#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Oct.18.18 5:20 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2
Author Message
PostPosted: Aug.27.10 11:25 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 1:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Анорексикүүд хоолоо буцааж гаргахыг булимия гэж би нэг ч үг бичээгүй. Анорексия бол угаасаа хоолоо хасах хандлагатай, эсвэл хоолоос огт татгалзах хандлагатай гэж 2 төрөл байдаг.
1. Хоолоо хасах хандлагатай нь хоолоо бөөлжиж буцааж гаргах, маш бага идэхийг хэлнэ
2. Хоолоос татгалзах хандлагатай нь хоол огт амтгүй санагдах, хоолыг үзэн ядах сэтгэгдэл төрдөг.

Булимия бас хоолоо бөөлжиж гаргадаг. Гэхдээ юугаараа анорексигаас өөр вэ гэвэл энэ өвчин нь Идэхийн хэнхэг гэдэг шиг идэх хүслээ яагаад ч дарж яаддаггүй бөгөөд хоолыг (ялангуяа торт, элдэв амттан, шарсан хуурсан хоол) ямар ч хэмжээ хяналтгүй их идэж, тэрнийгээ буцааж гаргах өвчин.

Quote:
Idsen hooloo booljij gargah chine bulimia shuudee, aneroxia bish. 2 oor owchin.


Шал 2 өөр өвчин гэж мэдээд байгаа хирнээ та гол ялгааг нь өөрөө ч сайн ойлгоогүй л явж байгаа юм шиг санагдлаа.
Энэ 2 нь "Тураал" хэмээх айхтар өвчний сэтгэцийн эмгэг хам шинтэй төрлүүд. Анорексикүүд нь хоолонд дургүй байхад, Булимитай нь хоолыг замбараагүй иддэг.

PS: Хүсвэл би Булимигийн талаар мэдээлэл оруулж өгч болох юм.

_________________
Material Girl


Top
   
PostPosted: Aug.27.10 12:50 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
turanhai hirnee oortoo setgel hangaluun bus bh chin l iim ovchind hurgej bgm
yer ni turanhai bj yadag bnaa, het tuilshirch bhiin zarim neg ulsuud...


Top
   
PostPosted: Aug.27.10 1:53 pm 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.18.04 6:22 pm
Posts: 9020
mongolia_999- г бүдүүн гэж сонссон юм байна ...


