Сайн байцгаана уу. Өөрийн машинь танилцуулгыг жаахан янзлаад Субаругийн форматад оруулаад тавив. Өмнөхийг устгана биз.
Устгахгүй байсан ч болно
love subaru wrote:
Нээрээ автофорумчид бүгд өөр өөрсдийн машины тухай шүүмж бичье!
1.Марк загвар
2.Үйлдвэрлэсэн он
3.Хөдөлгүүрийн багтаамж
4.Араа
5.км гүйлт (үүнээс хэдийг нь өөрөө?)
6.Нэмэлт тоноглол, өнгө бусад зүйлс
7.Хэзээ орж ирсэн, хэдээр авсан
8.тохь тух, материалын чанар
9.явцын дунд хийсэн томоохон засвар, жижиг үйлчилгээ, хаана хэнээр засуулсан эсвэл зассан
хамгийн гол нь өөрийн хийсэн ажиглалт (анхаарууштай, бусдад санаа авахаар) гээд л өөрөө чухал гэж үзсэн зүйлээ нэгтгээд бичээрэй! Бичнээсээ өмнө сайтар бодоорой бас ноороглоорой! Зураг хөрөг бас оруулаад л... Кириллээр бичээрэй! Амжилт хүсье!
1. Тоёота - Карина ЕД
2. 2001 онд Япон улсад үйлдвэрлэгдсэн. Буруу талдаа буюу баруун гар талдаа жолооны хүрдтэй.
3. 4 цилиндер бүхий 1.8Л мотортой
4. 5-н шатлалт механик. Урд хөтлөгчтэй
5. Анх авхад яг 100300 явсан байсан. Авсанаас хойг 5-н сарын хугацаанд 8900км яваад байна.
6. Цагаан өнгөтэй. Үйлдвэрээсээ ирсэн бүх юмтайгаа.
а. Миний нэмж хийсэн зүйл Ксенон их гэрэл хийлгэсэн.
б. Урд талын 2тоо 25-тай тень ардаа 40-төй тень наалгасан.
в. Өөрийнх нь ФМ таардаггүй хачин хар хөгжимийг Тоёота Камрид ирдэг ФМ нь таардаг хөгжмөөр солисон.
7. Өнгөрсөн оны 9-сард орж ирсэн ба би жаахан үнэтэй авчихлаа гэж бодсон. орж ирэнгүүт нь авсан. 6600 доллараар
8. Жижигхэн талдаа. Гэхдээ учиргүй жижиг биш. Механик учир урагшаагаа шахаж суудаг миний ард ямар ч урт хүн зүгээр суух боломжтой. Миний хамгийн таалагдсан зүйл нь Хянах самбар. Энгийн гадуур байдаг Карина шиг бүдэгхэн гэрэлтэй биш ба яг Чейзэр, Марк2 шиг хурц гэрэлтэй. Тэр нь таалагдсан. Бас супер салонтой нь. Тийм болхоор салон нь Чейзер бусад машины адил урд нүүр нь модон юм шиг оруулгатай. Урдаа 2 аюулгүйн дэртэй. Арын 3-н суудал тус бүрдээ дэртэй. Модон оруулга хурц гэрлийг солиж болдог хянахаараа бусдаас ялгаатай байх.
9. За авсанаасаа хойшоо Моторын тос явах эд ангидаа илүү анхаарсан гэхдээ одоогоор хийсэн зүйл:
а. Анх авангуутаа гидрын шингэн болон Моторын тос агаар шүүгчийг цэвэрлэж солисон.
б. Урд талын 2тоо 25-тай тень ардаа 40-төй тень наалгасан. Тень наалгаснаар хулгайч цонхоор хараад байхгүй мөн хамгийн гол нь зуны улиралд салон халахгүй давуу талтай учир ЗигЗаг дээр тень наалгасан.
в. 8000 км явсаны дараа ахиж моторын тос солисон. Өмнө нь Мобайл тос хийсэн бол сая Кастрол тос хийсэн. Одоо энэ тосоороо 1000 яваад ахиад солиж шинэ тос хийлгэх санаатай. Өөрөөр хэлвэл гэдэс доторыг нь сайхан цэвэрлэж байгаа хэрэг.
