#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.23.14 5:07 am

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 302 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 12  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Oct.02.06 7:14 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.17.03 4:22 pm
Posts: 5538
Location: *~*::Хvй Мандал дэвжээ::*~* ________<3 Bayern MUnich, Liverpool
Хумсны хэлбэрийг зєвхєн хуурайгаар


Гоё гартай эмэгтэй арчаатай, их сайхан харагддаг. Гэвч хуруу хумсаа янзална гэж заавал гоо сайхны салон зорих хэрэг юун. Цаг алдахын нэмэр. Гэрийн нєхцєлд ч арчилж болно шvv дээ.
Та бvхэнд бидний бэлтгэсэн зєвлєгєє хэрэг болох байх аа.

Юуны тvрvvнд хумсны будгийг хэрхэн зєв арилгахаас эхэлье. Манай бvсгvйчvvдийн дунд хумсныхаа будгийг хурц иртэй зvйлээр хусч арилгадаг дутагдал бий. Гэтэл энэ нь хумсны єнгєн давхаргыг гэмтээдэг муу талтай. Мєн хумсан дээрх будгийг сэргээж янзлалгvй хэтэрхий удаан байлгаснаас зориулалтын шингэнээр арилгасан ч тєвєгтэй болдог. Ямар ч будаг 2-3 секундийн дотор арилах ёстой. Гэтэл хэт удсан будгийг арилгахад /зориулалтын шингэн ч гэлээ/ химийн бодис их зарцуулах тул хумсыг нимгэрvvлж, хэврэгшvvлдэг.

Дашрамд дуулгахад будаг арилгах шингэнийг сонгохдоо ацетоны хольцтой эсэхийг анхаараарай. Орчин vед ацетоныг ийм шингэнд ашиглахыг хориглосон.

Хумсыг хутгаар богиносгож, хэлбэр гаргах нь тvvний бvтцийг гэмтээж буй хэрэг юм. Зvй нь хуурай ашиглан янзлах ёстой. Харин хэт урт хумсыг богиносгох бол зориулалтын хайч, хутга хэрэглэж болно. Гэвч дараа нь заавал хуурайдаж, хэлбэр гаргаарай. Орчин vед, хумс гэмтээдэг гэсэн утгаар тємєр хуурайнаас татгалзаж, оронд нь резин, картон ашиглаж хийсэн хуурай хэрэглэх болсон. Юутай ч хуурайны гадаргуу хэт арзгар биш байвал зохино. Хуурайны гадаргууг шалгаж vзэх амархан. Гараа зvлгэхэд арьсыг тань урж байвал тохирохгvй гэсэн vг. Дэлгvvрvvдэд байгаа ийм хуурай хиймэл хумсанд зориулсан эд.

Хумсыг хуурайдахдаа vзvvрээс тєгсгєл хvртэл нэг чиглэлийн хєдєлгєєн хийх нь зєв юм. Учир нь эсрэг, тэсрэг чиглэлээр хуурайдах нь хумсны давхаргыг мєн л гэмтээдэг.

Дєрвєлжин хэлбэр урт, нарийхан хуруунд
Хурууныхаа хэлбэрт хумсныхаа засалтыг тохируулах хэрэгтэй. Дєрвєлжин хэлбэр зєвхєн урт, нарийн хуруутай хvнд л зохино. Хэрвээ таных нэгэнт ийм биш бол ямар ч хэлбэрийн хуруунд тохирох зууван хэлбэрийг сонгоорой. Хумсаа хэтэрхий шєвхєлж хурцлах нь танд болон бусдад халтай гэдгийг бас санагтун.

Гар арчилгааны гол нь хумсны эргэн тойронд ургасан илvvдэл махыг цэвэрлэх явдал. Хэчнээн гоё хумстай байгаад vvнд анхаараагvй бол нэг л болхи харагддаг. Илvvдэл махыг юуны тvрvvнд зєєлрvvлэх хэрэгтэй. Бvйлс, лиш цэцгийн тостой бvлээн усанд гурван минут хэртэй дvрэх нь илvv vр дvнтэй байдаг юм. Дараа нь тэжээлийн тосоор хуруу бvрт иллэг хийж єгвєл зvгээр. Улам л зєєлєрнє гэсэн vг.

Энэ бvхний эцэст хумсны уг дахь наалдсан арьсыг тvлхэж цаашлуулах бєгєєд шаардлагатай бол илvvдэл арьс, махыг зориулалтын хайчаар авна.

Хумсны будгийг ингэж тvрхээрэй
Хумсны будгийг сонгохдоо аль болох vнэтэй, чанартайг эрхэмлэх нь зvйтэй. Учир нь хямд будганд таны хумсыг муутгах химийн бодис илvv орсон байх тал бий. Тод єнгєєр будах бол эхлээд суурь болгож єнгєгvй будаг тvрх. Учир нь тод болоод бараан єнгийн будаг хумс, тvvний эргэн тойрон дахь арьсанд нэвчиж, дараа нь арилгахад тєвєг учруулдаг юм. Сайн чанарын будаг тvрхэнгvvт хатдаг. Хэрвээ будаг хатах нь удаан бол хvйтэн усанд дvрэхэд гэмгvй. Ер нь будгийг тасалгааны хэмд хатаах ёстой. Хэт хvйтэнд будагны чанар єєрчлєгддєг.

Хумсны єнгєн хэсэг барзгар байвал зориулалтын зvлгvvрээр єнгєлж, гєлгєр болгох хэрэгтэй. Тэгвэл будаг сайн тогтдог тєдийгvй vзэмжтэй харагдана. Ер нь хумс vелэж, дэгэн догон болох нь євчилсний шинж юм. Нимбэгийн шvvс, чидун жимсний тос хумсанд маш сайн тэжээл болдгийг мэдэхэд илvvдэхгvй. Мєн далайн давстай усанд дvрэх нь хумсыг бэхжvvлдэг.

Жимсний хандтай лаа
Гарын арьс сайхан, муухай байх нь насжилтаас гадна хлортой ус, саван, угаалгын нунтаг зэрэг ахуйн химийн бодис болон хvйтэн агаар, салхи, хурц нарнаас ихээхэн шалтгаална. Тэгэхлээр бид гараа энэ бvхнээс хамгаалж явах шаардлагатай.

Хэрвээ гар чинь хэт хуурайшсан бол зориулалтын, жимсний хандтай лааны хайлмагт дvрээд 20 минут хэртэй царцаах нь vр дvнтэй юм. Мєн чидун жимсний бvлээсгэсэн тосонд хэсэг байлгасны дараа гялгар уутаар ороож, халуун усанд мушгисан зузаан алчуураар ороох арга бас бий.

Харин арьс хагарсан тохиолдолд нэг аяга усанд цайны хоёр халбага хэртэй соод ногдохоор найруулсан усанд дvрэхийг урьтал болгоорой. Харин гар чинь байнга хєлєрдєг бол хоёр литр усанд цайны гурван халбага орос цуу байхаар тооцоолж усаа найруулах ёстой. Далдуу мод болон халгай, хамба шарилжны ханд гарын арьсанд хамгийн тустай зvйл. Ялангуяа, хавар намрын салхи, хvйтэн агаараас маш сайн хамгаална. Мєн тємс чанасан ус, шар сvv.

Эртний хатад гараа єнгєлєг болгохын тулд царс модны холтосны ханданд дvрдэг байсан гэнэ лээ.
Эцэст нь, иллэг тун тустай. Гарын чинь єнгє засарч, vрчлээс багасна.

_________________
crybaby


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.04.07 11:07 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Dec.25.06 10:00 pm
Posts: 1496
Location: what is sexy?
Okay heres some advice from Kiss magazine. Hope u`ll enjoy it, ladys. =]

Goo saixnii zuvluguu

Eruul saixan arisnii nuuts:
Tsas, mus
Dunguj orson shinexen tsas nuurnii arisand chine gaixaltai saixan nuluu uzuldgiig medex uu? Eruul toligor aristai baixad chine uvul tsagiin setgel tatam beleg bolox tsas mus gartsaagui tuslana. Ugluu sersniixee daraa shuniin tos chine buren arilaagui baixad esvel udesh untaxiinxaa umnu tsas musiig alchuurand oroon nuur, xuzuu, eruun deer taviarai. Bas zovxio ch martaj boloxgui shuu. Nuuree tsev xuiten boltol ne tsas musuur xairaarai. Ingeseer arisnii ungu sergej, ulam ungulug bolj, enxrii yaldam xaragdxaas gadna nuurnii chine aris chiiregjine. Ene argiig xuurai aristgai xun 7 xonogt 2 udaa, toslog bol unjuud neg udaa xereglene. Daraa ne zaaval tejeeliin tos turxexgui bor aris xet xuuraishix magadlaltai.
Nuurnii aris urgelj il baij, nar salxi, boroo shoroond urtuj, yamar ch xuvtsasaar xalxalj boldoggui xetsuu taltai. Uvul urgelj l daarch bdag bolxoor yaagaad zaaval mus xeregtei gej chi gaixaj magadgui.

_________________
xoxox, me


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.08.07 12:56 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17839
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
ImageSUNSHINE BRITE TOOTHPASTE (3.5 FL OZ)

Label Description:
All Natural-No Flouride /100% байгалийн гаралтай, фторгүй оо/
• Superior Cleaning
• Improved Taste
• Ingredients for Healthy Gums
• With Golden Seal, Green Tea, Elderberry, and Corn Extracts
MINT TINGLE FLAVOR
--------------------------------------------------------------------------------
Recommended Usage:
Brush teeth at least twice daily after meals. See your dentist regularly.
For maximum gum health, let toothpaste foam remain in mouth for 1 minute before rinsing.

Хэрэглэх заавар:
Хоол идсэний дараа, өдөрт 2оос доошгүй удаа хэрэглэх.
1 минутын турш хөөсийг нь амандаа байлгаснаар буйланд сайнаар нөлөөлнө.


--------------------------------------------------------------------------------
Ingredients:
INGREDIENTS: Sorbitol, hydrated silica, deionized water, glycerin, sodium bicarbonate, calcium carbonate, sodium lauroyl sarcosinate, natural mint flavors, stevia (Stevia rebaudiana), sodium hydroxide solution, cellulose gum, carageenan (Chondrus crispus), corn (Zea mays) oils unsaponifiables, Astragalus sinicus extract, myrrh gum (Commiphora myrrha) resin, golden seal (Hydrastis canadensis) root extract, Iceland moss (Cetraria islandica) extract, green tea (Camellia sinensis) leaf extract, elderberry (Sambucus nigra) fruit extract, Aloe barbadensis.

No artificial flavors, sweeteners, or colors.

All Natural
NO FLUORIDE
--------------------------------------------------------------------------------
Notes:
--------------------------------------------------------------------------------
Miscellaneous Information:
This product not tested on animals.

Sunshine Brite gently removes plaque and stains without harming tooth enamel, leaving the mouth feeling fresh and clean.
Sunshine Brite also contains golden seal, myrrh, and botanical extracts of green tea, elderberry, and corn for healthy gums.

Please recycle.
©2002 Nature’s Sunshine Products, Inc.
Product of U.S.A.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.19.07 10:57 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>

Joined: Jun.17.05 6:51 pm
Posts: 7214
Location: Булшин дээр ургасан Улаан сарнай дээр Буруу номтны балаг доор Бурхан мартсан заяа чи оршмой
Хавар болж цаг агаар хуурайшиж нарний идэвхжилт эхэлж бга болохоор охид бүсгүйчүүдийн арьс хуурайшиж харлаж сэвх тодорч гарч ирдэг. Тиймээс та бүхэнд арьсаа хэрхэн арьчлах талаар бяцхан зөвлөгөө өгье.

Нарны хэт ягаан туяа арьсийг өнгөгүй гандуу болгодог тул сайн чанарийн нарний хамгаалалттай тос, крэм, пудэр зэргийг арьсний онцлогтоо тохируулан хэрэглэх нь чухал юм. Мөн гоо сайхны бүтээгдэхүүний хамгийн хурдан үр дүнгээ өгдөг зүйл бол маск юм тэжээлийн, цайруулах, сэвхний, батганий, хуурай, тослог, холимог арьсний төрөл бүрийн маск байдаг эдгээрийн өөртөө тохирснийг хэрэглэвэл арьсаа хамгаалахад тань тус нэмэр болно.

