээл зүтгэл гаргах хэрэгтэй байсан юм. Энэ төлөө эдийн засгийн сургуульд суралцах шаардлагагүй байсан гэдгийг Жорж сайтар ойлгож байлаэ.Тэгэнгүүт тэрбээр зогсон, өөрийн үйл эжиллагааныхаа салбарыг огцом өөрчлөн, хөрөнгийг бизнесийг мэдрэхүйгээрээ сонгов.

1953 онд Сорос "Сингер Фридландер" компанид сурагчаар ажилд орлоо. Түүнийх нь захирал унгар хүн байжээ. Тэнд тэрбээр амжилт олсонгүй. Нэг удаа тэрбээр ажилдаа хоцортол маргааш өдөр нь захирал түүнийг дуудаад хэдийгээр нутаг нэгтэн ч гэлээ ажлаас нь халж орхив. Сэтгэлээр унасан эрийг түүний шинэ анд Роберт Майер тайвшруулав. Тэр хоёр хамтдаа валютын наймааны ухаанд суралцаж байлаа. Майерын эцэг Нью-Йоркд багахан шиг брокерийн пүүстэй байсан бөгөөд ажилтан хайж байжээ. Жорж, Америк руу явж ажиллахыг хүсэхгүй байна уу гэж түүнээс Майер асуутал цаадах нь бодолгүйгээр шууд зөвшөөрсан гэдэг. 1956 оны 9-р сард 26 настай Сорос АНУ-д очсон бөгөөд хэсэг хугацааны дараа сольшгүй ажилтан нь болж чадав.

Тэрбээр Америкийн мэргэжилтнүүдэд Европын үнэт цаасны талаар зөвлөгөө өгч эхлэв.
Цаадуул нь ч энэ тал дээр маруухан мэдлэг, төсөөлөлөлтэй байлаа. Нэг хамтран ажиллагчийнх нь өгүүлснээр Жорж "ихэвчлэн ер бусын сонин, эрсдэлтэй гэж хэлэхүйц төлөвлөгөө боловсруулж" байсан аж. Тэрбээр Европын хөрөнгө оруулалтын анхны тэргүүлэгчдийн нэг болсон юм,
-Грейфусын сан, Ж.П.Морганы сан зэрэг байгууллагуудыг би тэжээж байсан гэхэд болно. Учир нь тэд мэдээллээр гачигдаж бэйлаа. Энэ явдал сүүлээс 1961 оныг хүртэл үргэлжилсэн.

Энэ үе бол Европын хувьцаа миний үнэт цаасны шинжээчийн ажилтны оргил үе байсан билээ гэж дурдсан байдаг. Залуу шинжээчийн ажил хэрэг урагштай явж байтал 1961 онд Ерөнхийлөгч Ж.Кеннеди тэнцвэржлийн гэгддэг хуулийг баталсан юм. Түүгээр бол АНУ-ын хөрөнгө оруулагчид гадаадын үнэт цаасыг худалдаж авах нь хориглогдсон аж.

Ф.М.Майераас салан тэрбээр "Арнольд энд Блейхредер" оров. Тэр нь хилийн чанадад хөрөнгө оруулалт хийдэг АНУ-ын пүүсийн нэг байсан юм. Түүний эзэн Стивен Келлен шинэ ажилтнаа өндрөөр үнэлж байсан бөгөөд Соросыг "үнэхээр гайхалтай: чадвартай "хэмээн онцолж байв. Үүний нэг нотолгоо бол түүнийг 1967 онд пүүсийн судалгааны хэсгийн захирлаар томилсон явдал аж. Гадаадын хувьцаатай хийсэн соросын амжилттай бизнес нь түүнд өөртөө итгэх байдлыг төрүүлсэн бөгөөд тэрбээр өөрийн гэсэн хөрөнгө оруулалтын сан байгуулах талаар бодох боллоо Тэрбээр хэд хэдэн офшоор "ёс төдий" санг байгуулах нь ашигтай гэж Арнольд энд Блейхредер"-ын удирдлагад ятгаж дөнгөсөн бөгөөд тэдгээр нь байгуулагдангуут даргаар нь ажиллаж эхлэв. "Ферст игл" гэж нэрлэгдсэн анхны сан нь 1967 онд үүсгэн байгуулагджээ.
Түүний үйлчлүүлэгчид нь ихэнхдээ хувьцааны үнийн ханш өснө гэж тооцоолон хөрөнгө оруулалалтаа хийж байлаа. 1969 онд "Дабл игл" нэртэй хоёрдахь хөрөнгө оруулалтын сан нь 4 сая долларын хөрөнгөтэйгээр нээгдэв. Энэ нь хөжсөн байсан бөгөөд бууруулах юм уу ханшийг ихэсгэх тал дээр тоглохын зэрэгцээ зээлийг үнэт цаасны барьцаа болгон ашиглах боломжтой байв. Туүндээ Сорос санхүүгийн хэрэгсэл болох хувьцаа, үнэт цаас, валют зэргийг худалдан авах боломжтой болжээ.
Энэ санд оролцуулахаар тэрбээр баян арабууд, европчууд, латин америкчуудыг татан оруулсан аж. Хэдийгээр "Дабл игл"-ын төв байр Нью-Йоркт байрладаг байсэн ч гэлээ тэрбээр Кюрасао арал дээр бүртгэгдсэн бэйсан нь түүнийг татвэр болон мерикийн Үнэт цаас хариуцсан комиссоос хол байлгаж чадсан юм. Тэр үед Дабл игл зэрэг дамын наймааны сангуудтөдийлөн нэрд гараэгүй байв. Тийм учраас Сорос хөрөнгө оруулалтын бизнесийн энэхүу салбарт анхдагч нь болж чаджээ.Энэ бизнес өндөр ашигтай бэйсан юм. Тэр үед түүнтэй хамт ажиллаж Артур Лернер "Жорж өргөн хүрээтэй сэтгэх хэрэгтэйг ухаарсан бараг анхны хүн байлаа,Тэрбээр дэлхийг бүхэлд нь удирдах чэдвартай байсан нь наймаг гайхшруулсан, Түүнээс илүү хөрөнгө оруулагчийг би мэдэхгүй" гэж дурсжээ,
Тэрбээр зөв замаар явж байна гэдгээ мэдэнгуүтээ Жорж өөрийн гэсэн Хеж-санг байгуулахаар шийдэв.
1973 онд тэрбээр авъяаслаг брокер Жимми Рожерстой хамтран "Сорос фанд менежмент нэртэй бараг 12 сая долларын хөрөнгө бүхий санг үүсгэн байгуулжээ.
Тэд Америкийн хөрөнгө хамгийн анх АНУ-ын цэргийн аж үйлдвэрийн цогцопбор зэрэг хөрөнгө оруулахад хамгийн ашигтай салбарыг тодорхойлж чаджзэ. Ингэж хөл хөдөлгөөн ихтэй Уолл Стритийн амьдралаас холхон шиг Сорос болон түүний жижиг боловч үлэмж хүчирхэг баг Америкийн болон дэлхийн зах зээлийн "алтан ашиг"-ийг хүртэж байлаа. Компаний хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн нь ажилтнуудаа туршлагатай менежерүүдээр сэлбэхийг шаардав. Харин энэ нь өөрийн зүгээс удирдлагын үүрэг , ажиллагааг нэмэгдэхэд хүргэжээ. 1979 онд сангийн нэрийг "Квантум" болгон өөрчилсөн юм. Геизенбергиин нээсэн квантын механик дахь байх зарчмын нэрээр ийнхүү нэрлэсэн аж. Сорос ч гэсэн зах зээлийн байнга тодорхойгүй байдал, өөрчлөлтөд оршиж байдаг гэдэгт итгэлтэй байсан юм. Ажлын хүрээгээ өргөтгөн шинэ ажилтнууд эвч ажиллуулах болсон Сорос Рожерс нарын харьцааг хурцатгахад хүргэв.

Аль 1978 онд хамтран ажиллагчдын дунд хагарал, үл ойлголцол гарч эхэлсэн байна. Тэгэхэд Жорж,Жимтэй ярилцан түүнд 3 үе шатнаас бүрдэх стратегийг танилцуулжээ. Эхний нь багийг хамтран байгуулахыг оролдох явдал байлаа. Хэрэв энэ нь амжилтанд хүрэхгүй бол хоёрдугаар алхам нь багийг түүнгүйгээр босгох явдал. Энэ ч бүтэхгүй бол гурав дахь алхам нь багийг надгүйгээр байгуулах болно. Сүүлчийнхээр нь болсон юм гэж Сорос өгүүлсэн байдаг. Түншүүдийн хагацал 1980-аад оны эхээр Сорост тохиолдсон сэтгэлийн гүнзгий хямралтэй давхцав. Энэ бол оюун санааны үнэт зүйлсийг эргэж нэг дүгнэх үе байсан бөгөөд Жоржийн хувьдтүүний 50 насны ойтой давхцаж байлаа. Энэ хүнд хэцүү үед бизнесмэн эр өөрийн аль эртнээс бичихийг хүсч байсан номыг тэрлэх цаг нь болсон гэж шийджээ. Тэгээд ч түүнийг бүтээх ажил нь Соросыг бизнесийн асуудлаас нь төдийгүй гэр бүл нуралтаас нь сатааруулав.
Сорос Германы цагаач Анна Лизатай гэр бүл болсон бөгөөд тэд гурван хүүхэдтэй болжээ. Тэд 1961 онд буюу Жоржийг М.Ф.Майерийн хөрөнгө оруулалтын пүүс ажиллаж бэйхад гэр бүл болсон аж.

15 гаруй жил тэдний гэр бүлд аз жаргалтай, харилцан ойлголцол байдаг байсан боловч тэрбээр нэг бус удаа "Миний эхнэр үргэлж намайг маш ихээр дэмждэг байсан. Бизнесийн ажлыг маань ч хүлээцтэй ойлгоно. Гэсэн хэдий ч миний өөртөө хандах хандлагаа өөрчилсөн явдал бидний хоорондын харьцааг нурааж орхисон" хэмээн тэмдэглэжээ.

1978 онд тэд тусдаа амьдрах болов. Сорос ч ажилдаа хамаг цаг, заваа зарцуулан компанийнхаа зохион байгуулалтанд тодорхой өөрчлөлт оруулсан аж, Сангийн хөрөнгийн тодорхой хэсгийг ажилд авсан менежерүүддээ өгөөд өөрөө сангаа биш, харин тэднийгудирдахад түүний төлөвлөгөөний утга учир оршиж байв.
Тэр хойгуур Сорос өөрийн оронд тавих хүнийг эрэлхиилж байлаа. Ийм хүн олдсон нь Жим Маркес гэгч өмнө нь томоохон хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн байсан эр юм. 1983 оны нэгдүгээр сая өөрийн компанийн бүх активуудын талыг нь удирдаж байв. Нөгөө
тэрбээр 10 менежерийнхээ дунд хуваажээ. Харин Маркес түүний хөрөнгө оруулалт хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ.

Тэдний гар дажгүй нийлэх болов. Сорос урьдын адилаар дүн шинжи лгээ хариуцаж бэйсан бол Маркес илүү үр дүн, ашиг авчрахуйц пүүс, салбар эрж хэйх ажлыг хариуцан ажиллажээ. Гэхдээ нэр алдартай бизнесмен ажиллах нь Жимд тиим ч хялбар бус байлаа. Ямар сайндаа л Маркес аж нь нэг ёсондоо мөнхийн тэмцлийг сануулдаг гэж ярьж бэйхав дээ. Сангийн хоёрдугаар, зарим нэг асуудлаар нэгдүгээр хүн нь болсон Маркес төдөлгүй түүн дээр овоорсон асуудлуудын хүндийг мэдэрсэн бөгөөд энэ талаар "Энэ эрхэм надад эрх чөлөө, удирдлага, мөнгө гээд бүгдийг өгөхдөө өөрийгөө дүүжлэх олсыг ч өгөхөө мартаагүй юм" гэж ярьжээ. Гэхдээ л 1983 оны сүүл гэхэд шинэ хослол амжилтынхэа үр дүнг хүртэж суулаа. Компанийн активууд 75 сая доллараар нэмэгдэв. Сэнхүүгийн хямралаас гараад Сорос энэ сацуу хувийнхаа асуудлыг шийдэн эртний танил Сюзан Вебертэй гэр бүл болжээ. Сюзан түүнээс 25 насаар дүү байсан юм. 1985 оны сүүлчээр Сюзан эхний хүү болох Григорийгоо, харин хоёр жилийн дараа Александр хүүгээ төрүүлсэн байнэ.

1984 онд Маркесын оронд "Квантум" санд шинэ тэргүүн болох Алан Рафаэль ирсэн аж. Хөрөнгө оруулалтын бизнес ахиад л амжилт авчирч байлаа. Сангийн ажил хэргээ явуулах зуураа Сорос өдрийн тэмдэглэл хөтөлж эхэлсэн байна. Түүн дээр санхүүгийн зах зээлүүд дээр гарч болохуйц өөрчлелтүүдийн талаарх өөр бодол санэаг бичиж байсан гэдэг. Энэхүү тэмдэглэл нь "бодит цаг үед явдал буй туршилтыг" тусгаж байсан бөгөөд түүний бодож төлөвлөж буй Сэнхүү алхими" номын баримтат үндэс болох ёстой байлаа. Жорж түүнийгээ хийх" талаар гарсан олон тооны практик зааварчилгаануудтай юугаара байх ёсгүй гэж үзэв. Зах зээлийн худалдаачид төгс мэдлэгийн үндсэн дээр ажилладаг гэсэн таамаглал дээр сонгодог эдийн засаг үндэслэгдэж байна.
Чухам энэхүү хөрөнгө оруулагчдын мэдрэхүй болон үйл ажилын бодит өрнөлүүдийн хоорондын өргөн зөрүүгээр тэрбээр санхүүгийн дээр өсөлт, уналтын ээлж дараатай байдлыг тайлбарласан аж. Сорос онолын тодорхой хязгаарлагдмал байдлыг хүлээн зөвшөөрч байсан "Би зөвхөн бидний санхүүгийн тогтолцоо байж буй тэр аюултай төлөвийг болохуйц хандлагыг л олсон" гэж тэмдэглэжээ. Түүний боловсруулсан хүмүүс хүнд хэцүү, ойлгомжгүй гэж байсан бол цөөн хэдэн хүн талархан хүлээн авав. Гэхдээ Соросын зөв байсан нь нотлогдлоо. Практик дээр онолоо үзтэп тэрбээр 1985 оны есдугээр сарын 22-нд ганцхан шөнийн дотор долларын Японы иентэй харьцах ханшийн үнэлэлтэн дээр 40 сая доллар олсон байна. Иений тэлд тавьсан түүний нийт дүн 1,5 тэрбум доллэрыг давсан аж. Санхүүч эрийн энэхүү ухаалаг алхмын ачаар түүний ашиг 150 сая долларт хурсэн бөгөөд сангийн активын үнэ 1003 сая долларт хүрчээ. Тиим учраас 1985 оны дүнгээр "Фэйнэншл Уорлд" сэтгүүл Соросыг Уол Стритын хэмгийн баян худалдаачдын жагсаалтанд "оны №2 хүн" гэж нэрлэсэн нь тохиолдлын хэрэг биш юм.

Гэтэл 1987 оны намар Сорост мэдэгдэхүйц хэмжээний алдагдал авчрав. Японы иений ханш унана гэсэн урьдчилсан таамаглал нь биелээгүй тул тэрбээр Би маш том бүдүүлэг алдаа гаргалаа. Би Японд уналт болно гэж бодож байсан. Гэтэл АНУ-д ч гэсэн уналт болсноор тэр нь Японд бус Уолт Стритэд илүүтэйгээр Цохипт үзүүлсэн" гэж ялагдлаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүйд хүрэв. Энэ алдаанаас болж тэрбээр 1987 оны 10-р сарын 19-нд ганцхан өдрийн дотор 200 доллар алдсан бөгөөд тэр жилийнх нь нийт алдагдал 350-400 сая доллар болжээ,Энэ алдагдлыг тооцсон ч гэлээ оны дүнгээр түүний орлого 75 сая доллар тул Сорос биржийн өндэр орлоготой хүмүүсийн жагсаалтанд П,Т.Жоунсын 1-рт бичигдсэн аж.
Дараа жил нь Соросын сангийн эжил хэрэг цэгцэрсэн байна.Тэрбээр дахиэд л өөрийг нь орлож чадахуйц хүн хайж эхэлсэн юм. Ихэнх цагаа тэрбээр Европ дахь нээлттэй нийгмүүдийг дэмжихэд чиглэгдсэн өргөн далайцтай, хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд зориулахаар шийдэв. Сонирхуулж хэлэхэд өөрийн санхүүгийн үйл ажиллагааг эхлүүлж байхдаа Сорос буяны хүмүүнлэгийн ажилгаанд тун дургүй ханддаг байжээ. Хожим нь ч гэсэн олон тооны ийм байгуулагуудыг үүсгэн байгуулсныхэа дараа тэрбээр хэвлэлийнхэнд хүмүүнлэгийн сангуудыг эсэргүүцэгч гэдгийг та нар ойлгооч дээ.
Тэдгээр үүсгэн байгуулагчийн нөлөө ,авилгал ,хээл хахуульд Дранкмиллер үүндээ маш сайн гаршсан тулд Жорж түүнийг "хоёр дахь би"-гээр тодоруулсан нь өндөр үнлэлт юм.

Өдгөө 75 нас зооглоод буй Сорос өөрийн наснаас хамаагүй залуу харагддаг аж түүний гадаад төрхөнд материаллэг байдал нь нөлөөлөөд зогсохгүй баячуудын сонирхдог зугаа цэнгээнээс хол байдаг нь тус болсон "Дамын нэймааны тэрбумтан" тамхи татаж, архи уудаггуй бөгеөд хоолыг тохируулж хэрэглэн тогтмол теннис тоглодог байв. Эхээсээ урлагт дуртай өвлөн авсан тэрбээр уран зураг, театр, сонгодог хөгжмийг таэлан бишэрдэг гэнэ.
Соростой ойр дотно байдаг хүмүүс түүний ичимхий, даруу хүн гэж үздэг юм, Учир нь түүнд далбаат зэвь, "Роллс Ройс" машин, хувийн онгоц байхгүй. Түүний хангалуун амьдралыг дөрвөн байшин нь илтгэнэ. Тэдгэээрийн нэг нь Саутгэмптонд байрлах бөгөөд испани стилийн цасан цагаан өнгөтэй юм. Усан сэлэлтийн сан, теннисний талбай зэрэгтэй гоёмсог харш билээ. Энд эзэн нь үе үехэн удэшлэг зохиодог бөгөөд эхнэртээ оройн хоолондоо зуу орчим нэйзыгаа урьсан гэдгийгээ заримдаа сүүлчийн мөчид ч дуулган сандаргадаг аж. Хилийн чанадад бэйнга шахуу аялж явахдэа Сорос үргэлж хувийн жолооч, хамгаэлагч нараас зайлсхийдэг бөгөөд такси юм уу нийтийн тээврийн хэрэгслийг илүүд үздэг байна. Их сургуулийн хотхонуудад зочлохдоо тэрбээр оюутны дотуур байранд хонох нь олонтаа.

