#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Jul.31.14 11:30 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:




Post new topic Reply to topic  [ 739 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6, 7 ... 29  Next
Author Message
PostPosted: Jul.08.10 3:11 pm 
Offline
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
Нутаг Нугын Шvтээн Гишvvн
User avatar

Joined: Jan.13.03 4:37 pm
Posts: 780
Location: ...wie seinen Augapfel huten...
Хөөе би асар урт үстэй байсан үеэ яриад байхад чинь
та хоёр халзан үеийг нь сэтгээд байх юм
Оорк үсээ ургуулаад байвал нээрээ минийх шиг гоё үстэй болно

_________________
Гэрлээс зүүгдсэн сүүдэр...


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Jul.08.10 3:13 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Nov.03.05 9:53 am
Posts: 5146
Location: Түүний оноосон ертөнцөд
үлгэрт гардаг долоон төө биетэй найман төө сахалтай гэдэг шиг үсэн бухал явах юм байна даа

ганболдоор үсээ язлуулвал согтуу нүдээр алаад хаячихдаг юм болвуу яадаг бол

_________________
Аиве Сатан Шемхамфораш


Top
 Profile  
 
PostPosted: Jul.08.10 3:14 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: May.17.02 6:56 am
Posts: 7034
ха ха ха элэг хөшөөд уналаа
өглөө эртхэн очихгүй юу даа
Ганболдыг эмэгтэй үс засахдаа гайгүй гэж боддог шүү
чиний наад сармигараар чинь тоглочихгүй байх өө

_________________
Үнэн үхэхэд би үхнэ


Top
 Profile  
 
PostPosted: Jul.13.10 10:16 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 12:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Халгайгаар үсээ баахан зайллаа. Тэгээд одоо усаар хайлгайгаа арилгах ёстой юм уу? яг яах ёстой юм болоо? Эсвэл энэ чигээр нь үсээ хатаачих юм уу? 7 хоногтоо хэдэн удаа хэрэглэвэл зүгээр юм бэ?

_________________
Material Girl


Top
 Profile  
 
PostPosted: Jul.13.10 10:40 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.29.10 3:14 pm
Posts: 5773
FemmeFatale wrote:
Халгайгаар үсээ баахан зайллаа. Тэгээд одоо усаар хайлгайгаа арилгах ёстой юм уу? яг яах ёстой юм болоо? Эсвэл энэ чигээр нь үсээ хатаачих юм уу? 7 хоногтоо хэдэн удаа хэрэглэвэл зүгээр юм бэ?

Халгай хаанаас авав? энэ тэгээд үс ургадым уу
Нэээрээ тэр зайлчаад яадгын бол тэр чигээр нь хатаадгым уу эсүүл зайлхуу цэвэр усаар?

_________________
Өнөөдрөөс сайхан маргааш!!!


Top
 Profile  
 
PostPosted: Jul.14.10 3:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Apr.22.02 2:10 pm
Posts: 13074
Location: above
зайлан л да
гихдэ үйлчилгээ этрийн бодоод
гэрээс гарку тохиолдолд бол
шингэн хандалаад зайлку бхад гэмгүйэ
хүчтэй эм химийн бодис этр биш
үнэрч гиж сүйдтэйм бхкушд


Top
 Profile  
 
PostPosted: Jul.14.10 3:31 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 1:41 pm
Posts: 1685
Location: Худалд бас Үнэнд!
би усаар зайлахгүй, сүүлийн угаалтаа халгайтай усаар угаагаад бгааш..
халгай үнэртэхгүй, шампунь л үнэртжийнлээ :frog:
эмийн санд бдын бналээ
хэр хурдан ургахыг нь хүлээгээл бжийн.. :frog:

_________________
Цаг зуурынх.


Top
 Profile  
 
PostPosted: Jul.14.10 4:32 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 12:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Гайхаж гайхаж байгаал угаалгүй хатаачихсан. Хэр олон давтамжтай байх ёстойн болоо. Угаалт болгондоо халгай хэрэглэх үү?

_________________
Material Girl


Top
 Profile  
 
PostPosted: Jul.14.10 4:42 pm 
Offline
Дvрэлзэх Дөл Гишvvн
User avatar

Joined: Jul.30.07 1:41 pm
Posts: 1685
Location: Худалд бас Үнэнд!
ангижруулагч хэрэглэхгүй бгаа биздээ..
болдог бол өдөр болгон халгайгаар угаагаал хурдан ургуулмаар санагдаад бхын.
тэгвэл аймар хуурайшчихна биз..тэгээд 2 хоноод л угааж байгаа.

_________________
Цаг зуурынх.


Top
 Profile  
 
PostPosted: Jul.14.10 4:49 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 12:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Ангижруулагч хэрэглэснийхээ дараа халгайгаар хамгийн сүүлд зайлчихсан шд.

_________________
Material Girl


Top
 Profile  
 
PostPosted: Jul.15.10 2:18 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: Sep.29.08 1:49 pm
Posts: 10086
өндөгөөр яаж үсний маск зуурдын?

_________________
70% b****


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:19 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
mendoukusaina wrote:
өндөгөөр яаж үсний маск зуурдын?

Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.

-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.

-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.

бас Наранцэцэгийн тосыг, өндөгний шартай холиод үс, хуйхандаа массаж хийх маягаар түрхэж 20-30 минутын дараа бүлээн усаар зайлж угаагаарай. Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэснээр үсний өнгө сэргэж, хугарч гэмтэхгүй байж чадна. Харин тослог ихтэй үстэй бол наранцэцэгийн тостой өндөгний цагааныг хольж дээрэх аргаар хэрэглээрэй.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:21 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
За охидууддаа зориулаад хэдэн мэдээлэл хийе.

Үс яагаад эрүүл байдлаа алддаг вэ?


Үс эрүүл байдлаа алдах хүчин зүйлсийг доорхи байдлаар олж тогтоожээ

- Ядрах, сэтгэл хямрах, гутрах үед үс хуурайшиж, өнгөө алдаж, хаг үүсдэг байна. Тос ба хөлсний булчирхайн ажил суларч эхэлмэгц үс хуурайшина. Улмаар үс унахад хүргэдэг.

- Мөн жирэмсний хордлого авахад үсний уг сулардаг. Эрүүл хооллолт дутагдах. Ганц нэг төрлийн, амин дэмээр ядмаг хоол хүнс удаан хугацаанд хэрэглэхэд үс унадаг.

- Үсээ буруу арчлах /rap нүүрний савангаар угаах, хэт халуун сэнсээр үсээ тогтмол сэнсдэх, чанга боох, төмөр самаар самнах гэх мэт/ явдал үс унах, хуурайшихад нөлөөлдөг. Үсийг зөв арчлахад шампунь чухал үүрэгтэй байдаг. Шампунь үсний хир, тоос шороог угааж арилгаад зогсохгүй, эрүүлжүүлэх үйлчилгээ үзүүлэх найрлагатай байх ёстой шүү.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:22 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Үсний гэмтлээс сэргийлэх

Энгийн, өдөр тутмын амьдралдаа дараах байдлаар үсээ арчилсан тохиолдолд гэмтлээс бүрэн сэргийлж чадна. Мэдээж үсэндээ ямар нэгэн химийн гаралтай зүйл хэрэглээгүй тохиолдолд шүү дээ.

Та урт үстэй бол хэзээ ч боолттой чигээр нь битгий унтаж байгаарай. Энэ бүхэн үсийг тань гэмтээдэг. Харин та обручка зүүх дуртай бол хэтэрхий чангыг битгий зүүгээрэй эс бөгөөс таны үс унаж эхэлнэ шүү. Харин давуугаар хийсэн болон зөөлөн материалаар хийсэн бол сонголт хийж болох юм аа.

Харин үсээ урт ургуулах хүсэлтэй бол дороос нь бага багаар тайрч байгаарай. Хэрвээ үсээ зөнгөөр нь тавих бол үс чинь салаална. Тиймээс гурван сард нэг удаа дороос нь тэгшлэн тайрах хэрэгтэй. Харин үснийхээ уртыг хэвээр үлдээе гэвэл сардаа нэг тайрах хэрэгтэй. Мөн хэтэрхий ширэлдсэн үсийг нарийн шүдтэй самаар самнаж болохгүй . Ингэснээр таны үс чинь сунаж, гэмтдэг. Харин бүдүүн шүдтэй самаар юмуу, хуруугаараа ширэлдээг нь зөөлөн зөөлөн гаргаарай.
Үсээ угаахаас өмнө ширэлдээг нь гаргавал хатсаныхаа дараа хэлбэрт оруулах болон самнахад чинь хамаагүй амар байна. Харин хатаах гэж алчуураар битгий сэгсчээрэй. Зүгээр л бигнэн боож, чигийг нь гартал алчуурандаа шингээх хэрэгтэй.
Алчуураар үрвэл таны үсийг ширэлдүүлэхээс гадна давхар гэмтээж байдаг.

Хэрвээ та торгомсог силькен материалтай даавуугаар хийсэн дэртэй бол таны үс гэмтэх нь бага байдаг. Хэрвээ торгон дэртэй байх боломжгүй бол торгон ч юмуу сатин даавуун алчуураар толгойдоо боож унтаарай.

Байнга үсээ самнаж байвал таны мэдрэлд чинь сайнаас гадна байгалийн тослогийг үсэнд чинь шингээж өгдөг

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:23 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
ҮС АРЧИЛГААНЫ ТУХАЙ

Үсээ гэмтээхгүй, зөв арчлахын тулд үснийхээ төрлийг зөв тодорхойлох нь чухал юм. Үс нь хэвийн, хуурай, тослог, холимог гэсэн 4 төрөлд хуваагддаг.

Хэвийн үс нь гэрэл сайн ойлгодог тул наранд гялалзаж харагддаг. Хэрэв таны үс зөөлөн налархай, ширэлддэггүй, хялбар самнагддаг, хэлбэрт ордог ба эрүүл өнгөтэй, толгойгоо угаасны дараа хэд хоногийн турш энэ байдлаа хадгалж чаддаг бол та үсээ онцлогт нь тохируулан сайн арчилдаг, эрүүл сайхан үстэй юм байна.

Тослог үс нь бүрсгэр өнгөтэй, угаагаад багахан хугацаа өнгөрсөний дараа тослогтон бөөгнөрч, хиртсэн бохир юм шиг санагдаж эхэлдэг. Үсний тослог нь олдмол болон удамшилаас шалтгаалсан толгойн хуйхны өөхний булчирхайн идэвхжилтээс хамааралтай байдаг болно.

Хуурай үс нь гэрэл муу ойлгодгоос болоод бүрсгэр өнгө муутай харагддаг ба гялтганадаггүй. Ийм үс нь амархан хугарч, орооцолдож ширэлддэг үзүүр нь салаалсан байна. Ихэнх хүмүүст тохиолддог энэ хүнсний хуурайшил нь тосны булчирхайн идэвхжил буурснаас бус харин үсээ буруу арчилснаас болж үүсдэг байна.

Холимог төрлийн үстэй хүмүүсийн тоонд гол төлөв урт үстнүүд ордог ба булчирхайнаас ялгарч буй тос үсийн уртад бүрэн хүрэлцдэггүй учраас үсний уг нь тослог, үзүүр нь хуурай байдаг ажээ. Тиймээс холимог үсний үзүүр нь байнга салаалдаг тул тохирсон арчилгаа, эрүүл хоолны дэглэм хэрэгтэй.

Эхлээд үсийг зөв угааж, хуйханд нь витамин, үзүүрт нь тэжээлийн тос түрхээд 15-20 минут иллэг хийх хэрэгтэй. Хагтсан, хугарсан салаалсан үсийг хамгийн гол нь цусны эргэлтээр дамжуулж эмчилдэг. Гэтэл хүмүүсийг хараад байхад тэжээлийн тосыг хуйханд нь түрхэж иллэг хийгээд байдаг. Энэ нь маш буруу. Үүний улмаас хуйхан дахь тосны суваг бөглөрдөг. Улмаар үс гэмтэж, хагтдаг. Унтахдаа үснийхээ үзүүрт бага зэрэг үсний сүүн шингэн түрхээд хонуулахад өглөө маш сайн тэжээл аваад л босоод ирдэг.

Үсээ хуурайшаад, хагтаад өнгө зүсгүй болсон тохиолдолд тэжээлийн тосон маск тавьж өгвөл илүү үр дүнтэй. Маскаа үсэндээ жигд түрхэж өгөөд 15 орчим минут массаж хийж өгнө. Хуйханд массажийг сайн хийж өгсөнөөр үсний уналт зогсож, үс тэжээллэг болно. Массажаа хийсэний дараа халуун ууранд буюу бигнүүр тавина. Дараа нь хүйтэн бигнүүрт арав орчим минут суугаад бүлээн усаар сайтар зайлж тосыг үснээс сайн арилгах хэрэгтэй. Мөн үсэнд тэжээлийн ампулыг тостойгоо хольж хэрэглэвэл илүү үр дүнтэй. Ингэснээр үс унах хугаралтыг зогсоож өгдөг.

Хүний идэж байгаа хоол хүнс ч гэсэн үсэнд маш их нөлөөлдөг. Ялангуяа өлөн дээрээ гаазтай ундаа уух үсэнд их муу. Витамин дутагдвал үс ургахгүй. Дээр нь хүн оройн 22.00-02.00 цагийн хооронд л маш сайн унтаж амарч чадах юм бол хүний бие организм, үсэнд ч мөн адил маш сайн амралт болдог.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:25 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Тараг хуурай үсэнд тэжээл өгнө.

Гэрийн нөхцөлд хуурай үсийг арчлахдаа нэг сав тарганд /200 мл/, нэг амны халбага майонез хийж сайтар хутгаж бэлдээд хуйхнаасаа үсний үзүүр хүртэл массаж хийх маягаар түрхэнэ. Үүний дараа тав таван минутын хугацаатай бүлээн бигнүүр тавьж өгнө.

Ийм байдлаар 20-30 минут байлгасны дараа ямар ч шампунь хэрэглэхгүйгээр бүлээн усаар зайлна. Мөн үүний дараа витамины комплекс дангаар нь түрхээд дараагийн угаалт хүртэл хүлээгээрэй. Ингэснээр таны хуйх витаминжиж, үс тань хугарч, хуурайшиж унах нь багасна.

Та дээрх бэлдмэлээ хэрэглэхийн өмнө үсээ өөрт тохирсон шампуниар сайтар угаасан байх шаардлагатай бөгөөд бага зэрэг чийгтэй байлгах хэрэгтэй. Мөн 100 гр наранцэцгийн тосонд нэг ширхэг өндөгний шар хольж түрхээд 20-30 минут байлгаарай.Мөн тэжээлийн тосоор массаж хийгээд халуун алчуураар боогоорой.

Тослог үсийг хэрхэн арчлах вэ?

Тослог vсэнд зориулсан жор

1.Царсны холтосноос 3 хоолны халбага авч, 1 литр буцлам халуун ус нэмж, 15 минут буцалгана. Хөргөж, хуйхандаа арчина. 10 минут байлган, vсээ зайлж хатаана. Сарын турш 7 хоногт 1 удаа хийнэ.

2. 1 хоолны халбага какао, 2 хоолны халбага тараг эсвэл хоормог, 1-2 хумс самартай холино. Хэрэв хэт өтгөн нухаш болбол халуун усаар шингэлнэ. Тvvнийг хуйхандаа тvрхэж, 15-20 минут байлгана. Усны малгай өмсөж, алчуураар ороосон байна. Сарын турш 7 хоногт 1 удаа хийнэ. Эмчилгээ дууссанаас хойш 4 сарын турш vсээ будаж болохгvй, хими хийлгэж болохгvй.

3.Хөх тарианы Ѕ талхыг /гадаргvй/ халуун усанд хийнэ. Хөөлгөнө. Дараа нь хөргөж, шvvнэ. Талхны зөөлөн хэсгийг хуйханд тvрхэж, vлдсэн усаар vсээ зайлна. Ингэж угаасны дараа шампунь, саван, усаар vсээ угааж болохгvй.

- Үсийг байнга өнгөлөг байлгахын тулд байхуу болон хар цайны хандаар үсээ угаа. Энэ нь үсийг гандахаас сэргийлдэг. Үүнээс гадна үсийг гандаахгүй байх нэн сайн арга бий. Ингэхдээ нэг ширхэг шинэ өндгийг дөраөн халбага коньяк ч юм, ликёртой хольж хутгаад үсэндээ түрх. Нүүр гарыг алчуураар дарж боогоод 25 минут болсны дараа бүлээн усаар угаана. Үс тань сэвсгэр зөөлөн, өнгөлөгболно.

-Үсээ гялтганасан өнгөтэй болгохын тулд өндөгний шарыг /хоёр ширхэг/ шар айрагтай /хоёр халбага/ холиод чийгтэй үсэндээ түрхэж гялгар уутаар даруулж алчуураар ороогоод 30 минут байлгасны эцэст бүлээн усаар зайлна.

-Ширхэг өндөгний шар, ургамлын тос, сонгины шүүстэй хольж хутгаад хуйхандаа түрхэнэ. Дараа нь өргөн шүдтэй модон самаар самнаж, шампуниар угааж зайлна.

Ер нь гэрийн нөхцөлд үсийг арчлах нь илүү үр дүнтэй . Учир нь эдгээр аргад химийн найрлага байхгүй.

-Үс их унаж байвал өндөгний шарыг сайтар хөөсрүүлээд ахиухан шиг давстай хольж өтгөртөл нь хутгана. Эхлээд үсээ угаачихаад дээрх бэлдмэлийг үсэндээ шингээнэ. 20 минутын дараа үсээ хүйтэн усаар зайлж угаана. Ийм маягаар арчлахад хоёр долоо хоногийн дараа үсэнд чинь мэдэгдэхүйц үр дүн гарна.

-Үс ургуулахад архи тустай. Ялгаж aвсан өндөгний шарыг хөөсрүүлж сэвсийлгээд өндөгний цагаан уураг, архи хийн хольж үсэндээ түрхэнэ. Хүйтэн бүлээн усаар цэвэрлэнэ

Наранцэцэгийн тосыг, өндөгний шартай холиод үс, хуйхандаа массаж хийх маягаар түрхэж 20-30 минутын дараа бүлээн усаар зайлж угаагаарай. Энэхүү аргыг долоо хоногт 2-3 удаа хэрэглэж хэвшсэнээр таны үсний өнгө сэргэж, хугарч гэмтэхгүй байж чадна. Харин тослог ихтэй үстэй бол наранцэцэгийн тостой өндөгний цагааныг хольж дээрэх аргаар хэрэглээрэй. үсээ зайлж угаасныхаа дараа сэнсээр хатаахгүй байхыг хичээгээрэй. Сэнсээр хатаасан үс амархан хугарч гэмтдэг байна.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:26 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
- Саун болон бассейнд тогтмол орох нь үс хугарч, хатууруулдаг. Тиймээс ус, ууранд орохдоо нөйтон алчуураар толгойгоо боож, саун, бассейнаас гарсныхаа дараа тэжээлийн шампунь, ангижруулагчаар зайлаарай.

- Хүний үс амьсгалын хэрээр ургаж, унаж байдаг. Үсний үзүүр гадны нөлөөгөөр салаалдаг. Энэ нь үсний хэлбэрийг алдагдуулж, муухай харагдуулдаг. Мөн салаалсан үс нь шим тэжээлээ амархан алдаж, уян хатан чанар нь алдагдсан байдаг тул бусад үсэндээ нөлөөлдөг. Тиймээс сард дор хаяж нэг удаа үснийхээ үзүүрийг сөрмүүлээрэй.

- Үс тослогтохоороо хуйх таагүй үнэртдэг. Энэ үнэрийг дарахыг тулд зөөлөн үнэртэй сүрчиг нэг дуслыг усандаа холиод үсээ зайлна.

- Аль болох хими хийлгэхгүй байхыг хичээ. Үсийг жинхэнэ хугалж, хуурайшуулдаг зүйл бол хими. Гарцаагүй хими хийлгэх тохиолдолд үсний хуйханд тэжээлийн тос түрхэж, сайтар иллэг хийсний дараа хими хийлгэ. Химитэй үед долоо хоног болгон үсний тэжээлийн тос түрхэж байх хэрэгтэй.
-Хиймлээр борлоход учир бий
Солярий нь нарны туяаны нэгэн адил үсэнд нөлөөлж түүнийг өнгөгүй, хуурай бөгөөд хэврэг болгох тул болгоомжлох хэрэгтэй.

- Дотор эрхтэний нөлөөгөөр бус сэтгэл санаатай холбоотойгоор, эсвэл арчилгаа муутайгаас болж үс унасан тохиолдолд гэрийн нөхцөлд доорх маскийг тавьж болно. Үсээ угаагаад нойтноор хагалж, тэр хэсэгтээ нунтаг цагаан давс түрхэн гялгар цаасаар битүү боогоод 15 минут байлгаад, дараа нь цэвэр усаар зайлна. Энэ аргыг 6-10 удаа хэрэглэхэд үсний унах аюулаас бүрэн ангижирна.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:27 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
- Үсний арчилгаанд сам чухал.

Сам нь байгалийн материалаар хийгдсэн нь л сайн. Хуванцар сам нь үсийг цахилгаанжуулдаг муу талтай. Эрүүл үсийг өдөр бүр хэдэн минутын турш самнах нь жинхэнэ дасгал болдог. Сам нь үсэнд тогтсон тоос, шороог арилгаад зогсохгүй хуйхан дахь цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг нь зохицуулдаг байна.

Самнаас өөр ямар ч хэрэгсэл үсийг гоёмсог, торгон зөөлөн болгодоггүй. үсийг эхлээд дагзнаас дух руугаа, дараа нь бүх чиглэлд сойзон самаар самнаж өгөх хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвчин намждаг. Хэрвээ үс тань хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон сам бус энгийн самаар самнаарай. Харин та тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй.

Үснийхээ өтгөн, шингэн, тослог, хуурай болон ашиглах зорилгоос нь хамаарч самаа сонгох хэрэгтэй.

Зэрлэг гахайн үс, мод зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам илүү ашигтай. Ийм сам арьсанд зөөлөн иллэг хийхээс гадна үсэнд цахилгаанжилт үүсгэж, гэмтээдэггүй байна. Шүдийг нь резинэнд суулгасан сам зөөлөн байх бөгөөд шүдний үзүүрийг нь тэгшилж, хурц биш болгож өгсөн байх ёстой. Сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд иллэг хийхэд сайн байдаг.

Гэмтэлтэй үсэнд металлаар хийгдсэн, хурц шүдтэй сам тохиромжгүй. Үс тань хатуу байх тусам хатуу сам сонгох хэрэгтэй. Шингэн, зөөлөн үсэнд хатуу биш, модон сам тохирно.

Хуванцар самыг ховор тохиолдолд хэрэглэх хэрэгтэй. Ийм сам цахилгаанжилт үүсгэж, үс унагахаас гадна амархан бохирдож, өөртөө тоос хуримтлуулдаг байна. Тиймээс хуванцар самыг ойр ойрхон угаах буюу гурван сард нэг удаа солих хэрэгтэй. Мөн үсэндээ хэв оруулах сойзон самыг худалдаж авахдаа бөөрөнхий хэлбэртэй нь үсийг сэвсийлгэх, массажны сойз нь самналтыг хялбар болгоход хэрэгтэйг анхаараарай.

Хэдэн удаа гэдэг нь чухал бус харин үсээ яаж самнаж байгаа нь чухал. Үсээ маш нямбай самнах хэрэгтэй. Хэрэв үс чинь даахирч орооцолдсон бол түүнийг үзүүрээс нь эхлэн самнана. Угаах шаардлагагүй ангижруулагчийг хэрэглэх нь самналтыг маш хялбар болгож өгнө.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:28 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Чанартай сайн шампунь тогтмол хэрэглэхийн зэрэгцээ дээрх аргыг хэрэглээд ч үс чинь өнгөлөг, зөөлөн болж чадахгүй бол, унамтгай бол эрүүл мэнддээ анхаарах болсныг хэлж байгаа юм. мөн шим тэжээл муутай хоол удаан идэж ууснаас үсний гялалзсан өнгө алга болдог. Энэ үед үнэтэй тэжээлийн тос, бэлдмэлүүд хэрэглэх хэрэггүй. Таны дотор эрхтэний үйл ажиллагаа хямарч, ямар нэгэн байдлаар өвчилсөн байна. Учир нь хүний мэдрэлийн систем толгойн арьсыг дотор эрхтэнүүдтэй холбож байдаг түүнээс шалтгаалж үс чинь өвчилж байгаа юм.

- Үс их хэмжээгээр унах нь булчирхайн үөрлийн өвчнүүд, мөн элэг, цөс өвчилснийг илтгэж байна. ур чинь хэтэрхий их тослогтоод байвал элгээг шинжлүүлэхэд гэмгүй шүү.

- Үс чинь хэт тослогтоод байвал элгээ шинжлүүл

- Үс хагтах нь ходоод гэдэс хямарсны тэмдэг.

- Хуйх болон үс хуурайших нь бөөр өвчилсний шинж.

- Үс наснаасаа эрт бууралтах нь бамбай булчирхайн өвчтэй хүнд тохиолддог. Эдгээр өвчний улмаас үс “өвчилбөл” эхлээд дотоод эрхтэнээ эмчлүүлээд, аажимдаа үсний гадаад арчилгааг /дээрх зөвөлгөөний дагуу/ хийгээрэй.
• Үсний зөвхөн кутиклийг /үсний гаднах эвэрлэг давхарга/ ба кортексийн /волокнист хэсгийн өнгө талыг будна.
• Үсийг цайруулдаггүй
• Исэлдүүлэгчийн шаардлага байхгүй
• Үсний өнгийг удаан хугацаагаар барьж чаддаггүй /өнгөө амрхан алддаг/
• 30%-ийн бууралтсан үсийг буддаг.
• Үсэнд адгезийн хүчээр /будагч бодисын нэмэх цэнэгтэй ион нь үсний хасах цэнэгтэй ионтой таталцах хүч/ бэхлэгддэг.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:30 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Үсээ угаахдаа анхаарах зүйлс

Үсний хамгийн чухал энгийн арчилгаа бол угаалт. Гэхдээ угаахад бас учир байна. Арьс болон нүүрнээс ялгаатай нь хүний хуйх, үс маш хурдан бохирддог учраас үсээ сайтар угаах хэрэгтэй. Долоо хоногт хоёр удаа үсээ угаах нь хангалттай, гэхдээ өдөр бүр шингэн савангаар угаах нь хэвийн үсэнд муугаар нөлөөлөхгүй. Савангаар угаасны дараа үсэнд нимгэн бүрхүүл үүсдэг учраас үс өнгөгүй, зууралдсан байдалтай болдог тул хэзээ ч битгий саван хэрэглээрэй. Саван нь хатуу усны эрдэс бодистой урвалд орж бүрхүүл үүсгэдэг. Гэхдээ цуу буюу нимбэгийн хүчил нэмсэн усаар зайлвал үсний өнгө сэргэнэ. Та өөрт таалагдсан шингэн савангаа худалдан авахдаа шошгон дээр нь тоочин бичсэн бүхэн хэтрүүлэг гэдгийг битгий мартаарай. Тэр ч байтугай хуурай, хэвийн болон тослог үсний тусгай шингэн савангууд ч гэсэн хоорондоо тун өчүүхэн ялгаатай. Аль шингэн саван нь дээр вэ? гэж хүмүүсээс асуухад хэн ч ялгааг нь хэлж чадаагүй юм

1. Үсээ угаахын өмнө заавал самнаж, ширэлдээг нь гаргах хэрэгтэй гэнэ. Чухамдаа энэ нь үсийг гэмтэж, тасархаас сэргийлэхийн дээр үсний өөрийнх нь тосыг үсний бүх хэсэгт тараан янз бүрийн шампунь болон шингэн савангийн хурц химийн бодисоос давхар хамгаалж өгдөг байна.

2. Угаах усны хэм маш чухал. Нэгдүгээрт толгойгоо бүлээн усаар угаах хэрэгтэй. Ямар ч үед халуун усаар бүү угаа. Энэ нь тосны булчирхайн ажиллагааг хэт идэвхжүүлж, үсийг илүү хуурайшуулна. Хоёрдугаарт боломж гарвал үсээ гоожуурын усанд бүү угаа. Энэ нь үсийг хатууруулдаг. Толгойгоо буцалгасан, эсвэл шүүж цэвэршүүлсэн усаар угаах хэрэгтэй. Мөн үсний тослог их байх тусам усаа бүлээсгэх / хүйтэвтэр / шаардлагатай болдгийг сана.

3. Хэрэглэх шампунь болон ангижруулагч чинь хамгийн гол нь таны үсний онцлогт тохирсон байх шаардлагатай. Учир нь үүнийг тодорхойлоогүй хамаагүй бүтээгдэхүүн хэрэглэснээс үс хагтах, үс унах, хуурайших загатнах зэрэг сөрөг нөлөөллүүд үүсдэг байна. Манайхны хувьд сайн л гэвэл ямар ч хамаагүй гадуур зарагдаж байгаа шампуниудыг хэрэглэдэг нь маш буруу зүйл юм. Үнэн хэрэгтээ шампунийг тослог, хуурай, мэдрэмтгий, хэвийн гээд хуйхны шинжээр нь сонгож авах ёстой.

4. Үс угаах үед үс маш эмзэг хэврэг байдалтай байдаг учраас чангаар үрж, дарж, маажихгүй аль болох зөөлөн, тэгээд бага зэрэг иллэг хийх маягаар угаах хэрэгтэй юм. Үүнээс гадна шампуниа хуурай үсэн дээрээ түрхэж болохгүй ба эхлээд үсээ сайтар норгож дараа нь алган дээрээ бага зэрэг шампунь асгаж, 2 алгаа хавсран нялж толгойныхоо хуйханд нямбай хурууныхаа өндгөөр иллэг хийх маягаар жигд тарааж үүссэн хөөсөөр үсээ угаах нь зөв.Үсээ угаасны дараа сайн зайлах хэрэгтэй. Үсэнд үлдсэн шампунь үсний өнгийг дарж, гоё гялалзсан харагдуулдаггүй. Шампунийг бүрэн арилгахын тулд бальзам ба үс зайлагч хэрэглэ. Хамгийн сүүлд үсээ бүлээн усаар зайлна. Ер нь балжингарам, алтан цэгцүүхэй, царсны холтос, нохойн хошууны навч зэрэг ургамлын хандаар зайлбал бүр сайн.

5. Хэрвээ үсээ угаасны дараа таны үс нэг л биш санагдаж, эрүүл биш, тослогдсон мэт харагдвал шампуниа солиод үзээрэй.

6. Эцэст нь үсээ угаасныхаа дараа хуурай алчуураар бигнүүр тавих маягаар усыг нь аваад болж өгвөл өөрөөр нь хатаагаарай. Тогтмол сэнсдэж хатаадаг үс хугарамтгай болж хуурайшиж өнгөө алддаг байна. Хэрэв үсээ сэнсээр хатааж хэлбэрт оруулах бол хүйтэн сэнсээр толгойноосоо 40-см хэртэй зайнаас барьж үлээлгэвэл зохино. Яаран самнах гээд хэрэггүй. Энэ үед үс амархан гэмтдэг. Жаахан хатаасныхаа дараа самнаарай. Мөн самандаа бага хэмжээний үсний тос эсвэл ангижруулагч цацаж байгаад самнах хэрэгтэй.

Хэт тослог үсэнд өвс ногооны найрлага орсон шампунь бэлдмэлээр угаах нь тохиромжтой. Үсээ угаахын өмнө тохирсон шампунь, бэлдмэлийг зөөлөн үстэй сойзоор, эсвэл хөвөнгөөр хуйхандаа түрхэж үс, хуйхны тослогийн байдлаас шалтгаалан өдөр өнжөөд юмуу долоо хоногт хоёр удаа угаана. Мөн ардын эмчилгээний арга хэрэглэж болно.

Үүнд:

Нэг. Хуурай гичийн уусмал нь үсний тослогийг сайн багасгаж, үсийг цэвэрлэдэг. Нэг литр усанд нэг хоолны халбага хуурай гич хийж бэлтгээд толгойгоо савандалгүй зайлж угаах хэрэгтэй.

Хоёр. Үдэш нь хуйхандаа тараг түрхэж, алчуураар боож хоноод өглөө нь угаавал сайн байдаг.

Гурав. Өвсний хандыг хэрэглэх: Ийм ханданд арьс цэвэршүүлэх бодис, янз бүрийн витамин, эфирийн тос, давирхайлаг бодис ордог тул үсний тослогийг багасгаж, үс бэхжүүлэх чанартай юм. Түүнчлэн толгой их хагтаж үс дэндүү их тослог болвол дараах түрхэцийг бэлтгээрэй: 500гр. халгайг буцалсан усанд хийж бага зэрэг чанана. Таван хоолны халбага чидун жимсний тосыг халааж, тал нимбэгний шүүс хийж, оройн цагаар хуйхандаа түрхэж хоноод өглөө нь угаана. Халгайн хандыг өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй. Харин дэвтсэн халгайг шилэн саванд хийж, далд ортол нь архи хийгээд 15 хоног байлгана. Дараа нь архиа шүүж аваад түүнийгээ өдөр бүр хуйхандаа түрхэх хэрэгтэй. Толгой их загатнадаг бол хэдэн дусал глицерин нэмэж хий.

Сард нэг удаа үсээ дараах холимгоор угаавал сайн : 2 ширхэг өндөгний шарыг хар талх эсвэл хоормогтой хольж яг шампунь шиг хэрэглэнэ.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:33 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Таны үс унаад байна уу?

1. Үс ургах болоод унах хэвийн үйл явц?

Ердийн нөхцөлд нийт үсний 10% орчим нь амралтын байдалтай буюу ургалгүй тайван байдаг. 2-3 сарын дараагаар уг амралтын байдалтай байгаа үс унах ба түүний оронд шинэ үс ургаж эхэлдэг. Энэхүү ургах үйл явц нь 2-6 жилийн хугацаанд үргэлжилдэг. Үс нэг сарын хугацаанд дунджаар 1см хэмжээгээр ургадаг бөгөөд нийт үсний 90% орчим нь идэвхитэй ургаж байдаг.

Өдөр бүр тодорхой хэмжээний үс унаж байх нь үсний хэвийн унах болоод ургах үйл явцын хэсэг юм. Гэсэн хэдий ч зарим хүнд их хэмжээгээр үс унах явдал тохиолддог бөгөөд энэ нь эрэгтэй, эмэгтэй мөн хүүхдэд ч тохиолдож болно.

Үс ямар шалтгаанаар их хэмжээгээр унах вэ?

Үс их хэмжээгээр унах нэлээд хэдэн шалтгаан байдаг. Ямар нэгэн өвчнөөр өвдсөн эсвэл мэс засал эмчилгээ хийлгэсэн зэргийн дараагаар үс гэнэт их хэмжээгээр унаж болох ба энэ нь тухайн өвчний улмаас үүссэн биеийн хямрал /стресс/-аас үүдэлтэй бөгөөд энэ нь түр зуурын шинжтэй байдаг.

Бие махбодын гормоны өөрчлөлттэй холбоотойгоор мөн үс унана. Бамбай булчирхайн үйл ажиллагаа хэт эрчимжсэн буюу үйл ажиллагаа нь буурсан тохиолдолд үс унаж болно. Энэхүү үеийн үс уналт нь бамбай булчирхайн үйл ажиллагааг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар хэвийн болно. Төрөл бүрийн шалтгааны улмаас эр, эм бэлгийн гормон /androgens and estrogens/-ы тэнцвэр алдагдсан тохиолдолд мөн үс ихээр унах нь ажиглагддаг. Гормоны тэнцвэрийг эмчлэн хэвийн байдалд оруулсанаар энэхүү үс уналт хэвийн болно.

Хүүхэд төрүүлсэнээс дунджаар 3 орчим сарын дараагаар эмэгтэйчүүдэд үс ихээр унах нь ажиглагддаг. Энэ нь мөн гормоны өөрчлөлттэй холбоотой юм. Жирэмсний хугацаанд биед их хэмжээгээр байдаг зарим гормон нь нийт үсийг идэвхитэй ургалтын байдалд шилжүүлдэг. Жирэмсний дараагаар уг гормонуудын хэмжээ хэвийн байдалд шилжсэнээр ихэнхи үс тайван байдалд шилжиж улмаар хэвийн үс унах үйл явц хэвийн үеийн нэгэн адилаар 3 орчим сарын дараанаас эргэн эхэлдэг. Энэхүү үс уналтанд тодорхой эмчилгээ хийх шаардлагагүй.

Зарим эмийн бодисууд үс уналтыг үүсгэдэг. Энэхүү байдал нь уг эмийн бодисыг хэрэглэхээ зогсооход эргэн хэвийн байдалдаа ордог. Энэхүү эмүүдэд цус шинглэх зарим эм /anticoagulant/, хавдарын хими эмчилчилгээнд хэрэглэгддэг эмүүд мөн витамин А /хэт өндөр тунгаар хэрэглэсэн тохиолдолд/, жирэмснээс хамгаалах эм болон стресс тайлах эмүүд гэх мэт орно.

Зарим үрэвсэлт халдварууд мөн үс уналтыг үүсгэнэ. Хуйхны мөөгөнцрийн халдвар нь хүүхдэд үс ихээр унах байдлыг үүсгэнэ. Энэхүү халдвар нь мөөгөнцрын эсрэг эмчилгээнд түргэн эдгэрнэ.

Эцэст нь үс ихээр унах нь биед буй чихрийн шижин гэх мэт бусад суурь өвчнүүдтэй холбоотой байж болно. Нэгэнтээ үс ихээр унах нь эдгээр өвчний эрт үеийн шинж тэмдэг байж болох тул эмчид эрт хандаж үс ихээр унаж буй шалтгааныг илрүүлж эмчлэх нь чухал юм.

Буруу арчилгааны улмаас, жишээ нь үсийг тогтмол хэт чанга татсан байдлаар боох зэргээс хамааран үс унаж болно. Энэ тохиолдолд татсанаас үүдэлтэй үс халзрал /traction alopecia/ хэмээх үс уналт үүсдэг. Хэрэв соривжилт үүсэхээс урьтаж ийнхүү татаж боохоо болисон тохиолдолд үс эргэн ургана. Гэвч нэгэнт соривжилт үүссэн тохиолдолд үс дахин ургахгүй байж болох юм.

Үсний халуун тосон эмчилгээ эсвэл үс шулуун болгох эсвэл буржийлгах зэрэгт ашиглагддаг химийн бодисууд нь үсний угны үрэвсэл үүсгэх улмаар соривжилт болон үс уналтыг үүсгэж болдог.

Үс унах шалтгаанууд

Үс маш олон шалтгаанаас болж унадаг.
Тухайлбал:
Ген, удамшилаас хамаарч
Дааврын тогтолцоо алдагдах
Биеийн дархлаа сулрах
Толгойн арьсны элдэв халдварт өвчин
Чихрийн шижин, шар, төмрийн дутагдлаас үүсэлтэй цус багадалт зэрэг дотрын өвчин
Химийн эмчилгээ, дааврын эм бэлдмэл хэрэглэх
Үс, хуйх, үсний угт цусан хангамж муудах
Үсний будаг, хими, халуун сэнс зэрэг гадаад хүчин зүйлс
Төрөлтийн дараах үс уналт
Экологиын хүчин зүйлс
Бүтэн ухаан алдуулалтад орох
Буруу хооллолт
Стресс .. гэх мэт

2. Үс унах нь түр зуурын, халзралт гэж хоёр янз байна. Түр зуурын үс уналтын үед цагт нь эмчилгээ хийлгэвэл хурдан сэргэж ургана. Харин патологийн үс халцралт найдвэр багатай. Халзралт нь ахимаг насны эрчүүдэд элбэг тохиолддог бөгөөд дух, толгойн оройн хэсгээс эхэлж халзарна. Эрчүүдийн халзралт нь удамшлын шинжтэй, гэхдээ бас буруу хооллолт ч нөлөөлдөг. Эрүүл, сайхан үстэй байх нь бие организмд В-гийн төрлийн аминдэм хангалттай байдагтай холбоотой. Тамхи нь биенд буй аминдэмийг шингээн устгадаг тул тамхи татах зуршлаасаа татгалзах хэрэгтэй. Үс нь эрс тэс цаг агаартай орчин хэт халуун, хүйтэн хэмд амархан унадаг тул малгай, алчуур зэргийг хэрэглэж байх шаардлагатай.

Энэ нь олон учир шалтгаантай боловч дотоод шүүрлийн булчирхайн өөрчлөлттэй шууд холбоотой юм. Ялангуяа оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст энэ байдал нилээд ажиглагддаг. Үс халцралт зулайгаасаа эхэлж 30-40-100 ширхэгээс олон удаа унана. Үсээ багаасаа арчилж байгаагүйгээс үүдэлтэй. Өвлийн цагт малгай өмсч, хоол унд амралтаа зөв тохируулах хэрэгтэй
Эмэгтэйчүүдийн хувьд дааврын ялгаруулалтаас ихээхэн хамааралтай байдаг. Эмэгтэй гормон эстроген нь үсний насыг уртасгадаг бол эр гормон андроген нь харин ч эсрэгээрээ богиносгодог юм. Эмэгтэй хүний бие организмд дээрх хоёр гормон тэнцвэртэй байдаг ч цэвэршилт, төрөлт, дааврын эм бэлдмэл хэрэглэх үед баланс нь алдагдаж, эм гормон эстроген багассанаас болж үс унаж эхэлдэг.

Ердийн халзрал /common baldness/ гэж юу вэ?

Ердийн халзрал гэдэг нэрийн дор ихэвчлэн "эр-хэлбэр"-ийн халзрал өөрөөр хэлбэл "байнгын халзралыг" ойлгодог. Эр-хэлбэрийн халзрал нь эрэгтэйчүүдийн үс уналтын гол шалтгаан болдог. Энэ нь ихэвчлэн удамшлын шинжтэй байдаг ба үс нь хир залуу наснаас эхлэн унах тусам дагалдаад их хэмжээтэй халзрал үүсэх хандлагатай байдаг. Энэ үед үсний халзрал нь толгойн оройн хэсгээр үүсдэг.

Эмэгтэйчүүдэд "эмэгтэй-хэлбэр"-ийн үсний халзрал үүсэж болох ба энэ үед үс нь нийтдээ шингэрэх байдалтайгаар халзардаг. Урьдчилан сэргийлэх зорилгоор зарим эмийн бодис болоод тосон түрхэлгүүд байдаг нь халзрах хугацааг удаашруулдаг давуу талтай.

Хүний үс хөгширч унахад цаанаас нь шинээр үс ургаж байдаг байна. Ойролцоогоор таван жилд хүний үс бүрэн өөрчлөгдөж байдаг гэнэ. Тос хөлсний булчирхайн үйл ажиллагаа муудсан¬аас үс хуурайших шалтгаан болдог бөгөөд энэ улмаар үс халцарч унахад хүргэдэг. Энэ нь ихэвчлэн оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст нилээд түгээмэл байдаг. Хоол унд амралтаа тохируулж байх хэрэгтэй.

3. Үс уналтын үед ямар нэг эмчилгээ бий юу?

Үс унаж буй шалтгаанаас хамаараад тодорхой эмчилгээ бий. Хэрэв эмнээс болж үс унаж байгаа тохиолдолд эмчтэй зөвлөж эмээ өөр эмээр солиж болно. Ямарваа нэг халдвар, үрэвслийн байдлыг илрүүлэн эмчилснээр түүнээс шалтгаантай үс уналтыг зогсоож болно. Гормоны тэнцвэрт байдлыг үүсгэх замаар гормоны алдаглаас болсон үс уналтыг зогсоож болно.
Үс уналт нь дээр дурьдсаны дагууд олон шалтгаантай бөгөөд шалтгаан бүр өвөрмөц эмчилгээ шаардлагатай тул эмчид хандаж эмчилгээг сонгохыг зөвлөж байна.

Түр зуурын уналтыг хэрхэн эмчлэх вэ ?


Ямар ч эмчилгээний үед гаргадаг хамгийн том алдаа бол хам шинжийг л арилгах гэсэн оролдлого юм. Симптом хам шинж нь зөвхөн гадаад илрэл нь. Гол нь өвчлүүлж буй үндсэн шалтгааныг нь тогтоох хэрэгтэй. Энэ нь үс уналтанд ч хамаатай.
Хүчтэй стресст орсон үед үс нэг сарын дотор л унадаг. Стресст орох шалтгаан нь олон янз. Удаан хугацааны курс эмчилгээ, эм бэлдмэл хэрэглэсний дараа стресст орж болно.Энэ тохиолдолд эмчтэйгээ зөвлөн хэрэглэж буй эм бэлдмэлээ солих хэрэгтэй.

Биеийн дархлаа суларснаас үс унадаг тул биеийн дархлаагаа сэргээх эмчилгээг даруй хийх шаардлагатай. Хуйх, толгойн арьсны өвчтэй, түүнийгээ эмчлүүлээгүй тохиолдолд үс уналтаас сэргийлсэн тэжээлийн маск тавьж арчилсан ч унасан хэвээр байх болно. Мөн та өвөл малгай өмсдөггүй бол толгойны арьсны цусан хангамж алдагдан үс унахад хүргэнэ. Малгай өмсөх дургүй бол ороолт зангидах, юүдэн өмссөн ч болно шүү дээ.

Энэ мэтчилэн үс унаж буй шалтгаанаа тогтоосон бол дараа нь эмчилгээний зөв хувилбарыг сонгоно. Тухайлбал:
Хуйхандаа иллэг хийх. Ингэвэл цусан хангамж сайжирч үсний угийг хэрэгцээт тэжээл, аминдэм, эрдэс бодисоор хангаж өгнө. Толгойгоо угаах үедээ хурууныхаа өндгөөр сайн иллэг хийж байх хэрэгтэй. Мөн орой бүр унтахынхаа өмнө сойзон самаар толгойдоо иллэг хийж занших хэрэгтэй.

Тэжээлийн тосон маск. Эрэндийн тос, лошгын тос нь үс уналтыг зогсоох үйлчлэл үзүүлдэг. Иймд хуйхандаа түрхэн полиэтиленин малгай өмсч, 20 – 30 минут болсны дараа үсээ нямбай угаана. Мөн эмийн сангаар худалдаалж буй капсултай В аминдэмийг хоёр халбага эрэндийн тостой хольж хуйхандаа түрхээд, толгойгоо алчуураар битүү ороон цагийн дараа угаавал маш сайн тэжээл болдог.

Тарагны маск. Хоормог тараг нь В аминдэмийн баялаг агууламжтай тул долоо хоногт нэг удаа маск тавьж занших хэрэгтэй .

Үс уналтаас сэргийлсэн шампунь хэрэглэ. Орчин үед ийм үсний шампунь, бальзам элбэг байдаг болсон.
Үсэндээ тэжээл өг. Үүний тулд В аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэ. Туулайн мах, ногоон вандуй, тугалын мах, буурцаг тогтмол хоол хүнсэндээ хэрэглэж занш. Мөн цитрусын төрлийн жимс, киви ид.
Хэрвээ төрөлт болон цэвэршилттэй холбоотой шалтгаанаар үс унаж буй бол дааврын үйл явц хэвийн болохыг хүлээхээс өөр аргагүй. Гэхдээ үс унахаас сэргийлсэн арчилгааг байнга хийж байх хэрэгтэй шүү.

Халзралтыг хэрхэн эмчлэх вэ ?

Хэрвээ та эрүүл, таны хуйх хэвийн бол /хагийг тооцохгүй/ үсний ширхэг нарийсаж, шингэрч буй нь халзарч эхэлж буйн шинж.
Хэрвээ патологийн шалтгаанаар үс халзралт явагдаж буй бол мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Ингэснээр цус, дааврын, спектрын болон био шинжилгээ хийж үс уналтын шалтгааныг нарийвчлан тогтооно. Шинжилгээний хариуг үндэслэн комплекс эмчилгээг явуулна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр шинэ эмчилгээ, шинэ технолог нэвтэрч буй тул түүнийг судлан зөв сонголт хийх л хэрэгтэй. Эмчилгээ хийхийн зэрэгцээ халзралтын эсрэг иллэг, маск мөн стресс тайлах эмчилгээг зэрэг явуулах шаардлагатай юм шүү. Харин янз бүрийн үс ургуулдаг халзралтыг зогсооно гэх мэт чанарын баталгаагүй бүтээгдэхүүнүүдийг дур мэдэн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгүйгээр битгий хэрэглээрэй.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:35 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
ҮС ХАГТАХ

Шалтгаан: Өөх тос, бодисын солилцооны өөрчлөлтөөс үс хагтдаг. Мөн ходоод гэдэсний хямрал, дотоод шүүрлийн булчирхайн үрэвсэл, зуны цагт наранд хэт халснаас болох нь бий. Хэт хуурайшилтаас ч үүдэлтэй. Иймд үсний тосыг түрхэж хуйхандаа тэжээл өгөх нь хамгийн чухал.

Хvмvvсийн дунд тархсан хагны тухай буруу ойлголтууд:

1. Хагтсан vед vсээ ойр ойрхон угааж болохгvй

Харин ч эсрэгээрээ vсээ ойр ойрхон угаах нь ашигтай. Ялангуяа хэрэв хуйх чинь тослог бол. Учир нь гэвэл vс хагтахад хvргэдэг шалтгаануудаас хамгийн өргөн дэлгэр тохиолддог нь тослог. Нянгийн эсрэг vйлчилгээтэй шампунь хуйх загатнах, цочрохыг багасгадаг тул авч хэрэглээрэй.

2. Хаг өөрөө яваандаа арилчихдаг.

Vгvй , энэ бол өвчлөл болохоор эмчлэх шаардлагатай. Дэлхийн 12-оос дээш настай гурван хvн тутмын нэг нь хагтах өвчин хvрсэн байдаг гэж тоо бvртгэлд дурддаг.

3. Хагнаасаа салахын тулд зориулалтын шампунь хэрэглэхэд л боллоо.

Шампунь таагvй шинж тэмдгийг л арилгадаг. Харин уг vндсийг нь бол нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөөгөөр лосьон, бигнvvр хэрэглэн эмчилнэ.

4. Өвөл хаг багасдаг.

Гадаах болон байшин саван доторх халуун хvйтний ялгаанаас болж хуйхны цусны эргэлт алдагдаж хагтах нөхцлийг бvрдvvлдэг. Тиймээс та хагтахгvй байя гэвэл өвөл, хавар, намрын хvйтэн сэрvvн цагт заавал малгай өмсч, харин дулаан газар ороод хуйхаа амьсгалуулахын тулд малгайгаа бас заавал авч байгаарай.

5. Vсээ будуулвал улам илvv хагтана.

Vсээ будуулдаг хvмvvсийн vс хагтах нь ховор. Учир нь vсний будганд байдаг химийн бодисууд хуйхыг хатааж, нян vржихэд саад болдог. Гэхдээ энд чанарын шаардлага хангасан будагны тухай ярьж байгаа гэдэг нь мэдээж.

6. Аминдэм vсэнд хамаагvй.

Энэ талаар vсний эрvvл мэндээр дагнасан эрдэмтэн хvн танд дараах зөвлөгөөг өгч байна. Бие махбодид зэс, цайр, Е болон В аминдэм тэнцвэртэй байвал vс бат бөх байж, гялалзана. Цайр дутагдвал vс хагтаж, ургах нь удааширдаг. Тиймээс та хясаа, бяслаг, элэг, мах, оргилуун дарс зэрэг цайраар баялаг бvтээгдэхvvнийг хэрэглээрэй. Хагтаж эхэлвэл цайр агуулсан эрдсийн нэмэлт бvтээгдэхvvн ууж болно.

Үс хагтаад байвал дараах уламжлалт аргыг хэрэглээд үзээрэй.

- Сонгины хальсаар ханд хийх: 25 гр сонгины хальсан дээр 0.5 литр буцалсан ус хийж 15 минут байлгана. Бий болсон хандаар толгойгоо угаах эсвэл долоо хоногт хоёр удаа толгойн арьсанд түрхэнэ.

- Халгайн ханд: 3-5 хоолны халбага нунтагласан халгайн дээр аяга буцалсан ус хийгээд 10 минут байлгана. Дараа нь шүүж аваад хөргөнө. Уг ханданд хөвөн дүрээд толгойн арьсанд өдөр бүр түрхээрэй.

- Аяга орчим үхрийн ясны чөмгийг багахан усанд буцалгана. Бий болсон шингэнд цайны халбага спирт хийгээд бүгдийг толгойдоо турхэнэ. Толгойгоо битүү боож өнжсөний өглөө нь үс толгойгоо савандаж угаана. Энэ эмчилгээг гурван удаа хийхэд үсний хаг бүрэн арилна.

- Шар айргаар үсээ хэсэг хугацаагаар шавшвал үсний уналтыг зогсоож, ургуулан, өнгөлөг болгодог байна. Vсээ угаасны дараа шар айргаар тогтмол зайлбал хагнаас үтэр түргэн ангижрах гэнэ.

Хэрэв энэ бүх арга нь танд хүндрэлтэй санагдаж байгаа бол зориулалтын шампунийг сонгоорой.
Жишээ нь: Head& Shoulders Уг шанпунь нь жирийн угаагч бодисоос гадна цайрын найрлагатай мөөгөнцөрийн эсрэг идэвхтэй үйлчлэл бүхий комплекс агуулдаг. Чухам энэ найрлага нь толгойн эд эсийн хуваагдах явцыг саармагжуулж, хаг арилгана. Эмийн найрлагаас гадна ийм шампунь чийгшүүлэх, тэжээл өгөх зэрэг үсний гоо сайхны асуудлыг давхар шийддэг.
Бүх төрлийн үсэнд тохиромжтой шампунийг хоёр удаа түрхэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг. Эхний удаа үсний хир, тослогийг авч, давтан хэрэглэхэд тусгай бодис үйлчилж эхэлдэг.


_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:37 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
Таны үсэнд ямар витамин дутагдаж байна вэ?

Витамин А. Хэрэв үс тань хагатаж, хуурайшин, хугарч, гялтганадаг өнгөлөг чанар нь буурч байгаа бол энэ витамин дутагджээ. А аминдэм нь арьсыг толигор болгож, арьсны гэмтлийн эдгэрэлтийг хурдасгадаг. А аминдэм нь загас болон амьтаны элэг, цөцгийн тос, сүү, өндөгний шар зэрэг бүтээгдэхүүнд ихээр агуулагддаг.

Витамин В2. Энэ витамин шампуньд тань хэвийн хэмжээтэй байгаа бол үс эрүүл, өнгөлөг байдаг. Хэрэв таны үс гэнэт хэтэрхий тослогтож, эсвэл дэндүү хуурайшиж байгаа бол витамин В-ийн илүүдэл болжээ. Бодисын солилцооны үйл ажиллагааг сайжруулж, үсний ургалтыг идэвхжүүлж тосны булчирхайн үйл ажиллагааг сайжруулах нөлөөтэй. Хүнсний ногоо, эрдэнэ шишийн гурил, хүнсний хөрөнгө зэрэгт ихээр агуулагдсан байдаг.

Витамин В3. Үс эрт бууралтан, ургалт нь удааширч байгаа бол витамин Вз дутагдаж байгаагийн шинж. Энэ төрлийн витамин агуулсан шампунийг хэрэглэвэл асуудлыг шийдэж болно. Амны хөндийн тэжээл болох ба үсийг гялалзсан сайхан өнгөтэй болгодог тул шүдний оо, үс арчилгааны бүтээгдэхүүнд өргөнөөр хэрэглэдэг.

Витамин В6. Хуйх хуурайшин загатнаж, хагатаж эхэлбэл витамин В6-гаар баялаг шампунь хэрэглээрэй.

Витамин В9. Энэ бол фолийн хүчил. Үсний тань ургалтыг сайжруулна.

Витамин В10. Энэ витамин нь витамин В3-тай холилдсон байвал эрт бууралтахаас сэргийлэн, ургалтын процесст сайнаар нөлөөлдөг.

С аминдэм. Энэ аминдэм дутагдахад арьс хуурайшиж, эрт хөгшрөх хандлага ажиглагдана. С аминдэм нь нимбэг, лууван, шийгуа, шар манжин, өргөст хэмх, байцаа, үхрийн нүд зэрэгт ихээр агуулагдана.

Пантеол Д аминдэм. Арьс чийгшүүлэх үйлчилгээтэй ба эсийг сэргээж, үсний ширхэгийн гэмтлээс хамгаалан бүдүүрүүлж өгдөг. Ихэнхдээ үсэнд зориулсан бүтээгдэхүүнд орсон байдаг. Энэ аминдэм нь хүнсний хөрөнгө, улаан буудайн гурилны найрлагад байдаг.

Витамин PP. Үсний тань уналтыг зогсоож, хагыг арчлахад тустай. Энэ аминдэм дутагдсан үед арьс өөрийн толигор байдлаа алдаж өнгө нь муудна. Элэг, мах, сүү, улаан буудай, хүрэн манжин, тарвас, чинжүү, мөөг зэрэг хүнсний бүтээгдэхүүнд энэ аминдэм ихээр агуулагдсан байдаг.

Витамин Е. Үсэнд тэжээл өгөн ургалтыг сайжруулна. Үрчлээ болон эрт хөгшрөхөөс сэргийлсэн тосонд ихээр агуулж өгдөг. Амуу тариа, цоохор майлз, лууван, эрдэнэ шишийн, улаан буудайн тосонд агуулагдсан байдаг.

Витамин F. Үсний уналт, хагаталтыг зогсооно. Арьсыг хуурайших, загатнаа үүсэх, үс хагтах, хуурайших зэргээс хамгаалдаг. Гарын тос, үс арчлах бүтээгдэхүүний найрлагад орсон байдаг. Гахайн тос, чидун жимс, буйлсын тос зэрэгт байдаг.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:38 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
ГЭРИЙН НӨХЦӨЛД ҮС БУДАХ ЗӨВЛӨГӨӨ

За асуултын нэг охин дээр асуусан байсан. Гэрийн нөхцөлд үс будахад жаахан бэрхшээлтэй байдаг, ер нь болж өгвөл мэргэжлийн үсчин, салонд очиж үсээ будуулж байгаарай. Тийм боломжгүй бол дараах зөвлөмжийг ашиглаад үз. Хэрэгтэй байж магад гээд орууллаа.

- Мэдээжийн юм шиг санагдаж магадгүй, гэхдээ будагныхаа зааварчилгааг унших зайлшгүй хэрэгтэй. Ялангуяа үсээ өмнө нь будсан бол будагтай үс илүү их будаг шингээж авдаг гэдгийг санаарай.

- Үсээ будахаасаа өмнө харшлын тестийг арьсан дээрээ хийж үзэх маш чухал. 48 цагийн дотор будагны найрлаганд орсон бодис арьсанд чинь ямар нэгэн харшил нөлөө үзүүлэхгүй бол будгаа хэрэглэж болно. Харшлын тестийг хийснээр будах явцад гарч болох гэнэтийн сөрөг нөлөөнөөс сэргийлэхээс гадна будагныхаа хэдий хэр хугацаанд үйлчлэхийг өөрийн онцлогт тааруулан тодорхой мэдэж болдог юм байна.

- Урт үстэй бүсгүйчүүдэд нэг хайрцаг будаг хүрэлцэхгүй байж магадгүй, тиймээс хоёрыг худалдаж авсан нь найдвартай.

- Будахаасаа өмнө үснийхээ хүрээг тойруулаад Вазелин түрхвэл нүүр, чих болон хүзүүний арьс будагдахаас сэргийлнэ. (Гарын арьсаа бээлий өмсч хамгаалахтай л адилхан.)

- Хэрвээ үс будахад гаршсан биш бол угаалгын өрөөнийхөө шалан дээр хуучин сонин юмуу алчуур дэвсэж будаг үсэрч толботохоос хамгаалсан нь дээр.

- Түүнчлэн мөрөн дээрээ хуучин алчуур тавьж хувцсаа будаг болохоос хамгаална.

-Үсээ будахдаа хавтгай самаар үсэндээ зурвас гаргаж зааглаад, зурвас зурвасаар будаж, будсан хэсгээ самнаад явбал үснийхээ аль нэг хэсгийг будалгуй орхихоос сэргийлэх бөгөөд үс нэгэн жигд будагдана.

_________________
Хогийг хогийн саванд нь


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 11:41 am 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.21.09 9:29 pm
Posts: 84
Location: Нисэх мэт харвах цаг хугацаанд зүүгдээстэй
ХЭХЭ ЭД НАР НЭГ ИХ АРЧИЛГААНД ХАМААРАХГҮЙ ЮМ ШИГ БАЙНА ГЭХДЭЭ СОНИН БАЙХ БОЛУУ ГЭЭД ОРУУЛЛАА

Ямар нүүрний хэлбэрт ямар тайралт зохих вэ гэдгийг авч үзье.

1. Зуйван.
Энэ бол шанаа руугаа бага багаар нарийссан дугараг хэлбэртэй нүүр юм. Хэрэв таны нүүрний хэлбэр энэ ангилалд багтах бол таньд бараг бүх үс засалт зохино. Таны нүүрний хэлбэр бусад бүх хэлбэрүүдээс хамаагүй олон янзаар үсээ засуулах боломжийг олгож байна. Гоо сайхнаараа алдарт гарсан ихэнх топ моделүүд ийм нүүрний хэлбэртэй. Та богино, дунд зэрэг бас урт үстэй ч болж болно. Тэгээд бүгдээрээ таньд гайхалтай сайхан зохих болно. Учир нь таны нүүрний хэлбэр пропорци сайтай юм.

2. Тэгш өнцөгт.

Энэ бол таны чамархай хоорондох зай чинь доод шанаа хоорондох зайтай тэнцүү байхаар урт нарийхан нүүрний хэлбэр юм. Энэ хэлбэр бас ихэнхдээ нарийхан эрүү, эсвэл маш том духтай байдаг. Таньд дунд зэргийн урттай загвар зохино. Учир нь нүүрний хажуугаарх өтгөн үс нь нарийхан нүүрийг чинь өргөн болгож харагдуулах болно. Хажуу талаараа унжуулсан урт үснээс зайлсхий. Энэ нь таны нүүрийг улам ч урт болгож харагдуулах болно. Үсний чинь уртын дээд хэмжээ мөрөө хүртэл. Ингэвэл нүүрийг чинь өргөсгөж царай чинь илүү сайхан харагдах болно.

3. Дугуй.
Ийм нүүр нь дугараг эрүү болон шанаа хоорондох зай нь хамгийн том ба шанаа нь чихтэй нэг түвшинд байдгаараа онцлог юм. Таньд өндөр сэвсгэр үсийг санал болгож байна. Энэ тохиолдолд нүүрний чинь хэлбэр арай нарийхан, урт мэт харагдах болно. Таньд бас шулуун үс зохих боловч энэ тохиолдолд үсний чинь урт заавалч үгүй эрүүнээс доогуур байх ёстой. Нүүрний чинь хамгийн өргөн хэсэг нь чихний ойр хавьд болж таарч байгаа тул нүүрээ улам өргөн болгож харагдуулахгүйн тулд та энэ хавиараа үсээ хөвсийлгөж болохгүй.

4. Квадрат.
Чамархайгаас шанаа хүртэл тод параллель шулуунууд байдгаараа энэ хэлбэр онцгой юм. Тэртэй тэргүй хэтэрхий симметр, уртасгасан нүүрний хэлбэрийг чинь улам ихэсгэх өндөр үсийг зөвлөхгүй байна. Тийм ч богино биш ба чёлктой загвар нь чихний ойр хавийг ихээр далдалдаг тул таньд сайхан зохино. Нүүрийг тойрсон долгионтой уртавтар үс ч гэсэн сайхан санаа. Та шув шулуун үснээс бүх арга чаргаараа зугтаа. Энэ нь таны нүүрний квадрат хэлбэрийг л дахин тодотгох болно. Хэрэв та урт шулуун үстэй бол орой дээрх үсээ аль болох хөвсийлгөж, ер нь бүх үсээ хөвсийлгөх хэрэгтэй.

5. Алмаз.
Хамгийн гол нь нүүрнийхээ сайхан хэлбэрийг хэтэрхий далдлахгүйн тулд нүүрээ их битгий хаагаарай. Мэдээж ийм хэлбэрт бүх төрлийн үс зохино. Энэ бол нүүр биш бриллиант л гэсэн үг. Үсэнд зүрхний хэлбэр оруулж байгаа чамархайн ойр хавьд дахь жаахан хөвсгөр хэсэг ямар гоё харагдаж байгаад анхаарлаа хандуулаарай. Шилэн хүзүү дээрх үсээ илүү хөвсгөр өтгөн болговол өргөн шанаатай чинь маш сайхан зохицоно.

Үснийхээ загварыг сонгохдоо нүүрний хэлбэр дээр тулгуурлах боловч бусад хүчин зүйлүүдийг анхаарахгүй орхиж болно гэсэн үг биш. Үс чинь шулуун долгионтой, хатуу зөөлөн, бүдүүн нарийн янз бүр байж болох ба энэ бүгдийгээ хослуулан байж л зөвхөн өөрийн, давтагдашгүй загвар гаргаж авч чадна.

Үс ч бас энергитэй

Хүний үс энергитэй байдаг гэнэ. Өвөг дээдэс маань үсээ засуулахдаа   өдөр судар харж, тэргүүндээ хүргэдэг тусгай хүнтэй байдаг байсан нь цаанаа учиртай гэнэ.
- Үсчинд очихдоо өдөр сараа харж, баяр  баясгалантай үсчнээр үйлчлүүлж байгаарай. Учир нь үсийг тань засч байгаа хүний энерги таны энергид шууд нөлөөлж байдаг аж.
- Өөрийнхөө  үсийг бүү засч байгаарай. Учир өөрийн био хэмнэлээ гажуудуулна гэж үздэг байна.
- Тайрсан үсээ гол усанд урсгаж болохгүй, мөн хүний үсийг  ашиглан хар дом хийдэг гэж үздэг.
- Нар ба сар хиртэхэд үсээ  тайруулж болохгүй. Ой санамж ухаанаа тайрчихна гэдэг.

Долоо хоногийн аль өдрүүдэд үсээ засуулвал сайн бэ?

Даваа. Үсээ тайруулахад таатай өдөр. Амьдралын шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан олон асуудал сөрөг бүхнээ хаяна.
Мягмар. Ямар нэг асуудал шийдэхэд зориг хүрэхгүй, идэвхгүй, үлбэгэр байдал бий болдог.
Лхагва. Шинэ сонин дуулж, шинэ найз нөхөдтэй болно.
Пүрэв. Аз тохиож, ойр тойрны хүмүүстэй харилцаа сайжирна
Баасан. Өнгө зүс сайжирна
Бямба. Эрүүлжиж, нүгэл хилэнц нимгэрнэ
Ням. Өөрийн хувь тавилан азаа тайраад хаячихна гэж үздэг. Үс тайруулахад тохиромжгүй өдөр



_________________
Хогийг хогийн саванд нь


Last edited by Bulchik ^ ^ on Jul.20.10 11:43 am, edited 1 time in total.
ёстой гоё нийтлэлүүд байна!


Top
 Profile  
 
PostPosted: Jul.20.10 1:10 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Feb.23.10 2:54 am
Posts: 108
Гоё юм аа. Үсээ урт ургуулая гэж бодож байгаа бол та нарт ГАНГА өвсийг зөвлөмөөр байна

_________________
15тай хакер ....


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 739 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6, 7 ... 29  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.