#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Apr.23.14 6:54 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 184 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 8  Next
Author Message
 Post subject: EGSM
PostPosted: Aug.21.06 10:16 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.03.04 10:34 pm
Posts: 441
Location: World republic
Oyu tolgoid ochson huny nudeer yarihad ihenh brigada ni mgl alilchintai
yag USA yum bn lee Hool ni restaurant hool gsen ug songodog . Odoogyn bdlaar uhaj ehleegui bgaa
1 gl gazar uhaj bn lee

_________________
EGSM


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.21.06 10:49 pm 
Offline
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн

Joined: Feb.19.05 7:01 pm
Posts: 2474
Neg udaa Sky-n urd taliin pub deer baijaahad neg ah cd tulhuurnii oosor ugsun 2uulaa Oyu Tolgoitoi. CD-g n uzsen hun baina uu? Minii harahad ih dajgu tusul yum shig haragdsan gehdee ene olon humuus demii gej yariad baina uchirtaidag hehe


Top
 Profile  
 
 Post subject: EGSM
PostPosted: Aug.22.06 12:24 pm 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.03.04 10:34 pm
Posts: 441
Location: World republic
Bi bas uzsen dajgui tusul bn lee ghdee ter blockchlon olborloh argaas busad ni
Ghdee tend tiim aimar olborlolt yavuulaaagui b lee

_________________
EGSM


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.26.06 2:38 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 2:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Oyu tolgoig yaj ezemshih ve?


Top
 Profile  
 
 Post subject: EGSM
PostPosted: Aug.28.06 10:55 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.03.04 10:34 pm
Posts: 441
Location: World republic
Oyu-Tolgoi ugaasaa manaih gadaad ajilchid ni tsuurch bgaa mgl ajilchid ihesch bgaa tgd l daraaa ni Erdenet shig bolno biz ghdee manaih tataaas sain avch bgaa sh dee

_________________
EGSM


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.12.06 12:33 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн

Joined: Jul.07.06 2:19 pm
Posts: 1454
Location: Жомолунгма
Tataas sain avah in yah vee gol bolj ugvul uursduu ezemshvel ynz buriin arga hereglej bgaad


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.18.06 12:00 am 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jul.04.06 12:20 am
Posts: 144
Location: Saran deer yaasan huiten yum be
Tertee terengui Mgliin l medeld shte. En TV-eer neeree arai denduu tsuurah yumaa. Uhaad garaad yavchlaa ch geh shig. Uul ni bol odoo dunguj sudalgaanii ajil ni l yavagdaj baigaa shte.

_________________
Amidral bol tulaan


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Sep.18.06 9:39 am 
Offline
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
Цээлхэн Цангинах Дууч Гишvvн
User avatar

Joined: Dec.03.04 10:34 pm
Posts: 441
Location: World republic
zalhuu_damshig wrote:
Tertee terengui Mgliin l medeld shte. En TV-eer neeree arai denduu tsuurah yumaa. Uhaad garaad yavchlaa ch geh shig. Uul ni bol odoo dunguj sudalgaanii ajil ni l yavagdaj baigaa shte.

Tiim sh dee tee Odoo gantshan gazar luhaj sudalgaany ajil yavagdaj bgaa yum bn lee
Yag USA shig bitetstei yum bn lee Huntei yag hun gdg utgaar huny tuluu ajilladag gazar bn lee
Odoo l ghd mgl-d uchnuun 1sayaar ni hurungu oruulalt hytsen yor ni udaj bgaa tusuk sh dee 1995 ony uyed bguulagdaj bsn yum shg bn lee

_________________
EGSM


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Oct.13.06 5:37 pm 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Oct.08.06 2:26 am
Posts: 61
Location: Чатгvй газар чанартай бичилт... Чаттай газар чангаас чанга чатла...
Oyu toilgoig geltgui yamar ch orduudiig gadaaduudad ogmoorgui baigaamdaa.Orosdoo tonog tohooromjiig n gadnaas oruulj ireed l tegeed ter tonog tohooromjiig n ajiluulj chadahgui geneedee te.Tegheer n teriig ajiluulj chadah chadvartai huniig tiim surgaltand hamruulaad l oorosodoo ter orduudaa ashiglaval iluu hogjild hurdats avchirah boluudaa minii bodol shuu :-)


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.10.06 2:24 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.18.03 11:49 pm
Posts: 5676
Location: forexgoldtrend.blogspot.com
Omnogovi aimgiin 88% gadaadiin kompaniudad litsenz mayagaar olgogdson. Odoo yag l neg hyatadiin mujarhuu bolj dee. Mongolchuudiig zoddog, ems huuhnuudiin changaadag, tsagdaa ni hyatadiin tald uilchildeg aimag baih yum. Ter nuursiig yagaad shorootoi yutai iitei ni sand mend zoogood baigaa ni shoroo ni alttai bolool ter. UB-d tonn nuursiig 30 myangaar mongolchuud avch baina. Harin hyatad ruu nuursee 8$ aar gargadag ni yamar uchirtai yum bol. Hyatad ahan duusee daarah vii gej ih l aij bgaa bololtoi dogoo.

_________________
Inflation is hidden tax


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.03.07 6:18 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: Dec.11.06 2:34 am
Posts: 8
оюу толгой үнэхээр монголчууд бидний л өмч шүүдээ
тэнд монголыг байтугай азийг тэр чигээр нь тэжээх их алтны нөөц байгаа
зарим хүмүүс угаасаа монголчууд бид нар ажиллуулж чадахгүйгээс хойш гэдэг гэхдээ 50,60 н жилийн дараа ч юмуу эсвэл10н жилийн дараа ч юмуу бид өөрсдөө тэр баялгаа үйлдвэрлэн гаргах чадвар, мэдлэг, туршлагатай л болж таараа шдээ
тэр хүртэл энэ баялаг зүгээр л газар доороо хадгалагдаж байх юм бол монгол улс тэр үед .............

гэтэл биднийг өөрсдөө баялагтай гараа ч хүргэж амжаагүй байхад гадаадын ноён аль хэдий нь бүгдийг нь цөлмөчихөөд бидэнд юу ч үлдээхгүй

гэхдээ тэр ноён монголын хуулийн цоорхойг сайн судалсан нөхөр байна лдаа одоо хуулиар тэрнийг хөөж чадахаасаа өнгөрсөн ямар ч шинэ хууль гаргалаа гээд үйлчлэх биш
дээ
бид "эх орныхоо газар нутгаас бурханд ч бүү өг" гэсэн үгийг л анхнаасаа санаж явах хэрэгтэй байсан байх даа


нэг зураг үзсэнүү хэдэн настай ч билээ нилээн жоохон хүүхдийн зурсан зурган дээр
монголын газар нутгаас өмнөговийг 3н хүн ураад авч байгаа. Тэр зурагны гадна талд нь 3-н монгол нэг нь архидаад, нэг нь унтаад, нэг нь хүүхэнтэй уулзаад зогсож байгаа

тэрнийг зурсан хүүхэд нь их жоохон гэсэн. ямар ч гэсэн их утга агуулсан зураг байна лээ


Top
 Profile  
 
PostPosted: Mar.13.07 3:41 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Оюу толгойг хэрхэн ашиглах нь зохистой вэ? Та бүхэн юу гэж үзэж байна вэ?


Top
 Profile  
 
PostPosted: Mar.14.07 1:59 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Гадны хөрөнгө оруулагчид болон монголын засгийн газартай хэвлэл мэдээллийн хэрэгслээр шинэ цагийн хүйтэн дайн хийж байна. Энэ талаар бичсэн нэг нийтлэл оруулъя.

Хөрөнгө оруулагчид хар пиараа шидсээр
2007.03.14 Өнөөдрийн монгол

Өнгөрсөн долоо хоногт Олон улсын уул уурхайн салбарын мэдээллийн сайт болох www.longwalls-aap манай улсын уул уурхайн салбарын талаар хар пиарыг тасралтгүй тарааж эхэллээ. Хамгийн сүүлийн мэдээ нь гэхэд Энжи Баар гэгч “Уул уурхайн хөрөнгө оруулалт Куинсланд руу хошуурч, Монголоос гарч байна” гэсэн гарчигтай өөрийн нийтлэлээ тавьжээ. Тэрбээр нэр нь тодорхойгүй эх сурвалжаас авсан мэдээллээр нийтлэлээ эхэлсэн байх юм.