Мөнгөө гамнадаггүй боловч тэрбээр эмх цэгцтэй ханддаг хүн гэдгээрээ алдартай. Жорж Сорос бизнесийн ертөнцөц алдартан болсон билээ. Тэрбээр биржийн хэлцлүүдийн сод ухаантан,хамгийн гайхалтай санхүүчээр хүлээн зевшөөрөгдөөд байна. Түүний орлого нь тооцоолшгүй их. Гэвч тэрбээр мөнгө, амжилтэас илүү зүйлийг хүсч юм. "Би зүгээр л нэг баян нөхөр байхыг хүсэхгүй байна. Надад байгаа тул намайг сонсоосой гэж хүснэм"хэмээн Сорос айлджээ. Тийм учраас У Жорж Сорос ном бичин, янз бүрийн улс орнуудын нийгмийн хөгжлийн замд бодитойгоор нөлөөлөхийг эрмэлзэн буяны, хүмүүнлэгийн сангууд байгуулсаар байна.

_________________
d7005dm224702001635100105501.4


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: May.01.09 12:13 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9326
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Дэлхийн баячуудын гайхамшиг номыг татаж аваарай. :wd:

http://www.4shared.com/file/95223793/74 ... mshig.html

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: May.08.09 4:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9326
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
DEMENTOR wrote:
Америк мөрөөдөл гэдэг шиг энд өөрийн хүч чадал, авъяас чадвараар цойлж амжилтанд хүрсэн Монгол хүмүүсийн талаар юм бичдэг юм уу гэж бодлоо... тийм хүмүүсийн тоонд өөрийнхөө олж уншсан өчүүхэн мэдээлэлд тулгуурлан Хасбанкны Ч.Ганхуягыг орууллаа.

Image

түүний намтар

http://gegeen.wordpress.com/2008/10/06/ ... edium-biz/


sololife wrote:
wow
ih amjilttai yavj bga aaviin huu bnaa!!! bayar hurgey :wd:
has banknii uudeer ni l yavj bla k
ajilchid ni bugd shahuu l saihan zaluu humuus shig sanagdsan
ajliig ch nijignuuldeg bhdaa ...

"Bid eh orondoo hairtai" gsn uria ih taalgdd zurag avch bilee ungursun zun :-D

Image :l2:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Jul.03.09 9:16 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9326
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
2009 оны дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалт гарсан байна.

1-рт 40 тэрбум долларын хөрөнгөтэй Bill Gates 2009 оны дэлхийн тэргүүн баянаар шалгарсан байна. Тэрээр энэ жил 53 настай нэгэн бөгөөд бид бүгд энэ хүнийг аль хэднийнээ мэдэх билээ. Өнгөрсөн жил тэрээр жагсаалтын 3-рт орж байсан бол энэ жил эргэн тэргүүлэгчийн эгнээнд ирлээ. Энэ жилийн тэрбумтнуудын тоо өнгөрсөн оноос 23% буурсан байна. Яг одоогийн байдлаар дэлхий дээр нийт 793 тэрбумтан байна. Хөрөнгийн багсалт нь дэлхийн санхүүгийн хямралтай холбоотой гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. нэмэж хэлэхэд өнгөрсөн жил дэлхий дээр 1125 тэрбумтан байсан байна.

2-р байранд 37 тэрбум долларын цэвэр хөрөнгөтэй Warren Buffett орсон байна. Warren Buffett нь АНУ-ын иргэн, 78 настай.

3-рт Carlos Slim Helu ба түүний гэр бүл орсон байна. Энэ эр 37 тэрбум долларын хөрөнгөтэй, 69 настай бөгөөд Мексикийн иргэн.

4-рт 22,5 тэрбум долларын хөрөнгөтэй АНУ-ын иргэн 64 настай Lawrence Ellison оржээ.

5-рт 22 тэрбум долларын хөрөнгөтэй Switzerland-ын иргэн 83 настай Ingvar Kamprad ба түүний гэр бүл орсон байна.

6-рт 21,5 тэрбум долларын хөрөнгөтэй ХБНГАУ-ын иргэн 89 настай Karl Albrecht орсон байна.

7-рт 19,5 тэрбум долларын хөрөнгөтэй Энэтхэгийн иргэн 51 настай Mukesh Ambani орсон байна.

8-рт 19,3 тэрбум долларын хөрөнгөтэй Энэтхэгийн иргэн 58 настай Lakshmi Mittal орсон байна.

9-рт 18,8 тэрбум долларын хөрөнгөтэй ХБНГАУ-ын иргэн 87 настай Theo Albrecht орсон байна.

10-рт 18,3 тэрбум долларын хөрөнгөтэй Спанийн иргэн Amancio Ortega орсон байна. Тэрээр одоо 73 нас сүүдэр зооглож байгаа юм байна.

http://www.nice.mn/more.php?code=326

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Aug.24.09 3:36 pm 
Offline
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
Өвөг Дээдсийн Сахиус Гишvvн
User avatar

Joined: Mar.29.04 11:52 pm
Posts: 673
Японы “Менежментийн Загалмайлсан Эцэг” Коносүкэ Мацушита

Image

Коносүкэ Мацушита нь Японы алдарт үйлдвэрлэгч Панасоник Корпорацийн үүсгэн байгуулагч бөгөөд байгалиас заяасан олон талын
авъяастай нэгэн юм. Тэрээр 1894 оны 11 сарын 27-нд Японы Васамура хот /одоогийн Вакаяама хот/-д 8 хүүхэдтэй айлын хамгийн бага
хүүхэд болон мэндэлжээ. Коносүкэгийн амьдралын эхний хэдэн жил аж жаргалтай, ямар ч санаа зовох зүйлгүй байсан боловч түүнийг
дөнгөж 4 настай байхад гэр бүлийн бизнес нь хүндрэлд орж улмаар 3 жилийн дараа аав нь ажил хайхаар өөр тийшээ явжээ. Коносүкэг 9
нас хүрмэгц буюу бага сургуулиа төгсөхөөс хэдхэн сарын өмнө аав нь арга буюу Осакагаас явуулж Мияата Хибачи хэмээх дэлгүүрт
туслагч ажилтнаар оруулсан ба удалгүй шилжүүлэн Годай Дугуйн дэлгүүрт дадлагажигч ажилтнаар оруулсан нь Коносүкэд өөрийн авъяас
чадвараа нээх боломж олгожээ. Годай Дугуйн дэлгүүрийн дарга Коносүкэгийн нөр их хөдөлмөрч байдал болон нээлттэй сэтгэмж,
бизнесийн чин хүсэл эрмэлзлийг олж хараад ихэд үнэлсэн гэдэг. Коносүкэ дэлгүүртээ ажиллахын сацуу бие даан хичээлээ үздэг байсан ба
ийнхүү ажиллаж байсан нь түүнд бизнесийн удирдлагын талаар маш их зүйл заажээ.


Image

Замаар явах олон машинуудыг хараад Коносүкэ өөрийнх нь ирээдүй цахилгаан бараа буюу цахилгаан бүтээгдэхүүний бизнес дээр
суурилахыг мэдэрсэн гэдэг. Тэрээр 15 насандаа дугуйн дэлгүүрээс гарч Осакагийн цахилгаан гэрлийн компанид ажиллаж эхэлжээ.
4 жилийн дараа буюу 19 насандаа Мүмэно Лүйтэй гэрлэж 22 насандаа шинэчилсэн цахилгаан гэрлийн углуургын (патрон) загварыг бүтээн
цөөхөн ширхэгийг хийж танилцуулсан боловч даргынхаа дэмжлэгийг авсангүй. Тэрээр удалгүй ажлаасаа гарч хувийн бизнес эрхлэхээр
шийдсэний үндсэн дээр эхнэр Мүмэно, хадам дүү Тошио Лүй /хожим Санёо Электрониксийг үүсгэн байгуулсан/ нартай хамтран Осакад
жижигхэн 2 өрөө түрээсийн байранд хувийн бизнесээ эхлүүлсэн нь одоогийн дэлхийд тэргүүлэгч Панасоник Корпорацийн үндэс суурь
болжээ.
Коносүкэ Мацушита бизнесийн удирдлагын талаар маш их мэдлэгтэй, авъяаслаг удирдагч байсан төдийгүй байгалиас заяасан гоц
чадвартай удирдагч гэдгээ олон талаар нотолж чадсан юм. Түүний хувийн бизнес олон төрлийн саадтай тулгарч байсан боловч тэрээр
ямагт ухаалаг шийдвэрийг гаргаж ямарваа саад бэрхшээлийг давуу тал болгож чаддаг байсан онцлогтой. Олон олон Япончууд Коносүкэ
Мацушитаг “Бизнесийн удирдлагын загалмайлсан эцэг” хэмээн өргөмжилдөг бөгөөд түүний олон олон удирдлагын болон амьдралын
философиуд улам бүр хүчээ аван дэлхий дахинаа гайхагдаж байна.

Тэрээр маш олон шинэлэг аргуудыг Японд анх удаа нэвтрүүлсэн. Коносүкэ 1923 онд анхны бүтээгдэхүүн болох унадаг дугуйны суман
хэлбэртэй гэрлээ бүтээж байжээ. Тухайн үед лаан болон тосон гэрэл л ихэвчлэн ашигладаг байсан үе ба зайгаар ажилладаг гэрлүүд
найдваргүйд тооцогддог байсан байна. Учир нь зайгаар ажилладаг гэрлүүд дээд тал нь 2-3 цаг ажиллаад л цэнэг нь дуусчихдаг байжээ.
Коносүкэ удтал бодож судалсаны эцэст 3 батарейгаар 30-40 цаг ажилладаг суман хэлбэрт гэрэл бүтээсэн байна. Хүмүүсийн ихэнх нь
зайгаар ажилладаг гэрэл муу гэсэн сэтгэхүйтэй байснаас Коносүкэгийн бүтээсэн гэрэл тийм ч амжилттай борлуулалттай байж чадсангүй.
Гэсэн ч Коносүкэ чанартай сайн бараа зарагдах ёстой гэсэн итгэлтэй байлаа. Тэрээр өөрийн бүтээсэн гэрлүүдийг дэлгүүрүүдээр үнэгүй
тарааж хүмүүст үнэгүй хэрэглүүлэхийг хүсчээ. Тун удалгүй хүмүүс шинэ суман хэлбэртэй гэрлийн чанарыг мэдэрч түүн рүү хошуурах
болсноор Мацушитагийн бизнес амжилттай үргэлжлэх болсон байна. Энэхүү шинэ бүтээгдэхүүнийхээ араас Коносүкэ индүү, хөл
дулаацуулагч цахилгаан аппарат, радио, цахилгаан сэнс, хар цагаан телевиз, цаашлаад өнгөт телевиз зэрэг олон олон шинэлэг цахилгаан
бараануудыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлж хүмүүсийн хэрэгцээнд хүргэжээ. Түүнчлэн 3-хан хүнтэй эхэлсэн компани нь улам бүр
өргөжсөөр томоохон корпорацийн хэмжээнд хүрсэн байлаа.

Коносүкэ Мацушита зөвхөн амжилттай бизнес явуулаад зогсолгүй ажилчдынхаа мэдлэг чадвар, амьдрал ахуй, болон нийгмийн хөгжилд
ямагт анхаарал хандуулан энэ бүгдийг хөгжүүлэхийн төлөө олон зүйлийг хийж ажилладаг байлаа. Компани нь өргөжихийн хэрээр
ажилчид олширсноор Коносүкэ компанийхаа дэргэд “Ажилчдыг Хөгжүүлэх Төв” байгуулж ажилчиддаа зориулсан олон арга хэмжээнүүдийг
зохион байгуулж эхэлжээ. Мацушита Электрик Индастриалийн ажилчид ажилчдын төвдөө мэргэжил дээшлүүлэн суралцахаас гадна урлаг
спортын олон арга хэмжээнд оролцож чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх болсон байна.
Коносүкэ “Бизнес бол Хүн” гэсэн зарчмыг баримталдаг байсан ба шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь чухал ч хүмүүсийг хөгжүүлэх нь илүү
чухал хэмээн ажилчиддаа ихэд анхаарал тавин ажилладаг байсан нь үүнээс харагддаг.
Панасоник Корпорацийн уриа бол “Амьдралын Чухал Санаанууд” буюу хүмүүсийн амьдралд хэрэгтэй, нийгмийн хөгжилд түлхэц үзүүлэхүйц
шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэх явдал юм.
1927 оны 3-р сард эхэлсэн Японы эдийн засгийн хямралын үед олон компаниуд ажилчдаа цөөлж хямралыг туулж байсан бол Мацушита
Электрик Индастриал өөр замыг сонгосон нь ганц ч ажилчин халалгүйгээр үйлдвэрлэлтийг таллах байлаа. Хэдийгээр компанийн
удирдлагууд ажилчдыг цөөлөх санал тавьж байсан ч Коносүкэ дэмжээгүй ба ажилчдыг ажлын хагас өдрөөр ажиллуулахаар шийдвэр
гаргаж байжээ. Бүх ажилчдыг хагас өдөр ажиллуулж хуучин цалинг нь олгон тэднийг агуулахад хадгалагдаж буй зарагдаагүй барааг
борлуулахад дайчилжээ. Энэхүү арга маш амжилттай хэрэгжсэн ба 2-хон сарын дотор бүх агуулах хоосорч компанийн үйл ажиллагаа ч
тогтворжиж эхэлсэн байна.
1933 оны 5-р сард Коносүкэ Мацушита Японд анх удаа бие даасан хэлтсийн системийг нэвтрүүлсэн байна. Коносүкэ ажилчдаа сургахад
ихэд анхааран тэдэнд маш ихээр итгэл хүлээлгэдэг байсан нь тэрээр ямарваа ажлыг хүмүүст бүрэн хариуцуулж чаддаг байснаас
харагддаг. Жишээ нь: 1927 онд цахилгаан халаагч бүтээгдэхүүнүүдийн хэлтсийн менежерт Панасоникийн анхны индүүний үйлдвэрлэлт
болон борлуулалтыг бүрэн хариуцуулсан нь маш амжилттайгаар хэрэгжсэн байна. Энэхүү туршлагаас үүдэн Коносүкэ Мацушита хүмүүс
ямар нэгэн зүйлд бүрэн хариуцлага үүрснээр илүү үр дүнтэй ажиллаж авъяас чадвараа нээн дайчилдгийг ойлгожээ.
1950 онд Коносүкэ Мацушита барууны өндөр хөгжилтэй орнуудаас туршлага судлах зорилгоор 3 сарын аянд Америкийг зорьжээ. Тэрээр
тэнд очоод Япон болон Америкийн хооронд асар их зөрүү буйг харж тэднээс суралцах зүйл олон байгааг ойлгожээ. Коносүкэ хэдхэн сарын
дараа дахин Америк явж цаашлаад Европын орнуудаар аялж судалгаа хийсний эцэст Япондоо эргэн ирж барууны шинэлэг бодлогуудыг
Япон бодлоготой маш амжилттай хослуулж чадсан юм.
Коносүкэ Мацушита өөрийн амьдралын болон менежментийн философи, түүнчлэн хэрхэн нийгмийн хөгжил цэцэглэлтэнд хувь нэмэр
оруулах талаар олон ном бичиж хэвлүүлсэн нь Японд хамгийн эрэлттэй номнуудын тоонд зүй ёсоор ордог ба орчин үед Японоор
хязгаарлагдахгүй зарим барууны орнуудын бизнесийнхэн болон удирдлагынхны анхаарлыг татах болсон байна.
Коносүкэ Мацушита 1989 онд 94 насандаа өөд болсон ба энэхүү гунигт мэдээг дуулаад олон хүн эмгэнэл илэрхийлсний дотор тухайн үеийн
Америкийн ерөнхийлөгч асан Жорж Буш, Японы ерөнхий сайд асан Нобору Такэшита нар багтжээ.


“Чөлөөт оюун ухаан гэдэг нь амьдрал дээрх бүхий л боломжуудыг харж чадахуйц нээлттэй, хэзээ ч хэнээс ч юуг ч сурч чадахуйц
хичээнгүй, хэнийг ч уучилж чаддаг хүлцэнгүй, юмыг байгаагаар нь хүлээж авч чадах мэдрэмжтэй бөгөөд юмны мөн чанарыг шүүн
тунгааж чаддаг ухаалаг байхыг хэлнэ.”
:l2:
Коносүкэ Мацушита


Top
 Profile  
 
PostPosted: Nov.23.09 10:24 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9326
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Д.Ганхуяг

"Хуулийн дагуу явах нь хамгийн том өрсөлдөх чадвар" гэж "Бридж групп"-ыг үүсгэн байгуулагч Д.Ганхуяг ярьдаг. Хөлд орохоосоо л хурга ишигтэй хөөцөлдсөн малчин хүү Улаанбаатартай ч сайтар танилцаж амжилгүй "хөрөнгөтөн" гэгддэг Японд суралцахаар явж байхдаа өөрийг нь чухам ямар ертөнц угтах талаар өчүүхэн ч төсөөлөлгүй байсан гэдэг. Социализмаар хүмүүжсэн Улсын аварга малчин аав нь хотод сурахаар одсон хүүгээ гэнэтхэн милитарист гэгддэг Япон руу явахаар болсоныг сонсоод цочирдсон авч нэгэнт "хүчрэхгүй"-гээ ойлгоод "Болгоомжтой л яваарай" гэж хэлүүлэхээс өөрийг хийж чадсангүй. Хүү нь ч ааваасаа дутуугүй хашир байлаа. Хорь хүрчихсэн болохоор бас чиг Японы Элчин сайдын яамнаас өгсөн 25 долларыг зарчихвал буруудах байх даа хэмээн болгоомжилж байсан гэдэг.