Top
   
PostPosted: Aug.27.10 3:10 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 1:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Анорексия гэж юу вэ?
Энэ өвчинд тухайн хүний төрөхөөс эзэмшсэн соёлын харилцаа, удам болон хувийн зан чанарын хүчин зүйл хамгийн ихээр нөлөөлдөг. Хоол тэжээлийн доройтол гэж илэрхийлэгддэг энэ өвчин нь сэтгэцийн эмгэг хам шинжтэй бөгөөд сэтгэцийн хямрал, стресс зэргийг бодвол эмчлэгдэх нь тун хэцүү.
Анорексия өвчтэй хүмүүс хэзээ ч өөрийн биеийн жин, галбиртаа сэтгэл хангалуун байж чаддаггүй. Анорекситай хүний ярианаас маш их зүйлийг мэдэж болно. Тухайлбал 180 см өндөртэй 55 кг жинтэй анорекситай бүсгүй өөрийгөө муухай бүдүүн, дур булаам моодны БИШ гэж боддог байх жишээтэй. Анорекситай хүмүүст биеийн галбир нь огт таалагддаггүй бөгөөд энэ бодол нь хэзээ ч өөрчлөгддөггүй. Өөрөөсөө ичих, жин нэмэхээс айх айдас нь өвчтнийг гарах гарцгүй мэт болгож, хямралд оруулдаг.
Анорексия бол сардаа эсвэл жилдээ нэг давтагддаг өвчин биш. Ийм өвчин туссан хүмүүс цаг, минут, секунд бүрт өөрийн биеийн жин, илүү калорийн тухай бодож байдаг нэг ёсондоо ухаан, ухамсар нь өөрийнх нь биш мэт болж, өөрийгөө ч хянах чадваргүй болно. Ихэнх өвчтнүүдийг турах тухай бодол нь зүүдэнд нь хүртэл дагаж, хоол хүнсний тухай элдэв хар дарж, зүүдэндээ хүртэл идсэн хүнснийхээ калорийг тоолж, ердөө 100 калори нэмсэн байхад л сэтгэл санаа нь хямарч, хоолоо буцааж гаргаж, хоол хүнсийг үзэн яддаг. Анорекси өвчин энгийн амьдралтай нэгнийг ганцаардмал, тусгаарлагдмал амьдралтай нэгэн болгож хувиргана. Түүгээр ч барахгүй анорексиг эмчлэх тун хүнд бөгөөд эмчилгээнд хэдэн ч жил зарцуулагдаж болно.
Дашрамд дурдахад сэтгэцийн өвчин дундаас анорекси өвчинд нэрвэгдсэн хүмүүсийн нас баралт хамгийн өндөр хувьтай байдаг байна.
Анорексия өвчний эмгэг шинж чанарууд
Өвчтэй хүнийг энгийн хүнээс мэдээж хэт туранхай байдлаар нь хамгийн эхлээд таньж болно. Мөн хоол идэхийн огт хүсэхгүй, байнга турахыг эрмэлзэж байдаг.
Анорекситай хүмүүс таргалахаас маш их айдаг бөгөөд энэ айдас нь хэзээд тэдний сэтгэл зүйд оршисоор байдаг. Энэ айдас нь хүний бусад хүсэл, хэрэгцээг тэр чигээр нь дарангуйлж орхино. Тиймээс өвчтөн хоол тэжээлийн доройтолд орж үхлийн ирмэг дээр ирсэн ч энэ айдасаасаа болоод ямар ч хоол хүнс хүлээж авах чадваргүй болсон байдаг тул өвчтний хувь заяа эмгэнэлтэйгээр төгсөх нь элбэг.
Юуны өмнө анорексия өвчин ихэнхдээ өөрөө өөрийгөө хэт доогуур үнэлдэг, өөртөө итгэлгүй хүмүүст тохиолддог болох нь батлагджээ. Тиймээс өвчтнүүдийн хувьд гадаад үзэмж, биеийн жин, галбир нь өөрт төрөх мэдрэмж, хувийн статустай салшгүй холбоотой гэж боддог. Мөн тэд биеийн байдал, жингээ эрүүд ухаанаас дүгнэж, үнэлж чадахаа болино.
Анорекситай эмэгтэйчүүдэд илрэх бас нэг эмгэг шинж бол сарын тэмдгийн мөчлөг алдагдах, эсвэл хэд хэдэн сар дарааллаж сарын тэмдэх ирэхгүй болдог. Эмчийн зүгээс энэ шинж тэмдэгт аменорея буюу сарын тэмдэг үзэгдэхээ болих гэсэн онош тавьдаг бөгөөд дааврын эмчилгээ (эстроген дуслаар хийх, уух гэх мэт) хийж байж саоын тэмдэг ирдэг болно. Нэг ёсондоо Анорекситай эмэгтэй хүн өөрийн эмэгтэйлиг шинж чанараа алдана гэсэн үг.
Anorexia Nervosa шинж чанарын хувьд дотроо 2 төрөлтэй:
- Хоолоо хасах, хязгаарлах хандлагатай анорекситай хүмүүс хоолоо өөрийн дураар багасгаж эсвэл бөөлжиж гаргах бөгөөд тураалд орж унаж ойчсон байлаа ч муу зүйл хэмээн хүлээн зөвшөөрдөггүй.
- Хоолоос татгалзах хандлагатай анорексикүүд хоол огт идэхийн хүсэхгүй байх, хоол хүнсийг үзэн ядах, маш сайхан хоол байлаа ч огт амтгүй санагдаж, бөөлжүүлэх, клизм тавих зэргээр үзэн ядалтаар дүүрсэн зүйлээ ходоодноосоо алт болох хурдан гаргадаг.
Эмийн эмчилгээ:
Дэлхийд одоо хир нь анорексияг цогцоор нь эмчилж чадахуйц эм гэж байхгүй. Эмч нар энэ өвчний үед аномалия ч юм уу зүрхний хэм алдагдах үед уудаг эмүүдийг л бичиж өгөхөөс өөр аргагүй байдаг.
Антидепрессантууд: анорекситай өвчтнүүд мэдээж сэтгэцийн хүн хямралд орсон байдаг тул антидепрессант эмүүдээр өвчний зарим нэг эмгэг шинжийг намдааж болно. Мөн анорекситай хүмүүст яг тохирсон антидепрессант байдаггүйн дээр энэ төрлийн ихэнх эм нь бас сөрөг заалт ихтэй байдаг тул эм хэрэглээд улам муудах ч магадлалтай байдаг.
Судалгаанаас үзэхэд анорекситай хүний биеийн жин хэвийн байдалдаа дөхөх тусам эмчилгээ үр дүнтэй байж чаддаг байна.
Тайвшруулах эм: бензодиазепин хэмээх бодисын үйлчилгээн дор анорекситай хүмүүс богино ч болов хугацаанд айдасаасаа ангижирдаг. Гэвч өвчтөн тайвшруулах эмэнд донтох хандлагатай учир бас л хэмжээ хязгаартай байхгүй бол хар тамхи, согтууруулах ундаа хэрэглэдэг анорекси өвчтэй хүмүүс транквилизаторт хэт донтох боломжтой.
Эстроген: Анорекситай эмэгтэйчүүд яс сийрэгжих өвчтэй болдог. Дээр хэлсэнчлэн сарын тэмдэг ирэхээ болих болон биеийн жин хэт багасах нь эрт цэвэрших шалтгаан болно. Хүмүүсийн дунд эстроген (эм даавар) уух нь ясанд алдагдсан эрдэс бодисыг нөхдөг гэсэн ойлголт байдаг.