Магадгүй охид бүсгүйчүүд маань өөртөө тохирох тохирохгүй янз янзийн бүтээгдэхүүн хэрэглэдэгийн улмаас арьсаа зөв арчилж чададгүй тиймээс та бүхэн мэргэжлийн гоо сайханчид хандаж арьсаа тодорхойлуулж арьсандаа тохирох бүтээгдэхүүнийг сонгож чадвал таны арьс үргэлж гэгээлэг сайхан харагдах болно. Ингэж чадвал та үргэлж өөртөө итгэлтэй инээмсэглэж алхана гэдэгт итгэлтэй байна.

ТАНД АМЖИЛТ ХҮСЬЕ


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.13.07 1:35 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Butterfly_mj wrote:
Image [align=center]Нуурийхаа арьсийг яаж зєв арчилах вэ?(Зєвлєгєє[/align])
[align=right]1.Тєслєг холимог арьсийг хєєсєєр арчилж цэвэрлэвэл илуу тохиромжтой.Ийм бутэгдэхввнввд нь єєртєє 10% тэнзидит агуулдаг байна энэ нь нуурний тослогийг,хєлс..г.м сайн арилгаж цэврэлдэг байна.Тослог арисанд синдэт-синдэтиризєтєй саван тохирдог.
2.Хуурай эмзэг арисанд суун шингэнээр цэврэлсэн нь дээр.сввн шингэн нь эмзэг хуурай арисны хєлс илуу дутуу бактэруудйиг хамгийн зєєлєн аргаар цэврэлдэг байна.Єєртєєє 25% тослогийг агуулдаг.суун шингэн нь нэмэлт чийгшуулэх тос агуулдаг жишээн календула,авокадо,эсвэл ланолин.хэрвэ та эмзэг аристай бол кандулин аль эсвэл просвирниктэй суун шингэнэ хэрэглэж узээрэй.
3.Дунд зэргэн насны хумуусийн арисанд зєєлєн олон витаминтай суун шингэн тохирно.Ийм арис нь хуурай болдог тул дунд зэргэн насны арисанд тохирсон тусгай космэтик авж хэргэлэх зєв.Ийм арисанд тослог дуутагддаг тул чийгшуулэгч тос их хэрэгтэй.
4.Жирийн арисанд зугээр нуурны эсвэл жирийн савангаар цэвэрлэж болно учир нь саванд чийгшуулэх бодис,бага зэрэг калий байдаг байна.Савангаас зайлс хийх арис бол хуурай эмзэг ариснууд.
Хэрвээ та нуурээ будагнаас цэвэрлэхийг хусч байвал ганц саван тус болохгуй тусгай нуурны будаг арилгадаг суун шингэнээр арчих шаардлагтай.
Саван,суун шингэн,хєєсєєр нуурээ цэвэрлэсны дараа нуурээ халуун биш хуйтэн булээн усаар угааж байгарай!
[/align]

Butterfly_mj wrote:
Image Яаж илvv уснээс салах вэ?
Илvv ус байнаа гэдэг ньэрэгтэй гормон их ялгарч байна гэсэн уг.Хамгийн туруунд тєрєх мэдрэмж бол уснээсээ хурдхан салах.Бусгуйчууд маань бушуухан л дэлгvvрээр гуйж хуйтэн халуун давирхаа,бритвны(хєлны ус хусагч)араас хєєцєлдєнє.
Ингэж усээ хуссанаар таны хєл мэдээж булбрай зєєлєн болно дэхдэ энэ нь 3-4 хоног л ургэлжилнэ.Ингэж хуссанаар ус улам хурдан их ургадаг.Ургахдаа урдан шар биэйин єнгєтэй ургадаг бсан бол дараа нь ургахдаа хатуу урт хар єнгєтэй болж ургадаг!!!Тэхэр одоо яасан дээр вэ?
Шууд ундсийн нь зулгайж хая!
100% илуудэл уснээс салах боломж бол лазэрны тусламжтагаар юм.Дэхдээ ганцхан удаагаар 100% илуудэл усээ арилгана гэдэг нь боломжгуй.Заримдаа аппарат зарим будуун шар уснуудийг анзаардаггуй зарим хумууст ийм уйлчилгээн тохирдоггуй.
Элэктрєэпиляц!!!
Элэктрєэпиляция нь бас олон дутагдалтай.дэхдээ бараг хамгийн илуу ур дун єгдєг арга.Энэ арга нь их євтгєдєг дэхдэ одоогийн шинэ тэхнєлєгввдйин тусламжтайгаар євдєлтийг бага ч гсн багасгаж чадсан юм байна.Элэктрєэпиляцд олон цаг шаардагддаг жишээн нэг хєлны усийг арилгахад ойролцоогоор 3 цаг шаардаггддаг.Єєрийн хуссэн ур дундээ тийм ч амар хурэхгвй.Заримда эпилыц хийсэн газар улаан цэг улддэг тэрэн 2 7 хоногийн дараа арилдаг.Євдєлтийг багасгахын тулд лидокайн хэрэглэж болно(эмийн санд зарагддаг).элэктрєэпиляца ядахдаа сард нэг удаа хийх хэрэгтэй.Элэктрєэпиляц нь хєлнєєд гадна суг,биэйин бусад хэсэг буур нуурэнд тохиромжоти євдєлтєєс буу ай таньд тусгай євдєлы намдаадаг эм єгєх болно.

Амжилт!!!
Image

Butterfly_mj wrote:
Үрчлээ үүсэхээс сэргийлэх сайн аргууд

Нүүрэн дээр үрчлээ гарсан хойно л арчилж эхэллэх ёстой гэсэн буруу ойлголт байдаг. Гарч ирэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх нь гарсан хойно нь арилгахаас хамаагүй амар шүү дээ.
Үрчлээ гэдэг бол бидний арьс муудаж хөгширч байна гэсэн үг. Иймд тэдэнтэй нэн даруй шуурхай тэмцэл хийх хэрэгтэй. унтахаас 3 цагийн өмнө хийгддэг халуун жингүүд үрчлээний эсрэг сайн арга болдог.
Нүүрээ хүйтэн давсны уусмалаар байнга арчиж бай (нэг стакан усанд хагас цайны халбага давс хийнэ). Унтахаас өмнө давстай тосоор нүүрээ тосолбол сайн. Тос чинь савтай бол савнаас нь жоохныг тасалж аваад өөр саванд, эсвэл шилэн саванд хийгээд цайны халбаганы үзүүрээр давс хийгээд холино. Хурууныхаа үзүүрээр нүүр болон хүзүүндээ түрхэнэ. Энэ бүхэн чинь ойролцоогоор 2-3 минут үргэлжлэх ёстой шүү.
Өглөөдөө нүүрээ лосьон, эсвэл балжингармын хандаар арчаарай. Дараа нь өдрийн тос түрхээд пудрдээрэй. Нүүрээ хамгаалалгүйгээр гадагшаа гарах хэрэггүй. Өдөр болгон таван минут орчим нүүрээ хуруугаарай хөнгөн тогших маш сайн. Мөн үрчлээний эсрэг маск хэрэглэж болно.

Өндөгтэй нимбэгний маск. Нэг ширхэг өндөгний цагаан дээр хагас нимбэгний шүүс нэмээд хурууны үзүүрээр давс цацаад сайтар холино. Нүүрэн дээрээ түрхээд 15-20 минутын дараа угаана.

Өндөг гурилны маск. Өндөгний шар эсвэл цагаан дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 хоолны халбага гурил нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа хусч арилгаад угаана.

Дрожжны маск. 25 г дрожж аваад сүүг эсвэл ургамалын тосыг цөцгий шиг өтгөнтэй болтол нь нэмнэ. Нүүр болон хүзүүн дээрээ түрхээд 15-20 минутын дараа бүлээн усаар угааж арилгана.

Нимбэгний тослог маск. 6-7 г тослог тосон дээр 1 цайны халбага нимбэгний шүүсийг дусал дуслаар нэмээд, мөн хагас цайны халбага цөцгий эсвэл майонез нэм. Бүгдийг холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 20-25 минутын дараа нүүрээ угаагаарай.
Хуурай болон үрчлээтэй арьсанд маск тавихаасаа өмнө нүүр болон хүзүүгээ сайтар угаагаад тос түрхэснийхээ дараа маскаа тавиарай. Хэрэв маскны чинь орцонд тос орж байвал тос түрхэх хэрэггүй.

Нүд.
Нүүрээ арчилчихаад нүдээ тоохгүй орхиж болохгүй. Нүдний доорхи бараан дугуйнууд нойр дутагдсанаас болж гарч болзошгүй. Мөн нас ахих тусам арьс сунаж, уян хатан чанараа алдан нүдний доорхи арьс унжиж уут шиг болдог.
Зовхин дээрх хөх туяаг төмсний маскаар арилгаж болно. Бэлдэх арга:
Түүхий арилгасан төмсийг авч зутан болтол нь үрнэ. Бэлдсэн зутангаа марланд хийж ороогоод (хоёр нүдэндээ хоёуланд нь нэг нэгийг бэлдсэн ч болно, эсвэл дунд нь нэгийг бэлдсэн ч бас болно) нүдэн дээрээ тавина. 15-20 минутын дараа марлаа авна.
Хэрэв нүдний доор “уутнууд” үүссэн бол ийм маск тавина:
Арилгасан төмс аваад зутан болтол нь үрнэ. 1 хоолны халбага төмсний зутангаа 1 цайны халбага гурил, 2 цайны халбага сүүтэй хамт сайтар хутгана. Дараа нь энэ зутангаа хоёр салфетка дээр зузаан түрхээд нүдэн дээрээ тавина. 20 минут байлгаад угаана. Хүйтэн цайгаар нүдээ угаагаад тос түрхэнэ. 10 минутын дараа илүүдэл тосыг нь угаана.
Нүдний луувангийн маск. Арилгасан лууванг маш жижиг болгож үрээд зутан болгоно. Зутангаа марлан дээр хэдэн давхар түрхээд нүдэн дээрээ түрхэнэ. 15 минутын дараа аваад нүдээ цайгаар угаана.
Нүднийхээ доод тал дээр цөцгий түрхээд 15 минутын дараа хүйтэн ( өрөөний температурт байгаа) цайгаар угаах нь маш сайн. Ээдэмний маск. 3 цайны халбага ээдэм дээр 2 цайны халбага зөгийн бал нэмээд холино. Тос шиг юм үүсэх ба үүнийгээ нүднийхээ доор түрхээд 25 минутын дараа сүүгээр арилгана.
“Нугасны тавхайг” (батга) арилгахын тулд 1 цайны халбага ургамалын тос аваад халаана. Дараа нь нүдний доорхи арьсан дээр зузаан түрхээд дунд хуруугаараа тосыг шингээхийн тулд дарж өгнө. Ингэж 15 минут байлгаад үлдсэн тосыг цаасан салфеткагаар арчина.
Нүдэнд зориулсан ээдэмний жин. 2 цайны халбага шинэхэн ээдэм аваад дээрээс нь 1 цайны халбага сүү, цөцгийний аль байгаагаа нэмээд марланд боогоод нүдэн дээрээ тавина. 15 минутын дараа сэрүүн цайгаар угаана.
Хатаасан укропны жин. 2 цайны халбага хатаасан укроп даар хагас стакан буцалсан ус нэмээд 15-20 минут тавь. Дараа нь хөвөнд шингээгээд нүдэн дээрээ тавь. 20 минутын дараа авч болно.
Нүдний эргэн тойронд батга гарахаас урьдчилан сэргийлэхийн тулд тусгай нүдэнд зориулсан тосыг хэрэглэх хэрэгтэй. Яавч нүүрэндээ түрхдэг жирийн тосоо түрхэж болохгүй. Учир нь нүдний доорхи арьс илүү нимгэн бөгөөд мэдрэмтгий. Гэхдээ нүдний зориулалттай тос байхгүй бол жирийн тос хэрэглэсэн ч болно л доо, гэхдээ маш тослогийг нь. Ганц санах зүйл гэвэл тосыг арчиж түрхэхгүй харин хурууны үзүүрээр тогшиж түрхэнэ. 15 минутын дараа үлдэгдэлийг нь салфетканд шингээж авна.
Нүүр болон нүдэнд бүх урьдчилсан арга хэмжээг авсны дараа л тосоо түрхэнэ.

