#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Dec.19.14 9:43 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 11 posts ] 
Author Message
PostPosted: Jul.20.11 12:16 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9361
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Image

БНХАУ-ын Шин жинь хотноо 2011 оны 8 сарын 12-23

http://www.sz2011.org/Universiade/

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.11 12:17 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9361
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
БНХАУ-ын Шин жинь хотноо 2011 оны 8 сарын 12-23 өдрүүдэд болох гэж байгаа Дэлхийн оюутны зуны XXVI Универсиад их наадамд манай оюутан тамирчид хэрхэн оролцох талаар бид АОСХ-ны ГХ-ны гишүүн, МОСХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д. Жаргалсайхантай уулзаж ярилцсан юм.

-БНХАУ-ын Шин жинь хотноо 2011 оны 8 сард Дэлхийн оюутны Универсиад их наадам болно. Энэ талаар та сонирхуулан ярина уу?

Шин жинь хотноо болох Дэлхийн оюутны зуны Универсиад наадмыг БНХАУ-ын улсын Засгийн газар, Зохион байгуулах хороо, Олон улсын оюутны спортын холбооны (FISU) шууд удирдлага дор явуулахаар бэлтгэл ажил их эрчимтэй явагдаж байна.

Тус Универсиад их наадам Хөнгөн атлетик, Сагсан бөмбөг, Туялзуур жад, Хөл бөмбөг, Гимнастик /спорт болон уран сайханы/, Усан спорт /усанд сэлэлт, усанд үсрэлт, усны бөмбөг/ Теннис, Волейбол, Жүдо, Ширээний теннис гэсэн үндсэн 10 төрөл, Бадминтон, Буудлага, Сайлинг /завь/, Дугуй, Гольф, Шатар, Элсний волейбол, Байт харваа, Аэробик, Таеквондо, Хүндийг өргөлт зэрэг нэмэлт 11 төрөл нийт 21 төрлөөр зохион байгуулагдана.

Шинжинь хот 2004 оноос энэ наадмыг авахаар бэлтгэл ажлаа хангаж энэхүү наадмын эрхийн төлөө ОХУ-ын Казань, Тайваны Каошинг, Испанийн Мурсиа, Польш улсын Познан зэрэг хотуудтай өрсөлдөж 2007 оны Турины өвлийн Универсиадын өмнө ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооноос өөрийн оронд зохион байгуулах эрхийг авсан.

Тус улсад 2001 онд Бээжин хотод зуны Универсиад, 2009 онд Харбин хотод өвлийн Универсиад зохион байгуулагдаж байсан юм.

Зуны спортын “Универсиад” их наадам нь зөвхөн спортын арга хэмжээ бус соёл, урлагийн төрөл бүрийн үзвэр үйлчилгээ, тоглолтууд, нээлт болон хаалтын ёслолын ажиллагаа нь олимпийн наадмын түвшинд зохиогддог ба дэлхий дахинаа “Бага олимп” хэмээх нэрлэгддэг олон улсын спортын томоохон цогцолбор арга хэмжээ учраас ихээхэн онцлогтой байдаг.

-Дэлхийн оюутны Универсиад их наадамд манай оюутан тамирчид хэдэн оноос эхлэн оролцож хэрхэн амжилтыг үзүүлж байв?

“Универсиад” наадмыг ОУОСХ-ноос эрхлэн 1959 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн түүхтэй. Монголын оюутан тамирчидын төлөөлөгчид анх 1965 онд Унгарын Будапешт хотод болсон Дэлхийн оюутны спортын зуны Универсиад наадамд оролцсон.

ОУОСХ-ноос зохиогддог “Универсиад” наадам нь 2 жилд нэг удаа өвөл, зуны спортын төрлүүдээр зохиогдон тус наадмаас Монголын үе үеийн оюутан тамирчидын нэрийг өндөрт мандуулсан бөхийн чөлөөт барилдааны тамирчин Ц.Нацагдорж 1973 онд Москва, 1977 онд З.Ойдов, З.Дүвчин нар Болгарын Софи, жудогийн Х.Болдбаатар 1999 онд Испанийн Пальма, чөлөөтийн Б.Наранбаатар 2005 онд Туркын Измир, жудогийн М.Бундмаа 2007 онд Тайландын Бангкокийн Унэиверсиадын аварга болж зуны наадмаас 6 алт, 3 мөнгө, 6 хүрэл нийтдээ 15 медалийг хүртсэн.

