#AsuultSambar :

AS is now Mobile! iOS & Android App-г суулгаарай!
It is currently Oct.25.14 5:27 pm

All times are UTC + 8 hours


Asuult.NET & Mongolduu.com Facebook Page:


Forum rules


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Post new topic Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 8  Next
Author Message
 Post subject:
PostPosted: Jan.06.08 12:35 pm 
[Deleted]


Last edited by dear_solongo on Mar.23.10 3:23 am, edited 1 time in total.

Share on FacebookShare on TwitterShare on RedditShare on TumblrShare on Google+
Top
  
 
 Post subject:
PostPosted: Jan.07.08 3:46 pm 
Offline
Powered by Asuult Sambar

Joined: May.09.06 1:11 pm
Posts: 10238
Location: Dare 2 be DifferenT
[font=Microsoft Sans Serif]Хүмүүнлэгийн Ухааны их Сургууль[/font]


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.08.08 8:57 pm 
Offline
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
User avatar

Joined: Apr.09.05 12:08 am
Posts: 1475
Эмч агуу агуу.

_________________
everyday win yourself


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.23.08 4:48 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.07.07 10:03 am
Posts: 99
Location: чиний тархины торлогт
Mr.Untouchable wrote:
Эмч агуу агуу.


Тийм ээ. үнэхээр агуу.
харин агуу байлгахын тулд бүхнийг мэддэг,чаддаг байх хэрэгтэй болно.

ингэхийн тулд их л дадлагажих хэрэгтэй болно доо.
дан сайн онолоор хүн эмчлэхгүй.

_________________
Хайгаад л бай...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.23.08 11:39 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 8:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
emchin mergejler surhad 10jilin huhd yu yu anharah we?

math
chemistry
biology/ene chuhal uu?/
.........

_________________
www.tuguldur.net


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.24.08 2:31 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.07.07 10:03 am
Posts: 99
Location: чиний тархины торлогт
Vega wrote:
emchin mergejler surhad 10jilin huhd yu yu anharah we?

math
chemistry
biology/ene chuhal uu?/
.........


хими,биологи,физик, орос хэл, англи хэл

_________________
Хайгаад л бай...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.24.08 2:50 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.07.07 10:03 am
Posts: 99
Location: чиний тархины торлогт
[quote="Vega"]

Ямар ямар орон байдаг, юуны үр дүнд үүсдэг, мөн ямар онцлог үйлчлэлтэй болох ?


энэ талаар хэлж өгч туслаач.

_________________
Хайгаад л бай...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.25.08 11:52 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 8:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
moon555mn wrote:
Vega wrote:
emchin mergejler surhad 10jilin huhd yu yu anharah we?

math
chemistry
biology/ene chuhal uu?/
.........


[font=Comic Sans MS]chi usa-d baidag yum chini huuhdee amerikt emch bolgoh tuhai asuuj baigaa baih tiim uu?[/font]


ooroo l emch boloy ged yriad bn, teher n l bagas n chuhal chuhal hicheluded n sonirholtoi bolgoj ugdimu gej bodod l. Gehde odoo dunguj 4tei arai l ert bnlda.

_________________
www.tuguldur.net


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jan.25.08 7:42 pm 
[Deleted]


Last edited by dear_solongo on Mar.23.10 3:22 am, edited 1 time in total.

Top
  
 
 Post subject:
PostPosted: Jan.26.08 12:14 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 8:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
dear_solongo wrote:
[font=Comic Sans MS]Huuhdee ertnees aimar anhaaral tavijiina shd :-D Good dad :wink: [/font]


chi minii huuhed bsn bol bi chamaig 8)

_________________
www.tuguldur.net


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.25.08 3:26 pm 
Offline
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
User avatar

Joined: Jan.05.07 2:14 pm
Posts: 191
Location: Улаанбаатар Монголдоо л байна

Худлаа яаж ч бодсон хүний дотор эртэн ухаж төнхөж өвчин эрүүлдсэн хүмүүстэй ажиллана гэдэг чинь амаргүй. Өөрт нь ч муухай, өрөөлд ч муухай ажил. Дээрээс нь эмч нар хүний зовлон дээр амьдралаа цэцэглүүлээд сурчихсан хүмүүс байдаг ш дээ.

_________________
Амьдрал сайхан байна аа


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.25.08 8:06 pm 
Offline
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн

Joined: Jan.12.08 4:52 am
Posts: 289
Location: in a very big stable
arai ch tegj xelj boloxgui baixaa. gants neg xynii yildleer byxel byten salbariin xymyysiig tuluulyylj boloxgui. ashig xonjoo xaigchid bii ygyisgexgui. gexdee bygd bish gedgiig sanuulj baina.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Feb.26.08 12:43 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.07.07 10:03 am
Posts: 99
Location: чиний тархины торлогт
lara wrote:

Худлаа яаж ч бодсон хүний дотор эртэн ухаж төнхөж өвчин эрүүлдсэн хүмүүстэй ажиллана гэдэг чинь амаргүй. Өөрт нь ч муухай, өрөөлд ч муухай ажил. Дээрээс нь эмч нар хүний зовлон дээр амьдралаа цэцэглүүлээд сурчихсан хүмүүс байдаг ш дээ.


Chinii naad songoson zurag chin emch hunii gariin zurag bna.

Yamar neg tehnic evdervel shaardlaga garval uhaj tonhoh heregtei. Tuun shig hunii erhten evdervel bas l uhaj tonhoj taarna. Ter bol zovhon zasah l gej ter.

Harin zasaj bui hun hezee ch muu zuil aguulj zasvar hiihgui.Sain saihan bolgohiin toloo l ooriigoo zovooj bgaan.

Amidralaa tsetsegluuleh tal deer ted zovhon huvi hunii bas neg busdaas dutahgui ch gedeg yum uu saihan amidral husehdee ochuuhen shunald avtaj bgaa n ter.

ene n gants emch bish buh hun, humuun torolhtond bdag niitleg mon chanar.
Hun torolhiin ochuuhen shunald avtsan amitan.

Gehdee ene n hunii oyunii bolovsroloos shaltgaalna.
Oyunlag hun ochuuhen shunaliig heregsej uzdeggui.

_________________
Хайгаад л бай...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.01.08 9:34 am 
Offline
Гишvvн
User avatar

Joined: Feb.16.08 3:20 pm
Posts: 3399
Location: Death is certain, Life is not!
hamgiin sain aluurchin


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.01.08 9:27 pm 
Offline
Задрах Бодлын Зангилаа Гишvvн
User avatar

Joined: Jan.12.07 11:13 am
Posts: 1927
Location: MGL
moon555mn wrote:
[font=Comic Sans MS]ailiin gants ohiniig "minii ohin" geed baival amarhan ovchin tusdag geed aav eej 2 namaig dandaa huu geed baidii[/font]

neeree tegdeg gejuu :??:


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Mar.01.08 11:17 pm 
[Deleted]


Last edited by dear_solongo on Mar.23.10 3:30 am, edited 1 time in total.

Top
  
 
 Post subject:
PostPosted: Mar.02.08 6:44 am 
Offline
Yнэн Дийлцэн Гишvvн
Yнэн Дийлцэн Гишvvн
User avatar

Joined: Jul.27.06 1:43 pm
Posts: 814
Location: If you judge people, you have no time to love them...
emch mergejil bol mash shan buyantai ajil bileee.yag l burhan shig huniig uhlees avardag uneheer achtai shan mergejil...

_________________
wanna hold your hand


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.10.08 5:41 am 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Oct.09.07 2:10 am
Posts: 1215
Location: München Dtld
moon555 gishuun emch mergejiltei yu ?

_________________
http://wassermann1.hi5.com


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.11.08 9:41 pm 
[align=center]Мэргэжлээ сонгоход тань[/align]


Хэрэв та хараахан мэргэжлээ сонгож амжаагүй бол хамгийн түрүүн санаанд тань орж ирж байгаа мэргэжлүүдээ бүгдийг нь жагсааж бичээд мэргэжил тус бүр дээр анализ хийж үзэж болох юм. Таны бичсэн мэргэжлүүдийн зарим нэг нь таны сонирхолтой холбоотой, мөн зарим нэг нь сүүлийн үед хүмүүсийн ихэд сонирхож судалдаг мэргэжлүүд байж болох юм. Үүнээс гадна дэлхий нийтийн жишгийг дагаж Монголд хараахан сайн хөгжөөгүй боловч хөгжлийн шатандаа явж байгаа биологи, хими, биотехнологи зэрэг нарийн мэргэжлүүдийг сонгож болох юм. Гагцхүү энэхүү мэргэжлүүд дотроос өөртөө тохирсон нэгийг сонгох нь чухал юм. Өөртөө тохирсон гэдэг нь өөрийн зан чанар болон сонирхолд нийцсэн, цаашдаа насан туршдаа уйдахгүйгээр хийж чадах тэр мэргэжил юм.

Харин биологийн чиглэлээр суралцах хүсэлтэй байгаа бол юуны түрүүнд тэвчээртэй, сэтгэн бодох чадвартай байх хэрэгтэй бөгөөд биологи, хими, тоо зэрэг хичээлдээ тодорхой хэмжээний суурь мэдлэгтэй байх нь чухал юм. Биологийн чиглэлээр суралцахад тоо ямар хэрэгтэй юм бэ гэж гайхаж болох юм. Ихэнхи хүмүүс биологийн чиглэлээр сурдаг бол тоондоо муу гэсэн ойлголттой байдаг бөгөөд энэ нь ташаа ойлголт юм. Янз бүрийн туршилт, шинжилгээ судлагаа хийхэд энэ төрлийн мэдлэг ихээхэн шаардагддаг төдийгүй туршилтанд хэрэглэдэг бодис, урвалын бүтээгдэхүүн, концентраци зэргийг бодож гаргахад наад захын хими, математикийн мэдлэг шаардагддаг. Ер нь биологийн шинжлэх ухааныг математикийн шинжлэх ухаантай хослуулж хэрэглэж сурвал шинжилгээ судалгаа хийхэд ихээхэн дөхөмтэй болох юм. Дэлхийн чадвартай биологичид энэхүү аргийг өргөнөөр хэрэглэдэг бөгөөд энэ тухай бүрэн хэмжээний лекц ч орон орон дамжин тавигддаг.

Одоо тэвчээр яагаад хэрэгтэй вэ гэдгийг авч үзэе. Биологич хүн аливаа нэг зүйлээс амархан шантардаггүй, тэвчээртэй байж сурах хэрэгтэй юм. Монголтой харицуулахад хөгжингүй орнуудад энэ төрлийн мэргэжил нь хэцүү мэргэжлийн тоонд ордог бөгөөд суралцах хугацаандаа дундаас нь орхих, өөр мэргэжил сонгох зэрэг үзэгдэл ч цөөн биш тохиолддог. Суралцаж төгссөнийхөө дараа шинжилгээ судалгаа хийх үед удаан хугацаанд хийж ирсэн зүйл нь бүтэлгүй болох, хүсэж байснаас өөр үр дүн гарах тохиолдол ч их байдаг. Ямар нэг туршилт судалгаа хийхэд тодорхой хэмжээний хугацаа шаардагддаг бөгөөд уйгагүй хөдөлмөрийн эцэст үр дүнд хүрдэг гэдгийг ямагт санаж байх хэрэгтэй юм.

Биологийн шинжлэх ухааныг химийн шинжлэх ухаанаас тусгаарлаж үзэх аргагүй билээ. Бидний бие организм дотор явагдаж буй урвалууд ихэнхи нь химийн урвалууд бөгөөд үүнийг ойлгож мэдэхэд химийн мэдлэг шаардагддаг. Монголд биологийн ангийн оюутнууд хичээлийн хөтөлбөрийн дагуу бүх төрлийн химийн хичээл (органик хими, органик биш хими, физик хими гэх мэт) үздэг боловч зөвхөн гол гол ухагдахуунуудыг үзээд өнгөрдөг тул ерөнхий мэдлэг л олж авдаг. Харин Солонгосын хувьд биологийн ангийн оюутнууд нь химийн хичээл бараг үздэггүй бөгөөд өөрөө хүссэн тохиолдолд сонгож үзэх буюу давхар мэргэжлээр илүү гүнзгийрүүлж судлах боломжтой байдаг.

Хэрэв та нэгэнт биологийн мэргэжлийг сонгон суралцаж байгаа бол зөв сонголт хийсэн гэдэгтээ итгэлтэй байж болно. Биологийн эрин зуун эхэлж байгаа энэ цаг мөчтэй хөл нийлүүлэн алхаж улмаар Монголынхоо Биологийн шинжлэх ухааны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах боломж бид бүхэнд олдож байгаа юм. Хэдийгээр Монголын сургалтын системийг муу гэж хэлэхгүй ч тухайн шинжлэх ухаан илүү хөгжсөн оронд очиж суралцах нь олон давуу талуудтай гэдгийг хэлүүлэлтгүй мэдэж байгаа бизээ. Ялангуяа биологи, биотехнологи шиг эрчимтэйгээр шинэчилэгдэн хөгжиж байгаа шинжлэх ухааныг Америк, Солонгос, Япон зэрэг оронд суралцсанаар илүү гүнзгий судлаж, өргөн хүрээний мэдлэг олж авахаас гадна шинэ шинэ нээлт, арга техникүүдийг цаг тухайд нь мэдэх боломж олдох юм.

Солонгос улсын хувьд Биологийн шинжлэх ухаан сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа бөгөөд сургалтын материалууд жил бүр шинэчилэгдэж, лабораториуд нь сүүлийн үеийн техник хэрэгслүүдийг ашигладаг. Мөн өөрийн цаашдаа сонгон суралцахыг хүсэж байгаа чиглэлээсээ хамаарч мэргэжлийн хичээлүүд дундаас дуртайгаа сонгон үзэх боломжтойгоос гадна давхар болон хосолсон мэргэжил эзэмших боломжтой байдаг. Монголын системээс дэвшилттэй бас нэг тал нь семинарын хичээлүүд их үздэг бөгөөд янз бүрийн туршилт хийж сурдаг нь цаашдаа лабораторийн нөхцөлд туршилт, шинжилгээ судалгаа хийхэд ихээхэн хэрэгтэй байдаг.

Эцэст нь хэлэхэд “Мэргэжил бүхэн сайхан” гэдэг үг байдаг шиг ямарч мэргэжил эзэмшисэн сайхан бөгөөд гагцхүү тэр мэргэжлээ гарамгай сайн эзэмшиж чадах нь чухал юм. Таны оюуны их үйлст тань амжилт хүсэе!



А.Тамир

Инха их сургууль


Top
  
 
 Post subject:
PostPosted: Apr.11.08 9:43 pm 
[Deleted]


Last edited by dear_solongo on Mar.23.10 3:33 am, edited 1 time in total.

Top
  
 
 Post subject:
PostPosted: Apr.12.08 3:59 am 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Jan.09.07 8:20 pm
Posts: 5932
Location: Department of Optical Sciences & Department of Astronomy, University of Arizona, Tucson, AZ
emch hun hamgin sain ehner

_________________
www.tuguldur.net


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Apr.12.08 9:17 pm 
Offline
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
User avatar

Joined: Nov.26.05 12:45 pm
Posts: 1214
Location: Ноосфэр
Vega wrote:
emchin mergejler surhad 10jilin huhd yu yu anharah we?

math
chemistry
biology/ene chuhal uu?/
.........



http://www.tsahimurtuu.mn/main/20060404491.htm


ДОТНО АНДЫН ЗАХИА БУЮУ АМЕРИКТ ХЭРХЭН ЭМЧ БОЛДОГ ВЭ?

энэ хэсгийг алгасч болно

Монгол улст АНУ-ын Энх тайвны корпусын шугамаар жил бїр 50 орчим мэргэжилтэн ирж ажилладаг. Тэдний нэг миний дотнын анд Петр Саймон Ховд аймагт 3 жил эрїїл ахуйн чиглэлээр ажиллаад Монгол хэлэнд ёстой л ус цас болоод буцсан юм. Нутаг буцаад 2 жил гаруй сураг тасарсны дараа гэнэт маш урт захиа илгээв. Хувьдаа ирсэн цахим захиаг Єртөөнд зална гэхээр эрхэм уншигч та гайхаж болох. Гэвч Петр андын энэ захиаг та нягтлан уншваас, нэгд, АНУ-д анагаахын сургуульд орохын тулд юу хийх ёстойг, хоёрт, гадаад хїн монгол хэлийг хэчнээн сайн сурч чаддаг болохыг, гуравт, залуус зорилгодоо хїрэхийн тулд хэрхэн уйгагїй хөдөлмөрлөх хэрэгтэйг дөрөвт, цаг хугацааг яаж зөв ашиглаж, ажил, сургууль, ирээдїйн амьдралаа хэрхэн уялдуулах ёстойг ойлгох буй заа. Петрийн захиаг їсгийн алдаанаас бусдыг засварласангїй, уг эхээр нь танд хїргэж байна. Яг л өөртөө ирсэн захиа мэт сэтгэн уншаарай.


Ph.D. М.Саруул-Эрдэнэ (msaruule@indiana.edu)

Сайн уу?

Сар шинэдээ сайхан шинэлсэн її? Петр хэн бэ гэж санаж байна уу? Сайн бодоорой. Хоёр жилийн өмнө тэнд байсан нэг их сонин гадаадын залуу… Би амьд байна.

Цагаан сарын мэнд минь хэдэн хоног хоцорсон гэж би мэдэж байна., гэхдээ англи хэлний нэг їг байна: "Better late than never." Монгол хэл рїї орчуулбал "хэзээ ч хийгээгїй байснаас хоцорч хийсэн нь дээр". Тиймээс энэ захиаг минь хїлээн аваарай.

Би аль дээр та нарт бичих ёстой байсан гэж мэдэж байна. Найздаа ийм удаан бичихгїй байж болохгїй ч гэж мэдэж байна. Намайг уучлаарай. Їнэндээ би захиа бичих талаар аймаар муу. Захиа бичээгїй маань чамайгаа мартсан гэсэн їг биш. Монголд хоёр жил хагас байсан їед өөрийнхөө ээжид ч хоёрхон захиа бичсэн гэж мэдээрэй. Америкт байсан найз нартаа бїр бичээгїй. Тэгээд яг Ховдоос явах гэж байсан їедээ одоо энэ шиг нэг аймаар урт захиа бичсэн. Тэр захиа тэдний амьдралд авсан хамгийн урт захиа байсан гэж хэлсэн. Энэ захиа ч та нарын авсан хамгийн урт захиа болох байх. Энэ бол миний зуршил, хїлээж хїлээж, тэгээд БЇЇМ, урт захиа.

Гэхдээ энэ хоёр жил яагаад захиа бичиж чадаагїйгээ би одоо тодорхой тайлбарлана. Эхлээд товч хэлбэл энэ өнгөрсөн хоёр жил Бостон хотод амьдарч нэг том эмнэлэгт хїн амын эрїїл мэндийн судалгаа хийсэн. Нэг зэрэг анагаахын дээд сургуулиудад өргөдөл өгсөн. Амжилтанд хїрч 2005 оны найман сараас Калифорнид байдаг Станфорд гэдэг сургуульд сурч эхэлнэ. Сургуульд элссэнийхээ дараа Тайваньд очиж Хятад хэл сурах боломж байдаг гэж сонссон учраас Тайваны засгийн газар өргөдөл бичиж явуулсан. Амжилтанд хїрээд Тайваньд ирсэн. Тайваны гадаад яам надад сургуулийн төлбөр, байрны мөнгө, онгоцны билет гэх мэтийг өгсөн. Одоо би Тайванд байна. Монголд их ойрхон шїї дээ.

Чамаар юу байна? Чиний хариу урт байх хэрэггїй. Эргэж холбоотой болох л хамгийн чухал. Зїгээр "Сайн уу? Хөөш чи ёстой муухай амьтан шїї. Монголд ирэхээр чинь чамайг ална даа" гэж бичээд өөрийнхөө уураа гаргаарай. Тэгээд боллоо. Тэгээд дараа нь өөр юм бичмээр бол бичиж болно. Ийм амархан шїї.

Захиагаа эхлэхээс өмнө нэг ганц юм. Миний монгол хэлийг уучлаарай гэж чамаас би гуйх хэрэгтэй. Миний монгол хэл муудсан гэж би мэдэж байна. Харин тэр асуудал надад их хэцїї байна. Їнэндээ Тайванд очихоос өмнө илїї сайн байсан гэж бодож байна. Хятад хэл сурч эхлэнгїїт монгол хэл будаа. Нэг аймаар хоолны мантуу боллоо. Монгол хэлний дїрэм, хятад хэлний дїрэмтэй их андуурч байна. Энэ захиаг уншихдаа чамайг олон хачин өгїїлбэртэй тааралдана гэж мэдэж байна. Чамайг тэвчээртэй уншаарай гэж гуйж байна даа. Їнэндээ та нарын заримын англи хэл миний монгол хэлнээс хамаагїй илїї учраас энэ захиаг би англиар бичиж болох байсан, гэхдээ би Монголд байхдаа дандаа монголоор ярих дуртай байсныг та нар мэдэх учраас зїгээр энэ захиаг монголоор бичээд їзье гэж бодсон. Чиний хариуг хїлээнэ шїї. Чи над шиг муу биш гэж мэдэх учраас чиний хариуг хоёр жил хїлээх хэрэггїй гэж би найдаж байна.

За, эхэлцгээе. Петр энэ өнгөрсөн хоёр жил юу хийв?

2002 оны 6 сард Ховдоос гарсан. Зун Энх тайвны корпусын найз нартай Хятад, Вьетнамд нэг сараар ажлаар явсан. Тэд нар тэр чигээрээ Америк руугаа буцсан. Би Нэгдсэн Улсын Хїн Амын Сангийн (UNFPA) нөхөн їржихїй эрїїл мэндийнтөсөлд ажилласан. Ажил аймаар их, нар саргїй ажилласан. Їнэндээ Монголд сайхан байсан. Надаас л хамаарах байсан бол Монголд илїї удаан баймаар байсан. Гэхдээ би Америкийн анагаахын дээд сургуульд өргөдөл өгмөөр байсан. Америкт анагаахын дээдэд орно гэдэг энгийн асуудал биш – их цаг бас ажил хэрэгтэй. Ингээд аль болох хурдан буцах хэрэгтэй болсон.

АНАГААХЫН ДЭЭДЭД ЄРГЄДЄЛ ЄГЄХИЙН ТУЛД

Єнгөрсөн хоёр жилийн хугацаанд миний бїх хийсэн юм анагаахын сургуульд орохын тулд хийсэн юм учраас миний энэ хоёр жилийн амьдралыг ойлгохын тулд Америкийн өргөдөл өгөх системийг бага зэрэг ойлговол зїгээр байх. И мэйлийн энэ хэсэг уйтгартай байж магадгїй, яагаад гэвэл энэ бїгд Америкийн боловсролын систем, эмч болох системтэй холбоотой. Хэрвээ чи эмч биш болохоор энэ хэсэг сонирхолгїй байвал алгасаад уншаарай.

Монголд хэрвээ эмч болмоор байвал арван жилээ төгссөний дараа конкурс өгөөд тэгээд анагаахын дээдэд орж болно. Америкт систем илїї төвөгтэй. Арван жилээ төгсөөд шууд анагаахад орж болохгїй. Эхлээд их сургууль төгсөх хэрэгтэй. Ямар ч мэргэжлээр сурч болно. Би Харвардын их сургуулийг Сэтгэл судлалаар төгссөн. Тэгээд төгссөнийхөө дараа л анагаахын дээдэд өргөдөл өгч болно.

Америкт анагаахын дээдэд өргөдөл өгөхийн тулд: 1. Их сургуульд сонгосон мэргэжлээрээ сурч байх їедээ шинжлэх ухааны хичээлїїдэд бас суух хэрэгтэй, 2. дараа нь нэг конкурсны маягтай улсын хэмжээний шинжлэх ухааны нэг том шалгалт өгөх хэрэгтэй. Тэр шалгалтыг МСАТ гэдэг. 3. Тэгээд өргөдлїїдээ өгч эхэлнэ. Єргөдөл өгөхөд бас энгийн биш. 4. Эхлээд нэг дэх өргөдлөө өгөх ёстой. Энэ өргөдөлд өөртөө эрїїл мэндтэй холбоотой ямар ямар туршлага байна гэдгээ бичих хэрэгтэй. Дээрээс нь өөрөө яагаад эмч болмоор байгаа тухай нэг том зохион бичлэг – эссе бичих ёстой. Тэгээд энэ өргөдөл, зохион бичлэг, нөгөө том шалгалтны дїн, бас их сургууль төгссөн дїн, бас их сургуулийн чинь багш нарын дэмжсэн захианууд – энэ бїгдийг анагаахын дээдїїд рїї явуулах хэрэгтэй. Явуулсныхаа дараа хїлээх хэрэгтэй. Хэрвээ чиний их сургууль төгссөн дїн тэр сургуульд хангалттай сайн, тэр нөгөө шалгалтны дїн тэр сургуульд хангалттай сайн, бас тэд нар чиний багш нарын захианд итгэсэн, бас чиний зохион бичлэг таалагдсан бол тэр сургууль чамайг хоёр дахь өргөдлөө бич гэдэг. 5. Хоёр дахь өргөдөлд олон жижиг зохион бичлэгийн асуултууд байна. Бїх сургуулийн хоёр дахь өргөдөл өөр өөр байна. Сургууль болгон өөрийнхөө сонирхдог зїйлийг асуудаг. Чи асуултуудад хариулаад буцааж явуулах хэрэгтэй. 6. Тэгээд хэрвээ тэр сургууль чиний хариултад дуртай байвал чамайг ярилцлаганд урина. 7. Тэгээд ярилцлаганд явах хэрэгтэй. Энэ хамгийн хэцїї хэсэг. Ярилцлага дууссаны дараа хїлээх хэрэгтэй. Тэгээд болоо. Хэвийн тохиолдолд энэ процессэд нэгээс хоёр жил хэрэгтэй. Би Монголд байхдаа энэ дээр байгаа 7 шатын зөвхөн нэгийг хийсэн байсан учраас хоёроос эхлэн бїхнийг хийх хэрэгтэй байсан.

Америкт анагаахын дээдэд орох амархан биш. Их сайн оюутнууд дандаа байдаг ч гэсэн өргөдөл өгсөн хїмїїсийн нэг тал нь орж чаддаггїй учраас стресс ихтэй. Тїїгээр ч барахгїй тэр орж чадсан тавин хувь нь хамгийн сайн сургуулиудад орох боломж хамаагїй бага. Гурваас таван хувьтай. Аймар.. Дундаж оюутан болгон 12 – 15 сургуульд өргөдөл өгдөг.

2003 ОН – БОСТОНД

За тэгээд, Монголоос гараад гэрээрээ дайрсныхаа дараа Бостон хотод очсон. Би Бостонд ажил олж амьдрах санаатай очсон. Яагаад гэвэл миний төгссөн сургууль тэнд байдаг учраас нөгөө багш нарын дэмжсэн захиа гэх мэт бїх материалаа олж нийлїїлэхэд амар гэж бодсон. Дээрээс нь өргөдөл өгөхөд хїний туршлага их чухал учраас ямар ч хамаагїй ажил хийж болохгїй. Эрїїл мэндийн судалгаатай холбоотой ажил байвал өргөдөл бичихэд их хэрэгтэй байсан. Би өөрөө хїн амын эрїїл мэнд сонирхдог болохоор тэрэнтэй холбоотой бол бїїр сайн. Бостонд олон их сургууль, судалгаа хийдэг эмнэлэг байдаг болохоор иймэрхїї ажил олоход илїї боломжтой гэж бодсон.

Миний эхлээд хийх хэрэгтэй байсан юм бол тэр том шалгалтанд бэлдэх. Тэр шалгалтаар бїх их сургуулиудад заадаг шинжлэх ухааны холбоотой зїйлсийг шалгадаг. Шалгалт өгдөг өдөр найман цаг суух хэрэгтэй. Бїтэн өдөр, аймаар удаан. Жил болгон хоёр удаа өгөх боломж байна. 4 сард, 8 сард. Би Америкт 1 сард ирсэн учраас 3 сар бэлдэх хугацаа байсан. Би их сургууль төгсөөд бараг 3 жил болсон учраас олон юм мартсан. Тэр 3 сар би өдөр болгон кафенд очиж ном уншиж байсан. Тэр їед надад Монголын хїн амын сангийн хийж дуусаагїй ажил байсан болохоор шөнөд нь би интэрнэтээр тэр ажлаа хийж байсан. 4 сард шалгалт өгсөн. Амьд гарлаа!!! Би их баярлаж байсан. Хэдэн сарын їр дїн.

Тэгээд зохион бичлэг бичиж эхэлсэн. Энэ бас их чухал, их цаг авсан. Тэр їед би өөртөө "энэ миний амьдралын хамгийн чухал зохион бичлэг" гэж хэлдэг байсан. Мэдээж одоо тэрийг бодохоор арай хэтрїїлсэн байх, гэхдээ тэр їед би яг тэгж бодож байсан. Ер нь бїх процессийн бїх шатанд л би тэгж бодож байсан. Яагаад гэвэл анагаахын дээдэд орж чадахгїй бол, будаа. Эмч болж чадахгїй… Тэгээд хэдэн өөр өөр эссэ бичсэн. Мэдээж Монголд байсан тухайгаа оруулсан. Бичсэнийхээ дараа бїх материалуудаа нийлїїлээд явуулсан. Явуулахаасаа өмнө их сургуулийн зөвлөхтэй ярьсан, тэр хїн надад 20 сургуульд өргөдөл өгвөл зїгээр гэж хэлсэн учраас би тэгсэн.

Энэ хоёр том хэсэг дуусангуутаа би арай амарсан. Одоо тогтвортой ажил олох хэрэгтэй. Тэр їе хїртэл би нэг интэрнэтийн вэб хуудас хийдэг ажил хийж байсан, гэхдээ тэр ажил анагаахын дээдэд ороход надад туслахгїй гэж мэдсэн учраас эрїїл мэндийн холбоотой ажил хайж эхэлсэн. Ажил олох их хэцїї байсан. Би їнэндээ тийм хэцїї гэж төсөөлөөгїй, яагаад гэвэл би их сайн сургууль төгссөн, бас ажлын сайн туршлагатай байсан. Гэхдээ хамгийн том асуудал нь би зөвхөн нэг жил л ажиллах санаатай байсан. Олон дарга тэрэнд дургїй байсан, тэд нар хамгийн богино ажиллах хугацаа бол хоёр жил гэж ярьдаг байсан. Тэгээд олон ажил намайг ярилцлаганд уриад намайг дараа жил анагаахын дээдэд орох хїртэл ажиллана гэж мэдэнгїїтээ баярлалаа, баяртай гэж хэлсэн. Би санаа зовж эхэлсэн, яагаад гэвэл мөнгө байхгїй болж байсан.

Тэгтэл миний эрїїл мэнд гэнэт хїндэрсэн. Миний мухар олгой халдварласан. Тэр їед өвчнөө олгой гэж мэдээгїй, зїгээр гэдэс гэж буруугаар бодсон. Дээрээс нь тэр їед надад даатгал байгаагїй учраас эмчид їзїїлэх хэтэрхий їнэтэй гэж айсан. Єөрөө зїгээр болно гэж найдсан. Тэгээд миний олгой хагарсан. Их хїнд асуудал боллоо. Яаралтай хагалгаанд орсон. Гэдэс дотор халдварласан учраас миний гэдэс ажиллахаа больсон. Тэр їед миний ээж гадаадаас надад туслахаар ирсэн. Би юу ч идэж чадахгїй байсан. Эмч нар намайг нэг өвөрмөц шингэнээр тэжээгээд. Тэр їед би аймаар санаа зовж байсан, яагаад гэвэл даатгалгїй, мөнгөгїй, ажилгїй хэвээрээ. Тэд нараас надад өгч байсан тэжээгч шингэн өдөр болгоны мөнгө 1000 доллар. Нэг сая төгрөг гээд бод. Тэнгэр минь ээ. Би яаж төлөх юм бэ? Гэхдээ їхэхээс өөр юу ч хийсэн нь дээр. Нэг бїтэн сар юу ч идэхгїйгээр эмнэлэгт хэвтсэн. Амьд гарлаа!!! Их турсан. Одоо нэг том сорвитой болсон. Мөнгөний талаар хамгийн сїїлд нэг засгийн газрын өвөрмөц програмд өргөдөл өгөөд яагаад гэвэл надад төлөх арга байгаагїй, тэд нар миний өмнөөс төлөхийг зөвшөөрсөн.

Хамгийн сїїлийн хэдэн өдөр эмнэлгээс компьютераар ажил хайж байсан. Нэг өдөр эмч - шинжлэх ухааны ажил хийдэг хїн надад нэг и мэйл явуулсан. Тэр миний резюмэ – си ви – г хараад би тэр ажилд тохирно гэж бодсон. Їнэндээ тэр ажил миний сонирхол, туршлагатай яг тохирсон байсан учраас би эмнэлэгт хэвтэж байсан ч гэсэн хариу бичсэн. Тэгээд долоо хоногийн дараа ярилцлаганд орохоор тохирсон, энэ өдрийн дараа би эмнэлгээс гарсан. Тэр їед их хэцїї байсан, яагаад гэвэл би их урт хугацаагаар хоол идээгїй, би их хїчгїй. Хэд хоногийн дараа тэр ярилцлаганд явсан. Мэдэхгїй энерги хаанаас олсон, гэхдээ ярилцлага амжилттай боллоо. Би ажил авлаа. Ингээд миний амьдрал тогтсон. Миний ээж надтай 2 долоо хоног байгаад ажиллаж байсан гадаад улс руугаа явсан. Миний ээжийг дипломат гэж сана.

Тэр ажил яг миний хайж байсан ажил. Би нэг их алдар нэртэй эмнэлэгтэй хамтарч хїн амын эрїїл мэндийн судалгаа хийсэн. Би их баярлаж байсан, яагаад гэвэл миний ажил бас Бостоны мөнгөгїй, жирэмсэн эмэгтэйчїїдтэй холбоотой байсан. Олон Бостоны мөнгөгїй хїмїїс латин америк хїн учраас би өдөр бїр испани хэл хэрэглэж байсан. (Петрийн төрөлх хэл нь испани. М.С.). Хэрвээ сонирхвол би энэ талаар дараа илїї тодорхой бичиж өгч болно.

Тэр їед надад бас нэг бодол байсан. Надад тэр хоёр жил өнгөрсний дараа ямар нэгэн надад їлдсэн юм байх ёстой. Зөвхөн өргөдөл өгөөд байж болохгїй гэж бодсон. Анагаахын дээдэд сурч эхэлснийхээ дараа би өнгөрсөн хоёр жилээс надад юу ч їлдээгїй гэж бодмооргїй байсан учраас өөрийгөө хөгжїїлэхийн тулд ямар нэг юм хийх хэрэгтэй гэж шийдсэн. Тийм учраас хятад хэл сурч эхэлсэн. Би Монголд байхдаа хэлэнд их сонирхолтой болсон, тийм учраас хэл сурвал зїгээр гэж бодсон. Дээрээс нь хятад хэл мэддэг хїмїїс их, ашиг сайтай байх гэж бодсон. Ялангуяа хэрвээ би эргэж Ази руу явбал.

За тэгээд анагаахын дээдэд өргөдөл өгөх процесс їргэлжилсэн. Єдөрт, эмнэлэгт ажилласан, шөнөд нь интэрнэтээр хийдэг ажлаа хэвээрээ хийж байсан. Дээрээс нь долоо хоногт хоёр удаа хятад хэлний оройн хичээлд явж байсан. Их завгїй. Стресс тайлах гэж заримдаа газрын теннис тоглож эхэлсэн. Тэр їед анагаахын дээд сургуулиудад хоёр дахь өргөдлїїдээ өгч эхэлсэн болохоор стресс дахиад ихэссэн.

2004 – БЇХ ЮМ ШИЙДЭГДСЭН

Тэгээд дараагийн хэдэн сар тэгж өнгөрсөн. 2 ажил хийгээ л, хятад хэл сураа л, өргөдөл анкет бөглөө л. Хоёр дахь өргөдлїїдээ өгснийхөө дараа стресс жинхэнээсээ эхэлсэн. Сургуулиуд аль хэдийн миний нэг дэх өргөдлийг хараад, бїх материал, дїнг өөр оюутнуудтай харьцуулаад хоёр дахь өргөдөл явуулах гэж шийдсэн. Гэхдээ тэр хамгийн хэцїї хэсэг биш. Хамгийн хэцїї хэсэг бол хоёр дахь өргөдлөө өгснийхөө дараа ярилцлаганд урилга авах. Хоёрдугаар өргөдөл өгдөг оюутнаас аравны нэг орчим нь ярилцлаганы урилга авдаг. Тийм учраас бїх процессийн хамгийн чухал їе бол энэ. Ярилцлаганд ордог хїмїїсээс гуравны нэг орчим нь сургуульд орно гэдэг. 2004 он бол ярилцлаганы он. Ярилцлаганы урилга ирээгїйгээр өдөр ирэх тутам би стресстэй байсан.

3 сар эхлэхээр ярилцлага авч эхэлсэн. Ярилцлаганд явахад ч бас стресстэй. Явахаасаа өмнө тухайн сургуулийн тухай сайн судлах хэрэгтэй байсан. Интэрнэтээс, номоос би тэр сургуулийн бїх программуудыг сайн мэдэх хэрэгтэй байсан. Ярилцлаганд орохдоо би яагаад тэр сургуулийг надад тохиромжтой гэж бодсон, яагаад тэр сургуулийн программд дуртай гэж тодорхой ярих хэрэгтэй. Дээрээс нь тэд нар миний өргөдөл, ажлын туршлага, зохион бичлэг гэх мэтээс асууна. Олон удаа бас Америкийн нийгмийн асуудалтай холбоотой эсвэл эрїїл мэндийн системтэй холбоотой асуулт асууна. Зарим сургуульд хоёр ярилцлаганд орох хэрэгтэй байсан, зарим нь гурав. Зарим сургуулийн ярилцлага багштай, зарим нь даргатай, зарим нь оюутантай ч орсон. Нэг сургууль дээр нэг зэрэг гурван хїнтэй ярилцсан. Ярилцлаганы бас нэг хэцїї юм нь мөнгө. Чи өөрөө тэр сургуульд очих онгоцны билет, зочид буудлын мөнгө төлөх хэрэгтэй. Би Бостоноос олон өөр газар луу нисэх хэрэгтэй болсон. Их хэцїї, их їнэтэй.

4 сард анхны сургуульд суралцах урилга ирсэн. Энэ сургууль Нью-Иоркт байсан. Тэр їед би их баярлаж байсан. Тїрїїний жилийн нэг сараас би өргөдөл өгч эхэлсэн, нэг жилээс илїї хугацаа. Тэгээд анхны урилгаа авахад ямар сургууль гэдэг тийм чухал биш. Их баяртай. Эмч яг болно гэсэн їг. Хичнээн баяртай байснаа миний монгол хэлээр илэрхийлж чадахгїй. Тэрнээс хойш миний сэтгэл их өөр, би чөлөөлөгдсөн, хөнгөрсөн.

Хамгийн сїїлд бас өөр хэдэн сургуульд элсч чадсан, гэхдээ тїїнийг надад их орой мэдїїлсэн учраас шийдэхэд их хэцїї байсан. 5 сарын 15 гэхэд бїх өргөдөл гаргасан оюутнууд аль сургуульд сурах вэ гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй. Би сїїлчийн өдөр хїртэл нэг л сургуулийн хариулт хїлээж байсан. Тэр бол миний хамгийн их хїсч байсан нэг дэх сонголт. 5 сарын 14-нд тэндээс над руу утасаар ярьж намайг авлаа гэж мэдэгдсэн. Тэгээд би бїїр их баярласан, яагаад гэвэл тэр сургууль Станфорд – их сайн сургууль. Єргөдөл өгсөн 20 сургуулиас миний хамгийн дуртай сургууль. Їнэндээ би өөрийгөө орж чадна гэж бодоогїй. Жил бїр 5000-аас илїї өргөдөл өгдгөөс 86 нь л орж чадна гээд бод доо. Калифорни мужийн цаг агаар бас их гоё. Тїїгээр ч барахгїй Калифорни Америкийн баруун талд байна… Монголтой хамгийн ойрхон муж J

Ингэж миний анагаахын дээдийн тухай өгїїлбэр дууслаа. Их стресстэй байсан ч гэлээ хамгийн сїїлд бїх юм зїгээр болсон.

Тэгээд би хэдэн сар амрах гэж ээж дээрээ Белизэд очсон. Тэнд байхдаа гэнэт Тайваны гадаад яамнаас нэг жил Тайванд хятад хэл сурах төсөл бичих боломж байна гэж мэдсэн. Би аль хэдийн хятад хэл сурч эхэлсэн, гэхдээ их завгїй, бас хичээл их чанга биш байсан учраас нэг их сураагїй. Хїнтэй чөлөөтэй ярьж чадахгїй байсан. Анагаахын дээдэд сурч эхэлбэл дахиад хэл сурч чадахгїй байх. Тэгээд сурч эхэлсэн хэлээ бас мартахгїй гэж тэр төслийг бичихээр шийдсэн. Би их яаралтай баахан материал бэлдэх хэрэгтэй болсон. Дахиад стресстэй байдалд орлоо. Гэхдээ төсөл бичээд амжилтанд хїрээд одоо Тайванд сурч байна. Хятад хэл бага сагаар сурч байна. Хамгийн харамсалтай юм бол хятад хэл сурах тусам миний монгол хэл замбараагїй болж байна гэж надад санагдаж байна.

За, хэтэрхий их бичлээ. Иймэрхїї сонинтой. Миний том зорилго амжилттай боллоо. Хэрвээ энд хїртэл уншсан бол чи нэг ёстой тэвчээртэй хїн шїї. Эсвэл чи нэг ёстой їнэнч найз шїї.

Чамаар юу байна? Чамайг хариу бичээрэй гэж би хэлэх эрхгїй гэж би мэдэж байна, яагаад гэвэл би өөрөө удаан хугацаагаар захиа бичээгїй… Битгий миний муу зуршлыг дуурайгаарай. Ийм урт заавал байх ёсгїй шїї. Над шиг 2 жилд зөвхөн нэг урт захиа бичсэнээс тогтмол богинохон богинохон захиа бичсэн нь дээр. Чиний захиаг хїлээж байна.

Чиний найз Петр.


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.12.08 11:18 pm 
Offline
Mister
User avatar

Joined: Jul.23.06 5:58 pm
Posts: 1707
Location: Ministry of Health
анх ангаах ухааны сургуульд орж байхад үнэхээр гоё байсан шүү,,, бөөн цагаан халаттай ОХИДУУД аяаяаяая мөн ч сайхан харагдаж байсан даа,,,, за тэгээл хичээл гэдэг юм нь ороод эхэлсэн чинь үнэн хэцүү сургууль гэдгийг тэр үед л мэдэрсэн,,,, яаджийхад эрэгтэйчүүд цөөхөн сургуульч тэрүү нилээд шоудах хамт юманд явах эрэгтэй хүн ховор байсан сүүлдээ охид дундаа уусаад зодолдохдоо маажилцдаг болцон байна лээ/эхэхэхэхэ хохохохох хахаха/ ,, гэхдээ нээрээ анагаахын мэргэжил үнэхээр гоёо хүн эрүүл биш бол юуч биш тэгэхээр хүний эрүүл мэндийг сахиж яваа эмч эрүүл мэндийн мэрэгжилтэнүүд бол мэргэжлээрээ бахархаж хамгийн гол нь үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй

_________________
Ministry of Health


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.17.08 1:13 pm 
Offline
Тvмэн Эх Гишvvн
Тvмэн Эх Гишvvн
User avatar

Joined: Nov.07.07 10:03 am
Posts: 99
Location: чиний тархины торлогт
nemo hsum wrote:
анх ангаах ухааны сургуульд орж байхад үнэхээр гоё байсан шүү,,, бөөн цагаан халаттай ОХИДУУД аяаяаяая мөн ч сайхан харагдаж байсан даа,,,, за тэгээл хичээл гэдэг юм нь ороод эхэлсэн чинь үнэн хэцүү сургууль гэдгийг тэр үед л мэдэрсэн,,,, яаджийхад эрэгтэйчүүд цөөхөн сургуульч тэрүү нилээд шоудах хамт юманд явах эрэгтэй хүн ховор байсан сүүлдээ охид дундаа уусаад зодолдохдоо маажилцдаг болцон байна лээ/эхэхэхэхэ хохохохох хахаха/ ,, гэхдээ нээрээ анагаахын мэргэжил үнэхээр гоёо хүн эрүүл биш бол юуч биш тэгэхээр хүний эрүүл мэндийг сахиж яваа эмч эрүүл мэндийн мэрэгжилтэнүүд бол мэргэжлээрээ бахархаж хамгийн гол нь үүргээ маш сайн ухамсарлах хэрэгтэй

Тиймшүү. Үнэхээр хүүхнүүд дунд ажиллах хэцүү. Насаараа хүүхнүүд дунд ажиллад үз дээ. Чи бараг л хүүхэн зантай болох байх .Их л мэдрэмтгий.Гэхдээ эмч байхын жаргал нь хүнийг эмчлэхдээ л байдаг.

_________________
Хайгаад л бай...


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: May.18.08 9:51 pm 
Offline
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
User avatar

Joined: Sep.30.05 4:46 pm
Posts: 487
Location: Ulaanbaatar
эмч ч сайхан мэргэжил манай эхнэр, найзууд эмч л дээ.
эд нарыг анх 1-р курсд орж байхад нь хамт сургуулируу нь очсон төгсөхөд нь хамт байсан би өөрөө бас бараг л эмч хэхэ.
за за тэр ч юу юм.
Гадаадад эмч, багш нар хамгийн баян байдаг гэж байгаан манайд хэзээ тийм болох юм болдоо.

_________________
http://cameraeshop.blogspot.com/


Top
 Profile  
 
 Post subject:
PostPosted: Jun.07.08 3:55 pm 
Offline
¤ Photographer
User avatar

Joined: Feb.10.04 4:17 pm
Posts: 1392
Location: in da world of my own
UURIINHUU MERGEJILEEREE BAHARHDAG :angel:

_________________
>.<


Top
 Profile  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 208 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4, 5 ... 8  Next
Энэ сэдэвийг FB зарлах

Who Likes This Topic on Facebook? 


All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  




Copyright Asuult.NET © 2000-2014.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2014 phpBB Group.