#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
It is currently Jul.21.18 1:28 am

All times are UTC+09:00




Post new topic  Reply to topic  [ 159 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next
Author Message
PostPosted: Mar.18.12 3:30 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Энэхүү нийтлэлийг NCA_D гишүүн бичсэн болно.

Марк Риппэтөү - "Эхлэх Чадал" програм

Анхааруулга: Доорх нь тухайн програмын маш хялбарчилсан хувь болно (дэлгэрэнгүй энд). Бүрнээр нь зөв зохицтой ойлгохын тулд эндээс эх номыг худалдаж авна уу: http://www.startingstrength.com

Энэ өгүүллэгийн зорилго Риппэтөүгийн програмыг танилцуулах. Програмд зохих хүмүүс: жингийн бэлтгэлд анх хөл таьж буй, буцаж өргөж эхэлж буй хуучин тамирчид. Энэхүү програм анх Марк Риппэтөүгийн залуу дасгалжуулагчдад зориулгадсан Starting Strength номд хэвлэгдснээс хойш хүчээ авч тамирчидын талахрлыг хүлээсээр байна. Сануулга: бэлтгэлийн програмд хүрэхээрээ хүмүүс гар нь өтсөн юм шиг болдог. "Эхлэх Чадал" маш энгийн болохоор хүмүүс дураараа өөрчилдөг. Энэ програмыг өөрчилж холион бантан бүү хий!

Шинээр эхэлж буй тамирчдад богино хугацааны өндөр потэнциал бий. Бие бялдаржуулахаар хичээллэсэн зөвхөн эхний жил тамирчин бэлтгэлийнхээ дараах жилүүдэд нэмэх булчингийн массаас хамгийн ихийг нэмнэ. Гол бэрхшээл нь энэ потэнциалаа бүрэн ашиглаж чадах зөв програмтай юу гэдэгт оршино. Эхлэх Чадал програм шугаман (linear) масс нэмэхэд гол чиглэгдсэн болохоор яг тохирдог. Би хувьдаа энэ програмаар 3 сарын дотор 30лб буюу 13.6кг нэмсэн болно.

Олон жил хичээллэсэн тамирчин ч бай, шинэков ч бай жингийн бэлтглийн (weight training) програм нь нүсэр, сунжирсан зүйл байх шаардлагагүй. Хоёр толгойтоо хөгжүүлэхийн тулд есөн шидээр өргөх юм шиг зарим хүмүүүс итгэдэг. Биеийн хөгжилд хамгийн том нөлөө суурь хөдөлгөөнүүдэд сайжирснаас үүднэ. Энэ програмд бидний гол зорилго нэмэгдэх ачаагаар суурь хөдөлгөөнүүдэд хүч нэмэх.

Эхлэл Чадал програм зөвхөн олон үе мөч хамарсан суурь хөдөлгөөнүүдээс тогтоно. Долоо хоногт 3 удаа бэлдэж сүүлийн хоёр өдөр амрана. Бэлтгэл болгонд суулт хийх бөгөөд дээд биеийн дасгалуудыг ээлжлэнэ. Юу гэсэн үг вэ гэхээр эхний долоо хоногт 2 шахаж 1 мөрнөөс дарсан бол дараагийн долоо хоногт 1 шахаж 2 мөрнөөс дарна, гэх мэт.
Бэлтгэл А
Суулт 3х5
Цээж шахалт 3х5
Дэйдлифт 1х5
**Живэх 2х5-8

Бэлтгэл Б
Суулт 3х5
Зогсоо мөрний даралт 3х5
Пэндлай таталт 3х5
**Турник суниалт 2х5-8
**-той дасгалууд нэн шаардлагагүй. Хэрэв үндсэн дасгалуудаа бүгдийг нь гүйцээгээд гартаа нэмэлт бэлтгэл хиймээр бол эдгээрийг хийж болно. Долоо хоногийн дарааллагүй гурван өдөр бэлдэнэ. Даваа/Лхагва/Баасан эсвэл Мягмра/Пүрэв/Бямба:
1-р долоо хоног:
Даваа - Бэлтгэл А
Лхагва - Бэлтгэл Б
Баасан - Бэлтгэл А

