|
Эртний монголчууд тархины мэс засал хийж байжээ
Н.САРАНГЭРЭЛ (2006.03.13)
Монголчууд 5000 жилийн ємнє зvv эмчилгээ хийдэг байжээ. Тvvнийг нь батлах чулуун болон ясан зvv, хvрэл шєвєг, халбаган толгойтой ясан савх зэрэг археологийн олдворууд ч цєєн биш байдаг гэж доктор Ш.Болд ярьсан.
Тэрбээр тvvхийн шинжлэх ухааны хувьд орхигдсон гэж болох уламжлалт анагаах ухааны тvvхийг судалж, олон сонирхолтой баримт сэлтээр энэ салбарыг баяжуулсан шинэ бvтээл туурвисан нэгэн. 2005 онд хамгаалжээ.
Монгол-Солонгосын дорнын анагаах ухааны тєвийн захирал, доктор Ш.Болд АУДС-ийн уламжлалт эмнэлгийн ангийн анхны тєгсєгч. Монголын уламжлалт анагаах ухааны тvvх сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг
-Монголчуудын анагаах ухааны туршлага тун эртний уламжлалтай гэж олон хvн баталдаг ч чухам хэдий vеэс эхтэй бэ гэдэг дээр нэгдсэн ойлголтод хvрч чадаагvй байсан гэдэг?
-Уламжлалт анагаах ухааны тvvх ємнє нь тєдийлєн судлагдаж байгаагvй. Монголчууд ч хуучны хоцрогдсон гэдгээр євгєдийнхєє энэ ухааныг хэдэн жил бараг хаалттай байлгасан. 1990 оноос энэ салбар харьцангуй чєлєєтэй болж, судалж, ашиглах нь нээлттэй болсон. Гэхдээ тvvхийнх нь хувьд бус голдуу хэрэглээ, эмчилгээ талаас нь судалж байсан юм. Тийм болохоор миний бvтээл энэ чиглэлийн анхных гэж хэлж болно.
-Уламжлалт анагаах ухааны тvvхийг нарийвчлан тодруулахад хангалттай эх сурвалж, археологийн олдвор олон байв уу?
-Би 1998 онд Судас барьж оношлох аргын шинжлэх ухааны мєн чанар сэдвээр анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан юм. Бvтэн таван жил хийсэн ажлынхаа явцад тvvхийн судалгааны материал олныг олсон. Шинэ чулуун зэвсгийн гурав дахь мянган жилээс єнєєдрийг хvртэл vндсэндээ 5000 жилийн тvvхийг сєхєж vзлээ. Азаар энэ vетэй холбоотой тvvхийн сурвалж, археологийн олдвор манайд олон. Мєн Энэтхэгийн Дармасалад байдаг Далай багшийн нэрэмжит Тєвд эмнэлгийн судалгааны тєв, Япон, Солонгос, Тайланд, Тєвд, Хятадад судалгааны ажлаар очих боломж тохиож байсан.
-Монголд ийм судар хэр элбэг вэ?
-Намайг оюутан байхад хуучны ховор судар амархан олддог байлаа. Хvмvvс vзvvлээд, эсвэл зєвлєгєє авах гэж ирэхдээ ном авчирч єгдєг. Монгол бичгийг дунд сургуульд байхдаа сурсан, манж, тєвд, тод монгол бичиг гадарладаг маань тус болж тэдгээр ховор номуудыг сонирхон уншдаг болсон. Тэдний дунд Монголд битгийн хэл Тєвдєд ч ховор Тєвдийн анагаах ухааны тvvхийн ном олдсон. Ер нь Монголд ганц надад л байгаа байх. Тэр сударт Хvннvгийн vеийн ялангуяа Нирун, Жужаны vеийн монгол эмч нарын нэр, бvтээл хvртэл бий. Одоогоос 2000 жилийн ємнєх Хятадын анагаах ухааны алдартай зохиолд эмчилгээний аргуудын талаар тун сонирхолтой бичсэн байгаа. Манай эриний ємнєх V-VII зуунд монголчууд хvний тархинд мэс засал хийж байсан тухай болон Хvннv, Сянби, Жужан, Уйгар, Тvрэг, Их Монгол улс гээд тvvнээс хойшхи бvх vеийг хамарсан тvvхийг гаргах гэж оролдсон.
-Монгол эмнэлгийн оношилгооны гол арга нь судас барих уу?
-Оношилгооны арга олон янз. Тэдгээрээс сонгодог арга нь шээсээр оношлох. Судсаар оношлох хэцvv. Аяга сvvтэй цай уучих ч юм уу, эсвэл сэтгэл жаахан догдлоход л судас их єєр цохидог. Нєгєє талаар уламжлалт анагаах ухааны нэг онцлог нь судсыг заавал vvрээр барьдаг. Судрын хэлээр гадаад хvйтэн амьсгал дотогшоо ороогvй, дотоод бvлээн амьсгал гадагшаа гараагvй, хий шар бадгана буюу хvний биеийн vндсэн гол махбод тэнцвэрт харьцаанд байхад нь барьдаг.
