#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Nov.01.14 7:32 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic Reply to topic  [ 134 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Author Message
PostPosted: Jan.23.10 10:39 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Бөөрний өвчин бие махбодид олон төрлийн эмгэг vvсгэдэг

_________________
I Want You To Be Happy.


Last edited by Muren on Jan.23.10 10:41 pm, edited 1 time in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
 Profile  
 
PostPosted: Jan.23.10 10:40 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Бөөрний өвчин бие махбодид олон төрлийн эмгэг vvсгэдэг

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Jan.23.10 10:41 pm 
Offline
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
User avatar

Joined: Aug.27.08 8:36 pm
Posts: 1825
Location: Байх ёстой газартай байгаа бх
Бөөрний тухай зөвлөмж

БӨӨРНИЙ ҮҮРЭГ
Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3 хувьтай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисууд шээсээр дамжиж гардаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг. БӨӨР ӨВЧЛӨХ ШАЛТГААН Сүүлийн үед бөөрний үрэвсэлт өвчний тархах хувь ихсэх хандлагатай байна. Энэ нь дараах шалтгаантай: 1. Цаг агаарын эрс тэс уур амьсгал
2. Хүмүүсийн эрүүл ахуйн дадал заншил
3. Хоол, хүнсний эрүүл байдал зэргээс болдог байна. Чанар муудсан, баталгаагүй хүнсний зүйл хэрэглэснээс эдгээр өвчин ихсэх хандлагатай. Ялангуяа 35-45 хүмүүст бөөрний архаг үрэвсэл илүү өндөр илэрч байна. Мөн эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. БӨӨРНИЙ ӨВЧИН ЯАЖ ИЛЭРДЭГ ВЭ?
- Зовиур шаналгаа буюу нуруу бөөрөөр хөших
- Бөөр өвдөх, хурц үрэвслийн үед халуурах
- Шээсэнд өөрчлөлт орох. Үнэртэй болон бага гарах гэх мэт
- Мөн шээсний шинжилгээгээр өөрчлөлтүүд нь тодорхой гардаг
БӨӨРНИЙ ҮРЭВСЭЛ Ямар нэг хэмжээгээр бөөрөнд халдвар ордог. Цусаар дамжин орж болох ба ойролцоох эд эрхтэнээс халдвар хаягдаж болно. Өгсөх замаар буюу ялангуяа эмэгтэй хүмүүст эрүүл ахуйн дадал заншилтай холбоотой, тухайлбал цистит, савны архаг үрэвсэл гэх мэтээс болж баар үрэвсэх нь бий.
БӨӨРНИЙ ДАРАЛТ Бөөр өөрөө артерийн даралтыг зохицуулж байдаг эрхтэн юм. Даралт ямар нэг хэмжээгээр тогтвортой байгаа нөхцөлд бөөр эрүүл байх боломжтой. Артерийн даралтны хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас бөөрний даралт ихэсдэг. Үүнээс гадна бөөрний даралт ихсэх олон шалтгаан бий. Тухайлбал, - Бөөрний үрэвсэл нь түүний судсыг гэмтээвэл даралт ихэснэ - Бөөрний өөрийнх нь судас нарийсах тохиолдол бас бий Нэгэнт бөөрний даралттай гэж оношлогдсон бол заавал эмчлүүлэх хэрэгтэй. Даралтыг аль болох хэвийн түвшинд тогтоон барих нь чухал. Бөөрний өндөр даралттай олон жил явбал тархи, бөөрний сулас хатуурна, зүрх томорч бүх биенд өөрчлөлт орсноор эцэст нь зүрх эсвэл бөөрний дутагдалд орох, тархины цусан хангамжийн алдагдалд орж цус харвах зэрэг хүндрэл гардаг. Мөн бөөрний аливаа өвчний үед нүд, зовхи хавагнана. Хүний хөвсгөр холбогч эд их байрладаг газар хаван хуримтлагддаг. Нүүр ам, хөл хавагнаад байвал эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй. БӨӨРНИЙ ДУТАГДАЛ Хурц болон архаг дутагдал гэсэн 2 янзын хэлбэрээр бөөрний дутагдал илэрнэ. Хурц дутагдал нь гэнэтийн хордлогод орох, ослын улмаас бөөрөө гэмтээх, цус алдах гэх мэт гэнэтийн тохиолдолд илэрнэ. Архаг дутагдал гэдэг нь бөөрний олон төрлийн үед гардаг өвчний хүндрэл юм. Бөөрний түүдгэнцрийн архаг үрэвсэл, чихрийн шижин зэрэг өвчний үед олон дахин сэдрэх, эсвэл дутуу эмчлүүлж явсаар бөөр хатангиршин үйл ажиллагаа нь адагдан, бөөрний шүүх болон хоргүйжүүлэх чадвар нь алдагдсанаас дутагдалд ордог. Бөөр элэг бол хүний биеийн лаборатори юм. Шүүх ажиллагаа алдагдсанаар шээс снь цусандаа нэвтэрч, архаг хордлогод орсноор бөөрний путагдалд ордог.
БҮРЭН ЭМЧЛЭГДЭХ БОЛОМЖ Нэгэнт архагшсан үрэвсэл бол бас хэцүү. Хамгийн гол нь тэр үрэвсэл: - Ямар нянгаар үүсгэгдсэн байна - Ямар төрлийн антибиотик таарах вэ гэх мэтийг нарийн тодорхойлоод, оносон эмчилгээг хийх хэрэгтэй. Мөн бөөрний архаг үрэвслийн үед дархлааг сайжруулах эмчилгээг эрчимтэй хийх нь чухал.
ХӨДӨЛГӨӨН ИХЭДСЭНИЙ УЛМААС БӨӨР ӨВДӨХ ҮҮ? Физиологийн тодорхой ачааллын улмаас буюу тухайлбал, тамирчдын хувьд хөдөлгөөн хэт ихэдсэнээс шээсний өнгө хувирах, бага зэрэг цустай гарах гэх мэт үзэгдлүүд байдаг. Үүнээс гадна байнгын зогсоо ажил хийснээс нэгж хугацаанд бөөрөөр эргэлдэх цусны хэмжээ багасч, бөөрөнд ямар нэг хэмжээгээр нөлөөлөл үзүүлдэг. Өндөр өсгийтэй гутал байнга өмсдөг бол бөөр сунах аюултай. Бөөр өөрөө хэвлийн гадна талын хананд байрладаг хэвлийн булчингийн хонхорт тогтсон, гадна талаараа өөхлөг, хөдөлгөөнтэй эрхтэн шүү дээ. Үсэрч харайхад ямар нэг хэмжээгээр дээш доош болдог эрхтэн юм. Жирэмсэн үед умайг дээш нь өргөх гэх мэт нөлөө байдаг. РАШААН, СУВИЛАЛ БӨӨРӨНД ХЭР САЙН ЭМЧИЛГЭЭ БОЛОХ ВЭ? Рашаан сувиллын гол үйлчилгээ дархлааг сайжруулах явдал байдаг. Бөөрний архаг үрэвсэлтэй, хавагнадаг өвчтэй улсуудад элсэн сувилал их сайн. Учир нь халуун элсэнд хучсанаар хаван нь бууж, цусан хангамж сайжирдаг. Бөөр муутай хүнд ахууны мах, андатрын мах гэх мэтийг өгч болно. Ялангуяа андатрын мах яагаад бөөрөнд сайн байдгийг судалсан зүйлүүд бий. Бөөрний ямар нэгэн өвчин, архаг үрэвслүүдийн үед хүний дархлаа буурдаг. Дархлааг сайжруулахын тулд дээрх амьтдын махыг тодорой тунгаар идэх болон, рашаан сувилалд орох гэх мэтийн эмчилгээ байж болохыг үгүйсгэхгүй. Тэрнээс биш эдгээрийг хэрэглэснээр бүрэн эмчлэгдэнэ гэсэн юм байхгүй.
ЭМЧИЛГЭЭ Бөөрний архаг үрэвсэл болон энэ төрлийн өвчин ихсэж байгаа өнөө үед дараах шаардлагуудыг биелүүлж байх хэрэгтэй.
Үүнд: 1. Оносон шинжилгээ, эмчилгээ хийлгэх
2. Биеийн эсэргүүцэл сайжруулах эмчилгээг давхар хийлгэх
3. Хоол, ундны эрүүл байх нөхцөл. Хоолны дэглэм сайн барих , мах идэхгүй байх.
4. Хувцаслалтын зохицол. Тухайн улиралдаа зохицуулж хувцаслах.
5. Хөдөлгөөний зохицол маш чухал болно

НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ - Хоолой өвдөх нь бөөрөнд хүчтэй нөлөөлнө. Ялангуяа хоолой идээлэх, шүд хорхойтох нь бөөрөнд маш их нөлөөтэй. Учир нь халдвар цусаар дамжин бөөрөнд очиж суугаад, үрэвсэх шалтгаан болж өгдөг.
- Бөөр өвдөх нь бусад бүх эд эрхтэнд буюу тархинд, гэдэс ходоодонд, заримдаа яс сийрэгжихэд хүртэл нөлөөлж байдаг. Бөөр өвдсөнөөр эрэгтэй хүнд дайвар булчирхайд нөлөөлдөг бол эмэгтэй хүний хувьд саванд нөлөөлдөг байна. Ялангуяа бөөрний үрэвслээ бүрэн эмчлүүлээгүй бол бүх хортой бодис нь тарах магадлалтай. Хар үгээр хэлэх юм бол шээс цус хоёр хамт эргэнэ гэсэн үг юм. БӨӨР ШИЛЖҮҮЛЭХ Энэ хагалгааг Монголын Анагаах ухааны хүрээлэн, "Монмэс" эмнэлэг, Клиникийн III эмнэлгийн хамтарсан баг Хятадын "Шижитан" эмнэлгийн доктор Хан нар "Бөөр шилжүүлэн суулгах" төслийн хүрээнд амжилттай хийлээ. Урд нь нэг удаа хийсэн боловч амжилтгүй болж байсан. Саяын хагалгааны хувьд нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амжилттай болсон. Өөрөөр хэлбэл амьд донороос бөөр авсан. Тэр бөөр суулгуулсан эмэгтэй 1989 оноос хойш III эмнэлэгт анх оношлогдож, эмчилгээ хийлгэсээр ирсэн байна. ХАГАЛГААНЫ ҮР ДҮН Нэг өндгөн эсийн хоёр таарсан учраас амархан салаад уначихгүй. Хагалгааны дараа бөөр дотоод шүүрлийн булчирхайн тасагт эмчлүүлж байгаад 12 хоноод гарсан. Ер нь хагалгааны дараах эмчилгээ гэдэг зүйл маш чухал байдаг. Хордлого нь бүрэн тайлагдсан гэсэн үг. Хуучин өвдөж байсан өвчин буюу бөөрний түүдгэнцрийн үрэвсэл нь 10 хувийг нь эзэлж байсан. Энэ өвчний улмаас 2 бөөр нь маш жижигхэн болоод хатчихсан байсан. Гурав дахь бөөрийг баруун ташааны хонхорт нэмэлтээр тавьж өгсөн. Гол судсанд нь болон давсаг руу нь холбож өгсөн байгаа. Шинээр суулгасан бөөрөндөө дэмжлэгтэй байх учраас өөрийнх нь 2 бөөрийг аваагүй. Хагалгаа 3 цаг хэртэй болсон. Бид амьд донороос бөөр авч, шилжүүлэн суулгах гарцыг хайж байгаа. ЦААШИД ИЙМ ХАГАЛГААГ БИЕ ДААЖ ХИЙХ ҮҮ? Саяын байдлаар багаараа ажиллаж чадвал ийм төрлийн мэс заслыг хийх боломж бүрдсэн. Хагалгааг амжилттай хийсний дараах бүх үйл ажиллагаа манай тасгийн нуруун дээр буудаг. Ууж байгаа шингэнийг зохицуулахаас эхлээд гарах үр дүнг нь бид хариуцдаг. Ийм хагалгааг хийх, тохироог нь үзэх багаж, тоног төхөөрөмжгүйн улмаас бөөр шийлжүүлэн суулгах боломжгүй байсан. Тэрнээс биш манай эмч нарын мэдлэг боловсрол, дадлага туршлага бол үнэхээр сайн. Ямар бөөр шилжүүлэн суулгавал сайн бэ? Бөөр шилжүүлэн суулгасан 50 мянган өвчтөний бие ямар байгааг Америкийн эрдэмтэд шалгажээ. Хэрэв бөөрийг амьд донороос авч суулгасан бол өвчтөний 81-85 хувь нь мэс засал хийлгэснээс хойш 3 жилийн дараа хэвийн байдалд орж байжээ. Нас барсан хүнээр донор хийсэн тохиолдолд гурван жилийн дараа 3 өвчтөн бүрийн нэгнийх нь бөөр ажиллагаагүй болж байжээ. АНУ-ын хувьд шилжүүлэн суулгах 4 дэх бөөр бүрийг амьд донороос авдаг. Скандинавын орнуудын энэ үзүүлэлт нь улам өндөр. Нийт шилжүүлж буй бөөрний 50 хувийг амьд донороос авдаг байна. Тоо баримт Клиникийн III эмнэлгийн Бөөр, дотоод шүүрлийн булчирхайн тасагт 2006 оны байдлаар хэвтэж эмчлүүлсэн 400 хүний өвчлөлийн бүтцэд хийсэн судалгаагаар бөөрний архаг үрэвсэл 80.4%, бөөрний түүдгэнцэрийн архаг үрэвсэл 10.4%, бөөрний даралт 9.2% тус тус эзэлж байгаа ажээ. Жилд 800-900 орчим хүн хэвтэж эмчлүүлдэг тус тасгийн хэвтэн эмчлүүлэгчийн дотор бөөр, шээсний замын нийт өвчин хэвтэн эмчлүүлэгчдийн 14 хувийг эзэлж байна. Мөн бөөр шээсний замын тогтолцооны өвчлөлүүд дотроос бөөрний үрэвсэлт өвчин 56 хувийг эзэлж байна. Эдгээр өвчлөлүүдийн улмаас нас барж байгаа хүмүүсийн тоо 10 мянган хүн тутамд 1.7 байна. Үүнээс гадна бөөрний архаг үрэвслээр 16-29 насны залуус илүү өртөмтгий байгаа бөгөөд эмэгтэйчүүд эрчүүдээс 2.6 дахин илүү өвчилж байна. Мөн бөөртэй холбоотой өвчлөлийн насны байдал 20-44 байгаа нь судалгаан явцад илэрчээ.

_________________
I Want You To Be Happy.


Top
 Profile  
 
PostPosted: Mar.18.10 12:38 am 
Offline
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
User avatar

Joined: Feb.11.10 3:18 pm
Posts: 952
Location: Between Two Different Worlds
кофе, пиав зэрэг нь бөөрөнд хэр муу нөлөөтэй бол?

_________________
Биби


Top
 Profile  
 
 Post subject: Re:
PostPosted: Sep.27.10 11:41 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:54 pm
Posts: 83
Location: zambuulin
SuPeR_XeRo wrote:
Би ч эр л дээ., Одоогоор гайгуй л байна., Халуун интэр байхгуйээ., шээсний єнгє зугээр., Ер нь ингэж євдєєд нилээн удаж байгам доо., Бараг л дасчиж., :mrgreen: :wd:

Миний өвддөгтэй адилхан шинжтэй байна гэж. эхлээд европ эмнэлгээр сайн эмчлүүлэх хэрэгтэй дээ. Дараа нь ардын эмнэлэгийн бөөрийг тэтгэх эм бэлдмэл уусан нь зүгээр байх.

_________________
mdku


Top
 Profile  
 
PostPosted: Sep.27.10 11:45 pm 
Offline
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
User avatar

Joined: Nov.12.09 7:54 pm
Posts: 83
Location: zambuulin
БиБи wrote:
кофе, пиав зэрэг нь бөөрөнд хэр муу нөлөөтэй бол?

Нэг авдар пиво-ийг нэг дор бөөрний чулуутай хүн уугаад чулуу нь туугдаж гарсан гэж сонссон юм байна. Өөр тохиолдолд сайн мууг нь мэдэхгүй юм байна. Ер нь хэмжээгүй байнга хэргэлсэн юм сайн юманд хүргэхгүй байх гэж боддог ш дээ. :wink:

_________________
mdku


Top
 Profile  
 
PostPosted: Sep.29.10 9:30 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 10:02 am
Posts: 584
Уламжлалт эмчилгээ, европ эмчилгээний алийг нь сонгох вэ гэдэг нь бөөрний яг ямар өвчин бэ гэдгээс шалтгаалах байх гэж бодох юм. Монголд сайн бөөрний эмч одоо хэн байна. Миний эмч нас барчихлаа. Би одоо гайгүй сайн эмч хайж байна. Дуулсан мэдсэн юм юу байна?


Top
 Profile  
 
PostPosted: Sep.29.10 9:47 pm 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 10:02 am
Posts: 584
Бөөр шилжүүлэн суулгах тал дээр би итгэл муутай байгаа. Миний 2 ч танил хүн хятдад очиж бөөр суулгуулсан. Хагалгаа амжилттай боллоо гээд л хамаг мөнгөө өгөөд , дараа нь бас баахан мөнгөөр л эм авч уугаад байсан. Нэг нь 1 жилийн дараа, 1 нь 2 жилийн дараа нас барсан. Гэхдээ дэвшилттэй байгаад нь баярлаж байна. Улам л сайжрах байх гэж найдаж байна. Донорын асуудал л маш хүндрэлтэй юм билээ.
Хамгийн гол юм хүн сэтгэл санаагаараа эрүүл байх нь чухал. Манайд өвчтөний сэтгэл зүйтэй ажиллах тал дээр үнэхээр хангалтгүй, бүүр аймаар муу байдаг. Шууд сэтгэлээр санаагаар нь үхүүлдэг.


Top
 Profile  
 
PostPosted: Oct.01.10 12:23 am 
Offline
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
User avatar

Joined: Sep.30.10 11:37 pm
Posts: 67
миний хувьд таны бөөр унжаагүй биз?
би анагаахын мэргэжлээр сураад удаагүй болохоор сайн мэдэхгүй байна. гэхдээ та бүсэлхийгээрээ жаахан чангахан бүслээд үз.
мөн хүнсний талаас улаан манжин хэрэглээд солилцоог нь жаахан сайжруулаад үз дээ.
ихэвчлэн хоол хүнснээс болдог. доргилт авах удаан хугацаагаар унтаж эсвэл удаан суухад мөн өвдөнө дөө...
шээсний талаас өөрчлөлт гарч байна уу?


Top
 Profile  
 
PostPosted: Oct.03.10 8:28 pm 
Offline
Хоббитой Гишvvн
Хоббитой Гишvvн

Joined: Nov.22.09 11:35 pm
Posts: 308
юунаас болж, ямар өвдөлт өгч байгаа эсэхээс шалтгаалж оношоо тогтоогоод эмчилгээ хийнэ шүү дээ. тиймээс эртхэн мэргэлжийн эмчид очиж үзүүлсэн нь дээр байх аа.


Top
 Profile  
 
PostPosted: Nov.25.10 5:05 pm 
Offline
Асуултын Архаг Мангас Гишvvн
User avatar

Joined: Aug.25.08 5:08 pm
Posts: 3841
Location: Smile and be happy
yooh minii buur axiad uwduud unalaa... :crysad:

_________________
be positive


Top
 Profile  
 
PostPosted: Jan.08.11 9:48 am 
Offline
Дархан Гишvvн
Дархан Гишvvн
User avatar

Joined: Oct.29.05 11:18 pm
Posts: 200
Location: trinity
hi all .boornii donoriin huvid ger buliin hun {ah duu eej egch naraas ni} ni donnor baih magadlal heden huvi be? uur mun boornii talaar medeelel oloh site haana bn ve

_________________
http://zs-house.blogspot.com/


Top
 Profile  
 
PostPosted: Jan.08.11 12:04 pm 
Offline
Powered by Asuult Sambar
User avatar

Joined: Oct.30.09 4:29 pm
Posts: 9332
Location: Диваажинд
Бага байхад миний бүх бие гэнэт аймаар хавдаад үзүүтэл бөөр гэж хэлээд нилээд удаан эмчлүүлж байлаа тэгээд л оюутан байхдаа эрдэнэтэд амарч байхдаа санаандгүй ЭХО-д харуулсан чинь баруун бөөрний чинь тал эзэлхүүн алга байна гэсэн тэгээд дахин нарийн шинжилгээ хийлгэ гээд тухайн үед бөөр ерөөсөө өвддөгүй байсан болохоор тэгээд тоохгүй хаячихсан чинь ойрхоноос 2 бөөр унжиж өвдөөд байгаа юм тухайн үед тоохгүй байсан юм нь одоо л илэрч байх шигээ ажлаасаа дараа 7 хоногт нэг өдөр чөлөө авч байгаад эмнэлэгт үзүүлье гэж бодож байгаа.
Хамгийн эхлээд шээсний шинжилгээ хийлгэдэг юм байна лээ Хэппи вэритас гээд сүүлд нээгдсэн лаборатори байна лээ тэрэнд эхлээд шинжилгээ өгөөд үзье дээ тэгээд яа яа гэхнэв та нартаа дуулгана аа.

Эрүүл байх шиг сайхан юм алга даа залуус минь

_________________
Жаргалыг хүснэ...


Top
 Profile  
 
PostPosted: Feb.27.11 8:45 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн

Joined: Dec.31.09 5:08 pm
Posts: 129
Location: S.Korea
Бөөрний хагалгааг Монголд хийлгэсэн нь дээр үү Солонгост хийлгэсэн нь дээр үү
Бөөр шилжүүлж суулгалт сайн болж байгаа бололтой
Гэхдээ манай эмч нар солонгос хятадад дадлага хийдэг гэх юм


Top
 Profile  
 
PostPosted: Feb.27.11 9:29 pm 
Offline
Олноос Онцгой Гишvvн
Олноос Онцгой Гишvvн

Joined: Jan.30.05 12:04 am
Posts: 102
БиБи wrote:
кофе, пиав зэрэг нь бөөрөнд хэр муу нөлөөтэй бол?


кофег мэдэхүй юм аа. Пиво уухаар миний бөөр өвддөг. Эмчид үзүүлэхэд Пиво ууж бөөрний чулууг гаргадаг болохоос бөөрөнд бол маш муу гэж байсан. Тэгээд баахан загнуулж билээ. :razz:


Top
 Profile  
 
PostPosted: Mar.21.11 3:42 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Joined: Oct.09.04 7:01 pm
Posts: 5178
Пиво бөөрөнд ачаалал их өгдөг юм аа. Багаар уу


Top
 Profile  
 
PostPosted: Apr.25.11 11:44 am 
Offline
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн
User avatar

Joined: Mar.12.07 10:02 am
Posts: 584
Сүүлийн 10-аад хоног бөөр өвдөөд үхэх нээ. Сайн эмч хаана байна? Хэнд үзүүлэх вэ?
Үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгдөр эмч дээр очмоор байна. 1-р эмнэлгийн Энхзаяа гэж сайн эмч байж байгаад бурхан болчихлоо. Одоо эмчгүй болчихоод хаана очихоо мэдэхгүй байна. Өвдөөд байхаар нь эмчид очмоор байвч яг хаана, хэнд үзүүлэхээ мэдэхгүй байна. Сайн эмч олж өгөөч.


Top
 Profile  
 
PostPosted: Apr.25.11 3:32 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 2:09 pm
Posts: 11477
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
Har Nuden wrote:
Сүүлийн 10-аад хоног бөөр өвдөөд үхэх нээ. Сайн эмч хаана байна? Хэнд үзүүлэх вэ?
Үнэн сэтгэлээсээ зөвлөгөө өгдөр эмч дээр очмоор байна. 1-р эмнэлгийн Энхзаяа гэж сайн эмч байж байгаад бурхан болчихлоо. Одоо эмчгүй болчихоод хаана очихоо мэдэхгүй байна. Өвдөөд байхаар нь эмчид очмоор байвч яг хаана, хэнд үзүүлэхээ мэдэхгүй байна. Сайн эмч олж өгөөч.


Ерөнхийдөө хэр үрэвсэлтэй юм бэ дээ. Хамгийн сүүлд хэзээ шинжилгээ хийлгэсэн бэ? 1-р эмнэлэгийн бөөрний тасаг дажгүй шдээ. Тэнд очиж үзүүлэн эмчилгээ хийлгэж болох л юм. Эсвэл Манай Уламжлалтын эмнэлэг дээр ирж эмчилгээ өдрөөр хийлгэж болно. Асуудал байхгүй шүү. Хэрэг гарвал ПМ-ээр холбогдоно биздээ.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
 Profile  
 
PostPosted: Apr.25.11 3:35 pm 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Jan.25.08 2:09 pm
Posts: 11477
Location: Өглөөний Хөх Луу дэвжээ, Бахархал: 2008.7 Доод зиндаа тvрvv Мэргэжил:Эмч
gl1978 wrote:
Бөөрний хагалгааг Монголд хийлгэсэн нь дээр үү Солонгост хийлгэсэн нь дээр үү
Бөөр шилжүүлж суулгалт сайн болж байгаа бололтой
Гэхдээ манай эмч нар солонгос хятадад дадлага хийдэг гэх юм


Монголд хийлгэвэл зардал нь бага л байна байхдаа. Гадаад бол үнэтэйгээс гадна явах зардал энэ тэр гээд нэмэгдэх байх. Манайхан Монголдоо Бөөр шилжүүлэх мэс заслыг сайн хийж байгаа шдээ.

ew_engiin wrote:
yooh minii buur axiad uwduud unalaa... :crysad:


Бөөр үзүүлж шинжилгээ хийлгэж эмчилгээ хийлгэсэн нь дээр юм бишүү. Манай эмнэлэг дээр ирж хийлгэж болно. Эсвэл дүүргийнхээ эмнэлэгүүд дээр хийлгэж болно. Асуудал байхгүй шүү. Бөөрөө эртхэн эмчлүүлсэн нь дээр дараа нь харамсаж байхаар.

_________________
Цаг хугацааны хэмжүүр - ТА ӨӨРӨӨ


Top
 Profile  
 
PostPosted: May.08.11 7:59 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.20.11 5:52 pm
Posts: 37
buurnii uvchinuus uridchilan sergiilehiin tuld daraahi zuilsiig anhaarah heregtei
1. dooroosoo darch bolohgui
2. undur umnaas userch bolohgui
3. hooloini mahaa ideeluulj bolohgui
4. shingen sain uuj bai
5. tsuni daralttai bol emchluulj heviin hemjeend ni bailgaj bai
6. tsusan dahi saharaa bainga hyanaj bai. hervee ih baival heviin hemjeend ni barih
7. jild 2 udaa ehod buuruu haruulj bai
8. jild 2 udaa tsan dahi kreatinin uzuulj bai


Top
 Profile  
 
PostPosted: May.08.11 8:04 pm 
Offline
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
User avatar

Joined: Apr.20.11 5:52 pm
Posts: 37
9. hervee belgiin zamin haldvart uvchin tussan bol mash sain emchluuleh heregtei. hervee dutuu emchluulvel davsag ba buur urevsuuldeg gedgiig sain anhaarah heregtei.
10.huiten har tsai ( baihuu ) uuj bolohgui. hervee huiten har tsai iheer uuval buurnii chuluutai boldog ni togtoogdson baigaa


Top
 Profile  
 
PostPosted: May.09.11 7:12 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Sep.01.10 1:27 pm
Posts: 1492
Location: Бодол минь ноорог дээр, гэвч тэр хогын саванд..,
гол нь ихэнхдээ доороосоо даарснаас болж бөөр өвддөг
бас доороосоо чийгтэж даарч хөөрснөөс болоод циститтэй болдог тэгээд цистит нь бөөрийг үрэвсүүлж устгадаг гэж эмч хэлсэн

_________________
тоо бодвол толгой [с]эргэнэ!


Top
 Profile  
 
PostPosted: Jul.26.11 6:57 am 
Offline
Эмч
User avatar

Joined: May.13.02 5:44 am
Posts: 3140
holsoo senseer uleelegdsenees boornii ovchtei bolno gej baihgui. gehdee daarsanaas cistit, pielonefrittei boloh magadlal ni nemegddeg ni unen. yalanguya emegteichuud. tiim bolhoor cistit hodoldog, boornii ovchtei bol dooroosoo daarahgui baihiig hicheeh heregtei.
gehdee cistit pielonefrit 2ig yalgaj uzeh heregtei. cistit daamjirval pielo bolj bolno, gehdee cistitguigeer uussen pielo baidag.
ene 2 ovchin 2laa bakteriin garaltai bolhoor humuus onoshlogdvol emchiin helseneer emee juramaar ni uuj duusgadagguigees arhagshidag. tun algasdag, ert dur meden zogsoodog esvel av gesenees ni hyamdhan muu em avdag humuusiin emchilgee ur dun muutai bolood bakteriud antibiotikt tesvertei bolj uldeed asuudald ordog, tiim bolhoor yag emchiin zaavraar l emiig heregleh heregtei.


Top
 Profile  
 
PostPosted: Jul.29.11 11:11 am 
Offline
Самбарын Хvндэт Тугчин
User avatar

Joined: Mar.21.05 5:35 pm
Posts: 2280
codimo wrote:
гол нь ихэнхдээ доороосоо даарснаас болж бөөр өвддөг
бас доороосоо чийгтэж даарч хөөрснөөс болоод циститтэй болдог тэгээд цистит нь бөөрийг үрэвсүүлж устгадаг гэж эмч хэлсэн



HAR UGEER HELWEL CHI ZUW L OILGOSON BAINA


UGSUH ZAMIIN HALDWAR GEED BAIGAAN SHDEE


Top
 Profile  
 
PostPosted: Jul.29.11 5:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jun.20.10 9:21 pm
Posts: 6119
Location: Гурван өндөр, XIII хороолол, БЗД, УБ, Монгол улс
Бөөр өвджийгаа бас нуруу өвджийгаа 2-г яаж ялгах вэ?

_________________
WHERE IS MY HERO?


Top
 Profile  
 
PostPosted: Jul.29.11 5:43 pm 
Offline
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
User avatar

Joined: May.07.10 3:15 pm
Posts: 2429
Location: Promiseland
эмч болгон өөр эм бичиж өгөх юмаа бөөр өрөвсцөн гэсэн

_________________
chuparme la polla puta


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 134 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5, 6  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.