Наритагийн нисэх онгоцны буудал дээр буугаад л бууз-ны жигнүүрт орсон юм шиг хәле нь цутгаж эхлэхэд "Энд яаж тэснэ дээ" гэж бодсон гэдэг. Хорин хэдэн жилийн тэртээх энә дүр зураг өнөөдөр үндсээрээ өөрчлөгдсөн. Социализмын үед "Говь" комбинатын инженерээр Японд бэлтгэгдсэн эдгээр хүмүүс яах аргагүй Монголын шилдэг боловеон хүчнүүд болж чадсан юм. Тэд зөвхөн өндәр мэргэшсэн инженерүүд болсон төдийгүй юм үзән нүд тайлж, бас зөв шударгаар хөдөлмөрлөхөд суралцеан байдаг. Тэгээд ч ид төлөвших насаа Японд өнгөрүүлеэн болохоор хүн болоод хуулийг хүндэтгэх, зах зээлд бизнесийг жинхэнэ утгаар нь явуулах зэрэгт сурәлцеан нь ойлгомжтой. Монгоп орон зах зээлийн эдийн засагт шилжихэд Д.Ганхуяг нөхдийнхөө хамт бизнес эрхлэхээр шийдэхдээ оюуны бизнесээр анхны менгән хуримтлалаа бий болгож байсән түүхтэй. Д.Ганхуяг хүнтэй нөхөрлөхдөө багагүй цаг хугацаа зарцуулдаг. Нэгэнт өөрийнх нь шалгуурт нийцэж гэмээнэ тэр насан туршдаа түншилж чаддаг. Энә нь яг л япон зан. Ийнхүү монгол малчны эвдрээгүй сэтгэлийг ажигч нарийн япончуудын болгоомжлолтой зангаар баяжуулсан Д.Ганхуягийн хүч хө-дөлмөр түүнийг Монголын шилдэг бизнесмэнүүдийн эгнээнд оруулж чаджэә. "Бридж групп"-ыг үүсгэн байгуулагч Ганхуяг 1963 оны 12-р сарын 14-нд Архангай аймгийн Цахир сумын нутагт нэртэй малчин Даваажавын гуравдахь хүү болон мэндэлжээ.

ТүүнийэцэгДаваажәвЮхүүхдээтэжээжөсгөхийнтулд борви бохисхийлгүй зүтгэсээр аймаг, Улсын аварга малчин болсон ажилсаг хүмүүн байв. Жилийн ихэнхид малаа оторлон адгуулсаар ийм амжилтад хүрснийг хүү нь дурсан ярих дуртай. Д.Ганхуяг ч бараг л мэдээ орсон цагаасаа мал хариулж эцэг, эхдээ тусласан бөгөөд 1-10-р ангидаә дотуур байранд суусан болохоор бие дааж амьдрах, шийдвэр гаргахад эртнээс бэлтгэгдсэн гэж хэлж болно. Түүнд амралт, чөлөөт цаг гарлаа гэхэд малаа л хариулна. Энә нь түүний хичээлд сөргөөр буе эергээр нөлөөлсөн нь хөдөлмөрийн хүмүүжил олсонтой холбоотой. Д.Ганхуяг 1971 онд Цахир сумын дунд сургуульд орсоноор "онц" сурлагатан болж бусдыгаа манлайлж эхлэжээ. Бас чиг "онц" сурдаг хэрнээ үе үе дэггүйтчихиэ. Мән спортоор хичээллэж байсан учраас бие бялдар нь ч уеийнхнээсээ илүү хөгжсөн байсныг багынх нь найзууд дурсан ярьдаг.

Д.Ганхуяг1981ондТариатсумын10-нжилийндундсур-гуулийг төгсч урәлдаант шалгалтанд ороод ЗХУ-ын (хуучин нэрээр) Одесса хотын Цэргийн дээд сургуулийн холбооны инженерийн ангид суралцах хуваарь авчээ. Зарим нэгэн осол, эндэгдэл хүний хувь заяаг гәйхалтайгаар өөрчлөх нь бий. Хойшоо цэргийн сургуульд явуулах залуусыг 45 хоног карантилдаг байлаа. Карантины баяр дээр барилдәж байсан Д.Ганхуяг гэдэг сонсогч гараа гэмтээснээр "Сургуульд явах боломжгүй" гэсэн дүгнэлтийгэмч нар гаргажээ. Боловсролын яамнаас түүнийг "Дараа жил сургуульдаа яв, эсвэл дахин уралдаәнт шалгалтанд оржболно" гэсэн муйхардуу шийдвэр сонсгоход дэргэд нь зөвлөх, бас дээгүүр доогуур хөөцөлдөх хүнгүй хөдөөх хүү ааваасаа л асуулгажээ. Үүнд нэг их цо-чирдож суйд болохгүйгээр аав нь "Нэг зориод бүтээгүй юм дэмий. Өөр сургуульд орохоо бод" гэж хэлүүлсэн гэдэг. Д.Ганхуяг ч аавынхаа үгнээс зөрж заавал гадаәдад сурнә гэж мэрийсэнгүй.

Дахин уралдаант шалгалтанд орсоноор өөрийнхөө сонирхдог физикийн ангийг сонгож УБДС-ийн оюутан болов. Тухайн үед япончууд "Говь" комбинатыг барьж өгсөнөөр мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж өгөхөөс өөр аргә байсангүй. Иймээс МУИС, УБДС-иудаас математик, физикийн хичээд сайн оюутнуудаас Японы их, дээд сургуульд сонгон шалгаруулж авах болсон байдаг. Манай боловсролын тогтолцоо 10 жил, Японых 12 жил байсан учраас их, дээд сургуулиудаас 2-3 оюутан Японд суралцуулах шийд гарсан аж. Японы ЭСЯ-аас математикийн шалгалт авчээ. Д.Ганхуягийн хувьд химийн инженерээр суралцах шийдийг дээрээс өгсөн учраас химийн хичээлээр нэмж шалгалт өгсөнөөр тэнцәж Япон явах болов.

Аав, ээж хоёр нь бага зэрэг дургүй байсан боловч ах, эгч нараараа ятгуупсаар зөвшөөрүүлж чаджээ. Ингээд МУИС дээр Укада гэдэг япон багшаар хәл заалгаж эхэллээ. Өмнөх жил нь очсон найман хүүхэд маш сайн сурч байгааг Укада багш нь сануулаад хэлээ зааж эхэлсэн бөгөөд хэр-хэн биеэ авч явах зэрэг олон зүйлд ганцхан сарын дотор суралцуулсан гэдэг. Япон руу явахын өмнөхөн Укада багш тэдэнд туе бүрт нь 25, 25 доллар өгчээ. Нэгэнт хөрөнгөтөн оронд явж суралцах нь тодорхой болсон хүүхдүүдэд холбогдох яамдуудаас үзэл суртлын таләар хүчтэйхэн санәмж өгчихсөн учраас бүр Японд очсон хойноо сая нэг үреэн гэдэг. Тухайн цагт насанд хүрэгеэд бүү хәл залуус ч гэсэн айдас түгшүүрт автдаг байсан нь мэдрәгдэж байгаа биз. Эндээс "14 хоногийн турш эх орондоо үйлдвэрләсэн хувцас өмсөх ёстой" гэж чиглэл өгсөн боловч Японд буугаад л халуун агаар өмнөөс үлээх нь тэр.

Тэр үе бол 1984 оны 4-р сар байлаа. Угтагсадын дотор нэгэн монгол эр байсан нь Японд хэлний болоөсролоо дээш-лүүлж байсан НАХ яамны хүн аж. Хаа очиж тэр хүн "Та нар наад хувцастайгаа барахгүй" гэж хэлсэнээр дагуулж яван тэтгэмж болган өгсөн 60 мянган иенээр шорт, футболк гээд халуунд таарахуйц хувцас авч өпнээ. Гял цал болсон ертөнц, бас буруу талдаа жолоотой мәшин, чийдэнгийн шил нь буруу эргэгдэж ордог гээд шал эсрэг орчинд очсон нь гайхал төрүүлсэн нь ойлгомжтой. Ингэж Токио хотын Гадаад хэлний дээд сургуулийн харъяа Япон хэлний сургуульд нэг жил суралцахаар болов.

Монголд байхдаа "Токиод агаар худалдаж авдаг. Үй олон ядуус нь хүчилтөрегч дутагдаад ирэхээр пидхийтэл унадаг" энә тэр гэсэн цуу яриа сонссон нь оргүй болох нь ойлгогдсон төдийгүй капиталист гэгдэх ертөнцийн жинхэнэ мән чанарыг таньж мэдрэв. Хэлний сургуульд сурах жил гурван сарын хугацаанд эх орон руу нь явуулсангүй. Ингэж хәл сурсанаар Киото хотын Политехникийн дээд сургуулийн хими-технологийн ангид орж нефтиэс будаг гаргах, утсаа будах зэрэг технологийн чиглэлээр суралцах болсон юм. Оюутнуудыг ЭСЯ-аас, бас нэгийг нөгөөгөөр нь хянуулдаг байсан учраас наймаа панз хийх боломжоор хомс. Ганц хоёр зурагт, хөгжим авч ирж зарсаныг эс тооцвол мөнгө олох ямар ч боломж олдсонгүй. Гэхдээ түүнд Наран улс их юм өгсөн нь ойлгомжтой. Үүнийг дэлгэрэнгүй нурших шаардлагагүй байх. 1989 онд хөгжингүй оронд боловсрол эзэмшсэн залуухан инженер Монголдоо ирж "Говь" ком-бинатад инженер-технологичоор ажилд орлоо. Японд ижил төстәй үйлдвэрүүдэд дадлагәжигчаар ажиллаж байсан болохоор гайхән цочирдоод байх шинэ зүйл байсангүй. Тун удалгүй хүслэн болсон зүрхэн дамжлага дээрээ очлоо. Саин бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн тулд чанартай утас ээрч, сайн будах хэрэгтэй. Гэхдээ гэмтээлгүйгэәр будна гэдэг ярвигтай асуудал. Уг цехдээ технологич инженерээр ажиллаж байгаад Ээрэх, будах үйлдвэрийн дарга болж дэвшлээ. Япон менежмент, ажиллах арга барилд суралцсан түүнд ажилчид буе хэвшмэл сэтгэлгээтэй, шинэлэг зүйлийг хүлээн авах чадваргүй хөшүүн хойрго дарга, удирдлагууд тээртэй санагддаг байсан гэнэ.

"Говь"-д ганц хоёрхон жил ажиллах хооронд л монополь хувийн хэвшлүүд үй олноороо төрж толгойтой болган наймаәнд хошуурлаа. Америкийн ардчилал, Японы әрх зүйт төрийн байгууллыг ихэд дэмждэг, аль эрт нүд тайлсан Д.Ганхуяг нөхдийнхөө хамт Ардчилсан холбооны салбарыг байгуулж даргадаа загнуулж бәйсан гэдәг. Шинэ нийгэм түүнд шинэ биш байсан нь ойлгомжтой. Тиим ч учраас тэр хувийн хэвшлийг сонгохоор шийджээ. "Говь" үйлдвэр нэ-гәнт технологийн дагуу хэвийн ажиллаж чадахаар болсон, тэгээд ч Японы ЭСЯ-аас олон төсөл хэрэгжүүлэхэд өндәр боловеролтой, хэлтэй хүн хайх болсон зэрэг нь ийм шийдвэр гаргахад нөлөөлөв. Уг шийдвэрийг гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйл нь хэзээ мөдгүй зогсчих гээд байсан 4-р цахилгаан станцыг хэвийн ажиллуулахад Японы төсөл нөлөөлөх байсан учраас орчуулагчаар явсан явдал байлаа.

"Говь"-ийн удирдлагууд "Дахиж орчуулганд явбал ажлаас чинь хална гэдгээ хэлсэн учраас хэсэг нь үлдэж, нөгөө хэсэг нь хувийн хэвшилд хүч сорихоор болов. Түүнтэй хамт хоёр найз нь гарахад гурван чухал инженерээ алдсан Товь"-ийн дарга нар орон сууцнуудыг нь хурааж авах нь тэр. Холхон алхахаар шийдсэн хүмүүст орох оронгүй боллоо гээд эргэж буцах санаа байсангүй. Харин ч байр хөлспөөд амьдрал ахуйгаа шийдэхийн тулд хоёргүй сэтгэлээр зүтгэ-хээр шийдсэн аж. Гурван нөхөр ч нэн тэргүүнд Японтой харь-цах нь тодорхой гэдгээ мэдэж байсан учраас хоёр улсын хооронд "гүүр" болъё гэсэн санаатайгаар "Бридж" гэсэн нэ-рийг компанидаа өгчээ. Тэдэнд Японд сурч байхад нь "Та Япон улсын хуулийг зөрчихгүй байх, та бусдад хүндрэл саад учруулахгүй байх ёстой" гэсэн зарчмуудыг суулгаж өгсөн нь бас нөлөөлснийг үгүйсгэх аргагүй.

Компани нь өөрийн технологи, өөрийн засаглалтай байх ёстой гэдгийг сайтар ухамсарлаж бәйлаә. Үүний тулд хүнээ ажилтай болгож, өөрсдийгөө хөгжүүлэх хэрэгтэй гэсэн нэгдмэл зорилготойгоор ажилдаа орцгоожээ. "Тахь ко" компанийн байранд хугархай хөлтэй шар ширээ тавьсанаар ажлаа эхлуүлж байсан гэдэг. "Бридж" компанийн анхны мөнгөн хуримтлал орчуулгын хөлснөөс бий болсон аж. Японд боловсрол эзэмшсэнийхээ хэрээр тэр үед Монголд хэрэгжиж байсан бүх төсөлд хуваагдан орчуулагчаар явдаг байснаасбусгахайзөөнганзагынхудалдаандгарсангүй. Мэр сэр япон хэлтэй хүмүүс өдрийн 20 доллараар орчуулганд явдаг байсныг "Бридж"-ийн гурав 1994 он гэхэд өдөрт 150 долларын хөлстэй болгон өсгөж чаджээ.

Тэд Дарханы хар темөрлөгийн үйлдвэр, 4-р цахилгаән станц, Багануурын уурхайд "Комацу"-гийн техник нийлүү-лэх гээд л олон арван төсөлд орчуулагчаар явж ажиллан, өөрөөр хэлбэл туе компанийн үндсэн чиглэл оюуны бизнес болж байв. Энә нь явцдаа иж бүрэн үйлчилгээ болж хөгжлөө. Ганцхан орчуулга хийх буе машин унаа, орон байраар хангадаг болсоноор цаашдаа танилын хүрээ өргөжиж, өөрсдеө хөгжихийн хэрээр зуучлалын үйл ажиллагәанд шилжеэн билээ. Харин эдийн засаг тодорхой түвшинд либералчилагдахын хэрээр ноолуурын бизнес рүү орохоор шийджээ. Ноолуурын бизнес нь "Бридж"-ийнхэний мэдэхгүй зүйл биш гэдэг нь ойлгомжтой. Хагас боловеруулсан ноолуурыг япончууд сонирхож байсан учраас Товь"-ийн удирдлагуудтай угаалгахаар тохиролцож 1995 онд ноолуурын бизнес рүү оров. Мэдээж хэрэг ноолуур бэлдэхэд санхүүгийн ихээхэн хэмжээний эх үүсвэр шаардагдана. Монголын арилжааны банкуудын хүү сардаа хориос дээш хувиар яригдаж бәйсан учраас Японд цуг сурч байсан нөхдөөсөө тусламж хүсчээ.
Япон найзууд нь ч үг дуугүй тусалсанаар банкнаас жилийн долоон хувийн хүүтэй хоёр сая долларын зээл өөрсдөө өмнөөс нь баталгаа гаргаж олж өгсөн нь бизнесээ амжилттай явуулахад үнэтэй хувь нэмэр болсон аж. Мэдээж хэрэг ноолуурын бизнесээсээ өндәр ашиг олж чадсан. Үүнийхээ үр дүнд бизнесийн бусад сәлбарууд руу хөрөнгө оруулах санхүүгийн эх үүсвэртэй болж чадсан байна.

Эхний ээлжинд хөгжиж буй орны хувьд барилгын салбар ирээдүйтэй гэж мздэрлээ. Гэхдээ юу юуны туханд хүрэлгүй хотын мәрт мөнгө хаяж газар аваад болсон, болоогүй юм босгохыг завдсангүй. Тэд хөгжингүй орон гэг-дэх Японы стандартад нийцсэн барилга босгохыг хүсч байлаа. Ийм ч учраас 40-өөд жилийн туршлагатай япон хүнтэй хамтрахаар шийджээ. Тэд ашгаас илүү итгэлийг бий болгохыг зорьсон юм. Ингэж 1996 онд "Впс!де сопз1шйюп" компани бий боллоо. Туе компани нь голдуу Японы хөрөнгө оруулалттай болон тусламжийн барилга боегох тендерт оролцон гүйцэтгэгчээр ажилладаг.

Энә нь нөгөө л итгэл бас чанар нь өндәр түвшинд байгаа гэдгийг харуулаад байгаа юм. Ийм ч учраас Замын-Үүдэд гүйцэтгэгчээр, мән Япон улсын ЭСЯ-ны шинэ байрыг боегоходтуслан гүйцэтгэгчээр оролцон, Нарны зам.Мобиком болон өөрийн компанийн офис, Японы тусламжаар босч буй дунд сургуулиудын гоёмсог өргөтгәл зэрэг олон арван барилгә, байгууламжийг чанарын өндәр түвшинд гүйцэтгэж чаджээ. Д.Ганхуяг өөрийн компаниуддаа япон хүнийг ажиллуулах сонирхолтой байдаг нь япон менежментийг хэрэгжүүлеэнээр бизнес жинхэнэ гольдролоороо явна гэж тооцоолсоных болов уу. Мән барилгын компанитай зэрэгцээд "утаагүй бизнес" гэгддэг аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах санаа төрсен гэдэг.

Гэхдээ Д.Ганхуяг хээр хэдэн гэр барьчихаад жуулчны бааз гэж нэрийдэхийг хүссэнгүй. Монголд цөөнгүй байдаг халуун рашааныг түшиглэн баазаә байгуулбал жуулчдыг татаж чадна гэж тооцоолсноор Архангайн Цэнхэр суман дахь халуун рашааныг түшиглэн эмчилгээ, сувиллын газар байгуулжээ. Мән өөр олон халуун рашааныг түшиглэж баазаа байгуулсан аж. Аялал жуулчлалын "Жигүүр" компанийг нь япон менәжер удирддаг. Зочид нь ч дандаа япончууд. Анхлан 50-60 хүн ирж байсан бол дунд нь бәс буе шалтгааны улмаас тасалдсаныг эс тооцвол өдгөө жилдээ 1000-аад жуулчин авчихдаг болсон нь өндәр үзүүлэлт юм.

Мән түүний сэтгэлд Япон болон Европын брэнд бү-тээгдэхүүнийг борлууләх супермаркетын сүлжээ бүхий цогц үйлчилгээг нэвтрүүлэх санаа төрсен юм. Энә салбар өрсөлдөөнтэй, эмзэг гэдгийг мэдэж байсан авч менежмент болон үйлчилгээг нь япон хэв маягт ойртуулж, өөрийн улсын онцлогт тааруулсанаар оршин тогтнож чадна гэж тоо-цоолсон нь алдсангүй. Тиймээс сүлжээ дэлгүүрийнхээ тоог нэмэгдүүлеэн авч зургаагаас хэтрүүлэхгүй байх зарчмыг барьжбайна.Ернь"Бридж"-ийнудирдлагуудлЯпондсургууль тегесен болохоос буе ажилтнууд нь Монголд боловерол эзэмшсэн байгаа. Тэгэхээр хүнээ сургах шаардлага гарна гэсэн үг. Энә ч утгаараа тодорхой цаг хугацааны шалгуурыг давсан ажилтнууд нь Японд очиж мэргэжил дээшлүүлдэг аж. "Бридж"-ийн гурвыг Товь"-гүйгээр төсөөлөхөд бэрх. Тиймдәэ ч хөрөнгийн зах зээл дээрээс туе компанийн 12 хувийг цуглуулж дөнгөсөн аж. Дашрамд сонирхуулахад "Бридж групп" сүүлдээ хоёр хөрөнгө оруулагч нэмсэний нэг нь Говь"-ийн захирал Ц.Сэдваанчиг байдаг.

Тэр ч мән Японд сургууль төгссөн нэгэн. Бэлтгэсэн ноолуураа "Говь"-д угаалгаж, бәс эцсийн бүтәэгдәхүүн үйлдвэрлүүлсэнээр зах зээл дээр борлуулдаг аж. Зөвхөн цамц л гэхэд гурван сая долларын борлуулалт хийдэг гээд бодохоор "Бридж"-ийнхэн әшигтай ажилладгаас гадна ухаан заржчадаж байна гэсэнүг. Мән махбэлтгэлдхөрөнгөоруулж, Эрдэнэт дахь махны үйлдвэрээс хувь эзэмшдэг. Махаа Орос руу экспортлохоос гадна Япон руу өлөн гэдэс, үхрийн хәл, гүүний эхэс гаргаж байнә. Монголчуудын дунд элэг өвчлөх нь түгээмэл байгаагийн улмаас "Свирусыг эмчлэх эмийг чихэрөвснөөсгаргәжайахаартөсөлхэрэгжүүлж, Бәянхонгор аймагттариалалт явуулж байна. Энә нь амжилтад хүрсэнэәр "М1порһадеп-Е" гэдэг эм бэлдмэл гаргәж авчээ.

Монголчууддаа япон ахуйг сонирхуулах, цаашләад жуулчдад зориулж япон хоолны гәзар бүхий ажил хэрэгч хү-мүүсийн уулзалтыг зохион байгууләх үүднээс клуб байгуулан үйл ажилләгаа явуулж байна. Бас тавилгын болоод шахмал түлшний үйлдвэртэй. Ер нь өнгөрсөн хугацаанд "Бридж" -ийнхән шинэ шина салбаруудад хөрөнгө оруулж, өчүүхэн ч амсхийлгүй ажилласан билээ. Мән группын харъяа худал-дааны компани нь "Бриджстоун" дугуй, "Сузуки" машинаас әхлэәд Япон болон дэлхийн нэртэй брэндүүдийн албан ёсны борлуулагч юм. Тэр нэг л зүйлд ихээхэн санаа зовниж явдаг. Энә нь хоёр хөрштэйгээ ижил тэгш эрхтэй чөлөөт худалдааг хийж чадахгүй байгаа явдал юм. Нэг дарга очоод л нэг орд газраа "бэлэглэдэг" явдлыг таслан зогсоож, харилцан ашигтай гэрээ, хэлэлцээрийг батламжлахгүй бол эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа юм.

Ингэснээргуравдагчорнуудтайхамтранажиллажчадна гэж үзэж байна. Мән хоёр хөрш маань Дэлхийн худалдааны байгууллагад элсчихвэл ижил тэгш эрхтэй худалдааг хийхэд дөхөм болно гэж Д.Ганхуяг ярьдаг. Энә ч утгаараа өмнөд хөрштэй худалдәа хийхийг сүүлийн үед илүүтэй сонирхож, барилгын материалын болоод замын ажилд хамтарсан компани байгуулах талаар гэрээ, хэлцлүүдээ хийж эхэлжээ. Д.Ганхуяг нь дотоодын зах зээл дээр ажиллахаас гадна экспортын бүтәэгдәхүүн үйлдвэрлэвэл компани төдийгүй улс орны эдийн засаг өенә гэж үзээд монгол сүүг Европын холбоо руу гаргахаәр Францтай хамтран ажиллах замыг сонгожээ. Тэр 1995 онд Америкт суралцахаар явәад ир-тэл хөрөнгийн зах зээл дээрх хувьчпал бараг л "дуусах" тийшээгээ хандчихсан байсан аж. Гэвч Товь"-иос гадна "Монгол шуудан транс" компанийн хувьцааг авч, уналтыг нь зогеоон үйл ажиллагааг нь сэргээж чаджээ.

Д.Ганхуяг бизнесмэн хүнийг баялаг бүтээгч гэж ойл-годог. Тиим ч учраас элдэв бохир зүйлд хутгалдахгүй байх, өндәр чанартәйгаар тасралтгүй ажиллах механизмтай л болох зарчмыг баримталж явдаг гэнэ. Д.Ганхуяг нь "Бридж" компанийг босоо тогтолцоогоор буе хамтын удирдлагын зарчмаар ажиллуулахыг гол болгодог. Ингэснээр эцсийн шийдвэр хувь нийлүүлэгчдийн хурлаас гардаг аж. 780 ажилтан, ажиллагсадтай энә нүсэр "айл" улсад 10 гаруй тэрбум төгрөгний татвар төлсөн нь чамлах үзүүлэлт биш. Учир нь тэд архи, тамхи, алт, зэсний алиныг нь ч арилжаалдаггүй.

Д.Ганхуягтай монгол хүн харьцахад бэрхшээлтэй зүйл бий. Тэр ид төлөвших насаа Японд өнгөрөөсөн учраас аливаа зүйлд хэт няхуур хандаж, судлаж үздэг "дутагдалтай". Мән япон хүмүүжил нь өндәр ашиг олох бизнест оруулахгүй "тээг" болсон гээд бичээд байвал их юм бий. Хөдөөх малны хотноос хөгжингүй Японд суралцсан, орон байрнаасаа хөөгдөхийг үл әжран зорьсондоо хүрч чадсан гээд туулсан амьдрал нь үлгэр шиг энә эр зөв явахыг л өөрөөсөө, өрөөлөөс шаарддаг. Тиймээс Д.Ганхуягт нууц гэж үгүй.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Dec.08.09 1:08 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Nov.19.05 4:03 pm
Posts: 2166
Location: Урьдаас мэд.Угтаж бэлд.Тэсч үлд!
"Dell" брэндийн эцэг домогт Майкал Делл
Image
“Делл Компьютер Корп.” компанийг vvсгэн байгуулагч, эзэн тэрбээр 1965 оны хоёрдугаар сарын 23-нд АНУ-ын Техас мужийн Хьюстон хотод тєржээ.
Тvvний хєрєнгє ойролцоогоор 21.5 тэрбум доллартай тэнцэнэ.
Бага насны тvvх
Арван хоёр настайдаа шуудангийн марк цуглуулж эхлээд тэрбээр мєнгєний эх vvсвэртэй болохын тулд ойролцоох хятад хоолны газарт хоол хvргэгчээр ажилд орсон байна. Марк єдєр ирэх тусам vнэд орж байгааг ном сэтгvvлээс уншиж олж мэджээ. Тухайн vед уг нутгийн эдийн засаг цэцэглэн хєгжиж байсан учир марк цуглуулагчид идэвхжсэн байжээ. Маркны vнэ цаашид єснє гэсэн дvгнэлтэнд хvрсэн бєгєєд энэхvv боломжийг тэрээр алдахыг хvссэнгvй. Майкл ихэнхдээ маркийг дуудлага худалдаа дээрээс авдаг байлаа.
Маркны худалдааг зохион байгуулагчид vйлчилгээнийхээ хєлсєнд нэлээд мєнгє авдаг байсан байна. Тэдэнд мєнгє тєлж байхын оронд єєрийн худалдааг зохион байгуулах нь зvйтэй гэж Майкл бодов. Тvvний урьдчилсан таамгаар бол маркны vнэ цаашид ч єснє, худалдан авагчдын тоо буурахгvй гэдэг нь ойлгомжтой байлаа.Vvнийг бий болгосноор тэрээр худалдаанаас комиссын мєнгє авахаас гадна єєрийн амьдрал дахь хамгийн анхны тєслийг хэрэгжvvлж эхэлжээ. Бичгийн машинаар 12 хуудас бvхий танилцуулга цохин бэлэн болгоод орон нутгийн сэтгvvлд “Деллийн маркууд” гарчигтай зарлал єгсєн нь удалгvй 2000 доллар олсон байна.
Сургуулийн ахлах ангидаа хотын “Хьюстон Пост” сонины захиалгын хуудсыг борлуулснаар мєнгєтэй болохоор шийдсэн аж. Майкл юу хийх ёстойгоо мэдэж байлаа. Хамгийн тvрvvнд захиалагч болох магадлал бvхий хvмvvсийн нэрсийг жагсааж хvн бvрт 2 долоо хоног vнэгvй сонин захиалах эрх олгосон захидал явуулав. Уг ажлаас Делл хvv 18.000 долларын ашиг олж тухайн vед Америкт ховор байсан BMW машиныг худалдан авч унасан гэдэг.
Амжилтанд хvрэх замнал
Майкл компьютерийн сэдэвтэй сэтгvvл тогтмол уншдаг байсны дээр хамгийн сvvлийн vеийн “Apple II” компьютерийг худалдан авахын тулд мєнгє цуглуулах болов. Харин эцэг, эх нь тєрсєн єдрєєр нь уг компьютерийг бэлэглэхэд тэр даруй нэг бvрчлэн задалсан нь эцгийнх нь уурыг маш их хvргэж байсан юм. Харин Майклд бол зєвхєн яаж ажилдагийг мэдэх нь чухал байлаа. Удалгvй єєрийн компьютерийн мэдлэг дээрээ тулгуурлан компьютерийн гол болон бvрэлдэхvvн хэсгvvд болох ой санамжийн микросхем, монитор зэрэг эд ангиудыг сольж туршилт хийсэн нь амжилттай болжээ. Туршилтын дvнд мэндэлсэн “компьютерийг” Майкл маш ашигтай борлуулсан бєгєєд олсон мєнгєєрєє єєр олон эд анги худалдан авч, дахин стандартын бус компьютерийг олон тоогоор зарснаар тооцоолон бодох техник зардаг дэлгvvрvvдтэй ширvvн єрсєлдєєн хийхээ залуу бизнесч ухаарав.
1983 онд Делл Остин хотын Техасын Их сургуульд элсэн оров тvvний эцэг эх нь эмч болно гэдэгт нь найдаж байжээ. Гэвч компьютер бvтээх хvсэл эрмэлзэлдээ бvрэн автсан байсан тул удалгvй 1-р курстээ сургуулиа орхисон байна. Бусад томоохон компьютерийн компаниуд зах зээлд єндєр vнээр компьютерээ борлуулж байсан нь Майклд харьцангуй санагдсан бєгєєд “Компьютерийн зах зээл ямар ч vр ашиггvй байсныг би ухаарсан. Тvvний бvтээсэн vнэнээс борлуулалтын vнэ хамаагvй єндєр байв. Дээр нь сервис vйлчилгээ нь тун тааруу байсан юм.
Тvvний бvтээсэн компьютерийн vнэ 600 доллар хvрэх ч vгvй байхад хvмvvс персонал компьютерийг 3000 доллараар худалдан авч байхыг би харсан. “IBM” л гэхэд эдгээр ангиудын дийлэнхийг бусад vйлдвэрлэгчдээс худалдан авч vйлдвэрлээд нэг компьютерийг тvгээгч нартаа 2000 доллараар худалдаж байсан” хэмээн Майкл єгvvлжээ. Харин тvvнийг тvгээгч нар нь нэг бvрийг 3000 доллараар худалдаж ашиг олж байжээ.
Эцсийн хэрэглэгч нарт тvгээгчийг алгасан vйлдвэрлэгчээс шууд нийлvvлэх санаа тvvний толгойд орж иржээ. Майкл тvгээгч нараас агуулахад нь байгаа илvvдэл эд ангиудыг худалдан авч оюутны дотуур байрны єрєєндєє бэлэн машин угсарч эхэлсэн ажээ. Эхэн vедээ тэрээр хєрш оюутнуудад худалддаг байсан бол удалгvй сонинд зар єгсєн байна. Тэрбээр “хэрэглэгчдэд зориулагдсан” компьютеруудаа зах зээлийн vнээс 15 хувийн хямдаар санал болгож байв.
Тєдєлгvй Делл компьютеруудаа бизнесчvvд, хувиараа эмчлэгч эмч нарт болон хууль зvйн товчоонуудад амжилттай борлуулж эхэлжээ. Нэг сарын борлуулалтын хэмжээ 25.000 орчим доллар байв.
Дєнгєж 19-хєн настай байхдаа тэрээр 1984 оны 5 дугаар сарын 3-нд “Делл Компьютер Корп.”-ыг vvсгэн байгуулжээ. Делл урьдын адилаар “IBM” персонал компьютерийн суурин дээр ажиллаж тэдгээрийг тухайн цагт эрэлттэй байсан эд ангиудаар шинэчилж байв.
Майкл хотод нь байх “Интел” корпорацийн салбарт хандан тухайн цагтаа хамгийн хvчин чадал сайтай байсан 286 процессорын суурин дээр персонал компьютер угсрах чадвартай хvнээр 10 хоногийн 2000 долларын хєлстэйгээр заалгуулсан байна. Ингэж 1985 онд анхны “Делл” загварын персонал компьютер бий болсон тvvхтэй.
“Делл” сард мянган компьютер борлуулан шинэ ажилтнуудаар эгнээгээ нэгтгэж байлаа. Харин сэлбэг хэрэгслийн хувьд урьдын адил захиалж байсан юм. Шинэ компанийн ашиг орлого зогсоо зайгvй єсч эхлэв. Тvvний зарчмууд тухайн vедээ хувьсгал байлаа.
Нэгдvгээрт, бусад vйлдвэрлэгч нарыг бодвол Делл єєрийн худалдан авагчдад мєнгийг нь буцаан олгох баталгаа єгєх болов. Хоёрдугаарт, эрт орой хэзээ нэгэн цагт компьютер нь эвдэрч магадгvй гэж бодоод эвдэрсэн даруйд засах vйлчилгээ хийж єгєхєєс гадна мэргэжлийн хvний зєвлєгєєг утсаар 24 цагийн туршид авах боломжийг нээж єгсєн байна.
“Делл Компьютер Корп.” нь АНУ-ын №1 компьютерийн компани бєгєєд дэлхийд 2-рт ордог.
Тус компанийн интернэт сайтаар єдєрт 50 сая орчим компьютер борлогддог байна. “Делл” дэлхийн персонал компьютерийн 5.3 хувийг хангаж байгаа бєгєєд дэлхийн 40 орчим улсад тєлєєлєгчийн газартай аж. Тэрээр 1989 оны 10 дугаар сард Сюзан Лиебермантай гэр бvл болж, тєрєлх нутаг Остин хотноо 4 хvvхдийн хамтаар энх тунх аж тєрєн суудаг юм байна.