Хөмсөг болон сормуус.
Сормуусаа сэвсгэр өтгөн харагдуулахын тулд эхлээд сормуусны будгаар будаад, дараа нь жаахан нүүрний пудрээр пудрдээд, дахиад сормуусны будгаараа будна. Туршаад үзээрэй. Таньд хиймэл сормуус хэрэг болохгүй л байх.

Уруул.
Урууланд ийм холимогийг түрхэвэл сайн. Сливочное масло (1 цайны халбага ) аваад бага гал дээр халаана. 0.5 цайны халбага какао нэмээд сайтар хутгана. Минут орчим буцалгаад өөр саванд хийнэ. Хөргөөд уруулан дээрээ түрхээд 30 минут байлгана. Дараа нь арилгаарай. Таны үнэсэлт бүх эсрэг хүйстний хувьд амттай зүүд байх болно.
Урууланд ургамалын тос, зөгийн бал, шинэ цөцгий түрхэж болно. 20-30 минут байлгаад арилгаарай.
Уруулаа эрүүл өнгөтэй байлгахын тулд орой болгон сойзоороо массаж хийх хэрэгтэй. Гэхдээ мэдээж уруулан дээр чинь шалбархай байхгүй л бол шүү дээ. Ийм массажны дараа урууландаа зөгийн балан дээр гахайны өөх нэмсэн холимог түрхээрэй.Үүнийг өнжөөд нэг хийх ба 35-40 минут байлгаарай. Хэрэв өөх байхгүй бол тахианы өөх ч гэсэн болно. Хэрэв бүр ямар ч өөх байхгүй бол зүгээр л зөгийн бал байханд болно. Аль эсвэл зүгээр л ургамалын тос, эсвэл давсгүй маслогоор тосолсон ч болно.

Дух.
Хэрэв духан дээр чинь үрчлээ гарсан бол давсалсан өргөст хэмхээр маск хийж болно. Бүдүүн ч биш нарийн ч биш дугуй зүсэм аваад духныхаа голд тавь. Дараа нь голоос нь баруун тийш, дараа нь зүүн тийш хөдөлгөөрөй.
Өндөгний цагааныг гурвантаа түрхэх. Эхний удаа түрхээд хатахаар нь дараачыхыг нь түрхээд явна. Гурав дахь удаагаа түрхсэнийхээ дараа бүлээн усаар угаана. Энэ арчилгааг нүүрэн дээр үрчлээ гарсан үед ч гэсэн хэрэглэж болно.
Эсгэсэн байцаа тавиад 10-15 минут болгоод дараа нь нүүрээ угааж бас болно. Үүнийг нүүрэндээ ч гэсэн хэрэглэж болно.
Дарсан байцаа, өргөст хэмх, улаан лоолний шүүсээр духаа арчиж болно. Хэрэв харшил өгч байвал ахиж битгий хийгээрэй. Дахиж хэлэхэд өөрийн мэдрэмжээ сонсоорой. Хүн болгон өөрийн онцлогтой бөгөөд ерөнхий юм тохирохгүй байж болно.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.13.07 2:54 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Butterfly_mj wrote:
Төмсний нухаш нүүрийг цайруулдаг
Алимыг багавтар сvvнд чанаад бvлээнээр нь нvvрэндээ тvрхэж, 20 минутын дараа хvйтэн усаар угаавал царай өнгөжиж сэргэнэ.
* Исгэсэн байцаа нь батгатай тослог арьсыг зөөлөн уян хатан болгоно. Нvvрэндээ зузаан давхаргыг тавиад, дээр нь алчуур цаасаар хучиж хагас цаг байлгаад авч тос тvрхэнэ. Энэ тvрхлэгийг долоо хоногт нэг удаа хэрэглэнэ.
* Исгэсэн хөрөнгө нь арьсыг зөөлхөн болгохоос гадна батганаас сэргийлнэ. Тосыг усанд цөцгий шиг өтгөн болтол уусгаад нvvрэндээ тvрхэж бvлээн ус буюу хамба шарилжны хандаар угаана.
* Хуурай арьсанд ургамлын тосонд уусгаж хэрэглэнэ.
* Сvvнд нухсан төмсний бvлээн нухшийг тvрхвэл нvvр цагаан болно.
* Давс нь гар, нvvрийг цагаан болгож, зовхины хаванг багасгана. Гараа давстай усанд vрж, аяга усанд цайны халбага давс хийсэн уусмалаар зовхи, нvvрээ шавш.
* Халууцаж хөлөрсөн vедээ хөлсөө хvйтэн усаар угааж болохгvй. Эхлээд нvvрээ хуурай алчуураар арчиж сэрvvцээд дараа нь угаах хэрэгтэй.

Butterfly_mj wrote:
Гоо сайхны цогц зөвлөгөө

Хvзvvгээ хэрхэн гоё байлгах вэ?
Эмэгтэйчvvдийн насыг хvзvvгээр нь мэдэж болдог гэдэг. Олонхи эмэгтэй нvvрээ л арчилж тордохоос хvзvvгээ тэр болгон анхаардаггvй. Арчилгаа хийхэд ердөө хэдхэн минут шаардлагатай бөгөөд хөвөн даавуун алчуур, ургамлын тос, төмс байхад л хангалттай. Эхлээд хvзvvгээ сайтар угаасны дараа ургамлын тос халааж, хөвөнд шингээн зөөлөн арчина. Дараа нь цэвэрлэсэн төмсөө нимгэн хэрчээд, хvзvvн дээрээ тавиад зузаан алчуураар дарж бооно. Хагас цагийн дараа ороолтоо аваарай.

Хуурай арьсанд
Өндөгний шараар хийсэн бигнvvр хуурай арьсанд тэжээл өгдөг. Хоёр халбага шинэхэн тарган дээр нэг ширхэг өндөгний шар, устөрөгчийн хэт исэл дусааж зуурмаг хийнэ. Энэ зуурмаг нь хэт өтгөн биш байх ёстой. Зуурмагийг нvvр, хvзvvндээ тvрхээд 10-15 минутын дараа таван минутын турш хvйтэвтэр усаар шавш. Yр дvнд нь өнгөө алдаж сааралтаж байсан таны арьс сэргэж, булбарай зөөлхөн болно.

Зовхи улайвал
Нvдний зовхи улайж, хөхөрч, нvд ядраад байгаа vед халуун, өтгөн цайнд хөвөн дvрж, нvдээ цөөн минут зөөлөн дараад, тэжээлийн тос тvрхэнэ.

Yсээ намирсан зөөлөн болгоё гэвэл
Yсээ тараг юмуу гашилсан сvvгээр арчих хэрэгтэй. Хуурай vсэнд тараг тvрхээд 20 минут болсны дараа содтой бvлээн усаар угаана. Тэгвэл vс намирсан зөөлөн, гялалзсан өнгөтэй болно. Хуйхандаа сонгино, юмуу сармисны шvvс тvрхэн өндөгний шараар угаавал эрт бууралтахаас хамгаална. Будсан юмуу буржийлгасан нойтон vсийг наранд хатаавал vс хугархай, өнгө муутай болдог. Иймээс алчуур, малгай заавал өмсч байх хэрэгтэй.

Нvvрнийхээ арьсыг сэргээхэд
3-4 хоолны халбага таргийг нэг цайны халбага зөгийн балтай хольж сайтар хутгана. Бэлэн болсон бэлдмэлийг нvvрэндээ зовхиноос бусад бvх хэсэгт зузаан давхарга vvсгэн тvрхээрэй. 20 минутын дараа бvлээн усаар угааж зөөлрvvлэх тос нимгэн тvрх. Энэ нь ямар ч арьсанд тохиромжтой.

Yрчлээний эсрэг бигнvvр
Зөгийн балтай маск vрчлээнээс салахад тус болно. Зөгийн балыг нvvрэндээ нимгэн тvрхээд 3-4 минут байлгаад халуун алчуураар арчиж авна. Нэг халбага зөгийн бал хийсэн усанд орвол таны ядаргаа тайлагдаж арьс булбарай зөөлөн болж гялалзана.

Butterfly_mj wrote:
Нүүр харлаж, сэвхтээд байвал

Нvvр харлаж сэвхтэх нь олон шалтгаантай ч арчлаад байвал энэ зовлонг тойрч болдог. Өнгөлөг сайхан арьстай явах эсэх нь зөвхөн танаас шалтгаалахыг ямагт санаж яваарай. Нvvр харлаж өнгөө алдан сэвхтэх vед хэрэгжvvлэх ардын эмчилгээний аргуудаас танилцуулъя.
1. Сэвхийг арилгаж арьсыг цайруулахад бөөрөлзгөнө, улаан лууван, яншуй, vхрийн нvд, нимбэгний шvvсийг төмсний гурил буюу исгэлэн байцааны шvvстэй эн тэнцvv хэмжээтэй хольж арьсан дээрээ тавихад тааламжтай сайхан vйлчилгээ vзvvлдэг.
2. Хусны шvvс уухын зэрэгцээ өглөө бvр нvvрээ угаагаарай. Хусны шvvсэнд нимбэгний шvvс нэмэн өдөрт хоёр удаа арьсаа арчвал цайрч шингэрнэ
3. Амтат гуаны зөөлөн хэсгээр нvvрээ арчаад, бигнvvр тавьж хандаар нь шавшихад сэвх арилна.
4. Тослог болон хэвийн арьстай байтлаа сэвхтэж харлавал бөөрөнхий сонгинын ишээр бэлтгэсэн хандаар норгосон хөвөнгөөр өдөрт хоёр удаа арч. Цөцгийн тос тvрхэж, 10 минут хvлээгээд, бvлээн усаар зайлаарай. Бөөрөнхий сонгиноор нvvрээ арчихад батга эдгээх шидтэй.
5. Өргөст хэмхээр сэвхээ арчиж, уг хэрчмэлvvдээ нvvрэндээ тавин 10-30 минут хаттал нь байлгасны дараа бvлээн усаар угаа. Даршилсан өргөст хэмхээр батгатай хэсгээ арчихад батга хатахын хажуугаар нvvр цайна
.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.13.07 3:48 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Butterfly_mj wrote:
Батга

Гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн батга үүсгэх шалтгаан болдог.
Батга хүүхнүүд төдийгүй эрчүүдийг зовоосоор ирсэн. Өнөөг хүртэл батгыг бүрмөсөн арилгах төгс төгөлдөр бүтээгдэхүүн гараагүй л байна. Ер нь юунаас болж батга үүсч байна вэ? Үүнд олон хүчин зүйл нөлөөлдөг ч арьсан доорхи тослогийн булчирхай бөглөрснөөс батга үүсдэгийг тэр бүр хүмүүс мэддэггүй. Батга нь зөвхөн өсвөр үеийнхэнд ч биш нас тогтсон хүмүүст тохиолддог. Батга гарах үндсэн шалтгааныг дурьдахад:
- гоо сайхны чанаргүй бүтээгдэхүүн
- нүүр цэвэрлэгч, чийглэч, тоснууд хацрын будаг зэрэг нь нөлөөлөх талтай. Эдгээрийн найрлаганд тосны хүчлүүд зэрэг нүх бөглөрүүлэх хольц байдаг.
- иодоор баялаг хоол хүнс юмуу витаминыг хэрэглэх нь мөн нэг нөлөөлөх шалтгаан байж болох юм гэсэн дүгнэлтийг Калифорнийн Батга судлалын институтээс гаргажээ.
- ахуйн ариун цэвэр, хир тоос холилдсон арьсны нүх сүвийг бөглөснөөс мөн батга үүсдэг. Гэрийн нөхцөлд батгыг арчилж болох ч дур мэдэн шахаж сорвижуулахгүй байх нь чухал. Жнь: Бензолийн хэт ислээр арчиж болно. Энэ нь арьсны нүх сүвийг цэвэрлэн, нөхөн төлжилтийг сайжруулна.
- Батга эмчлэхэд тетрациклиныг хэрэглэдэг боловч Шведэд хийсэн судалгаанаас үзэхэд цайр нь түүнээс түүнээс дутахгүй болох нь харагджээ. Мөн цайр нь арьсыг төлжүүлдэг бөгөөд ямар нэгэн сөрөг нөлөөгүй.
- Цайраар дутмаг хоол хүнс хэрэглэвэл батга үүсэхийн нэг нөхцөл болдог. Иймд цайраар баялаг хоол хүнс ялангуяа далайн ургамал, далайн байцаа, өргөст ногоо, мөөг, наранцэцэгийн үр зэргийг хэрэглэх нь зүйтэй.
- А витамин бүхий уусмал хэрэглэвэл батга хурдан эдгэрнэ.