Монгол Улсаас илүү эрдэс баялагтай улс орнууд ихэсч дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид хаашаа хөрөнгөө цацахаа мэдэхгүй хэцүүхэн байгаа бололтой. Ийнхүү хөрөнгө оруулагчид хөрөнгөө хайр найргүй цацаж байхад дэлхийн зах зээл дээр алт зэсний ханш байнга хөдөлж байх. Хамгийн сүүлийн мэдээллээр Лондонгийн бирж дээр брэнт нефть, зэс, алт, цайр, тугалаг гээд үнэт металлын ханш ихээхэн уналттай байна. Үүний шалтгааныг шинжээчид олон янзаар тайлбарлаж байх юм. Мөн нөлөө бүхий дэлхийн томоохон биржүүд дээр монголын уул уурхайн талаар нэлээд таагүй мэдээллийг тараагаад байгаа гэнэ. Энэ нь Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг хаан боогдуулсан хуулийг батлан гаргаж хүчээр хэрэгжүүлж байна. Гэтэл хөрөнгө оруулагчид тухайн улс орноосоо төрийн нэлээд нээлттэй бодлогыг шаарддаг. Харин Монгол Улс эсрэгээрээ хаалттай байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдыг боомилох гэсэн оролдлого. Ийм алхмыг дан ганц иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нь хийгээд байгаа бус төр засаг нь ч өөгшүүлээд байгаа нь хөрөнгө оруулагчдыг үргээхэд хүргэж байна гэсэн утгатай мэдээлэл юм. Бас болоогүй үүнийгээ дэлхийн томоохон мэдээллийн сайтуудад байршуулсан байна. Өнгөрсөн долоо хоногт Олон улсын уул уурхайн салбарын мэдээллийн сайт болох www.longwalls-aap манай улсын уул уурхайн салбарын талаар хар пиарыг тасралтгүй тарааж эхэллээ.
Хамгийн сүүлийн мэдээ нь гэхэд Энжи Ваар гэгч “Уул уурхайн хөрөнгө оруулалт Куинсланд руу хошуурч, Монголоос гарч байна” гэсэн гарчигтай өөрийн нийтлэлээ тавьжээ. Тэрбээр нэр нь тодорхойгүй эх сурвалжаас авсан мэдээллээр нийтлэлээ эхэлсэн байх юм. Уул уурхайн компаниудын дунд явуулсан судалгаагаар энэ төрлийн бизнес эрхлэгчдийн сонирхол Австрали, Америкийг хөрөнгө оруулалт хийхэд хамгийн тааламжтай . Монгол Улс тэдний сонирхлыг татахаа больсон гэж дүгнэсэн байх юм. Мөн Фрейзер Институтын 2006-2007 оны судалгааны дүнгээс харахад хөрөнгө оруулалтыг татах таатай боломжоороо Монгол Улс 33-т байснаа 62 хүртэл унасан гэнэ. Ингэж унах болсон шалтгаан нь хууль эрх зүйн орчин хаалттай хүндрэлтэй байдаг нь нөлөөлсөн гэдгийг онцолсон байна. Хэдийгээр манай улсад шүүмжлэлтэй асуудал их байгаа ч гэлээ гадаадын хөрөнгө оруулагч нарт хамгийн таатай боломжийг олгодог орон гэдгийг дэлхийн томоохон банк, судалгааны байгууллагуудаас хийсэн судалгаагаар гаргаад байгаа. Ийм мэдээлэл тарах болсон хамгийн гол шатгаан нь өнгөрсөн наймдугаар сард Ашигт малтмалын шинэ хууль хэрэгжлж эхлэхтэй холбогдуулан хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг зохион байгуулсан. Гэвч тухайн үед гадаад гэх тодотголтой аж ахуйг нэгжүүдийн үзэл бодол зөрчилдөж багагүй маргаан дэгдээгээд авсан. Тэр үед Үйлдвэр худалдааны сайд байсан Б.Жаргалсайхан “Үүнээс илүү сайн хууль гэж байхгүй. Хөрөнгө оруулагч гээд давуу эрх эдлээд байх алба хаана байна. Чадахгүй бол та манай орноос гарч болно. Дараагийн хөрөнгө оруулагч ээлжээ хүлээгээд байж байгаа” гэсэн хатуухан үгийг хэлээд авсан. Тэдэнд энэ үг таалагдаагүй тул ихэд бухимдан “Сайд нь ингэж байгаа бол бид ч арга хэмжээгээ авна. Хөрөнгө оруулагч нарт хатуу ханддаг гэсэн мэдээллийг дэлхийн чихэнд хүргэвэл хэн танайд хөрөнгө оруулагт хийх юм” хэмээн ихэд зуусан маягтай үг шидэлсээр тарсан. Тэгэхлээр зарим нэг сайтуудад гараад байгаа мэдээллийг манай улсад ашигт малтмалын чиглэлээр хайгуул хийж буй хөрөнгө оруулагчдаас авсан гэжээ. Энэ нь тэдний хэлсэн хатуухан сануулгын эхлэл бололтой. Дээрхтэй ижил утгатай хар пиаруудыг уншихад хэт гуйвуулсан. Хөрөнгө оруулалтаа татахыг уриалсан шинжтэй байна.

Алт зэсийн ханшид хар пиар нөлөөлөөгүй

Манай улсын талаархи сөрөг мэдээлэл тарааж байгаа ч гэлээ хөрөнгө оруулагчдыг нүүрээ буруулах хэмжээнд хүртэл нөлөөлж чадахгүй гэж эх сурвалжууд хэлж байна. Учир нь өнөөдрийн байдлаар АМГТХЭГ-ын кадастрын албанд хайгуулын лицензийн зөвшөөрөл авах гэсэн хөрөнгө оруулагчдын өргөдөл нэмэгдэж байгаа. ОХУ, Япон, Герман зэрэг улс орнуудаас уул уурхайн салбарт хамтарч ажиллах санал тавьж, гэрээ хийж эхлээд байгаа. Өчигдрийн байдлаар Лондонгийн бирж дээр зэс 6130.50 ам доллар, алт 652.25 ам долларын ханштай байлаа. Энэ нь өнгөрсөн долоо хоногоос бага зэрэг унасан ч гэлээ төдийлөн их уналт биш гэнэ. Эдийн засагчдын дүгнэж буйгаар гадаадын хөрөнгө оруулагчдын тарааж буй хар пиар ханшид нөлөөлөхгүй. Ер нь бүхий л томоохон бирж дээр ганц алт зэс бус бусад металлын ханш ч бага багаар унасан. Энэ нь дэлхийн томоохон хэрэглэгч орнуудад үүссэн үймээн самуун, тогтворгүй байдлаас үүдэлтэй. Цаашдаа ханш тогтвортой байж өсөх хандлагатай гэж тоймчид дүгнэжээ.

Ц.Ургамал


Last edited by BLOCKBUSTER on Mar.14.07 11:43 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.14.07 11:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Миний бие монгол улс гадны хөрөнгийн биржүүдээс бонд гаргах замаар хөрөнгө босгож үүгээрээ Оюу толгой ордыг ашиглах өөрсдийн санхүүжилтийн гол хэсгийг бүрдүүлэх нь зүйтэй юмуу гэж боддог хүмүүсийн нэг билээ. Харин энэхүү үйлст нэг алхам ойртуулсан шинэлэг үйл ажиллагааны талаар та бүхэндээ дуулгая.

Худалдаа Хөгжлийн Банк хэвлэлийнхэнд бонд гаргасан талаар мэдээлэл өглөө

Энэ сарын 22-ноос ХХБ нь дэлхийн нэр хүнд бүхий банк болох ING банкны дэмжлэгтэйгээр урт болон дунд хугацааны бондыг олон улсын санхүүгийн зах зээл дээр гаргасан билээ. Тус банк эхний ээлжинд 75 сая ам долларын бондыг 3 жилийн хугацаатай, 8,625 хувийн хүүтэй гаргаж байгаа нь манай орны эдийн засгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр болохуйц үйл явдал болж байгаа юм. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр ХХБ-ны Гүйцэтгэх Захирлын Орлогч О.Орхон “Манай банкны хэрэгжүүлж буй Дунд Хугацааны Үнэт Цаасны Хөтөлбөрийн нийт хэмжээ 150 сая ам доллар юм. Бид эхний ээлжинд 75 сая ам.долларын бондыг 3 жилийн хугацаатайгаар гаргасан бөгөөд уг бондын төлбөр болох нэмэлт санхүүжилт манай дансанд шилжин орж ирээд байна. Харин энэхүү хөтөлбөрийн үлдэгдэл 75 сая ам долларын бондыг илүү бага хүүтэй, дор хаяж 5 жилийн хугацаатайгаар гаргах боломж байгаа юм.” гэж онцлон хэлэв. Энэхүү 75 сая ам.долларын бонд энэ долоо хоногийн даваа гаригт арилжаалагдаж эхэлсэн бөгөөд тухайн өдөртөө зарагдаж дууссан байна. Бондыг нийт 13 орны 87 хөрөнгө оруулагчид худалдан авсны дотор HSBC, Citi bank, American Express bank, Солонгосын Хөгжлийн банк зэрэг дэлхийн том банкууд багтаж байна.
ХХБ энэхүү бондын санхүүжилтийн дийлэнх хэсгийг Монголын жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихэд зориулах бөгөөд хөрөнгө оруулалтын шинж чанараараа бусад банкуудын олгож буй зээлээс илүү онцлогтой байх ажээ. Одоогийн байдлаар банк санхүүгийн зах зээл дээр жижиг дунд бизнест зориулан олгогдож буй бусад зээлүүд нь харьцангуй богино хугацаатай, зөвхөн эргэлтийн хөрөнгийг санхүүжүүлэхэд зориулагдсан шинжтэй байна.

Худалдаа Хөгжлийн Банк дэлхийн санхүүгийн үнэлгээний гурван том компанийн нэг болох Moody’s агентлагаас өндөр үнэлгээ авсан билээ. Уг үнэлгээг авснаар олон улсын зах зээл дээрх Худалдаа Хөгжлийн Банкны үнэлэмж үлэмж өссөн бөгөөд дэлхийд нэртэй Голландын ING банктай хамтран ажиллаж олон улсын санхүүгийн зах зээл дээр 3 жилийн хугацаатай, 150 сая ам.долларын бондын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээс эхний шатанд 75 сая ам.долларын бондыг амжилттай борлуулаад байна.

Олон улсын зах зээл дээр бонд гаргаснаар:
* Харилцах, хадгаламжаас гадна дунд болон урт хугацааны эх үүсвэртэй болно.
* Худалдаа Хөгжлийн Банкны дунд болон урт хугацааны зээлийн хүү буурна.
* Хэрэгцээт үед олон улсын зах зээлд үнэт цаас гаргах боломжтой болсноор тус банкны хөрвөх чадвар сайжирна.
* Дунд болон урт хугацааны зээлийг харилцагчдад олгох хөрөнгийн эх үүсвэр нэмэгднэ.
* Олон улсад танигдах нэр хүндтэй болж олон төрлийн хөрөнгө оруулагчид тус банкийг мэддэг болно

гэжээ.
Хамгийн гол нь өөрсдөө гадаадад бонд гаргах замаар хөрөнгө цуглуулах зам харгуйг нээснээрээ маш их ач холбогдолтой болжээ. Энэ бол эхний алхам. Дараа нь ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалтанд зарцуулах илүү их хэмжээний хөрөнгийг энэ маягаар олох боломжтой юмаа


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.14.07 11:39 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Олон ургалч үзлийн үүднээс нэг сонирхолтой материалыг бас тавилаа.

Монголын байгалийн нєєц баялаг: аз уу, гай юу?

Огноо: 2007-03-14 09:54:45
Дэлхийн Банкны Монгол дахь Суурин тєлєєлєгч Аршад Сайед манай орныг дэлхий нийтийн анхаарлын тєвд аваачаад байгаа ашигт малтмалын талаар маш сонирхолтой лекцийг єчигдєр МУИС дээр уншсан юм. Бидний хайрлаж харамлаад байгаа, бас шуналтаж тэмvvлээд байгаа энэ ашигт малтмал чухам бидэнд аз юмуу, vгvй юм уу. Энэ талаар дэлхийн улс орны туршлага хийгээд бидэнд тохиолдоод байгаа байгалийн баялаг тойрсон асуудлаар юу єгvvлсэн тухай Суурин тєлєєлєгчийн сонирхолтой нийтлэлийг Оллоогийнхоо эрхэм уншигчдад хvргэж байна.