Эх сурвалж: http://www.zaluu-marketer.blogspot.com/

_________________
Амьдрал бол тэмцэл!


Top
 Profile  
 
PostPosted: Jul.24.10 6:45 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 5:22 pm
Posts: 8956
Мөрөөдөл биелдэг


Та бидний сайн мэдэх алдартай Диснейлэнд парк 1955 оны долдугаар сарын 17-нд АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотоос өмнөд хэсэгт оршин Анахайм гэдэг багахан хотод анх нээгджээ.
Хүүхдүүдэд болон тэдний эцэг, эхчүүдэд зориулсан гайхамшигтай паркийн нээлтийн тансаг ёслолын ажиллагааг Америкийн хүүхэлдэйн киноны хаан, азтай бизнесмэн Уолт Дисней хөтлөн явуулсан байна. Энэ үйл ажиллагааг телевизийн Эй-би-си сувгаар АНУ-ын ирээдүйн Ерөнхийлөгч, жүжигчин Рональд Рейган шууд дамжуулж байжээ.
Охинтойгоо паркаар зугаалж явах үед хүүхдүүдийг зугаацуулах парк байгуулах санаа Диснейд төржээ. Морин тойруулга дээр тоглох охиноо ажиглан суух үедээ хүүхдүүд эцэг эхийнхээ хамт цагийг зугаатай өнгөрүүлэн амрах газрын тухай боджээ. Ингээд Дисней ийм газрыг өөрөө байгуулахаар шийдсэн байна. Гэвч түүхчдийн ярьснаар, дэлхийн хоёрдугаар дайн түүнд бодлоо биелүүлэх боломж олгоогүй аж. 1954 онд Анахаймын 32 га талбай бүхий жүржийн шугуйд Диснейлэндийн барилгын ажлыг эхлүүлжээ.
Паркын төсөл болон барилгын ажлыг Уолт Дисней өөрөө удирдан явуулсан байна. Тэр бүх насны хүмүүс өөрийгөө хүүхэд мэт мэдрэх тийм газар байгуулахыг хүсчээ.
“The Walt Disney Company” компани анхны Диснейлэндийг байгуулахад 17 сая доллар зарцуулсан байна. Гэвч тун удалгүй зарлагаа арав нугалан олжээ.
Уолт Диснейн нандин мөрөөдөл 1955 оны долдугаар сарын 17-нд биелж, “Disneyland Resort” парк зочдынхоо өмнө анх удаа хаалгаа нээв. Паркийг байгуулахад Дисней бүх зүрх сэтгэлээ зориулжээ. Зураачийн уран сэтгэмж, паркийг бүтээн босгогчдын урам зориг Микки-Маус болон түүний найзуудын амьдран суудаг хүүхэлдэйн кино, үлгэрийн шидэт ертөнцийг бий болгов. Диснейлэнд аль ч парктай адилгүй цоо шинэ парк болсон байв. Уолт Диснейн хүүхэлдэйн киноны шидэт хаант улсыг янз бүрийн төрхтөйгөөр байгуулж, ширэнгэн ой дундуур аялах, сүнстэй учрах, эсвэл далайд шумбагч завиар аялах, тэрчлэн сэдэвчилсэн төлөвлөгөөгөөр сонирхолтой зугаалга хийх зэрэг зочдын сэтгэлд хоногших шинэ шинэ зүйлийг сэджээ. Ингэхдээ аюулгүй байдал, эелдэг харьцаа, цэвэр цэмцгэр байдалд онцгой анхаарал хандуулсан байна.
Анхандаа 16 ширхэг үзүүлбэртэй байжээ. Орох тасалбарын үнэ 1 доллар байсан байна. Одоогийнхтой адил зочдыг Микки-Маус, Цасангоо, Нойрсож буй гүнж угтан авдаг байсан бөгөөд сүүлд Пиноккио, Винни-Пух нар нэгджээ.
Диснейлэнд АНУ-ын иргэдийн гэр бүлээрээ амрах газраар маш хурдан болсон байна. Тийм ч учраас Диснейлэндийн албан ёсны нэр нь манай гарагийн хамгийн аз жаргалтай газар юм. Зочдыг Уолт Диснейн “Энэхүү аз жаргалтай газар ирсэн хүн бүр тавтай морилно уу! Диснейлэнд бол та нарын ертөнц. Энд хижээл насныхан хүүхэд насандаа эргэж очно, идэр насныхан ирээдүй рүүгээ тэмүүлэх хүсэл эрмэлзэл төрүүлнэ” гэсэн үг угтдаг.
Орчин үеийн Диснейлэнд өргөжиж , ойролцоогоор 200 га талбай эзэлдэг. Парк гурван бүст хуваагддаг байна. Эхний бүс нь Диснейлэнд парк бөгөөд түүний бэлгэ тэмдэг нь Нойрсож буй гүнжийн гайхалтай цамхаг юм. Хоёрдугаар бүс нь 2001 онд нээгдсэн, Алтан муж улсын түүх, соёлд зориулсан “Disney’s California Adventure Park” парк орно. Түүний бэлгэ тэмдэг нь Калифорнийн онгон байгалийн бэлгэдэл болсон гризли баавгайн дүрс бүхий “Grizzly Peak” хэмээх хиймэл уул ажээ. Энэ парктай нэгэн зэрэг нээгдсэн гурав дахь бүс бол “Downtown Disney” цогцолбор юм. Энд олны анхаарлыг татах олон сонирхолтой үзүүлбэр, театр, 12 танхим бүхий кинотеатр, дэлгүүр, зоогийн газар, баар болон тоглоомын газар байдаг.
Диснейлэндийг байгуулагдсанаас хойш 500 сая хүн тухайлбал, хатан хааны гэр бүлийн гишүүд, олон орны Төрийн тэргүүд зочилжээ.
Диснейн паркийн сүлжээ хүрээгээ тэлж, АНУ-ын Анахайм хот дахь анхны Диснейлэндээс гадна Флорида муж улсад Диснейуорлд, Францын Парис хотноо Евро-Диснейлэнд, Японы Токио хотод болон Хятадын Хонконгт байдаг...


Top
 Profile  
 
PostPosted: Jul.25.10 1:20 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 5:22 pm
Posts: 8956
Цэвэрлэв...


Top
 Profile  
 
PostPosted: Jul.25.10 2:02 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 3:14 pm
Posts: 5831
Асрамжийн газар өссөн тэрбумтан Роман Абрамовичийн талаар энд оруулаагүй бгаа нь хачирхалтай санагдав...

Image

Роман Абрамович
Тєрийн хянан шалгах хорооноос Чукот-кийг дампууралд хvргэсэн хийгээд санхvvгийн хууль бус ажиллагаа явуулсан хэрэгт Абрамовичийг буруутган гаргасан тайланд дvн шинжилгээ хийсэн олонх ажиглагчид Роман Абрамовичийг Ходорковский, vгvй ядаж л Бере-зовскийн нэгэн адил хувь заяа хvлээж байгааг онцлон тэмдэглэжээ. Гэвч супер олигарх эрийн дайснуудын энэхvv найдлага муугаар бодоход ямар ч vндэслэлгvй аж. Абрамовичийн оргилд гарах замнал нь бvр 1995 оноос эхэлжээ. Тэр vед Березовский «Сибнефть» компанийн нэрийн дор олонд нэртэй болсон Омскийн нефть боловсруулах vйлдвэр, «Ноябрьскнефтегаз»-ыг хувьчлахаар завдаж байлаа. Чухам энэ л vед Березовскийтэй vерхэж байсан Гайдарын Засгийн газрын vеийн нэгэн сайд асан Роман Абрамовичийг тvvнтэй танилцуулжээ. Эхэн vедээ Березовский залуухан ивээн тэтгvvлэгчид ихэд сэтгэл хангалуун байв. Vнэхээр Абрамович дээд зэргийн vр ашигтай ажилладаг, уян хатан, шударга даруу зантай нэгэн байлаа.

Тєдєлгvй Березовский Абрамовичид туйлын хариуцлагатай даалгаврыг vvрэг болгов. Энэ нь ерєнхийлєгчийн охин Татьяна Дьяченко болон ирээдvйн Кремлийн захиргааны тэргvvн Валентин Юмашев нартай холбоо тогтоох явдал байлаа. Роман Аркадьевич санасныг бодвол маш тvргэн хугацаанд Валентин Юма-шевын ойр дотны анд нь болж чаджээ. Кремльд ажиллаж байсан нэгэн ажилтны яриагаар бол Абрамович, Юмашев нар нэгэн зуслангийн байшинд хэдэн сараар хамтдаа амьдарсны дараа тэдний нєхєрлєл ер бусын хурдацтайгаар хєгжиж эхэлжээ. 1998 оны намар Абрамович Ельцины гэр бvлийн гол ойр дотны хvн болох хувиараа Березовскийг орлож эхлэв. Абрамович урьдын адил даруу, шударга явдлыг илтгэж олны нvдэнд ил гарах дургvй байлаа. Бvр улс тєрийн ихэнх хашир туршлагатай сэтгvvлчид ч Оросын улс тєрд ийм нэртэй гарамгай зvтгэлтэн байдаг хэмээн сэжиглээгvй юм.

Харин Британийн олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд єдєр болгон шахуу Саратовын хvvхдийн асрамжийи газрын хумvvжигч асан Роман Абрамовичийн олны чихийг дэлдийлгэсэн гаж шопинг-тєлєвлєгєєний талаар дуулиант материалуудыг нийтлэх болжээ. Тухайлбал, эдvгээ хєл бємбєгийн «Челси» багийн эзэн агуу том эдлэн «Юстон Нестон»-ыг 90 сая доллараар худалдаж авах боломжийн талаар хэлэлцэж байна. 54 єрєє бvхий энэ харшийг 470 жилийн турш гvн Хескетийн язгууртан гэр бvл эзэмшиж иржээ. Гэвч Оросоос ялгаатай нь будант Альбионд хичнээн их хэмжээний мєнгєтэй байсан ч улс тєрийн элитэд эзлэх тогтвортой байр суурийг баталгаатай болгож чадахгуй юм.Абрамович Орос улсаас єчнєєн эvйл авсан ч бараг юу ч єгєєгvй юм. Vvнтэй санал нийлэхгvй газар орон байж таараа. Энэ бол Чукотка. Чукоткэд Абрамович vлэмж их санхvvгийн хєрєнгийг оруулаад олон жил болж байгаа юм, Абрамовичийн амьдралд гурван эмэгтэй байсан юм. Тэрбээр бvгдийг нь vнэн сэтгэлээсээ хайрласан.

Олигархийн одоогийн эхнэр /охин нэр нь Маландина/ нь «Шереметьево» нисэх онгоцны буудалд онгоцны vйлчлэгч байжээ. Ирина Маландина тийм ч хангалуун бус гэр бvлд єсч торнижээ. /Эцэг нь Шинэ Арбат дахь нэгэн зоогийн газар зєєгч хийж байгаад болгоомжгvйгээсээ болж ухсан нvхэнд унан нас баржээ/. Гэвч авга эгч нь бvсгvйг нэр хvндтэй ажилд оруулж єгєв. Наяад оны сvvлээр Абрамович vе vе ХБНГУ руу нисдэг байжээ. Ингээд 1991 онд тэд хуримлав. Эхнэр нь тvунд таван хєєрхєн хvухэд тєрvулж єгсєн аж. /гурван охин, хоёр хvv/ Ирина Маладинагаас ємнє Абрамович Ольга Лысоватай ханилж байлаа. Тэд анх Ухтад танилцсан байна. Тэд 1987 онд гэрлээд Москвад шилжин иржээ. Чухам ємнє нь намын зvтгэлтэн байсан эхнэрийнх нь эцэг, эх Абрамовичид хvvхдийн тоглоом vйлдвэрлэдэг хоршоолол байгуулахад нь тусалжээ.

Эдvгээ Ольга Москвагийн Марьинад оршин суудаг аж. Тэрээр Авраам Руссогийн найрал хєгжмийн хєгжимчинтэй ханилсан байна. Дам ярианаас сонсох ахул Абрамович анхны хайрт Вика Забровскаягээс єшєє авахын тулд Ольгатай гэрлэсэн ажээ. Ольга, Абрамович нар Ухтад хамтдаа суралцаж байсан байна. Анх танилцахдаа Абрамович 17 настай байсан бол урт хєлтэй, шаргал vстэй царайлаг бvсгvй Забровская арван наймтай байжээ.«Челси»-гийн ирээдvйн эзэн дунд боловсролынхоо аттестатыг ядах юмгvй авсан бол дээд боловсролын диплом авах гэж нэлээд мэрийгээд чадаагvй гэдэг. Єєрийн анкетандаа нефть хєл бємбєгийн магнат маань Губкины нэрэмжит Нефть-хийн их сургуулийг тєгссєн хэмээн бичдэг байна.

«Би Их сургууль тєгсєгчдийн холбооны Ерєнхий захирлын хувьд хэлэхэд тэр /Абрамович/ сургуулиа тєгсєєгvй!» хэмээн алдарт «Керосинка»-н сургалт хариуцсан ректор Виктор Соломонович Шейнбаум эрс vгvйсгэсэн юм. Зарим нэг намтар судлаачид ирээдvйн хєрєнгєтєн маань Москвагийн их сургуулийн шалгалтанд уначихаад эх орондоо эргэн ирж Ухта дахь «аж vйлдвэрийн дээд сургууль» гээчид хvчээр орсон аж.Ухтагийн Техникийн их сургуулийн нэгэн ажилтан гадаадын сурвалжлагчдын хvсэлтээр «Абрамовичийн хэргийг» судалж vзсэн ажээ. Тэгэхлээр Роман оюутан байсан уу? «Архивт ийм баримт байхгvй байна» хэмээн ажилтан бvсгvй тэднийг гонсойлгов. «Учир нь бvх тєгсєгчдийн талаарх мэдээллvvдийг мужийн архивт шилжvvлдэг юм л даа. Тэнд дипломнуудын хуулбарууд хадгалаастай бий. Абрамович бол манай сургуулийг тєгсєєгvй гэж би зуун хувь хэлж чадна.

Тэр vед ч Ухтагийн аж vйлдвэрийн дээд сургууль гэж нэрлэгддэггvй байсан. Тиймээс тэр диплом аваагvй. Яахав, оюутан байсан байж болно. Гэхдээ тvр зууртаа. Би л тийм оюутныг санахгvй байна» гэлээ. Бусад эх сурвалжаас vзвэл Абрамович Авто замын, эсвэл Авто-механикийн дээд сургуульд шинжлэх ухааны зах зухаас мэрж байсан байж болох талтай. Гэвч оюутан Абрамовичийн хувийн хэрэг тэдний алинд нь ч vгvй ажээ. Хєрєнгєтєнд дипломоо гардуулсан гэдгээ vгvйсгэхгvй байгаа цорын ганц сургалтын газар бол Москвагийн Хуулийн академи бєлгєе. Энэ академи нь 90-ээд оны эхэн vед байгуулагдсан бєгєєд тухайн цаг vедээ боловсролдоо санаа тавиагvй, мэргэжлзэрээ гvнзгийрч сураагvй тєрийн албан тушаалтнуудын дунд их алдартай болжээ.«Бид дээд боловсролыг гvйцэд эзэмшээгvй элсэгчдийг бvртгэдэг.

Гэхдээ суралцагч их, дээд сургуульд дор хаяж хоёр жил сурсан байх ёстой. Абрамович гvйцэд дvvргээгvй дээд боловсролтой байсан. Тэрнээс бус бид тvvнийг элсvvлэхгvй байсан» хэмээн сурвалжлагчдад факультетын декан Александр Магомедоа тайлбарлажээ. Москвагийн Хуулийн академийнхэн ч Абрамовичийг «Керосинка»-с ирсэн, академийн диплом нь хуурамч биш байсан хэмээн баталж байна. «Хэрвээ тэр муу сурч байсан бол бид сургуулиасаа хасчих байлаа. Бидний хувьд бvх оюутнууд эрх тэгш» гэжээ. Абрамович хуулийн академидаа суралцах гэж дєрвєн жил, бас зургаан мянган доллар зарцуулжээ. Тэрбээр «Сибнефть"-ийн Москва дахь салбарын захирал байхдаа тус сургуульд элсч, 2001 онд тєгсєхдєє Чукоткийн амбан захирагч болсон байлаа. Тvvний хувийн эд хєрєнгє тэр vед тэрбум доллараас хол давсан байв.

«Рома бол даруухан, биеэ барьж чаддаг хvv байсан. Тэрбээр эцэг, эхгvй єссєн учраас багш нар тvvнд илvv анхаарал тавихыг хичээдэг байсан. Тийм хvмvvс юу хvсч байгаагаа сайн мэддэг» хэмээн алдарт тєгсєгчийнхєє талаар 232-р сургуулийн захирал Людмила Сергеевна Просенкова дурсч байна.Абрамовичийн тухай анх олон нийт Ельцины «тvрийвч» гэгдэж байсан Александр Коржаковын амнаас сонсчээ. Тvvнээс хойш Роман Аркадьевичийн хєрєнгє арав дахин єссєн юм.
«Форбс» сэтгvvлд бичснээр Оросын магнатын хєрєнгє 10.6 тэрбум долларт хvрсэн байна. Гэхдээ тэр сэтгvvлд зєвхєн цагаанаар буюу албан ёсоор энэ, тэр хєрєнгєтний нэр дээр бvртгэгдсэн тvvний компаниудын єртгийг тооцоолсон нь тэр байлаа.

Харин єнєєдєр Абрамовичид хэд хэдэн автозавод эзэмшдэг компани «Руспромавто»-гийн багц хувьцааг эс тооцвол бараг юу ч vгvй болжээ. Мєн ЮКОС-«Сибнефть» хамтарсан компанид хэдэн хувийг эзэмшдэг нь эргэлзээтэй байна, Vлдсэн бvх хєрєнгєє Абрамович заржээ. ЮКОС-той хийсэн гэрээнийхээ тєлєє Чукоткийн vйлдвэрийн эзэн маань гурван тэрбум доллар болон хамтарсан компанийн 36.01 хувийг авчээ. Шинжээчдийн vзэж буйгаар «Сибнефть» компанийн 51 хувийн хувьцааныхаа тєлєє 110 сая доллар авсан тооцоо гарчээ.Хэдийгээр тэрбээр хувьцаа худалдаж авахдаа 500 мянгыг зарцуулсан ч хєнгєн цагааны «РусАл», «Аэрофлот» концерн дахь тvvний эзэмшдэг хувийг тэрбээр таван тэрбум доллараар зарсан мэдээ байна, Мєн 2005 оны 9-р сард "Сибнефть" концерноо улсад есєн тэрбум доллараар худалдсан мэдээ бий.

Саяхан тэрээр Дарья Жуковатай суусан бөгөөд одоо залуу эхнэр болон шинэ мэндэлсэн нялх үртэйгээ Лондонд амьдарч буй

_________________
Өнөөдрөөс сайхан маргааш!!!


Top
 Profile  
 
PostPosted: Oct.25.10 8:16 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 5:22 pm
Posts: 8956
Энэтхэгийн саятан Лакшми Миттал

Сүүлийн үед Энэтхэгээс олон саятан баячууд төрөх болсон нь энэ орон чөлөөт эдийн засгийн тогтолцоонд эргэлт буцалтгүй ороод удсан, төрөөс нь бизнесийн таатай нөхцлийг бүрдүүлэхэд ихэд анхаардаг, ажиллах хүч хямд бөгөөд хязгааргүй, зах зээл нь нэн өргөн зэрэгтэй холбоотой. Энэтхэгийн нөхцөл боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, тэргүүн баячуудын зиндаанд дэвшсэн нэгэн бол Лакшми Миттал юм.

Тэрбээр 1950 онд Энэтхэгийн томоохон муж улс болох Ражастханд төржээ. Тусгаар тогтнолд төвхнөж амжаагүй, Пакистан, Хятадтай хийсэн дайнд туйлдсан улс оронд тэр өссөн. Багаасаа амьдралын гачигдал бэрхшээлийг биеэр амсаж, хүний аж төрөлд хэрэгцээт бүхний үнэ цэнийг хурцаар мэдэрч, ойлгож авсан хүн юм. Калькутта хотын Гэгээн Шавьерийн хэмээх дунд сургуульд суралцсан нь түүнийг зарчимч, шударга, гэгээн цагаан хөдөлмөрийг тууштай эрхэмлэгч болгон төлөвшүүлсэн байна.

Эрийн цээнд хүрэх үед нь Митталын гэр бүлийнхэн худалдаа эрхэлдэг болсон байв. Гэвч адил төрлийн ажил үйлчилгээ эрхэлдэг мянга мянган өрсөлдөгчиддөө шахагдаж түрэгдээд, ажил үйл нь төдийлөн урагшилж өгөхгүй байлаа. Угаас энэтхэгчүүд бага худалдааны эртний уламжлалтай ч хэлэх үү. Тийм болохоор хэн бүхний толгойд л наймаа хийх бодол орж ирнэ. Олонх нь ажил үйлээ дундад зууны сэтгэлгээгээр эрхлэх болохоор хэн нь ч төдийлөн өсч дэвжихгүй, бие биедээ л саад болно. Шинэ арга барилаар худалдаа эрхлэх гэсэн нь сая сая хоцрогдсон худалдаачдыг шахаж хүчирдэггүй байв.