г. Энгийн 14-төй обуд, дугуй, гялпакийг нь 15-тай 205/60/15-тай Өвлийн Bridgestone дугуй тависан. Зун болсон учир 195/55/15-тай BridgeStone дугуй тависан байгаа. Өмнөхөөсөө арай нимгэн болсон бас хатуу. Азотоор хийхгүй бол түг түг гээд хатуу дугараад байгаа.
д. Мөн миний машин зүгээр зогсож байхдаа нормал унаад байсын бас явж буй үед 2 дугаар араан дээр заримдаа хүч хүрэхгүй байгаа мэт дугтарч чичрэх, өндөр хааз шаардаад байсан. Тэгээд үзүүлтэл харин Севчэний голын утасны нэг нь муудаад гадуур нь ток хаядаг болсон байсан. Бас тэр малгай резинэ нь сэтэрхээ шахсан байсан учир 4-н шинэ Севчээ, Шинэ севчений утасыг нийтэд нь Зигзагаас 105000 төгрөгөөр авч хийсэн. Тэгээд тэр чичрээд байсан асуудалыг шийдсэн. Тухайн үедээ Мотор доголдолтой юм биш биз гэж айж байсан айдас байхгүй болсон. Одоо бол уралдаад байна. Уралдах Төүрэр В биш турбогүй Чейзэр, Марк2 хэлээрэй. Гүйцэхгүй л болов уу.
е. Одоогоор харин Амартизатор солих санаатай байгаа. Анх орж ирэхэд л муу байсан одоо харин тос хаяад муудсан байна лээ. Чадвал энэ амралтын өдрүүдэд 4-н Амартизатороо солих санаатай байна.
Муу тал: Каринад бол миний ажигласнаар Амартизатор л мууддаг юм шиг байгаан. Тэрнээс биш ямарч асуудалгүй сайн тэрэг гэж боддог. Бас жаахан намхан. Гэхдээ мань хэд лагер гэр гэхээс өөргүй хүнд зүгээр л дээ.
Өвөл 100-д 10-11 литер бензин идэж байсан бол одоо 9-10 идэж байгаа. Гэхдээ би өөрөө их давхиж орилуулаж явдаг хүн. Өөр намбатай хүн 8 идүүлэх байх. Эрдэнэт рүү 2 удаа явсан ба 100-д шулуун замдаа 4-5 идэж байсан. Өөрөөр хэлвэл 20000 төгрөгт бензин хийгээд эрдэнэт ороод гайхсан ш дээ.
Өвөл бас хулгайч арын аваарын цонхыг хагалж машин ухсан байсан. Шил нь олдоогүй. Аргагүйн эрхэнд шил зүсүүлж хийлгэсэн.
Энэ хямралын үед 2-4 хүнтэй нэг өрхөд таарсан машин гэж боддог. Бензин бага иднэ. Эвдрэл багатай. Үнэтэй тос масло хийх шаардлагүй, арчилгаа багатай. Хөнгөн шингэн. Хүсвэл гишгэхэд турбогүй машин нэг их гүйцээд байхгүй. тийм л тэрэг гэж бодож байна.
Давхиад явхад бусад жижиг тэрэг жижиг дэвхцээд байдаггүй. 150 хүртэл хурдалж үзсэн. Юу ч мэдэгдээгүй.
Өөр хүмүүс санаа оноо байвал хэлээрэй. Хэдэн зураг орууллаа.
Үүнд:
Өвлийн дугуйтай тень наагаагүй үеийн зураг:

Авсан зуны дугуйны хээ:

Хүзүүтэй зуны хатуу дугуй:

Хянах самбар:

Дугуй солиж байгаа нь. Өмнөх нь өвлийн дугуй хойн хийж байгаа нь зуны дугуй

Ene bolhoor zunii dugui tavij baigaa n.
ЗигЗаг дээр Тень наалгаж байгаа зураг:

Дугайгаа солиулхаар зогсож байгаа нь:
