#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Sep.23.14 4:19 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic Reply to topic  [ 212 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9  Next
Author Message
PostPosted: Jul.31.09 6:08 pm 
Offline
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
User avatar

Joined: Jul.27.08 6:42 pm
Posts: 912
Location: do not copy me
bieiin yumnii mochlog aldagdaad bhiin ene yuniih be?
14 honood ireed bn balain

_________________
Oorsdoo bosgoson amidral amttai


Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Aug.01.09 3:01 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
User avatar

Joined: May.29.05 3:17 am
Posts: 7
Location: mgl
**Gvnjhen** wrote:
bieiin yumnii mochlog aldagdaad bhiin ene yuniih be?
14 honood ireed bn balain

ali her hugatsaand ongorch bgaan. tgd hed honogoor irj bgaan ?hemjeegee heleerei daavriin beldmel hereglesen uu? esvel gemtel bertel avsan eseh spirali taviulsan esehee heleerei


Top
 Profile  
 
PostPosted: Oct.07.09 11:50 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Sep.24.09 8:20 pm
Posts: 12
:m7: hi nadad neg hund problem bnaa.tuslaarai. bi antibioteknii harshiltai l daa.garaar harshil gardagiin hajuugaar ue ue ih moogontsorddog.3 jiiliin omnoos ehelsen yum.ene hoorond zowhon hawariin ulirald l moogontsor maani ahidag bsan.tuhai burt n l emchid uzuulj bsanl.harin odoo bur arhagshaad edgej ogohgui zowiur n ulam ihsej bnaa.ahij emch deer ochmoorgui hetsuu sanagdaj bn.ene owchnoos buren togs salgaad ogoh chadwarlag emch olm :aa: oor bnaa.tuslaach :??:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Nov.24.09 4:42 pm 
Offline
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Joined: Nov.05.09 3:09 pm
Posts: 8
kesorova hagalgaagar torood 6n sar bolj bga hun davsag sultai yum shig oir oirhon sheeh yum. ereesoo sheeshee barij chadahgui. tsestit bish tegsen hernee yadargaatai oir oirhon baga hemjeetei garna. yagaad engedeg tuhai zovlooch.....


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Nov.27.09 7:24 am 
Offline
Asuult Precious Member
User avatar

Joined: Aug.26.03 7:18 am
Posts: 358
Location: QQ?
anka82082 wrote:
kesorova hagalgaagar torood 6n sar bolj bga hun davsag sultai yum shig oir oirhon sheeh yum. ereesoo sheeshee barij chadahgui. tsestit bish tegsen hernee yadargaatai oir oirhon baga hemjeetei garna. yagaad engedeg tuhai zovlooch.....


6n sar bolson gehleer, arai l heviin hemjeenees urtdu sanagdaj baina. Yur ni bol emgteichuud huuhed gargasnii daraagin heden sard tusgai hormon-nii uil ajilgaagaar jiremsleltin uyed emgtein biyend tsuglarsan us=g gargah zoirlgoor, mash oir oirhon sheedeg. Gehdee 6n sar arai l urt hugatsaa baina, tiim bolhoor, zuvhun mini bodloor iim baij boloh um. Jiremsen baih uyed chini hevliin hundii chini tomorsnii urshigaar, davsand chini uguh daralt ihssen gej bodoyo. Teheer herev chi ali boloh turgen turgen davsagaa sulaldag baigaagui bol, ter davsgan dahi daraltin ulmaas, davsagnii amsariig booj baidag jijhen bulchin gemtsen esuul sularsan baij bolhiin. Ene bulchin sularhaar zarim uyed humuus haniaah, untah, ineeh geh metin uyed sheesee baga bagaar alddag bolchidog. Iim uyed bol ter bulchingaa butsaaj saijruulhiin tuld Kegel-n dasgal hiivel aajimdaa gaagui boldog taltai. Teglee ch chi nyarailaad udaagui baigaa bolhoor ugaasa Kegel- hiij baigaa gej bodoj baina, herev ugui bol, hiij ehleerei. Kegel-n dasgal gej medej baiga gej bodojin.

Ene gehdee baij boloh olon bolmjiin hariultuudin zuvhun gants ni shu. uur baij boloh tugeemel shaltgaanuud gevel chuluujilt, bakter-n hordlogo, buurni uvchin, geh met gehde chi tursni daragaar ingej ehelsen gehleer, ed nar bish gej bodoj baina. Harin uur neg shaltgaan baij boloh um, ter ni chini Gormonii balance. hunii sheeh reflex-g uduudug olon turlin hormone baidag. tiim bolhoor tedni neg ni hevin hemjeegee aldsan uyed ingej nuluujiij bolhin.(jiremsleltees hamgaalah em uuj ehleegui baiga gej bodoj baina).

_________________
QQ ?


Top
 Profile  
 
PostPosted: Jan.09.10 2:21 am 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 5:36 pm
Posts: 1951
muu_oyutan wrote:
:m7: hi nadad neg hund problem bnaa.tuslaarai. bi antibioteknii harshiltai l daa.garaar harshil gardagiin hajuugaar ue ue ih moogontsorddog.3 jiiliin omnoos ehelsen yum.ene hoorond zowhon hawariin ulirald l moogontsor maani ahidag bsan.tuhai burt n l emchid uzuulj bsanl.harin odoo bur arhagshaad edgej ogohgui zowiur n ulam ihsej bnaa.ahij emch deer ochmoorgui hetsuu sanagdaj bn.ene owchnoos buren togs salgaad ogoh chadwarlag emch olm :aa: oor bnaa.tuslaach :??:

emch dr ochmorgui bn geched emch heregtei gdg n yu gsn ug uu?1r torohin monhceceg emch sn shd.Clotri-Denk oroi untahin omno 6-7honog hii gadnas n hovon bombologoor haalt higerei.Suuld iim em zovlod bga ur dun saitai.Moogoncor buren edgehgui ee sedreehgui bj harin bln darhlaa sularsan ued antibiotik ih hemjeger hergelvl sedern.Chi antibiotik medreg chanaraa uzuuleh shardlagatai buh antibiotik harshilah esgui,en shinjilgeger cashid ymr antibiotik nasan turshdaa hereglej bolohgui gdge medeed avchih.

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
 Profile  
 
PostPosted: Jan.15.10 6:52 pm 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 12:49 am
Posts: 1027
Location: Компьютерийн ард кофе уугаад л ...
Энд БЗХӨ гэсэн сэдэв байдгүймуу? уг нь нэг асуулт байгаамсан асуучих уу? :?

Эмэгтэй хүний умайн гадна хэсэг улайлттай байгаад байхын урд нь ийм байгаагүй байсан манай найз л даа тэгээд л нэг шоудсан юм байх тэгээд л нэг найзындаа хоносын байх.
улайгаад хорсоод байна гэхийн энэ БЗХӨ мөн үү?

_________________
! Use Your HEAD !


Top
 Profile  
 
PostPosted: Jan.15.10 10:34 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 5:36 pm
Posts: 1951
Kairi wrote:
Энд БЗХӨ гэсэн сэдэв байдгүймуу? уг нь нэг асуулт байгаамсан асуучих уу? :?

Эмэгтэй хүний умайн гадна хэсэг улайлттай байгаад байхын урд нь ийм байгаагүй байсан манай найз л даа тэгээд л нэг шоудсан юм байх тэгээд л нэг найзындаа хоносын байх.
улайгаад хорсоод байна гэхийн энэ БЗХӨ мөн үү?

hamgaalaltgui belgiin havitald orsnoos hoish tm zoviur ilerj bga bol mon bj bolzoshgui.Harin iim zoviur ilered udaj bga bol ymr ch shaltgantai bj boln jishee n harshil geh met.Ulaij horsoh bol urevsliin shinj ilerj bnaa gsn ug.Haldvart der ochood zoviura heled shinjilgee og unegui avna.

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
 Profile  
 
PostPosted: Jan.16.10 2:09 am 
Offline
Ноёлогч Гишvvн
Ноёлогч Гишvvн
User avatar

Joined: Apr.03.04 12:49 am
Posts: 1027
Location: Компьютерийн ард кофе уугаад л ...
odoo yahavdee wrote:
Kairi wrote:
Энд БЗХӨ гэсэн сэдэв байдгүймуу? уг нь нэг асуулт байгаамсан асуучих уу? :?

Эмэгтэй хүний умайн гадна хэсэг улайлттай байгаад байхын урд нь ийм байгаагүй байсан манай найз л даа тэгээд л нэг шоудсан юм байх тэгээд л нэг найзындаа хоносын байх.
улайгаад хорсоод байна гэхийн энэ БЗХӨ мөн үү?

hamgaalaltgui belgiin havitald orsnoos hoish tm zoviur ilerj bga bol mon bj bolzoshgui.Harin iim zoviur ilered udaj bga bol ymr ch shaltgantai bj boln jishee n harshil geh met.Ulaij horsoh bol urevsliin shinj ilerj bnaa gsn ug.Haldvart der ochood zoviura heled shinjilgee og unegui avna.


за бараг л хагас сарын дараа гэхүү дээ би ч бас гайхаад байсымаа манай найз охин л доо хэхэ битүү хардаад :? хэхэ. тэгхээр биш гэсэн үг үү тэ ингэж удаж байгаад л иймэрхүү шинж тэмдэг илэрсийн. зөвлөгөө хариу бичсэнд баярлалаа.

_________________
! Use Your HEAD !


Top
 Profile  
 
PostPosted: Jan.23.10 10:37 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Эмэгтэйчүүдийн өвчин

Савны хүзүүний улайлт яагаад бий болдог вэ?
Савны хүзүүний улайлт буюу умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь элбэг тохиолддог эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний нэг юм. Ихэвчлэн төрөлт, үр хөндөлтийн улмаас умайн хүзүүнд үүссэн урагдал, гэмтэл, эмчлүүлээгүй буюу дутуу эмчлэгдсэн бэлэг эрхтний (үтрээ, умай, умайн гуурсан хоолой, өндгөвчийн) үрэвсэлт өвчнүүд нь умайн хүзүүний суваг үрэвсэх гол шалтгаан болно.
Мөн дээрх үрэвслүүдийн багагүй хэсэг нь БЗДХ –той холбоотой байдаг байна.

Умайн хүзүүний сувгийн үрэвсэлтэй үед тэр бүр зовиур шаналгаа үүсэхгүй, өвчний эхэн үед бэлэг эрхтнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд гарч болох боловч ихэнхи эмэгтэйчүүд анзаарахгүй өнгөрөөдөгөөс өвчин архагшин хүндэрдэг.

Түүнчлэн энэ өвчин нь умайн хүзүүний өмөн буюу хорт хавдар үүсгэдэг суурь өвчний тоонд ордог учраас эмэгтэй хүн бүр доод тал нь 6 сар тутамд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж занших нь аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх, цаг алдахгүй эмчлүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна.

Өндгөвчний үрэвсэл гэж юу вэ?
Өндгөвч нь эмэгтэйн биед эм бэлгийн эсийг боловсруулах болон биений юмны үйл ажиллагааг зохицуулдаг бэлгийн даавар ялгаруулах гэсэн 2 үндсэн үүргийг гүйцэтгэдэг аарцгийн хөндийд байрладаг бэлэг эрхтэн юм. Эмэгтэйчүүдийн өвчний дотор өндгөвчийн үрэвсэл нилээд элбэг тохиолддог бөгөөд дангаараа өвчилөхөөс илүүтэй умайн гуурсан хоолойн үрэвсэлтэй хавсарсан байх нь элбэг.

Ихэнхидээ үтрээ болон умайд байгаа халдвар өгсөх байдлаар тархсанаас үүсдэг. Өөрөөр хэлбэл төрөлт, үр хөндөлтийн улмаас умайд үүссэн үрэвсэл болон янз бүрийн шалтгаантай үтрээний үрэвслүүдийг эмчлүүлэхгүй архагшуулснаас халдвар үтрээнээс умайн хөндий рүү, умайн хөндийгөөс умайн гуурсан хоолой рүү, умайн гуурсан хоолойноос өндгөвч рүү дамжин тархах байдлаар өвчлүүлдэг.

Харин цөөн тохиолдолд уруудах замаар өөрөөр хэлбэл мухар олгой, шулуун гэдэс түүний дээд хэсэг, хошного зэрэг эрхтнүүдийн үрэвсэл тархаж өндгөвч болон умайн гуурсан хоолойг үрэвсүүлж өвчлүүлдэг байна.

* Хэрвээ танд доорхи асуудлуудын аль нэг нь байгаа бол таны өндгөвч үрэвсэж өвчлөх магадлалтай тул заавал эмчид хандан эрүүл байгаа эсэхээ тодруулаарай.
* Урьд өмнө, хэзээ нэг цагт эмч таныг үзээд Таны өндгөвч үрэвсэлтэй байна, эмчлүүлээрэй гэсэн боловч та эмчлүүлэхгүй орхисон.
* Үе үе хэвлийн доод хэсэг, бүсэлхий, цавь орчмоор хатгуулж өвддөг
* Биений юмны мөчлөг алдагддаг
* Хэвлийн доод хэсгээр өвдөхийн хамт халуурч байсан
* Бэлэг эрхтнээс цагаан юм их гардаг эсвэл цагаан юмны өнгө, үнэр хэвийн биш санагддаг
* Үр хөндүүлж байсан эсвэл төрөлт хүндрэлтэй явагдсан
* Умайн гаднах жирэмслэлт болж байсан.
* Умайн хөндийдөө ерөндөгтэй
* Хамгаалалтгүй, найдвартай биш бэлгийн харьцаанд ордог
* Хэвлийн хөндийн идээт өвчний улмаас хагалгаанд орж байсан


Өвчний илрэл нь хурц тод байхын зэрэгцээ бүдэг, балархай ч байж болдог. Халдвар хир их талбайг хамарч өвчлүүлсэн болон үүсгэсэн нянгийн хоруу чанар, тухайн хүний биеийн эсэргүүцэл зэргээс хамааран хэвлийн доод тал, бүсэлхийгээр өвдөх , халуурах, биений юмны үйл ажиллагаа хямрах зэрэг шинжүүд тод, бүдэг, хүчтэй, сул байдлаар илэрнэ. Хэрвээ өндгөвч болон умайн гуурсан хоолой идээлж үрэвсвэл энэ нь умайн гаднах жирэмслэлт болох, гуурсан хоолой битүүрэх, үргүйдэх зэрэг хүндрэлүүдийн гол шалтгаан болдог.

Харин мэргэжлийн эмчид цаг алдалгүй хандан оношлогоо, эмчилгээг хийлгэвэл бүрэн төгс эмчлэгддэг давуу талтай.

Сарын тэмдэг хугацаандаа ирэхгүй зарим сард ирээд, заримдаа ирдэггүй хэлбэлзээд байдаг нь ямар учиртай юм бэ?
Юуны өмнө биений юмны мөчлөгөө зөв тодорхойлох хэрэгтэй. Биений юм анх ирсэн өдрөөс дараагийн ирэх өдөр хүртэлх хугацааг нэг мөчлөг гэж үзнэ. Хоорондоо хэд хоногийн зайтай ирж байгаагаар нь биений юмны үйл ажиллагаанд ямар нэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулж болдог. Тиймээс эмэгтэй хүн бүр сарын тэмдгийн хуанли хөтөлж хэвших нь чухал юм. Энэ нь тийм ч түвэгтэй биш бөгөөд та тухайн оны календарь аваад түүн дээрээ биений юм ирсэн өдрүүдээ дугуйлаад тэмдэглэхэд л хангалттай. Маш олон эмэгтэйчүүд биений юмыг сард нэг удаа ирэх ёстой гэж ойлгодог буруу итгэл үнэмшилтэй байдаг.

Биений юмны мөчлөг 20-35 хүртэл хоногтой байж болох бөгөөд ихэнхи эмэгтэйнх дунджаар 28 хоногийн мөчлөгтэй байдаг. Гэхдээ хүнд бүрд адилгүй. Доод тал нь 4-6 удаагийн биений юм үзэгдсэн хугацааг тасралтгүй тэмдэглээд хоорондоо хэд хоногийн зайтай байгаагаар нь таны биений юм хэд хоногийн мөчлөгтэй вэ гэдгийг тооцож болно. Биений юмны ирэх ёстой хугацаа 7 хоногийн дотор хойшоо, урагшаа хэлбэлзэж ирж болох бөгөөд үүнийг тогмол, хэвийн мөчлөгтэй гэж үзнэ.

Харин 20 хоногоос дотогш эсвэл 35 хоногоос дээш мөчлөгтэй эсвэл нэг удаа ирэхдээ 7 хоногоос дээш хугацаагаар үргэлжилдэг, өвдөлттэй ирдэг бол заавал мэргэжлийн эмчид хандаарай. Энэ нь умай, өндгөвч, тархины үйл ажиллагааны зохицуулга алдагдсантай холбоотой юм.

Хэвлийгээр өвдөөд байна энэ ямар өвчин бэ?
Зөвхөн энэ зовиураар ямар нэг өвчин байна гэж үзэх нь хангалттай биш. Хэвлийн яг аль хэсгээр өвдөж байна, өвдөлтийн хүч, үргэлжлэх хугацаа нь ямар байна, өөр ямар нэмэлт зовиур илэрч байна зэрэг олон асуудлыг тодруулах шаардлагатай юм. Тийм болохоор өөртөө таамаглаж онош тавихын өмнө өрхийн эмчдээ эхлээд хандаарай. Танд үүссэн энэ зовиур дотрын, мэдрэлийн, мэс заслын, эмэгтэйчүүдийн олон өвчний үед илэрч болох тул мэргэжлийн эмчийн туслалцааг авах нь чухал.

_________________
I Want You To Be Happy.


Last edited by Muren on Jan.23.10 10:58 pm, edited 2 times in total.

Top
 Profile  
 
PostPosted: Jan.23.10 10:38 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Төрсний дараа биеэ гамнах нь чухал


Хүн төрөлхтнийг үе дамжин зовоож ирсэн өвчин бол БЗХӨ яах аргагүй мөн билээ. Гэхдээ эдгээр өвчин салхиар дамжин ирээд наалдчихдаггүй учраас бие хүн бүр хувийн ариун цэврийг ягштал баримталж чадвал аюулт өвчинд өртөх магадлал тун бага хэмээн "Аз жаргал эмэгтэйчүүд " эмэгтэйчүүдийн эмнэлгийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч С.Пүрэвсүрэн уншигч та
бүхэнд зөвлөж байна.
-БЗХӨ гэж юу вэ?
-БЗХӨ нь бэлгийн замаар эрэгтэйгээс эмэгтэйд, эмэгтэйгээс эрэгтэйд халдах өвчнийг хэлнэ. Одоогоор бэлгийн замаар халддаг ДОХ, тэмбүү, заг хүйтэн, трихоминаз, мөөгөнцөр, С вирусын гепатит зэрэг 10 гаруй өвчин байна.
-Эмэгтэйчүүдийн өвчин юунаас үүсдэг юм бэ?
-Эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн буюу бэлэг эрхтэний өвчнийг эмэгтэйчүүдийн өвчин гэдэг. Төрөл байдлаар нь эмэгтэйчүүдийн өвчнийг гурав ангилна. Үүнд бэлгийн замын халдварт өвчин, дааврын хямрал буюу сарын тэмдгийн өөрчлөлт, хавдрын урьдал буюу хавдар орох бөгөөд хавдар нь дотроо хортой, хоргүй гэж ялгагддаг. Өвөрмөц бус үрэвсэлт өвчин нь энгийн микроб буюу гэдэсний capxанцар, мөөгөнцөр, шулуун гэдэсний өвчин зэргээр өгсөх уруудах замаар халдварлана. Мөн үр хөндөлт, дутуу төрөлт, жирэмснээс сэргийлэх эм тариа бэлдмэлийг эмчийн заавар зөвлөгөөгүй ууснаар дааврын хямралд өртөн сарын тэмдэг өөрчлөгдөж өвчинд өртдөг. Дээрх шалтгаануудаас хавдар үүсэх боломжтой. Мөн гэмтлээс болж мөн хавдар үүсдэг.
-Гэмтлээс хавдар үүсэх шалтгааныг тодруулбал?
-Анхны төрөгч бүрийг төрсний нь дараа умайн хүзүүг шалгах ёстой байдаг. Гэтэл үүнийг тэр болгон шалгадаггүйгээс умайн дотор салст бүрхэвч урагдалт үүсээд гэмтсэн байдаг. Үүнээс шалтгаалж дааврын өөрчлөлт явагдаж цагаан юм хэмжээнээсээ нэмэгдэн улмаар умайн хүзүүгээ гэмтээсээр шарх үүсгэдэг. Тэр шархлааг эмчлэхгүй удвал хавдар болно.
-Ямар шинж тэмдэг илрэх вэ?
-Үрэвсэлт өвчин учраас ууц нуруу, өгзөг болон хөл рүү өвддөг. Умайн хүзүүн шархлаа нь дотроо хуурамч болон жинхэнэ шархлаа гэж хоёр янз байдаг. Жинхэнэ шархлаа нь байх ёстой хучуур эд нь арилчихсан, завсар үеийг хэлнэ. Үмайн хузүүний олон давхар хучуур эд нь нэг давхар хучуур эдээр солигдсоныг хуурамч шархлаа гэдэг бөгөөд илүү аюултай. Нөхөртэйгээ ойртсоны дараа доошоо цусан ялгадас үзэгдэх шинж тэмдэг илэрнэ.
-Умаин хузүүний шархлаа хэдий хугацаанд хавдар болох вэ?
-Өнөөдөр өвчин туслаа гэхэд маргааш шууд хавдар болно гэж байхгүй шүү дээ. Тодорхой хэмжээний урьтал болон суурь өвчнүүдийг
ламжиж үүсдэг. Мэргэжилтнүүдийн тогтоосноор 2-5 жилийн хугацаанд эмчлүүлэхгүй явбал хавлар үүсдэг. Тэгэхээр бүсгүйчүүддээ
зөвлөхөд жилд доод тал нь хоёр удаа урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамрагдаж, толь үзлэгийг хийлгэж байх хэрэгтэй.
-Цагаан юмны өнгө өөрчлөлтөөс ямар нэг өвчний шинж тэмдэг үүссэнийг мэдэх боломж бий юу?
-Бүрэн боломжтой. Трихоминазаар өвчилсөн бол цагаан юм цайвар ногоон өнгөтэй болж, хөөсөрхөг байдлаар гарна. Заг хүйтэн өвчний үед шингэн ногоон идээрхэг, мөөгөнцөрийн халдварийн үед ээдэм тараг мэт өтгөн бужигнасан зүйл, усархаг цагаан.юм гарвал хорт хавдрын урьдал гэж үздэг.
-Бүсгүичүүд төрсний дараа халдварт өвчинд өртөх нь илүүтэй юм шиг санагддаг?
-Торсний дараа эмэгтэй хүний биеийн эсэргүүцэл бүхэлдээ суларсан байдаг. Мөн хөхөнд сүү орж биеийн бүх энерги хөхний сүүнд чиглэснээс, олон сараар шавхарга гарч, шархтай талбай их байдаг учраас өвчлөх магадлал их байдаг. Нялх биенд олсон өвчин насны өвчин болдог гэдэг үгийг санаж, төрсний дараа биеэ сайн гамнах хэрэгтэй.
-Охилын эрүүл мэндийн талаар зөвөлгөө өгөөч?
-Багаасаа ариун цэврийг сайтар сахих хэрэгтэй. Гэхдээ ариун цэврийг сахиж байна гээд өдөр болгон дотуур угаалга хийх хэрэггүй. Учир нь эмэгтэй хүний умайд өөрөө өөрийгөө хамгаалж, цэвэрлэж байдаг дархлааны бактериуд байдаг. Гэтэл өдөр болгон угааж, түүнийгээ урсгаж гаргаад байвал өвчин эсэргүүцэх чадвар буурна шүү дээ. Харин өдөр болгон гадна бэлэг эрхтнээ угааж болно. Ер нь охидоо багаас нь тусад нь унтуулж, өөрсдийн гэсэн дэвсгэр лаавуутай байлгах хэрэгтэй. Трихоминаз, тэмбүү зэрэг өвчин орны даавуу, алчуур, саван, бассейн зэргээр халдварлах боломжтой байдаг учраас наад зах нь биений алчуур, биений угаалга зэргийг тус тусдаа хэрэглэх нь зүйтэй. Тэгээд ч өнөө үед үтрээг угааж цэвэрлэх элдэв янзын угаалгын бодис гарч, охид бүсгүйчүүд маань өргөн хэрэглэх болсон. Үүнийг би зөв гэж бодохгүй байгаа. Учир нь манайд өнөөдөр гурван хүн тутмын хоёр нь мөөгөнцөр өвчтэй байна. Мөөгөнцөр бол харшлын гаралтай өвчин учраас элдэв бодис хэрэглэхгүйгээр зүгээр л буцалсан усаар дотуур угаалга хийх хэрэгтэй. Мөн охидуудлаа анхааруулахад жирэмслэлтийг хүчээр таслан зогсооход өвчний эх үүсвэр тавигддаг гэдгийг хэлмээр байна.

_________________
I Want You To Be Happy.


Last edited by Muren on Jan.23.10 11:00 pm, edited 1 time in total.

Top
 Profile  
 
PostPosted: Jan.23.10 10:58 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Эмэгтэйчүүдийн умайн хорт хавдар бэлгийн замаар халдварладаг


Ротари клубууд, “Свонсоны гэр бүлийн сан”-гийн санхүүгийн дэмжлэгтэйгээр “Умай хүзүүний хавдраас сэргийлье” аян манай оронд амжилттай хэрэгжиж байна, Тус хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Даффодил” клиникийн ерөнхий эмч, Олон улсын эмэгтэйчүүдийн хавдрын нийгэмлэгийн гишүүн Л.Баярсайхантай уулзлаа.

- Эсийн шинжилгээ гэж юуг хэлж байна вэ?
- Ерөнхий ойлголтоор бол эсийн шинжилгээг ямар ч газраас авч болно. Харин савны хорт хавдрыг эрт үед нь илрүүлэх зорилгоор бол умайн хүзүүнээс гуужсан эсийг авч шинжилж харахыг хэлж байгаа юм. Ингэснээрээ эмч хүн нүдээрээ хараад хэзээ ч оношилж чадахгүй, ЭХО-гоор бол бүр оношлох ямар ч боломжгүй эсийн өөрчлөлтийг илрүүлнэ гэсэн үг юм. Эсийн өөрчлөлт өгсөн суурь өвчин байгаа үед 3 юмуу 5, 10 жилийн дараа хорт хавдар үүсдэг. Үүнийг л эрт үед нь илрүүлэх зорилгоор эсийн шинжилгээ авдаг.

- Манай бүсгүйчүүд хавдрын шалтгааныг янз бүрээр дороосоо даарснаас, бэлгийн харьцаанд орохгүй болохоор гормоны дутагдлаас, БЗХӨ-өөс, савны шарх удсанаас гэх мэтээр маш олон янзаар ярьцгаадаг. Хавдар үүсгэгчийн гол эх үүсвэр нь юу вэ?
- Ер нь хавдар болгон өөр өөр шалтгаантай. Харин умайн хүзүүний хорт хавдрын хувьд хамгийн сайн судлагдсан, хамгийн дэлгэрэнгүй мэдээлэлтэй, шалтгааныг нь үндсэндээ тодорхой гэж үздэг. Савны хавдар буюу умайн хүзүүний хавдараар ихэвчилэн бэлгийн харьцаанд орсон эмэгтэйчүүд өвддөг. Бэлгийн харьцаанд ороогүй эмэгтэйчүүд өвддөггүй. Тийм болохоор гол үүсгэж байгаа үүсгэгч нь бэлгийн замаар халдварлагддаг вирусын өвчин юм. Хүний папиллом вирус гэдэг ерөнхий нэртэй HBV энэ вирусаар халдвар авсан эмэгтэйчүүдэд умайн хүзүүний эсийн өөрчлөлт өгч савны хавдар үүсэх эрсдэл нэн өндөр болдог. Энэ вирус нь нийт хүн амын 35% -д тархсан маш тархмал. Сүүлийн үед улам ихсэж байгаа. Энэ вирусын халдвар авсан хүнд ямар нэг шинж тэмдэг огт байдаггүй, мөн зовиур байхгүй эсийн шинжилгээнээс өөр ямар ч үзлэгээр оношлогдох боломжгүй. Тэгэхээр эсийн шинжилгээг тогтмол өгч байж амь насаа аврах боломжтой.

- Энэ вирусийн халдвараас яаж сэргийлэх вэ?
- Энэ бол бэлгийн замаар халдварладаг олон нян вирусын нэг нь. Одоогоор хүн төрөлхтөн вирусыг бүрмөсөн эмчилэх ямар нэгэн эмийн гаралтай эмчилгээ олоогүй байгаа. Бусад улс оронд Хавдартай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд энэ вирустай тэмцэх урьдчилэн сэргийлэх вакцин хийгдэх гэж байна. Харин манай орны хувьд шийдэхэд учир дутагдалтай л даа. Яагаад гэвэл энэ вирус хэтэрхий түгээмэл 3 хүний нэгд нь байдаг учраас зардал өндөртэй. Энэ вирусын авсан хүн болгонд эсийн өөрчлөлт үүсдэггүй учраас вакцинжилтын хувьд эрт байна.
Яагаад ихсээд байна вэ гэвэл залуучууд эрт бэлгийн харилцаанд орох, замбараагүй бэлгийн харилцаа болон бэлгийн олон хавьтагчтай байх явдал түгээмэл болсон. Үүнийг дагаад ямар нэгэн БЗХӨ - р өвдөх магадлал өндөр, баталгаагүй эмчилгээг өөрсдөө дур мэдэн хийх зэрэг олон шалтгаанаас болж байна. Энэ дунд хүний папиллом вирус байдаг. Бусад өвчин нь хэдийгээр бэлгийн замаар халдварладаг ч гэсэн. Энэ вирус шиг хорт хавдар үүсгэдэггүй. Энэ вирус л хүнд хорт хавдар үүсгэх шалтгаан болдогоороо онцлогтой.

- Хавдар гэж юу вэ? Киста, уйланхай, фибромиомын талаар тайлбарлаж өгнө үү?
- Хавдар гэдэг бол ерөнхий нэр юм. Хүний биед 400 гаруй төрлийн хавдар байдаг гэж үздэг. Ерөнхийдөө бүлэгчилбэл 100 гаруй төрлийн хавдар гэж ярьж болох юм. Хортой ба хоргүй гэж хоёр хуваагддаг. Хоргүй хавдар нь илүү түгээмэл тохиолддог. Хоргүй хавдар нь тухайн үүссэн эд эрхтэн байгаа газартаа зэргэлдээ эд эрхтэнээ дарах үйл ажиллагаа үзүүлдэг бол хортой хавдар нь хэдийгээр жижигхэн ч цус, тунгалгийн судсаар хавдарын эс нь бусад эд эрхтэнд очиж тэндээ үйл ажиллагааг нь алдагдуулан ургах чадвартай, хажуугийн эд эрхтэн рүүгээ зөмөрч орон /идэх/ ургах чадвартай байдаг.
Уйланхай буюу киста гэдэг нь хавдар биш. Гэхдээ уйланхай бүтэцтэй хоргүй хавдар гэж байдаг. Уйланхай маань ихэвчлэн өндгөвчин дээр тохиолддог. Ер нь эрүүл эмэгтэй хүний биед сар болгон аль нэгэн өнгөвчинд ээлжлээд уйланхай үүсдэг. Диаметр нь 2 - 3 см хүртэл томорно. Яг энэ үед ЭХО-д харуулахад уйланхайтай байна, хавдартай байна гэсэн буруу ойлголтоор хэрэгтэй, хэрэггүй эмчилгээ хийлгэж сэтгэл санаа, цаг хугацаагаа алддаг. Тэгэхээр эрүүл эмэгтэй бүрт сар нэг удаа уйланхай үзэгддэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэр киста буюу уйланхай байж тэр нь хагарч, тэрнээс өндгөн эс нь ялгарч эмэгтэй хүн жирэмсэн болох боломжтой болдог. Өндгөвчинд уйланхай байдаггүй бол тухайн эмэгтэй хэзээ ч жирэмслэхгүй юм. Харин 12 - 25%-д нь шимэгдэж алга болохгүй байх хандлага байдаг. Тийм үед бол эмийн эмчилгээ хийх хэрэгтэй. Энэ нь бол мэс заслын эмчилгээний заалт биш. Фибромиом гэж савны булчингийн гаралтай хоргүй хавдрын зангилаануудыг хэлдэг. Хортой болох магадлал маш бага. Нэг буюу олон голомтод хэлбэрээр умайд үүсдэг. Илрүүлээд зохих эмчилгээ хийгдэх юм бол аюулгүйгээр бүрэн эдгэрэх боломжтой.

- Урьдчилан сэргийлэхийн тулд?
- Юуны түрүүнд хавдарын талаар мэдлэг мэдээлэлтэй байх. Жил болгон нэг удаа эсийн шинжилгээ болон хавдрын нарийн мэргэжлийн эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байвал та савны хавдраас болж амь насаа алдахгүй байх 100%-ийн баталгаа болно. Ялангуяа цэвэршилтийн насны болон, цэвэршилтийн дараах үеийн хүмүүс онцгой анхаарах хэрэгтэй. Яагаад ингэж хэлж байна гэвэл ер нь хавдар өвчин бол настай буюу нас ахих тусам тусах магадлал өндөрсдөг өвчин юм.

- Эрчүүдэд хандаж юу хэлэх вэ?
- Эмэгтэйчүүдийн умайн хүзүүний хорт хавдар нь бэлгийн замаар халдварладаг гэдгийг манай эрчүүд сайн ойлгох ёстой юм. Бэлгийн харьцаанд орохдоо хамгаалалттай буюу бэлгэвчийг зохих ёсоор хэрэглэх хэрэгтэй. Хэдийн вирусын гаралтай гэж байгаа боловч эрэгтэй хүн өөрөө ерөөсөө өвддөггүй харин тараагч гэсэн үг. Мөн хайртай хань, эхнэр дүү, эгч, ээж нар болон эмээдээ анхаарал халамж тавиад жилдээ нэг удаа умайн хүзүүний эсийн шинжилгээ өгүүлэн эмэгтэйчүүдийн хавдрын эмчид үзүүлэх юм бол хамгийн ойр дотны хүнийхээ амь насыг аварах болмжтой юм шүү гэж хэлмээр байна.

- Сайн дураараа хавдраас урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж шинжилгээ өгөхийг хүсэж буй эмэгтэйчүүд хаана хандах вэ?
- Эмэгтэйчүүдийн хавдраар дагнасан манай эмнэлэгт эсвэл Хавдар судлалын төвд хандаж болно. Манай эмнэлэгт үзүүлэхэд ямар нэгэн бичиг баримт шаардахгүй тул шууд очих юмуу 55252445 утсаар дугаар аваад үзүүлж, шинжилгээ өгөх боломжтой. Шинжилгээний хариу 5 - 7 хоногийн дараа гарна.

- Танд баярлалаа.

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Mar.10.10 7:35 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Jan.27.09 11:52 pm
Posts: 100
намайг умайн хүзүүний шархтай гэсэн би аль эмнэлэг дээр эмчлүүлэх вэ? ионсей дээр очсон чинь бөөн л мөнгө ярьсан улсууд дургүй хүрчихлэээ 45 мянга гэсэн , би урьд нь эсийн шинжэлгээ өгөөд зүгээр гарсан юм одоо зөвхөн тэр түлэх эмчилгээг нь л хийлгэмээр байна туслаарай бүсгүйчүүдэээ
аль эмнэлэг дээр вэ


Top
 Profile  
 
PostPosted: Mar.11.10 8:29 pm 
Offline
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
User avatar

Joined: Dec.12.03 2:18 pm
Posts: 1102
Location: In the end
Хүүе тэр түлэх эмчилгээ чинь их аюултай хуучны арга юм бишүү. Болохгүй байх аа.
Намайг савны амсар улайлттай ч гэлүү, умайн хүзүү шархтай ч гэлүү нэг онош тавьсан. Энэ хэр зэрэг эмчлэгддэг вэ. Миний санаа зовоод байна.

_________________
ИТГЭЛ, ХАЙР, ҮНЭНЧ СЭТГЭЛ...


Top
 Profile  
 
PostPosted: Mar.11.10 8:55 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Jan.27.09 11:52 pm
Posts: 100
ayultai bish bhaa nzaa


Top
 Profile  
 
PostPosted: May.14.10 5:24 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Feb.12.10 5:01 pm
Posts: 13
beleg erhten dotor mah urgadag gesen ene tuhai medeel heregtei bna


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Aug.19.10 3:22 pm 
Offline
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
User avatar

Joined: Dec.28.04 12:27 am
Posts: 159
:hihi:


Top
 Profile  
 
PostPosted: Aug.29.10 10:33 pm 
Offline
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
User avatar

Joined: Dec.05.08 11:54 am
Posts: 48
Tseko wrote:
Хүүе тэр түлэх эмчилгээ чинь их аюултай хуучны арга юм бишүү. Болохгүй байх аа.
Намайг савны амсар улайлттай ч гэлүү, умайн хүзүү шархтай ч гэлүү нэг онош тавьсан. Энэ хэр зэрэг эмчлэгддэг вэ. Миний санаа зовоод байна.

Ene ayulgui arga shde! bi uuruu emch hun l dee :angel:

_________________
Freedom isn't FREE


Top
 Profile  
 
PostPosted: Sep.24.10 9:46 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: May.04.05 10:34 pm
Posts: 469
Location: !!!!!Unknown!!!!!
мөөгөнцөр-iig angliar bolon china-aar yu gediin be?

_________________
Би Монгол хүн....


Top
 Profile  
 
PostPosted: Sep.26.10 10:55 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Apr.26.02 2:14 am
Posts: 14720
Location: The greatest prison that people live in is the fear of what other people think
snoopy_s wrote:
мөөгөнцөр-iig angliar bolon china-aar yu gediin be?

Мөөгөнцөр өвчнийг ерөнхийд нь англиар Mycosis эсвэл Fungal infection гэдэг. Үтрээний мөөгөнцрийн хувьд голдуу Candida infection байдаг байх. Хятадаар мэдэхгүй. 真菌病, 真菌感染, 念珠菌感染 Гүүгэлмаа эгч орчуулаад өг гэхээр нэг иймэрхүү юм гаргаж бна.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Top
 Profile  
 
PostPosted: Sep.28.10 9:39 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Jan.08.05 1:15 am
Posts: 10502
манай нэг найзын юм нь 20 хоног ирчлээ гэхийн...
энэ юунаас үүдэлтэй юм болоо?...

_________________
We. did. it.


Top
 Profile  
 
PostPosted: Nov.02.10 4:40 pm 
Offline
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
User avatar

Joined: Jul.30.09 12:29 am
Posts: 1083
Location: Cosmos
Хүмүүсээ хаана сайн эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг байдаг юм бол :??:

_________________
:3q:


Top
 Profile  
 
PostPosted: Nov.02.10 10:37 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Dec.02.04 5:36 pm
Posts: 1951
djmgl wrote:
Хүмүүсээ хаана сайн эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэг байдаг юм бол :??:

Urgoo cinemagiin zamiin esreg tald busgui emneleg, marie stopes.

_________________
Ийм нэгэн амьдрал


Top
 Profile  
 
PostPosted: Dec.06.10 11:03 am 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.29.10 9:22 pm
Posts: 2139
Location: Зорилгынхоо төлөө тууштай тэмц
өчигдөр өглөө унтаж бсан чинь гэнэт миний сав аймар базлааад аймр өвдөөд тээд боссон чинь ухаан алдчихсан.. тээд сэргэхэд буцааал аймр өвдөж бсан... 30аад минут өвдсөн бхаадаа хамаг хүйтэн хөлс чийхраад тэээд гуярууу өвдөөд хөл мөл бараг мэдрэлгүй блох шахсан...одоо бол юм ирцэн бас аймр өвдөөл бна...ер нь бол юм ирэхэд миний сав нуруу аймр их өвддөгээн..тээд өвчин намдаах эм уучдээн..энэ миний сав ягаад тэгж аймр өвдсээн бол? хэлээд өгөөч..

_________________
Не иргай в любовь,а то влюбишься


Top
 Profile  
 
PostPosted: Dec.06.10 10:18 pm 
Offline
Самбарын Хvндэт Гишvvн
User avatar

Joined: Mar.29.10 9:22 pm
Posts: 2139
Location: Зорилгынхоо төлөө тууштай тэмц
nadaaa yaraltai hariu bicheed uguuch plzzz

_________________
Не иргай в любовь,а то влюбишься


Top
 Profile  
 
PostPosted: Dec.07.10 6:25 pm 
Offline
foRuMer
<font color=#000099>foRuMer</font>
User avatar

Joined: Mar.31.06 9:42 pm
Posts: 6196
Location: Theoretical physicists can explain everything.
.., wrote:
nadaaa yaraltai hariu bicheed uguuch plzzz

Юм ирэхийн чинь урд өдөр нь тэгж өвдсөн юм бол ирэх гээд л тэгсэн байх. Сарын тэмдэг болж гарах гэж байгаа цус, нөж савны хананаас ховхрохдоо тэгж хүчтэй өвддөг. Хэрэв юм ирэхтэй холбоогүй өдрүүдэд ингэдэг бол эмчид үзүүл. Эндээс оношлоно гэж байхгүй.

_________________
You'll see.


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 212 posts ]  Go to page Previous  1 ... 3, 4, 5, 6, 7, 8, 9  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.