|
Ойрд энэ сэдэв рүү оролгүй удаж.. За нэгэн сонирхолтой ярилцлагыг энд тавья. Энэ хүнийг элдвээр муулдаг ч үгийг нь сонсож байх хэрэгтэй шүү.
ИХ-ын гишvvн О.Чулуунбаттай ярилцлаа.
-Дэлхийн эдийн засаг ирэх дєрвєн жилд амаргvй байна гэсэн урьдчилсан тєлвийг шинжээчид, эдийн засагчид хийж байна.
Монголд нєлєє нь хэр тусах бол. Шинэ парламент амаргvй жилvvдийг хохирол багатай даван туулахын тулд юу хийх ёстой вэ?
- Дэлхийн эдийн засгийн хувьд ирэх дєрвєн жил нэлээд хvнд болно. Учир нь дэлхийн эдийн засгийн хєгжлийн уналтын цикл эхэлчихсэн. АНУ, Европын эдийн засаг уналтад орж, Японы эдийн засаг зогсонги байдалд орсон гэх зэрэг олон хvчин зvйл нєлєєлж байна. Дэлхийн эдийн засгийн уналтыг тогтоох хоёр гуравхан хvчин зvйл байгаагийн нэг нь Хятад, Энэтхэгийн эдийн засгийн єсєлт юм. Хоёрдугаарт, Америкийн эдийн засаг одоогийн байгаагаасаа дордохгvй эргэж чадвал эдийн засаг гvн уналтад орохгvйгээр буцах бололцоотой.
Єнєєдєр дэлхийн бvх орон бие биетэйгээ холбогдож, интеграцчилал буюу даяаршил эдийн засагт vнэхээр биеллээ олжээ. Тухайлбал, Америкийн эдийн засаг сєхєрчихвєл дэлхийн эдийн засгийг чирэх хандлага ажиглагдаж байна. Тvvнтэй адилхан Хятадын эдийн засгийн єсєлт бага зэрэг буурвал Орос, Монгол, Солонгос, Вьетнам, Бирм, Индонези, Таиланд зэрэг хєрш орны эдийн засгийг чирэх нь гарцаагvй. Єєрєєр хэлбэл, Хятадын эдийн засгийн хєгжил саарч, эсвэл зогсолтод орж хэрэглээ нь багасвал манайхаас худалдаж авах юм нь багасаад явчихна гэсэн vг. Энэ утгаараа манай улс дэлхийн эдийн засгийн интеграцчилалд холилдож эхэлж байна. Гэхдээ дэлхийн эдийн засагт бид Хятад, Оросын эдийн засгаар л дамжиж орж байна. Манайхтай худалдаа хийсэн, хийгээгvй Япон, Америк, Европын эдийн засагт ямар ч нєлєєлєл vзvvлэхгvй. Хятад, Оросын хувьд ч нєлєєгvй. Харин манай орны хувьд хєрш хоёр орон маань маш их нєлєєтэй.
Тиймээс манай улс хоёр хєрштэйгээ улстєр, худалдаа эдийн засгийн сайн харилцаатай байж л єєрийнхєє эдийн засгийг авч явж чадна. Ирэх дєрвєн жилд энэ хоёр оронтойгоо интеграцчилалд орж, Орос, Хятадын зах зээлд єєрийн байр суурийг сайн эзэлж авах хэрэгтэй. Монголын тодорхой хэмжээний зэсгvйгээр Хятадын хэд хэдэн vйлдвэр ажиллахааргvй болох жишээний тийм нєхцєлийг бид єєрсдєє хийх ёстой. Гэтэл биднийг хоорондоо хэрэлдэж учраа олохгvй суух зуур Хятад зэс олборлодог Индонези, Чили, Австралитай интеграцид орчихвол манайхыг тоохоо болино шvv дээ. Тийм учраас бид єєрсдийнхєє байр суурийг Орос, Хятадын зах зээл дээр сайн батжуулж бэхжvvлэх учиртай юм.
-Инфляцийн тєвшин 33 хувьд хvрсэн нь бухимдахгvй байхын аргагvй зvйл болчихлоо. Инфляцийг бууруулахын тулд Монголбанкнаас хэрэгжvvлж байгаа бодлого зєв зvйтэй байж чадаж байна уу. Боломжоо бvрэн дvvрэн ашиглаж байна уу?
-Монголбанк инфляцийн ганц манаач биш ээ гэж би ємнє нь олон ярилцлагадаа хэлж байсан даа. Инфляцийг Монголбанкны бодлогоос гадна тєсвийн бодлого бий болгодог практиктай. Сvvлийн хоёр жилийн байдлыг харахад тєсвийн зарлагын єсєлт єнгєрсєн жил 60-70 хувь, энэ жил 40-єєд хувь, нийтдээ 100 гаруй хувийн єсєлттэй байна. Ийм єндєр зарлагатай байхад инфляц vvсэхээс аргагvй. Тєсвийн зарлагыг орон сууц, тємєр зам, цахилгаан станц, зам зэрэг бvх монголчуудын хэрэглэдэг дэд бvтцийг санхvvжvvлэхэд чиглvvлээгvй, бvгдийг нь иргэдийн халаас руу єгсєн болохоор дэлгvvрт зарцуулагдаад байна. Энэ утгаараа инфляцид тєсвийн бодлого илvv нєлєєлсєн байгаа. Монголбанк инфляцийг багасгах арга хэмжээ авч байгаа ч зарим нь тус болж єгєхгvй байна. Монголбанкинд инфляцийг багасгах арга хэмжээний боломжууд бий. Тэр талаар УИХ, Засгийн газар Монголбанктай ярих биз дээ.
-Парламентад суудалтай улстєрийн намуудын сонгуулийн гол амлалт нь байгалийн баялгийн орлогоос иргэн бvрт хvртээх асуудал. Эх орны хишиг, эрдэнийн хувийг иргэдэд тараагаад эхэлбэл инфляцид хэр нєлєєлєх вэ?
-Нєлєєлєлгvй яахав. Бэлнээр єгвєл нєлєєлж л таараа. Yvнийг єгєхийн тулд бэлтгэл сайн хийх ёстой. Миний тооцоогоор анхны тєлбєр 2012 онд л хийгдэх болов уу. Гэхдээ бид АН-тай хэл амаа ололцож, их сайн ажилласан нєхцєлд шvv дээ. Ийм хэмжээний мєнгийг єгнє гэдэг нь монголчуудын хувьд том зорилт юм. Энэ мєнгийг иргэддээ тєлєхийн тулд Монгол Улс дэлхийн зах зээлийн нэг хэсэг болсон байх ёстой. Дэлхийн зах зээлийн хэсэг болохгvйгээр ийм хэмжээний мєнгийг єєр рvvгээ эргvvлж чадахгvй. Дэлхийн зах зээлийн хэсэг болчихоор манай газар доор байгаа хєрєнгийг дэлхийн том том биржvvд vнэлээд эхэлнэ. Єнєєдєр газар доор єч тєчнєєн хєрєнгє байгаа ч бирж дээр хvн авахгvй. Яагаад гэвэл дэлхийн зах зээлийн нэг хэсэг бvрэн утгаараа болж чадаагvй байна. Улстєрийн хувьд ч, эдийн засаг, санхvvгийн хувьд ч, нийгмийн хувьд ч тэр.
-Дэлхийн зах зээлийн нэг хэсэг болохын тулд манай улс хэдэн жил зарцуулах бол?
-1991 оноос хойш л яваад байна. Бид дэлхийн зах зээлийн нэг хэсэг болно гэхээсээ илvv яаж єлсчихгvй шиг байя даа гэсэн байдлаар 18 жил явчихлаа. Хvнээс гуйсан байдалтай. Гуйлт маань манай хєгжлийн нэг стратеги бодлого болчихжээ. Юуны тvрvvнд бид гуйхаа болих хэрэгтэй. Гуйгаад л яваад байвал манай улсад хамаг муу муухайгаа єгчихєєд “Монгол Улс хєгждєггvй юмаа, хvмvvс нь залхуу” гээд л биднийг муулаад суугаад байна шvv дээ. Харин тvvний оронд єєрсдєє мєнгєє олоод єєрсдєє тєслєє хэрэгжvvлдэг болбол бидэнд хамаагvй илvv vр дvнтэй. Юм гуйхаар бидэнд нэг сая ам.долларын тєсєл єгдєг, тэгээд 800 мянгыг нь нэг євгєн ирээд цалин болгоод аваад явчихдаг ийм тусламжуудаар бид 18 жил боллоо. Тиймээс ийм байдлаа халж, єєрсдєє мєнгєє авч хариуцлагаа хvлээж хєгжих хэрэгтэй юм.
-Монгол Улс дэлхийн зах зээлийн нэг хэсэг болохын тулд УИХ-ын эн тэргvvнд хийх ёстой ажил юу вэ?
-Эдийн засаг, санхvvгийн хувьд дэлхийн зах зээлийн дvрмээр нь тоглодог болмоор байна. УИХ нь баталсан хуулиа маргааш нь єєрчилдєггvй болмоор байна. Бусад оронд ямар хууль vйлчилж байна тэр дvрмээр нь тоглодог болох хэрэгтэй. Аль болох хєлс хvчээ гарган хєдєлмєрлєж байгаа хvмvvсээ шахаад баймааргvй байна. Манайх тєсвийн байгууллагад ажиллаж байгаа хvмvvсээ маш сайн урамшуулдаг атлаа газар шороон дээр ажиллаж байгаа уул уурхайнхныг шахаад байдаг. Тэгэхээр бодлого шал буруу тийшээ яваад байна гэсэн vг л дээ. Тиймээс аль болохоор хєдєлмєрлєж, хєлс гаргаж байгаа хvмvvсээ урамшуулах хэрэгтэй. Тэгвэл тєсвийн байгууллага руу орох гэж хvмvvс шуурахгvй байхгvй юу. Одоо ТYЦ ажиллуулдаг хvн ТYЦ-ээ хаачихаад тєсвийн байгууллагад манаач хийх гээд тэмvvлээд байна шvv дээ.
-Инфляцийг бууруулахын тулд тєсвийг хумих бодлогыг Монголбанк, Сангийн яамнаас баримталдаг боловч бодит байдал дээр УИХ-ын гишvvд тєсвийн гол тэлэгчийн vvрэг гvйцэтгээд байгаа юм биш vv. Тойрог бvртээ хєрєнгє хуваарилуулах гэж гишvvд уралдаад байх нь хэр зохистой вэ?
-Єнєєдрийнх шиг хэрэглээнд зарцуулах байдлаар тєсвийг хуваарилж болохгvй. Манай єнєєдрийн тєсвийн зарлага бvгдээрээ хэрэглээ рvv явчихаж байна. Миний ємнє хэлснээр дэд бvтэц рvv хєрєнгє оруулалтаа чиглvvлэх хэрэгтэй. Шууд дэлгvvрийн бараа болчихгvй дэд бvтцийн том тєслvvд єчнєєн бий. Тийшээ зарцуулах хэрэгтэй. Хамгийн гол нь бvх монголчууд vvний vр дvнд бий болсон тємєр зам, цахилгаан станц, онгоцны буудал єєр юу байдаг юм тэр бvгдийг хувааж эзэмшинэ. Гишvvд маань ганцхан єєрийнхєє тойргийн байр суурь, эрх ашгийн vvднээс тєсєвт хандмааргvй байна. Би бусад гишvvддээ ийм уриалга гаргаж ажиллана гэж бодож байгаа. Хvн бvхэн тойрог тойргийнхоо тєлєє ажиллавал Монгол орныхоо эдийн засаг, зах зээлийг бvрэн нураагаад vгvй хийчихнэ. Тиймээс бvгдээрээ ухаантай, бодлоготой, жаахан гар татсан байдалтай, зах зээлээ эвдчихгvйгээр тєсєвт хандах учиртай.