Энэхүү байдал Митталыг бухимдуулж, тэрээр шинэ арга замыг эрэлхийлэх болов. Энэтхэг улс хамаг миталл эдлэлээ Британиас авдаг байснаа, тусгаар тогтносноос хойш "эзэн" орныхоо гарыг харахгүй гэсэн бодлого явуулсан тул металл эдлэлийн гачаалд ороод байв. Үнэ нь ч тэнгэрт хадлаа. Байсан хэдэн үйлдвэр хэрэгцээг яавч хангаж үл чадна. Үүнийг удтал ажиглаж, эргэцүүлэн тунгаасан Миттал металл хайлуулах, боловсруулах, металл хийц, эдлэл үйлдвэрлэх жижиг үйлдвэр байгуулахаар шийджээ.

Тэгээд бүх хамаатан саднаасаа зээл тусламж хүслээ. Хэн бүхэн л бид чинь англичууд биш шүү дээ, хэзээ л энэтхэгчүүд төмрөөр хоолоо олж идэж байлаа хэмээнэ. Та нарт төмөр эдлэл хийж өгнө гэхээр харин зөвшөөрцгөөж байсан нь аргагүй гачаалд орсны шинж аж.
Хангалттай мөнгө цуглуулсны дараа ажилдаа яаравчлан оров. Хангалтгай ч гэж, тэр нь бараг дундад зууны аргаар металл хайлуулах, боловсруулахад л хүрэлцжээ. Гэвч болхидуу бараа бүтээгдэхүүнийг нь тариачид булаалдаж авч байв. Үйлдвэрийнх нь гадаа урт дараалал үүсч, тэд хөрөөгүй шахуу металл эдлэлийг өрсөлдөн авцгаана. Удалгүй металл эдлэлийн том дэлгүүртэй боллоо.

Гэтэл үндэсний бизнесчдийг дэмжих засгийн газрын шинэ хөтөлбөр гарчээ. Миттал хөтөлбөрт хамрагдах саналаа илэрхийлж, байдлаа танилцуулахад засгийн газар стратегийн ач холбогдолтой салбарт бизнес эрхлэх гэж байгаа хүн юм гэж үнэлэн, ЗХУ-аас буцалтгүй тусламж болгон өгсөн их хэмжээний хуучин техникийн дундаас ган хайлуулах төхөөрөмжүүдийг үнэгүй шилжүулэн өгч, жинтэй тус хүргэлээ. Тэр нь хуучин л болохоос, арчилж тордоод явбал шаардлага хангахуйц аж. Колониудаа өөрийн барааны найдвартай зах зээл, дагалдагч болгох бодлоготой Англи Энэтхэгт аж үйлдвэр хөгжүүлэхэд хориг саад тавьж байсан бөгөөд, тийм болохоор мэдээж энэ улсад ган хайлуулах тоног төхөөрөмж дутагдалтай, экспортоор оруулж ирье гэхэд хөрөнгө мөнгөний боломжгүй байсан хэрэг юм. Ер нь, Энэтхэг ардчилал, зах зээлээс ухраагүй хэрнээ, ЗХУ-тай ухаалгаар нөхөрлөж, улс орноо өөд нь татсан мэргэн бодлого явуулсан билээ. Үүний зэрэгцээ Өрнө, Дорны олон улстай ч найрамдал, нөхөрлөл байж, эвсэлд үл нэгдэх зарчим хэмээж байсан.

Нэгэнтээ дундад зууны барилаар мсталл үйлдвэрлэдэг олон мянган өрсөлдөгч гарч ирсэн тул Миттал зөвхөн ган хайлуулах ажил эрхлэхээр шийдлээ. Чадварлаг ажилчид нь харьцангуй шинэ тоног төхөөрөмжийг үзээд баясч, өдөржин шөнөжин додомдож, цоо шинэ болгов. Миттал ажлынхаа явцад бие даан судалсаар металл ургийн дээд боловсрол эзэмшсэн юм.
Митталын өрсөлдөгчид түүхий эдийн гачаалд түүртэн мунгинаж байх хооронд, мань хүн цаг алдалгүй Энэтхэгээр дүүрэн овоорон хөглөрч байгаа төмрийн хог хаягдлыг хайлуулж эхлэв. Тэр үед төмрийн хаягдал ашиглах явдалыг дэлхийн хаана ч гэсэн ойшоодоггүй байлаа. Миттал энэ салбарыг үүсгэн хөгжүүлсэн анхдагчийн нэг юм.

Хаягдал металл хайлуулж үйлдвэрлэсэн гангаараа Энэтхэгийн зах зээлийг байлдан дагуулахын сацуу, хүдрийн уурхайн хувьцааг үнэ хайрлалгүй худалдан авч, түүхий эдийн найдвартай эх сурвалжтай болов, тоног төхөөрөмжөө шинэчилж, үйлдвэрлэлээ олон дахин өргөтгөв.

ЗХУ Энэтхэгийг социалист лагерьтаа элсүүлэн авах, хараат болгох оролдлого хийж, энэ зорилгынхоо тулд хувийн секторынхныг шахан түрэх улсын том том үйлдвэрийн газруудыг тусламжаар барьж өгч байлаа. Үүнийхээ дагуу, Бхопалд аварга том гангийн үйлдвэр барьж байгуулах болжээ. Миттал хариуд нь, асар их хөрөнгө оруулалт хийж байж, үйлдвэруүдээ хамгийн сүүлийн үеийн техникээр тоноглож, үйл ажиллагаа, менежментийн тэргүүний зарчмуудыг нэвтрүүлэв. Ингэснээр Бхопалын үйлдвэр баригдахаасаа өмнө л явцгүй боллоо. Гэвч ЗХУ нэн их хүчин чармайлт гарган байж үйлдвэрийг богино хугацаанд барьж байгуулав.

Зах зээлийн чөлөөт хуулийг ойшоодоггүй зөвлөлтийн тооцоо буруудлаа. Хүдрийн уурхайнууд ашигтай санал тавих "Митгал Стил" компанитай хамтран ажиллахыг эрхэмлэж байв. Чадварлаг боловсон хүчин, эжилчид илүү цалинтай "Миттал Стил" рүү тэмүүлнэ. Хэрэглэгчид чанар сайн, хямд үнэтэй "Миттал Стилийн" ганг сонирхож байсан бол Бхопалын Үйлдвэрт бүтээгдэхүүнээ үр дүнтэй борлуулах бодлого ч байсангүй, тоног төхөөрөмж нь технологийн хувьд хоцрогдсон бөгөөд ажиллагсдын чадвар болон хөдөлмөрлөх эрмэлзэл бага тул гангийнх нь чанар муу, орон тоо, зардал ихтэй, зохион байгуулалт тааруу болохоор хямд үнэ санал болгож чадахааргүй байв. Бхопалын үйлдвэр засгийн газарт алдагдал авчирч эхлэв.

Энэ сорилтоос хойш Митгалын зам дардан шулуун болов, засгийн газар ч санаагаа хоёрдуулалгүйгээр түүнийг тууштай дэмжлээ. Энэтхэгийн бизнесийн онцлог нь засгийн газраас их дэмжлэг авдагт орших бөгөөд, шулуун шударга, шашинлаг зан төлөвтэй энэтхэгчүүдийн дундаас төрөн гарсан улс төрчид, бизнесчдийн харьцаа авилгал, арга бачгүйгээр явагдах тул улс орондоо ихээхэн сайн үр нөлөөтэй байж ирсэн юм.

"Миттал Стил" боломжийнхоо хэрээр улс орныхоо зах зээлд байр сууриа эзэлж гүйцсэний дараа хилийн чанадын хөгжиж буй буурай орнуудад ган нийлүүлж эхлэв. Өрнөдийн ган холоос тээвэрлэгддэг, тэндэхийн ажиллах хүчин хямд бус тул өндөр үнэтэй байв. Тиймээс "Миттал Стил"-д хялбар шахан түрэгдлээ. Хэрэв тэр орнуудад гангийн үйлдвэр байгуулбал түүхий эд, ажиллах хүч нь Энэтхэгийнхээс ч хямд, бас тээвэрлэх зардал гарахгүй, гаалийн татвар төлөхгүй болохоор бүр ч их орлого олох боломж буйг Миттал олж харлаа. Чингээд бодлоо хэрэгжүулэх замдаа оров, засгийн газар ч үүнд туслав. Митталд туслах нь засгийн газрын хувьд нэр төрийн хэрэг байлаа. Англиас хамаг төмөр эдлэлээ авдаг, тариачны буурай улс байсан Энэтхэг гангийн үйлдвэрлэлээр харь орнуудыг байлдан дагуулна гэдэг үнэхээр бахархалтай хэрэг бөгөөд, Митталд тусалснаар засгийн газар ард түмний өмнө ч нэр хүндээ дээшлүүлж байв, түүний үйлдвэрээс төсөвт орох орлого ч нэмэгдэж байв. "Миттал Стилийн" салбар үйлдвэр 14 оронд байгуулагджээ. Мөн гадаадын ган үйлдвэрлэдэг Испат Интл., ЛНМ Холдингс, Интернэшнл Стил Груп зэрэг компанийг өөртөө нэгтгэв.

Өдгөө "Миттал Стил" нь дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч компани болжээ. Гангийн аваргууд болох Япон, Америк, Орос, Хятад, Германд ч ийм том гангийн компани байхгүй юм. Өнгөрсөн жил "Миггал Стил" 42,1 сая тонн ган үйлдвэрлэжээ. Үүнийхээ дунд 22 тэрбум долларын цэвэр ашиг олсон байна. Зүйрлэж үзвээс Япон 135 сая, Америк 116 сая, Орос 83 сая, Хятад 71 сая, Герман 63 сая орчим тонн ган хайлуулжээ. Энэтхэгийг колоничилж байсан Британи 15 сая тонн ган хайлуулсан байна. "Миттал Стил"-ийн дараа 2-рт ордог гангийн компани болох люксембургийн "Арбед" кониерний ноднингийн үзүүлэлт 11 сая тонн байх жишээтэй.

Митталыг "Форчун" сэтгүүл "2004 оны Европын шилдэг бизнесмен" гэж өргөмжилсөн бол, "Нью Стил" сэтгүүл сүүлийн хэдэн жил дараалан оны шилдэг ган үйлдвэрлэгчээр цолложээ. Европын бизнесмен гэхээр уншигч гайхаж магадгүй. Миттал эрүүл мэндийн болон, хуүхдүүд нь тэнд суралцдаг гэсэн шалтгаануудаар Британид амьдрах болсон юм. Христийн шашнаар хүмүүжсэн нь ч үүнд нөлөөлсөн.

Энэ хүмүүжил нь бас түүнийг томоохон буяны үйлстэн болгожээ. Миттал сүүлийн үед буурай бус орнууд болох Казахстанд, ӨАБНУ-д салбараа байгуулах санал гаргаж, тэдгээр орнууд дахь гадаадын хөрөнгө оруулагчдын зөвлөлийн гишүүн болж, хэрэгжүүлж эхлээд байна.

Өдгөө Митталын өв хөрөнгө 25 тэрбумаар үнэлэгдэнэ. “Форбс” сэтгүүлийн тэрбумтны жагсаалтын 3-рт бичигдэж байв.
Тэрбээр Лондонд оршин сууж буй бөгөөд, Британид амьдарч байгаа хамгийн баян хүн юм. Тансаг байдалд дуртай зангаа энэтхэг хүний нэр төрийг хамгаалах гэсэн хэрэг гэж тайлбарладаг. Кенсингтон дахь харшийг 182 сая доллараар худалдан авч, олныг шуугиулсан. 2004онд охин Ваниша нь нөхөрт гарахад хуримыг нь Версаль дахь францын хаадын ордонд хийлгэжээ. Дэлхийн поп-одоос дуртайгаа сонгож, хуримандаа дуулуул гэж охиндоо хэлсэн бөгөөд, 5 нэрт од хуримынх нь зочдыг баясгасан юм. Тэр хуриманд 55 сая доллар зарцуулсан байна.

Миттал сүүлийн үед хөлөг онгоц барих, эрчим хүч үйлдвэрлэх, ашигт малтмал олборлох салбаруудад эрчимтэйгээр хөрөнгө оруулах болжээ.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.30.10 10:48 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.15.10 7:56 pm
Posts: 2355
Location: Холын хоооллл
Image
Амжилтын замнал

1980-аад оноос Холливудын оддыг загвараа сурталчлуулах ажилдаа анх татан оруулсан хүн бол Жиоржио Армани байсан бөгөөд үүнийхээ ч ачаар дэлхийн ноймер нэг тансаг брэндүүдийн нэг болж чадсан гэж үздэг. Анх 1980 онд Ричард Гирийн American Gigolo киноны хувцсыг бүтээсэн нь амжилт авчирч, цаашид ч Batman (1989), Pulp Fiction (Emporio Armani), Ready to Wear (both 1994) зэрэг кинонуудын хувцсыг хариуцан ажилсан нь шуугиан тарьж байв.

1980 он гэхэд Арманигийн компани аль хэдийн хэд хэдэн төрлийн брэндүүдийг бий болгосон байсан нь Mani, Armani Junior, Giorgio Armani, Emporio Armani нар байв. Энэ үед жинс эд хүчээ авч байсан тул Armani болон Emporio Armani брэндийн жинсүүдийг 1980 онд гаргасан байна. Мөн Арманигийн дотуур хувцас, усны хувцасуудыг гаргаж, L'Oréal (үүсгэн байгуулагч H. Rubinstein)-тай Арманигийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, түгээх лицензийн гэрээ байгуулав (1980). Харамсалтай нь Жиоржио Арманигийн найз, компаний үүсгэн байгуулагчдын нэг, өдөр тутмын менежментийн ажлыг зохицуулдаг байсан Галлеоти 1985 онд ДОХ-ын улмаас нас нөгчиж, өөрийн 50 хувийн эзэмшлийн хувьцаагаа Арманид өвлүүлжээ. Армани энэ үед барьц алдалгүй, харин олон ажиглагчдын гайхшралыг төрүүлсэн ухаалаг алхмыг хийсэн байна. Тэр компаниа улам өргөжүүлж чадан компаний орлого 75 сая байснаа 209 сая болтлоо нэмэгдсэн байна.

1986 онд анхны Армани Жуниороо Миланд, Лондонд анхны ресторанаа 1980 онд, анхны нүдний шилээ 1988 онд Luxottica S.p.A.-тай лицензийн гэрээ байгуулж гарган, бүр өөрийн сэтгүүлээ хүртэл гаргаж байв. Энэ үед Арманиг хэд хэдэн загварын магнатууд худалдан авахыг хүссэн ч саналаас татгалзжээ.
Image
Өрсөлдөгч компаниуд томоохон брэндүүдийг өөртөө нэгтгэх бодлого явуулж байхад Армани өөрийн зах зээлээ барих, маркетинг, менежментдээ илүү анхаарч байв. Тэр харин өөрийн нийлүүлэгч компаниуд болох Antinea S.r.l. болон Intai S.p.A.-гийн хувьцааг 1989, 1990 онуудад худалдан авсан байна.
1990-ээд он гэхэд Арманигийн орлого нь 306 саяд хүрч, үүнээс жижиглэнгийн худалдаанаас 160 сая, түрээсийн төлбөр болон лиценз зэргээс 130 сая, үйлдвэрлэлийн орлого 16 саяд хүрч байв. Эндээс цэвэр ашгийг нь олбол 54,2 сая байсан ба нийт эргэлтийн бүтээгдэхүүн нь 1,6 тэрбум доллартай тэнцэж байв. Бусад загварын хаузууд 1980 оны эдийн засгийн хямралаас болж өр зээлд баригдаж байхад Армани үнэтэй бүтээгдэхүүнүүдээ зарсан хэвээр, ямар ч өр ширгүй байв.

1991 онд Арманигийн гайхалтай менежментийн бодлогын талаар Форбес сэтгүүлд гарч байсан ба түүний Италийн загварын зар сурталчилгааны нарийн бодлогыг үнэлжээ.
Жиоржио Армани A/X-ийн брэндийн хувцасны дэлгүүрийг 150 болгоно гэж төлөвлөж байсан ч энэ өргөжүүлэлт нь анхнаасаа орлогоо багатай байсан тул илүү дэлгүүрүүдээ Сингапурын компанид зарсан байна. Эндээс Армани брэндийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийн тоог тодорхой хэмжээнд барих ёстойг ойлгож, тийнхүү стратеги баримтлалх болсон байна. 1990 оны эхээр Alitalia Арманиг MD-11 онгоцны дотоод дизайн заслыг хийлгүүлэхээр хөлсөлсөн. Мөн 1994 онд италийн багийн хөлбөмбөгийн дэлхийн аваргад оролцох хувцсыг, 1999 онд Британий Newcastle United багийн хувцсыг тус тус зохион бүтээж байжээ.

1996 онд Армани Манхэттэн хотноо Emporio Armani-гийн нэг, бусад 4-н брэндийн нэг дэлгүүрийг, Милан, Лондон, Токиод 1997 онд анхны Collezioni Giorgio Armani дэлгүүрийг, Ромд Армани жинсний дэлгүүрийг тус тус нээж, мөн онд бугуйн цагаа анх үйлдвэрлэжээ.
1997 онд Арманиг ирэхээс өмнө Gianni Versace-гийн амийг Миамид егүүтгэсэн хэрэг гарсны дараа Жиоржио өөрийн компанийг нээлттэй хувьцаатай болгохоор шийдэж, удирдлага зохион байгуулалтаа шинэчилжээ. Мөн олон шинэчлэлтүүд хийсний дотроос анх интернет худалдаанд оролцох болж, вэбсайтаа гаргажээ.

1999 он байдлаар Арманигийн орлого 12 хувиар өссөн боловч, Луксотикад их татвар төлснөөс болж нийт ашиг нь 12 хувиар буурсан байна.
2000 онд тус компани 25 жилийнхээ ойн баярыг тэмдэглэсэн ба энэ үед үйл ажиллагааны орлого 193 сая Евро, нийт орлого 1,03 тэрбум еврод хүрсэн байв. Глобал жижиглэнгийн худалдаа нь EUR 3.6 тэрбумд хүрч, 20 хувийн өсөлттэй гарчээ. 2000 оноос хойш маш их өөрчлөлт хийснийг доорх хүснэгтэд дэлгэрэнгүй харуулав.
Image
Giorgio Armani S.p.A. компаний үүсгэн байгуулагч "Жиоржио Армани"

Төрсөн он сар өдөр 1934 оны 7-р сарын 11
Италийн Пиаценза хотод төрсөн
Иргэншил Итали
Компани Giorgio Armani S.p.A.
Хөрөнгө 4,1 тэрбум доллар

Жиоржио Армани нь италийн алдарт загвар зохион бүтээгч бөгөөд дэлхийн хамгийн баян хүмүүсийн тоонд зүй ёсоор ордог. Одоо 75 насыг зооглож байгаа тэрбээр маш хөдөлмөрч хүн ба олон алдартай загварууд, брэндүүд бүтээсний дотор хамгийн алдартай нь эрэгтэй хүний хувцасны загварууд нь юм. Жиоржио Армани нь 1974 онд өөрийн Армани нэртэй хувцас загварын компанийг байгуулж, шошго бий болгосон нь одоо өргөжин тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болсон байна. Түүний загваруудын нэг онцлог нь энгийн атлаа маш зөв хийсэн, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэг явдал нь юм. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог.

Жиоржио Арманигийн намтар

Тэрбээр 1934 онд Италийн Милан хотоос 50 милийн зайд орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт төржээ. Орон нутгийнхаа жирийн 10 жилд суралцсан хүүхэд ахуй насандаа театр болон кинонд их дуртай байв. Сургуулиа төгсөөд хоёр жилийн туршид анагаахын чиглэлээр суралцаж байсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болов. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд алба хаасан байна. Цэргээс халагдан ирсэн 1957 онд Миланы La Rinascente нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайныг янзалдаг хүнээр бараг 4 жил шахам ажиллажээ. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь энд тавигдсан гэж Армани ярьдаг. “Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи орон луу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн нэг жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч, Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бүр л намайг солиотой гэж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ Англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж нэг удаа тэрбээр дурссан байдаг.

1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарч хэдий ямар ч сургууль соёлд явж байгаагүй ч тэр загвар зохион бүтээгчээр Nino Cerruti нэртэй загварын хаузд ажиллах болжээ. 10 гаруй жил уг хаузд урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр хэсэг бие даан ажилласан байна. Гэхдээ 1975 оны 7-р сарын 24-нд найз, хамтран ажиллагч Sergio Galeotti-н ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох Giorgio Armani Spa-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Волгсваген машинаа худалдан олж авсан гэх яриа байдаг. Өөр нэг хувилбарт бол хамтран ажиллагч хоёр эхлэлийн 10,000 долларын хөрөнгөтэй байсан ч гэж үздэг.

Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвхи зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бүтээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Sergio Galeotti ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан нь маш их гарз хохирол болжээ. Galeotti нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ.

Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компаний гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтанд хүрсэн байна.

Жиоржио Арманигийн тухай баримтуудаас:

Сонирхол:
• Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
• Хоол. Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Emporio Armani-н кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг.
Түүнийг бусад хүмүүс:
• ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог
Буяны ажил:
• 2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан
• Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг
Өргөмжлөлүүд:
• Италийн загварын эцэг гэгддэг
• 2001 онд Форбес сэтгүүл Жиоржио Арманиг Италийн хамгийн баян, хамгийн алдартай загвар зохион бүтээгч хэмээн тодруулж байсан.
Шагналууд:
Neiman-Marcus Award (1979)
• CFDA International Award (1983)
• The semi-annual Italian men's fashion trade show Pitti Uomo in Florence celebrated in Summer 1996 its 50th fair with a magnificent fashion show called
• "G.A.Story" portaying the life and work of Giorgio Armani. The show concept was developed by well-known opera-director Robert Wilson.
Хаяг:
Giorgio Armani, 11 Via Borgonuovo, 20121 Milan
Утас: +392 80 14 81
Giorgio Armani S.p.A. компаний үүссэн түүх

Жиоржио Армани болон Сержио Галлеоти нар 1975 оны 7-р сарын 24-нд өөрсдийн хөрөнгөөр хувцас загварын компани болох Giorgio Armani S.p.A.-г байгуулжээ. Анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвар дан гарган, хэрэглэхэд бэлэн байдалтайгаар бүтээдэг байснаа дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргасан байна.

Компани анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Gruppo Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай 17-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз, Арманигийн хувийн гэр болжээ.

Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани Корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын хаузуудын тоонд орох болов.
Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн костьюм пиджакны загварыг өөрчилсөн нь гэж зарим нь ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч оргиналийг хэзээ ч гүйцдэггүй.

Эх сурвалж: http://zaluu-marketer.blogspot.com/2009 ... i-spa.html

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
 Profile  
 
PostPosted: Oct.30.10 10:51 pm 
Offline
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Jun.15.10 7:56 pm
Posts: 2355
Location: Холын хоооллл
Дональд Трамп
Image
Доналд Жон Трамп 1946 оны долдугаар сарын 14-нд дөрвөн хүүхэдтэй айлд төрсөн. Тэрбээр багадаа их хэцүү хүүхэд байсан бөгөөд сургуульд ороод дүрсгүй зангаасаа болж багш нарын эрлэг гэгдэх болжээ. Улмаар түүнийг 13 хүрэхэд эцэг эх нь Нью-Йоркийн цэргийн академид суралцуулахаар илгээсэн нь хүүгээ дэг журамд сургах зорилготой байв. Энд сурах хугацаандаа Доналд өрсөлдөөн ямар чухал болохыг мэдэрч, хүссэндээ хүрэхийн тулд бага зэрэг догшин авиртай байх нь илүүдэхгүй гэдгийг ойлгосон гэдэг. Ирээдүйн тэрбумтны хүмүүжилд хамгийн их нөлөө үзүүлсэн хүн бол мэдээж эцэг Фред нь. Тэд зан аашийн хувьд усны дусал шиг ижилхэн байсан гэдэг. Эцэг нь Доналдыг тэвчээртэй байж, өөрийнхөө хүссэнийг хүнээр хийлгэх чадварт сургажээ. Бизнесийн ертөнцөд хөл тавихаасаа өмнө залуу Доналд эцгийнхээ үгийг дагаж коллежид суралцахаар болов. Тэрбээр 1964 онд Фордхамийн их сургуульд орж хоёр жилийн дараа Пенсилвань мужийн Санхүү худалдааны их сургуульд шилжин суралцлаа. Дональд Трамп ердийн нэг оюутан байсангүй. Архи огт уухгүй, тамхи ч татахгүй, харин нэлээд хойно хүүхэмсэг зангаараа алдаршсан гэж болно. Гэвч хичээл сургууль түүний хувьд гол зүйл байсангүй. Эцэгтээ бизнест нь туслахын зэрэгцээ ирээдүйн тэрбумтан үл хөдлөх хөрөнгийн наймааг сонирхож хэзээ нэгэн цагт эцгээсээ илүү том гарын бизнесмэн болно гэж мөрөөдөж байв.

Сурч байх үедээ тэрбээр эцэгтэйгээ зөвлөлдсний эцэст Огайо мужийн Цинцинати хотын дампуурсан компанийн 1200 айлын орон сууцны цогцолборыг худалдаж авлаа. Сонирхолтой нь Трампуудын авсан энэ цогцолборыг улсаас санхүүжүүлсний эцэст тэд ганц зоос ч гарздалгүй сэргээн засварлах ажлаа хийсэн юм. Ердөө зургаан саяар авсан цогцолборыг тэд 12 сая ам.доллараар эргүүлэн зарсан аж. Энэ амжилттай наймаа ирээдүйн барилгын магнатад тун их урам хайрласан гэдэг. Гэхдээ түүний ажил хэрэг үргэлж анхных шигээ амжилттай байгаагүй аж. Тэрбээр зөн совингоороо Нью-Йорк руу тэмүүлдэг байсан бөгөөд энэ хот түүний мөнгөний уурхай болно гэдгийг мэдэрдэг байжээ. Энд ирснийхээ дараа Нью-Йоркийн зүрхэнд амьдрах хүсэлдээ хөтлөгдөн Манхеттэнд хэр тааруухан байр хөлсөлж суув. Гудамжаар алхахдаа тэрбээр барилга байшингийн хэв загварыг анхааралтай судалдаг байсан аж. Энэ нь ч түүнд хожим их хэрэг болсон юм.
Дээдсийн хүрээлэнгийнхэнтэй холбоо тогтоож, баян үйлчлүүлэгчтэй болохын тулд Доналд Трамп улс төрчид, банкны эзэдтэй нөхөрлөхийг эрмэлзлсэн ч туршлагагүй залуу тэр бүр амжилтанд хүрэхгүй л байлаа. Гэсэн хэдий ч зорилгодоо үнэнч Доналд шантарсангүй. Ингээд 28 хүрсэн жил нь Нью-Йорк хот түүнд анхны том боломж олгов. Тэрбээр Манхэттен дүүргийн баруун хэсэгт дампуурсан төмөр замын хэсэгхэн газар дээр бизнес төв барилаа. Мөн баячуудын гэгдэх “Commodore” зочид буудлыг завсарлах тендерийг ч авч чадлаа. Энэ бүхний дараа Доналд Трамп гэдэг нэрийг хүмүүс тогтоох болж тун удалгүй Нью-Йорк хотын барилгын салбарт энэ хүн тодорхой байр суурьтай болов.
Харин 1979 онд Тавдугаар авенюд 58 давхар, доороо үнэтэй дэлгүүртэй, гаднаа 80 фут өндөр усан оргилууртай “Trump Tower” цогцолборыг барьж ашиглалтад оруулсан нь Д.Трампыг жинхэнэ барилгын магнат болгосон аж. Түүний “Trump Tower”-т Саудын Арабын хаан, кино од Софи Лорен зэрэг алдартнууд байр худалдаж авсан нь бүр ч сайхан сурталчилгаа болж, Д.Трампын барьсан байшинд амьдрах нь нэр төрийн баталгаа гэсэн ойлголтыг түгээжээ. Түүний өрсөлдөгчид нь байрныхаа үнийг бууруулж байхад Доналд Трамп үнийг улам өсгөдөг.Тэгэх тусам нь хүмүүс түүнээс л байр худалдаж авахыг зүтгэдэг байв. Учир нь баян хүмүүст мөнгө гол биш харин имиж, нэр төр гол нь гэдгийг Д.Трамп мэдрэмжээрээ ойлгодог аж.
Дараагаар нь Трамп Атлантик-Ситид амралт зугааллын төв барихаар шийдэв. Ингээд 1982 онд 250 сая ам.долларын өртөгтэй “Harra” цогцолбор нээгдлээ. Дараагаар нь Атлантик-Сити дахь казино-зочид буудлыг худалдан авч “Trump Castle” болгон нэрийг нь өөрчлөв. Мөрийтэй тоглоомын бизнес ашигтайг ойлгосон тэрбээр 1990 онд дэлхийн хамгийн өндөр өртөгтэй казино болох “Taj Mahal”-ыг худалдаж авсан юм. Энэ үе түүний амжилтын оргил цаг байсан бөгөөд 1989 оны байдлаар Доналд Трампын эзэнт гүрний төсөв нэг тэрбум ам.долларт хүрч байжээ. Түүний эзэмшилд казино, барилгын цогцолборуудаас гадна, агаарын тээврийн “Trump Shuttle Airline” компани, хөлбөмбөгийн “New Jersey Generals” клуб мөн баячуудад зориулан барьсан хэд хэдэн асар өндөр өртөгтэй байшин байв.
Гэвч мандан бадралтын дараа уналт ирдэг ёс Доналд Трампыг ч тойрсонгүй. Хэвлэл мэдээллээр Нью-Йоркын хамгийн алдартай магнатын ажил хэрэг төдийлөн сайн биш байгаа талаар шуугих болв. Үүнээс гадна Д.Трампын хувийн амьдралд ч ан цав гарч эхэллээ.
Доналд Трампад тодорхой ажлын стратеги, төлөвлөгөө байгаагүйгээс түүний бизнес хямралд орсон гэж зарим хүн үздэг.
Гэвч одоо 60 настай Д.Трамп Америкийн хамгийн алдартай тэрбумтан хэвээр байна. Түүнээс их хөрөнгөтэй Уоррен Баффет, Тед Тернер нараас илүү Доналд Трампыг америкчууд илү сайн мэддэг.
“Forbes” сэтгүүл түүнийг “мандан бадралтаа өнгөрөөсөн ч алдарын оргилд үлдзж чадсан” гэж бичсэн юм. Энд түүний алдар нэрд дуртай байдал, наснаасаа залуу харагдаж өөртөө анхаарал тавьдаг нь ч тусалсан биз ээ.
Өнөөдөр Трамп гэдэг овог нэг ёсны брэнд болсон. Энэ нэр амжилт, эд баялгын баталгаа тул худалдаж авахыг хүсэх хүмүүс ч бий. Жишээлбэл,нэгэн барилгын компани Сөүлд барьсан зочид буудал дээрээ “Trump Tower” гэдэг бичиг тавих эрхийг таван сая ам.доллараар худалдан авсан юм.
Казино, үл хөдлөх хөрөнгөөс гадна Доналд Трамп “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны эзэмшигч. Энэ тэмцээнийг жил бүр дэлхийн 90 оронд 2,5 тэрбум хүн үздэг. Бараг 700 гаруй гадаад, дотоодын телевизийн суваг тэмцээнийг дамжуулах эрхийг худалдан авдаг. Гэвч энэ бүхэн Доналд Трампад бас л бага байгаа гэнэ. Тэрбээр 2000 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшээд авсан.
Энэ жил Доналд Трамп тав дахь удаагаа эцэг болсон юм. Түүний гурав дахь эхнэр Словенийн загвар өмсөгч Мелани Кнаусс 60 настай тэрбумтанд хүү төрүүлж өгсөн. Хүүгээ төрснөөс хойш 20 минутын дараа Д.Трамп ярилцлага өгсөн бөгөөд дахид ч хүүхэдтэй болох бодолтой байгаа гэж сэтгүүлчдийг хөгжөөжээ. Анхны эхнэр Ивана Трампаасаа тэрбээр Доналд, Иванка, Эрик гэсэн насанд хүрсэн гурван хүүхэдтэй. Хоёр дахь эхнэр Марла нь Тиффани гэдэг охин төрүүлсэн. Тэрбумтаны тав дахь хүүхдэд зориулсан ёслолын арга хэмжээн дээр Элтон Жон өөрийн биеэр ирж дуулсан юм. Ер нь Доналд Трамп хүүхдүүддээ гар татдаггүй. Өнгөрсөн жил л гэхэд том хүү Доналдынхаа хуримыг сүр дуулиантай тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Top
 Profile  
 
PostPosted: Dec.07.10 10:50 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Oct.22.09 5:36 pm
Posts: 5423
Location: дандаа бороо ордог газар
үнэхээр сонирхолтой юм уншаад байнаа

_________________
always raining in my world


Top
 Profile  
 
PostPosted: Jan.11.11 2:27 am 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: May.04.08 2:19 am
Posts: 3576
Location: muuriinbaishin.blogspot.com
марк.

_________________
GREEN NATION!


Top
 Profile  
 
PostPosted: Jan.11.11 3:53 am 
Offline
Олны Танил Гишvvн
Олны Танил Гишvvн
User avatar

Joined: Nov.05.10 7:45 pm
Posts: 532
Location: Хөгжүүлдэг Windows Phone 7, ASP.NET, Zinc Framework || Сонирхдог Python, C++, Ruby, PHP
Тамга

_________________
Core i7|HTC HD7|App.Dev|Illidan


Top
 Profile  
 
PostPosted: Mar.10.11 5:19 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Aug.15.07 10:21 am
Posts: 6507
mongol hel deer iimerhu nom baibal download link taviach.

_________________
www.hicheel.com


Top
 Profile  
 
PostPosted: Mar.18.11 10:57 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Dec.19.05 4:18 pm
Posts: 5543
Location: Стэмфорд Бридж
Гоё гоё мэдээлэлүүд байна шүү.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.01.11 9:54 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 5:22 pm
Posts: 8956
HENRY FORD Aguu hundee 8)

Image


He was born July 30, 1863. He grew up in Dearborn, MI. on a farm. He as many others in the auto industry, had an interest in anything mechanical. In 1879 he moved to Detroit to work as an apprentice machinist. In 1891 he became an engineer with the Edison Illuminating Company in Detroit. Then was promoted to Chief Engineer in 1893. This is also when he spent his spare time working on internal combustion engines.

In 1896 he completed the Quadricycle. He was not the first to build a gasoline powered vehicle but was a pioneer of the automotive industry.

He tried twice to establish his automobile company and failed. Finally a third time in 1903 brought us the Ford Motor Company. The model-T came along in 1908. To supply the overwhelming demand he opened a facility in Highland Park, MI. in 1910. And in 1913 the assembly line as we know it was born.

The River Rouge Plant was the worlds largest industrial complex. You can now take tours of this building. This pretty much set mass production into play. From here Ford Motor Company grew and grew. And because of it we now have our loving Ford Mustang.


Top
 Profile  
 
PostPosted: May.07.11 10:13 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн

Joined: Apr.18.07 11:17 am
Posts: 1143
Location: nmaig toirh ohidin too chini amdralsn niit sekundeesch ih
бид нарт 1 л адил зүйл бий , Үүргээ ухамсарлах юм

_________________
mission accomplished


Top
 Profile  
 
PostPosted: May.18.11 12:31 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 5:22 pm
Posts: 8956
Image

Bill Gates: 7 талт өрсөлдөөний стратеги

Билл гейтсБизнес оршин тогнох хугацааг тодорхойлох гол үзүүлэлт бол өрсөлдөх чадвар юм.
Microsoft-г үүсгэн байгуулагч Bill Gates өөрийн бизнесийн өрсөлдөх чадвараа дараах 7 талт өрсөлдөөний стратегээр хурцлаж өнөөдрийн энэ аварга корпорацийг бий болгосон байна. Монголын бизнесийн эзэд болон СЕО нар бодит амьдрал, зах зээл дээр хэрэгжээд үр дүнгээ өгсөн, одооч өгч буй энэхүү өрсөлдөөний стратегээс суралцахад алдах зүйл байхгүй гэж бодож байна.
1. Цөөхөн өрсөлдөгч бүхий ирүүдүйтэй, том зах зээлд хичээл зүтгэлээ төвлөрүүл.
2. Эрт бөгөөд далайцтай нэвтэрч ор.
3. Салбарын тэргүүлэгч болохын төлөө шургуй тэмц.
4. Тэргүүлэгч байлгах салбарын стандартыг тодорхойл.

