sanakae wrote:
weniwe wrote:
sanakae mod-oo
my file font ni tanihgui bno.
arial mon deer bichigdsn bna
nadad tsag baga baigaa bolohoor oruulj chadsangui ee.
sorry
Ийшээ ороод Unicode-руу хөрвүүлээрэй.
Хөдөлмөр хамгааллын зорилт ба үүрэг
Хөдөлмөр хамгаалал гэдэг нь тухайн ажилчин ажиллах хүч чадвараа алдаж тахир дутуу болж нийгмийн даатгалд хамрагдаж тусламж тэтгэвэр авдаг байдалд орохоос нь өмнө түүний эрүүл мэнд хөдөлмөрийн чадварыг бататгаж хамгаалах явдалд чиглэгдсэн зохион байгуулалтын иж бүрэн арга хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл хөдөлмөр хамгаалал бол хүн хамгаалал гэж ойлгож болно. Иймээс хөдөлмөр хамгааллын үндсэн зорилт нь ажилчин хүнд хөдөлмөрийн эрүүл аюулгүй нөхцлийг бүрдүүлж үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн иж бүрэн арга хэмжээг зохион байгуулахад оршино
Ажлын байрны эмх цэгц
Ажлын байраа эмх цэгцтэй байлгах нь хөдөлмөрлөх таатай нөхцөл бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь үйлдвэрлэлийн осол гарах, мэргэжлээс шалтгаалах өвчнөөр өвчлөхөөс сэргийлэхэд мөн багагүй хувь нэмэр оруулдаг юм. Ажлын байраа эмх цэгцтэй байлгах нь үйлчилгээний шинжтэй ажил учир хүн бүрийн үүрэг байдаг. Хүн бүр ажлын байран дээрээ идэвх, санаачлага гаргалгүйгээр эмх цэгцтэй байх аргагүй . Эмх цэгцтэй байх нь аюулгүй ажиллагааг хангахад амин чухал үүрэгтэй.
Эмх цэгцийг хангана гэдэгт бид байр байшин, машин тоног төхөөрөмжийг зөв зохион байгуулж зохих ёсоор арчлан тордох, эрүүл ахуй, ариун цэврийг бүрэн ажиллуулах, хана, тааз, бусад хэсгийг тогтмол будаж цэвэрлэж байх зэргийг багтааж байна. Мөн энд өдөр тутмын цэвэрлэгээ, ажлын байрны бүх хэсэгт эмх журамтай байх зэрэг орно. Ажлын байран дээрээ өдөр бүр эмх цэгцтэй байх нь засвар үйлчилгээний ажлыг ихээхэн хөнгөвчилдөг. Эмх цэгц муу байсны уршгаар гарч болох сөрөг үзэгдлүүд бол:
• Хальтиргаатай буюу тостой шалан дээр унах, нарийн гудамд гацах, цахилгаан шат унах г.м. осол гарах
• Хог хаягдал буюу эмх замбараагүй хадгалалтаас болж гал түймэр гарах.
• Чийдэнгийн шил үгүй, бохир цонхтой халтартай ханатай байснаас болж гэрэлтүүлэг муудах
• Тоос шороо ихтэй орчинд байх, химийн бодистой хамгаалалтгүй харьцах зэргээс болж эрүүл мэнд хохирох явдал юм.
Ажлын байрыг зөв зохион байгуулах
Албан тасалгаанд ажилладаг хүмүүс ажлын зөв эргономикийг баримталж ажиллах нь эрүүл мэндээ хамгаалах хамгийн чухал арга юм. Эргономик гэдэг нь ажлын зөв горимоор ажлаа явуулахыг хэлнэ. Сүүлийн үед эргономикийн тухай их ярих болсон. Тэр тусмаа компьютерийн ард өдөржин суудаг хүмүүст бүр ч их хамаатай юм. Эргономикийг сайн баримталж байхгүй бол хэдэн жилийн дараа компьютер дээр ажиллаж чадахгүйд хүрнэ.
Ажлын байрны гэрэлтүүлэг.