Насны онцлогоос үүдсэн батга гарвал бүү санаа зов
Өсвөр насныхны 80 хувь нь батга, насны онцлогтой учирдаг. Энэхүү насны онцлогоос үүдэн гарсан батганаас салахын тулд хэдэн жил хүлээх, эсвэл арилтал нь аль болох бага оролдох шаардлагатай болдог. Энэ талаар зарим зөвлөмж өгөхөд
• “Асуудалтай” нүүрээ савантай, халуун усаар угааж болохгvй. Энэ тохиолдолд зөвхөн цэвэрлэгч лосьон өрмөнцөр болон антибактерийн эсрэг саван тохирно.
• Чийгшүүлэгч болон тэжээлийн крем, тосноос зайлсхийх хэрэгтэй. Эдгээр нь арьсны нүхийг бөглөн өвчтэй хөндүүр идээт батга үүсгэдэг. Тиймээс арьсны тослогийн балансыг барих зориулалтын гель болон крем хэрэглэ.
• Өдөрт олон дахин угаах гэсний хэрэггүй. Энэ нь арьсанд нэмэгдэл цочрол өгдөг. Усан цэвэрлэгч болон спиртлэггүй лосьон, тоник зохимжтой.
• Тослог болон “асуудал”-тай арьсанд гэсэн тодотголтой зориулалтын маск хэрэглэх. Шавран маскуудаас зайлсхийгээрэй.
• Өдөр тутмын хоол хүнсэндээ анхаар. Тослог ихтэй, шарсан, хуурсан хоолноос аль болох татгалзах.

Butterfly_mj wrote:
Хацрын улааныг арилгаж болно

Хацар, хамар яагаад улайдаг вэ? Хацар ихэвчлэн өвчний бус шалтгаанаас улайдаг байхад хамар зvгээр байж байгаад улайна гэж vгvй. Хамар улайсан бол заавал их эмчид vзvvлж юунаас болсоныгоо тодруулах хэрэгтэй. Тэгэхгvйгээр зvгээр тоохгvй яваад байж болохгvй. Хамар ихэвчлэн улаан батга гэдэг өвчний улмаас улайдаг учраас тvvнийг бага дээр нь эмчлvvлэхгvй бол одоогоор мэдэгдэх юмгvй гайгvй байлаа ч хэдэн жилийн дараа архичин шиг улаан хамартай болчихдог аюултай .Манай орны цаг агаарын хатуу ширvvн уур амьсгалын нөлөө арьсыг хэтэрхий хуурайшуулснаас аль эсвэл халуун хvйтэн хавсарсанаас болоод хацар улайчихдаг тал бий. Мөн удмын гаралтай буюу аав, ээж, эмээ, өвөөгөөсөө удамшсан улаан хацартай байж болно. Ямар нэг өвчнөөс vvсээгvй хацрын улааныг арилгахад амархан байхад хамрын улааныг арилгах амаргvй. Хацрын улааныг гэрийн нөхцөлд арилгах арга бий юу? Юуны өмнө хацар, хамар, нvvр яагаад улайгаад байгааг мэдэх учиртай. Чухам юунаас болоод улайгаад байгаа шалтгаанаа мэдэхгvйгээр нvvрний улааныг арилгах гэж дураараа оролдож болохгvй. Жишээлбэл. Харшлын болон зvрхний өвчний улмаас хацар улайж, элэг муудахад хамар улайдаг ёс бий. Иймээс эхлээд эмчид vзvvлж онош тодруулбал дээр. Хацрын улааныг арилгаж болох уу? Хаана арилгуулбал сайн бэ? Хацар, хамрын улааныг хаа хамаагvй газар арилгадаггvй. Зөвхөн эмчилгээний гоо сайханд буюу их эмчтэй гоо сайхнаар эмчлvvлдэг юм. Ийм эмнэлэг одоогоор хөдөө байхгvй. Хотод бол хэд хэд бий. Хацрын улааны, тос, маск тvрхээд, иллэг хийлгээд аль эсвэл тайвшруулах аппарат тавиад арилгачихна гэж байдаггvй. Хvvхдvvд гэлтгvй томчуудад энэ талаар ойлгуулсаар байтал дэлгvvр хоршоо захаас элдэв юм аваад тvрхсэн чинь арилсангvй гэсээр мөнгө төгрөгөө дэмий зvйлд vрчихээд ирдэг явдал зөндөө байдгийг буруутгах аргагvй. Ер нь тэгээд нvvр, биеэр гарсан элдэв эмгэгийг заавал их эмчтэй эмнэлэгт эмчлvvлэх ёстойг дахин дахин сануулмаар байдаг. Хацрын улааныг арилгуулбал арьс vрчлээтдэг vхэждэг гэсэн яриа байдаг хир ортой вэ? Хэнээс гарсан нь мэдэгдэхгvй ийм яриа байдаг. Хацрын улааныг арилгуулахад арьс vрчлээтэж vхжихгvй. Энэ бол худлаа, хоосон цуу яриа. Хацрын улааныг арилгуулж болохоор барах уу даа. Yйлчилгээ хийлгэсний дараа маш сайхан vр дvн өгдөг. Эхний удаагийн vйлчилгээний дараа л гэхэд арьс цайж гоё шингэн цагаан царайтай болдог. Сорви өгдөг тал бий юу? Тийм л дээ. Сvvлийн vед маш олон гоо сайхан бий болсон учраас хаана нь очиж vйлчлvvлэхээ мэдэхгvй будилж мэргэжлийн бус хvмvvсээр буруу зөрvv vйлчилгээ хийлгээд шарх, сорвитой болчих явдал зөндөө байдаг. Харин хацрын улаан арилгах эмчилгээг нэг биш хэд хэдэн удаа давтан хийлгэдэг гэсэн өрөөсгөл ойлголттой явцгаадаг. Хацар хамрын улааны эмчилгээг зөвхөн өвлийн улиралд хийлгэдэг гэдэг. Яахав манай цаг агаарын нөхцөл, нарны тусгалаас болоод зөвхөн намар, өвлийн улиралд хийдэг ч зарим эмнэлэг улирал харгалзахгvй эмчилдэг гэнэ Ер нь тэгээд хvvхдvvд ид хичээлийн цагаар эмчилгээ хийлгэх боломжгvй болохоор зуныхаа амралтаар эмчлvvлбэл намар хичээл эхлэхэд vеийнхэн нь гайхмаар гоё болчихсон байх вий. Хот төв газрынхан ч яая гэхэв яаж ийгээд хийлгэчих бололцоотой юм. Харин хөдөөний хvvхдvvд аав, ээж, ах дvvгээ дагаад Улаанбаатарт ирвэл хацрынхаа улааныг эмчлvvлээд буцаарай. Ер нь арилгаж болохгvй улаан гэж бий юу? Өвчний шалтгаантай улааныг арилгаад нэмэргvй, дахиад улайгаад байдаг ч час улаан нvvртэй олны анхаарал татаж явахын оронд тvр боловч улаанаасаа салах нь дээр байлгvй яахав. Гэвч манай монгол хvvхдvvдийн 80 гаруй хувь нь орчны нөлөө, эцэг эхийн удам байдаг болохоор улаанаа багасгахад ямар ч осолгvй бөгөөд хvндрэл гарахгvй. Тэгээд ч тvнтийсэн улаан хацартай “хөдөөний хvvхэд” гэж хэлvvлсэнээс арилгуулсан нь дээр биз дээ.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.13.07 3:53 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Butterfly_mj wrote:

Хумс хугараад байвал

Удаан хугацаагаар будсан хумс шарлаж, хугаран өнгө алдах нь бий Энэ үед хурдан тэжээл өгөх дараах зөвлөгөөг дагаад үзээрэй. Хөөрхөнүүдийн маань хумс муухай байх ёсгүй шүү дээ. Хумсныхаа будгийг сайтар арилгаж угаасны дараа ялимгүй бүлээлгэсэн ургамлын тосонд хумсаа таван минут дүрж, дараа нь зөөлөн иллэг хийн тосоо сайн шингээ. Хэрвээ хумс хугараад байвал энэ арчилгааг долоо хоногт 3-4 удаа хийгээрэй. Ингэвэл хумс ердийн өнгөө олж эрүүл болох бөгөөд дараа нь дахин будаж болно. Ер нь хумсыг байнга будсанаас өнгө нь үхэж хуурайшилт, хугаралт үүсдэг учраас заримдаа будалгүй амрааж байхыг зөвлөж байна.

Butterfly_mj wrote:
Маск

Маск. Маскнаас аль болох их үр дүн авахын тулд л бид халуун утлага тавьсан юм. Хуурай арьсанд бусад бүх л арьсийн адилаар тэжээлийн маск маш чухал

[color=blue]Зөгийн балны.2 цайны халбага зөгийн бал, 1 ширхэг өндөгний шар, ургамалын тос авна. Эхлээд өндөгний шар ургамалын тос хоёроо холиод, дараа нь зөгийн балаа нэмээд ахиад сайтар хутгана. Бэлдсэн зуурмагаа нүүрэн дээрээ түрхээд 15 минутын дараа бүлээн усаар угаана.

Тэжээлийн ээдэмний маск. Түрхэхдээ хүзүүгээ ч гэсэн бүү мартаарай. 2 хоолны халбага ээдэм аваад сайтар хутгаад 2 цайны халбага ургамалын тос нэмнэ. Ахиад сайтар хутгаад нүүр болон хүзүүн дээрээ түрхэнэ. 20 минутын дараа халбаганы ар талаар хүсч арилгаад бүлээн усаар угаана.

Тэжээлийн зөөхийний маск. 1 хоолны халбага зөөхийн дээр 1 хоолны халбага хальсгүй үрсэн алим нэмнэ. Эсвэл шинэхэн өргөст хэмх, төмс, лууванг үрээд хийсэн ч болно. Эсвэл бүр жимснүүд ч гэсэн хийж болно. Дээр дурьдсанаас таньд аль нэг нь байвал цөцгийн дээрээ зоригтой нэмээрэй.

Өвсний хандтай маск. Балжингарма, гаа, сарнайны дэлбээ, зуун наст, таван салаа зэргийг хэрэглэж болно. 1 цайны халбага хатаасан өвсийг 1 стакан буцалсан усанд хийж таглаад 20-25 минут тавина. 1 хоолны халбага өвсний ханднаас авч 1 хоолны халбага зөөхийн дээр хийнэ. Дараа нь эрч хүчтэйхэн хутгаад нүүрэн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа арилгана. Энэ маск нь зүгээр ч нэг тэжээл өгөөд зогсохгүй бас цайруулах үйлчилгээ ч гэсэн үзүүлдэг.

Тэжээл өгч цайруулах үйлчилгээтэй ээдэмний маск. 2 хоолны халбага тослог ээдэм аваад дээрээс нь 1-2 цайны халбага сүү юм уу зөөхий нэмээрэй. Орж байгаа бүтээгдэхүүнүүд чинь шинэхэн байх ёстой шүү. Та өөр хүнд түрхэх гээгүй гэдгээ санаарай. Түрхээд 20 минутын дараа халбаганы ишээр болгоомжтой хуулж аваад бүлээн усаар нүүрээ угаагаарай.

Луувангийн тэжээлийн маск. 1-2 луувангаар хийсэн нухш аваад дээрээс нь түүхий өндөгний шар нэмнэ. Холингоо дээрээс нь 1 цайны халбага ургамалын тос, 1 цайны халбага овьёсны гурил нэмнэ. Нүүрэн дээрээ түрхээд бас л 20 минутын дараа халбаганы ишээр болгоомжтой хуулаад бүлээн цайгаар нүүрээ угаагаарай. Хуулж байхдаа нүүрээ аль болох татахгүй байхыг хичээгээрэй.

Хуурай гандсан үсэнд тэжээл өгөх маск. 1 ширхэг дунд зэргийн төмсийг арилгаж, чанаж, нухна. Бэлдсэн нухашан дээрээ 2 хоолны халбага сүү, 1 цайны халбага глицерин нэмнэ. Бүгдийг сайтар хутгаад бүлээнээр нь нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 15 минутын дараа бүлээн усаар сайтар угаагаад бүлээн цайгаар нүүр болон хүзүүгээ шавшина. Хамгийн сүүлчийн алхам бол тэжээлийн тос түрхэх. Тосоо түрхээд 20 минутын дараа илүүдэлийг нь цаасан салфеткагаар арчиж авна.

Луувангийн тэжээл өгөгч маск. 1-2 ширхэг лууванг үрж нухаш болгоод дээрээс нь 1 хоолны халбага шинэ зөөхий нэмнэ. Энэ бүхнээ сайтар хутгаад нүүр болон хүзүүндээ түрхэнэ. 15 минутын дараа арилгаад нүүрээ угаана.

Зөгийн балны тэжээл өгөгч ба зөөлрүүлэгч маск. 1 цайны халбага шингэн бүлээн зөгийн бал дээр 1 цайны халбагаар глицерин нэмнэ. Энэ хоёрыгоо зөөлөн холингоо дээрээс нь 1 цайны халбага гурил хийнэ. Мэдээж бүгдийг сайтар холиод нүүрэн дээрээ түрхээд 20 минут байлгана. Дараа нь сайтар нүүрээ угаах хэрэгтэй.

Зөөлрүүлж цайруулах үйлчилгээтэй ээдэмний маск. 2 хоолны халбага ээдэм дээр 1 цайны халбага шингэн зөгийн бал, 1 цайны халбага сүү нэмээд сайтар холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа халбаганы ишээр хусч арилгаад нүүрээ угаа.

Тэжээл өгч зөөлрүүлэх үйлчилгээтэй цөцгийний маск. 1 ширхэг өндөгний шар дээр 1 хоолны халбага цөцгий, 1 цайны халбага луувангийн шүүс нэмээд холино. Маскаа нүүрэн дээрээсээ урсуулахгүйн тулд өргөртөл нь гурил нэмнэ. Нүүр хүзүүн дээрээ түрхээд 15 минут байлгана. Дараа нь арилгаад нүүрээ угаана.
Ямар ч тохиолдолд маскийг заасан хугацаанаас нь хэтрүүлж тавьж болохгүй. Нэг бол яг заасан хугацаанд нь, эсвэл 1-2 минутын өмнө.
Хуурай арьсанд хар хар цэг байдаг тул заримдаа гүн цэвэрлэгээ хийх шаардлага гардаг.

Яаж гүн цэвэрлэгээ хийх вэ?
Нэгдүгээр арга: Хөвөнг бүлээн усаар норгоод давс цацна. Өмнө нь нүүрээ тосолж эсвэл тос ихтэй маск тавьсан байх ёстой. Энэ тохиолдолд доорх маск маш сайн зохидог.
5 г глицерин, 2.5 г хүнсний уксус, 7 г тальк. Эдгээрийг сайтар хольж хутгаад нүүрэн дээрээ түрхэнэ. Дараа нь норгож давсалсан хөвөнгөөрөө нэг их даралгүйгээр зөөлөн тойройг хэлбэрээр нүүрээ арчина.

Хоёрдугаар арга: шингэн саван дээр савс хийж маскаа хуулаагүй байхдаа дээрээс нь түрхэнэ. Энэ чигээр нь 2-3 минут байлгана. Эхлээд бүлээн усаар, дараа нь хүйтэн усаар угаана.
Хуурай арьсанд зөгийн балны болон түүхий өндөгний шарны маскнууд сайн нөлөө үзүүлдэг. Доорх бүх маскнуудыг долоо хоногт 2-3 удаа түрхэх хэрэгтэй.

Зөгийн балны маск. 100 г зөгийн балыг 1 нимбэгний шүүстэй эсвэл 2 хоолны халбага өтгөн цайтай холино. Сайтар холиод нүүрэн дээрээ түрхээд 10-15 минут байлгана. Дараа нь хүйтэн усаар угаана. Зөгийн балны маскийг өдөр болгон 10-15 минут тавьж болно.
Өндөгний шарны маск. Хуурай арьсийг зөөлрүүлж холцруутахаас хамгаалдаг. 1 ширхэг өндөгний шар дээр 1 цайны халбага ургамалын тос нэмнэ. Холиод нүүрэн дээрээ түрхэнэ. 15-20 минутын дараа бүлээн усаар угаана.
Өглөө оройн угаалганы хооронд цэвэрлэгээ хийнэ. Тэгээд унтахаас 3 цагийн өмнө маскаа тавина.

Ургамалын тосоор цэвэрлэгээ хийх нь: оройн цэвэрлэгээ хийх хамгийн үр дүнтэй бөгөөд амархан арга. 2 цайны халбага наран цэцгийн тос авч хоолны саванд хийнэ. Усны ууран дээр халаана.Гэхдээ буцалгаж болохгүй. Дараа нь хөвөнд тосноосоо нэвт шингээж хөвөнгөөрөө нүүрээ үрнэ. Хөвөнгөө солиод дахин давтана. Ингэхдээ уруул болон зовхио орхигдуулж болохгүй. 3 минутын дараа тосоо цайнд норгосон эсвэл хуурай арьсанд зориулсан лосьонтой хөвөнгөөр арчиж авна.
Хуурай арьсыг сүүгээр угаахад маш сайн байдаг. Урьдчилаад нүүрээ сүүгээр эсвэл маслогоор арчина. Дараа нь 1:1 харьцаатай халуун ус ба сүүний холимгоор нүүрээ угаана. Ийм угаалгынхаа дараа нүүрээ хөвөнгөөр жаахан хатаагаад нойтон арьсан дээрээ тэжээлийн тос түрхэнэ. Гэхдээ та маск тавих бодолгүй байгаа үед л тэжээлийн тосоо түрхэнэ. Харин та маск тавих гэж байгаа, эсвэл төлөвлөж байгаа бол маскныхаа дараа тэжээлийн тосоо түрхээрэй. Хэрэв арьсанд чинь ус зохидоггүй бол сүүгээ өтгөн цай, балжингарма, таван салаа, зуун настын 1:1 хандтай хольж бас болно. Энэ цэвэрлэгээг идээтэй шарх, батга байхгүй тохиолдолд хийж болно.

Майонезээр арьс цэвэрлэх нь: 1 ширхэг өндөгний шар, 1 цайны халбага ургамалын тос, 1 цайны халбага зөөхийг сайтар хольж хутгаад гоо сайхны майонез бэлэн болох нь тэр. Хэрэглэх заавар нь ургамалын тосон цэвэрлэгээтэй яг адилхан.

Гоо сайхны бүх арчилгааг та өөрөө мэдрэх ёстой. Хэрэв аль нэгийг нь арьс тань муухан хүлээж авч байвал даруйхан зогсоох хэрэгтэй. Нүүр тань юуг илүүд үзэж байна вэ гэдгийг сайтар тогтоож авах хэрэгтэй. Учир нь арьс бүр өөр өөрийн гэсэн давтагдашгүй онцлогтой. Хэрэв таньд мэргэжилтэнгүүдээс зөвөлгөө авах боломж байхгүй бол хэн хэзээ хийж, хэнд тохирох нь ч мэдэгдэхгүй телевиз радиогоор бөөн бөөнөөр нь сурталчилдаг бүтээгдэхүүнээс авахаа түр азнаад жаахан туршилт хийгээд үз. Бидний таньд санал болгож байгаа аргуудад орж байгаа бүтээгдэгхүүнүүд айл бүрийн гал тогоонд байж л байдаг зүйлс болохоор таньд ч амар, хэрэглэсэн хойно мөн л таньд гарзгүй байх болно.[/color]

Butterfly_mj wrote:
Цасаар жин тавих. Людвик ХIV-ын нэгэн хүүхэн өөрийн нүд сохлом гоо арьсаар алдаршжээ. Зарим ховч амьтад түүнийг залуухан биш гэж нотолдог байв. Энэ хүүхэн өөрийнхөө зарц нарыг шөнө болгон гурван түмпэн цас авчирч орныхоо өмнө тавихыг тушаадаг байсан байна. Бид хэдийгээр дээдсийн хүрээлэнгийнхэн биш болохоор тиймэрхүү аашилж чадахгүй боловч өөрсдийн бололцооны хэрээр цасыг ашиглаж болох юм. Бүх эмчилгээ 8 минут үргэлжлэх боловч сайн үр дүн өгнө. Арьс тэнийгээд ягаарч, гоё өнгөтэй болдог. Үүнийг хийхийн тулд атгахан цэвэрхэн цас авч, алчууранд боон үзүүрийг орооно. Алчуурынхаа дундах цастай хэсгийг нүүр ба хүзүүн дээрээ тавь. Ингэхдээ дээд зовхи, эрүүгээ бүү март. Нүүрээ хөлдтөл нь тавина. Уг эмчилгээг өглөө дөнгөж сэрсний дараахан, нүүрнээс шөнийн тосоо арилгаагүй үед юмуу шөнө унтахынхаа өмнө хийнэ. Ийм жин маш ашигтай. Гялгар уутанд гаднаас цас оруулж ирж хэрэглэ.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.13.07 4:12 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.29.06 6:19 pm
Posts: 1448
Butterfly_mj wrote:
Таны гоо сайханд
СЭРҮҮЦҮҮЛЭГЧ SPRAY
Спортын дасгал, хөдөлгөөн хийсний дараа эсвэл халуун өдрүүдэд сэрүүцэх маш амархан жорыг туршаад үзээрэй..Маш хялбар бөгөөд жороо хурдан бэлтгэж болдог. За ингээд жороо бэлдэцгээе.
1 литр усанд нэг уут гаатай цай хийж буцалгаад хөргөнө. Түүнийгээ шүршүүртэй саванд савлан халууцсан үедээ нүүр биерүүгээ хөнгөн шүршээд сэрүүн мэдрэмжийг мэдрэх юм. Хөргөгчинд хийж хөргөж бэлдсэн бол таныг бүр сайн удаан сэрүүцүүлэх болно.
НҮҮРНИЙ PEELING
Аарц, зөгийн бал, элсэн чихрээр та арьсныхаа бодисын солилцоог маш энгийн бөгөөд хялбар аргаар сэргээж идэвхитэй болгож болгоно.
Үүнд:
5 халбага (хоолны) цөцгийтэй аарц
1 халбага зөгийн бал
1 халбага элсэн чихэр хольж хутган тосорхог болгож бэлдээд энэ маскийг сайтар цэвэрлэсэн нүүрэндээ массаж хийх байдлаар түрхэж 20 минут байлгана. Элсэн чихрийн жижиг ширхэгүүд нь арьсны тань цусны эргэлтийг сайжруулах юм. Харин цөцгийтэй аарц, зөгийн бал нь нүүрэнд тэжээл өгч амраана. Маскийг чухал уулзалтын өмнө хэрэглэвэл бүр ч тохиромжтой.
САЙН УНТАЖ АМРАН ЗАЛУУЖ
Заавал оролдоод үзээрэй.
Орой орондоо орохын өмнө нэг аяга халуун сүүнд далайн мөөг, С аминдэмийн нунтаг, 1 халбага зөгийн бал зэргийг хольж хутгаад уух юм. Энэ сүүн коктейл нь үнэт амин хүчлийг агуулсан байдаг.
Ойролцоогоор унтсанаас хойш 90 минутын дараа таны бие энэ сүүн коктейлын тусламжтайгаар шинэ өсөлтийн дааврыг бий болгодог. Энэ даавар нь нэг талаар гүн нойрсуулж сайхан амраах, нөгөөтэйгүүр өглөө сэрэх шинэ өдрийн эрч хүч бэлэглэх болно. Тогтмол хэрэглэвэл удалгүй үр дүнгээ өгөх болно.

_________________
:f01: Байхгүй :f01:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.17.07 11:19 am 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17839
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
:::K!tty**UnA::: wrote:
Шvдний оо аятайхан амттай, фтор агуулсан байх ёстой. Нэртэй сайн фирмийн оог худалдан авах хэрэгтэй.


Фтор шүдний паалангийн бат бөх байдлыг муутгадаг болохыг шүдний эмч болгон мэддэгч хэнд ч хэлдэггүй. Зөвхөн ойр дотныхоо хүмүүст л хэлдэг.