-Шатахуун импортлогчдод татаас єгєх маягаар шатахууны vнийг нэг хэсэгтээ тогтвортой байлгах зорилгоор олон арга хэмжээ авсан. Харин одооноос эхлэн татаас єгєхєє бvрмєсєн зогсоож, зах зээлийн горимд нь даатгах бодлого баримталж эхэллээ. Та дэмжиж байгаа юу?
-Зєв. Ийм л бодлого баримтлах ёстой. Манай тєсєв бvх хvнд мєнгє тєлдєг болсон байна. Гурил импортлогчид, тариаланчид, бензин шатахуун импортлогчдод татаас тєлсєн. Одоо ноолуурынханд тєлєх гэж байгаа. Энэ их мєнгийг хаанаас олох вэ. Бэлэн мєнгє тараах нь хvмvvсийг залхуу болгох, ажил хийлгэхгvй байх бэртэгчин занд сургадаг. Монголчууд харин ч эсрэгээрээ хєдєлмєрч, гавшгай, тэвчээртэй vндэстэн байх ёстой. 50 жилийн дараа ийм л байж хойч vе маань дэлхийн зах зээлд єрсєлдєнє.
-Шатахууны vнэ нэмэгдэхээр бvх бараа бvтээгдэхvvний vнэ хєдєлж иргэдэд дарамт болдог. Ер нь шатахуун дагаж vнийг єсгєхгvй байх єєр ямар боломжууд байна вэ?
-Шатахуун бол суурь vнэ. Шатахууны vнэ нэмэгдвэл Монгол шиг том нутаг дэвсгэртэй, цєєхєн хvн амтай газарт дагаж єсєхєєс єєр аргагvй. Тухайлбал, арван талхыг Гацуурт руу хvргэж єгєхийн тулд нэг машин явж таарна аа даа. Тэр утгаараа шатахууны vнийн єсєлт бvх барааны vнэд нєлєєлж байгаа. Манай зах зээл том байсан бол олон бараанд зах зээлийн vнэ шингээд бараа бvтээгдэхvvн, vйлчилгээний vнэд арай хямд тусах ёстой. Жижигхэн зах зээлд vнийн єсєлт хурцаар илэрдэг. Гэхдээ бараа бvтээгдэхvvний худалдаа, тээвэрлэлтийг зєв зохицуулбал vнийг єсгєхгvй байх боломж бий.
Жишээ нь, Замын-Yvд хvртэл асфальтан замтай болж гаалийн бараа оруулах процедурыг хєнгєвчилбєл Хятадаас нааш оруулж байгаа бараа гааль дээр хэдэн сар болох шаардлагагvй. Ингээд нэг хоноод л зорьсон газраа ирдэг болбол Монголд барааны vнэ ингэж бас нэмэгдээд байхгvй шvv дээ. Зарим барааны vнийг импортлогч компаниуд хоорондоо ярьж хєєрєлдєєд л нэмээд байгааг vгvйсгэх аргагvй. Тухайлбал, нэг нь тvрvvлж элсэн чихэр оруулж ирсэн бол нєгєє рvvгээ яриад л гааль дээр саатуулчих боломжтой шvv дээ. Иймэрхvv зохион байгуулалт муугаас болж зах зээлийн vнэд нєлєєлєєд байгааг vгvйсгэхгvй. Учир нь манай зах зээл жижигхэн. Хэдэн контейнер тэнд саатуулчихад л энд vнэ єсчихдєг.
-Манай тєсєв дэлхийн зах зээл дэх алт, зэсийн vнийн єсєлт бууралтаас ихээхэн хамааралтай. Ойрын vед алт, зэсийн vнэ ямар байх тєлєвтэй байна вэ?
-Одоо байгаа хэмжээндээ л байх болов уу. Нэг их уначихгvй, гэхдээ дээшээ яваад байхгvй. Бид орлогын эх vvсвэрээ баян болгох хэрэгтэй. Ганцхан зэс, алт биш. Долдугаар сарын 1-ний vймээнээс болоод энэ зун ирэх жуулчдын тоо 150 мянгаар багассан. Бид єєрсдєє єєрсдийнхєє халаасанд орох гэж байсан орлогоо ус руу цацчихсан гэсэн vг л дээ.
-Ярилцлагынхаа сэдвийг єєрчлєєд маргааш болох МАХН-ын Бага хурлын V хуралдаан руу хандуулъя. УИХ-ын сонгуульд МАХН-ын оролцсон байдал, Ерєнхий сайдад нэр дэвшvvлэх гээд олон чухал асуудлыг энэ хурлаар хэлэлцэнэ. Хамтарсан Засгийн газар байгуулах сураг ч гарч байна. Та Бага хурлаас ямар vр дvн хvлээж байгаа вэ?
-Бага хурлаар Ерєнхий сайдад хэний нэрийг дэвшvvлэх асуудлыг шийднэ. Yvнтэй хэн ч маргахгvй биз дээ, МАХН-ын дарга С.Баярыг Ерєнхий сайдад нэр дэвшvvлэх байх. МАХН мєрийн хєтєлбєрєє хэрэгжvvлэхэд бусад намтай эвсэх vv гэсэн асуудал орох байх. Ер нь хууль эрх зvйн vvднээс авч vзвэл МАХН дангаараа vvнийг хэрэгжvvлнэ гэвэл УИХ-ын хэмжээнд маш хэцvv. УИХ-ын нийт гишvvдийн гуравны нэг нь АН-ын гишvvд. Дуртай цагтаа хурлаа хаяад гарах, завсарлага авах ийм нєхцєлд бид цаг хугацаа алдах вий. Яг vнэндээ хэлэхэд єнгєрсєн дєрвєн жилийнх шиг болчих вий дээ гэж би санаа зовниж байгаа. Монголчуудын хувьд vр дvн нь чухал шvv дээ. Аль болохоор олон тєсєл хэрэгжиж олон хvн ажлын байртай болж, хєрєнгє оруулалт нэмэгдээсэй гэдэг утгаар бид эв зvйгээ олоод хамтраад ажиллах нь зєв шийдэл болох байх аа. Єчигдрийн байдлаар УИХ-ын даргыг нийт гишvvдийн 95 хувь нь дэмжиж сонгосон нь хоёр талаасаа ойлголцож байна гэсэн vг. Дахиад дєрвєн жил сєргєлдвєл хайран биз дээ.
-Та Монголын толгой эдийн засагчийн хувьд ямар ямар хуулиудыг санаачилж УИХ-аар хэлэлцvvлнэ гэж тєлєвлєж байгаа вэ?
-Зєндєє байгаа. Ялангуяа импортын татварыг хєнгєвчлєх. Гэхдээ vнийн дvнгээр биш, хувиар биш. Жишээлбэл, бусад оронд контейнерт бvтнээр нь 2000 ам.долларын татвар тєлєєд л оруулдаг. Тэр контейнер дотор алт оруулсан ч, хог оруулсан ч болно. Татварыг ингээд хєнгєвчилбєл гаалийнхан хахууль авах нєхцєлгvй болно. Мєн ресторан, бааруудыг татварынхан байнга л очоод шалгаад байдаг. Гэтэл бусад оронд тухайн объектыг талбайгаар нь, эсвэл сандал ширээнийх нь тоогоор татвар тєлдєг. Орлого олсон ч, олоогvй ч тогтсон татвараа тєлєх ёстой. Тогтвортой байдал ч vvснэ, дунд шатны тєрийн албан хаагчдаас ихээхэн шалтгаалдаг хахууль нэхэх, хvнд суртал гаргах нєхцєл хумигдана. Иймэрхvv санаа оноо зєндєє байна. Хєлс хvчээ гарган ажиллаж байгаа хvмvvсийг урамшуулсан татварын орчин бvрдvvлэх ёстой. Єнєєдєр оффист зангиа зvvгээд сууж байгаа хvмvvст таатай орчин бvрдсэн байгаа. Ийм байвал манайх хєгжихгvй. Аль болохоор мєнгє хийдэг, олдог, бий болгодог хvн олон байх ёстой. Харин мєнгє авдаг, хармаалдаг хvмvvсийг цєєлєх хэрэгтэй.
|