Гэр орон ба ажлын байранд гэрэлтүүлэг ямар их ач холбогдолтой байдгийг бид ихэнхдээ анзааралгүй өнгөрдөг билээ. Бидний нүд нилээд өргөн хүрээний гэрэлтүүлэгтзохицох чадвартай хэдий боловч гэрэлтүүлэг дутах нь ажиллахад бэрхшээл учруулж осол гарахад нөлөөлдөг. Гэрэлтүүлэг муу байх нь хараа муудахад ч хүргэж болзошгүй. Ихэнх ажлыг хийхдээ бид материал, бүтээгдэхүүн ба багаж хэрэгслийг тод харж байх шаардлагатай. Юмыг сайн харахгүй бол ядрах, нүд чилэх, толгой өвдөх зовиуртай болно.
Нүдийг зургийн аппараттай харьцуулж болно. Гэрлийн цацраг нүдэнд хүрч эвэрлэг бүрхэвч, болор болон тэдгээрийн хооронд орших шингэнийг дайрч хугарна. Болорын арын зайд тунгалаг шингэн байх бөгөөд түүгээр дамжин гэрэл нь нүдний арын хэсэгт орших муруй дэлгэц болох торлог бүрхэвч дээр дүрсийг буулгадаг.
Үйлдвэрлэлийн хүрээний хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлагыг дээд хэмжээнд тавьж ажиллахгүйгээр хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах улмаар бүтээмжийг нэмэгдүүлэх, биеийн ядаргааг бага байлгах зорилтыг шийдвэрлэж чадахгүй юм. Энэ зорилтын эцсийн үр дүн нь үйлдвэрлэлийн осол ба мэргэжлийн өвчлөлтийг бууруулахад чиглэгдэнэ. Энэ хүрээний асуудал тухайлбал “хүн ба машины” хоорондын холбоог инженерийн сэтгэл зүй ба физиологи, эрүүл ахуйн хэм хэмжээтэй уялдуулан судалдаг ухааныг эргономик гэнэ.
Хөдөлмөрлөх зохистой нөхцөлд л хүн хамгийн өндөр бүтээмжтэй ажиллах болно. Ажлын байрны зохистой гэрэлтүүлэг нь өрөө тасалгаа, машин тоног төхөөрөмж, багажны өнгө будгийн донж төрх нь хүний сэтгэл зүйд нийцэмжтэй байх нөхцөлд л хүний ядаргаа бага байдаг байна. Нөгөөтэйгүүр хүний нас биеийн эрүүл мэнд ажлын дадлага ба хөдөлмөр амралтын нөхцөлтэй уялдаж нүдний хараа өөрчлөгддөг. Хорин нас хүртэл хүний нүдний хараа 100% тод хардаг бол40 насанд 90%, 60 насанд 74% болж буурдаг байна.
Муу гэрэлтүүлэгтэй нөхцөлд удаан ажиллахад хүний нүдний хараа илт мууддаг байхад хэт хурц гэрэл нь нулимс асгаруулахнөлөөтэй бөгөөд алсдаа мөн л нүдний салслаг болон эвэрлэг бүрхүүлийн үрэвсэлд хүргэх аюултай.
Гэрэлтүүлэгт тавих шаардлага.
Гэрлийн ихэнх хэсэг нь хийж буй ажил дээр тусч байх ёстой. Гэрэл нь ар талаас болон солгой биш хүний хувьд зүүн гар талаас тусч байвал зохино.
Гэрлийн хэмжээг тодорхойлоход дараах хүчин зүйлүүд чухал ач холбогдолтой, Үүнд:
• ажлын төрөл (нарийн чимхлүүр ажил гүйцэтгэхэд гэрэл их шаардагдана.);
• орчинд буй гадаргууны гэрэл ойх чанар;
• материал, эд зүйлийн хэмжээ, хэлбэр ба гэрэл ойлгох чанар болон уг зүйл дэвсгэр дээр амархан ялгарч харагдах эсэх;
• ажилчин хүний нүдний хараа
Байгалийн гэрэлтүүлэг
Байгалийн гэрэлтүүлэг нь (нарны) гэрэлтэлтийн эрчим ба гэрлэн багцын бүтцээрээ зохиомол гэрэлтүүлгээс эрс ялгаатай бөгөөд хүний биед нөлөөлөх биологийн үйлчлэл нь хамгийн тааламжтай байдаг байна. Нарны гэрэл нь жилийн цаг агаарын байдлаас хамаарч, өдөр цаг бүрээр хувьсаж байдаг онцлогтой.
Компьютерийг хэрхэн ашиглах
Компьютерийг хэн ашиглах вэ? – Хэрвээ тухайн компьютерийг ердөө ганц хүн ашиглах бол тухайн хүн өөртөө хамгийн эвтэйхэн, аятайхнаар бүхий л зүйлсээ тааруулж тохируулах боломжтой юм. Тухайлбал өөрийнхөө өндөрт таарсан сандал, ширээтэй болох, утсаа тохиромжтой байрлалд тавих зэрэг. Харин хэд хэдэн хүн хувааж хэрэглэдэг бол хамгийн боломжтой хувилбараар сонгох хэрэгтэй. Тухайлбал тарган болон туранхай хүн, өндөр эсвэл намхан хүмүүст аль алинд нь таарсан суудал, ширээ бэлдэх зэрэг байж болох юм. Эсвэл тохируулгатай сандал байх нь тохиромжтой.
Компьютер дээр хэр удаан ажиллах вэ? – Хэдхэн минут ажиллаад босох бол заавал эргономик байх албагүй юм. Харин нэг цагаас илүү ажилладаг бол эргономикийн зохион байгуулалтад орохыг зөвлөж байна. Харин 4 буюу түүнээс олон цаг ажилладаг бол нэн даруй зөв горимд ажилладаг байх хэрэгтэй.
Байрлал:
Өөртөө хамгийн эвтэйхнээр зөв байрлалаар ажлаа явуулах нь оффисын эргономиктой холбоотой элдэв өвчнөөр өвчлөхөөс сэргийлж чадна.
- Юуны өмнө компьютерийн гарын байрлал ямар байгааг тодорхойл. Таны бугуй ямар нэгэн өнцөг үүсгэхгүйгээр шулуун, эвтэйхнээр хүрч байх ёстой.
- Тохойны өнцөг ямар байгааг ажигла. Шуу болон бугалгын хооронд 90-ээс багагүй өнцөг үүсэж байх ёстой.
- Сандал сууж байхад нуруу тань түшлэгтээ хүрч байх ёстой. Түүнчлэн залуухан мод шиг тэгшхэн, шулуун байх ёстой. Дэлгэц рүүгээ шунаж хэт ойроос хардаг хүмүүс үүнийг онцгой анхаарах хэрэгтэй.
- Хөл тань бүтэн улаараа шалан дээр хүрч байвал нэн сайн. Байнга ингэнэ гэж юу байхав, гэхдээ нийт ажлын цагийн 70-с багагүй хувь нь ийм байх ёстой. Гэртээ ажилладаг хүмүүс хөлөө сандал дээрээ бүтэн хураагаад сууж байх нь ч бий. Энэ бол их буруу гэдгийг мэргэжилтнүүд нэгэн дуугаар баталж байна.
Толгой, хүзүү тань шув шулуун байх ёстой.
Цахилгааны аюулгүй байдал
Цахилгааны аюулгүй байдал гэдэг нь цахилгаан гүйдэл, цахилгаан нум, цахилгаан орон статик цахилгааны хортой аюултай үйлчлэлээс хүмүүсийг хамгаалах аргыг хэлнэ. Цахилгаан гүйдэл нь хүний биеэр дамжин өнгөрөхдөө түүний биологийн, дулааны, механикийн, химийн үйлчлэлүүд нь хүний организмд асар их хор учруулдаг. Биологийн үйлчлэл гэдэг нь цахилгаан гүйдлийн улмаас хүний организмын амьд эд эс цочирч, амьдралын үйл ажиллагаа нь эвдэгдэхийг хэлнэ. Дулааны үйлчлэл нь бие түлэгдсэнээр илэрдэг. Механик үйлчлэл нь организмын эд эс тасрахыг хэлнэ. Химийн үйлчлэл нь хүний цусанд өөрчлөлт ордог. 50Гц хэлбэлзэлтэй хувьсах ба тогтмол гүйдэл хүний организмд хэрхэн нөлөөлдгийг доорх хүснэгтээр харуулав.
Гүйдэл (мА) Хувьсах гүйдэл Тогтмол гүйдэл
0.6-1.5 чичигнэх төдий үл мэдэгдэнэ
2-4 Гарыг салгануулна үл мэдэгдэнэ
5-7 Мөр хүртэл өвдөнө Халах төдий болно
8-10 Хэцүү боловч гар сална Халалт нь нэмэгдэнэ
10-15 Гар салахгүй Халалт нь нэмэгдэнэ
15-25 Гар мэдээгүй болно Улам хална
25-50 Цээж өвдөж амьсгал хүндэрнэ Гар салахад ялимгүй өвдөнө
50-80 Зүрхний ажиллагаа өөрчлөгдөнө Амьсгал хүндэрнэ
100 Зүрхний фибриляци 2-3с Амьсгал мэдэгдэхгүй
Хүснэгт
Зүрхэнд нөлөөлөхгүй гүйдэл. Энэ нь 1 сек хүртэл хугацаанд логарифмийн хуулиар өснө. Үйлдвэрлэлийн цахилгаан төхөөрөмжийн хүчдлийн хүлцэх түвшин 1000В хүртэл ба түүнээс их байхад доорх хэмжээтэй байна.
Гүйдлийн төрөл Гүйдлийн үйлчлэх хугацаа (сек)
Хувьсах 50Гц 0.1-0.8 0.1 0.5 0.6 0.8 1 1-с их
650 500 100 885 65 50 36/6
Хувьсах 400Гц 650 500 200 170 130 100 36/8
Тогтмол 650 500 250 240 220 200 40/15
Хүснэгт
Цахилгаан дамжуулах ба хэт өндөр хүчдлийн шугам нь түүнийг үйлчилж байгаа хүнд ямар нэгэн хэмжээгээр эрүүл мэндэд нь нөлөөлдөг. Хэт өндөр хүчдлийн шугамтай байнга ажилладаг хүнд хэдэн сарын дараа түүний төв мэдрэлийн системийн үйл ажиллагаа, зүрх судасны систем, цусанд өөрчлөлт орох, ядрах зэрэг өвчлөлтүүд гардаг.
Анхны тусламж ба гал унтраах төхөөрөмж
• Анхны тусламж үзүүлэх материал, хэрэгслээр хангаж бэлэн байдлыг нь тогтмол шалгаж байвал зохино.
• Анхны тусламж үзүүлэх мэргэжлийн чадвартай хүмүүсийг бүх ээлжинд ажиллуулна.
• Гал унтраах төхөөрөмжөөр хангагдсан байвал зохино.
• Гал унтраах төхөөрөмжийг байнгын бэлэн байдалд байлгана.
• Гал унтраах төхөөрөмж байрлуулсан газарт таних тэмдэг тавина.
• Гал унтраах төхаөөрөмжийг хэрхэн ажиллуулах талаар ажилчдыг сургасан байвал зохино.
Онц шаардлагатай утасны дугаарыг бичиж ил газар хадсан байх хэрэгтэй. Мөн компьютерийн ард удаан суухдаа нүднийхээ хорыг 2 цаг тутамд гаргаж нүдний дасгал хийх, компьютерийн монитор хүний нүднээс 40-60см –ийн зайд, ширээ шалнаас 80-120см –ийн зайд байх ёстой гэсэн стандартыг хангаж байх нь чухал юм. Бас сандал нь хүн суухад нуруунд эвтэй, мөн зөөлөвчтэй модон сандал байх хэрэгтэй гэдэг билээ.
Өрөөний агааржуулалт, тоосжилт болон чимээ шуугиан, мөн гэрэлтүүлэг нь нэн тэргүүнд тавигдах ёстой юм.