* Бүтээгдэхүүнээ хамгийн шилдэг нь болго.
* Бүтээгдэхүүнээ хамгийн хэрэгцээтэй болго.
* Бүтээгдэхүүнээ хамгийн хямд болго.

5. Оюуны өмч/ Эзэмших эрхээ баталгаажуул (Зарж буй бүтээгдэхүүнээ эзэмш @ Энэхүү байр сууриа хамгаал)
6. Татгалзаж боломгүй саналыг өөрийн хэрэглэгч болон стратегийн холбоотонд тавь.
7. Бүтээгдэхүүн үйлчилгээг сайжруулах шинэчлэл /innovation-төгөлдөршил/-д байнга хөрөнгө оруулалт хий.

Стратегийн холбоо: 2 болон түүнээс дээш бизнес /адилхан зорилтот зах зээлрүү чиглэсэн төстэй бүтээгдэхүүн, үйчилгээтэй хэдий ч шууд өрсөлдөгчид биш/-ийн илүү үр дүнд хүрэх, өрсөлдөөний байр сууриа хамгаалах зорилго бүхий тодорхой хугацааны хамтын ажиллагаа юм.

Bill Gates: Хэрэв зах зээлийг та атгаж байвал эцсийн дүнд ашиг таных болно.


Top
 Profile  
 
PostPosted: Jul.30.11 2:59 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1491
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
Image Image



Oprah Winfrey-ийн амжилтын түүх (Oprah Gail Winfrey)

Опра - хөрөнгө өвлөөгүй тэрбумтнуудын нэг.
2,5 тэрбум долларын хєрєнгєтэй. Америкийн телевизийн энэ алдарт хєтлєгчийн түүх “Үнсгэлжин”-гийн үлгэрийг сануулам.
1954 оны 1 сарын 29-нд АНУ-ын Миссипи мужийн тосгонд 17 настай Вернита Ли нэгэн охин тєрvvлсэн нь ирээдvйн шоу нэвтрvvлгийн хатан хаан Опра байжээ.

Эмээ нь Библийн судрын ном Рутийн тvvх дээр гардаг баатрын нэрээс санаа аван Опра хэмээх нэрийг тvvнд хайрлажээ. Тухайн үед эцэг Вернон Уинфри болоод эх Вернита Ли хоёул насанд хvрээгvй байсан тул тэд гэрлэж чадаагvй гэдэг.
Тэгээд ч Опраг мэндлээд удаагvй байхад аав нь цэрэгт татагджээ. Хатуу ширvvн зэмлэл, олны таагvй уур амьсгал дунд охиноо єсгєхєд хэцvv байсан тул эх нь Опраг тарчиг ядуу амьдралтай эмээ Кэтти Мэй Лид нь єгч єсгүүлжээ. Бяцхан Опра гурван настайдаа уншиж бичин, Библийн ишлэлvvдийг цээжээр уншдаг чадвартай болжээ. Амьдралынхаа эхний 6 жилийг хєдєєгийн ядуу эмээтэйгээ єнгєрvvлсэн бєгєєд үнэхээр ядуу тул охиноо тємс хийдэг шуудайгаар хувцасладаг байжээ. Охиныг 6 настайд нь ээж нь зэргэлдээх хот руу нүүж, баян айлын гэрийн vйлчлэгчээр ажилд орсон байна. Гэвч 9 настайд нь түүнийг хамаатных нь хvмvvс хvчирхийлсэн гэдгийг 1986 оны ТВ-ийн шоун дээрээ Опра дурьдаж байсан.
Опра тєрсєн єдрєєрєє 800 мянган ам.долларын vнэтэй байшин авчээ.
1986 онд Опра 32 насандаа тэрбумтан болж тухайн жилийнхээ тєрсєн єдрєєр 800 мянган ам.долларын үнэтэй байшинг, Индиана мужид 60 акр газартай нь худалдан авсан юм.
Есєн настайдаа Опра хvчирхийлэлд єртєж, 14 настайдаа хvvгээ тєрvvлсэн ч удалгvй нас барсан байна. Хамаатнууд нь Опраг Теннеси муж улс руу, аав руу нь явуулсан байна. Тэнд дунд сургуульд сурч, радиод анхны ажилдаа оржээ.
19 настайдаа орон нутгийн мэдээ уншдаг болж, радиогийн ток-шоуг хєтлєх болсон нь түүний авьяасыг нээсэн байна. Опра Чикагогийн хэн ч тоодоггvй ток-шоуны чансааг єсгєснєєр нутагтаа алдартай болж, продюсерийн компаниа байгуулжээ. 32 настайдаа Опра саятан болж, ток-шоу нь АНУ даяар алдартай болсон байна. 41 настайд нь хєрєнгє нь 340 сая доллар давж, Форбэс сэтгvvлээс гаргадаг Америкийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад орсон анхны Африк гаралтай Америк эмэгтэй болжээ.

Опра-гийн гарын үсэг
Тэрээр мєн Нью Жэрси, Чикаго, Жиоржиа, Клародо, Нью-Мексико зэрэг хотууд Миами, Антикүгийн арал дээр хувийн орон сууц, эдлэн газартай юм байна. Опра одоогоор “The Promised Land” нэртэй 170.000 метр талбай бvхий эзэмшил газартаа амьдардаг бєгєєд Тvvний мєрєєдлийн гэмээр энэ эдлэн нь Калифорнид байрладаг байна. Энэ эдлэн нь уулс, далайгаар хvрээлэгдсэн vнэхээр сайхан байгальтай ажээ. Хамтран амьдрагч Стедмэн Грахамтайгаа сvvлийн 20 жил хамтдаа байгаа бєгєєд Софи болон Соломон нэртэй 2 спанел үүлдрийн нохойгоо эрхлүүлэх дуртай гэнэ. Эдгээр ноход нь тэдний хувьд бараг хүүхдүүд шиг нь л байдаг аж.

Опра “Эмэгтэй хүн үргэлж єєртєє анхаарч байх хэрэгтэй гэдэг бєгєєд царай муутай эмэгтэй хvн гэж байдаггvй” хэмээн хэлдэг. Тиймдээ ч бидэнд єєрчлєлт хэрэгтэй хэмээн сайхан хувцас сайн машинд үнэ хайрладаггүй гэнэ. Тэрээр алдартай брэндvvдийн хувцасыг цаг алдалгvй авдаг бєгєєд хаана ч байсан зєвхєн єєрийнхєєрєє байж чаддаг гэдгээ батлан “CFDA - Awards”-ын ёслол дээр хєл нүцгэн гудийх ч үгүй сандаалаа барин алхалж байсан аж.
Түүнийг ногоон, улаан цагаан єнгийн хувцас ємсєх дуртай гэж түүний стилист Кэлли Херлимэн хэлжээ.

Мєн тэрээр хамгийн сүүлд машиныхаа тоог нэгээр нэмсэн ба C6W маркын цоо шинэ уралдааны машинтай болжээ. Энэ машин нь зургаан дугуйтай бєгєєд машинд байдаг бvх л эрсдлийг тооцож vзснээр барахгvй vйлдвэрлэгчид олон жилийн уйгагvй хєдєлмєр шингэсэн энэ загварынхаа анхны бvтээлийг Опра-д бэлэглэжээ. 2004 оноос хойш сайжруулан засварласан энэхvv машин нь 2009 оны сүүлээр худалдаанд гарсан юм байна.

Гэрлээгvй 55 нас хүрсэн тvvнийг ижил хүйстэн гэж харддаг.
Тэрбээр хvнтэй сууж хүүхэд ч гаргаагvй. Стедман Грэхам гэх залуутай олон жил үерхсэн юм. Опра “Тэр сайхан сэтгэлтэй, халамжтай, гайхамшигтай хvн. Тийм байлаа гээд заавал хурим хийж хамт амьдрах албагvй гэж би боддог” гэжээ.

Хэзээ ч гэрлээгvй тvvнийг ижил хvйстэн гэж хардах тохиолдол ч олонтаа байсан юм. Багын найз Гель Кингтэйгээ хайр сэтгэлийн холбоотой гэсэн цуу яриа цєєнгvй гардаг байсан ч Опра “Миний тухай ингэж ярих болсныг сайн ойлгож байна. Насыг ганцаараа єнгєрvvлж буй хэнийг ч ингэж хардах байх. Гэхдээ би тийм хvн биш ээ” гэж “O” сэтгvvлийнхээ дугаарт ухаалагаар хариулт єгчээ. Єдгєє 55 насалсан түүнийг хvvхэдгvй гэж олон хүмүүс хэлдэг ч тэрээр “Би яагаад хvvхэдгvй гэж. Надад их олон хvvхэд байгаа тэдгээр бvгдэд нь би их хайртай” хэмээн Африкийн хэцүү амьдралтай хvvхдvvдийг хэлдэг байна.

Опра амиа хорлохыг завдаж байжээ..
Амьдралын бэрх нугачаанд бvдчих тусмаа хатууждаг байсан Опраг ойр дотнынхон нь шийдэмгий, ухаалаг гэдэг ч тэр амиа егүүтгэхийг завдаж байжээ.
Хэд хэдэн удаа гэрлэх санал авч байсан ч эцсийн шийдвэрийг гаргаж ердєє чаддаггүй байсан бєгєєд сvйт залуу Үильям Бубба Тейлорт гэрлэхээс татгалзсаныхаа дараа сэтгэл санааны хvнд дарамтанд орж, 1981 онд буюу 27 настайдаа амиа хорлохыг хvртэл завдаж байжээ.

Багын хар толбууд нь түүнийг vргэлж дагадагтай холбоотой ч юм уу, тэрээр “Ямартаа ч ойрын хугацаанд хvнтэй гэрлэх гэж яарахгvй байна. Эхнэр хvн, ээж хvн байна гэдэг нь асар их цаг завыг єєртєє зарцуулдаг харин одоо би завгvй байна, хийх ч зvйл их байна” хэмээн ярилцлага єгчээ.

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
PostPosted: Sep.02.11 4:04 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн
User avatar

Joined: Aug.21.11 8:36 am
Posts: 105
Хүн бүхэн өөрсдийн гэсэн бяцхан ч болтуга хөрөнгөтэй болохыг хүсэж байгаа.
Харин хэрхэн хөрөнгө босгох вэ гэдэг дээр ирээд гацчих нь их бий.
Өөрийн хөдөлмөрөөр баялаг бүтээх нь хэн нэгний бэлэн хөрөнгөн дээр суухаас хэдэн мянга зуу түм живаа дахин илүү.
[Хамгийн түрүүнд хийж байгаа ажилдаа сэтгэлээсээ дурла]


Top
 Profile  
 
PostPosted: Sep.11.11 1:42 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Jul.26.09 9:23 pm
Posts: 1162
Location: Тэнд би удахгүй очно
:brows:


Top
 Profile  
 
PostPosted: Sep.15.11 12:40 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.20.11 12:35 pm
Posts: 5
Location: Бурхадын дэргэд.
Миний дуртай бүх зүйл байна даа. Та бүхэнд баярлалаа

_________________
Good luck for your life way!


Top
 Profile  
 
PostPosted: Sep.15.11 11:24 am 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Aug.20.11 12:35 pm
Posts: 5
Location: Бурхадын дэргэд.
Тэрээр 1934 онд Италийн Милан хотоос 50 милийн зайд орших Пиаценза хотод эгэл жирийн айлын гэрт төржээ. Орон нутгийнхаа жирийн 10 жилд суралцсан хүүхэд ахуй насандаа тватр болон кинонд их дуртай байв. Сургуулиа төгсөөд хоёр жилийн туршид анагаахын чиглэлээр суралцаж байсан ч удалгүй сургуулиа хаяж фото зураг сонирхох болов. Гэтэл түүнийг эх орон нь дуудаж цэргийн албанд алба хаажээ. Цэргээс халагдан ирсэн 1957 онд Миланы Ла Ринасценте нэртэй их дэлгүүрт үзүүлэнгийн цонхны дизайнерээр дөрвөн жил шахам ажилласан байна. Хожим дурсахдаа түүний ирээдүйн загварын ертөнцөд хөл алхах эхлэл нь тавигдсан хэмээсэн бөгөөд “Тэнд ажиллаж байхдаа бид шинэ загварын чиг хандлагыг тандахын тулд Англи руу үе үе айлчлах хэрэгтэй байв. Тэнд л би хамаг онгодоо олж авсан. Нэг удаа Английн нэгэн жижиг дэлгүүрт шар өнгөтэй хөшиг байхаар нь худалдан авч, Итали дахь дэлгүүртээ тавихад хүн бур л намайг солиотой хэмээж байв. Учир нь шар хөшиг бол маш гоёмсог, хэт чамин, жинхэнэ англи стилийн эд гэж тооцогддог байв” гэж тэрээр дурссан байдаг. 1961 онд дэлгүүрийн ажлаасаа гарч ямар ч сургууль соёлд явж байгаагүй Г.Армани загвар зохион бүтээгчээр Нино Серрути нэртэй загварын товчоонд ажиллах болжээ. Арав гаруй жил уг товчоонд урам зориг, бүтээл дүүрэн ажиллан, хувцас, бөс даавууны талаар хангалттай мэдлэгтэй болсон Армани тэндээс гарч чөлөөт загвар зохион бүтээгчээр хэсэг бие даан ажилласан байна.
Гэхдээ 1975 онд найз, хамтран ажиллагч Сержио Галеоттийн ятгалгаар өөрийн гэсэн загварын компани болох Giorgio Armani Spa-гаа нээжээ. Компаниа байгуулах санхүүгийн эх үүсвэрээ хуучин Вольгсваген машинаа худалдан олж авсан гэх яриа байдаг. Өөр нэг хувилбарт бол хамтран ажиллагч хоёр эхлэлийн 10,000 долларын хөрөнгөтэй байсан ч гэж үздэг. Анх нээгдсэн цагаасаа л Арманигийн компани маш их ашигтай ажиллаж, эхний жилдээ 1 сая долларын ашиг олсон байна. Энэ бүхэнд урамшсан Армани улам бүр идэвх зүтгэлтэй ажиллаж, түүнийг амжилт бутээл даган, дэлхийн хамгийн том, дээд зэрэглэлийн брэндүүдийн нэгийг 1980-аад оны дундуур гэхэд бүтээж чадсан байв. Харамсалтай нь түүний хамтрагч Сержио Галеотти ДОХ-ын улмаас 1985 онд нас барсан нь маш их гарз хохирол болжээ. Галеотти нас барахдаа өөрийн хувьцааг Арманид өвлүүлэн үлдээсэн бөгөөд ганцаараа бүх ажлыг хүчрэхгүй болсны улмаас Армани эгч Розанагаа туслуулахаар дууджээ.
Энэ цаг үеэс хойш өдгөө Жиоржио Армани компанийн гол хувьцаа эзэмшигч болж, компаниа өргөжүүлэн тэлсээр одоогийн амжилтанд хүрсэн байна.
ЖИОРЖИО АРМАНИГИЙН ТУХАЙ БАРИМТУУДААС:
-Интер Милан багийн үнэнч хөгжөөн дэмжигч. Олон тэмцээн уралдаан болон түүнд оролцогч баг, тамирчдыг дэмждэг, хувцсыг нь заримдаа оёдог.
-Дэлхий даяар өөрийн гэсэн 14 Эмпорио Армани кафетай. Цаашдаа гал тогооны хэрэгсэлд хөрөнгө оруулж, шинэ шинэ загвар гарган ирнэ гэж төлөвлөдөг. Түүнийг хүмүүс ажлын хэнээтэй хүн гэж тодорхойлдог.
-2002 онд НҮБ-ийн дүрвэгсдийн асуудлыг хариуцсан сайн дурын амбан сайдаар сонгогдож байсан.
-Загвар өмсөгчдийг хэт туранхай байхыг хориглосон анхны загвар зохион бүтээгчдийн нэг.
-2001 онд Форбс сэтгүүл Жиоржио Арманиг Италийн хамгийн баян, хамгийн алдартай загвар зохион бүтээгч хэмээн тодруулж байжээ. Дэлхийн олон загварын шоу, тэмцээнд амжилттай оролцдог түүнийг Италийн загварын загалмайлсан эцэг хэмээдэг.
GIORGIO ARMANI S.P.A. КОМПАНИИ ҮҮССЭН ТҮҮХ
Тэрбээр өөрийн компаниа байгуулсан анхны жилээ эрэгтэй хүний хувцасны загвараар дагнадаг байсан бөгөөд дараагийн жил нь эмэгтэй хүмүүст зориулсан загвараа гаргаж эхэлсэн байна. Компани нь анхнаасаа л амжилттай ажиллаж, эхний жилдээ нэг сая долларын борлуулалт хийж чадсан байна. 1978 онд GFT (Grupро Finanziario Tessile) компанитай лицензийн гэрээ байгуулж, Арманигийн төв оффисын байрыг Миланы 21 Via Borgonuovo-д байрлалтай ХҮII-р зууны плазаг бариулахаар болсон нь оффиссоос гадна загварын шоуны тайз төдийгүй Арманигийн хувийн гэр нь болжээ. Дараагийн жил нь 1979 онд Жиоржио Армани АНУ-д өөрийн Жиоржио Армани корпорацаа байгуулж, энэ үед компани нь дэлхийн тэргүүлэгч загварын товчоодын тоонд зүй ёсоор орох болов. Энэ амжилтын нууц нь Арманигийн зоригтой загварын аз туршсан явдал, уламжлалт эрэгтэйчүүдийн хүрэмний загварыг өөрчилж чадсан явдал гэж ярьдаг. Харин эмэгтэйчүүдийн загварын хувьд илүү чөлөөтэй, бага гоёл чимэглэлтэй байдаг. Бусад загвар зохион бүтээгчид түүний загварыг дуурайх гэж оролддог боловч жинхэнийг нь хэзээ ч гүйцдэггүй аж. Тэрээр өдгөө өөрийн компанийн үйл ажиллагаагаа тэлж арав гаруй охин компанитай, дэлхийн хамгийн шилдэг компаниудын нэг болжээ. Түүний загваруудын онцлог нь энгийн атлаа маш зөв сонголттой, тансаг бас дэгжин байдлыг илтгэдэгт оршдог аж. Мөн эрэгтэй хүний загварын суурьнаас нь эмэгтэй хүний загварууд гарч байдаг, эмэгтэй хүний загваруудаас мөн эрэгтэйнхийг гаргаж авдаг нь уг брэндийн нэг онцлог юм.

_________________
Good luck for your life way!


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 70 posts ]  Go to page Previous  1, 2, 3  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.