2-р долоо хоног:
Даваа - Бэлтгэл Б
Лхагва - Бэлтгэл А
Баасан - Бэлтгэл Б
Халах.
Бэлтгэлийг эхлэхийн өмнө 5-10 минут гүйх үсрэх дугуй унах зэргээр халах нь маш чухал. Цусны эргэлтийг өндөрсгөж биеийг бэлдэхээс гадна гол төмөр, хөнгөн жингээр халах нь өргөх техникийг тамирчид сэргээн үндсэн жинд хүрэхэд техникт санаа зоволтгүй төвлөрөх боломж олгоно. Хэрэв та бэлтгэлийн програмдаа халах цаг гаргахгүй бол ер нь бэлтгэлийн цаг гаргаад хэрэггүй. Бодибилдингт тохиолдолд нэг том алдаа бол пирамид систэм. Энэ систэмээр хөнгөн жинг өндөр давталтайгааас хүнд жинг бага давалттай ордог. Жишээ нь 100х10 120х8 130х6 140х4 150х2 155х1 гэх мэт. Ингэснээр хүч нэмэх хүнд жин өргөхөд хүрэхээр хөнгөн жинг шаардлагагүй их өргөснөөс болж цуцсан байна. Энэ байдлаар яст мэлхийнээс удаан чадал нэмнэ. Харин Риппэтөүгийн програмд шаардлагагүй нүсрээр халахгүй. Үндсэн оролтын жинд 3-5 оролтоор өгсөж хүрэхээр хувиарлана. Үндсэн жин хөнгөн бол 3 оролтоор халж болно, биш бол 5 оролтод халалтыг хуваана. Жишээ нь:
Суулт
45 х 2 х 5 (45 лб = 20.4 кг, гол төмөрний жин)
95 х 1 х 5
135 х 1 х 3
185 х 1 х 2
225 х 3 х 5 (Үндсэн оролт)
Үндсэн оролт.
Үндсэн оролт нь энэхүү програмын төв бөгөөд масс ба хүч нэмэх гол түлхүүр. Дэйдлифтээр бие цуцах маш амархан тул зөвхөн ганц үндсэн оролттой. Бусад дасгалууд адил жингээр 5 давтамжаар 3 орно (3x5). Хааяа үндсэн оролтын дараа тухайн тамирчны зорилгоос хамаарч нэмэлт оролт хийх хэрэг гарна. Эдгээр оролтыг BACK-OFF SETS гэдэг. Өргөлтын тэкникээ сайжруулах бол үндсэн жингийн 60%-aaр давтамжийн 150%-аар орж болно.

Жингээ нэмэх ба сонгох.
Бэлтгэлийн өдөр болгон бид үндсэн оролтоор өргөх жингээ нэмнэ. Энэ бол энэхүү програмын амь болсон онцлог. Програмыг эхлэхийн өмнө та 5 давталын pекордоо (rep max=RM) тодорхойлоод тэрний 70%-ээр өргөж эхлэвэл зүгээр. Жишээ нь миний суултын 5RM=185 бол би 130-аар сууж эхлэнэ. Шинэковууд түргэн хүч нэмэх тул оролт болгонд 5 хүртэл КГ нэмж болно. Хэтэрхий яарч нэмээд эрт зогсох уу, бага багаар удаан дээшлэх үү гэдгийг анхаар. Оролт болгондоо 5лб буюу 2.25кг нэмэх нь ихэнх хүмүүст тохирдог. Энэ програмд тухайн жингээр 3 оролт тус бүрд 5 давтаж чадсан хойно зөвхөн өргөх жингээ нэмнэ.

Амралт.
Сүүлчийн оролтоос бүрэн амрсны хойно дараагийн оролтод орно. Жин ихсэх тусам амрах хугацаа багаар нэмэгдэх учиртай. Суулт Дэйдлифтэд 5 минутаас илүүгүй Шахалт Даралт Таталтд 3 минутаас илүү бүү амар. Бэлтгэлгүй өдрүүдэд 20-40 минутаар хөнгөн кардио (Монголоор аэробик) хийх, гүйх нь сайн сонголт бөгөөд зүрх судасны чийрэгжилтийг хадгална. Орой бүр бүтэн 8 цагын нойр авч байх нь энэ програмд амжилт гаргахын үндэс.

Хооллолт.
Масс нэмэх нэмэхгүй зөвхөн хоолноос хамаарна. Харин массын хэдэн хувь булчин гэдэг бэлтгэлээс хамаарна. Гүйцэт тэжээл авахгүйгээр энэ програм, ямар ч програмд амжилт гаргахгүй. Энэхүү програм маань ерөнхийдөө 20-оос доош насны, төмөртэй ноцолдож дөнгөж эхэлж буй залууст бат бэх суурь өгөхөд чиглэддэг тул туранхай өсгөлуун хүүхдүүд 1галлон буюу 3.8л сүү өдрийн туршид уухыг Марк Риппэтөү номондоо зөвлөдөг. Сүү бол түгээмэл, хямдаар зогсохгүй уурагны маш сайн үүсвэр. Хэрэв сүү ууж чадахгүй, гэдэс нь өвддөг (Хужагийн эрлийз) бол өөр аргаар тэжээл авна. Зөв тэжээлийн бас нэг тулгын чулуу бол ус. Өдөрт мөн 3.8л ус ууж байвал уураг элгийг чинь гэмтээнэ, бөөрний чулуутай болно гэж айлтгүй. Мэдээж сүү ууж байвал арай бага цангана. Зөв хооллолт ба тэжээл нь энд багтахгүй сэдэв. Гэхдээ масс нэмэх тамирчин 2-3 цаг дутамд буюу өдөрт 5-6 удаа өндөр уурагтай хоол иднэ. Долоо хоног бүр жингээ шалга. 1лб буюу 0.5кг-аас бага нэмсэн бол калоригоо нэмнэ. Мултивитамин, Омэга-3 тарганы хүчил (загасны тос), Вэй уураг, Криатинь тамирчинд уухад тохирох сайн бүтээгдэхүүнүүд юм. Бусад үнэтэй цэнэтэй элдэв зүйлст мөнгөө бүр үр.

Өдөрт 1-2% таргатай 1галлон сүү уудаг тамирчин.
http://forum.bodybuilding.com/photo/sho ... 72&cat=500


Нэмэлт дасгалууд.
Тамирчдын зорилго ба физиологийн онцлог ялгарах тул нэмэглт дасгал хийх хийхгүйг тус бүрдээ шийднэ. Хэрэв нэмэлт дасгал нь үндсэн дасгалуудад харшлах нөлөөтэй бол бүү хий. Харшлах гэдэг нь шаардлагагүй цуцаах, OVERTRAINING-д оруулах, цаг гарздах гэх мэт үндсэн дасгалуудыг гүйцэтгэхэд садаа болох үйлдлүүд болно. Үндсэн дасгалуудыг бүрэн гүйцэтгэж дууссaны дараах үе нэмэлт дасгалуудыг хийх тохиромжтой бөгөөд цорын ганц мөч юм. Живэх ба турник суниалт (алгаа өөрлүүгээ харуулсан) нь маш сайн нэмэлт дасгалууд болдог. Эдгээр дасгал нь гурав ба хоёр толгойтыг боломжит бүх туслах булчингуудтай нь хамт ажиллуулна. Бэлтгэлийн өдөр бүр нэмэлт дасгалуудад жин эсвэл давталт нэмэхийг хичээнэ. Нэмэлт дасгалыг 5-8 давтамжаар 2 оролтоор дуусгана.

Гацалт ба хэзээ дуусгах вэ.
Тус програмаар ихэнх хүмүүс 3-6 сар зогсолтгүй хүч ба масс нэмдэг. Ямар ч хүн 3 сараас доошгүй энэ програмаар хичээлэхийг төлөвлөх нь зөв. Хүч ба жин нэмэхээ болисон цагт өөр програмруу шилжинэ. Яг ямар үед вэ гэхээр 3 сараас доошгүй шантралгүй дагасан, хүч ба жин нэмэх хурд эрс удааширсан, RESET хийгээд дээшлээгүй гэх категорууд хангагдсан цагт тухайн тамирчинг "Эхлэх Чадлыг" төгссөн гэж үзнэ. Үүнээс гадна цаг нь болоогүй тамирчид ямарваа шалтгаанаас зогсонги байдалд хүрдэг. Зогсонги байдал гэдэг нь тухайн дасгал дээр өгөгдсөн жингээр гурван бэлтгэлийн өдөр дараалж 3x5 орж чадаагүй нөхцлийг хэлнэ. Хэрэв зогсонги байдалд хүрвэл тухайн дасгалын жингээс 20лб (10кг) хасаад дахин дээшлэж эхлэнэ. Үүнийг RESET гэнэ. Зогсонги байдалд гацаах хэдэн шалтгаан бий: тэжээл муу авах, дутуу амрах, дэндүү хүнд жин дасгалд нэмэх, нэмэлт дасгал хэтрүүлэх.

Риппэтөүгийн дараа.
Энэ үед та анх эхэлж байхаа бодвол суурь хөдөлгөөнүүдэд маш их хүч нэмсэн байна. Риппэтөүг өндөрлөх яг энэ үед долоо хоног юу ч өргөхгүй завсарлах нь мэдрлийн төв систэм болон цуцсан бучлинд "амьсгаа авах" цаг өгнө. Таны хувийн зорилго, онцлгоос хамаарч цаашид ямар програм нийцэх вэ гэдгийг шийднэ:
-1р сонголт: Риппэтөүд жижиг өөрчлөлт хийж үргэлжлүүлэн хүч нэмэх: үндсэн өөрчлөлт, гүнзгий өөрчлөлт, бусад өөрчлөлт
-2р сонголт: Хүч нэмэх өөр програмаар явах: Билл Старр шугаман, Билл Старр үечилсэн (periodized)
-3р сонголт: Булчингийн масс нэмэх: HST, WS4BB гэх мэт оролтын 8-12 давталтай програмууд
-4р сонголт: Шөрмөсөө (tendons and ligaments) бэхжүүлж ирээдүйн өндөр ачаалалд бэлдэх: HST гэх мэт оролтын 15-20 давталтай програмууд

01/26/07


Top
   
PostPosted: Mar.20.12 11:19 pm 
Offline
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
User avatar

Joined: Aug.23.09 9:25 pm
Posts: 124
Location: Хамгийн сайхан газар....
Суулт 3х5
Цээж шахалт 3х5
Дэйдлифт 1х5
1 Өдөр хамт хийж болдымуу хэхэ


Top
   
PostPosted: Mar.21.12 12:19 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Болно


Top
   
PostPosted: Mar.30.12 2:12 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Харуул
User avatar

Joined: Apr.13.08 11:52 pm
Posts: 7826
Location: NARAN TENGERT MANDAJ YURTSONTSIIG GIIGUULNE
buh tom bulchinguudiig neg odor zerg achaalulna geheer l......
tegeed ingej hiiher neg sonin galtruudad bgaa yum shig sanagdaad bh bolson

_________________
MVP for a reason !


Top
   
PostPosted: Mar.30.12 5:55 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Тэр дээр бичигдсэн байгаа - Хоёр толгойтоо хөгжүүлэхийн тулд есөн шидээр өргөх юм шиг зарим хүмүүүс итгэдэг. Биеийн хөгжилд хамгийн том нөлөө суурь хөдөлгөөнүүдэд сайжирснаас үүднэ гэж. Олимпийн өргөлтийн тамирчдын биеийг хар.Энэ хэд дээр Clean and Jerk гэх мэт хэдэн дасгал нэмээд л тийм болдог.
Масс нэмэхийг хүсч байвал илүү хөдөлгөөн хийж кал шатаах хэрэг байнуу. Өдөр болгон жингээ нэмнэ>чадал нэмнэ>масс нэмнэ. Хийх ёстой дасгалаа хийсэн бол харьж хоолоо идээд амар. Эхэн үед дасгалууд амархан байна.Сүүлдээ хэцүү болно.
Энэ програмаар 3-6 сар тууштай явах хэрэгтэй. Надтай ажлын залуу хамт хийдэг юм. 12 сард эхэлсэн. Анх цээж 30кг, суулт 40кг-с эхэлж жин 72 кг байсан. Одоо бол цээж 75кг суулт 110кг хийж жин 81 82 кг болсон.
Их мэдэгчдийн үгийг битгий сонс. Би л лав өөрийн явдаг жимээс олигтой юм ярьж байгаа, юм мэддэг хүнийг хараагүй. Бүгд нэг дам яриа ярьсан хүмүүс. Бусад газар ч нээх ялгаагүй биз. Өөрөө нэтээс сайн юм унш судал. Тэгээд ахиад хэлэхэд - Хоёр толгойтоо хөгжүүлэхийн тулд есөн шидээр өргөх юм шиг зарим хүмүүүс итгэдэг. Биеийн хөгжилд хамгийн том нөлөө суурь хөдөлгөөнүүдэд сайжирснаас үүднэ


Top
   
PostPosted: Apr.13.12 9:07 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.31.11 6:42 pm
Posts: 10
bi enuugeer yvaad 3n sar hiij chadaagui sar hagastai hiisen tgd 10 aad kg nemsen yaj buten hiih we mun suultiig yg haana tawih we daluu hvzvv yu helj uguuch


Top
   
PostPosted: Apr.13.12 11:12 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
yaaj buten hiih ve gej yu gsn uguu ? netees squat bar position geed haihad l garaad l irne shd


Top
   
PostPosted: Apr.13.12 11:45 pm 
Offline
Тугчин Гишvvн
Тугчин Гишvvн
User avatar

Joined: Dec.01.11 11:24 pm
Posts: 185
T.B.U.U wrote:
bi enuugeer yvaad 3n sar hiij chadaagui sar hagastai hiisen tgd 10 aad kg nemsen yaj buten hiih we mun suultiig yg haana tawih we daluu hvzvv yu helj uguuch


Medeej hoino tavij ugvul l chamd hungun bh bolno Huzuun deeree tavibal hund jin deer nam daruulii sh dee ...uyan hatan chanar sain hund bol ene asuuldal bish ee

_________________
Gegeen alsad odoh yumsan...


Top
   
PostPosted: May.19.12 3:17 pm 
Offline
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн

Joined: Jul.31.11 6:42 pm
Posts: 10
bayrlalaa . oilgoson odoo tegwel neg ehnees ni yvaad uznee gehdee 3*5aar yvsan ni deervv 5*5aar yvsan ni deervv


Top
   
PostPosted: May.20.12 6:39 am 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
3*5


Top
   
PostPosted: May.20.12 12:24 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
5x5 esvel 3x5 ???
humuus olon hiivel iluu sain gej bodood 5x5 hiideg. gehdee ooriin orgoj chadah jingiin %90-r 3x5 hiihed bulchin max-daa ajilladag. tiim bolohoor ih hiij ooriigoo yadraah shaardlagagui. bulchinguudaa hangalttai ajilluullaa harij amar.
3x5 hiisneer chi iluu udaan linear progress hiij chadna. chi 3n sariin tursh tasraltgui orgoh jingee nemne. harin 5x5-r sar bolood l jingee daahaa bolino. chinii songolt


Top
   
PostPosted: Jun.07.12 4:54 pm 
Offline
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн

Joined: Jun.07.12 4:39 pm
Posts: 1
sin|x|*baZy**TRm anda ene nomoo end huulj avhar tavichij ogj tus bolooch


Top
   
PostPosted: Dec.13.12 2:33 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Торрентоор татаач. Би 3rd Edition, бас видеог тус тусад нь татсан. Mark Rippetoe гоё зааж бн лээ.


Top
   
PostPosted: Dec.13.12 3:24 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Пэндлай таталт гэж юу вэ? Миний олсонд Power Clean л бн даа.


Top
   
PostPosted: Dec.13.12 4:11 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
http://www.youtube.com/watch?v=ZlRrIsoDpKg


Top
   
PostPosted: Dec.13.12 4:22 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Сүүлд Pendlay Row-г PC-р сольсон гэж байсан. Аль аль нь сайн дасгал гэхдээ PC нь илүү тэсрэлттэй, илүү их ажил хийгддэг. PC хийж чадахгүй байвал Pendlay хийж болно.


Top
   
PostPosted: Dec.13.12 4:25 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
sin|x|*baZy**TRm wrote:
Сүүлд Pendlay Row-г PC-р сольсон гэж байсан. Аль аль нь сайн дасгал гэхдээ PC нь илүү тэсрэлттэй, илүү их ажил хийгддэг. PC хийж чадахгүй байвал Pendlay хийж болно.

:wd:


Top
   
PostPosted: Dec.18.12 10:30 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Эмэгтэй хүнд хэр бдын бол?


Top
   
PostPosted: Dec.18.12 11:57 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Адилхан л заагаад байдаг шд


Top
   
PostPosted: Dec.20.12 3:36 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Bench press 65kg Дээр гацчихлаа шүү сда. RESET хийгээд 50-с эхэлдиймуу?
Энэ жимээ солих цаг нь болсон юм шиг бн даа. хамгийн багадаа 5кг -р жингээ нэмэх боломжтой болохор одоо 70-г бол барахгүй л дээ. Ядаж 67,5 бсан бол ондоо.


Top
   
PostPosted: Dec.20.12 3:44 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
5кг ч их их. Штангны Эргүүлээд салдаг түгжээ байхгүй юу. Уг нь тэрийг салгахаар том нь 1,5 жижиг нь 1кг байдаг. Иймэрхүү http://www.atomicathletic.com/store/ima ... s%20_t.jpg


Top
   
PostPosted: Dec.20.12 4:01 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Тийм юм бхгүй ээ.


Top
   
PostPosted: Dec.20.12 8:14 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18450
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
1ts beer esvel 1l araig usan bhd yun starin streth @#$% l bolno shd.
Hapy xmas

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
PostPosted: Dec.20.12 8:53 pm 
Offline
Жинхэнэ Бука Гишvvн

Joined: Dec.22.03 3:33 pm
Posts: 2755
Гайгүй дэ ганц 2 бол


Top
   
PostPosted: Dec.20.12 9:00 pm 
Offline
Асуулт Самбарын Хvндэт Манаач
User avatar

Joined: May.08.06 3:39 pm
Posts: 4743
Location: Lions don't worry about the opinions of sheep.
Юун пиво, айраг яриад явчив.


Top
   
PostPosted: Dec.20.12 9:21 pm 
Offline
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
User avatar

Joined: Nov.12.02 11:06 am
Posts: 18450
Location: Тусгаар тогтнолын өдөр 12-р сарын 29-ний өдөр.
emotion is the best power

_________________
Би Монгол Эр Хүн.


Top
   
Display posts from previous:  Sort by  
Post new topic  Reply to topic  [ 159 posts ]  Go to page 1 2 3 4 57 Next

All times are UTC+09:00


Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum
You cannot post attachments in this forum

Search for:
Jump to:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [hundaga@hotmail.com]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. Powered by phpBB® Forum Software © phpBB Limited