_________________
Material Girl


Last edited by FemmeFatale on Aug.27.10 7:13 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: Aug.27.10 7:12 pm 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 1:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Зарим хүмүүс (хүмүүс байтугай эмч нар ч) булимия өвчний шинж тэмдгийг анорексия өвчинтэй андуурдаг. Тухайн өвчтний хувьд турах, өөртөө сэтгэл хангалуун бус байх гэсэн үндсэн сэдэл, шалтгаан,бас хоолоо буцааж гаргах үйлдэл нь төстэй харин нэг нь хоолноос татгалзах нөгөө нь өөрийн мэдэлгүй гэнэт их идэх өвчин байдаг.
Ингээд сэтгэцийн эмгэг хамж шинжтэй тураалын бас нэг хэлбэр болох булимия өвчний талаар тайлбарлая.
(Шалтгаан шинж тэмдгийн хувьд ижил бөгөөд сэтгэцийн эмгэг, тураал өвчний нэгэн төрөл учраас хоорондоо салшгүй холбоотой ба нэг дороос мэдээлэл өгөх үүднээс энэ сэдэвт 2 өвчний тайлбарыг оруулсан болно.)
Булимия гэж юу вэ?
Булимия өвчтэй хүнийг таних 2 гол хүчин зүйл байдаг. Тэр хүний дарж дийлшгүй идэх дур хүслээр нь танина. Мөн биед нь шингэсэн илүүдэл калорийг үгүй хийх гэсэн асар их хүсэлтэй.
Анорекситай хүмүүс жин барих, хоолоо хорих үйлдлээр нь мөн биеийн жингийн хэмжээгээрээ эрүүл хүнээс амархан ялгагддаг бол булимитай хүмүүсийг жингээ хасах хүсэлтэй эрүүл сэтгэцтэй хүмүүсээс ялгахад тун хэцүү байдаг. Учир нь тэдний ихэнх нь биеийн жингийн хувьд хэвийн байдаг. Гэвч булимитай хүний бие махбодийн онцлогоос шалтгаалах тохиолдол бүр өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг тул хэт таргалалттай эсвэл хэт туранхай хүмүүс ч энэ өвчнөөр өвдсөн байдаг.
Булимитай хүмүүсийн ихэнх нь өөрийн хэмжээ хязгааргүй идэх зуршил, идэх дур хүслээ хязгаарлаж чаддаггүйгээсээ маш их ичиж зовдог учир өвчнийхөө шинж тэмдгийг бусдаас нууцлах нь элбэг. Тэд хэн нэгэнд мэдэгдэлгүйгээр, ганцаараа байхдаа их идэх хүслээ гүйцэлдүүлж, дараагаар нь идсэн хоолоо албаар бөөлжиж гаргадаг. Харин хүмүүсийн дунд байхдаа бусадтай л адил идэж, эсвэл бүр хоолоо хасна.
Булимитай хүмүүсийн ихэнх нь өөрийн биеийн жин, галбиртаа хэт их анхаарал тавьдаг. Тиймээс тогтмол жин хасах, хоолны дэглэм баримталдаг. Өөрөө өөрийгөө үнэлэхэд нь биеийн жин бараг 1-рт орно. Сэтгэл санааны энэ л байдал нь тэдний өөрөө өөртөө хандах байдлыг тодорхойлно.
Булими өвчний эмгэг шинж тэмдэгүүд:
Энэ өвчин нь үе үе гэнэт их идэх байдлаар илэрнэ. Булимитай хүмүүс сард хамгийн багадаа 2 удаа хэт их идэх давтамжтай байж болно. Өвчтөн дарж дийлшгүй идэх дур хүсэл төрж, таарсан болгоноо хамж идэхэд дараах зүйлс ажиглагдана:
- Хэт их идэх буюу маш богино хугацаанд жирийн хүний идэж чадахааргүй их хэмжээний хоол хүнс иддэг.