-Судас барих монголчуудаас vvсэлтэй арга мєн vv?
-Судсаар оношлох арга анх vvссэн нь Хятад. Монголчуудын хувьд дом, заслын аргыг тvлхvv хэрэглэдэг байсан.
-Зvv, тєєнvvр эмчилгээг Монголоос гаралтай гэж уншсан санагдана?
-Зvv бол Хятадынх, тєєнvvр харин монголчуудаас гаралтай байж болох талтай. Тєєнvvр эрс тэс уур амьсгалтай, жилийн ихэнх улирал нь хvйтэн сэрvvн газарт vvссэн байх магадлалтайг Хятадын эртний анагаах ухааны алдарт зохиол Хуан ди нэйжин гэж тєвд сударт тэмдэглэхдээ умардын нvvдэлчдийн эмчилгээний гол арга гэсэн байгаа.
-Уламжлалт анагаах ухааны гол арга зvv, тєєнvvрээр эмчилж болохгvй євчин байх уу?
-Євчин гэдэг цаг хугацаа, орон зайтай холбоотой. Ямар ч євчнийг эрт vед нь л эмчлэх хэрэгтэй. Уламжлалт эмнэлгийн эмч нарын гол сурах “Ангаах ухааны дєрвєн vндэс”-т vр амь тасалдаг есєн євчин гэж байгаа. Тэр євчнvvдийг эмчилж чадахгvй.
-Чухам ямар євчин юм бэ?
-Хий амин судалд буусан, халуун даваа давах гэх мэтчилэнгийн євчнvvд ордог юм.
-Наад євчнийг тань ойлгохгvй юм байна?
-Жишээ нь, хvний судас хэвийн vедээ нэг амьсгалд таван удаа цохилдог. Энэ тоо арав хvрээд ирэхэд халууны даваа даваад эмчлэх аргагvй болчихжээ гэсэн vг. Нэг амьсгал аваад гаргахад судас нэг, хоёр удаа цохихыг хvйтэн ёроолд унана гэх зэргээр оношилдог юм.
-Таны уншсан судалсан дотор одоо хvмvvсийг ихээр тvгшээх болсон хавдрыг оношилж эмчилж байсан тухай баримт таарав уу?
-Практик талын эмчилгээний аргад монголчууд илvv байсан юм билээ. Єєрєєр хэлбэл, морь малнаас унаж бэртэх, гэмтэх зэргийг засах аргад гаргууд. Увсын Чандманий булшнаас тємрийн vеийн трепенаци бvхий дєрвєн гавлын яс олдсон. Трепенаци гэдэг нь ясны хєндий, яс-тархины суваг, гавлыг нээх мэс заслын ажилбар. Тэр нь дєрвєлжилсєн, бєєрєнхий хэлбэртэй єрємдсєн нvх. Гавлын ясны єрємдєлт нь дэлхийд нэлээд тархсан эртний мэс заслын нэг юм. Энэ олдворыг манай археологичид 1974 онд олсон юм билээ.
МЭЄ VII-III зуунд хамаарах олдвор. Тєвдийн анагаах ухааны алдартай эрдэмтэн Гэсэр Санжаажамц гэж хvний XVIII зуунд бичсэн зохиолд дуулга буюу тархины гавлыг нэвтлэх 35 арга нь Хор буюу эртний монгол нvvдэлчдээс улбаатай гэж байдаг. Yvнийг бас тугалгаар цоолох 35 арга гэж орчуулж болмоор юм билээ. Тиймээс заслын талын арга Монголд их сайн хєгжиж байсан юм билээ.
Хvннvгийн vед эмийн эмчилгээ тvлхvv хєгжсєн бололтой. Хvннvгийн хээр хоногсдын vрэл гэж байгаа. Би vvнийг Хvннvгийн нvvдэлчдийн vрэл гэж орчуулсан. Энд дєрвєн янзын найман жор байсан. Тvvнийг Тан, Сvн улсын сударт тэмдэглэж, жорынх нь задаргааг хийгээд бvх найрлагыг нь бичсэн байна лээ. Энэ бvхэн монголчууд зєвхєн нvvгээд, байлдан эзлээд явсан юм биш салбар салбарын шинэжлэх ухааныг хєгжvvлж байжээ гэдгийн баталгаа.
-Бариа заслыг тvлхvv хэрэглэж байсан тал байна уу?
-Даран бариа, илэн бариа, эвлvvлэн бариа зэрэгт монголчууд гайхамшигтай амжилт олж байсан юм билээ. Хуянтах, хий цусны хямрал болох, хєєрєх асуудал Монголд элбэг байж. Хvйтэн, сэрvvн уур амьсгалтай нутагт амьдардаг монголчууд халуун цустай. Ийм нєхцєлд хоол ундаа тохируулахгvй бол євчин олно. Yvнийг хануур, хатгуур, бариагаар эмчилдэг байсан.