Фторын аюулын тухай 1970аад онд анх АНУ-д яригдаж эхлэхэд тухайн үеийн шүдний ооны компаниуд засгийн газартаа лобби хийснээр нийт хүн төрөлхтөнд жинхэнэ үнэнийг хэлэлгүй өдий хүрсэн. Одоо ч энэ тухай хэлдэггүй. Яагаад тэр вэ? Яагаад гэвэл фтор нь аж үйлдвэрийн хаягдалаас их хэмжээгээр гардаг, зүгээр л их мөнгөний *саалийн үнээ* учраас шүдний ооны ямар ч компани түүнээс татгалзаж үнэнийг хэлж чадаагүй юм.

Харин 2003 оноос бленамэд ФТОРГҮЙ ООн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Энэ оо манай зах зээл дээр орж ирээд зарагдаад удаж байгаа.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.24.07 12:25 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 2:14 pm
Posts: 4396
Image

Мөс нүүрний арьсыг агшааж царайлаг болгодог

Нүүрний арьсны нүхжилт нь батганаас болж үүсдэг. Батгыг шахчихаад дараа нь нүхжилтийг агшаах ямар нэгэн арчилгаа хийдэггүйгээс болж нүхжилт ихсэн томордог. Нүхжилтийг агшаах олон төрлийн маскууд байдаг. Ер нь тэгээд охид хүүхнүүд гэлгүй эрчүүд ч арьсаа зөв арчилж өөрийн цусны онцлогт тохирсон гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхээс гадна арьсны бохирдлыг зөв цэвэрлэсний дараа хөлдөөсөн мөсөө/ буцалсан усыг хөлдөөгөөд/ алчууранд ороон нүүрээ арчдаг. Энэ аргыг хуурай арьстай хүн бол долоо хоногт хоёр удаа, тослог арьстай хүн өнжөөд нэг хийхэд зохино. Ингээд дараа нь тэжээлийн тос түрхээд 30-40 минутын дараа нүүрнээсээ тосоо арчилж авдаг.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Aug.27.07 2:39 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Dec.11.05 12:30 pm
Posts: 94
Location: Далайн чанд орших, усны тунгалаг, ургамлын сайхантай газарт...
Okhidoo, bi turakhiig hussen humuust zoriulj negen mash ur duntei joriig helj ogie.


Gurvaljin budaag oroi untakhiin omno butsalsan khaluun usand 12 tsag devteene. (oroi 20-22 tsagt devteevel tokhiromjtoi). Tegeed uuniigee odorjin baga bagaar idne, khajuugaar ni 1 L toslog bagatai tarag uuna. Mon 2 shirheg nogoon alim idne. Hiijuleegui usiig ooriinhoo hussen hemjeegeer uuna. Ingeed 7 khonog ideed uzvel 3-7 kg jingee khassan bna.
Ankhaarakh zuil: Budaandaa davs, chiher kholikhgui, bas untakhaas 4 tsagiim omno khamgiin suuliin portsiig idne.


AMJILT HUSIE! :-P

_________________
Ээжийн хайртай эрдэнэ....


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.07.07 4:05 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Dec.19.05 6:23 pm
Posts: 170
Location: asuult.net
Илүүдэл жингээ хасъя гэвэл усан үзэм ид
Энэ амтлаг жимсийг бараг жилийн дөрвөн улирал тасралтгүй худалддаг болохоор та гэртээ сууж байгаад л өөрийгөө эмчлэх боломжтой юм. Усан үзэм найралгандаа сахараас гадна маш олон төрлийн витамин, эрдэс бодис агуулдаг. Наад зах нь л бие организмд буй илүүдэл хортой бодисуудыг зайлуулдаг.

Түүний найрлаган дахь кальци нь ясыг хэврэгшил хугарахаас сэргийлдэг бол цайр болон витамин "С" нь биеийн эсэргүүцлийг сайжруулж дархлалыг бэхжүүлсэнээр ялангуяа өвлийн улиралд ханиад юм уу томуу тусахаас хамгаалдаг. Мөн магни болон витамин "В" нь мэдрэлийн ачааллыг багасгах бөгөөд витамин "А" нь арьсыг цэвэрлэж, өнгөлөг, уян хатан болгодог. Түүнчлэн усан үзмийн найралганд маш ихээр агуулагддаг кали нь бөөр элэг цөсний ажиллагааг сайжруулдаг.

Үүнд усан үзмийн сорт огт хамаарахгүй агаад аль дуртайгаа л идэж болох юм. Дээр дурьдсан эмчилгээний олон чанараас гадна усан үзэм нь бие организмыг цэвэршүүлэх утгаараа илүүдэл жинг хасахад чухал үүрэгтэй. Үүний тулд нэг өдрийн гурван кг усан үзэм юм уу, таван стакан усан үзмийн шүүс уух хэрэгтэй.

Хэрэв та бага зэрэг турахыг хүсч байвал таван хоногт өглөөний цай, өдрийн болон оройн хоолон дээрээ тус бүр 250 гр усан үзэм идэх, өдөр болгон гурван аяга шүүс, 1.5 л эмийн ургамлын ханд юм уу рашаан ус уух хэрэгтэй. Игэснээрээ та 2-3 кг турж бие организмаа цэвэршүүлэн, ханиаднаас өөрийгөө хамгаалж, арьс тань тунгалаг уян хатан болох юм. Харин анхааруулахад ийм эмчилгээ диабет өвчтэй өвчтэй хүмүүст хориотой юм байна.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.07.07 4:07 pm 
Offline
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
User avatar

Joined: Dec.19.05 6:23 pm
Posts: 170
Location: asuult.net
Гоо сайханд халтай хүнсний бүтээгдэхүүн
Шоколад идвэл батга гарна, цай уувал нүүрний өнгө зүс алдагдана гэсэн үгийг та олон удаа сонсч байсан биз ээ. Тэгвэл ямар хүнсний бүтээгдэхүүнүүд бидний гоо сайханд халтай вэ?

Чихэрлэг амттан.
Та муухай арьсыг хойч үедээ өвлүүлэх бүрэн боломжтой. Амттан ходоодны ханыг цочролд оруулж, өөхний булчирхайн шүүрлийг нэмэгдүүлдэг. Мөн бид арьсаа байнга зөв цэвэрлэж чаддаггүй. Тиймээс арьсны нүх сүв бөглөрч, батга гарч эхэлдэг. Чихэрлэг талх ч мөн ашиггүй бүтээгдэхүүн. Ялангуяа халуун байх үед нь идэх хэрэггүй. Ийм талх удаан боловсорч, бие махбодод удаан шингэдэг.

Чипс
Энэхүү төмсөөр хийсэн хөгжилтэй амттан гоо сайханд бас л хортой. Чипсэнд консервант, будагч бодис болон бусад химийн бодис их хэмжээгээр агуулагддаг. Чипс гурилан бүтээгдэхүүн шиг нүүрс усаар баялаг тул биеийн галбирт муугаар нөлөөлдөг. Ийм хүнс нэмэгдэх нь целлюлит үүсэх гол хүчин зүйл болдог.

Пиво
Пивоны хөрөнгөнд В-ийн бүлгийн витамин, биотин агуулагддаг, арьсыг толигор торгомсог болгодог гээд ашиг тусын нь талаар өчнөөн л сонсч байсан биз ээ. Гэхдээ ашигтай хэмээн таныг литр литрээр нь юүлээд бай гээгүй юм шүү. Эмийн сангуудаар зардаг пивоны хөрөнгө жинхэнэ пивотойгоо бараг адилгүй. Пиво нь хоолны дуршлыг нэмэгдүүлдгээс болж хэт их идэх хандлагатай болгодог. Хэт их пиво ууснаас болж нүүр тань хавагнаж, нүдний доод зовхи харлаж, жижиг батганууд гарч ирнэ.

Хийжүүлсэн ундаа
Хийжүүлсэн ундаанд байдаг кофеин, будагч бодис, үнэр, амт оруулагчууд бүгд ходоод гэдэсний үйл ажиллагаанд муу нөлөөтэй. Энэ нь цаашид арьсанд муугаар нөлөөлж, ядарсан, хөгширсөн харагдуулж, уян зөөлөн чанарыг нь алдагдуулдаг. Хэрвээ та хийжүүлсэн ундаанаас салж чадахгүй байвал нимбэгний хольцтой зөөлөн хийжүүлсэн ус уугаарай. Энэ нь гэдэс цэвэрлэдэг.

Утсан хүнс
Утсан хиам өлссөн ходоодыг маань хичнээн удаа аварч байсан билээ. Гэхдээ түүнийг химийн нэмэлт бодисоор утдаг гэдгийг та мэдэх хэрэгтэй. Утсан хүнсэнд ходоодны ханыг цочролд оруулж, бөөрөнд муу нөлөө үзүүлдэг бодис агуулагддаг. Үүнээс болж бие махбодод шингэн саатаж, хөл хүндэрч, нүдний доод зовхи хөхөрдөг.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.08.08 10:27 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Oct.08.02 3:00 am
Posts: 5161
Location: байх ёстой нэг газарт л байгаа биз. Дэвжээ: Бүдүүнүүд
Нарны хамгаалалт бүхий будалт

Будалт болгоны суурь нь нарны хамгаалалтын тос болно. Өөрөөр хэлбэл жирийн чийгшvvлэгч тосныхоо оронд нарны хэт ягаан туяанаас хамгаалах тосыг хэрэглэж болох бөгөөд ингэснээр танд ямар нэгэн таагvй байдал vvсэхгvй.
Тэгээд ч халууны улирал ирж байхад хуучин хэв маягаа өөрчлөх шаардлагатай шvv дээ. Ингээд танд урин цагт нарны хэт ягаан туяаны хамгаалалтыг зуны нvvр будалттай хэрхэн хослуулах талаар нvvр будгийн мастер С.Наранхишиг дэлгэрэнгvй зөвлөж байна.

Крем пудра
Арьсныхаа өнгөтэй ижил өнгийн крем пудра сонгох нь чухал. Ингэхгvй бол ямар ч будалт сайхан болж чадахгvй. Хэрхэн зөв сонгох вэ?
Yvний тулд сонгосон бvтээгдэхvvнээ нvvр хvзvvний аль нэг хэсэгт тvрхээд байгалын гэрэлд харах хэрэгтэй. Нар нь хамгийн зөв гэрэл болох төдийгvй ямар ч vед зөв сонголт хийхэд тань туслана.

Өө дарагч
Энэ нь нvvр будалтанд зайлшгvй хэрэгтэй хамгийн чухал vvрэг гvйцэтгэгч юм. Жирийн vед ч таны нvдний доогуур, хамрын угалз, мөн нvдний угаас хамар луу чиглэсэн хэсэгт бараан туяа байнга харлан харагддаг. Өө дарагч нь эдгээрийг жигд өнгөтэй харагдуулахаас гадна ядаргаанаас vvссэн өөрчлөлтийг ч засаж чаддаг юм.

Нvдний тень
Энэ зун ягаан, яргуйн цэнхэр, улбар шар г.м. зөөлөн мэдрэмж төрvvлэх тод өнгvvд зонхилно. Нvдний будалтыг цайвараас бараан луу уусгаж, нэг юмуу хоёр өнгийг хооронд нь зохицуулж будвал зvгээр. Маш зөөлөн, нvдийг тодотгох төдий будалт энэ улирлын чиг хандлага. Сормуусны будалт нvvрний нийт будалтанд маш их нөлөөтэй. Зөв будсан сормуус нvдийг цовоо сэргэлэн болгож харагдуулдаг.

Хацрын тень
Эмэгтэй та "Жаргалтай хатны хацар ягаан" гэдэг vгийг санаарай. Жаргалтай бас vзэсгэлэнтэй харагдъя гэвэл хацрын тень зайлшгvй хэрэгтэй. Энэ улиралд усан ягаан, сарнайн ягаан өнгvvд зонхилно. Хамгийн гол нь хацрын багсанд хамаг ид шид оршдог гэдгийг анхаарах хэрэгтэй. Багс нь маш нарийн ширхэгтэй, зөөлөн vстэй байх шаардлагатай. Ийм багстай бол будалт сайн уусаж, хацар тань булбарай харагдах болно.

Уруулын будаг
Сонгодог улаан өнгөнөөс бусад жишээ нь, улбар шар, боронзон бор шаргал, хvрэн улаан, усан ягаан г.м. байгалийн өнгvvд давамгайлж байна. Уруул хvрээлэгч тань сонгосон уруулын будгаасаа нэг номероор цайвар бол илvv өөрийн уруулын хvрээ мэт харагдуулна.
Хэрэв уруулын будаг тань шахмал бол нимгэн будаад өнгөгvй өнгөлөгчөөр будаарай. Ингэвэл уруул тань булбарай зөөлөн харагдах болно.

_________________
New Life.


Top
 Profile  
 
PostPosted: Feb.11.09 1:14 am 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.21.04 8:42 pm
Posts: 8738
Location: ✿ My heart ✿
Шилжилтийн насны охидын гоо сайхан гэж юу вэ?

Шилжилтийн насанд охид өөрийн царай зүс, бие галбираа өөлж шүүмжлэлтэй ханддаг. Тэд залуу насны ааг омгоор ч гэх юм уу бусдаасаа илүү төгс төгөлдөр харагдахын тулд янз бүрийн арга хэрэглэдэг. Ингэхдээ гол төлөв нүүрээрээ оролддог. Тэдэнд сайн зааж зааварлах хүнгүйгээс залуу охид өөрсдийн нүүрэндээ мэдэх мэдэхгүй элдэв төрлийн тос, крем лосьоныг замбараагүй хэрэглэдэг. Үүний үр дүн нь тэдний нүүр царайнд илэрч сөрөг үр дагавар нь ил тод харагддаг. Гоо сайхны нууц бол арьсаа зөв арчлах явдал юм. Гэхдээ арьсаа арчилж байгаа нь гээд нэртэй салонаар үйлчлүүлж, өндөр үнэтэй гоо сайхны оо энгэсэг хэрэглэх нь гол биш. Хамгийн чухал нь нүүрний арьсаа арчлахдаа гоо сайхны энгийн аргуудыг хэрэглэх явдал юм. Мөн өөртөө тохирсон дэг журмыг бий болгож түүнээ ягштал мөрдөж чадвал таны гоо сайхан хэвээр хадгалагдана.
Үүнд:
Нэг. Нүүрэндээ хүрэхийн өмнө гараа сайтар угааж цэвэрлэж бай.
Хоёр. Өдрийн турш гараа нүүрэндээ аль болох хүргэхгүй байхыг хичээх хэрэгтэй.
Гурав. Нүүрэндээ түрхсэн тос пудрээ унтахынхаа өмнө заавал угааж бай.
Дөрөв. Сүүн лосьоныг чанга дарахгүйгээр хөнгөхөн тарааж зөөлхөн арч.
Тав. Зөвхөн буцалсан усаар нүүрээ угааж бай.
Зургаа. Ус буцалгах боломжгүй бол усандаа нэг цайны халбага сода хийж зөөлрүүл.
Долоо. Нүүр, хүзүүгээ долоо хоногт нэг удаа тусгай зориулалт бүхий жижигхэн зөөлөн сойзоор духнаас доош нь хүзүү эгэм рүүгээ чиглэсэн байдлаар үрж угаагаарай.
Найм. Арьсаа сайн цэвэрлэхийн хамт бас хөнгөн иллэг хийж байх нь зүйтэй.
Ес. Нүүрэндээ гарсан батгыг ердийн байдлаар шахах хэрэггүй.

эх сурвалжийг www.banjig.net ээс

_________________
★HAPPYDAY★


Top
 Profile  
 
PostPosted: Apr.23.09 12:07 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 2:14 pm
Posts: 4396
Зөвлөгөө

Зовхины дасгал: Хөмсгөн дээрээ гурван хуруугаа тавь. Арьсаа дарж, дараа нь дээш тат. Энэ үед нүдээ аних гэж оролд. Энэ дасгалыг дөрвөн удаа давтана .

Нүд орчмын үрчлээнээс сэргийлэх дасгал: Хоёр гарын дунд гурван хурууг үрчлээн дээр тавина. Нүдээ аньж, нээ, гэхдээ маш удаан. Дасгалыг гурван удаа давтана.

Духны дасгал: Хоёр гараа духан дээрээ тавьж даран, арьсаа дээш тат. Энэ байдалд нүдээ аних гэж оролд. Гурван удаа давтана.

Уруулын дасгал:
1.Таны амны урд аалзны тор агаарт байна гэж төсөөл. Уруулаа шөмбийлгөн тэрхүү аалзны торыг унагахгүйн тулд үлээ. 5-10 удаа давтана.
2.Уруулаа юүлүүр болгон шүдээ хамхи. Уруулын хоорондох жаахан завсраар амьсгалаа хүчтэй гарга.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.23.09 12:12 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.20.06 2:14 pm
Posts: 4396
Үсэнд хэрэгтэй топ 5 хүнсний бүтээгдэхүүн

* Salmon
Салмон нь омега 3-өөхний хүчил, өндөр чанартай уураг, төмөр, витамин В-12 агуулсан байдаг ба үсэнд тэжээл өгч таны үсийг эрүүл сайхан харагдуулдаг байна.
Таныг үс арчилгааны бүтээгдэхүүн сонгохдоо омега 3-өөхний хүчил агуулсан бүтээгдэхүүн сонгоорой хэмээн судлаачид зөвлөж байна.
* Хар ногоон өнгөтэй хүнсний ногоонууд
Хар ногоон өнгийн ногоонууд нь хүний бие махбодид хэрэгтэй амин дэм, уураг, өөх тосыг ихээхэн агуулдаг болох нь тогтоодсон бөгөөд үсний эрүүл байхад гол ройл гүйцэтгэдэг болох нь тогтоогдсон байна. Брокколи гэх мэт ногоонууд нь витамин А, С болон үсэнд тэжээл өгдөг уургуудыг агуулдаг байна.
* Буурцаг
Ихэнх хүмүүс буурцаг үнэхээр сайн гэж үү? гэж асуудаг. Тийм ээ, энэ бол маргашгүй үнэн. Таны үсний ургалтыг дэмжээд зогсохгүй, төмөр, цайр, биотин ихээр агуулсан байдаг учраас хэт мэдрэмтгий үсэнд илүү ач холбогдолтой.
* Самар
Бразилийн самарнууд сэлэниүм (selenium) их агуулдгаараа дэлхийд алдартай. Selenium бол үсэнд маш хэрэгтэй.
Хушга нь алфа-ленолений хүчил, омега-3 өөхний хүчил агуулдаг бөгөөд үсний хэвийн байдлаа хадгалахад ихээхэн чухал үүрэгтэй.
* Лууван
Лууван нь витамин А ихээр агуулдаг бөгөөд үсний тань эрүүл байхад чухал .

Мөн үс арчилгааны бутээгдэхүүн худалдаж авахдаа найрлага дээр нь анхаарлаа хандуулж байх нь чухал хэмээн зөвлөж байна.


goolingoo.mn


Top
 Profile  
 
PostPosted: Jul.21.09 6:13 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17839
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Амны пирсинг нь эрүүл мэндэд аюултай

“Амны ойролцоо пирсинг хийлгэх сонирхолтой хүн нь юуны өмнө эмчтэй зөвлөлдөх хэрэгтэй. Яагаад гэвэл пирсинг нь яваандаа янз бүрийн хүндрэл авчирдаг” гэж АНУ-ын Виржин мужийн Шүдний холбооны төвийн захирал, шүдний эмч Жорж Кумерас ярьж байна. Пирсинг хийлгэсний дараа гардаг хүндрэл гэвэл юуны өмнө өвдөлт, хавагналт, амьсгаа боогдох явдал, цус алдалт, шүлсний хүүдийг гэмтээх явдал, пирсинг нь залгигдах аюултай, пирсинийн төмөр болон чулуун гоёлолууд нь шүд болон эрүүний ясанд гэмтэл учруулдаг, нервын судас дайрсан тохиолдолд удаан хугацаагаар (хагас жил хүртэл) пирсингтэй байх нь мэдрэмж алдагдаж мэдээгүй болох эх суурийг тавина, халдвар авах өндөр магадлалтай (инфекцийн үрэвсэл) г.м.

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
PostPosted: Jul.28.09 4:08 pm 
Offline
MadeMoiselle
User avatar

Joined: May.21.04 8:42 pm
Posts: 8738
Location: ✿ My heart ✿
Гоо сайхан байхын тулд зайлшгүй хэрэгтэй зүйлсийн жагсаалт

Image


Ямар ч тохиолдолд гоо сайхан байна гэдэг эмэгтэй хүнээс багагүй хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Харин ингэж харагдахын тулд танд гоо сайхны зэмсэг байх хэрэгтэй. Эмэгтэй хүн бүрд байх ёстой гар доорх гоо сайхны зэмсэгт доорх зүйл орно.

1.Саван - нүүр болон бие угаах. Саванг арьсныхаа онцлогт тохируулан сонгох хэрэгтэй.
2.Будаг арилгах нүүр цэвэрлэгч сүү, лосьон /хөвөн, марль/
3.Тослог ихтэй шөнийн тос
4.Нүүрний пудрийн доор түрхэх өдрийн тос
5.Нүүрний пудр - нүүрнийхээс нэг шат /өнгөлөг/ цайвар байхаар тохируулж авна.
6.Гартаа угладаг ширүүн алчуур /бээлий/ - Шүршүүрт ороход хэрэглэвэл тохиромжтой.
7.Урт иштэй бие угаагуур - Үүгээр нуруугаа угаана. Дараа нь ишийг нь салгаад бүх биеэ угааж болно.
8.Хоёр жижиг алчуур - Маалинган даавуугаар хийвэл хамгийн сайн. Хэмжээ нь 30X40 см, Энэ нь иллэг хийх, ээлжлэн жин тавих болон цасаар жин тавихад хэрэгтэй.
9.Үсний сойз - Жинхэнэ хялгасаар хийвэл сайн байдаг.
10.Нүүр цэвэрлэх сойз - Дугариг, жижигхэн хэмжээтэй, зөөлөн байна.
11.Хумс цэвэрлэх сойз
12.Шүдний сойз
13.Хумс засах иж бүрдэл - хумсны хутга болон хуурай
14.Уушгин чулуу
15.Шүршүүр /нүүр шүршигч/ - Нийлэг эдээр хийсэн савтай, цүнхэнд авч явж болохуйц хэмжээгээр жижиг бол илүү сайн. Гэртээ хэрэглэж болно.
16.Хунгийн өдөн түрхүүр
17.Хөмсөг зулгаагч
18.3овхи будах нарийн бийр
19.Сормуусны чанартай тушь
20.Бариултай жижиг толь

amjilt.com оос хүргэлээ...

_________________
★HAPPYDAY★


Top
 Profile  
 
PostPosted: Sep.02.09 10:06 am 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.22.06 1:48 pm
Posts: 488
Location: Oahu,Hawaii
ihen mOngoliin oxiduud nuuree goy budaj chaddaggui ym shig sanagdsan..cuz ihenh ni huduuniih bolhooor..lol..pardon me..tgd huduunii oxiduud ni tsagaan goy bolno geel nuuree huhurtul ni foundation and pressed powder tavidag..ternii orond goy tseverhen bronze look goy shtee tgd goy bronzer ymuu blush hereglj bgaarai...nudee ch gsn budj chaddagugui..sonin sonin yagaan tsenher ungiin eye shadow taviad bdiim shig bleee..ternii orond neutral colors ymuu esvel stick with nice smokey eyes..ihenh oxiduud bas har harandaagaar nudee toiruulaad buddag.ene ni nudiig ulam jijken sonin haragduuldag..hamgiin gol ni sormuusaa sain derviilgeed sain budaj bai..humsuguu goy zasaad tgd nuuurnii arisaa tseverhen baulgaval goy shtee..go girls.. :wd:

_________________
make me scream pls


Top
 Profile  
 
PostPosted: Sep.02.09 1:25 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.24.05 1:15 pm
Posts: 2650
Location: Ара жим жим.. ара ира пасиба..пока чика но я.. и раз и два и три
сормуус угаасаа ганц нэгээрээ унаж байдаг шд...тэрнээс eyelash curler-аас болоогүй байхаа
бүр сайн дэрвийлгий гэвэл сормуус эргүүлэгч рүүгээр хэдэн секунд халуун үсний сэнсээр үлээлгээд хэрэглээд үз