Хар ухаанаар бодоход байгалийн нєєцєєр баялаг улс маш сайн хєгжих ёстой юм шиг санагддаг. Харамсалтай нь тийм байдаггvй. Харин ч эсрэгээр. Удаан хугацааны хєгжлийн хувьд байгалийн нєєцєєр баялаг орнууд ийм баялаггvй орнуудыг бодвол амжилт муутай байдгийг маш олон судалгаагаар тогтоожээ. Удаан хугацаанд, жишээлбэл 30 жилийн хугацаанд аваад vзэхэд нєєцєєр баян орнуудын єсєлт нєєцєєр ядуу орнуудын єсєлтєєс доогуур байна.
Яагаад ийм байдаг байна вэ? Заавал ийм байх ёстой юу? Энэ гайг амсахгvй байж болох уу? Би эдгээр асуултанд хариулахыг оролдьё. Тэгэхийн тулд би эхлээд дэлхийн олон орны жишээ болон єнєєдрийг хvртэл хийгдсэн зарим судалгаанд суурилсан ажиглалтаасаа танилцуулья. Дараагаар нь би Монгол улс байгалийн нєєц баялгаа ашигласнаас нийгэмд vvсч болох аюулаас хэрхэн урьдчилан сэргийлж болох тухай ярья. Байгалийн нєєц баялгийн гай: практикийн онолИхэнх хvмvvс онолын тухай уншихдаа энэ онол нь практик дээр vйлчилдэг болов уу гэж боддог гэдэг. Харин эдийн засагчид практик дээр болж буй vйл явцыг хараад энэ нь онолын хувьд vнэн байх болов уу гэж боддог. Байгалийн нєєц баялгийн судалгаа бол яг vvний нэг жишээ. Би эхлээд дэлхийн олон орны жишээг авч судлаад Монголын нєхцєлд хэрэглэж болох онол тэндээс урган гарах эсэхийг харья. Дэлхийн жишээ: хамгийн муу практикийн тохиолдлуудБусад орныг тойруулан харахад муу жишээ сайн жишээнээс хавьгvй олон байна. Алмаз нь Анголыг баян болгоогvй. Газрын тос нь Венесуэлд хєгжил дэвшлийг авчраагvй. Ардчилсан Конгод колтан, алт, зэсийн баялаг нєєц нь дайныг дэгдээсэн. Бидэнд ойр орших Орос улсад цєєн тооны олигарх хэмжээшгvй их баялгийг эзэмшиж, vлдсэн 70 хувь нь сард 380 ам.д.-аас бага орлоготойгоор амьдарч байна. Ийнхvv дэлхийд ядуу хvмvvсээр дvvрсэн баялаг газар нутаг нэн элбэг байна. 1990-ээд онд дэлхийн хэмжээгээр нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ 17 хувиар нэмэгдэж байх тэр vед Конго, Суринам, Сиерра Леон зэрэг уурхайн салбарт тvшиглэсэн оронд нэг хvнд ногдох ДНБ нь 11 шахам хувиар буурсан. Vнэхээр ч (газрын тос, резин, алмаз, эрдэс тvvхий эд) зэрэг анхдагч бvтээгдэхvvний томоохон экспортлогч орнуудын эдийн засгийн єсєлт нь дандаа биш ч гэсэн ихэнх тохиолдолд бусад орнуудынхаас хоцорч явдаг байна. Энэ vзэгдлийг эдийн засаг судлалын давамгайлсан урсгалд “нєєцийн гай” гэж нэрлэжээ. Энэ гай нь юуг авчирдаг вэ? Газрын тос, эрдэс тvvхий эд, vнэт метал ч бай ямар нэгэн байгалийн нєєцєєр баялаг олон орон дарангуйллын тогтолцоотой, авилгад идэгдсэн, эсвэл vндэсний тєсвийнхєє тавны нэгийг цэрэг дайны зорилгод зарцуулдаг ОПЕК-ын орнууд шиг цэрэг дайны маш єндєр зарлагатай байдаг. Газрын тосны картелийн гишvvд дэлхийн дундажийн зєвхєн хагасыг л сурагч, оюутнуудад зориулдаг. Оксфордын их сургуулийн профессор, Дэлхийн банкны захирал асан Поол Кольерын хэлснээр байгалийн нєєцєд голчлон тvшиглэдэг орнуудад иргэний дайн гарах магадлал 23 хувьтай байхад байгалийн нєєцєє олборлож ашигладаггvй орнуудад дєнгєж 0.5 хувьтай байдаг байна. Ардчилсан Конго бол vvний тод жишээ. Итури мужид нь алт байна, Хойд Кивуд нь колтан байна, Катангад нь зэс байна. Конго шиг баялаг газар нутаг дэлхий дээр олон байхгvй. Мєн тvvн шиг цусаар нэвчсэн газар нутаг ч олон байхгvй. Тус орны зvvн хэсэг дэх дайн 1998 оноос хойш 4 сая хvний амийг егvvтгээд байна. Нигери мєн бас нэг тод жишээ. Хорин таван жилийн ємнє тус улс хєдєє аж ахйн бvтээгдэхvvний томоохон экспортлогч байх vед нэг хvнд ногдох ДНБ нь 913 ам.д. байсан. Одоо бол Нигерийн 135 сая хvн дундажаар зєвхєн 645 ам.д.-ын орлоготой байна. Мєн газрын тосноос олж буй орлого нь тухайн vед хоёр дахин нэмэгдсэн боловч Нигерчуудын олонхи нь цахилгаан, усан хангамж, сайтар хєгжсєн замын сvлжээгvй амьдарч байна. Єнєєдєр Нигери улсад 130 гаруй сайн дурын зэвсэгт хvчин эрх мэдэл, нєлєєллийн тєлєє єрсєлдєж байна. Тус орны байдал хэт замбараагvй байгаагаас дэлхийд зургадугаарт ордог газрын тосны томоохон экспортлогч энэ орон єєрєє тvлш импортлодог байна. Энэ улсад єєрийнхєє хvмvvсийн хэрэглээг хангахуйц тооны газрын тос цэвэршvvлэх ажиллагаатай vйлдвэр байхгvй байна. Практик дээр байдал ийм байна. Тэгвэл онол юу гэж байна? Байгалийн нєєцийн гайн онолЭдийн засагч Жеффри Сакс, Эндрю Уорнер нарын (1995, 1997, ба 1999 онуудад хэвлэгдсэн) 79 нєєцєєр баялаг орныг хамарсан судалгааны цуврал ажил нєєц баялгийн ашиглалт нь эдийн засгийн єсєлттэй урвуу харьцаатай байгааг тогтоосон. Єєрєєр хэлбэл нєєцєєр баян орнуудын эдийн засгийн єсєлт байгалийн нєєцєє чухалчилдаггvй орнуудынхаас тууштай доогуур байна гэсэн vг. Яагаад ийм байна вэ? Байгалийн нєєцийг зохистой ашиглахтай холбоотойгоор дєрвєн чухал асуудал босч ирдэг. Зєв шийдвэрлэхгvй бол тэдгээр нь улс орны хєгжилд олон талын сєрєг нєлєє vзvvлдэг. Хамгийн эхний асуудал бол гадаад шоконд хэт єртємтгий байдал. Дэлхийн зах зээлд шинээр нэгдэж буй олон орны хямрал нь улсын экспортын гол бvтээгдэхvvний vнэ дэлхийн зах зээл дээр огцом буурснаас болсон худалдааны нєхцлийн томоохон шокноос vvдсэн байдаг. Байгалийн нєєцєд тvшиглэсэн эдийн засагтай орнууд ийм шоконд илvv єртємтгий байдаг. Хоёрдугаарт, улс орны байгалийн нєєц олборлолтын салбаруудыг хєгжvvлэх нь “Голланд євчний” эрсдлийг нэмэгдvvлдэг. Энэ нэр томьёо 1960-аад онд Нидерландад учирсан хvндрэлийн улмаас бий болсон юм. Тухайлбал, улс нь нэгэн шинэ бvтээгдэхvvн буюу нєєц баялгийг нээгээд, тvvнийгээ экспортлож эхлэн улмаар арилжааны ханшийг єсгєж, бусад салбар дахь цалингийн дундаж хэмжээг нэмэгдvvлж, бусад салбарын єрсєлдєх чадварыг бууруулдаг. Vvнийг сайтар ойлгохын тулд Канадын жишээг авч vзье. Канадын баруун хэсэгт нєєцийн олборлолт, ялангуяа газрын тосны элсний олборлолт, эдийн засгийг хєгжvvлж байна. Гэвч Онтарио, Квебек зэрэг аж vйлдвэрийн уламжлалт тєвvvдэд ажлын байр хумигдаж байна. Газрын тосны их хэмжээний олборлолт нь тухайн салбар дахь цалингийн хэмжээг єсгєж, бусад салбараас ажиллах хvчнийг татахын зэрэгцээ тэднийг цалингийн хэмжээгээ нэмэгдvvлэх дарамтанд оруулж байна. Канадын ачааны машины жолооч нар жилд 100,000 долларын орлого олох боломжтой байдаг. Ийм єндєр цалин нь хэрэглээний бараа, vйлчилгээний vнийг хєєрєгдvvлдэг. Гурван жилийн дотор Канад долларын vнэ цэнэ ам.доллартай харьцуулахад бараг гуравны нэгээр нэмэгдсэн бєгєєд vvний улмаас Канадын экспортын салбарууд уналтанд ороод байна. Гуравдугаарт, сайн засаглал, зохистой институцуудыг тєлєвшvvлэх асуудал тавигддаг. Тєр, засаг нь байгалийн нєєцийн олборлолтын их хэмжээний ашгаас vvдсэн “хялбар рент”-энд хэт дасч, шинэчлэлийн хєтєлбєрийг хэрэгжvvлэх, эдийн засгаа тєрєлжvvлэх сонирхол нь буурдаг. Байгалийн их нєєц, дутуу хєгжсєн зах зээл, эрх зvйн сул тогтолцоо нийлбээс маш ноцтой сєрєг vр дvнд хvргэдэг. Туйлын тохиолдолд Африкийн алмазны дайн шиг иргэний дайн дэгдэж, улмаар vйлдвэрлэлийн хvчин зvйлийг нийгэмд тустай зорилгоос хазайлгахаас гадна нийгмийн институцууд, эрх зvйт тєрийг устгадаг. Рент хайх нь мєн єєр хэлбэрээр єрнєж болно. Жишээ нь тєр, засаг нь Оросын засгийн газар шиг єєрт ойр компани, хувь хvмvvст нийтийн ємчийн байгалийн нєєцийг олборлох давуу эрхийг олгож эдийн засгийг гажуудуулдаг. Эсвэл нийтийн ашиг сонирхлыг хохироон байж компани, vйлдвэрлэгчдэд тарифын хамгаалалт буюу єєр тусламж vзvvлж, ийм давуу эрх, ээлтэй зохицуулалтын тєлєє рент хайгчдын єрсєлдєєнийг vvсгэдэг. Рент хайх vзэгдэл буюу эдийн засгийн гажуудлаас ашиг олох гэсэн vйл ажиллагаа газар авснаар хувийн хэвшил, тєр, засгийг авилгад єртvvлж, улмаар нєєц баялгийн хуваарилалтыг гажуудуулж, эдийн засгийн болон нийгмийн бvтээмжийг бууруулдаг. Хялбар рент нь мєн хєрєнгє оруулалтыг бус улсын тєсвийн зарцуулалтыг нэмэгдvvлдэг. Эцэст нь, хvний нєєцийн сул байдал нь нєєцийн гай газар авдгийн нэг том шалтгаан. Байгалийн нєєц олборлолтын ашиг их байгаа нєхцєлд ногдол ашиг, тєсвийн зарцуулалт, бага татвар зэрэг цалингийн бус орлого єндєр байдаг тул тєр, засаг ч, хувийн хэвшил ч хvний нєєцийг хєгжvvлэх хєрєнгє оруулалт хийх сонирхолгvй байдаг. Эмпирик баримтаас харахад дэлхийн орнуудад бvх тvвшний сургуульд хамрагдалт байгалийн нєєцийн баялгийн хэмжээтэй урвуу харьцаатай байна. Мєн дэлхийн орнуудад vндэсний орлоготой харьцуулахад тєсвєєс боловсролын салбарт зориулж буй нєєц баялаг, сургуульд сурах жилvvд болон дунд сургуулийн хамрагдалт байгалийн нєєцийн баялгийн хэмжээтэй урвуу харьцаатай байна. Энэ нь маш чухал асуудал. Учир нь илvv их бєгєєд сайн боловсрол нь єсєлтийг дэмждэг хvчин зvйл юм. Мєн тvvнчлэн нєєцийг тvлхvv ашигладаг салбарууд нь эдийн засагт оруулж буй хєрєнгє оруулалтын дийлэнх хэсгийг шингээдэг мєртлєє єндєр (нарийн) мэргэжлийн ажлын байрыг бий болгодоггvй. Тиймээс энэ нь боловсролд хєрєнгє оруулах тєрийн болон хувийн хэвшлийн сонирхлыг нь бууруулдаг. Тэгэхээр нєєцийн гай нь зайлшгvй учрах аюул уу, эсвэл тvvнээс мултран гарч болох уу? Хариулт нь бол: байдлаас шалтгаална. Энэ гайд нэрвэгдэх эсэх нь тухай улс (1) макро эдийн засаг, санхvvгийнхаа байдлыг хэрхэн зохицуулах, (2) тєсвийн орлого, рентээ хэрхэн зохицуулж, татвар, тєрийн албаныхаа тогтолцоог хэрхэн зохиох, (3) авилга, vрэлгэн зарцуулалтаас урьдчилан сэргийлэхийн тулд улс тєрийн хэр их чин эрмэлзлэл гаргах болон (4) хvний нєєц, нийгмийн хєрєнгєє хэрхэн хєгжvvлэхээс шалтгаална. Эрчимтэй хєгжил, эрчимтэй уналтын давтамжаас зайлсхийх – хувирамтгай байдлыг зохицуулахИйм эдийн засагтай орон макро эдийн засгийн маш сайн менежменттай байх хэрэгтэй. Vvнд санхvvгийн сахилга батыг сахиж, тєсвийг тэнцвэртэй байлгах, дахин давтагдах зардалд зориулсан зарцуулалтыг багасгах, ялангуяа vнэ єндєр байгаа нєхцєлд аль болох их хєрєнгийг хадгалж хуримтлуулах нь маш