|
Маркетингийн үүсэл хөгжил
Маркетингийн тухай ойлголт
Маркетингийн үндсэн ухагдахуун
Маркетинг гэдэг нь зах зээл судлалан ухаан юм. Үйлдвэрлэл хэрэглэгчидийн эрэлт хэрэгцээг жолоодох амьдралын шаардлагаар мракетинг үүсэж хөгжжээ. Эрэлт хэрэгцээг хангах үүднээс үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүнээ зохистой хугацаанд тохиромжтойгазар боломжийн үнээр борлуулахад чиглэгдсэн хүмүүсийн үйл ажилалгаа бие даасан хэлбэрийг маркетинг гэж хэлж болсон. Дэлхийд анх XIX зууны сүүлч XX зууны эхээс маркетинг гэдэг нэр томьёо гарч ирсэн. Манай улсад 1990-д оноос эхлэн үйлдвэрлэл пүүс компаниудад энэ мэргэжилийн нэр томьёо орж ирсэн Маркетинг гэдэг нь: Арилжаа солилцоогоор дамжуулан хэрэглэгчидийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэгдсэн хүний үйл ажилгааний идэвхитэй хэлбэр юм. Дараах үндсэн 7 ухагдахуун нь маркетинг гэдэг нэр томьёог тод томронгуу харуулж өгнө.
1. Маркетингийн хүсэл шаардлага
2. Хэрэгцээ
3. Эрэлт
4. Бараа бүтээгдэхүүн
5. Солилцоо
6. Арилжаа
7. Зах зээл
1.Хүсэл шаардлага: Энэ нь маркетингийн үндсэн дээр бий болж байгаа анхдагч санаа юм. Хүсэл шаардлага гэдэг нь тухайн хүнд ямар нэгэн зүйл үгүйлэгдэх буюу хэрэгтэй болох нь шууд мэдрэгдэж санаанд буухийг хэлнэ. 1. Физиологийн хүсэл шаардлага 2. Нийгмийн хүсэл шаардлага гэж 2 ангилна 2. Хэрэгцээ: маркетингийн үндэс болох хоёрдогч санаа юм. Тухайн хүний зам байдал, мэдлэг соёлын түвшин, орлого зэрэгээс шалтгаалаад өвөрмөцөөр илэрдэг хүсэл шаардлагын онцгой хэлбэр юм. 3. Эрэлт: хүмүүсийн хэрэгцээ хязгааргүй; Харин түүнийг хангах эх үүсвэр нь хязгаарлагдмал байдаг. Иймд хүн нарийн мөнгөнйи боломждоо захирагдан хамгийн ойрийн хэрэгцээгээ хангах зүйлээ сонгож авна. ӨХ эрэлт нь хүний худалдан авах чадвараас хэмжигдсэн хэрэгцээ юм. 4. Бараа бүтээгдэхүүн: Хүний хүсэл шаардлага сонирхол хэрэгцээ эрэлт нь бараа бүтээгдэхүүний бий болгох үндэс болдог. Иймээс бусдын хэрэгцээг хангах зорилгоор зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүхэн бараа бүтээгдэхүүн болдог. Бараа гэдэг нь хүний хэрэгцээг хангах чадвар бүхий физик химийн зохих шинжүүдийг агуулсан бэлэн зүйл юм. Бүтээгдэхүүн гэдэг бол бараанаас өргөн хүрээтэй ойголт юм. Тодорхой биет бараанаас гадна оюуны бүтээгдэхүүн, байгалийн баялаг, түүхий эд, үйлчилгээ бүгд бүтээгдэхүүн юм. 5. Солилцоо: Хүмүүс хүссэн зүйлээ хэнээс ч хамаагүй юугаар ч хамаагүй сольж авах үйл ажилалгаа юм. Ер нь хүн хүссэн зүйлээ олж авах 4 арга байдаг. өөрийгөө хангах, дээрэм, гуйлба, солилцоо 6. Арилжаа: Солилцоотой адил гэхдээ тэнцүү үэн цээн бүхий зүйлсийг сольж авах үйл ажиалгаа юм. ӨХ солилцооны мөнөгн илэрхийлэл юм. Солилцоо арилжааны нөхцөлийг тодорхойлогч гол зүйл бол хэлцэл байдаг. Хэлцэл нь 2 талын сонирхолд хийцсэн нөхцөлд хийгддэг. 7. Зах зээл: зах зээл гэдгийг зөвхөн арилжаа наймааны хүрээнд сонгох нь явцуу ойголт юм. Ер нь барааг худалдагч худалдан авагчдийн нийлбэр цогц юм. Зах зээлийг 2 хуваадаг.
1.Худалдагчийн зах зээл
2. Худалдан авагчийн зах зээл
Худалдагчийн зах зээл: Энэ үед худалдан авагчид зах зээлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцох бөгөөд худалдагч нь худалдан авагчдад өөрийн санааг тулган хүлээлгэж чадах эрхийг эзэлдэг. Энэ нь зөвхөн эрэлт их үед бий болдог.
Худалдан авагчийн зах зээл: Худалдан авагчид илүү эрхтэй байдаг. Харин худалдагч нар зах зээлийн идэвхтэй үйл ажиллагаа явуулна. Маркетингийн асуудлууд нь худалдан авагчийн зах зээлийн нөхцөлд гарч байдаг.
Маркетингийн сүлжээ ба шийдвэр
Энэ схемийн зүүн хэсэгт маркетингийн мэдээлэлийн удирдалгийн байнгийн ашиглалтанд байдаг маркетингийн байрчныг бүрдүүлэгч хүчин зүйлсийг тусгасан. Схемээс харахад маркетингийн мэдээлэлийн систем нь нэг талаас бизнесийн байрчин нөгөө талаас мэдээлэлинйн ашиглалт гэсэн 2 талын үйл ажиллагааны үр дүнг орчны төлөв байдалтай холбосон шинжилгээг хайж дараагийн шийдвэрт ашиглаж байдаг учраас эрбэлдэх битүү цикл системийг үүсгэж байгаа юм. 1. Дотоод тайлангийн систем: Тухайн байгууллагын борлуулалт гүйлгээний зардал материалийн нөөц блэн мөнгө өр авлага зэргийн үзүүлэлтүүдийг илэрхийлдэг зүйл нь дотоод тайлангийн ситем юм. Энэ мэдээлэл гол төлөв байгууллагын нягтлан бодогч болон санхүүгийн ажилтан дээр төвлөрч байдаг. 2. Маркетингийн гадаад мэдээлэл цуглуулах систем Энэ системийн гол зорилго нь удирдлагыг хмагийн сүүлийн үеийн мэдээлэлээр хангахад оршино. Энэ систем нь арилжаа наймааны болон борлуулалтийн хүрээнд бий болж байгаа үйл ажиллагаа талаарх өдөр тутмын мэдээлэлийг цуглуулах эх үүсвэр нь болдог. 3. Маркетингийн судалгааны систем: Энэ систем нь пүүс компаний өмнө тавагдаж байгаа маркетингийн нөхцөлийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай тоо баримт мэдээлэлийг системтэйгээр тодорхойлон судалж тэдгээрт дүн шинжилгээ хийх үр дүнг тайлагнах үйл ажиллагаа юм. Маркетингийн судалгааг явуулах мэдээлэлийн эх үүсвэрт сонголт хийх 2 арга байдаг. 1. Анхдагч тоо баримтийг цуглуулах арага 2. Хоёрдогч тоо баримтийг цуглуулах арга Хоёдогч тоо баримт гэдэг нь урьд өмнө ямар нэгэн зорилгоор цуглуулсан хаа нэгэн газар бэлэн байгаа мэдээлэл Анхдагч тоо баримтийг цуглуулдаг 3 арга бий.
1.Анкетийн буюу асуултийн арга 2. Ашиглалтийн арга 3.Туршилтийн арга
Байгууллага худалдан авагчид өрсөлдөгчөө ойлгохийн тулд маркетингийн илэн зөв судалгааг хийх шаардлагатай. Иймээс маркетингийн судалгааг шаттайгаар хийдэг.
1. Асуудалийг гаргаж тавих буюу судалгаа зорилт тогтоох
2. Мэдээлэлийн эх үүсвэрт сонголт хийх
3. Мэдээлэлийг цуглуулах
4. Цуглуулсан мэдээлэлийн судалгааг хийх
5. Гарсан үр дүнг тайлагнах
4.Маркетингийн судалгаа шинжилгээний систем:
Энэ нь маркетингийн мэдээ баримт болон тулгамдсан асуудлуудийг судлан шинжилэхэд хэргэлдэг аргуудийн нэг юм. Энэ системийг бүрдүүлэгч үндэс нь статистик сан буюу загварийн сан юм.
Лекц5: Маркетингийн орчин
Байгууллагын үйл ажилллагааний гадана үйлчилж түншүүдтэй хамтын ажиллагааны харилцаа тогтох дэмжих маркетингийн албаны удирдлагийн боломжинд нөлөөлдөг хүч идэвхитэй субьектүүдийн нийлбэр цогцосийг маркетингийн орчин гэнэ.
Маркетингийн орчин нь микро ба макро хүрээнээс бүрдэнэ. Маркетингийн орчинг дотор нь гадаад дотоод гэж 2 ангилдаг.
Гадаад макро орчин: - Эдийн засагийн хүчин зүйлс - Улс төрийн хүчин зүйлс - Байгаль экологийн хүчин зүйлс - Нийгмийн хүчин зүйлс - Шинжлэх ухаан техник технологийн хүчин зүйлс - Хүн ам зүйн хүчин зүйлс Гадаад микро орчин: - Тухайн байгууллагын хэрэглэгч - Тухайн байгууллагын бэлтгэн нийлүүлэгчид - Өрсөлдөгчид - Зуучлагчид буюу түншүүд - Хувьцаа эзэмшигчид - Харилцагчид орно - Удирдлага зохион байгуулагч - Байгууллагын маркетингийн асуудал - Санхүү нягтлан бодох бүртгэл - Түүхий эд техник хангамжинй алба
1- Зорилтод зах зээл
2- Бараа, үнэ, урамшуулал, түгээлт
3- Маркетингийн төлөвлөлтйин ситем, Маркетины албаны зохион байгуулалтын, Маркетингийн ……. Систем
4- Зуучид ба түшмүүд, хэрэглэгчид,өрсөлдөгчид, бэлтгэн нийлүүлэгчид,
Микро орчины хүчин зүйлс
Нийлүүлэгчид гэдэг нь: тодорхой үйлдвэрийн болон үйлчилгээг явуулахад зайлшгүй шаардлагатай материалын нөөцөөр хамгалч ажил төрлийн холбоо бүхий пүүс компани хувь хүмүүс юм. Хэрэглэгчид: Хэрэглэгчид буюу зах зээл гэдэг бол хангах хэрэгцээтэй зарцуулах мөнгөтэй тэр мөнгийн зарцуулах хүсэлтэй хүмүүс эсвэл байгууллагууд юм. Зуучид: ААНБ болон зах зээлийн хооронд бүтээгдэхүүн үйлчилгээг хүргэж арилжихад нь туслалцаа үзүүлдэг байгаа, хувь хүмүүсийг зуучид гэнэ. Өрсөлдөгчид: аль ч пүүс компаниуд нь янз бүрийн олон тооны өрсөлдөгчдийн дунд амьдарчбайдаг. Иймээс байнга нь өрсөлдөгчидийг судалж харьцуулалт дүгнэлтийг хийж байснаар өөрийн үйл ажиллагааг хөгжүүлэх боломжид зам, хийх ажиллгааны хувилбаруудыг илрүүлж тооцох ач холбогдолтой.
Ажил төрлийн бусад харилцагчдад: Санхүүгйин түншүүд мэдээллийн хэрэгслийн харилцагч иргэд орон нутгийн харилцагч гэх мэт хамаарагдана.
Макро орчны хүчин зүйлс
Хүн ам зүйн орчин: Хүн амын нас, хүйс, тоо хэмжээ, орлого, эрхэлсэн ашиг гэх мэт В-Т-Р тодорхойлдог орчин юм. Эдийн засагийн орчин: Бизнесийн аливаа шийдвэр гаргахийн тулд сайтар судалж нөлөөллийн шинж чанарийг үнэлж ажиллах ёстой орчин бол эдийн засгийн орчин юм. Инфляцийн түвшин, банкны зээлийн хүүгийн түвшин, нэрлэсэн ба бодит орлогын үзүүлэлт, гадаад худалдааны нөхцөл, мөнгөний төлбөрийн чадвар гэх мэт үзүүлэлтүүдээр эдийн засагийн орчны төлөв хандлагыг тодорхойлдог. Байгалийн орчин: Түүхий эд ховордолт, байгалийн нөөц, түүнийг хамгаалах үйл ажиллагаа орчны бохирдолтын өсөлт, хөрс ус, ашигт магтмал, түүнийг зүй зохилтой хэрэглэх асуудал гэх мэт нь энэ орчныг тодорхойлдог. Техник технологийн орчин: Шинжлэх ухаан техникийн олонт нь бизнесийн амжилтын нэг хүчин зүйл юм. Техник технологийн өнөөгийн нөхцөлд өндөр чанарын бүтээгдэхүүнийг өндөр технологоор хийхийн төлөө хүчтэй өрсөлдөөн бий болж байна. Улс төрийн орчин: Тухайн үеийн төр засгийн бодлого хууль тогтоомж нь маркетингийн үйл ажиллагаанд эерэг сөрөг нөлөө үзүүлдэг. Соёлын орчин: Соёл гэдэг нь хүний үзэл баримтлал, эрхэмлэн дээдэлдэг зүйл юм.
банжиг.нэт-с авав.
|