-Манай баг тамирчид ямар бүрэлдэхүүнтэйгээр оролцох гэж байна. Тэднийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

Наадамд оролцох Монголын баг тамирчдын сонгон шалгаруулалт 2011 оны 3 сарын 18-наас эхлэн явагдаж дууссан Монгол улсын 2011 оны Оюутны Аравдугаар Универсиад их наадмаас сонгон шалгаруулсан. Манайх спортын 14 төрөлд 170 гаруй төлөөлөгчид оролцох боллоо. Манай тамирчдын дотор шатрын их мастер Б.Мөнгөнтуул, Т.Батчимэг, Олон улсын мастер Б.Гүндаваа, Д.Янжиндулам, Ц.Батчулуун, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер О.Чинбат /60кг/, Б.Хишигбаяр /66кг/, Б.Мөнхтуяа /+78кг/, буудлагын олон улсын хэмжээний мастер Т.Баярцэцэг, Ц.Хонгорзул, Г.Хэрлэнцэцэг, Д.Бишрэл, Д.Энхзул, спортын гимнастикийн ОУХМастер М.Энхмөнх нарын зэрэг манай улсын шилдэг залуу тамирчид багтсан байгаа.

Төлөөлөгчдийн ахлагчаар Засгийн газрын хэрэгжүүлэх агентлаг БТСГазрын дарга Ч.Наранбаатар, орлогчоор би өөрөө орж баг тамирчидаа удирдан авч явна. Наадмын хүндэт зочиноор ОУОСХ-ны ерөнхий санхүүч, манай холбооны ерөнхийлөгч Д.Баясгалан орж их наадмын үеэр болох арга хэмжээ, Ерөнхий ассамблейн хуралд олон улсын байгууллагаа төлөөлөн оролцоно. Жүдогийн Д.Баттулга, аеробикийн Б.Оюун, Г. Ерөөлтбат, таеквондогийн Л.Отгонбаатар нарын зэрэг Монголын 4 олон улсын шүүгч их наадмыг шүүхээр болоод байна

Дараагийн зуны Универсиад наадам аль улсад болох вэ

Дараагийн 2013 оны зуны Универсиад их наадам ОХУ-ын Казань хот, 2015 оны зуны наадам БНСУ-ын Кванжу хотноо тус тус болохоор ОУОСХ-ны Гүйцэтгэх хорооноос шийдвэрлэсэн байгаа.

http://www.sportnews.mn/

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Jul.21.11 8:00 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 2:09 pm
Posts: 11491
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Манайханы багийн бүрэлдэхүүн зарлагдсан биздээ. Хэр амжилт гаргана гэж бодож байна андаа.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
 Profile  
 
PostPosted: Jul.21.11 9:56 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9361
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Өргөн бүрэлдэхүүнтэй оролцож байгаа нэрс нь яг мэдээлсэн юм алга л байна. Чөлөөт бөх орохоо байсан чинь сайн хэлж мэдэхгүй л байна шүү.

Гэхдээ 3 алт зүүнэ л гэж найдаж байна даа.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Jul.22.11 9:28 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 1:29 pm
Posts: 2202
Баг тамирчиддаа амжилт хүсье


Top
 Profile  
 
PostPosted: Jul.22.11 6:26 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 2:09 pm
Posts: 11491
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Тэгвэл сайхан л байна. Баг тамирчиддаа амжилт. Мэдээ мэдээллийг сайн тавьж байгаарай андаа

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
 Profile  
 
PostPosted: Jul.28.11 7:56 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Jul.20.11 10:42 pm
Posts: 2165
Амжилт хүсье. Тамирчидадаа

_________________
VENI VEDI VECI


Top
 Profile  
 
PostPosted: Aug.05.11 6:42 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9361
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Энэ сарын 12-нд Монгол улсын тугийг мандуулах үйл ажиллагаа болох юм байна. Тамирчид өнөөдрөөс наадмыг зорин хөлгийн жолоо залж байгаа.


Өмнөх наадмуудаас Монголчууд
6 алт
3 мөнгө
7 хүрэл медаль хүртээд байгаа бол энэ жил энэ тооны медаль авахыг хүсье. Амжилт :wd:

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Aug.09.11 5:05 pm 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Aug.26.09 1:29 pm
Posts: 2202
ТВ9 телевиз шууд дамжуулж магадгүй тэхдээ магадлал бага


Top
 Profile  
 
PostPosted: Aug.15.11 7:43 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9361
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Жудо бөхөөр 8 дугаар байр, хүндий өргөлтөөр 6 байр эзэлсэн байна.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
PostPosted: Aug.30.11 2:02 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.11.07 12:10 pm
Posts: 9361
Location: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
4 мөнгөн медаль хүртлээ.

Буудлага - 2
Жудо - 1
Шатар - 1

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 11 posts ] 
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.