чухал. Бvтээгдэхvvний vнэ єсч, буурч байхад санхvvгийн зєв бодлогыг барих нь Монголын малчин євлийн бэлтгэлээ базааж аарцаа хатаан ааруул бэлтгэж, махаа хатаан борцоо бэлтгэдэг шиг гэнэтийн илvvдэл орлогыг хуримтлуулдаг ямар нэгэн тогтворжуулалтын сан байх хэрэгтэй гэсэн vг. Энэ санг хєрєнгє зарцуулах эрхгvй ямар нэгэн этгээд удирдвал сайн. Хэзээ, ямар орлогыг энэ санд тєвлєрvvлэх тухай дvрэм нь маш хатуу бєгєєд ил тод байх ёстой. Хуримтлуулсан орлогыг нилээд найдвартай, урсгал (байнгын) хєрєнгє оруулалт хэлбэрээр єсгєх хэрэгтэй. Тогтворжуулалтын сангийн орлого 3 тєрлийн ач холбогдолтой. Нэгдvгээрт, тєсвийн орлогыг, улмаар тєсвийн зарцуулалтыг бvтээгдэхvvний vнийн єсєлт, бууралтын циклын туршид жигдрvvлж єгдєг. Хоёрдугаарт, єсєлтийг жигдрvvлэхэд туслах боломжтой. Хєрєнгийг vнийн тvвшин єндєр байхад хуримтлуулдаг тул тvvнийг vнийн тvвшин доогуур байгаа жилvvдэд зарцуулж болно. Тэгснээр энэ сан нь эдийн засгийг хэт хурдан хєгжиж “улайсахаас” нь сэргийлэхийн зэрэгцээ эдийн засгийн єсєлт удаашрах цагт тvvнийг дэмжих хєшvvрэг болж чадна. Гуравдугаарт, ийм сан нь арилжааны ханшны хэлбэлзлийг багасгахад тус болох боломжтой. Дээр дурьдсан хєрєнгє оруулалт, зарцуулалтын замаар сан нь vнэ єндєр байхад хєрєнгийн гадагш урсгалыг дэмждэг бєгєєд vнэ доогуур байхад хєрєнгийн дотогш урсгалыг дэмждэг. Энэ урсгал нь арилжааны ханшинд тусах урсгал зардлын дарамтыг багасгаж, эдийн засгийг ханшны хэлбэлзлээс хамгаалдаг. Эдийн засгийг тєрєлжvvлэх – арилжааны ханшны єсєлт, Голланд євчнєєс сэргийлэх Голланд євчнєєс сэргийлэх хамгийн зєв арга бол илvv татвар ногдуулах одоогийн шаардлагыг цаашид татварын орлогыг нэмэгдvvлэх хэрэгцээтэй болон орлогын алдагдалд хvргэх татварыг багасгах шаардлагыг татварыг хэт єндєр тогтоосноор компаниудыг татвараас зугтах сонирхолтой болгож, хєрєнгє оруулагчдыг vргээхээс зайлсхийх шаардлагатай тэнцвэржvvлсэн татварын сайн тогтолцоотой байх явдал юм. Ихэнх орны хувьд хамгийн оновчтой татварын тvвшин нь 40-єєс 50 хувийн хооронд байдаг. Ийнхvv нєєцийн олборлолтын салбарын шууд татварыг ихэсгэснээр засгийн газар нийт эдийн засгийнхаа хэмжээнд татварыг бууруулах, тэр дундаа цалингийн бус хєдєлмєрийн єртгийг бууруулах боломжтой болдог. Нєєцийн салбарт илvv єндєр татвар ногдуулснаараа энэ салбарын цалинг бууруулж, бусад салбарт нєлєєлєх цалингийн дарамтыг багасгадаг. Татварынхаа тогтолцоог ийнхvv нєєцийн салбарт илvv чиглvvлснээр Голланд євчнєєс сэргийлэх боломжтой ч улсын тєсвийг бvтээгдэхvvний vнээс хэт хамааралтай болгодгийг санаж явах хэрэгтэй. Институцуудыг тєлєвшvvлэх – булаалтаас урьдчилан сэргийлж авилгын боломжийг хязгаарлах Улс тєрийн зориг эрмэлзлэл, vр дvнтэй тєр, vр ашигтай захиргаа (тєрийн алба, vйлчилгээ) байгаа бол дээр дурьдсан макро-эдийн засгийн мэнежмент болон бvтцийн шинэчлэлийн ихэнх асуудлыг шийдвэрлэх нь боломжтой юм. Тиймээс практикийн хувьд ч, онолын хувьд ч дээрх бэрхшээлvvд байгаа боловч тэдгээрийг даван туулах боломж бас бий. Гэхдээ хамгийн хэцvv асуудал бол улс тєр бєгєєд дээрх асуудлуудыг зєв зохицулах институцуудыг тєлєвшvvлэх явдал юм. Vгvй бол нєєц баялгийг олборлогч компани, тэдгээрийн тєр, засгийн тvншvvд л хувааж аваад, улсын санд єчvvхэн хэсэг нь очдог. Авилгыг хязгаарлахын тулд хэд хэдэн арга хэмжээг авч болно. Эхний алхам нь авилгаас илvv сайн хамгаалалттай бvтцийг бий болгох явдал. Дvрэм vнэхээр шаардлагатай бол тvvнийг аль болох энгийн, ил тод, стандартчилсан байхаар бєгєєд албан тушаалтны vзэмжээс аль болох бага хамаарахаар тогтоох хэрэгтэй. Дэлхийн олон оронд туршиж vзээд байгаа нэг санаачлага бол тvvхий эдийн бизнес эрхэлж буй компаниуд бизнесийн гэрээ, тохиролцоогоо нийтэд нээлттэй болгохыг шаардсан Олборлогч салбарын ил тод байдлын санаачлага юм. Байгалийн нєєцєє зєв зохистой ашиглаж чадаж буй орны жишээ болгож Норвегийн тухай их дурьддаг. Норвеги нь дэлхийн гуравдагч том газрын тосны экспортлогч мєртлєє єргvй, мєн авилгын проблемгvй. Байгалийн нєєцєєс олсон баялгаа хамаагvй vрэх санаархлаас хvртэл урьдчилан сэргийлэхийн тулд Норвеги нь хойч vед ашиг тустай байх бензины сан байгуулсан. Жилийн илvvдэл орлогын зєвхєн хагасыг нь л улсын тєсєв рvv оруулдаг. Ижил тєстэй сангууд Аляска, Канадын Альберта муж, Чили, Ботсвана, Казахстан, Азербайжан зэрэг оронд байдаг. Гэвч туршлагаас харахад зєв бодлого тєдийлєн бус тэдгээрийн зєв хэрэгжилт vр дvнд хvргэдэг. Хэтийн хєгжлийг хангах хvний нєєцийг хєгжvvлэх Ямар ч эдийн засагтай орны хэтийн єсєлтийг тодорхойлох, мєн байгалийн нєєцийн гайг даван туулахад шийдвэрлэх нєлєє vзvvлэх хvчин зvйл бол хvний нєєцийг хєгжvvлэх хєрєнгє оруулалт. Хэд хэдэн судалгаанаас харахад байгалийн нєєцийн эрчимтэй ашиглалт нь хvний нєєцийг ихээр шаардсан салбаруудын єсєлтийг бууруулдаг. Хvний нєєцєд их хэмжээгээр тvшиглэдэг байх тусам тэр салбар нєєцийн ашиглалтаас илvv их хохирдог. 1980-аад болон 1990-ээд онд ДНБ-д нєєцийн ашиглалтаас нэмэрлэх хувь нь єндєр байсан орнуудад хvний нєєцийг харьцангуй илvv ашигладаг аж vйлдвэрийн салбаруудын єсєлт хэт удаашралттай байсан нь тогтоогдсон байдаг. Vvнийг тайлбарлахын тулд Скандинав болон Латин Америкийн тvvхийг сєхье. 19-р зуун, 20-р зууны эхээр энэ хоёр нь хоёулаа байгалийн нєєцийг ихээр экспортлодог байсан. 1870 онд Финлянд, Норвеги, Швед улсад нэг хvнд ногдох ДНБ тус тус 1107 ам.д., 1303 ам.д., ба 1664 ам.д. байсан байхад Аргентин болон Чилид тус тус 1311 ам.д. ба 1153 ам.д. байсан. Гэтэл тэдний урт хугацааны хєгжил маш єєр байсан. Скандинавын орнууд хєгжсєн, харин Латин Америкийн орнууд хєгжєєгvй. 1990 он гэхэд тэдний хоорондох ялгаа асар их болсон байв. Финлянд, Норвеги, Шведэд нэг хvнд ногдох ДНБ-ий хэмжээ тус тус 16,604 ам.д., 16,897 ам.д. ба 17,695 ам.д. болсон байхад Аргентин ба Чилид зєвхєн 6,581 ам.д. ба 6,380 ам.д. байв. Браво, Григорио хоёрын гаргаж ирсэн энэ дvнгээс vзэхэд байгалийн нєєцийн ашиглалт нь хvний нєєцийн тvвшин доогуур орнуудад орлогыг нэмэгдvvлдэг ч хєгжлийг нь сааруулдаг байна. Энэ саар нєлєє нь ирээдvйд эдийн засгийн єсєлтийг дэмжих салбараас нєєц баялгийг урвуулах замаар явагддаг байна. Єсєлтийг дэмжих vйл ажиллагаанаас хvртэх хамгийн том нєєц баялаг бол хvний нєєц юм. Хvний нєєц сайтай байх юм бол энэ саар нєлєєг багасгах боломжтой. Баримтаас харахад сайн хvний нєєц нь байгалийн нєєцийг тvлхvv олборлохоос vvдэх сєрєг нєлєєг багасгах чадвартай. Єндєр тvвшний хvний нєєц нь аж vйлдвэр шиг динамик салбараас байгалийн нєєцийн ашиглалтын салбар луу нєєц баялгийг шилжvvлэн хуваарьлахад vvсэх єсєлтийг бууруулах нєлєєг багасгадаг байна. Бэхжvvлэх шаардлагатай бусад зvйлДээр дурьдсан зvйлсээс гадна хийх шаардлагатай бvтцийн шинэчлэлийн урт жагсаалт бий. Vvнд дээрх арга хэмжээтэй зэрэг явагдах ёстой санхvvгийн салбарын болон тєрийн албаны шинэчлэл орно. Банкны тогтолцоог хєгжvvлэх хvрээг сайтар босгох, жижиг дунд vйлдвэр, хувиараа хєдєлмєр эрхлэгчдийн vндсэн нєхцлийг сайжруулах, хэт их зохицуулалт болон тєрийн албаны авилгаас vvдсэн дарамтыг багасгах зэрэг нь бусад салбарт хєгжих боломжийг олгож, эдийн засгийг тєрєлжvvлэхэд тусалдаг. Энэ нь нєєцийн гайнаас єєрсдийгєє хамгаалах чухал арга юм. Монгол улс байгалийн нєєцийн гайнд нэрвэгдэхгvй байж чадах уу? “Єнгєрсєн бол мэдлэгийн эх vvсвэр, ирээдvй бол итгэл найдварын эх vvсвэр. Єнгєрснєє хайрладаг бол ирээдvйдээ итгэдэг гэсэн vг” гэж Стивен Амброуз хэлсэн байдаг. Ирээдvйрvvгээ харахын тулд єнєєдєр Монгол улсыг энэ хэмжээнд хvргэсэн єнгєрсєн тvvхийг нь сєхвєл зvйтэй. Тvvхийг сєхєхдєє хамгийн агуу хааныг анзаарахгvй орхих аргагvй юм. Чингис хааны нєлєє мянга гаруй жилийн турш мэдрэгдсээр ирсэн. Тvvний байлдан дагуулал Монголын тєдийгvй дэлхий дахины дvр тєрхийг єєрчилсєн. Єнєєдрийн газрын зураг дээр Чингис хааны эзэлсэн газар нутаг 3 тэрбум хvнтэй 30 орныг багтааж байна. Тиймээс Монголчуудын байлдан дагуулалын нєлєєнд дэлхийн талаас дээш хувь нь ямар нэгэн байдлаар єртсєн. Ийм хvнээр бахархах олон шалтгаан бий. Тэрээр улс орноо чєлєєлж, хvн амаа нэгтгэж, бичиг vсэг зохиож, хууль тогтоож, бvх нийтийн шашны эрх чєлєєг тунхаглаж, цэрэг дайны шинэ арга технологийг сэдэж, хэдэн тивийг цэргvvдтэйгээ туулж, тив дамжсан худалдааны чєлєєт бvсийг нээсэн. Тvvний тєр барих vед нийт ард олонд ногдох татварыг бууруулж, багш, эмч, лам, болон боловсролын байгууллагуудыг татвараас чєлєєлсєн. Мєн тэрээр хvн амын тооллогыг нэвтрvvлж анхны олон улсын шуудангийн системийг vvсгэсэн. Английн судлаач Рожер Бэйкон 13-р зуунд хэлснээр Монголчууд зєвхєн цэрэг дайны хvчээр бус “шинжлэх ухааны аргаар” амжилтанд хvрсэн. Сэргэн мандалтын vед Монголчуудын нєлєєгєєр Европын амьдралын бvх хvрээнд эргэлт гарч, технологи, дайн, хувцас, худалдаа, хоол хvнс, урлаг, уран зохиол, хєгжим – цєм єєрчлєгдсєн. Тэрээр ийм их нєлєє бvхий хvн байсан хvн тул эртний английн уран зохиолын агуу тєлєєлєгчдийн нэг болох Жеффри Чосер Чингис хаанд зориулж єєрийнхєє хамгийн урт тvvх болох Кантербэрийн тvvхээрээ Чингис хааны агуу их амжилтыг нь бишрэн шvтэж зохиосон байдаг нь гайхах зvйл биш юм. Бараг 800 жилийн тэртээ энэ бvгдийг хийж чадсан ард тvмэн нєєцийн гайг даван туулж чадахгvй гэж vv? Чадна гэдэгт би итгэлтэй байна. Гэвч ингэхийн тулд итгэл найдвар дvvрэн, мєн аюул эрсдлээр ч дvvрэн ирээдvйдээ бэлтгэж, илvv сайн дvрэм, тєрийн алба, шvvх, эрх зvйн тогтолцоо, мєн хамгийн гол нь хvний нєєцийг хєгжvvлж, бэхжvvлэх ёстой. Тиймээс энэ улсын байгалийн нєєц тvvний аз байх уу, эсвэл гай нь байх уу гэдгийг шийдэх хvмvvс бол та нар. Хувьдаа бол би энэ нь аз байгаасай гэж хvсч байна. Аршад Сайед, Дэлхийн Банкны Суурин тєлєєлєгч Монгол Улсын Их Сургууль, 1 байр, 2007 оны 3 сарын 12 /Оллоо.МН/


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.15.07 6:36 am 
Offline
Earth scientist *
User avatar

Joined: Oct.29.02 5:59 am
Posts: 5618
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
Ene talaarhi tustei heletsuulguud Geology forum dotor bas baidag,

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 2:09 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Aurora wrote:
Ene talaarhi tustei heletsuulguud Geology forum dotor bas baidag,


би харин энэ буланд хайж хайж ололгүй нээчихлээ. Геологи дотор байсныг мэдсэнгүй. :razz: Уул нь эдийн засаг бизнесийн хэсэгт багтах сэдэв гэж бодож байна. Анзаарахнэ чи орчин судлал, геологийн талийн хүн шиг байна. Энд бас сэтгэгдлээ бичиж байгаарай.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 2:41 pm 
Offline
Earth scientist *
User avatar

Joined: Oct.29.02 5:59 am
Posts: 5618
Location: Дэлхий судлал: Гeологи, газарзүй, байгал орчин дэд форумд
aanhan, harin ashiglalt, zartsuulalt gevel ediin zasgiin asuudal l daa, tiim bolohoor l "tustei heleltsuulguud" gej helsen yum. Bayalag talaas ni bolomj garval ug nemne dee,

_________________
Алга ташуулах гэж бүү яар


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 4:12 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Худалдаа хөгжлийн банкны гаргасан бондны талаар ийм нэг мэдээлэл тавигджээ.

Fund managers' new destinations in search for alpha

How about the banana republics that can't grow bananas in Central Asia...?
"It makes sense to go to little countries with scarcity value," says Holger Friedrich at Union Investment in Frankfurt. She just bought bonds issued by little-known banks in Nigeria, Mongolia and Georgia. "You have all the future potential," she says, "which may not be priced in," she told Bloomberg this week. The trouble is, the price she's just paid doesn't allow for the potential outcome he least expects.
Let's hope that someone, somewhere, is crazy enough to offer Frau Friedrich CDS insurance on the bonds she just bought!
Mongolia's population of 2.6 million live on an average of $5 a day, as Sebastian Boyd reports for Bloomberg – similar to Zimbabwe and Iraq. The country suffered banking crises in 1994, 1996 and 1998, followed by "difficulties" in 2000. Corruption is rife, with more than one in four households saying they've paid a bribe in the last 90 days.
But so what? Thanks to bonds managers like Friedrich, the Trade & Development Bank in Ulanbataar met with 10 times expected demand for its new bonds, issued last month. The first-ever foreign currency debt sold by a Mongolian company, TDB's bonds hit a wall of $570 million in orders from foreign investors. So the bank, naturally, took advantage of the Western world's mania for high-risk assets priced to perfection, raising the issue by a quarter to $75 million, and cutting the yield by 0.5% to 8.75%.
Since the sale, incredibly, demand for TDB's bonds on the secondary market has pushed the yield lower still. It now pays less than the returns offered by similar-maturity bonds issued by Ford, for example. America's second-largest car maker has never defaulted on its debt in 104 years of doing business. It has assets worth 700 times what TDB in Mongolia can lay claim to.[size=Font Size] [/size]


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 4:41 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Sep.03.06 3:44 pm
Posts: 1287
Location: Adélie penguins struggle to save eggs submerged by snowmelt
Uun deer nuguu surhii ulsuud uhaanaa uralduulah hereg garch dee

_________________
Аялал


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 9:24 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Манай өдөр тутмын нэгэн сонин Ivanhoe Mines-ын дуу хоолой болчихсон монголчуудтайгаа хэрэлдэж байх юм. /Ардын эрх болон баабарт дургүйг хэлэх үү/

Хөрөнгө оруулагчдад стратегийн ач холбогдолтой орд газрыг танилцуулав

2007.03.15 Ардын эрх Print This Post/Page
-Монголын төр “Айвенхоу майнз”-ын 51 хувийг худалдаж авах хэмжээний тийм санхүүгийн чадвартай гэдэгт итгэлтэй байна уу. Хэрэв төр тооцооны чадваргүй байлаа гэхэд Монголын “нялх” хөрөнгөтнүүдийн халаас хэр зузаан гэж боддог вэ-

“АНУ, Канад мэтийн луйварчдыг бүгдийг Монголоос хөөн зайлуулья”. “Хэрэв новшийн Канад, Америкууд манайд 51 хувиа худалдахгүй бол тэднийг Монголоос хөөн гаргая”. “Фрейзерийн институт гэгчээс Монгол Улсын Засгийн газарт тулган шаардсан “зөвлөмж” гаргасан байна билээ. Үнэхээр даварсан тулгалт тавьсан байна” …”Ардын эрх” сонины өчигдрийн дугаарт гарсан “Дэлхий Монголоос татгалзаж мэдэх нь ээ” сурвалжлагад уншигчид интернетээр дээрх сэтгэгдлийг үлдээж. Сэтгэгдлүүд дотор зөвхөн хөөж гаргах тухай биш арай өөр санаа ч байсан. Тухайлбал, “Фрейзерийн институт ганцхан Монголын 68 хувийн татварыг хүчингүй болгох гэж судалгаа хийгээгүй гэдгийг анхаарах хэрэгтэй болов уу. Дэлхийн уул уухайн хөгжлийн хандлага, тойм зэргийг уул уурхайн компаниуд болон банк санхүүгийн байгууллага, дэлхийн бүх хэвлэл мэдээллийн агентлагуудийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн зэргийн судалгаан дээр үндэслэж гаргадаг гэдгийг хэлмээр байна” гэх өгүүлбэрүүд бий. Юуны өмнө үзэл бодол, үнэт зүйлээ илэрхийлэх боломжтой ардчилсан нийгмийн эд эс болсон та бүхэнд талархал илэрхийлье. Гэхдээ “Канад, Америкууд манайд 51 хувиа худалдахгүй бол тэднийг Монголоос хөөн гаргая” гэж хатуурахсан эрхэмд яагаад ч юм нэг асуулт тавихыг хүслээ. Асуулт “Та Монголын төр “Айвенхоу майнз”-ын 51 хувийг худалдаж авах хэмжээний тийм санхүүгийн чадвартай гэдэгт итгэлтэй байна уу. Хэрэв төр тооцооны чадваргүй байлаа гэхэд Монголын “нялх” хөрөнгөтнүүдийн халаас хэр зузаан гэж боддог вэ” гэсэн хоёр агуулгатай. Түүнчлэн орд газрын 51 хувийг булааж авах бус харин төлбөрийг нь төлж худалдан авах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрсөнд нь баярлалаа.

гэж бичсэн байх юм. Ер нь Ардын эрх анхнаасаа монголын засгийн газар Ivanhoe Mines-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох хэрэггүй гэсэн байр суурьтай байгаа.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 9:54 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Ivanhoe Mines хувьцааныхаа үнийг аль болох өсгөх үүднээс, нөгөө талаас аль болох өөрийн эрсдэлээ бууруулах үүднээс үнэхээр овсгоотой хэд хэдэн зүйл хийж байна. Өнгөрсөн оны 10 сар хүртэл нэг хувьцааны үнэ 7 орчим доллар байсан бол Rio Tinto-той хамтран ажиллах гэрээ байгуулснаар хэдхэн хоногийг дотор хувьцааны нь үнэ бараг 2 дахин өсчээ. Энэ гэрээгээр Rio Tinto оюутолгойн 3-ны нэгийг эзэмших ба 1,5тэрбум долларын хөрөнгө оруулахаар болжээ. Өчигдөр /3 сарын15/ ньюйоркийн хөрөнгийн бирж дээрх арилжаагаар Ivanhoe Mines-ын хувьцаа 11,75 ам.доллараар хаалтаа хийлээ. Фрийдландын энэ наймаа нь нэг талаар өөрийн эрсдэлээ бууруулж, нөгөө талаар монголын засгийн газрыг хүнд байдалд оруулах алхам болжээ гэж үзэж байна. Манай засгийн газар аль болох цаг алдаж, газар авхуулахгүйн тулд хурдтай оновчтой алхамуудыг хийх хэрэгтэй санагдана. Дээр бичсэн Худалдаа хөгжлийн банкны бондын арилжаанаас анзаарахад бидэнд маш их боломж байна, гадны хөрөнгийн зах зээл дээр багагүй хүлээлт байна гэдгийг ойлгож болохоор байна.


Last edited by BLOCKBUSTER on Mar.17.07 12:07 am, edited 1 time in total.

Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.16.07 10:15 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/

Манай ХХБанк алдарт Bloomberg-ээр магтуулаад авчээ... :wd: Жаахан урд хойноо орчихлоо...

Around the Markets: Crisis-prone Mongolia beats Ford in bond market
By Sebastian Boyd
Bloomberg News
Wednesday, February 28, 2007

LONDON: Just because the 103-year-old Ford Motor has never missed an interest payment, that does not mean it has the cachet of, say, Mongolia, or even a former deadbeat like Nigeria.
.....
Undeterred, investors placed $570 million of orders for the first Mongolian foreign currency bonds last month, almost 10 times the $60 million sought by Trade & Development Bank. The bank responded by raising the sale to $75 million and reducing the yield half a percentage point to 8.75 percent.
The yield on the 8.625 percent three-year bonds has fallen to 8.22 percent, or 3.56 percentage points more than U.S. Treasury notes, since the sale. The yield premium, or spread, is lower than the 4.45 percentage-point premium on similar- maturity bonds sold by Ford, the second-biggest U.S. automaker, after General Motors. Ford has $276 billion of assets, 700 times the Trade & Development Bank's $374 million.
....

Бүрэн эхээр нь унших юмуу сонсохыг хүсвэл доорх хаягаар ороорой. зай бага эзлэх учраас зарим нэг хэсгийг түүж оруулав.
http://www.iht.com/articles/2007/02/27/ ... /bxatm.php


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.17.07 11:16 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
ХОРТ БОБ БОЛОН МОНГОЛЫН ЗАСГИЙН ГАЗАРТ ХАНДАЖ ХЭЛ ҮГ

Үнэндээ тэд энэ сайт руу ордогчгүй байх. Гэхдээ дамаа дамаа явсаар нэг чихэнд нь хүрчих ч юмуу гэдэг бодлоор, үгүй бол бусадтай өөрийн бодлоо хуваалцах үүднээс хэрүүлийн алим болоод байгаа Оюу толгой орд дахь төрийн оролцооны хувь хэмжээний талаарх маргааныг цэглэх өөрийн саналаа бичье.
Нэг нь “50-аас доошгүй хувиа эзэмшүүл, тэгэхгүй бол манай улсын эрх ашигт харшлаад байна” гээд, нөгөө нь хялбар олох бөөн ашгаа алдчихгүй санаатай ил далд, янз янзын аргаар тэмцэлдсээр өдий хүрлээ. Асуудлыг заавал хүчээр муйхраар шийдэх гээд байх шиг. Нэг нэгнээ ойлгоод сайн ярилцвал дундын аятай хувилбар байж л байгаа. Ингээд аль алинд нь ашигтай байж болох нэг хувилбар санал болгоё гэж бодлоо.

Оюутолгой орд газрын дор хаяж 50 хувийг эзэмшихийн тулд Монголын засгийн газар Ivanhoe Mines-т хожим өөр ашигтай орд газрыг хамтран ашиглах давуу эрх маягийн юм санал болговол зүгээр биш үү? Одоо яахав та нар 51 хувиа эзэмшүүлээ. Дараа харин та нарыг харж үзье. Дараагийн том ордод боломжийн хувиар хөрөнгө оруулах эрх олгоё гээд. Канадууд монголын ураныг сонирхож байгаа. Бэлэн судлагчдчихсан ураны орд энэ тэр байгаа биз дээ. Түүн дээрээ дахиад 50-50 хийе гэвэл. Ингэж шийдэж чадвал хэн хэнд нь хохиролгүй биш үү.

Хэрвээ Хорт Боб ингээд 51 хувиа монголд өгчихвөл би ч чиний fan болоход бэлэн байна. Монголын эдийн засгийг шинэ шатанд хүргэхэд үнэтэй хувь нэмрээ оруулсан энэ тэр гээд уул уурхайн түүхэндээ хүртэл сайнаар бичиж болно ш дээ. Муу нэр алдрыг чинь монголчууд сайхан цайруулаад өгөхөд бэлэн байна. Жаахан буулт хий. Эргээд монголчууд чамайг хүндлэх болно. Мөн хожим хойно монголын засгийн газар ашигтай санал тавих болно. Адилхан л мөнгө биш үү???

Хоёрт, Монголын засгийн газар ямар мөнгөөрөө Ivanhoe Mines-ын одоо нь зарцуулчихаад байгаа 300 сая ам.долларын талыг төлж чадах юм бэ гэсэн басамжилсан ч юм шиг, өдөөн хатгасан ч юм шиг асуулт эсрэг талынхан тавиад байна.

Миний бие Монголын засгийн газрын бондыг гадны хөрөнгийн зах зээлүүдэд худалдах замаар томоохон орд газар ашиглах хөрөнгийг цуглуулах боломжтой гэж жилийн өмнөөс өөрийн чадал чинээгээр уншигчдын сэтгэгдэл бичих хэсэг бичдэг байсан. Энэ хоосон мөрөөдөл байгаагүй гэдгийг саяхны Худалдаа Хөгжлийн Банкны гадаадад зарсан бондын арилжаанаас бэлээхэн харж болохоор байна. Хэдийгээр тус бондыг жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд ашиглах зээлийн санхүүжилтэнд зориулж гаргасан ч гадны хөрөнгө оруулагчид төсөөлж байснаас илүүтэй сонирхсон байна. Алдарт Bloomberg-т "Хямралт өртөмтгий Монгол бондын зах зээл дээр Фордыг ЯЛАВ" нэртэй нийтлэлд бичсэнээр 103 жилийн түүхтэй, манай Худалдаа хөгжлийн банкнаас 700 дахин том Форд Моторсын гаргасан адил maturity-тай бондын санал болгож байгаа 4,45 хувийн премиумаас доогуур 3,56 хувийн премиумтай 75 сая ам.долларын бонд зарсан тухай бичжээ. Хамгийн олзуурхууштай нь ХХБанк анхлан 60 сая ам.долларын бонд зарна гэж тооцож байснаас бараг 10 дахин их буюу 570 сая ам.долларын захиалга хөрөнгө оруулагчид өгсөн байна. Бондын хүүгээ бууруулах замаар захиалгыг өөрийн хэрэгцээний хэмжээнд хүртэл бууруулжээ. Тус банкны бондын арилжаанаас харахад гадныхны зүгээс ихээхэн хүлээлт байгааг анзаарч болох юм. Манай томчууд ч “хандыг” авсан байхаа гэж бодож байна. Бид эндээс юуг ойлгож ёстой вэ гэхээр дэлхийн зах зээлээс бид хүссэн хэмжээнийхээ хөрөнгийг босгоё гэвэл боломж нээлттэй байна. Одоогоор оруулаад байгаа 300 сая байтугай, цаашид оруулах хөрөнгийн эх үүсвэрийг ийм маягаар хангалттай олох бололцоо байга. Хувийн нэг банк ийм амжилт олж байхад Монголын засгийн газар бондоо гаргавал бүр ч илүү хэмжээний санхүүжилт шийдэж болох юм гэдгийг ойлгож болохоор байна.
Эцэст нь Фрийдландад хандаж хэлэхэд нэгэнт монголд үйл ажиллагаа явуулж байж хулгайч дээрэмчин мэтээр ад үзэгдэн байж 5 төгрөг олж байснаас жаахан азнаад бидний хүндлэл хайранд умбан байж 10 төгрөг олсон нь дээр биш үү. Хэдэн жилийн өмнө Fortune сэтгүүлд авхуулсан зураг дээрх торгон дээлтэй, булган малгайтай монголжуу, хээгүй сайхан эрд би итгэж байгаа шүү.


яааяа төгсгөл нь жаахан сүртэй болчихож :oops: гэхдээ яахав дэ.. :razz:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.20.07 11:48 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Jan.30.05 4:45 pm
Posts: 1206
Location: http://oyutolgoi-blockbuster.blogspot.com/
Орос ах нар маань Сахалин 2-ын хяналтын багцыг гадны хөрөнгө оруулагчдаас хэрхэн авсан талаар нэг нийтлэл тавъя

Shell cedes control of Sakhalin-2 to Gazprom
By Andrew E. Kramer
Thursday, December 21, 2006

MOSCOW: Gazprom, the Russian energy monopoly, seized control of the world's largest combined oil and natural gas development Thursday after a highly publicized campaign of pressure on its foreign operator, Royal Dutch Shell.
The sale of 50 percent plus one share followed months of mounting regulatory problems at the site, problems that President Vladimir Putin, in announcing the entry of Gazprom into the project, said would now likely be resolved.
Gazprom will pay $7.45 billion for the controlling share of Sakhalin-2, a price analysts said was below market value. The agreement will lower the British-Dutch oil company's production potential and the amount of its reserves, but it removes a large measure of uncertainty over the deal by establishing the Kremlin's support.
Putin announced the deal at a Kremlin meeting with executives from Shell, Mitsui and Mitsubishi, who are partners in the consortium, and Gazprom. He made a point of saying that Russia remained open to energy investment.
"When speaking about the energy sector, we should admit this is a very liberalized sector of the economy," Putin said. "All of the largest world companies are represented in Russia."
Putin said that the companies and Russian environmental regulators had agreed to settle alleged violations at the site. "As far as I am informed, in principle, the question can be considered resolved," Putin said. "The Russian government and investors are interested in having this project implemented."
The controlling share that Gazprom will purchase of Sakhalin-2 includes offshore platforms, 800 kilometers, or 500 miles, of oil and natural gas pipelines, the world's largest liquefied natural gas plant, and an oil terminal.
The partners have so far spent about $12 billion on the project, meaning that they will recoup the $6 billion for half of the capital investment so far but will be compensated little for the estimated four billion barrels of recoverable reserves at the site.
The price Gazprom paid was "below market rate," Alex Kormshchikov, an oil and natural gas analyst at UralSib, said by telephone Thursday.
Still, the Shell chief executive, Jeroen van der Veer, said he welcomed the stability that an agreement implied, after a turbulent few months during which Russian regulators threatened to freeze work on the pipeline.
"I think the great news is that now there is stability so we can all work together, all the shareholders, to get the project up and running as soon as possible," van der Veer said at the Kremlin meeting.
Gazprom and Shell also agreed to cooperate on unspecified future projects in Russia. Initially, Shell had negotiated to swap a stake in Sakhalin-2 for a share of a Siberian natural gas field, Zapolyarnoye.
Shell reduced its share of Sakhalin-2 from 55 percent to 27.5 percent. Mitsui's share declined to 12.5 percent from 25 percent and Mitsubishi's fell to 10 percent from 20 percent, according to a statement released by Gazprom.
Gazprom will honor existing contracts for delivery of liquefied natural gas after the project comes online in 2008, but it will control pricing and policies on all future sales, according to the statement.
The agreement surrenders to Gazprom control over one of the most important new sources of energy in Asia, with exports planned to Japan, South Korea and California. Sakhalin-2 will pump oil and natural gas equivalent to 350,000 barrels a day at full capacity, relieving energy-hungry Asian economies of dependence on Middle Eastern oil.
Separately, Gazprom said Thursday that second-quarter profit had more than doubled, partly because of the rise in international fuel prices, Bloomberg News reported. Net income rose to 136.3 billion rubles, or $5.2 billion, from 61.2 billion rubles a year earlier, based on international financial reporting standards.
Shell will remain at the Sakhalin-2 project as an operator, according to the Gazprom statement.
Analysts valued Sakhalin-2 reserves at less than $4 a barrel of oil equivalent, a benchmark in valuing oil and natural gas deals, compared with an average of $4.90 a barrel at large Russian oil companies like Lukoil and Rosneft. Last year, Roman Abramovich sold 72 percent of Sibneft, a large Russian oil companies, to Gazprom for $13.1 billion. That valued Sibneft's reserves at $3 a barrel.
The sale came just two years after the Russian tax authorities confiscated the largest production unit from Yukos and sold 76.6 percent, at an auction widely considered to be rigged, to a newly created shell company, Baikal Finance, for $9.4 billion, a sum that Yukos executives said was far less than its worth. That asset, now part of Rosneft, is valued by investors now at more than $60 billion.
"We had always said that this was not a one-off event," said Claire Davidson, a spokeswoman for Yukos International, referring to the effective nationalization of Yukos. "They would be able to undertake it against any investor in Russia."
Steven Lee Myers contributed reporting.
ахын эрдэм дүүд гэж..


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.28.07 4:38 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн
User avatar

Joined: Feb.21.05 3:39 pm
Posts: 2711
Location: Shiideveriin umn
Uul uurhain salbaraas Mgl-iin ireedui bayachuud turn gej bi huvdaa boddog???


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 184 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 8  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  


Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.