тэхдээ хамгийн үр дүнтэй нь fake lashes


Top
 Profile  
 
PostPosted: Sep.02.09 1:44 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Sep.24.05 1:15 pm
Posts: 2650
Location: Ара жим жим.. ара ира пасиба..пока чика но я.. и раз и два и три
нүднийхээ хэмжээнд тааруулж хасаад л тэгээд сайн зориулалтын цавуугаар наана...хэд оролдоод л сурчихдаг юм байна лээ...тэгээд дээгүүр нь хар харандаа ч юм уу liguid/cream liner-аар наалдсан хэсгийн өө сэвийг дарж өгөөд л болоо

миний мэдэхээр ийм criss cross-ууд нь хамгийн өөрийнх юм шиг natural харагддаг нь...би тэхдээ хааяа л хэрэглэдэг


Image


Top
 Profile  
 
PostPosted: Sep.10.09 8:41 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 1:49 pm
Posts: 10086
Image
ene dajgui... usnii hamgaalalttai ter n ch sn yum bn lee... har n arai udaan ongorhoi bdag bolhor turuuleed hatsan
Image
eniig sayahan awsan... bas usnii hamgaalalttai gehdee L'OREALiig boduul jhn muu ch yum shig... gehdee bolomjiin zgr
Image
ene bas ih dajgui.... ene dundaas hamgiin sn urtasgagchtai... gehdee usnii hamgaalaltgui bsan bolhoor nudnii dusaaguur etr unachihdag yum...

revloniig duushaar eniig awah bodoltoi bn
Image

_________________
70% b****


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.09 2:08 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 10:06 am
Posts: 17839
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
Охидын турах хүсэл хор наймаалагчдыг өөгшүүлдэг


Охид эмэгтэйчүүд сүүлийн үед тураах эм бэлдмэл ихээр хэрэглэх болсон. Жин хасч, турах хүсэлдээ хөтлөгдөн, эрүүл мэндээрээ хохирсоор. Тухайлбал БНХАУ- аас ганзагын наймаачдын оруулж ирж байгаа "Мезо", "Лида" зэрэг хямд үнэтэй эмүүд нь тархины эд эсийг дарангуйлж, хоолны дуршилгүй болгож тураадаг. Өөрөөр хэлбэл, эмгэг процессоор жин алдуулдаг аж. Манай урд хөршөөс наймаачдын оруулж ирэн худалдаж буй тураах бэлдмэлд хордсон охин манай сонинд хандаж сэрэмжлүүлэх зорилгоор яриа өгснийг уншигч танд хүргэе.

-Хаанаас ямар эм худалдаж авч уусан юм бэ, нүүрний хэсгийн булчин чинь татчихсан гэв үү?
-Би Монгол-Солонгосын хамтарсан коллежид суралцдаг. Өнгөрсөн зуны амралтаар нэлээд жин нэмсэн юм. Түүндээ санаа зовоод тураах эм бэлдмэл гадуур хайж эхэлсэн. Уг нь бүх эмийн санд дээрх бэлдмэлийг зардаг юм билээ. Ихэвчлэн хятад улсаас орж ирсэн гэдэс цэвэрлэх цай, /бейчишень/ байдаг.

Миний хувьд арай хямд үнэтэй эм хэрэгтэй байсан болохоор найзынхаа зөвлөснөөр зарын сонин худалдаж авсан. Дээрх сонин дээр үр зулбуулах болон тураах эм бэлдмэл худалдах тухай зар байсан. Тэгээд л зарын дагуу утасдаж хятад улсын "Лида" хэмээх эмийг худалдан авч ууж эхэллээ. Тэр эмийг хэрэглэж эхэлснээс хойш хэсэг хугацааны дараа нүүрний хэсэг татаад, муруй болсон. Надад эм худалдсан хүн 40 орчим насны эмэгтэй байсан шиг санагдаж байна. Хятад улсаас дээрх эмийг оруулж ирдэг гэсэн. Миний нүүрний хэсэг таталт өгсний дараа эмчид очиж үзүүлсэн. Одоогоор ходоодны салст гэмтсэн, эмний хордлоготой, тархины эд эс цочирсон гэсэн оноштой эмчлүүлж байгаа.

-Эм худалдаж авсан эмэгтэйнхээ гэрийн хаяг, утасны дугаарыг мэдэх үү. Дахин холбогдсон уу?
-Тухайн үед утсаар яриад уулзах газраа товлосон юм. Тэр эгч Баянгол дүүргийн нутаг дэвсгэр шинэ гэмтлийн эмнэлгийн хойд талын автобусны буудал дээр хүрээд ир гэсэн. Би тэр газар нь очиж уулзаад эмээ худалдаж авсан. "Шуурхай зар" сониноос утасны дугаарыг нь авч холбогдсон болохоор гэрийн хаягийг нь мэдэхгүй.

-Хэдэн төгрөгийн үнэтэй, ямар нэртэй эм байсан юм бэ, ууж байх үед чинь хор нөлөө нь хэрхэн мэдрэгдэж байв?
-"Лида" гэдэг нэртэй 100 мянган төгрөгийн үнэтэй тураах эм худалдаж авсан. Хятад бичигтэй болохоор хэзээ хаана үйлдвэрлэсэнийг нь мэдэх боломжгүй юм билээ. Тэр үед миний мэдэхээр нэлээд олон эм авчирч үзүүлсэн. Дээрх эмийг худалдаж авч уусан эхний гурван өдөр дотор муухай оргиод, толгой эргээд, ямар ч хоол идэх хүсэлгүй арав гаруй хоносон. Нэг өглөө боссон чинь нүүрний хэсэг татаад муруйчихсан босч ирдэг юм байна. Тэр даруйдаа эмчид хандсан.

Одоо эмчилгээ хийлгэж байна. Охид эмэгтэйчүүдэд хандаж хэлэхэд мөнгөөр битгий өвчин худалдаж аваарай. Зарын дагуу битгий тураах бэлдмэл авч уугаарай. Тэрхүү эмүүд хил гаалиар нууцаар орж ирдэг, ямар ч чанарын баталгаагүй хор байдаг юм байна. Би бүр биеэрээ туршиж үзлээ. Би одоо юу ч хийж чадахгүй, эмчилгээ хийлгэж байгаа. Өөрийгөө толинд харахаар сэтгэл санаа хямраад үнэхээр хэцүү байна.

Дээрх охины эм худалдаж авсан эмэгтэйн гар утас руу холбогдлоо. Түүнээс тураах эм худалдаж авах тухай саналаа хэлэхэд тэрбээр маш хурдан зөвшөөрөв. Утсаар холбогдсноос хойш 20 гаруй минутын дараа түүнтэй уулзлаа. Эх сурвалжийн хэлснээр 40 гаруй насны эмэгтэй хүрч ирэн тураах бэлдмэлийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөв. Дээрх эмэгтэй эмүүдээ Хятад улсын Эрээн хотын "Мэншинь" гэдэг эмийн сангаас худалдаж авдаг гэнэ. Энэхүү эмэнд ямар нэгэн чанарын шаардлага хангасан бичиг байдаггүй аж.

Тэрбээр, 10000-85000 орчим төгрөгийн үнэтэй хэд хэдэн төрлийн тураах бэлдмэл худалддаг тухайгаа хэлсэн юм. Тэрхүү эмэгтэйд бид түүнээс урд нь эм худалдаж авсан охин хордсон тухай хэлэхэд тэрбээр "Би худалдаагүй "хэмээн сандарч машиндаа суун одлоо. Цөөн хэдэн бор төгрөгийн ашиг хонжоо хайсан худалдаачид охид эмэгтэйчүүдийн турах, гоо сайхан болох гэсэн хүслийг нь овжноор ашиглан хямд үнэтэй ямар ч чанарын баталгаагүй тураах эм бэлдмэл хил гаалиар оруулж ирэн худалдаалж байгааг мэргэжлийн байгууллагууд анхаарч үзэх хэрэгтэй байна.

Дээрх охиноос гадна хэчнээн эмэгтэйчүүд ингэж эрүүл мэндээрээ хохирсныг бид мэдэх аргагүй юм.

Н.Түвшин

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.30.09 6:01 pm 
Offline
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
User avatar

Joined: Oct.22.09 8:21 pm
Posts: 636
Location: vvlen dund erch chuluunii dalawchaa delgeed az jargaliin gerel gegee tatuulna nisseer l
1. Гоё нарийнхан хуруутай гар. Маш ховорхон тохиолддог. Тэд нэг шийдвэл аливаа зүйлд тууштай хандаж чаддаг. Гэм нь жаахан гомдомтгой. Бас огцом дүрсхийн уурладаг боловч амархан тайвширдаг. Хүүхэд шиг мөрөөдөмтгий. Өөрийгөө бусдад үнэлүүлж чаддаг, ёс журамтай хүн.
2. Бүдүүн өргөн хуруутай том гар. Хурууны үзүүр нь өргөн бол нэг загварт баригдалгүй чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Ажил хэрэгч чанар нь тэдний давуу тал. Манлайлагч байх дуртай. Аливаа зүйлийн санаачлагыг гартаа авахыг хүсдэг. Гэм нь хэрүүлч талдаа.
3. Урт хуруутай том гар. Энэ ангилалд багтсан бол та тун ч хашир нэгэн байх нь. Гэхдээ эргэлзсээр байгаад аливаа зүйлээс хоцордог гэм бий. Аливаа зүйлд сэтгэлийн хөөрлөөр бус ухаанаараа хандаж, шийдэж чаддаг. Дэг журамтай, нямбай хүмүүс.
4. Хурууны үзүүрээрээ нарийхан гар. Ихэвчлэн урлаг соёлын хүмүүс энэ ангилалд багтдаг. Хэнтэй ч эвээ олж чаддаг нийцэрхүү хүн. Гэм нь сэтгэлээр унадаг, шантрамхай энэ зан ажил хэрэгт нь нөлөөлөх гээд байдаг. Тайван амгалан зантай боловч үе үе адгах дуртай.

Хумсны өнгө хэлбэрээр нь хүний зан чанарыг тодорхойлох нь

Эрүүл хүний хумс нь ялигүй ягаавтарөнгөтэй байдаг. Хэрэвөвчтэй хүний хумсан дээр дарсны дараа ягаавтарөнгө нь хэвэндээ түргэн орж байгаа болөвчин нь эдгэрэхийн шинж. Эсрэг тохиолдолдөвчин хүнд шатандаа орсон гэж үздэг. Хумсны өнгө, хэв маягаар нь заримөвчнийг таньж болдог. Тухайлбал,
• Шар хумс нь элэг муутайн шинж
• Ногоовтор шар нь идээт үрэвслийн процесс явагдаж байгааг
• Хүрэн бараанөнгө нь хатгаа хүндэрснийх
• Улаан-судасны хатуурал
• Цайвар улаан нь цусны өвчтэйн
• Цэхэрдүү эсвэл хөх хумс нь төрөлхийн зүрхний гажигтай
• Хумсан дээрх цагаан толбо нь мэдрэлийн систем хэвийн бус болсных
• Хар саарал толбо нь мөнгөн усны эсвэл радио идэвхт цацраг туяаны хордлогын илрэл
• Хиртэйдүү сааралөнгө нь төрөлхийн тэмбүүтэйн шинж
Мөн том дугариг хумс нь уушгины хатгаа, хавтгай муруй хумс нь астм, урт гонзгой хэлбэртэй нь хорт хавдрын шинж гэж үздэг байна. Хэрэв хумс нь хажуугаараа хэврэгшсэн байвал үе мөчнийөвчний шинж. Мэрсэн хумс нь эмэгтэйчүүдийн бэлгийн ажиллагаа алдагдсаныг, невроз /сэтгэл мэдрэлийн/өвчний шинжийг илэрхийлдэг.
Yүнээс гадна хумсаар нь хүний зан чанарыг тодорхойлж болдог. Жишээ нь дөрвөлжин хэлбэрийн хумс нь эрч хүчтэй боловч сэтгэхүйн хувьд тогтворгүй хүний шинж. Бөөрөнхийвтэр хэлбэрийн хумс нь аль ч талаараа эрүүл чийрэг шинжийг илэрхийлдэг бөгөөд зуйвандуу хумстай хүмүүс мэдрэмтгий, сэтгэлийн хөдлөл ихтэй хэрнээ бие махбодийн хувьд сул доройн шинж.
Орчин үед зөвхөн хумсаар нь хүний өвчнийг яг таг тодорхойлно гэдэг мэдээж маргаантай асуудал. Гэхдээ эртний мэргэд олон зууны туршид хүнийг хумсаар нь шинждэг байсан юм.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 302 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 12  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.