- Идэх хүсэл төрсөн сэтгэцийн хямралын үед өвчтөн өөрийгөө хянаж чадахаа больж, идэхээ болихыг хүссэн ч, зогсч чадахгүй болдог.
Булимитай хүмүүс байнга биеийн жин, идэж буй хоолныхоо хэрэглээг хянаж, ядаж л жин нэмэгдэхээс сэргийлэхийг оролддог. Ингэхийн тулд тэд албаар бөөлжүүлэх, гэдэс цэвэрлэх эм байнга уух, клизм тавих зэрэг аргуудыг хэрэглэж, спортоор хичээллэж, эсвэл хоолны дэглэм барьдаг.
Тухайн өвчтөн булимитай байна гэдгийг тогтоох нь мэргэжлийн сэтгэцийн эмч нарт хүртэл хүндрэлтэй байдаг. Тухайн хүний зан үйл, сэтгэцийн байдалд анорексия өвчний онош тавигдаагүй үед л булимитай байх магадлалтай гэж үздэг.
Булими өвчин 2 төрөлтэй:
1. Анхдагч буюу буцааж гаргах: Идсэн хоолоо албаар бөөлжиж гаргах, клизм тавих, гүйлгэдэг эм уух гэх мэт
2. Анорексия өвчний 2 дугаар үе дэхь булими: өвчтөн идсэн хоолоо гадагшлуулахаас гадна давхар өөр өөр жин барих аргуудыг хэрэглэнэ. Тухайлбал хоолноос татгалзана, дэглэм барина эсвэл спортоор идэвхтэй хичээллэнэ.
Булимиг эмчлэх
Энэхүү сэтгэцийн өвчнийг эмчлэхэд сэтгэл судлалд маш их хэрэглэгддэг танин мэдэхүй-зан үйлийн эмчилгээг (cognitive-behaviorist therapy) хийнэ. Энэ эмчилгээнд зан үйлийг хэвийн болгох эмчилгээний хэсгээс ордог боловч гол эмчилгээ нь Когнитив буюу хүний буруу ойлголтыг засч, зөв мэдээлэл өгнө. Эмч нар мөн өвчтнийхөө хүнсний хэрэглээнд мониторинг хийнэ. Энэ нь эмчилгээний хамгийн гол хэсэг болдог. Эндээс л хэт их идэх эсвэл хоолоо хорих тухайн сэдлийг төрүүлэгч сэтгэцийн хүчин зүйлсийг олж болдог.
Мөн харилцааны сэтгэл заслын эмчилгээ хийнэ. Энэ нь хувь хүний өөрийгөө үнэлэх байдал, өөртөө хандах, нийгэмтэй харилцах, харилцаанд гарч буй асуудлыг шийдвэрлэж байгаа аргыг судалж, тодорхойлно.
Гэр бүлийн эмчилгээний аргууд байна. Өвчтний гэр бүлд тухайн гэр бүлийн гишүүний хувьд их идэх эсвэл хоолоо хорих тэр сэдэл төрүүлэгч хүчин зүйлсийг аль болох өөрчилж, сэргийлэх даалгавар өгнө. Булими өвчний бурууг зөвхөн өвчтөн өөрөө үүрэх ёсгүй.
Булими өвчтэй хүний биеийн байдал дээрдэж, эдгэрэх хандлагатай байвал групп терапиг ашиглах нь үр дүнтэй байдаг. Групп терапид оролцогчид булимиг хэрхэн даван туулж байгааг сонсох, бусаддаа туслах, өөрийгөө үнэлэх байдлыг нэмэгдүүлэхэд тус болно.
Ямар эм байна?
Булимитэй өвчтнүүдийн ихэнх нь сэтгэцийн хямралд орсон байдаг бөгөөд хямралын антидепрессант эмийн тусламжтайгаар өвчний эмгэг шинж тэмдгийг арилгаж болно. Өнөөдрийн байдлаар зөвхөн флуксетин Prozac эмийг АНУ-ын хүнс болон эмийн хэрэглээг хянах байгууллагаас (FDA) булимиг эмчилэхэд хэрэглэхийг зөвшөөрчээ. Энэ антидепрессант эм нь булимийн дунд зэргийн эсвэл хүндэрсэн тохиолдлуудад хэт их идэх болон хоолоо бөөлжиж гаргах хүсэл төрөх давтамжийг багасгах үйлчилгээтэй юм байна.