-Чингисийн vед Монголын анагаах ухааны хєгжил ямархуу байсныг онцолж ярьж болох уу?
-XIII зуун буюу Чингисийн vед Монголд цэргийн эмнэлэг гайхалтай хєгжсєн. Ялангуяа дайны талбарт эмнэлгийн яаралтай тусламж vзvvлдэг олон арга байжээ. Жишээ нь, жанжин нум суманд оногдлоо гэхэд дайсны олзлогдсон цэргээр туршилт хийж хагалгаа хийдэг байжээ.
Энэ тухай Юань улсын “Хар татаарын хэргийн товчоон” зэрэг сударт бий. Том биетэй бод малыг эмчилгээнд хэрэглэдэг. Цэрэг шархатлаа гэхэд тэмээ алаад хэвлийд нь нvцгэлээд хийчихдэг байж. Хийг ашиглахаас гадна цус нь тогтдог. Одоо ийм аргыг хэрэглэхэд тvвэгтэй л дээ. Гэхдээ уламжилсан аргууд бий. Жишээ нь, сэвсээр ороох.
-Дотор эрхтэнд мэс ажилбар хийж байсан болов уу?
-Дотор эрхтэнд мэс ажилбар хийж байсан тухай баримт сэлт нэг их байдаггvй юм. Эрvvл байх, євчнєєс урьдчилан сэргийлэх талаар их анхаардаг, энэ талын ойлголт маш сайтай байсан юм билээ. Тиймээс яг энэ сэдвээр олон нийтэд зориулсан лекц унших гэж бэлтгэж байгаа.
-Ярих гэж бэлтгэж байгаа зvйлээсээ цухасхан ч бол хуваалцаж болох уу?
-Хvvхдийг эхийн хэвлийд байхаас нь хvмvvжvvлдэг байж. 1330 онд Хубилай цэцэн хаанаас Заяат хааныг хvртэл Монголын хааны ордонд бэлтгэж байсан зоогийн тухай “Идээ ундааны жинхэнэ товч” гэж хятад хэлээр бичсэн ном бий. Тvvнд жирэмсэн эх юуг идэх вэ, юуг идэж болохгvй вэ гэдгээс эхлээд яаж сэтгэл ариун байж хvvхдээ тєрvvлэх зэргээр монгол хvний яс чанарыг сайжруулах талын олон сонин зvйл байна.
-Юу идэж болохгvй вэ гэхээр одоогийн мєрддєгтэй тєстэй байна уу?
-Арай єєр л дєє. Судламаар юм их байна. Туулайн мах идэж болохгvй уруул сэтэрхий тєрнє. Ямааны мах сэрvvн чанартай тул тєрсєн хvvхэд уушигны євчнєєр євчлєх магадлалтай, ханиад шуухинаа амархан хvрнэ. Єндєг идэж болохгvй, яр шарх их гарна гэх зэргээр цэвэр практик ухаан. Тvvнээс гадна оюуны болон бэлгийн чалхыг удаан хадгалахын тулд яаж байсан тухай олон сонирхолтой зvйлийг ярихаар бэлтгэж байгаа. Монголчууд таван єнгийн идээ ундааг дєрвєн улиралд тохируулан хэрэглэж байсан аргыг ч хэлж єгье гэж бодож байгаа.
ЭРYYЛ АМЬДРАХ НУУЦААС
Манжийн Тэнгэрийн тэтгэсэн хаан 1711 онд тєрж, 1799 онд тэнгэрт хальсан. Тэрбээр зэвсгийн эрдэмд боловсрох, морь унах, уран зураг зурах, бичиг vсэгт суралцахаас гадна биеэ тордож, эрvvл амьдрах аргыг сайн судалж, амьдралдаа бодитойгоор хэрэгжvvлж чадсан хаадын нэг байлаа. Тvvний эрvvл амьдрах нууцаас дурдвал:
Уушигны хийгээ гаргаж, оруулах /єглєє, оройд цэвэр агаарт тогтмол гарч байх/, vе гишvvний хєдєлгєєн байнга хийх /биеийн тамираар хичээллэх, алхах, гvйх/ арван vргэлж, дєрвєн болохгvйг мєрдєж, тохиромжтойгоор биеэ тамиржуулна гэсэн байдаг.
Арван vргэлж гэдэг нь тогтмол хийдэг дасгал
1. Араа, шvд хєдєлгєх 2. Шvлсээ залгих
3. Чихээ илэх 4. Хамраа илэх
5. Нvдээ хєдєлгєх 6. Нvvрээ илэх
7. Хєлєє нугалах 8. Хэвлийгээ илэх
9. Yе мєчєє сунгах 10. Хошногоныхоо амсрыг хуних
Дєрвєн болохгvй нь:
1. Идэж байхдаа ярих 2. Хэвтэж байхдаа ярих
3. Архинд согтох 4. Єнгєнд шунах гэсэн дєрвєн зvйлийг хориглож,
амьдралдаа мєрдлєг болгож байсан тухай эртний сударт
тэмдэглэн vлдээжээ.
_________________ crybaby
|