_________________
Material Girl


Top
   
PostPosted: Aug.31.10 12:58 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Sep.21.09 1:02 pm
Posts: 6322
Location: Энд
Энэ нээрээ их хэцүү өвчин юм шиг байгаамаа дээр НТВ-ээр нэг жоохон охин бүүр 1р ангид байхдаа ч билүү ангийнхаа хамгийн туранхай охин болохоор шийдээд тэгээд хоол идэхээ больчихсон тэрнээс нь болоод бэлгийн бойжилт нь явагдаагүй биений юм нь ирдэггүй тийм болохоор хүүхэд гаргах боломжгүй ч гэж байх шиг :aa: Би ч уул нь турах их хүсэлтэй л байгаан тэхдээ хооллох хүслээс арай бага л байгаад байгаам шиг байгаан :razz:

_________________
:wink:


Top
   
PostPosted: Sep.11.10 11:27 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Oct.17.06 4:52 pm
Posts: 1213
Location: maybe i just wanna fly...
iim bolii gj ingesen bish dee
turah husel ni daamjirsaar l bgaad iim boldog biz
tiimees uuriigee ert zogsooh heregtei

bi yg uurtuu taarsan jingee toocood ter hurtlee l turna gj bodjaagaa

_________________
www.twitter.com/RecycleMonkey


Top
   
PostPosted: Sep.13.10 10:46 am 
Offline
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
User avatar

Joined: Apr.21.10 1:39 pm
Posts: 2015
Location: диагноз-кататоническая шизофрения...
Хэн ч мэдээж өвчин тусахыг хүсэхгүй нь ойлгомжтой. Өөрөө өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч сэтгэцэд нь нөлөөлөх хүртэл тэр хүн мэдээж тураалд орж үхье гэж бодохгүй.

_________________
Material Girl


Top
   
PostPosted: May.18.11 1:39 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Apr.14.10 10:00 pm
Posts: 38
Энэ сэдвийг байхгүй байхаар нь шинээр нээчихлээ. Энэ ер нь их айхтар өвчин шүү. Охидуудаа хэзээ ч битгий ийм болоорой.

Мэдээж эмэгтэй хүний хувьд би туранхай байх дуртай ч, хэзээ ч diet хийх талаар бодож байгаагүй.

Та яг одоо өлсөж байгаа бол, шууд босоод юм идээрэй.

Image

Image

Image Kendall twins Do they SEXY? Wen I first saw this pic, the girl wid red top is a man. But actually she was a woman and she dead before her sista.


Last edited by Geegii83 on May.19.11 11:33 pm, edited 2 times in total.

Top
   
PostPosted: May.18.11 1:47 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Apr.14.10 10:00 pm
Posts: 38
Image
Image Ene huuhen ungursun jil enehuu uvchnuus bolj nas barsan.
Image
Image
Image
Image


Top
   
PostPosted: May.18.11 1:57 am 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Apr.14.10 10:00 pm
Posts: 38
Anorexia-tai bj magadgui gej serdegddeg oduud

Image Nicole Riccie bol uuriiguu huleen zuvshuursun

Image Olsenii ihruud

Image Lindsay Lohan

Image Jennifer Aniston

Image Kate

Image Keira Khightley. ednii ger buld ANOREXIA-giin tuuh hurtel bii gejuuga.

Image Paris Hilton

Image Bidni sonsoh durtai Yesterday Once More gedeg duug duuldag hamtlagiin gol duuchin mun l anorexia-giin ulmaas uusdeg dutagdlaas bolj ami nasaa aldsan

Image Suuldee iimerhuu bolson


Last edited by Geegii83 on May.19.11 11:32 pm, edited 1 time in total.

Top
   
PostPosted: May.19.11 6:49 am 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Feb.05.11 1:04 pm
Posts: 109
Тэр эгч дүү 2 нас барчихсан юмуу. Зурагтаар харж байсан юм байна.Эмчилгээ хийлгэж байгаа гээд.


Top
   
PostPosted: May.19.11 11:29 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Joined: Apr.14.10 10:00 pm
Posts: 38
kate_kate wrote:
Тэр эгч дүү 2 нас барчихсан юмуу. Зурагтаар харж байсан юм байна.Эмчилгээ хийлгэж байгаа гээд.


Ter 2 bish dood taliinh ni 2 Kendall Twins bol nas bartsgaasan. Ene 2iin uhliin daraa delhii niited ANOREXIA haranga deldej ehelsen gehuu dee. Er ni bol olon niitiin anhaarliig iluu tataj ehelsen gejuuga.


Top
   
PostPosted: May.29.11 4:50 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Jan.15.09 9:29 pm
Posts: 2753
turjiinaa ashgui gehdee uunees iluu turah heregtei bna, neeree neg saihan zuil ni suuliin yed hool ideh durshil bagatai bolchihoj ugaasaa ideh geheer l ogiulchih geed bh yum, ashgui ashgui yum idehgui amar------->ANOREXIA! ---------->
нэг танил маань яг ингэж ярьдаг шүүдээ...яджаахад яс томтойг ч хэлэхүү....дээрээс нь загвар өмсдөг болохоор үнэн ядаргаатай юм идэхээрэ заавалчгүй тооны машин гаргаад клклори нтрийн бодож үзэж нтр


Top
   
PostPosted: May.30.11 11:36 pm 
Offline
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
User avatar

Joined: Aug.13.10 1:09 am
Posts: 314
ээмээр ииин :aa: лав сайхан харагдахгүй байнааа


Top
   
PostPosted: Jul.03.11 9:06 am 
Offline
Асуулт Самбарын Ахлах Манаач
User avatar

Joined: May.04.08 3:19 am
Posts: 4459
Location: Floating through moonlight...
WTF! YOU JEALOUS PPL! BEHAVE!

_________________
GREEN NATION!


Top
   
PostPosted: Jul.04.11 6:49 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Feb.03.08 3:18 pm
Posts: 10049
humuus yr ni oortoo taalagdana gej medehgui, busdad l saihan haragdaj bvl boldiim shig bgn


Top
   
PostPosted: Jul.05.11 2:39 pm 
Offline
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
User avatar

Joined: Sep.03.09 12:23 am
Posts: 1585
ёоо энэ аймар аймар, ингэж байснаас, сайхан идээд байж байсан нь ч дээр юм шиг

_________________
Би хохирогч биш


Top
   
PostPosted: Jul.05.11 2:51 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Jan.22.06 12:11 am
Posts: 3954
тэр линдсэ лоханы зураг шал худлаа байна. засвартай зураг
Тэгээд ер нь илүүдэл жинтэй байх нь эр эмгүй муухай
бас африкийн өлсөглөнд нэрвэгдсэн орны хүн шиг яс арьс байгаад ч дэмий
гол нь эрүүл саруул бие, эрүүл байх
ясны оронд мах,махны оронд булчин

_________________
:whip:


Top
   
PostPosted: Jul.18.11 9:10 pm 
Offline
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
User avatar

Joined: Jun.05.10 6:17 pm
Posts: 145
ruka wrote:
Image
Image
Image

ED NAR SHIG BIETAI BVAL TARGANAARAA DUUDUULNA SHT BI LAV ED NARAAS TURANXAI TEXDEE L MINII TANIDAG XVMVVS TARGAN L GED BDIIN , BI OMNO NI BARAG L ENE ANOREXIATAI BSAN BX XOOL GEDEG ZVILIIG SAIXAN GEJ BODOXOO BAICHIXDAG , TEGED NAIZUUD NTR TARGAN GED BXAR NI TURDIIM UU GEJ BODOJ BGA TEXDE YAG YAXAA SAIN MEDKU L BN VSCHIJ TSOVXCHOOD BVAL BOOR OVDOOD GETSVV XOOL SOIJ BAS ARAI BOLKU BXA ... TOOROLDSON BDAL ...


Top
   
PostPosted: Jul.19.11 4:05 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Dec.05.06 1:58 pm
Posts: 11823
Location: Chaos is a ladder.
usually anorexia and bulimia go hand in hand. Girls with anorexia who recovered eventually develop bulimia, bulimic girls who get sick of not losing enough weight eventually become anorexic. Then there is the mysteries EDNOS, eating disorder otherwise not specified, with binge/purge episodes, those are people who are usually in normal weight range, still get their menstrual cycle, but have the psychological problems of anorexia and bulimia and eventually with time, become anorexic and bulimic. There are thousands of girls with EDNOS who are not even aware of their problems, who are obsessed with their weight and body image and wrong perceptions and they don't get help, they eventually become anorexics. The thing is, you don't develop these over a night, it usually takes a year of battle, or living hell. It consumes ur mind and runs ur life. After a year of this, you're hooked for life and become like the people in those horrifying pictures. It's not just a disease that can be cured with medicine and therapy. Even in therapy, you hate your therapist, you hate your nutritionist, because none of those people understand what it feels like and all they do is fuking force u into thinking you have unhealthy habits and you need help, you're doing it wrong, you have to admit ur problems, blah blah. I'm jsut like "btch please, unless u have recovered urself fully and knows what this feels like, don't talk to me".


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 47 posts ]  Go to page Previous 1 2

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited